10
Нэг. Тэмцээний зорилго Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын сантехникийн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, урамшуулах, дэмжих, тэдний ур чадварын түвшинг олон улсын жишигт хүргэх замаар хөгжлийн чиг хандлага, мэргэжлийн чадвар чадамжийг тодорхойлон, 2021 онд БНХАУ-н Шанхай хотод болох “Дэлхийн ур чадварын 46-р тэмцээн”-д оролцогчийг сонгон шалгаруулах зорилготой. Ур чадварын тэмцээнийг гурван үе шаттай зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатнаас 5, хоёрдугаар шатнаас 2 шилдэг оролцогчид шалгарна. Шалгарсан 2 оролцогч гуравдугаар шатны тэмцээнд хоорондоо өрсөлдөж шилдэг нь тодорно. Хоёр. Тэмцээн болох газар, хугацаа Тэмцээн 2020 оны 02 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Барилгын Политехник Коллеж дээр зохион байгуулагдана. Гурав. Тэмцээний хамрах хүрээ Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь 2021 оны 12-р сарын 1-ний байдлаар 22 нас хүрээгүй 1 суралцагчийг шалгаруулж, тэмцээнд оролцуулна. Дөрөв. Тэмцээн шүүх комиссын бүрэлдэхүүн Монгол ур чадвар тэмцээний журамд заасан шалгуурыг хангасан, эрх бүхий шүүгчид байна. Тав. Тэмцээний нийтлэг шаардлага 1. Тэмцээнд оролцогч нь Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч бөгөөд тухайн сургууль албан ёсоор тэмцээнд оролцуулахаар нэр дэвшүүлсэн байна. 2. Тэмцээнд оролцогч нь 2021 оны байдлаар 22 нас хүрээгүй байна. 3. Оролцогч нь тэмцээний ерөнхий зохион байгуулагчийн зүгээс тогтоосон оролцооны төлбөрийг тэмцээн эхлэхээс 10 хоногийн өмнө зохион байгуулагчид төлсөн байна. 4. Тэмцээнд оролцогчид нь тэмцээний удирдамж, техникийн баримт бичгийг мөрдөж ажиллана. 5. Тэмцээнийг сонирхогчид тодорхой зайнаас ажиглаж болно. Зургаа. Тэмцээний зохион байгуулалт World Skills тэмцээний дүрэм, Монгол Ур чадвар тэмцээн зохион байгуулах журам, удирдамжийн хүрээнд зохион байгуулна. 1. Тэмцээнд оролцохыг хүссэн МБСБ-ын суралцагчдыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 02 дугаар сарын 7-ны өдрийн 17.30 цаг дуустал бүртгэнэ. Тэмцээнд оролцогч багш, суралцагч 2 хавсралт анкетийг бөглөж, удирдамжийн 6.4-т заасан холбогдох материалын хамт Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо ТББ-н байранд / Чингэлтэй дүүрэг, 3-р хороо Урт цагаан үйлчилгээний төв IV корпус 2 давхар, E-mail: [email protected], Утас: 11-318685, 11-314516/ хүлээн авна. Жич: 1 сургуулиас 1 суралцагч оролцоно. 2. Тэмцээн 2020 оны 02 дугаар сарын 18-20 өдрүүдэд Барилгын ПК дээр явагдана. 3. Техникийн зөвлөгөөнийг тэмцээн эхлэхээс 1 хоногийн өмнө буюу 02 сарын 17- ны 10.00 цагт БПК дээр зохион байгуулна. Тэмцээнд оролцож буй сургуулиуд

Нэг. Тэмцээний зорилгоbuildersasso.mn/backend/files/VGjMYeBnSdzUKIl.pdf · 2020-01-24 · Нэг. Тэмцээний зорилго Мэргэжлийн боловсрол,

  • Upload
    others

  • View
    13

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Нэг. Тэмцээний зорилго

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын сантехникийн мэргэжлийн

нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх,

урамшуулах, дэмжих, тэдний ур чадварын түвшинг олон улсын жишигт хүргэх

замаар хөгжлийн чиг хандлага, мэргэжлийн чадвар чадамжийг тодорхойлон, 2021

онд БНХАУ-н Шанхай хотод болох “Дэлхийн ур чадварын 46-р тэмцээн”-д

оролцогчийг сонгон шалгаруулах зорилготой. Ур чадварын тэмцээнийг гурван үе

шаттай зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатнаас 5, хоёрдугаар шатнаас 2

шилдэг оролцогчид шалгарна. Шалгарсан 2 оролцогч гуравдугаар шатны

тэмцээнд хоорондоо өрсөлдөж шилдэг нь тодорно.

