46
Хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх арга Б.Цогбадра х Онлайн зайн сургалтын арга зүйч, Багшийн

2 141015202430-conversion-gate01

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2 141015202430-conversion-gate01

Хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх

арга

Б.Цогбадрах

Онлайн зайн сургалтын арга

зүйч, Багшийн мэргэжил

дээшлүүлэх институт

Page 2: 2 141015202430-conversion-gate01

Агуулга

● Сургалтын сэдэлжилт● Сэдэлжүүлэлт гэж юу вэ?● Сэдэлжүүлэлтийн АХИС загвар дахь

сэдэлжүүлэлтийн бүрэлдэхүүн хэсгүүд● Сэдэлжүүлэлт ба гүйцэтгэлийн хамаарал

сэтгэл хөдлөлөөр илрэх нь● Хичээлийг сэдэлжүүлэлтээр төлөвлөлөх

нь

Page 3: 2 141015202430-conversion-gate01

Сургалтад холбогдох сэдэлжилт

● Багш нар сурагчдыг хичээлд идэвхтэй оролцуулахад сэдэлжүүлэлт шаардлагатайг мэддэг ч оновчтой аргыг олох нь хэцүү.

● Хичээлийн бүх л үйл явцыг сэдэлжүүлэн хөтлөх шаардлагатайг Ж.Келлер (2010) нотолсон.

● Хичээл эхлэхээс дуусах хүртэл, бүр цааш нь гэрийн даалгавар хийх, маргаашийн хичээлдээ эргэн ирэх зэрэг бүх үйл ажиллагаа сэдэлжүүлэлтээр л явагддаг.

● Сэдэлжүүлэлтийг хэрхэн ойлгох вэ?

Page 4: 2 141015202430-conversion-gate01
Page 5: 2 141015202430-conversion-gate01

Сэдэлжүүлэлт

Сэдэлжүүлэлт гэдэг нь зан үйлийг идэвхжүүлж цаашдын чиглэлийг тогтоодог дотоод хөтөч. Сэдэлжүүлэлтийн онол нь хүний зан үйлийг ямар шалтгаанаар, хэрхэн идэвхжүүлэн, чиглүүлэхэд чиглэсэн талаар тайлбарлах үйл явцыг судалдаг гэжээ.

(Romando, 2007, para. 1).

Page 6: 2 141015202430-conversion-gate01

Сэдэл ба сэдэлжүүлэлт

● Сэдэл нь хүний ухамсарт үйлдлийн шалтгаан болдог өдөөлт юм.

● Сэдэлжүүлэлт нь хэрэгцээгээ хангахын төлөө, зорилгод хөтлөх дотоод үйл ажиллагаа.

● Оюун ухаантай адилаар шууд ажиглагдахгүй.

● Зөвхөн хувь хүний зан үйлээр илэрч дүгнэгдэнэ.

Page 7: 2 141015202430-conversion-gate01

Сэдэлжүүлэлтийн жишээнүүд та санал нийлэх үү.

● Ээж, аав нь зэмлэн үглэж хичээлд нь явуулах,

● Багш шалгалт авах, дүн тавина гэх мэтээр идэвхжүүлэх оролдлого

● Багш хичээлээ сонирхолтой болгохын тулд анхаарлыг нь татах зүйл үзүүлэх, ярих

● Эргэлзээ төрүүлэх үйл ажиллагаа, асуулт тавих

● Оноо өгөх, смайл бэлэглэх● Эцэг эх, багш нарын

магтаал, урамшуулал ● Хичээлээ сайн хий гэсэн

шаардлага тавих

● Сурагчид даалгавар, дасгалаа амжилттай хийснээс үүдсэн сэдэл

● Бүтээл хийж дуусах● Ижил нөхдийнх нь бүтээл,

туурвилууд● Зорилготой болж, түүндээ

хүрэх тэмүүлэл. ● Та бүхэн сурагч байх үедээ

яагаад юуны тулд, ямар зорилгоор суралцаж байсан бэ?

● Таны бахархан дуурайх хүмүүс хэн байсан бэ?

