19
1 УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ АЖЛЫН ТАЙЛАН НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ Энэхүү үнэлгээний ажлын гол зорилго нь Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл, заалтад тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу дүн шинжилгээ хийх, үр нөлөөг тооцож, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулийн зүйл, заалтыг ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулах, улмаар хуулийн төслийн чанарыг сайжруулахад оршино. Үнэлгээ хийхээр сонгож авсан хуулийн төсөл нь хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлт оруулаххэлбэрээрболовсруулагдсан болно. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /цаашид “хуулийн төсөл” гэх/ үр нөлөөг үнэлэх ажиллагааг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Хуулийн төслийн үр нөлөө тооцох аргачлал” 1 -д /цаашид “аргачлал” гэх/ заасны дагуу дараахь үе шаттайгаар хийлээ. 1. Шалгуур үзүүлэлтийг сонгох 2. Хуулийн төслөөс үр нөлөө тооцох хэсгээ тогтоох 3. Урьдчилан сонгосон шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийн дагуу үр нөлөөг тооцох 4. Үр дүнг үнэлэх, зөвлөмж өгөх. ХОЁР.ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ СОНГОСОН БАЙДАЛ, ҮНДЭСЛЭЛ Тус үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэхдээ хуулийн төслийн зорилго, хамрах хүрээ, зохицуулах асуудалтай уялдуулан, аргачлалд дурдсан 6 шалгуур үзүүлэлт ээс 5 шалгуур үзүүлэлтийг сонголоо. Үүнд: 1. Зорилгод хүрэх байдал 2. Хүлээн зөвшөөрөгдөх байдал 3. Ойлгомжтой байдал 4. Зардал 5. Харилцан уялдаа зэрэг болно. “Зорилгод хүрэх байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийн зорилго нь үзэл баримтлалд тусгасан хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл, шаардлагад нийцсэн эсэх /бүрэн илэрхийлж чадсан эсэх/, хуулийн төслийн үндсэн зорилго нь “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль зэрэг шинэчлэгдэн батлагдсан эрх зүйн баримт бичгүүдэд туссан Улсын нисэхийн харилцаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох боломжийг бүрдүүлэхзорилгод хүрэх боломжтой эсэхийг үнэллээ. Энэхүү үнэлгээг хийхийн тулд хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцаж, хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага, хуулийн төслийн зорилго болон зорилгод хүрэхэд чиглэгдсэн, мөн түүнийг тодорхой илэрхийлж чадахуйц арга хэмжээ, зохицуулалтыг сонгож авав. 1 Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан

УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ... - mod.gov.mn · үндэслэл бүрдэх, сургууль-байлдааны, шалгалт, туршилтын нислэгтэй

  • Upload
    others

  • View
    22

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

1

УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ АЖЛЫН ТАЙЛАН

НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Энэхүү үнэлгээний ажлын гол зорилго нь Улсын нисэхийн тухай хуульд

нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл, заалтад тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу дүн шинжилгээ хийх, үр нөлөөг тооцож, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулийн зүйл, заалтыг ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулах, улмаар хуулийн төслийн чанарыг сайжруулахад оршино.

Үнэлгээ хийхээр сонгож авсан хуулийн төсөл нь хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлт оруулаххэлбэрээрболовсруулагдсан болно.

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /цаашид “хуулийн төсөл” гэх/ үр нөлөөг үнэлэх ажиллагааг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Хуулийн төслийн үр нөлөө тооцох аргачлал”1-д /цаашид “аргачлал” гэх/ заасны дагуу дараахь үе шаттайгаар хийлээ.

1. Шалгуур үзүүлэлтийг сонгох 2. Хуулийн төслөөс үр нөлөө тооцох хэсгээ тогтоох 3. Урьдчилан сонгосон шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийн

дагуу үр нөлөөг тооцох 4. Үр дүнг үнэлэх, зөвлөмж өгөх.

ХОЁР.ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ

СОНГОСОН БАЙДАЛ, ҮНДЭСЛЭЛ

Тус үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэхдээ хуулийн төслийн зорилго, хамрах хүрээ, зохицуулах асуудалтай уялдуулан, аргачлалд дурдсан 6 шалгуур үзүүлэлт ээс 5 шалгуур үзүүлэлтийг сонголоо. Үүнд:

1. Зорилгод хүрэх байдал 2. Хүлээн зөвшөөрөгдөх байдал 3. Ойлгомжтой байдал 4. Зардал 5. Харилцан уялдаа зэрэг болно.

“Зорилгод хүрэх байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн

төслийн зорилго нь үзэл баримтлалд тусгасан хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл, шаардлагад нийцсэн эсэх /бүрэн илэрхийлж чадсан эсэх/, хуулийн төслийн үндсэн зорилго нь “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль зэрэг шинэчлэгдэн батлагдсан эрх зүйн баримт бичгүүдэд туссан Улсын нисэхийн харилцаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох боломжийг бүрдүүлэхзорилгод хүрэх боломжтой эсэхийг үнэллээ.

Энэхүү үнэлгээг хийхийн тулд хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцаж, хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага, хуулийн төслийн зорилго болон зорилгод хүрэхэд чиглэгдсэн, мөн түүнийг тодорхой илэрхийлж чадахуйц арга хэмжээ, зохицуулалтыг сонгож авав.

1Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан

2

“Практикт хэрэгжих боломж” шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийн зохицуулалтыг дагаж мөрдөх буюу хэрэгжүүлэх боломж байгаа эсэхийг, мөн хэрэгжүүлэх субъект, байгууллага нь хэн байх вэ, ямар асуудал бэрхшээл учирч болох зэрэг нөхцөл байдлыг шалгахаар тооцлоо.

