16

Click here to load reader

Нүүрсний үнийн судалгаа

Embed Size (px)

DESCRIPTION

үүзозо

Citation preview

Page 1: Нүүрсний үнийн судалгаа

Нүүрсний зах зээлийн судалгаа

Дэлхийн нүүрсний зах зээлийн судалгаа

Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар, 2030 он хүртэл дэлхийд коксжсон нүүрсний томоохон экспортлогчид нь Австрали, Канад болон АНУ байна гэсэн таамаг гарсан байна. Индонез болон ОХУ хоёр нийлүүлэлтээ нэмэгдүүлж, харин Хятад болон Вьетнам экспортоо багасгах төлөвтэй байна. Нүүрсний дэлхийн хэрэглээ өсөн нэмэгдэж буй хүн амын өсөлтөөс нэлээд шалтгаалдаг. Дэлхий жил бүр 70-80 орчим сая хүнээр нэмэгдэж байна. Олон улсын эрчим хүчний холбооны мэдээгээр, 2030 он гэхэд дэлхийн хүн ам 8.3 тэрбумд хүрэх бөгөөд үүнээс бараг 60 хувь нь хотын оршин суугчид байх гэнэ. Харин эрчим хүчний дэлхийн хэрэглээ 26.5 тэрбум тонноор нэмэгдэх аж. Тээврийн сүлжээ сайн хөгжиж байгаа тул шинэ эрин зуунд нүүрсний салбар нэлээд эрчимтэй хөгжиж байна. Нүүрсний жилийн хэрэглээний өсөлт нь нефтээс хоёр дахин их байгаа юм.

Зураг 1. 2012 оны байдлаар дэлхийн эрчим хүчний хүртээмж

Эх сурвалж:Олон улсын эрчим хүчний байгууллага, Дэлхийн эрчим хүчний тойм, 2012 оны Дэлхийн Банкны Хөгжлийн индикатор,АНУ-ын ТТГ-ын Дэлхийн мэдээлэл 2012

Тайлбар: 2012 оны байдлаар дэлхий дээр нийт 2187 сая хүн эрчим хүчний зохистой хүртээмжгүй байгаа бол 1267 сая хүн эрчим хүчээр огт хангагдаагүй байна. Иймд хар алтны зах зээл ирээдүйд улам өрөгжин тэлэх бололцоотой нь харагдаж байна.

1

Page 2: Нүүрсний үнийн судалгаа

Нүүрсний зах зээлийн судалгаа

Монгол улсын нүүрсний зах зээлийн судалгаа

Манай улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн, цаашдаа өсөх магадлалтай 21.5 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцийг урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын үр дүнгээр тогтоосон. Нийт 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл байгаа бөгөөд манай орон нүүрсний нөөцөөр дэлхийд эхний 10 орны тоонд багтдаг. Мөн уул уурхайн салбар нь 2012 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнд 18.6%, экспортын нийт бүтээгдэхүүнд 87.8%-г тус тус эзэлсэн байна. 2012 онд 31.1 сая тонн нүүрс олборлож үүнээс 20.5 сая тонн нүүрс экспортлосон бөгөөд улсын төсөвт 828.5 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна.

2012 оны байдлаар нүүрсний салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй хувийн болон төрийн өмчит аж ахуй нэгжээс 20 гаруй аж ахуй нэгж нь нүүрсээ түүхийгээр нь болон баяжуулж экспортод гаргаж байна.

Зураг 2. Монгол улсын нийт нүүрсний орд газруудын газар зүйн байршил

Баруун бүсийн эрчим хүчний систем

2

Page 3: Нүүрсний үнийн судалгаа

Нүүрсний зах зээлийн судалгаа

Монгол улсын баруун бүсэд Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, Увс цахилгаан түгээх сүлжээ ХХК, Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК, Баян-Өлгий аймгийн цахилгаан түгээх газар гэх 4 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж ард иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Дөргөний УЦС 2009 онд ашиглалтанд орсноор ББЭХС-нь өөрийн эх үүсвэртэй болсон. Одоо баруун гурван /Увс, Баян-Өлгий, Ховд/ аймгийг Дөргөний УЦС-ын үйлдвэрлэсэн эрчим хүч болон ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний системээс авч буй импортын цахилгаанаар хангаж байна. ББЭХС-ийн жилийн нийт хэрэглээ нь 71,8 сая кВт.цаг, хамгийн их ачаалал нь өвлийн улиралд 17 МВт, бага ачаалал нь зуны улиралд 2,4МВт байна.

