9

Click here to load reader

Хичээл14

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хичээл14

Хичээл№14

Байгалийн хийг хадгалах

Хичээлийн зорилго- Байгалийн хийг хадгалах

онцлогийг судлах.

Хичээлийн - Хий хэрэглэгчдийн тэгш бус хэрэглээ,Төлөвлөгөө - Байгалийн хий хадгалах агуулах.

Үндсэн ойлголт

Газрын тос ба хий хадгалах уурхай маягийн агуулахыг шингэ-рүүлсэн нүүрсустөрөгчийн хий, түүхий газрын тос, газрын тосны бүтээг-дэхүүнүүдийг хадгалахад ашигладаг. Энэ нь газар доор хий үл нэвчүүлэх нягт хурдсанд зохиомлоор байгуулсан байгууламж юм.

Зураг-3. Газрын тос 6а хий хадгалах уурхай маягийн агуулах.

1-газрын гадаргуу, 2-газрын тосны бүтээгдэхүүн шахах цооног, 3-газрын тосныбүтээгдэхүүн гаргах хоолой, 4-фракцлагч, 5-дегидратор, 6-шингэрүүлсэн хий хадгалах газар дээрх

агуулах, 7-ачих-буулгах зогсоол. 8-насос, 9-газар доорхи агуулах, 10-бүтээгдэхүүн дамжуулах хоолой.

Газрын тос ба хий хадгалах уурхай маягийн агуулах байгуулах гүнийг сонгохдоо хадгалагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүний уурын ба хийн хадгалалтын үеийн даралтын хэмжээг тооцоолон тодорхойлно. Гэхдээ 6м гүн тутамд босоо даралтын хэмжээ 0.1 МПа нэмэгддэгийгхаргалзан үзэх хэрэгтэй. Хэвтээ чиглэлд нь ямар нэг бэхэлгээ хийл-гүйгээр ухаж боловсруулаад цаашид хамгийн бага хэмжээний бэхэлгээ хийж доторлогоогүйгээр ашиглах боломжтой давхаргад байгуулдаг. Газар доорхи уурхай маягийн агуулахыг гол төлөв шаварлаг занар, гранит, шохой болон шохойн чулуун орд газруудад байгуулдаг.

Газрын тос ба хий хадгалах уурхай маягийн агуулах нь босоо боловсруулалт хийгдсэн уурхайн гол ам болон талбайн чулуулгийн хатуулгаас хамаарч 18-80м3 хөндлөн огтлол бүхий камер (сав)-аас бүрдэнэ. Шингэрүүлсэн нүүрсустөрөгчийн хий хадгалах агуулах нь 60-135м гүнд байрлах ба агуулахын дотоод даралт нь 1.0-2.25МПа байх ёстой. Түүхий газрын тос ба газрын тосны бүтээгдэхүүн хадгалах

Page 2: Хичээл14

агуулахын тааз газрын гадаргуугаас доош 20м-т байрлаж болох бөгөөд энэ зузаан нь ямар ч газрын тосны бүтээгдэхүүний ханасан уурын даралтын эсрэг үйлчлэх даралтыг үүсгэж чаддаг.

Газрын тос ба хий хадгалах уурхай маягийн агуулах байгуулах ажил нь уурхайн босоо амыг байгуулахаас эхэлдэг. Босоо амыг тэсэлгээний болон өрөмдлөгийн аргаар байгуулна. Энэ нь байгуулалтын нийт хугацааны 40-50%, зардлын 50 хүртэл хувийг эзэлдэг. 3-4м хөндлөн огтлол эсвэл мөн хэмжээний дөрвөлжин ам байгуулах чулуулгийг нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг боловч сул шороо их хэмжээгээр гардаг сул талтай. Гэхдээ газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахад уурхайн гол амыг төдийлөн их ашигладаггүй учир энэ нь үйлдвэрлэлийн бус зардал болон агуулахын өөрийн өртгийг нэмэг-дүүлдэг.

