14
ИТГЭЛ НАЙДВАР ТӨРYYЛСЭН ХЭЛЭЛЦYYЛЭГ Арваннэгдүгээр хэлэлцүүлэг : Христийн шашны итгэл үнэмшлээрээ амьдарч, даруу төлөв хэрнээ зоримог уриалан дуудах

ИТГЭЛ НАЙДВАР ТӨРYYЛСЭН ХЭЛЭЛЦYYЛЭГourpromise2030.org/wp-content/uploads/2019/10/Leader-Instructions-PC11... · 3 сөрөн эсэргүүцдэгт нь,

  • Upload
    others

  • View
    32

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

ИТГЭЛ НАЙДВАР ТӨРYYЛСЭН

ХЭЛЭЛЦYYЛЭГ Арваннэгдүгээр хэлэлцүүлэг: Христийн шашны

итгэл үнэмшлээрээ амьдарч, даруу төлөв хэрнээ

зоримог уриалан дуудах

2

ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛЭХ АРВАННЭГДҮГЭЭР

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Христийн шашны итгэл үнэмшлээрээ амьдарч, даруу төлөв хэрнээ зоримог уриалан дуудах

Хамтран зүтгэгч эрхэм Танаа,

Итгэл найдвар төрүүлэх арваннэгдүгээр

хэлэлцүүлэгтээ тавтай морилно уу. Энэ бол

удирдагчдын хувьд, хамгийн чухал бөгөөд тав

дахь стратеги зорилт болох “Христийн шашны

итгэл үнэмшлээрээ амьдарч, даруу төлөв хэрнээ

зоримог уриалан дуудах” сэдвээр хэлэлцүүлэг

өрнүүлж, багийн гишүүдээ удирдан чиглүүлэх

боломж юм.

Бидний мөн чанар, оршин тогтнохуйн тулгын чулуу болсон итгэл үнэмшил үйлдэл бүхэнд маань

шингээстэй байдаг. Чухам энэ л итгэл үнэмшилдээ хөтлөгдөн хамгийн эмзэг хүүхэд багачуудын

төлөөх үйл хэргээ улам төгөлдөржүүлдэг билээ. Хамтран түншлэгчид, салбарынхан, дэмжигчид

болоод үйлчилдэг зон олон бидний итгэл үнэмшлийг бахдан биширч хүндэтгэн үнэлдэг нь дахин

дахин сонсогдсоор байдаг.

Христийн шашны итгэл үнэмшил, уриа дуудлага маань Бидний амлалт стратегийн тэргүүлэх

зорилтууд болон сэтгэлгээнд алтан шижим мэт залгамжлан үргэлжилсээр. Гол төвдөө Христийг

тээгч Гэгээн сүнс шинэхэн болоод эртний замналд аль алинд нь Их эзнийг дагахыг бидэнд

уриалан дуудаж, орчлонгийн хамгийн харанхуй булангуудыг гийгүүлэхэд тусалж, үүрд мөнхийн үр

өгөөж бүхий хувьсалд хүргэнэ. Хөгжил дэвшил, нөлөөлөл, хүмүүнлэгийн үйлс дэх шашин

шүтлэгийнхээ үүргийг онцлон тодотгож, итгэл үнэмшлээрээ амьдарч, даруу төлөв хэрнээ зоримог

уриалан дуудсаар байж гэмээнэ л энэ бүхэн тохионо.

Өдөр тутам ингэж амьдарна гэдэг итгэл үнэмшил төдийгүй зөв үнэлэмж, мэдрэмж, мятрашгүй

зүтгэлээс гадна хамгаас түрүүнд хайр энэрэл шаардана. Итгэл үнэмшил, үг хэл, үйл хөдлөлөө

дүйцүүлж ажиллах аваас ноён нуруутайг маань хүмүүс хүндэлнэ. Бидний зоримог чанарын учиг үүнд

оршмой. Хувийн сонирхолдоо баригдаж, чадалдаа эрдэхээс бус Их эзнээс улбаатайгаар өөртөө итгэх

итгэл дүүрэн байхын цагт хүмүүс Бурханы хайр энэрлийг олж харна. Бидний даруу төлөв чанарын

учиг үүнд оршмой.

