44

ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

  • Upload
    others

  • View
    37

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Page 1: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)
Page 2: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

2

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ФИЗИКИЙН

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ

(Суурь боловсрол. YI-IX анги)

Улаанбаатар

2019

БОЛОВСРОЛЫН

ХҮРЭЭЛЭН

Page 3: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

3

“Физик”-ийн сургалтын цөм хөтөлбөр (2015)

Багийн ахлагч:

М. Ганбат, Монгол Улсын Их Сургууль, ШУС-ийн физикийн тэнхимийн багш

Багийн гишүүд:

С. Гэндэнжамц Боловсролын хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан

Н. Сайнбаяр Багшийн мэргэжил дээшлүүлэхинститутийнаргазүйч

С.Энхтуяа Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн

Х. Батболд МУБИС-ийн МБУС-ийн физикийн тэнхимийн эрхлэгч

Ж.Дөлгөөн МУИС, ШУС-ийн физикийн тэнхимийн багш

Б.Бадам “Шинэ эрин” олон улсын сургуулийн физикийн багш

Н. Болормаа Нийслэлийн 20 дугаар сургуулийн физикийн багш

Сургалтын цөм хөтөлбөрийг сайжруулсан ажлын хэсэг (2019)

М.Ганбат Монгол Улсын Их сургууль, ШУС-ийн физикийн тэнхимийн

багш

С.Анхзаяа МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургууль,

физикийн багш

Хянан тохиолдуулсан (2019):

О.Мөнхжин Боловсролын хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан,

магистр

Page 4: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

4

6 ДУГААР АНГИЙН ФИЗИКИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ

6 дугаар ангийн сурагчид дараах чадварыг эзэмшиж шинжлэх ухаанч арга барилаа хөгжүүлнэ.

Ш6.1. Шинжлэх ухааны санаа гаргах, асуудал, таамаглал дэвшүүлэх

а. Өмнөх туршлага, ажиглалтад тулгуурлан асуулт асуух, баримт нотолгоо, тайлбарын ач холбогдлын тухай ярих чадвартай байх

б. Юу болох талаар бодож, өмнөх мэдлэг ойлголт, зарим баримт нотолгоонд тулгуурлан таамаглах

в. Шинжлэн судалж болох бодит асуудлыг дэвшүүлэх Ш6.2. Сорил, туршилт, шинжлэн судлах ажлыг төлөвлөх

а. Шалгаж болох шинэ санаа, таамаглал дэвшүүлж, түүнийг баримт нотолгоотой харьцуулж нягтлах б. Хянах, өөрчлөх, ажиглах хэмжигдэхүүнийг тодорхойлон сорил, туршилт,

судалгаа шинжилгээний ажлаа төлөвлөх в. Өмнөх шинжлэх ухааны мэдлэг, ойлголтдоо үндэслэн таамаглалаа сайжруулах, хэрэгцээтэй мэдээллийн эх сурвалжуудыг сонгож, хэрхэн хэрэглэхээ шийдэх г. Цуглуулах шаардлагатай баримт нотолгоог тогтоох, оновчтой арга, тохиромжтой багаж төхөөрөмжүүдийг зөв сонгох, зөв, бусдын эрүүл мэндэд аюулгүйгээр

хэрэглэх Ш6.3. Баримт нотолгоо гаргах, илэрхийлэх

а. Хэмжигдэхүүнийг ашиглан хэмжилт, ажиглалтыг нягт нямбай хийх б. Үр дүнгээ бичвэр, зураг, хүснэгт, баганан диаграммаар илэрхийлэх в. Анхдагч эх сурвалжаас мэдээллийг ашиглах, илэрхийлэх

Ш6.4. Баримт нотолгоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах

а. Сорил туршилт, шинжлэн судлах ажлын үр дүнд үндэслэн таамаглалдаа тайлбар хийх, дүгнэлт гаргах

б. Зураг, бичвэр, баганан диаграмм, бүдүүвч, хүснэгт зэрэг өгөгдлийн зүй тогтлоос, алдаатай үр дүнг ялган таних в. Зураг, бичвэр, баганан диаграмм, бүдүүвч, хүснэгт хэлбэрээр өгөгдсөн болон судалгаанаас цуглуулсан өгөгдөл, мэдээллээс дүгнэлт гаргах г. Гарсан дүгнэлтийг янз бүрийн аргаар илэрхийлэн үзүүлэх, бусдад тайлбарлах, цаашид сайжруулах талаар эргэцүүлэх

БҮЛЭГ: Ф6.1. БИДНИЙ ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ ЭНЕРГИ

Өдөр тутмын амьдрал ахуйд тохиолдох аливаа биетийн хөдөлгөөнийг ажиглаж, эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийн хөдөлгөөн болон энергийн талаар суурь мэдлэгтэй болно.

Бүлгийн нэр томьёо: Энерги (energy), энергийн хэлбэр, хадгалагдах, хувирал, кинетик

(хөдөлгөөний) энерги, потенциал (хуримтлагдсан) энерги.

Page 5: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

5

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Ф6.1а. Биеийг хөдөлгөдөг шалтгааныг таамаглах, тайлбарлах

Ш6.1а Ш6.1б Ш6.1в

Ш6.2а Ш6.2в Ш6.2г Ш6.3а Ш6.3б Ш6.4а

- Машиныг гарын доорх материал ашиглан хийж, бөмбөлөг, резин, сэнс ашиглан туршилт хийж хөдөлгөөд байгаа шалтгааны талаар хэлэлцэнэ.

- Машиныг илүү хол зайд шилжүүлэх туршилтыг төлөвлөнө.

- Машиныг өөрөөр яаж хөдөлгөж болох талаар асуудал дэвшүүлэн шийдвэрлэж, үр дүнг хэлэлцэх. Салхи, сунасан резин машиныг хөдөлгөх чадвартай болгож байна гэсэн санаанд хүргэхийг хичээгээрэй.

Багшийн анхаарах зүйл: - Сурагчдыг таамаглал дэвшүүлэх, туршилтаа

төлөвлөх, гүйцэтгэх, үр дүнг хэлэлцэх, дүгнэлт гаргах гэх мэт шинжлэх ухаанч арга барилыг төлөвшүүлэхэд анхаарах

-Картон цаас -Соруул-2ш - Бөглөө-4ш -Скоч -Мод-2ш - Хийн бөмбөлөг -Үсний сэнс - Резин Key words: Balloon

powered car

https://www.youtube.com/watch?v=KMUncKor7FY

Ф6.1б. Бидний эргэн тойронд тохиолдож буй үзэгдэл энергийн хэлбэр, хувирлыг жишээгээр харуулах Ш6.1в

Ш6.2а Ш6.2в Ш6.4б Ш6.4в Ш6.4г

- Янз бүрийн туршилтуудыг (шатаар хурдан өгсөх, баадуутай тоглоом тоглох, хийн бөмбөлөг үлээгээд тавих, нарны зайгаар ажилладаг тооны машин ашиглах, налуу хавтгайгаар бөмбөлөг өнхрүүлж, ачааг мөргүүлэх гэх мэт) энерги гэсэн ойлголттой холбоно.

- Хөдөлгөөний энергээс “байршлын” энергид шилжих, урвуу хувирлыг дүүжин савлуур ашиглан үзүүлнэ.

- Энергийн янз бүрийн хэлбэрийн шинжлэх ухааны нэршлийг мэднэ.

- Энерги нэг хэлбэрээс нөгөөд хувирч байгааг хэлэлцэнэ.

Багшийн анхаарах зүйл: - Байршлын (өндрийн), хөдөлгөөний энерги гэсэн

санаа руу сурагчдыг хөтлөх - Юу хийх, яаж хийх талаар санал солилцож,

төлөвлөлт гаргуулах - Сурагчдын гүйцэтгэх туршилтуудаас энергийн

хэлбэрүүдийн талаар хамтдаа ярилцаж, өөрсдөө энергийн хэлбэрт нэр өгнө. Энергийн хэлбэрүүдийг зөв нэрлэхэд багш дэмжлэг үзүүлнэ.

-Налуу хавтгай (цахилгааны утас далдлагч) -Ачаа -Шугам -Дүүжин (pendulum)

Key words: energy, energy transfer, https://www.youtube.com/watch?v=-8atIc3XixY&t=74s catapults for kids https://www.youtube.com/watch?v=WpLFC_SOpXs

Ф6.1в. Цахилгаан хэрэгслийн жишээгээр энергийн хэлбэр болон хувирлыг ялган таних

Ш6.2а Ш6.2в Ш6.4б Ш6.4в Ш6.4г

- Сэнсний эргэлт батарейны тооноос хэрхэн хамаарч байгааг туршилтаар судалж хэлэлцэн, дүгнэлт гаргана.

- Чийдэнгийн асалт батарейны тооноос хэрхэн хамаарч байгааг туршиж, энергитэй холбон тайлбарлахад чиглэнэ.

- Гэр ахуйн халдаг, гэрэлтдэг, хөдөлдөг, дуугардаг цахилгаан хэрэгсэлд энергийн ямар хувирал байгаа талаар ярилцана.

- Энерги хувирч байгааг харуулах туршилтыг сурагчдаар гүйцэтгүүлнэ.

- Цахилгаан энергийн хувирлаар схем, диаграмм зурж, энергийн хувирлыг судална.

- Цацраган диаграммаас зарцуулагдсан энергийг хувиар илэрхийлнэ.

- Сурагчид цахилгаан станцад явагддаг үзэгдлийн үе шат, энергийн (өмнөх, дараах) хэлбэр, хувирлыг ялгана.

- Сэнс - Батарей - Холбох утас Key words: energy, energy transfer, energy transformation https://www.youtube.com/watch?v=-8atIc3XixY Sankey diagrams https://www.youtube.com/watch?v=NC8ItrcR2Ak

Page 6: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

6

Багшийн анхаарах зүйл: - Багш өөрөө тайлбар хийлгүй сурагчдаар

ажиглуулах, хэлэлцүүлэх, тайлбарлуулах - Энергийн тоон хэмжээг маш өргөн хүрээнд

харуулсан зураг үзүүлэн бэлтгэх - Цацраган энергийн тоо хэмжээг маш өргөн

хүрээнд үзүүлдэгийг анхаарах

Page 7: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

7

БҮЛЭГ: 6.2. ХҮЧ БА ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ

Үндсэн суурь ухагдахуун болгож “Биеийн хөдөлгөөнд хүчний үзүүлэх нөлөө”, “Биед үйлчлэх дэлхийн татах хүчний нөлөө”, “Агаарын эсэргүүцэл ба үрэлт” зэргийг туршилтаар судлан шинжилж, хүчний шинж чанарыг тодорхойлж, дүрслэн үзүүлнэ.

Өдөр тутмын ахуй амьдралд тохиолдох юмс, үзэгдлийн хөдөлгөөнийг ажиглан туршиж, хөдөлгөөнд хүчний үзүүлэх нөлөөг таньж мэднэ.

Бүлгийн нэр томьёо: Хүч, хөдөлгөөн, дэлхийн таталцал, үрэлт, агаарын эсэргүүцэл.

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Ф6.2а. Харилцан үйлчлэлийн үр дүнд биед ямар өөрчлөлт гарч байгааг харуулах, дүрслэх

Ш6.1а Ш6.1б Ш6.1в Ш6.2а Ш6.2б Ш6.2в Ш6.2г Ш6.3а Ш6.3б Ш6.4а Ш6.4в Ш6.4г

- Татах ба түлхэх хүч хурдад хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцэнэ.

- Бөмбөг өшиглөх, усан дээрх салыг татах, аяга угаадаг порлон базах зэрэг жишээнээс биеийн хэлбэр дүрс, хөдөлгөөний чиглэл ба хурдны хэмжээ нь хүчний нөлөөгөөр өөрчлөгддөг болохыг олж харна.

- Хүч хэмжих багажийн ажиллах зарчмыг ойлгохын тулд пүршинд туухай зүүж, пүршний суналтыг туухайнаас хамааруулан хэмжинэ.

- Төрөл бүрийн хүч хэмжигч ашиглан хүч хэмжих туршилт хийнэ. Ахуйн жинлүүрийг хүчийг хэмжихэд хэрэглэнэ.

Багшийн анхаарах зүйл: - Хүчний тухай ойлголт ахуйн ташаа төсөөлөлтэй

салшгүй холбоотой байдаг. Сурагчид хүчийг биед агуулагддаг, биеийн шинж чанар мэтээр үзэх нь элбэг.

- Хүчийг үр дагавраар нь, түүний хэмжээгээр нь илрүүлэх боломжтой.

- Багажийг зөв ашиглаж, тэгийг цэгийг тохируулж хэмжилтийг зөв авахад сургана.

- Төрөл бүрийн хүч хэмжигч

- Пүрш (резин тууз) - модон шугам

Key words: force, motion,

Ф6.2б. Дэлхийд бие татагддаг болохыг тодорхойлох

Ш6.1в Ш6.2а Ш6.2б Ш6.2в Ш6.3а Ш6.3б Ш6.4а Ш6.4в Ш6.4г

- Яагаад бие унадаг, нарийвчилбал дэлхийн бөмбөрцгийг

янз бүрийн цэгт ямагт дэлхийн төв рүү чиглэн унаж байгаа талаар глобус ашиглан ярилцаж учрыг хэлэлцэнэ.

- Эндээс дэлхийн төв рүү чиглэсэн татах хүч үйлчлээд байгаа юм биш биз гэсэн таамаглалд хүрэх боломжтой.

- Тэгвэл энэ хүчийг хэмжих талаар санаа дэвшүүлж болно. - 100 г ачааг хүч хэмжигчээс зүүж хүчийг олно. Энэ нь

дэлхийн татах хүч болохыг хэлэлцэнэ. Хүчний нэгжийн тухай олголт өгнө.

- Дэлхийн татах хүч бол хүндийн хүч болохыг илэрхийлэх, масс ба хүндийн хүчний хоорондох уялдаа ба ялгааг тайлбарлана.

- Хүчний үйлчлэл тэнцсэн ба тэнцээгүй хүчнүүдийг судлах, сурагчид модон тэргэнцрийн эсрэг талд түүнтэй тэнцүү жинтэй ачаа зүүх гэх мэтээр биед эсрэг чиглэлтэй тэнцүү хүчнүүд үйлчлэхэд бие тайван байдаг гэдгийг мэдэх

Багшийн анхаарах зүйл: - Дэлхийн татах хүч ямар гаралтай талаар хэлэлцэж,

цахилгаан ба соронзон хүчнээс өөр болохыг илрүүлнэ.

- Хүч хэмжигч - Ачаанууд

http://econtent.edu.mn/interactivity/fizik Хүчийг хэмжих

Key words: force,

gravity,

Ф6.2в. Агаарын эсэргүүцэл ба үрэлтийг оролцуулан хөдөлгөөнд хүчний үзүүлэх

- Сурагчид өгөгдсөн материалаас сонгож, шүхэр хийж, шүхрийн хөдөлгөөнийг ажигласнаар агаар саатуулах үйлчилгээ үзүүлдэг болохыг илрүүлэх, агаарын эсэргүүцлийг хэлэлцэх, нисэх онгоцноос шүхэрчин үсрээд газар буутал юу болох, үйлчлэх хүчнүүдийг тайлбарлана.

- Гадаргын талбай, хүндийн хүч зэргийг өөрчлөх замаар

- Цаас - гялгар уут - даавуу - утас - янз бүрийн

жинтэй ачаанууд

Page 8: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

8

нөлөөг дүрслэх

Ш6.1в Ш6.2а Ш6.2в Ш6.3а Ш6.3б Ш6.4а Ш6.4в Ш6.4г

шүхрийн хөдөлгөөнийг судална. - Өрөөсөн гутлаа хайрга, хатуу хучилттай зам, хулдаасан

дээр гулгуулах гэх мэтээр янз бүрийн гадарга дээрх гулсалтыг ажиглалт хийнэ. Тэнцүү үйлчлэлийн хүчээр бие тогтмол хурдтай хөдөлдөг. Налуу хавтгайгаар биеийг доош хөдөлгөх хүчийг судална.

- Хөдөлгөөнд үрэлтийн хүч нөлөөлдөг болохыг туршилтаар шалгана.

Багшийн анхаарах зүйл: - Унаж байгаа биеийн тогтворжсон хөдөлгөөний хурдад

агаарын эсэргүүцэл чухал нөлөөтэй байна гэдгийг ойлгох - Туршилтуудад тулгуурлаж эсрэг чиглэсэн хүч биеийн

хөдөлгөөнийг саатуулахыг таньж мэднэ.

How to make a Mini

Parachute?

- 100 г- ын ачаа - дэгээтэй модон

тайрдас - хүч хэмжигч - үрэлтийг судлах

гадаргуунууд

БҮЛЭГ: 6.3. ГЭРЭЛ

Байгаль дээрх гэрлийн үзэгдлийг ажиглаж гэрлийн тарах, ойх, шингэх, хугарах, задрах үзэгдлийн талаар суурь мэдлэгтэй болно. Ахуйн хэрэглээний толь зэргийг ашиглан гэрэл хэрхэн тарж байгаа болон гэрлийн тусгал аливаа биет дээр хэрхэн тусаж, ойж, шингэж, хугарч, задарч байгааг, гэрлийн эрчим болон халалт зэргийг харьцуулан гэрлийн шинж чанарыг шинжлэн судалж амьдралд болж буй үзэгдлийг танин мэдэх сонирхол төрж, физикт суралцах хүсэл эрмэлзэлтэй болно.

Бүлгийн нэр томьёо: Цацраг, сүүдэр, ойлт, хугарал, дисперс, шингэх, призм.

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Ф6.3а. Гэрэл шулуун тардаг гэдгийг ашиглаж сүүдэр үүсэх үзэгдлийг тайлбарлах

Ш6.1а Ш6.1б Ш6.1в Ш6.2а Ш6.2б Ш6.2г Ш6.3а Ш6.3б Ш6.4а Ш6.4в Ш6.4г

- Лааны дөл, чийдэнгийн утас зэрэг гэрэл үүсгэгчийг ажиглах, яагаад харагдаж байгаа талаар саналаа хэлэх, нүхтэй хаалтаар гэрлийг хааж, гэрэлт толбыг үүсгэж харах, гэрлийн цацрагийг харахын тулд утаа бүхий шилэн сав дотуур гэрэл тусгана.

- Сурагчдаас тунгалаг биш бие яагаад харагдаад байгаа талаар асууж, саналыг сонсоно.

- Сүүдрийн хэлбэр хэмжээ, тод бүдгийг судлах. Сурагчдаар туршилт хийлгэж, гэрэл үүсгэгчээс бие хүрэх зай болон сүүдрийн өндрөөр баганан диаграмм байгуулна.

- Нүхтэй камер обскур хийх, ашиглах, нүхний нөгөө талд байрлуулсан кальк цаасан дээр харж буй биеийн дүрс тонгорч харагдаж байгааг ажиглуулна.

- Гэрэл шулуун тархах загвараас гэрлийн цацраг гэсэн ойлголтод хүрэх, гэрлийн цацрагийн загвар ашиглан дүрс урвуу болохыг харуулна. Нарийн завсар гаргасан шүдэнзний хайрцаг дотор чийдэн суурилуулж ашиглаж болно

Багшийн анхаарах зүйл: - Гэрэл шулуун тархах зарчмыг гэрлийн цацраг

гэсэн ойлголттой холбох - Туршилтын үр дүнг баганан диаграммаар

илэрхийлэх - Гэрлийн цацрагийн загвар ашиглан дүрс урвуу

болохыг харуулах. Үүнийг зураг авах энгийн төхөөрөмж болгон ашиглаж болох юм.

- Сурагчид хэд хэдэн нүх гаргах, нүхний хэмжээг өөрчлөх санал дэвшүүлж болох юм.

