54

ГАРЧИГ - cita.gov.mncita.gov.mn/wp-content/uploads/2017/01/white_paper_2016_mn.pdf · салбарын 95 жилийн ойн мэндийг энэ дашрамд хүргэж,

Embed Size (px)

Citation preview

2

Эмхэтгэлийг хянасан: Б.Цэцэг МТШХХГ-ын ХШСХ-ийн дарга

Агуулга, мэдээлэл боловсруулж бэлтгэсэн: Г.Чинзориг МТШХХГ-ын ХХШХХ-ийн дарга Р.Энхтуяа МТШХХГ-ын ХШСХ-ийн мэргэжилтэн

Эх бэлтгэсэн: Б.Гарьдмагнай МТШХХГ-ын ТУХ-ийн мэргэжилтэн

Хэвлэсэн: “Мөнхийн Үсэг“ ХХК-д хэвлэв. Эмхэтгэлийг зөвшөөрөлгүйгээр олшруулах, дахин хэвлэхийг хориглоно.

3

МЭНДЧИЛГЭЭ 4

МЭНДЧИЛГЭЭ 5

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛ 6

1. БОДЛОГО, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ 8

1.1. Хууль 8

1.1.1. Цахим гарын үсгийн тухай хууль (Нийтийн түлхүүрийн дэд бүтэц) 8

1.1.2. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл 8

1.1.3. Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төсөл 9

1.1.4. Цахим засгийн тухай хуулийн төсөл 9

1.2. Стандарт 9

1.3. Бодлогын баримт бичиг 11

1.3.1. Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны талаар баримтлах бодлого-2025 (төсөл) 11

1.3.2. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 11

1.3.3. Суурин өргөн зурвасын интернэтийн үйлчилгээний талаар бодлогын баримтлах чиглэл 12

1.3.4. Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл (LTE) 13

1.4. Үндэсний хөтөлбөр 14

1.4.1. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх хөтөлбөр (2011-2015 он) 14

1.4.2. Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр (2012-2016 он) 15

1.4.3. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр (2010-2015 он) 16

1.4.4. Цахим засаг хөтөлбөр (2012-2016 он) 16

1.4.5. Өрх бүрт шуудан хөтөлбөр (2010-2020 он) 18

1.5. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан 18

2. САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ 20

2.1. Үүрэн болон суурин телефон холбооны үйлчилгээ 20

2.2 Мэдээллийн технологи 22

2.1.1. Интернэтийн үйлчилгээ 22

2.2.2 Цахим үйлчилгээ (ТҮЦ машин) 22

2.3 Шилэн кабелийн сүлжээ 29

2.4 Радио, телевизийн үйлчилгээ 29

2.5 Шуудангийн үйлчилгээ 30

2.6 Эдийн засгийн үзүүлэлтүүд 30

2.7 Хүний нөөц 31

3. МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖЛИЙН ОЛОН УЛСЫН ТҮВШИН 32

3.1 Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индекс (IDI) 32

3.2 Сүлжээний бэлэн байдлын индекс (Networked Readiness Index) 34

3.3 Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн үндсэн үзүүлэлтийн жагсаалт -

Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төлөөх түншлэл (МХХХТ) 36

4. ХАМТЫН АЖИЛЛАГАА 40

4.1 Гадаад арга хэмжээ 40

4.1.1 Дэлхийн Радио холбооны ассамблей 40

4.1.2 TOPCIT 40

4.1.3 Монгол Улс, БНХАУ-ын хил орчимд радио давтамж ашиглах зохицуулалтын I уулзалт 41

4.2. Дотоод арга хэмжээ 42

4.2.1 ICT-ЭКСПО үзэсгэлэн, яармаг 42

4.2.2 КАНСАТ уралдаан 42

4.2.3 Программ хангамжийн чуулган 43

4.2.4 Нээлттэй өдөрлөг 44

4.2.5 МТХХ-ны салбарын 95 жилийн ой угтсан үйл ажиллагаа 45

5. МХХТ-ИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ, ХАНДЛАГА 46

5.1. Өргөн зурвас 46

5.2. Гарааны бизнес 48

5.2.1 Мэдээллийн технологи, програм хангамжийн үйлдвэрлэлд тулгарч буй асуудлууд 48

5.2.2 Харанхуй зах зээл 48

5.2.3 Төрийн худалдан авалт 48

5.2.4 Гарааны бизнесийн бодлогын орчин 49

Нэр томьёоны товчлол 50

Зураг 52

График 53

Хүснэгт 54

Ашигласан материал, эх сурвалж 54

ГАРЧИГ

4

Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын Засгийн газар 2015 онд бизнес, баялаг бүтээгчиддээ хаяглаж хандсан бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлж ажиллалаа. Эдийн засаг хүндрэлтэй энэ цаг үед НӨАТ-ын 20%-ыг буцаан олгох шинэ хууль батлан хэрэгжүүлж, татварын бүртгэлийн шинэ систем нэвтрүүллээ. Санхүүгийн тайланг жилд 34 удаа гаргадаг байсан аж ахуйн нэгжүүд одоо 2 удаа гаргадаг болж, төрийн 25 ажил, үйлчилгээг иргэд цахим хэлбэрээр дараалалгүй авч, монгол хүн бүр цахим гарын үсэг хэрэглэх цаг хаяанд ирсэн байна.

Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн Корпорациас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэхүй” үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд 76-р байрнаас 56-р байр руу урагшилж, бүс нутагтаа анх удаа 5-р байрт эрэмбэлэгдлээ.

Засгийн газрын мэдээлэл, харилцаа холбооны салбарыг дэмжиж буй бодлогын хүрээнд өмнөхөөсөө 5-7 дахин илүү хурдтай өргөн зурвасын 4G LTE технологи нэвтрүүлж иргэддээ үйлчилгээ хүргэж эхлээд байна. Мөн 4,8 сая хүрээд буй үүрэн холбооны хэрэглэгчиддээ удахгүй өөрийн хүссэн сүлжээндээ дугаартайгаа шилжих боломжийг бүрдүүлнэ.

Хөдөө, орон нутгийн хүн амд чиглэн үе шаттай хэрэгжүүлж байгаа бодлогоор интернэтийн 1Мбит/с урсгалд ногдох үнэ, тарифыг 2 дахин, эцсийн хэрэглэгчдэд хүрэх үнэ, тарифыг 5-6 дахин бууруулж хот, хөдөөд ялгаваргүй ижил тарифыг мөрдүүлж эхэллээ.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжил, дэвшил, мэргэшсэн хамт олон та бүхний хамтын үйл ажиллагааны үр дүнд гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц өөрчлөлтүүдийг бий болгож чадлаа.

Бид цаашид ч иргэдэд хүнд сурталгүй үйлчлэх, цаг, мөнгө хэмнэх цахим үйлчилгээг илүү өргөн хүрээнд нэвтрүүлнэ. Энэ зорилгоор ч төрийн 167 үйлчилгээг цахим хэлбэрт оруулж төрийн үйлчилгээний цахим хуудас болон ТҮЦ машины үйлчилгээнд шилжүүлэхээр ажиллаж байна.

Бизнесийн салбар, иргэдийг бүхий л талаар дэмжсэн, хүнд сурталгүй, нээлттэй тунгалаг, хариуцлагатай, хяналттай төрийг бий болгох Засгийн газрын зорилгыг биелүүлэх гол хэрэгсэл нь мэдээллийн технологи, түүний ухаалаг хэрэглээ болохыг онцлон тэмдэглэе.

Та бүхний бүтээл, ажил үйлс Монгол Улсын эдийн засаг болоод айл өрх бүрийн амьдралд улам их үр өгөөжөө өгөх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ

МЭНДЧИЛГЭЭ

5

Бид орчин цагийн мэдээлэл, харилцаа холбоо үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын өдрүүдийг угтаж салбарын хөгжлийн тухай цагаан номын шинэ хэвлэлээ гаргалаа.

Хөгжлийн тухай тоо, мэдээ бүр та, бидний ололт, амжилт, алдаа, дутагдлыг харуулж, өнгөрснөө дүгнэж ирээдүйгээ төлөвлөх, төсөөлөх хэмжүүр болдог.

Сүүлийн 4 жилд хийж бүтээснээ эргээд нэг харахад мэдээллийн технологийн давуу талыг иргэдэд мэдрүүлж төрийн үйлчилгээг хялбар, шуурхай хүргэх чиглэлээр бодитой үр дүнд хүрч чадсан байна. Иргэд цахим үнэмлэх, хурууны хээгээ таниулаад ТҮЦ машинаас төрийн олон үйлчилгээг авдаг болж албан байгууллагын хаалга сахиж оочер, дугаар хүлээн цаг заваа алдаж суух тэр чирэгдэл, саатлыг халжээ.

Гуравхан жилийн өмнө нээсэн энэ үйлчилгээг өнөөдөр 1,3 сая иргэн хүртсэн байгаа нь хичнээн хэрэгтэй зүйл болохыг илэрхийлнэ. Бид цаашид 25, 167, 245 гэх мэтээр төрийн үйлчилгээг энэ хялбар цахим системдээ холбож улам өргөжүүлэхээр төрийн байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байна.

Интернэтийн хувьд олон жил баримталсан нийслэл, хөдөө, орон нутгийн ялгаатай үнэ, тарифыг ижил тогтоож, үйлчилгээний үнэ, тарифыг бууруулж хөдөө орон нутгийн хэрэглэгчид болон бизнесийнхнээ дэмжсэн бодлогын шийдвэрээ саяхан гаргалаа.

Салбарын хамт олны маань Монгол Улсын телевизийн дамжуулах системийг шинэчилж аналоги ситемээ унтраасан нөр их ажил дэлхийд үнэлэгдэж Ази, Номхон далайн бүс нутагтаа телевизийн дамжуулах системээ тоон технологид шилжүүлсэн 5 дахь улс, орон болж түүхэнд бичигдлээ.

Та бидний ажил үйлсийн ахиц дэвшил, салбарын хөгжлийг илэрхийлэх бас нэгэн тоо баримт нь олон улсын түвшинд 2010 онтой харьцуулахад Монгол Улс МХХ-ны хөгжлийн индексээрээ 13 байр ахисан амжилт юм.

Үүний зэрэгцээ олон улсын жишгийн дагуу тоон гарын гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүллээ, 4G буюу LTE нэвтэрч, Монгол Улс, монгол хүн дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхаж явна, өөрөөр хэлбэл бид хийж чадаж байна, хэрэглэж чадаж байгаагаа дэлхийд харуулж байна.

Орчин цагийн мэдээлэлжсэн нийгмийн бодит хөдөлгөгч хүч болсон мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын 95 жилийн ойн мэндийг энэ дашрамд хүргэж, дэлхийн хөгжлийг дагаж бус дагуулах тэр ирээдүйд хүрэх билэгтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ШУУДАН,

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ГАЗРЫН ДАРГА Ц.ЖАДАМБАА

МЭНДЧИЛГЭЭ

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБО ОНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛ

1921-1965ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖЛИЙН ЭХЭН ҮЕ

1966-1994ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖЛИЙН ДУНД ҮЕ

ХУУЛЬ • 1995 -Харилцаа холбооны тухай хууль• 1999 -Радио долгионы тухай хууль• 2001 -Харилцаа холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулга,

(нэмэлт өөрчлөлт 2008, 2014)

• 2003 -Шуудангийн тухай хууль (нэмэлт өөрчлөлт 2007)• 2011 -Цахим гарын үсгийн тухай хууль

БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ

• 1957-БНМАУ-ын харилцаа холбоо, радио өргөн нэвтрүүлгийн хөгжил, байршлын ерөнхий схем

• 1972 -“Монголын харилцаа холбоог 1975 -1990 онд хөгжүүлэх хэтийн төлөв” баримт бичиг

• 1993 -Үндэсний радио долгионы хүснэгт• 1994 -Цахилгаан холбоог 2010 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө

• 2000-МХТ-ийг 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал• 2002-МХТ-ийг дунд хугацаанд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө (2010 он хүртэл)• 2002-Шуудангийн салбарын мастер төлөвлөгөө• 2005-Цахим засаг мастер төлөвлөгөө• 2005-Монгол Улсад хөдөлгөөнт холбооны GSM системийг нэвтрүүлэх талаар баримтлах

чиглэл• 2005-Монгол Улсад телевизийн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулахад баримтлах

чиглэл• 2005-Монгол Улсад хөдөлгөөнт холбооны CDMA-450 технологийг нэвтрүүлэх талаар

баримтлах чиглэл• 2005-Монгол Улсад хөдөлгөөнт холбооны 3 дахь үеийн системийг нэвтрүүлэх талаар

баримтлах чиглэл• 2005 -Цахим Монгол хөтөлбөр• 2006-Монгол Улсад утасгүй холболтын системийг нэвтрүүлэх талаар баримтлах чиглэл• 2008 -Бүртгэл, мэдээллийн тогтолцоог бий болгох хөтөлбөр

• 2008 -Аутсорсинг хөгжүүлэх мастер төлөвлөгөө• 2009-Монгол Улсад интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээ /IPTV/-г

нэвтрүүлэхэд баримтлах чиглэл• 2009-Монгол Улсад хөдөлгөөнт телевизийн үйлчилгээг нэвтрүүлэхэд баримтлах

чиглэл• 2010-Мэдээллийн аюулгүй байдлын хөтөлбөр• 2010 -РТӨН-ийг тоон технологид шилжүүлэх хөтөлбөр• 2010 -Өрх бүрт шуудан хөтөлбөр• 2011-Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд

баримтлах чиглэл• 2011 -Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ хөтөлбөр• 2012-Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр• 2012-Цахим засаг хөтөлбөр• 2015-Мэдээлэл, харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын төсөл

САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

• 1921 -Монгол Улсын түр Засгийн Газрын Цахилгаан мэдээний МОНТА агентлаг

• 1921-Шуудан, Цахилгаан Мэдээний Ерөнхий Хороо

• 1944 -Холбооны яам

• 1990 -Холбооны яамыг Холбооны Ерөнхий газар болгон өөрчлөв.• 1992 -Монголын Цахилгаан Холбоо компани байгуулагдав.• 1992 -Холбооны Ерөнхий газрыг татан буулгаж Зам тээвэр, холбооны яам

(ЗТХЯ)-нд эрхэлсэн асуудлыг шилжүүлэв. • 1994 -ЗТХЯ-ыг татан буулгаж Дэд бүтцийн яаманд эрхэлсэн асуудлыг

шилжүүлэв.

• 1995 -Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөл• 2001 -МИДАС ТББ• 2002 - Харилцаа Хобооны Зохицуулах Хороо• 2002 -Ерөнхий сайдын дэргэдэх МХХТ-ийн Үндэсний зөвлөл• 2003 -Мэдээллийн Технологийн Үндэсний Парк• 2004 -Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газар (одоо МТШХХГ)• 2006 -Монголын Интернэтийн Үйлчилгээ Эрхлэгчдийн Холбоо

• 2007 MОСА ТББ• 2009 -Үндэсний Дата Төв• 2009 - Бүх Нийтийн Үйлчилгээний Үүргийн Сан• 2011 -Мэдээллийн технологийн удирдах ажилтнуудын зөвлөл• 2011-Мэдээлэл, Харилцаа Холбооны Ассоциаци• 2012 -Сансрын Үндэсний зөвлөл• 2012 -Ерөнхий сайдын дэргэдэх МХХТ-ийн Үндэсний зөвлөлийг шинэчлэн

байгуулав.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

• 1981- Анхны компьютер орж ирэв. (Правец, Болгар)• 1994 -Анхны компьютер угсрав.• 1994 -Цахим мэдээ ашиглаж эхлэв.

• 1996 -Интернэт нэвтрэв. (Датаком )• 1998 -МХХТ-ийн нөлөөгөөр хувь хүнийг хөгжүүлэх төлөвлөгөө• 2001 -Монголын хөгжлийн гарц төсөл• 2002 -Нээлттэй засаг портал• 2005 -Бүх нийтийг компьютержүүлэх аян• 2005 -WIMAX (Улуснэт)• 2008-Аутсорсинг хөгжүүлэх мастер төлөвлөгөө• 2009 -Онлайн худалдаа, үйлчилгээ• 2009 -Монголын сайтын холбоо• 2010 -Олон нийтийн сүлжээ, фэйсбүүк, твиттер г.мэт

• 2013-Засгийн газрын 11-11 төв• 2013-Төрийн үйлчилгээний ТҮЦ машин• 2015-Төрийн үйлчилгээний цахим систем• 2015-Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд

баримтлах бодлогын чиглэл • 2015-Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах талаар төрөөс баримтлах бодлогын

чиглэл • 2016-Суурин өргөн зурвасын интернэтийн үйлчилгээний талаар баримтлах бодлогын

чиглэл

ЦАХИЛГААН ХОЛБОО

• 1939-Телефоны 200 хэрэглэгчийн багтаамжтай станц ашиглалтанд орсон

• 1950 -Агаарын зэс шугам ашиглалтанд орсон.• 1960 -Цахилгаан холбооны үйлчилгээний төв

барилга ашиглалтанд орсон.

• 1973-1975 Хөдөө аж ахуйн бригадуудыг холбоожуулав.• 1976-Өргөн зурвасын радио релейний шугам• 1989 -Аналоги радио релейний шугам• 1992 -Тоон технологийн станц суурилуулж эхлэв.• 1993 -IDD, DDD ярианы үйлчилгээ • 1994 -Сансрын холбооны Орбит станцыг өргөтгөн Наран станц болгож олон

улсын яриа дамжуулж эхлэв.

• 1995 -Монголын цахилгаан холбоо компанийн хувьчлал• 1995 -Үүрэн холбооны Мобиком оператор, GSM технологи• 1998 -ВиСАТ систем• 1999 -Үүрэн холбооны Скайтел компани, CDMA технологи• 2002-Цахилгаан холбооны холболтын байгууламжууд тоон технологид шилжив.• 2002 -Шилэн кабелийн сүлжээ• 2002 - Утасгүй холбооны WLL

• 2006 –Суурин холбооны NGN• 2006 -Анхны ICT EXPO • 2008 -Үүрэн холбоо бүх сумдад нэвтэрсэн.• 2009 -3G үйлчилгээ• 2010 -Ухаалаг утасны хэрэглээ• 2015 -Дараа үеийн хөдөлгөөнт холбоо – LTE

ШУУДАН • 1924 -Шуудан хүргэлт, авто тээврээр• 1924 -Анхны шуудангийн марк “Элдэв-Очир”• 1956 -Шуудан хүргэлт, агаарын тээврээр

• 1994-Монгол шуудан ТӨУҮГ• 1994-Цахилгаан холбооноос шуудангийн үйлчилгээг салгасан бүтцийн өөрчлөлт• 1981-Маркийн товчоо

• 1995 -Шуудангийн хувийн байгууллага (DHL Mongolia)• 1996 -Монгол Шуудан компанийг Монгол Маркийн газартай нэгтгэсэн.• 2007 -Шуудангийн ЗИП код• 2009 -Шуудангийн цахим систем (Postnet)

• 2010 -Шуудангийн олон улсын сүлжээний цахим систем (ITPS) • 2011 -Дотоод шуудангийн логистик систем• 2013 -Ухаалаг шуудангийн хайрцаг

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ

• 1934 -Анхны радио өргөн нэвтрүүлэгийн станц

• 1967 -Телевизийн нэвтрүүлгийн төв, Улаанбаатар хот• 1970 -Сансрын холбооны Орбит станц • 1991- Үндэсний тeлeвизийн нэвтрүүлгийг анх удаа (Азиасат систем) орон даяар

дамжуулав.

• 1995-Анхны хувийн FM радио (102.5) • 1996 -Кабелийн телевиз (Сансар КАТВ)• 2008-Телевизийн олон сувгийг хиймэл дагуулын холбоогоор дамжуулж эхлэв.

• 2010-РТӨН-ийг Cи системээс Ku давтамжийн системд шилжив.• 2011-IP телевиз, гурвалсан үйлчилгээ нэвтрэв. (Юнивишн)• 2015- Телевизийн дамжуулах систем тоон технологид бүрэн шилжив.

