100
МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТ Доктор Саха Меянатан 2016 оны 4-р сар Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газар Монгол Улсын Хөдөлмөрийн Яам

МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

  • Upload
    vuanh

  • View
    270

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТ

Доктор Саха Меянатан

2016 оны 4-р сар

Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газар

Монгол Улсын Хөдөлмөрийн Яам

Page 2: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

2

МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТ

Доктор Саха Меянатан

© Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газар

(МБСБЗГ)

Монгол Улсын Хөдөлмөрийн яам

Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих

төсөл (МБССДТ -1)

Europe AID/132815/C/SER/MN

Page 3: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

3

ВАЛЮТЫН ХАНШИЙГ (2015 оны байдлаар)

Валют = Төгрөг

Ам.доллар $1.00 = ₮1970

САНХҮҮГИЙН ЖИЛ

1-р сарын 1- 12-р сарын 31

ХЭМЖИХ НЭГЖ

Метрийн систем

Page 4: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

4

ТОВЧИЛСОН ҮГ

АМСТСМБСТ Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт төсөл ЭЗНХЗ Эдийн засаг, нийгмийн хэлэлцээрийн зөвлөл АХУГХХЯ Австралийн Холбооны Улсын Гадаад хэрэг, худалдааны яам МУЧД Малайзын ур чадварын диплом МУЧГТД Малайзын ур чадварын гүнзгий түвшний диплом ХБТТХ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль ХЭДС Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан МУЗГ Монгол Улсын Засгийн газар ГОУХАН Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг ЖСХ Жендерт суурилсан хүчирхийлэл ДБШТ Дээд боловсролын шинэчлэл төсөл АҮУЧЗ Аж үйлдвэрийн ур чадварын зөвлөл НТА Нэгдсэн төслийн алба СОУХАА Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг ХЗЗМНС Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн систем МУУХТХҮБ Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ХЯ Хөдөлмөрийн яам БСШУЯ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам СЯ Сангийн яам ХАХНХЯ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам БХАН Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг MCС-М Мянганы Сорилтын Сан-Монгол МСК Мянганы Сорилтын Корпорац МСТК Монгол-Солонгосын Техникийн Коллеж МБСҮЗ Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл ҮБСЗ Үндэсний бүтээмж стандартын зөвлөл OT ХХК Оюу Толгой ХХК ТХХТ Төр хувийн хэвшлийн түншлэл PSMB Pembangunan Sumber Manusia Berhad, Malaysia ӨСХЗ Өмнөх сургалтыг хүлээн зөвшөөрөх ШХА Швейцарийн хөгжлийн агентлаг МУЧГ Малайзын ур чадварын гэрчилгээ ШУУЧХТ Шотландын ур чадварыг хөгжүүлэх төв БССАЭБ Боловсрол, сургалтын салбарын асуудал эрхэлсэн байгууллага ТМБС Техник, мэргэжлийн боловсрол, сургалт АУ Ажлын удирдамж

Page 5: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

5

ТАЛАРХЛЫН ҮГ

Зохиогчийн зүгээс Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл Фейрбэйнд санал зөвлөмж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж байна. Тэрээр энэхүү тайлангийн ерөнхий бүтцийг тодорхойлж өгсөн бөгөөд ноён Жорж Коллат тайлангийн анхны төсөлд өөрийн үнэтэй санал зөвлөмжийг өгсөн болно. Тайланг хэлэлцэх уулзалтанд Хөдөлмөрийн яам болон Сангийн яамны төлөлөөгчид болон бусад оролцогч талуудын өгсөн санал зөвлөмжийг тусгахыг зорилоо. Түүнчлэн хөгжлийн түнш байгууллагууд, хувийн хэвшил, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Техникийн болон Мэргэжлийн Сургуулиудын Холбоо зэрэг байгууллагуудын санал бодлыг үндэслэж, Монгол улсын МБС-ын салбарын санхүүжилтийн асуудлуудыг дэвшүүллээ. Үүнд хатагтай Б.Энхмаа монгол баримт бичгийн орчуулгыг маш сайн гүйцэтгэв.

МБСДС Мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих сан TAFE Техникийн болон дараагийн түвшний сургалтын байгууллага НҮББШУСБ Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага МБСБЗГ Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого

зохицуулалтын газар ДБ Дэлхийн банк

Page 6: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

6

Тус нийтлэлийн агуулга нь зөвхөн Зөвлөхийн өөрийн үзэл санаа бөгөөд Европын холбооны үзэл бодлыг тусгахыг зориогүй.

Агуулга Товч утга

БҮЛЭГ I: МОНГОЛ УЛСЫН ТМБС-ЫН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТИЙН БҮТЭЦ

Хураангуй ............………………………………………………………………………………………………………8

1. Үндэслэл, нөхцөл байдал……………….…….........…………………………………………………………. 12

2. Хэрэглэсэн арга аргачлал ……………………………………………….…………………………………....….13

3. Монгол улсын боловсрол, сургалтын тогтолцоо …………………………...………….…………...13

A. Монгол улсын боловсрол, сургалтын тогтолцоо B. Монгол улсын ТМБС-ын тогтолцоо C. Сургалтын зах зээл, ТМБС-ын салбарын санхүүжилт (төрийн болон төрийн бус

сургалтын байгууллагын санхүүжилт) 4. Монгол улсын ТМБС-ын салбарын санхүүжилтийн тогтолцоо

4.1. Монгол улсын ТМБС-ын салбарын санхүүжилтийн эх үүсвэр

5. Засгийн газрын санхүүжилт ……..……………………………..……………………………...………..…….19

5.1. Монгол улсын төсвийн төсөл боловсруулах явц 5.2. Сангийн зарцуулалт 5.3. Ерөнхий боловсролын сургуулийн санхүүжилтийн бүтэц 5.4. Нэг сурагчид ногдох хувьсах зардал

6. Тусгай сангийн санхүүжилт …………………….………………………………….……………….....……….29

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан

Гадаад ажилтан ажиллуулсны татвар

Мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих сан 7. Хөгжлийн түнш байгууллагууд болон

Т омоохон корпорациудын санхүүжилт ...........................……………………….......…………32

ТМБС-ын салбарын санхүүжилтийн үр дүн

Ажил олгогчид татвар ногдуулах тогтолцооны талаарх МСС-ын санал

БҮЛЭГ II: ӨӨР ТӨРЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО 8. Үндэслэл агуулга ……………………………………………………............………………………………………44

ТМБС-ын өөр төрлийн санхүүжилтийн тогтолцоо: Хураангуй

Page 7: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

7

ТМБС-ын салбарыг санхүүжүүлэх бусад орны туршлага 9. Шилжилтийн эдийн засаг …………………………………………….………………………………………51

Унгар

Молдав

Бүгд Найрамдах Чех Улс

Словени

10. ТМБС-ын салбарыг санхүүжүүлэх бусад орны туршлага………………….…………………54

Өмнөд Африк

Сингапур

Канад

Дани

11. Дэлхийн улсуудын жишгээс хийсэн дүгнэлт …………………………………............….……60

12. ТМБС болон дээд боловсролын байгууллагын шинэчлэл

13. Дүгнэлт зөвлөгөө …………………………........................………………………………………………63

14. Тайлбар .....……………………………………………………………………………………………………..……67

15. Хавсралт ……………………………………………………………………….………………………………..……72

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ Хүснэгт 1. ТМБС-ын суралцагчид мэргэжлийн чиглэлээр Хүснэгт 2. Монгол улсын боловсролын салбарт зарцуулж байгаа хөрөнгө Хүснэгт 3. Дэлхийн орнуудын боловсролын салбарт зарцуулж байгаа хөрөнгө Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар Хүснэгт 4. Монгол улсын сургалтын байгууллагын санхүүжилтийн бүтэц, Засгийн газрын журам Хүснэгт 5. Монгол улсын багш нарын цалингийн өсөлт – сургуулийн санхүүжилтийн бүтэц Хүснэгт 6. ТМБС-ын салбарын норматив зардалд суурилсан санхүүжилтийн бүтцийн өөрчлөлт Хүснэгт 7. Сэдэвчилсэн стратеги асуудлуудын дагуу ТМБС-ын салбарт хэрэгжүүлж буй түнш төслүүд Хүснэгт 8: Санхүүжилтийн эх үүсвэр Хүснэгт 9. Молдавын сургуулиудын жигнэсэн дундаж өртгийн хүчин зүйлс Хүснэгт 10. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын санхүүжилтийн жигнэсэн дундаж өртгийн хүчин зүйлс: дэлхийн орнуудын харьцуулалт Хүснэгт 11. Молдавын жишигт суурилсан жигнэсэн дундаж өртгийн тооцоолол ДИАГРАММЫН ЖАГСААЛТ Диаграмм 1. Монголын боловсролын тогтолцооны бүтэц Диаграмм 2. Монгол дахь Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд Диаграмм 3. Ерөнхий сургалтын зах зээл, санхүүгийн урсгал Диаграмм 4. ТМБС-ын салбарын 2016 оны нийт санхүүжилт

Page 8: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

8

Диаграмм 5. 38 улсын сургуульд Хөдөлмөрийн яамнаас олгосон санхүүжилт, ангиллаар, зардлын хуваарилалт Диаграмм 6. 2016 оны нэг сурагчид ногдох хувьсах зардал, бүсээр Диаграмм 7. Ерөнхий санхүүжилтийн бүтэц Диаграмм 8. Нэг сурагчид ногдох нэг жилийн санхүүжилт, бүсээр Диаграмм 9. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нэг сурагчид ногдох нэг жилийн зардлыг дээд боловсролын байгууллага, дунд сургуулийн нэг сурагчид ногдох нэг жилийн зардалтай харьцуулах нь Диаграмм 10. Архангай аймгийн 2016 оны МБС-ын төсвийн зарцуулалт Диаграмм 11. Өмнөговь аймгийн 2016 оны МБС-ын төсвийн зарцуулалт Диаграмм 12. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нэг сурагчид ногдох хувьсах зардал Диаграмм 13. ТМБС-ын салбарын норматив зардалд суурилсан санхүүжилтийн бүтцийн өөрчлөлт Диаграмм 14. 2013 оны Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санал = санхүүжилтийн бүтэц: Диаграмм 15. Гадаад ажилтан ажиллуулсны татварын сан Диаграмм 16. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалт – 2016 оны төсвийн төсөөлөл Диаграмм 17. МБС-ыг дэмжих сангийн 2016 оны зарцуулалт Диаграмм 18. Түнш байгууллагуудын ТМБС-ын салбарт одоо хэрэгжүүлж байгаа төслүүд (нэгдсэн) Диаграмм 19. Мянганы сорилтын сангийн ТМБС-ын салбарт үзүүлсэн дэмжлэг Диаграмм 20. Төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 3 талт түншлэл: Дорнодын Политехникийн коллеж Диаграмм 21. 2008-2015 оны ТМБС-ын төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин Диаграмм 22. 2010 оны Мянганы сорилтын сангийн “татвар – тэтгэлэг”-ийн санал Диаграмм 23. Санхүүжилтийн тогтолцооны хураангуй Диаграмм 24. Молдавын нэг сурагчид ногдох санхүүжилтийн бүтцийг өөрчлөх төлөвлөгөө Диаграмм 25. Монголын дээд боловсролын шинэчлэлийн хүрээ Диаграмм 26. 2016-2030 оны урт хугацааны тогтвортой хөгжлийн стратеги, төлөвлөгөөтэй Үндэсний хүний нөөц, ТМБС-ын стратегийг нийцүүлэх нь

Page 9: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

9

Энэхүү тайланг Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-1 (ЕХ-ны ТМБССД-1 Төсөл)-ийн захиалгаар 2015 оны 12-р сараас 2016 оны 2-р сарын хооронд хийгдсэн ажлын хүрээнд боловсруулав. Ажлын удирдамжийн дагуу хийгдэх ажлуудад Монгол улсын ТМБС1-ын салбарын санхүүжилтийн нөхцөл байдлын судалгааг хийх үүрэг даалгавар орсон. Түүнчлэн ажлын удирдамжийн дагуу Монгол улсын ТМБС-ын санхүүжилтийн тогтолцоо болон дэлхийн орнууд, шилжилтийн эдийн засагтай орнууд, бусад хөгжиж буй орнууд болон хөгжингүй орнуудын жишгийн харьцуулалт хийсэн. Тайлан үндсэн хоёр бүлгээс бүрдэнэ. Эхний бүлэг Монгол улсын ТМБС-ын тогтолцоо, 2009 оноос эхэлсэн уул уурхайн салбарын хөгжлөөс үүдэлтэй томоохон өөрчлөлтүүдийн талаархи мэдээллийг агуулсан. 2006-2008 оны эдийн засгийн өсөлттэй холбоотой мэргэжилтэй ажилтны хэрэгцээ гарсан бөгөөд аж үйлдвэрийн салбар, Засгийн газрын зүгээс үүнийг ойлгож ухаарсан. ___________________________________________________________________________ 1 Дэлхийн орнууд ТМБС гэсэн нэр томьёог өөр өөрийнхөөр тодорхойлсон байдаг тул ойлголтыг нэгтгэх

шаардлагатай. Жишээлбэл, МБС (мэргэжлийн боловсрол, сургалт) гэсэн нэр томьёог англи хэлтэй орнууд өргөн

ашигладаг. ‘Техникийн боловсрол”, ‘мэргэжлийн боловсрол’ болон ‘сургалт‘зэрэг нь бүгд өөр хоорондоо ялгаатай

ойлголтууд боловч холбоотой ойлголтууд. Эдгээрийн аль нэг ойлголт нь онцгой биш боловч, ТМБС-ын салбарын

салшгүй хэсэг мөн. Учир нь Мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд бүгд чухал үүрэгтэй.

Боловсролыг өргөн утгаар нь насанд хүрэгчдийн амьдралд бэлдэх үе шат гэж ойлгож болно. Учир нь насанд

хүрэгчдийн амьдралын томоохон хэсэг цалинжиж амжиргаагаа залгуулахад зарцуулагддаг тул мэргэжлийн

боловсрол нь амьдралын энэхүү шалгуурт бэлдэх шат болдог. Мэргэжлийн боловсролыг сургалт гэдэг ойлголтоос

ангид ойлгох хэрэгтэй. Сургалтаас тухайн ажлыг өөрийн итгэл, чадамжид үндэслэн гүйцэтгэхэд шаардлагатай

мэдлэгийг олж авна. Гэхдээ тухайн хүн тунгаан шүүлгүйгээр болгоомжгүй ажлыг гүйцэтгэнэ гэсэн үг биш, харин

ажлыг гүйцэтгэх тодорхой нөхцөл өгөгдсөн тохиолдолд нэг их тунгаан бодох шаардлагагүй байж болно. Сургалт

бол боловсролын томоохон бүрэлдэхүүн бөгөөд зөвхөн мэргэжлийн боловсролын бүрэлдэхүүн хэсэг биш, учир нь

өөртөө итгэлтэйгээр аливаа ажлыг чадамжид суурилж гүйцэтгэх чадвар бол суралцах боловсронгуй арга хэлбэр.

Техникийн боловсрол ерөнхийдөө хүнд мэргэжлийн ажлыг гүйцэтгэх мэргэжлийн техникийг олгодог. Эдгээр

Монгол улсын ТМБС-ын салбар

ХУРААНГУЙ

Page 10: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

10

техникүүд нь шинжлэх ухааны зарчмуудыг практикт хэрэгжүүлэх үндэслэл болдог. Шинжлэх ухааны буюу

системтэй мэдлэгийг практикт хэрэгжүүлэх чадвараар мэргэшсэн хүмүүсийг мэргэжлийн зэрэгтэй байсан ч техникч

гэж нэрлэх тал байдаг. UNESCO-UNEVOC-ийн ТМБС-ын салбарын дэлхийн чиг хандлагыг өөрчлөх нь сэдэвт 2013

оны хэвлэлийг үзнэ үү. Энэ үеэр Монгол улсад Мянганы Сорилтын Корпораци (МСК)-аас хөгжлийн санхүүжилтийг хэд хэдэн салбарт олгож (үүнд ТМБС салбар орно), санхүүжилтийн зарцуулалтыг хянах зорилгоор Мянганы Сорилтын Сан-Монгол (МСС-М)-ыг үүсгэн байгуулсан. 2009-2013 оны турш МСС-аас тус салбарт 52 сая ам.доллартай дүйцэх хөрөнгийг (i) салбарыг хөгжүүлэх бодлого зохион байгуулалтын шинэчлэл (ii) орон даяар МБСБ-уудад хөрөнгө оруулалт хийхэд зарцуулсан. Мянганы Сорилтын Сангийн эхлүүлсэн шинэчлэлийн ажил дээр үндэслэж бусад хөгжлийн түнш байгууллагууд нэгдэж ТМБС-ын салбарын хөгжилд хамтран зүтгэсэн. Мянганы Сорилтын Сангийн төсөл хэрэгжиж дууссаны дараа Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН), Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА), Оюу Толгой (OT) ХХК, Европын холбоо (EХ), Австралийн Холбооны Улсын Гадаад хэрэг, худалдааны яам (АХУГХХЯ), Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (СОУХАА), Азийн хөгжлийн банк (AХБ) зэрэг байгууллагууд түншлэж “уян хатан байдал, чанар“-т суурилсан ТМБС-ын салбарын шинэчлэлд хүчин зүтгэл оруулсан. Хөдөлмөрийн яамны зүгээс тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон ТМБС-ын салбарын шинэчлэлийн нэг асуудал бол Монголын Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын “тогтвортой, олон эх үүсвэрт санхүүжилтийн тогтолцоо” юм. Засгийн газар буюу Хөдөлмөрийн Яамнаас баталж мөрдөж байгаа одоогийн санхүүжилтийн тогтолцоо нь 1988 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд норматив зардалд суурилсан санхүүжилтийн бүтэц буюу “нормативт санхүүжилтийн хэрэгсэлд” үндэслэж байна. Энэхүү санхүүжилтийн бүтцэд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан боловч ТМБС-ын асуудлыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас Хөдөлмөрийн яаманд шилжүүлснээс хойш ямар нэгэн өөрчлөлт оруулалгүй 2012 оноос хойш мөрдөж байна. 2012 онд Монголын ТМБС-ын салбарын хяналтыг хэрэгжүүлэх зохион байгуулалтанд өөрчлөлт орсон. 2012 оноос өмнө ТМБС-ын асуудал нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамд харьяалагдаж салбарын хөгжил, санхүүжилтийн асуудалд хяналт тавьдаг байсан. 2009 онд Мянганы Сорилтын Сангийн төслөөс МБС-ын тухай хуулинд өөрчлөлт оруулах санаачлагыг эхлүүлж, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны хяналтан дор бодлогын хэрэгжилтийг хангах үүрэгтэй Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл (МБСҮЗ), “Мэргэжлийн боловсрол сургалтын газар” Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг үүсгэн байгуулсан. 2012 оноос хойш Хөдөлмөрийн яам ТМБС болон Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын санхүүжилтийн бүтцийг хянаж байгаа бол Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байсан өмнөх санхүүжилтийн аргачлалыг мөрдөж байна. Энэхүү хэрэгжүүлж байгаа аргачлал нь Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хэмжээ (сурагчдын тоо)-нд үндэслэнэ. Хувьсах зардлыг тооцохдоо багшийн цалин болон бусад хувьсах зардал (сургалтын материалын зардал)-ыг Монгол улсын засаг захиргааны нэгж буюу баг, сум,

Page 11: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

11

аймаг, нийслэлийн дагуу хуваарилж жигнэсэн дунджийг тодорхойлно. Харин тогтмол зардлыг Сангийн яамнаас тогтоосон төсвийн хязгаар дотор тогтооно. Бүлэг II-т дэлхийн орнуудын Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын санхүүжилтийн жишгийг харьцуулж үзсэн. Дэлхийн ихэнх орнууд “өсөн нэмэгдүүлэх санхүүжилтийн2” тогтолцоог биш яг энэ төрлийн санхүүжилтийн тогтолцоог улсын сургуулиудыг санхүүжүүлэхэд хэрэглэдэг гэдгийг тэмдэглэе. Гэхдээ зарим шилжилтийн эдийн засагтай болон хөгжингүй орнууд энэ санхүүжилтийн бүтцийг тухайн сургуулийн ажлын гүйцэтгэл дээр үндэслэж олгодог байна. Үүгээр барахгүй Монгол улсын Эрүүл мэндийн яам, эмнэлгийн байгууллагуудын санхүүжилтийн бүтцийг нэг хүнд буюу нэг өвчтөнд ногдох санхүүжилт биш өвчин эмгэгийн оношийн бүлэгт үндэслэх санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлсэн бөгөөд ажлын гүйцэтгэлд үндэслэсэн улсын эмнэлгүүдтэй санхүүжилтийн гэрээ байгуулах аргачлалд шилжихээр зэхэж байна. Тайлангийн эхний бүлэгт энэ мэтчилэн ТМБС-ын салбарт хийгдэж буй шинэчлэлүүдийг авч үзсэн байгаа. Монгол улсад болон олон улсад амжилттай хэрэгжүүлсэн стратеги, шилдэг туршлагад үндэслэж энэхүү тайланд тусгасан зөвлөмжийг боловсруулав. Ерөнхийдөө Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (Fazekas, 2012 онд) дараах сургамжийг онцолж тодорхойлсон байдаг. Үүнд:

(a) Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын менежментийг идэвхжүүлж, хөрөнгийг илүү үр өгөөжтэй зарцуулах зорилгоор санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх (b) Санхүүжилтийн бодлогоор дамжуулж Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын санхүүжилтийн тогтвортой байдал, ажлын гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах

(c) “Сургалтын сан” нь ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан, сургалтын үр дүнтэй уялдаатай байж, сангийн зарцуулалтын талаар тайлагнадаг, ил тод байх. Монгол улсын ТМБС-ын салбарын одоогийн санхүүжилтийн тогтолцооны талаар дараах үндсэн 6 дүгнэлтийг толилуулж байна. Үүнд:

• Энэхүү тайлангийн хүрээнд хийгдсэн судалгаанаас гарсан үндсэн дүгнэлт бол

Монгол улсын Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын санхүүжилтийн бүтцэд (2012 оны) хангалттай хугацааны турш дүн шинжилгээ хийсний үндсэн дээр “гүйцэтгэл”-д үндэслэсэн санхүүжилтийн бүтцэд шилжүүлэх, үүний тулд холбогдох шалгуур үзүүлэлтүүдийг Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд зөвшөөрөх шаардлагатай. Одоогоор 2012 оны норматив зардалд суурилсан санхүүжилтийн бүтцийг хэрэглэж байна. Нэг жилд нэг сурагчид ногдох хувьсах зардал Улаанбаатар хотод 516,000₮ (269 ам.доллар) буюу (хамгийн бага); Баян-Өлгий аймагт 614,000₮ (321 ам.доллар) буюу (хамгийн их) байна. Энэхүү хувьсах зардал нь дунд сургуулийн нэг сурагчид ногдох хувьсах зардлаас их буюу 40%-аар өндөр байгаа юм. Одоогийн санхүүжилтийн бүтэц нь мэргэжлүүдийн хувьд ялгаагүй боловч, бүсчлэлийн хувьд тухайн орон нутгийн өртгийн зөрүүнээс шалтгаалан ялгаатай тогтоогдсон байгаа.

___________________________________________________________________________

Page 12: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

12

2Уламжлалт “өсөн нэмэгдүүлэх санхүүжилт”-ийн хувьд, газар, хэлтсийн менежерүүд төсвийн суурь түвшинг зөвшөөрөгдсөн гэж үзэж, өнгөрсөн оны санхүүжилтийн хэрэгцээнд үндэслэн тохируулга хийдэг.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын санхүүжилтийн бүтцийг явуулж байгаа сургалтын мэргэжлийн чиглэлүүд3, бүс нутгийн хэрэгцээ, сурагчдын хэрэгцээ, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын ажлын гүйцэтгэл буюу нийт төгсөгчдийн 70% нь ажилд орж чадсан (ТМБС-ын салбарын стратегийн дагуу) эсэхээс хамааруулан ялгаатай тогтоож болно. Хөдөлмөрийн яамнаас одоо хэрэгжүүлж байгаа ТМБС-ын салбарын стратегийн дагуу 2021 он гэхэд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын санхүүжилтийн бүтцийг мэргэжлийн чиглэлүүд дээр үндэслэн тогтоож өгөхөөр тусгагдсан байгаа. Монгол болон Молдав улсууд нь улс төр, эдийн засгийн хувьд ижил түүхтэй тул Молдав улсын ТМБС-ын салбарын шинэчлэлийг жишиг болгон авч үзэх нь зохистой болов уу. Энэхүү тайланд авч үзсэн бусад олон орнууд нэг сурагчид ногдох санхүүжилтийн бүтцээс сурагчид хамаарах үзүүлэлтэнд үндэслэсэн санхүүжилтийн системд шилжсэн байх юм (завсардалгүй сурагчийн тоог барих, ажилд зуучлагдсан байдал г.м). Энэ төрлийн үр дүнд үндэслэсэн Засгийн газрын санхүүжилтийн загвар нь Монголын эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжиж тодорхой үр дүнд хүрээд байна. Энэ жишиг дээр үндэслэн ТМБС-ын салбарт мөн шинэчлэл хийх боломжтой.

• Судалгааны явцад анхаарал татсан нэг асуудал бол Монгол ажилтны ур

чадварыг дээшлүүлэх зорилготой “Гадаад ажилтан ажиллуулсны татварын сан”-гийн зарцуулалт юм. ТМБС-ын салбарыг санхүүжүүлэх гол хэрэгсэл нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан бөгөөд тус сангийн бараг тал нь Гадаад ажилтан ажиллуулсны татварын орлогоос бүрдэнэ. Тус сангийн 23% орчим нь МБС-ыг дэмжих санд төвлөрдөг (2014 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 2015 оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн). МБС-ыг дэмжих сангаас оюутан сурагчдын тэтгэлэг болон Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын хувьсах зардлыг санхүүжүүлдэг. 2010 онд Мянганы сорилтын сангийн төслийн санаачилсан “цалингийн тооцоо-татвар”-ын саналыг аж ахуй нэгжүүд эсэргүүцсэн байдаг. Учир нь эдгээр аж ахуй нэгж байгууллагууд нь аль хэдийн Гадаад ажилтан ажиллуулсны татвар (ойролцоогоор сард нэг ажилтны 384,000₮ болно) төлж ур чадварыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа. Судалгааны үр дүнд Гадаад ажилтан ажиллуулсны татварын санг үр өгөөжтэй зарцуулж байгаа эсэхийг хянаж үзэхийг зөвлөмж болгож байна. Дэлхийн орнуудад ийм төрлийн сангийн хэрэглээг аж үйлдвэрийн салбарын төлөөллөөс бүрдэх Удирдах зөвлөл хянадаг. Учир нь аж үйлдвэрийн төлсөн татварын орлогоос энэхүү санг бүрдүүлж байгаа. Сангийн зарцуулалтанд үнэлгээ хийж, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг хангах сангийн зорилгод хүрч ажиллаж чадсан эсэхийг дүгнэдэг.

Сүүлийн хэдэн жилүүдэд дээд боловсролын салбарыг боловсронгуй болгох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд дээд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийн шаардлагыг чангатгасан бөгөөд үүний үр дагаварт дээд боловсролын байгууллагын тоо 30%-аар буурсан.

___________________________________________________________________________

Page 13: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

13

3 Тухайлбал гагнуурын мэргэжлийн сургалтын хугацаа, болон өртөг, 6 сарын хугацаатай зочлох үйлчилгээний салбарын сургалтаас ялгаатай байх ёстой.

Дээд боловсролын байгууллагын шинэчлэлийн үндсэн зорилго нь дээд боловсролын байгууллагуудын чанарыг дээшлүүлэн, салбарыг боловсронгуй болгож, нөөц боломжийг цөөн тооны чанартай дээд боловсролын байгууллагуудад төвлөрүүлэх. Тэргүүлэх дээд боловсролын байгууллагаар (хууль дүрмийн дагуу тавигдах шаардлага буюу магадлан итгэмжлэл, сурагчдын тоо г.м хүчин зүлээс хамааран) сонгогдоогүй тохиолдолд илүү чансаатай дээд боловсролын байгууллагатай нэгдэх, үйл ажиллагаагаа зогсоох, эсвэл шаардлага хангасан тохиолдолд Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх сонголт тулгарна. Үүнтэй ижил туршлагыг дунд хугацааны турш ТМБС-ын салбарт хэрэгжүүлж, үндэсний болон орон нутгийн түвшинд аж үйлдвэрийн хэрэгцээг хангахуйц тогтолцоог бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэх боломжтой.