Page 8: 2 141015202430-conversion-gate01

Сэдэлжүүлэлт яагаад хэрэгтэй вэ?

Сэдэлжсэн суралцагчид идэвхтэй сайн суралцаж төгсөөд, үр бүтээлтэй үйлдвэрлэл эрхлэгч юм уу ажил олгогчдынхоо итгэлийг даасан ажилтан болдог. Энэхүү сэдэлжсэн хүмүүсийн тусламжтай байгууллага оршин тогтнож чадна. Тиймээс ажилтнууд сайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ.

(Lindner, 1998)

Page 9: 2 141015202430-conversion-gate01

Энэ сурагчид яагаад уйтгартай сууж байна вэ? Хичээлдээ идэвхтэй оролцоход юу дутагдаж байгааг хэлнэ үү.

Page 10: 2 141015202430-conversion-gate01

Сэдэлжүүлэлтийн зааварчилгааны дизайн

● Сэдэлжүүлэлтээр бүрэлдсэн зорилгоо биелүүлэх хүсэл, мэрийлтэнд тулгуурлан сургалтад дэвшүүлэх хам сэдэв (context) бүхий асуудал шийдвэрлэх “сэдэлжүүлэлтийн зааварчилгааны дизайн” байдаг. (Keller, 2006b, ¶7)

● Энэ үүднээс сургалтыг сэдэлжүүлэх зааварчилгааг 4 бүрэлдэхүүнтэйгээр дизайнчилсан.

Page 11: 2 141015202430-conversion-gate01

Жон Келлерийн “АХИС сэдэлжүүлэлтийн загвар”

Сэдэлжүүлэлт нь сурагчдын ● Анхаарлыг татах, ● Хэрэгцээнд нийцүүлэх, ● Итгэл үнэмшил төрүүлэх, ● Сэтгэл ханамжтай болгох гэсэн дөрвөн үндсэн бүтцээс бүрдэнэ.Эдгээр 4 бүрэлдэхүүн нь 3, 3 хэсгүүдтэй гэж Жон Келлер үзсэн байна.

Page 12: 2 141015202430-conversion-gate01

Жон Келлерийн “АХИС сэдэлжүүлэлтийн загвар”-ийн дэд бүтэц

Анхаарал татах

Хэрэгцээнд нийцүүлэх

Итгэл үнэмшил

Сэтгэл ханамж

А1. Ойлголтыг сэргээх

Х1. Зорилго чиглэл

И1. Сургалтын шаардлагад нийцэх

С1. Дотоод мэдрэмж

А2. Сэдлийг тандах

Х2. Сэдэлд нийцүүлэх

И2. Амжилтын боломж

С2. Хөндлөнгийн урамшуулал

А3. Ялгаатай байдлыг харгалзах

Х3. Эерэг харилцаа

И3. Хувийн хяналт

С3. Эрх тэгш байдал

Дадлага ажлын заавар үзэх

Page 13: 2 141015202430-conversion-gate01

Анхаарал татах

Суралцагчийн хүсэл, сонирхлыг татах 3 арга зам(1) Ойлгох чадварыг сэргээх (гайхшрал төрүүлэх, итгэлгүй байдал, шинэлэг байдал, харьцуулалт)(2) Асуултаар анхаарал татах (оюун ухааны сорилтууд, асуултууд, асуудлууд, сонгох зайлшгүй байдлууд)(3) Олон бүлэг үүсгэх (хүүхдүүдийн ялгаатай байдалд зориулсан даалгаврууд, загварууд, дасгалууд, арга барилууд)

Page 14: 2 141015202430-conversion-gate01

Samsung шинэ бүтээгдэхүүний танилцуулгын үеэр

Page 15: 2 141015202430-conversion-gate01

Анхаарал татах

Жишээ (Learning-Theories.com, ¶1):Учир утгагүй зүйл, Зөрчилдөөн; Тоглоомууд, Дүрд тоглох, Туршаад сэтгэх аргууд; Асуултууд, Асуудал дэвшүүлэх, Оюуны шуурга; Дүрс бичлэгүүд, Жижиг бүлгийн хэлэлцүүлэг, Лекцүүд, Бодитой урамшуулал, Өгүүлэл ярихҮр дагавар:Сурагчдын анхаарлыг хэрхэн татах вэ?Хэдийгээр идэвхтэй сайн, анхаарал нь сарнимааргүй мэт хүүхэд байсан ч сургалтын явцад сонирхол нь буурдаг.

