33
http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж Эрхэм уншигч таны энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье. Өнөөдөр бид зарим нэгэн тодруулга заавар өгөхөөр шийдвэрлэлээ. Юуны өмнө бидний явуулж байгаа хичээл зөвлөмжүүд зарим нэгэнд нь хэрэг болж байгаад баяртай байна. Та бүхэнд энэхүү зах зээл дээр бие даан ажиллаж сурахад шаардлагатай бүхнийг блогоороо дамжуулан заах гэж ихэд хичээж байгаа ч зарим нэгэн зүйл дээр бүрэн дүүрэн ойлгуулж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байна. Гэсэн хэдий ч аль болох элдэв төвөг чирэгдэлгүйгээр ажиллах нөхцөл боломжийн талаар байнга судлан ажиллаж байгаагаа илэрхийлмээр байна. Манайд ирж буй зарим нэгэн сэтгэгдлүүдэд брокер байгууллагын талаар болон ашиг татан авах тал дээр эргэлзсэн, болгоомжлуулсан тухай бичсэн байна. Энэ бүхэнд нэгэн тайлбар нэмж оруулъяа. Брокер байгууллагуудын хувьд бид их олон талаас нь судлан туршдаг. Туршилт бүхнээсээ бид мөнгөө алдсан дүгнэлт хэзээ ч олж байгаагүй гэдгийг хэлмээр байна. Учир нь брокер байгууллагууд нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, интэрнэтээр олон улсын хэмжээн түгээн зуучлан дамжуулах эрхийг олж авах нь олон улсын хэмжээнд асар өндөр босго, том шалгууруудыг ханган байж сая ажиллагаагаа эхэлдэг. Дээр нь нэмж хэлэхэд энэ зах зээл дээр хаанахын ямарч брокероор дамжуулан арилжаанд оролцож буй харилцагчид дан ганц хувь хүмүүс, дан ганц монголчууд биш олон улсын банк санхүүгийн байгууллага, сангууд, хувь хүмүүс бүгд нэгэн зэрэг оролцдог. Иймээс бид энэ бүхэнд мөнгөө алдах, луйвардуулах гэсэн хардаж сэрдсэн болгоомжилж айсан байдлаар хандах нь буруу гэж үзэж байна. Нэгэн сэтгэгдэл дээр мөнгөө татаж авч үзсэн хүн байна уу, бас өөр нэгэн сэтгэгдэл дээр энэ байгууллагууд зарим нэг нь Cyprus-т байрладаг болохоор муу байгууллага гэх мэтчилэн бичсэн байна. Хэдийгээр эдгээр байгууллагууд дэлхийн өнцөг булан бүрт салбарлан ажиллаж байгаа ч зарим нэгэн байгууллагуудын төв нь Cyprus мэтийн арал орнуудад байрладаг нь үнэн. Учир нь эдгээр орнуудад татварын чөлөөт бүс гэж явдаг тул ямар ч томоохон байгууллагуудын хувьд төвөө байгуулан ажиллахыг зоридог нь нууц биш. Олон улсын хэмжээнд энэ нь аралын орнуудын хөгжил болоод гадны хөрөнгө оруулалтыг татах таатай бодлогын хүрээнд үүссэн үр дүн гэдгийг зөвөөр ухамсарлан хүлээн авах нь зохилтой билээ. Татвар төлөх дарамт бага тусмаа оролцогч нарт эерэгээр нөлөөх нь илүүтэй байдаг гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ бүхий л асуудал хувь хүний өөрийн хүсэл сонирхол, дур зоргын асуудалтай шууд холбоотой асуудал учир хэн нэгнийг аль нэгэн газарт зуучлуулах талаар хэн ч дураараа уруу татах боломжгүй. Үүний төлөө хувь хүн өөрөө өөртөө л ашиг олох зорилгоор, өөрийн дур хүсэл сонирхлын дагуу ажиллаж байдаг. Мөнгө болон ашиг орлогоо татан авахад ямар ч брокер байгууллага татгалзах эрхгүй байдаг. Гагцхүү таны данс мөн эсэх, эзэмшигч нь өөрийн дансандаа татаж байгаа нь бодит эсэх гэхчилэн шалгуурууд http://ganaifesummer2009.blogspot.com/ 1

6.20FOREX

  • Upload
    ganaife

  • View
    130

  • Download
    12

Embed Size (px)

DESCRIPTION

Форекс

Citation preview

Page 1: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж

Эрхэм уншигч таны энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье. Өнөөдөр бид зарим нэгэн тодруулга заавар өгөхөөр шийдвэрлэлээ.  Юуны өмнө бидний явуулж байгаа хичээл зөвлөмжүүд зарим нэгэнд нь хэрэг болж байгаад баяртай байна. Та бүхэнд энэхүү зах зээл дээр бие даан ажиллаж сурахад шаардлагатай бүхнийг блогоороо дамжуулан заах гэж ихэд хичээж байгаа ч зарим нэгэн зүйл дээр бүрэн дүүрэн ойлгуулж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байна. Гэсэн хэдий ч аль болох элдэв төвөг чирэгдэлгүйгээр ажиллах нөхцөл боломжийн талаар байнга судлан ажиллаж байгаагаа илэрхийлмээр байна. Манайд ирж буй зарим нэгэн сэтгэгдлүүдэд брокер байгууллагын талаар болон ашиг татан авах тал дээр эргэлзсэн, болгоомжлуулсан тухай бичсэн байна. Энэ бүхэнд нэгэн тайлбар нэмж оруулъяа. Брокер байгууллагуудын хувьд бид их олон талаас нь судлан туршдаг. Туршилт бүхнээсээ бид мөнгөө алдсан дүгнэлт хэзээ ч олж байгаагүй гэдгийг хэлмээр байна. Учир нь брокер байгууллагууд нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, интэрнэтээр олон улсын хэмжээн түгээн зуучлан дамжуулах эрхийг олж авах нь олон улсын хэмжээнд асар өндөр босго, том шалгууруудыг ханган байж сая ажиллагаагаа эхэлдэг. Дээр нь нэмж хэлэхэд энэ зах зээл дээр хаанахын ямарч брокероор дамжуулан арилжаанд оролцож буй харилцагчид дан ганц хувь хүмүүс, дан ганц монголчууд биш олон улсын банк санхүүгийн байгууллага, сангууд, хувь хүмүүс бүгд нэгэн зэрэг оролцдог. Иймээс бид энэ бүхэнд мөнгөө алдах, луйвардуулах гэсэн хардаж сэрдсэн болгоомжилж айсан байдлаар хандах нь буруу гэж үзэж байна. Нэгэн сэтгэгдэл дээр мөнгөө татаж авч үзсэн хүн байна уу, бас өөр нэгэн сэтгэгдэл дээр энэ байгууллагууд зарим нэг нь Cyprus-т байрладаг болохоор муу байгууллага гэх мэтчилэн бичсэн байна. Хэдийгээр эдгээр байгууллагууд дэлхийн өнцөг булан бүрт салбарлан ажиллаж байгаа ч зарим нэгэн байгууллагуудын төв нь Cyprus мэтийн арал орнуудад байрладаг нь үнэн. Учир нь эдгээр орнуудад татварын чөлөөт бүс гэж явдаг тул ямар ч томоохон байгууллагуудын хувьд төвөө байгуулан ажиллахыг зоридог нь нууц биш. Олон улсын хэмжээнд энэ нь аралын орнуудын хөгжил болоод гадны хөрөнгө оруулалтыг татах таатай бодлогын хүрээнд үүссэн үр дүн гэдгийг зөвөөр ухамсарлан хүлээн авах нь зохилтой билээ. Татвар төлөх дарамт бага тусмаа оролцогч нарт эерэгээр нөлөөх нь илүүтэй байдаг гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ бүхий л асуудал хувь хүний өөрийн хүсэл сонирхол, дур зоргын асуудалтай шууд холбоотой асуудал учир хэн нэгнийг аль нэгэн газарт зуучлуулах талаар хэн ч дураараа уруу татах боломжгүй. Үүний төлөө хувь хүн өөрөө өөртөө л ашиг олох зорилгоор, өөрийн дур хүсэл сонирхлын дагуу ажиллаж байдаг. Мөнгө болон ашиг орлогоо татан авахад ямар ч брокер байгууллага татгалзах эрхгүй байдаг. Гагцхүү таны данс мөн эсэх, эзэмшигч нь өөрийн дансандаа татаж байгаа нь бодит эсэх гэхчилэн шалгуурууд байдаг. Та нэгэнт гүйлгээ хийсэн л бол танд мөнгө очих нь дамжиггүй. Харин тэднээс танд зарим нэг шаардлага хүссэн захидал ирэхийг үгүйсгэхгүй. Жишээ нь: "Straighthold Investment Group" -ийн дамжуулж байгаа үйл ажиллагаанд оролцсон хэн боловч ашиг татан авах анхны оролдлогоо хийх мөчид танд арилжааны платформ дээр захиа ирдэг бөгөөд гүйлгээ хийх тусгай дугаар олгодог. Уг дугаарыг хүлээн авах банкны болон интэрнэт данс эзэмшдэг байгууллага руу гаа захидлаар илгээн зөвшөөрүүлдэг. Ингэснээр таны хүсэлтийг дамжуулан явуулж буй"Straighthold Investment Group" арилжааны данснаас хасаад илгээх байгууллага руу тань шилжүүлэхэд хүлээн авч буй байгууллага нь зөвшөөрөлгүйгээр таны дансанд шууд хийдэггүй байна. Харин таны ирүүүлсэн код дугаарыг хүлээн авсны дараачаас эхлээд танд дахин ямар нэгэн төвөг чирэгдэлгүйгээр байнгын үйлчилгээгээр хангадаг байна. байгууллагаас хүлээн авахад татгалзахгүй болно. Тодруулан хэлбэл таны шилжүүлэхийг хүссэн мөнгийг Энэ мэтчилэн та аль ч байгууллагаар үйлчлүүлэхэд бусадтай адил баримтын баталгаажуулалт, анхааруулга, бусад шаардлагатай бүхнийг нэхэх болно. Энэ бүхэн олон улсын хэмжээнд заавал гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн асуудал юм. Учир нь ямар нэгэн террор санхүүжилт, хар мөнгө угаах мэтчилэн буруу зорилгын хүрээнд боломж олгохгүй байх олон улсын хуулийг сахин хамгаалж хүндэтгэн авч үзэж буйн үр дүн гэдгийг мэддэг байх нь чухал юм.

http://ganaifesummer2009.blogspot.com/ 1

Page 2: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

Бид өмнөх хичээлүүдээрээ интэрнэт гүйлгээний системд хэрхэн үйлчлүүлэх данс эзэмших талаар бичсэн бөгөөд энэ удаа өөрийн хувийн дансаа хэрхэн холбох талаар болон арилжааны дансандаа хэрхэн мөнгө байршуулах тал нэмэлт тайлбар оруулж байна. Арилжааны данс нээхийн өмнө та уг дансандаа дипозит буюу арилжаанд оролцоход хэрэглэх мөнгөө хаанаас оруулахаа шийдвэрлэсэн байх хэрэгтэй. Хэрэв та интэрнэт гүйлгээний системийн ашиглахаар шийдвэрлэсэн бол интэрнэт дансаа нээх, түүндээ өөрийн виза карт эсвэл харилцах дансаа холбосон байх шаардлагатай. Түүнчилэн интэрнэт дансандаа мөнгөө оруулсан байх хэрэгтэй. Ингээд та арилжааны дансандаа мөнгө оруулахын тулд эхлээд тухайн арилжааны данс байршиж буй брокер байгууллагынхаа вэб сайтаар орон гүйлгээгээ хийнэ. Өөрөөр хэлбэл та интэрнэт данснаасаа шилжүүлэг хийх биш харин тухайн брокер байгууллагынхаа вэб сайтаас интэрнэт дансаа дуудан мөнгөө татдаг журамтай. Ингэхийн тулд та вэб сайтанд өөрийн логин нууц үгээ нэвтрэн ороод мөнгө цэнэглэх үйлчилгээг авна. Танаас цэнэглэх мөнгөө өөрийн виза карт эсвэл интэрнэт данснаасаа хийх талаар сонголт хийхийг шаардана. Та сонголтоо хийсний дараа гүйлгээгээ үргэжлүүлнэ. Хэрэв та интэрнэт данснаасаа гүйлгээгээ гаргах бол уг сайт дотроос интэрнэт данс эзэмшдэг байгууллагынхаа дансыг дуудан гүйлгээгээ баталгаажуулдаг. Ингэснээр таны мөнгө арилжааны дансанд тэр дороо орно. Dear JargalsaikhanShagdar,

Greetings from moneybookers.com! You have just received money from Straighthold Investment Group, Inc. ([email protected]).

 Transaction details

Amount: USD 9.90Moneybookers Transaction ID: 152675253 Your Transaction ID for this payment: Detail 1: C-36062-49308:withdraw money     Your money is waiting for you in your Moneybookers account - https://www.moneybookers.com.

IMPORTANT: If you are using Moneybookers commercially, we STRONGLY advise that you check in your Moneybookers account history that the money is there.

Have you increased your withdrawal and receiving limits? Just log into your Moneybookers account and click View Limits in the “My Account” section.

