3
Хөгжлийн шатандаа яваа төмөрлөгийн үйлдвэрлэл | | ngoroo Хөгжлийн шатандаа яваа төмөрлөгийн үйлдвэрлэл 29 минутын өмнө Гангийн үйлдвэрлэлийн дийлэнхийг Япон, БНСУ, БНХАУ, ОХУ орнууд голлон хийж байна. Бүр нийтэд нь “гангийн клуб” ч гэж нэрлэдэг. БНСУ, Япон улсууд төмрийн хүдрийн нөөц ядмаг хэрнээ гаднаас түүхий эдээ импортолж хүнд үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаа нь сайн менежментийнх бололтой. Энэ гадаад зах зээлд нэвтрэхэд Монголын хувьд одоогоор мөрөөдөл ч хүнд үйлдвэрийн хөгжлийнхөө замд яваа улстай харьцуулахад төмрийн хүдрийн нөөцөө ашиглаж дотоодын хэрэгцээгээ хангаж чадах боломж буйгаараа ялгаатай. Харин дараагаар гангийн үйлдвэрлэл дэх экспортын ашгийн тухай ярих байх. Ашигт малтмалын газрын сүүлийн үеийн судалгаагаар нэг тэрбум 160 сая тонн төмрийн хүдрийн нөөц Монголд байгааг тогтоожээ. Үүний 90 орчим хувь нь үйлдвэрлэлийн зориулалттай, баттай тогтоогдсон нөөц гэх. Гэтэл гангийн дотоодын хэрэгцээ жилдээ 500 мянган тонн бөгөөд үүний 20 хувийг дотоодоосоо хангадаг ажээ. Өөрөөр хэлбэл, 400 мянган тонн ганг 700 орчим сая ам.доллараар гаднаас авч байна. Гангийн бэлэн бүтээгдэхүүнийг гаднаас аваад сурчихсан бидний гангийн бодит хэрэгцээ нь ийм бага байгааг салбарынхан тайлбарладаг. Ялангуяа барилгын гол материал арматур төмрийг гаднаас авалгүйгээр дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэйн жишээ бий. Салбарын онцлогийн хувьд гадаад зах зээлээс хараат, мэдрэмтгий, үйлдвэрлэлийн явцад хөрөнгө оруулалт их шаарддаг. Тиймээс дунд, урт хугацааны стратегийн бодлого боловсруулах хэрэгтэй гэдэг. Оюутолгой, Эрдэнэтийн үйлдвэрүүд эрчимтэй ажиллаж буйгаас ган бөмбөлгийн хэрэгцээ улам өсөн нэмэгдэх болжээ. Урт удаан жилийн настай тээвэр, ложистикийн асар том асуудлыг шийдэхийн тулд төмөр замын бүтээн байгуулалтыг ойрын жилүүдэд эрчимжүүлэх учраас төмөр замын рейс төмрийг үйлдвэрлэхэд гангийн үйлдвэр нэн чухал. Гангийн 40-50 бүтээгдэхүүн байдгаас энэ хоёр нь манай хүнд үйлдвэрлэлийн салбарт нэн тэргүүний хэрэгцээ болж буйг салбарынхан хэлж байна. Төмөрлөгийн үйлдвэрлэлийн сорилтууд Монгол Улс одоогоор 6.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмалыг экспортолж буй бөгөөд ойрын

Хөгжлийн шатандаа яваа төмөрлөгийн үйлдвэрлэл

Embed Size (px)

