8
КОМПАНИЙН 2019 ОНЫ 01-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт №02 (94) 2019 оны 02-р сар “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин Сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2602 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно. www.tpp4.mn 3-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7-р нүүрт 8-р нүүрт ЭНЭ ДУГААРТ: КОМПАНИЙН АНХНЫ ЭМЭГТЭЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН ТӨРЛӨӨ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ СТАНЦ МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ДООД МӨЧДИЙН ХУРААГУУР СУДАС ӨРГӨСӨХ ӨВЧИН СПОРТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД 2019 ОНЫГ “УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ”-НИЙ ЖИЛ БОЛГОВ Турбин цехийн турбины машинч Ч.Энхтуяа нь турбины тоноглолуудыг техник эдийн засгийн оновчтой горимоор, тасралтгүй, найдвартай ажиллуулан Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдал, жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, Монгол улс, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, үйлдвэржилт, дэд бүтэц хөгжин дэвжиж орчин үеийн хот болоход, бодитой хувь нэмрээ оруулсныг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн дээд шагнал Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол тэмдэг шагналыг Төрийн ордонд гардуулж өглөө. Захиргаа, хүний нөөцийн алба 2019 ОНЫ 01-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ 5-р нүүрт ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТАЛААР ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “АЛТАНГАДАС ОДОН”-ООР ШАГНАГДСАН АЖИЛТНУУД ААА-н жолооч Н.Отгонбаатар ТЦ-ийн инженер Н.Бат-Эрдэнэ МЦ-ийн мастер Б.Мөнхбат ЗЦ-ийн засварчин Б.Батжаргал ЦЦ-ийн мастер Ё.Дагва

“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №02 (94) 2019 оны 02-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/02/EM-201902.pdf · Цаас, хүнсний болон

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №02 (94) 2019 оны 02-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/02/EM-201902.pdf · Цаас, хүнсний болон

КОМПАНИЙН2019 ОНЫ

01-Р САРЫНТЭЗҮ-ҮҮД

2-р нүүрт

№02 (94) 2019 оны 02-р сар“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин

Сонины талаарх санал хүсэлтээ

2125, 2602 дугаарын утас, [email protected]

эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон

бичгээр өгч болно.

www.tpp4.mn

3-р нүүрт

5-р нүүрт

6-р нүүрт

7-р нүүрт

8-р нүүрт

ЭНЭ ДУГААРТ:КОМПАНИЙН АНХНЫ ЭМЭГТЭЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН ТӨРЛӨӨ

ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ

ҮЙЛДВЭРЛЭХ СТАНЦ

МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН

ДООД МӨЧДИЙН ХУРААГУУР СУДАС ӨРГӨСӨХ ӨВЧИН

СПОРТЫНМЭДЭЭ

МЭДЭЭЛЛҮҮД

2019 ОНЫГ “УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ”-НИЙ

ЖИЛ БОЛГОВ

Турбин цехийн турбины машинч Ч.Энхтуяа нь турбины тоноглолуудыг техник эдийн засгийн оновчтой горимоор, тасралтгүй, найдвартай ажиллуулан Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдал, жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, Монгол улс, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, үйлдвэржилт, дэд бүтэц хөгжин дэвжиж орчин үеийн хот болоход, бодитой хувь нэмрээ оруулсныг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн дээд шагнал Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол тэмдэг шагналыг Төрийн ордонд гардуулж өглөө.

Захиргаа, хүний нөөцийн алба

2019 ОНЫ 01-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

5-р нүүрт

ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТАЛААР

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “АЛТАНГАДАС ОДОН”-ООР ШАГНАГДСАН АЖИЛТНУУД

ААА-н жолооч Н.Отгонбаатар

ТЦ-ийн инженер Н.Бат-Эрдэнэ

МЦ-ийн мастер Б.Мөнхбат

ЗЦ-ийн засварчин Б.Батжаргал

ЦЦ-ийн мастер Ё.Дагва

Page 2: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №02 (94) 2019 оны 02-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/02/EM-201902.pdf · Цаас, хүнсний болон

КОМПАНИЙН 2019 ОНЫ 01-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлт Горимын даалгавараас 4433,94 мян.кВтц цахилгаан эрчим хүч илүү үйлдвэрлэж, 807,984 мян.кВтц-аар зөрчиж, төлөвлөгөөг 3,6 сая.кВтц-аар давуулан биелүүлсэн. Цахилгаан эрчим хүчний доод ачаалал 440 МВт, дээд ачаалал 635 МВт байлаа.

Диспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

Үзүүлэлт НэгжТухайн сарын Оны эхнээс

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт,% Төлөв Гүйц Зөрүү Биелэлт,%ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 346.0 349.6 +3.6 101.0% - - - -ДЭХ-ний түгээлт мян.Гкал 553.2 553.2 - 100.0% - - - -

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө: ЦЭХ - 101,0%, ДЭХ - 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал

Диспетчерийн төлөвлөгөөний

биелэлтудаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

39 4433.94 53 6280.502 5 807.984 635 440 3625.956

Үйлдвэрлэлийн алба

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлд 221,435 мян.кВтц буюу 14779,224 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, 102,218 мян.кВтц буюу 2737,897 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч авлага, өглөгийн зөрүүгээр 12,0 сая.төгрөгний авлагатай ажиллалаа.

Тайлант сард диспетчерийн даалгаварыг 807,984 мян.кВтц-аар зөрчсний 102,218 мян.кВтц-г СПОТ арилжаагаанаас худалдан авч, үлдсэн 705,766 МВт.ц-г ОХУ-н импортоор нөхөн ажилласан.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт Цахилгаан эрчим хүчний үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө 2397,395 мян.кВтц-аар давж 100,7%-н биелэлттэй. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8,5 сая.кВтц ЦЭХ илүү түгээсэн.