Хоёр. Тэмцээн болох газар, хугацаа

Тэмцээн 2020 оны 02 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод

Барилгын Политехник Коллеж дээр зохион байгуулагдана.

Гурав. Тэмцээний хамрах хүрээ

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь 2021 оны 12-р сарын 1-ний

байдлаар 22 нас хүрээгүй 1 суралцагчийг шалгаруулж, тэмцээнд оролцуулна.

Дөрөв. Тэмцээн шүүх комиссын бүрэлдэхүүн

Монгол ур чадвар тэмцээний журамд заасан шалгуурыг хангасан, эрх

бүхий шүүгчид байна.

Тав. Тэмцээний нийтлэг шаардлага

1. Тэмцээнд оролцогч нь Мэргэжлийн боловсрол, сургалтын

байгууллагын суралцагч бөгөөд тухайн сургууль албан ёсоор тэмцээнд

оролцуулахаар нэр дэвшүүлсэн байна.

2. Тэмцээнд оролцогч нь 2021 оны байдлаар 22 нас хүрээгүй байна.

3. Оролцогч нь тэмцээний ерөнхий зохион байгуулагчийн зүгээс

тогтоосон оролцооны төлбөрийг тэмцээн эхлэхээс 10 хоногийн өмнө

зохион байгуулагчид төлсөн байна.

4. Тэмцээнд оролцогчид нь тэмцээний удирдамж, техникийн баримт

бичгийг мөрдөж ажиллана.

5. Тэмцээнийг сонирхогчид тодорхой зайнаас ажиглаж болно.

Зургаа. Тэмцээний зохион байгуулалт

World Skills тэмцээний дүрэм, Монгол Ур чадвар тэмцээн зохион байгуулах журам,

удирдамжийн хүрээнд зохион байгуулна.

1. Тэмцээнд оролцохыг хүссэн МБСБ-ын суралцагчдыг 2020 оны 01 дүгээр

сарын 27-ны өдрөөс 02 дугаар сарын 7-ны өдрийн 17.30 цаг дуустал бүртгэнэ.

Тэмцээнд оролцогч багш, суралцагч 2 хавсралт анкетийг бөглөж,

удирдамжийн 6.4-т заасан холбогдох материалын хамт Монголын

Барилгачдын Нэгдсэн Холбоо ТББ-н байранд / Чингэлтэй дүүрэг, 3-р хороо

Урт цагаан үйлчилгээний төв IV корпус 2 давхар, E-mail:

[email protected], Утас: 11-318685, 11-314516/ хүлээн

авна. Жич: 1 сургуулиас 1 суралцагч оролцоно.

2. Тэмцээн 2020 оны 02 дугаар сарын 18-20 өдрүүдэд Барилгын ПК дээр

явагдана.

3. Техникийн зөвлөгөөнийг тэмцээн эхлэхээс 1 хоногийн өмнө буюу 02 сарын 17-

ны 10.00 цагт БПК дээр зохион байгуулна. Тэмцээнд оролцож буй сургуулиуд

болон мэргэжлийн багш, хөндлөнгийн баталгаажуулагч нар Техникийн

зөвлөгөөнд заавал оролцох шаардлагатай.

4. Оролцогчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

А. Сургуулийн тодорхойлолт

Б.Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ /эх хувиар/

В.3х4 хэмжээтэй 2% цээж зураг

Г. Хураамж төлсөн баримт

5. Сургууль тус бүр оролцогчийн хураамжийг бүтгүүлэхээс өмнө төлсөн байх ба

нэг оролцогчийн бүртгэлийн хураамж 500,000 төгрөгийг Монголын

Барилгачдын Нэгдсэн Холбоо ТББ-н “Худалдаа Хөгжлийн Банк” 453035914

тоот дансанд /дансны нэр: Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо/

тушаасан байна. Гүйлгээний утга дээр оролцогчийн сургууль, овог нэр байна.

Хураамж төлөгдөөгүй оролцогчийг бүртгэхгүй

6. Мэргэжлийн тэмцээнийг зохион байгуулагч талууд тэмцээний байр, түүнд

хэрэглэгдэх материал, тоног төхөөрөмжийг бэлтгэнэ.

7. Тэмцээнд оролцогчид эрхийн мандаттай оролцоно.

8. Тэмцээний үеийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг зохион

байгуулагч талууд хариуцна.

9. Тэмцээнд оролцогч нь сантехникийн ажил гүйцэтгэх үеийн хөдөлмөрийн

аюулгүй ажиллагаа, дүрэм журмыг чанд мөрдөнө.

10. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнийг тэмцээн зохион

байгуулах ажлын хэсгээс томилон ажиллуулна.