DESCRIPTION

kzfshskldjsdfsk

Citation preview

Page 1: Хөгжлийн шатандаа яваа төмөрлөгийн үйлдвэрлэл

Хөгжлийн шатандаа яваа төмөрлөгийн үйлдвэрлэл

 |   |  ngoroo

Хөгжлийн шатандаа яваа төмөрлөгийн үйлдвэрлэл

29 минутын өмнө

Гангийн үйлдвэрлэлийн дийлэнхийг Япон, БНСУ, БНХАУ, ОХУ орнууд голлон хийж байна. Бүр нийтэд нь “гангийн клуб” ч гэж нэрлэдэг. БНСУ, Япон улсууд төмрийн хүдрийн нөөц ядмаг хэрнээ гаднаас түүхий эдээ импортолж хүнд үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаа нь сайн менежментийнх бололтой. Энэ гадаад зах зээлд нэвтрэхэд Монголын хувьд одоогоор мөрөөдөл ч хүнд үйлдвэрийн хөгжлийнхөө замд яваа улстай харьцуулахад төмрийн хүдрийн нөөцөө ашиглаж дотоодын хэрэгцээгээ хангаж чадах боломж буйгаараа ялгаатай. Харин дараагаар гангийн үйлдвэрлэл дэх экспортын ашгийн тухай ярих байх. 

Ашигт малтмалын газрын сүүлийн үеийн судалгаагаар нэг тэрбум 160 сая тонн төмрийн хүдрийн нөөц Монголд байгааг тогтоожээ. Үүний 90 орчим хувь нь үйлдвэрлэлийн зориулалттай, баттай тогтоогдсон нөөц гэх. Гэтэл гангийн дотоодын хэрэгцээ жилдээ 500 мянган тонн бөгөөд үүний 20 хувийг дотоодоосоо хангадаг ажээ. Өөрөөр хэлбэл, 400 мянган тонн ганг 700 орчим сая ам.доллараар гаднаас авч байна. Гангийн бэлэн бүтээгдэхүүнийг гаднаас аваад сурчихсан бидний гангийн бодит хэрэгцээ нь ийм бага байгааг салбарынхан тайлбарладаг. Ялангуяа барилгын гол материал арматур төмрийг гаднаас авалгүйгээр дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэйн жишээ бий. Салбарын онцлогийн хувьд гадаад зах зээлээс хараат, мэдрэмтгий, үйлдвэрлэлийн явцад хөрөнгө оруулалт их шаарддаг. Тиймээс дунд, урт хугацааны стратегийн бодлого боловсруулах хэрэгтэй гэдэг. 

Оюутолгой, Эрдэнэтийн үйлдвэрүүд эрчимтэй ажиллаж буйгаас ган бөмбөлгийн хэрэгцээ улам өсөн нэмэгдэх болжээ. Урт удаан жилийн настай тээвэр, ложистикийн асар том асуудлыг шийдэхийн тулд төмөр замын бүтээн байгуулалтыг ойрын жилүүдэд эрчимжүүлэх учраас төмөр замын рейс төмрийг үйлдвэрлэхэд гангийн үйлдвэр нэн чухал. Гангийн 40-50 бүтээгдэхүүн байдгаас энэ хоёр нь манай хүнд үйлдвэрлэлийн салбарт нэн тэргүүний хэрэгцээ болж буйг салбарынхан хэлж байна. 

Төмөрлөгийн үйлдвэрлэлийн сорилтууд 

Монгол Улс одоогоор 6.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмалыг экспортолж буй бөгөөд ойрын хоёр жилдээ энэ хэмжээ 10 сая тонн болох боломжтой гэнэ. Харин төмрийн хүдэр олборлолтоор 24  сая тоннд хүрэх таамаглал байгаа ажээ. Одоогийн байдлаар нийт 56 компани төмрийн хүдрийг нөөцийг эзэмшиж буйгаас 41 компани нь дээрх хэмжээний экспорт  хийж байна. Харин төмрийн хүдрийн баяжмалын нийт экспортын 70 орчим хувийг “Болд төмөр Ерөө гол”, “Алтайн хүдэр” хоёр компани дангаараа бүрдүүлж, ачааг үүрч байна. Дотоодынхоо хэрэглээг хангаж

