12
“ҮҮРЭН ХОЛБООНЫ АНТЕН, ФИДЕРИЙН БАЙГУУЛАМЖИНД АЖИЛЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГАСТАНДАРТЫН ТӨСӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА Ф.Зоригоо/email:[email protected]/ Скайтел ХХК-ын Техникийн Ашиглалт Үйлчилгээний Алба, Радио, Дамжуулах Сүлжээний Хэлтсийн менежер

“ҮҮРЭНХОЛБООНЫАНТЕН …crc.gov.mn/contents//raw/9/29/989/MNS_6590-2016.pdfоператор, гүйцэтгэгч байгууллага нь заавал онол

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: “ҮҮРЭНХОЛБООНЫАНТЕН …crc.gov.mn/contents//raw/9/29/989/MNS_6590-2016.pdfоператор, гүйцэтгэгч байгууллага нь заавал онол

“ҮҮРЭН ХОЛБООНЫ АНТЕН, ФИДЕРИЙН БАЙГУУЛАМЖИНД

АЖИЛЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА”СТАНДАРТЫН ТӨСӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Ф.Зоригоо/email:[email protected]/

Скайтел ХХК-ын Техникийн Ашиглалт Үйлчилгээний Алба,

Радио, Дамжуулах Сүлжээний Хэлтсийн менежер

Page 2: “ҮҮРЭНХОЛБООНЫАНТЕН …crc.gov.mn/contents//raw/9/29/989/MNS_6590-2016.pdfоператор, гүйцэтгэгч байгууллага нь заавал онол

Сүүлийн жилүүдэд мэдээлэл холбооны технологийн хурдацтай хөгжлийг даган утасгүй холбооны системүүдийн антен фидерийн байгууламжууд олноор байгуулагдах болсон. Үүнтэй холбоотойгоор ИТА-ын антен фидерийн байгууламжуудад ажиллах хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартыг гаргах зайлшгүй шаардлага гарч байна.

Page 3: “ҮҮРЭНХОЛБООНЫАНТЕН …crc.gov.mn/contents//raw/9/29/989/MNS_6590-2016.pdfоператор, гүйцэтгэгч байгууллага нь заавал онол

Стандартын төсөлд санал авахаар дараах байгууллагад албан ёсоор хандаж, албан бичиг, төслийг илгээсэн ба стандартын экспертээр ХХЗХ-ны РДХЗ Албаны мэргэжилтэн Ч.Тэрбиш ажилласан болно. Санал ирүүлсэн газрууд:

• МТШХХГ• ШУТИС-ХМТС• Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газар• Скаймедиа Корпораци ХХК• ЖиМобайл Корпораци • Скайтел ХХК• Мобиком ХХК• МХЕГ, Ахлах байцаагч Б.Бүрэнжаргал• Барилга хот байгуулалтын яам,Барилгын хөгжлийн төв• ЦУОШГ

Page 4: “ҮҮРЭНХОЛБООНЫАНТЕН …crc.gov.mn/contents//raw/9/29/989/MNS_6590-2016.pdfоператор, гүйцэтгэгч байгууллага нь заавал онол

7. Сургалт

туршлага, хөдөлмөр

хамгааллын

хувцас,тоноглол

Стандартын

агуулга

6. ИТА-ын

ажиллах аюулгүй

ажиллагаа

8. Аюулгүй

ажиллагааны

удирдлага бө

зөвшөөрөл

5. Орчны

нөхцөл

шаардлага

4. Ерөнхий нөхцөл

шаардлага

3. Норматив эшлэл

болон нэр томъёо

1. Товч

танилцуулга

2. Стандартын

хамрах хүрээ

9. Техник

аюулгүй

ажиллагааны

үе шатууд

Page 5: “ҮҮРЭНХОЛБООНЫАНТЕН …crc.gov.mn/contents//raw/9/29/989/MNS_6590-2016.pdfоператор, гүйцэтгэгч байгууллага нь заавал онол

• Энэ стандартаар үүрэн холбооны антен, фидерийн байгууламж, цамхаг дээр суурилуулалт хийх болон гэмтэл саатлын үед ажиллах эрх бүхий инженер, техникийн ажилтнуудын баримтлан ажиллах зарчим үе шат, техник ажиллагаа болон хөдөлмөр аюулгүй ажиллагааны мөрдлөг, тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлагыг тодорхойлсон.

