15
төрийн мэдээлэл САР ТУТМЫН ХЭВЛЭЛ ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА 2017/03 ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН, АРХИВ-БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ НАРЫН СУРГАЛТ СЕМИНАР БОЛЛОО ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ХИЙЖ ДУУСЛАА АЙМГИЙН ИТХ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ОРОН НУТАГ ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ ГАДААД ХАРИЛЦАА ТӨВИЙН МЭДЭЭ Төв аймгийн ЗДТГ НҮХМОНХАлба www.tov.gov.mn [email protected] 7027-1111 7027-3570 Төв аймгийн хэвлэл мэдээллийн алба twitter/tuv_hma ТАНИН МЭДЭХҮЙ

2017/03 ТӨВИЙН МЭДЭЭ - tov.gov.mn · ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байгаа ... Хууль эрх зүйн мэргэжилтний

Embed Size (px)

Citation preview

төрийн мэдээлэл

САР ТУТМЫН ХЭВЛЭЛ ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА2017/03

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД ТӨВ

АЙМАГТ АЖИЛЛАЛАА

ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН

БОЛЛОО

СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН

МЭРГЭЖИЛТЭН, АРХИВ-БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ НАРЫН

СУРГАЛТ СЕМИНАР БОЛЛОО

ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ХИЙЖ

ДУУСЛАА

АЙМГИЙН ИТХ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА

ОРОН НУТАГ

ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ

СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

ГАДААД ХАРИЛЦАА

ТӨВИЙНМЭДЭЭ

Төв аймгийн ЗДТГ НҮХМОНХАлба

www.tov.gov.mn [email protected]

7027-11117027-3570

Төв аймгийн хэвлэл мэдээллийн алба

twitter/tuv_hma

ТАНИН МЭДЭХҮЙ

ТӨВ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

төрийн мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

ТӨВ АЙМАГ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА

УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар болон бусад албаны хүмүүс Төв аймагт ажиллалаа. УИХ-н дарга эхлээд Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдаж байгаа “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын ажлын явц байдалтай танилцсан байна. Дараа нь аймгийн Цагдаагийн газар, “Хүмүүн цогцолбор” сургууль болон Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Зуунмод сумын иргэд хөдөлмөрчдөд Улсын Их Хурлын намрын чуулганы үйл ажиллагааны талаар мэ дээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, холбогдох албаны хүмүүс зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж хариулт өглөө. Мөн Зуунмод сумын иргэд хөдөлмөрчдөд Улсын Их Хурлын намрын чуулганы үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, холбогдох албаны хүмүүс зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж хариулт өглөө. УИХ-ын дарга М.Энхболд тойрогтоо ажиллах үеэр Хөшигийн хөндийн

нисэх онгоцны буудлын үлдсэн ажлыг яаралтай дуусгахыг холбогдох албаны хүмүүст үүрэг өгч, түүнчлэн Төв аймгийн Дулааны станц барих, Баянхошуу, Баруун зуунмод багийн хатуу хучилттай авто зам барих мөн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн их засвар, 4D Эхо аппарат болон 6 нэр төрлийн тоног төхөөрөмж, 7 сумын Эрүүл мэндийн төвд автомашин олгох зэрэг асуудал шийдвэрлэгджээ. Харин УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр аймгийн Засаг дарга Ж.Батжаргалтай залуучууд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 1,6 тэрбум төгрөгийн гэрээ байгууллаа.

ИХ ХУРЛЫН ДАРГА ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

төрийн мэдээлэл

Энэ онд Монгол улсын баатар Д.Самдангийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа. Түүний төрсөн нутаг Төв аймгийн Борнуур сумын удирдлагууд, төрийн байгууллагын албан хаагчид, иргэд Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн бахархалын өдрөөр Борнуур суманд байрлах гэрэлт хөшөөнд нь цэцэг өргөлөө. Мөн энэ өдөр Борнуур сумынхаа ЕБС-ийг Монгол улсын баатар Д.Самдангийн нэрэмжит болгож, нээлтийн ажиллагааг зохион байгуулав. Борнуур сумын удирдлагуудаас баатрынхаа 100 жилийн ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байгаа аж. Тухайлбал Д.Самдангийн нэрэмжит Борнуур сумын дээд шагналыг бий болгож ирэх 5 дугаар сарын 9-нд буюу түүний төрсөн өдрөөр эхний хүнд олгохоор болжээ. Энэ шагналыг 2 жилд нэг удаа олгож байхаар болсон байна.

