8
2015 оны 6 сарын 3 Гадаад Явдлын Яам, Улаанбаатар Монгол-Австралийн Хамтын Ажиллагаа Уул уурхайн хөгжил: Монголын чиг хандлага МЭДЭЭ

МЭДЭЭ - IM4DC · 2015. 12. 17. · ба сөрөг асуудлууд, ... Нийгмийн хөгжил ба уул уурхай ... амьдралын хэв маягийг

  • Upload
    others

  • View
    1

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: МЭДЭЭ - IM4DC · 2015. 12. 17. · ба сөрөг асуудлууд, ... Нийгмийн хөгжил ба уул уурхай ... амьдралын хэв маягийг

2015 оны 6 сарын 3 Гадаад Явдлын Яам, Улаанбаатар

Монгол-Австралийн Хамтын Ажиллагаа

Уул уурхайн хөгжил: Монголын чиг хандлага

МЭДЭЭ

Page 2: МЭДЭЭ - IM4DC · 2015. 12. 17. · ба сөрөг асуудлууд, ... Нийгмийн хөгжил ба уул уурхай ... амьдралын хэв маягийг

Нээлтийн үйл ажиллагаа болон онцлох үйл явдалТогтвортой Хөгжлийн Жендэр Төвийн Захирал, “IM4DC” Tөгсөгчдийн Xолбооны дарга Т.Амгалан, нээлтийн үеэр уул уурхайн салбар дэх эерэг ба сөрөг асуудлууд, үүнээс улбаалан малчин ардын аж ахуй амьдралд тулгарч буй өөрчлөлт нөлөөлөл, үүнийг Монголын уул уурхайн салбарын ирээдүйн төлөвлөлтөд хэрхэн бодолцох ёстой талаар онцоллоо. Үүний дараа Гадаад Хэрэг Эрхлэх Албаны Орлогч Захирал Г.Бямбасүрэн үг хэлэхдээ энэхүү үйл ажиллагааг цаг үеэ олсон үйл явдал боллоо гээд хоёр орны хамтын ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй асуудлыг хөндөж байгааг онцоллоо. Дараа нь Сөүл дэх Австралийн Элчин Сайдын Яамны Консул Стефани Вернер үг хэлэхдээ, Австрали Монголын 43 жилийн дипломат харилцааг талархан дурьдаад Австрали улс Монгол улсыг “найз нөхөр” шигээ санаж Монголын уул уурхайн салбараа бэхжүүлэхэд нь тусалж ирсэн бөгөөд үүний жишээнд Өмнөговь аймгийг хамарсан “Усны үнэлгээ“ төслийг дурдаж шинээр гаргаж байгаа гарын авлаганд ач холбогдол өгч буйгаа онцоллоо.

Тогтвортой Эрдэс Баялгийн Институт /Австралийн Куинсланд Их Сургууль/, Олон Улсын Уул уурхайн Хөгжлийн Төв болон Тогтвортой Хөгжлийн Жендэр Төв хамтран “Уул уурхайн Хөгжил: Монголын чиг хандлага” чуулга уулзалтыг Улаанбаатар хотод Гадаад Явдлын Яамны “Зөвшилцөл” Танхимд 6 сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Чуулга уулзалт нь Австрали улсын тусламжтайгаар хэвлэгдэж буй “Уул уурхайн салбарын хөгжил Монгол Улсад: Эерэг Хамтын Ажиллагааг Өргөжүүлэх” нэртэй гарын авлагын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэгцээ, мөн энэ сэдвээр хамтын хэлэлцүүлгийг хөхүүлэн дэмжих, “IM4DC” Tөгсөгчдийн Xолбоо болон Монгол - Австралийн түнш хоорондын харилцаа холбоог сайжруулах зорилго агуулж байгаа болно.

Уулзалтанд төр засгийн төлөөллүүд, тухайлбал Гадаад Явдлын Яамны Ази, Дундад Ази, Африкийн Хэрэг Эрхлэх Газрын Орлогч дарга Г.Бямбасүрэн, засаг дарга нар, олон нийтийн болон нийгмийн байгууллагууд, мөн Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллагууд болох UNDP, Америкийн Азийн сан болон Оюутолгой уурхайн болон “Англи-Америк” байгууллагын төлөөлөгчид, мэргэжилтэн нар оролцож мэдлэг мэргэжлээ хуваалцаж өнөөгийн уул уурхайн хөгжлийн төлөвийг ойлгон дүгнэж, Монгол улсад тулгараад байгаа уул уурхайн салбарын бэрхшээлтэй асуудлууд, хөгжлийн боломжийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Чуулга уулзалтан дээрх хэсэгчилсэн хэлэлцүүлэг, илтгэлүүд нь тус салбарт төр засгийн оролцоо ба засаглал, нийгмийн хөгжил, байгаль орчны асуудал ялангуяа малчин ард иргэдийн хүйсийн ялгаанд хэрхэн тусч байгаа талаар тусгалаа.