Бусад шашинд итгэдэг, онцлох сүсэг бишрэлгүй зэрэг олон хүнээс Христийн уламжлал, зан үйлийг

арвин баялаг тал талаас нь ажил дээрээ сонсож, ойлгож мэдэрдэг болохоор Дэлхийн Зөн дотроо

ч гэсэн энэ мөн адил. Хамт олонд маань шударга, хүндэтгэлтэй, мэдрэмжтэй хандах явдлыг

бататгаж, нийтлэг үйлсээрээ нэгддэг тул олон янз байдал биднийг улам бүр хүчирхэгжүүлдэг.

Ядуу зүдүү, дорой буурай, өвчин зовлонд нэрвэгдсэн, дарангуйлалд өртсөн, хавчигдан гадуурхагдсан

хүмүүсийг ойлгож дэмждэгт нь, ялангуяа хүүхэд багачуудын төлөө сэтгэлээ чилээдэгт нь,

бүсгүйчүүдэд эрчүүдтэй эн тэнцүү нэр төр эдлүүлж хүндэлдэгт нь, шударга бус хандлага, тогтолцоог

3

сөрөн эсэргүүцдэгт нь, нөөц боломж, эх үүсвэрээ хуваалцахыг уриалдагт нь, хүн бүрийг нөхцөл

болзол, ялгаварлан гадуурхалтгүйгээр хайрлан энэрдэгт нь, Их эзэнд итгэх итгэл үнэмшлээр

дамжуулан шинэ амьдрал бэлэглэдэгт нь Есүс Христийн үйл хэргийг дагахаар эрмэлздэг гэдгээ язгуур

үнэт зүйлсдээ дурдсан билээ.

Тийнхүү дагадаг болохоор ахуй амьдрал, үйл хөдлөл, үг яриа, дохио зангаагаараа Есүс Христэд

итгэх итгэл найдвараа илэрхийлэх замаар олон хүний аж амьдралыг өөрчилж чадсанаа олж харах

болно. Та бүхнийг Христийн шашны итгэл үнэмшлээр амьдарч, уриалан дуудахын хэрээр зоримог

хэрнээ даруу төлөв байхын ухааныг шинжлэн судалж, хэлэлцүүлгээ сайхан өрнүүлээсэй хэмээн

миний бие залбиръяа.

Хүндэтгэсэн,

Эндрю Морли (Andrew Morley)

Дэлхийн Зөн Интернэшнлийн Ерөнхийлөгч

4

ИТГЭЛ НАЙДВАР ТӨРYYЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭ УДИРДАХУЙ Итгэл найдвар төрүүлэх хэлэлцүүлгийг баг дотроо үр дүнтэй удирдан явуулахад тань хэрэг

болох бүхий л эх сурвалж, мэдээллийг энэ баримт бичигт орууллаа. Танд асууж тодруулах

зүйл байвал Стратеги хэрэгжилтийн албатай цахим шуудангаар [email protected]

холбогдох эсвэл www.OurPromise2030.org цахим хуудаснаа зочлохыг урья.

АРВАННЭГДҮГЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭХ

Багийнхантайгаа Итгэл найдвар төрүүлсэн арваннэгдүгээр хэлэлцүүлгийг хийх цаг

товлох. Хэлэлцүүлгийг хэр удаан хийх нь таны шийдэх зүйл боловч 45 минутаас

багагүй хугацаа зарцуулахыг зөвлөе. Хэлэлцүүлгийг багийнхны ээлжит хурлын үеэр

эсвэл тусгайлан цаг зохицуулж хийж болно.

Багийн гишүүдээ арваннэгдүгээр хэлэлцүүлэгт оролцохыг урьж цахим захидал

илгээх: Хэлэлцүүлгийн тухай нэг нүүр танилцуулга болон ДЗ-гийн цахим талбар дахь

модулийг дүүргэх урилга оруулах (шууд хуулах боломжтой бичвэрийн төсөл дор

санал болгов).