ОРОН НУТАГ

БОРНУУР СУМЫН ЕБС МОНГОЛ УЛСЫН БААТАР

Д.САМДАНГИЙН НЭРЭМЖИТ БОЛЛОО

ЭрдэнэсантБорнуур

ЭРДЭНЭСАНТ СУМ ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН МАЛЧИДДАА ТУСЛАМЖ

ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол улсын засгийн газар,ХХААГазар, ОБЕГазар, Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар хэрэгжүүлж буй малчидад туслах “ХАНДИВЫН АЯН”-ны хүрээнд өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаа сумдад тусламж үзүүлж байна. Уг үйл ажиллагааны хүрээнд Эрдэнэсант сумыг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн гэж үзсэн тул сумын малчин өрхийн бод малыг хонин толгойд шилжүүлсэнээр 200 ба түүнээс доош малтай 62 өрхөд 2017.03.13-ны өдөр НҮБ-ийн ХХААГазар, Хөгжлийн хөтөлбөрөөс 240000 төгрөг, хорголжин тэжээл, долооц, малын эм, тарианы тусламж өглөө. Эрдэнэсант сумын нийт нутгийн 70% нь цасан бүрхүүл тогтож 10-25см цастай, хаваржилт нилээд хүндрэх төлөвтэй байна.

БҮРЭН СУМ “НЭГ СЭТГЭЛ-НЭГ 1000 ТӨГРӨГ” АЯН

Олон улсын э м э г т э й ч ү ү д и й н эрхийг хамгаалах өдөр мартын 8-ны баярын өдрийг угтаж сумын э м э г т э й ч ү ү д и й н зөвлөлөөс “нэг сэтгэл

– нэг мянган төгрөг” нэг өдрийн хандивын аяныг зохион байгууллаа. Энэхүү хандивын аянд 232 иргэн хамрагдаж 467,000 төгрөг цуглалаа. Хандивын

цугласан мөнгийг сумын хамгийн өндөр настай 84-99 насны 11 ээж, хүнд өвчтэй 2 ээж нийт 13 ээжид гарын бэлэг мөнгөн тусламж үзүүлж баярлууллаа.

ТӨВ АЙМАГ

ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ

ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ МАРШ ТАКТИК

ТЭМЦЭЭН БОЛЛОО

“Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохилдуулан аймгийн Засаг даргын нэрэмжит Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 016 дугаар бригад хамтран Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд 2017 оны 3 дугаар сарын 14-15 өдрүүдэд амжилтай зохион байгууллаа. Марш тактикийн тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Отгонбат Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч хурандаа Н.Бямбадорж, аймгийн ЗДТГ-ын ЦШ-ын дарга Хурандаа Б.Эрдэнэбат, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч хурандаа Д.Энхбаатар, Онцгой байдлын газрын дарга хурандаа Н.Төмөрбаатар, Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Б.Ганзориг нарын удирдлагууд оролцлоо. Марш тактикийн тэмцээний үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл тэмцээнд оролцож байгаа офицер ахлагч цэрэг түрүүч байлдагч нарт хандаж баярын мэндчилгээ дэвшүүлж амжилт хүслээ.

“Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохилдуулан аймгийн Засаг даргын нэрэмжит Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 016 дугаар бригад хамтран Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд 2017 оны 3 дугаар сарын 14-15 өдрүүдэд амжилтай зохион байгууллаа. Марш тактикийн тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Отгонбат Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч хурандаа Н.Бямбадорж, аймгийн ЗДТГ-ын ЦШ-ын дарга Хурандаа Б.Эрдэнэбат, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч хурандаа Д.Энхбаатар, Онцгой байдлын газрын дарга хурандаа Н.Төмөрбаатар, Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Б.Ганзориг нарын удирдлагууд оролцлоо. Тус тэмцээн нь Гарааны өмнөх ажиллагаа Жагсаал, Гардан байлдааны үзүүлэх тоглолт, биеийн тамирын норматив, химийн норматив, галын бэлтгэлийн норматив, 10 км-ийн маршийн үйл ажиллагаа гэсэн төрөлүүдээр зохион явагдлаа.

