27
БӨӨР ЯЛГАРУУЛАХ ТОГТОЛЦООНЫ ЭМГЭГ ФИЗИОЛОГИ

Buurnii lekts13pptx

Embed Size (px)

Citation preview

Page 1: Buurnii lekts13pptx

БӨӨР ЯЛГАРУУЛАХ ТОГТОЛЦООНЫ ЭМГЭГ ФИЗИОЛОГИ

Page 2: Buurnii lekts13pptx

Бөөр нь шээс үүсгэж ялгаруулах өвөрмөц үүрэг бүхий гомеостазын төв эрхтэн.

Ус эрдэсийн солилцоо, хүчил, шүлтийн тэнцвэрт байдлыг тохируулж, цусны даралт болон судасны тонусын даавар болон биологийн идэвхит бодисыг ялгаруулах зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэдэг.

Page 3: Buurnii lekts13pptx

Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх ерөнхий шалтгаан1. Цусны эргэлтийн хямрал2. Бөөрний паренхимын эдийг

гэмтээх хүчин зүйлүүд3. Шээс дамжин ялгарах замын

үрэвсэлт өвчин4. Мэдрэл шингэний тохируулга,

фермент, дааварын зохицуулга алдагдал

Page 4: Buurnii lekts13pptx

Эмгэг жам Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийг

нөхцөлдүүлэх эмгэг жамын хүчин зүйл нь түүний нефрон гэмтэж, үйл ажиллагаа нь өөрчлөгдөх явдал юм. Энэ нь нефронд шээс үүсэх, ялгарах явцыг нөхцөлдүүлж байдаг дараах харилцан хамаарал бүхий үйл явцуудын өөрчлөлтөөр илэрнэ.

1. Түүдгэнцэрийн шүүрэл өөрчлөгдөх

2. Сувганцарын үйл ажиллагааны өөрчлөгдөх

Page 5: Buurnii lekts13pptx

1. Түүдгэнцэрийн шүүрэл өөрчлөгдөх

Түүдгэнцэрийн шүүрэл багасах Түүдгэнцэрийн шүүрэл ихсэх

Page 6: Buurnii lekts13pptx

Түүдгэнцэрийн шүүрэл багасах

Бөөрний эд гэмтсэнээс нефроны тоо цөөрч шүүрэл ялгарал багсана

Капилляр, суурийн мембраны бичил шүүлтэнд оролцох талбай багадал

Бөөрний дотоод даралт ихсэх /механик саатал/

Бөөрний бус шалтгаан /цусны ерөнхий эзэлхүүн багасах, зүрх судасны дутагдал/

Симпатик мэдрэлийн нөлөө идэвхижих, түүний медиаторын ялгарал ихдэлт

Page 7: Buurnii lekts13pptx

Түүдгэнцэрийн шүүрэл үүсэх явц ихдэх шалтгаан Цусны сийвэнгийн онкос даралт,

ялангуяа бөөрний артерийн капилляр дахь онкос даралт багадал

Халдвар, харшил, хордлогын гаралтай үрэвсэлт өвчний улмаас гистамин, кинин, гидролаза фермент ихээр үүсэх

Бөөрний судасны мэдрэл-дааврын зохицуулга алдагдал

Page 8: Buurnii lekts13pptx

2. Сувганцарын үйл ажиллагааны өөрчлөлт Бөөрний сувганцарт эргэн шимэгдэх,

шүүрэл ялгарах зэрэг нарийн үйл явц өөрчлөгдөх нь бөөрний үйл ажиллагааны хямралыг нөхцөлдүүлнэ.

Сувганцарын үүрэг ажиллагааны өөрчлөлтүүд: шээс өтгөрөх, шингэрэх, натри, кали, устарагчийн ион ялгарах

Page 9: Buurnii lekts13pptx

Бөөрний сувганцарын үйл ажиллагааны өөрчлөлтийн нэг үндсэн илрэл нь биеийн шингэн-натрийн тэнцэл алдагдах явц юм.

