16
Гарчиг 1. Оршил 2. Хөвчтөний хүрээ 3. Хөвчтөний хүрээний ангилал 4. Гавалгүйтний салбар хүрээ 5. Ланцетникийн бүтэц 6. Ланцетникийн хөгжөл, биологи 7. Ашигласан ном зүй

Хөвчтөний хүрээ

Embed Size (px)

DESCRIPTION

Хөвчтөний хүрээ

Citation preview

Page 1: Хөвчтөний хүрээ

Гарчиг

1. Оршил

2. Хөвчтөний хүрээ

3. Хөвчтөний хүрээний ангилал

4. Гавалгүйтний салбар хүрээ

5. Ланцетникийн бүтэц

6. Ланцетникийн хөгжөл, биологи

7. Ашигласан ном зүй

Page 2: Хөвчтөний хүрээ

Оршил

Хөвчтөн бол гадаад бүтэц, амьдралын төлөв, орших нөхцөлөөр ялгаатай бүлэг

амьтдыг нэгтгэсэн амьтны аймгийн хамгийн өндөр хөгжилтэй бөгөөд сүүлчийн

хүрээ юм.

Page 3: Хөвчтөний хүрээ

Хөвчтөний хүрээ

Хөвчтөн бол гадаад бүтэц, амьдралын төлөв, орших нөхцөлөөр ялгаатай бүлэг

амьтдыг нэгтгэсэн амьтны аймгийн хамгийн өндөр хөгжилтэй бөгөөд сүүлчийн

хүрээ юм. Тэд далай тэнгисийн ус, хуурай газар, хөрс, агаарт амьдардаг. Дэлхийн

бөмбөрцөг дээр хаа сайгүй тархсан байдаг. Хөвчтөн амьтдын амьтдын биеийн

бүтэц олон янз байх боловч тэд бүтэц, хөгжлийн хэд хэдэн ерөнхий шинжтэй

байдаг.Үүнд:

1. Бүх хөвчтөн эхлээд хөвч маягтайгаар бий болдог биеийн тэнхлэг тулгууртай.

Хөвч нь үр хөврөлийн хөгжлийн явцад хөврөлийн гэдэсний нуруу талаас бий

болдог уян харимхай уртавтар бие юм.

2. Биеийн тэнхлэг ясны дээгүүр хөндий гуурс маягтай төв мэдрэлийн систем

байрлана. Мэдрэлийн хоолойн хөндийг невроцель гэнэ. Бие гүйцсэн авгалдай

хөвчтөнөөс бусад бүх хөвчтөнд ийм хоолой хэлбэрийн мэдрэлийн систем байдаг.

Мэдрэлийн хоолойн өмнөд хэсэг нь өргөж сээр нуруутан амьтанд уураг тархи

болно. Мэдрэлийн систем үр хөврөлийн эктодермээс гаралтай юм.

3. Тэжээл боловсруулах эрхтний замын өмнөд хэсэг болох багалзуурын хоёр

хананд загалмай сүвүүдтэй байх бөгөөд усны хөвчтөн амьтанд тэр нь бүх

амьдралын турш хадгалагдаж амьсгалах эрхтний үүрэг гүйцэтгэнэ.

Page 4: Хөвчтөний хүрээ

Хөвчтөн амьтад нь зарим сээр нуруугүй амьтанд байдагтай адил

тийм хэд хэдэн шинжийг үзүүлдэг.

1. Хөвчтөн нь өргөст арьст амьтны нэгэн адил хоёр дахь амтай байна. Хоёр

дахь ам амьтны үр хөврөлийн хөгжлийн явцад гастропорын эсрэг талд

үүсдэг. Харин гастропор байсан газар ялгадсын сүв бий болно.

2. Хөвчтөн биеийн хоёр дахь хөндийтэй (целом). Ийм шинж гархит хорхой,

өргөст арьстай байна.

