31
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БОЛОН ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ Дундговь аймаг Эрүүл мэндийн газар 2018.01.09 Зорилт Заалт Хэрэгжилт Хувь 1 3.2 Хүн амд үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай зохион байгуулж, өрх, сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах зорилтын хүрээнд: 3.2.1 Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд иргэн бүрийг бүрэн хамруулах зорилгоор хөдөлгөөнт болон эмзэг бүлгийн хүн амыг бүртгэлжүүлэн, тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр санхүүжүүлэх эрхзүйг хангахад анхаарч, тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулна. Аймгийн нийт хүн амын 4.5% нь өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдаж байгаа ба үүнээс бүртгэгдсэн хөдөлгөөнт хүн ам нь 2809 байна. 2017 онд өрхийн эрүүл мэндийн 2 төвийн 11000 хүн амд хувьсах зардлаар 152.78 сая төгрөгийн санхүүжилт олгогдон өрхийн суурин болон хөдөлгөөнт иргэдэд анхан шатны эх, хүүхдийн болон диспансерийн хяналт, яаралтай тусламж, дархлаажуулалт, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Эрүүл мэндийн газраас өрхийн эрүүл мэндийн 2 төвд Глобаль сангийн санхүүжилтээр БЗДХ-ын илрүүлэг шинжилгээний 7.105.688 төгрөгний оношлуур, туслах хэрэгслийн хангалтыг хийж, хөдөлгөөнт хүн ам, эмзэг бүлгийн иргэдийг бүртгэлжүүлэн тэмбүү, ХДХВ-ийн илрүүлэг шинжилгээнд хамрууллаа. 70 3.2.2 Алслагдсан сум, багийн иргэдийн эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээг үндэслэн сум, өрхийн эрүүл мэндийн төвийн байршил, үйлчлэх хүрээг тогтоох, төвийг шинээр байгуулах, газар олгох, эмнэлгийн байрыг шинэчлэн засварлах, шинээр барих хэрэгцээг үнэлж, төлөвлөх, шаардлагатай тоног төхөөрөмж, автомашинаар хангах чиглэлээр Эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн шийдвэр гаргаж, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Угтаал, Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэг, Луус, Хулд, Өлзийт, Баянжаргалан, Дэрэн сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлт хийж, пургон автомашиныг тус тус олгосон. Мөн Дэлгэрхангай сумын эрүүл мэндийн төвийн шинэ эмнэлгийн барилгын төсвийг улсын төсөвт суулгаж, энэ онд суурийн 120 сая төгрөгийг шийдвэрлүүлэн эмнэлгийн барилгын суурийн ажлын гүйцэтгэл 30%-тай явагдаж байна. Нэгдсэн эмнэлгийн хуучин амбулаторийн барилгын их засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар /89,2 сая/ тендерт ялсан Тэргэн гүүрХХК-аар гүйцэтгүүллээ. Их засвараар 879,8м2 дээврийн төмрийг шинээр сольж, 2113,8м2 талбай дотор засвар, 196м2 таазыг дүүжин таазаар сольж, 355,9м2 шалыг хулдааслаж, 75м2 ханыг пильтадан, 2 ариун цэврийн өрөөг засварлаж, 16 тосгуур, 6 суултуурыг шинээр суурьлуулсан. Аймгийн ОНХХ-өөс 30 сая төгрөгийн ус цэвэршүүлэх /гемодиализийн аппаратны/ тоног төхөөрөмжийг Нэгдсэн эмнэлэгт нийлүүлсэн. 100 3.2.3 Өрх, сумын эрүүл мэндийн төвөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх багц /жагсаалт/-ийн дагуу харъяа нутаг дэвсгэрийн хүн амын дунд нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Анхан шатны сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээс орон нутгийн иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцаар дараах тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Үүнд: Халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг: Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд зорилтот насны иргэдийг зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгт сарчилсан төлөвлөгөөний дагуу тогтмол хамруулан ажиллаж энэ 2017 оны байдлаар артерийн гипертензийн эрт илрүүлэг үзлэгт 9571 хүн хамрагдаж зорилтот насны иргэдийн 84.0%, чихрийн шижин хэв шинж 2-ын эрт илрүүлэг үзлэгт 10016 хүн хамрагдаж зорилтот насны иргэдийн 79.2%, хөхний өмөнгийн эрт илрүүлэг 100

2018.01.09 3.2.1 70du.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/said-geree-2017-on-EMG...ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БОЛОН ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

  • Upload
    others

  • View
    19

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БОЛОН ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ

Дундговь аймаг Эрүүл мэндийн газар 2018.01.09

№ Зорилт Заалт Хэрэгжилт Хувь

1

3.2 Хүн амд үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай зохион байгуулж, өрх, сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах зорилтын хүрээнд:

3.2.1 Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд иргэн бүрийг бүрэн хамруулах зорилгоор хөдөлгөөнт болон эмзэг бүлгийн хүн амыг бүртгэлжүүлэн, тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр санхүүжүүлэх эрхзүйг хангахад анхаарч, тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулна.

Аймгийн нийт хүн амын 4.5% нь өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдаж байгаа ба үүнээс бүртгэгдсэн хөдөлгөөнт хүн ам нь 2809 байна. 2017 онд өрхийн эрүүл мэндийн 2 төвийн 11000 хүн амд хувьсах зардлаар 152.78 сая төгрөгийн санхүүжилт олгогдон өрхийн суурин болон хөдөлгөөнт иргэдэд анхан шатны эх, хүүхдийн болон диспансерийн хяналт, яаралтай тусламж, дархлаажуулалт, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Эрүүл мэндийн газраас өрхийн эрүүл мэндийн 2 төвд Глобаль сангийн санхүүжилтээр БЗДХ-ын илрүүлэг шинжилгээний 7.105.688 төгрөгний оношлуур, туслах хэрэгслийн хангалтыг хийж, хөдөлгөөнт хүн ам, эмзэг бүлгийн иргэдийг бүртгэлжүүлэн тэмбүү, ХДХВ-ийн илрүүлэг шинжилгээнд хамрууллаа.

70

3.2.2 Алслагдсан сум, багийн иргэдийн эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээг үндэслэн сум, өрхийн эрүүл мэндийн төвийн байршил, үйлчлэх хүрээг тогтоох, төвийг шинээр байгуулах, газар олгох, эмнэлгийн байрыг шинэчлэн засварлах, шинээр барих хэрэгцээг үнэлж, төлөвлөх, шаардлагатай тоног төхөөрөмж, автомашинаар хангах чиглэлээр Эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн шийдвэр гаргаж, бүх талын дэмжлэг үзүүлнэ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Угтаал, Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэг, Луус, Хулд, Өлзийт, Баянжаргалан, Дэрэн сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлт хийж, пургон автомашиныг тус тус олгосон. Мөн Дэлгэрхангай сумын эрүүл мэндийн төвийн шинэ эмнэлгийн барилгын төсвийг улсын төсөвт суулгаж, энэ онд суурийн 120 сая төгрөгийг шийдвэрлүүлэн эмнэлгийн барилгын суурийн ажлын гүйцэтгэл 30%-тай явагдаж байна. Нэгдсэн эмнэлгийн хуучин амбулаторийн барилгын их засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар /89,2 сая/ тендерт ялсан “Тэргэн гүүр” ХХК-аар гүйцэтгүүллээ. Их засвараар 879,8м2 дээврийн төмрийг шинээр сольж, 2113,8м2 талбай дотор засвар, 196м2 таазыг дүүжин таазаар сольж, 355,9м2 шалыг хулдааслаж, 75м2 ханыг пильтадан, 2 ариун цэврийн өрөөг засварлаж, 16 тосгуур, 6 суултуурыг шинээр суурьлуулсан. Аймгийн ОНХХ-өөс 30 сая төгрөгийн ус цэвэршүүлэх /гемодиализийн аппаратны/ тоног төхөөрөмжийг Нэгдсэн эмнэлэгт нийлүүлсэн.

100

3.2.3 Өрх, сумын эрүүл мэндийн төвөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх багц /жагсаалт/-ийн дагуу харъяа нутаг дэвсгэрийн хүн амын дунд нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Анхан шатны сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээс орон нутгийн иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцаар дараах тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Үүнд: Халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг: Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд зорилтот насны иргэдийг зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгт сарчилсан төлөвлөгөөний дагуу тогтмол хамруулан ажиллаж энэ 2017 оны байдлаар артерийн гипертензийн эрт илрүүлэг үзлэгт 9571 хүн хамрагдаж зорилтот насны иргэдийн 84.0%, чихрийн шижин хэв шинж 2-ын эрт илрүүлэг үзлэгт 10016 хүн хамрагдаж зорилтот насны иргэдийн 79.2%, хөхний өмөнгийн эрт илрүүлэг

100

2

үзлэгт 8526 хүн хамрагдаж зорилтот насны иргэдийн 54,76%, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 2701 хүн хамрагдаж зорилтот насны иргэдийн 84,01% тус тус хамрагдаж, артерийн гипертензийн 96, чихрийн шинжингийн 6 өвчлөлийг тус тус шинээр оношилж, хяналтанд авлаа. Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалтыг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар 2017 оны 06 сарын 20-ны өдрийн А/58 дугаар тушаалаар 06 сарын 05-наас 08 сарын 01-ний өдрийг хүртэл сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дунд “Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгт зорилтот насны иргэдийг бүрэн хамруулъя” болзолт уралдааныг зарлан явуулсан. Үр дүн: Өнгөрсөн оны мөн үеийнхээс артерийн гипертензийн эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт 14.1%-иар, чихрийн шижин хэв шинж 2-ын эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт 17.5%-иар, хөхний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт 11.2%-иар, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт 7.9%-иар тус тус өссөн байна. Нөхөн болон нэмэлт дархлаажуулалт: ХӨСҮТ-өөс 2017 оны вакцины татан авалтыг хийн вакцины нөөцийг бүрдүүлэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд захиалгын дагуу 100% олгосон. Эрүүл мэндийн газраас хяналтын баг гарч зүүн бүсийн 10 сумын эрүүл мэндийн төвийн 5 хүртэлх насны хүүхдийн 362 тарилгын гэрчилгээний товлолт вакцинд хамрагдсан тэмдэглэгээ, дархлаажуулалтын бүрэн тунгийн хамрагдалт, анхан шатны маягтын хөтлөлтөнд тус тус хяналт үнэлгээ хийлээ. ХӨСҮТ-тэй хамтран Сайнцагаан, Өлзийт сумын эрүүл мэндийн төв болон Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн дархлаажуулалтын цэгт, вакцины нөөцийн тооцоолол, 0-5 хүртэлх насны хүүхдийн бүрэн тунгийн хамрагдалт зэрэгт дэмжлэгт хяналт хийн ажиллалаа. Эрүүл мэндийн газраас “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг 5 сарын 10-20-ны хооронд аймгийн хэмжээнд зохион байгуулж, ”Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт”-аар 982 хүүхдийг 10 дугаар сард “Томуугийн эсрэг дархлаажуулалт”-аар эрсдэлт бүлгийн 3040 насанд хүрэгчид, 200 хүүхдийг дархлаажууллаа. Үр дүн: 2017 оны байдлаар аймгийн хэмжээнд товлолт дархлаажуулалтын хамрагдалт 98%, нөхөн дархлаажуулалтын хамралт 100%, дархлаажуулалтын дараах урвал хүндрэл 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Дархлаажуулалтын 10 хоногийн хүрээнд улаанбурхан, улаануудын нэмэлт дархлаажуулалт аймгийн хэмжээнд 95.3%, томуугийн эсрэг дархлаажуулалт 100%-ийн хамрагдалттай байна. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа: Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээс Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолын дагуу эрүүл мэндийн сургалт сурталчилгааны 2017 оны төлөвлөгөөг тус тус батлан гаргаж, төлөвлөгөөний дагуу 45 тэмдэглэлт өдрийн хүрээнд, нийт 102 удаагийн мэдээлэл,

3

сургалт, өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 38000 гаруй иргэнд эрүүл мэндийн боловсрол олголоо.

3.2.4 Орон нутгийн иргэн ойр байгаа нутаг дэвсгэрийн сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийг сонгон үйлчлүүлэх боломжийг хангана.

2017 оны байдлаар эмнэлэг, эрүүл мэндий төвүүдээр нийт 185581 иргэн үйлчлүүлсэн байна. Эрдэнэдалай, Адаацаг, Дэрэн, Цагаандэлгэр, Өндөршил, Говь-Угтаал, Баянжаргалан, Сайхан-Овоо зэрэг сумдад хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, шүд, мэс засал, дотор, дүрс оношилгооны нарийн мэргэжил эзэмшсэн эмч нарыг ажиллуулж байгаа нь зэргэлдээх сумдын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээр эмчээ сонгон үйлчлүүлэх боломжийг хангасан. Үүний үр дүнд сумын эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа нарийн мэргэжил эзэмшсэн эмчийн хангалт өнгөрсөн оноос 0.2 хувиар өссөн байна.

100

3.2.5 Өрхийн эрүүл мэндийн төвтэй гүйцэтгэлийн гэрээ байгуулан ажиллаж, гэрээний гүйцэтгэл, санхүүжилтэнд хяналт тавьж, “Эрүүл мэндийн тухай” хуулийн дагуу дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллана.

Өлзийтмандал, Боржигонмандал өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нар гүйцэтгэлийн гурвалсан гэрээг байгуулж, гүйцэтгэлийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж ажиллаж байна. Он гарсаар Эрүүл мэндийн газраас дэмжлэгт хяналтыг 2 удаа хийж, гэрээний гүйцэтгэл болон санхүүжилтэнд хяналт тавьж, зөвлөн туслаж ажиллалаа. Эрүүл мэндийн газраас 2 өрхийн эрүүл мэндийн төвд Глобаль сангийн санхүүжилтээр БЗДХ-ын илрүүлэг шинжилгээний 7105688 төгрөгний оношлуур, туслах хэрэгсэл болон “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3,3 сая төгрөгийн элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээний оношлуурын хангалтыг тус тус хийсэн.