төрийн мэдээлэл

СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН, АРХИВ-БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ,

ОЛОН НИЙТИЙН ИНТЕРНЕТ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНЫ СУРГАЛТ-СЕМИНАР БОЛЛОО

ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ

Төв аймгийн ЗДТГ-аас Монгол улсын болон аймаг, сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулахад бодлогын зөвлөгөө дэмжлэг өгөх зорилгоор 27 сумынхаа ЗДТГ-ын дарга, Хууль эрх зүйн мэргэжилтэн, Архив-бичиг хэргийн эрхлэгч, Олон нийт интернет мэдээллийн ажилтны сургалт-семинар зохион байгуулж байна. 27 сумын ЗДТГ-ын дарга, Хууль эрх зүйн мэргэжилтний сургалт-семинар аймгийн ЗДТГ-ын Хурлын тэнхимд, Архив-бичиг хэргийн ажилтнуудын сургалт-семинар Зуунмод сумын ЗДТГ-ын Хурлын тэнхимд, Олон нийтийн интернет мэдээллийн ажилтны сургалт-семинар боллоо.

ТӨВ АЙМАГ

ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ

ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ХИЙЖ ДУУСЛАА

Төв аймгийн ихэнх сумдаар хонины гоц халдварт цэцэг өвчин гарсныг орон нутгийн удирдлагуудаас шуурхай арга хэмжээ авч ажилласан. Мөн үүнтэй холбогдуулан аймгийн засаг дарга Ж.Батжаргал захирамж гарган гоц халдварт хонины цэцэг өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулжээ. Аймгийнхаа 27 сумын 2477.8 мянган толгой хонийг вакцинжуулахаар төлөвлөснөөс 6375 өрхийн 2455,7 мянган толгой хонийг хамруулж 99,1%-тай вакцинжуулалтыг дуусгалаа. Вакцинжуулалтанд 120 ажлын хэсэг 116 малын эмч, 245 туслах ажилчин, 107 техник ажиллаж, вакцинжуулалтын ажлын хяналтын хэсэгт Хүнс хөдөө аж ахуйн газрын 12 мэргэжилтэн 27 суманд ажиллаж тарилгын явц, технологи, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч хамтран ажиллаласан байна

ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДУУТ ДОХИО АЖИЛЛУУЛЛАА

Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 3 дахь долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагаас Гамшгийн аюулаас

урьдчилан сэргийлэх дуут дохио ажиллуулах шийдвэрийн дагуу аймгийн мэргэжлийн ангиуд Мөнх-Алдарын талбайд Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдлаа. Энэ удаагийн зарлан мэдээлэх дуут дохиогоор газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах талаар сургалт явууллаа. Сургуулилтын үеэр аймгийн Онцгой байдлын газраас обьектод гарсан гал түймрийг унтраах, албаны багаж ашиглаж аврах үзүүлбэрүүд хийж сонирхууллаа.

төрийн мэдээлэл

өв аймаг 2017 оны өсвөрийн болон насанд хүрэгчдийн аймгийн аварга ш а л г а р у у л а х ширээний теннис, зуун буудалт даамны буудалт

даамны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 сумын 250 гаруй тамирчин ширээний теннисний тэмцээнд 8 насны ангилалд зуун буудалт даамны тэмцээнд 5 насны ангилалд өрсөлдлөө. Зуун буудалт даамны 5-7 насны ангилалд охидоос Тэргүүн байрт Батсүмбэр сумын У.Ариунзаяа, хөвгүүдээс Эрдэнэ сумын Б.Даваажаргал нар, 8-10 насны ангилалд охидоос Жаргалант сумын А.Оюунгэрэл, хөвгүүдээс Зуунмод сумын Ш.Билгүүн 11-13 насны ангилалд охидоос Зуунмод сумын Э.Лхагвасүрэн хөвгүүдээс Эрдэнэсант сумын Г.Сүхбат, 14-16 насны ангилалд охидоос Жаргалант сумын Э.Сугарсүрэн, хөвгүүдээс Жаргалант сумын Л.Содбаяр, 17-18 насны ангилалд охидоос Батсүмбэр сумын Б.Золбоо, хөвгүүдээс Зуунмод сумын Б.Мөнгөнтулга нар тус тус шалгарлаа.

ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ

ТӨВ АЙМГИЙН БОАЖГ-ААС СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗДТГ-ЫН ДАРГА Ч.САРАНГЭРЭЛ ТББ-УУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ

ӨРГӨТГӨХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

ШИРЭЭНИЙ ТЕННИС, ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ АЙМГИЙН АВАРГА

ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Төв аймгийн байгаль орчны салбарын албан хаагчдын нэгдсэн сургалт семинарыг жил бүр уламжлалтай. Энэ удаагийн сургалтыг 3 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд аймгийн ЗДТГазарт зохион байгуулж 26 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, сум дундын ойн ангийн дарга мэргэжилтэн нийт 68 албан хаагчдыг хамрууллаа. Энэ удаагийн сургалт семинар БОАЖЯам үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн жил тохиож байгаагаараа онцлог ач холбогдолтой болжээ.

Аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрийн болон төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг өргөтгөнө” гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Уг ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын НБХ-ээс төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх ажлын нэр төрөл, шаардагдах төсвийг аймгийн Засаг даргын зөвлөлийн VII хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.

ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Төв аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд шинэчлэн баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрээ хүлэээн авч, цагдаагийн албан хаагчид тангарагаа өргөх ёслолын үйл ажиллагаа Зуунмод хотын Мөнх-Алдарын талбайд боллоо. Тус үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчид мөн жагслаа. Тус шинэчлэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хууль нь 9 бүлэг 42 зүйлээс бүрдсэн байна.

ТӨВ АЙМАГ

ЯРИЛЦЛАГА

ШИНЭ УРГАЦЫН ЖИМСЭЭ ИРГЭДЭД ХҮРГЭЖ ЭХЛЭЭД БАЙНА

“Чандмань жимс” компаний ерөнхий аграномич С.Тунгалагтай хийсэн ярилцлага:Тариалангийн бүс нутаг болох Баянчандмань суманд Чандмань агро парк нь газар тарианлангын боловсруулах үйлдвэрийг байгуулж эцсийн бүтээгдэхүүн болгох зорилготой 2016 оны 9 сараас ажлаа эхлүүлэн 800 ам метр талбайтай, өвлийн 60 хүлэмж байгуулах ажлыг эхлүүлээд байна. Монголчууд жилдээ 20 орчим сая долларын жимс, ногоог урд хөршөөс худалдан авдаг гэсэн тооцоо бий. Тэгвэл дээрх мөнгийг эх орондоо үлдээх боломжтой. Эх орны хөрсөнд ургуулсан, химийн нэмэлт бордоогүй эрүүл, органик жимс ногоогоор эх орны брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилготой ажиллаж буй “Чандмань жимс” ХХК идэр есийн хүйтэнд арчилж ургуулсан анхны ургацаа хэрэглэгчдийн гарт хүргэж эхлээд байна. Тус хамт олон дөрвөн улирлын турш шинэхэн ургацын жимс, ногоог эх орноосоо худалдан авч хэрэглэх боломж хүн бүрт бий гэдгийг өөрсдийн хөдөлмөрөөр харуулж буй үндэсний онцлох баялаг бүтээгч юм.

-Сайн байна уу? Танд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. “Чандмань агро” парк ажлын хүрээнд “Чандмань жимс” хүлэмжийн үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна. Энэ талаараа мэдээлэл өгөөч?

