308

cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

  • Upload
    others

  • View
    17

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 2: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 3: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

САЙНЫГ УУ,БУРХАНЫГ УУ?

Page 4: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 5: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

“Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар…

“Сайныг уу, Бурханыг уу?” ном нь танд “амьдарсан шиг амьдрахыг” зааж өгөхөөр Бичээсээр дагуулж буй томоохон аялал юм.” — Марк Баттэрсон, Нью Йорк таймсын шилдэг борлуулалттай The Circle Maker номын зохиолч

“Сайныг уу, Бурханыг уу?” ном нь амьдралд тань хандсан Бурханы төгс хүслийг үнэн голоосоо хайхад хүргэх эрэл хайгуулын ер бусын сургууль юм.” — Жойс Мэйэр, Библийн багш, шилдэг борлуулалттай номын зохиолч “Жон Бивэр маань нэр хүндтэй багш, удирдагч, зохиолч төдийгүй найз шиг найз, хаанчлалын төлөөх түнш шиг түнш билээ. Хүмүүсийг сайн амьдруулахаас гадна бурханлаг амьдруулах Жоны маань хүсэл таны итгэлийг өсгөж, Есүсийн зүгээс танд зориулсан бүхэнд зоригтойгоор хөл тавихад уриалан дуудна. Жоны сургаал, Бурханаас сурсан илчлэл Бурханы хүслийг хийгээд төгс төгөлдөр төлөвлөгөөг олж харах нүдийг тань нээнэ.” — Брайн Хьюстон, Hillsong чуулганы тэргүүн пастор

“Бурханыг гэсэн хайрынхаа төлөө санаанд оромгүй зүйлсийг хийдэг хүмүүсийн түүхийг унших бүрий тэдний нэг байхсан гэж үнэн голоосоо хүсэх юм. “Сайныг уу, Бурханыг уу?” ном нь хямд, хулхи юмсаар аргацаадаг бус, харин Бурханы жинхэнэ шилдгийн араас явдаг хүмүүсийн тархи, зүрхэнд юу өрнөдгийг өгүүлдэг ном. Хэрэв та ч бас ийм эрс арга замаар Бурханыг танин мэдэж, үйлчлэх хүсэл тээж яваа бол, энэ номыг заавал унш.” — Жон си. Максвел, шилдэг борлуулалттай номын зохиолч, удирдахуйн ухааны нэрт багш

Page 6: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

“Жон Бивэрийн “Сайныг уу, Бурханыг уу?” номыг уншсан хүн Бурханы шилдгээс өөр юуг ч тоохгүй. Бурханыг хайсан хүн Бурханыг олдгийг Жон биднийг сэнхэртэл сануулжээ.” — Женсен Франклин, Free Chapel чуулганы тэргүүн пастор, Нью Йорк таймсын шилдэг борлуулалттай Fasting номын зохиолч

“Сайныг уу, Бурханыг уу?” ном нь таныг дотор гадаргүй сэгсэрнэ. Нөхцөл байдалдаа цадсан хүнд энэ ном хэрэггүй. Харин үзэл бодлоо мөнхөд өөрчилмөөр байгаа хүн энэ номыг ёстой л хэвэж унших хэрэгтэй. Тэгээд амьдралаа өөрчил!” — кристин кэйн, A21Кампанит ажлыг үндэслэн байгуулагч, шилдэг борлуулалттай Unstoppable номын зохиолч

“Үнэнтэй нүүрэлдүүлсэн, дэндүү хурц шулуун, амин чухал ном. Энэ ном бидэнд зүгээр л сайхан амьдрах нь бидний зорилго биш гэдгийг аминчлан сануулжээ. Энэ ном бидэнд зүгээр нэг ёс суртахуунтай, амар жимэр, цомхон амьдралаас гагцхүү Есүсээсийн өгдөг ассан амьдралд хөл тавих хүчин чадлыг харуулж байна.” — луи ГиГло, Жоржиа мужийн Атланта хотын Passion City Church чуулганы пастор, Passion Conferences-ийг үндэслэн байгуулагч “Жон Бивэр маань биднийг Бурханы амьд оршихуй руу хөтлөх замыг ёстой л түнэр харанхуйд шүдэнз зурах шиг гэрэлтүүлэнгээ, уншигчийн гагцхүү Бурхантай тогтоох харилцаагаар л ундаалагдах харангадсан цангааг тайлжээ. — Бишоп ти Ди Жэйкс, TDJ Enterprises-ийн Тэргүүн, Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай номын зохиолч

Page 7: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

Бурханы сайн сайхан биднийг хүрээлдэг ч, хүн бид үүнийг ойлгодог билүү? “Сайныг уу, Бурханыг уу?” номдоо Жон Бивэр “сайн” гэдэг нь юу болох, Бурхан үүнд хэрхэн ханддагийг задлан шинжилжээ. Уншсан хүн догдлохгүй байхын аргагүй, үнэнтэй нүүрэлдэхгүй байхын аргагүй, Бурханы өгсөн жинхэнэ “сайныг” өөрийн болгоод, дараа нь бусадтай хуваалцахгүй суухын аргагүй тийм л ном.” — ГрэйГ Грошел, LifeChurch.tv- гийн тэргүүн пастор, From this day Forward, Five Commitments to Fail- proof Your Marriage номын зохиолч

“Жон Бивэр маань ахиад л Христийн биед амьдрал өөрчлөгч, гайхамшигт дуудлага хүлээлгэж өглөө. “Сайныг уу, Бурханыг уу?” шинэ номдоо тэрбээр уншигч нарт Бурхантай тогтоох харилцааныхаа охийг хэрхэн хүртэхийг, хэрхэн амьдралдаа өндөр зорилго тогтоохыг заажээ.” — Мэтью Барнет, Калифорни мужийн Лос-Анжелес хотын Angelus Temple чуулганы тэргүүн пастор, Dream Center-ийг үндэслэн байгуулагчдын нэг

“Сайныг уу, Бурханыг уу?” номдоо Жон Бивэр чухамлан “Бурханы сайныг” хийгээд Бурханы бус, өөрийнхөө жишгээр амьдарч яваа талуудаа эргэцүүлэн тунгаахад хүргэжээ. Библийн хатуу үг, хувийнхаа эгзэгтэй туршлагаар Жон уншигчдад дэлхийн санал болгодог хуурмаг сайнаас татгалзаж, тэнгэрлэг Аавынхаа төгс ариун чанарт зүрх сэтгэлээ бүрэн тушаахыг уриалж байна. Бурханы шилдгээс өөр юмыг тоож үздэггүй, Есүсийн жинхэнэ дагалдагч хүний л унших ном!” — крис ХоДЖс, Church of Highlands чуулганы тэргүүн пастор, Fresh Air болон Four Cups номын зохиолч

Page 8: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 9: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЖОН БИВЭР

САЙНЫГ УУ,БУРХАНЫГ УУ?

БУРХАНГҮЙ “САЙН” САЙН БИШ БАЙДГИЙН УЧИР

Page 10: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

Good or God?, (Mongolian), by John P. Bevere Jr.Copyright © 2016 Messenger International www.MessengerInternational.org

Originally published in English as Good or God? by John P. Bevere Jr. Copyright © 2015 Messenger International

Additional resources in Mongolian by John & Lisa Bevere are available for free download at: www.CloudLibrary.org

This resource has been distributed to leaders and emergent leaders FREE OF CHARGE and is not to be sold. It is a gift from Messenger International, the Ministry of John and Lisa Bevere.

You are encouraged to duplicate, virally distribute, use extracts or otherwise share this teaching with others. To contact the author : [email protected]

Printed in Mongolia

Энэхүү номыг Христэч удирдагч нарт ҮНЭГҮЙ ТАРААХ зорилгоор хэвлэсэн бөгөөд худалдан борлуулахыг хориглоно. Номын зохиогч Жон Бивэр Монгол чуулганд бэлэг болгов.

Монгол хэл дээрх бусад материалыг www.CloudLibrary.org цахим хуудаснаас үнэгүй татаж авах боломжтой.

Зохиогчтой холбогдох имэйл: [email protected]

Библийн ишлэл: Ариун Библи© 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 Монголын Библийн Орчуулгын Хороо© 2004, Ариун Бичээс Библийн нийгэмлэг

Page 11: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

Энэхүү номоо аавын өр зөөлөн атлаа хатан зоригт, цэцэн билэг, хичээнгүй хүү

Арден Кристофер Бивэрдээ зориулав.

Ядарсан хүмүүсийн төлөө хайлж бас хатууждаг хүүгийнхээ зүрх сэтгэлийн өмнө аав нь мэхийж байна.

Хүүгээ мөнхөд хайрлаж бас бахархаж явна!

Page 12: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 13: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

АГУУЛГА

Өмнөх үг xivНомын тухайд xvi

Танилцуулга 1Бүлэг 1: Сайн гэж юу вэ? 3Бүлэг 2: Яаж дөнгөв? 15Бүлэг 3: “Сайныг” тодорхойлох дэлхийн жишиг 29Бүлэг 4: Суурь 47Бүлэг 5: Хүсэл хангалттай юу? 65Бүлэг 6: Бидний дотоод GPS (ЖиПиЭс) 81Бүлэг 7: Биднийг харамлан харддаг 99Бүлэг 8: Нөхөрлөл 113Бүлэг 9: Үнэнээс зайлсхийх 131Бүлэг 10: Түлш 149Бүлэг 11: Сайныг сонгох уу, ашигтайг сонгох уу? 169Бүлэг 12: Ариун амьдралын дасгалжуулагч 183Бүлэг 13: Бидний сэдэл 199Бүлэг 14: Бидний параметр 217Бүлэг 15: Ялгах хараа 235Бүлэг 16: Том зураг 253

Чимээгүй цаг, бүлгээрээ хэлэлцэх асуулт 259Зүүвэр 279

Page 14: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 15: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ӨМНӨХ ҮГ

Гэргий, үр хүүхэд, ач нартаа: Та нар үнэхээр миний амьдралыг утга учиртай, баян болгохоор Бурханаас хайрласан бэлэг билээ. Та нар үгүй бол, би юу билээ?

Багийнхан, зөвлөлийн гишүүд, Мессенжер Интернэйшнэлийн хамтран зүтгэгч нартаа: Өдийг хүртэл Лиза бид хоёртоо хамт зогссоор байгаад баярлалаа. Есүс Христийн сүр жавхлант сайн мэдээгээр даян дэлхийг эзлэх энэ аян замд та бүхнээс илүү үнэнч итгэмжтэй нөхдийг Бурханаас гуйж зүрхлэхгүй би.

Брюс, Жэйлин, Винсент, Аллисон, Аддисон, Лоран нартаа: хянан тохиолдуулах ур ухаанаараа номыг маань толийлгож өгсөнд баярлалаа. Бурханаас хайрласан энэ их ур чадварт тань үнэхээр мэхийе.

Анд нөхөр Алландаа: номд маань ийм сайхан сонгодог, цэмцгэр хавтас урлаж өгсөнд баярлалаа!

Аддисон, Коллин, Эстэр, Том, Мэт, Арден, Аллан, Жэйлин, Давид нартаа: номыг маань өгүүлбэр төдий байхаас нь бүхэл бүтэн ном болгох нарийн төвөгтэй үйл явц дунд цэц ухаан, хувь нэмрээ зориулсанд баярлалаа.

Том, Эстэр, Аддисон, Остин, Жон нартаа: номыг маань хэвлүүлж, борлуулахад цэц ухаанаа харамгүй хайрласанд баярлалаа.

Роб, Ванесса хоёртоо: номыг маань даян дэлхийд хүргэхийн төлөө хүчин зүтгэдэгт баярлалаа.

Бурхан Аавдаа, Эзэн Есүстээ, Ариун Сүнсэндээ: нүглээс бүрэн төгс аварч, Өөрийнхөө хүүхдүүд болгож, хайртай учраас энэ үгийг өгсөнд баярлалаа. Эзэн минь Та алдарших болтугай.

Page 16: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 17: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

НОМЫН ТУХАЙД

“Сайныг уу, Бурханыг уу?” номыг бусад номын нэгэн адил хуудас хуудсаар нь уншина. Гэхдээ амьдралдаа нэг ч гэсэн зүйл аваад үлдэхийн тулд интерактив хэсгийг нь давхар судлахыг уриалж байна. Энэ судлалыг бие дааж хийх юмуу бүлгээрээ судлаж болно. Нийтдээ зургаан долоо хоногийн турш гүйцэтгэх судлалын материал боловч, та өөрийнхөө дур сонирхол, боломж бололцоогоороо хийнэ үү.

Долоо хоног тутам гүйцэтгэх судлалд:• Бие дааж тунгаах эсвэл бүлгээрээ хэлэлцэх асуулт• Бурхантай хувьчлан уулзах цагаараа хийх долоо хоног тутмын чимээгүй цаг. • Тунгаан бодох: Долоо хоногийн турш тунгаан бодох ишлэл. • Хэрэгжүүлэлт: Сурсан зүйлээ өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлэх энгийн арга зам.

Номын бүлгүүд нь тухайн долоо хоногтоо судлах хэсэгтэйгээ зохицсон болно.

Хэрэв та “Сайныг уу, Бурханыг уу?” номыг сургалтын цогц хөтөлбөрөөр нь судлаж байгаа бол, долоо хоног тумын видео юмуу аудио хичээлийг сонсоод, дараа нь Хэлэлцэх асуултыг хоорондоо ярилцана уу. Долоо хоног тутмын уулзалтаас өмнө бүлгийн гишүүд тухайн долоо хоногийнхоо судлалд зохицох номынхоо бүлгийг уншсан байх ёстой. Долоо хоног тутам нэг судлал хийнэ.

За, амжилт!

Page 18: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 19: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ТАНИЛЦУУЛГА

Би саяхан Амеркийн нэр хүндтэй нэгэн удирдагчтай утсаар ярьлаа. Тэгээд харилцуураа тавихын даваан дээр тэрбээр гэнэт: “Байзаарай Жон, нэг юм хэлье. Чи өнгөрсөн хорин

жил олон ном бичсэн. Гэхдээ чамд бичих ёстой нэг ном байна. Энэ нь чуулганд хандсан, яг цагаа олсон эш үзүүлэл үг - тэнгэрээс чамд даалгасан үүрэг” гэв.

Түүнийг яриагаа дуусгахад, би хэдийнээ Бурханы амьд оршихуйн өмнө сөгдсөн байлаа. Тэр ярианаас хойш хэдхэн долоо хоногийн дотор миний голд энэ номыг бичих хүсэл бадрав.

Ном маань бүхлээрээ “сайн л байвал боллоо юу?” гэсэн энгийн ганц асуулт дээр төвлөрнө.

Өдгөө сайн, Бурхан гэдэг хоёрыг үгийг ижил утгатай үгст тооцох болжээ. Бид “сайн” гэхээр л шууд Бурханы хүсэлтэй эгнэх ёстой гэж итгэдэг. Өгөөмөр, даруу, шударга байдал нь сайн юмс мөн. Амиа хоохойлох, тоомжиргүй зан, харгислал нь муу ёрын юмс мөн. Үүнийг ялгаж ухаарахад ядах зүйлгүй. Гэхдээ ингээд л боллоо гэж үү? Хэрэв сайн, мууг ялгах ийм амархан юм бол, Еврей 5:14 дээр яагаад сайн, мууг ялгахын тулд ялгах нүдтэй байх ёстой гэж сургасан юм бол?

Ром 12:2 дээр элч Паул “Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун” гэжээ. Бид оюун санаагаа шинэчлэхээс нааш бидний амьдралд юу нь жинхэнэ сайн болохыг ялгаж таньж чадахгүй. Оюун санааны шинэчлэлээс ирдэг өөрчлөлт үгүй бол, бид гагцхүү Христийн дотроос л олдох, Бурханаас цутгагддаг, гайхамшигт амьдралаар амьдарч чадахгүй.

Page 20: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

2 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Дэлхийн суурь тавигдахаас ч өмнө Бурхан танд биелсэн зорилго, оргилсон баяр хөөр, сэтгэл дүүрэн амьдралыг төлөвлөжээ. Танд хандсан Бурханы хүсэл, төлөвлөгөө нь бүхлээрээ төгс бөгөөд сайн юм. Гэхдээ Бурханы шилдгээс атгахад саад хийдэг хуурамч “сайн” гэж бас бий.

Харамсалтай нь дийлэнх хүмүүс тэр хялбар, хямд, хулхи “сайныг” сонгодог. Бид тэр “сайны” араас хөөхдөө, санаандгүйгээр (заримдаа санаатайгаар) Бурханы эсэргүү болж хувирдаг.

Анхны чуулганы тэргүүд бидэнд энэ заль мэхийн талаар байнга сэрэмжлүүлсэн байдаг (өөрийгөө худлаар явж байгааг мэдэхгүй, үнэнээр явж байна гэж бодохыг мэхлэгдэх гэнэ) Өнөө цагт уран нарийнаар зүсээ хувиргасан энэ ухаалаг мэхлэлд итгэдэг хүмүүс ч урхидуулж болохыг Есүс Өөрөө анхааруулсан. Тэгвэл бид эдгээр сэрэмжлүүлэгт хөнгөн хуумгай хандах болох уу? Сайн мууг ялгачих нүдтэй, заль мэхэнд унашгүй мэтээр биеэ тоон, тоомжиргүй хандаж болох уу?

Гэхдээ Бурхан биднээс сайн сайхнаа нуудаггүй нь юутай сайхан. Бурхан бидний нүдийг боож нааддаггүй. Бурхан хайсан нь олно гэж амласан. Үнэнийг дагадаг хүн “хулхи үнэнд” хууртахгүй. Тэгэхээр, бид үнэний Ундарга руу очих уу эсвэл Бурханы талаарх болоод Бурханы сайн хүслийн талаарх өнгөц мэдлэг дээрээ л тогтох уу гэдэг маань л гол асуудал болоод байна. Энэ номыг уншиж дуусгахдаа та Бурханы шилдгээс өөр зүйлийг тоодоггүй нэгэн болох болтугай.

Тэгэхээр, эхлэхээсээ өмнө залбиръя: Аав аа, Есүсийн нэрээр миний нүд, чих, зүрхийг нээж, надад

хандсан хүслээ харуулж, сонсгож, ойлгуулаач. Ариун Сүнс минь, энэ үгийг уншиж байхад, Есүс Христийн арга замыг гүн гүнзгий, нягт нарийн зааж өгөөч. Та бол миний Багш. Та надтай энэ номын өгүүлбэр бүрээр ярих болтугай. Амьдралыг минь мөнхөд өөрчлөөч. Амень.

Page 21: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

САЙН ГЭЖ ЮУ ВЭ? | 3

САЙН ГЭЖ ЮУ ВЭ?

“Бурханаас өөр хэн ч сайн биш.” — Марк 10:18

Энэ ертөнц дээрх бүх юмсыг Бурханы мөн чанарын жишигт хүрснийг нь сайн, хүрээгүйг нь

муу хэмээн ангилна — Эй Даблью Тозер

Сайн, муу хоёр. Бид бүгдээрээ л сайн мууг ялгаж чадна, тийм үү? Бид төрөхдөө л сайн, мууг ялгах мэдлэгийг өвлөж төрдөг, тийм үү?

Хүн төрөлхийн сайн мөс чанартай амьтан гэж ярьцгаадаг. Гэхдээ тийм гэж үү? Бид хүн төрөлхтний сайн сайхныг магтан дуулсан уран сайхны кино, баримтат кино, хөрөг нэвтрүүлэг үзэхээрээ хамаг сэтгэл маань хайлдаг. Саар нь сайнаа ялан дийлсэн түүх, роман, кинонд хүмүүс хуйлран дурлаж байхыг би л хувьдаа мэдэхгүй.

Бид бүгдээрээ л манай талынхан дайснаа дарж, дархан цолоо мандуулдаг, баатарлаг түүхээр хүн болцгоосон. Дайсны тал манай талыг дайрч, юу юугүй сөнөөхийн даваан дээр гэнэт тавилан

1

Page 22: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

4 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

эргэж, манай тал ялан дийлж, шударга ёс тогтсноор түүх төгсөж, бид ч хүсэн хүлээсэн ялалтаа тэмдэглэн алга нижигнүүлдэг. Сайныг хүсэн хүлээх нь зүй ёсны л хэрэг биз дээ? Тэгээд ч Бурхан Өөрөө сайн юм чинь сайны талд л зогсдог биз дээ?

Сүүлийн хэдэн жилийн дотор телевизийн продюсер, сүлжээнүүд хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчирдаг, төрөл бүрийн реалити нэвтрүүлэг гээчийг зохиож, трэнд болгож чаджээ. Энэ бүхэн нь анх боломж муутай айлын байшинг засч өгөх нэвтрүүлгээр эхэлсэн юм. Бид ч зурагтынхаа нүүрэнд наалдаад, ядарсан хүмүүст гараа сунгаж байгаа тэр сайхан сэтгэлтнүүдийн өгөөмөр үйлсийг бишрэн харна. Тэгээд сайхан байшинтай болсон зүдэрсэн хүмүүсийн хосгүй баярын нулимсыг үзээд, үзэгч бид ч өөрөө байшинтай болчихсон аятай л дагаж уйлна. Тэгтэл үүний дараа тарган хүмүүст тусладаг нэвтрүүлэг, хувцас, үс, оо энгэсэг тэргүүтнээр гоё сайхан төрхтэй болгодог нэвтрүүлэг шил шилээ даран гарч эхэллээ.

Төдөлгүй үүнд одод ч нэгдэв. Одод маань дуулж, бүжиглэх чадвараа олон нийтэд таниулах бололцоогүй жирийн хүмүүст зам гаргаж өгөв. Хэний ч танихгүй нэгэн хүн ганц шөнийн дотор сүр дуулиант од болж хувирахыг бид гэрчлэн харж, уухайлан дэмжлээ. Юутай сайн, өгөөмөр чанар вэ!

Буян дэлгэрүүлж, буруугүйг өмгөөлж, шоовдорт туслахын төлөө зориулагдсан нэвтрүүлэг ихэд алдаршив. Бидний хайртай реалити шоуны жагсаалтыг гэмт хэрэгтнүүдтэй нэгийгээ үзэж байгаа цагдаа, мөрдөгчдийн тухай нэвтрүүлэг баяжуулж, олон ч үзэгчийг байлдан дагуулав.

Товчхондоо голдуу интертэймент буюу цэнгээнт нэвтрүүлэг нь хүн төрөлхтний сайн сайхныг магтан дуулдаг.

“Арилжаа ба маркетинг 101” нэвтрүүлэг нь бидэнд бараагаа борлуулахын тулд бүтээгдэхүүний маань үзэмж, амт, үнэр сайн байх ёстойг зааж өглөө. Энэ нь худалдан авагчийн сэтгэл мэдрэмжийг улам аз жаргалтай, сайхан болгож өргөдөг гэнэ. Сайн бараа сайн борлогдоно. Тэгээд ч муу бараа авахыг хүсдэг хүн байхгүй. Толгой нь эргэсэн юмнууд л мууг хүсдэг.

Хүмүүс бусдыг “тэр сайн залуу”, “тэр сайн эмэгтэй” хэмээн

Page 23: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

САЙН ГЭЖ ЮУ ВЭ? | 5

үнэлдэг бөгөөд энэ үнэлэмжийг ч хүлээн зөвшөөрдөг. Сул хүн “сайн” хүнтэй уулзахдаа, тэр даруй хамгаалалтаа татан буулгаж, тэр “сайн” хүний үг, үйлс бүрийг аюулгүй, найдвартай хэмээн хүлээж авдаг. Гэхдээ тэр хүний үг дандаа үнэн байх уу?

Хүн зөвийг буруу, бурууг зөв хэмээн хууртагдах боломжтой юу? Хүмүүс чинь сайн, мууг ялгах төрөлхийн чадвартай биз дээ? Тиймээс сайныг муу, мууг сайн гэж мэхлэгдэх учиргүй биз дээ?

Нэгэн түүх үзье. Олон зууны өмнө Есүс Христтэй нэгэн залуу захирагч уулзжээ. Тэрбээр жинхэнэ ёс суртахуунтай, онцсайн хүн байв. Завхай явдалгүй, хүн алаагүй, худал хэлээгүй, хулгай хийгээгүй, бизнес хийхдээ хэн нэгнийг хууран мэхлээгүй. Аав ижийгээ хүндэтгэдэг. Тэрбээр үлгэр жишээ иргэн бөгөөд олны хайрыг хүлээсэн хүндтэй хүн байсан нь гарцаагүй. Тэрбээр Есүсийг “Сайн багш” хэмээн авгайлжээ.

Энэ нь нэг удирдагч нөгөө удирдагчтайгаа ярилцсан; нэг сайн хүн нөгөө сайн хүнтэйгээ харилцсан явдал байв. Тэр залуу өмнө биечлэн уулзаж яваагүй, алдарт Багштай ам нийлэх нийтлэг хөрс хайж байв. Магадгүй тэрбээр дотроо Хэрэв би энэ Зөнчийг магтан сайшааж, зүрхийг нь олзолбол, нөхцөл байдлыг өөртөө таатайгаар эргүүлж юуны магад гэж бодсон байх. Гэтэл Есүс түүний асуултыг сонсохоосоо өмнө: “Чи яагаад Намайг сайн гэнэ вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш” хэмээн түс тас хэлжээ (Марк 10:18).

Хүн Өөрийг нь сайн гэж байхад, Есүс яагаад хүнийг засна вэ? Есүс сайн байгаагүй юм уу? Мэдээж Есүс сайн байсан! Тэгвэл яагаад ийм үг хэлэв? Эсвэл мөнөөх залуугийн “сайн” нь буруу жишиг байв уу? Өөрөөр хэлбэл хүний сайны жишиг нь Бурханы сайны жишгээс өөр үү?

Та бид хоёр тэр залуугийн оронд байгаад, Есүстэй “сайн Багш аа” гэж мэндчилбэл, Есүс юу гэж хариулах байсан бол? Би ч ямар үг дуулахаа мэдэж байна. Бурханы хүүхэд болоод нилээд хэдэн жил болсон, Библиэ нэг бус удаа бүтэн уншсан, Бичээсийг ганц бус цаг судласан, өдөр бүр залбирдаг, бүтэн цагаар үйлчилдэг, хэд хэдэн шилдэг борлуулалттай Христитгэлт ном зохиосон хүнийхээ хувьд миний бие яг л баян залуу захирагчтай ижил хариу сонсох байсан биз. Есүс тэр л янзаараа: “Жон, чи яагаад Намайг сайн

Page 24: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

6 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

гэнэ вэ?” хэмээн түс тас асуух байсан биз. Яаж мэдэж байгаа юм гэж үү? Яагаад гэвэл өмнө Бурханы Сүнс надтай яг ийм янзаар ярилцсан юм.

Сочирдом мэдээ

Болсон явдал. Миний бие 1990 оны сүүлээр нэгэн конференцэд оролцохоор Швед рүү аялсан юм. Шөнөжин ниссээр өглөө эрт Стокгольмд газардлаа. Газардмагцаа цүнхээ аваад, гаалиар нэвтэртэл, нэгэн Швед хүн намайг халуун дотно угтлаа. Тэгээд биднийг онгоцны буудлаас гарахаар явж байтал, угтагч маань оны - за бүр магадгүй ирэх арваад жил яригдах хамгийн дуулиант мэдээгээр сонор мялаав.

Тэрбээр: “Жон, та шөнөжин нисч явсан учраас мэдээгүй байх. Өнгөрсөн шөнө маш харамсалтай нэг явдал боллоо” гэлээ.

Би ч: “Яагаав?” хэмээн нэгэн зэрэг сэрдхийн бас сонирхон асуулаа.

Гэтэл тэрбээр хэдэн цагийн өмнө болсон авто ослын талаар дуулгах нь тэр. Ослоор амиа алдсан эмэгтэй нь хүн төрөлхтөний хамгийн их хайрлаж хүндэтгэдэг хүний нэг байв. Түүний ажил үйлс бүхэн дуулиан болдог байлаа. Миний гэргий Лиза бид хоёр тэр эмэгтэйн буяны үйлсийг биширч, түүний талаар сонин сэтгүүлд нийтлэгдсэн мэдээ бүрийг шимтэн уншдаг байв. Жаахан үнэмшилгүй сонсдож магадгүй ч, би түүний талаар уншаад зогсохгүй, зургийг нь ч харж баясах дуртай байсан юм. Товчхондоо, би түүний үнэнч бишрэгч байлаа. Мэдээгээр түүний тухай гарбал, би хийж байсан юмаа орхиод, шууд үздэг байсан гээд л бод.

Тэр эмэгтэй байхгүй болсон гэдэг мэдээ надад ямар хүнд туссаныг үгэээр хэлэхийн аргагүй. Тэрбээр хоёр жаахан хүүтэй залуу ээж, төрийн нэр хүндтэй хатагтай, гоо үзэсгэлэнтэй, ухаалаг бүсгүй байв. Тэрбээр даян дэлхийд эзлэх нэр нөлөөгөө зөвөөр ашиглан, өнчин хүүхдүүдийн төлөө, дайнтай улс оронд тэсрэх бөмбөгт өртөж тахир татуу болсон хүмүүсийн төлөө үлэмж их ажил хийдэг байлаа. Зөвхөн үүнийх нь төлөө түүнийг хайрлаж

Page 25: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

САЙН ГЭЖ ЮУ ВЭ? | 7

болох байсан ч, тэрбээр даян дэлхийн хүмүүсийн хайрыг олзлох ер бусын чадвартай байсан юм. Түүний төлөв даруу чанар үй олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж, тэрбээр өөрөө ч үүнийгээ мэддэг учраас, хүмүүстэй чин сэтгэлээсээ инээмсэглэн мэндчилж, заримтай нь бүр хувьчлан халуун дотно харилцдаг байсан юм.

Би түүний үхэлд итгэж чадахгүй, аймшигтай цочирдлоо. Яахлаараа явчихдаг байна аа? Яагаад ийм юм болдог байна аа?

Угтаж авсан хүн маань намайг буудалд хүргээд явахад, би өрөөндөө ороод шууд зурагтаа асаалаа. Бүх суваг тэр ослын тухай л мэдээллэж байв. Ихэнх нь Шведээр тул би юу ч ойлгохгүй учраас сувгаа сольсоор, CNN, BBC, Sky News сувгийг олж гаргав. Би ачаа бараагаа ч задлалгүй, орныхоо ирмэг дээр толгой сэгсрэн, итгэж ядан суулаа.

Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлэх гэсэн мянга мянган хүн цуглажээ. Гэрийнх нь хашааны гадна хүүхэд хөгшидгүй нулимс урсган, цэцэг тавьж байхыг зурагтаар харуулав. Олон хүн энд тэнд хэсэг бөөнөөрөө цуглаад залбирч байлаа. Дэлхий тэр аяараа гашуудаж байв.

Дараагийн хэдэн өдөр нь энэ явдлын талаарх мэдээ чөлөөт ертөнцийн сонин бүрийн тэргүүн нүүрийг эзлэв. Ослын талаарх мэдээ, хэргийн мөрдөлт, ар гэрийнх нь мэдэгдэл, оршуулга бүх хэвлэл мэдээг эзлэв. Түүний оршуулгад улс орон бүрийн тэргүүд, дэлхийн удирдагч нар, зуу зуун алдартан оролцож, телевизийн түүхэн дэхь хамгийн олон хүн үзсэн үйл явдлын нэг болсон юм.

Стокгольм дахь эхний өдрөө би зочид буудлынхаа өрөөнд хэдэн цагаар гашуудаж, үдшийнхээ үйлчлэлд бэлтгэхтэй манатай л байлаа. Түүний амийг авч одсон тэр утгагүй үйл явдал ахин дахин бодогдож, голоос минь дийлдэшгүй уур хилэн, цөхрөл олгойдож байлаа. Гэхдээ энэ их гашуудалтай зэрэгцэн миний дотроос өөр нэгэн бодол цойлохыг би мэдрэв.

Би тэр бодлыг гөвж хаях гэж оролдсон ч чадсангүй. Сэтгэл мэдрэмж, сүнсний маань хооронд өрнөсөн олон цагийн барилдааны эцэст би орныхоо дэргэд өвдөглөөд: “Аав аа, миний сэтгэлд маш их харуусал байна. Гэхдээ зүрхэнд маань өөр нэг мэдрэмж төрөөд байх юм. Юу болоод байна аа?” гэж залбирлаа.

Page 26: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

8 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Тэр даруй зүрхнийхээ гүнд: “Илчлэл 18-аар бүлгийг унш” гэхийг сонсов. Илчлэл 18-аар бүлэг юун тухай өгүүлдгийг би төсөөлсөн ч үгүй. Учир нь тухайн үед Ичлэл ном нь миний хамгийн бага мэддэг ном байлаа. Тэгээд Библиэ нээгээд, уншлаа. Гэтэл долдугаар ишлэлд хүрээд дотор давчдаж эхлэв.

Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг байсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ “Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж хэлдэг. Тиймээс нэг өдөр түүний гамшиг болох үхэл, гашуудал, өлсгөлөн нь ирнэ. Түүнийг галаар шатаана. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй.Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад түүнийг шатахад гарах утааг хараад уйлж, гашуудна (Илчлэл 18:7-9).

Үүнийг уншихдаа миний уушги зүрх амаар гарчих шахам оволзов. Энд гарч буй эмэгтэй хийгээд амиа алдсан алдарт эмэгтэйн хооронд уялдаа байгаа нь илт байв. Би ч нүүрэн дундуураа татуулчих шиг л болов. Хамаг бие чичирж, самуурч, уймарч, салганав. Яахаараа тийм сайн сайхан хүний талаар ингэж хэлдэг байна аа?

Энд элч Иохан хэн нэгнийг нэр цохож хэлээгүй. Иохан үнэндээ манай өнөөгийн гэмт ертөнцийг эзэрхийлэгч сүнсний талаар ярьсан юм. Гэхдээ миний самуурсан бодлыг цэгцлэхийн тулд Бурханы Сүнс энэхүү бичээсийг ашиглажээ. Учир нь энэ бичээст надад тулгарсан нөхцөл байдалтай тун адилхан нөхцлийн тухай өгүүлрүүн. Бурхан Бичээсийн үйл явдлаар дамжуулж таны нөхцөл байдалд үгээ айлдаж байсан уу? Тэр үед Бурхан надтай яг тийм аргаар ярьсан юм.

Есүс баян залуу захирагчийг үнэнтэй нүүрэлдүүлсэн шиг, Бурханы сүнс намайг “сайны” жишигтэй минь нүүрэлдүүлэв. Би Бурханы илчилсэн үнэнийг ухаарахдаа: “Эзэн минь, энэ бичээс тэр бүсгүйд ямар хамаатай вэ? Тэр бүсгүй дайн дажнаар тахир татуу, өнчирсөн… гээд л үй олон хүний төлөө өч төчнөөн сайн сайхан юм хийсэн…” гэж ирээд л эрсэргүүцлээ илэрхийлэв.

Page 27: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

САЙН ГЭЖ ЮУ ВЭ? | 9

Гэтэл Эзэн: “Тэр энэ их эрх мэдэл, завхайрлаа дэлхийд эрээ цээргүй гайхуулсан. Тэр Надад захирагдаагүй” хэмээн түс тас айлдруун.

Би ч итгэж ядан: “Гэхдээ тэр их сайн сайхан нь яах болж байна?” хэмээн маргасаар байлаа.

Тэгтэл Бурханы Сүнс: “Хүү минь, Ева сайн мууг мэдүүлэгч мэдлэгийн модны муу муухайд нь татагдаагүй, сайн сайханд нь татагдсан юм шүү” гэх нь тэр.

Энэ үг миний яг зүрхэнд буув. Тэгээд сонссон зүйлээ баталгаажуулахын тулд хэдэн хормын дараа Библи нээгээд, Эхлэл 3-аар бүлгийг унштал, бүр яахын аргагүй дүрээрээ:

“Тэгээд тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан харагдсан тул тэр эмэгтэй түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ” (Эхлэл 3:6) гэж байх нь тэр.

Би шимтэй, нүд булаам, шунал хөдөлгөм гэдэг үгсийг хараад ангайв. Тэгтэл Бурханы Сүнс “Зарим сайн юмс Надаас биш байдаг. Тэдгээр нь Надад захирагдаагүй зүйлс юм” хэмээн айлдахыг сонслоо.

Би сонссон бас уншсан зүйлсээ эргэцүүлэн, нам суув. Бурханы илчлэл Үг намайг засчээ. Миний сайны жишиг тэнгэрийн сайны жишгээс тэс өөр байсан нь ил болов.

Тэгтэл Бурхан үргэлжлүүлэн зүрхэнд минь ярьлаа. Бурхан дийлэнх “сайн” хүмүүс - нэн ялангуяа Христэд итгэгч хүмүүс ёс бус садар завхай явдалд автаж, концерт дээрээ Сатанизмыг дэлгэрүүлдэг бузар хэл яриатай харанхуйн дуу хөгжим сонсож, хүн алж, хүрээ талах гэхчилэн зүсэн зүйлийн ёрын муу юмсыг үйлддэггүй боловч, гаднаа зөв сайн, ухаалаг харагдах атлаа Бурханы цэц ухаантай сөргөлддөг юмст мэхлэгдэж олзлуулдаг болохыг харуулсан юм.

Сургаалт үгс 14:12 дээр “Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг” хэмээн анхааруулжээ.

Эхлээд “төгсгөл нь үхэлд хүргэдэг” гэсэн сүүл хэсгийг авч

Page 28: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

10 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

үзье. Христэд итгэдэг олон хүн “Би аврагдсан бөгөөд тэнгэрт очих юм чинь үхлийг үзэхгүй” гэж боддог учраас дээрх үгийг тоодоггүй. Тэд энэ үгийг итгэгч бус хүмүүст зориулсан үг гэж боддог. Тэгвэл Бурхан Үг юу айлдсаныг дахин харъя.

“Үхэлд хүргэдэг зам” гэдэг үгийг анхаарна уу. Бичээс амийн болоод үхлийн замын талаар байнга ярьдаг. Иеремиа 21:8 дээр Бурхан Өөртөө хамааралгүй хүмүүст биш, Өөрийнхөө хүмүүст хандаж: “ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би та нарын өмнө амийн замыг болон үхлийн замыг тогтоодог” хэмээн мэдэгджээ.

Зам гэдэг нь бидний амьдарч буй цэц ухаан юм. Энэ үг Бичээст маш олон гардаг. Матай 7:13-14 дээр Есүс энэ тухайд: “Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл рүү татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог. Амь руу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог” хэмээн дүгнэжээ. Гэхдээ Есүс энд зөвхөн мөнхийн амьдралын талаар хэлсэн үү?

Бурхан Еден цэцэрлэгийн төвд амийн модыг суулгажээ. Энэ нь Бурханы амийн зам, цэц ухааныг төлөөлж байв. Цэцэрлэгийн өөр нэг гол мод нь сайн мууг мэдүүлэгч мэдлэгийн мод байжээ. Энэ мод нь үхлийн замыг; хүний Бурханаас ангид мэргэн ухааныг төлөөлж байв. Үүний үр жимсийг идэхдээ Адам, Ева хоёр хождын амьдралаа балласнаар барахгүй, үүний хорлол нь тэдний амьдралд тэр даруй ажиллаж эхэлсэн юм. Ингэж тэнэглэхээсээ өмнө тэр хоёр хорио цээргүй, үр бүтээлтэй, эрүүл чийрэг, амжилт хийморьтой байсан бол, хориотой модноос идсэнийхээ дараа үлэмж гай зовлонд унасан юм. Тэд өвчин тусч, гачигдаж, хүнд хүчир хөдөлмөрлөж, төсөөлөхийн аргагүй зовлон үзэж, үхэлд хүргэдэг зам руу оржээ.

Гэвч Бурхан бол Авран сэргээгч. Бурхан хүний алдсан бүхнийг эргээн сэргээх төлөвлөгөө гаргажээ. Бурхан амийн замыг буцааж сэргээх гэрээ тогтоожээ. Түүний цэц ухаан дахин жинхэнэ аз жаргал, таатай амьдрал, амар тайван, элбэг дүүрэн тэргүүтнийг авчрах учиртай байв.

Мэргэн ухааныг олдог хүн, ухаарал авдаг хүн ерөөлтэй еэ. Учир нь мэргэн ухааны ашиг болбоос цалин цагаан

Page 29: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

САЙН ГЭЖ ЮУ ВЭ? | 11

мөнгөний ашгаас ч илүү, орлого нь шижир алтныхаас ч илүү. Энэ нь эрдэнэсээс ч илүү нандин, чиний хүсэх ямар ч зүйл түүнтэй зүйрлэшгүй.Түүний баруун гарт нь урт удаан амьдрал залрах агаад зүүн гарт нь алдар суу болон баялаг буй. Мэргэн ухааны зам тааламжит бөгөөд бүх жим нь амар тайван. Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод. Түүнийг тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй (Сургаалт үгс 3:13-18).

Амьдралдаа хэрэгжүүлсэн Бурханы цэц ухаан нь үр жимстэй амьдрал, үр бүтээл, амжилт, урт нас, хүндэтгэл авчирдгийг Бичээс хэлжээ. Мод нь бусдын гар бие оролцдог зүйл ажээ. Бичээсийн хэлснээр бол - хэрэв бид амийн замыг (цэц ухааныг) дагавал, өөрөө амийн мод болж, бидний үйлс бүтээлд гар бие оролцож буй хүмүүст амийн ундарга болдог ажээ. Харин хэрэв бид хүний ухаанаар амьдарбал, хорт мод болж, бидний үйл хэрэгт гар бие оролцож буй хүмүүсийг хүнд хөдөлмөр, ачаа дарамт, хоосон амьдрал, өвчин, амиа хоохойлох зэрэг сүнсний үхлийн нэр төрлийн бүтээгдэхүүнээр тэжээх ажээ.

Сургаалт үгс 14:12 дээр “Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг” гэсэн. Ишлэлийн эхэн хэсгийг үзбэл, энэ үг нь Христэд итгэдэг хүмүүст ч, итгэдэггүй хүмүүст ч - хэн хэнийх нь амьдралд амархан тохиолдож болохыг харна. Харахад зөв, сайн, ухаалаг, тустай, аргатай, авууштай, ашигтай зам бий. Гэхдээ энэ нь “Сайн сайхан харагдавч, хор, уршигтай, үр бүтээмжгүй - үхэлд хүргэдэг зам байж мэднэ” шүү гэдгийг л сануулж байна.

Еврей номын зохиолч итгэгч нарыг ийнхүү сэнхрүүлжээ:

Энэ талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатуу чихтэй болсон тул тайлбарлахад бэрх байна. Учир нь энэ цагт та нар багш байх ёстой боловч та нарт Бурханы үгсийн эхний үндэснүүдийг заахын тулд дахин та нарт хэн нэг нь хэрэгтэй аж. Та нарт бор хоол бус, харин сүү хэрэгтэй болсон байна. …Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг.

Page 30: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

12 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Тэд дадлагажуулдаг учраас мэдрэмж нь сайн мууг ялгахад суралцжээ (Еврей 5:11-12,14).

Юу нь жинхэнэ сайн, жинхэнэ муу болохыг тодорхойлдог гол түлхүүр нь ялгах чадвар ажээ. Өөрөөр хэлбэл жинхэнэ сайн нь хүний төрөлх сэтгэхүй, логик болон мэдрэмжид заавал ойлгогдох албагүй юм.

Та “Еврей номын дээрх ишлэлд “хүний мэдрэмж сайн, мууг ялгахад суралцдаг” гэсэн байна шүү дээ” гэж хэлж магадгүй. Тийм ээ, тэгж хэлсэн. Гэхдээ бичээч ямар мэдрэмжийн талаар ярив? Ишлэлийн эхэнд бичээч өсөхөө больчихсон Христэд итгэгч хүмүүст хандсан буйг та анзаарсан байх. Тэгвэл тэрбээр ямар сонсголын талаар хэлнэ вэ? Тэдгээр Еврей итгэгч нарт сонсголын аппарат шаардлагатай болоо юу? Юу л бол. Тэгэхээр, бичээч зүрхний сонсголын талаар ярьжээ. Есүс байнга л: “Сонсох чихтэй нь сонсогтун!” (Матай 11:15) гэдэг байсан. Ер нь бол Есүсийн сургаалыг сонссон бүх хүн чих гэдэг эрхтэнтэй байсан ч, амьдралд нь хамгийн тустай Бурханы Үгийг ялгаж сонсох зүрх бүгдэд нь байгаагүй юм.

Сүнслэг ялгах чадварын талаар хожим дэлгэрэнгүй үзнэ. Харин одоохондоо сайн, муу нь өнгөн талдаа тэгтэл ялгарч харагдахгүй гэдгийг л мэдэж авна уу.

Стокгольмын зочид буудлын өрөөнд үнэнтэй нүүрэлдсэн тэр явдлаас өмнө би сайн, мууг ялгахад ядах юмгүй гэж итгэдэг байлаа. Өөр нэгэн жишээ хэлье: Есүсийн дагалдагчдын толгойлогч Петр Эзэнийгээ үхэхийн оронд урт удаан амьдар гэж ятгасан байдаг. Хүнийхээр бол - Петр Эзэндээ тун сайхан зөвлөгөө өгчээ. Гэтэл Есүс үүнийг нь Бурханы санаа биш хэмээн түс тас мэдэгдэж, хатуу зэмлэсэн байдаг (Матай 16:21-23). Энэ бол сайн, мууг гаднаас нь дүгнэх боломжгүйг илчилсэн бичээсийн үй олон жишээний нэг юм.

Хаадын дээд 3:9 дээр Соломон: “Тэгэхээр Таны ард түмнийг шүүн, сайн мууг ухааран ялгах чадварыг Өөрийн боолдоо өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ?” гэж залбирсан байдаг. Бурхан юуг сайн, юуг муу гэж үздэг болохыг мэдэхийн тулд сургагдаж, гэгээрсэн зүрх хэрэгтэй. Ева өөрөө ч бүх талаараа төгс төгөлдөр, түүний гэр болох Еден

Page 31: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

САЙН ГЭЖ ЮУ ВЭ? | 13

цэцэрлэг ч Бурханы хүчирхэг оршихуйгаар дүүрэн байсан. Тийм боловч, Евагийн сайн, таатай, тустай гэж харсан зүйл нь үнэндээ түүний амьдралыг хорлон сүйтгэсэн юм.

Энэ нь биднийг номын маань гол зорилго рүү хөтлөж байна: таны амьдралд юу нь сайн, юу нь хортой болохыг Ариун Сүнсний тусаар Бичээсээр дамжин мэддэг болох. Төгс төгөлдөр орчинд аж төрж байсан төгс Ева мэхлэгдсэн бол, завхарсан дэлхий - замарсан нийгэмд аж төрж байгаа төгс бус оюун ухаантай бид “сайн” хэмээн итгэж үнэмшсэн зүйлдээ хорлогдох боломжтой.

Page 32: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 33: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЯАЖ ДӨНГӨВ?

Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн. Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс,

гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй.

— Иаков 1:16-17

Бид сайн учраас Бурхан биднийг хайрладаг бус, харин Бурхан бидэнд хайртай учраас биднийг сайн

болгодог… — Си. Эс. Люис

Тэр өдөр би Стокгольмын зочид буудалд зүйл бүрийн мэдрэмжид ноцуулан, юу юугүй тэсрэх шахам сууж байлаа. Тэр алдартны араас садран гашуудсаныхаа төлөө тэнгэрээс

хатуу үг сонсоод, хэлэх үггүй мэхийн сөгдсөн ч, сэтгэл маань өвдсөөр л байлаа. Би үй түмэн асуултын жинд бяцрах дөхөж байв. Арав гаруй жил үйлчилж, нилээд хэдэн ном бичиж, Антарктикаас бусад бүх тивийн итгэгч нарт заасан боловч, өөрөө сайн мууг мэдэхгүй явжээ би.

2

Page 34: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

16 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Миний тархийг: “Тэгвэл Бурханы сайн гэж үздэггүй өөр ямар зүйлсийг би сайн гэж үздэг вэ? Үүнээсээ болж би юунд хүрэв?” гэсэн хоёр чухал асуулт нааш цааш сүлбэж байлаа.

Үүнд хариулахаасаа өмнө эхлээд энэ бүхнийг эхлүүлсэн Едений түүхийг ахин нэг сөхье. Энэ нь ч учир зүйтэй болно. Учир нь зочид буудлын өрөөнд Бурханы Сүнс миний анхаарлыг яг энэ ишлэлээр олзолсон билээ. Еденд өрнөсөн түүх надад төдийгүй, ер нь үе үеийн хүмүүст нэг ээдрээтэй асуулт төрүүлдэг: “Могой яаж Еваг Бурханаас эргүүлж дөнгөв өө?”

Бодоод үз. Ева төгс орчинд аж төрж байсан. Аав нь ч, нөхөр ч, садан төрөл, дарга, багш нь - хэн ч түүнийг дарлаж хүчирхийлээгүй. Ева өвчин зовлон, гачигдлыг мэдэхгүй, ёстой л төгс амгаланд амар жимэр амьдарч байв. Үүнээс гайхалтай нь Ева Бүтээгчтэйгээ төгс хослон амьдарч байсан. Бурханы оршихуй дэлхийн давхарга бүрийг дүүргэж, Бурхан Өөрийн биеэр Адам, Ева хоёртой цэцэрлэг дотор тогтмол салхилдаг байжээ. Тэгээд, яаж яваад могой эмэгтэйг нөхрийнх нь хамт Бурханаас эргүүлж дөнгөв?

Бид энэ нууцын хариултыг мэдбэл, тэр дайсан өнөөдөр ч биднийг яг ийм аргаар дөнгөдгийг хэзээ ч мартахааргүй ойлгоно. Дайсны арга залийг ухаарсан хүн Бурханаас зөрж, дайсныхаа аманд өөрөө гүйж орохгүй л болов уу.

Жавхлант цэцэрлэг

Эхэнд Бурхан сэтгэл баясгагч бүхнээр баян, хүний хэрэгцээ цөм бүрэн, өө сэвгүй, үзэсгэлэнтэй, төгс дэлхийг бүтээжээ. Бурхан хэдхэн төрөл зүйлийн ан амьтан, ургамал мод бүтээгээгүй. Бурхан сая сая амьд амьтан, хоёр зуун тавин мянган төрөл зүйлийн ургамал, зуу гаруй мянган төрлийн модод, тоологдошгүй хөрс, чулуу, байгалийн баялаг бүтээжээ. Дэлхий жинхэнэ утгаараа их гарын сор бүтээл байв. Тэр цагаас өнөөг хүртэл хэдэн мянган жил улирч, эрдэмтэн судлаачид байгаль дэлхийн цогцлолыг шамдан судласаар байгаа ч, бүрэн танин мэдэж амжаагүй бөгөөд амжих ч үгүй биз.

Page 35: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЯАЖ ДӨНГӨВ? | 17

Бурхан энэ бүхнийг хайрынхаа эзэн болсон хүнд зориулжээ. Тэгэвч Бурхан ийм гайхамшигтай гаригтаа сэтгэл ханалгүй, бүр сайхныг бүтээхээр зорив. Бурхан газар дээр гайхамшигтай нэгэн цэцэрлэгийг бий болгов - гэхдээ бүтээгээгүй, харин Өөрийн биеэр ургуулжээ.

