12
ҮНДЭСЛЭЛ: - Монгол Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 6.1.1-д “Шинээр барих олон улсын нисэх буудлыг Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болгон тус нисэх буудлын нутаг дэвсгэрийг оролцуулан эдийн засгийн чөлөөт бүс байгуулна”; - УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т Улаанбаатар хотын ундны усны нөөц, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах, хүн амын өсөлтийг залж чиглүүлэх хандлагыг баримтлан Улаанбаатарын бүсийн түвшинд дагуул, хаяа хот, тосгодыг жигд тэнцвэртэйгээр эрчимтэй хөгжүүлж хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Хөшигийн хөндийд баригдах шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих шинэ хотыг байгуулах”; - УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.5 дахь хэсэгт “...Хөшигийн хөндийд тээвэр ложистикийн төв байгуулж, Хөшигийн хөндийн нисэх буудлыг бүс нутгийн зангилаа төв болгон хөгжүүлэх”; - УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”- ийн 2.117-д “Үндэсний болон олон улсын тээвэр, ложистикийн сүлжээг хөгжүүлж, “Хөшигийн хөндийд холимог тээвэр ложистикийн төв байгуулна”; - Засгийн газрын 2016 оны 35 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 6.1.6 дахь заалтад “2016- 2030 онд Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх буудлыг даган бий болох “ухаалаг” жишиг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх”; - Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2.85.3-т “Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх буудлыг даган бий болох “ухаалаг” жишиг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах”, 2.113.1-д “Хөшигийн хөндийд тээвэр логистикийн төв байгуулах”; - Засгийн газрын 2016 оны 208 дугаар тогтоолоор баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний 2.2.5-д “Хөшигийн хөндийд баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, шинэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүлэх”; - Засгийн газрын “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 105 дугаар тогтоолын 5-д “Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны буудлыг даган хөгжих шинэ хотын хөгжлийн төлөвлөгөө”-нд тодотгол хийж, шинэ хот байгуулах, түүнийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах” гэж тус тус заасантай уялдуулан Төв аймгийн Хөшигийн хөндийд шинээр барих олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн олон улсын зорчигч, ачаа тээвэр, логистик, банк санхүү, мэдээллийн технологи, аялал жуулчлал, чөлөөт бүс бүхий агаар, төмөр зам болон авто замын зангилаа төв болох Шинэ хотыг олон улсын жишиг, стандартад нийцсэн орчин үеийн “Ухаалаг хот” (Smart city)-ын зарчмаар төлөвлөж байгуулах шаардлага бий болсон. ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА: “Гоби травэл” ХХК; Туслан гүйцэтгэгчээр: - Байрзүйн зураглалыг “Геоид” ХХК; - Инженер геологийн судалгааг “Таван үндэс” ХХК. ОДООГИЙН БАЙДАЛ: Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ хотын байршил нь Улаанбаатар хотоос урагш 53 км, Зуунмод хотоос баруун урагш 10 км, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт оршдог.

ҮНДЭСЛЭЛ - uda.ub.gov.mnuda.ub.gov.mn/wp-content/uploads/2019/02/ТОВЧ-ТАНИЛЦУУЛГА-FINAL.pdf- Монгол Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар

  • Upload
    others

  • View
    12

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

ҮНДЭСЛЭЛ: - Монгол Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар

тогтоолоор баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 6.1.1-д “Шинээр барих олон улсын нисэх буудлыг Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болгон тус нисэх буудлын нутаг дэвсгэрийг оролцуулан эдийн засгийн чөлөөт бүс байгуулна”;

- УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т Улаанбаатар хотын ундны усны нөөц, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах, хүн амын өсөлтийг залж чиглүүлэх хандлагыг баримтлан Улаанбаатарын бүсийн түвшинд дагуул, хаяа хот, тосгодыг жигд тэнцвэртэйгээр эрчимтэй хөгжүүлж хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Хөшигийн хөндийд баригдах шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих шинэ хотыг байгуулах”;

- УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.5 дахь хэсэгт “...Хөшигийн хөндийд тээвэр ложистикийн төв байгуулж, Хөшигийн хөндийн нисэх буудлыг бүс нутгийн зангилаа төв болгон хөгжүүлэх”;

- УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.117-д “Үндэсний болон олон улсын тээвэр, ложистикийн сүлжээг хөгжүүлж, “Хөшигийн хөндийд холимог тээвэр ложистикийн төв байгуулна”;

- Засгийн газрын 2016 оны 35 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 6.1.6 дахь заалтад “2016- 2030 онд Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх буудлыг даган бий болох “ухаалаг” жишиг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх”;

- Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2.85.3-т “Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх буудлыг даган бий болох “ухаалаг” жишиг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах”, 2.113.1-д “Хөшигийн хөндийд тээвэр логистикийн төв байгуулах”;

- Засгийн газрын 2016 оны 208 дугаар тогтоолоор баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний 2.2.5-д “Хөшигийн хөндийд баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, шинэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүлэх”;

- Засгийн газрын “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 105 дугаар тогтоолын 5-д “Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны буудлыг даган хөгжих шинэ хотын хөгжлийн төлөвлөгөө”-нд тодотгол хийж, шинэ хот байгуулах, түүнийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах” гэж тус тус заасантай уялдуулан Төв аймгийн Хөшигийн хөндийд шинээр барих олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн олон улсын зорчигч, ачаа тээвэр, логистик, банк санхүү, мэдээллийн технологи, аялал жуулчлал, чөлөөт бүс бүхий агаар, төмөр зам болон авто замын зангилаа төв болох Шинэ хотыг олон улсын жишиг, стандартад нийцсэн орчин үеийн “Ухаалаг хот” (Smart city)-ын зарчмаар төлөвлөж байгуулах шаардлага бий болсон. ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА: “Гоби травэл” ХХК; Туслан гүйцэтгэгчээр:

- Байрзүйн зураглалыг “Геоид” ХХК; - Инженер геологийн судалгааг “Таван

үндэс” ХХК. ОДООГИЙН БАЙДАЛ:

Улаанбаатар хотын олон улсын нисэх

онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ хотын байршил нь Улаанбаатар хотоос урагш 53 км, Зуунмод хотоос баруун урагш 10 км, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт оршдог.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Улаанбаатарын бүсийн нийт хүн ам 2030 онд 4.15 дахин буюу 1763.0 мянга, дагуул, хаяа хот, тосгодын хүн ам 363.0 мянга болж өсөхөөр, үүнээс олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн хөгжих шинэ хотыг 51.5 мянган хүн амтай байхаар, олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн хөгжих шинэ хот нь 1695.0 га нутаг дэвсгэрийг хамрах, Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хоттой зэрэгцэн хөгжиж, Улаанбаатар хоттой хурдны автозамаар холбогдохоор төлөвлөн тусгасан. Батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тухай: Засгийн газрын 2012 оны 217 дугаар тогтоолоор баталсан “Төв аймгийн Хөшгийн хөндийд баригдах нисэх онгоцны буудлыг даган хөгжих шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г нийт 1350 га нутаг дэвсгэрт, цаашид хот өргөжин тэлэхэд зориулж 600 га нөөц газар нутагтай байхаар төлөвлөсөн байна.(“Арт констракшн” ХХК-д боловсруулсан) Газар ашиглалтын байдал:

Төв аймгийн Сэргэлэн сумын

Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал шинээр баригдах болсонтой холбогдуулан Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолоор 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авч, Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолоор хилийн зааг, тэдгээрийн солбицолыг өөрчлөн тогтоосон. Түүнчлэн, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны А/144 дугаар захирамжаар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын зориулалтаар ИНЕГ-т 1086 га газрыг эзэмших эрхтэйгээр шинэчлэн олгосон байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны А/25 дугаар тушаалаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хөшигийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал, түүнийг даган бий болох шинэ хот, тусгай хэрэгцээнд авсан 12084.9 га газартай давхцаж байгаа болон орон нутгийн зүгээс олгосон газрын маргаантай асуудлыг судлан үзэж, дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгээс гаргасан зөвлөмж, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 122 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэгт танилцуулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Газар хөдлөлийн бичил мужлал:

Шархайн идэвхтэй хагарал нь: Төв аймгийн Алтанбулаг сумаас урагш 35км зайд Шархайн хоолойн хойд талаар зүүн хойшоо 450N чиглэлтэйгээр 50 км урт үргэлжилсэн бөгөөд уг хагарлын төгсгөл нь Хөшигийн хөндий ба Ногоон довын хоолойн уулзвар хэсэг хүртэл үргэлжлэн тогтсон бөгөөд шинэ хотыг байгуулахаар төлөвлөж буй байршил нь газар хөдлөлийн 8-9 баллын мужлалд оршиж байна. Газрын гадаргын налуугийн үнэлгээ:

Газрын гадаргын өндөржилтийн үнэлгээ:

Засгийн газрын 2016 оны 164 дүгээр

тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан 12000 га талбай бүхий газар нутаг нь өндөржилтийн хувьд 1238 метрээс 1506 метрийн хооронд байна. Тухайбал, Аэродром орчмын аюулгүйн А-бүс нь өндөржилтийн хувьд 1238 метрээс 1452 метр, Аэродром орчмын аюулгүйн Б-бүс нь өндөржилтийн хувьд 1238 метрээс 1737 метр, саадыг хязгаарлах гадаргуу нь өндөржилтийн хувьд 1185 метрээс 1773 метрийн хооронд байна

Энэ нь шинээр байгуулагдах хот, суурины дэвсгэр газарт өгөх байгалийн нөхцөл, нөөцийн үнэлгээгээр тохиромжтой гэсэн үзүүлэлт гарч байна.

