6

3. Ажлын - baganuur-itp.mnbaganuur-itp.mn/pdf/1528938261_xvnii nuuts.pdf · 3.1. Хугацаа, Хувиар Ажлын байрны нэгд гээр ндсэн зорилтын

  • Upload
    others

  • View
    15

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 3. Ажлын - baganuur-itp.mnbaganuur-itp.mn/pdf/1528938261_xvnii nuuts.pdf · 3.1. Хугацаа, Хувиар Ажлын байрны нэгд гээр ндсэн зорилтын
Page 2: 3. Ажлын - baganuur-itp.mnbaganuur-itp.mn/pdf/1528938261_xvnii nuuts.pdf · 3.1. Хугацаа, Хувиар Ажлын байрны нэгд гээр ндсэн зорилтын

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа 3.1. Хугацаа,

Хувиар

Ажлын байрны нэгдүгээр үндсэн зорилтын хүрээнд:

- Захиргааны албаны үйл ажиллагааг паркийн хөгжил рүү удирдан чиглүүлэх,

зохион байгуулах, үр дүнг удирдлагын өмнө бүхэлд нь хариуцах

- Захиргааны албаны ажилтнуудын ажлын уялдаа холбоог хангах, албаны

тасралтгүй үйл ажиллагаа, сахилга хариуцлага, орлон ажиллах зарчим, залгамж

чанарыг хариуцах

- Захиргааны албаны ажилтнуудын ажлын төлөвлөгөөг уялдуулах, хэрэгжилтийг

хянах, гүйцэтгэлийг дүгнэх, үнэлэх

- Захиргааны албаны төлөвлөгөөг боловсруулах, тайлан гаргах

- Захиргааны албаны үйл ажиллагааны талаар дээд шатны, хяналт шалгалтын

болон бүх төрлийн гуравдагч байгууллагуудад танилцуулах, тайлагнах

- Паркийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн баримт

бичгүүдийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах

- Паркийн нэгжүүдэд өөрийн хариуцаж буй ажлуудын чиглэлээр зөвлөгөө өгөх,

туслалцаа үзүүлэх

Ажлын байрны хоёрдугаар үндсэн зорилтын хүрээнд:

- Паркийн хүний нөөцийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого,

төлөвлөлтийн бичиг баримтуудыг боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг

зохион байгуулах, удирдах, хэрэгжилтийг хангах

- Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох бусад журмуудыг

боловсруулах, батлуулах, мөрдүүлэх, хэрэгжилтийг тайлагнах

- Хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх, шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх

арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, зарлагдсанажлын байранд горилж буй

нэр дэвшигчдээс сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, шаардлага

хангахуйц хүнийг удирдлагад санал болгох

- Байгууллагын ажилтнуудад болон паркийн нэгжүүдэд зориулсан гадаад, дотоод

бүх төрлийн сургалтуудыг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг үнэлэх

- Ажлын байрны шинжилгээ, үнэлгээ хийх, ажлын байрны тодорхойлолт

боловсруулах, хэрэгжилтийг дүгнэх, үнэлэх, дахин сайжруулалт хийх

- Хүний нөөцийн хувийн хэрэг бүрдүүлэлт, бичиг баримтын бүртгэл хөтлөлтийг

хийх, хүний нөөцтэй холбоотой бүх төрлийн статистик, мэдээ, судалгаа,

тайланг гаргах, холбогдох байгууллагуудад танилцуулах, тайлагнах

- Хүний нөөцийн асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч,

холбогдох эрх бүхий хүмүүст танилцуулж, шийдвэрлүүлэх ажлыг зохион

байгуулах, хариу мэдэгдэх, энэ асуудалтай холбоотой статистик, мэдээ,

судалгаа, тайлан гаргах, тайлагнах

- Ажилтнуудын нийгмийн хамгаалал, ажиллах нөхцлийг сайжруулах, цалин хөлс,

урамшууллын асуудлаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх, үр дүнг тооцох,