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Чандмань агро парк ажлын хүрээнд нэг нэгж нь хүлэмжний аж ахуй байна. Манайх “Чандмань жимс” гэдэг хүлэмжийг байгуулаад энэ жил 7 хүлэмж барьж түүнийхээ 3 хүлэмжинд гүзээлзгэнэ, 2 хүлэмжинд өргөст хэмх тариалан үйл ажиллагаагаа энэ оны 1 дүгээр сараас эхлээд байна. Бид цаашпаа ирэх 9 дүгээр сараас ажлын байр нэмэн 300 гаруй хүнийг түр ажлын байр, 14 хүнийг байнгын ажлын байраар хангахаар төлөвлөн ажиллаж байна. Манайх Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрладгийн хувьд орон нутгийн залуу гэр бүл ногоочдыг дэмжих мөн 40-өөс дээш насны ажилгүй, орлого багатай айлуудыг хүлэмжийн аж ахуйдаа авч ажиллуулж байна. Түүнээс гадна манай дээр зөгийн аж ахуй эрхэлдэг хүмүүс зөгийгөө авчирч тавьж, зөгийн балаа хураах тийм боломжийг бүрдүүлж байгаагаараа бас нэгэн ажлын байр бий болгож байна гэж үзэж байгаа.-Танай парк ажилчидаа хэрхэн бэлдэж байна вэ?Манай 1 дүгээр хүлэмж сурталчилгааны болон сургалтын зориулалттай хүлэмж байгаа. Үүнийгээ түшиглэж хэрхэн яаж боловсруулах аргачлал гээд агорномич, тариаланчдад тулгамдаж байдаг бүх асуудлаа ярилцдаг. Ер нь эхнээс нь бүх хүнд ногоо тарих арга аргачиллыг зааж, сурган маш сайн мэргэжилтэн болгох зорилготой. Цаашид бид шинээр 60 хүлэмж барих учраас тэр хүлэмжинд ажиллах бэлтгэл хүчин болгож 10 гаруй хүнийг бэлдэж байна.-Энэ их том бүтээн байгуулалтын хөрөнгийн эх үүсвэр хаанаас шийдэгдэж байна вэ? Манай энэ хүлэмжний хөрөнгө оруулагч нь Монгол хүмүүс байдаг. 25-60 насны 28 хүн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь анхны хөрөнгө оруулалтын нэгдсэн компани болж Жарангийн даваан дээр 60 хүлэмж барих гэсэн төслийн эхлэл амжилттай тавигдаад байна. Өнгөрсөн оны 9 дүгээр сарын сүүлчээс эхлээд өнөөдрийг хүрэхэд ямар ч байсан эхнийхээ ургацыг зах зээл дээр нийлүүлчихсэн үр дүнтэй ажиллаж байна. Манайх олон хөрөнгө оруулагчтай учраас

төрийн мэдээлэл

ЯРИЛЦЛАГА

шилэн дансны зарчим баримталж явдаг. Яг эндээс гарч буй бүтээгдэхүүнүүдийг жигнээд хот руу борлуулалтын цэг хүргэх бүрэн боломжтой. Сав баглаа боодлын асуудал шийдэгдсэн. Шошго, логотой болчихсон. Эхний бүтээгдэхүүний дээж болох шинэхэн жимсээ иргэдийн гар дээр хүргээд байна. Тийм учраас бид өдөр бүр шинэ ургац өгөх уриатайгаар ажллаж байна. Цаашдаа манайд инженер техникийн ажилтан нийлсэн 150 ажлын байр гарна. Үүнээс 120 хүн байнгын ажлын байраар хангагдах болно.

-Сум орон нутагтайгаа хэрхэн хамтран ажиллаж байна вэ?Бид аймаг орон нутгаас хөдөө аж ахуйн салбарт энэ жилийн тавьсан зорилтууд, газар тариалангийн зорилтуудтай уялдуулж ажиллана гэж бодож байна. Ялангуяа нийгэм хамгааллын, ажил хөдөлмөр эрхлэлтийн хувьд нилээн нягт хамтран ажиллахаар болоод байгаа. Үүнд: 1.МСҮТ-ийн ногоочин болохоор бэлтгэгдэж байгаа тэр хүүхдүүдэд сургалтын заал орчин болгож ашиглах тийм боломж бүрдүүлсэн байгаа.2.Бид жилийн 4 улиралд тасралтгүй дотоодын бүтээгдхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Манайх 60 хүлэмжээ бий болгочихвол Улаанбаатар хотын хүн амын 10 хувийг л дөнгөж хангах тийм хэмжээнд ургац гаргаж ажиллахаар байгаа. Тэгэхээр зэрэг энд маш их эрэлт хэрэгцээ байна гэж хэлж болно.