• Үүрэн холбооны антен, фидерийн байгууламж, цамхаг дээр ажиллах үед ажиллах гадаад ба дотоод орчин, цахилгаан хангамж, соронзон орон, цацаргалтын зэрэг зөвшөөрөгдөх техникийн ерөнхий шаардлагууд болон аюулгүйн ажиллагааны түвшиний хэмжээг баримтлан ажиллана.

Page 6: “ҮҮРЭНХОЛБООНЫАНТЕН …crc.gov.mn/contents//raw/9/29/989/MNS_6590-2016.pdfоператор, гүйцэтгэгч байгууллага нь заавал онол

Ерөнхий нөхцөл шаардлага

- Үүрэн холбооны антен, фидерийн байгууламж болон цамхаг дээр гэмтэл засах, суурилуулт ашиглалтын үйл ажиллагааг хийхээр ажиллах үед эрх бүхий инженер, техникийн ажилтнууд нь ажиллах орчины нөхцөл, цахилгаан хангамж, цахилгаан соронзон орон, цацаргалтын зэрэг зөвшөөрөгдөх техникийн ерөнхий шаардлагууд болон аюулгүйн түвшиний хэмжээг баримтлан ажиллана. - Үүрэн холбооны бааз станцын байр нь галын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагад нийцсэн галын анхан шатны багаж хэрэгсэл (галын хор, элстэй хайрцаг, хувин г.м) эмнэлгийн анхны тусламжийн материалаар хангагдсан байх бөгөөд эдгээрийг зөвхөн шаардлагатай онцгой тохиолдолд ашиглана. Эмнэлэгийн анхны тусламжийн материалд хөвөн, бинт, хурууны наалт, спирт,иод зэрэг багтах ба холбогдох материалын ашиглалтын хугацааг 3 жилд нэг удаа шалган шаардлагатай тохиолдолд тухай бүр шинэчилнэ.

Ажиллах орчны нөхцөл шаардлага

- Эрх бүхий ИТА нь аянга дайрах ба ойртох, 15 м/с илүү хүчтэй салхи гарах, мөндөр болон мөсдөлттэйширүүн бороо, цас орж буй үед болон цамхагийн суурь хазайсан, татуурга тасарсан, хамгаалах шатны гагнаас салсан, байрны дээвэрт мөстөлт гулгаа үүссэн, үзэгдэх орчин хязгаарлагдсан зэрэг нөхцөлд антен, цамхагт авирах, ажиллахыг хориглоно. Үүрэн холбооны антен, фидерийн байгууламжинд ажиллах, суурилуулалт хийх үед дараах орчны нөхцөл шаардлага хангагдсан үед ажиллана. Үүнд:

Гадаа орчны температур нь хүн ажиллахыг зөвшөөрөх буюу (хүнд нөхцөлд хамаарагдах) хязгаар -28–аас +28 хэм байх.

• Салхины хурд 15 м/сек-ээс илүүгүй байх.• АФБ болон цамхагт авирахад гулгалт, халтиргаа,мөстөлт үүсээгүй байх.• Бороо, цас ороогүй байх ба эрх бүхий байгууллагаас цаг уурын онцгой нөхцөл зарлагдаагүй байх.• Цамхагаас үзэгдэх орчин хязгаарлагдаагүй байх.

Үүрэн холбооны радио бааз станцын байршсан техникийн байрны агаар нь нэмэх 300–аас илүүгүй байна. Агааржуулалтын системийн төсөлд холбогдох нормативыг тусгасан байх ёстой.

