52
Улс төрийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, ерөнхий ойлголт, тогтолцоо. Сэдэв № 1 : Улс төрийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, ерөнхий ойлголт, тогтолцоо. Орчин үеийн нийгмийн мэдлэгт улс төрийн шинжлэх ухаан чухал байр эзэлдэг боллоо. Соёл иргэншилийн бүхий л туршид нийгэм ард түмний хувь заяа, хүмүүсийн амьдралд улс төр ба төр чухал үүрэгтэй байсан. Одоогоос 1000-д жилийн тэртээгээс улс төрийн үзэл санаа буй болж гүн ухааны сургаалийн чиглэлээр хөгжсөн. Энэ нь Кунз, Платон, Аристотель нарын бүтээлтэй бас холбоотой. Улс төрийн шинжлэх ухаан бол хүн ба улс нийгэм төрийн байгууламжын тухай шинжлэх ухаан юм. XÂÈ - р зуунаас хүний мэдлэг шашин, ёс зүйн сургаалийн хэлбэрээс чөлөөлөгдөж улс төр, засаглал төрийн тухай асуудал шинэ түвшинд гарсан. Улс төрийн шинжлэх ухаан түүхэн хөгжлийн үе шатыг дамжсан. Философи, эмпирик үе рефлекаце гэсэн 3 үе шатыг дамжсан. Философийн үе нь : 1861-1865 он . 2нь дэлхийн хоёр дугаар дайн хүртэл, 3нь дайны дараагаас үргэлжилсэн ба онолын мэдлэгийг шүүмжлэлтэйгээр дахин боловсруулсан. Улс төрийн шинжлэх ухаан үүсэл хөгжил орон бүрд өөр өөр байсан. Социалист гэгдэж байсан улс орнуудад улс төрийн шинжлэх ухаан 80-аад оны 2-р хагас хүртэл үзэл сурталын цээр хорионд байсан. Энэ нь улс төрийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ түүхийн материализм шинжлэх ухааны коммунизмын онол намын түүх болон бусад үзэл сурталчилсан салбарын хүрээнд хийгдэж байсан болой. Улс төрийн шинжлэх ухааны судлах зүйл Судлах зүйлийн хувьд бусад шинжлэх ухааны адил нарийн зэгцтэй болж чадаагүй юм. Янз бүрийн үзэл онолын хүрээнд судлагдаж байна. Судлаачдын нэг хэсэг нь улс төрийн шинжлэх ухаан нь шинжлэх ухаануудын нэг салбар гэдэг. Өөрөөр хэлбэл улс төрийн бүхий л асуудлыг хамаарч чадахгүй гэж үздэг. Улс төрийг судалдаг шинжлэх ухаануудад ялгавартай хандах чиглэл их байна. Улс төрийн шинжлэх ухаан улс төрийн социалогийн хоорондын харьцааг онцгой анхаарч байна. Улс төрийн социалоги бол социалоги ба улс төрийн шинжлэх ухааны зааг дээр үүссэн тэдгээрийн нийтлэг талыг хамарсан шинжлэх ухааны салбар юм. Улс төрийн шинжлэх ухаан түүний судлах зүйлийн талаархи нэг хандлага нь улс төрийн асуудлыг цорын ганц шинжлэх ухаан хэмээн нотлох явдал. Өөрөөр хэлбэл философи ёс зүй улс төрийн сэтгэлгээний түүх хамаарахгүй гэж үздэг. Орчин үед

Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

Embed Size (px)

Citation preview

Page 1: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

Улс төрийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, ерөнхий ойлголт, тогтолцоо.

Сэдэв № 1 :  Улс төрийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, ерөнхий ойлголт, тогтолцоо.    Орчин үеийн нийгмийн мэдлэгт улс төрийн шинжлэх ухаан чухал байр эзэлдэг боллоо. Соёл иргэншилийн бүхий л туршид нийгэм ард түмний хувь заяа, хүмүүсийн амьдралд улс төр ба төр чухал үүрэгтэй байсан.                                                    Одоогоос 1000-д жилийн тэртээгээс улс төрийн үзэл санаа буй болж гүн ухааны сургаалийн чиглэлээр хөгжсөн. Энэ нь Кунз, Платон, Аристотель нарын бүтээлтэй бас холбоотой.                        Улс төрийн шинжлэх ухаан бол хүн ба улс нийгэм төрийн байгууламжын тухай шинжлэх ухаан юм.                              XÂÈ - р зуунаас хүний мэдлэг шашин, ёс зүйн сургаалийн хэлбэрээс чөлөөлөгдөж улс төр, засаглал төрийн тухай асуудал шинэ түвшинд гарсан.                                                    Улс төрийн шинжлэх ухаан түүхэн хөгжлийн үе шатыг дамжсан.        Философи, эмпирик үе рефлекаце гэсэн 3 үе шатыг дамжсан. Философийн үе нь : 1861-1865 он . 2нь дэлхийн хоёр дугаар дайн хүртэл, 3нь дайны дараагаас үргэлжилсэн ба онолын мэдлэгийг шүүмжлэлтэйгээр дахин боловсруулсан.     Улс төрийн шинжлэх ухаан үүсэл хөгжил орон бүрд өөр өөр байсан.    Социалист гэгдэж байсан улс орнуудад улс төрийн шинжлэх ухаан 80-аад оны 2-р хагас хүртэл үзэл сурталын цээр хорионд байсан.Энэ нь улс төрийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ түүхийн материализм шинжлэх ухааны коммунизмын онол намын түүх болон бусад үзэл сурталчилсан салбарын хүрээнд хийгдэж байсан болой.

Улс төрийн шинжлэх ухааны судлах зүйл

    Судлах зүйлийн хувьд бусад шинжлэх ухааны адил нарийн зэгцтэй болж чадаагүй юм.     Янз бүрийн үзэл онолын хүрээнд судлагдаж байна. Судлаачдын нэг хэсэг нь улс төрийн шинжлэх ухаан нь шинжлэх ухаануудын нэг салбар гэдэг. Өөрөөр хэлбэл улс төрийн бүхий л асуудлыг хамаарч чадахгүй гэж үздэг. Улс төрийг судалдаг шинжлэх ухаануудад ялгавартай хандах чиглэл их байна. Улс төрийн шинжлэх ухаан улс төрийн социалогийн хоорондын харьцааг онцгой анхаарч байна. Улс төрийн социалоги бол социалоги ба улс төрийн шинжлэх ухааны зааг дээр үүссэн тэдгээрийн нийтлэг талыг хамарсан шинжлэх ухааны салбар юм.                                    Улс төрийн шинжлэх ухаан түүний судлах зүйлийн талаархи нэг хандлага нь улс төрийн асуудлыг цорын ганц шинжлэх ухаан хэмээн нотлох явдал. Өөрөөр хэлбэл философи ёс зүй улс төрийн сэтгэлгээний түүх хамаарахгүй гэж үздэг. Орчин үед олонхи улс төрчид улс төрийн шинжлэх ухааныг  улс төр түүний бүхий л илрэлийн тухай шинжлэх ухаан, улс төрийн социалоги, улс төрийн философи, төр эрх зүйн онол, улс төрийн газар зүй зэргийг бүрэлдэхүүндээ багтаана гэж үзэж байна. Энэ байр суурийг хүлээн зөвшөөрч байгаагийн гэрч нь улс төр судлаачдын олон улсын холбоо 1948 онд Юнескод байгуулагдсан явдал юм. Ингээд хамгийн ерөнхий хэлбэрээр тодорхойлбол улс төрийн шинжлэх ухаан нь улс төрийн тухай түүнээс хүн ба нийгэмтэй харилцах харилцааны тухай шинжлэх ухаан юм. Үүнд улс төрийн ухамсар ба соёл, улс төрийн институт, төр ба нам, бие хүн сонирхолын бүлгүүд элит ба хошуучлагчид, улс төрийн харилцаа, улс төрийн үйл явц хамаарагдана. Улс төрийн шинжлэх ухаан бол нийгмийн амьдралын улс төрийн илрэн үйлчилж байдаг гол бөгөөд тогтвортой харилцаа холбоо зүй тогтлын тухай шинжлэх ухаан юм.

Page 2: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

Түүний илрэх хүрээ нь : 1.     Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн хоорондын холбоо, харилцаа үйлчилбэл улс төр, эрх зүй нийгмийн оюун санааны асуудлууд.2.     Улс төрийн амьдралын хүрээний өөрийнх нь бүтэцтэй холбоотой асуудал элементүүдийн харилцан холбоо, улс төрийн ухамсар, улс төрийн соёл, улс төрийн систем, түүний хэв маяг ардчилал, нам ба сонгуулийн систем.3.    Улс төрийн амьдралын зарим тал үйл явцын хандлага, тогтворт байдал, засаглал хууль тогтоох ба шүүх эрх мэдэл улс төрийн намуудын удирдлагын үйл ажиллагааны хандлага.

   

Сэдэв № 2 : Улс төрийн шинжлэх ухааны бүтэц, арга, үүрэг    Онолчид улс төрийн шинжлэх ухааныг улс төрийн философи буюу улс төрийн онол, улс төрийн институтуудын тухай сургааль, улс төрийн социалоги, олон улсын харилцааны онол гэсэн 4 гол салбар ухаанаас бүрддэг хэмээн үздэг. Энэ улс төрийн салбар ухаануудаас гадна түүний бүрэлдэхүүнд улс төрийн сэтгэлгээний түүх, улс төрийн антропологи, улс төрийн сэтгэл зүй, улс төрийн газар зүй зэргийг оруулдаг.                                                    Улс төрийн философи бол улс төрийн мөн чанар хүн ба нийгэм, төр засгийн харилцааны учир шалтгаан судалж улс төрийн байгууллагын үзэл санаа, хэв хэмжээ зарчмуудыг судалж улс төрийн үнэлэмжийн шалгууруудыг судалдаг мэдлэгийн салбар юм. Улс төрийн философи нь онолын эрэл хайгуул хийж логик сэтгэлгээг хөгжүүлж дэлхийн түүхэн туршлагыг нэгтгэн дүгнэдэг.                            Улс төрийн үнэт зүйлс зан суртахууны нийгмийн гол бүлгүүдийн улс төрийн бодит байдлыг үнэлдэг. Улс төрийн танин мэдэхүйн арга хэрэгслийг судалдаг. Засаглал эрх чөлөө, тэгш байдал шудрага ёс хүний, эрх зэргийг тодорхойлдог. Ийнхүү улс төрийн философи нь улс төрийн судалгаа шинжилгээний арга зүйн ерөнхий суурь болдог.      Улс төрийн институтын тухай сургаал нь нийгэм улс төрийн байгууллага, төр эрх зүй, улс төрийн нам болон бусад институтын тухай үзэл баримтлалыг өөртөө багтаадаг. Үүнд : Төр эрхийн сургааль, төрийн онол болон эрх зүйн судалгааны олон салбар багтдаг.    Улс төрийн судалгааны нэг салбар бол олон улсын улс төрийн онол мөн. Энэ нь олон улсын байгууллага нэгдлүүд улс төрийн нам ТББ хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг судалдаг.     Улс төрийн түүх нь улс төрийн янз бүрийн үзэл онол үзэл баримтлалыг судалдаг. Хүн төрлөхтний түүх бол урьд өмнө болоод өнгөрсөн улс төр гэж үздэг. Түүхийн мэдлэггүй өнөөдрийг ойлгож ирээдүйг төсөөлөх арга зүй.     Улс төрийн социалоги бол нийгэм ба улс төрийн харилцааг авч үздэг. Судалгааны объектоор хандах социалоги хандлагаараа бусад салбараас ялгаатай. Улс төрийн социалоги нь засаглалын нийгмийн үндэс суурь болон нийгмийн бүлгүүдийн хоорондын мөргөлдөөн тэмцлийн нөлөөллийг авч үздэг.    Улс төрийн сэтгэл зүйн нь нийгмийн сэтгэл зүй тодорхой үйл явдалд хандаж байгаа нийгмийн ухамсарын байдал, сэтгэл хөдлөл, хүсэл зориг, итгэл үнэмшил, чиг баримжаа үзүүлэх нөлөөг судалдаг.     Улс төрийн антрологи нь хүний биологи, оюун ухаан, соёл, шашин шүтлэг нь нийгмийн үйл, улс төрд ямар хамааралтай болохыг авч үздэг байгууллагаас бие хүнд үзүүлж байгаа нөлөөг судалдаг.    Улс төрийн газар зүй нь улс төрийн үйл явцад тухайн орны газар зүйн байрлал, нутаг дэвсгэр, цаг уур баялаг бусад хүчин зүйлийн нөлөөг судалдаг.    Улс төрийн астрологи нь улс төрийн үйл амьдралд од гаргын байрлал, нарны цацрагын идэвхижил, сансар огторгуйн хүчин зүйлийн нөлөөг судалдаг.

Page 3: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

Улс төрийн шинжлэх ухааны түвшин

1.    Улс төрийн суурь онолын асуудал.                              Энэ нь улс төрийн үзэгдлийн мөн чанар нийгмийн харилцаа үйлчилэлийн системд улс төрийн хүрээний эзлэх байр суурь зэрэг ордог.2.    Дунд түвшингийн судалгаа.                                    Элитүүд жижиг байгууллагын онолын судалгаа. 3.    Тодорхой цаг хугацаанд явагдаж буй улс төрийн үйл явдал ордог.

Улс төрийн шинжлэх ухааны аргууд :Улс төрийн шинжлэх ухаанд хэрэглэдэг аргыг 3 бүлэг бологдог. 1.    Улс төрийн шинжлэх ухааны объектын судалгааны ерөнхий арга. Социалогийн судалгаа, эдийн засгийн ба үзэл бодол, соёлын үзүүлэх нөлөөг судалдаг. 2.    Хэм хэмжээ үнэлэмжийн хандлага нийгэм ба бие хүнд улс төрийн үзэгдэл ямар учир холбогдолтойг судалдаг, үнэлэмж гаргадаг. Үүргийн функциональ арга. Улс төрийн үзэгдлийн хоорондын хамаарлыг судалдаг.3.    Улс төрийн шинжлэх ухааны системийн арга. Төр засаглалын үйл ажиллагааны чиглэлд сэтгэл зүйн хандлагыг голлодог. Улс төрийн үйл ажиллагааны субъектив тал хүний хувийн чанар, зан авир сэтгэцийн хэв шинжийг судлахад чиглэгдэнэ. Үйл ажиллагааны арга. Нийтийн удирдлага ба үйл ажиллагаанд чиглэгдэнэ.4.    Улс төрийн шинжлэх ухааны арга хэрэгслийн 3 дахь бүлэг нь. Улс төрийн үзэгдэл үйл явцын талаар баримт сэлт анхдагч мэдээлэл олж авах арга юм. Улс төрд бодитой оролцогч ба статистикт гол анхаардаг.

Улс төрийн шинжлэх ухааны үүрэг :1.    Улс төрийн үйл амьдралыг өнгөрсөн, одоо, ирээдүйн 3 цагийн хэлхээнд судлан шинжлэх.2.    Улс төрийн шинжлэх ухааны тодорхой үзэгдэл, улс төрийн мэдлэгийг тайлбарлах.3.    Хүн амыг улс төрийн талаар нийгэмшүүлэх, ардчилсан улс төрийн соёлыг төлөвшүүлэх.4.    Улс төрийн удирдлагыг боловсронгуй болох. Улс төрийн соёлыг хөгжүүлэх. 5.    Нийтийн сэтгэл зүйг төлөвшүүлэх.6.    Улс төрийн хямралаас урьдчилан сэргийлэх.

Сэдэв № 3 : Улс төрийн сэтгэлгээний эх үндэс түүний үе    Улс төрийн шинжлэх ухаан өөрийн үүсэн тогтсон түүхэн үе шаттай байдаг. Улс төрийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал, сэтгэлгээний түвшинг мэдэхгүйгээр улс төрийн өнөөгийн үйл явцыг ойлгохгүй. Улс төрийн сэтгэлгээний хөгжлийг дараахь 3 үе шатанд хувааж үздэг.1.    Эхлэл тавигдсан үе.     Энэ нь эртний гүн ухаантнууд ба дундад зууны шашны зүтгэлтнүүдийн үзэл санаа дүгнэлтүүдийг хамарсан.2.    Рациональ хандлагын үе. (XÂ - XÈX -р зууны )                 Шинэ үеийн улс төрийн онолын сэтгэлгээний хөгжлийн үе.3.    Улс төрийн шинжлэх ухаан жинхэнэ ёсоор бүрэлдэн тогтсон үе.   ( XX-р зууны эхэн үе ) 1-р үе : Улс төрийн талаархи анхны элементүүд одоогоос 3500 –аад жилийн тэртээ эртний Энэтхэг, Хятад, Грек, Египед оронд эхлэн хөгжсөн. Тэр үе ямар үе байв гэвэл хөрст дэлхий хүний амьдралын учир утгыг өөр өөрийнхөөрөө л тайлбарлаж байсан. Бурхан шашны үзлийн үндсэн дээр тайлбарлаж байсан. Ж.Кунз эзэн хаань засаглал бурханаас эхлэлтэй юм. Улс гэдэг бол нэг гэр бүл юм. Хэмээсэн.Энэ үед ямар эхлэл байв гэвэл :

Page 4: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

1.    Нийтийн ба хувийн ашиг сонирхолын харилцаагаар дамжуулан хүний улс төрийн шинж төлөв, утга учир нийгэм дэхь үүргийг тодорхойлохыг оролдож байсан. Платон, Арестотель нар улс төр бол хүмүүс соёлтойгоор хамтран амьдрах хэлбэрийг олгон гэж үзсэн.2.    Төрийн шинж чанарыг тогтоох түүний хамгийн төгс хэлбэрийг олохыг чармайж байсан. Арестотель төр улсын төгс боловсронгуй хэлбэрийг буй болгоход Үндсэн хууль чухал гэж тэмдэглэж байсан. Мөн төрийн холимог хэлбэр бий болно гэж үзсэн нь улс төрийн шинжлэх ухаан суурь ойлголтын нэг байв.

3.    Улс төр бол ёс суртахууны нэгдэл юм гэсэн үзэл санаа юм. Иргэд улс төрийн нэгдсэн байгууллагад нэгдэж түүний тогтвор байдал нь удирдлагаас хамаарна. Иргэд нь хуульд захирагдана гэж үзсэн. 2-р үе : 1400 –аад оноос үндэсний төр улсууд бүрэлдэн зах зээлийн харилцаа хөгжсөн явдал нь нийгмийн харилцааг бурханчилж байсан явдлаас зайлсхийж түүний бодит механизмыг танин мэдэх боломж нээгдсэн. Сэргэн мандалтын үед хүн бол түүхийг бүтээгч хүч бөгөөд бие даасан субъект болохыг тогтоосон. Энэ нь иргэний нийгмийн тухай ойлголтыг бий болгосон.                         Чухам үед улс төрийн шинжлэх ухааны судлах зүйл судалгааны аргууд бий болсон. Улс төр нь нийгмийн харилцааны бие даасан нэг хүрээ бөгөөд улс төрийн мэдлэг нь өөрийн гэсэн логик зүй тогтолтой болохыг үндэслэсэн. Энэ чиглэлээр Италийн нэрт философич Н.Макиавелли их үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр улс төрийг хошуучлагч ба олон түмэн гэсэн 2 субъектын үйл ажиллагааг судалж улс төрийг шашинаас салгаж хүмүүсийн ашиг сонирхол бол улс төрийн өсөлт хөгжлийн бодит механизм гэж үзсэн.     XÂÈé –р зууны 2-р хагасаас хүний үйл ажиллагааны агуулга нийгмийн амьдралыг өөрчилж хөгжүүлэх аргыг тусгасан систем болох үзэл суртал бүрэлдэн тогтсон. Энэ нь Либериализм, Консерватизм, социализмын үзэл чиглэл байсан.    Либериализм нь хувь хүний жам ёсны эрх чөлөөг гол зарчмаа болгож иргэдийн амьдралд төрийн оролцоог хязгаарлах үзэл санааг удирдлага болгосон. Хувь хүний эрх чөлөө бол байгалаас заяасан жам ёс гэж үзэж байсан.    Улс төрийн Консерватив үзэл санаа 1700-аад оны сүүлчээс идэвхжсэн. Хүний бие даасан байдал дэвшил хөгжлийн зорилтыг эсэргүүцэж гарч ирсэн. “Хүний хязгаарлагдмал оюун ухаанд захирагдаж үл болно.” Улс төр бол хүний харилцааны жам ёсны үзэгдэл эрх чөлөө ардчилал гэх сүрхий үгсээр тайлбарлах хэрэггүй. (Франц Жозеф)

    Социалист улс төрийн сэтгэлгээ 1800-аад оноос буй болсон. Германы Ф.Энгельс, К.Маркс Оросын В.И.Ленин. төрийн шинж чанарыг нийгмийн эрх зүйн хүрээнд тэргүүлж байгаа ангийг улс төрийн ноёрхлын зэвсэг гэж үзсэн нь өрөөсгөл талтай байсан. Пролетарийн диктатурыг тогтоож улмаар нийгмийг өөрөө удирдах харилцаанд аажим шилжин төр мөхнө гэж үзсэн. Социализмыг Капитализмд сөргүүлэн тавьсан.     Реформист хандлага. ( Бернштейн 1850-1932), ( Карл каутский 1854-1938). Марксистуудыг шүүмжилсэн. Марксистууд бол хувийн өмчийг үгүйсгэдэгээрээ хүний эрх чөлөөг хязгаарлаж байна гэж үзсэн.

Улс төрийн шинжлэх ухааны шинэ үе    XX-р зууны нэг шинж бол улс төр түүний үүрэг өсч үзэл суртал соёлын хүрээнд үүрэг роль нь өндөржсөн. Энэ үед улс төрийн элитийн онол гарсан. Социалогийн шинжлэх ухаан хөгжсөн. •    Засаглалын тухай сургааль хөгжсөн.                     Ардчилал ба улс төрийн намуудын зохион байгуулалтын асуудалд анхаарал төвлөрсөн. “Нам бол нийгмийн харилцааг хуулбарласан жижиг загвар учраас төрийн удирдлагад бүх иргэд оролцдог үгүйн адил намын жирийн нөхцөл мөн адил.” Намын удирдлага хөлсний мэргэжилийн албан хаагчдаас тогтсон удирдлагын аппаратаас томилогдсон удирдагчдад төвлөрсөн байдаг. Намын удирдлагад засаглалын эрх мэдлээ гишүүдэд биш

Page 5: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

зөвхөн өөр удирдагчдад шилжүүлдэг нь хатуу зүй тогтол гэж үзэж байсан.

•    Германы М.Вебер ардчилалын тухай онол сургаальд хувь нэмэр оруулсан. Удирдлагын аппаратыг өөрийн хяналтанд авах. Улс төрийн элитийг сонгон шалгаруулах технологид анхаарсан. Засаглал ба ноёрхол ойлголт нь харилцан нягт холбоотой ойлголт юм. Ноёрхол засаглалгүйгээр үүсэхгүй боловч засаглал заавал ноёрхолын маягаар орших алба үгүй. Засаглал нь өөрийн хүсэл зорилгоо ямарч эсэргүүцлийг үл харгалзан хэрэгжүүлдэг. Засаглалын ноёрхол бол хуульчлагдсан хүчирхийлэл юм.Өнөөгийн улс төр судлаачдын анхаарлын төвд зарим мөргөлдөөнийг шийдвэрлэх, улс төрийн удирдагчын асуудал, улс төр ба хувь хүн, олон улсын харилцааны улс төрийн бодлого зэрэг тулгамдсан олон асуудлууд байна.

Сэдэв № 4 : Улс төрийн засаглал түүний мөн чанар бүтэц.

Улс төрийн засаглалын тухай ойлголт нь улс төрийн шинжлэх ухааны тулгуур асуудлуудын нэг юм. Засаглал нийгэмтэй хами бий болсон бөгөөд нийгмийн амьдралын тулгуур үндэс юм. Засаглал орших ба илрэх хэлбэр нь олон янз. Түүнтэй уялдан түүний мөн чанарын тухай тодорхойлолт олон  янз байсан. Зорилго нь Телеологи, Бековорист, сэтгэл зүйн гэсэн хандлагууд байдаг.                 Телеологи – засаглалыг хүрээлэн буй ертөнцтэй холбож өргөн тайлбарладаг. Бековорист – засаглалыг бодит хүмүүсийн үйл байдлын өвөрмөц хэв маяг гэж үздэг. Сэтгэл зүйн – Бековористуудын үзэл бодлын үргэлжлэл.                                                 Орчин үеийн реляционист (харилцаа) ууд засаглал бол объект- субъектын харилцаа гэсэн.                                      Засаглалын нөөц: Хэрэглээ, албадлага, норматив, соёл мэдээлэл, хүн ам зүй зэргийг нөөцөд оруулж ирсэн.                               Засаглах аргын хувьд: Итгэл үнэмшил буй болгох, албадах, амлалт өгөх, шаардах, мэдээллийн хяналт тогтоох, шинэ зорилт дэвшүүлэх зэрэг аргууд

Page 6: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

хэрэглэгдэж ирсэн. Засаглалын төрлийг эрх зүйн, нийгмийн, соёл мэдээллийн албадлагын гэж ангилж ирсэн.                         Улс төрийн засаглалын хувьд: Төрийн хэмжээнд хуулийн дагуу хүч хэрэглэдэг. Шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй байдаг. Үйл ажиллагаа нь нийтлэг шинжтэй шийдвэр гаргадаг нэгдсэн байгууллага байна. Олон янзын нөөцтэй байна. Дээрхи төрлүүд нь Тоталитар төрийн үед хоорондоо холилдож харилцан нэвтрэлцэхүйц явц байдаг. Харин ардчилсан тогтолцоо нь тэдгээрийн хооронд нь заагладаг.            Улс төрийн ноёрхол: Энэ нь нийгэм дэх захирах захирагдах үйл ажиллагааг тодорхой бүтцэд оруулах. Өөрөөр хэлбэл удирдлагын үйл ажиллагаа нөгөө талаас гүйцэтгэх үйл ажиллагааны хоорондын хувиарыг тогтоон бэхжүүлэх явдал юм. Ардчилал хөгжих тухай нийгмийн өөрөө удирдах ёс төгөлдөрждөг.    Засаглалын үйл ажиллагааг ард иргэд хүлээн зөвшөөрч буйг легитм гэдэг.    Захирах захирагдах ёс заншил эртнээс уламжилж ирсэн. Хөдлөхгүй бат бэх бөгөөд ариун шударга гэсэн итгэл үнэмшилийг уламжлалт легитим гэдэг.     Удирдагчийг онцгой авьяас чадварт итгэх байдлыг харизмат (чадвар) гэдэг. Харизмат гэдэг нь нэг талаас удирдагчийн нэр хүнд нөгөө талаас олон түмний итгэл гэсэн үг.                                         Үйл ажиллагааны хийгээд нийгэмд болон улс төрийн системд гүйцэтгэж буй чиг үүрэг нь хүн амын олонхи юуны өмнө хамтийн нөлөө бүхий улс төр эрх зүйн бүлэг болох элитийн хүсэн хүлээж байгаа үр дүнтэй хир нийцэж байгаа тэр хир хэмжээг засаглалын үр ашиг гэдэг.     Ер нь засаглал аль хэр тогтвортой байх түүнд иргэдээс итгэл хүлээлгэх дэмжлэг үзүүлэх уур амьсгал нь засаглалын үр ашгаас хамаардаг.          Улс төрийн бодлогын социал үндэс, нийгэмдэх шударга ёс ба нийгэмдэх хүний байр суурь. Улс төрийн бүх онол үзэл баримтлалууд нь түүхэн хөгжлийнхөө явцад нийгэмлэх хүний байр суурийг гол байранд тавьж ирсэн. Хүмүүс өөр хоорондоо харилцан үйлчилж байж бий болгодог харилцаа холбоо үүсдэг. Тэр орон зай бол нийгэм юм. Хүмүүсийн оронд буй болсон бүхий л төрлийн харилцаа холбоо нь тэдний хамтын үйл ажиллагааны үр дүн юм. Үйлдвэрлэлийн арга үйлдвэрлэх хүчин нийгмийн, улс төрийн, оюун санааны үйл явц хөгжих үндэс суурь болдог. ( нийгмийн ахуй нь нийтийн ухамсарыг тодорхойлдог.)                                        Материаллаг үйлдвэрлэлийн хөгжлийн түвшин нь өмчийн байдал засаглалын тогтолцоо, нийтийн амьдрал,  амжиргаа, аюулгүй байдал, соёл ахуйн нөөцийг шууд тодорхойлдог. Тухайн улс оронд хямрал, хурцадмал байдал буй болсон тохиолдолд улс төр, эдийн засгийн тогтолцоо нийтийн янз бүрийн ашиг сонирхол, зан заншил, ард түмний сэтгэл зүйн бэлтгэл, нийгмийн шударга ёс их үүрэг гүйцэтгэж нийгмээ авардаг.                                             Нийгмийн ёс. Нийгмийн амьдралд бие хүний хүлээх эрх үүргийн нэгдэл, хариуцлага, нийтийн гишүүдийн эрх зүйн тэгш байдлыг баримтлах зарчим юм.    

