17
АЖЛЫН ЗАХИАЛАГЫН АРГААР ӨРТӨГ ТООЦОХ НББ-ИЙН 2-Р ТҮВШНИЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ.

ажлын захиалагын аргаар өртөг тооцох

Embed Size (px)

Citation preview

Page 1: ажлын захиалагын аргаар өртөг тооцох

АЖЛЫН ЗАХИАЛАГЫН АРГААР ӨРТӨГ ТООЦОХ

НББ-ИЙН 2-Р ТҮВШНИЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ.

Page 2: ажлын захиалагын аргаар өртөг тооцох

Агуулга1. Ажлын захиалгын аргаар өртөг тооцож бүртгэх,

түүний онцлог2. Ажлын захиалгын аргын үеийн хаягдал гологдлын

бүртгэл, түүнийг тооцох

Page 3: ажлын захиалагын аргаар өртөг тооцох

Ажлын захиалгын аргаар өртөг тооцож бүртгэх, түүний онцлог

Ажлын захиалгын аргаар өртөг тооцохдоо тодорхой худалдан авагчийн захиалга юм уу эсвэл тодорхой бүтээгдэхүүний гэрээ зэрэгт үндэслэн зардлыг хуримтлуулан бүртгэдэг.

Ингэж бүртгэхдээ өртгийн объект тус бүрээр дуусаагүй үйлдвэрлэл данс нээн уг дансанд тайлант хугацаанд гарч байгаа зардлыг хуримтлуулан бүртгэнэ.

Page 4: ажлын захиалагын аргаар өртөг тооцох

Энэ аргын онцлог нь:1. Материалын зардалд хяналт тавих, бүртгэл хөтлөлтийг

хөнгөвчлөх зорилгоор материалын шаардах хуудсанд ажлын захиалгын нэр, дугаарыг бичсэн байна.

2. ҮНЗ-ийн дуусаагүй үйлдвэрлэл дансанд шилжүүлэхдээ урьдчилан тооцоолсон хэмжээгээр, хяналт тавих зорилгоор гүйцэтгэлээр болон тооцоолсон зардлын зүйл тус бүрээр бүртгэл хөтөлнө.

3. Бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дуусмагц худалдан авагчдад шууд шилжүүлдэг ба бэлэн бүтээгдэхүүн дансыг хэрэглэхгүй дуусаагүй үйлдвэрлэл дансны кредитэээс борлуулсан бүтээгдэхүүн өртөг дансны дебетэд шууд бичиж болно.

Page 5: ажлын захиалагын аргаар өртөг тооцох

АЗА-ын журнал маягт нь дебет дансны дэлгэрэнгүй бүртгэл буюу ажлын захиалгын өртгийн хуудас байна. Уг өртгийн хуудас нь дараах 3 хэсгээс бүрдэнэ. 1.Толгой хэсэг энэ хэсэгт ажлын захиалгын дугаар худалдан авагчийн нэр үйлдвэрлэгчийн нэр байршил , үйлдвэрлэх зүйлсийн товч тайлбар, тоо хэмжээ , чанарын шаардлага , захиалга өгсөн , эхэлсэн , дуусгавар болсон он сар зэргийг бичнэ.

Page 6: ажлын захиалагын аргаар өртөг тооцох

2.Үйлдвэрлэлийн өртгийн хэсэг энэ хэсэгт үйлдвэрлэлд ашигласан шууд материалын зардлыг /ШМЗ/ сар өдөр , шаардах хуудасны дугаараар нь, шууд хөдөлмөрийн зардлыг /ШХЗ/ сар өдрөөр нь, ҮНЗ-ыг гүйцэтгэлд ногдох төсөвлөсөн хэмжээгээр нь тусган харуулна. Хэрвээ ҮНЗ-ийг стандарт өртгөөр бүртгэдэг бол гүйцэтгэлийн өртгийг түүнтэй зэрэгцүүлэн харуулах зайг төгсгөлд нь үлдээнэ.3.Төсгөлийн хэсэг өртгийн хуудасны төгсгөлд борлуулах үнэ, үйлдвэрлэлийн өртөг, ерөнхий удирдлага ба борлуулалтын зардал, ашиг, алдагдал зэргийг тодорхойлон харуулна.

Page 7: ажлын захиалагын аргаар өртөг тооцох

Ажлын захиалгын аргын үеийн хаягдал гологдлын бүртгэл, түүнийг тооцохҮйлдвэрлэлийн явцад элдэв хаягдал, гологдол

гэмтэл гарч байдаг. Энэ нь материалын чанар муу, ажилчдын

хариуцлага зэргээс хамаарч байдаг байна.Эдгээр хаягдал гологдлын бүртгэл нь нилээд

онцлогтой.