тайлагнах

- Хамт олныг идэвхижүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн хөтөлбөр, арга

хэмжээнүүдийг зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан батлуулж,

хэрэгжүүлэх, ажилтанд цол, шагнал олгох, хариуцлага хүлээлгэх асуудлаар

санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангах

- Өөрийн байгууллагын онцлогт тохирсон хүний нөөцийн мэдээллийн систем

20

20

Page 3: 3. Ажлын - baganuur-itp.mnbaganuur-itp.mn/pdf/1528938261_xvnii nuuts.pdf · 3.1. Хугацаа, Хувиар Ажлын байрны нэгд гээр ндсэн зорилтын

ашиглаж, мэдээллийн сан бүрдүүлэх

Ажлын байрны гуравдугаар үндсэн зорилтын хүрээнд:

- Байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж буй баримт бичгийг зохих журам,

стандартын дагуу хөтөлж, бүрдүүлэх

- Байгууллагын архивийн үйл ажиллагааг зохих хууль, дүрэм, журам, стандартын

дагуу явуулах

- Байгууллагын хэмжээнд ирсэн бичиг, өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэн,

Удирдлагын заалтын дагуу холбогдох нэгжид шилжүүлэх, хяналтын карт

хөтөлж, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг удирдлагад мэдээлэх,

шийдвэрлэх хугацаа хэтэрсэн албан бичгийн мэдээг сар бүр үнэн зөв гаргах

- Байгууллагын хэмжээнд боловсруулсан бүх бичиг баримтуудын зөв бичих

дүрмийн дагуу, найруулга зүйн алдаагүй зөв бичигдсэн эсэх, бичиг баримтын

стандартын шаардлага хангасан эсэхэд хяналт тавьж, шаардлагатай бол

боловсруулсан ажилтанд буцаах

- Албан хэрэг хөтлөлт, архивын мэдээллийн систем ашиглан, бичиг хэргийн

мэдээллийн сан бүрдүүлэх

- Уулзалт, ярилцлага, хурал, зөвлөлгөөний тэмдэглэл хөтлөх, баримт бичиг

мэдээлэлд дүн шинжилгээ хийх, албан бичгийн төсөл боловсруулах, хяналт

тавих

- Явсан бичигт нэгдсэн дугаар олгож, бүртгэн, шилжүүлж, хяналт тавьж, ангилан

төрөлжүүлж, албан хэрэгт хадгалж, ашиглан, үйл ажиллагааны ил тод байдлыг

хангаж, тайлан мэдээг хугацаанд нь тайлагнан, баримт бичгийн хүргэлтийн үйл

ажиллагааг хариуцаж, удирдлагад тайлагнаж ажиллах

- Бичиг хэргийн бүртгэлийн дардас, баталгааны тэмдгийг зааврын дагуу бүрэн

ашиглах хэвлэмэл хуудасны ашиглалт, зарцуулалтад хяналт тавьж, тайлан

мэдээ, тооцоо судалгаа гарган, хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөлийг

хангаж ажиллах

- Байгууллагын архивын сан хөмрөг, түүний бүрэлдэхүүн, архивын баримтын

хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, өрөөний аюулгүй,

найдвартай нөхцлийг хангаж ажиллах, архивын баталгааны тэмдгийг зааврын

дагуу бүрэн ашиглах

- Аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлт, саналыг тухайн үед нь түргэн шуурхай

оновчтой хариултыг өгч ажиллах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад архивын

баримтаас мэдээлэл, лавлагаа, хуулбар олгож чирэгдэлгүй үйлчлэх

- Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мэргэжлийн байгууллагаас зохион