70

3.3 Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад онцгой анхаарч тусламж, үйлчилгээнд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр нэгдсэн удирдлагаар хангаж, дэмжлэг үзүүлж ажиллах зорилтын хүрээнд:

3.3.1 Өрх, сумын эрүүл мэндийн төвийн жирэмсний хяналтын чанар, хүртээмжийг сайжруулж, жирэмсний эрт үеийн хяналтанд жирэмсэн эмэгтэйчүүдийг бүрэн хамруулж, ургийн гаж хөгжил, төрөлхийн тэмбүүг эрт үед илрүүлэх үйл ажиллагааг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа, олон нийтийн мэдээлэлд түшиглэн зохион байгуулна.

Эх, нярайн тусламж, үйлчилгээнд “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого” 2017-2026 он, “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хэрэгжүүлэх” стратеги 2014-2020 он, Тогтвортой хөгжлийн гурав дахь зорилтыг хэрэгжүүлэх, эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээг нотолгоонд тулгуурласан батлагдсан стандарт, журам, заавар, удирдамжууд болон Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэр зэргийг бодлогын хүрээндээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 259 албан бичгээр “Эхийн эндэгдлийг бууруулах” үйл ажиллагааны төлөвлөгөө, 497 албан бичгээр “ЭМЯамны Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлж, аймгийн хэмжээнд зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласнаар төлөвлөгөөний хэрэгжилт 98.6 хувьтай байна. Анхан шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд 706 эмэгтэйг нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд шилжүүлэн төрүүлж, тусламж үйлчилгээг тасралтгүйгээр чанартай хүргэснээр жирэмслэлт, төрөлт, төрсний дараах хүндрэлээс сэргийлж, нийт төрсөн эхчүүдийн 95.2 хувь нь эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг авч төрсөн байна. Үүнээс 3-р шатлал руу жирэмсэн эх 4, төрсөн эх 1 тус бүр шилжүүлж, хүндрэлээс сэргийлж ажиллалаа.

100

4

Нэгдсэн эмнэлгийн ЭЗӨГ-ын жирэмсний хяналтыг сайжруулах зорилгоор ЭЗӨГ-1 хэсэгт аймгийн төвийн өндөр өртөмтгий жирэмсэн эмэгтэйчүүдийг, ЭЗӨГ-2 хэсэгт хөдөөгийн өндөр өртөмтгий жирэмсэн эхчүүдийг хянахаар зохицуулалтыг хийж, одоогоор нийт 174 жирэмсэн эмэгтэй эх барих эмэгтэйчүүдийн хяналтанд хянагдаж байна. Ургийн гажиг илрүүлэх дүрс оношлогооны шинжилгээг давхардсан тоогоор 560 жирэмсэн эхчүүдэд 13, 20, 32 долоо хоногтойд хийсэн ба одоогоор 4 /нуруу нугас-1, гастрошизис-1, уушиг-2/ гажгийг илрүүлсэн байна. Жирэмсэн эхчүүдийн сургалтыг хань нөхөр, ар гэрийнхэнтэй нь хамт зохион байгуулснаар 678 удаагийн сургалтанд 1401 эх хамрагдсанаас 139 нь гэр бүлийн хамт хамрагдаж, жирэмслэлт, төрөлтийн хүндрэлээс сэргийлж ажиллалаа. Дэлхийн зөн-Дундговь ОНХХөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар жирэмсэн эхчүүдэд хүчилтөрөгчийн коктейл найруулж өгөх тоног төхөөрөмжийг шийдвэрлэснээр 567 жирэмсэн эмэгтэйд хүчилтөрөгч эмчилгээгээр үйлчилсэн байна. Эрүүл мэндийн газраас санаачлан Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Дундговь ОНХХ-тэй хамтран “Өрх, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтний эх, нярайн тусламж, үйлчилгээний мэдлэг, ур чадварыг сайжруулах нь” сургалтыг зохион байгуулж, сургалтанд анхан шатны эх барихын тусламж үзүүлэгч 49 эмч, мэргэжилтэн хамрагдсанаар эх, нярайд үзүүлэх тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулахад нэг арга хэрэгсэл боллоо. Үр дүн: 2017 оны байдлаар нярайн болон эхийн ноцтой хүндрэлгүй ажиллалаа. Жирэмсний эрт хяналт 88,5 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувиар нэмэгдэж, жирэмсэн эхчүүдийн шинжилгээний хамрагдалт 95.7 хувьтай байна. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол бүртгэгдээгүй.

3.3.2 Өрх, сумын эрүүл мэндийн төвийн 0-1 насны хүүхдийн гэрийн эргэлт, идэвхитэй хяналтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, дархлаажуулалтын бүрэн тунгийн хамралтыг тогтвортой нэмэгдүүлнэ.

Хүүхдийн тусламж, үйлчилгээний чиглэлээр гарсан тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг үнэлэх, хүүхдийн тусламж, үйлчилгээний эмнэл зүйн удирдамж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эх, хүүхдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанарт “Дэмжлэгт хяналт” –ыг хийж, мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгч ажилласан. Зөвлөмжинд 0-1 хүртэлх насны хүүхдийн гэрийн эргэлт, идэвхитэй хяналтыг 95%-д хүргэх, 1-5 хүртэлх насны хүүхдийн идэвхитэй хяналтыг 80%-д хүргэх, 0-5 хүртэлх насны хүүхдийн дундах суурь өвчлөлийн илрүүлэлтийг сайжруулах, товлолт вакцинд 100 хувь хамруулах, осол гэмтлийн шалтгаант нас баралтыг бууруулах гэсэн заалтуудыг тусгаж өгч, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тооцон ажиллаж байна. Олон нийтэд түшиглэсэн ХӨЦМ-ийн сургалтыг 0-2 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэд өвдсөн тохиолдолд илрэх шинж тэмдэгийг хэрхэн үнэлэх ур чавдарыг олгох ялангуяа аюултай ерөнхий шинж хүүхдэд ямар байдлаар илрэх, түүнийг хэрхэн үнэлж эмнэлгийн тусламж авах талаарх мэдлэгийг эзэмшүүлэх сургалтыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд тасралтгүй

100

5

хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалтанд 184 эцэг эх асран хамгаалагч нарыг хамруулсанаас ур чадварыг эзэмшсэн нь 44 буюу 23,6% байна. Аймгийн хэмжээнд өрх, сумын эмчийн хяналтанд байгаа 0-2 насны 1972 хүүхэд байгаагаас 2017 оны байдлаар 1897 хүүхдэд жинлэлт, хэмжилт хийгдсэнээс өсөлтийн хоцрогдолтой 7 хүүхэд, тураалтай хүүхэд 3, туранхай хүүхэд 2 тус тус байна. Өсөлтийн хоцрогдолтой, тураалтай, туранхай хүүхдийн ээжүүдийг сургалтанд хамруулж, хүүхдийн нэмэлт хоолыг хэрхэн бэлтгэх, хооллолтын давтамж, эх хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэрийг хөтлөх аргачлал, өсөлтийг хянах зэрэг аргачлалыг зааж эзэмшүүллээ. Мөн эрүүл мэндийн ажилтнуудын бага насны хүүхдийн хооллолтын талаарх мэдлэгийг сайжруулах, гэр бүл эцэг эх, асрамжлагчдад бага насны хүүхдийн зохистой хооллолтын талаар зөвлөгөө өгөх ур чадварыг эзэмшүүлэх, хүүхдэд тогтмол хяналт тавин ажиллах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдсэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд оролцогцогчидоос ХӨЦМ-ийн үнэлгээгээр сургалтын өмнөх мэдлэгийг үнэлэхэд дундаж дүн 59.9 байсан бол сургалтын дараах дундаж дүн 86.4 болж оролцогчдын мэдлэгийн түвшин 15-55 хувиар өссөн байна. Сургалтын дараа оролцогч бүрийг хамруулан ярилцлага зохион байгууллаа. Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Дундговь орон нутгийн хөгжил хөтөлбөртэй хамтран “ТАРАГ” төслийг хэрэгжүүлж, давхардсан тоогоор 80 хүүхдэд 1792 литр таргаар үйлчилсэн байна. Үр дүн: 2017 оны байдлаар 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 14 тохиолдол бүртгэгдэж 1000 амьд төрөлтөд 15.0 промиль байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 6 тохиолдол буюу 5,1 промилиэр, нялхсын эндэгдлийн 8 тохиолдол бүртгэгдэж 1000 амьд төрөлтөд 9,1 промиль байгаа нь 8 тохиолдол буюу 7,7 промилиэр, нярайн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж 1000 амьд төрөлтөд 3.8 промиль байгаа нь 6 тохиолдол буюу 6.3 промилиэр тус тус буурсан үзүүлэлттэй байна. 0-1 хүртэлх насны хүүхдийн гэрийн эргэлт, идэвхитэй хяналтын хувь 62.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Идэвхитэй хяналтанд хамрагдсан хүүхдүүдээс өсөлт хөгжлийн хоцрогдолтой нийт 12 хүүхэд байна.

3.3.3 Иргэдэд жирэмсний аюултай шинжийг эрт таниулах, тусламж, үйлчилгээг авах талаарх мэдээллийг орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан хүргэх ажлыг зохион байгуулна.

Орон нутгийн Цоглог телевизээр “Жирэмсний хяналтын ач холбогдол”, “Жирэмсэн үеийн аюултай шинжүүд”, “БЗДХ, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх тухай”, “Жирэмсэн үеийн цус багадалт түүнээс сэргийлэх”, “Хөхний сүүний ач холбогдол” зэрэг 5 төрлийн шторкыг 1000 гаруй удаагийн давтамжтайгаар цацагдаж олон нийтийн хүртээл болгосон байна. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд нээлттэй мэдээллийн өдөрлөгийн арга хэмжээгээр 2100 гаруй иргэдэд мэдээлэл өгч, 9 төрлийн 6800 ширхэг зөвлөмж хуудсыг тараан сурталчилсан байна. Эрүүл мэндийн газрын www.dundgovi.mohs.mn вэб сайт, facebook хуудсанд 10 гаруй төрлийн зурагт хуудас-зөвлөмжүүдийг байршуулан иргэдэд цахимаар мэдээллийг тогтмол хүргэж ажиллалаа.

100

6

Жирэмсэн эхчүүдийн сургалтыг хань нөхөр, ар гэрийнхэнтэй нь хамт зохион байгуулснаар 678 удаагийн сургалтанд 1401 эх хамрагдсанаас 139 нь гэр бүлийн хамт хамрагдаж, жирэмслэлт, төрөлтийн хүндрэлээс сэргийлж ажиллалаа. Үр дүн: Жирэмсний эрт хяналтанд орохын ач холбогдлын талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэж ажилласнаар жирэмсний эрт хяналтын хувь 88.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

3.3.4 Өвөлжилт хүндрэлтэй бүс нутагт жирэмсэн эмэгтэй, төрсөн эх, нярайг төв суурин газарт өвөлжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Эрүүл мэндийн газраас отроор яваа малчин өрх, иргэд ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амын судалгааг өрх, сумын эрүүл мэндийн төвүүдээс сар бүр тогтмол авч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байдалд хяналт тавин ажиллаж байна. Одоогоор 15 суманд нийт 485 өрх отроор ирж өвөлжиж байгаагаас жирэмсэн-10, 0-5 насны хүүхэд-123, өндөр настан-12 тус тус байна. Өвөлжилт хүндэрсэн сумдын болон хөдөөгийн алслагдсан малчин жирэмсэн эмэгтэйчүүдийг сумын эрүүл мэндийн төв болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн амрах байранд байрлуулж, эсэн мэнд амаржуулж байна. 2017 оны байдлаар 10 жирэмсэн эх эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлсэн байна. Мөн отроор нүүдэллэж яваа 46 иргэнд амбулаторийн, 17 иргэнд дуудлагаар гэрт нь хүрч үйлчилсэн ба 3 жирэмсэнг хяналтанд авч, 8 хүүхдийг товлолын дархлаажуулалтанд хамруулж, шаардлагатай 2 иргэнийг хэвтүүлэн эмчилсэн байна.

100

3.3.5 Аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвд эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлэх эмч, мэргэжилтнүүдийг тухайн эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу хангах, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг давтан сургахад дэмжлэг үзүүлнэ.

Аймаг болон сумын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эх барихын тусламж үзүүлэх хүний нөөцөөр 100 хувь хангагдсан. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эх барихын чиглэлээр тусламж үзүүлэгч эмч нарыг “Эмнэлзүйн тойрон сургалт”-нд 100% хамруулж, мэдлэг, ур чадварыг нь дээшүүллээ. Мөн Дэрэн, Цагаандэлгэр, Өлзийт, Хулд, Луус, Сайнцагаан, Дэлгэрцогт сумдын эх баригч нарын ажлын байрны дадлагажуулах сургалтанд хамруулж чадавхижууллаа. Эрүүл мэндийн газраас санаачлан Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Дундговь ОНХХ-тэй хамтран “Өрх, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтний эх, нярайн тусламж, үйлчилгээний мэдлэг, ур чадварыг сайжруулах нь” сургалтыг зохион байгуулж, сургалтанд анхан шатны эх барихын тусламж үзүүлэгч 49 эмч, мэргэжилтэн хамрагдсанаар эх, нярайд үзүүлэх тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах нэг арга хэрэгсэл боллоо. Мөн үндэсний лавлагаа төв ЭХЭМҮТөв, Сүхбаатар дүүргийн ЭМТөв, “Дотны туслагч” өрхийн ЭМТөвүүдэд нэгдсэн эмнэлэг, өрх, сумдын эмч, эх баригч нарыг туршлага судлах, дадлагажих сургалтанд хамруулж, 2018 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсрууллаа.