Page 16: 2 141015202430-conversion-gate01

Анхаарал татах жишээнүүд

Page 17: 2 141015202430-conversion-gate01

Хэрэгцээнд нийцүүлэх

Суралцагчийн туршлага, хэрэгцээнд нийцүүлэх 3 арга зам (Keller, 2006a, ¶4; Carr & Carr, 2000).1. Суралцагч чадвар эзэмших зорилгоо баримжаалах (зорилгоо ялган авч тодорхойлох ба түүний зорилтуудыг тайлбарлах, зорилгоо тодорхойлох эсвэл сонгохыг зөвлөх, зорилгуудын жишээг авах, зорилгуудыг тодорхой байдлаар илэрхийлэх эсвэл утгыг нь тайлбарлах)2. Суралцагчийн сэдэлжих зүйлийн үйл ажиллагаанд тохируулах (хүсэж байгаа зүйлд нь нийцүүлэх, сонирхол ба хэрэгцээнд нь тохирсон ашигтай байдлаар зохицуулах)3. Дотно харилцаа (дадал хэвшил болсон туршлага дээр нь тулгуурлан хичээлийн зорилготой холбоотой харилцааны хэлбэр, тодорхой тогтсон хэллэгийг ашиглах)

Page 18: 2 141015202430-conversion-gate01

Хүний хэрэгцээнд нийцсэн бүтээлийг бодож олоход хэцүү

 2009 онд Елена Боднарын Иж Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Нэг эмэгтэй хүн хорт хий алдагдах үед 2 хүнийг аварч чадна.

Page 19: 2 141015202430-conversion-gate01

Хэрэгцээнд нийцүүлэх

Жишээ (Carr & Carr, 2000; Learning-Theories.com):Зохиолоос эш татах, Суутнуудын хэлсэн үг, хэлц, ёгт үг хэрэглэх, Жишээ татах, Өөрсдийнх нь туршлагаас жишээ авч асуух, Ерөнхий төсөөллийн зураглал, тойм зэргийг хэрэглэх, Ямар нэгэн ажил зохион байгуулахдаа сурсан мэдсэнээс нь сонголт хийлгэх, Суралцагчид шинээр суралцаж эзэмшсэн чадвараа хэрхэн хэрэглэхийг тайлбарлах, “Зорилгод холбогдох зүйлс нь надад өнөөдөр, маргааш юунд хэрэгтэй вэ?” гэдгийг тайлбарлах эсвэл үзүүлэхҮр дагавар:Аливаа загвар, дадлага ажил, бүтээгдэхүүний төрөл зэргээр хэрэглээгээ өөрчлөх боломж, сонголтыг суралцагчдад яаж заах вэ?

Page 20: 2 141015202430-conversion-gate01

Хэрэгцээнд нийцүүлэхСуралцагчийн ирээдүйн ажил, сонирхол, хэрэгцээнд хичээлийн төлөвлөлт, агуулга холбогдоно. Суралцагчийн өнөөгийн хэрэгцээ, эрх ашиг, туршлагатай нь холбоотой компьютерийн загварчлал, ижил төстэй нөхцөлүүд, тохиолдлын судалгаа, жишээ зэргийг ашиглах нь илүү үр нөлөөтэй. Жишээ нь: Дунд ангийн хүүхдүүд ялгаварлан гадуурхах, нэрд гарах болон ганцаардлын тухай түүхийг унших дуртай байдаг учир нь энэ насныхны амьдралд дээрх асуудлууд маш их тод мэдрэгддэг.

