34
Ч.Чинбат DevOpsEngineer @Brainpad Inc. Tokyo, Japan 2016/12/03 Дижитал Маркетинг гэж юу вэ?

Дижитал Маркетинг гэж юу вэ?

Embed Size (px)

Citation preview

Page 1: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Ч.Чинбат

DevOpsEngineer@Brainpad Inc. Tokyo, Japan

2016/12/03

Дижитал Маркетинг гэж юу вэ?

Page 2: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Энэ танилцуулгын зорилго, хамрах хүрээ● Дижитал Маркетингийн тухай Монгол Маркетэрууд болон энэ талаар сонирхсон хүмүүст анхан

шатны мэдлэг авахад туслах зорилготой

● Уг материалд доорх сэдвүүдийн тухай дурдана○ Дижитал Маркетинг гэж юу вэ?○ Яагаад чухал вэ?○ Ямар хэсгүүдээс бүрдэх вэ?○ Технологи талын ганц нэг жишээ

● Уг материалд, жишээ нь доорх сэдвүүдийн тухай дурдахгүй○ Яаж хийх вэ? Strategy?○ Ямар технологи ашиглах вэ?

● Зарим нэг Монгол хэлрүү хөрвүүлэхэд тээртэй хэсгийг Англи хэл дээрхээр нь ашиглав● Уншсан ч ойлгомжтой байлгах үүднээс, олон үг бичив● Танилцуулга тул гүнзгий сэдэврүү орохгүй

Page 3: Дижитал Маркетинг гэж юу вэ?
Page 4: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Ер нь маркетинг гэж юу билээ?

Page 5: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Ер нь маркетинг гэж юу билээ?● Wikipedia: Management of Exchange Relationship

○ Солилцох харилцааны менэжмэнт ( зохицуулалт? )

● Энэ талаар Котлер, Кэллер агаа нараас авахуулаад хангалттай их юм бичсэн байгаа байх

● Би энэ талын мэргэжлийн судлаач биш учраас, хэнээс ч айлгүйгээр Маркетингийг доорх байдлаар тодорхойлчихъё

Хүн үүссэн цагаасаа л эхлэн ямар нэгэн зүйл солилцон наймаалцаж ирсэн. Мэдээж өөрт байгаа зүйлээ арай өндрөөр үнэлүүлж байж, өөрийн хүссэн өндөр үнэлгээтэй зүйлээ авах логик ихэнхдээ үйлчилдэг. Тэгвэл өөрт байгаа зүйлээ хүмүүст хүргэх

болон арай өндрөөр үнэлүүлэх урлаг, арга, техникийг Маркетинг гэнэ

Page 6: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Жишээ нь● Амьдрал тэр чигээрээ Маркетинг :)

○ Гадаад үзэмжиндээ анхаарах нь бусдаар өөрийгөө үнэлүүлэх зорилготой. Үгүй ээ ядаж л өөрийгөө өөртөө үнэлүүлэх зорилготой

○ Жоохон хийсэн ажлаа их болгож харагдуулах гэсэн оролдлого ч гэсэн○ Том даргын нүдэнд өртөх, ажлаа солих гээд л ...

● Гэхдээ Маркетинг бол бараа бүтээгдэхүүн зарах, худалдан авахад ихэнхдээ яригддаг

Page 7: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Гэснээс

Зүүн талын зураг бол Сүүтэй Кола. Харваас сэжгийн. Та энийг зарж чадах уу?

Гэхдээ хэрвээ танай компаний R&D-хан хангалттай мангар бөгөөд, та маркетингийн албанд ажилладаг бол чадна чадахгүй гэлтгүй, хичээхээс өөр замгүй

Page 8: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Дижитал Маркетинг?Маркетинг буюу бараагаа бусдад мэдүүлэх, цаашлаад худалдан авахад хүргэх аргачлалд дижитал дата буюу 0,1-г ашиглаж эхэлсэн... хаха үнэхээр ойлгомжгүй тодорхойлолт тул арай өөрөөр үзье

Бага зэрэг өөр боловч одоохондоо

болчихоод байгаа. Тэгэхээр түрдээ энэ чигээр нь ойлгочихъё. Өөрөөр хэлвэл Маркетингийн үйл явцдаа интернэт ашиглаж байвал түүнийг дижитал Маркетинг гэе