Бидний амлалт сургалтын хөтөлбөрийн V модулийг дүүргээрэй. Энэхүү тэргүүлэх

зорилт яагаад, юуны тухай тавигдсан болон яаж хэрэгжих талаар олж мэдэхэд тань

туслах зорилготой 30 минутын сургалтын модульд та болон танай багийнхан

хамрагдах аваас хэлэлцүүлгээ ихээхэн чанаржуулж чадна. Энэ холбоос дээр

дарна уу: https://wvlink.it/PC_e_campus

I хавсралтад буй хэлэлцүүлгийн хөтчийг хэвлэж уншихаас гадна, хэлэлцүүлгийн үед

хэн нэгнээр тэмдэглэл хөтлүүлэхээр зохицуулах.

------------------------ Хамт олны урилгад оруулж болох хэсэг ------------------------

Хамтран зүтгэгч эрхмүүд Танаа,

Та бүхнийг “Христийн шашны итгэл үнэмшлээрээ амьдарч, даруу төлөв хэрнээ

зоримог уриалан дуудна” сэдэвт Итгэл найдвар төрүүлэх ээлжит хэлэлцүүлэгт

хүрэлцэн ирэхийг урья. Хэлэлцүүлэг [огноог оруулах]-ны/ний өдрийн [цагийг оруулах]

цагт [байршлыг оруулах]-д/т болно.

Хэлэлцүүлгийг амжилттай өрнүүлэхэд та хоёр зүйлээр тусалж чадна. Эхлээд

http://ourpromise2030.org/index.php/promising-conversations-11/ холбоосноос

танилцуулгыг татаж авна уу. Yүнийг хэлэлцүүлэгтээ хөтөч болгож хэрэглэх юм. Дараа

нь https://wvlink.it/PC_e_campus холбоос дээр дарж, Дэлхийн Зөнгийн цахим талбар

дахь шинэ цахим сургалтын хөтөлбөрийн V модулийг үзнэ үү (хэрэв та анхны удаа

зочилж байгаа бол ашиглаж эхлэхийн тулд бүртгүүлэх хэрэгтэй). Энэхүү тэргүүлэх

5

зорилт яагаад, юуны тухай тавигдсан болон яаж хэрэгжих талаар олж мэдэхэд тань

туслах зорилготой 30 минутын сургалтын модуль (одоогоор зөвхөн англи хэлээр) бий.

Багууд маань Итгэл найдвар төрүүлсэн хэлэлцүүлэг өрнүүлэх зуур бүгдээрээ дэлхийн

өнцөг булан бүрт бусад албад, төлөөлөгчийн газруудад ажиллаж буй хамт олныхоо

төлөө, харилцан бие биенийхээ төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Дэлхийн Зөнд

болон Бидний амлалтын стратегийн дагуу үүрэг амлалт хүлээж буйд тань талархал

илэрхийлэх ялдамд хэлэлцүүлгээ өрнүүлэхээр тэсэн ядан хүлээж байна.

----------------------------- Хуулах хэсэг энд дуусч буй -----------------------------------

БАГИЙНХАНТАЙГАА ХИЙХ АРВАННЭГДҮГЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ УДИРДАН ЯВУУЛАХ

Танилцуулгыг ашиглана уу. Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө багийн гишүүн бүрт нэг

нүүр танилцуулгын хуулбар байгаа эсэхийг шалгаж лавтгана. Татаж авах холбоос:

http://ourpromise2030.org/index.php/promising-conversations-11/

Хэлэлцүүлгийн хөтчийг ашиглана уу. Хөтчөөр санал болгосон төлөвлөгөө, цагийн

хуваарь, асуултууд танд хэлэлцүүлгээ тодорхой бүтэцтэй явуулахад тусална.