11. Тэмцээн дуут дохиогоор эхлэж, дуусна. Оролцогч 10 мин ба түүнээс дээш

хугацаагаар хоцорсон тохиолдолд тэмцээнээс хасагдсанд тооцно.

12. Тэмцээнд оролцож буй болон ивээн тэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага

нь өөрийн онцлогийг харуулсан шинэ технологи, инноваци бүхий шилдэг

бүтээлүүдээр тэмцээний үед үзэсгэлэн гаргаж болно.

Долоо. Тэмцээний даалгавар

Тэмцээнд оролцогч бүр сантехникийн ажилд хэрэглэдэг нийтлэг холболтуудыг

ашиглан өгөгдсөн зургийн дагуу даалгаварыг гүйцэтгэн ур чадвараараа

өрсөлдөнө.

Дараах нийтлэг ур чадварыг үнэлнэ. Үүнд:

ажлын зураг унших,

бэлдцэнд хэмжээ тавих, тэмдэглэгээ хийх

гар, цахилгаан багажаар гүйцэтгэл хийх,

шугам хоолой ба холбох хэрэгслийн угсралт хийх,

шугам хоолойн өнцөг булан гаргаж матах ажилбар хийх

шугам хоолойн ажиллагааг шахаж шалгах

Даалгаврыг өгөгдсөн ажлын зургийн дагуу гүйцэтгэнэ.

Оролцогч нэг бүр тэмцээний өмнө стандартад нийцсэн сантехникийн ган, PVC,

PPR, хуванцар материалууд болон туслах материалыг хүлээн авч тэмцээнд

оролцоно. Тэмцээнд оролцогчидод сантехникийн материалын бэлдэц, холбох

хэрэгсэлүүдийг оролцогчийн тоогоор зохион байгуулагч тал урьдчилан бэлтгэсэн

байна.

Тэмцээний даалгаврыг Дэлхийн ур чадварын олон улсын тэмцээний жишгийн

хүрээнд мэргэжлийн баг боловсруулан гаргасан бөгөөд сонгон тавьсан

сантехникийн материалууд, холбох хэрэгсэлүүдийг ашиглан тухайн ажилбарыг

хийхээр төлөвлөсөн.

Тэмцээний даалгаврыг олон нийтэд урьдчилан зарлах бөгөөд техникийн

зөвлөгөөний үеэр хөндлөнгийн баталгаажуулагч, мэргэжлийн багш нарыг

байлцуулан шүүгч нар даалгаврын 30%-ын өөрчлөлтийг оруулж танилцуулна.

Найм. Тэмцээнд хэрэглэх гар багаж, хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмж,

материал

Зохион байгуулагчдын зүгээс суурин тоног төхөөрөмжийг 3 оролцогчийн дунд

1 ширхэгийг тус бүр бэлтгэсэн байна.

1. Тэмцээнд оролцогчид шаардлагатай гар багаж, хэмжих хэрэгсэл, гар

цахилгааны багажуудыг өөрсдөө бэлтгэн авчирна. Үүнд:

№ Шаардлагатай багаж хэрэгсэл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Багажны зураг