- Устай болон хоосон шилэн сав

- Усан будаг - Хүж - Шүдэнз - Гар чийдэн - Нарийн

завсартай хаалт - Асаагуурын

жижиг чийдэн - Цагаан самбар - Шураг - Шугам - Хавчаар - Хэмжээстэй

цаас - Шүдэнзний

хайрцаг - чийдэн

Key words: Light, shadow, Camera

obscura/pinhole camera

Ф6.3б. Хавтгай толинд гэрэл ойх зарчмыг дүрслэх, толин ойлтын

- Чиглэлтэй цацраг ашиглаж толин ойлтын хуулийг тайлбарлах, толин болон сарнисан ойлтыг ялгана. Теннисний бөмбөгийг баримлын шавраар бүрээд дээр нь тугалган цаас наагаад гэрэл тусгаж ойсон

- Теннисний бөмбөг

- Баримлын шавар

Page 9: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

9

хуулийг илэрхийлэх

Ш6.1в Ш6.2а Ш6.2г Ш6.3а Ш6.3б Ш6.4а Ш6.4в Ш6.4г

цацрагууд яаж харагддаж байгааг ажиглана.

- Хавтгай толинд дүрс байгуулж, толинд харагдаж байгаа зүйлд дүрс гэсэн нэр өгөх, толиноос дүрс хүртэлх зай, толиноос бие хүртэлх зайг хэмжих,

- Хавтгай толинд үүссэн биеийн дүрсийг ялган таних, толин ойлтыг ашиглан сурагчид нэрээ бичих дасгал ажиллана.

- Жижиг толь эсвэл, хөнгөнцагаан цаас ашиглан энгийн перископ хийх, хуурмаг дүрс гэсэн загвар ашиглан дүрсийн зайг судлах

Багшийн анхаарах зүйл: - Перископ хийх үед аюулгүй ажиллагааг анхаарах

(толь, хайч, цаасны хутгатай болгоомжтой ажиллах)

- Хэрэв гэрлийн хайрцгийн оронд лазер заагуур ашиглах бол сурагчдад бие биенийхээ нүд рүү тусгахүй байхыг анхааруулах шаардлагатай.

- Лазер заагуур - Толь - Тэнийлгэсэн

тугалган цаас - Базсан тугалган

цаас - Бичгийн цаас - Өнцөг хэмжигч

http://arvindguptatoys.com/toys/periscope.html

Ф6.3в. Агаар шил ба агаар усны заагт гэрлийн тарах чиглэл өөрчлөгдөхийг туршилтаар жишээлэн тайлбарлах

Ш6.1в Ш6.2а Ш6.2г Ш6.3а Ш6.3б Ш6.4а Ш6.4в Ш6.4г

- Савны ѐроолд хийсэн зоос харагдахгүй байснаа сав руу аажмаар ус хийхэд усны гадарга орчимд хөвж харагдах туршилт хийж илбэ үзүүлнэ.

- Сурагчид устай шилэн савны ѐроолыг дээрээс нь харж харагдах гүнийг ажиглаж судалж чадна. Энд усан цөөрөм маш тохиромжтой контекст болж өгнө.

- Тэгш өнцөгт ба хагас дугуй шилэн ялтсаар цацраг нэвтрүүлж цацрагийг дүрслэн зурж холбоно.

Багшийн анхаарах зүйл: - Хэрэв гэрлийн хайрцгийн оронд лазер заагуур,

ашиглах бол сурагчдад бие биеийнхээ нүд рүү тусгахгүй байхыг анхааруулах шаардлагатай.

- 2-3 ш зүү ашиглан гэрлийн цацрагийн чиглэлийг харуулж болно.

- Цайны аяга - Ус - Зоос

https://www.youtube.com/watch?v=YcvJkzGME6I

refraction coin in water - Шилэн блок

Лазер заагуур

https://www.youtube.com/watch?v=8VZHym6HqVU

Ф6.3г. Цагаан гэрэл олон өнгийн гэрлийн нийлбэр болохыг призм ашиглаж үзүүлэх

Ш6.1б Ш6.1в Ш6.2а Ш6.3б Ш6.4а Ш6.4в Ш6.4г

- Спектрийг гурвалжин призмээр харуулах, нэг завсартай гэрлийн хаалт ашиглан үүнийг харж болно.

- Цагаан гэрэл олон өнгийн гэрлийн холимог гэсэн ойлголтод хүрэхийн тулд солонготой харьцуулна.

Багшийн анхаарах зүйл: - Гэрлийн спектр дээр гүнзгийрч тайлбарлахгүй,

гэрэл призмээр нэвтрэхдээ өнгөөр задардаг болохыг харуулна.

- Гар чийдэн - Шилэн призм - Бичгийн цаас

Ф6.3д. Үндсэн гурван өнгө (улаан, ногоон, хөх) ашиглаж завсрын өнгө гаргаж үзүүлэх, бие өнгөтэй байдаг учрыг тайлбарлах

Ш6.1а Ш6.1б Ш6.1в Ш6.2а Ш6.2б Ш6.3а Ш6.3б Ш6.4а

- Гэрлийн шүүлтүүрийг судлах, зарим өнгө шингэдэг, зарим нь нэвтэрдэг гэдгээр тайлбарлах

- Өнгө нэмэх туршилтад улаан, ногоон, хөх өнгийн шүүлтүүр ашиглах, гурвуул давхцсан газарт цагаан гэрэл ажиглагдана. Цагаан гэрэл нь холимог гэдгийг харуулна.

- Харанхуй өрөөнд бие харагдахгүй. Гэрлийн өнгө гэж юу вэ? Яагаад бие өнгөтэй байгаа вэ? гэсэн асуудалд анхаарлыг төвлөрүүлнэ.

Багшийн анхаарах зүйл:

- Өнгийн шүүлтүүр хүрэлцээгүй тохиолдолд өнгөгүй слайдыг арилдаггүй маркераар будаж ашиглаж болох юм.

- Гар чийдэн - Резин - Улаан, хөх,

ногоон өнгийн гялгар цаас

- Бичгийн цагаан цаас

Key words: Light

filter

Page 10: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

10

Ш6.4в Ш6.4г

Page 11: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

11

БҮЛЭГ 6.4. БИДНИЙ ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ ФИЗИК

Энерги ба түүний хэрэглээ. Хүн төрөлхтний амьдрал ахуйдаа ашигладаг усны, нарны,

салхины энерги, чулуужсан нүүрс нь энергийн эх үүсвэр болох тухай, тэдгээрийн онцлог шинж чанар, хэрэглээний тухай, цахилгаан энергийн хувиргалтын талаар өмнө нь үзэж байсан агуулгаа гүнзгийрүүлэн судална. “Энерги ба түүний хэрэглээ” агуулгын хүрээнд цахилгаан энергийн нийт зарцуулалтын хэмжээ, усны, галаас гарах, цөмийн, нарны энерги зэрэг бүхий л төрлийн цахилгаан үүсгүүрийн хэмжээ ба түүнд зарцуулагдах цаг хугацааны хэмжүүр зэргийг тоолж үзэх, тус бүрийн цахилгаан үүсгэж байгаа онцлог шинж, харилцан хамаарал зэргээс ашигтай цахилгаан энергийн хэрэглээний талаар судалгаа хийх, ажиглах, хэмжилт хийх, судалгааны үеийн хөдөлмөр аюулгүйн ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлүүлнэ.

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Ф6.4а. Энерги хангамжийн асуудлаар өөрийн үзэл бодлыг илэрхийлж, хүрээлэн буй орчин дахь хүний нөлөө, түүний үр дагаварт үнэлгээ өгөх

Ш6.1а Ш6.1б Ш6.1в Ш6.2а Ш6.2б Ш6.2в Ш6.2г Ш6.3а Ш6.3б Ш6.4а Ш6.4б Ш6.4в Ш6.4г

- Шинжлэх ухаанч арга барилыг хэрэглэн асуудлыг шийдэх

- Төсөлт ажлыг хэрэгжүүлэх - Ажиглалт, судалгаа хийх

Судалгаа хийх аргачлал: Төсөлт ажил: - Төслийг төлөвлөх – төслийг хэрэгжүүлэх –

төслийн үр дүнг тайлагнах гэсэн үе шатаар гүйцэтгэнэ.

- Төсөлт ажил хийх үед ангиараа нэг сэдэв дээр ажиллахын оронд ангиа хэд хэдэн багт хуваагаад баг тус бүр өөр өөр сэдэв дээр ажиллах нь тохиромжтой. Ямар төслийг хийх, ямар дэд сэдвүүд дээр ажиллахаа та нар өөрсдөө шийдээрэй. Та бүхний сонгож байгаа төслийн сэдэв зөвхөн физикээр хязгаарлагдахгүй хэд хэдэн хичээлийн мэдлэгийг хэрэглэхүйц байвал сайн. Харин төсөлд хэрэгтэй мэдээллийг та бүхэн өөрсдөө эрж, хайж олох хэрэгтэй.

- Цуглуулсан мэдээллийг нэг дэвтэр дээр бичихийн оронд нэг хавтсанд хийж цэгцлэх нь зүйтэй. Төсөл дууссаны дараа ангийн хамт олон эсвэл нийт сургуулийн хамт олны өмнө тайлагнах нь тохиромжтой байдаг. Туршилт болон төсөлт ажлыг хийх явцад танин мэдэхүйн дараах аргуудыг эзэмшихэд голчлон анхаарах нь зүйтэй.

Ажиглалт, судалгаа хийх: - Ажигласан зүйлээ тэмдэглэж зурна. - Ажигласан зүйлийнхээ талаар таамаглал

дэвшүүлж, судалгааны ажил явуулах үйл ажиллагааг төлөвлөнө.

- Ажигласан зүйлийнхээ талаар өөрийн санал бодлоо илэрхийлэхийн зэрэгцээ бусадтай санал бодлоо солилцоно.

- Туршилт явуулж, судлан шинжлэх аргатай танилцана.

- Туршилтын үр дүнг боловсруулж гаргах - Туршилтын үр дүн ба таамаглалыг харьцуулж

үзнэ. - Дараах байдлаар судалгаа хийх багуудыг хувааж

болох юм. 1-р баг: Бидний эргэн тойрон дахь энерги 2-р баг: Та бүхний амьдарч байгаа орон

нутгийн хувьд энерги хангамжийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

Page 12: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

12

З-р баг: Сэргээгдэх ба үл сэргээгдэх энергийн эх үүсвэр

4-р баг: Энергийн үйлдвэрлэл ба байгаль орчны бохирдол

5-р баг: Энергийн хэрэглээ ба үр ашиггүй зарцуулалт

Багшийн анхаарах зүйл: - Энэ суралцахуйн зорилтын гол зорилго нь

энерги хангамжийн асуудлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээс гадна судалгаа хийх аргад сургахад оршино.

7 ДУГААР АНГИЙН ФИЗИКИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ

7 дугаар ангийн сурагчид дараах чадварыг эзэмшиж шинжлэх ухаанч арга барилаа хөгжүүлнэ.

Ш7.1. Шинжлэх ухааны санаа гаргах, асуудал, таамаглал дэвшүүлэх

а. Баримт нотолгоо цуглуулах, шинжлэх ухааны тайлбарыг хөгжүүлэхэд бүтээлч сэтгэлгээг ашиглахын чухлыг хэлэлцэх б. Зарим судлаачдын сорил, туршилт, судалгааны арга, түүний үр дүнгийн талаар хэлэлцэж таамаглал дэвшүүлэх в. Сорих, турших, шалгах боломжтой шинэ санаа дэвшүүлэх, таамаглалаа баримт нотолгоотой харьцуулах

Ш7.2. Ажиглалт, туршилт, шинжлэн судлах ажлыг төлөвлөх

a. Өөрийн дэвшүүлсэн таамаглал болон тохирох шинэ санааг сонгон, нотолж болох хэлбэрт шилжүүлэх, цуглуулсан баримт нотолгоондоо үндэслэн таамаглалаа шалгах

б. Таамаглал, шинэ санааг шалгах туршилтыг төлөвлөх, ажиглах, өөрчлөх, хянах боломжтой хувьсагчийг харгалзан шинжлэн судлах аргыг сонгох, хүрээг тогтоох

в. Чухал хэмжигдэхүүнийг ялган тогтоох, өөрчлөх, хянах, ажиглах боломжтой хувьсах хэмжигдэхүүнийг сонгох

г. Шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжийг тогтоох, өөрт болон бусдад учирч болох аливаа эрсдлийн талаар хэлэлцэх, түүнийг хянах

Ш7.3. Баримт нотолгоо гаргах, илэрхийлэх

a. Хэмжилт, ажиглалтыг нягт нямбай хийж, тохирох үр дүнг гаргах б. Үр дүнгээ бичвэр, зураг, хүснэгт, баганан ба дугуй диаграмм, шугаман графикаар

илэрхийлэх в. Өөрсдөдөө болон бусдадаа учирч болох аюул эрсдлийг хэлэлцэх, хянах

Ш7.4. Баримт нотолгоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах

a. Таамаглалыг үр дүнтэй холбон тайлбарлахад шинжлэх ухааны мэдлэг, ойлголт, үг хэллэгийг хэрэглэх, хялбар тооцоо хийх

б. Зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, баганан ба дугуй диаграмм, шугаман графикийн өгөгдлийн зүй тогтлоос алдаатай үр дүнг ялган таних, үр дүнгийн өөрчлөгдөх хандлага, зүй тогтлыг илрүүлэх

в. Зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, баганан ба дугуй диаграмм, график хэлбэрээр өгөгдсөн болон судалгаанаас цуглуулсан өгөгдөл, мэдээллээс дүгнэлт гаргах, таамаглалаа үр дүнтэйгээ харьцуулах

г. Шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг ашиглан үр дүнг бусдад ойлгомжтойгоор, тохирох замыг ашиглан тайлбарлах

д. Гажсан үр дүнг тогтоож, судалгаа шинжилгээг сайжруулах санаа дэвшүүлэх, нэмэлт эх сурвалжийг ашиглан чанарын хувьд үр дүнгийн учир шалтгааныг буулган тайлбарлах

Page 13: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

13

БҮЛЭГ 7.1. БИЕИЙН ЕРӨНХИЙ ШИНЖ ЧАНАР (ХЭМЖИЛТ ХИЙХ)

Хэмжилт. Эргэн тойрон дахь биетүүдийн урт, хугацаа, зай, эзлэхүүн, масс, нягт, хүч, температур зэргийг туршилтын тохиромжтой багажууд ашиглан хэмжилт хийж, эдгээр ухагдахууны талаар суурь ойлголттой болж, хэмжилт хийх арга барилд суралцана.

Бүлгийн нэр томьёо:Урт, эзлэхүүн, зай, хугацаа, масс, нягт, термометр, дундаж хурд

(нэмэлт агуулга)

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Ф7.1а. Өгсөн биетийн уртыг шугам болон утас ашиглан хэмжих

Ш7.1а Ш7.1б Ш7.1в Ш7.2а Ш7.3б Ш7.4а Ш7.4б

- Нүдэн баримжаагаар биеийг харьцуулж сэдэлжүүлж болно.

Хэвтээ шулуунууд параллель уу, эсвэл шулуун уу?

Хоѐр шулуун параллел уу?

Эндээс баримжаагаар хэмжих нь үнэн биш байж болох юм. Иймээс хэмжиж шалгах хэрэгтэй гэсэн санаанд хүргэх хэрэгтэй.

- Янз бүрийн урт, өргөн, зузаан, нимгэн биеүдийн уртыг гараар баримжаалан, мөн олон төрлийн шугам ашиглан хэмжилт хийнэ. Хэмжилтийг хийхдээ тохиромжтой багаж сонгон авна.

- Нэгжийн шилжүүлэг хийнэ.

Багшийн анхаарах зүйл: - Хэмжих хэмжигдэхүүний тэмдэглэгээ, тоон

холбогдол, нэгжийг бичих аргачлалд сургах - Ямар ч хэмжилтийг хийхдээ хэмжилтийг хэрхэн

хийхээ төлөвлөх, өгөгдлүүдийг хүснэгтэд нэгтгэн харуулах, хэмжилтийн алдааг тооцоолох, хэмжилтийг сайжруулах арга замыг олох гэсэн алхмын дагуу чиглүүлэх

- Хэмжилт нарийвчлал сайтай, алдаа багатай байхын тулд тохирсон багаж хэрэглэх

- Ердийн шугамаар 1 мм-ээс илүү нарийвчлалтай хэмжих боломжгүй тул хэмжилтийг илүү нарийвчлалтай болгохын тулд 0.1 мм, 0.05 мм гэсэн хуваарьтай багаж ашигладаг гэдгийг анхааруулах

- Олон төрлийн шугам

- Туузан метр - Янз бүрийн

хэмжээтэй биеүд

Ф7.1б. Штангенциркуль, микрометр ашиглан өгсөн биетийн уртыг нарийвчлалтай хэмжих

- Тойргийн уртыг хэрхэн олох талаар хэлэлцэнэ. - Цилиндр биетүүд, хоолойг утсаар ороож хүрээний

уртыг хэмжиж, диаметрийг тооцоолно. - Тойргийн урт ба түүний диаметрийн уялдаа

холбооны талаар таамаглал дэвшүүлнэ. - Тойргийн урт ба диаметрийн харьцаа тогтмол

- Утас (оѐдлын) - Штангенциркуль

- Микрометр - Caliper гар

утасны апплекейшн

Page 14: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

14

Ш7.1а Ш7.1б Ш7.1в Ш7.2а Ш7.3а Ш7.3б Ш7.4а Ш7.4г

эсэх - Хуудас цаасны зузааныг тооцоолохын тулд 100

юм уу түүнээс олон хуудас цаасыг давхарлаж хэмжинэ.

- Сурагчид штангенциркуль, микрометр ашиглаж хэмжилт хийнэ.

Багшийн анхаарах зүйл: - Туршилт хийхээс өмнө нүдэн баримжаагаар хоѐр

биеийг харьцуулах дасгал хийлгэсний дараагаар нарийн багаж хэрэгсэл ашиглаж, нарийвчлалын тухай ойлгуулах

- Штангенциркуль, микрометр гэх мэт нарийн багаж хэрэглэхээс өмнө цаасан дээр хэвлэмэл байдлаар хийсэн загвар, дасгалуудыг ажиллуулж заалтыг уншиж сурахад чиглүүлэх

Key words: - vernier caliper - micrometer (How to read

vernier caliper scale)

Ф7.1в. Масс нь жин биш гэсэн ойлголтыг жинлүүр, дэнс ашиглан тодорхойлох

Ш7.1а Ш7.1б Ш7.1в Ш7.2а Ш7.3а Ш7.4а Ш7.4б

- Биеийн хүнд хөнгөнийг гараар баримжаалан хэмжисний дараа багаж ашиглан хэмжиж зөрүүг олж дүгнэлт гаргана.

- Ижил материалаар хийсэн, ижил масстай биеийн хэлбэрийг өөрчилж биеийн хэлбэрээс масс хамаарч байгаа эсэхийг судлах туршилт гүйцэтгэж, хэлбэрээс хамаарахгүй гэсэн санаанд хүргэнэ. Энэ туршилтыг сурагчдаар өөрсдөөр нь массыг хэмжүүлж бэлтгүүлэн, хэлбэрийн өөрчлүүлж болно.

- Ижил материалаар хийсэн биеийг жижиглэн хувааж массыг хэмжүүлж нэг бүхэл бие нь жижиглэж хуваасан хэсгүүдийн массын нийлбэртэй тэнцүү гэсэн санаанд хүргэнэ.

- Биеийн жижиглээд хуваагаад байвал юу үлдэх талаар асуудал дэвшүүлж, хэлэлцэнэ.

- Шингэний масс эзлэхүүний хэмжээнээс хамаарна. Харин савны хэлбэрээс хамаарахгүй гэдгийг илрүүлэх туршилт төлөвлөж, гүйцэтгэнэ.

- Биеийг шингэнд уусгахад нийт масс хэвээр байна. - Шингэнд бие хөвөх, живэхэд масс өөрчлөгдөхгүй

гэдгийг илрүүлэх туршилт хийж, дүгнэлт гаргана. - Тэгвэл массыг яаж өөрчлөх вэ?. Гэсэн асуудал

дэвшүүлж, биеийн массыг зөвхөн нэмэх, хасах замаар өөрчлөнө гэсэн санаанд хүргэнэ.

- Хэмжилтийн утгыг хүснэгтэлж тэмдэглэл хөтөлнө.