Би тансаг цэцэрлэгт хүрээлэнд дуртай. Гэхдээ арчилж, тордож, ургуулах ажлаас бусдад нь дуртай. Үүнийг манай Лиза батлана. Намайг ийм ажлаас яаж зугтдагийг хөмсөг зангидаж, толгой сэгсэрч байгаад хэлэх биз. Би зүгээр л үлэмж тансаг цэцэрлэг, хүрээлэн, усан үзмийн талбай, ойн цоорхойд тэрийж хэвтээд, бишрэн харах дуртай. Тэр олон модод, ургамал цэцгийн өнгө, үнэр, хөрсийг бишрэх дуртай.

Би саяхан Германы Констанцид үйлчилсэн юм. Констанц нь дэргэдэх нуурынхаа нэрээр нэрлэгдсэн хот. Констанц нуур нь Альпын цас мөсний усаар тэтгэгддэг, Германы хамгийн том нуур юм. Лиза бид хоёр дотно найзууд болох жинхэнэ сайхан герман нэртэй пастор Фрэймут, түүний хайрт гэргий Иоаннад зочлов.

Тэр үед бидэнд хэдэн сул өдөр гарсан тул тэр хоёр маань бидэнд сэтгэл гарган үйлчлэв. Лиза бид хоёр Констанцид уйдах завгүй зугаалсан ч, миний хувьд хамгийн их үзэхийг хүссэн зүйлээ үзэж амжаагүй л байлаа.

Констанц нуурын дунд Цэцэгт хэмээх нэг арал бий. Жинхэнэ нэр нь Майнау боловч, арал бүхлээрээ цэцгээр хучигдсан учраас цэцэгт арал гэвэл илүү зохино. Би тэр арал дээр л очмоор байлаа. Гэхдээ арлыг бүхлээр нь үзэх нь бүтэн өдрийн ажил байв.

Тэр арал дээр очъё гэтэл, Лиза, Иоанна, Фрэймут гурав анхандаа намайг хошигнож байж боджээ. Ер нь эрс тэс үйл ажил, спортод дуртай эр гэнэт л баахан цэцэг үзье гэхээр хэн итгээж дээ? Гэвч намайг хэд хэдэн удаа хэлсэний дараа найзууд маань: “Чамайг тоглож байна гэж бодсон шүү дээ. Чи нээрээ явмаар байгаа юм уу?” гэлээ.

Би ч: “Нээрээ явмаар байна!” гэтэл, нөгөөдүүл маань дуртай дургүй зөвшөөрөв.

Аялалын өдөр маань хачин сайхан өдөр байлаа. Бид гүүрээр давхин арал дээр гарч, төв хаалгаас тасалбар худалдаж авснаар

Page 36: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

18 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

аялал маань эхлэв. Би ч арав алхаад л хөлгүй их цэцэрлэгийн гоо үзэсгэлэн, цогцлолд ухаан санаагаа олзлуулав. Гэхдээ би ганцаараа ингэсэнгүй. Тэр их сор бүтээлд дунд ороод, нөгөө гурав маань ч ярих чадвараа алдав.

Энэхүү уудам цэцэрлэгийн чимх бүр нь нүдний чимэг, сэтгэлийн баясал байлаа. Үзэсгэлэнт цэцгийн мандал нь мөр даран төгс эгнэн ярайж, голоор нь сүлжилдэх явган замууд нь ургамал бүрийг тодруулах эмжээр луга үзэгдэнэ. Энд тэндгүй цэцгээр урласан газрын зураг, модод, ургамал, амьтад, хүүхэд, тэр байтугай барилга байшингийн хэлбэртэй хөшөө сүндэрлэжээ. Түүнчлэн энд ч, тэнд ч төрөл бүрийн усан бүтээл оршино.

Бид энэ их гоо үзэсгэлэн, авъяас дунд ийшээ ч харж ангайж, тийшээ ч харж бүлтийсээр тал өдөр болсон ч, гайхамшигт цэцэрлэгийн талыг нь л биширч амжив! Тэр өдөр би: “Хүн л ийм анхил үнэртэй, нүд баясмаар гайхамшигтай арал бүтээсэн байхад, Бурханы Еден цэцэрлэг ямар байсан бол? хэмээн байн байн бодсоор явлаа. Еденийг зүгээр нэг ур чадвартай цэцэрлэгч урлаагүй, Еденийг Мастер Бүтээгч Өөрөө урласан юм.

Бурхан баян тансаг Еден цэцэрлэгийг тариад, Адамыг суурьшуулж, түүн дээр бүх амьтдыг дагуулж иржээ. Тэгээд Адам хэрхэн 1.25 сая төрлийн ан амьтныг нэрлэхийг үзэв. Адам оюуны асар өндөр чадамжтай байсан! Гэхдээ Адам амьтдыг нэрлээд зогсохгүй, нэрсийг нь ямар ч iPad, Google - гүйгээр нэг бүрчлэн тогтоох чадвартай байв. Адам суут ухаантай байжээ.

Бурхан Адам дээр амьтдыг зөвхөн нэрлүүлэхээр биш мөн Адам алийг нь дотно нөхрөө болгохыг үзэхийг хүсчээ.

Хүн бүх шувуу, ан амьдыг нэрлэсэн боловч, нэг нь ч түүнд тохирох туслах болж чадсангүй. Тэр үед Эзэн хүнийг нам унтуулаад, унтах хойгуур нь нэг хавиргыг аваад, махаар бөглөжээ. Эзэн тэр хавиргаар эмэгтэй хүн бүтээгээд, эр хүн дээр авч ирэв. Тэгэхэд Адам:

“Энэ бол яснаас минь авсан яс, Махнаас минь тасалсан мах бөгөөд Түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан тул Эмэгтэй гэж нэрлэе” гэжээ (Эхлэл 2:23).

Page 37: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЯАЖ ДӨНГӨВ? | 19

Эр хүний төгс хань нь эмэгтэй хүн байсан юм. Тэд бие биеэ гүйцээж, төгөлдөршүүлэх ёстой байв. Тэд дэлхийг буюу тодруулбал цэцэрлэгийг сахин хамгаалж, тордон арчлах үүрэг хүлээв.

Еваг бүтээгдэхээс өмнө Бурхан Адамд: “Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан ийнхүү өгүүлэв. —Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ! (Эхлэл 2:16-17) хэмээн маш тодорхой айлджээ.

Үүний дараах явдал чухам хэзээ өрнөснийг бид мэдэхгүй. Хэдэн долоо хоног, жил, арван жил эсвэл үүнээс ч олон жилийн дараа өрнөсөн байж болох. Ямар ч байсан хамгийн зальжин араатан болох могой Еваг Бурханы тушаалд эргэлзүүлж дөнгөсөн тэр өдөр иржээ.

(Могой яаж ярив? Мэдэхгүй. Гэхдээ би л хувьдаа нүглээс өмнө хүн адгуус хоорондоо харилцаж чаддаг байсан гэдэгт итгэдэг. Тиймээс л могойг гулсаж ирэхэд, Ева айж цочоогүй. Гэхдээ амьтан хүний хэлээр ярьж болдгийг үе үеийн хүмүүс мэддэг байсан болтой юм. Учир нь илжиг нь хүний хэлээр ярихад, Балаам ухаан алдаж унаагүй байдаг (Тооллого 22:21-35-ыг үзнэ үү). Балаам айж балмагдсан шинжгүй, зүгээр л ярилцжээ.

Могой яаж чадав?

Тэгэхээр, Еден цэцэрлэгт болсон явдлыг эрэн сурвалжилж буй гол зорилгоо дахин тодорхойлъё. Бид диаволд биеэ зээлдүүлсэн могой яаж Бурханы төгс орчинд амьдарч буй Еваг Бурханаас эргүүлж дөнгөснийг эрэн сурвалжилж байна. Могой ямар хандлагатай байсныг үзье:

ЭЗЭН Бурханы бүтээсэн аливаа хээрийн зэрлэг амьтдын дотроос могой хамгийн илүү зальтай байжээ. Тэр могой —Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны

Page 38: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

20 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү? хэмээн эмэгтэйгээс асуужээ (Эхлэл 3:1).

Могой энэ асуултаар эхний алхмаа хийжээ. Могой Евагаас бурханлаг цэц ухааныг нь таягдаж хаяхыг санаархсан. Тиймээс могой тэрхэн эгшинд Евагийн хорхойг хөдөлгөж, харааг нь идэж болох үй олон жимснээс салгаж, идэж болохгүй ганц жимс дээр тогтооход хүргэсэн асуулт тавьжээ.

Үнэндээ Бурхан Адам, Ева хоёрт “… бусад аль ч модны жимсийг идэж болно. Ганцхан тэр модны жимсийг л идэж болохгүй” гэж хэлсэн юм. “Аль ч модны жимсийг идэж болно” гэдэг нь Бурхан хичнээн өгөөмөр болохыг харуулж буй. Дэлхий дээр бидний мэдэхгүй хэдэн мянган мод байдаг бөгөөд бүгдээрээ л Еден цэцэрлэгт байсан гэж би боддог. Гэтэл могой ямар зальтай? Евад идэж болох мянга мянган модны жимс байсан ч, Сатаны хорхой хүргэм асуултын дараа Ева хориотой ганц модноос нүд салгасангүй.

Өнөөдөр ч ялгаагүй. Бурхан бидэнд идэхийг зөвшөөрсөн, тэнгэрээс харамгүй хайрласан үй олон бэлэг байна (Ефес 1:3). Тэр бүрийг жагсаах гэвээс өөр нэг ном бичих шаардлагатай болно! Түүнчлэн Христийн дотор бүх зүйлс биднийх гэж хэлсэн (1Коринт 3:21-23). Гэтэл дайсан яадаг билээ? Өнөөдөр ч дайсан цэцэрлэгт хэрэгжүүлсэн төлөвлөгөөгөө л хэрэглэдэг. Дайсан биднийг хориотой юмс руу харуулахын тулд Бурхан хичнээн өгөөмөр болохыг харах нүдгүй болгодог. Бурхан яагаад бидэнд зарим зүйлийг хориглодог вэ? Хэдэн хуудсын дараа энэ чухал асуултад хариулна. Гэхдээ товчхондоо бол - бидний л сайн сайхны төлөө юм. Бидэнд юу нь сайн болохыг Бурхан л мэднэ.

Ева өөрийн мэдэх үнэнээ хаацайлан, ярьдаг могойд маш хурдан хариулжээ:

Тэр эмэгтэй могойд хандаж —Бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан “Та нар түүнээс бүү ид, бас түүнд бүү хүр, тэгвэл та нар үхнэ” гэж айлдсан (Эхлэл 3:2-3).

Page 39: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЯАЖ ДӨНГӨВ? | 21

Евагийн хариулт яг нарийн биш байгааг анхаарна уу. Бурхан модны жимсэнд хүрч болохгүй гэж хэзээ ч хэлээгүй. Үүнийг үл хэрэгсэж болох л доо. Гэхдээ эндээс могой яагаад Адамыг биш, Еваг онилсныг ойлгож болно.

Бурхан анх тушаалаа Адамд өгөх үед Ева байгаагүй. Тиймээс Ева тушаалыг Адам шиг Бурханаас шууд сонсоогүй юм. Би ингэж төсөөлдөг юм: урьд өдөр нь Ева нөхөртэйгээ цэцэрлэг дундуур салхилж яваад, сайн мууг мэдүүлэгч мэдлэгийн модонд тулжээ. Гэтэл Адам тэр модыг заагаад, Бурхан энэ модны талаар юу гэж айлдсныг Евад хэлсэн байх. Би ийм төрлийн харилцааг эчнээ мэдлэг гэдэг. Нөгөөтэйгүүр, Адамын хувьд энэ нь илчлэгдсэн мэдлэг байв. Ямар ялгаатай гэж үү? Бурхан шууд бидэнд хандаж ямар нэг зүйл үзүүлэхийг илчлэгдсэн мэдлэг гэдэг.

Илчлэгдсэн мэдлэг хийгээд эчнээ мэдлэг

Матай 16:13 дээр Есүс нэгэн удаа дагалдагч нараасаа: “Хүний Хүү Намайг хүмүүс хэн гэж ярьж байна?” гэж асуутал, дагалдагч нар нь бусдаас дуулсанаа нэг нэгээрээ хэлжээ: амилсан Иохан Баптист, Элиа, Иеремиа юмуу хэн нэг эш үзүүлэгч. Энэ нь одоогийнхоор бол Жиргээ, Фэйсбүүк, Инстаграм, блогоор олж авдаг мэдээ юм.

Тэгтэл Есүс дагалдагч нарынхаа эчнээ мэдлэгээр олж мэдсэн зүйлийг нь сонсоод: “Тэгвэл, та нар намайг Хэн гэж бодож байна?” (и15) гэж асуудаг.

Дагалдагч нар юу гэж хариулахаа мэдэхгүй, дор дороо хөшив. Хэрэв Есүс эхний асуултыг тавиагүй байсан бол, дагалдагч нар бусдын явган ярианд автаж, хариулт нь ч эчнээ мэдлэгээс хэтрэхгүй байсан биз. Гэтэл Есүс Бурхан дагалдагч нарт нь юу илчилсэнийг мэдэхийн тулд дээрх хоёр асуултаараа тэдний хоёрдагч этгээдээс олж авсан мэдлэгийг таягдаж хаяхыг хүсчээ. Гэвч хариулт нь ганц Петрт л байв. Петр “Та бол амьд Бурханы Хүү Христ” (16-р ишлэл) хэмээн дуу алджээ.

Есүс инээмсэглээд, Петрийн үгийг батлах шиг мөрөн дээр нь гараа тавиад: “Үүнийг чамд мах, цус илчлээгүй, харин тэнгэрийн

Page 40: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

22 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Аав минь илчилжээ” (17-р ишлэл) хэмээн айлдсан байх гэж би төсөөлдөг. Петр цахим ертөнцөөс эсвэл сэтгүүлээс уншсан зүйлээ давтаж хэлээгүй! Петр шууд Бурханаас Өөрөөс нь хүлээж авсан үнэнээ хуваалцжээ.

Дараа нь Есүс ийм илчлэгдсэн мэдлэг дээр л чуулган байгуулагдах бөгөөд үүнийг олсон хүнийг тамын хүч зогсоож дийлэхгүй хэмээн тунхаглажээ. Харин эчнээ мэдлэгтэй хүмүүсийг тамын хүч тун хялбар дөнгөнө.

Илчлэгдсэн мэдлэгийг олон замаар олдог. Бичээсийг юмуу сайн ном уншиж байхад, чимээгүй залбирч байхад, пасторынхаа номлолыг сонсож байхад, дээвэр дээр Петрийн үзсэн шиг үзэгдэл үзэх үед (Үйлс 10:9-16) эсвэл зүгээр л Ариун Сүнс зүрхэнд маань Бурханы Үгийг илчлэх үед. Яг ингэж авна гэж ерөнхийлэн хэлэх боломжгүй. Заримдаа та зүрхэндээ намуун дуу сонсож болно. Заримдаа илчлэл таны сүнсэнд зүгээр л луг хийтэл бууна. Заримдаа Бичээсийг уншиж байхдаа, Бурханы оршихуйг мэдэрнэ. Илчлэгдсэн мэдлэг яаж ч ирсэн бай - хамгийн чухал нь хүн илчлэгдсэн мэдлэгийг Бурханаас авсанаа сайн мэдэх бөгөөд энэ мэдлэгийг хэн ч түүнээс булааж чадахгүй.

Нөгөөтэйгүүр, эчнээ мэдлэгийг бусдын Бурханаас сонссон зүйлийг хөндлөнгөөс сонсож, уншсанаар олж авна. Тэр мэдлэг нь үнэн зөв байлаа ч, үүнийг Сүнс таны зүрхэнд илчлэхгүй бол, амархан сарнина.

Жишээлбэл: зарим хүн “Жон, мөнгө чинь бүх бузар муугийн үндэс шүү дээ” гэж ирээд л Библийн мэдлэгээгээрээ эрээ цээргүй гайхуулдаг. Гэтэл тэдгээр төөрөлдсөн нөхдийн уншсан эсвэл сонссон үг нь 1Тимот 6:10 дээрх “Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн” гэдэг ишлэл ажээ.

Мөнгө нь ердөө л хэрэгсэл юм. Ердөө л тэр. Та ямар ч хэрэгслийг сайнаар эсвэл муугаар ашиглаж болно. Буу бол зэвсэг. Зэвсэглэсэн хулгайч айлган сүрдүүлж, алж ч мэднэ. Гэтэл буутай цагдаа эмэгтэй хүнийг хүчирхийлэлд өртөхөөс эсвэл амиа алдахаас нь хамгаалж чадна. Буу бол зүгээр л зэвсэг. Буу өөрөө сайн, муу эд биш. Яг үүнтэй адил мөнгө нь зүгээр л хэрэгсэл болохоос, бүх бузар муугийн үндэс биш, харин мөнгийг хайрлах хайр л бүх бузар муугийн үндэс ажээ.

Page 41: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЯАЖ ДӨНГӨВ? | 23

Илчлэгдсэн мэдлэгтэй бус, эчнээ мэдлэгтэй хүмүүс л иймэрхүү буруу зөрүү юм ярьдаг. Харин эчнээ мэдлэг нь юу ч мэдэхгүй байхаас хавьгүй аюултай болохыг би амьдралаас харсан.

“Модны жимсэнд хүрч болохгүй” гэсэн Бурханы тушаалыг тайлбарласан Евагийн үг нь түүнийг зөвхөн эчнээ мэдлэгтэй байсныг л илчилнэ. Бурханы оршихуй цэцэрлэгт байсан. Бурхан Адам, Ева хоёртой өдөр бүр уулзаж, салхилдаг байсан байх (Эхлэл 3:8). Адам Бурханы тушаалыг гэргийдээ дуулгасан нь сайн хэрэг байсан ч, чухам юу гэж айлдсныг нь Ева өөрөө Бүтээгчээсээ шууд асуугаагүй болтой.

Бурханыг үнэнээсээ эрэн хайдаг хүмүүс аливаа үгийг Бурханаас Өөрөөс нь асуудаг. Тэнгэрийн үгийг Паулаас сонссон Бериачууд хэрхэснийг та бид мэднэ:

Харин тэндхийнхэн Тесалоникийн хүмүүсийг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг мэдэхийн тулд Судрыг өдөр бүр нягтлан үзэж байлаа (Үйлс 17:11).

Бериагийн хүмүүс тоглоомдоо улайрчээ! Тэд Паулыг анхааралтай сонсоод, дараа нь өөрсдөө Бичээсийг судлав. Би уужуу сэтгэлтэй (нээлттэй бодолтой) гэдэг үгт дуртай. Тэдний оюун санаа Сүнсэнд нээлттэй байжээ. Тэдний сүнс болон оюун санааны гүүр суваг нь илчлэгдсэн мэдлэгийг хүлээн авахад нээлттэй байжээ.

Бериачууд өнөөгийн итгэгчид шиг бүх мэдээллээ подкаст, блог, Жиргээ, Фэйсбүүкийн хэлэлцүүлгээс аваагүй. Есүс Өөрийгөө хэн болох талаар дагалдагч нартайгаа ярилцсан. Цахим ертөнц Түүний талаар юу гэж шуугиж байгааг Есүс тоогоогүй. Есүс: “Залуус аа, Бурхан та нарт юу илчлэв?” гэдгийг л асуужээ.

Магадгүй тэднийг аялж явахад нэг хүн: “Есүс чинь Христ юм шиг байна” гэж хэлэхийг Петр сонссон байх. Тэгмэгц түүний тархи, зүрхэнд нэгэн ухаарал луг хийтэл буусныг нь Ариун Сүнс тэр даруй өлгийдөөд авчээ. “Тийм байна! Тэр Бурханы Хүү, Христ байна! Пөөх! Даанч дотно байсан юмаа. Христ байсан байна шүү дээ! Бид Бурханы үнэнийг яг ингэж л мэддэг.

Page 42: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

24 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Эсвэл арай өөр байдлаар орж ирсэн ч байж болно. Унтахаар хажуулдахад нь, хотоос хот руу алхах замд нь эсвэл бааз дээрээ бөөнөөрөө ярилцаж байхад нь орж ирсэн байж болох. Магадгүй яг тэр эгшинд Петрийг юу ч бодож санаагүй байтал, Бурхан Исаиа 9:6-7 шиг Христ ирэхийг зөгнөсөн Хуучин гэрээний олон ишлэлийн нэгийг сануулсан байж болох.

Эсвэл Есүс хэн нэгнийг эдгээх үед Петрийн сүнслэг “Эврика!” эгшин тохиолдсон ч байж мэдэх. Магадгүй, Петрийг хүүхэд байхад рабби нь: “Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар «Бидний сул дорой байдлыг Тэр Өөртөө авч, бидний өвчнийг үүрсэн» гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа” (Матай 8:17 дээр Исаиа 53:4-р ишлэлийг баталгаажуулсан) хэмээн уншиж байсан нь гэнэт санагдсан ч байж болно.

Петр Есүсийг Мессаиа болохыг ямар аргаар олж мэдсэн нь тийм чухал биш, хамгийн гол нь үүнийг Бурхан Өөрөө Петрт илчилсэн нь л хамгийн чухал юм.

Харин Евагийн хувьд ийм байгаагүй гэж хэлэхэд буруудахгүй байх. Ева илчлэгдсэн мэдлэгээр биш, эчнээ мэдлэгээр амьдарчээ. Магадгүй Адам түүнд: “Хайрт минь, чи сайн мууг мэдүүлэгч модыг шохоорхоод байх шиг байна. Битгий хүрээрэй! Тэр жимснээс идбэл биднийг үхнэ гэж Бурхан хэлсэн шүү!” гэж мессеж илгээсэн байх.

Хоёрдугаар алхам

Могой нэгэнт Евагийн хамаг анхаарлыг хориотой модон дээр хандуулж чадсан болохоор залилангийнхаа дараагийн алхмыг хийхэд бэлэн болов - Бурханы айлдсан үгийг шууд няцаах. Гэхдээ мэдээж шууд түс тас няцаахгүй. Энэ нь учир шалтгаан хийгээд ашиг тус амласан маш сайхан өнгөлөн далдлалтай ирдэг. Сатан:

—Та нар ерөөсөө үхэхгүй.Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ (Эхлэл 3:4-5).

Page 43: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЯАЖ ДӨНГӨВ? | 25

Могой “Бурхан мэддэг” гэж хэлснийг анхаарна уу. Энэ нь ямар нэг нууцыг илтгэх агаад тэр нууц зүйл нь Адам, Ева хоёрыг илүү сайхан амьдруулж чадах, илүү өндөр зэрэгт хүргэх зүйл ажээ. Тэр модонд сайн сайхан юм байгаа учраас, могой яаж энэ логикоор Евагийн чихийг гижигдэхээ нарийн тооцож, санасандаа ч хүрчээ.

Тэгээд тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан харагдсан тул тэр эмэгтэй түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ (Эхлэл 3:6).

Тэр мод ямар сайн, таатай, өөрийг нь цэц ухаантай болгомоор мод болохыг Ева харжээ. Эдгээр нь бүгд ач тустай, хүсмээр шинж мөн. Ева модыг ширтэх тусам, бодол нь бага багаар өөр зам руу дайжсаар байв: “Байзаарай. Тэр мод ашиг тустай, маш сайн боловч, Бурхан бидэнд идэхийг хориглосон. Гэтэл Адам бид хоёр илүү сайн амьдарч болох нь байш дээ. Бид илүү цэц ухаантай, аз жаргалтай болж болох байсныг Бурхан биднээс тас нуужээ. Би Бүтээгчээ хайраар дүүрэн, нигүүлсэнгүй гэж бодож явтал хэрэг дээрээ мэхлэгч байжээ. Тэр биднээс сайныг нуужээ.”

Ева хором хормоор энэ бодолдоо мансуурч, жимснээс идэх хүсэл нь улам бүр оргилов. Тэр мод өөрт нь ашигтай гэж итгэх тусам, идэх хүсэл нь улам л зөвдөж байв.

Гэтэл могой ердөө л Евагийн нүдэнд Бурханыг муухай харагдуулах л зорилготой байжээ. Ингэж чадбал, Еваг Бурхантай хагаралдуулж дөнгөнө. Яагаад? Яагаад гэвэл Бурханы дүрэм нь Түүний зан чанараар бүтээгдэж бас тогтдог.

Дуулал 89:14 дээр Давид хаан “Зөв шударга ба шударга ёс бол Таны сэнтийн суурь юм. Хайр энэрэл ба үнэн Таны өмнө явдаг” гэсэн. Эдгээр нь тогтвортой удирдлагын суурь гэдгийг хаан хүнийхээ хувьд Давид мэджээ. Шударга, цэц ухаантай удирдагчийн хаанчлал бат тогтоно. Шударга бус, зальжин удирдагчийн хаанчлал удаан тогтохгүй.

Могой Евад: “Танай тэр төгс зан чанартай Бурхан чинь яг үнэндээ тийм ч төгс биш шүү дээ” хэмээн үнэмшүүлж дөнгөжээ.

Page 44: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

26 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Тэр үнэнийг гуйвуулсан. Хориотой мод нь гаднаасаа дур булаам, сайн харагдсан. Зарим юм хүнийг цэц ухаантай болгох мэт харагддаг ч, хуурамч байдаг. Тиймээс л бидэнд “Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол түр зуурынх, харин үл үзэгдэх юмс бол мөнх билээ” (2Коринт 4:18) гэдэг. Үл үзэгдэх зүйлс нь Бурханы Үг бөгөөд Түүний Үг нь үнэн бөгөөд зөв болой.

Бүү мэхлэгд

Дайсан Евагийн бодол дахь Бурханы зан чанарын дүр зургийг сэглэж чадсан учраас Еваг Бурханаас эргүүлж дөнгөжээ. Залбирлын минь хариулт түргэн ирэхгүй, саатах үед намайг ч бас Бурханы талаарх элдвийн санаа бодол зовоодог. Тийм үед би өөртөө Бурханы итгэмжтэй байдлыг байнга сануулдаг. Би тийм нөхцөлд орохдоо: “Бурхан харамлаагүй, Бурханд ямар ч асуудал байхгүй. Бурхан бол нигүүлсэнгүй, сайн Аав” гэж өөрийгөө дасгалжуулдаг.

Могойн “гавъяагаар” Ева Бурхан өөрөөс нь сайн сайхнаа харамлаж байна гэдэгт итгэсэн. Могой төгс орчинд аж төрж буй, хүчирхийлэл, гомдол, дарангуйллыг үзээгүй эмэгтэйг дөнгөж чадсан бол, өнөөгийнх шиг зөрчил, завхрал, бузар, заль мэхдээ живсэн дэлхийг хурууныхаа үзүүрээр л дөнгөх бус уу? Иймээс л элч Иаков бидэнд: Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн (Иаков 1:16) хэмээн хатуу анхааруулжээ.

Мэхлэлд нэг л ноо бий: энэ нь мэхлэдэг! Мэхлүүлж байгаа хүн өөрийгөө үнэн, зөв, оносон гэдэгт жинхэнээсээ итгэдэг ч, хэрэг дээрээ үнэн биш, буруу, оноогүй байдаг. Аймшигтай!

Ева мэхлэгдээд, нүгэлд унасан. Иаков биднийг ийм хавханд орохоос сэрэмжлүүлжээ. Тиймээс Иаковын үгийг бүрэн эхээр нь үзье:

Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн. Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй (Иаков 1:16-17).

Page 45: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЯАЖ ДӨНГӨВ? | 27

Иаков дийлэнх сайн бэлэг нь Бурханаас ирдэг гэж хэлээгүй. Олон хүн яг ингэж боддог ч, үгүй юм. Иаков аливаа (бүх) сайн бөгөөд төгс бэлэг нь Бурханаас ирдэг гэжээ. Тиймээс “Бурханы хүслээс гадуур танд зориулагдсан сайн сайхан юм гэж нэг ч байхгүй” гэж хэлж болно. Энэ үг тоглоом биш учраас хөнгөн хуумгай бүү хандаарай. Тухайн зүйл нь хичнээн сайн сайхан харагдаж, аз жаргал авчирч, зугаатай санагдаж, таныг баян эсвэл амжилттай болгож, сүнслэг харагдаж, ухаалаг санагдаж, олны дунд өргөмжлөгдсөн эсвэл алдартай байсан ч, Бурханы цэц ухаантай (эсвэл Үгтэй) зөрчилдөж байвал, адагтаа амьдралыг тань сүйтгэж, уй гашуу авчирна.

Ева амьдралаа сайжруулах ухаалаг сонголт хийж байна гэдэгтээ итгэл төгс байсан. Евагаас хэдэн мянган жилийн дараа амьдарч байгаа та өөрийгөө Бурханаас илүү ухаалаг гэж үзэж байгаа бол - уучлаарай, та Еватай л адил мэхлэгдэж яваа бөгөөд энэ бүхэн чинь хөлгүй их зовлонгоор дуусна.

Магадгүй, та яг одоо намайг их богино ухаантай, гутранги хүн байна гэж бодож магадгүй. Гэхдээ би тийм хүн биш ээ. Би ердөө л танд анхааруулж байна. Энэ ном маань таны амьдрал, үйлчлэл, бизнес, харилцаанд юу нь жинхэнээсээ сайн болохыг таниулахын төлөө л бичигдсэн юм. Гэхдээ, Есүс Христийн үгийг бүтнээр нь хүргэхийн тулд би нэгэн зэрэг анхааруулж бас заах ёстой. Паул:

Бид хүн бүрийг Христ дотор төгс болгохын тулд бүх мэргэн ухаан дотор хүн бүрт сануулж, хүн бүрт заан Түүнийг тунхаглаж байна (Колоссай 1:28)

гэж бичихдээ, үүнийг баталгаажуулжээ.Анхааруулга, зааврыг хослуулахгүйгээр бид төлөвшилд

хүрэхгүй. Ийнхүү дүрсэлье. Дэлгүүрээс шинэ цахилгаан бараа, багаж, хэрэгсэл худалдаж авах үед гарын авлага дээр нь “Хэрэглэхээсээ өмнө унш!” гэсэн анхааруулга заавар байдаг. Тэнд үйлдвэрлэгч тухайн барааг хэрэглэхээсээ өмнө үйлдэж болох ба гол төлөв болохгүй зүйлсийг жагсааж бичсэн байдаг. Эдгээр анхааруулга нь хэрэглэгч өөртөө болон тухайн бараанд ямар нэг хор хохирол учруулахгүйн тулд яах ёстойг зааж өгнө.

Page 46: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

28 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Анхааруулгыг дагаж мөрдсөн хүн бараагаа олон жил ариг гамтай хэрэглэнэ. Харин, хэрэв үйлдвэрлэгчийн зүгээс юу ч анхааруулаагүй бол, та мэдэхгүй учраас хэрэглэх зааврыг зөрчиж, бараагаа гэмтээж эвдэлнэ. Тэгээд танд юу ч анхааруулаагүй тэр компанид асар их хилэгнэсэн и-мэйл илгээх байх.

Паул биднийг Шинэ гэрээний анхааруулагт анхаарахыг анхааруулжээ. Анхаарсан хүн Бүтээгчтэйгээ насан турш эвтэй найртай, амжилттай амьдарна. Харин анхааруулгыг үл тоож, зөрчсөн хүн Адам, Ева хоёр шиг зовлонд унана. Тэгээд өөрөө баахан балаг тарьчихаад, дараа нь амьдрал ямар шударга бус болохыг блог, пост, захидал, и-мэйлдээ үглэн дуулна. Тийм боловч Бурхан маш тодорхой айлдруун:

Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрнэ (Иошуа 1:8).

Өөрийнх нь зааврын номд бичигдсэн зүйлсийг анхааралтай мөрдсөн хүнд Бурхан амжилт, хөгжил цэцэглэлийг амласан. Би энэ номоороо дан тайтгаруулж, сэнхрүүлсэн үг ярилгүй давхар бас анхааруулан сэрэмжлүүлнэ.

Харамсалтай нь өнөөдөр үйлчлэгч, багш нар энэ амин чухал анхааруулгаас зайлсхийх болжээ. Бид Бичээсийн ийм хэсгийг сөрөг хэмээн үзэж, чуулганы ирцийг унагаж болзошгүй ийм зориг мохоосон, таагүй үгсийг индрийн араас хэлэхээс татгалздаг. Үүний гороор итгэгчдийн дунд бөөн бөөн осол гардаг. Гэтэл уг нь зааж өгч, анхааруулсан бол тэд энэ ослоос сэргийлж болох л байсан.

Та бид Бурханы цэц ухаан, Үгээс гадуур ямар ч сайныг - бүр ширхэг ч сайныг олохгүй гэдгийг яс махдаа шингэтэл ойлгож ав. Итгэж байвал, Бурхан хийгээд сайны ялгааг олох судлалаа цааш нь улам гүнзгийрүүлэх үү?

Page 47: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

“САЙНЫГ” ТОДОРХОЙЛОХ

ДЭЛХИЙН ЖИШИГ

Бурханы үг бүр соригдсон. Тэрээр Өөрийнх нь дотор хорогдогсдод бамбай юм

— Сургаалт үгс 30:5

Бид үнэний үгийн хөдлөшгүй мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх замаар л худал хуурмагтай

тэмцэж чадна… — Мэтью Хэнри

Энэ номоороо би “сайн” гэдэг ойлголтын гурван талыг өгүүлнэ. Эхний тал нь Бурхантай тогтоох харилцаа. Энэ нь бидний амьдралын амь юм. Удаах нь бидний зан чанар,

зан үйлдэл; харин гурав дахь нь бидний төлөвлөгөө, стратеги юм. Эдгээр нь хоорондоо нягт холбоотой. Бурхантай тогтоох харилцаа нь бидний амьдралын суурь бол, зан чанар, зан үйлдэл

3

Page 48: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

30 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

маань бидний амьдралыг бэхлэж тогтоодог, харин төлөвлөгөө, стратеги нь бидний амьдралыг сүндэрлүүлдэг. Эхний хоёр нь бат бөх байвал, хүчин зүтгэл маань ч урт настай, үр өгөөжтэй байна. Харин аль нэг тал нь сул байвал, амьдралын маань хүчин зүтгэл ч тогтворгүй бөгөөд хэврэг байна.

Манайх гэдэг айл анхныхаа байшинг барьж байснаа өчигдөр юм шиг л тод санаж байна. Ажил эхлэхээс дуусах хүртэл Лиза бид хоёр шиг хөөрцөглөсөн хүн үгүй. Барилга эхэлснээс хойш бид хоёр ажил хэр өрнөж байгааг шалгахаар өдөр бүр давхиж очно.

Суурийн ажил онц сонирхолтой байгаагүй учраас, бид ч хайхарсангүй. Гэтэл яг тэр үеэр манай хоёр найз хачин тансаг байшин бариулж таарсан юм. Гэвч нүүж ороод, хэдхэн жилийн дараа хана нь шалаасаа тааз хүртлээ нилээд гүн цуурчээ. Нэг удаа бид оройн хоол идэж байгаад, мөнөөх ханыг хараад учрыг лавлатал, манай хоёр ч цухлаа нуулгүйгээр буруу тавигдсан суурийнхаа талаар ярьлаа. Барилгачид булангаас нь хасчихсан юмсанж. Тэгээд манай хоёр нөхөн төлбөр авах гэсэн боловч бүтээгүйгээр барахгүй, буруу сууриа засах гэж бүр ч их мөнгө, цаг зарлагаджээ. Энэ явдал надад суурь ямар чухал байдгийг сургасан юм. Суурь тавих нь барилгын хамгийн сонирхолгүй үйл явц боловч, байшингийн хамгийн чухал хэсэг ажээ.

Байшингийн сууриа тавьсан бол, дараа нь яс модоо босгоно. Энэ бол байшин угсралтын хамгийн сонирхолтой хэсэг. Лиза бид энэ үйл явцсыг хэдэн цагаар харж зогсон, дундуур нь сүлжин алхдаг байлаа. Өрөөнүүд хэлбэр, дүр төрхөө олж байгааг харах нь үнэхээрийн зугаатай байв. Яс мод боссоны дараа мужааны ажил, таазны хүрээ, гал тогооны тавилга, шал, тавцан тэгээд хамгийн сүүлд гэрэл суурилагдав. Анхны байшин маань ингэж л боссон юм. Яг л айсуй Христмас баярыг хоног тоолон хүлээх мэт санагдаж, бүх юмс нэгэн зүйлийг цогцлоохоор сүндэрлэн босож байлаа.

Тэгэхээр, хэрэв манай байшингийн эхний хоёр хэсэг буюу суурь, яс мод босгох ажил сайн хийгдээгүй бол, бусад нь эрт орой хэзээ нэгэн цагт найзын маань байшин шиг муудаж нурах байсан юм.

Яг үүний адил, хэрэв бид номынхоо агуулгын эхний хоёр талыг сайн гүйцэтгэбэл, эцсийн тал болох амьдралын төлөвлөгөө,

Page 49: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

“САЙНЫГ” ТОДОРХОЙЛОХ ДЭЛХИЙН ЖИШИГ | 31

стратегийнхаа талаар ярихдаа бөөн баяр болно. Энэ нь эрэл хайгуул, бизнес, үйлчлэл гээд амьдралын маань талбар бүрийн шийдвэрт хамаатай.

Яг ингэж явахдаа хүн тун сайхан мэт үзэгдэх сонголттой тулгардаг ч, тэр нь Бурханы хүссэн шилдэг зүйл биш байх нь олонтаа байна. Энэ замыг сонгосон хүн хамаг хүчин чадлаа хуу соруулдаг. “Учир нь ЭЗЭН Бурхан бол нар болон бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл болон алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайн юмыг нуун дарагдуулдаггүй” гэдэг нь хөдлөшгүй үнэн билээ (Дуулал 84:11). Бурхан танд хамгийн сайныг хүсдэг. Бурханы сайн нь зүгээр нэг сайн биш, харин хосгүй шилдэг юм. Энэ талаар хожим дэлгэрэнгүй ярилцана. Харин одоогоор, барилгачин хүн байшингийнхаа үйл явц бүрийг анхаардаг шиг, бид ч бас энэ номоороо сууриа тавьж, яс модоо босгох хэрэгтэй.

Сайныг тодорхойлох нь

Сайн гэдэг үгийг харъя. Еврейгээр сайныг тоб (tob) гэдэг. Үг судлалын бүрэн толь бичигт үүнийг “таашаагдах, баяртай, сайн сайхан, зөв байх” гэж тодорхойлжээ. Харин Библийн үгсийн олон улсын шинэ нэвтэрхий тольд арай дэлгэрэнгүй тодорхойлсон:

“Сайн” гэдэг энэхүү эгэл үг нь маш өргөн дэлгэр утга агуулгатай. Үүнд гоо үзэсгэлэнтэй, дур булаам, хэрэгцээтэй, ашигтай, хүсэл татам, зөв ёс суртахуунтай гэсэн утга багтана.

Энэ бүх “сайныг” холбогч ойлголт нь үнэлэмж юм. Сайныг тодорхойлохын тулд тухайн юмс, чанар, үйл ажиллагааг бусад юмс, чанар, үйл ажиллагаатай жиших ёстой.

Бүтээлийн үед Бурхан өдөр бүрийн ажлаа үзээд, сайн хэмээн үнэлсэн. Энэ нь Библи анх тобыг танилцуулсан явдал юм. Бурхан ч бас үнэлдэг ажээ. Үнэндээ Бурхан хүнийг Өөрийнхөө дүр төрхээр, Өөртэйгээ адил бүтээсэн

Page 50: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

32 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

учраас үнэлж шүүх чадвар нь хүнд ч байдаг. Гэвч нүгэл хүн төрөлхтний үзэл бодлыг завхруулсан. Тиймээс гагцхүү Бурхан л төгс үнэлэх чадвартай. Бурхан бидэнд сайныг өгч, сайныг хэмжихээс гадна юу нь бидэнд жинхэнээсээ ашигтай бөгөөд ёс суртахууны хувьд зөв болохыг зөвхөн Тэр л мэддэг гэдгийг Хуучин гэрээний бичээч нар итгэлтэй хэлсэн байдаг. Бурхан сайныг тодорхойлох үнэлэмжээ Үгээрээ дамжуулан бидэнтэй хуваалцсан учраас, аль юмс, чанар, үйл ажил нь үнэхээр ач тустай болохыг Бурханд түшдэг хүмүүс баттай мэддэг.1

Түлхүүр үг нь үнэлэмж юм. Адам, Ева хоёр Бурханы зөвлөгөөг сонсолгүйгээр сайныг үнэлэх гэж оролдсон. Тэд өөр жишгээр буюу өөрсдийнхөө жишгээр сайныг үнэлэх гэжээ. Түүнээс хойш хүн Бүтээгчтэйгээ яг ийм байр сууриар харилцах болсон юм. Үүнийгээ янз бүрийн хэлбэр, дүрсээр илэрхийлэх боловч, цаана нь: “Миний амьдралд юу хэрэгтэйг би өөрөө мэдчий. Надад заах хэрэггүй” гэдэг үндсэн сэдэл л явж байдаг. Гэтэл Сургаалт үгс 16:25 дээр Бурхан “Хүнд зөв харагдах атлаа төгсгөл нь үхэлд хүргэдэг зам бий” хэмээн тунхагласан байх.

Нэгдүгээр бүлэгт би яг энэ үгийг эш татсан. Гэхдээ тэр маань Сургаал үгс 14:12-аар ишлэл байсан юм. Тэгэхээр, Библи энэ мэдэгдлийг олон газар давтсан байгаа нь тохиолдол биш юм. Бичээс аль нэг зүйлийг онцлон анхааруулсан учраас л давтдаг. Зарим юмсыг Бурхан бусдаас илүү чухалчилдгийг мартаж болохгүй (Матай 23:23-ыг үзнэ үү). Аль нэг мэдэгдэл нь давтагдсан байвал нарийн анхаар л гэсэн үг. Энэ удаад ч мөн маш хүчтэй онцлон анхааруулжээ.

Сайн, муугийн хилийн зурвас ямар амархан бүдгэрдгийг Бурхан мэднэ. Хэрэв Еден цэцэрлэгт ийм хэрэг гарсан бол, өнөөдөр ийм хэрэг бүр ч амархан гарна. Адагтаа хүний амьдралын байшинд цав цэв үүсгэж, гай гамшиг авчирдаг зан үйлдэл, бодлын үйл явц, итгэл, заншил, тэр бүү хэл уламжлал буюу ганц үгээр хэлбэл зам байдгийг Бурхан бидэнд анхааруулжээ. Үүний гороор хүн амьдралаа ахин босгож, үр дүнгээ үзэх гэж хэдэн сар, жил болно - эсвэл бүр Шүүлтийн Өдөр хүртэл үр дүнгээ үзэхгүй ч байж болно. 1Тимот 5:24 дээр Паул: “Зарим хүмүүсийн нүгэл тэднийг

Page 51: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

“САЙНЫГ” ТОДОРХОЙЛОХ ДЭЛХИЙН ЖИШИГ | 33

шүүгдэхээс нь өмнө бүр илэрхий болжээ. Харин заримынх нь хожим илрэх болно” гэжээ. Та хэрхэж буйг би мэдэхгүй. Харин би энэ ишлэлийн сүүлийн хэсэгт үнэхээр чичирч байна. Бурханаас айсандаа биш, харин Түүнээс холдохоос айсандаа чичирч байна.

Дүгнэлт: “Би Бурханы цэц ухаан төгс гэдэгт мөн Тэр надад хамгийн сайныг бэлтгэсэн гэдэгт үнэхээр итгэж байна уу?” Хүн бүр энэ асуултын хариултыг зүрхэндээ баталгаажуулах ёстой. Нэг бол бидний хувьд Бурханы цэц ухаан хэзээд төгс байна. Эсвэл Түүний цэц ухаан алдаатай учраас бид толгой мэдэн шийдвэрээ гаргана. Энэ хоёр нь сүлэлдэнэ гэсэн ойлголт байхгүй.

Тэгэхээр, бидний итгэдэг сайны жишиг юу вэ? Юу биднийг амийн зам руу хөтөлдөг вэ?

Элч Паул:

Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай (2Тимот 3:16) гэжээ.

Паулын мэдэгдлийн гол хэсгийг задлаж үзье. Бүх бичээс буюу судар бүр. Бичээсийн зарим хэсэг биш.

Бидний санал нийлдэг, дуртай бичээс биш. Бидний бодол санаа, итгэл үнэмшилд нийцдэг бичээс биш, харин бүх Бичээс. “Та Бурханы цэц ухааныг зарим талаар зөв хэмээн үзэж, харин зарим талаар улирч баларсан, ач холбогдолгүй гэж үздэг үү?” Шударгаар хариулна уу.

Ева Бурхан Бүтээгч гэдгийг сайн мэдэж, Бурханы гайхамшигт оршихуйд өлгийдүүлж, Түүний сайн сайханд умбаж, эд баялагт хөлбөрч байсан. Ева тансаг орчин, амар тайван, хослон зохицол, эрүүл мэнд, моддын амтат үр жимс тэргүүтнээр элбэг дэлбэг байсан. Тийм боловч тэрбээр Бурханы цэц ухаан зөв биш гэдэгт үнэмшихдээ, үхлийн зам руу унажээ. Тийм төгс орчинд байсан Ева гуйвсан бол, ийм завхарсан орчинд байгаа бидэнд ямар хамгаалалт байна? Бидэнд Бичээсээс өөр ямар ч хамгаалалт байхгүй.

Бичээс нь бидэнд зөв, бурууг заахад тустай. Зарим зүйл сайн харагдах атлаа муу байж болно. Сайн, зөв мэт харагдах атлаа хэрэг дээрээ муу ойлголт, таамаглал, чанар, учир зүйн арга зам,

Page 52: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

34 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

сэтгэлгээний үлгэр загвар байдаг. Бурхан биднийг ийм далд аюулаас болж өөрөө мэдэлгүй үнэнээс алдууран, үхлийн зам руу унах вий гэсэндээ амийн гарын авлага өгсөн нь Библи болой.

Бид нэгэн зүйлийг өөрөөсөө шударгаар асуугаад, шударгаар хариулах хэрэгтэй. “Би Библиэ тогтмол уншдаг уу? Библид тогтмол суралцдаг уу? Амьдралдаа Бурханы цэц ухааныг хайх цаг гаргадаг уу? Эсвэл Ева шиг Бурханы Үгийг нэвт шувт мэднэ хэмээн өөртөө барддаг уу? Энэхүү завхарсан дэлхийд аж төрж, уруу татлагатай зогсоо зайгүй тэмцэж байгаа миний бие үнэний зам дээр баттай зогсох тал дээр Евагаас илүү гарч чадна гэж үү?

Бүх Бичээс Бурханаар амьсгалагдсан. Бурханы амаас гараагүй Бичээсийн ширхэг ч зүйл заалт байхгүй. Яг л “нэг бол бүгдээрээ эсвэл юу ч биш” гэдэг шиг л хатуу үзэл бодол юм. Хэрэв Бичээс бүхлээрээ Бурханаар амьсгалагдаагүй юм бол, бидний гарын авлага ноотой ажээ. Гэхдээ Бичээс ямар ч алдаа мадаггүй юм.

Бичээсийн баталгаатай чанар

Библийн талаарх баримтыг нарийвчлан үзье л дээ. Библи нь 1500 гаруй жилийн хугацаанд Африк, Ази, Европ тивийн 40 гаруй хүнээр дамжин олон хэлээр бичигдсэн жаран зургаан номоос бүрддэг. Библийн бичээч нар өөр өөр гарал угсаатай, ажил хөдөлмөртэй, үзэл бодолтой хүмүүс байсан. Тэд: загасчин, хоньчин, цэрэг, хаан, хааны сөнч, эмч, татвар хураагч, майхан урлаач зэрэг янз бүрийн ажил мэргэжилтэй байсан бөгөөд зарим нь шоронгоос, зарим нь хааны ордноос бичжээ.

Хэдийгээр тэдгээр эрчүүд янз бүрийн сэдвээр бичсэн боловч, тэдний бичсэн номууд нь өөр хоорондоо гайхалтай цогцлон эвлэдэг. Энэ нь ч санамсаргүй тохиолдол биш. Тэд ерөөсөө л: “Хүн төрөлхтөн нүглээсээ болж маш хүнд байдалд орж, Бүтээгчээсээ хагацаж, Бүтээгчтэйгээ дахин харилцах ямар ч аргагүй болоод байхад, Бурхан Өөрөө энэ асуудалд нэгэн тэнгэрлэг шийдэл гаргаж өгсөн нь Мессаиа Эзэн Есүс Христ юм” гэсэн үндсэн ганц сэдвээр бичжээ. Эхлэлээс Илчлэл хүртэлх бүх ном өөр хоорондоо энэ ганц сэдвээр л сүлжигдэнэ.

Page 53: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

“САЙНЫГ” ТОДОРХОЙЛОХ ДЭЛХИЙН ЖИШИГ | 35

Библийн бичээч нар цуглаж байгаад юу бичихээ төлөвлөөгүй, төлөвлөх ч боломжгүй байсан гээд бодохоор үнэхээр гайхмаар! Энэ үйл явцсын чигийг хүн харж, хүн тогтоогоогүй, үүнийг Бурхан Өөрөө хийсэн. Бичээс нь урт хугацаанд бичигдсэн бөгөөд Библийн дийлэнх бичээч нар ч нэг үеийн хүмүүс биш учраас, нэг нэгнээ биечлэн таних арга байгаагүй. Библи мянга таван зуун жилийн уртад бичигдэхдээ, өмнө бичигдсэн номын цуглуулга дээр шинэ ном нэмэгдэх маягаар арвижиж байжээ (Түр зогсоод одоогоос 1500 жилийн өмнөх хугацааг төсөөл дөө. Бүр Британий Эзэнт Гүрнээс ч өмнөх явдал гээд бодохоор ухаанд багтамгүй!)

Гэтэл бичиж буй зүйлийнхээ эцсийн дүр төрхийг мэдээ ч үгүй тэдгээр эрчүүдээр бичигдсэн энэхүү ном нь хэдэн үеийн дараах өнөөгийн бидний гар дээрх Библи болж цогцложээ гээд бодохоор үнэхээр биширмээр. Төсөөлбөөс - нэгэн том роман туурвихын төлөө тухайн бичвэр нь алсдаа юу болох талаар, ерөнхий утга агуулгынх нь талаар нарийн мэдэхгүй, өөр хоорондоо холбоогүй, өөр өөр цаг үеийн, өөр өөр соёлтой өөр өөр хүмүүс өөр өөрийн гэсэн хэсгээ бичиж байгаатай л адил юм. Тиймээс Библийн гайхалтай эвлэл нь Библи тэнгэрээс гаралтай ном болохыг л батладаг. Найрал хөгжим луга адил Библийн хэсэг бүр нь Бурханы удирдаж буй хөгжмийг эгшиглүүлж байгаа юм.

Бичээс тэнгэрээс гаралтай болохыг ганц энэ баримтаар хангалттай нотлож чадах боловч, тэдгээр янз бүрийн бичээчид ямар ч алдаа гаргаагүй болохыг улам баталгаажуулан нотлоё.

