36
1 ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН Улаанбаатар хот 2018 он

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ... - mod.gov.mn · баримтлалыг томьёолох ажлыг эхлүүлсэн ба Эрүүл мэндийн яам, мөн асуудал

  • Upload
    others

  • View
    17

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

1

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГЦЭЭ,

ШААРДЛАГЫГ УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ

ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Улаанбаатар хот 2018 он

2

ХУУЛИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ

ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын

Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны харилцааг зохицуулах хууль, эрх зүйн хэм хэмжээний цогц байдлыг хангана”, “Цэргийн алба хаагч, цэргийн анги, байгууллагад гэрээгээр ажиллагсдын алба хаах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно”;

Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “ Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд харьяа агентлаг, ... эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн байгууллагатай байна”;

Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “ Зэвсэгт хүчин нь Зэвсэгт хүчний Жанжин штаб, ... цэргийн цагдаа, эмнэлэг... иргэн цэргийн харилцааг зохицуулах нэгжтэй байна”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарт ажиллаж байгаа иргэний эрх зүйн байдлыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна” гэж тус тус заасан нь төрийн цэргийн байгууллагын харьяанд эрүүл мэндийн анхан болон лавлалгаа шатлалын эмнэлэг ажиллах эрх зүйн үндэслэл болж байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль нь 2011 онд батлагдан, Улсын Их

Хурлын 2016 оны нэгдсэн чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулж, зарчмын хэд хэдэн өөрчлөлт оруулсны нэг нь хуульд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрөлд “тусгай эмнэлэг”-тэй холбоотой зохицуулалтыг бие даасан байгууллагын төрөл болгож хуульчилсан.

Улмаар 2017 онд Стандарт, хэмжил зүйн Үндэсний төвөөр Зэвсэгт хүчин, хилийн

ба дотоодын цэрэг, онцгой байдал, хорих байгууллагууд дахь анхан шатны эмнэлгүүдэд “Цэргийн анги, байгууллагын эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа” MNS 6655:2017 стандартыг батлуулсан.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах практик хэрэгцээ шаардлагын хувьд Зэвсэгт хүчин, хилийн цэргийн /цаашид дотоодын цэрэг мөн адил хамаарна/ анги, салбар, хилийн отряд дахь эмнэлгүүд нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтантай чиг үүргийн хувьд адилхан анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг боловч тус хуулийн 29 дүгээр зүйл дэх эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаатай холбогдох харилцааны зарим зохицуулалтад хуулиар хамрагдах байдал нь хязгаарлагдмал байгаа юм. Өөрөөр хэлбэл, цэргийн анги, салбар, хилийн отряд дахь эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнууд нь анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрх, сум тосгоны эмнэлгийн ажилтны хуулиар олгосон нийгмийн баталгаагаар ижил тэнцүү хангах эрх зүйн үндэслэлийг хуульчлах шаардлагатай байна. Тухайлбал:

Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, байгууллагын 80 гаруй анхан шатны тусгай эмнэлгүүдэд ажиллах эмнэлгийн мэргэжилтнүүд нь Эрүүл мэндийн

3

тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан “ ... эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж ... тооцож олгох, ...”, 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт “ ... эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох, 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт заасан “мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах” гэсэн зохицуулалтад Зэвсэгт хүчний анги, салбар, хилийн отрядын эмнэлгийн ажилтнуудыг хамруулан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ

ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлалын1 /цаашид Аргачлал гэх/ 1.3-т заасан хүрээнд хамаарахгүй тул урьдчилан тандан судлах ажиллагааг Аргачлалын 2.1-т заасан үе шатны дагуу хийж гүйцэтгэлээ.

НЭГ. АСУУДАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН БАЙДАЛ

Нийгмийн харилцаанд ахиц дэвшилт бий болохын хэрээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт орох нь зүй ёсны зүйл бөгөөд Эрүүл мэндийн хууль тогтоомжид үе шаттайгаар өөрчлөлт орж, холбогдох эрх зүйн зохицуулалт нарийвчлагдан хуульчлагдаж байгаатай холбогдуулан анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг Эрүүл мэндийн тухай хуульд тусгаж хуульчлах шаардлагатай байна.

Иймд Аргачлалын 3-т заасны дагуу асуудалд дүн шинжилгээ хийхдээ асуудлыг

тодорхойлж, шийдвэрлэх гэж байгаа тухайн асуудлын мөн чанар, цар хүрээг тогтоож, тухайн асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нийгмийн бүлэг, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, бусад этгээдийг тодорхойлж, улмаар түүнийг үүсгэж байгаа шалтгаан, нөхцөлийг тодорхойлсон болно.

1.1.Асуудлын мөн чанар, цар хүрээг тодорхойлсон байдал: Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, байгууллагын эмнэлгүүдэд

ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг бүрдүүлэх асуудлаар Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний бүх цэргийн анги, байгууллагуудад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийн саналыг авч, улмаар Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/79 дүгээр тушаалаар “Эрүүл мэндийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” зэрэг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан хуулийн төслийг боловсруулах, хуулийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хуулийн төслийн үзэл баримтлалыг томьёолох ажлыг эхлүүлсэн ба Эрүүл мэндийн яам, мөн асуудал хариуцсан мэргэжилтэн, цэргийн анги, байгууллагын эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтантай ярилцлага хийх, эрх зүйн акт, энэ асуудлаар өмнө хийгдсэн судалгаа, тодорхой тохиолдлыг судлах хэлбэрээр хуулийн төсөлд өөрчлөлт оруулах мэдээлэл цуглуулсан болно.

1Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт

4

Эрх зүйн зохицуулалт: 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд эрүүл, аюулгүй орчинд

амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах нь Монгол Улсын иргэн бүрийн үндсэн эрх, эрх чөлөө байхаар хуульчилсан.

Үндсэн хуулиар баталгаажуулсан эдгээр эрх, эрх чөлөөг хангах зорилгын хүрээнд 2011 онд Эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн баталж, эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо, төрөл, эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчим, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа зэрэг эрх зүйн харилцааг хуульчилсан байна.

2016 онд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталж хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулж байна.

2015 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн баталсан ба уг хуулиар эрүүл мэндийн албан журмын даатгалын зарчим, хамрах хүрээ, Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хуулийн дагуу даатгуулж шимтгэл төлөх, эрүүл мэндийн даатгалын сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, төр, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулж байгаа нь эрүүл мэндийн салбартай холбоотой эрх зүйн суурь зохицуулалтууд юм.

Мөн батлан хамгаалахын хууль тогтоомжийн шинэчлэлтийн хүрээнд Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны харилцааг зохицуулах хууль, эрх зүйн хэм хэмжээний цогц байдлыг хангана”, “Цэргийн алба хаагч, цэргийн анги, байгууллагад гэрээгээр ажиллагсдын алба хаах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно”;

Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “ Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд харьяа агентлаг, ... эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн байгууллагатай байна”;

Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “ Зэвсэгт хүчин нь Зэвсэгт хүчний Жанжин штаб, ... цэргийн цагдаа, эмнэлэг... иргэн цэргийн харилцааг зохицуулах нэгжтэй байна”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарт ажиллаж байгаа иргэний эрх зүйн байдлыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна” гэж тус тус заасан нь төрийн цэргийн байгууллагын харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн анхан болон лавлалгаа шатлалын эмнэлэгт ажиллаж байгаа иргэний эрх зүй, нийгмийн баталгааг Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгох эрх зүйн үндэслэл болж байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд Эрүүл мэндийн ажилтны нийгмийн

баталгаатай холбоотой дараах гол эрх зүйн зохицуулалт туссан байна. Үүнд: - 29 дугаар зүйлийн 29.2 дахь хэсэгт “ ... өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны

эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас тооцуулан ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхтэй”;

- 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт “Өрхийн болон сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 3 жил тутамд нэг удаа 6 сарын, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд

5

ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно.”;

- 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Сум, тосгоны эрүүл мэндийн төв, багийн эмчийн салбарт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад 5 жил тутамд улсын зардлаар хамруулна.” гэж заасан ба дээрх нийгмийн баталгаанд Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны нэгжийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулах шаардлага бий болж байна. Практик хэрэгжилтийн байдал:

Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны нэгжийн 80 орчим эмнэлэгт нийт 100 орчим эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаа ба дурдсан алба хаагчдыг Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийгмийн баталгаагаар хангагдах асуудал хангалтгүй хэрэгжиж байна

Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль сахиулах байгууллагын харьяа

цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны нэгжийн эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаанд зарим тохиолдолд хамаарахгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж чадахгүйд хүргэж байгаа ба дээрх байгууллагад ажиллаж байгаа олон алба хаагчаас Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт хандаж өргөдөл гаргасан нь тухайн асуудлыг судлах үзэж, шийдвэрлэх шаардлагатайг харуулж байна. Тухайлбал:

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29 дугаар зүйлийн 29.2 дахь хэсэгт “ ... өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах, 29.5 дахь хэсэгт “Өрхийн болон сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 3 жил тутамд нэг удаа 6 сарын, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авах, 28.8 дахь хэсэгт “Сум, тосгоны эрүүл мэндийн төв, багийн эмчийн салбарт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад 5 жил тутамд улсын зардлаар хамруулах” зэрэг эрх зүйн баталгаагаар хангагдаагүй хэвээр байна.