• Энэхүү тайлангийн хүрээнд хийгдсэн судалгаанаас үзвэл дэлхийн орнуудад

МБСБ-ын санхүүжилт нь олон эх үүсвэрээс бүрддэг, улсын санхүүжилтээс гадна хувийн хэвшлийн санхүүжилт, бусдад төрлийн орлого буюу аж ахуй нэгж байгууллагуудад өөрийн мэргэжлийн сургалтаар дамжуулан үйлчилгээ үзүүлж орлого бүрдүүлдэг. Энэ механизмын нэг давуу тал бол Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага өөрийн явуулж буй сургалт, зах зээлийн хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг шууд турших боломж олгодог. Иордан, Молдав зэрэг орнуудын жишгээс харахад Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд урсгал зардлынхаа 11-12%-ийг аж ахуй нэгж байгууллагад үзүүлэх үйлчилгээ, сургалтаас олдог. Үүнд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын байрыг үйлчилгээ үзүүлэх зориулалтаар түрээслүүлдэг байна. Дани улсын жишээнээс энэ төрлийн бодлогыг Монгол улсад хэрэгжүүлж болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

• Тус салбарын хөгжилд оролцогч талуудын түншлэл маш чухал, ялангуяа Монгол

улс төсөв хэмнэх бодлого баримтлан эдийн засгийн бага өсөлттэй шатанд яваа. Судалгааны дүнд үндэслэж дүгнэхэд түнш байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах асуудал нэн чухал байгааг тэмдэглэе. Үүнд: үйл ажиллагааны давхардлыг бууруулах, салбарын төсөвт тусламжийн хөрөнгийг нэгтгэх, шаардлагатай шинэчлэлийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх, салбарыг орчин үеийн түвшинд хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүний тулд Хөдөлмөрийн яам болон Сангийн яамтай хамтран Олон улсын хөгжлийн түнш байгууллагуудыг үйл ажиллагааг уялдуулах тогтолцоог нэвтрүүлэх боломжтой. Хөдөлмөрийн яам, Сангийн яам нь салбарт үзүүлэх дэмжлэг хөрөнгө оруулалтыг нийцүүлэх, уялдуулах үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Бодлого боловсруулагчдын зүгээс эдийн засгийг төрөлжүүлэх бодлого баримталж байгаа тул энэ санаачлага нь давхар үүрэг гүйцэтгэх боломжтой. Эдийн засгийг төрөлжүүлснээр шинэ мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх хэрэгцээ тулгарна. Түүнчлэн энэ санаа нь 2015 оны 12-р сард батлагдсан хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, 2016 оны 2-р сард батлагдсан 2016-2030 оны урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцнэ. Иймээс ТМБС-ын салбарын стратегийг урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд

Page 14: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

14

нийцүүлэх, үүнтэй холбоотойгоор ТМБС-ын салбарт олгох улсын санхүүжилт, бусад санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлага бодитоор тулгарна.

• ТМБС-ын салбарын санхүүжилтийн нөхцөл байдлын судалгааны үр дүн,

зөвлөмжинд үндэслэж “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэмэлт орлогын эх үүсвэрийг бүрдүүлж улсын санхүүжилтийг дэмжих” сэдвээр мөшгих судалгааг үргэлжлүүлэн хийх. Хөдөлмөрийн яам, Сангийн Яаманд дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэх нэмэлт судалгаа хэрэгцээтэй байна: гүйцэтгэлд суурилсан төсвийн тогтолцоо, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд өөрийн орлого бүрдүүлэх боломж, хамгийн оновчтой бөгөөд үр өгөөжтэй бүтцэд “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг чиглүүлэх” санхүүжилтийн тогтолцоо зэргийг одоогийн хэрэгжиж байгаа тогтолцоотой харьцуулах.

Page 15: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

15

БҮЛЭГ I: МОНГОЛ УЛСЫН ТМБС-ЫН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Page 16: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

16

2009 оноос хойш Монголын ТМБС-ын салбарыг орчин үеийн шатанд хөгжүүлэх хэд хэдэн шинэчлэлийн ажлууд хийгдсэн. Социалист нийгмийн үед төлөвлөн зохион байгуулсан тогтолцоо бусад олон орны адилаар 1990 оны эхээр шилжилтийн эдийн засагт4 шилжиж бутарсан. 2009 онд Мянганы сорилтын сан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон бусад түнш байгууллагуудын тусламжтайгаар хэд хэдэн шинэчлэлийн ажил эхэлсэнтэй холбоотойгоор 2009 оны эхээр МБС-ын тухай хуулинд нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор салбарт бодлого, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийх орчинг бүрдүүлсэн. Мөн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсантай холбоотой 2009 онд Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл (МБСҮЗ), “Мэргэжлийн боловсрол, сургалтын газар” Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг үүсгэн байгуулагдсан. Мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөл нь өнөөг хүртэл оршин тогтнож байгаа бөгөөд “Мэргэжлийн боловсрол сургалтын газар”-ын бүтцэд өөрчлөлт орж Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газар (МБСБЗГ) нэртэйгээр Хөдөлмөрийн Яаманд харьяалагдаж байна. Энэхүү Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газар нь бодлогын хэрэгжилт зохицуулалтыг хариуцаж байгаа бол шинээр байгуулагдсан Нэгдсэн төслийн алба (НТА) нь санхүүжилт, түнш байгууллагуудын зохицуулалтын асуудлыг хариуцаж байна. Шинэчлэлийн анхны алхам буюу зохион байгуулалтын хүрээнд өөрчлөлт орсон боловч эдгээр нь богино хугацааны шийдэл бөгөөд илүү урт хугацааны турш шинэчлэлийг хийж аж үйлдвэрийн хэрэгцээг хангах, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх мэргэшил бүхий ажилтнуудыг бэлдэх шаардлагатай. Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-1 (ЕХ-ны ТМБССД-1 Төсөл)5-ийн зорилго нь урт хугацаанд ТМБС-ын салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх явдал юм. ___________________________________________________________________________ 4AUM-ийн Монголын боловсролын салбарын судалгааны тайланд тусгагдсан ТМБС-ын тогтолцооны хөгжлийн тухайд 4 үеийг онцолсон байдаг. 1921 оны хувьсгалаас өмнө Монгол улсад аж үйлдвэрийн салбар хөгжөөгүй байсан тул мэргэжилтэй ажилтныг бэлдэж сургах бүтэц оршиж байсангүй. (1) 1921-1930 оны хооронд маш энгийн тоног төхөөрөмж, цөөн тооны ажилтантай хэдхэн аж ахуй нэгж байсан. Ажилтнуудыг дагалдан сургах эсвэл дадлага хийлгэх байдлаар сургаж байлаа. Сургалтын гол агуулга нь байгаа тоног төхөөрөжмийг хэрэглэж ажиллуулах практик мэдлэг, ур чадварыг олгоход оршиж байв. (2) 1930-1950 оны хооронд шинэ эдийн засгийн салбарууд хөгжиж шинэ аж ахуй нэгж байгууллагууд үүсгэн байгуулагдав. Үүний үр дүнд мэргэжилтэй ажилтнуудыг олон тоогоор бэлдэх хэрэгцээ гарч богино хугацааны, аж үйлдвэрийн хэрэгцээнд суурилсан төрөлбүрийн мэргэжлийн сургалтын эрэлт хэрэгцээ нэмэгдэв. (3) 1950-1960 оны хооронд улсын томоохон аж ахуй нэгжүүдийг үүсгэн байгуулж, эдийн засгийн гол салбарууд хурдацтай хөгжив. Үйлдвэрлэлд шинэ технологийг нэвтрүүлж, газар тариаланг эхлүүлж мэргэжилтэй ажилтнуудын хэрэгцээ улам нэмэгдэв. Монголын Засгийн газраас боловсролын салбарыг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж бүрэн бус боловсролтой дунд сургуулийн сурагчдыг аж ахуй нэгж байгууллагууд дээр бэлдэж, мэргэжилтэй ажилтан болгох ажлыг эхлүүлэв. 1964-1990 оны хооронд Монголд 2 дэд тогтолцооноос (Техникийн болон мэргэжлийн сургууль, ажлын байран дээрх сургалт) бүрдэх Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог байгуулав. Энэ үеэр Монголд хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн салбарууд хурдацтай хөгжиж байв. Томоохон аж ахуй нэгж байгууллагууд байгуулагдахын хэрээр ур чадвартай ажилтнуудын хэрэгцээ нэмэгдсээр байлаа. Гэвч 1980 он хүртэл ТМБС-ын асуудлыг аж үйлдвэр болон техникийн яамд хариуцаж, агентлагаараа дамжуулан хэрэгжүүлдэг байв. Эдгээр агентлагууд нь ажлаа техникийн яамдад шууд тайлагнаж Шинжлэх ухаан, боловсролын яамнаас хамааралгүй байв. 1984 онд Шинжлэх ухаан, боловсролын яаман дор Техник мэргэжлийн

1. ҮНДЭСЛЭЛ, НӨХЦӨЛ БАЙДАЛ

Page 17: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

17

сургуулиудын ерөнхий газрыг байгуулав. Энэ байгууллага техник мэргэжлийн боловсролын салбарын төлөвлөлт тайлагналыг хариуцаж байв. (4) 1985-1986 оны хооронд Шинжлэх ухаан, боловсролын яам ТМБС-ын бодлогын асуудлыг хариуцдаг болсон боловч сургалтын байгууллагуудыг өөр яам хянадаг байв. 1990 оны эхээр эдийн засгийн тогтолцоонд өөрчлөлт орж үүнээс үүдэлтэйгээр төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийж төрийн өмчит компаниуд болон техникийн яамд татан буугдсан. 1991 онд Боловсролын тухай хууль батлагдсанаар эдгээр техникийн яамдын үүргийг Шинжлэх ухаан, боловсролын яаманд бүрэн шилжүүлсэн. 1992 оны улс төр эдийн засгийн шилжилтээс хойш байгууллагууд дунд сургуулийн 8 ба 10-р анги төгсөгчдөд төрөл бүрийн түвшний сургалтыг санал болгож эхэлсэн. Түүнчлэн Техник, мэргэжлийн боловсролын төрийн захиргааны тогтолцоо засаглал бүрэлдэн тогтсон. AUM-ийн, “Оюу Толгой” ХХК-д зориулан гүйцэтгэсэн 2012 оны “Монгол улсад ажиллах хүчнийг нийлүүлэх одоогийн болон ирээдүйн боловсролын тогтолцооны чадавхийн үнэлгээ” сэдэвт судалгааны тайланг үзнэ үү.

___________________________________________________________________________

52015 оноос Монголд ТМБССД-2 Төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ төслийн зорилго нь орон нутгийн томоохон аж ахуй нэгж байгууллагуудад үндэслэж, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сургалтыг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөрийг шинэчилж Монголд өмнө нь хэрэгжүүлсэн шилдэг туршлагуудыг түгээн дэлгэрүүлж хэрэгжүүлэх.

Тайланд ашигласан арга аргачлалд өмнөх судалгаа, шинжилгээний ажлын бичиг баримтын судалгаа, Хөдөлмөрийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Техник мэргэжлийн сургуулиудын холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй хийгдсэн ярилцлага зэрэг орно. Үүнээс гадна хөгжлийн түнш байгууллагуудтай зөвлөлдөж, Улаанбаатар хотод байрлах 2 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай ярилцлага хийсэн. Түүнчлэн бусад орны туршлагыг судалж баримт бичгийн судалгаа хийгдсэн. Монгол улсын боловсролын салбарын талаар хийгдсэн олон улсын эрдэмтэн судлаачдын өргөн хүрээний судалгааны ажил тайлангуудыг авч үзсэн боловч эдгээрийн дунд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын санхүүжилтийн асуудлаар хийгдсэн судалгаа хомс байв. Үндэсний байгууллагуудаас салбарын тоо мэдээллийг өргөн хүрээгээр цуглуулсан бөгөөд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын санхүүжилтийн бүтцэд хамаарах мэдээллийг олж авахад хүндрэлтэй байсан. ТМБС-ын салбарын санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтын тоо, мэдээллийг Сангийн Яамнаас авсан бөгөөд баримжаалсан тоо мэдээлэл болно. Судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулж хэлэлцэх зорилгоор салбарын оролцогч талуудыг (төр, хувийн хэвшил, хөгжлийн түнш байгууллагууд, Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ-ын төлөөлөл) хамруулан уулзалт зохион байгуулсан бөгөөд оролцогчдын зүгээс өгсөн санал зөвлөмжийг энэхүү тайланд тусгасан.

A. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТОГТОЛЦОО

Улсаас 2015 онд боловсролын салбарт зарцуулсан хөрөнгө 1.1 (558 сая ам.доллар) их наяд төгрөг хүрчээ. Энэ нь тухайн жилийн улсын төсвийн/Засгийн газрын нийт зарцуулалтын 15.1%, дотоодын нийт бүтээгдэхүүний 4.7%-тай тэнцүү байсан. Улсаас 2015 онд боловсролын салбарт зарцуулсан хөрөнгийн 47% нь бага дунд сургууль, 22%

2. ХЭРЭГЛЭСЭН АРГА АРГАЧЛАЛ

3. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ/ТМБС-ЫН ТОГТОЛЦООНЫ ЗАРЦУУЛАЛТ

Page 18: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

18

нь цэцэрлэг, 7.6 % нь дээд боловсролын байгууллагад зарцуулагдсан. Монгол улсын Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (БСШУЯ) бөгөөд энэ нь боловсрол, соёл, шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх мэдээл түгээх эрх бүхий байгууллага юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь үндэсний хэмжээний боловсролын бодлогыг боловсруулдаг төрийн захиргааны төв байгууллага. Яамны хариуцдаг захиргааны асуудлын хүрээнд сургуулийн өмнөх боловсрол, бага дунд сургууль, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, боловсролын судалгаа шинжилгээнээс гадна соёл шинжлэх үхааны болон албан бус боловсролын асуудлууд мөн орно. 2012 онд Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөний дараа Хөдөлмөрийн Яам нь Монголын техник мэргэжлийн боловсролын тогтолцоог хариуцан ажиллах болсон. Монгол улс ерөнхий боловсролын сургуулийн 10 жилийн тогтолцоотой байснаа өөрчилж, 12 жилийн тогтолцоонд шилжсэн бөгөөд дунд сургуулийн 9 ба 11-р ангийн сурагчид Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хамрагдах боломжтой. Өмнө нь 10 жилийн тогтолцоотой байх үед сурагчид төгсөөд мэргэжлийн болон сургуулийн дипломын аль алиныг авдаг байсан. 12 жилд шилжсэнээс хойш 11 ангидаа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд элссэн тохиолдолд 2-2.5 жилийн сургалтын (Диаграмм 1) дипломыг авдаг.

Диаграмм 1. Монголын боловсролын тогтолцооны бүтэц

Эх сурвалж: Азийн хөгжлийн банк 2010 он

B. МОНГОЛЫН ТМБС-ЫН ТОГТОЛЦОО

2016 оны байдлаар Монгол улсад нийт 81 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна (Диаграмм 2). 2006 оноос уул уурхайн салбар огцом хөгжиж төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тоо нэмэгджээ. Одоогоор 32 төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол

Page 19: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

19

сургалтын байгууллага (төрийн өмчийн 49 Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага) байгаа бөгөөд сургалтын төлбөрийн орлого болон улсаас олгодог хувьсах зардлын санхүүжилт дээр үндэслэн үйл ажиллагаа явуулж байна (Эдгээр Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд 2 талын хэлэлцээ бүхий түнш байгууллагууд болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас тогтвортой биш санхүүжилт авдаг бөгөөд хугацаа, чанарын хувьд ялгаатай салбар дагнасан сургалт явуулдаг). Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалтаар аж үйлдвэрийн стандарт, хэрэгцээт чадамжийг олгож чадахгүй байгаа учраас томоохон уул уурхай барилгын компаниуд өөрийн сургалтын төвүүдийг байгуулж зарим тохиолдолд тухайн салбартай холбоотой ажилладаг компаниудын сургалтын хэрэгцээг ч хангаж байна. Төрийн болон төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сурагчид тэтгэмж олгодог болсон тул тус салбарт суралцагчдын тоо сүүлийн жилүүдэд өссөн байна. Барилга, зам тээврийн мэргэжлийн сургалтууд эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд эдгээрийн дараа зочлох үйлчилгээний салбар, сантехник, оёдлын мэргэжлүүд орно (Хүснэгт 1). Монгол улсын ТМБС-ын салбарын санхүүжилтийн тогтолцооны тухай ярилцахаас өмнө бусад орнуудын “ сургалтын зах зээлийн ерөнхий бүтцийг” авч үзье. Диаграмм 2. Монгол дахь Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тоо

Эх сурвалж: ХЯ

Хүснэгт 1. ТМБС-ын суралцагчид мэргэжлийн чиглэлээр

Суралцагчид мэргэжлийн чиглэлээр %

Аж үйлдвэр 20.00%

Сантехникч 30.00%

Оёдолчин 21.00%

Нарийн боовчин 6.70%

Үйлдвэрийн цахилгаанчин 5.90%

Операторчин 3.60%

Хүнсний үйлдвэр үйлчилгээний 3.30%

Page 20: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

20

байгууллагын техникч

Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн ажилтан 2.80%

Бусад 27.00%

Барилга 28.40%

Зам тээвэр 9.90%

Уул уурхай 6.20%

ХАА 3.50%

Байгаль орчин 2.80%

Соёл урлаг 4.50%

Үйлчилгээ 13.20%

Мэдээллийн технологи 4.70%

Эрүүл мэнд 5.00%

Санхүү, бизнесийн 1.10%

Хот төлөвлөлт 0.30%

Боловсрол 0.20%

2015-2016 нийт сурагчдын тоо 42,633 Эх сурвалж: Хөдөлмөрийн Яам Сургалтын ерөнхий зах зээл, ТМБС-ын санхүүжилт (төрийн болон төрийн бус өмчиийн Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага)

ТМБС-ын салбарын зах зээл болон санхүүжилт нь ерөнхий боловсролын салбарын санхүүжилтээс илүү ээдрээтэй асуудал. Ерөнхий боловсролын салбарын оролцогч талууд нь эцэг эх, төр, сурагч. Сургалтын зах зээлийн хувьд ажиллах хүчнийг сургаж бэлдэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагууд нэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Диаграмм 3. Сургалтын ерөнхий зах зээл, санхүүгийн урсгал

6 Татвар төлөгчид

2 Хувийн хэвшлийн

сургалтын байгууллагууд

4 Ажилчид

1 Төрийн өмчит сургалтын

байгууллагууд

5 Засгийн газар

3 Аж ахуйн нэгж,

байгууллага

Гадаадын хөгжлийн түнш байгууллагын санхүүжилт

Өөрийн

Page 21: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

21

Эх сурвалж: Middleton Ziderman-аас иш татав.

Диаграмм 36-д сургалтын зах зээлийн эх үүсвэр, оролцогч талуудын харилцан үйлчлэлийг дүрслэв. Техникийн болон мэргэжлийн сургалтыг (1) төрийн өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд, (2) төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд, (3) аж ахуй нэгж байгууллагууд явуулах боломжтой. Аж ахуй нэгж байгууллагууд төрийн өмчийн Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудтай өрсөлдөж, ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг явуулдаг. Нөгөө талаар аж ахуй нэгж байгууллагууд ажлын байран дээрх сургалт, дагалдан сургалт, ажилтнууддаа төлбөр төлж мэргэшсэн сургалтанд (төрийн болон төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад хандан) хамруулах, эсвэл цалингийн татвар шимтгэл, бусад төрлийн татвар (Гадаад ажилтан ажиллуулсны татвар) төлөх байдлаар сургалтын зах зээлийн санхүүжүүлэгч тал бодлог.

Дэлхийн орнуудын Засгийн газрууд (5) татвар төлөгчийн1 (6) сангаас Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын дийлэнх сургалтууд, мэргэшсэн сургалтын байгууллагуудыг санхүүжүүлдэг. Мөн Засгийн газрын сангаас сургалтыг идэвхжүүлэх, сурагчдад тэтгэмж олгох зорилгоор сургалтын тэтгэлэг, зээл, татаас хөрөнгө олгодог. Үүнээс гадна олон улсын хөгжлийн түнш байгууллагууд томоохон хэмжээний санхүүжилтийг Засгийн газраар дамжуулан тус салбарт оруулсан байдаг (Монгол улсад ч мөн адил).

Олон оронд (энэхүү тайлангийн Бүлэг II-т өгүүлсэн) аж үйлдвэрүүд тусгай сургалтын татварын санг бүрдүүлж түүнийгээ сургалт эрхэлдэг байгууллагуудад олгодог. Эсвэл улсаас энэ төрлийн тусгай сургалтын татварын санг бүрдүүлж аж үйлдвэрийн салбарын сургалтыг дэмжихэд зориулагддаг.

Нөгөө талаар ажилтнууд (4) төрийн бус өмчийн болон төрийн өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад бүтэн төлбөр төлж, эсвэл сургалтанд хамрагдах хугацаандаа үндсэн цалингаа тодорхой хэмжээгээр бууруулж авахаар тохиролцож компаний сургалтанд хамрагддаг.

Компаниуд ажилтнуудынхаа өмнөөс гэрээ байгуулж зохих төлбөрийг төлөн төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтанд шууд хамруулах боломжтой. Сургалтын зах зээлийн сургалтууд тухайн компаний хэрэгцээ шаардлагыг (чанар) хангахгүй байгаа тохиолдолд компани өөрөө дотоод сургалт зохион байгуулж (мөн бусад аж ахуй нэгж байгууллагуудын зохион байгуулж буй сургалт) болно.

Монголын ТМБС-ын салбарт олон эх үүсвэрээс санхүүжилт олгодог боловч дийлэнхийг улсын төсвөөс санхүүжүүлдэг (Хүснэгт 2). 2014 онд салбарын нийт санхүүжилтийн 95%-аас их нь улсын төсвөөс олгогдсон бол дөнгөж 1-2% нь сургалтын төлбөр, 1-3% Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын өөрийн орлогоос бүрдсэн байна. Дэлхийн банкны 2010 оны тоо мэдээнээс үзвэл боловсролын салбарын санхүүжилтээс ТМБС-ын салбар нь улсын төсвөөс хамгийн бага (6%) санхүүжилтийг авсан. Дэлхийн орнуудын боловсролын салбарт зарцуулж байгаа хөрөнгийг харьцуулж

4. МОНГОЛ УЛСЫН ТМБС-ЫН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО

Page 22: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

22

үзвэл, Монголын жишээ бусад шилжилтийн эдийн засагтай орнуудын жишигтэй ойролцоо байна. __________________________________________________________________________________________ 6 Дэлхийн банк, Оксфордын их сургуулийн хэвлэл, John Middleton, A. Ziderman, A. V. Adams-ийн 1996 оны Бүтээмжийг дээшлүүлэх ур чадвар: Хөгжиж буй орнуудын МБС-ын салбар сэдэвт нийтлэлээс иш татав.

Польш улс нэг хүнд ногдох боловсролын салбарын зарцуулалтаар тэргүүлж байна (Хүснэгт 3 ба 4). Дээд боловсролын салбарт зарцуулж байгаа хөрөнгийн хувьд дэлхийн орнуудтай харьцуулахад Монгол улсын зарцуулалт маш бага байгаа учраас дээд боловсролын тогтолцоо “бага-өртөг, бага-чанар”1 шинжтэй байна (Хүснэгт 2). Хүснэгт 2. Монгол улсын боловсролын салбарт зарцуулж байгаа хөрөнгө

2009 2010 2011 2012 2013 2014 2015

ДНБ өнөөгийн ханшаар, тэрбум ₮-өөр

6590.6 9756.6 13173.8 16688.4 19174.4 22227.1 23166.8

ДНБ-ний өсөлт, нэрлэсэн % -1.3 6.4 17.3 12.3 11.6 7.8 4.2

Засгийн газрын зарцуулалт тэр бум ₮-өөр

2336.6 3076.3 4997 5993.8 6164.7 7144.6 7136.9

Засгийн газрын зарцуулалт ДНБ-нд эзлэх %-аар

35.5 31.5 37.9 35.9 32.2 32.1 30.8

Боловсролын салбарын төсөв, тэр бум ₮-өөр

430.5 546.5 706.4 898.3 946.8 1204 1100.9

Боловсролын салбарын төсөв, ДНБ-нд эзлэх %-аар

6.5 5.6 5.4 5.4 4.9 5.4 4.8

Боловсролын салбарын төсөв, төрийн зардалд эзлэх %-аар

18.4 17.8 141.1 15 15.4 16.9 15.4

Хөдөлмөрийн салбарын зарцуулалт, тэр бум ₮-өөр

318.18 352.47 385.16 190.94 198.52 181.99 152.87

Хөдөлмөрийн салбарын зарцуулалт, ДНБ-нд эзлэх %-аар

4.83 3.61 2.92 1.14 1.04 0.82 0.66

Хөдөлмөрийн салбарын ТМБС-ын салбарын зарцуулалт, тэр бум ₮-өөр

* * * 59.13 66.37 78.45 70.72

Хөдөлмөрийн салбарын ТМБС-ын салбарын зарцуулалт, ХЯ-ны нийт зардалд эзлэх %-аар

* * * 30.97 33.43 43.1 46.26

Хөдөлмөрийн салбарын ТМБС-ын салбарын зарцуулалт, ДНБ-нд эзлэх %-аар

* * * 0.35 0.35 0.35 0.31

Боловсролын салбарын төсөв + ТМБС-ын төсөв

430.53 546.48 706.45 957.41 1013.15 1282.46 1171.61

Жилийн инфляцийн түвшин 4.2 13 8.9 14 12.5 11 1.9

Эх сурвалж: Сангийн яам, Статистикийн Ерөнхий Газар __________________________________________________________________________________________ 1 Олон талын болон 2 талын оролцоотой түнш байгууллагуудаас олгосон санхүүжилт орсон 1 Дэлхийн банк 2010 он

Хүснэгт 3. Дэлхийн орнуудын боловсролын салбарт зацуулж байгаа хөрөнгийн харьцуулалт, ДНБ-нд эзлэх хувиар

Page 23: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

23

2000 2004 2008 2010 2011

Молдав 4.48% 6.70% 8.20% 9.50% 8.50%

Унгар 4.80% 5.30% 5.00% 4.80% 4.64%

Польш 17.50% 21.30% 18.30% 20.60% 20.50%

Словак 3.90% 3.90% 3.50% 4.10% 3.90%

Монгол 5.60% 4.30% 4.70% 5.40% 5.50%

Эх сурвалж: Боловсролын статистик мэдээ, Дэлхийн банк

Хүснэгт 4. Дээд боловсролын салбарт төрийн зарцуулж байгаа хөрөнгө, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх %-аар

2010 2011

Монгол 5.90% 3.37%

Молдав 44.80% 42.90%

Польш 20.60% 20.55%

Словак 18.67% 22.23%

Унгар 24.90% 28.40%

Эх сурвалж: Боловсролын статистик мэдээ, Дэлхийн банк

4.1. МОНГОЛ УЛСЫН ТМБС-ЫН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР

Монгол улсын ТМБС-ын салбарын санхүүжилт нь үндсэн 4 бүрэлдэхүүнтэй: (a) Засгийн Газраас (b) Гадаад ажилтан ажиллуулсны татвар (хувийн хэвшлээс) (c) Олон улсын хөгжлийн түнш байгууллагуудаас (d) хувийн томоохон корпорациудаас. Диаграмм 4-т төрийн өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын санхүүжилтийн сүүлийн үеийн чиг хандлагыг дэлгэрэнгүй харуулав. Санхүүжилтийн дийлэнхийг Засгийн газрын санхүүжилт, МБС-ыг дэмжих сангаас олгож байна. Үлдсэн санхүүжилтийг хэд хэдэн хөгжлийн түнш байгууллагууд, томоохон корпорациудаас олгожээ. 2016 онд нийтдээ 40 сая ам.долларыг ТМБС-ын салбарт олгох төлөвтэй байна (Диаграмм 4). Диаграмм 4. 2016 оны ТМБС-ын салбарын нийт санхүүжилт