Масловын шаталсан хэрэгцээний онол

Хэрэгцээ сонирхолыг нь төрүүлсэн ч суралцагч агуулгын ач холбогдолыг хүлээн зөвшөөрөөгүй л бол сэдэлжүүлэлт үр дүнгүй болдог.

Page 21: 2 141015202430-conversion-gate01

Энэтхэгт буяны өглөгийн үед орон гэргүй иргэд хишиг хүртэж байгаа нь

Page 22: 2 141015202430-conversion-gate01

Масловын Хэрэгцээний шатлал ба Херзбергийн Сэдэлжүүлэлт-Эрүүл ахуйн онол

Page 23: 2 141015202430-conversion-gate01

2009 он Папуагийн нийслэл Жаяапурагийн нэгэн зах дээр бэлгэвч хэрхэн хэрэглэх тухай зааж байна.

Page 24: 2 141015202430-conversion-gate01

Итгэл үнэмшил төрүүлэх

Суралцагчдыг амжилт бүтээлд итгэлтэй хүргэх 3 арга зам. (Keller, 2006a, ¶4; Carr & Carr, 2000).1. Сургалтын шаардлагад тохируулах (зорилго, стандарт, шаардлага, үнэлгээний шалгуур зэрэгтэй холбох)2. Амжилттай суралцах боломжийг бий болгох (сорилтыг бүрэн амжилттай давахад хугацаа, нөөц, оролдлого зэрэг боломж олгох)3. Өөрийн хяналтыг дэмжих (өөрийн чармайлтаар хүрсэн амжилтыг хувийн хариуцлагатай холбоотой болохыг ойлгуулах, тайлбарлах)

Page 25: 2 141015202430-conversion-gate01

Итгэл үнэмшил төрүүлэх

Жишээ (Carr & Carr, 2000; Learning-Theories.com):Бүх суралцагчдад зорилгыг сонгуулах, Амжилтад хүргэх алхмууд, Хариу үйлдэл үзүүлэх ба дэмжлэг авах, Суралцах байдал ба үнэлгээ зэргээр хяналт тавьж хичээлийг суралцагчдад зориулан бэлтгэх, Суралцагчид хичээл зүтгэлээрээ амжилтад хүрдгийг ойлгуулах, олон нийтийн магтаалыг нотлох - цэгнэх - утга учрыг тайлах - задлан шинжлэх зэргээр хүлээн авах Үр дагавар:Баг хамт олны хандлага, хэрэглэхэд хялбар материалууд зэрэг нь амжилтад хүрэх хүлээлтийг хэрхэн өөрчлөх вэ?

Page 26: 2 141015202430-conversion-gate01

Итгэл үнэмшил төрүүлэх

• Амжилттай суралцах эерэг хүлээлт үүсгэх дэмжлэг

• Суралцах зүйлийнхээ талаар бага ойлголттой байвал суралцагчдын итгэл үнэмшил бага байдаг.

• Зорилгыг нь тодорхой, ойлгомжтой болгох, санаанд нь нийцсэн ололт, амжилтуудын жишээг үзүүлэх зэрэг хялбар аргаар итгэл үнэмшлийг нь төрүүлэх.

• Алдаа, онооны шалтгааны онцлог нь итгэл үнэмшлийн үзэл бодлыг бий болгодог.

• Тодорхой нөхцөл байдалд хувь хүн хүчин чармайлт, чадвараараа амжилтад хүрэх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

• Суралцагч гадны хүчин зүйлийн нөлөөгөөр сорилтыг давах, бусдын дэмжлэгтэйгээр эсвэл азтай тохиолдлоор амжилтад хүрч байгаа бол өөртөө итгэх итгэл нь нэмэгдэх найдвар бага.

Page 27: 2 141015202430-conversion-gate01

Норвеги. Залуус үерийн усанд унасан хургыг аварчээ.

Page 28: 2 141015202430-conversion-gate01

1989 оны зургадугаар сарын 4, Тяньаньмэн талбайд, гялгар уутанд хувцсаа хийж барьсан энэ оюутан танкуудыг зогсоож чадсан.

