14
ЛАБОРАТОРИЙН АЖИЛ №1 ХИМИЙН ЛАБОРАТОРИД АЖИЛЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ. ХИМИЙН ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БАГАЖ ХЭРЭГСЭЛ, ХИМИЙН БОДИС, УРВАЛЖ, ШИЛ САВТАЙ ТАНИЛЦАХ 1. Химийн лабораторид ажиллах нийтлэг дүрэм: Химийн лабораторид ажиллаж буй оюутан бүр дараах нийтлэг дүрмийг чандлан мөрдөнө. Үүнд: •Лабораторийн ажлын өмнө тухайн ажилтай холбоотой онолын материалыг уншиж бэлтгэх ба онолын өргөн мэдлэгтэй байх ёстой. Ингэснээр лабораторийн ажил илүү үр дүнтэй, бүтээлч болно. •Ажлын зааврыг анхааралтай уншиж, тухайн ажлыг гүйцэтгэх аргачлалыг бүрэн ойлгосны дараа туршилтыг багшийн зөвшөөрлөөр эхэлнэ. •Хүн бүр лабораторийн ажлыг бие даан хийнэ. Зөвхөн шаардлагатай тохиолдолд багшийн заавраар 3-5 хүнтэй баг болж ажиллана. •Бодис урвалжийг шаардлагатай хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхгүй байвал зохимжтой. Ингэснээр бодис ба цаг хугацааг хэмнэх боломж олгоно. •Нийтлэг хэрэглээний бодис урвалж, багаж зэргийг өөрийн ажлын байр руу зөөхийг хориглоно. Шаардлагатай бодис урвалжийг хэрэглэж дууссаны дараа байранд нь буцааж тавина. •Туршлагад хэрэглээгүй буюу илүү гарсан бодис урвалжийг саванд нь буцааж хийж болохгүй. Илүүдэл хэсгийг хичээлийн туслах ажилтанд өгнө. •Концентрацитай хүчил, шүлт, хромын хольц зэргийг тосгуур луу хийхийг хориглоно. •Хортой бодис урвалж ашиглан явуулах болон хортой, эвгүй хурц үнэртэй хий ялгарах туршилт бүрийг татах шүүгээнд гүйцэтгэнэ. •Бодис урвалжийн шил савны таг, бөглөө, урвалж таслаж авахад ашигласан бохир соруур, сав суулгыг хооронд нь сольж хэрэглэж болохгүй. •Шил, сав, соруурыг ашиглахын өмнө крантны усаар сайтар угааж нэрмэл усаар зайлаад хэрэглэнэ. •Хуурай бодисыг таслан авахад хэрэглэсэн шил, шаазан, хуванцар хутгуурыг сайтар угааж хуурай болтол арчаад зохих байранд нь буцааж тавина. •Халуун шил сав, багажийг ширээн дээр шууд тавьж болохгүй. Зөвхөн зориулалтын дулаан тусгаарлагч материалаар хийгдсэн тавиур дээр тавина. •Хийтэй ажиллах туршилтын явцад хий алдаж буй эсэхийг байнга шалгана. Хий алдсан тохиолдолд багшид мэдэгдэнэ. •Лабораторийн ажил дууссаны дараа хэрэглэсэн шил савыг сайтар цэвэрлэж, ажлын байрыг цэгцлээд, ус ба цахилгааныг хаах буюу салгана.

1....1. Хуруу шил буюу колбонд бодис, уусмалыг халаахдаа амсрыг нь өөр рүүгээ буюу хамт ажиллаж буй нөхдийн

  • Upload
    others

  • View
    70

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

ЛАБОРАТОРИЙН АЖИЛ №1

ХИМИЙН ЛАБОРАТОРИД АЖИЛЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ. ХИМИЙН

ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БАГАЖ ХЭРЭГСЭЛ, ХИМИЙН БОДИС,

УРВАЛЖ, ШИЛ САВТАЙ ТАНИЛЦАХ

1. Химийн лабораторид ажиллах нийтлэг дүрэм:

Химийн лабораторид ажиллаж буй оюутан бүр дараах нийтлэг дүрмийг чандлан

мөрдөнө. Үүнд:

•Лабораторийн ажлын өмнө тухайн ажилтай холбоотой онолын материалыг уншиж

бэлтгэх ба онолын өргөн мэдлэгтэй байх ёстой. Ингэснээр лабораторийн ажил илүү үр

дүнтэй, бүтээлч болно.

