53
Сайн дижитал видео зураг авахад анхаарах зүйлс Лекц4 МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

Сайн дижитал видео зураг

авахад анхаарах зүйлс

Лекц4

МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

Page 2: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Дижитал видеоны давуу талуудын нэг

бол засварлахад хялбар байдаг.

Видео дүрс авна гэдэг бол урлагийн

төрлийн ажил бөгөөд төрөлх авьяас

болоод олон туршлага шаардах зүйл

биш юм. Танд байх ёстой зүйл бол ,

бага зэргийн тэвчээр, хэд хэдэн

хэрэгтэй аргууд болон бага зэргийн

бүтээлч чанар юм. Мөн мэдээж хэрэг

хоосон хальсууд.

Page 3: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Видео бүтээлээ төлөвлөх

• Видео камерууд нь орчин үед хэрэглэхэд хялбар . Тиймээс өөрт байгаа видео камераа аваад л бичлэг бичиж эхлэх хэрэгтэй юм.

• Та сургуулийн төгсөлт болоод гэр бүлийн цугларлалтын зураг авалтыг хийж байсан ч гэсэн доорхи дүрмүүдийг санаж, мөрдөж явах хэрэгтэй.

Өөрийн төсөлдөө хэрэглэгдэх дүрсүүдийн жагсаалт гаргах\storyboard хөтлөх

тоног төхөөрөмжийнхөө жагсаалтыг

гаргах хэрэгтэй.

Зураг авч буй талбайгаа судлах: өөрийн кабель утас болоод камераа чөлөөтэй зөөж болох эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй.

Page 4: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

-Зураг авах газрын болон тухай үйл явдалын зургыг авах зөвшөөрөл авсан байх

• Зураг авалтынхаа цаг хугацааг төлөвлөх: энэ нь гадуур зураг авч буй бол бүр ч чухал зүйл юм. Аль хэсгээс нарны гэрэл тусах вэ? Нар жаргахыг харуулах уу үгүй юу гээд олон асуулт тулгарах болно.

• Хэрэв та өндөр чанартай зураг авалт хийхийг хүсэж байгаа бол хэдэн арван багийн гишүүд, үнэтэй тоног төхөөрөмж тийм ч чухал шаардлагатай биш. Хэдэн энгийн зүйлсүүдээр зураг авалтын байдлыг сайжруулж болох юм.

• Доорхи алхмууд нь танд тухайн байгаа байдлаасаа үл хамааран сайн дүрс авахад туслах болно.

Page 5: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Үзэгдлээ зохиомжлох нь:

• Фото зураг шиг, сайн дүрсэнд сайн зохиомж хэрэгтэй. Өөрийн авах гэж буй дүрсийнхээ төрлийг тодорхойлох хэрэгтэй. Ямар зүйл мэдрэхийг болоод юунд хүрэхийг хүсэж буйгаа мөн тооцож үзэх хэрэгтэй. Зураг 5-1 нь өөр өөр зохиомжууд нь хэрхэн зураг авалтанд нөлөөлөхийг харуулжээ. Эхний зураг авалтанд, камер субьектруугаа доош харсан байна. Энэ нь тухайн субьектээ жижиг мэт харагдуулсан байна. Хоёр дахь нь обекьтийг энгийн байгаа байдлаар нь дүрсэлсэн бол гурав дахь үзэгдэлд илүү хүчирхэг том мэт харагдуулж өгчээ.

• зохиомжид тухайн субьектийнхаа зургийг хэрхэн авч харуулж буй нь онцгой байр суурь эзэлдэг.

Page 6: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн
Page 7: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн
Page 8: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн
Page 9: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Төвд байрлах нь

• Видео зохиомжийн үндсэн дүрмүүдийн нэг бол өөрийн субьектээ төвд байрлуулах юм. Телевизийн хөтлөгч, ерөнхийлөгч эсвэл терорист гээд хэн ч бай шууд камерлуу хандах хэрэгтэй.

• -Хэрэв субьект нь хүн бол, тухайн хүн дэлгэцийн төврүү харах юм. Өөрөөр хэлбэл хэрэв зүүн тийш харж буй бол баруун тийш харж буй мэт, харин баруун тийш харж байгаа бол зүүн талруу харж буй мэт харагдах болно.

• Хэрэв таны субьект нь ганц дан хүн биш бол, төвийг дагуулан дүрсийг авах хэрэгтэй. Энэ нь үзэгдэл зүүн талын frame-ээс баруун талын frame-рүү шилжих хөдөлгөөн хийнэ гэсэн үг юм. Энэ нь мөн зөвхөн камераа хөдөлгөнө гэсэн үг биш бөгөөд хэрэв боломжтой бол нэг талаас нөгөө талруу тухайн субьектээ хөдөлгөх юм.

Page 10: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Мэдээж хэрэг дээрх дүрэм зөрчигдөж болно. Аль талаас эхлүүлэх, хэрхэн зураг авах нь тухайн уран бүтээлчийн шийдэх хэрэг юм.