БОЛОВСРОЛ • 1937-Холбооны техниккум • 1967 -МУИС-д холбооны инженер бэлтгэж эхлэв.• 1972-Политехникийн дээд сургууль байгуулагдаж Холбооны тэнхимтэй болов.• 1985 -Их дээд сургуулиуд компьютер, АСУ системийн хөтөлбөр, сургалттай

болов. • 1991-ШУТИС-ийн харъяа Мэдээллийн технологийн сургууль байгуулагдав

• 1996 -Анхны хувийн дээд сургууль байгуулагдав. (Цахим)• 1999 -Боловсролын салбарын Эрдэмнэт сүлжээ• 2001 -ШУТИС-ийн Мэдээллийн технологийн сургалтын төв

• 2002 -Гадаадын хөрөнгө оруулалттай мэдээллийн технологийн дээд сургууль (Хүрээ) • 2007 -Олон улсын МТ-ийн боловсролын төв (АПТЕК)• 2011 -Мэдээлэл холбооны судалгаа хөгжлийн төв

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН

• 1964 -ОУЦХБ (ITU)• 1964 -ДШХБ (UPU)

• 1971 -Олон улсын сансрын холбооны Интeрспутник байгууллага• 1991 -АНДЦХБ (APT)

• 1997-Олон улсын Сансрын холбооны Интeлсат байгууллага• 2002-АНДШХБ (APP) • 2005-АНДСХАБ (APSCO)

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБО ОНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛ

1995-2016ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖЛИЙН ДАРАА ҮЕ

ХУУЛЬ • 1995 -Харилцаа холбооны тухай хууль• 1999 -Радио долгионы тухай хууль• 2001 -Харилцаа холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулга,

(нэмэлт өөрчлөлт 2008, 2014)

• 2003 -Шуудангийн тухай хууль (нэмэлт өөрчлөлт 2007)• 2011 -Цахим гарын үсгийн тухай хууль

БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ

• 1957-БНМАУ-ын харилцаа холбоо, радио өргөн нэвтрүүлгийн хөгжил, байршлын ерөнхий схем

• 1972 -“Монголын харилцаа холбоог 1975 -1990 онд хөгжүүлэх хэтийн төлөв” баримт бичиг

• 1993 -Үндэсний радио долгионы хүснэгт• 1994 -Цахилгаан холбоог 2010 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө

• 2000-МХТ-ийг 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал• 2002-МХТ-ийг дунд хугацаанд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө (2010 он хүртэл)• 2002-Шуудангийн салбарын мастер төлөвлөгөө• 2005-Цахим засаг мастер төлөвлөгөө• 2005-Монгол Улсад хөдөлгөөнт холбооны GSM системийг нэвтрүүлэх талаар баримтлах

чиглэл• 2005-Монгол Улсад телевизийн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулахад баримтлах

чиглэл• 2005-Монгол Улсад хөдөлгөөнт холбооны CDMA-450 технологийг нэвтрүүлэх талаар

баримтлах чиглэл• 2005-Монгол Улсад хөдөлгөөнт холбооны 3 дахь үеийн системийг нэвтрүүлэх талаар

баримтлах чиглэл• 2005 -Цахим Монгол хөтөлбөр• 2006-Монгол Улсад утасгүй холболтын системийг нэвтрүүлэх талаар баримтлах чиглэл• 2008 -Бүртгэл, мэдээллийн тогтолцоог бий болгох хөтөлбөр

• 2008 -Аутсорсинг хөгжүүлэх мастер төлөвлөгөө• 2009-Монгол Улсад интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээ /IPTV/-г

нэвтрүүлэхэд баримтлах чиглэл• 2009-Монгол Улсад хөдөлгөөнт телевизийн үйлчилгээг нэвтрүүлэхэд баримтлах

чиглэл• 2010-Мэдээллийн аюулгүй байдлын хөтөлбөр• 2010 -РТӨН-ийг тоон технологид шилжүүлэх хөтөлбөр• 2010 -Өрх бүрт шуудан хөтөлбөр• 2011-Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд

баримтлах чиглэл• 2011 -Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ хөтөлбөр• 2012-Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр• 2012-Цахим засаг хөтөлбөр• 2015-Мэдээлэл, харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын төсөл

САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

• 1921 -Монгол Улсын түр Засгийн Газрын Цахилгаан мэдээний МОНТА агентлаг

• 1921-Шуудан, Цахилгаан Мэдээний Ерөнхий Хороо

• 1944 -Холбооны яам

• 1990 -Холбооны яамыг Холбооны Ерөнхий газар болгон өөрчлөв.• 1992 -Монголын Цахилгаан Холбоо компани байгуулагдав.• 1992 -Холбооны Ерөнхий газрыг татан буулгаж Зам тээвэр, холбооны яам

(ЗТХЯ)-нд эрхэлсэн асуудлыг шилжүүлэв. • 1994 -ЗТХЯ-ыг татан буулгаж Дэд бүтцийн яаманд эрхэлсэн асуудлыг

шилжүүлэв.

• 1995 -Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөл• 2001 -МИДАС ТББ• 2002 - Харилцаа Хобооны Зохицуулах Хороо• 2002 -Ерөнхий сайдын дэргэдэх МХХТ-ийн Үндэсний зөвлөл• 2003 -Мэдээллийн Технологийн Үндэсний Парк• 2004 -Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газар (одоо МТШХХГ)• 2006 -Монголын Интернэтийн Үйлчилгээ Эрхлэгчдийн Холбоо

• 2007 MОСА ТББ• 2009 -Үндэсний Дата Төв• 2009 - Бүх Нийтийн Үйлчилгээний Үүргийн Сан• 2011 -Мэдээллийн технологийн удирдах ажилтнуудын зөвлөл• 2011-Мэдээлэл, Харилцаа Холбооны Ассоциаци• 2012 -Сансрын Үндэсний зөвлөл• 2012 -Ерөнхий сайдын дэргэдэх МХХТ-ийн Үндэсний зөвлөлийг шинэчлэн

байгуулав.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

• 1981- Анхны компьютер орж ирэв. (Правец, Болгар)• 1994 -Анхны компьютер угсрав.• 1994 -Цахим мэдээ ашиглаж эхлэв.

• 1996 -Интернэт нэвтрэв. (Датаком )• 1998 -МХХТ-ийн нөлөөгөөр хувь хүнийг хөгжүүлэх төлөвлөгөө• 2001 -Монголын хөгжлийн гарц төсөл• 2002 -Нээлттэй засаг портал• 2005 -Бүх нийтийг компьютержүүлэх аян• 2005 -WIMAX (Улуснэт)• 2008-Аутсорсинг хөгжүүлэх мастер төлөвлөгөө• 2009 -Онлайн худалдаа, үйлчилгээ• 2009 -Монголын сайтын холбоо• 2010 -Олон нийтийн сүлжээ, фэйсбүүк, твиттер г.мэт

• 2013-Засгийн газрын 11-11 төв• 2013-Төрийн үйлчилгээний ТҮЦ машин• 2015-Төрийн үйлчилгээний цахим систем• 2015-Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд

баримтлах бодлогын чиглэл • 2015-Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах талаар төрөөс баримтлах бодлогын

чиглэл • 2016-Суурин өргөн зурвасын интернэтийн үйлчилгээний талаар баримтлах бодлогын

чиглэл

ЦАХИЛГААН ХОЛБОО

• 1939-Телефоны 200 хэрэглэгчийн багтаамжтай станц ашиглалтанд орсон

• 1950 -Агаарын зэс шугам ашиглалтанд орсон.• 1960 -Цахилгаан холбооны үйлчилгээний төв

барилга ашиглалтанд орсон.

• 1973-1975 Хөдөө аж ахуйн бригадуудыг холбоожуулав.• 1976-Өргөн зурвасын радио релейний шугам• 1989 -Аналоги радио релейний шугам• 1992 -Тоон технологийн станц суурилуулж эхлэв.• 1993 -IDD, DDD ярианы үйлчилгээ • 1994 -Сансрын холбооны Орбит станцыг өргөтгөн Наран станц болгож олон

улсын яриа дамжуулж эхлэв.

• 1995 -Монголын цахилгаан холбоо компанийн хувьчлал• 1995 -Үүрэн холбооны Мобиком оператор, GSM технологи• 1998 -ВиСАТ систем• 1999 -Үүрэн холбооны Скайтел компани, CDMA технологи• 2002-Цахилгаан холбооны холболтын байгууламжууд тоон технологид шилжив.• 2002 -Шилэн кабелийн сүлжээ• 2002 - Утасгүй холбооны WLL

• 2006 –Суурин холбооны NGN• 2006 -Анхны ICT EXPO • 2008 -Үүрэн холбоо бүх сумдад нэвтэрсэн.• 2009 -3G үйлчилгээ• 2010 -Ухаалаг утасны хэрэглээ• 2015 -Дараа үеийн хөдөлгөөнт холбоо – LTE

ШУУДАН • 1924 -Шуудан хүргэлт, авто тээврээр• 1924 -Анхны шуудангийн марк “Элдэв-Очир”• 1956 -Шуудан хүргэлт, агаарын тээврээр

• 1994-Монгол шуудан ТӨУҮГ• 1994-Цахилгаан холбооноос шуудангийн үйлчилгээг салгасан бүтцийн өөрчлөлт• 1981-Маркийн товчоо

• 1995 -Шуудангийн хувийн байгууллага (DHL Mongolia)• 1996 -Монгол Шуудан компанийг Монгол Маркийн газартай нэгтгэсэн.• 2007 -Шуудангийн ЗИП код• 2009 -Шуудангийн цахим систем (Postnet)

• 2010 -Шуудангийн олон улсын сүлжээний цахим систем (ITPS) • 2011 -Дотоод шуудангийн логистик систем• 2013 -Ухаалаг шуудангийн хайрцаг

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ

• 1934 -Анхны радио өргөн нэвтрүүлэгийн станц

• 1967 -Телевизийн нэвтрүүлгийн төв, Улаанбаатар хот• 1970 -Сансрын холбооны Орбит станц • 1991- Үндэсний тeлeвизийн нэвтрүүлгийг анх удаа (Азиасат систем) орон даяар

дамжуулав.

• 1995-Анхны хувийн FM радио (102.5) • 1996 -Кабелийн телевиз (Сансар КАТВ)• 2008-Телевизийн олон сувгийг хиймэл дагуулын холбоогоор дамжуулж эхлэв.

• 2010-РТӨН-ийг Cи системээс Ku давтамжийн системд шилжив.• 2011-IP телевиз, гурвалсан үйлчилгээ нэвтрэв. (Юнивишн)• 2015- Телевизийн дамжуулах систем тоон технологид бүрэн шилжив.

БОЛОВСРОЛ • 1937-Холбооны техниккум • 1967 -МУИС-д холбооны инженер бэлтгэж эхлэв.• 1972-Политехникийн дээд сургууль байгуулагдаж Холбооны тэнхимтэй болов.• 1985 -Их дээд сургуулиуд компьютер, АСУ системийн хөтөлбөр, сургалттай

болов. • 1991-ШУТИС-ийн харъяа Мэдээллийн технологийн сургууль байгуулагдав

• 1996 -Анхны хувийн дээд сургууль байгуулагдав. (Цахим)• 1999 -Боловсролын салбарын Эрдэмнэт сүлжээ• 2001 -ШУТИС-ийн Мэдээллийн технологийн сургалтын төв

• 2002 -Гадаадын хөрөнгө оруулалттай мэдээллийн технологийн дээд сургууль (Хүрээ) • 2007 -Олон улсын МТ-ийн боловсролын төв (АПТЕК)• 2011 -Мэдээлэл холбооны судалгаа хөгжлийн төв

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН

• 1964 -ОУЦХБ (ITU)• 1964 -ДШХБ (UPU)

• 1971 -Олон улсын сансрын холбооны Интeрспутник байгууллага• 1991 -АНДЦХБ (APT)

• 1997-Олон улсын Сансрын холбооны Интeлсат байгууллага• 2002-АНДШХБ (APP) • 2005-АНДСХАБ (APSCO)

8

1.1.1. ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛЬ (НИЙТИЙН ТҮЛХҮҮРИЙН ДЭД БҮТЭЦ)

Монгол Улсын цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 09 дүгээр сарын хуралдааны 45 дугаар тогтоолоор “Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглахтай холбоотой нийтлэг журам”, “Гэрчилгээ олгохтой холбоотой нийтлэг журам”, “Бүртгэлийн нэгж байгуулах, бүртгэлийн үйл ажиллагаа явуулах журам”, “Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх байгууллагад тусгай зөвшөөрөл олгох журам”, “Тоон гарын үсгийн мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам” зэрэг Монгол Улсад мөрдөх цахим гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийн журмууд батлагдав.

МТШХХГ-ын Удирдлагын зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хурлын 04 дүгээр шийдвэрээр “Цахим гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын чиглэл”, “Цахим гарын үсгийн гэрчилгээ олгох үйлчилгээний тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага” зэрэг баримт бичгүүд батлагдлаа. Хууль, журмын дагуу тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээр шалгарсан “Интерактив” ХХК болон “Эс-Эс-Эс” ХХК-ийн түншлэл 2015 оны 07 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж байна.

Цахим гарын үсгийн хэрэглээг дэмжих, иргэд, байгууллагын цахим орчин дахь харилцааны аюулгүй байдлыг баталгаажуулах арга хэмжээг дэмжих зорилгоор “Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох талаар

авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 151 дүгээр тогтоол 2016 оны 03 дугаар сард гарлаа. Энэ тогтоолын дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд иргэний үнэмлэхэд суурилсан тоон гарын үсэг, гэрчилгээг олгож эхэллээ.

1.1.2. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Мэдээллийн технологийн хөгжил асар хурдацтай хөгжиж буй өнөө үед мэдээллийн аюулгүй байдал нь дэлхий нийтийн анхаарлын төвд буй асуудлуудын нэг нь болоод байна. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлого боловсруулагчид 2002 оноос мэдээллийн аюулгүй байдал, эрх зүйн орчны судалгаа хийж хуулийн төсөл, мэдээллийн аюулгүй байдлын зөвлөмжийг боловсруулан 2008 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж ажилласан. Хуулийн төсөл, холбогдох материалыг 2012 онд чиг үүргийнх нь дагуу шинээр байгуулагдсан Кибер аюулгүй байдлын газарт шилжүүлэв. Тус байгууллага мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж 2016 оны 02 дугаар сард Улсын Их Хуралд өргөн бариад байна.

Хууль батлагдсанаар улс орны хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар нэгдсэн удирдлага, хяналтын тогтолцоог бий болгож, мэдээлэл эзэмшиж

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас дэлхийн мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн чиг хандлага, улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилго, зорилтуудад үндэслэн салбарын бодлого төлөвлөлт, зохицуулалтыг боловсронгуй

болгох, хэрэгжилтийг хангуулах чиглэлээр холбогдох хуулийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулан УИХ, Засгийн газраар батлуулж, хөгжлийн хөтөлбөр, төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллаж байна.

1.1. ХУУЛЬ

БОДЛОГО, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ1

9

БО

ДЛО

ГО, ХУУЛЬ Э

РХ З

ҮЙ

буй төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоо, тэдний эрх, үүрэг тодорхой болж мэдээллийн аюулгүй байдлыг хангах, байгууллага, ард иргэдэд учирч болзошгүй сэтгэл зүйн болоод эдийн засгийн хохирол буурах эрх зүйн таатай орчин бүрдэх юм.

1.1.3. ӨГӨГДӨЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Манай улсад цахим бизнес, онлайн үйлчилгээний хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж цахим орчинд өгөгдөл төвлөрсөөр байна.

Өгөгдөл цуглуулах боловсруулах, дамжуулах, баталгаажуулах, хадгалах ажиллагаа өргөжихийн хирээр өгөгдлийн нууцлал алдагдах, өгөгдлийн давхардал, зөрүүтэй байдал үүсэх, улмаар төрийн байгууллага, хувь хүний халдашгүй байдал зөрчигдөх хандлага байна. Цахим орчин дахь хувь хүн, байгууллага, төрийн өгөгдөл мэдээллийг хамгаалах тусгайлсан зохицуулалт одоогоор байхгүй ба МТШХХГ-аас энэ асуудалд анхаарч “Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төслийг боловсруулав.

Хуулийн төсөлд өгөгдөл тойрсон дотоодын харилцааны асуудлаас гадна дэлхий дахины технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан үүлэн тооцоолол (Cloud computing), их өгөгдөл (Big data)-ийг ашиглах харилцаа, зохицуулалтын талаар ч судлан тусгахаар ажиллаж байна.

1.1.4. ЦАХИМ ЗАСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Төрийн үйл ажиллагаа цахимжих хөгжлийн явцад төрийн байгууллагууд тус тусдаа мэдээллийн сүлжээ, сан байгуулж түүнийгээ өөрсдөө сайн ашиглаж байна.

Хөгжлийн дараагийн шатанд төрийн байгууллагууд, салбар хоорондын мэдээллийн солилцоо хялбар болж, мэдээлэл давхардалгүй нэг эх үүсвэр ашиглах, төрийн онлайн үйлчилгээ ашиглах, мэдээллийн удирдлагын нэгдсэн тогтолцоотой болох, түүний тулд эрх зүйн орчноо бүрдүүлэх нь чухал байна. МТШХХГ-аас энэ талаар олон улсын туршлага, чиг хандлагын судалгаа хийж “Цахим засгийн тухай хууль”-ийн төсөл боловсруулж 2017 онд Засгийн газар, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

МТШХХГ сүүлийн жилүүдэд салбарын нэн шаардлагатай, тэргүүлэх чиглэлийн стандартуудыг тодорхойлж төлөвлөх, боловсруулах талаар Стандартчилал, хэмжил зүйн газар (СХЗГ), Харилцаа холбооны зохицуулах хороо байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын стандартчиллын цоорхойг (standardization gap) судалж шийдвэрлэх, хүчин төгөлдөр стандартуудыг мөрдүүлэх, түүний хэрэглээг сайжруулах, сурталчлах, стандарт боловсруулалтад хөрөнгө оруулалтыг татах

1.2. СТАНДАРТ

нь цаашид стандартчиллыг хөгжүүлэх, чанарыг дээшлүүлэх чухал алхам болно.

ХХЗХ-ноос боловсруулж буй стандартын төслүүдэд цахим хуудсаараа дамжуулан нээлттэй санал авч эхэлсэн нь стандартчилалд олон талын оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлсэн шинэлэг ажил боллоо. СХЗГ-ын Стандартын үндэсний зөвлөл 2015 онд мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн чиглэлээр 14 шинэ стандарт, дахин шинэчлэх 3 стандарт тус тус баталлаа.

10

Хүснэгт 1

Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын 2015 онд батлагдсан стандартууд

№ СТАНДАРТЫН НЭРСТАНДАРТЫН

ТЭМДЭГЛЭГЭЭЭРХ ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ,

ҮЙЛЧЛЭЛ

1Тоон DRM радио хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжид тавих шаардлага

MNS 6496 : 2015 Сонгон хэрэглэх

2Харилцаа холбоо, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн радио спектр, цахилгаан соронзон зохицлын техникийн ерөнхий шаардлага

MNS 6497 : 2015 Сонгон хэрэглэх

3Харилцаа холбоо, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжид тавих аюулгүй байдлын шаардлага

MNS 6498 : 2015 Сонгон хэрэглэх

4Хүний биед ойр хэрэглэдэг утасгүй холбооны төхөөрөмжийн нөлөөллөөр үүсэх онцгой шингээлтийн хэмжээг тодорхойлох арга (30МГц-ээс 6 ГГц-ийн давтамжийн цараанд)

MNS 6499 : 2015 Сонгон хэрэглэх

5Мэдээллийн технологи. Систем хоорондын теле холбоо ба мэдээлэл солилцоо. Ойр оронгийн холбоо. Интерфейс ба протокол

MNS ISO/IEC18092 : 2015

Сонгон хэрэглэх

6Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөө аюулгүйн түвшинд нийцэж буй эсэхийн үнэлгээ

MNS 5148 : 2015 Сонгон хэрэглэх

7Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (3 кГц -ээс 300 ГГц хүртэл)

MNS 5594 : 2015 Заавал мөрдөх

8Програм хангамжийн инженерчлэл. Бичил нэгжид зориулсан програм хангамж хөгжүүлэлтийн циклийн горим. 1-р хэсэг: Тойм

MNS ISO/IEC ТR29110-1 :2015

Сонгон хэрэглэх

9Програм хангамжийн инженерчлэл. Бичил нэгжид зориулсан програм хангамж хөгжүүлэлтийн циклийн горим. 2-р хэсэг: Ерөнхий бүтэц ба системчлэл

MNS ISO/IEC29110-2:2015

Сонгон хэрэглэх

10Програм хангамжийн инженерчлэл. Бичил нэгжид зориулсан програм хангамж хөгжүүлэлтийн циклийн горим. 3-р хэсэг: Үнэлгээний заавар

MNS ISO/IEC ТR29110-3:2015

Сонгон хэрэглэх

11Програм хангамжийн инженерчлэл. Бичил нэгжид зориулсан програм хангамж хөгжүүлэлтийн циклийн горим. 4-1-р хэсэг: Горимын тодорхойлолт: Ерөнхий горимын бүлэг

MNS ISO/IEC29110-4-1:2015

Сонгон хэрэглэх

12

Програм хангамжийн инженерчлэл. Бичил нэгжид зориулсан програм хангамж хөгжүүлэлтийн циклийн горим. 5-1-2-р хэсэг: Менежмент болон инженерчлэлийн тодорхойлолт: Ерөнхий горимын бүлэг

MNS ISO/IEC ТR29110-5-1-2:2015

Сонгон хэрэглэх

13 Шуудан холбоо. Нэр томьёо MNS 0515:2015 Сонгон хэрэглэх

14Өргөн зурвасын утасгүй хандалтын төхөөрөмжийн техникийн шаардлага

MNS 6527 : 2015 Сонгон хэрэглэх

15 Дата төвийн цахилгаан холбооны дэд бүтэц MNS 6528 : 2015 Сонгон хэрэглэх

16 Шилэн кабелийг шалгах аргачлал MNS 6544 : 2015 Сонгон хэрэглэх

17Богино зайн утасгүй төхөөрөмжид тавих техникийн шаардлага, сорилтын арга

MNS 6545 : 2015 Сонгон хэрэглэх

11

1.3.1. ТӨРӨӨС МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО-2025 (ТӨСӨЛ)

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын цаашдын хөгжлийн зорилго, зорилтоо тодорхойлохоор бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, “Төрөөс мэдээлэл харилцаа холбооны талаар баримтлах бодлогын үзэл баримтлал”-ын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

МТШХХГ-аас Засгийн газар, УИХ-д өргөн барьсан “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого-2025” төсөл нь монгол хүний хөгжлийг дэмжих, мэдээлэл, харилцаа холбооны дэвшлийг бүх нийтийн хүртээл болгох, мэдлэг шингэсэн өндөр технологи, экспортын баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар хөгжлийг хурдасгахад чиглэсэн цогц арга хэмжээг тодорхойлсон.