Page 10: Buurnii lekts13pptx

Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт Шээсний хам шинж Нефротик хам шинж Артерийн даралт ихдэх хам шинж Бөөрний дутагдалын хам шинж

Page 11: Buurnii lekts13pptx

Шээсний хам шинж

Бөөр, шээс дамжуулах замын эмгэгүүдийн үед шээсэнд гарах өөрчлөлтийг шээсний хам шинж гэнэ. /хэмжээ, ялгарах хэм алдагдах, бүтцийн өөрчлөлт/

Эрүүл хүн хоногт 5-6 удаа шээх ба ялгарах шээсний хэмжээ нь дунджаар 2,0-2,5 литр байна.

Page 12: Buurnii lekts13pptx

Шээсний гарц, хэмжээ өөрчлөгдөх

Ойр ойрхон шээх Олон удаа шээх – поллакури Их шээх – полиури Шээсний хэмжээ багасах – олигури Шээс огт ялгарахгүй болох – анури Шөнө шээх – никтури Шээхэд шээсний сүвээр өвдөх –

странгури Шээс алдах – энури Цустай шээх – гематури Ойр ойрхон өвдөлттэй шээх – дисури

Page 13: Buurnii lekts13pptx

Полиури-хоногийн шээсний хэмжээ ихсэх

Үүсэх шалтгаан нь бөөрний ба бөөрний бус гаралтай байдаг.

Дотоод шүүрлийн булчирхайн зарим өвчний /чихрийн шижин, чихрийн бус шижин/ хоногт ялгарах шээс 8-10л болох ба түүнээс ч их ялгарна.

Мөн бөөрний архаг үрэвсэлт өвчин, бөөрний архаг дутагдал, сувганцарын эмгэгийн үед зонхилон тохиолдоно.

Page 14: Buurnii lekts13pptx

Олигури-хоногийн шээсний хэмжээ багасах

Хоногийн шээсний хэмжээ 2 литрээс доошлон 500-300мл хүртэл болж багасах

Шингэн бага хэрэглэх, их хөлрөх үед физиологийн олигури үүснэ.

Их хэмжээний түлэгдэл, цус алдалт, бөөлжиж суулгах, өндөр халууралтын үед усгүйжил үүсч шээс багасна.

Page 15: Buurnii lekts13pptx

Анури-шээс хаагдах Хоногийн шээсний хэмжээ 200мл-ээс бага

болох Анури болоход цусны креатинин, үлдэгдэл

азотын хэмжээ ихсэнэ. Цочмог гломерулонефритын үед түүдгэнцрийн

шүүлт эрс буурч, ялгарсан бага зэргийн шүүдэс нь сувганцарт эргэн шимэгдсэнээс шээс ялгарахгүй болно.

Шээс хэвийн байдлаар үүсэж давсганд ялгарах боловч түрүү булчирхайн хавдар, шээсний сүвийн нарийсал зэргийн улмаас шээс гарахгүй болохыг хуурамч буюу давсагны анури гэнэ.

Page 16: Buurnii lekts13pptx

Шээсний бүтцийн өөрчлөлт

Шээсээр уураг алдах – протеинури Шээс цустах – гематури Шээсээр бортгонцор гарах –

цилиндрури Шээсээр цагаан эс гарах –

лейкоцитури Шээсэнд нян илрэх – бактерури

Page 17: Buurnii lekts13pptx

Нефротик хам шинж

Янз бүрийн шалтгааны улмаас бөөрний түүдгэнцрийн хялгасан судасны хананы нэвчимтгий чанар ихэсч шээсээр их хэмжээний уураг алдаж цусанд липид, холестрин ихсэж бүх бие хавагнах байдлаар илэрдэг хам эмнэлзүй, лаборторийн хам шинжийг нефротик хам шинж гэнэ.