• Санамсаргүй зүсэлт

• Хүний зургийг авч байхдаа, толгойн эсвэл биеийнх нь хэсгээр таслаж авхаас зайлсхийх хэрэгтэй бөгөөд хэнийг ч байлаа гэсэн хүзүү, бэлхүүс, өвдөг болон шагай зэрэг хэсгүүдээр нь аль болох таслаж авахгүй байхыг хичээх хэрэгтэй.

• Хэрэв маш ойроос зураг авах гэж байгаа бол, толгойн хавьцаар нь таслаж зураг авч болох бөгөөд хүзүүгээр нь харин таслаж болохгүй юм.

Page 11: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Арын фоноо харах нь

• Субьектийн урдаас зураг авахад тухайн зүйлийн ард нь хурц өнгийн гэрэл болон нар байлгахаас зайлсхийх хэрэгтэй.

• Шаардлагуудын нэг бол гэрлийн эсрэг талаас зураг авахгүй байхыг хичээх хэрэгтэй юм. Нэг ёсондоо таны ар нурууруу чинь гэрэл тусаж, тухайн субьектийг гэрэлтүүлж байх хэрэгтэй юм. Мөн нарны тусгалын байдлаар нь ямар ч өнцгөөс авч болох бөгөөд өөрийн авч буй зүйл дээрээ өөрийнхөө болон камернийхаа сүүдрийг гаргахгүй байх ёстой.

Page 12: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Хэрэв таны арын фонд олон төрлийн хөдөлгөөн орсон байвал (замаар явж буй машинууд гэх мэт) , бүх л хөдөлгөөнүүд нь Quick Time файлд эцсийн хувилбараар шахагдсан байх ёстой. Үр дүнд нь тухайн киног үзэхэд хүндрэлтэй болж, таны hard drive болон cd-rom-оос нэмэлт зай шаарддаг. Үүнийг шийдэх гол арга бол өөрийн субьектуудаа энгийн фон дээр байрлуулах явдал юм.

• Өнцгүүдээ тооцох нь

• Үзэгдлүүдийг авч байхад анхаарах бас нэгэн гол зүйл бол камерийн линз болон субьектийн хоорондохь өнцгийг тооцох явдаг юм.

• Доод өнцгөөс зураг авалт хийх нь: хэрэв та тухайн зүйлээ доороос нь авах юм бол тэрхүү зүйлээ илүү том бөгөөд хүчирхэг болгон харагдуулдаг.

Page 13: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Янз бүрийн өнцгүүдээс зураг авах нь:

• - Налуу байдлаар камераар зураг авах нь тухайн үзэгдэлд нууцлаг байгаа мэт байдлыг үзүүлдэг. Янз бүрийн өнцгүүдээс зураг авах нь аливаа нэг адал явдалт үйл явдлуудыг дүрслэхэд голчлон хэрэглэгддэг. Энэхүү аргыг энгийн үйл явдлууд дээр хэрэглэж болохгүй юм.

• Өнцгийг удирддаг хоёр гол дүрэм байдаг. Мэргэжилтнүүд энхнийхийг нь 180 градус хэмээн нэрлэдэг ба энэ нь кадруудын дунд үзэгдлийнхээ “баруун болон зүүн”-ийг өөрчлөх ёсгүй гэсэн үг юм. Мөн тухайн үйл явдлын аливаа нэг талыг нь хасахгүй байхыг хичээх хэрэгтэй юм.

Page 14: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Өөр нэгэн дүрэм нь бол 30 градусын

дүрэм юм. Энэ нь хэрэв та ямар нэгэн

шилжүүлэлтгүйгээр камерийн өнцгийг

өөрчлөх гэж байгаа бол дор хаяж

камерийн өнцгийг 30 градусаар өөрчлөх

хэрэгтэй юм. Хоёр тасалсан үзэгдлүүдийн

дунд , их хэмжээний өнцгийн ялгаа

гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй бөгөөд

хэрэв ийм зүйл хийвэл энэ нь камер

мөргөлдсөн болоод засварлахад гарсан

алдаа мэт харагдах болно.

Page 15: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Гэрэлтүүлэгийг үнэлэх нь

• Сайн зураг авалтанд гэрэлтүүлгийг гүйцэтгэх үүрэг маш их юм. Сайн гэрэлтүүлэг нь таны харуулахыг хүссэн зүйлийг нарийвчлан тод харуулдаг бөгөөд ямар нэгэн сүүдрийг үгүй хийдэггүй мөн сүүдрүүд нь тухайн зүйлээсээ илүү тод хүчирхэг харагддаггүй. Нөгөө талаас муу гэрэл нь өнгийг үгүй болгох, линзний цацралт болоод бусад хүсээгүй хүчин зүйлсүүдийг үүсгэдэг.

• Мэдээж хэрэг таны камерт гэрэлтүүлэг хийх маш олон төрлийн тусгай тохируулгууд байдаг. Аль нь танд боломжтой гэдгийг бодит байдал дээр туршин үзэх хэрэгтэй.

Page 16: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Цагааны тэнцвэржүүлэлтийг тохируулах нь

• Цагаан тэнцвэржүүлэлт гэдэг нь камерт ямар өнгийг цав цагаан өнгийн ишлэл болгон хэрэглэх вэ гэдгийг шийдэх үйл явц юм.