1.2.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд: Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль

сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны нэгжийн эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаанд хамаарахгүй байгаа нь дараах бүлгийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна.

Эрх ашиг нь хөндөгдөх бүлэг Нөлөөлж буй хэлбэр

1 Нийт иргэд Төрийн байгууллага, иргэдийн харилцаа хамтын ажиллагааны хэлбэр, зохион байгуулалт оновчгүй байгаагаас шалтгаалан иргэд хууль тогтоомжийн дагуу төрийн үйлчилгээг шуурхай хүртэж чадахгүйд хүрэх.

6

2 Төр /төрийн албан хаагч Төрийн албаны нэр хүнд иргэдийн дунд унах, төрд итгэх итгэл алдрах зэрэг зэрэг сөрөг үр дагавар үүсэх.

Дээрх сөрөг нөлөөллийн улмаас Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль

сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд хууль тогтоомжид заасан нийгмийн баталгаагаар хангагдаж чадахгүйд хүрч байна.

1.3.Асуудлыг үүсгэж буй учир шалтгаан:

Холбогдох мэдээллийг харьцуулан дүгнэхэд Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны нэгжийн эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд хууль тогтоомжид заасан нийгмийн хамгааллын баталгаагаар хангагдахгүй байгаа нь асуудлыг үүсгэж байна.

Эдгээрийг багцлан үзвэл: - 29 дугаар зүйлийн 29.2 дахь хэсэгт “ ... өрхийн эрүүл мэндийн төв, сум,

тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах”;

- 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт “Өрхийн болон сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 3 жил тутамд нэг удаа 6 сарын, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно”;

- 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Сум, тосгоны эрүүл мэндийн төв, багийн эмчийн салбарт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад 5 жил тутамд улсын зардлаар хамруулна” гэж тус тус заасан ба дээрх заалтуудад “өрхийн болон сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг”-т ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтан хамаарахаар заасан ба Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны нэгжийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийг уг эрх зүйн баталгааг эдлэх боломжоор хангах, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудал тулгамдаж байна.

ХОЁР. АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЗОРИЛГЫГ ТОДОРХОЙЛСОН БАЙДАЛ

Эрх зүйн зохицуулалтын хувьд Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль

сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг бүрдүүлэх асуудал тулгамдаж байна.

Иймд Аргачлалын 4-т заасны дагуу асуудлыг шийдвэрлэх зорилтыг дараах байдлаар тодорхойлж байна.

Зорилт: “Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны тусламж үйлчилгээ

7

үзүүлэгч тусгай эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг бүрдүүлэх”

ГУРАВ. АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ ХУВИЛБАРУУД, ТЭДГЭЭРИЙН ЭЕРЭГ, СӨРӨГ ТАЛЫГ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

Асуудлыг шийдвэрлэх боломжтой хувилбаруудыг тогтоож, Аргачлалын 5-д

заасны дагуу зорилгод хүрэх байдал буюу “Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг бүрдүүлэх” зорилтыг хангаж чадах эсэх, зардал, үр өгөөжийн харьцаа буюу хувилбарыг хэрэгжүүлэхтэй холбоотой гарах зардал, үзүүлэх эерэг өөрчлөлтийг харьцуулан судалж дараахь дүгнэлтийг гаргалаа.

Хувилбар Зорилгод хүрэх байдал Зардал, үр өгөөжийн харьцаа

Үр дүн

1 Тэг хувилбар Шийдвэрлэвэл зохих асуудал хэвээр үргэлжлэх бөгөөд тодорхой үр дүн хүрэх боломжгүй.

Нэмэлт зардал гарахгүй ч, сөрөг үр дагавар улам бүр нэмэгдэнэ.

Үр дүн сөрөг

2 Нийгмийн баталгаатай холбогдох зардлыг төсөвт тусгуулах

Зорилгод хүрэх боломжтой ч хууль тогтоомжид цэргийн анги, байгууллагын эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтан хамаарахгүй тул нийгмийн баталгааг хүртэж чадахгүйд хүрдэг.

Зардал тодорхой хэмжээнд гарна. Гэвч хууль тогтоомжид нийгмийн баталгаагаар хангагдах нөхцөлийг шууд заасан тул төсөвт холбогдох зардал тусгагдахгүй.

Дангаараа үр дүнд хүрэхгүй

3 Захиргааны шийдвэр гаргах

Хамрагдах хүрээ, оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, хяналт сайжрах боломж бүрдэх боловч үр дүнд төдийлөн ахиц гаргаж чадахгүй.

Асуудлыг үүсгэж байгаа шалтгааныг арилгахад цогцоор нөлөөлж, сөрөг үр дагаварыг бүрэн бууруулж чадахгүй .

Тодорхой үр дүнд хүрнэ.

4 Хууль тогтоомжийн төсөл боловсруулах

Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны нэгжийн эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгаа бий болно.

Зардал гарах боловч энэ нь хувилбар нь асуудлыг үүсгэж байгаа гол шалтгааныг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх боломжтой.

Үр дүнтэй

8

Гарах зардлын хувьд төрийн байгууллагад гарах зардлыг тооцож үзсэн бөгөөд албан хаагчдын нийгмийн баталгааг бүрдүүлэх зорилгоор улсын төсвөөс нэмэлт зардал гарах хэдий ч хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт оршин байгаа цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, ажлын байранд иргэнийг тогтвортой ажиллуулах, төвлөрлийг сааруулах, тухайн анги, байгууллагын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажиллаж байгаа иргэдийн ахуй амьдралд дэмжлэг болох зэрэг олон давуу талууд бий болох юм.

Харьцуулалтын үр дүнг харгалзан үзвэл дараахь 2 хувилбар илүү эерэг нөлөөтэй байх магадлалтай байна:

- Хувилбар-1: Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг бүрдүүлэх зорилгоор захиргааны акт батлан хэрэгжүүлэх;

- Хувилбар-2: Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг хуулиар тогтоох.

Хувилбаруудын эерэг, сөрөг талын харьцуулалтын үр дүнгийн дагуу сонгосон хувилбарт “Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг бүрдүүлэх асуудал нь холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хувилбарт багтаж байгаа тул Аргачлалд заасны дагуу тандан судлах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.

Иймд тухайн хуулийн төслийн агуулга, зохицуулалтын хэлбэрийг дараах байдлаар ерөнхийлөн томъёолж байна. Үүнд:

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг бүрдүүлнэ.

ДӨРӨВ. ЗОХИЦУУЛАЛТЫН ХУВИЛБАРУУДЫН ҮР НӨЛӨӨГ ТАНДАН СУДАЛСАН БАЙДАЛ

Аргачлалын 6-д заасны дагуу сонгосон 2 хувилбарын үр нөлөөг аргачлалд

заасны дагуу ерөнхий асуултуудад хариулах замаар дүгнэлтийг нэгтгэн гаргалаа. 4.1.Хүний эрхэд үзүүлэх үр нөлөө Хувилбар 1, 2-ын хүрээнд Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль сахиулах

байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажиллаж эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг бүрдүүлэх хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт оршин байгаа цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, ажлын байранд иргэнийг тогтвортой ажиллуулах, төвлөрлийг сааруулах, тухайн анги, байгууллагын эмнэлэгт ажиллаж байгаа иргэдийн ахуй амьдралд дэмжлэг зэрэг эерэг талууд бий болно.

Иймд эдгээр асуудлыг цогцоор шийдвэрлэхийн тулд хуулиар зохицуулах нь илүү нөлөөтэй байна.

9

4.2.Эдийн засагт үзүүлэх үр нөлөө Сонгосон хоёр хувилбарын аль аль нь Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон

хууль сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажиллаж эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг бүрдүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.

Мөн дээрх хоёр зохицуулалтыг аль ч хувилбарыг хэрэгжүүлсэн тодорхой зардал гарах боловч хариуцсан төрийн байгууллагын чиг үүрэгт нэмэлт, өөрчлөлт бий болгохгүй, харин иргэний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах боломж нөхцөл нэмэгдэнэ.

4.3.Нийгэмд үзүүлэх үр нөлөө Сонгосон хоёр хувилбарын хувьд аль аль нь зорилтоо биелүүлэхэд эерэгээр

нөлөөлнө. Хувилбар 2-ыг хэрэгжүүлэх нь өнөөдөр тулгамдаад байгаа олон асуудлыг

шийдвэрлэх, илүү үр дүнг бий болгох магадлалтай байна. Харин хувилбар 1-ийг хэрэгжүүлэх нь асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадахгүй тул оновчгүй байна.

4.4.Байгаль орчинд үзүүлэх үр нөлөө Хувилбарууд бүгд байгаль орчинд ямар нэгэн шууд болон шууд бус сөрөг нөлөө

үзүүлэхгүй. 4.5. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ,

бусад хуультай нийцэж байгаа эсэх

Монгол Улсын Үндсэн хуульд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах нь Монгол Улсын иргэн бүрийн үндсэн эрх, эрх чөлөө байхаар хуульчилсан. Хүний эрх, эрх чөлөө нь түгээмэл, зайлшгүй бөгөөд өөр хоорондоо харилцан хамаарал бүхий байдаг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь төрийн үндсэн үүрэг тул Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажиллаж эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх зүйтэй байна.

Иймд дээрх хувилбарууд нь Монгол Улсын Үндсэн хууль болон хүний эрхийн Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэх бөгөөд өнөөдөр үйлчилж байгаа бусад хууль тогтоомжийг аливаа хэлбэрээр зөрчөөгүй болно.