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичиг нь 2016-2020 он, 2020-2025 он гэсэн хоёр үе шаттай ба мэдээлэл, харилцаа холбооны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй бэрхшээл, нөөц боломжийн үнэлгээ, дүгнэлт хийж стратегийн 8 зорилгын хүрээнд зорилтуудаа тодорхойлж бусад салбарын бодлоготой харилцан уялдуулж төлөвлөсөн.

Стратегийн 8 зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн нэгдэн нийлэлт болон дэлхийн чиг хандлагад нийцүүлж тус салбарыг хурдацтай хөгжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, цахим болон интернэт орчны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах, эх хэл дээрх контентууд, салбарын судалгаа шинжилгээг хөгжүүлэх чиглэлтэй. Энэхүү бодлогын баримт бичгийн гол үзэл баримтлалыг “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого 2030”-д саналаа өгч тусгуулсан болно.

“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого-2025”-ын төсөл дараах 5 бүлгээс бүрдэнэ. Үүнд:

• Нийтлэг үндэслэл;• Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны

хөгжлийн алсын хараа, зарчим, эрхэм зорилго;• Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар

баримтлах бодлогын зорилго, зорилт;• Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн

бодлогыг хэрэгжүүлэх арга зам, үе шат, санхүүжилтийн эх үүсвэр, хяналт шинжилгээ, үнэлгээ;

• Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн бодлогын хүрэх үр дүн

Бодлогын баримт бичгийн төслийг Засгийн газар хэлэлцэн дэмжиж 2015 оны 12 дугаар сард УИХ-д өргөн мэдүүллээ. Саяхан 2016 онд шинээр батлагдсан “Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”, түүнийг дагаж гарах журамд нийцүүлэн баримт бичгийг дахин боловсруулж Засгийн газар, Сангийн яаманд танилцуулахаар ажлын хэсэг ажиллаж байна.

1.3.2. МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ-2030

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” батлагдав.

Монгол Улс урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2016 оноос таван жилээр 3 үе шаттай хэрэгжинэ. Үзэл баримтлалд эдийн засгийн бодлогын, нийгмийн тогтвортой хөгжлийн, байгаль орчны тогтвортой хөгжлийн, тогтвортой хөгжлийн засаглалын гэсэн 4 үндсэн бүлэг, 43 зорилт, 20 үндсэн үзүүлэлтийг тодорхойлж Монгол Улс 2030 онд хөгжлийн ямар түвшинд хүрэхийг төсөөлсөн байна.

Баримт бичигт мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр дэд бүтцийг хөгжүүлж ашиглалт, хүртээмжийг сайжруулах, тоон хуваагдлыг арилгаж, өргөн зурвасыг бүх нийтэд хүртээмжтэй болгох, тогтвортой хөгжлийг хангах зорилтуудыг дэвшүүлсэн. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан мэдээлэл, харилцаа холбооны зорилтуудыг дурьдвал,

1.3. БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ

БО

ДЛО

ГО, ХУУЛЬ Э

РХ З

ҮЙ

12

Дэд бүтцийн зорилт 7-д

I үе шат (2016-2020): Нийт хүн амын 70 хувийг өндөр хурдны интернэтийн сүлжээнд холбож, газар нутгийн байршлаас үл хамаарсан ижил үнэ, тарифыг мөрдөж, Ази, Европыг холбосон мэдээлэл дамжуулах өндөр хурдны сүлжээгээр дамжих мэдээллийн урсгалын хэмжээг арав дахин нэмэгдүүлэх.

II үе шат (2021-2025): Нийт хүн амын 90 хувийг өндөр хурдны интернэтийн сүлжээнд холбож, хөдөө, орон нутгийн хүн амын 70 хувь нь өргөн зурвасын интернэтийн үйлчилгээ ашиглах, төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 50-аас доошгүй хувийг цахим хэлбэрт шилжүүлэх.

III үе шат (2026-2030): Нийт хүн амын 95 хувийг өндөр хурдны интернэтийн сүлжээнд холбож, төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 85-аас доошгүй хувийг цахим хэлбэрт шилжүүлж, үндэсний хиймэл дагуул хөөргөн ашиглах.

1.3.3. СУУРИН ӨРГӨН ЗУРВАСЫН ИНТЕРНЭТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР БОДЛОГЫН БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ

“Монгол Улсад интернэтийн үйлчилгээг ижил үнэ, тарифаар хүргэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 123 дугаар тогтоол, “Суурин өргөн зурвасын интернэтийн үйлчилгээний талаар баримтлах бодлогын чиглэл” батлах тухай МТШХХГ-ын даргын 2016 оны 40 дүгээр тушаал тус тус гарч хэрэгжиж байна.

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан хөдөөгийн хүн амын 70 хүртэл хувьд төрийн болон арилжааны цахим үйлчилгээг хүлээн авах боломжийг бүрдүүлэх, газар нутгийн 95 хүртэл хувьд иргэд суурин

болон хөдөлгөөнт үйлчилгээ ашиглах боломжийг бүрдүүлэх зорилт, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан газар нутгийн байршлаас үл хамаарсан ижил үнэ, тариф мөрдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд эдгээр эрх зүйн актууд үйлчилнэ.

Хот хоорондын үндсэн сүлжээ, дамжуулах байгууламжийн өндөр өртөгтэй холбоотой хөдөө, орон нутгийн интернэтийн үйлчилгээнд нийслэлээс хоёр дахин их үнэ тариф мөрддөг нь (1Мб/сек урсгал 160 мянган төгрөг) эцсийн хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээний үнэ тариф өндөр байх үндсэн шалтгаан болдог.

Суурин өргөн зурвасын интернэтийн үйлчилгээний талаар баримтлах бодлогын чиглэлийг 2016 оны 03 сарын 25-ны өдрөөс мөрдүүлж хот, хөдөөд интернэтийн үйлчилгээний ижил үнэ, тариф үйлчилж эхэллээ. /үнэ тарифыг Хүснэгт 2-оос харна уу/

Үндсэн сүлжээгээр дамжуулах интернэтийн үнэ, тариф буурснаар орон нутагт интернэтийн үйлчилгээ эрхлэгч байгууллагын зах зээл илүү нээлттэй болж хэрэглэгчдийн тоо нь 2016 онд 30%-иар өсч, үйлчилгээний чанар, хурд 3 дахин нэмэгдэнэ гэж урьдчилан тооцож байна. Мөн хямд үйлчилгээг дагаад хөдөө, орон нутгийн хүн амын мэдээлэл авах тэгш эрх хангагдаж, тоон ялгаа (digital divide) буурна.

Бодлогын баримтлах чиглэлд “мэдээлэл татах хурд 1Мб/сек-ээс багагүй, мэдээлэл илгээх хурд 300 Кб/сек -ээс багагүй байх хөдөлгөөнт бус интернэт холболтыг суурин өргөн зурвасын интернэт гэнэ” хэмээн тодорхойлж үйлчилгээний ялгааг тогтоож өгсөн.

МХС ТӨХХК нь орон нутгийн өгөгдлийн сүлжээнд өргөтгөл хийж 16 аймгийн төвийг 1Гб/сек багтаамжтай сүлжээнд холбоод байна.

13

1.3.4. ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ БОДЛОГЫН ЧИГЛЭЛ (LTE)

МТШХХГ-ын даргын 2015 оны 10 дугаар тушаалаар “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”, ХХЗХ-ны 2015 оны 68 дугаар тогтоолоор “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалтын чиглэл” тус тус батлагдаж дараа үеийн хөдөлгөөнт үүрэн холбооны систем, технологи нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдлээ. Дараа үеийн 4G LTE технологийн давуу

тал нь хязгаарлагдмал нөөцтэй давтамжийн хэрэглээ үр ашигтай болж, гар утсаараа одоогийн хэрэглээний түвшнээс илүү өргөн зурвасыг (их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд татах, дамжуулах г.м) ашиглах боломжтой юм.

Үүрэн холбооны Юнител групп нь 2016 оны 04 дүгээр сард 4G LTE технологи нэвтрүүлж Улаанбаатар хотод үйлчилгээ хүргэж эхлээд байна. Энэ технологид шилжихэд хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлт шаардлагатай тул бусад операторууд 2016 ондоо багтан шинэчлэлт хийж үйлчилгээ нээхээр ажиллаж байна.

Хүснэгт 2

Интернэтийн үйлчилгээний үнэ тарифын мэдээлэл

ХУРД ХУУЧИН ТАРИФ, ТӨГ ШИНЭ ТАРИФ, ТӨГ

Интернэтийн бөөний үйлчилгээний үнэ тариф

1Мbps 160,000 80,000

2Mbps 320,000 160,000

Суурин интернэтийн эцсийн хэрэглэгчид хүрэх үнэ, тариф

1Мbps 55,000 13,000 (өрх)

1Mbps 75,000 13,000 (байгууллага)

Хүснэгт 3

Үйлчилгээний үзүүлэлт

ХУРД ВЭБ ХУУДАС УНШИХ (1.4MB)3 МИН, ДУУ

(4MB)3 МИН, ВИДЕО

(10 MB)

300kbps (хуучин) 40 сек 120 сек 270 сек

1Mbps (шинэ) 11 сек 32 сек 80 сек

1GTACS

2GGSN / GPRS / EDGE

3GWCDMA / HSPA / HSPA+

4GLTE

БО

ДЛО

ГО, ХУУЛЬ Э

РХ З

ҮЙ

14

1.4.1. РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙГ ТООН ТЕХНОЛОГИД ШИЛЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР (2011-2015 ОН)

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” амжилттай хэрэгжиж Дэлхийн Радиогийн 2006 оны их хурлаас гаргасан бүх улс орны радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээг 2015 он хүртэлх хугацаанд тоон технологид шилжүүлэх тухай “GE-06” шийдвэрийг биелүүлсэн Азийн 5 дахь улс боллоо.

Хөтөлбөрийн хүрээнд МТШХХГ-аас 21 аймаг, 371 сум, суурин газарт тоон телевизийн дахин дамжуулах станцын тоног, төхөөрөмж суурилуулах төслийг 2011-2014 онд үе шаттай хэрэгжүүлж 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тоон системийг албан ёсоор нээсэн бөгөөд 2015 ондоо багтаан бүрэн ашиглалтанд

оруулав. Ийнхүү Монгол Улсын эфирийн телевизийн өргөн нэвтрүүлэг тоон технологид бүрэн шилжиж айл, өрх бүр дуу дүрсний өндөр чанартай телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авч байна.

ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч дарга ноён Хоулин Зао энэ үйл явдалд баяр хүргэн дүрст мэндчилгээ илгээсэн байна. Мэндчилгээндээ Монгол Улс телевизийн аналоги системээс тоон технологид шилжиж байгаа нь улсдаа төдийгүй Ази, Номхон далайн бүс нутагтаа газрын тоон телевизийн систем нэвтрүүлсэн анхдагч орнуудын нэгээр тодорч түүхэн ололт амжилт гаргасныг сайшаажээ. Мөн энэ ажлыг зохион байгуулсан МТШХХГ, ХХЗХ байгууллагууд, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон нийт Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж цаашид дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

1.4. ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Хүснэгт 4

Ази, Номхон далайн бүс нутгийн тоон телевизийн газрын сүлжээнд шилжсэн болон шилжиж буй улс, орнууд

Д/Д УЛСЫН НЭР ДУУССАН ХУГАЦАА ЭХЭЛСЭН ХУГАЦАА СОНГОСОН СТАНДАРТ

1 Япон Улс 2011 2003 ISBD-T

2 БНСУ 2012 2001 ATSC

3 Австрали 2013 2001 DVB-T

4 Шинэ Зеланд 2013 2008 DVB-T, DVB-T2

5 Монгол 2015 2014 DVB-T2

Улсын нэр Дуусах хугацаа Эхэлсэн хугацаа Сонгосон стандарт

6 Иран - 2009 DVB-T

7 БНЭУ 2015 DVB-T, DVB-T2

8 Папуа Шинэ Гвиней 2017 2014 DVB-T2

9 Самоа 2017 2014 DVB-T2

10 Индонез 2018 DVB-T2

11 Фижи 2018 2015 DVB-T2

12 Мьянмар 2020 2013 DVB-T2

13 Тайланд 2020 2014 DVB-T2

14 Вьетнам 2020 2010 DVB-T, DVB-T2

15 Камбож 2020 - DVB-T, DVB-2 DTMB

Одоогоор Ази, Номхон далайн бүсийн 40 гаруй улс, орноос 5 улс тоон телевизийн газрын сүлжээнд бүрэн шилжсэн бөгөөд 10 улс шилжилтээ хийж байна.

Дэлхийн 54 улс, орон телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог системээ зогсоож тоон системд бүрэн шилжсэн байна.

15

1.4.2. ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨТӨЛБӨР (2012-2016 ОН)

Засгийн газрын 2012 оны 137 дугаар тогтоолоор “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр батлагдан хэрэгжиж байна. Харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээг өргөн уудам нутаг дэвсгэрт жигд, шуурхай, зардал багатайгаар хүргэдэг үндсэн технологи нь байнгын гео байрлал дахь сансрын холбооны хиймэл дагуул юм. Манай улсад одоогоор төр, хувийн хэвшлийн 10 орчим байгууллага сансрын холбооны үйлчилгээ идэвхтэй эрхэлж байгаа бөгөөд цаашид энэ үйлчилгээ өргөжих хандлага байдаг.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд дараах ажлуудыг

гүйцэтгээд байна.

• Хөтөлбөрийн суурь судалгаа болох “Сансрын холбооны болон тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх техник, эдийн засгийн үндэслэл”-ийг 2011-2012 онд боловсруулж тандан судалгааны болон харилцаа холбооны хиймэл дагуулын өнөөгийн болон цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, Монгол Улс хиймэл дагуулыг дангаар болон хамтран ашиглах

боломжит хувилбарууд, тус бүрийн тооцоо гаргасан.

• МТШХХГ-аас Монгол Улсын хэрэгцээ шаардлагыг хангасан хиймэл дагуулын техник, технологийн судалгаа хийж, энэ чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн сонирхогч талуудын саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан.

• Монгол Улсын хиймэл дагуул байрлуулах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сансрын байрлал эзэмших асуудлаар ОУЦХБ-д хүсэлт илгээж олон улсын зохицуулалтын ажлыг эхлүүлсэн.

• Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын (АНДСХАБ) бага оврын олон талт зориулалт бүхий тандан судалгааны сүлжээ байгуулах төслийн судалгаанд оролцож хамтран ажиллаж байна.

• Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд жил бүр сонгон шалгаруулалт зарлаж сансрын технологийн магистрын сургалтад 27, докторын

Хүснэгт 5

Тоон телевизийн газрын сүлжээнд бүрэн шилжсэн дэлхийн улс, орнууд

Д/Д УЛСЫН НЭР ДУУССАН ХУГАЦАА ЭХЭЛСЭН ХУГАЦАА СОНГОСОН СТАНДАРТ

1 Люксэнбург 2006 2006 DVB-T

2 Андорра 2007 2006 DVB-T

3 Фннлянд 2007 2001 DVB-T, DVB-T2

4 Швед 2007 1999 DVB-T, DVB-T2

5 Итали 2008 2003 DVB-T, DVB-T2

. ...

45 Гүрж 2015 2015 DVB-T2

46 Исланд 2015 2010 DVB-T

47 Малави 2015 DVB-T2

48 Монгол 2015 2014 DVB-T2

49 Монтенегро 2015 2014 DVB-T2

50 Морокко (Баруун Сахартай) 2015 2007 DVB-T

51 Серби 2015 2012 DVB-T2

52 Колумб 2019 2012 DVB-T, DVB-T2

53 Мозамбик - - -

54 Сан-Марино - - -

Эх сурвалж: ОУЦХБ http://www.itu.int/en/ITU-D/Spectrum-Broadcasting/Pages/DSO/dashboard.aspx

БО

ДЛО

ГО, ХУУЛЬ Э

РХ З

ҮЙ

16

сургалтад 3 хүнийг БНХАУ-ын Бэхангийн их сургуульд суралцуулж байна.

• Үндэсний мэргэжилтэн бэлтгэдэг дотоодын их, дээд сургуулийг бэхжүүлэх арга хэмжээний хүрээнд МУИС-ийн Хэрэглээний сургуульд Сансрын инженерчлэлийн магистр, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль (МХТС)-д Сансрын холбооны мастерын сургалтыг 2016 оноос эхлэн нээх бэлтгэл ажлыг эхлүүлсэн.

• Бага оврын судалгаа шинжилгээний хиймэл дагуулыг хөгжүүлэхэд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн арга хэмжээний хүрээнд “КАНСАТ” хиймэл дагуул бүтээж хөөргөх үндэсний уралдааныг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тэмцээнийг 2016 онд АНДСХАБ-тай хамтран олон улсын түвшинд зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

1.4.3. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР (2010-2015 ОН)

Засгийн газрын 2010 оны 141 дүгээр тогтоолоор батлагдсан “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” Үндэсний хөтөлбөр 5 дахь жилдээ хэрэгжиж байна.

Хөтөлбөрийн эрх зүйн орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд цахим гарын үсгийн тухай хууль болон мэдээллийн аюулгүй байдлын нэн тэргүүнд шаардлагатай 10 гаруй стандарт батлагдсаны зэрэгцээ кибер аюулгүй байдлын тухай, өгөгдөл хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх шатанд холбогдох байгууллагууд ажиллаж байна. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг КАБГ-аас 2016 оны 02 дугаар сард УИХ-д өргөн барилаа.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээний тогтолцоог бүрдүүлсэн, мэдээллийн аюулгүй байдлын чиг үүрэг бүхий Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газар, Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зэрэг мэргэжлийн байгууллагууд шинээр байгуулагдсан, төрийн болон төрийн бус CERT-үүд бий болсон ба байгууллага, олон нийтэд мэдлэг, ойлголт өгөх “Мэдээллийн аюулгүй байдлын өдөрлөг”, “Харуул занги” ёс зүйт хакерын

тэмцээн гэх мэт сургалт, арга хэмжээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж тодорхой үр дүнд хүрч байна.

Хэрэгжих хугацаа нь дуусч байгаатай холбогдуулан хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахаар судалгаа хийж байна.

1.4.4. ЦАХИМ ЗАСАГ ХӨТӨЛБӨР (2012-2016 ОН)

Засгийн газрын 2014 оны 101 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим засаг” Үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр цахим засгийг хөгжүүлэх бодлого зохицуулалт, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход ахиц дэвшил гарлаа. Хөтөлбөрийг гол хэрэгжүүлэгч МТШХХГ-аас интернэтийн сүлжээгээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машин”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн веб порталын модулиуд хөгжүүлэлт”, “Төрийн үйлчилгээний цахим систем”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” төслүүдийг хэрэгжүүлж байна.

Цахим мэдээлэл, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах, програм, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах, хор хөнөөлт програм хангамж бүтээх, ашиглах, тараах гэмт хэргүүд, мэдээлэл, харилцаа холбооны зарим хуулиудыг зөрчиж байгаа асуудлыг Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хууль, Зөрчлийн тухай хуулиудад тусган батлуулсан нь мэдээллийн болон цахим орчны аюулгүй байдлыг хангах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой боллоо.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ (ТҮЦ) МАШИН ТӨСӨЛ

Тус газар нь “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” зорилтоо хэрэгжүүлж төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машины үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ.

Улаанбаатар хотын 17 цэгт ТҮЦ машин суурилуулж 2013 оны 06 дугаар сард нээж байсан тэр цагаас хойш улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 108 ТҮЦ машин ашиглалтад оруулсанаас Улаанбаатар хотод 78 цэг, аймгийн төвүүд, томоохон сум, суурин газарт 30 цэгт тогтмол ажиллаж иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэж байна.

17

Төрийн үйлчилгээний ТҮЦ машины систем, програм хангамж, тоног төхөөрөмжийг 2015 оны 05 дугаар сард төрийн өмчид бүртгүүлж Үндэсний дата төв УТҮГ-т шилжүүлснээр ашиглалт, үйлчилгээг тус байгууллага хариуцан ажиллаж байна.