Page 7: “ҮҮРЭНХОЛБООНЫАНТЕН …crc.gov.mn/contents//raw/9/29/989/MNS_6590-2016.pdfоператор, гүйцэтгэгч байгууллага нь заавал онол

ИТА-ын аюулгүй ажиллагаа

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон 2.5м-ээс дээшхи өндөрт ажиллах аюулгүй ажиллагааны зохих заавар, дүрмийг судалсан, эрх бүхий байгууллагад мэргэжлийн сургалтанд хамрагдаж, шалгалт өгч гэрчилгээ батламж авсан, 1-ээс доошгүй жилийн туршлагатай сүүлийн 12 сарын хугацаанд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан инженер, техникийн ажилтныг эрх бүхий этгээд сонгон, үүрэн холбооны АФБ болон цамхагт гэмтэл засах суурилуулалт өөрчлөлт хийх зэрэг бусад ажиллах шаардлага гарсан үед ажиллуулна.

Сургалт туршлага

Мэргэжлийн болон эрүүл мэндийн хувьд ерөнхий шаардлагыг хангасан тохиолдолд үүрэн холбооны АФБ дээр ажиллах инженер, техникийн ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаталсан сургалтанд MNS 4969 :2000 стандартын дагуу хамруулах арга хэмжээг хариуцсан байгууллага зохион байгуулна. Эрх бүхий инженер, техникийн ажилтныг АФБ болон цамхагт авирах болон ажиллахаас өмнө үүрэн холбооны оператор, гүйцэтгэгч байгууллага нь заавал онол ба дадлагын сургалтанд хамруулж, эрх бүхийг нотлох баримт бичигтэй байх ёстой. Сургалтын агуулга нь дараах нөхцөл, шаардлагыг заавал багтаасан байна. Үүнд: Цамхагт авирахын өмнө заавал мөрдөх шаардлагатай дүрэм, журмууд Авирахад шаардлагатай нөхцөл байдлыг судлан шинжлэх дадал Аюулгүй ажиллагааны тоноглол, төхөөрөмжийг сонгох, ашиглах, шалгах, засвар үйлчилгээ хийх чадвартай байх Аюулгүй ажиллагааны хувцас, хэрэглэл сонгох, ашиглах, шалгах, засвар үйлчилгээ хийх чадвартай байх Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх Цамхагт авирах, авиралтын техник, дараалал үе шатыг эзэмшүүлэх Үүрэн холбооны бааз станцын төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, зөөврийн төхөөрөмж, нэгдмэл антен, олон радио

төхөөрөмж, радио холбооны төхөөрөмж, салгагдах антены талаар зохих мэдлэг эзэмших Онцгой үед ажиллах дадлага, эрсдлийг даван туулах чадвар Цамхаг ба газарт байрлуулах аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээ эзэмших Радио долгионы ба цахилгааны аюулгүй нөлөөллөөс зайлсхийх чадвар, аюулгүй ажиллагаа

Эрх бүхий ИТА-уудад байгууллагын зүгээс ХАБЭА-н шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх, сургалтад хамруулж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухай бүр өгч баталгаажуулна. .

Page 8: “ҮҮРЭНХОЛБООНЫАНТЕН …crc.gov.mn/contents//raw/9/29/989/MNS_6590-2016.pdfоператор, гүйцэтгэгч байгууллага нь заавал онол

Хөдөлмөр Хамгааллын тоног хэрэгсэл

Үүрэн холбооны цамхагт ажиллах эрх бүхий ИТА нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны нийтлэг шаардлага, цаг агаарын нөхцөл байдалд нийцсэн, тод өнгөтэй, гэрэлтсэн ялгарах тэмдэглэгээ бүхий хувцастай байна. Байгууллага антен, цамхагт ажиллах эрх бүхий ИТА-уудад түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангана. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ. Ажлын болон хамгаалах хувцас, гутал хэрэглэл нь үндэсний “MNS ISO 13688:2000, Ажлын тусгай хувцас. Ерөнхий шаардлага”, ”MNS 4931:2000, Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага“, ОУСБ-ын ISO12492:2012, ISO13397:1995, ЕХ-ны EN12492, EN397:1995 стандартын ерөнхий шаардлагыг тус тус хангасан байна.