3. Эрхтнүүдийн метамер байрлал доод хөгжилтэй хөвчтөн юм уу бусад сээр

нуруутан амьтны үр хөврөлийн хөгжлийн явцад тод үзэгдэнэ. Дээд хөгжилд

хөвчтөнд эрхтний метамер муу илэрсэн байдаг бөгөөд гадаад үечлэл бүр

үгүй болжээ.

4. Хөвчтөн нь хоёр талын симметри амьтан. Хорхойн бүлгээс хойших ихэнх

сээр нуруугүй амьтны мөн хоёр талын симметри байдаг.

Page 5: Хөвчтөний хүрээ

Хөвчтөний хүрээний ангилал

Хөвчтөний хүрээ нь орчин үеийн 3 салбар хүрээ, 2 бүлэг, 2 дээд анги, 12 анги,

олон тооны багаас бүрдэнэ. Хөвчтөний хүрээнд 45000 орчим зүйлийн амьтан

багтана.

Оросын эрдэмтэн А.О.Ковалевский

авгалдай хөвчтөн галавгүйтний нэгэн

биеийн хөгжлийг судалж сээр

нуруутантай төсөөтэй болохыг

тогтоосон нь хөвчтөний хүрээг эмхлэн

нэгтгэх онолын үндэс болжээ.

Хөвчтөний хүрээ гэдэг үгийг шинжлэх

ухаанд 1878 онд Бэлл оруулжээ.

Хөвчтөний хүрээ

1. Гавалгүйтний салбар хүрээ

Толгой хөвчтөний анги

2. Авгалдай хөвчтөн буюу бүрхүүлтний салбар хүрээ

Асцндийн анги

Сальпийн анги

Аппендукляр анги

Сорберацын анги

3. Сээр нуруутан буюу гавалтны салбар хүрээ

Эрүүгүйтний бүлэг

Дугариг амьтны анги

Эрүүт амьтны анги

Усны сээр нуруутан

Загасны дээд анги

Мөгөөрстөн загасны анги

Яст мэлхийн анги

Page 6: Хөвчтөний хүрээ

Гавалгүйтний салбар хүрээ (Толгой хөвчтөний анги)

Ерөнхий шинж: Гавалгүйтний доод хүрээнд усны элстэй ёроолоор нуугдан

амьдардаг тэнгисийн 20 зүйл амьтан хамаарагдах бөгөөд тэд бүгдээрээ толгой

хөвчтөн гэж нэрлэдэг нэгэн ангид багтана. Бүх толгой хөвчтөний биеийн бүтэц

ерөнхийдөө доод шатанд орших боловч хөвчтөний хүрээний үндсэн гол шинжийг

эзэмшсэн байна. Энэ ангийн гол онцлогууд гэвэл:

1. Бүх бие нь үечилсэн

2. Тодорхой мэдэгдэхүйц толгойгүй

3. Хөвч нь биеийн урд хэсэгт нугаснаас урагш илүү гарсан

4. Заламгай олон тооны сүвүүд нээгдсэн заламгай орчмын буюу атрианы

хөндийтэй

5. Зүрх, тархи өндөр хөгжил бүхий мэдрэх эрхтэн байхгүй

6. Бэлгийн ба ялгаруулах эрхтэн нь үечилсэн олон хэсгээс тогтоно

Page 7: Хөвчтөний хүрээ

Ланцетникийн бүтэц

Гадаад байдал. Ланцетник (Branchiostoma lanceolatum) нь 8 см орчим урт

гонзгойвтор хоёр талаасаа хавчиг биетэй, биеийн урд, хойд хэсэг нь нарийссан

хагас тунгалаг өнгөтэй. Ланцетникт толгой, хос мөч байхгүй. Харин метаметр сайн

хөгжсөн. Нуруундаа биеийн дагуу байрласан урт нарийхан нурууны сэлүүр

сүүлийн хэсэгт түүнийг тойрсон арай томхон сүүлийн сэлүүр тус тус байрлана.

Сүүлийн сэлүүр нь мэс засалд хэрэглэдэг хоёр талдаа иртэй ланцет гэдэг хутгатай

төсөөтэй тул уг амьтныг тийнхүү нэрлэжээ.