Хамгийн хэмнэлттэй нь роторон өрөмдлөгийн аргаар цооногийн хөндийг нэвтрэх явдал юм. Энэ үед бэхэлгээгүй цооногийн хөндийн голчууд 1.3, 1.5 цаашилбал 1.8м байж болно.

Олон шаталсан өрөмдлөгийн хувьд эхлээд 430мм голчтой цооногийн явах замыг өрөмдөж гаргана. Чулуулгийн хатуулгаас хамаарч нэвтрэлтүүдийн тоо 4 хүртэл байж болно.

Харьцангуй зөөлөн хөрсөнд (шавар, шавранцар, занар) цооно-гийг шууд цувуулж байрлуулсан 2 нидэргэн хошуугаар шууд нэвтрэхээр өрөмдөнө (доод хошууны голч нь 430мм, ДЭЭД хошууны голч 1300мм).

Цооногийн мөргөцгөөс грунтыг шавар уусмалаар угаах аргаар зайлуулна. Үүний зэрэгцээ шахаж байгаа угаалгын шингэн цооногийн хана болон өрөмдлөгийн цуваа яндангийн хоорондох цагирган орон зайгаар өгсөхдөө цооногийн ханыг нуралтаас найдвартай хамгаалдаг. Өрөмдлөгөөр нэвтрэх хурд нь бүх туслах ажлуудыг тооцвол О.Зм/цаг, эсвэл ээлжиндээ ойролцоогоор 2.5м нэвтэрдэг (8 цагийн турш).

Өрөмдлөг дууссаны дараа цооногийн хөндийд 15-18мм зузаан ханатай бэхэлгээний янданг суулгана. Яндангуудыг суулгахдаа хооронд нь гагнаж холбохоор 6-12м урттай хэсгүүдээр суулгана. Бэхэлгээний цуваа янданг буулгахын өмнө цооногт доороосоо 10м-ийн орчим өндөрт шаварлаг үен дээр элсэн дэр үүсгэхээр элс асгаж өгнө. Бэхэлгээний цуваа яндангийн доод хэсэгт шавар болон элс орохоос сэргийлж 1.5м зузаантай бетонон хаалт тавина. Бэхэлгээний цувааны гадна талаас агааржуулах, цахилгааны кабель утаснуудыг татах мөн цементэн уусмалыг яндан хоорондын орон зайд шахах зорилгоор 38-50мм голчтой яндангуудыг гагнаж өгнө. Цементлэлтийг цуваа яндангийн байрлалыг тогтоож барих, тэдгээрийг зэврэлтээс урьдчилан хамгаалах мөн доор байрлах түвшингүүдэд ус нэвтрэн орохоос сэргийлэх зорилгоор хийнэ. Цооногийг цэвэрлэсний дараа бетон бөглөө болон элсэн дэрийг зайлуулснаар төслийн түвшинд цооногийн хөндийн орон зай бэлэн болно.

Цооногийн хөндийн орон зайд цаашид нэвчих усыг цуглуулах, зайлуулах хөндий гаргаж өгнө.Хөндлөн амыг байгуулахдаа тэсэлгээний аргыг ашиглах ба эхлээд 1.6-1.8М өндөр, 1.4-1.6м өргөн, 15-20м урт байгуулж дараагаар нь төслийн огтлол хүртэл томсгоно. Ингэхдээ босоо чиглэлтэй эсвэл шаталсан хэлбэрээр өрөмдөж болно.