Kind regards,Moneybookers Манай байгууллагаас арилжаанд бие даан арилжаанд оролцогчдод нэгэн анхааруулгыг хүргэж байна. Хэдийгээр энэ зах зээл дээр бие даан оролцохыг бид үгүйсгэхгүй ч нэлээд дадлага эрдэм мэдлэг чухал гэдгийг нэмж өгүүлмээр байна. Энэ зах зээл нь ашиг олох боломжийнхоо хэрээр эрсдэл дагуулдаг тул та нэлээдгүй дадлага эзэмшиж багагүй мэдлэг хуримтлуулах нь хамгаас чухал билээ. Мөнгө ашиг олох нь тодорхой тул та тэрнээс хоцрохгүй, харин сайн дадлага мэдлэг олж авсны дараагаас эхлэн арилжаанд бодит мөнгөөр оролцох нь зөв. Манай монголчууд бид хийсвэр мөнгөтэй дадлагын дансаар арилжааны дадлага олж авах нь сул байдаг гэж үздэг. Тиймээс зарим хүмүүс бодит мөнгөөр арилжаанд оролцож өөрийн чадварыг харанхуй сорьдог явдал их байдаг. Энэ бол шууд хэлэхэд буруу алхам юм. Үнэхээр бодит мөнгөөрөө ажиллаж байж л дадлага мэдлэг хуримтлуулна гэж үзэж байгаа бол юуны өмнө их хэмжээний мөнгөөр өндөр босготой байгууллагаар дамжин арилжаанд оролцохгүй байхыг зөвлөж байна.Үүний оронд та бодит арилжаанд хамгийн бага хөрөнгөөр оролцож болохуйц боломжийн хөнгөн босготой байгууллагуудыг эрэлхийлэх нь чухал юм. Манай зарим хүмүүс доод хэмжээ

http://ganaifesummer2009.blogspot.com/ 2

Page 3: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

нь 500-2000 долларын хөрөнгөөр анхны хөрөнгө байршуулахыг шаарддаг байгууллагад хүртэл үйлчлүүлэн дадлагын дутагдал гаргасан байдаг. Бидний өмнө оруулсан танилцуулга дээр хамгийн багадаа 10 доллароор арилжаанд оролцох боломжтой тухай танилцуулсан. Бид өнөөдөр үнэн шударга үйлчилгээтэй, он удаан жил сайн ажилласан байгууллагыг эрэлхийлэхээсээ наана нь өөрсдөө сайтар судлан дадлагажсан байх нь зөв юм. Харин ч удаан оршин тогтносон олонд нэртэй байгууллага байх тусмаа босго өндөр, шаарлага чирэгдэл их байдаг. Тэдний дэргэд шинэ тулгар хөгжин буй харилцагчдаа татахын төлөө шаргуу ажиллаж байгаа хөнгөлөлт сайтай, босго бага байгууллагыг сонгох нь ихэнх төлөв сайн талаар давуу байдаг. Учир нь тэд томоохон байгууллагуудтай адил их ашиг олоогүй болохоор ирээдүйн их ашгийн төлөө харилцагчиддаа их ашиг олгодогоо таниулахыг зоридог. Ингэснээрээ олон харилцагчдыг өөртөө татаж чаддаг билээ. 

  

You have received new funds

Moneybookers Security RemindersProtect Your PasswordMoneybookers and its representatives will NEVER ask you to reveal your password. There are NO EXCEPTIONS to this policy. If anyone asks for your password by phone or by email, or on any website other than moneybookers.com, refuse and immediately report this to [email protected].

Access your account ONLY using the login link on the Moneybookers homepagePlease be advised that Moneybookers and its representatives will NEVER send you an email asking you to provide your login details within a form provided or to click on a hyperlink to access your account! Immediately report any incident to [email protected].

Case Sensitive LoginPlease remember your password is case-sensitive, at least 6 characters long and contains at least one number or non-alphabetic character such as '-'.

 

 

Moneybookers Ltd., London, Registered in England and Wales no 4260907.Registered office: Welken House, 10-11 Charterhouse Square, London, EC1M 6EH, United Kingdom.Authorised and regulated by the Financial Services Authority of the United Kingdom (FSA).

  You've got cash

 Dear Jargalsaikhan Shagdar,

Greetings from moneybookers.com! We would like to inform you that you have received a payment from Straighthold Investment Group, Inc. ([email protected]).

 

Payment details

 Amount: USD 43.75Moneybookers Transaction ID: 147866330

 

http://ganaifesummer2009.blogspot.com/ 3

Page 4: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

Your Transaction ID for this payment: Detail 1: C-36062-48464:withdraw money  

    Your money is waiting for you in your Moneybookers account - www.moneybookers.com.

IMPORTANT: If you are using these notification emails to confirm payments from your customers, we STRONGLY advise that you check in your Moneybookers account history that the money is there. Moneybookers reserves the right to hold the funds in a recipient’s account until necessary security checks have been undertaken before the funds can be withdrawn or spent.   

 

Moneybookers Ltd., London, Registered in England and Wales no 4260907.Registered office: Welken House, 10-11 Charterhouse Square, London, EC1M 6EH, United Kingdom.Authorised and regulated by the Financial Services Authority of the United Kingdom (FSA).

http://ganaifesummer2009.blogspot.com/ 4

Moneybookers Security Reminders

Protect Your PasswordMoneybookers and its representatives will NEVER ask you to reveal your password. There are NO EXCEPTIONS to this policy. If anyone asks for your password by phone or by email, or on any website other than moneybookers.com, refuse and immediately report this to [email protected].

Access your account ONLY using the login link on the Moneybookers homepagePlease be advised that Moneybookers and its representatives will NEVER send you an email asking you to provide your login details within a form provided or to click on a hyperlink to access your account! Immediately report any incident to [email protected].

Case Sensitive LoginPlease remember your password is case-sensitive, at least 6 characters long and contains at least one number or non-alphabetic character such as '-'.

Page 5: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

   Ингээд өнөөдрийн та бүхэндээ хүргэх бичлэгээ өндөрлөж байна. Бидэн үнэтэй санал шүүмжлэл, мэдэхийг хүссэн олон олон захидлууд бичдэг мэргэн уншигчиддаа дахин талархал илэрхийлж байна.

Далд ухамсарт нэвтрэхүй цуврал № 10 Баталгааны арга

Энэ аргыг үндэслэгч нь доктор Квимби бөгөөд тэрээр 100 гаруй жилийн өмнө энэ аргаараа сэтгэхүйн эмчилгээ засал хийдгээрээ түүхэнд үлдэж чадсан юм. Түүний дурсамжийн ном нь 1921 онд Нью-Йорк хотод гарсан юм. Тэр номд түүний гайхамшигтай анагаах увидасын тухай сонины материалууд хэвлэгджээ. Квимбийн аргын үндэс нь өвчтөн ба эмч хоёрын санал нэгдэж эмч өвчтөнд ямар ч өвчин алга, зөвхөн энэ бүхэн биеэ чагнасан төөрөгдөл, сөрөг буруу үзэл бодлоос өөр юу ч биш гэдэг дээр хатуу зогсох явдал гэнэ. Сэтгэхүйн үйлчлэх механизмыг сайтар таньсан хэн боловч өвчтэй хүнд зөвхөн андуу ташаа бодол санааны үрээр элдэв өвчин зовлон тусч улмаар цааш хүндэрдэг. Гэвч тэр буруу үзэл бодлоо эрс өөрчилж чадвал өвчин зовлон дагаад арилчихдаг гэдгийг ятгахад чиглэдэг.Бодол саналаа өөрчилж чадвал, хувь хүний дотоод ухамсар бие эрхтнийг сэргээн тогтоох бүрэн чадвартай. Бие махбодыг хамгийн ойрын бүтээгч нь дотоод ухамсар байдаг тул тэр бүгдийг эрүүлжүүлж чаддаг. Залбирал эхлэх үгтэй цуг дотоод ухамсар анагаах ажилдаа шуударч ордог.Ухаалаг итгэл үнэмшил, сэтгэл сүнсээрээ дамжуулан өвчнийг замаас зайлуулж болдог. Хүн бүрийн оюун санаа түгээмэл нэгэн эх сурвалжаас эхтэй, нэгэн адил хуульд захирагддаг учир өвчтөнийг ятган сэнхэрүүлэх үйлдэл хялбар бөгөөд анагаах явц төдий чинээ амар байх болно. 1849-1889 онуудад зөвхөн доктор Квимби энэ аргыг хэрэглэж өндөр амжилт олж байсан юм.

Далд ухамсарт нэвтрэхүй цуврал №9. Эерэг нотолгооны арга

“Залбирал гэдэг бол учир утгагүй үглэлт биш” гэдэг утгаар тодорхойлогдох биеэ даасан бас нэг залбирлыг авч үзье. Эерэг нотолгооны хөдөлбөргүй хүч нь дараахь объектив үнэн дээр үндэслэгдсэн: 3*3 тэнцүү 6 байх ёстой болохоос тоо мэддэггүй хүүхдийн 7 гэсэнтэй тэнцэх учиргүй. Тэр багшийн хичээлээр үнэхээр 6 гарах юм гэдэг математикийн хуультай танилцаж улмаар энэ бодит үнэнтэй нэгддэг. Эсвэл эрүүл бие, өвчин хоёрын аль нь хэвийн үзэгдэл вэ гэдэг дээр тогтож ярилцаад үнэхээр эрүүл мэнд бол жинхэнэ үнэн байдаг юм байна гэдгийг олж мэддэг. Хүний эрүүл мэнд бол зөвхөн хувь хүний хэргийн төдий асуудал биш сав, шим ертөнцийн цар хүрээний нэгдмэл нэгэн бодит үнэний хэсэг нь юм. Ийнхүү оюун ухаан буруу хандваас аравын доторхи тоо тоолж чаддаггүй хүүхэд шиг дотоод ухамсар төөрөгдөлд ордог. Энэ аргын мөн чанар нь итгэгч хэн боловч амьдралын хамгийн зөв зарчим дээр залбиралаа томъёолсон эсэхээс хамаардаг. Математикийн хууль гэж байхаас төөрөгдөл бус: жинхэнэ үнэн гэж байхаас худал хуурмаг бус: гэдэг зарчимд амьдрал түшиглэх ёстой. Ерөөсөө шударга үнэн бүхнийг хүрээлж, худал хуурмаг алга: төгс төгөлдөр ноёрхож, хагарал завхрал үгүй байна гэж асуудалд хандвал зөв үзэл юм. Үнэхээр бодит байдалд эрүүл энхийн хууль гэж байхаас, өвчнийг илааршуулах хууль гэж байхгүй, элбэг дэлбэгийн зарчим дээр тогтдог болохоос ядуурал гачаал дээр тогтдоггүй нь жинхэнэ үнэн юм. Би энэ зарчмыг охин дүүгээ английн эмнэлэгт цөсний хагалгаанд ороход нь залбиралдаа хэрэглэсэн юм. Клиникийн шинжилгээгээр яаралтай хагалгаа хэрэгтэй гэж гарсан. Тэр над руу утасдаад тусламж хүсч, залбирахыг гуйсан юм. Биднийг 10000 км зай алслуулж байсан ч цаг хугацаа, орон зайн нөлөөнд ордоггүй оюун сэтгэлгээний арга тус болох нь гарцаагүй байв.Залбиралынхаа үйлдэлд өвчний шинж чанар баталгаа нотолгоог огт хэрэгсэлгүй орхиж дараахь байдлаар томъёолсон юм. “Энэ залбирал миний дүү Кэтринд зориулагдлаа. Тэр бүх бие сэтгэлээр тайвширч чадсан өөрийнхөө ертөнцтэй цуг, юуг ч даван туулах чадалтай. Түүний ариун биеийг бүтээсэн дотоод ухамсар өнөө хэр бүх эд эс, бүх мэдрэл, булчин шөрмөс, яс мах, бүр жижиг атом бүрийг шинэчлэн эрүүлжүүлэх болно.Дотоод ухамсарт нэвтэрсэн бүх буруу сөрөг чанарууд аажмаар үгүй болж амьдралын хүч, бүрэн бүтэн цогцос, гоо сайхан нь хэвээр байх болно. Түүнийг бие махбодиор эрүүлжүүлэгч

http://ganaifesummer2009.blogspot.com/ 5

Page 6: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

далдын хүч нэвтэрч энх амгалан эргэж тогтох болно. Бүх сөрөг буруу үзэл, мунхаглал ариун хайр амар энхийн урсгалаар цэвэрших болно. Бүх юм энэ ёсоор өрнөж, өөр бусдад арга зам үгүй”.  Бүрэн итгэл үнэмшлээр өөрийгөө захирч, ятгах боломжтой цаг заваа залбиралд зарцуулаад хоёр 7 хоног өнгөрөхөд эмч нар цөсний зургийг хараад үл итгэцгээсэн үйл явдал болж дүү минь бүрэн эдгэрсэн юм.“Нотлоно” гэдэг бол үүнээс өөрөөр байж яагаад ч таарахгүй гэдгийг номлоход чиглэгддэг. Энэ баримтлалаа хатуу чанга мөрдөж чадвал хэрэг дээрээ өөр байсан үйл явдал нааштайгаар өөрчлөгддөг.Мөн үгүйсгэл болон  эргэлзээг арилгадаг. Хэн хүн ямар нэгэн нотолгоог давтаад байх юм бол ухамсраа бүх нотолгоог жинхэнэ үнэн гэж хүлээж авахад дасгадаг. Ийнхүү амьдралын үнэнд тулгуурласан нотолгоог тодорхой үр дүнгээ өгтөл нь дотоод ухамсартаа дамжуулаарай.Далд ухамсарт нэвтрэхүй цуврал №8. Зөв залбиралын урлаг хийгээд шинжлэх ухаанШинжлэх ухаан гэдэг ойлголт нь аливаа зүйлийн мөн чанартай холбогддог. Тэгвэл амьдралын үндсэн хуулийг зөв таньж зөв хэрэглэх /дагаж мөрдөх/ тухайд энэ гарчгийн дор ярилцъя.  “Та гуйвал өгнө, хайвал олно, хаалга тогшвол онгойлгоно...” гэж эртний сударт сургадаг. Энэ үгээр та хүслээ биелүүлэх хөтөч болговол мухардахгүй. Сургааль бүхэн оюун ухааны хуулинд тулгуурласан байдаг учраас цэцэн мэргэн болой.  Дотоод ухамсар бурханлаг чанартай байдгаас сэтгэл оюунд орсон сайн сайхан бүхэнд маш уриалагхан хандаж чаддаг. Талх гуйсны хариуд чулуу шидсэнээр төгсөхгүй нь лавтай. Бурханд итгэгчийн залбирал бүхэн хариутай. Оюун ухааны замын чиглэл нь оюун санаанаас эхээ авч материаллагт хүрч очдог. Гэвч гол нууц нь чиг зүгээ олж, үйлс зорилгыг тань биелүүлэхийн тулд дотоод ухамсарт дүрээр дамжуулах механизм үйлчилдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл: Таны залбиралаар дамжих хүсэл зорилго тань тодорхой дүрслэн бодсон бодит үйл явдал, ажил хэргийн загварчлал байх ёстой. Хүслийг тань ойлгож, бүрэн биелүүлэхэд та эргээд дотоод ухамсартаа маш сайн боловсруулж томъёолсон “ажлын зургийг” хэлж бичүүлэх хэрэгтэй. Энэ оюун ухааны арга нь хүний дотоод баяр баясгалан, хүслийнхээ хариуг биелэхэд өгсөн итгэл үнэмшилтэй хүч хавсардаг болой. Зөв залбиралын урлаг хийгээд шинжлэх ухаанч чанар эзэн хүний маш зөв мэдлэг, гүн итгэл, урам зоригийн гүнзгий нэгдлийг дотоод ухамсартаа чиглүүлснээр, бурханы бүхнийг чадагч мөн чанарт хандаж байгаад орших юм. Та үнэхээр энэ аргыг зөв хэрэглэвэл таны залбиралд заавал хариу өгнө.  Бурханы талаархи мэдлэг боловсрол өндөр байхын хэрээр хувь хүний оюун ухаанаас цацрах долгион нь улам өндөр байдаг болохоор залбирал нь маш хүчтэй болдог.Далд ухамсарт нэвтрэхүй цуврал №6, 7. Нойрны арга, Талархалын аргаДалд ухамсарт нэвтрэхүй цуврал № 6 Нойрны аргаХагас нойрсолтын түвшинд хүний ухамсрын хүчдэл эрс суларч ирдэг. Нойрсохын өмнө сэрсэний дараа ухамсар сул ажилладаг учир дотоод ухамсрын үүд бүрэн нээлттэй байдаг. Яг энэ үед сөрөг бодол санаанаас татгалзах нь чухал бөгөөд, улмаар хүсэл сэтгэлийн хөдөлгөгч хүчийг сул байлгахад нөлөөлдөг болой. Та ямар нэгэн муу зуршлаасаа салах хүсэлтэй бол тайван таатай нөхцөлд оюун ухаан болон биеэ сулруулаарай. Ийм байдалд “Та тамхинаас гарснаар эрүүлжинэ, залуужина” гэж олон дахин давтаж итгэл үнэмшил өөртөө төрүүлэх юм. Тэгээд унтахын өмнө босохын хэрд давтаад байвал улам бүр итгэлтэй дуртай хийдэг болно. Тэгээд тамхиа санах юм бол энэ үгээ хэлээд л татахгүй байж чадсанаар удахгүй зорилго биелэгдэнэ. Энэ аргыг өөр олон зүйлд хэрэглэдэг. 