Шударга ёсны бүрдэл хэсгүүд нь: 1.    Нийтийн адил тэгш шаардлага2.    Үйл ажиллагааны үнэлэлт3.    Удирдлагын шударга томилгоо.4.    Чин шударга журам.        Шударга ёсны дотоод зарчим нь ижил бус хүмүүст ижил шаардлага тавих юмуу үүний эсрэг байдал юм.                        Шударга ёсыг хамгаалахын төлөө нийгмийн бүлэг үндэстнүүд улс хоорондын харилцааг зохицуулдаг хэрэгсэл нь улс төрийн бодлого юм. Иймд улс төрийн бодлогын гол хүрээ бол нийгмийн (социал) харилцаа юм. Энэрэнгүй улс төрийн бодлого буй хүний аз жаргал, сайн сайхны төлөө чиглэдэг.                                         Нийгмийн харилцааны гол субъект нь хүн.                         Социал бүтэц  гэдэг нь хүний тэгш эрх хоорондын харилцаа холбоо бүхий нийгмийн дотоод зохион байгуулалт юм.                     Нийгмийн гишүүд нь нийгэмд эзэлж байгаа байр суурь, үйлдвэрлэлийн хэрэгсэлд харьцаж байгаа байдал, мэргэжил боловсрол, орлогын хэмжээ зэргээрээ тэгш биш байдал аль ч нийгэмд байдаг.                                                 Социализмын үед ард түмэн бүхнийг засаглагч цорын ганц бүрэн эрхтэй субъект болж байсан. Үнэн хэрэгтээ улс төрийн бодлого “Ард түмний нэрийн өмнөөс” нэг намын бодлогоор зохицуулагдаж байсан. Ардчиллын нийгэмд нийгмийн социал бүтэц улам тод томруун болж үндэстэн ястан, залуучууд, эмэгтэйчүүд, тэтгэвэрийнхэн, сүсэгтнүүд гэх мэт бүлгүүдийн ажиллагаа

Page 7: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

идэвхиждэг. Үйл ажиллагааны идэвхижлийн хувьд хөдөлмөрийн чадвартай хүмүүс давамгайлдаг.  Улс төрийн засаглалын субъект нь:      Улс төрийн амьдралд оролцогчид     Төрлүүд нь: •    Шууд оролцогч (төр, нам, олон нийтийн байгууллага, лидер, хөдөлгөөн)•    Дам оролцогч – сонирхолын янз бүрийн бүлгүүд •    Үйл ажиллагааны хөдлөгч хүч нийгмийн сонирхол.Сэдэв № 5 : Улс төрийн засаглалын нийгмийн субъектүүд (сонирхолын бүлгүүд)    Улс төрийн үйл ажиллагааны хүрээнд засаглалын эрхийг хэрэгжүүлж байгаа бие хүн нийгмийн бүлгүүдийг засаглалын нийгмийн субъект гэнэ. Үүнд сонирхолын бүлгүүд эрх баригч элитүүд улс төрийн хошуучлагчдыг хамруулдаг.                                     Сонирхолын бүлгүүд нь чухамдаа хувь хүмүүсийн нэгдэл юм. Тэд өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд улс төрийн институтэд нөлөөлж байдаг. Тэд ашиг сонирхлоо нэгтгэх илэрхийлэх, мэдээлэх, улс төрийн элитүүдийг төлөвшүүлэх зорилготой ажиллана. Өөрсдийн төлөөллийг засаг төрийн бүрэлдэхүүнд оруулах явдал гол эрмэлзэл нь байдаг.                                        Өөрсдийнхөө сонирхлыг хэрэгжүүлэх зорилгоор засаг төрд нөлөө үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулахыг Лобби гэдэг. (Энэ үг англиар үүдний өрөө гэсэн үг.) энэ нь улс төрийн үзэгдэл юм. Төр засгийн байгууллагуудад нөлөөллөх хандлагын цаана улс эх орны эрх ашиг гэсэн нэгдсэн бодол санаа байх ёстой. Энэ нь юунаас нөхцөлдөх вэ гэвэл: олон ургалч үзэл (плюрализм) улс төрийн намын шинж чанараас хамаарна. Улс төр, нам хүчирхэг нэр нөлөөтэй байхын хирээр сонирхолын бүлгүүдийн нөлөө бага байна. Нам улс дорой байх тусам лобби хүчтэй болдог.                             Амьдрал дээр төрийн байгууллагуудыг лоббидох арга олон янз байдаг. •    Парламентид илтгэл оруулах•    Хууль санаачлах боловсруулахад орох •    Уулзалт хэлэлцээр зохион байгуулах•    Орон нутгаас шахалт шаардлага ирүүлэх•    Социалогийн судалгаа хийж парламентид тараах •    Төрийн байгууллагын доторхи өөрийн хүмүүсийг тодорхой зорилгод нэгтгэх.•    Сонгуулийн компаныг зохион байгуулах•    Албан тушаалтанд авлиг өгөх

Лобби нь хууль ёсны ба хууль бус байх нь бий. Үйл ажиллагаа нь эдийн засгийн, нийгмийн, нийгэм соёлын шинж чанартай байдаг. Парламентийн доторхи лобби нь сонирхолын бүлгүүдийн хэрэгцээ шаардлагатай байгаа хуулиудыг батлуулахад чиглэгддэг учир хуулийн төсал боловсруулдаг.         Засгийн газар дахь лобби нь гүйцэтгэх засаглалын байгууллагуудад хэрэгтэй хууль тогтоолыг гаргахад анхаардаг. Сонирхолын бүлгийн лоббигоос гадна “Корпораци” гэж бий. Орчин үед: тодорхой нөөц бололцоог ашиглах тодорхой аж ахуй засаг захиргаа, цэрэг улс төр хамт олны эрх ашиг сонирхолыг хамгаалж байдаг хуулиар баталгаажсан явцуу бүлэг юм. Эрх мэдэл нь цөөн тооны элит группид харъяалагддаг. Дээрхи сонирхлын бүлгүүдийн үүсэл хөгжлийн талаар өөрөөр үзэл баримтрлалууд байдаг. Зөрчилтэй нийгэмд хүмүүсийн адил ашиг сонирхол итгэл үнэмшил дээр суурилж байсан.

Page 8: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

Сэдэв № 6 : Улс төрийн элитийн тухай    Улс төрийн амьдралд төр бүр байнга оролцдоггүй байнга нөлөөлж байдаггүй онцгой давхаргын хүмүүсийг элит хэмээн үздэг. (Франц хэлнээс гаралтай шилэгдмэл гэсэн үг.) Элитийн тухай үзэл баримтлал олон янз. Хүй нэгдлийн үе задрах үед нийгмийг дээд доод язгууртан эгэл хүмүүс хэмээн ялгадаг үзэл буй болсноос эхлэлтэй.     XÈX-р зуунаас нийгмийн онолчид: Аливаа нийгэм нь тэгш бус хоёр бүлэгт зайлшгүй хуваагдана гэж нотолж байсан. Олонхийн удирдах цөөнх хэсэг нь хүнийг удирдах чадвар зохион байгуулах авьяас эд хөрөнгө ёс суртахуун оюун ухаанаар давамгайлах чанартайг илэрхийлж байсан.                                                    Улс төрийн элитийг төлөвшүүлэх 2 арга зам буй.                                                         1-р хандлаг: Язгууртан                      2-р хандлага: Ардчилал гэсэн.                                         1-рийн хувьд удам дамжсан цус ойртох шинжтэй.                          2-р нь дээд шатны хүмүүс жирийн ард түмний дундаас сайн хүмүүсийг тодруулах арга байсан. Энэ нь элитийг мөхөхөөс урьдчилан сэргийлэх арга байсан.                         Москва, Парето Макиавзлли нарын онолчид:     Аливаа нийгэмд элит байх ёстой, тэд авъяас билэг үлгэр жишээ ч байх мэргэжил байр суурь үзэл бодлын хувьд тогтвортой байх. Энэ чанараараа нийгмийн ҮНЭТ ЗҮЙЛ болж байх, санаа бодол үйл хэрэг нь нийгмийн давхарагт нийцэж байх. Нийгмийн зүгээс үнэлэмж өндөр байх г.м зарчмуудыг боловсруулж байсан. “Үлгэр дууриалал, хүндэтгэл хоёр бол Элитийн гол чанар” гэж үзэж байсан.                           Хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн аль ч шатанд элит бодитойгоор оршиж ирсэн. Түүний оршин тогтнохыг нөхцөлдүүлдэг хэд хэдэн хүчин зүйл буй.        Энэ  нь хүмүүсийн тэгш биш байдал, удирлагын хөдөлмөр мэргэжлийн шинжтэй байх, нийгмийн ач холбогдолтой байх, хүн амын дийлэнх нь улс төрийн идэвхгүй байр суурьтай байх гэх мэт.            Монголд улс төрийн элитийн төлөвшил ямар байсан бэ? 1990-ээд он хүртэл ЗХУ – ын загварыг хуулж байсан. Энэ нь нэлээд улс төржсөн, садан төрлийн хэлхээ холбоонд оршисон, намын гишүүнчлэл ба удирдлагдаа үнэнч байдал, нутаг ус аппаратын тандал зэрэг хэм хэмжээ байсан. Энэ нь зарим талаар сайн талтай бас дутагдалтай талтай байв. Зах зээлд шилжсэнээс хойших үед улам сул дорой болсон.     Одоо үед лидерүүдийн дээд давхрагад хүрч очсон зам нь 4 янз байгаа юм. 1.    Улс төрийн сонгууль 2.    Аппаратаас шилжиж ууссан.3.    Томилгоо4.    Авъяас чадвараас карьер хөөж тордох    Захиргаадалтын хэмээх үеийн дараа элит хуучин нам төрийн цул элитийг бодвол төлөвшөөгүй хоорондоо саланги оршдог.     Ардчилалын уламжлал ядуу Монгол хөрсөнд эрх зүйн хэм хэмжээ бүрэн хэрэгжих болоогүй байна. Элитийг төлөвшүүлэх тодруулах үйл явц намын үйл ажиллагаа болсон.Å    Эрх мэдлийн байгууллагад нийгмийн Å    Үйл ажиллагааныхаа салбарт илүү мэдлэг туршлагатай, авъяас чадвартай.Å    Сэтгэл зүйн хувьд төлөвшсөн.Å    Чин шударга журмыг эрхэмлэдэг байх, удирдах зохион байгуулах чадвар зэрэг юм.Ардчилалын үед элитийн онцлог нь:Å    Элитийн төлөө өрсөлдөөн байдаг.Å    Элитийн циркуляц эрчимтэй байна.Å    Элит ба сөрөг элитүүдийн өрсөлдөөнÅ    Элитүүд олон түмэнд үзүүлэх нөлөө ихÅ    Олон түмэн сонгуулиар дамжуулан хяналт тавьж байдаг.

Page 9: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

Элитүүдийг:Å    Улс төрийн, эдийн засгийн, соёл мэдээллийн гэж хувааж үзэх тал бий.Å    Улс төрийн системдэх байр сууриар нь элитийг эрх баригч ба сөрөг элит гэж хуваадаг.Монголд 1980 – аад оны сүүлчээр элитүүдийн циркуляцын хаалттай байдал эвдэрч нийгмийн өөрчилөлт хөгжилтөөс шалтгаалан тэдний нөлөө бас зөрчил өөрчлөгдсөн. Сөрөг элит буй болох нөхцөл буй болсон.                                                    Элитийн бүрэлдэхүүнд ардчилсан үзэлтэй соёл шинжлэх ухааны бүтээлч сэхээтнүүд орж ирсэн. Улс төрийн ардчиллын олон жилийн туршлаггүй Монгол оронд элитүүд төлөвших процесс тэр болгон зөв явагдахгүй бие хүний мэдлэг чадвар туршлага хамаарахгүйгээр албан тушаал эрх мэдлийн төлөө мухар тэмцэл болж хувирах хандлаг байна. Элитийг судлах, сонгох, дэвшүүлэх асуудал намуудын тэмцэл болон хувирч байна.

Сэдэв № 7 : Улс төрийн манлайлал    Улс төрийн манлайлал гэдэг юу болох тухай нийгэм ухаанчид тайлбарлаж ирсэн байдаг. Жишээ нь:                                Манлайлагч гэдэг нь байгууллага буюу өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиг үүрэг нь: •    Манлайлал гэдэг нь нөлөө нэр хүнд эрх мэдэл ба бусдыг хянах явдал гэж үздэг тал бий.•    Хамтын үйл ажиллагааг зохион байгуулах чадвар нийгэмд эзлэх байр суурь гэж үздэг.•    Бүлэг хамт олны нэг гишүүн бусдад нөлөөлөх хүчин зүйл явц гэж үздэг. Жишээ бий...........•    Манлайлал гэдэг нь хүний үйл ажиллагааны үр ашгийг өндөр түвшинд хүргэх хүнийг явцуу хүрээнээс гаргах, хувь хүнийг төлөвшүүлэх чадвар гэж тодорхойлсон. Жишээ бий...Харин манлайлах удирдах лидер гэсэн ойлголтууд хоорондоо ялгаатай.                                     Манлайлал гэдэг нь нөлөө үзүүлнэ гэсэн үг.                        Удирдана гэдэг нь захирах захирагдах ёс.                         Гэхдээ удирдах хүнд манлайлах шинж заавал байх ёстой. Харин удирдах албан тушаалтан эрх мэдэлгүйгээр манлайлал байж болдог. Эрх гэдэг нь нэг хүний үйл байдал нөгөө хүний үйлд нөлөөлөх чадвар юм.                                                     Улс төрийн манлайлал нь нийгэм байгууллага хэсэг бүлэг эрх мэдэл бүхий байр суурь эзэлж байгаа нэг буюу хэд хэдэн хүмүүс нэр хүнд ба үлгэр жишээч шинжээрээ байнга нөлөө үзүүлэх үйл явц юм. Манлайллын бүтэц нь: 1.    Хувийн шинж чанар2.    Нөөц буюу арга хэрэгсэл3.    Нөлөөлөх нөхцөл

Улс төрд бол үйл ажиллагааны шинж чанар хамрах хүрээгээр нь 3 түвшинд авч үздэг. Үүнд:     Эрх бүхий манлайлагч (сонирхолын бүлэгт). Бүлгээс өгсөн үнэлэмж, зохион байгуулах ба шийдвэр гаргах чадвар. Хэсэг бүлгийнхээ дотор сэтгэл зүйн аятай таатай уур амьсгал буй болгох чанар.    Байгууллага нам зэрэг тодорхой бүлгийн сонирхолыг хангах боломжийг бүрдүүлэгч хүний манлайлал. Энэ хэсэгт манлайлагч улс төрийн дэмжлэгийг урьдчилан авах явц юм. Байгууллагын зүгээс түүнийг дэмжих сэтгэл зүй бүрэлдэх ухамсарлах явдал онцгой чухал болдог.    Энэ түвшний манлайлагчийн үйл ажил нь нийгмийн шинж чанартай байдаг. Эрх мэдлийн

Page 10: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

харилцааны системд үйлчилж байгаа улс төрийн бодлогод оролцох манлайлал.                     

Улс төрийн манлайллын ерөнхий чиг үүрэг нь:    Амьдрал үйлээ олох нийтийн ашиг сонирхолд зориулах олоон түмний хүсэл сонирхолыг хэрэгжүүлэх    Олон нийтийн санаа бодол сэтгэл зүйг танин мэдэж, тэдний үнэт зүйлийг түшиглэх.    Улс төрийн үйл ажиллагааг зохион байгуулах тодорхой чиг баримжааг буй болгох.    Хүн амын тодорхой давхрагын сонирхолыг буй болгох бас хамгаалах.    Олон түмнийг нэгтгэх, буруу үзэл бодлыг залруулах, үнэнийг таниулах.    Нийгмийн асуудлыг оновчтой шийдэх.    Улс төрийн үйл ажиллагааг олон түмний дунд оновчтой зохион байгуулах.

Манлайллын орчныг тодорхойлох хүчин зүйлүүд нь манлайлагчийн хувийн хүч, нөхцөл байдал, олон нийт 3 юм.                         Хувийн шинж чанарын нийтлэг тал нь: •    Мэдлэг боловсролын түвшин•    Гадаад байдал, гоо сайхны тал•    Шударга ёс чин шударга байдаг•    Санаачилга өөртөө итгэх итгэлМанлайлагч янз бүрийн нөхцөл байдалд өөрийгөө авч явах чадвартай байх ёстой. Манлайлагчийн нөхцөл байдлын хүчин зүйлд олон нийт, иргэд тэднээс тавьж буй шаардлага, удирдлагын мэдээлэл зэргийг авч үзэж болно. Манлайлагчаас олон нийтэд нөлөөлөх, тэднийг араасаа дагуулах шинж нь тодорхой нөхцөл байдлаас хамаарч янз бүрээр илэрдэг. Зарим нь олон нийттэй нүүр учрах зарим нь улс төр зохион байгуулалтын үйл ажиллагаа хийх, зарим нь манлайлалаараа хойноосоо дагуулах.                                     Харин хамгийн гол шаардлага нь олон нийттэй эргэх холбоотой байж өөрийн үйл ажиллагаагаа зохицуулах шаардлага юм.                Улс төрийн амжилт нь: түүний гүйцэтгэж байгаа үүрэг, арга барилыг олон нийт хүлээж авсан байдал, түүнд хүлээлгэсэн итгэл, хүндэтгэл, нэр хүндээр тодорхойлогддог.                      Иймд улс төрийн манлайлал бол улс төрийн удирдлагын амжилтын эх сурвалж юм.                                                 Манлайлал удирдаж чадаж байвал:     Хүмүүс өөртөө хариуцлага хүлээж, хийж бүтээх эрмэлзлэлтэй байдаг.    Хүмүүс тодорхой зорилгод нэгдэж өөрийгөө чадвартай болгодог.    Хүмүүс ямарч нөхцөл байдалд зохицон ажилладаг.    Бие дааж оюуны чадамжаа ашиглаж чаддаг.

Сайн удирдагч манлайлагч бол: Тэр болгон өөрийн санааг тулган хүлээлэгдгүй. Хүмүүсийн чөлөөтэй сэтгэх, чөлөөтэй ажиллах боломжийг олгодог. Ажил амьдралын нөхцлийг бүрдүүлдэг. Хүмүүст өөрийгөө илэрхийлэх хөгжүүлэх боломжийг олгодог. Хүмүүс зорилгоо амжилттай хэрэгжүүлэх сэтгэл зүйн орчинг бүрдүүлж чаддаг. •    Улс төрийн манлайлал бол түмнийг дагуулагч байдаг. Ийм тохиолдолд улс төрийн хошуучлагчийн улс төрийн дүр төрх “имиж” нь олон түмэнээс дээгүүр байж тэднийг залж чиглүүлэхэд чиглэдэг.•    Гэхдээ дахин шүтүүлэх арга брил, тийм сонирхол байж болохгүй. “Нэг хүнийг дахин шүтэх ёс гэдэг нь улс төрийн манлайллын үүргийг хэт дөвийлгөн үнэлэх явдал юм.”                          Энэ бол тоталитар дэглэмийн шууд үр дагавар. Жишээ нь: Солонгост – Кимерсен, Кубэд – Фидель Кастро, Монголд – Х.Чойбалсан, ЗХУ – ИВ.Сталин, Хятад – Маогийн дэглэмүүд байсан.                             

Page 11: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

Дүгнэлт: Улс төрийн манлайлал гэдэг нь нийгэм, байгууллага хэсэг бүлэгт эрх мэдэл бүхий байр суурыг эзэлсэн нэг буюу хэд хэдэн хүмүүс нэр хүнд ба үлгэр жишээч шинжээрээ нөлөөлж буй үйл явц юм.

Сэдэв № 8 : Улс төрийн системийн тухай    Улс төрийн систем гэдэг нь төр нийгмийн байгууллагуудын нэгдэл, эрх зүйн болон улс төрийн хэв журам, нийгэм дэх улс төрийн засаглалыг зохион байгуулан хэрэгжүүлэх хэрэгслүүдийн нийлбэр цогц юм. Улс төрийн систем гэдэг ойлголт нь улс төрийн шинжлэх ухааны гол асуудал байдаг.                                         Улс төрийн бүрдэл хэсгүүдийг эмхлэн зангидаж бэхжүүлэх чухал хүчин зүйл бол улс төрийн засагла юм. Улс төрийн систем нь өөртөө ЭЗ үндэстэн, нийгмийн ухамсар, олон улсын харилцаа зэрэг бүхий л харилцааг өөртөө тусгаж байдаг.                                 Улс төрийн системийг бүрдүүлэгч, гүйцэтгэгч хэсэгт нь:     Төр, улс, төрийн нам, хөдөлгөөн, иргэний байгууллагууд хэвлэл мэдээлэл.    Нийгмийн амьдралд нөлөөлөх хэрэглэлүүд, нийгэм улс төрийн байгууллагууд, хэсэг бүлгүүд.    Эрх зүйн хэм хэмжээг зохицуулагч хэсгүүд. Жишээ нь: Үндсэн хууль, бусад хууль, зан уламжлал, үзэл санаа.    Улс төрийн болон засаглалын бодлого шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх субъктүүд.     Улс төрийн ухамсар, улс төр ба эрх зүйн соёл.Улс төрийн системд хэрэгжүүлэх байгууллага нь төр байдаг. Улс төрийн нам бол улс төрийн системийн онцгой чухал институт юм.               ҮЭ, эвлэл холбоод зэрэг институт системд байна. Улс төрийн системийн бүрэлдэхүүнд улс төрийн харилцаа багтдаг.                           Ер нь улс төр гэдэг бол засгийн эрхийн талаар түүнийг эзэмших зохион байгуулах ашиглахтай уялдан үүсч буй болгох харилцааг илэрхийлж байгаа нийгмийн харилцааны нэг төрөл бүтэцийг тодорхой болгоход хүргэнэ. Улс төрийн хөгжлийн эх сурвалж нь улс төрийн хүчнүүдийн харьцааны асуудал юм.        

Улс төрийн хөгжилтөд тухайн орчны нийгэм төрийн тогтолцоо, улс төрийн хүчнүүдийн харьцаа, намуудын төлөвшил, иргэдийн улс төрийн хэлбэр нөлөөлөх хүчин зүйл болдог.                                Хүн төрлөхтний түүхээс үзвэл авторитар тоталитар тогтолцоотой улс оронд улс төрийн хөгжил урт хугацаанд зугуухан тогтвортой төлөв байдалд өрнөдөг. Ардчилсан төр улсад улс төрийн хөгжил ихэнхдээ дэвшил үсрэлтийн замаар хөгждөг болох нь харагддаг тухай, улс төрийн систем нь улс төрийн хөгжилтийг хангахад дараах 4 чиг үүргийг анхаарах. Үүнд: 1)    Үндэсний эв нэгдлийг төлөвшүүлэх2)    Олон улсын харилцаагаар хүлээсэн үүргээ биелүүлэх. 3)    Иргэдийн улс төрийн соёл оролцоог дээшлүүлэх.4)    Нийгмийн баялагын хувиарлалтыг зөв тогтоох.Улс төрийн хөгжилд нөлөөлөхөөр тийм улс төрийн өөрчлөлт хийхэд: È.    Улс төрийн эрх баригч болон сөрөг зөвшилцөлд хүрэх чадвар эрх мэдлийн хэмжээг тогтоох.Èé.    Улс төрийн хүчнүүд хүчирхийлэлээс зайлс хийж аливаа шинэчлэл өөрчлөлтийг хуулийн дагуу хэрэгжүүлэх. ÈéÈ.    Өөрчлөлт шинэчлэлт хийх цаг үеэ оновчтой сонгох, иргэдийн хяналтын дор

Page 12: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

явуулах.Улс төрийн хөгжил нь хамгийн ерөнхий утгаараа улс төрийн хүчнүүдийн олон талт үйл явц юм. Улс төрийн хөгжилтийг тодорхойлох гол хүчин зүйл нь хүн амын олонхийн нийгмийн байдалд гарч буй чанарын хийгээд тооны өөрчилөлт. Улс төрийн зорилгодоо хүрэх хүчин зүйлүүд нь: 1.    Системд үзүүлэх мэдээллийн ачаалал.2.    Шинэ зорилго ба шинэ нөхцөл байдалд зохицон ажиллах чадвар.3.    Зорилгодоо хүрэх явцад гарсан өөрчилтийг харгалзан үзэж шийдвэрлэх.4.    Үйл явцын өрчлөлтийг урьдчилан тооцох.

Улс төрийн системийн гол зориулалт нь удирдлагыг үр ашигтай механизм бүрдүүлэх явдал мөн. Үүнийг засгийн газар хэрэгжүүлдэг. Шийдвэр гаргах үйл явц хэд хэдн үе шаттай.                         – Гадаад дотоодын мэдээлэл цуглуулж хувиарлах.•    Мэдээллийн боловсруулалт хийж төлөвлөх•    Урьдын мэдээлэлтэй харьцуулалт, үнэлэмж хийж ашиг өгөх боломжийг тооцоолдог.•    Үр ашигтай хувилбарууд гаргаж шийдвэр гарах субъектүүдэд хүргэх. Шийдвэр бэлтгэгдэж гүйцэтгэгч объектуудад очих.•    Хэрэгжүүлэлтийн талаар эргэх мэдээллүүд хийгдэх.•    Цаашдын үйл ажиллагааны чиглэлийг гаргах.Улс төрийн амьдралд ороцогчдын хооронд байнга мэдээлэл солилцох нь улс төрийн системийн үр өгөөж өндөр байх нэг нөхцөл болдог.           Улс төрийн системийн чадвар нь улс төрийн хөгжилийг тодорхойлж байдаг.                                                      Энэ нь нийгмийн удирдах хэсэгт элит болон олон түмний оролцох боломжийг өргөтгөх нийгмийн янз бүрийн нөхцөл байдалд уян хатан зохицох явдал юм. Нийгмийн нөхцөл байдалд нийцүүлэн улс төрийн системийн зохицох чадварыг дээшлүүлэх нь эцэстээ эрх мэдлийн байгууллагуудын чиг үүрэг юм. Улс төрийн харилцаа нь тухайн улс төрийн агуулга оршин тогтнох шинж чанарыг илэрхийлж байдаг учраас нэн хөдөлгөөнтэй байдаг. Улс төрийн харилцааны хөгжил нь нийгмийн бүтэц улс төрийн дэглэм, нийгэм ухамсар бусад хүчин зүйлээс хамаардаг.                                                 Улс төрийн туршлага, уламжлал, улс төрийн тодорхой түвшинг хадгалан бэхжүүлэх хэлбэр болдог. Улс төрийн хэмжээ зарчмууд нь Улс төрийн системийн бас нэг бүрдэл хэсэг юм. Энэ хэв хэмжээ зарчмуудаар дамжин нийгмийн сонирхол улс төрийн байгуулалт нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж бэхжиж нийгмийн хөгжлийн зорилго хэрэгжих байдаг. Улс төрийн ухамсар, улс төрийн соёл бол улс төрийн системийн бас нэг бүтэц юм.    

Улс төрийн гол зорилт нь: Ямар ч орчинд ямар ч үед өөрийн тогтвортой байдлыг хадгалж үлдэх явдалд юм. Яагаад гэвэл улс төрийн систем бол нийгмийн матераллаг ба оюуны үнэт зүйлийг хувиарлаж нийгмийн санал сэтгэлийг тогтворжуулан зөрчил мөргөлдөөн, түгшүүртэй байдлаас урьдчилан сэргийлж байх ёстой. Улс төрийн үүргүүд нь дараахь зорилго чиглэлтэй.•    Үйл ажиллагааны зорилго, мөрийн хөтөлбөрөө тодорхойлох.•    Нөөцийг дайчилж, нийгмийг ойртон нягтруулах.•    Улс төрийн үйл ажиллагааны хэм хэмжээг зохицуулах•    Үнэт зүйлсийг нийгэмд хувиарлахСистемийн үйл ажиллагааны үр ашиг нь байнга өөрчилөгдөж байдаг 2 хүчи зүйлтэй холбоотой.    - Цагаа олсон бүрэн мэдээлэл                                - Үйл явдлыг чиглүүлэх, хянах, удирдах механизм.    

Page 13: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

Сэдэв № 9 : Улс төрийн дэглэмийн тухай    Улс төрийн дэглэм гэдэг нь улс төрийн системийн бүтцүүдийн тодорхой дэг журам бүхий харилцаа холбоо ба засаглалыг хэрэгжүүлэх, улс төрийн зорилгод хүрэх аргуудын нэгдэл юм. Орчин үед улс төрийн дэглэмийг диктатур (дарангуй) ба ардчидсан (демократи) гэж ангилдаг. Диктатур нь нэг хүний ба хэсэг бүлгийг хязгааргүй ноёрхох засаглал юм. Демократи нь олонхийн засаглалын дэглэм.     Орчин үеийн ардчилалын гол шинж нь: 1.    Засаглалын төлөөллийн байгууллага нь бүх нийтийн сонгуулийн үндсэн дээр буй болдог.2.    Иргэний улс төрийн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх. Энэ хүрээнд иргэд нь засгын газрын бодлого үйл ажиллагааг дэмждэг. Иргэд олон нийтийн байгууллагууд сөрөг хүчин буй болж үйл ажлаа чөлөөтэй явуулах боломжтой байна.3.    Төрийн аппаратыг засаглал хувиарлах зарчмын дагуу зохион байгуулна. Хууль тогтоох байгууллага нь парламент байна.4.    Улс төрийн олон улсын ургалч үзэл дэлгэрсэн (плюрализм) байна.5.    Засаглалын ил тод байдал хэрэгжинэ.Тотаталитаризм гэж төр нь нийгмийн амьдралд бүхэлд нь болон бие хүний амьдралд ч бүрэн хяналт тавьдаг улс төрийн дэглэм юм. •    Дээдсийн үзэл суртлыг иргэд үг дуугүй дагах ёстой. Нам нь төрийн үүрэг гүйцэтгэж ноёрхлоо тогтоодог. Цагдаагийн хяналт нийгэм анги бүлгүүдэд тогтсон байдаг.•    Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл намын хяналтанд байдаг. (цензур) Зэвсэгт хүчин намын хяналтанд байдаг. Төлөвлөгөөт төвлөрсөн эдийн засагтай байна.

