31
Гүйцэтгэсэн: Х.Батсүрэн /H.ME11D011/ Ц.Тулга /H.ME11D112/ Нүүрсний гарал үүсэл ба ангилал, баяжуулалт, хэрэглээ коксжуулалт

нүүрсний баяжуулалт

Embed Size (px)

Citation preview

Page 1: нүүрсний баяжуулалт

Гүйцэтгэсэн: Х.Батсүрэн /H.ME11D011/Ц.Тулга /H.ME11D112/

Нүүрсний гарал үүсэл ба ангилал, баяжуулалт, хэрэглээ коксжуулалт

Page 2: нүүрсний баяжуулалт

Танилцуулга

•Нүүрсний ангилал• Нүүрсний чанарын анализ•Нүүрсний олборлолт • Нүүрсний баяжуулалт•Нүүрсийг коксжуулах•Үнэ ба ирээдүйн хандлага

Page 3: нүүрсний баяжуулалт
Page 4: нүүрсний баяжуулалт

Hojty нүүрс (Lignite мөн Brown coal) нь бага хувирсан нүүрс бөгөөд ихэвчлэн дулааны цахилгаан станцaд түлш болгон хэрэглэдэг.Чулуун нүүрс (Sub-bituminous coal болон Bituminous coal) - нүүрсний хувирлын дунд шатны бүтээгдэхүүн. Дулааны цахилгаан станцд түлш болгон хэрэглэхээс гадна зарим онцгой төрөл-коксжих нүүрсийг коксжуулан гангийн үйлдвэрт хэрэглэнэ.Хагас антрацит болон антрацит (Anthracite) - хамгийн их хувирсан нүүрс. Голчлон утаагүй түлш болгон хэрэглэнэ.

Page 5: нүүрсний баяжуулалт

Нүүрсний чанарын үзүүлэлт•Чанарын үзүүлэлтийг тодорхойлохын тулд техникийн анализ хийгддэг

Техникийн анализад :1. Чийглэг /%/2. Дэгдэмхийн агуулга /%/3. Хүхрийн агуулга /%/4. Үнслэг /%/5. Илч өгөлт /%/ Анализийн үндсэн дээр тухайн ордын гарал үүсэл, нүүрсний

чанарын талаарх тодорхой дүгнэлтийг гаргах тул өндөр ач холбогдолтой.

Page 6: нүүрсний баяжуулалт

Нүүрсний чанарын үзүүлэлт

• Бусад чанарын үзүүлэлт : 1. Фосфоржилт 2. Пластометрийн зузаан3. Чөлөөт хөөлтийн зэрэг4. Бөсөх индекс5. Рога индекс6. Дилатометрийн үзүүлэлт7. Витринитийн ойлтын зэрэг8. Эрдсийн шинжилгээ9. Петрографийн шинжилгээ

• Эдгээр чанарын үзүүлэлтүүд нь тухайн нүүрсний коксжих, эрчим хүч, хими технологийн шинж төлөвийн тодорхойлолтыг гаргана.

Page 7: нүүрсний баяжуулалт

Нүүрсний олборлолт

• Ил олборлот

• Далд олборлолт

Page 8: нүүрсний баяжуулалт

Нүүрсний олборлолт• Улсын хэмжээнд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК,

төрийн өмч давамгайлсан “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, орон нутгийн өмч давамгайлсан “Тавантолгой”, “Баянтээг”, “Могойнгол” ХК-ууд, хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай “Энержи Ресурс” ХХК, “МАК” ХХК, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “Си Өү Эй Эл” ХХК, “Мо Эн Ко” ХХК, “Чингисийн хар алт” ХХК зэрэг идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 60 гаруй аж ахуйн нэгж нүүрс олборлож байна. Одоогийн байдлаар 20 гаруй уурхай нүүрсээ түүхийгээр болон баяжуулж экпортод гаргаж байна.

• 2012 оны байдлаар нийт 31.9 сая тонн нүүрс олборлон үүнээс 20.5 сая тонн нүүрс экспортлон борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олборлолт 95%, экспорт 91,1%-тай байна.