Далд ухамсарт нэвтрэхүй цуврал № 7 Талархалын арга

Гэгээн Павел хүсэл зорилгоо талархал, магтаалын хэмжээнд илэрхийлдэг тухай сургасан байдаг. Энэ бол маш энгийн үр дүнтэй залбирал юм. Зүрх сэтгэлээс урсан гарч байгаа талархалын хүч чадал нь одот орчлонгийн бүтээгч эрчим хүчтэй нэгдэж, бурханы итгэлийг олсноор хайр энэрэл, аврал өршөөлийг хүлээж авдаг. Нэгэн залууд эцэг нь хөдөлмөрийн замд хөл тавьсны шагнал болгож суудлын машин амласан мөчөөс хархүү эцэгтээ зүрх сэтгэлээсээ талархаж тэр машиныг унаж яваа юм шиг баяртай байх болжээ. Тэр бол үнэхээр машинтай хүн. Өөр жишээгээр ямар их амжилт авч ирдгийг үзэцгээе.

http://ganaifesummer2009.blogspot.com/ 6

Page 7: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

 Танил Броук гэдэг нөхөр маань уулзаад “ажилгүй учир өр нэмэгдээд хүүхдүүд бүлтэгнээд хэцүү байна, яадаг юм билээ” гэв. Би түүнд талархалтайгаар  бурханд  залбирахыг зөвлөлөө. Тэр гурван долоо хоног хэртэйд өглөө орой бүр “Бурхан тэнгэр минь би танд харж үзсэний төлөө талархаж байна” гэж тайвшралын байдалд залбирсаар байжээ. Энэ залбиралдаа үл үзэгдэх дээд бурхан буюу бүтээгч абсалюттэй биеэр учран ярьж байна гэж төсөөлсөн байна. Түүний талархал оюун ухааны хүчтэй нэгдэн “Бурхан тэнгэрийн” сонорт хүрч эрхэм залуугийн хүсэл зорилгыг биелүүлэхэд нь дотоод ухамсартай нь хамтран асуудлыг шийдсэн хэрэг. Тэр өөрийнхөө материаллаг хангамжид тулгуурласан бус ерөөс бурхан тэнгэр буюу бүтээгч эрчим хүч, хүн бүхэнд ижил тэгш ханддагт үнэн зүрхнээсээ итгэл үнэмшилтэй байсан учир, хувь заяанд нь эргэлт гарч нэгэн сайхан өдөр хорин жил уулзаагүй хуучин эзэн нь таарч нөхцөл байдлыг газар дээр нь шийдвэрлэж урьдчилгаанд 500 ам.доллар өгч, сайн цалинтай ажилд авсан байна.Одоо тэр компанийн орлогч захирлын түвшинд хүрсэн бөгөөд  тэр хүн “Үнэхээр залбиралын ид шид гэж байдаг гэдгийг насан туршдаа мартах эрхгүй” гэж ярьдаг юм.Далд ухамсарт нэвтрэхүй цуврал №5. Киноны арга“Мянга сонсохоор нэг удаа үз” гэдэг монгол ардын үг байдаг. Америкийн сэтгэл судлалыг үндэслэгч Уильям Жеймс  “дотоод ухамсартаа дүрслэн сэтгэж дамжуулсан бүхэндээ итгэл үнэмшилтэй байсан бол заавал биелдэг” гэж дахин дахин хэлэх дуртай. “Та яг энд хүрэлцэн ирсэн юм шиг байж чадвал, үнэхээр тийм л байдаг” гэж ишлэх бас дуртай. Киноны аргыг амьдралд хэрэглэхгүй салбар гэж үгүй. Жишээ нь: та үл хөдлөх хөрөнгө худалдаалах гэж байгаа бол юуны өмнө уг хөрөнгийн үнийг цэгнэн зөв тогтоох ёстой. Зөв гэдэг нь “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэсэн зарчим гэжойлгож болно. Хэт ашиг олох хүсэл, хэт хямдруулах алдаа нь наймааг бүтэлгүйтүүлдэг. Үнээ зөв тогтоосны дараа билэг дэмбэрэлээр худалдан авагч хүрч ирнэ гэдэгт итгэлтэй байх  бөгөөд таны “бараа” түүний сэтгэлд бүрэн нийцнэ гэдэгт та итгэх ёстой. Ингээд та нам гүм орчинд ганцаар тухлаад оюун ухаанаа тайвшруулан бие махбодио сулруулсаар хагас унтаа юмуу транс түвшинд хүрч очих ёстой. Дараа нь киногоо бүтээх уран сэтгэмждээ орно. Худалдах объектоо үнэн зөвөөр сэтгэлдээ үнэлээд ерөөлтэй тэр хүн хүрч ирээд үзэж харан сэтгэл хангалуун байгааг бас “кинондоо” үзнэ. Улмаар таны үнэлсэний дагуу мөнгийг бэлнээр тоолон өгч байгааг сайхан товч тодорхой найруулна. Энэ баярт мөчийг хамгийн тод сайхан дүр зургаар хариу талархал илэрхийлж тэмдэглэж буйгаар ч юм уу төсөөлнө ер нь бол таны уран сэтгэмжийн чадвар мэднэ. Энэ сайхан мөчид та нойрсох юм бол бүр сайн. Энэ кино хэр итгэл үнэмшилтэй болсоноос таны амжилт шалтгаална. Гэхдээ дотоод ухамсартаа заавал товч тодорхой хүргэсэн бол хариулах нь гарцаагүй. Дүрслэн бүтээсэн бүхэн оюун ухаанд итгэл үнэмшилтэй, гүнзгий хадгалагдах тусам биелэх магадлал өндөр байдаг. Энэ аргыг хэрэглэсэн олон хүмүүс амьдралд маш сайн тохирч байгаад талархсанаарадио FM , телевиз, захидлаар ирүүлсээр байдаг.Далд ухамсарт нэвтрэхүй цуврал №4. Дүрээр сэтгэх аргаДүрээр сэтгэнэ гэдэг бол тухайн зорилгынхоо тухайд сайтар дүрслэн бодох, сэтгэхүйнхээ хүрээнд түүнийгээ яг байгаа бодит байдлаар нь ургуулан төсөөлж, бүр нүдээрээ харж байгаа мэт тодорхой болгох ёстой. Хүний нүд бол бодит ертөнц дээр байдаг зүйлийг үзэж таньдаг  эрхтэн.  Үүнтэй яг адилаар оюун сэтгэхүйдээ бүрэлдсэн “ертөнцийг” дотоод харцаараа бас хардаг. Ялгаа нь хүртэхүйгээр, нөгөө нь мэдрэмжээр яг ижил зүйлийг харах юм. Сэтгэхүйн зурган дээр зурагдсан бүхэн таны хүслийн агуулгыг тодруулж, эцэст нь үл үзэгдэгч юмс бодитой байдаг гэдгийг нотолдог. Энэ нь таны оюун ухааны хийсвэрлэл бодитооор биелсэнийг хэлдэг. Ямар нэгэн санаа, сэтгэлгээний үр дагавар нь материаллаг дүрсээ олсноор зорилго биелэх учиртай. Харин сэтгэл санаандаа бүтээсэн дүр зургаа биелтэл нь цогцлоох маш чухал. Хүний сэтгэхүйн үйлдэл /үйл/ тархинд ул мөрөө бичүүлэхэд улмаар биелэлээ олж бодит байдалд хэрэгждэг нь үйл явдал бүрийн туулдаг зам юм. Баригдах байшингийн эзэн улаан шугам тавихаас эхлээд дотоод ертөнцдөө тэр байшингаа бүтнээр нь үзэж, угсралтын ажиллагааг шугамаар татаж байгаа харандааны мөрнөөс ургуулан торхыг нь тархиндаа шаантагладаг билээ. Гүйцэтгэгч тэр зургаар материалаа бүрдүүлж, барилгачин гараараа бүтээхийн хэрээр нөгөө байшингийн дүр бодитоор тодорсоор нэгэн өдөр хүссэн байшингаа харах болно.

http://ganaifesummer2009.blogspot.com/ 7

Page 8: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

 Номын зохиогч өөрөө энд тэнд лекц уншихаар урилга аваад мөн дүрслэн бодох аргаар гүйцэтгэлийн “зургийг” бүтээдэг. Эхлээд өөрийнхөө хийх ажлыг маш өөдрөг сайхнаар дүрслээд, лекц сонсогч хүмүүсийн нүүр царай, хүлээж авах чадвар, танхимын дүүргэлт, уур амьсгалыг ургуулан  “сэтгэлдээ”  бүтээдэг. Тэдгээр хүмүүс миний үг бүрээс мэдрэмж төрж, саад бэрхшээлээсээ хагацаж, аз жаргалаар гэрэлтэж байгааг нь дүрсэлдэг. Сонсогч бүрийн оюун ухаан хайр дурлал, аз жаргал төгс төгөлдөр, билэг дэмбэрэлээр бялхаж байгааг зүрх сэтгэлээрээ урьдчилан мэдэрч амждаг.Тэгээд жинхэнэ үйл ажил явагдаж байхад миний хүсэж сэтгэснээр юм бүхэн өрнөж танхимаас олон сайхан тэнгэрлэг үг яриа шувуу мэт нисэлдэн миний чихийг мялаадаг юм. Ингээд яриагаа өндөрлөхөөр амсхийхэд олон хүмүүс үнэхээр залбирал нь биелэж, хүссэн санасандаа хүрсэнийг сэтгэл хангалуунаар надад талархалтайгаар илэрхийлцгээдэг юм.

Далд ухамсарт нэвтрэхүй цуврал №3. Бодоины арга

Шарль Бодоин бол Францын Ж.Руссогийн нэрэмжит дээд сургуулийн профессор, сэтгэл засалч, олон судалгааны ажлын зохиогч, удирдагч гарамгай хүн байлаа.Бүр 1910 онд тэр дотоод ухамсар, нойрсохоос наагуур тайвширсан нөхцөлд сэтгэхүйн үйлдлийг хүлээж авдаг болохыг нотолсон юм.Маш идэвхгүй ноомой байдалд хүрснээр дотоод ухамсартаа бодол санаагаа "бичүүлж" хариуг нь авч болно. Дараахь тоъёоллыг үндэслэх ёстой гэж Бодоин бичсэн байдаг. "Хамгийн өгөөжтэй үйлдэл хийхийн тулд маш товч, тодорхой, хурдан тогтоогдох өгүүлбэрийг олоод, түүнийгээ тарни шиг унших хэрэгтэй". Жишээлбэл: нэгэн бүсгүйд тохиолдсон өв хөрөнгийн гэрээслэл асуудалтай болов. Нөхөр нь бүх хөрөнгөө түүнд гэрээсэлсэн боловч,  хуучин эхнэр хүүхдүүд нь уг гэрээсийг хүчингүйд тооцох санаархалаа өдөөсөн юм. Энэ эмэгтэй Бодоины аргыг сайн мэддэг учир түүнийгээ хэрэглэхээр шийдэж "Бурхан бүхнийг шийднэ" гэсэн товч өгүүлбэр зохиогоод үйлдэлдээ орсон юм. Нам гүм орчинд орж тайвшраад уг өгүүлбэрээ уншиж бясалгав. Ийм үйлдлээ тэр 10 орой унтахынхаа өмнө гүйцэтгэж, сэтгэл зовох юмгүй бүрэн итгэлтэй гүнзгий нойрсдог байв. Арван нэг дэх хоногийн өглөө нь бие сэтгэл нь тайвширч нэг л сайхан мэдрэмж төрөөд ирсэн нь үнэхээр бурхан шийдсэн хэрэг байв. Өдөр тийшээ өмгөөлөгч нь нөгөө тал харилцан тохиролцох гэрээнд гарын үсэг зурсанаар уг асуудал төвөггүй шийдэгдсэн юм.