•Ажлын зааврыг анхааралтай уншиж, тухайн ажлыг гүйцэтгэх аргачлалыг бүрэн ойлгосны

дараа туршилтыг багшийн зөвшөөрлөөр эхэлнэ.

•Хүн бүр лабораторийн ажлыг бие даан хийнэ. Зөвхөн шаардлагатай тохиолдолд багшийн

заавраар 3-5 хүнтэй баг болж ажиллана.

•Бодис урвалжийг шаардлагатай хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхгүй байвал зохимжтой.

Ингэснээр бодис ба цаг хугацааг хэмнэх боломж олгоно.

•Нийтлэг хэрэглээний бодис урвалж, багаж зэргийг өөрийн ажлын байр руу зөөхийг

хориглоно. Шаардлагатай бодис урвалжийг хэрэглэж дууссаны дараа байранд нь буцааж

тавина.

•Туршлагад хэрэглээгүй буюу илүү гарсан бодис урвалжийг саванд нь буцааж хийж

болохгүй. Илүүдэл хэсгийг хичээлийн туслах ажилтанд өгнө.

•Концентрацитай хүчил, шүлт, хромын хольц зэргийг тосгуур луу хийхийг хориглоно.

•Хортой бодис урвалж ашиглан явуулах болон хортой, эвгүй хурц үнэртэй хий ялгарах

туршилт бүрийг татах шүүгээнд гүйцэтгэнэ.

•Бодис урвалжийн шил савны таг, бөглөө, урвалж таслаж авахад ашигласан бохир соруур,

сав суулгыг хооронд нь сольж хэрэглэж болохгүй.

•Шил, сав, соруурыг ашиглахын өмнө крантны усаар сайтар угааж нэрмэл усаар зайлаад

хэрэглэнэ.

•Хуурай бодисыг таслан авахад хэрэглэсэн шил, шаазан, хуванцар хутгуурыг сайтар угааж

хуурай болтол арчаад зохих байранд нь буцааж тавина.

•Халуун шил сав, багажийг ширээн дээр шууд тавьж болохгүй. Зөвхөн зориулалтын

дулаан тусгаарлагч материалаар хийгдсэн тавиур дээр тавина.

•Хийтэй ажиллах туршилтын явцад хий алдаж буй эсэхийг байнга шалгана. Хий алдсан

тохиолдолд багшид мэдэгдэнэ.

•Лабораторийн ажил дууссаны дараа хэрэглэсэн шил савыг сайтар цэвэрлэж, ажлын

байрыг цэгцлээд, ус ба цахилгааныг хаах буюу салгана.

2. Лабораторийн ажлын ширээ:

Химийн сорил туршлагыг лабораторийн ажлын ширээн дээр бэлтгэж явуулдаг. Ажлын

ширээ нь байнга хэрэглэгдэх бодис урвалж, шил савыг тавих тавиуртай, мөн хийн болон

усан хоолойн шугам, цахилгаан гүйдэлд холбогдсон байна. Лабораторийн ажлын ширээн

дээр ажиллахад дараах журмыг баримтална. Үүнд:

•Ажлын ширээг ямагт цэвэр, эмх цэгцтэй байлгах

•Ажлын ширээн дээр зөвхөн тухайн сорил туршлагад хэрэглэгдэх багаж хэрэгсэл, бодис

урвалжийг тавих

•Ажилд хэрэглэгдэх бодис урвалж, уусмалуудын хаяг нь зөв, тодорхой бичигдсэн байх

•Ажил дууссаны дараа ширээг цэвэрлэж хэрэглэсэн багаж хэрэгсэл, бодис урвалжийг

буцааж байранд нь тавих

•Туршилт эхлэхээс өмнө, мөн туршилт дуусч, ажлын байрыг цэвэрлэж цэгцэлсний дараа

тодорхой хугацааны турш (5 минут орчим) татах шүүгээг ажиллуулна.

2.1 Химийн лабораторид ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм

Химийн лабораторид ажиллахдаа аюулгүй ажиллагааны дараах дүрмийг чандлан

баримтлах ёстой. Үүнд:

1. Хуруу шил буюу колбонд бодис, уусмалыг халаахдаа амсрыг нь өөр рүүгээ буюу хамт

ажиллаж буй нөхдийн өөдөөс харуулж үл болно.

2. Спиртэн дэнтэй ажиллахдаа нэг дэнгээс нөгөөг дамжуулан асаахгүй байх ба дэнг үлээх

бус, тагаар нь таглаж унтраана.

3. Химийн бодисыг үнэрлэхдээ савтай бодисыг зүүн гараараа хөндийхөн бариад

баруун гараараа өөр руугаа зөөлөн сэвнэ.