Page 9: нүүрсний баяжуулалт

Нүүрсний олборлолт• Нүүрс боловсруулах үйлдвэрүүд, хүчин чадал• • “Энержи Ресурс” ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр:

15 сая тонн/жил• “ЭНК” ХХК-ийн металлургийн коксын үйлдвэр:

300.0 мян.тонн/жил• “Монголын Алт МАК” ХХК-ийн хагас коксын

үйлдвэр: 75.0 мян.тонн/жил• “НАКО” ХК-ийн хагас коксын үйлдвэр:

50.0 мян.тонн/жил• “ДЦС-2” ХК-д баригдаж байгаа коксон шахмал түлшний

үйлдвэр: 210.0 мян.тонн/жил тус тус байна.

Page 10: нүүрсний баяжуулалт

Нүүрсний олборлолт

Page 11: нүүрсний баяжуулалт

Нүүрсний баяжуулалт

1. Хуурай баяжуулалт2. Хүнд суспензын циклоны баяжуулалт /50-1,2мм/3. Шурган сеператорын баяжуулалт /1,2-0,25мм/4. Хөвүүлэн баяжуулалт /0,25 мм-с доош/

Page 12: нүүрсний баяжуулалт

Нүүрсний баяжуулалт

• Хүнд суспензын циклон нь том буюу -50 +1,2 мм ширхэгтэй нүүрсийг суспензид хүндийн хүчний аргаар баяжуулахад зориулагдсан төхөөрөмж юм.

Page 13: нүүрсний баяжуулалт

Нүүрсний баяжуулалт

• Шурган сеператороор нь дунд буюу -1,2 оос +0,25 мм хүотэлх нүүрсийг баяжуулна

Page 14: нүүрсний баяжуулалт

Нүүрсний баяжуулалт

• Нүүрсийг баяжуулах флотацийн арга гэж бий. Энэ аргыг коксжуулах зориулалттай нунтаг нүүрсийг (0.1-3.0 мм) баяжуулахад ихэвчлэн хэрэглэдэг. Гол зарчим нь нүүрс чулуулгийн гадаргуугийн физик-химийн шинж чанарын ялгаан дээр үндэслэн тэдгээрийн нягтралын зөрүүг ашиглан химийн реагентуудын тусламжтайгаар нүүрсээ цэвэршүүлж авна. Флотацийн аргыг төгөлдөржүүлэх судалгаа хоёр чиглэлээр явагдаж байгаагийн нэг нь тоног төхөөрөмжийн хийц, чанарыг сайжруулах, нөгөө нь хоргүй, цуглуулах чадвар сайтай реагентыг сонгож хэрэглэхэд чиглэгдэж байна.

Page 15: нүүрсний баяжуулалт

Нүүрсийг коксжуулах

• Нүүрсийг коксжуулах гэдэг нь нүүрсийг агааргүй орчинд 900-1000˚С температурт дулааны задралд оруулах боловсруулалтыг хэлнэ. Нүүрсийг үндсэнд нь бөсдөг ба үл бөсдөг гэж 2 хуваана. Бөсөх гэдэг нь 550˚С хүртэлх температурт халуун задралд орох үедээ хөөх чадварыг хэлдэг. Үнсжилт болон хүхрийн агуулга бага нүүрстөрөгчийн агуулга өндөр нүүрсийг коксжих нүүрс гэн.

Page 16: нүүрсний баяжуулалт

Нүүрсийг коксжуулах

• Кокс нь дахин боловсруулалтанд орж 96%-аас дээш нүүрстөрөгчийн агуулгатай болдог ба дулаан ялгаруулах чадвар маш өндөр буюу 29.6Мж/кг дулаан ялгаруулна.

Page 17: нүүрсний баяжуулалт

Нүүрсийг коксжуулах

• Коксыг төмрийн хүдэр хайлуулахад түлш, мөн ангижруулагч болгон хэрэглэнэ. Нүүрсийг коксжуулах явцад коксоос гадна нүүрсний давирхай (coal tar), хөнгөн тос, хий ялгарна.