Далд ухамсарт нэвтрэхүй цуврал №2. Зөв томъёолсон төлөвлөгөөг дотоод ухамсар дуртай хүлээн авдаг

Өнөөдрийн энэхүү цувралаараа өмнөх сэдвийн үргэлжлэл болох нэгэн сэдвийг хүргэж байна. Хэдийгээр энэ талаар урьд өмнө нь сонсож дуулж байгаагүй, эсвэл энэ тухай сонсох мэдэх хүсэлгүй байсан үзэл бодлын эсрэг бодолтой явдаг хүн байхыг үгүйсгэхгүй ч сонирхож явдаг хүмүүст хэрэгтэй байх болов уу хэмээн энэхүү цувралыг илгээж байгааг хүлээн авна уу.  Зөв томъёолсон төлөвлөгөөг дотоод ухамсар дуртай хүлээн авдагТа шинэ байшин барих гэж байгаа бол бүгдийг оюун ухаандаа сэтгэн бодож, цаасан дээр буулган заалт бүрийг дагаж мөрдсөөр барьж дуусгана. Харин барилгын материал ур хийц талаасаа бол нэг хэрэг, нөгөөтэйгүүр тэр байшингийн зүгээс таны ажил төрөл, амьдралын төлөвлөгөө, аз жаргалд гүйцэтгэх үүргийг бодолцох ёстой. Хоёрдогч гол үзүүлэлтийг таны "оюун ухааны барилгын материал"-аар гүйцэлдүүлдэг.Барилгаа эхлэнгүүт сэтгэл санаагаа тарамдуулан, элдэвт бухимдан барьц алдах юм бол барилгын үйл явц дэгэн догонтой урагшилдаг. Үүнээс үзвэл таны ухамсартай холбоотой агшин бүр, их бага үйлдэл бүхэн амьдралын барилгад тань материал болон өрөгдсөөр байдаг.Үг хэлээрээ барилгынхаа хэсэг, эд ангиудыг дархлаж байна гэсэн үг юм.Амьдрал гэдэг том барилгыг, орон сууцны барилгатай яг адилхан нягт нямбай, эмх цэгцтэй, алсын бодолтой бүтээхгүй бол үүргээ гүйцэтгэхгүй эрт нурах аюултай...Оюун ухааныхаа урланзд энэ амьдралынхаа үлгэр загварыг хэр зэрэг сайн бүтээснээс таны нэр хүнд нийгмийн өмнө тодорхойлогдох болно.Өнөөдрөөс шинэ төлөвлөгөө зохиовол ямар вэ?  Уг төлөвлөгөөний гол амин сүнс нь таны амьдралын аз жаргал, өв тэгш, сайн сайханд чиглэсэн сэдэлт байх ёстой.Оюун ухааныхаа

http://ganaifesummer2009.blogspot.com/ 8

Page 9: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

соргог харааг амьдралынхаа сайн сайханд зөв чиглүүлбэл та баяр баясгалан, амжилт бүтээлд ч мөн адил хүрэх болно. Эд бүхэн таны жинхэнэ хувийн өмч юм. Шинээр сэтгэж, өөдрөг хандах юм бол таны хүсэл мөрөөдөл бүхэн биелэх бөгөөд "Үр жимсээр нь үйлдлээ цэгнэх" шалгууртай билээ. (Би яг одооноос эхлэн амьдралынхаа төлөвлөгөөг зохиохоор шийдлээ.)

Далд ухамсарт нэвтрэхүй цуврал №1. Есөн хүслийн дөт зам

     Хүндэт мэргэн уншигч та бүхэндээ энэ өдрөөс эхлэн дээрхи сэдвийн дагуу цуврал бичлэгүүдийг оруулж байхаар шийдвэрлэсэндээ бид баяртай байна. Энэ удаагийн цувралын эхлэлийг доктор Ж.Мерфийн агуу их нээлт болох энэхүү номоос толилуулж байна. Эдгээр бүтээл нь танд тал бүрийн ашиг тусыг үзүүлж,  таныг нийгэмд хөлөө олох, мөнгө хөрөнгийн гачаалаас гарах, зорьсондоо хүрэх, аз жаргалыг жинхэнэ ёсоор мэдрүүлэх бөгөөд та хичээвэл заяаг тань энэ ном дааж чадна. Энэхүү  гайхамшигт нээлтийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд, өнгөрсөн зуунуудын хамгийн гайхамшигтай нээлт гэж баталсан бүтээл таны гарт очлоо.          Дотоод ухамсартаа сэтгэлгээгээрээ нөлөөлөх нь: Хүн сэтгэхүйгээ ухамсартайгаар дотоод ухамсартаа бүрэн хандуулж өгвөл тодорхой үр дүнд хялбар хүрдэг. Бясалгалаар трастцендент түвшинд хүрсэн бол дотоод ухамсартаа нэвтрэхэд хялбархан болдог. Ухааны гүнд цэцэн цэлмэг бүхэн тунарч байдаг. Оюун ухаандаа хүслээ томьёолоод л энэ мөчөөс  таны хүсэл мөрөөдөл биелэлээ оллоо гэж сэтгэх ёстой.Хоолойн хурц үрэвсэл туссан жаахан охин "миний хоолой яг одоо зүгээр боллоо, миний хоолой яг одоо зүгээр боллоо" гэж итгэлтэй нь аргагүй давтаж байгаатай адилхан гэсэн үг. Тэр охины хоолойны өвчин цаг, цаг хагасын дараа бүрэн эдгэрсэн юм. Ийм жижигхэн, гэнэн охин шиг байх ёстойд хамаг учир байгаа юм...

Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал)

Мэргэн уншигч та бүхэндээ энэ өдрийн түмэн амгаланг эрье! Бид өмнөх цувралуудаараа арилжаанд оролцохын өмнө мөнгөний урсгалаа хэрхэн тохируулах, түүнийг яаж ашиглах талаар зөвлөж байсан. Өнөөдөр бид та бүхэнд арилжааны данс хэрхэн нээх, хэрхэн сонгох талаар зөвлөмжүүдээ эхлэх гэж байгаадаа баяртай байна. Хэдийгээр өнөөдөр дэлхийн хэмжээнд энэхүү том зах зээлийн үйл ажиллагааг дамжуулагч байгууллагууд олон олноороо байдаг ч тэдгээрийн дундаас өөрт хэрэгтэй, ашиг олох магадлал өндөр, эрсдлийн хувьд аль болох бага байх нөхцлийг бүрдүүлсэн байгууллагыг сонгох нь чухал байдаг. Тэр бүр тэдгээр олон байгууллагыг бүрэн судлана гэдэг асуудал эргэлзээтэй бөгөөд боломжоороо судлан ашиглалтанд туршигдаж танигдсан зарим нэг байгууллагуудын талаар цувралаар оруулахыг зорьж байна.  Өнөөдрийн бидний танилцах байгууллага бол "Straighthold Investment Group" гэдэг байгууллага юм. Энд бид тэрхүү байгууллагын өөрийнх нь танилцуулгыг орчуулан тавилаа. "Straighthold Investment Group" "Straighthold Investment Group" нь арилжаанд оролцогчдод Форекс зах зээл буюу Форекс маркет дээр гайхамшигтай ажлын нөхцөл санал болгож байна. Lite Forex project-ийн гол зорилго нь анхлан суралцаж байгаа трэйдэрүүдийн хэрэгцээнд тулгуурлан мэргэжлийн шатны трэйдэр болох амжилтанд хүрэх хялбар замыг олоход нь туслана. ("Straighthold Investment Group" нь өөрийн байгууллагын дамжуулж байгаа үйлчилгээнийхээ салбарыг "Lite Forex" гэж нэрлэдэг) Манай арилжаанд оролцох нөхцөл болзол нь энэ зах зээлийн тэргүүлэгчдийн таашаалд нийцсэнээрээ "Lite Forex project" нь шилдэг онцгой төсөл мөн болохоо харуулж байна гэж бид бүхэнд мэдрэгддэг. Доор манай байгууллагатай хамтран ажиллах 12 зүйл бүхий онцгой нөхцлийн талаар толилуулж байна.

http://ganaifesummer2009.blogspot.com/ 9

Page 10: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

1. "Lite Forex" нь танд Форекс маркет дээр арилжаанд оролцох онцгой боломж санал болгож байна. Зөвхөн НЭГ ДОЛЛАР-оор! 2. "Lite Forex" нь танд Форекс маркет дээр арилжаанд оролцоход дадлагын данснаас гадна бодит арилжааны хоёр төрлийн данс эзэмших боломж олгож байна. 1 доллар-с 3000 доллар хүртэлх зэрэглэл бүхий болоод 10 доллараас дээш хязгааргүй хэмжээний зэрэглэлтэй 2 төрлийн данс эзэмших боломжтой. 3. "Lite Forex"-ийн REALForex Account төрлийн энэхүү дансаар гүйлгээ хийхэд бүх гүйлгээнүүд US cent-ээр хийгдэнэ. Та 0.1 lot-оор 1%-ийн margin-тай буюу 1:100 leverage-тэйгээр, эсвэл 0.5 %-ийн margin-тай 1:500 хүртэл leverage -тэйгээр арилжаанд оролцож болно. 4. COMMISSION-FREE FOREX TRADING - Форекс арилжааны ямар нэгэн татваргүй. Энэ нь "Straighthold Investment Group" танд Форекс маркет дээр валютын гүйлгээг хийхдээ хамгийн бага зардлаар хийхийг санал болгож байна. Та татвар шимтгэл төлөхгүй зөвхөн spred -ийн зөрүүгээ л төлнө. 5. INTEREST INCOME - ашиг орлогын хувь (%): Бид зөвхөн арилжааны дансны баланст (competitive) эсрэг орлогын хувь төлөх бөгөөд энэ нь сарын арилжаанд тулгуурласан татвар биш юм. (өгөгдсөн захиалгын гүйцэтгэл хийгдээгүй үлдэгдэлтэй арилжаатай хоног тутам BUY захиалгын арилжаанд хүү тооцон төлдөг ба SELL захиалгын арилжааны дүнгээс хувь тооцон ноогдуулдаг ажиллагаа байдаг) 6. UNBEATABLE FIXED BID/ASK SPREADS-засварлах болох тохируулан оруулах боломжгүй тогтмол ханшийн зөрүү (bid/ask-ийн зөрүү spred) санал болгож байна. Энэхүү зөрүү 3 point (pip)-ээс эхлэнэ. Ажилжааны идэвхитэй үед ч ханшийн зөрүүний хэмжээ өөрчлөгдөхгүй. 7.NSTANT EXECUTION-Яаралтай гүйцэтгэл. Захиалга оруулахын тулд бид "Instant Execution" технологи ашиглан агшин зуур захиалгыг хүлээн авч гүйцэтгэдэг. Энэ үйлчилгээний давуу тал нь арилжаанд оролцогч нь open  эсвэл close захиалгаа өгөхөд бид тухайн мөчид хүлээн авч чадах бөгөөд өгөгдсөн тухайн мөчөөс хойш ханш хэлбэлзэх нь нөлөөлөхгүйгээр гүйцэтгэлийг хийж чаддагт оршино. 8. NO DEALING DESKАрилжаанд оролцоход ажлын байр болоод орон зайн хязгаарлалт үгүй.

9. Авто хэджийн технологитой. Энэ нь зөвхөн арилжаанд оролцож буй трэйдэрийн гүйлгээг бүр мөсөн арилгах хэрэгцээг хангахад туслах зорилготой. 10. Дансны гүйлгээний үйлчилгээний алхмууд нь маш өндөр зэрэгт автоматжуулагдсан бөгөөд олон улсад ашиглагддаг хамгийн түгээмэл электрон төлбөрийн системүүдийг ашиглан хамтран ажилладаг. 11. Арилжааны дээд ангилалын дансны төрөл нь арилжаанд оролцогчдод 1:50-аас 1:200 хүртэл levrage-ийг санал болгож байна. Арилжаанд оруулах хамгийн бага хэмжээ 10 доллараас эхлэнэ. (LITEForex tm Account ) 12. WIDE PARTNERSHIP OPPORTUNITIES-хамтын ажиллагааны түгээн дэлгэрүүлэх үйлчилгээний санал. Эрсдлээс хол байж найдвартай орлоготой болохыг хүссэн үйлчлүүлэгчиддээ форекс арилжаанд оролцохгүйгээр "Lite Forex" -ийн талаар түгээн дэлгэрүүлэх Affiliate хөтөлбөр болон Introducing Broker, White Label гэсэн программуудыг санал болгож байна. 

 Энэ байгууллагын үйлчилгээнд санал болгож буй хоёр төрлийн дансны үзүүлэлтийн хүснэгтийг доор орууллаа. 