Дулааны эрчим хүчний үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө 8342 Гкал-аар тасарч 98,5%-н биелэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 602 Гкал ДЭХ илүү түгээсэн.

Үндсэн тоноглолын ажиллагаа Горим ажиллагаанд 8 зуух, 7 турбин оролцсон. Сарын дунджаар 6,94 зуух, 6,32 турбинтэй ажиллаж зуух, турбин бэлтгэлгүй байлаа.

Тоноглолуудын төлөв байдлын хувьд:

Тайлант сард зуух – 4 удаа, турбин – 4 удаа зогссон.

Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 190.0 194.5 4.5 102.4%

Шивээ-Овоо мян.тн 180.0 180.5 0.5 100.3%

Бүгд мян.тн 370.0 375.1 5.1 101.4%

Мазутын зарцуулалт Энэ сард 120 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 75 тн-г түлж, 45 тн мазутын хэтрэлт гаргалаа.

Тайлант хугацаанд 3 удаагийн хүйтэн галлагаа хийж 60 тонн мазут, К-2 2КЦ-204, 205-н тойруугийн гэмтэл устгахаар 15 тонн мазут түлсэн.

Жишмэл түлшний зарцуулалт Жишмэл түлшний хувийн зарцуулалтыг төлөвлөгөөнөөс цахилгаанд - 1,357гр/кВтц-аар, дулаанд - 0,217кг/Гкал-аар бууруулж, нийт 594 тонн жишмэл түлш буюу 1258 тонн бодит нүүрс /илчлэг 3305 ккал/кг/ хэмнэлээ.

Горим параметрийн даалгаварын биелэлт ЭХЗХ -аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,1%-иар буюу 407,927 мян.кВтц-аар хэмнэж ажилласан.Өмнөх онтой харьцуулахад шөнийн бага ачаалал 20МВт-аар нэмэгдэж оргил ачаалал 20МВт-аар буурсан байна.

№ Үзүүлэлт нэгж01-р сар

төлөв гүйц

1 1тн нүүрс нунтаглахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.нүүрс 28.51 28.28

21тн уур боловсруулахад зарцуулах үлээлт соролтын цахилгаан

кВтц / тн.уур 4.16 4.13

3 1тн тэжээлийн ус шахахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.тэж ус 8.11 8.04

4 Эргэлтийн усны насосанд зарцуулагдах цахилгаан % 0.94 0.93

5 Дулаанжуулалтын насосонд кВтц / тн.сүлж.ус 0.65 0.64

Уур усны алдагдал Станцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 0.42%-иар буюу 8483 тн-оор хэмнэсэн. Осмосын халаагч уурын зарцуулалт 4521 тн байлаа.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад химийн цэвэрлэсэн усны зарцуулалт 9336 тонн-оор өссөн.

Бохир конденсатыг цэвэрлэх схемийг ашиглан 7269 тн усыг БЗК-д өгч ажилласан.

○ Зуух дүүргэх усны зарцуулалт 274 м3 байлаа

Page 3: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №02 (94) 2019 оны 02-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/02/EM-201902.pdf · Цаас, хүнсний болон

СБХ-ийн Цалин хөлсний нягтлан бодогч Б.Тогтохжаргал

2019 ОНЫ 01-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

Хяналтын алба

2019 оны 01-р сард станцын хэмжээний аваари, 1 болон 2-р зэргийн саатал гараагүй, үндсэн тоноглолын зогсолт 8 бүртгэгдсэнээс зуух 4 удаа, турбин 4 удаа тус тус зогссон. Хүний буруутай үндсэн тоноглолын зогсолт ГАРААГҮЙ.

Үндсэн тоноглолын зогсолт болон туслах тоноглолын гэмтэлд тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: ТДЦ-2 /4.898,о мян₮/, ЦЦ-3 /4.563,419 мян₮/, бүгд-5 /9.461,419 мян₮/, мазут зарцуулалтын акт: ЗЦ-2 /63.038,621 мян₮/, бүгд-2 /63.038,621 мян₮/, тоног төхөөрөмж, сэлбэг материалыг ашиглалтаас хасах акт: ТДЦ-1, ТЦ-1, ЦЦ-2, МЦ-1, бүгд-5, тос зарцуулалтын акт: ТЦ-1 /400,4 мян₮/, бүгд-1 /400,4 мян₮/, нийт 13 ширхэг /72.930,44 мян₮/ акт тогтоогдлоо.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн байдалд 1 удаа хэмжилт хийв.

№ Цех нэгжүүд

Дуу шуугиан (дб) Ажлын байрны халуун (оС)

Ажлын байрны чийглэг %

Ажлын байрны тоосролт (мг/м3)

2018

оны

01

-р с

ар

2019

оны

01

-р с

ар

2018

оны

01

-р с

ар

2019

оны

01

-р с

ар

2018

оны

01

-р с

ар

2019

оны

01

-р с

ар

2018

оны

01

-р с

ар

2019

оны

01

-р с

ар

1 ТДЦ 84.2 84.7 15.8 13.5 30.2 30.5 19.1 17.9

2 ЗЦ 89.6 89.3 22.3 21.6 28.7 28.6 11.3 11.3

3 ТЦ 88.4 87.4 25.9 26.2 29.6 29.7

Стан

цын

дунд

аж

15.2

мг/

м3

Стан

цын

дунд

аж

14.3

мг/

м3

4 Хими 72.2 72.3 20.6 19.4 30.7 30.9

5 Механик 72.5 72.9 15.9 15.7 31.8 32.2

Улсын Их Хурлаас 2017.04.14-ний өдөр баталсаны дагуу Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3 дах хэсэгт заасан ажил олгогч, албан журмын болон сайн дурын даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар дор дурьдсанаар өөрчилсөн. Үүнд:

Он Ажил олгогч

Албан журмын

даатгуулагч

Сайн дурын даатгуулагч

2019 8.5% 8.5% 11.5%2020 оноос 9.5% 9.5% 12.5%

Даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр авах эрх “Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Бүрэн тэтгэвэр:

1. Энгийн өндөр насны тэтгэвэр: ○ Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2019 онд-20

жил 6 сар ба түүнээс дээш ○ Нас: эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч

өөрөө хүсвэлЭсхүл:

○ Шимтгэл төлсөн байвал зохиххугацаа:2019 онд 20 жил-20 жил 5 сар

○ Нас: 2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар өөрөө хүсвэл

2. 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн тэтгэвэр:

○ Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 20 жил ○ Нас:эмэгтэй 50 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

3. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэвэр: Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс дор дурьдсан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн тохиолдолд өөрөө хүсвэл харгалзах насанд хүрээд тэтгэврээ тогтоолгох боломжтой. Үүнд:

Хөдөлмөрийн нөхцөл Хүйс Нас

Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажилласан

байх хугацаа

Газар дор Эр 50 10 жилХортой халуун Эр 50 10 жил

Эм 45 7 жил 6 сарХүнд Эр 55 12 жил 6 сар

Эм 50 10 жил

ХХОАТ-ЫН ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ТАЛААР Компанийн хувьд 2018 оны

ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхээр 268 ажилтны татварын дэвтэрт бичилт хийн цалингийн тодорхойлолт гаргаж өглөө.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН ТУХАЙ

Page 4: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №02 (94) 2019 оны 02-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/02/EM-201902.pdf · Цаас, хүнсний болон

ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ СТАНЦ

Хог хаягдал ашиглан эрчим хүч үйлдвэрлэх станц нь ахуйн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас хаягдсан дулаан ялгаруулах чадвартай хог хаягдлыг шатааж эрчим хүч үйлдвэрлэх байгууламж юм. Энэ төрлийн цахилгаан станцыг олон улсад Waste to Energy (WtE) plant гэж нэрлэдэг. Орчин үеийн хог хаягдлаас эрчим хүй үйлдвэрлэх үйлдвэрүүд нь арваад жилийн өмнө түгээмэл хэрэглэгддэг байсан хог хаягдал шатаах зуухнуудаас маш өөр юм. Тэдгээр зуухнуудад хог хаягдлыг шатаахын өмнө аюултай болон дахин боловсруулж ашиглах материалыг ялгалгүй хамт шатааж устгадаг. Эдгээр хорт хог хаягдлууд болон түүний шаталтаас ялгарсан бүтээгдэхүүн нь байгууламжийн ажилчид болон ойролцоох оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байсан ба, ихэнх нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэггүй байсан. Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх салбарт сүүлийн 20 жилийн хугацаанд тэргүүлэгчдийн нэг байсан Швед улсын хувьд энэ төрлийн үйлдвэрлэл нь эрчим хүчний төрөлжүүлэлтийн стратегид томоохон нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. 1 тонн хог хаягдлаас ойролцоогоор 500-600 кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Ийм байдлаар өдөрт 2,200 тонн хаягдал шатаахад 1000-1200 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.

Зураг №1. Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх станцын бүдүүвч

Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх станцууд нь ихэвчлэн ахуйн хатуу хог хаягдлыг шатаах боловч зарим нь аж үйлдвэрийн хог хаягдал, аюултай хог хаягдлыг шатаах явдал гардаг. Орчин үеийн, зөв ажиллагаатай хог хаягдлаас эрчим хүй үйлдвэрлэх станц нь тэдгээрийг шатаахаас өмнө ялгалт хийдэг. Шатаах хог хаягдал нь дахин боловсруулах боломжгүй, эсвэл эдийн засгийн хувьд хэрэгцээгүй, аюултай биш байх шаардлагатай. Цаас, хүнсний болон бусад үйлдвэрлэлийн органик хаягдал, даавуу, ургамлын хаягдал зэргийг шатаахдаа зарим төрлийн нүүрстэй холин шатаах нь бий. Түлж буй хог хаягдлын илчлэг олон улсын хэмжээнд дунджаар 1600ккал/кг байна. Орчин үеийн томоохон чадлын зуухнуудад нүүрс, хий зэрэг үндсэн түлшний 5% хүртэл харьцаатайгаар хог хаягдал шатаадаг туршлага бий болоод 20 орчим жил болж байна. Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх станц нь бусад уурын турбинт цахилгаан станц, ялангуяа биомассаар ажилладаг станцтай төстэй ажиллагаатай байдаг. Энэ төрлийн станц нь хог хаягдлыг байгууламжид хүлээн авч нь дахин ангилж ашиглах боломжтой аюултай материалын хаягдлыг ялгадаг. Хог хаягдлыг шатаах хүртэл хадгална. Зарим органик хаягдлыг шатаахдаа хийжүүлдэг, гэхдээ