Дөргөний УЦС -ын суурилагдсан хүчин чадал нь 12 МВт бөгөөд хэвийн горимд 4,3 МВт ачаалал авч жилд 38 сая кВт.цаг орчим цахилгаан үйлдвэрлэж хэрэглэгчдэд түгээх боломжтой байна.

УЦС дангаараа ажиллаад баруун бүсийн нийт хэрэглээг хангаж чадахгүй тул ОХУ-ын цахилгаан системтэй заавал зэрэгцээ ажиллах шаардлагатай. Баруун бүсийн эрчим хүчний систем нь улсын төсвөөс импортын цахилгааны үнийн зөрүүнд жил бүр 4-5 тэрбум төгрөгний татаас авч алдагдалтай ажиллаж байна. Иймд дотоодоосоо эрчим хүчээ хангах зайлшгүй шаардлагатай байна.

Монгол улсын нүүрсний хэрэглээ

79%

3%1%1% 9%7%

Дулааны цахилгаан станцҮйлдвэр, барилгаТээвэр, холбооХөдөө аж ахуй

Орон сууц, нийтийн аж ахуй, айл өрхБусад

Зураг 3. Манай улсын нүүрсний хэрэглээний бүтэц.

Тайлбар: Манай улсын нүүрсний хэрэгцээнд длааны цахилгаан станц- 79%, орон сууц болон нийтийн аж ахуй айл өрх 9.4%, Хөдөө аж ахуй 0.8%, тээвэр холбоо 0.8%, үйлдвэр барилга 3% тус тус эзлэж байна.

Монгол улсын 2004-с 2013 оны нүүрс олборлолт

3

Page 4: Нүүрсний үнийн судалгаа

Нүүрсний зах зээлийн судалгаа

Хүснэгт.1

Үзүүлэлтүүд х/н 2007 2008 2009 2010 2011 2012 2013Нүүрс

олборлолтМян.т

н 8523.7 10607.3 13199.1 25253.1 33120.

4 31939.4 33340.5

2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 20130

5000

10000

15000

20000

25000

30000

35000

40000

Нүүрс олборлолт

Нүүрс олборлолт

Зураг 4. Монгол улсын 2004 оноос 2013 оны хооронд олборлосон нүүрсний олборлолт

Тайлбар: Манай улсын нүүрс олборлолт нь 2004 оноос 2008 оны хооронд жигд өссөн бол 2008 оноос 2011 оны хооронд хурдацтай өссөн байна. Харин 2012 онд олборлолт буурсан бол 2013 онд олборлолт өссөн байна.

4

Page 5: Нүүрсний үнийн судалгаа

Нүүрсний зах зээлийн судалгаа

Дотоодод борлуулж буй нүүрсний у урхайнуудын үн э 2 013 он.

Хүснэгт.2

№ Аймаг Сум Уурхайн нэр ТЗ эзэмшигчийн нэр ААН-ийн төрөл

Нүүрсний үнэ /төгрөг/

ДЦС1 Улаанбаатар Багануур Нарийний тал Багануур ХК 22,5002 Говьсүмбэр Шивээговь Шивээ-Овоо Шивээ-Овоо ХК 18,0603 Дархан-Уул Шарынгол Шарын гол Шарын гол ХК 26,2754 Дорнод Баянтүмэн Адуун чулуу Адуунчулуун ХК 9,6005 Сэлэнгэ Түшиг Улаан-Овоо Рэдхилмонголия ХХК 25,4586 Увс Бөхмөрөн Нүүрст хотгор Хотгор ХК 23,6387 Тариалан Хартарвагатай Хартарвагатай ХК 18,000

Нүүрсний экспортын жишиг үнэ 2013 оны 4 дүгээр сараас 2014 оны 3 дугаар сарын байдал

Хүснэгт.3

2013 он (Сарууд) 2014 он (Сарууд)

Чанар 4 5 6 7 8 9 10 11 12 1 2 3 4 5 6

4000 хүртэл 36.50 30.74 29.32 29.36 28.53 25.32 25.33 25.39 25.44 25.52 25.62 25.49 25.11 24.90 22.44

4000-5500 54.20 55.78 54.29 54.38 52.67 50.96 50.28 50.41 50.50 50.65 50.85 50.60 49.85 49.43 49.32

5500 дээш 66.60 73.53 72.39 72.50 72.70 69.99 69.48 69.31 68.38 68.59 69.13 68.87 64.66 59.73 59.25

Баяжуулсан нүүрс

101.90 105.98 104.31 102.16 96.51 89.85 89.87 90.11 90.27 90.54 84.70 82.23 76.14 72.3 71.72