ТАВ. ЗОХИЦУУЛАЛТЫН ХУВИЛБАРУУДЫГ

ХАРЬЦУУЛСАН ДҮГНЭЛТ Аргачлалын 7-д зааснаар хувилбаруудын эерэг болон сөрөг талуудыг - Зорилгод хүрэх байдал; - Зардал, үр өгөөжийн харьцаа; - Хүний эрх, эдийн засагт, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөө; - Хууль тогтоомжтой нийцэж буй эсэх; - Гарч болох сөрөг үр дагавар, түүнийг арилгах хувилбар байгаа эсэх гэсэн

шалгуураар дахин нягтлан үзэж дараахь дүгнэлтийг хийлээ. Эрх зүйн орчныг сайжруулахын тулд хувилбар 1-ийг буюу захиргааны актыг

нэгдсэн, эсхүл салбар бүрийн онцлогт нийцүүлэн батлан мөрдүүлж болох боловч энэ нь асуудлыг цогцоор шийдвэрлэж чадахгүйд хүрэхээр байна. Хувилбар 2 буюу хууль нэмэлт, өөрчлөлт оруулах хувилбар нь өнөөгийн тулгамдаад байгаа сөрөг үр

10

дагаварыг бууруулах, хяналт, үр дүнг сайжруулах зэрэг асуудлыг цогцоор шийдвэрлэх боломж өндөр байна.

1. Хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөний үнэлгээ

ХҮНИЙ ЭРХЭД ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ

(Хүснэгт 1)

Үзүүлэх үр нөлөө:

Холбогдох асуултууд

Хариулт Тайлбар

1. Хүний эрхийн суурь зарчмуудад нийцэж буй эсэх

1.1. Ялгаварлан гадуурхахгүй ба тэгш байх

1.1.1.Ялгаварлан гадуурхахыг хориглох эсэх

Тийм Үгүй Хуульд шалгуурыг нийтлэг, тэгшээр хуульчилна.

1.1.2.Ялгаварлан гадуурхсан буюу аль нэг бүлэгт давуу байдал үүсгэх эсэх

Тийм Үгүй Ялгаварлан гадуурхсан зохицуулалтыг тусгахгүй.

1.1.3.Энэ нь тодорхой бүлгийн эмзэг байдлыг дээрдүүлэхийн тулд авч буй түр тусгай арга хэмжээ мөн бол олон улсын болон үндэсний хүний эрхийн хэм хэмжээнд нийцэж буй эсэх

Тийм Үгүй Тодорхой бүлгийн эмзэг байдлыг дээрдүүлэхийн тулд авч буй түр тусгай арга хэмжээ мөн бол олон улсын болон үндэсний хүний эрхийн хэм хэмжээнд нийцнэ.

1.2. Оролцоог хангах

1.2.1.Зохицуулалтын хувилбарыг сонгохдоо оролцоог хангасан эсэх, ялангуяа эмзэг бүлэг, цөөнхийн оролцох боломжийг бүрдүүлсэн эсэх

Тийм Үгүй Холбогдох зохицуулалтыг хуульд тусгахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа бүлгүүдтэй мэдээлэл хуваалцаж, оролцоог хангасан.

1.2.2.Ялангуяа зохицуулалтыг бий болгосноор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй, эсхүл хөндөгдөж болзошгүй иргэдийг тодорхойлсон эсэх

Тийм Үгүй Бүлгүүдийг тусгайлан тодорхойлж, тэдэнд үзүүлэх үр нөлөөг тооцсон.

1.3. Хууль дээдлэх зарчим ба сайн засаглал хариуцлага

1.3.1.Зохицуулалтыг бий болгосноор хүний эрхийг

Тийм Үгүй Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хангах, хамгаалах боломж нэмэгдэнэ.

11

хөхиүлэн дэмжих, хангах, хамгаалах явцад ахиц дэвшил гарах эсэх

1.3.2.Зохицуулалтын хувилбар нь хүний эрхийн Монгол Улсын олон улсын гэрээ, НҮБ-ын хүний эрхийн механизмаас тухайн асуудлаар өгсөн зөвлөмжид нийцэж байгаа эсэх

Тийм Үгүй Шударга, тэгш эрх, үр өгөөжтэй байх нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд чиглүүлсэн.

1.3.3.Хүний эрхийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тусгах эсэх

Тийм Үгүй Хариуцлагатай холбоотой зохицуулалт тусгахгүй.

2. Хүний эрхийг хязгаарласан зохицуулалт агуулсан эсэх

2.1. Зохицуулалт нь хүний эрхийг хязгаарлах бол энэ нь хууль ёсны зорилгод нийцсэн эсэх

Тийм Үгүй Хүний эрхийг хязгаарласан зохицуулалт байхгүй.

2.2. Хязгаарлалт тогтоох нь зайлшгүй эсэх

Тийм Үгүй Хязгаарлалт тогтоосон заалт байхгүй.

3. Эрх агуулагч

3.1.Зохицуулалтын хувилбарт хамаарах бүлгүүд буюу эрх агуулагчдыг тодорхойлсон эсэх

Тийм Үгүй - Зэвсэгт хүчин - хил хамгаалах - хууль сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны нэгжийн эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтан

3.2. Эрх агуулагчдыг эмзэг байдлаар нь ялгаж тодорхойлсон эсэх

Тийм Үгүй Зэвсэгт хүчин, хил хамгаалах болон хууль сахиулах байгууллагын харьяа цэргийн анги, салбар, хилийн отрядын анхан шатны нэгжийн эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтныг тусгайлан авч үзсэн.

3.3. Зохицуулалтын хувилбар нь энэхүү эмзэг бүлгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, тэдний эмзэг байдлыг

Тийм Үгүй Эмзэг бүлгийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн үзсэн зохицуулалт агуулаагүй.

12

дээрдүүлэхэд чиглэсэн эсэх

3.4. Эрх агуулагчдын, ялангуяа эмзэг бүлгийн ялгаатай хэрэгцээг тооцсон мэдрэмжтэй зохицуулалтыг тусгах эсэх /хөгжлийн бэрхшээлтэй, үндэстний цөөнх, хэлний цөөнх, гагцхүү эдгээрээр хязгаарлахгүй/

Тийм Үгүй Эрх агуулагчдын, ялангуяа эмзэг бүлгийн ялгаатай хэрэгцээг тооцсон мэдрэмжтэй зохицуулалтыг агуулаагүй.

Үүрэг хүлээгч 4.1. Үүрэг хүлээгчдийг тодорхойлсон эсэх

Тийм Үгүй Төрийн байгууллага үүрэг хүлээнэ.

4. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нийцүүлсэн эсэх

5.1. Жендэрийн үзэл баримтлалыг тусгасан эсэх

Тийм Үгүй Жендерийн үзэл баримтлалтыг зохицуулалт агуулгаагүй.

5.2.Эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг бүрдүүлэх эсэх

Тийм Үгүй Хуульд тусгах зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан нийтлэг зарчмын хүрээнд боловсруулагдана.

ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ

(Хүснэгт 2)

Үзүүлэх үр нөлөө:

Холбогдох асуултууд

Хариулт Тайлбар

1.Дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар

1.1.Дотоодын аж ахуйн нэгж болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хоорондын өрсөлдөөнд нөлөө үзүүлэх эсэх

Тийм

Үгүй

Дотоодын аж ахуйн нэгж болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хоорондын өрсөлдөөнд нөлөө үзүүлэхгүй.

1.2.Хил дамнасан хөрөнгө оруулалтын шилжилт хөдөлгөөнд нөлөө үзүүлэх эсэх (эдийн засгийн байршил өөрчлөгдөхийг оролцуулан)

Тийм

Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

1.3.Дэлхийн зах зээл дээрх таагүй нөлөөллийг монголын зах зээлд орж ирэхээс хамгаалахад

Тийм

Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

13

нөлөөлж чадах эсэх

2.Дотоодын зах зээлийн өрсөлдөх чадвар болон тогтвортой байдал

2.1.Хэрэглэгчдийн шийдвэр гаргах боломжийг бууруулах эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.2.Хязгаарлагдмал өрсөлдөөний улмаас үнийн хөөрөгдлийг бий болгох эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.3.Зах зээлд шинээр орж ирж байгаа аж ахуйн нэгжид бэрхшээл, хүндрэл бий болгох эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.4.Зах зээлд шинээр монополийг бий болгох эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн болон захиргааны зардал

3.1.Зохицуулалтын хувилбарыг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжид шинээр зардал үүсэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.2.Санхүүжилтийн эх үүсвэр олж авахад нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.3.Зах зээлээс тодорхой бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад хүргэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.4.Бараа бүтээгдэхүүний борлуулалтад ямар нэг хязгаарлалт, эсхүл хориг тавих эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.5.Аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа зогсооход хүргэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

4.Мэдээлэх үүргийн улмаас үүсч байгаа захиргааны зардлын ачаалал

4.1.Хуулийн этгээдэд захиргааны шинж чанартай нэмэлт зардал (Тухайлбал, мэдээлэх, тайлан гаргах г.м) бий болгох эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

5.Өмчлөх эрх

5.1.Өмчлөх эрхийг (үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

14

баялаг зэргийг) хөндсөн зохицуулалт бий болох эсэх

5.2.Өмчлөх эрх олж авах, шилжүүлэх болон хэрэгжүүлэхэд хязгаарлалт бий болгох эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