• Видео камерууд нь автоматаар цагааны тэнцвэржүүлэлтээ хангалттай хийж өгдөг боловч цагаан тэнцвэржүүлэлтийг гараар хийх нь гэрэл солигдох үед хэрэг болдог. Жишээлбэл дотор талаас гадагшаа гарах гэх мэт. Хэрэв та камераар ямар нэгэн байрлалд зураг авахаар бэлтгэгдсэн бол (жишээлбэл, албан тасалгаанд ярилцлага авах) , тухайн үзэгдэлдээ зориулан гэрлээ болон камерийн white balance буюу цагаан тэнцвэржүүлэлтийг хийх хэрэгтэй.

• Гараар цагаан тэнцвэржүүлэлтийг хийхэд , цагаан карт эсвэл цаас ашиглаж болно.

Page 17: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Гэрлүүдээ сонгох нь

• Мэргэжлийн фото зурагчид болон видео бүтээгчид ерөнхийдөө тухайн төрөл болон хүчдэлээс нь хамааран хэд хэдэн гэрэлтүүлэгүүдийг хэрэглэдэг. Олон төрлийн гэрэл нь сүүдэр болон зургийн нарийвчлалыг хянахад мөн өөр өөр гэрлүүд нь өөр өөр эффектүүдийг үүсгэж өгдөг. Доорхи гэрлүүдийн төрлийг хэрэглэж болно:

• Incandescent: Tomas Edison-ий зохион бүтээсэн гэрлийн шил шиг хуучны загвартай гэрлүүд. Энэ төрлийн ихэнхи гэрлийн шилүүд халж улайссан байдаг. Улайссан гэрлүүд нь ихэвчлэн хямд төрлийнх боловч бусад төрлийн гэрэлтүүлэгүүдээс илүү бага температурай байдаг (хурц биш) бөгөөд ихэвчлэн эдгээр нь үзэгдлийг бүүдгэр болгодог.

Page 18: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Halogen: техникийн талаасаа halogen гэрлүүд нь улайссан байдаг ба энгийн гэрлийн чийдэнгүүдээс өндөр температуртай байдаг (хэрэглэлтийн хугацаандаа тогтвортой байдлыг үзүүлнэ). Олон мэргэжлийн видео гэрэлтүүлэгийн системүүд нь tungsten-halogen гэрлүүд байдаг. Эдгээр гэрлүүд нь металуудыг нэгтгэсэн давсархаг хэлбэрийн элементүүдийг дамжуулагч гянт нарийн утсуудтай байдаг. Сайн тал нь хямдхан halogen гэрлүүд нь дүрс авалтын гэрэлтүүлэгийн хэрэглээнд тохирч чадах бөгөөд энгийн техник хангамжийн дэлгүүрүүдээр худалдаалагддаг.

• Flourescent : Flourescent нь хэдийгээр гэрлийн шил нь хэрэглэсэн хугацаа болоод нөхцөл байдлаасаа шалтгаалдаг ч өндөр температурын гэрлийг өгдөг. Flourescent гэрэл нь дүрсийг гэрэлтэй болгодог ба цагаан болоод зөөлөн гэрэлийг ялгаруулдаг байдаг.

Page 19: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Өнгөний температурыг ойлгох нь

• камер нь хэрхэн өнгийг бичлэг хийж байх зууртаа гэрэлтэй зохицуулах вэ гэдгийг тохируулан өгсөн байдаг. Гадаа нарны гэрэлд зураг авалт хийж байхад, таны видео камерт буусан дүрс нь гадаа авахад дотор авахаас өөр байх болно.

• Гаднаас дотор орж ирээд хэсэг хугацаанд байсны дараа камер нь өнгөө өөрчилж эхлэдэг. Шууд өрөөнд орж ирэхэд бүх зүйл өөр харагдах бол удалгүй бүх зүйл энгийн болж харагдаж эхлэдэг. Энэ нь таны видео камер темпаратуртаа зориулан тохиргоогоо хийж байгаа гэсэн үг юм . Доорхи хүснэгт нь төрөл бүрийн өнгөний эх үүсвэрүүд нь өөр өнгөний температуруудыг харуулж байна.

• Flourescent гэрэл нь

Page 20: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Эх гэрэл Ердийн өнгөний температурууд

• (Кельвиний температураар)

• Лаа 1,900

• 60 ваттын гэрлийн шил 2,800

• Мэргэжлийн гэрлийн шил 3,200

• Flourescent гэрэл 3,700

• Нар мандалт болон нар жаргалт 2,000-3,500

• Үүлгүй үд дундын нар 5,600

• Бүрхэг өдөр 8,000

Page 21: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Хэрэв fluorescent гэрлийн шилийг хэрэглэж байгаа бол, зураг авалтаа эхлэхээс өмнө хэдэн минут халаах хэрэгтэй . энэ нь шууд гэрэл гялсхийхээс сэргийлдэг. Мөн fluorescent гэрлүүд нь дуу авиа бичилтэнд хэрхэн нөлөөлж буй дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Flourescent гэрлийн чийдэнгүүд нь дуу бичилтэн дунд дүнгэнэлтийг үүсгэдэг бөгөөд энэ байдалыг бодолцох хэрэгтэй юм. Хэрэв fluorescent-ийн дүнгэнээ нь таны дуу авианд асуудал үүсгэж байгаа бол дуу авиагаа тусад нь бичих хэрэгтэй эсвэл өөр төрлийн гэрлийг хэрэглэх хэрэгтэй.