Улс төрийн авиторитар дэглэм. Энэ дээрхи дэглэмтэй нилээд төстэй. Нэг ба хэсэг бүлэг намын монополь засаглалын ноёрхол юм. Гол шинжүүд нь: Нэг хүн нам эвлэлийн бүлэг хэний ч өмнө хариуцлага хүлээдэггүй.     Сөрөг хүчин аливаа эсэргүүцэлд хорио тавигдана.    Засаглал нь хатуу төвлөрсөн шинжтэй    Эрх баригчид нь өв залгамжилдаг.    Засгийн эрхийг халах солих хүчирхийллийн арга хязгаарлагдмал.    Засаглал хүчний бүтцэд тулгуурладаг.Иймд хүн амын улс төрийн идэвхи оролцоо их бага байдаг.     Ардчиллын дэглэм                             Ардчилал бол ардын засаг ард түмний төлөө засаглал юм. Ардчилсан дэглэмийн гол шинж чанар нь сонгогчид засгийн газрыг байгууллах үүрэгтэй бол огцруулах боломжтой. Ардчиллын янз бүрийн загвар байх боловч ардчиллын дэглэмд нийтлэг хэд хэдэн шинж чанар байдаг. Үүнд: 1.    Нийгэмдэх олон янзын сонирхол хэрэгжих боломж байдаг.2.    Бүлгүүд улс төрийн институтэд орох эрх иргэдэд байдаг.3.    Бүх сонгуульд оролцох эрх чөлөөтэй байна.4.    Төлөөллийн байгууллагаас засгийн газарт хяналт тавих.5.    Улс төрийн хэм хэмжээ дэг журмын талаар нийгмийн олонхи зөвшөөрсөн байх.6.    Зөрчил сөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх.7.    Олонхийн шийдвэр нь цөөнхийн сонирхолыг харгалзан үзэх.Ийнхүү улс төрийн дэглэмийн гол шинж чанар нь хүний эрх, эрх чөлөөний хэмжээ төрийн засаглалыг хэрэгжүүлэх аргууд, төр нийгмийн харилцааны шинж чанар, улс төрийн шийдвэр

Page 14: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

гаргахад нийгмээс нөлөөлөх боломж бий эсэх, улс төрийн институтыг байгуулах арга. Улс төрийн шийдвэр гарах арга зэрэг орно.

    Ардчиллын жилүүдэд Монгол улс сайн                 Засаглалын төлөө явж ирсэн. Энэ нь ил тод байдал хариуцлагын тогтолцоо, төр засаг, иргэний нийгэм хувийн хэвшлийн харилцаа уялдаа юм.    Сайн засаглал ба ардчилал нь: -Хуулийг дээдлэх хүний эрх баталгаажих                                             - Ардчилсан сонгууль олонхийн санал ба цөөнхийн санаа бодолын нэгдэл, нийгмийн хэргийг удирдахад иргэд шууд ба төлөөлөгчдийн байгууллагаар уламжлан оролцох эрхийг хослох.                            - Төрийн дээд байгууллагад сонгогдсон хүнийг эргүүлэн татах эрх баталгаажсан.                                                  - Олон ургалч үзэл, олон намын системтэй                                     - Уян хатан сөрөг хүчинтэй.        Шүүх эрх мэдэл хараат бус                                          - Хэвлэл мэдээллийн эрх чөлөө хангагдсан байсан.    Сайн засаглал нь засаглалын эрх зүйн хэмжээнд                  шууд тулгуурладаг ба бусдаас дэмжлэг авдаг. Эрх тэгш бололцоо олгодог, нийтийн оролцоог жигд хангадаг, урамшуулалд түшиглэсэн бодлогыг хэрэгжүүлдэг онцлоготой. Сайн засаглал нь хүнлэг энэрэнгүй ёсыг эрхэмлэдэг. Энэ нь улс иргэний нийгэм болон хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хүн ардаа үр дүнтэй оролцуулах талаар төр засгийн хүлээсэн хүн төвтэй үүрэг ролыг хэлдэг.     Хүнлэг энэрэнгүй засаглал нь марко эдгийн засгийн ажиллагаанд хязгаарлагдсан номлолын чанартай засаглалаас хүн төвтэй шударга засаглалруу шилжих явц юм. Өөрөө хэлбэл эдийн засаг, улс төр, иргэний үндсэн эрхүүдийг онцлон үзэж хүний наад захын хэрэгцээг хангахыг эрхэмлэж хүнийг дээдлэх төрийн хэлбэр юм.

Улс төрийн засаглалын зарчмууд:     Легитимч байх.    Ажил хэрэгч байдал.     Бодитой байх.    Өөртөө шүүмжлэлтэй хандах.    Хэм хэмжээгээ сахих     Хатуу чанд тууштай байх.    Нууц хадгалах.Улс төрийн засаглалын чиг үүрэг:     Нийгмийн удирдлагын стратегийг боловсруулах    Нийгмийн хөгжлийн үндсэн асуудлаар тодорхой шийдвэр боловсруулж гаргах.    Нийгмийн хөгжлийн чиг хандлага тогтвортой байдлын үзүүлэлтийг хянах.Легитимч байдал: Улс төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай албадлагын түвшин. Засгийн удирдлага лидерүүдийн асуудал, Иргэний үйл захирагдах байдлын хүч нөлөө. Засаглалын мөн чанар: Энэ нь улс төрийн бодлогын субъектүүд (хувь хүн бүлэг хүмүүс байгууллага, нам, төр) эрх мэдэл, нэр хүнд албадлага зэрэг хүчирхийллийн болон бусад арга хэрэгслээр санаа зорилго бусдад тулгах, тэдний үйл ажиллагааг удирдах, захирах чадвар юм.

Page 15: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

Сэдэв № 10 : Улс төрийн сонгуулийн тухай.             Сонгуулийн систем.Улс төрийн сонгууль нь улс төрийн системийн хүрээнд ч ер нь улс төр судлалын шинжлэх ухаанд нарийн түвэгтэй хөдөлгөөнтэй асуудал байдаг. Ард түмэн төрийн хэрэгт оролцохын тулд төр засгийн дээд түвшинд төлөөлөлтийг илгээдэг. Улс төрийн үйл ажиллагааг сонгууль гэдэг. Ард түмэн нийтээрээ чөлөөтэй эрх тэгш шууд сонгох зарчмаар саналаа нууцаар гаргаж байгуулдаг субъект бол төр засаг юм. Энэ нь ард түмэн өөртөө үйлчлүүлэхийн тулд эрх чөлөө эд баялгаа хамгаалуулах сонирхлын үүднээс тэр гэгч “аппараттыг” эмхлэн байгуулдаг. Нийгмийн харилцааг хэвийн байлгах дээд эрх мэдэл нь ард түмэн, төр 2-рт л байдаг. Энэ 2 эрх мэдлийг зохицуулахад төр засаг үйл ажиллагаагаа олон түмэнд ашигтай үйлчилгээ үзүүлэх оролдлого чиглэлээ боловсруулж үр дүнтэй ашиглах үүрэгтэй. Энэ зорилгод яв цав нийцсэн хамгийн зохистой механизм бол төрийн сонгуулийг тодорхой хугацаанд явуулдаг.                   Манай оронд нийгэм улс төрийн шинэ тогтолцоо буй болсноос хойш 1992,1996,2000,2004 онд 4 удаа сонгууль болсон. Сонгуульд Мажоритар, Пропорциональ гэсэн 2 үндсэн хувилбарыг авч хэрэглэдэг.                         Мажоритар хувилбар нь сонгогчдын талаас илүү хувийн санал авсан нэр дэвшигч парламентийн гишүүн болдог. Пропорциональ систем парламентад ноогдох суудлын тоог намуудад хуваан өгч намын нэрийн жагсаалтаар сонгогч саналаа өгдөг систем.   Сонгуулийн систем: Сонгууль явуулах санал авах, дүн гаргах, парламентийн суудал хувиарлах арга журмын цогцыг сонгуулийн систем гэнэ. (Маторитар хувилбар, пропорционал хувилбар)  Пропорциональ хувилбарын давуу тал нь:     Сонгогчдын олон янзын санал бодлыг намууд ба сонирхолын ба цөөнхийн санал хувь тэнцүү байдлаар төлөөлж чаддаг.     Сонгуулийн пропорциональ системээр бүрдсэн парламент нь: төр бүх намын эрх ашиг сонирхолын үүднээс зөвшилцөлд хүрэх баталгааг бүрдүүлэх боломж өгдөг. Өөрөөр хэлбэл олон янзын ашиг сонирхол, улс төрийн чиг шугамыг харьцангуй бүрэн дүүрэн төлөөлж чаддаг илүү ардчилсан систем гэж үздэг. Цөөнхөд улс төр сэтгэл зүйн таатай уур амьсгал бүрдүүлдэг. Намын байгууллагууд сонгуулийн явцыг жолоодон залах боломж адилхан олгогддог. Сонгуулийн өмнөх тэмцэлд тойргын төвшинд өрсөлдөгчдөө ялж гарах магдлал багатай боловч мэргэжлийн ур чадвар болон бусад чанарын хувьд парламентын үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах хүнийхээ нэрийг намын байгууллагууд жагсаалтад оруулахад хялбар байдаг. Намын дээгүүр албан тушаалтан тойрогт мандат авахад хялбар байдаг. Сонирхолын бүлгүүдэд эрх мэдэл олгодог.                      Сул тал нь: Парламентад хэт олон намууд төлөөлөгдөх магадлалтай. Бие даасан нэр дэвшигчид сонгогдох боломж хязгаарлагдмал орон нутгийн төлөөлөл орох боломж бага.    Нутгархах боломж ойрхон.    Парламентын дотор тогтвортой олонхи засгийн газар бүрдүүлэх баталгаа бага. Иймд эвслийн засгийн газар байгуулагддаг.    Засгийн газар ойр ойрхон солигдох, чадвар муутай засгийн газар бүрдэх талтай.                       

Маторитар хувилбар: Улс төрийн амьдралыг ихээхэн төвлөрүүлэхэд хүргэдэг. 2 намын тогтолцоог бүрэлдүүлэхэд хүргэдэг. Жижиг намууд анхаарлын гадна үлддэг. Сонгогчид жинхэнэ улс төрийн байр сууриас хандах боломж олгодог. Сонгогчид хувь хүнд хандах боломж олгодог. Нэг гол онцлог нь тойргийн хэмжээнд спортын тэмцээн шиг болдог. Санал хураалт энгийн тодорхой ойлгомжтой байдаг.                              Хоёр дахь (дахин) сонгууль бий болж сунжрах хөрөнгө зардал үрэх талтай. Тодорхой ашиг сонирхлын орох боломж муутайн сонгуулийн шийдвэрлэх шатанд сонгогчийн зүгээс хариуцлагатай бөгөөд бодлоготой оролцохыг шаарддаг учраас хүмүүжлийн ач холбогдолтой. Сонгуулийн үндсэн зарчим. Энэ нь сонгууль бүх нийтийн, шууд, чөлөөтэй, тэгш байх, саналаа нууцаар гаргах гэсэн зарчимтай.                Бүх нийтийн байх. Насанд хүрсэн бүх иргэд сонгуульд оролцох эрхтэй ба шаардлагатай. Шүүхээр шийтгүүлэгчид согуулийн эрхгүй.                     Тэгш эрхийн. Сонгогч бүр ижил тооны санал гаргах ба салбар бүр адил жинтэй байх.                                 Шууд байх. Эцсийн дүн нь нийт иргэдийн санал хураалтаар шийдэгддэг зарчим юм.                     Чөлөөтэй байх. Чөлөөт сонголт хийх, саналаа чөлөөтэй илэрхийлэх, эрхээ эдлэх эсэх нь өөрийн

Page 16: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

хэрэг байдаг.                                              Саналаа нууцаар гаргах нь. Сонгогч ямар нэг дарамт шахалтгүйгээр өөрөө шийдэх боломж юм.                                   Аль нэг улс төрийн нам эвсэл сонгуульд ялах нь дараах боломж давуу талыг олж авдаг. Үүнд: •    Төрийн гүйцэтгэх захирамжлах дээд байгууллагыг байгуулна. Сонгуульд ялсан нам өөрийн намын хүмүүсээр засгийн газрыг бүрдүүлнэ.•    Парламентэд олонхи болж буй төлөөлөгчдөөр дамжуулан тэднээс гарах хууль тогтоомжид өөрийн бодлогыг тусгах бололцоо олддог. Засгийн газрыг үйл ажиллагааны чиглэлд гол нөлөөлдөг. Сонгуулийн үр дүн улс төрийн тогтвортой байдлыг хангахад онцгой үүрэг гүйцэтгэнэ.                        Нийгэм, эдийн засгийн үйл явцууд сонгуулийн системийн зохион байгуулалт үр дүнгээс их хамаардаг. Улс төрийн системийг бүрдүүлж буй нам хүчнүүдийн системд хандах хандлага тогтвортой байлын нэг чухал хүчин зүйл болдог. Харин улс төрийн хүчнүүд сонгуульд ялж засгийн эрхэнд гарах болгондоо: өөрөө хэлбэл сонгууль бүрийн дараа системээ үндсээр нь өөрчлөх оролдлого хийгээд байвал нийгмийн тогтвортой байдлыг хангах явдал бэрхшээлтэй болж нийгэм хямралд орно. Нийгмийн тогтвортой байдалд нөлөөлөх хүчин зүйл бол намууд юм. Намууд чадавхитай байх ёстой. Нам бол улс төрийн амьдралын тогтож хэвшсэн хэм хэмжээ юм. Нөгөө талаар намууд бол улс орны удирдлагын засаглалын холбоог хадгалах нийгмийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх, улс орны тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээдэг.

Сэдэв № 11 : Улс төрийн намын тухай    “Анхны нам 1861 онд Англид байгуулагдсан Либериал нам.”Нам гэдэг бол нийтлэг сонирхол үзэл баримтлалтай хүмүүсийг нэгтгэж үйл ажиллагаа нь төр засгийн эрхийг авах ба түүний хэрэгжилтэнд оролцоход чиглэсэн сайн дурын улс төрийн байгууллага юм.                                             Парламентын засаглалтай орнуудад намууд сонгуульд оролцож засгийн эрхийн төлөө тэмцдэг. Өөрөөр хэлбэл сонгууль бол намууд засгийн эрхийн төлөө тэмцлийн гол арга. Сонгууль нь аливаа намд засгийн жолоог хуулиар заагдсан хугацаанд ямар нам төрийн удирдлагыг хэрэгжүүлэх бэ гэдгийг тодруулдаг. Сонгуульд ялсан нам парламент ба засгийн газарыг бүрдүүлж нийгмийн амьдралыг өөрийн мөрийн хөтөлбөрийн дагуу удирддаг. Парламентын засаглалтай оронд засгийн ерөнхий сайдаар сонгуульд ялсан намын лидер томилогддог жишиг бий.                                                Төрийн тогтолцоог хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тодорхой засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг сөрөг нам байдаг. Харин зөв зүйтэй бодлогыг дэмжиж зөвшилцөж ажиллах шаардлагыг улс эх орны эрх ашиг шаарддаг.                         Эвслийн засгийн газар байгуулагдах тохиолдолд нэг нам тэргүүлэх байр сууринд байдаг. Энэ нам нь засгийн дийлэнхи хэсгийг авч улсыг хөгжүүлэхэд чиглэгдсэн нөөц боломжийг төвлөрүүлдэг.                 Нэг нам төр засгийг дангаараа бүрдүүлсэн тохиолдолд төрийн засаглалын хэрэгжүүлэх хэмжээлшгүй дархан эрх хариуцлага ноогддог.                                                        Орчин үеийн улс төрийн намуудын гол нийтлэг үүрэг нь:•    Нийгмийн бүлгүүдийн сонирхолыг тодорхойлдог.•    Төрийн байгууллагын шийдвэрт зөв нөлөөлөх.•    Нийгмийн хэтийн хөгжилийг тодорхойлж сурталчлах. Иргэдэд улс төрийн ухамсар суулгах, нийгэмжүүлэх.•    Тэргүүний сайн лидер элитүүдийг төлөвшүүлэх.Намуудын эрх зүйн хэмжээний нэг чухал асуудал бол санхүүгийн үйл ажиллагаа байдаг ба нийтлэг эх үүсвэр нь:                                     - Гишүүдийн татвар ба аж ахуйн үйл ажиллагаанаас олсон намын өөрийн өмч хөрөнгө. Хувь хүмүүсийн хандив тусламж. Харин гадаадаас санхүүжихийг хориглодог. Орчин үед олон оронд төрийн санхүүжилт хийх болсон. Намуудын үйл ажиллагааны онцлогоос хамаарч консерватив хувьсгалт, реформист хэмээн ангилж ирсэн.         Харин нийгмийн зорилго улс төрийн шинж байдлаар нь коммунист, социалдемократ, либераль гэж үзэх тал бий.                     Засгийн эрх болон түүнийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж байгаа намуудын харилцан нөлөөлөл өрсөлдөөний механизмыг намын систем гэдэг. Нэг намын, хоёр

Page 17: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

намын, олон намын гэсэн намын системийн ангилал түгээмэл байдаг. Тоталитар дэглэмтэй улс оронд нэг намын систем тогтсон байдаг. Нам бол аливаа улс төрийн системийн гол ноён нуруу болдог. Тийм учраас нам улс нийгэм эрд түмнийхээ төлөө гэсэн нэгдмэл зорилготой байдаг.         Энэ утгаараа. •    Үндэсний эвнэгдлийг төлөвшүүлэх•    Олон улсын харилцааг бэхжүүлэх•    Иргэдийн улс төрийн соёлыг төлөвшүүлэх•    Улс төр нийгмийн бүтэц нийгмийн баялгын хувиарлалтыг боловсронгуй болгох асуудал намын анхаарлын төвд байдаг.Улс төрийн нам ба Монгол орон.  Монгол орон манжийн дарлалд 200-гаад жил байсны төгсгөлд тусгаар тогтносон улс болж эрх чөлөөт Монгол улсыг байгуулахад улс төрийн намын үүрэг роль гол байр суурьтай байсан.                                     Хоёр их гүрний хооронд орших энэ жижиг орны хувь заяа хаашаа эргэх нь чухамдаа Монголчууд, Монгол хүн өөрөөс нь шалтгаалах байсан. Энэ нөхцөл байдлыг тэнгэрийн заяатай хэсэг Монголчууд олж харж анх 1921 онд ардын намыг байгуулсан. Энэ нам Монголынхоо хувь заяаны төлөө “Эрмэлзэх 10 зүйлийг” дэвшүүлэн тавьж мөрийн хөтөлбөрөө болгосон.  Эрмэлзх 10 зүйлийн гол утга санаа нь:

•    Тусгаар тогтносон Монгол улсыг байгуулах•    Монголын тусгаар тогтонолыг дэлхийн улс орнуудаар зөвшөөрүүлэх.•    Монгол ардын төр засгийг байгуулж бэхжүүлэх.•    Харин зэргэлдээ улс орон дэлхийн улс орнуудтай найрамдалт харилцааг тогтоох.•    Нийгмийн амьдралын шинэ харилцааг тогтоох. Монгол хүн Монгол нутагтаа эзэн болох.•    Эх орноо гадаадын харийн шунахай халдлагаас авран хамгаалах.•    Шинэ амьдрал, шинэ соёлыг цогцлон байгуулах.•    Улс ардын аж ахуйг хөгжүүлэх зэрэг амин чухал асуудлыг хөндсөн юм. Монгол ардын нам энэ чухал зорилтоо амжилттай хэрэгжүүлж шинэ Монгол улсаа байгуулсан түүх бодитой үнэн юм. Энэ их үйл хэргийг бүтээхэд Орос зөвлөлтийн ард түмний туслалцааг авч чадсан нь бодит үнэн. 1921 оны ардын хувьсгалын дараагаас 1941 он хүртэл хугацаанд хийсэн хувьсгалын ололт амжилтыг МАХН-ын 10-р их хурал нэгтгэн дүгнэж байдаг юм. •    Юуны өмнө Монгол хүнийг, Монгол хүний генийг хамгаалж үлдсэн.•    Эрх чөлөөт орон болж цоо шинэ амьдралын зам дээр гарч ирсэн.•    Социалист байгууллагын замд орсон.•    Шинэ соёлын эх үндсийг тавьсан.•    Эх орноо хамгаалж тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан. •    Гадаад харилцааг хөгжүүлсэн.•    Улс ардын аж ахуйг хөгжүүлж ХАА, АУ-ийн орон болгосон.•    Үндэстэн ястны эв нэгдлийг байгуулсан. •    Анхдугаар үндсэн хуулийг баталсан. •    НҮБ-д Монгол улсаа гишүүнээр элсүүлсэн.Энэ бүгд бол өчигдөрийн үнэн, өнөөдрийн эх үндэс, ирээдүйн нөхцөл.

Сэдэв № 12 : Улс төрийн ба ухамсарын тухай    Орчин үеийн улс төр судлалын шинжлэх ухаанд анх 1956 онд улс төрийн соёл гэсэн ухагдахууныг АНУ-ын эрдэмтэн Х.Файер оруулсанаас эдүүгээ хүртэл улс төрийн соёлыг онолын түвшинд системтэйгээр судалсан.                                           Улс төрийн соёл гэдэг нь тодорхой нийгмийн байдал, тухайн чиг үеийн улс төрийн үзэгдэл үйл явцын талаархм санаа бодол, байр суурь үнэлэмжийн цогцоос юм.                                 Эдгээр санаа бодол байр суурь үнэт зүйлсийн чиг баримжааг:•    Танин мэдэхүйн•    Сэтгэл хөдлөлийн •    Үнэлэлт дүгнэлтийн гэсэн 3 түвшинд авч үздэг.                               Улс төрийн аливаа үзэгдэл

Page 18: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

үйл явцын талаар хүмүүсийн ухамсарт гүн шингэж үйл ажиллагааныхаа үндсэн хандлагыг тодорхойлдгоороо улс төрийн соёлын онцлог юм. Улс төрийн соёл бол хүмүүст улс төрийн амьдралд чиг баримжаатай байх үндсийг бүрдүүлж өгдөг. Энэ бол улс төрийн соёлын үндсэн чиг үүрэг юм. Нийгэм нэгэнт харилцан адилгүй ашиг сонирхол бүхий бүлгүүдээс бүрддэг учираас улс төрийн соёл нэгдмэл цул биш. Тухайн улсад чухам ямар улс төрийн соёл бүрэлдэж хэрхэн хөгжиж өөрчлөгдөх нь нийгэм, улс төр, эдийн засгийн олон хүчин зүйлээс хамаардаг. Аливаа улсын улс төрийн соёлыг судлахдаа дараахь хүчин зүйлийг харгалздаг.     Түүхэн хөгжлийн явц    Оршин тогтнож ирсэн соёлын үндэс үзүүлэлтүүд    Уламжлалын чиг баримжаа хандлага    Бусад улс оронтой харьцуулсан харьцуулалт         Ардчилсан нийгмийн улс төрийн соёл байвал зохистой гэсэн норматив ойлголт байдаггүй. Гэхдээ иргэн төр хоёрын харилцааны үүднээс авч үзвэл харъяат хамжлагын соёл байх ёсгүй юм байна. 1990 оноос манай орны улс төрийн системд чанарын эргэлт гарснаар нийгмийн харилцаа түүний улс төрийн соёл шинэчлэгдэн өөрчлөгдсөн юм. Улс төрийн соёл нь тухайн улс орны иргэдийн сэтгэхүй, уламжлал түүхэн туршлага үндэсний өвөрмөц онцлогтой нийгмийн үзэгдэл учраас түүнд чанарын өөрчлөлт ороход удаан хугацаа хэрэгтэй байдаг. Жишээ нь: Он удаан жил нэг намын дарангуйлалд байгаа аливаа асуудалд гагцхүү социалист, капиталист, зөв буруу хар цагаан гэсэн 2 туйлын үүднээс хандаж ирсэн уламжлалт сэтгэхүй нь улс төрийн оролцоог талууд харилцан буулт хийх, зөвшилцөлд хүрэх, бие биендээ хүлээцтэй хандах зэрэг ардчилсан нийгмийн үнэт зүйлс, харилцааны хэм хэмжээг хүмүүсийн оюун ухаанд хүргэж амьдрал үйл ажиллагаандаа мөрдлөг болгоход саад тотгор болдог. Улс төрийн соёлын хөгжил төлөвшилд ихээхэн хүчтэй нөлөө үзүүлдэг хүчин зүйл нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл юм. Иргэд ХМХ- ээр дамжуулан улс төрийн үйл явцын талаар мэдээлэл авч өөрсдийн үзэл бодлыг бүрдүүлдэг. ХМХ- нь зөвхөн мэдээлэгч бус олон нийтийн үзэл бодлыг илэрхийлдэг бас төлөвшүүлдэг. Мэдээллээр сайн хангагдсан иргэд өөрсдөө ардчилсан тогтолцооны тулгуур багана болдог. Ардчилсан бус системд ХМХ юуны өмнө эрх баригчдын ухуулаг сурталчилгааны гол хэрэгсэл болдог. Улс төрийн ухамсар нь улс төрийн субъектив талыг тодорхойлдог хамгийн ерөнхий ухагдахуун юм. Улс төрийн ухамсар нь улс төр судлалын үндсэн ойлголтуудын нэг бөгөөд улс төртэй холбоотой субъектыг олон түмэн хэрхэн хүлээн авч байгаа сэтгэл зүйн үзэгдэл юм. Хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэгт хамруулан тодорхой улс төрийн баримтлалтай болсны үндсэн дээр улс төрийн ухамсар бүрэлддэг. Улс төрийн ухамсар тогтоход мэдлэг боловсрол гэхээсээ хувь хүн төр улсын хэрэгт биечлэн оролцох үйлээс их хамаардаг. Улс төрийн ухамсар төлөвшихөд нөлөөлөх бас нэг хүчин зүйл нь:•    Сонирхол хэрэгцээ үзэл бодол юм.                               Улс төрийн ухамсарын хэв шинж нь нээлттэй хаалттай гэсэн 2 хэлбэртэй. Улс төрийн ухамсар нь улс төрийн соёлтой холбоотой ойлголт юм. Бас улс төрийн зан үйлтэй холбоотой, улс төрийн тогтолцоотой холбоотой.                 Улс төрийн ухамсарын үүрэг нь: •    Хувь хүн нийгмийн хэрэгцээг хангах •    Хэсэг бүлэг нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах.•    Төрийн байгууламжтай харилцаа холбоог тогтоох асуудлыг авч үзэх.•    Улс төрийн үйл явцыг судлан дүгнэх•    Сурган хүмүүжүүлэх үүрэгтэй.                                            Улс төрийн үйл байдлын сэдэл чигийг тодорхойлдог оюуны чадамжуудын нийлбэр цогцыг улс төрийн сэтгэл зүй гэдэг.                         Улс төрийн сэтгэл судлалын объект нь хүн юм. Сэтгэл хөдлөл нь тогтвортой нэг хэв маяг болох нь хүмүүсийн улс төрийн мэдээлэл авах улс төрийн амьдралд оролцох хүсэл эрмэлзлийг төлөвшүүлдэг.              Улс төрийн мэдрэмж сэтгэл хөдлөлийн салшгүй хэсэг бол хувь хүний төлөөлөл бөгөөд энэ нь эрх барих байгууламжуудтай харилцах чадамж юм.                                     Улс төрийн ухамсарыг:•    Олон нийтийн улс төрийн ухамсар•    Хэсэг бүлгийн улс төрийн ухамсар•    Хувь хүний улс төрийн ухамсар гэж ангилдаг.             Олон нийтийн улс төрийн ухамсар гэдэг

Page 19: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

нь:                            Улс төрийн таагүй асуудлыг нийгэм олон нийт хэрхэн ухамсарлаж байгаагаар тодорхойлогдоно.                             Хэсэг бүлгийн улс төрийн ухамсар:                                      Зохион байгуулалттай тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн улс төртэй холбоотой ухамсар юм.     Хувь хүний улс төрийн ухамсар:                                       Улс төрийг ямар нэгэн байдлаар хүлээн авч түүнийг дүгнэн улс төрийн хувьд тодорхой чиглэл зорилготойгоор үйл ажиллагаа явуулах чадвартай хувь хүн буюу “улс төрийн” хүний шинж чанар юм. Хувь хүнийг судлах хамгийн үр дүнтэй арга бол түүний сэтгэл зүйг судлах явдал юм.     Монголд улс төрийн ухамсар төлөвших явдал удаан байна. Өнөө маргаашийн идэж уух, өмсөж зүүх, цалин тэтгэврээ нэмэх, арилжаа наймаа хийж хэд гурван төгрөг олох зэрэг ахуйн хүрээнд хэт санаа төвлөрөөд улс төрийн асуудалд анхаарал тавьдаггүй. Улс төрийг хөгжүүлэх гол нөхцөл бол мэдлэг боловсрол, соёл, улс төр, эдийн засаг, эрх зүйн мэдрэмжийг өндөржүүлэх явдал юм.                       “Чи улс төрийг сонирхохгүй бол улс төр чамайг оролдоно” гэдэг үг бий.