ихэнх нь хог хаягдлыг шууд шатаах нь үр дүнтэй технологи юм. Үйлдвэрийн дизайнаас хамаарч хаягдал нь зууханд тасралтгүй эсвэл хэсэг хэсгээр өгөх байдлаар шатаагддаг. Нийт харьцааны хувьд, хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэхэд хог хаягдлын 80-90 хувийг шатаах боломжтой. Заримдаа шаталтаас ялгарсан үнс нь үйлдвэрлэлийн зориулалттай түүхий эд, зам, барилгын материалын түүхий эд болгон ашиглахад хангалттай хэмжээнд ялгардаг. Үүнээс гадна шатаах боломжтой зарим металыг зуухны доод хэсэгт хайлуулах боломжтой байдаг. Зарим хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх станц нь нь давстай усыг хөргөх процессоор дамжуулан ундны цэвэр ус руу хувирган ашигладаг. Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх станц нь уламжлалт эрчим хүчний станцуудаас ихээхэн давуу талыг бий болгож болох юм. Учир нь хог хаягдал хүлээн авахдаа орлого олох боломжтой байдаг бөгөөд булшлах зэрэг бусад устгалтай харьцуулахад хямд байна. Нүүрсний цахилгаан станцад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулах зардлын 45%, байгалийн хийгээр ажилладаг цахилгаан станцад нийт зардлын 75% нь түлшний зардал байдагтай харьцуулахад маш хямд юм. 2002 оны байдлаар АНУ-д дундаж хог хаягдал шатаасны төлбөр нь тонн тутамд 33.70 ам.доллар байсан.Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрүүд нь нүүрсний үйлдвэрээс харьцангуй бага агаарын бохирдол үүсгэдэг ба гэхдээ байгалийн хийнүүдээс илүү бохирдуулагч бодис ялгаруулдаг. Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх станц нь азотын ислүүд, хүхэрт исэл, тоосонцор зэрэг агаар мандалд ялгаруулж байгаа утааны хийн ялгаруулалтыг багасгах зорилгоор өндөр температурын, үр ашигтай шаталт, үр ашиг өндөртэй цэвэрлэгээ ялгалт, хяналт удирдлагын систем ашигладаг нь агаарын бохирдлын ялгарлыг эрс багасгадаг. БНХАУ-д хог хаягдлын менежментийн системдээ энэ төрлийн станц ихээр ашиглах болсноор агаар мандалд хаягдах диоксиний хэмжээг үлэмж бууруулж Евродын холбооны стандартыг хангаж байна. БНХАУ-д нийтдээ 30 орчим станц ажиллаж байгаагийн хамгийн том нь хоногт 800тн хог хаягдал шатаадаг. Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх станц нь нүүрс шатаахтай адил нисэмтгий үнс, шаарга ялгаруулдаг. Нисэмтгий үнс нь хар тугалга, хар тугалга, кадми, зэс, цайр зэрэг бага хэмжээний диоксин, фуран зэрэг хорт металлыг агуулдаг учир эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй юм. АНУ-д болон бусад оронд үнс зайлуулахын өмнө үнсийг шинжлэхийг шаарддаг. Хэрвээ үнсний шинжилгээ нь аюултай гэж гарвал үнсийг сайтар боловсруулан булшилж болно. Үйлдвэрийн байршил нь тусгаарлалтгүй бол үнэртэй бохирдол нь асуудал үүсгэдэг. Олон нийт хог хаягдлыг тээвэрлэх машиныг хотын замаар явуулах нь орчны бохирдол үүсгэдэг, элдэв үнэр болон бусад бохирдол тараадаг гэж үздэгээс ихэнх Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрүүд хотоос зайдуу үйлдвэрлэлийн бүсэд байрладаг. Дэлхийн эрчим хүчний зөвлөл (World energy council)-өөс гаргасан тайланд хүн амын өсөлтөөс шалтгаалан хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх станцын хэмжээ цаашид өсөх нь зайлшгүй бөгөөд энэ салбарын нийт хөрөнгийн хэмжээ 2023 он гэхэд 40 тэрбум ам.доллар болно гэж таамаглаж байна.

СХА-ны Судалгааны инженер Э.Ганбат

Page 5: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №02 (94) 2019 оны 02-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/02/EM-201902.pdf · Цаас, хүнсний болон

НАХ-ийн СТНБТХ мэргэжилтэн Ч.Баясгалан

СПОРТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

1. Компанийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээн 1-р сарын 25 ны өдөр явагдаж дүнгээ гаргалаа. Нийт 24 тамирчин өрсөлдсөн тус тэмцээний ганцаарчилсан төрөлд ТДЦ-ийн О.Бат-Эрдэнэ, ЗЦ-ийн Д.Жаргал, НАХ-ийн Б.Тэгш-Учрал нар эхний байруудыг эзэлсэн бол багийн дүнгээр ТДЦ, ЗЦ, ЦЦ-ийн багууд бусдыгаа хошуучиллаа.

2. Компанийн аварга шалгаруулах шатарын тэмцээн 1-р сарын 31-нд амжилттай явагдаж нийт 26 тамирчин оюун ухаанаа уралдууллаа. Ганцаарчилсан төрөлд ЦЦ-ийн Т.Гантулга, СБХ-ийн Д.Бат-Эрдэнэ, ЗЦ-ийн Ш.Дорж нар эхний байруудыг эзэлсэн бол багийн дүнгээр ЦЦ,ЗАХ-1, ЗАХ-2 багууд тус тус бусдыгаа хошуучлан амжилттай оролцлоо.

3. Өсвөрийн футзалны улсын аварга шалгаруулах тэмцээнүүд нас насны ангилалаар амжилттай явагдаж өндөрлөлөө. Эрчим хөлбөмбөгийн клубын тамирчид маш амжилттай оролцож U-10 ангилалд алтан медаль, U-12 насанд мөнгө, U-14 насанд шагнал байранд шалгарсан бол ахмадын футзалны улсын аварга шалгаруулах тэмцээнд 49-54 насны ангилалд оролцсон баг аваргын алтан цом өргөсөн тэмцээнүүд болж өнгөрлөө.

4. Компанийн дэргэдэх волейболын эрэгтэй баг тамирчид ТВ-9 телевизээс зохион байгуулсан “Beat the champions” нэвтрүүлэгт урлаг соёлын ододтой хамтран оролцлоо.

5. Компанийн ажиллагсдын хүүхдүүд таеквондогийн спортоор 2 дахь жилдээ хичээллэж шар, улаан бүсний шалгалтаа амжилттай хамгааллаа.

Удахгүй болох:

○ МВХ-ны клубуудын “Хасу кап-2019” тэмцээн, МВЗХ болон МВХ-оос хамтран зохион байгуулах “ХӨГЖЛИЙН ЛИГ” тэмцээн удахгүй эхлэх гэж байна.