- Дэнс - Элекрон жин - Төрөл бүрийн

ачаа - Баримлын

шавар - Слайм Key words:

Page 15: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

15

Багшийн анхаарах зүйл: - Масс нь хүнд хөнгөний буюу цаашлаад

таталцлын хэмжүүр, инерцийн хэмжүүр, энергийн хэмжүүр, бодисын тоо хэмжээний хэмжүүр болж өргөсөн гүнзгийрдэг тул массын физик шинж чанарын зөв төсөөллийг олгоход анхаарах

Ф7.1г. Үзэгдлийн үргэлжлэх хугацааны завсрыг хэмжих

Ш7.1а Ш7.1б Ш7.1в Ш7.2а Ш7.3б Ш7.4а Ш7.4б

- Биеийн унах хугацааг хэмжинэ. (Электрон цаг, секундомер, гар утасны хугацаа хэмжигч ашиглаж болно) - Доорх хүснэгтэд өгсөн тоог хатуу цаасны доороос дээш нь хэмжиж тэмдэглэнэ.

h, см 0 2 4 6 8 10 12 14 16 18 20 22 24

t, 0.01 c 0 6 9 11 13 14 15 17 18 19 20 0.21 0.22

- Цаасны тэг хуваарийн харалдаа найзынхаа гарыг байрлуулж, цаасыг унагахад бэлтгэнэ. Найзыгаа цаасыг чимхэж барьж авахыг хүснэ. Аль шугам дээр барьж авснаар нь хүний сэдлийн хугацааг тодорхойлох боломжтой. Хүүхэд 10 см дээр барьж авсан гэвэл сэдлийн хугацаа нь 0,14 с, автомашин 144 км/ц=40 м/с хурдтай яваа бол энэ хугацаанд 6 м зам явна. Машины өмнүүр гүйсэн хүүхдийг 6 м явсны дараа тоормозоо дөнгөж дарж эхэлнэ гэсэн үг гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

- Цаг хугацаа хэмжигч багажууд юунд суурилдаг

талаар, сурагчдад бэлэн багажгүйгээр хугацаа хэмжих даалгавар өгч санаа бодлыг хэлэлцэнэ.

- Утсан (80 см –ээс урт) дүүжингийн савласан нийт хугацаа болон нэг бүтэн савлахад ноогдох хугацааг тооцоолно.

Багшийн анхаарах зүйл: - Сурагчид цаг тооллын түүх болон цагийг

бүртгэх талаар сонирхолтой мэдээлэл олох, ханын илтгэл хийж болно.

- Цаг хугацааг хэмжихийн үндсийг ойлгуулах нь чухал.

- Усан ба элсэн цаг бүтээх төслийн ажил боловсруулж болно.

- Нэг бүтэн хэлбэлзэх хугацаа буюу үе гэсэн ойлголт авах

- Үелэн давтагдах хөдөлгөөнийг ашиглаж хугацаа хэмждэг болохыг ойлгох

- Cекундомер - Штатив - Шаариг - Утас

Ф7.1д. Түрэгдсэн шингэний эзлэхүүнийг хэмжих туршилтыг гүйцэтгэх, тооцоолол хийх

Ш7.1в Ш7.2а

- Шингэний эзлэхүүнийг хэрхэн тодорхойлох талаар асуудал дэвшүүлнэ. Хатуу биеийн эзлэхүүнийг тооцоолох аргаа ашиглан, шингэний эзлэхүүнийг тодорхойлох боломжийг хэлэлцэнэ.

- Шингэний эзлэхүүн хадгалагддаг чанарыг ашиглан шингэн ямар ч хэлбэртэй саванд хийсэн байсан тодорхойлох боломжийг олж тогтооно.

- Шингэний эзлэхүүн хэмжих хуваарьтай савны талаар санааг хөгжүүлнэ. Шингэний эзлэхүүнийг

- Зөв хэлбэртэй биет

- Шугам - Мензурк - Зөв биш

хэлбэртэй биет (шагай)

Page 16: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

16

Ш7.2б Ш7.2г Ш7.3а Ш7.4б Ш7.4в Ш7.4г

мензурк ашиглан тодорхойлно. Шингэний эзлэхүүнийг тэгш өнцөгт саваар хэмжиж тооцоолол хийж шалгана. 10 см*10 см*10 см хэмжээтэй хуванцар савыг ашиглаж болно. Иим савыг хуванцараар нааж хийхэд төдийлөн хэцүү биш. Дараа нь түүнийг мензуркэд хийж заалтыг уншиж, өмнөх тооцоолсон утгатай харьцуулж дүгнэлт гаргана. Эндээс см

3 ба мл хоѐрын

холбоо, дм3 ба литр хоѐрын холбоог илрүүлнэ.

- Мензуркний хэмжих хязгаар, хуваарийн үнэ болон заалтыг уншиж сургана.

- Хатуу биеийн эзлэхүүн хадгалагдах чанартай байдгийг баримлын шаврын хэлбэр өөрчлөх замаар батална. Мөн шоог янз бүрээр өрж эзлэхүүн хадгалагдах санааг давтан үйлдэж болно.

- Эндээс тэгш биш хэлбэртэй бол яах вэ? гэсэн асуудал дэвшүүлж, саналаа солилцоно. Шингэнийг ашиглаж хатуу биеийн (үл уусах) эзлэхүүнийг хэмжих арга боловсруулна. Туршилтаа гүйцэтгэхдээ мэдэгддэг эзлэхүүнтэй биеийг усанд хийж, шингэний эзлэхүүний өөрчлөлт биеийн эзлэхүүнтэй ижил байгааг илрүүлнэ. Түрэгдсэн усыг цоргоор гоожуулж мензуркээр хэмжих аргыг ярилцана. Сурагчдаас усны эзлэхүүний өөрчлөлтийг биеийн эзлэхүүнтэй холбох гэсэн санаа, ус ба биеийн эзлэхүүн хоѐр нийлээд гэсэн санаа эсвэл нийт эзлэхүүнээс биеийн эзлэхүүнийг хасвал усны эзлэхүүн гарна, эсвэл биеийн оронд ус байгаа гэсэн санаануудыг гаргаж болох юм.

Багшийн анхаарах зүйл: - Хэмжилт хийхдээ эхлээд нэгж сонгоно, дараа нь

уг нэгж болгосон зүйл хэд багтаж байгааг тоолох хэрэгтэйг анхаарах

- Шугам,

штангенциркуль, микрометр ашиглан шооны урт, өндөр, өргөнийг хэмжиж биеийн эзлэхүүнийг тодорхойлох

- Биеийн эзлэхүүн хэмжихэд мензурк ашигладаг байх, усыг мензуркэд шилжүүлэн хэрэглэх

- Тунгалаг шингэний түвшингийн заалтыг менискийн доод захаар, тунгалаг биш шингэний түвшигийн заалтыг менискийн дээд ирмэгээр авдаг гэдгийг сурагчдад анхааруулж, мензурктэй зөв ажиллах, харьцах талаар зааварчилгаа өгөөрэй.

Ф7.1е. Хатуу, шингэн биеийн нягтыг тодорхойлох, хялбар тооцоолол хийх

Ш7.1в Ш7.2а Ш7.2б

- Зөв биш хэлбэртэй хатуу биеийг (шагай, баримлын шавар) усанд хийн түрсэн усыг юүлж мензуркээр хэмжинэ.

- Нягт тодорхойлох хэмжилтийг гүйцэтгэж илтгэл,тайлан бичнэ.

- Ижил эзлэхүүнтэй өөр өөр материалтай бие

- Ургамлын тос - Ус - Зөгийн бал

Хэмжигдэхүүний тодорхой утга=хэмжигдэхүүний

тоон утга * хэмжигдэхүүний нэгж

Page 17: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

17

Ш7.2г Ш7.3а Ш7.4б Ш7.4в Ш7.4г

- Ижил эзлэхүүнтэй өөр, өөр биет авч массыг нь хэмжиж, үр дүнг нь хэлэлцэнэ.

- Ижил хэмжээтэй зөгийн бал, ус, тос ургамлын тосыг нэг саванд хийж ажиглана.Түүн дээр усан үзэм, теннисний бөмбөг хийж ажиглан, ямар учраас хөвж, живж байгаа талаар хэлэлцэн дүгнэлт гаргана. Эндээс нягтаараа ялгаатай байна гэсэн санаанд хүргэнэ.

- Хялбар тооцоолол хийнэ.

Багшийн анхаарах зүйл: - Сурагчид хуваарьтай цилиндрээр (мензурк)

хэмжиж чаддаг байх, шингэний түвшинг зөв харж заалтыг уншдаг байхад анхаарах

- Нэгэн төрлийн өөр өөр масс ба эзлэхүүнтэй биеийн масс, эзлэхүүний харьцааг олох туршилтаар нягтын тухай ойлголтыг төлөвшүүлэх боломжийг судлах

- Хэрэв сурагчид агаарын нягтыг хэмжихийг хүсвэл та тийм туршилтыг хэрхэн хийх дарааллыг сурагчидтай хэлэлцэн төлөвлөнө. Боломжтой бол хэмжээ нь тодорхой колбонд байгаа агаарын массыг хэмжин, насосоор колбо доторхи агаарыг соруулан авч хоосон колбын массыг хэмжин агаарын масс, нягтыг тодорхойлох туршилт хийж болно. Тайлан бичих

- Усан үзэм - Теннисний

бөмбөг - Хуваарьтай

шилэн сав

Ф7.1ж. Хий ба шингэний хөвөх живэх нөхцөлийг тодорхойлох

- Сурагчид усанд мод хийж яагаад хөвж байгааг тайлбарлана. Доошлуулахад шаардлагатай хүчийг хэмжих ба модны усанд живсэн хэсэгт уснаас дээш түлхэх хүчийг илрүүлнэ.

- Үлээдэг бөмбөлгийг үлээж хувинтай усан дотор хийж дээрээс нь дарна. Юу мэдрэгдэж байгаа талаар ярилцана.

- Дээрх туршилтад үндэслэж өргөх хүч санааг гаргаж хэлэлцэнэ. Усны өргөх хүчийг илрүүлэх туршилтыг гүйцэтгэж дүгнэлт гаргана.

- Өргөх хүч шингэний нягт ба түрэгдсэн шингэний эзлэхүүнээс хамаарна гэдгийг сурагчдаар гаргуулна.

- Хялбар тооцоолол хийнэ.

-

Ф7.1з. Температурыг биеийн халалтаар тодорхойлох, шингэний температурыг термометрээр хэмжих аргачлалыг тайлбарлах

Ш7.1а Ш7.1в Ш7.2а Ш7.2б Ш7.3а Ш7.3б Ш7.4в Ш7.4г

- Халуун, хүйтэн, бүлээн гэсэн гурван температуртай аягатай усанд гараа дүрж температур нь хэд байгааг тодорхойлоно.

- Гарын доорх материал ашиглан термометр хийнэ. - Янз бүрийн биеийн (хөрс, агаар, ус) температур

хэмжинэ. - Бага температурт хайлдаг бодисын хайлах

температурыг тодорхойлох туршилт төлөвлөж гүйцэтгэнэ.

Багшийн анхаарах зүйл: - Физик хэмжигдэхүүнийг тухайлбал биеийн

температурыг нарийн тодорхойлоход мэдрэмж хүрэлцээтэй биш, ийм учраас түүнийг хэмждэг багаж хэрэгтэй байдаг гэдгийг мэдэх

- Температур хэмждэг багажийн нэр, зориулалт, бүтэц, ажиллах зарчмыг мэдэх, мөн өөрөө бүтээж хийх оролдлого хийх, хэмжих багажтай харьцах, ашиглах мэдлэг чадвараа улам гүнзгийрүүлэх талаар сурагчдад зөвлөх

- Температур хэмжих дүрэм (усны ѐроолд

Шингэнт болон дижитал термометрыг ашиглах туршилт санал болгох

Page 18: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

18

хүргэхгүй, гудамжны агаарыг сүүдэрт хэмжих) баримтлах

Ф7.1и. Биеийн хөдөлгөөний хурдыг тодорхойлох

- Цахилгаан зайгаар ажилладаг тоглоомон хоѐр машиныг шулуунаар явуулж, аль нь хурдан явж байгааг хэрхэн тодорхойлох талаар асуудал дэвшүүлнэ.

- Сурагчдын саналыг нэгтгэж, судлах зүйлийг тодруулна.

- Тухайлбал, ижил замд явах хугацааг хэмжих хярьцуулах арга, эсвэл ижил хугацаанд явсан замыг харьцуулах арга, эсвэл замыг хугацаанд хувааж хурдыг олж харьцуулах гэсэн санаанууд гарч болох юм.

- Ийнхүү хурдны тухай ойлголтыг туршилтаар хөгжүүлнэ.

- Хугацаа хэмжихдээ гар утасны хугацаа хэмжигч Stopwatch апликейшн ашиглаж болно. 10 см, 20 см гэх мэтээр замын тэмдэг тавьж, тухайн байрлал дээр ирэх агшин бүрт LAP товчийг дарж, хугацааг тэмдэглэнэ.

- Нэг машины хөдөлгөөний хугацаанаас замыг хамааруулж шулуун графикаар дүрсэлнэ.

- Олсон тоон өгөгдлөө ашиглан жигд хөдөлгөөний бодлого зохиолгож, бодуулна. Туршилтаар шалгана.

Багшийн анхаарах зүйл: Хурдны тухай ойлголт нь шууд (хугацаа ба зам) хэмжилт ашиглаж, харьцаагаар илэрхийлэгдэх хэмжигдэхүүнийг бүтээх шинэ мэдлэгт хамаарна. Сурагчид хурдны тухай ойлголтыг бага ангийн математикийн хичээлээс мэднэ. Гэхдээ хэмжилт хийх гэдэг тэдний хувьд шинэ зүйл юм. Бэлэн мэдлэг олгох, эсвэл томьѐог сануулахгүйгээр өөрсдөө мэдлэгээ дуудах боломжийг нь олгож, хүлээх хэрэгтэй.

БҮЛЭГ 7.2. ЦАХИЛГААН, СОРОНЗОН

Өөрсдийн эргэн тойронд байгаа эд зүйлсийг шинжлэн судалж, соронзонд татагддаг, татагдахгүй зүйлсийг төрлөөр нь болон шинж чанараар нь ангилж чаддаг болно. Соронзон нь өмнөд болон хойд 2 туйлтай болохыг таних, соронзны хоѐр туйлуудыг ойртуулж үзэхэд соронзон хоѐр туйлаараа таталцаж, түлхэлцэж байгаа гэдгийг туршилтаар мэдэж авах, соронзны татах хүчийг хэрхэн яаж нэмэгдүүлэх талаар туршилт хийж мэдлэг бүтээнэ.

Бүлгийн нэр томьёо: Соронзон, таталцал, түлхэлцэл, туйл, гүйдлийн соронзон,

ороомог

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Ф7.2а. Тогтмол соронзны туйлуудын зайнаас харилцан үйлчлэх үйлчлэлийг илэрхийлэх

Ш7.1а Ш7.1б Ш7.2б Ш7.2в

- Соронзон чанартай материалыг ялгана. - Соронзны шинжийг илрүүлнэ. - Соронзны туйлуудын харилцан үйлчлэлийг

судална. - Төмрийг соронзон шинжтэй болгох, мөн соронзон

шинжийг арилгана.

Багшийн анхаарах зүйл: - Туршилтын үед төмөрлөг биет, электрон

хэрэгсэл (гар утас, дуу тоглуулагч гэх мэт)-ийг луужингаас хол байлгах

- Соронзны таталцал түлхэлцлийг харуулах

- Төмөр лааз - Төмөр халбага - Хөнгөнцагаан

ундааны сав - Төмөр хавчаар - Цаасан дэвтэр

гм - Соронзон

Page 19: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

19

Ш7.3б Ш7.4а Ш7.4б Ш7.4г

туршилтыг гүйцэтгэхдээ аль ч соронзонг хөдлөх боломжтойгоор байрлуулах

- Соронзон, луужингийн бүтцийг харьцуулах, дэлхийн соронзон орны талаар ойлголтыг бататгахад анхаарах

- Соронзон чанарыг арилгахдаа халаах, цохих арга хэрэглэх

- Сурагчдаар материалуудыг соронзон шинжээр нь ялгуулах зорилгоор металл ба металл бус янз бүрийн дээж бүхий цуглуулга хийж болно.

- Соронзонгоо утсаар зүүж таталцал, түлхэлцлийг хялбархан харуулах

Ф7.2б. Тогтмол соронзны орчим дахь төмрийн үртсийн төрхийг туршилтаар харуулах

Ш7.1а Ш7.1б Ш7.2в Ш7.2г Ш7.3а Ш7.4в Ш7.4г

- Шулуун соронзны дээр цаас тавьж, түүний дээр төмрийн нунтаг үртэс цацаж ажилгах талаар асуудал дэвшүүлнэ.

- Үртэс цацахаас өмнө үртэс ямар хэлбэртэй болох талаар сурагчдын санаа бодлыг сонсож, ярилцах хэрэгтэй.

- Үртэс жигд тарааж цацан, зөөлөн доргионо. Үртэсний хэлбэрийн талаар хэлэлцэнэ.

- Хаанаа нягт ихтэй байгаа, хаана таруу байгаа талаар ажиглана. Зурж дүрсэлнэ.

- Хоѐр шулууны туйлын хооронд үртэс цацаж туршина.

Багшийн анхаарах зүйл: Туршилтыг харагдах талаас нь авч үзэх хэрэгтэй. Хүчээр орон гэдэг ойлголтыг оруулахгүй. Харин сурагчдаас соронзны орчмын орон зайн талаар санаа дэвшүүлбэл, түүнийг дэмжих хөгжүүлэх хэрэгтэй. Түүнээс өөрөө ороны тухай бэлэн мэдээлэл өгч болохгүй. Орон гэдэг үг хэрэглэлээ гээд түүнийг ойлгосон гэсэн үг биш.

Соронзон

- Төмөр хавчаар - Зай - Түлхүүр - Ороомог - Хадаас - Ундааны соруул

БҮЛЭГ 7.3. ДУУ

Дуу авиа гаргаж байгаа аливаа биеийн чичирхийлэлт, чичирхийллийн тоо хэмжээ, чичирхийллийн хүрээнд гарах дуу авиагаар дамжуулан биетэд гарч байгаа өөрчлөлт зэргийг энергитэй холбон тайлбарлана. (Долгионд хадгалагдаж байгаа энергийн тухай ойлголтын талаар давхар судална.)

Агаарын бөөмийн хөдөлгөөнийг загварчлан судалж дууны шинж чанарыг илэрхийлэх, чанга сул ба далайц, өндөр нам ба давтамжийн хоорондох холбооны талаар мэдлэг бүтээнэ. Дуу үүсгэж байгаа хоѐр өөр төрлийн туршилтыг нэг зэрэг хийж гүйцэтгээд тэдгээрээс гарч байгаа дууны долгионы ялгаатай шинжийг илрүүлэх сорил туршилт

хийх зэргээр долгионы ойлт болон түүний давхцалыг судалж мэднэ.

Бүлгийн нэр томьёо:Дуу орчинд тарах, хэлбэлзэл, далайц, давтамж, дууны хурд

Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Ф7.3а. Биеийн чичирхийллээр дуу авиа үүсдэг болохыг харуулах

Ш7.1а Ш7.1б Ш7.2а Ш7.2б Ш7.2в Ш7.3а

- Дуу хэрхэн үүсэхийг судална. - Хөгжмийн чавхдастай адил болгож хайрцаг дээр

хадсан утасны хэлбэлзэл ажиглах, савлах шугам болон хоолойгоо барьж чичиргээ мэдэрнэ.

- Сурагчид өөрсдийн “хоолойгоор” өөр өөр өнгийн буюу өндөр нам авиа гаргаж илэрхийлнэ.

- Хоолойны бүтэц (зөвхөн бүтэц)–тэй танилцана. - Дууг сонсголтой холбох, чих гэмтэх боломжуудыг

хэлэлцэнэ. - Сарьсан багваахай, далайн гахай зэрэг амьтны

- Жижиг хайрцаг - Резин

- https://www.youtube.com/watch?v=PDiQu_W1fmQ

Page 20: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

20

Ш7.3б Ш7.4а Ш7.4б

дуу мэдрэгчийн тухай судалгаа хийнэ.