Үдээс хойшхи ажиллагаанд оролцогч нар өнөөгийн тулгарч буй асуудлуудыг тодорхойлох, боломжит буюу зохимжит шийдлийг олох, хувьцаа эзэмшигчдийн зүгээс арга хэмжээ авахуйц уялдаа холбоотой байх, улмаар энэ салбарын үр өгөөжийн тухай тогтож хэлэлцлээ. Уулзалтанд оролцогчдыг өөр хоорондоо мэдлэг, туршлагаа солилцох, хоорондын харилцаа холбоогоо өргөжүүлэх боломж олгох зорилгоор оройн уулзалтыг зохион байгууллаа.

ТОЙМ МЭДЭЭ

Page 3: МЭДЭЭ - IM4DC · 2015. 12. 17. · ба сөрөг асуудлууд, ... Нийгмийн хөгжил ба уул уурхай ... амьдралын хэв маягийг

Чуулга уулзалтын 1-р хэсэг: Уул уурхайн салбарын хөгжил Монгол Улсад Мэдэгдэхүйц өсч хөгжсөн Монголын Уул Уурхайн энэхүү салбар тус улсын эдийн засгийг хөдөлгөгч гол хүчний нэг. Уурхайн баялгаас орж ирэх орлого нь тус орны хөгжлийг илт өөрчлөхөөр хүчирхэг боловч зохих ёсоор удирдан зохион байгуулахгүй бол байгаль орчин болоод нийгэмд ноцтой xор уршгийг бий болгох юм. Корпорацийн Нийгмийн Хариуцлагын Зөвлөх, GCSD–ийн Ажлын Хорооны гишүүн Д.Одонгоор даргалуулсан энэ чуулга уулзалт нь Монголын уул уурхайн салбарын хөгжил, түүнд учирч буй бэрxшээл, боломжуудын талаарх макро түвшин дэх хэлэлцүүлгийг шинжлэx уxаан, төр засаг, пүүс компаний тус тусын байр сууриас хандаж явууллаа.

Чуулга уулзалтын 1-р хэсгийн хураангуй• Монголын уул уурхайн салбар эдийн засгийн амин чухал үүргийг гүйцэтгэдэг. Засгийн Газар эрдэс баялгийн бодлого,

хууль зүйн орчныг сайжруулах зохих арга хэмжээг авсан.

• Уурхайн салбарын хөгжил нь боловсролын, нийгмийн, хүрээлэн буй орчны нөлөөнд хөгжихөд тодорхой сорилт бэрхшээлүүд учирч байна.

• Уул уурхайн тогтвортой хөгжлийн ирээдүй нь уурхайн шат дамжлага бүрт шийдвэр гаргах явцдаа нийгэм-эдийн засгийн асуудлыг харгалзан үзэж, мөн олон нийт ард иргэдийг өргөнөөр татан оруулцуулахаас шууд хамаарна.

Эрдэнэс Монгол ХХК-ийн Ахлах Эдийн Засагч, “IM4DC” Tөгсөгчдийн Xолбооны гишүүн Ч.Отгончулуу

Тэрээр Монголын уул уурхайн салбарт шинээр хийгдсэн хууль зүйн шинэчлэлүүдийн тоймийг танилцууллаа. Тэрээр Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан чухал бодлого бүхий хэд хэдэн баримтуудыг тоймлон дурьдаад эрдэс баялгийн талаарх хамгийн сүүлийн үеийн хуулинд орсон өөрчлөлтүүд нь уурхайн салбарын урт хугацааны хөгжлийг дэмжих зорилготойгоор хийгдсэнийг тайлбарлалаа. Түүнчлэн энэ салбарт гарсан асуудал, маргааныг үндэсний түвшинд зохистой зохицуулах уул уурхайн хуулийн мэргэжлийн хуульч, шүүгчид чухал үүрэгтэй болохыг онцоллоо.