-Танай паркийн үйл ажиллагаатай танилцаж, судлахаар хүмүүс ирдэг гэж дуулсан.Манай хүлэмжийн аж ахуй дан ганц Улаанбаатар гэлтгүй бусад аймаг сум орон нутагтай хамтран ажиллах бүрэн боломжтой. Сүхбаатар, Ховд аймгуудын хөдөө аж ахуйн мэргэжилтэнгүүд ирж үзсэн. Өөр дээрээ ийм агро паркыг байгуулмаар байна. Манай жишиг аж ахуйг ирж үзэж дадлага, туршлагажуулах ажлыг тогтмол хийхээр ярьж тохиролцоод явцгаасан. Дээрээс нь БНХАУ улс руу энэ чиглэлийн аж ахуй нэгжтэй танилцах, судлах гэж маш их зардал гаргаж явдаг. Харин тэр байдлыг зогсоож манай дээр аялалын байдлаар ирж туршлага судлах бүрэн боломжтой цэг бий болж байгаа юм. Ингэснээрээ манай улс

дотооддоо аж үйлдвэрийн паркыг бий болгож чаддаг, арчилж чаддаг, сурталчилж чаддаг гэдгээ харуулж байна гэж ойлгож байгаа.-Ярилцлага өгсөн таньд баярлалаа. Танай хамт олонд болон танд ажлын амжилт хүсье. Баярлалаа.

ТӨВ АЙМАГ

ГАДААД ХАРИЛЦАА

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ДОКТОР СУ НЮУН –У ТӨВ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

Дэлхийн эрүүл м э н д и й н байгууллагаас Төв аймагт амжилттай хэрэгжиж дууссан “Сум, баг бүрт хүрч үйлчилье” төслийн үр, “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр 2017-2021” хамтын ажиллагааны үйл явц, үр дүнтэй танилцах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Су Нюунт–У болон албаны хүмүүс, Эрүүл

мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд Төв аймагт ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр аймгийн ЗДТГ-ын дарга

Ч.Сарангэрэл, Эрүүл мэндйин газрын дарга С.Мөнхтуяа, Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга С.Булганчимэг нар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Төв аймгийн хамтын ажиллагаа, тус б а й г у у л л а г а а с техникийн тусламжаар хэрэгжсэн “Сум баг бүрт хүрч үйлчилье”

төсөл, “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр 2017-2021 ”-ийн хэрэгжилтийн талаар илтгэл тавив.

Алтанбулаг сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ЕББДС-ын захирал нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн Эрээн хот дахь Олон улсын дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээнд боловсролын салбарыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудын сурч боловсрох нөхцөл бололцоог сайжруулах, багш нарын ур

чадварыг дээшлүүлж, багш солилцоо хийх, Алтанбулаг

сумын хүүхэд залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж сургах, Хятад хэлний багшийг гэрээгээр ажлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар харилцан тохиролцсон байна.Тус сургуулийн удирдлагаас сумын ЕББДС-д сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, спортын бусад хэрэгслүүдийг х а н д и в л а л а а .

АЛТАНБУЛАГ СУМ ӨМӨЗО -НЫ БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭРЭЭН ХОТ ДАХЬ ОЛОН УЛСЫН ДЭЭД СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

төрийн мэдээлэл

СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ 2017 .03.20

Авах Зарах

USA 2484.00 2494.00

EUR 2551.00 2621.00

CNY 356.90 360.00

RUB 38.50 41.80

Авах Зарах

JPY 20.98 21.30

KRW 1.99 2.12

XAU 91248.57

XAG 1291.31

ТӨВ АЙМАГ

ТАНИН МЭДХҮЙ

Энэ сарын агаарын температурын дундаж нь 15-20 градус хүйтэн буюу Төв аймгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй байна.Хүйтний эрч сулрах үе: Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр томоохон голын хөндийдагуух нутгуудаар шөнөдөө 23-28 градус өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар хүйтний эрч харьцангуй суларна.Хүйтрэх үе: Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч томоохон голын хөндийдагуух нутгуудааршөнөдөө 31-36 градус, өдөртөө

20-25градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.Бусад хугацаанд: Томоохон голын хөндийдагуух нутгуудааршөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.Энэ сард орох хур тунадас ньТөваймгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас багавтар, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Дундаж нь аймгийн зүүн өмнөд хэсгээр 0.2-1.5 мм, бусад нутгаар 1.5-2.5 мм орчим байдаг.