Эрх бүхий инженер, техникийн ажилтан нь үүрэн холбооны АФБ, цамхагт суурилуулалт, засвар бусад ажиллаар ажиллахдаа MNS 4931:2000, ОУСБ-ын ISO3582:2007, ЕХ-ны EN358:2000, EN360:2000 стандартын ерөнхий шаардлагыг хангасан аюулгүй ажиллагааны хувийн тоноглол, төхөөрөмжийг ашиглана.

АФБ болон цамхагт ажиллахад шат шаардлагатай үед өөрөө цоожлогддог, өндөрт ажиллахад холбох цоож бүхий тоноглолтой шат байна. Эрх бүхий ИТА нь цамхагт авирахад нийтдээ 5 кг-аас ихгүй хэмжээтэй тоноглол, төхөөрөмжийг биедээ авч ажиллахыг зөвшөөрнө.

АФБ болон цамхагт ажиллахын өмнө тоноглол, төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг заавал шалгана. Угсралт суурилуулалтын багийн ахлагч, хөдөлмөр ба цамхагт ажиллах аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн тусгай маягтын дагуу аюулгүй ажиллагаанд шаардлагатай тоноглол, төхөөрөмжийг нэг бүрчлэн шалгаж, ашиглалт үйлчилгээний тэмдэглэл хөтөлнө.АФБ болон цамхагт ажиллахад шаардлагатай тоноглол, төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагааны зааврын /тухайн төхөөрөмжийн ажиллагааны зааварт заасан/ дагуу ажиллуулж, техникийн паспортыг бүрэн хөтөлнө.

Page 9: “ҮҮРЭНХОЛБООНЫАНТЕН …crc.gov.mn/contents//raw/9/29/989/MNS_6590-2016.pdfоператор, гүйцэтгэгч байгууллага нь заавал онол

Ажиллах орчны шаардлага

- АФБ болон цамхагт суурилуулалт, хэмжилт хийхээр авирах, ажиллахын өмнө 4.3-д заасан хориглох орчны ерөнхий шаардлагууд тохиолдсон үед болон зөвшөөрөгдсөн нөхцөл үүсээгүй үед цамхагт эрх бүхий инженер, техникийн ажилтныг авирах, ажиллуулахыг хориглоно. АФБ болон цамхагт авирах болон ажиллах, хэмжилт хийх үедээ эрх бүхий

ИТА нь: • АФБ болон цамхагийн угсралт суурилуулалтыг төслийн холбогдох эрх бүхий ажилтан шалгаж

баталгаажуулж, ашиглалтанд хүлээн авсан тухай мэдээлэлтэй танилцсан байх.• АФБ болон цамхагт ажиллахад шаардлагатай угсралт суурилуулалт, хэмжүүр тоног

төхөөрөмжийн ажиллагааг нэг бүрчлэн шалгаж бэлтгэнэ.• Угсралт суурилуулалт, хэмжүүрийн багаж түүний антен зэрэг зүйлсийг унах аюул тохиолдохоос

хамгаалахын тулд түүний үүргэвч оосорын бат бөх байдлыг сайтар шалган бүрэн бүтэн байдлыгхангасан үед цамхаг дээш авирч гарна.

• АФБ болон цамхагт дээр ажиллах, хэмжилт хийх үедээ туршиж шалгагдсан хамгаалах бүсээрцамхагийн их биеэс заавал бэхэлсэн байх ба ажил, хэмжилтийн туршид бүс түүний түгжээгтайлахыг хориглоно.

• Жижиг антен, шилжүүлэгч болон бусад зүйлийг амрах тавцан ба их бие дээр тавьж болохгүй.• АФБ болон цамхагийн 15м-ээс өндөр баганад зөвхөн цамхаг дотор явсан тусгай зориулалтын

шатаар авирна. • Эрх бүхий инженер техникийн ажилтан нь цамхагт авирахад нийтдээ 5 кг-аас ихгүй хэмжээтэй

тоноглол, төхөөрөмжийг биедээ авч ажиллахыг зөвшөөрнө. • АФБ болон цамхагаас гарах буухдаа анхаарал болгоомжтой байхын зэрэгцээ ажлын үед

өөрийгөө багананд бэхлэх бүрэн бүтэн бүстэй байна.• Цаг агаар, орчны байдалд хийх ажил үүрэгтэй уялдуулан ХАБ-ын хувцас, хэрэгсэлийг бүрэн

хэрэглэнэ.