LITEForex REALForex

Deposit Currency US Cents US Dollars

Minimal deposit $1 $10

Maximal Deposit $3000 no limit

Lot Size* 100000 100000

http://ganaifesummer2009.blogspot.com/ 10

Page 11: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

Minimal Contract 0.1 0.01

Maximal Contract 100 100

Leverage 1:500-1:100 1:200-1:50

Margin requirement** 1% 1%

Locked margin*** 50% 25%

Margin Call Level 20% 50%

Stop Out Level 10% 20%

Interest Rate**** 0% 3.50%Straighthold Investment Group, IncТайлбар: Бид энэ байгууллагын талаар өөрсдийнх гаргасан танилцуулгыг орчуулан хүргэх гэж боломжоороо хичээлээ. Эдгээр дээр нэмж хэдэн зүйл тайлбарлаж байна.Арилжааны тань дансны өдөр тутмын гүйлгээний түүх буюу хуулга нь таны е-мэйл хаягаар өдөр бүр ирэх бөгөөд та тухайн цагт арилжааны дуусгавар болгоогүй захиалгатай байсан ч энэхүү түүх ирнэ. Зарим байгууллагууд арилжаа бүрэн дуусгавар болсон тохиолдолд энэхүү хуулгыг илгээдэг. Түүнчилэн та энэ байгууллагад үйлчлүүлэхэд өөрийн дансны баталгаа болоод хамгаалалтанд хамрагдах хэрэгтэй бөгөөд үүний тулд та өмнөх хичээлүүд дээр зөвлөсөнчилөн өөрийн иргэний эсвэл жолооны үнэмлэх дансны хуулга зэргийг зургийн файлаар илгээх хэрэгтэй. Ингэснээр та арилжааны ашиг орлогоосоо хүссэн цагтаа хүссэн хэмжээний мөнгийг өөрийн харилцах данс болоод виза карт, интэрнэт дансандаа татан авах боломж нээгдэнэ. Энэ үйлдэл мөн л нэг л удаа гүйцэтгэснээр цаашид танаас элдэв ямарч шаардлага дахин нэхэгдэхгүй болно.Хэрэв та энэ байгууллагад нэгдэн орж үйлчлүүлэхийг хүсч байвал бичлэгийн дээр байгаа Лого бүхий баннер дээр даран орж бүртгүүлж болно.  Эсвэл энд хаягийг нь орууллаа. ЭНД ДАРХичээлийг цаг гарган тухлан судласан танд баярлалаа. Таны ирээдүйн сайн сайханд өндөр амжилт хүсэн хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)

Сайн байна уу, эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье!  Бид өмнөх зөвлөмжөөрөө олон улсын интэрнэт гүйлгээний системийг хэрхэн ашиглах талаар өгүүлсэн ч хэрхэн дансаа нээлгэх болоод ямар ямар зүйлс дээр анхаарах юуг мэдэж байвал зохих талаар нэмж оруулах шаардлагатай болохыг мэргэн уншигч та бүхнээс олж мэдлээ. Иймээс энэ удаа гол зүйлсийг нэмж оруулахаар шийдвэрлэлээ. Юуны өмнө бид энэ системд бүртгүүлэхдээ хамгийн гол олон улсын банк санхүүгийн гүйлгээний үйл ажиллагаанд оролцох гэж байгаа гэдгээ сайтар бодож аливаа үйлдлийг маш хянамгай үнэн зөв гүйцэтгэх шаардлагатай. Хэрэв та өөрийн хайрамжгүй нэг л буруу үйлдэл гаргавал та цаашид ямар нэгэн гүйлгээ хийх, цаашлаад дахин шинээр данс нээлгэх эрхээ ч хасуулж болно. Иймээс та юуны өмнө бүртгэлийн маягтыг үнэн зөв бөглөх, төрсөн он сар өдрөө зөв оруулах (төрсөн он сар өдрөөр тулгаж гүйлгээг дамжуулдаг тул буруу оруулбал таны гүйлгээ хийгдэхгүй), банкны данс болон картын дугаар, CV код, SWIFT код зэргээ бүрэн гүйцэд оруулах хэрэгтэй.

    Түүнчлэн таны интэрнэт олон улсын данс тань     өөрийн тань е-мэйл хаягаар нэрлэгддэг тул та ганц идэвхитэй зөв хаягаа оруулах бөгөөд түүний доор тухайн дансандаа нэвтрэх нууц үгийг асуусан байдаг тул та

өөрийн мартахааргүй нууц үгийг оруулах шаардлагатай. Ихэнх төлөв е-мэйл хаяг руу нэвтэрдэг нууц үгээ оруулж байгаа нь зарим тохиолдолд зөв санагддаг. Учир нь өөрийн нэвтрэх нууц үг олон янз байхад хүн санамсаргүй төөрөлдөх тохиолдол гардаг. Хэрэв нэвтрэх мөчид буруу гурван удаа нууц үгээ оруулбал таны данс түгжигддэг гэдгийг анхаарч авах хэрэгтэй. Гэхдээ таны түгжээ 24 цагийн дараа тайлагдана.

http://ganaifesummer2009.blogspot.com/ 11

Page 12: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

Бүртгэлд таны мэйл хаяг болоод нэр, данс өөрчлөгдөх болмжтой бөгөөд төрсөн он сар өдөр хэзээ ч өөрчлөгдөх боломжгүй байдаг. Таны данс өөрийн болон баталгаажихад зарим нэгэн нэмэлт шаардлага үүсдэг. Энэ нь та тухайн байгууллага руу өөрийн иргэний үнэмлэх, эсвэл жолооны үнэмлэх болоод картны хуулбараа ар өвөргүй татаж оруулсан факс эсвэл [email protected] гэсэн мэйл хаягаар зургийн файлаар илгээх шаардлага юм. Үүн дээр та нэмж банкны гүйлгээ хийж байсан хуулга болон гүйлгээний баримтаа хуулбарлан оруулна. Үүн дээр нэмж анхаарахад та болж өгвөл банкны тамга тэмдэг бүхий англи хэл дээр хуулгаа гаргуулж аваад илгээвэл сайн байдаг. Ингэснээр таны дансыг бүрэн баталгаажуулах болно. Та бүхэн үүнийг өөрийн хувийн нууц алдагдах талаар санаа зовохыг үгүйсгэхгүй. Гэхдээ дэлхийн хэмжээнд 7,000,000 хэрэглэгчийн данс хариуцаж байгаа байгууллагын хувьд хамгаалалт маш өндөр байхаас гадна, олон улсын терор санхүүжилтээс сэргийлэх шаардлага байгаа гэдгийг ухамсарлан хүлээн авах нь зохилтой. Та энэхүү дансыг дан ганц виза картаар холбох боломжоор хязгаарлагддаг гэж ойлгож болохгүй. Үүн дээр та хувийн харилцах хэдэн ч данс, хэдэн ч виза карт холбож болно. Гагцхүү та тэдгээрийн аль нь яг одоогоор чухал ач холбогдол бүхий болохоо баталгаажуулан оруулах ёстой. Үүнийг та өөрийн дансанд нэвтэрч ороод My Account гэсэн хавтас дотор байгаа Credit/debit card гэсэн мөрний харалдаа байгаа Verify гэсэн дээр идэвхижүүлэн дарах ёстой. Ингэхэд таны картын дугаар бүхий хүснэгт гарч ирэх бөгөөд та түүний харалдаа байгаа primary гэсэн товчийг мөн идэвхижүүлж өгөх хэрэгтэй. Энэ нь таны дансыг идэвхитэй байлгахыг хүссэн команд гэж ойлгоорой. Харин Verify гэсэн үгийг идэвхижүүлэн дарснаар таны картын CV код буюу картын ар талд байдаг 3 оронтой тоог асуусан цонх гарч ирэх бөгөөд түүнийг бөглөөд доор нь байгаа:I herewith declare that I am the owner of the above entered credit/debit card and authorise Moneybookers Ltd. to debit a random verification fee between USD 1.01 - 2.99 from this card.гэсэн бичиг бүхий өмнөө идэвхижүүлэн зөвшөөрөх жижиг цонх бүхий хэсэг дээр чагтлана. Ингэснээр таны картыг холбох туршилтын гүйлгээг картнаас чинь татах болно. Үүний дараа та юу ч битгий оролдоорой. Таны банкны виза картнаас аяндаа 1,01-2,99 долларын хооронд дурын нэгэн гүйлгээг нэхэмжилсэн байх ёстой. Та банкныхаа картнаас өглөг тал дээр нь хэдэн долларын гүйлгээ нэхэмжилсэнийг хуулгаа авч мэдсэнийхээ дараа интэрнэт данс руугаа нэвтрэн ороод уг мөнгөний хэмжээг бөглөн илгээснээр бүрэн баталгаажих юм. Энэ бүрхэн танаас нэг л удаа их төвөгтэй мэтээр шаардагдах байж болох ч энэ бүхэн амьдралдаа нэг л удаа гүйцэтгэх алхам билээ. Үүнээс хойш та байнга ямар нэгэн чирэгдэлгүйгээр интэрнэтээр мөнгөн гүйлгээгээ цаг алдалгүй гүйцэтгэж байх болно. Та интэрнэт дансандаа картнаасаа мөнгө байршуулах бол: UPLOUD PUNDS гэсэн цэсийг ашиглах бөгөөд харин интэрнэт данснаасаа карт руугаа мөнгө татах бол WITHDRAW, интэрнэт данс бүхий хүмүүс өөр хоорондоо гүйлгээ хийх бол SEND MONEY гэсэн цэсүүдийг тус тус ашиглана. Таны WITHDRAW цэсийг ашиглан картандаа таталт хийхэд танаас картны дугаар биш картны харилцах дансны дугаар шаардлагатай болдог. Үүнийг та өөрийн My Account дотроо ороод Bank account гэсэн мөрний харалдаа ADD гэсэн товчийг даран орж харилцах банкныхаа SWIFT кодыг оруулсаны дараа дансныхаа дугаарыг оруулна. Ингээд таны картын харилцах дансны дугаар бүртгэгдэж мөнгөө картандаа татах боломж нээгдэнэ. Бид энэхүү блогоороо дамжуулан та бүхэнд заавар зөвлөгөө өгөхийг хүсч байгаа ч зарим тохиолдолд бүрэн дүүрэн ойлгуулж чадахгүй байгаадаа харамсалтай байна. Хэрэв та бүхэн өөрийн энэхүү дансны талаар мэдэхгүй чадахгүй асуудал гараад байвал манай төв дээр ирэх буюу мессэнжэр хаягаар хандан заавар зөвлөгөө авч болно. Та бүхэнд бид харамгүй туслахыг зорих болно. Өнөөдрийн хичээлийг анхаарал хандуулан судалсан танд баярлалаа. Таныг хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:

Шинэ гарсан үхэр жилийн анхны хичээлээ хүргэж байна. Та бүхэн сайхан шинэлсэн үү? Энэ өдрөөс эхлээд бид бүхэн арилжаанд оролцохдоо хэрхэн мөнгөө байршуулах, ямар карт, ямар

http://ganaifesummer2009.blogspot.com/ 12

Page 13: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

дансаар дамжуулж болох, өөр ямар ямар арга боломжууд байдаг тухай болоод дамжуулагч брокер байгууллагуудын талаар цуварлаар танилцуулахаар боллоо.

Юуны өмнө бид уг арилжаанд оролцож эхлэхээсээ өмнө мөнгөний урсгалаа хэрхэн зохицуулах талаар сайтар судлан мэдсэн байх шаардлагатай. Манай иргэд ер нь ямар ямар замаар арилжааны

дансандаа хөрөнгө байршуулдаг, ямар замаар олсон ашиг орлогоо татаж авдаг талаар эхлээд жаахан сонирхоё! Энэ асуудлын хувьд мэдээж олон боломж байгаа. Зарим нь олон улсын картаар дамжуулдаг байхад зарим нэг нь өөрийн хадгаламжийн харилцах данснаасаа ч дамжуулалт хийж байдаг. Гэтэл зарим нэг нь интэрнэт банкны данс нээлгэн түүгээрээ дамжуулан бүхий л гүйлгээгээ зохицуулдаг байна.Мэдээжийн хэрэг эдгээрийн хооронд зарим нэгэн ялгаа байгаа. Банкаар гүйлгээ хийхэд найдвартай баталгаатай гэж үзэх нь давуу байдаг ч манай хүмүүсийн хувьд маш их хугацаа алддагт нь төдийлэн ойшоодоггүй байх жишээтэй. Тэгвэл олон улсын картаараа дамжуулан гүйлгээ хийхэд арай хурдан байж болдог ч манайд өөрийн картын дансаараа интэрнэт ашиглан шууд гүйлгээ хийхэд зарим нэгэн хязгаарлалт байдаг. Энэ нь интэрнэт холболт олон улсын зэрэглэл, банкны харилцаа гэх мэтийн хөндлөнгийн зарим нэгэн шалтгаануудтай байдаг. Эдгээрээс гадна хаагуур ямар замаар гүйлгээ дамжуулах нь бидэнд шимтгэлийн болоод татвар хураамжийн хэмжээгээр аль нь бага байх гэхчилэн бодох эргэлзэх асуудлууд багагүй гардаг. Бид энэ бүхнийг өөрт аль болох хурдан бөгөөд найдвартай, дээр нь бага зардалтай байлгах гэсэн давхар сонирхлуудаа нэгэн зэрэг бүрэн хангахыг зоридог. Иймээс бид хамтдаа энэ бүхний талаар сайтар судалж байх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс бид эхлээд картаар эсвэл харилцах дансаар гүйлгээгээ дамжуулах уу? эсвэл аль нэгийг нь бас интэрнэт данстайгаа холбон түргэн шуурхай хэлбэрийг сонгох уу гэдгээ шийдэх шаардлагатай байдаг. Хэдийгээр банк болоод картын гүйлгээгээр бүхнийг зохицуулж болох боловч интэрнэт данс ашигласнаараа бид дээр бичсэн зорилгоо нэгэн зэрэг хангах боломж бага боловч нэмэгдэх юм. Ингэхээр бид ямар нэгэн интэрнэт данс ашиглах нь дээр байгаа нь харагдаж байна. Дэлхийн хэмжээнд гэвэл интэрнэт банк маш олон байх нь ойлгомжтой, гэвч бид олон улсад нэр хүндтэй бас хамгаалалт хяналт өндөр, эрсдлээс хангалттай хамгаалж болохуйц тийм интэрнэт банкыг олж сонгох хэрэгтэй. Та бүхэн мэдэж байгаа байх. Олон хүмүүс интэрнэтээр бараа бүтээгдэхүүн захиалж орлого татаж авдаг. Тэр хүмүүс өөр өөрийн гэсэн харилцаж дадсан интэрнэт банкаар дамжуулдаг. Бидний хамгийн сайн мэддэг интэрнэт гүйлгээний систем бол PAYPAL, MONEYBOOKERS, WEBMONEY, E-GOLD зэрэг системүүд билээ. Эдгээр нь өөр хоорондоо харилцан адилгүй үйлчилгээтэй байдаг. Эдгээрийг бид хэрхэн ашиглах, яаж дансаа нээх, харилцах данс болон картаа хэрхэн холбох гэхчилэн ажлуудыг гүйцэтгэж сурах хэрэгтэй. Үүний тулд нэгэн системийн талаар та бүхэнд танилцуулах хэрэгтэй гэж үзээд MONEYBOOKERS гүйлгээний системийг товч танилцуулахаар шийдлээ. Бид дараа дараагийн удаа эдгээрийн талаар цуварлаар нийтлэх болно.За ингээд MONEYBOOKERS-ийн талаар товчхон өгүүлье. Энэ нь олон улсын интэрнэт гүйлгээний дэлхийн хэмжээнд өргөн тархсан нэгэн том сүлжээ билээ. Өнөөдөр энэ системийг ашиглаж байгаа 6,9 сая харилцагч байна. 2001 онд санхүүгийн үйлчилгээний чиглэлээр Лондон хотод байгуулагдаж байсан бол өдгөө дэлхийн 35 орны 12 хэл дээр үйлчилгээ үзүүлж байна. 2007 он гэхэд 7000 худалдааны байгууллагуудтай хамтран ажиллаж чаддаг болсон байна. Харин өнөөдрийн байдлаар 20,000 онлайн дэлгүүр үйлчилгээ авдаг болжээ. Та бүхэн энэ байгууллагын вэб сайтаар зочилон улам бүр дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мэдээж хамгаалалт хяналтын тал дээр маш өндөр зэрэглэлтэй. Өнөөдөр Монгол улстай харилцаж байгаа харилцаа нь манай банк, улс төрийн байдалтай хамааралтай байх магадлалтай ч олон улсын үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа таны хөрөнгийг баталгаатай дамжуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Нэмж та бүхэнд дуулгахад энэ байгууллагаар үйлчлүүлэхээр данс нээсэн хүн энэ байгууллагыг бусдад сурталчилж чадсанаараа өөртөө бас шагнал хүлээн авдаг болохыг та бүхэн мэдэж болно. Үүнийг бичсэн гол шалтгаан минь гэвэл бид үүнийг төдийлэн ач холбогдол өгдөггүй байдлаасаа болж гаднаас олгож буй шагнал урамшууллыг гадныханд алддаг, түүнчлэн үүнийг