Багшийн анхаарах зүйл : - Бүх төрлийн дуу чичирхийллээс үүсдэг гэдгийг

мэдэх - Дууны өнгийг судлах туршилтыг гүйцэтгэхдээ

аяганы амсрыг хүнсний нимгэн гялгар уутаар бүрж гялгар уутан дээрээ давсыг жигд цацаж, аяганы амсар орчимд бүдүүн болон нарийн өнгөөр дуугарч давсны ширхэгүүд ямар хэлбэртэй болж байгааг ажиглах

- Дууны чанга сулыг судлах туршилтыг хийхдээ цаасан хайрцаг, резин ашиглан хөгжмийн загвар хийх

- Резинээр хийсэн чавхдасыг татсан зайнаас хамааруулан дууны чанга сулыг ялган сонсох

Ф7.3б. Осциллоскоп ашиглан дууны чанга сул ба далайц, өндөр нам ба давтамжийн холбоог тодорхойлох

Ш7.1а Ш7.1б Ш7.2в Ш7.3б Ш7.4а Ш7.4б

- Дууны генератор ашиглаад ангийн сурагчдын сонсох хязгаарыг тогтооно.

- Осциллоскоп ашиглах нь дууг харах боломжийг зэрэг олгодог гэдгийг мэднэ.

- Хөгжмийн зэмсэгүүд ашиглан дууны чанга сул, өндөр намыг таниулна.

- Долгионы урт, далайц, давтамжийн шинж чанарыг үзүүлэх, осциллоскоп ашиглан чанга сул ба давтамжийн холбоог тайлбарлана.

Багшийн анхаарах зүйл: - Дууны чанга сулыг өнгөтэй андуурдаг ташаа

төсөөллийг өөрсдөөр нь ялгуулах - Осциллоскоп ашиглан дууны чанга сул, өндөр

намыг таниулах - Урьдчилан бэлтгэсэн даалгавруудаас долгионы

урт, далайц, давтамж болон дууны чанга сулыг тодорхойлох

- Дууны генератор

- Осциллоскоп

Ф7.3в. Дууны долгион тарахад орчин хэрэгтэй гэдгийг тайлбарлах, хатуу, шингэн, хийд дуу тарах хурдны хэмжээг эрэмбэлэх

Ш7.1а Ш7.1б Ш7.2а Ш7.3а Ш7.4а Ш7.4б Ш7.4г

- Шилэн дотор хонх хийн дууг нь сонсох, мөн бүлүүрээр шилэн доторх агаарыг соруулсан нөхцөлд хонхны дууг сонсох, ямар өөрчлөлт гарсан талаар ярилцана.

- Савтай усан дотор хонх хийж хуванцар хоолойгоор чагнах туршилтыг гүйцэтгэж үр дүнг хэлэлцэнэ.

- Сурагчид усанд дуу тарах тухай ярилцах, хатуу биеэр дуу тарах, төмөр замын дагуух чимээний тухай ярилцана.

- Дуу тарах хурдыг судлах, дуу гэрлээс хэр удаан болох талаар хэлэлцэх, аянганы жишээ ашиглах, дууны хурдыг хэмжих судалгааны төлөвлөгөө гаргаж судална.

- Зэс болон даавуун утсыг ашиглаж утсан холбоо хийж хооронд нь харьцуулна.

- Дээрх туршилтуудад үндэслэн хатуу, шингэн, хийд дуу хэрхэн тарах талаар нэгдсэн дүгнэлт хийх, хурдуудыг эрэмбэлнэ.

- Тагтай шил - Хонх - Бүлүүр - Савтай ус - Зэс утас - Даавуун утас

Ф7.3г. Дууны ойлтоор цуурай хэрхэн үүсэхийг дүрслэх

Ш7.1б Ш7.1в Ш7.3а Ш7.4а Ш7.4г

- Дууны долгион хатуу гадаргад хүрэхэд долгион ойно. Ойж сонсдох долгионы далайц, давтамж ямар ялгаатай болох талаар хэлэлцэнэ.

- Дууны ойлтын амьдрал дээрх жишээг үндэслэнэ.

Багшийн анхаарах зүйл: - Тодорхой өнцгөөр цаасан хоолойг байрлуулж,

хоолойны нэг үзүүрт цагт авиад, нөгөө үзүүрээс сонсоно. Яагаад өөр чихэнд сонсогдож байгаа талаар хэлэлцэнэ. Өнцгийг өөрчилж хэмжилтийг хэд хэдэн тохиолдолд хийж дүгнэлт

- Цаасан хоолой - Өнцөг хэмжигч - Цаг - Самбар

Page 21: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

21

гаргана.

БҮЛЭГ 7.4. БИДНИЙ ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ ФИЗИК

Нар, сар, одны цагийн, хоногийн, сарын, жилийн “харагдах” хөдөлгөөн. Тэнгэрийн эрхсийн байрлал, хөдөлгөөнд ажиглалт хийх, цаг агаар, хөрс усны улирлын хамаарлын судалгаа хийнэ. Бүлгийн нэр томьёо: Нарны хөдөлгөөн, сарны хөдөлгөөн, одны орд, гараг эрхэс

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Ф7.4а. Дэлхий нарыг тойрох, сарны дэлхийг тойрох хөдөлгөөнийг дүрслэн тайлбарлах

Ш7.1а Ш7.1б Ш7.1в

Ш7.2а Ш7.2б Ш7.3а Ш7.3б Ш7.4а Ш7.4б Ш7.4в Ш7.4г

- Нарны харагдах хөдөлгөөнийг ажиглах арга сэдэх, төлөвлөлт хийх, нарны үзэгдэх хөдөлгөөнийг ажиглах судалгааны ажил гүйцэтгэнэ.

- Нарны гэрэлд тавьсан савааны сүүдрийн шилжилтийг ажиглах, шалтгааныг хэлэлцэнэ.

- Эндээс дэлхийн хөдөлгөөний талаар таамаглал дэвшүүлж, хэлэлцэн дэлхий тэнхлэгээ эргэдэг талаар санааг хөгжүүлнэ.

- Сарны хоногийн хөдөлгөөнийг ажиглана. - Тэнгэрийн мандал дээр сарны байрлалыг

тэмдэглэнэ. - Сарны сарын турш харагдах байдлыг ажиглана. - Эндээс сарны дэлхийг тойрох хөдөлгөөний үе,

харагдах байдлын уялдааг илрүүлнэ. - Нар, сарны хиртэлтийн талаарх мэдлэгээ

өргөтгөж, глобус ашиглан дүрсэлж үзүүлнэ.

Багшийн анхаарах зүйл: - Сар ба дэлхийн хөдөлгөөнийг бага ангид үздэг.

Гэхдээ сурагчдын ойлголт нь харилцан адилгүй, ташаа төсөөлөл ихтэй байгаа. Түүнийг засаж, гүнзгийрүүлэхэд чиглэнэ.

- Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөнийг судлах - Дэлхийг тойрох сарны хөдөлгөөнийг судлах,

сарны харагдах хэлбэрийн өөрчлөлтийг судлах

- Луужин - Жижиг скоч - Шилэн хагас

бөмбөрцөг - Бал

https://www.youtube.com/watch?v=sEQB0_3nvCA

Ф7.4б. Тэнгэрийн хойд зүгийн одны ордны хоногийн эргэлт, сарын эргэлтийг зураг дээр тайлбарлах

Ш7.1а Ш7.1в Ш7.2а Ш7.2б Ш7.2в Ш7.3а Ш7.3б Ш7.4б Ш7.4в

- Тэнгэрийн хойд зүгийн одны ордны хоногийн эргэлт, сарын эргэлтийг ажиглана.

- Од, гараг эрхсийн тухай мэдээлэлтэй ажиллах, судалгаа хийнэ.

- Одон орны судалгааны талаарх мэдээлэлтэй ажиллах, илтгэл бэлтгэнэ.

Багшийн анхаарах зүйл: - Гол одны ордны талаарх мэдээлэлтэй ажиллах,

таних - Од, нар, гараг эрхэс, нарны аймгийн талаарх

мэдээллийг олж авах, баримжаа авахдаа Stellarium програм дээр ажиллах

- Урт болон богино хугацааны ажиглалт хийхдээ ажиглалтын дэвтэр, тэмдэглэл хөтлөх

- Одны карт - Луужин - Цаг - Гар чийдэн - Дуран

https://www.youtube.com/watch?v=i7930fj3T54

Page 22: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

22

Ш7.4г

Page 23: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

23

8 ДУГААР АНГИЙН ФИЗИКИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ

8дугаар ангийн сурагчид дараах чадварыг эзэмшиж шинжлэх ухаанч арга барилд (эрэл хайлтад) суралцана.

Ш8.1. Шинжлэх ухааны санаа ба асуудал, таамаглал дэвшүүлэх

а. Шинжлэх ухааны мэдлэг ойлголтод үндэслэн таамаглал дэвшүүлэх, таамаглалаа турших шалгах, түүнийгээ баримт нотолгоог үнэлэх

б. Асуулт баримт нотолгоог тайлбарлахад түүхэн болон орчин үеийн жишээ ашиглахын ач холбогдлыг хэлэлцэх

в. Өнөөгийн болон өнгөрсөн үеийн судлаачдын туршилт хийдэг, баримт нотолгоо гаргадаг, бүтээлчээр сэтгэдэг арга барилыг хэлэлцэх

Ш8.2. Сорил, туршилт, шинжлэн судлах ажлыг төлөвлөх

a. Шинэ санаа санаа дэвшүүлэх, сонгох, өмнөх мэдлэг, ойлголт, судалгаандаа үндэслэн туршилтын төлөвлөгөө гаргах

б. Сорил туршилт, шинжлэн судлах ажил явуулах шийдэл гаргахдаа өмнө хийгдсэн ажлуудын санааг ашиглаж ажлын төлөвлөгөө гаргах

в. Сорил туршилт, шинжлэн судлах ажлын хүрээнд хувьсах, үл хувьсах хэмжигдэхүүнийг ялгах, хэмжилт хийх арга ба шаардлагатай багаж хэрэгслийг сонгох

г. Шаардлагатай үед дээж авах арга техникийг хэрэглэх, лаборатори болон ажлын байранд учирч болох аюул эрсдэлийг хянах

Ш8.3. Баримт нотолгоо гаргах, илэрхийлэх

a. Алдааг багасгахын тулд ажиглалт, хэмжилтийг хангалттай давтан хийх, илүү найдвартай, бодитой үр дүнг гаргах

б. Боломжит материал, багаж төхөөрөмжийг хэрэглэх, эрсдлийг хянах в. Үр дүнгээ зураг, бичвэр, хүснэгт, баганан ба дугуй диаграмм, шугаман графикаар

илэрхийлэх, үр дүнгээ тайлагнах, хамгийн тохирох арга замыг сонгох

Ш8.4. Баримт нотолгоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах

а. Үр дүнд ажиглагдсан зүй тогтол, хамаарлыг тодорхойлох, судалгааны арга, үр дүн, дүгнэлтийг шинжлэх ухааны мэдлэг, ойлголт ашиглан жишиж тайлбарлах

б. Хоѐрдогч эх сурвалжийн үр дүнг шүүмжлэлтэйгээр судлах в. Зураг, бичвэр, хүснэгт, баганан ба дугуй диаграмм, шугаман графикийн зүй

тогтлоос гажсан үр дүнг тогтоох, хэрэглэсэн аргаа үнэлж судалгааг сайжруулах арга замыг санал болгох

г. Үр дүнгийн тодорхой зүй тогтлыг хэлэлцэн бусдад ойлгомжтойгоор харуулж, тайлбарлах

БҮЛЭГ 8.1. ХҮЧ БА ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ

Хий, шингэн, хатуу биетийн даралтыг хүчний үйлчлэлээр үүсдэг болохыг туршилтаар илрүүлнэ. Хүч ба талбайтай даралтыг холбон тайлбарлана. Хүч нь ямар нэгэн биеийн хэлбэр хэмжээг өөрчилдөг болохыг туршилтаар шалгаж хөшүүргийн эргэх шалтгаан нь хүч болохыг мэдэж, эргүүлэх моментын дүрмийн талаар ойлголттой болно. Хүчний момент эргүүлэх үйлчлэлийн хэмжүүр болохыг тайлбарладаг болно. Энгийн, шингэнт барометрийг дүрслэх, түүнийг агаарын даралт хэмжихэд хэрхэн ашиглах мөн шингэний гүний даралтыг гүн ба нягттай холбож судлах, манометрийг хэрэглэх, хэрхэн ашиглах талаар ажиглалт, туршилт хийх, үр дүнг нэгтгэх, боловсруулах, бусдад илэрхийлэх үйлд чиглэнэ.

Бүлгийн нэр томьёо:Хөшүүрэг, момент, нягт, даралт.

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Page 24: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

24

Ф8.1а. Хатуу биеийн даралтыг тодорхойлох жишээ гаргах, хялбар тооцоолол хийх

Ш8.1а Ш8.1в Ш8.2а Ш8.2б Ш8.2в Ш8.4а

- Хатуу биетийн даралтын тухай ойлголтыг бүтээнэ.

- Тоосго болон элстэй (устай) ундааны савыг поролон дээр тавьж шигдэх гүнийг тодорхойлно.

- Цас, хуурай элс, шавар дээр явах г.м даралтын нөлөөг үзүүлэх тохиромжтой жишээнүүдийг хэлэлцэнэ.

- Сурагчдаар зүсэх, хатгах зэргийг тайлбарлуулна.

- Сурагчид баримлын шавар дээр биетийг дарж даралтыг судлах ба тэд ижил хүчээр дарах тохиолдолд хүрэлцэх гадаргын талбайг багасгахад даралт ихэсдэг болохыг харуулна.

Багшийн анхаарах зүйл: - Даралт бол харьцаагаар илэрхийлэх

хэмжигдэхүүн юм. - Даралтыг шууд хэмжих боломжгүй, харин

түүний илрэлээр нь мэдрэх боломжтой. - Порлоны шигдэлтийн хэмжээ, шаварт орсон

гүн зэрэг нь даралтыг илэрхийлэх үзүүлэлт болно.

- Даралтыг хүчний хуваарилалтаас ялгаж ойлгохуйж туршилтыг бодож олох нь чухал.

- Нэгж Н/см2 эсвэл Н/м

2 эсвэл кН/м

2 байж болох

юм. - Хэдийгээр энэхүү үйл ажиллагаа нь хэт тойм

байж болох ч сургалтын энэ түвшинд даралтын тооцоо нарийн хийх албагүй.

- Янз бүрийн хэмжээтэй ундааны сав

- Штатив - Поролон

- http://arvindguptatoys.com/toys/balloonbench.html

- Жайка. Физикийн хичээлийн модуль. 2013.

Ф8.1б. Тохиромжтой жишээ ашиглан хүч ба талбайг даралттай холбон тайлбарлах (тооцоо хийхгүй)

Ш8.1а Ш8.2б Ш8.2в Ш8.4а Ш8.4в Ш8.4г

- Заан, хүн хоѐрын газарт учруулах даралтыг ойролцоогоор тооцоолуулна. Ингэхдээ сурагч бүр өөрийн улын талбайгаа олохдоо дөрвөлжин шугамтай дэвтрийн цаас ашиглана.

- Хувинтай усны гарт учруулах даралтыг судлах туршилтуудыг үзүүлнэ.

- Хүч ба даралтын ялгааг харуулах, үр дүнг хэлэлцүүлнэ.

Багшийн анхаарах зүйл: - Туршилтыг хийхээс өмнө өөрчлөгдөх

хэмжигдэхүүн, өөрчлөгдөхгүй байх хэмжигдэхүүнийг тодорхой болгоно.

- Дөрвөлжин шугамтай дэвтрийн цаас

- будаг - Нарийн сэнжтэй

хувин /хувин дотор ууттай элс эсвэл ус хийж хүндрүүлнэ./

Ф8.1в. Шингэнд даралт дамжих үзэгдлийг тайлбарлах (зөвхөн чанарын хувьд)

Ш8.1а Ш8.2а Ш8.2б Ш8.3б Ш8.4а

- Шингэний шахагдах байдлыг тариур ашиглан ажиглаад шахагдахгүй байгаа шинж чанарыг ашиглах талаар хэлэлцүүлнэ.

- Паскалийн бөмбөрцөгөөс шахагдан гарах усны чиглэлийг ажиглуулан шингэн даралтыг зүг бүрт, жигд дамжуулдаг гэсэн дүгнэлтэд хөтөлнө.

- Шингэнт төхөөрөмжийг бүтээж, бүлүүрүүдийг ээлжлэн түлхэж хүч хожих талаарх хэлэлцүүлэг өрнүүлэн, таамаглалаа шалгах туршилтыг хийнэ.

- Шингэний даралтыг үзүүлэх туршилт. Хажуу хананд нь нүх гаргасан хуванцар сав хэрэглэх ба түвшин доошлох тусам шингэний даралт багасна.

Багшийн анхаарах зүйл: - Өөр өндөрт байрлах нүхийг нэгэн зэрэг

ашиглах тохиолдолд усны тусгалын зай даралтын шалгуур болж чадахгүй. Иймд нэг нүхний хувьд өөр өөр өндөртэй усыг ашиглах

- Тариурууд /бүлүүртэй сав/

- Паскалийн бөмбөрцөг /теннисийн бөмбөгийг зүүгээр цоолж, тариураар ус шахаж хийж болно./

- Ус тосох хувин - Нүхэлсэн хуванцар ундааны сав

- Шугам http://econtent.edu.mn/interactivity/fizik шингэний даралт https://www.youtube.com/watch?v=6p

Page 25: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

25

хэрэгтэй.

- Далай тэнгисийн гүний даралт, далайн гүн дэх амьдралын асуудлаар өргөтгөнө.

4OrRhivBg

Ф8.1г. Шингэний гүний даралтыг гүн ба нягттай холбох, манометрийг хэрэглэх, хэрхэн ашиглах талаар илэрхийлэх

Ш8.1а Ш8.2б Ш8.3а Ш8.4а Ш8.4г

- Шингэний гүний даралтыг гүн ба нягтаас хамааруулах (тооцоо хийхгүй), тохиромжтой жишээ гаргана.

- Шингэний гүн мэдэгдэх тутам даралт нэмэгдэж байгааг туршилтаар харуулна.

Багшийн анхаарах зүйл: - Даралтыг шууд хэмжих боломж бага тул

даралтын үйлчлэлийн үр нөлөөг харагдахуйц туршилт бодож олох хэрэгтэй. Ийм туршилтууд ном хэвлэлд олонтаа бичигдсэн буй.

- Даралтын үйлчлэлийг харуулсан видео хичээл үзүүлэх, дуслын систем ашиглан хийж болох юм.

- Манометр /Хуваарьтай хавтан, дуслын систем, нимгэн резин, өнгө оруулсан ус ашиглан хийж болно./

http://econtent.edu.mn/interactivity/fizik шингэний даралт

Ф8.1д. Хийн даралтыг тайлбарлах (зөвхөн чанарын хувьд), энгийн мөнгөн уст барометрийн ажиллах зарчимтай танилцаж, агаарын даралт хэмжихэд ашиглах

Ш8.1а Ш8.2а Ш8.2б Ш8.3б Ш8.4а

- Хийн даралтыг үзүүлэх туршилт. Ундааны томхон хуванцар савыг сорох насосод холбож агаарыг соруулахад гаднах агаарын даралтын нөлөөгөөр шахагдана.

- Дулаанд тэсвэртэй савыг таглаж халаавал тагийг нь эргэдэж авахад хэцүү болох болно. Эсрэгээр хөргөвөл мөн ижил үйлчлэл илэрнэ.

- Энгийн мөнгөн усан барометрийг ашиглан агаарын даралтыг хэмжинэ.

Багшийн анхаарах зүйл: - Агаарын даралт нь харьцангуй их тул сайн

үзүүлэх туршилт болно. - Агаарын даралтыг бумбаар илрүүлэх нь

тохиромжтой байдаг. - Даралт хэмжих багажууд агаарын даралтыг

шууд хэмждэггүй, дандаа зөрүүг хэмждэг болохыг анхааралдаа авах хэрэгтэй.

- Эдгээр туршилтад хамгаалалтын нүдний шил хэрэглээрэй.

-

- Ундааны том сав

- Сорох насос - Барометр

- http://arvindguptatoys.com/toys/Funnyhandglove.html

- Жайка. Физикийн хичээлийн модуль. 2013.