100

3.3.6 Сумын эмч, эх баригчдыг аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор 15 сумын эмчлэгч эмч 100

7

тасаг болон жирэмсний хяналтын кабинетад тодорхой хугацаа, давтамжтайгаар дадлагажуулахад дэмжлэг үзүүлнэ.

нарын эх барихын тойрон сургалтыг төрөх тасагт, Дэрэн, Цагаандэлгэр, Өлзийт, Хулд, Луус, Сайнцагаан, Дэлгэрцогт сумдын эх баригч нарын ажлын байрны дадлагажуулах сургалтыг төрөх тасаг болон ЭЗӨГазарт тус бүр хамруулж, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлээ. Сургалтанд хамрагдсан эмч, мэргэжилтнүүдийн замын зардал, дотоод томилолтыг ЭМТөвүүд хариуцсан болно. Үр дүн: Сургалтын үр дүнг тооцож үзэхэд их эмч нарын мэдлэг 28-45%, эх баригч нарын мэдлэг 30-33%-иар ахисан байна.

3.3.7 Эмэгтэйчүүд нэн ялангуяа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад аж ахуйн нэгж байгууллага, хамт олон, гэр бүлийн идэвхитэй оролцоог хангаж, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлнэ.

Эрүүл мэндийн сайдын 340 дугаар тушаалын дагуу албан байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажилласнаар 2017 оны байдлаар 5 багцийн хүрээнд 31 байгууллагын 1900 хүнд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж, давхардсан тоогоор 857 өвчлөлийг илрүүлсэн байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байгууллагуудад гэрээний дагуу эрүүл мэндийн үзлэгийн дүн, мэдээллийг дэлгэрэнгүйгээр өгч, эрүүлжүүлэх ажлыг хамтран зохион байгуулж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрсэн өвчлөлийн бүтцээр нь авч үзвэл: 35.2% нь хоол боловсруулах замын өвчлөл, 8.3% нь амьсгалын замын өвчлөл, 6.8% нь зүрх судасны өвчлөл, 22.6% нь төв мэдрэлийн системийн өвчлөл, 15.5% нь эмэгтэйчүүдийн өвчлөл, 11.4% нь бусад өвчлөл тус тус эзэлж, 37.4%-ийг эрүүлжүүлсэн байна. Энэ онд 5203 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан нь нийт нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 43.7 хувийг эзэлж байна. Үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдийн 69.4 хувьд нь өвчлөл илэрсний 71.8 хувийг эмчлэн эрүүлжүүлж, 28.2 хувийг хяналтанд авсан байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад хийгдэж буй умайн хүзүүний илрүүлэг үзлэгт 2029 эмэгтэй, хөхний өмөнгийн илрүүлэг үзлэгт 3968 эмэгтэй тус тус хамрагдсан байна. Дэлхийн Зөн-Дундговь ОНХХөтөлбөртэй хамтран “Өнөөдрийн оролцоо-Маргаашийн боломж” аяны хүрээнд сонгогдсон 60 өрхийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байна. Үр дүн: Урьдчилан сэргийлэх үзлэгт багцийн тусламж үйлчилгээг нэвтрүүлж, 1900 хүнийг хамруулж, 857 өвчлөлийг эрт илрүүлэн, 321 хүнийг эрүүлжүүлсэн байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтын хувь өмнөх оноос 13.8 хувиар нэмэгдэж, сумдад бүртгэл мэдээллийн тогтолцоо сайжирч, үр дүнг тооцон ажиллаж байна.

100

3 “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд нийгмийн тусламж,

3.4.1. Орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдлагын байгууллагууд иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангах

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн гэрэлтүүлгийг өртгөтгөж “Жаст ойл”-ын шатахуун түгээх станцаас Мандал сургууль хүртэлх 700 метр газрыг бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, мөн төвийн 126 ширхэг гэрлийг 66 сая төгрөгөөр шинэчлэн засварлаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангасан.

100

8

үйлчилгээг өргөжүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэхүйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, салбар хоорондын оролцоонд тулгуурлан зохион байгуулах зорилтын хүрээнд:

ажлыг зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудыг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга болон сумдын Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд 40-65 насны иргэдийг элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамруулж ажилласан ба одоогоор 87.6%-ийн хамрагдалттай байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас “Дэлхийн алхалтын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулсан “Бүх нийтээрээ алхая” үйл ажиллагаанд Мандалговь хотын захирагчийн захирамжаар “Автомашингүй өдөр” болгож, иргэдийн алхах улмаар идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд дэмжлэг үзүүлж 336 иргэдийг хамрууллаа. Аймгийн Засаг даргын баталсан ажлын удирдамжаар байгууллагуудын оролцоог хангуулан “Өглөөний дасгал, алхалт, гүйлт”-ийн аяныг зохион байгуулж, давхардсан тоогоор 7500 гаруй иргэдийг хамрууллаа. Аймаг, сумын орон нутгийн захиргаанаас бүх нийтийн эрүүл мэндийг дэмжсэн үйл ажиллагаанд удирдлагын эрхзүйн зохицуулалт хийгдэж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд ахиц гарч байна.

3.4.2. Аймгийн нийгмийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааны хэвийн байдлыг хангана.

Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоо батлах тухай” 415 дугаар тушаалын дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/51 дугаар захирамжаар Эрүүл мэндийн газарт Нийгмийн эрүүл мэндийн төвийн бүтцийг 10 орон тоотой байхаар баталж гаргалаа. Батлагдсан нийгмийн эрүүл мэндийн төвийн бүтцийн халдварын хяналтын албанд 1 халдвар судлаач эмчийг төрийн сангаар сургаж бэлтгэлээ.

30

3.4.3. БЗДХ-ын тархалтыг бууруулах, ХДХВ, ДОХ, тэмбүүгийн тархалтыг хязгаарлах чиглэлээр хүн амын дунд мэдээлэл, сургалт, сурталчилгааг үе шаттай зохион байгуулж, тандалтын тогтолцоог сайжруулна.

Нэгдсэн эмнэлгийн БЗДХ-ын кабинетаар 3216 хүнийг, Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвөөр 1351 хүнийг хамруулж, эхний 11 сарын байдлаар трихомониазын 51, тэмбүүгийн 43, гонококкт халдварын 5 өвчлөлийг тус тус илрүүлэн, хяналтанд авч, эмчилгээнд 100% хамруулсан. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөнд БЗДХын илрүүлэг шинжилгээний оношлуурын хангалтыг нэмэгдүүлэхээр тусгаж төсөл хөтөлбөр бичин аймгийн ЗДТГ болон Эрүүл мэндийн яам, ХӨСҮТөв зэрэг холбогдох газруудад хандаж, Глобаль сангаас 45753662 төгрөгийн тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх хурдавчилсан оношлуур болон TPHA, RPR баталгаажуулах шинжилгээний урвалж бодисын хангалтыг авч эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хуваарилан олгож, аймгийн хэмжээнд“Эрүүл цус”аяныг хэрэгжүүлэн 16-54 насны ажилгүй, эмзэг бүлгийн, түр оршин суугч, хөдөлгөөнт хүн ам, уул уурхай, томоохон зах, худалдааны төвийн ажилчид зэрэг эрсдэлт бүлгийн хүн ам болон Ерөнхий боловсролын сургуулийн 10-12-рангийн сурагчид, МСҮТ-ийн оюутнууднийт 5800 хүнийг ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх илрүүлэг шинжилгээнд хамруулж, сэжигтэй тохиолдлуудыг аймгийн нэгдсэн эмнэлгийн Бэлгийн замаар дамжих халдварын кабинетэд баталгаажуулах шинжилгээнд хамруулан, 29 хүнийг хяналтанд авч эмчилгээнд хамрууллаа.

100

9

Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс хүн амд “БЗДХ, ХДХВ, ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх” 55 удаагийн эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт, арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 9400 гаруй нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд мэдээлэл сургалтыг хийж, зөвлөгөөг өгсөн байна. Мөн “Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг анхаарлаа хандуулах өдөр болох 12 дугаар сарын 1-ний өдөр аймгийн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн сурагчдын дунд “Би сэргийлж чадна, Харин та” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Ерөнхий боловсролын 5 сургуулийн 5 багийн 60 сурагчид мэндчилгээ, гэрийн даалгаварын үзүүлбэр тоглолт, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын талаарх илтгэл тавьж, оролцлоо. Эрүүл мэндийн газраас Нэгдсэн эмнэлгийн БЗДХ-ын кабинет, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварууд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж болох “Таны сонголт бидний ирээдүй” сэдэвт гарын авлагыг 560 ширхэгийг хуваарилан олгож, сургалтын материалаар хангалаа. Үр дүн: 2400 хүн тун тэмбүүгийн баталгаажуулах урвалж, 8000 хүн тун ХДХВ, тэмбүүгийн хурдавчилсан оношлуурын хангалтыг хийж, 2017 оны байдлаар тэмбүүгийн 63 шинэ өвчлөлийг илрүүлэн хяналтан давч, эмчилгээнд хамруулсан. Энэ онд бүртгэгдсэн тохиолдлуудын эмчилгээний хамрагдалт 100%, эдгэрэлт 100% байна.

3.4.4. Хүн амын дунд сүрьеэгийн тархалт, нас баралтыг бууруулах зорилгоор эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, төгс эмчилгээний чанар, сорьц тээвэрлэлтэд хяналт тавьж дэмжлэг үзүүлэх, мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ.

Монголын сумын эмч, мэргэжилтний холбоотой хамтран “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сургалтыг зохион байгуулж, орон нутгийн шийдвэр гаргагч удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүдэд сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал, сүрьеэгийн тусламж үйлчилгээний чиглэлээр баримталж буй бодлого, чиглэлүүдийг танилцуулан, хэлэлцүүлэг хийж цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагаануудын чиглэлийг хамтран гаргасан ба 8 сумын эрүүл мэндийн төвийг сонгон “Дэмжлэгт хяналт” хийж, сумын эрүүл мэндийн төвийн дарга, сорьц тээвэрлэлт хариуцсан мэргэжилтэн нарт зөвлөмж өглөө. Аймгийн хэмжээнд 2017 оны байдлаар анхан шатны сумын эрүүл мэндийн төвүүдээс 86 сорьцыг тээвэрлэж 10 уушгины түрхэц эерэг сүрьеэг илрүүлэн, хяналтанд авч эмчилгээнд хамрууллаа. Мөн энэ онд “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Сүрьеэгийн халдвараас сэргийлье” 7 хоногийн аяны үйл ажиллагааны удирдамжийг гарган, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд сүрьеэгийн халдварыг эрт илрүүлэх асуумж судалгааг иргэдээс авах, эрт илрүүлэг үзлэг, сургалт сурталчилгаа зохион байгуулах, сорьц тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллах чиглэл өгч ажиллан, цахим сайтуудад сүрьеэгийн халдвараас сэргийлэх 4 төрлийн зөвлөмж мэдээллийг байршуулан иргэдэд хүргэж, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд тус бүрээс 1-2 удаагийн сургалтыг

100

10

зохион байгуулан аймгийн хэмжээнд 2800 гаруй иргэдэд сүрьеэгийн халдвараас сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгосон байна. Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансерыг явуулын амбулаторийн багт 15 суманд ажиллуулан шаардлагатай 156 хүнийг сүрьеэгийн нарийн мэргэжлийн үзлэгт хамруулан ажиллалаа. Үр дүн: Аймгийн хэмжээнд 2017 оны байдлаар анхан шатны сумын эрүүл мэндийн төвүүдээс 86 сорьцыг тээвэрлэж, 10 уушгины түрхэц эерэг сүрьеэг илрүүлэн, хяналтанд авч эмчилгээнд хамрууллаа. Эмчилгээнд хамрагдалт 100%, эмчилгээний таслалт байхгүй байна.

3.4.5 Халдварт өвчин, улирлын шинж чанартай өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангуулах,нөөцийг бүрдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана.

Халдварт өвчний бэлэн байдлыг хангуулах чиглэлээр эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын дарга нарт чиглэл өгөх сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар “Томуу, томуу төст өвчин, халдварт саа, улаанбурхан өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үеийн бэлэн байдлын үед ажиллах төлөвлөгөө”-г боловсруулан, хүргүүлж төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. 2017 оны 12 дугаар сард томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний байдалд нэгдсэн эмнэлэг, аймгийн төвийн 2 өрх, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэгт хяналт хийж, арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа. ЭМГ-ын даргын 2017 оны 12 сарын 102 дугаар тушаалаар аймгийн төвийн сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийг оройн 20 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулж байна. Мөн ЭМГ-ын гамшгийн нөөцөөс нэг удаагийн амны хаалтыг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хуваарилан ТТӨ-ний шинж тэмдэгтэй үйлчлүүлэгчдэд тарааж, халдвар тархалтыг бууруулах арга хэмжээ авч ажиллаж байна. Сум өрхийн эрүүл мэндийн төвүүд нь халдварт өвчний дэгдэлтийн үед хэрэглэх нэг удаагийн хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлсэн. Эрүүл мэндийн газрын гамшгийн нөөцөд 5 сая төгрөгний нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодисын нэмэлт хангалтыг хийлээ. Үр дүн: Халдварт өвчин, улирлын шинж чанартай өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдал эмнэлэг эрүүл мэндийн байгууллагуудад 100% хангагдсан.

100

3.4.6 Зонхилон тохиолдож буй халдварт бус өвчний тархалтыг бууруулах, эрсдэлт хүчин зүйлсийг багасгахад чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөтгөх ажлыг зохион байгуулж, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудын нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллана.