Цаг агаар

Улаанбаатараас зүүн тийш 120 орчим километрт Хэнтийн дархан цаазат газарт байх ба Горхи Тэрэлжийн бүс нутгаар дайран, Тэрэлжийн голыг гатлан зүүн хойш явж хүрдэг. Баруунбаянгийн зүүн талын намгархаг замыг өгсөхөд Хөх чулуут гэдэг бөөгнөрсөн хад бий. Тэрхүү хадны хажуугаар өнгөрөөд битүү модонд хучигдсан газар байдаг. Тэр хавийн газар байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд эргэн тойрондоо нарс модон ойтой.

1699 онд Манж Чин улсын хааны гүнж Монголын язгуур угсаат гэр бүлийн нэг Дондовдоржийн хатнаар өргөмжлөгдөн Халхын нутагт хүрч ирсэн билээ. Тэр гүнж 1740 оны үед нас барсан бөгөөд гэрээслэлдээ “Миний бие Монгол хүнтэй ханилан сууж хамаг насыг барсан тул аль хэдийнээ Монгол хүн болсон билээ. Тийм учраас намайг Монгол газар шороонд оршуулаарай ” хэмээн захижээ. Гүнжийн дагуул зарц нар нь Сөнчин отгийн хүмүүс хэмээн нэрлэгддэг байсан бөгөөд үе улиран түүний булш байгаа газрыг хамгаалсаар иржээ. Гүнжийн онгон 1930 он хүртэл хэний ч хөл хүрээгүй дархан газар байжээ. 1948 оны өвөл, 1949 оны зун анх удаа малтлага судалгаа явуулах үед аль хэдийнээ хулгайч тонуулчдын гарт өртөгдчихсөн байсан. Онгоны үлдэгдэл үндсэн зургаан хэсгээс бүрддэг.

Чулуун дурсгал, булшийг хамгаалсан байгууламж, Богд хаалга, хэрмэн хана, онгон, булшны газар зэргээс бүрдэнэ. Гүнжийн булш онгоны дотор талд байдаг. Булшийг хамгаалсан байгууламж нь өөрөө хэрэмтэй бөгөөд энэ нь гаднах том хэрмийн дотор байдаг. Хэрмэн хананы өндөр нь 2.5 метр, өргөн ба урт нь 70 метр бөгөөд нийт талбай нь 4900 хавтгай дөрвөлжин метр. Хананы зузаан нь 4 тоосго зэрэгцүүлэн өрсөнтэй тэнцэнэ. Хэрмэн дотор өмнө талд өндөр нь 10 метр, өргөн нь 6 метр, хэд хэдэн баганаас бүтсэн Богд хаалга бий. Онгон нь энэ хаалганы ойролцоо баригдсан бөгөөд хааш хаашаа тэг дөрвөлжин хэлбэртэй хойноос урагш нэвт гарах замтай байдаг. Гүнжийн булш энэ онгоны ард талд байдаг. Судалгааны явцад өмнө талд нь байгаа булшны доор гантиг чулуун барилга байгаа нь тодорхой болжээ. Барилгын дотор талд чулуугаар хийсэн шал, 8 давхар тоосгоор нум шиг хэлбэртэй өрсөн хана байдаг. Газраас доош 3-4 метр гүн ухсан газарт энэ байгууламж байдаг бөгөөд дотроос нь зандан модоор хийсэн авс олдсон. Шилмүүст модны давирхайгаар будаж, 9 давхар торгоор ороосон энэ авсыг онгойлгох үед дотор нь гүнжийн цогцос гэхээр юм юу ч үлдээгүй байжээ. Өнөөг хүртэл гүнжийн цогцосыг яасан нь мэдэгдэхгүй байгаа юм.

Гүнжийн сүм

2017 оны 03 сарын цаг агаар

Хаяг:Төв аймгийн ЗДТГ НҮХМОНХАлба 125 тоот

Хэвлэлийн хуудасХолбоо барих утас: 7027-1111, 7027-3570

И-мэйл хаяг: [email protected]