• Гэрлийг ойлгох нь

• Шууд гэрлийг тухайн субьект дээр тусгах нь тийм ч сайн арга биш.

- Ойлтын гадаргуун дээр гэрлийг ойлгон илүү сарнилттайгаар үзүүлж болно.

Page 22: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн
Page 23: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Доорхи материалуудаар ямар гэрлийг ойлгох гэж байгаагаасаа хамаараад ойгчуудыг хийж болно.

• Poster board: Цагаан зарлалын самбар нь хямд, сайн байдаг бөгөөд та хаанаас ч олж болно. Зузаан байх тусмаа ажиллахад хялбар бөгөөд нугардаггүй хатуу байдаг. (энэ нь гараас хальтарч унахгүй барьж байхад хялбар байдаг.) Шүршигч будаг ашиглан, мөнгөлөг болон алтлаг өнгөөр будаж болно.

• Aluminum мөнгөлөг цаас: үрчийлгэж мөн дахин тэнийлгэж болдог энэхүү цаасыг ойлгогч болгон мөн хэрэглэж болно. Үрчийлгэсэн мөнгөлөг цаас нь илүү их ойлтыг үүсгэж өгдөг бөгөөд мөн ойлт нь сайн чанартай байдаг.

• Хар пластик хогийн уут: хэрэв тас хар өнгөтэй бол хар пластик уутууд нь маш сайн ойлгогч болж өгдөг. Мөн хялбархан хумиж болон тэнийлгэж болдогоороо хэрэглэхэд хялбар юм.

Page 24: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Ойлгогчууд нь аливаа нэг субьектийг нөхөхөд мөн хэрэглэгдэж болно. Гэрэл нь шууд субьектийн нүүрэн талруу тусаж байна гэж бодёо. Энэхүү гэрлийг заримдаа key light буюу түлхүүр гэрэл хэмээн нэрлэдэг. Ойлгогч нь гэрлийн эсрэг талд нэг мөрөнд байрлах бөгөөд ингэснээр гэрлийг ойлгож, мөн зарим нэгэн хоосон орон зайг нөхөгч болж өгдөг.

Ойлгогч нь гэрлийн эсрэг талд байрлан гэрлийг нөхөгч болгон ашиглагдаж болно.

Page 25: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн
Page 26: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Хатуу гэрлээр гэрэлтүүлэх нь

• Хатуу гэрэл гэдэг нь кино болон видеонд шууд тусаж, хүнд өнгийн сүүдэр үүсгэхийг хэлж буй юм. Hard light буюу хатуу гэрэл нь сүүдэрлэх гэхээсээ илүүгээр нүдний фокусыг эрс тэс ялгарал дээр хандуулж өгдөг. Дүрмийн дагуу бол, гэрлийн эхийн жижиг диаметр нь гэрэл болон сүүдрийн хооронд хурц эрс тэрс ялгаралыг гаргана. Хэрэв аливаа нэг юмны дотор зураг авалтыг хийж байгаа бол энэхүү үзэгдлийг өөрчлөхөд илүү хялбар байх болно. Харин гадаа байгалийн шууд нарны тусгал нь ихэвчлэн hard light буюу хатуу гэрэлтүүлэг байдаг.

Page 27: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн
Page 28: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Зөөлөн гэрлээр гэрэлтүүлэх нь

• Заримдаа тухайн харуулах гэж буй дүрсээ илүү их тодоор харуулах болдог. Энэ бол зөөлөн гэрлээр гэрэлтүүлэх гол аргачлал юм. Зөөлөн гэрэлтүүлэг нь тухайн газрын гэрлийг багасгаж, сүүдрийг бүүдгэр болгож өгдөг.

• Эх гэрлийн диаметр нь том байснаар гэрлийг ихэсгэж, сүүдрийн эрс тэсийн ялгаралыг багасгаж байдаг.

• Дотор, зөөлөн гэрэл нь шууд бус гэрлийн үүсвэрүүдээр бий болдог бол, хатуу гэрэлтүүлэг нь цагаан гадаргуун дээр ойдог мөн хатуу гэрэлтүүлэг нь шүүгч болон материал дээр сарнилтыг үүсгэдэг. Гадаа, зөөлөн гэрэл нь бүрхэг өдөр бий болоход хялбар юм. Гэрэлтүүлэгийн баг нь заримдаа доорхи материалуудыг таны субьект болон гэрлийн хооронд хэрэглэдэг:

Page 29: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн
Page 30: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Cheesecloth буюу хөвөн тор: урлагийн болон хоолны дэлгүүрүүдэд зарагддаг, хөвөн самбайн тор нь арзгар тортой байдаг бөгөөд гэрлийг ойлгоход хэрэглэгдэж болдог.

• Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн хуудсууд нь мөн дэлгүүрүүдэд зарагдаж байдаг. Мэргэжлийн фотор зурагчид үүнийг gels хэмээн нэрлэдэг. Хэрэв үүнийг хэрэглэх гэж буй бол гэрлээ ард нь байрлуулах хэрэгтэй.

• Хэрэв та гэрлээ сарниулахыг хүсэж байгаа бол гэрлээ тухайн субьекттэйгээ аль болох ойрхон байрлуулах хэрэгтэй. Туршилт нь шилдэг үр дүнг авчрах болно.

• хэрэв та өнгөтэй gels хэрэглэдэг бол арын фон болон гэрэлтүүлэгч гэрлээ яг хоёр талд нь байрлуулах хэрэгтэй.

Page 31: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн
Page 32: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Гэрлүүд нь (ялангуяа halogens гэрлүүд) нь маш их халдаг. Галын аюулаас болгоомжлох үүднээс, гэрлийн урд тор байрлуулахдаа маш их анхааралтай хандах хэрэгтэй. Шууд гэрлүүдээ сарниулагчтай ойртуулж болохгүй бөгөөд аль болох алс зайд байрлуулах хэрэгтэй.

• Сүүдрийг хянах нь:

• Сүүдрүүд бол тухайн обьектийн биетээр блоклогдсон газар юм. Хүний хамарны сүүдэр нь хамгийн муухай гарах хандлагатай байдаг. Тухайн субьектийнхээ сүүдрийг хамгийн энгийнээр харуулах арга бол өөрийн харж буй зүйлдээ итгэх юм. Мэдээж хэрэг таны камернь гурван хэмжээстийн оронд хоёр хэмжээст байдаг учраас таны харж буйгаас өөр зүйлийг харуулна.

• сүүдрүүд нь гэрлийн эх тусгалыг харуулж өгдөг.

Page 33: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн
Page 34: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Key light буюу түлхүүр гэрэл

• Үзэгдлийн хамгийн эхэнд хэрэглэгдэж буй гэрэл бол түлхүүр гэрэл юм. Энэ нь үзэгдэлд зориулсан тайз, эхний биетийн гүн , байр байдлыг харуулж мөн сүүдрүүдийн чиглэлүүдийг тодорхойлж өгдөг. Түлхүүр гэрэл нь ерөнхийдөө нэг чиглэлээс гарч ирдэг бөгөөд ихэнхдээ hard light буюу хатуу гэрэл хэмээн нэрлэдэг. Түлхүүр гэрэл нь обьектууд дээрхи гэрэл давхардах болон эвгүй сүүдэр үүсгэх асуудлаас сэргийлүүлж чаддаг.

түлхүүр гэрэл нь тухайн үзэгдлийн гэрлийн чиглэлийг харуулж өгч байна.

• Түлхүүр гэрэл нь хэн нэгний царайны дүрсийг авч байхдаа хэрэг болдог. Хүний царайны бичлэгийг хийхэд мэдээж хэрэг дадлага туршлага хэрэгтэй. Хүн бүрийн царайны хэлбэр төрх өөр өөр учраас бүх дүрсийг нэг л аргаар авах боломжгүй юм. Жишээлбэл, гэрэлтүүлэг гэхэд л тухайн үзэгдлийг бүхэлд нь өөр харуулж чадна.

Page 35: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн
Page 36: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Зураг 5-10-ын зургууд нь түлхүүр гэрэл нь хэрхэн харагдах байдалд нь нөлөөлсөнг дүрслэн үзүүлжээ.

• Ерийн бус өнцгөөс зургийг авсан нь ер бусын нууцлаг харагдуулж байна.

• Бол энгийн өнцгөөс авчээ.

• Мөн л энгийн өнцгөөс авсан боловч сүүдэрлэлт хийж өгсөн байна.

• Дух хавьцаа нь маш их гэрэлтэй харагдаж байна.

• Түлхүүр гэрлийг 35-45 градусаар камерийн зүүн болон баруун талд байрлуулдаг. Ерөнхий гол баримталдаг дүрэм нь бол байгалийн гэрлийг ашиглах бөгөөд хэрэв та аливаа нэг байшинд байгаа бол цонхоор тосч буй гэрэл нь таны тусгаж буй гэрэлтэй нэг чиглэлтэй байх хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Мөн зүүн, баруун талаас нь аль алинаас авч үзэж байж аль боломжтой байгаа талдаа гэрлээ байрлуулах хэрэгтэй.

• Зураг 5-10: Түлхүүр гэрлийн өнцөг нь эффектийг өөрчилж байна.