Хэн нэгнээр заавал тэмдэглэл хөтлүүлээрэй. Бид танаас болон танай багийнхнаас

эргээд хариу сонсох шаардлагатай. II хавсралт дахь маягтаар заавал тэмдэглэл

хөтлүүлнэ үү. Хэлэлцүүлэг дууссаны дараах өдөрт багтаан тэмдэглэлээ доорхи

холбоост буй энгийн цахим маягтад шивж оруулна:

http://ourpromise2030.org/index.php/promising-conversations-11/

АРВАННЭГДҮГЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ШАТЛАН ДАМЖУУЛЖ, ТАСРАЛТГҮЙ ӨРНҮҮЛЭХИЙН

ТУЛД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Өөрийн багт орж буй салбар, хэлтсийн менежерүүдэд цахим захидал илгээж,

багийнхаа гишүүдтэй ижил төстэй хэлэлцүүлэг хийх хүсэлт тавих. Хэлэлцүүлэг хийхэд

хэрэг болох материалуудыг татаж авах холбоос:

http://ourpromise2030.org/index.php/promising-conversations-11/ Хэлэлцүүлгийн

хүртээмжийг тэлж нийт боловсон хүчнээ хамруулахад энэ алхам тун чухал. Шууд

хуулж болох цахим захидлын загвар дор оруулав (хэрэгцээндээ нийцүүлж

өөрчилнө үү) .

-- Хэлэлцүүлгийг тасралтгүй өрнүүлэхийн тулд илгээх хүсэлтийн бичвэр энд эхэлж буй --

Хамтран зүтгэгч эрхэм Танаа,

“Христийн шашны итгэл үнэмшлээрээ амьдарч, даруу төлөв хэрнээ зоримог уриалан

дуудах” сэдэвт Итгэл найдвар төрүүлэх хэлэлцүүлэгт маань оролцож буйд баярлалаа.

6

Энэ удаад багийнхнаа хамруулан хэлэлцүүлгийг гардан зохион байгуулах таны ээлж

ирлээ. Хэлэлцүүлэг хийхэд хэрэг болох бүх материалыг дараахь холбоосноос татаж авна

уу: http://ourpromise2030.org/index.php/promising-conversations-11/

Аль болох шуурхай зохицуулж багийнхантайгаа хэлэлцүүлэг хийхийг хүсье. Ингэснээр

та бид энэхүү чухал хэлэлцүүлгийг хөдөлгөөнд оруулж нийт хамт олноо хамруулж

чадах болно.

Итгэл найдвар төрүүлэх хэлэлцүүлгийг баг дотроо өрнүүлэх зуураа бие биенийхээ

төлөө үргэлжлүүлэн залбирцгаая.

Дэлхийн Зөнд болон Бидний амлалтын дагуу амлалт үүрэг хүлээж, манлайлж буйд

тань талархаж байна. Итгэл найдвар төрүүлэх цуврал хэлэлцүүлгийн талаар асууж

тодруулах зүйл байвал надтай эсвэл Стратеги хэрэгжилтийн албатай дараахь хаягаар

холбогдоно уу: [email protected]

--------------------------------- Хуулах хэсэг энд дуусч буй -------------------------------

7

I. АРВАННЭГДYГЭЭР ХЭЛЭЛЦYYЛГИЙН ХӨТӨЧ Христийн шашны итгэл үнэмшлээрээ амьдарч, даруу төлөв хэрнээ зоримог уриалан дуудах замаар Амлалтаа биелүүлэх

ТАВТАЙ МОРИЛНО УУ

(2 МИНУТ ОРЧИМ)

ОРШИЛД САНАЛ БОЛГОХ ҮГС – Итгэл найдвар төрүүлэх цувралын арваннэгдүгээр

хэлэлцүүлэгт тавтай морилно уу.

Өнөөдөр бид энэхүү 45 минут орчим хугацааг стратегийнхаа тав дахь бөгөөд хамгийн

чухал тэргүүлэх зорилт болох “Христийн шашны итгэл үнэмшлээрээ амьдарч, даруу

төлөв хэрнээ зоримог уриалан дуудах” талаар ярилцаж өнгөрөөх болно. Бидний

амлалтын бүхий л чухал зорилт, сэтгэлгээ даяар алтан шижим мэт үргэлжилсээр

байдаг зүйл бол энэ билээ.