Мессаиа ирнэ гэдгийг зуугаад жилийн уртад Хуучин гэрээний янз бүрийн номд эш үзүүлсэн байдаг. Зарим эш үзүүлэл нь Христийг төрөхөөс мянга гаруй жилийн өмнө бичигдсэн. Хуучин гэрээнд гурван зуу гаруй эш үзүүлэл байдаг гэж Библийн дийлэнх эрдэмтэд үздэг. Есүс Христ дэлхийд дээр ирээд Аавдаа: “Үзэгтүн. Бурхан минь, Таны хүслийг үйлдэхээр Би ирлээ. Миний тухай хуйлмал номд бичигдсэн” гэсэн бол (Еврей 10:7), хүмүүст хандан: “Та нар Судруудыг судладаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ” хэмээн айлдсан (Иохан 5:39).

Есүс бүх эш үзүүллийг биелүүлсэн гэдэг нь Бичээс нь тэнгэрээс гаралтай болохын гайхамшигт баталгаа мөн. Гэвч Мессаиагийн

Page 54: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

36 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

талаарх эш үзүүллийг биелүүлсэн өөр хүмүүс түүхэнд мэр сэр байсан учраас, хүмүүс дээрх дүгнэлтийг няцаадаг юм. Тийм ээ, үнэн: ганц хоёр юмуу хэд хэдэн эш үзүүллийг биелүүлсэн хүмүүс бий. Гэхдээ бүх эш үзүүллийг бүгдийг нь биелүүлсэн хүн Есүсээс өөр нэг ч байгаагүй.

Дүрсэлж үзүүлье л дээ. Дараагийн хэдэн хуудас маань жаахан шинжлэх ухаан, техникийн чанартай байх боловч, энэ мэдээлэл таныг ангайлгана гэдэгт итгэлтэй байна.

Бичээсийн алдаа мадаггүй чанар

1900-гаад оны дундуур шинжлэх ухааны профессор Петр Стонер “Шинжлэх ухаан өгүүлрүүн” гэдэг ном хэвлүүлсэн юм. Тэрбээр судалгааны ажилдаа Христийн эш үзүүллийг магадлалын шинжлэх ухаанаар судлажээ. Түүний судалгааны талаар “Шинжлэх ухаан өгүүлрүүн” номын өмнөх үгийг бичсэн эрдэмтэн PhD. Эйч. Хэролд Харцлэр ингэж ярьжээ:

“Шинжлэх ухаан өгүүлрүүн” номын эх бичмэлийг Америкийн Шинжлэх Ухааны Хорооны гишүүд хийгээд тухайн бүлгийн Гүйцэтгэх Зөвлөл нарийвчлан судлаад, ерөнхийдөө “энэхүү эрдэм шинжилгээний судалгаа нь алдаа мадаггүй бөгөөд баталгаатай гэсэн дүгнэлт хийлээ. Судалгаан дахь тооны дүн шинжилгээ нь магадлалын зарчим дээр тулгуурласан бөгөөд бүхэлдээ зөв зүйтэй байна. Профессор Стонер эдгээр зарчмыг зөв зүйтэй, нотолгоотой арга замаар хэрэгжүүлжээ.”2

Стонер судалгаагаа ганцаараа хийгээгүй, харин шинжлэх ухааны арван хоёр ангийн зургаан зуун оюутны дүгнэлтийг судалгаандаа багтаажээ. Стонер тэдний ололтыг нарийвчлан жинлээд, датаг нь арай хялбаршуулах үүднээс тодорхой хэдэн боломжийг сонгон тайлбарлажээ. Эхлээд оюутнууд Есүс Христийн талаарх найман эш үзүүллийг судлах даалгавар хүлээн авчээ:

Page 55: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

“САЙНЫГ” ТОДОРХОЙЛОХ ДЭЛХИЙН ЖИШИГ | 37

1. Христ Бетлехемд төрнө (Мика 5:2 дээр эш үзүүлсэн; Матай 2:1-7; Иохан 7:42; Лук 2:4-7 дээр биелсэн). 2. Христийн замыг бэлтгэгч ирнэ (Исаиа 40:3, Малахи 3:1 дээр эш үзүүлсэн; Матай 3:1-3; 11:10, Иохан 1:23; Лук 1:13- 17 дээр биелсэн). 3. Христ Иерусалим руу илжиг унаж орно (Зехариа 9:9 дээр эш үзүүлсэн; Лук 19:28-37, Матай 21:1-11 дээр биелсэн). 4. Христээс найз нь урвана (Дуулал 41:9, 55:12-14 дээр эш үзүүлсэн; Матай 10:4, 26:47-50, Иохан 13:21-27 дээр биелсэн). 5. Христ 30 мөнгөн зоосоор худалдагдана (Зехариа 11:12 дээр эш үзүүлсэн; Матай 26:15, 27:3 дээр биелсэн). 6. Христийг зарсан мөнгө нь Бурханы өргөөний ваарчин руу шидэгдэнэ (Зехариа 11:13 дээр эш үзүүлсэн; Матай 27:5- дээр биелсэн). 7. Христ яллагч нарынхаа өмнө дуугүй байна (Исаиа 53:7 дээр эш үзүүлсэн; Матай 27:12, Марк 14:60-61, 15:3-5 дээр биелсэн). 8. Христ хулгайч шиг цаазлуулан цовдлуулна (Дуулал 22:16, Зехариа 12:10, Исаиа 53:5, 12 дээр эш үзүүлсэн; Лук 23:33, Иохан 20:25, Матай 27:38, Марк 15:24-27 дээр биелсэн).

Судлалаа үргэлжлүүлэхээсээ өмнө эхлээд “магадлалын онол” гээчийг энгийнээр тайлбарлаж өгмөөр байна. Би есөн шар одон бөмбөг, нэг цагаан одон бөмбөг аваад, хорин литрийн хувинд хийгээд сайтар хольё. Тэгээд хэн нэг хүний нүдийг боож байгаад хувингаас бөмбөг сонгуулъя. Тэгвэл тэр хүний цагаан бөмбөг сонгох магадлал нь аравны нэг хувьтай байна. Энэ бол маш энгийн магадлал.

Яг энэ зарчмаар Петр Стонер дээрх найман эш үзүүллийн тухайд:

“… Хүн өнөөг хүртэл амьдарч, эдгээр найман эш үзүүллийг биелүүлэх магадлал нь [100,000,000,000,000,000]-н дотор 1 юм” хэмээн дүгнэжээ.3

Page 56: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

38 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Энэ бол гайхалтай баримт. Үүнийг математикч юмуу эрдэмтэн бус хүн ойлгоход ярвигтай ч, Стонер маш ухаалаг жишээгээр дүрсэлснийг та бүхэнд толилуулъя. Хэрэв бид 100,000,000,000,000,000 ширхэг мөнгөн зоостой байсан бол, хадгалах гэдэг нэг том асуудалтай тулгарна. Ийм олон зоосыг хадгалчих хангалттай том агуулах дэлхийд байхгүй. Үүний эзэлхүүн нь асар том учраас зоос маань бүхэл бүтэн Техас мужийн газар нутгийг бүхлээр нь 61 см зузаантай бүрнэ. Энэ бол ер бусын олон зоос.

За яахав, энэ олон зоосыг хадгалж чадлаа гэж бодъё. Тэгээд энэ олон мөнгөн зоосны нэг дээр тэмдэг тавиад, дараа нь бүгдийг нь хутгаж холиод, Техас муж даяар тараажээ. Тэгээд нэг хүний нүдийг боогоод, нисдэг тэрэгт суулгаж, Техас дээгүүр нисгэж, газардах тушаал хүлээнэ. Нөгөө хүн газардаад, онгоцноосоо бууж, боолттой чигээрээ зоосоо сонгоно. Тэрбээр бүхэл бүтэн Техас муж дотроос тэмдэгтэй зоосыг сонгох магадлал нь эш үзүүлэгчдийн цаг үеэс орчин цаг хүртэлх хугацаанд хэн нэг хүн Мессаиагийн талаарх дээрх найман эш үзүүллэгийг биелүүлэхтэй яг ижил юм.

Стонер:

“100,000,000,000,000,000 дотор нэг тохиолдож болох алдаа мадаггүй чанараараа ердөө энэ найман эш үзүүллийн биелэл нь дангаараа Бурхан эдгээр эш үзүүллийг бичсэн гэдгийг батлаж чадна” гэж бичжээ.4

Нүд орой дээр гармаар байгаа биз. Гэхдээ Стонер дээрх найман эш үзүүлэл дээр зогссонгүй. Тэрбээр Есүсийн талаарх Хуучин гэрээний өөр найман эш үзүүллийг нэмж шилээд, нийт арван зургаан эш үзүүллийг судлажээ. Тэрбээр:

Нэг хүн эдгээр арван зургаан эш үзүүллийг биелүүлэх боломж нь 1045 зэрэгт 1 юм”5 гэжээ. Энэ нь ямар тоо вэ? Энэ нь 1-ийн ард 45 ширхэг тэгтэй тоо юм. Өөрөөр хэлбэл:

1,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000

Page 57: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

“САЙНЫГ” ТОДОРХОЙЛОХ ДЭЛХИЙН ЖИШИГ | 39

Стонер энэ магадлалыг хэрхэн дүрсэлснийг тодилуулъя. Хэрэв бид ийм тооны мөнгөн зоостой байсан бол эдгээр нь дэлхийд ч багтахгүй. Бид энэ бүх зоосыг нэг том хатуу бөмбөрцөг болгож нийлүүлбэл, энэ бөмбөгийн бүрхүүлийн диаметр нь дэлхийгээс нар хүртэлх зайгаас жар дахин том буюу ойролцоогоор 8.8 тэрбум километр болно!

Энэ нь ямар том бүрхүүл болохыг тайлбарлахыг хичээе. Тухайлбал миний бие Бурханы Үгийг заахаар байнга дэлхийг тойрон аялдаг. Өнөө цагт зогсолтгүй нисбэл, бөмбөрцгийн нөгөө талд 24 цагийн дотор л оччихдог болсон. Элч нарт энэ хичнээн их таалагдах байсан бол! Гэхдээ мөнөөх мөнгөн бөмбөрцгийг хамгийн хурдан жет онгоцоор тойрох гэж оролдсон ч, хэн ч тойрч чадахгүй. Хүний нас хүрэхгүй. Тэр мөнгөн бөмбөрцгийг бүтэн тойроход зогсолтгүй дөрвөн зуун жил нисэх шаардлагатай! Хэрэв бид энэхүү мөнгөн бөмбөрцгийг тойрох аялалаа пилгриммүүдийн Плаймаутад хөл тавьсан тэр өдрөөс буюу МЭ 1620 онд эхэлсэн бол, өнөөдөр ч тойрч дуусаагүй л явж байх нь.

Түүнчлэн энэ нь “мөнгөн зоосоор Техас мужийг бүхлээр нь жаран санжийн зузаантай бүтэн бүрхсэн” жишээтэй зүйрлэшгүй жишээ гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь өөрөө цул мөнгөн зоосон бөмбөрцөг юм.

Тэгээд эдгээр мөнгөн зоосоос нэгийг нь тэмдэглээд, мөнөөх аварга том мөнгөн зоосон бөмбөрцөг дунд холиод, нүдээ боосон хүнээр олуулах гээд үз. Тэмдэгтэй зоосыг олох болов уу? Тэгэхээр Өөрийг нь төрөхөөс хэдэн зуун жилийн өмнө бичигдсэн Христийн талаарх эш үзүүлэл дундаас ердөө арван зургааг л биелүүлэх магадлал хэр байхыг та харлаа.

Гэхдээ болоогүй ээ! Стонер биелсэн арван зургаан эш үзүүлэл дээр зогсолгүй, дөчин найман эш үзүүллийн биелэх магадлалыг судлажээ. Энэ бол хүний төсөөллөөс хол харвасан тоо. Гэхдээ яахав, түүний бичсэн дараах үгийг ойлгох гэж оролдъё:

Энэ төсөөллийг хүний ойлголтын хязгаарын цэгээс тэлэхийн тулд анхны найман эш үзүүллийг авч үзсэн

Page 58: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

40 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

шигээ арай тэгш тоо гэдэг үүднээс дөчин найман эш үзүүллийг авч үзье. Энэ хүртэл ашигласан магадлалын зарчмаар - дөчин найман эш үзүүллийг биелүүлэх хүний боломж нь 10157 зэрэг дотор 1 юм.6

Нэгийн ард 157 тэгтэй тоо гэсэн үг. Энэ тоог бичих нь зүгээр л зайны гарз болох байх. Стонер бидэнд энэ тоог төсөөлүүлэх гэж өөр нэгэн дүрслэл ашиглажээ. Энэ удаад мөнгөн зоос маань хэт томдох учраас бид арай жижиг объект авч үзэх хэрэгтэй.

Электрон нь бидний мэдэх хамгийн жижиг объект юм. Тухайлбал 1 инчийн буюу 2,5 санжийн урттай жагсаасан электронуудыг минутад 250 ширхэг электрон тоолох хурдаар тоолоход л, тоолж дуусгах гэж арван есөн сая жил шаардагдана. Электрон гэдэг ийм өчүүхэн аж. Ердөө ганц инчийн урттай электрон цувааг тоолоход л ийм байдгийг бүү мартаарай. Тэгвэл нэг хавтгай дөрвөлжин инч эсвэл бүр нэг куб инч электроныг тоолох талаар ярих ч хэрэггүй. Яриангүй нүсэр тоо гарна.

Үүнийг санангаа, арвын 157 зэрэгтэй электроныг агуулсан бөмбөрцөг ямар том болохыг асууя. Энгийнээр хэлбэл, энэ нь радиусаараа сансар огторгуйд хүний харсан хамгийн алсын цэгээс буюу гэрлийн хурдаар арван гурван тэрбум жилийн зайтай газраас ч том бөмбөрцөг болно. (Гэрлийн хурд гэдэг нь гэрэл секундэд - цагт биш секундэд- 186,282 миллийн хурдтай аялахад жилд хэр хол зам туулахыг хэмждэг хэмжүүр). Гэхдээ үнэндээ арван гурван тэрбум гэрлийн жилийн радиустай электрон бөмбөгцөг ч арвын 157 зэрэгт хүрэхгүй, хол дутна.

Тэгээд нүдээ боосон хүн энэ электрон бөмбөрцөг дундаас тэмдэгтэй электроныг олно гэдэг нь яг л түүхнээ хэн нэг хүн Хуучин гэрээнд янз бүрийн бичээч нараар бичигдсэн Христийн талаарх дөчин найман эш үзүүллийг биелүүлэхтэй адил юм.

Тэгвэл бүгдээрээ гурван зуун эш үзүүллийн талаар цааш ярих уу? Та ч За больё доо! гэж хэлэх байх. Үүнийг хүний хязгаартай оюун ухаанд ойлгогдох хэмжээнд дүрслэх боломжгүй юм.

Тиймээс тоймлон дүгнэе. Бидэнд хэдэн зуун жилийн уртад өөр өөр улсын өөр өөр эрчүүдээр дамжин өөр өөр хэлээр бичигдэж, ганцхан Хүнээр биелэлээ олсон гурван зуу гаруй эш үзүүлэл

Page 59: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

“САЙНЫГ” ТОДОРХОЙЛОХ ДЭЛХИЙН ЖИШИГ | 41

байна! Тэгэхээр, Бичээсийн жинхэнэ Зохиолч нь Бурхан Өөрөө гэдгийг хэн үгүйсгэх вэ? Бурханы уруулаас гарсан эдгээр үгс гүн утгагүй гэж үү?

Бурханы үг бүр үнэн болой (Сургаалт үгс 30:5).

Бурхан Өөрөө “—Чи сайн харлаа. Учир нь Миний үг биелэхийг Би харж байна” хэмээсэн (Иеремиа 1:12). Энэ л шалтгаанаар “Амласан ёсоороо Өөрийн ард түмэн болох Израильд амралтыг өгсөн ЭЗЭН магтагдах болтугай. Өөрийн боол Мосегээр дамжуулан Түүний амласан бүх сайн амлалтаас нэг ч үг биелэлгүй орхигдсонгүй” гэжээ (Хаадын дээд 8:56).

Бурханы Үг нь өглөө бүр нар мандахаас илүү найдвартай гэдгийг Есүс Өөрөө мэдэгдсэн: “Тэнгэр газар үгүй боловч, Миний үгс огтхон ч үгүй болохгүй” (Матай 24:35). Бүтээгч маань Өөрийгөө Бурхан гэдгийг мөн Бичээст хүслээ илэрхийлснээ хөдлөшгүй баримтжуулжээ.

Хэзээ ч бүү март

“Бичээс бүр Бурханы амьсгалснаар бөгөөд… бидэнд зөвийг (сайныг) хийхийг заадаг.” 2Тимот 3:16 дээрх элч Паулын үгсийг давтъя. Энэ нь ээдрээтэй санаа биш, харин ч маш энгийн зүйл. Бичээс нь Бурханы Үг мөн бөгөөд юу нь жинхэнээсээ сайн болохыг шийдвэрлэж, жинлэх ертөнцийн жишиг мөн. Та өөрийнхөө, нөхдийнхөө, мэргэжилтний эсвэл нийгмийн цэц ухааныг Бурханы цэц ухаанаас илүү ашигтай гэж бодож байгаа бол, дахин бодно уу. Учир нь Бичээс:

“Ухаардаг, Бурханыг хайдаг хүн байгаа эсэхийг үзэхээр Бурхан хүний хөвгүүд уруу тэнгэрээс өнгийн харжээ. Тэд хүн бүр гажиж, хамтдаа бузар болцгоосон. Сайныг үйлддэг хүн байхгүй, нэг ч хүн байхгүй” (Дуулал 53:2-3) гэжээ.

Page 60: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

42 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Энэ бүлэгт үзсэнчлэн, Бурхан Бичээсийн үнэ цэнийн талаар няцаахын аргагүй бат нотолгоо гаргаж тавьжээ. Тиймээс Бурханы Үгийг сөрсөн ямар ч цэц ухаан нь хичнээн сайн сайхан харагдавч, үнэндээ завхарсан бөгөөд бидэнд хортой байдгийг дээрх ишлэлд онцлон тэмдэглэсэн байна.

2 Тимот 3:14-17 дээр Паул Тимотод юу хэлснийг үзье:

Харин чи хэнээс сурснаа мэдэж, юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга бай. Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун Бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон. Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай.Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.

Бид сурсан зүйлдээ итгэмжтэй байх ёстой. Паул хүний санал, сэтгэл зүй, нийгэм зүй болон дэлхийн системээр бүтээгдсэн юмс руу бус, харин Бичээс рүү ханджээ. Паул сүнснийхээ хүүг Бичээст л итгэмжтэй байхыг ятган сануулжээ. Элч маань Бичээсийг зүрхэн тушаа хадгалахыг цохон тэмдэглэсэн. Адам, Ева хоёр ингэж чадсан бол, өнөөдөр бид тэс өөр ертөнцөд амьдран суух байлаа.

Ийм нэгэн дүр зургийг төсөөлье. Та тэсрэх бөмбөг битүү булсан, зах хязгааргүй хөндийн аман дээр зогсож байна. Тэр хөндий тэсрэх бөмбөгөөс гадна сордог элс, ангал, үхлийн хавх, хорт ургамал зэргээр дүүрэн аж.

Аялалаа эхлэхээсээ өмнө та тэсрэх бөмбөг, сордог ангал, үхлийн хавх, сордог элс, хорт ургамлыг нэг бүрчлэн зааж тэмдэглэсэн газрын зураг хүлээж авчээ. Та тэр газрын зургийг яах вэ? Замын хүнснийхээ доор, үүргэвчнийхээ ёроолд хийчихээд, аялалдаа түүртэн гаргаж унших завгүй явах уу? Бүр болохоо байхаар л гаргаж ирэх үү? Хальт хульт унших уу? Аялалынхаа эхэнд нэг гүйлгэж харчихаад, бүх мэдээллийг цээжилчихлээ гэж том толгойлох уу? Та ер нь иймэрхүү зан гаргадаг уу? Гаргадаг бол, та тэр хөндийгөөс нэг бол тахир татуу болоод гарна эсвэл тэндээ үхнэ.

Page 61: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

“САЙНЫГ” ТОДОРХОЙЛОХ ДЭЛХИЙН ЖИШИГ | 43

Уг нь мэдээжийн зүйл боловч, би үүнийг цохон тэмдэглэмээр байна. Цэц ухаантай хүн газрын зурагтайгаа нарийн танилцаж, бүх мэдээллийг боловсруулж, хэрэгтэй үед үтэр түргэн гаргаж хэрэглэх үүднээс гар дороо байлгана. Тэрбээр аялалынхаа турш газрын зурагаа байн байн харж, замаа нарийн сонгоно. Та тэгэхгүй гэж үү?

Үнэндээ бид өдөр бүр ийм аялалд гардаг бөгөөд бидний газрын зураг нь Библи болой. Үүнийг санангаа, Бичээс дэхь Бурханы зөвлөгөөг сонс. Би танд хэдэн түлхүүр ишлэл өгье. Хальт хараад, хойш шидчилгүй, үг бүрийг анхааралтай унш. Бурханы үг биднийг энэ дэлхийн тэсрэх бөмбөгтэй хөндийг гатлахдаа, “Бичээсийн газрын зурагийг” хэрхэн хэрэглэхийг урамшуулж бас анхааруулдаг. Үүнийг уншихдаа анхаарал, анхааралтай гэдэг үгсийг онцлон тэмдэглэнэ үү.

Тиймээс та нар ЭЗЭН Бурханыхаа тушаасныг ёсчлон биелүүлэхдээ хянуур байж, баруун тийш ч, зүүн тийш ч хазайж болохгүй (Дэд хууль 5:32).

Бурханы зарим тушаалыг биш, харин бүх тушаалыг. Бид Түүний зааврын хэсэг бүрийг тогтоож, дагах ёстой. Тэр бидэнд дэндүү хайртай учраас, аян замдаа хүнд шархдаж эсвэл үхэж үрэгдээсэй гэж хүсдэггүй.

Израиль аа, сонс! Та нар түүнийг дагаж мөрдөхдөө болгоомжтой бай! Тэгвэл чи сайн сайхан явж, өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭНий чамд амласанчлан чи сүү, балаар бялхсан тэр газар нутаг дээр улам өнөр өтгөн болно (Дэд хууль 6:3).

Бид анхааралтай сонсбол, бүх зүйл бидний сайн сайхны төлөө ажиллана. Үүнийг Бурхан Өөрөө батлан амласан! Энэ заавар бас Дэд хууль 8:1, 12:28, 32, 28:13 дээр бий. Бурханы тушаалыг сахибал, бүрэн дүүрэн амьдарч, ажил хөдөлмөрийн маань үр нөлөө үржиж, нийгэмдээ хэзээ ч сүүл барихгүй, үргэлж манлайлна. Түүний үгийг уншиж, сонсож, дагах нь чухал биш байна уу?

Та “Гэхдээ Жон, эдгээр заавар чинь хууль дорх Хуучин гэрээний

Page 62: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

44 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

нөхцөл шүү дээ. Бид чинь нигүүлслийн шинэ гэрээний хүмүүс. Есүс биднийг хүнд хүчир хүлээсээс чөлөөлөөгүй билүү?” гэж хэлж магадгүй. Есүс биднийг хуулиас чөлөөлсөн боловч, Бурханы Үгийг анхааралтай сахих үүрэг хариуцлагаас хэзээ ч мултлаагүй. Энэ нь амин чухал шаардлага хэвээрээ л байгаа. Шинэ гэрээний дараах зааврыг үзнэ үү:

Үйлс 3:22 дээр “Мосе хэлэхдээ “Миний адил эш үзүүлэгчийг Эзэн Бурхан ах дүү нараас чинь та нарт гаргаж ирнэ. Түүний өөрсдөд чинь хэлэх юм бүрийг та нар сонсогтун” гэж хэлсэн байдаг.

Энд мөн л Есүсийн хэлсэн дийлэнх үгсийг биш, харин бүх үгсийг анхааралтай сонсохыг заажээ. Элч Иаковын хэлснийг үз:

Харин мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч болж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үздэг бөгөөд түүгээр байдаг хүн нь үйлс дотроо ерөөгдөх болно (Иаков 1:25).

Түүнчлэн:

2Тимот 1:14 дээр “Чамд хариуцуулсан сайн юмсыг бидний дотор оршдог Ариун Сүнсээр хамгаал”,

Еврей 2:1 дээр “Тиймээс бид урсаад явчихгүйн тулд сонссон зүйлдээ онцгой анхаарал хандуулах ёстой” хэмээн тус тус зааварлажээ.

Урсгалаараа амьдрах нь ухаан сэргэгээр хийгддэг зүйл биш. Мэдлээ алдсан хүн л урсдаг. Би хүүхэд байхдаа нуураас загас барих гэж улайрч байгаад, завиа мартчихдаг байлаа. Тэгээд гучаад минутын дараа сэхээ ороод харахад, завь маань эргээс хол тасарчихсан байдаг сан. Анхаараагүй учраас, өөрийн мэдэлгүй урсчихжээ.

Бид анхаарал сарних үедээ үнэнээс холддог. Бичээсийг уншихгүй, сонсохгүй, дагахгүй бол үнэнээс холдоно. Анхаарч төвлөрөөгүй зүйл эцэстээ сарнидаг. Бид тэр дороо хөл алдаж, Бурханы хүслийг эргэн тойрныхоо хүмүүсийн нэр нөлөө,

Page 63: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

“САЙНЫГ” ТОДОРХОЙЛОХ ДЭЛХИЙН ЖИШИГ | 45

нийгмийнхээ дуу хоолойгоор орлуулна. Тэгээд дараа нь өөрийнхөө тогтворгүй үнэлэмж дээр тулгуурлан сайн гэж харагдсан зүйлээ хүлээж авдаг.

Өмнөх бүлгээрээ бид нэгэн чухал үнэнийг тогтоосон: Бурханы хүслээс гадуур орших юу ч сайн биш юм. Бурханы хүсэл Бичээст илчлэгдсэн гэдэгт та итгэдэг үү? Итгэдэг бол, сууриа цутгах цаг боллоо.

Page 64: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 65: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

СУУРЬ

Хуй салхи шуураад өнгөрөхөд, муу хүн алга болно. Харин шударга зөв хүнд мөнхийн суурь байдаг.

— Сургаалт үгс 10:25

Хэрэв та Сайн мэдээний дуртай хэсэгтээ л итгэж, дургүй хэсгээ няцаабал, та Сайн мэдээнд биш,

өөртөө итгэдэг ажээ. — Хиппоний гэгээн Августин

Номынхоо агуулгын гурван талыг дахин давтъя: бид нэгдүгээрт- суурийн талаар, хоёрдугаарт - амьдралын маань яс модны талаар, гуравдугаарт - амьдралын

байгууламжийн талаар ярина. Номоо дуусан дуустлаа энэ гурван сэдвээр л ярина.

Бурхантай зөв зүйтэй харилцаа тогтооход суурь амин чухал. Хэрэв та итгээд удаж байгаа бол, одоо ярих зүйлд нарийн анхаарахыг би танд хатуу сануулъя. Энэ нь таны суурийн ажилд ашиг тустайгаас гадна таныг дагаж буй хүмүүсийг Бүтээгчтэйгээ харилцаа байгуулахад туслана.

4

Page 66: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

48 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Ром 3:10-12 дээр:

Энэ нь ингэж бичигдсэнчлэн, «Зөвт хүн алга. Ганц ч алга. Ухаардаг хүн алга. Бурханыг хайдаг хүн алга.Бүгд гажиж, цөмөөрөө хэрэгцээгүй болжээ. Сайныг үйлддэг хүн алга. Бүр ганц ч алга» гэжээ.

Сайныг үйлддэг хүн алга. Бүр ганц ч алга. Есүс Христээс өөр урьд аж төрсөн бөгөөд хожид аж төрөх ширхэг ч хүн Бурханы үнэлэмжийн дагуух сайныг тогтмол хийгээгүй юмуу хийдэггүй ажээ. Үүний учир гэвээс: хүн бүр боол болж төржээ. Тийм ээ, та ч, би ч боол болж төрсөн. “Юуны боол?” гэж үү? Нүглийн боол. Паул чөлөөлөгдсөн хүмүүст хандан: “Нэгэнтээ та нар нүглийн боол байсан” гэсэн (Ром 6:17).

Адам, Ева хоёр Бурханы үгнээс гарсан даруйдаа үхсэн юм. Уг нь Бурхан тэдэнд энэ хувь зохиолын талаар анхааруулж хэлсэн. Тэдний амин хэсэг буюу сүнс нь үхсэн юм. Тэд амийн эх ундарга болох Бурханаас салж, Бурханы эсрэг мөн чанарыг өвлөжээ. Эцэстээ тэдний үр удам нь мөн л адил чанарыг өвлөсөн нь өнөөг хүртэл нэг үеэс нөгөө үедээ өвлөгдсөөр явна. Үүнийг Эхлэл 5:3 дээр батласан: “Адам 130 настай байхдаа, яг өөртэй нь адилхан - сүнс ба дүрх төрхтэй хүүтэй болжээ (Мессеж Библи).

Тэгээд хүн төрөлхтөн сайн гэж юу болохыг, сайныг хэрхэн үйлдэхийг огт мэдэхээ больж, тэдний дотоод ёс суртахууны луужин гажсан. Үүний урхагаар хүн нүгэлд захирагдах болсон тул гагцхүү даян дэлхийд нөлөөлөх Бурханы үр нөлөө л хүнийг жинхэнэ сайн хийгээд зөв зүйл рүү сэргээх болов. Тэнгэрлэг чиглүүлэг үгүй аваас, сайн муугийн ялгаа тун бүдэг байдаг. Өдгөө хүн төрөлхтний шинэ эзэн, тэргүүн нөлөө үзүүлэгч нь өмнө могойн биед шингэж Еватай уулзсан, дуулгаваргүй чанарын хаан Сатан болжээ.

Бурхан газар дэлхийг хүнд өгсөн. Бурхан хүнийг эрх мэдэлтэн болгосон боловч, хүн энэ эрх мэдлээ Сатанд шилжүүлжээ. Хэдэн мянган жилийн дараа диавол Есүсийг өндөр ууланд гаргаж, даян дэлхийг харуулаад “Энэ бүх эзэмшил болон тэдгээрийн сүр хүчийг би Чамд өгье. Учир нь энэ бүгд надад өгөгдсөн юм. Би үүнийг хүссэн хүндээ өгч чадна” хэмээн ам бардам мэдэгдсэн

Page 67: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

СУУРЬ | 49

байдаг (Лук 4:6). Сатан цэцэрлэгт эрх мэдлийн жолоог гартаа авсан учраас ингэж хэлэх эрхтэй болжээ.

Бурхан дэлхийг хүнд өгчихсөн учраас биднийг аврахаар Бурханы биеэр ирэх боломжгүй байсан. Хүн өөрөө эрх мэдлээсээ татгалзсан учраас, хүн өөрөө л эрх мэдлээ буцааж авах ёстой байв. Гэхдээ Бурхан Адамын сонголтыг цаг хугацаа эхлэхээс ч өмнө харсан учраас, түүнийг нүгэл үйлдэхээс ч өмнө нэгэн төлөвлөгөө боловсруулжээ. Бурхан Хүн болж ирээд, хүн төрөлхтний эрх чөлөөг боолчлолоос буцааж авах стратеги гаргав. Бурхан, эмэгтэйгээс төрсөн учраас 100 хувь хүн болох мөн Бурханы Ариун Сүнсээр олдсон учраас 100 хувь Бурхан болох Хүү Есүс Христээ илгээсэн юм. Тиймээс Есүс та бидний өвлөж төрсөн боолчлолын хараалаас эрх чөлөөтэй төрсөн билээ.

Есүс дэлхий дээр төгс амьдралаар амьдарсан. Тэр нэг ч удаа дуулгаваргүй загнаагүй. Урьд хожид амьдарсан цорын ганц гэм нүгэлгүй хүн Тэрбээр хүн төрөлхтний эрх чөлөөний төлөө амиа өгсөн юм. Амьдарсан, амьд сэрүүн буй, ирээдүйд амьдрах эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн шийтгэлийг Есүс загалмайд хадуулахдаа өөр дээрээ авчээ. Есүс биднийг боолчлолоос чөлөөлөх төлөөс болгон Хаан язгуурын цусаа урсгасан юм.

Есүс үхэж, оршуулагдсан. Гэхдээ Тэрбээр Бурханы өмнө төгс амьдарсан учраас гурав хоногийн дараа Бурханы Сүнс Есүсийг үхлээс амилуулжээ. Өдгөө Аугаа хүчирхэг Бурханы баруун гарт залран суугаа Есүс ийн тушаажээ:

Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн авралд хүрнэ (10:9-10).

Бид Есүс Христийг Эзэнээ болгон хүлээж авсан тэр эгшинд гайхамшиг болдог. Бидний нүгэл, үхлийн мөн чанар тэр даруй үхэж, Есүсийн дүр төрхөөр бүтээгдсэн, цоо шинэ хүн мэндэлдэг. Энэ шинэ төрөлт нь бидний махан биед биш, харин жинхэнэ оршил болох сүнсэнд маань өрнөнө. Бидний махан бие нэгэнт

Page 68: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

50 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

ялзарсан бөгөөл тэр л хэвээрээр байсаар, нэг л өдөр үхнэ. Шинэ амь нь бүхлээрээ гагцхүү Бурханы нигүүлслээр ирэх бөгөөд бидний сайн зан үйлдэл, үйлсээр хязгаарлагдаж, хамаарахгүй.

Ром номын дээрх бичээс дээр Есүсийг Аврагч биш, харин Эзэн хэмээн тунхагла гэж мэдэгдсэн байгаа нь тун чухал юм. Үүн дээр л Барууны чуулганы гол алдаа гарч ирдэг. Эзэн гэдэг Грек үг нь “эзэнтэн, өмчлөгч, тэргүүн дээд эрх мэдэлтэн” гэсэн утга бүхий куриос (kurios) гэдэг үг юм.

Есүсийг зөвхөн Аврагчаараа тунхаглах нь эрх чөлөө юмуу шинэ амьдрал авчрахгүй.

Аврагч гэдэг үг нь Библид 36 удаа гардаг бол, Эзэн гэдэг үг нь 7800 удаа гардаг. Тэгэхээр, Бурхан алийг нь илүү онцолсон байна? Эзэн гэдэг нь бидний амьдрал дахь Түүний байр суурийг мэдэгдэж байгаа бол, Аврагч нь бидний төлөө үйлдсэн Түүний ажлыг мэдэгдэж байгаа юм. Бид Есүсийн Эзэний бөгөөд Хааны байр суурь дор орохгүй бол, Түүний ажлын үр шимийг хүртэхгүй.

Бид боол болж төрсөн. Өөрөөр хэлбэл, нүгэл бидний өмчлөгч байсан. Гэхдээ бид эрх чөлөөт хүсэлтэй бүтээгдсэн учраас эзнээ сольж байгаагаа хатуу шийдэж, чанга мэдэгдэх ёстой. Хүн бүр аврагдах боломжтой ч, Бурханы нөхцөл болзлоор аврагдах сонголтоо хийх ёстой.

Арлын шорон

Энэ үнэнийг нэгэн зөгнөлт түүхээр дүрсэлье. Танай гэр бүл арал дээрх нэгэн муу ёрын дарангуйлагчийн

шоронд хоригджээ. Уг нь анх энэ арлыг алсын хаант улсын нэгэн сайн хаан танай өвөөд бэлэглэсэн юмсанж. Гэтэл өвөө чинь алдаа гаргаж, арлаа сахин хамгаалж чадсангүй. Тэгээд муу ёрын дарангуйлагч тэрслүү цэргүүдээ дагуулж ирээд, арлыг чинь эзэлж, өвөөг чинь үр хүүхэдтэй нь боол болгов. Муу ёрын дарангуйлагч цэргүүдийнхээ хамт шорон байгуулж, танай бүлийг хорьжээ.

Арлын аж амьдрал яваандаа муу ёрын дарангуйлагчийн болон түүний хамуудын мөн чанараар хувьсаж, бүхлээрээ ялзарч

Page 69: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

СУУРЬ | 51

завхрав. Гэтэл мөнөөх сайн хаан арлыг довтолжээ. Тэр хаан танай гэр бүлд хайртай учраас, арлыг газартай тэгшлэхээсээ өмнө муу ёрын дарангуйлагчийн талтай дайтаж, дарж авчээ.

Дараа нь сайн хаан шоронгийн бүх хаалгыг нээгээд: “Хоригдлууд аа, та нар чөлөөлөгдлөө. Муу ёрын дарангуйлагчийн мэдлийг хүчингүй болгож, надтай нэгдсэн хүн бүхэн энэ шоронгоос гарч болно” гэж хэлэв.

Сайн хааны хайр нигүүлслээр танай гэр бүлд хүсэн мөрөөссөн эрх чөлөө иржээ. Гэхдээ сайн хаан таныг дага гэж хүчлэхгүй. Хоригдол бүр өөрөө нүүдэл хийх ёстой. (Хэрэв хаан сонголт өгөхгүй, харин тулган шаардах аваас энэ нь бас л нэгэн төрлийн дарангуйлал болно). Хэрэв та эрх чөлөөг хүлээж авахаар шийдбэл, шоронгоос гарч, хааныг даган усан онгоцоор түүний хаант улсад очоод, түүний албатуудын нэг болж, тэр аугаа улсын хууль дүрмээр аж төрнө. Таны өмнө боломж байгаа ч, та өөрөө энэ болзлыг хүлээн зөвшөөрөх ёстой.

Сайн хаан нь танай гэр бүлийн аврагч мөн. Гэхдээ түүний авралын ажлын ач тусыг хүртэхийн тулд танай гэрийн гишүүн бүр хаанд буюу түүний хаант улсын хууль дүрэмд бүх зүрхээрээ бүрэн захирагдах ёстой. Хааны авралыг хүлээн авсан атлаа түүнд захирагдахгүй гэсэн ойлголт байхгүй.

Та сайн хаанчлалыг хүсэхгүй бол, байгаа газраа үлдэж болно. Гэхдээ хааныг явмагц, тэр арлыг газрын хөрснөөс арчигдтал бөмбөгдөхөөр хааны сөнөөгч онгоцууд байраа эзэлжээ. Хэдийгээр сайн хаан та нарыг чөлөөлөхөөр дайтаж, шоронгийн үүдийг нээсэн боловч, сайн хааны захиргаа дор орохоос татгалзсан гэр бүлийн гишүүд чинь муу ёрын дарангуйлагчийн талынхантай адил хувь зохиолтой.

Эрхэм уншигч та анхааралтай сонс. Бурхан тамыг танд юмуу ер нь хэн нэг хүнд зориулж бүтээгээгүй юм. Бурхан тамыг Сатанд болон түүний тэнгэрэлч нарын армид зориулж бүтээсэн. Шүүлтийн өдөр Есүс Өөрийнх нь бүрэн эрх мэдэлд захирагдаагүй хүмүүст:

“Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болон түүний тэнгэр элч нарт нь бэлтгэсэн мөнх галд ор (Матай 25:41) гэж хэлнэ.

Page 70: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

52 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Там бодитой оршдог. Есүс тэнгэрийн тухай ярихаасаа илүү тамын тухай ярьсан юм шүү. Есүс тамыг эцэст төгсгөлгүй, ямар ч өршөөлгүй, тарчлаантай хэмээн нэгт нэгэнгүй дүрслэсэн. Там нь Есүсийн хайрын эрх мэдэлд захирагдахаас татгалзсан үхдэлүүдийн мөнхийн гэр юм.

Есүсийн үгээс үзбэл, аймшигт тарчлал, шийтгэлийн энэ газар нь хүнд зориулагдаагүй ч, харамсалтай нь бидний өвөг Адамын дуулгаваргүй үйлдлийн шийтгэлд бид ч багтжээ. Тиймээс бид эзэнээ солихгүй л бол, Сатантай адил хувь зохиолоор дуусна. Хэдийгээр Есүс хүн төрөлхтнийг Бурханы хилэнгээс аварсан боловч, олон хүн Сатаны мөн чанарыг өвлөсөөр байгаа учраас Сатантай хамт шийтгүүлнэ.

Та “Хүмүүсийг байгаа чигээр нь хаанчлалдаа оруулчих нигүүлсэл Бурханд байхгүй юм уу?” гэж асууж магадгүй. Есүсийн эрх мэдэлд захирагддаггүй хүмүүс нь муу ёрын, завхарсан мөн чанарыг өвлөсөн хэвээрээ л байдаг. Тэд энэ газрыг орхисон ч, мөн чанараа аваад л явдаг. Тиймээс Бурхан тэднийг мөнхийн хаанчлалдаа оруулчихбал, тэд олон гэмгүй хүмүүсийг бохирлож, хор хохирол учруулна.

Энэ шалтгааны улмаар л Бурхан Адам, Ева хоёрыг цэцэрлэг дэхь амийн модноос холдуулсан юм:

ЭЗЭН Бурхан —Үзэгтүн! Энэ хүн одоо сайн мууг мэдэх талаараа бидний нэгэн адил болсон. Тэр одоо гараа сунган, бас амийн модны жимснээс авч идээд, мөнх наслах вий хэмээн айлджээ. ЭЗЭН Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хагалуулахаар Еден цэцэрлэгээс гарган явуулжээ (Эхлэл 3:22-23).

Бурхан бидэнд хайртай учраас мөнхөд үхмэл хэвээрээ үлдэхээс хамгаалжээ.

Эзэний эрх мэдэл

Барууны чуулган Есүсийн Эзэний байр суурийг онцлон тэмдэглэхээсээ илүү Аврагчийн ажлыг л мандуулаад байдаг. Тиймээс Эзэний эрх мэдэлд захирагдахыг мэдэхгүйгээс болж,

Page 71: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

СУУРЬ | 53

бидний сууринд гүн цав үүсдэг. Колоссай 2:6-7 дээрх Паулын үгийг үзнэ үү:

Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа,заалгаж байснаараа Түүн дотор бат үндэслэгдэн, байгуулагдаж, итгэл дотроо баталгаажин, талархлаар бялхагтун.

Паул “та нар Аврагч Христ Есүсийг хүлээн авсан шигээ…” гэж хэлээгүй байна. Бидний амьдрал Есүсийн Аврагчийн ажил дээр бус, харин Эзэний байр суурин дээр байгуулагдаж, Эзэний байр сууринд захирагдах ёстой. Өөрөөр хэлбэл бид Есүсийг цорын ганц, тэргүүн дээд Хаанаа хэмээн захирагдаж байж л, Түүний авралын үйлсийн үр ашгийг эдэлнэ. Утгатай санагдсан ч, утгагүй санагдсан ч - ямар ч үед Есүсийн Үг, цэц ухаан, зөвлөгөө, удирдамж, засвар, заавраас бат зуурч байж л бид үүнийг биелүүлнэ. Бид зөв, бурууг дүгнэх өөрийнхөө үнэлэмжийн модноос хооллохоо больсон. Бид Түүний дотор амьдарч, Түүний амьдрал биднийх болсон.

Бодоод үз. Би Лизатай гэрлээд гуч гаруй жил болохдоо, мундаг тогоочтой аж төрөхийн аз жаргалыг эдэлж байна. Лиза маань нарийн хоолны мастер. Зарим найз маань гэргийдээ песто сүмс, салатны сүмс тэргүүтэй нарийн хоол зааж өгөхийг Лизагаас гуйдаг.

Заримдаа би Лизаг “бяцхан тогооч” гэдэг. Өнгөрсөн гучин жил би Лизаг энэ нэрээр хэдэн удаа дуудсаныг мэдэхгүй ч, “гэргий” гэж хавьгүй олон дуудсан маань тодорхой. Яагаад? Яагаад гэвэл гэргий гэдэг нэр нь миний амьдралд эзлэх Лизагийн байр суурийг илтгэдэг бол, бусад нь миний гэргий учраас дагалдах ашиг тусыг нь илтгэх нэрс юм.

Лиза тогооч учраас би түүнтэй гэрлэсэн юм биш. Гэрлээгүй байхдаа Лиза миний төрсөн өдрөөр үнэн тансаг хоол хийж өгдөг байлаа. Гэхдээ энэ маань бид хоёрт урт настай харилцаа авчирсан биш, харин Жон миний бие Лизагийн эр нөхөр болж байгаа учраас бусад охидыг хаяад, насан турш ганцхан түүнд зүрхээ зориулна хэмээн байгуулсан гэрээ л бидний гэрлэлтийн харилцааг бэхжүүлсэн юм.

Page 72: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

54 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Есүстэй тогтоох бидний харилцааны хувьд ч ялгаагүй. Бид Есүсийн авралын ажлыг хүлээж авахын тулд Түүний эзэний, өмчлөгчийн, хаанчлалын эрх мэдэлд захирагдах ёстой. Түүний төгс удирдлага, зан чанар, хайр л юу нь төгс болохыг мэднэ гэдэгт бат итгэдэг учраас, бид Түүнд амьдралаа бүхлээр нь өгдөг. Хэдийгээр Есүс бидэнд эрх чөлөөг хүсч, биднийг төгс хайрладаг ч, Тэрбээр хаадын Хаан, эздийн Эзэн учраас бидний амьдралд хэзээ ч хэний ч дараа орохгүй.

Америкийн болоод Барууны чуулганы үйлчлэгч нар хүмүүст Есүс бол Эзэн гэдгийг хэлэлгүй, дан аврал санал болгохыг би байнга хардаг. Пасторууд: “Есүсийг л Аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрчихбөл, та Бурханы хүүхэд болно” эсвэл “Өнөөдөр Есүсийг Аврагчаа болгохгүй гэж үү?” Эсвэл “Есүс ээ, миний зүрхэнд ирж, намайг авраач. Намайг Бурханы хүүхэд болгосонд баярлалаа. Амень” гэж залбирдаг. Тэд Бурханы гэр бүлд тавтай морилохыг заадаг ч, дэлхийн систем, бие даасан байдлаа орхиж, Эзэнийг дагах талаар юу ч хэлдэггүй.

Энэ нь тун дажгүй мэдээ шиг харагдаж байна. Гэхдээ энэ нь Шинэ гэрээний ерөнхий заавартай эгнэж байна уу? Энэ Бурханы цэц ухаан мөн үү? Эсвэл бид авралын жинхэнэ мэдээг хасч танаад хүмүүсийн зүрх, чихийг гижигддэг мэдээг бүтээв үү? Бид өөрийнхөө үнэлэмжийн модноос идэж байна уу?

Өөрийгөө үгүйсгэ

Эзэний үгийг харцгаая. Есүс үүнийг хүмүүст маш тодорхой айлджээ:

Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсбэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа барьж Намайг дагаг. Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр түүнийгээ аварна (Марк 8:34-35).

Page 73: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

СУУРЬ | 55

Бид Есүсийг дагах гэж байгаа бол, өөрийгөө үгүйсгэх ёстой. Энэ юу гэсэн үг вэ? Товчхондоо - та хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Учир нь тэд танаас хоёр өөр юм шаардахад, та зөвхөн нэгэнд л үнэнч байна. Хараахан аврагдаагүй буй бидний махан бие нэгийг хүсч байхад, Бурханы Үг биднийг өөр замаар чиглүүлсэн тохиолдолд, хэрэв бид хэдийнээ Есүсийг тэргүүн дээд эзнээ хэмээн дагах сонголт хийгээгүй байвал, хэдийгээр Есүсийг Аврагчаа хэмээн үзэж, үүнийгээ тунхагласан ч гэсэн, уухайн тас өөрийнхөө хүссэн замыг л сонгоно. Ийнхүү бид буруу итгэлээр буюу замаар явж байж болох.

Магадгүй тиймээс л Есүс: “Та нар Миний үгийг дагадаггүй атлаа яагаад Намайг “Эзэн, Эзэн!” гэж дуудна вэ?” (Лук 6:46) гэсэн байх. Өөрөөр хэлбэл, Эзэн гэдэг нь ямар ч утгагүй, хоосон өргөмжлөл болж байна. Та Есүсийг “Эзэн” гэж дуудахдаа, үнэн голоосоо Эзэнээ гэж хэлээгүй л юм бол, бараг “аугаа Багш аа” гэж дуудсан нь дээр гэдгийг Есүс айлджээ. Тэгвэл ядаж л бид Түүнийх биш атлаа Түүнийх гэж худлаа давхилгүй, сургаалаас нь ач тус хүртэнэ.

Марк 8:34-35 тэргүүтэй Шинэ гэрээний өөр олон бичээсээс үзбэл, өөрийгөө үгүйсгэх нь тун удахгүй арчигдах “арлаас” буюу яллагдсан дэлхийгээс аврагдахын төлөө Түүнийг дагах уу, байх уу гэдэг сонголт биш, харин айсуй хилэнгээс аврагдахад тавигдах хатуу шаардлага юм. Үүнийг барууныхан хүлээн зөвшөөрч чаддаггүй. Миний бодлоор үүний шалтгаан нь бид хаанчлалын зарчмыг ардчилсан сэтгэлгээгээр ойлгох гэж оролддогоос тэр байх. Ардчилал нь Америк тэргүүтэй олон улс оронд болж бүтсэн байж болох ч, Бурханд ардчилсан сэтгэлгээгээр хандана гэвэл хэзээ ч бүтэхгүй. Бурхан Английн монархийн тэргүүн биш, харин Хаан - жинхэнэ Хаан юм.

Ардчилал нь “дээд эрх хүч нь хүмүүст олгогдож, шууд хүмүүсээр юмуу хүмүүсийн сонгосон төлөөлөгч нараар хэрэгждэг засаглалын хэлбэр; хүмүүсийн засаглал” ажээ. Америк, Барууны иргэд бид ийм л сэтгэхүйгээр хүмүүжсэн. Бидний үндсэн сэтгэлгээ, гаргалгаа ийм л бодлоор программчлагдсан. Тиймээс хэрэв бид аль нэг зүйлд дургүй байвал, бидэнд үзэл бодлоо илэрхийлэх “хэний ч өгөхгүй, хэний ч булаахгүй” эрх чөлөө, хүний эрх байгаа учраас, бид тэмцэж, өөрчилнө гэж боддог.

Page 74: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

56 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Би дахин хэлье. Ардчилал Америкт болж бүтсэн байх. Яагаад гэвэл энэ нь олон ургальч үзэлтэй нийгэмд аж төрж буй мөнх бус хүмүүст зориулагдсан систем юм. Гэвч ийм үзлээр Бурханы хаанчлалд орохгүй. Барууныхан балмагдаж магадгүй - гэхдээ би нэг зүйлийг хэлье. Бурхан бол диктатор - гэхдээ онцсайн Диктатор бөгөөд амьдралын бүх тал дээр эцсийн үгийг Тэр л хэлнэ. Бид Бурханд ардчилсан сэтгэлгээгээр хандбал, өөрийнхөө бүтээсэн зохиомол итгэл дунд л явж байна.