Ф8.1е. Хүч нь биеийн хэлбэр хэмжээг өөрчлөх шалтгаан нөхцөл болохыг тайлбарлах

Ш8.2а Ш8.2в Ш8.3а Ш8.3б

- Ган пүршний суналтыг хэмжих туршилтын алхмыг илэрхийлэх, пүрш, резиний суналтыг харуулсан хялбар туршилт хийнэ.

- Суналт- хүчний графикийг зурах, тайлбарлана.

- Суналт -хүчний шугаман хамаарлын хязгаарыг ялган танина.

- Пүршний суналт ба хүчний хоорондын хамаарлыг хэлэлцэнэ, F=kx хамаарлыг томьѐолно.

Багшийн анхаарах зүйл: - Туршилтад хэрэглэгдэх, лабораторийн болон

ахуйн багаж, хэрэгслүүдийг хүрэлцээтэй бэлтгэх

- Гэрийн нөхцөлд пропорционалын хязгаарыг харуулахад зэсээр пүрш хийж болно. Зэсээ ороохдоо тэнхлэгийг нь дайруулан дотогш нь давхар эрчилнэ.

- Пүрш - Резин - Штатив - Хэмжих шугам - 100 г -ын

ачаанууд

Page 26: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

26

Ф8.1ж. Хөшүүргийн дүрмийг ахуй амьдрал дахь жишээнд хэрэглэх

Ш8.1а Ш8.1б Ш8.2а Ш8.2в Ш8.3а Ш8.3б Ш8.4а Ш8.4г

- Энгийн хөшүүрэг ашигласан механизмуудад хөшүүргийг хэрхэн ашигладгийг дүрсэлнэ.

- Лаазны тагийг хэрхэн онгойлгодгийг хэлэлцэх Ингэхдээ хөшүүргийн хэрэглээг тулах цэг ба хүч, мөртэй холбон тайлбарлана.

- Хөшүүргийн тэнцвэрийн дүрмийг хүчээр, хүчний моментоор илэрхийлнэ.

- Эрэг чангалах түлхүүр, дугуйны татуурга г.м хөшүүргийн бусад хэрэглээний жишээг үзүүлнэ.

- Тулах цэг ба хүч үйлчилсэн цэгийн хоорондох зайг өөрчлөн, мөн хүчний хэмжээг өөрчлөн хөшүүргийн үр ашгийг судална.

Багшийн анхаарах зүйл: - Бага ангид хөшүүргийн талаар судалсан.

Хөшүүргийн тэнцвэрийн талаар ойлголт бага зэрэг байгаа. Хчний моментын талаар ойлголт төлөвшөөгүй байгаа гэж ойлгоно.

- Сурагчид хүчний хэмжээ ба хүч үйлчлэх цэг ба тулах цэгийн хоорондох зайг ихэсгэн хөшүүргийн эргүүлэх үйлчлэлийн талаар ойлголтоо хөгжүүлнэ.

- Шуудайтай элс - Урт саваа - Тулгуур - Хөшүүрэг - Ачаанууд Хэрвээ хөшүүрэг байхгүй бол 50 см урттай хуваарьтай шугам, бичгийн хавчаар ашиглан туршилтыг гүйцэтгэж болно.

http://econtent.edu.mn/interactivity/fizik Хүчний момент,

хөшүүрэг үл хөдлөх ба хөдлөх эргэвч

Ф8.1з. Хүчний момент эргүүлэх үйлчлэлийн хэмжүүр болохыг илэрхийлэх

Ш8.2а Ш8.2в Ш8.3а Ш8.3б

- Тохирох багаж хэрэгсэл ашиглан тэнцвэрийн нөхцөлийг судлах туршилт хийж, үр дүнгээс моментын зарчмыг гаргана.

- Тэнцвэрийн нөхцөлийг хүчний момент гэсэн ойлголт ашиглан шинээр томьѐолно, утгачилна.

- Эргэвчийг хөшүүргийн хувирсан дүрс болохыг илрүүлнэ.

- Хөдлөх ба үл хөдлөх эргэвчийг ашиглан хүч хожих, зам алдах болохыг харуулна.

Багшийн анхаарах зүйл: - Үүнийг сурагчид хөшүүргийн тэнцвэрийн дүрэм

ашиглан өргөтгөж болно. Хүч ба мөрний үржвэр нь эргүүлэх үйлчлэлийг илэрхийлдэг болохыг илрүүлж, моментын тухай ойлголтыг бүтээлгэхэд анхаарна.

- Массын төвийн тухай санаагаар өргөтгөнө. - Гүүрний загвар барих судалгаагаар хичээлийг

өргөтгөнө.

- Штатив - Утас - Хөдлөх болон

үл хөдлөх эргэвчүүд

- 100 г ачаанууд - хүч хэмжигч

http://econtent.edu.mn/interactivity/fizik Тэнцвэрийн нөхцөл

БҮЛЭГ 8.2. ШУГАМАН ХУРД, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭНЕРГИ, АЖИЛ БА ЧАДАЛ

Биеийн хөдөлгөөнийг ажиглах, тухайн хөдөлгөөнийг илэрхийлэх хэмжигдэхүүнийг ялгаж, хөдөлгөөнийг графикаар дүрсэлнэ. Мөн хөдөлгөөнийг механик энергитэй холбоно. Хүчний хэмжээг хамаарч болох бусад хэмжигдэхүүнүүдтэй холбон тайлбарлана. Биеийн хөдөлгөөнийг ажиглаж, туршилт хийж байрлалын энергитэй холбон тайлбарлана. Хүчний хэмжээ ба явсан зайнаас ажил хэрхэн хамаарахыг туршилтаар судалж илэрхийлэх (тооцоо хийхгүй). Тохиромжтой жишээний хувьд хийсэн ажил ба зарцуулсан хугацааг чадалтай холбож тайлбарлана (тооцоо хийхгүй).

Бүлгийн нэр томьёо:Хүч, хурд, хурдатгал, эргэх хөдөлгөөн, даралт.

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Ф8.2а. Шугаман хурд, шугаман хурдатгалыг тэргэнцрийн хөдөлгөөнөөр тодорхойлох Ф8.2б. Тогтмол

- Тогтмол хурдтай, удааширч, хурдсаж буй тэргэнцрийн хөдөлгөөнийг туузны товшилтын бичлэг эсвэл гэрэлт хаалга ашиглан хурд-хугацааны график байгуулна.

- Самбаачлах хугацаа ба төсөөлсөн зай, автомашины тоормозын зайн тухай ойлголтыг аюулгүй байдал, амьдрал практиктай холбоно.

- Зам-хугацааны болон хурд-хугацааны

- Хурд хэмжигч - Налуу хавтгай

(цахилгааны утасны далдлагч)

- Тэргэнцэр - https://physlets.o

rg/tracker/

Page 27: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

27

хурдатгалтай шулуун хөдөлгөөнийг таних, шугаман хурдатгалыг тооцоолох

Ш8.1а Ш8.1б Ш8.2в Ш8.2г Ш8.3а Ш8.3б Ш8.4а Ш8.4г

графикийг зурах, утгачилна. - Биеийн хурд-хугацааны графикийн хэлбэрээс

дараах тохиолдлуудыг танина.

Тайван байгаа

Тогтмол хурдтай хөдлөх

Хурд нь өөрчлөгдөн хөдлөх - Сурагчид дээш шидсэн бөмбөг, бөмбөг унах,

буцаж ойх г.м янз бүрийн тохиолдолд хамаарах зам-хугацааны, хурд-хугацааны графикийн жишээ гаргах, графикт анализ хийнэ.

- Тогтмол хурдатгалтай хөдөлгөөний явсан замыг хурд-хугацааны хамаарлын график доорх талбайгаар тооцоолно.

- Графикийн хандлагад анализ хийх замаар тэргэнцрийн ажиллагааг хянана, хурдатгалыг тооцоолно.

Багшийн анхаарах зүйл: - Хэмжилтийн үр дүнг хүснэгтэд тэмдэглэх,

график байгуулахад тэнхлэг, масштаб, хэмжигдэхүүний нэр, нэгж, цэгийг дүрмийн дагуу хийхэд анхаарна.

- Товшигч машин байхгүй тохиолдолд тооцоолол хийж шугамаар хэмжин тэмдэглэж болно. Туузан дээрх товшилтын төрх, үр дүнгийн графикийг ажиглаад сурагчид тооцоо хийнэ.

- Тогтмол хурдатгалтай туузны товшилтод анализ хийнэ. Хялбар жишээ бол налуу хавтгайн дагуу өнхрөх, гулсах бие юм. Хэт урт тууз хэрэглэгдэхээргүй байхаар налууг тохируулна. (1/10 секундэд 5 товшилт байна гэж үзнэ)

- Гар утсаар дээрх хөдөлгөөний бичлэг хийж, компьютерт оруулж видео анализ хийж болно.

- Tracker гэх мэт чөлөөт програм ашиглаж туузны товшилтыг хугацаагаар задалж шинжилгээ хийж болно.

http://econtent.edu.mn/interactivity/fizik хурдатгал

Ф8.2в. Биеийн хөдөлгөөн, байрлалын энергийн хувирлыг харуулах

Ш8.2в Ш8.2г Ш8.3а Ш8.3б Ш8.4г

- Пүршинд энерги агуулагддаг болохыг илрүүлэх, уг энерги пүршний суналтаас хэрхэн хамаардаг болохыг илрүүлэх туршилт сэднэ.

- Пүршний потенциал энерги нь түүний хат болон суналтаас хэрхэн хамаарахыг судлах туршилтыг төлөвлөн үр дүнг хэлэлцэнэ.

- Хөдөлж байгаа бие энергитэй гэдгийг илрүүлэх туршилтыг төлөвлөн үр дүнг хэлэлцэх

- Пүршин дүүжингийн хэлбэлзэх хугацаанд энергийн хувирлыг илэрхийлж бичнэ.

Багшийн анхаарах зүйл:

- , , илэрхийллийг

ашиглан тооцоолол хийнэ.

- Тавцант пүрш - Бөмбөлөг биет

http://econtent.edu.mn/interactivity/fizik потенциал энерги кинетик энерги

Page 28: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

28

Ф8.2г. Ажлыг хүч ба явсан замаас хамаарахыг тодорхойлох (тооцоо хийхгүй)

Ш8.1а Ш8.1б Ш8.3а Ш8.3б

- Кинетик энергийн өөрчлөлтийг тооцоолох бодлого дасгал ажиллуулна.

- Кинетик энерги нэмэгдэх, хорогдох туршилт хийлгэнэ. Энэ энерги юунд хучирч байгааг ажиглуулна.

- Кинетик энергийн өөрчлөлтийг физикт ажил гэдэг талаар ойлголт өгнө.

- Ажлын томьѐог гаргана. - Ажлын тооцоо хийх дасгал даалгавар

ажиллуулна. - Ажил хийгдэх ба ажил хийгдэхгүй байх

тохиолдлуудыг харьцуулна.

Багшийн анхаарах зүйл: - Ажлын тухай ойлголтыг бэлнээр өгөхгүй

байхад анхаарна. - Хүч, зам, ажлын тухай ойлголтын аль аль

нь ахуйн ташаа төсөөлөлтэй нягт холбоотой.

- Иймд ажлын тухай ойлголтыг уламжлалт хүч ба замын үржвэр гэж томьѐолох нь зохимжгүй.

- Механик энергийн өөрчлөлтийг хоѐр замаар тооцоолдог. 1-рт, энергийн өөрчлөлтөөр, 2-рт ажлаар буюу хүч ба замын үржвэрээр.

- Практикт ажил хийх чадвартай биеийг энергитэй бие гэж тодорхойлдог. Гэтэл энерги бол чадвар биш юм. Иймд зөвлөмж ташаа төсөөллийн талаар уншиж судална уу.

- Налуу - Янз бүрийн

масстай ачаа /дэгээтэй/

- Шугам - Өнцөг хэмжигч

Жайка. 2–р зөвлөмж

Ф8.2д. Ажил ба чадлын илэрхийллийг тохиромжтой жишээгээр тайлбарлах

Ш8.1а Ш8.1б

- Хүч, чадлын тухай ойлголт ямар үед хэрэглэгддэг талаар хэлэлцэнэ.

- Нийт хувирсан энерги (ажил) ба энерги хувирах хурд (чадал), хувирал явагдсан хугацааны хоорондын уялдааг хэлэлцэнэ.

- Энгийн системийн хувьд тэгшитгэлийг

хэрэглэн бодлого бодно.

Багшийн анхаарах зүйл: Хүч ба чадал гэдэг ойлголт маш төстэй учир андуурагддаг. Чадлын тухай ойлголт энерги хувиргагч төхөөрөмжүүдэд голчлон хэрэглэгддэг. Ажил нь энергийн нийт шилжилтийг үзүүлдэг бол чадал нь энерги шилжих хурдыг илэрхийлдэг.

http://econtent.edu.mn/interactivity/fizik Чадал

БҮЛЭГ 8.3. ЦАХИЛГААН, СОРОНЗОН

1. Цахилгаан. Цахилгаанжих, энгийн цахилгаан хэлхээ, гүйдлийн соронзон

шинжийн талаар судлахын зэрэгцээ ажиглалт болон сорил туршилтын аргаар физик хэмжигдэхүүн, тэдгээрийн холбоо хамаарлын талаар суурь ойлголт авч, өдөр тутмын амьдрал болон нийгмийн амьдралтай холбон тайлбарлах мэдлэгтэй болно. Бөөмөн загварыг энгийн үзэгдэлд хэрэглэнэ. Цахилгаанжих үзэгдлийг сорил туршилтаар илрүүлж цахилгаанжсан биеийн харилцан үйлчлэлийн онцлогийг таньж мэдэн цэнэгийн тухай ойлголтоо хэрэглэнэ. Энгийн цуваа, зэрэгцээ хэлхээ зурах, цахилгаан хэлхээний элементүүдийг загварчлан мэдлэг бүтээнэ. Амперметрээр гүйдлийн хүчийг хэмжих, цуваа ба зэрэгцээ холболтын үеийн гүйдлийн хүчний зүй тогтлыг туршилтаар судалж ойлгоно. Вольтметрээр хүчдэлийг (тоон мультметр ашиглаж болно) нягт нямбай

Page 29: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

29

хэмжиж, хүчдэлийн тухай анхан шатны ойлголтой болсноор хэмжилтийн арга техникт суралцана. 2. Соронзон. Гүйдэл соронзон шинжтэй болохыг туршилтаар судалж, соронзон хүчний хэмжээ ороодсын тоо, гүйдлийн хүчнээс шууд хамаардаг болохыг тогтооно. Гүйдлийн соронзон чанарын талаар туршилт хийж, гүйдэлтэй дамжуулагчийн орчимд үүсэх соронзон чанарыг нээж илрүүлнэ.

Бүлгийн нэр томьёо: Цэнэг, тусгаарлагч, амперметр, вольтметр, зэрэгцээ холболт,

цуваа холболт хэлхээний схем

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Ф8.3а. Цахилгаанжих, цахилгаан цэнэгийн харилцан үйлчлэлийг туршилтаар жишээлэн тайлбарлах

Ш8.1б Ш8.3а Ш8.3б Ш8.1а Ш8.4г

- Цэнэгжсэн хуванцар шугамаар цаасны жижиг хэсгүүд болон утсанд зүүсэн бортогыг татаж хазайлгах, хийн бөмбөлгийг хананд наах, хув саваагаар гоожиж байгаа усны урсгалыг хазайлгана.

- Зөвхөн сөрөг цэнэгүүд хөдөлдөгийг цахилгаан саармаг хэсгийн эерэг цэнэг үлдэн сөрөг цэнэг шилждэгээр тайлбарлана. Цахилгаан саармаг материал нөлөөгөөр туйлширдаг. Энэ нь зөвхөн тусгаарлагч материалд илэрдэг. Харин дамжуулагч материал баривал сөрөг цэнэг гарт дамжиж, улмаар газарддаг.

- Цэнэг нь зөвхөн хоѐр төрөл байдаг гэсэн төсөөлөлд хүрэх (зөвхөн хоѐр үйлчлэл харагдана)

- Эсрэг цэнэгүүд таталцан, ижил цэнэгүүд түлхэлцдэг болохыг бусдад харуулах, цэнэгжсэн биетийг цэнэггүй болгоно.

- Сурагчид цахилгаан статикийн ашиг тусыг хоѐрдогч эх сурвалж ашиглан судлана.

- Ангид олж авсан мэдээллээр танилцуулга хийнэ.

Багшийн анхаарах зүйл: - Цэнэгийн тухай ойлголтыг авснаар цахилгаан

хэлхээг ойлгоход ихээхэн дөхөм болно. - Цахилгаан статик генераторыг хэрэглэнэ.

Хэдэн мянган вольтийг үүсгэн багахан цахилалт үүсгэх, султаныг (цацаг) цэнэглэх, неон чийдэнгээс гэрэл гаргах, сэнс эргүүлэх, бортого хөдөлгөх г.м

- Будаг шүршигч, түлш шатахуун ба шатамхай нунтаг тэсрэх аюулын тухай ярилцах

- Ямар нэг хуванцар эдээр хийсэн бие

- Агаарын бөмбөлөг

- Ноосон эдлэл - Цэмбэн эдлэл - Соруул - Бичгийн

хавчаар - Гялгар уут

- https://phet.colorado.edu/en/simulations/translated/mn

Ф8.3б. Энгийн цуваа, зэрэгцээ хэлхээ угсрах, амперметрээр гүйдлийн хүчийг хэмжих, гүйдлийн хуваарилалтыг тайлбарлах

Ш8.2в Ш8.2г Ш8.3а Ш8.3б Ш8.4а

- Батарей, чийдэн, түлхүүр бүхий энгийн хэлхээ бүтээнэ.

- Хэлхээний схем зурна. - Хэлхээг схемээр дүрслэхийн давуу талыг

хэлэлцэнэ. - Хоѐр чийдэн бүхий энгийн зэрэгцээ хэлхээ угсарч

ажиллуулна. - Янз бүрийн хэлхээний схем эсвэл хэлхээг өгч,

зэрэгцээ эсвэл цуваа холболтын аль нь болохыг тайлна.

- Хэлхээн дэх цэнэгийн урсгалын анимац үзүүлнэ. - Батарейн гаргасан цэнэг түүнийг нэг туйлаас

нөгөө рүү хэлхээгээр хэрхэн урсдагийг тодруулна. Сурагчид цэнэгийн урсгалын хурдыг ихэсгэх арга замыг санал болгоно. (зайг олшруулах, элементийг хялбарчлах)

- Сурагчид хувьсах эсэргүүцэл хэрэглэн чийдэн бүдэг/тод гэрэлтэхийг тайлбарлаж шалгана.

Багшийн анхаарах зүйл:

- Батарей - Чийдэн - Холбох утас - Амперметр

Page 30: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

30

- Улайсах утастай чийдэн нь тогтмол бус эсэргүүцэлтэй элемент учир гүйдэл хүчдэлийн хамаарлыг харуулахад тохиромжгүй.

- Бүх сурагчдыг ойлгох хүртэл нь алхам алхмаар дөхүүлэх

- Хэлхээний элементүүдийн схемийн стандарт тэмдэглэгээг өгөх

- Хотын цахилгаан шугамыг ямар нэг судалгааны зорилгоор хэрэглэж огт болохгүй.

Ф8.3в. Батарей, зай болон хэлхээний янз бүрийн элементүүдийг схемээр дүрслэх, цахилгаан гүйдлийг загварчлах, тайлбарлах

Ш8.1а Ш8.1б Ш8.3а Ш8.3б

- Диод, цахилгаан хонх, хөдөлгүүр, цахилгаан түлхүүр зэрэг “нийтлэг биш” элементүүдийг мэдэх, үүргийг ойлгох, тэмдэглэгээг тогтоох, таних

- Сурагчид аль нь “нэг чигт” төхөөрөмж болохыг тодруулах, мэдээжээр буруу чиглэл залгавал гүйдэл гүйхээ больж болох юм.

Багшийн анхаарах зүйл:: - Сурагчдын сонирхлыг нь татахын тулд хонхны

гэрийг задалж бүтцийг дэлгэн харуулах. - Диод ашиглаж нэг чигт гүйдэл үүсгэх

-

Ф8.3г. Амперметрээр гүйдлийн хүчийг, вольтметрээр хүчдэлийг (тоон мультиметр ашиглаж болно) хэмжих, хүчдэлийг загварчлах

Ш8.2в Ш8.2г Ш8.3а Ш8.3б Ш8.4г

- Хэдэн ижил резистор ашиглан цуваа ба зэрэгцээ хэлхээний гүйдлийг судална.