Биеийн өмнөд хэсэг нь тэмтрүүлээр хүрээлэгдсэн, доош хандсан амны урд сүв

байх бөгөөд түүнээс биеийн доод хоёр хажуугаар хойш үргэлжилсэн зэрэгцээ хоёр

хуниас байхыг метаплеврал гэнэ. Метаплеврал хуниасууд биеийн төгсгөлийн

үзүүрт бараг дөхөж очоод хоорондоо нийлсэн байдаг. Тэдний нийлсэн тэр хэсэгт

заламгай орчмын сүв атриатор гадагш нээгдэнэ.

Биеийн нэлээд хойд зүүн хажуу хэсэгт хоол боловсруулах эрхтний төгсгөлийн сүв

нээгдэнэ.

Арьс. Ланцетникийн арьс нь түүнээс дээгүүр хөгжил бүхий хөвчтөн амьтдын нэгэн

адил эпидермис, кориумын давхаргаас тогтоно. Эпидермис нь арьсны гадаад

давхарга бөгөөд нэг дан байдгаараа сээр нуруутан амьтны олон давхар

эпидермисээс ялгаатай. Харин кориум нь арьсны дотоод гүнзгий давхарга ба гол

төлөв цэлцгэр байдалтай эсээс тогтоно.

Page 8: Хөвчтөний хүрээ

Хэлхээ яс. Хэлхээ ясны үндсэн хэсэг нь ланцетникт биеийн хамгийн урд хэсгээс

дагаж сүүлийн үзүүр хүртэл үргэлжилсэн хөвч юм. Ийм ч учраас энэ тулгуур эдийн

давхарга бүрхэх бөгөөд тулгуур эд нь хөвчийн дээр орших төв мэдэрлийн

системийн байрласан эсийн биш бодисоос тогтсон ширхэглэг хаалтууд байдаг.

Эдгээр нарийхан ширхэглэх хаалтууд хөвчийн бүрхүүлтэй холбогдсон байна.

Иймэрхүү мөртлөө нэлээд нягт ширхгүүд сэлүүрүүдэд болон тэмтрүүлүүдэд байна.

Ланцегийкийн биед байгаа эсийн биш тэдгээр нарийн ширхэгт зааг,

хөндлөвчүүдийг түүний хэлхээ ясанд хамааруулан үздэг.

Булчин. Биеийн урд хэсгээс сүүлний үзүүр хүртэл бүх булчин нь олон тооны

жигдхэн үеүүдэд хуваагдана. Булчингийн мономерүүд нь өөр хоорондоо

нэгдүүлэгч эдийн заагаар тусгаарлагдсан байна. Энэ заагийг миосепт гэнэ. Биеийн

баруун зүүн талын миомерүүд нэг нь нөгөөгийнхөө эсрэг яг талын хоёр миомерийн

хоёр хагастай нийлж байрлана. Булчингийн үеүүдийн өвөрмөц байрлалын ачаар

ланцетник нь хүчтэй нугарах хөдөлгөөнийг хийж чадна.

Мэдрэлийн систем. Хөвчийн дээр байрласан мэдрэлийн төв систем буюу нугас

нь зузаан ханатай урт хоолой шиг хэлбэртэй бөгөөд түүний урд үзүүртэй яг

зэрэгцэн очихгүй, харин жаахан дутуу эхэлсэн байна.Ланцетникийн нугасны урд

хэсэг нь сээр нуруутан амьтныхтай адил тархи болж хувираагүй болов ч

невроцель өргөсөж ихэссэн байхыг тархины хөндий гэж нэрлэнэ. Залуу нялх

ланцетникт тархины невроцель нь норопор гэдэг тусгай сүвээр түүний дээр байгаа

үнэрлэх хотгортой харьцана. Үнэрлэх хотгор нь биеийн гадаргууд гадагш нээгдэнэ.

Бие гүйцсэн ланцетникт энэ хотгор невроцельтай холбоогоо тасалсан байна.