Сэдэв № 13 : Улс төрийн мөргөлдөөн ба хямрал

    Улс төрийн мөргөлдөөн гэдэг нь эсрэг тэсрэг байр суурь бүхий хүчнүүдийн эрх ашиг зорилгоо хангах явцад үүсч буй болсон зөрчил юм.                                                 Нийгмийн мөргөлдөөнийг байгууллагын, бүлгийн, хувь хүмүүсийн гэж 3 хувааж үздэг. Энэ нь дараах шалгуураар илэрнэ.     Хувь хүмүүсийн хооронд үүссэн.    Бүлгүүдийн хооронд үүссэн.    Байгууллагуудын хоорондын (нэг төрлийн)    Өөр өөр төрлийн байгууллагуудын (жишээ нь: төр ба сүм хийд хоорондын гэх мэт.)    Хувь хүн ба бүлгийн. Жишээ нь: гэр бүлийн    Хувь хүн ба байгууллагын. Жишээ нь: иргэн ба хувь хүн    Бүлгүүд болон байгууллага хоорондын гэх мэт.Нийгэмд болж байгаа мөргөлдөөнүүдийн үндсэн эх сурвалж нь нийгэм үндэс угсаагаар нөхцөлдсөн анги бүлгүүд гэсэн үг.     Үндэстэн угсаатны хооронд, шашнуудын    Уламжлал зангилаа үүссэн, үе удмуудын (залуу үе ба хөгшид) гэх мэт.Мөргөлдөөнийг судалж үзэхдээ.•    Мөргөлдөхөөс өмнөх үе нь ямар байсан гэдгийг судлах.     Өөрөөр хэлбэл заавал тодорхой нөхцөл байдал үүссэн байдаг. Өмнөх үед  зөрчилдөх талууд тулгамдсан асуудлыг хүч хэрэглэх юм уу буулт гэдгээсээ өмнө өөрийн нөөц боломжийг судалдаг. Материаллаг тал мэдээлэл, эрх мэдэл, нэр хүнд гэх мэт нөөц байх шүүдээ. Энэ нөөцөө ашиглаад зорилгодоо хүрэх оролдлого нь үр дүн болвол мөргөлдөөн үүсдэг.

•    Шууд мөргөлдөөний шатанд талуудын хоорондын зөрчил туйлдаа хүрдэг ба төгсгөлрүүгээ болоод ирэхээр зөрчил шийдвэрлэгдэх талруу юмуу улам даамжрахад чиглэгдэнэ.•    Мөргөлдөөнийг шийдвэрлэх үед байр суурь өөрчлөгдөх, буулт хийх, зөвшилцөх зэрэг үйл ажиллагаа хийгддэг.                                - Улс төрийн мөргөлдөөн гэдэг бол улс төрийн зорилго ашиг сонирхол, үнэт зүйл, байр сууриараа өөр хоорондоо тэрсэлдэгч субъектүүдийн зөрөлдөөн тэмцэл юм.                                                                     Улс төрийн мөргөлдөөний 3 үндсэн хэлбэр байдаг. 1.    Ажил сонирхолын мөргөлдөөн. Энэ нь эдийн засгийн өндөр хөгжилтэй, улс төрийн байдал тогтвортой улсуудад байх бөгөөд жишээ нь татварын хэмжээ нийгмийн хамгааллын бодлого зэргээс мөргөлдөөн үүсдэг. Энэ нь зөвшилцөх буулт хийх замаар шийдвэрлэгддэг.2.    Үнэт зүйлсийн мөргөлдөөн. Энэ нь эрх чөлөө, шудрага ёс тэгш эрх зэрэгтэй холбоотой үзэл бодлын зөрчилдөөн юм.

Page 20: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

3.    Адислалын мөргөлдөөн. Улс төрийн субъект өөрийгөө хэл үндэс угсаа шашин зэрэг ямар нэг бүлэгтэй адилтган үзэх үед үүсдэг. Үндэстэн угсаатан ба шашнуудын хооронд үүсдэг мөргөлдөөн шийдвэрлэхэд их хүнд.Улс төрийн мөргөлдөөн нь оролцогчдын түвшнээс хамаарч улс хоорондын, намуудын субъект хооронд бус нутгаар үүсч болно. Улс төрийн байр сууриас гарсан мөргөлдөөний субъект нь засаглалыг хэрэгжүүлэгч байгууллагууд юм. Энэ нь нэг талаас засаглалч элит ба захирагдагч олонхийн хооронд үүсдэг. Улс төрийн мөргөлдөөнийг тодорхойлох нэг хүчин зүйл бол улс төрийн хямрал юм. Улс төрийн хямрал гэдэг нь бүлэг хэсэг улс төрийн хүчнүүдийн хоорондын мөргөлдөөн тэмцэл гүнзгийрсэн улс төрийн байдал нь хурцадсан нөхцөл байдал юм. Олон улсын хурцадмал байдлаас үүссэн хямралыг гадаад, засгийн газар парламент үндсэн хууль зэргээс үүссэн дотоод хямрал гэж хоёр хандлага байна.                 Засгийн газрын хямрал гэдэг нь засгийн газар гүйцэтгэх засаглалын үүргээ гүйцэтгэж чадахгүй нэр хүндгүй болохыг хэлнэ. Энэ хямрал нь лидерүүдийг солих бүрэн бүрэлдэхүүнээр огцруулсанаар дуусгавар болно.                                             Парламентын хямрал гэдэг нь шийдвэр нь улс орны иргэдийн олонхийн эрх ашигт нийцэхгүй болж хууль тогтоох байгууллага дахь хүчний харьцаа өөрчлөгдөхийг хэлнэ. Үүний улмаас парламент тарж шинэ сонгууль явагдана. Парламентыг хямрал нь дотор нь байгаа фракц хүчний адил болчихоод шийдвэр гацах үе бас үүснэ.                    Улс төрийн хямралын илрэх онцлог нь:  •    Нэр хүндийн хямрал•    Улс төрийн оролцооны хямрал•    Хувиарлалтын хямрал зэрэг болно.      Зөвшилцөх: Харилцан буулт хийж харилцан тохиролцох үйл явц зөрчлийг шийдвэрлэх, хурцадмал байдлаас урьдчилан сэргийлэх шалтгаан нөхцлийг арилгах.         Ер нь мөргөлдөөнийг шийдэхдээ: харилцан зөвшилцөх, хууль ба ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэх арга гол нь юм.         Шийдвэрлэхэд  төвөгтэй мөргөлдөөн бол үндэстэн хоорондын зөрчил тэмцэл юм.•    Газар орон хил хязгаарын байдлаас•    Баялаг байгалын эзэмшлийн хувиараас•    Үндэсний дээрэнгүй үзэл, арьсны үзлээс •    Шашин хоорондын байдлаас•    Амьдралын уламжлал зан заншлаас•    Хэт үндсэрхэг үзлээс шалтгаална.                            Орчин үеийн мөргөлдөөний үндсэн эх сурвалж нь үндэс угсаа, шашин эдийн засаг, хүн ам зүйн зэрэг хүчин зүйлсээр нөхцөлдөж байна. Үүний зэрэгцээгээр дундын ус цэвэр агаар, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг нэмэгдэх экологийн хүчин зүйл нь ирээдүйд дэлхий дахинд үүсэх мөргөлдөөний эх  сурвалж болох магдлал их байна.

 Дэлхийн нефтийн амин чухал орд газрууд нь ихээхэн тогтворгүй мөргөлдөөнт бүс нутагт байдаг нь бусад улсын хувьд аюул учруулах магадлалтай. Сүүлийн үед соёл иргэншлийн мөргөлдөөнийг и ярьж бичих боллоо. Жишээ нь: АНУ-ийн судлаач С.Хантингтон “хүйтэн дайны үе дуусч 21-р зууны олон улсын соёл иргэншил шашны хоорондын мөргөлдөөн эрч хүчээ авч байна гэж” үзэж байна.                  Урт удаан хугацаанд дарлагдсан бусад соёл иргэншлүүд өрнөд асар их аюуд гарч болохоор байна. Эдгээрээс хамгийн аюултай нь Лалын ертөнц юм.                                     Үүний зэрэгцээ дэлхий дахинд гарах аюул ази тивээс тэр дундаа Хятадаас гарч магадгүй гэж үзэж байна. Хятадууд хүн ам зүйн байдлаасаа болж ирэх зуунд нэлээд бэрхшээлтэй тулгарах бололтой. Одоо 103 тэрбум хүнтэй 1 хүнд 0.9 га газар оногддог. Эрүүл аху болон экологийн нөхцөл муудна гэнэ. Улаан буудайн ашигтай талбай дутагдаж хүнсний нөөц хүрэлцэхгүй болно гэнэ.   Хятдуудад Монгол улсыг тусгаар улс хэмээн харьцдаг боловч цаад бодол нь “Ар Монгол” гэсэн нэр томъёогоо хэрэглэн “манай нутаг манай муж улс” гэсэн дотоод санаагаа байнга хадгалж залуу үедээ сурталчилж байдаг бөлгөө.

Page 21: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

       

   

Сэдэв № 14 : Иргэний нийгмийн тухайИргэний нийгэм гэдэг нь: нийгмийн амьдралын өөр өөр талыг тусгадаг хүмүүс өдөр тутмынхаа амьдралд төрийн оролцоо туслалцаагүйгээр өөрсдийн янз бүрийн хэрэгцээ, ашиг сонирхолыг хэрэгжүүлж байгаа тэр орчинг хэлж болно. Иргэд төрийн бус байгууллагуудыг байгуулж өөрсдийн хувийн болон иргэд хоорондын ашиг сонирхол хэрэгцээгээ гүйцэлдүүлдэг.                                   Энэ үйл явц ардчилсан нийгэмд илүү чөлөөтэй байдаг. Иргэний нийгэм бол иргэдийн хэрэгцээ сонирхол үнэт зүйлсийг илэрхийлдэг. Төрийн гаднах институт нийгмийн харилцааны нэг хэсэг иргэдийн өөрсдийнх нь эвлэлдэн нэгдсэн цогц юм.                             Төлөвшиж зүгширсэн иргэний нийгэм нь хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан шинжийг хадгалж төрийн албадлаггүйгээр харин төрийн ивээл дор хадгалж хэрэгжүүлдэг.                         Иргэний нийгмийн байгууллагууд нь:•    Боловсрол соёлын байгууллагууд•    Уран бүтээлийн холбоод шинжлэх ухааны чиглэлд•    Хувийн өмчлөл хувь нийлүүлсэн.•    Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэл •    Сүм хийд болон ОН-ийн байгууллагн•    Төрийн бус хэвлэл мэдээллийн чиглэлд.Орчин үеийн өндөр хөгжилтэй орнуудад иргэд сайн дураараа янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь үйлдвэрлэл, улс төр, оюун санааны болон гэр бүлийн зэрэг нийгмийн гишүүдийн янз бүрийн давхаргын эрхийн сонирхлыг илэрхийлсэн олон тооны иргэдийн сайн дурын холбоод нийгэмлэг, тусламжийн сан, сонирхолын клуб, уран бүтээлчдийн нэгдэл холбоо, хэрэглэгчдийн спорт , шашны нийгэм улс төрийн болон хүмүүс хоорондын харилцааны хүрээнд байна. Эдгээр бие даасан төрөөс хараат бус иргэний нийгмийн байгууллагууд нь иргэдийн итгэл найдварыг хүлээхийн төлөө зарим үед хоорондоо өрсөлдөхийн зэрэгцээ улс төр, эдийн засаг, ёс суртахуун нийгмийн амьдралд байгаа муу муухай зүйлийг хурцаар шүүмжилж арилгахын төлөө иргэдийг зохион байгуулдаг. Иргэний нийгмийн байгууллага нь бүхэлдээ улс төрийн шинжлэх ухаан сонирхолын бүлэг гэсэн нэгдсэн ойлголтонд хамаардаг бөгөөд тэдгээрийн зорилго нь иргэд нийгмийн бүлгүүдийн эрх ашиг сонирхолыг төр засагт дамжуулан хангуулах явдал юм. Иймд төрийн байгууллагаас гаргаж байгаа шийдвэрт нөлөөлж үйл ажиллагаанд нь хяналт тавих иргэдэд бодитой мэдээ хүргэх, гэгээрүүлэх тэдэнд ардчилсан үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд их хувь нэмэр оруулдаг. Иргэд төр хоёрыг холбож иргэний нийгмийн тулгуур болж байдаг хэсэг бол сонирхолын бүлгүүд байдаг. Гэхдээ иргэний нийгмийн байгууллага төр 2 бол сөргөлдөгч хүчнүүд биш.  Олон тохиолдолд сонирхлын бүлгийн тавьсан хүсэлт шаардлагыг хэрэгжүүлэх нь төрийн өөрийн сонирхолд бас нийцдэг. Иймд төр ТББ-г дэмжих тухай Монгол улсын хуульнд тэдний хууль ёсны эрхийг хамгаалах санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг туслалцаа үзүүлэх мэдээ мэдээллийг нээлттэй байлгах, саналыг нь чөлөөтэй авах зэрэг асуудлыг хуульчилсан байдаг. Монголд 1990 оноос ИНБ-гууд эрчимтэй хөгжсөн. Энэ талын асуудлыг судалсан ном бүтээлүүд ч гарсан. Гэхдээ ТББ-ууд гэнэт гарсан биш 1920 иод оноос өмнө ч байсан юм. 1992 оны шинэ үндсэн хуулиар эх орондоо хүмүүнлэг нийгмийн ардчилсан нийгэм байгуулах

Page 22: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

зорилт тавьж хүн хувийн өмчтэй байх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх сайн дураараа эвлэлдэн нэгдэх зэрэг эрхийг баталгаажуулсан. 1990 оноос өмнө иргэд ОНБ-уудад хамрагдан үйл ажиллагаа явуулж байсан ч төр ТББ-ын иргэдийн эрх ашиг сонирхлыг илэрхийлэгч харин төржсөн намын үзэл сурталын зэвсэг болж байсан. 1990 оны АИХ-ын чулганаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж БНМАУ-ын төр нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол “бүхнийг ялагч” МЛ-ст онолыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгосон. МАХН мөн 1960 оны үндсэн хуулийн заалтыг хассан.                                       Улс төрийн амьдралын ардчилал нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөө хуульчлагдаж бодитойгоор хэрэгжих баталгаа болж иргэдийн ТББ-ууд байгуулагдан иргэний нийгэм төлөвших механизм бий болох үйл яву дагуулсан юм.                 1997 онд ТББ-ын тухай хууль батлагдсан. ТББ гэдэг нь бүлгийн болон нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах зорилгоор иргэдээс сайн дураараа үүсгэн байгуулсан төрөөс хараат бус өөрийгөө удирдах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм.                              ТББ-ыг зорилгоор нь:                                             Нийгэмд үйлчилдэг, гишүүддээ үйлчилдэг хэмээн ангилдаг. Нийгэмд үйлчилдэг нь: соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, спорт, байгаль орчин, хүний эрх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.                                         Өнөөдөр Монголд 3500 шахам ТББ ажиллаж байна. Ийнхүү Монголд 10 гаруй жил үргэлжилж байгаа ардчилсан өөрчлөлтийн үр дүнд хэдийгээр хүндрэл бэрхшээлтэй ч иргэний нийгэм жам ёсоороо хөгжих үйл явц үргэлжилж байна.                                         Дүгнэлт: Улс төр, эрх мэдэл төр нь бүлэг хувь хүн нийгмийн нийтлэг эрх ашгыг илэрхийлдэг хэлбэр тэдгээрийг хэрэгжүүлэх арга юм. Хүмүүсийн үйл ажиллагаа нь зөвхөн нийтлэг эрх ашиг сонирхолтой холбоотой ба амьдралынхаа чухал ач холбогдолтой үед улс төрөөс ангид байж өөрсдөө шийдвэр гаргадаг. Чухам үед ИНБ-гууд ойр байдаг.                                                   ИНБ-гууд ардчидсан нийгэмд л зүй ёсоор ажиллах боломжлтойн дээр ардчилсан нийгмийн үндсийг бүрдүүлдэг төрөөс иргэдэд хүргэж чадахгүй байгаа хүмүүнлэгийн, нийгмийн болон байгаль орчныг хамгаалах, нийгмийн эмзэг бүлгийг халамжлах зорилго бүхий үйл ажиллагаа явуулахад ИНБ-уудыг түшиглэдэг. Гэхдээ төр иргэний нийгмийн харилцан хамаарал уялдаа холбоо нь нарийн нийлмэл шинжтэй бөгөөд тэдгээрийн хоорондын тэнцлийг хангах нь амар хялбар биш. Үүний гол гогцоо асуудал бол хууль эрхийн орчин юм. Төр ИНБ-гуудын харилцаа шүтэлцээний хүрээнд хуулийн зохицуулалт эрх үүргийн хамаарал маш нарийн тодорхой байх шаардлагатай.

Сэдэв № 15 : Олон улсын харилцааны систем түүний субъект, бүтэц, үйл ажиллагаа    Аливаа улс орон ОУХ-нд улс төр, эдийн засаг, цэрэг, соёл, хүмүүнлэгийн чиглэлээр ороцохдоо улс хоорондын энэ харилцаанаас улс төр дипломатын давуу байр суурь олж авахад ОУХ-ны системийн аргад түшиглэдэг.                                               Улс хоорондын харилцаа нь хэзээд өөрийн дотоод хөгжлийн зүй тогтлоор тодорхой үүсгэдэг бөгөөд тэр систем нь түүнд багтах улсуудын бодлогыг тодорхойлдог.                          Иймд улс бүрийн гадаал бодлогыг ОУХ-ны бүхий л системийн гадна тавьж болохгүй.                                                   ОУХ-ны  систем доторхи улс орнуудын харилцах гол холбооны нэг нь тусгаар улсын гадаад бодлого байдаг.    •    ОУХ-ны систем гэдэг нь тусгаар улсуудын харилцаанд үндэслэсэн олон улсын тусгай гэрээ хэлэлцээрээр баталгаажсан эрх зүйт шинжтэй, олон улсын харилцааны дэг журмыг тодорхой хэлбэр юм. Энэ нь орон зай, цаг хугацааны шинж чанаруудтай.                       Түүхэн явцад ОУХ-ны өөр хоорондоо харилцаа муутай бүсийн хүрээнд хөгжих байсан. Аажимдаа Европын орнууд бусад улсыг хөгжлөөр түрүүлэх болсон нь тэднийг олон улсын харилцаанд тэргүүлэх үүрэгтэй болсон нь тэднийг олон улсын харилцаанд тэргүүлэх үүрэгтэй болгож Европын систем буй болсон. Энэ нь 20 зууны эхэн үе хүртлэх ОУХ-ны системийн түүхэн үечлэл нь Европ төвтэй мэт ойлголт төрүүлдэг. Колоны эзэнт гүрнүүд үүсч, дэлхийн зах зээл бүрэлдэж дэлхийн хөгжил улам ойртон нягтрах чиг хандлагатай болохын хирээр ОУХ-ны бүсийн системүүд ойртож глобалчилах шинжтэй болсон.

Page 23: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

Энэ нь бүхэл зууны турш үргэлжилж дэлхийн 1 дайны төгсгөлд Версаль Вашингтоны систем үүссэнээр төгссөн.                             ОУХ-ны ерөнхий системд бүлгийн системүүд бие даасан байдлаар оролцдог.        

•    ОУХ-ны субъект гэдэг нь: засгийн эрх баригч бүрэн эрхт улсууд бөгөөд тэдний байр суурь нь тухайн улсын хүч хувийн жишгээс шалтгаалдаг. Жишээ нь: их гүрнүүдийн байр суурь нөлөө гэж байдаг.  Их гүрний тодорхойлох хүчин зүйл нь: Å    Хүчирхэг ЭЗÅ    Цэргийн чансааÅ    Улс төр ба төрийн дотоод тогтвортой байдлын баталгаа болох хүчин зүйлүүд багтах бөгөөд дэлхийн хөгжлийн чиг хандлагад нөлөөлдөг.Их гүрний статустай байх нэг хүчин зүйл нь Геополиткийн нөхцөл юм. (газар зүйн байршил, газар нутгийн хэмжээ,байгалийн баялаг, хүн амын тоо).                                                      Их гүрнүүдийн сонирхол нь бүсээс хальж дэлхийг хамарсан шинж чанартай байдаг. Их гүрнүүд глобал төвшинд, ОУХ-ны бүх чиглэлд гүйцэтгэж байгаа үүргээр нь их гүрнүүдийг дэлхийн ба бүсийн, хэт их гүрэн ба их гүрэн гэж ангилж ирсэн. Жишээлбэл: зууны эхэн үед их гүрний тоонд Их британи, Франц байсан бол Орос, Герман, Австри, Унгар бүсийн гүрэн байсан. Харин хүйтэн дайны үеийн хэт их гүрэн нь ЗХУ, АНУ байсан.                                             Их гүрний статусыг тухайн үед олж авч эсвэл алдаж болдог. Жишээ нь: 1871онд Герман их гүрний статустай болж байсан бол дэлхийн 1 дайны дараа олон зуунч туршид Европын нөлөө бүхий их гүрэн байсан. Австри, Унгар оршин тогтохоо больж харин АНУ бүсээс хальж дэлхийн их гүрэн болсон. ОУХ-ны системийн үндэс түүний дотоод хөгжлийн гол хүчин зүйл бол хүчний тэнцвэрт байдал бөгөөд энэ нь систем дэх улсуудын хувийн жин нөлөөний харьцаа байдаг.                  Ийнхүү их гүрнүүд ОУХ-ны системийг үүсгэгч гол элемент болдог бөгөөд тэдний хүчний харьцаагаар системийн тэнцвэрт байдал тодорхойлогддог. Системийн оршин тогтнох үндэс бол тэнцвэрт байдал юм.                                                    Тухайн системд зохицуулагч гүрний дипломат ажиллагаагаар системийн тогтвортой байдлыг хадгалахыг эрмэлздэг. Үүнийг системийн тэнцвэрийн хууль гэнэ.                                  Гэвч гадны нөлөөгөөр системийн тогтвортой байдал алдагдах тохиолдол их бий. Жишээ нь: тусгаар улсуудын хөгжлийн онцлого ялгаа түүхэн явц тухайлбал бүх нийтийг хамарсан үзэл санаа, шинэ зэвсэг зэрэг болно.     Түүхэн үе нь:      XÈX-р зууны эцэс XX-р зууны эхээр Европын улсуудад Бүх нийтийг хамарсан үзэл санааны шинэ урсгал (социалдемократь) гарч ирснээр, үйлчилж байсан системийг ганхуулж эхэлсэн.     1950-1960-аад онд колоны систем задарч олон улсын байгууллагын үүрэг нэмэгдсэний дээр олон улсын бодлогод гол зүйл болсон цөмийн зэвсэг буй болсон.     1990 онд дэлхийн олон орон хэт сурталчилсан гадаад бодлогоос татгалзаж 20-21-р зууны заагт дэлхийн улсууд интеркрацчилагдаж тэнцвэрийг алдагдуулсан.     Өөр нэг асуудал бол нэг системээс нөгөө системд шилжихдээ ихэнхдээ дайн, томоохон улс төрийн хямрал бүсийн мөргөлдөөнийг дагуулж шилжиж байсан. Жишээ нь: Дэлхийн 1 дайны дараа ялагдсан Германыг үндэснтний хувьд хэт дорд үзсэн. Версаль Вашинктоны системийг үүсгэсэн нь бүх Германчуудыг энэхүү системийг эсэргүүцэхэд хүргэн улмаар дэлхийн 2 дайныг өдөөхөд хүргэсэн. Дайн болон улс төрийн мөргөлдөөнд ялсан тал нь шинэ хүчний тэнцвэрийг тогтоож их гүрний харилцааг өөрчилдөг.

Монгол улсын статус кво•    БНМАУ-ын статус квог хүлээн зөвшөөрөх асуудал 1945 оны 2-р сард Кримд болсон холбоотон 3 гүрний “Их гурав” удирдагч нарын бага хурлаар тавигдсан.                                                      Энэ үе бол ЗХУ, Монгол Японы эсрэг дайнд орох үе.         •       Статус гэдэг нь Латины  “байдал” гэсэн үг. ОУХ-нд эрх зүйн хувьд бодитой орших гэсэн үг. Ийнхүү ЗСБНХУ манайхныг АНУ, Англиар зөвшөөрүүлсэн хэрэг. Түүнээс өмнө Деюре байдлаар явж ирсэн. Өөрөөр хэлбэл статус кво байхгүйгээр олон улстай харьцаж байжээ. Олонхи улс

Page 24: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

орнууд Монголыг дундад иргэн улсын нэг хэсэг хэмээн үзэж байсан хэрэг. 1921 оноос Дефакт байдлаар (тусгаар улс байдлаар) зөвлөлтийн бамбай улс хэлбэрээр оршиж байв. •    1946 оны эхээр ДИУ-аар зөвшөөрөгдсөн. 1945.8.14нд ЗСБНХУ ДИУ-ын найрамдлын гэрээ байгуулагдсан үед Монголын тусгаар тогтнолыг Хятадаар зөвшөөрүүлэн нотолсон дараа мөн оны намар Монголын ард түмний дунд санал асуулга явагдсан. Ингээд:              Хятад 1950.2.14нд ЗСБНХ-тай найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулахдаа Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн. Ийнхүү ОУ-ын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн. •    Монгол улсын тусгаар оныг Вестфалын зарчимаар бол 1945,1946,1950 оны алинаар нь ч авч болохоор.                                   Аливаа улсын статус кво тусгаар байдлыг тодорхойлох гол хүчин зүйл нь тэр улсын цэрэг улс төрийн чадавхи, эдийн засгийн хөгжил, хүн амынх нь санаа сэтгэл бус харин хөрш гүрнүүд, хөрш залгаа бус субъектүүд зөвшөөрсөн байдал юм. Энэ утгаараа аливаа улсад хөрш гэгч нь маш чухал рольтой ба орших эс оршихийг шийдэж ирсэн нь гашуун үнэн. Аливаа жижиг буурай улсын хувьд геополитикийн орчин нь тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг нь тодорхойлдог гол хөрш юм. Монголын газар нутагт анхны төрт улс үүссэн цагаас хөршийн асуудал босч ирсэн. Гэхдээ хөрш хэн байх нь төдийлөн хамаагүй байсан үе бий. Эзэнт гүрний үед ийм байсан. Хөршөөс тэгтлээ шалтгаалж байгаагүй. Харин эзэнт гүрний мөхөл тулгарсан үед хөршийн тухай асуудал үүссэн.                                                       Манжийн дарлалын үед умард Этгээдэд хаант Орос хүрээгээ хараахан тэлж амжаагүйгээс тэнд сул орон зай байсан. 1911 он хүртэл Монголын хувьд ямарч хөрш байгаагүй. Хөршийн нөмөр нөөлөгч байгаагүй. 1911 оны сүүлээр тусгаар тогтнолоо тунхаглаж байхдаа л анхлан харшийн тухай бясалгаж эхэлжээ. Гадаад Монголын автономыг Хятадаар зөвшөөрүүлсэн. Орос Японы 1912 оны конвенцээр гадаад болон Өвөр Монголд нөлөөний хүрээний бүс байгуулах асуудлыг тохирсон. Иймхүү богд хаант Монгол улсы статус кво төлөвшсөн. Ингээд хил залгаа Орос Өвөр Монгол Хятад Япон гэсэн хөрштэй болсон. 1917 онд большевик хувьсгал ялсны дараа дээрхи байдал өөрчлөгдөж Зөвлөлт Орос Монголын статуст квог зөвшөөрсөн. Зөвлөлт ДИУ-ын 1918 оны хэлэлцээ Орос Хятадын хуучин хэлэлцээг хүчингүй болгож 1919 ДИУ Монголд цэрэг оруулсан. 1911 оны тусгаар тогтнол мөхөх аюулд хүрсэн. Гэтэл Оросын иргэний дайн Монголын хил давж орж ирснээр Монголын статус кво өөрөөр эргэсэн. Хятадыг хөөж гаргасан.                                                       Монголд улаан ба цагаан гэсэн Оросын 2 хүч халз тулалдаж нэг нь нөгөөгөө устгасан. Тусгаар тогтнолоо арай ядан сэргээх боломж олсон Монгол Алс дорнодод Сибирыг Японоос халхалж байх зориулалттай улаан Оросын бамбай зөөлөвч жийргэвч бүс болсон. 1924 онд Бээжинд Зөвлөлт ДИУ-ын хоорондын асуудлыг зохицуулах ерөнхий зарчмуудын тухай хэлэлцээ байгуулж түүний 5-р зүйлд гадаад Монголыг ДИУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж заасан. Энэ заалт явсаар 1945 он хүрсэн юм. Монголоос өөр хэнээс ч зөвшөөрөгдөөгүй Тува Буриад, зүүн өмнөд талд Мажго, өмнүүрээ, ӨвөрМонгол, баруун талдаа Туркестан зэрэг улсууд Монголтой хиллэж байсан нь их чухал байсан. 1941 оны Зөвлөлт Японы тунхаглалаар Гадаад Монголын статус квог Япон Манжго, Өвөр Монголынхыг зөвлөлт харилцан зөвшөөрсөн нь ололт байв. 1945 онд Японтой хөршийн харилцаа тасарч Манжго устаж ӨвөрМонгол Хятадын гарт орсон. 