Христийн шашны итгэл үнэмшлээрээ амьдарч, даруу төлөв хэрнээ зоримог уриалан

дуудсанаар бид амьдралын бүрэн дүүрэнг хүртээнэ хэмээн хүүхэд багачуудад өгсөн

амлалтаа биелүүлэхийн сацуу Бурханы хайр энэрлийг гэрчлэхийн хэрээр

дэмжигчдийнхээ өмнө, Их эзний дуудлагад үнэнчээр зүтгэхийн хэрээр Бурханы өмнө

амласандаа хүрдэг.

Бид дийлэнх цагаа зоримог хэрнээ даруу төлөв байхын ухааныг шинжлэн судлахад

зориулах болно. Танилцуулга маань ч чухам үүнийг гүйцэлдүүлэхэд бидэнд туслах

зориулалттай нь та бүхэнд харагдах буйза. “Христийн шашны итгэл үнэмшлээрээ

амьдарч, уриалан дуудах” тэргүүлэх зорилтынхоо эхний хэсгээр эхэлцгээе.

ХРИСТИЙН ШАШНЫ ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭРЭЭ АМЬДАРЧ, УРИАЛАН ДУУДАХ

(15 МИНУТ ОРЧИМ)

Дэлхийн Зөн даяар биднийг байгууллагын хувьд тодорхойлдог зүйлс бол Христийн

шашны итгэл үнэмшил, мөн чанар, уриа дуудлага маань юм. Танилцуулгад бичсэн Эрхэм

зорилгын эхний хэсэг үүнийг тодорхой толилуулж буй.

* Группийнхнээс хэн нэгэнд хүсэлт тавьж Эрхэм зорилгыг чанга

уншуулаарай

АСУУЛТ: Эрхэм зорилгын маань чухам аль үгс таны анхаарлыг татсан бэ? Эдгээр үг

чухам юугаараа таны анхаарлыг татав?

Христийн шашинтны мөн чанар, хүүхэд багачуудад төвлөрдөг үйл хэрэг, олон нийтийг

хүчирхэгжүүлэгч хандлага маань хослоод биднийг өвөрмөц хамт олон болгохын зэрэгцээ

амьдралын бүрэн дүүрэнг хүртээх Есүсийн амлалтыг хүүхэд бүр, нэн ялангуяа хамгийн

эмзэг хүүхдүүд мэдэрдэг.

8

Хүүхдүүд дутагдаж гачигдах зүйлгүй, гэрэлт ирээдүйтэй орчин, зон олон дунд өсөж

дэвждэг, Гэр бүлийн үнэ цэнийг хамгаалдаг, бүтээл бүхнийг ариглан хадгалдаг, хамгийн

эмзэг хэсэг нь аюулгүй нөхцөлд, итгэл дүүрэн аж төрдөг,

Хүүхдүүд том болоод удирдлага сайтай улс орны хариуцлагатай иргэд болдог, Хүн бүхэн

хувь нэмэр оруулах, санал сэтгэгдлээ илэрхийлэх эрхтэй, энх тайван, шударга ёс

ноёлсон ертөнцийг хүсэн тэмүүлэх боломж бүрдүүлдэг юм.

Тийм ертөнцөд бид бүхэн Энхжингийн Эзэнт Гүрний баяр баяслыг амсах болно.

АСУУЛТ: Христийн шашны байгууллага Дэлхийн Зөнд ажилласнаар Христч,

өөр шашинд итгэгч эсвэл онцлох шүтлэггүй алин боловч таны хувьд ямар ялгаа

гардаг вэ?

ИТГЭЛ ҮНЭМШИЛ МААНЬ ДАВУУ ТАЛ, ЧАДВАР ЮМ

(10 МИНУТ ОРЧИМ)

Бидний хараахан бүрэн дайчлаагүй байгаа нэгэн давуу тал, чадвар бол Христийн итгэл

үнэмшил маань гэдгийг “Бидний амлалт” стратеги боловсруулах үед хүлээн зөвшөөрсөн

билээ.