Отгончулуу мэдэгдэхдээ Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч гол хүчний нэг болохынхоо хувьд уурхайн салбарт гурван асуудал байгаагийн нэг дэх нь тогтвортой, ил тод хууль эрх зүйн орчин, хоёр дахь нь төр засаг, удирдлагын чадвар, гурав дахь нь ард түмний зөв ойлголт, итгэл үнэмшил хэмээн тэмдэглэв.

Куинсланд Их Сургуулийн Уул Уурхайн Нийгмийн Үүрэг Хариуцсан Төвийн Захирал, Улс төр, Олон Улс Судлалын Профессор Салем Али

Тэрээр “Уул уурхайн шат дамжлагууд ба мөчлөгүүд: Тэдгээрийн уул уурхайн салбар дэх нөлөө“ гэсэн сэдвээр илтгэл тавьлаа. Профессор Салем Али тус салбарын тогтвортой хөгжилд 7 чухал хүчин зүйл нөлөөлдгийг онцлон тэмдэглээд, оролцогч талуудын xамтын ажиллагаа нь зөвxөн xамтран зөвлөлдөxөөр зогсоxгүй “xамтын ажиллагаaн дээр үндэслэсэн тогтвортой xөгжил нь нийгэм ард олныг

хамарсан идэвхтэй үйл ажиллагаа” болох тухай дэлгэрэнгүй ярилаа. Мөн түүнчлэн, ялангуяа Монголын нийгэм, байгаль орчны асуудлыг шийдэxдээ байгаль орчны орон зай, урт хугацааны хөгжлийн ирээдүйг тусгаж алсын хараатайгаар төлөвлөгдсөн байдлаар зохион байгуулах нь зүйтэй гэв. Монголын уурхайн салбарт хэрэгжиж буй төслүүдэд ардчилсан нийгэмд тавигддаг “нийгэм-эдийн засгийн“ шаардлагыг тусгах хэрэгцээтэй байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд хугацаа, идэвхтэй үйл ажиллагаа шаардагдах юм.

Англи-Америк-Монгол байгууллагын Тэргүүн, Ерөнхийлөгч Грийм Ханкок

Тэрээр “Уул уурхайн компаниудад тулгарч буй сорилтууд” сэдвээр ярихдаа энэ нь тухайн улс орны байдлаас хамааран янз бүр байдаг бөгөөд ”Уурхай бол газар дээр суурилсан бизнес, газрыг нүүлгэж болдоггүйгээс уурхайн компаниуд ба тухайн орны засгийн газар уурхайн салбарт хамтран ажилласнаараа байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгаж чадна гэдгийг онцоллоо. Тэрээр шинээр гарч буй энэхүү гарын авлага нь энэ салбар дэх бизнес эрхлэгч пүүс компаний нийгмийн оролцоог тусгаж буй тухай, мөн “Англи-Америкийн “Нийгмийн зам”-ыг иш татаж өөрийн үзэл бодлоо хуваалцан Монгол Улсын Эрдэс Баялгийн Хуулийн 42-р заалтыг хангалтгүй, учир нь энэ заалт орон нутгийн засаглалд л зөвхөн хамаарагддаг, харин үндэстний түвшин дэх яамдууд хамрагддаггүйг цохон дурьдлаа. Тэрээр үндэстний хэмжээний эрх мэдэл бүхий байгууллагын оролцоо бол тогтвортой гэрээний гол суурь юм гэв. Мөн өөрийн компанийн туршлагаас харахад гэрээний зөвшилцөл, хувьцаа эзэмшигчдийн хамтын ажиллагаа бол энэ салбарт үнэлж баршгүй ач уурхайн холбогдолтой, учир нь уурхайн ордууд, байршил харилцан адилгүй байдгаас “нэг хэмжээ бүгдэд тохирно” гэсэн зарчим уурхайн салбарт үйлчилдэггүйг онцлон дурьдлаа.

Шарын Гол сумын Засаг Дарга Д. Амарсанаа

Тэрээр Шарын гол бол нүүрсээр баян орд бүхий Монголын засаг захиргааны нэгжүүдийн нэг гээд уул уурхайн ажиллагаа нь малчдын ахуйд хэрхэн сөргөөр нөлөө үзүүлж байгаа тухай, тухайлбал малын бэлчээрийн чанар муудах, уурхай хаасны дараа хаалт хашилт тавиагүйгээс малтсан нүхэнд мал унаж үхэж үрэгдэж байгаа тухай дурьдлаа. Уул уурхайн нөхөн сэргээлт огт хийгдээгүй, эсвэл чанаргүй xийгдэж байгаагаас нутгийн иргэд агаарын бохирдол гэх мэт байгаль орчны шийдэгдээгүй бэрхшээлүүдтэй учирч байна. 2014 оны байдлаар сумын төв орчим агаар дахь хүхрийн хэмжээ зохих хэмжээнээсээ хэт их байсныг дурьдлаа.