Сэдэв № 16: Орчин үеийн төрийн тухай    Төр гэдэг бол улс төрийн системд онцгой бие даасан үйл ажиллагаа явуулдаг улс төрийн

Page 25: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

субъект юм. Улс төрийн засаглалыг хэрэгжүүлдэг нийгмийн хамгийн гол институт. Нийгмийн үзэгдлүүдийн дотроос хамгийн гүнзгий агуулгатай нарийн төвөгтэй үзэгдэл юм. Төр үүссэн цагаасаа эхлэн нийгмийг удирдан зохион байгуулж нийгмийн харилцааг зохицуулж ирсэн юм.      Төрийн онцгой шинж нь: 1.    Тодорхой нутаг дэвсгэр дээр засгийн бие даасан төгс эрхийг хэрэгжүүлдэг. Улс орноо гадаадад төлөөлдөг. 2.    Төр нийгмийн хуулиараа дамжуулан албадлагаар зохион байгуулах.3.    Нутаг дэвсгэрт буй бүх иргэдийг захиран зохицуулах.4.    Төр нийгмийг нягтруулж улс төрийн төвлөрсөн бодлогыг явуулдаг.Төрийн үүрэг:1.    Нийгмийг нэгтгэн зохион байгуулж удирдах2.    Ард иргэдийг хамгаалах, сайхан амьдруулах3.    Нийгэм улс орноо хөгжүүлэх4.    Ард түмнийхээ хүсэл зоригыг илэрхийлэх5.    Тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангах6.    Өөрийн батлан гаргасан хууль эрхийн хэмжээнд хууль ёсыг сахиулах.7.    Нийгэмд ёс суртахууны хэв хэмжээг хэрэгжүүлж хүнлэг ёсны зарчмыг тогтоохУлс төрийн засаглалын хэлбэр нь: 1.    Хаант засаг:                                             Төрийн дээд эрх мэдэл нэг хүний гарт төвлөрдөг энэ нь хэмжээшгүй эрхт, хэмжээт эрхт гэж байсан. Хэмжээт эрхт гэдэг нь хуулиар эрхийг нь хязгаарлаж ард түмний нэг эв нэгдлийг илэрхийлэгч билэг тэмдэг болгон үлдээдэг.2.    Бүгд найрамдах засаг гэдэг нь:                                Тодорхой хугацаанд сонгогдсон сонгуулийн байгууллагад засаглалын эрх төвлөрч байдаг засгийн хэлбэр юм. Харин ерөнхийлөгч байх уу парламент байх уу гэдгийг гүйтцэтгэх эрх мэдэл хаана байна гэдгээс шалтгаална.3.    Төрийн хэлбэр нь:                                 Нэгдмэл, холбооны улсуудын гэж хуваадаг. Төрийн байгууллагын нэгдмэл хэлбэртэй улс гэдэг нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн нэг тогтолцоотой, улс орны хэмжээнд үйлчлэх хүчин чадал бүхий нэг үндсэн хууль бүхий санхүү албан татвар мөнгөний нэгдмэл нэг тогтолцоотой. Өөрийн зэвсэгт хүчинтэй төрийн билэг тэмдэгтэй орон нутгийн байгууллагууд нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн хувиараар зохион байгууллагддаг улс юм. 4.     Холбооны улс гэдэг нь: Урьд өмнө бие даасан байдлаар оршин тогтнож байсан 2 буюу хэд хэдн улс нэгдэж харьцангуй бие даасан улсуудын хэлбэрээр зохион байгуулагдахыг хэлнэ. 5.    Эрх зүйт төрийн үзэл сургааль эртний уламжлалтай юм. (Грекийн Платон, Аристотель Цецерон) Төр ба эрх зүйн хоорондын холбоо нь эрх зүйт төр хэмээх ойлголтыг буй болгосон. Орчин үеийн эрх зүйт төр нь үндсэн хуульт төрийн бодит биелэл болдог.                          Эрх зүйт төр гэдэг нь төрийн хүчирхийллээс хувь хүнийг чөлөөлсөн, хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаа юм. Хуулиар хязгаарлагдсан байх үзэл санаа юм. Үндсэн хууль нь ард түмэн ба төр засгийн хооронд байгуулагдсан нийгмийн гэрээ гэж болно.         Төрийн бүхий л үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд хүн  бүхий л эрхийг хамгаалахад чиглэгдэнэ.    Эрх зүйт төрийн онцлого шинж нь: •    Иргэний нийгмийн үйл ажиллагаа хөгжсөн•    Хүн амьдарлаа хариуцдаг байхаар аж ахуй эрхлэх эрх зүйн орчин бүрдүүлж өгсөн. •    Иргэдийн тэгш эрхийг эрхэм болгодог. •    Хууль бүх хүнд адилхан үйлчилдэг.•    Хууль шүүх засаглалын байгууллагууд ард түмний эрх ашгийг хүндэтгэн хамтран ажилладаг.•    Төр засгийн байгууллагууд хууль эрх мэдлийн хүрээнд ажилладаг.•    Тухайн хүний эрх, эрх чөлөө нь бусдынхаар хязгаарлагддаг.Орчин үед төрд анхаарах шинэ шинэ асуудал дэвшигдэн гарч байна. •    Экологийн шинэ үед хүн төрлөхтөн оршин тогтнох асуудал. Хүн экологийн цэвэр эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийн тухай асуудал илүү хөндөгдөж байна.

Page 26: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

•    Байгаль орчны сүйрлээс улс орон хүн ардаа сэргийлэх. •    Хүн амын эрүүл мэнд халдварт өвчин гэх мэт тодорхой бодлого шаардсан дэлхийн хүн төрлөхтнийг түгшээсэн асуудалд төр мэргэн хандах. •    Орчин үеийн ардчилсан улс орнуудыг төр засгийн үйл ажиллагаанд захирагдан хянах, зохицуулах үйл ажиллагаа мэдэгдэхүйц багассан. Хэдийгээр төрийн хүчирхийлэл албадлагын арга хэрэгслийг хууль зөрчигчид, гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх чухал зэвсэг болгон ашиглахад түгээмэл байгаа боловч ерөнхийдөө нийгэмд учирсан томоохон асуудлуудыг шийдэхэд ашиглах нь улам бүр багассаар байна. Энэ хирээр төрийн роль үүрэг бас нэмэгдэж байна. Орчин үед ур чадвартай төрийн тухай асуудал их дэвшигдэх болж байна. •    Орчин үеийн глобалчилал, даяаршил •    Улс орны аюулгүй байдал тусгаар тогтнол•    Орчин үед олон улсын харилцаа өргөжин хөгжиж хүрээ хэмжээ нь тэгш байна.•    Олон улсын террорист халдлага, хүний наймаа зэрэг гэмт явдлууд өсч байна.•    Ард иргэдээ оюуны хоцрогдлоос хамгаалах асуудал ёс суртахууны уналтаас хамгаалах.•    Ардчлалын гашуудын зэрэг төрийн хатуу зохицуулалт шаардсан нийгмийн зохисгүй үзэгдэл, гэмт хэрэг, архидалт зэрэг гамшгийн хэмжээнд хүрч байна.•    Төрийн үйл ажиллагааны ур чадварыг шаардах боллоо. Төрийн ур чадвар гэдэг нь тодорхой хүмүүс өөрөөр хэлбэл элит хэсгийн ур чадвар юм.

Сэдэв 9 Улс төрийн шинжлэх ухааны аргууд :Улс төрийн шинжлэх ухаанд хэрэглэдэг аргыг 3 бүлэг бологдог. 1. Улс төрийн шинжлэх ухааны объектын судалгааны ерөнхий арга. Социалогийн судалгаа, эдийн засгийн ба үзэл бодол, соёлын үзүүлэх нөлөөг судалдаг. 2. Хэм хэмжээ үнэлэмжийн хандлага нийгэм ба бие хүнд улс төрийн үзэгдэл ямар учир холбогдолтойг судалдаг, үнэлэмж гаргадаг. Үүргийн функциональ арга. Улс төрийн үзэгдлийн хоорондын хамаарлыг судалдаг.3. Улс төрийн шинжлэх ухааны системийн арга. Төр засаглалын үйл ажиллагааны чиглэлд сэтгэл зүйн хандлагыг голлодог. Улс төрийн үйл ажиллагааны субъектив тал хүний хувийн чанар, зан авир сэтгэцийн хэв шинжийг судлахад чиглэгдэнэ. Үйл ажиллагааны арга. Нийтийн удирдлага ба үйл ажиллагаанд чиглэгдэнэ.4. Улс төрийн шинжлэх ухааны арга хэрэгслийн 3 дахь бүлэг нь. Улс төрийн үзэгдэл үйл явцын талаар баримт сэлт анхдагч мэдээлэл олж авах арга юм. Улс төрд бодитой оролцогч ба статистикт гол анхаардаг.Улс төрийн сэтгэлгээний цаашдын хөгжилд социологи гэсэн шинжлэх ухааны биеэ даасан салбар үүссэн явдал чухал түлхэцийг үзүүлсэн билээ. Нийгмийн хөгжлийн зүй тогтлыг илрүүлэх, социал механизмыг ойлгоход Огюст Конт (1798-1857 он), Эмиль Дюркгейм (1858-1917он), Герберт Спенсер (1820-1903 он) нарын бүтээлүүд чухал хувь нэмэр оруулсан. Улс төрийн дэглэм, институтын хөгжилд хийгээд засаглалыг хуваарилахад социал нөхцлүүд хэрхэн нөлөөлдөг болохыг илрүүлэхэд харьцуулалт ба асуудалд түүхэн хөгжлийн үүднээс хандах аргуудыг ашигласан нь чухал түлхэц болсон билээ. Улс төрийн үйл явцыг задлан шинжлэхэд урьд өмнө нь төдийлэн анхаарч байгаагүй хөдөлмөр хуваарилалтаас урган гарч байгаа өсөн нэмэгдэж буй нийгмийн дотоод ялгарал, олон улсын харилцаа, хамт олны болон хувь хүний итгэл үнэмшил зэрэг нийтийн хүчин зүйлсийг анхааралтай судлах болсон юм.Орчин үеийн нийгмийн мэдлэгт улс төрийн шинжлэх ухаан чухал байр суурь эзэлж байна. Энэ нь нийгмийн амьдралд улс төрийн гүйцэтгэж ирсэн, гүйцэтгэж буй үүргээр тодорхойлогдоно. Соёл иргэншлийн бүхий л түүхийн туршид улс орон, ард түмний хувь заяа, тэрчлэн хүний өдөр тутмын амьдралд ч улс төр юуны өмнө төр чухал нөлөө үзүүлж ирсэн. Өнөөдөр улс төр нийгмийн амьдралын бүхий л хүрээнд улам бүр нэвтрэн орж дэвшил хөгжлийн хамгийн идэвхтэй бөгөөд универсал хүчин зүйл болсоор байна. Улс төрийг ямар шинжлэх ухаан судалдаг вэ? Тэр нь хэзээ яаж үүсэв?Аристотель улс төрийн шинжлэх ухааны объект бол зөвхөн сайн төрийн үед хүрч болох нийгмийн сайн сайхан ба шударга байдал гэж үзэж байлаа. Тэрээр "Иргэн бүрт онцгой маягийн сайн сайхан чанарыг олгох, тэднийг ариун шударга үйлстэй болгохыг" дээд зорилгоо болгодог учраас бусад бүх шинжлэх ухаан ба урлагийн дунд онцгой байр суурь эзэлдэг. (Политические учения: история и современность. М., 1976, стр.140). Өөрөөр хэлбэл, улс төрийн шинжлэх ухаан хүмүүсийг нийгмээрээ сайн сайхан, шударгаар аж төрж, нэг улс гэрийн дотор хамтран ажиллахад сургах үүрэгтэй гэж үзэж байв.Аристотель мэдлэгийн тусгай салбар ухаан болохын нь хувьд улс төрийн онолын үндсийг тавьсан хүн юм. Иймээс түүнийг энэ шинжлэх ухааны эцэг гэж нэрлэх нь бий. Гэвч эртний энэ гарамгай сэтгэгч улс төрийн шинжлэх ухааны судлах зүйлийг орчин үеийн агуулгаар нь авч үзээгүй, энэ шинжлэх ухаан ба ёс зүй, философийн хоорондын зааг ялгааг гаргаагүй юм.

Page 27: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

XVI зууны үеэс улс төрийн мэдлэг шашин, ёс зүйн сургаалийн хэлбэрээс чөлөөлөгдөж улс төр, засаглал, төрийн тухай асуудал онолын судалгааны чанарын шинэ түвшинд дэвшигдэн гарч ирсэн байна. Н.Макиавелли улс төрийн үйл явцыг жам ёсны, зүй тогтолт үзэгдэл хэмээн үзэж, улс төрийн судалгаа шинжилгээний төвд төрийн засаглалын асуудлыг тавьж, улс төрийн сэтгэлгээг бодитой, практик зорилтуудыг шийдвэрлэхэд чиглэх ёстойг зааж байжээ.Энэ үзэл санаа Т.Гобсс, Ж.Локк, Ш.Монтескье, Ж.Ж.Руссо, Г.Гегель нарын бүтээлд цаашид гүнзгийрэн боловсрогдож улс төрийн шинжлэх ухаан жам ёсны эрхийн онол, нийгмийн гэрээний онол, засаглал хуваах онол, иргэний нийгэм, эрх зүйт төрийн тухай онолын баритмлалуудаар баяжин хөгжсөн байна. Ийнхүү улс төрийн мэдлэг улам бүр рационал, шинжлэх ухаанч шинжтэй болж орчин үеийн улс төрийн шинжлэх ухаан үүсч бие даан хөгжих үндэс суурь боловсрогджээ.Улс төрийн шинжлэх ухаан XIX зууны хоёрдугаар хагасаас судалгааны бихевиорист, эмпирик аргууд бий болж өргөн тархсантай, социологийн шинжлэх ухааны ерөнхий ололт, дэвшилттэй холбоотойгоор орчин үеийн дүр төлвөө олсон байна.Барагцаалбал энэ үед улс төрийн мэдлэг институтжиж бие даасан, тусгаар шинжлэх ухаан болох процесс явагдсан байна. .Улс төрийн шинжлэх ухаанд хандах хандлага өөрчлөн байгуулалт ба нийгмийн ардчиллын үед өөрчлөгдөж эхэлсэн байна.1990 онд ЗХУ-ын шинжлэх ухаан, техникийн улсын хороо эрдэм шинжилгээний ажилтнуудын мэргэжлийн нэрсийн жагсаалтанд "Улс төрийн шинжлэх ухаанууд" гэсэн ерөнхий нэрийн дор улс төр судлалыг оруулж уг шинжлэх ухааныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар их, дээд сургуулиудад улс төрийн шинжлэх ухааны хичээлийг заах болжээ. Гэвч нийгмийн эрс шинэчлэлтийн энэ үед улс төр судлал чамирхал болон хувирсан, мэргэжлийн бус хүмүүс, өнгөцхөн сонирхогчид хэт, олширсон, улс төр судлаачид нь дэлхийн шинжлэх ухааны ололттой хангалтгүй танилцсан зэрэг нь энэ шинжлэх ухааны нэр хүндийг унагаах, түүнийг шинэ төр, засгийн дүр төрхтэй зарц болгон хувиргаж болох сөрөг үзэгдэл бас ажиглагдах болов. Энэ мэт бэрхшээл байгаа боловч посткоммунист орнуудад улс төрийн шинжлэх ухаан нийгмийн мэдлэгийн системд өөрийн байр сууриа аажмаар эзэлж, улс төрийн бодит үйл явц, ардчилсан төрт ёсны тогтнол хөгжилд улам бүр мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна.Улс төрийн шинжлэх ухааны аргуудыг дараах байдлаар ангилан авч үздэг.Улс төрийн шинжлэх ухааны ерөнхий аргууд /индукци, дедукци, анализ, синтез, харьцуулах, таамаглах г.мУлс төрийн шинжлэх ухааны тусгай аргууд /Антропологийн хандлага, үйл ажиллагааны арга, шүүмжлэлт диалектик арга, түүхэн арга, системиийн арга, бихевиорист арга г.мУлс төрийн сургаалын түүхийг судлах онол, арга зүйн асуудал. судлагдахуун.Бүх шинжлэх ухаан судлах зүйлтэй байдаг. Аливаа шинжлэх ухааны зорилго нь судлагдахуун хэмээн тодорхойлж шинжлэн үзэж буй зүйл, үзэгдлийн мөн чанар, зүй тогтлыг танин мэдэж илрүүлэх явдал юм. Шинжлэх ухааны судлах зүйл гэдэг нь тухайн шинжлэх ухааны судалгаа, танин мэдэхүйн зорилго чиглэлтэй, идэвхтэй үйл ажиллагаанд өртөж буй бодит байдлын аль нэг үзэгдлийн тодорхой тал, шинж, харилцаа юм. Шинжлэх ухааны судлагдахуун ямагт тодорхой, үнэн магадтайгаар тогтоогдсон баримтыг өөртөө агуулсан байдаг. Бодит байдлын аль нэг хэсэг нь шинжлэх ухааны судалгааны объект болдог. Шинжлэх ухаан тэр хэсэг дотроос судлах зүйлээ ялган салгаж сонгож авдаг байна. Улс төрийн сургаалын түүх бол улс төрийн сэтгэлгээний түүхийн гол, чухал хэсэг, мөн чанар, агуулга, шинжээрээ чухамхүү улс төрийн шинжлэх ухааны систем, бүтцэд багтаж орох нь тодорхой байна.Нийгмийн улс төрийн амьдрал, түүний үзэгдэл улс төрийн ухамсрын доод түвшинд жирийн үзэл бодол, төсөөлөл, мэдрэмж, үнэмшлийн хэлбэрээр, дээд түвшинд улс төрийн цэгцтэй сургаал, онол, номлол, үзэл суртлын хэлбэрээр тусгагдаж ирсэн түүхтэй. Улс төрийн сургаалын түүх эдгээрийн дотроос дээд түвшинд гарч боловсрогдсон улс төрийн үзэл баримтлал, мэдлэгийн түүхэн хөгжлийг чухалчлан үзэж судална.Улс төрийн сургаалын түүх нь засаглал, улс төрийн бодлого, төр, ардчилал, эрх чөлөө ба дарангуйлал зэрэг улс төрийн түүхэн томоохон үзэгдлүүдийн тухай онол, сургаал, номлол, үзэл сурталын хэлбэртэйгээр боловсрогдсон үзэл санаа, мэдлэгийн үүсэл, хөгжлийн түүх, зүй тогтол, утга агуулгыг өөрийн судлагдахуун болгож авч үзнэ. Улс төрийн сургаалын түүх нь түүхийн ба онолын шинжтэй салбар ухаан.Тэрээр нэг талаас улс төрийн сургаалын үүсэл хөгжлийн үйл явц, чиг шугамыг он цагийн дараалалаар түүхчлэн авч үздэгээрээ түүхийн шинж чанартай ухаан юм. Нөгөө талаас улс төрийн сургаалын түүхийг эмпирик түвшинд энгийн байдлаар тоочиж дурдаад өнгөрөхгүй, түүний нийтлэг утга агуулга, мөн чанар, ерөнхий чиг шугам, зүй тогтлыг илрүүлэн гаргаж онолын үүднээс нэгтгэн дүгнэх зорилт тавьдагаараа онолын шинжтэй салбар ухаан мөн болно. Улс төрийн сургаалын түүх бусад аливаа шинжлэх ухааны нэгэн адил бодитой хэрэглэгдэхүүн, үнэн магадтайгаар тогтоогдсон баримт материалыг судлан шинжлэх үндсэн дээр онолын үзэл санаа, дүгнэлтийг дэвшүүлж тавина.Түүхэнд үүсэн боловсрогдож ирсэн улс төрийн онол, сургаал, номлол нь илэрхийлэгдэх, түүхэнд тэмдэглэгдэж үлдэх, хүн ардад хүрч нөлөөлөх хэлбэр, төрөл зүйлээрээ голцуу философчид, улс төрийн сэтгэгчид, нийгэм, улс төрийн зүтгэлтэн, үзэл сурталчид, соён гэгээрүүлэгчдийн бичиж туурвисан ном зохиол, түүнчлэн утга зохиолын дурсгалт бичиг, шашны ном судар, төрийн хууль, эрх зүйн баримт бичиг, улс төрийн нам, олон нийтийн байгууллага, эвсэл холбоо, улс төрийн хөдөлгөөний мөрийн хөтөлбөр, тунхаглал зэрэг албан ёсны баримт бичгийн хэлбэрээр оршин хадаглагдаж иржээ.Өрнө, дорно дахины улс төрийн сэтгэлгээ, улс төрийн сургаалын онцлог зарим ялгаа байна. Барууны сургаал нь ном, зохиол, баримт бичгийн хэлбэрт орон хөгжиж ирсэн бол дорно дахины улс төрийн сэтгэлгээ утга зохиолын дурсгалт бичиг, аман зохиол /үлгэр, домог, сургаал айлдал, зүйр цэцэн үг, туульс/ зонхилж иржээ. Улс төрийн сургаалын түүхийн ухаан эдгээр олон янзын төрөл зүйл, хэлбэр бүхий хэрэглэгдэхүүн, баримт материалыг судалгааны эргэлтэнд оруулж түүхэн тодорхой байдлаар, онолын түвшинд авч үзэж судалдаг.

Page 28: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

Улс төрийн сургаал, номлол нэг талаас тэдгээрийг үндэслэж боловсруулсан сэтгэгчид, үзэл сурталчидын хувийн үзэл санаа, ойлголт, улс төрийн тухайн үзэгдлийг танин мэдэх гэсэн хүсэл эрмэлзлийг тусгасан индивидуал буюу хувийн шинж чанарыг ямар нэг байдлаар агуулдгийг үгүйсгэх аргагүй. Тиймээс улс төрийн сургаалын түүхийг судлан шинжлэхдээ аль нэг сургаал, үзэл бармтлалыг үндэслэж боловсруулсан сэтгэгчид, улс төрийн зүтгэлтэн, үзэл сурталчдын намтар түүх, ертөнцийг үзэх үзэл, нийгэм-улс төрийн байр суурь, үйл ажиллагаа, хувийн шинж чанарыг зохих ёсоор харгалзан үзэх хэрэгтэй болно.Улс төрийн сургаал нь утга агуулга, нийгэм, улс төр, оюун санааны амьдралд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлоороо тухайн үеийн нийгэм, улс төрийн амьдрал, үзэгдэл, үйл явцад нийгмийн анги, давхраа, хэсэг бүлгийн зонхилох эрх ашиг, байр суурийн үүднээс хандаж тусган илэрхийлсэн, улс төрийн бодит амьдралыг хамгаалсан, эсвэл эсэргүүцэж шүүмжилсэн үзэл санаа, үйл ажиллагааны тусгал, илэрхийлэл байх нь илүү давамгай байдаг. Ер нь улс төрийн, онол нь танин мэдэхүйг голлож зорилго болгодог уу /шинжлэх ухаанч шинж чанар, утга агуулагтай юу/ эсвэл тухайн үеийн улс төрийн бодит байдлыг нийгмийн аль нэг анги, давхраа, бүлгийн эрх ашгийн үүднээс тусгаж илэрхийлсэн үзэл суртал байдаг уу гэсэн зарчмын асуулт гардаг. Аль алийг нь дэмжсэн байр суурь байдаг. Харин судалгааны аргын жишээ бол:BRAINSTORMING АРГА Манайхан "оюун довтолгоо", “тархи довтолгоо”, бүр "тархины шуурга" зэргээр янз бүрээр орчуулж харагдана лээ. Брейнсторминг аргын эхний түвшин бол тодорхой тооны хүмүүстэй баг цаг үеийн тодорхой үе шатны талаар янз бүрийн үзэл санааг дэвшүүлэх явдал юм. Энэ түвшинд өмнөх цаг үеийн үгүйсгэлийг хийж чадсан ч гэсэн дэвшүүлсэн үзэл санааныхаа хэрэгжилтийн талаар үнэлгээ, тайлбарлал хийдэггүй. Энэхүү бүтээлч үе шатны дараагаар магадлалт үйл явдлын боломжит хувилбаруудыг боловсруулах, үнэлэх, нэгтгэх цаашлаад нилээд чухал прогностик үзэл санааг ангилах үйл явц явагдана. “Тархи довтолгоо”-ны арга нь Дельфи аргатай харьцуулбал баригдмал бус шинжтэй. “Тархи довтолгоо” нь мэргэжилтний багийн зохиол бүтээлийн үр дүнгээр нөхцөл байдлын хөгжил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ арга зам боловсруулах, шинэ санаа үйлдвэрлэх арга юм. Уг арга нь 2 үе шатанд хуваагдана. Экспертийн баг санаа дэвшүүлэн, аналитикчдын баг “тархи довтолгоо-ны үр дүнг хэлэлцэн, томъёолно. Үүний гол процедур нь шинэ санаа боловсруулах зорилготой санаачлагч (генератор) багийн үйл ажиллагаа юм.