Уурхайн дээд амыг өрөмдсөнөөр цааш нь тэсэлгээний аргыг хэрэглэн камеруудыг гарган авч болдог. Тэсэлгээг дэс дараалан гүйцэтгэн шатлалуудыг үүсгэх ба грунтын дээд, доод шатлалыг нэгэн зэрэг тэсэлнэ. Уг дээд доод шатлалуудын өндрийн хэмжээ нь хоолойтой тэнцүү байдаг.Уурхайн гарцуудын нуралт үүсэж болохуйц хэсгүүдэд 1.2-1.8м гүнд цооногийн хөндийд перпендикуляр өөрөө дэлгэгддэг анкерын бэхэлгээг ашигладаг. Анкерын гадна төгсгөлд түүний гайканд жийргэвчийг эргэдэж бэхэлнэ. Чулуулгийн хатуулгаас хамааран нэг анкерын бэхэлгээний хамгаалах талбай Зм2 хүртэл байдаг.

Page 3: Хичээл14

Тэсэлгээний цооногийг өрөмдөхдөө цахилгаан эсвэл хийн дамжлагатай тусгай зориулалтын машинуудыг ашигладаг. Цахилгаан дамжлагатай өрөмдлөгийн машин нь хийн дамжлагатай машинуудаас 2-2.5 дахин илүү хүчин чадалтай байдаг. Хийн дамжлагатай машинууд нь ажиллагааны хувьд аюулгүй, ямар ч грунтэд хэрэглэж болдог давуу талтай. Эхлээд бага хэмжээгээр өрөмдөн хоолойг үүсгэх ба үүнийг доош тэсэлж сул чөлөөтэй зай гарган авч II тэсэлгээгээр камерын ерөнхий дүрслэлийг гарган авч үндсэн нуралтыг алсаас хийдэг. Тэсэлгээний ЦООНОГИЙН TOO нь 1 хоолойд ноогдох тэсэлгээний бодисын хэмжзэ болон 1 тэсэлгээний цооногт ноогдох тэсэлгээний байдлын хэмжээгээр тодорхойлогдоно.

n = qS I my

q - 1м3 чулуулагт зарцуулагдах тэсэлгээний бодисын хэмжээ, S - хөндлөн огтлолын талбай, т -1 м урт тэсэлгээн дэх чулуулгийн масс (т — 0.7 -1.75), у - чулуулгийн бат бөх байдал ба тэсэлгээний төрлөөс хамаарчтодорхойлогдох тэсэлгээний дүүргэлтийн итгэлцүүр (у = 0.50 - 0.75 ).

Ихэнх тохиолдолд тэсэлгээний чулуулгийн хатуулгаас хамааруулан 1.8-2.5м гүнд 1м2 талбайд 1.8-3.0 байгуулдаг. Тэсэлгээний бодисоор ихэвчлэн 40%-ийн динамит, аммонит №1, динафталитийг сонгон авдаг. Ер нь 1м3 чулуулагт дунджаар 0.5-2.7кг тэсэлгээний бодис зарцуулагддаг. Тэсэлгээний ашиглалтын итгэлцүүрийг нэмэгдүүлэх ба чулуулгийг доргиож суллахын тулд богино удаашруулалттай тэсэлгээг хийдэг. Энэ аргын мөн чанар нь тэсэлгээний цэнэг нь 2 үе шаттайгаар хэдэн зуу эсвэл хэдэн мянган секунд долийн давтамжтайгаар тэсэрдэгт оршино. Энэ нь эхний тэсэлгээний нөлөөллөөр чулуулаг ерөнхийдөө доргиж суларсан байх үед дараагийн тэсэлгээг угсруулан гүйцэтгэж чулуулгийг бутална. Богино удаашруулалттай тэсэлгээнд 25-50мс давтамжтай удаашруулагч цахилгаан детонаторуудыг ашигладаг.

Уурхай маягийн агуулахын битүүмжлэлийг шахсан агаарыг 24цагийн турш р = \.5раж даралтын дор барьж шалгана. Агуулахыггазрын тосны бүтээгдэхүүнээр дүүргэхийн өмнө агаарыг бүрэн суллахын тулд газрын тосны бүтээгдэхүүний уур эсвэл хийгээр үлээлгэдэг.