байгуулах сургалтанд хамрагдах, байгууллагын хэмжээнд жилд 1-2 удаа албан

бичиг хэрэг хөтлөлтийн тухай сургалт зохион байгуулах

- Тушаал, албан бичгийн болон бусад баримт бичгийн хавсралтуудыг

ажилтнуудаасдотоод сүлжээ, имэйлээр авч, бичиг хэргийн стандартад

нийцүүлэх, албаны хэвлэмэл хуудсыг тус тусад нь дугаарлан бүртгэх, алдаатай

бичсэнээс хүчингүй болсон бланк, маягтыг зохих журмын дагуу бүртгэн устгах

- Байгууллагын үйл ажиллагаанд холбогдолтой ном, сонин сэтгүүлийн болон

албан хаагчдын хэвлэл захиалгын үйл ажиллагааг зохион байгуулах, өдөр

тутмын сонин хэвлэлийг дугаараар нь хадгалах, байгууллагын үйл

ажиллагаатай холбогдон гарсан нийтлэл, сурвалжлагыг тоймлон бүртгэл хөтлөх

/сонины дугаар, он, сар, өдрийг тэмдэглэх

- Бүх түвшний нууцийн зэрэглэлтэй баримт бичгийг бүрэн хариуцах

20

Page 4: 3. Ажлын - baganuur-itp.mnbaganuur-itp.mn/pdf/1528938261_xvnii nuuts.pdf · 3.1. Хугацаа, Хувиар Ажлын байрны нэгд гээр ндсэн зорилтын

Ажлын байрны дөрөвдүгээр үндсэн зорилтын хүрээнд:

- Паркийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн, мөн

гадаад орны болон олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл

хөтөлбөр, арга хэмжээнүүдийг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг

хангах, үр дүнг дүгнэх, үнэлэх

- Гадаад орны болон олон улсын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох,

хамтын ажиллагааг бий болгох, туршлага судлах, мэдээлэл солилцох

боломжийг бүрдүүлэх, мэдээлэл солилцох

- Гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай харилцах, байгууллагын гадаад

хэл дээрх вэб сайтыг ажиллуулах, хэвлэл, олон нийтийн мэдээллийн сувгуудаар

гадаад хэл дээр дамжуулах бүх төрлийн мэдээ, мэдээллүүдийг бэлтгэх

- Паркийн, түүний нэгжүүдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний болон паркийн

хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн танилцуулгыг

гуравдагч талуудад зориулан гадаад хэл дээр бэлтгэх, мэдээ, мэдээллийг

орчуулах, хянан тохиолдуулах

- Гадаад түншүүдтэй байгуулах гэрээ хэлэлцээр, санамж бичгүүдийн гадаад хэл

дээрх хувилбар, төсөл хөтөлбөрүүдийн гадаад хэл дээрх хувилбаруудыг бэлтгэх

- Гадаад түншүүдтэй хийх уулзалтуудыг төлөвлөх, зохион байгуулах, уулзалт

дээр орчуулга хийх, уулзалтын тэмдэглэл хөтөлж, явцыг үнэлэх, утсан, захидал

болон интернэт харилцааг хариуцах

Ажлын байрны зорилтын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа

- Цаг үеийн нийгмийн болон бусад ажлуудад оролцох

- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай сайн биелүүлж

ажлын гүйцэтгэл, үр дүнг тогтмол тайлагнах

- Холбогдох үйл ажиллагааны чиглэлээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж

ажиллах

- Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалтнаар ажлын төлөвлөгөөг

хянуулах, биелэлтийг тайлагнах

- Байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу архивын баримтыг

заасан хугацаанд архивт шилжүүлж байх

- Ажлаас чөлөөлөгдөх, өөрчлөгдөх тохиолдолд архивын баримтыг дараагийн

ажилтанд буюу архивын ажилтанд албан ёсоор хүлээлгэж өгч байх

- Ёс зүйн хэм хэмжээг сахиж, ажлын цаг ашиглалт, хугацааг чанд мөрдөн, идэвхи

зүтгэлтэй, санаачилгатай, ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд үйл