Жишээ нь, шашны байгууллагууд, ялангуяа шашин хоорондын түншлэл бий болгож, олон нийтийг үр дүнтэй дайчлах замаар нөлөөлөл үзүүлж чаддаг Дэлхийн Зөнд

хандивлагч олон байгууллага эерэг ханддаг. Тухайлбал, Сьерра Леоны Эболагийн

хямралын үеэр Дэлхийн Зөн “Найдварын сувгууд” загвар төслөөрөө уламжлан Христ

болон Мусульман шашны удирдагчдыг амжилттай татан оролцуулж, аюулгүй бөгөөд

хүндэтгэлтэй оршуулгын дадал бий болгож чадсан. Эдгээр дадлыг эл өвчинтэй хийх тэмцэлд эргэлт авчирсан хэмээн орон нутгийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн албан

тушаалтан нар сайшаан дэмжиж байв. Тийм ч учраас Бүгд Найрамдах Ардчилсан Конго

улсад Эболагийн талаархи хариу арга хэмжээнд уг дадлыг ашиглаж байна.

Улс төрийн зөрчилдөөн, байгалийн гамшиг, дайн дажинтай үед олон нийтэд сэтгэл

санааны болоод оюуны дэмжлэг үзүүлэх чадвар бидэнд бас бий. 2018 оны IX сард Индонези дэх Дэлхийн Зөнгөөс Христ болон Мусульман шашны удирдагчдыг Төв

Сулавесид газар хөдлөлт, цунамид өртсөн хүүхдүүдэд сэтгэл зүй, нийгмийн дэмжлэг

үзүүлэхэд сургасан билээ. Зон олныхоо санаа чилээж, сэтгэл түгшиж байгаа нийтлэг асуудлуудыг авч үзэж шийдвэрлэхийн тулд бүхий л шашинтан дунд энх тайван байдал

тогтоох, нягт холбоо үүсгэж бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд уг сургалт дөхөм болсон.

Хүүхэд багачуудын эмзэг байдлыг учир шалтгаан, оюун санааны талаас нь авч үзэхийн

тулд сүм хийдүүдийг мөн татан оролцуулж, түншлэлээ бэхжүүлж байна. Жишээ нь,

Дэлхийн Зөн 2018 оны X сард Ром хотноо зохицуулагч 14 түнш, оролцогч ная гаруй

байгууллагыг тэргүүлэн “Шашны байгууллагууд шилжилт хөдөлгөөнд өртөгч хүүхдийн

төлөө” сэдэвт хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд амлалт үүрэг хүлээлцсэн

билээ. Шилжилт хөдөлгөөнд өртөгч хүүхдүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход

9

улс үндэстэн, орон нутгийн сүсэгтэн олон, шашны байгууллагууд өвөрмөц, амин чухал

хувь нэмэр оруулдаг нь эл төлөвлөгөөнөөс тод харагдаж буй.

Христийн шашны итгэл үнэмшлийнхээ илэрхийлэл болон хэрэглээ, хамаарлыг

бэхжүүлэхэд онч мэргэн ухаан, сонор соргог мэдрэмж шаардлагатайг бид ойлгож

хүлээн зөвшөөрч байгаа. Энэ маань өөрөө ч манай олон янзын нөхцөл байдалд, ялангуяа

олон шашин шүтдэг орчин, бусад шашнуудын дийлэнхийн хувьд харилцан адилгүй

илэрнэ.

Yүнийг гүйцэлдүүлэхэд туслахын тулд Тав дахь тэргүүлэх стратеги зорилтын маань

Эргэцүүлэл, сургалтын процесс удирдагчид, нийт боловсон хүчин, түншүүдэд үйл

ажиллагааны салбаруудыг өөрсдийн орчин нөхцөлд харгалзан үзэхэд дэмжлэг болно.