“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ СИСТЕМ”, “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ВЕБ ПОРТАЛЫН МОДУЛИУД ХӨГЖҮҮЛЭЛТ” ТӨСӨЛ

“Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд МТШХХГ-аас “Төрийн үйлчилгээний нэгдсэн веб порталын модуль хөгжүүлэлт” төслийг 2013-2016 онд хэрэгжүүлж байна.

Улаанбаатар хотын аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдийг хамруулан “Төрийн үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа” хийж төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, сэтгэл ханамжийн байдлыг шинжлэн нэн тэргүүнд цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай үйлчилгээнүүдийг тодорхойлов. Нийт 167 үйлчилгээнээс иргэдийн хамгийн их хандалттай, хамгийн бага сэтгэл ханамжийн үнэлгээтэй 25 үйлчилгээг сонгон хэрэгжүүлэхээр ажиллаж ezasag.mn портал системийг ашиглалтад оруулсан.

Зам тээврийн яам, Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, нийгмийн даатгалтай холбоотой үйлчилгээнүүдийг иргэд www.ezasag.mn портал сайтаар дамжуулан авч байна. МТШХХГ нь төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх талаар Сангийн яам, Монгол банк, Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагууд, Гааль, татварын ерөнхий газар, Засгийн газрын 11-11 төв, Албан журмын даатгагчдын холбоо, Тээврийн хэрэгслийн оношилгооны төв, Монгол шуудан ХК болон бусад олон байгууллагатай хамтран ажиллаж байна.

Засгийн газрын 2015 оны “Төрийн үйлчилгээний цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 254 дүгээр тогтоол батлагдаж төрийн үйлчилгээний цахим системд холбох 167 үйлчилгээний жагсаалт гарсан. Мөн Засгийн газрын 2015 оны 411 дүгээр тогтоолоор төрийн өмчийн концессын зүйлийн

жагсаалтад мэдээлэл, харилцаа холбооны төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслүүдийн жагсаалт батлагдсан нь төр, хувийн хэвшлийн түншлэл буюу концессын гэрээгээр төрийн 167 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг програм хангамжийн компаниуд гүйцэтгэх боломж нээгдэж програм хангамжийн салбар дотооддоо хөгжих нөхцөл бүрдлээ.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөөнд төр засгийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, зөвшөөрөл, лицензийн олон шат дамжлага, лицензийн тоог цөөрүүлэх, нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж иргэд зөвхөн нэг цонхоор нийтийн нэг албан хаагчтай харьцах зарчмыг шинээр нэвтрүүлэх, мэдээллийн технологийг ашиглан цаасаар үйлддэг шат дамжлагыг 50 хувиар бууруулах” зорилтууд тусгагдсан.

Төрийн үйлчилгээний шат дамжлагыг цөөлж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2016 оны 01 дүгээр сард Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг албан ёсоор нээж төрийн 27 байгууллагын 245 үйлчилгээг нийслэлийн иргэдэд хүргэж эхэлсэн ба үйл ажиллагааг нь өргөжүүлж аймаг, орон нутагт нэгдсэн төв байгуулахаар ажиллаж байна. Эдгээр 245 үйлчилгээнд ТҮЦ машинаар хүргэдэг үйлчилгээнүүдээс гадна мэргэжлийн хяналтын гэрчилгээ олгох, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх үйлчилгээ, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийгмийн халамж, барилга хот байгуулалт, эрчим хүчний үйлчилгээнүүд тус тус байна.

Цаашид төрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр нэмэлт 204 төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготой ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 17 дугаар захирамжаар байгуулагдан ажиллаж байна.

БО

ДЛО

ГО, ХУУЛЬ Э

РХ З

ҮЙ

18

1.5. БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮҮРГИЙН САН

1.4.5. ӨРХ БҮРТ ШУУДАН ХӨТӨЛБӨР (2010-2020 ОН)

Монгол Улсын шуудангийн салбарын хөгжлийг гадаад орнуудтай өрсөлдөхүйц түвшинд хүргэж хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц шинэ үйлчилгээ, соёлыг бий болгох, шууданд мэдээллийн технологийн хөгжил дэвшлийг үр ашигтайгаар нэвтрүүлэх зорилгоор “Өрх бүрт шуудан” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд улс хоорондын шуудангийн илгээмж бүрээс гаалийн татвар авч байсан нөхцлийг хязгаарлах талаар Гаалийн тарифын тухай, НӨАТ-ын нэмэлт өөрчлөлтийн тухай хууль 2015 онд батлагдан хэрэгжиж байна. Шуудангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл боловсруулж шат шатны хэлэлцүүлэг зохион байгуулж төрийн өмчийн хувьчлал болон хуультай холбогдох бусад асуудлуудыг судалж байна. Харилцаа холбооны зохицуулах хороо шуудангийн логистик үйлчилгээний шинэ ангилал нээж 2 байгууллагад үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож логистик үйлчилгээний шинэ стандартыг мөрдүүлж ажиллаж байна.

МТШХХГ-аас 2013 онд “Ухаалаг шуудангийн хайрцаг” төсөл хэрэгжүүлж Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын

20 цэгт суурилуулж шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн. Зип кодод суурилсан шуудангийн нэгдсэн кодыг хэрэглээнд нэвтрүүлэхээр бүх цэгт ажиллаж байгаа ухаалаг шуудангийн хайрцгийг коджуулах талаар ХХЗХ холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Улсын төсөв, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар үндсэн сүлжээний логистик үйлчилгээг шинэ техник хэрэгслээр хангаж, шуудан тээврийн 66 авто машиныг GPS хяналтын сүлжээнд холболоо.

Монгол шуудан ХК маркын болон номын электрон худалдааны сайтыг шинээр байгуулж ажиллуулж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2015 онд явуулын шуудангийн үйлчилгээ нэвтрүүлэв. Дугтуйны үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлсэний зэрэгцээ Монгол Улсад анх удаа цонхтой дугтуй үйлдвэрлэж эхэллээ. Шуудангийн үндсэн сүлжээ, техник технологи, автопаркад шинэчлэлт хийх, агаарын тээвэр хүрэх боломжтой алслагдсан орон нутагт шуудангийн үйлчилгээг онгоцоор хүргэх, хот хоорондын болон орон нутгийн шуудан хүргэлтийг бүсчилсэн тогтолцоонд шилжүүлэн зохион байгуулах талаар ажиллаж, шуудан солилцооны бүсийн төв байгуулах судалгаа хийж байна.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан (БНҮҮС) нь үүрэн холбоо, интернэт, шуудан болон радио, телевизийн үйлчилгээ, судалгаа, сурталчилгаа зэрэг 5 чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг орон нутагт хүргэх нөхцлийг бүрдүүлж ажилладаг.

БНҮҮС 2015 онд 2,9 тэрбум төгрөгийг төвлөрүүлж 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дараах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллалаа. Үүнд:

Зураг 1.Үүрэн холбооны хээрийн сайт

19

Үүрэн холбооны салбарт Сүхбаатар аймгийн Мөнххаан, Өмнөговь аймгийн Ханхонгор, Дорнод аймгийн Сүмбэр хилийн боомт, Баян-өлгий аймгийн Хужирт-булаг уул, Өвөрхангай аймгийн Арцын нурууны Баянхангай уул, Их боригдой баг, Булган аймгийн Авзага хайрхан уул зэрэг 7 алслагдсан газарт Юнител группын сүлжээг ашиглалтанд оруулж, оператор компанитай гурван жилийн гэрээ (бүх нийтийн үүрэг) байгуулан ажиллаж байна.

Интернэтийн чиглэлээр Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Сэлэнгэ, Сүхбаатар зэрэг 8 аймгийн бүх сумдын иргэд, малчдад мэдээ, мэдээлэл хүргэх,

мэдээллийн технологийг ашиглах мэдлэг олгох www.yaj.mn, цахим үйлчилгээ, цахим худалдааны мэдлэг олгох, цахим худалдаа хийх www.av.mn цахим хуудсуудыг нээж ажиллуулж байна.

Шуудангийн чиглэлээр Монгол шуудан ХК-д бүх нийтийн үүрэг хүлээлгэж Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 12 аймгийн бүх сум, багт шуудангийн үйлчилгээний хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлээд байна.

Зураг 2. Шуудангийн давтамж, хүртээмж нэмэгдсэн орон нутаг

Сургалт сурталчилгааны чиглэлээр ШУТИС-ийн Мэдээлэл, холбоо технологийн сургуультай хамтран иргэдийн мэдээллийн технологи, харилцаа холбооны мэдлэгийг дээшлүүлэх зорилготой сургалтын гарын авлага бэлтгэж 21 аймаг, 300 сум, суурин

БНҮҮС-гийн үйл ажиллагаа, холбогдох мэдээлэлтэй www.usof.gov.mn цахим хуудсаар орж дэлгэрэнгүй танилцах боломжтой.

Зураг 4. Хөдөө орон нутгийн иргэдэд зориулсан мэдээлэл, харилцаа, холбооны боловсрол олгох сургалт /2015 оны 08 сар/

газрын иргэд, малчдад тарааж анхан шатны болон хэрэглээний сургалтуудыг зохион байгууллаа. Мөн сургалтын материалаар видео хичээл бэлтгэн онлайн сургалт зохион байгуулж 24 мянга гаруй иргэдийг хамруулсан.

Зураг 3. Гарын авлага, сургалтын материалууд

БО

ДЛО

ГО, ХУУЛЬ Э

РХ З

ҮЙ

20

2.1. ҮҮРЭН БОЛОН СУУРИН ТЕЛЕФОН ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Үүрэн холбооны сүлжээ Монгол Улсын газар нутгийн 95%-ийг хамарч, бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо давхардсан тоогоор 5,56 саяд хүрлээ. Үүрэн

холбооны идэвхитэй хэрэглэгчдийн тоог бүртгэлтэй хэрэглэгчдийн өсөлттэй харьцуулахад харьцангуй тогтвортой багаар өсөж байна.

График 1. Хөдөлгөөнт үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо, мянган нэгж

Нийт хэрэглэгчдийн 90% нь урьдчилсан төлбөрт, 10% нь дараа төлбөрт хэрэглэгчид байна.

График 2. Хөдөлгөөнт үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо, оператор бүрээр, сая нэгж

САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ2

21

САЛБАРЫ

Н С

ТАТИ

СТИ

К М

ЭДЭЭЛЭЛ

Өндөр хурдны 3G технологи, үйлчилгээ нэвтэрснээс хойш хэрэглэгчдийн тоо жилээс жилд эрчимтэй өсч идэвхитэй хэрэглэгчдийн 70%-д хүрсэнийг 2011 онтой харьцуулбал 7,8 дахин өссөн байна.

График 3. 3G хэрэглэгчдийн тоо, мянган нэгж

Ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо өмнөх оноос 8,5%-иар өсөж 1,9 сая боллоо. Үүнийг дэлхийн 100 хүн амд ноогдох ухаалаг гар утасны хэрэглэгчтэй харьцуулахад 2,3 дахин их байна.

Суурин телефон хэрэглэгчийн тоо 255,7 мянга болж өмнөх оноос 12%-иар өссөн дүн гарчээ. Энэ нь интернэтэд суурилсан гурвалсан үйлчилгээний /IPTV/ хэрэглээ өсөж байгаатай шууд хамааралтай байна.

График 4. Суурин телефон хэрэглэгчдийн тоо, мянган нэгж

График 5. Суурин телефон хэрэглэгчдийн зах зээлд эзлэх хувь, оператор бүрээр

Суурин телефоноос үүрэн холбооны болон бусад суурин утасны сүлжээ рүү гарах ярианы тариф сүүлийн 4 жилийн хугацаанд тогтвортой байна.

22

2.1.1. ИНТЕРНЭТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол Улсад интернэт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 66 байгууллага үйл ажиллагаа эрхэлж нийт интернэт хэрэглэгчийн тоо 2,4 сая боллоо.

Улс хоорондын интернэтийн нийт урсгал 2014 оныхоос 30% өсөж 61,5 Гбит/сек болсон байна.

Интернэт хэрэглэгчийг холболтын төрлөөр нь авч үзвэл нийт хэрэглэгчдийн 91,4% нь утасгүй холбооны GPRS, EDGE, 3G, EVDO технологийг ашиглан сүлжээнд холбогдож байна.

Он xDSLШилэн кабель

3G Wi-Fi Wi-MAX Бусад

2012 36.7 65.2 520 5.3 24.6 2.2

2013 40.7 107.9 655.1 10.4 24.3 2.7

2014 29.2 168 1734.4 11.7 16.3 2.4

2015 24.1 157.2 2222.1 16.4 10.3 0.002

График 6. Интернэтийн бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо, мянган нэгж

Нийт интернэт хэрэглэгчдийн 84% нь Улаанбаатар хотод, 13% нь аймгийн төвүүдэд, 4% нь сумдын төвүүдэд байна.

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад интернэтийн үйлчилгээний дундаж хурд 2 Мб/сек дээш, бусад газар 300 Кб/сек-2Мб/сек хурдтай байна.

2.2 МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

График 7. Интернэт хэрэглэгчдийн байршил, хувь

2.2.2 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ (ТҮЦ МАШИН)

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газраас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд 2013 онд төрийн үйлчилгээний цахим машины (ТҮЦ машин) үйлчилгээг нэвтрүүллээ.

ТҮЦ машин нь хөдөлгөөнт холбооны технологид суурилсан дэвшилтэт технологи бөгөөд иргэд өөрт амар хэлбэрийг сонгон төлбөрөө бэлэн болон бэлэн бусаар төлөх боломжтой. Иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт болон татварын лавлагаа зэрэг үйлчилгээг иргэд хурууны хээ, цахим картаараа түргэн шуурхай, чирэгдэлгүй авч байна.

Иргэд өөрсдийн оршин сууж буй газарт хамгийн ойр байрлах үйлчилгээний төв, байгууллагаас төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, яам, агентлаг, төрийн байгууллагад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх боломжтой боллоо. Үүний үр дүнд ч цахим засаглалын үйлчилгээ алхам алхмаар урагшилж байна.

Бүртгэл, статистикийн ерөнхий газар, Гааль, татварын ерөнхий газар, УБЦТС ТӨХК, Нийслэлийн тээврийн газар, Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв, Үндэсний дата төв УТҮГ зэрэг байгууллагын 18 нэр төрлийн үйлчилгээг 2013-2015 онд үе шаттай нэвтрүүлж иргэдэд үйлчилгээ хүргэж байна. Энэ хугацаанд ТҮЦ машинаар 1,3 сая иргэн /давхардсан тоогоор/ үйлчлүүлээд байна.

23

Зураг 5. Төв шуудан дахь ТҮЦ машины цэг

Хүснэгт 6

ТҮЦ машины үйлчилгээний нэр төрөл

БАЙГУУЛЛАГА ҮЙЛЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ ЭХЭЛСЭН ХУГАЦАА

Бүртгэл, статистикийн ерөнхий газар 1. Төрсний бүртгэлийн лавлагаа2. Иргэний үнэмлэхийн лавлагаа3. Оршин суугаа хаягийн тодорхойлолт4. Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа5. Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа6. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа7. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа8. Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа9. Иргэний үнэмлэх захиалах10. Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа11. Иргэний үнэмлэхийн баримт авах

6/21/20136/19/20136/19/20136/19/20136/27/20136/19/201311/12/20133/30/20146/26/20146/24/20148/14/2015

Гааль, татварын ерөнхий газар 1. Татварын лавлагаа2. Гаалийн байгууллагад өртэй эсэх лавлагаа

8/26/20136/24/2014

УБ Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 1. Цахилгааны төлбөр хийх 10/1/2013

Нийслэлийн авто тээврийн газар 1. Ачааны авто машины зөвшөөрөл 9/15/2014

Үндэсний Дата Төв УТҮГ 1. Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх олгох

11/10/2014

Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв

1. Жолоодох эрхийн лавлагаа2. Эрх сэргээх лавлагаа

12/25/201512/25/2015 С

АЛБАРЫ

Н С

ТАТИ

СТИ

К М

ЭДЭЭЛЭЛ

24

Дээрх хүснэгтээс харахад иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа нь хамгийн их эрэлт хэрэгцээтэй үйлчилгээ байна. Ялангуяа иргэний үнэмлэхийн лавлагаа гаргах үйлчилгээ 2013 онд нийт үйлчилгээний 40%-ийг эзэлж байсан бол 2014-2015 онд 55% болж өссөн байна.

График 8. ТҮЦ машины байршлын хуваарилалт

Хүснэгт 7.

ТҮЦ машины үйлчилгээний статистик мэдээ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭР 2013 2014 2015

Иргэний үнэмлэхний лавлагаа 39397 363519 566771

Оршин суугаа хаягийн тодорхойлолт 42915 174302 206129

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа 442 47161 64385

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа 7045 34532 55597

Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа 5181 22556 46922

Иргэний үнэмлэх захиалах * 9368 25438

Төрсний бүртгэлийн лавлагаа 2122 17359 24775

Ачааны авто машины зөвшөөрөл * 1881 17892

Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа * 1316 4212

Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа 427 1994 3230

Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа * 1543 2637

Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх авах * 33 2633

Цахилгааны төлбөр төлөх 110 2245 2020

Татварын лавлагаа 80 950 875

Иргэний үнэмлэхийн баримт авах * * 636

Гаалийн байгууллагад өртэй эсэх лавлагаа * 330 357

Жолоодох эрхийн лавлагаа * * 197

Эрх сэргээх лавлагаа * * 25

Тайлбар: (*)-үйлчилгээ нэвтрээгүй үе. Тухайн онд иргэдийн хамгийн их бөгөөд бага үйлчлүүлсэн үйлчилгээг өнгөөр ялган харуулав.

Нийслэлийн 6 дүүргээс хүн амын нягтрал суурьшил ихтэй хотын төвийн Чингэлтэй дүүргийн Тэнгис кино театр, Төв шуудангийн ТҮЦ машинууд бусдаасаа илүү ачаалалтай байдаг байна. Баянзүрх дүүргийн ТҮЦ машин 2013 онд бусад дүүргийн машинуудаас бага ачаалалтай байсан ба ТҮЦ машинуудыг нэмж суурилуулснаар 2015 онд 19,6 хувь болж өссөн байна.

25

График 9. ТҮЦ машины үйлчилгээ, оноор

График 10. ТҮЦ машины үйлчилгээний ачаалал, Чингэлтэй дүүрэг

График 11. ТҮЦ машины үйлчилгээний ачаалал,

Баянзүрх дүүрэг

Төрийн үйлчилгээг иргэдэд ТҮЦ машинаар 2013 онд хүргэж эхэлснээс хойшхи жил бүрийн ТҮЦ машины

үйлчилгээний талаарх ерөнхий мэдээллийг графикаар доор үзүүлэв.

Чингэлтэй дүүрэгт байрлах ТҮЦ машинуудын ачаалал 2013 онд хамгийн их буюу Улаанбаатар хотод байршуулсан бүх машины ачааллын 44 орчим хувийг эзэлж байсан бол бусад дүүрэгт 2014 онд ТҮЦ машин нэмж суурилуулснаар 2015 он гэхэд дээрх ачаалал жигдэрч 27,5 орчим хувь болж багассан байна.

Баянзүрх дүүрэгт байршуулсан ТҮЦ машины ачаалал 2013 онд 2 орчим хувь буюу дүүргүүдын хэмжээд хамгийн бага ачаалалтай байсан бөгөөд тус дүүрэгт ТҮЦ машин нэмж тавьснаар иргэд төрийн үйлчилгээг оршин суугаа дүүргээсээ авах боломж нэмэгдэж үйлчилгээний ачаалал 2015 онд 19,6 хувь болж өссөн байна.

Эрх сэргээх лавлагаа ЦЕГ-ын Лицензийн төв

Жолоодох эрхийн лавлагаа ЦЕГ-ын Лицензийн төв

Гаалийн байгууллагад өртэй эсэх лавлагаа ГТЕГ

Иргэний үнэмлэхний баримт авах БСЕГ

Татварын лавлагаа ГТЕГ

Цахилгааны төлбөр төлөх УБЦТС ТӨК

Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх олгох ҮДТ УТҮГ

Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа БСЕГ

Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа БСЕГ

Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа БСЕГ

Ачааны автомашины зөвшөөрөл Нийслэлийн авто тээврийн газар

Төрсний бүртгэлийн лавлагаа БСЕГ

Иргэнийн үнэмлэх захиалах БСЕГ

Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа БСЕГ

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа БСЕГ

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа БСЕГ

Оршин суугаа хаягийн тодорхойлолт БСЕГ

Иргэний үнэмлэхийн лавлагаа БСЕГ

САЛБАРЫ

Н С

ТАТИ

СТИ

К М

ЭДЭЭЛЭЛ

26

Хүснэгт 8.