Page 37: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн
Page 38: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Fill light буюу дүүргэгч гэрэл

• Түлхүүр гэрэл шиг чухал үүрэгтэй fill light-гүйгээр үзэмж муутай ба хар бараан харагдуулдаг. Ихэнхи хэсэгтээ, fill light нь ямар ч сүүдэргүй харуулдаг бөгөөд түлхүүр гэрлийн сүүдрүүдний хар бараан өнгүүдийг бууруулдаг. хэтэрхий их key light буюу түлхүүр гэрэл нь тухайн обьектийг нилээн бараантуулдаг бол fill light нь ихэдвэл зургийн нарийвчилсан хэсгүүдийг устгадаг. Жишээлбэл, хэтэрхий их fill light хэрэглэх нь нүүрний дүрсийг багасгадаг ба гадаргууны онцлог шинж чанарыг устгадаг. Key light буюу түлхүүр гэрлийнхээ эсрэг талд өөрийн камераа байрлуулж мөн fill light буюу дүүргэгч гэрлээ 45 градусаар байрлуулах хэрэгтэй. Мөн камер маань ч 45 градусын өнцгөөр байрлах ёстой юм.

• Зураг 5-11: fill light буюу дүүргэгч гэрэл нь key light-ийн үүсгэсэн хар бараан сүүдрүүдийг гэрэлтүүлж өгч байна.

Page 39: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Fill light буюу дүүргэгч гэрэл нь цонхны туяа эсвэл булан дахь гэрлийн шил гэх мэт өөр өөр эх үүсвэрүүдээс гарч ирдэг. Хэрэв та fill light-ыг хянахыг хичээж байгаа бол өрөөнийхөө гэрлүүдийг унтрааж, хөшгөө хаан цагаан хавтан дээр хурц гэрлийг ойлгосноор шийдэж болно.

• Backlight буюу арын гэрэл

• Видео нь гурван хэмжээст орон зайг хоёр хэмжээст орон зайгаар дүрсэлдэг. Видео дүрсийг бичиж байхад мөрдөгддөг үндсэн дүрмүүдийн нэг бол арын фоны эсрэг

• Мэдрэмж

• Арын фоноосоо субьект нь харааны түвшинд ялгарч харагдаж байх ёстой. Энэхүү ялгаралыг арын гэрэл ашиглан бий болгож болно.

Page 40: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн
Page 41: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Арын гэрэл нь субьектийн гадаргуу хүрээг тодруулж өгдөг. Хурц гэрэл нь арын фоноос субьектийг ялгаруулж өгдөг. Арын гэрэл нь камерийн араас шууд гэрлийг чиглүүлэн тусгахад амжилттай болдог.

• Арын фоны гэрлийг хийхэд, дээрээс тусах чиглүүлэн төөнөсөн гэрэл нь шууд субьектийн толгой болон мөрний араас тусаж харагддаг.

• Зураг 5-12: арын гэрэл нь

• Линзний шүүлтүүрүүдийг ашиглах нь

• Таны видео камер нь зарим нэгэн линзний шүүлтүүрүүдийг хэрэглэхийг зөвшөөрдөг бөгөөд шүүлтүүрүүд нь гэрэлтүүлгийн хэв маягуудыг олон талаар сайжруулж чаддаг. Жишээлбэл, хэрэв та гадаа маш хурц гэрэлтэй үед зураг авч байх үед neutral density шүүгч нь тухайн үеийн гэрлийн өнгийг зохицуулж, харагдуулах байдлыг нь сайжруулдаг.

Page 42: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Бусад линз шүүгчид нь тусгай гэрлийн эффектүүдээр хангаж өгдөг. Жишээлбэл, star filter буюу одон шүүгч нь дүрсэнд одон хэлбэр бүхий гэрлийн цэгүүдийг гаргаж өгдөг. Энэхүү үзэгдэл нь ид шидийн мэт харагдуулдаг. Линзний шүүгчид нь хэрхэн өөрчлөгддөг болон харагдуулах байдлаа сайжруулан харагдуулдаг талаар мэдхийг хүсвэл www.tiffen.com - р зочилж үзээрэй.

• Фокусыг болон гэрэл зургийг хянах нь

• Бүх орчин үеийн видео камерууд нь автомат фокусын болон exposure-ийн хяналттай байдаг.

• Автоматыг хэрэглэхэд хялбар байдаг боловч төгс биш юм. Олон нийтийн үймээн шуугиантай газар болоод гадаа зураг авалт хийж байхад хүссэн зүйлээ тодруулан авч чадахгүй тохиолдолд ч хүрч болно.

Page 43: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Хэрэв таны камер гар тохируулгатай бол автомат фокусаа унтраан энэхүү зүйлээс сэрэмжилж болох юм.

• Гар тохируулган фокус нь хэрэв тухайн хүн нь жижиг товчлуур эсвэл камерийн баруун талд байрлах жижиг товчлуурт байрлаж байгаа бол энэ нь нилээдгүй хүнд асуудал болох юм. Линзээ хүрээлсэн тойргон фокустай камер байвал их сайн бөгөөд энэ нь гараар тохируулга хийхэд хялбар байдаг.

• Мөн таны гар тохируулга хийх тухай мөн exposure мөн iris хэмээн нэрлэдэг хийх тухай мэдэж аваасай гэж хүсэж байна. Exposure нь хир их гэрэл линзээр тусахыг тохируулагч юм. Линз нь хүний нүдний солонгон бүрхэвч мэт агшиж мөн томордог.