http://ganaifesummer2009.blogspot.com/ 13

Page 14: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

мэдсэнээрээ өөрийн оронд тэр олон олон шагнал урамшууллын бага боловч хөрөнгийг тогтоон татаж авч болж байгаа билээ. Энэ бүхний талаар сайт дээр нь байгаа танилцуулга дотроос харж болно.Хэрэв та энэ байгууллагаар үйлчлүүлэхийг хүсвэл доорхи баннер дээр дарж ороод бүртгүүлж болно.  

Одоо бид энэ байгууллагад хэрхэн дансаа нээлгэх талаар болоод яаж ашиглах, үр дүнгийн талаар жаахан танилцъя. Эхлээд бид дансаа нээх бөгөөд тэр дансандаа өөрийн хувийн дансаа холбох юм. Хэрэв бид арилжааны ямар

нэгэн байгууллагаар үйлчлүүлэхээр болж дансандаа мөнгөө байршуулах болвол өөрийн MONEYBOOKERS данснаасаа гүйлгээ хийж болно. Энэ тохиолдолд таны гүйлгээ хийсэн тухайн мөчид л мөнгө тань арилжааны дансанд орох болно. Харин MONEYBOOKERS дансандаа мөнгөө хэрхэн байршуулах вэ гэхээр та 1. банкнаас тушааж оруулах, 2. өөрийн олон улсын картаар холболт хийж оруулж болно. Бид арилжааныхаа ашгийг татан авахад хэдийгээр картаараа татан авах захиалга өгч болдог ч картанд орж ирэхдээ 5-21 хоног ч хүлээх магадлалтай. Харин интэрнэт данснаасаа карт руугаа шилжүүлэг хийхэд хугацааны хувьд хамаагүй богино болохыг та мэдрэх болно. Энэ мэтчилэн байнга үйлчлүүлээд эхлэхээр цааш цаашдаа улам бүр шуурхай болдог байна. Бид  ямар зардал гаргах вэ?Хамгийн эхлээд интэрнэт дансандаа мөнгө байршуулахад банкнаас шилжүүлэн оруулбал зардалгүй, харин картаар дамжуулах болвол танаас нэг удаа 1,01 доллар-с 2,99 долларын хооронд нэг удаагийн хураамж авдаг. Түүнээс хойш танаас гүйлгээний дүнгийн 1,9 хувийн шимтгэл авах болно. MONEYBOOKERS VS. OTHER WAYS TO TRANSFER MONEY

  Bank transfer Cheque MoneybookersDuration 2-5 days 3-12 days REAL-TIME

Cost - domestic transferup to € 5 up to € 5 + postage 1% but maximum €

0.50Cost - international transfer

up to € 30 up to € 30 + postage 1% but maximum € 0.50

Required details

Name, account number, bank name, sort code and/or SWIFT/IBAN

Name and postal address

ONLY EMAIL

Instant online shopping No No Yes

Security

Providing bank details may allow unauthorised debits from your account

Risk of cheque fraud

Keeps your financial information safe

Regulated financial institution?

Yes Yes YesFSA regulated

 Өнөөдрийн хичээл үүгээр өндөрлөж байна. Бид дараагийн хичээлүүдээрээ урьд амласны дагуу брокер байгууллагуудын танилцуулгыг цувралаар хүргэх болно. Та бүхнийг хүндэтгэсэн: Mongolian Forex Center...

Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар:Сайн байцгаана уу, эрхэм уншигч та бүхэндээ айлчилж буй үхэр жилийн мэндийг дэвшүүлээд өмнөх хулгана жилийн хувьд сүүлийн бичлэгээ оруулж байна. Шинэ гарч буй үхэр жилд бид бүхний холбоо харилцаа улам бүр бэхжин зузаарч олон олон шинэ бичлэгүүдээр бэлэг барихаа амлаж байна. Та бүхэнд асар их боломж, өргөн уудам зам байгаа гэдгийг тэмдэглээд тэрхүү уужим замаар тууштай бас

http://ganaifesummer2009.blogspot.com/ 14

Page 15: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

тэвчээртэй алхан явсаар дараа жилийн энэ өдөр баяртайгаар эргэн уулзалдахын ерөөлийг дэвшүүлье! Бид өөрийн сургалтын блогоороо дамжуулан түгээж байгаа энэхүү сургалтаа түрхэн зуур завсарласандаа уншигч олноосоо хүлцэл хүсч байна. Бид нэгэнт эхэлсэн энэ ажлаа дуусгахын төлөө цаашид улам бүр идэвхи санаачлагатай ажиллаж, үргэлж хамтдаа байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хэдийгээр форекс гэгч аугаа том ертөнц нь өөрөө хөгжил дэвшлийн тэргүүнд байнга байдагтай холбоотойгоор бидний ажил ч мөн дуусашгүй гэдэгт итгэж болно. Өнөөдрийн хичээл.Форекс зах зээл дээр бид дан ганц валютын арилжаа хийхээс гадна үнэт цаас хувьцаа болоод алт, мөнгө, нефть зэргийн арилжаанд оролцож болдог талаар өмнөх хичээлүүд дээрээ дурьдаж байсан бол өнөөдөр та бүхэндээ зориулж уг зах зээл дээр тэдгээрийн товчилсон нэр болоод хэрэглээнд ашиглагддаг хэллэг буюу хэвшмэл нэрсийн талаар танилцуулахыг зорилоо.  Symbol GuideSymbol     Currency Pair     Trading Terminology

EUR/USD Euro / US Dollar "Euro"

USD/JPY US Dollar / Japanese Yen "Dollar Yen"

USD/CHF US Dollar / Swiss Franc "Dollar Swiss", or "Swissy"

GBP/USD   British Pound / US Dollar   "Cable"

USD/CAD US Dollar / Canadian Dollar "Dollar Canada"

AUD/USD Australian Dollar / US Dollar "Aussie Dollar"

EUR/GBP Euro / British Pound "Euro Sterling"

EUR/JPY Euro / Japanese Yen "Euro Yen"

EUR/CHF Euro / Swiss Franc "Euro Swiss"

GBP/CHF British Pound / Swiss Franc "Sterling Swiss"

GBP/JPY British Pound / Japanese Yen "Sterling Yen"

CHF/JPY Swiss Franc / Japanese Yen "Swiss Yen"

NZD/ZD New Zealand Dollar / US Dollar "New Zealand Dollar" or "Kiwi"

USD/ZAR US Dollar / South African Rand"Dollar Zar" or "South African Rand"

GLD/USD Spot Gold "Gold"

SLV/USD Spot Silver "Silver"

SP500/USD   S&P 500 Index (CFD)   "S & P 500"

NASDAQ100/USD   Nasdaq 100 Index (CFD)   "Nasdaq"

DOW/USD  Dow Jones Industrial Average Index (CFD)

  "Dow"

NIKKEI225/USD   Nikkei 225 Index (CFD)   "Nikkei"

DAX30/USD   Dax 30 Index (CFD)   "Dax"

CRUDE OIL (LIGHT)

  Crude Oil (CFD)   "Crude" or "Crude Oil"

Бид хэдийгээр энэ бүхнээр бүгдээр нь арилжаа хийхгүй ч энэ зах зээл дээр ажиллаж сурахын хувьд заавал мэддэг байх шаардлагатай гэж үзлээ. Энэ хичээл дээр бичигдсэн нэгжүүд нь зах зээлийн үйл ажиллагааг дамжуулагч брокер байгууллагуудын дийлэнх нь дамжууладаг нийтэч нэгжүүд бөгөөд зарим брокер байгууллагууд нь эдгээрээс илүү олон нэгжээр үйлчилгээ үзүүлдэг бол зарим нь үүнээс ч цөөн нэгжээр үйлчилгээ өгдөг болохыг нэмж хэлэх нь зөв болов уу.  

http://ganaifesummer2009.blogspot.com/ 15

Page 16: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

Хямралын нөхцөлд ам.доллар, евро түүний хамаатнуудыг юу хүлээж байна вэ?

Америкийн эдийн засаг дахь рецесси (дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт зогсох) 2007 оны 4-р улирлаас эхэлсэн болохыг саяхан албан ёсоор мэдэгджээ. Шинээр сонгогдсон Барак Обама энэ бүх хүндрэл бэрхшээл цаг үеийн шинжтэй, удахгүй бүх юм “ок” болно гэдэгт эх орон нэгтнүүдээ итгүүлэхийг оролдож байна. Гэтэл дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэдэг атлаа ердөө 60 хувийг нь л хэрэглэдэг бусад улс орон байдал хавьд дээрдэхгүй болохыг хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгоод удаж буй юм. Харин америкчууд цаашид ч үйлдвэрлэж байгаагаасаа хоёр дахин ихийг хэрэглэсээр амьдарна гэдэгтээ итгэл төгс явсаар хагархай тэвшний өмнө ирээд байна.Тэгвэл дэлхийн бусад “төвүүд” хаашаа харж, юу бодож байна? Намар хямрал дээд цэгтээ тулахад улс орнууд хохирсон болон шатсан гэх хоёр хэсэгт хуваагджээ. “Шатсан” гэх ангилалд АНУ-ын гадаад бодлогын далбаан дор явж ирсэн Балтийн орнууд, Украин, Польш, Пакистан орно. Хохирсон Орнуудын хувьд гэвэл Европын улсуудаас хамгийн их алдагдал амссан нь Их Британи юм. Франц, Германыг бодвол Их Британи эрсдэл дагуулсан дамын наймааны шинжтэй хөрөнгө оруулалт их хийж байсныхаа хорыг одоо амсаж буй нь энэ.Харин шашин, эсвэл улс төрийн шалтгаанаар хөрөнгийн зах зээлд аж сорьж, эрсдэлтэй зээл олгож байгаагүй Энэтхэг, Иран, Өмнөд Солонгос зэрэг оронд байдал тогтвортой байна. Тэдэнд учраад байгаа хүндрэлийн гол шалтгаан нь санхүүгийн хямралыг дагаад түүхий эд, тухайлбал нефтийн үнэ буурсан явдал юм. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлтийн эрч алдагдахад дам нөлөөлжээ.Барууны орнуудын эдийн засгийн хямрал хэдий чинээ удаан үргэлжилнэ, дээрх улсуудад нүүрлэсэн хүндрэл бэрхшээл төдий чинээ хүнд тусах юм. Нефтийн үнэ навс унасан явдал ОПЕК-ийн орнуудад хоёрдмол байдал бий болгоод байна. Нэг талаас тэд зохиомол эрэлт бий болгож нефтийн үнийг бага ч атугай өсгөхийн тулд олборлолтоо багасгахыг зорьж буй ажээ. Нөгөөтэйгүүр нефть үнэтэй байхад олж байсан ашгаа олохын тулд олборлолтоо бүр нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүний зэрэщээ хар бор ажлын зах зээлээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, бөс, даавуун бараагаар дэлхийн хүн амын нэлээдгүй хэсгийг хангадаг, хямдхан ажлын хүчтэй Малайзи, Индонези, Тайланд, Энэтхэг, Хятад нь зах зээлээ алдаж, мөн л хүндхэн байдалд оржээ. Дэлхий даяараа хямралд нэрвэгдээд байгаа энэ үед эдгээр орнуудад шинэ зах зээл олох нь бүтэшгүй асуудал болоод байна.АНУ-ын засгийн газар, мэдээж, доллараа хямралын далайд живүүлчихгүйн тулд чадах бүхнээ хийнэ. БНХАУ Америкийн төрийн өрийг, европчууд Холбооны нөөцийн үнэт цаасыг бараг үнэгүй шахам худалдаж авсаар байна. Эдгээр орон ч долларын ханш унахаас эмээж буй. Учир нь хэрэв доллар худалдан авах чадвараа алдвал дэлхийн эдийн засгийн томоохон гүрнүүдийн төв банкинд хадгалагдаж буй тэрбум тэрбум доллар шатлаа гэсэн үг. Орчин үед улс орнуудын төв банкнуудын алт, валютын нөөц нь гол төлөв валютаас бүрдэж байдаг. Энэхүү нөөцийн ялимгүй хувийг алт эзэлдэг. Нөөцийн үндсэн валют нь доллар юм. Еврог гүйлгээнд гартал төв банкнууд чухамхүү долларыг л нөөцөлж байжээ.Саяхан болж өнгөрсөн БНХАУ, АНУ-ын хэлэлцээрийн үр дүнд урд хөрш маань дэлхийн санхүүгийн тогтолцоог аврахад чадах чинээгээрээ туслах үүрэг амлалт авчээ. Гэхдээ хоёр их гүрэн зарчмын чухал нэг ч асуудлаар шийдэлд хүрээгүй байна. БНХАУ, Америкаас Хятадын хөрөнгө оруулалтыг нээлттэй болгохыг шаардсан бол АНУ Хятадаас юанийн ханшийг зохиомлоор барихаа зогсоохыг шаарджээ.Дэлхийн хүчний нэг төв болохыг зорьж буй Хятадад нэг саад бий. Тэр нь үндэсний валют нь бөгөөд одоогоор юань төв банкны нөөцийн хэмжээнд үнэлэгдэх болоогүй байна. БНХАУ-ын удирдлагад бүс нутгийн гүрэн байх нь чамлалттай санагдаж байгаа учир дэлхийн тавцанд гарах хүсэл зоригтой байгаа юм. Энэ нөхцөлд еврогийн байр суурь улам бэхжиж, дэлхийн нөөц валютын хэмжээнд үнэлэгдэх болоод байна. Еврогийн тогтвортой байдлыг Герман, Франц, Италийн эдийн засгийн хүчин чадал хангаж буй юм. Сүүлийн жилүүдэд Европын холбоо дорно зүг ихээхэн өргөжин тэлсэн нь еврог хүч авахад нөлөөлжээ. Еврогийн гүйлгээ зөвхөн Буурал тивээр хязгаарлагдахгүй. Энэ валют Газар дундын тэнгисийн сав нутагт байрлалтай улсуудад (тэдгээрийн дотор Хойд Африкийн зарим араб орон) худалдаа арилжааны нэг хэрэгсэл болж байна. 