Инженерийн дэд бүтэц:

ТӨЛӨВЛӨЛТИЙН ШИЙДЭЛ: Хөшигийн хөндийд шинээр

байгуулахаар төлөвлөж байгаа ШИНЭ ХОТ нь эдийн засгийн болоод, стратегийн хувьд чухал ач холбогдолтой байршилд орших бөгөөд гурван улсыг холбосон ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР дайран өнгөрч байгаа нь төлөвлөлтөд зайлшгүй харгалзах хүчин зүйл болж байна. Саадыг хязгаарлах гадаргуу:

Иргэний Нисэхийн Ерөнхий газрын даргын 2010 оны А/245 дугаар тушаалаар баталсан “Аэродромд тавигдах шаардлага”-д нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангахад саадыг хязгаарлах гадаргуугийн дотоод хэвтээ гадаргуу (нисэх зурвасын хатуу цэг буюу Балтын тэнгисийн өндрийн тогтоц 1329м)-аас дээш 45м байх бөгөөд түүнээс дээш иргэний нисэхийн зориулалтаас бусад зориулалтаар барилга байгууламж барихыг хориглохоор заасан байдаг тул төлөвлөлтөөр хот байгуулалтыг хориглох бүсийг хатуу зааж өгөхийн зэрэгцээ хот төлөвлөлтийг дэмжих, хязгаарлах бүсүүдийг мөн тогтоож, схемээр үзүүлэв. Саадыг хязгаарлах гадаргуу- ерөнхий харагдах байдал:

Хот байгуулалтыг хориглосон бүс

Хот төлөвлөлтийг дэмжих, хязгаарлах, хориглох бүсүүдийг дээрх схемд үзүүлэв. ШИНЭ ХОТЫН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих хотын ирээдүйн хөгжлийг АЭРОТРОПОЛИС хот байхаар тооцоолж хүн амын нутагшил суурьшил болон эдийн засгийн таталцал нөлөөллийг уялдуулж төлөвлөлтийн үндсэн шийдэл, хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон.

Шинэ хотын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулахдаа хил залгаа орших хаяа хот тосгод,аймаг, сумдын ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйлдвэрлэлийг тус хотод давхар бий болгохгүй байх, өөрөөр хэлбэл мал аж ахуй, газар тариалнгийн чиглэлийн үйлдвэрлэл, анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахгүй.

Шинэ хотын таталцал нөлөөллийн бүс Төлөвлөж буй шинэ хотын эдийн засгийн нөлөөлөл нь 90км хүртэлх орон зайд үйлчилнэ. Эдийн засгийн таталцал 90 км Харилцан нөлөөллийн бүс 25км

Энэхүү нөлөөллийн бүсэд Нийслэлийн дагуул хаяа хот тосгод, Төв аймгийн зарим сум суурин хамрагдахаар тооцоолж байна.

Тухайлбал, нисэх онгоцны шинэ буудлаас 25 км-ийн радиус дотор байрлах сумд, Улаанбаатар хотын дагуул хаяа хот, тосгод тус бүрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн хоорондын уялдаа, харилцан нөлөөллийг харгалзсан.

Хотын эдийн засгийн нөлөөллийн бүс

Мөн Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хоттой зэрэгцэн хөгжих нөхцлийг тооцож шинэ хотын суурьшлын бүсийг 34119 хүн амтай байхаар төлөвлөсөн. Хотын хүн амын хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг дагуул, хаяа хот, тосгод, аймаг сумдаас ханган нийлүүлэх боломжтой. Шинэ хотын хөгжлийн зорилтууд:

Хөшигийн хөндийд байгуулах ШИНЭ ХОТ нь дараах үндсэн зорилтуудын хүрээнд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж хөгжихөөр төлөвлөлтийг боловсруулав.

Үүнд:

Шинэ хотын ерөнхий төлөвлөгөөний хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох нүүдэлчдийн хот “Монгол туургатны бахархал, олон үндэстний эв нэгдлийг баталгаажуулсан хот болон хөгжих” (Nomadic city) концепцийг архитектур орон зайн төлөвлөлтөд аль болох шингээн харуулахыг зорьж төлөвлөлтөд тусгав.

Нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэсэн тусгай бүсийг байгуулах замаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, аялагчдын сонирхлыг татсан эдийн засгийн чөлөөт бүс (Economic free zone)-ийг байгуулан хөгжих,

Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн нэгдсэн зангилаа төв (Logistics hub)-ийг байгуулан хөгжих,

Мэдээлэл технологи (IT), Био технологи (BT), Нано технологи (NT) чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж дэлхийд өрсөлдөх экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх өндөр технологийн инновацийн кластерын бүсийг байгуулан хөгжүүлэх,

Хотын орон зайн түвшинд автоматжуулалт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжиж, ухаалаг тээврийн сүлжээг нэвтрүүлсэн (Smart city) хот болон хөгжих,

Дээрх зорилтуудыг хэрэгжүүлсний үр дүнд тухайн хотын хөгжлийн суурь болох нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагаанд харшлахгүй, аэродромд тавигдах шаардлагад нийцсэн иргэдийн ая тухтай ажиллах, амьдрах, амарч зугаалах орчин нөхцөлийг хангасан, орчин үеийн дэвшилтэд ногоон техник технологийн шийдлийг нэвтрүүлсэн Ногоон хот (green city)болон хөгжихөөр төлөвлөлтийн үндсэн шийдлийг боловсруулсан.

Шинэ хотын төлөвлөлтийн үндсэн шийдэл

Хотын төлөвлөлтийн хязгаар нь зүүн, баруун,урд талаараа хот хоорондын авто зам, төмөр замын дэд бүтцээр хязгаарлагдах бөгөөд хойд талын уулсын өндрийн хязгаар нь аэродромд тавигдах шаардлагын дагуу нислэгийн 00 цэг (Балтын тэнгисийн өндрийн тогтоц 1329м)-ээс дээш 45 м хүртэлх хязгаар дотор хотын орон зайн төлөвлөлтийг хийв. Тус шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголын онцлог нь нисэх онгоцны буудлын аюулгүйн байдлын дүрэмд нийцүүлэхийн зэрэгцээ ундны усны эх үүсвэрийн нөөц, тухайн газар нутгийн байгалийн тогтоц зэрэгтэй уялдуулан, хотын хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлсны үндсэн дээр хүн ам, ажиллах хүч болон бусад шаардагдах барилга байгууламж, дэд бүтцийн хүчин чадлыг тооцож, тодорхойлсон.

Шинэ хотын хүн амын төлөвлөлт: Шинэ хотын хүн амын тооцоог хийхдээ

ундны усны хэрэглээний тооцоо, төлөвлөлтийн хүн ам зүйн бодлого, Аэродромд тавигдах шаардлагын дагуу орон сууц төлөвлөж болох газар нутгийн багтаамж, шинэ хотод бий болох ажлын байрны эрэлт хэрэгцээ зэрэг олон суурь судалгаанд үндэслэн тооцсон. Шинэ хотод 9478 өрхийн 34119 хүн оршин суух бөгөөд тэдгээрээс эдийн засгийн идэвхтэй хүн ам 23270 байх ба хүн амын нягтрал 387 хүн/га байхаар төлөвлөлтийг боловсруулсан. Орон сууцны хангамжийн төлөвлөлт: Шинэ хотын орон сууцны хангамжийг төлөвлөхдөө Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/, Аэродромд тавигдах шаардлагад нийцүүлж нам давхрын амины орон сууц бүс, дунд давхрын орон сууц бүсүүдтэй байхаар төлөвлөлтөд тусгасан.

Мөн батлагдсан зургийн даалгаврын дагуу Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй хүн амын суурьшил, орон сууцны хангамж, үйлдвэрлэл, зам тээврийн сүлжээг уялдуулсан бөгөөд МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”, “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр” болон бусад зорилтод бүлэгт чиглэсэн орон сууцжуулах хөтөлбөрийг “Шинэ Зуунмод” хотод хэрэгжүүлэх замаар суурьшлын бүсийг дэмжихээр төлөвлөв.