○ Мөн АХБХ-ийн цомын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Эрчим хөлбөмбөгийн клуб Ардчилсан Солонгосын багтай энэ сарын 20, 27-ны өдрүүдэд тоглолт хийхээр бэлтгэлээ базаасаар байна.

Page 6: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №02 (94) 2019 оны 02-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/02/EM-201902.pdf · Цаас, хүнсний болон

ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТАЛААР “ДЦС-4” ТӨХК–ийн ажиллагсад та бүхнээс шинэ бүтээл, оновчтой санал гаргаад үйлдвэрлэлд нэвтэрүүлсэн бол дараахи хууль, журамд заасны дагуу лицензийн гэрээ байгуулж мөнгөн урамшуулал олгоно.

Монгол улсын ПАТЕНТИЙН ТУХАЙ хуулинд:16.1.1. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвараа өмчлөх;16.1.5. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах.16.2. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар хамтран бүтээсэн зохиогчид патент авах эрхийг хамтран эдэлнэ.19.1. Сонирхогч этгээд патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ бүхий ашигтай загварыг ашиглах тохиолдолд патент, гэрчилгээ эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулна.19.2. Лицензийн гэрээгээр патент, гэрчилгээ эзэмшигч нь хамгаалагдсан бүтээлийг ашиглах зөвшөөрлийг бүтээл ашиглагчид олгох, бүтээл ашиглагч гэрээгээр тогтоосон төлбөр төлөх болон гэрээгээр тодорхойлсон бусад үүрэг хүлээнэ.19.3. Лицензийн гэрээнд дараахи зүйлийг тусгана:19.3.1. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглах арга, хэлбэр, хэмжээ, хүрээ, хугацаа;19.3.2. Гэрээний талуудын эрх, үүрэг;19.3.З. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашигласны төлбөрийн хэмжээ, түүнийг олгох журам;19.3.4. Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага;19.3.5. Маргаан шийдвэрлэх журам.19.4. Онцгой лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь лиценз авагчид шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглах онцгой эрхийг лицензийн гэрээний дагуу олгоно.19.5. Энгийн лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг лиценз авагчид ашиглуулахаар өгөх, патент, гэрчилгээгээр олгогдсон эрхээ гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулах эрхтэй байна. 19.6. Лицензийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.19.7. Энэ хуулийн 19.6-д заасан журмыг зөрчсөн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна.19.8. Патент эзэмшигч өөрийн бүтээлээ сонирхогч этгээдэд ашиглуулах лиценз олгох тухай хүсэлтээ оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.19.9. Лицензийн гэрээг шударга өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлтэйгээр байгуулахыг хориглоно.

Монгол улсын ИННОВАЦИЙН ТУХАЙ хуулинд:15.1.1. Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэж байгаа, эсхүл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх;15.1.2. Импортыг орлох буюу экспортын нөөцийг өсгөхөд чиглэсэн байх;15.1.3. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь оюуны өмчийн эзэмшигч байх, эсхүл түүний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулсан байх.

Компанийн гүйцэтгэх захиралын 2013 оны 10-р сарын 20-ны өдөр баталсан А/90 тоот тушаалаар баталсан “ДЦС-4” ТӨХК-д шинэ санал, санаачлагаар хийсэн ажлыг хөхүүлэн дэмжих, оюуны бүтээлийг хүлээн авах, бүртгэх, баталгаажуулах, ашиглах журам – д заасны дагуу: 6.1.12. Оюуны бүтээлд эрхийн хамгаалалт хийлгэх, оюуны бүтээлийг ашиглах тухай гэрээ байгуулах асуудлыг СХА хариуцна.6.1.13. Бүтээлийн патент эсвэл гэрчилгээ эзэмшигч нь “ДЦС-4” ТӨХК байх тохиолдолд эрхийн хамгаалалт хийлгэх, патентийг хүчинтэй байлгах, оюуны бүтээлийн үнэлгээ тогтоолгох, гэрээ байгуулах, зохиогч эсвэл патент эзэмшигчид оюуны бүтээлийн үнэ төлөх, бүтээлийг бий болгоход зарцуулагдах бүх хөрөнгийг “ДЦС-4” ТӨХК –аас санхүүжүүлнэ.6.1.14. Үйл ажиллагааны бусад зардлаас зарцуулсанзардлыг тухайн бүтээлийг ашигласнаас олсон орлогоос суутган буцаан төвлөрүүлнэ. Ийнхүү суутгахдаа тухайн бүтээлийг ашиглах нийт хугацаанд болон патент, гэрчилгээний хүчинтэй хугацаанд хувиарлан суутгах асуудлыг гэрээгээр тохиролцоно.6.6.1. Оюуны бүтээл ашигласны төлбөр олгох үндсэн баримт бичиг нь бүтээл ашиглах тухай гэрээ болон Лицензийн гэрээ байна. Аливаа гэрээ нь СХА-аар дамжин хэлэлцэгдэж бүртгэгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн эсвэл Оюуны өмчийн байгууллагад бүртгэгдсэн, гэрээнд тусгагдсан оюуны бүтээл нь “ДЦС-4” ТӨХК-нд бодитоор ашиглагдаж байгаа, гэрээний үндсэн зүйл болох патент эсвэл гэрчилгээ нь хүчинтэй байгаа, онцгой эрхийн хугацаа дуусаагүй байх нөхцлийг хангасан байна.6.6.2. Оюуны бүтээл, шинэлэг санаа гаргасан, нэвтрүүлсний шагнал урамшууллыг компанид нэвтрүүлсэн өдрөөс эхлэн бүтэн жилийн бодит хэмнэлтээс тооцох бөгөөд шагналын тооцоо батлагдсанаас хойш 3 сарын дотор дараах хэмжээгээр олгоно. Үүнд:

Жилийн хэмнэлтийн дүн (мян.төг)

Урамшууллын тооцоо (мян.төг)