“Хүлээн зөвшөөрөгдөх байдал” шалгуур үзүүлэлтийн хүрээнд тухайн зохицуулалтад шууд төрийн байгууллага, албан тушаалтан хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр анхааран үзэх ямар нөхцөл байгааг тодруулан авч үзэхийг зорьлоо.

“Ойлгомжтой байдал”, “Харилцан уялдаа” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл тул хуулийн төслийг бүхэлд нь шалгахаар тооцлоо.

“Ойлгомжтой байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийг хуулийн төсөл нь түүнийг хэрэглэх, хэрэгжүүлэх этгээдүүдийн хувьд ойлгомжтой, логик дараалалтай томьёологдсон эсэхийг шалгах үүднээс хамаарах этгээдүүдээс санал авах, хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хууль, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах байдлаар үнэлгээг хийхээр сонголоо.

“Зардал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төсөл нь төрийн байгууллага, хуулийн этгээдэд холбогдох зардал үүсгэхээр зохицуулсан байх тул уг хоёр субъектэд үүсэх зардлыг “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”-ын дагуу тооцохоор энэхүү шалгуур үзүүлэлтийг сонгов.

“Харилцан уялдаа” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийг бүхэлд нь Монгол Улсын батлан хамгаалах тухай, Засгийн газрын тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцсэн эсэхийг аргачлалд заасан асуултад хариулах байдлаар үнэлгээг хийхээр тооцов.

ГУРАВ.ХУУЛИЙН ТӨСЛӨӨС ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ ХЭСГИЙГ

ТОГТООСОН БАЙДАЛ

“Зорилгод хүрэх байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, хэрэгцээ шаардлагад хуулийн төслийн зорилго, зорилт, зохицуулалтууд нь нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх үүднээс хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцаж, үзэл баримтлал болон хуулийн төслийн зорилго, түүнийг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг харьцуулах байдлаар дүн шинжилгээ хийнэ.

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн

төслийн үзэл баримтлалтай танилцахад хуулийн төсөл боловсруулах үндэслэл нь Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 7.2-т “Зэвсэгт хүчин Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэргээс бүрдэнэ”;

- Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Зэвсэгт хүчин нь хуурай замын цэрэг, агаарын цэргээс бүрдэнэ”;

- Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 80 дугаар тогтоолоор баталсан “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 2.2.1

3

дэх заалтад “зэвсэгт хүчний эрх зүйн орчныг боловсронгуй болгож, стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэн, мөрдүүлэх”, хөтөлбөрийн 3.1.1 дэх заалтад “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол, Батлан хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн батлан хамгаалах салбарын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд боловсруулан батлуулах” гэж тус тус тусгасан, мөн Агаарын цэргийн командлалын чиг үүрэг, үйл ажиллагааг Улсын нисэхийн тухай хуулийн эрх зүйн харилцаанд нийцүүлэх, хуулийн хамрах хүрээнд багтах субъектүүдийн эрх, үүрэгт нарийвчилсан зохицуулалт оруулах хууль зүйн хэрэгцээ, шаардлага бий болсноор тодорхойлж болно.

Иймд уг зорилт арга хэмжээг үндэслэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийг томилох, албан тушаалын харьяаллыг тодорхой болох ба Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд улсын нисэхийн бүтэц, орон тоог тогтоохдоо баримтлах чиглэл тодорхой болох, улсын агаарын хөлгийн ашиглах гарын авлага, техник технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглах эрх зүйн үндэслэл бүрдэх, сургууль-байлдааны, шалгалт, туршилтын нислэгтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг бий болгох, тусгай үүргийн нислэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан хуульчлах, улсын агаарын хөлгийн байлдааны үүргийн нислэгтэй холбогдох харилцааг Агаарын цэргийн командлал хэрэгжүүлэх эрх зүйн үндэсллийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн байна.

Зорилтод хүрэх байдлын шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл, хуулийн төслөөр тавьсан зорилгыг хуулийн төслийн үзэл баримтлал болон хуулийн төслийн зохицуулалтыг харьцуулан судлахад хуулийн төслийн зохицуулалт нь тавьсан зорилгуудад бүрэн хүрэх боломжтой байдлаар тусгагдсан гэж үзсэн.

Хуулийн төслийн хэрэгцээ шаардлага /Үндсэн зорилго, дэд зорилго/ хуулийн төслийн

үзэл баримтлалаас

Хуулийн төслийн зорилго

1. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 7.2-т “Зэвсэгт хүчин Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэргээс бүрдэнэ”; 2. Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Зэвсэгт хүчин нь хуурай замын цэрэг, агаарын цэргээс бүрдэнэ”; 3. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 80 дугаар тогтоолоор баталсан “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 2.2.1 дэх заалтад зэвсэгт хүчний эрх зүйн орчныг боловсронгуй болгож, стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэн, мөрдүүлэх” гэж,мөн тогтоолын 3.1.1 дэх заалтад “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол, Батлан хамгаалах талаар төрөөс

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зорилго нь “Улсын нисэхийн тухай хуулийг “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, Монгол Улсын батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулахад чиглэнэ”.

4

баримтлах бодлогод нийцүүлэн батлан хамгаалах салбарын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд боловсруулан батлуулах” гэж тус тус заасан.

“Ойлгомжтой байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төсөл

нь боловсруулалтын хувьд Хууль тогтоомжийн тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт болон Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалд заасан шаардлагыг хангасан эсэхийг, түүнчлэн хэрэглэх, хэрэгжүүлэх этгээдүүд хуулийг ойлгож хэрэглэх, хэрэгжүүлэх боломжтой байдлаар боловсруулагдсан эсэхийг шалгахын тулд хуулийн төслийг бүхэлд нь сонгон авлаа.