Дижитал Маркетинг ≑ Интернэт Маркетинг

Page 9: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Дижитал маркетинг газар авсан шалтгаан● Юуны өмнө мэдээж хүмүүс маш олноороо

онлайн болж эхэлсэн.○ Дэлхийн хүн амын бараг тал нь

Интернэт-д хүрдэг болсон 3,424,971,237 / 7,432,663,275

● Mobile буюу гар утас хэрэглэхэд хялбар болсноор, бид өдөр тутамдаа илүү амархан интернэтэд орон, мөнгө үрдэг болсон. Үгүй ядаж л интернэт зар сурталчилгаа хараад, бодит амьдрал дээр худалдан авалт хийх нь ихэссэн

● Технологийн хөгжлийн ачаар, маш их хэмжээний мэдээллийг хадгалах, боловсруулах боломж нээгдсэн

Page 10: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Томчууд бүгд Дижитал Маркетингаас мөнгө олдог

Page 11: Дижитал Маркетинг гэж юу вэ?

E-commerce-г ч гэсэн Дижитал Маркетинг гэж харах боломжтой

Мэдээж том брэндүүд бараа бүтээгдэхүүнээ олонд таниулах зорилгоор ашиглах нь байх ч, ихэнхдээ Дижитал Маркетингийн эцсийн хэрэглэгчид нь сайт дотроо худалдан авалт хийлгэдэг сайтууд байх нь элбэг. Амазон, Алибаба-с авахуулаад жижиг online shop-ууд, мөн насанд хүрэгчдийн сайтууд гэх мэт. Тэд бараа бүтээгдэхүүнээ аль болох олныг үнэтэй зарах зорилготой. Тиймээс ч Дижитал Маркетингийн аргуудыг ашиглан худалдан авагчдыг ангуучилдаг

Page 12: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Энэ салбарыг ангилан, том тоглогчдыг нэгтгэвэл

Page 13: Дижитал Маркетинг гэж юу вэ?

CHAOS!!!

Page 16: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Япон дах Маркетинг-д эргэлдэх мөнгө

● Source: Dentsu Inc.● 2015

○ Нийт: 6171 Billion yen = $54B

○ Дижитал Маркетинг: 1159 Billion yen = $10B

● Дижитал Маркетингийн эзлэх хэмжээ маш эрчтэй өсч байгаа

Өнгө зүүн талаас дарааллаар:сонин, сэтгүүл, радио, ТВ, интернэт, самбар

Page 17: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Дижитал Маркетингийн давуу талуудДижитал Маркетинг гэж байгаа юм чинь, Аналог Маркетинг мөн байж таараа. Аналог Маркетинг-д сонин, сэтгүүл, гудамжны самбарууд, спортын багийн ивээн тэтгэгч, ТВ хүртэл орно. Тэдний хийж

чадахгүй зарим зүйлс, Дижитал Маркетинг-д харин боломжтой байдаг

● Хамгийн чухал зүйл бол Дижитал Маркетинг-д сурталчилгааны үр дүнг хянах боломжтой○ ТВ-д сурталчилгаа цацаад, хэдэн хүн үзээд, хэнд хүрээд ямар үр дүн гарсан юм бүү мэд. ТВ-н

Маркетингийн албаныхан ихэнхдээ тодорхой бус үгнүүд ашиглана: Маш их, Байнга, Өргөн гэх мэт○ Гэтэл Дижитал Маркетинг-д, та энэ сурталчилгаанд 1000 төгрөг зарцуулан, таны сурталчилгааг нийт

2000 хүн үзсэн бөгөөд, тэдний 100 нь линк-рүү дарж орон, 10 нь таны сайтад худалдан авалт хийж, 100000 төгрөгийн ашиг оруулсан байна гэж ярьна

● Хүн тус бүрт зориулсан контэнт үзүүлэх боломжтой○ ТВ-р жишээ нь эрэгтэй хүн, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэлийн сурталчилгаа хараад яг үнэндээ

ямар ч хэрэггүй○ Дижитал Маркетинг-д харин хэрэглэгчийн сонирхол, нас, хүйс зэрэгт тулгуурлан тэр хүн сонирхох

магадлалтай зүйлийг л түүнд үзүүлэхийг эрмэлздэг

Page 18: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Дижитал Маркетингийн голлох салбарууд● Website Design

○ Хогийн сайтруу ер нь хэн орохов дээ● SEO (Search Engine Optimization)

○ Google хайлтын үр дүнд аль болох дээр гарах, мөн зарим чухал үгнүүдийг Google-д

мөнгө төлөн худалдан авч хайлтан дээр хүчээр дээр гарах боломжтой. Ялангуяа таний сайтнаас бараа авчихаар нөхрийн, чухал хайлтыг бол үнэ хаялцаад өндрөөр цохиж авна

● LPO (Landing Page Optimization)○ Хэнийг орж ирэхэд юу үзүүлвэл тэр хүн манай сайтад үлдэх магадлал өндөр вэ?