Page 8: ажлын захиалагын аргаар өртөг тооцох

1. Үйлдвэрлэлийн явцад гарах хаягдал:

Хаягдлын төсөвлөсөн хэмжээ бага байвал тусгайлан бүртгэлд тусгахгүйгээр тухайн хаягдлыг үнэлж, борлуулдаг. Дансны бичилт:

Дт Мөнгөн хөрөнгө, авлага. . . . . . . . . хххКт Хаягдал борлуулалт. . . . . . .хххКт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг. . . хххКт Бусад орлого. . . . . . . .хххКт ҮНЗ. . . . . . . . . . . . . . . .ххх гэх мэт дансанд

Page 9: ажлын захиалагын аргаар өртөг тооцох

1. Үйлдвэрлэлийн явцад гарах хаягдал:

Хаягдал хэвийн хэмжээнээс хэтэрсэн үед тусгайлан няравын хяналтанд авч дараах байдлаар бүртгэнэ.Дансны бичилт:

Дт Хаягдал материал. . . . . . . хххКт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг. . . хххКт ҮНЗ. . . . . . . . . . . . . . . .ххх гэх мэт дансанд

Page 10: ажлын захиалагын аргаар өртөг тооцох

1. Үйлдвэрлэлийн явцад гарах хаягдал: Мөн хаягдлыг дайвар бүтээгдэхүүн байдлаар *дуусаагүй үйлдвэрлэл* дансыг багасган бичилт хийнэ. Тухайлбал:

Дт Хаягдал материал. . . . . . . хххКт Дуусаагүй үйлдвэрлэл. . . . .ххх

Page 11: ажлын захиалагын аргаар өртөг тооцох

2. Гэмтэж муудсан бүтээгдэхүүн:Үүнийг бүртгэлд тусгах нь гэмтэж муудсан бүтээгдэхүүний шинж чанар болон шалтгааныг олж илэрүүлэх мэдээллийг бүрдүүлэхэд оршино.

Page 12: ажлын захиалагын аргаар өртөг тооцох

2.Гэмтэж муудсан бүтээгдэхүүн:•Гэмтэл нь хэвийн боловч, нийтлэг бус гардаг. Энэ тохиолдолд гэмтсэн бүтээгдэхүүний цэвэр бодит өртгөөс хэтэрсэн зөрүүг нь *ҮНЗ* дансны дебетэд, *Дуусаагүй үйлдвэрлэл* дансны кредитээс бичнэ. Зах зээл дээр борлогдох чадвартай бол түүнийг бүтээгдэхүүний цэвэр бодит өртөг гэж үзэн *Дуусаагүй үйлдвэрлэл* дансны кредитээс *гэмтэлтэй бүтээгдэхүүн* дансны дебетэд бичнэ.

Page 13: ажлын захиалагын аргаар өртөг тооцох

2.Гэмтэж муудсан бүтээгдэхүүн:•Гэмтэл нь хэвийн бус, урьдчилан тооцоолоогүйгээр гарч байвал үүнийг хэвийн боловч нийтлэг бус гардаг гэмтэлтэй бүтээгдэхүүнтэй адилаар бүртгэнэ. •Харин гэмтлийг ҮНЗ-ын урьдчилан тогтоосон нормд оруулж тооцоолсон бол тухайн гэмтэлтэй холбоотой түүнд ногдох үйлдвэрлэлд дутуу оруулсан ҮНЗ ихсэж, илүү оруулсан хэмжээ нь багасна.

Page 14: ажлын захиалагын аргаар өртөг тооцох

2.Гэмтэж муудсан бүтээгдэхүүн:•Гэмтэл нь худалдан авагчийн захиалагчийн шууд шаардлагаас үүсдэг бол, өөрөөр хэлбэл захиалга хийлгэж эхэлсэн үед худалдан авагч бүтээгдэхүүнийг өөрчлөхийг шаардсан бол гэмтэлтэй бүтээгдэхүүнийг борлуулж болох үнээр нь орлогод авч, түүнээс илүү гарсан өртгийг *Борлуулсан бүтээгдэхүүний өртөг* дансны дебетэд тусгаж, төлбөр хийгдэх үед уг өртгийг захиалгач өөрөө хариуцаж байвал нөхөн гаргуулна. Харин гэмтлийг ҮНЗ-ын нормд тусгасан байдаг тул давхардуулахгүйгээр хасаж тооцох хэрэгтэй.

Page 15: ажлын захиалагын аргаар өртөг тооцох

3.Гологдол бүтээгдэхүүн: Гологдол бүтээгдэхүүнийг ямар нэгэн зардал гаргахгүйгээр цаашид борлуулах бололцоо бараг байдаггүй байна. Гологдлыг засч болох болон болохгүй гэж ангилдаг бөгөөд гологдол ажлыг бүртгэх 2 үндсэн чиг хандлага байдаг. Үүнд:

Page 16: ажлын захиалагын аргаар өртөг тооцох

3.Гологдол бүтээгдэхүүн: 1.Гологдлыг засахтай холбоотой зардлыг ҮНЗ-ын төсөвлөсөн хэмжээнд оруулсан бол гологдлыг засах зардлыг үйлдвэрлэлийн зардалд оруулна.

Page 17: ажлын захиалагын аргаар өртөг тооцох

3.Гологдол бүтээгдэхүүн: ҮНЗ-д оруулаагүй бол ҮНЗ-д бүртгэнэ.