Нугасны дотоод ханаар гэрэл мэдрэгч олон тооны эрхтэн байралсан байхыг

Гессийн нүдхэн гэнэ. Гессийн нүдхэн хоёр эсээс тогтоно. Тэдгээрийн нэг нь

пиментийн эс, нөгөө нь өнцгөөрөө пигментийн эсэд шигдэн орсон гэрэл мэдрэгч эс

юм.

Нугаснаас гарсан олон тооны салаа мэдрэлийн судлууд бие булчинд очно.

Нугасны хамгийн урт үзүүрээс хоёр хос толгойн мэдрэл, нугасны бусад хэсгээс

нурууны нугасны олон тооны жижиг мэдрэлүүд зэрэгцээгэр эгнэж гарна.

Булчингийн үе бүрт нурууны ба хэвлийн хоёр хос мэдрэлийн судал очно.

Page 9: Хөвчтөний хүрээ

Мэдрэх эрхтэн. Жинхэнэ нүд,сонсголын эрхтэн ланцетникт байхгүй. Харин

нугасны урд үзүүрт байгаа пигментийн толбыг сөнөж байгаа тэнцүүрийн эхртэн гэж

үздэг тал бий. Ийт учир ланцетникт гессийн нүдхэн ба судсанд хааяа тарсан

мэдрэгч эсүүдээс өөр мэдрэх эрхтэн туйлын муу хөгжжээ. Энэ нь ланцетникийн

сул дорой хөдөлгөөнтэй холбоотой болно.

Хоол боловсруулах ба амьсгалах эрхтэн. Ланцетникийн хоол боловсруулах

эрхтэн нь олон тооны тэмтрүүлээр хүрээлэгдсэн амны урд сүвээс эхэлнэ. Амны

урд сүв нь амны урд хөндийд нээгдэх ба энэ хөндийгөөс цааш багалзуурт очих

амны сүв эхэлнэ. Амны сүв нь парус гэж нэрлэдэг булчинлаг татуургаар

бүслэгдсэн байх ба парусын агшилт, сулралтаар амны сүв багасгаж, ихсэж

байдаг.Багалзуурны хананд 150 орчим заламгайн сүв байрлана. Заламгайн сүвүүд

нь шууд гадагшаа биш,заламгайн орчны атриапорын хөндийд нээгдэж, харин тэр

хөндий нь шууд гадагш атриаторын сүвээр нээгдэнэ.Заламгайн сүвүүд нь

хоорондоо цусны судлуудыг агуулсан заламгайн нарийхан заагаар

тусгаарлагдана.

Багалзуурын бүх дотоод хөндийд байрласан сормост эпителийн хөдөлгөөний

нөлөөгөөр багалзуурт орсон ус заламгайн заагуудыг дайран өнгөрөхдөө түүний

хүчилтөрөгч нь заламгайн сувсанд байсан цусанд нэвчин орно.

Page 10: Хөвчтөний хүрээ

Ингэж ланцетникийн амьсгалах процесс явагдана. Багалзуурын доод талд биеийн

уртын дагуу эндостиль буюу булчирхайт ховил байрлана. Ховилын хажуу талын

урт эсээс, ёроол нь сормууст эсээс тогтоно. Булчирхайт ховил нь парусын орчим

хоёр салаалж багалзуурыг тойрон бүслээд дахин нийлж нурууны дагууд хойш

үргэлжлэх хэсгийг заламгайн дээд ховил гэнэ. Эндостель нь салслаг зүйлийг

ялгаруулах бөгөөд ялгарсан салс сормуусуудын хөдөлгөөнөөр ховилын дагууд

урагш хөөгдөж багалзуурын орчмоос дээш өгсөн нурууны ховилыг дагаж гэдсэнд

орно. Багалзуур устай хамт орсон тэжээлийн зүйлс эндостель дээр тунаж салстай

хамт гэдсэнд орно. Үүнээс үзвэл ланцетникийн хооллох амьсгалах үзэгдэл нь

биеийн идэвхтэй хөдөлгөөний оролцоогүйгээр зөвхөн сормууст эпителийн

хөдөлгөөний тусламжааро идэвхгүй явагдана. Багалзуураас цааш шулуун гэдэс

гарч биеийн хойд хэсэг төгсгөлийн сүвээр нээгдэнэ. Гэдэсний урд хэсгээс битүү

мухар тохойрч гарсан байхыг <элэг> гэнэ.