● SMM (Social Media Marketing)○ Манайхан энэ талаар сайн мэдэх байх гээд олон юм ярихаа болилоо

● Display Advertising: Сайт доторх хэсгүүдээ бусдад зарах● Content Marketing: Мэдээ мэдээллийнхээ утга агуулгаар хүмүүсийн тархийг угааx, хаха● Email Marketing: no comment

Page 19: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Мэйл маркетинг гэснээс

Манай сайтууд бидний зөвшөөрөлгүйгээр бидний майл хаягийг цааш нь зарчихдагд нь бүр гомдоод байдаг юм. Энэ бол

зөвшөөрөлгүй спамдалт. Тэрийг нь хянадаг байгууллага ч байхгүй... Хуучин мэйл хаягаа зөвхөн Монгол сайтуудад

бүртгүүлдэг мэйл хаяг болгосон над шиг хүмүүс олон бизээ...

Харамсалтай нь тэд үүнийгээ Мэйл Маркетинг гэж нэрлэдэг...

Page 20: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Мэйл маркетинг тэгээд ямар байх ёстой гэж?● Хэрэглэгчээс зөвшөөрөл авч байж, зөвхөн тэр зөвшөөрөл авсныхаа

дагуу ашиглах, цааш дамжуулахгүй байх, зөрчвөл хуулиар хариуцлага хүлээх

● Optout (Unsubscribe) буюу мэйл хүлээж авахыг болиулж болдог байх● Хамгийн гол нь сегмэнт буюу хэрэглэгчдээ групуудэд хувааж тус груп-д

таарсан мэдээллийг илгээх○ Өнөөдөр төрсөн өдөр нь болж буй хэрэглэгчиддээ Sale Coupon өгөх○ Сүүлийн үед хандалт хийгээгүй хэрэглэгчиддээ дахин зочилохыг уриалах, гэх мэт

Хэрэглэгч бол ХААН

Page 21: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Display Advertising

Энэ баннерийг хэрхэн сайжруулах вэ? Хэн нэгэн худалдан авахыг нь хүлээсээр байх уу? Бүх хүмүүст нэг л зүйл үзүүлэх үү?

Page 22: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Үнийг яаж тогтоох вэ?

Page 23: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Технологийн жишээ 1: Real Time Bidding (RTB)● Нарийн ширийнийг энэ хавиас● Сайт дахь баннер буюу самбараа биш, сайтад зочилсон хүмүүсийнхээ хандалтыг зардаг

○ Ерөнхийдөө бол энэ нь хүний наймаа юм. Бүр зүгээр ч үгүй, үнэ хаялцуулна :)● Вэб хэрэглэгч сайтруу орж ирэхэд, сурталчилгаа үзүүлэх хэсгийн javascript таг идэвхижиж энэ

хэрэглэгчийг онилж байсан сурталчилгаанууд дунд дуудлага худалдаа зарлана. 100ms дотор хамгийн өндөр үнэ амалсан сурталчилгааг тус хэрэглэгчид харуулна

○ Ингэснээр хүн тус бүрт тэр хүний сонирхох магадлалтай сурталчилгааг үзүүлнэ

○ Мөн сайт дахь зарын самбар сул зогсолт хийхгүй бөгөөд, ядаж л тухайн үед бага үнэ ч болтугай санал болгосон сурталчилгааг дуудаж үзүүлнэ

● RTB нь үнэ хаялцах системээс гадна, хэд хэдэн тооны DSP, SSP-с тогтоно● Монголын нөхцөлд DSP бараг байхгүй тул, шууд Google, Facebook гэх мэт томчуудтай

харилцах эсвэл, хэд хэдэн газруудтай бага үнээр гэрээ хийн хандалт хийж буй хэрэглэгчийн онцлогоос хамаарч контэнтоо өөрчлөх гэх мэт аргууд байж болно

Page 24: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Технологийн жишээ 1: Real Time Bidding (RTB)

Орос хэлгүй юм байж, Орос жишээ татав :)

Page 25: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Интернэтэд та энд тэнд явахад чинь таныг тэд яаж таньдаг вэ?

