13

маралмааааааааааааааа

  • Upload
    jkhsak

  • View
    186

  • Download
    3

Embed Size (px)

Citation preview

Page 1: маралмааааааааааааааа
Page 2: маралмааааааааааааааа

Оршил

Уг судалгаагаар номын сан гэж юу болох,

интернэт гэх ухагдахууныг гаргаж тэдний

хоорондын хамаарал хийгээд интернэт дэх

номын сангийн ашиг тусыг олж харахыг

хичээлээ. Энэхүү судалгааг хийхдээ

Оюунбилэгийн “Орчин үеийн номын сан”

болоод интернетийн мэдээллүүдийг

ашигласан болно.

Page 3: маралмааааааааааааааа

Номын сан гэж юу вэ?Номын сан гэж ном хэвлэл, сонин сэтгүүл, медиа материалууд зэрэг

мэдээлэл агуулсан зүйлсийг цуглуулж хадгалан үйлчлүүлэгчдэд

уншуулж, үзүүлж, сонсуулах үйлчилгээ үзүүлдэг газар, байгууллагыг

хэлнэ.

Дундад зууны үеийн шашны сургуулийн номын сан.Чех, Прага хот

дахь Страхов сүм

Дэлхийн хамгийн эртний номын сан МЭӨ VII-р зуунд байсан Ассирийн

хааны номын сан юм. Ассирийн мөхлийн дараа тэр чигээрээ газар дор

хадгалагдаж байсан тус номын сангийн папирусан бичээсүүд

эртний Месопотамийн соѐлыг судлахад томоохон түлхэц үзүүлсэн

билээ. Мөн МЭӨ 3-р зууны үеийн Александригийн номын сан

алдартай. Тус номын сан нь эмийн ургамалын цэцэрлэгтэй, орчин

үеийнхээр бол ботаникийн цэцэрлэгтэй номын сан байв.

Page 4: маралмааааааааааааааа

Түүхийн туршид судалгаа шинжилгээний зорилгоор

ном, хэвлэмэл материалуудыг цуглуулдаг газрууд нь

эрдэмтэд, язгууртнууд л ашиглах боломжтой, эсвэл

энгийн иргэд ашиглах боломжтой ч өндөр төлбөртэй

байжээ. Дундад зууны үед ном нь байшинтай тэнцүү

үнэтэй байсан тул тавиураасаа уяатай байдаг байв.

Йохан Гутенберг ном хэвлэлтийн технологийг

нээснээр номыг олноор нь хэвлэх боломжтой болж,

үнэ өртөг нь ч буурснаар энгийн иргэдэд хүртээлтэй

зүйл болж эхэлжээ.

Page 5: маралмааааааааааааааа

Ном, сонин, сэтгүүлээс эхлээд CD зэрэг

мультимедиануудыг цуглуулна. Ингэхдээ хэрэглэгчдийн

үүднээс хандаж, тодорхой төлөвлөгөөний дагуу цуглуулж,

мөн хэрэглэгдэхгүй болсон материалууд дундаас хадгалах

шаардлагагүй гэж үзсэн зүйлсийг хаяж болдог. Ном хэвлэл

нь зохистой байдлаар төрөлжүүлэгдээгүй бол хэрэглэх үнэ

цэнэгүй болох билээ. Иймд номын сангууд цуглуулсан

материалаа тодорхой аргын дагуу индексжүүлж, ангилна.

Ингэснээр мэдээллийг хайхад хялбар болдог.

Page 6: маралмааааааааааааааа

Ном хэвлэл, материалууд хийгдсэн

материалаасаа хамаарч зохистойгоор

хадгалахыг шаарддаг. Мөн элэгдлийг

засварлах, олшруулах зэргээр устаж үгүй

болохоос сэргийлнэ. Цаг ирэх тусам

нэмэгдэх мэдээллүүдийг зөв зохистой

хадгалахын тулд хэрэггүй болсон

мэдээллийг хаяж устгах ч тохиолдол бий.

Номын сангийн хамгийн гол зорилго юм.

Өөрийн фондод буй материалуудаас

үйлчлүүлэгчдэд зээлүүлэх, түр

хэрэглүүлэх, хувилж олшруулан

хэрэглүүлэх, уншуулах зэрэг үйлчилгээг

үзүүлдэг.

Page 7: маралмааааааааааааааа

Интернэт гэж юу вэ?

Технологийн энэхүү зарчим нь хожим

Интернэт бий болоход хамгийн гол үүргийг

гүйцэтгэсэн байдаг. Arpanet сүлжээг зохион

бүтээх төсөл нь тун амжилттай хэрэгжсэн

бөгөөд 1970, 1980-аад он гэхэд маш олон

компьютерийг хооронд нь холбосон аварга

том сүлжээ болон өргөжжээ. Эхлээд зөвхөн

батлан хамгаалах чиглэлийн компьютерууд

холбогдож байсан бол аажим аажмаар төрийн

болон хувийн хэвшлийн байгуулагуудын

компьютерууд холбогдож эхэлсэн байна.

Өнөөдөр Интернэт сүлжээ нь хэдэн зуун сая

хүнийг бүх дэлхий нийтээр холбосон сүлжээ

болон хувирсан байна.