Цусны эргэлтийн систем. Битүү цусны системээр ланцетник нь бүрхүүлтэн ба

гэдэс амьсгалууртнаас ялгаатай. Энэ талаар ланцетник нь сээр нуруутантай

төсөөтэй боловч тусгайран ялгарсан зүрх байдаггүйгээр тэднээс ялгаатай юм.

Зүрхний үүргийг хэвлийн судаснаас гарч заламгайд очсон олон тооны судасны

бүдүүрсэн угийн хэсэг нь мөн зүрхний адил агшиж, өөрчлөгдөж цусыг хөөж байдаг.

Ланцетникийн цус өнгөгүй өчүүхэн бага хэмжээний цусны эсийг агуулсан байна.

Цусны судсуудыг зүрхний үүрэг гүйцэтгэгч эрхтнээс гарч байгаа, эсийн түүнд орж

байгаа байдлаар артери ба венийн системд хувааж үздэг.

Page 11: Хөвчтөний хүрээ

Артерийн систем. Артерийн систем нь багалзуурын доогуур урагш үргэлжилсэн

хэвлийн аортоос эхэлнэ. Энэ судсанд венийн цус толгойн хэсэгт очно. Хэвлийн

аортоос заламгайд олон тооны артериуд гарч заламгайн заагуудад очоод цааш нь

заламгайн артериудаар дайран өнгөрөх үед исэлдэх тул аортын угм артерийн цус

очно.

Венийн систем. Сүүлийн хэсгээс цусыг цуглуулагч нь сүүлийн вен ба тэр нь урагш

гэдэсний доод вен болон хувирч цааш үргэлжлээд элгэнд оронгуут маш олон

торлог салаануудыг үүсгэнэ. Үүнийг элэгний торлог систем гэж нэрлэнэ. Элгэнд

үүссэн торлог хялгасан судсууд дахин нэмэгдэж элэгнээс нэг судас болон гарч

хэвлийн ортод очихыг элэгний вен гэнэ. Биеийн урд хэсгээс цус нь урд кардиналын

буюу гүрээний хос венээр, хойд хэсгээс хойд кардиналын хос венээр цутгана.

Багалзуураас арай хойдхон талд баруун урд болон хойд кардиналын венүүд

цутгалын зүүн кювьерт нийлж энэ хоёр кювьер, нь хэвлийн аортод очно. Мөн

цутгалын кювьерт ар талаас нь заламгай орчмын хөндийгөөс ирэх атрийлын хос

венүүд цутгана.

Ялгаруулах систем. Ланцетникийн ялгахуулах эрхтэн нь бусад хөвчтөн

амьтдынхаас үлэмж их ялгаатай. Ялгаруулах систем нийтдээ зуугаад хос

нефридээс тогтоно. Нефрид гэдэг нь богинхон махир хоолой бөгөөд ганц сүвээр

биеийн хөндийд нээгдэнэ. Биеийн хөндийд нээгдсэн сүвүүд нь дотроо хоолой

бүхий урт эсүүдээр бөглөсөн ба энэ эсийн хоолойн дотор сэрвэгнүүр үслэг зүйл

байдаг. Тэд ерөнхийдөө цацраг хэлбэртэй юм. Нефридүүд нь багалзуурын дээр

байрлах ба заламгайн хоёр сүвд нэг нефрид тохирно. Лазцетникийн нефридүүд нь

гархит хорхойн нефридтэй туйлын төсөөтэй юм.