4. Хүхэртустөрөгч, хлор, бром зэрэг хортой хийнүүдэд хордсон хүнийг цэвэр агаарт гаргах

хэрэгтэй.

5. Мөнгөн усны уур маш хортой. Иймд мөнгөн ус асгарсан тохиолдолд багшид

заавал мэдэгдэх ба маш сайн цэвэрлэх шаардлагатай.

6. Химийн сорил, туршилтыг бага хэмжээний бодис урвалж ашиглан гүйцэтгэх нь

аюулгүй ажиллагааг хангах гол үндэс болдгийг анхаарах.

7. Устөрөгч, бензин, эфир зэрэг шатамхай бодисуудыг галын эх үүсвэрээс хол

байлгах хэрэгтэй.

8. Анхааралтай нягт нямбай ажиллах нь жижиг гэмтэл авах, гараа шилэнд

зүсэх, халуун зүйлс, концентрацитай хүчил, шүлтэнд түлэгдэх аюулаас

сэргийлж чадна.

Лабораторийн ажлын үед үзүүлэх анхны тусламж

•Нүүр, гаранд концентрацитай хүчил хүрсэн бол их хэмжээний усаар угааж, дараа нь

содын 5% -ийн уусмал, эсвэл сулруулсан аммиакийн уусмалаар зайлна.

•Хэрэв концентрацитай шүлт арьсанд хүрсэн бол мөн их хэмжээний усаар угааж, цуугийн

хүчлийн шингэрүүлсэн уусмалаар зайлна.

•Халуун зүйлд түлэгдсэн бол түлэгдсэн хэсэгт калийн перманганатын 2% -ийн уусмалаар

норгосон чийгтэй алчуураар жин тавина.

3. Химийн бодис, урвалж шил савтай танилцах:

3.1. Химийн бодис, урвалж:

Химийн бодис, урвалж нь хатуу, шингэн ба хийн төлөв байдалтай байх ба

ууршимтгай, хурц үнэртэй, хортой, галын аюултай зэрэг шинж чанартай байдаг. Иймд

лабораторид ажиллах хүн бүр химийн бодис, урвалжийн шинж чанар, тэдгээртэй

ажиллаж, харьцах арга барилыг мэдэж эзэмшсэн байвал зохино.

Химийн сорил туршлагад цэвэр, шинжилгээний цэвэр, химийн цэвэр гэсэн ангиллын

бодис, урвалжуудыг гол төлөв хэрэглэдэг. Мөн эдгээрээс гадна техникийн цэвэр,

цэвэршүүлсэн, онцгой, дээд зэргийн, спектрийн цэвэр гэсэн тусгай ангилалд хамаарах

бодисууд байдаг. Химийн бодис, урвалжийн саван дээр түүний нэр, томьёо, цэвэршилтийн

зэрэг, концентраци зэргийг бичсэн хаяг наасан байдаг.

Химийн бодис, урвалжийг нийтлэг ба тусгай зориулалтын гэж ангилдаг. Лабораторийн

сорил туршилтын ажил бүрт байх шаардлагатай нийтлэг хэрэглээний бодис урвалжуудад:

-хүчил (хүхрийн, азотын, давсны гэх мэт), шүлт (натрийн, калийн, аммиак гэх мэт), зарим

өргөн хэрэглээний давс, илрүүлэгч (фенолфталейн, метилоранж, лакмус, цаасан нийтлэг

илрүүлэгчид) хамаардаг.

Харин тодорхой ажил, сорил туршлагад шаардагдах бодис урвалжийг тусгай зориулалтын

гэж нэрлэдэг. Хатуу бодисыг том амсартай, шингэн бодисыг нарийн амсартай шилэн

саванд тус тус хадгална. Чийг татахаас сэргийлэх, мөн дэгдэмхий, хортой зарим бодисыг

тусгай ампульд хийж битүүмжилсэн байдаг. Ампулийг нээхдээ тусгай арга барил, зааврыг

баримтална. Зарим хий байдалтай бодисыг лабораторид гарган авч хэрэглэх шаардлага

гардаг. Эдгээрийн олонхи нь агаарын хүчилтөрөгчтэй тэсрэмтгий холимог үүсгэдэг тул

тэдгээртэй ажиллах арга барилыг нэг бүрчлэн сайтар мэдсэн байх шаардлагатай. Мөн дөл

авалцан хялбар шатдаг бодисууд, ялангуяа органик шингэнүүдтэй ажиллахдаа онцгой

анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Химийн лабораторид нэг дор хадгалахыг

хориглосон бодисууд байдаг. Жишээ нь: шүлтийн металлууд, натрийн хэт оксид, цагаан

фосфорыг шатамхай бодисууд болон бром, иодтой; бертолетийн давс, манган хүчлийн

кали, натрийн болон устөрөгчийн хэт оксид, концентрацитай хлорын хүчил зэрэг

исэлдүүлэгчдийг нүүрс, хүхэр, фосфор зэрэг ангижруулагчидтай тус тус цуг хадгалж

болохгүй.