• Мөн дижитал видео камеруудад zebra pattern хэмээн нэрлэгддэг туслах цэс байдаг. Энэ нь зургийг харьцаануудад хуваасан зураасуудыг гаргаж ирдэг.

Page 44: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Хэдийгээр камер бүр өөр боловч ихэнхи видео камернууд нь ижил тохируулгатай байдаг бөгөөд ихэнхи тохиолдолд хэдий линзний тохируулга нь тодорхой бус байлаа ч арван feet-ийн алсад байгаа зүйлийг ч фокуслаж болох юм. 10 feet гэдэг нь хол зай биш бөгөөд тодорхой тохируулгыг хэрэглэснээр олон фокусын асуудлыг шийдвэрлэж болдог юм. Камертай ижил видео камер нь өчүүхэн жижиг хэсгүүдээр хэмжигддэг бөгөөд фрейм бүрийн хувийг бодон гаргадаг. Видео камерний shutter speed буюу халхавчны хурд нь фрейм бүр нь секундыг 60-д хуваасантай тэнцүү байдаг бөгөөд энэ нь энгийн болоод сайн гэрэлтэй орчинд яригддаг асуудал юм. Хэрэв хурдан хөдөлгөөнт дүрсийг авч байгаа бол shutter speed-ээ илүү өсгөх буюу 1/250 болгож болох юм. Ингэснээр ямар нэгэн бүрэлзэлт үүсгэхээс сэргийлж чадна.

Page 45: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Видео камераа тохируулах нь

• Хамгийн түрүүнд зураг авалт эхлэхээс өмнө өөрийнхөө камерийг таньж мэдэх хэрэгтэй. Өнөөдрийн хувьд хамгийн хямд үнэтэй дижитал видео камерууд нь ч хэдэн жилийн өмнөхөөс илүү олон давуу талуудтай болсон байна. Ихэнх дижитал видео камерууд нь зурагны тогтвортой байдаг, камерийн эффектүүд болон 16 битийн дуу авиаг бичих боломжтой болсон байна. Гэвч эдгээр давуу талууд нь тохируулгагүйгээр юу ч биш болох юм. Видео камернийхаа гарын авлагыг сайн үзэж, тохируулгуудыг нь туршиж үзэх хэрэгтэй. Ерөнхийдөө доорхи хэдэн зүйлсийг шалгаж үзээрэй:

Page 46: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Аудио: маш олон шинэ видео камерууд нь ерөнхийдөө зөвхөн 12 битээр дууг бичдэг бөгөөд үүнийг заримдаа 32kHz-ийн тохируулга хэмээн нэрлэдэг. Харин оронд нь 16 битийн (48 kHz)-ийнх хамаагүй сайн чанартай байдаг. 16 битийх нь сайн чанартай дуу авиаг бичдэг бөгөөд дараа нь бичлэгээ компьютерлүү оруулахад ямар нэгэн асуудлыг үүсгэдэггүй.

• Focus болон exposure: Дээр дурдсанчлан хэрэв видео камернийхаа тохируулгыг гар тохируулга болгосон бол үүнийгээ дараа нь унтраахдаа автомат болгон унтраах хэрэгтэй. Ингэснээр дараа нь камер нь асахдаа автоматаар хурдан орчиндоо дасах болно.

• Тусгай эффектүүд болон exposure аргууд: гараар focus болон exposure-ээ тохируулсан бол камераа унтрахаасаа өмнө автомат дээр нь тавьж дараагийн удаа хэрэглэхдээ бэлэн болгохоо мартаж болохгүй.

Page 47: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Линзний тагийг нарийн байрлуулах хэрэгтэй: линзний тагийг хөдөлгөөнгүй орчинд барьснаар микрофоныг мөргөж хүсээгүй дуу чимээ гаргахгүй гээд давуу талыг гаргаж ирдэг.

• Шинэ хальс хэрэглэх нь: аналог видео шиг ерөнхий өгөгдлийн алдагдлыг дижитал видео нь гаргадаггүй боловч дижитал хальс хэрэглэвэл маш олон төрлийн асуудлыг үүсгэж болдог.

• Видео камераа өөрийнх нь цүнхэнд хадгалж явах хэрэгтэй. Мөн гарын авлагыг нь хэрэглэж цаг үе хэрэглэж байгаарай. Хэрэв гарын авлагыг нь гээсэн бол вэб хуудсыг нь ашиглаж болно.

Page 48: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Дүрс бичлэг авах нь

• Өөрийн видео камерын тохируулгаа болсон гэж үзвэл, одоо дүрс бичлэгээ авах цаг нь болжээ. Хамгийн чухал зүйлсийн нэг бол дүрс бичлэгээ аль болох тогтвортой түвшинд авах явдал юм. Хэрэв аль болох тогтвортой байлгахыг хүсвэл гурван хөлт тулгуурыг мөн ашиглаж болно.

• Камерийн дүрсдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Бүх дижитал видео камерууд нь LCD дэлгэцүүдтэй байдаг бөгөөд бичиж байхдаа хялбархан харж болдог.