Санаа бүтээх явцад эксперт үлэмж хийсвэр, зөгнөлт шинжтэй санааг чөлөөтэй дэвшүүлж болох учраас тухайн нөхцлийг бий болгоход чиглэсэн тусгай дүрмийг ашигладаг. Иймээс ажлын явцад шүүмжлэлт сануулгаар шинэ санаа дэвшүүлэхэд шаардлагатай бүтээлч бие даасан уур амьсгалыг эвдэж болох тул дэвшүүлсэн санаанд экспертийн өөр баг шинжилгээ хийдэг.ЭКСПЕРТ ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА /ДЕЛЬФИ АРГА/ Эдгээр хүмүүс шинжлэх ухааны академийн гишүүн, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан эсвэл зүгээр л жирийн иргэн байхаас үл хамааран дадсан тодорхой үүргээ гүйцэтгэж чаддаг байгаа болгоныг эксперт гэж нэрийдэж болно. Өргөн утгаараа эксперт бол бусдаас аль нэг зүйлийг илүү сайн мэддэг этгээд юм. Харин стандарт хангасан үнэлгээ дүгнэлт өгөх асуудал гарсан үед энэ чиглэлээр харьцангуй өндөр боловсрол эзэмшсэн байх шаардлага гардаг. Энэ үүднээс бол эксперт-шинжээч гэдэг нь тодорхой салбарын хүрээнд дүн шинжилгээ хийх дадлагатай, зохих мэдээлэл бүхий буй хүнийг хэлнэ.Улс төрийн өнгөрсөн хийгээд өнөөгийн практикт үр ашигтай шийдвэр гаргахад мэргэшлийн өндөр мэдлэг эзэмшсэн мэргэжилтнүүд буюу экспертүүд гол үүрэг рольтой байсаар ирсэн. Тодорхой асуудлыг шинжээчийн дэвшүүлсэн итгэл үнэмшил бүхий санаанд тулгуурлан бодлогын хувилбар дэвшүүлэх, улмаар шийдвэрлэх явдал аль эрт үеэс хэрэглэгдэж ирсэн гэж болно. Шинжээчдийн үнэлгээний эдгээр аргууд нь ямар нэг математик томъёоллоор хязгаарлагдахгүйгээр үзэгдэл, үйл явцад анализ шинжилгээ хийдгээрээ онцлог. Эксперт үнэлгээ хийх олон арга байдаг агаад хувийн ба бүлгийн үнэлгээний гэсэн аргуудаас 2 дахийг нь дэлгэрэнгүй авч үзэх болно. Учир нь улс төрийн амьдралыг судлан тодорхойлох, үнэлэлт дүгнэлт өгөх, таамаглал дэвшүүлэхэд үлэмж нарийн төвөгтөй, олон хүчин зүйлийг харгалзан тооцох асуудал тулгардаг тул эксперт шинжилгээний бүлгийн аргыг голчлон хэрэглэдэг байна. Товчхондоо хувийн үнэлгээний арга нь тухайн салбарын мэргэжилтэн – эксперт багийг бүрдүүлээд улмаар тухайн экспертүүд нэг нэгээсээ үл хамааралтайгаар өөрсдийн дэвшүүлсэн асуудлаар үзэл бодлоо илэрхийлнэ гэсэн үг. Судлаачдын илэрхийлсэн үнэлгээний үндсэн дээр үйл явцын хөгжлийн боломжит альтернатив хувилбарын шинжилгээ бүхий аналитик тэмдэглэл хөтлөх байдлаар үргэжилнэ. Харин бүлгийн арга нь “дугуй ширээ”-ий уулзалттай нилээд төстэй. Энэ тохиолдолд асуудлыг бүх экспертүүд хамтдаа хэлэлцэж, хэлэлцүүлгийн дүнд нэг аналитик тэмдэглэлийг боловсруулна. Дельфи аргаЭксперт үнэлгээний бас нэг төрөл бол нилээд боловсронгуй, шалгарсан аргын нэг гэж тооцогдог Дельфи арга орно. Түүнийг ашигласнаар хувийн ба бүлгийн экспертизийн нилээд алдаа дутагдлаас зайлсхийх боломжтой болдог байна. Эртний грекийн хотын нэрээр нэрлэгдсэн уг аргыг Америкийн тархины төв гэгддэг “Рэнд” корпорацид анх боловсруулсан бөгөөд зохиогч нь О.Хелмер, Т.Гордон нар юм. Харин улс төрийн хүрээнд анх цэрэг-стратеги, зэвсгийн үйлдвэрлэл, цэрэг-дипломатын шинжтэй асуудал судлахад хэрэглэж байжээ. Дельфи төслийг төрийн байгууллагуудын зүгээс санхүүжүүлэн, өргөн хүрээтэй асуудлаар нэн тэргүүнд цэргийн асуудлаар төрийн шийдвэр гаргахад шинжээчдийн оролцоог ашиглах зорилгоор анх хэрэгжүүлсэн байна. Дельфийг боловсруулагчдын өмнөө тавьсан эхний зорилт нь ЗХУ-ын удирдлагын зүгээс цөмийн цэнэгийн шаардлагатай тоо хэмжээ болон АНУ-ын нутаг дэвсгэрт цөмийн

Page 29: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

цохилт хийх, тухайн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх оптимал зорилгыг иж бүрнээр нь экперт үнэлгээний аргаар тодорхойлох явдал байсан нь санамсаргүй хэрэг биш юм. Сонирхолтой байх үүднээс Дельфи хэмээн нэрлэсний учир нь: эртний грект жирийн иргэд төдийгүй эрх баригч улс төрийн элитийн төлөөлөгчид алдарт Апполон сүмд ирж өөр өөрсдийн асуудлыг шийдэж өгөхийг гуйн өөрийн зөн билигтээ ханддаг байжээ. Тухайн нэршил төр засгийн улс төрийн удирдлагад болон бусад субъектүүдийн улс төрийн үйл явцад өөрийн зөвөлгөөндөө зөн билгийн хэлбэрийг бус шинжлэх ухааны технологийг хэрэглэхэд үндэслэсэн экспертийн мэдлэгийг ашиглах нь зайлшгүй чухал болохыг билигдсэн утгыг илэрхийлэх болсон. Дельфи арга нь үе шатуудтай. • Бие даасан шинжээчид бодлого хийгээд үйл явцын хөгжил, өөрчлөлт, ирээдүйн үр дагаврын талаар боломжит альтернатив хувилбарыг дэвшүүлнэ. Экспертүүдийн шууд харилцан нөлөөллөөс ангид байх “бүлгийн шахалтын үзэгдэл”-тэй холбоотой алдаа доголдлоос зайлсхийх зорилгоор шинжээч нар бие даасан урьдчилсан дүгнэлтийг гаргана.• Тодорхой төлөв байдлын талаар цуглуулсан мэдээлэлд анализ хийж, улмаар экспертүүдийн илэрхийлсэн бүх үнэлгээ, эрэгцүүллийг багтаасан нэгдмэл аналитик тэмдэглэл хөтлөнө.• Дараагийн шатанд аналитик тэмдэглэлийн дагуу өмнө дэвшүүлсэн хувилбаруудыг дахин хянаж, цаашдын үнэлгээг боловсруулна.• Жагсаалтанд байгаа таамаглалууд болон прогнозын талаар шинжээчдийн дунд санал хураана.Дээрх аргын зорилго нь судалгааны явцад засвар хийх замаар хөгжлийн нилээд магадлалтай альтернатив хувилбаруудыг боловсруулах явдал юм. Дельфи аргын өөрийн сонгодог хувилбар нь тухайн улс төрийн үйл явдал өрнөх хугацаа болон магадлалын тоон үнэлгээг гаргахад хувьд нилээд тохиромжтой. Дельфи аргын тусламжтайгаар тухайлбал, УИХ-ын аль нэг намын бүлэг парламентыг тараах тухай ерөнхийлөгчийн санал, засгийн газрын итгэл үзүүлэх эсэх тухай асуулгад хэр санал өгөх магадлалыг тооцоох боломжтой. КОГНИТИВ КАРТЫН АРГА Олон улсын харилцаа ялангуяа дотоод улс төрийн судалгаанд шийдвэр гаргагч этгээд бодит байдлыг хэрхэн авч үзэж байгааг явдал багагүй учир холбогдолтой. Иймээс улс төрийн практикт сэтгэл зүйн асуудлыг янз бүрийн судлаачид олон арга чиглэлээр анхаарлаа хандуулж иржээ. Улс төрийн үйл явцад хувь хүний хүчин зүйлийн үүрэг ролийг тодорхойлох асуудлыг улс төрийн хошуулчлалын онолын үндэс, улс төрийн намтар зүйн харьцуулсан шинжилгээний аргаар авч үзэх асуудлыг анх О.Холст 1940-өөд онд судалгааны бүтээлдээ тусгасан гэдэг. Улмаар 1970-аад оноос хувь хүний /мөн бүлгийн/ улс төрийн сэтгэлгээний онцлогийг судлах когнитив картын арга гэсэн шинэ чиглэл үүссэн байна.Чухамдаа хүрээлэн буй орчныхоо талаарх хувь хүний мэдлэг бүрэлдэх, өөрчлөгдөх онцлогийг судалдаг танин мэдэхүйн сэтгэл судлалын хүрээнд асуудал хөнддсөн бөгөөд уг хандлагын үүднээс янз бүрийн нөхцөл байдалд бие хүний үйл байдлыг тодорхойлох, улмаар улс төрчийн хийж буй сонголтыг урьдаас таамаглах бололцоог когнитив картын арга олгодог гэж үздэг. Үнэхээр ч улс төрийн хүрээнд болж буй үйл явдал, тоглоомын дүрэм, цаашдын өрнөл, улс төрчдийн гаргах шийдвэрийг тэдгээрийн асуудалд хандах хандлага, өөрийгөө илэрхийлэх, биеэ авч явах байдал, сэтгэл хөдлөл, зан авир, мэдлэг боловсролынх нь түвшнээр тодорхойлох бололцоо бий. Манайд энэ аргыг эзэмшсэн нөхөр бол олон улсын түвшинд биш юмаа гэхэд дотоодын улс төрийн өрнөлийн талаар “хөөрхөн” таамагнал дэвшүүлж, санал зөвөлгөө боловсруулаад лобби хийгээд байж болмоор санагдана.Хавсрага улс төр судлалд уг арга нь удирдлагын тоглоомын дүрэм хэрэгжихгүй, доголдох зэрэг хямралын болон зөрчилдөөний нөхцөл байдалд шийдвэр гаргах үйл явцад дүн шинжилгээ хийхэд өргөнөөр ашиглагддаг.

Уг арга 5 үе шаттай.1. Хавсрага судалгаа явуулах зохих аргачлал, дүрмийн дагуу судалгааны обьектын /улс төрчийг л хэлээд байна/талаар баримт материал цуглуулах, мэдээллийн бааз үүсгэх. Тухайлбал, улс төрчийн илтгэл, хэлсэн үг, нийтлэл нэвтрүүлэг, сурвалжлага эх сурвалжид тооцогдож болно. 2. Улс төрийн зүтгэлтний баримталж буй үндсэн ойлголтыг илрүүлэх, тэдгээрийн хоорондын шалтгаан үр дагаврын холбоог тодорхойлох, уг холбооны “нягтшил”, ач холбогдлыг үнэлэх. Үүнд үндэслэн тухайн этгээдийн бичвэрийг унших явцдаа үндсэн агуулга, шалтгаан үр дагаврын холбоог тусгасан бүдүүвч график буюу когнитив карт зурна. 3. График бүдүүвчийн онцлогийг илэрхийлсэн тоон дүгнэлт гаргах. 4. Когнитив картад үндэслэн үр дүнг тайлбарлах. 5. Шинэ мэдээлэл, судалгааг давтах байдлаар авсан үр дүнгээ шалгах.ИВЕНТ АНАЛИЗЫН АРГА Судлаач мэргэжилтнүүд судалгаа явуулахдаа тухайн нөхцөл байдлын талаар мэдээллийг сонирхож байдаг. Гэвч тодорхой үйл явдлын үр дагавар, дотоод агуулгыг тухайн мэдээлэл бүрэн бүтэн тусгаж чадахгүй байх нь олонтаа. Жишээ нь: цэрэг дайны үйл ажиллагаа, хувьсгал, бослого хөдөлгөөн, террорист ажиллагаа, төрийн эргэлт, намын хурал, улс төрчдийн зөрчил тэмцэл зэргийн үр дүнд үүссэн нөхцөл байдлыг дурьдаж болно. Ер нь улс төрд өрнөж буй зөрчил тэмцэл, хэлэлцээр, хамтын ажиллагаа зэрэг үйл явцууд нилээн урьдаас төлөвлөгдсөн байх нь олон агаад тэдгээрийн үр дагавар, өөрчлөлт, гарч буй шийдвэр, нөхцөл байдал ажиглагчдын хувьд хаалттай, тодорхой бус анир чимээгүй өнгөрөх нь энүүхэнд.Ингээд энэ байдлыг халах зорилгоор 20-р зууны 60-аад онд америкийн судлаач Ч.Тилли /заримдаа Ч.Маклеланд гэдэг нөхөр үндэслэсэн ч гэдэг/ гэгч тодорхой нөхцөл байдал дахь оролцогч талуудын харилцан үйлдлээр бий болсон үйл явдлын өрнөл, эрчимжилтийн түвшин, давтамжид анхаарлаа хандуулж улмаар тодорхой хэрэг явдал, түүний цаг

Page 30: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

хугацааны дэс дарааллыг нарийн ангилан авч үзэх замаар үйл явцыг тодруулах арга сэдсэн нь бидний авч үзээд байгаа ивент анализ буюу үйл явдлын шинжилгээ /миний саналаар бол “ үйлдлээр нь шинжэхүй” гээд орчуулчихвал ойлгогдоод байна/ гэж арга үүсчээ. Анх АНУ дахь арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хүмүүсийн хүчирхийллийн түвшин, шалтгааныг судлахад хэрэглэсэн байна. Ивент анализ нь тухайн үйл явдлын 1. Субъект буюу санаачлагч /хэн бэ?/2. Сюжет буюу үйлдэл /юу хийгээд байна вэ?/3. Объект буюу бай /хэнд хандаж байна вэ?/4. Үйл явдлын цаг хугацаа /хэзээ вэ?/ гэсэн шинж тэмдгээр дамжуулан зохих баримт сэлтэд боловсруулалт, дүгнэлт шинжилгээ хийхэд оршино.Ивент анализ хийхэд үндсэн 5 үе шатыг дамждаг.1. Мэдээллийн сан буюу банк бүрдүүлэх. Үүний тулд мэдээллийн янз бүрийн эх үүсвэр: мэдээний тойм, мэдэгдэл, албаны тайлан илтгэл, статистикийг ашиглан тухайн үйл явдлыг тодорхойлоход хангалттай хэмжээний мэдээллийн сан үүсгэнэ.2. Судалгааны зорилгыг хариулт өгөх, судлагдаж буй нөхцөл байдлыг агуулж байгаа тухайн үзэгдэл, баримт нотолгоонд ангиллын систем байгуулна. Хамгийн энгийн жишээгээр бол “хэн үүнийг хийсэн бэ?” /манай тал, эсрэг тал/ гэсэн аргачлалд тулгуурлан мэдээллээ соортчлоно. Цаашлаад үйл явдлын оролцогчдын биет болон вербал үйлдлийг тодорхой хүснэгтийн дагуу ангилна. Үүний тулд “хэн, юу, хэнд, хэзээ” гэсэн асуултын дагуу мэдээллээ кодлоно.3. Кодлосон баримт, матриц ангилалдаа тулгуурлан үр дүнг тооцно. Товчхондоо тоон үзүүлэлтээс нөхцөл байдлын чанарын шинжийг тооцож томъёолоход шилжинэ.4. Үйл явдлын хэв шинж, цаг хугацааны үечлэлээр тодорхойлогдсон үзүүлэлтүүд дээр үндэслэн аналитик харьцуулалт хийнэ. Энэ шатанд гол төлөв янз бүрийн диаграмм, график, хүснэгтэн мэдээлэл бэлэн болсон байна. 5. Бий болсон үр дүнг шалгана.Орчин үед уг аргыг цэрэг дайны мөргөлдөөн, улс төрийн хүчирхийлэл, олон нийтийн арга хэмжээ, хэлэлцээрийн үйл явцын судалгаанд өргөнөөр ашиглаж буй бөгөөд улс төрийн үйл ажиллагааны цар хүрээ, үргэлжлэл, оролцогчдын тоо зэрэг мэдээлэлд тулгуурлан улмаар үүсч болох нөхцөл байдал, үр дагаврыг урьдчилан тооцох, үнэлэх бололцоо олгодог үр дүнтэй арга юм. Тэрчлэн мэдээллийг кодлоход орчин үеийн технологийн дэвшилд тулгуурлан тухайн авч үзэж буй асуудлын онцлогоос хамааран WEIS /World event interaction survey/, COPDAB /conflict and peace data/, CREON /The comparative research on the events of nations data set/ BCOW /The behavioral correlates of war data set/, CASCON /The computer-aided system for the analysis of local conflicts/ зэрэг кодчлолын системийг ашиглаж байна. УЛС ТӨРИЙН КОНТЕНТ АНАЛИЗ Нийгэм- улс төрийн нөхцөл байдал, үйл явцыг судлан тодорхойлох, учир зангиалааг тайлах, бодит үнэлэлт дүгнэлт хийх шаардлага улс төр судлаач, бодлогын шинжээчид төдийгүй улс төрийг эрхлэгч бусад нөхдүүдэд ямагт тулгарч байдаг. Тухайн нөхцөл байдлыг танин мэдэхийн тулд нэн тэргүүнд судалгаа хийх тодорхой арга, арга зүй, туршлагыг хэр эзэмшснээс цаашдын үнэлэлт дүгнэлт, гарц бодиттой, үр дүнтэй эсэх нь шууд хамаарна. Ингээд улс төр судлал ялангуяа хавсрага улс төр судлалд өргөнөөр ашиглагддаг аргуудыг цувралаар танилцуулахаар шийдлээ. Хамгийн эхэнд улс төрийн контент анализийн аргын талаар дор өгүүлэв. Улс төрийн контент анализКонтент анализийн арга нь үндсэндээ бичмэл /текст/ эх сурвалжид тулгуурлан хавсрага судалгаа хийдэг судалгааны нилээн түгээмэл аргын нэг юм. Уг аргыг баримт мэдээлэлд агуулагдаж буй үзэгдэл, үйл явцын талаарх тоон баримтыг цуглуулдаг арга гэж тодорхойлсон байдаг ч үүнээсээ нилээн өргөн утгатай ойлголт юм. Контент анализийн эх сурвалжид ном, сонин сэтгүүлийн нийтлэл, зарлал, телевизийн хөтөлбөр, кино болон видео бичлэг, гэрэл зураг, уриа лоозон, зураг, урлагийн бусад бүтээлүүд болон албан ёсны хууль, дүрэм журам багтдаг. Улс төрийн судалгаа шинжилгээнд америкийн эрдэмтэн Г.Лассэул Дэлхийн 2-р дайны үеийн суртал ухуулгын баримт материалд судлах зорилгоор анх нэвтрүүлсэн гэдэг. Өдгөө дотоод улс төрийн болон олон улсын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд өргөнөөр ашиглагдаж байна. Судлаачдын хувьд улс төрийн нөхцөл байдлын талаар баримт сэлт, эдийн засаг, газар зүй, хүн ам, түүх, соёлын мэдээлэл цуглуулахын тулд янз бүрийн статистик мэдээнд дүн шинжилгээ хийх шаардлага ямагт тулгардаг. Тэрхүү мэдээ баримт нь сонин сэтгүүл, салбарын болон мэргэжлийн эмхэтгэлд агуулагдахаас гадна орчин үед компьютерийн мэдээллийн санд ихээр хадгалагдах болсон. Улс төрийн контент анализ хийхдээ тухайн баримт сэлтэд юу нийтлэгдсэн хийгээд ямар зорилгыг агуулсан буюу мэдээлэл, тодорхойлолт, уриалга, тушаал заавар, хуурамч мэдээний аль нь эсэхийг нэн тэрүүнд тооцох ёстой. Энэ үүднээс тухайн контекстын агуулгад зохиогчийн тавьсан цаад зорилгыг тодорхойлж, зохих тайлбарыг дагалдуулбал зохино. Эцэст нь тухайн мэдээллийг тараасан арга замыг тооцож үзнэ. Тухайлбал, сонгогчдын гэрийн хаягаар тараагдсан сонгуулийн сурталчилгааны хуудас нь мэдээлэл түгээлтийн хувьд явцуу хүрээтэй байдаг бол өдөр тутмын сонин хэвлэл нь уншигчдын өргөн хүрээнд чиглэдгийн тооцох учиртай. Ямар ч нөхцөлд баримт мэдээллийг сонирхох цар хүрээг үнэлж үзэх нь чухал байдаг. Контент анализ хийх аргыг 4 үе шатанд хувааж болно.Нэгдүгээр үе шат. Урьдчилан тавигдсан шалгуурын тусламжтайгаар судлагдаж буй эх сурвалж, мэдээллийн хэв шинжийг тодорхойлох: эх сурвалжийн онцлог /хэвлэл, телевиз, радио, сурталчилгааны материал/, мэдээллийн хэлбэр /нийтлэл, тэмдэглэл, плакат/, мэдээлэл солилцох үйл явцын оролцогчид /илгээгч болон хүлээн авагч аль нь эсэх/, мэдээний багтаамж хэмжээ, тархах түгээх арга хэлбэр, газар, цаг хугацаа зэргийг тооцно. Хоёрдугаар үе шат. Мэдээ, мэдээллийн түүвэр бүрдүүлэх. Судалгааны зорилготой уялдуулан шаардлагатай мэдээллийн

Page 31: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

сан буюу проткол үйлдэж, дараагийн шатанд бэлтгэнэ.Гуравдугаар үе шат. Анализийн нэгжийг тооцож тодорхойлох буюу судлахаар цуглуулсан мэдээллийн нэгж элемент, шинж чанар, давтамжийг авч үзнэ. Тухайлбал, цуглуулсан баримт сэлтэд хэрэглэгдсэн аль нэг үг, холбоо үгийг судалгааны энгийн нэгж элементээр тооцож тодорхой католог эсвэл карт, матриц байгуулна.Дөрөвдүгээр үе шат. Дүн шинжилгээ, дүгнэлт үнэлгээ хийнэ. Орчин үед хавсрага судалгаанд контент-анализийг хэрэглэхдээ мэдээлэл-технологийн дэвшлийг ихээр ашиглах болсон байна. Өөрөөр хэлбэл, судлаачид гар аргаар, биечлэн архив материал ухаж сууж цаг заваа газардаж суухаа больсон гэсэн үг. Тухайлбал, оператив мэдээллийг хайх зориулалтаар баруунд Oasis гэх автомат системийг нэвтрүүлээд багагүй удаж буй бөгөөд энэхүү системийн тусламжтайгаар янз бүрийн хэл дээрх баримт бичиг, радио болон телевизийн нэвтрүүлгийн асар том сангаас тусгай программаар шүүн чухал гэгдэх мэдээллээ боловсруулан дараагийн түвшинд бэлэн болгодог байна. Нийтдээ 35 хэл дээрх хэвлэмэл ба цахим мэдээлэл, график дүрс, аудио мэдээллээс соортчлох чадвартай. Цаашлаад аудио мэдээлэл дээрх хүмүүсийн яриаг хүйсээр нь ялган таниж, улмаар харилцан ярианы хэлбэрээр текстэд хуулбарлан буулгадаг байна. Өөр нэг компьютерийн систем болох Fluent хэмээх программ их хэмжээний бичмэл материал дээрх үлэмж мэдээллийн урсгалаас түлхүүр үг, холбоо үгээр хайлт хийх замаар шаардлагатай мэдээллийн санг богино хугацаанд үүсгэж чаддаг байна. Түүгээр зогсохгүй уг программ хятад, солонгос, португаль, орос, серб, украин, болон бусад хэлнээс англи хэл рүү автоматаар орчуулах ажлыг давхар хийж чаддаг байна. АНУ-ын төрийн албанд ашиглагддаг Text data mining программ нь баримт материал дахь ямар нэгэн үгийн хэрэглээг тооцох, тодорхой судалгааны заалт бий болгох функцтай бөгөөд хууль бус санхүүгийн ажиллагаа, хар тамхины худалдааг хянахад ашиглагддаг байна.

Сэдэв № 10 Монгол дахь улс төрийн хөгжил, өнөөөгийн байдалМонгол дахь улстөрийн намууд Монголд улстөрийн нам байгуулагдсан цагаас хойш эдүгээ хүртэлх 85 жилийг туулсан. Энэ бол улстөрийн нам жинхэнэ утгаараа улстөрийн системийн бүрэлдэхүүн болж иргэдийн улстөрийн санаа бодлыг илэрхийлэх, нэгтгэх, хэрэгжүүлэх механизмуудыг гажуудуулахгүйгээр улстөрийн систем эрүүл төлөвших хангалттай хугацаа. Гэвч Монгол дахь намын уламжлал тийм ч дардан байсангүй. Эхний үед нэг нам дарангуйлсан ардчилсан бус тогтолцоо 70 гаруй жил ноёрхож байсан бөгөөд цорын ганц МАХН хэмээх улстөрийн байгууллага төрийн захиргааны төдийгүй нийгмийн амьдралын бүхий л хүрээнд өөрийн нэгж төлөөллийн байгууллагаа байгуулж төрийн аппаратаас ч илүү бэхжиж байсан юм. Удаах үе нь 1990 оны ардчилсан хөдөлгөөний ялалтын үр болж олон намууд байгуулагдаж, чөлөөтэй өрсөлдөх болсон өнөө үе болно. Намын түүхийн дээрх үе шатуудыг улстөрийн дэглэмийн хүрээнд шууд харьцуулах боломжгүй ч зарим нэг шинж болох намуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд адил төсөөтэй шинжүүд харагдаж байгааг үгүйсгэхгүй байх. Авторитари дэглэмийн үед МАХН-ыг улс орон даяар магтан дуулж, Үндсэн хууль болон бусад хуулиндаа “…төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч Марксист-Ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн” [БНМАУ-ын Үндсэн Хууль. 1962, оршил] гэж тунхагласан байдаг. Иргэдийн хувьд намд элсэх шалгуур өндөр учир нийгмийн сэтгэл зүйд нам хэмээх байгууллагын гишүүн болсноор дарга болдог, амьдралаа сайжруулдаг, хүмүүст хүндлүүлэх хувь тохионо гэсэн хандлага хүчтэй байсан. Энэ үед МАХН нийгмийн бүхий л хүрээг хяналтандаа байлгаж хөрөнгө санхүү, боловсон хүчний бодлогоор сайтар бэхжиж чадсан. Харин 1990 онд нийгэм-улстөрийн бүхий л үйл явц нээлттэй ил тод болохын зэрэгцээ анхны ардчилсан хууль болох “Улстөрийн

Page 32: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

намуудын тухай хууль”-ийг 1990 оны тавдугаар сард АИХ баталснаар шинээр улстөрийн намууд байгуулах эрхзүйн орчин бүрдсэн юм. Энэ цагаас хойш эдүгээ 30 гаруй улстөрийн нам байгуулагдсан ч улстөрийн өрсөлдөөний дунд нэгдэн нийлэх болон задрах үйл явцын дүнд одоогоор 21 улс төрийн нам Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй байна. Хуулийн этгээдийн хувьд хүчинтэй эдгээр намуудаас иргэдийн улстөрийн сонирхлыг илэрхийлж, нэгтгэж, хэрэгжүүлж чадах, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нам цөөхөн байна. Судлаачид манай орныг “олон намын тогтолцоотой” ардчилсан улс гэж дүгнэдэг. Үүнд, Доктор Тодд Лэндмэн 2005. “State of democracy in Mongolia”, Fritz (2002) Mongolia: Dependent Democratization, S.Fish (1998) ‘Mongolia: Democracy without Prerequisites’, Б.Дэлгэрмаа (1997) “Улстөр судлал”, А.Цанжид (1996), (1999) “Улстөрийн шинжлэх ухаан”, М.Энхсайхан (1996) “Орчин үеийн улстөрийн нам”, Д.Болд-Эрдэнэ (2000) “Монголын улстөрийн нам, намын системийн төлөвшлийн асуудал”, Ц.Ганболд. (2001) “Улстөрийн шинжлэх ухаан” зэрэг олон судлаач намын системийн ангилах хуучирсан аргыг ашиглаж нэг намын, хоёр намын, олон намын систем гэж хувааж, шууд хуулбарлан хэрэглэж байна.* Гэвч өнгөрсөн 15 жилийн хугацаанд улстөрийн тавцан дахь байр сууриа тогтвортой хадгалж, 1992, 1996, 2000, 2004 онуудын парламентад тодорхой суудал авч, бодит засгийн эрхийг 2-3 нам ээлжлэн барьж байна. Гэвч засаглагч намуудын бодит хандлагаас харахад нэг нам ноёрхсон улстөрийн дэглэмд шилжиж байгаа нь тодорхой байна. Орчин үеийн улстөрийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал болон дэлхий нийтийн хандлагаас ажиглахад намын системийг ангилахдаа бүртгэлтэй болон парламентанд суудал авсан намуудын тоогоор бус бодит засгийн эрхэнд буй намууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаагаар тодорхойлох боломжтой. Судлаач Ж.Сартори, М.Дюверже, Alan Ware** нар энэ үзэл баримтлалын голлох төлөөлөгчид юм. Өнгөрсөн хугацаанд намууд, мөн намын систем бүрэн төлөвшиж чадаагүй ч, өнөөдөр тулгарж буй бодит бэрхшээл нь Монголын нам, намын системийн төлөвшлийн үйл явцад хүчтэйгээр нөлөөлж байгаа нь илэрхий. Тодруулбал, Монгол дахь улстөрийн намуудын төлөвшилд сөргөөр нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлс байна. Үүнд: эрхзүйн орчин хангалттай бүрдээгүй, намууд үзэл суртлаа тогтож амжаагүй, дотооддоо нээлттэй бус ардчилалгүй байгаа, нам бүр харизматик лидерүүд дагсан бүлэглэл, намуудын үйл ажиллагаа нь бие биеэ үгүйсгэсэн зэрэг болно. Эдгээр нийтлэг дүр төрх нь улмаар хоёр намын систем тогтох үйл явцаас халтирч нэг нам ноёрхсон дэглэм тогтоход түлхэж байгааг нуух аргагүй. Тодорхой хэлэхэд судлаачдын зүгээс өнөөгийн Монголын намууд дотооддоо ардчилалгүй, харилцаа, хамтын ажиллагаа сул, улмаар намын системийн төлөвшил нь нэг нам ноёрхож, “дагуул” жижиг намуудтай системд шилжээд байна. Ноёрхогч нам нь орчин үеийн МАХН, сөрөг хүчин гэгдэх бусад нам нь анх л МАХН-ын эсрэг байгуулагдсан бусад шинэ нам болоод хувирчээ. Харин манай улстөр судлаачид хоёр намын систем төлөвших хандлага өндөр байна. Хоёр намын систем нь манай орны улстөрийн системд илүү тохиромжтой гэж дүгнэж байдаг. Чухамдаа намууд дотооддоо ардчиллын суурь үнэлэмжүүдийг мөрдөж, хоорондоо шудрага өрсөлдөж, зөв төлөвшсөн бол хоёр намын системд шилжих амархан, бас ч зөв байсан нь гарцаагүй. Гэвч намууд төлөвших гэж бүдчсээр байтал нэг намд эрх мэдэл бүрэн төвлөрч, намын системийн хөгжилд гажуудал ирээд байгааг бид харж байна. Их эвслийн Засгийн газар Сонгуульд өрсөлдөж, парламентад аль олон суудал авсан нам нь засгийн газраа байгуулдаг ардчилсан зарчим байдаг. Гэвч үнэндээ энэхүү зарчим нь угтаа улстөрийн намд эрх мэдлийг төвлөрүүлэх үндсэн хөшүүрэг болдог. 1992 оноос эхлэн дөрвөн удаагийн ардчилсан сонгуульд МАХН хоёр удаа (1992-1996, 2000-2004), Ардчиллын төлөөх намууд нэг удаа хамтарч (1996-2000), 2004 оноос эхлэн анхны “Их эвсэл”-ийн (МАХН болон АН, ИЗ-БНН-уудын хамтарсан) Засгийн газраа байгуулж ажиллаж байна. МАХН болон ардчиллын төлөөх жижиг намууд хамтарч “Их эвслийн” Засгийн газар байгуулж байгаа нь бидний хувьд анхны тохиолдол. Гэхдээ анхны юм бүхэнд алдаа байдаг гэдэг үгээр бүхнийг зөвтгөж хараахан болохгүй. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулиас хүчин чадалтай “Зөвшилцөл” 1, 2, 3, 4 баримт бичгүүдийг намууд хамтран хийж, баталж үйл ажилагаандаа мөрдлөг болгож байна. Мөн эрх баригч намуудад таалагдахгүй байгаа хууль тогтоомжийг өөрсдөдөө тааруулж баталж байна. Үүний хамгийн сүүлийн жишээнд 2005 оны нэгдүгээр сарын 26-нд баталсан “Улстөрийн намын тухай хууль”-ийг хэлж болно. [http://www.parl.gov.mn, 2005]. Энэ хууль батлагдсан даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгч найман заалтад тавьсан хэсэгчилсэн хориг болон жижиг намуудын шүүмжлэлд өртсөн. 2005 оны хоёрдугаар сарын 17-нд УИХ дахин хэлэлцэж уг хуулийн 9.3.6, 10.1.4. заалтуудыг хүчингүй болсонд тооцож, 13.9, заалтыг нэмэж, 21.2, 23.2. заалтуудыг өөрчлөн найруулсан байна. [Улстөрийн намын тухай хууль. 2005] Ардчилсан эрхзүйт төрийн үзэл санаа бол хуулийн хүрээнд төрийн бүхий л үйл ажиллагаа зохицуулагдах байтал манай засаглагч намууд өөртөө тааруулж хуулийг өөрчилдөг ардчилсан бус жишиг тогтоод байна. Одоогоор парламентад улстөрийн таван нам суудалтай ч, аль ч нам нь олонхи буюу 39 ба түүнээс дээш суудал аваагүй юм. Ийм нөхцөл байдал нь намуудыг хамтран засгийн газраа байгуулах боломж олгосон. 2004 онд 36 суудалтай МАХН, 34 суудалтай “Эх орон-Ардчилал” эвслүүд хавсран засгийн газар байгуулж ажилласан ч, Эх орон-Ардчилал эсвлийг бүрдүүлж байсан АН, Эх орон МАШСН, ИЗ-БНН намууд задарсан. Харин гурван нам /МАХН, АН, ИЗ-БНН/-уудын засгийн газар ажиллаж байгаа ч, хүчтэй сөрөг хүчингүй парламент болоод байна. Хэдий парламентад хоёр нам /Эх орон нам, МБНН/-ууд болон бие даан нэр дэвшигчид буй ч бодлогын төвшинд үйл ажиллагаа хянах, нөлөөлөх боломж байхгүй байна. МАХН ноёрхогч нам болох нь Ардчилсан бус коммунист тогтолцооны үед дангаар засаглаж байсан МАХН, өнөөгийн олон намтай, чөлөөт сонгуультай, ардчилсан нийгэмд ч бас л ноёрхож байна. Монголд ноёрхогч нам тогтсноор төрийн бодлого дахь нэг намын ноёрхол тогтож, улстөрийн эрс ялгаатай болон үл ялгагдах өрсөлдөөний үр дүн нь ардчиллын ололт, үнэлэмжийг буурч байна. Ноёрхогч намын онолын хүрээнд дээр өгүүлсэн ноёрхогч намын шинжүүд МАХН-д бүрэн илэрч байна. Үүнд, нам дотроо альтернатив үзэл санааг /фракци/ дэмждэггүй, харизматик лидерийг шүтсэн, дотооддоо ардчилсан төвлөрлийг баримталсан, төрийн санаачлагыг боогдуулах, бодлогын шинэчлэлд саад болох, өөртөө төвлөрсөн үйл байдлыг тэтгэх, улстөрийн эрх мэдлээс зарим намуудыг хасах, намуудын дунд өрсөлдөөнгүй өрсөлдөөнийг зохион байгуулах, сонгуулийг хуулийг ноцтойгоор зөрчих зэрэг болно. Мөн сонгогчдын сэтгэлзүйд “ард түмний сонголт”, “зөвшилцөл” хэмээх уран гоё үгсээр хууран намд эрх мэдэл хэт төвлөрүүлж, төрийн эрх мэдлийг нэг нам улиран барьж, үүнийг төрийн тогтвортой байдал, төрийн бодлогын залгамж чанар алдагдахгүй, шударга өрсөлдөөн, ард түмний сонголтыг хүндэтгэх, улс орны эдийн засгийг аврах нэрийн дор төрийн удирдлагын тохироо хийж (улстөрийн манипуляци), эрх баригч нам олигархиудыг тойрсон эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдээс бүрдэж байна. Өнөөдөр ноёрхогч нам бэхжихэд МАХН-ын уламжлал, МАХН ба бусад намын харилцаа, хамтын ажиллагаа, МАХН-д хэдий нь тогтсон хошуучлалын зарчмууд, нам доторхи ардчилсан төвлөрөл, гишүүд, дэмжигчдийн туйлшрал ба намчирхах үзэл зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. Эдгээр хүчин зүйлсийг тодруулъя. Намын уламжлал: Манай төрт ёсны түүхийн арвин баялаг уламжлалтай ч, улстөрийн намын үүсэл, хөгжил, улстөрийн системд эзлэх байр суурийг харьцангуй сүүл үеэс буюу ХХ зууны эхнээс судалж үзэх нь гарцаагүй. Анх 1920 оны зургадугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлгэмүүд нэгдэж МАН /Монгол Ардын Нам/ -ыг байгуулсан. Улмаар улстөрийн нам хэмээх институтыг өрнөдийн сонгодог улстөрийн намын бүтэц, зохион байгуулалтыг хадгалсан улстөрийн байгууллага болгож төлөвшүүлсэн. МАН-ын төлөвшилд