*Хөгжлийн түнш байгууллагуудын нийт хөрөнгө оруулалт /одоо хэрэгжиж байгаа/ 104 сая ам.доллар

Page 24: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

24

Эх сурвалж: Сангийн яам, 2016 он

Сангийн яамнаас Хөдөлмөрийн яаманд санхүүжилт олгож Хөдөлмөрийн яам цааш Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад хуваарилалтыг хийдэг. Нийт 38 төрийн өмчийн Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага Хөдөлмөрийн яамнаас үйл ажиллагааны зардал болон хөрөнгө оруулалтын зардалд санхүүжилт авдаг. 2016 оны хувьд Хөдөлмөрийн яам нийт 46.4 тэр бум төгрөгийг (23.6 сая ам.доллар) 38 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад хуваарилаад байна. Энэ хөрөнгө нь Хөдөлмөрийн яамны 2016 оны нийт санхүүжилтийн 46%-ийг эзэлнэ (2015 онд энэ хэмжээ 43% байсан Хүснэгт 2). Өмнө өгүүлсэн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Төсвийн тухай хууль (Хавсралт 1), төсвийн төсөл боловсруулах явцын тухай доор өгүүлэв. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд улсын төсвийн үр өгөөжтэй зарцуулалт, тайлагналыг ил тод болгох зорилго бүхий боловсролын салбарт9 холбогдолтой хууль байсан. Энэхүү хууль батлагдсанаар боловсролын салбарт дараах үр нөлөөг үзүүлсэн: (a) төвлөрсөн удирдлага, санхүүжилтийн тогтолцоо бий болж, сургуулиудын өөрийн бүрдүүлсэн орлогыг зарцуулах боломжийг хязгаарласан; (b) төсвийн төсөл боловсруулах явцын бүтцийг өөрчилж, тогтолцооны хяналтыг чангатган төрийн захиргааны төв байгууллагуудын хянах үүргийг нэмэгдүүлсэн; (c) бүх төрийн албан хаагчид үр дүнгийн гэрээ байгуулдаг болсон; (d) төсөв батлах зарцуулах ажлыг хариуцсан орон нутгийн албан тушаалтны үүрэг хариуцлагыг шинэчилж, эрх мэдлийг Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас Сангийн яаманд шилжүүлсэн; (e) төсөв батлагдсаны дараа салбар хооронд төсөв дахин хуваарилах асуудлыг зогсоож, зөвхөн сургууль хооронд төсөв шилжүүлэх бололцоотой болсон. Харин одоо Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг орлосон Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийг (МУНТТХ) (Хавсралт 1) батлан мөрдлөг болгож, төсвийн төсөл боловсруулах явцын төвлөрөлийг арилгах боломжтой болсон. Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн дагуу сумдад хуваарилагдсан Орон нутгийн хөгжлийн сангаас сургуулиудын хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх боломжтой болсон. 5.1. Монгол улсын төсвийн төсөл боловсруулах явц Жилийн төсвийн төслийг боловсруулах явц нь тодорхой заагдсан хугацаатай байдаг бөгөөд бүх төсөвт байгууллагууд энэхүү хугацааг чандлан баримтална. Төсвийн захирагч нар (яамд, газрууд, агентлагууд, орон нутгийн засаг захиргаа) 5 долоо хоногийн хугацаанд багтаан төсвийн төсөөллийг боловсруулах ёстой. Урсгал зардал хөрөнгийн зардлын дээд хязгаар, Дунд хугацааны төсвийн хүрээг Засгийн газраас жил бүрийн 4-р сард хөрөнгө олгогдохоос өмнө тогтоож өгдөг. Сүүлийн хэдэн жилүүдэд буюу 2012-2015 онуудад улсын төсвийг Парламентаас дараагийн санхүүгийн жил (1-12 сар) эхлэхээс өмнө баталж өгсөн. Уламжлал ёсоор дараагийн жилийн төсвийн төсөөллийг тухайн жилийн 4-р сарын 15-наас эхлэн боловсруулж эхэлдэг бөгөөд Дунд хугацааны төсвийн хүрээг танилцуулж, Сангийн яамнаас холбогдох төсвийн захирагчид/яаманд зааварчилгаа өгдөг. __________________________________________________________________________________________ 9 Дэлхийн банк 2015 он, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн гүйцэтгэлийн тайлан

5. ЗАСГИЙН ГАЗРЫН САНХҮҮЖИЛТ

Page 25: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

25

Ингэснээр ирэх жилийн төсвийг дахин хянаж батлах явц тухайн жилийн 11-р сар хүтрэл үргэлжилж, 11-р сарын сүүлээр хууль тогтоох байгууллага баталдаг. 5.2. Сангийн зарцуулалт Төрийн өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад олгогдож байгаа санхүүжилтийн талаас их хувийг ажилтнуудын цалин хөлс, урамшуулалд зарцуулдаг. 2016 онд төрийн өмчийн 38 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад олгогдох нийт санхүүжилтийн (23.6 сая ам.доллар) 56%-ийг багшийн цалин хөлс, шагналд зарцуулах төлөвтэй байна. 17% нь цахилгаан дулаан, цэвэр бохир ус, 6% нь нийгмийн даатгалын төлбөр, 7% нь хоол, орон байр, ор, эм тарианы стандарт зардалд, 5% нь урсгал зардалд (тэтгэвэр г.м) үлдсэнийг оффисс хангамж, бараа материал, тээвэр, зочид хүлээн авах, тавилга эд хогшил, урсгал засварын зардал, бусад бараа материал үйлчилгээ худалдан авах зэрэгт зарцуулагдана (Диаграмм 5). Диаграмм 5. 38 төрийн өмчийн сургуульд Хөдөлмөрийн яамнаас олгосон

санхүүжилт, ангиллаар, зардлын хуваарилалт 2016 он Эх сурвалж: СЯ, 2016 он

5.3. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын санхүүжилтийн бүтэц

2012 оны Засгийн газрын 94-р тогтоол (Хавсралт 1). Нэг сурагчид ногдох хувьсах зардлыг тооцоолох зарчмуудыг Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1, 15.2 зүйл, Боловсролын тухай хуулийн 40.2, 40.3 зүйл, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 23.1.1, 23.1.2 зүйлд тодорхой заасан байдаг. Засгийн газрын 94-р тогтоолын дагуу Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад хувьсах зардлыг хуваарилдаг (Хавсралт 1-ээс тогтоолын дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү). Энэхүү хувьсах зардлын хэмжээ нь сургуультай холбоотой хэд хэдэн хүчин зүйл, газар зүйн байршил, ялангуяа улсын алслагдсан бүс нутагт хамаардаг эсэхээс хамаарна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын хувьсах зардал нь дунд сургуулийн сурагчдад ногдох хувьсах зардлаас их байх бөгөөд бүс нутгаас хамааран ялгаатай тогтоогддог (Диаграмм 6-г үзнэ үү). Улаанбаатар хотын хувьд нэг сурагчид ногдох хувьсах зардал 516,000₮ байгаа нь хамгийн бага хэмжээ, Баян-Өлгий аймагт 614,000₮ байгаа нь хамгийн их хэмжээ юм (одоогоор уг зардлыг тооцоолохдоо бүс нутгийн ялгаатай байдлыг харгалзаж байгаа боловч мэргэжлүүдийн хувьд ялгаагүй олгогдож байна).

Page 26: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

26

Диаграмм 6. 2016 оны нэг сурагчид ногдох хувьсах зардал, бүсээр /1000₮-өөр/

Эх сурвалж: Хөдөлмөрийн яамны мэдээ, 2016 он

Тухайн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын авах санхүүжилтийн хэмжээ нь байршил, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төрөл буюу сурагч, ажилтнуудын тоо зэргээс хамаарна. Монгол улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд төсвийн төсөөллөө боловсруулахдаа эдгээр хүчин зүйлсийг харгалзаж, тогтмол болон хувьсах зардлыг тусад нь олгодог. Хувьсах зардлыг хуваарилахдаа дараагийн жилийн элсэлтийн тооны төсөөлөл дээр үндэслэх бөгөөд багшийн цалин, хангамж, шагнал, даатгал, татвар, тэтгэврийн төлөвлөгөө, бусад зардал болох бичиг хэрэг, ном сурах бичиг, хэвлэл, шуудан холбоо, холбоо харилцааны зардлуудыг тусгана (Диаграмм 7). Диаграмм 7. Ерөнхий санхүүжилтийн бүтэц 2012 он

Эх үүсвэр: Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг 2013 он

Тогтмол зардалд халаалт, ус, цахилгаан, бохир ус зэргийн зардлыг оруулах ба хэмжээг тогтоохдоо өмнөх жилийн гүйцэтгэлд үндэслэж, Сангийн яамнаас тогтооно. Сурагчдын тоо инфляц зэрэг үзүүлэлтийг тооцоолон Сангийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам/Хөдөлмөрийн яамнаас жил бүрийн нэг сурагчид ногдох зардлын төсвийг санал болгоно. Үүнийг боловсролын төсөвт хувьсах зардал суулгах “нормативт санхүүжилтийн хэрэгсэл” гэнэ. Энэ төрлийн сургууль санхүүжүүлэх бүтцийг дэлхийн орнууд өргөн хэрэглэдэг (Бүлэг II-т авч үзсэн байгаа).

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд газар зүйн байршлаас хамааран ялгаатай санхүүжилт авдаг тул нэг сурагчид ногдох нэг жилийн зардлын хэмжээ нь мөн

Page 27: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

27

ялгаатай. Тухайлбал, үндэсний хэмжээнд нэг сурагчид ноогдох нэг жилийн зардлын дундаж 2.2 сая төгрөг байхад бүс нутгийн хэмжээнд дундаж зардал/санхүүжилт өмнөд бүсэд хамгийн бага байна (Диаграмм 8). Диаграмм 8. Нэг сурагчид ногдох нэг жилийн зардал, бүсээр

Эх сурвалж: ХЯ мэдээ 2016 он

Диаграмм 9. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэг сурагчид ногдох нэг жилийн зардлыг дээд боловсролын байгууллага, дунд сургуулийн нэг сурагчид ногдох нэг жилийн зардалтай харьцуулах нь

Эх сурвалж: Хөдөлмөрийн яам Ерөнхийдөө Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэг сурагчид ногдох нэг жилийн дундаж зардал/санхүүжилт нь дунд сургуулийн нэг сурагчид ногдох нэг жилийн зардлаас их байдаг бөгөөд Монгол улсын тохиолдолд дээд боловсролын байгууллагын нэг сурагчид ногдох нэг жилийн дундаж зардлаас мөн их байна (Диаграмм 9). ТМБС-ын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт өндөр байдаг нь сургалтын сангууд, үндсэн хөрөнгийн санхүүжилт ихтэй байгаатай холбоотой. Сүүлийн 5 жилийн турш үндэсний хэмжээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад жилд дунджаар 1.3 тэр бум төгрөгийн (701,790 ам доллар) төсвийг олгосон. Тухайлбал сүүлийн 5 жилийн хугацаанд Архангай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дунджаар 657 сурагчтай, 75 ажилтантай байсан бөгөөд дунджаар 1.19 тэрбум төгрөгийн (608,180 ам.доллар) төсвийг авсан бол Өмнөговь аймгийн дунджаар 768

National Average

Page 28: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

28

сурагч, 74 ажилтантай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дунджаар 1.23 тэр бум төгрөгийн (570,263 ам.долларын) санхүүжилт авсан байна (Диаграмм 10, 11). Үүнээс харвал Засгийн газраас олгосон нэг сурагчид ногдох зардлын санхүүжилт нь Архангай аймагт 1.8 сая төгрөг (925 ам.доллар), Өмнөговь аймагт 1.4 сая төгрөг (742 ам.доллар) байжээ. Үндэсний хэмжээнд сүүлийн 5 жилд олгосон нэг сурагчид ногдох зардлын санхүүжилтийн дундаж 1.7 сая төгрөг (887 ам.доллар) байв. МБСБ-уудын зардлын задаргаа, бүсээр. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын зардлын задаргааг бүсээр авч үзвэл дараах дүгнэлтийг хийж болохоор байна. Үүнд:

Архангай аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн зардлаас үзвэл 68% нь цалин хөлсөнд зарцуулах төлөвлөгөөтэй бөгөөд дундаж ажилтны тоо 75 байгаа тул нэг ажилтны (удирдах, гүйцэтгэх, үйлчилгээний ажилтнууд) сарын дундаж цалин 679,000 төгрөг (345 ам.доллар) болно.

Өмнөговь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хувьд 57%-ийг цалин шагнал 6%-ийг ажил олгогчийн төлөх Нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулах төлөвлөгөөтэй. Нэг ажилтны сарын дундаж 625,000 төгрөг (317 ам.доллар) болно.

Диаграмм 10. Архангай аймгийн 2016 оны ТМБС-ын төсвийн зарцуулалт

Эх сурвалж: Хөдөлмөрийн яамны мэдээ 2016 он

2014 оны Хөдөлмөрийн яамны төсвийн мэдээнээс үзвэл төрийн өмчийн Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын орлогын 3%-ийг “үндсэн болон туслах үйл ажиллагааны орлого” (бусдад үзүүлсэн үйлчилгээний орлого)-оос бүрдүүлсэн байгааг онцолж хэлмээр байна. Архангай аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн улсын төсвөөс нийт санхүүжилтийн 99%-ийг олгож 1% нь үндсэн болон туслах үйл ажиллагааны орлогоос бүрдсэн байна.

Page 29: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

29

Диаграмм 11. Өмнөговь аймгийн 2016 оны ТМБС-ын төсвийн зарцуулалтын төсөөлөл

Эх сурвалж: Хөдөлмөрийн яамны мэдээ 2016 он

Нэг сурагчид ногдох хувьсах зардал Санхүүжилт тооцох зарчмаас хамааран нэг сурагчид ногдох хувьсах зардал нь бүс нутгаас хамааран ялгаатай байдаг. Дээр өгүүлсний дагуу 2012 оны Засгийн газрын 94-р тогтоолын дагуу ТМБС-ын нэг сурагчид ногдох хувьсах зардлыг тооцоолох аргыг тогтоож өгсөн. Энэхүү тооцооллыг өнөөдөр ч тэр чигээр нь хэрэглэж байна. Өмнө нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Сангийн яамнаас энэхүү нормативт санхүүжилтийн хэрэгслийг (хувьсах зардал) жил бүр тодорхойлж өгдөг байсан. Зарим орон нутгийн нэг сурагчид ногдох хувьсах зардлыг тооцоолох чиг хандлагаас дурьдвал: Баян-Өлгий аймагт нэг сурагчид ногдох хувьсах зардал хамгийн их 614,700 төгрөг (312 ам.доллар), үүний дараа бусад баруун бүсийн аймгууд болох Ховд (613.1 төгрөг), Завхан (612.9 төгрөг), Хөвсгөл (612.9 төгрөг) аймгууд орж байна. Ерөнхийдөө нэг сурагчид ногдох хувьсах зардлын хэмжээ нь дунд сургуулийн нэг сурагчид ногдох хувьсах зардлаас их байдаг бөгөөд 40%-аар их хэмжээтэй байна. Диаграмм 12. МБСБ-ын нэг сурагчид ногдох хувьсах зардал

Page 30: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

30

Эх сурвалж: Засгийн газрын 94-р тогтоол, 2012 он

2012 оны Засгийн газрын 94-р тогтоолын санхүүжилт тооцоолох загварыг Хүснэгт 4-т үзүүлэв. Үүнд (1) Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг бүс нутгаар ангилж (2) багш нарын цалингийн хэмжээг сургуулийн аль түвшинд (дунд сургуулийн бага дунд эсвэл ахлах анги) хичээл зааж байгаагаас хамааруулан тооцсон (3) мөн хувьсах зардлыг тооцоход оролцох бусад хүчин зүйлийг оруулж тооцно. Үүний дараа эдгээр хүчин зүйлсийг жигнэж тооцоололд оруулна. Дараах зүйл дээр үндэслэн тооцдог: (a) хотын бага сургуулиудыг индексээр оноож, 1-ээр жигнэнэ (суурь), (b) бусад бүс нутгийн ангиллын сургуулиудыг индекслэхдээ энэ суурь үнэлгээгээр үржинэ. 2011-2012 оны хурдацтай эдийн засгийн хөгжлийн үед, төрийн албан хаагчдын тэр тусмаа багш нарын цалинг нэмэгдүүлэхийг олон нийт шаардаж, энэ тооцооллолд орсон багшийн цалин 33-40%-аар мөн бусад хувьсах зардал 9-%-аар тус тус нэмэгдсэн байдаг (Хүснэгт 5). Энэ үед инфляци мөн өсөж 10%-с дээш гараад байлаа (Хавсралт 2). Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, инфляци болон татварын орлого буурсан тул энэхүү тооцоололд өөрчлөлт ороогүй. Диаграмм 13, Хүснэгт 6-д 1988 онд анх нэвтрүүлнээс хойш тус тооцоололд орсон өөрчлөлтүүдийг үзүүлэв. Энэ төрлийн тооцооллыг хийхэд тулгардаг үндсэн асуудал бол сургуулиудын байршил, сурагчдын шинж байдлыг илэрхийлэх чухам ямар мэдээллийг оролцуулах вэ гэдэг асуудал байдаг. 1988 онд анх нэвтрүүлнээс хойш тооцооллыг хялбаршуулах, агуулгыг сайжруулах зорилгоор тус тооцоололд хэд хэдэн өөрчлөлт орсны дунд газар зүйн байршлын хувьд алслагдмал нутагт зардал өндөр байх төлөвтэй байдгийг харгалзсан. Санхүүжилтийн тооцоонд өөрчлөлт оруулах Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санал 2009 онд эдийн засгийн хямралын үеэр Азийн хөгжлийн банк санхүүжилтээр хийгдсэн судалгааны үр дүнд үндэслэж Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг10-ийн зөвлөхүүд санхүүжилтийн өнөөгийн тооцоололд өөрчлөлт оруулахыг санал болгожээ.

Page 31: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

31

Товчоор өгүүлбэл, тухайн сургуулийн гүйцэтгэл буюу санхүүжилт (эх үүсвэр)-ийг үр өгөөжтэй зарцуулж байгаа эсэх мөн сурагчид хамаарах үзүүлэлтүүдийг харгалзаж санхүүжилтийг олгох санал. Сургуульд санхүүжилт олгох суурь болох дараах 5 төрлийн багц санхүүжилтийг санал болгосон: (a) 1= цалин (b) 2= бусад хувьсах зардал (c) 3 = дотуур байранд амьдардаг сурагчид (d) 4 = сургуулийн ангилал (e) 5 = сурагчид хамаарах үзүүлэлтүүд тухайлбал, сурлага, ядуу өрх, хөдөлмөрийн чадвар. Эдийн засгийн уналтаас шалтгаалан Боловсрол соёл шинжлэх ухааны яам уг саналыг хэлэлцэх боломжгүй байгаа бололтой.

_____________________________________________________________________________________________________ 10 Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн 2013 оны материалыг үзнэ үү

Page 32: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

Хүснэгт 4. Монгол улсын сургалтын байгууллагын санхүүжилтийн бүтэц, Засгийн газрын журам, 2012 он

Error! Not a valid link. Эх сурвалж:Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг 2013 он, 2012 оны Засгийн газрын тогтоол дээр үндэслэв

Page 33: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

Хүснэгт 5. Монгол улсын багш нарын цалингийн өсөлт – сургуулийн санхүүжилтийн

бүтэц 2011-2012 он

Сургуулийн байршил/ангилал

Багшийн цалин Бусад

хувьсах зардал

Бага Дунд Ахлах Бүх

түвшинд

Баг Бага сургууль 40.00% 19.00%

Сум

Бага сургууль 0.00% -27.00%

Бага суурь боловсролын

сургууль 40.00% 40.00% 20.00%

Бүрэн дунд боловсролын

сургууль 40.00% 40.00% 40.00% 20.00%

Аймгууд болон

Улаанбаатар хотын захын

дүүрэг

Бага сургууль 33.00% 0.00%

Бага суурь боловсролын

сургууль 40.00% 40.00% 0.00%

Бүрэн дунд боловсролын

сургууль 40.00% 40.00% 40.00% 11.00%

Хот

Бага сургууль 28.00% 13.00%

Бага суурь боловсролын

сургууль 28.00% 28.00% 13.00%

Бүрэн дунд боловсролын

сургууль 40.00% 40.00% 40.00% 20.00%

3.00% 38.00% 40.00% 9.00%

Эх сурвалж: Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг 2013 он Диаграмм 13. ТМБС-ын салбарын норматив зардалд суурилсан санхүүжилтийн

бүтцийн өөрчлөлт Эх сурвалж: Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн 2013 оны материалаас иш татав

1988

1999

2003

2004 2004 2004

2006

2007

2012

Page 34: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

34

Хүснэгт 6. ТМБС-ын салбарын норматив зардалд суурилсан санхүүжилтийн бүтцийн өөрчлөлт

Хуулинд өөрчлөлт оруулсан/ танилцуулсан он

Дэлгэрэнгүй Санал

1988 21 аймаг + УБ нэг сурагчид ногдох хуваарилалт

Өсөн нэмэгдүүлэх төсвөөс нэг сурагчид ногдох санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн: сурагчийн өгөгдөл + жин

1999 Тухайн сургууль аймаг, сумын төвөөс хэр хол байгаад үндэслэн коэффициент оногдуулж байсан

Маш дэлгэрэнгүй тооцоололтой, ойлгомжгүй

2003 Энгийн-Аймаг биш 4 бүсээр ангилсан

Тогтолцоог хэт хялбарчилах санаа гарсан

2004 Баруун бүсийг дотор нь 2 хэсэгт ангилсан (Баян-Өлгий +3 бусад аймаг)

Баян-Өлгий аймагийн Казак хэлтэй иргэдэд боловсрол олгоход өндөр санхүүжилт шаардлагатай байсан

2006 Төвийн бүсийг мөн 2 хэсэгт ангилсан: 4 говийн аймаг ба бусад төвийн аймгууд (Сэлэнгэ, Төв, Дархан, УБ)

2003-2006 оны хооронд тооцооллыг дахин дэлгэрүүлж задалсан гэхдээ буцаад 21 аймаг + УБ гэж задлаагүй

2007 Чиг хандлагыг буцаасан: Тогтолцоог дахин хялбарчилж засаг захиргааны нэгжээр задалсан

Сургуулиудыг байршлаар нь 4 бүлэгт ангилсан: баг, сумын төв, аймгийн төв, хотын сургуулиуд

2012 Тогтолцоо хэвээр үлдэж багшийн цалинг нэмэгдүүлсэн

Энгийн боловч ийнхүү байршлаар нь ангилах нь үр өгөөж муутай, шударга бус санагдана

Эх сурвалж: Санхүүжилтийн бүтцэд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн өгсөн санал, 2013 он Диаграмм 14. 2013 оны БХАН-ийн санал 2009 он , санхүүжилтийн бүтэц: GSE

Fund 1 Fund 2 Fund 3 Fund 4 Fund 5

PER STUDENT FUNDING

Page 35: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

35

Өмнө өгүүлсэн санхүүжилтийн бүтцээс гадна ТМБС-ын салбарыг дэмжих зориулалттай 2 томоохон “тусгай сан” байдаг. Үүнд Хөдөлмөр эрхлэлт болон МБС-ыг дэмжих сангууд юм. Түүнчлэн Гадаад ажилтан ажиллуулсны татвараар дамжуулан хувийн хэвшлийн оруулж буй нэмэр чухал. Хувийн хэвшлээс орж буй санхүүжилтийн дийлэнхийг Монголд ур чадварыг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгоход зориулдаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (ХЭДС)

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг захиран зарцуулагч төрийн захиргааны төв

байгууллага нь Хөдөлмөрийн Яам байдаг. Тус санг 2001 онд анх байгуулсан бөгөөд

2001 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлэлтийг

дэмжих үйл ажиллагаанд зориулагддаг. Тус хуулийн дагуу энэхүү сан дараах эх

үүсвэрээс бүрдэнэ:

Улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө

Орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн банкинд байршуулсан үлдэгдэлд

бодогдох банкны хүү

Ажил олгогчийн зүгээс гадаа иргэнийг гэрээлж ажиллуулсны төлбөр

(Гадаад ажилтан ажиллуулсны татвар)

ОУ-ын байгууллага, гадаад орнуудаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

зорилгоор олгосон буцалтгүй зээл

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд олгосон хандив тусламжийн хөрөнгө

Гадаад орон, олон улсын байгууллага, үндэсний болон гадаад бизнес аж

ахуй нэгж байгууллага, Төрийн бус байгууллага, хувь хүнээс олгосон

хөрөнгө

Бизнес аж ахуй нэгж байгууллагын Хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийг

ажиллуулаагүйн төлбөр

Бусад эх үүсвэр

2016 оны төсвийн төсөөлөл: 2016 оны

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн

төсвийн төсөөлөл 2014 оны төсөвтэй

харьцуулахад 9%-аар буурсан байна. 2016

оны төсөв нь одоогоор зөвхөн төсөөлөл

байгаа учир нь эдийн засгийн уналтаас үүдэн

тус сангийн үндсэн эх үүсвэр болох Гадаад

ажилтан ажиллуулсны татварын орлого

буурах магадлалатай. Хөдөлмөр эрхлэлтийг

6. ТУСГАЙ САНГИЙН САНХҮҮЖИЛТ

Page 36: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

36

дэмжих сангийн 41.7 сая ам.доллар санхүүжилтийн төсөөлөл (Сангийн яам):

48% Гадаад ажилтан ажиллуулсны татварын орлогоос

51% улсын төсвөөс (Гадаад ажилтан ажиллуулсны татварын орлогын 2015

оны үлдэгдэл байх магадлалтай)

1% Хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүйн төлбөр.

Гадаад ажилтан ажиллуулсны татвар: Энэхүү татварын сангийн үйл ажиллагаа нь

дэлхийн бусад орнуудын татварын сантай (Бүлэг II-т өгүүлсэн) ижил зарчмаар

явагдана. Гэвч одоогийн байдлаар тус сангаар хэрхэн шаардлагатай ур чадварыг

дэмжих талаар ажил олгогчдын саналыг нь тусгаж (Сингапур, Малайз, Иордан

улсын жишиг) чадахгүй байна. Диаграмм 15-д гадаадын орнуудын татварын

сангийн хөрөнгийн урсгалыг дүрслэн харуулав. Татварыг ажил олгогч гадаад

ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд үндэслэж төлдөг. Ихэнх тохиолдолд

ажил олгогч өөрийн гадаад ажилтанд Монгол улсад хөдөлмөр эрхлэх визийг

гаргуулахаас өмнө (бусад шаардлага нөхцлийг хангахын хажуугаар) татварыг төлнө.

Энэхүү хөрөнгийг Хөдөлмөрийн яамнаас Сангийн яамны дансанд шилжүүлж буцаад

Хөдөлмөрийн яамны дансанд оруулдаг ба үндэсний ажиллах хүчний ур чадвар

сургалтыг дэмжихэд зарцуулагдана.