Page 29: 2 141015202430-conversion-gate01

Сэтгэл ханамж

Урамшуулалаар амжилтын мэдрэмжийг бий болгох 3 арга зам (Keller, 2006a, ¶4; Carr & Carr, 2000).1. Дотоод мэдрэмж ба ердийн суралцах чадвараа дэмжих (үр дүнтэй хам сэдвийн компьютерийн загварчлал эсвэл уг хам сэдвээр эзэмших чадварыг амьдрал дээр хэрэглэж сурах)2. Гадаад мэдрэмж ба эерэг үр дүнг бий болгох (нотлох, шинжилгээ хийх, үнэлэх зэрэг үйлийн үр дүнд эргэх холбооны дараа суралцагчдад туршлага сууна)3. Сургалт ба үнэлгээнд эрх тэгш харилцах (стандартад нийцсэн шалгуур үзүүлэлтийг хангахаар үйл ажиллагааг тогтвортой байлгах)

Page 30: 2 141015202430-conversion-gate01

Сэтгэл ханамж

Жишээ (Carr & Carr, 2000; Learning-Theories.com; Small, 1997):Хэт урамшуулал болон хэт хялбар даалгавруудаас зайлс хийх; эргэх холбоогоор их мэдээлэл авах гэхээс илүүтэйгээр магтаал, урамшуулал ач холбогдолтой; суралцагчдын эрх ашигтай холбоотой амьдралын жишээг ашиглах; ур чадвар эзэмшсэн байдлыг батламжаар урамшуулах; ахлах ангийн суралцагчдын суралцсан байдлын ач холбогдлын тухай сонсгох; Шудрага шалгуур (fair test) бүхий үнэлгээгээр сэтгэгдлийг нь хөгжөөн дэвжээхҮр дагавар:Олон нийтээс ирэх магтаал сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үү?Рубрикийн үнэлгээний арга сэтгэл ханамжийг өөрчлөх үү?

Page 31: 2 141015202430-conversion-gate01

Сэтгэл ханамж

• Сургалтын амжилт болон үр дүнгийн талаар эерэг мэдрэмжийг илэрхийлдэг.

• Суралцагчид багшийн дэмжих байдлыг дотроо мэдрэн хүлээн зөвшөөрөх

• Тэдэнд шударга хандаж байгаад итгэх итгэлийн сэтгэл ханамж

• Бодитой болон бэлгэ тэмдэгийн шинжтэй урамшуулал нь сэтгэл ханамжийг бий болгодог.

• Анги дэвших, давуу эрх олгох, урамшуулах тэмдэг, хичээлийн явцын үнэлгээний хэрэгсэлүүд, амжилтыг үнэлсэн тасалбар зэрэг зүйлүүд байж болно.

Page 32: 2 141015202430-conversion-gate01

Сэтгэл ханамж

● Сургалтад хувь хүний сэтгэл ханамж, дотоод мэдрэмжийг танин дэмжих үйлтэй хослуулан хэрэгжүүлэх

● Эрх тэгш, шударга байдлаар хандах мэдрэмж ● Суралцагч сургалтын зорилго, агуулга, үнэлгээ

болон шудрага бус байлаар үнэлэгдэхгүй байх тохиромжтой ачааллын хэмжээг тооцон хичээлээ заах.

Page 33: 2 141015202430-conversion-gate01

Сэтгэл ханамж нь амжилт болон үр дүнгийн талаарх эерэг мэдрэмжийг илэрхийлдэг.

Page 34: 2 141015202430-conversion-gate01

Сэдэлжүүлэлт ба гүйцэтгэлийн хамаарал, суралцагчдын сэтгэл хөдлөлөөр илрэх шинж

Сэдэлжүүлэлт “Хэт их” байх жишээ•Хэт идэвхтэй•Санаа зовсон•Айдастай•Аз туршсан•Их зантай•Эргэлзсэн•Бодитой бус•Сэтгэлээр унасан•Санааширсан•Биеээ хэт барьсан

