5
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын гоц авьяастай хүүхдүүдийн 61-р ахлах сургуулийн харьяа «Полиглот» хүүхдийн зуслан Хүүхдийн зуслан нь Байгаль нуурын үзэсгэлэнт эрэг дээр Сухая тосгоны ойролцоо байрладаг. Зуслан нь 18 хүний багтаамжтай 2 давхар 2 байшин, 4-5 хүний 4 зуслангийн сууц, монгол гэр, саун, шүршүүр, спортын талбай, дүүжин сандалтай. Зуслангаас Байгаль нуурын эрэг хүртэл модон шал бүхий замтай.

ОХУ р ахлах сургуулийн харьяа «Полиглот» …elite.edu.mn/wp-content/uploads/2017/06/...1. :нгли хэл: Англи хэлний курс, д

  • Upload
    lamkhue

  • View
    226

  • Download
    2

Embed Size (px)

Citation preview

Page 1: ОХУ р ахлах сургуулийн харьяа «Полиглот» …elite.edu.mn/wp-content/uploads/2017/06/...1. :нгли хэл: Англи хэлний курс, д

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын

гоц авьяастай хүүхдүүдийн 61-р ахлах сургуулийн харьяа

«Полиглот» хүүхдийн зуслан

Хүүхдийн зуслан нь Байгаль нуурын үзэсгэлэнт эрэг дээр Сухая тосгоны ойролцоо

байрладаг.

Зуслан нь 18 хүний багтаамжтай 2 давхар 2 байшин, 4-5 хүний 4 зуслангийн сууц,

монгол гэр, саун, шүршүүр, спортын талбай, дүүжин сандалтай.

Зуслангаас Байгаль нуурын эрэг хүртэл модон шал бүхий замтай.

Page 2: ОХУ р ахлах сургуулийн харьяа «Полиглот» …elite.edu.mn/wp-content/uploads/2017/06/...1. :нгли хэл: Англи хэлний курс, д

Цэвэр тохилог орчин бүхий өрөөнүүд нь тав тухтай амарч, сурч боловсрох бүхий л

бололцоогоор хангагдсан.

Өглөөний цай, хоёр удаагийн өдрийн хоол, хоёр удаагийн оройн хоол гээд өдөрт

нийтдээ дөрвөн удаагийн хоолоор үйлчилнэ.

Page 3: ОХУ р ахлах сургуулийн харьяа «Полиглот» …elite.edu.mn/wp-content/uploads/2017/06/...1. :нгли хэл: Англи хэлний курс, д

Өдөх тутмын хуваарь:

8.00- 8.30 Өглөө босох, хувийн ариун цэвэр сахих

8.30-9.00 Өглөөний гимнастик

9.00 Өглөөний цай

9.00-10.00 Өрөөгөө цэвэрлэх, хичээлд бэлтгэх

10.00- 13.00 Хичээлүүд

13.00-14.00 Өдрийн хоол

14.00-15.00 Чөлөөт цаг, амралт

15.00-16.00 Усанд сэлэлт, спортын хөтөлбөрүүд

16.00-16.30 2-р өдрийн хоол

16.30- 19.00 Соёлын нийтлэг арга хэмжээ, концерт,

уралдаан тэмцээн

19.00-20.00 Оройн хоол

20.00-22.00 Нуурын эрэг дээр галын наадам,

бүжиг, диско

22.00 2-р оройн хоол

22.00-22.30 Амралт

Хичээлийг мэргэжлийн багш нар тусгай хөтөлбөрөөр заана.

Хичээлийн хуваарь (45 минутаар 30 цаг):

1. Англи хэл: Англи хэлний курс, дүрэм, үгийн сан, уншлага, сонсолт, яриа, амьд

харилцаанд орох. Ярианы хичээлийг жүжиглэсэн байдлаар орж Англи хэл дээр

төсөл боловсруулах

2. Орос хэл: дүрэм, үгийн сан, сонсолт, яриа, амьд харилцаанд орох

3. Математик: сэтгэн бодох, анхаарал төвлөрүүлэх, ой тогтоолт сайжруулах,

олимпиадын бодлого бодох

4. Хичээл бүрээр олимпиадын бэлтгэл

Өдрийн хоолны дараа спорт арга хэмжээнүүд, усанд сэлэлт, мэдээллийн чанартай

болон бүтээлч үйл ажиллагаанууд, мастер класс хөтөлбөр, урлаг уран сайхны тоглолт,

уралдаан тэмцээн, оройн диско бүхий 10 өдрийн зуны зуслан сургалтын хөтөлбөр.

Page 4: ОХУ р ахлах сургуулийн харьяа «Полиглот» …elite.edu.mn/wp-content/uploads/2017/06/...1. :нгли хэл: Англи хэлний курс, д

Хөгжөөнтэй хөтөлбөрүүд:

1. Соёлын арга хэмжээнүүд:

- Улаан-Үд хотын аялал: хотын төв, үндэсний музей, бусад музей үзвэрийн газрууд, театр,

томоохон худалдааны төвөөр очих;

- Байгаль нуураар аялал: Явган аялал, Байгаль нуурын талаарх түүх, домог, халуун

рашаан, сувилал, усанд сэлэлт, усны тоглоом.

- Орос, Буриад ёс заншил, соёлтой танилцах, үндэсний бүжиг, дуу сурах, хоол амталгаа,

Байгаль нуурын эрэг дээр галын наадам хийх

- Сурагчдын авьяас билгээ үзүүлсэн урлаг, уран сайхны тоглолт, хүүхдүүдийн драма,

жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрүүд.

2. Спортын арга хэмжээ:

- Спортын төрөл: Хөл бөмбөг, волейбол, усны поло, ширээний теннис, төрөл бүрийн

уралдаан тэмцээн

- Усанд сэлэлт, сэлэлтийн сургалт;

- Спорт аялал.

Page 5: ОХУ р ахлах сургуулийн харьяа «Полиглот» …elite.edu.mn/wp-content/uploads/2017/06/...1. :нгли хэл: Англи хэлний курс, д

Хөтөлбөрийн зардал:

320 USD

Зардалд:

1. Зочин хүүхдүүдийг зорчигч тээвэр эсвэл гал тэрэгний буудал дээрээс тосох

2. Улаан-Үд хотоор аялал

3. Эхний болон сүүлийн өдөр Улаан-Үд хотод өдрийн хоол идэх

4. Зуслан дээрх 5 удаагийн өдрийн хоол

5. Буриад улс доторх унааны зардал (Улаан-Үдээс Сухая тосгон, Сухая тосгоноос

гал тэрэгний буудал)

6. Хоноглох+сургалтын зардал

ЖИЧ: Улаанбаатар - Улаан-Үд ирэх, буцах зардал ороогүй болно.