Орон нутгийн хүн амд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын календарчилсан төлөвлөгөөний дагуу тэмдэглэлт өдрүүдийг зохион байгуулж, зонхилон тохиолдох халдварт бус өвчний шалтгаан, эрсдлийн талаар Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 15 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төвүүдээс эхний 9 сард “Хүүхдийн түлэгдэлт эцэг, эхийн хариуцлагаас”, “Архидан согтуурлаас сэргийлье”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжие”, “Ус чандмана эрдэнэ”, “Сүрьеэгийн халдвараас сэргийлье”, “Эрүүл мэндийг дэмжигч ажлын байр”, “Эрүүл гэр бүл”, “Тамхигүй дэлхийн өдөр”, “Цэвэр орчин амьдралын баталгаа”, “Гэдэсний халдвараас сэргийлье”, “Хөдөлгөөн эрүүл мэнд”, “Мансуурлаас сэргийлье”, “Тарваган тахлын халдвараас сэргийлье”, “Хүүхдийг хөхөөр хооллоё”, “Эмийг зохистой хэрэглэе”, “Орчны эрүүл мэнд”- зэрэг 28 сэдвийн хүрээнд 13650 гаруй иргэдийг эрүүл мэндийн боловсрол олгох сургалтанд хамрууллаа.

100

11

Аймаг, сумдын Засаг даргын захирамж, ажлын удирдамжийн дагуу орон нутгийн иргэдийн эрсдэлт зан үйл, халдварт бус өвчний шалтгааныг бууруулах /идэвхтэй хөдөлгөөн, осол гэмтэл, өрхийн сайжруулсан ариун цэврийн байгууламж/ 5 удаагийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд албан байгууллага, айл өрх, иргэний оролцоо, хариуцлагыг хангасан байдлаар зохион байгууллаа.

3.4.7. Зорилтот бүлгийн хүн амыг цусны даралт ихдэлт, чихрийн шижин, хөх, умайн хүзүү, элэгний хорт хавдар болон хепатитын В, С вирусийн халдварыг эрт илрүүлэх, эмчлэх, ажлыг зохион байгуулж, эрт илрүүлгийн үзлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжлэг үзүүлж ажиллана.

Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд зорилтот насны иргэдийг зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгт сарчилсан төлөвлөгөөний дагуу тогтмол хамруулан ажиллаж 2017 оны байдлаар артерийн гипертензийн эрт илрүүлэг үзлэгт 9571 хүн хамрагдаж зорилтот насны иргэдийн 84.0%, чихрийн шижин хэв шинж 2-ын эрт илрүүлэг үзлэгт 10016 хүн хамрагдаж зорилтот насны иргэдийн 79.2%, хөхний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 8526 хүн хамрагдаж зорилтот насны иргэдийн 54,76%, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 2701 хүн хамрагдаж зорилтот насны иргэдийн 84,01% тус тус хамрагдаж, артерийн гипертензийн 96, чихрийн шинжингийн 6 өвчлөлийг тус тус шинээр оношилж, хяналтанд авлаа. Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалтыг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар 2017 оны 06 сарын 20-ны өдрийн А/58 дугаар тушаалаар 06 сарын 05-наас 08 сарын 01-ны өдрийг хүртэл сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дунд “Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрти лрүүлэг үзлэгт зорилтот насны иргэдийг бүрэн хамруулъя” болзолт уралдааныг зарлан явуулсан. Үр дүн: Өнгөрсөн оны мөн үеийнхээс артерийн гипертензийн эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт 14.1%-иар, чихрийн шижин хэв шинж 2-ын эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт 17.5%-иар, хөхний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт 11.2%-иар, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт 7.9%-иар тус тус өссөн байна.

100

3.4.8 Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг стандартын шаардлагад нийцүүлэн, үйлчлүүлэгчдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлж, тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн: Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн 37.9 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна. Үүнээс 134 хүний хөдөлмөрийн чадвар алдалтыг сунгаж, 33 хүнийг цуцалж, сайдын тушаалын дагуу дахин 21 хүнийг шинээр магадлаж тогтоосон байна. Орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тогтоон тодорхойлох салбар комиссоор нийт 35 хүүхдийн асуудлыг шийдвэрлэж, 6 хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг шинээр тогтоон, 29 хүүхдийг 1 жилийн хугацаатайгаар сунгасан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 171 хүүхдийг халамжийн үйлчилгээнд хамруулсан байна. ЭМГ-ын дэргэдэх “Гэрэлт ирээдүй сэргээн засах төв”-ийн үйл ажиллагааг 7 хоног бүрийн 2 өдөр тогтмол ажиллуулж байна. Тус төв”-өөр 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 20 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд үйлчлүүлснээс сэргээн засах, нөхөн сэргээх, хөдөлгөөн заслын үйчилгээнд 12, оюун ухааны сэргээн засал эмчилгээнд 3, Иньфра улаан туяаны эмчилгээнд 14, оюун ухааны бэрхшээлтэй 5 хүүхдийг өнгө ялгах, тоо тоолуулах хичээлд тус тус хамруулсан байна. Сургалтын

100

12

гарын авлагыг бэлтгэн нийт давхардсан тоогоор 26 хүүхэд, 35 эцэг, эх асран хамгаалагч нарт тарааж, хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх, хэрхэн хамтран ажиллах талаар 62 эцэг, эх асран хамгаалагч нарт сургалтыг хийлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагч нартай 4 удаагийн дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулж, тэдний тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, ажлын төлөвлөгөөг боловрууллаа. Улаанбаатар хотын “Энэрлийн түүчээ” ТББ-ын багш нарыг урьж “Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах арга зүй”-н сургалтыг зохион байгуулж, эмнэлэг, эрүүл мэндийн төвийн нийт 22 эмч мэргэжилтнүүдийг хамрууллаа. Тус төвийн хөдөлгөөн засалч, хэл засалч, хөдөлмөр засалч эмч нар хөгжлийн бэрхшээлтэй 26 хүүхдэд үзлэг хийж, зөвлөгөөөгч 2 хүүхдэд тэргэнцэрийг гардуулав. Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны тэргүүн Ц.Батсайханыг Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Эцэг эх асран хамгаалагч” нарын чуулга уулзалтанд оролцууллаа. Ахмад настан: Ахмад настаны кабинетиар 2017 оны байдлаар 1155 ахмад настанд үзлэг, шинжилгээ хийж, хөгжлийн бэрхшээлтэй 75 ахмад настанг гэрээр эргэж, анхан шатны эрүүл мэндийн төвүүдээс илгээсэн 78 настанд эмнэлгийн тусламжийг тус тус үзүүлсэн байна. Үүнд: шүдний эмчийн үзлэгт 183 настан, чих хамар хоолойн эмчийн үзлэгт 158 настан, дотор, зүрх судас, мэдрэлийн эмчийн үзлэгт 418 настан хамрагдсан байна. 21 настанд нүдний болор суулгаж, 110 настанд харааны шил тааруулж, Монголын хараагүйчүүдийн нийгэмлэгээс сунадаг таягыг хараагүй 2 настан, хараагүй 2 хүүхдэд тус тус олгосон байна.

3.4.9. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр аймгийн Авто тээврийн газар, Цагдаагийн газар болон Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран “Зам тээврийн ослоос сэргийлэх” өдөрлөгийг зохион байгуулж, зам тээврийн ослоос сэргийлэх, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар аймгийн төвд үйлчилгээ эрхэлж буй таксины жолооч нарт, мөн эрэгтэйчүүд олноор ажилладаг байгууллагууд болох Цахилгаан дамжуулах сүлжээ ТӨК, Цахилгаан түгээх сүлжээТӨК, Цахилгаан холбооТӨК, Цагдаагийн газар болон ”Жаргалтай гэр бүл”аяны оролцогч 40 гэр бүл, нийт 230 эрэгтэйд “Элэгний өвчний шалтгаан”сэдэвт сургалтыг зохион байгуулж эрүүл мэндийн боловсрол олголоо. Мөн аймгийн хэмжээнд зохион байгуулж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд 40-65 насны 3122 эрэгтэйг, “Багц”урьдчилансэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд 40, 45, 50, 55, 60, 65 насны 481 эрэгтэйг, “Эрүүл цус”аяны хүрээнд БЗДХ халдварын илрүүлэг шинжилгээнд 2235 эрэгтэйг хамруулж, Нэгдсэн эмнэлэг, УАУТөв болон сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдэд энэ онд шаардлагтай 3557 эрэгтэйг хэвтүүлэн эмчилсэн байна. Эрэгтэйчүүдийн нарийн

100

13

мэргэжлийн эмчийн үзлэг Гурвансайхан, Өндөршил сумдад хийгдэж шаардлагатай 56 хүнийг хамруулж эмчилгээ зөвөлгөөг өгсөн. “Хүйтний улирал болон Шинэ жилийн баяр”-ыг архигүй тэмдэглэх, эмнэлэг эрүүл мэндийн төвүүдэд ажиллах чиглэл төлөвлөгөөг хүргүүлж ажиллалаа. Аюулаас сэргийлэх цогцолбороор “Архины хор уршиг”, “Тамхины хор хөнөөл ”“Тамхины эдийн засагт учруулах хохирол”, “Мотоциклын осол гэмтэл”“Зам тээврийн ослоос сэргийлье ”“Элэгний өвчний шалтгаан”зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл хийлээ. Үр дүн: Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэг сайжирч, эерэг хандлага төлөвшиж байна.

3.4.10. Эрүүл ахуйн тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, хуулийг сурталчилах, ухуулга нөлөөллийн ажилд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг татан оролцуулахад идэвх санаачилга өрнүүлж ажиллана.

Эрүүл ахуйн тухай хуулийг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд албан бичгээр хүргүүлж, салбарын хэмжээнд үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба нийгмийн эрүүл мэндийн чиглэлээрх сургалтуудаар иргэдэд суртачилан, таниулж байна. Мөн эрүүл мэндийн газраас аймгийн Онцгой байдлын газрын Аюулаас сэргийлэх цогцолбороор “Эрүүл ахуйн тухай” хуулийн талаар мэдээлэл хийж, сонсогчдод сурталчилах ажлыг зохион байгууллаа. Хүүхдийн байгууллагуудад эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэн талаарх зөвлөмжийг 3 удаа хүргүүлсэн.

70

3.4.11. “Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага MNS 592452015” стандартын дагуу жорлонг барьж, ашиглах хөдөлгөөн өрнүүлж дэмжин ажиллана.

Дэлхийн Зөн Дундговь-ОНХХ-тай хамтран аймгийн төвийн хэмжээнд "Сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох" 3 сарын аяныг зарлан явуулж, болзолт уралдааны шалгаруулалтанд Сайнцагаан сумын 20 айлөрх ариун цэврийн байгууламжаа “Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага MNS 592452015” стандартын дагуу сайжруулж оролцлоо. Шалгаруулалтаар ариун цэврийн байгууламжаа стандартын дагуу хамгийн сайн барьж тохижуулсан 9 айл өрхийг угаалгын машин, тоос сорогч, будаа агшаагч зэрэг цахилгаан хэрэгслээр тус тус шагнаж урамшууллаа.

100

14

3.4.12 Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэл зүйн эрсдлийн үнэлгээнд тулгуурлан урьдчилан сэргийлэх, хохирол багатайгаар даван туулах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх эрсдэлийн менежментийг сайжруулна.

2017 онд нийт 322 санамсаргүй алдаа эрсдэл бүртгэгдсэн. Үүнээс ноцтой эрсдэл 39, өндөр эрсдэл 126, дунд эрсдэл 107, бага эрсдэл 42 байна. Бүртгэгдсэн эрсдэлийн 92.1% нь тасаг нэгжүүдэд засагдаж, 7.9% нь эмнэлгийн чанарын албанд шилжин ирсэнийг хэлэлцэн засаж цаашид дахин эрсдэл гарахаас сэргийлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээг авч ажилласан байна. Эмнэлзүйн 5 тохиолдол, тоног төхөөрөмжийн хүчин чадалтай холбоотой 2 нийт 7 алдаа эрсдэлийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд цахимаар мэдээлсэн. Алдаа эрсдэл дахин давтагдахаас сэргийлж эмнэл зүйн хэлэлцүүлэгийг зохион байгуулж хэлэлцүүлэгээс гарсан дүгнэлтийг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүллээ. Бүртгэгдсэн алдаа зөрчилд дүгнэлт хийхэд эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт зөрчсөн, эмнэлгийн тусламжийг оройтуулж өвчтөнг хүндрүүлсэн, эмч, эмнэлгийн мэргэжилтний хариуцлага алдсан, мэдлэг мэргэжил ур чадвартай холбоотой алдаа зөрчлүүд зонхилж байна. Иймд алдаа зөрчлийг арилгах,урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг ЭМГ-ын даргын 2017 оны 10-р сарын 31-ний 598 тоот албан бичгээр хүргүүлж, зөвлөмжийн хэрэгжилтийг тооцон ажиллаж байна. Хяналт үнэлгээгээр илэрсэн зөрчлийг өвчний түүх тус бүрээр бүртгэн холбогдох эмч нарт танилцуулж,цаашид анхаарч ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өглөө. Сэтгэл ханамжийн судалгааны дагуу эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг сайжруулах, алдаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 онд эмч нарын түвшин тогтоох шалгалт авч цаашид ямар чиглэлээр мэдлэг мэргэжлийн дээшлүүлэх талаар бодлого боловсруулж ажиллахаар төлөвлөж байна. ЭМС-ын 2012 оны 375 дугаар тушаалын 6 дугаар хавсралтын аргачлалын дагуу байгууллагын аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд нь эрсдлийн үнэлгээг хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Үр дүн: Өмнөх оноос алдаа эрсдэл 212 тохиолдолоор буурсан байна. Эрсдлийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт 92.8 хувьтай байна.