Шинэ хотын хүн амын суурьшлын бий болгохдоо эхний ээлжинд нисэхийн болон нисэхийн үйлчилгээ дагасан ажилчдын орон сууцыг ашиглалтад оруулах замаар хүн амын төвлөрлийг бий болгохоор төлөвлөлтөд тусгасан. Төлөвлөлтөөр эхний ээлжинд 3436 айлын орон сууцыг ашиглалтад оруулах, инженерийн дэд бүтцийн хувьд одоо байгаа нисэх онгоцны шинэ буудлын дэд бүтцээс хангах шийдлээр тооцсон. Нийгмийн дэд бүтцийн хангамж: Шинэ хотод төлөвлөлтийн хугацаанд 960 хүүхдийн 7 сургууль, 280 хүүхдийн 12 цэцэрлэг, 670 хүүхдийн 1 МСҮТ, 330 ортой нэгдсэн эмнэлэг, тус тус шаардлагатай байх тооцоо хийгдсэн болно. ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГ БА ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ Өндөр технологийн үйлдвэрлэл:

Мэдлэгт суурилсан, технологид түшиглэсэн аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор өндөр технологийн үйлдвэрлэлийн бүсийг 122.8 га талбайд төлөвлөж, био технологи, нано технологи, мэдээлэл технологийн үйлдвэрлэл эрхлэгчид ямар

байршилд үйлдвэрийн барилга, байгууламжийг барьж болохыг тодорхойлсон. Холимог тээврийн логистик төв:

Төлөвлөж байгаа шинэ хот нь эдийн засгийн болоод, стратегийн хувьд чухал ач холбогдолтой байршилд орших ба Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтаар гурван улсыг холбосон “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрт хамтын ажиллагааны 7 чиглэлийн хүрээнд 32 хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тусгагдсанаас Хөшигийн хөндийн шинэ хотыг дайран өнгөрөх төмөр замын төв коридор, авто замын АН-3 хурдны замын төслүүд багтаж байгаа.

Монголын нутгийг дамжин өнгөрөх төмөр зам, хурдны авто замын төслүүд нь улсын эдийн засаг, хөгжилд эерэг нөлөө үзүүлэх стратегийн чухал ач холбогдолтой учир төрийн зүгээс бодлогоор дэмжиж хэрэгжүүлнэ гэж тооцон шинэ хотын нутаг дэвсгэрт холимог тээврийн нэгдсэн логистик тээврийн сүлжээг бий болгох, нисэх онгоцны шинэ буудлыг даган агаарын карго, логистикийн зангилаа төв болгон хөгжүүлэхээр нийт 368.7 га талбайд төлөвлөсөн. Эдийн засгийн чөлөөт бүсийн төлөвлөлт:

Монгол УИХ-ын 1995 оны 87 дугаар тогтоолоор баталсан “Монгол улсад эдийн засгийн чөлөөт бүх байгуулах үзэл баримтлал”, 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”, Чөлөөт бүсийн тухай хууль, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2010 оны А/245 дугаар тушаалаар баталсан “Аэродромд тавигдах шаардлага”-д нийцүүлэн нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг түшиглэн “Эдийн засгийн чөлөөт бүс”-ийг нийт 440.8 га талбайд байгуулахаар төлөвлөсөн ба үүний 64.9 га талбайд барилгажих ба нисэх онгоцны гаалийн шалган бүртгэх хэсгээс эдийн засгийн чөлөөт бүс рүү чиглэсэн тусгай гарцаар гарч орчин үеийн PRT (Personal rapid transport) хэлбэрийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчихоор төлөвлөлтөд тусгав.

Эдийн засгийн чөлөөт бүсэд зорчих олон улсын зочид төлөөлөгчид, жуулчид онгоцоор буух, нисэх явцад чөлөөт бүсийг бүхэлд нь дээрээс харах боломжтой байршилд ГЭРЭГЭ хэлбэртэй байхаар архитектур төлөвлөлтийг боловсруулж, түүх соёлын томоохон дурсгалт брэндийг бий болгох, музей, шинэ төрлийн бизнесийн худалдаа, үйлчилгээг (казино) нэвтрүүлэх

замаар аялал жуулчлалын тоог нэмэгдүүлэх боломжийг тооцож төлөвлөсөн. . Шинэ нисэх буудлын төлөвлөлт:

Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал нь одоогийн байдлаар: жилд 3.0 сая зорчигч, жилд 22.0 мянган агаарын хүлэг, жилд 11.9 мянган тонн ачаа хүлээн авах, 3600м хөөрч буух зурвастай ба 2030 он хүртэл хөгжих боломжтой бөгөөд шаардлагатай тохиолдолд нисэх буудлын хүчин чадлыг өргөтгөх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг төлөвлөлтөөр хадгалах зорилгоор нисэхийн үйлчилгээ дагасан олон нийтийн бүс, шинээр нисэх зурвас, агаарын карго байгуулах логистик төвийн талбайг нэмж төлөвлөсөн болно. Тухайлбал:

Нисэхийн үйлчилгээ дагасан олон нийтийн бүс

Нисэх онгоцны хөөрч, буух нислэгийн шинэ зурвас

Агаарын карго бүхий логистик төв

Улаанбаатар хөшигийн хөндийн чиглэлд шинээр нийтийн тээврийн (LRT) сүлжээ

Нисэх онгоцны буудлаас нисэхийн оффис, зочид буудал, ажил хэргийн бүс рүү чиглэсэн, нисэх онгоцны буудлаас эдийн засгийн чөлөөт бүс рүү холбосон тусгай замын PRT тээврийн хэрэгслийг тус тус төлөвлөсөн.

