19
Coal Mongolia 2014 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө МОЗА гүйцэтгэх захирал Ч. Хашчулуун 2014

2014.02.20 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө, Ч. Хашчулуун

Embed Size (px)

Citation preview

Coal Mongolia 2014Занарын дэлхиин хувьсгал ба Монголын эдиин засагт

үр нөлөө МОЗА гүйцэтгэх захирал

Ч. Хашчулуун2014

Занарын хувьсгал• 2012 оны сүүлчээр Парист төвтэй Олон улсын эрчим

хүчний агентлаг нь “Дэлхийн эрчим хүчний төлөв” нэртэй томоохон судалгааны бүтээлийг нийтийн хүртээл болгосон юм.

• дэлхийн газрын тос, хийн салбарын өнөөгийн хувьсгалыг манлайлж буй орон нь АНУ юм гэж тодорхойлжээ.

• 2005 онд АНУ нь газрын тос, түлшний хэрэглээнийхээ 60 хувийг гадаадаас импортлож байсан бол 2011 онд энэ тоо 35 хувь болж, харин 2020 он гэхэд тэг болно гэж тус агентлаг тооцоолжээ.

АНУ бодлого• 2005 онд Эрчим хүчний бодлогын тухай хуулиар занар болон бусад

уламжлалт бус газрын тосны салбарыг дэмжиж АНУ-ын цэрэг армийн хэрэгцээнд занараас гаргасан тосыг заавал худалдаж авч байх, үүнд жил жилийн бус, олон жилийн гэрээ байгуулж байхыг заасан нь олборлогч компаниудын санхүүжилт тогтмолжих, хөрөнгө оруулалтаа тогтвортойгоор бүрдүүлэх нөхцөлийг бий болгосон томоохон дэмжлэг болжээ.

• хуулиар уламжлалт болон уламжлалт бус газрын тосны хайгуул хийж буй компани геологийн болон геофизикийн судалгааны ажлынхаа 2 жилийн зардлын хэмжээгээр татварын хөнгөлөлт эдлэх, зарим элэгдэл хорогдлыг хурдавчлан тооцох эрхтэй болж.

• АНУ-ын Засгийн газраас жил болгон Эрчим хүч, усны төсвийн хуваарилалтын тухай хууль (Energy and Water Appropriations Act)-г баталдаг бөгөөд үүгээр занарын тосны судалгааны ажилд, жишээ нь, 2012 онд 25 сая ам.доллар, 2013 онд 14,9 сая ам.долларыг хуваарилсан байна. 2012 оны 2 сард батлагдсан Конгрессийн хамтарсан тогтоолоор 2016 он гэхэд тус бүр 10000 га-аас доошгүй талбайтай занарын тос үйлдвэрлэх 5 шинэ төслийг төрийн өмчийн газар дээр эхлүүлсэн байхыг Дотоод явдлын сайдад даалгасан

Занарын хувьсгал АНУ• АНУ-ын энэхүү амжилтыг занараас тос, хий гаргаж зах зээлд

эрчимтэй нийлүүлж, экспортолж буйтай холбож байна. Дэлхийн хөрсөн доорхи 650 их наяд (зарим тооцоогоор 400-1000 их наяд) тонн занарын баялаг нь 26 их наяд тонн буюу ашигтай 340 их наяд баррель тостой тэнцэнэ гэж тооцоолдог

• энэ нь уламжлалт газрын тосны олборлоогүй байгаа нөөцөөс 10 дахин их тоо аж. АНУ нь нийт 58 их наяд баррель тос, хийтэй тэнцэхүйц занарын нөөцөөрөө дэлхийд хоёрт орж байна

• 990-ээд оны сүүлчээр даралттай усаар чулуулгын давхаргыг бутладаг технологи, газрын 3D чичирхийллийн загварчлал зэргийг нэвтрүүлж, өртгийг ихээхэн бууруулсны ачаар одоо 1 баррель занарын тосыг тухайн ордын онцлогоос хамааран 45-80 ам.долларын өртгөөр гаргаж байгаа нь уламжлалт газрын тосны олборлолтын өртөгт дөхөж чаджээ.