“Харилцан уялдаа” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийг

аргачлалд тусгасан хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх стандарт асуултуудад хариулах замаар уялдаа холбоог шалгахын тулд хуулийн төслийг бүхэлд нь авч үзэхээр тооцлоо.

ДӨРӨВ.УРЬДЧИЛАН СОНГОСОН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭД ТОХИРОХ

ШАЛГАХ ХЭРЭГСЛИЙН ДАГУУ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛСЭН БАЙДАЛ

Өмнөх үе шатуудад хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх шалгуур

үзүүлэлтийг сонгож, үр нөлөөг үнэлэх хэсгээ тогтоосон тул тэдгээрт тохирох шалгах хэрэгслийг дараах байдлаар харуулъя.

Д/д Шалгуур үзүүлэлт

Үр нөлөөг үнэлэх хэсэг Тохирох шалгах

хэрэгсэл

1 Зорилгод хүрэх байдал

1/5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалт:

5.1.4.улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийг томилох;

4/11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг:

“11.3. Энэ хуулийн 10.1 дэх хэсэгт заасан нислэгийн хөдөлгөөний зохицуулалтыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал хэрэгжүүлнэ.

5/14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг:

“14.6.Улсын нисэхийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах үүднээс улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглаж болно.”

Зорилгод дүн шинжилгээ хийх

2 Ойлгомжтой байдал

Хуулийн төсөл бүхэлдээ Ойлгомжтой байдлыг судлах

5

3 Хүлээн зөвшөөрөгдөх

байдал

“3/11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэг:

11.1.Улсын агаарын хөлгийн байлдааны үүргийн нислэгийн хөдөлгөөний зохицуулалтыг Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын удирдлага дор Агаарын цэргийн командлал хэрэгжүүлнэ.”

Хүлээн зөвшөөрөгдөх

байдлын судалгаа хийх Санал асуулга

явуулах,холбогдох

байгууллагуудаас бичгээр санал

авах

4 Зардал “4/18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг: 18.1.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээч нь орон тоогоор Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад харьяалагдаж, осол зөрчил гарсан тохиолдолд улсын нисэхийн нислэг техникийн шинжлэн шалгах комиссыг томилуулах саналыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.”

Зардлын тооцоо хийх

5 Харилцан уялдаа Хуулийн төсөл бүхэлдээ Хуулийн төслийн уялдаа холбоог

шалгах

Дээрх урьдчилан сонгосон шалгуур үзүүлэлтэд тохирсон шалгах хэрэгслийн дагуу хуулийн төслийн үр нөлөөг дараах байдлаар үнэллээ.

“Зорилгод хүрэх байдал” шалгуур үзүүлэлтийн хүрээнд хийсэн үнэлгээ:

Энэ хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хэрэгцээ шаардлагыг хуулийн төсөлд томьёолсон зорилго, зорилт болон зохицуулалттай харьцуулан үзлээ.

Харьцуулсан дүн шинжилгээг хийж үзэхэд Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Улсын нисэхийн аюулгүй ажиллагааг хангах, нислэг-техникийн осол зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийг томилох, албан тушаалын харьяаллыг тогтоох, улсын агаарын хөлгийн ашиглах гарын авлага, техник технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглах, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны, шалгалт, туршилтын нислэгтэй холбогдсон харилцааг нэмж тусгах, улсын агаарын хөлгөөр тусгай үүргийн нислэг үйлдсэн тохиолдолд тухайн хэрэглэгч байгууллагаас төлбөрийг буцаан авахтай холбогдсон зохицуулалтыг нарийвчлан тусгах, улсын агаарын хөлгийн байлдааны үүргийн нислэгтэй холбогдох харилцааг Агаарын цэргийн командлал хэрэгжүүлэх зохицуулалт тодорхой хуульчлагдахаар байна.

6

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

хуулийн төслийн 1/5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалт:

1/5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалт: 5.1.4.улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах

ерөнхий шинжээчийг томилох;

Хуулийн төслөөр “улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийг томилох”асуудал нь Батлан хамгаалахын сайдын бүрэн эрхэд байхаар хуульчилснаар болзошгүй аюул, ослын үед хэн ямар үүрэг хүлээх асуудал тодорхой хуульчлагдах боломжтой байна.

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

хуулийн төслийн 4/11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг:

4/11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг: “11.3. Энэ хуулийн 10.1 дэх хэсэгт заасан нислэгийн хөдөлгөөний

зохицуулалтыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал хэрэгжүүлнэ.

Хуулийн төслөөр “нислэгийн хөдөлгөөний зохицуулалтыг Зэвсэгт хүчний

Агаарын цэргийн командлал” хэрэгжүүлэхээр шинээр тусгаснаар Агаарын

цэргийн командлалын чиг үүрэг тодорхой хуульчлагдах боломжтой байна.

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

хуулийн төслийн 5/14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг:

5/14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг: “14.6.Улсын нисэхийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах үүднээс

улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглаж болно.”

Хуулийн төслөөр Улсын нисэхийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг

хангах үүднээс улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглах боломж бүрдсэнээр агаарын хөлгийн техник, технологийн баримт бичгийг нэг мөр ойлгож хэрэглэх боломж бүрдэнэ.

“Хүлээн зөвшөөрөгдөх байдал” шалгуур үзүүлэлтийн хүрээнд хийсэн

үнэлгээ:

Улсын Их Хурлаас 2016 онд Зэвсэгт хүчний тухай хуулийг батлан гаргасан

ба уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Зэвсэгт хүчин нь хуурай замын цэрэг, агаарын цэргээс бүрдэнэ” гэж заасантай нийцүүлэн Агаарын цэргийн командлалын чиг үүргийг хууль тогтоомжид нарийвчлан зохицуулах шаардлага бий болсон. Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын бүрэн эрх, чиг үүргийг хууль тогтоомжид тусгаснаар тухайн байгууллагын эрх зүйн статус тодорхой болж, хүлээн зөвшөөрөгдөх байдал нэмэгдэнэ гэж үзлээ.