5.3.Оюуны өмчийн (патент, барааны тэмдэг, зохиогчийн эрх зэрэг) эрхийг хөндсөн зохицуулалт бий болгох эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

6.Инноваци болон судалгаа шинжилгээ

6.1.Судалгаа шинжилгээ, нээлт хийх, шинэ бүтээл гаргах асуудлыг дэмжих эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

6.2.Үйлдвэрлэлийн шинэ технологи болон шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, дэлгэрүүлэхийг илүү хялбар болгох эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

7.Хэрэглэгч болон гэр бүлийн төсөв

7.1.Хэрэглээний үнийн түвшинд нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө

байхгүй

7.2.Хэрэглэгчдийн хувьд дотоодын зах зээлийг ашиглах боломж олгох эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө

байхгүй

7.3.Хэрэглэгчдийн эрх ашигт нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө

байхгүй

7.4.Хувь хүний/гэр бүлийн санхүүгийн байдалд (шууд буюу урт хугацааны туршид) нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө

байхгүй

8.Тодорхой бүс нутаг, салбарууд

8.1.Тодорхой бүс нутагт буюу тодорхой нэг чиглэлд ажлын байрыг шинээр бий болгох эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

8.2.Тодорхой бүс нутагт буюу тодорхой нэг чиглэлд ажлын

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

15

байр багасгах чиглэлээр нөлөө үзүүлэх эсэх

8.3.Жижиг, дунд үйлдвэр, эсхүл аль нэг салбарт нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

9.Төрийн захиргааны байгууллага

9.1.Улсын төсөвт нөлөө үзүүлэх эсэх Тийм Үгүй

Төсвийн зардал бага зэрэг нэмэгдэнэ.

9.2.Шинээр төрийн байгууллага байгуулах, эсхүл төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх шаардлага тавигдах эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн өөрчлөлт гарахгүй

9.3.Төрийн байгууллагад захиргааны шинэ чиг үүрэг бий болгох эсэх

Тийм Үгүй Нийтлэгээр бус гэрээ байгуулсан тохиолдолд хуулийн дагуу чиг үүрэг үүснэ.

10.Макро эдийн засгийн хүрээнд

10.1.Эдийн засгийн өсөлт болон ажил эрхлэлтийн байдалд нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Эерэг нөлөө үзүүлнэ.

10.2.Хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулах, зах зээлийн тогтвортой хөгжлийг дэмжих эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

10.3.Инфляци нэмэгдэх эсэх Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

11.Олон улсын харилцаа

11.1.Монгол Улсын олон улсын гэрээтэй нийцэж байгаа эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн байдлаар зөрчилдөхгүй.

НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ (Хүснэгт 3)

Үзүүлэх үр нөлөө:

Холбогдох асуултууд

Хариулт Тайлбар

1.Ажил эрхлэлтийн байдал, хөдөлмөрийн зах зээл

1.1.Шинээр ажлын байр бий болох эсэх Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

1.2.Шууд болон шууд бусаар ажлын байрны цомхотгол бий болгох эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

1.3.Тодорхой ажил мэргэжлийн хүмүүс Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

16

болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нөлөө үзүүлэх эсэх

1.4.Тодорхой насны хүмүүсийн ажил эрхлэлтийн байдалд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.Ажлын стандарт, хөдөлмөрлөх эрх

2.1.Ажлын чанар, стандартад нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ажлын байранд тогтвортой ажиллах сонирхол нэмэгдэнэ.

2.2.Ажилчдын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдалд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.3.Ажилчдын эрх, үүрэгт шууд болон шууд бусаар нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ажлын үүрэг хариуцлагын ухамсар нэмэгдэнэ

2.4.Шинээр ажлын стандарт гаргах эсэх Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.5.Ажлын байранд технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбогдсон өөрчлөлт бий болгох эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.Нийгмийн тодорхой бүлгийг хамгаалах асуудал

3.1.Шууд болон шууд бусаар тэгш бус байдал үүсгэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.2.Тодорхой бүлэг болон хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх эсэх. Тухайлбал, эмзэг бүлэг, хөгжлийн бэршээлтэй иргэд, ажилгүй иргэд, үндэстний цөөнхөд гэх мэт

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.3.Гадаадын иргэдэд илэрхий нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

4.Төрийн удирдлага, сайн засаглал, шүүх эрх мэдэл, хэвлэл мэдээлэл, ёс суртахуун

4.1.Засаглалын харилцаанд оролцогчдод нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

4.2.Төрийн байгууллагуудын үүрэг, үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

17

4.3.Төрийн захиргааны албан хаагчдын эрх, үүрэг, харилцаанд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Эрүүл мэндийн ажилтны Эрүүл мэндийн тухай хуульд заасан нийгмийн баталгаагаар хангагдах боломж нэмэгдэж, эерэг нөлөө үзүүлнэ.

4.4.Иргэдийн шүүхэд хандах, асуудлаа шийдвэрлүүлэх эрхэд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

4.5.Улс төрийн нам, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

5.Нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал

5.1.Хувь хүн/нийт хүн амын дундаж наслалт, өвчлөлт, нас баралтын байдалд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Үйлчилгээ сайжирч эерэг нөлөө гарна.

5.2.Зохицуулалтын хувилбарын улмаас үүсэх дуу чимээ, агаар, хөрсний чанарын өөрчлөлт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

5.3.Хүмүүсийн амьдралын хэв маяг (хооллолт, хөдөлгөөн, архи, тамхины хэрэглээ)-т нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

6.Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын систем

6.1.Нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжид нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Үйлчилгээний хүртээмж, чанар сайжирч эерэг нөлөө гарна.

6.2.Ажилчдын боловсрол, шилжилт хөдөлгөөнд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Тухайн харилцаанд оролцогчдын мэдлэг, чадвар сайжирна.

6.3.Иргэдийн боловсрол (төрийн болон хувийн хэвшлийн боловсролын байгууллага) олох, мэргэжил эзэмших, давтан сургалтад

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

18

хамрагдахад сөрөг нөлөө үзүүлэх эсэх

6.4.Нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ авахад сөрөг нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

6.5.Их, дээд сургуулиудын үйл ажиллагаа, өөрийн удирдлагад нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

7.Гэмт хэрэг, нийгмийн аюулгүй байдал

7.1.Нийгмийн аюулгүй байдал, гэмт хэргийн нөхцөл байдалд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Үйлчилгээний хүртээмж, чанар сайжирснаар гэмт хэргийн гаралт буурч, эерэг нөлөө гарна.

7.2.Хуулийг албадан хэрэгжүүлэхэд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

7.3.Гэмт хэргийн илрүүлэлтэд нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

7.4.Гэмт хэргийн хохирогчид, гэрчийн эрхэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

8.Соёл 8.1.Соёлын өвийг хамгаалахад нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

8.2.Хэл, соёлын ялгаатай байдал бий болгох эсэх, эсхүл уг ялгаатай байдалд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

8.3.Иргэдийн түүх, соёлоо хамгаалах оролцоонд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

19

БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ (Хүснэгт 4)

Үзүүлэх үр нөлөө:

Холбогдох асуултууд

Хариулт Тайлбар

1.Агаар

1.1.Зохицуулалтын хувилбарын үр дүнд агаарын бохирдлыг нэмэгдүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.Зам тээвэр, түлш, эрчим хүч

2.1.Тээврийн хэрэгслийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх/бууруулах эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.2.Эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.3.Эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.4.Тээврийн хэрэгслийн агаарын бохирдлыг нэмэгдүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.Ан амьтан, ургамлыг хамгаалах

3.1.Ан амьтны тоо хэмжээг бууруулах эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.2.Ховордсон болон нэн ховор амьтан, ургамалд сөргөөр нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.3.Ан амьтдын нүүдэл, суурьшилд сөргөөр нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.4.Тусгай хамгаалалттай газар нутагт сөргөөр нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

4.Усны нөөц

4.1.Газрын дээрх ус болон гүний ус, цэвэр усны нөөцөд сөргөөр нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

4.2.Усны бохирдлыг нэмэгдүүлэх эсэх Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

4.3.Ундны усны чанарт нөлөөлөх эсэх Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

5.Хөрсний бохирдол

5.1.Хөрсний бохирдолтод нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

20

5.2.Хөрсийг эвдэх, ашиглагдсан талбайн хэмжээг нэмэгдүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

6.Газрын ашиглалт

6.1.Ашиглагдаагүй байсан газрыг ашиглах эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

6.2.Газрын зориулалтыг өөрчлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

6.3.Экологийн зориулалтаар хамгаалагдсан газрын зориулалтыг өөрчлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

7.Нөхөн сэргээгдэх/нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялаг

7.1.Нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг өөрөө нөхөн сэргээгдэх чадавхийг нь алдагдуулахгүйгээр зохистой ашиглах эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

7.2.Нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийн ашиглалт нэмэгдэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

---оОо---

21

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН

ТӨСӨЛД ХИЙСЭН ЗАРДЛЫН ТООЦООНЫ

ТАЙЛАН

Улаанбаатар хот 2018 он

22

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ХУУЛИЙН ТӨСӨЛД ХИЙСЭН ЗАРДЛЫН ТООЦООНЫ ТАЙЛАН

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийх аргачлал /цаашид “аргачлал” гэх/-ын дагуу тооцлоо.