Page 2: Хөгжлийн шатандаа яваа төмөрлөгийн үйлдвэрлэл

чадахгүй байж экспортлоод байдаг тэнцвэргүй мэт харьцаанд  “Гложекс холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Л.Наранбаатар “бид төмрөө түүхийгээр нь гадагш гаргаад байгаа болохоор шүүмжлэлд их өртдөг л дөө. Гэвч хайгуул, олборлолтоо зогсоох ёсгүй. Саяхан гэхэд “Харанга ресурсэс компани Сэлэнгэ төслөөр ямар ч хайгуулын сонирхол татахааргүй газарт эрсдэл гаргаад өөрөө хөрөнгөө шийдэж ажиллаад 300 гаруй сая тонн төмрийн хүдрийн нөөц илрүүлчихлээ. Гэх мэтчилэн хувийн хөрөнгө оруулалтыг хайгуулын салбарт зөв оруулж чадвал экспортыг хаах, зогсоох биш, салбарын хэмжээнд урт хугацааны стратегийн бодлого хэрэгтэй” гэсэн юм.

Металлургийн цогцолбор байгуулах нүсэр ажил түүн дотор гангийн үйлдвэрийг барих нь нэгэнт тодорхой боллоо. Гагцхүү хаана барих асуудалд бодлого боловсруулагчид, салбарынхан түлхүү анхаарч байна. Хүнд үйлдвэрийг байгуулаад түүнд шаардлагатай түүхий эдийг холоос татаж авчирч, тэр нь тээвэрлэлтийн зардалд мөнгө хаях болно. Мөн усан хангамж, шаардлагатай дэд бүтцээс хол байх нь асар их зардлыг шаардах учраас энэ бүх нөхцлийг харгалзан зэж гангийн үйлдвэр байгуулах хоёр том байршлыг одоогоор тоочиглож байна. 

Нэгдүгээрт төмрийн хүдрийн нөөц ихтэй бүс нутаг болох Дархан, Сэлэнгэ орчмоор байгуулах санааг дээгүүр ярилцаж буй. Ингэхдээ цаг хугацаа, хөрөнгө оруулалт төдийлөн их шаардахгүйгээр ойрын хугацаанд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн барих боломжтой ч гэх хувилбар бий. Ингэхдээ одооны манай төмрийн хэрэглээ 500 мянган тонн бөгөөд энэ хэмжээний гангийн хэрэглээг хангах ган хайлуулах үйлдвэр байгуулах шаардлагатай ажээ.  

Нөгөө хувилбар бол Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт ган хайлуулах үйлдвэр барих. Сайншандын аж үйлдвэрийг байгуулахад тулгараад буй хамгийн том асуудал нь усны хангамж байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутагт хүнд металлургийн үйлдвэрлэлийг байгуулж, цаашдаа тогтвортой ажиллуулахад шаардагдах усны хангамж баталгаагүй. Тэгвэл “Metal Mongolia-2013” чуулга уулзалтын үеэр Сайншандын цогцолборт шаардагдах усны нөөц хангалттай гэдэг таатай мэдээг дуулгасан. Тэнд таван сая тоннын хүчин чадалтай гангийн үйлдвэр барих боломжтой талаар ярьж байгаа бөгөөд одоогийн байдлаар судалгааны ажил хийгээд дуусч байна. Энэ оны заагаар усны судалгаа дуусах ажээ. Инженер, геологийн судалгаа хоёрдугаар сард дуусах байх гэж албаныхан хүн хэлсэн юм. Тэр үед хөрөнгө оруулагч тодорхой болчихвол хэлцлүүдийг хийх юм байна. Ийнхүү усны нөөцийг давтан сайтар судалсаны дүнд үйлдвэр байгуулах бааз, суурь нь байгааг тогтоолоо. Ямартай ч одоогоор гангийн үйлдвэрийг нэг газартаа төвлөрүүлж барих уу, тус тусад нь салгах уу гэх зэрэг байршил, статусыг шийдээгүй байна. 