Гүний тэсэлгээний аргаар газар доор байгуулсан агуулахыг газрын тосны бүтээгдэхүүнүүд болон шингэрүүлсэн хий хадгалахад ашигладаг. Ийм төрлийн агуулахыг анх 1960 онд ОХУ-ын мэргэжилтнүүд санаачилсан ба энэ нь 20-28м гүнд орших зөөлөн грунтын давхарга битүүмжлэгдсэн цооногоор холбогдсон хөндий орон зай юм. Цооногийн голоор технологийн шугам хоолойнуудыг оруулж суурилуулна. Уг агуулахаас хий болон газрын тосны бүтээгдэхүүнийг насосны тусламж-тайгаар болон даралтат хийгээр шахах замаар гарган авдаг.

Гүний тэсэлгээний аргаар газар доор агуулах байгуулах ажил-лагаа нь 300-400мм голчтэй цооногийг зөөврийн өрмийн суурь машинаар агуулахын төлөвлөгдсөн савны дээд цэг хүртэл өрөмдөхөөс эхэлнэ. Өрөмдсөн цооногийн бэхэлгээний янданг цементээр цутгаж бэхжүүлдэг. Үүний дараагаар 200-250мм голч бүхий цооногийг камер (сав)-ын төв хэсэг хүртэл өрөмдөж уг цооногоор тэсэлгээний бодисын цэнэгийг оруулж тэслэн хоосон орон зай гарган тэсэлгээний бодисын хэмжээг нэмэгдүүлэн хэд хэдэн шатлалын тэсэлгээгээр томоохон нүх үүсгэнэ. Гэхдээ тэсэлгээний явцад сөрөг даралтыг үүсгэн бөмбөрцөг хэлбэрийг гарган авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тэсэлгээ бүрийн өмнө цооногийн хоолойг усаар дүүргэдэг.

Page 4: Хичээл14

Ихэнх тохиолдолд үндсэн камерыг гүний тэсэлгээгээр үүсгзх ба тэсэлгээний гүнийг сайн тооцож чадвал газрын гадаргад доргион, доргилтын улмаас ямар нэг хагарал, цууралт үүсдэггүй. Тэсэлгээний явцад грунт нь хэв гажилтанд орох ба дотоод гадаргуугаараа нягтаршсан хөндий орон зай үүснэ. Тэсэлгээний дараа камерын доторхи грунтын нягтрал нь 40%-аар нэмэгддэг. Харин камерын гадаргуугаас холдохын хэрээр грунтын нягтралын хэмжээ буурдаг. Үүссэн камерын радиусыг г гэж тэмдэглэвэл нягтаршсан хэсгийн радиус нь 3r хэв гажилтанд орсон хэстийн радиус нь 8r болно. Хэрвээ камерын радиус (r), цэнэгийн радиус (r3)-ын хоорондын харьцааг r=6r3 гэж үзвэл нягтруулсанхэсгийн радиус 18r3, харин хэв гажилтанд орсон хэсгийн радиус нь 48r3 болно.

Гүний тэсэлгээний аргаар хий хадгалах агуулах байгуулахад хамгийн тохиромжтой давхарга нь шаварлаг болон шавранцар грунт байдаг. Чулуулагт агуулагдах элс (0.05-2.0мм)-ний агууламж нь 40%-аас илүүгүй, байгалийн чийгшилт нь 10-20%, нүх сүвшил 30%-аас их, тэсэлгээний буудлагын үзүүлэлт нь 0.1м3/кг-аас багагүй байх шаардлагатай. Гүний тэсэлгээний цэнэгийн жинг дараахь томъёогоор тодор-хойлно:

Q = qT-w3 –f{n)qT – тэсрэх бодисын хувийн зарцуулалт,

W - тэсэлгээний хамгийн бага эсэргүүцлийн шугам,F(n)- тэсэлгээний үйлчлэлийн илтгэгчийн функц( f{n) > 0.1).

Тэсэлгээний хамгийн бага гүн:w=√Q / (q y n )

F(qyn -)тэсэлгээний үйлчилгээний функц (шавар, шаварлаг грунтэд 0.03-0.07).

Гүний тэсэлгээний үед үүсэх хөндийн эзэлхүүн нь туршилтын дүнд гарган авсан томъёогоор тодорхойлогдоно.

V=r∙ Q∙ П r эсвэлr=k 6√Q

V - үүссэн хөндий эзэлхүүн, к - залруулгын итгэлцүүр, Q - цэнэгийн жин, Пr - буудлагын үзүүлэлт, r - хөндийн радиус. Залруулгын итгэлцүүрийг туршилтын тэсэлгээ хийж тогтоодог.

K=V Б

Q∙ I

VБ - тэсэлгээний үр дүнд үүссэн хөндийн бодит эзэлхүүн.

Залруулгын итгэлцүүр нь шаварлаг хөрсөнд 0.35-0.8 хооронд хэлбэлзэх ба цэнэгийн хэмжээнээс хамаардаг. Цэнэгийн хэмжээ (жин) ихсэхэд залруулгын итгэлцүүр буурдаг. Өөрөөр хэлбэл тэсэлгээний энергийг бүрэн ашиглах боломж олгодог цэнэгийн хэмжээ байдаг байна. Цэнэгийн шаардлагатай хэмжээг энэ боломжит хэмжээнээс нэмэгдүү-лэхэд залруулгын итгэлцүүрийн утга эсвэл ашигт үйлийн итгэлцүүр буурна. Хэрвээ тэсэлгээний бодисоор пироксилийн дарийг сонгон авбал 100-1500кг цэнэгийг тэслэхэд шаварлаг грунтэд к= 0.8 байна. Тэсэлгээний үед тэсрэх бодис нь ихээхэн хэмжээний даралт (20000МПа хүртэл)-ыг үүсгэж түүний нөлөөгөөр бөмбөрцөг хэлбэрийн цохилтын долгион үүсгэнэ. Уг даралтын нөлөөллөөр грунт шахагдах ба грунтын жижиг хэсгүүдийг цацраг чиглэлд шилжүүлнэ. Механикын хуулиар цацраг чиглэлийн шахалт нь шахагч чиглэлийн дагуу суналт үүсгэх бөгөөд үүний нөлөөгөөр агуулахын хананд цууралт бий болдог. Эдгээр цууралтын дундаж гүн нь 15-20см байдаг учир агуулахыг ашиглах үед онцын нөлөө үзүүлдэггүй. Гэхдээ 2-3 жил ашиглагдсан агуулахад чулуулгийн

Page 5: Хичээл14

даралтын нөлөөгөөр хагарлууд үүсч эхлэх ба түрүүчийн бичил цууралтууд нь эдгээр хагарлууд бий болох нөхцөл нь болж өгдөг. Агуулахад цууралт үүссэн тохиолдолд агуулахын дотор талыг шахсан агаараар бетоныг шүршиж бэхжүүлдэг технологийг боловсруулсан байна. Гэхдээ энэ нь агуулахын өртгийг нэмэгдүүлдэг, засварын ажилчин орох 1.2м хүртэл голчтэй цооног өрөмдөх, бэхжүүлэх ажил нь хүнд хүчир, ажлын бүтээмж муу, хөдөлмөрийн нөхцлийг бууруулдаг гэх мэт дутагдалтай талуудтай тул эдийн засгийн хувьд тохиромжгүй арга юм. Өнөө үед агуулахын гадаргуу үүсгэх тэсэлгээний энергийг ашиглан агуулахын дотоод бэхэл-гээний аргыг хэрэглэж байна. Тэсэлгээнээс үүссэн агуулахад тэсрэх бодисын цэнэг болон агуулахын хананы хоорондох зайд бетон зуурмаг цутгаж тэсэлгээг явуулна. Энэ тохиолдолд агуулахын хананд зузаан бетонон давхарга үүсдэг ба бетон зуурмагийн хэмжээг урьдчилан тооцоолж түүний зузааныг тогтоодог. Тэсэлгээ хийхэд даралт нь бетонон давхаргаар дамжин грунтэд нөлөөлдөг ба уг даралтын үйлчлэлээр агуулахын тааз, ханыг бетоноор жигд хучина.