Уг аргачлалын 1.5 дахь хэсэгт заасан журмын дагуу зардлыг төрийн байгууллагын зардал, хуулийн этгээдийн зардал, иргэнд үүсэх зардал гэсэн гурван төрлөөр тооцдог болно. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайд төрийн байгууллагын болон иргэнд холбогдох зардал үүсгэхээр зохицуулсан тул уг хоёр субъектэд үүсэх зардлыг тооцоолон гаргав.

Зардал тооцсон субъект:

- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон төсөвт тусгагдах зардал;

Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцоход дор

дурдсан нийтлэг зарчмыг баримтлан ажилласан. Үүнд: - Хуулийн этгээд, иргэн, төрийн байгууллагын гүйцэтгэх үүрэг нэг бүрийг

оновчтой тодорхойлох; - Үүрэг гүйцэтгэхэд зарцуулах хугацааг тогтооход бодитой хандах; - Бодит тоо баримт, мэдээлэлд тулгуурлах; - Аргачлалд заасан тооцоо хийх үе шатыг баримтлах.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан төрийн байгууллага буюу улсын төсөвт үүсэх зардал

Төрийн байгууллагын зүгээс Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал буюу түүнтэй холбоотойгоор улсын төсөвт үүсэх зардлыг тухайн ажил үйлчилгээг гүйцэтгэхэд шаардагдах хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлсны үндсэн дээр нэг албан хаагчид шаардагдах зардлаар үржүүлэн тооцох замаар дараах үе шаттайгаар гаргалаа. Үүнд:

1. Хуулийн төсөлд тусгагдсан төрийн байгууллагын гүйцэтгэх үүрэг буюу ажил, үйлчилгээ нэг бүрийг тодорхойлох;

2. Ажил, үйлчилгээг гүйцэтгэх хугацааг тодорхойлсны үндсэн дээр шаардлагатай хүний нөөцийг хэрэгцээг тогтоох;

3. Хүний нөөцтэй холбоотой гарах зардлыг урьдчилан тооцох; 4. Бусад зардал буюу материаллаг зардлыг нэгтгэн тооцох; 5. Хувилбарыг нягтлах

Нэгдүгээр үе шатны хүрээнд: Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан цэргийн анги, байгууллагын эмнэлгийн эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу төрийн байгууллагын зардал гэсэн нэг этгээдийн хүрээнд авч үзлээ.

23

Хуулийн төсөл нь тухайлсан байгууллагын үйл ажиллгааг зохицуулаагүй ерөнхий зохицуулалттай тул аль нэг нэрлэсэн байгууллагын зардлыг гаргах боломжгүй бөгөөд нийтэд нь төрийн байгууллагын зардлыг тооцсон.

Хуулийн төсөлд тусгагдсаны дагуу дараахь төрлийн зардал улсын төсөвт тусгагдахаар байна. Үүнд:

1. 29.2. “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох ...”

2. 29.5. “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно”

3. 29.8. “Сум, тосгоны эрүүл мэндийн төв, багийн эмчийн салбарт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад 5 жил тутамд улсын зардлаар хамруулна” зэрэг болно.

Хоёрдугаар үе шатны хүрээнд: Үүрэг буюу ажил үйлчилгээг гүйцэтгэх хүний нөөцийг тодорхойлох

Цэргийн анги, байгууллагын эмнэлгийн эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг бүрдүүлэхтэй холбоотойгоор шинээр орон тоо нэмэх шаардлагагүй бөгөөд одоо үйл ажиллагаа явуулж байгаа хүний нөөцөд тулгуурлана.

Гуравдугаар үе шатны хүрээнд: Зардлын тооцоог цэргийн анги, байгууллагын эрүүл мэндийн ажилтны одоогийн бүтцэд үндэслэн гаргах бөгөөд цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа сувилагч, асрагч зэрэг эрүүл мэндийн ажилтны нийлбэрээр уг зардлыг тооцно.

Дөрөвдүгээр үе шатны хүрээнд: Төрийн байгууллагын нэг төрийн албан хаагчид оногдох материллаг зардлыг тухайлсан байгууллагын хувьд тооцоолон гаргах боломжтой тул холбогдох зардлыг нэгж төрийн албан хаагчид ногдох зардлаар тооцно.

Тавдугаар үе шатны хүрээнд: Хувилбарыг нягтлан хялбарчлах боломжийг шалгаж, үр дүнг танилцуулах ажлыг энэхүү үе шатанд хийж гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл төсвийн зардлыг багасгах боломж бий эсэх, зохицуулалтын өөр хувилбар байгаа эсэх, ачаалал бууруулах боломжтой эсэхийг тогтооно.

Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний анги, салбар болон ангиудын эмнэлэг зэрэг 42 нэгжид энгийн 101 сувилагч-бага эмч, асрагч-үйлчлэгч ажиллаж байгаа бөгөөд жилд дунджаар 2 эрүүл мэндийн ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгож байна.

24

Зэвсэгт хүчний анги байгууллагад ажиллаж байгаад 2010 оноос хойш өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нийт 15 эрүүл мэндийн ажилтнаас нэг удаагийн тэтгэмж авсан 10 хүн, нэг удаагийн тэтгэмж аваагүй 5 эрүүл мэндийн ажилтан байна. Нэг удаагийн тэтгэмжийг анги, байгууллагаас нь олгуулсан бүх тохиолдол тухайн ажилтан тухайн асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлж байсан нь иргэнд хуулийн дагуу нийгмийн баталгаагаа эдлэхэд хүндрэлтэй байдаг ба шат шатны шүүхийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэхтэй холбоотойгоор төрийн байгууллага, иргэнд зардал гарч, цаг хугацаа алдахад хүргэдэг.

Иймд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар асуудлыг нэр мөр зохицуулах хувилбар нь оновчтой ба хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төсвийн зардал дор дурдсан хэмжээгээр нэмэгдэх тооцоог хийлээ. Тухайлбал:

Зэвсэгт хүчний цэргийн анги, байгууллагын эмнэлэгт ажиллаж байгаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч нэг удаагийн тэтгэмж авах нэгж эрүүл мэндийн ажилтанд нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тооцож үзье.

Цэргийн анги байгууллагын эрүүл мэндийн ажилтан албан тушаалын цалингийн зэрэглэлийн хувьд Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийн дагуу сум, тосгон, сум дундын эмнэлгийн их эмч зэрэглэл буюу ТҮЭМ-4 дэх зэрэглэлийн 3 дахь шатлалаар тооцон үзвэл 478.582₮ үндсэн цалин авдаг байна. Тухайн алба хаагчийг дунджаар 25 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа гэж үзвэл:

478.582₮ x 25 жил = 11.964.550₮ -ийн нэг удаагийн тэтгэмж авах ба нэг жилд 2 эрүүл мэндийн ажилтан тэтгэвэр тогтоолгож байгаа гэж үзвэл 11.964.550 x 2 = 23.929.100 ₮-ийн нэмэлт зардал улсын төсөвт бий болохоор байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд тасралтгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэж заасан ба Зэвсэгт хүчний цэргийн анги, байгууллагын эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын тэтгэмж олгох хувь хэмжээг тооцож үзье.

ТҮЭМ-4 дэх зэрэглэлийн 3 дахь шатлал буюу 478.582₮ үндсэн цалингаар тооцон 3 жил тутамд 6 сарын үндсэн цалин олгоно гэж үзвэл 478.582₮ x 6 = 2.871.492₮ -ийг 3 жил тутамд нэг эрүүл мэндийн ажилтанд олгохоор тооцоо гарч байна.

Зэвсэгт хүчний анги, байгууллагын эмнэлэгт 101 эрүүл мэндийн ажилтан энгийн эмч, сувилагч ажиллаж байгаа ба 2.871.492₮ x 101 = 290.020.692₮-ийг 3 жил тутам төсөвт суулгах шаардлагатай ба нэг жилд ногдох зардлыг тооцож үзвэл 290.020.692₮ / 3 жил буюу нэг жилд 96.673.564₮ нэмэлт зардал төсөвт бий болохоор байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Сум, тосгоны эрүүл мэндийн төв, багийн эмчийн салбарт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад 5 жил тутамд улсын

25

зардлаар хамруулна.” гэж заасантай холбогдуулан эмнэлгийн мэргэжилтийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах тооцоог хийвэл.

Зэвсэгт хүчний 42 нэгж анги, байгууллагад нийт 221 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд тухайн алба хаагчдыг Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт заасан мэргэжил дээшлүүлэх сургалтад 2030 он хүртэл хамруулах алба хаагчдын судалгааг гаргаж, холбогдох тооцоог хийлээ.

2019-2030 он хүртэл богино хугацааны сургалтад нийт 769 эмч, сувилагч хамрагдах тооцоо гаргасан бөгөөд үүнийг дундажлан тооцвол нэг жилд 769 / 12 жил = 64 алба хаагчийг хамруулах юм.

Үүнийг Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын 2015 оны 97/56 дугаартай “Журам батлах, зардлын жишиг, төлбөрийн хэмжээг тогтоох” тухай тушаалын дагуу тооцож үзвэл 64 алба хаагч буюу x192.000₮ = 12.288.000₮ гарах юм.