Куинсланд Их Сургуулийн Уул Уурхайн Нийгмийн Асуудал Хариуцсан Төвийн Судалгааны Мэргэжилтэн Доктор Изабел Кэйн

Чуулганы зорилгын дагуу ADRAS төсөлд оролцогчдод судалгааны төслөө танилцуулаад Дархан-Уул аймгийн Шарын Гол сум, Өмнөговь аймгийн Цогтцэций сумдын нүүрсний уурхайн ордуудын үүрэг хариуцлагыг өндөрсгөх, нутгийн хүн амд ажлын чиг дадлага олгоx төслийг Куинсланд Их Сургууль, Австралийн Үндэсний Их Сургууль, Тогтвортой Хөгжлийн Үндэсний Төв, Монгол Улсын Үндэсний Их Сургууль, Монголын Мэргэжлийн Хяналтын Алба, Эрдэс Баялаг Хариуцсан Алба, Үндэсний Жендрийн Нийгэмлэгүүдтэй хамтран хэрэгжүүлсэнээ танилцууллаа.

Page 4: МЭДЭЭ - IM4DC · 2015. 12. 17. · ба сөрөг асуудлууд, ... Нийгмийн хөгжил ба уул уурхай ... амьдралын хэв маягийг

Уул Уурхайн Нийгмийн Асуудал Хариуцах Төвийн Үйлдвэрлэл, Нийгмийн Харилцааны Албаны Орлогч Захирал, Профессорын Туслах Дийна Кемп

Тэрээр шилжилт, дахин суурьшилтын талаар Монгол улсад орон нутгийн хууль эрхзүйн орчин бүрэн бүрэлдээгүй байдлын талаар илтгэл тавилаа. Тэрээр Монгол улсад малчдад зориулж бэлчээрийн зорилгоор газар ашиглуулах явдал нь хууль зүйн хувьд огт зохицуулалт хийгдээгүй байгааг дурдаад иргэдийн дахин суурьшилт, төлөвлөлт, орон нутгийн иргэдийн санал гомдлыг хууль эрхзүйн түвшинд авч үзэн малчдын эрхийг хамгаалахад зохих ажлыг төлөвлөн хийх хэрэгтэй байгааг онцоллоо.

Шведийн Хөгжлийн Корпорациийн Бичил Уурхайн Тогтвортой Ажиллагааны Төслийн Уул уурхай, олон нийтийн асуудал хариуцсан ажилтан, IM4DC Төгсөгчдийн Холбооны гишүүн Д. Ганчимэг

Тэрээр “Монгол дэх Бичил Уурхайн тогтвортой хөгжил” илтгэлээрээ уул уурхайн салбарын нийгмийн ажилтны хувьд өөрийн мэдлэг туршлагаа хуваалцлаа. Тэрээр хэлэхдээ 2013 онд 35000 уурхайчид Монголын өнцөг булан дахь уурхайд ажиллаж байсан. Тэр жилдээ бичил уурхайчдыг төлөөлсөн холбоо байгууллага бий болсон боловч 2010 оны засгийн газрын шийдвэрээс болж хаагдсан. Бичил орчинд гар аргаар олборлогчдын тулгарсан асуудал бол олборлолт явуулах газар олдохгүй болсон явдал бөгөөд энэ тал дээр хууль ёсны бодлого, зохицуулалт үгүйлэгдэж байгааг хөндлөө.

Оюу Толгойн Орон нутгийн Хөгжлийн Менежер Ш. Байгалмаа

Тэрээр мэдэгдэхдээ Өмнөговь аймаг бол байгалийн үзэсгэлэн, байгалийн баялаг хосолсон үзэсгэлэнт газар гээд тэрээр алдартай Торгоны Зам болон Цайны Замын солбицол дээр орших Галбын улаан тэмээгээрээ дэлхийд алдартай Ханбогд бол соёлын өв ихээр хадгалагдаж буй нутаг юм. Энэ нутгийн байгалийн үзэсгэлэнд түшиглэн жуулчдыг баясгах эко туризм хөгжүүлж тус орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжиж болохыг дурьдлаа.