Зураг 2: АНУ-ын Колорадо муж дахь AMSO туршилтын үйлдвэр

БНХАУ технологийн импорт

• Америкийн шинэ технологи, тоног төхөөрөмж, туршлагагүйгээс сүүлийн 10 гаруй жил АНУ-БНХАУ-ын газрын тос, хийн салбарын форум (U.S.-China Oil & Gas Industry Forum)-ыг зохион байгуулах,

• 2010 оны 10-р сард “Эрчим хүчний аюулгүй байдлын хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэл” гаргаж түүндээ АНУ-ын занарын томоохон үйлдвэрүүдэд хятад мэргэжилтнүүдийг туршлага судлуулах, Америкийн технологийг нэвтрүүлэх,

• АНУ-ын Төрийн департамент болон БНХАУ-ын Эрчим хүчний захиргааны хамтарсан занарын ажлын хэсэг байгуулах, түүний ажлын төлөвлөгөө зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэжээ.

БНХАУ• 80 гаруй орд, илрэлд 700 тэрбум тонн занартай, үүний

240 тэрбум тонн нь эдийн засгийн ашигтай Хятад улсад 1926 онд занарыг үйлдвэрийн аргаар ашиглаж эхэлсэн

• 2011 онд 650 мянган тонныг занараас гаргажээ. Энэ тоо нь жилд 240 сая тонн нефть импортлодог орны хувьд хангалтгүй учраас Хятадын Засгийн газар энэ салбарт томоохон тоглогч болж, АНУ-тай эгнээ зэрэгцэхээр шийдэмгий алхам олныг хийж байна.

• 2013 оны 3-р сард занарын салбарыг зохицуулсан, дэмжсэн бодлого бүхий журам боловсруулж бэлэн болголоо гэж Хятадын Газар, нөөц баялгийн яамнаас мэдээлсэн.

БНХАУ бодлого• БНХАУ-ын Сангийн яамнаас өнгөрсөн 11-р сард

2012-2015 онуудад Хятадад үйлдвэрлэсэн занарын тосны 1 куб метр тутамд 0.40 юанийн татаас өгнө гэж зарласан байна.

• Хятадын Sinopec, төрийн өмчийн National Offshore Oil Сorp компаниуд америкийн томоохон Chesapeake Energy болон Devon Energy копаниудтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хувьцааг нь худалдаж авах зэргээр хоёр талын ашгийг эрмэлзэн ажиллаж байна.

ОХУ• Газпром, Роснефть зэрэг “аваргууд” уламжлалт нефть, хийн

олборлолтын өртөг, тээвэрлэлтийн алдагдал, үрлэгэн байдлаа багасгах, томоохон ордын хайгуулын ажлыг зогсоож, оронд нь занарын тосны ордуудад хайгуул хийх, «Роснефть-Сланцы» компанийг 2007 онд байгуулсан зэргээр дэлхийн эрчим хүчний зах зээлийн шинэ нөхцөлд байдалд хариу арга хэмжээ авч эхэлжээ.

• Роснефть нь ExxonMobil компанитай хамтран Сибирь дэх занарын Баженовская, Ачимовская свита ордуудаас тос олборлох эхний шатны 800 сая долларын хөрөнгө оруулалттай төсөл дээр хамтрах гэрээг 2012 оны 12-р сард, Газпром Shell компанитай хамтран Ханты-Мансид занарын ордоос мөн тос олборлох гэрээг 2013 оны 4-р сарын дундуур тус тус байгуулжээ

Бусад орнууд• Азийн хоёр дахь хамгийн том эрчим хүч хэрэглэгч болох Энэтхэг

нь занарыг боловсруулах зорилгоор 250 блок газрыг олгосон гэж 2013 оны 3-р сард тус улсын Нефть, байгалийн хийн яамнаас мэдээлжээ.

• Байгалийн хийн нөөцөөрөө тэргүүлэгч Саудын Арабын Газрын тосны сайд Аль Наими тус улсын “занарын хийн нөөц нь уламжлалт байгалийн хийн нөөцөөс 2 дахин их, 2013 онд занараас хий гаргах анхны 7 цооногийг өрөмдөхөөр болсон

• 2011 оны 11-р сард Хятадын хөрөнгө оруулалтын Lejjun Oil Shale компани Иорданид 900 МВ хүчин чадалтай занарын тос, дулааны станц барихаар хоёр орны сайд нарын түвшинд гэрээ байгуулсан явдал юм.