Төлөвлөлтөөр нисэх онгоцны буудлын нийт талбай 1254.7 га, агаарын каргонд 96.6 га талбайд төлөвлөлтийг боловсруулсан.

Дээр дурьдсан нөхцлүүд болон тус хотын онцлог, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд аялал жуулчлал дагасан шинэ үйлчилгээ, ажлын байр бий болох бөгөөд тус хотод 39.0 мянган ажлын байр шинээр бий болно гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Энэ нь тус хотын суурин хүн амаас гадна хил залгаа орших Төв аймгийн сумд, Зуун мод хот, Улаанбаатар хотоос өдөрт 10.0 мянган хүн хөдөлмөр эрхлэхээр шинэ хотыг зорин ирэхээр тооцоолсон ба хөдөлмөр эрхлэлтийн энэхүү хөдөлгөөнийг оновчтой зохицуулахын тулд нийтийн тээврийн шинэ төрлүүдийг нэвтрүүлэх хэрэгцээ бий болж буйг төслийн хүрээнд дэвшүүлж, төлөвлөлтөд тусгасан болно. Хотын гадна зам тээврийн сүлжээний схем

ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ:

№ Үзүүлэлтүүд Хэмжих

нэгж Одоогийн байдал

Төлөвлөлт

Төлөвлөлт 2038 он

Эхний ээлж

1 Төлөвлөлтийн газар нутаг Га 12000 21993

Хот төлөвлөлтийг дэмжих бүс Га 6470

Хот төлөвлөлтийг хязгаарлах бүс Га 3204

Хот төлөвлөлтийг хориглох бүс Га 12319

Хүн ам, өрх

1. Хүн амын тоо Хүн - 34119 12370

2. Өрхийн тоо Өрх - 9478 3436

3. Өрхийн коэффицент хүн/өрх - 3.6 3.6

4. Эдийн засгийн идэвхтэй хүн ам Хүн - 23269 7422

5. Нийт ажиллагсад Хүн - 39335 11800

6. Нам давхрын орон сууц Хүн - 10910 -

7. Нам давхрын орон сууц Өрх - 3031 -

8. Дунд давхрын орон сууц Хүн - 23209 12370

9. Дунд давхрын орон сууц өрх - 6447 3436

10. Суурьшлын бүсийн нягтрал хүн/га - 387.4 387.4

Нутаг дэвсгэрийн бүтэц

1. Орон сууц олон нийтийн бүс хувь - 7.5 7.5

2. Үйлдвэрлэлийн бүс хувь - 8.4 8.4

3. Инженерийн шугам сүлжээ, зам тээврийн бүс

хувь - 15.5 15.5

4. Ногоон байгууламж, амралт аялал жуулчлалын бүс

хувь - 38.4 38.4

5. Тусгай зориулалтын бүс хувь - 30.2 30.2

6. Нийт - - 100 100

Замын сүлжээ, байгууламж

1. Улсын чанартай хурдны зам Км - 6.5 -

2. Хотын чанартай хурдны зам Км 32.5 15.5 -

3. Хот хоорондын зам Км 10 - -

4. 1-р зэрэглэлийн гол зам Км - 35.4 17.7

5. 1-р зэрэглэлийн туслах зам Км - 53.6 27.8

6. Нутаг дэвсгэрийн туслах гудамж зам

Км - 73.5 38.2

7. Олон давхар уулзвар Ширхэг - 6 2

8. Давуу эрхтэй уулзвар Ширхэг - 29 15

9. Авто машины гүүрэн гарц Ширхэг - 73 38

10. Явган зам км - 332 172

11. Унадаг дугуйн зам км - 78 40

12. Тусгай замын тээврийн хэрэгсэл PRT

км - 6.7 -

13. Тусгай замын тээврийн хэрэгсэл PRT

км - 6 -

Инженерийн дэд бүтцийн хангамж

Дулаан хангамж

1 Дулааны ачаалал Гкал/цаг 14х3мВт 216.8мВт 81.9мВт

2 Шугамын урт /хонгилд угсрах/ км 1.50 15.02 15.02