100

3.4.13. Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн мэдээ мэдээллийг Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтэс /ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ/-т хугацаа алдалгүй хүргүүлж, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг яаралтай авах чадавхийг бэхжүүлнэ.

Эрүүл мэндийн сайдын 2016 оны 121 дүгээр тушаалын дагуу эмнэлэг, эрүүл мэндийн төв бүр халдварт өвчний тандалтыг хийж, 7 хоног тутам ewar-ийн мэдээгээр мэдээлж ажиллаж байна. 2017 оны байдлаар нийт 491 халдварт өвчнийг бүртгэн, ХӨСҮТ-д хугацаанд нь мэдээллээ. “Мэргэжлийн ангиудын гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг сургуулилт”-д аймгийн “Эрүүл мэндийн алба”-ны эмнэлгийн мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн 60 хүн, 15 сумын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн 173 ажилтан албан хаагчид, дадлага сургуулилтанд оролцсон. Эрүүл мэндийн газраас 15 сумын эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэгт хяналтаар ажиллан, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн бэлэн байдалд хяналт хийж, хувцас хэрэгслийн бүрдүүлэлт, мэдээллийн урсгалд зөвлөмж өгч ажилласан.

100

15

3.4.14. Харъяа нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, золбин нохой, муур устгах, хөрс, ус агаарын бохирдлыг бууруулах, халдварт өвчин ялангуяа мал, амьтнаас халдварладаг өвчлөл гарах нөхцлийг таслан зогсоох талаар хамтран ажиллаж, аж ахуйн нэгжүүдийг хяналтын шинжилгээнд хамруулах тухай аймгийн Засаг даргын шийдвэр гаргаж ажиллана.

Аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 15 сумын орон нутгийн Засаг даргын тамгын газруудад “Галзуу өвчнөөс сэргийлэх”-эд золбин нохой, муурыг устгах, эзэнтэй нохойнуудын хараа хяналтыг сайжруулж ажиллах талаар зөвлөмжийг хүргүүлсэн. Галзуу өвчнөөс сэргийлэх зорилгоор нохойд уруулсан 80 хүнд тархвар зүйн судалгаа хийж, галзуу өвчний эсрэг дархлаажуулалтанд 100 хувь хамруулсан. Мандалговь хотын захирагчийн 2017 оны А/06 , А/10 тоот захирамжаар 2 удаагийн золбин нохой устгах ажил хийгдсэн байна. Энэ онд холер, боомын хяналтын шинжилгээг 8 сумын 18 / аймгийн төвийн хүнсний захын мах, сүү цагаан идээний 6 худалдагчын лангуу, хормогч, жин хэмжүүр, жуулчны бааз, зочид буудал, цайны газар/ цэгт хийж, нийт 194 материал дээжлэн үүсгэгч болон эсрэгтөрөгч илрүүлэх шинжилгээг хийгдэж, үүсгэгч илрээгүй. 2017 онд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан шүлхий өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, өвчний тархалтыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай аймгийн засаг даргын А/280, А/531 дугаар захирамжууд гарч өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж ажиллалаа. Үр дүн: Галзуу өвчний эсрэг дархлаажуулалтын бүрэн тунгийн хамралт 100%, малаас хүнд халдварлах өвчлөл бүртгэгдээгүй байна.

70

4

Аймгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний тасралтгүй, тэгш байдлыг хангах, чанар, хүртээмжийг сайжруулах ажлыг төрөөс эрүүл мэндийн талаар баримталж буй бодлого, чиглэл, холбогдох хууль тогтоомжтой уялдуулан шийдвэрлэх ажлын хүрээнд:

3.5.1 Аймгийн хэмжээнд эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний байгууллагын үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтын дагуу хүчин чадлыг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг сургаж бэлтгэхэд шаардагдах санхүү, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хангахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

Нэгдсэн эмнэлгийн барилгыг генератортой холбоход шаардлагатай цахилгааны утсанд 9.6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Орон нутагт нэн шаардлагатай байгаа гемодиализийн аппаратны ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжний 30 сая төгрөгийг шийдвэрлэж IVCO ХХК-тай гэрээ байгуулан тоног төхөөрөмжийг суурилуулсан.

100

3.5.2 Харъяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, өмчийн харъяаллыг өөрчлөх, төрийн өмчит байгууллага шинээр байгуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх тохиолдолд захиалагч талтай зөвшөлцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.

Эрүүл мэндийн газар нь аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар Эрүүл мэндийн газрын дүрэм, бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг батлуулсан. Захирамжаар Нийгмийн эрүүл мэнд, Эмнэлгийн тусламж, Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн гэсэн 3 хэлтсийн зохион байгуулалттайгаар 31 орон тоотойгоор ажиллаж байна.

100

3.5.3 Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тухайн шатны Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр Эрүүл

Сумдын Засаг дарга нарт сумдын эрүүл мэндийн төвийн дарга нарын ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг шинэчлэн боловсруулан хүргүүлсэн. Мөн сул ажлын байрыг зарлаж, томилгооны зөрчлийг арилгах, сонгон

70

16

мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрхийн дагуу эрүүл мэндийн байгууллагын даргыг томилох, чөлөөлөх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

шалгаруулалтыг зарлах албан бичгүүдийг тус тус хүргүүлэн ажилласнаар Цагаандэлгэр, Дэлгэрцогт, Гурвансайхан, Говь-Угтаал сумдын эрүүл мэндийн төвийн даргын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зарлах захиалгыг аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлж, захиалгын дагуу Цагаандэлгэр, Гурвансайхан, Говь-Угтаал сумдын эрүүл мэндийн төвийн дарга нар сонгон шалгаруулалтанд тэнцэж, томилгооны зөрчилгүй болсон. Эрүүл мэндийн газрын даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байна. Үр дүн: Сумдын эмнэлэг, эрүүл мэндийн төвийн 93,3% нь томилгооны зөрчилгүй ажиллаж байна.

3.5.4 Харъяа нутаг дэвсгэрийн хүн амд үзүүлэх үндсэн мэргэшлийн тусламж, үйлчилгээний ачааллыг бууруулах, хүртээмж, чанарыг сайжруулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын оролцоог хангаж, нийгэм, эдийн засгийн үр дүнтэй түншлэлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллана.

Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ачааллыг бууруулан, хүртээмж чанарыг сайжруулан, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа 18 эмнэлэг, 2 сувилал байна. Эдгээр эрүүл мэндийн байгууллагууд нь хүүхэд, дотор, шүд, эх барих эмэгтэйчүүд, дүрс оношилгоо, мэдрэлийн чиглэлээр үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт технологиор үзүүлж, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан ажиллаж байна. Хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор Эрдэнэдалай суманд “Энгүүндалай” шүдний эмнэлэг, Дэлгэрхангай суманд “Эх, үрс” хүүхдийн эмнэлэг тус тус үйл ажиллагаагаа явуулж байна. 2017 онд Эрдэнэдалай сумын “МОН ХАР БОР” сувилал, аймгийн төвд “Гоогоо долгион” мэдрэлийн эмнэлэг нь шинээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан.

100

3.5.5 Түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай, цаг алдалгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орон сууцны болон гэр хороолол, гудамжны гэрэлтүүлэг, хаягжилтыг шинэчлэн сайжруулж, замын саадыг арилгахад анхаарч ажиллана.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн гэрэлтүүлгийг өргөтгөж “Жаст ойл”-ын шатахуун түгээх станцаас Мандал сургууль хүртэлх 700 метр газрыг бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, мөн төвийн 126 ширхэг гэрлийг 66 сая төгрөгөөр шинэчлэн засварлаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай, цаг алдалгүй хүргэх нөхцлийг бүрдүүлсэн.

100

3.5.6 Болзошгүй гамшиг, төрийн дээд хэмжээний айлчлал, олон улсын хэмжээний хурал, олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээний үед яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай түргэн тусламжийн үйлчилгээнд тээврийн хэрэгсэл, хүн хүч дайчлах, шатахуунаар хангахад санаачлагатай ажиллана.

2017 онд 7 эрүүл мэндийн төв /Луус, Хулд, Өлзийт, Говь-Угтаал, Баянжаргалан, Эрдэнэдалай, Дэрэн сумын эрүүл мэндийн төвүүд/-д автомашины парк шинэчлэлт хийгдэж, түргэн тусламжийн тээврийн хэрэгслийн бэлэн байдал хангагдсан.

100

17

3.5.7 Эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах, хүний нөөцийг сургахад бүх талын дэмжлэг үзүүлнэ.

Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд нь яаралтай тусламжийн эм биобэлдмэлийг тендерээр захиалан, нэн шаардлагатай эм биобэлдмэлийг тухай бүр татан авч, яаралтай тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Улаанбаатар хотын Яаралтай тусламжийн үндэсний төвтэй хамтран “Гэмтэл, сэхээн амьдруулах яаралтай тусламж” сэдвээр 2 багц цагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд нийт 115 эмч эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүллээ.

100

3.5.8 Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын лабораторийн хүчин чадал, оношлогооны чанарыг сайжруулж, лабораторийн чанарын гадаад хяналтад хамруулах ажлыг өргөжүүлнэ.

Нэгдсэн эмнэлгийн лабораторит улсын төсвийн хөрөнгө оруулалтаар биохими, иммунологийн бүрэн автомат анализатор, коагулограммын аппарат зэрэг лабораторийн тоног төхөөрөмжийн хангалтыг хийж, ажлын байрны сургалтыг зохион байгуулж, эмч, лаборант нарыг чадавхижууллаа. Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг болон “Sysmex” компанийн хамтарсан чанарын гадаад хяналтанд Нэгдсэн эмнэлгийн лабораторийн биохими, гематологийн шинжилгээг улирал тутамд, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторийн гадаад хяналтыг иммунологийн шинжилгээнд улирал тутамд, мөн “Сетунари” ХХК, Австрали улсын хамтарсан чанарын гадаад хяналтад биохими, гематологи, иммуннологи, сериологийн шинжилгээг улирал тутамд хамрагдаж оношийн зөрүү гараагүй байна. Гематологи, биохими, шээс, иммунологийн шинжилгээний дотоод хяналтыг Сетунари ХХК-ийн дотоод хяналтын уусмалаар долоо хоногт 2 удаа хийж баталгаажуулж хэвшсэн. Орчин үеийн хүчин чадал сайтай тоног төхөөрөмжтэй болж, оношлогооны хүчин чадал, чанар сайжирч, гадаад хяналтанд хангалттай үнэлэгдсэн нь орон нутагт ашиглагдаж байгаа техник тоног төхөөрөмж, лабораторийн урвалж бодис стандарт аргачлалын шаардлага хангаж байгааг харуулж байна.

100

3.5.9 Алслагдсан сум, багийн хүн амд үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг ойртуулан хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд явуулын амбулаторийн үйлчилгээ болон шинжилгээний сорьц тээвэрлэх үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад бүх талаар дэмжиж ажиллана.

Аймгийн Засаг даргын мөрийн хтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Сумдад төрийн үйлчилгээг үзүүлэх” нээлттэй өдөрлөгийг Гурвансайхан, Өндөршил, Луус, Хулд сумдад зохион байгууллаа. Дээрх сумдад Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж нийт 954 иргэнд үзлэг, оношилгоо хийж, эмчилгээ зөвлөгөө өгч үйлчилсэн байна.

Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны албан тоотоор “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх журам”-ын удирдамжийг хүргүүлж, 2017 оны 11 дүгээрсарын 02-12-ны өдрүүдэд баруун бүсийн Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт сумдад, 2017 оны 11 дүгээрсарын 20-27-ны өдрүүдэд зүүн бүсийн Дэрэн, Цагаандэлгэр, Говь-угтаал,

100

18

Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт сумдад нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллалаа. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг явуулын хэлбэрээр 1083 хүнд хүргэж үйлчилсэн байна.

Эрүүл мэндийн сайдын “Сорьц тээвэрлэх журам” 2016 оны 93-р тушаалын дагуу анхан шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвөөс аймгийн нэгдсэн эмнэлэгт биохимийн шинжилгээ-462, шээсний ерөнхий шинжилгээ-1, цусны ерөнхий шинжилгээ-3, тэмбүүгийн эсрэг бие илрүүлэх шинжилгээ-150, ХДХВ-ын эсорэг бие илрүүлэх шинжилгээ-1, элэгний В, С вирусын сорьц-4637, ПАП шинжилгээ-2014, цэрний шинжилгээ-42 нийт 7308 сорьц биоаюулгүй ажиллагааны журмын дагуу зөөвөрлөгдөж, шинжилгээ хийгдсэн байна. Вона-Вита болон Гялс лабораториудад элэгний С вирус тоолох шинжилгээнд 887 сорьц, Вона-Вита лабораторид элэгний В вирус тоолох шинжилгээнд 56 сорьц нийт 943 сорьц илгээсэн байна. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2/2416 тушаалын дагуу Гэгээн ар үр, Итгэл лабораториудтай элэгний С вирус тоолох шинжилгээ хийлгэх хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Үр дүн: Сорьц тээвэрлэх журмын дагуу нийт 8251 сорьц тээвэрлэгдсэн байна.

3.5.10 Урт хугацааны асаргаа, сувилгаа шаардлагатай иргэдийг орон нутагт сувилах төв байгуулахад тусгай зөвшөөрлийн бодлогоор дэмжинэ.

Асаргаа, сувилгаа шаардлагатай иргэдийг сувилах сувилалыг Өлзийт суманд “Өөшманхан”, Дэлгэрцогт суманд “Энэрэл”, Эрдэнэдалай суманд “МОН ХАР БОР” нэртэйгээр үйл ажиллагааг явуулж байгаа ба эрүүл мэндийн даатгалаар Өөшманхан сувилал үйлчилж байна. “Энэрэл”, “МОН ХАР БОР” сувилалууд нь дотоодын, гадаадын буцалтгүй санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулж орон нутгийн болон харъяа нутаг дэвсгэрийн хүн амд үйлчилж байна. 2017 онд Эрдэнэдалай сумын “МОН ХАР БОР” сувилалын үйл ажиллагааг дэмжиж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгосон.