3.2. Химийн шил сав, суулга

Химийн шил савыг энгийн ба тусгай шил, кварцан буюу болор шил болон шаазан зэрэг

материалаар хийдэг. Химийн шил савыг нийтлэг ба тусгай зориулалтын сав гэж ангилдаг.

3.2.1. Энгийн зориулалттай сав, суулга

Хуруу шил (3.2.1.1-р зураг)- урвал явуулахад ашиглана.

Энгийн, центрифугийн, хэмжээст гэх мэт янз бүр байна.

Зориулалтын хавчаараар амсраас нь 1/3 зайд бэхлэж

барина.

Шилэн аяга (3.2.1.2-р зураг)хэмжээстэй ба хэмжээсгүй байж болно.

Шилэн аяганууд нимгэн ханатай, дулаанд тэсвэртэй, уусмалыг халаах,

буцалгах болон юүлэхэд хэрэглэнэ.

Хавтгай ёроолтой колбо (3.2.1.3 зурагт) уусмал хийх, хуурай нэрлэгт хөргөгч

болгон хэрэглэнэ. Мөн уусмал буцалгах болон хатуу бодисыг уусгахад хэрэглэнэ.

3.2.1.1-р зураг.

Хуруу шил

3.2.1.2-р зураг. Хуруу шил

3.2.1.3-р зураг. Хавтгай

ёроолтой колбо

Энгийн юүлүүр (3.2.1.4 – р зураг) шингэн бодисыг нэг саваас нөгөө савд юүлэх

болон уусмалыг, шүүхэд хэрэглэнэ.

Хуваагч юүлүүр (3.2.1.5-р зураг)- нь цилиндр, зүрж гэх мэт янз

бүрийн хэлбэртэй байдаг бөгөөд хоорондоо үл холилддог

шингэнийг салгахад хэрэглэнэ.

Дуслын юүлүүр (1.1-р зураг.6)- нь хуваагч юүлүүрээс урт хошуутай, нимгэн ханатай байдаг

онцлогтой. Дуслын юүлүүрийг ихэнхдээ урвалын холимогт тухайн бодисыг бага багаар, дуслаар

нэмэхэд хэрэглэдэг

Шаазан аяга (3.2.1.5 –р зураг)- уусмалыг буцалгаж ууршуулахад хэрэглэнэ.

Түүнийг спиртэн дэнгийн дөлөн дээр шууд барьж болно.

3.2.1.4-р зураг.

Энгийн юүлүүр

3.2.1.5-р зураг.

Хуваагч юүлүүр

3.2.1.5-р зураг.

Шаазан аяга

Дусаагуур (3.2.1.6-р зураг)- т илрүүлэгч мэтийн дуслаар

хэрэглэдэг уусмал, шингэн бодисыг хийдэг.

3.2.2 Тусгай зориулалтын шил сав

Хэмжээст колбо (3.2.2.1-р зураг) нарийн хоолой дээрээ

хэрчлээс зураастай , 25-2000 мл хүртэл эзэлхүүнтэй байна.

Тодорхой концентрацитай уусмал бэлтгэхэд хэрэглэнэ.

Шувтан колбо (3.2.2.2-р зураг)- ыг химийн

шинжилгээнд өргөн хэрэглэнэ. Уусмалыг титрлэхэд

хэрэглэдэг учир титрийн колбо гэдэг. Учир нь шингэн

сорьцийг авч химийн шинжилгээнд хэрэглэгддэг.

Жишээ нь: шувтан колбонд усны дээж авч, ууссан

хүчилтөрөгчийг тодорхойлоход калийн перманганатын

уусмалаар титрлэх процессыг харуулав.

3.2.1.6-р зураг.