Чуулга уулзалтын 2-р хэсгийн хураангуй • Оролцогчид нийгэм, орон нутгийн ард иргэдэд уул уурхайн салбарын нөлөө ямархуу байгаа тал дээр анхаарлаа хандууллаа.

• Шарын гол, Цогтцэций суманд хийгдсэн эрдэм шинжилгээний ажлын судалгааннууд нь уул уурхайн салбарын хөгжлөөс үүдэн гарсан нийгмийн асуудлуудыг онцоллоо.

• Малчид, жижиг уурхайн ажилчдын эрхийг хамгаалах хуулийн шинэ механизмыг санаачилж төлөвлөлт хийх, зөвлөх хороо байгуулах үүндээ орон нутгийн ард иргэдийн санал бодлыг оролцуулах зайлшгүй хэрэгцээ байгааг дурдлаа.

• Оюу Толгой уурхайгаас хэрэгжүүлсэн уурхайн зүгээс нийгэмд үзүүлэх нөлөөлөл тэр дундаа эмэгтэйчүүдэд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахад чиглэгдсэн бодлогыг идэвхтэй хэлэлцлээ.

Чуулга уулзалтын 2-р хэсэг: Нийгмийн хөгжил ба уул уурхай Уул уурхайн өсөлт хөгжлөөс урган гарч буй нийгмийн дэвшил нь орон нутгийн хүн ам ялангуяа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, малчдад эерэг хөгжил авчрах ёстой. Хуулийн зохицуулалтгүй өсөлт нь нийгэмд эргээд асуудал болж гарч ирдэг. UNDP–ийн Орон нутаг Хариуцсан Захирал Томас Эриксон энэ тал дээр гарч буй бэрхшээлүүд болон боломжуудын талаар дурьдаад Монголын нийгэм, нийгмийн хөгжилд гарч буй асуудал мөн эмзэг бүлгийн зарим нэг жишээг татаж энэ асуудлыг дэлхийн улс орны жишгээр авч үзэн тайлбарлалаа.

Page 5: МЭДЭЭ - IM4DC · 2015. 12. 17. · ба сөрөг асуудлууд, ... Нийгмийн хөгжил ба уул уурхай ... амьдралын хэв маягийг

Чуулга уулзалтын 3-р хэсгийн хураангуй• Уурхайн салбарын сөрөг нөлөөлөл хамгийн гол асуудал болж байна.

• Шарын Гол болон Цогтцэций сумууд дэх ус, тоосны бохирдлын асуудал шинжилгээ судалгааны ажлуудын гол сэдэв болж байна.

• Уурхайн олборлолт эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд илүү сөрөг нөлөө үзүүлж байна. Ундны усны чанар болон олдоц нь эмэгтэйчүүдэд гэр ахуйн асуудлаа зохицуулахад нь хүчтэй нөлөө үзүүлж байна.

• Цаашид уурхайн олборлолтын сөрөг нөлөөнд автсан орон нутгуудад хамтын ажиллагааг өрнүүлж малчдын баялаг амьдралын хэв маягийг хадгалан үлдэх шаардлагатай байна.

• Усны хяналт тогтоох, уурхайн компаний үйл ажиллагааг болон түүний байгаль орчинд нөлөөлдөг нөлөөг ойлгож орон нутгийн ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна.

Уул Уурхайн Нийгмийн Үүрэг Хариуцсан Төвийн Захирал, Куинсланд Их Сургуулийн Улс төр, Олон Улс Судлалын Профессор Салем Али

Тэрээр “Бэлчээр дахь тоосны судалгаа” сэдвээр илтгэлээ тавихдаа Монгол Улсад тоосны асуудал сүүлийн арван жилд бүхэлдээ өөрчлөгдсөн, ялангуяа Таван толгой уурхайн орд газруудад илэрхий мэдрэгдэж буйг хөндлөө. Төлөвлөгдөөгүй дэд бүтэц бий болсноор тоосжилт үлэмж нэмэгдэж малын бэлчээрийг доройтолд оруулж байгааг дурьдлаа. Тэрээр 2009-2013 хооронд хийгдсэн тоосжилтын талаарх судалгаанууд нэгэнт үлэмж хуучирсан учир одоогийн судалгаа шинжилгээний ажилд хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй байгааг онцлов.