3 Шугамын урт /сувагт угсрах/ км 3.60 17.32 16,02

4 Өргөлтийн насос станц 1517тн/цаг ком - 1 1

5 УДДТөв ком 1 20 7

Цахилгаан хангамж

1 Цахилгааны ачаалал мВт 20 -

2 Хаалттай дэд өртөө 2х630кВА ширхэг 15 8

3 10кВ хүчдэлтэй цахилгаан дамжуулах кабель шугам

км 44 44

4 35кВ хүчдэлтэй цахилгаан дамжуулах кабель шугам

км 12 12

5 Хуваарилах байгууламж /РП/ ком 6 3

6 110-ын дэд станц ширхэг 1 1

7 35/10кВ-ын дэд станц ширхэг 1 1

8 110кВ-н ЦДАШ км 38 38

9 35кВ ЦДАШ км 8 8

10 Сэргээгдэх эрчим хүч/нарны Гудамж, зам талбайн гэрэлтүүлэг

Усан хангамж

1 Ахуйн хэрэглээний цэвэр ус мян.м3/хон 10637 м3/хон

2 Технологийн хэрэглээний ус мян.м3/хон 2058.7 м3/хон

3 Шугамын урт /хонгилд угсрах/ км 19,71 19,71

4 Шугамын урт/сувагт угсрах/ км 12.0 6,0

5 Усан сангийн хүчин чадал мян.м3/хон 2х1500 усан сан

1

6 Усан сангийн тоо ширхэг 2 ширхэг

7 Насос станц 1500м3 ширхэг 2 ширхэг 1

8 Усны нөөцийн судалгаа 1

9 Технологийн усны шугам км 10.00

Ариутгах татуурга

1 Ахуйн хэрэглээний бохир ус мян.м3/хон 10,000 м3/хон

2 Технологийн хэрэглээний ус м3/хон

3 Цэвэрлэх байгууламж м3/хон 10,000.0

4 Технологийн усны шугам км 10.00

5 Бохир усны шугамын урт км 30.65 25.24

Мэдээлэл холбоо

1. Мэдээлэл холбооны байрны барилга

м2 1008м2

21х16 метр 3 давхар

1008

2. 4 яндантай сувагчлал км 9,7 10,2 9,7

3. 6 яндантай сувагчлал км 2,3 15,2 2,3

4. 9 яндантай сувагчлал км 1,15

5. Хонгилд суурилуулах сувагчлал км 19,71

6. Шилэн кабель 32 кор газрын км 38

7. Шилэн кабель 48 кор газрын км 37,5 37,5

8. Шилэн кабель 96 кор сувагчлалын км 46.2 30.0

9. Үүрэн холбооны бааз станц ш 2 2 2

10. Дахин дамжуулах станц, цамхаг 25 метр

ш 1 1

Инженерийн бэлтгэл арга хэмжээ

1 Үерийн хамгаалалтын суваг км 7.52 7.52

2 Борооны ус зайлуулах сүлжээ км 26.55 26.55

Нэвтрэх хонгил

1 Зам хөндлөн гарах хонгил 1км тутамд 25м-ийн урттай 15шир /3.0х2.4м/ -25х15м

км 0,375 0.225

2 Нэвтрэх хонгил /3.0х2.4h/ км 19.71 19.71

Нийгмийн дэд бүтцийн хангамж

1. Сургууль сурагч - 6824 2474

2. Цэцэрлэг хүүхэд - 3412 1237

3. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв

суралцагч - 614 -

Шинэ хотын хөрөнгө оруулалтын бүтэц (сая.төг)

Шинэ хотын хөрөнгө оруулалтын нийт зардлын 5.3 хувь буюу 1.7 ихнаяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг төрийн зүгээс зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд тус хөрөнгөөр нийгмийн дэд бүтцийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, гал унтраах анги, цагдаагийн хэлтэс болон төрийн үйлчилгээ, зам тээврийн сүлжээ (авто зам, явган зам, дугуйн зам), инженерийн дэд бүтцийн бүтцийн эх үүсвэр,

шугам сүлжээний зардал багтсан болно.