2019-2030 он хүртэл урт хугацааны сургалтад нийт 135 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдах тооцоо гаргасан бөгөөд үүнийг дундажлан тооцвол нэг жилд 135 / 12 жил = 11 алба хаагч буюу x 1.408.000₮ = 15.488.000₮ -ийн зардал гарна.

Улсын зардлаар суралцах эрүүл мэндийн ажилтан нь Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан “Журам батлах, зардлын жишиг, төлбөрийн хэмжээг тогтоох” тухай тушаалын 3.1.3-т заасан элсэлтийн шалгалтад тэнцсэн байх шалгуурыг хангах шаардлагатай тул суралцах алба хаагчдын тоо хэлбэлзэхээр байгаа юм.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хүчний анги, байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн энгийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулах, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт ажиллах энгийн эмч, мэргэжилтний идэвх, өрсөлдөөн нэмэгдэх, хүний нөөцийг мэдлэг чадвартай ажилтнаар бэхжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжрах зэрэг давуу тал бий болно гэж үзэж байна.

---оОо---

26

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН

ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ АЖЛЫН ТАЙЛАН

Улаанбаатар хот 2018 он

27

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ АЖЛЫН ТАЙЛАН

НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Энэхүү үнэлгээний ажлын гол зорилго нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт,

өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл, заалтад тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу дүн шинжилгээ хийх, үр нөлөөг тооцож, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулийн зүйл, заалтыг ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулах, улмаар хуулийн төслийн чанарыг сайжруулахад оршино.

Үнэлгээ хийхээр сонгож авсан хуулийн төсөл нь хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлбэрээр боловруулагдсан болно.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /цаашид “хуулийн төсөл” гэх/ үр нөлөөг үнэлэх ажиллагааг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Хуулийн төслийн үр нөлөө тооцох аргачлал”2-д /цаашид “аргачлал” гэх/ заасны дагуу дараахь үе шаттайгаар хийлээ.

1. Шалгуур үзүүлэлтийг сонгох 2. Хуулийн төслөөс үр нөлөө тооцох хэсгээ тогтоох 3. Урьдчилан сонгосон шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийн дагуу

үр нөлөөг тооцох 4. Үр дүнг үнэлэх, зөвлөмж өгөх.

ХОЁР.ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ

СОНГОСОН БАЙДАЛ, ҮНДЭСЛЭЛ

Тус үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэхдээ хуулийн төслийн зорилго, хамрах хүрээ, зохицуулах асуудалтай уялдуулан, аргачлалд дурдсан 6 шалгуур үзүүлэлт ээс 5 шалгуур үзүүлэлтийг сонголоо. Үүнд:

1. Зорилгод хүрэх байдал 2. Хүлээн зөвшөөрөгдөх байдал 3. Ойлгомжтой байдал 4. Зардал 5. Харилцан уялдаа зэрэг болно.

“Зорилгод хүрэх байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийн

зорилго нь үзэл баримтлалд тусгасан хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл, шаардлагад нийцсэн эсэх /бүрэн илэрхийлж чадсан эсэх/, хуулийн төслийн үндсэн зорилго нь цэргийн анги, байгууллагын эмнэлэгт ажиллаж байгаа энгийн эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах чиглэгдэх ба хуулийн төслийн зорилгод хүрэх боломжтой байна уу гэдгийг үнэллээ.

Энэхүү үнэлгээг хийхийн тулд хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцаж, хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага, хуулийн төслийн зорилго болон зорилгод хүрэхэд чиглэгдсэн, мөн түүнийг тодорхой илэрхийлж чадахуйц арга хэмжээ, зохицуулалтыг сонгож авав.

“Практикт хэрэгжих боломж” шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийн зохицуулалтыг дагаж мөрдөх буюу хэрэгжүүлэх боломж байгаа эсэхийг тооцож үзсэн.

“Хүлээн зөвшөөрөгдөх байдал” шалгуур үзүүлэлтийн хүрээнд тухайн зохицуулалтад шууд хамаарах иргэн, хуулийн этгээд зохицуулалтыг шууд хүлээн

2Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан

28

зөвшөөрөх үү, үгүй юу гэдгийг шалгахын тулд хуулийн төслөөс төрийн байгууллага, иргэдийн эрх, үүрэг, тэдгээрийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа зохицуулалтыг сонгож авсан.

“Ойлгомжтой байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийг хуулийн төсөл нь түүнийг хэрэглэх, хэрэгжүүлэх этгээдүүдийн хувьд ойлгомжтой, логик дараалалтай томьёологдсон эсэхийг шалгах үүднээс хамаарах этгээдүүдээс санал авах, хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хууль, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах байдлаар үнэлгээг хийхээр сонголоо.

“Зардал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төсөл нь төрийн байгууллагад зардал үүсгэхээр зохицуулсан байх тул субъектэд үүсэх зардлыг “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”-ын дагуу тооцохоор энэхүү шалгуур үзүүлэлтийг сонгов.

“Харилцан уялдаа” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийг бүхэлд нь Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд нийцсэн эсэхийг аргачлалд заасан асуултад хариулах байдлаар үнэлгээг хийхээр тооцов.

ГУРАВ.ХУУЛИЙН ТӨСЛӨӨС ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ ХЭСГИЙГ

ТОГТООСОН БАЙДАЛ

“Зорилгод хүрэх байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, хэрэгцээ шаардлагад хуулийн төслийн зорилго, зорилт, зохицуулалтууд нь нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх үүднээс хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцаж, үзэл баримтлал болон хуулийн төслийн зорилго, түүнийг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг харьцуулах байдлаар дүн шинжилгээ хийнэ.

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль нь 2011 онд батлагдан, Улсын Их

Хурлын 2016 оны нэгдсэн чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулж, зарчмын хэд хэдэн

өөрчлөлт орсоны нэг нь хуульд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх

байгууллагын төрөлд “тусгай эмнэлэг” гэсэн эрх зүйн зохицуулалт юм.

Зэвсэгт хүчин, хилийн цэргийн анги, байгууллагын эмнэлгүүдийн үйл ажиллагааг

энэ хуулиар хэрхэн уялдуулан зохицуулах, тэнд ажиллагсадын хөдөлмөрийн болон

нийгмийн харилцааг энэ хуулиар баталгаажуулах зэрэг асуудлыг хуульд нэмэлт,

өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсээд байгаа

юм. Өөрөөр хэлбэл Зэвсэгт хүчин, хилийн цэргийн анги, салбар, хилийн отряд дахь

эмнэлгүүд нь Эрүүл мэндийн тухай хуулийн эрх зүйн харилцаанд зохицуулалтгүй

байгаа гэж хэлж болохоор юм.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол

Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Монгол Улсын батлан

хамгаалах бодлого, үйл ажиллагааны харилцааг зохицуулах хууль, эрх зүйн хэм

хэмжээний цогц байдлыг хангана”, “Цэргийн алба хаагч, цэргийн анги, байгууллагад

гэрээгээр ажиллагсдын алба хаах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах

эрх зүйн орчныг боловсронгуй болгоно” гэсэн, Батлан хамгаалах тухай хуулийн 15

дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын

гишүүний эрхлэх асуудлын хүрээнд харьяа агентлаг, ... эрүүл мэнд, хэвлэл

мэдээллийн байгууллагатай байна” гэсэн, Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар

29

зүйлийн 7.3 дахь хэсэгт “ Зэвсэгт хүчин нь Зэвсэгт хүчний Жанжин штаб, ... цэргийн

цагдаа, эмнэлэг... иргэн цэргийн харилцааг зохицуулах нэгжтэй байна”, мөн хуулийн 8

дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарт

ажиллаж байгаа иргэний эрх зүйн байдлыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна”

зэрэг болно.

Хуулийн практик хэрэгцээ шаардлагын хувьд Эрүүл мэндийн тухай хуулийн 29

дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “... өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба

түүнээс жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд

тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж . . . тооцох...” гэсэн эрх зүйн

зохицуулалт байдаг. Зэвсэгт хүчний анги, салбар, хилийн отрядын , анхан шатны

тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажиллагсад нь сум, тосгоны эрүүл

мэндийн төвтэй адилтгах, түүнээс хол газар оронд ажиллаж байгаа боловч энэ

хуулийн зохицуулалтад хамаарахгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14

дүгээр зүйлд заасан “хүнийг үндэс угсаа, ...эрхэлсэн ажил,... боловсролоор нь

ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэнтэй зөрчилдөж байгаа юм.

Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт

заасан мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой хэсэг, 29.8 дахь хэсгийн мэргэжил

дээшлүүлэх сургалтад хамруулахтай холбогдсон харилцаанд цэргийн анги, салбар,

хилийн отрядын эмнэлгийн мэргэжилтэн хамрагдах боломжийг энэ хуулиар

хязгаарласан гэж үзэхээр байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалд туссан дээрх үндэслэл, хэрэгцээ шаардлагаас дүгнэвэл Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үндсэн зорилго нь “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг бүрдүүлэх” бөгөөд дараах дэд зорилго байна гэж үзлээ. Үүнд:

1. Цэргийн анги, байгууллагын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтныг Эрүүл мэндийн тухай хуульд нийгмийн баталгаагаар хангагдах боломжийг бүрдүүлэх;

Аливаа хуулийн зохицуулалт нь хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл,

шаардлагад нийцсэн байх ёстой учраас хамгийн эхэнд хуулийн төслийн зорилгыг хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хэрэгцээ шаардлага, үндэслэл болон зорилготой харьцуулан дараахь байдлаар үнэлэх хэсгээ тогтоолоо.