Австралийн Үндэсний Их Сургуулийн дэргэдэх Ази Номхон Далайн Сургуулийн Ази Номхон Далайн Бүс Нутгийн Байгалийн Нөөцийн Менежмент Хөтөлбөрийн Ахлах Гишүүн, Туслах Профессор Кунтала Лахири-Датт

Тэрээр усны нөөц болон жендрийн өсөлт хөдөлгөөний талаар ярилаа. Үүнд, нийгмийн хариуцлага бүхий усны менежментийг бий болгоход олон төрлийн бэрхшээл сорилт тулгардаг бөгөөд үүнийг шийдэхийн тулд нийгмийн ажилтан, усны мэргэжилтэн, инженерүүдийн хамтын ажиллагаа шаарддаг байна. Тэрээр Шарын Гол, Цогтцэций сумдын усны хэрэглээ, усны менежментэд хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулж усны түвшний бууралт, уул уурхайн малталтын ул мөр, мал амьтны үхэл зэрэг тодорхой биш, урдни судалж тооцоо хийж байгаагүй сөрөг нөлөөллийн судалгаа хийж ажиллажээ. Ус болон жендэрийн судалгаагаар эмэгтэйчүүд илүү өртөмтгий, усны бохирдлын өндөр хэмжээ болон усны олдоц багассан нь эмэгтэйчүүдэд илүү сөрөг нөлөөлдгийг тогтоосон байна.

Цогтцэций сумын Засаг Дарга, АДРАС Төслийн Зөвлөх Хорооны Дарга Х.Гэрэлмаа

Тэрээр Монгол орны байгалийн нөөц, байгаль орчны талаар бахархан яриад Монгол улс бусад байгалийн баялагтай улс орнууд дотроос нүүдэлчин аж ахуй, соёлоороо ялгаатайг онцлов. Улмаар малчдын баялаг буюу мал амьтан, ёс, заншил, ахуй амьдралын соёл, мал аж ахуй эрхлэх уламжлалт арга замыг хэвээр хадгалах нь уул уурхайн салбарын гол шийдвэр гаргагчдын анхаарах үүрэг хариуцлага байх ёстой гэв. Уул уурхайн компаниуд болон хөрөнгө оруулагчдыг үүрэг, хариуцлагаа биелүүлэх ёстой болгодог тийм орчныг Засгийн газар бодлогоороо бүрдүүлж өгч зохих газарт нь хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа тухай ярилаа.

Чуулга уулзалтын 3-р хэсэг: Хүрээлэн буй орчин ба уурхайн олборлолт Уурхайн олборлолт нь хүрээлэн буй орчныг үлэмж доройтуулдаг. Уурхайн үйл ажиллагааны байгалийн нөөцөд үзүүлдэг сөрөг нөлөө нь хүндхэн маргаантай асуудал төдийгүй энэ нь монголын ширүүн цаг агаарын байдал, байгалийн нөөцийн хомсдол, мал аж ахун уламжлалт байдлаас болоод үлэмж хурц асуудал болон тулгарч байна. Энэ чуулга уулзалтын хэсгийг Азийн Сангийн Хүрээлэн буй орчны Төслийн Ахлах Зөвлөгч П.Болормаа удирдсан бөгөөд монголын уул уурхайн орд газруудад бий болсон хүрээлэн буй орчны эн тэргүүний бэрхшээл сорилтуудын талаар хэлэлцүүлэг явууллаа. Түүнчлэн эдгээр бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга зам, боломжуудын талаар санал бодлоо илэрхийллээ.

Page 6: МЭДЭЭ - IM4DC · 2015. 12. 17. · ба сөрөг асуудлууд, ... Нийгмийн хөгжил ба уул уурхай ... амьдралын хэв маягийг

Семинар Чуулга уулзалтын нэг хэсэг болох бүлэгчилсэн хэлэлцүүлгийг Монгол Улсад уул уурхайн салбар дэх бэрхшээл, боломжийг дүгнэн тус салбарын тогтвортой хөгжлийг хангах арга замыг эрэлхийлэх зорилгоор явууллаа. Оролцогчид сэдэв, сэдвээрээ бүлэгт хуваагдаж уул уурхайн болон орон нутгийн нийгмийн хөгжил, усны нөөц болон малын бэлчээрийн хүрэлцээ, тоосжилт, шилжин суурьшилт, ашигт малтмал, бичил уурхайн/гар аргаар олборлогчдод тулгарч буй асуудлууд гэсэн чиглэсэн хэлэлцүүлгийг явууллаа. Оролцогчид өнөөгийн тулгарч буй бэрхшээл болон нөхцөл боломжуудыг судалгаа, шинжилгээн дээр үндэслэн олж тогтоох зорилтыг дэвшүүлсэн билээ. IM4DC-ийн орлогч захирал Робин Эванс хэлэлцүүлгийг дэмжиж доорх асуудлуудаар тойм өгөв.