• Panning зураг авах нь

• Үйл хөдөлгөөний дагуу камераа хөдөлгөн зураг авахыг panning зураг хэмээн нэрлэдэг. Та ихэнхдээ гэрийн видеоноос энэхүү дүрсийг харж болно.

Page 49: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Гэрийн видеонд зураг авч буй хүн нь ямар нэгэн субьектийг гол болголгүйгээр олон үзэгдэл үзүүлэх эсвэл нэг л субьектээ дагнан камераа урагш нь, хойш нь, дээшээ болон доошоо гэсэн хөдөлгөөнүүдийг хийдэг. Энэхүү техникийг мөн firehosing хэмээн нэрлэдэг бөгөөд ерөнхийдөө энэ нь тийм ч сайн санаа биш юм. Panning зураг авч байхдаа доорхи дүрмүүдийг дагаарай:

• Зөвхөн нэг л үзэгдэлд энэхүү аргачлалаа ашигла.

• Эхлэхдээ удаанаар эхлэж, өрнөлд нь хурдалж, төгсгөлд нь зогсхоосоо өмнө дахин удаашруул.

Page 50: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Хурдыг бууруул: хэтэрхий хурдан байх нь бас нэгэн алдаа юм.

• Хэрэв танд хямд гурван хөлд тулгуур байдаг бол panning хийхэд мөн хэцүү байх болно. Гурван хөлт тулгуурынх нь толгой нь WD-40 эсвэл цахиуран шүршигчээр шүршиж болохуйц байвал сайн.

• Хэрэв хөдлөж буй субьектийн зургийг авч байгаа бол субьекттайгаа хамт камераа хөдөлгөхийг хичээх хэрэгтэй.

• Хэзээ хазайлгахаа мэдэх нь

• Камерийг хазайлгах нь таны бодож байгаагаас илүү бага хэрэглэгддэг. Том байшин барилга эсвэл тамирчинг доод өнцгөөс нь зургийг нь авахад тухайн зүйлийнхээ хэмжээг тодотгож өгөх сайн эффект болох болно.

• Хэрэв ямар нэг өнцгөөс камераараа зураг авахаар шийдсэн бол тухайн субьект дээрээ сайн камераа хандуулж мөн хэдэн секундын хугацаанд тухайн субьект дээрээ барих хэрэгтэй.

Page 51: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Timecode-ийн завсарлалтаас зайлсхийх нь

• Видеоний frame бүр нь timecode хэмээн нэрлэгддэг тоогоор тодорхойлогддог. Компьютер дээрээ видеог засварлаж байхад , timecode нь хаана яг засварлах газрыг нь тодорхойлж өгдөг. Видео камерт, timecode нь таныг хэдий хир хугацааны бичлэг хийснийг хэлж байдаг. Энэхүү заагч нь ихэвчлэн видео камерний дэлгэцэн дээр байрлах бөгөөд иймэрхүү маягтайгаар харагддаг:

• 00:07:18:07

• Эдгээр тоонууд нь 0 цаг, 7 минут, 18 секунд болон 8 frame гэж буйг зааж байна. (Учир нь timecode нь 00-ээс эхлэдэг.)

Page 52: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Видео камернаасаа шалтгаалан, timecode нь 00:00:40:00-ээс эхлэн тоолж болох бөгөөд дахин 00 –ээс эхлэж болно. Энэхүү тогтворгүй байдлаас болон timecode break үүсэж болно. Timecode break гэдэг нь хоосон зай болон бичээгүй хэсгийг хэрхэн хурдан гүйлгэж мөн дахин бичиж эхлэснээр үүсдэг.

• Дижитал видео камернаасаа компьютерлуугаа хөрвүүлэлт хийж байхад програм нь таны видео камерний хальснаас timecode-ийг уншиж байдаг бөгөөд хэрэв програм хангамж нь timecode break-тэй тулгарвал дүрслэн гаргахаа болих бөгөөд үүнээс хойших видео дүрсийг ч гаргах боломжгүй болох юм.

Page 53: Сайн дижитал видео зураг авах нь · • Translucent plastic буюу хагас тунгалаган пластик: хагас тунгалаган пластикийн

• Timecode breaks-ээс сэргийлэх шилдэг арга бол бичих сегментүүдийн дунд хальсаа хэтэрхий хурдан гүйлгэх болон буцааж ухраах хэрэггүй юм. Хэрэв хальсаа ухраах хэрэгтэй болвол дахин бичлэг эхлэхээсээ өмнө тухайн өмнө нь авсан видеоныхаа төгсгөлд нь очсон эсхээ сайтар шалгах хэрэгтэй. Олон видео камернууд нь автоматаар тухайн timecode-ийн төгсгөлийг заагчтай байдаг.

• Гурван хөлт тулгуураа удирдах нь

• Гурван хөлт тулгуурын талаар тодорхой мэдэгдэхүүнтэй больё гэвэл телевиз үзэх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн үзэхдээ биш тухайн зургийг хэрхэн авсныг анхаарч үзэх хэрэгтэй. Ё