http://ganaifesummer2009.blogspot.com/ 16

Page 17: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

Европын холбооны хүн ам ердөө 320 сая байхад еврогоор гүйлгээ хийдэг хүмүүсийн тоо 500 саяд хүрээд байгааг шинжээчид тооцоолон гаргажээ. Европын холбооны гишүүн атлаа евро хэрэглэдэггүй Их Британи, Дани, Швед нь үндэсний валютаасаа татгалзах тухай асуудал яригдаад байна. Ойрын жилүүдэд шинэ улс орнууд Европын холбоонд элсэн орсноор еврог өдөр тутмын амьдралдаа хэрэглэгчдийн тоо 800 саяд хүрэх гэнэ. Олон улсын бирж дээр евро нь долларын хамтаар гол валют болох ажээ. Тийм ч учир дэлхийн янз бүрийн улс орны төв банкнууд нөөцийнхөө нэлээдгүй хэсгийг еврогоор бүрдүүлэх юм байна.Оросын рубль ч бүс нутгийн томоохон валют болох эрмэлзэлтэй ажээ. Оросын засгийн газар ийм зорилт тавьж буйгаа хэдэн жилийн өмнөөс мэдэгдэж буй юм. Сүүлийн жилүүдэд ОХУ хөрш орнуудтайгаа хийх худалдааны эргэлтээ эрс нэмэгдүүлсэн нь үүнд нөлөөлж байна. Бүс нутгийн валют болоход нь Беларусь анхны том хандив өргөжээ. Тус улс гадаад тооцоогоо Оросын рублиэр хийхээ албан ёсоор мэдэгдсэн байна. Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко: “Оросын рублийг бүс нутгийн валютын статустай болгоход манай орон чадах чинээгээрээ хувь нэмрээ орууллаа” гэж тэмдэглэсэн байдаг. Ийм шийдвэр гаргахад эдийн засгийн нөхцөл байдал гол нөлөө үзүүлжээ. Беларусийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын үндсэн зах зээл нь ОХУ юм. Беларусьд үйлдвэрлэгдсэн машин, тракторуудын 80 шахам хувь нь Оросод борлогддог байна. Тус улсын экспортын нийт ашгийг 1/3 нь ганцхан ОХУ-д ногддог ажээ.Харин Дундад Ази дахь рублийн байр суурь хэврэг байна. Учир нь Казахстан, Туркменстан зэрэг орны экспортын үндсэн бараа нь Оросынхтой адил юм (буудай, нефть, байгалийн хий, төмөрлөг г. м.). Тиймээс рублиэ эрэлттэй болгохын тулд Орос тус бүс рүү өндөр технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Өөр нэг сөрөг хүчин зүйл бол Дундад Азид Хятадын юань ихээхэн гүйлгээтэй байдаг явдал юм. Дундад Азийн таван орны зах зээлийг Хятадын хямд бараа бүтээгдэхүүн үндсэндээ эзэлжээ. Ялангуяа бөс бараа, цахилгаан болон ахуйн бараа ихээхэн эрэлттэй байдаг бөгөөд Оросын ижил төстэй бүтээгдэхүүнээс хол тасархай юм. Тиймээс Дундад Азийн зах зээлээс юанийг шахан гаргахын тулд Оросын засгийн газар тусгай хөтөлбөр боловсруулж, шат дараалсан арга хэмжээ авахгүй бол горьгүй. Ямартаа ч рубльд бүс нутгийн валют болох боломж бүрэн бий. Үүний тулд ОХУ нь олон улсын зах зээл дээр зөвхөн нефть, хий, ган, ой модоор бус, мөн дэлхийн бусад гүрний ижил төстэй бараатай үнэ, чанараараа өрсөлдөж чадахуйц өндөр технологийн тэргүүний бүтээгдэхүүнээр төлөөлөгдсөн байх ёстой.Мэдээний эх сурвалж: Дээдсийн хүрээлэн

№ 8. Санхvvгийн зах зээл

Монголчууд бид "хөрөнгийн зах зээл" гэгчийн тухай ярьсаар нилээн хугацаа өнгөрлөө. Гэвч холбогдох байгууллага, яам, тусгай газар, эрдэм шинжилгээний байгууллагуудын явуулсан судалгааны явцад иргэдийн мэдлэг хангалтгүй байгаа гэсэн дүгнэлтэнд хүрсэн нь олон. Барууны орнуудад энэ зах зээлийг "санхүүгийн зах зээл" гэж ерөнхийд нь нэрлэдэг. Монгол орон ардчилсан хувьсгалыг тайван замаар хийж, үр ашиг муутай, нүсэр том, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системийг халж, оронд нь авсаархан боловч үр ашиг сайтай зах зээлийн эдийн засагт шилжих хүнд хэцүү үеийг туулж байгаа билээ. Түүнчлэн шилжилтийг ингэж хийх нь зөв гэсэн бэлэн "Марксист-Ленинист төлөвлөгөө" бидэнд байсангүй. Улс төр, ардчилсан төрийн тогтолцооны талбар дээр олсон амжилтаа эдийн засгийн салбар дээр баталгаажуулах шаардлага зайлшгүй тулгарч байна. Энэ том давааг давахад энэ санхүүгийн зах зээл гээч нь ямар үүрэгтэй вэ? Ер нь санхүүгийн зах зээл гэж юу юм бэ гэдэг талаар уншигч таньтай санал бодлоо хуваалцах гэсэн юм. Одоогийн хямрал бэрхшээлүүд. "Манай нийгэмд, эдийн засагт, зах зээлд мөнгө дутагдаж байна". "Төв банк мөнгөний нийлүүлэлтийг нэмэх нь зөв", "Жижиг дунд үйлдвэрүүдэд зээл олдохгүй байна", "Хувьцаа ч гэнэ үү цэнхэр ягаан тасалбар ч гэнэ үү тэр юу байсан юм бол, ямар ч байсан нэг брокерт зарчихсаан" гэсэн үг өгүүлбэрүүд бидний өдөр тутмын ярианы сэдэвт хүч түрэн орж ирсээр байна. Эндээс бид хэдэн хэдэн бэрхшээлийг олж харж чадах юм.

http://ganaifesummer2009.blogspot.com/ 17

Page 18: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

Yүнд: - иргэдийн энэ талын мэдлэг туршлага муу - компаниуд санхүүжилт хэрэгтэй болвол зөвхөн банкинд л ханддаг - эдийн засагт "мөнгө" хэмээх тосолгооны материал дутагдаж, зах зээл маань хатмал байгаа - үнэт цаасны зах зээл маань сонгодог утгаараа хөгжиж чадаагүй. - олон арван жилийн турш өөрийн хөрс, орчинд хөгжөөд ирсэн барууны системийг, бараг социалист хэвээрээ шахуу байсан оронд шууд хуулбарлах гэж оролдсоноос үүдэн харшил (реакци) болсон байж болох талтай. - харилцан итгэлцэх, итгэл даах түншлэл гэсэн субьектив хүчин зүйлүүд биежиж хөгжих нь цаг хугацаа нилээн шаарддаг байж мэдэх Бэрхшээлийг давах арга замуудаас: Энэ талаар маш олон судалгааны, зөвлөгөөний материал хэвлэгдэн гарсан тул дахин нурших нь илүүц биз. Гэвч дараахи хэдэн алхамуудыг зайлшгүй авч хэрэгжүүлэх нь зүйтэй байх: - "хөрөнгийн зах зээл" хэмээх өрөөсгөл нэрнээс эхлэн ер нь хэрэглэгдэх нэр томьёонуудыг цэгцэлж, нэгдсэн нэг ойлголтонд хүрэх хэрэгтэй байна. Хөрөнгө гэдэг үг маань их ерөнхий утгатай. Yл хөдлөх хөрөнгийн зах зээл гэвэл өөр хэрэг. Санхүүгийн зах зээл дээр арилжаалагдаж буй төрөл бүрийн өрийн бичиг, эрх, хувьцаа, дериветүүд нь ерөнхийдээ санхүүгийн хэрэгсэл гэсэн утгаар ойлгогдох болов уу. - "хөрөнгийн бирж" ийн үйл ажиллагааг иргэдэд илүү ойртуулах, менежмент, маркетингийн хувьд санаачлагатай, эрч хүчтэй ажиллах тийм нөхцөл хэр бүрдсэн болоо? энэ талаар судалж, хаана ямар бэрхшээл байгааг, хөндлөнгийн байр суурьнаас олж тогтоох хэрэгтэй болов уу. - бизнес эрхлэгч нар маань банкинд очиж зээл гуйж байхаар, өөрсдөө хувьцаа гаргаж зараад түүнийгээ борлуулж санхүүжилт олж авч болдог тэр механизм дутагдаж байна. - Монголд ченжүүд гээд бүлэг хүмүүс валютын наймаа хийж ашиг олдог. Энэ зарчим ч гэсэн санхүүгийн зах зээл дээр үйлчилнэ гэдгийг иргэдэд ойлгуулж, энэ зах зээлийн хөрсийг иймэрхүү байгалийн аргаар нь (жамаар нь) бэлдэх хэрэгтэй байна. - Засгийн газар өөрсдөө бонд гаргаж, зах зээлд шахаад байхаар мэдээж хөрөнгө оруулагчид илүү найдвартай юм гээд худалдаж авах нь их байна биз. Ингэснээр хүү өсөж, хувийн бизнесийг шахах үзэгдэл гарч байж болох юм. Засгийн газар өөрсдөө ингэж байхаар, том үндэсний үйлдвэрүүдийн бонд, үнэт цаасыг ихээр борлогдоход илүү анхаарал тавимаар байна. - Зах зээл өөрөө хөгжөөд дотоод тэнцвэрээ олох ёстой. Yүнд мэдээж төрөөс оролцож зөв дэмжмээр байна. Зөв дэмжлэг гэдэгт, жижиг дунд үйлдвэрийг хувьцаа гаргахад нь дэмжлэг үзүүлж, баталгаа гаргаж өгдөг байвал сайшаалтай. Даанч хээл хахууль, танил тал зэргээс болж зөв үйлдвэрээ ололгүйгээр, "эдийн засгийн бус шалгуур " - аар иймэрхүү баталгаа гаргаад байвал энэ зах зээлийг мөхөөх эхлэлийг тавьж, нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хэрэг болно биз. - Бизнес бол итгэл. Санхүүгийн зах зээл ч тэр. Ийм учир хувьцаа гаргаж буй пүүсүүд нэр хүндээ хамгаалж сурахад хувьцаа чухал үүрэгтэй гэж би хувьдаа үздэг. Хөрөнгө оруулагчид ч тэр цаад компанийхаа ирээдүйд итгэж байж л хувьцааг нь худалдаж авна. Энэ итгэл бол энэ зах зээлийн амин сүнс. Энэ итгэлийг хортойгоор ашиглахаас сэрэмжлэх зорилгоор баруунд төрийн хяналт нилээн хүчтэй байдаг нь ажиглагдсан. - Банкууд өөрсдөө өрийн бичиг гаргаж худалдах хэрэгтэй. Жишээ нь 2 жилийн хугацаатай өрийн бичгийг хадгаламжийн хүүгээсээ өндөр хүүтэйгээр борлуулах. Энэ тохиолдолд иргэд мөнгөө зүгээр хадгалж байснаас дээр гээд үнэт цаасанд мөнгөн хөрөнгөө байршуулж, дээр нь банкны хүүнээс хамаагүй өндөр орлого олж болдог юм байна гэдэгт сурч эхэлнэ. - Банкууд харьцагч жижиг дунд үйлдвэрүүдээ хувьцаа гаргахад нь баталгаа гаргаж өгдөг байж болох юм. Гэвч энэ нь зөвхөн банкуудад өөрсдөд нь эрэлт хамаагүй их байгаа үед л хэрэгжих боломжтой болов уу. (тэртээ тэргүй банкны зээлж болох нөөц хомс болсон үед харьцагчаа алдахгүй байхын тулд иймэрхүү хэрэгсэл нэвтрүүллээ гээд буруудах юмгүй л болов уу) - Эрх зүйн систем, "өр барагдууах алба" зэргийг судалж үзэх шаардлага байна. Хувьцаанд заасан ногдол ашиг зэргээ заавал авч чадаж байна уу гэх зэрэг сахилгын чанартай асуудал бүрхэг хэвээр байна. Санхүүгийн зах зээл гэж юу вэ. Ер нь зах зээл гэж юу юм бэ. Энэ бол ашиг сонирхолууд харилцан золгож буй орон зай, цаг хугацаа юм. Орчин үед худалдах, худалдан авах гэсэн сонирхолууд зөвхөн биржээр бус мөн интернэтээр, тив дэлхийн хэмжээнд явагдах боломжтой болжээ. Мөнгө санхүүгийн хувьд ч тэр.