Page 33: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

тухайн үеийн Оросын коммунист намын хүчтэй нөлөөлж МАХН гэж нэрээ сольж зүүний намын хэв шинжийг бүрэн хадгалсан нам болж хувирсан бөгөөд тус нам 70 гаруй жилийн турш төрийн эрхийг барьж байлаа. Энэ үеийн Оросын болон бусад коммунист орнуудын ижил төрийн бюрократи тогтолцооноос өргөн нүсэр аппаратай байжээ. Өөрөөр хэлбэл, засаг захиргааны нэгж тус бүрт өөрийн салбар байгууллагаа байгуулахын зэрэгцээ аж ахуйн нэгж, соёлын байгууллагуудад “намын үүр” гэсэн нэмэлт нэгжийг хүртэл байгуулсан. Энэ үеийн намын салбар байгууллага нь аж ахуйн нэгж байгууллагуудад /эмнэлэг, сургууль, үйлдвэр г.м/ болон орон нутгийн засаг захиргаанд удирдлагыг бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг төлөвлөх, хурал цуглаан зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг эрхлэн гүйцэтгэж байв. Мөн Үндсэн хууль болон бусад хуулинд төр, нийгмийг удирдан жолоодох цорын ганц хүч… хэмээн тунхаглаж, нийгмийн харилцаанд МАХН-ын эзлэх байр суурь хүчтэй байсан бөгөөд иргэдийн дунд нам элсэн том шалгууртайгаар нийгэмд өөрсдийн статусаа тодорхойлж, МАХН-ыг магтан дуулах, бусдад сурталчилах нь иргэний үүрэг байв. МАХН ба бусад намын харилцаа, хамтын ажиллагаа: Намуудын харилцаа, хамтын ажиллагааг ардчилсан тогтолцоонд шилжиж эхлэн олон намууд байгуулагдсан үеэс нарийвчлан судлах учиртай. 1990 онд улстөрийн олон хөдөлгөөнүүдээс олон жижиг намууд үүссэж зохион байгуулагдсан. Ардчиллын эхэн үед намууд жижиг, үйл ажиллагааны туршлага хомс, боловсон хүчин хомс, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр байхгүй байхад МАХН ганцаараа бүх нийтийн хөдөлмөр болох “субботник”-аар бүтээн байгуулсан барилга байгууламжууд, хөрөнгө санхүү болон коммунизмын үед бэлдсэн боловсон хүчний бодлогоо хадгалж үлдэж чадсан. Эндээс харахад Монголын ардчилал гарааны тэгш бус нөхцөлтэйгөөр эхэлжээ гэж дүгнэж болно. Улмаар энэхүү тэгш бус байдал нь шинээр байгуулагдсан жижиг намуудыг “МАХН-ын эсрэг байгуулагдсан ардчиллын төлөөх намууд” гэж нэрлэхэд хүргэсэн байна. Угаас ноёрхогч нам нь бусад намаа үгүйсгэж ирсэн бөгөөд сөрөг хүчний намуудын харилцаа хамтын ажиллагааг тодотгон авч үзэх нэг хөшүүрэг бол намуудын нэгдэх, задрах, мөн сонгуульд эвсэл байгуулан оролцох зэрэг үйл ажиллагаа юм. Монголын намуудын харилцаа, хамтын ажиллагаа парламентын дотор, болон гадна, холимог хэмээх гурван хүрээгээр ангилж болно. Парламентын доторхи намуудын харилцаа, хамтын ажиллагааг УИХ-д суудал авсан намуудаар хязгаарлаж байхад парламентын гадна харилцаад парламентад суудалгүй намууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаагаар илэрнэ. Харилцааны холимог хэв маяг нь парламентад суудалтай болон суудалгүй намуудын харилцаагаар тодорхойлогдоно. Манай намууд хооронд харилцааны олон хэв маягууд холилдож байдаг. Тухайлбал, зөвшилцийн засгийн газарт намууд хамтарч ажиллаж байсан хэрнээ, сөрөг хүчнүүдтэйгээ (парламентад суудалгүй нам, улстөрийн хөдөлгөөн) хамтран жагсаал цуглаан зохион байгуулдаг. 2004 оны Эвслийн засгийн газрийг эс тооцвол ноёрхогч нам нь бусад намтай хамтарч ажиллаж байсан туршлага хомс гэж хэлж болно. Харин МАХН нь Монголын Ардын Нам /МАН/, Монголын ажилчны Нам /МАжН/, Монголын Ардчилсан Социалист Нам /МАСН/-уудыг өөртөө нэгтгэсэн гэдэг боловч МУ-ын Дээд Шүүхийн бүртгэлээс албан ёсоор хасалт хийлгээгүй байна.[МУ-ын Дээд Шүүхийн бүртгэл. 2005, 8 сар] МАХН болон бусад намын хооронд бие биеэ үгүйсгэсэн харилцаа давамгайлж байна. МАХН-ын болон Ардчиллын төлөөх намууд хоёулаа нам засгийн эрхийг авсны дараа “манай засгийн газар юу ч байхгүй өртэй байхад нь авч өдий зэрэгтэй болгож байна. Энэ бол манай засгийн газрын ажил” гэдэг мессежийг ард түмэнд цацдаг. Энэ нь иргэдийн сэтгэлзүйд хүчтэй очдог бөгөөд сонгогчдын дунд “манай нам сайн, танай нам муу” гэсэн хагалж бутаргах, сонгогчдыг хоёр туйлд хуваах улстөрийн манипуляцийг хийдэг. 2004 оны УИХ-ын сонгуулийн дүн аль нэг намд дангаар засгийн эрх барих боломж олгоогүй учир МАХН болон Эх орон-Ардчилал эвслийн хамтарсан “ИХ ЭВСЭЛ”-ийн засгийн газар байгуулагдсан. Их эвслийн засгийн газрыг бүрдүүлж буй намууд өөрсдийн мөрийн хөтөлбөрийн гол гол зүйлсээ хэрэгжүүлэхийн тулд харилцан буулт хийх байр суурь баримталж байна. Энэ харилцаа түр зуурын шинжтэй болно. Тухайлбал, Эх орон ардчилал эвслийн “Хүүхдийн мөнгө”, “40000 айлын орон сууц”, МАХН-ын “Шинэ гэр бүлийн 500000”, “Шинэ хүүхдийн 100000” зэрэг амлалтуудын дундын хувилбарыг боловсруулж хэрэгжүүлж байна. Гэвч МАХН хүчтэй нөлөөлөл, “Эх орон-Ардчилал” эвслийг бүрдүүлж байсан намуудын дотоод хямрал зэрэг нь МАХН-д засгийн эрх барих том боломжийг олгоод байна. Энэ тохиолдол нь дээрх өгүүлснээр хоёр намын систем рүү шилжиж буй улс заримдаа ноёрхогч намыг төрүүлж хоёрдогч нам нь иргэдийн итгэлийг алдаж, гутамшигт байдалд ордгийн жишээ энэ юм. Одоогоор эрх баригч нам (МАХН)-тай өрсөлдөж чадах улстөрийн хүчин байхгүй болсон бөгөөд “барьцаалагдсан засгийн газар ” гэж нэрлэж болно. 1996-2000 оны “Ардчилсан Холбоо” эвсэл дөрвөн удаа засгийн газраа огцруулсан нь МАХН-ын нөлөө байсан бөгөөд өнөөдөр ардчиллынханд ”засгийн газраа нураадаг нам” гэсэн цолыг ард түмэн өгсөн. МАХН-ын дотоод ардчилал: Намын дотоод ардчиллыг хааж байдаг хоёр үндсэн шинж МАХН-д хамгийн хүчтэйгээр хадгалагдаж байдаг. МАХН нь харизматик лидерээр удирдуулж, ардчилсан төвлөрлийг хэт шүтэж байгаа явдал юм. Энэхүү хоёр шинж бол улстөрийн намыг ардчилсан бус болгож байдаг хамгийн аюултай удирдлага болон зохион байгуулалтын шинжүүд юм.*** Мөн энэ нам нь дотоод ардчиллыг тодорхойлоход туслах хүчин зүйлс болох нам доторхи жендерийн квот, нэр дэвшүүлэх үйл явц [Julie Ballington.,2004], шийдвэр гаргах процесс, санхүүгийн үйл ажиллагаа [Gerelt-Od.E.,2004.] зэргийг ардчилсан үнэлэмжид тулгуурлаж нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй байна. Үнэндээ нам ардчилалгүй байхад намын гишүүд, идэвхитнүүдийн сул дорой, ноомой байдалтай шууд холбоотой бөгөөд аль 19 зуунд судлаач R.Michels ‘Улс төрийн нам’ зохиолдоо oligahical iron law-ийн үзэл санаанд тусгаж байсан. Улстөрийн намуудын хувьд дотооддоо ардчиллыг бэхжүүлж байдаг нэгэн шинж бол альтернатив сонирхлыг илэрхийлэгч фракцыг дэмжсэн бодлогыг нам дотроо нээлттэй болгохоор хуульчилах ёстой. Гэтэл фракцийн аливаа үйл явцыг дэмжих биш харин нухчин дарж буй нь нам доторхи шинэлэг үзэл санааг хааж байна. Жишээ нь МАХН-ын доторхи 2004 онд гарч ирсэн “Шударга ёс” бүлэг болон намын нарийн бичгийн дарга асан Энхтүвшингийн фракцийг хэлж болно. Шинжээчид намын доторхи өрсөлдөөний альтернатив эх үүсвэрийг баталгаажуулах хэрэгтэй үздэг Мөн нам дотор лидерийн дарангуйлал тогтохоос сэргийлж удирдах дээд байгууллагын сонгуулийг хоёр жил тутам хэсэгчилсэн байдлаар дахин сонгож чадвал намыг дотоод ардчилалтай болгох чухал хөшүүрэг болох юм. Судлаач Д.Ганхуяг, Доржсүрэн нар ”Монгол дахь ардчилал: сорилт ба боломж” үндэсний бага хуралд тавьсан илтгэлдээ “…МАХН төр, бизнес, намын боловсон хүчний нөөцийг нэг дор зангидсан хүчирхэг эрх мэдлийн нам болсон” [Ц.Ганхуяг. Н.Доржсүрэн. 2005] гэж өгүүлжээ. Эрх баригч нам болох МАХН нь хатуу дэг журамтай, намын доторхи албан тушаалын статус бат бөх байдаг, удирдагчын байр суурьт харш аливаа үзэл санааг дэлгэрүүлдэггүй, үзэл санааны биш эрх ашгийн фракцийг дагсан бүлэглэлүүдтэй, намын дүрэмдээ бюрократи тогтолцоог хатуу мөрдсөн ардчилсан бус нам болж хувираад байна. Намын гишүүд, дэмжигчид ба улстөрийн соёл: МАХН-ын дангаар засаглаж байсан 1990 оноос өмнөх үед намд элсэх нь иргэний нэр төрийн хэрэг байсан бөгөөд намын гишүүн хүн үзэл суртлыг дэлгэрүүлэх, нам-засгийн үйл хэрэгт гар бие оролцох, олон нийтэд сайн үлгэр дуурайлал үзүүлэх, намд гишүүний татвар төлөх зэрэг үүргүүдийг гүйцэтгэж байв. Харин өнөөдөр МАХН-ын дүрмийн 3.2-т намын гишүүн нь намын анхан шатны аль нэг байгууллагад харъяалагдаж, тvvний vйл ажиллагаанд идэвхтэй оролцон намын мөрийн хөтөлбөр, бодлогыг сурталчлах, хэрэгжvvлэх, намын дvрмийг биелvvлэх; намын эгнээ, дэмжигчдийн хvрээг

Page 34: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

өргөтгөхөд санаачилга гаргах; төрийн аливаа сонгуульд МАХН-ын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчийг сурталчлах; намын эрх ашигт vл нийцэх улс төрийн аливаа vйл ажиллагааг дэмжихгvй байх, намын нэр хvнд, эв нэгдлийг хамгаалах; гишvvний татварыг тогтоосон хугацаанд өгөх, хандив өргөх, намын хэвлэл захиалах зэргээр намын сан, хөмрөгийг арвижуулахад идэвхи санаачилга гаргах, намын бvх шатны сонгуульт албан тушаалтан нь намын бодлого, vйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, намын гишvvд, дэмжигчдийн мэдлэг боловсролыг дээшлvvлэхэд туслах, намын байгууллагыг бэхжvvлэх, сан хөмрөгийг аривжуулахад туслалцаа vзvvлэх vvрэгтэйг тус тус тодорхой зааж өгсөн байдаг. [МАХН-ын дүрэм. 2005: 8] МАХН-ын гишүүдэд улстөрийн идэвхитэй оролцоо байхгүй. Гэсэн хэрнээ намын зүгээс гишүүнчлэлийн бодлогод хатуу анхаарч нарийвчилсан бүртгэлийг тогтмол хийдэг онцлогтой. Магадгүй зарим судлаачид улстөрийн соёлтой, ухаалаг сонголт хийж чаддаг гэж дүгнэж болох юм. Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдох хүн хуулиа зөрчдөг, сонгогчдыг шууд ба шууд бусаар саналыг худалдаж авдаг, өөрсдийгөө төрийн өндөр албанд заяагдсан хүн гэж зарладаг нэр дэвшигчдийг бид сонгодог. Энэ бол ард түмний саналыг авахын тулд ард түмнийг басамжилж, доромжилж байгаа үйлдэл. Ихэнхи сонгогчид үүнийг мэдснээр байж өөр хүн байхгүй юм чинь гэсэн хүлцэнгүй байр суурьтай байдаг. Сонгогчдын ноомой, сул байдал нь намыг ардчилалгүй болгодог гэдэг дүгнэлтийг Германы судлаач Р.Михельс 19-р зуунд гарж байсан. Монголд өнөөдөр ч сонгосон төлөөлөгчтэйгөө ч тухтай уулзаж, үзэл бодол, байр сууриа илэрхийлж чадахгүй, ардчилсан үнэт зүйл төлөвшиж чадаагүй, улстөрийн байр сууриа ч цэгцтэй илэрхийлж чадах сонгогч ховор байна. Манай сонгогчид хатуу чанга удирддагчийг хүсэн хүлээдэг болохыг Зүүн Азид явуулсан судалгаагаар өндөр байгааг нотлогдоод байна. [Зүүн Азийн Барометр. 2005: 109] Монголчуудын сэтгэлгээнд намын гишүүн хүн илүү сайн ажил хийж, бусдаас сайхан амьдардаг жишиг тогтоод удаж байна. Үүнийг коммунизмын үед В.И.Ленин “зүүний нялхасын өвчин” гэж тодорхойлж байсан. Гэвч энэхүү өвчин коммунист намыг дарангуйлагч нам болгосон, мөн коммунизм задран унахад нөлөөлсөн үндсэн хүчин зүйл. Эдүгээ энэ нялхасын өвчин нийгмийн дээд давхраа, номенклатуруудын дунд даамжраад “мөнгөтэй болохыг хүсэгчдийн бүлэглэл”, жирийн сонгогчдын төвшинд “улс төрийн хийрхэл” болж хувираад байна. Албан бус мэдээгээр манай насанд хүрсэн иргэдийн бараг бүгдээрээ намын гишүүний үнэмлэхтэй. Ц.Ганхуяг “Монгол дахь ардчилал: сорилт, боломж” үндэсний бага хуралд тавьсан итгэлтдээ “Зүүн Азийн Барометр” судалгааны дүнгээс харахад өнөөгийн Монголын иргэдийн ихэнх нь ардчиллыг дэглэмийнх нь хувьд дэмждэг боловч авторитар хэм хэмжээ, үйл явцыг ардчиллаас илүүд үздэг, хатуу чанга удирдагч, удирдлагын ардчилсан бус хэв маяг, арга барилыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл дундаж монгол хүн тогтсон үзэл бодол, итгэл үнэмшил бараг байхгүй, үнэт зүйлсийн хэт холимог системтэй, үлэмж зөрчилтэй, өөрийнхөө үзэл бодол, эрх ашгийг хамгаалах ойлголт төлөвшөөгүй болохыг тодорхойлсон. Урьд МАХН-ын гишүүнчлэлийн бодлого маш хатуу байсан нь жирийн иргэдийн дунд намд элсэх эрэлтийг ихэсгэсэн бөгөөд ардчилалд шилжиж олон намууд байгуулагдахад үед эрх баригч намаас олон гишүүд гарсан ч, нялхсын өвчнөөр өвчилсөн дундаж ангийхнаар эгнээгээ шинэчилэх боломж олгожээ. Сонирхолтой нь өнөөгийн ардчилал руу шилжиж буй пост-коммунист орнуудын хуучин эрх баригч намуудаас гишүүнчлэлийн тоогоо хадгалж үлдсэн, бүр нэмэгдсэн нам бол цорын ганц нам бол Монголын МАХН болоод байна. Үүний шалтгаан нь ердөө л дээрхи “нялхасын өвчин” юм. 1990 оноос хойшхи парламентын болон ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын авсан саналаас харахад нийт сонгогчдын 50 гаруй хувийн төлөөллийн авч иржээ. Сөрөг хүчин ба жижиг намууд Сөрөг хүчний намуудын үүсэл, хөгжил, төлөвшил нь 1990 оноос хойшхи олон намуудын түүхтэй холбоотой. Монгол дахь улстөрийн жижиг нам төлөвшиж, улстөрийн системд тогтвортой байр сууриа олоход гарааны тэгш бус байдал хүчтэй нөлөөлснийг дээр өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, жижиг намуудын хувьд бэлтгэгдсэн хөрөнгө, боловсон хүчин байхгүй байсан. Монгол дахь жижиг намуудын үүслийг судлаач Фритц (2002). Mongolia: Dependent Democratization өгүүлэлдээ “…сөрөг хүчний бүлгүүд МАХН-ын жанжлалд сөрөн зогсож чадахуйц амьдрах чадвартай намын байгууллагуудыг бий болгох ажилд гараанаас эхлэх хэрэгтэй болсон юм” гэж өгүүлжээ. Мөн судлаач С Фиш (1998) ‘Mongolia: Democracy without Prerequisites’ өгүүлэлдээ сөрөг хүчний намуудын төлөвшлийг “1993-1996 оны хооронд тэд 21 аймагт төлөөллөө бий болгож, өөрийн байгууллагуудыг нэгтгэн, хүчтэй намуудын жижиг цогцыг бий болгосон нь Ардчилсан Холбоо Эвсэл болж 1996 оны Парламентын сонгуульд МАХН-ыг ялсан” дурдсан байна. . /Монгол дахь ардчиллын төлөв байдал урьдчилсан судалгаа. Доктор Тодд Лэндмэн Марко Ларицца Клэр МaкЭвой УБ., 2005 х-45/ 1990-1997 он хүртэл хугацаа жижиг намуудын идэвхитэй өсөлтийн үр байсан бөгөөд энэ хугацаанд олон намууд төрсөн, нийгмийн эрэлт хэрэгцээ ч хангалттай байжээ. Гэвч сөрөг хүчний намууд энэ цаг үеийн шинжтэй боломжийг ашиглаж чадаагүй бөгөөд үүнд нь МАХН-ын хүчтэй нөлөө, жижиг намуудын доторхи эрх мэдлийн өрсөлдөөн, хоорондоо болон дотроо зөрчилтэй байсан нь шууд нөлөөлсөн юм. Үүнийг Сантмарал сангийн судалгааны “маргааш сонгууль болвол та аль намд саналаа өгөх вэ?” гэсэн асуултанд хариулсан байдлаар намд итгэх итгэлийн графикаар тодорхойлогдоно. /Зураг 8-ыг хар./ Ноёрхогч намын зүгээс сонгуулийн хуулийг ашиглан жижиг намууддаа хөгжих боломжийг огт олгоогүй. Үүний үндэс нь сонгуулийн тогтолцоо. Монгол Улс сонгуулийн олон мандаттай /1992/ болон нэг мандаттай /1996, 2000, 2004/ можаритари сонгуулийг тогтолцоог парламентын сонгуульд ашиглаж ирсэн. Гэтэл энэ сонгуулийн тогтолцоо нь голлох 1-2 намуудад суудал олгодог хувилбар юм. Сонгуулийн тогтолцоо нь ерөнхийдөө санал хураалт явагдсны дараахи үр дүнг ашиглан суудал хуваарилах аргчилал бөгөөд улс орнуудын туршлагыг харж байхад олон намын тогтолцооны эхэн үед ихэвчлэн пропорциональ тогтолцоог ашигладаг. Монгол дахь жижиг намууд үндсэндээ МАХН-ын эсрэг үүссэн нэгэн блок бөгөөд лидерүүдийн улстөрийн сонирхол /амбиц/ ардчиллын үнэлэмж сул, бүтэц зохион байгуулалт хязгаарлагдмал, хөрөнгө, санхүүгийн хувьд бэхжиж чадаагүй байгаа нь улстөрийн тавцанд гарч чаддаггүй. Монгол дахь сөрөг хүчний намууд нэгдэж сонгуульд орсон үедээ ялалт байгуулдаг болохыг өнгөрсөн сонгуулиудын дүн харуулж байна. Тухайлбал, 1996 онд МҮАН, МСДН, МАжНН-ууд “Ардчилсан Холбоо” эвсэл, 2004 оны УИХ-ын сонгуульд АН, МАШСН, ИЗ-БНН-ууд “Эх орон-Ардчилал” эвслийг байгуулж УИХ-ын сонгуульд оролцсноор тодорхой амжилтад хүрч байсан. Харин эсрэгээрэээ сөрөг хүчний намууд дангаар сонгуульд өрсөлдөж байсан үедээ өөрсдийн санаа хуваадаг болохыг 1992, 2000 оны УИХ-ын сонгууль харуулж байна. Эндээс дүгнэхэд сөрөг хүчний намуудад итгэлтэй хамтын ажиллагаа үгүйлэгдэж байна. Тэд хамтарч чадснаар нэг намын ноёрхолыг задлах, улмаар хоёр намын систем төлөвшинө.

Социал демократ үзэл онол

Page 35: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

Олонхи хүмүүсийн хувьд социализм нь тоталитар нийгэм ба түүний үр дагавартай адилхан ойлгогддог.Социализм мөхөв гэж коммунизм сүйрсний дараа зарласан юм. 1989 онд хэвлэлийн гарчиг, тайлбаруудад “Коммунизмын сүйрэл бол социализмын сүйрэл мөн” гэж дээрх ойлголтуудын хооронд ялгаа зөрүүг гаргахгүйгээр бичиж байсан нь зөв баримжаа олоход бэрхшээл учруулж байв.Эдгээрийг санаатайгаар хутгахаас гадна санаандгүй ижилсүүлэх нь мөн чанарыг нь тодруулахын оронд улам бүр төөрөгдөлд оруулж байна.Ардчилсан социализм нь коммунистуудын социализм гэж нэрийдэх тэрхүү ойлголтоос юугаараа ялгаатай вэ? Орчин үеийн нөхцөлд үүний хариулт нь зөв баримжааг тогтооход чухал үүрэгтэй.

Социализм гэдэг бол нэг нь нөгөөгөө баталсан программ, ойлголт, нийгмийн хөдөлгөөн аж.Энэ уялдаа холбоог шинжлэн дүгнэх нь “Ардчилсан социализм гэж юу вэ? Нийгмийн ардчилал гэж юу вэ? зэрэг шинээр тавигдаж буй асуултуудад хариулахтай дүйцэх юм.Социализмын анхдагч өдүүлбэр бол бүх хүн тэгш эрх, эрх чөлөөтэй эв нэгдлийн нөхцөлд ажиллаж амьдрах нийгмийг байгуулах эрмэлзэл байв.Хөдөлмөрийн зохион байгуулалт, шударга хуваарилалт нь бүх хүний амьдралын төдийгүй өөрийн боломжоо тэнцүү хэрэгжүүлэх баталгаа болох ёстой юм.Ардчилсан социализм нь хүнийг амьдралын өргөн хүрээнд байр сууриа олоход туслах зорилготой.Ардчилсан социализм бол гаднаас тулган хүлээлгэсэн ноёрхлыг устгах, хувийн хариуцлагыг хүлээх боломжуудыг нээх эрмэлзэлтэй.Хүн нийгэмд байр сууриа олох явдал нь зөвхөн эв нэгдлийн харилцаа холбооны үр дүнд боломжтой тул улс төр, соёлын салбарт хамтран оролцсоноор биеэ даах бодит эрх бүрдэнэ.Түүний нөгөө нэг шаардлага нь материаллаг хэрэгцээний хангалтын ба шударга хуваарилалтын баталгаа юм.Энэ зорилгод хүрэх зам нь ардчилсан социализмын замаар явж буй орнуудын онцлогоос хамаарч өөр өөр байна.