4. Нэгдсэн эмнэлэг Ор - 307 -

5. Өрхийн эмнэлэг Үзлэг өдөр - 1194 433

Олон нийтийн барилга байгууламжууд

1. Соёлын ордон Суудал - 1126 -

2. Кино театер Суудал - 850 -

3. Номын сан Суудал - 136 -

4. Музей М2 - 682 -

5. Халуун ус, саун Шүршүүр - 170 -

6. Угаалга хими цэвэрлэгээний төв Кг хувцас - 4094 -

7. Худалдаа захын цогцолбор Шалны талбай

1364 1364

8. Хүнсний дэлгүүр М2 - 10237 2720

9. Цагдаагийн хэсэг Объект - 3 1

10. Гал түймэр унтраах анги Объект 1 1 1

Ногоон байгууламж, амралт аялал жуулчлалын бүс

1. Хязгаарлагдмал зориулалттай ногоон байгууламж

Га - 281.1 56.2

2. Тусгай зориулалтын ногоон байгууламж

Га - 342.4 68.5

3. Цэцэрлэгт хүрээлэн Га - 1475.8 295.2

Хөрөнгө оруулалтын нэгдсэн тооцоо

1. Авто зам Тэрбум.төг 541,7 541,7

2. Тусгай замын тээврийн хэрэгсэл PRT

Тэрбум.төг - 484,4 -

3. Ногоон байгууламж, амралт зугаалгын бүс

Тэрбум.төг 369,3 3,6

4. Инженерийн дэд бүтцийн барилга угсралт

Тэрбум.төг 557,4 169,9

5. Инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл

Тэрбум.төг 10,5 10,5

6. Барилгажилтын төсөвт өртөг Тэрбум.төг 30,109,3 451,5

7. Нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалт

Тэрбум.төг 52,0 20,0

Нийт 32,097,6 1,197,2

Төрийн хөрөнгө

оруулалт5,3%

Хувийн хэвшлийн хөрөнгө

оруулалт94,7%

Төрийн хөрөнгө оруулалт Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт

ШИНЭ ХОТЫГ ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИ: Шинэ хотыг хөгжүүлэх төлөвлөгөө нь урт хугацааны төлөвлөлт байх тул түүнийг хэрэгжүүлэх стратегийг боловсруулан, хөгжүүлэх шаардлагатай. 1. Улсын хөгжлийн бодлого, чиглэлийг

хэрэгжүүлэх стратеги 2. Бие даасан хотыг бий болгон

төлөвшүүлэх зорилго бүхий үндсэн стратеги

3. Шинэ хотыг бусад хотуудаас ялгарах онцлогийг тусгасан хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэгдсэн тодорхой стратегитай байхаар тооцсон.

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ, АРГА ХЭМЖЭЭ “ШИНЭ ХОТ”-ын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг бол цаг хугацааны оновчтой төлөвлөлт бөгөөд төслийг хэрэгжүүлэхийн тулд үе шат бүрд бүтээн байгуулалтыг амжилттай болгох ажлын уялдааг хангах зорилтуудыг дэвшүүлсэн. Энэ үүднээс шинэ хотыг бий болгох хот байгуулалтын үйл явцыг 4 үе шатанд хуваан үзэж, 20 жилд багтаан хотыг барьж байгуулах, хэрэгжүүлэх боломжтой гэж тооцож байна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны схем

Ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах үйл ажиллагааны явц, холбогдох уулзалт, хэлэлцүүлэг, санал зөвлөмж: “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол” боловсруулахтай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын 2017 оны 10/13 тогтоолоор “Аэро сити дагуул хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-д 650,0 сая төгрөгийг батлуулан, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/44 дугаар захирамжаар захиалагчийн хяналтыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тавьж ажиллахаар шийдвэрлэсэн.

Барилга, хот байгуулалтын сайд болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Төв аймгийн Засаг дарга нарын хамтран баталсан 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2017/19 дугаартай “Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах ажлын даалгавар”-ын дагуу тус ажлын зөвлөх “Гоби Травел” ХХК нь шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг боловсруулан, үе шатны тайланг Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/742 дугаар захирамжаар байгуулсан Мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2017.11.13, 2017.12.08, 2018.05.28, 2018.06.19, 2018.07.02-ны өдрүүдэд тус тус хэлэлцүүлсэн.

Мөн Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх “Архитектур, хот төлөвлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл”-ийн 2018.06.19-ний өдрийн ээлжит хурлаар хэлэлцүүлж, эдгээр хурлаас тус тус гарсан санал зөвлөмжийг төслийн баримт бичигт тусгаад байна.

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 121 дүгээр тушаалаар томилогдсон орон тооны бус экспертүүд “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын баримт бичигт магадлал хийж, улмаар экспертизийн ерөнхий дүгнэлтийг гаргуулсан.

Цаашид Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох чиглэлээр боловсруулагдсан “жишиг-ухаалаг” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг Хот байгуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангуулахтай холбогдуулан зохион байгуулахаар ажиллаж байна.

Стр

ате

ги 1 Хотыг хөгжүүлэх

улсын хөгжлийн бодлогын стратеги

Стр

ате

ги 2 Бие даасан шинэ

хотын хөгжлийн үндсэн стратеги

Стр

ате

ги 3 Хотын хөгжлийн

онцлог зорилтуудыг хангах стратеги