Баяжуулсан эрчим хүчний

44.26 44.54 44.62 40.97 37.70 37.71 37.81 37.87 37.99 38.14 37.95 34.06 31.58 31.51

5

Page 6: Нүүрсний үнийн судалгаа

Нүүрсний зах зээлийн судалгаа

4 5 6 7 8 9 10 11 12 1 2 3 4 5 60

20

40

60

80

100

120

4000 хүртэл

4000-5500

5500 дээш

Баяжуулсан нүүрс

Баяжуулсан эрчим хүчний

Сарууд

Нүүр

сний

үнэ

Зураг 5. Нүүрсний экспортын жишиг үнэ

Тайлбар: 2013 оны 4 дүгээр сараас 2014 оны 6-р сарын хооронд нүүрсний экспортын жишиг үнэ буурч байгаа нь дээрх 5-р зурагнаас харагдаж байна. 2014 оны 4-р сараас 6 дугаар сарын хооронд нүүрсний үнэ маш хурдацтай буюу 4000 хүртэл илчлэгтэй нүүрсний үнэ 11%-р, 4000-5500 хүртэл илчлэгтэй нүүрсний үнэ 1%-р, 5500-с дээш илчлэгтэй нүүрсний үнэ 8%-р, баяжуулсан нүүрсний үнэ 6%, баяжуулсан эрчим хүчний нүүрсний үнэ 7%-р үнэ нь тус тус буурсан үзүүлэлттэй байна. Харин 2013 оны 4-р сараас 2014 оны 6-р сарын хооронд 4000 хүртэлх илчлэгтэй нүүрсний үнэ 39%-р, 4000-5500 хүртэл илчлэгтэй нүүрс үнэ 9%-р, 5500-с дээш илчлэгтэй нүүрсний үнэ 11%-р, баяжуулсан нүүрсний үнэ 30%-р, баяжуулсан эрчим хүчний нүүрсний үнэ 29%-р тус тус буурсан байгаа нь харагдлаа.

Нүүрсний жишиг үнийн дундаж (2013 оны 4-р сараас 2014 оны 6 сар)

Хүснэгт.4

4000 хүртэл 4000-5500 5500 дээш Баяжуулсан нүүрс

Баяжуулсан эрчим хүчний

27.0 51.6 68.3 89.9 38.3

2013 оны 4 дүгээр сараас 2014 оны 6 дугаар сарын хооронд 1 тонн нүүрсний жишиг үнэ чанараасаа хамаараад өөр өөр байсан. 4000 хүртэлх чанартай нүүрсний дундаж үнэ 27 доллар, 4000-5000 хүртэл чанартай нүүрсний үнэ 51.6 доллар, 5500-с дээш чанартай нүүрсний үнэ дунджаар 68.3 доллар, баяжуулсан нүүрсний дундаж үнэ 89.9 доллар, баяжуулсан эрчим хүчний нүүрс 38,3 доллар тус тус байсан байн

6

Page 7: Нүүрсний үнийн судалгаа

Нүүрсний зах зээлийн судалгаа

Хятад улсын нүүрсний зах зээл

Хятадын нүүрсний зах зээл уналтанд орох болсон шалтгаан

Нүүрсний нөөц маш их болсон нь нүүрсний уналтанд нөлөөлсөн. Хятадын хамгийн том дамжин өнгөрүүдэх боомт болох Чин Хуан Дао боомтын агуулахад 2013 онд 4.8 сая тонн нүүрс хадгалаастай байсан бөгөөд 2 сарын 1-с 2 дугаар сарын 10 хооронд 8.4 сая тонн болж өссөн. Энэ нь агуулахын хэмжээнээс давсан бөгөөд нүүрсний үнэ буурах дохиог бий болгосон. Мөн Хятадын хамгийн том коксжих нүүрс дамжин өнгөрөх Жин Тан хуучин боомтны нүүрсний хадгалалт аажмаар өссөн.

Хятадын нүүрсний хангамж болон эрэлт хэрэгцээ

2013 онд Хятадын эрчим хүчний нүүрсний нийт хэрэглээ 3400 сая.тоннд хүрсэн. Үүнд цахилгааны салбарын эрчим хүчний хэрэглээ нийт хэрэглээний 61%-г, барилгын салбарын эрчим хүчний нүүрсний хэрэглээ нийт хэрэглээний 22%, төмөрлөг боловсруулалтанд 4%, үйлдвэрлэлд 5% , бусад салбарт 8% байсан байна.