Гүний тэсэлгээний аргаар хэд хэдэн бүлэг агуулахыг байгуулахдаа тэдгээр агуулахуудын хоорондхи зайг нарийн тоггоох ёстой. Ингэхдээ доорхи томъёог ашиглана.

R=(4-5)W

W-тэсэлгээний цэнэг суурилуулах гүн

Эсрэг тохиолдолд газар хөдлөлийн нөлөөллөөр грунтэд үүсэх долгионы үйлчлэл, ойр ойрхон тэсэлсний улмаас бэлэн болсон агуулахуудын хана нурж хоорондоо ойролцоо бүлэг агуулахууд үгүй болж болзошгүй. Агуулахуудын хоорондын зай, барилгын талбайг багасгахын тулд бүлэг тэсэлгээний аргыг ашиглана. Бүлэг тэсэлгээний аргын мөн чанар нь тэсэлгээний хоорондын хугацааг давтамжтайгаар богиносгох явдал юм.

Өөрөөр хэлбэл:t x ≥t Д

t x−¿хөндий үүсэх хугацаа

t Д-тэсэлгээний хоорондхи удаашруулсан давтамж.

Бүлэг агуулахуудыг байгуулах тохиолдолд агуулахуудын хоорондын зай нь тухайн грунтын бүтцээс хамаарч:

R = (0.5-1.0)∙W

Тэсэлгээний төвөөс гадаргуу дээрх байгууламжууд хүртэлх аюулгүй зай нь: RA = 2.5 • W .Гүний тэсэлгээний аргаар газар доор агуулах байгуулахдаа дээрх төрлийн тэсэлгээг ашиглахаас гадна цооногийн гүний цөмийн тэсэлгээг ашигладаг. Энэ үед хөндий (агуулах)-н хэмжээг дараахь томъёогоор тодорхойлно.

r=15∙QЭ

13

r- хөндийн радиус, QЭ- цэнэгийн эквивалент жин.

Тэсэлгээний аюулгүй байдлыг хангах гүний хэмжээ нь: Н = 120∙ QЭ

13

Хий хадгалах газар доорхи агуулах нь компрессорын станц, хийг хатаах, цэвэрлэх төхөөрөмж, туслах тоноглолуудыг багтаасан газрын гадарга дээрх ил байгууламжуудтай байдаг.

Page 6: Хичээл14

Агуулах дахь хийн даралт нь хий магистраль хоолойгоор шахагдаж буй даралтаас маш өндөр байдаг. Иймд хийг газар доорхи агуулахад шахаж оруулахын тулд компрессорын станцыг байгуулна. Хий нь дамжуулах хоолойноос тоос баригчид орох ба энд хийд агуулагдаж байгаа үл тунах хатуу хольц ба ус чийгний дуслуудыг ялган цэвэршүүлнэ. Цэвэрлэгдсэн хий нь компрессорын цехээр дамжин даралт нь нэмэгдэж агуулах уруу шахаж болохоор хэмжээтэй болно. Компрессорын цех нь хийн хөдөлгүүрт компрессор, хийн турбинээр эсвэл цахилгаан дамж-лагатай компрессортой байж болно. Өндөр даралтаар шахагдсан хий нь компрессорын тосноос шүүн цэвэрлэх дамжлагаар дамжих ба энд сепаратор (халуун хий), агаарын хөргүүр, сепаратор (хөрсөн хий) нүүрсэн адсорбероор шаазан шүүрээр дамжин гарна. Сепараторт хийнээс тосны дуслуудыг ялгана. Харин нүүрсэн адсорберт тосны уур шингээгдэнэ. Цэвэрлэгдэж хөрсөн хийг хуваарилах функт руү дамжуулна. Хуваарилах пункт дээр хийн зарцуулалтыг хэмжээд цооногийн зангилгааны сүлжээгээр агуулах уруу шахагдана. Газар доорхи хий хадгалах агуулахад голцуу цооногийн амсарт шингэн ба хатуу хэсгүүдийг хийнээс урьдчилан ялгахгүй хий хуваарилах сүлжээг ашигладаг.

Хий хуваарилах пункт дээр хийн цэвэрлэгээг даралт, зарцуулалт, температурын хэмжилт ба тохируулгатай нэгэн зэрэг гүйцэтгэнэ.

Агуулахаас гарч байгаа хий нь усны уураар ханасан байх учир бүрэн хатаах шаардлагатай. Агуулахын цооног болон дамжуулах хоолойгоор нэвтрэн өнгөрч байгаа хийн температур болон даралт нь өөрчлөгддөг. Үүнээс шалтгаалан хийд гидрат үүсч дамжуулах хоолойн хананд өнгөр тогтоох, хөндлөн огтлолыг бөглөж болзошгүй. Иймд гидратын өнгөр үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тунадас үүсч болохуйц газруудаар дамжин өнгөрч буй хийд ингибитор (диэтилен-гликоль, метанол)-ийг хольж шахдаг. Хийг магистраль дамжуулах хоо-лойд шахах ба хэрэглэгчдэд түгээхийн өмнө дахин хатаах ба хатаах аппарат нь 2-3 адсорбер, ослын колонн, хөргүүр-ууршуулагч, уурын зуух, насосны цехээс бүрдэнэ. Хийг хатаахдаа хийн ханасан чийгийг өөртөө шингээсэн диэтиленгликолийг ууршуулах хэсэгт боловсруулж чийгийг уур хэлбэрээр агаарт гаргаж харин диэтиленгликолийг буцааж абсорберт оруулна. Заримдаа хийг хатуу шингээгчээр (адсорберт) хатаадаг. Адсорбент болгож хлорт кальци, боксит зэргийг ашигладаг. Гэхдээ энэ нь шингэн шингээгч абсорбероор хатаахаас 50% илүү зардал гаргадаг. Хийн агуулахын бүтцийн бүдүүвчинд тодорхой нөхцлөөс хамаарч өөрчлөлт оруулж болно. Жишээлбэл: компрессорын станц нь зөвхөн хийг давхаргад шахаад зогсохгүй хийг дамжуулах хоолойд шахдаг. Энэ үед агуулах дахь хийн даралт нь дамжуулах хоолой дахь хийн даралтаас бага байдаг.Хийн үзүүлэлтүүдийг нэгдсэн журмаар хэмжих зорилгоор цооног ба цэвэрлэх төхөөрөмжид датчикаар холбогдсон хяналт-хэмжилтийн багажуудаар тоноглогдсон хэмжилтийн пунктыг байгуулна.

Газрын тос ба хий хадгалах газар доорхи агуулахын газар дээрх ил байгууламжуудад өндөр болон жингээрээ хоорондоо ялгагдах босоо цилиндр аппаратууд хамаарах бөгөөд эдгээрийг агуулах байгуулах талбайд үйлдвэрээс шууд нийлүүлж суурилуулдаг

Page 7: Хичээл14

Хий хадгалах газар доорхи агуулахын ил байгууламжуудын бүдүүвч.

1-хий дамжуулах хоолой, 2-тосон тоос баригч, 3-компрессор, 4-хөргүүр, 5-сеператор, 6-нүүрсэн адсорбер, 7-шаазан шүүлтүүр, 8-хий хуваарилах пункт, 9-эзэлхүүний сепаратор, 10-хийг сийрэгжүүлэх

штуцер, 11-давтамжтай сепаратор, 12-адсорбер, 12-десорбер.