- Хэлхээний янз бүрийн хэсгийн гүйдлийн хүчийг хэмжихэд амперметр ашиглана.

- Сурагчид цуваа ба зэрэгцээ хэлхээний гүйдлийн хүчний тухай дүгнэлт хийнэ.

- Резисторын тоо, реостатын урт, утасны уртыг өөрчлөн гүйдлийн хүчний өөрчлөлтийг амперметрээр судална.

- Хэлхээний элемент дэх хүчдэлийг хэмжихэд вольтметр хэрэглэх, сурагчид вольтметрээр нэг зай, хоѐр зайн гаралтын хүчдэлийг хэмжиж харуулна. Улмаар хэлхээний хоѐр цэгийн хоорондох хүчдэлийг хэмжинэ. Сурагчид хэмжих багажийг цуваа холбон хэлхээг ажиллахгүй байна гэж болох юм.

- Хоѐр өөр металл, уусмал эсвэл жимс хэрэглэн гараар зай хураагуур хийж болно. Сурагчид төрөл бүрийн жимс ашиглан ЦХХ үүсэхийг харуулна.

Багшийн анхаарах зүйл: - Чийдэн нэмж залган гэрэлтэлтээр нь гүйдлийн

хэмжээг харж болох юм. Энд чийдэн нь индикаторын үүрэг гүйцэтгэнэ.

- Чийдэн нь тогтмол биш эсэргүүцэлтэй, резистортой адилгүйг анхаарах

- Хотын цахилгаан шугамыг ямар нэг судалгааны зорилгоор хэрэглэж огт болохгүй.

- Сурагчдад богино дамжуулагч утас халж болохыг анхааруулах

- Батарей - Чийдэн - Холбох утас - Вольтметр

Ф8.3д. Гүйдэлтэй дамжуулагчийн орчимд соронзон орон үүсдэг болохыг туршилтаар жишээлэн тайлбарлах

- Гүйдлийн соронзон шинжийг илрүүлэх, ороомгийн соронзон орон соронзон зүүнд үйлчлэх зүйл үүсэж байгааг илрүүлэх туршилт хийх, нарийвчлан судалж гүйдлийн соронзон шинжийг батална.

- Соронзон болон гүйдлийн соронзонг харьцуулан судална.

- Ороомгийн үүсгэх соронзон хүч ороодсын тоо, гүйдлийн хэмжээ зэргээс хэрхэн хамаарахыг судална.

Багшийн анхаарах зүйл:. - Орны тухай ойлголтыг бэлнээр өгөхөөс

- Зай - Түлхүүр - Ороомог - Хадаас - Ундааны

соруул - Зэс утас - Төмрийн үртэс Жайка. Физикийн хичээлийн модуль. 2013.

Page 31: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

31

татгалзах, харин түүнийг (мэдээж нэрийг нь биш) нээн илрүүлэх үйлийн алхмыг олох хэрэгтэй.

- Ороомгоор цахилгаан гүйдэл гүйлгэх үед халах учир туршилтын явцад салгах хэрэгтэйг анхаарах

- Бага хүчдэлд залгах

хууд. 42

БҮЛЭГ 8.4. ЭНЕРГИЙН ХЯМРАЛ БА ХҮНИЙ НӨЛӨӨ

Төрөл бүрийн энергийн эх үүсвэр, түүний хэрэглээ болон энергийг боловсруулах нь байгальд үзүүлж буй сөрөг нөлөөллийг тодорхойлон түүнээс урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хамгаалах асуудлын талаар судална. Дэлхийн энергийн хэрэгцээний талаар үзэл бодлоо илэрхийлэх, хүрээлэн буй орчин дахь хүний нөлөө, түүний үр дагаврыг тайлбарлах, сэргээгдэх ба үл сэргээгдэх энергийн эх үүсвэрүүдийн талаар мэдээллийн эх сурвалжуудыг ашиглан дэлхийн энергийн хэрэгцээг нягтлах, энергийн хувирлын мөн чанар болон үүсгэж байгаа цахилгааны хэмжээ зэргийг судалж, тулгамдсан асуудлыг дэвшүүлэн түүнийг шийдвэрлэхэд суралцана. Дулааны энерги зөөгдөх процесс (дамжуулал, конвекц, цацаргалт)-ыг ялган таньж, эдийн засагтай

холбон тайлбарлаж чаддаг байна.

Бүлгийн нэр томьёо: Усан цахилгаан, цөмийн түлш, нүүрс, байгалийн хий, сэргээгдэх

ба үл сэргээгдэх энергийн эх үүсвэр.

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Ф8.4а. Хүн төрөлхтөний тулгамдсан асуудлууд, дэлхийн энергийн хэрэглээний талаар үзэл бодлоо илэрхийлэх

Ш8.1а Ш8.4а Ш8.4в Ш8.4г

- Дэлхийн энергийн хэрэгцээний өсөлтийн талаар мэдээлэл боловсруулна, танилцуулна.

- Дэлхийн энергийн хэрэгцээ өсөөд байгааг хэлэлцэнэ.

- Орчин үеийн технологийн хэрэглээний өсөлтийг хүн амын өсөлттэй холбоно.

- Энергийн нөөцийн асуудлыг хэлэлцэнэ. - Эргэн тойронд энерги дүүрэн атал хүн төрөлхтөн

яагаад энергийн хямралд орж байгааг үндэслэнэ.

https://www.youtube.com/watch?v=vnGAA8ujZv8

https://www.youtube.com/watch?v=r6uMUJfYiM4

Ф8.4б. Хүрээлэн буй орчин дахь хүний нөлөө, түүний үр дагаврыг тайлбарлах

Ш8.1а Ш8.4а Ш8.4в Ш8.4г

- Чулуун нүүрс, нефть, хий, түлшний нөөц, гарал үүсэл ба түүнийг олборлох талаар судална.

- Яагаад нүүрс үл сэргээгдэх түлш болохыг тайлбарлана.

- Яагаад энергийн хямрал болж магадгүйг тайлбарлана.

- Агаарын бохирдлын асуудлын шалтгаан нь нүүрс, хийг шатаах гэдгийг судална. Тухайлбал утаа, агаарын бохирдол, хөрсний бохирдол г.м

Багшийн анхаарах зүйл: - Энергийн үндсэн эх үүсвэр нь нар болохыг

батлах - Олборлох өртөг, тээвэрлэх, хүрээлэн буй орчинд

хохирол учруулах зэрэг бусад асуудал багтана.

https://www.youtube.com/watch?v=v8unGCTWUWI

https://www.youtube.com/watch?v=2jLKm616V0I

Ф8.4в. Сэргээгдэх ба үл сэргээгдэх энергийн эх үүсвэрүүдийн мэдлэгийг ашиглах, бусад мэдээллийн эх сурвалжийг ашиглан дэлхийн энергийн

- Төрөл бүрийн сэргээгдэх түлшийг судлан шинжилнэ.

- Цөмийн түлш нь сэргээгдэх эсвэл үл сэргээгдэх аль нь болохыг хэлэлцэнэ.

- Цөмийн түлш хэрэглэн цахилгаан үйлдвэрлэхийн давуу ба сул талыг хэлэлцэнэ.

- Нэмэлт эх сурвалжууд ашиглан янз бүрийн сэргээгдэх энергийн эх үүсвэрүүдийн талаар

https://www.youtube.com/watch?v=JXYkjHKakGE Fischer technik renewable energy Renewable

Page 32: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

32

хэрэгцээг тодорхойлох

Ш8.1а Ш8.4а Ш8.4в Ш8.4г

судална, хэлэлцэнэ. - Энергийн эх үүсвэрүүдийг хэрэглэн хэрхэн

цахилгаан үйлдвэрлэдэг болон энергийн эх үүсвэр бүрийн давуу ба сул талыг үнэлнэ.

- Олсон зүйлсээрээ ангидаа мэдээллийн самбар гаргах, эсвэл МТ ашиглан танилцана.

- Энергийн эх үүсвэрүүдийн бүх төрлийг хэрэглэхэд гарах асуудлуудыг жагсааж хэлэлцэнэ. Үүнд: цахилгаан энерги болгон хувиргах өртөг, уур амьсгал, байршлын зохицол болон, орчин тойронг сүйтгэх, бохирдуулах олон хэлбэрүүд багтана.

- Өөрийн орон нутагт хэрэглэгдэж байгаа энергийн эх үүсвэрүүд, тэдгээрийг энергийн бусад эх үүсвэрүүдээр солих тохиолдолд гарах ашиг тусыг хэлэлцэнэ.

Багшийн анхаарах зүйл: - Сэргээгдэх эрчим хүч нь илүү ашигтай гэдгийг

тодорхойлох. Тухайлбал түүнийг хэрэглэсэн ч эх үүсвэр нь богино хугацаанд нөхөгддөг.

- Сэргээгдэх энергийн эх үүсвэрт нар, ус, давалгаа, түрлэг, салхи багтана. Сэргэгдэх эрчим хүчний судалгаагаар хичээлийг өргөтгөнө.

Resources

Ф8.4.4. Дулааны энерги зөөгдөх процесс /дамжуулал, конвекц, цацаргалт/-ыг ялгах, эдийн засагтай холбон тайлбарлах

Ш8.1а Ш8.4а Ш8.4в Ш8.4г

- Дамжуулал, конвекц, цацаргалтаар дулааны энерги хэрхэн дамжих, зөөгдөхийг ялган таних туршилт хийнэ.

- Гэр, байшинд дулааны энерги хэрхэн зөөгдөж байгааг хэлэлцэнэ.

- Дулааны энергийн дамжууллыг ихэсгэх болон багасгах нь хэдийд үр ашигтай байх, ямар арга техник хэрэглэх нь эдийн засаг, байгаль орчинд ашигтай байх талаар тооцоолол хийн хэлэлцэнэ.

Багшийн анхаарах зүйл: - Дамжуулал, конвекц, цацаргалтаар дулааны

энерги дамжих процессыг харуулсан бичлэг, харилцах сав, дулаан дамжууллын багаж/төмөр шугаман дээр лааны тосоор хадаас тогтоон дамжууллыг харуулж болно/

- Гэхдээ дулаан дамжуулал, дулаан шингээлт хоѐр нэгэн зэрэг явагдах учир дулаан шингээснээс халсан уу, дулаан дамжууллын үр дүн үү гэдгийг ялгаж ойлгоход бэрхшээлтэй.

Жайка. Физикийн хичээлийн модуль. 2013. хууд. 34

9 ДҮГЭЭР АНГИЙН ФИЗИКИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ

9 дүгээр ангийн сурагчид дараах чадварыг эзэмшиж шинжлэх ухаанч арга барилд (эрэл хайлтад) суралцана. Ш9.1. Шинэ санаа гаргах, асуудал, таамаглал дэвшүүлэх

а. Шинжлэх ухааны мэдлэг, ойлголт, баримтад үндэслэн таамаглал дэвшүүлэх б. Баримт нотолгоог анхдагч болон хоѐрдогч эх сурвалжийн алинаас нь хэрэглэхээ

шийдэх в. Шинжлэх ухааны ололт нээлтийг ашиглах талаар дэлхий нийтээс суралцах, нэр

томьѐог зөв оновчтой хэрэглэх Ш9.2. Сорил, туршилт, шинжлэн судлах ажлыг төлөвлөх

a. Таамаглал, тайлбараас баримт нотолгоог олох ажлаа төлөвлөх б. Шаардлагатай нөхцөлд тохирсон түүвэр хийх аргыг хэрэглэх аргаа тодорхойлох в. Шинжлэн судлах ажлыг төлөвлөх

Page 33: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

33

г. Хувьсах ба үл хувьсах хэмжигдэхүүний холбоо хамаарлыг тогтоох, түүнийг илрүүлэхэд шаардлагатай арга, хэрэгслийг сонгох

д. Нийтлэг хэрэглэгддэг материал, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, лабораторид болон судалгаа шинжилгээний явцад тохиолдож болох эрсдэл, аюулаас сэргийлэх

Ш9.3. Баримт нотолгоо гаргах, илэрхийлэх

a. Хэмжилт ажиглалтаас тохирох нарийвчлалтай үр дүнг гаргах б.Ажиглалт, хэмжилтийн үр дүнг зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, статистик

диаграмм, математик аргаар илэрхийлэх, танилцуулах Ш9.4. Баримт нотолгоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах

а. Судалгаа шинжилгээний арга, үр дүн, дүгнэлтийг бусдынхтай харьцуулан, үнэлэж тайлбарлах

б. Зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт зэрэг өгөгдлийн зүй тогтол, тооцооллоос гажсан үр дүнг тогтоож, шинжилгээ судалгааг сайжруулах арга замыг хэлэлцэх

в. Зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, статистик диаграмм, математик аргаар цуглуулсан өгөгдөл, мэдээллээс түүвэр хийж, мэдээллээс үр дүн, дүгнэлт гаргах

г. Үр дүн, дүгнэлтийг танилцуулах ялгаатай арга замуудыг үнэлэх, оновчтойг сонгох

БҮЛЭГ Ф9.1. ДУЛААНЫ ФИЗИК

Дулааны үзэгдлийн мөн чанар, учир шалтгааны талаар таамаглал дэвшүүлэх, зорилготойгоор ажиглалт, туршилт хийх, үр дүнг нэгтгэх, боловсруулах, бусдад илэрхийлэх замаар шинжлэх ухаанч арга барилаа хөгжүүлж хатуу, шингэн, хийн үндсэн шинж чанарын талаарх мэдлэг ойлголтоо молекуляр загвараар гүнзгийрүүлнэ. Түүнчлэн дотоод энерги болон бодисын гурван төлөв байдалтай холбож судална.

Бүлгийн нэр томьёо: хатуу, шингэн, хий, температур, буцлах, хайлах,

царцах,конденсац

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Ф9.1а. Хийн даралт, температурыг бөөмөн загвараар томьѐолох

Ш9.1а Ш9.1в Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

- Хийн молекулуудын хөдөлгөөний шинж төрхийг молекуляр загвараар илэрхийлнэ.

- Хийн макро параметруудыг (температур, даралт, эзлэхүүн) түүнийг бүрдүүлэгч жижиг хэсгүүдийн төлөв байдалтай хэрхэн холбогдож болохыг таамаглана.

- Кинетик онолын санааг хөгжүүлэх, түүгээрээ бодисын төлөвийг тайлбарлана.

Багшийн анхаарах зүйл: - Загварын тухай ойлголтын суурь тавих,

загварын төрлүүдийн жишээ гаргах - Шинжлэх ухааны мэдлэг, ойлголтдоо үндэслэн

таамаглал дэвшүүлэх, мэдээллийг унших, гол санааг илэрхийлэх, бусдыг сонсох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

-

Ф9.1б. Хатуу, шингэн, хийн дулаан тэлэлтийг чанарын хувьд илэрхийлэх, тэлэлтийн хэмжээг харьцуулах, дулаан тэлэлтийн өдөр тутмын хэрэглээ, үр дагаврыг

- Металл савааны тэлэлт эсвэл цагаригт халаасан шаариг оруулах үзүүлэх туршилтыг үзэх, туршилтыг ажиглан хэлэлцэнэ. (хатуу биетийн тэлэлт)

- Колбонд будагтай ус дүүргэн хийж халаан колбоны таганд суулгасан урт шилэн гуурсаар ус хэрхэн дээшилж байгааг үзүүлэх, учрыг тайлбарлана. (шингэний тэлэлт)

- Жижиг амсартай колб, колбын амсрыг таглах үйс эсвэл резинэн бөглөө

- шилэн гуурс - хүнсний

Page 34: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

34

тодорхойлох

Ш9.1а Ш9.1б Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

- Хоосон колбоны амсарт шаарыг сайтар бүтүүмжлэн углаж халаах эсвэл агаарын даралтын зөрүүг харуулах туршилтууд хийж болно. (хийн тэлэлт)

Багшийн анхаарах зүйл: - Хатуу, шингэн, хийн дулаан тэлэлтийг

молекуляр загвартай холбон таамаглал дэвшүүлэх, түүнийгээ хэрхэн шалгаж болохыг хэлэлцэх

- Халсан биетэд хүүхэд түлэгдэж болзошгүй учир

бага температурт ( ) үзэгдлийн мөн

чанарыг харуулна.

будагч бодис - иммерсийн

халаагуур, - шаар

Ф9.1в. Хийн даралт тогтмол үед эзлэхүүн температураас хамаарах хамаарлыг чанарын хувьд илэрхийлэх, бөөмөн загвар ашиглан тайлбарлах

Ш9.1а Ш9.1б Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

- Агаарын бөмбөлгийг сайтар үлээж амсрыг нь уяж хүйтэн усанд дүрэх эсвэл өвлийн улиралд бол гадаа гаргах, боломжтой бол хөргөгчид хийж агаарын бөмбөлгийн эзлэхүүн хэрхэн өөрчлөгдөхийг хэлэлцэнэ.

- Хийн тэлэлт, температурыг хэмжиж V(T) хамаарлын муруйг байгуулах, түүний шинж чанарыг хэлэлцэх, туршилт хийгдээгүй утгуудын хамаарлыг гаргана.

Багшийн анхаарах зүйл: - Температурын зөрүү хангалтгүй тохиолдол

эзлэхүүний өөрчлөлтийг ажиглаж чадахгүй. Мөн дулааны тэнцвэрт ортол тодорхой хугацаа шаардлагатай болохыг санаарай.

-

Ф9.1г. Температурын хуваарь хийхэд тогтвортой цэгүүдийн (ус буцлах, хөлдөх температур г.м) ач холбогдлыг ялган таних

Ш9.1а Ш9.1б Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

- Усны тогтвортой цэгүүдийг тодорхойлох туршилтыг сэдэж гүйцэтгэнэ.

- Температурын хуваарь зохиоход тогтвортой цэг ямар ач холбогдолтойг хэлэлцэнэ.

- Температурын хуваариуд, түүний тогтвортой цэгийг хэлэлцэнэ.

- Ахуйд өргөн хэрэглэгддэг бодисуудын тогтвортой цэгүүдийн тухай хэлэлцэх, тэдгээрийн бидний амьдрал ахуйд хэрхэн нөлөөлж байгааг ярилцана.

Багшийн анхаарах зүйл: - Усны температурыг жигд барих,

термометрийн заалт усныхтай адилхан байлгахын тулд халаах процессыг маш алгуур, байнга хутгаж байх шаардлагатай.

- Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, халаагуур болон буцлам устай аюул осолгүй ажиллах нөхцөлийг хангана.

- Багш үзүүлэх туршилт, туршилтын бичлэг үзүүлж болно.

- Термометр

Ф9.1д. Дотоод энергийг бөөмөн загварын үүднээс, дулаан багтаамжийг энергийн үүднээс тодорхойлох, тэдгээрийн хэрэглээг жишээлэн тайлбарлах

Ш9.1а Ш9.1б

- Молекул кинетик онолын үүднээс дотоод энерги гэсэн ойлголтыг тайлбарлана.

- Нэг молекулын хөдөлгөөний дундаж кинетик энерги, нийт молекулын энергийн холбоосыг гаргана.

- 100 г масстай янз бүрийн металлыг халаан өөр өөр дулаан багтаамжтай болохыг үзүүлнэ. (Ижил масстай металл биетүүдийг халааж лааны тосон дээр тавьж ажиглах)

- Бодисын дулаан багтаамж гэсэн ойлголтыг дотоод энергитэй холбон тайлбарлана.

- Шил сав - Термометр - Халуун, хүйтэн

ус - Дулаан

багтаамжийг харуулах багаж

- Econtent.mn интерактив ашиглана.

Page 35: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

35

Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

- Усны болон металлын хувийн дулаан багтаамжийг тодорхойлох туршилт хийнэ.

- Туршилтын үр дүнг стандарт утгатай жиших, зөрүүтэй бол шалтгааныг тодруулна.

- Туршилтыг сайжруулах боломжийг хэлэлцэнэ.