Page 10: “ҮҮРЭНХОЛБООНЫАНТЕН …crc.gov.mn/contents//raw/9/29/989/MNS_6590-2016.pdfоператор, гүйцэтгэгч байгууллага нь заавал онол

Техник аюулгүй ажиллагааны удирдлага ба зөвшөөрөл

Тухайн хэсэгт ажил эхлэхийн өмнө ажилтан нь хариуцсан хэсгийн ахлах инженер, техникийн ажилтанд өөрийн эрүүл мэндийн ерөнхий байдал, цусны даралт, согтууруулах ба мансууруулах бодис хэрэглэсэн эсэх талаар шалгуулан мэдэгдэж ажиллах зөвшөөрлийг авсан байна. Үүрэн холбооны АФБ болон цамхагт суурилуулах ажил эхлэхийн өмнө эрх бүхий инженер, техникийн ажилтан нь бичгээр батлагдсан маягтын дагуу мэдэгдэлтэй заавал танилцаж, зөвшөөрсөн тохиолдолд 2 тал гарын үсэг зурж баталгаажуулна /Маягт-1/.

Ажиллах зөвшөөрөл нь АФБ болон цамхагаас эрх бүхий инженер, техникийн ажилтан хийсэн ажлаа хүлээлгэн өгч зөвшөөрлөө хаалгаснаар дуусгавар болно. АФБ болон цамхагт ажилласан, ажил дуусч бууж ирсэн цаг, огноог бичиж маягтад бөглөж баталгаажуулна.

Техник аюулгүй ажиллагааны үе шатууд

Эрх бүхий инженер, техникийн ажилтан нь цамхагт суурилуулалтын ажил эхлэхээс өмнө тухайн ажлын талбарт хүрэлцэн ирсэн тухай удирдлагад мэдэгдэнэ.

• Антен, цамхагийн бүрэн бүтэн байдал, хүлээн авсан холбогдох акт баримт бичгийг цамхагт авирах, зөвшөөрөл олгох албан тушаалтан нягтлан шалгана.

• Хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг холбогдох албан эрх бүхий ажилтан шалгах.

• АФБ, цамхагийн суурь болон газрын аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээг хийх ,байршуулах.• АФБ болон цамхагт авирах, ажиллах ба ажиллах орчны шаардлагыг тооцох, бэлтгэх./9 –заалт/

Page 11: “ҮҮРЭНХОЛБООНЫАНТЕН …crc.gov.mn/contents//raw/9/29/989/MNS_6590-2016.pdfоператор, гүйцэтгэгч байгууллага нь заавал онол

Монгол Улсад Үүрэн холбооны сүлжээний технологи эрчимтэй хөгжиж хамрах хүрээгээ улам тэлж, сайжрахын зэрэгцээ хэрэглэгчийн хэрэглээний хурд хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага өнөөгийн амьдралаас урган гарч байгаа билээ.

Үүнтэй уялдан үйлчилгээ үзүүлэгч оператор компаниуд үйлчилгээгээ хэрэглэгчид хүргэх үүднээс олон төрлийн антен фидерийн байгууламж бүхий өөр өөрсдийн сайт ба сүлжээг байгуулан ашиглаж байна.

Энэхүү стандарт нь Монгол Улсын Хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу инженер техникийн ажилчдын ажлын байр болон мэргэжлийн үндсэн үйл ажиллагаанд хамаарагдах ХАБЭА шаардлагыг тодорхой болгон өгч байгаа юм.

Энэхүү стандартыг хэвшүүлэн мөрдлөг болгож чадсанаар хамгийн үнэт зүйл болох хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалан ажиллах чухал баримт бичиг болно.

Page 12: “ҮҮРЭНХОЛБООНЫАНТЕН …crc.gov.mn/contents//raw/9/29/989/MNS_6590-2016.pdfоператор, гүйцэтгэгч байгууллага нь заавал онол

АНХААРАЛ ХАНДУУЛСАН

ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА