6
Олборлолтын бүтээмжийг нэмэгдүүлэх арга технологи

Document14

Embed Size (px)

Citation preview

Page 1: Document14

Олборлолтын бүтээмжийг нэмэгдүүлэх арга технологи

Page 2: Document14

Газрын тос олборлолтын үед цооногийн мөргөцөг орчмын бүс янз бүрийн шалтгаанаар бохирдож байгалийн нэвчээмж нь муудсанаас цооногийн бүтээмж багасдаг. Иймээс цооногийн мөргөцөг орчмын агуулагч чулуулгийн нүх сүв, ан цавын бохирдолтыг цэвэрлэх, өргөтгөж тэлэх, шинээр нүх сүв, ан цав үүсгэх арга хэмжээ авч олборлолтыг сэргээх, эрчимжүүлэх шаардлага гардаг.

Page 3: Document14

Цооногийн бүтээмжийг нэмэгдүүлэх аргуудыг:

• Хими • Механик • Дулааны буюу физик гэж ангилж

болно.•

Page 4: Document14

Цооногийн бүтээмжийг нэмэгдүүлэх химийн арга

• Цооног уруу шахуургын тусламжтай хүчлийн уусмал шахаж агуулагч чулуулгийн нүх сүв, ан цавыг цэвэрлэх, тэлж өргөтгөх, шинээр нүх сүв, ан цав үүсгэх үйлчилгээ үзүүлдэг. Практикт давсны хүчил, фторт устөрөгчийн хүчлийг хамгийн өргөн хэрэглэдэг ба сүүлийн үед бифторид, фторт аммони зэрэг бодисуудыг амжилттай ашиглаж байна.

Page 5: Document14

Цооногийн бүтээмжийг нэмэгдүүлэх механик арга

• Агуулагч чулуулгийн нүх сүв, ан цавыг сэргээн тэлж, цооногийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд дахин перфораци хийх, тэсэлгээ хийх, төрөл бүрийн цооногийн доргиогч төхөөрөмжүүд хэрэглэх, өндөр даралттай шингэнээр хагалгаа хийх зэрэг механик аргуудыг хэрэглэдэг.

Page 6: Document14

Цооногийн бүтээмжийг нэмэгдүүлэх дулааны аргууд

• Өтгөн хүнд газрын тостой, парафин болон давирхайлаг бодисоор ихээхэн бохирдсон давхаргад цооногийн бүтээмжийг нэмэгдүүлэх дулааны боловсруулалтын арга илүү үр дүнтэй байдаг. Практикт цооногийг халуун газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнээр угаах, халуун уур шахах, мөн төрөл бүрийн цахилгаан халаагуураар халаах зэрэг аргуудыг өргөн хэрэглэж байна.