Сүүлийн арван жилд төмөрлөгийн салбар металлургийн цогцолборт багтан хөгжих бэлтгэл үеэ туулсан бөгөөд одоо хүнд үйлдвэрлэлийг байгуулж, хөгжүүлэхэд ойртон иржээ. Ийнхүү төмрийн хүдрээ түшиглэн барилга, бүтээн байгуулалт, хөгжлийн тулгуур түүхий эдийн үйлдвэр байгуулах том сорилтын өмнө бид тулгараад байна. 

У.БОЛОР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Т

Монгол улсад металл боловсруулах, машин үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг эрчимжүүлснээр зам тээвэр, хими, эрчим хүч, барилгын материалын үйлдвэр эрчимтэй хөгжих, нийгэм эдийн засгийн салбаруудын бүтцийг сайжруулан, шинэ мэргэжил, ажиллах хүчийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болох, экспортын орлогыг нэмэгдүүлэх, итпортын хэмжээг бууруулах ач холбогдолтой. Тус салбарт 2012 оны 07 дугаар сарын 30-ны байдлаар тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийг дараах байдлаар ангилж байна. Үүнд:• Металл цутгуурын 22 үйлдвэр цех /ган бөмбөлөг, арматур үйлдвэрлэдэг үйлдвэрүүд багтсан/,• Байгууллагын дотоод хэрэгцээний сэлбэг хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж үйлдвэрлэх зориулалтын 10 үйлдвэр, цех,• Троллейбус, автобус угсрах 2 үйлдвэр,• Барилгын металл хийц угсрах , үйлдвэрлэх 5 үйлдвэр,• Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, мал нядалгааны тоног төхөөрөмжийн үйлдвэрийн 2 цех,• Сүү, цагаан идээ, сүүн бүтээгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмжийн 2 цех• Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн /арьс, шир, ноос ноолуур, эсгий/ үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн 2 цех,• Орчин үеийн CAD/CAM/CAE системийн программын удирдлагатай суурь машин дээр тоног төхөөрөмжийн бөөний эд анги үйлдвэрлэдэг 3 цех тус тус ажиллаж байна.

Page 3: Хөгжлийн шатандаа яваа төмөрлөгийн үйлдвэрлэл

Мөн түүнчлэн Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Төмөр замын засварын төв үйлдвэр, Эрдэнэтийн засвар механикийн завод, Цэргийн засварын газар, “Нолого” компани (хуучин арьс ширний үйлдвэрлэлийн засварын төв үйлдвэр байсан), “Цахилгаан тээвэр” компани, “Металл индустриал” ХХК, “Эрдмин” ХХК, “Геомаш” ХХК, “Ган хийц” ХХК зэрэг нийт 48 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа болно.Гадаад худалдааны барааны сүүлийн 5 жилийн статистик мэдээлэлд судалгаа хийж үзэхэд импортоор оруулсан бараа бүтээгдэхүүний 40 орчим хувь буюу 17350.7 сая ам.доллар нь зөвхөн төрөл бүрийн төмөрлөг бэлдэц, утас /ган, зэс, хөнгөнцагаан г.м/ өндөр чанарын ган, автомашин, техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги, сэлбэг хэрэгсэл худалдан авахад зарцуулагдсан байна.Манай улс жилдээ хамгийн багаар бодоход 70 орчим сая ам.долларын энгийн хар төмрөн бэлдэц, чанаржуулаагүй ган цувимал, ган төмрөн тээрмийн бөмбөлөг, тэвх, чагт, гархи, өвс сүрэл боох машины эд анги, шороо чулуу ялгах, шигших зуурах, холих машин механизмын сэлбэг зэрэг бүтээгдэхүүнийг өөрийн оронд боловсруулж, хийх боломжтой гэсэн бүрэн бус судалгаа байдаг тухай Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны судалгаа 2012 оны судалгааны дүн харуулж байна.Тиймээс янз бүрийн төмөрлөг бэлдэц, ган, зэс, хөнгөн цагаан утас, өндөр чанарын ган, автомашин, техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэх, бэлдэх, үйлдвэрлэлийн чиглэлийг сайтар хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх шаардлага их байгаа юм.