Өдгөө бид талбарын офисуудын 90%, дэмжлэг үзүүлэх офисуудын 75%-иас үйл

ажиллагааны төлөвлөгөөг нь хүлээж аваад байна. (Эдгээр төлөвлөгөөг Дэлхийн

Зөнгийн wvCentral цахим талбарт байршуулснаас гадна холбоосоор үзэж болно.

Танилцуулга дээр офисуудын харгалзан үзэх үйл ажиллагааны дөрвөн талбар бий:

• Сургалт, заавар зөвлөгөө, удирдамж өгөх замаар удирдагчид, ажилтан нараа өөрсдийн орчин нөхцөлд нийцүүлэн итгэл үнэмшлээрээ амьдрахад

сургах

• Итгэл үнэмшлээ байгууллагынхаа дадалд лавшруулан шигтгэж, ядуурал,

эмзэг байдал, шударга бусын суурь шалтгааныг ултай судалж шийдвэрлэх

• Христийн шашинтны мөн чанар, эрхэм зорилгоо өөр өөр чиглэлийнхэнд

тохирсон зурвасаар тодорхой, тууштай мэдээлэх

• Сүм хийд, бусад шашны удирдагчидтай тогтоосон түншлэлээ өргөжүүлж,

гүнзгийрүүлэх

АСУУЛТ: Өөрийн орчин нөхцөлд үйл ажиллагааны аль талбарыг хамгийн чухал гэж үзэж

байгаа вэ? Тэдгээр талбарт ахиц гаргахын тулд ямар арга хэмжээ авч болох вэ?

ДАРУУ ТӨЛӨВ ХЭРНЭЭ ЗОРИМОГ

(15 МИНУТ ОРЧИМ)

Бид ахуй амьдрал, үйл хэрэг, үг яриа, дохио зангаа, бэлгэдлээрээ Есүс Христийн гэрч нь

болдог билээ. Ингэснээр хүүхэд багачууд, айл өрх, гэр бүлүүд, олон нийт, хандивлагчдын

болоод өөрсдийн маань амьдралд хувьсал ирнэ гэдэгт бидний найдвар оршиж буй. Үүнд

зоримог болоод даруу төлөв чанар хэрэгтэй. “Зоримог болоод даруу төлөв чанар” гэдэг

эсрэг тэсрэг мэт сонсогдох атал хэрхэн зоримог хэрнээ даруу төлөв байж болох билээ?

Танилцуулга дээрх тэмдэглэл бичих зайг эдгээр асуултын хамт ашиглаж судалцгаая.

АСУУЛТ: Бид бүхэн Дэлхийн Зөнгийн эрхэм зорилгыг биелүүлэхээр эрэлхийлэн Христийн

шашны итгэл үнэмшлээрээ амьдарч, илүү зоримог уриалан дуудсанаар ямар эерэг үр дүн

гарах вэ?

10

АСУУЛТ: Бид Дэлхийн Зөнгийн эрхэм зорилгыг биелүүлэхээр эрэлхийлэн Христийн

шашны итгэл үнэмшлээрээ амьдарч, улам даруу төлөв уриалан дуудсанаар ямар

эерэг үр дүн гарах вэ?

АСУУЛТ: Зоримог хэрнээ даруу төлөв байх яагаад чухал вэ?

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХААЖ, ЗАЛБИРАЛ ҮЙЛДЭХ

(5 МИНУТ ОРЧИМ)

Энэ хэлэлцүүлгээрээ бид Дэлхийн Зөнгийнхөө эрхэм зорилгыг биелүүлэх гэж

эрэлхийлэнгээ хэрхэн Христийн шашны итгэл үнэмшлээрээ амьдарч, илүү зоримог, улам

даруу төлөв уриалан дуудах талаар ярилцав.

Зоримог болоод даруу төлөв чанарыг арга билгийн ухаанаар хослуулан үр дүнд

хүрдгийг та бид олж мэдлээ. Энэ бол хүмүүний хувьслыг хөхиүлэн дэмжиж, шударга

ёсыг эрэлхийлэн, Бурханы Эзэнт Гүрний сайн мэдээг гэрчлэхийн төлөө бидний хийх

сонголт юм.