Дээд хэмжээ (мян,төг) %

200 хүртэл Хэмнэлт 30% + 10.0 70.0 35

200 – 500 Хэмнэлт 25% + 21.0 146.0 29,2

500 – 750 Хэмнэлт 20% + 47.0 197.0 26,3

750 – 1 000 Хэмнэлт 18% + 63.0 243.0 24,3

1 000 – 5 000 Хэмнэлт 16% + 84.0 884.0 17,7

5 000 –10 000 Хэмнэлт 14% + 185.0 1 585.0 15,8

10 000 – 50 000 Хэмнэлт 12% + 386.0 6 386.0 12,8

50 000 – 100 000 Хэмнэлт 10% + 1 387.0 11 387.0 11,4

100 000 – 200 000 Хэмнэлт 8% + 3 388.0 19 388.0 9,7

200 000 – ээс дээш Хэмнэлт 6% + 7 389.0 6.6.1. Оюуны бүтээл, шинэлэг санаа гаргасан, нэвтрүүлсний шагнал урамшууллыг жилд 1 удаа дараа жилийн эхний улиралд багтаан “ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захиралын тушаалаар инновацийн зардлаас олгоно.6.6.2. “ДЦС-4” ТӨХК-нд ашиглагдсан бүтээлээс олсон ашигньшууд мөнгөн илэрхийллээр тооцогдох боломжгүй бол бүтээл ашигласны төлбөрийг тооцохдоо уг бүтээлийн үнэт чанар, ач холбогдлыг харгалзан доорхи байдлаар тооцож урамшууллыг нэг жил, хоёр жил эсвэл гурван жил дарааланолгоно. Үүнд:Эдийн засгийн хэмнэлтийг тооцоолох боломжгүй оюуны бүтээлийн зохиогчийн шагналын хэмжээг дараах томъёогоор тодорхойлно. Үүнд:В = K1 х K2 х K3 x 192000 төг буюу В = K1 х K2 х K3 x ЦВ – шагналын хэмжээ, K1 – эерэг үр дүнгийн коэффициентK2 – ашиглалтын цар хэмжээний коэффициентK3 - техникийн шийдлийн хүндрэлийн коэффициентЦ – хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /Засгийн Газраас тогтоосон/Ашигтай загварын шинж чанараас хамаарч шагналын хэмжээг 1,2,3-р хүснэгтүүдэд буй коэффициентүүдийг ашиглан тогтооно.Хүснэгт №1: Хүрсэн эерэг үр дүнгийн коэффициент

№ Хүрсэн эерэг үр дүн Коэф-ын утга K1

1Тодорхой бүтээгдэхүүний (технологийн процессийн) хувьд гол тодорхойлогч болохгүй хоёрдугаар зэргийн техникийн шинж чанарыг сайжруулах

1,0

2 Баримт бичигт тэмдэглэсэн техникийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах* 1,5

3Баримт бичигт тэмдэглэсэн, тодорхой бүтээгдэхүүний (технологийн процессийн) хувьд тодорхойлогч болохгүй үндсэн техникийн шинж чанарыг сайжруулах

2,0

4Баримт бичигт тэмдэглэсэн, бүтээгдэхүүний (технологийн процессийн) шинэ үндсэн техникийн шинж чанарт хүргэх

3,0

5Ижил төрлийн мэдэгдэж буй төрлүүдийн дунд арай илүү техникийн үндсэн шинж чанартай шинэ бүтээгдэхүүнийг (технологийн процессийн) гаргаж авах

4,0

6Эрчим хүчний үйлдвэрлэлд анх удаа эзэмшсэн, чанарын талаар шинэ техникийн үзүүлэлтүүдтэй технологийн үйл явц

5,0

7 Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сайжруулсан 6,0*баримт бичиг гэдэгт техникийн тодорхойлолтын тухай /техникийн нөхцлүүд, зааврууд, паспортууд/ мэдээллийг агуулсан батлагдсан албан ёсны баримт бичгүүдийг ойлгоно.

Хүснэгт №2: Ашиглалтын хэмжээний коэффициент

№ Ашиглалтын хэмжээ К2 коэф-ийн утга

1 Компанийн тухайн нэгж хэсэгт нэгжээр ашиглах 1,0

2 Компанийн хэд хэдэн хэсэгт нижгээдээр ашиглах 2,5

3Компанийн цуврал үйлдвэрлэлд олноор байнга ашиглах, түүнчлэн төлөвлөсөн нэгж үйлдвэрлэлд онцгой объектуудыг бэлдэх

4,5

4 Нэгж үйлдвэрлэлд онцгой объектыг олон зорилгоор ашиглах 7,0

СХА-ны Патентийн мэргэжилтэн В.Содномцэрэн

Page 7: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №02 (94) 2019 оны 02-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/02/EM-201902.pdf · Цаас, хүнсний болон

http://www.energy.mn/

ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТАЛААР*Нэгж үйлдвэрлэл нь бүтээгдэхүүнийг тусдаа ширхэгээр буюу их бус, үл давтагдах захиалгаар тодорхойлогдоно.