Жинхэнэ Монархийн дор амьдрал тэс өөр байдаг. Эзэн бөгөөд хаан гэдэг үг нь тэргүүн дээд эрх мэдэлтэн гэсэн утга илэрхийлнэ. Бид Бурханыг жинхэнээсээ дагах гэж байгаа л бол, Түүний удирдлагад ардчилсан маягаар хандаж болохгүй. Энэ нь Адам, Ева хоёр сайн, мууг мэдүүлэгч мэдлэгийн модыг сонгосонтой л ижил юм. Тэгвээс бид өөрсдөө жолоогоо атгачихаад, юу нь сайн болохыг өөрөө л шийдсээр яваа аж.

Загалмайгаа үүр

Дараа нь Есүс биднийг загалмайгаа үүр гэжээ. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь яавч өөрийгөө үгүйсгэ гэсэн үг биш. Тийм байсан бол, Есүс юу гэж дэмий нэг үгийг хоёр хэлэх билээ? Үүний хариултыг бид Галатад бичсэн Паулын захидлаас олно:

Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна. Эдүгээ би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө тушаасан Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм (Галат 2:20).

Паул бие махбодоороо хадуулах тухай яриагүй юм. Эс бөгөөс тэрбээр амьд байх учиргүй. Паул олон жилийн өмнө гаргасан Эзэнийг дагах шийдвэрийнхээ талаар хэлжээ. Паул загалмайгаа авсан. “Амьд байгаа нь би биш, харин Христ миний дотор амьд байгаа юм” гэсэн үгд л үүний нууц оршиж байгаа юм. Энэ мэдэгдэл Бурханы жинхэнэ хүүхэд бүрийн амнаас гарах ёстой. Өдгөө

Page 75: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

СУУРЬ | 57

бид сайн, мууг толгой мэдэн шийддэг, өөрийнхөө үнэлэмжийн модоор тэжээгдэхээ больсон. Өдгөө бид Түүний дотор амьдарч, бидний амь Түүнээс ундарч байгаа юм. Өдгөө бид Бурханаар хүчирхэгжсэн дуулгавартай амьдралаар амьдрахын тулд нүглийн боолчлолоос чөлөөлөх загалмайн хангамжинд найддаг болсон.

Загалмай нь цоо шинэ амьдралыг санал болгодог. Паул өөр нэгэн захидалдаа буюу Ром 6:4 дээр: “Тиймд Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явахын тулд үхэл уруу баптисм хүртсэнээр Түүнтэй хамт оршуулагдсан юм” хэмээн мэдэгдсэн. Шинэ амьдрал нь биднийг өмнө салж чадахгүй байсан юмсаасаа салах чадвартай болгодог. Бидний дээрх нүглийн дарангуйлал нурсан ч, бид хэрэгжүүлэхийг сонгож, өөрийгөө Түүнд бүрэн өргөх ёстой.

Паул үргэлжлүүлэн үүнийг хэрхэн хэрэгжүүлэхийг хэлжээ: “Христ (Есүст) хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ” (Галат 5:24). Мөн Галат 6:14 дээр дахин “Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайгаар сайрхахаас өөр нь надад бүү байг. Түүгээр дамжуулан надад ертөнц, би ертөнцөд цовдлогдсон юм“ гэжээ. Загалмай биднийг нүгэлт махан бие, дэлхийн системийн хүчирхэг нөлөөнөөс зугтах хүчтэй болгодог.

Би Есүстэй уулзахаасаа өмнө залуу байхдаа, өөрөө ялан дийлж чаддаггүй янз бүрийн муу зуршилтай байлаа. Тэгээд зовиуртай, бардам, тачаадам зан үйлдэл хийж байгаадаа харамсдаг байсан ч, өөрийгөө чөлөөлөх гэж оролдох тусам, улам л гонсойлгом үр дүн үздэг байв. Би нүглийн ноёрхолд битүү хүлэгдэж, боол нь болсон байлаа. Харин Христтэй хамт цовдлогдохдоо эрх чөлөөтэй амьдарч эхэлсэн юм.

Ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолчуулалгүй, нүглийн биеийн маань хүчингүй болгохын тулд бидний хуучин хүн нь түүнтэй хамт цовдлогдсныг бид мэддэг. Учир нь үхсэн нэгэн нь нүглээс чөлөөлөгдсөн (Ром 6:6-7).

Та үүнийг гүйлгэж өнгөрөөгүй байхаа гэж найдаж байна! Энэ нь жинхэнэ бөгөөд эрх чөлөөнд хүргэх жинхэнэ хүчтэй үгс учраас, эдгээр үгсийг том балгаарай. Загалмайг үүрэх нь биднийг

Page 76: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

58 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

нүглээс чөлөөлөөд зогсохгүй, Түүнд дуулгавартай аж төрөх чадвартай болгодог. “Загалмайн үг нь мөхөгсдийн хувьд мунхаг явдал боловч, аврагдаж байгаа бидний хувьд Бурханы хүч мөн” (1Коринт 1:18). Бид өмнө өөрийнхөө хүчээр хийж чаддаггүй байсан зүйлээ хийж чаддаг болно: Одоо бид Бурханы замаар алхаж, Бурхантай дотно байж, Есүсийг дагаж чадна.

Дүгнэж хэлэхэд, өөрийгөө үгүйсгэж (өөрийнхөө арга замыг хаяж, Түүний тэргүүн дээд эрх мэдлийг хүлээн авч), загалмайгаа үүрэхгүйгээр (дэлхийн системээс болоод нүглээс холдоход хүчирхэгжүүлэх хүч дотор хамтран ажиллахгүйгээр ) Есүсийг дагах боломжгүй. Өдгөө бид бидний дотор болон биднээр дамжин ажиллах Түүний чадварт итгэх итгэлээр амьдарч байгаа юм. Бид Түүнээс ундаалдаг. Бурхан бидэнд авралын ямар сүр жавхлантай багц бэлтгээ вэ?

Хатуу анхааруулга

Түүнийг явсны дараа Түүний эзэний эрх мэдлийг бус, дан авралыг санал болгох сайн мэдээ түгэн дэлгэрч, газар авна гэдгийг Есүс анхааруулсан. Есүсийг ирэх дөхөхөд буюу яг өнөөдөр ийм явдал улам хавтгайрахыг элч нар бүр ч хатуу сануулсан. Энэхүү түгээмэл, гаж мессеж нь Эзэнийг хүмүүсийн амьдралд эзлэх байр суурь гэхээсээ, зүгээр л хоосон өргөмжлөл болтол нь дордуулж байгаа юм. Хүмүүс Есүсийг Эзэн гэх боловч, өөрийгөө үгүйсгэхгүй, загалмайгаа авахгүй, Түүнийг дагахгүй. Есүсийн үгийг анхааралтай уншина уу:

“Намайг Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно (Матай 7:21).

Есүс Өөрийг нь Эзэн гэж дуудаж байгаа хүмүүсээр - Мухамед, Иосеф Смит, Будда, Кришна, Күнз юмуу манай үеийн хэн нэг хуурамч эш үзүүлэгчийг нэрлээгүй. Түүнийг “Эзэн” хэмээн дуудаж байгаа хүмүүс нь үүнийгээ үнэн голоосоо, гал халуунаар хийдэг хүмүүс ажээ.

Page 77: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

СУУРЬ | 59

Есүс яагаад энэ ишлэлд “Эзэн” гэдэг үгийг хоёр удаа давтсан бэ? Бичээст аливаа үг юмуу хэллэг давтагдсан байвал, энэ нь тохиолдлын зүйл биш гэдгийг бид ойлгодог. Энэ нь Бичээч бидэнд тухайн санааг онцлон анхааруулсан хэрэг юм. Гэхдээ энэ мэт тохиолдолд давталт нь онцлон анхааруулсан зүйл биш, харин ихэсгэл ажээ. Жишээлбэл, Хуучин гэрээ 2Самуел 19:4 дээр Иобын цэргүүд хүүг нь цаазласан тухай дуулаад, Давид: “Хүү минь, хүү минь, Абсалом минь, Абсалом минь!” хэмээн орь дуу тавин, сэтгэл мэдрэмжээ үлэмж хүчтэй илэрхийлсэн байдаг. Миний бодлоор Давид “Хүү минь” гэдэг үгийг тэгтэл олон давтаагүй, харин Давидын асар их гашуудлыг уншигчид ойлгуулахын тулд бичээч зориуд хоёр удаа давтаж бичсэн байх.

Илчлэл номд ч ийм жишээ бий: “Тэгээд би тэнгэрийн дундуур нисч буй нэгэн бүргэдийг харлаа. Тэр “Бүрээ татах гурван тэнгэр элчийн үлдээд буй бүрээн дуу бий тул дэлхийд нутаглагсад золгүй еэ, золгүй еэ, золгүй еэ!” гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов” (Илчлэл 8:13). Өөр нэг орчуулга дээр “тэнгэрэлч өндөр дуугаар уйлсан” гэсэн байдаг. Энд ч мөн хүчтэй сэтгэл хөдлөлийг илэрхийлэхийн тулд “золгүй еэ” гэдэг үгийг гурвантаа давтжээ.

Яг үүнтэй адил Эзэн Өөрийг нь гэх тэдгээр хүмүүсийн хүчтэй сэтгэл хөдлөлийг илэрхийлжээ. Тэр хүмүүс Есүс Христ Бурханы хүү гэдгийг хүлээн зөвшөөрөхөөр барахгүй, бүр чин сэтгэл зүрхнээсээ итгэж үнэмшдэг ажээ. Бид Христэд итгэхдээ их хөөрүү - итгэлийн талаар ярихдаа догдолдог, хүндэтгэлийн цуглаан дээр асгардаг хүмүүсийн талаар ярьж байна.

Тэд Христийг үнэн голоосоо хайрлахаар барахгүй, Түүнд үйлчилдэг. Мессеж Библийн Матай 7:22 дээр Эзэн ингэж айлдсан байдаг: “Эцсийн Шүүлт дээр Намайг мянга мянган хүн шавж: “Эзэн минь, Үгийг номлож, чөтгөрийг таягдаж, Бурханы ивээн тэтгэсэн төслүүдийн маань талаар хүн бүр шуугиж байна” гэж шаагилдахыг Би одоо ч харж байна.” (Мессеж Библи)

Тэр хүмүүс гараа хумхиж, хойш суугаагүйг Мессеж Библи хамгийн сайн дүрслэдэг учраас, би энэ хувилбарыг сонгосон юм. Тэд чуулганыхаа үйл ажилд биечлэн оролцож, дэмждэг байжээ. Тэд мөн “Библийн үгийг номлосон” гэдэг нь Сайн мэдээний

Page 78: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

60 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

итгэлээ ил тод тунхагласныг нь харуулж байна. Тэд хүмүүсийн аж амьдралыг сайн сайхан болгох ажилд гар бие оролцжээ.

Мессеж Библи “мянга мянган” гэсэн бол, бусал орчуулга дийлэхдээ “олон” гэдэг үгийг хэрэглэсэн байдаг. Энэ нь Грек хэлний “их тоо, зэрэг, хэмжээ” гэсэн утга бүхий полус polus гэдэг үг юм. Харин бид энэ үгийг ихэвчлэн “дийлэнх” гэсэн утгаар хэрэглэдэг. Ямар ч гэсэн - Есүс цөөн тооны талаар бус, харин том хэмжээний - магадгүй бүр дийлэнх олны талаар ярьсан ч байж мэднэ.

Тэгэхээр, үүнээс дүгнэлт хийе: Есүс энд Сайн мэдээний сургаалд итгэдэг хүмүүсийн талаар ярьжээ. Тэд Түүнийг хамаг л зүрх сэтгэлээрээ Эзэн хэмээж, үгийг тунхаглаж, Христитгэлт үйлчлэлд идэвхи зүтгэлтэй оролцжээ. Бид бол тэднийг “улаан Христчин” л гэх байх. Тийм байтал Эзэн тэднийг Өөрөөсөө холдуулжээ. Тэгэхээр, тэд юунаас болж салав. Тэд яг жинхэнэ итгэгчдээс юугаараа ялгаатай вэ? Матай 7:23 дээр Есүс тэдэнд:

“Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ” хэмээн айлджээ.

Гол мэдэгдэл нь “ёс бусыг үйлдэх” юм. Энэ нь Грек хэлний аномиа anomia гэдэг үг юм. Үүнийг Тайерийн Шинэ гэрээний Грек - Англи Лексикон гэдэг номд хууль ёсыг үл тоосноороо юмуу зөрчсөнөөрөө хуульгүй байх нөхцөл хэмээн тодорхойлжээ.

Библийн Үгийн нэвтэрхий тольд аномиа гэдгийг “тэнгэрлэг юмуу хүний ёс суртахууны зарчмыг санаатай зөрчих… үйлдэл” хэмээн тодорхойлжээ. Товчхондоо, хууль ёсгүй хүн нь Бурханы Үгийн эрх мэдлийг үйлдэж чаддаггүй.

Эдгээр эрчүүд, эмэгтэйчүүд нь үе үе бүдэрдэг биш, харин Бурханы Үгийг үл хэрэгсэж, үгүйсгэж, дагахгүй байх зуршилтай болжээ. Хэрэв тэд үнэхээр л нигүүлслээр аврагдсан бол, нүгэл хийх бодлыг жигшиж, нүглээ ахин дахин үйлдэх чанараасаа салах сонголт хийх байсан. Тэд махан биеэ тачаал, хүсэлтэй нь цовдолж, бурханлаг зан чанар, үр жимстэй байдлыг мөрдөх байсан.

Есүс нэг л өдөр тэдэнд: “Би та нарыг огт танихгүй” гэж хэлнэ гэдэг нь тун сонирхолтой. Танихгүй гэдэг нь “дотно мэдэх”

Page 79: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

СУУРЬ | 61

гэсэн утга бүхий гиноско ginosko гэдэг Грек үг юм. Тэгэхээр, тэр хүмүүс Есүстэй хэзээ ч жинхэнэ харилцаа тогтоогоогүй ажээ. Хэдийгээр тэд Есүсийг “Эзэн” гэж дуудах боловч, Есүсийн хэлснийг хийгээгүй учраас, цаасан малгай өмсгөснөөс ялгаагүй юм. Хүн Есүстэй жинхэнэ харилцаатай эсэхийг Есүсийн Үгийг дагадаг эсэхээр нь л танина:

“Хэрэв бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ. Түүнийг би мэднэ” гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нэгэн бол худалч бөгөөд түүний дотор үнэн байхгүй” (1Иохан 2:3-4).

Иаков ч үүнийг хэлсэн: “Гэвч хэн нэг чинь “Чамд итгэл байна. Харин надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд өөрийн итгэлийг үйлсээрээ харуулъя” гэж хэлж болох юм” (Иаков 2:18). Эдгээр мэдэгдэл нь Матай 7:20 дээрх Есүсийн “Хүмүүсийг үйлсээр нь тодорхойлно” гэсэн хаалтын үгтэй төгс таарч байна. Есүсийн өгүүлж буй үйлс нь Христчин үйлчлэл, үгийг номлох эсвэл чуулганд явах үйлс биш юм. Учир нь тэнгэрээс нүүрээ буруулсан хүн ч эдгээрийг үйлддэг ажээ.

Есүсийн энэ үгийн талаар Тим Келлер ингэж хэлжээ:

Тэгэхээр, энд маш хатуу үг байна. Тэр хүмүүс оюун санаа биширмээр, сэтгэл догдолмоор, нийгмийг хуйлруулмаар итгэлтэй хүмүүс юм. Хүн бүр ийм байхыг хүсдэг. Бид оюуны хувьд идэвхитэй, сэтгэл хөдөлгөм, нийгэмдээ хэрэгтэй байхыг хүсдэг. Бид оюуны идэвхитэй, сэтгэл хөдөлгөм, нийгэмдээ хэрэгтэй байхыг хүсэвч, Бурханыг хүсэхгүй байж болно… учир нь үнэхээр Бурхантай байхыг хүсдэг хүн өөрийнхөө хүслээс татгалзах ёстой болдог бөгөөд үүгээр бид Бурханыг ашиглахыг оролддог болон Бурханд үйлчлэхийг хүсдэг хүмүүсийн ялгааг харна.8

Page 80: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

62 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Ямар нэг зүйл олж авахын тулд Бурханы араас явах нь Бурханыг ашиглах явдал бол, Бурханд хайртай хүмүүс Бурханд үйлчилдэг. Түүнд хайртай хүмүүс Түүний үгийг дагадаг.

Хүмүүс өнөөдөр Есүсийг Эзэн хэмээн дуудаж, сургаалд нь итгэж, зүрх сэтгэлээ зориулж, Христийн төлөө морь нохой мэт зүтгэдэг хүнийг Бурханы хүүхэд л гэж хардаг. Гэтэл эдгээр шинж нь жинхэнэ итгэгчийг тодорхойлох шийдвэрлэх хүчин зүйл биш болохыг Есүсийн үгээс харж болно.

Товчхондоо: эдгээр чанар нь жинхэнэ итгэгч хүний шинж мөнөөсөө мөн. Үнэндээ ийм шинж чанаргүй жинхэнэ итгэгч хүн байх ч боломжгүй. Гэхдээ дан эдгээр шинжээр тухайн хүнийг Бурханы жинхэнэ хүүхэд гэж дүгнэж болохгүй. Тэгвэл, яаж ялгах вэ? Үүнийг ялгаж салгах нэг л шийдвэрлэх хүчин зүйл бий: тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа авч, Түүнийг дагаж байна уу? - нарийндаа бол тэр хүн Есүсийн Үгийг дагаж байна уу? гэдгээр нь л мэднэ.

Есүсийн Уулан дээрх алдарт сургаалын хаалтын сэдэв нь энэ тухай л байсан юм. Цочирдуулам яриагаа Есүс ийнхүү дүгнэжээ:

Тиймд эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үйлдэгч аливаа хүн хадан дээр байшингаа барьсан мэргэн хүнтэй зүйрлэгдэнэ. Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэн боловч, тэр нь нурсангүй. учир нь байшин хадан дээр суурилагдсан байв. Эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үл үйлддэг хүн элсэн дээр байншингаа барьсан мунхаг хүнтэй зүйрлэгдэнэ. Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэнд байшин нурав. Эвдрэл нь асар их байлаа (Матай 7:24-27).

Энэ сургаалт үлгэр нь тэнгэрт орохоос татгалзсан хариу сонсох олон хүний талаарх Түүний анхааруулгатай холбоотой юм. Учир нь Есүс “тиймээс” гэдэг үгээр холбосон байгаа.

Энэ сургаалт үлгэрт гарч байгаа хоёр төрлийн хүнд ганц жижиг л ялгаа буй. Хоёулаа Эзэний үгийг сонсдог ч, эхнийх нь “үгийг үйлддэг” бол, хоёрдугаарх нь “үгийг үйлддэггүй.” Хоёр

Page 81: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

СУУРЬ | 63

байшин хоёулаа л адилхан материалаар баригдсан буюу адилхан сургааль сонсчээ. Хүндэтгэлийн цуглаан дээр хоёулаа адилхан л харагддаг. Гэхдээ ялгаа нь суурьтаа бий. Нэг байшин нь Есүс Христийн эзэний эрх мэдэл дээр суурилсан бол, нөгөө нь сайн, мууг тодорхойлогч хүний үнэлэмж дээр - Адам, Ева хоёрын идсэн гүн ухааны “мод” дээр тогтдог ажээ.

Гэвч яг энэ ухаангүй байдал цэцэрлэгээс өнөөг хүртэл ахин дахин давтагдаж байгаа нь үнэхээр аймшигтай. Хэлбэр дүрсээ өөрчилсөн ч, нэг л ижил үндэстэй. Би дахиад асууя: бид хэрхэн амьдрахаа өөрөө хамгийн сайн мэднэ гэж бодож байна уу эсвэл юу нь хамгийн сайн болохыг Бурхан мэднэ гэдэгт итгэж байна уу?

Page 82: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 83: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ХҮСЭЛ ХАНГАЛТТАЙ ЮУ?

Харин одоо үүнийгээ хийж дуусга. Үүнийг хүсч эхэлсэн шигээ өөрсдийн хэр чадлаараа

үүнийгээ дуусга. — 2Коринт 8:11

Сүнслэг юмсыг ойлгох алтан дүрэм нь оюун ухаан биш, дуулгавартай зан юм.

— Освальд Чамберс

Нэгэн залуу, бүсгүй хоёр үерхжээ. Бүсгүй нь үзэсгэлэнтэй, эрүүл чийрэг, хоол сайн хийдэг, хүүхдэд хайртай тэгээд хамгийн сайн нь үнэхээрийн сайхан ааш аальтай. Залуу нь

ч түүнийгээ ухаангүй хайрлаж, насан туршийн ханиа гэж бодно. Тэгээд бүсгүйнхээ гарыг гуйхаар болзоонд урин, өмнө нь сөхрөөд чамин хайрцагтай гялалзсан бөгж барив.

Залуугийн аз шовойж, бүсгүй нүүр дүүрэн мишээл, нүд дүүрэн

5

Page 84: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

66 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

нулимсаар жаахан амьсгаа дарж байгаад, баяртайгаар: “Зөвшөөрч байна, зөвшөөрч байна! Итгэмээргүй юм. Бүр балмагдчихлаа. Ямар сайхан өдөр вэ! Би чамдаа хайртай! Чамтайгаа гэрлэлгүй яахав!” гэж хэлэв.

Тэд бөөн баяр болон тэврэлдэнэ. Магнайгаа хагартал баярласан бүсгүй залуугийнхаа нүд рүү ширтээд: “Хоёулаа сайхан амьдарна аа. Би хамгийн сайн гэргий болж, орон гэрээ чимэж цэмбийлгээд, чамайгаа бас хүүхдүүдээ амттай хоолоор дайлж, эрүүл саруул байлгаж, ганган хувцаслаж, хүссэн бүхнийг чинь биелүүлнэ.

Залуу ч: “Ээ гялай! Би ч энэ дэлхийн хамгийн хувьтай залуу болтой” гэж бодно.

Тэгтэл бүсгүй нь гэнэт мэл гайхаж, цэл хөхөрмөөр үг хэлэв: “Гэхдээ, надад таалагддаг өөр залуус бас бий. Тиймээс би үе үе тэдэнтэй болзох байх шүү.”

Зог туссан залуу: “Юу уу? Юу гэсэн үг вэ? Бүү үзэгд!” гэтэл, бүсгүй:

- “Яагаад хайрт минь?” гэлээ. Залуу мэл гайхжээ. Нөгөө баяр хөөр замхрав. Тэрбээр байж

сууж ядна: “Тоглож байгаа байлгүй дээ? Гэхдээ сүй тавьж байгаа хүн ингэж тогломооргүй юм.”

Тэдний дунд нэг хэсэг хачин эвгүй нам гүм байдал ноёлж байтал, бүсгүй нь нэгэн сайхан амлалтаар баяр хөөрөө буцааж авчрахыг оролдов: “За яахав, тэгвэл би жилд ганцхан өдөр л өөр залуустайгаа зугаацъя, болж байна уу? Жилийн 364 хоногт нь зөвхөн чамдаа зориулагдаж, ганц өдөр л тэдэнтэй зугаацъя.”

Залуу чихэндээ ч итгэсэнгүй. Бүсгүй нь тоглоогүй, жинхэнээсээ ярьж байгаа нь тодорхой болов. Тиймээс бүсгүйдээ: “Үгүй шүү, тийм юм байхгүй” гэлээ.

Бүсгүй гайхширлаа. Гэхдээ залуудаа үнэн голоосоо хайртай учраас, бүр ч илүү ухаалаг санал дэвшүүлэв: “За яахав, тэгвэл жилд дөрвөн цаг байвал, яаж байна? Надад өөр залуустай зугаацах дөрөвхөн цаг л өгчих.”

- “Үгүй шүү, тэгж ярихгүй!” хэмээн залуу бүр ч хатуу хариулав.Тэгтэл бүсгүй: “Тэгвэл, жилд хорьхон минут байвал, болох уу?

Тэдэнтэйгээ хорьхон минут л амраглачихъя!” - “Хэзээ ч үгүй!”

Page 85: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ХҮСЭЛ ХАНГАЛТТАЙ ЮУ? | 67

Аятайхан шийдэлд хүрчих гэж хичээсэн бүсгүй залуугаадаа: “Хонгор минь, би чамдаа үнэхээр хайртай. Үнэндээ ухаангүй хайртай. Бусад эрчүүдээс ч илүү хайртай. Гэхдээ надад ийм нэг хэрэгцээ байдаг. Би өөр залуусыг хүсдэг. Би насаараа нэг эртэй байж чадахгүй. Би чамд үнэнч байхыг чин сэтгэлээсээ хүсч байна. Үүний тулд бусад харилцаагаа таслах ёстойгоо ч мэдэж байна. Гэхдээ бодит байдлаа харъя. Сайхан залуус хаа сайгүй байна. Би ч тэдний анхаарлыг татахыг хүсч байна. Яагаад болохгүй гэж? Яагаад нөхөртэй ч, амрагуудтай ч байж болохгүй гэж?

Бачуурч хилэгнэсэн залуу хэлэх үгээ олж ядан, толгой гудайв. Хоёул хэсэг дуугаа хураасны эцэст эмэгтэй нь аядуухнаар: “Би чамд үнэнээ л хэллээ. Чи надаас хэтэрхий их зүйл хүсч байна. Би жаргамаар байна” гэж хэлэв.

Залуу юу ч сонсохыг хүссэнгүй: “Энэ чинь солиорол. Би ийм хүнтэй гэрлэж чадахгүй. Бидний харилцаа дууслаа.”

Тэгээд тэд зам замаа хөөв. Тэр залуу гойд аальтай, гоо үзэсгэлэнтэй найз бүсгүйтэй. Бүсгүй ар гэрийн ажилдаа гаргуун, өөрт нь хайртай, үйлчлэх хүсэлтэй, өөрийнх нь төлөө байдаг бүхнээ зориулахад бэлэн төдийгүй, үтэр түргэн гэрлэхэд ч бэлэн, бараг л төгс төгөлдөр бүсгүй гэж хэлж болно. Гэхдээ жилд хорьхон минут л гэргийгээ амрагтайг нь зугаацуулах ёстой! Гэтэл залуу яагаад ийм нөхцлийг эс зөвшөөрнө вэ?

Мэдээж ойлгомжтой. Бүсгүй залуудаа амьдрал, зүрхээ бүрэн зориулахгүй байна. Тэрбээр бүрэн зориулагдах нь зөв зүйл гэдгийг сайн мэдэх бөгөөд өөрөө ч их бага хэмжээгээр хүсч байгаа ч, өөр залууст дуртай ажээ. Тэгэхээр, хүсэх нь нэг хэрэг, үйлдэх нь тэс өөр хэрэг юм.

Эрүүл ухаантай ямар ч эр ийм хүүхэнтэй гэрлэхгүй. Тэгвэл, Есүс яахаараа ийм явдалтай сүйт бүсгүйн төлөө эргэж ирэх ёстой гэж? Түүний үгийг дахин нэг харъя:

Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсбэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загламайгаа барьж Намайг дагаг. Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө,

Page 86: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

68 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна (Марк 8:34-35).

Амиа аврах хүсэл нь биднийг бүхнээс салгаж чадна гэснийг онцлон тэмдэглээрэй. Есүс “Миний төлөө амиа өгөхийг хүссэн хүн бүр амиа аврах болно” гэж хэлээгүй. Амиа өгөхийг хүсэх нь хангалттай биш. Энэ нь дээрх бүсгүйгээс ялгаагүй юм.

Ертөнц дээрх хамгийн гайхамшигтай Хүнтэй гэрээний харилцаанд орохын тулд та өөрийгөө бүх талаар бүрэн Түүнд - Түүний удирдамжинд өгөх ёстой. Библи Бурхантай тогтоох бидний харилцааг эхнэр нөхрийн харилцаатай зүйрлэдэг нь сонирхолтой юм. Ефес 5:31-32 дээр Паул:

“Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлдэг. Тэр хоёр нэг махан бие болно.” Энэ нууц бол агуу билээ. Гэвч би Христ болон чуулганы тухай хэлж байна” гэжээ.

Хэдийгээр Паул энэ заавраа эхнэр нөхрийн гэрлэлтийн харилцаанд өгсөн боловч, энэ нь үнэндээ Есүстэй тогтоох бидний харилцааг дүрслэн буйг тодорхой хэлжээ. Ямар ч эр хүн өөрт нь бүрэн зориулагдахыг хүсэхээс цаашгүй хүүхэнтэй гэрлэхгүй. Тэгвэл бид Есүст ингэж хандаж болох уу? Магадгүй ийм учраас Иаков 4:4 дээр Иаков:

“Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхээр, ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм” гэж хэлсэн байх.

Энд ч мөн Иаков санаагаа хоёр ч удаа давтсан нь хатуу сэрэмжлүүлсэнийх юм. Энэ тоглоом биш шүү; энэ бол Бурхантай тогтоох жинхэнэ харилцааны амин чанар юм.

Нэг хүнтэй гэрээний харилцаа тогтоосон атлаа гэрээгээ зөрчин, өөр нэгэнтэй харилцаа тогтоохыг эрэлхийлэгч хүнийг завхайрагч гэнэ. Тэрбээр харилцаандаа бүрэн үнэнчээр зориулагддаггүй.

Page 87: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ХҮСЭЛ ХАНГАЛТТАЙ ЮУ? | 69

Есүсийг дагах гэрээ байгуулсан бол, өөрийгөө үгүйсгэж, хүрээлэн буй дэлхийн системээс биеэ татах ёстой. Зуу хувийн эвсэл, зуу хувийн дуулгавартай байдал - өөр найраа байхгүй. Есүсийн хүслийг өөрийнхөө хүслээс дээр тавина гэсэн үг. Есүст амьдралаа өгсөнийхөө хариуд бид Түүний амийг хүртэнэ. Энэ нь яг л эхнэр нөхрийн хоорондох эрүүл гэрлэлттэй адил юм.

Гэхдээ би бас өөрийнхөөрөө амьдармаар байна

Өөрийнхөө амьдралыг давхар хадгална гэсэн нөхцөлтэйгээр аврагдах хүсэлтэй хүмүүс олон бий. Хамгийн сонирхолтой нь Бурханыг дагахын тулд хаях ёстой зүйлс байдгийг ихэнх хүмүүс мэддэг ч, ингэх дургүй байдаг. Тэд үүнийгээ Бурханаас ч, өөрөөсөө ч нуудаггүй.

Кевин гэдэг манай нэг хөрш (зохиомол нэр) яг тийм хүн байсан юм. Тэрбээр мэргэжлийн зодооны од байв. Кевиных манайхаас гурван байшингийн цаана амьдардаг байлаа. Тэднийг анх нүүж ирэхэд, гэргий нь манайхыг “Есүсийн солиотууд” гээд, Кевиныг биднээс хол явахыг анхааруулжээ.

Хэдэн сарын дараа сэтгэл санааны гүн сочроонд орсон мөнөөх хатагтай чинь нус нулимстайгаа хутгалдан Лизагийн гар дээр сөхөрч унасанд, Лиза түүнд сайн мэдээ дуулган, тэрбээр гайхамшигтай аврагдав. Үүний дараа тэдний хоёр хүү ч Есүст амьдарлаа өргөв.

Манай хоёр гэр бүл улам дотносож, Кевин бид хоёр ч сайхан нөхөрлөх болов. Хамтдаа амарч зугаалж, хөвгүүдтэйгээ сагсан бөмбөг, гудамжны хоккей, гольф тоглоно.

Нэгэн орой Бурхан надад ойрын хугацаанд Кевины амьдралд өрнөх үйл явдлыг харуулав. Оройн 10 цаг өнгөрч байсан ч, би энэ талаар Кевинд дуулгахгүй бол сэтгэл амрахгүй байлаа. Тэгээд Кевинтэй уулзаад, ирэх 9 сарын дотор амьдралд нь өрнөх гурван зүйлийг хуваалцсан юм.

Мэдээж гурвуулаа биелсэн. Тэгээд би бодлоо: Кевин одоо ч гарцаагүй Есүс Христэд амьдралаа өгнө дөө. Тэгсэн юу ч өөрчлөгдсөнгүй.

Page 88: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

70 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Хэдэн сарын дараа Бурхан надад Кевины амьдралд тохиох өөр нэгэн үйл явдлыг харуулав. Би дахиад л түүнд хэллээ. Гэхдээ энэ удаа жаахан лавшраад: “Кевин, Бурхан өмнө чиний амьдралд өрнөх гурван үйл явдлыг харуулж, биелүүлэхийг чи харсан. Бурхан чамд санаа тавьж байна. Чи яагаад Есүст амьдралаа өгдөггүй юм бэ?” гэж асуулаа.

Кевин 190 см өндөр, 110 кг жинтэй атлаа 4 хувийн биеийн өөхтэй төмөр хүн шиг, сүрдмээр эр байв. Тэрбээр над руу бөхийгөөд: “Яагаад гэвэл төлөх ёстой үнэ гэж байдгийг би мэднэ. Түүнд захирагдах ёстой болно. Харин би энэ амьдралдаа хайртай” гэж хэлсэн юм.

Тэгээд дараа нь: “Жон, манай багт нэг алдартай зодоонч байдаг. Тэр өөрийгөө дахин төрсөн Христэд итгэгч гэдэг. Тэр чиний ярилцлага өгсөн сувгаар Бурханы тухай ярьсан. Тийм боловч, тэр хар тамхи хэрэглэдэг бас хормойн явдалтай. Тэгэхээр, тэр надаас юугаараа ялгаатай юм? Би түүн шиг хоёр нүүртэй баймааргүй байна. Худлаа дүр эсгэж явсанаас дураараа амьдарсан нь дээр” гэж ярив.

Би ч Кевины үгийг сонсоод зог туслаа. Гэвч энэ бол бодит байдал. Чуулганд явж, Есүсийг Аврагчаа хэмээж, өөрийгөө Бурханы хүүхэд гэдэг ч, Бурханыг эзэнээ болгож, эрх мэдэлд нь захирагддаггүй хүн үй олон бий. Тэд жинхэнэсээ аврагдсан болов уу?

Христитгэлийн хүрээнд Бурханы хүүхдүүд биш “итгэгчид” төрөх боломжтой юу? Есүс тухайн үеийн удирдагч нарт “…та нар ганц хүнийг ч гэсэн сүсэгтнээ болгохын тулд тэнгис газаргүй хөндлөн гулд явдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог ажээ” (Матай 23:15) гэж айлдсан. Би Барууны чуулганы удирдагч нарыг тамынх гэж хэлээгүй байна. Гэхдээ бид чухам ямар төрлийн итгэгчдийг төрүүлж байна гэдгийг л асуумаар байна.

Бурханыг эрэн хайж байгаа хүмүүст Бурханд амьдралаа өгөхийг заахгүй байх явдал нь амьдралаа дээшлүүлэх гэсэн, ашиг хонжоонд санаархсан итгэгчдийг үйлдвэрлэдэг. Алдарт “нүгэлтний залбирлыг” хэлсэний дараа шинэ итгэгчийн тархи тайвшраад явчихдаг. Онолын талаасаа одоо тэд Бурхантай хамт байна. Ийм итгэгчид итгэл нэгт нөхдийнхөө дунд байж, ижил ашиг сонирхлоор холбогдоно. Тэгээд мэдээж нийгмийн эмзэг

Page 89: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ХҮСЭЛ ХАНГАЛТТАЙ ЮУ? | 71

давхарга, гачигдаж, дутагдсан хүмүүсийн төлөө санаа тавих, халамжлах зэрэг хараажийн сайн үйлсэд идэвхитэй оролцоно. Дээрээс нь бурам шиг сургаал, тэнгэрийн амлалтуудыг нэмэрлээд өгбөл, энэ гайхамшигтай багцыг хэн хүсэхгүй байх билээ?

Гэхдээ эдгээр итгэгчид жинхэнээсээ аврагдсан уу эсвэл мэхлэгдчихсэн учраас жинхэнэ үнэнийг сонсох чихгүй болсон уу? Ийм маягийн “сайн” мэдээ нь Матай 7 дээр Есүсээс: “Надаас зайл, Би та нарыг танихгүй” гэдэг үгийг сонсох, төөрөлдсөн дагалдагчдыг төрүүлээд байна уу?

Бид Эзэнтэйгээ адил үг зааж байна уу?

Энэ бүхэн нь төөрсөн хүмүүст хүрдэг Есүсийн арга зам мөн үү? Мөнөөх баян залуу захирагчийн түүхийг дахин үзье.

Хэдэн жилийн өмнө миний бие Америкийн хамаг л том том чуулганы хэдэн зуун пастор оролцсон конференцэд заасан юм. Тэгээд тэр хүмүүсээс: “Баян залуу захирагч Есүс дээр хэрхэн дөхөж ирсэнийг төсөөлцгөөе. Тэрбээр Ролс - Ройс сүйх тэргээсээ буугаад л, Армани нөмрөгөө дэвээд л, Ролекс бугуйн цагаа гялалзуулаад л… Түүнийг Есүс рүү очиход хажууд нь бараа бологч нар нь шогшилдоно. Тэрбээр албархаг, ихэмсэг хоолойгоор: “Сайн багш аа, би аврагдахын тулд юу хийх ёстой вэ?” гэж асуусан.

“Өнөөдөр бол нэг иймэрхүү л харагдах байсан байх, тийм үү?” гэж би пасторуудаас асуулаа. Харамсалтай нь дийлэнх нь “Тийм!” хэмээн гараа өргөв.

Тэгэхээр нь би: “Тийм биш ээ, Бичээс ингэж хэлээгүй!” гээд, яг юу гэж бичигдсэн байдгийг уншиж өглөө.

Түүнийг аян замдаа гарч явахад нь нэгэн хүн гүйн ирж, Түүний өмнө сөгдөж “Сайн багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ? гэж асуув (Марк 10:17).

Бужигнасан олон хүний дундуур нэгэн хүн Есүсийг гүйцэж ирээд, аврагдахын тулд юу хийх ёстойв хэмээн сөгджээ. Тэрбээр огт ихэрхэж бардаагүй.

Page 90: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

72 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Тэгээд энэ явдал цааш хэрхэснийг дүрслэхийн тулд сонсогчдоос нэгэн удирдагчийг гаргаж авчраад, тайзны нөгөө талд зогсоов. Би түүн рүү хамаг хурдаараа гүйснээ, замынхаа дундаас өвдөглөн гулгаад, цамцных нь хормойноос зуураад, үнэн голоосоо байдаг чангаараа: “Би аврагдахын тулд юу хийх ёстой вэ? Мөнх амийг өвлөхийн тулд юу хийх ёстой вэ?” гэж асуусан юм.

Намайг л лав баян, ядуу ямар ч хүн гүйцэж ирээд, сөхөрч унаад: “Дахин төрөхийн тулд би юу хийх вэ?” гэж хашхирч байгаагүй. Тэгэхээр, тэр баян залуу захирагч үнэн голоосоо хандсан нь эргэлзээгүй байна.

Тиймээс Есүс түүнд: “Чи яагаад Намайг сайн гэнэ вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш (Марк 10:18) гэж хэлжээ.

Таатай хариу сонсож магад хэмээн найдсандаа баян захирагч Есүсийг “Сайн Багш” гэсэн байх гэж өмнө хэлсэн. Тийм боловч, Есүс ийм бялдуу үгэнд сохорч, ялгах чадвараа алдчихаагүй юм. Аврал нь баян захирагчийн сайн, муугийн үнэлэмж дагаж дордох зүйл биш байжээ.

Нөгөөтэйгүүр залуу нилээд шулуун хүн байв. Тэрбээр Есүсийг Эзэн юмуу Хаан гэж дуудаагүй. Тэр Есүсийг Эзэн гэчихвэл, хэлснийг нь хийх ёстой болно гэдгийг мэдэж байж! Ийм хүмүүс байдаг уу? Тэд Есүсийг Эзэнээ хэмээн дуудаж, Библид итгэх итгэлээ тунхагладаг. Тийм боловч, Бичээст Эзэний хий хэмээсэн зүйлсийг хичээнгүйлэн дагалгүй, харин сайн муугийн талаарх өөрийнхөө үнэлэмжээр амьдардаг. Тэд библийн сургаалд инээд алдаж байгаад “амень” гэдэг ч, өөрсдийнх нь зорилготой таарахгүй байвал, зүгээр л нүдэн балай, чихэн дүлий болно. Тэд Сүнсний үгийг сонсовч хэрэгжүүлдэггүй. Тэд ихэвчлэн энэ үг нь тэднээс дорд хүмүүст зориулагдсан гэж боддог.

Мөнхийн амийг хүсэн хайсан мөнөөх залууд Есүс юу гэж хариулсныг үзнэ үү:

Хүн бүү ал, бүү завхайр, бүү хулгайл, бүү худал гэрчил, бүү мэхлэ, эцэг эхээ хүндэтгэ” гэсэн хуулиудыг чи мэднэ шүү дээ гэсэнд, тэр Түүнд -Багш аа, энэ бүгдийг би бага залуугаасаа л сахисан гэв (Марк 10:19-20).

Page 91: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ХҮСЭЛ ХАНГАЛТТАЙ ЮУ? | 73

Есүс Арван тушаалын сүүлийн зургааг буюу дан хүний харилцаанд хамаатай тушаалыг эш татжээ. Баян залуу ч эдгээрийг насаараа сахин биелүүлснээ зоригтой хэлэв. Би ч үүнд нь итгэж байна. Үүгээр нь бид түүнийг шударга сайн хүн байсныг харна. Тэрбээр ч эдгээр сайн чанараараа Бурханы тааллыг баттай олно гэдэгтээ найджээ.

Гэтэл Есүс эхний дөрвөн тушаалыг зориуд хассан байв. Энэ дөрөв нь хүн ба Бурханы харилцаанд хамаатай тушаал юм. Эхнийх нь Аугаа хүчирхэг Бурханаас өөр бурхантай байж болохгүй. Өөрөөр хэлбэл бид Бурханыг хайрлах хайр, Бурханд зориулах сэтгэл, бүрэн зориулалт, Бурханы эрх мэдэлд захирагдахаас дээгүүр юуг ч тавьж болохгүй. Гэтэл баян залуу удирдагч эдгээр тушаалыг биелүүлээгүй бөгөөд тухайн үед ч биелүүлэхийг хүсээгүй. Есүс юу юугүй залуугийн нөгөө сайхан төгс амьдралыг тааруухан төгсгөлд хүргэж мэдэх нэгэн асуудлыг илчлэх гэж байв.

Есүс түүнийг ширтэн харж, хайрлан: “Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн бүх өмчөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэж айлдав (Марк 10:21).

Есүс тэр залууг хайрласан гэж буйг анхаарна уу! Гэхдээ Есүс хайраа яаж илэрхийлсэн бэ? Есүс түүнд анхааруулсан! Сайхь эр мөнгөнөөсөө болж Есүсийн эрх мэдэлд захирагдахаас татгалзах өдөр ирнэ гэдгийг Есүс мэдэж байсан. Тиймээс сайн эхлүүлэхээсээ илүү тууштай үргэлжлүүлэх талаар анхааруулжээ.

Тэр залуугийн амьдралын гол садаа нь мөнгө байв. Харин зарим хүний хувьд энэ нь найз хөвгүүн, найз охин, спорт, дэлгүүр, бизнес, гүн ухаан, боловсрол, хоолны дон, бэлгийн дур сонирхол байж мэднэ. Үнэндээ бидний Есүсээс илүү анхаардаг, хүчээ зориулдаг зүйл л бидэнд дэгээ тавьдаг.

Есүс тэр залуугийн хайранд тааруулж, шаардлагаа бууруулсан уу? Есүс түүнийг гомдоохгүйн тулд үнэнийг хөнгөрүүлсэн үү? Яагаад Есүс тэр залууг хожмоо мөнгийг хайрлахаа болино гэж найдаад, бушуухан шиг гэмшлийн залбирал хэлүүлээгүй юм бол? Тэгээд ч тэр залуу авралын талаар тун их сонирхож байсан. Есүс

Page 92: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

74 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

түүнийг торондоо л оруулаад авчихсан бол, сайн үйлчилдэг, нэр алдартай тэгээд гол нь мөнгөтэй “гишүүнтэй” болчихгүй юу!

Гэтэл Есүс тэр залууг үнэхээр хайрлажээ. Есүс хатуу үнэнийг хэлэхдээ, баяр хөөртэй, нэр нөлөөтэй, бэл бэнчинтэй - тун хүчирхэг хүнээ алдах эрсдэлд байсан. Тийм боловч, Есүс залуугийн нүд рүү эгц харж байгаад, түүнд дутаж байгаа ганц зүйл нь халуун хүсэл сэтгэл биш, харин хаадын Хааныг ямар ч үнэ төлөөсөөр хамаагүй дагах зүрх ба тархины бэлтгэл гэдгийг нь хэлээд тавьчихжээ.

Тэр залуу Есүсийг Аврагчаа л гэж үзжээ. Энэ тохиолдолд хүн дуулгавартай дагах эсэхээ сонгодог. Хэрэв тэр залуу Есүсийн зөвлөгөөг сайн гэж үнэлсэн бол, анхаарах байсан, сайн биш гэж үзсэн бол, орхиж явах байсан.

Өлсөж цангасан үнэний эрэлчинд: “Чамд нэг юм дутаж байна. Тэгээд үүнээсээ болж чи мөнхийн амьдралд орж чадахгүй” гэж хэлж байна гээд төсөөл дөө. Гэхдээ хэрэв та хэн нэгэнд үнэхээр хайртай бол - эсэргүүцнэ гэдгийг нь мэдэж байсан ч - үнэнийг хэлэх ёстой.

Олон үйлчлэгч, итгэгчид сонсогчдын дургүйг хүргэхээс айсандаа үнэнийг хөсөр хаядаг. Тэд хүмүүст таалагдахыг л хүсдэг. Би ч тийм байсан. Би хүмүүсийн чихэнд чимэгтэй юм ярьдаг учраас, хүмүүс ч надад дуртай байсан. Би үнэнийг хэлж, хүмүүсийн дургүйг хүргэхээс айсандаа, дандаа чимэг, урмын үгс ярьдаг байлаа. Тэгтэл Бурхан миний энэ амиа хоохойлсон, үлбэн сэдлийг илчилж, миний хайр юун дээр төвлөрч байгааг харуулав. Миний хайр намайг сонсож байгаа хүмүүс дээр биш, харин өөр дээр маань овоорсон байлаа.

Үнэнийг уландаа гишгэлж, хүмүүсийг худалд үнэмшүүлэхийн оронд үнэнийг хэлэх нь хавьгүй дээр байв. Бид хүмүүст үнэнийг хэлэх ёстой. Эс бөгөөс тэд баахан шүтээн тахисаар яваад, хожим Эзэнээс: “Зайл, би та нарыг мэдэхгүй, та нар мэхлэгдсэн!” гэдэг үг сонсовч, даанч оройтох болно.

Тэгэхээр, манай халуун сэтгэлтэй эрэлчин залуу Есүсийн үгийг хэрхэснийг үзье:

Гэвч энэ үгээс болж өнөөх хүний царай барайж, гунигтайгаар яваад өгөв. Учир нь тэр их хөрөнгөтэй

Page 93: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ХҮСЭЛ ХАНГАЛТТАЙ ЮУ? | 75

хүн байжээ. Есүс тойруулж хараад, шавь нартаа: “Чинээлэг хүмүүс Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ!” гэв (Марк 10:22-23).

Баян залуу үлэмж гунигласнаа шууд яваад өгсөн! “Есүс ээ, Та чинь яаж байгаа юм бэ? Тийм баяр хөөртэй ийм

сайн хүнийг гомдоогоод явуулчихлаа! Та чинь эрэлчдэд өөдрөг, сайн мэдээ дуулгах ёстой биз дээ? Та чинь хүмүүсийн сэтгэлийг өргөж, баярлуулах ёстой болохоос, үгээрээ ниргээд байж болохгүй биз дээ? Пастор Есүс ээ, та халуун сэтгэлтэй - нэн ялангуяа нэр нөлөөтэй, мөнгөтэй эрчүүд, эмэгтэйчүүдийг ингэж хөөгөөд байх юм бол, наад чуулган чинь эдийн засаг ч дампуурч, ирц ч навсайна шүү. Араас нь очоод аятайхан аргад. Хүнд чинь үнэнийг аажим аажмаар ойлгуулдаг болохоос, ингэж нэг дор пал хийтэл хэлж болохгүй шдээ!”

Хэрэв өнөөдөр ийм явдал болсон бол, чуулганы удирдлагын баг, зөвлөлийн гишүүд Есүсийг яг ингэж хатуу донгодоод, халагдах өргөдлөө бичихийг шаардах байв!

“Гарын үсгээ ганц татаад л бүтэн жилийн илгээлтийн ажилд шаардагдах чек биччих байсан, ийм том хандивлагчийг гомдоодог яасан бүдүүн зүрхтэй Есүс вэ! Барилгын хэдэн сая долларын өрийг энэ хүн төлөх учиртай ч байсан юм билүү? Пастор Есүс том зүйлийг бүтээн байгуулах, үр нөлөөтэй үйлчлэлийн эрч хүч, хүмүүст эергээр нөлөөлөхийн үр ашиг зэрэг наад захын юмсыг мэдэхгүй байна. Хүмүүсийг урамшуулсан, сэргээсэн, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь босгон байгуулсан үг ярьж чадахгүй бол, амаа мэдэж явах хэрэгтэй.”

Өнөөдөр чуулганд ийм яриа өрнөдөггүй юу? Бид нэгэн төрлийн урхинд унажээ. Бид хүнийг итгүүлж, дагалдагч төрүүлэхийн төлөө яахаас ч буцахаа больсон. Бид чуулганы ирцээ нэмэгдүүлж, Твиттер дээр дагагч нарынхаа тоог олшруулж, Фэйсбүүкийн фэнийн баазаа зузаатгаж, блогоо хүмүүст уншуулахын тулд ийм техник ашигладаг. Гэтэл энэ нь Бурханд “бид Танаас ухаантай” гэж хэлж байгаагаас өөрцгүй юм. Ийм маягаар бид Бурханыг биш, сайныг сонгодог.

Гэтэл бидэнд нэг л үнэн бий: “Бид хүмүүсийг Христ рүү урих ёстой. Гэхдээ урилга маань үнэн дээр суурилах ёстой. Бурхан биднийг

Page 94: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

76 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

аврагдах хүсэлтэй ч, Эзэнд захирагдалгүй толгой мэдэж амьдрах хүсэлтэй хүмүүст зориулж Шинэ гэрээний мэдээг таатай маягаар баяжуулан хялбаршуул гэж дуудаагүй. Сайн, мууг үнэлэх хүний мэдлэгийн модонд ямар ч аврал байхгүй. Аврал нь Бурханы Үгийн амийн модонд бий. Эмэгтэй хүн гэрлэхдээ, бусад залууст баяртай гэж хэлдэг шиг, бид бусад бүх амраг, шүтээнээ хаях ёстой. Бид Есүсийг Аврагчаа төдийгүй, Эзэнээ болгох ёстой. Энэ бол амийн мод!

Баян залууг явсны дараа Есүс юу хийснийг харна уу:

Есүс тойруулж хараад, шавь нартаа “Чинээлэг хүмүүс Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ! гэв. Шавь нар Түүний үгэнд гайхсан боловч Есүс тэдэнд дахиж “Хүүхдүүд ээ, Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ!… гэжээ (Марк 10:23-24).

Нэг удаа намайг энэ талаар эргэцүүлэн байтал, Ариун Сүнс нэгэн чухал зүйлийг сургасан юм. Би олны хайр хүндэтгэлийг хүлээсэн тэр баян залууг бөөн бөөн гуниг тэгээд, харц буулган, толгой гудайн явж одохыг төсөөлөв. Гэтэл Эзэн араас нь гүйж очоод, мөрнөөс нь барьж эргүүлээд: “Байз анд аа! Соломоны цэц ухааныг санаач. Сургаалт үгс 19:17 дээр Соломон “Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн Эзэнд зээлүүлж байгаа хэрэг. Тэр хүний сайн үйлийнх нь төлөө Эзэн буцааж төлнө” гэсэн байдаг. Би чамайг хөрөнгөө зараад, ядууст өг гэсэн. Гэхдээ ядууст өгсөн бүхнийг чинь Эзэн чамд эргүүлж өгөхийг Сургаалт үгс хэлсэн байна. Эргүүлж төлөхөөр барахгүй, өгсөнөөс чинь зуу дахин ихийг өгнө!” гэж хэлээгүйг анзаарав.

Баян залуу гайгүй сайн бизнесмэн байсан байх. Тиймээс хэрэв Есүс гүйж ирээд, ингэж хэлсэн бол, залуу: “Нээрэн үү?” хэмээн нүд нь сэргээд л ирэх байсан биз.

Тэгээд Есүс: “Нээрэн! Би чамайг эд баялгийн яндашгүй ерөөл, ургац дор тавьж байгааг харж байна уу? Энэ дошинд төдийгүй, Израилийн хавтгайд чамайг гүйцэх баян хүн гарахгүй” гэж хэлсэн бол, тэр залуу Есүсийг гарцаагүй дагах байсан.

Тариачин хүн тарьсан үрээсээ хавьгүй их ургац хурааж авдаг шиг, Бурханд болон бусдад өгсөн хүн өгсөнөөсөө ихийг хүлээж

Page 95: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ХҮСЭЛ ХАНГАЛТТАЙ ЮУ? | 77

авдгийг Есүс баян залууг явсны дараа батлан хэлжээ. Тэгтэл Петр нэг талаасаа эгдүүцэн, нөгөө талаараа лавлан ингэж бувтнав:

“Хар л даа. Бид бүхнийг орхиод Таныг дагасан” (Марк 10:28-30).

Энэ үед Есүс Өөрийг нь дагахаар хамаг юмаа орхисон хүмүүсийг хараад: “Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орон, ах дүү, эгч дүү, эх эцэг, үр хүүхэд, эдлэн газраа орхино тэр хүн одоо энэ үед гэр орон, ах дүү, эгч дүү, эх, үр хүүхэд, эдлэн газраа хавчлагтай хамт зуу дахин илүү авна. Мөн ирэх үед мөнхийн амийг авна” гэжээ.

Есүс яагаад мөнх амийг хайсан баян залууд энэ үгийг юмуу Соломоны үгийг хэлэлгүй, нууцласан бэ? Хариулт нь маш энгийн: Есүс хүмүүсийг Өөрийнхөө араас дагуулахдаа хэзээ ч олз ашиг, ач тус, хаанчлал, ерөөл, хонжоогоор хахуульдаж байгаагүй. Тэрбээр Петр, Иаков, Иохан тэргүүтэй олон хүнийг дуудахдаа, зүгээр л “Намайг дага” гэсэн. Есүс хэзээ ч: “Намайг дага. Би чамд ерөөл, амар тайван, баялаг, сайхан амьдрал тэргүүтнийг өгнө” эсвэл “Би чиний төлөө бүхнийг хийнэ. Намайг дага” гэж хэлээгүй. Есүс зүгээр л: “Намайг дага. Би бол Чиний Бүтээгч, Эзэн, ертөнцийн Хаан байна” гэсэн юм.

Хэрэв Петр, Иаков, Иохан, Андрей мөнгөний төлөө Есүсийг дагаа юм бол, тэд бизнесээ орхихгүй байсан. Учир нь тэд “ажлаасаа гарсан” өдрөө амьдралдаа хамгийн их ашиг орлого олсон юм. Есүсийн ачаар тэд пиг дүүрэн загас барьсан! Урьд нь тэд “зуу дахин их” гэж юу байдгийг хэзээ ч мэдээгүй явсан бөгөөд тэр өдөр л анх сонсжээ. Гэхдээ тэд Есүст амийн үг байгааг мэдсэн учраас байгаа бүхнээ орхисон. Тэд Есүсийг мөнгөний төлөө дагаагүй юм.

Есүс Өөрийг нь дагаж буй хүнээс төгс байдлыг шаарддаг бус, Өөрийг нь дагах чин хүсэлтэй байж, Өөрт нь бүрэн үнэнчээр зориулагдаасай л гэж хүсдэг. Мөнөөх баян залуу захирагч маань зан чанарын хувьд Петрээс хол илүү байсан биз. Гэхдээ Петр Эзэнийхээ хүссэн бүхнийг хийхийг ч хүссэн, хийсэн ч юм. “Байгаа бүхнээ орхиод, Намайг дага” гэсэн Эзэний маань үг ийм л утгатай билээ.

Page 96: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

78 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Миний төлөвлөгөө, Түүний төлөвлөгөө

Миний бие 1979 онд Есүс Христэд итгэсэн даруй Бурхан намайг үйлчлэлд бэлтгэж эхэлсэн юм. Тэр үед би Перду Их Сургуулийн механик инженерийн ангид сурдаг, деканы онцсайны жагсаалтад багтдаг, сургуулийнхаа одон бөмбөгийн шигшээд тоглодог, алсдаа Харвардад магистр хамгаалж, үзэсгэлэнтэй бүсгүйтэй гэрлээд, компанийн арилжаа юмуу менежментээр ажиллах төлөвлөгөө өвөрлөсөн залуу явлаа. Надад үйлчлэх ямар ч хүсэл байсангүй. Учир нь надтай таарч явсан үйлчлэгч нар амьдралд өөр юу ч хийх чадваргүй эрчүүд шиг л санагддав байв. Миний төрж өссөн 3000 хүнтэй хотын үйлчлэгч нар нэг иймэрхүү л хүмүүс байсан бөгөөд би хэзээ ч сайн үйлчлэгчтэй уулзаж, хамт байж үзээгүй учраас Бурханд үйлчилдэг хүмүүсийн талаар ийм л төсөөлөлтэй явлаа. Гэхдээ тэр үеэс хойш би олон онцсайн үйлчлэгч нартай танилцсан.

Тэгтэл Бурханы Сүнс цуглааны үеэр над дээр бууж ирээд: “Жон, би чамайг үйлчлэлд дуудаж байна. Юу гэмээр байна?” гэлээ.

Би ч “Гэрийнхэн маань надтай тангараг тасарна даа. Манайхан чинь бүгд католик. Би ч бусад үйлчлэгч нарын адил ядуу зүдүү, арчаагүй амьдарна даа” гэж бодлоо. Гэхдээ миний хувьд Бурханыг дагах шиг жаргал байгаагүй учраас айдсаа шударч хаяад, толгой гудайгаад: “Мэдлээ, Эзэн минь. Би юу ч болж байсан Таныг дагаж, Таны үгийг номлоно! Би Таны яв гэсэн газар явж, хий гэсэн бүхнийг хийнэ” хэмээн итгэл төгс залбирсан юм.

Энэ шийдвэр маань ямар үнээр биелсэнийг ярихын аргагүй бөгөөд Бурхан ч надад урьдчилан харуулаагүй юм. Бурхан зүгээр л намайг бүхнээ хаяж, Өөрийг нь дагах эсэхийг л мэдэхийг хүсчээ.

Хэрэв та Үйлс ном, захидлуудаас Петр, Паул тэргүүтэй дагалдагч нарын үйлчлэлийг судлаж үзбэл, тэд яг л баян залуутай ярьсан Есүс шиг л ярьдаг! Гэтэл бид энэ замаас гажжээ. Иймээс ч Америк улс сүнсээр доройтсон. Иймээс ч өнөөдөр энэ дэлхий өөрийгөө Есүсийнх гэж боддог ч, хэрэг дээрээ Есүсийнх биш хүмүүсээр дүүрсэн. Бид Есүсийн эзэний эрх мэдэлд захирагдах ёстой. Тэгж байж л суурь маань эрүүл байна. Бид буруу модноосоо зооглосоор байна. Бидний сайн гэж үзээд байгаа юмс нь бидний онцсайныг хулгайлж байна.

Page 97: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ХҮСЭЛ ХАНГАЛТТАЙ ЮУ? | 79

Бид бичээсийн хатуу үгсийг борлуулалт сайтай үгсээр орлуулсан учраас, Бурханы жинхэнэ ерөөлийг алдаж байна. Шударгаар ярихад, хэрэв тэр баян залуу удирдагч өнөөгийн аль нэг алдартай чуулганд ирсэн бол, бараг автоматаар шахуу “аврагдаж”, төд удалгүй “алтан” гишүүнээр өргөмжлөгдөж, чуулганы зөвлөлийн хойморт залрах байсан.

Өнөөгийн чуулган Эзэний эрх мэдэлгүй, авралын сайхан мэдээг дэлгэрүүлдэг болсон. Тэгвэл яг одоо хүмүүсийг мэхлэхээ зогсооё. Хожим “Надаас зайл” гэдэг гашуун үгийг хүмүүст дуулгахгүйн төлөө, чуулганы хүч чадлын төлөө, жинхэнээсээ Бурханы ерөөл дор алхахын төлөө, өөрсдийнхөө “сайн” гэж нэрлэсэн зохисгүй сайн мэдээг халж, жинхэнэ амийн мод болох библийн авралын үгийг ярья.

Page 98: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 99: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ДОТООД GPS (ЖиПиЭс)

Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа руу урагшилдаг.

— Филиппой 3:14

Бурханд дурлахаас илүү уярал хайлал үгүй; Бурханыг хайхаас илүү адал явдал үгүй; Бурханыг

олохоос илүү ололт олз үгүй. — Хиппоний гэгээн Августин

Бидний суурь бол Есүс Христийн эзэний эрх юм. Амьдралын маань тал бүр энэ л бат бөх тавцан дээр сүндэрлэх ёстой. Тэгж чадвал тогтоно. Чадахгүй бол, үхэж үрэгдэх жамтай.

Байшин барих дараагийн үе шат нь яс модоо босгох бөгөөд энэ нь тэр чигээрээ суурин дээр л тогтоно. Энэ үе шат нь барилгыг бүхлээр нь барьцалдуулан тогтоох үйл явц юм. Шал, хана, тааз, тавилга, гэрэл, таазны хүрээ, цонх, онгоц зэрэг байшингийн бүтэц нь тэр чигээрээ бат бөх яс мод шаардана. Суурь, яс мод

6

Page 100: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

82 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

маань бат бэх бол, “амьдрал” гэдэг байшин маань ч бат бөх, урт настай барилга болж сүндэрлэнэ.

Таны дотоод GPS (ЖиПиЭс)

Цэцэглэнгүй итгэлийн амьдралын хоёр дахь бат бөх талыг байгуулахын тулд барилгын дүрслэлээсээ тэс өөр нэгэн ойлголт руу шилжье.

Нэн түрүүнд нэг зүйл асууя. Таны туйлын зорилго юу вэ? Өөрөөр хэлбэл, ямар хүсэл чинь бусдаасаа давамгайлж байна? Шударгаар хариулж чадах уу? Чаддаг хүн нь хүсээгүй газартаа биш, зорьсон газартаа хүрнэ.

Ингэж бодъё. Та их дэлгүүр рүү явахаар хөдөлсөн атлаа гар утсан дээрх GPS (ЖиПиЭс) - ээ нисэх буудал дээр тааруулчихсан бол, их дэлгүүр гэсэн хаягийн оронд нисэх буудлын терминал үзэгдэж, агаарын тээврийн компаниудын нэрсийн жагсаалт улалзаж, GPS (ЖиПиЭс) чинь танд “Та зорьсон газраа ирлээ” гэж хэлэх үед уур чинь хүрнэ.

Та итгэж ядан: “Энэ чинь одоо юу вэ? Юун нисэх буудал вэ?” хэмээн дүрэлзэнэ. Гэхдээ тун энгийн юм. GPS (ЖиПиЭс) чинь таныг таны тохируулсан газарт л хүргэжээ.

Элч Паул өөрийнхөө GPS (ЖиПиЭс) -ийг юун дээр тохируулсанаа Филиппой 3:14 дээр мэдэгджээ: Би “Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа руу урагшилдаг.” Тэр хаашаа явж байгаагаа, GPS (ЖиПиЭс) -ээ юун дээр тохируулснаа мэдэж байсан. Хэдийгээр тэрбээр эсэргүүцэл, саад тотгор, хүчтэй дайсагналтай тулгарсан ч, өөр замаар өөр газар хүрчихгүйн тулд энэ бүхэн дундуур дайраад л гарчээ.

Тэгвэл таны дотоод GPS (ЖиПиЭс) ямар тохиргоон дээр байна? Олон найзтай болох дээр үү? Алдартай болох дээр үү? Амьдралын тодорхой нэг хэв загвар хөөцөлдөх дээр үү? Талбарынхаа шилдэг болох дээр үү? Эсвэл эрүүл, аз жаргалтай болох дээр үү?

“Болдог бол бүгдэн дээр нь тааруулчихмаар байна” гэж хариулж магадгүй та. Ихэнх хүн бүгдийг нь хүсдэг. Гэхдээ аль нэг хүсэл нь заавал бусдаасаа давамгайлдаг. Энэ ялгааг тогтоох

Page 101: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ДОТООД GPS (ЖиПиЭс) | 83

нь тун чухал. Учир нь энэ нь таны хүрэх эцсийн зогсоолыг тодорхойлно. Заримдаа бид өөр өөр газарт хүрэхийн тулд нэг замаар явж байгаад, тодорхой нэг уулзвар дээр зайлшгүй зам салах шаардлагатай болдог.

Тэгвэл таны эцсийн зогсоол юу вэ? Хэрэв таны эцсийн зорилго цэвэр ёс суртахуунтай, ёс зүйтэй, сайн, эрүүл, санхүүгийн хувьд аюулгүй байх бол, та магадгүй баян залуутай адил газар хүрснээр дуусах байх: бүх шинж нь бүрдсэн ч, хамгийн чухал зүйлээр дутах.

Хэрэв таны эцсийн зорилго олон найзтай болох бол, та Мосегийн ах Аарон шиг л болно. Уулын бэлд маш олон янзын үйл ажиллагаа зохион байгуулж - тэр бүү хэл анхаарлын төвд байж, нийгмийн аж амьдралыг хялбаршуулсан ч, Бурханы зүрхнээс дайжин холдоно. Таны босгосон алтан тугалыг найзууд, танилууд чинь алгаа ташин хүлээн авсан ч, адагтаа энэ тугал чинь таныг ч, танай хүмүүсийг ч онцсайн зүйлээс чинь холдуулсаныг харамсалтайгаар ухаарах болно.

Хэрэв таны чин хүсэл алдартай илтгэгч, жүжигчин, удирдагч болох юмуу эсвэл зүгээр л Фэйсбүүк, Твиттер дээр тодорхой тооны дагагчтай болох бол, тэр байтугай Христийн хаанчлал дотор ийм байр сууринд хүрсэн байсан ч, Израиль даяар нэр алдартай байсан ч, орь ганцаар таалал төгссөн Уззиа гэдэг хүн шиг л болно (Шастирын дэд 26-р бүлэг).

Таны дотоод GPS (ЖиПиЭс) сайхан сэтгэлтэй, өгөөмөр хүн болох тохиргоотой байж болно. Та ядарсан зүдэрсэн хүмүүст өгөх дуртай байж болно. Энэ зорилго нь өнөөдөр маш их анхаарал татдаг бөгөөд энэ нь ч зүй ёсны хэрэг юм. Мессенжер Интернэйшнэл байгууллага маань нийгмийн шударга бус явдлын золиос болсон, ядуу зүдүү хүмүүст гараа сунгасан мэдээ хүмүүсийн сэтгэлийг гийгүүлдэг. Тийм боловч, Паул Коринтын чуулганд “Би өөрийн бүх л өмч хөрөнгөө тарааж өгсөн ч, энэ маань ямар ч үр дүнгүй зүйл байж болно” гэж хэлсэн юм шүү (1Коринт 13:3).

Та нийгэмдээ хамгийн өгөөмөр өглөгч хүн байхыг зорьж болно. Энэ бол нэр хүндтэй зорилго. Гэхдээ Ананиа, Сафир гэдэг Иерусалимын чуулганы нэр хүндтэй гэр бүлийн хоёр нилээд том газраа зараад, орлогоосоо чамгүй хувийг чуулгандаа өгсөн байдаг. Тэд Бурханы өргөөг барьж байгуулах чин хүслээ харуулахыг

Page 102: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

84 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

хүссэн боловч, магтаал сайшаал горьдсон биш - харин ч бүр шийтгэлд унаж (Үйлс 5), эмгэнэлтэйгээр төгссөн юм.

Нэг үе би өөрийгөө их сүрхий сайхан бурханлаг амьтан гэж боддог байлаа. Арван найман сарын төлөвлөгөөгөө барин, өдөр бүр өглөөний 5-7 цаг хүртэл залбирна. Тэгээд залбирлынхаа нилээд хувьд нь: “Эзэн минь, мянга мянган хүнийг аварч, Таны үгийг дэлгэрүүлж, хаанчлалдаа улс үндэстнүүдийг авчирч, өвчтэйг эдгээж, хүлээстэйг чөлөөлөхдөө намайг хэрэглээч!” гэж хашхирна. Үүнийгээ би өглөө бүр үнэн голоосоо, тууштай хийдэг байлаа.

Хэдэн сарын дараа нэг өдөр Бурхан миний зүрхэнд: “Хүү минь, залбирал чинь байгаа онохгүй байна” гэж айлдав.

Би зог тусав! “Миний энэ хүсэлтээс илүү Бүтээгчид маань таалагдах, сайн сайхан гуйлт баймааргүй сэн? Ийм сайн сүнслэг зорилго байнаасаа зөрмөөргүй юм?”

Тэгтэл тэр даруй Бурханы Сүнс ярив. “Иудас намайг дагах гэж бүхнээ орхисон. Тэр сонгомол арван хоёрын нэг байсан. Тэр Бурханы хаанчлалыг номлосон. Тэр өвчтэйг эдгээсэн, ядууст өгсөн, хүмүүсийг чөлөөлсөн. Гэхдээ Иудас одоо тамд байгаа.”

Би цочиж, балмагдаж, салгалав. Миний орь дуу тавин гуйж байсан юмс нь Иудасын хувьд өдөр тутмын жирийн л үйлдэл байсан ч, тэрбээр мөнхөд хаягджээ. Магадгүй Иудас дотоод GPS (ЖиПиЭс)- ээ байнга шалгаж байсан бол, тэгж сүйрэхгүй байсан ч юм билүү.

Би мэдэхгүй явж байгаад Иудастай нэг ангилалд унаж болохоо ухаарав. Тэгээд би “жинхэнэ байгаа” олох чин сэтгэлийн эрэлд гарсан юм.

Өөр нэгэн баян залуу удирдагч

Энэ удаа Бурхан надад өөр нэгэн баян залуу удирдагчийг харуулав. Тэрбээр Есүсийн араас гүйж ирсэн баян залуу захирагч биш, харин тухайн үеийн даян дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох Египетийн ханхүү Мосе юм.

Мосегийн амьдралыг үзнэ үү. Тэрбээр мөнгө төгрөг, идэж уух, эдлэх хэрэглэх, мэдлэг боловсрол - ер нь гачигдах дутагдах гэж юу

Page 103: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ДОТООД GPS (ЖиПиЭс) | 85

байдгийг мэдэхгүй өсжээ. Энэ дэлхийн бүх юмс түүний өлмийд тэрийж байв. Мосе хамгийн үнэтэй, тансаг хэрэглээний эд зүйлсээр тоноглож, хязгааргүй төсвөөр хүссэн бүхнээ авч, тухайн үеийнхээ бүхий л “тоглоомоор” зугаацсан байх. Тэрбээр тухайн үеийнхээ Масерати, Ламборжини, Феррари сүйх тэргээр давхиж, Харли - Дэвидсоны бүх загварыг цуглуулдаг байсан байх. Тэгээд жолоодмооргүй санагдвал, жолооч нь түүний лимузинийг барина.

Мосе жорлон тосгуураа угаах, зүлэг тайрах, машинаа зүлгэх, өрөөгөө цэгцлэх, аяга тавгаа цэвэрлэх, хувцсаа угаах зэрэг гэрийн ажилд гар хүрч үзээгүй. Энэ бүхнийг нь үй олон зарц нь гүйцэтгэнэ.

Хүссэн зоогийг нь барьдаг тогооч нар түүнд бий. Тэд Мосегийн өмнө газрын газрын идээний дээжийг өрнө.

Мосед зугаацах гэсэн ганц л ажил бий. Мосе хүсэх аваас цэргүүдээ удирдан том том барилга сүндэрлүүлж эсвэл том том үдэшлэг зохионо. Хүсэх аваас өдөржин тэмцээн наадгай явуулж, оройжин хөгжин зугаацна. Мосегийн хүссэн бүхэн зүгээр л биелэх ёстой.

Тэрбээр мөн улсынхаа хамгийн зартай гоонь эр. Тэрбээр хүссэн охинтойгоо болзож, үерхэж, гэрлэж чадна - өөр улсын бүсгүй байсан ч хамаагүй. Үнэндээ хэрэв Мосе хүсбэл, гэргий, шивэгчдээс бүрдсэн хуаран ч байгуулж чадах байв.

Мосе өгөөмөр загнабал, үлэмж том бэлэг өгнө. Тэрбээр найз нөхдөө хамгаалуулахаар Нууц Албаныхан, цагдаа, цэргийг ч дуудаж чадна. Тэр ядууст туслаж бас үл тоож чадна. Тэрбээр зугаагаа гаргахаар дэлхийн хамгийн алдартай жүжигчдийг дуудаж, улсынхаа соёл урлагийн салбарт нөлөөлнө. Хаан суудлаас бусад нь Мосегийн өмнө мэхийж байлаа. Олон хүн түүний амьдралыг упот гэж харах байх. Гэхдээ Мосегийн сэтгэл ханаагүй юм.

Итгэлээр Мосе өсөөд, Египетийн хааны гэр бүлийн завшаанаас татгалзав. Тэрбээр завшаантай өдөн зөөлөн амьдралаас илүүтэй Бурханы хүмүүстэй байх хатуу амьдралыг сонгожээ (Еврей 11:24-25; Мессеж Библи).

Page 104: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

86 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Мосе дэлхийн хамгийн баян улсын бүх эрх ямба, эд баялгийг хаяжээ. Яагаад тэр вэ? Тэр Фараогийн ордонд амьдрангаа, Бурханд үйлчилж болоогүй юм уу? Болоогүй. Мосег энэ их Египетээс амин хүслээ олохгүй гэдгийг дотоод GPS (ЖиПиЭс) нь хэлжээ. Учир нь Еврей номын бичээч:

Христийн төлөөх буруутгал нь Египетийн эрдэнэсээс аугаа их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагнал руу харж байлаа (Еврей 11:26) гэсэн байдаг.

Ямар аугаа шагнал? Би хүмүүсээс ингэж асуухаар дийлэнх нь “Амлагдсан газар” гэж хариулдаг юм. Гэхдээ Амлагдсан газар юм бол, нэг зүйлийг асууя. Египетийн үржил шимтэй газрын хажууд сүү, балаар халгисан нутаг юу билээ? Тухайн үед Египет нь байгалийн баялгаар хамгийн баян, хөдөө аж ахуй хамгийн их хөгжсөн улс байсан. Тэгвэл Амлагдсан газар Египетийг яаж давах вэ? Мосе аж төрөн суугаа хааны ордноосоо илүү сайхан, шинэ байшинг тэнд барьж чадна гэж үү? Миний бодлоор бид нэгэн дуугаар “үгүй” гэж хариулах байх.

Тэгвэл Мосегийн хайсан шагнал нь юу вэ? Энэ нь чухам юу болохыг Мосе хааны ордноос явахдаа мэдээгүй боловч, амьдралд энэ бүх баялгаас илүү - зүйрлэшгүй том зүйл байх учиртай гэдгийг мэдрээд байжээ. Тэгээд аян замдаа гарсан бөгөөд олон жилийн дараа эрлээ олдог.

Жишээлбэл та өвөлд биш, халуун дулаан газар, далайн эрэгт дуртай. Гэтэл танай Вермонтод өвөл ид тачигнаж байдаг. Гадаа хасах 20 градус зааж, та дулаан орныг мөрөөдөн, хурнийн сууна. Тэгээд та машинаа асаагаад, халуун газрыг зорин, “Интерстэйт 95” хурдны замаар өмнө зүг давхив. Одоогоор та яг хаана очихоо мэдэхгүй яваа. Тэгтэл шатахуун түгээгүүр дээр “Флорида дахь Палм наран шарлагын газар” гэсэн суртчилгаа нүдэнд чинь тусав. Таны инээд хүрч, дотроо: “Оллоо!” гэж хэлнэ. Тэгээд тэр даруй зарлал дээрх хаягийг GPS (ЖиПиЭс) - дээ оруулаад, хүсэн мөрөөссөн наран шарлагийнхаа газар руу жолоо залав.

Мосетэй ийм л явдал болсон. Тэр энэ их эд баялгаас илүү үнэтэй зүйл байх учиртай хэмээн мэдрэхдээ ордноос гарч яваад, цөлийн

Page 105: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ДОТООД GPS (ЖиПиЭс) | 87

нуруун дээр бутны дэргэд Бурхантай уулзаж, Түүний оршихуйг олох хүртлээ дөчин жил шагналаа эрэн хайжээ. Тэгээд олмогц нь Мосегийн GPS (ЖиПиЭс) “Та зорьсон газраа ирлээ!” гэжээ. Мосегийн эрэн хайсан шагнал нь чухам Бурханы оршихуй байсан юм. Энэ нь ч хожим Израилийг Египетээс удирдаж явахад нь батлагддаг.

Бурханы саналаас татгалзах

Мосегийн амьдрал маш их дараастай, хүнд хэцүү байлаа. Тэрбээр Израильчуудтай хамт шар цөлөөр туулахдаа, голдуу саатаж байж ирдэг тэнгэрийн тусламжаар л даван туулахаас өөр арга байхгүй бэрхшээлд байн байн орж байв. Ядахад нэр хүнд нь ч ард олны дунд навс унаад байв. Ийм ороо бусгаа нөхцөлд Бурхан Мосетэй ярьжээ:

Эзэн Мосед “Чи болон Египетийн газраас чиний гаргасан ард түмэн эндээс хөдлөн явж, Абрахам, Исаак, Иаковт “Чиний үр удамд Би үүнийг өгнө” гэж Миний тангарагласан нутаг руу оч. Би чиний өмнө тэнгэр элчийг явуулж, канаанчууд, амиоричууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хөөнө. Сүү балаар бялхсан нутаг руу яв. Та нар зөрүүд ард түмэн учраас Би та нарын дунд явахгүй. Эс бөгөөс Би та нарыг замд хөнөөнө гэв (Гэтлэл 33:1-3).

Мосе болон Израильчуудын өдөр тутмын нөхцөл байдлыг бодоод үз. Тэдний нөхцөл байдал нэг их таатай байсангүй - цэнхэртсэн тал, цэнгэг усан, ой хөвч, булаг шанд, шимтэй хөрс, мал сүргээ хариулах тал байсангүй. Дэлгүүр хоршоотой золгож, шинэ хувцас авалгүй уджээ. Хоол хүнс нь ч нэгэн хэвийн: долоо хоногийн зургаан өдөр газар унадаг хачин жигтэй талхаас гадна хааяа нэг бөдөнгийн мах олдоно. Энэ нь ямар байдгийг мэдмээр байвал, хэдэн сарын турш өдөр бүр нэг янзын талхнаас өөр юм битгий ид. Тэгээд яс махаараа ойлгоно.

Амьдрал баргар байв. Египетийн дарлал аймшигтай ч, цөлийн амьдрал нэг их дээрдсэнгүй. Гэхдээ хүмүүс өөрийн гэсэн нутаг -

Page 106: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

88 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

амлагдсан газар Канаандаа очно гэсэн итгэл найдвараар амьдарч байлаа. Олон жилийн тэртээс Бурхан тэдэнд баян тансаг, үржил шимтэй нутгийг амлажээ. Дөрвөн зуугаад жил Египетчүүдийн хот сууринг барьж байгуулахын төлөө хуруу хумсаа хуйхлан, махаа идэвч, шавхруунаас өөр юм олж долоогоогүй Израильчууд тун удахгүй өөрийн гэсэн газар нутаг дээрээ өөрийн гэсэн орон гэр, хотхон, хотуудаа цогцлооно гэхээс л хөл хөнгөрч байв. Энэ бүхэн нь тэдний хувьд цоо шинэ соёл болж, үр хойчдоо залгамжлуулах онцгой өв болно.

Тэгээд Бурхан Мосед Израильчуудыг Амлагдсан газарт аваачих заавар өгөв. Бурхан Израильчуудад сонголт олгов. Бурханы хүчирхэг дайчин тэнгэрэлч тэдний өмнө яван хамгаалж, алив атаат дайсан бүрийг тонилгон хөөнө. Гэхдээ Бурхан Өөрөө тэдэнтэй хамт явахгүй.

Энэ үгийг сонсоод хүн яахыг төсөөлж байна уу? Таны болоод эцэг өвгөдийн чинь хэдэн зуунаар хүлээсэн зүйлийг одоо Бурхан Өөрөө санал болгож байна. Зуун гуч гаруй жилийн газар нутаггүй хэрмэл амьдрал, зөрчил, амь зогоох, дутагдал гачигдал нь ингээд төгслөө. Мэдээж Мосе үүнийг дуулаад, уулнаас харайж буугаад, их хурал хийн, энэ их мэдээгээ дуулгана. Хүмүүс түүнийг их удирдагчаараа өргөмжилж, нэр хүнд нь урьд хожид байгаагүйгээр өснө. Тэгээд улс түмнээрээ баярлаж, хэдэн зуун жил хүлээсэн амлалтаа зорин, аян замдаа гарна.

Хэрэв Мосе зүгээр л “сайнд” хүрэх хэтийн зорилготой байсан бол, яг л ийм явдал өрнөх байлаа. Гэтэл Мосе Бурханы саналд юу гэж хариулсныг үзнэ үү:

“Хэрэв Таны оршихуй бидэнтэй хамт явахгүй бол, биднийг эндээс бүү явуулаач” (Гэтлэл 33:15).

Ингэхэд “энд” гэж аль газрыг хэлээ юм бол? Энэ нь гачигдсан, дайсагнасан, дарамттай, зовлонт цөлийг хэлжээ. Жирийн бидэн Мосегийн хариултыг ойлгож чадахгүй. Үнэндээ Мосе “Хэрэв би Таныг юмуу Таны ерөөлийн аль нэгийг сонгох ёстой юм бол, Таныг сонгоё. Таатай нөхцөлд Таны ерөөлтэй байснаас, зовлонтой нөхцөлд Тантай хамт байсан нь дээр” гэжээ.

Page 107: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ДОТООД GPS (ЖиПиЭс) | 89

Мосе цөлд удаад солиорчихсон уу? Цөлийн наранд цохиулаад, зөв шийдвэр гаргах чадвараа алдчихсан уу? Үгүй. Мосе дотоод GPS (ЖиПиЭс) - ээ хамгийн шилдэг зүйл дээр тохируулжээ. Бурхан түүнд таагүй нөхцөлд байгаа хүн уухайн тас зөвшөөрмөөр, эрүүл ухаанаар бодоход тун дажгүй сонголт санал болгосон ч, энэ GPS (ЖиПиЭс) -ийнхээ ачаар л Мосе хамгийн шилдгийг сонгожээ.

Мосегийн эрэн хайсан мөнөөх шагнал нь Бурхантай дотносох явдал байсан юм. Та хүнтэй хамт байхгүйгээр дотносож чадахгүй. Та түүний талаар хоёрдагч, гуравдагч этгээдээс мэдэж болно. Гэхдээ тэр хүнтэй өөртэй нь дотносъё гэвэл заавал хамт байх ёстой. Мосед энэ л оройн дээд шагнал байжээ. Мосед үүнээс үнэт зүйл, үүнээс хорих зүйл байгаагүй. Бурхан Өөрөө ч сайхан санал дэвшүүлээд нэмэр болоогүй. Гэхдээ Мосегийн “Танаас өөр юм хэрэггүй” гэдэг үгт Бурхан хичнээн баярласныг төсөөлж байна уу?

“Саналыг нь няцааж байхад, Бурхан юунд нь дурлах билээ?” гэж хэлж магадгүй. Би танд өөрийнхөө амьдралын нэг жишээг ярьж өгье.

Лиза бид хоёрыг нэг удаа аялж явтал, хэдэн сул өдөр гарсан юм. Хажууханд маш сайхан гольфийн талбай байлаа. Би ч сайхан талбай дээр гольф тоглох дуртайг хэлэх үү. Найзууд хамт тоглоё гэж дуудаад л. Гэтэл надад Лизатай хамт байх цаг тэр бүр олдоод байдаггүй.

Манай Лиза ч ухаантай болохоороо: “Чи минь явж тогло, тогло” гэлээ.

Тэгэхээр нь би Лизадаа: “Үгүй ээ, би чамтай байна” гэж хариулав.

Ёстой л мартагдашгүй өдрүүд байсан шүү. Лиза намайг гольф тоглолгүй, өөртэй нь үлдсэнд баяртай байв. Лиза намайг эрчүүдтэйгээ гольф тоглох хичнээн дуртайг сайн мэдэх учраас, тоглоосой гэж үнэн голоосоо хүссэн. Тиймээс хэрэв намайг тоглоод явчихсан бол, гомдохгүй байсан ч, өөртэй нь үлдээсэй хэмээн битүүхэн хүссэн л байгаа.

Мосед ч яг ийм явдал тохиолдсон. Бурхан Мосед баталгаатай санал дэвшүүлсэн. Бурхан Мосег болон Израильчуудыг тэнгэрэлчийнхээ хамгаалалт дор зорьсон газарт нь хүргэхээ

Page 108: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

90 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

амласан ч, Өөрөө хамт явахгүй гэжээ. Магадгүй Бурхан ийм хатуу санал дэвшүүлэхдээ, Мосе зовлонгоос жаргал руу үтэр түргэн аваачих чөлөөлөлтөөс илүү Өөрийг нь сонгоосой хэмээн битүүхэн хүссэн байх.

Харин Мосе Бурханы саналаас татгалзахдаа, хоёр зүйлийг тунхаглажээ. Нэгдүгээрт - Бурхангүй жаргаснаас Бурхантай зовсон нь хавьгүй үнэтэй. Хоёрдугаарт - Мосе Бурханы төгс шударга чанарт итгэсэн. Хэдийгээр амлагдсан газарт хүрэх хугацаа нь жаахан хойшилж мэдэх ч, Бурхан Израилийг эрт орой хэзээ нэгэн цагт тэнд аваачихдаа л аваачина гэдгийг Мосе мэдэж байсан. Бурхан хэлсэндээ хүрнэ. Мосе дотоод GPS (ЖиПиЭс) - ээ буруу тааруулсан бол, тодорхой нөхцөл дор гарцаагүй буруу сонголт хийх байсан.

GPS (ЖиПиЭс) - ээ тохируулах нь

Израильчууд тэс хөндлөн сэдэлтэй байхад, Мосед GPS (ЖиПиЭс) - ээ ингэж тааруулахыг анх юу зааж өгсөн юм бол? Хэрэв та Мосегийн өмнөх сонголт, зан үйлдлийг хальт харбал хариултыг олж мэднэ.

Би хүмүүсээс: “Мосе Израильчуудыг Египетээс гаргахдаа, яг хаашаа чиглэсэн бэ?” гэж их асуудаг.

Үүнд маань ихэнх хүн: “Амлагдсан газар руу” гэж хариулдаг. Тийм гэж үү? Мосе Фараогийн өмнө ахин дахин очихдоо:

“Бурхан “Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад үйлчилнэ” гэж айлдаж байна” гэсэн (Гэтлэл 7:16; 5:1, 20; 9:1, 13; 10:3). Фарао Израильчуудыг хаачих гэж байгааг долоон удаа асуухад, Мосе тухай бүр цөлд Бурханыг хүндэтгэнэ гэж л хариулсан байдаг. Мосе ямар ч амлагдсан газрын талаар яриагүй.

Тэгэхээр, хүмүүсийг удирдаж, Синайн цөлд Бурхантай уулзуулж, Түүнийг хүндэтгүүлэх нь Мосегийн зорилго байжээ. Хүмүүсийг эхлээд Амлагчтай уулзуулаагүй байж, яаж Египетээс Амлагдсан газар руу дагуулах билээ? Энэ нь Бурханы амлалтыг Бурханаас дээгүүр тавьсан хэрэг бөгөөд энэ тохиолдолд GPS маань буруу тохиргоотой болно.

Page 109: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ДОТООД GPS (ЖиПиЭс) | 91

Гэтэл өнөөгийн үйлчлэгч, багш нар амлалтыг л суртчилдаг болсон. 1980, 1990 онуудад Есүсийг хэн бэ гэдгээс илүү бидний төлөө юу хийдгийг нь их ярьдаг байсныг санаж байна. Энэ маягийн сургааль нь дотоод GPS- ээ Бурханы оршихуй дээр бус, Бурханы ерөөл дээр нь тохируулсан дагалдагч нарыг бөөн бөөөнөөр үйлдвэрлэсэн юм. Энэ нь мөнгө харж хүнтэй гэрлэдэг эмэгтэйгээс ялгаагүй юм. Тэрбээр нөхөртөө хайртай байж болох ч, буруу сэдлээр хайрладаг ажээ.

Би Израиль ба Мосегийн гайхмаар ялгааг харж байна. Египет дэхь Израильчуудын амьдралыг дарлал гэж хэлэхэд багадана. Тэд хогийн цэг дээр амьдарч, хаягдал идэж, малаас ялгарах юмгүй л харагдаж байсан байх. Тэд хүний амьдралыг босгохын төлөө голоо тасартал зүтгэнэ. Бие хаа нь даамлын ташуурт сэглэгдэж, цэл залуухан хөвгүүд нь Фараогийн цэргүүдэд амиа алдсан.

Израиль үнэнхүү Бурханы гайхамшгаар Египетийн дарлалаас чөлөөлөгдсөн боловч, цөлөөр жаахан яваад, төд удалгүй зогсоо зайгүй гомдоллон, Египет рүүгээ буцъя хэмээн гонгинолдов. Тэд “…Египет уруу буцсан нь бидэнд дээр биш үү?” (Тооллого 14:3), “… Учир нь цөлд үхсэнээс египетчүүдэд үйлчилж байсан нь бидэнд дээр байсан юм” (Гэтлэл 14:12) хэмээн эрээ цээргүй үгсийг зогсоо зайгүй урсгажээ.

Гэтэл Мосе Египетийн дээд эрх ямба, эд агуурст умбаж байсныг бид мэднэ. Тийм боловч, Мосе ялгаагүй л цөлийн хайр найргүй, хатуу ширүүн нөхцөлд орохдоо Египет рүү эргэж буцах талаар нэг ч дуугараагүй! Яагаад? Тун энгийн. Мосе галт бутны дэргэд Бурхантай уулзсан. Тэрбээр Бүтээгчтэй биечлэн уулзаж, ярилцсан хувьтай хүн. Израильд ч ийм боломж байсан. Гэхдээ тэд няцжээ. Одоо тайлбарлая.

“Та нарыг Өөр дээрээ авчирсан”

Мосе Израильчуудыг Египетээс гаргаад, бутны дэргэд Бурхантай уулзсан газар болох Синайн уулнаа авчиржээ. Тэгтэл Бурхан Мосегээр дамжуулж Израильчуудад дараах үгсийг айлдруун:

Page 110: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

92 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн, яаж Өөртөө авчирсныг та нар өөрсдөө харсан (Гэтлэл 19:4).

Бурханы “та нарыг… Өөр дээрээ авчирсан” гэдэг үгийг эргэцүүлэн бодно уу. Үүний жинхэнэ утгыг ойлгобол, уушги зүрх чинь амаараа гарна. Ертөнцийг Бүтээгч Бурханы Израилийг Египетийн дарлалаас гаргасан дээд зорилго нь ердөө л тэднийг Өөр дээрээ авчрах байсан гэдгийг энд дэндүү тодорхой хэлжээ. Бурхан тэдэнтэй хувийн дотно харилцаа тогтоохыг хүсчээ.

Бидний Бурхан бол хүүхдүүдтэйгээ дотно байхыг хүсдэг Аав. Тэрбээр аав, ээж хүн шиг хүүхдүүдээ таньж мэдэж, шинээр мэндэлсэн хүүхэдтэйгээ харилцаа тогтоохыг хүсдэг.

Бурхан галт бутны дэргэд Мосед Өөрийгөө илчилж, Өөрийнх нь оршихуйг мэдрэх завшаан олгосон. Энэ нь Мосегийн дотор Египетэд эдлэж байсан үгээр дүрслэхийн аргагүй тансаг амьдралтай үгээр зүйрлэхийн аргагүй дуршил төрүүлчихсэн учраас, тэрбээр Египет рүү эргэж буцах талаар хэзээ ч бодоогүй юм. Энэ уулзаа Мосед маш хүчтэй нөлөөлж, түүний доторх GPS (ЖиПиЭс) - ийг нь нэг мөр тохируулчихжээ.

Мосе өөрийнхөө мэдэрсэн зүйлийг Израильд мэдрүүлэхийг хүссэн. Гэхдээ хамгийн гайхалтай нь Бурхан ч бас үүнийг хүсчээ. Бурхан Мосетэй бутны дэргэд уулзсан учраас, өдгөө Мосе Бурханыг хүмүүстэй, хүмүүсийг Бурхантай танилцуулж чадах байв.

Ингэж дүрслэе. Жордан, Абигэйл, Сюзан гэдэг гурван хүн уулзжээ. Жордан Абигэйлтэй ч, Сюзантай ч найз бол, харин Абигэйл, Сюзан хоёр бие биеэгүй мэдэхгүй. Тиймээс Жордан тэднийг танилцуулж чадна. Мосе Бурхантай уулзаж, дотноссон. Мосе бас Израильтай хамт байсан. Тиймээс Мосе Бурханыг хүмүүстэй танилцуулж чадах байв. Бурхан Өөрийг нь дараах маягаар танилцуулахыг Мосед зааварлажээ:

““… Та нар онцгой: тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн.” Чи үүнийг Израилийн хүүхдүүдэд хэлээсэй гэж Би хүсч байна.” (Гэтлэл 19:5-6; Мессеж Библи)

Page 111: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ДОТООД GPS (ЖиПиЭс) | 93

Израильчууд Бурханд онцгой байсан бөгөөд Бурхан тэдний хүн нэг бүрийг өөрийнхөө болоод өрөөлийн төлөө Бурханы өмнө зогсдог тахилч байлгахыг хүсчээ. Бурхан тэдэнд ийм дотно нөхөрлөл санал болгосон. Юу гээчийн аугаа завшаан бэ! Тэгээд Бурхан:

Ард түмэн рүү очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариусган хувцсыг нь угаалга. Тэднийг гурав дахь өдөрт бэлтгэ. Учир нь гурав дахь өдөрт Эзэн бүх ард түмний нүдний өмнө Синай уулан дээр бууж ирнэ (Гэтлэл 19:10-11) хэмээв.

Бурхан гурав дахь өдөр нь ууланд бууж ирсэн боловч, хүмүүсийн байж байгаа царай үнэхээр элэг эмтлэм байв. Тэд Бурханд ойртохын оронд, бүр дайжиж зугтжээ. Тэд Мосе рүү “Та бидэнтэй яриач. Бид сонсоно. Харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эс тэгвэл бид үхэх нь” (Гэтлэл 20:19) гэж бархиралдсан.

Израилийн хүүхдүүд зүрхэндээ Египетээ тээсээр байсан учраас Бурханы оршихуйг дааж дийлээгүй юм. Тэд Бурханы биш, өөрсдийнхөө ашиг сонирхлыг хайрлажээ. Тэд Бурхантай дотно танилцахыг хүсээ ч үгүй. Бурхан оршихуйгаа илчлэхдээ, ердөө л тэдний дотоод GPS (ЖиПиЭс) - ийн тохиргоог ил болгосон бөгөөд тэд ч үүнийгээ өөрчлөхийг хүсээгүй юм.

Бурханы зааврыг - тэр дундаа хувцсаа цэвэрлэн ариусгах зааврыг дахин харна уу. Энэ ямар утгатай вэ? Бурхан биеийн ариун цэврийг эрхэмлэдэг үү? Үүнд хариулахын тулд бид Хуучин гэрээнд гадаад үйлдлээр сүнслэг үнэнийг илэрхийлдэг байсныг санах хэрэгтэй. Египетийн бохир нь Израильчуудын хувцсанд наалдаастай хэвээрээ байжээ. Хүмүүс Бурханы ариун оршихуйд орохын өмнө бохироо гөвж хаях ёстой.

Египет нь нүгэлт дэлхийн системийн билэгдэл байжээ. Энэ дэлхийн хүмүүс махан биеийн таашаал, нүдний тачаал, байр суурь, нэр хүнд, алдар - “амьдралын бардамналын” төлөө амьдардаг (1Иохан 2:16-г үзнэ үү). Бурханыг мэдэхийг хэн ч хүсэхгүй. Тэд “Надад ямар ашигтай вэ?” гэж л харна.

Page 112: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

94 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Бурханд “уургалагч” хэрэггүй

Би аялж явахдаа, өөрөөсөө арав хорь дүү бүсгүй дагуулчихсан, чинээлэг өвгөчүүлтэй их таардаг. Эрүү өвдөг нь нийлсэн өвөө нар охинтойгоо явах мэт харагдавч, үнэндээ тэд амрагууд байдаг. Ямар учраас тэр эмэгтэй тэр өвгөнтэй гэрлэсэн эсвэл хамт байна?

Жинхэнэ хайраар гэрлэсэн байх тохиолдол байдаг ч, энэ нь маш ховор. Дийлэнх тохиолдолд эмэгтэй нь зүгээр л “уургалагч” байдаг. Тэд эрэгтэй хүнийг эр хүнийх нь хувьд бус, харин эд мөнгөнөөс нь болж сонирхсон залуу эмэгтэйчүүд юм. Эмэгтэйд тэр хөгшний мөнгө, нөлөө хэрэгтэй. Гэхдээ эр нь ч тийм гэмгүй цагаан биш ээ. Хөгшин эр залуу эмэгтэйд хөл алдсандаа биш, харин өөрт нь ашигтай зүйл бүсгүйд байгаа учраас л дагуулж яваа. Тэрбээр тоглоомоос гаралгүй, залуу хэвээрээ байж бас сайхан секс эдлэхийг хүснэ. Тиймээс энэ нь тэдний хувьд “харилцан ашигтай” явдал гэж хэлж болох байх.

Товчхондоо тэд бие биеэ чин зүрхнээсээ хайрлан халамжилахын оронд, нөгөөгөөрөө өөртөө ашигтай юмаа л хийлгэдэг. Тэд хоёр биеийнхээ цаад санааг их бага хэмжээгээр гадарлах боловч, өөрийнхөө тачаал, бардамналыг хангахын тулд нүдээ анидаг. Тэдний харилцааны хөдөлгүүр нь урт удаан настай жинхэнэ харилцаа биш, харин амиа бодсон дур хүсэл юм.

Саяхан Лиза бид хоёр гэр ахуйн дэлгүүр хэслээ. Дэлгүүрт худалдагч эмэгтэйгээс гадна нэг хос байсан нь хижээл насны эр, залуу бүсгүй хоёр байв. Эхлээд би тэднийг аав, охин хоёр гэж андуурсан ч, тийм биш болохыг худалдагч эмэгтэйтэй өрнүүлэх ярианаас нь мэдэв. Тэр хос саяхан авсан шинэ байраа тохижуулж яваа аж.

Тэд дэлгүүрт хориод минут болсон учраас би ч тэднийг хангалттай ажиглав. Учир нь хоорондоо ганц хоёр үгээр харилцах, өнгөц харилцаа нь миний анхаарлыг өөрийн эрхгүй татав. Тэр хоёрт хуваалцах нийтлэг зүйл бараг байхгүй, тэс өөр өөр ашиг сонирхол тээж яваа нь илт байлаа. Тэдний харилцаанд баяр хөөр, хайр байхгүй нь сохор хүнд ч мэдрэгдэхээр байв. Эмэгтэй нь эртэйгээ ярихдаа царайг нь ч харалгүй, харц буруулна. Тэрбээр

Page 113: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ДОТООД GPS (ЖиПиЭс) | 95

бариу хувцас өмсөж, төө зузаан энгэсэг тавьжээ. Харин эр нь залуу хүн шиг чөлөөт загвараар хувцаслаж, тэшүүрчин шиг л туялзаж байв. Сайхь эр худалдагчтай ярихдаа, түүний хувьд мөнгө асуудал биш болохыг ойлгуулсан юм.

Тэр хосыг үзээд, би Лизатайгаа тогтоосон харилцаагаа улам нандигнаж билээ. Лиза маань тун сайхан бүсгүй. Гэхдээ би Лизагаа сайхан байсан ч, муухай байсан ч, үнэн голоосоо хайрлан халамжилдаг. Лиза ч миний төлөө хамаг байдгаа өгдөг. Бид дотно найзууд бөгөөд надад ханийхаа дэргэд байх шиг жаргал байдаггүй. Тэр хүйтэн хөндий хосыг хараад сэтгэл өвдөж билээ. Би тэднийг шүүмжлээгүй. Тэдний дунд хайр цэцэглэж, ханьсан жаргаасай гэж би үнэн голоосоо хүснэ. Гэхдээ ийм харилцаа нь ерөнхийдөө буруу суурин дээр босдог учраас, ер нь бол нэг их таатай төгсдөггүй.

Израилийн хүүхдүүд Египетээс яг ийм харилцааны бохирыг тээж гарсан юм. Гэтэл Бурхан ийм өнгөц харилцаа хүсээгүй. Бурхан уургалагч нарыг бус, харин үнэн голоос төрсөн, жинхэнэ харилцаа хүсдэг. Израильчуудын зүрхэнд амиа хоохойлсон, дэлхийн сэдэл байсан учраас, жинхэнэ харилцаа бүтээх чадвар тэдэнд байгаагүй. Израиль энэ бохироосоо салж байж л Бурханыг мэдэж чадах байв.

Гэхдээ Мосе дур хүслээсээ салж чадсан бол, Израиль чадаагүй бөгөөд чадахыг ч хүсээгүй. Мосе Бурхантай жинхэнэ харилцаа тогтоохыг л хүссэн бол, Израиль Бурханыг ашиглахыг хүсчээ. Ийм л энгийн.

Тэгвэл өнөөдөр байдал ямар байна?

Шинэ гэрээний цагт аж төрж байгаа бидний хувьд байдал өөрчлөгдсөн үү? Дэлхийн бохирыг тээсэн зүрхтэй хүн Бурхантай жинхэнэ харилцаа тогтоож чадах уу? Есүс Христийн нигүүлслээр далимдуулан, бид дэлхийн бохироос цэвэрлэгдэх шаардлагагүй болчихсон уу? Энэ талаар бидний мартах шахсан хэд хэдэн бичээс ингэж хэлжээ:

Page 114: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

96 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа “Би тэдний дотор оршино, Би тэдний дунд алхана. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно. Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай” гэж Эзэн айлддаг. “Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авч, Та нарын Эцэг чинь болно. Та нар ч Миний хөвгүүд, охид болно” гэж Төгс хүчит Эзэн айлддаг.” Хайрт хүмүүс минь, эдгээр амлалтууд байгаа тул бид өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас эмээж, ариун байдлыг төгс болгоё (2Коринт 6:16-7:1).

Энэ хэдэн ишлэлээс түүх зүйл олон байна. Нэгдүгээрт - “Бурхан айлдахдаа” гэдэг үгийг анхаарна уу. Бурхан анх энэ үгээ хэзээ бас ямар агуулгаар хэлсэн бэ? Паул ууланд Бурханы өмнө зогсох Мосед өгсөн Бурханы мэдэгдлийг шууд эш татжээ:

Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, тэдний Бурхан болно. Би бол тэдний дунд оршихын тулд Египетийн газраас тэднийг авчирсан, тэдний Бурхан Эзэн мөн гэдгийг тэд мэдэх болно. Би бол тэдний Бурхан Эзэн юм (Гэтлэл 29:45-46).

Бурхан Гэтлэл 19-р бүлэгт мэдэгдсэн үгээ энд давтан айлджээ. Энэ нь Бурхан Израильтай жинхэнэ харилцаа тогтоохыг хүссэнийг илчилж байна. Бурхан үүнийг үнэн голоосоо хүссэн бол, Израиль үүнийг үл хайхарчээ. Зөвхөн дэлхийн сэдлээс биеэ татаж чадсан Мосе, Давид, Даниел, Исаиа тэргүүтэй цөөн хэдэн итгэмжтэй хүмүүс л Бурхантай ойр дотно харилцаа байгуулсан юм. Гэтэл Паул Есүс Христийн цусаар угаагдаж, Бурханы нигүүлслээр аврагдсан бидэнд яг ижил үг хэлж байна:

Паул: “Би тэдний дотор амьдарч, тэдний дунд алхана. Би тэдний Бурхан болж, тэд миний хүмүүс болно. …Тэдний бохир юмст бүү хүр. Тэгвээс Би та нарыг хүлээн авна” гэдгийг дахин хэлсэн. Бурхан Хуучин гэрээний Израильд хэлсэн тэр л үгээ

Page 115: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ДОТООД GPS (ЖиПиЭс) | 97

Шинэ гэрээний шинэ хүмүүс бидэнд айлдаж байна. Бидэнтэй дотно харилцаа тогтоох Бурханы хүсэл огт өөрчлөгдөөгүй. Гэхдээ хэрэв бид дэлхийгээр бохирлогдсон хувцастайгаа яваад байвал, ийм харилцаа хэзээ ч тогтохгүй. Бурхан бидэнтэй дотно харилцаа хүсдэг ч, энэ харилцаа нь болзолтой юм. Бурхан уургалагч нартай харилцахгүй гэдгээ ахин дахин хатуу мэдэгджээ.

Бидний далд санаа Бурханы алган дээр ил байдаг. Бурхан биднийг өөрийгөө бүх бохироос цэвэрлэ гэсэн. Махан биеийн төдийгүй, зүрх, сүнсний бохироосоо. Бидний хувцсанд буюу амин хувийнхаа таашаалыг эрсэн амьдралд Египетийн бохир наалдсан эсэхийг мөн бид Мосе шиг хувийнхаа хүслээс дээгүүр Бурханы хүслийг тавьж байгаа эсэхийг Бурхан мэднэ. Тиймээс Бурхантай уулзмаар байгаа бол, Бурхантай харилцаа тогтоомоор байгаа бол, хувцсаа цэвэрлэ хэмээн Мосе Израильд хэлсэн шиг, элч Паул бидэнд бие, сүнсийг маань бохирлогч бүх юмсаас “өөрийгөө цэвэрлэн, Бурханаас эмээж, төгс ариусал руу тэмүүл” гэж байна.

Бид өөрийгөө дэлхийн симтемийн бохироос цэвэрлэснээрээ, дотоод GPS (ЖиПиЭс) - ээ баталгаажуулж, зүгээр нэг сайн дээр биш, харин шилдэг дээр тохируулна.

Дотоод GPS (ЖиПиЭс) -ийнхээ “Бурхантай тогтоох дотно харилцаа!” гэсэн тохиргоог алдуулахгүй байхад ариун байдал хамгийн гол тулгуур хүчин зүйл болно. Тэгэхээр, энэ сэтгэл догдлом үнэний талаар дараагийн хэдэн бүлгээрээ үзье.

Page 116: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 117: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙГ ХАРАМЛАН ХАРДДАГ | 99

БИДНИЙГ ХАРАМЛАН ХАРДДАГ

Тэгвэл та нар Намайг хэнтэй адилтгаж, хэнтэй тэнцүүлэх вэ?” гэж Ариун Нэгэн айлдаж байна. Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг

харагтун. Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчрагч Нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь

дууддаг юм. Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй.

— Исаиа 40:25-26

Итгэгч хүн ээ, Эзэн тань таны хайрыг хэнтэй ч хуваалцахгүй. Тэр таныг сонгосон уу? Тэгвэл та

өөр нэгнийг сонгохыг Тэр тэвчихгүй. — Чарльз Спөржн

Бурханы оршихуй шиг биднийг бүтэн болгодог, ашиг тустай зүйл байхгүй. Бодоод үз: бид нэртэй тамирчин, алдартай эрдэмтэн, зартай жүжигчин, од эсвэл хүчирхэг удирдагчтай

7

Page 118: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

100 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

хамт байх талаар яриагүй, харин ил далд бүх юмсыг бүтээсэн Бүтээгчтэй хамт байх талаар ярьж байна. Тэрбээр хүний оюун ухааны үзүүрээс алдуурсан, зах хязгаар нь үгүй, яндашгүй, энгүй, хөлгүй, уудам ертөнцийн бүхий л амьд биес, юмсыг бүрэлдүүлэгч барилгын материал болох ээдрээтэй, өчүүхэн атом шиг чимхлүүр юмсыг гараа гарган урласан Нэгэн. Эдгээр нь үгээр хэлж, бодлоор төсөөлөхийн аргагүй жижиг учраас ганц инчийн урттай атомуудыг жагсаахад хэдэн тэрбум атом хэрэгтэй байдгийг бид өмнөх бүлэгтээ үзсэн. Эрдэмтэд хичнээн нарийн, хичнээн дэлгэрэнгүй судалсан ч, атом гээч зүйлийг бүрэн тайлж чадаагүй л байна.

Бурханаас ангид ашигтай цэц ухаан, мэдлэг, ойлголт гэж үгүй. Бурхан эхлэлээс төгсгөл хүртэлх бүхнийг мэддэг учраас, Түүнд сурах зүйл байхгүй. Бурханы өмнө зогсдог, нүүрээ бүтээсэн хүчирхэг хүчирхэг тэнгэрлэг бүтээлүүд Бурханы тухай тасралтгүй ундрах шинэ шинэ илчлэлийг өндөр дуугаар бишрэн бишрэн тунхагладаг. Цэц ухаанаараа тодорсон үе үеийн эрчүүд, эмэгтэйчүүд Бурханыг дагаж, тойрон хүрээлж байсанд ч гайхах юмгүй.

Гэтэл хүн гээч өчүүхэн бүтээл ийм Аугаа Нэгэний оршихуйд байж болно гэхээр ухаан санаанд багтамгүй. Гэхдээ энэ юу ч биш. Хэрэв би танд “бид Түүнтэй хамт байхаас илүү, Тэр бидэнтэй хамт байхыг хүсдэг” гэж хэлбэл яах уу?

Иаков 4:5 дээр “Эсвэл ямар ч зорилгогүйгээр Сударт “Түүний бидний дотор нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг” хэмээсэн гэж та нар бодож байна уу?” гэжээ.

Атаархан хүсэх гэдэг нь ямар нэгэн зүйлийг үй зайгүй, ой тоймгүй, үлэмж хүчтэй хүсэн тэмүүлэх сэтгэл юм. Энэ ер бусын Бурхан над шиг хүнийг хүсэн тэмүүлдэг гэж бодохоор, Дуулал 119:17-18 дээр хэлсэн Давидын үгийг үг дуугүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй: “Өө Бурхан минь, надад хандсан Таны бодлууд хичнээн нандин бэ! Тэдний нийлбэр нь хичнээн их вэ! Хэрвээ би тэдгээрийг тоолбол тэд элсний ширхэгээс ч даван гарна. …”. Давид Бурханы хүмүүсийнхээ талаар бөөндөж боддог бодлын тухай биш, харин яг таныг, яг намайг ширхэглэж боддог бодлын талаар ярьжээ. Бурхан таны тухай энэ гариг дээрх элсэн ширхэгээс ч их боддог гэхээр төсөөлж байна уу? Далайн

Page 119: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙГ ХАРАМЛАН ХАРДДАГ | 101

эргийн элс, цөлийн элс, гольфийн талбай дээрх элс, тоглоомын талбай дээрх элс гээд л энэ дэлхий дээр ямар их элс байдгийг төсөөлж чадахгүй. Би л лав чадахгүй. Ямар ч байсан аймшигтай их элс байгаа. Тэгвэл ганцхан таны талаар Бурхан энэ бүх элсэн ширхэгээс ч олон боддог гээд бод доо.

Би гэргийдээ маш их хайртай. Бид гуч гаруй жил ханилж байна. Би түүний талаар маш их боддог. Гэхдээ өнгөрсөн гучин жилийн турш Лизаг бодсон бодлоо элсэн ширхэг рүү хөрвүүлбэл, гутлын хайрцаг ч дүүрэхгүй - учир нь эрдэмтэд далайн эргийн нэг куб фут элсэнд дунджаар 1.8 тэрбум элсэн ширхэг байдаг гэж тооцоолсон байдаг.

Үүнийг жаахан лавшруулж үзье. Та хэтрүүлэгтэй ярьдаг хүнтэй таарч байсан уу? Нэг тийм загасчин байжээ гэж бодъё. Тэгээд мөнөөх чинь гараа алдалж ирээд л: “Би ийм загас барьсан!” хэмээн онигирно. Гэтэл барьсан загасыг нь харбал, өдийхөн л юм байдаг.

Эсвэл бодит байдлыг гуйвуулдаг хүмүүс байна. Тухайлбал нэг эр: “эрчүүдийн 99% нь эмэгтэйчүүдийн кинонд дургүй” гэжээ. Гэтэл тэр баримт нь ямар ч албан ёсны баталгаагүй, зүгээр л хувь хүний дургүйцэл төдий юм.

Эсвэл зарим хүн: “Би таны төлөө залбирч байна” гэж хэлдэг ч, хэрэг дээрээ дутуу сэтгэлээр ганц удаа л залбирсан байдаг. Хүн бүр л их бага хэмжээгээр хэтрүүлж ярьдаг. Гэхдээ хэтрүүлэг нь худал юм. Харин Бурхан худал хэлдэггүй! (Тооллого 23:19 Тит 1:2-г үзнэ үү). Энэ бол гайхамшигтай үнэн. Бурхан худал хэлдэг байсан бол,“худалчдын эцэг” болох Сатанд захирагдах байсан. Гэхдээ ийм зүйл хэзээ ч болохгүй.

Хэрэв Бурхан таны талаар энэ гариг дээрх бүх элсэн ширхэгээс ч илүү боддог гэж хэлсэн л бол, Тэр үнэхээр боддог. Үүнд итгэж болно.

Бурхан таны тухай хичнээн их боддогийг ойлгож байна уу? Өөрийнхөө амьдралыг бодоод үз. Та ойр дотно байх дургүй, хамт байх дургүй хүнийхээ талаар зогсоо зайгүй боддоггүй биз дээ? Бурхан ч бас адил! Бидний доторх Бурханы Сүнс бидэнтэй нөхөрлөхийг машид санагалзан хүсдэг. Товчхондоо Бурхан тантай дотно байхыг хүсдэг.

Page 120: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

102 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Бурханы хардалт

Иаковыг үгийг дахин харцгаая: ““Эсвэл ямар ч зорилгогүйгээр Сударт “Түүний бидний дотор нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг (харддаг)” хэмээсэн гэж та нар бодож байна уу? Түлхүүр үг нь хардах юм. Энэ ямар утгатай вэ? Тайлбарлая. Хэрвээ би өөр эмэгтэйн араас гүйгээд байвал, Лиза надтай дотно байж, зүрхнийхээ нууц, хүсэл мөрөөдөл, хүслүүдээ хуваалцах уу? Юу гэж! Хэрэв энэ ишлэлийг бүхэл агуулгаар нь харбал, энэ мэдэгдлийн яг өмнө ингэж хэлжээ:

Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм (Иаков 4:4).

Гол утга нь “Дэлхийтэй явалдах нь завхайрал мөн!” Иаков захидалдаа “ахан дүүс минь” хэмээн арван таван удаа

хэлсэн учраас тэрбээр Христэд итгэгч хүмүүст хандаж бичсэн нь тодорхой байна. Тэрбээр Есүс Христийг амьдралдаа хүлээж авсан, Бурхантай харилцаа тогтоосон хүмүүсийг онилсон нь тодорхой байна. Яг үнэндээ - бид дэлхийтэй сээтэгнэхдээ, Бурханы өмнө завхайрдаг.

Хэрэв би өөр эмэгтэйтэй хөөцөлдөөд байвал, Лиза надтай дотносож чадахгүйгээр үл барам, уурлаж, хардах нь гарцаагүй бөгөөд тэрбээр ингэх бүрэн эрхтэй. Би гагцхүү ганцхан түүнд бүрэн зориулагдах амлалт өгсөн. Хэлсэн үгээ сахихгүй бол, би амлалтаа нурааж, дээрээс нь худлаа ярина.

Иаков мэдэгдлийнхээ өмнө “Эсвэл ямар ч зорилгогүйгээр Сударт … хэмээсэн гэж та нар бодож байна уу?” гэж хэлэхдээ, нэг биш, хэд хэдэн ишлэлийн талаар ярьжээ. Бурхан Өөрийнхөө талаар:

“Чиний Бурхан Эзэн Би бол хартай Бурхан…” (Гэтлэл 20:5).

Page 121: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙГ ХАРАМЛАН ХАРДДАГ | 103

“…Хардагч нэртэй Эзэн бол хартай Бурхан билээ …” (Гэтлэл 34:14)

“Учир нь чиний Бурхан ЭЗЭН бол хуйхлан шатаагч гал, хартай Бурхан юм” (Дэд хууль 4:24) хэмээн олон удаа айлдсан.

Бурхан бол хартай Бурхан гэдгийг маш олон удаа Бичээс хэлжээ. Үүнээс бид нэгийг тунгааж, хоёрыг ухаарах ёстой.

Цааш явахаасаа өмнө нэгэн зүйлийг тодруулъя: Энд Бурхан танд атаархдаг гэж хэлээгүй, харин таныг харддаг гэсэн. Маш том ялгаа бий. Тэр таныг амжилттай, мундаг яваасай, элбэг дэлбэг байж, үр бүтээлтэй амьдраасай гэж хүсдэг (Иошуа 1:8; Сургаалт үгс 4:8; Матай 25:29; Иохан 15:8-г үзнэ үү). Гэхдээ гагцхүү тантай ойр дотно байхыг хүссэндээ л харддаг юм. Бурхан таныг өөр амрагтай буюу дэлхийтэй хуваалцахыг зөвшөөрөхгүй. Бурхан үнэнч харилцааг эрхэмлэн дээдэлдгийг л Иаков итгэгч хүмүүст сургажээ. Хэрэв бид Бурханаас урваж, дэлхийтэй завхайрбал, Бурхан харандаа шатдаг. Энэ тоглоом биш шүү.

Гэхдээ урвалтаас дан ганц уур хилэн төрөхгүй. Хосын нэг нь урвабал, нөгөөгийнх нь зүрх бөөн бөөн цочрол, гомдол, хорсол, гашуудал, хилэнгээр идээлдэг. Хамаг амьдрал, насаа зориулсан хүндээ хаягдсан хүний сэтгэлийг түмэн мэдрэмж самарна. Би нэг удаа: “Яалаа гэж? Хамаг сайхан насаа зориулсан, үр хүүхдийг нь төрүүлж өсгөсөн намайг тэр хүн яалаа гэж ингэж байгаа юм?” хэмээн орь гашуунаар цурхиран уйлж буй эмэгтэйг харсан.

Тэгвэл бидний итгэмжгүй явдал, бидний урвалт Бурханд ямар байдаг бол? Биднийг итгэмжгүй загнахад, Түүний сэтгэлээс ямар мэдрэмж садардгийг төсөөлж байна уу? 2Коринт 11:2 дээр Паул “Би бурханлаг хардалтаар та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг ариун онгон охин мэт Христийн өмнө аваачихаар ганц нөхөртэй сүй тавиулсан” гэж бичжээ.

Бид Бурханы оронд хэн нэгнийг эсвэл юмыг хөөх үед Бурханд ямар байдгийг Паул төлөөлөн хэлжээ. Иеремиа ч мөн хэлсэн: “Зүрх минь үйрч, уй гашуу минь илааршихаасаа өнгөрсөн)”

Page 122: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

104 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

(Иеремиа 8:18). Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Тиймээс Бурхан ч бас бидэнтэй адил өвдөж, эмтэрч, гашууддаг!

Бурхан бидний төлөө амиа өгсөн учраас биднийг хардан харамладаг. Бурхан бидэнтэй мөнхийн харилцаа тогтоохын төлөө хамаг байдгаа золиослосон. Тиймээс л бидний итгэмжгүй явдал Бурханы сэтгэлийг урж, хилэгнүүлдэг юм. Түүний үгийг сонс:

Онгон охин гоёл чимэглэлээ, сүйт бүсгүй гоёлын хувцсаа мартаж чадах уу? Гэтэл Миний хүмүүс Намайг тоймгүй олон өдөр мартсан билээ. Хайрыг эрэлхийлэхээр чи замаа ямар сайн бэлдэнэ вэ? Тийм учраас бузар булай эмэгтэйчүүдэд хүртэл чи замаа заажээ.чи “Би гэмгүй. Түүний уур хилэн надаас үнэхээр зайлжээ” гэж хэлсэн билээ. Үзэгтүн, чи “Би нүгэл үйлдээгүй” гэсэн тул Би чамайг шүүх болно (Иеремиа 2:32-33,35).

Гэхдээ хүн бид Бурханы эсрэг завхайрч байгаагаа, бидний итгэмжгүй явдал Бурханы сэтгэлийг сэглэдгийг мэддэггүй. Зөвхөн үнэн л нүдийг маань нээдэг. Бидний зүрх Бурханы шархласан зүрхийг, гашуудсан сэтгэлийг мэдэрдэггүй. Бурхан “Тэд өөрсдийн үйлдсэн жигшүүрээсээ болж ичсэн үү? Огтхон ч ичээгүй. Тэд яаж улайхыг ч хүртэл мэдэхгүй байв. Тиймээс тэд унагсдын дунд унана. Би тэднийг шийтгэх үед тэд хаягдах болно” гэж ЭЗЭН айлдаж байна” (Иеремиа 6:15) хэмээн айлджээ. Иеремиа тэргүүтэй хүмүүс Израилийн итгэмжгүй явдлыг занган хэлсэн шиг, Шинэ гэрээнд Паул, Иаков тэргүүтэй хүмүүс ч бас ижил үгийг хэлжээ.

Дэлхий

Иаковын хэрэглэсэн чухал үгсийг задлан шинжилбэл найз, нөхөрлөл гэхэд филос (philos) болон филиа (philia) гэдэг Грек үгсийг тус тус хэрэглэжээ. Филос нь дур булаам, нөхөрсөг болон “холбогдох” гэсэн утга илэрхийлдэг бол; филиа нь “найз” юмуу “нөхөрлөх” гэсэн утга илэрхийлнэ. Даблью. Ий. Вайнсын олон

Page 123: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙГ ХАРАМЛАН ХАРДДАГ | 105

талт толь бичигт филиаг “хайрлах ба хайрлуулах гэсэн давхар утгатай” хэмээн тодорхойлжээ. Үүнийг Есүсийн хэлсэн үгийн гэрлээр харна уу:

Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг (Иохан 15:19).

Та өмнө нь дэлхийнх байсан боловч, өдгөө дэлхийнх бус, Бурханых болсон. Есүст өөрийгөө өгсөн тэр эгшинд таны биед амьдарч байсан хүн үхэж, цоо шинэ бүтээл төржээ. Та Бурхантай гэрээний харилцаа тогтоосон шинэ хүн болж мэндэлжээ.

Дэлхийд шоовдорлогдох нь Өөрт нь хамаатай хүмүүсийн жинхэнэ тэмдэг болохыг Есүс айлдсан юм. Та өөрөөсөө: “Дэлхий намайг нүд үзүүрлэдэг үү?” гэж асуу. Таны мэддэг Христэд итгэдэг хүмүүст дэлхий дургүйцдэг үү? Тийм бол, бид яаж дэлхийд үр жимстэй ажиллаж, амьдрах вэ? Яаж дэлхийд хүрэх вэ? Дэлхий бидэнд хайртай байсан бол, төөрсөн хүмүүст илүү үр нөлөөтэй хүрэх биш үү? Эдгээр ээдрээтэй асуудлыг дараа дараагийн бүлгээрээ хэлэлцэнэ.

Элч Иохан: “Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцэгийн хайр байхгүй” (1Иохан 2:15) хэмээн Есүсийн мэдэгдлийн нөгөө талыг хатуу хэлжээ.

Бурхантай харилцаа тогтоосон хүн дэлхийтэй давхар дотно харилцаа тогтоож болохгүйг Есүс, Иаков, Иохан нар бүгд хатуу анхааруулжээ. Тэд дэлхийтэй нөхөрлөх, дэлхийг хайрлаж, дэлхийд хайрлуулахыг Бурханы өмнө завхайрах, Бурханд жигшигдэх, Бурхантай дайсагнах явдал хэмээн шууд хэлсэн. Тэгэхээр, цаашаа явахаасаа өмнө эхлээд дэлхий гэж юу болохыг тодорхой ойлгох хэрэгтэй.

Дэлхийг Грекээр космос (kosmos) гэдэг. Энэ нь “Христийн хаанчлалтай тэрсэлдэх өнөөгийн дэлхий, юмс үзэгдлийн эрэмбэ бөгөөд зогсолтгүй хувьсан өөрчлөгдөж, үнэ цэнээ алдах юмс… тогтворгүй хүсэл” гэсэн утгатай. Одоо эдгээр нэр томъёог илүү задлаж үзье.

Page 124: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

106 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Хувьсах - үүний язгуур үг нь хувьсал бөгөөд “уддаггүй, тогтдоггүй, байнгын бус” гэсэн утгатай. Хэрэв гэдрэг ухраад, нийгмээ хөндлөнгөөс ажбал, нийгэм маань зогсолтгүй өөрчлөгдөж байгааг харж болно. Эдгээр нь дэвшил, хөгжил, өсөлт авчирч буй, гол төлөв сайн өөрчлөлт юм. Гэхдээ ёс суртахууны талаасаа харбал, ёс суртахуун маань Бурханы жинхэнэ сайн юмсаас хаа хол хаягджээ.

Өчигдөр нийгмийн талаасаа ч, ёс суртахууны талаасаа ч зүй бус, гаж хэмээн тооцдог байсан зүйлсийг өнөөдөр бид ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч, хэвийн зүйлд тооцох болсон. Үүнийг өнөөдөр газар авсан нэгэн чиг хандлагаар жишээлэн дүрслэе. Кино театрт “PG-13” буюу “13 наснаас дээш насныханд үзэхийг зөвшөөрсөн” заалттай шинэ кино гарав. Урт дараалал үүсчээ. Гэтэл тэр блокбастер кинонууд нь наад захын ёс суртахуунгүй, бохир бүдүүлэг явдлаар дүүрэн байдаг. Тэнд эр эмийн явдал, ижил хүйстний явдал, хормойн явдлыг эрээ цээргүй харуулдаг. Мөн ёс зүйгүй явдал, хулгай, аллага - тэр бүү хэл илбэ жатгыг ч суртчилдаг. Тэгээд хамгийн аймшигтай нь эдгээрийг үйлдэж байгаа нөхөд нь “дайснууд” биш, харин “манай талын баатрууд” юм. Тэд бохир, бүдүүлэг хэл яриа урсгаж, тэр дундаа Бурханы нэрийг хараал болгох юмуу сул дууддаг.

Бид энэ бүхнийг байдаг л зүйл мэт хүлээж авдаг болсон. Гэтэл 1950 - иад онд кино театрт ийм кино гаргасан бол, хэрэг мандах байв. Америкчууд тэр бузар яриа, чармай нүцгэн үзэгдэл, ёс бусыг дэлгэсэн явдлыг жигших байсан. “Яахаараа гэрлээгүй хоёр хүний ор хөнжлийн явдлыг байдаг л зүйл шиг харуулдаг байна? Яагаад үүнийг жирийн л явдал шиг дүрслэн харуулнав? Итгэмээргүй юм! Ичмээр юм! Жигшмээр юм!” гээд л улс даяараа эсэргүүцэн босно. Тэгээд ард түмэн тэр киног бойкотлоно.

Тэгтэл одоо яасан? Бурхан бидэнд “энэ сайн, үүнийг хүлээж ав” хэмээн тэс ондоо, шинэ жишгийг танилцуулсан уу? Эсвэл Бурхан сайны жишгийн дээсээ доогуур татчихсан уу? Эсвэл тавиад оны хүмүүс арай хоцрогдмол, харин бид илүү хөгжчихсөн үү? Бидний энэ байдал дэвшил гэж үү?

Статистикийн тоо баримтыг харбал, киноны ялзрал нь нийгмийн ёс суртахууны ялзралын тусгал гэдгийг л ойлгоно. Тухайлбал найз залуутайгаа албан ёсоор гэрлэхгүйгээр, зүгээр хамтран

Page 125: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙГ ХАРАМЛАН ХАРДДАГ | 107

амьдарч байгаа эмэгтэйчүүдийн тоо 1982 оноос хойш гурав дахин нэмэгдснийг саяханы нэг судалгаа харуулжээ. Америкийн болон Дэлхийн мэдээн дээр (US News & World Report) “2006-2010 оны хооронд 15-44 насны эмэгтэйчүүдийн бараг тал хувь нь буюу 48% нь гэрлэхээсээ өмнө найз залуутайгаа хамтран амьдарсан” гэсэн тоо баримт хэвлэгджээ. Энэ нь 2002 оныхоос 11 хувиар, 1995 оныхоос 41 хувиар өссөн тоо юм. Би ийм баримт олныг хэлж чадна. Гэхдээ энэ миний хэлэх гэсэн гол санаа биш юм.

Дэлхий үнэ цэнэгүй байдлыг хөхиүлэн дэмждэг. Манай нийгэмд үнэ цэнэтэй хөгжил, өөрчлөлт өрнөж байгаа нь үнэн. Шинжлэх ухааны ололт дэвшил, туршилт, технологи, харилцаа, анагаах зэрэг нь хүн төрөлхтөний үр бүтээмжийг өсгөн, ашиг тусаа хайрлаж байна. Энэ нь ч “үр жимстэй байж, үрж” (Эхлэл 1:22) гэсэн Бурханы анхны тушаалтай таарч байна.

Гэхдээ бидний ёс суртахууны өөрчлөлт үнэ цэнэтэй болсон уу? Эсвэл тэдгээр нь шунал, тачаал, зэрэг зиндаа дээр суурилж байна уу? Бид бяцхан үрсийнхээ хүмүүжлийг “албан ёсны эхнэр нөхөр” гэгдэх хоёр эрэгтэй эсвэл хоёр эмэгтэйн гарт даатгахдаа тултлаа “хөгжчихөөд” байгаа нь энэ үү? Энэ нь хүүхдийн хувьд ээж гэдэг энэрэлт эмэгтэй, аав гэдэг булчинлаг эрэгтэй хүнээр өсгүүлснээс дээр гэж үү? Эсвэл энэ бүхэн нь тогтворгүй хүслээ хангахын тулд зохиосон өөрчлөлт үү? Тогтворгүй хүсэл нь космос (kosmos) гэдэг үгийн сүүлийн мөн чанар болохыг бүү мартаарай.

Эр, эм хоёр гэрлэхгүйгээр хамтран амьдрах нь үр хүүхдийнхээ ирээдүйг бодсон хэрэг үү эсвэл бүрэн зориулагдахгүйгээр амин хувийнхаа хүслийг хангачих аятайхан арга заль уу? Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд үнэнийг гуйвуулах нь худалдан авагчийн эрх ашгийн төлөө юу эсвэл худалдагчийн шуналын төлөө юү? Зугаацах зорилгоор хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн марихуан нь үнэхээр тархины эсийг сэргээн идэвхижүүлдэг гэж үү? Ямар ч хар тамхи тархины эд эсийг үхүүлдийг эрдэмтэд байнга хэлж ярьдаггүй гэж үү? Итгэхийн аргагүй эдгээр гаж хүсэл нь тэгээд биднийг Бүтээгчид маань ойртуулж байна гэж үү?

Дэлхий нь үе үеийн хүмүүсийг гар хөлөө болгодог хууль ёсгүй сүнсүүдээр дамжин ажилладгийг Бичээс хэлдэг (Ефес 2:2-г үзнэ үү). Товчхондоо космос нь харласан оюун ухааны бий

Page 126: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

108 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

болгосон соёл юм. 1Иохан 5:19 дээр элч Иохан: “Бид Бурханых, харин бүх ертөнц нь муу нэгний дотор байдгийг мэднэ” гэсэн үгээрээ бүхнийг хэлжээ. Хөгжил дэвшил юмуу сайн сайхан гэсэн шошгоор жинхэнэ мөн чанараа халхласан, гаднаасаа аюул заналгүй харагдах эдгээр зүйлс нь биднийг алхам алхмаар Бурханы зүрх сэтгэл, эрх мэдлээс холдуулдаг. Харамсалтай нь хүн төрөлхтөн дэлхийн өдөөлтөд автан, Бүтээгчийнхээ зүрх сэтгэлээс улам бүр тасарсаар байгаа нь гашуун үнэн билээ.

Библийн үгсийн олон улсын нэвтэрхий толь ном нь бидэнд илүү нарийн ойлголт өгчээ. Тус номд “Дэлхийн явдал гэдэг нь зөвхөн зарим хүмүүсийн хувьд асуулга тавьдаг зан үйлдэлд оролцохын нэр биш. Энэ нь санаатай бөгөөд санаандгүйгээр өнөөгийн соёлын үзэл бодол, үнэ цэнэ, хандлагыг Бурханы Үгээр шүүж тунгаалгүйгээр өвлөж авах явдал юм.” гэжээ. Товчхондоо, бид өөрсдөө дэлхийн арга замаар сайн муугийн жишгийг тогтоодог болно. Тэгээд махан биеийнхээ таашаал, нүдний тачаал, байр суурь, нэр хүнд, алдрын төлөөх улайрал дээрээ үндэслэн үзэл бодол, үнэ цэнэ, хандлагын жишгээ тогтооно.

Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцэгийн хайр байхгүй. Учир нь ертөнцөд байгаа бүхэн тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцэгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм (1Иохан 2:15-16).

“Ертөнцөөс ирдэг…” гэсэн үгийг тэмдэглэнэ үү. Энэ нь дэлхийн нөлөөллийг хэрхэн илрүүлэхийг буюу Иаковын үгээр бол “таныг мөшгиж байгаа завхайрагчийг” хэрхэн танихыг зааж байна.

Эрхэм хүндэт Христийн дагалдагч минь намайг сонс! Дэлхий таныг мөшгиж байна. Дэлхийн урилга заллага нь хэзээд чимэгтэй яриа, логик, бялдуучлал, боломж, хүч, нөлөө тэгээд ямагт хувийн ашиг сонирхол болон/ эсвэл таашаал амладаг. Энэ нь Еваг анхаарлыг олзолсон могойн чимэгтэй ярианаас өөрцгүй. Энэ нь хараандаа оруулсан эрээ онилсон завхай эмэгтэйгээс ялгаагүй.

Page 127: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙГ ХАРАМЛАН ХАРДДАГ | 109

Эрийнхээ төлөө мэт харагдуулдаг ч, үнэндээ эмэгтэй өөрийнхөө хүслийг л эрдэг. Тэрбээр олзоо сэмхэн торлон, түүгээр өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлнэ.

Дэлхий нь хохирогчоо буюу Христэд итгэгч хүнийг Бурханы оршихуй, амь, ерөөлөөс уургалан хулгайлаад, нууц торондоо оруулдаг. Дэлхийн унтлагын өрөө нь үхлийн нүх бөгөөд тамд хүргэх зам гэдгийг Сургаалт үгсийн бичээч шууд хэлсэн. Олон хүчирхэг эрчүүд, эмэгтэйчүүд үүний увидаст хүчинд хорлогдож үхдэг (Сургаалт үгс 7:21-27).

Дэлхий үнэндээ ямар биш вэ?

Дэлхий нь сэдлийг биш, гол төлөв хэлбэрийг чухалчилдаг. Шашны хуульчлал дор өссөн эсвэл хүлэгдсэн цайлган итгэгчдийн бодол яриаг сонсохоор миний элэг эмтэрдэг. Хуульчлал нь маш их яригддаг, бүрхэг сэдэв учраас эхлээд үүнийг тодорхойлох шаардлагатай. Толь бичигт хуульчлалыг “хууль дүрмийн утга агуулгад нь бус, үг үсэгт нь чанд хатуу захирагдах явдал. … “хүний зан үйлдлийг тодорхой нэг хуулийн чанга хатуу баримтлалын дагуу шүүх” гэж тодорхойлжээ.

Бид бараг бүгдээрээ л “хуульлал” гэгдэх Христитгэлийн амьгүй хэлбэрийг дагалддаг аймаар түүхүүд сонссон. Пасторууд индэр дээрээ Библиэ тавиад, үүний үг үсэг бүрийг алдалгүй дагахыг занган байж мэдэгдэнэ. Тэд өмд өмсөж, гангалж, гоёж гоодож, оо энгэсэг тавьж, цоолбор хийлгэж, үсээ богиносгож, өнгөөр будсан эмэгтэйчүүдийг дэлхийн явдалтай гэнэ. Эрчүүд ч энэ савангийн номлолоос мултрахгүй: сүүлийн үеийн загварыг дагаж, урт үс тавьж, шивээс хийлгэбэл чичлэгдэж дуусна.

Үүгээр ч дуусахгүй. Итгэдэггүй хүмүүстэй үдэшлэг дээр үзэгдбэл яллуулна. Кино, үзвэр үйлчилгээний газраар үзэгдбэл шүүмжлүүлнэ. Зөвшөөрөгдсөн хүрээнээс гадуурх хүмүүстэй нөхөрлөбөл хөмсөг зангидаж, төөрөгсдөд хүрэх гэсэн аливаа бүтээлч санаачилгыг итгэлээсээ няцсан хэрэг болгон зандарна. Хориотой юмсын жагсаалтад бүжиглэх, олон нийтийн тодорхой

Page 128: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

110 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

үйл ажилд оролцох, нийгмийн дуу хөгжим сонсох, зурагт үзэх, чуулганд гэрэлтүүлэг, утааны төхөөрөмж хэрэглэх зэрэг орох бөгөөд эдгээр нь “Есүсийг дагаж, дэлхийгээс ангид байхад” тавигдах шашны хуулийн зүйл заалтын зах зух нь л юм.

Хуульчлалын зах зухаас дурьдбал энэ. Гэтэл цаана нь бүр их аюултай нарийн хэлбэрүүд бий. Эдгээр нь хүмүүсийг аврагдахад, сүнсээр өсөхөд, бусдыг гадаад байдлаар нь шүүн дүгнэхдээ чанд хатуу сахин баримталдаг, хүний өөрийн юмуу өөр бусад хүний зохиосон шалгуур үзүүлэлт юм. Жишээлбэл: олон цагаар залбирах ёстой, мацаг барих ёстой, Библиэс өдөр бүр тодорхой бүлэг унших ёстой гэнэ. Эдгээрийн бүгд яахын аргагүй тустай үйлдэл мөн боловч, үүнийг сүнслэг зэрэг дэв горилсондоо хийж байвал, буруудаад явчихна.

Тухайлбал бид буруу юм хийчихээд, ялын мэдрэмжид даруулах үедээ хараагаа Есүсийн цуснаас сайн үйлс рүү зөөдөг.

Хуульчлал нь ерөнхийдөө “чуулгандаа итгэмжтэй явж, хичээнгүй үйлчилбэл” Бурханд илүү таалагдаж, илүү ойр байна” гэж л сургадаг. Эсвэл сүүлийн үед ноцтой нүгэл үйлдээгүй учраас, Бурхан залбирлыг маань арай хурдан сонсоно гэдэг. Цаана нь бид сүнсний банкаа сайн зан байдал, үйлс, ажлаар дүүргэж болно гэсэн сэтгэлгээ л байгаа юм. Хуульчлал нь чуулганы зохион байгуулалт байна уу, сайн дурын үйлчлэл байна уу, ядууст өглөх өгөх байна уу - ер нь юу ч байсан “Бурханд үйлчил” гэдэг зогсоо зайгүй дарамтаараа хүнд амьдарч, амарч, аз жаргал эдлэх ширхэг ч боломж олгодоггүй. Хуульчлал нь хайраар биш, харин Бурханы хайр хишгийг хүртэх гэсэн хүчин зүтгэлээр ажилладаг.

Үүний сонгодог жишээ нь фарисай, татвар хураагч хоёрын түүх юм. Фарисай хүн гаднаа Бурханд талархаж, нүглийг жигшдэг, муусайн юмнууд шиг ард түмнийг цөлмөдөггүй, завхайрдаггүй, тогтмол мацаг барьж, синагогт өгөөмрөөр өргөдөг гэхчилэн өөрийгөө ямар сайхан буянтай хүн болохыг магтжээ. Гэхдээ түүнийг татвар хураагчийн алдаа дутлыг гоочлон, өөрийнхөө буян гавъяаг сайшааж байх хойгуур хөөрхий нүгэлт татвар хураагч синагогийн хойх нь зогсоод, Бурханы нигүүлсэлийг гуйжээ. Тэгээд хууль сахигч “төгс” фарисай биш, харин Бурханы нигүүлслийг гуйсан хүн зөвтгөгдсөнийг Есүс айлдсан байдаг.

Page 129: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙГ ХАРАМЛАН ХАРДДАГ | 111

Хуульчлал нь хүний зохиосон дүрмийг сахин баримтлах явдлыг дагалдах байр суурь, бардамнал, аминч хүсэл дээр суурилдаг учраас дэлхийн сүнстэй лав холбоотой юм. Энэ нь бидний анхаарлыг Бурханы чадвараас салгаж, өөр дээр маань төвлөрүүлж, эцэстээ Бурханы оршихуй дотор эдэлдэг баяр хөөрийг маань хүүлдэг.

Миний нэг найз бизнесмэн сайн мэдээг хүмүүст маш идэвхитэй хүргэдэг. Тэрбээр яг ийм хуульчлал дор өссөн боловч, үүнээсээ чөлөөлөгдсөн юм. Тэрбээр нэг удаа надад: “Жон, би хүнд баяр хөөр, инээд ханиад авчирдаг зүйлсийг дандаа энэ дэлхийн бузар юмс гэж боддог байсан шүү дээ” гэж хэлж билээ. Түүний пастор хүний зүрхэн дээр бус, гадаад байдал дээр л төвлөрдөг байжээ. Чуулган нь гишүүдээсээ өөр хүмүүст бараг хүрэхгүй. Тэр удирдагч Ром 14:17 дээрх: “Учир нь Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал нь биш, харин Ариун Сүнс доторх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм” гэсэн Паулын үгийг хайхраагүй ажээ.

Сүнс дотор байгаа хүн үлэмжийн баяр хөөртэй байдаг. Төөрсөн хүмүүсийг баяр хөөр шиг татдаг зүйл байхгүй. Яагаад гэвэл дэлхийд баяр хөөр байдаггүй. Есүст хүмүүс - тэр дундаа нийгмийн хог шаар болсон хүмүүс үнэн голоосоо татагддаг байсан. Харин хуульчлалаар дамжуулж аврагдах юмуу Христийн дотор сүнсээр өсөх гэж оролддог хүнд жинхэнэ бүү хэл, хуурамч баяр хөөр ч байхгүй. Тэд өөрөөсөө өөр бодолтой хүнийг шүүлтүүрдэж хаядаг учраас, өөрийнхөө жижигхэн ертөнцөд л оршино.

Найзын маань пастор Паулын өөр нэг үийг тунгаасан бол сайн байж:

Хэрэв та нар дэлхийн үндсэн зарчмуудад Христтэй хамт үхсэн юм бол юунд ертөнцөд амьдарч байгаа юм шиг өөрсдийгөө зарлиг тогтоолд захируулж, “Барьж ч, амсаж ч, гар хүрч ч болохгүй” гэх (хэрэглэснээр мөхөх тавилантай тэр бүхнийг) хүний сургаал ба тушаалуудын дагуу байх гээд байгаа юм бэ? Эдгээр нь өөрсдийн бий болгосон шашин болоод хуурамч даруу байдал, мөн биеийг зовоох байдлаар мэргэн

Page 130: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

112 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

ухаан мэт үзэгдэвч, үүнд махан биеийн хүслийг эсэргүүцэхэд ямар ч тус байхгүй юм (Колоссай 2:20-23).

Хамгийн сонирхолтой нь Паул өөрийгөө зориулах, өөрийгөө үгүйсгэх, биеийн чанга хатуу сахилга батыг энэ дэлхийн хүчинд хамаатуулжээ. Тэрбээр үүгээрээ эрээ цээргүй байдал, бэлгийн ёс бус явдал, хулгай, аллага, согтуурал зэргийг цайруулсан юм биш. Эдгээр нь ч ялгаагүй мөн л нэгэн төрлийн дэлхийн явдал мөн. Хуульчлалд хүлэгдсэн хүмүүс өөрсдөө нөгөө хол явахыг хатуу номлодог дэлхийдээ хүлэгдчихсэн яваагаа ухаардаггүй.

Паулын хамгийн гол санаа нь “махан биеийн хүслийг эсэргүүцэхэд ямар ч тусгүй” гэдэг үг юм. Хуульчлал нь хүний зүрхийг цэвэрлэхгүй. Дэлхий бидний зүрхийг онилж, зүрхэнд маань халдвар тараадаг. Тиймээс Сургаалт үгс 4:23 бидэнд: “Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм” хэмээн анхааруулжээ.

Есүс: “Сайн хүн өөрийн сайн баялгаас сайныг гаргадаг, муу хүн өөрийн муу баялгаас мууг л гаргадаг” (Матай 12:35) хэмээн айлдсан. Зүрхэндээ юу хурааж, юуг үнэлж байгаа минь л хамгийн чухал. Зүрхээ цэвэрлэбэл, гадаад амьдрал маань Бурханы сайнтай төгс эгнэж, зөв голдрилдоо орно.

Эцэст нь дүгнэхэд, дэлхий бидний гадаад талыг биш, дотрыг олзолдог. Энэ нь зүрх ба оюуны хүсэл, санаа, сэдэл юм. Энэ бол битүү торлосон тулааны талбар юм. Эндээс л дэлхийтэй нөхөрлөх, завхайрах явдал эхэлж, энд л дуусна. Хамгийн харамсалтай нь энэ явдал чуулганд алдаг оног явдаг хүнтэй ч, нэг ч таслалгүй хамрагдаж, үйлчлэлийн уурхайд ажилладаг хүнтэй ч тохиолдоно.

Бид дэлхий гэж юу болох, юу биш болохыг мэдсэн болохоор, дэлхийтэй нөхөрлөхгүй байхыг анхаарч явъя. Дэлхийтэй нөхөрлөх явдал яаж эхэлдэг вэ? Бид яаж яваад дэлхийтэй завхайрдаг вэ? Энэ бүхэнд дараагийн бүлэг хариулна.

Page 131: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

НӨХӨРЛӨЛ

Бурхантай тогтоох бидний нөхөрлөл Түүний Хүүгийн үхлээр сэргээгдсэн…

— Ром 5:10

Таны зүрхээрээ гогдож, итгэлээ найдвараа тавьж байгаа аливаа зүйл чинь таны бурхан юм.

— Мартин Лютер

Нөхөд. Хүн бүр найзтай бөгөөд найзтай байх сайхан. Би багадаа Дэнни, Глен гэдэг хоёр дотно найзтай байлаа. Тэдэнтэйгээ хамаг л цагаа өнгөрөөнө. Бид тоглож, дугуй

унаж, хорвоотой танилцаж, тоглоом наадгай зохиож, хотоор сэлгүүцэж бас зүгээр суугаад бусад хүүхэд, охид, хичээл, олон нийтийн үйл ажил, спорт, ажил зэрэг дэвэн дэлхийн юмсыг хөөрөлддөг байлаа. Бид зөв сайхан л нөхөрлөдөг байв. Бид нэг нэгнээ улам сайн, хүчтэй, ухаантай болгож, хүчин чадалд нь хүргэх гэж хичээнэ. Хүнд хэцүү цагт бие биеэ хамгаалж, хүслийг нь биелүүлж, тус дэм болно. Товчхондоо би энэ дэлхий дээр тэр хоёртойгоо л байх хамгийн дуртай байлаа.

Харин таны хувьд? Найз нөхдөө сана даа. Нөхөрлөлийн түлхүүр нь юу вэ гэж өөрөөсөө асуу. Хамт байж, бие биеэ ойлгож, нийтлэг сонирхолтой байх нь яриангүй чухал шинж. Хайр,

8

Page 132: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

114 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

итгэл, хүндэтгэл, хошигнол, харилцан бие биедээ таалагдах нь мэдээж чухал. Хүн хүнээсээ шалтгаалаад, нөхөрлөлийн найрлага ялгаатай боловч, дийлэнх хүмүүсийн хувьд хамгийн чухал шинж нь зүгээр л хамтдаа байхыг хүсэх юм.

Бичээс нөхөрлөлийг таашаадаг. Сургаалт үгс 27:9 дээр миний дуртай ишлэлийн нэг бий: “Анхилуун үнэрт тос ба сүрчиг нь зүрхийг баясгадаг бол Хүний зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт буюу.” Бид ганцаараа нисэхээр бүтээгдээгүй; нөхөрлөл биднийг бэхжүүлдэг. Бурханы анхны бүтээлд дутагдсан цорын ганц орц нь энэ л байсан. Эхлэл 2:18 дээр Бурхан “Эр хүн ганцаараа байх нь сайн биш” хэмээн айлддаг. Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдэхдээ, Бурханаас нөхөрлөлийг хайрлах чанарыг өвлөж төржээ.

Гэхдээ сөрөг тал гэж бас бий. Есүс, Иаков, Иохан нар нэгэн нөхөрлөлийн талаар таагүй ярьжээ. Элч нарын үгийг сонс: Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм” (Иаков 4:4). Иаковын ярианы өнгийг “таагүй” бус, харин “хатуу” гэвэл зохино! Тэгэхээр, дэлхийтэй нөхөрлөх гэж юу вэ?

Сонгодог амраглал

Өмнө бүлэгт бид филиа (philia) гэдэг үг нь “найз байх”, “нөхөрлөх” мөн “хайрлах бас хайрлуулах” гэсэн утгатай болохыг үзсэн. Библийн үгсийн нэвтэрхий тольд “Грек ертөнцөд нөхөрлөл гэдэг утга санаа ихэд хөгжсөн. Филиа (philia) нь… бүх төрлийн нөхөрлөлийг хамарсан ерөнхий хэлбэрт ч мөн ижил дасал болсон илүү дотно нөхөрлөлийн нарийн хэлбэрт ч аль алинд нь хэрэглэгддэг” гэжээ. Тэгэхээр, Иаков нөхөрлөлийн нилээд өргөн цар хүрээг хамарсан үг хэрэглэжээ. Харилцааны янз бүрийн төвшин байдгийг бид мэдэх бөгөөд Иаковын ярьсан нөхөрлөл нь яг л ийм өнгө аястай байна. Эцсийн эцэст энэ нөхөрлөлийн бүх тал нь итгэмжгүй байдалтай шууд холбоотой юм.

Бурханы эсрэг завхайрах нь гэр бүлтэй хүний завхайрлын дүр зургаас арай өөр тул хүний амрагийн явдал яаж эхлэж, өрнөдгийг

Page 133: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

НӨХӨРЛӨЛ | 115

үзье. Дийлэнх тохиолдолд эр, эм хоёр анхны уулзалтаараа л ор дэрэнд хүрдэггүй. Ор дэрнээс өмнө сээтэгнэх, эргүүлэх, болзох явдал орно: эдгээр нь санаатай бөгөөд санаандгүй - янз бүр байдаг.

Энэ бүхэн нь олон нийтийн сүлжээгээр ч юмуу ер нь зүгээр л уулзаж, танилцахаас эхэлнэ. Тэгээд тэдний хооронд оч авалцана. Эрчүүд нь голдуу ханиасаа авч чадахгүй байгаа, биелээгүй дотнослоос болж өөр эмэгтэйг сонирхож эхэлдэг. Бас зарим нэг тохиолдолд бие биедээ зүгээр л бие сэтгэлээр татагддаг. Эхэндээ тэдний харилцаа гэм хоргүй байснаа, харилцаа нь лавшрах тусам хоёр талын сонирхол идэвхижнэ. Эцэстээ тэд дугаар, и-мэйлээ солилцоно.

Эр, эм хоёр мессеж, захидал бичилцэж, утсаар ярьж эсвэл “гэнэт тааралдах” тусам, бие биедээ улам татагдана. Дараа нь тэдний ярианы сэдэв гүнзгийрнэ. Тэд нэг нэгнээ үгүйлэн санах боловч, ил гаргаж хэлэхгүй. Энэ нь ч харилцааг нь баяр хөөр, догдлолоор өрдөж өгнө. Одоо тэдний харилцаа жирийн нөхөрлөлийг давжээ.

Тэгээд хамтдаа кофе уух, өдрийн хоол идэх, нууц газар уулзах зэрэг цаашдын алхмуудаа хөгжүүлнэ. Яг энэ үед л тэдний бие биеэ гэх сэтгэл гадагш олгойддог.

Сайхь эр амрагаа цаг үргэлж бодож, зогсоо зайгүй санана. Тэрбээр эхнэр, найзуудаасаа нууцаар амрагтайгаа уулзаж учрахыг мөрөөдөж, төлөвлөнө. Түүний зүрх гэргийгээ мартаж, амрагтаа л зориулагджээ. Гэргийнхээ дэргэд байвч, оюун санаа нь хаа хол амрагтайгаа л байна. Төд удалгүй ор хөнжилдөө хүрнэ.