Диаграмм 15. Гадаад ажилтан ажиллуулсны татварын сангийн хөрөнгийн урсгал

Эх сурвалж: Хөдөлмөрийн яам 2016 он

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нилээдгүй хувийг МБС-ыг дэмжих санд хуваарилдаг. Сангийн 23% орчим буюу 19.7 тэр бум төгрөгийг (9.9 сая ам.доллар) 2016 онд МБС-ыг дэмжих санд хуваарилжээ. Диаграмм 16-д Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2016 оны төсвийн төлөвлөгөөт зарцуулалтыг харуулав (Сангийн яамнаас авсан мэдээ). Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бага хэмжээний зээл санхүүжүүлдэг гэдэг нь их сонирхолтой юм. Учир нь Аж үйлдвэрийн яам болон бусад агентлагууд (Улаанбаатар хотын засаг захиргаа) ижил төрлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагааг явуулдаг. Иймээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг эргэн хянаж тус санг зөвхөн ур чадварыг хөгжүүлэх (бусад орны жишгээр гүйцэтгэлийн шалгуур

Page 37: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

37

үзүүлэлтүүдийг тогтоож) асуудалд хандуулж, жижиг, дунд үйлдвэрлэлийгн санхүүжилтийн асуудлыг тусад нь төвлөрүүлэх шаардлагатай. Диаграмм 16. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалт – 2016 оны төсвийн төсөөлөл /сая ам.доллараар/

Эх сурвалж:Сангиян яам Хөдөлмөрийн яам 2016 он

МБС-ыг дэмжих сан (МБСДС)

МБС-ыг дэмжих санг захиран зарцуулагч төрийн захиргааны төв байгууллага нь

Хөдөлмөрийн яам байдаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухай хуулинд 2014

онд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө МБС-ыг дэмжих санг улсын төсвөөс

санхүүжүүлдэг байсан. 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш (Хөдөлмөр

эрхлэлтийг дэмжих сангийн тухай хуулийн 23.1.131 зүйлийн дагуу), 75%-ийг Хөдөлмөр

эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлдэг болсон. 25%-ийг улсын төсвөөс

санхүүжүүлнэ. Гэхдээ бодит байдал дээр МБС-ыг дэмжих санд Хөдөлмөр эрхлэлтийг

дэмжих сангаас олгогдож байгаа хөрөнгө үүнээс хамаагүй бага хэмжээтэй бөгөөд

төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэг сурагчид

ногдох хувьсах зардлыг санхүүжүүлэх, төрийн болон төрийн бус өмчийн МБСБ-уудын

сурагчийн сар тутмын тэтгэмжийг санхүүжүүлэхэд зориулагдаж байна (Диаграмм 17).

11 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухай хуулийн 23.1.13 зүйл (2014 оны өөрчлөлт) – Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас МБС-ыг дэмжих санд хөрөнгө хуваарилж мэргэжлийн боловсролыг дэмжинэ (2015 оны 1-р сараас эхлэн хэрэгжиж эхэлнэ).

Page 38: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

38

Диаграмм 17. МБС-ыг дэмжих сангийн 2016 оны зарцуулалт /тэр бум төгрөгөөр/

Эх сурвалж: Хөдөлмөрийн яамны талаархи Сангийн яамны мэдээ 2016 он

2009 онд анх Мянганы сорилтын сангийн төсөл ТМБС-ын салбарт хэрэгжиж эхэлснээс хойш хөгжлийн түнш байгууллагуудын санхүүжилт тус салбарт нэмэлт хувь нэмрээ оруулсан. Үүнээс өмнө Азийн хөгжлийн банкнаас ерөнхий боловсролын салбарт санхүүжилт олгож, салбарын шинэчлэлд оролцсон. Түүнчлэн ТМБС-ын салбарт шинэчлэл хийх эхний үед, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг салбарын ур чадварыг хөгжүүлэх ажилд хувь нэмрээ оруулж байсан. Үүнээс гадна Дэлхийн банкны хяналтан дор хэрэгжиж байсан Бүх нийтийн боловсрол – шуурхай сургах санаачлагыг 2000 оны дундуур хэрэгжүүлж, “Боловсролын доноруудын зөвлөлдөх механизм”-ыг байгуулсан бөгөөд хурлыг Азийн хөгжлийн банк, Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг\JICA гэсэн байгууллагууд хамтран даргалж байв. Үр дүнд түргэн хүрэх сангаас санхүүжилт авах зорилгоор, Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулж бага сургуулиудад олгох 30 сая ам.долларын санхүүжилтийг авчээ. 2009 оноос хэрэгжиж эхэлсэн (52 сая ам.долларын) МСС-ын төслийн араас бусад хөгжлийн түнш байгууллагууд (Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн хөгжлийн банк зэрэг) ТМБС-ын салбарын хөгжилд хүчин зүтгэх болсон. 2015 оны байдлаар Монгол улсын ТМБС-ын салбарын хөгжлийг дэмжих зорилго бүхий 9 урт хугацааны төслийг олон улсын хөгжлийн түнш байгууллагууд болон “Оюу Толгой” ХХК (Диаграмм 18) санхүүжүүлэн хэрэгжүүлж байсан. Сүүлийн жилүүдэд Азийн хөгжлийн банк болон “Оюу Толгой” ХХК-ны оруулсан санхүүжилт хамгийн их байна. Мянганы сорилтын сангийн ТМБС-ын төсөл 2009-2013 онд хэрэгжсэн бөгөөд 5 жилийн хугацаанд асар их хөрөнгийг салбарын шинэчлэлд зориулсан. 2009 оноос олгогдсон “Оюу Толгой” ХХК-ны буцалтгүй

7. ХӨГЖЛИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД, КОРПОРАЦИУДЫН САНХҮҮЖИЛТ

Page 39: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

39

зээлийг оруулаад нийт 230 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг “хөгжлийн түнш байгууллагууд хамтран” ТМБС-ын салбарт хийжээ (Stephen Duggan, 2015 он). Диаграмм 18. Түнш байгууллагуудын ТМБС-ын салбарт одоо хэрэгжүүлж байгаа

төслүүд (нэгдсэн), сая ам.доллараар

Эх сурвалж: Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ

Өмнө хэрэгжсэн Мянганы сорилтын сангийн төслийн хөрөнгө оруулалт нийт 27.8 сая ам.доллар хүрсэн. Үүний талаас ихийг тоног төхөөрөмж, түүнчлэн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын барилга засвар зэрэгт зарцуулсан (Диаграмм 19). Энэхүү санхүүжилтийн үндсэн үр шимийг хүртэгчид нь Улаанбаатар хотод байрлах Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд байв. 2006-2013 оны уул уурхайн салбарын цэцэглэлт зогсож, Сангийн яам гадаадын хөгжлийн түнш байгууллагуудын зохицуулалтыг хийхээ зогсоосны дараа тунаж үлдсэн хөгжлийн түнш байгууллагууд болох Оюу Толгой ХХК, Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Австралийн гадаад хэрэг худалдааны яам, Европын холбоо гэсэн байгууллагууд хүчээ нэгтгэн хөрөнгө оруулалтыг нэгтгэх, салбарын стратегийг уялдуулах, салбарын шинэчлэлд хувь нэмрээ оруулах зорилгоор хамтран ажиллаж эхэлсэн. Үүний нэг тод жишээ бол хөгжлийн түнш байгууллагуудаас гадна үндэсний салбарын байгууллагууд болох Техник, Мэргэжлийн Сургуулиудын Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо хамтран Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ-ыг үүсгэн байгуулсан.

Page 40: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

40

Диаграмм 19. МСС-ын ТМБС-ын хөрөнгө оруулалт

Эх сурвалж: МСК 2015 он

Олон улсын түнш байгууллагуудаас анхаарч тусламж үзүүлсэн чиглэлүүд. Хүснэгт 7-д хөгжлийн түнш байгууллагуудын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг үндсэн 6 бүлэгт ангилж байгаа бөгөөд эдгээр нь шинээр боловсруулсан Үндэсний хөгжлийн бодлого болон одоогийн Засгийн газрын стратегийн баримт бичигтэй уялдаатай. 2016 оны Үндэсний хөгжлийн стратегийн дагуу салбарын хүний нөөцийн хөгжлийг (ур чадвар, хөдөлмөр эрхлэлт) үндсэн зорилгоо болгон дэмжинэ. Стратегийн 6 бүлэгт дараах орно: (1) Чадамжид суурилсан сургалт, үнэлгээний хүрээг хөгжүүлэх; (2) Чанарын баталгаажуулалтын механизмыг сайжруулах; (3) Санхүүжилтийн хүрээг сайжруулах; (4) Салбарын удирдах ажилтан, хүний нөөцийн чадавхи бүрдүүлэх; (5) Нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлж сайжруулах; (6) Мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог бүрдүүлэх. 2015 оноос өөрчлөгдсөн нэг асуудал бол засаглалын асуудлыг хассан. Засаглалын асуудал салбарыг цаашид оновчтой зохион байгуулахад нэн чухал.

Page 41: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

Хүснэгт 7. Стратегийн сэдэвчилсэн асуудлуудын (Үндэсний ТМБС-ын салбарын стратегийн баримт бичигт тусгагдсан) дагуу ТМБС-ын салбарт хэрэгжүүлж буй түнш төслүүд 2016 он

Үндэсний ТМБС-ын салбарын стратегийн

баримт бичигт тусгагдсан стратеги зорилтууд

Оролцсон Хөгжлийн түнш байгууллагууд Төслүүд Статус Санал

“Ур чадвар, хөдөлмөр эрхлэлт, хүний хөгжил”

1. ЧАДАМЖИД СУУРИЛСАН СУРГАЛТ ҮНЭЛГЭЭНИЙ ХҮРЭЭГ

ХӨГЖҮҮЛЭХ

СОУХАА

МБСБ-ын сургалтын орчинг сайжруулах

Дууссан МОН-КОР Политехникийн коллежид тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт хийсэн.

МОН-КОР Политехникийн

коллежийн өргөтгөл

Хэрэгжиж байгаа

Гагнуур, загвар зохион бүтээгч, компьютерийн технологи, авто механик, цахилгаан, дотоод заслын мэргэжлийн багшийн гүнзгий түвшний мэргэшүүлэх сургалт хийсэн.

2015 оны ДУЧТ-д оролцогчдын бэлтгэлд

туслалцаа үзүүлэх (сургагч багш, сурагч)

Дууссан Бразил улсад болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон. Дараагийн тэмцээнд бэлдэнэ.

Энэтхэгийн ЗГ Үйлдвэр, урлалын ПК-д

техникийн туслалцаа Хэрэгжиж

байгаа Мэдээлэл технологи, офсет хэвлэл, авто механик, авто засвар, гагнуур, үйлдвэрийн цахилгаанчны мэргэжлийн багшийн сургалтийг хийсэн.

OT ХХК ТМБС-ын багшийн

сургалтын төсөл Дууссан

Нийт 2400 ТМБС-ын багш сургалт үнэлгээний IV түвшний гэрчилгээ авна. (TAE40110)

ШХА Мэргэжлийн

боловсролын салбарын шинэчлэлийг дэмжих

Хэрэгжиж байгаа

Ажил, мэргэжлийн лавлагаа/стандарт боловсруулж, багшийн сургалт хийсэн.

Page 42: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

42

ГОУХАН Ашигт малтмалын

салбар дахь түншлэлд суурилсан МБС

Хэрэгжиж байгаа

100 гаруй Монгол багш нар /ажлын байран дахь сургагч багш болон техникийн багш нар/ Европ-д болон Монгол улсад мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан. Үүнд цахилгаан, цахилгаан гагнуур, цахилгаан хийн шахуургын багаж, токарийн суурь машины бүтэц, механик, барилгын бетон, халаалт, агааржуулалт, бохир ус зайлуулах системийн мэргэжлүүд хамрагдсан.

АХБ Хөдөлмөр эрхлэх ур

чадварыг дээшлүүлэх Төсөл

Хэрэгжиж байгаа

Сонгогдсон Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын багшийг сургасан. Аж үйлдвэрийн жишигт суурилсан техник, мэргэжлийн ур чадвар олгох багшийн сургалтыг сонгогдсон мэргэжлийн чиглэлээр хийсэн.

EХ МТҮХ-г бүрдүүлэх Хэрэгжиж

байгаа Албан болон албан бус боловсролтой хүмүүс, дээд боловсролд уялдуулах асуудлыг тусгасан Мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог бүрдүүлэх.

2. ЧАНАРЫН БАТАЛАГААЖУУЛАЛТИ

ЙН МЕХАНИЗМЫГ САЙЖРУУЛАХ

MCС Мэргэжлийн

боловсрол, сургалтын төсөл

Дууссан

МБС-ын Үндэсний зөвлөл болон“Мэргэжлийн боловсрол сургалтын газар” хамтран 19 бодлогын болон арга зүйн баримт бичгийг боловсруулж, 28 өрсөлдөөнт тэтгэлэгийн хөтөлбөрийг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад хэрэгжүүлж, Мэдээлэл арга зүйн үндэсний төвийг байгуулж, 2012 оны МБС-ын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал зэргийг боловсруулсан. Мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог боловсруулж, 2012 онд МБСҮЗ баталсан. 2013 онд багшийн мэргэшлийн хүрээг боловсруулсан. ТМБС-ын багшийн төвд техникийн туслалцаа үзүүлсэн.

Сингапурын ЗГ/ Темасек

МБСБ-уудын үнэлгээ аттестатчиллын

хөтөлбөр

Дууссан 2013-2015

Чанарын баталгаажилтын хүрээ, Чадамжид суурилсан сургалт үнэлгээ боловсруулж, 600 сургагч багшийг 5 мэргэжлийн чиглэлээр сургасан.

OT ХХК

Дагалдан сургалт

Хэрэгжиж байгаа

2009-2016

2010 оноос хойш 567 сургагч багшийг бэлдсэн. Үүнээс 335 нь дагалдан сургах хөтөлбөрт амжилттай хамрагдсан. 2014 оны сүүлээр 232 сургагч багш мөн төгсөнө. ТМБС-ын багшийн төвийг үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Багшийн сургалт

ШХА/ГОУХАН Ашигт малтмалын

салбар дахь түншлэлд суурилсан МБС

Хэрэгжиж байгаа

2013-2016

ТМБС-ын салбарын үнэлэмжийг дээшлүүлж, сонгогдсон мэргэжлүүдийн сургалтын материалыг боловсруулж, баруун бүсийн Бүсийн арга зүйн төвд дэмжлэг үзүүлж, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад туслалцаа үзүүлсэн.

Page 43: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

43

Монгол улсын мэргэжлийн боловсрол,

сургалтын салбарыг дэмжих төсөл

Хэрэгжиж байгаа

2014-2019

ХЯ болон МБС-ын бусад оролцогч талууд болох МБС-ын Үндэсний зөвлөл, салбар зөвлөл, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын чадавхийг бүрдүүлэн стратеги болон шийдвэр гаргах ур чадварыг бэхжүүлж үндэсний түвшний ТМБС-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжлийн түнш байгууллагуудын зохицуулалтыг дэмжих, Мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог бүрдүүлэх.

3. САНХҮҮЖИЛТИЙН ХҮРЭЭГ САЙЖРУУЛАХ

СОУХАА МБСБ-ын сургалтын орчинг сайжруулах

Дууссан 2 давхар сургуулийн байр, 15 багшийн орон сууц, 120 сурагчдын дотуур байр барьсан. 7 лабораторийг сэргээн тохижуулж тоног төхөөрмж олгосон, 4 ачааны машин, Ланд Крузер 80, CL 315 эксковатор, чиргүүл олгосон.

Энэтхэгийн ЗГ Үйлдвэр, урлалын ПК-д

техникийн туслалцаа Хэрэгжиж

байгаа

Мэдээллийн технологи, офсет хэвлэл, авто механик, авто засвар, гагнуур, үйлдвэрийн цахилгаанчин гэсэн мэргэжлүүдийн сургалтын орчинг сайжруулсан.

OT ХХК/ АГХХЯ ТМБС-ын тоног

төхөөрөмж нийлүүлэх хөтөлбөр

Дууссан 5 МБСБ-д 5 тэрбум төгрөг буюу 2.7 сая ам.долларын сургалтын тоног төхөөрөмж олгосон. ГОУХАН/АГХХЯ-тай хамтран Мэргэжлийн сургалт үйлчилгээний төвийн барилгад санхүүжилт олгосон.

НҮБХАХС Залуучуудын хөгжлийн

хөтөлбөр Хэрэгжиж

байгаа Улс даяар 50 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын зөөлөн ур чадварын хичээлийн танхимыг тохижуулж тоног төхөөрөмж олгосон.

MCС Мэргэжлийн

боловсрол, сургалтын төсөл

Дууссан

13 жишиг төвийг байгуулж, 12 Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын 100 гаруй анги, практик сургалтын танхимыг сэргээн тохижуулж, 3000 м.кв практик сургалтын танхимыг шинээр байгуулсан. 12 мэргэжлийн сургалтын тоног төхөөрөмж, 13 жишиг сургууль, 3 жишиг төвийн номын сангийн тохижилт, 10 Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 10 автобус, 7 Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 13 төрөл зүйлийн 18 хүнд машин механизм олгож, Төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан 48 ажил олгогч 1 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 13 Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууддад олгосон. 2013 он хүртэл МСС-аас тус салбарт оруулсан нийт хөрөнгө оруулалт нь 27.8 сая ам.доллар хүрсэн. Үүний талаас их хувийг тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулжээ.

ГОУХАН Ашигт малтмалын

салбар дахь түншлэлд суурилсан МБС

Хэрэгжиж байгаа

Даланзадгад, Дорнод, Дарханы жишиг төвүүдийн “3D” хөтөлбөрийн байранд санхүүжилт олгосон.

АХБ 3 дахь боловсролыг

хөгжүүлэх төсөл; Хөдөлмөр эрхлэх ур

Дууссан; Хэрэгжиж

байгаа

Сонгогдсон 2 салбарын сургалтын тоног төхөөрөмж, туршилтын тоног төхөөрөмж, гол мэргэжлүүдийн сургалтын Чадамжид суурилсан сургалтын тоног төхөөрөмж олгосон. Төсөл хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн

Page 44: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

44

чадварыг дээшлүүлэх төсөл

салбаруудын мэргэжлүүдийг хамруулдаг. Хувийн хэвшлийн аж ахуйн эгж байгууллагатай хамтарч сургалтын дараа ажлын гараагаа эхлэхэд шаардлагатай ур чадварыг олгоход анхаарч доод тал нь 20 сургалтын байгууллагын барилга, тоног төхөөрөмжийг шинэчилнэ.

EХ ТМБС-ын салбарын

санхүүжилтийн шинэ тогтолцоог хөгжүүлэх

Хэрэгжиж байгаа

Одоогийн ТМБС-ын салбарын санхүүжилтийн тогтолцоог эргэн хянаж, тогтвортой санхүүжилтээр хангах шинэ загварыг санал болгох.

4. САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТАН ХҮНИЙ

НӨӨЦИЙН ЧАДАВХИЙГ БҮРДҮҮЛЭХ

OT ХХК Үндэсний мэргэжилтэй

ажилтан бэлдэх хөтөлбөр

Дууссан

ШХА/НҮБХАХС Мэргэжлийн

боловсролын салбарын шинэчлэлийг дэмжих

Хэрэгжиж байгаа

Зорилтот аймаг/Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын залуу охид хөвгүүдэд хүргэх зөөлөн ур чадварын боловсролын хүртээмжийг сайжруулах. Хүйсийн тэгш бус байдлаас үүдэлтэй хүчирхийллээс сэргийлэх механизмыг институтчилах, боловсролын салбарын ажилтнуудын чадавхийг бүрдүүлж Хүйсийн тэгш бус байдлаас үүдэлтэй хүчирхийллийг бууруулах, хүйсийн эерэг харилцааг дэмжих.

- Зорилтот аймгууд дахь залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах өргөжүүлэх.

ГОУХАН Ашигт малтмалын

салбар дахь түншлэлд суурилсан МБС

Хэрэгжиж байгаа

Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээг сайжруулах.

АХБ Хөдөлмөр эрхлэх ур

чадварыг дээшлүүлэх төсөл

Хэрэгжиж байгаа

Ерөнхий боловсролын сургуулиудын 8, 9-р ангийн сургалтын хөтөлбөрт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох модулийг нэвтрүүлэх, 30 бие даасан бүрэн дунд боловсролын сургуулийг байгуулж эдгээр нь ажил мэргэжлийн чиглэлд суурилсан сонгон суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

5. НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН

АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ САЙЖРУУЛАХ

MCС МБСҮЗ-ийг байгуулах Дууссан ТМБС-ын салбарын бодлогыг хэлэлцэх нийгмийн түншлэлийн хэрэгсэл болох МБС-ын Үндэсний зөвлөлийг байгуулсан.

OT ХХК Дагалдан сургалт Хэрэгжиж

байгаа 2009-2016

2010 оноос хойш 567 сургагч багшийг сургасан. 2010 оноос хойш 567 сургагч багшийг бэлдсэн. Үүнээс 335 нь дагалдан сургах хөтөлбөрт амжилттай хамрагдсан. 2014 оны сүүлээр 232 сургагч багш мөн төгсөнө. ТМБС-ын багшийн төвийг үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлсэн.

Page 45: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

45

ШХА Монгол улсын баруун

бүсийн МБС төсөл Дууссан

2012-2015 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд болон орон нутгийн үйлдвэрлэлийн холбоодын хамтын ажиллагааг дэмжсэн.

ГОУХАН Ашигт малтмалын

салбар дахь түншлэлд суурилсан МБС

Хэрэгжиж байгаа

2013-2016

МБСБ, аж үйлдвэрийн түншлэлийг дэмжсэн. МБСТ ТББ-ыг үүсгэн байгуулан МБС-ын салбарын мэдлэгийн менежментийг хэрэгжүүлж түнш байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангаж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад орон нутгийн нийгмийн түншлэлийн оролцоог хангахыг зорьж байна.

АХБ

Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх

төсөл

Хэрэгжиж байгаа

Хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарын ажил мэргэжлийн стандартыг (15 үндсэн мэргэжлийн) боловсруулсан. Үйлдвэрлэлийн холбоодын оролцоог хангах, магадлан итгэмжлэгдсэн үнэлгээ ба гэрчилгээжүүлэлтийн төвийг байгуулсан.

Ажилгүй залуучууд болон насанд

хүрэгчдэд ур чадвар олгох сургалт

Дууссан

Ерөнхий боловсролын сургуулиудын 8, 9-р ангийн сургалтын хөтөлбөрт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох модулийг нэвтрүүлэх, 30 бие даасан бүрэн дунд боловсролын сургуулийг байгуулж эдгээр нь ажил мэргэжлийн чиглэлд суурилсан сонгон суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

6. МЭРГЭШЛИЙН ТҮВШНИЙ ҮНДЭСНИЙ

ХҮРЭЭГ БҮРДҮҮЛЭХ

OT ХХК Үндэсний мэргэжилтэй

ажилтан бэлдэх хөтөлбөр

Дууссан 50 гаруй Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 17 мэргэжлийн 13,500 сургагч багшийг сургасан.

НҮБХАХС Залуучуудын хөгжлийн

хөтөлбөр Хэрэгжиж

байгаа Ажил мэргэжлийн стандартыг боловсруулсан.

ШХА Ашигт малтмалын

салбар дахь түншлэлд суурилсан МБС

Хэрэгжиж байгаа

Практик сургалтын тоног төхөөрөмж олгож сургалтын орчинг сайжруулсан. Ажил мэргэжлийн стандартыг боловсруулсан.

ГОУХАН Ашигт малтмалын

салбар дахь түншлэлд суурилсан МБС

Хэрэгжиж байгаа

Үйлдвэрийн цахилгаан механик, халаалт, агааржуулалт, бохир ус зайлуулах систем, барилгын мужаан, инженерийн богино хугацааны сургалтын 5 хөтөлбөр, урт хугацааны сургалтын мөн 5 хөтөлбөрийг компаниуд, мэргэжлийн холбоод, мэргэжлийн сургуулиудтай хамтран боловсруулсан.

АХБ Хөдөлмөр эрхлэх ур

чадварыг дээшлүүлэх төсөл

Хэрэгжиж байгаа

Үндсэн мэргэжлүүдийн Чадамжид суурилсан сургалт үнэлгээний хөтөлбөрийг боловсруулсан.

Page 46: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

46

Темасек сан-Сингапур

ТМБС-ын сургалтын хөтөлбөр боловсруулж

хөгжүүлэх Дууссан

ТМБС-ын мастер сургагч багшийн чадавхийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. ТМБС-ын сургалтын хөтөлбөрийн маягтыг боловсруулсан, багшийн сурган, заах аргазүйг сайжруулах сургалтын хөтөлбөрийг боловсруулсан.

Энэтхэгийн ЗГ Үйлдвэр, урлалын ПК-д

техникийн туслалцаа Хэрэгжиж

байгаа Ном гарын авлагаар хангасан.

Эх сурвалж: Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ болон байгууллага тус бүрийн мэдээлэл

Page 47: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

Өмнө өгүүлсэнчлэн хөгжлийн түнш байгууллагууд өөр хоорондоо болон Засгийн Газартай хамтран Монгол улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэхийн төлөө олон арга чиглэлээр ажиллаж байна. Үүний нэг тод жишээ нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Ашигт Малтмалын Салбарын Түншлэлд Суурилсан Мэргэжлийн Боловсрол Сургалт Төсөл/Швейцарын Хөгжлийн Агентлаг/АГХХЯ/Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг/Оюу Толгой ХХК гэсэн байгууллагуудын хамтын ажиллагаа юм. Эдгээр байгууллагуудын хамтын ажиллагаа нь боловсролын салбар дахь төр-хувийн хэвшил-хөгжлийн агентлагуудын түншлэлийн шинэлэг үлгэр жишээ болж байгаа юм. ”3-н D” хөтөлбөр буюу Дорнод, Даланзадгад, Дарханы Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд сонгогдсон мэргэжлийн чиглэлүүдээр “жишиг төв”-ийг байгуулж, улмаар эдгээр сургуулиудыг тухайн бүс нутагтаа бусад сургуулиудын чадавхийг дээшлүүлэх чадамжийн төв болгож хөгжүүлэхийг зорьж байна. Сүүлийн жилд эхэлсэн буцалтгүй тусламжийн зээлээр санхүүжүүлж байгаа төслүүдийн мэдээлэлийг оруулаагүй гэдгийг тэмдэглэе12. Хөгжлийн түнш байгууллагуудаас төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийн талаарх мэдээлэл тайланг Засгийн Газарт хүргүүлдэггүй. Төр хувийн хэвшлийн түншлэлийн бас нэгэн жишээ бол Дорнод Политехникийн коллежийн захиргаа, хувийн хэвшил, Олон улсын түнш байгууллагууд хамтран аж үйлдвэрийн уялдаа, нөлөөг сургалтанд тусгах чиглэлээр “доороос дээш чиглэсэн” засаглалын шинэчлэлийг хийж байна (Диаграмм 20). Хөгжлийн түнш байгууллага, аж үйлдвэр хамтран коллеж дээр мэргэжлийн зөвлөлийг байгуулах, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчилэх,, төгсөгчдийн мэргэшлийг дээшлүүлэх зорилгоор “доороос дээш чиглэсэн” засаглалыг сайжруулж, сургалтын материал, байр сууцанд санхүүжилт олгох, тус Политехник Коллеж болон бусад Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын ур чадварыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хийсэн. Диаграмм 20. Төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 3 талт түншлэл: Дорнодын Политехникийн коллеж

Эх сурвалж: ГОУХАН ___________________________________________________________________ 12 Дэлхийн банк: Монгол улсын Төрийн албаны санхүүжилт менежментийн тайлан, 2015 он

Page 48: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

48

Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилтийн үр дүн Энэхүү тайлангийн эхэнд дурьдсан зардалд (орц) суурилсан загвараар Мэргэжлийн Боловсрол, сургалтын байгууллагууддын санхүүжилт хийгдэж байна. Энэхүү санхүүжилт мэргэжлийн чиглэлүүд эсвэл үр дүнд суурилаагүй. Хөдөлмөрийн яамнаас боловсруулж байгаа Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын стратегийн дагуу тус санхүүжилтийн бүтцийг өөрчилж мэргэжлийн чиглэлүүд дээр суурилдаг болгох төлөвлөгөөтэй байгаа. Харин үр дүн (гарц)-д суурилсан санхүүжилтийн тогтолцооны (Тус тайлангийн Бүлэг II-т өгүүлэх) давуу тал нь сургалтын үр дүн, төсвийн хуваарилалтын уялдаа холбоог хангадаг. Үр дүнд суурилсан санхүүжилтийн нэг үзүүлэлт болох Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин нь сүүлийн 7 жилийн турш дунджаар 63%-тай байсан нь их дээд сургууль төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшингээс их байна. Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын-цалин хөлс, ажил эрхлэлтийн үр нөлөөний судалгааг цааш нарийвчлан хийх шаардлагатай. Өмнө хийгдсэн судалгаанаас үзвэл: а) Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын төгсөгчид дунд сургууль төгсөгчидтэй харьцуулахад 21-24%-аар илүү цалин хөлс авдаг б) Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын боловсролын өгөөж нь 9,1-10,4%-тай байна (RAND-ийн Монгол улсын судалгаа, 2015 он). Гэхдээ олон улсын харьцуулах судалгааны өгөөж 18% орчим байна (Хорват--42%, Дани--87%; ЮНЕСКО, 2013 он). МБС-ын тухай хуулинд сүүлд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу (2016 оны 2-р сар Хавсралт 1-г үзнэ үү) төрийн өмчийн МБСБ-ууд үйл ажиллагааны зардлаасаа нэмэлт орлого бүрдүүлэх боломжтой болсон. Тус хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх журмыг Сангийн Яам, Хөдөлмөрийн Яамнаас боловсруулж байна. Энэ бол бусад орны жишгийн адил хийгдсэн нааштай алхам. Сүүлийн үеийн Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбар нь аж үйлдвэрийн хэрэгцээнд суурилах замаар санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиг хандлага нэмэгдэж байна. Бусад орны Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд компаниудад сургалт явуулж төлбөр авдаг, богино хугацаат сургалтууд явуулдаг, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулдаг, сургалт явагдаагүй (сургууль амарсан ) үед сургуулийн байрыг түрээслүүлж орлого бүрдүүлдэг. Зохицуулалт хийх журмын дэлгэрэнгүй жишээг Дани улсын жишээн дээр Бүлэг II-т өгүүлэв.

