7
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ҮЕ ШАТ 3 : 2015.06 сар 2016.04 сар ФРАНЦЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ МОНГОЛ УЛС УБ ХОТ ГССҮТ-ИЙН ХҮЛЭЭН АВАХ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН БАРАА ҮЙЛЧИЛГЭЭ НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭ N° 1733/RPE/MON

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН - gemtel.mngemtel.mn/uploads/2015 hagas jil.pdfҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ҮЕ ШАТ 3 : 2015.06 сар –2016.04 сар

  • Upload
    others

  • View
    21

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН - gemtel.mngemtel.mn/uploads/2015 hagas jil.pdfҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ҮЕ ШАТ 3 : 2015.06 сар –2016.04 сар

1

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ҮЕ ШАТ 3 : 2015.06 сар –2016.04 сар

ФРАНЦЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ

ЗЭЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ МОНГОЛ УЛС УБ

ХОТ ГССҮТ-ИЙН ХҮЛЭЭН АВАХ ЯАРАЛТАЙ

ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ

ТӨСЛИЙН БАРАА ҮЙЛЧИЛГЭЭ НИЙЛҮҮЛЭХ

ГЭРЭЭ

N° 1733/RPE/MON

Finance et Services Export

БОЛОН МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН

ЯАМ

Page 2: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН - gemtel.mngemtel.mn/uploads/2015 hagas jil.pdfҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ҮЕ ШАТ 3 : 2015.06 сар –2016.04 сар

2

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2016-04-18 Гэрээ: n°1733/RPE/MON Улаанбаатар хотын Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд нийлүүлэх бараа, ажил үйлчилгээний гэрээ. ЭМЯ-Финанс Сервис Экспорт компани. Санхүүжилт: Хөгжиж буй оронд туслах сан, Франц Монголын Засгийн газар хоорондын 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн санхүүгийн протокол, 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хэрэгжүүлэх тухай тунхаг, зээлийн дугаар n°B91 0A1 001. Хүчин төгөлдөр болсон огноо: 2013 оны 12 дугаар сарын 5 Гэрээний дүн : 5.037.775 Евро

I. Тоног төхөөрөмж нийлүүлэлт: Тоног төхөөрөмжийг нийлүүлж суурилуулах ажил 2015 оны 6-р сарын 4-ний өдөр хэрэгжиж дууссан бөгөөд түр хүлээлцэх актыг үйлдсэн болно. Энэхүү баримт бичигт доорх зүйлүүдийг тусгав:

Тоног төхөөрөмжийн худалдан авалт, логистик, нийлүүлэлт Тоног төхөөрөмжийн суурилуулалт, хэрэглэгчийн болон инженер техникийн албаны

мэргэжилтнүүдийн сургалт Тоног төхөөрөмжийн суурилуулалттай холбоотой барилга засварын нүсэр ажил эмнэлэгт ачаалал нэмсэн бөгөөд үүнийг гүйцэлдүүлсний үндсэн дээр суурилуулалтын ажлыг амжилттай дуусгасан юм.

Ийнхүү тоног төхөөрөмжийг суурилуулж дуусгаад ГССҮТ-тэй хамтран төслийн нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 6-р сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Энэ үйл явдлыг мөн франц-монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд зохион байгуулсан юм. Бидний энэ үйл ажиллагаанд хүрэдцэн ирсэн зочдыг жагсаав:

Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Ив Дөлунэ УИХ гишүүн, Эрүүл мэндийн сайд асан ноён С.Ламбаа ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хатагтай Г.Ганчимэг ЭМХҮТ захирал ноён Ч.Бат-Эрдэнэ

Франц улсын Сангийн яамыг төлөөлж ноён Пьер Фарино. Мбн түүнчлэн Монгол Улсын ГХЯ, Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн юм. Энэхүү үйл ажиллагаанд бид тоног төхөөрөмж нийлүүлсэн францын үйлдвэрүүдийн төлөөллийг урьсан бөгөөд тэд энэхүү өдрүүдээрсонголын салбарын хүмүүстэй танилцаж өөрсдийн бүтээгдэхүүнийг сурталчлав. Үүнтэй холбоотой 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдө B to B (Business to Business) өдөрлөгийг дээрх үйлдэврүүдийн үйл ажиллагаа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор зохион байгууллаа.

Page 3: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН - gemtel.mngemtel.mn/uploads/2015 hagas jil.pdfҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ҮЕ ШАТ 3 : 2015.06 сар –2016.04 сар

3

Page 4: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН - gemtel.mngemtel.mn/uploads/2015 hagas jil.pdfҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ҮЕ ШАТ 3 : 2015.06 сар –2016.04 сар