Хүснэгт №3: Техникийн зорилтын шийдлийн хүндрэлийн коэффициент

№ Техникийн зорилтын шийдлийн хүндрэл К3 коэф-

ийн утга

1Нэг энгийн деталийн хийц, энгийн процессийн нэг параметрийн, процессийн нэг үйлдэл, бүрэлдэхүүний өөрчлөлт

1,0

2 Нийлмэл ба угсармал эд ангийн хийц, үндсэн бус зангилаа, механизмын хийц 3,0

3Нэг үндсэн зангилаа буюу хэд хэдэн үндсэн бус машин механизмын хийц хэсэг, үндсэн бус үзүүлэлтийн хэсэг гэх

4,0

4 Хэд хэдэн үндсэн бус зангилаануудын хийц, технологийн үндсэн процессууд, хэмжигдэхүүн хэсэг 5,0

5 Машин, багаж, суурь машин, аппарат, байгууламжийн хийц, технологийн процессууд, 6,0

6

Нийлмэл кинематик, хяналтын аппаратур,электроникийн системтэй машин, багаж, суурь машин, аппарат, байгууламжийн хийц, хүчний машин, хөдөлгүүр, агрегатын хийц, иж бүрэн технологийн процессууд, нийлмэл хэмжигдэхүүн

7,0

7

Хяналтын нийлмэл систем, тоног төхөөрөмжийн шинэ төрлөөс бүрдсэн автомат урсгал шугамын системтэй машин, аппарат, байгууламжийн хийц, удирдлага, зохицуулалтын систем, жин хэмжүүр,онцгой нарийн хэмжигдэхүүн

8,0

8Шинжлэх ухаан, техникийн шинэ бүлэгт хамаарах онцгой хүндрэлтэй хийц, технологийн процессууд, хэмжигдэхүүн

9,0

6.6.3. Энэ журмын 5.4-т заасан хэмжээ, хугацааг гэрээгээр харилцан тохиролцоно.

6.6.4. Бүтээл ашигласны төлбөрийн тооцоог Маягт 6-ийн /Хавсралт 6/ дагуу гаргаж СХА, ЭЗСА хянаж “ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар баталгаажуулсан байна.

6.6.5. Энэ журмын 5.3. ба 5.4-т заасан төлбөрийг нэг бүтээлд давхардуулан олгохгүй.

СХА-ны Патентийн мэргэжилтэн В.Содномцэрэн

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 2019 ОНЫГ “УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ”-НИЙ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАВ

Эрчим хүчний сайдын зөвлөл ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, Эрчим хүчний яамны газрын дарга, зөвлөлийн гишүүд болон асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Энэ удаагийн хуралдаанаар 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарлахыг Сайдын зөвлөлийн гишүүд зарчмын хувьд дэмжиж, санал нэгтэй батласан юм. Эрчим хүчний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлж, үр ашиг, хэмнэлтийг дээшлүүлэх зорилгыг тодорхойллоо.

Монгол Улсын эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлж, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх хүрээнд 3 үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

○ Найдвартай, тогтвортой ажиллагааг хангах хүрээнд– Эрчим хүчний төлөв байдлыг бодитойгоор үнэлж, найдвартай тогтвортой ажиллагааг нь хангах;

○ Үр ашиг дээшлүүлэх чиглэлээр– Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах, түгээх төвшинд ухаалаг тогтолцоог нэвтрүүлж, технологийн болон арилжааны үйл ажиллагааны оновчлол, эдийн засгийн үр ашиг

дээшлүүлэх; ○ Түгээх сүлжээ, хэрэглэгчийн төвшинд нэвтрүүлэх

чиглэлээр– Ухаалаг тоолуур хэрэглэснээр хэрэглэгч эрчим хүчний хэмнэлт, хөнгөлөлт эдлэх түүнээс гарах үр ашгийг хүртэх;

Дээрх үндсэн зорилтуудын хүрээнд нийт 33 томоохон ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал:

Эрчим хүчний салбарын байгууллага бүрт ухаалаг сүлжээ, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн бий болгох, Эрчим хүчний салбарын ухаалаг реле хамгаалалт, автоматикийн цогц системийн техникийн тодорхойлолтыг боловсруулж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, Эрчим хүчний системийн хэвийн болон аваарийн үеийн процессийг бичих зориулалт бүхий нэгдсэн удирдлага, хяналтын систем /WAMS/-г нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжийг судлах, Эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа дэд системүүд /санхүү, хүний нөөц, үйл ажиллагааны бусад системүүд/-ийг нэгтгэх, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх талаар судалгаа хийх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, Агаарийн бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэр хорооллын хэрэглэгчдийг Сэргээгдэх эрчим хүчинд суурилсан ухаалаг микро сүлжээнд холбох боломжийг судлах, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах юм.

Эрчим хүчний ухаалаг сүлжээний тодорхойлолт, техникийн шаардлага түүнийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиг үүрэг бүхий нэгжийг “Диспетчерийн үндэсний төв” ХХК дээр байгуулна. “Ухаалаг эрчим хүч”-ний жилийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг 2019 оны 12 дугаар сарын 20-ны дотор Сайдын зөвлөлд эргэн танилцуулах юм.

Page 8: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №02 (94) 2019 оны 02-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/02/EM-201902.pdf · Цаас, хүнсний болон

МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ДООД МӨЧДИЙН ХУРААГУУР СУДАС ӨРГӨСӨХ ӨВЧИН

Компанийн эмнэлэг

Улаанбаатар хотБГД, 20-р хорооЭрчим хүчний гудамж

Утас: 7017-1284Факс: 7017-1284

Дугаарыг эрхэлсэн: Ж.МөнхжаргалЭхийг бэлтгэсэн: Ц.УуганзаяаХэвлэлтэнд өгсөн: 2019.02.18

Хүний зүрхнээс эхлэн биеийн эд эсэд хүчилтөрөгч болон хоол тэжээлийг тараадаг цусны судасыг тараагуур, нүүрстөрөгчийн давхар исэл болон хог хаягдалыг солилцдог хялгасан судас, хялгасан судсаар дамжсан цусыг зүрхрүү шахдаг цусны судасыг хураагуур судас гэж ангилдаг. Хураагуур судасыг дотор нь ангилахдаа арьсны доор байрлах өнгөц хураагуур, булчингийн гүнд байрлах гүний хураагуур гэх ба мөн энэ хоёрыг холбож байдаг судсыг дамжуулах хураагуур гэнэ. Хүмүүсийн дунд элбэг тохиолдох “Судас бүдүүрэл” гэж яригддаг “Хураагуур судасны үрэвсэл” нь хөхөвтөр юмуу хүрэн улаан өнгөтэй судаснууд чийгийн улаан хорхой адил хөөн томорч хөлийн арьсан дээр түрэн гарах судасны нэг төрлийн гаж хэлбэр юм.