Page 49: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

Диаграмм 21. ТМБС-ын төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин, 2008-2015 он *

*Зарим төгсөгчид үргэлжлүүлэн суралцаж байгаа бөгөөд эдгээр төгсөгчдийн тоог тооцоолол хийхдээ анхаарах хэрэгтэй. Эх сурвалж: ХЯ, ХЭҮСМҮТ

Ажил олгогчид татвар ногдуулах тогтолцооны талаарх Мянганы Сорилын Сангын санал Техник, мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан байгуулж ажил олгогчид татвар ногдуулах тогтолцооны талаарх Диаграмм 22-т МСС-ын саналыг дүрслэн харуулав. Агуулгын хувьд тус санг төр, хувийн хэвшил болон олон улсын түнш байгууллагууд дэмждэг юм. 2010 онд анх энэхүү санг санаачлахад Их хурлаас дэмжээгүй юм. Учир нь тухайн үед хувийн хэвшлээс Гадаад ажилтан ажиллуулсны татвар төлж тус салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байсан. Энэхүү төлөвлөгөөний хураангуй хувилбарыг 2014-2015 онд баталж, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сангаас МБСДС-д санхүүжилт олгодог болсон. Мэргэжлийн боловсролын салбарын хувьд энэ нь нааштай алхам болсон. Татварыг хувийн хэвшлээс төлж тус хөрөнгийг Монгол ажилтнуудыг бэлдэх, ажил эрхлэлтийг дэмжихэд зориулагддаг тул МСС-ын судалгааны дүнд (судалгааны 2-р бүлэгт) санал болгосны дагуу татварын сангийн зарцуулалтын судалгааг хийж, зарим орнуудын жишгийг дагаж сургалтын үр дүнд суурилсан санхүүжилтийн бүтцэд шилжүүлэх хэрэгтэй. Бусад оронд татвар төлсөн компаниуд тус сангаас өөрийн ажилтнуудаа сургах (төлсөн татварын хүрээнд) боломжтой, эсвэл зарим тохиолдолд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг. Бүтэг II-т Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилтийн бусад орны жишээг судалж, Монгол улсын жишээтэй харьцуулан авч үзсэн.

Page 50: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

50

Диаграмм 22. 2010 оны МСС-ын “татвар – тэтгэлэг”-ийн санал

Эх сурвалж:: Peer, A. (2009 он) “МБС-ын салбарын санхүүжилт, санхүүжүүлэлт: Мянганы

Сорилтын Сан-Монгол (МСС-М)-ийн бодлого үйл ажиллагааны хүрээний шинэчлэл төсөл

Page 51: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

51

БҮЛЭГ 2: Санхүүжилтийн тогтолцооны загвар

Page 52: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

52

8.1. Техник Мэргэжлийн Боловсрол, сургалтын салбарын санхүүжилтийн тогтолцооны загвар: Хураангуй

Монгол улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилтийн тогтолцоог бусад орнуудтай харьцуулахад ямар байдалтай байна вэ? Тайлангийн 2-р хэсэгт энэ асуудлыг авч үзлээ. Дэлхийн улс орнуудын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилтийн тогтолцоог авч үзэхэд хэд хэдэн шинж илэрч байна. Товчоор өгүүлбэл, Диаграмм 23-т үзүүлсний дагуу үндсэн 4 чиглэлийг харж болно. Ихэнх орнууд орц буюу зардал дээр суурилсан, төвлөрсөн санхүүжилтийн тогтолцоотой байсан бол одоо дийлэнх орнууд гарц буюу сургалтын үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн байна. Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбар өндөр хөгжсөн орнууд төвлөрсөн бус, зах зээлд суурилсан санхүүжилтийн арга барилд шилжсэн байна. Ийм орнуудын тоонд Сингапур, Канад, Шотланд, Дани зэрэг орнууд орно. Эдгээр орнууд төвлөрсөн бус, үр дүнд суурилсан орчин үеийн аргачлалд шилжсэн. Бас зарим нэгэн бүлэг орнууд буюу Иордан, Малайз, Өмнөд Африк, Австрали зэрэг орнууд зардалд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн боловч төвлөрсөн бус аргачлалд шилжихээр зэхэж байна. Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилтийн тогтолцооноос (төвлөрсөн, зардалд суурилсан тогтолцоо) шалтгаалан ихэнх шилжилтийн эдийн засагтай орнууд (Монгол улс ч орно) зүүн өмнөд ангилалд орж \Диаграмм 23\ байна. Шилжилтийн эдийн засагтай орнуудын дунд, Молдав улс хөгжлийн хувьд тэргүүлж хамгийн түрүүнд үр дүнд суурилсан аргачлалд шилжсэн. Санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор эхний ээлжинд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд дээр санхүүжилтийн шинэ томьёоллыг туршиж, хэрэгжүүлэх ажлууд цаашид хийгдэнэ. Монгол улсын хувьд Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл хийх чиглэлүүдийг тодорхойлохдоо санхүүжилтийн тогтолцооны бодит бэрхшээлүүд дээр тулгуурлана: Монгол улс зүүн өмнөд ангиллаас зүүн хойд ангилалд \Диаграмм 23\ шилжинэ. Мэдээж санхүүжилтийн бүтцийг цааш судлан, тодорхой хугацааны турш үе шаттайгаар хэрэгжүүлсний үр дүнд Монгол улс зүүн хойд ангилалд шилжинэ. Монгол улсын хувьд өөрийн боломжуудыг үргэлжлүүлэн судалж бусад орны жишээтэй ялангуяа ижил төстэй орнуудын жишээтэй харьцуулан дүгнэх шаардлагатай. Тухайлбал Молдав улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилтийн жишээ нь Монгол улстай хамгийн ижил төстэй байна. Доор өгүүлэх жишээнүүд нь шилжилтийн эдийн засагтай, хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилтын жишээг харуулах болно. Үүнд шилжилтийн эдийн засагтай орнуудын жишээ туршлага нэн чухал. Учир нь эдгээр орнууд Монгол улстай ижил нөхцөл байдалтай бөгөөд Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбартаа шинэчлэл хийсэн. Үүнээс гадна хөгжиж байгаа орнуудын жишээнд Малайз, Иордан

8. ҮНДЭСЛЭЛ АГУУЛГА

Page 53: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

53

орнуудын ур чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүдийг авч үзэв. Түүнчлэн ашигт малтмалын нөөцөөс хамааралтай орнуудын жишээг авч үзсэний дотор Өмнөд Африк, Канад, Австрали орнуудыг оруулсан. Хөдөлмөрийн Яамны албан тушаалтнуудын зөвлөмж дээр үндэслэн тус судалгаанд хамрагдсан орнуудын туршлага жишээг тодорхойлсон. Түүнчлэн Сингапур, Шотланд, Дани орнуудын кейс болон Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилтийн сайн туршлагыг тусгасан. Тайлангийн дараах хэсэгт дэлхийн орнуудын туршлага, Монгол Улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилтийн тогтолцоог бусад орны жишээтэй харьцуулсан дүгнэлтийг толилуулав.

8.2. Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг санхүүжүүлэх бусад орны туршлага Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо болон Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг санхүүжүүлэх үндсэн 2 аргачлалыг хэрэгжүүлж байна. 1. Улсын санхүүжилт. Үүнд өмнөх жилийн төсвийн гүйцэтгэлд суурилан ирэх жилийн төсвийг батлах “өсөн нэмэгдүүлэх төсвийн” аргачлал, эсвэл томьёололд суурилсан санхүүжилтийн арга орно. Томьёололд суурилсан санхүүжилтийн аргачлалыг 1980 оны үеэр боловсролын салбарын мэргэжилтнүүд нэвтрүүлж байсан. Хүснэгт 8-д дэлхийн улс орнуудын санхүүжилтийн хураангуйг 2 ангилж харуулав. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудуудын (1) улсын санхүүжилт (2) бусад санхүүжилтийн эх үүсвэр. Шилжилтийн эдийн засагтай орнуудын жишээг хамгийн түрүүнд авч үзсэн. Улсаас олгох санхүүжилт нь Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын гол эх үүсвэр бөгөөд “өсөн нэмэгдүүлэх төсвийн” аргачлалаас томьёололд суурилсан санхүүжилтийн аргачлалд шилжсэн. Зарим тохиолдолд орон нутгийн засаг захиргаанаас Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад санхүүжилт олгодог. Ийм төрлийн санхүүжилтийг нэг бол шууд улсын төсвөөс эсвэл орон нутгийн засаг захиргаагаар дамжин олгодог. Диаграмм 23. Санхүүжилтийн тогтолцооны хураангуй

Эх сурвалж: Belinda Smith-ээс иш татав

Page 54: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

Хүснэгт 8: Дэлхийн улс орнуудын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилтийн эх үүсвэр

Улс орон Улсын санхүүжилт Санхүүжилтийн бусад эх үүсвэр

Чех Улсын төсөв: Төрийн өмчийн дийлэнх

Мэргэжлийн боловсрол, сургалтын

байгууллагыг санхүүжүүлдэг. Одоогоор

Мэргэжлийн боловсрол, сургалтын

байгууллагуудын 76.2% нь Сургуулийн

баримт нотолгоон дээр үндэслэн

Боловсролын яам, хотын захиргааны

болон орон нутгийн төсвөөс санхүүжилт

авч байна

Нийт Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын 21% нь төрийн

бус өмчийн

Төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын

дийлэнх нь сургалтын төлбөрөөс орлого олох эсвэл татаас хөрөнгө

авдаг

Хувь хүмүүсийн хандив, бизнес үйл ажиллагаанаас (Мэргэжлийн боловсрол,

сургалтын байгууллагуудын өмчийг түрээслүүлэх г.м) ашиг олдог

Цалингийн тодорхой % хэмжээнд үндэслэх Боловсролын санг Чехийн

Засгийн газрын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс саяхан санаачилсан

Татвар суутгал: ажил олгогч татвар ноогдуулах ёстой орлогоос

сургалтын зардлыг хасах боломжтой

Литва Улсын төсөв: нийт санхүүжилтийн 92%

нь улсын төсвөөс олгогддог

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын орлого бүрдүүлэх үйл

ажиллагаа: 8% Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын өөрийн

бүрдүүлсэн орлого

Боловсролын сан: оршин суугчийн орлогын татварын 2% орчмыг

боловсролын салбарын хөгжилд зориулан хувийн хэвшлийн хөрөнгө

оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор төвлөрүүлдэг

Татвар суутгал: ажил олгогч татвар ноогдуулах ёстой орлогоос

сургалтын зардлыг хасах боломжтой

13Хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн хуулинд үндэслэв (1996 он)

Page 55: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

55

Польш Санхүүжилтийн гол эх үүсвэр нь улсын

төсөв

Хандив, тусгай сангаас нэмэлт эх үүсвэр авдаг

Орлого бүрдүүлэх үйл ажиллагаа: Боловсролын хуулийн дагуу сургуулиуд

өөрийн тусгай төсөв/санг бүрдүүлэх боломжтой (сургуулийн зохион

байгуулах чадвар, хөрөнгө дээр үндэслэн)

Хөдөлмөрийн сан: ажилгүй иргэдийг сургалтанд хамруулах арга хэмжээг

санхүүжүүлдэг13

Сургалтын сан: 2004 оноос хойш, ажил олгогчийн сайн дурын хандиваар

санхүүжилт хийгддэг

Словени Дийлэнхийг улсаас буюу Боловсрол,

спортын яамнаас төсөв олгож

санхүүжүүлдэг

Ажлын байраа алдах аюулд өртөөд

байгаа нийгмийн бүлэгт улсаас

санхүүжилт олгодог

АННБ-ууд, Европын сан, бусад эх үүсвэрээс (сургалтанд зориулж)

санхүүжилт төвлөрүүлэх зорилготой хөтөлбөр байдаг

Судалгаанаас үзвэл ажил олгогч өөрийн үндсэн ажиллах хүчинд хөрөнгө

оруулалт хийх сонирхолтой байдаг бол ур чадвар тааруу ажилчдад

сургалтын хүртээмж бага байдаг.

Румын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын

салбарын дийлэнх санхүүжилтийг улсын

төсвөөс олгодог

Орон нутгийн засаг захиргаанас

сургуулийн байр барих, засах, сэргээх

зориулалтаар санхүүжилт олгодог

Хөдөлмөр эрхлэлтийн сан

Ажил олгогч (нийт нэрлэсэн цалингийн цэсний/зардлын 5%)

болон ажилтны (нэрлэсэн цалингийн 1%) хандиваас томоохон

хэмжээний санхүүжилт татдаг

Сангийн 20%-ийг ажилгүй иргэдийг үргэлжлүүлэн сургахад

зарцуулдаг

Санхүүжилтийн зөрүүг хаах зорилгоор төсвийн татаас хөрөнгө

Page 56: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

56

олгодог

Өмнө нь хөлөг онгоц үйлдвэрлэх, нисэх хүчний аж үйлдвэрээс

жилд нэг удаа төлбөр авч салбарын түвшинд санхүүжилт

татдаг байсныг болиулж, салбарын хамтын гэрээ байгуулж

татварын сангаар орлуулсан

Унгар Улсын төсвөөс сургуулиудад нэг сурагчид

ногдох зардал дээр суурилсан

томьёоллоор санхүүжилт олгодог

Санхүүжилтийг шууд сургуульд олгож

засвар, үйл ажиллагааны зардалд

зарцуулна. Сургууль энэ санхүүжилт дээр

нэмж өөрийн орлогыг бүрдүүлнэ

Компаниудаас Мэргэжлийн сургалтын хандивыг олон жилийн турш олгож

ирсэн бөгөөд энэ хөрөнгөөр сургуульд түшиглэсэн мэргэжлийн сургалтыг

санхүүжүүлдэг

Компаниуд олгосон хандивынхаа 1/3-ийг (нийт 1.5%-ийн цалингийн

зардлын хандивын 0,5%-ийг) өөрийн ажилтнуудыг сургах боломжтой.

Гэхдээ зөвхөн Үндэсний мэргэшлийн бүртгэлд бүртгэгдсэн сургалтанд

хамрагдана.

Өмнөд Африк

Улсын санхүүжилтийг сургалтын үр дүн

(шалгалтанд тэнцсэн байдал, үнэлгээ

г.м), тухайн Мэргэжлийн боловсрол,

сургалтын байгууллагуудын хөдөлмөрийн

зах зээлийн хэрэгцээг хангах чадавхид

суурилж олгодог.

Татвар-тэтгэлэгийн тогтолцоог

хэрэгжүүлж эхэлсэн

Үндэсний ур чадварын хэлтэс, Үндэсний ур чадварын сан, салбарын

түвшинд Салбарын боловсрол, сургалтын хэлтэс байдаг. Тус хэлтэс нь

нийт 27 салбарт байх бөгөөд үүнд уул уурхайн салбар бас ордог.

Ажил олгогч нийт цалингийн зардлын 1%-ийг Үндэсний ур чадварын санд

төвлөрүүлдэг.

Үндэсний ур чадварын сангийн нийт орлогын 20%-ийг Үндэсний сургалтын

хэлтсээс тодорхойлж өгсөн тэргүүлэх асуудалд зарцуулж, 80%-ийг

салбарт буцаан олгодог

Санг татан төвлөрүүлдэг байгууллага нь Өмнөд Африкийн Орлого,

Үйлчилгээний Газар бөгөөд санг Хөдөлмөрийн газарт төлбөр төлсөн

Page 57: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

57

ААНБ-уудын нэр болон төлбөрийн мэдээллийн хамт хүргүүлдэг.

Хөдөлмөрийн газраас үүний дараа санг холбогдох Салбарын боловсрол,

сургалтын хэлтсүүдэд шилжүүлнэ.

Шотланд Бүс нутгийн болон орон нутгийн засаг

захиргаа өөрийн орлогоос сургуулиудад

санхүүжилт олгодог.

“Ирээдүйн Шотландын сургуулиуд” хэмээх өрсөлдөөнт шалгаруулалтын

дагуу хөрөнгө оруулалтын зардалд (сэргээн засварлах, шинэтгэн

байгуулах) санхүүжилт авах боломжтой.

Хөдөлмөр эрхлэлтийн сангаас орон нутгийн тодорхой хэрэгцээ

шаардлагыг хангах зорилгоор санхүүжилт олгодог. Шотландын ур

чадварыг хөгжүүлэх байгууллагаас Хөдөлмөр эрхлэлтийн санг

Шотландын Засгийн Газрын нэрийн өмнөөс захиран зарцуулдаг.

Түнш байгууллагуудтай амжилттай хамтран ажилласнаар Хөдөлмөр

эрхлэлтийн сан орон нутгийн хэрэгцээнд нягт уялдаж, иргэдийг боломж

бололцоогоор дээд зэргээр хангаж байна. Орон нутгийн сургалтын

байгууллагууд нь ажил олгогчидтой хамтарч, тэдний мэргэжилтэй

ажилтны хэрэгцээг ойлгож зөв иргэдийг олж сургахад дэмжлэг үзүүлдэг.

Хөдөлмөр эрхлэлтийн сангаас орон нутгийн түвшинд иргэн бүрийн

хэрэгцээ болон туршлагад үндэслэж, ажил олгогчийн хэрэгцээг хангахад

чиглэдэг

Page 58: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

58

Дани Мэргэжлийн Боловсрол сургалтыг

Боловсролын яамны Мэргэжлийн

боловсрол, сургалтын газар удирдан

явуулдаг.

Засгийн Газраас Мэргэжлийн боловсрол,

сургалтын байгууллагуудын үндсэн зардал

буюу багшийн цалин, барилга байшин,

засвар үйлчилгээ зэрэгт санхүүжилт

олгоно.

Түүнчлэн Засгийн газраас Мэргэжлийн

боловсрол, сургалтын байгууллагуудын

сурагчдын тоонд суурилсан “тоолуур”-

ын аргачлалаар тэтгэлэг олгодог.

Мэргэжлийн сургуулиудыг төрийн бус ба төрийн өмчийн, ашгийн бус ба

бие даасан байгууллага гэж ангилна.

Улсын тэтгэлэгийг ямар нэгэн шаардлага нөхцөлгүйгээр бүх сургуулиуд

олгох боломжтой. Харин тэтгэлэг олголтын талаар тайлагнах үүрэг

хүлээнэ.

Сургагч багшийн цалинг зөвшилцөж тогтоодог.

Сингапур Дийлэнх санхүүжилтийг улсаас Ажиллах

хүчний хөгжлийн агентлагаар дамжуулан

олгодог бөгөөд Мэргэжлийн боловсрол,

сургалтыг хөгжүүлэх институтчилсэн

тогтолцоотой.

Бүх ажилтнуудын цалин хөлсний (үндсэн, цагийн, өдрөөр ажиллагч, түр,

гадаад ажилтнууд) 0.25%-ийг Ур чадварыг хөгжүүлэх татварын санд

төлдөг.

Ур чадварыг хөгжүүлэх татварын сангийн хөрөнгийг татан төвлөрүүлэх,

хуваарилах асуудлыг тусгай Удирдах зөвлөл хариуцна.

Ур чадварыг хөгжүүлэх татварын сангаас Төв хяналтын сангаар

дамжуулж Ажиллах хүчний хөгжлийн агентлагт хөрөнгө төвлөрүүлдэг.

Ур чадварыг хөгжүүлэх татварын сангаас–өндөр настай иргэд, дахин

хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн ажлын байрны уян хатан

зохицуулалт хийгддэг.

Page 59: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

59

Малайз Засгийн газар нь үндсэн санхүүжүүлэгч

бөгөөд холбогдох яамд,

агентлагуудтай хамтран ажиллана:

Боловсролын яам

Дээд боловсролын яам (Техник,

мэргэжлийн боловсрол,

сургалтыг политехник болон

олон нийтийн коллеж эрхэлдэг)

Хүний нөөц, хөгжлийн яам (Ур

чадварын хөгжлийн газар,

Үндэсний мэргэжлийн

сургалтын зөвлөл, Аж

үйлдвэрийн сургалтын

байгууллага тус яаманд

харьяалагдана),

Залуучууд, спортын яам

Олон нийтийн хөгжлийн яам

Улсын удирдлага (Ур чадварын

сургалтын төвүүд Terengganu-

ийн техникийн гүнзгий түвшний

сургалтын байгууллагад

харьяалагдана)

Хүний нөөцийн хөгжлийн сан нь 1993 онд анх байгуулагдсан сургалт-

нөхөн олговрын тогтолцоо юм. Тус сангийн зорилго нь аж үйлдвэрийн

салбарын түргэвчилсэн сургалтыг явуулж эрэлт хэрэгцээтэй

мэргэжлийг хөгжүүлэх үйлсэд компани, аж үйлдвэр, холбоод, төрийн

болон төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын

байгууллагуудын оролцоог хангадаг.

Хүний нөөцийн хөгжлийн санд ажилтны цалингийн 05-1%-йиг ажил олгогч

суутгаж Улсын банкинд шилжүүлнэ.

Өөрийн нэр дээрх татварын дансандаа татвараа төлсөн/байршуулсан

ажил олгогч урьдчилан батлагдсан сургалтуудыг зохион байгуулах

зорилгоор өөрийн данснаас төлсөн хөрөнгийг буцаан татах боломжтой

Page 60: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

60

Иордан Улсаас нийт зардлын 79% дотор шууд

санхүүжилт олгох бөгөөд томьёолол

дээр суурилсан (нэгжийн зардал)

төсвийн санхүүжилтийг олгоно.

Томьёолол: өмнөх жилийн төсөв дээр

суурилж зохих тохируулгыг хийнэ.

Сургуулиуд “үйлчилгээ”-гээ бусдад худалдаж зардлаа нөхөж болно. Энэ

нь нийт зардлын 11-12%-д хүрдэг

Сургуулийн бусад зардлыг (8-9%) Сургалтын татварын сангаас

санхүүжүүлнэ.

2001 онд анх байгуулагдсан Сургалтын татварын сангаас сургалтын

үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлдэг.

Сургалтын татварын сангаас олгосон хөрөнгийг сургуулиуд тоног

төхөөрөмж, түүхий эд материал худалдан авах, сургалтын

хөтөлбөрөө сайжруулахад зориулна.

Санг Удирдах зөвлөл удирдана. (Сингапур улсын адил)

Page 61: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

Өмнө нь социалист дэглэмтэй байсан төв болон зүүн Европын орнууд (Үүний тоонд Монгол улс орно) бүх нийтээрээ хөдөлмөр эрхлэж эхлэхээс өмнө мэргэжилтэй болох ёстой гэсэн зарчимтай мэргэжлийн боловсролын тогтолцоотой байсан. Энэхүү сургалтыг мэргэжлийн сургуулиуд явуулдаг байв. Улс орнуудын мэргэжлийн боловсролын тогтолцоо нь ялгаатай байсан боловч мэргэжлийн боловсролыг дунд сургуулийн шатанд улсын үйлдвэрийн газрууд дээр практик сургалтанд суурилж олгодог байв. Эдийн засгийн шилжилтийн дараа (хөрөнгө оруулалт буурч, санхүүгийн бэрхшээл тулгарч, багшийн сургалт хоцрогдож, Төрийн өмчийн үйлдвэрийн газруудыг хувьчилж, сурагчдыг сургах бололцоо муудсан) уламжлалт Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо оршин тогтноход маш бэрхшээлтэй болсон. Европын холбооны 8 оронд сүүлийн 10 жилийн турш Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын төгсөгчдийн ажил эрхлэлт, сургалтын чанарт анхаарч ажилласнаар тодорхой үр дүнд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилтийн тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагатай болсон. 9.1. Шилжилтийн эдийн засгийн санхүүжилт Эдгээр орнуудын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилт нь уламжлалт, төвлөрсөн улсын санхүүжилтийн жишгээр шийдэгдсэн байдаг. (Зарим тохиолдолд нэмэлт санхүүжилт тусгай сангаас авдаг, орон нутгийн засаг захиргаа, Европын Холбооноос ). Эдгээр орнуудын дийлэнх нь Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх ажлыг эхлүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, сургалтын сан, боловсролын санг байгуулсан байдаг. Ажил олгогчид эдгээр татварын санд нийт цалингийн тодорхой хувийг төлж (1% эсвэл 1.5%), зарим тохиолдолд хамтын гэрээ байгуулсан байдаг. Татварыг холбогдох яамд эсвэл салбарын түвшинд мэргэжлийн холбоод татан төвлөрүүлдэг. Тус сангаас Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад хөрөнгийг хуваарилж, буцаад Аж Ахуйн Нэгж Байгууллагуудад (сургалтын тэтгэлэг эсвэл нөхөн олговрын хэлбэрээр) өөр өөр хэмжээгээр олгоно (энэ схемийн бас нэгэн хэлбэр нь: Аж Ахуйн Нэгж Байгууллагууд сургалтын зардлаа татвар ноогдуулах орлогоос хасах боломжтой). Хамгийн боловсронгуй схем нь Унгар улсын жишээ. ААНБ-уудын төлсөн сургалтын/татварын сангаас (нийт цалингийн 1.5%) эргээд 1/3 нь буцаан олгогдож өөрийн ажилтнууд (зөвхөн Үндэсний мэргэшлийн бүртгэлд орсон сургалтууд) болон Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын сурагчдыг сургахад зориулагддаг. Дараагийн хэсэгт улс орон тус бүрийн Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилтийн жишээг (Унгар улсаас эхлэн) авч үзэв.

________________________________________________________________________14 Чех, Эстон, Унгар, Латви, Литва, Польш, Словак, Словени орнууд 2004 онд ЕХ-д элсэн орсон. Дэлхийн банк, ЕХ-ны шинэ гишүүн орнуулын Мэргэжлийн боловсрол, 2007 он

9. ШИЛЖИЛТИЙН ЭДИЙН ЗАСАГ

Page 62: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

62

Унгар

Унгар улс Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг 3 үндсэн эх үүсвэрээс санхүүжүүлдэг. 1. Сургуульд суурилсан сургалтыг улсын төсвөөс санхүүжүүлдэг (сурагчийн тоонд суурилсан). Санхүүжилтийг шууд сургуулийн дансанд шилжүүлж хуулийн дагуу үйл ажиллагааны зардал, засвар үйлчилгээнд зарцуулна. Сургуулиуд тус санхүүжилт дээр нэмж өөрийн орлогыг бүрдүүлнэ. 2. Мэргэжлийн сургалтын хандив. Олон жилийн турш энэ эх үүсвэрээр сургуульд суурилсан сургалтыг (дийлэнх зардлыг) санхүүжүүлж байна. Компаниуд өөрийн төлсөн хөрөнгийн 1/3-д (нийт 1,5% хандивын 0.5%-ийг) ажилтнуудаа сургах боломжтой. Гэхдээ зөвхөн Үндэсний Мэргэшлийн Бүртгэлд орсон сургалтууд хамрагдана. 1990 оноос хойш мэргэжлийн сургалтын хандивын хэмжээ асар нэмэгдэж 2000 он гэхэд 173 сая Евро хүрсэн. Санхүүжилтийн дийлэнх хэсгийг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууддад олгож, 1/3 хүртэлхийг Аж Ахуйн Нэгж Байгууллагууд өөрийн ажилтнаа сургахад зориулж болно. Компаниуд хөрөнгийг шууд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад шилжүүлж өөрийн ажилтнуудыг сургах эсвэл ТМБС-ын сурагчдад дадлагын сургалт хийж болно. Боловсролын яамны харьяа Сангийн удирдлагын газар тус санг захиран зарцуулж, мэргэжлийн боловсрол сургалтанд зориулна. 3. Хөдөлмөр эрхлэлтийн сан (Хөдөлмөрийн зах зээлийн сангийн нэг бүрэлдэхүүн)-г ажилгүй иргэдийн мэргэжлийн сургалтанд зориулна.