Гол сорилтууд Дээр дурдсан сэдвүүдээр хэлэлцэх явцад олж илрүүлсэн асуудлууд нь чухал ач холбогдол бүхий асуудлууд бөгөөд эдгээрийг орон нутгийн шатанд төдийгүй үндэсний хэмжээнд шийдвэрлэхүйц бодлогыг бий болгох зорилгоор тодорхой хуулийн төсөл дэвшүүлэх, ингэснээр ашигт малтмал олборлолтын талаарх өнөөгийн хуулийн цоорхойг арилгах боломж бий болох талаар тайлбарлалаа.

Уул уурхайн салбарыг зарим орон нутагт амьжиргаа залгуулах цорын ганц хэрэгслээ болгож байгаа, мөн орлогыг шударга бус хуваарилж байгаа зэрэг нь хэлэлцэх гол асуудлуудын нэг болж байна. Олон нийт ёс заншил, эрхийнхээ талаар маш бага мэдлэгтэй байгаа нь хангалтгүй бөгөөд үүнийг сайжруулах шаардлагатай гэв. Мэдээлэл, зар сурталчилгааны зохион байгуулалт байхгүй, мэдээллийн хомс байдал, мэдээллийг түгээх механизм (систем) сайтар хөгжөөгүй нь олон нийтийн энэ салбарын талаарх хомс мэдээлэлтэй байхад нөлөөлж буй бөгөөд мөн үүнээс улбаалан олон нийтийг энэ талаар мэдлэгтэй болгох шаардлага тавигдаж байгаа.

Үндсэн боломжууд Уул уурхайн салбарыг тогтвортой хөгжилд хөтлөх боломж нь маш өргөн, олон хувилбартай байдаг. Энэ салбар дэх хуулийн зохицуулалт, төлөвлөлт, хүрээлэн буй орчны менежментийн талаарх олон улсын туршлагыг судлах, мөн түүний зэрэгцээ өөрсдийн хуримтлуулсан туршлага, ажлын байрны талаар хоорондоо байнгын холбоотой байж мэдлэгээ хуваалцсанаараа монголын уул уурхайн салбар дэх мэдлэгийн түвшинг өндөржүүлэх, энэ салбарын чадавхийг нэмэгдүүлэх боломж бий болж буйг семинарт оролцогчид онцоллоо. Монгол улсын нутаг дэвсгэр дэх төр засгийн байгууллага, хувийн компани, нутгийн ард иргэд өөр хоорондоо харилцаа холбоогоо сайжруулан хамтран ажилласнаараа илүү их амжилтанд хүрэх боломжтой. Мөн энэхүү хамтын ажиллагааг компани/хороо/зөвлөл хэлбэрээр байгуулан ажиллаж болох бөгөөд мөн хөрш зэргэлдээ уурхайн компаниудад аудит шалгалт хийснээр тэдгээд уурхайнууд хоорондоо мэдээлэл туршлагаа солилцох бололцоог бүдүүлж өгөх хэрэгтэй.

Усны менежмент, байгаль орчны үнэлгээ зэрэг гол асуудлуудад зориулсан бодлого, албадуудыг бий болгосноор тогтвортой үр дүн, эрхзүйн орчин бүрдүүлж, хууль журмыг ягштал биелүүлдэг болгох боломж нээгдэнэ. Сургалт семинарыг зохион байгуулах, орон нутгийн сонгуулийн ойрхон явуулах, хамтын судалгааны хөтөлбөрүүдийг явуулснаар төр засгийн бүх түвшин дэх энэ салбарын тухай мэдлэг сайжирч мэргэжилтэнгүүдийн ур чадвар дээшилнэ.