100

3.5.11 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг зохицуулах салбар зөвлөл, халдварын сэргийлэлт, хяналтын салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тогтвортой байдлыг хангана.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг зохицуулах салбар зөвлөл нь Нэгдсэн эмнэлгийн дэргэд үйл ажиллагаагаа явуулж байгаа ба одоогоор 13 салбар хороотой ажиллаж байна.Төлөвлөгөөний хэрэгжилт 82.6 хувьтай байна. Салбар зөвлөл нь улирал тутамд хуралдаж хороо, алба, зөвлөлийн ажлын гүйцэтгэлд хяналт үнэлгээг тогтмол хийж, үйл ажиллагаатай нь танилцаж, үр дүнг тооцож, цаашид анхаарах асуудлыг тодорхойлж, зөвлөмжийг хүргүүлж ажилаллаа. Мөн сэтгэл ханамжийн судалгааны үнэлгээ, ирсэн санал хүсэлт, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зохион байгуулалтын асуудал зэрэгт дүн шинжилгээ хийж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах тал дээр онцгой анхаарал хандуулаа. Бүх эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад лавлагаа, мэдээллийн нээлттэй утас, “Хөтөч сувилагч”-ийг ажиллуулж, үйлчлүүлэгчдийг угтах, лавлагаа мэдээлэл өгөх үйл ажиллагаа сайжирч Аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж

100

19

үйлчилгээнд Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээнд “Цаг товлох” үйлчилгээг нэвтрүүлснээр нийт 62800 хүнд амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн байна. Үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг-7591, диспансерын хяналт-6103, өвчний учир-49106 байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын салбар зөвлөлийн үйл ажиллагаа тогтмолжсоноор дотоодын хяналт үнэлгээ, эмнэлгийн дэргэд ажилладаг ажлын хэсэг, зөвлөл, хороодын үйл ажиллагаа сайжирч, алдаа эрсдлийг бүртгэх сан, сайн туршлагын сантай болсноор эмчилгээ үйлчилгээний явцад гарсан алдаа буюу цаашид гарч болзошгүй алдаа эрсдлийг тооцон бүртгэж, гаргасан алдаа эрсдлийг мэдээллэн, давтан гаргахгүй байх талаарх нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллалаа. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 186 дугаар тушаалын дагуу эмнэлэг, эрүүл мэндийн төв бүрт “Халдварын сэргийлэлт хяналтын баг” ажиллаж байгаа ба эмнэлгээс шалтгаалах халдварын тандалтыг сар бүр тогтмол хийж, мэдээллийг Эрүүл мэндийн газарт ирүүлэн ажиллаж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх журам”-ыг Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн А/03 тоот тушааалаар батлан гаргуулж, журмыг эмч, эмнэлгийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлэн, тасаг бүрт ХСХ-ын баг төлөвлөгөөт үнэлгээ, хяналт хийн ажиллаж байна. Мэс заслын тасагт 2 эргэн хэвтэлт, төрөх тасагт 4 халуурсан эхийн тохиолдлуудад тухай бүр тандалт хийж, ХСХ-ын багийн хурлаар хэлэлцэн, эмч ажилчдаас эрүүл зүйн шинжилгээ авч нян тээгч ирлүүлэх шинжилгээг хийсэн ба нян тээгч болон эмгэг төрөгч илрээгүй болно.. “Халдварын сэргийлэлт, хяналтын аймгийн салбар зөвлөл”-ийг шинэчлэн аймгийн Засаг даргын захирамжаар байгууллаа.Эмнэлгээс шалтгаалах дотоод халдвар бүртгэгдээгүй.

3.5.12 Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Эрүүл мэндийн газрыг түшиглэн зайлшгүй шаардлагатай эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, эмийн зохистой хэрэглээ /эмийн жорын хангалт, түгээлт, бичилт, эмийн сангийн жороор олгосон байдал/-г төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэ төсөлд оруулах саналыг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Мансуулуулах эмийн жор 200 ширхэг, сэтгэцэд нөлөөт эмийн жор 1000 ширхэгийг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн захиалгын дагуу Эрүүл мэндийн газраас олгосон. Эм хангамжийн болон эмнэлгийн байгууллагад мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн орлого, зарлагын бүртгэл, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн нийтийн эмийн сан дахь зарцуулалтын бүртгэл, эмнэлгийн байгууллагын мансууруулах эмийн жорын зарцуулалтын тайланг тус тус гаргаж, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн хэлтэст хагас жилээр хүргүүлэн ажиллалаа. Мөн “Моносфарм”, “Дундговь Эм импекс” эм ханган нийлүүлэх байгууллагын мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хадгалалтын А шүүгээний горимын хэрэгжилтэнд хяналт хийж, арга зүйгээр хангалаа. Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2016 стандартын дагуу Нэгдсэн эмнэлгийн эмч нарын бичсэн 156 энгийн эмийн жоронд хяналт хийхэд дундаж

100

20

үнэлгээ 87.1%, 65 өвчний түүхийн дундаж үнэлгээ 72%-тай байгаа нь эмийн жор бичилт дунджаар 79.6%-ийн хэрэгжилттэй, жорын маягтын хангалт 100% байна. Энэ оны байдлаар 15000 ширхэг энгийн эмийн жорын маягтаар тасаг нэгжүүдийг хангасан байна. Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн тендерийн эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй ажиллагаанд хяналт хийж, 100% нийлүүлэгдээд байна.

3.5.13 Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангана.

Аймгийн хэмжээнд “Антибиотикийн болон нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нян тэсвэртэй болохоос сэргийлэх, тандалтыг сайжруулах, нянгаар үүсгэгдсэн аливаа халдварын оношилгоо, эмчилгээг боловсронгүй болгож, эмнэлгийн тусламжийн чанар, үр дүнг дээшлүүлэх” зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудын дунд 1 сарын аянг зохион байгууллаа. Бактериологи лабораториор нийт 2200 антибиотик мэдрэг чанарыг үзэх шинжилгээ хийгдэж үүнээс урьдчилан сэргийлэх үзлэгээр 1500, амбулаторийн үзлэгээр 520, хэвтэн эмчлүүлсэн өвчтөнөөс 650 шинжилгээ тус тус хийгдсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгчдээс 590 антибиотик мэдрэг чанарын шинжилгээ өгөгдсөн нь нийт антибиотик эмчилгээ хийлгэсэн өвчтөний 90.7% байна. “Антибиотикийн зохисгүй хэрэглээг бууруулж, нянгийн тэсвэржилтээс сэргийлье” аяны хүрээнд УХТЭ-ийн эмч, эм зүйчид, ХХААХҮЯамны мэргэжилтнүүдтэй хамтран сургалт зохион байгуулж, сургалтанд нийт 400 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэд, малчид хамрагдаж, 2000 гаруй тараах материалыг тарааж, 400 гаруй иргэд, малчид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд витаминжуулалт хийгдлээ. Сургалтанд хамрагдсан нийт иргэд “Антибиотик эмийг хариуцлагатай хэрэглэнэ” гэдгээ андгай өргөсөн. Мөн аймгийн төвийн төр болон хувийн хэвшлийн 36 албан байгууллагыг хамруулан Антибиотик эмийг зохистой хэрэглэх аман андгайг 1350 хүнээр өргүүлсэн. Үр дүн: Иргэд, эмч, эмнэлгийн мэргэжилтний нянгийн тэсвэржилтийн талаарх ойлголт, мэдлэг, хандлага дээшилсэн. 2017 оны байдлаар антибиотик эмийн эмчилгээ хийлгэсэн өвчтөний эзлэх хувь 73,45% байгаа нь өмнөх онтой харьцуулахад антибиотик эмийн эмчилгээ хийлгэсэн өвчтөний эзлэх хувь өсөөгүй өмнөх оны түвшиндээ байна.

100

21

3.5.14 Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй, бэлэн байдлыг хангах үүднээс аймгийн иргэдийн “Донор” элсэх идэвхийг дэмжих, гамшиг болон яаралтай тусламжийн үеийн нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажиллана.

Донорын хууль, Засгийн газрийн 111 дүгээр тогтоол, Монгол Улсын төрөөс цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, цусны аюулгүй байдлыг хангах бодлого, ЭМСайдын 2016 оны 01, 02 дугаар тушаал бусад эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Нэгдсэн эмнэлгийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх тасагт 16 бүлэг тус бүрээс 50-70 нэгж сийвэнг үйлдвэрлэж, гамшгийн болон яаралтай тусламжийн үеийн бэлэн байдлыг хангаж 2 жилийн нөөцийг бүрдүүлсэн. Цусны нөөцийг тасалдалгүйгээр бүрдүүлэх үүднээс 299 сайн дурын донортой харин байнгын донорын тоог нэмэгдүүлэх үүднээс сургалт, сурталчилгаа тогтмол хийж ажилласнаар шинээр 16 донорыг элсүүлэн ажиллаж байна. Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй бэлэн байдлыг хангаж, хангамжийг нэмэгдүүлэн гамшиг болон яаралтай тусламжийн үеийн нөөцийг бүрдүүлж ажилласан.

100

3.5.15 Орон нутгийн хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээний эрэлт, хэрэгцээнд үндэслэн нэвтрүүлэх технологи бүрт тохирсон өртөг зардал, хүний нөөц, дэд бүтэц, зохион байгуулалтын чадавхийг тооцоолж, эрүүл мэндийн технологийг захиалах, сонгох, худалдан авалт хийхэд анхаарна.

Орон нутгийн хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эрсдлээс хамгаалах үүднээс нэгдсэн эмнэлэгт гемодиализийн аппаратыг орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгний хөрөнгөөр шийдвэрлэн, ажиллах хүний нөөцийг мэргэшүүлэн сургаж байна. 2017 онд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг нэгдсэн эмнэлэг болон 13 сумын эрүүл мэндийн төв, 2 сум дундын эмнэлгээс авч нийт 31 нэр төрлийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Хүргүүлсэн жагсаалтын дагуу нэгдсэн эмнэлэгт иммунологийн болон биохимийн бүрэн автомат анализатор, Si Ai Mi ХХК-аас амьсгалын аппарат, ургийн монитор, хагалгааны лед гэрэл, ЭХО аппарат тус тус нийлүүлэгдсэн.

70

3.5.16 Эрүүл мэндийн байгууллагад ашиглаж байгаа эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн урсгал болон төлөвлөгөөт засвар, үйлчилгээ, шалгалт тохируулга, баталгаажилт, сэлбэг материалын зардлын судалгаан дээр үндэслэн жил бүрийн төсөвт бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан тусгахыг нэгдсэн удирдамжаар хангана.

Сумдын эрүүл мэндийн төвүүдэд ашиглагдаж байгаа нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийлгэх урсгал зардалд нийт 3 сая төгрөг, нэгдсэн эмнэлэгт 1.6 сая төгрөгний төсвийг 2017 оны төсөвт батлуулсан бөгөөд гүйцэтгэл 100 хувьтай байна.

100

3.5.17 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг сурталчилах, хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хувь хүний төлөх

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/150 дугаар захирамжаар аймгийн Засаг даргаар ахлуулсан нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулан, “Монбиофарм” ХХК-тай худалдан авах

100

22

төлбөрийг бууруулах, санхүүгийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтран ажиллана.

гэрээг хийж сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг илрүүлэг шинжилгээний багцаар 100% хангаж, аймгийн хэмжээнд 40-65 насныдаатгуулагч иргэдийг элэгний В, С вирусийнилрүүлэгшинжилгээндхамруулан ажиллалаа. 2017 оны байдлаар элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд даатгуулагч 40-65 наснынийт 7429 зорилтот насны иргэдийг хамруулж, хамрагдалт 91.5 хувьтай байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас:

1. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд В, С вирусний илрүүлэг шинжилгээнд 19639200.00 төгрөг

2. Хавдар өвчнийг эрт илрүүлэх 40-65 насны товлолт үзлэгт 61050000.00 төгрөг

3. С вирусийн эмийн эмчилгээнд 77070000.00 төгрөгийг тус тус зарцуулсан байна.

2016 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн төлөвлөгөөт төсөв 691.3 сая төгрөг батлагдаж байсан бол 2017 онд 39.6 хувиар буурч 417.8 сая төгрөг батлагдсан.

5

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахад анхаарч ажиллах зорилтын хүрээнд:

3.6.1 Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасны дагуу харьяа Эрүүл мэндийн газрыг түшиглэн тусгай зөвшөөрөл олгох комиссын үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжиж ажиллана.

Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/484 тоот захирамжаар томилогдсон 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 2017 онд эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох болон сунгах асуудлаар нийт 5 удаагийн хурлыг зохион байгуулж, Засаг даргын 2017 оны А/87, А/137, А/138, А/201, А/290 захирамжуудаар 25 эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгаж, 3 эрүүл мэндийн байгууллагад шинээр тусгай зөвшөөрлийг олгосон байна.

100

3.6.2 Тусгай зөвшөөрлийн хэрэгцээний үнэлгээ хийх, тусгай зөвшөөрлийн ажлын байрны үзлэг, нөхцөл шаардлагад тавих хяналтын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэгийн оролцоог хангаж, холбогдох бусад байгууллагын үйл ажиллагаатай уялдуулахад нэгдсэн удирдамжаар хангана.

Эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох комиссын үйл ажиллагаа Эрүүл мэндийн сайдын 298 тоот тушаалын дагуу зохион байгуулагдаж байна. 2017 оны байдлаар нийт 2 халдваргүйтгэл, 2 шүдний эмнэлэг, 1 мэдрэлийн эмнэлгийн төсөл ирснээс Эрүүл мэндийн сайдын 145-р тушаалын дагуу төслийг үнэлэн хэрэгцээг тооцож дараагийн шатны бичиг баримтыг авч тухай бүрт нь ажлын байрны үзлэг, нөхцөл шаардлага хангасан эсэхийг тусгай зөвшөөрлийн комиссоор хэлэлцүүлэн тусгай зөвшөөрлийг олгосон.

100

23

3.6.3 Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, тусгай зөвшөөрлийн тэргүүлэх чиглэлтэй нийцүүлэн холбогдох хууль журмын дагуу зохион байгуулах, тусгай зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулна.

Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, тусгай зөвшөөрлийн тэргүүлэх чиглэлтэй нийцүүлэн холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулан, тусгай зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/258 дугаар тушаалын 2.2 заалтын дагуу 2017 онд ”Гоогоо долгион” мэдрэлийн эмнэлэг, Эрдэнэдалай суманд “Мон Хар Бор” ахмадын сувиллын төсөл дэмжигдэж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон. Мөн “СОСУ” ариутгал халдваргүйтгэлийн ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосон нь зах зээлийн үнийн өрсөлдөх чадварт нөлөөлөн, үнийн хувьд харьцангуй хямд байх нөхцлийг бүрдүүллээ.

100

6

3.7 Харъяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийг дэмжин хөгжүүлэхэд анхаарч ажиллах зорилтын хүрээнд:

3.7.1 Орон нутгийн засаг захиргааны зүгээс эрүүл мэндийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтүүдийг орон сууцны хөнгөлттэй зээлд хамааруулах, орон байраар хангахад дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, эрүүл мэндийн удирдах ажилтан, эмнэлгийн мэргэжилтэнд олгох урамшууллын багцыг хэрэгжүүлэхэд жил бүр санхүүжилтэнд тусган, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.

Монгол улсын Засгийн газрын хөтөлбөрт орсон төрийн үйлчилгээний эрүүл мэндийн ажилтнуудын цалингийн сүлжээг боловсронгүй болгох зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран аймгийн төвийн эрүүл мэндийн байгууллагын 76 эмч, эмнэлгийн мэргэжилтнээс цалин, цалингийн сүлжээ, урамшуулал, ажлын байрны зураглал, ажлын ачаалал, ажлын байрны тодорхойлолтонд үнэлгээ хийж, судалгаа авлаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, 29.5 дахь заалтын дагуу хөдөө орон нутагт 3 жил, 2 дахь шатлалын эмнэлэгт 5 жил ажилласан болон хөдөө орон нутагт ажиллаж байгаад тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн мөнгийг жил бүрийн төсөвт тусгуулан батлуулж, тус онд Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь заалтын дагуу 29 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтанд 363.400,100 төгрөг, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь заалтын дагуу 102 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд 354777710 төгрөг тус тус олгосон байна. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас зүүн бүсийн Говь-Угтаал сумын эмч нарын байрны засварт 55.465.0 төгрөгийг шийдэж өглөө. Сумдын ЗДТГазар, ЭМТөвүүд нь эрүүл мэндийн төвд ажиллахаар ирж буй эмч, мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрахад нь дэмжлэг үзүүлэн, орон байраар хангах асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэн ажиллаж байна. Үүнд: Гурвансайхан суманд орон нутгийн харъяат их эмчийг урьж ажиллуулж байгаа ба орон сууцаар хангасан. Мөн Адаацаг суманд 2 эмчийг, Хулд суманд шинээр төгсөж ирсэн 2 эмчийг, Сайхан-Овоо суманд 1 эмчийг, Өлзийт суманд багийн 2 эмчийг тус тус орон байраар хангаж, нийгмийн баталгааг хангахад нь анхаарч дэмжлэг үзүүлсэн байна.

100

3.7.2 Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хепатитын В вирүсийн эсрэг дархлаажуулалтанд хамруулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

Эмч, эмнэлгийн ажилчдын элэгний В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд нийт 699 ажилтан хамрагдах ёстойгоос 615 эмнэлгийн ажилтан хамрагдсан байгаа нь аймгийн хэмжээнд 88%-ийн хамрагдалттай байна. Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдэд шинээр ажилд орсон 24 эмч, 7 эмнэлгийн тусгай мэргэжилтэн нийт 31 эрүүл мэндийн ажилтанг элэгний В вирусийн эсрэг дархлаажуулалтанд 100% хамрууллаа.

100

24

3.7.3 Орон нутгийн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудыг шаардлагатай эмнэлгийн мэргэжилтнээр хангах төлөвлөлтийг 5 жилээр гарган Засаг даргаар батлуулж, эмнэлгийн мэргэжилтнийг үе шаттай бэлтгэхэд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Эрүүл мэндийн хөгжлийн төв зэрэг байгууллагатай хамтран ажиллах, тодорхой санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгадаг болно.

Орон нутгийн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудыг шаардлагатай эмнэлгийн мэргэжилтнээр хангах төлөвлөлтийг 5 жилээр гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Төлөвлөлтийн дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран шаардлагатай байгаа дотор, дүрс оношлогоо, мэдрэл, мэдээгүйжүүлэг, лаборатори, нүд, хүүхэд-2, эх барих эмэгтэйчүүдийн үндсэн мэргэшлийн чиглэлээр 10, эм зүйн удирдлага зохион байгуулалт, эмэгтэйчүүдийн хэт авиа оношилгооны төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр 2, дархлаажуулалт 2, нярай, сэтгэц, хүүхэд, эрүүл мэндийн бүртгэл мэдээлэл, мэдээгүйжүүлэг, эх барихын чиглэлээр 11 сувилагч, тусгай мэргэжилтэн буюу нийт 14 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг сургалтын төрийн сангийн зардлаар суралцуулахаар захиалганд оруулан батлууллаа.

70

3.7.4 Өрх, сумын эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч, сувилагч бүрийг нэн шаардлагатай чиглэлүүдээр ажлын байрны тасралтгүй сургалтанд үе шаттай хамруулахад аймгийн Эрүүл мэндийн газарт бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана.

Эрүүл мэндийн газрын даргын “Эмнэл зүйн тойрон сургалтын удирдамж”-ын дагуу анхан шатны эрүүл мэндийн төвүүдийн эх баригч нарыг “Эх барихын эмнэлзүйн ажлын байрны дадлагажуулах сургалт”-нд, их эмч нарыг “Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, дотор, яаралтай тусламж, мэдрэлийн чиглэлээр эмнэлзүйнтойронсургалт”-нд нэгдсэн эмнэлгийн эмч нарыг түшиглэн зохион байгуулж, сургалтаар 40 цагийн онол, дадлагын хосолсон мэдлэг олгож, ур чадварыг нэмэгдүүлж, тойрон сургалтанд 15 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төвийн 25 их эмч, 8 сумын 8 эх баригч нарыг тус тус хамруулан чадавхижууллаа. Өрх, сумын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан эмнэл зүйн ХӨЦМ-ийн сургалтыг Дэлхийн зөн олон улсын байгууллагын орон нутгийн хөгжил хөтөлбөртэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 ээлжээр 30 эмч, мэргэжилтнийг хамруулан, мэдлэгийг сэргээж, ур чадварыг нэмэгдүүллээ. Мөн үндэсний лавлагаа төв ЭХЭМҮТөв, Сүхбаатар дүүргийн ЭМТөв, “Дотны туслагч” өрхийн ЭМТөвүүдэд нэгдсэн эмнэлэг, өрх, сумдын эмч, эх баригч нарыг туршлага судлах, дадлагажих сургалтанд хамрууллаа. Тус онд төрийн сангийн зардлаар 4 суманд ариутгагч, 3 суманд дархлаажуулалтын сувилагч, 1 суманд хүүхдийн сувилагч, 1 суманд хөнгөвлөх эмчилгээний сувилагч, Эрдэнэдалай суманд мэс заслын эмч тусгай мэргэжилтэнг шинээр бэлтгэсэн ба богино хугацааны сургалтанд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнг аймаг болон Улаанбаатар хотод бүрэн хамруулж, багц цагийн биелэлтийг 100%-д хүргэсэн. Орон нутагт дараах багц цагийн томоохон сургалтуудыг зохион байгуулсан байна. Үүнд:

1. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран “Багш шавийн эрдмийн уулзалт”-ыг аймгийн төвд зохион байгуулан эмч, эмнэлгийн

100

25

мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор эм зүй, дотор, нийгмийн эрүүл мэнд, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, судалгааны арга зүй, сувилахуйн чиглэлээр нэгдсэн сургалтыг 165 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хийсэн байна.

2. Монголын сувилагчдын нийгэмлэгтэй хамтран “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй ба сэтгэлд шингэсэн үйлчилгээ" сэдэвт сургалтанд аймгийн төвийн сувилагч, тусгай мэргэжилтэн 132 хүнийг хамруулсан.

3. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Сум, өрхийн нийгмийн эрүүл мэндийн ажилтныг чадавхижуулах” сургалтыг зохион байгуулж, сургалтанд 60 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

4. Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран “Зонхилон тохиолдох агаар дуслын халдварын оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж, нийт 90 эм зүйч, эм найруулагч, их эмч нарыг хамрууллаа.

5. Эрүүл мэндийн яам, Монголын хүүхдийн анагаахын академитэй хамтран “Бага насны хүүхдэд зонхилон тохиолдох эмгэгийн оношилгоо, эмчилгээний асуудалд” сэдэвт сургалтыг төв хөдөөгийн 103 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зохион байгуулсан байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэшсэндархлаажуулалтын сувилагч, бүртгэл мэдээлэл, нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар хангаж, орон тоогоор100 хувь хангаж ажиллуулах бодлогы гбарьж ажиллаж байгаа бөгөөд 15 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төвийн 68,7% нь мэргэшсэн дархлаажуулалтын сувилагч, бүртгэл мэдээлэл, нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар хангагдсан байна. Анхан шатны сум, өрхийн эрүүл мэндийн төвд дутагдалтай байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтний захиалгыг сар бүр эрүүл мэндийн төвүүдээс авч нэгтгэн Эрүүл мэндийн хөгжлийн төв болон эрүүл мэндийн газрын вэб сайтанд байршуулан ажиллаж байна. 2017 онд шинээр 12 их эмч төгсөж ирснээс Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Өлзийт, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Хулд, Гурвансайхан, Сайнцагаан, Өндөршил сум, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвд хуваарилан ажиллуулж, анхан шатны эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн хангалтыг 96.5%-д хүргэж өнгөрсөн оноос 1.5%-иар нэмэгдүүллээ.

3.7.5 Нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт явуулах орчин бүрдүүлэхэд санхүүжилтийн болон бусад шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллана.

Эрүүл мэндийн газрын даргын “Эмнэл зүйн тойрон сургалтын удирдамж”-ийн дагуу анхан шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эх баригч нарыг “Эх барихын эмнэлзүйн ажлын байрны дадлагажуулах сургалт”-нд, их эмч нарыг 10 хоногийн хугацаанд “Эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэл зүйн тойрон сургалт”-нд тус тус хамруулж чадавхжууллаа. Эмнэлзүйн тойрон сургалтыг Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн эмч нарыг түшиглэн 40 цагийн онол, дадлагаар зохион байгууллаа.

70

26

Тойрон сургалтанд 2 сум дундын эмнэлэг, 13 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төвийн 16 их эмч, 6 сумын 6 эх баригч нар тус тус хамрагдан чадавхижсан. Нэгдсэн эмнэлэг нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт явуулах улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 2017 онд магандлан итгэмжлэлд хамрагдсан, стандартын шаардлага хангасан эмнэлгийн зориулалтын барилга байгууламжтай, эмчилгээний 7 тасагтай, 131 ортой, сургалтын 2 танхимтай, номын сан 1, интернэтийн орчин бүрдсэн, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, дотор,яаралтай тусламжийн чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх боломж бүрдэж, тавигдах шаардлага болон шалгуурыг 80%-тай хангаад байна. Цаашид батлагдсан орон тоо бүхий сургалтын нэгжтэй байх, сургалтын үйл ажиллагаа эрхлэх журам боловсруулах талаар албан бичиг хүргүүлэн ажиллаж байна.

3.7.6 Аймгийн Эрүүл мэндийн газарт эрүүл мэндийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан мэргэжилтэнг орон тоогоор ажиллуулах, холбогдох мэргэжилтнийг сургахад дэмжлэг үзүүлнэ.

Аймгийн Эрүүл мэндийн газарт эрүүл мэндийн мэдээллийн технилоги болон эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн нарыг 2009 оноос эхлэн орон тоогоор ажиллуулж байна. Мэдээллийн технилоги хариуцсан мэргэжилтэнг мэдлэг, мэргэшлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж 2015 онд Энэтхэг улсад Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг, Эрүүл мэндийн газрын төсвөөр 3 сарын сургалтанд “Network security” сэдвээр хамруулсан. Эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэнг эм зүйн удирдлага зохион байгуулалтын 4 сарын сургалтанд төрийн сангийн санхүүжилтээр сургаж байна.