61%22%

4%

5% 8%

2013 оны Хятад улсын нүүрсний хэрэглээ

Цахилгааны салбарын эрчим хүчний хэрэглээ

Эрчим хүчний нүүрс хэрэглээ

Төмөрлөг боловсруулалтанд ҮйлдвэрлэлдБУсад

Зураг 6. 2013 оны Хятад улсын нүүрсний хэрэглээ

Эх сурвалж ( ФэнВэй эрчим хүчний компани )

Тайлбар: 2013 онд Хятад улсын эрчим хүчний нийт хэрэглээний 61% буюу 2074 сая.тонныг цахилгааны салбарын эрчим хүчний хэрэглээ, 22% буюу 748 сая.тонныг эрчим хүчний нүүрс хэрэглээнд, 136 сая.тонныг төмөрлөг боловсруулалтанд, 170 сая.тонныг үйлдвэрлэлд, 272 сая.тонныг бусад хэрэглээнд зарцуулсан байна.

7

Page 8: Нүүрсний үнийн судалгаа

Нүүрсний зах зээлийн судалгаа

2008 оноос 2014 оны Хятадын нүүрсний зах зээлийн хангамж болон эрэлт хэрэгцээний шинжилгээ, таамаглал

Хүснэгт.5

2008 2009 2010 2011 2012 2013 2014Е

Хангамжийн хэмжээ

Гарц 21.8 24.1 27.1 29.9 31.8 32.4 33.38Цэвэр импортын

хэмжээ -0.02 0.69 1.19 1.67 2.27 2.46 2.65

Хангамжийн хэмжээ 21.78 24.79 28.29 31.57 34.07 34.86 36.03

Эрэлт хэрэгцээний хэмжээ 21.69 24.82 28.72 32.09 34.11 34.22 35.41

Хангамж, эрэлт хэрэгцээний зөрүү 0.09 -0.03 -0.43 -0.52 -0.44 0.64 0.62Эх сурвалж ( ФэнВэй эрчим хүчний компани )

Тайлбар: 2013 онд Хятадын эрчим хүчний нүүрсний нийт хангамжийн хэрэгцээ нь 3400 сая.тонн байсан ба үүнээс 93% нь дотоодоос, 7% нь импортоос бүдсэн байна. 2014 оны эрчим хүчний нүүрсний нийт хангамж нь эрэлт хэрэгцээнээсээ их байх хандлагатай байх бөгөөд хангамжийн хэмжээ нь эрэлт хэрэгцээний хэмжээнээс 62 сая.тонноор их байна.

Хятадын улсын нүүрсний импорт

Хүснэгт.6

Орон 2010 он 2011 он 2012 он 2013 он

Монгол 32% 45% 36% 20%Австрали 37% 23% 26% 40%

Бусад 31% 32% 38% 40%

Тайлбар: БНХАУ 2009 оноос 2012 оны хооронд нийт 180,1 сая тонн нүүрс худалдан авсан бөгөөд үүний 32,2%-г Монгол улс, 36%-г Австрали улс үлдсэн 31,8%-г бусад улс нийлүлсэн байна. Монгол улсын хувьд 2010 оноос нүүрсний нийлүүлэлт эрчимтэй нэмэгдсэн бол Австрали улсын нүүрсний нийлүүлэлт багассан үзүүлэлттэй байна. 2013 онд манай улсын нүүрсний экспорт БНХАУ-н нүүрсний импортын 20%, Австрали 40%, бусад улсууд 40%-г тус тус хангасан байна.

8

Page 9: Нүүрсний үнийн судалгаа

Нүүрсний зах зээлийн судалгаа

2010 он 2011 он 2012 он 2013 он0%

10%20%30%40%50%60%70%80%90%

100%

БусадАвстрали улсМонгол улс

Зураг 7. Хятадын улсын нүүрсний импорт

Тайлбар: Сүүлийн 4 жилийн хугацаанд манай улсын нүүрсний экспорт хятадын нүүрсний нийт импортод эзлэх хувь хэмжээ нь багассан харагдау байгаа бол Австрали болон бусад улсуудын БНХАУ-н нүүрсний импортод эзлэх хувь хэмжээ нь өссөн харагдаж байна.

2013 оны Хятад улсын нүүрсний экспорт

47%

41%

11%0%

Экспорт

Өмнөд СолонгосЯпонАрдчилсан солонгосОХУ

Зураг 8. Хятадын улсын нүүрсний экспорт

Тайлбар: БНХАУ нь 2013 онд нийт 1090000 тонн нүүрс экспортлосон бөгөөд нийт экспортын нүүрснийхээ 47,02%-г Өмнөд Солонгос, 41,25%-г Япон, 11,42%-г Ардчилсан Солонгос, 0,31%-г ОХУ-д тус тус экспортолсон байна.