Дусаагуур

3.2.2.1-р зураг. Хэмжээст колбо

3.2.2.2-р зураг. шувтан колбо

Вюрцийн колбо (3.2.2.3-р зураг)- ус болон шингэн бодисыг цэвэрлэхэд,

хий гарган авахад хэрэглэнэ. Мөн уусмал буцалгах болон хатуу бодисыг

уусгахад хэрэглэнэ,

Хөргөгч (3.2.2.4-р зураг)- ийг халуун уур хөргөх,

шингэрүүлэхэд (конденсацилах) хэрэглэнэ. Хөргөгчийг

шулуун, буцаах гэж ангилна.

3.2.2.3-р зураг.

Вюрцийн колбо

Соруур (3.2.2.5-р зураг)-нарийн хуваарьтай

ба нэг хуваарьтай / морийн / гэж ангилна.

Морийн соруураар (пипеткa) хуваарийн

дагуу тодорхой эзэлхүүнтэй шингэнийг нэг л

удаа хэмжих бололцоотой. Соруурын

эзэлхүүн янз бүр байж болно.

Бюретка (3.2.2.6-р зураг)- тодорхой концентрацитай уусмалыг титрлэхэд ашиглана.

Тодорхой эзэлхүүний хуваарьтай, доорхи үзүүртээ кранттай байна.

3.2.2.5-р зураг.

Соруур

3.2.2.6-р зураг. Бюретка

Титрлэлтийн үед явагдах урвал нь: NaOH + HCI = NaCI + H2O

3.2.2.6. а -р зураг. Титрлэх процесс

3.2.2.6. б -р зураг. Саармагжуулан титрлэх процесс

Тигель (3.2.2.7-р зураг) Бодисыг өндөр температурт улайсгах, шатаахад,

хайлш бэлтгэхэд өргөн хэрэглэнэ.

Жишээ нь: Алтны агуулгын шинжилгээ хийхэд тигелийг ашигладаг.

Уур нухуур (3.2.2.8-р зураг) Хатуу бодисыг нунтаглах зориулалттай

зузаан ханатай уур, шаазан нухуурыг хэрэглэнэ.

3.2.3. Өргөн хэрэглэдэг зарим халаагуурын багаж хэрэгсэлүүд

Спиртэн дэн: (3.2.3.1-р зураг) Уусмал болон бодисыг халаах,

ууршуулах, ширгээх зэрэгт ашиглана.

Усан жин (3.2.3.2-р зураг) 100 ℃–аас бага температурт

бодисыг аажим халаах, ширгээх болон амархан авалцдаг

бодистой ажиллахад хэрэглэнэ.

3.2.2.7-р зураг.

Тигель

3.2.3.1-р зураг.

Спиртэн дэн

3.2.3.2-р зураг.

Усан жин

3.2.2.8-р зураг. Уур нухуур

Элсэн банн (3.2.3.3-р зураг) 100–400 0С –ийн температурт янз бүрийн

бодисыг халаахад хэрэглэнэ. Элсэн баннад жижиг ширхэгтэй, сайн

цэвэрлэсэн, хуурай элсийг ашиглана. Халаах бодис агуулсан савыг

элсэнд суулгахдаа түүний ёроол нь элсэн банны ёроолтой

шүргэлцэхгүй байхаар тохируулна.

Хатаах шүүгээ (3.2.3.4-р зураг) хатаах шүүгээний халаах

температурын муж нь 100-350 0C бөгөөд бодисын чийглэг

тодорхойлох, химийн бодис болон шил савыг хатаах, хуурай аргаар

ариутгах зэрэгт ашигладаг.

Муфелийн ба тигелийн зуух (3.2.3.5-р зураг) 1000-2000 0С хүртэл

халаах хүчин чадалтай. Бодисыг хайлуулах, улайтгах болон өндөр

температурт химийн урвалыг явуулах зэрэгт ашиглана.

3.2.3.3-р зураг.

Усан жин

3.2.3.4-р зураг. Хатаах шүүгээ

3.2.3.5-р зураг.

Шатаах зуух

3.2.4. Жин, жинтэй ажиллах дүрэм

Жинлэх бодисын хэмжээ, шинжилгээний зорилго, зориулалтаас нь хамаарч янз бүрийн

нарийвчлалтай, хэлбэр загвар бүхий жинг лабораторид ашигладаг ( зураг 4).

Техник-химийн жин нь ±0.01, шинжилгээний жин нь ±0.0001 граммын тус тус

нарийвчлалтайгаар жинлэдэг. Бодисыг жинлэхдээ цагийн шил, бюкс, калькан цаас зэргийг

ашиглана.

Зураг 3.2.4. Жингүүд: а –техник-химийн, б – техник, в- шинжилгээний (аналитик)