Хуулийн төслийн “3/11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэг: 11.1.Улсын агаарын хөлгийн байлдааны үүргийн нислэгийн хөдөлгөөний зохицуулалтыг Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын удирдлага дор Агаарын цэргийн командлал хэрэгжүүлнэ.”

7

“Ойлгомжтой байдлыг судлах” шалгуур үзүүлэлтийн хүрээнд хийсэн үнэлгээ:

Хуулийн төсөл нь хэрэгжүүлэх, хэрэглэх этгээдүүдэд ойлгомжтой байдлаар томьёологдсон эсэхийг шалгах үүднээс хуулийн төсөлд санал авахаар Засгийн газрын бүх гишүүд /12 яамд/, төрийн бус байгууллагад санал авах тухай албан бичгийг хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, хуулийн төслийн хамтаар хавсарган хүргүүлж, саналыг авав.

Дээрх байгууллагуудаас ирүүлсэн саналуудаас хуулийн төслийн ойлгомжтой байдал гэсэн шалгах хэрэгслийн хүрээнд өгсөн саналыг нэгтгэн судлаад санал өгсөн байгууллагуудын тухайд ойлгомжгүй байгаа зохицуулалтуудыг дараахь байдлаар тогтоолоо.

№ Санал ирүүлсэн

байгууллагын нэр

Саналын агуулга Ойлгомжгүй байгаа хуулийн төслийн

зохицуулалт

1

Хууль зүй, дотоод

хэргийн яам

2017.11.30 №01/2542 Танаас ирүүлсэн

Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгайлан өгөх саналгүй байна.

Хуулийн төслийг дэмжсэн.

2

Гадаад харилцааны

яам

2017.11.29 №08/6882 Танаас ирүүлсэн Улсын

нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна.

Хуулийн төслийг дэмжсэн.

3

Сангийн яам

2017.12.11 №4-3/6919 Батлан хамгаалах

яамнаас 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1а/3922 дугаартай албан бичгээр дахин санал авахаар ирүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлал, танилцуулга болон Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөлтэй танилцаад дараах саналыг хүргүүлж байна.Үүнд: 1. Хуулийн төслийн 10.4-д тусгагдсан байгалийн гамшиг, хүн, малын гоц

1. Саналыг тусгахдаа Зам, тээврийн хөгжлийн яамны гаргасан саналтай хамтатган доорх өөрчлөлтийг оруулав. Хуулийн төслийн 10.4- дэх хэсгийг “Тусгай үүргийн нислэгт тайван цагийн батлан хамгаалах нислэг, хил хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхтэй холбогдолтой нислэг, байгалийн гамшиг, хүн, малын гоц халдварт болон ургамлын онц хөнөөлт өвчинтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай, түргэн тусламж, спортын арга хэмжээ болон төрийн чиг үүргийг гүйцэтгэх

8

халдварт болон ургамлын онц хөнөөлт өвчинтэй тэмцэх зорилгоор үйлдэж буй нислэгүүд нь урьдчилан төлөвлөх боломжгүй, давагдашгүй хүчин зүйл бөгөөд гэнэтийн гамшгийн улмаас үйлдэж буй нислэг тул дэмжиж байна. Харин урлаг спортын арга хэмжээ болон төрийн чиг үүргийг гүйцэтгэх байгууллагуудын захиалгаар хийгдэж буй нислэгүүд нь урьдчилан төлөвлөх боломжтой, төсөвт байгууллагын зардлыг нэмэгдүүлэх үр дагавартай тул хасах саналтай байна. Иймд хуулийн төслийн 10.4-ийг “Тусгай үүргийн нислэгт тайван цагийн батлан хамгаалах нислэг, хил хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхтэй холбогдолтой нислэг, байгалийн гамшиг, хүн, малын гоц халдварт болон ургамлын онц хөнөөлт өвчинтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай, түргэн тусламжийн зорилгоор үйлдэх нислэгүүд хамаарах ба нислэгтэй холбогдон гарах зардлыг захиалагч байгууллага хариуцна.” гэж өөрчлөх нь зүйтэй байна. 2. Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийн орон тоог Батлан хамгаалах яаманд шилжүүлэхэд хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлагагүй тул хуулийн төслийн 18.1 дэх заалтыг хасч одоо үйлчилж буй зохицуулалтыг хэвээр үлдээх саналтай байна.

байгууллагуудын ажил, үүргийг гүйцэтгэх зорилгоор үйлдэх нислэгүүд хамаарах ба нислэгтэй холбогдон гарах зардлыг захиалагч байгууллага хариуцна.” гэж өөрчлөв. 2. Саналыг хуулийн төсөлд тусгаагүй. Хуулийн төслийн 18.1 дэх хэсгийн “Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийг Батлан хамгаалах яамны харьяанд байлгахтай холбогдсон асуудлыг хуульд тусгаснаар тухайн субъектын хууль эрх зүйн чадамж, харьяа байгууллагыг чиглүүлэн хяналт тавьж ажиллахад ач холбогдолтой тул хэвээр үлдээсэн.

9

4

Байгаль орчин, аялал жуучлалын

яам

2017.12.05 №02/7468 Танаас ирүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлал, танилцуулга болон Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөлтэй танилцлаа. Хуулийн төслийн 10 дугаар зүйлийн 10.4-т “...онц хөнөөлт өвчинтэй тэмцэх...” гэсний дараа “...ой, хээрийн түймэр...” гэж нэмэх саналтай байна.