Энэ бүхэн хаанаас эхэлсэн бэ? Танилцаж байхдаа зөвшөөрсөн зүй бус бодол, ярианаас л эхэлжээ. Тэр нь завхайрал мөн үү? Тэд уулзаж, дугаараа солилцож байхдаа завхайрсан уу? Эсвэл анх хүрэлцэж, үнсэлдэхдээ завхайрсан уу? Эсвэл нүцгэлж, бэлгийн харилцаанд орохдоо завхайрсан уу?

Яг үнэндээ тэд энэ бүхнээс бүр өмнө завхайрчээ. Есүс “Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм” (Матай 5:28) гэж хэлэхдээ, үүнийг л хэлсэн юм. Бидний амьдрал хаана байна - зүрх маань тэнд л байдаг. Харин гадаад үйлдэл нь зүгээр л дагадаг. Тэр эр залуу эмэгтэй рүү анх анхаарал савахдаа буюу танилцах үе шатандаа л завхайрчээ.

Page 134: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

116 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Дэлхийтэй нөхөрлөх

Дэлхий яг ийм арга замаар биднийг “анхны хайраас” маань салгадаг. Эхлээд хошигнол, таашаал, тав тух, баярт үйл явдал, сэтгэл догдлуулам үйл явц зэрэг ямар нэг “гоё” зүйлээр сонирхлыг маань олзолно. Бурхантай тогтоох нөхөрлөлдөө ханамжгүй, хуурай дүнсгэр харилцаатай болсон учраас л бид олон нийтийн сүлжээгээр юмуу хувь хүнээр дамжин ийнхүү дэлхийтэй танилцдаг ажээ.

Тэгээд дэлхийтэй уулзаж учирч, цагаа зориулах тусам, дур сонирхол маань улам бадарна. Төдөлгүй бодол, мэдрэмжээ урхидуулна. Хэрэв хоёрын хоёр чуулганд хандсан Паулын үгийг анхаартай ажбал, тэнд биднийг дэлхийтэй завхайрахаас сэрэмжлүүлсэн үг байна.

Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол, дээгүүрх зүйлсийг эрсээр бай. Тэнд Христ Бурханы баруун талд заларч байгаа. Та нар оюун ухаанаа газар дахь зүйлс дээр биш, харин дээгүүрх зүйлс дээр төвлөрүүл (Колоссай 3:1-2).

Түүний үгийг анхааралтай уншив уу? Уншаагүй бол, дахин хараад, “эрсээр бай, төвлөрүүл” гэсэн тодруулгатай хоёр үгийг анхаарна уу. Хүний анхаарал эрж хайсан зүйл дээрээ л тогтдог. Ромчуудад бичсэн Паулын өөр нэг үгээс мөн л “төвлөрүүлэх, тогтоох” гэсэн үгийг анхаарна уу:

Учир нь махан биеийн дагуу байгчид нь махан биеийн юмсыг боддог. Харин Сүнсний дагуу байгчид нь Сүнсний юмсыг боддог (оюун бодлоо төвлөрүүлдэг (тогтоодог)). Махан биеийн бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван болой.Яагаад гэвэл махан биеийн бодол санаа нь Бурханы эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй (Ром 8:5-7).

Page 135: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

НӨХӨРЛӨЛ | 117

Дайсагнал гэдэг үгийг анхаарна уу. Энэ нь Иаков 4:4 дээр Иаковын хэрэглэсэн эктра (echthra) гэдэг үг юм. Стронгийн тайлбар тольд үүнийг “дайсагнал… дайсагнах шалтгаан” гэжээ. Паул дахиад л дэлхийтэй холбоо тогтоосон итгэгчдийн тухай ярьж байна.

Би Лизадаа хайртай учраас өөрийгөө завхайрлаас сэргийлдэг. Гэхдээ үүнээс гадна би Лизаг уурлуулахыг хүсэхгүй. Би түүний дайсагналын бай байхыг хүсэхгүй. Би хайртай хүнээ гомдоож, хилэгнүүлж, дайсагнуулахыг хүсэхгүй. Гэхдээ энэ маань Паул, Иаков хоёрын ярьсан зүйлийн дэргэд өчүүхэн харьцуулал юм. Учир нь эрүүл ухаантай ямар ч итгэгч Бурханы уур хилэнтэй нүүр тулахыг хүсэхгүй. (Иаков, Паул хоёр итгэгчдэд хандаж өгүүлсэнийг анхаарна уу).

Иона Бурханыг уурлуулаад, аварга загасны бөөлжис болж дууссан. Самсон Бурханыг уурлуулаад, сохор боол болсон. Эли уурлуулаад, хөвгүүдтэйгээ хамт нэг өдөр үхсэн. Мөн Саул, Балаам, Иоаб, дархан Александр зэрэг үй олон жишээ байна. Бурханыг уурлуулах нь тоглоом биш шүү!

Өөр жишээ гэвэл, Шинэ гэрээний Илчлэл номд гарч буй чуулгануудад хэлсэн Есүсийн үгийг үзнэ үү. Тэдгээр нь дахин төрсөн итгэгч нартай түүхэн чуулганууд байсан юм шүү. Бурхантай тогтоох харилцаагаа хөсөрдүүлсэн нэг чуулганд Есүс дэнлүүнийх нь суурийг - гэрлийг нь зайлуулна гэж анхааруулсан (Илчлэл 2:5). Өөр нэгэн чуулганд “та нарын эсрэг тулалдана” гэсэн (Илчлэл 2:16). Бас нэгэн чуулганд “хэвтэрт оруулна”, “үлэмж их гай зовлон” авчирна хэмээн заналхийлсэн (Илчлэл 2:22). Өөр нэг чуулганд “хулгайч мэт ирнэ” (Илчлэл 3:3) гэсэн бол, өөр нэгэнд нь “амнаасаа бөөлжиж гаргана” гэжээ (Илчлэл 3:16). Тиймээс эндээс нэг л дүгнэлт хий: Бурхантай бүү дайсагна!

Ром 8:5 дээр “боддог” (ухаанаа тогтоодог) гэж хэлсэнийг тэмдэглэнэ үү. Түлхүүр үг нь “тогтоох” юм. Энэ үгийн утгыг судлаж үзье. Гадаа өвөл тачигнана. Гэрт 20 градус, харин гадаа -20 градус заана. Танай гэрийн нэг хүн яарч гарахдаа, хаалгаа онгорхой орхичихжээ. Түүнийг гарсны дараа жавар нэвт сийгэв. Та өөр нэг өрөөндөө сууж байснаа өрөө чинь нэг л хүйтрээд явчихсаныг мэдрэв. Тэгээд гүйж очоод хаалгаа бушуухан хаасан

Page 136: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

118 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

боловч, гэр доторх градус 15 градус хүрэхтэй үгүйтэй л байлаа. Тиймээс өрөөний дулаан хэмжигч өрөөний температурыг буцааж 21 градуст аваачихын тулд халаагуурт “ажиллах” дохио өгнө. Тэгээд таны хүчин зүгээс ямар нэгэн хүчин зүтгэл шаардагдахгүйгээр өрөөний температур дахин 21 хэмдээ хүрнэ.

Мөнөөх “завхайрсан” эрийн түүх рүү дахин эргэе. Олон жилийн тэртээ тэрбээр гэргийтэйгээ дөнгөж үерхэж байхдаа, гэргийгээсээ өөр хүнийг тоож хардаггүй байжээ. Тэрбээр түүнтэйгээ л хамт байж, дотносож, эцэстээ гэрлэхийг хүснэ. Сэрэхдээ, ажилдаа явахдаа, түгжрэхдээ тэгээд ялангуяа унтахдаа түүнийгээ л бодно. Товчхондоо ажил төрөлдөө автаагүй л бол, сул чөлөөтэй үедээ ухаан санаа нь ганцхан гэргий дээрээ эргэлддэг байв.

Найзуудтайгаа ярьж суухдаа, үе үе бодолд автаж, найзууд нь ч түүнийг явуулна.

Ичэж улайсан мань эр: “Өө, найз нь ойрд ажил гэж үстэй толгойноос их” хэмээн аргалаад өнгөрнө. Түүний хамаг ухаан санаа нь гэргий дээрээ л эргэлдэнэ.

Гэтэл сүй тавьж, гэрлэж, хэд хэдэн хүүхэдтэй болсоны дараа сайхь эр өөр хүүхэнтэй завхайрав. Энэ харилцаа нь ч яг ижил загвараар өрнөнө. Одоо тэрбээр амрагаа л зогсоо зайгүй бодно. Аль нэг ажил төрөлд автаагүй л бол, бодол санаа нь буруу бодлынхоо горимоор л ажиллана. Гэргийтэйгээ байхдаа ч, дур хүсэл нь амраг дээрээ л байна. “Амраг” гэсэн тохиргоо дээр тавьчихсан учраас бодол нь амрагаа л хайж, амрагаа л санана. Гэрийн дулаан хэмжигч тасалгааны хэмийг тохируулсан хэм дээр автоматаар аваачдаг шиг, тэр залуугийн бодол ч тохиргооныхоо дагуу л ажиллана.

Энэ бүхэн итгэгч хүнд ямар хамаатай вэ? Бид анх аврагдахдаа хайраар цалгидаг. Бид сэрэхдээ, машинд байхдаа, ажил дээрээ, өдрийн хоолны цагаар, ажлын дараа, ганцаараа байхдаа тэгээд ялангуяа унтахаар хэвтэхдээ зогсоо зайгүй Есүсийн талаар л боддог. Бид Түүнтэй Ариун Сүнс дотор нөхөрлөж хамт байхыг хүсдэг. Бид дараагийн долоо хоногийн цуглааныг тэсэн ядан хүлээж, Есүсийн тухай бусдад хүргэж, Бурханы арга замын талаар бусад итгэгч нартай ярилцана. Товчхондоо Есүс бидний хамаг бодлыг эзэлж, хүсэл сэтгэлийг маань сордог.

Page 137: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

НӨХӨРЛӨЛ | 119

Цаг хугацаа өнгөрнө. Бид цуглаанд явахыг хүсэн хүлээж, Бурханы оршихуйг мэдэрч, хүндэтгэж, Үгийг нь сонсохыг босон суун хүлээдэг байсан бол, харин одоо бие маань байсан ч, ухаан санаа маань хайртай баг, их дэлгүүрийн хямдрал, айсуй үйл явдал, хийх гэж байгаа бизнес ажил, уригдсан үдэшлэг дээрээ эргэлдэнэ. Яагаад? Бодол маань зүгээр л жаахан сэлгүүцсэн хэрэг үү эсвэл дур хүслээ хайн, ухаан санаагаа тогтоочихсон зүйл рүүгээ яваад байна уу? Бид өөрөө ч мэдэлгүйгээр өөр амрагтай болчихсон уу?

Миний түүх

Би өөрийнхөө түүхийг хуваалцъя. Намайг Пердю Их Сургуулийн хоёрдугаар дамжаанд сурч байтал, хоёр хуурай ах маань орж ирээд, Кэмпус Крусэйдийн “Сүнсний дөрвөн хуулийг” танилцуулахад, сүнсний маань нүд нээгдэж, би Есүст амьдралаа өгсөн юм. Тэгээд Бурханд эргэлт буцалтгүй, гал халуунаар дурлав. Бурхан бодитой гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрч, Түүнийг хамаг зүрхээрээ хайрлаж, надад өгсөн эрх чөлөөнд нь хамаг зүрхээрээ талархлаа. Би Есүсийн талаар сонсохыг хүссэн хүмүүст ч, сонсохыг хүсээгүй хүмүүст ч ярив! Тэгээд бүр үдэшлэг дээр хүртэл Есүсийн тухай ярьдаг болсон тул, манай хуурай ахан дүүс намайг гадуурхаж эхлэв.

Манай хуурай ахан дүүсийн холбооны дэргэд “бяцхан охид” нэртэй охидын бүлэг байлаа. Тэдний дунд эгч дүү хоёр охин байсан бөгөөд тэр хоёр манай хуурай ахан дүүсийн холбооны жаран залуугийн бараг тал хувьтай нь унтдаг байв. Хэрэв хэн нэг нь секс хүсбэл, мөнөөх охид дуудлагаар үйлчилнэ.

Бидний хэдэн залуус эгч дүү хоёрын эхлээд нэгийг нь, дараа нь хорин дөрвөн цагийн дотор нөгөөг нь Есүс дээр авчрав. Тэгтэл тэд биднээр заалгалгүй, өөрсдөө мөнөөх амьдралын хэв маягаасаа татгалзаж, харин ч бүр унтдаг байсан залуустаа Есүсийн тухай гэрчилж эхэлсэн юм. Залуусын нүд орой дээрээ гарав. Тэр үед би хуурай ахан дүүсийн холбооныхоо байранд оюутны Библи судлал удирдан хийдэг болсон байлаа.

Эцэстээ холбооны маань дэд ерөнхийлөгч маань манай өрөөнд орж ирээд: “Жон, бид чамайг холбооноосоо хөөнө” хэмээн

Page 138: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

120 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

зандраад, гарахдаа: “Чи яагаад манай холбоонд байдаг бусад итгэгч нар шиг байж болдоггүй юм бэ?” гэж хэлж билээ. Тэр яг ингэж л хэлсэн. Тэрбээр бүтэн сайнд чуулганд явдаг атлаа найз охидтойгоо унтдаг, үдэшлэг дээр архиддаг, манай холбооныхоны хувьд жирийн хэв хэмжээнд тооцогддог бүхий л ёс бус зүйлсийг үйлддэг залуусын талаар ярьж байв.

Надад хэцүү байлаа. Гэхдээ, хэдийгээр манай холбооны дээрээсээ хоёр дахь хүн намайг хөөхөөр тангарагласан ч, тийм юм болсонгүй. Хамгийн сонирхолтой нь тэд намайг хөөх хангалттай санал цуглуулж чадахгүй байсан юм. Харин энэ хооронд бид олон хүнийг Христ рүү дагуулж, тэд ч миний талд зогсов.

Есүст ухаангүй дурласны дараах нь Америк хөл бөмбөгийн шинэ улирал эхлэв. Энэ үед би гуравдугаар дамжаанд ороод байлаа. Нэг, хоёрдугаар дамжаандаа би нэг ч тоглолт алгасалгүй үзсэн ч, одоо миний хувьд Есүсээс чухал зүйл байхгүй болсон учраас би тоглолтын завсарлагыг хүртэл ашиглан Библиэ судлаж байв. Хуурай ахан дүүс маань тоглолт үзэхээр явчихсан учраас, байшин маань эзгүй байлаа. Энэ нь ч надад Бурхантай нөхөрлөж, залбирах хосгүй боломж олгосон юм. Тэр үед надад хэн ч тоглолт үзэхийг хориглоогүй эсвэл би өөрөө тоглолт үзэх нь буруу гэж бодоогүй. Би зүгээр л Бурхантай хамт байж, Түүнийг таньж мэдэхийг юу юунаас илүү хүсч, хамаг ухаан санаа маань үүн дээр л төвлөрч байсан учраас, би тоглолт үзэлгүй, Есүстэй нөхөрлөсөн юм. Гэхдээ дөрөвдүгээр дамжаандаа би олон тоглолт үзсэн.

Намайг Пердю Их сургуулийг механикийн инженерээр төгсөх үед манай ахан дүүсийн дийлэнх нь, дээрээс нь өөр олон оюутан Эзэнд итгээд байсны дунд нилээд хөдөлгөөнтэй нэг оюутан охин байсан нь манай Лиза байв. Есүсийг хайрлах хайр маань олон хүнд халдварлаж, зарим нь намайг нүд үзүүрлэж, зарим нь хайрлаж байлаа. Угаасаа барьж тогтоохын аргагүй садрах хүсэл тэмүүллээс маань Жон Бивэр гэдэг хүний тархи, зүрх юун дээр тогтсон нь харагддаг байсан учраас хүмүүс надад саармаг хандах ч боломжгүй байв. Би ч яг л спортын галзуу фэн эсвэл нэг охинд ухаан жолоогүй дурласан хархүү шиг л байсан юм.

Төгсөөд би Даллас рүү нүүж, зургаан сарын дараа Лиза ч Далласт ирж, удалгүй бид гэрлэв. Би Роквел Интернэйшнэлд

Page 139: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

НӨХӨРЛӨЛ | 121

инженерээр ажилд ороод, тэнд ч бас Есүст хайртайд минь дургүйцдэг залуустай таарав. Тэд намайг өөрсдийнх нь бохир хошигнол, дэмий яриаг ойлгодоггүй, эрчүүд шиг ууж иддэггүй, хэтэрхий чимээтэй хэмээн гоочилно. Гэхдээ ажлын нөхцөл байдал маань хуурай ахан дүүсийн дунд байснаас арай л амар тайван байв.

Тэгтэл хоёр жилийн дараа нэг чуулган надад ажлын санал тавив. Тэр чуулган олон улсад нэр хүндтэй, Америкийн хамгийн алдартай чуулганы нэг байсан юм. Асар өргөн үйлчлэлтэй, дөрвөн зуу гаруй ажилчинтай тус чуулганаас ажлын санал хүлээж авсандаа би бараг л тэнгэрт орчихсон юм шиг л баярлав. Тэгээд “Одоо би Христэд итгэгч нартай ажиллах юм чинь, хавчлага зовлон маань дууслаа” гэж бодсон юм.

Тэр үед Үндэсний Хөлбөмбөгийн Лигийг өнгөлж байсан багийн нэг нь Далласын Ковбойууд байв. Би Мичиганд өссөн учраас тэдний тоодоггүй байлаа. Гэтэл Даваа гариг бүр цуглааны ажилчид Ковбойчуудын талаар ярихыг сонсдог болов. Тэд кофе оочингоо, өмнөх өдрийн тоглолтын талаар, ямар мундаг тоглолт байсан талаар, ялалт ялагдлын талаар халуун яриа өрнүүлнэ.

Тэгээд би ч зурагтаар Ковбойчуудыг үздэг болж, яваандаа улам шимтэн хорхойсов. Үүний ачаар би чуулганыхаа ажилчидтай ярих юмтай болсон учраас, энэ маань надад давхар ашигтай байсан юм.

Энэ бүхэн эхлээд нэг их гэм хоргүй, гэнэн цайлган сонирхол шиг л байв. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам, миний сонирхол улам гүнзгийрч, би тоглолт алгасахаа болилоо. Бүр улайрах шинждээ орж, уухайлан дэмжиж, заримдаа тоглогч нар руу хашхичих зэргээр зурагттайгаа ярьдаг болов. Яваандаа би тэдний бүх тоглолтыг хором алдалгүй, бүтэн үздэг болов. Тоглолтгүй үеэр ч би ажилчидтайгаа Ковбойчуудын ирээдүй, ирэх жилийн гялалзсан амжилтын талаар хөөрөлдөнө. Эцэстээ би тэдний талаар ажилчидтайгаа ярилцаагүй, ганцаараа байх үедээ ч зогсоо зайгүй боддог болов. Би тэдний улаан фэн болов!

Тоглолтын шинэ улирал эхлэхэд над шиг баяссан хүн байсангүй. Бүтэн сайн бүр цуглааны дараа би гэр рүүгээ чавхдаж, хувцсаа ч солилгүй зурагтаа асаана. Заримдаа бүр бие засмаар

Page 140: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

122 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

байсан ч, зангиа хослолоо ч тайлалгүй, хавчигнаж байгаад үзнэ. Тоглолт алгасах талаар ярихын ч хэрэггүй.

Тэгээд завсарлагаанаар л өрөөндөө орж, хувцсаа солино. Лизад тусламж хэрэгтэй болбол, “Хонгор минь, наана чинь Ковбойчууд тоглож байна!” гээд хөдлөхгүй. Манайх тоглолтын завсарлагаанаар эсвэл тоглолт дууссаны дараа л хоолоо иддэг байв.

Би Ковбойчуудын статистикийг цээжилдэг боллоо. Тэгээд дүн шинжилгээ хийгээд, яавал сайжирч болохыг эргэцүүлнэ. Ажил дээрх Ковбойчуудын талаарх яриаг би удирддаг болов. Тэр бас тэр тамирчин сайхан тоглосон хэмээн сайрхана. Яриа маань ганц Даваа гаригт биш, долоо хоногийн турш өрнөдөг болов. Чуулганыхан маань тоглолтын урилга өгбөл, би шууд л хүлээж авдаг байв.

Гүйлгээд, жилийн дараах үйл явдал дээр очъё. Энэ явдлын өмнөх нь би Бурханд маш энгийн нэгэн залбирал хэлсэн бөгөөд энэ залбирал маань миний амьдралыг орвонгоор нь өөрчлөх юм чинээ санаагүй билээ. Би: “Эзэн минь, Та миний зүрхийг ариусгаач. Би Тан руу тусгаарлагдсан байхыг, ариун байхыг хүсч байна. Тиймээс амьдралд маань Танд таалагдахгүй зүйл байвал, илчилж зайлуулаач” гэж залбирсан юм. Ингэхдээ энэ залбирлынхаа гүнийг ч, цаанаас нь юу гарч ирэхийг ч мэдээгүй билээ.

Хөл бөмбөгийн улирал төгсөж, нэмэлт тоглолтууд ойртсоор, шийдвэрлэх тоглолтын өдөр ирэв. Ковбойчууд Филадельфиа Ийглстэй тоглов. Ялагч нь шалгарч, ялагдагч нь хасагдах байв. Би буйдан дээр суулгүй, зурагтынхаа өмнө босоогоороо үзэж байлаа. Тоглолт маш өрсөлдөөнтэй өрнөж байсан учраас, суухтай манатай л байв. Шөвгийн дөрвийн тоглолт дуусахад найман минут дутуу байтал, Ковбойчууд маань дөрвөн оноогоор хожигдож, хамгийн мундаг хамгаалагч нь багаа ёстой л алж байв. Би урагш хойш холхиж, муу тоглохоор нь хашхичиж, сайн тоглохоор нь дэвэж, ганцаараа галзуу хүн шиг л байлаа.

Тэгтэл юу юугүй гэнэт л Ариун Сүнс надад залбирахыг шивэгнэв. Миний дотор гэнэт л “залбир, залбир, залбир” жинтэй ятгалга бууж, зүрх маань хүнд жинд дарагдав. Бурханы Ариун Сүнс хүнийг Бурханы өмнө очиж, залбирахыг хүссэн үед ийм ятгалга төрдгийг би мэднэ.

Page 141: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

НӨХӨРЛӨЛ | 123

Лиза байгаагүй учраас, би чангаар: “Эзэн минь, тоглолт дуусахад наймхан минут үлдээд байна. Дуусгаад залбиръя!” гэлээ. Гэтэл ятгалга намайг тавьсангүй.

Хэдэн минут өнгөрлөө. Би ч амар заяа үзэхийг хүсч: “Эзэн минь, тоглолт дуусмагц би таван цаг залбиръя! Зургаахан минут өгчих!” хэмээн санаа алдлаа.

Баг маань талбайн доод хэсэг рүү бөмбөгөө нүүлгэж байлаа. Тийм боловч залбирах ятгалга намайг орхих нь бүү хэл, улам л ширүүсэв. Би гонсойлоо. Тоглоомоосоо холдохыг үнэхээр хүссэнгүй. Тэгээд чангаар: “Эзэн минь, Та хүсээд байгаа юм бол, би тоглолтын дараа өдөржин, хүсбэл бүр шөнөжин залбиръя!” гэж чангаар хэллээ.

Тоглолт дуусав. Ковбойчууд ялж, цэнгэлдэх тэр аяараа доргиж байв. Би ч бас тэдэнтэй хамт зурагтынхаа өмнө доргиж байлаа. Гэхдээ би Бурханд амлачихсан байв. Тэгээд тэр даруй зурагтаа унтраагаад, дээшээ ажлынхаа өрөөнд ороод, хаалгаа хаагаад, хивсэн дээрээ суугаад, залбирлаа. Гэтэл мөнөөх залбирах ятгалга замхарч, ямар ч жин, ямар ч мэдрэмжгүй, хов хоосон оргив.

Би ч идэвхижих гэж хичээлээ. Залбирах гэж хичээсэн ч, үг маань хоосон хонгио шиг л байв. Тэгээд би юу болсныг даруй ухаарав. Би Бурханы хүсэлтийг Ковбойчуудын тоглолтоор сольчихжээ. Тэгээд би нүүрээрээ хивс шааж унаад, уйлав: “Бурхан минь, хэрэв хүн надаас “Чамд хэн чухал вэ? Бурхан уу, ковбойчууд уу?” гэж асуусан бол, би хором ч эргэлзэлгүй: “Бурхан!” гэж хариулах байсан. Гэхдээ би сая хэн нь илүү чухал болохыг харуулчихлаа. Би танд хэрэгтэй байсан. Гэтэл би Таныг биш, хөлбөмбөгөө сонгосон. Намайг өршөөгөөч!”

Гэтэл Бурхан тэр даруй миний зүрхэнд: “Хүү минь, Надад чиний таван цагийн залбирал хэрэггүй. Чи Миний үгэнд л орох хэрэгтэй” гэж хэлэхийг сонсов.

Хоёуланд нь “үнэнч”

Надад амиа зориулсан Нэгнээс урвасандаа би үлэмж гашуудав. Энэ дэлхийн юмны төлөө л - амийн өөр ямар ч эх ундаргагүй

Page 142: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

124 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

хүмүүсийн зүрх, сэтгэл, оюуныг тэжээдэг зүйлийн төлөө л би ийм юм хийжээ. Миний дур сонирхол яахын аргагүй хөл бөмбөгийн баг дээр тогтсон байлаа.

Яг энэ ойлголтоор Иаковын үгийг дахин харцгаая:

Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм. Эсвэл ямар ч зорилгогүйгээр Сударт “Түүний бидний дотор нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг” хэмээсэн гэж та нар бодож байна уу? Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт хүмүүс та нар гараа цэвэрлэ. Хоёр санаатай хүмүүс та нар зүрхээ ариусга (Иаков 4:4-5,8).

Бидний үнэнч байдал салаалжээ. Үнэнч байдал нь бидний үгээр биш, шийдвэрээр тодорхойлогдоно. Хичнээн үнэнч болохоо зарладаг хүмүүс олон байдаг ч, үйлдэл нь тэс өөрийг хэлдэг. Бурхан “Ихэнх хүмүүс өөр өөрсдийн үнэн зөвийг тунхагладаг ч итгэл найдвартай нэгнийг хэн олж чадах вэ?” (Сургаалт үгс 20:6) гэж хэлсний учир нь энэ ч юм билүү?

Тэр үед би “Миний амьдралд Есүсээр өөр чухал хүн, чухал юм байхгүй!” гэж итгэл дүүрэн хэлдэг байсан ч, сонголт маань тэс өөрийг харуулсан юм. Үйлдэл нь үгээс хавьгүй гүн харилцаа билээ.

Элч Иохан Шинэ гэрээнд Сургаалт үгс 20:6-г ишлэсэн байдаг: “Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин ажил үйлс, үнэнээр хайрлацгаая” (1Иохан 3:18). Үнэндээ Далласын Ковбойчууд миний анхны хайрын эзэн болсон байв. Тэгээд би миний дотор орших Ариун Сүнсний харыг хөдөлгөжээ. Хэдийгээр би Бичээсийн анхааруулгыг уншсан ч, үгэнд сохор байжээ. Харин Бурхан надад нигүүлсэнгүй хандаж, алдааг минь харуулсан юм.

Иохан мөн:

Бяцхан хүүхдүүд ээ, та нар шүтээнүүдээс өөрсдийгөө хамгаалагтун (1Иохан 5:21) гэж бичсэн.

Page 143: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

НӨХӨРЛӨЛ | 125

Энэ бол Иаковын үг биш, харин Есүсийн хамгаас хайртай дагалдагч Иоханы анхааруулга гэдгийг бүү мартаарай. Энэ нь түүний бичсэн уртуу захидлын төгсгөлийн үгс байсан. Тэр үед элч нар хайртай хүмүүстэйгээ утас, мессеж, фэйсбүүк, шуурхай шуудангаар харилцах боломжгүй байв. Захидал ч ховор зүйл бөгөөд бөөн шат дамжлага болж байж хүрдэг байж. Тиймээс, Ариун Сүнсний хөтлөлөөр захидал бичиж байгаа хүн хамгийн чухал үгээ хамгийн сүүлд бичих нь гарцаагүй.

Паул ч бас Иаков, Иохан хоёрын нэгэн адил Есүст үнэнч зүрхээ дэлхийгээс хамгаалахыг хичээнгүйлэн захижээ.

Та нар Эзэний аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзэний ширээг болон чөтгөрүүдийн ширээг зэрэг хуваалцаж чадахгүй. Эсвэл бид Эзэний хардалтыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү? Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд босгон байгуулдаггүй. Хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эрэг.(1Коринт 10:21-24).

Би энэ ишлэлийн өмнө чичирдэг. Яг л манай энэ цагийн талаар өгүүлсэн энэ ишлэлд мөн л биднийг харамлах Бурханы харын талаар хэлжээ.

Хөл бөмбөг дуусаа юу?

Тэгэхээр, би гэдэг хүн цаашид спорт үзэх ёстой юу, үгүй гэдэг асуулт гарч ирнэ. Спорт ч гэлтгүй - ер нь дэлхийн юмст оролцохоо болих уу? Оролцохоо больчихбол, яаж дэлхий дээр ажиллаж, амьдрах вэ?

Ингэж үзье л дээ. Гэргийтэй хүнийхээ хувьд би гэргийгээсээ өөр ямар ч эмэгтэйтэй харилцахаа болих ёстой юу? Мэдээж үгүй. Миний эргэн тойронд эмэгтэйчүүд байдаг. Онгоцонд зэрэгцэн

Page 144: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

126 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

сууна - яг одоо энэ номыг бичиж байхад, миний хажуугийн суудалд нэг эмэгтэй сууж байна. Би эмэгтэйчүүдтэй ажилладаг. Би янз бүрийн газар, янз бүрийн нөхцөлд эмэгтэйчүүдтэй харилцдаг.

Гэрлэсэн эр хүнийхээ хувьд би эмэгтэй хүнийг хүндэтгэхийг хичээдэг. Учир нь өнөөдөр маш олон эмэгтэйчүүд эрчүүдийн бүдүүлэг хандлагыг хүлцэж явдаг. Эрчүүд эмэгтэйчүүдийг өөрсөдтэй нь тэгш эрхтэй хүн гэж үзэх нь байтугай, дур хүслийг нь хангадаг махан бие шиг л үздэг. Харин би үүнийг жигшдэг. Учир нь Бурхан эрэгтэй ч хүнийг, эмэгтэй ч хүнийг Өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн. Бурхан эрэгтэй ч хүнд, эмэгтэй ч хүнд бэлэг өгсөн; Бурхан гэрээний эрэгтэйчүүд, эмэгтэйчүүддээ яг адилхан Христийн оюун ухааныг өгсөн. Бурхан эр хүнийг эмэгтэй хүнээс дээр тавьдаггүй. Тэгвэл, чуулган яагаад тэгэх ёстой вэ?

Гэхдээ би эмэгтэйчүүдэд хайр сэтгэлийн хандлагаар хандахгүй. Би Лизатай гэрээ байгуулсан. Би Лизатай гэрлэхдээ - жаахан уянгын халилтай хэлбэл - ертөнц дээрх бүх эмэгтэй хүнд баяртай гэж хэлсэн. Тиймээс би эмэгтэйчүүдтэй зохистой хэв хэмжээнд л харилцана.

Тэгвэл үүнийг дэлхийтэй тогтоох харилцаан дээр буулгаж үзье. Би одоо ч хөл бөмбөгөө үздэг. Гэхдээ өмнөх шигээ амиа өгчих шахам улайрахаа больсон. Ковбойчуудын араас хөлөө хугалдаг байсан тэр дур сонирхол зүгээр л арилсан. Одоо би Эзэнийхээ хүслийг биелүүлэх гэж л улайрдаг болсон. Гэр бүлээ хайрлан халамжилж, бусдад туслаж, үйлчлэлээ хөгжүүлж, Бурханы цэц ухаан, зөвлөгөөд шамдан суралцах нь миний хамаг анхаарал, дур хүслийг булаасан.

Амьдралынхаа байр суурийг өөр юмст булаалгах үе надад байсан уу? Байлгүй яахав. Гэхдээ би Ариун Сүнснээс гуйсан учраас, Сүнс надад эдгээрийг танихад тусладаг болсон. Гольф, хоол, кино, тэр бүү хэл үйлчлэл тэргүүтэн нь Бурханаас дээр залчихгүй, байх ёстой байрт нь байлгахын тулд заримдаа бүр хэсэг хугацаанд хорих шаардлагатай болдог зүйлсийн цөөн хэд нь билээ.

Нэг үе гольфт донтож эхлэх үед Ариун Сүнс нэг өдөр надад гольфийн бүх эд хэрэгслээ өөр нэг пасторт өг гэж хэлсэн юм. Сүнс яагаад тэгж хэлэв? Товчхондоо, тэр пастор гольфт донтоогүй, харин би донтчихжээ!

Page 145: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

НӨХӨРЛӨЛ | 127

Түүнээс хойш цохиур барилгүй жил хагас өнгөрөв. Гэтэл нэг өдөр Эзэн нэгэн мэргэжлийн тамирчинд хэдэн мянган долларын гольфийн эд хэрэгслээ надад өгөхийг хэлжээ. Би ч үүнийг нь сонсоод цочирдов. Тэр тамирчин залбирлын дайчин байсан учраас “Жон, би итгэл төгс байна” гэж хэлсэн юм.

Хэдэн сарын дараа одоогийн Өмнөд Солонгосын хамгийн том чуулганыг байгуулалцаж явсан нэгэн пастор бас л надад үнэтэй цайтай гольфийн тоноглолоо өгөөд, Эзэн түүнд ингэж хэлсэн гэлээ. Би ч мэл гайхав! Тэгээд Эзэнээс: “Би энэ олон хэрэгслээр чинь яах ёстой болж байна аа?” гэж асуулаа.

Гэтэл Эзэн надад: “Тогло!” гэв. - “Гэхдээ Та чинь намайг жил хагасын өмнө хамаг юмаа хүнд

өг гээд өгүүлээ биз дээ?”Гэтэл Бурхан надад: “Чи одоо гольфт ухаанаа өгөхөө больсон.

Тиймээс эрүүл мэндийнхээ төлөө ч, зугаа цэнгэлийнхээ төлөө ч тоглож болно” гэсэн юм.

Түүнээс хойш би өнөөг хүртэл гольф тоглосоор байна. Энэ тоглоомыг Бурхан миний хөвгүүдтэйгээ, удирдагч нартайгаа, үйлчлэлийнхээ түншүүдтэйгээ нөхөрлөх, амрах, сэргэх талбар болгосон юм. Үнэндээ энэ номыг бичихээс гурван жилийн өмнө Мессенжер Интернэйшнэлийн илгээлтийн ажилд хандивласан гурван сая долларыг бид Мессенжер Цомын тэмцээнээр болон гольф тоглодог найз, түншүүдээрээ дамжуулж босгосон юм. Хэрэв би гольфийг амьдралаасаа бүр мөсөн хасчихсан бол, ийм зүйлс болохгүй байсан.

Бурхан биднээс үгэндээ орохыг хүсэх үед бүү ай. Түүний үгэнд орж, хүслийг нь дагах үед бүх юм хавьгүй амар байдаг бол, зөрөх үед бүх юм хүнд хүчир байдаг.

Бурханлаг харуусал

Дэлхийтэй нөхөрлөх нөхөрлөл Бурханы Сүнсний харыг өдөөдгийг Иаков тодорхой хэлжээ. Энэ нөхөрлөл юу дагуулдгийг миний амьдралаас ч харлаа. Энэ мэтчилэн олон жишээ хэлж болно. Дараагийн бүлгээрээ бид дэлхийтэй нөхөрлөх нөхөрлөлийн уг

Page 146: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

128 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

үндсийн талаар ярина. Харин одоо дур сонирхол маань буруудах үед яах ёстой талаар ярья. Дэлхийтэй зохисгүй харилцаанд орсон итгэгч нарт өгсөн Иаковын зөвлөгөөг үзье:

Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт хүмүүс та нар гараа цэвэрлэ. Хоёр санаатай хүмүүс та нар зүрхээ ариусга. Шанал, гашууд, уйл. Инээд чинь гашуудал болог. Баяр хөөр чинь уйтгар гуниг болог (Иаков 4:8-9).

Миний бие залбирлыг бус, Ковбойчуудыг сонгосноороо юу хийснийг Бурхан надад илчлэхэд би маш их харуусан гашуудсан юм. Би зохисгүй “харилцаагаараа” миний төлөө амиа өгсөн Нэгэнийг гомдоосноо ухаарсан.

Саяхан би гэргийгээсээ урвасан боловч, харилцаагаа аварч үлдсэн нэг хүнтэй ярилцсан юм. Тэрбээр зургаан сарын турш гэр бүлээс гадуур харилцаанд байсан тухайгаа ярихдаа зогсоо зайгүй уйлж байлаа. Амжилттай ажил бизнестэй, хөл бөмбөг тоглож явсан, булиа тэр эрийг уйлна чинээ санаагүй боловч, түүний нулимыг хараад би өөрийн эрхгүй бишэрч билээ. Тэрбээр Бурханы эсвэл гэргийнхээ уучлалыг олсондоо уйлсангүй. Үнэндээ түүний гэрлэлтийн амьдрал урьд урьдынхаасаа ч илүү бэхжижээ. Гэхдээ тэр эр хамгийн хайртай хүнээ тэгтэл хорлож, өвтгөсөндөө голоо урагдтал харуусан уйлж байв. Түүний тэр сэтгэл, хайранд би үнэн голоосоо мэхийж билээ.

Бид тэр хүнээс суралцах ёстой. Дэлхийтэй садарласан жинхэнэ итгэгч хүн яг тэгэх ёстой. “Инээд чинь гашуудал болог. Баяр чинь гуниг болог” гэж Иаков хэлсэн.

Тэр эр гэргийгээ буруутгалгүй, хийсэн хэрэгтээ үнэн голоосоо харууссан. Түүний жинхэнэ даруу байдал миний сэтгэлийг сэргээсэн юм. Би хань ижлээсээ урвасан хүмүүстэй зөндөө л уулзаж явсан. Гэхдээ тэд тэс өөр ааш авир гаргадаг байв. Тэд гэмших аядаж байснаа, сүүлдээ “болдоггүй, бүтдэггүй” хэмээн хань ижилдээ хамаг ялаа тохдог.

Бичээс бурханлаг гашуудал болоод дэлхийн гашуудлын тухай ярьдаг (2Коринт 7:10). Бурханлаг гашуудлыг үлгэрлэн харуулсан

Page 147: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

НӨХӨРЛӨЛ | 129

хүн бол Давид хаан юм. Давид завхайрч, хүний амь хороочихоод, дараа нь хамгийн хайртай Нэгэнээ гомдоосондоо гүнээ халаглаж, гашуудсан байдаг. Тэрбээр “Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд бузар мууг хийлээ” хэмээн халаглан уйлжээ. Давид хэдэн өдөр нүүрээрээ газар шаан, дуу хадаан гашуудахдаа, хүмүүсийн хэл амнаас зовоогүй юм. Тэр арьсаа аварч үлдэхийг хүсэлгүй, үнэн голоосоо гашуудсан учраас сэргээгдсэн юм.

Гэтэл Саул хаан өөрөөр авирласан. Тэр ч Бурханы үгэнд орохын оронд дэлхийн амин дэм болох амин хувийнхаа дур хүслийг эрэлхийлж, бардамналыг сонгохдоо Бурханыг гомдоосон. Тэр ч бас хийсэн зүйлдээ гашуудсан ч, яг үнэндээ баригдаж, өөрийг нь хүндэтгэдэг олны өмнө шившиг болох вий - магадгүй бүр удирдлагаа алдахад хүрэх вий гэдэгтээ л гашууджээ. Саул дэлхийн гашуудлаар гашууджээ. Саул Давид шиг юмуу хөл бөмбөгийн тамирчин шиг цэврээр тунаж гараагүй. Саул бодолдоо мэхлэгдэж, бохирджээ. Амиа бодсон нууц сэдэл, бардамнал нь эцэстээ цухуйжээ. Гэвч тэр хүний сэтгэлгээ хэзээ ч өөрчлөгдөөгүй юм.

2Коринт 7:10 дээр элч Паул “Бурханы хүслийн дагуух гашуудал нь үл харамсах гэмшлийг бий болгон авралд хүргэдэг аж. Харин ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог” гэсэн. Энэ харуусал нь Бурханаас ирдэг бөгөөд Түүнийг хайрлах хайраас гардаг. Хэрэв бид Бурханыг Өөрийг нь бус, бидний төлөө хийж өгдөг юмсыг нь хайрлаж байвал, Саулаас дээрдэх юм алга.

Дараагийн хоёр бүлгээр дэлхийтэй нөхөрлөх нөхөрлөл нь Бурхантай тогтоох харилцаанд маань хэрхэн нөлөөлдгийг үзнэ. Бурханыг “сайнаар” орлуулах нь хувь хүнийг ч, чуулганыг ч маш том өр төлбөрт унагадаг. Гэхдээ хуудсаа эргүүлэхээсээ өмнө эхлээд Бурханд залбирч, таны амьдралд дэлхийтэй нөхцсөн, зохисгүй харилцаа байгаа бол, үүнийг илчилж өгөхийг асууя.

Аав аа, Та намайг шинжилж, миний арга зам, сэдлийг шалгах болтугай. Таныг гэх хайр, сэтгэлийг маань ямар нэг зүйл орлосон бол, Сүнсээрээ илчилж өгөөч. Би Танд өөрийгөө уудлаж байна. Би насан турш Эзэн Есүсээ дагаж, үйлчлэхийн төлөө өөрийгөө үгүйсгэдэг, Таныг жинхэнээсээ хайрладаг хүн байхыг хүснэ. Есүсийн нэрээр залбирч байна. Амень.

Page 148: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 149: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ҮНЭНЭЭС ЗАЙЛСХИЙХ

… ариусгалыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.

— Еврей 12:14

Ариун байдал гэж юу болохыг үнэндээ хүмүүс мэддэггүй. Харин жинхэнээсээ мэдсэн хүн… үүнээс

татгалзахын аргагүй. — Си. Эс. Люис

Ариун байдал. Энэ үгийг хэлмэгц хүмүүс биеэ хурааж, бушуухан сэдвээ өөрчилдөг. Энэ нь олон хүнд “гоёо” биш, дараас болдог учраас хүмүүс үүнээс зайлсхийдэг. Ариун

байдлыг хүмүүс авралын нэгэн нөхцөл юмуу хуульчлалын зүйл заалт гэж андуурах нь олонтаа. Тиймээс, ариун байдлын тухай ярихаар, өөдөөс: “Би Бурханы нигүүлслээр амьдарч байгаа, эрх чөлөөтэй хүн. Надад хууль тулгах хэрэггүй” гэж эсэргүүцдэг.

Гэхдээ Шинэ гэрээний ариун байдал нь хуультай болон

9

Page 150: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

132 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

хуульчлалын үйлстэй холын ч хамаагүй юм. Ариун байдал нь үнэндээ амьдралынхаа тал бүр дээр хүсүүштэй, гайхамшигтай арга зам билээ. Гэтэл бид ариун байдлыг ташаа ойлгосоор л явна.

Яагаад энэ талаар ярьдаггүй вэ?

Еврей 12:14 дээр “Үүнгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” хэмээн тодоос тод хэлчихээд байхад, Бурханы хүүхдүүд бид яагаад энэ талаар ярихаас цааргална вэ? Энэ ямар хатуу мэдэгдэл болохыг та ойлгож байна уу? Ариун байдал үгүй бол хэн ч Эзэнийг харахгүй! Би л хувьдаа ийм үгийг үл тоож эс зүрхлэнэ. Харин та яах уу?

Америкийн ерөнхийлөгчөөр жишээлж ярья л даа. Би Америкийн иргэн учраас, ерөнхийлөгчтэйгээ их бага хэмжээгээр “хамаатай”. Гурван зуун хорин сая америкчууд бид бүгдээрээ ерөнхийлөгчийнхөө эрх мэдэл, засаглал дор амьдарна. Гэхдээ, хэдийгээр би ерөнхийлөгчтэйгээ холбоотой боловч, өнөөг хүртэл нэг ч удаа түүнтэй биечлэн уулзаж үзээгүй. Үнэндээ өдий тавь гаруй наслахдаа ерөнхийлөгчийгөө нэг ч удаа “амьдаар” нь хараагүй билээ.

Гэтэл, нөгөөтэйгүүр ерөнхийлөгчтэй өдөр тутам уулздаг, найзладаг, хамтарч ажилладаг америкчууд олон бий. Тэд Цагаан ордон дахь тэр эрхмийг надаас илүү мэднэ.

Яг үүнтэй адил өнөөдөр Есүсийн захиргаан дор Христэд итгэдэг сая сая хүн бий. Тэд Есүсийг Хаанаараа өргөмжилдөг. Харин Есүс тэднийг хамгаалж, хангаж, хайрлаж, хүсэлтэд нь хариулдаг. Гэхдээ нэг асуулт байна - тэд Эзэнээ хардаг болов уу? Өөрөөр хэлбэл, тэд Түүний оршихуйд байдаг уу? Бид Түүний оршихуйг маш бодитоор харж мэдрэх учиртайг Бичээс хэлж байна. Еврей 2:9 дээр “Харин Бурханы нигүүлслээр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд тэнгэр элч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг” гэж мэдэгдсэн. Энэ завшааны талаар 2Коринт 3:18 дээр Паул:

Page 151: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ҮНЭНЭЭС ЗАЙЛСХИЙХ | 133

“Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээр Эзэний алдрын тусгалыг хардаг. Бид энэхүү Түүний дүрд алдраас алдарт өөрчлөгддөг. Энэ нь Эзэний Сүнсээр болдог” хэмээн тунгаажээ.

“Эзэний алдар” гэдэг үгийг бид ихэвчлэн ташаа ойлгодог бөгөөд өнөөдөр бараг хэрэглэхээ больсон. Өнөөдөр бид “Эзэний аугаа байдал” гэж ярьдаг болсон. Тэгэхээр биднийхээр бол Паул “Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээр Эзэний аугаа байдлыг хардаг” гэж хэлжээ.

Есүс ч бас хэн Өөрийнх нь оршихуйг мэдэрч, харахыг хэлсэн юм. Сүүлийн зоог дээр Есүс үнэндээ: “Хэсэг хугацааны дараа ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Яагаад гэвэл Би амьд байна. Та нар ч амьд байна” (Иохан 14:19)гэж айлдсан билээ.

Энд маш чухал баримт байна. Нэгдүгээрт - Христийг харах нь Христитгэлийн хувьд хийсвэр ойлголт бус, харин маш бодитой зүйл юм. Хоёрдугаарт - бид Христтэй энэ дэлхий холбогдож чадахгүй арга замаар холбогддог.

Бурханыг харах нь яагаад тийм чухал вэ? Ерөнхийлөгчийн жишээтэй адил - нэгдүгээрт - хэрэв бид Бурханыгаа харахгүй бол, Түүнтэй биечлэн танилцаж чадахгүй, дам л мэднэ.

Үүнээс гадна өөр нэгэн чухал шалтгаан бий. Бид Эзэнтэйгээ харилцахгүй бол, Эзэнтэйгээ адилхан болж өөрчлөгдөж чадахгүй. Өмнөх ишлэлээс үзбэл, Эзэнийг харсан хүмүүс л “…Түүний дүрд алдраас алдарт өөрчлөгддөг” (2Коринт 3:18) ажээ. Итгэгч хүний амьдралд өөрчлөлт маш чухал.

Есүс Христэд итгээд удсан ч, Түүнтэй хэзээ ч уулзаж үзээгүй юм шиг хүмүүстэй та уулзаж явсан уу? Тэд яагаад тийм байдаг вэ? Тэд өөрчлөлтийн үйл явцсыг үзээгүй хүмүүс юм. Тэд Эзэнтэйгээ адилхан болж өөрчлөгдөхгүй байна.

Паул биднийг бэрх цагт амьдарна гэсэн. Гэхдээ хавчлагаас болж биш, харин итгэгч нэр зүүсэн атлаа Есүсийн үгийг дагадаггүй хүмүүсээс болж зовно гэсэн нь хамгийн сонирхолтой. Тэр хүмүүс Бурхантай ямар ч хамаагүй мэт авирладаг: аминдаа бас мөнгөндөө

Page 152: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

134 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

хайртай, аав ээжээ сонссдоггүй, цадиггүй, үл уучилдаг, алдар нэр хайдаг, урваж шарвадаг, Бурханыг бус, дур таашаалыг хайрладаг. 2Тимот 3:5 дээр Паул: “ Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг” хэмээн тодорхой мэдэгдсэн. Тэдний үл ойшоох тэр хүч нь биднийг өөрчлөх нигүүлслийн хүч бөгөөд жинхэнэ Христитгэлийн үндсэн бодит байдал юм.

Эдгээр мэргэжлийн итгэгч нар нь “… суралцавч, үнэний мэдлэгт хүрдэггүй” (2Тимот 3:7) учраас дандаа мэхлэгддэг. Мэхлэлд нэг л ноцтой асуудал байдгийг өмнө хэлсэн. Мэхлэл нь мэхлэдэг! Бид Бурхантай сайн харилцаатай гэж бодовч, хэрэг дээрээ сайн харилцаагүй байж болно. Яг ийм олон “итгэгч” чуулган, конференц, хүндэтгэлийн үдэш, Библийн сургууль, жижиг бүлгээр нэг бий. Тэд суралцдаг ч, зан чанар нь ч, үйлдэл нь ч хэзээ ч өөрчлөгддөггүй.

Дүгнэлт

Тэгэхээр, зөвхөн ариун байдал дотор алхаж байгаа хүмүүс л Бурханыг харж, Түүний оршихуйд орж чадна гэсэн дүгнэлт хийж болно. Есүс “Хэсэг хугацааны дараа ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Яагаад гэвэл Би амьд байна. Та нар ч амьд байна. …Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ” (Иохан 14:19,21) хэмээсэн. Үүнээс тодорхой үг гэж байх уу даа?

Харагдах гэдгийг “нүдэнд юмуу ойлголтод тодорхой, мэдээжийн” болгох, энгийнээр харуулах” гэж тодорхойлдог: Үг судлалын бүрэн толь бичигт имфанизо хэмээх энэ үгийг “илт болгох, харагдахад хүргэх, харуулах” гэж тодорхойлжээ. Үүнээс гадна “хүний тухайд гэвэл… хэн нэгэнд өөрийгөө дотно мэдүүлж, ойлгуулах” хэмээн ухаж тодорхойлсон байдаг.

Есүс тушаалыг нь дагадаг хүмүүстээ л харагдана гэжээ. Тийм хүмүүс л Есүсийг харж, оршихуйд нь орж, дотносно. Энэ завшаан нь нийт итгэгч нарт бус, гагцхүү Түүний үгэнд ордог, ариун байдлыг мөшгидөг хүмүүст л өгөгджээ.

Page 153: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ҮНЭНЭЭС ЗАЙЛСХИЙХ | 135

1980-аад оны үеэр надад энэ дэлхийн хамгийн том чуулганы пасторыг угтах завшаан олдсон юм. Тэр эрхэм болбоос Өмнөд Солонгосын, Сөүл хотын Давид Ёнги Чо пастор байлаа. Тухайн үед тэдний чуулган 750,000 хүнтэй байв. Миний бие Доктор Чог зочид буудал, чуулганы хооронд зөөх үүрэг хүлээв. Тэгэхэд би итгээд удаагүй байсан учраас энэ нь миний хувьд тэнгэрийн хишиг байлаа.