Улаанбаатар хотын ТҮЦ машины байршил, үйлчилгээний мэдээ

Дүүрэг БайршилҮйлчилгээний тоо

2013 2014 2015

ЧД Тэнгис 11145 45239 39909

ЧД 32 тойрог, Номин дэлгүүр 2189 8390 9106

ЧД Улаанбаатар банк 1424 4383 10973

ЧД 7 буудлын Бүрэн плаза 2058 13087 13712

ЧД Tэди-2, Скайтел салбар 3219 9571 8934

ЧД Төв шуудан 17633 36961 29805

ЧД Их дэлгүүр * 15698 30420

ЧД Tэди * 3857 17613

ЧД Төв шуудан 2 2815 33752 31796

ЧДДэнжийн 1000,4 Шонхор худалдааны төв

12 5651 8748

ЧД 32 тойрог, Бүрд төв хажууд * 1310 4854

ЧД ЗДТГ Нэг цонх * 3410 12580

ЧД Цэцэг төвийн эсрэг талын Ариг банк * 3466 6575

ХУД Яармаг, (Гадаадын Иргэний Харьяа) 2667 7709 6640

ХУД 19-ийн үйлчилгээний төв, Марко 5595 26819 16787

ХУД Чингис хаан олон улсын нисэх буудал 3506 11040 9305

ХУД Замын цагдаа * 4562 16726

ХУД Хоум Плаза 2 * 2119 7731

ХУД Яармаг, БОСА * 2911 5107

ХУД Дулааны IY станц * 1459 143

ХУД Яармаг худалдааны төв * 877 3333

ХУД УБ Цахилгаан түгээх сүлжээ * 1151 4317

ХУД 120 тойрог, Жетро * 434 6625

СХД ЗДТГ- Нэг цонх 2888 17848 17153

СХДХархорин захын урд буудал-Заан барилгын материал худалдааны төв

7272 34860 27518

СХД 21 худалдааны төв * 4144 10412

СХД Цамбагарав арын замд (Замын Цагдаа) * 6092 16008

СХД Драгон автобус терминал * 603 4391

СХД Баянхошуу Нарханд * 1426 4784

СХД Баянхошуу БОСА * 3609 8586

СХД 21-р хороолол Макс * 2942 10118

СХД Макс супермаркет, Цамбагарав * 4126 28707

СХД ЗДТГ төв хаалга * 1307 5445

СХД 5 шар Энхжин худалдааны төв * 1012 6206

СБД 100 айл, Иргэний бүртгэл, 2-р байр 5855 22213 24368

СБД МТҮПарк 4123 14140 21087

СБД Скайтел плаза 7381 22067 7553

27

СБД 1-р Амаржих газар * 5460 15260

СБД ХААГ * 1811 1437

СБД Тамгын газрын байр * 2126 8186

СБД 1-р эмнэлэг * 1181 6778

СБД Дамбадаржаа Наран төв * 1537 4010

СБД 100 айл, Иргэний бүртгэлийн 1-р байр * 956 2090

СБД Мэргэжилтний 20, Ариг банк * 768 2020

СБД БСШУЯ * 873 3422

СБД Төрийн ордон 114 856 711

БЗД “Скай” их дэлгүүрийн ард Нийслэлийн иргэний бүртгэл 1836 13115 8745

БЗД Сансар- Капитал банк * 381 1874

БЗД ЗДТГ 1 * 8922 28287

БЗД Дарь-Эх 27-р хороо * 2073 3845

БЗД Жуков Худалдааны Төв * 1296 6721

БЗД ЗДТГ 2 * 9149 28630

БЗД Гачуурт, Дэлгүүр 1 * 4094 5196

БЗД Улиастай Худалдааны Төв * 660 1536

БЗД 13 Ариг банк * 3974 16459

БЗД “Скай” Худалдааны Төв * 197 5681

БЗД Тэнгэр худалдааны төв * 751 673

БЗД Цагдаагийн Лицензийн төв * 3245 17395

БЗД Дүнжингарав Нэг Цэгийн Үйлчилгээ * 5853 6729

БЗД Да хүрээ, 4 Өлзий авто плаза * 714 4807

БЗД “Батоник Well Mart” * 3302 11582

БЗД Цайз 16, “Well Mart” худалдааны төв * 1259 6766

БЗД Дүнжингарав зах * 222 2178

БЗД Амгалан Зах * 457 2721

БЗД Амгалан амаржих газар * 145 1537

БГДАпекс худалдааны төв (3 хороолол, Номин их дэлгүүрийн зүүн тал)

1383 20257 18909

БГД Вокзал 10094 25478 15404

БГД Москва их дэлгүүр, 3-р хороолол 13 8725 7090

БГД Оргил худалдааны төв * 3202 10682

БГД 3-р эмнэлэгийн Ариг банк * 1630 4956

БГД Баруун 4 зам, Гранд плаза * 6158 16380

БГД Эх нялхсын эмнэлэг * 1599 5171

БГД Баянгол дүүргийн Шүүхийн хажууд Граматик * 294 2433

БГД “Maxmall” супермаркет * 949 7486

БГД Дүүргийн байр * 10433 21121

БГД 10-р хороолол “EFES” * 6277 16393

Тайлбар: (*) – үйлчилгээ нэвтрээгүй үе.

САЛБАРЫ

Н С

ТАТИ

СТИ

К М

ЭДЭЭЛЭЛ

28

График 12. ТҮЦ машины үйлчилгээ, орон нутгаар, мянган нэгж

ТҮЦ машины иргэдэд хүргэсэн нийт үйлчилгээний 5%-ийг хөдөө орон нутаг эзэлж байсан бол 2015 онд 4 дахин өсч 20% хүрчээ. Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Замын-Үүд, Дорнод аймгийн иргэд ТҮЦ машины төрийн үйлчилгээг их ашиглаж байна.

Хүснэгт 9.

Хөдөө, орон нутгийн ТҮЦ машины мэдээ

БайршилҮйлчилгээний тоо

2013 2014 2015

Шинэ Дархан 292 12873 19461

Эрдэнэт 262 15259 19221

Налайх 282 10859 16640

Дорнод 294 8712 12834

Замын-Үүд 229 6007 10309

Багануур 446 7062 9699

Баянхонгор 255 5831 8876

Төв 137 4685 7035

Хөвсгөл 105 4596 7011

Ховд 95 5370 7008

Өвөрхангай 88 3456 5976

Хуучин Дархан 192 7969 5458

Сүхбаатар 90 3875 5310

Зүүнхараа 123 3386 5176

Өмнөговь 395 3400 4800

Увс 195 3676 4717

Сэлэнгэ 130 3174 4674

Дорноговь 67 2943 4564

Баян-Өлгий 123 2217 4414

Булган 127 2629 4234

Эрдэнэт ЗДТГ * 626 3860

Дундговь 54 2168 3539

Говьсүмбэр 36 1679 3505

Говь-Алтай 146 2593 3394

Завхан 73 2284 3289

Хэнтий 24 3743 3236

Эрдэнэт Хорооллын эцэс Багийн нэгдсэн байр * 1987 2884

Архангай ИТ 20 2830 2795

Архангай 217 2161 2786

Сэлэнгэ аймаг Хөтөл * 345 2650

Тайлбар: (*) – үйлчилгээ нэвтрээгүй үе.

29

График 13.ТҮЦ машины үйлчилгээ, хэрэглэгчийн үзүүлэлт, мянган нэгж

Тайлбар: Цахилгааны төлбөр төлөх үйлчилгээ авсан хэрэглэгчдийн тоо ороогүй болно.

2.3 ШИЛЭН КАБЕЛИЙН СҮЛЖЭЭ

Телевизийн олон сувгийн үйлчилгээний хэрэглэгчдийн тоо 725,8 мянга болж өссөн байна. Үүнээс Улаанбаатар хотод 56,5%, орон нутагт 43,5% хэрэглэгч байна.

Мэдээлэл, харилцаа холбооны шилэн кабелийн сүлжээний нийт урт 35362 км болжээ.

МХС ТӨХХК, Мобиком нэтворкс ХХК, Скайнэтворкс ХХК, Рейлком төв, Жемнэт ХХК, зэрэг байгууллага үндсэн сүлжээ эзэмшиж мэдээлэл, харилцаа холбооны зах зээлд үйл ажиллагаа явуулж байна.

График 14. Шилэн кабелийн урт, км

2.4 РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

График 15. Телевизийн олон сувгийн үйлчилгээний хэрэглэгчдийн тоо, мянган нэгж

Интернэт протоколд суурилсан олон сувгийн телевизийн үйлчилгээний хэрэглэгчдийн тоо 2015 онд 162,8 мянга болж өнгөрсөн оноос 28% буюу 35,7 мянган хэрэглэгчээр нэмэгдсэн байна.

График 16. Ай Пи телевизийн хэрэглэгчдийн тоо, үйлчилгээний төрөл, мянган нэгж

САЛБАРЫ

Н С

ТАТИ

СТИ

К М

ЭДЭЭЛЭЛ

0100200300400500600700800

Телевизийн олон сувгийн хэрэглэгчдийн 45% нь хиймэл дагуулаар, 22,4% нь Ай Пи телевизээр, 32,6% нь кабель болон MMDS-ээр үйлчилгээ авч байна.

30

2.5 ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Шуудангийн салбарт 57 байгууллага үйлчилгээ үзүүлж байгаагаас Монгол шуудан ХК нь дотоодын шуудангийн үйлчилгээний 93,9%-ийг хангаж байна.

Дотоодын бичиг захидал солилцооны үзүүлэлт өмнөх оныхоос 3,1 дахин өсчээ. Буухиа шуудангийн үйлчилгээ өмнөх оноос 87% өссөн ба улс хоорондын шуудангийн орох үйлчилгээ 20% нэмэгдэж гарах үйлчилгээ 35% буурсан байна.

График 17. Шуудангийн үйлчилгээ, солилцоо, мянган нэгж

2.6 ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын нийт орлогод улс, орны эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлж өнгөрсөн жилийн мөн үеэс 2.1% буурч 724.5 тэрбум төгрөг болсон байна.

Өмнөх онд орлогын 62,5%-ийг бүрдүүлж байсан үүрэн холбоо 52,9% болж буурсан бол, Ай Пи телевиз болон интернэтийн үйлчилгээний орлого тус тус 3%-иар өссөн байна. .

График 18. Салбарын нийт орлого, тэрбум төг

График 19. Салбарын орлогод үйлчилгээний төрлийн эзлэх хувь

31

Сүүлийн жилүүдэд өсөлттэй байсан салбарын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2015 онд 15%-иар буурч 204,6 тэрбум төгрөг болжээ. /Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тооцоогүй болно./

График 20. Салбарын нийт хөрөнгө оруулалт, тэрбум төг

График 21. Салбарын нийт хөрөнгө оруулалт, бүтцээрГрафик 22. Салбарын улсын төсөвт төвлөрүүлсэн нийт хөрөнгө, тэрбум төг

2.7 ХҮНИЙ НӨӨЦ

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт ажиллагчид 2015 оны байдлаар 16 мянга болж өмнөх оноос 10% буурчээ. Салбарын ажиллагчдын дундаж цалин 937,4 мянган төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 8%-иар илүү байна.

МТШХХГ нь жил бүр салбарын мэргэшсэн инженер, зөвлөх инженерийн сургалтыг ШУТИС-ийн ХМТС-тай хамтран зохион байгуулдаг. Мэргэшлийн зэргийн болзол хангасан 13 горилогчдод зөвлөх инженер, 26 горилогчдод мэргэшсэн инженерийн зэрэг олголоо.

График 23. Салбарын нийт ажиллагчдын тоо, мянган нэгж

САЛБАРЫ

Н С

ТАТИ

СТИ

К М

ЭДЭЭЛЭЛ

32

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖЛИЙН ОЛОН УЛСЫН ТҮВШИН3

МХХТ-ийн хөгжлийн индексийг хүртээмж, хэрэглээ, чадвар гэсэн 3 дэд индексийн 11 үзүүлэлтээр тооцдог.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2016 онд гаргасан судалгаанд Монгол Улс энэ үзүүлэлтээр

2010 онд дэлхийн 167 улс, орноос 97 дугаарт эрэмблэгдэж байсан бол 2015 онд 84 дүгээрт орж 13 байр ахисан нь хурдацтай хөгжиж буйг харуулж байна.

3.1 МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС (IDI)

Хүснэгт 10

МХХТ-ийн хөгжлийн үзүүлэлт

Үзүүлэлт Дэлхийн дундаж АНД бүсийн дундажМонгол

2010 2015

Хөгжлийн эрэмбэ 97 84

МХХТ-ийн хөгжлийн индекс 5.03 4.7 3.52 5.0

МХХТ-ийн хүртээмжийн дэд индекс 5.53 5.14 3.98 4.97

100 хүнд ноогдох телефон цэгийн тоо 15.19 11.9 7.1 7.92

100 хүнд ноогдох үүрэн холбооны хэрэглэгч 96.07 90.6 92.5 105.06

Интернет зурвасын өргөн 60 28.31 62.1 87.87

Компьютертэй өрхийн хувь 43.63 34.1 22.3 35.76

Интернеттэй өрхийн хувь 43.94 36.3 7.7 29

МХХТ-ийн хэрэглээний дэд индекс 3.64 3.28 0.75 3.2

100 хүнд ноогдох интернет хэрэглэгчийн тоо 40.57 33.8 102 27

100 хүнд ноогдох суурин интернет хэрэглэгч 10.34 8.3 2.8 6.84

100 хүнд ноогдох хөдөлгөөнт интернет хэрэглэгч 37.2 29.7 7.4 57.62

МХХТ-ийн чадавхийн дэд индекс 6.81 6.65 8.12 8.69

Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтын түвшин 87.95 88.09 98.3 98.38

Дунд боловсрол эзэмшигчдийн харьцаа 81.48 80.72 91.6 103.48

Дээд боловсрол эзэмшигчдийн харьцаа 37.21 32.62 53.8 62.27

Хөгжлийн үзүүлэлтүүдийн өнөөгийн түвшинг 2010 онтой харьцуулахад МХХТ-ийн хүртээмжийн дэд индекс 1,48 пунктээр, хэрэглээний дэд индекс 4,2 дахин, чадавхийн дэд индекс 0,67 пунктээр тус тус ахисан байна. Ялангуяа чадавхийн дэд индекс нь

хөгжлийн эрэмбээрээ 19 байр ахиж 33 дугаарт жагсаж харьцангуй амжилттай түвшинд хүрсэн байна. Мөн Ази Номхон далайн бүс нутгийн 40 улс, орноос 13 дугаарт байна.

33

МЭДЭЭЛЭЛ, ХАРИ

ЛЦ

АА Х

ОЛБО

ОНЫ

ХӨ

ГЖЛИ

ЙН О

ЛО

Н У

ЛСЫ

Н Т

ҮВШ

ИН

100 хүнд ноогдох телефон цэгийн тоо

100 хүнд ноогдох үүрэн холбооны

хэрэглэгч

Интернет зурвасын өргөн

Комьютертэй өрхийн хувь

Интернеттэй өрхийн хувь

100 хүнд ноогдох интернет хэрэглэгч

100 хүнд ноогдох суурин интернет хэрэглэгч

100 хүнд ноогдох хөдөлгөөнт интернет

хэрэглэгч

Дунд боловсрол эзэмшигчдийн

харьцаа

Дээд боловсрол эзэмшигчдийн

харьцаа

Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтын түвшин

2010

2015

График 24. Монгол Улсын МХХТ-ийн хөгжлийн үзүүлэлт

График 24-ээс үзэхэд 5 жилийн хугацаанд хөгжлийн индекс бүх талаар өссөн, ялангуяа интернэт, үүрэн холбооны үзүүлэлтүүд илүү өссөн байгаа нь улсын

хэмжээнд үүрэн холбооны хамрах хүрээг сайжруулж нийслэл хот, орон нутгийн 340 гаруй сум сууринд 3G сүлжээ нэвтрүүлсэнээс шууд хамаарч байна.

34

График 25-аас харахад манай ихэнх үзүүлэлт дэлхийн болон Ази номхон далайн бүсийн улс орны дунджаас илүү, онцолбол чадавхийн дэд индекс буюу боловсролын үзүүлэлтүүд харьцангуй өндөр түвшинд хүрчээ.

Харин 100 хүнд ноогдох телефон цэг болон интернэт хэрэглэгчийн тоо, интернэттэй өрхийн тоо зэрэг үзүүлэлтүүд олон улсаас доогуур түвшинд байна.

Интернэтийн хэрэглээ, хэрэглэгчдийн тоо дотооддоо жилээс жилд өссөөр байгаа ч олон улсад доогуур түвшинд байгаа нь хүн ам, газар нутгийн хэмжээ, бусад орны хөгжлийн өсөлт зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай байх талтай юм. Мөн үүрэн холбоо, интернэт, өргөн зурвасын үйлчилгээ, хэрэглээ хөгжих тусам суурин телефон цэгийн тоо үзүүлэлт буурсаар байх хандлага байна.

График 25. Монгол Улсын МХХТ-ийн хөгжлийг үзүүлэлтийг олон улс, бүс нутагт харьцуулсан байдал

3.2 СҮЛЖЭЭНИЙ БЭЛЭН БАЙДЛЫН ИНДЕКС (NETWORKED READINESS INDEX)

Дэлхийн мэдээллийн технологийн 2015 оны тайланд Монгол Улс сүлжээний бэлэн байдлын индексээр дэлхийн 143 орноос 4.2 оноогоор 61-р байрт жагссан. Энэхүү индекс нь дэлхийн улс орнууд мэдээлэл, харилцаа холбооны технологид тулгуурлан эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, аж амьдралаа дээшлүүлэх боломжийг хэрхэн ашиглаж

байгааг хэмждэг. Манай улсын энэ үзүүлэлт нь 2014 онтой харьцуулахад (148 орноос 4.1 оноогоор 61-р байрт жагссан) 0.1 оноогоор ахисан байна.

Сүлжээний бэлэн байдлын индекс нь орчны, бэлэн байдлын, хэрэглээний, нөлөөллийн гэсэн 4 бүлэг дэд индекс бүхий 10 тулгуур индекстэй бөгөөд нийт 53 индексээс бүрдэнэ.

МХХТ-

ийн

хөгж

лийн

2015

оны

үзү

үлэл

т

МХХТ-

ийн

хөгж

лийн

2010

оны

үзү

үлэл

т

МХХТ-

ийн

хүрт

ээм

жийн

дэд

инд

екс

100 х

үнд н

оогд

ох

теле

фон

цэг

ийн

тоо

100 х

үнд н

оогд

ох ү

үрэн

хо

лбоо

ны х

эрэг

лэгч

Инт

ернэ

т зу

рвас

ын

өргө

н

Ком

пью

терт

эй ө

рхийн

хувь

Инт

ернэ

ттэй

өрх

ийн

хувь

МХХТ-

ийн

хэрэ

глээ

ний

дэд

инд

екс

100 х

үнд н

оогд

ох

инт

ернэ

т хэ

рэгл

эгчи

йн

тоо

100 х

үнд н

оогд

ох с

уури

н инт

ернэ

т хэ

рэгл

эгч

100 х

үнд н

оогд

ох

хөдөл

гөөн

т инт

ернэ

т хэ

рэгл

эгч

МХХТ-

ийн

чадав

хийн

дэд

инд

екс

Нас

анд х

үрэг

чдийн

бичи

г үс

эг т

айла

гдал

тын

түвш

ин

Дун

д б

олов

срол

эз

эмш

игч

дийн

харь

цаа

Дээ

д б

олов

срол

эз

эмш

игч

дийн

харь

цаа

35

МЭДЭЭЛЭЛ, ХАРИ

ЛЦ

АА Х

ОЛБО

ОНЫ

ХӨ

ГЖЛИ

ЙН О

ЛО

Н У

ЛСЫ

Н Т

ҮВШ

ИН

Хүснэгт 11

Монгол Улсын үзүүлэлт, дэлхийн түвшинд

Үзүүлэлт Байр Оноо

Сүлжээний бэлэн байдлын индекс 61 4.2

- Орчны дэд индекс 68 4

- Бэлэн байдлын дэд индекс 42 5.3

- Хэрэглээний дэд индекс 78 3.7

- Нөлөөллийн дэд индекс 65 3.8

Монгол Улс 2015 онд сүлжээний бэлэн байдлын индекс үзүүлэлтээр 2014 онтой харьцуулахад “улс төр ба зохицуулалтын орчин” болон “дэд бүтэц ба тоон агуулга” индексээс бусад 8 тулгуур индексээр 0.1-ээс 0.3 оноогоор ахисан байна. Ялангуяа хэрэглээний бүлгийн дэд индексийн “засгийн газрын хэрэглээ” тулгуур индексээр 2015 онд 2014 онтой харьцуулахад хамгийн их ахиц гарсан буюу 18 байраар урагшилжээ.

Хүснэгт 12

Ази, Номхон далайн бүс нутгийн улс орны түвшин.

д/д Улсын нэр Дэлхийд эзэлсэн байр

1 Сингапур 1

2 Япон 10

3 БНСУ 12

4 Хонг Конг 14

5 Авсртали 16

6 Шинэ Зеланд 17

7 Тайван 18

8 Малайз 32

9 Монгол 61

10 БНХАУ 62

Бэлэн байдлын дэд индексийн “худалдан авах хүртээмж” болон “ур чадвар” тулгуур индексээр бусад 8 тулгуур индексээс харьцангуй өндөр үзүүлэлт үзүүлж байгаа нь 2014 оны хандлагыг хэвээр хадгалж байна.