Молдав

Сүүлийн үед Молдав улс Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарынхаа санхүүжилтийн тогтолцоог шинэчилж улсаас олгогддог санхүүжилтийн томьёололд үр дүнд суурилсан санхүүжилтийн бүрэлдэхүүнийг тусгаж институтчилсэн. Тус томьёолол нь Молдав улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нөхцөл байдал, хэрэгцээнд тохирсон 3 хүчин зүйлээс хамаарна. Үүнд: Гүйцэтгэлд суурилсан үзүүлэлтийг санхүүжилтийн тогтолцоонд тусгах. Тухайлбал сургууль завсардалтыг шийдвэрлэх зорилгоор “сурагчийг үлдээх хүчин зүйл”-ийг тусгах;

Page 63: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

63

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын өөрсдийн байгуулсан “өрсөлдөөнт сан”; “Урамшууллын жинлэлт”-ийг ашиглан хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй сургалтын хөтөлбөрүүдийг дэмжих хүчин зүйлийг нэвтрүүлэх. Санхүүжилтийн үндсэн томьёоллын дагуу, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын зардлаас тодорхой мөнгөн үнэ цэнэ бий болгохыг шаардлагатай байдаг. Улсаас олгож байгаа санхүүжилт болон Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын бодит зардал баланслагдаж “0”-лэгдэх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын зардал Сангийн яамнаас тогтоосон төсвөөс хэтэрч болохгүй (шинэ санхүүжилтийн томьёоллын дэлгэрэнгүй тайлбарыг тайлангийн сүүлд өгүүлсэн байгаа).

Чех

Улсын төсвөөс дийлэнх Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын санхүүжилтийг олгодог. Төрийн бус өмчийн ихэнх Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд татаас хөрөнгө авдаг бөгөөд сургалтын төлбөрөөс тодорхой хэмжээний орлого олдог. Одоогоор сургуулиудын 76.2% орон нутгийн засаг захиргаанд харьяалагддаг бол 21.4% нь төрийн бус өмчийн сургуулиуд байна. Орон нутгийн засаг захиргаанд харьяалагдах сургуулиудын санхүүжилтийг Сургуулийн акт-аар зохицуулж байна (сургуулийн өмнөх, бага, бага суурь, бүрэн дунд, дээд болон бусад түвшний боловсролын акт). Үүнд санхүүжилтийг Боловсролын яам, хотын болон орон нутгийн төсвөөс олгож байна. Сургууль өөрийн орлогын тодорхой хэсгийг бизнес үйл ажиллагаа (түрээс г.м), хувийн хандивын хөрөнгөөс бүрдүүлнэ. ЗГ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөлийн дор Боловсролын санг байгуулсан. Тус санд нийт цалингийн зардлын тодорхой хувь хэмжээгээр хөрөнгө татан төвлөрүүлдэг. Үүнээс гадна Чех улсын аж ахуй нэгж байгууллагууд татвар ноогдуулах орлогоосоо сургалтын зардлыг хасах боломжтой байдаг.

Словени

Page 64: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

64

Словени улсын сургуулиуд ихэнхдээ улсын төсвөөс Боловсрол, спортын яамаар дамжуулан санхүүжилт авдаг. Улсын төсвөөс гадна аж ахуй нэгж байгууллагууд, Европын сан, бусад эх үүсвэрээс санхүүжилт татах хөтөлбөр хэрэгждэг. Эдийн засгийн шилжилтийн үед аж ахуй нэгж байгууллагуудын түвшинд шинэчлэл хийгдэж өөрийн ажилтны сургалтанд хийх хөрөнгө оруулалтыг эрс бууруулсан. Словени улсын Хөдөлмөрийн харилцааны акт-д (хөдөлмөрийн харилцааг зохицуулах үндсэн хууль дүрэм) ажил олгогчийн зохион байгуулж байгаа сургалтын санхүүжилтийг хэрхэн зохицуулах талаар дурьдаагүй байдаг. Иймээс хамтын гэрээний дагуу сургалтын зардлыг хэн (ажил олгогч, ажилтан) хэдий хэмжээгээр санхүүжүүлэхийг зохицуулна. Судалгаанаас үзвэл ажил олгогч өөрийн үндсэн ажиллах хүчинд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг бол ур чадвар тааруу ажилчдад сургалтын хүртээмж бага бөгөөд тэднийг чадварлаг ажилчдаар орлуулах нь элбэг байдаг. Ажлын байраа алдах аюулд өртөөд байгаа нийгмийн бүлэгт улсаас хэсэгчлэн санхүүжилт олгодог. Хувийн хэвшлийн сангийн цорын ганц жишээ нь гар урлалын салбар бөгөөд ажил олгогч нийт орлогын 1%-ийг суутгаж төлдөг.

Өмнөд Африк

Өмнөд Африкийн улсад түүхэн замналаас шалтгаалан ТМБС-ын салбараа хурдацтай шинэчлэх шаардлага тулгарсан. 2001 оноос эхлэн уламжлалт зардал буюу орц дээр суурилсан санхүүжилтийн тогтолцооноос гарц буюу сургалтын үр дүнд суурилсан тогтолцоонд шилжиж эхэлсэн. 1998 онд Үргэлжилсэн боловсрол, сургалтын акт-ыг баталж төрийн өмчийн коллеж сургалтын байгууллагад ЗГ-аас олгодог санхүүжилтийг сургалтын үр дүн (шалгалтанд тэнцсэн байдал, үнэлгээ г.м), тухайн Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг хангах чадамжид үндэслэж олгодог болсон. Үүний хажуугаар олон төрлийн санхүүжилтийн бүтцийг судалсны үндсэн дээр татвар-тэтгэлэгийн тогтолцоог (дээр өгүүлсэн Унгар улсын адил) хэрэгжүүлж эхэлсэн. Уул уурхайн салбарт суурилсан энэ орны жишээ Монгол улстай ижил. Өмнөд Африк Үндэсний ур чадварын хэлтэс, Үндэсний ур чадварын сан, салбарын түвшинд Салбарын боловсрол, сургалтын хэлтсийг байгуулсан. Салбарын боловсрол, сургалтын хэлтэс нь нийт 27 салбарт байгуулагдсан бөгөөд үүний тоонд уул уурхайн салбар орно. Ур чадварыг хөгжүүлэх актын дагуу ажил олгогч нийт цалингийн зардлын 1%-ийг

10. ТМБС-ЫН САЛБАРЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ БУСАД ОРНЫ ТУРШЛАГА

Page 65: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

65

татварт суутган Үндэсний ур чадварын санд төвлөрүүлдэг болсон. Үндэсний ур чадварын сангийн нийт орлогын 20%-ийг Үндэсний сургалтын хэлтсээс тодорхойлж өгсөн тэргүүлэх асуудалд (ажилгүй иргэдийг сургах г.м) зарцуулж, үлдэх 80%-ийн талыг ажил олгогчид буцаан олгож ажилтнуудаа сургалтанд хамруулах, үлдсэн 40%-ийг салбарт буцаан олгож салбарын үнэлэмжийг дээшлүүлэх, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад туслалцаа үзүүлэх, дагалдан сургалт хийх зэрэгт зарцуулна. Санг татан төвлөрүүлдэг байгууллага нь Өмнөд Африкийн Орлого, Үйлчилгээний Газар бөгөөд санг Хөдөлмөрийн газарт төлбөр төлсөн аж ахуй нэгж байгууллагуудын нэр болон төлбөрийн мэдээллийн хамт хүргүүлдэг. Хөдөлмөрийн газраас үүний дараа санг холбогдох Салбарын боловсрол, сургалтын хэлтсүүдэд шилжүүлнэ. Салбарын боловсрол, сургалтын хэлтэс бүр холбоотой ажилладаг аж ахуй нэгж байгууллагаасаа татварын сангаар дамжуулан санхүүжилт авдаг. Салбарын боловсрол, сургалтын хэлтэс бүрт санхүүжилт олгосны дараа Хөдөлмөрийн газраас тус санхүүжилтийн зарцуулалтанд хяналт тавьж үнэлгээ хийдэг.

Сингапур

Байгалийн ашигт малтмал багатай (боловч газар зүйн байрлалын хувьд ашигтай) энэ улс өөрийн ажиллах хүчний ур чадвар, боловсролыг хөгжүүлсний үндсэн дээр өнөөгийн хөгжингүй орнуудын тоонд орсон. 1979 онд Сингапурын ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх хэрэгсэл буюу Ур чадварыг хөгжүүлэх санг байгуулсан. Заавал төлөх ёстой цалингийн татварын орлогоор энэхүү санг бүрдүүлдэг. Батлагдсан сургалтуудыг зохион байгуулах зорилгоор сангаас тэтгэлэг, нөхөн олговор буцааж олгодог боловч ихэнхдээ жижиг аж ахуй нэгжүүдийг дэмжсэн шинжтэй компаний сургалтын төлөвлөгөөг боловсруулахад чиглэдэг15. Одоогоор татварын хувь хэмжээ 1000 ам.доллараас бага хэмжээний цалингийн 1% байгаа. Үндэсний бүтээмж, стандартын зөвлөл (ҮБСЗ) тус санг захиран зарцуулдаг. Үндэсний бүтээмж, стандартын зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүд нь ажил олгогч, мэргэжлийн холбоо зөвлөлүүд, ЗГ, академийн байгууллагуудаас бүрэлдэнэ. Сангаас үндсэн 2 чиглэлээр санхүүжилт олгодог: (1) боловсрол багатай, өндөр настай иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор тэдний ур чадварыг дээшлүүлэх (2) “тэргүүлэх салбар”-ын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх16. Компаниудад сангаас тэтгэлэг олгохдоо зардал хуваарилах зарчимд үндэслэнэ. Хөрөнгийн хуваарилалт тухайн сургалтын төрлөөс хамаарна17. ________________________________________________________________________ 15 Ажлын байрны өмнөх сургалтыг Мэргэжлийн болон аж үйлдвэрийн сургалтын зөвлөл хариуцна.

Page 66: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

66

16 Татаас хөрөнгө олгосон нийт сургалтын дийлэнхийг эхний чиглэлээр санхүүжүүлсэн сургалтууд эзэлнэ. 1998-1999 онд 500,000 гаруй сургалтын татаас хөрөнгө олгосон (доогуур цалинтай 3 ажилтан бүрийн 1-д сургалт олгосон). Эдгээрийн тал нь ажил олгогчийн зохион байгуулсан сургалт байсан. 17Жишээлбэл ажлын байран дээрх сургалтанд хамрагдаж үндэсний эсвэл аж үйдвэрийн түвшинд аттестатчилал авах сургалтын дадлагажигчид цагт 6 ам.долларын татаас олгож байгаа бол бусад байгууллагын (ажлын байран дээрх сургалт биш тохиолдолд) ижил төрлийн сургалтанд хамрагдсан дадлагажигчид цагт 8 ам.долларын дотор татаас олгож, 80% санхүүжүүлж байна.

Компанид олгох тэтгэлэгийн хэмжээ нь төлсөн татварын хэмжээнээс хамааралгүй бөгөөд төлсөн татвараас их хэмжээний тэтгэлэг авах боломжтой. Гэхдээ явуулах сургалт нь чанарын шалгуурын доод түвшинг хангах ёстой; Жишээлбэл зохих аттестатчилал бүхий мэргэшсэн сургагч багшаар сургалтыг хөтлүүлэх. Сангийн хөрөнгийн тасралтгүй тогтмол өсөлтөөр хангахын тулд өсөн нэмэгдүүлэх стратеги-аар сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Эхний 2 жилийн турш ажил олгогч нарын дунд тус сангийн талаархи мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч, батлагдсан сургалтуудыг зохион байгуулахад нөхөн олговрыг шуурхай гаргаж олгосон. 2-р шатанд үйлдвэрийн газар дээрх сургалтанд анхаарч нөхөн олговрын хэмжээг зардлын 90% хүртэл өсгөсөн. 3-р шатанд компаний сургалтын төлөвлөгөөг дэмжиж сургалт эхлэхээс өмнө тэтгэлэг олгож, сургалтын зардлыг урьдчилан төлөх боломж бүрдсэн. Сүүлийн үед жижиг аж ахуй нэгж байгууллагад чиглэж, сургалтын чанарыг дээшлүүлэхэд анхаарч байна 18 (Хавсралт 3-г үзнэ үү).

Канад

Эхэндээ Канад улс мэргэжлийн холбоод болон ажил олгогчийн хооронд байгуулсан хэлцэл дээр суурилсан, мэргэжилтэй ажилтныг үргэлжүүлэн сургахад зориулагдсан дагалдан сургалтын тогтолцоотой байсан. Хэлцлийн дагуу ажил олгогч дийлэнх сургалтын зардлыг төлдөг тул ажил олгогчийн санхүүжүүлсэн-тогтолцоо юм. Анхнаасаа Канад улсад дагалдан сургалтыг сургуульд суурилсан мэргэжлийн боловсрол (дунд сургууль, олон нийтийн коллежид суурилсан ТМБС)-оос тусад нь явуулж ирсэн. Дагалдан сургалт ажил олгогчийн хувьд хэт их зардал дагуулж байсан тул бага хийгддэг болсон. Ялангуяа Канад улсын дагалдан сургалтын хугацаа урт, цалин хөлсний доод хэмжээ өндөр учраас зардал өндөр. Хоёрт дунд сургуулиуд, олон нийтийн коллежуудын явуулж буй мэргэжлийн сургалт улсаас эсвэл сургалтын төлбөрөөс санхүүждэг. Мөн Канад улсад залуучуудын хамрагдалт Европын орнуудтай харьцуулахад маш бага байдаг. ________________________________________________________________________ 18 Middelton, J., A. Ziderman, A. Adams, 1996 он, Бүтээмжийг дээшлүүлэх ур чадвар: хөгжиж буй орнуудын мэргэжлийн болоьсрол, сургалт, Дэлхийн банк

Page 67: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

67

Гуравт 1993 онд 34 аж үйлдвэрийн зөвлөлийг байгуулж Канад улсын мэргэжлийн боловсролын тогтолцоог шинэчлэхээр ажиллаж байна19. Салбар зөвлөлийн хөтөлбөрүүдийг Засгийн газар хамтран хэрэгжүүлдэг. Салбар зөвлөлөөр дамжуулан ажил олгогч хэрэгцээт мэргэжилтэй ажиллах хүчний нөөцийг тодорхойлох, ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулахад оролцдог. Компаниуд зөвхөн өөрийн ажилтнуудыг сургаад зогсохгүй салбар зөвлөлийн гишүүний хувьд өөрийн төлөөлөж буй аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн бэрхшээлүүдийг шийдвэрлэх, хэрэгцээт ур чадварыг дэмжих үйл ажиллагааг явуулдаг. Канадын Засгийн газар энэ төрлийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж тодорхой хэмжээний санхүүжилтийг олгож хүний нөөцийн бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг. Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн санхүүжилт нь ажил олгогчоос ордог. Бүх салбар зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ хийгддэг. Quebec-ийн бүс нутагт барилгын салбарыг санхүүжүүлэх татварын сан байдаг.

Дани

1950 оны үед Дани улс хөдөө аж ахуйгаас аж үйлдвэрийн салбарт суурилсан хөгжилд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт хурдацтай хөгжсөн. Хөдөлмөрийн зах зээлийн (нийгмийн) түнш байгууллагууд идэвхтэй оролцож, тогтолцоог байнга шинэчилэн хөгжүүлж, уян хатан байдлыг хангаж, аж үйлдвэрийн зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Дийлэнх ТМБС үйлдвэрийн газар дээр явагддаг. Мэргэшлийн түвшний үндэсний тогтолцооны дагуу сурагчид мэргэжлийн сургалтын дараа дээд боловсролын байгууллагад шилжин суралцах боломжтой. Тогтолцоо маш уян хатан бөгөөд мэргэшлийн чиглэл болон мэргэшлийн түвшингүүдийн хооронд шилжих боломжтой. Дани залуучуудын 2/3 нь мэргэжлийн боловсрол эзэмшдэг. Энэ бол аль ч орны хувьд өндөр үзүүлэлт бөгөөд хөтөлбөрүүдийн үзэмж үнэлэмж өндөр, мэргэжил эзэмшихийн давуу тал их байдагтай холбоотой. Дани улсын мэргэжлийн боловсрол сургалтын хөтөлбөрүүд нь зорилт, гүйцэтгэлийн хүрээнд зохицуулагдана. Дани улсын Парламент МБС-ын тогтолцооны ерөнхий хүрээг тогтооно. Үүнд (a) хөтөлбөрийн зорилго, бүтэц, менежмент, (б) сургалтын байгууллагын чиг үүрэг, хөгжлийн хүрээ орно. Сургуульд суурилсан МБС-ыг улсаас “тоолуурын тогтолцоо”-(нэг сурагчид ногдох төлбөрөөр)-гоор санхүүжүүлдэг. ________________________________________________________________________ 19 Канад улсын хүний нөөц, ур чадварын хөгжил : http://www.rhdcc-hrsdc.gc.ca/eng/workplaceskills/sector_councils/listsectorcouncils.shtml.

Page 68: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

68

Байгуулагдсан салбар зөвлөлийн тоонд уул уурхай, газрын тос, хүнс, барилгын салбарууд орно.

Уян хатан “тоолуурын тогтолцоо” нь тухайн хөтөлбөрийн бүтэн цагийн буюу өдрийн ангийн сурагчийн тоонд үндэслэдэг. Ингэснээр сургуулиуд сургалтын эрэлт нийлүүлэлтээ уялдуулах, эрэлт багатай сургалтаа зогсоох, тогтмол үр ашигтай үйл ажиллагаа явуулах санаачлагатай байдаг. Сурагч дадлагын үед аж ахуй нэгж байгууллагаас цалинждаг. Дадлагажигчийг коллежид суралцаж байх үед төлөгдөх цалинг аж ахуй нэгж байгууллагад Ажил олгогчийн нөхөн олговрын сангаас олгоно. Бүх төрлийн төрийн болон хувийн өмчийн компаниуд тус санд ажилтны тоогоор тогтсон хэмжээгээр татвар төлнө. Сурагчид дадлагын үеэр үр бүтээлтэй ажиллаж дадлагын хугацаанд авах цалингаа нөхөн олно. Үүнээс гадна сургууль дээрх сургалтын үеэр сурагчид улсаас тэтгэлэг авна.

Улсын боловсролын салбарын санхүүжилтийг “тоолуур”-ын тогтолцоогоор зохицуулдаг. Өөрөөр хэлбэл тоолуурын тогтолцоогоор улсын төсвийн санг хуваарилдаг. Сургалтын байгууллагын нийт санхүүжилтийн дийлэнх буюу 80% хүртэл хэмжээнд улсаас тэтгэлэг олгоно. Үүнээс үйл ажиллагаанд (хичээл сургалт, байр, засвар) суурилсан тэтгэлэгийн хэмжээ 92% хүртэл олгогддог тул “тоолуур”-ын санхүүжилт хамгийн том бүрэлдэхүүн болдог. Үндэсний санхүүгийн менежментийн тогтолцоо сургалтын байгууллагын хэрэгцээг хангах, сангийн үр ашигтай хуваарилалтыг хангахын хажуугаар боловсролын салбарын зорилтуудыг (боловсролын хөтөлбөрүүдийн газар зүйн хүртээмж, менежментийн олон арга хэлбэрүүдийг хэрэгжүүлж тусгай зорилт/асуудлуудыг шийдвэрлэх) дэмжихийг зорьдог. Бие даасан засаглалтай боловсролын байгууллагууд санхүүжилтийн 2 үндсэн эх үүсвэртэй байдаг. Үүнд: улсын тэтгэлэг, өөрийн орлого-орлого бүрдүүлэх өөрийн үйл ажиллагаа, ажилгүй иргэдийг дэмжих хөтөлбөрт оролцуулсны төлбөр гэх мэт.

Сургалтын байгууллагын үйл ажиллагааг зохицуулах хууль дүрмийн дагуу төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай нээлттэй өрсөлдөж нэмэлт орлого бүрдүүлэх үйл ажиллагааг явуулах боломжтой байдаг. Энэ санаачлагаар нэг талаас сургалтын байгууллагуудын чадамж нөөцийг үр өгөөжтэй ашиглаж уян хатан нээлттэй байдлыг хангах нөгөө талаар сургалтын үр дүнг дээшлүүлж чадамжийг хөгжүүлэх бололцоог олгоно. Ийнхүү орлого бүрдүүлэх үйл ажиллагаанаас үлдсэн хөрөнгийг шинэ сургалтын/хөтөлбөрийн хэрэгцээнд зарцуулах боломжтой. Сургалтын байгууллагууд орлого бүрдүүлэх үйл ажиллагааг явуулахдаа тодорхой нөхцлүүдийг хангах ёстой. Үүнд:

Орлого бүрдүүлэх үйл ажиллагаа нь сургалтын байгууллагын ердийн үйл ажиллагааны хэвийн хүрээнд хийгдэх ёстой

Page 69: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

69

Сургалтын байгууллага орлого бүрдүүлэхээр хийж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үйлдвэрлэлийг бусад ажил үүргээс тусад нь явуулах боломжтой байх

Тухайн санхүүгийн жилийн алдагдал ашгийг дараагийн санхүүгийн жилд шилжүүлэх боломжтой

Орлого бүрдүүлэх үйл ажиллагааны хуримтлагдсан үр дүн 4 жилийн турш дараалан алдагдалтай байж болохгүй.

Үүнээс гадна орлого бүрдүүлэх үйл ажиллагааны бүтээгдэхүүн, үйлчилгээний тогтоох дүрэм журам байна. Ерөнхий зарчим нь уг үйлчилгээ, бүтээгдэхүүний үнэ төлбөр төрийн болон төрийн бус сургалтын байгууллагын өрсөлдөх чадварт нөлөө үзүүлэхгүй, урт хугацааны дундаж зардлыг нөхөж байх шаардлагатай. Сургалтын байгууллагуудад хамаарах хууль тогтоомжийн дагуу орлого бүрдүүлэх үйл ажиллагааны маркетингийг сайн хийж, шударга бус үнэ тогтоож бусдын өрсөлдөх чадварт нөлөө үзүүлэх ёсгүй. Сургалтын байгууллагуудын орлого бүрдүүлэх үйл ажиллагааг Боловсролын яам хянах үүрэгтэй. Зөвлөмж, захиргаа, дадлагажигчийн цалингаас бусад ТМБС-ын салбарын захиргааны зардлын тодорхой хэсгийг улсаас тодорхой хэсгийг төсвийн баталгаанаас нөхөн олгодог.

Дани улсын цөөн тооны жижиг сургалтын байгууллагууд санхүүжилтээ тогтвортой барихад маш хүндрэлтэй байдаг. Эдгээр нь нэг л төрлийн сургалтыг явуулдаг тул сурагчдын тоонд багахан өөрчлөлт ороход л санхүүгийн хүндрэлд ордог. Энэ тохиолдолд Боловсролын яамнаас эдгээр сургалтын байгууллагуудыг томоохон, санхүүжилтийн хувьд тогтвортой сургалтын өөр байгууллагатай нэгдэх зөвлөмж өгдөг. Тодорхой нөхцөлд яамнаас энэ мэтээр санхүүжилтийн стратегийг ашиглаж тогтолцоонд “зохицуулалт” хийнэ.

Page 70: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

70

“Эрэлтэд чиглэсэн” чадамжид суурилсан уян хатан ТМБС-ын тогтолцоонд шилжихийг зорьж буй олон орны жишээнээс үзвэл олон жилийн турш өөрийн ТМБС-ын тогтолцоог судалж, зарим тохиолдолд 15 жилийн турш шилжилтийг хийсэн байх юм. Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд болон тогтолцооны шинэчлэлийн хажуугаар шинэ санхүүжилтийн бүтцүүд гарч ирсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан ТМБС-ын салбарт хувийн хэвшлийг өргөнөөр оролцуулах тохиромжтой хэрэгсэл бол цалингаас суутгах татвар-тэтгэлэгийн загвар (Унгар, Өмнөд Африк, Сингапур, Малайз). Ажил олгогчид сургалтын зардлыг татвар ноогдуулах орлогоосоо хасах боломжийг олгож сургалтыг дэмжих боломжтой (Эстон, Литва, Чех орнуудын адил) боловч энэ тохиолдолд татвар төлөгчдөд зардлын дарамт учруулна. Агуулгын хувьд “татвар-тэтгэлэгийн тогтолцоо” татвар төлөгчид зардал учруулалгүйгээр тодорхой, хөрвөх ур чадварын сургалтыг санхүүжүүлж сургалтын үзэмжийг (аж үйлдвэр, олон нийтэд) дээшлүүдэг. Үүнд хэд хэдэн зарчмуудыг хангах шаардлагатай:

Аж үйлдвэрийн салбар зөвлөлүүд өөрийн салбарын сургалтын хэрэгцээг тодорхойлоход оролцох шаардлагатай

“Татвар-тэтгэлэгийн тогтолцоо” буюу сангийн удирдлагыг Засгийн газар (хөдөлмөрийн зах зээлд үнэхээр шаардлагатай бөгөөд зөвшөөрөгдсөн сургалтуудыг дэмжих зорилгоор) биш ажил олгогч (аж үйлдвэрийн зөвлөл) хэрэгжүүлэх

Сургалтын байгууллага болон аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгцээт мэргэжлүүдийг “урьдчилан” тодорхойлох

Тогтолцооны хяналт, үнэлгээ (аж үйлдвэрийн салбараар хүлээн зөвшөөрөгдсөн, дипломтой ажилчдын тоо), сангийн хөрөнгө зарцуулалтын ил тод байдлыг хангах.

Сургуулиудын санхүүжилтийн бүтцийн хувьд төвлөрсөн зардалд суурилсан тогтолцооноос төвлөрсөн бус үр дүнд суурилсан тогтолцоонд шилжих чиг хандлагатай байна. Санхүүжилтийн томьёоллын хувьд Молдав улсын жишээ олон оронд тэр тусмаа Монгол улсын жишээнд ойр томьёоллыг боловсруулсан. Диаграмм 24, Хүснэгт 9-д эхний шатны шинэчлэлүүдийг тусгав. Үндсэн томьёололд нийт сурагчдын тоог нэг сурагчид ногдох санхүүжилт, сургалт бүрийн (мэргэжлийн чиглэл бүрээр) зардлын жингээр үржүүлсэн байдаг. Молдав улсын жишээнд хамгийн өндөр зардалтай сургалтууд нь урлаг, хөгжмийн коллежууд байдаг. Хүснэгт 10-т бусад хөгжингүй орнуудын (Дани, Их Британи) зардлын жигнэх тогтолцоог Молдав улсын жишээтэй харьцуулан харуулав. Үүнээс харахад зардлуудын жин нэгэн зүгт шилжих бөгөөд Молдав улсад малын эмч, сувилагчийн мэргэжлийн зардал хамгийн их жинтэй байна. Мэдээлэл харилцаа, аялал жуулчлал, бизнесийн сургалтуудыг суурь үнэлгээгээр авч бусад сургалтыг энэхүү үнэлгээнд суурилж жигнэнэ. Санхүүжилтийн шинэчлэлийн дараагийн алхам буюу үр дүнд суурилсан бүрэлдэхүүний хувьд сургуулийн сурагчийн тоог барьж үлдэх үзүүлэлтийг (сургууль завсардалтын эсрэг) нэвтрүүлнэ. Үүний дараа сургууль сургалтын

11. ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ЖИШЭЭ

Page 71: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

71

хөтөлбөртөө улсад шаардлагатай байгаа мэргэжлийн сургалтуудыг тусгасан эсэхээс хамаарч урамшуулал жигнэж олгоно. Ингэснээр ТМБС-ыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх (шалгуурыг хангах) боломж бүрдэнэ (“өрсөлдөөнт сан”-г байгуулж сургууль хооронд өрсөлдөөнийг дэмжих боломжтой20). Молдав улсын энэ шинэчлэл нь зардалд суурилсан төвлөрсөн тогтолцооноос үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжиж байгаа жишээ юм. Магадгүй Молдавын тогтолцоо цаашид төвлөрсөн бус санхүүжилтийн тогтолцооны ангилалд шилжих боломжтой юм. Сингапур, Канад, Шотланд, Дани орнуудын адил. Молдавын хэрэгжүүлж байгаа бас нэгэн санаачлага нь сургуулиудын төсвийн хуваарилалтыг хэвээр үлдээх. Өөрөөр хэлбэл “төвийг сахисан төсөв”-ийн аргачлал хэвээр үлдэх боловч төсвийн бүрэлдэхүүн хооронд өөрчлөлт орох боломжтой. Диаграмм 24. Молдавын нэг сурагчид ногдох санхүүжилтийн бүтцийг өөрчлөх төлөвлөгөө

Эх сурвалж: GOPA, Молдавын ТМБС-ын салбарын санхүүжилт: Санхүүжилтийн шинэ механизмын

талаархи зөвлөмж, тайлан 2012 он

Хүснэгт 9. Молдавын сургуулиудын жигнэсэн дундаж өртөг тооцох хүчин зүйлс Error! Not a valid link. Эх сурвалж: GOPA, Молдавын ТМБС-ын салбарын санхүүжилт: Санхүүжилтийн шинэ механизмын

талаархи зөвлөмж, тайлан 2012 он (1 ам.доллар=19 Молдавын Лей)

Хүснэгт 10. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын санхүүжилтийн жигнэсэн дундаж өртгийн хүчин зүйлс: дэлхийн улс орнуудын харьцуулалт Жигнэсэн дундаж өртгийн хүчин зүйлс

Дани Их Британи Молдав

Цахилгаанчин 1.80 1.30 1.67

Малын эмч сувилагч 1.80 1.72 2.00

Авто механик 1.80 1.30 1.67

20 Молдавын “Өрсөлдөөнт сан”-д (бусад орны хувьд) Үйлчилгээний орлогын бүрэлдэхүүнийг оруулж болох юм. Их үйлчилгээ үзүүлэх тусам сургуульд орлогоо авч үлдэх боломжийг олгох.