4

Түүнчлэн Франц-Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Францын ЭСЯ-наас Франц Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны өдөрлөгийг зохион байгуулав. Энэхүү үйл явдлаар франц монголын эрүүл мэндийн хамтарсан төслүүдийг танилцуулж эдгээр төслүүдийг хэрэгжүүлэгч эмнэлэг, эмч, эмнэлгийн ажилтнууд уулзан саналаа солилцлоо. ГССҮТ энэхүү үйл ажиллагааны үеэр өөрийн эмнэлэгт Франц улстай хамтран хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулсан дүрс бичлэг хийсэн бөгөөд энэхүү бичлэг бидний хамтын ажиллагааг сурталчилсан сайхан бүтээл болсон байна. Энэ эмнэлэг нь Франц улстай 1998 оноос хамтран ажиллаж эхний төслөөр Францын Air Liquide Engineering компани тоног төхөөрөмж нийлүүлж Avlom Santé нийгэмлэг уг төслийг хамтран хэрэгжүүлсэн байна. Профессор Жорж Пеннесо Доктор Жак Негр нар сургалтын хөтөлбөрийг боловсруулан ясны мэс заслыг хөгжүүлэх энэхүү сургалтыг 2001 – 2003 онуудад Европын холбооны Темпус Тасис хөтөлбөрийн санхүүжилтээр Франц Бельгийн мэргэжилтэн багш нарын хамт амжилттай хэрэгжүүлсэн. Өнөөгийн хэрэгжиж буй энэ төсөл маань мөн тоног төхөөрөмж нийлүүлэлтээс гадна эмч мэргэжилтний сургалтын хэсэгтэй бөгөөд

Page 5: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН - gemtel.mngemtel.mn/uploads/2015 hagas jil.pdfҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ҮЕ ШАТ 3 : 2015.06 сар –2016.04 сар

5

энэхүү хэсгийг хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны өдөрлөгийн үеэр өөрсдийн хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй сургалтын чиглэл үр дүнг тодорхой танилцуулсан юм. (Др.Жак Негр өмнөх төслийн талаар харин Профессор Пеннесо Монгол Улсад тулгамдаад буй анагаахын төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтын зохион байгуулалтын талаар илтгэл тавьсан болно). Дүрс бичлэгийг үзэж сохирхохыг хүсвэл доорх холбоос руу орно уу: https://m.youtube.com/watch?v=IuREG-ujTOY&feature=share Гэрээний дагуу үйлдвэрлэгчээс бараа бүтээгдэхүүнийг нийлүүлснээс хойш 1 жилийн техникийн баталгаат хугацаа олгож тоног төхөөрөмжийг суурилуулж түр хүлээлцсэнээс хойш 3 жилийн засвар үйлчилгээний баталгааг хэрэгжүүлэгч байгууллага хариуцах юм. Эмнэлэг дэх засвар үйлчилгээг сайжруулах үүднээс туслан гүйцэтгэгч компанийн инженерүүд болон ГССҮТ-н инженерүүдийг тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдэд сургалтанд хамруулав. Засвар үйлчилгээний 3 жилийн хугацаанд манай орон нутаг дахь туслан гүйцэтгэгч ТМС компани сэлбэг солих, машин засах ажлыг хариуцан гүйцэтгэх бөгөөд 6 сар тутамд тоног төхөөрөмжүүдэд урьдчилан сэргийлэх техник үзлэг хийх юм.

II. Эмч мэргэжилтний сургалт: ГССҮТ болон Франц улсын Парис Paris 6, 7 Их Сургуулиудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны тунхагийн дагуу гэрээний хавсралт 4-н шинэчилсэн хувилбарт сургалтын хөтөлбөрийн дэлгэрэнгүйг тусгасан байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 9 удаагийн сургалтыг томилолт бүрт мэс заслын болон мэдээгүйжүүлгийн багшийн тусламжтай зохион байгуулаад байна. Эдгээр томилолтыг хэрэгжүүлсэн франц эмч, багш нар: Pr. Yves Catonné, Pr. Souhayl Dahmani, Dr. Nyamjargal Mangalsuren, Dr. Philippe Souchet, Dr. Matthieu Maesani, Dr. Alexandre Journé, Pr. Olivier Langeron, Dr. Estelle Litzelmann, Dr. Jérôme Naudin, Dr. Sebastien Moreau, Dr. Romain Deransy, Dr. Anne-Laure Simon, Dr. Daphné Michelet, Dr. Pascal Jehanno, Pr. Isabelle Constant, Pr. Dominique Leviet et Dr. Agnès Almayrac. Томилолт бүрийн өмнө хичээлийн хөтөлбөр болон тухайн томилолтын үеэр асуудлуудыг урьчилж мэдэгддэг. Томилолтын төгсгөлд тухайн томилолтыг хэрэгжиж дууссаныг гэрчлэх тодорхойлолтонд эмнэлгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг. Томилолт бүрт ЭМСЯ-наас томилсон хөдөө орон нутгийн болон бусад дүүргийн эмнэлгүүдийн эмч нар ирж хичээлд оролцдог бөгөөд бид энэхүү идэвхитэй үйл ажиллагаанд ихэд сэтгэл хангалуун байгаа. Зарим тохиолдолд ГССҮТ-ийн эмч нарын оролцоо хангалтгүй байдаг бөгөөд энэ асуудлыг эмнэлгийн удирдлага болон ЭМСЯ-нд удаа дараа мэдэгдсэн болно. Төсөл эхлэх үед ЭМСЯ-наас залуу эмч нарт болон ахмад эмч нарт зорилсан сургалтыг зохион байгуулах хүсэлтэй байсан юм. Иймээс хичээлийн хөтөлбөрийг аль болох эдгээр оролцогчдын мэдлэгийн түвшингийн харилцан адилгүй байдлыг харгалзан дундыг баримталсан хэлбэрээр боловсруулан хэрэгжүүлж байгаа юм. Ахмад эмч нарын оролцоо сул байгааг авч үзэн долоо хоногийн эхний өдрүүдийн хичээлийг залуу эмч нарт зориулсан хөтөлбөрөөр харин үдээс хойш буюу долоо хоногийн сүүлчээр ахмад эмч нарт зориулсан дадлага тохиолдол голчилсон хэлбэрээр