3.4 3.4

4.4 4.5

4.2 4

6.6 6.7

5.1 5.3

3.0 3.3

3.5 3.6

4.0 4.33.0 3.1

4.1 4.4

-

5.0

10.0

15.0

20.0

25.0

30.0

35.0

40.0

45.0

2014 2015

Нийгмийн нөлөөлөл

Эдийн засгийн нөлөөлөл

Засгийн газрын хэрэглээ

Бизнесийн байгууллагын хэрэглээ

Хувь хүний хэрэглээ

Ур чадвар

Худалдан авах хүртээмж

Дэд бүтэц, тоон контент

Бизнес ба инновацийн орчин

Улс төр ба зохицуулалтын орчин

График 26. Монгол Улсын үзүүлэлт, тулгуур индексээр

36

Мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ) нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний хөгжил, эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болж байна.

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцээд нийгмийн бүх салбарын хүрээнд болж буй шинэчлэлт, өөрчлөлт, шинэ ойлголт, тодорхойлолт, хөгжлийн үзүүлэлтүүдийг судалж боловсруулах, улс орнууд түүнийг ашиглах хэрэгцээ шаардлага гарсаар байна.

МХХТ-ийн хөгжил, дэвшилд тулгуурлан улс орныг хөгжүүлэхэд салбарын дэд бүтэц, түүний хүртээмж, хэрэглээ, хөгжлийн үзүүлэлтийг тодорхойлох, мэдээллийн технологийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг тооцох статистик мэдээ, өгөгдөл цуглуулах, харьцуулсан судалгаа, хяналт-шинжилгээ хийж үнэлж дүгнэх нь чухал ач холбогдолтой юм.

Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төлөөх Түншлэл нь (The Partnership on Measuring Information and Communication Technology for Development) олон улсад харьцуулахуйц МХХТ-ийн хэрэгцээ шаардлага бүхий статистик мэдээллийг боловсронгуй болгож сайжруулах чиглэлээр ажилладаг.

Тус байгууллагын үйл ажиллагааны гол амжилтуудын нэг нь “МХХТ-ийн үндсэн үзүүлэлтийн жагсаалт” баримт бичиг ба ихээхэн хүчин чармайлтаар улс, орнуудын статистикийн байгууллагуудтай эрчимтэй зөвлөлдсөн хамтын үйл ажиллагааны үр дүнд гаргасан байна.

МХХТ-ийн үндсэн үзүүлэлтийн анхны жагсаалтыг 2005 оны 11 дүгээр сард Тунис Улсад болсон Мэдээллийн технологийн дэлхийн дээд хэмжээний уулзалт (WSIS)-ын хоёр дахь үе шатны хуралд албан ёсоор танилцуулж, тухайн ондоо “Core ICT Indicators in 2005” гэдэг нэртэй хэвлэгдэн гарсанаас хойш дэлхийн улс орнуудад МХХТ-ийн статистик мэдээллийг бий болгох, цуглуулах үйл ажиллагааных нь суурь баримт бичиг болсоор иржээ.

НҮБ-ын Статистикийн хороо (UNSC)-ны 2007 оны 38 дугаар хуралдаанаараа уг жагсаалтыг баталсан байна.

Үндсэн үзүүлэлтийн жагсаалт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ялангуяа ОУЦХБ (ITU), Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага (OECD), Евростат (Eurostat) байгууллагуудын стандартыг баримталдаг.

Зураг 6. “МХХТ-ийн үндсэн үзүүлэлтийн жагсаалт 2005”.

Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төлөөх Түншлэл нь улс орнуудад “МХХТ-ийн үндсэн үзүүлэлтийн жагсаалт” баримт бичгийг салбарын өгөгдөл цуглуулах сууриа болгож ажиллахыг зөвлөмж болгодог. Улс орнууд түүнийг заавал хэрэглэх албагүй ч үндэсний бодлого, нөхцөл байдлаа тодорхойлохдоо зөвлөмжийг ашиглах нь тодорхой юм.

МХХТ-ийн үндсэн үзүүлэлтийн анхны жагсаалтад дараах 4 зүйлийн үзүүлэлтийг багтаасан байдаг. Үүнд,

3.3 ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН ЖАГСААЛТ - МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ (МХХХТ)

37

МЭДЭЭЛЭЛ, ХАРИ

ЛЦ

АА Х

ОЛБО

ОНЫ

ХӨ

ГЖЛИ

ЙН О

ЛО

Н У

ЛСЫ

Н Т

ҮВШ

ИН

• МХХТ-ийн дэд бүтэц, түүний хүртээмж, • Өрх, хувь хүний МХХТ-ийн хүртээмж ба хэрэглээ, • Бизнесийн байгууллагын МХХТ-ийн хэрэглээ, • МХХТ-ийн салбарын үзүүлэлтүүд ба МХХТ-ийн

бараа бүтээгдэхүүний худалдаа

Үндсэн жагсаалтын гол зорилго нь олон улсад харьцуулахуйц өндөр чанартай МХХТ-ийн өгөгдөл, мэдээлэл гаргахад шаардлагатай статистик мэдээг цуглуулах, улмаар МХХТ-ийн хөгжлийн түвшинг хэмжиж баримжаалах, ялангуяа хөгжиж буй орнуудын мэдээлэлжсэн нийгмийн талаарх статистик өгөгдөл цуглуулах үйл ажиллагааг сайжруулахад туслах, зөвлөмж гаргах бөгөөд үндсэн үзүүлэлтүүдийг статистикийн стандарт, холбогдох гарын авлага, мета өгөгдөлтэй нийцүүлж гаргадаг байна.

Улс орнуудын МХХТ-ийн статистик мэдээ цуглуулах арга, туршлага сайжирч, бодлогын асуудал нь улам бүр боловсронгуй болох тусам салбарын хөгжлийн үзүүлэлтүүд өөрчлөгдөн шинэчлэгдэж, хуучин нь хасагдаж, шинэ үзүүлэлтүүд нэмэгддэг учраас МХХТ-ийн үзүүлэлтүүдийг тасралтгүй хөгжүүлж, шинэчлэн сайжруулах шаардлагатай байдаг.

Энэ үйл явцад Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төлөөх Түншлэл нь шинэ үндсэн үзүүлэлтүүд бий болгож байнга хөгжүүлж, улс орон, бүс нутгийн байгууллагуудын тухайд өөрсдийн онцлог, нөхцөл байдалд тохирсон нэмэлт үзүүлэлтүүдийг хөгжүүлж байдаг. Мөн мэдээлэлжсэн нийгмийн дэлхий нийтийн өгөгдлийг хөгжүүлэх чиглэлээр хөгжиж буй орнуудын чадавхийг сайжруулахад их анхаарч ажиллаж байна.

МХХТ-ийн үндсэн үзүүлэлтийн жагсаалтын эхний сайжруулсан хувилбар болох “ICT Core Indicators 2010” хэвлэл нь 46 үзүүлэлт, 2 тайлбартай (reference) гарч НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын

байгууллагын Статистикийн хүрээлэн (UNESCO Insti-tute for Statistics)-гээс гаргасан боловсролын талын МХХТ-ийн багц үзүүлэлт (8 үндсэн үзүүлэлт) шинээр нэмэгдсэнээрээ онцлог болсон.

Зураг 7. “МХХТ-ийн үндсэн үзүүлэлтийн жагсаалт - 2010”

МХХТ-ийн үндсэн үзүүлэлтийн жагсаалтын хоёр дахь удаагийн сайжруулсан хэвлэл 2011 онд гарч, цахим засгийн газрын 7 үзүүлэлт шинээр нэмэгджээ. Сүүлийн хэвлэлүүд нь 2014, 2016 онд гарч үзүүлэлтүүд шинээр нэмэгдэж жагсаалт жил тутам өргөжсөөр байна. /2016 оны жагсаалтыг Хүснэгт 13-аас үзнэ үү/

38

Хүснэгт 13.

Олон улсаас зөвлөмж болгож буй МХХТ-ийн үндсэн үзүүлэлтүүд

2016 оны 3 сар

Код Үзүүлэлт Код Үзүүлэлт

МХХТ-ийн дэд бүтэц, хүртээмж

A1 100 хүнд ногдох суурин телефон цэг A6Үүрэн холбооны (доод тал нь 3G) сүлжээний бүсэд хамрагдсан хүн амын эзлэх хувь

A2 100 хүнд ногдох үүрэн телефон хэрэглэгчид A7 Суурин өргөн зурвасын интернэтийн үйлчилгээний сарын тариф

A3 100 хүнд ногдох суурин интернэт хэрэглэгчид A8 Үүрэн утасны урьдчилсан төлбөрт үйлчилгээний сарын тариф

A4100 хүнд ногдох хөдөлгөөнт-өргөн зурвасын интернэтийн идэвхтэй хэрэглэгчид

A9 Хөдөлгөөнт өргөн зурвасын интернэтийн сарын тариф

A5Нэг хүнд ногдох улс хоорондын интернэт гарцын зурвасын өргөний хэмжээ

A10 100 хүнд ногдох телевизийн өргөн нэвтрүүлгийн хэрэглэгчид

Хувь хүн, өрх бүлийн МХХТ-ийн хүртээмж, хэрэглээ

HH1 Радиотой өрхийн эзлэх хувь HH11 Интернэттэй өрхийн эзлэх хувь, холболтын төрлөөр

HH2 Телевизортой өрхийн эзлэх хувь HH12 Сүүлийн 3 сард интернэт хэрэглэж буй хувь хүний эзлэх хувь, давтамжаар

HH3 Утастай өрхийн эзлэх хувь HH13 Телевизийн олон сувгийн үйлчилгээ хүлээн авдаг өрхийн эзлэх хувь, төрлөөр

HH4 Компьютертай өрхийн эзлэх хувь HH14 Өрхийн интернэтэд холбогдоогүй шалтгаан

HH5 Сүүлийн 3 сард компьютер ашиглаж буй хувь хүний эзлэх хувь

HH15 Сүүлийн 3 сард хувь хүний компьютерын хэрэглээний чадвар, чадварын төрлөөр

HH6 Интернэттэй өрхийн эзлэх хувь HH16 Өрхийн МХХТ-д зарцуулж буй зардал

HH7 Сүүлийн 3 сард интернэт ашиглаж буй хувь хүний эзлэх хувь

HH17 Интернэт хэрэглэж буй хувь хүний эзлэх хувь, интернэтэд нэвтрэхэд ашиглаж буй зөөврийн хэрэгсэл болон хэрэглэж буй сүлжээгээр

HH8 Сүүлийн 3 сард интернэт ашиглаж буй хувь хүний эзлэх хувь, байршлаар

HH18 Өөрийн гар утастай хүний эзлэх хувь

HH9 Сүүлийн 3 сард интернэт ашиглаж буй хувь хүний эзлэх хувь, үйл ажиллагааны төрлөөр

HH19 Интернэт хэрэглэдэггүй хувь хүн, шалтгаанаар

HH10 Сүүлийн 3 сард гар утас хэрэглэж буй хувь хүний эзлэх хувь

Байгууллагын МХХТ-ийн хүртээмж, хэрэглээ

B1 Компьютер хэрэглэж буй ААНБ-ын эзлэх хувь B7 Интернэтээр захиалга хүлээн авдаг ААНБ-ын эзлэх хувь

B2 Компьютер тогтмол хэрэглэдэг ажиллагчдын эзлэх хувь

B8 Интернэтээр захиалга хүргэдэг ААНБ-ын эзлэх хувь

B3 Интернэт хэрэглэж буй ААНБ-ын эзлэх хувь B9 Интернэт ашиглаж буй ААНБ-ын эзлэх хувь, холболтын төрлөөр

B4 Интернэт тогтмол ашиглаж буй ажиллагчдын эзлэх хувь

B10 Дотоод сүлжээтэй ААНБ-ын эзлэх хувь

B5 Вэб хуудастай ААНБ-ын эзлэх хувь B11 Экстранэттэй ААНБ-ын эзлэх хувь

B6 Интранэттэй ААНБ-ын эзлэх хувь B12 Интернэт ашиглаж буй ААНБ-ын эзлэх хувь, ашиглалтын төрлөөр

39

МЭДЭЭЛЭЛ, ХАРИ

ЛЦ

АА Х

ОЛБО

ОНЫ

ХӨ

ГЖЛИ

ЙН О

ЛО

Н У

ЛСЫ

Н Т

ҮВШ

ИН

МХХТ-ийн салбар ба салбарын бүтээгдэхүүний худалдаа

ICT1 Бизнесийн салбар дахь МХХТ-ийн салбарын ажиллагчдын эзлэх хувь

ICT3 Нийт импортод МХХТ-ийн бүтээгдэхүүний импортын эзлэх хувь

ICT2 МХХТ-ийн салбарын нийт нэмэгдсэн өртгийн хувь хэмжээ

ICT4 Нийт экспортод МХХТ-ийн бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь

Боловсролын салбарын МХХТ-ийн үзүүлэлтүүд

ED1 Сургалтад ашиглаж буй радиотой ЕБС-ийн эзлэх хувь

ED5 Интернэтийн холболттой ЕБС-ийн эзлэх хувь, холболтын төрлөөр

ED2 Сургалтад ашиглаж буй телевизортой ЕБС-ийн эзлэх хувь

ED6 ЕБС-ийн дээрээ интернэт хэрэглэдэг сурагчдын эзлэх хувь

ED3 Суурин утастай ЕБС-ийн эзлэх хувь ED7 Их, дээд сургууль, коллежид МХХТ-ийн чиглэлээр суралцаж буй суралцагчдын эзлэх хувь

ED4 Нэг компьютерт ногдох сурагчдын тоо ED8 ЕБС-д МХХТ-ийн мэргэжилтэй багшийн эзлэх хувь

EDR1 Цахилгааны хангамжтай ЕБС-ийн эзлэх хувь

Цахим засаглалын МХХТ-ийн үзүүлэлтүүд

EG1 Төрийн захиргааны төв байгуул-лагад компьютер тогтмол ашиглаж буй ажиллагчдын эзлэх хувь

EG5 Интернэт ашиглаж буй төрийн захиргааны төв байгууллагын эзлэх хувь, холболтын төрлөөр

EG2 Төрийн захиргааны төв байгуул-лагад интернэт байнга ашиглаж буй ажиллагчдын эзлэх хувь

EG6 Вэб хуудастай төрийн захиргааны төв байгууллагын эзлэх хувь

EG3 Дотоод сүлжээтэй төрийн захир-гааны төв байгууллагын эзлэх хувь

EG7 Иргэд авах боломжтой интернэтэд суурилсан сонгосон үйлчилгээ, үйлчилгээний боловсронгуй болсон түвшингээр

EG4 Интранэт ашиглаж буй төрийн захиргааны төв байгууллагын эзлэх хувь

Дэлхийн улс орнууд энэхүү жагсаалтыг өөрийн орны өрхийн болон бизнесийн судалгаандаа авч хэрэглэх нь жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Манай улсын хувьд ч бүх салбарын хөгжлийн төлөлвлөлт нь судалгаа, шинжилгээ, тооцоололд үндэслэсэн байх зарчмыг хэрэгжүүлэхэд статистик үзүүлэлт, өгөгдөл, тоо мэдээллийг хөгжүүлэх нь чухал байна.

Үндэсний статистикийн хороо (хуучин нэрээр)-ны даргын 2015 оны А/132 дугаар тушаалаар “Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг шинэчлэн баталлаа.

Аргачлалыг “Цахим засаглалын үндсэн үзүүлэлт ба хамрах хүрээ” 2012 оны гарын авлага, ОУЦХБ-ын “Өрх, хувь хүний МХХТ-ийн ашиглалтын хэмжүүр гарын авлага-2014”-д дурдсан “Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үндсэн үзүүлэлтүүдийн жагсаалт” зэрэг олон улсын баримт бичгүүдтэй нийцүүлэн шинэчилсэн ба статистикийн үзүүлэлт, тодорхойлолтын талаарх нэгдмэл ойлголт, тооцоолол, нэгдсэн арга зүйгээр салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд (мэдээллийн анхан шатны нэгж), мэдээллийг боловсруулагч, түгээгч, хэрэглэгчдийг хангах гол зорилготой юм.

40

4.1.1 ДЭЛХИЙН РАДИО ХОЛБООНЫ АССАМБЛЕЙ

Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2015 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд ОУЦХБ-аас зохион байгуулсан Дэлхийн Радио холбооны ассамблейд /WRC-15/ МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Зураг 8. Дэлхийн Радио холбооны ассамблей 2015.

Ассемблейд бэлтгэх ажлын хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгаас өргөн барих асуудлууд бэлтгэх (APG15) 5 удаагийн хуралд МТШХХГ, ХХЗХ-ны холбогдох мэргэжилтэн, экспертүүд оролцож ассемблейд бүс нутгаас хэлэлцүүлэх асуудлаар санал өгч хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллав. Бэлтгэл хурлууд болон Ассемблейн хуралдааны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд,

• Дэлхийн Радио холбооны Их хуралд бэлтгэх Ази-Номхон Далайн орнуудын бэлтгэл хуралдааны (APG15-5) ажилд үнэлэлт дүгнэлт өгч, хиймэл дагуулын үйлчилгээтэй холбоотой олон улсын бодлого, зохицуулалтын өөрчлөлтийг судалж, санал солилцсон. Ялангуяа харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх орбитын байрлал, ашиглах радио давтамжийн зурвасыг олон улсын мастер бүртгэлд бүрдүүлэхтэй холбоотой дүрэм, журмын

өөрчлөлтөд онцгой ач холбогдолтой хандаж хиймэл дагуулын чиглэлээр 6 санал тусгуулсан.

• Монгол Улсад мөрдөж байгаа үндэсний радио давтамжийн хүснэгтийг хянаж шаардлагатай өөрчлөлтийн санал боловсруулж хэлэлцүүлсэн.

• Дэлхийн радио холбооны салбарын хөгжлийн чиг хандлага, холбогдох олон улсын бодлого, зохицуулалттай уялдуулан үндэсний радио давтамжийн хуваарилалтын төлөвлөлтийг 8-10 жилээр хийх боломжийг бүрдүүлж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр өөрийн орны байр сууриа илэрхийлсэн.

Зураг 9. МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа тэргүүтэй төлөөлөгчид,

Дэлхийн Радио холбооны их хурал, Женев хотноо.

4.1.2 TOPCIT

БНСУ-ын Дэйжион хотноо 2015 оны 10 дугаар сард болсон “Дэлхийн компьютерын конгресс”-д МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа тэргүүтэй төлөөлөгчид

ХАМТЫН АЖИЛЛАГАА44.1 ГАДААД АРГА ХЭМЖЭЭ

41

ХАМ

ТЫН А

ЖИ

ЛЛАГА

А

оролцов. Энэ үеэр мэдээллийн технологийн практик ур чадварын үнэлгээний “TOPCIT” системийг Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцож БНСУ-ын Мэдээлэл,

харилцаа холбооны технологийг дэмжих хүрээлэнтэй хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Зураг 10. МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институцийн ерөнхийлөгч Ли Санг Хонг нар. БНСУ, Дэйжион хот.

“TOPCIT” нь мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй инженер, техникийн ажилтнууд, програм хангамж хөгжүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг үнэлэх систем бөгөөд шалгалтыг компьютерээр авч 5 түвшний 65 асуултад харгалзах 1000 оноогоор дүгнэдэг.

“TOPCIT” үнэлгээний системийг нэвтрүүлснээр Монгол Улсын мэдээллийн технологийн инженер, техникийн ажилчдын ур чадварыг бодитойгоор үнэлэх боломж нээгдэж, боловсон хүчин бэлтгэгч их дээд сургуулиуд, мэргэжлийн сургалтын төв болон ажил олгогчдын хамтын ажиллагаа сайжирч, хүний нөөцийн чадавхи дээшилнэ. Цаашилбал, хоёр орны мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын боловсон хүчний чадавхийг харилцан хүлээн зөвшөөрч, мэдээллийн технологийн хамтарсан судалгаа шинжилгээ, хөрөнгө оруулалт нэмэгдэж, нийт худалдааны эргэлт өсөх боломжтой.

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг БНСУ-тай энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр Монгол улсын мэдээлэл, харилцаа

холбооны салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг болж, монголын програмистууд олон улсын түвшинд өөрсдийн ур чадварыг таниулах, ажиллах нөхцөл бүрдэх юм.

“TOPCIT” шалгалтыг МТҮП-тай хамтран 2016 оны 03 дугаар сард анх удаа зохион байгуулсан бөгөөд их дээд сургуулиудын 40 гаруй оюутан хамрагдлаа.

4.1.3 МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХИЛ ОРЧИМД РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ЗОХИЦУУЛАЛТЫН АНХДУГААР УУЛЗАЛТ

Монгол Улс, БНХАУ-ын хил орчимд ашиглах радио давтамжийн зохицуулалтын анхдугаар уулзалт 2015 оны 09 дүгээр сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болов. Уулзалтад МТШХХГ, ХХЗХ байгууллагын төлөөлөгчид оролцож хоёр улсын хил орчмын радио давтамжийн зурвасын хуваарилалт, хэрэглээний талаар мэдээлэл солилцож, хил орчмын бүс нутагт радио давтамжийн хяналт хийсэн хэмжилт, шалгалтын үр дүнг хэлэлцлээ.