Бэлгийн булчирхай. Ланцетник нь бэлэгтэй боловч эр, эм бэлгийн булчирхайнууд

гадаад байдлаараа хоорондоо туйлын төсөөтэй. Ланцетникт бэлгийн

булчирхайнууд нь биеийн дотоод хажуугаар хоёр эгнээ зэрэгцэн үелсэн байдлаар

байрласан зузаан ханатай 25-26 хос бөмбөлөг хэлбэртэй бөгөөд булчирхайнаас

гадагшлах тусгай хоолой байхгүй учир боловсорч гүйцсэн бэлгийн эсүүд

булчирхайн ханыг цоолон заламгай орчмын хөндийд унаж тэндээс усны урсгалаар

зөөгдөн атриопорын сүвээр биеэс гадагш гарна.

Page 12: Хөвчтөний хүрээ

Ланцетникийн хөгжөл, биологи

Үр тогтолт. Ланцетникийн өндөг нь шар уургаар бага тул жижигхэн хэмжээтэй. Эм

бэлгийн булчирхайд өндгөн эс, эр бэлгийн булчирхайд сперматозойд тус тус

боловсорч гүйцсэний дараа биеэс гадагш атриопорын сүвээр гарч гарч усанд

орно. Усны орчинд өндгөн эс эр бэлгийн эстэй нийлж үр тогтохдоо эр бэлгийн эс

нь өндөгний бөөмний орших эсрэг талаас нь нэвтрэн дотогш орсны дараа

ланцетникийн өндөгний дотор хүчилтөрөгчийн хэрэгцээ улам ихсэж бодисын

солилцоо хүчтэй болно. Энэ үеэр эр, эм бэлгийн эсүүдийн бөөмүүд хоорондоо

нийлж цааш хуваагдаж эхэлнэ.

Үр хөврөлийн хөгжил. Ланцентикийн өндөгний хуваагдал маш түргэн явагдана.

Жишээлбэл, орой үр тогтсон өндөг нь шөнө дундын үед гаструл болон хувирч,

өглөө болоход үр хөврөл өндгөний бүрхүүлээс гарах ба өндөгний хуваагдал

эхэлснээш хойш 36 цагийн дараа ам, заламгайн эхний сүвүүд үүсэж эхэлнэ.

Ланцентикийн өндөг нь шар уургаар ядуу учир хуваагдал нь бүрэн бөгөөд бараг

тэгш явагдана. Гэвч бластулын үед түүний доод буюу вегетатив талын эсүүд нь

том, эсрэг буюу анималь талын эсүүд арай жижиг хэмжээтэй байх тул вегетатив

хотойж үүссэн гаструлын дотоод давхарга нь томхон эсүүдээс тогтсон байдаг.

Гаструлын үед үр хөврөл нь уртавтар гонзгой байдалд шилжиж гаструлын хөндийн

гадагшлах сүв болох гастропор улам нарийсна. Үүний зэрэгцээ эктодермийн

нуруун тал нь тууш дагууд дотогш хотойж ховил маягын урт хотгорыг үүсгэж,

дараа нь тэр хотгорын хоёр зах нь дээгүүрээ нийлж дотроо хоолойтой нугасыг

үүсгэнэ. Нугасны хоолой нь эхний үед хэсэг хугацаанд урд сүвээр (невропор)

гадаад орчинтой, хойд сүвээр (мэдрэл-гэдэсний хоолой) гаструлын хөндийтэй

харьцана.

Авгалдай. Ланцентикийн авгалдайн хөгжил бараг 3 сар үргэлжилнэ. Авгалдайн

бие эхний үед сормуусаар бүрэлдэхэд ба усны дээд давхаргад сормуусны

тусламжтайгаар хөвж байгаад 3 сар болж бие гүйцээд доош бууж усны элсэрхэг

ёроолоор амьдарна. Нэлээд хөгжсөн авгалдайд амны гоожуур, атриалын хөндий

байхгүй. Заламгайн сүв цөөхөн бөгөөд шууд гадагш нээгддэгээрээ бие гүйцсэн

ланцетникээс ялгаатай