3
1921 оны хувьсгал эхлэх нөхцөл шалтгаан 1 Гадаад байдал Олон улсын байдал Дэлхийн 1 дүгээр дайн дэгдэж, олон улсын харилцаанд нөлөөлөв. Гадаад харилцаа гадаад худалдаа хумигдав. 1919 онд Коммунист үзэл санааг түгээн дэлгэрүүлэх бодлого явуулах болов. Орос улс 1917 оны 2 сард хөрөнгөтний ардчилсан хувьсгал гарав. 1917 оны 10 сард Орост Октябрын хувьсгал ялж Зөвлөлт засаг тогтов. Монголд оросоос Барон Унгерын удирдсан цагаантны хүч орж ирэв. Дундад иргэн улс ДИУ Монголыг өөртөө бүрмөсөн нэгтгэж авах бодлогоо идэвхжүүлэв. Цэргийн хүчээр сүрдүүлэн Монголын автономыг устгав. Япон Нөхцөл байдлыг

1921 оны хувьсгал эхлэх нөхцөл шалтгаан

  • Upload
    zoogii2

  • View
    67

  • Download
    6

Embed Size (px)

Citation preview

Page 1: 1921 оны хувьсгал эхлэх нөхцөл шалтгаан

1921 оны хувьсгал эхлэх нөхцөл шалтгаан

1 Гадаад байдал

Олон улсын байдал

Дэлхийн 1 дүгээр дайн дэгдэж, олон улсын харилцаанд нөлөөлөв. Гадаад харилцаа гадаад худалдаа хумигдав. 1919 онд Коммунист үзэл санааг түгээн дэлгэрүүлэх бодлого явуулах болов.

Орос улс 1917 оны 2 сард хөрөнгөтний ардчилсан хувьсгал гарав. 1917 оны 10 сард Орост Октябрын хувьсгал ялж Зөвлөлт засаг тогтов. Монголд оросоос Барон Унгерын удирдсан цагаантны хүч орж ирэв.

Дундад иргэн улс

ДИУ Монголыг өөртөө бүрмөсөн нэгтгэж авах бодлогоо идэвхжүүлэв. Цэргийн хүчээр сүрдүүлэн Монголын автономыг устгав.

Япон Нөхцөл байдлыг ашиглан "Нармай Монгол"-н үзэл санаагаа хэрэгжүүлэхийг оролдов.

Page 2: 1921 оны хувьсгал эхлэх нөхцөл шалтгаан

2 Дотоод байдал

Улс төрийн хувьд

Монголын төр эрх баригчдын хүч улам бүр сулран доройтож, монголын төр мөхөж, тусгаар тогтнолоо бүрэн алдав. Хятадын нэг муж болж,Хятад төрийн бодлого, үзэл санаа хэрэгжив.

Эдийн засгийн хувьд

Улс орны санхүү эдийн засгийн байдал сул дорой галны нөлөөнд байв. Мөнгөний ханш ихээхэн унаж,Хятад худалдаачдын мөлжлөг ширүүсэв.

Нийгэм оюун санааны хүрээнд

Нийгмйн задрал, ялгарал хүчтэй явагдаж байв. Үндэсний үзэл ухамсар улам сэргэж, эх орон дэвшилт ардчилсан үзэл санаа түгэн дэлгэрч байв. Эсэргүүцэл тэмцэл, үймээн хөдөлгөөн гарах болов.