Page 6: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН - gemtel.mngemtel.mn/uploads/2015 hagas jil.pdfҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ҮЕ ШАТ 3 : 2015.06 сар –2016.04 сар

6

сургалтыг зохион байгуулж байна. Харин мэдээгүйжүүлгийн эмч нарын хичээлийн хувьд ахмад болон залуу эмч нар хамт онолын хичээлд сууж байгаа. Ийнхүү шинээр зохион байгуулснаар ахмад эмч нар хичээлд идэвхитэй оролцох бололцоо бүрдэнэ гэж найдаж байна.

Page 7: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН - gemtel.mngemtel.mn/uploads/2015 hagas jil.pdfҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ҮЕ ШАТ 3 : 2015.06 сар –2016.04 сар

7

III. Төлбөр гүйцэтгэл : Төлбөр хийгдсэн нэхэмжлэхүүд :

a) Төслийг эхлүүлэх урьдчилгаа төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч энэхүү өдрийг гэрээ хүчин төгөлдөр болсон хугацаа гэж тооцсон. (хүлээн авсан дүн: 955.555 Eвро)

b) Тоног төхөөрөмжийг 2 удаагийн ачилтаар нийлүүлсэн төлбөр (хүлээн авсан дүн: 2.995.484,20 болон 230.597,05 Eвро)

c) Эмч мэргэжилтний сургалтын эхний төлбөр (дүн: 81.760 Eвро) d) Тоног төхөөрөмжийг түр хүлээлцсэний дараах төлбөр 270.538,75 Eвро e) Эмч мэргэжилтний сургалтын 2 дахь нэхэмжлэх 85.440 Eвро f) Эмч мэргэжилтний сургалтын 3 дахь нэхэмжлэх 68.352 Eвро

Доорх ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа тус бүрт хамаарах мөнгөн дүнгийн нэхэмлэхийг илгээх юм:

a) Эмч мэргэжилтний сургалтын хэсэгт : 168.448 Eвро. b) Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний төлбөр: 181.600 Eвро

IV. УРТ ХУГАЦААНЫ ҮР ДҮН ЭМСЯ-тай хамтран энэхүү төслийн талаар ярилцаж байхдаа төслөөс гадна 2 асуудлыг хөндөж санал солилцсон. Эхний асуудал нь Монгол улсад эмч нарын төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтыг боловсронгуй болгох. Хоёр дахь асуудал нь ЭМСЯ-наас Монгол улсад түргэн тусламжийн үйлчилгээний зохион байгуулалт менежментийг сайжруулах хэрэгцээ шаардлага байгааг онцолсон юм. Франц-Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны өдөрлөгөөр Профессор.Жорж

Пенесо төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтын францын системийг танилцуулсан. Ийнхүү

танилцуулсны гол зорилго нь Монгол Улсад төрөлжсөн нарийн мэргэжлийн боловсролыг чанартай олгодог болоход туршлага суралцахад тустай хэмээн үзсэнийх. Мөн Их Сургууль хоорондын хамтын

ажиллагааны конвенцийн хүрээнд энэхүү ажлыг хэрэгжүүлэх бололцоотой талаар дурдлаа.

Парис хотын түргэн тусламжийн захирал асан Др.Даниел Жаньер энэ үеэр Сонгол улсад ирж манай

төслийн нээлтэнд оролцохын зэрэгцээ дээр дурдсан өдөрлөгт оролцон Франц Улсын түргэн

тусламжийн үйлчилгээний менежементийн талаар илтгэлээ. Бид Др.Даниэл Жаньерийг ЭМХҮТ-ийн

захирал Др.Бат-Эрдэнэтэй холбон өгч монгол улсад яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг

хөгжүүлэх асуудлаар ярилцах санал солилцохыг зөвлөв.

Өнөөдөр Францын улсын эмнэлгүүдийн сүлжээ AP-HP байгууллагаас Монгол Улстай доорх

чиглэлүүдээр төсөл хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байна: Түргэн тусламжийн менежмент болон

сэхээн амьдруулах эмчилгээ. Энэхүү тулгамдаад байгаа 2 үндсэн асуудлыг шийдвэрлэснээр өвчтний

биеийн байдлыг тогтворжуулах, амь насыг аврах, улмаар нарийн мэргэжлийн эмнэлэг рүү тээвэрлэх

зэрэгт нэн тустай юм. Энэхүү шинээр яригдаж байгаа төслийн санхүүжилтийг шийдэх нь чухал.