Page 72: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

72

Хөдөө аж ахуйн механик 1.80 1.72 1.67

Үсчин 1.53 1.30 1.33

Зөөгч 1.53 1.30 1.33

Дархан 1.53 1.30 1.33

Жижиглэн худалдаа 1.20 1.20 1.15

Аялал жуулчлал /зохион байгуулагч/ 1.00 1.00 1.00

Банк 1.00 1.00 1.00

Эх сурвалж: GOPA, Молдавын ТМБС-ын салбарын санхүүжилт: Санхүүжилтийн шинэ механизмын

талаархи зөвлөмж, тайлан 2012 он

Хүснэгт 11-д үзүүлсэн Монгол улсын зардал жигнэх жишээ нь Молдав улсын аргачлалтай ижил. Суурь үнэлгээ (1.0)-г үйлчилгээ, мэдээлэл технологи, санхүү, бизнес худалдаа, хот төлөвлөлт, боловсролын сургалтанд тооцоолон оруулвал уг зардал жигнэх хүчин зүйлсийг бусад мэргэжлийн сургалтанд оногдуулна. Жишээлбэл эрүүл мэнд, хөдөө аж ахуйн сургалтууд хамгийн их зардлын жинтэй байна (Монгол улсын хувьд тооцооллыг нарийвчлан гаргах хэрэгтэй). Энэхүү үзүүлэлтийг ТМБС-ын санхүүжилт (суурь үнэлгээ)-ээр үржүүлж, мэргэжлийн чиглэлүүдийн ялгаатай санхүүжилтийн хэмжээг тогтооно. Эн бол Молдавын санхүүжилтийн аргачлалыг Монгол улсад нэвтрүүлж болох нэг жишээ юм.

Page 73: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

73

Хүснэгт 11. Молдавын жишигт суурилсан жигнэсэн дундаж өртгийн тооцоолол

Мэргэжлүүд Молдавын жишээнд

суурилсан зардал жигнэлт

Аж үйлдвэр

Сантехникч

Оёдолчин

Нарийн боовчин

Үйлдвэрийн цахилгаанчин

Машины операторчин

Хүсний үйлдвэрийн техникч

Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн ажилтан

Бусад

Барилга

Тээвэр

Уул уурхай

Хөдөө аж ахуй

Байгаль орчин

Соёл

Үйлчилгээ

Мэдээлэл технологи

Эрүүл мэнд

Санхүү бизнес худалдаа

Хот төлөвлөлт

Боловсрол

Эх сурвалж: Молдавын жишээн дуур суурилж судлаачийн хийсэн тооцоолол

Сүүлийн жилүүдэд Монгол улсын дээд боловсролын салбарын институт, эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнд шинэчлэл хийгдэж байна. Үүний нэгэн адил төрийн өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын бүтэц зохион байгуулалтанд шинэчлэл өөрчлөлт оруулж санхүүжилт, үр ашгийг хангах төлөвтэй байна. Дээд боловсролын салбарт шинэчлэл хийх ажлыг анх 2010 онд Азийн хөгжлийн банкны төслөөс эхлүүлж байсан ба үүнийг Диаграмм 25-д үзүүллээ. Анх социалист тогтолцооноос шилжилт хийхэд 14 төрийн өмчийн дээд боловсролын байгууллага байсан бөгөөд төрөөс хувийн дээд боловсролын байгууллагуудыг үүсгэн байгуулахыг зөвшөөрсөн. 2009 оны эцэс гэхэд нийт 146 дээд боловсролын байгууллагатай болсон байв. Үүнд 42 төрийн өмчийн, 99 хувийн мөн гадаадын дээд боловсролын байгууллагын салбарууд орно. Засгийн газраас олгосон эрхийн (2010 оны 1-р сарын 20-ны 15-р Шийдвэр) дагуу Боловсрол, соёл шинжлэх ухааны яам 2015 оноос эхлэн 101 хувийн дээд боловсролын байгууллагыг дахин зохион байгуулж эхэлсэн. Түнш байгууллагуудын (Дээд боловсрол болон ТМБС-ын салбарын) хамтын ажиллагааны зүгээс харвал 2016 онд сонгогдох 4 дэх Засгийн

12. Мэргэжлийн боловсрол сургалт, дээд боловсролын байгууллагын шинэчлэл

Page 74: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

74

газар Дээд боловсролын комисс байгуулах нь зүйтэй. Энэ бол 2010 онд Дэлхийн банкнаас өгч байсан гол зөвлөгөө21.

Диаграмм 25. Монголын дээд боловсролын шинэчлэлийн тогтолцоо

Эх сурвалж: Азийн хөгжлийн банк Дээд боловсролын шинэчлэлийн төсөл 2016 он

Тайланд тусгагдсан зөвлөгөөг олон улсын шилдэг туршлагууд болон Монгол улсад амжилттай хэрэгжүүлсэн стратегиуд дээр үндэслэж гаргасан. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (Fazekas 2012 он) дэлхийн улс орнуудын ТМБС-ын салбарын санхүүжилтийн жишээн дээр үндэслэж дараах зөвлөмжүүдийг өгсөн байдаг:

(a) Санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлж үр дүнтэй үр өгөөжтэй Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын менежментийг идэвхжүүлэх

________________________________________________________________________ 21 Дэлхийн банк 2010 он

13. ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨГӨӨ

Page 75: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

75

(б) Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг хангаж сургалтын үр дүнг сайжруулах санхүүжилтийн бодлого (в) Гүйцэтгэлд суурилсан “сургалтын сан”-г хэрэгжүүлэх буюу сургалтын үр дүнтэй санхүүжилтийг уялдуулах, хөрөнгө зарцуулалтын талаар ил тод тайлагнах.

Судалгааны үр дүнд Монгол улсын одоогийн ТМБС-ын салбарын санхүүжилтийн тогтолцоонд дараах үндсэн 6 дүгнэлтийг хийлээ:

• Тус судалгааны дүнд гарсан хамгийн гол дүгнэлт бол Монгол улсын

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын санхүүжилтийн томьёоллыг (2012 оны) тодорхой хугацааны турш хянан дүгнэж, санхүүжилтийг гүйцэтгэл буюу Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудтай зөвшилцөж тогтоосон шалгуурууд дээр үндэслэж олгодог болгох. 2012 оны “норматив хэрэгслийн” санхүүжилтийн томьёолол одоо хүртэл хэрэглэгдэж байна. Улаанбаатарт нэг сурагчид ногдох жилийн хувьсах зардал 516,000₮ буюу хамгийн бага, Баян-Өлгий аймагт 614,000₮ буюу хамгийн их байна. Эдгээр хувьсах зардал нь дунд сургуулийн нэг сурагчид ногдох хувьсах зардлаас өндөр байх ёстой бөгөөд 40%-аар их байна. Одоогийн санхүүжилтийн бүтэц нь мэргэжлүүдийн хувьд ялгаагүй боловч, бүсчлэлийн хувьд тухайн орон нутгийн өртгийн зөрүүнээс хамааруулан ялгаатай тогтоогдсон байгаа. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын санхүүжилтийн бүтцийг явуулж байгаа сургалтын мэргэжлийн чиглэлүүд22, бүс нутгийн хэрэгцээ, сурагчдын хэрэгцээ, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын ажлын гүйцэтгэл буюу нийт төгсөгчдийн 70% нь ажилд орж чадсан (ТМБС-ын салбарын стратегийн дагуу) эсэхээс хамааруулан ялгаатай тогтоож болно. Хөдөлмөрийн яамнаас одоо хэрэгжүүлж байгаа ТМБС-ын салбарын стратегийн дагуу 2021 он гэхэд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын санхүүжилтийн бүтцийг мэргэжлийн чиглэлүүд дээр үндэслэн тогтоож өгөхөөр тусгагдсан байгаа. Монгол болон Молдав улсууд нь улс төр эдийн засгийн хувьд ижил түүхтэй тул Молдав улсын ТМБС-ын салбарын шинэчлэлийн жишгийг авч үзэх нь зохистой болов уу. Энэхүү тайланд авч үзсэн бусад олон орнууд нэг сурагчид ногдох санхүүжилтийн бүтцээс сурагчид хамаарах үзүүлэлтэнд үндэслэсэн санхүүжилтийн системд шилжсэн байх юм (завсардалгүй сурагчийн тоог барих, ажилд зуучлагдсан байдал г.м). Энэ төрлийн үр дүнд үндэслэсэн Засгийн газрын санхүүжилтийн загвар нь Монголын эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжиж тодорхой үр дүнд хүрээд байна. Энэ жишиг дээр үндэслэн ТМБС-ын салбарт мөн шинэчлэл хийх боломжтой.

• Судалгааны явцад анхаарал татсан нэг асуудал бол Монгол ажилтны ур

чадварыг дээшлүүлэх зорилготой “Гадаад ажилтан ажиллуулсны татварын сан”-гийн зарцуулалт юм. ТМБС-ын салбарыг санхүүжүүлэх гол хэрэгсэл нь

Page 76: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

76

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан бөгөөд тус сангийн бараг тал хувь нь Гадаад ажилтан ажиллуулсны татварын орлогоос бүрдэнэ. Тус сангийн 23% орчим нь МБС-ыг дэмжих санд төвлөрдөг (2014 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 2015 оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн). МБС-ыг дэмжих сангаас оюутан сурагчдын тэтгэлэг болон Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын хувьсах зардлыг санхүүжүүлдэг. 2010 онд Мянганы сорилтын сангийн төслийн санаачилсан “цалингийн тооцоо-татвар”-ын саналыг аж ахуй нэгжүүд эсэргүүцсэн байдаг. Учир нь эдгээр аж ахуй нэгж байгууллагууд нь аль хэдийн Гадаад ажилтан ажиллуулсны татвар (ойролцоогоор сард нэг ажилтны 384,000₮ болно) төлж ур чадварыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа. Судалгааны үр дүнд Гадаад ажилтан ажиллуулсны татварын санг үр өгөөжтэй зарцуулж байгаа эсэхийг хянаж үзэхийг зөвлөмж болгож байна. Дэлхийн улс орнуудад ийм төрлийн сангийн зарцуулалтыг аж үйлдвэрийн салбарын төлөөллөөс бүрдэх Удирдах зөвлөл хянадаг. Учир нь аж үйлдвэрийн төлсөн татварын орлогоос энэхүү санг бүрдүүлж байгаа. Сангийн зарцуулалтанд үнэлгээ хийж, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг хангах сангийн зорилгод хүрч ажиллаж чадсан эсэхийг дүгнэдэг.

• Сүүлийн жилүүдэд дээд боловсролын салбарыг боловсронгуй болгох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр дээд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийн шаардлагыг чангатгасан бөгөөд үүний үр дүнд дээд боловсролын байгууллагын тоо 30%-аар буурсан. Дээд боловсролын байгууллагын шинэчлэлийн үндсэн зорилго нь дээд боловсролын байгууллагуудын чанарыг дээшлүүлэн, салбарыг боловсронгуй болгож, нөөц боломжийг цөөн тооны чанартай дээд боловсролын байгууллагуудад төвлөрүүлэх. Тэргүүлэх чиглэлийн дээд боловсролын байгууллагаар (хууль дүрмийн дагуу тавигдах шаардлага буюу магадлан итгэмжлэл, сурагчдын тоо г.м хүчин зүлээс хамааран) сонгогдоогүй тохиолдолд илүү чансаатай дээд боловсролын байгууллагатай нэгдэх, үйл ажиллагаагаа зогсоох, эсвэл шаардлага хангасан тохиолдолд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх сонголт тулгарна. Үүнтэй ижил туршлагыг дунд хугацааны туршид ТМБС-ын салбарт хэрэгжүүлж, үндэсний болон орон нутгийн түвшинд аж үйлдвэрийн хэрэгцээг хангахуйц тогтолцоог бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэх боломжтой.

• Энэхүү тайлангийн хүрээнд хийгдсэн судалгаанаас үзвэл дэлхийн улс орнуудад МБСБ-ын санхүүжилт нь олон эх үүсвэрээс бүрддэг, улсын санхүүжилтээс гадна хувийн хэвшлийн санхүүжилт, бусдад төрлийн орлого буюу аж ахуй нэгж байгууллагуудад өөрийн мэргэжлийн сургалтаар дамжуулан үйлчилгээ үзүүлж орлого бүрдүүлдэг. Энэ механизмын нэг давуу тал бол Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага өөрийн явуулж буй сургалт зах зээлийн хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг шууд турших боломж олгодог. Иордан, Молдав зэрэг орнуудын жишгээс Мэргэжлийн боловсрол,

Page 77: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

77

сургалтын байгууллагууд урсгал зардлынхаа 11-12%-ийг аж ахуй нэгж байгууллагад үзүүлэх үйлчилгээ, сургалтаас олдог. Үүнд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын байрыг үйлчилгээ үзүүлэх зориулалтаар түрээслүүлдэг байна. Дани улсын жишээнээс энэ төрлийн бодлогыг Монгол улсад хэрэгжүүлж болох дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Диаграмм 26. 2016-2030 оны урт хугацааны тогтвортой хөгжлийн стратеги, төлөвлөгөөнд Үндэсний хүний нөөц, ТМБС-ын стратегийг нийцүүлэх нь

Эх үүсвэр: Сангийн яам, 2016 он

• Тус салбарын хөгжилд оролцогч талуудын түншлэл маш чухал, ялангуяа Монгол улс төсөв хэмнэх бодлого, эдийн засгийн бага өсөлттэй үе шатанд явж байна. Судалгааны дүнд үндэслэж түнш байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах асуудал нэн чухал байгааг тэмдэглэе. Үүнд: үйл ажиллагааны давхардлыг бууруулах, салбарын төсөвт тусламжийн хөрөнгийг нэгтгэх, хэрэгцээт шинэчлэлийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх, салбарыг орчин үеийн түвшинд хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүний тулд Хөдөлмөрийн яам болон Сангийн яамтай хамтран Олон улсын хөгжлийн түнш байгууллагуудыг уялдуулах тогтолцоог нэвтрүүлэх боломжтой. Хөдөлмөрийн яам, Сангийн яам нь салбарт үзүүлэх дэмжлэг хөрөнгө оруулалтыг нийцүүлэх, уялдуулах үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Бодлого боловсруулагчдын зүгээс эдийн засгийг төрөлжүүлэх бодлого баримталж байгаа тул энэ санаачлага нь давхар үүрэг гүйцэтгэх боломжтой. Эдийн засгийг төрөлжүүлснээр шинэ мэргэжил ур чадварыг хөгжүүлэх хэрэгцээ тулгарна. Түүнчлэн энэ санаа нь 2015 оны 12-р сарын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, 2016 оны 2-р сард батлагдсан 2016-2030 оны урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцнэ. Иймээс ТМБС-ын салбарын стратегийг урт хугацааны тогтвортой хөгжлийн

Page 78: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

78

үзэл баримтлалд нийцүүлэх, үүнтэй холбоотойгоор ТМБС-ын салбарт олгох улсын санхүүжилт, бусад санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлага бодитоор тулгарна.

• ТМБС-ын салбарын санхүүжилтийн нөхцөл байдлын судалгааны үр дүн,

зөвлөмжид үндэслэж “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэмэлт орлогын эх үүсвэрийг бүрдүүлж улсын санхүүжилтийг дэмжих” чиглэлээр мөшгих судалгааг үргэлжлүүлэн хийх. Хөдөлмөрийн яам, Сангийн Яаманд дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэх нэмэлт судалгаа хэрэгцээтэй байна: гүйцэтгэлд суурилсан төсвийн тогтолцоо, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд өөрийн орлого бүрүүлэх боломж, хамгийн оновчтой бөгөөд үр өгөөжтэй бүтцэд “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг чиглүүлэх” санхүүжилтийн тогтолцоо зэргийг одоогийн хэрэгжиж байгаа тогтолцоотой харьцуулах.

Page 79: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

79

Лавлагаа/ашигласан материал Akoojee, S., Gewer, A. & McGrath, S. (2005 он) “Өмнөд Африкийн МБС: харьцуулах судалгаа,” Өмнөд Африкийн Хүн судлал, судалгааны зөвлөл, Хүний нөөцийн хөгжлийн судалгааны тайлан. Aзийн хөгжлийн банк, (2011 он) “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл,” RRP, PRC 43007. Aзийн хөгжлийн банк, (2008 он) “Монгол улсын боловсролын салбарт хийгдсэн үнэлгээний тайлан.” Ball, K. (2005 он) Австрали улсын мэргэжлийн боловсрол, судалгааны үндэсний төв, “Австрали улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилт, санхүүжүүлэлт”. Bartak, F., (2005 он) “Чех Улс үндэсний түвшинд МБС-д анхаарах нь”, ишлэл: Чех Улс, CEDEFOP-ийн Мэргэжлийн боловсрол, сургалтын мэргэжилтнүүдийн Европын сүлжээ , Чех Улс. Boon, G.Ch., Gophinatah, S. (2006 он) “1965 оноос хойш Сингапур улсын боловсролын тогтолцооны хөгжил,” Азийн боловсролын тогтолцоотой танилцах аяллын хүрээнд Африк улсын бодлого боловсруулагчдад зориулан бэлтгэсэн мэдээлэл: Сингапур улсын Nanyang технологийн их сургууль, Үндэсний боловсролын институт. Bosch, G., Charest, J. (2008 он) “5 орны Мэргэжлийн сургалтын толгтолцоо, боловсрол болон хөдөлмөрийн зах зээлийн уялдаа холбоо,” Jacobs сангийн чуулган 2007 он: Герман Улс, Берлин хот, “Сургуулиас ажилд шилжих нь”, Berlin, Germany. Burke, G. (2005 он) “Австралийн МБС-ын санхүүжилт, зохицуулалт,” Ажил эрхлэлт/ажилгүйдлийн даатгалын сэдвээр хийгдсэн олон улсын семинар, Сөүл хот, Өмнөд Солонгос . Канад улсын автын ажилтнууд (КАА) (2006 он) “Сургалт, ур чадварыг хөгжүүлэх шинэ боломжуудыг урамшуулах нь.” Канад улсын автын ажилтнууд: Канадын Сангийн яаманд Шинэ татвар-хөнгөлөлтийн хөтөлбөрийг өргөн барих нь. CEDEFOP: Мэргэжлийн сургалтыг хөгжүүлэх Европын төв (2008 он) “Словени улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар: Товч тайлбар,” Словени, Европын хамтын нийгэмлэгийн албан ёсны хэвлэл, нийтлэлийн газар, Люксембург. Dirk-Jan Kraan, “Төсөвт тусгагдаагүй, татварын зарцуулалт,” Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын төсвийн сэтгүүл, Vol.4, No1. Дорнод аймгийн Политехникийн коллеж (2014 он), “Дорнод аймгийн Политехникийн коллежийн танилцуулга ”, Улаанбаатар хот, Монгол улс. Eвропын холбоо, GOPA (2015 он). “Молдав улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилт”. Молдав улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үзүүлсэн дэмжлэг. Eвропын холбоо, GOPA (2015 он). “Хөдөлмөр эрхлэлт-Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт төрийн санхүүжилтийн өгөөж, ашиг тусыг дээшлүүлэх Иорданы болон Олон улсын үндэслэл”. Иордан Улс, хөдөлмөр эрхлэлт, Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэлийн хөтөлбөрийн Техникийн туслалцаа.

Page 80: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

80

Eвропын холбоо, GOPA (2014 он). “Хөдөлмөр эрхлэлт-Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хөрөнгө оруулалт хийж хөдөлмөрийн зах зээлийг шинэчлэх нь”. Иордан улс, хөдөлмөр эрхлэлт, Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэлийн хөтөлбөрийн Техникийн туслалцаа. ETF, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, ЮНЕСКО, (2012 он) “ Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтийн санал”. Eвропын холбоо, GOPA (2015 он). “Хөдөлмөр эрхлэлт- Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт төрийн санхүүжилтийн өгөөж, ашиг тусыг дээшлүүлэх Иорданы болон Олон улсын үндэслэл”. Иордан улс, хөдөлмөр эрхлэлт, Техник мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэлийн хөтөлбөрийн Техникийн туслалцаа. Европын комисс /EACEA/Eurydice, (2014 он). “Европын сургуулиудын санхүүжилт: улсын санхүүжилтийн механизм, аргачлал, шалгуур”. Eurydice-ийн тайлан. Люксембург: Европын хамтын нийгэмлэгийн албан ёсны хэвлэл, нийтлэлийн газар. Европын сургалтын сан, Дэлхийн банк, (2005 он) ТМБС-ыг мэдлэгт суурилсан эдийн засагт уялдуулах нь: Ойрх Дорнод, Хойд Африкийн шинэчлэл, тулгарч буй бэрхшээлүүд. Fazekas, M. (2012 он), “Сургуулиудын санхүүжилтийн томьёолол: Үндсэн шинж чанар, үр нөлөөний судалгаа”, Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын Боловсролын албан баримт, No. 74, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хэвлэл. http://dx.doi.org/10.1787/5k993xw27cd3-en Монгол Улсын Засгийн газар, Монгол улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө, Улаанбаатар хот. Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг: (2007 он) Мэргэжлийн боловсрол, сургалтын дээд түвшний зөвлөлдөх уулзалтын баримт бичиг, 2007 оны 3-р сарын 17, Улаанбаатар хот, Монгол Улс. Германы Олон Улсын Хамтын Ажиллагаан Нийгэмлэг, (2012 он), Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт төсөл, Улаанбаатар хот, Монгол Улс. Howard Shatz, (2015 он) Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл болон түүний бүтээмжийг дээшлүүлэх нь: Залуучуудын боломж, RAND. Хүний нөөцийг хөгжүүлэх сан, Малайз улс, http://etp.pemandu.gov.my/Human_Capital_Development-@ Human_Capital_Development (HCD).aspx –аас иш татав. Хүний нөөцийг хөгжүүлэх сан, (2009 он), Малайз улс, http://www.skillsmalaysia.gov.my/fund/human-resources-development-fund/ - аас иш татав. Хүний нөөцийг хөгжүүлэх сан, (2001), Малайз улс, http://www.trainingmalaysia.com/v4/kiosk/tugrugm8chap5.php - аас иш татав. Хүний нөөцийг хөгжүүлэх сан, (2001), Малайз улс, https://www.hrdf.com.my/wps/portal/PSMB/MainEN/Corporate-Profile/About-HRDF - аас иш татав. Jager, M., Buhrer, T. (2000 он) “ Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын санхүүжилт”, Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт тусламж үзүүлэх

Page 81: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

81

шийдвэрийн дагуу Швейцарийн хөгжлийн агентлагийн захиалгаар KODIS Consult GMBH боловсруулав. Kingombe, C. (2012 он) “Хөгжиж буй орнуудад өгөх Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын сургамж”, Олон улсын хөгжлийн төв, LSE, Лондон хот, албан баримт 11/1017. Lyons, J., Randhawa, B. & Paulson, N (1991 он) “Канад улсын мэргэжлийн боловсролын хөгжил.” Канадын боловсролын сэтгүүл 16:2, Канад улс. Legal Info вэбсайт, (2012 он), “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль”, Улаанбаатар хот, Монгол Улс. Legal Info вэбсайт, (2012 он), “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухай хууль”, Улаанбаатар хот, Монгол Улс. Legal Info вэбсайт, (2012 он), “Нэг сурагчид ногдох хувьсах зардлын талаар Засгийн газрын 94-р тогтоол”, Улаанбаатар хот, Монгол Улс. Мянганы Сорилтын Сан-Moнгол, (2013 он) “ Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын элсэлтийн суурь судалгааны (2010-2012 оны 11-р сар), Ядуурлыг бууруулах санаачлагын бүтээл. Мянганы Сорилтын Корпораци, (2001 он), Монголын нарийн бичгийн дарга нарын газар “Мянганы Сорилтын Сангийн Монголын ТМБС-д хийсэн нийт хөрөнгө оруулалт,” Улаанбаатар хот, Монгол Улс. Сангийн яамны мэдээ – Жилийн төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, Улаанбаатар хот, Монгол Улс. Хөдөлмөрийн яам, (2016 он), “Техник мэргэжлийн боловсрол, сургалтын статистик мэдээ”, Улаанбаатар хот, Монгол улс. Хөдөлмөрийн яам, (2015 он), “2010-2011 оны төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”, Улаанбаатар хот, Монгол улс. Masson, J.R. (2005 он) “Европын холбооны шинэ гишүүн орнууд болон нэр дэвшигч орнуудын Мэргэжлийн боловсрол, сургалтын санхүүжилт: сүүлийн үеийн чиг хандлага, бэрхшээлүүд,” Европын сургалтын сан (EСС). Meyanathan, Saha.D, (2010 он) “Монгол Улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын асуудлууд: өнөөгийн байдал” Монгол дахь Германы Олон Улсын Хамтын Ажиллагаан Нийгэмлэгт зориулан боловсруулсан тэмдэглэл. Misko, J. (2006 он) “Австрали, Холбооны Вант улс, Германы Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар,” Мэргэжлийн боловсрол судалгааны үндэсний төвийн тайлан. M, Kuczera, (2013 он) Шотланд улсын сургуулиас гадуурх ур чадвар, Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас хийсэн Мэргэжлийн боловсрол, сургалтын судалгаа. Mohd Zain, Zuraidah. (2008 он) “Малайзын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбар”, University Malaysia Perlis, Малайз Улс. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага, (2014 он) Чех улсын ур чадварыг хөгжүүлэх стратеги: Орон нутагт ажлын байр бий болгох, ур чадварын стратегийн судалгаа. Монгол Улсын Их хурал (2009 он) “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль.” Улаанбаатар хот, Монгол Улс.