Гүй

цэтгэл

Сэдэлжүүлэлт оновчтой үед•Эрч хүчтэй•Анхаарлаа төвлөрүүлсэн•Тэвчээртэй

Х1Х2 И

И

И

ССэдэлжүүлэлт “Хэт сул” байх жишээ•Уйтгарлах•Мөрөөдөх•Хайхрамжгүй•Хэрэггүй юм хийх•Аргаа барсан•Хяналтаа алдсан•Ичгүүргүй•Дургүйцсэн•Үр ашиггүй төлөвлөх•Дуу султай байх

Page 35: 2 141015202430-conversion-gate01
Page 36: 2 141015202430-conversion-gate01

Жон Келлер

Page 37: 2 141015202430-conversion-gate01

Robert Gagne зааварчилгааны дизайн

1. Суралцагчдын анхаарлыг хичээлд хандуулах

2. Тухайн хичээлийн зорилгыг ойлгуулах

3. Өмнөх ойлголтыг сэргээн сануулах

4. Шинэ ойлголт, тодорхойлолт зэргийг гаргуулах

5. Суралцах үйлд хөтлөн оруулж, юуг яаж хийхийг зааж, зөвлөх

Page 38: 2 141015202430-conversion-gate01

Robert Gagne зааварчилгааны дизайн /үргэлжлэл/

6. Гүйцэтгэх дасгал ажил, даалгавар зэргийг өгч хийлгэх

7. Дасгал ажил, даалгавраа зөв гүйцэтгэхийг дэмжих явцын үнэлгээ хийх

8. Ажлын гүйцэтгэл, юу сурч мэдснийг үнэлэх

9. Сурч мэдсэн зүйлээ хэрэглэх, бусад зүйлд хувиргах ашиглах чадварыг нэмэгдүүлэх

Page 39: 2 141015202430-conversion-gate01

Хичээлийг сэдэлжүүлэлтээр төлөвлөлөх

Гагнейгийн 9 алхам Келлерийн АХИС загвар

Хичээлийн төлөвлөлт

Анхаарлыг хичээлд хандуулах Анхаарал Хичээлийн зорилгод холбоогдох сонирхолтой зүйл үзүүлэх

Зорилгыг ойлгуулах Асуудал дэвшүүлэх

Өмнөх мэдлэгийг сэргээх Хэрэгцээ Асуудлын талаарх мэдлэгийг сэргээх

Шинэ ойлголт, мэдээллийг өгөх

Оюун дүгнэлт хийлгэх

Хичээлд хөтлөх заавар өгөх Итгэл, үнэмшил Зааварчилгааг бэлтгэж өгөх

Дасгал, даалгавар хийлгэх Асуудлыг алхам, алхмаар шийдвэрлэх

Явцын үнэлгээ, эргэх холбоо Сэтгэл ханамж Урамшуулах, явцыг тандах, дэмжих

Гүйцэтгэлийн үнэлгээ хийх Шудрага үнэлгээ, рубрик хэрэглэх

Мэдлэг, чадвараа өөр нөхцөлд хэрэглэх

Өөр асуудлыг шийдвэрлэх, гэрийн даалгавар хийх

Page 40: 2 141015202430-conversion-gate01

Буруу төлөвлөлт хаашаа хөтлөх вэ?

Page 41: 2 141015202430-conversion-gate01

Сэдэлжүүлэлтийн дизайнСургалтын тухай мэдээлэл авах

Суралцагчдын тухай мэдээлэл авах

Суралцагчдаа судлах

Цуглуулсан баримтуудад шинжилгээ хийх

Зорилтууд ба үнэлгээний жагсаалт

Хичээлийн танилцуулга болон үндэслэлХичээлийн хэлбэрБагшийн мэдээлэл

Эзэмшсэн чадварын түвшин Сургууль, ажилд хандах хандлага Тус сургалтад хандах хандлага

Сэдэлжүүлэх мэдээллийг vзэхСэдэлжих үндсэн шалтгаанӨөрчлөгдөх нөлөө

Сэдэлжүүлэлтийн дизайны зорилго Суралцагчийн дадал хэвшил Суралцсаныг баталгаажуулах арга