42

Зураг 11. Анхдугаар уулзалтын төлөөлөгчид, БНХАУ, Хөх хот, 2015 оны 09 дүгээр сар.

Хоёр улсын харилцаа холбооны байгууллагууд хил орчмын радио давтамжийн зохицуулалтын механизм бий болгож 1-2 жил тутамд уулзалт зохион байгуулж байхаар харилцан тохиролцож албан ёсны баримт бичигт гарын үсэг зурж дараагийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар товлов.

Цаашид Монгол Улс, БНХАУ-ын харилцаа холбооны байгууллагууд хил орчмын радио давтамжийг хамтран ашиглах гэрээ байгуулж, хөрш орнуудын ашиглах радио давтамжийн зурвас, техникийн шаардлага, харилцаа холбооны үйлчилгээний станцуудыг харилцан нөлөөлөлгүй байршуулах арга, замуудыг нарийвчлан зохицуулах юм.

4.2. ДОТООД АРГА ХЭМЖЭЭ

4.2.1 ICT-ЭКСПО ҮЗЭСГЭЛЭН, ЯАРМАГ

Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг сурталчлах зорилготой ICT-EXPО-2015” үзэсгэлэн “Бидний шийдэл-Хөгжлийн хурдасгуур” уриан дор Мишээл экспо төвд 2015 оны 05 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд болов. Үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаа, азтан шалгаруулах уралдаан, шилдэг байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээ шалгаруулах ажиллагаа, оддын тоглолт, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих “Start-Up Week-end” зэрэг олон нийтийг хамарсан сонирхолтой арга хэмжээнүүдийг ерөнхий зохион байгуулагч МТШХХГ, Мобиком ХХК, үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгж байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ арга хэмжээ нь “Мэдээллийн технологитой сайхан хот, сайхан амьдрал”, “Өнгөрснөөс суралц. Өнөөдрөө мэдэр. Ирээдүйг бүтээ”, “Ирээдүйтэй холбогдъё - Шинэ амьдралын хэв маяг”, “Дэвшилтэт технологи - Ухаалаг хэрэглээ” зэрэг уриа, логотой, өөр өөр өнгө аястай болдгоороо олны анхаарлыг татдаг.

Зураг 12. ICT-EXPО, 2015 оны 5 сар.

4.2.2 КАНСАТ УРАЛДААН

Олон улсад Кансат (CanSat, can-лааз, sat-хиймэл дагуул гэсэн утгатай, лаазанд багтах хэмжээний сонирхогчийн хиймэл дагуул) хэмээх диаметр нь 66 мм, өндөр нь 115 мм хэмжээтэй ундааны лаазанд багтахуйц 350 гм орчим жинтэй, өртөг багатай хиймэл дагуулын энэ төрлийг их дээд, сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд сургалт болон эрдэм шинжилгээний туршилтын зорилгоор олноор зохион бүтээж, хөөргөн ашиглаж байна.

43

Зураг 13. “Кансат” Үндэсний тэмцээн

Кансат нь сансрын уудамд ашиглагдах олон төрлийн зориулалт бүхий хиймэл дагуулын системүүдийн технологийн бүтцийг ерөнхийд нь агуулсан байдаг тул сансрын технологийн чиглэлээр сургалт судалгаа хийдэг их, дээд сургуулиудад оюутан сурагчид илүү судалж, сургалтын бааз, материал болгон ашигладаг нь ихээхэн ач холбогдолтой.

Манай МУИС-ийн Физик, электроникийн сургууль, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн хамтарсан баг 2012 оны 07 дугаар сард Испани Улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд анх удаа оролцож алт, хүрэл медаль хүртэж байв.

Кансат уралдааны үндсэн зорилго нь монголын инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон олон нийтийн байгууллагуудыг сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах ажилд татан оролцуулах, улмаар олон улсын түвшинд нийцсэн үндэснийн судлаачид, оюутан залуус болон олон нийтийн бах, сансрын инженерчлэл болон сансар судлалын боловсролыг хөгжүүлэх, сансрын инженерчлэлийн мэргэжилтэнг дотооддоо бэлтгэх бааз суурийг бэхжүүлэх юм.

“КАНСАТ” үндэсний анхдугаар уралдааныг 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор “Хиймэл дагуул - Бидний тэмүүлэл” уриатайгаар зохион байгуулж, шалгарсан баг улсаа төлөөлөн Япон Улсад зохиогдсон олон улсын тэмцээнд оролцсон юм.

Үндэсний III уралдаанд 5 их, дээд сургуулийн 7 баг өрсөлдөж, манай улсын томоохон их, дээд сургуулийн оюутан залуучууд, багш нар оролцож инженер техникийн мэдлэг чадвараа сорилоо.

ДДЭШ ТВ ХХК, “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨХХК, “Монголын Цахилгаан Холбоо” ХХК, Исатком компани, Тридум ХХК, Монкабель Системс ХХК-иуд оролцогч багуудыг ивээн тэтгэж уралдааныг дэмжиж ажиллалаа. Мөн тэмцээний тухай “Кансат” нэртэй 30 минутын 8 цуврал нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд сурталчлав.

4.2.3 ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ЧУУЛГАН

Монгол Улсын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын ирээдүйн хөгжлийг тодорхойлох, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хэлэлцэх зорилгоор МТШХХГ-аас санаачлан, Ерөнхий сайдын ивээл дор 2013 онд “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулсан ба жил бүр уламжлал болгон тодорхой сэдэв, уриа дэвшүүлж, шийдэл гаргаж түүнээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

МПХ III чуулганыг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Дэлхийд танигдъя” уриан дор амжилттай зохион байгуулав. Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /МОСА/, хамтран зохион байгуулагчаар МТШХХГ, МТҮП байгууллагууд ажиллаж салбарын болон төрийн шийдвэрлэх түвшний удирдлагууд,төрийн болон боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагууд, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа старт-ап компаниуд, АНУ-ын силикон ваалийд ажилладаг мэргэшсэн экспертүүд зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцсоноороо онцлог боллоо.

Дэлхийд танигдсан старт-ап буюу гарааны бизнесийг Монголдоо хөгжүүлэх арга замыг олон улсын туршлагад тулгуурлан хэлэлцэж тодорхойлох, гарааны бизнесийн талаар нэгдсэн ойлголттой болох, төр засгийн бодлого, дэмжлэгийг энэ салбарт чиглүүлэх нь чуулганы зорилго байв.

ХАМ

ТЫН А

ЖИ

ЛЛАГА

А

44

Чуулганы зохион байгуулагчид, төлөөлөгчид “Стэнфордын их сургууль, Силикон ваалийгийн хамтын ажиллагаа”, “Монголын старт-ап эко системийн төлөвшил”, “Програм хангамжийн компаниудын олон улсад гарах боломж, хэрэгжүүлж буй туршлага”, “Силикон ваалийд гарах арга зам”, “Дэлхийн орнуудын старт-ап бизнесийн талаар төрөөс баримталж байгаа бодлого”, “Старт-ап бизнесийг дэмжих боломж”, “Гадаад зах зээлд гарах оролдлого”, “Старт-ап байгуулж, хөрөнгө оруулалт татсан туршлага”, “Бүтээгдэхүүнийг олон улсад борлуулж буй туршлага”, “Старт-ап бизнесийн хууль, эрх зүйн зайлшгүй мэдэх асуудлууд”, “Старт-ап бизнесийн анхаарах санхүү, татварын асуудлууд”, “Старт-ап бизнес хөрөнгө оруулагчийн нүдээр” зэрэг сэдвээр илтгэл, мэдээлэл хийж “Старт-ап бизнесийн нэгдсэн ойлголтод хүрэх нь”, “Дэлхийн зах зээлд бид хаана байна вэ?”, “Чуулганы дүгнэлт, зөвлөмж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн цаашдын хөгжлийн арга замаа тодорхойллоо.

Чуулганы үйл ажиллагаа, холбогдох мэдээллийг олон нийтэд www.chuulgan.mn цахим хаягаар шууд дамжуулж ажиллалаа.

Зураг 14. Монголын програм хангамж үйлдвэрлэлийн III чуулган, Улаанбаатар хот.

Зураг 15. Чуулганы зохион байгуулагчид.

4.2.4 НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг мэдээлэх, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор төр, бизнесийн төлөөлөл, их дээд сургуулийн багш, эрдэмтэн, ахмадуудыг оролцуулан жил бүр зохион байгуулдаг салбарын нээлттэй өдөрлөгийг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулав. Тус арга хэмжээний үеэр МТШХХГ-аас 2016 оныг “Мэдээллийн аюулгүй байдал, интернэтийн зохистой хэрэглээг дэмжих жил” болгон зарлаж нийт иргэдийн тоон бичиг үсгийн мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах, оюуны өмчийг цахим орчинд хамгаалах, интернэтийн зохистой хэрэглээг олон нийтэд таниулах, хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр дэвшил гаргах зорилтууд, хэрэгжүүлэх саналаа нийт төлөөлөгчдөд танилцуулж хамтран ажиллахыг уриаллаа.

Мэдээллийн технологийн давуу тал, хөгжил, дэвшлийн нөгөө талд оюуны өмчийг хууль бусаар тараах, интернэт луйвар, цахим шуудангийн луйвар, бусдын нэр төрийг гутаан доромжлох, нэр хүндэд халдах, секс сүрдүүлэг, бага насны хүүхдэд садар самуун материал, зохисгүй агуулгатай мэдээлэл түгээх мэтээр шинэ төрлийн гэмт хэргүүд бүртгэгдэж, банк санхүү, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, төрийн мэдээллийн систем зэрэг онц чухал дэд бүтцэд ирэх кибер халдлага өссөөр байгаа сөрөг үр дагаварууд нь мэдээлэл, харилцаа холбооны салбараар зогсохгүй нийгэмд тулгарч байгаа асуудал тул хамтын ажиллагаа нэн чухал юм.

Зураг 16. МТШХХГ-ын хамт олон нээлттэй өдөрлөгийн үеэр, Төрийн ордон.

45

Монгол Улсын глобал кибер аюулгүй байдлын индекс (0.412) дэлхийн дундаж түвшинд байгаа ч кибер орчин дахь эрсдлийг бууруулах, мэдээллийн технологийн хэрэглээний зохистой соёлыг түгээн дэлгэрүүлэх талаар ажиллах шаардлагатай байна.

Чуулганаар шилдэг номинаци шалгаруулах арга хэмжээ болж УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн онлайн систем http://my.tog.mn нь “Иргэдэд хүрсэн хялбар, шуурхай төрийн үйлчилгээ” шагнал хүртлээ.Тус компани нь нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 суманд оршин суух 310 мянга гаруй цахилгаан хэрэглэгч, 8496 аж ахуйн нэгж, 291929 айл өрхөд зориулан цахим үйлчилгээний онлайн системийг санаачлан нэвтрүүлжээ.

Зураг 17. МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн, УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал

С.Төмөрхүү, МТ-ийн хэлтсийн дарга Д.Ган-Өлзий нар

Марчаахай ХХК-ийн бүтээсэн өсвөр насны (2-10) хүүхдэд зориулсан дуу, шүлэг, оньсого, үлгэр, зүйр цэцэн үг, түргэн хэллэг болон бусад танин мэдэхүйн мэдээлэл бүхий (71 бүтээл) 9 апликэйшн нь “Бизнес эмэгтэйчүүдийн бүтээсэн ирээдүй, өсвөр насны хүүхдийн контент”-аар шалгарлаа. Контент нь уламжлалт ардын сан хөмрөгийг хадгалсан бүтээлээр дамжуулан өсвөр үеийнхэнд боловсрол олгох, тэднийг монгол өв, соёлоо уламжлан хадгалах, хүндэтгэн хайрлах, бахархан дээдлэх, эх оронч-оюунлаг-хүнлэг-ёс зүйг төлөвшүүлэх зорилготой. Марчаахай ХХК бүтээлээ, гар утас, “Ай Пи” телевизээр дамжуулан хүргэдэг бөгөөд 16 мянган хүн тус бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэснээс 13,8 мянга нь байнгын хэрэглэгч болсон байна.

Зураг 18. МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн, Марчаахай ХХК-ийн захирал

Н.Даваасүрэн.

4.2.5 МТХХ-НЫ САЛБАРЫН 95 ЖИЛИЙН ОЙ УГТСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, Монголд интернэтийн үйлчилгээ нэвтэрсний 20 жилийн ойн хүрээнд МТШХХГ-аас календарчилсан арга хэмжээнүүд төлөвлөж сар бүр хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байна.

Календарчилсан арга хэмжээний хүрээнд дараах арга хэмжээнүүд боллоо. Үүнд,

• “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын авьяаслаг холбоочид” урлагийн наадмыг зохион байгуулж урлагийн 5 төрлөөр шилдгүүдийг шалгаруулав.

• Орчин цагийн харилцаа холбоо үүсч хөгжсөний 95 жилийн сэдэвтэй цуврал марк, ил захидал гаргаж олон нийтийн хүртээл болголоо.

• “Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын 95 жилийн ойн түүхэн товчоон” явуулын үзэсгэлэн гаргаж үүрэн холбооны оператор компаниудын үйлчилгээний салбар цэг, МЦХ ХХК, ШУТИС-ийн МХС байгууллагуудаар аялуулан олон нийтэд танилцуулав.

• Салбарын ахмад удирдлагууд,эрдэмтэн судлаачид, багш нарыг оролцуулсан “Мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжлийн стратеги” эрдэм шинжилгээний хурал, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.

ХАМ

ТЫН А

ЖИ

ЛЛАГА

А

46

Монгол Улс дэлхийн интернэт сүлжээнд холбогдоод 20 жил болоход манай гурван хүн тутмын хоёр нь интернэт ашигладаг болсон байна.

Интернэт хэрэглэвэл ямар ашигтай вэ гэж бидний ярилцсаар ирсэн сэдвээс эсрэгээр интернэт ашиглахгүй бол яах байсан бол гэсэн асуулт өнөөдөр илүү сонирхолтой болжээ. Интернэт байгаагүй бол бид татвараа тайлагнахаар, банкинд гүйлгээ хийхээр гараад зам дээр бөглөрч, очсон газартаа урт дараалал хүлээн зогсож мөнгө, цаг хугацааны нөөц бололцоогоо дэмий үрэн таран хийх байсан биз. Хамгийн энгийн энэ жишээнээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд интернэт ямар их хэмнэлт, үр ашгийг авч ирж, сайнаар нөлөөлж буйг ойлгож болно. Интернэт бол маргаангүй улсын хөгжлийг дэмжигч өнөө үеийн хүчирхэг технологи бөгөөд түүний хэрэглээг улам түгээн дэлгэрүүлэх нь манай улсын хувьд “стратегийн ач холбогдол бүхий” асуудал мөн гэж үзэж болох юм.

Засгийн газар, бизнеснийхэн Монгол Улсад интернэтийг хөгжүүлэх, дэлгэрүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг сүүлийн 10 гаруй жилд зоримог хийснээр нийтдээ 34 мянга гаруй км шилэн кабель, 340 гаруй сум, суурин газарт байгуулсан хөдөлгөөнт холбооны 3G станцууд, 180 гаруй мянган орон сууцанд байгуулсан гурвалсан технологийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсын хоёр сая гаруй иргэн дунджаар 60 Гб/сек хурдаар гадаад улс, оронтой интернэт сүлжээгээр мэдээлэл солилцож байна. Сүүлийн үеийн тоо баримтаас интернэт хэрэглэгчдийг холболтын төрлөөр нь авч үзэхэд 90% нь үүрэн холбооны технологиор, үлдсэн 10% нь суурин холболтоор интернэтийн сүлжээнд холбогдож байна.

Харин хэрэглээ талаас нь харвал, нийт интернэт холболтын ачааллын 10%-ийг хөдөлгөөнт интернэтийн холболттой хэрэглэгчид, 90%-ийг суурин

холболттой интернэт (холболтын 10%-ийг эзэлж байгаа) хэрэглэгчид эзэлж байна. Үүнээс үзэхэд дараах хоёр дүгнэлт хийж болно. Үүнд:

1. Хөдөлгөөнт интернэт холболт нь хүртээмжтэй, гэвч технологийн хязгаарлагдмал байдал, өндөр өртөг зэргээс шалтгаалан их хэмжээний мэдээлэл солилцоход тохиромжгүй.

2. Суурин интернэтийн холболтын хүртээмж бага боловч технологийн багтаамж өндөр, өртөг бага зэргээс шалтгаалан их хэмжээний мэдээлэл солилцоход тохиромжтой гэсэн хэрэглээний 2 эрс тэс ялгааг харж болно.

Интернэтээр солилцож ашиглаж буй мэдээлэл, контентууд байнга хөгжиж их багтаамж их шаарддагаас түүнийг хангах технологи, холболтыг хүртээмжтэй болгож, байнга шинэчилж байх нь бидний цаашдын “тактикийн асуудал” болоод байна.

Нөгөөтэйгүүр, хэрэглэгчдийн өнөө цагт хамгийн их контентийг хамгийн бага үнээр авах сонголт нь суурин интернэт байгаа учир түүний хүртээмжийг дээшлүүлэх нь нийгмийн захиалгат ажил болоод байна.

МТШХХГ-аас интернэтийн талаар 2015 оны эцэст хийсэн судалгаанд Монгол Улсад төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон 540 гаруй мянган өрхийн 29 хувь нь суурин интернэтийн холболттой байна.

Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн иргэд “тоон хуваагдал”-д өртөөд буй талаар энэ нэр, томъёог ойлгодог хүн бүр ам дамжин ярилаа, гэтэл судалгаагаар түүнээс илүү анхаарах асуудал илэрсэн юм. Хөдөө орон нутагт интернэтэд холбогдоогүй 127 мянга гаруй өрх байгаа нь Улаанбаатар хотын гэр хороололын суурин интернэтэд холбогдоогүй 219 мянган өрхөөс даруй 70%-иар бага тоо юм.

5.1. ӨРГӨН ЗУРВАС

МХХТ-ИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ, ХАНДЛАГА5

47

МХХТ-

ИЙ

Н С

АЛБАРЫ

Н Х

ӨГЖ

ИЛ, ХАНДЛАГА

СУУРИН ИНТЕРНЭТИЙН НЭВТРЭЛТ

(Төвийн эрчим хүчинд холбогдсон өрх)

График 27. Суурин интернэтийн нэвтрэлт

Хөдөө орон нутгийн иргэдийн интернет хэрэглээний талаарх ойлголт бага

Тэгэхээр бид хөдөө орон нутагт интернэт хүргэхэд анхаарлаа хандуулсаар, түүнээс 1.7 дахин том асуудлыг олж харахгүй явсан байх нь гэсэн “эвгүй” дүгнэлт гарч байна. Гэвч тэдгээр нийслэлийн болон хөдөө орон нутгийн интернэтэд холбогдоогүй айл өрхүүдэд төсөөтэй нэг тал бий. Энэ нь “гэр хороолол”. Тэдний 90% орчим нь гэр хороололд амьдарч байгаа нь цаагуураа суурин интернэтийн дэд бүтэц, үйлчилгээг гэр хороололд хүргэхэд бизнесийн агуулга, ашиггүй байдгийг нотолж байна.

Суурин интернэтийн нэвтрэлт нь барилгажилт, хүн амын нягтаршлаас шууд хамааралтай тул аймгуудыг

барилгажиж дуусахад харилцаа холбооны бизнес эрхлэгчид суурин интернэтэд хөрөнгө оруулна гэж тооцоод хүлээж сууна гэдэг нь биелэшгүй мөрөөдөлтэй адил зүйл ээ.

Иймд бид хүн амын нягтаршил багатай, гэр хорооллын бүтэцтэй суурин газар “багтаамж ихтэй, өртөг багатай” интернэтийн үйлчилгээг тогтвортой хүргэх шийдлийг урьтаж олох хэрэгтэй. Тэр шийдэл нь дан ганц технологиос хамаарахгүйгээр төрийн дэмжлэг, зөв зохицуулалт, санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн загвар зэрэг олон талын тэнцвэрийг барьсан төр хувийн хэвшлийн зөв түншлэлийн загварт суурилна.

3.40%

15.04%

5.98%

11.95%

8.19%

11.65%

24.98%

2.97%3.23%

12.19%

9.28%

30.12%

6.8%

6.87%

3.75%

10.69%

13.28%

5.11%

38.04%

3.46%4.54%

11.96%

Арх

анга

й

Баян

-Өлг

ий

Баян

хонг

ор

Булг

ан

Говь

-Алт

ай

Говь

сүм

бэр

Дар

хан-

Уул

Дор

ного

вь

Дор

нод

Дун

дгов

ь

Завх

ан

Орх

он

Өвө

рхан

гай

Өм

нөго

вь

Сүх

баат

ар

Сэл

энгэ

Төв

Увс

Ула

анба

атар

Хов

д

Хөв

сгөл

Хэн

тий

48

Ийм түншлэлийг бий болгож гэр хорооллыг “интернэтжүүлэх”-ийн төлөө салбарын бодлого, зохицуулалтын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчид

бүгд хүчин чармайлттай, эрчимтэй хамтран ажиллах шаардлагатай байна.