Уул уурхайн талаарх мэдлэг мэдээллийг сурталчлан таниулах, үүнд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашигласнаар нутгийн ард иргэд өөрсдийн эрх, холбогдох хууль дүрэм, эрсдэл, уурхайн салбарын ашиг тусыг мэддэг болох юм. Орон нутгийн ард иргэдийн төлөөлөл болон уул уурхайн салбарын мэргэжилтэнг оролцуулан судалгаа хийснээр тухайн орон нутгийн ард иргэдэд уурхайгаас олгогдох

татвар, санхүүжилтийг тодорхойлоход, мөн энэхүү судалгааг уурхайн үйл ажиллагааны улмаас нүүлгэн шилжүүлэлтэд өртсөн ард иргэдэд олгох нөхөн олговрыг зохицуулах ажлын төлөвлөгөөнд ашиглаж болох юм. Улсад төлсөн компаний татварын хэмжээг ил тод болговол уурхайн үйл ажиллагаанаас болж орон нутгийн ард иргэдэд учирсан хохирлыг төлөх санхүүжилтыг гаргах боломжтой болох юм.

Тухайн орон нутгийн ард олныг олон талт ур чадвартай болгох, төрөл бүрийн бизнес боломжуудыг бүрдүүлж өгөх, мал аж ахуй, ямаа үржүүлэг эсвэл аялал жуулчлал гэх мэтийг хавсарсан бизнесийг бий болгоход нь тусласнаар тухайн орон нутаг зөвхөн уул уурхайгаас үлэмж хамааралтай байх явдлыг багасгаж болох юм. Мөн уурхайн ажил дуусч нөхөн сэргээлт хийгдэж дууссаны дараа тухайн газарт амралт сувилал, зочид буудлын үйлчилгээ бий болгохыг дэмжих шаардлагатай байна.

Төгсгөл ба цаашдын зам Энэхүү чуулга уулзалт Монгол Улсад хөгжлийг авчрах уурхайн салбар дэх Монгол Австралийн түншүүдийг нэгтгэн Монгол дэх M4D төгсөгчдийн холбоог өөр бусад салбарын ижил үзэл бодолтой хүмүүстэй холбож өглөө. Үйл явдлын үеэр Монгол Улсад уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх боломж, арга замуудын талаар баримтан дээр үндэслэсэн мэдлэг, мэдээллийг оролцогчдод өглөө.

Page 7: МЭДЭЭ - IM4DC · 2015. 12. 17. · ба сөрөг асуудлууд, ... Нийгмийн хөгжил ба уул уурхай ... амьдралын хэв маягийг
Page 8: МЭДЭЭ - IM4DC · 2015. 12. 17. · ба сөрөг асуудлууд, ... Нийгмийн хөгжил ба уул уурхай ... амьдралын хэв маягийг

Монгол оролцогчдын тоо

Монголоос дамжаанд оролцогсод

2011/12 2012/13 2013/14 2014/15

Эмэгтэй 14 38 0 65

Эрэгтэй 18 38 24 119

Нийт 32 76 24 184 Сургалт, дамжаа, семинар

• Монголын Уул Уурхайн Хяналтын Байцаагч нарт зориулсан Хөдөлмөр Аюулгүй байдал, Аюулгүй Ажиллагааны Менежмент

• Уурхайн Мэргэжлийн Эрүүл Ахуй – Монголын өмнөд нутгаар • Уурхайн Мэргэжлийн Эрүүл Ахуй – Монголын хойд нутгаар• Дотоод Аудит 1 – Монгол • Дотоод Аудит 2 – Монгол • Хөрс нээлтийн тогтвортой байдал – Монгол -2014 оны 4-р сар• Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын ажил 2014• Төгсөгчдын өдөр – Монгол Улс - 2015 оны 6-р сар• Эрдсийн Нөөцийн Тооцоо - Монгол улс – 2015 оны 6-р сар • 308 тусгай оролцогчид

Сургалтын Аялал

• IM4DC - ийн Монголын Мэргэжлийн Ерөнхий Хяналтын Албаны 8 ажилтнаас бүрдсэн группыг хүлээн авлаа – 2013 оны 11-р сар

• IM4DC - ийн Монголын Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны 7 ажилтныг Уурхайн Дэд Бүтэц, Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Төслийн хүрээнд (Дэлхийн Банкнаас санхүүжүүлсэн) хүлээн авлаа - 2013 оны 6 сар

Судалгааны Төслүүд

• Монголын Уурхайн салбарын ард иргэдийн эрх зөрчигдөл, уурхайн дэд бүтцийн асуудал дээр үндэслэсэн жендэрийн зураглал хийх

• Монголын бэлэн мөнгөний нөөц, сэрэмжлүүлсэн тоо

Хамтран оролцогч

• Оюунцэцэг О. Монголын Тогтвортой Хөгжлийн Төлөө Жендэр Төв