1

Пранцус

ком 1

ш 1

3 Хэрээ хошуу ш 1

4 Шрүп мастер ш 2

5 Даралт нэмэгч

пресс багаж ш 1

6 Төмрийн хөрөө ш 1

7 Төмрийн хуурай ком 1

8 PVC хайч ш 1

9 PVC хоолой таслагч ш 1

10 Өнцөг хэмжигч 0-

180 ш 1

11 PVC гадна дотор ам

цэвэрлэгч ш 1

12 Метр ш 1

13 Модон метр ш 1

14 Тэгш ус 600мм ш 1

15 Тэгш ус 800мм ш 1

16 Тэгш ус 200мм ш 1

17 Ф15 PVC хоолой

дотор матагч ш 1

18 Ф15 PVC хоолой

гадна матагч ш 1

19 PVC хоолой матагч

гар багаж ш 1

20 PVC хоолой матагч

гар багаж ш 1

21 PVC хоолой матагч

гар багаж ш 1

22 Гар клуп ш 1

23 PPR индүү /ком хошууны хамт/

ш 1

24 PVC хооолой

пресслэгч /ком хошууны хамт/

ш 1

25 Ган хоолой матагч ш 1

26 Уртасгагч ш 1

27 Өнцөг хэмжигч ш 1

28 Газов №2, №3

29 харандаа ш 1

30 Баллуур ш 1

31 Отверка + - * ком

32 Bit box хошуу ком ком

33 Төмрийн хөрөөний

ир ш 3

34 Түлхүүрийн ком ком

35

36 Нүдний шил ш 1

37 Ажлын бээлий ш 1

38 Төмөр үстэй шотка ш 1

39 Тооны машин ш 1

40 Маркер ш 1

41 Цаасны хутга ш 1

42 Чихэвч ш 1

2. Даралт шахагч гар пресс авчирч тэмцээний дараа системийн ажиллагааг

даралтаар шахаж шалгана. /Хувиараа буюу сургуулиас авч ирэх/

3. Шаардлагатай багаж хэрэгсэлийн жагсаалтанд дурдагдсан хомутны

тогтоогчийг тоо ширхэгийн дагуу хийж авч ирэх /МУЧ-2018 тэмцээний үеэр

хийж ирж байсантай адил/

Жич: Удирдамжинд заагдаагүй багаж хэрэгсэл тэмцээний талбайд ашиглахгүй

4/ Сантехникийн бэлдэц материал болон туслах материал

Сантехникийн ган хоолой ба түүний холбох хэрэглсэлүүд, PPR хоолой ба

түүний холбох хэрэгсэлүүд, PVC хоолой ба түүний холбох хэрэгсэлүүд, хувцанцар

хоолой ба түүний холбох хэрэгсэлүүд болон туслах материалыг уралдааны

оролцогч бүрт зохион байгуулагч тал урьдчилан бэлтгэсэн байна.

5/ Тэмцээний хугацаа нийт 8 цаг. Үүнээс

эхний хэсэг - 4 цаг,

хоёр дахь хэсэг – 4 цаг байна.

А. Тэмцээний эхний хэсэг

2020 оны 02 сарын 18-ны өдөр 08:30-12:30 цагийн хооронд

Б. Хоёр дахь хэсэг

2020 оны 02 сарын 18-ны өдөр 13:30-17:30 цагийн хооронд үргэлжлэн

явагдах болно.

Санамж:

- Тэмцээнд оролцогч нь хөдөлмөр хамгааллын хувцас өмсөж, хувийн

бэлтгэлээ хангасан байна.Үүнд:

o Ажлын хувцас

o Нүдний шил

o Чихэвч эсвэл чихний бөглөө

o Ажлын гутал

o Анхны тусламжийн хувийн хэрэгсэл / Жишээ нь: эмчийн хяналтан

дор байнга уудаг эм, үнэртүүлэгч, хурууны лент гэх мэт/

- Оролцогч нь тэмцээнд ашиглах гар болон хэмжих, шалгах багажуудыг

өөрөө бэлтгэж, гар цахилгаан багажуудыг ажилд бэлэн эсэхийг урьдчилан

ажиллуулж шалган бэлтгэл ажлыг хангана. Ажлын байрны шат дамжлагын

бэлтгэлийг хангахад нийтдээ 10 минутын хугацааг зарцуулах болно.

- Оролцогч нь сантехникийн материалын шаардлагатай хэмжээ, чанарыг

шалгаж хүлээн авна. /шаардлага хангахгүй материал байвал шүүх

бүрэлдэхүүнд хандана/

- Тэмцээн эхэлснээс хойш сантехникийн материалыг гэмтээсэн тохиолдолд

оролцогч өөрөө засах ба зохион байгуулагч талаас нөхөж олгохгүй

- Оролцогчдод өгөгдсөн зургийн даалгаврыг өөрчлөхийг зөвшөөрөхгүй.

- Дээр дурьдсан дүрэм журмыг зөрчсөн үед оролцогчдод 0 үнэлгээ өгнө.

- Тэмцээний даалгавар дууссаны дараа оролцогчид тоног төхөөрөмж, багаж

хэрэгсэл, угсарсан шугам хоолойн холболт, ажлын талбайгаа цэвэрлэх

ёстой.

- Харин угсралтын үндсэн хэлбэр, үзэмжинд гэмтэл гаргаж болохгүй.

- Цэвэрлэгээ хийгдээгүй угсралтын хувьд шүүгч нар цэвэрлэх ажлыг дахин

гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Энэ хугацаа нь тэмцээний нийт хугацаанд

багтсан байна.

- Тэмцээний өдрүүдэд шүүгчид оролцогчдын багажны хайрцагийг шалгана.

Энэхүү шалгалтаар шударга бус болон давуу тал үүсгэх боломж бүхий

багаж хэрэгсэл, материал байвал хураана. Энэ шалгалтын үеэр оролцогч

бүр өөрийн багажны хайрцагны дэргэд байлцана.

2020.01.23

Монгол Ур Чадвар 2020

Мэргэжлийн сантехникийн тэмцээнийг зохион байгуулагчид

Монгол Ур Чадвар 2020

Мэргэжлийн сантехникийн тэмцээний даалгавар

Монгол Ур Чадвар 2020

Мэргэжлийн сантехникийн тэмцээний даалгавар