http://ganaifesummer2009.blogspot.com/ 18

Page 19: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

Жишээ нь: америкийн саятан татвар багатайгаар нь швейцарт мөнгөө байршуулжээ.  Нэг банкинд нь данс нээлгээд хадгалуулчихна. Хэрэв хүү нь чамлалттай санагдвал санхүүгийнх нь зах зээлд хандана. Тухайлбал швейцарийн хамгийн ашигтай ажиллаж буй үйлдвэрийн хувьцааг худалдаж авна. Ингэснээрээ тэр үйлдвэрийн удирдлагад оролцож болох боломжтой. Эсвэл ашгаас нь хуваалцаж болно (ногдол ашиг). Мөн тэр хувьцааны үнэ нь өсөөд байвал урьд нь авсанаасаа хамаагүй их үнээр буцааж зарж болно. Монголын хувьд, сонгодог онолч Адам Смитийн тодорхойлолтыг санагдуулам нэгэн жишээ авъя . Хэрэв та өлсвөл байгаа мөнгөөрөө талх аваад идчихнэ. Энэ нь та өөрийн юм идэх гэсэн хэрэгцээгээ хангах сонирхолдоо хөтлөгдсөний үндсэн дээр талхны нийлүүлэлтийг хангагч этгээдэд хандаж, түүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг харилцан тохиролцсон үнийн үндсэн дээр худалдаж авч байна гэсэн үг. Өнөө талхчин маань таныг өлссөн байна хэмээн өрөвдсөндөө биш харин өөрт нь мах идэх хэрэгцээ гараад, мөнгө хэрэгтэй болсон тул талх үйлдвэрлэж таньд зарсан гэсэн үг. Yүний адил таньд мөнгө байна гэж үзье. Инфляци явагдаад л.., та энэ жил 500.0 төгрөгөө хүүхдийнхээ сургуулийн бүтэн семистерийн төлбөрт өгдөг байсан бол, ирэх жил 500.0 төгрөгөөр ердөө хагас семистерийн төлбөрийг төлнө гэж саная. Өөрөөр хэлбэл мөнгөний үнэ цэнэ унаж байна. 500.0 төгрөг маань урьд нь бүтэн бараатай тэнцдэг байсан бол (инфляцийн үр дүнд) дараа нь ердөө хагас бараатай тэнцдэг болжээ. Тэгэхээр та мөнгөө инфляци гэдэг шимэгч амьтанд идүүлэхгүйн тулд эргэлдүүлж, өсгөх хэрэгтэй болно. Ингэж байж мөнгөнийхөө бодит өртгийг тотвортой байлгаж чадна. Yүний тулд та яах вэ? Наймаа хийж болох юм. Гэвч таньд авьяас алга гэж үзье. Мэдээж банкинд мөнгөө хадгалж болно. Гэвч хүү нь чамлалттай санагдлаа. Тэгвэл та санхүүгийн зах зээлд хандаж болно. Та хөрөнгө оруулагч (санхүүжүүлэгч). Ашигтай ажиллаж буй пүүсийн хувьцааг худалдаж авснаар та өөрийн мөнгөн хөрөнгөө төдийгүй ирээдүйгээ баталгаажуулах боломжтой. Мөн хөрөнгө оруулалтын сангуудад хандаж болно. Тэнд мэргэжлийн менежерүүд таны мөнгийг эргэлдүүлж ашиг олж өгөх юм. Мэдээж та тэдэнд тодорхой хэмжээний шимтгэл өгнө. Мөн та нэг компанийн нилээн олон тооны хувьцааг худалдаад авчихвал тэр пүүсийг удирдах эрхтэй болно. Та хувьцаа гаргагч (санхүүжигч). Нөгөө талаас та нэг компани байгууллаа гэж бодьё. Тэгээд таньд суурь машин ч юм уу, эсвэл патент худалдаж авах ч юм уу ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй боллоо. Найз нөхөд, хамаатан саднаас мөнгө зээлүүлэх үү гэж асуусныхаа дараа: "хамаатандаа мөнгө зээлүүлж хаширсан", "найздаа мөнгө зээлүүлбэл түнжин хагарахын эхлэл, тэгж нохойтохоор хоёулаа сайн найз хэвээр үлдье", "юу? тийм их мөнгө банкинд л байдаг байх даа" гэх зэрэг хариулт авах магадлал бий. Ийм учир банк руу харайлгалаа. Танил тал багатай, тэгээд дөнгөж эхэлж байгаа жижиг пүүс бол зээл олдох бүр хэцүү. Тэгээд зээл олдлоо ч сарын хүү гээд талийж өгөх биз. Өөр нэг хувилбар нь санхүүгийн зах зээлд хандах. Та өөрийн хувьцааг гаргаж зарснаар шаардагдах мөнгөө хялбархан олж болох юм. Таны мөнгөний хэрэгцээг хангах газар бол санхүүгийн зах зээл билээ. Санхүүгийн зах зээлийн байгууллагууд болох банк, бирж, хөрөнгө оруулалтын сан зэрэг нь хөрөнгө оруулагч болон санхүүжилт хайж буй хүмүүсийн зуучлагч нар гэсэн үг. Санхүүгийн зах зээлийн бүтэц үүрэг. Санхүүгийн зах зээл гэдэгт даатгалын байгууллага, банк бус санхүүгийн байгууллагууд, банкууд, биржүүд, үнэт цаасны зах зээл, үл хөдлөх хөрөнгийн зах зээл зэрэг их олон ойлголт хамаарах болов уу. Гол гүйцэтгэх үүргүүд нь Brealey, Myers нарын тодорхойлсноор бизнесийг санхүүжүүлэхэд оршино. Түүнчлэн энэ зах зээлд оролцож буй хүмүүс өөрсдөө ашиг олно. Хоёрдугаарт үр ашигтай санхүүгийн зах зээл нь эдийн засгийн өсөлтөнд маш эерэг нөлөө үзүүлнэ. Ингэхээр санхүүгийн зах зээл нь хувь хүмүүсийн болон нийтийн ашиг сонирхолыг хангаж, өгөөжийг нь хуваарилахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Зарим нэг жишээ: - Төлбөрийн механизм, банкууд, тэдний үзүүлдэг үйлчилгээ, дансны шилжүүлэг, бэлэн бус төлбөр тооцоо зэрэг байгаагүй бол бид бүх зүйлийг зөвхөн бэлэн мөнгөөр төлөх хэрэгтэй болно. Та бод доо. Бенцийн үйлдвэрт ажиллаж буй хүмүүсийн цалинг бэлнээр тараана гэвэл хэдэн мянган хүний цалин хэр их болох уу? Москва дахь пүүсээс 300000000 сая долларын үнэтэй бензин авах боллоо гэж үзье. Бүгдийг бэлнээр төлнө гэвэл яах бол. Ингэхээр банк болон вексел, чек, төлбөрийн картууд, дансны бичилт зэрэг нь бидний бизнесийг асар их хөнгөвчилж буй билээ. Хэрэв та богино хугацааны үнэт цаас худалдаж авмаар бол брокер юм уу, хөрөнгө оруулалтын санд хандана. Ингэснээр таны мөнгө

http://ganaifesummer2009.blogspot.com/ 19

Page 20: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

бусдынхтай нийлж илүү мэргэжлийн гараар зөв үнэт цаас худалдаж авах магадлал өсөх нь тодорхой. - Зээлэх ба зээлдүүлэх. Та хэн нэгэнд мөнгө зээлүүлж, хүүгээр нь ашиг олмоор байна гэж үзье. Эсвэл мөнгөө найдвартай хүнд хадгалуулж, өөрийнхөө үрлэгэн гарнаасаа түр хугацаагаар холдуулах сонирхолтой байна гэж үзье. Ингээд та яг найдвартай мөнгө зээлдүүлэх хүн хайх хэрэг гарна. За тэгээд оллоо гэхэд тоо хэмжээний хувьд яриа таарах уу? Ингэж цаг хүч алдаж байхаар та банк юм уу, эсвэл хувьцаат компанид хандсан нь хамаагүй шулуухан. Бусдаас мөнгө зээлэх хүсэлтэй хүмүүс ч тэр. Тэгэхээр энэ зээлэх ба зээлдүүлэх хэрэгцээг золгон уулзуулах нь санхүүгийн зах зээлийн саадгүй биелүүлж байх ёстой нэгэн үүрэг ажээ. - Эрсдэлийг багасгах. Хувь хүмүүс болон санхүүгийн байгууллагууд эрсдэлээ (рискээ) нийлүүлнэ гэсэн үг. Та ганцаараа зөв шийдвэр гаргахад хэцүү. Бусадтай хамтарч, эрсдлээ хуваалцах нь аюул багатай, ашиг ихтэй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугуй, бүлээн усаар угаавал хиргүй гэж үг байдаг. Хувь хүн бүр байгаа хэмжээгээрээ зах зээлд оролцож, үр ашгийг нь хүртэх ёстой. Аль болох олон хүн оролцож зөв дүрмээр шударга тогловол нэгний ч, нийтийн ч хувьд ашигтай байх биз ээ.Эх сурвалж : WWW.DSGTV.MN

Брокер байгууллагуудын тухай...

Сайн байцгаана уу? Энэ удаа олон олон харилцагчдынхаа хүсэлтийг биелүүлж зарим нэгэн брокер байгууллагуудын лого бүхий хаягуудыг нийтэлж байна. Та бүхэнд маш өргөн сонголт байгаа гэдгийг үүгээр илэрхийлэхийн зэрэгцээ доор тавигдсан байгууллагууд нь бидний зүгээс багагүй судлагдсан боломжийн гэж үнэлж үзсэн байгууллагуудаа оруулсан юм. Эдгээрээс өөр маш олон байгууллагууд байдаг бөгөөд бидний санал болгож байгаа байгууллагаар заавал хандаарай гэж зөвлөх гэсэнгүй, зөвхөн өөрсдийн судлан үзсэн хэдэн байгууллагуудыг танилцуулж байна. Учир нь зарим байгууллагуудыг сурталчилсанаараа хувь шагнал хүртдэг тал байдаг болохоор эдгээр дээр ямар нэгэн линк холбоос оруулсангүй. Энэ нь бид ийм замаар орлого олохыг хүсээгүйн илэрхийлэл билээ. 

     

   

 

 

 

 

 

   

 

     

 

http://ganaifesummer2009.blogspot.com/ 20

Page 21: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

 

   

Хичээл № 23-ын үргэлжлэл...

Энэ өдрийн мэндийг хүргэе! Бид өмнөх хичээлээр мэдрэгчийн талаар тоймлон хүргэсэн бөгөөд энэ удаа арай дэлгэрэнгүй өгүүлэх гэж байна. Өмнө хэлсэнчилэн мэдрэгчүүд маань зорилго агуулгаараа дараах байдлаар хуваарилагддаг байна. Гэхдээ энэ хуваарилалт нь мөн л дамжуулагч платформ болон байгууллагуудаас гаргадаг өөр өөр ангилалууд ч байдаг. Хэдийгээр эдгээрийг зориулалтын дагуу ангилж байгаа ч зохиогчид болоод гаргасан байгууллагууд нь чиглэл зориулалтынх нь хувьд зарим нэг нь дагнан гаргадаг бол зарим хэсэг нь бүх чиглэлд зохицуулан гаргадаг ч байдаг байна. За ингээд доор зарим нэгэн ангиллаар харуулсан төрөл ангиллын хэлбэрийг бичиж үлдээлээ. 1. Trend

1.1.   Average Directional Movement Index1.2.   Bollinger Bands1.3.   Commodity Channel Index1.4.   Moving Average1.5.   Parabolic SAR1.6.   Standard Deviation

2.      Oscillators2.1.   Average True Range2.2.   Bear Power2.3.   Bull Power2.4.   DeMarker2.5.   Envelopes2.6.   Force Index2.7.   Ichimoku Kinko Hyo2.8.   MACD2.9.   Momentum2.10.                    Moving Average of Oscillator2.11.                    Relative Vigor Index2.12.                    Stochastic Oscillator2.13.                    Williams’ Percent Range

3.      Volumes3.1.   Accumulation/Distribution 3.2.   Money Flow Index3.3.   On Balance Volume3.4.   Volumes

4.      Bill Williams4.1.   Accelerator Oscillator4.2.   Alligator4.3.   Awesome Oscillator4.4.   Fractals4.5.   Gator Oscillator4.6.   Market Facilitation

5.      Custom5.1.   Accelerator5.2.   Accumulation 5.3.   Alligator

http://ganaifesummer2009.blogspot.com/ 21

Page 22: 6.20FOREX

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

5.4.   ATR5.5.   Awesome5.6.   Bands5.7.   Bears5.8.   Bulls5.9.   CCI5.10.                    Heiken Ashi5.11.                    Ichimoku5.12.                    iExposure5.13.                    MACD5.14.                    Momentum5.15.                    Moving Averages5.16.                    OsMA5.17.                    Parabolic5.18.                    RSI5.19.                    Stochastic5.20.                    ZigZag

Энэ бүхнийг оролцогчид өөр өөрсдийнхөө ашиглаж сурсан зарим хэсгийг ашигладаг бол  гаргач байгууллагуудын хувьд аль болох сонголт өндөртөйгээр зохион байгуулдаг. Бид ч гэсэн энэ бүхний учрыг бүрэн судлан суралцах гэж мэрийхээсээ өмнө өөрийн гэсэн үндсэн хэдэн мэдрэгчүүдийг сонгон судлах нь зүйтэй юм. Ингэснээрээ таны эргэлзээний хэмжээ бага байх учир арилжааны явцад давуу талаа харуулах болно. Учир нь эдгээр бүх мэдрэгчүүд маш олон агуулга илэрхийлэхийн дотор өөр хоорондоо зөрүү мэдээллүүдийг өгдөг тохиолдлууд ч бий. Бид дараа дараачийн хичээлүүдээрээ эдгээр мэдрэгчүүдээс зарим нэгийнх нь талаар цувралаар танилцуулах болно.Та бүхний сурлагад өндөр амжилт хүсье! Хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

http://ganaifesummer2009.blogspot.com/ 22