Дэлхийн занарын ордууд

Монгол Улсад

Teхнологи эдийн засгийн талаас

Монгол УлсадМонгол улсад барихаар төлөвлөж байгаа өдөрт 50,000 баррель газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай шатдаг занар боловсруулах үйлдвэрт үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнүүд болон тэдгээрийн эдийн засгийн үнэлгээг (ам.доллараар) харуулав:

Бүтээгдэхүүн Хэмжээ/Өдөрт Хэрэглээ Эдийн засгийн үнэлгээ (ам.доллар)

Байгалийн хий

87,500 Mcf Цахилгаан (12,3 GWh /өдөрт) $880 мянга/өдөрт

LPG 1,458,345 кг Байшин/гэрийг халаахад $730 мянга/өдөртБензин 3,975,000 л Тээвэр $5,050 мянга/өдөртДизель 3,975,000 л Уул уурхай болон аж үйлдвэр $4,700 мянга/өдөрт

Н ийт үнэлэмж $11,360 мянга/үдүрт

Занараас Монголд• Цахилгаан: өдөрт 880,000 ам.долларын цахилгаан гаргах боломжтой юм.

• LPG: шингэрүүлсэн нефтийн хий (LPG) нь цэвэр, илчлэг өндөртэй түлш юм. LPG-г гэр, байшингийн халаалтанд ашиглах боломжтой юм. Өдөрт ойролцоогоор 1.5 сая кг LPG үйлдвэрлэнэ. Мөнгөн дүнгээр өдөрт 730,000 ам.долларын LPG үйлдвэрлэнэ гэсэн үг (1кг LPG-г 0.5 ам.доллараар гаргана).

• Бензин: өдөрт ойролцоогоор 4 сая литр бензин үйлдвэрлэнэ. Үүний зэрэгцээ их хэмжээний устөрөгчийн хий ялгарах бөгөөд боловсруулах процесст үүнийг ашиглана. Нэг литр бензин $1.27 долларын үнэтэй гарах бөгөөд өдөрт $5 сая долларын бүтээгдэхүүн гаргах юм.

• Дизель: Монголын уул уурхайн салбарт асар их хэмжээний дизель түлш шаардлагатай байгаа. Өдөрт ойролцоогоор 4 сая литр дизель үйлдвэрлэнэ. Үүний зэрэгцээ их хэмжээний устөрөгчийн хий ялгарах бөгөөд боловсруулах процесст үүнийг ашиглана. Нэг литр дизель $1.19 долларын үнэтэй байх бөгөөд өдөрт $4.7 сая долларын бүтээгдэхүүн гаргах юм.

• RAND Корпорацийн судалгаа (Монгол Улсад одоо Хөдөлмөрийн яамтай хамтран судалгаа хийж байгаа томоохон дэлхийн судалгааны хүрээлэн)

Эдийн засагт үзүүлэх нөлөө

• Ажлын байр: Аж үйлдвэрийн салбарын бенчмаркинг-с харахад өдөрт 25 баррель газрын тос үйлдвэрлэх хүчин чадалд нэг ажлын байр оногддог. Энэ төсөл өдөрт хамгийн багадаа 50,000 баррель газрын тос үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байгаа тул энэхүү төсөлд хэдэн мянган ажилчид шууд утгаар хамрагдаж ажил орлоготой болох бөгөөд ханган нийлүүлэгчид орж ирэн ажил эрхлэлтийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх юм.

• Дэд бүтэц: Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд тодорхой дэд бүтцийг бий болгох шаардлагатай бөгөөд цахилгаан үйлдвэрлэх нь бүс нутгийн хөгжил, эрчим хүчийн салбарын хөгжилд түлхэц өгнө

• Байгаль орчин: Төслийн явцад шингэрүүлсэн нефтийн хий (LPG) их хэмжээгээр үйлдвэрлэгдэнэ, үүнийг нүүрсийг орлуулах цэвэр түлш болгон хэрэглэж болно. Энэ нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг их хэмжээгээр бууруулах боломжийг цаашид олгоно

• Энергийн үл хамаарал: Одоогоор Монгол улс тээврийн бүх төрлийн түлшийг зуун хувь гадаадаас нийлүүлж байна. Газрын тосны дотоод эх үүсвэртэй болсноор Монголтой ашиг сонирхлын зөрчилдөөнд орох магадлалтай бусад хөрш орнуудын хамаарлаас гарах баталгаа ирнэ.

• Импортыг орлуулна: 2012 оны байдлаар 400 мянган тонн бензин, 700 мянган тонн дизелийг импортоор оруулах хэрэгцээ багасна

• технологи Өнөөгийн байдлаар занарыг боловсруулах технологи эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Австрали, АНУ-д байгаа үйлдвэрийн технологийн туршилтууд үргэлжлүүлэн явагдаж байгаа бөгөөд цаашид ойрын үед аж үйлдвэрийн боловсруулалтын шатанд шилжинэ. Энэ үед Монгол Улс дэлхийн занарын хувьсгалд тэргүүлэгч болох бүрэн бололцоотой

Анхаарал тавьсанд баярлалаа!