Page 18: нүүрсний баяжуулалт

Нүүрсийг коксжуулах

• Коксийн үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнНүүрсний давирхай : Нүүрсний давирхай нь коксжих нүүрсийг хуурай нэрэхэд

үүсдэг өмхий үнэртэй, хар өнгөтэй, зунгааралдсан шингэн төлөвтэй устөрөгч ба нүүрстөрөгчийн нийлмэл бодис юм.

Нүүрсний давирхай нь органик хими технологийн гол түүхий эд болдог ба өнөөгийн нүүрсний хими технологийн салбарт чухал байр суурь эзэлдэг. Нүүрсний давирхайнаас эм, тэсэлгээний бодис, витамин гэх мэт хэдэн арван төрлийн бүдээгдэхүүн гаргаж авах боломжтой.

Page 19: нүүрсний баяжуулалт

Нүүрсийг коксжуулах

• Нүүрсний давирхайнаас1. Давирхай + зам тавихад хэрэглэнэ 2. Бензол + моторын тос3. Лак + бүх төрлийн мод өнгөлөх будаг тогтоох 4. Фенол + хуванцарын үйлдвэрт хэрэглэнэ5. Метил фенол + ариутгалын бодис хийнэ

Page 20: нүүрсний баяжуулалт

Нүүрсийг коксжуулах

Хийжүүлэх Нүүрсийг хийжүүлнэ гэдэг нь нүүрсийг өндөр даралт,

температурын нөлөөн дор задлан, хийн бүтээгдэхүүн гаргаж авахыг хэлнэ. ӨАБНУнүүрсийг хийжүүлэх технологийг өргөнөөр хэрэглэж байгаа (ганц) орон юм.

Шингэрүүлэх Нүүрсийг шууд болон шууд бус аргаар

шингэрүүлэн бензин, дизелийн түлш гарган авахад зориулсан хэд хэдэн технологи боловсрогдож, бэлэн болсон байна.

Page 21: нүүрсний баяжуулалт

Нүүрсийг коксжуулах

• Шууд бус аргаар шингэрүүлэхУг технологи нь эхлээд нүүрсийг хийжүүлээд (тодорхой хэмжээний СО ба

Н2-ийг нэмж), дараа нь уг хийгээ конденсацлан хөнгөннүүрсустөрөгч гарган авах арга юм. Эцэст нь нүүрсустөрөгчөө дахин нэрж бензин, дизелийн түлш гарган авна.

Шууд шингэрүүлэх буюу устөрөгчжүүлэн шингэрүүлэх (liquefaction by hydrogenation) шууд шингэрүүлэх технологи нь нүүрсийг нунтаглан, хатааж, 1% молибдени катализаторийнт усламжтайгаар өндөр температур, даралтын нөлөөгөөр, бага хэмжээний хий (C3/C4), шингэн (C5-C10) - бензиний фракц, NH3, ба CO2 гаргаж авна

Page 22: нүүрсний баяжуулалт

Нүүрсийг коксжуулах

• Эдгээр бүх нүүрсийг шингэрүүлэх технологиудын сул тал нь газрын тосноос бензин, дизель түлш ялгаж авахаас хамаагүй илүү их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулдаг явдал юм. Тиймээс цаашид уг технологийг их хэмжээгээр хэрэглэх тохиолдолд, нүүрсийг шингэрүүлэх явцад ялгарч буй СО2-ийг багасгах, мөн агаар мандалд цацалгүйгээр СО2-ийг азот, эсвэл бусад хийн тусламжтайгаар шингэрүүлэх зэрэг аргаар шийдэх хэрэгтэй гэж үзэж байна.