Хуулийн төслийг дэмжсэн.

Хуулийн төслийн 2/10 дугаар зүйлийн 10.4-т “...онц хөнөөлт өвчинтэй тэмцэх...” гэсний дараа “...ой, хээрийн түймэр...” гэж нэмэх саналыг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлүүлнэ.

5

Барилга, хот байгуулалтын

яам

2017.11.29 №01/3491 Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаад тусгайлан өгөх саналгүй байна.

Хуулийн төслийг дэмжсэн.

6

Боловсрол, соёл,

шинжлэх ухаан,

спортын яам

2017.11.29 №1а/11423 Танаас ирүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай танилцуулга, хуулийн төсөл, үзэл баримтлалтай танилцаад тусгайлан өгөх саналгүй, дэмжиж байна.

Хуулийн төслийг дэмжсэн.

7

Зам, тээврийн хөгжлийн яам

2017.12.15 №01/5593 Батлан хамгаалах сайд Таны 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1а/3922 тоот албан бичгээр ирүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах саналыг өгч байна.Үүнд: 1. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2/ дахь заалтын “10.4-т “байгалийн гамшиг, хүн малын гоц халдварт болон ургамлын онц хөнөөлт өвчинтэй тэмцэх” гэснийг Гамшгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-т заасантай нийцүүлэн нийтэд нь

1. Саналыг Сангийн яамны гаргасан саналтай нэгтгэн тусгав. 2.Саналыг тусгаагүй.Хүчин төгөлдөр мөрдөж байгаа Улсын нисэхийн тухай хууль “арилжааны нислэг” гэсэн зохицуулалтын нэрийг Хууль тогтоомжийн тухай 30 дугаар зүйлийн 30.1.2, 30.1.3-д заасантай нийцүүлж “төлбөрт нислэг” гэсэн нэр томьёогоор өөрчилсөн. Шинээр “төлбөрт нислэг” гэсэн зохицуулалтыг хуулийн төсөлд нэмж оруулаагүй. 3.Саналыг тусгаагүй. Төрийн байгууллагуудын төсвийн

10

“гамшигаас хамгаалах болон гамшгийн үед гүйцэтгэх нислэг” гэж, “эмнэлгийн яаралтай, түргэн тусламж” гэснийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасантай нийцүүлэн “түргэн тусламжийн” гэж тус тус өөрчилж, “урлаг спортын” гэснээс “урлаг” гэснийг хасч найруулах; 2. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2/ дахь заалтын “10.5. Төлбөрт нислэгт тусгай үүргийн болон иргэний нисэхийн гүйцэтгэх боломжгүй нислэг хамаарна” гэж “тусгай үүргийн нислэг” гэсэн ангиллыг “төлбөрт нислэг” гэсэн ангилалд багтаасан нь зохицуулалт, агуулгын хувьд зөрчилтэй болсон тул хасах; 3. Мөн тайван цагийн батлан хамгаалах, хил хамгаалалт, гамшгийн үед, түргэн тусламжийн болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой нислэгийг төлбөртэй гүйцэтгэхээр тусгасан нь төрийн байгуулллагуудын төсвийн асуудлыг хөндөж, өр төлбөрийн сүлжээ үүсч болзошгүй байгааг анхаарах; 4. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2/ дахь заалтын “10.5-т “иргэний нисэхийн гүйцэтгэх боломжгүй нислэг” гэсэн нь ямар нислэг болох нь тодорхойгүй, мөн улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх харилцааг зохицуулж буй Улсын нисэхийн тухай хуульд хамаарахгүй тул хасах; 5.Монгол Улс 1989 онд нэгдэн орсон Олон Улсын

болон өр төлбөрийн сүлжээ гэдгээр үйлчлэгээ үзүүлсэн байгууллага гарсан зардлыг хариуцах боломжгүй. 4. Саналыг хуулийн төсөлд тусгаагүй. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа Улсын нисэхийн тухай хууль “ арилжааны нислэг” гэсэн зохицуулалтын нэрийг “төлбөрт нислэг гэж өөрчилсөн. Шинээр “төлбөрт нислэг” гэсэн зохицуулалтыг хуулийн төслөөр нэмж оруулаагүй. 5. Саналыг хүлээн авч, хуулийн төслийн11.3.”Бусад төрлийн нислэгийн зохицуулалтыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал хэрэгжүүлнэ.” гэснийг 11 дүгээр зүйлийн 11.1. болон 11.2-т заасантай нийцүүлж, “Улсын агаарын хөлгийн сургууль-байлдааны нислэг болон шалгалт, туршилтын нислэгийн зохицуулалтыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал хэрэгжүүлнэ” гэж өөрчлөв. 6. Саналыг хүлээн авч, “7.1.3-т “аэродромуудын” гэснийг тухай бүр нь ганц тоон дээр буюу “аэродромын” гэж өөрчлөв. 7. Саналыг тусгаагүй. Хүчин төгөлдөр мөрдөгөж байгаа Улсын нисэхийн тухай хуульд “Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг ...” гэсэн зохицуулалтуудаар харилцаанууд тусгагдсан.