Page 18: Buurnii lekts13pptx

Эмгэг жам

Протеинури

Гипопротеинеми

Гипоонки

Цуснаас шингэн эдрүү шилжинэ

Гиповолеми

Бөөрний эдэд ишеми болох

Ренин, ангиотензин II, альдостероны агууламж нэмэгдэж Na-ийн ионы эргэн шимэгдэлт нэмэгдэх

H2O эрдэс биед – эдэд хуримтлагдах

Цуснаас шингэн эдрүү шилжиж, эдэд шингэн тогтож хаван

үүснэ

Page 19: Buurnii lekts13pptx

Бөөрний шалтгаант артерийн гипертензийн хам шинж Бөөрний эмгэгтэй холбоотойгоор

үүсэж байгаа артерийн гипертензийг бөөрний шалтгаант артерийн даралт ихсэлт гэдэг.

Page 20: Buurnii lekts13pptx

Эмгэг жам

Бөөрний паренхимийн үрэвслийн үед артерийн гипертензийн үүсэх механизмыг биед ус, давс хуралдах, биеэр эргэлдэх цусны хэмжээ огцом ихсэх, зүрхний минутын эзэлхүүн нэмэгдэх, захын судасны эсэргүүцэл ихсэх зэрэгтэй холбон тайлбарладаг.

Page 21: Buurnii lekts13pptx

Бөөрний дутагдалын хам шинж

Бөөрний цочмог дутагдалын хам шинж

Бөөрний архаг дутагдалын хам шинж

Page 22: Buurnii lekts13pptx

Бөөрний цочмог дутагдалын хам шинж

Бөөрний цочмог дутагдал гэдэг нь бөөрний үйл ажиллагаа гэнэт алдагдсаны улмаас шээсний хэмжээ багасч азотын ба ус давсны солилцооны хямрал үүсч, азотын солилцооны үлдэгдэл бодисууд цусанд хуралдаж эрдэс давс, хүчил шүлтийн тэнцвэр алдагдлаар илэрдэг хам шинж юм.

Page 23: Buurnii lekts13pptx

Шалтгаан: Бөөрний өмнөх шалтгаантай БЦД Бөөрний гаралтай БЦД Бөөрний дараах шалтгаантай БЦД

Page 24: Buurnii lekts13pptx

Бөөрний өмнөх шалтгаантай БЦД

Бөөрний цусан хангамжийн алдагдлаар нөхцөлддөг

Ихэвчлэн зүрхний архаг болон цочмог дутагдал, бактерийн шок буюу сепсис, хүнд хэлбэрийн зүрхний хэмнэл алдагдал, цус багадал, түлэгдэл, суулгалтаас үүснэ.

Энэ үед бөөр бүтцийн хувьд өөрчлөлтгүй байх бөгөөд үүсгэсэн шалтгааныг арилгасны дараа бөөрний үйл ажиллагаа сэргэнэ.

Page 25: Buurnii lekts13pptx

Бөөрний гаралтай БЦД

Хордлого, цус задрал болон бөөрний үрэвсэлт эмгэгийн улмаас бөөрний эд эс гэмтэж бөөрний цусан хангамж алдагдан цус бүэгнэж, хялгасан судсанд бичил бүлэн бий болсоны улмаас үүснэ.

БЦД-ын 75 орчим хувь нь бөөрний сувганцарын цочмог үхжилээр илэрнэ.

Бөөрний гэмтсэн эд нөхөгдөхөөс нааш бөөрний үйл ажиллагаа сэргэх боломжгүй.

Page 26: Buurnii lekts13pptx

Бөөрний дараах шалтгаантай БЦД

Шээс ялгаруулах замын бөглөрлийн улмаас шээс ялгаралт саадтай болсоноос үүснэ.

Гол шалтгаан нь чулуу, хавдраар шээлэй бөглөрөх, давсагны гэмтэл, шээлэй тасрах, шээсний сүвний нарийсал, хөхлөгийн үхжил, хэвлийн хавдар, нугасны гэмтэл зэрэг байна.

Page 27: Buurnii lekts13pptx

Бөөрний архаг дутагдалын хам шинж

Энэ нь бөөрний үйл ажиллагаа алдагдаж, бөөрний эд үхжин, холбогч эдээр солигдон, бөөр хатингаршиж, уремийн хордлогод хүргэдэг давшингуй явцтай архаг өвчөний төгсгөлийн үе шат юм.