Page 8: маралмааааааааааааааа

Хамгийн гол нь энгийн нэг төслөөс дэлхий нийтийг хамарсан агуу том

сүлжээ болон өргөжсөн Интернэт нь хүн төрөлхтний туулж ирсэн

уламжлалт зан заншил, соѐл иргэншилд цоо шинэ эрин үеийг авчирч

бидний ахуй амьдралд гүн гүнзгий өөрчлөлт, шинэ харилцааг бий

болгосон байна. Даяаршилийн цаашид хөгжин дэвшин үндэс нь

Интернэт гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Аль ч талаас аваад үзсэн

Интернэтийн хөгжил нь маш хурдацтай, бас маш амжилттай явагдсан

байдаг. Яагаад ?. Үүнд өгөх хариулт нь хоѐр талтай. Нэг дэх шалтгаан

нь АНУ-ын Батлан хамгаалах яамны зохион бүтээсэн энэхүү

технологи нь найдвартай байдлыг хамгийн дээд зэргээр хангасан

байдаг. Өөрөөр хэлбэл Интернэтэд холбогдсон компьютеруудын нэг

хэсгийн ажиллагаа зогссон байхад Интернэт сүлжээ нь автоматаар

маршрутаа өөрчлөн ямар ч саадгүйгээр ажиллана гэсэн үг юм.

Page 9: маралмааааааааааааааа

Интернэтийг WWW буюу World Wide Web-тэй нэг ижил гэж андуурч

ойлгож болохгүй. WWW нь Интернэтийн зөвхөн нэг хэсэг юм.

Интернэт сүлжээ нь агуу том боловч маш уян хатан чанартай байдаг.

Сүлжээнд холбогдсон компьютер эсвэл холбох шугам Интернэтэд

холбогдохоо боливол бид нар компьютер эсвэл холбох шугам DOWN

( даун ) боллоо гэж ярина. Үүнтэй адилаар компьютер эсвэл холбох

шугам Интернэтэд холбогдвол UP ( ап ) гэж хэлнэ. Гэвч үүнээс үл

хамааран Интернэт нь бүхлээрээ хэзээ ч DOWN болдоггүй гэдгийг

санах хэрэгтэй. Хоѐр дахь шалтгаан нь Интернэт хүний байгалиас

заяасан хоорондоо харилцах гол хэрэгцээг хангаж байгаад оршино.

Хорьдугаар зууны хүн төрөлхтний түүх бол хүмүүс хоорондоо хурдан

шуурхай, найдвартай, чанартай харилцах технологийг хөгжүүлж ирсэн

түүх гэж хэлж болно.

Page 10: маралмааааааааааааааа

Хүмүүс хоорондоо харилцан ярилцах, мэдээлэл солилцох,

мэдээлэл хүлээн авах, мэдээлэл хуваалцах дуртай байдаг нь

бурхнаас хүмүүс бидэнд олгосон хишиг юм. Үүнийг Интернэт

харилцааны бусад хэрэгслээс хамгийн давуу байдлаар хүнд

хүргэж байдаг. Орчин үед Интернэт бол хүмүүсийн өдөр тутмын

хэрэглээ гэж хэлж болно. Хүн төрөлхтний зохион бүтээсэн

хамгийн том гайхамшигт технологи болох Интернэтийг өөрийн

ахуй амьдралдаа хэрэглэж сурах, дэлхий нийттэй хэний ч

тусламжгүйгээр харилцах, хэзээ ч уйдахгүйгээр гэрэл гэгээтэй

амьдрах, даяаршилийн үед мэдээллийг хэнээс ч дутахгүйгээр

хурдан шуурхай авах үүд хаалга нээгдэж байгаа гэдгийг баттай

хэлэх байна.

Page 11: маралмааааааааааааааа

Номын сан дахь Интернэт хэрэглээ

Мэдээллийн технологийн өндөр хурдацтай хөгжлийн ачаар

интернетийг ашиглан номын сангийн мэдээлэл, номзүйн

аль ч хэлбэрийг аман болон бичгийн хэлбэрээр хэрэглэгчдэд

хүргэх өргөн боломж нээгдээд байна. Тухайлбал Д.

Нацагдоржийн нэрэмжит хотын “Төв номын сан”-гийн

цахим хуудсанд өөрийн e-mail хаягаа бүртгүүлснээр

тэндээс явуулж байгаа үйл ажиллагааны тухай мэдээлэл,

сурталчилгааг цаг алдалгүй олж мэдэх боломжтой болжээ.

Үүнийг бүлэг уншигчдад бичгийн хэлбэрээр \цахим\ мэдээлэл

түгээх арга гэж үзэж болох юм.

Page 12: маралмааааааааааааааа

Мөн түүнчлэн номын сангийн олон улсын холбоо IFLA-гийн вэб

хуудсанд нийт хэрэглэгчиддээ зориулж ямар цуглаан хэдийд

болох вэ?, ямар материал бүрдүүлж оролцож болох вэ? зэрэг

мэдээллийг ил тод байрлуулсан нь нийтэд зориулсан номзүйн

үйлчилгээний жишээ болно. Дээрх бичгийн хэлбэрийн ажлаас

гадна амар хэлбэрийн үйлчилгээг интернетээр үзүүлж болох

боломжтой юм. Өөрөөр хэлбэл онлайн хурал зохион явуулах,

видеон хурал явуулах гэх мэт. Дээрх жишээнүүдээс үзэхэд

интернет номын сангийн мэдээлэл, номзүйн ажил явуулахад

тохиромжтой цаг хугацаа, орон зай хэмнэсэн ашиг тустай

хэрэгсэл болох нь харагдаж байна.

Page 13: маралмааааааааааааааа