Page 23: нүүрсний баяжуулалт

Нүүрсийг коксжуулах

Одоогоор нүүрсийг боловсруулж буй технологиуд :• Коксжуулах• Термохимийн боловсруулалт• Хагас коксжуулах• Гидрогенжүүлэх• Хийжүүлэх• Шингэрүүлэх

Page 24: нүүрсний баяжуулалт

Нүүрсний цаашдын хандлага

• Нүүрсний өртөг нэмэгдэх үе шат

Олборлолт Баяжуулалт Тээвэрлэлт

Page 25: нүүрсний баяжуулалт

Нүүрсний цаашдын хандлага• Нүүрсний хэрэглээнд Нүүрсийг дулааны цахилгаан станцад

шатааж, цахилгаан, дулаан гаргаж авахад хэрэглэх ба дэлхийн нүүрсний жилийн хэрэглээ ойролцоогоор 5.3 тэрбум тонн. Нийт нүүрсний 75% нь цахилгаан гаргаж авахад зориулагдаж байгаа ба хамгийн том хэрэглэгч БНХАУ, Энэтхэг 2 улс бөгөөд одоогийн байдлаар нэг жилд 1.7 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Уг бүс нутгийн нүүрсний хэрэглээ урьдчилсан тооцоогоор 2025 онд 2.7 тэрбумд хүрнэ гэж таамаглаж байна. Одоогийн байдлаар нүүрсний хэрэглээ 3 жил тутамд ойролцоогооор 25% нэмэгдэж байгаа нь бусад төрлийн эрчим хүчний түүхий эдүүдтэй харьцуулахад хамгийн их хурдацтайгаар хэрэглээ нь нэмэгдэх байгаа түүхий эд болж байна.

Дэлхий дээр үйлдвэрлэж буй нийт эрчим хүчний 40%-ийг нүүрснээс гарган авч байгаа ба АНУ-д энэ хэмжээ 49% байна

Page 26: нүүрсний баяжуулалт

Нүүрсний цаашдын хандлага

• Манай орны олборлолт, бролуулалт, экспорт

Page 27: нүүрсний баяжуулалт

Нүүрсний цаашдын хандлага

• Өнгөрсөн жилээс эхэлж экспортын бүтээгдэхүүн дотроос Монголын эдийн засагт оруулж буй ашгаараа нүүрс зэсээс хол давах болов. Уул уурхайн салбарт хамгийн хурдацтай хөгжиж байгаа энэ чиглэлд одоогоор нийтдээ 40 гаруй компани олборлолт явуулж байна.

Page 28: нүүрсний баяжуулалт

Нүүрсний цаашдын хандлага

Тэд 2010 онд 25 сая тонн, 2011 онд 32.94 сая тонн нүүрс олборлож үүнээс 22.5 саяыг нь экспортолжээ. Манай улсын эдийн засаг нүүрсээс 2010 онд 248.1 тэрбум төгрөг, өнгөрсөн онд 295.2 тэрбум төгрөг халаасалжээ. Үүнийг өмнөх хоёр онд олсон ашгийг нь харьцуулахад даруй 47 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гарч байна

Page 29: нүүрсний баяжуулалт

Дүгнэлт • Нүүрсний баяжуулалт, коксжуулалт

түүний хэрэглээ сэдвээр хийсэн бяцхан судалгаагаар тавьсан илтгэлээр өөрөө мэдлэг мэдээлэлтэй үлдсэн ба бусад оюутнуудад бага ч болов мэдээлэл хүрэгсэн гэж найдаж байна. Энэхүү мэдээллын гол зорилго нь та бүхнийг нүүрс гэдэг ашигт малтмал ямар олон талын үр ашиг, хэрэглээтэй вэ? Бидний мэргэжил нүүрсний салбарт ямар хэрэгтэй болохыг мөн цаашдаа ямар ирээдүйтэй болохыг сануулахыг зорьлоо.

Page 30: нүүрсний баяжуулалт

Ашигласан материал

• “Нүүрсний хими технологийн үндэс” Ж.Нарангэрэл• http://www.mram.gov.mn/index.php?option=com_content&v

iew=category&id=18&layout=blog&Itemid=37&lang=mn&limitstart=5

• http://ambt2010.blogspot.com/2011/04/blog-post_25.html• “нүүрсний баяжуулалт коксжуулалт хэрэглээ” хайлтаар

гарж ирсэн сайтууд

Page 31: нүүрсний баяжуулалт

Анхаарал хандуулсанд баярлалаа