Page 26: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Технологийн жишээ 2: Cookiesync● Google, Facebook, Yahoo гэх мэт Акулуудад та өөрөө мэдээллээ бэлдээд өгчихдөг. Тэдэнтэй

хамтарвал таныг хаана ч байсан олоод л авна. Гэхдээ тэд ухамсартай учраас таны хувийн мэдээлэл гэхээсээ илүү, таны ерөнхий мэдээллийг л зардаг. Үүнд жишээ нь: Байршил, Нас, Хүйс, Сонирхол гэх мэт. Тэд таны нэр, гэрийн хаяг, имэйл хаяг зэргийг нууцалдаг бөгөөд тантай тохирсон зүйлээ хатуу баримтална

● Тэднээс гадна RTB-н DSP тоглогчидтой харилцах боломжтой○ Нарийн ширийнийг нь энэ хавиас

○ Piggyback гэдэг техник ашиглаад, javascript таг дотор хэрэглэгчид мэдэгдэхгүйгээр ийш

тийш нь request явуулан, энэ нөхрийг танихуу? бусад газруудаас асууна (ихэнхдээ 3rd

party cookie ашигладаг). Ингэснээр өөрийн сайтдаа орж ирсэн хэрэглэгчийн Интернэт дэх бусад газрууд дах мэдээллийг олж авна

Page 27: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Технологийн жишээ 2: Cookiesync

Page 28: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Дижитал Маркетинг Технологийн онцлог● Технологиуд маш хурдан өөрчлөгддөг

○ Акулууд энэ салбараас мөнгө олдог болоод ч тэрүү, энэ салбарт хэрэглэдэг технологиуд үргэлж сайжирч байдаг

● Маш том мэдээлэл (Big Data)○ Богино хугацаанд боловсруулах шаардлагатай

● Хэрэглэгчийн тухай илүү сайн мэдэх хэрэгтэй○ Data Analytics○ Machine Learning

● Цээжлэх товчлол үгнүүд маш их○ cpa, ctr, cvr, roas, seo, lpo, dmp, rtb, dsp, ssp, aidma, aisas, pdca ...

Page 29: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Trend

Page 30: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Миний бодлоор

Дижитал Маркетинг ашиглаад Монголчуудаасаа мөнгө олох гэхээсээ илүү, дэлхийн зах зээлд гарах гарц нээгдэх юм шиг санагддаг. Заавал сүүлийн үеийн технологи гэлтгүй, суурь

зүйлсийг нь ашиглахад л дэлхийн онлайн худалдан авагчдад Монгол бараагаа хүргэхэд дөхөмтэй болно гэдэгт итгэдэг.

Page 31: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Цаашдаа● https://en.wikipedia.org/wiki/Digital_marketing● https://www.google.com/onlinechallenge/dmc/● https://www.coursera.org/specializations/digital-marketing

дээрх линкүүдээс ч юмуу, эсвэл Google-дээд нарийн судлах боломжтой

Гэвч би өөрөө уншиж үзээгүй болохоор чанарын баталгаа өгч чадахгүй нь

Амжилт!

Page 32: Дижитал Маркетинг гэж юу вэ?

Анхаарал тавьсанд баярлалаа!буруу зөрүү зүйл байвал уучилж өршөө

Page 33: Дижитал Маркетинг гэж юу вэ?

#aboutme● Ч.Чинбат ( c h i n b a a . c h i n @ g m a i l . c o m )● FB, TW● DevOps Engineer, Marketing Platform Division,

Brainpad Inc. Tokyo, Japan ( 2015 ~ )● Bachelor in Management Science and Engineering,

University of Electro-Communications, Tokyo, Japan● Associate Degree in Engineering, Department of

Computer Science and Electronic Engineering, Tokuyama College of Technology

● Сонирхол○ Дижитал Маркетинг○ Embedded system○ Мэдээлэлд суурилсан спорт анализ○ Мэдээллийн системийн бүтэц○ Musics: Mongolian Folk, Hard Rock,

Post-grunge○ Sports: Basketball, Football