Хуулийн төслийн хэрэгцээ шаардлага

/Үндсэн зорилго, дэд зорилго/ хуулийн төслийн

үзэл баримтлалаас

Хуулийн төслийн зорилго

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

оруулснаар Зэвсэгт хүчин, Хил хамгаалах

байгууллагын харьяа анги, байгууллагын эмнэлгүүдийн

үйл ажиллагааны чиглэл хуулиар баталгаажиж, тэнд

ажиллагсадын хөдөлмөрийн ажиллах нөхцөл, нийгмийн

баталгаа тодорхой болж, хуулийг зөв ойлгож хэрэглэх

эрх зүйн үндэс бүрдэх юм.

Эрүүл мэндийн тухай

хуульд нэмэлт, өөрчлөлт

оруулах замаар эрүүл

мэндийн ажилтны

нийгмийн баталгааг

бүрдүүлэх

30

Түүнчлэн хуулийн төслийн зохицуулалт нь хуулийн төслийн зорилгыг хангахад чиглэсэн эсэхийг үнэлэх үүднээс хуулийн төслийн зорилго, зорилтод хүрэхэд чиглэсэн дараахь зохицуулалтын үр нөлөөг үнэлэхээр сонголоо.

“2 дугаар зүйл. 29 дүгээр зүйлийн 29.2, 29.5,29.8 дахь хэсэг:

2/ 29 дүгээр зүйлийн 29.2, 29.5, дахь хэсгийн “...сум, тосгоны эрүүл мэндийн

төвд...” гэсний дараа “анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт

эмнэлэгт...” гэж, 29.8 дахь хэсгийн “... сум, тосгоны эрүүл мэндийн төв...” гэсний

дараа “ ... анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт;” гэж тус тус

нэмэх.

“Ойлгомжтой байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төсөл нь

боловсруулалтын хувьд Хууль тогтоомжийн тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт болон Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалд заасан шаардлагыг хангасан эсэхийг, түүнчлэн хэрэглэх, хэрэгжүүлэх этгээдүүд хуулийг ойлгож хэрэглэх, хэрэгжүүлэх боломжтой байдлаар боловсруулагдсан эсэхийг шалгахын тулд хуулийн төслийг бүхэлд нь сонгон авлаа.

“Харилцан уялдаа” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийг

аргачлалд тусгасан хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх стандарт асуултуудад хариулах замаар уялдаа холбоог шалгахын тулд хуулийн төслийг бүхэлд нь авч үзэхээр тооцлоо.

ДӨРӨВ.УРЬДЧИЛАН СОНГОСОН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭД ТОХИРОХ ШАЛГАХ

ХЭРЭГСЛИЙН ДАГУУ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛСЭН БАЙДАЛ

Өмнөх үе шатуудад хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх шалгуур үзүүлэлтийг сонгож, үр нөлөөг үнэлэх хэсгээ тогтоосон тул тэдгээрт тохирох шалгах хэрэгслийг дараах байдлаар харуулъя.

Д/д Шалгуур

үзүүлэлт Үр нөлөөг үнэлэх хэсэг

Тохирох шалгах

хэрэгсэл

1 Зорилгод хүрэх

байдал

“2 дугаар зүйл. 29 дүгээр

зүйлийн 29.2, 29.5,29.8 дахь хэсэг:

2/ 29 дүгээр зүйлийн 29.2, 29.5,

дахь хэсгийн “...сум, тосгоны эрүүл

мэндийн төвд...” гэсний дараа “... анхан

шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч

тусгай эмнэлэгт...” гэж, 29.8 дахь

хэсгийн “...сум, тосгоны эрүүл мэндийн

төв...” гэсний дараа “... анхан шатны

тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай

эмнэлэгт...;”

Зорилгод дүн

шинжилгээ хийх

2 Ойлгомжтой

байдал

Хуулийн төсөл бүхэлдээ Ойлгомжтой

байдлыг судлах

31

3 Зардал Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй

холбогдон гарах зардлын тооцоог хийх

аргачлалын дагуу тусад нь тооцно.

Зардлын тооцоо

хийх

4 Харилцан

уялдаа

Хуулийн төсөл бүхэлдээ Хуулийн төслийн

уялдаа холбоог

шалгах

Дээрх урьдчилан сонгосон шалгуур үзүүлэлтэд тохирсон шалгах хэрэгслийн дагуу хуулийн төслийн үр нөлөөг дараахь байдлаар үнэллээ.

“Зорилгод хүрэх байдал” шалгуур үзүүлэлтийн хүрээнд хийсэн үнэлгээ: Энэ хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хэрэгцээ шаардлагыг хуулийн

төсөлд томьёолсон зорилго, зорилт болон зохицуулалттай харьцуулан үзлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалаас харахад “Цэргийн анги, байгууллагын эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд Эрүүл мэндийн тухай хуульд заасан нийгмийн баталгааг эдлүүлэх” үндсэн зорилго тавьсан. “Ойлгомжтой байдлыг судлах” шалгуур үзүүлэлтийн хүрээнд хийсэн үнэлгээ:

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг

Хууль тогтоомжийн тухай хуулийн 24, 28, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах байдлаар үнэлгээг гүйцэтгэлээ.

Түүнчлэн энэхүү шалгах хэрэгслийн дагуу хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хууль тогтоомжийн төслийн эх бичвэрийн агуулгад тавих нийтлэг шаардлага, 30 дугаар зүйлд заасан хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавих нийтлэг шаардлагад нийцүүлэн боловсруулсан эсэхийг шалгахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн дараах заалтад заасан шаардлагыг хангасан эсэхэд хариулт өгөх замаар шалгалаа.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан Хуулийн төслийн эх

бичвэрийн агуулгад тавих нийтлэг шаардлага

Хууль тогтоомжийн тухай хуулийн

зохицуулалт

Хуулийн төслийн зохицуулалтад үнэлгээ

хийсэн байдал

29.1.1.Монгол Улсын Үндсэн хууль,

Монгол Улсын олон улсын гэрээнд

нийцсэн, бусад хууль, үндэсний

аюулгүй байдлын үзэл баримтлалтай

уялдсан байх;

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль,

Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн,

бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл

баримтлалтай уялдсан.

29.1.2.тухайн хуулиар зохицуулах

нийгмийн харилцаанд хамаарах

асуудлыг бүрэн тусгасан байх;

Тийм.

29.1.3.тухайн хуулиар зохицуулах

нийгмийн харилцааны хүрээнээс

тухайн хуулиар зохицуулах нийгмийн

харилцааны хүрээнээс хальсан асуудлыг

32

хальсан асуудлыг тусгахгүй байх; тусгаагүй.

29.1.4.тухайн хуулиар зохицуулах

нийгмийн харилцаанд үл хамаарах

хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

буюу хүчингүй болсонд тооцох тухай

заалт тусгахгүй байх;

тухайн хуулиар зохицуулах нийгмийн

харилцаанд үл хамаарах хуульд нэмэлт,

өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгох

саналыг тусгаагүй.

29.1.5.зүйл, хэсэг, заалт нь

хоорондоо зөрчилгүй байх;

Шаардлага хангасан.

29.1.6.хэм хэмжээ тогтоогоогүй,

тунхагласан шинжтэй буюу нэг удаа

хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх;

Шаардлага хангасан.

29.1.7.бусад хуулийн заалтыг

давхардуулан заахгүйгээр

шаардлагатай бол түүнийг эш татах,

энэ тохиолдолд эшлэлийг тодорхой

хийж, хуулийн нэр болон хэвлэн

нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг

бүрэн гүйцэд заасан байх;

Шаардлага хангасан. Хуулийн заалтыг

давхардуулан заахгүйгээр Эрүүл мэндийн

тухай хуулийн холбогдох заалтыг ишлэсэн.

29.1.8.тухайн хуулиар зохицуулах

нийгмийн харилцаа, хуулийн үйлчлэх

хүрээ, эрх зүйн харилцаанд оролцогч

хүн, хуулийн этгээдийн эрх, үүрэг,

зохицуулалтад удирдлага болгох,

харгалзан үзэх нөхцөл байдал,

нийтийн эрх зүйн этгээдийн чиг үүрэг,

эрх хэмжээ, тэдгээрийг биелүүлэх

журам;

Шаардлага хангасан.

29.1.9.шаардлагатай тохиолдолд эрх

зүйн хэм хэмжээг зөрчсөн этгээдэд

хүлээлгэх хариуцлагын төрөл,

хэмжээ, хуулийн хүчин төгөлдөр

болох хугацаа, хууль буцаан хэрэглэх

тухай заалт, хуулийг дагаж мөрдөх

журмын зохицуулалт, бусад хуулийн

зүйл, заалтыг хүчингүй болсонд

тооцох, хасах заалт;

Шаардлага хангасан.

29.1.10.шаардлагатай тохиолдолд

бусад хуульд нэмэлт, өөрчлөлт

оруулах болон хууль хүчингүй

болсонд тооцох тухай дагалдах

хуулийн төслийг боловсруулсан байх;

Хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүл

мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуульд

нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн

төслийг боловсруулна.

29.1.11.хуулийн төсөл нь хуулийн Шаардлага хангасан.