9

Page 10: Нүүрсний үнийн судалгаа

Нүүрсний зах зээлийн судалгаа

БНХАУ-н нүүрсний зах зээлийн импорт болон экспортын харьцаа

2009 2010 2011 2012 20130

1000

2000

3000

4000

5000

6000

7000

8000

ИмпортЭкспорт

Зураг 9. Хятадын улсын нүүрсний экспорт болон импортын харьцаа

Эх сурвалж ( ФэнВэй эрчим хүчний компани )

Тайлбар: 2009 оноос 2013 оны хооронд БНХАУ-н нүүрсний импорт жилээс жилд өсөлттэй байсан бол нүүрсний экспорт 2009 оноос 2011 оны хооронд өсөлттэй, 2011 оноос 2013 оны хооронд бууралттай байсан байна.

Импортын нүүрсний үнэ ( 2012 оны 1 дүгээр сараас 2013 оны 6 сарын хооронд ( Сараар ))

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 180

50100150200250

Нүүрсний үнэМонголАвстралиКанад

Зураг 10. Хятадын улсы н нүүрсний импортын үнийн харьцаа

Эх сурвалж ( ФэнВэй эрчим хүчний компани )

Тайлбар: 2012 оны 1 дүгээр сараас 2013 оны 6 дугаар сарын хооронд манай улсын нүүрсний үнэ 71-96 долларын хооронд хэлбэлзсэн бол Австралийн нүүрсний үнэ дунджаар 175$ байсан бөгөөд нүүрсний үнэ нь 223-с 146 доллар хүртэл үнэ бууралттай байна. Канадын нүүрсний үнэ нь дунджаар 176$ байсан ба 227-с 138 доллар хүртэл үнэ буурчээ.

10

Page 11: Нүүрсний үнийн судалгаа

Нүүрсний зах зээлийн судалгаа

Дүгнэлт

Дэлхийн цахилгаан эрчим хүчний хамгийн том түүхий эд нь нүүрс бөгөөд 2008 оны байдлаар дэлхийн нийт баттай нүүрсний нөөц нь 826 тэрбум тонн байсан. Судлаачдын үзэж байгаагаар 2030 он гэхэд дэлхийн хүн ам 8.3 тэрбумд хүрэх бөгөөд үүнээс 60 орчим хувь нь хотын оршин суугчид байна гэсэн тооцоо гарсан. Харин эрчим хүчний дэлхийн хэрэглээ 26.5 тэрбум тонноор нэмэгдэх болно гэсэн судалгаа гарсан байна . 2012 онд олон улсын эрчим хүчний байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхий дээр нийт 2187 сая хүн эрчим хүчний зохистой хүртээмжгүй байгаа бол 1267 сая хүн эрчим хүчээр огт хангагдаагүй байна. Манай улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн, цаашдаа өсөх магадлалтай 21.5 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцийг урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын үр дүнгээр тогтоосон байна. Мөн нүүрсний нийт хэрэгцээнд дулааны цахилгаан станц- 79%, орон сууц болон нийтийн аж ахуй айл өрх 9.4%, Хөдөө аж ахуй 0.1%, тээвэр холбоо 0.8%, үйлдвэр барилга 3% тус тус эзлэж байна.

Сүүлийн 4 жилийн байдлаар манай улс нь БНХАУ-д экпортлох нүүрсний нэмэгдсэн ба 2010 онд нийт нүүрсний импортын 32%, 2011 онд 45%, 2012 онд 36%, 2013 онд 20%-г тус тус бүрдүүлсэн байна.

Нүүрсний үнийн хувьд 2012 оны 1 дүгээр сараас 2013 оны 6 дугаар сарын хооронд манай улсын нүүрсний үнэ 71-96 долларын хооронд хэлбэлзсэн бол Австралийн нүүрсний үнэ дунджаар 175$ байсан бөгөөд нүүрсний үнэ нь 223-с 146 доллар хүртэл бууралттай байна. Канадын нүүрсний үнэ нь дунджаар 176$ байсан ба 227-с 138 доллар хүртэл буурчээ.

БНХАУ-н ФэнВэй эрчим хүчний компаний мэдээллээс авч үзвэл БНХАУ-н нүүрсний нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан хандлага ажилглагдаж байгаа бөгөөд 2014 оны 8 сараас нүүрсний үнэ сэргэх магадлалтай хэмээн мэдээлсэн байна.

11