11

иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенцийн 3 дугаар зүйлийн 3 /b/-д “Цэрэг, гааль, цагдаагийн албанд ашиглаж байгаа агаарын хөлгийг улсын агаарын хөлөгт тооцно.” гэж заасан. Төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлэх цэрэг, гааль, цагдаагийн байгууллагад ашиглах улсын агаарын хөлгөөр төлбөртэй нислэг гүйцэтгэх нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн агаарын тээврийн байгууллагатай өрсөлдөх нөхцөл үүсэх тул Хуулийн төслийн 3 дугаар зүйлийн “10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтын “арилжааны нислэг” гэснийг “төлбөрт нислэг” гэж өөрчлөх” гэснийг хасах, үүнтэй холбогдуулан Хуулийн төслийн 5 дугаар зүйлийг “Улсын нисэхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4; 10.3.2 болон 10.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай” гэж өөрчлөх; 6.Хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 4/ дэх заалтад “11.3.”Бусад төрлийн нислэгийн зохицуулалтыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал хэрэгжүүлнэ.” гэснийг 11 дүгээр зүйлийн 11.1. болон 11.2-т заасантай нийцүүлж, “Улсын агаарын хөлгийн сургууль-байлдааны нислэг болон шалгалт, туршилтын нислэгийн зохицуулалтыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал хэрэгжүүлнэ” гэж өөрчлөх; 7.Хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 1/ дэх заалтын “7.1.3-т

12

“аэродромуудын” гэснийг тухай бүр нь ганц тоон дээр буюу “аэродромын” гэж өөрчлөх; 8.Хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 1/ дэх заалтын “7.1.7-д “улсын нисэхийн агаарын хөлгийн нислэг-техникийн осол зөрчил” гэснийг “улсын агаарын хөлгийн осол зөрчил” гэж өөрчлөх; 9.Хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 4/дэх заалтын “18.1-т “Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг ...” гэснийг “Улсын агаарын хөлгийн осол зөрчлийг” гэж өөрчлөх, үүнтэй холбогдуулан Улсын нисэхийн тухай хуулийн 18; 19 зүйлд болон энэ Хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1/-ийн 5.1.4-т байгаа “...нислэг-техникийн осол, зөрчлийг...”гэсний “нислэг-техникийн” гэдгийг тохиолдол бүрт хасах, зэрэг болно.

8

Уул уурхай, хүнд

үйлдвэрийн яам

2017.11.30 №01/2542 Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлалтай танилцлаа. Хуулийн төсөлд тус яамнаас 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/1026 тоот албан бичгээр өгсөн саналыг тусгасан байх тул нэмж өгөх саналгүй бөгөөд хуулийн төслийг дэмжиж байна.

Хуулийн төслийг дэмжсэн

9 Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын яам

2017.11.30 №1/3055 Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгайлан өгөх саналгүй байна.

Хуулийн төслийг дэмжсэн

10 Хүнс, хөдөө аж ахуй,

2017.12.13 №01/3853 “Улсын нисэхийн тухай

13

хөнгөн үйлдвэрийн

яам

хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл, түүний үзэл баримтлал, танилцуулга болон Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийг судлан танилцлаа.

Энэхүү хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хууль эрх зүйн болон практик хэрэгцээ шаардлагууд баталгаажиж, улсын агаарын хөлгийн нислэг-техникийн осол зөрчил гарах нөхцөлийг зогсоох, Агаарын цэргийн командлалын хуулиар хүлээсэн үүрэг хангагдах, улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийн албан тушаалыг Батлан хамгаалах яамны бүтэц, орон тооны хязгаарт багтаасан, улсын төсвөөс нэмэлт зардал гарахгүй тул төслийн саналыг дэмжиж байна.

11

Эрчим хүчний яам

2017.12.01 №а/3504 Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад материал ирүүлсэнтэй танилцлаа. Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Тусгайлан өгөх саналгүй байна.

Хуулийн төслийг дэмжсэн

12

Эрүүл мэндийн яам

2017.12.04 1а/4453 Танай 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1а/3922 тоот албан бичгийн хариуг үүгээр хүргүүлж байна. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлал, танилцуулга,

Хуулийн төслийг дэмжсэн. Хуулийн төслийн 2/10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн “...байгалийн гамшиг, хүн, малын гоц халдварт болон ургамлын онц хөнөөлт өвчинтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай, түргэн тусламж үйлдэх нислэгтэй холбогдсон зардлыг Засгийн газрын нөөц

14

Засгийн газрын хуралдааны төсөлтэй танилцаж, дараахь саналыг хүргүүлж байна.Үүнд: 2/10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн “Тусгай үүргийн нислэгт тайван цагийн батлан хамгаалах нислэг, хил хамгаалат, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхтэй холбогдолтой нислэг, байгалийн гамшиг, хүн малын гоц халдварт болон ургамлын онц хөнөөлт өвчинтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай, түргэн тусламж, урлаг спортын арга хэмжээ болон төрийн чиг үүргийг гүйцэтгэх байгууллагуудын захиалгаар үйлдэх нислэгүүд хамаарах ба нислэгтэй холбогдсон зардлыг захиалагч байгууллага хариуцна.” гэсэн хэсгээс “...байгалийн гамшиг, хүн, малын гоц халдварт болон ургамлын онц хөнөөлт өвчинтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай, түргэн тусламж үйлдэх нислэгтэй холбогдсон зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлэх” гэж тусад нь нэмэлтээр оруулах саналтай байна.

хөрөнгөөс шийдвэрлүүлэх” гэж тусад нь нэмэлтээр оруулах саналыг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлүүлнэ.

Түүнчлэн энэхүү шалгах хэрэгслийн дагуу хуулийн төслийг Хууль

тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хууль тогтоомжийн төслийн эх бичвэрийн агуулгад тавих нийтлэг шаардлага, 30 дугаар зүйлд заасан хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавих нийтлэг шаардлагад нийцүүлэн боловсруулсан эсэхийг шалгахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн дараахь заалтад заасан шаардлагыг хангасан эсэхэд хариулт өгөх замаар шалгалаа.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан Хуулийн төслийн эх бичвэрийн агуулгад тавих нийтлэг шаардлага

Хууль тогтоомжийн тухай хуулийн зохицуулалт

Хуулийн төслийн зохицуулалтад үнэлгээ хийсэн байдал

15

29.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх;

Хуулийн төслийн зүйл заалтууд нь бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байна.