АСУУЛТ: Таны хувьд энэ хэлэлцүүлгээс авч үлдэж, сэтгэлдээ тээж явах нэгэн зүйл юу

вэ?

УДИРДАГЧИД ӨГӨХ САНАМЖ: Тухайн нөхцөл байдалдаа тохирсон хэлбэрээр залбирал

үйлдэхэд энэ мөчийг зориулна уу. Хэрэглэж болох залбирлын бичвэрийг дор орууллаа:

Хаа байгаа газраасаа

Та бүхэнд хэрэг болсон газраа хүртэл

Дэргэд минь Христ байг.

Бид хэн гэдгээс

Биднийг хэн болгож чадах хүртэл тань

Урд минь Христ байг.

Аар саар ярианаас

Эзэнт гүрнийхээ бэлгэдлийг илэрхийлэх хүртэл

Доор минь Христ байг.

Дэлхийн гудамж дундуур

Диваажингийн хаалга хүртэл

Дээр минь Христ байг.

Оршихуйгаараа тойрон хүрээлээч, биднийг

Зорилгоороо урам бадраагаач, бидэнд

Хайр энэрлээрээ батламжлаач, биднийг.

АМЕН

11

2. ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТЭМДЭГЛЭЛ

Эдгээр хуудсанд хэлэлцүүлгийн явцад дэвшигдсэн гол зүйлсийг тусгах зай оруулсан

байгаа. Нэг бүрчлэн үгчилж оруулах албагүй ч санал нийлсэн, зөрсөн, асуулт, асуудал

зэргийн талаар дэвшүүлсэн гол зүйлсийг тусгаваас ихээхэн дэм болно. Хэлэлцүүлгийнхээ

дараа санал хүсэлтийн цахим системд http://ourpromise2030.org/index.php/promising-

conversations-11/ холбоосоор нэвтэрч, гол зүйлсийн мэдээллээ дамжуулна уу.

ХРИСТИЙН ШАШНЫ ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭРЭЭ АМЬДАРЧ, УРИАЛАН ДУУДАХ

АСУУЛТ: Христийн шашны байгууллага Дэлхийн Зөнд ажилласнаар Христч, өөр шашинд

итгэгч эсвэл онцлох шүтлэггүй алин боловч таны хувьд ямар ялгаа гардаг вэ?

ИТГЭЛ ҮНЭМШИЛ МААНЬ ДАВУУ ТАЛ, ЧАДВАР ЮМ

АСУУЛТ: Өөрийн орчин нөхцөлд үйл ажиллагааны аль талбарыг хамгийн чухал гэж үзэж

байгаа вэ? Тэдгээр талбарт ахиц гаргахын тулд ямар арга хэмжээ авч болох вэ?

12

ДАРУУ ТӨЛӨВ ХЭРНЭЭ ЗОРИМОГ

АСУУЛТ: Бид бүхэн Дэлхийн Зөнгийн эрхэм зорилгыг биелүүлэхээр эрэлхийлэн Христийн

шашны итгэл үнэмшлээрээ амьдарч, илүү зоримог уриалан дуудсанаар ямар эерэг үр

дүн гарах вэ?

АСУУЛТ: Бид Дэлхийн Зөнгийн эрхэм зорилгыг биелүүлэхээр эрэлхийлэн Христийн шашны

итгэл үнэмшлээрээ амьдарч, улам даруу төлөв уриалан дуудсанаар ямар эерэг үр дүн

гарах вэ?

АСУУЛТ: Зоримог хэрнээ даруу төлөв байх яагаад чухал вэ?

13

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХААХ

АСУУЛТ: Таны хувьд энэ хэлэлцүүлгээс авч үлдэж, сэтгэлдээ тээж явах нэгэн зүйл юу вэ?

БИДЭНТЭЙ ХОЛБОГДООРОЙ [email protected]

www.OurPromise2030.org.

www.wvi.org