Багшийн анхаарах зүйл: - Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч,

халаагуур, халаасан биет, халуун устай болгоомжтой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

- Багш үзүүлэх туршилт, туршилтын бичлэг үзүүлж болно.

- Internal energy

Ф9.1е. Хайлах, буцлах үзэгдлийн үед температурын өөрчлөлтгүйгээр энерги авдагийг илэрхийлэх

Ш9.1а Ш9.1б Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

- Халах, хөрөх муруйг байгуулна. (Мөсийг хайлуулах, усыг цааш буцалтал нь халаах, лааны хайлмаг тосыг царцтал нь халах ба хөрөх процессын хугацаа - температурын хамаарлыг судлах)

- Туршилтын үр дүнг онолын муруйтай жиших, зөрүүтэй бол шалтгааныг тодруулна.

- Туршилтыг сайжруулах боломжийг хэлэлцэнэ.

Багшийн анхаарах зүйл: - Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч,

халаагуур, халаасан биет, халуун устай болгоомжтой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

- Багш үзүүлэх туршилт, туршилтын бичлэг үзүүлж болно.

-

Ф9.1ж. Буцлах ба уурших үзэгдлийг ялгах, ууршихын дулааныг энергийн үүднээс тодорхойлж мэдлэгээ хэрэглэх

Ш9.1а Ш9.1б Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

- Ууршилтын хурдыг температураас хамааруулан туршина.

- Хувийн дулааныг тодорхойлох туршилт хийнэ. (ус буцалгагч ашиглан ус буцалгах)

- Туршилтын үр дүнг стандарт утгатай жишиж, зөрүүтэй бол шалтгааныг тодруулна.

- Туршилтыг сайжруулах боломжийг хэлэлцэнэ.

Багшийн анхаарах зүйл: - Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч,

халаагуур, халаасан биет, халуун устай болгоомжтой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

- Багш үзүүлэх туршилт, туршилтын бичлэг үзүүлж болно.

-

Ф9.1з. Бодисын дулаан дамжуулах ба тусгаарлах шинжийг үзүүлэх туршилтыг илэрхийлэх, дулаан дамжууллыг бөөмөн загварын үүднээс тайлбарлах

Ш9.1а Ш9.1б Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

- Биесийн дулаан дамжууллыг харьцуулах хялбар туршилтууд үзүүлнэ. (металл дамжуулагч саваануудын нэг үзүүрт лааны тосоор жижиг боолт тогтоон нөгөө үзүүрийг халаах)

- Молекуляр загвараар өргөтгөх, бөөмсийн хэлбэлзэлтэй холбоно.

- Материалын дулаан тусгаарлах чадварыг үзүүлсэн судалгааны туршилт хийнэ.

Багшийн анхаарах зүйл: - Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч,

болгоомжтой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. - Дулаан дамжууллын туршилтыг хийхдээ

геометрийн төсөө, физик төсөө ялгаатай болохыг анхаарах хэрэгтэй.

- https://www.youtube.com/watch?v=SNG_5lPe2a8

- https://www.youtube.com/watch?v=9joLYfayee8

Жайка.

Физикийн хичээлийн модуль. 2013. Хууд. 34.

Page 36: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

36

Ф9.1и. Конвекцыг үзүүлэх туршилт болон конвекцын үзэгдлийг бөөмөн загварын үүднээс тайлбарлах

Ш9.1а Ш9.1б Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

- Агаар дахь конвекцыг битүү хоолой дахь агаарын урсгалаар үзүүлнэ.

- Марганц (KMnO4) –ын давсны талстыг томхон шилэн стакантай усны ѐроолд хийгээд спиртэн дэнгээр халаах зэрэг хялбар туршилтаар шингэний конвекцыг харуулна.

- Конвекцын хурд температураас хамаарч байгааг харуулах, түүнд молекуляр загвар ашиглан тайлбар өгнө.

- Конвекцын үзэгдлийн ахуй амьдралын жишээг ярилцана.

-

Ф9.1к. Цацаргагч гадаргын өнгө өөрчлөгдөх үзэгдлийг тайлбарлах, цацаргагч болон шингээгчийн шинжийг илэрхийлэх

Ш9.1а Ш9.1в Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

- Цахилгаан соронзон долгионы спектрийн мужуудтай танилцана.

- Цацаргагч гадаргын өнгө өөрчлөгдөх үзэгдлийг Леслийн кубээр үзүүлнэ.

- Зэсийн нимгэн (3 – 5 мм) хуудсын нэг талыг харлуулан (хөөдөх, будах) спиртэн дэнг нөгөө талд байрлуулан хүчтэй халаагаад дэнг холдуулахад харлуулаагүй тал илэрхий их хэмжээний дулаан ялгаруулдаг болохыг харуулж, учрыг тайлбарлана.

- Хэт улаан туяаны шингээлтийг нэг термометрийн булцууг (самбарын хар үзгээр будах) харлуулсан хоѐр термометрийг гэрэлтүүлгийн улайсах утсан чийдэнгээс ижил зайд байрлуулан үзүүлэх, учрыг тайлбарлана.

- Халуун сав нь дулаан дамжуулал, конвекц, цацаргалтыг хязгаарладаг эсэх талаар хэлэлцэх

- Хөргөгчийн ажиллагааг судлана.

- https://www.youtube.com/watch?v=4Pz8xcEQtMU

- https://www.youtube.com/watch?v=D1PJQMXYiH8

БҮЛЭГ Ф9.2. ЦАХИЛГААН, СОРОНЗОН

Цахилгаанжих тухай мэдлэгээ цэнэгтэй шилжилттэй холбон, цахилгаанжихын мөн чанарыг гүнзгийрүүлэн судалж, тайлбарлана. Цахилгаан орны тухай, орныг илрүүлэх, судлах аргын мэдлэгийг соронзон орны болон бусад мэдлэгтээ тулгуурлан харьцуулан бүтээнэ.Физикийн шинжлэх ухаан болон орчин үеийн техник, технологийн мэдлэг, чадвараа хэрэглэж, физикийн шинжлэх ухааны хэлийг өдөр тутмын цахилгаан

хэрэгслүүд түүнд явагддаг үзэгдлийг тайлбарлахад ашиглана.

Сурагчид тогтмол соронзон, олон гүйдлийн соронзны тухай мэдлэгээ соронзон орны тухай ойлголтоор баяжуулан, орны шинж чанар, үзэгдлийг тайлбарлахад физик, математик болон орчин үеийн техник, технологийн мэдлэг, чадвараа хэрэглэж, шинжлэх ухааны хэл суралцана.

Бүлгийн нэр томьёо: Соронзон, соронзон орон, орны шугам, тусгаарлагч, цахилгаан цэнэг

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Ф9.2а. Гүйдэлтэй ороомог хэрэглэж нөлөөгөөр соронзлогдохыг харуулах, ферро ба ферро бус материалыг туршилтаар тодорхойлох

- Соронзон ба гүйдэлтэй ороомог хоорондоо харилцан үйлчлэлцдэг (таталцах, түлхэлцэх) болохыг харуулна.

- Материалыг соронзжуулах аргууд, соронзон чанарыг нь арилгах аргуудтай танилцана. (цохих, халаах, шулуун соронзоор үрэх)

- Гүйдэлтэй ороомог хэрэглэж нөлөөгөөр соронзлогдохыг харуулна. (8-р ангид үзсэнийг санах)

- Төмөр саваа (хадаас),

- соронз, - төмрийн үртэс, - соронзон зүү - жижиг алх

Page 37: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

37

Ш9.1а Ш9.1б Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4г

- Бодисын соронзон бүтцийг домайн гэсэн нэр томьѐо ашиглан тайлбарлах, бодисыг соронзон шинжээр нь ялгана.

- Төмөр ба гангийн соронзон шинжийг тэдний дотоод бүтэцтэй холбон тайлбарлана.

Багшийн анхаарах зүйл: - Материалын соронзон шинжийг арилгахдаа

доргиох аргыг хэрэглэнэ. Мөн халаах эсвэл хувьсах гүйдлийн ороомог ашиглан соронзон чанарыг арилгах хэрэгцээ гарахыг үгүйсгэхгүй.

Ф9.2б. Шулуун соронзон ба гүйдэлтэй дамжуулагчийн үүсгэх соронзон орны шугамын төрхийг харуулах туршилтыг тайлбарлах, соронзон орныг шугамаар загварчлах

Ш9.1а Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

- Шулуун соронзны үүсгэх соронзон орны төрхийг тунгалаг хавтан дээр төмрийн үртэс тарааж үзүүлнэ. Үүнийг проектороор үзүүлбэл илүү тод ажиглагдана.

- Соронзон зүү ашиглан орны шугамын чиглэлийг харуулна.

- Гүйдэлтэй шулуун дамжуулагчийн орны төрхийг тунгалаг хавтан дээр төмрийн үртэс тарааж, үртэсний хэлбэрийг оронтой холбоно.

- Орны чиглэлийг соронзон зүүгээр тодорхойлно. - Соронзон орныг шугамаар загварчлан дүрсэлнэ.

Багшийн анхаарах зүйл: - Орны тухай ойлголтыг нарийвчлан судалж

байгаа учир “бэлэн” өгөхгүйгээр дамжуулагчийн орчимд хүчний үйлчлэл үзүүлдэг талбар буй болсныг илрүүлэхэд чиглэнэ.

- Төмрийн үртсийг тусгай гялгар уут, хуванцар жижиг саванд (битүүмжилсэн CD-ний хайрцаг байж болно.) хийж бохирдохоос сэргийлээрэй. Мөн туршилтыг хэрхэн хийх талаар богино хэмжээний видео үзэж болно.

- Хавтангийн доор шулуун соронзонг байрлуулж, хавтан дээр төмрийн үртэс жигд цацан орны төрхийг харж болно.

- Шулуун соронзон

- Гүйдэл үүсгэгч (5-10 A)

- урт дамжуулагч - соронзон зүү - төмрийн үртэс

- https://www.yout

ube.com/watch?v=4NCo7weiNAQ

- https://www.yout

ube.com/watch?v=IUb8q13qW98

Ф9.2в. Гүйдэлтэй шулуун дамжуулагч утас ба соленоидын соронзон орны чиг, хэмжээг гүйдлийн чиглэл ба хэмжээнээс харгалзуулан дүрслэх

Ш9.1а Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

- Гүйдэлтэй шулуун дамжуулагчийн орны төрхийг тунгалаг хавтан дээр төмрийн үртэс тарааж үзүүлнэ.

- Туршилтыг гүйдлийн хэмжээ ба чиглэлийг өөрчлөн хэрхэн нөлөөлж байгааг харуулан өргөтгөнө. (соронзон зүүний чиглэл ба төмрийн үртэсний шугамын нягтрал)

- Соронзон орны чигийг олох аргыг тайлбарлана. - Дугуй гүйдлийн орны төрхийг тунгалаг хавтан

дээр төмрийн үртэс тарааж үзүүлэх, үүнийгээ дугуй гүйдлийг соленоид болгон өргөтгөнө.

- Туршилтыг ороодсын тоо ба гүйдлийн чиглэлийг өөрчлөн хэрхэн нөлөөлж байгааг харуулан өргөтгөх боломжтой.

Багшийн анхаарах зүйл: - Гүйдэлтэй шулуун дамжуулагч утасны хувьд

эффектийг ажиглахын тулд их гүйдэл (5-10 A) гүйлгэх хэрэгтэй.

- Гүйдэл үүсгэгч (5-10 A)

- урт дамжуулагч - соронзон зүү

(гар утасны апликейшнууд)

- төмрийн үртэс

Page 38: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

38

Ф9.2г. Цахилгаан соронзон ба тогтмол соронзны ялгааг тогтоох

Ш9.1а Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

- Төмөр ба ган ашиглан цахилгаан соронзон хийнэ.

- Цахилгаан үйлчлэлээр төмрийг соронзжуулах, соронзон шинжийг арилгана.

- Бидний амьдрал ахуй дахь цахилгаан соронзон, тогтмол соронзны хэрэглээг хэлэлцэнэ.

- Цахилгаан соронзны орны төрхийг тунгалаг хавтан дээр төмрийн үртэс тарааж үзүүлж болно.

Багшийн анхаарах зүйл: - Туршилт хийж эхлэхдээ хадаас эсвэл

саваагсоронзон шинжгүй болгохын тулд дээр доороос нь тогшиж доргиож болно. Харин савааг байнгын соронзонтой болгоѐ гэвэл их гүйдэл (5А-с дээш) шаардлагатай.

- Ороодсын тоог олшруулбал гүйдлийг олон дахин ихэсгэж байгаа хэрэг.

- Тусгаарлагч бүрээстэй зэс дамжуулагч утас, батарей, хадаас, ган болон төмөр материал, тогтмол гүйдлийн үүсгүүр

Ф9.2д. Цахилгаанжих үзэгдлийг туршилтаар үзүүлж, атомын бүтэцтэй холбон тайлбарлах, хэрэглээг үндэслэх

Ш9.1а Ш9.1б Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

- Хийн бөмбөлөг эсвэл плѐнк ашиглан бие цэнэгжих үзэгдлийг үзүүлэх, уг үзэгдлийг атомын цөм ба электрон бүрхүүлэн загвар ашиглан тайлбарлана.

- Тусгаарлагч материалыг /шил, хув, полиэтилен / эсгий, ноосон даавуунд үрж цэнэгжүүлэн цахилгаан цэнэгийн харилцан үйлчлэлийг харуулна.

- Материалын цэнэгжих чадварын ялгааг хэлэлцэнэ.

- Ямар материал сөргөөр, ямар материал эерэгээр цахилгаанжиж байгааг ажиглана.

- Цахилгаан цэнэгийн туйлшралаар нөлөөгөөр цэнэгжих үзэгдлийг тайлбарлана. Электроскоп ашиглан нөлөөгөөр цахилгаанжихыг үзүүлнэ.

- Цахилгаанжих үзэгдлийг ахуйд хэрэглэх (хувилагч машин, тортог шүүгч) жишээг үндэслэх, цэнэг хураагуур хийнэ.

Багшийн анхаарах зүйл: - Нөлөөгөөр туйлшрах, нөлөөгөөр цахилгаанжих

үзэгдлийг ялгаж ойлгох нь чухал. - Цахилгаан статикийн туршилтад орчны

агаарын чийгшилт нөлөөлдөг тул багаж төхөөрөмжөө хэрэглэхийн өмнө хуурай, агаар чийггүй байх хэрэгтэй.

- Тугалган цаасан бортого эсвэл цууны хүчлийн давсыг нейлон утсанд дүүжлэн, таталцал ба түлхэлцлийг үзүүлж болно.

- https://www.youtube.com/watch?v=AC4PAfIEwBs

- Нарийн саваа

мод - тунгалаг

хуванцар - Ноосон даавуу,

торго - Цаасан аяга - хүнсний

тугалган цаас

Ф9.2е. Цахилгаан цэнэгийн орчимд цахилгаан орон оршин байгааг туршилтаар харуулах. Цахилгаан орныг хүчний шугамын тусламжтай дүрлэх

Ш9.1а Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в

- Жижиг диэлектрик үртэсийг (сахлын үртэс, цэцгийн тоос, хүүхдийн будаа) ургамлын тосонд хөвүүлэн анод, катодыг дүрж өндөр хүчдэлийн үүсгүүрт холбон цахилгаан орны төрхийг үзүүлнэ.

- Анод, катодын хэлбэрийг өөрчлөн туршилтыг өргөтгөх боломжтой.

- Туузан саа, шилэн аяга, цаас, зэс утас ашиглан энгийн электроскоп хийж болно.

Багшийн анхаарах зүйл: - Соронзон орны тухай мэдлэг дээрээ тулгуурлан

цахилгаан орны тухай төсөөлөлд хүргэх боломжтой.

- Диэлектрик үртэс болгож, сахлын үртэс,

- https://www.youtube.com/watch?v=7vnmL853784

- https://www.youtube.com/watch?v=-JsVZwc1dOo

- http://www.nuffieldfoundation.org/practical-physics/electric-fields

Page 39: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

39

Ш9.4г нунтагласан цай зэргийг ашиглаж болно.

БҮЛЭГ Ф9.3. ЦАХИЛГААН ХЭЛХЭЭ

Цахилгаан гүйдлийн хүчний тухай мэдлэгээ цахилгаан хөдөлгөгч хүч, хүчдэл, эсэргүүцэл гэсэн ойлголттой холбон зэрэгцээ ба цуваа холболтод хэрэглэнэ. Цахилгаан хэлхээний зүй тогтлыг илрүүлж, зүй тогтлыг тайлбарлахдаа үг, зураг, графикаар илэрхийлэх аргыг хослуулна. Өмнөх мэдлэгээ цахилгаан чадал, энергийн ойлголттой

холбоно.

Цахилгааны аюул учрах нөхцөлийг үндэслэж физикийн шинжлэх ухаанд суралцахын ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг мэдэрнэ. Үүнд: Тусгаарлагчийн бүрээс гэмтэх, кабель утас шалбарсан байх, чийгтэй нөхцөл, хэлхээнд гал хамгаалагч, автомат унтраалгыг ашиглах тухай ойлголттой болно. Ингэснээр цахилгааны талаар судлах сонирхол, хүсэл эрмэлзэлтэй болж, бие даан болон хамтран суралцах үйл ажиллагаанд

бүтээлчээр ханддаг болно.

Бүлгийн нэр томьёо: Цахилгаан хэлхээ, цахилгаан хөдөлгөгч хүч, хүчдэл, эсэргүүцэл,

цахилгаан энерги, цахилгаан чадал

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Ф9.3а. Гүйдэл нь цэнэгийн урсгалын хурд гэсэн ойлголтыг

харуулах,

томьѐог хэрэглэх. Электронуудын урсах чиг ба гүйдлийн чигийн хоорондох ялгааг тогтоох

Ш9.1а Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3а Ш9.4в

- Металл дахь цэнэг зөөгч нь электронууд болохыг санах, атомын цөм ба электрон бүрхүүлийн загвараар тайлбарлана.

- Дамжуулагчаар нэгж хугацаанд урсан өнгөрөх цэнэгийн хэмжээгээр гүйдлийн хүч илэрхийлэгддэг болохыг санана.

- Батарей, дамжуулагч утас, чийдэн бүхий битүү системд гүйдэл хэрхэн гүйдэг талаар хэлэлцэнэ, ингэхдээ цэнэгүүдийн харилцан үйлчлэлийг тооцон батарейн доторх ба гаднах хэлхээний хэсэг дэх электронуудын урсах чигийг тодорхойлно.

- Нэгжийн тухай ойлголт өгч, утгачилна.

Багшийн анхаарах зүйл: - Гүйдлийн чиг бол хийсвэр зүйл (хүн

төрөлхтөний тохиролцоо), электроны хөдлөх чиг бол бодит зүйл.

- Сурагчдаар цахилгаан гүйдлийн бөөмөн загвар бүтээлгэхэд анхаарна.

- Аливаа загвар бодит үзэгдэлтэй төстэй боловч эрс ялгаа байдгийг анхаарах

- Цахилгаан хэлхээг усан шахуургын системтэй аналог гэж үзэж болно.

-

Ф9.3б. Үүсгэгчийн цахилгаан хөдөлгөгч хүч нь вольтоор хэмжигдэх, үйлдвэрлэсэн цахилгаан энерги гэдгийг илэрхийлэх

Ш9.1а Ш9.1б Ш9.1в Ш9.4б

- Цахилгаан хөдөлгөгч хүч нь хэлхээнд тэжээл үүсгэгчээс цэнэг зөөгчөөр зөөгдөж байгаа энергиэр тодорхойлогддог болохыг усны шахуурга бүхий битүү системтэй адилтган тайлбарлана.

- Нэгжийн тухай ойлголт өгч, утгачилна.

Багшийн анхаарах зүйл: - Цахилгаан гүйдэл (усны урсгал) ба цахилгаан

хөдөлгөгч хүч (усан шахуургын энерги) битүү системд ямар үүрэгтэй оролцож байгааг тодруулах

-

Ф9.3в. Хэлхээний хэсэг дээр унах

- Цахилгаан хэлхээний элементүүд дээр унах хүчдэлийг (потенциалын ялгавар) вольтметрээр

- 1.5 В зайнууд - дамжуулагч

Page 40: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

40

хүчдэлийг (потенциалын ялгавар) вольтметрээр хэмжих хэрэглэсэн цахилгаан энерги гэдгийг илэрхийлэх

Ш9.1а Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3а Ш9.4в

хэмжих дадлага хийнэ. - Цуваа хэлхээ угсарч амперметрийг элемент

бүрийн дунд холбон хэлхээнд гүйдэл хэрэглэгдэж байгаа эсэхийг судлах, хэлхээнд гүйдэл зарцуулагддаггүй юм бол, яагаад батарей суудаг (мууддаг) талаар хэлэлцэнэ.