Ардчилсан социализм гэдэг нь амьдралын бүх салбар дахь тэнцүү эрх чөлөө нь эв нэгдэл ба нийгмийн байгуулалтаар хэрэгждэг улс төр, нийгмийн хэв журмын зарчим юм.Ардчилсан социализмд ардчилал бол социализмын амин чухал сүнс ба урьдчилсан нөхцөл нь юм.Коммунистууд төрийн өмч дээр төвлөрсөн төлөвлөлтийг нэмэхэд социализм бий болно гэж үздэг.Ардчилсан социалистууд социализмыг нийгмийн бүхэлд нь хамарсан ардчилал гэж ойлгодог.Социалист бодлогын алхам бүр хүмүүсийн олонхиор дэмжигдсэн эрх чөлөө ба тэгш эрхийг өргөтгөхөд чиглэгдсэн алхам байх ёстой.Энэ зорилгод л нийгмийн социалист өөрчлөлтийн хэрэгслүүд чиглэгдсэн байх шаардлагатай.

Социал-демократ номлол түүний субъектийн түүхэн хөгжлйин явцад ихээхэн хувьсан өөрчлөгдөж иржээ.Энэ номлол онолын уг сурвалжийн хувьд Марксизмаас эхтэй.19-р зууны социал-демократ намууд марксизм бол нийгмийн хөгжлийн зүй тогтлыг шинжлэх ухааны үүднээс нээн харуулагч онол хэмээн үзэж, түүнийг гол номлолоо болгож иржээ.Социал-демократыг нийгэм улс төрийн хөдөлгөөн, үзэл санаа, улс төрийн урсгал гэж ойлгож болно.Өөрөөр хэлбэл социнтернд багтдаг бүх намуудын онол практикийг гол төлөв социал-демократ гэж нэрлэдэг. Социал-демократ намуудын үүсэж хөгжсөн шалтгаан нөхцөл нь Өрнөдийн аж үйлдвэр хөгжсөн орнуудын ажилчны хөдөлгөөний үүрэг, нөлөө 19, 20-р зууны эхээр мэдэгдэхүйц өссөнтэй холбоотой юм.

Социал-демократууд эхний үед марксизмын хувьсгалт үндэслэлүүдийг баримталж байсан бөгөөд цаашид амьдралын бодит үйл явц түүнийг нийгмийг өөрчлөн байгуулах аажим хувьслын зам дээр гаргасан юм.Социал-демократ чиглэлийн намууд парламентын намууд болж тэдгээрийн цаашдын хөгжил нь алхам алхамаар марксизмаас холдон хөндийрч, шүүмжлэлтэй хандах болжээ.Тэд хуучин байгууллыг үндсээр нь устгах, пролетарийн диктатур тогтоох, ангийн эвлэршгүй тэмцэл, нийгмийн хувьсал бол хуучин дэглэмийг түлхэн унагаах гол төдийгүй ганц арга замын тухай заалтуудаас татгалзах болжээ.Ажилчин ангийн олон шаардлагуудыг аажмаар өөрчлөн шинэтгэх явцад тайван замын арга хэрэгслээр шийдвэрлэж болохыг тэд өөрсдийн туршлага дээрээ үзэж итгэжээ.Социал-демократ намууд онол номлолд гэхээсээ амьдралын бодит байдалд илүү анхаардаг.Тэдгээрийн прагматик үзэл, харилцан буулт хийх зарчимд тууштай хандах нь эндээс үүдэлтэй гэж болох юм. 20-р зууны эхээр ажилчны хөдөлгөөнд хагарал гарсан. Гурав дахь Коммунист Интернационал байгуулагдсан нь түүний зохион байгуулалтын илрэл болжээ.Нийгмийн нэг үндсээс ургаж өндийсөн социал-демократ ба коммунист үзэл нийгэм эдийн засаг, улс төрийн чухал чухал асуудлуудыг тэс ондоо аргаар шийдвэрлэх болсон.Социал-демократ хөдөлгөөн капитализм социализмд аажмаар урган орно гэсэн чиглэлийг барьж хувьсгалт замаас өөрийгөө салан тусгаарлаж, ардчилсан социализмд шилжих чиг баримжаанд тулгуурлах болсон юм.

Page 36: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

Нийгмийг эрх чөлөө, тэгш байдал, эв нэгдлийн үндсэн дээр өөрчлөн шинэтгэх тулгуур санааг Германы социал-демократ Эдуард Бернштейн санал болгожээ.Тэрээр 1899 онд хэвлүүлсэн “Социализмын асуудлууд ба социал-демократын зорилт” хэмээх номондоо капитализмыг шинэ,социализст нийгмээр халахад зайлшгүй хүргэх шалтгаан, хүчин зүйлсийн талаар тайлбарласан К.Марксын нэмүү өртгийн онол, ангийн тэмцлийн тухай сургаал, мөн коммунист нийгэм эдийн засгийн байгуууллын тухай марксист үндэслэлүүд хөгжилтэй капиталист орнууд,тухайлбал Германд болж байгаа бодит үйл явцтай зөрчилдөж, хэрэгжих чадваргүйгээ харууллаа гэж өгүүлжээ. Улмаар капиталист нийгмийг зөвхөн аажмаар хувьсган шинэчлэх ёстой тийм нөхцөл бүрэлджээ.Иймд “хөдөлгөөн л байвал боллоо, эцсийн зорилго юу ч биш” гэсэн дүгнэлт хийжээ.Гэвч энэ номлолыг социал демократчуудын цөөнх нь хүлээн зөвшөөрч, олонх нь К.Каутский, Р.Гильфердинг зэрэг онолчдын тайлбарласан хэмжээнд марксизмыг хүлээн авч баримтлах болжээ.Улмаар 20-р зууны эхээр ажилчны нэгдмэл хөдөлгөөнд хагарал гарахад В.И.Лениний сургаалыг тууштай баримтлагчид нь олон улсын коммунист хөдөлгөөнд нэгдэж, харин марксизмыг шүүмжлэлтэйгээр авч үзэж Э.Бернштейн К.Каутский нарын үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрөгчид нь социал-демократ урсгалд нэгджээ. Дэлхийн 2-р дайнаас хойших үеийн социал-демократын хөгжил хувьсгал нь нэн нарийн төвөгтэй, зөрчилтэй юм. 50-аад оноос социал-демократууд марксизмаас хэрэг дээрээ бүрэн татгалзсан байна. Социал-демократууд 1951 онд Майн дахь Франкфуртэд Социалист интернационалыг зохион байгуулах их хурлыг зарлан хуралдуулж тус их хурлаас “ ардчилсан социализмыг” албан ёсны үзэл суртал, улс төрийн номлолоо хэмээн тунхаглажээ. “Ардчилсан социализмын” үндэс нь христос шашны ёс зүй, хүнлэг үзэл, орчин үеийн өрнөдийн философийн нэлээд олон чиглэл, урсгал юм. Ийнхүү орчин үеийн социал-демократ хөдөлгөөнд социализмын тухай албан ёсны номлол бий болжээ.

Гэхдээ энэ номлол ихээхэн хувьсан өөрчлөгдөж ирсэн юм.Дэлхийн 2-р дайнаас хойш социал-демократ номлолын хувьслыг гурван томоохон үед хувааж үзэж болох юм.

1. 50-60 аад оныг хамрах энэ үед социал-демократ намууд программын баримт бичгүүдээ боловсруулжээ.Үүнд: 1951 онд Социалист Интернационал, 1958 онд Австрийн социалист нам, 1959 онд Өрнөд Германы социал-демократ нам зэрэг социал-демократ чиглэлийн намууд программаа баталсан үе юм.Ингээд социал-демократ намууд нэгдмэл ганц үзэл суртлын үндсээс татгалзаж, капиталист нийгэмд болж буй бүхий л үйл явцыг жолоодож болно гэж үзэн холимог эдийн засгийн механизмыг ашиглах замаар эдийн засгийг хөгжүүлэх чиг бодлого баримтлах болжээ.Энэ бүгд нь нийгмийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, хүн амын янз бүрийн давхрааны дотор нөлөөгөө бэхжүүлэх бололцоог тэдгээр намд олгожээ. 1951 онд Майн дахь Франкфуртэд болсон Социалист интернационалын зохион байгуулах их хурлаас баталсан тунхагт социализм бол гагцхүү ардчилсан нийгэмд байх бөгөөд энэхүү ардчилал нь нийгмийн амьдралын бүх хүрээг, тэрчлэн улс хоорондын болон олон улсын харилцааг бас хамрах ёстой гэж заажээ.Мөн тунхагт нэгдмэл үзэл сурталтай байх шаардлагагүй гэж өгүүлээд социалистууд итгэл үнэмшлээ марксизмаас юмуу эсвэл нийгмийн сэтгэлгээ, нийгмийн ухамсрын өөр чиглэл, хэлбэрээс олж авсан ч, бүгд л адилхан нийгмийн шударга ёсыг дээдэлсэн, аж байдлын түвшин нь илүү өндөр, эрх чөлөөтэй, дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалдаг тийм нийгэм байгуулах нийтлэг зорилгын төлөө л байдаг гэж тодорхойлжээ.Ийм байр суурь нь социал-демократ хөдөлгөөнд нийгмийн сэтгэлгээний янз бүрийн чиглэлийг баримтлагчдыг, шүтлэгтэн, эс шүтэгчдийг аль алийг нь нэгтгэх бололцоог бий болгожээ.Энэ тунхагт тусгагдсан зарчмын бас нэг заалт бол социализмыг тогтсон нэг хэв загвар биш, харин үйл явц гэж үзсэн үндэслэл мөн.Франкфуртын тунхаг дахь ийм прагматик бодлого нь зарим оронд “ шинэ зүүний” залуучуудын хөдөлгөөн, мөн социал-демократ дахь зүүний байр суурь баримтлагчдын эсэргүүцэлтэй тулгарч, 60-аад оны сүүлчээс социал-демократ хөдөлгөөний дотор өргөн шүүмжлэл хүчтэй яван, түүнийг бүрэлдүүлэгч намууд уг номлолоо хянан үзэх болжээ.

2. 60-аад оны сүүлч, 70-аад оны эхэн үеийн энэ өргөн шүүмжлэл нь социал-демократуудын онол, улс төрийн үйл ажиллагааны 2 дахь үе юм. Тэрхүү өргөн шүүмжлэлд оролцогчид, ялангуяа зүүний төлөөлөгчдийн баримталсан нийгэм, улс төрийн баримтлалын гол нь шинэчлэлийг эрс гүнзгийрүүлж, зөвхөн ард түмний аж амьдралын нөхцлийг сайжруулах төдийгүй нийгмийг бүхэлд нь чанарын илүү өндөр түвшинд хүргэж, капитализмын хүрээнээс халин гаргах, шинэчлэлийн зорилго нь социализмын чиг баримжаатай байж хүн ард уг бодлогыг идэвхтэй дэмжих нь чухал гэж үзсэн үзэл юм.Чухамхүү энэ үед “ системийг өөрчлөх" “системийг тодорхойлох” бодлого боловсруулах,

Page 37: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

“капитализмаас тасран салах” стратеги гарч иржээ.Онолын энэ эрэл хайгуул янз бүрийн намын программд ямар нэг хэмжээгээр туссан байна.

70 –аад оны тэргүүн хагаст дэлгэрсэн эдийн засгийн хямрал нь капитализмын урсгал шинж чанарыг хязгаарлах ёстойн тухай, реформ бол капитализмыг аажмаар чанарын хувьд өөрчлөхөд хүргэх ёстойн тухай чиг баримтлалд социал-демократуудыг хүргэжээ.

3. Социал-демократын үзэл суртал улс төрийн номлолын өөрчлөлтийн гуравдугаар үе 80-аад оны хоёрдугаар хагасаас эхлээд эдүгээ хүртэл үргэлжилж байна.Орчин үед социал-демократын үзэл суртал улс төрийн гол номлол нь ардчилсан социализмын онол хэвээр байгаа боловч 1951 онд Майн дахь Франкфуртэд болсон Социнтерний зохион байгуулах их хурлаас баталсан анхны программын баримт бичигт тунхагласнаас ихээхэн өөрчлөгдөн шинэчлэгдсэн гэж хэлж болно.Эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийг дээрх онол үндсэн үнэт зүйлс гэж үзэж байгаа бөгөөд энэ үүднээс капитализм бол шударга бус нийгэм учраас илүү шударга, илүү чөлөөт нийгэм болох ардчилсан социализмаар түүнийг солих хэрэгтэй гэж үзэх боллоо.Үүнийг тухайлбал, Социалист Интернационалын 18-р их хурал, түүний үндсэн баримт бичгүүдийн үзэл санаа, Социнтерний томоохон нам ГСДН-ын 1989 оны 12-р сард баталсан шинэ мөрийн хөтөлбөрөөс үзэж болох юм.

Орчин үеийн социал- демократ номлолыг дэлхий дахины хөгжлийн өнөөгийн хандлагад нийцүүлэн, боловсронгуй болгох талаар 1989 онд Стокгольмд хуралдсан Социалист интернационалын ээлжит их хурал чухал үүрэг гүйцэтгэжээ.Тус их хурлаас Социалист интернационалын дүрэм, үндсэн бусад баримт бичгүүд, түүний дотор үзэл суртал, онол, улс төрийн номлолыг тусгасан “ зарчмуудын тунхаг” хэмээх нь мөн чанартаа 1951 оны Франкфуртын тунхагийг орлосон шинэ мөрийн хөтөлбөр болов.Эдгээр баримт бичгийн агуулгаас үзэхэд социал-демократ намууд эдүгээ уламжлалт зарчмууд, үнэт зүйлсээ урьдын адил хүндэтгэхийн зэрэгцээ олон улсын харилцаа, нийгмийн дэвшлийн олон асуудлаар онолын баримтлал, номлолоо нэлээд хянан үзэх болсон нь харагддаг.Эн тэргүүнд нийт хүн төрөлхтний эрх ашгийг хөндсөн асуудлуудыг илүү анхаарах болж, тэдгээрийг ангийн эрх ашгаас дээгүүр тавьж, ийм байр сууринаас дайн, энхийн асуудал, экологийн асуудлыг онцлон авч үзэж байна. Социализмын үзэл санаа бүх дэлхийн хүмүүсийн санаа бодлыг эзэмдэн улс төрийн урсгалууд үүсэж, амжилттай хөгжихөд дөхөм үзүүлж, 20-р зууны үйл явдлуудад нөлөөлсөн юм гэж тунхагт тэмдэглэжээ.Үүний зэрэгцээ олон асуудылг гагцхүү хамтын хүчээр шийдвэрлэх боломжтой юм.Орчин үеийн эдийн засаг, технологи, улс төр, нийгмийн өөрчлөлтүүд нь манай дэлхий ертөнц гүн гүнзгий өөрчлөгдөж байгааг харуулж байна хэмээн социал-демократууд үзэж байна.Социалист интернационал орчин үед эдийн засаг, нийгэм, улс төрийн бүтцийг ардчилахад онцгой анхаарах боллоо.Эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл бол урьдын адил үндсэн зарчим хэвээр хадгалагдсаар байна.Эдгээр зарчмыг социал-демократууд өөр хоорондоо нягт уялдаатай , харилцан бие биенээсээ хамааралтай гэж үздэг.Дээр дурьдсан ардчиллын үзэл санаа нь эрх чөлөө, шударга ёсны зарчим дээр үндэслэдэг.Улс төрийн ардчилал бол социалист нийгмийг бүрдүүлэгч салшгүй нэг эд эс нь мөн. Ардчилсан социализм бол нийгэм, эдийн засгийг ардчилах, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх байнгын үйл явц мөн гэж социал-демократ номлол эдүгээ үзэж байна.Энэ бүх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бат бэх энх тайван эрхэм чухал бөгөөд эрин үед цөмийн болон бусад зэвсгээр бие биеэ айлган сүрдүүлэх замаар түүнийг сахин хамгаалах боломжгүй.Иймээс зэвсгийг бүх нийтээр хурааж, аюулгүй байдлын шинэ систем, улс төрийн харилцан итгэлцэл бий болгох хэрэгтэй гэж Стокгольмын их хурал үзсэн байна .

Чухамхүү ийм байдлаар социализмын болон дэлхий дахины хөгжлийн асуудлуудад социалист, социал-демократ, лейборист олон намууд хандаж байна.Тухайлбал, ГСДН шинэ мөрийн хөтөлбөртөө “капитализмыг зөвхөн шинэчлэх нь хангалтгүй, харин эдийн засаг, нийгмийн шинэ байгуулал шаардлагатай”[1] “Бид иргэдийн улс төрийн идэвхид тулгуурласан, нийгмийн зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх чадвартай шинэ зорилтуудад нийцүүлэн.өөрийгөө өөрчилж, тэдгээрийг шийдвэрлэх чадвартайгаа харуулах орчин үеийн ардчилсан төр улсыг хүсэж байна”[2] гэж заажээ.Социализмыг хэрэгжүүлэх гол нөхцөл, уг нийгмийн мөн чанар бол жинхэнэ ардчиллыг нийгмийн амьдралын бүх хүрээнд хангах явдал гэж социал-демократ номлол үзэж байна. Социализм бол социал-демократ номлолоор улс төрийн ардчиллыг тогтоож, хөдөлмөрчин, ард түмэнд улс төрийн эрх, эрх чөлөөг баталгаатай болгон, парламентын ардчилсан систем бүхий бөгөөд нийгийг удирдах үйл хэрэгт олон түмэн идэвхтэй оролцдог “ ард түмний төлөө

Page 38: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

удирдлага нь байдаг” тийм нийгэм юм.Иймд төр нь иргэдээ биш, харин иргэд нь төрөө хянах ёстой.Социализм бол өмчийн олон хэлбэрийн хөгжлийг ханган, цөөнхийн гарт эдийн засгийн эрх мэдлийг төвлөрүүлэхгүй байж, эдийн засгийг удирдахад хөдөлмөрчид идэвхтэй оролцох баталгааг бий болгон, байгалийн бүх нөөц баялгийг нийгмийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглах чадвар бүхий эдийн засгийн ардчилал төлөвшсөн тийм нийгэм мөн гэж социал-демократууд номлодог.Орчин үед ардчилсан социализмын нэг чухал зорилт бол хөдөлмөрчдөд хөдөлмөрлөх , боловсрол олгох, эмчлүүлэх, амрах, орон сууц эдлэх эрх, нийгмийн хангамж эдлэх зэрэг эрхийг баталгаатай болгодог нийгмийн ардчилал тогтоох явдал юм.

Социал-демократууд аливаа хүчирхийллийг үгүйсгэн, энэ үүднээс нийгмийг хувьсгалт замаар өөрчлөх нь бас хүчирхийлэл мөн хэмээн үзэж капитализмаас орчин үед социализмд гагцхүү тайван замаар, хувьслын замаар хүрэх ёстой гэж үзэж байна. Тэд орчин үеийн хөрөнгөтний төр бол ангийн шинжгүй болсон, нийт ард түмний төр учраас түүнийг хөдөлмөрчин олон түмний төрөөр солихгүйгээр харин түүний тусламжтайгаар социализмд шилжих боломжтой гэж үзэж байна. Соцаил-демократ номлол ийнхүү ангиудын хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийг иш үндэс болгодог.Социал-демократ намууд нийгэм,улс төрийн номлолоо хэрэгжүүлэх үүднээс томоохон бодит алхмууд нь тэдгээрийн нөлөө өсөн нэмэгдэх нэг гол хүчин зүйл болж байна.Энэ бол юуны түрүүнд хөдөлмөрчдийн ардчилсан эрхийг хамгаалж, ардчиллыг хөгжүүлэх талаар авч байгаа арга хэмжээнүүд юм.Социал-демократууд хөдөлмөрчдийн аж байдлыг дээшлүүлж, дэвшил, социализмд хүрэхэд ардчиллыг бэхжүүлж, өргөжүүлэхгүйгээр боломжгүй гэж үздэг.

Тэд хөдөлмөрчдийн аж амьдралын материаллаг нөхцлийг сайжруулах, нийгмийн хангамжийн нэлээд боловсронгуй систем бий болгох, боловсрол, эрүүлийг хамгаалах, орон сууцаар хангах зэрэг чиглэлээр ардчилсан өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхдээ хуучин ертөнцөөс дэвшилт бүхнийг нь эцсийн зорилгоо хэрэгжүүлэх, ард түмний аж байдлыг сайжруулах үүднээс авч ашиглах нь зүйтэй гэж үздэг.

Ийнхүү социал-демократууд онол, улс төрийн номлолоо орчин үеийн дэлхий дахины хөгжлийн бодит байдал, хандлагатай уялдуулан шинэчлэхийг зорьж байна.Социал-демократ номлолын субъект болох орчин үеийн социал-демократ хөдөлгөөн бол ажилчны хөдөлгөөний дотроос бие даан хөгжсөн бөгөөд онол, улс төрийн номлол, улс төрийн соёлоороо өвөрмөц нийгэм улс төрийн томоохон хөдөлгөөний нэг юм.Түүний онцлог шинж нь бол нийгмийн хөгжил, үзэгдэл, үйл явцыг бодитойгоор үнэлэн энэ бүхэнд нийцүүлэн үзэл суртал, онол, номлолоо ямагт шинэчлэх эрмэлзэл, нийгмийн сэтгэлгээний бусад чиглэлд хүндэтгэлтэй хандан харилцан буулт хийх зарчим юм.Гэхдээ аливаа хүчирхийлэл, тоталитаризмыг зөвтгөгч хүчнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Энэ зарчим нь түүнд одоо ч хадгалагдсаар байна.

Гэхдээ энэ бүхэн нь аливаа хөдөлгөөний нэгэн адил социал-демократын дотоодод зөрчил үүсэж, ялангуяа улс төрийн бодлогын хувьд өөр өөр урсгал гарч ирж байгааг үгүйсгэх гэсэн хэрэг бишээ.Эдүгээ социал-демократууд улс төрийн номлолдоо харилцан адилгүй хандаж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Тэдний зарим нь марксизмыг хуучирсан, үүний улмаас хүн төрөлхтний хөгжлийн одоогийн зуунд хэрэгжих боломжгүй сургаал, капиталист нийгэмд хувьсгалт өөрчлөлт хийх бололцоо эдүгээ байхгүй болсон , тийм болохоор хөрөнгөтнүүдтэй эвлэрэх бодлого баримтлах нь зүйтэй гэж үздэг.

Гэтэл нэлээд хэсэг нь социализмын зарим ололтыг хүлээн зөвшөөрч социализмын энх тайванч гадаад бодлогыг үнэлдэг.Харин тэд социалист гэгдэж байгаа орнууд нийгмийн бодлого хэрэгжүүлэх талаар, ер нь нийгмийн хүрээнд төдийлөн амжилт олоогүй, социалист ардчилал гэгч нь олон түмэнд жинхэнэ ардчиллыг хэрэг дээрээ хангаж чадахгүй гэж үздэг.

Социалист, социал-демократ намууд эрх барьдаг болон эвслийн засгийн газарт багтдаг зарим оронд иргэдийн аж төрөх нийгмийн баталгаа нэлээд сайн байгаа,тэд орон сууцаар хангагдах, нийгмийн даатгалаас, нийгмийн янз бүрийн фондоос наад захын хэрэгцээгээ хангах боломж муугүй байгаа зэрэг нь социал-демократын энэ хэсгийнхэн дээрх дүгнэлтийг хийх үндэс болжээ.

Page 39: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

Гурав дахь нь капитализмыг нийгмийн байгууллынх нь хувьд аажмаар социализмаар халах зорилт тавьж, үүнийгээ хэрэгжүүлэх үүднээс олон түмний гүнд орж ажиллах, олон нийтийн байгууллагууд, олныг хамарсан дэвшилтэт хөдөлгөөнүүдтэй нягт хамтран ажиллах бодлого явуулж, ажилчны хөдөлгөөний түүхэн хагарлыг даван туулахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

Орчин үед социал-демократ номлол, социалист, социал-демократ хөдөлгөөний нэр хүнд нөлөө дараах шалтгаан, хүчин зүйлсийн улмаас өсөн нэмэгдэх боллоо.Энэ бол:

Нэгдүгээрт:, орчин үеийн капитализмын нөхцөл дэх ажилчны болон ардчилсан ихэнх хөдөлгөөний хөгжлийн объектив хүчин зүйлстэй холбоотой юм.Социал-демократ намууд анх ажилчин ангийн улс төрийн байгууллга болон үүсэн учир социал-демократын роль уламжлалын хүч болон хадгалагдаж ирсэн юм.Үүнтэй уялдан эдүгээ капиталист орнуудад реформист хандлага хүчтэй болж байгаа нь социал-демократын нэр хүнд, нөлөөг өсгөж байна.

Хоёрдугаарт: социализмын коммунист загварыг сонгон явж ирсэн орнуудад орон бүрийн үндэсний өвөрмөц онцлог, хөгжлийн хүрсэн түвшин, гадаад хүчин зүйл зэргийг нягт харгалзах үүднээс нийгмийн дэвшлийн асуудалд бүтээлчээр хандахын оронд догматикаар хандаж нэг орны туршлагыг хуулбарлахад хүрч байсны улмаас нийгмийн амьдралын бүх хүрээнд гажуудал бий болж хөгжлийн явц ихээхэн удаашран хүний төлөө гэсэн социалист үзлийн үндсэн агуулга зөрчигдөж, энэ бүхэн нь эдгээр орны намуудын нөлөө нэр хүнд буурах, харин социал-демократын нэр хүнд, нөлөөг өсөн нэмэгдэхэд үйлчилсэн бас нэг хүчин зүйл болсон байна.Социал-демократууд чухамхүү ардчилал, ил тод байдлыг гүнзгийрүүлэх, нийгмийн социал хүрээний жигд хөгжлийг хангах, нийгэм эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, нийгмийн шударга ёс, эрх чөлөө, эв санааны нэгдлийг хангах зэрэг асуудалд ихээхэн анхаарч бодитой алхам хийж ирсэн нь ажилчин анги, ардчилсан хүчнүүдийн анхаарлыг зүй ёсоор татах болжээ.

Гуравдугаарт: социал-демократууд номлолоо нийгмийн шинэ үзэгдэл, үйл явцад бодитойгоор нийцүүлэн цаг ямагт шинэчлэн баяжуулж ирсэнтэй холбоотой.

Ийнхүү социал-демократ номлол нийгмийн хөгжлийн янз бүрийн үе шатанд улс оронд харилцан адилгүй үнэлэгдэж, боловсронгуй болж иржээ.

Үүний дотроос тэрбээр эв нэгдлийг нэгдүгээрт тавьж түүнгүйгээр капитализмын нөхцөлд эрх чөлөө, тэгш эрх дийлэнхийн хувьд сайхан ярианаас хэтрэхгүй хэмээн үзжээ.Иймээс социалист нийгэмд нийгмийн нийт гишүүдийн тэгш байдлаас татгалзахгүйгээр нэгэн зэрэг эдийн засгийн өндөр үр ашиг, илүү эрх чөлөөт байдалд хэрхэн хүрэх вэ? гэдэг асуудал социал-демократуудын цаашдын тэмцлийн түүхийг тодорхойлсон гэдэг.Дайны дараах социал-демократ үзлийн гол үзэл санаа Германы социал-демократ намын Годесбергийн программд тусгалаа олжээ.Социал-демократууд эрх зүйт төр, олон ургалч үзэл, олон намын системийн тухай үзэл санаагаар зэвсэглэснийхээ үрээр том амжилтанд хүрч чадсан. Нэлээд орнуудад засгийн эрх барих үедээ социал-демократууд эдийн засгийн зарим салбарыг улсын болгох, нийгмийн программыг урьд өмнө байгаагүйгээр өргөжүүлэх, ажлын цагийг багасгах зэрэг олон шинэтгэлүүдийг санаачлагч болжээ.Эгнээндээ 40 гаруй Европын болон бусад орны социал- демократ намуудыг нэгтгэсэн Социалист Интернационал дэлхий дахинд мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэсэн юм.

Европын орнуудаас ардчилсан социализмын “скандинавын загвар” дорвитой амжилтанд хүрч чадсан байна.Гол үр дүн нь:

1. Харьцангуй богино хугацаанд өндөр үр ашигтай эдийн засгийг бий болгосон.

2. Хөдөлмөрийн чадвартай бүх хүмүүсээ ажлаар хангасан

3. Ядуурлыг арилгасан

4. Дэлхийн хамгийн хөгжингүй нийгмийн хамгааллын систем бий болгосон

5. Бичиг үсэг, соёлын өндөр түвшинд хүрсэн зэргээр харагддаг байсан байна

Скандинавын орнуудад ардчилсан нийгмийн төр илүү шударга байдлыг хангах зорилгоор үндэсний орлогыг дахин хуваарилах үүрэг хүлээдэг.Үүний үр дүнд олон хэвшилтэй, холимог эдийн засгийг нийгмийн баримжаа бүхий зах

Page 40: Web viewТүүний илрэх хүрээ нь : 1. Улс төрийн хүрээ болон нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн

зээлтэй зохистой хослуулан нийгмийн тэгш бус байдал, баян ядуугийн ялгааг багасгаж чаджээ.21-р зууны босгон дээр урьд нь социал-демократ, либерал, консерваторуудын хооронд ширүүн тэмцлийн шалтаг болж байсан үзэл суртал улс төрийн чиг баримжаа ч ойртжээ.Одоо үед ардчиллын “хэмжээ хязгаар” маргааны гол сэдэв болж байна гэдэг.Консерваторууд, либералууд ардчилал зөвхөн улс төрийн хүрээнд л хамаатай гэж тооцдог бол социал-демократууд ардчилал, эрх чөлөө, тэгш эрх нийгмийн бүх хүрээнд адил тархах ёстой гэж үздэг байна.