5.2. ГАРААНЫ БИЗНЕС

5.2.1 МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛУУД

Монгол Улсад мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх бүртгэлтэй 414 хуулийн этгээдээс 200 гаруй нь (“Х” тайлан буюу үйл ажиллагаа эрхлээгүй компанийг оролцуулаад) ямар нэгэн байдлаар татварын тайлан мэдээ ирүүлдэг гэсэн мэдээлэл 2013 онд гарч байв.

5.2.2 ХАРАНХУЙ ЗАХ ЗЭЭЛ

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны статистик мэдээнээс үзэхэд төрийн зохицуулалттай зах зээлд мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ эрхэлдэг компаниуд нийтдээ 933 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.

Харин мэдээллийн технологи, програм хангамжийн компаниуд нь төрийн зохицуулалтгүй тул энэ чиглэлийн статистик мэдээлэл байхгүй, таамаг төдий явсаар байна. Иймээс зах зээлийн багтаамжийн талаарх таамаг, төсөөлөл, хүлээлт нь баримжаа муутайн зэрэгцээ, бүтээгдэхүүнийг зах зээлд буруу байршуулах мэтээр бизнесийн олон алдаа гаргаж байна. Үүний жишээг МТШХХГ-аас 2013 онд Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүдийн дунд явуулсан судалгааны дүнгээс харж болно.

Програм хангамжийн компаниудын 16% нь хэрэглэгчийн буюу “consumer” зах зээлд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж, 84% нь бизнест зориулсан програм хангамж, мэдээллийн систем хөгжүүлж байжээ.

Дийлэнхи хувийг эзэлж буй бизнест зориулсан програм хангамж үйлдвэрлэгчдийн 54% нь ERP систем хөгжүүлж байгаа нь хамгийн өндөр давхцалтай сегмент болж байна. Үнэндээ, Монголын арилжааны банкууд 150 гаруй аж ахуйн нэгжүүдийг өөрийн үйлчлүүлэгч болгохын төлөө ширүүн өрсөлддөг

бөгөөд эдгээр компаниудад л ERP системийг худалдан авах амин чухал шаардлага байдаг.

Монгол Улсад 30 гаруй компани ERP систем хөгжүүлж байгааг тооцвол нэг компанид дунджаар 3 худалдан авагч оногдож байна.

Бизнесийн амжилтын түлхүүр нь бүтээгдэхүүн. Нэг бүтээгдэхүүн хөгжүүлж түүнийгээ олон тоогоор борлуулсанаар тухайн компанийн өрсөлдөх чадавхи бэхжиж, зах зээлд байр сууриа эзэлж, таамаглаж болохуйц орлого, түүнд суурилсан төлөвлөлтийг хийж цаашид хөгжих үндэс болдог. Гэтэл дунджаар 3 худалдан авагчтай ERP систем хөгжүүлэгч компани анх хийсэн хөрөнгө оруулалтаа ч нөхөхөд хэцүү байдал анзаарагдах нь ERP-ийн зах зээлийн сегмент хэтэрхий өндөр эрсдэлтэй байгааг харуулна.

Мэдээллийн технологи, програм хангамжийн зах зээлтэй холбогдох ямар нэг судалгаа, статистик тоо баримтгүй энэ мэт явсаар ирсэн нь энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг олон компаниуд “харанхуй”-гаар бизнесийн шийд гаргаж алдахад хүргэж байна.

Иймээс мэдээллийн технологи, програм хангамжийн компаниудын нэн түрүүнд хийх ёстой алхам нь хамтын зүтгэлээр зах зээлийнхээ талаар дэлгэрэнгүй, бодитой мэдээлэл, судалгаатай болох явдал юм.

5.2.3 ТӨРИЙН ХУДАЛДАН АВАЛТ

Төрийн байгууллагууд мэдээллийн технологийн хэрэглээгээ сүүлийн жилүүдэд өргөжүүлж, худалдан авалтаа тогтмол өсгөж байна.

Зах зээлд байр сууриа олоогүй, гарааны компаниуд төрийн худалдан авалтад бие даан оролцох бололцоо нь хуулиар хаалттай байдгаас мэдээллийн технологийн гарааны компаниуд төрийн худалдан авалтад оролцохдоо арай туршлагатай компанийн туслан гүйцэтгэгчээр ордог, энэ нь ч зүй ёсны хэрэг юм.

49

Төрийн мэдээллийн технологийн чиглэлийн хөрөнгө оруулалт ирэх жилүүдэд илүү өснө. Хөрөнгө оруулалтын ажлуудаа төр өөрөө бус, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь цаанаа олон улсад өрсөлдөх чадавхитай мэдээллийн технологи, програм хангамжийн компаниудыг бий болгох маш чухал дэмжлэг болох юм.

Зөвхөн Монгол Улсын төр тухайн хөгжүүлсэн системийг ашиглах бус бусад олон оронд тухайн системийг худалдах боломжийг тооцож төрийн худалдан авалтын шийдвэрийг гаргах нь зүйтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар 1988 онд Сингапурт гадаад худалдааны цахим нэг цонхны TradeNet систем байгуулж хөгжүүлэлтийг хамтарсан компаниараа гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь өдгөө цахим засаг, гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх, цахим шүүх зэрэг системүүдийг дэлхийн 20 гаруй улсад нийлүүлж жилдээ 100 гаруй сая долларын борлуулалт хийдэг CrimsonLogic корпорацийг бий болгох үндэс болсон байна.

5.2.4 ГАРААНЫ БИЗНЕСИЙН БОДЛОГЫН ОРЧИН

Монгол Улсад мэдээллийн технологийн гарааны бизнесийг дэмжих, старт-апуудыг бойжуулах зорилгоор 2003 оны 09 дүгээр сард Мэдээллийн технологийн үндэсний паркыг (МТҮП) байгуулж байсан түүхтэй. Түүнээс хойш 13 жилийн хугацаанд 90 гаруй компани бойжуулсаны 54 нь амжилттай төгссөн буюу тус байгууллагын инкубатор төвд 2 жил тогтвортой үйл ажиллагаа явуулжээ. Өнөөдөр тэдгээр 54 компаниас тогтвортой үйл ажиллагаа явуулж, анх төлөвлөж байсан амжилтдаа хүрсэн нь хуруу дарам цөөн байна. Мөн МТҮП-ын үйлчилгээнд хамрагдаагүй, өөрөө бие даан хэдэн компани үүсч, хэд нь дампуурсан талаар тодорхой тоо, мэдээ алга.

Гарааны бизнесүүд инкубатороор дамжсан ч амьдрах чадвар нь сул байгаагийн цаад шалтгаан юу байна вэ?

Мэдээллийн технологийн гарааны бизнесийг өрсөлдөөний зарчмаар дэлхийд таниулж буй АНУ болон Европын холбоо зэрэг цөөн хэдэн улс бий. Тэдний нийтлэг шинж нь санхүүгийн зах зээлийн хөгжил. Бага хүүтэй зээл, төрөл бүрийн стратегитэй эйнжл хөрөнгө оруулагч, вэнч капитал болон хөрөнгө оруулалтын сангууд олноор байдаг нь гарааны бизнесүүд хөрөнгө босгоход дэмтэй харьцангуй

хялбар нөхцлийг бүрдүүлдэг.

Монгол Улсын санхүүгийн зах зээл нь үндсэндээ арилжааны банкнуудаас бүрдэж, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн хүү буурах боломжгүй байсаар байна. Сүүлийн үед цөөн тооны дотоодын хөрөнгө оруулагчид програм хангамжийн компаниудад хөрөнгө оруулж байгаа ч амжилттай болсон нь бас л цөөн.

Япон, Солонгос орнуудад 1970-аад оноос кластерийн загвараар аж үйлдвэрээ хөгжүүлж эхэлсэн нь өнөөдөр үндэстэн дамнасан олон том корпорациудыг бий болгожээ.

Кластерийн онцлог нь нэг том интегратор ба түүнийг тойрсон олон бэлтгэн нийлүүлэгчид байдаг загвар юм.

Кластерийн цөм компаниудыг гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахад нь тухайн улсын төр засгаас тал бүрээр дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ жижиг, гарааны бизнесүүд нь тэдний бэлтгэн нийлүүлэгч буюу нийлүүлэлтийн гинжин хэлхээний бүрэлдэхүүн хэсэг болохын төлөө өрсөлддөг. Энэ загвараар бий болсон Самсунг, Тоёото зэрэг корпорациуд өнөөдрийг хүртэл дэлхийд ноёлж, улс орныхоо хөгжлийн чухал хэсэг байсаар байна.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 06-р сард шинэчлэн баталсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-д “аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, үйлдвэрийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн сүлжээг цогцоор төлөвлөн хэрэгжүүлэх;” зорилт тусгагдсан.

Үүнийг мэдээллийн технологи, програм хангамжийн үйлдвэрлэлийн кластерийг төрөөс төлөвлөн хэрэгжүүлэх ба олон улсад өрсөлдөх чадвартай цөөн, том компаниудыг төр дэмжинэ гэж ойлгоход нэг их зөрөхгүй болов уу. Том салбарын нөөлгөөр мэдээллийн технологийн гарааны бизнесийг хөгжүүлэх гарц нээгдэж байна.

Тиймээс дээрхи төрийн бодлогын хэрэгжилт, зохион байгуулалтыг, удирдлагаар хангах үүрэг бүхий Аж үйлдвэрийн бодлогын зөвлөлтэй МТШХХГ, ХХЗХ болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, мэдээллийн технологийн чиглэлийн их дээд сургуулиуд, компаниуд идэвхитэй хамтран ажиллах хэрэгтэй.

МХХТ-

ИЙ

Н С

АЛБАРЫ

Н Х

ӨГЖ

ИЛ, ХАНДЛАГА

50

НЭР ТОМЬЁОНЫ ТОВЧЛОЛААНБ Аж ахуйн нэгж, байгууллага

АНДЦХБ Ази, Номхон далайн Цахилгаан холбооны байгууллага

АНДШХБ Ази, Номхон далайн Шуудан холбооны байгууллага

АНДCХАБ Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага

АНУ Америкийн Нэгдсэн Улс

БНҮҮС Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан

БНХАУ Бүгд Найрамдах Хятад Ард Улс

БНСУ Бүгд Найрамдах Солонгос Улс

ДШХБ Дэлхийн Шуудан холбооны байгууллага

ЕБС Ерөнхий боловсролын сургууль

ЗТХЯ Зам, тээвэр, холбооны яам

KATB Кабелийн телевиз

МТШХХГ Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газар

МТ Мэдээллийн технологи

МХТ Мэдээлэл, холбооны технологи

МХХТ Мэдээлэл, харилцаа холбооны технологи

МОНТА Монголын цахилгаан мэдээний агентлаг

МТҮП Мэдээллийн технологийн үндэсний парк

МУИС Монгол Улсын их сургууль

НҮБ Нэгдсэн Үндэсний байгууллага

НӨАТ Нэмүү өртгийн албан татвар

ОУЦХБ Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага

ӨМӨЗО Өвөр Монголын өөртөө засах орон

РТӨН Радио, телевизийн өргөн нэвтрүүлэг

СҮЗ Стандартын үндэсний зөвлөл

СХЗГ Стандартчилал, хэмжил зүйн газар

ТУХ МТШХХГ-ын Төслийн удирдлагын хэлтэс

ТҮЦ Төрийн үйлчилгээний цахим машин

ТББ Төрийн бус байгууллага

ТӨУҮГ Төрийн Өмчит Улсын Үйлдвэрийн Газар

ТӨХК Төрийн Өмчит Хувьцаат Компани

УБСЕГ Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар

УТҮГ Улсын төсөвт үйлдвэрийн газар

УБЦТС Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ

ХШСХ МТШХХГ-ын Хяналт-шинжилгээ, статистикийн хэлтэс

ХХШХХ МТШХХГ-ын Харилцаа холбоо, шуудангийн хөгжлийн хэлтэс

ХХЗХ Харилцаа холбооны зохицуулах хороо

ХХК Хязгаарлагдмал Хувьцаат Компани

ШУТИС Шинжлэх Ухаан, Технологийн Сургууль

3G 3 дэх үеийн холбоо

4G 4 дэх үеийн холбоо

51

APG APT Conference Preparatory Group

APT Asia-Pacific Telecommunications

APPU Asian Pacific Post

APSCO Asia Pacific Space Cooperation Organization

CDMA Code Division Multiple Access

CERT Community Emergency Response Team

DDD Domestic Direct Dialing

DRM Digital Radio Mondiale

EVDO Evolution Data Optimized

Eurostat Directorate-General of the European Commission

FM Frequency Modulation

GSM Global System for Mobile

GPRS General Packet Radio Service

ICT Information and Communications Technology

ITU International Telecommuniations Union

IP TV Internet Protocol Television

IDD International Direct Dialing

LTE Long-Term Evolution

PKI Public Key Infrastructure

OECD Organisation for Economic Cooperation and Development

NGN Next Generation Network

VSAT Very Small Aperture Terminal

UNSC United Nations Statistical Commission

UPU Universal Postal Union

UNESCO United Nations Educational, Scientific and Cultural Organization

WLL Wireless Local Loop

WIMAX Worldwide Interoperability for Microwave Access

WSIS World Summit on Information Society

WRC World Radio Conference

БСЕГ Бүртгэл, статистикийн ерөнхий газар

ГТЕГ Гааль, татварын ерөнхий газар

НТГ Нийслэлийн тээврийн газар

ЦЕГ Цагдаагийн ерөнхий газар

ХУД Хан-Уул дүүрэг

СБД Сүхбаатар дүүрэг

ЧД Чингэлтэй дүүрэг

СХД Сонгино хайрхан дүүрэг

БГД Баянгол дүүрэг

БЗД Баянзүрх дүүрэг

УБЦТС ТӨХК Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

МХХТ-

ИЙ

Н С

АЛБАРЫ

Н Х

ӨГЖ

ИЛ, ХАНДЛАГА

52

ЗУРАГ

Зураг 1. Үүрэн холбооны хээрийн сайт.

Зураг 2. Шуудангийн давтамж, хүртээмж нэмэгдсэн орон нутаг

Зураг 3. Гарын авлага, сургалт, сурталчилгааны материалууд.

Зураг 4. Хөдөө орон нутгийн иргэдэд зориулсан мэдээлэл, харилцаа, холбооны боловсрол олгох сургалт. 2015 оны 08 сар.

Зураг 5. Төв шуудан дахь ТҮЦ машины цэг.

Зураг 6. МХХТ-ийн үндсэн үзүүлэлтийн жагсаалт-2005.

Зураг 7. МХХТ-ийн үндсэн үзүүлэлтийн жагсаалт – 2010

Зураг 8. Дэлхийн Радио холбооны ассамблей 2015.

Зураг 9. МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа тэргүүтэй төлөөлөгчид

Зураг 10. МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институцийн ерөнхийлөгч Ли Санг Хонг нар, БНСУ, Дэйжион хот.

Зураг 11. Анхдугаар уулзалтын төлөөлөгчид, БНХАУ, Хөх хот, 2015 оны 09 дүгээр сар.

Зураг 12. ICT-EXPО, 2015 оны 5 сар.

Зураг 13. “Кансат” Үндэсний тэмцээн

Зураг 14. Монголын програм хангамж үйлдвэрлэлийн III чуулган, Улаанбаатар хот.

Зураг 15. Чуулганы зохион байгуулагчид

Зураг 16. МТШХХГ-ын хамт олон нээлттэй өдөрлөгийн үеэр, Төрийн ордон.

Зураг 17. МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн, УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү, МТ-ийн хэлтсийн дарга Д.Ган-Өлзий нар

Зураг 18. МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн, Марчаахай ХХК-ийн захирал Н.Даваасүрэн.

.

53

ГРАФИК

График 1. Хөдөлгөөнт үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо, мянган нэгж

График 2. Хөдөлгөөнт үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо, оператор бүрээр, мянган нэгж

График 3. 3G хэрэглэгчдийн тоо, мянган нэгж

График 4. Суурин телефон хэрэглэгчдийн тоо, мянган нэгж

График 5. Суурин телефон хэрэглэгчдийн зах зээлд эзлэх хувь, оператор бүрээр

График 6. Интернэтийн бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо, мянган нэгж

График 7. Интернэт хэрэглэгчдийн байршил, хувь

График 8. ТҮЦ машины байршлын хуваарилалт

График 9. ТҮЦ машины үйлчилгээ, оноор

График 10. ТҮЦ машины ачаалал, Чингэлтэй дүүрэг

График 11. ТҮЦ машины ачаалал, Баянзүрх дүүрэг

График 12. ТҮЦ машины үйлчилгээ, орон нутгаар.

График 13. ТҮЦ машины үйлчилгээ, хэрэглэгчийн үзүүлэлт

График 14. Шилэн кабелийн урт, км

График 15. Телевизийн олон сувгийн үйлчилгээний хэрэглэгчийн тоо, мянган нэгж

График 16. Ай Пи телевизийн хэрэглэгчдийн тоо, үйлчилгээний төрлөөр

График 17. Шуудангийн үйлчилгээ, солилцоо

График 18. Салбарын нийт орлого, тэрбум төг

График 19. Салбарын орлогод үйлчилгээний төрлийн эзлэх хувь

График 20. Салбарын нийт хөрөнгө оруулалт, тэрбум төг

График 21. Салбарын нийт хөрөнгө оруулалт, бүтцээр

График 22. Салбарын улсын төсөвт төвлөрүүлсэн нийт хөрөнгө, тэрбум төг

График 23. Салбарын нийт ажиллагчдын тоо, мянган нэгж

График 24. Монгол Улсын МХХТ-ийн хөгжлийн үзүүлэлт

График 25. Монгол Улсын МХХТ-ийн хөгжлийг үзүүлэлтийг олон улс, бүс нутагт харьцуулсан байдал

График 26 Монгол Улсын үзүүлэлт, тулгуур индексээр

График 27. Суурин интернэтийн нэвтрэлт

МХХТ-

ИЙ

Н С

АЛБАРЫ

Н Х

ӨГЖ

ИЛ, ХАНДЛАГА

54

ХҮСНЭГТХүснэгт 1. Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын 2015 онд батлагдсан стандартын

мэдээлэл.

Хүснэгт 2. Интернэтийн үйлчилгээний үнэ тарифын мэдээлэл.

Хүснэгт 3. Үйлчилгээний үзүүлэлт

Хүснэгт 4. Ази, Номхон далайн бүс нутгийн тоон телевизийн газрын сүлжээнд шилжсэн болон шилжиж буй улс, орнууд

Хүснэгт 5. Тоон телевизийн газрын сүлжээнд бүрэн шилжсэн дэлхийн улс, орнууд

Хүснэгт 6. ТҮЦ машины үйлчилгээний нэр төрөл

Хүснэгт 7. ТҮЦ машины үйлчилгээний статистик мэдээ

Хүснэгт 8. Улаанбаатар хотын ТҮЦ машины байршил, үйлчилгээний мэдээ

Хүснэгт 9. Хөдөө, орон нутгийн ТҮЦ машины мэдээ

Хүснэгт 10. МХХТ-ийн хөгжлийн үзүүлэлт

Хүснэгт 11. Монгол Улсын үзүүлэлт, дэлхийн түвшинд

Хүснэгт 12. Ази, Номхон далайн бүс нутгийн улс орны түвшин.

Хүснэгт 13. Олон улсаас зөвлөмж болгож буй МХХТ-ийн үндсэн үзүүлэлтүүд

АШИГЛАСАН МАТЕРИАЛ, ЭХ СУРВАЛЖ1. “Төрөөс Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого- 2025“ баримт бичгийн

төсөл

2. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичиг

3. БНҮҮС-ийн мэдээ

4. Харилцаа холбооны зохицуулах хорооны захиргааны статистик мэдээ, 2015

5. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын статистик мэдээ, 2015

6. Үндэсний Дата төв УТҮГ-ын ТҮЦ машины статистик мэдээ, 2015

7. Монгол Улсын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал, УБСЕГ, 2015

8. “Core ICT Indicators 2005”, Partnership on Measuring ICT for Development

9. “Core ICT Indicators 2010”, Partnership on Measuring ICT for Development

10. “Report of the Partnership on Measuring Information and Communication Technology for Development”, 2012

11. “Report of the Partnership on Measuring Information and Communication Technology for Development”, 2014

12. “Core List of ICT Indicators, as of 3 March 2016”, Partnership on Measuring ICT for Development

13. ОУЦХБ-ын вэб хуудас

http://www.itu.int/en/ITU-D/Spectrum-Broadcasting/Pages/DSO/dashboard.aspx

14. Чөлөөт нэвтэрхий толь — Википедиа

https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%9E%D0%9D%D0%A6%D0%90%D0%9C%D0%AD

15. Стандартчилал, хэмжил зүйн газрын мэдээлэл

16. Дэлхийн эдийн засгийн форум, 2015 он

http://reports.weforum.org/global-information-technology-report-2015/infographics-and-shareables/