- Потенциалын ялгавар нь цахилгаан энергийн өөр хэлбэрт шилжсэн нэгж цэнэг болгонд харгалзах энерги болохыг үндэслэнэ.

- Вольтметрийг хэрхэн холбохыг хэлэлцэнэ. Потенциалын ялгаврын тухай ойлголтыг хөгжүүлнэ.

- Сурагчид ижил хэлхээ угсарч элемент бүрийн потенциалын ялгаврыг хэмжин, Потенциалын ялгавар гэж юу вэ? гэсэн хэлэлцүүлэг хийнэ. (потенциалын ялгавар нь тухайн элементээр урсаж байгаа цэнэгийн алдсан энергийн хэмжээ юм.

Багшийн анхаарах зүйл: - Дараах физик загвар ашиглаж тоглолт хийж

болох юм: Багш том цүнхтэй (зай) чихэр (энерги) авчирч тойрон зогсож байгаа сурагчдад (цэнэг) тараана. Чийдэн болгож сандал ашиглах ба сурагчид түүнийг өргөх ѐстой. Сурагчид цуваагаар (хэлхээний дагуу) тойрон явж багшаас чихэр авч идээд энергитэй болж сандлыг өргөнө. Цэнэг битүү замаар урсаж байгааг, хаа нэг газар хадгалагдахгүй, хэрэглэгдэж хорогдохгүй, батарейнаас энерги авч, чийдэн дээр өгч байгааг анзаарах. Цахилгаан хэлхээнд энерги зөөгдөх процесс иймэрхүү механик урсгалтай огт адилгүй учир загварчлал тодорхой хүрээнд үнэн болохыг анхаарна уу.

утас - 3 В, 4.5 В –

ийн жижиг чийдэн

- Амперметр - вольтметр (2-3

сурагч багаар ажиллана гэж үзээд багаж бэлтгэнэ)

Ф9.3г. Ерөнхий хүчдэл нь цуваа холболтын үед элемент бүр дээр унах хүчдэлүүдийн нийлбэртэй тэнцүү, зэрэгцээ холболтын үед салаа бүрийн хүчдэл ижил болохыг илэрхийлэх

Ш9.1а Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

- Цуваа холболтод хүчдэл хэрхэх талаар таамаглал дэвшүүлнэ.

- Цуваа холболттой хоѐр резистор тус бүр дээр унах хүчдэл ба резисторуудын ерөнхий хүчдэлийг хэмжих, таамаглалаа дүгнэнэ.

- Зэрэгцээ холболтод хүчдэл хэрхэх талаар таамаглал дэвшүүлнэ.

- Зэрэгцээ холболттой хоѐр резистор тус бүр дээр унах хүчдэл ба резисторуудын ерөнхий хүчдэлийг хэмжиж, таамаглалаа дүгнэнэ.

- Резисторууд - Зай - Амперметр - Вольтметр

Ф9.3д. Вольтметр, амперметр ашиглан резисторын эсэргүүцлийг тодорхойлох туршилтыг дүрслэх, Хэлхээний цахилгаан хөдөлгөгч хүч ба

- Хялбар хэлхээ ашиглан цахилгаан хэлхээний гүйдлийн хүч, хүчдэл, эсэргүүцлийн уялдаа холбоог тогтоох туршилт хийнэ.

- Ангийн сурагчдыг хэдэн хэсэгт хуваан хэсэг бүрт өөр өөр эсэргүүцлийн хувьд хэлхээний ЦХХ-ийг өөрчлөн гүйдлийн хүчийг хэмжиж хүчдэлээс гүйдлийн хүч хэрхэн хамаарч байгааг судална.

- Тэжээл үүсгэгч - Амперметр - Вольтметр - янз бүрийн

утгатай резисторууд

- реостат

Page 41: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

41

эсэргүүцлийг өөрчилж гүйдэлд хэрхэн нөлөөлөхийг чанарын хувьд илэрхийлэх

Ш9.1б Ш9.1в Ш9.2в Ш9.2г Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

- Ангийн сурагчдыг хэдэн хэсэгт хуваан хэсэг бүрд хэлхээний ЦХХ-ийг тогтмол байлган резисторын эсэргүүцлийг өөрчлөн гүйдлийн хүчийг хэмжиж эсэргүүцлээс гүйдлийн хүч хэрхэн хамаарч байгааг судална.

Багшийн анхаарах зүйл: - Богино холболт үүсэхээс сэргийлэх. - Багажийн дотоод эсэргүүцлийг тооцож

тохиромжтой эсэргүүцлийг сонгоорой. - Туршилтад хэрэглэх резистор бүрийн

хувьд урьдчилан хэмжилт хийж туршсан байна. - Хэсгүүд өөрсдийн үр дүнгээ тайлагнаж, бие

биедээ өөрсдийн графикийг өгч хандлагыг зуруулна.Туршилтын үр дүнг самбар дээр бичиж, багшийн хэмжилтийн утгатай харьцуулах хэрэгтэй. Энэ нь хүссэн үр дүн гаргаж байгаа эсэхийг хянах боломж олгоно.

Ф9.3е. Дамжуулагч утасны эсэргүүцэл түүний уртаас шууд, хөндлөн огтлолын талбайгаас урвуу хамаардгийг тайлбарлах, ашиглах жишээ гаргах

Ш9.1а Ш9.1в Ш9.2в Ш9.2г Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

- Ижил хэмжээтэй өөр өөр материал бүхий дамжуулагч утасны эсэргүүцлийг жишнэ.

- Янз бүрийн урт, диаметртэй дамжуулагч утасны эсэргүүцлийг хэмжих, хамаарлыг ажиглана.

- Дамжуулагчийн урт, талбайг хэмжин эсэргүүцлийн тоон утгыг олох байдлаар өргөтгөнө.

- Дүгнэлт хийж, томьѐо гаргана.

Багшийн анхаарах зүйл: - Туршилтад янз бүрийн диаметртэй дамжуулагч

утас бүхий ороомог ашиглаж болно. - Омметр ашиглан дамжуулагч утасны

эсэргүүцлийг хэмжиж жиших

- янз бүрийн урт, хөндлөн огтлолын талбайтай дамжуулагч утас

- вольтметр - амперметр

Ф9.3ж. Цуваа холбогдсон резисторуудын ерөнхий эсэргүүцэл нь резистор тус бүрийн эсэргүүцлийн нийлбэртэй тэнцүү болохыг илэрхийлэх

Ш9.1а Ш9.1в Ш9.2в Ш9.2г Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

- Резисторуудыг нэгтгэн системчилж нэг параметрээр илэрхийлэх боломжтой эсэх талаар хэлэлцэх, загварчлах, таамаглал дэвшүүлэх үйлийг удирдана.

- Цуваа холболттой хоѐр резисторын тус бүр дээр унах хүчдэл, гүйх гүйдлийн хүч ба резисторуудын ерөнхий хүчдэл, ерөнхий гүйдлийг хэмжин зүй тогтлыг олно.

-

Ф9.3з. Зэрэгцээ холбогдсон эсэргүүцлүүдийн ерөнхий эсэргүүцэл нь салаа тус бүрийн эсэргүүцлээс бага гэдгийг үндэслэх, потенциометр нь хэлхээнд хүчдэл

- Зэрэгцээ холболттой хоѐр резисторын тус бүр дээр унах хүчдэл, гүйх гүйдлийн хүч ба резисторуудын ерөнхий хүчдэл, ерөнхий гүйдлийг хэмжин зүй тогтлыг олно.

- Гэрэлтүүлгийн чийдэнгүүдийг зэрэгцээ холбодгийн давуу талыг үндэслэнэ.

- Хүчдэл хувиарлагчийн хэлхээг судлах. Гаралтын хүчдэлийг тохируулах (реостат ашиглах), тооцоолно.

- Батарей - Чийдэн - Амперметр - Вольтметр - Омметр - Реостат - дамжуулагч

утас, чийдэн Жайка.

Page 42: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

42

хуваарилах үүрэгтэй болохыг үзүүлэх

Ш9.1б Ш9.1в Ш9.2в Ш9.2г Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

Багшийн анхаарах зүйл: - Цахилгаан хэлхээ системийн шинжтэй болохыг,

Омын хууль уг системийн зүй тогтлыг илэрхийлдэг болохыг санаж, тогтолцооны талаас нь судлах боломжийг олгох хэрэгтэй.

- Чийдэнгийн гэрэлтэлтийг удирдах хэлхээг судалж болно.

Зөвлөмж -2. Цахилгаан хэлхээ. Хууд. 10-16.

Ф9.3и. Цахилгаан чадал нь нэгж хугацаанд хувирч байгаа цахилгаан энерги болохыг илэрхийлэх, цахилгаан хэрэгслүүдийн хэрэглэх цахилгаан энергийг үнэлэх

Ш9.1в Ш9.2г Ш9.3б Ш9.4б Ш9.4в

- Цахилгаан хэлхээг үйлдвэрлэсэн ба хэрэглэсэн энергийн талаас нь судална, санал дэвшүүлнэ.

- Ахуйн цахилгаан хэрэгслийн шошгыг судална. - Цахилгаан чадлыг нэгж хугацаанд хувирч

өөрчлөгдөж байгаа цахилгаан энергиэр илэрхийлнэ.

- Чийдэнгийн чадлыг тодорхойлж, чийдэн дээрх тэмдэглэгээтэй жишиж болно.

- Потенциалын ялгавар нь цахилгаан энергийн өөр хэлбэрт шилжсэн нэгж цэнэг болгонд харгалзах

энерги , гүйдэл нь нэгж хугацаанд урсан

өнгөрөх цэнэг , чадал гэдгээс

болохыг харуулна. - Сурагчдаар гэр бүлийн хоногт хэрэглэж байгаа

цахилгаан энергийн хэмжээг тооцоолно. Эрчим хүч хэмнэх талаар хэлэлцэнэ.

Багшийн анхаарах зүйл: - Цахилгаан хүчдэл, гүйдлийн хүч, чадал нь

харьцаагаар илэрхийлэгдэх хэмжигдэхүүнүүд, харин Омын хууль нь тэдгээрийн уялдаа холбоог харуулдаг системийн зүй тогтол.

- Цахилгаан ажил нь нийт хугацаанд, чадал нь тухайн агшинд ялгарах хурдыг илэрхийлдэг болохыг сануулах

- Механик ажил чадалтай адилтгах

- Тэжээл үүсгэгч - Чийдэн - Амперметр - вольтметр,

ваттметр, реостат, дамжуулагч утас, чийдэн

Ф9.3к. Тэжээл үүсгэгч, түлхүүр, эсэргүүцэл (тогтмол ба хувьсах), чийдэн, амперметр, вольтметр, ороомог, трансформатор, цахилгаан хонх, гал хамгаалагч, реле бүхий хэлхээний схем зурах, тайлбарлах

Ш9.1в Ш9.2г Ш9.3б Ш9.4б Ш9.4в

- Ороомог, трансформатор, цахилгаан хонх, гал хамгаалагч, релен тэмдэглэгээг багш үзүүлнэ.

- Өгөгдсөн цахилгаан хэлхээний схемийн дагуу хэлхээг угсарна.

- Бодит хэлхээний схемийг зурна. (Гал тогооны өрөөний монтаж, ангийн монтаж г.м)

- “Электрон жаал” китыг ашиглан туршилтууд хийнэ.

Багшийн анхаарах зүйл: - Энд хэлхээний элементүүдийн тэмдэглэгээ,

тэдгээрийг хэлхээнд зөв холбох практик дасгалууд ашиглаж болно.

-

Ф9.3л. Цахилгааны аюулыг үндэслэх. Үүнд: - Тусгаарлагч бүрээс гэмтэх - кабель утас шалбарсан байх

- Энгийн гал хамгаалагч хийнэ. (Маш нарийн утас ашиглан богино холболт хийж дулааны үйлчлэлээр хайлуулна.)

- Гал хамгаалагч, автомат таслуурыг хэлхээнд хэрхэн холбох талаар хэлэлцэнэ.

- Гал хамгаалагч аль элементийг хамгаалдаг

- 1.5 В –ийн хоѐр батарей, нарийн ган утас

Page 43: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

43

- Чийгтэй нөхцөл Хэлхээнд гал хамгаалагч, автомат таслуурыг ашиглах тухай

Ш9.1а Ш9.1в Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

талаар хэлэлцэнэ.

Багшийн анхаарах зүйл: - Халсан дамжуулагч утастай болгоомжтой

харьцах - Их гүйдэл цахилгаан үүсгүүр, холбох утас,

хэрэглэгчийг аль алийг нь шатаах аюултай.

БҮЛЭГ Ф9.4. ГЭРЭЛ

Оптик системийн талаар судалгааны ажил (төсөлт ажил) хийж толинд дүрс байгуулах, хугарлын хууль, нимгэн линз, линзэд дүрс байгуулах зэрэг геометр оптикийн зарим суурь ойлголтуудыг судална. Энд гүйцэтгэх бичил судалгааны ажлууд нь туршилтын талаарх ойлголт болон сурагчдын практик чадвар, шинжлэх ухаанч арга барилыг

хөгжүүлэхэд чиглэнэ.

Бүлгийн нэр томьёо: Гэрлийн хурд, тусгалын өнцөг, ойлтын өнцөг, хугарлын өнцөг,

фокусын цэг, хүнхэр толь, гүдгэр толь, линз

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Ф9.4а. Гэрэл нэгэн төрлийн орчинд шулуун замаар, тодорхой хурдтай тархдагийг үндэслэн байгалийн үзэгдлүүдийг тайлбарлах

Ш9.1а Ш9.1б Ш9.1в Ш9.4б Ш9.4в

- Гэрлийн хурдыг хэмжсэн туршилтуудтай (Физогийн туршилт) танилцана.

- Гэрлийн вакуум дахь хурд 3*108

м/с болохыг үндэслэнэ.

- Бүтэн ба хагас сүүдэр үүсэх, нар сарны хиртэлтийг багаар судлан бүтээлч даалгавар хийх, илтгэл бичиж болно.

Багшийн анхаарах зүйл: - Гэрлийн цацраг гэсэн ойлголтыг сэргээх

шаардлагатай. Мөн гэрлийн хурдыг тодорхойлсон туршилтуудын талаар мэдээлэл цуглуулж болох юм.

- Электрон “зай хэмжигч” ашиглан хурд хэмжих боломжтой.

- Интернэт мэдээлэл

Ф9.4б. Тэгш хэмийн чанарыг ашиглан хавтгай толинд дүрс байгуулах

Ш9.1а Ш9.1в Ш9.2г Ш9.3а Ш9.4б Ш9.4в

- Гэрлийн ойлт, сарнисан ба толин ойлт, ойлтын хуулийг сэргээн санана.

- Тэгш хэмийн чанарыг ашиглан хавтгай толинд үүсэх дүрсийг байгуулах аргад сурна.

Багшийн анхаарах зүйл: - Толины хүрээг гар зүсэхээс хамгаалсан байна. - Толийг босоо байдлаар тогтоох суурь,

тулгуурыг бичгийн матар хавчаар ашиглан хийж болно.

- 20 см орчим өндөртэй хавтгай толь, урт шугам

Ф9.4в. Гүдгэр, хүнхэр толинд дүрс байгуулах, шинж төрхийг тайлбарлах

Ш9.1а Ш9.1в Ш9.2г Ш9.3а Ш9.4б Ш9.4в

- Хүнхэр толинд дүрс үүсгэх, дүрсний шинж төрхийг хэлэлцэнэ.

- Ойлтын хууль ашиглан хүнхэр толинд дүрс байгуулан өргөтгөнө.

- Гүдгэр толинд дүрс үүсгэх, дүрсний шинж төрхийг хэлэлцэнэ.

- Ойлтын хууль ашиглан гүдгэр толинд дүрс байгуулан өргөтгөнө.

- Гүдгэр болон хүнхэр толь

- лаа

Page 44: ЕРНХИЙ БОЛОВСРОЛЫН С УРГУУЛИЙН ФИЗИКИЙН¤изик-суурь-2019.pdf · 3 “Физик”-ийн сургалтын ц 'м х 'т 'лбр (2015)

44

Ф9.4г. Гэрлийн хугарлын хуулийг шалгах туршилтыг таниулах, дотоод бүрэн ойлтын үзэгдлийг үндэслэх

Ш9.1а Ш9.1в Ш9.2г Ш9.3а Ш9.4б Ш9.4в

- Гэрэл хугарах үзэгдлийг тунгалаг параллел ялтас, нимгэн хуванцар устай саваар гэрэл нэвтрүүлэн ажиглалт, хэмжилт хийж, тусгалын өнцгийн синус ба хугарлын өнцгийн синусын хамаарлын графикийг байгуулж хугарлын хуулийг гаргана.

- Хугарлын илтгэгчийг орчинд гэрэл тарах хурдаар тодорхойлдог учраас тэдгээрийн хугарлын илтгэгч ялгаатай байдаг гэсэн санааг хөгжүүлнэ.

- Хязгаарын өнцгийг тодорхойлж дотоод бүрэн ойлтын үзэгдлийг үзүүлнэ.

- Дотоод бүрэн ойлтын амьдрал ахуй дахь жишээг судлаж хэлэлцэнэ. (шилэн кабелийн ажиллагаа, хэрэглээ)

Багшийн анхаарах зүйл: - Дотоод бүрэн ойлтын үзэгдлийг ашиглан илбэ

үзүүлэх - Шинэ жилийн гацуур модны чимэглэлийн шилэн

кабелийг ашиглан сонирхолтой туршилтууд хийж болно.

- тунгалаг параллел ялтас

-

Ф9.4д. Үндсэн цацраг ашиглан нимгэн линзэд дүрс байгуулах, дүрсийн шинж төрхийг тайлбарлах

Ш9.1а Ш9.1в Ш9.2г Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4б Ш9.4в Ш9.4г

- Алсад байгаа биеийн дүрсийг үүсгэх (Ангийн цонхоор харагдаж байгаа мод, байшингийн дүрс), параллел цацрагууд линзийн фокус дээр цуглаж байгааг харуулах, бодит дүрс үүсэх байрлалыг зургаар дүрсэлж туршилтаар харуулна.

- Нимгэн цуглуулагч линзэнд дүрс байгуулна. - Нимгэн сарниулагч линзэнд дүрс байгуулна.

Багшийн анхаарах зүйл: - Линз ба бөмбөлөг толинд дүрс үүсэх процесс нь

тогтоцооны үүднээс үзвэл анхны ба эцсийн төлөвийн хооронд холбоо тогтоож буй үйлдэл гэдгийг санах хэрэгтэй.

- Цуглуулагч линз

- Сарниулагч линз

- Дэлгэц - Биет

- https://www.yo

utube.com/watch?v=EL9J3Km6wxI

- Багшийн ном 10-12-р анги.

Ф9.4е. Нимгэн линзийн томьѐог хэрэглэх, оптик хүч гэсэн ойлголтыг хэрэглэх жишээ гаргах

Ш9.1а Ш9.1в Ш9.2г Ш9.3а Ш9.4б Ш9.4в

- Нимгэн линзийн томьѐог хэрэглэх, шалгах туршилт хийнэ.

- Линзүүд ашиглан томруулдаг шил хийнэ. - Оптик хүчээр системийн шинж чанарыг

илэрхийлэх давуу талыг үндэслэнэ.

- Нүд оптик систем болохыг илэрхийлэх, нүдний бүтэц, ажиллах зарчмыг тайлбарлана.

- Микроскоп, телескопыг хэрэглэж сурна. - Өсгөлтийн тухай илэрхийлнэ.

Багшийн анхаарах зүйл: Нүдэнд дүрс харагдах, томруулдаг шилээр биеийг харах үйл нь субьектив оптикт хамаардаг. Харин дэлгэц дээр бодит дүрс үүсгэх нь обьектив оптик хамаардаг.

- Линз