Тодорхойлолт: Хөлийн өнгөц ба гүний хураагуур уртсан тахиралдаж холбогч хураагуурын хавхлага эвдэрч булчингийн агшилтаар цус гүн хураагуураас өнгөц хураагуур руу шахагдан тараагуур болон хураагуур судасны холбоо онгойсноор хураагуурын хавхлага гажиж хураагуурын судас зангиран бүдүүрэхийг хөлийн хураагуур судасны бүдүүрэл гэнэ.

Шалтгаан: Хураагуур судасны өргөсөлт өвчний үед янз бүрийн эрхтэний хураагуур судас гэмтдэгээс хөлийн хураагуур судасны өргөсөлт хамгийн их тохиолддог. Хураагуур судасны хавхлагын хэвийн ажиллагаа алдагдах нь энэ өвчний шалтгаан юм. Хөлийн хураагуурын цус доороос дээшээ газрын таталцлын хүчний эсрэг урсдаг. Ингэхдээ хэд хэдэн механизмыг ашигладаг. Үүнд: тараагуур судас судасны цусны шахалт, хөлийн булчингийн агшилт, цусыг буцаж урсахаас сэргийлж байдаг судасны хавхлага. Хавхлагууд нь өөрийн үүргээ гүйцэтгэж чадахаа болих нь цусны хэвийн урсгалыг алдагдуулж хураагуур судсанд хэт ачаалал үүсгэдэг үндсэн шалтгаан нь болдог. Үр дүнд нь цусны урсгал эмх замбараагүй болж доод мөчний хураагуурт, ялангуяа арьсан доорх судаснуудад цусны зонгсонгшил үүссэнээр судасны ханын уян чанар алдагдан өргөсөн бүдүүрч эхэлдэг.

Эрсдэлд хүчин зүйл: 1. Нас 2. Нас ахих тусам хураагуур судасны хавхлага буурч

урагдах магадлалтай ба эцэст нь хавхлагын үйл ажиллагааны алдагдал үүсдэг.

3. Хүйс4. Эрчүүдээс илүү эмэгтэйчүүд ихээр өвддөг. Энэ нь

жирэмсэн, сарын тэмдэгийн өмнө, цэвэршилтийн нөлөөгөөр бэлгийн дааврын өөрчлөлтөөр эм бэлгийн эс нь хураагуур судсыг тэлдэг байна.

5. Удамшлын 6. Гэр бүлийн дотор хэн нэгэн өвчилсөн бол тусах

магадлал өндөртэй. 7. Таргалалт 8. Хэт таргалалт нь булчингийн даралтыг ихэсгэж

судасны бүдүүрэл үүсэх нь өндөр 9. Удаан хугацаагаар босоо, зогсоо нөхцөлд ажиллах

Үе шат: ○ Ээнэгшлийн үе - өвчний эхэн үед хөл амархан ядрах,

цуцах, хааяа шөнөдөө булчин татах ○ Ээнэгшил алдах үе – цусны эргэлтийн өөрчлөлт орж

судас өргөсөж шилбэ тавхайгаар хавагнах, загатнах, халуу оргих

○ Хүндрэлийн үе – дээрх өөрчлөлтүүдээс гадна тэжээлийн дутагдалд орж шархлана. Улмаар судас бөглөрч байнгын хаван үүснэ.

Зовиур: ○ Хөл, шилбээр халуу оргих, чинэрэх ○ Оройдоо илүүтэй хавагнаж өглөөдөө буурна ○ Амархан ядарч удаан зогсох боломжгүй болох ○ Шагай шилбэний доод хэсгээр арьсны өнгө хүрэнтэж

нөсөөжих, шархлах

Харахад доод мөчдийн өнгөц хураагуур судас тодорч бүдүүрэн хөхөрч харагдана, аль нэг мөч хавдаж болно, судас хагарч хөхөрсөн өөрчлөлтийг илрүүлэх. Тэмтэрч үзэхэд тухайн өргөссөн судсыг тэмтэрэхэд халуун, чинэрсэн, хатуурсан, хавагнасан өөрчлөлтийг илрүүлэх.

Оношлогоо: ○ Доплер хэт авиан оношлогоо: Энэ шинжилгээгээр

доод мөчдийн хураагуур судасны урсгалын хэлбэр /фаз/, хавхлагын дутагдал, коммуникант венийн үйл ажиллагаа алдагдсан, эсэхийг шалгана.

○ Дуплекс хэт авиан оношлогоо: Варикозын оношлогоонд өргөн хэрэглэдэг бөгөөд инвазив бус, найдвартай аюулгүй шинжилгээний арга. Энэ шинжилгээгээр судасны бөглөрөл, цусны урсгал, ойр орчмын эд эрхтэнг харж болно.

Ялган оношлогоо: ○ Төрөлхийн судасны өргөсөл ○ Төрөлттэй холбоотой судас өргөсөл

Эмчилгээ: ○ Эмийн эмчилгээ: Эмийн эмчилгээнээс гадна хөлийг

өндөрлөж байрлуулах, судасны оймс өмсүүлэх, удаан явж зогсохгүй байх, давс хязгаарлах, биеийн жин хэвийн хэмжээнд байлгах.

○ Судас хатаах эмчилгээ ○ Мэс засал эмчилгээ

Урьдчилан сэргийлэлт: ○ Ажлын дундуур 5-10 минут түр завсарлаж хөл амраах,

иллэг хийж цусан хангамжийг сайжруулах, дасгал хийх ○ Зогсоо ажиллахаас аль болох зайлсхийж ажилдаа

өндөр сандал тавьж суух ○ Эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын дэглэм сахиж

ажиллах ○ Дасгал хөдөлгөөн хийх