29.1.2.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудлыг бүрэн тусгасан байх;

Хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудлыг бүрэн тусгасан ба Агаарын цэрэгтэй холбогдуулан Улсын нисэхийн багц дүрэмд өөрчлөлт оруулсан болно.

29.1.3.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцааны хүрээнээс хальсан асуудлыг тусгахгүй байх;

Шаардлага хангасан.

29.1.4.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд үл хамаарах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу хүчингүй болсонд тооцох тухай заалт тусгахгүй байх;

Шаардлага хангасан.

29.1.5.зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилгүй байх;

Шаардлага хангасан ба хуулийн зүйл, хэсэг, заалтын зөрчлийг төрийн захиргааны төв байгууллагуудаас санал авах ажлын хүрээнд зассан.

29.1.6.хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх;

Шаардлага хангасан

29.1.7.бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр шаардлагатай бол түүнийг эш татах, энэ тохиолдолд эшлэлийг тодорхой хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх;

Хуулийн шаардлагыг хангаж байна. Улсын нисэхийн тухай хууль Иргэний нисэхийн тухай хуультай нягт холбоотой ба шаардлагатай зарим зохицуулалтыг Иргэний нисэхийн тухай хуульд зааснаар ойлгож хэрэглэхээр хуулийн зохицуулалтыг тусгасан.

29.1.8.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаа, хуулийн үйлчлэх хүрээ, эрх зүйн харилцаанд оролцогч хүн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, зохицуулалтад удирдлага болгох, харгалзан үзэх нөхцөл байдал, нийтийн эрх зүйн этгээдийн чиг үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийг биелүүлэх журам;

Шаардлага хангасан

29.1.9.шаардлагатай тохиолдолд эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээ, хуулийн хүчин төгөлдөр

Шаардлага хангасан

16

болох хугацаа, хууль буцаан хэрэглэх тухай заалт, хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт, бусад хуулийн зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох, хасах заалт;

29.1.10.шаардлагатай тохиолдолд бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хууль хүчингүй болсонд тооцох тухай дагалдах хуулийн төслийг боловсруулсан байх;

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

29.1.11.хуулийн төсөл нь хуулийн зорилго гэсэн зүйлтэй байж болох бөгөөд зорилгод тус хуулиар хангахаар зорьж байгаа иргэний үндсэн эрх, бэхжүүлэх үндсэн зарчим, хүрэх үр дүнг тусгана.

Шаардлага хангасан

Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан Хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавих нийтлэг шаардлага

30.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог хэрэглэх;

Шаардлага хангасан. Хуулийн төсөлд бусад яамдаас санал авч нэр, томьёог бусад хуульд хэрэглэсэн нэр томьёотой адилхан байдлаар томьёолсон.

30.1.2.нэг нэр томьёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх;

Шаардлага хангасан

30.1.3.үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих;

Шаардлага хангасан

30.1.4.хүч оруулсан нэр томьёо хэрэглэхгүй байх;

Шаардлага хангасан

30.1.5.жинхэнэ нэрийг ганц тоон дээр хэрэглэх.

Шаардлага хангасан

“Хуулийн төслийн уялдаа холбоог шалгах”шалгуур үзүүлэлтийн хүрээнд хийсэн үнэлгээ:

Хууль тогтоомжийн төслийн үр нөлөө үнэлэх аргачлалд заасан дараахь асуултад хариулах замаар хуулийн төслийн уялдаа холбоог бүхэлд нь шалгахыг зорьлоо.

д/д Асуулт Хариулт буюу дүн шинжилгээ

1

Хуулийн төслийн зохицуулалт тухайн хуулийн зорилттой нийцэж байгаа эсэх;

Хуулийн төслийн зохицуулалтууд нь шинээр батлагдсан хүчин төгөлдөр мөрдөж байгаа батлан хамгаалахын хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулагдсан тул хуулийн зорилтыг бүрэн хангаж байна.

17

2 Хуулийн төслийн “Хууль тогтоомж” гэсэн хэсэгт заасан хуулиудын нэр тухайн харилцаанд хамаарах хууль мөн эсэх;

Тийм.

3 хуулийн төсөлд тодорхойлсон нэр томьёо тухайн хуулийн төслийн болон бусад хуулийн нэр томьёотой нийцэж байгаа эсэх;

хуулийн төсөлд тодорхойлсон нэр томьёо тухайн хуулийн төслийн болон бусад хуулийн нэр томьёотой нийцэж байгаа.

4 хуулийн төслийн зүйл, заалт тухайн хуулийн төсөл болон бусад хуулийн заалттай нийцэж байгаа эсэх;

хуулийн төслийн зүйл, заалт тухайн хуулийн төсөл болон бусад хуулийн заалттай нийцэж байгаа ба холбогдох мэргэжлийн байгууллага, нэгжийн саналыг авч боловсруулсан.

5 хуулийн төслийн зүйл, заалт тухайн хуулийн төслийн болон бусад хуулийн заалттай давхардсан эсэх;

Хуулийн төсөлд нэр томьёог жигдэлж бусад хуулийн заалттай давхардсан заалтыг хянаж, боловсруулсан.

6 хуулийн төслийг хэрэгжүүлэх этгээдийг тодорхой тусгасан эсэх;

Хуулийн төсөлд хэрэгжүүлэх этгээдийг тодорхой заасан ба Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын хэрэгжүүлэх чиг үүрэг тодорхой болно.

7 хуулийн төсөлд шаардлагатай зохицуулалтыг орхигдуулсан эсэх;

Хуулийн төслийг боловсруулахдаа Батлан хамгаалахын сайдын тушаалаар мэргэжлийн бүрэлдэхүүн бүхий ажлын хэсгийг байгуулж ажилласан ба хуулийн төсөлд шаардлагатай зохицуулалтыг тусгасан гэж үзэж байна.