Page 82: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

82

Peer, A. (2009 он) “Мэргэжлийн боловсрол, сургалтын санхүүжилт, санхүүжүүлэлт: “Мянганы Сорилтын Сан–Монгол (MCС-M)-ийн бодлого, үйл ажиллагааны хүрээний шинэчлэл төсөл. Peer, A. (2010 он) “МБС-ыг дэмжих сангийн хөрөнгө бүрдүүлэлт, зарцуулалт, хяналтын тунхаг бичиг”, 2010 оны 5-р сарын 12, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам. Peer. A, (2010 он), МБС-ыг санхүүжүүлэх тогтолцооны тойм, Мянганы Сорилтын Сан-Moнгол, 2010 оны 5-р сар. Philips, K., Raul, E. (2005 он) “Мэргэжлийн боловсролын салбарт шинэчлэл шаардлагатай байна” Европын аж үйлдвэрийн харилцааны ажиглалт Онлайн: http://www.eurofound.europa.eu/eiro/2005/10/feature/ee0510103f.htm Philips. Lauringston,A. (2005 он) “Боловсролын салбарт ажиллагсадын цалингийн зөрүү” Европын аж үйлдвэрийн харилцааны ажиглалт Онлайн: http://www.eurofound.europa.eu/eiro/2005/05/inbrief/ee0505101n.htm Raffe, 2003 он, “Энгийн хялбар шийдэл: Шотланд улсын кредит, мэргэшлийн тогтолцоог боловсруулах нь”. Унгар улсын баримтат хуудаснаас иш татав (2009 он) “Унгар, Румын улс: Европын МБС салбар – Унгар улсын тайлан” Европын холбооны гишүүн орнууд болон CEDEFOP-ийн сүлжээний гишүүн орон болох Норвеги, Исландын Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын тайлангийн цуврал хэвлэлийн бүрэлдэхүүн хэсэг. Польшийн баримтат хуудаснаас иш татав (2009 он ) “Польш: Европын МБС салбар – Польш улсын тайлан” Европын холбооны гишүүн орнууд болон CEDEFOP-ийн сүлжээний гишүүн орон болох Норвеги, Исландын Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын тайлангийн цуврал хэвлэлийн бүрэлдэхүүн хэсгээс. Румын улсын баримтат хуудаснаас иш татав. (2009 он) “Румын: VET in Europe – Европын МБС салбар – Румын улсын тайлан” Европын холбооны гишүүн орнууд болон CEDEFOP-ийн сүлжээний гишүүн орон болох Норвеги, Исландын Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын тайлангийн цуврал хэвлэлийн бүрэлдэхүүн хэсгээс. Sharpe, A., Gibson,J. (2005 он) “Канад улсын дагалдан сургалтын тогтолцоо: Чиг хандлага, асуудлууд ” Амьдралын стандартын судалгааны төвийн тайлан. Ур чадварыг хөгжүүлэх сан, (2001 он), Малайз, http://www.ptpk.gov.my/ - аас иш татав. Smith, B. (2013 он) “ Техник мэргэжлийн боловсрол, сургалтын санхүүжилтийн шинэлэг тогтолцоо, Сингапур, Энэтхэг, Автрали, Малайз орнуудын жишээ“ Азийн хөгжлийн банкны “Аж үйлдвэрийн шинэчлэл, эдийн засгийн шилжилтийн үеийн тогтвортой МБС” чуулганд зориулав . Stephen Duggan, (2015 он) “Монголын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын чанарыг сайжруулах арга зам: алдагдсан боломж”. Tutlys, V. (2007 он) “Литва улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо” Vytautas Magnus-ийн их сугууль: Мэргэжлийн боловсролын судалгааны төв. USAID, (2011 он) “Иордан улсын санхүүгийн шинэчлэлийн төсөл II, боловсролын салбарын улсын зардлын асуудлаарх албан баримт” ЮНЕСКО ЮНЕВОК, (2012 он) “Сайн туршлагууд: Шанхай хотноо болсон 3 дахь удаагийн Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын олон улсын их хурал.”

Page 83: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

83

ЮНЕСКО ЮНЕВОК, (2013 он) “Техник мэргэжлийн боловсрол, сургалтын олон улсын чиг хандлагыг өөрчлөх нь: Онол ба практик.” МБСТ ТББ, (2015 он), “ Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын төслүүдийн судалгаа”, Улаанбаатар хот, Монгол Улс. Дэлхийн банк, (2005 он), “Монгол Улсын Төрийн албаны зардал санхүүжилтийн менежментийн гүйцэтгэлийн тайлан”, Вашингтон хот. Дэлхийн банк, (2010 он), “Монгол Улсын дээд боловсрол: Дэлхийн эдийн засгийн бэрхшээлийг туулах нь,” Вашингтон хот. Дэлхийн банк, (2009 он), “Монгол улс: Төрийн албаны зардал санхүүжилтийн менежментийн судалгаа”, Дэлхийн банк, Вашингтон хот. Дэлхийн банк, (2007 он), “Европын холбооны шинэ гишүүн орнуудын мэргэжлийн боловсрол: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь”, Вашингтон хот. Дэлхийн банк (2009 он), “Монгол улс: Төрийн албаны зардал санхүүжилтийн менежментийн судалгаа”, Вашингтон хот. Дэлхийн банк, (2014 он) “Монгол улсад олгосон 29.4 сая ам.долларын буцалтгүй зээлээр Бvх нийтийн боловсрол-Vр дvнд тvргэн хvрэх санаачлагын хэрэгжилтийн гүйцэтгэл, үр дүнгийн тайлан (TF-05804) Катализмын итгэмжлэгдсэн өмч хөрөнгийн төсөл”, Вашингтон хот. Дэлхийн банк, (2006 он), “Монгол Улсын Төрийн албаны зарцуулалтын мөшгих судалгаа”, Дэлхийн банк, Вашингтон хот. Дэлхийн банк, (2007 он), “Шинэ эдийн засгийн тогтолцоонд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх нь”, Дэлхийн банк, Вашингтон хот.

Хавсралт 1. Монгол улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хамаарах хууль дүрмийн жагсаалт Эх сурвалж: Legalinfo.com вэбсайт

Хуулийн нэр

Заалт

Хуулийн зүйл

Нэвтрүүлсэн он

Боловсролын тухай хууль

Заалт 40.3

Сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив, түүний бүрэлдэхүүн, аймгийн төвөөс бусад сум, тосгон, багийн сургуульд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүрийг Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.

2006

Page 84: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

84

Заалт 40.5

Нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг сургуулийн байршил, хэв шинж, мэргэжлийн чиглэл, олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын онцлог болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээтэй уялдуулан энэ хуулийн 40.3-т заасан сургалтын байгууллага тус бүрээр ялгавартай тогтоох бөгөөд аргачлалыг нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2012

Мэргэжлийн боловсрол

сургалтын тухай хууль

Заалт 20.3

Салбар, үйлдвэрийн онцлогоос хамааран аж ахуйн нэгж, байгууллага нь мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд цалингийн сангаасаа энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлөөс тогтоосон тодорхой хувь хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.

2009

Заалт 21.1 Мэргэжлийн боловсрол, сургалтад зарцуулах хөрөнгийг Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлэх ба уг санг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар удирдах нь зүйтэй.

2012

Заалт 21.2 Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

2012

Заалт 22 Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:

улсын төсвөөс

2012

Page 85: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

85

хуваарилсан хөрөнгө;

орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;

гадаад улс, олон улсын байгууллагаас мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих зорилгоор олгосон зээлийн хөрөнгө, буцалтгүй тусламж;

гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс өгсөн хандив, тусламж;

аж ахуйн нэгж, байгууллагаас энэ хуулийн 20.3-т заасны дагуу төвлөрүүлсэн хөрөнгө;

бусад эх үүсвэр.

Заалт 23.1-23.1.5

Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг дараах байдлаар хуваарилан зарцуулна:

төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардал, түүнчлэн сурагчийн дотуур байрны нийт зардал;

өмчийн хэлбэр харгалзахгүйгээр мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид

2012

Page 86: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

86

ногдох хувьсах зардлаар олгосон санхүүжилт, тэтгэлэг;

мэргэжил олгох, давтан сургалт зохион байгуулах зардал;

хувиараа аж ахуй эрхлэгч иргэнийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх арга барил, ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах зардал;

үйлдвэрлэл дээр мэргэжлийн сургалт зохион байгуулах зардал.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлт

Заалт 13.3 Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага өөрийн үйл ажиллагаанаас орлого олох, зарцуулах, тайлагнах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн (ХЯ) болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн (СЯ) Засгийн газрын гишүүд хамтран батална.

2016

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль

Заалт 23.1.13

Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих зориулалтаар мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд хөрөнгө хуваарилах. /Энэ заалтылг 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. /

2014

Засгийн Газрын тогтоол

Тогтоол # 94

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1, 15.2, Боловсролын тухай хуулийн 40.2, 40.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1.1, 23.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас нэг сурагчид ногдох хувьсах зардлыг тодорхой заагдсан зарчмуудын дагуу (хавсаргасан) тогтооно.

2012

Page 87: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

87

Засгийн Газрын тогтоол

Тогтоол # 477

2016 ны 1-р сараас эхлэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын тэтгэлэгийг тэдний банкин дахь дансанд шууд шилжүүлнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 12-р сарын 7-нд 24 ба түүнээс доош насны мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын тэтгэлэгийг тэдний гарт олгохоор баталсан.

2015

Төсвийн тухай хууль

Төсвийн тухай хууль

Заалт 12

1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1. дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, түүнд тусгах эдийн засаг, төсвийн таамаглалыг боловсруулах;

12.1.2. улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв, Хүний хөгжил сангийн төсвийн төсөл, тэдгээрийн тодотголын төслийг боловсруулах;

12.1.3. Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд багтаан төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр жилийн төсвийн хязгаар боловсруулах;

12.1.6. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлд хяналт тавих; 12.1.8. төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа төсвийн байгууллагын хэрэгжүүлэх арга

2011

Page 88: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

88

хэмжээний гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгөөр орон нутгийн байгууллагаас худалдан авах арга хэмжээний гүйцэтгэлийн явцад хяналт тавих Энэ заалтын дугаарыг эргэн хянах 12.1.8 өөр заалт байна 12.1.15

Төсвийн тухай хууль

Заалт 17

17.1. Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож байгаа зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслийн нэгж нь төсвийн байгууллага байна.

2011

Төсвийн тухай хууль

Заалт 25

25.1. Тусламжийн орлого нь дор дурдсан хэлбэртэй байна:

25.1.1. олон улсын гэрээний дагуу авах хөгжлийн тусламж; 25.1.2. төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авах тусламж, хандив.

25.2. Зөвхөн дор дурдсан нийгмийн үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллага энэ хуульд заасан журмын дагуу хандив, тусламж авч болно:

25.2.1. эмнэлгийн үйлчилгээ; 25.2.2. бүх шатны боловсролын үйлчилгээ; 25.2.3. соёлын үйлчилгээ.

25.3. Төсвийн ерөнхийлөн захирагчийн авах тусламж, хандивын хэмжээ тухайн төсөвт байгууллагын батлагдсан төсвийн 50 хувиас хэтрэхгүй байна. 25.4. Төсвийн байгууллага төсвийн ерөнхийлөн

2011

Page 89: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

89

захирагчаараа дамжуулан дараах тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчит бус хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгө, хөдлөх эд хөрөнгийн хэлбэрээр тусламж, хандив авч болно:

25.4.1. санхүүжүүлэх эх үүсвэр дутагдсан хөтөлбөр, арга хэмжээг үргэлжлүүлэх;

25.4.2. байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх.

Монгол Улсын Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль

Заалт 5

Заалт 5

Гадаадын зээлийн талаархи бодлого, дунд хугацааны хөгжлийн стратеги, хэтийн чиглэлд нийцүүлэн тухайн салбар, орон нутгийн хэмжээнд гадаадын зээлээр хэрэгжүүлэх төслийг боловсруулах, төслийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг тухайн салбарын яам хариуцан боловсруулж, гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. 5.2 Төсөл боловсруулах, түүний гүйцэтгэгчийг сонгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, хэрэв талууд тохиролцсон бол зээл, тусламж олгож буй талын тогтоосон журмыг баримтална. 5.3 Гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн захиргааны бусад төв байгууллагаас ирүүлсэн төслийг

2003

2003

Page 90: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

90

хянаж, дунд хугацааны хөгжлийн стратеги, хэтийн чиглэл, улсын төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, ач холбогдол, нийгэм эдийн засгийн үр ашиг, хамтран ажиллагч талын бодлого, журамтай уялдуулан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ. 5.4 Засгийн газар олон улсын байгууллага, хандивлагч оронд санал болгох төслийг нийгэм, эдийн засгийн үр ашиг, төсөл хэрэгжүүлэх хугацааг хянан хэлэлцэж, шийдвэр гаргана.

Өрийн удирдлагын тухай хууль

Заалт 6.2

6.2. Энэ хуулийн 5.1.1-д заасан удирдлагын нэгдсэн тогтолцоотой байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ: 6.2.1. Засгийн газар, орон нутгийн зээллэг, Засгийн газрын өрийн баталгаа нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон Улсын Их Хурлаас баталсан урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан байх; 6.2.2. Засгийн газар, орон нутгийн зээллэг, Засгийн газрын өрийн баталгааг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хянасан байх; 6.2.3. Засгийн газрын зээллэг, Засгийн газрын өрийн баталгааг Улсын Их Хурлаас, орон нутгийн зээллэгийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж байх; 6.2.4. Засгийн газар, орон нутгийн зээллэг, өрийн баталгаа, бүх төрлийн

2014

2014

Page 91: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

91

санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах.

Эх сурвалж: Legal Info.comвэбсайт, Сангийн яам

Хавсралт 2: Жилийн инфляцын түвшин, 2010-2015 он, Монгол улс, 2010 12-р сар=100

Эх сурвалж: Үндэсний бүртгэл, статистикийн ерөнхий газар

Page 92: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

92

Хавсралт 3. Сингапур улсын боловсрол, сургалт ба тасралтгүй суралцах боловсрол, сургалт Эх сурвалж: Smith, Техник мэргэжлийн боловсрол, сургалтын Шинэлэг санхүүжилтийн тогтолцоо, 2013 он

Page 93: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

93

Хавсралт 4. Малайз улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын санхүүжилтийн тогтолцоо Эх сурвалж: Smith, Техник мэргэжлийн боловсрол, сургалтын Шинэлэг санхүүжилтийн тогтолцоо, 2013 он

Page 94: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

94

Хавсралт 5. Дэлхийн орнуудын жишээ: Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын санхүүжилтийн тогтолцоо

Эстон

Эстонд төрийн, орон нутгийн, хувийн мэргэжлийн боловсролын байгууллагууд байдаг. Тогтолцоог төвлөрсөн улсын төсвийн санхүүжилтийн тогтолцоогоор санхүүжүүлдэг. Сургуулиудад хэрэгцээтэй байгаа санхүүжилтийн мэдээллийг орон нутгийн буюу бүс нутгийн захиргаанд мэдээлж санхүүжүүлэх шийдвэрийг улсын түвшинд Боловсрол судалгааны яамнаас гаргана. Эстоны мэргэжлийн боловсролын тогтолцоог тус орны аж үйлдвэрийн зүгээс санхүүжилт дутмаг, хоцрогдсон гэж үздэг. Өмнө нь 16 бизнес байгууллагаас мэргэжлийн боловсролын салбарт санүүжилт нэмж олгохыг уриалж, эс бөгөөс хөдөлмөрийн зах зээл хямралд орно гэж Боловсрол судалгааны яаманд сануулж байсан. Ажил мэргэжилтэй холбоотой сургалт зохион байгуулсан зардал тодорхой хэмжээгээр татвар ноогдуулах орлогоос хасагддаг тул тодорхой түвшинд ажил олгогч нар ажилтнууддаа зориулан сургалт хийж байна.

Польш

Польш улсын нийт сургуулиудын санхүүжилтын 92% нь улсын төсвөөс 8% нь сургуулиудын бүрдүүлсэн орлогоос санхүүждэг. Үүнээс гадна оршин суугчийн орлогын 2%-д татвар оногдуулж боловсролын салбарт зарцуулж боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг дэмждэг. Түүнчлэн ажил олгогч сургалтын зардлыг татвар ноогдуулах орлогоос хасах боломжтой.

Page 95: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

95

Литва

Литва улсад санхүүжилтийн гол эх үүсвэр нь улсын төсөв байдаг. Нэмэлт санхүүжилтийг орон нутгийн засаг захиргааны төсөв, хандив, тусгай сангаас авдаг. Боловсролын тухай хуулийн дагуу сургуулиуд өөрийн тусгай төсвийг бүрдүүлэх боломжтой. Энэхүү төсвийн хэмжээ тухайн сургуулийн удирдлагын зохион байгуулах чадвар, сургуулийн нөөц бололцооноос (сургуулийн байрыг түрээслүүлэх г.м) хамаарна. Бүс нутгийн хөдөлмөрийн газрууд нь ажилгүй иргэдийн сургалтыг удирдан зохион байгуулах эрх үүрэгтэй бөгөөд эдгээр сургалтыг Хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн хуулийн (1996 он) дагуу хөдөлмөрийн сангаас санхүүжүүлнэ. 2004 онд Засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагуудын хооронд хэлцэл байгуулж, сургалтын санг байгуулсан. Үүний дагуу сургалтын санг ажил олгогчийн сайн дурын хандивын хөрөнгөөр санхүүжүүлнэ. 2004 онд энэхүү хандивын хэмжээ цалингийн зардлын дор хаяж 0,25% байсан бол 2008 онд 1%-ийн заавал төлөх ёстой татвар болсон. Үүнээс гадна улсаас эхний жилийн сургалтын зардлын 50%-ийг нөхөн олгож дэмжлэг үзүүлдэг. Румын

Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилтийн гол эх үүсвэр нь улсын төсөв. Төрийн орон нутгийн захиргаанаас сургуулиудын барилга, засвар, тохижуулах санхүүжилт олгодог. Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөр эрхлэлтийн санд санхүүжилт олгох замаар ажилгүй иргэдийн сургалтыг санхүүжүүлдэг. Тус санд ажил олгогчийн нийт цалингийн зардлын 5%-ийг, ажилтны нийт цалингийн 1%-ийг тус тус татан төвлөрүүлдэг бөгөөд эдгээр нь сангийн үндсэн эх үүсвэр болдог. Хөдөлмөр эрхлэлтийн сангийн 20%-ийг ажилгүй иргэдийг

Page 96: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

96

үргэлжүүлэн сургахад зарцуулдаг. Түүнчлэн төсвийн татаас хөрөнгөөр аливаа нэмэлт хэрэгцээт санхүүжилтийг олгодог. Өмнө нь хөлөг онгоц үйлдвэрлэх, нисэх хүчний аж үйлдвэрээс жилд нэг удаа төлбөр авч салбарын түвшинд санхүүжилт татдаг байсныг болиулж, салбарын хамтын гэрээ байгуулж татварын сангаар орлуулсан. Энэхүү сангийн үндсэн зорилго нь ажилтнуудыг сургаж, салбарын түвшинд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг дэмжих, хүлээн зөвшөөрөгдсөн сургалтыг хөгжүүлэх явдал.

Малайз

Малайз улсад 1970 оны сүүлээр Дэлхийн банкны зөвлөмж дээр үндэслэж Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг үүсгэн байгуулсан. Үүнд политехникийн болон техникийн коллежуудыг (техникийн туслах болон ахлах ажилтнуудыг сургах зорилгоор) шинээр байгуулсан харин өмнө нь мэргэжлийн сургалтын төвүүд (мэргэжилтэй, мэргэжил дээшлүүлэх ажилтнуудыг сургах) байсан. Олон яам агентлагууд хүний нөөцийн хөгжил, ур чадварын хөгжилд оролцож байгаа бөгөөд яг одоогоор салбарын байгууллагуудын бодлого, улсаас олгодог санхүүжилтийг дахин зохион байгуулж байна. Түүнчлэн Малайз улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилтын зарцуулалтын хяналт, үнэлгээг хэрэгжүүлж байна. Хүний нөөцийн хөгжлийн тогтолцооны (татвар-тэтгэлэгийн тогтолцоо) дагуу ажил олгогч нар өөрийн ажилтнуудын мэргэшлийн түвшинг тогтоолгож баталгаажуулах зорилгоор улсаас санхүүжилт авахаар хүсэлт гаргах эрхтэй. Хүний нөөцийн яам энэхүү тогтолцоогоор дамжуулан Малайзын ур чадварын аттестатчиллыг хэрэгжүүлдэг. Хүний нөөцийн хөгжлийн тогтолцооны дагуу туршлагатай, ур чадвартай ажилтнууд Малайзын ур чадварын аттестатчилалд хандаж өөрийн мэргэшлийн түвшинд тохирох Диплом эсвэл Гүнзгий түвшний дипломыг хүртэх боломжтой. Аж үйлдвэрийн сургалтын тогтолцооны дагуу ажил олгогч их сургууль, коллеж, сургалтын байгууллагын сурагчийг ивээн тэтгэж, дадлагын сургалтыг өөрийн байран дээр хийсэн тохиолдолд, улсаас тус сургалтын санхүүжилтийг бүрэн нөхөж авах боломжтой. Гэхдээ улсаас нөхөж авах санхүүжилтийн хэмжээ нь хүсэлт гаргасан үеийн татварын төлбөрийн балансын 20% хүртэл хэмжээгээр хязгаарлагдана (Хавсралт 4-г үзнэ үү).

Page 97: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

97

Иордан

Иордан улсад улсын төсөв, олон улсын концессын тусламж, суралцагчийн төлбөр сургуулийн бүрдүүлсэн орлого зэргээс Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбар санхүүжилт авна. Улсын хэмжээнд боловсролын 4 бүс байдаг. 4 бүсийн Мэргэжлийн боловсролын газрууд Сангийн яамтай сургуулиудад олгох төсвийн талаар зөвшилцөнө. Сургуулийн нийт зардлын 79%-ийг томьёоллоор тооцож (нэгжийн зардал) төсвөөс олгоно. Томьёоллын дагуу өмнөх жилийн төсвийн гүйцэтгэлд тохируулга хийгдэнэ. Сургуулиуд өөрийн зардлыг нөхөх зорилгоор бусдад үйлчилгээгээ “худалдаж” болно. Иордан улсад Сургалтын татвар тэтгэлэгийн тогтолцоог хэрэгжүүлдэг болсон.

Австрали

Австралийн Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нийт зардлын 80%-ийг улсаас санхүүжүүлж үлдсэн санхүүжилтийг хувийн хэвшлээс олгодог. Улсаас санхүүжилт авдаг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын хувьд сургалтын төлбөр төлдөг боловч маш бага хэмжээний төлбөртэй байдаг. Сургалтын зардлын 10%-ийг л сургалтын төлбөрөөр санхүүжүүлдэг. 1990 оны эхээр сургалтын татварын тогтолцоог нэвтрүүлж, хэдэн жилийн турш хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөрийн дагуу ажил олгогч нийт цалингийн зардлын 1.5% хүртэл өртөгтэй сургалтын зардлыг зохион байгуулсан гэдгийг баримтжуулах шаардлагатай байсан. Гэхдээ маш жижиг аж ахуй нэгжүүдэд энэ шаардлага хамаарахгүй. Ажил олгогчийн зүгээс уг хөтөлбөрт таатай хандлагатай байгаагүй бөгөөд 1990 оны дундуур хэрэгжүүлэхээ болисон. Одоогоор Засгийн газар, улсын орон нутгийн засаг захиргаанаас Австралийн ажиллах хүчнийг хөгжүүлэх сангаар дамжуулан ажилтнуудаа бэлдэж авч байгаа ажил олгогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Үүнд 2 төрлийн санхүүгийн дэмжлэг үзүүлж байна: (1) Австралийн Засгийн газраас дагалдан эсвэл дадлагын сургалт хэрэгжүүлсэн ажил олгогчид төлбөр төлөх, ажилтан Сертификат III эсвэл IV хөтөлбөрүүдийг төгссөн бол төлбөр төлөх (2) Улсын болон орон нутгийн цалингийн татвараас чөлөөлөгдөх боломжтой. Австрали улс 1997 онд Аж үйлдвэрийн ур

Page 98: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

98

чадварын зөвлөлийг байгуулсан бөгөөд Австралийн тэргүүлэх 11 аж үйлдвэрийн төлөөлөлтэй (http://www.isc.org.au/about.php). Австралийн Засгийн газар тус зөвлөлийг санхүүжүүлдэг. Засаг захиргааны байгууллагуудаас мөн сургалтын татаас хөрөнгө тодорхой хэмжээгээр олгоно.

Шотланд

Шотландын дунд боловсролын дараах Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо нь хүн амынхаа хэрэгцээг хангах маш өргөн хүрээтэй бөгөөд үүнд сургуулиа орхисон иргэд, хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, ахмад насны ажилгүй иргэд, чадамжаа дээшлүүлэх хүсэлтэй хөдөлмөрийн насны иргэдийн хэрэгцээг хангана. Дунд боловсролын дараах Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоонд Орчин үеийн дагалдангийн сургалт (ажлын цагаар болон ажлын бус цагаар гэрчилгээт сургалтанд хамрагдаж өөрийн ажил үүргийг амжилттай гүйцэтгэхэд шаардлагатай чадамжийг эзэмшихэд ажилтнуудаа дэмжин ажил олгогчийн зохион байгуулах сургалт), коллежиудын ихэвчлэн явуулдаг. Дээд түвшний үндэсний гэрчилгээт сургалт, Дээд түвшний үндэсний дипломын сургалтууд (ажил мэргэжилд хамаарах онол практик хослуулсан түвшин дээшлүүлэх сургалт) орно. Сүүлийн жилүүдэд хийгдсэн шинэчлэлийн үр дүнд агентлагууд, коллежуудын уялдааг хангах, чанарын баталгаажуулалтыг сайжруулах хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээг хийх, сурагчдын хөдөлмөрийн зах зээлд шилжих тоо мэдээллийг боловсруулах замаар дунд боловсролын дараах Мэргэжлийн боловсрол, сургалтын үр өгөөж, тайлагналыг сайжруулж байна.

Улсаас санхүүжилт авдаг дунд сургуулиуд Политехникийн коллежтой гэрээ байгуулж техник, мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг зохион байгуулдаг. Шотландын хөдөлмөр эрхлэлтийн сан сургалтын үйлчилгээг дэмжиж, тухайн орон нутгийн хэрэгцээ шаардлагыг хангахад үйл ажиллагаа нь чиглэдэг. Шотландын ур чадварыг хөгжүүлэх газар Шотландын Засгийн газрын нэрийн өмнөөс Хөдөлмөр эрхлэлтийн санг захиран зарцуулна. Хөдөлмөр эрхлэлтийн сангаар дамжуулан улс даяар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 17,000 гаруй шинэ ажлын байрыг бий болгосон. Үүний тулд орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллаж, тухайн орон нутгийн нөөц бололцоог зөв удирдах, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний давхардлаас зайлсхийдэг. Орон нутгийн хэрэгцээнд хуваарилагдсан хөрөнгийг зөв зарцуулж иргэдийн бололцоог дэмждэг. Орон нутгийн сургалтын байгууллагууд нь ажил олгогч нартай хамтран ажиллаж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн зөв иргэдийг шалгаруулж сургахад

Page 99: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

99

туслалцаа үзүүлдэг. Хөдөлмөр эрхлэлтийн сангаас орон нутгийн түвшинд иргэн бүрийн хэрэгцээ болон туршлагад үндэслэж, ажил олгогчийн хэрэгцээг хангахад чиглэдэг. Хувь хүний амжилт, гаргасан ахицын талаар мэдээллийг тодорхой бүртгэнэ. Засгийн газрын ур чадварыг хөгжүүлэх стратеги: Шотландын ур чадвар: Тогтвортой эдийн засгийн хөгжлийг сэргээж, хурдасгах Шотландын эдийн засгийн хөгжлийн хэрэгцээг хангахуйц ур чадварт хүрэх шинэ уян хатан түншлэлийн хандлага. Энэхүү стратегийг Эдийн засгийн стратегитай (Шотландын Засгийн газрын үндсэн зорилтуудын нэг болох ажил эрхлэлт өндөртэй улсыг хөгжүүлэх, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах) нягт уялдуулан боловсруулсан. Техник мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын санхүүжилтийн үр өгөөж, үр ашгийг сайжруулах зорилгоор Шотланд улс гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн томьёоллыг хэрэгжүүлдэг. Үр дүнгийн гэрээ –нд улсаас авсан санхүүжилтийн хариуд коллеж, их сургуулиуд ямар ажлуудыг хийж ямар үр дүнд хүрэх төлөвлөгөөтэй байгааг тусгана.

Page 100: МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК ... - mcut.mnmcut.mn/wp-content/uploads/2016/03/TVET-Financing... · салбарыг дэмжих төсөл-1-ийн Ахлагч ноён Билл

100