Давуу тал Сул тал ба асуудлуудБусад холбогдох асуудлууд

Page 42: 2 141015202430-conversion-gate01

Сэдэлжүүлэлтийн дизайн /үргэлжлэл/

Сургалтад хэрэглэж амжих аргуудын жагсаалт

Сургалтын үйл ажиллагааны дизайн гаргах ба сонгох

Зааварчилгааг нэгтгэх

Сургалтын хэрэглэгдэхүүн хөгжүүлэх ба сонгох

Үнэлэх ба шалгах

Сургалтын эхэн ба төгсгөлдСургалтын туршидХэрэглэх аргуудын жагсаалт гаргах

Аргуудыг нэгтгэхАргуудыг сайжруулах Аргуудыг тогтворжуулах

Дизайнуудыг нэгтгэхХамрах хүрээг тогтоохЗааварчилгааг дахин нягталан шалгах

Бэлэн материал сонгох Нөхцөл байдалд нь тохируулан өөрчлөх Шинэ хэрэглэгдэхүүн хийх

Суралцагчийн хариу үйлдэл Сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох Шаардлагатай бол шинэчлэх

Page 43: 2 141015202430-conversion-gate01

Сэдэлжүүлэлтийн АХИС загварын үр дүн

Анхаарал - Үүнийг сурах юмсанХэрэгцээ - Ийм боломж байгаа юм байнаИтгэл - Үүнийг би бүтээж чадах юм байнаСэтгэл ханамж - Дотоод сэтгэлдээ: энэ сурч байгаа зүйл маш чухал тул, би илүү их хичээх ёстой

(http://www.arcsmodel.com/)

Page 44: 2 141015202430-conversion-gate01

Хөгжихөд ойрхон бүс

Сургалтын зорилго, зорилтыг дэвшүүлэх

Сургалтын зорилго: Суралцагчийн хүрч чадах чадавхын түвшин

Гарааны түвшин: Суралцагчийн хөгжлийн бодит түвшин

Дам

жла

га б

үс

Суралцахчадвар сул

Бие даан суралцах чадвартай

1-р зорилт2-р зорилт

3-р зорилт

4-р зорилт

5-р зорилт

...-р зорилт

n-р зорилт

Хэрэгцээг тодорхойлох5W1H загварWhen - хэзээWhere - хаанаWhat - юугWho - хэндWhy – яагаадHow - яаж

Алхам бүрд сэдэлжүүлж

сурах хүсэл, сонирхлыг нь

идэвхжүүлэн дэмжих

Алха

м бүр

д сэ

дэлж

үүлж

сура

х хүс

эл, с

онир

хлыг н

ь

идэв

хжүү

лэн

дэмжих

Сэдэ

лжүү

лэлт

ээр

идэв

хжин

дэм

жлэ

ггүй

су

ралц

ана

Шатны өндөр нь сурагчийн хэрэгцээнд нийцсэн, чадавхын түвшидд тохирсон

Page 45: 2 141015202430-conversion-gate01

Дадлага ажил

Ээлжит хичээлийн хөтөлбөр дээр сэдэлжүүлэлтийн АХИС загвараар шинжилгээ хийцгээе.1. Хөтөлбөрийн алхам бүрийг АХИС загварын аль

хэсэгт нийцэхийг (А1, Х2 ...) гэх мэтээр тэмдэглэл хийнэ үү.

2. АХИС загварын аль хэсэг их ороод аль хэсэг нь огт ороогүй байгаа талаар ажиглалт хийнэ үү.

3. Тус хөтөлбөрт АХИС загвараас оруулах боломж байна уу. Ямар хэсгийг ямар аргаар оруулж болох талаар сайжруулалт хийнэ үү.

4. Сайжруулсан хөтөлбөрөөр хичээл заахад суралцагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх хэр боломж байна вэ?

Хүснэгт үзэх

Page 46: 2 141015202430-conversion-gate01

Анхаарал хандуулсанд

баярлалаа[email protected]

Таны сонирхсон асуултад хариулахад бэлэн байна.