33

зорилго гэсэн зүйлтэй байж болох

бөгөөд зорилгод тус хуулиар

хангахаар зорьж байгаа иргэний

үндсэн эрх, бэхжүүлэх үндсэн зарчим,

хүрэх үр дүнг тусгана.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан Хуулийн төслийн хэл

зүй, найруулгад тавих нийтлэг шаардлага

30.1.1.Монгол Улсын Үндсэн хууль,

бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог

хэрэглэх;

Шаардлага хангасан.

30.1.2.нэг нэр томьёогоор өөр өөр

ойлголтыг илэрхийлэхгүй байх;

Нэг нэр томьёогоор өөр өөр ойлголтыг

илэрхийлээгүй.

30.1.3.үг хэллэгийг монгол хэл

бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол

утгагүй товч, тодорхой, ойлгоход

хялбараар бичих;

Шаардлага хангасан.

30.1.4.хүч оруулсан нэр томьёо

хэрэглэхгүй байх;

Шаардлага хангасан.

30.1.5.жинхэнэ нэрийг ганц тоон дээр

хэрэглэх.

Шаардлага хангасан.

“Хуулийн төслийн уялдаа холбоог шалгах”шалгуур үзүүлэлтийн хүрээнд хийсэн үнэлгээ:

Хууль тогтоомжийн төслийн үр нөлөө үнэлэх аргачлалд заасан дараахь асуултад хариулах замаар хуулийн төслийн уялдаа холбоог бүхэлд нь шалгахыг зорьлоо.

д/д Асуулт Хариулт буюу дүн шинжилгээ

1

Хуулийн төслийн зохицуулалт тухайн

хуулийн зорилттой нийцэж байгаа

эсэх;

Шаардлага хангасан.

2 Хуулийн төслийн “Хууль тогтоомж”

гэсэн хэсэгт заасан хуулиудын нэр

тухайн харилцаанд хамаарах хууль

мөн эсэх;

Шаардлага хангасан.

3 Хуулийн төсөлд тодорхойлсон нэр

томьёо тухайн хуулийн төслийн

болон бусад хуулийн нэр томьёотой

нийцэж байгаа эсэх;

Хуулийн төсөлд тодорхойлсон нэр томьёо

тухайн хуулийн төслийн болон бусад

хуулийн нэр томьёотой нийцэж байгаа.

4 Хуулийн төслийн зүйл, заалт тухайн Шаардлага хангасан.

34

хуулийн төсөл болон бусад хуулийн

заалттай нийцэж байгаа эсэх;

5 Хуулийн төслийн зүйл, заалт тухайн

хуулийн төслийн болон бусад

хуулийн заалттай давхардсан эсэх;

Хуулийн төслийн зүйл, заалт тухайн

хуулийн төслийн болон бусад хуулийн

заалттай давхардаагүй.

6 Хуулийн төслийг хэрэгжүүлэх

этгээдийг тодорхой тусгасан эсэх;

Хуулийг хэрэгжүүлэх субьектийг Эрүүл

мэндийн тухай хуульд шууд зааж өгсөн

тул хуулийн төслийг хэрэгжүүлэх

этгээдийг тодорхой зааж өгсөн гэж ойлгож

болно.

7 хуулийн төсөлд шаардлагатай

зохицуулалтыг орхигдуулсан эсэх;

Хуульд шаардлагатай зохицуулалтыг

бүрэн тусгасан.

8 хуулийн төсөлд төрийн байгууллагын

гүйцэтгэх чиг үүргийг давхардуулан

тусгасан эсэх;

Хуулийн төсөлд төрийн чиг үүргийг

давхардуулан хуульчлаагүй.

9 төрийн байгууллагын чиг үүргийг

төрийн бус байгууллага, мэргэжлийн

холбоодоор гүйцэтгүүлэх боломжтой

эсэх;

Төрийн байгууллагын чиг үүргийг төрийн

бус байгууллага мэргэжлийн холбоодоор

гүйцэтгүүлэх боломжгүй.

10 татварын хуулиас бусад хуулийн

төсөлд албан татвар, төлбөр,

хураамж тогтоосон эсэх;

Татвар хураамж тогтоогоогүй.

11 тухайн хуулийн төсөлд тусгасан

тусгай зөвшөөрөлтэй холбоотой

зохицуулалтыг Аж ахуйн үйл

ажиллагааны тусгай зөвшөөрлийн

тухай хуульд тусгасан эсэх;

Хуулийн төсөлд аж ахуйн үйл

ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй

холбоотой зохицуулалт тусгагдаагүй.

12 Монгол Улсын Үндсэн хууль болон

Монгол Улсын олон улсын гэрээнд

заасан хүний эрхийг хязгаарласан

зохицуулалт тусгасан эсэх;

Хүний эрхийг хязгаарласан зохицуулалт

агуулаагүй.

13 хуулийн төслийн зүйл, заалт

жендэрийн эрх тэгш байдлыг

хангасан эсэх;

Хуулийн төсөл нь жендэрийн эрх тэгш

байдлын асуудлыг хөндөөгүй.

14 хуулийн төсөлд шударга бус

өрсөлдөөнийг бий болгоход чиглэсэн

заалт тусгагдсан эсэх;

хуулийн төсөлд шударга бус

өрсөлдөөнийг бий болгоход чиглэсэн

заалт тусгаагүй.

15 хуулийн төсөлд авлига, хүнд суртлыг

бий болгоход чиглэсэн заалт

тусгагдсан эсэх;

Хуулийн төсөлд авлига, хүнд суртлыг бий

болгоход чиглэсэн зохицуулалт

тусгагдаагүй.

35

16 хуулийн төсөлд тусгасан хориглосон

хэм хэмжээг зөрчсөн этгээдэд

хүлээлгэх хариуцлагын талаар

тодорхой тусгасан эсэх.

Хуулийн төсөлд хариуцлагын хэм

хэмжээтэй холбоотой зохицуулалт

тусгагдаагүй.

ТАВ.ҮР ДҮНГ ҮНЭЛЖ, ЗӨВЛӨМЖ ӨГСӨН БАЙДАЛ

5.1.Баримтжуулалт Хуулийн төслийн үр нөлөөг үнэлэхэд ашигласан дараах баримт бичиг, мэдээлэл,

тоо баримтыг цуглуулан үр нөлөөг тооцох ажиллагааны тайланд баримтжуулж хавсаргалаа.

1. Хуулийн төслийг урьдчилан тандан судлах үнэлгээний тайлан; 2. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн

төслийн үзэл баримтлал, түүнд нийцүүлж боловсруулсан хуулийн төслийн хувилбар;

3. Хуулийн төсөлд төрийн болон төрийн бус нийт 15 байгууллагаас ирүүлсэн санал.

5.2. Үнэлэлт дүгнэлт Энэхүү үнэлгээний ажлын явцад Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

оруулах тухай асуудлаартөрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж ярилцах, хэлэлцүүлэг зохион байгуулах, албан бичгээр санал авах, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид харьцуулсан дүн шинжилгээ хийх зэрэг аргыг хэрэглэхээс гадна энэ асуудлын хүрээнд хийгдсэн албан ёсны судалгааг ашигласан болно.

Хуулийн төслийн үр нөлөөг шалгуур үзүүлэлт бүрээр дараах байдлаар үнэлж

дүгнэлээ. Зорилгод хүрэх байдал шалгуур үзүүлэлтээр: Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар цэргийн анги,

байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа сайжирна.

Хүлээн зөвшөөрөгдөх байдал шалгуур үзүүлэлтээр: Хуулийн төсөлд тусгасан зохицуулалтууд нь цэргийн анги, байгууллагын

эмнэлэгт ажиллаж байгаа энгийн алба хаагчийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх тул үр дүнтэй зохицуулалт болсон гэж үзэж байна.

Ойлгомжтой байдал шалгуур үзүүлэлтээр: Түүнчлэн хуулийн төслийн ойлгомжтой байдлыг Хууль тогтоомжийн тухай

хуулийн 29 дүгээр зүйлд заасан хуулийн төслийн эх бичвэрийн агуулгад тавих нийтлэг шаардлага, 30 дугаар зүйлд заасан хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавих нийтлэг шаардлага хангасан эсэх, мөн Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалыг баримталсан эсэхийг судаллаа.

Дээрх байдлаар хуулийн төслийн ойлгомжтой байдлыг үнэлэхэд хуулийн төсөл нь нийтлэг байдлаараа хуулийн төслийн эх бичвэрийн агуулгад тавих нийтлэг шаардлага, хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавих нийтлэг шаардлагыг хангасан гэж үзлээ.

36

Зардал гэсэн шалгуур үзүүлэлтээр: Зардал гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй

холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлалын дагуу холбогдох зардлыг тодорхой тооцсон тул энэхүү үнэлгээний тайланд дүгнэлтийг тусгаагүй болно.

Харилцан уялдаа шалгуур үзүүлэлтээр: Энэхүү шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийг бүхэлд нь үнэлэхийг зорьж,

Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлалд заасан асуултад хариулах байдлаар шалгалаа.

5.3.Зөвлөмж Энэхүү хуулийн төсөлд Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан

тандан судлах аргачлалын дагуу холбогдох судалгаа хийгдсэн тул энэхүү судалгааны дүгнэлт, хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх нь оновчтой байна.

---оОо---