ажиллагаагаа чиглүүлж, үр дүнтэй ажиллах

- Байгууллагынхаа нийтлэг зорилгод хүрэхийн төлөө өөрөө санаачилгатай,

бүтээлч байхын зэрэгцээ бусдын санал санаачилгыг дэмжиж ажиллах

- Байгууллага, нэгжээс зохион байгуулж байгаа аливаа сургалт, мэдээллийн арга

хэмжээнүүдэд бүрэн хамрагдах

- Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй хандаж, хүнд суртал

гаргах, чирэгдүүлэх зэрэг үйл хөдлөлийг хориглох

- Өөрийн боловсрол, мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлж ажиллах

- Хөдөлмөрийн дотоод журмын дагуу чөлөөтэй, ээлжийн амралттай, өвчтэй,

томилолттой гэх мэт эзгүй байх хугацаанд Хүний нөөц, гадаад харилцаа, бичиг

хэрэг хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлыг Эдийн засагч, хөрөнгө оруулалт

хариуцсан мэргэжилтэн хариуцан гүйцэтгэнэ.

20

20

В.ТАВИГДАХ ШААРДЛАГА

Page 5: 3. Ажлын - baganuur-itp.mnbaganuur-itp.mn/pdf/1528938261_xvnii nuuts.pdf · 3.1. Хугацаа, Хувиар Ажлын байрны нэгд гээр ндсэн зорилтын

1.Ажлын

байранд

тавигдах

шаардлаг

а

1.1.Ерөнхи

й

шаардлага

Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлага

тай

Боловсрол Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил Хүний нөөцийн удирдлага, бизнес, олон

улсын харилцаа

Эрх зүй

Мэргэшил Архив, албан хэрэг хөтлөлт, аман болон

бичгэн орчуулга

Туршлага

- Мэргэжлээрээ 10-с доошгүй жил

ажилласан

- Гадаад харилцааны чиглэлээр ажлын

туршлагатай байх

- Хүний нөөц, эрх зүйн чиглэлээр ажлын

туршлагатай байх

- Удирдах ажлын туршлагатай байх

3-с доошгүй

ном, бүтээл

болон янз

бүрийн

салбарын

материалуу

дыг орчуулж

ашигласан

байх

Урчадвар

- IBT ТОЕFL-ын100-с дээш эсвэл IELTS-

ын 7-с дээш оноо авсан байх

- Бусад хэлний мэдлэгтэй бол давуу тал

болно

- Бичиг баримт боловсруулах өндөр

чадвартай

- Харилцааны соёл, ур чадвар өндөртэй

- Ажлын шинэ арга барил, туршлагыг

тусган авч эзэмших чадвартай байх

- Бусдыг анхааралтай сонсож, үзэл

бодлоо илэрхийлэх боломжийг өгч

чаддагбайх

- Асуудал боловсруулах, ажил зохион

байгуулах, шаардлагатай үед бусдад

үндэслэлтэй хариулт өгөх чадвартай

байх

- Багаар ажиллах чадвартай

- Компьютерийн өргөн хэрэглээний

программуудыг бүрэн эзэмшсэн

1.2. Тусгай шаардлага:

- Ёс зүйтэй

- Ашиг сонирхлын зөрчилгүй

- Санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй

- Ачаалал даах чадвартай байх

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субьект

1.1. Байгууллагын дотор талд байгаа 1.2. Байгууллагын гадна талд байгаа

- Байгууллагын дарга болон нийт

ажилтнууд

- Бүх шатны төрийн байгууллагууд, нийслэл, түүний

бүтцийн байгууллагууд, ажлын байрны чиг үүрэгтэй

холбоотой бусад харилцагч байгууллагууд

Page 6: 3. Ажлын - baganuur-itp.mnbaganuur-itp.mn/pdf/1528938261_xvnii nuuts.pdf · 3.1. Хугацаа, Хувиар Ажлын байрны нэгд гээр ндсэн зорилтын