100

3.7.7 Орон нутгийн засаг захиргааны зүгээс Нэгдсэн эмнэлэг, амаржих газрын эмнэлгийн мэргэжилтнийг төгсөлтийн дараах гадаад, дотоодын сургалтанд хамруулах, эрүүл мэндийн чиглэлээр гадаад улсад суралцаж мэргэжил эзэмшсэн болон ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг эх орондоо ажиллахад ажлын байраар хангах, шинэ технологи нэвтрүүлэх, судалгаа, шинжилгээний ажил хийхэд нь бодлогоор дэмжинэ.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын Тэргүүлэгчдын 2017 оны 01 сарын 19-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг дэмжих тухай” тогтоолын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны А/07, А/10дугаар тушаалаар 2017 оны 01 дүгээр сараас эхлэндотор, сүрьеэ, халдварт, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, мэдрэл, арьс өнгөнийнарийн мэргэжил олгох сургалтанд суралцаж байгаа 7 эмчид 4.731.173 төгрөг, Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт мэс заслын эмчийн резидентурт суралцаж байгаа эмчид эмнэлгийн төсвөөс 1.292.795 төгрөгийн цалинг тус тус олголоо. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Монголын Уламжлалт анагаах ухааны нийгэмлэг, БНХАУ-ын элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн зөвлөх газрын шугмаар хөгжиж буй орнуудын “Уламжлалт анагаах ухааны технологийн хамтын ажиллагаа” сэдэвт 2 сарын сургалтанд Хятад улсын Бээжин хотод УАУТөвийн 1 их эмчийг, эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмчийг Тайланд улсад 14 хоног, Хөх хотод нэгдсэн эмнэлгийн эх баригчыг 1 сарын сургалтанд, Эрүүл мэндийн газрын НЭМХ-ийн дарга, чийрэгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн нарыг Сингапур улсад Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 14-21 хоногийн сургалтанд тус тус хамрууллаа.

100

27

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч Г.Бат-Оршихыг Бүгд Найрамдах Фижи улсад болох “Чихрийн шижин өвчний тусламж үйлчилгээний менежмент” сэдэвт олон улсын сургалтанд оролцоход 2 сая, Аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Саруулцэцэгийг Сингапур улсын Нанянийн политехникийн их сургуульд болох “Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт 14 хоногийн хугацаатай сургалтанд хамрагдахад 1.5 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гарган дэмжлэг үзүүллээ. Үүний дүнд Гадаад хамтын ажиллагаа өргөжиж, орон нутгийнхаа 5 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулан мэдлэг, ур чадварыг дээшлүүлээ.

3.7.8 Эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр бакалавр, диплом, мэргэжлийн болон техникийн боловсрол олгох дотоодын сургалтын байгууллагад суралцаж буй оюутанд тэтгэлэг олгох чиглэлээр хамтран ажиллана.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг дэмжих тухай” тогтоолын дагуу аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны А/07, А/10 дугаар тушаалаар 2017 оны 01 дүгээр сараас эхлэн нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа /дүрс оношлогоо, мэдээгүйжүүлэг, хүүхэд, нүд, дотор, сүрьеэ, халдварт, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, мэдрэл, арьс өнгө/ нийт 14 эмчид 28.190.693 төгрөг, Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт мэс заслын эмчийн резидентурт суралцаж байгаа эмчид эмнэлгийн төсвөөс 1.292.795 төгрөгийн цалинг тус тус олголоо.

70

3.7.9 Аймгийн Эрүүл мэндийн газрын захиалгаар суралцсан эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байраар хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах үйл ажиллагаанд хяналт тавина.

2016-2016 онд аймгийн нэгдсэн эмнэлгийн захиалгаар хүүхэд, мэдрэл, арьс өнгө, дотор, сүрьеэ, халдварт, эх барих эмэгтэйчүүд, Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлгийн захиалгаар мэс заслын нарийн мэргэжлийн чиглэлээр 8 эмчийг суралцуулсан. Суралцаж байгаа 8 эмч нь Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн газар, захиалагч эрүүл мэндийн төвүүдтэй 3 талт гэрээ байгуулж, Эрүүл мэндийн газраас гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна. 3 талт гэрээнд нарийн мэргэжил эзэмшиж ирсэн эмч нарыг орон нутагт тогтвор суурьшилтай 5-7 жил ажиллуулахаар тусгаж өгсөн. Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн хангалт 2016 онд 95% байсан бол 2017 онд 96.5% болж 1.5%-иар өссөн байна. 2013 оноос хойш нийт 41 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг төрийн сангийн зардлаар нарийн мэргэшил эзэмшүүлсэн бөгөөд гэрээний хугацаа дууссан эмч, эмнэлгийн мэргэжилтэн 2017 оны байдлаар байхгүй байна.

100

3.7.10 Орон нутгийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд бусад орноос эмнэлгийн мэргэжилтэн урьж ажиллуулахад Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмын

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл тусгай зөвшөөрлийн санал ирээгүй. ХБ

28

дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах асуудлыг шийдвэрлүүлнэ.

7

3.9 Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагаанд орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог хангаж, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд:

3.9.1 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ачааллыг хуваалцах, бүх нийтийг тусламж, үйлчилгээнд хамруулахад, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын оролцоог хангахад бодлогоор дэмжинэ.

2017 оны байдлаар хувийн хэвшлийн ортой 2 эмнэлэгт 959 үйлчлүүлэгч хэвтэн эмчлэгдэж, 7937 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 8.4 байна. Амбулаторийн үзлэгт 1392 иргэн хамрагдаж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авсан байна. 2017 онд аймгийн төвд “Гоогоо долгион” мэдрэлийн эмнэлэг, Эрдэнэдалай суманд “МОН ХАР БОР”, Дэлгэрцогт сувилал тус бүр шинээр үйл ажиллагаа эхлүүлсэн нь нэг талаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч нөгөө талаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ачааллыг хуваалцах боломж бүрдэж байна.

30

3.9.2 Эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн түншлэлийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд нийгэм, эдийн засгийн үр ашигтай төслийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр хэрэгжүүлнэ.

Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, тусгай зөвшөөрлийн тэргүүлэх чиглэлтэй нийцүүлэн холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулан ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/258 дугаар тушаалын 2.2 заалтын дагуу 2017 онд ”Гоогоо долгион” мэдрэлийн эмнэлэг, Эрдэнэдалай суманд “Мон Хар Бор” ахмадын сувиллын төсөл дэмжигдэж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон. Мөн “СОСУ” ариутгал халдваргүйтгэлийн ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосон нь зах зээлийн үнийн өрсөлдөх чадварт нөлөөлөн, үнийн хувьд харьцангуй хямд байх нөхцлийг бүрдүүллээ.

70

3.9.3 Эрүүл мэндийн салбарын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, шилжүүлэх үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.

Эрүүл мэндийн газраас Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээний дагуу Улаанзагалмайн нийгэмлэгийн сайн дурын идэвхитэнүүд Эрүүл мэндийн сайдын 2013 оны 13 тоот тушаалын дагуу эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллаж байна. 2017 оны байдлаар нийт 976 иргэн, 111 эмч, эмнэлгийн ажилчдаас сэтгэл ханамжийн судалгааг авсан байна.

30

8

3.10 Аймгийн эрүүл мэндийн газрын даргатай гэрээ байгуулахад энэхүү гэрээ болон Эрүүл мэндийн газрын санал, дүгнэлтийг харгалзах зорилтын хүрээнд:

3.10.1Үйл ажиллагааны төсвийн хэмнэлт, зардлын зүйл анги хооронд шилжүүлэн зарцуулах зохицуулалтыг Төсвийн тухай хуулийн 42, 45, 46 дугаар зүйл, заалтын дагуу захиалагчаас бичгээр зөвшөөрөл авч эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад зарцуулна.

Үйл ажиллагааны төсвийн хэмнэлт, зардлын зүйл анги хооронд шилжүүлэн зарцуулах зохицуулалтыг Төсвийн тухай хуулийн 42, 45, 46 дугаар зүйл, заалтын дагуу 2017 онд нэгдсэн эмнэлэг 1.8, Эрүүл мэндийн газар 6.5, Уламжлалт анагаах ухааны төв 5.2, Говь-Угтаал 3.4, Эрдэнэдалай 4.8 буюу нийт 21.7 мянган төгрөгийн зохицуулалт хийх зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас авч, эрүүл мэндийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад зарцуулсан.

100

29

3.10.2 Хэрэгжүүлэгч нь Захиалагчийн үйл ажиллагаатай уялдуулан жилийн санхүүжилтийн төсвийн төсөлд оруулах хөрөнгө оруулалтын талаар 2 тал харилцан тохиролцон аливаа нэг давхцал үүсгэхгүй байна.

2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтанд нэгдсэн эмнэлгийн моорог, угаалгын байрыг засварлах төслийг ЭМЯаманд хүргүүлсэн. Эрдэнэдалай сум дундын эмнэлгийн больницын шинэ барилгыг стандартын дагуу барихаар 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөвт тусгасан.

100

3.10.3 Төсвийн тухай хуулийн 6.2, 6.3, 6.4 болон 16.5.2, 16.5.3, 57.5-д заасныг мөрдлөг болгон өр, авлага үүсгэсэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий менежертэй хариуцлага тооцож ажиллана.

Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн Ерөнхий менежерүүдийн үр дүнгийн гэрээнд Төсвийн тухай хуулийн 6.2, 6.3, 6.4 болон 16.5.2, 16.5.3, 57.5 дахь заалтуудыг мөрдөж, өр, авлага үүсгэхгүй ажиллах заалтыг тусгаж, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүгнэн ажилласнаар 2017 оны жилийн эцсийн байдлаар өр авлагагүй ажиллалаа.

100

3.10.4 “Төсвийн тухай” хуулийн 8.9.2 дахь заалтын дагуу төсвийн гүйцэтгэл, санхүүгийн жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 5-ны өдрийн дотор аймгийн Эрүүл мэндийн газраар гаргуулж, Төвлөрүүлэн захирагчийн санхүүгийн тайланд аудит хийлгэн дүгнэлт гаргуулж ирүүлнэ.

2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №07 дугаар Аудитын дүгнэлтэд Эрүүл мэндийн газрын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан дахь үлдэгдэл, ажил гүйлгээний дүн хэмжээ болон илчлэл тодруулга тус байгууллагад мөрдөж байгаа Нягтлан бодох бүртгэлийн бодлого, бүртгэлийн хөтлөлт, программ хангамж, дотоод хяналтын систем, гол хууль тогтоомжуудын мөрдөлтийг болон удирдлагын хийсэн томоохон тооцооллыг шалгаж, аудитын санал дүгнэлтийг дэмжих нотлох зүйлсийг хангалттай цуглуулсан. Бидний хийсэн аудит тус санхүүгийн тайлан материал алдаагүй эсэхэд санал дүгнэлт өгөх хангалттай бөгөөд зохистой үндэслэлийг бүрдүүлсэн. Эрүүл мэндийн газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ өмчийн өөрчлөлтийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан илчлэл тодоруулгад тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүд холбогдох хууль, УСНББОУС, түүнд нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв шударга илэрхийлэгдсэн байна гэжээ.

100

3.10.5 Хэрэгжүүлэгч нь Хавсралт 1-д тусгагдсан шалгуур үзүүлэлтийн бүтэн жилийн гэрээний биелэлтийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ.

Тайланг бичиж хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсээр үнэлгээ хийлгэсэн.

70

3.10.6 Хэрэгжүүлэгч нь харъяа эрүүл мэндийн байгууллагын хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийн төлбөрийг Сангийн сайдын баталсан төсвийн хуваарийн дагуу Төрийн

Хэрэгжүүлэгчийн хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийн төлбөрийг Сангийн сайдын баталсан төсвийг хуваарийн дагуу аймгийн Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэсэн ба өр төлбөр үүсгэхгүй ажиллах, олгогдсон эрхийн хүрээнд зардал шилжүүлэн зарцуулах болон бусад зохицуулалтыг хийж Аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлаар батлуулан өр авлагагүй ажилласан.

100

31

Дундговь аймгийн Эрүүл мэндийн шалгуур үзүүлэлт

№ Үзүүлэлт Суурь үзүүлэлт

2017 оны байдлаар

1.Эрүүл мэндийн эдийн засгийн үзүүлэлт

1 Орон нутгийн төсвөөс эрүүл мэндийн салбарт зарцуулсан төсөв 55,0 сая/ОНХСан/ 0

2 Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулсан төсөв

61,9 сая 100

3 Өр, авлагын хэмжээ байхгүй 100 2.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт

4 Эхийн эндэгдлийн түвшин /100 000 амьд төрөлтөнд/ 0 0 100

5 Амьгүй төрөлтийн түвшин /1000 төрөлт тутамд/ 7.3 3.7 100

6 Нялхасын эндэгдлийн түвшин /1000 амьд төрөлт тутамд/ 16.8 9,1 100

7 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин /1000 амьд төрөлт тутамд/ 21.0 15.9 100

8 Жирэмсний эхний 3 сард хяналтанд орсон эхийн эзлэх хувь 84.1 88.5 100

9 Сүрьеэгийн өвчлөлийн түвшин (10000 хүнамд) 6.8 8,6 90,6 10 Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлын тоо 0 0 100

11 Зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын түвшин (10000 хүнамд) 27.3 25,3 100

12 Вируст гепатитын өвчлөлийн түвшин (10000 хүнамд) 1.1 1.8 73,3

13 Даралт ихсэх өвчний эрт илрүүлгийн хамралтын хувь 69.9 84,0 100

14 Чихрийн шижин өвчний эрт илрүүлгийн хамралтын хувь 61.7 79,2 100

15 Хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн хамралтын хувь 43.5 54,7 100

16 Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хамралтын хувь 76.1 84,01 100

17 Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт үзлэгт гэрийн эргэлтийн эзлэх хувь 8.9 11,4 100

18 Тархинд цус харвалтаас шалтгаалсан нас баралтын түвшин (100000 хүнамд) 35.4 24,0 100

19 Зүрхний шигдээсийн улмаас шалтгаалсан нас баралтын түвшин (100000 хүнамд) 137.1 87,43 100

20 Хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшин (100000 хүн амд) 174.7 144,1 100

21 Амьсгалын замын халдварт өвчний түвшин 10000 хүн амд 115.7 76,2 100

22 Урьдчилан сэргийлэх үзлэгийн хувь 36.5 33,0 91,5