8 хуулийн төсөлд төрийн байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг давхардуулан тусгасан эсэх;

Үгүй.

9 төрийн байгууллагын чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх боломжтой эсэх;

Улс орныг батлан хамгаалах нь төрийн үүрэг байхаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан тул Агаарын цэргийн командлалтай холбоотой бүрэн эрхийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх боломжгүй байна.

10 татварын хуулиас бусад хуулийн төсөлд албан татвар, төлбөр, хураамж тогтоосон эсэх;

Татвар хураамж тогтоогоогүй.

11 тухайн хуулийн төсөлд тусгасан тусгай зөвшөөрөлтэй холбоотой зохицуулалтыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд

Хуулийн төсөлд аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой зохицуулалт тусгагдаагүй.

18

тусгасан эсэх;

12 Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүний эрхийг хязгаарласан зохицуулалт тусгасан эсэх;

Хүний эрхийг хязгаарласан зохицуулалт агуулаагүй.

13 хуулийн төслийн зүйл, заалт жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх;

Хуулийн төсөл нь жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг хөндөөгүй.

14 хуулийн төсөлд шударга бус өрсөлдөөнийг бий болгоход чиглэсэн заалт тусгагдсан эсэх;

шударга бус өрсөлдөөнийг бий болгоход чиглэсэн заалт тусгагдаагүй.

15 хуулийн төсөлд авлига, хүнд суртлыг бий болгоход чиглэсэн заалт тусгагдсан эсэх;

хуулийн төсөлд авлига, хүнд суртлыг бий болгоход чиглэсэн заалт тусгагдаагүй.

16 хуулийн төсөлд тусгасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар тодорхой тусгасан эсэх.

Хуулийн төсөлд хориглосон хэм хэмжээ агуулсан заалт тусгагдаагүй.

ТАВ.ҮР ДҮНГ ҮНЭЛЖ, ЗӨВЛӨМЖ ӨГСӨН БАЙДАЛ

5.1.Баримтжуулалт Хуулийн төслийн үр нөлөөг үнэлэхэд ашигласан дараах баримт бичиг,

мэдээлэл, тоо баримтыг цуглуулан үр нөлөөг тооцох ажиллагааны тайланд баримтжуулж хавсаргалаа.

1. Хуулийн төсөлд төрийн болон төрийн бус нийт 15 байгууллагаас ирүүлсэн санал.

2. Хуулийн төслийн ойлгомжтой байдал, харилцан уялдааг шалгасан хуудас.

5.2. Үнэлэлт дүгнэлт Энэхүү үнэлгээний ажлын явцад төрийн болон төрийн бус байгууллагын

төлөөлөлтэй уулзаж ярилцах, хэлэлцүүлэг зохион байгуулах, албан бичгээр санал авах, дотоодын болон гадаадын улс орны сайн туршлага бүхий хуультай харьцуулах, давхардал хийдлийг илрүүлэхээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид харьцуулсан дүн шинжилгээ хийх зэрэг аргыг хэрэглэхээс гадна энэ асуудлын хүрээнд хийгдсэн албан ёсны судалгааг ашигласан болно.

Хуулийн төслийн үр нөлөөг шалгуур үзүүлэлт бүрээр дараах байдлаар

үнэлж дүгнэлээ. Зорилгод хүрэх байдал шалгуур үзүүлэлтээр: Хуулийн төслийн зорилго нь төслийг боловсруулах болсон хэрэгцээ

шаардлага, үндэслэлүүдтэй нийцэж байгаа болон үзэл баримтлалаар тодорхойлсон зорилгыг бүрэн илэрхийлж чадсан гэж үзэж байна.

Хүлээн зөвшөөрөгдөх байдал шалгуур үзүүлэлтээр:

19

Хуулийн төсөлд тусгасан зохицуулалтууд нь төслийн зорилгод нийцсэн тул ирээдүйд бий болох үр дагавартай нь жишиж үзээд оновчтой зохицуулалт болсон гэж үзлээ.

Ойлгомжтой байдал шалгуур үзүүлэлтээр: Хуулийн төслийн ойлгомжтой байдлыг судлахдаа хуулийн төсөлд төрийн

болон төрийн бус байгууллагуудаас санал авч, тэдгээр саналуудаас хуулийн төслийн ойлгомжтой байдал гэсэн шалгах хэрэгслийн хүрээнд өгсөн саналыг агуулгаар нэгтгэж, хуулийн төсөлд тусгах, өөрчлөлт оруулах саналыг судалж тогтоолоо. Санал авахаар хүргүүлсэн бусад байгууллагуудын тухайд хуулийн төслийг дэмжсэн, тусгайлан өгөх саналгүй гэсэн хариуг ирүүлсэн.

Түүнчлэн хуулийн төслийн ойлгомжтой байдлыг Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хуулийн төслийн эх бичвэрийн агуулгад тавих нийтлэг шаардлага, 30 дугаар зүйлд заасан хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавих нийтлэг шаардлага хангасан эсэх, мөн Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалыг баримталсан эсэхийг судаллаа.

Зардал гэсэн шалгуур үзүүлэлтээр: Зардал гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу Хууль тогтоомжийг

хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлалын дагуу холбогдох зардлыг тодорхой тооцсон тул энэхүү үнэлгээний тайланд дүгнэлтийг тусгаагүй болно.

5.3.Зөвлөмж Энэхүү хуулийн төсөлд Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг

урьдчилан тандан судлах аргачлалын дагуу холбогдох судалгаа хийгдсэн тул энэхүү судалгааны дүгнэлт, хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулах шаардлагатай.

---оОо---