Доктор Чо манай Америкт чуулганыхаа арван тав орчим бизнесмэнийг дагуулж ирэв. Нэг өдөр цуглаан дээр тэдний нэг нь над дээр хүрч ирээд: “Ноён Бивэр, өнөөдөр Доктор Чог та цуглаан дээр авчирах уу?” гэлээ.

- “Тийм ээ, эрхэм ээ.”Гэтэл тэр хүн намайг цоо ширтээд: “Би танд нэг амин чухал

юм сануулъя. Нэгдүгээрт - ноён Чог хүргэж ирэхдээ, түүнтэй ярьж болохгүй шүү. Тэр үйлчлэхийнхээ өмнө ярих дургүй” гэсэн нь нэгдүгээр ч, хоёрдугаар ч чухал зүйл болов.

Тэгээд тэр орой буудал дээр очоод хүлээж байтал, ноён Чогийн бараа бологч нь хаалга онгойлгож өглөө. Доктор Чо машинд орж ирээд, миний хажуугийн суудалд суутал, Бурханы оршихуй машиныг дүүргэв. Уушги зүрх амаар гарчих дөхөж байлаа. Бурханы эрхэмсэг оршихуй, хайр дэндүү бодитой илэрхий байв.

Би уйланхай хүн биш л дээ. Гэтэл жолоогоо барингаа, өөрийн эрхгүй асгарчихав. Тэгээд замынхаа дунд, гэрлэн дохион дээр зогсохдоо, тэсэлгүй мөнөөх “хориотой” зүйлийг нь хийж орхив. Би тэр хүндтэй эрхэмд мэхийн байж: “Доктор Чо, Бурхан энд - машинд байна” гэлээ.

Гэтэл Доктор Чо намайг хараад: “Тийм ээ, би мэднэ” гэж хэлсэн юм.

Доктор Чог манай чуулганд байх хугацаанд би түүнээс алхам ч холдсонгүй. Бид хамтдаа гольф тоглож, би түүнийг үйл ажиллагаанд нь хүргэж өгч, хамт хооллож, онгоцны буудлаас тосч, эцэст нь үдэж өгөв. Доктор Чо олны дунд ч, ганцаараа ч бурханлаг, эрхэмсэг, үнэн байлаа. Бурхан тэр хоёр хамт байх хичнээн дуртайг нь үзээд, би ёстой л биширсэн дээ. Тэгэхэд л би яагаад тэр хүнтэй Бурхан Өөрөө хүчирхэг Оршихуйгаараа хамт байсныг ухаарсан юм. Тэр хүн Есүсийн үгийг нэг ч алдалгүй дагадаг ажээ.

Page 154: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

136 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Би чуулган дээр байхдаа, залбирахдаа, Бурханы Үгийг уншиж байхдаа эсвэл зүгээр л байж байхдаа яг тэгж Бурханы оршихуйг мэдэрдэг. Яагаад Мосе Бурханы эрхэмсэг оршихуйн төлөө бүхнээ орхисныг би ойлгодог. Заримдаа үгийг нь зөрчсөнөөс болж Бурханы оршихуй амьдралаас маань холдох үе байсан. Заримдаа би сорилт дундуур мацсан. Энэ бүхнээс би нэг л сургамж авсан: “Хүн сонголтоосоо сэргийлж чадах ч, сонголтынхоо үр дагавараас зайлж чадахгүй.”

“Харагдах” гэдэг нь Эзэнийг Өөрийг нь харах төдийгүй, Түүнийг дагалдах бүхнийг харахын нэр юм. Энэ нь Бурхан биднийг далд талбараас ил талбар руу, сонсогдохгүй талбараас сонсогдох талбар руу, үл мэдэх талбараас мэдэх талбар руу гаргаж, бидний тархи, зүрхэнд Өөрийгөө мэдүүлэхийг хэлж байгаа юм. Бурхан бидэнд Өөрийгөө болоод замуудаа ойлгуулж, мэдүүлнэ. Еврей номын бичээч ийм завшаан хүртсэн хүмүүсийг “Учир нь нэгэнтээ гэгээрүүлэгдсэн бөгөөд тэнгэрлэг бэлгийг амссан, Ариун Сүнсний хуваалцагч болсон” хэмээн дүрсэлжээ (Еврей 6:4). Хэдийгээр Бурханы хүүхэд бүрт Бурханы амьд Оршихуйд нэвтрэх эрх нь байдаг ч, гагцхүү Түүний үгийг дагаж, ариунаар амьдардаг хүмүүс л энэ завшааныг эдэлнэ.

Паул Бурханы Мосед чангаар айлдсан үгсийг эш татжээ. Энэ нь Хуучин гэрээнд төдийгүй, Шинэ гэрээнд ч хан хийдэг хувирашгүй мэдэгдэл юм. Энэ бол Бурханы хүмүүст хамаатай мэдэгдэл:

“Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай” гэж Эзэн айлддаг. “Бузар юманд бүү хүр…” (2Коринт 6:17).

Маш тодорхой. Бид Бурханы оршихуйд автоматаар биш, болзолтойгоор нэвтэрнэ. Болзлыг нь биелүүлж байж л, харах завшаанаа эдэлнэ. Есүс ч үүнийг айлдсан. Мессеж Библи ингэж хэлдэг:

“Тиймээс завхарлыг болоод хөсөрдүүлгийг хал; бүр мөсөн хал” хэмээн Бурхан айлдлаа. “Чамайг бохирлох хүмүүстэй бүү холбогд. Би та нарыг бүгдийг чинь Өөрийнхөө байлгахыг хүснэ.”

Page 155: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ҮНЭНЭЭС ЗАЙЛСХИЙХ | 137

Тэгээд Паул Бурханы болзолт амлалтад яавал зөв хандахыг заажээ:

Хайрт хүмүүс минь, эдгээр амлалтууд байгаа тул бид өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас эмээж, ариун байдлыг төгс болгоё (2Коринт 7:1).

Тийнхүү, жинхэнэ ариун байхын хамаг зорилго нь Бурханы оршихуйд орж, Түүнийг харах хүндэтгэл ажээ.

Уур амьсгал уу, Оршихуй юу?

Шинэ гэрээн дэхь элч нарын, Есүсийн, Бурхан Аавын эдгээр айлдварыг харсан бол, “Яагаад өнөөдөр ийм чухал зүйлийг байнга тунхаглаж, хэлэлцэж, сургадаггүй юм бэ?” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Дайсан жинхэнэ ариун амьдралгүйгээр авралыг олж болдог, хуурамч төлөвлөгөө гаргаж иржээ. Тиймээс л хүмүүс Бурханаас зуурч чаддаггүй. Харин Бурханаас зуурдаггүй учраас өөрчлөгдөж чаддаггүй. Дайсан энэ уран аргаа зөвхөн хувь хүн дээр бус, чуулган дээр ч хэрэгжүүлдэг. Тухайлбал, чуулган Бурханы оршихуйг уур амьсгалаар орлуулсан байж болох уу?

Өнгөрсөн хорин жилийн хугацаанд чуулган хүндэтгэлийн цуглааныг ер бусын уур амьсгалтай болгосон нь аугаа дэвшил юм. Хэдэн арван жилийн өмнө бол, чуулган гэдэг ерөнхийдөө улиг болсон хөгжимтэй, ул болсон номлолтой, навсайж нэвсийсэн хүмүүстэй, дүнсгэр орчинтой, навсгар байшин л байдаг байлаа. “Есүсийн нэрээр” л хийж байгаа юм чинь гээд л бүгдийг хүлээн зөвшөөрнө. Магтаал, номлол сайн байх, сайхан байх эсэх нь ер хамаагүй. Шууд хэлэхэд чуулган асар хоцрогдсон газар байлаа. Яахав, мэдээж ганц нэг гоц гойд чуулганууд байсан л даа. Гэхдээ ерөнхий жишиг маань ийм л байв.

Харин ухаалаг удирдлагын ачаар бид энэ байдлыг таягдаж халсан. Одоо бид сэтгэл сэргээж, зүрх хөгжөөм эгшигт хөгжимтэй болсон. Бид тухтай байшин барьж, гэрэлтүүлэг, дуу авиаг урлаг болтол нь хөгжүүлсэн. Цуглаан маань утгатай, цэгцтэй,

Page 156: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

138 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

дурламаар болж, хүүхэд өсвөрийнхэний гоё байртай, үүдний танхимдаа кофе баартай, хүмүүс хөөрөлдөх газартай, номын дэлгүүртэй болсон. Бид итгэдэггүй хүмүүс татагдмаар цуглаан хийдэг болсон. Товчхондоо, бид цуглаандаа гайхамшигтай уур амьсгал цогцлоосон бөгөөд Бурхан ч энэ онцсайн байдалд маань дуртай байгаа гэдэгт итгэж байна.

Гэхдээ, нөгөөтэйгүүр гадаад үзэмж бидний эцсийн зорилго болчихжээ. Үнэндээ уур амьсгал нь гол хэсгийн өмнөх сайн оршил юм. Харин гол хэсэг нь Бурханы оршихуй болой. Уур амьсгалыг хүн бүтээдэг. Холливүүд, Лас Вегас, Дисней, Бродвэй тэргүүтэй интертэймэнт үйлдвэрлэл нь хүний сэтгэл мэдрэмжээр тоглохыг үзүүлдэг. Гэхдээ бид тэднийг дууриагаад байгаа юм биш байгаа? Бид чуулганд ирж буй хүмүүсийн мэдрэмжийг хөдөлгөж чадсандаа ханадаг болчихсон уу? Бидний танхимыг үнэхээр Бурханы оршихуй дүүргэж байна уу эсвэл бид Христитгэлийн талбарт бусдын мундаглалыг хуулаад байна уу?

Тэгвэл би та нарт нэг үнэнийг хэлье: хүнийг Бурханы оршихуй л өөрчилдөг!

Хүмүүс Христитгэлд хайртай, магтаалд дуртай, суралцсаар байгаа ч, өөрчлөгдөхгүй байгаан гол шалтгаан нь энэ биш байгаа? Хэрэв тийм бол, бид асар өндөр төлөөс төлнө. Хүмүүс Есүсийг дууриахгүй. Чуулган хөгжил муутай байсан тэр үед бид энэ байдлаа голдоггүй, цуглаан маань ч Бурханы оршихуйгаар цалгилдаг байсан. Яаж гэдгийг хэлж мэдэхгүй ч, тэр орчинд л би жинхэнээсээ өөрчлөгдсөн юм.

Тэгвэл, бид яагаад уур амьсгалаа ч, Бурханы оршихуйг ч зэрэг тээж болохгүй гэж? Заавал нэгийг нь сонгох шаардлагагүй! Гэхдээ Бурханы оршихуйг тээхийн тулд бид заавал ариун амьдрах ёстой.

Нөгөө талаас дайсан ариун амьдралгүй Христитгэлийг бүтээх зальжин төлөвлөгөөгөөрөө Есүс Христийн сайн мэдээг үй олон төөрсөн хүмүүсийн хувьд зүгээр л нэг амьгүй шашин болгож, Есүсийг дагах уйтгартай санагдуулж байна. Гэтэл Есүсийг дагах шиг амьд амьдрал үнэндээ байхгүй.

Page 157: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ҮНЭНЭЭС ЗАЙЛСХИЙХ | 139

Ариун байдал гэж юу вэ?

Тэгвэл жинхэнэ ариун байдал гэж юу вэ? Энэ нь хагиос гэсэн Грек үг. Энэ үгийг Тайерийн Шинэ гэрээний Грек - Англи лексиконы тайлбар тольд “Бурханы төлөө тусгаарлагдах, зөвхөн Түүнийх мэт тусгаарлагдсан байх” хэмээн тодорхойлжээ. Энэ ойлголтоор Бурханы үгийг дахин эш татъя: (Чамайг бохирлох хүмүүстэй бүү холбогд. Би та нарыг бүгдийг чинь Өөрийнхөө байлгахыг хүснэ. (2Коринт 6:17 Мессеж Библи).

Лиза бид хоёрыг гэрлэхэд, Лиза зөвхөн минийх, би зөвхөн Лизагийнх болсон. Тэр надад зориулагдаж, миний төлөө амьдарч, би түүний төлөө амьдрах болсон. Лизатай учирч, гэрлэхээсээ өмнө би түүний хүсэл, мөрөөдөлд ямар ч нөлөөгүй байв. Би зүгээр л түүнийг мэддэггүй байсан. Лиза бараан тавилга, мэргэжлийн спорт, зарим нэг кино, жааз болон алдартай хамтлаг, майонез сүмс, хөх бяслаг зэрэгт дургүй. Харин би бараг бүгдэд нь дуртай! Гэхдээ гэрлэснийхээ дараа Лиза дургүй учраас би дээрх зүйлсээс татгалзаж эхэлсэн юм. Бидэнд хамтдаа дурладаг олон зүйлс бий.

Үүнээс гадна би өөр хатагтай нартай зохисгүй харилцахаас зайлсхийх болсон. Лизатай гэрлэхээс өмнө би олон охидтой танил байсан бөгөөд тэдэнтэй зугаацаж, наргиж, тэр байтугай болзох нь жирийн л явдал байв. Харин хурим хийсэн тэр өдрөөс бүсгүйчүүдтэй тогтоох харилцаа маань мөнхөд өөрчлөгдсөн юм.

Товчхондоо, би Лизад ухаангүй дурласан бөгөөд өөрийнхөө төлөө биш, түүний төлөө амьдрах нь миний жаргал байв.

Гэргийнхээ хүслийг хайхардаггүй эр нөхөр олон бий. Тэд амиа л хоохойлдог. Тэд гэрлэсэн хүмүүс боловч, тэдний хооронд ямар ч дотносол байдаггүй. Бид гэрлэлтийн гэрээний харилцаанд орохдоо, насан турш ханьдаа үйлчлэхээр гарын үсгээ зурдаг. Сайн сайхан гэрлэлтэд амиа бодох орон зай байдаггүй.

Есүстэй гэрээний харилцаа тогтоохоосоо өмнө бид энэ дэлхийтэй явалддаг байлаа. Махан биеийн хүсэл, нүдний тачаалаа дагаж амьдрах нь хэвийн л зүйл байв. Бид байр суурь, нэр хүнд, хар амь, бардам байдлынхаа араас явсан.

Гэтэл одоо Есүстэй уулзаж, харилцаа тогтоосон болохоор өөрөөсөө: “Би өөрийнхөө төлөө амьдраад байна уу, Есүсийн

Page 158: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

140 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

төлөө амьдраад байна уу?” гэж шударгаар асуу. Бид албан ёсоор Есүстэй холбоотой байж болох ч, Түүнтэй дотно харилцахгүй байвал (Түүний харагдах оршихуйгаар дутаж байвал) - хар амиа боддог нөхрөөс ялгаа юун.

Паул “Тэр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой” (2Коринт 5 :15) гэжээ. Энэ бол Есүстэй эрүүл саруул харилцаа (гэрлэлт) тогтоох цорын ганц зам юм.

Анхааралтай унших аваас, Иаков үнэндээ “дэлхийтэй бүү завхайр” гэж амин хувиа хичээсэн итгэгч нарт хандаж хэлсэнийг ойлгож болно.

Харин хэрэв та нар зүрхэндээ хорссон атаархал ба хувиа хичээсэн зорилготой бол бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь. Энэ мэргэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш харин газрынх, төрөлхийнх бөгөөд чөтгөрийнх юм. Учир нь хаана атаархал ба хувиа хичээсэн зорилго оршиж байна, тэнд замбараагүй байдал болоод аливаа бузар юм нь байдаг. … Та нарын дундах хэрүүл болон зөрчлийн үндэс юу вэ? Тэр нь эрхтнүүдэд чинь дайтаж буй та нарын хүслүүд биш үү? Та нар шунан хүсдэг бөгөөд та нарт байхгүй болохоор нь хүн алдаг. Та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэлдэж, хэрэлддэг. Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй. Та нар гуйгаад хүлээн авдаггүй. Учир нь та нар өөрсдийн тааламжид зарцуулъя хэмээн буруу хандлагаар гуйдаг байна. Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм (Иаков 3:14-16; 4:1-4).

Энд “амин хувиа” гэсэн үг байн байн давтагдаж буйг анхаарна уу. Өгөх ба авах гэсэн зан үйлдлийн хоёр үлгэр загвар байдаг учраас Иаков энэ үгийг ахин дахин хэрэглэжээ.

Page 159: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ҮНЭНЭЭС ЗАЙЛСХИЙХ | 141

“Авах” нь хувийнхаа эрх ашгийг эрэх үйлдэл бөгөөд Бурханаас урваж, дэлхийтэй нөхцөх явдал юм. Энэ нөхцөлд хүн Есүсийн тушаалыг бус, хувийнхаа хүслийг тэргүүнд тавина.

Дэлхий амиа л боддог. Ариун бус итгэгч хүмүүс ч ялгаагүй. Тэд Бурханд өөрийгөө тушаагаагүй, амиа хичээсэн хүмүүс. Тиймээс ч махан бие, нүдээ байнга олзлуулдаг.

Энэ нүглийн гол нь амиа эрэх явдал юм. Хулгайч өөрийнхөө төлөө л хулгайлдаг. Худалч арьсаа хамгаалах гэж худлаа ярьдаг. Завхайрагч нь дур хүслээ оройлон дээдлэдэг учраас, гэргий үр хүүхдээ нулимдаг. Алуурч нь өөрийнхөө төлөө алдаг. Эрх мэдэлд үл захирагдагч нь өөрийгөө бүхнийг мэддэг чаддаг гэж боддог учраас л тэрсэлдэг. Нэр хүндэд дурлагчийн бардам зангийн цаана бэртэгчин зан л байдаг. Бурханы үгэнд орж, зурагтаа унтраалгүй, хөл бөмбөгийг сонгосон маань ч амиа бодсон л явдал байсан юм.

Шинэ мөн чанар

Дэлхийн иргэд ийм зан чанарын боолууд юм. Тэд махан биеийн дур, хүслээ буюу амиа л эрдэг. Тэгвэл итгэгч нар ийм боолчлолоос чөлөөлөгдсөн (Ром 6:11-14). Хүү биднийг бүр мөсөн чөлөөлсөн!

Хуучин гэрээнд Бурхан хүмүүст нүгэл хийж болохгүй гэсэн боловч, хүмүүс нүгэлт мөн чанартай учраас биелүүлж чадаагүй. Хүмүүс яаж ч хичээгээд Бурханы өмнө өөрийнхөө чадвараар зөв амьдарч чадахгүйг Хуучин гэрээ батладаг. Хүмүүс Бурханы хүсэлтэй дайсагнагч махан биеийн дур хүслийн боол юм.

Харин өдгөө бид шинэ бүтээл болсон учраас шинэ мөн чанартай болсон. Бид дотроо амьд болж, Есүсийн дүр төрхөөр дахин бүтээгдэж, жинхэнэ сайн амьдралаар аж төрөх дотоод чадвартай болсон. Паулын үгийг харна уу:

Тиймээс би Эзэний дотор үүнийг хэлж, гэрчилье. Харь үндэстнүүд оюун санааны хоосрол дотроо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй. Тэд өөрсдийнхөө дотор буй харанхуй байдлаас, зүрхнийхээ хатуугаас болж оюун ухаандаа харанхуй болж, Бурханы амиас

Page 160: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

142 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

хөндийрчээ. Тэд мэдрэмжгүй болж, зүсэн бүрийн бузар булайг шунахайран үйлдэхийн тулд тачаангуй байдалд өөрсдийгөө тушаажээ (Ефес 4:17-19).

Итгэгч бус хүн махан биеийнхээ дур хүсэлд боочлогддог. Түүний сүнс нь үхдэл юм. Түүнд Бурханы өмнө сайн амьдрах дотоод чадвар байхгүй. Тиймээс итгэгч хүн итгэгч бус хүний зан үйлдэлд балмагдах нь илүүц билээ. Дахин төрөөгүй хүн мөн чанарынхаа дагуу л үйлдэнэ. Тэр нүгэл хийнэ, амиа бодно, түүнд хүч хат байхгүй. Тэрбээр сайн дүр төрхтэй, тэр бүү хэл амиа боддоггүй мэт харагдаж чадах ч - бүү эндүүр - тэрбээр нүгэлт мөн чанарынхаа боол юм.

Паул цааш нь жинхэнэ итгэгчдэд өгүүлрүүн:

Есүс дотор үнэн байгаачлан, та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсан юм бол, чиний амьдралын урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ та нар тайлж, оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс (Ефес 4:21-24).

Харин итгэгч хүн шинэ дотоод мөн чанараараа итгэгч бус хүнээс ялгарна. Бид ариун амьдрах заавар авсан. Христэд итгэдэггүй хүнд байдаггүй нэгэн сонголт Христэд итгэгч хүнд байдаг. Христэд итгэгч хүн нэг бол шинэ бүтээлийн хүчирхэг дотоод мөн чанартаа захирагдана үгүй бол махан биеийнхээ мөн чанарт захирагдана. Сонголт нь биднийх.

Байр суурь ба зан үйдэл

Энэ зангилааг маш тодорхой болгож өгөх хэрэгтэй. Ариун байдал нь хоёр талтай бөгөөд Шинэ гэрээ аль алийг нь өгүүлдэг. Энэ хоёр талыг хольж хутгаснаас болж, бөөн холион бантан үүсдэг.

Page 161: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ҮНЭНЭЭС ЗАЙЛСХИЙХ | 143

Эхнийх нь Христ доторх бидний байр сууринд хамаатай юм. Ефес 1:4 дээр Паул “Түүний өмнө биднийг ариун бөгөөд гэм зэмгүй байлгахын тулд Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Түүний дотор сонгосончлон…” гэжээ. Энэ ариун байдал нь бидний төлөө хийсэн Есүсийн үйлсийг дагаж ирдэг бөгөөд Христийн дотор эзлэх бидний байр суурь юм. Бид энэ байр суурийг өөрийнхөө чадлаар хэзээ ч олж авч чадахгүй. Энэ нь бидэнд өгсөн Бурханы бэлэг юм.

Жишээлбэл, Лиза гавъяа байгуулсан учраас биш, харин би түүнд сэтгэлтэй болсон учраас өдгөө “Жон Бивэрийн гэргий” гэдэг байр сууринд очсон. Лиза ч ялгаагүй надад сэтгэлээ өгсөн учраас өдгөө би “Лизагийн нөхөр” гэдэг байр сууринд очсон.

Тэгвэл, ариун байдлын хоёр дахь тал нь энэ байр сууринд очсон хүний зан үйлдэлтэй холбоотой юм. Лиза эхлээд миний “гэргий” гэдэг байр сууринд очсон бол, дараа нь нөхөртөө үнэнч, журамтай гэргий гэдгээ амьдрал үйлсээрээ харуулсан. Лиза миний журамт гэргий учраас, журамт гэргий шиг л үйлдэж амьдардаг. Жон миний хувьд ч ялгаагүй.

Бурхантай тогтоох харилцаа маань ч яг үүнтэй адилхан юм. Петр ч үүнийг батлан хэлсэн:

Дуулгавартай хүүхдүүдийнхээ хувьд, мэдэхгүй байхад чинь та нарт байсан урьдын хүсэл тачаалдаа бүү нийцүүл. Харин та нарыг дуудсан Ариун Нэгэний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун. Яагаад гэвэл “Би ариун учраас та нар ариун байгтун” гэж бичигдсэн юм. Хэрэв та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, дэлхий дээр байх хугацаандаа эмээн биеэ авч яв (1Петр 1:14-17).

Петр итгэдэггүй хүмүүст бус, Бурханы хүүхдүүдэд хандсан нь тодорхой байна. Бурхан биднийг үйлсээр минь шүүж бас шагнана гэжээ. Тэгэхээр, энэ нь бидний Христ доторх байр суурьтай бус, үйлстэй холбоотой байна. Бурханы хүүхдүүд бид Есүсийн цусаар нүглээ уучлуулсан ч, үйлсээрээ шүүгдэх нь гарцаагүй ажээ. 2Коринт 5:9-11 дээр Паул үүнийг батлан хэлсэн. Бид санаатайгаар

Page 162: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

144 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

дуулгаваргүй амьдарч болохгүй. Хэрэв бид үнэхээр Бурханых л юм бол, нүгэл хийж Бурханаа зовоохыг тэвчихгүй.

Өмнө бид амиа эрэх хүслээр хөдөлдөг байсан. Харин одоо үйл хэрэг бүртээ ариун байхыг Иаков, Паул, Петр нар ятгажээ. Би дахин хэлье: тэд бидний Христ доторх байр суурийн талаар биш, харин амьдрах хэв маяг, зан үйлдлийн талаар хэлж байна. Энэ бүлгийг өөр нэг орчуулгад “бид “зан үйлдэл болон амьдралын хэв маяг бүртээ ариун байх ёстой” гэдэг (15-р ишлэл). Петр ямар нэгэн бүрхэг зүйлийн талаар бус, харин маш тодорхой зүйлийн талаар ярьсан. Петр ч мөн Паулын үгийг батлан, биднийг нигүүлслээр аврагдсан боловч, шинэ мөн чанарынхаа бэлэгээр дэлхийгээс ангид буюу ариунаар амьдрах чадвартай болсон гэсэн юм.

Еврей 2:14 дээр биднийг ариун амьдралыг мөшги гэжээ. Саяхан Чарльз Спаржений нэгэн номлол миний анхаарлыг олзоллоо. Учрыг нь дараах хэсэг танд ойлгуулна:

Антиномичууд Ариун Сүнсний (ариун байдлыг мөшги гэсэн) хатуу хоригийг хүчингүй болгох гэмээн улайрсаар ирлээ. Тэд хэлэхдээ, Христ төлөөсийг нь төлсөн учраас өдгөө ариун амьдрах хэрэггүй болсон гэдэг. Үүгээрээ тэд ямар эрээ цээргүй худал ярьж байгаагаа мэддэг болов уу? Бид ариун байдлыг мөшгих ёстой - бузар байдлыг сөрөн өдөр бүр ариунаар аж төрөх ёстой. Учир нь “Бурхан биднийг бузар байдал руу биш, харин ариун байдал руу дуудсан” хэмээн бичигдсэн байдаг. …Энэ нь тэс хийсвэр биш, харин “амьд” ариун байдал юм. Энэ нь үнэндээ энэ анхааруулгын зорилго болох амин чухал, бодитой ариун байдал юм. Энэ нь Бурханы хүслийн баталгаа бөгөөд Эзэний тушаалыг дуулгавартай дагах явдал юм.13

Янзтай! Спаржен үүнийгээ 1800 - гаад оны үед бичсэн гэж бодохоор, чуулганы ариун амьдрал өнөөдөр л анх суларчихаагүй нь тодорхой байна. Гэхдээ бид Бичээсийн үнэнийг барьвал, ариун байдал нь бидний Христийн дотор хэн болсонтой, Түүний төлөө яаж амьдрахтай салшгүй холбоотой болохыг харна.

Page 163: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ҮНЭНЭЭС ЗАЙЛСХИЙХ | 145

Гэхдээ хамгийн гол нь: бид Христ доторх байр сууриа ч, зан үйлдлээ ч өөрийнхөө хүчин чадал, үйлсээр олж аваагүй, харин аль алийг нь Бурхан бидэнд бэлэглэсэн юм. Гэхдээ бид ариун бөгөөд зөв үйлстэй амьдрахын тулд шинэ мөн чанартаа захирагдаж, гар нийлж ажиллах ёстой.

Ариун байдлын өөр нэг тодорхойлолт

Тэгэхээр, ариун байх нь зүгээр нэг Бурханых байхаас хавьгүй гүн утгатай ажээ. Ариун байдал нь Бурханд таалагддаг ёс суртахууны зан үйлдэл юм. Үүнээс бид ариун байдлыг өөр нэг хэлбэрээр тодорхойлж болно. “Хагиос” гэдэг энэ Грек үг нь “нүгэлгүй, цэвэр, зөвт” үйлсийг дүрслэдэг. Зарим хүн энэ үгээс их айна. Гэхдээ айх ёсгүй юм. Би үүнийг хүүхэд байхад минь тохиолдсон нэгэн ичмээр түүхээр тайлбарлая.

Би зургаан эгч дүүтэй, айлын ганц хүү билээ. Тиймээс би машин угаах, зүлэг тайрах, навчаа шүүрдэх, цасаа цэвэрлэх гэх мэт гадуур ажлаа амжуулдаг байлаа. Би спортод дуртай учраас, гэрийнхээ ажлыг гялалзуулчихаад, найзуудтай тоглох чавхдана.

Хаврын нэг өдөр би найзтайгаа хичээлийнхээ дараа тэмцээн зохиохоор төлөвлөсөн юм. Гэтэл урьд орой нь аав намайг тоглохоосоо өмнө зүлгээ тэгшлээрэй гэж захисан байлаа.

Би гэртээ гүйж ирээд, хувцсаа солиод, халиурсан зүлгээ тайрахаар өвөлжин гаражт хэвтсэн зүлэг тайрагч машинаа гаргаж ирлээ. Найзууд маань юу юугүй ирэх учраас би ч гялалзах хэрэгтэй байв. Би зүлэг тайрагч машиныхаа асаах уяаг хэд хэд угзрав. Гэтэл ажиллах нь бүү хэл, мотор нь ч ассангүй. Би карбюраторынхаа саванд түлш нэмэхээр асаах товчийг хэд хэдэн удаа дарлаа. Уяагаа ч дахин хэд хэд татсан ч, машин ажилласангүй.

Би “Карбютаторы нь норгочихсон болтой. Хаттал нь жаахан хүлээе” гэж бодлоо.

Тэгээд хүлээх зуураа тосыг нь шалгаад, бүх залгуурыг нь дахин шалгаад, асаахад бэлэн болголоо. Бүх юм “ок” харагдаж байсан учраас хэдэн минут хүлээх л хэрэгтэй байв. Тэгээд хүлээгээд, дахин асаах гэж оролдсон ч, мотор ассангүй.

Page 164: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

146 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Уур хүрэв. Тэгээд свеча нь бохирдчихсон юм болов уу гээд шалгатал цэвэрхэн байв. “Яачихав аа?” гэж бодлоо. Минут өнгөрөх тусам, уур дүрэлзэж байлаа. Тэр машин ажиллахгүй бол - би зүлгээ тайрч чадахгүй, зүлгээ тайрахгүй бол - аав уурлана бас би найзуудтайгаа тоглож чадахгүй.

“Яадаг юм билээ?” гэж бодлоо. “Засварын газар аваачиж өгвөл, засуулахаас өмнө харанхуй болж, би тоглож чадахгүй. Айлаас зүлэг тайрагч машиныг нь гуйна гэхээр бөөн явдал болно. Хэдэн гар машин байгаа ч, тэр их өвсийг гар машинаар тайрах гэвэл, шөнөжингөө юм болохоос гадна урт, богино тайрч, ёстой муухай болно. Тиймээс дэмий.”

“Энэ ямбийгаас болж би тоглож чадахгүй нь” гэж бодохоос ёстой уйлмаар байв. Зүлэг тайрагч машин маань эвдэрчихсэн учраас, би яагаад ч зүлгээ тайрч, тоглож амжихгүй гэдгээ мэдэж байлаа.

Тэгтэл нөгөө найз маань хүрч ирээд: “За явах уу?” гэлээ. - “Гүй ээ. Аав намайг тоглохоосоо өмнө зүлгээ тайр гэсэн.

Гэсэн чинь энэ ямбий ажиллахгүй юм. Одоо энийг засна гэвэл худлаа, айлаас зээлнэ гэвэл худлаа, гараар тайрна гэвэл бүр ч худлаа. Би тоглож чадахгүй юм шиг байна өө.”

Гэтэл найз маань надаас сэргэлэн байсан учраас: “Алив, би үзье” гэлээ.

Би ч цөхрөнгөө баран: “Май үз!” гэлээ.Найз маань хамгийн түрүүнд түлшний савыг нээлээ. Тэгснээ

инээд алдаад: “Өө хөөрхий, энд чинь түлш байхгүй байш дээ!” гэлээ.

Миний нүүр улайсан ч, учир тайлагдсанд тайвшрав.- “Ээ, усан толгой. Хамгийн түрүүнд шалгадаг байж!” Би

түлшний саваа дүүргээд, машинаа асааж, бушуухан зүлгээ тайрчихаад, найзуудтайгаа тоглохоор гүйсэн юм.

Энэ түүх ариун байдалтай ямар холбоотой гэж үү? Бид “цэвэр, нүгэлгүй, зөвт” зэрэг үгсийг ариун байдлын тодорхойлолт гэж харахдаа, цөхөрч ингэж амьдрах боломжгүй гэж боддог. Яагаад гэвэл бид өөрийнхөө хүчээр ингэж амьдарна гэж төсөөлдөг. Гэтэл энэ нь тоглохоосоо өмнө хашаа дүүрэн өвсөө гараар хайчлахтай

Page 165: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ҮНЭНЭЭС ЗАЙЛСХИЙХ | 147

ижил ямар ч боломжгүй юм. Юу ч амжуулаагүй байхад, гадаа харанхуй болно.

Гэхдээ одоо бид шинэ мөн чанартай болсон. Энэ мөн чанар маань яг л зүлэг тайрагч машинтай адил юм. Гэвч түлшний сав маань хоосон бол, хичнээн сайн машинтай байгаад ч нэмэргүй. Бидэнд түлш хэрэгтэй.

Дараагийн бүлгээрээ бидний шинэ мөн чанарын түлш юу болохыг, юу биднийг Бурханы өмнө цэвэр алхах чадвартай болгодгийг сурна.

Page 166: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 167: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ТҮЛШ

Ах дүү нар аа, Македонийн чуулгануудад өгсөн Бурханы нигүүлслийн талаар та нарт мэдүүлэхийг

бид хүсэж байна. Зовлонгийн үлэмж хатуу сорилтод байхдаа тэдний баяр баясгалангийн бялхал, туйлын

ядуу зүдүү байдал нь тэдний өглөгч зангийн баялагт бялхсан аж. Учир нь тэд хэр чадлаараа

болон хэрээсээ ч илүү, сайн дураараа өгснийг би гэрчилнэ.

— 2Коринт 8:1-3

…Төгс бай гэдэг нь … боломжгүй зүйлийг гүйцэтгэх тушаал биш юм. Бурхан биднийг энэ тушаалыг

биелүүлэх чадвартай бүтээл болгоно. — Си. Эс. Люис

Хүн зүгээр л ариун байхын тулд ариун амьдрах нь ямар ч утгагүй юм. Ариун байдал нь биднийг Есүсийн оршихуйд нэвтрүүлэх хаалга юм. Эзэн үүнийг тодорхой хэлсэн:

“Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж,

10

Page 168: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

150 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Өөрийгөө түүнд илчилнэ” (Иохан 14:21). Бид Эзэний үгийг дагахдаа, Эзэнийг дотно таньж мэддэг.

Еврей номын бичээч үүнийг баталгаажуулсан: “Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариусгалыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой” (Еврей 12:14). Маш энгийн: ариун амьдрахгүй бол, Есүсийг харахгүй - Түүний оршихуйд орохгүй!

Ариун байдал нь ганцхан Түүний төлөө тусгаарлагдаж, Түүнийх байхыг хэлнэ. Энэ нь мөн “нүгэлгүй, цэвэр, зөв” байх гэсэн утгатай. Энэ хоёр тодорхойлолт нь хөтлөлцөж байна. Эзэнийх байна гэдэг нь Эзэний төлөө амьдарч, зан үйлдлээрээ Эзэний таалалд нийцэх явдал юм. Колоссай 1:10 дээр Бурхан “та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр дүн гарган, Бурханы жинхэнэ мэдлэгээр өсөөсэй” гэж хүсчээ. Тэгээд ч эцсийн эцэст Эзэн “ямар ч толбогүй, ямар ч үрчлээсгүй бөгөөд тиймэрхүү ямар ч зүйлгүй, харин ариун, гэм зэмгүй…алдарт чуулганы” (Ефес 5:27) төлөө буцаж ирнэ.

Хамгийн сонирхолтой нь Эзэн авахаар эргэж ирэх хүмүүсээ үүнээс өөрөөр дүрслээгүй юм. Бичээс Эзэний сүйт бүсгүйг хүчирхэг, нэр нөлөөтэй, зохион байгуулалттай, удирдлагаа дагадаг, нягт холбоотой, хүндэтгэдэг, баяр хөөртэй гэж дүрслээгүй. Эдгээр нь бүгдээрээ гайхамшигтай шинж мөн боловч, Эзэн сүйт бүйсгүйгээсээ гагцхүү “ариун бөгөөд гэм зэмгүй” байхыг л хүсдэг ажээ.

Өөр нэг сонирхолтой зүйл нь “ариун” гэдэг нь Бурханы Өөрийнх нь амин мөн чанар юм. Эш үзүүлэгч Исаиа, элч Иохан нар Бурханы сэнтийг харсан байдаг. Тэд үеийн үед Бурханыг хүрээлэн “Ариун, ариун, ариун” хэмээн хүнгэнэлдэх хүчирхэг тэнгэрэлч нарыг харжээ (Исаиа 6:3; Илчлэл 4:8-г үзнэ үү). Тэд Бурханыг “итгэмжтэй”, “хайрын”, “өгөөмөр” гэж хүнгэнээгүй. Бурханд энэ бүх гайхамшигтай чанарууд байдаг ч, ариун байдал нь Түүний тэргүүн чанар юм.

Хоёр сонголт

Нүгэлгүй, ариун, зөв байх хариуцлага нь үеийн үед “Яаж ингэж амьдрах юм бэ?” гэсэн асуулт үүсгэдэг. Бид өөрийнхөө хүчээр

Page 169: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ТҮЛШ | 151

хичээгээд хичээгээд бүтэлгүйтсэн. Бурханы хуулийг өөрийнхөө ухаанаар дагах гэж хичнээн хичээгээд ч бүтэлгүйтсэн (Ром 2:14-15).

Тэгтэл нигүүлсэл буусан. Бид нигүүлслийг өөрийнхөө хүчээр олж авч чадаа ч үгүй, чадах ч үгүй. Бид үүнийг хүртэх зохистой ч хүмүүс биш. Нигүүлсэл нь Бурханы бэлэг юм. Энэ бэлэг биднийг бүрэн уучилсан бөгөөд унах тоолонд уучилсаар байдаг. Бид нүглээс аврагдсан!

Бид энэ гайхамшигт үнэнийг мэддэг ч, Түүний зааврыг дагаж чаддаггүй бөгөөд үүндээ ч гутардаг. Яагаад ийм хэцүү байдаг юм бэ? Бид дахин төрж, шинэ мөн чанартай болсон атлаа яагаад бүтэлгүйтсээр явна вэ?

Тиймээс хүмүүс дор бүрнээ өөртөө эвтэйхэн “гарц” зохиодог. “Христ дотор хэдийнээ ариун болсон учраас ариун амьдрах гэж үйлээ үзэх шаардлагагүй” гэдэг сургаалиар итгэл үнэмшлээ хөнгөлнө. Эсвэл “Хүн юм чинь алдаж онолгүй яахав” хэмээн, өөрчлөх хүсэлгүй талаа шалтаглан хаацайлна. Мөн “Нигүүсэл бидний өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх нүглийг “баталгаатай болгочихсон” хэмээн ганц нигүүлслийн доктриноор бамбай хийдэг. Хэрэв бид ийм маягаар явбал хүн чанараа боомилж, хулхи амар тайвныг хөхиүлэн дэмжинэ. Гэтэл зүрх маань “Үүнээс илүү зүйл байх ёстой!” хэмээн дуу тавьсаар байдаг.

Харамсалтай нь, өөртөө сонголт зохиочихсон тэдгээр хүмүүс бурханлаг амьдралд уриалсан Шинэ гэрээний бичээсийг зүгээр л шудраад хаядаг. Энэ талаар хэлсэн бичээс олон бий. Харин би дараах үгээр эхэлмээр байна:

Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэрэв хэн нэгэн нь нүгэл үйлдвэл, Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн.Хэрэв бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ. “Түүнийг би мэднэ” гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нэгэн бол худалч бөгөөд түүний дотор үнэн байхгүй. Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор

Page 170: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

152 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

байгаагаа мэднэ. Түүний дотор оршдог гэж ярьдаг нэгэн Түүний хэрхэн явсанчлан өөрөө бас тийн явдаг байх ёстой (1Иохан 2:1, 3-6).

Иохан “Нүгэл хийсэн бол, бүү зов. Эцсийн эцэст бид чинь хүн шүү дээ” гэж хэлээгүй. Иохан зүгээр л: “Нүгэл бүү хий” гэжээ. Бид үүнийг л зорих ёстой. Энэ үгийг биелүүлж чадахгүй байгаа бол, биднийг цэвэрлэдэг Есүсийн цус бидэнд бий. Гэхдээ Есүс шиг амьдрах нь бидний зорилго юм. Бичээсээс үзбэл, энэ нь боломжгүй зорилго биш ажээ. Тиймээс “хүний мөн чанар” гэдэг шалтгаар нүглээ ахин дахин үйлдэх нь Иоханы үгтэй ч, Шинэ гэрээний бусад бичээстэй ч таарахгүй байна.

Энд ямар нэг юм дутагдаад байна уу? Бурхан бидний ацын шалааг харгалзалгүйгээр, Өөрийнхөө төлөвлөгөөг гаргасан уу? Тийм ээ, Бурхан яг тэгсэн! Энэ нь хэдийгээр яригддаггүй боловч, Шинэ гэрээний ерөнхий зөвлөгөөтэй төгс эгнэдэг сонголт юм. Нигүүлслийн яг энэ талыг олон хүн ухаардаггүй. Энэ бол бидний шинэ мөн чанарыг дүүргэдэг түлш юм. Товчхондоо нигүүлсэл нь биднийг сайн амьдрах хүчтэй болгодог.

Нигүүлслийн танигдаагүй үнэн

2009 онд Америк даяар нэгэн судалгаа явуулжээ. Судалгаанд янз бүрийн чуулганы дахин төрсөн, Библид итгэдэг итгэгчид хамрагджээ. Тэдэнд “Бурханы нигүүлслийг гурваас олон нэр үгээр дүрслэн хэлнэ үү?” гэсэн асуулт тавьтал, дийлэнх хувь нь “аврал, үнэгүй бэлэг, нүглийн уучлал” гэж хариулжээ.

Америкийн итгэгчид гагцхүү нигүүлслээр аврагдсанаа ойлгодог нь сайн хэрэг. Аврал нь усаар шавьшуулснаар, чуулганд хамрагдснаар, шашны хууль дүрмийг сахиснаар, мууг дарангуйлах гавъяа байгуулснаар ирэхгүй. Америкийн Евангелийн чиглэлийн дийлэнх итгэгчид Бурханы нигүүлслийн талаарх суурь үнэн дээр бат суурилдаг бөгөөд үүнийгээ ч индрээс хатуу номлодог. Бурхан ч үүнийг нь таалдаг гэдэгт би итгэдэг.

Page 171: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ТҮЛШ | 153

Гэхдээ судалгаанд хамрагдсан хүмүүсийн ердөө хоёрхон хувь нь “нигүүлсэл нь Бурханы хүч”14 гэдгийг хэлжээ. Гэтэл Бурхан нигүүлслээ яг ингэж дүрслэн хэлсэн байдаг:

Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор [Миний] хүч бүрэн төгс болно” (2Коринт 12:9).

Бурхан Өөрийнхөө нигүүлслийг хүч гэжээ. Сул дорой байдал гэдэг үг нь “чадваргүй байдал” гэсэн утгатай. Бурхан “Миний нигүүлсэл нь Миний хүч бөгөөд чиний хүчрэхгүй үед Миний энэ хүч ажиллана” гэжээ.

Элч Петр Бурханы нигүүлслийг яг ингэж тодорхойлсон. “Бурхан болон бидний Эзэн Есүсийг мэдсэнээр та нарт нигүүлсэл ба амар амгалан улам арвин болохыг ерөөе. Өөрийнхөө алдар ба давуу чанараар биднийг дуудсан Түүний жинхэнэ мэдлэгээр дамжуулан Түүний бурханлаг хүч бидэнд амь болоод сүсэглэлд хамаатай бүхнийг соёрхсон” (2Петр 1:2-3). Петр ч бас нигүүлслийг “Бурханы тэнгэрлэг хүч” гэжээ. Нигүүлслийн хүч биднийг бурханлаг, ариун амьдрахад хэрэгтэй бүхнээр хангадгийг Петр мэдэгдсэн.

Гэхдээ нигүүлсэл нь Бурханы хүч гэдэг үнэнийг Америкийн итгэгчдийн хоёр хувь л мэдэж байгаа нь маш том асуудал юм. Тайлбарлая. Бид Бурханаас ямар нэг юм хүлээж авахын тулд итгэх ёстой. Тиймээс л Шинэ гэрээний бичээсийг “итгэлийн үг” гэдэг (Ром 10:8). Товчхондоо, итгэхгүй бол хүлээж авахгүй.

Энгийн нэг жишээ хэлье. Есүс даян дэлхийн нүглийн төлөө амиа өгсөн. Гэхдээ үүнд нь итгэсэн хүмүүс л аврагддаг. Тэгэхээр нэг том асуудал үүсч байна: Бид мэдэхгүй зүйлдээ итгэж чадахгүй. Хэрэв Америк итгэгчдийн 98 хувь нь Бурханы нигүүлсэл бол хүч гэдгийг мэдэхгүй бол, тэд бүгдээрээ өөрийнхөө хүчээр ариун амьдрах гэж зүтгэсээр ялагдал, гутралд л хүрэх нь байна. Тэдний шинэ мөн чанарт хүч алга. Өөрөөр хэлбэл саванд нь түлш алга!

Одоо бүгдээрээ жаал Грек хэл судлая. Шинэ гэрээнд нигүүслийг “карис” гэдэг. Үүнийг Стронгийн тайлбар тольд

Page 172: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

154 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

“бэлэг, ашиг тус, таалал, нигүүлсэнгүй болон өгөөмөр байдал” гэж тодорхойлсон.

Та дээрх тодорхойлолтыг аваад, Ром, Галат, Ефес номын түүвэр хэдэн бичээстэй харьцуулж үзбэл, дийлэнх Америкчуудын мэддэг нигүүлслийн ойлголтыг харна. Гэхдээ Стронгийн тольд цааш нь “зүрхэнд үзүүлэх тэнгэрлэг нөлөө; үүний амьдрал дээрх тусгал” гэжээ. Энд зүрхэнд өрнөсөн зүйлийн гадаад тусгалын талаар буюу нигүүлслийн хүчийн талаар ярьж байна.

Үйлс номд Барнаб Антиохын чуулганд ирээд: “…Бурханы нигүүлслийг үзэж баярлан…” гэдэг (Үйлс 11:23). Барнаб нигүүлслийн талаар сонссон биш, харин нотолгоог нь харжээ. Хүмүүс зүрхэн дэхь нигүүлслийнхээ хүчийг гадаад үйлсээрээ батлан харуулсан байна.

Иймээс л Иаков 2:18 дээр элч “…Чи надад итгэлээ (нигүүлслээ) үйлсгүйгээр харуул. Би чамд өөрийн итгэлийг (нигүүлслийг) үйлсээрээ харуулъя” гэж хэлж болох юм” гэж бичжээ. Би итгэл гэдэг үгийг нигүүлсэл гэдэг үгээр орлуулсан байгаа. Учир нь (Бурханы Үгд итгэх) итгэлээр л бид Бурханы нигүүлсэлд хүрнэ. “Мөн дотор нь зогсдог энэхүү нигүүлсэл уруу бид Түүгээр дамжуулан итгэлээр орох боломжтой болсон” (Ром 5:2). Итгэлгүйгээр - итгэхгүйгээр - хүч (нигүүлсэл) байхгүй. Иаков “чиний хүчийн чинь нотолгоог харъя” хэмээн шулуухан хэлжээ. Энэ нь бид итгэлээрээ дамжин нигүүлслийг хүлээж авсаны жинхэнэ тодорхойлолт юм.

Нигүүлсэл нь бэлэг мөн. Үүнийг сая сурсан ойлголтоороо дэлгэрүүлж үзье. Аврал, уучлал, эдгэрэл, хангамж, Бурханы мөн чанарыг хүлээж авах, хүч нь бүгд нигүүлслийн бэлэг. Бид эдгээрийг юугаар ч хүртэж чадахгүй. Эдгээр нь бүгд бидний амьдрал дээрх Бурханы тааллын илрэл юм.

Нигүүлсэл нь биднийг өөрийнхөө хүчээр хийж чадахгүй юмсыг хийх хүчтэй болгодог. Бид өөрийгөө тамаас авраагүй, нигүүлсэл биднийг аварсан. Бид эрх чөлөөнд амьдрах зохисгүй хүмүүс боловч, нигүүсэл биднийг эрх чөлөөтэй болгосон. Бид мөн чанараа өөрчилж чадахгүй ч, нигүүлсэл биднийг өөрчилсөн. Бид ариун амьдрах чадваргүй ч, нигүүлсэл биднийг чадвартай болгодог. Тиймээс л гайхамшигт нигүүсэл гэдэг!

Page 173: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ТҮЛШ | 155

Нэн сонин асуулт

Намайг саяхан залбирч байтал Эзэн надаас: “Миний хөө, Би Шинэ гэрээнд нигүүлслийг яаж танилцуулсан бэ?” гэж асуусан юм.

Харин би энэ асуултыг нилээд олзуурхав. Учир нь би хэд хэдэн ном бичсэн зохиолч хүн. Тэгээд номдоо ямар нэгэн шинэ ойлголтын талаар ярихдаа, эхлээд тухайн ойлголтоо ерөнхийд нь тодорхойлоод, дараа нь номынхоо явцад дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. Тиймээс туршлагатай зохиолч номдоо ямар нэг шинэ ойлголт гаргаж ирсэн бол, тэнд ерөнхий тодорхойлолт нь заавал байгаа гэдгийг би мэддэг.

Тэгээд би Эзэний асуултад шууд л : “Мэдэхгүй!” гэж хариуллаа. Дараа нь Библийн тайлбар толио нээгээд, Бурхан Шинэ

гэрээнд нигүүслийг юу гэж тодорхойлсоныг хартал, ингэж бичсэн байв: “Учир нь Түүний дүүрнээс бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан” (Иохан 1:16).

Иохан “нигүүлсэл дээрээ нигүүлсийг” гэж хэлснийг анхаарна уу. Миний нэг Грек найз бий. Тэрбээр Грект төрсөн, Афинд аж төрдөг унаган Грек хэлтэй, эртний Грек хэл судлаач хүн. Надад Грек хэлний асуудал гарбал, түүнд л ханддаг. Тэгтэл найз минь надад: “Элч Иохан Бурхан бидэнд “дээдийн дээд нигүүлслийг” өгсөн гэж байгаа юм” гэж билээ. Өөрөөр хэлбэл тэр их нигүүлслийн бялхал нь бидэнд Есүсийн бүрэн дүүрэн байдлыг өгдөг гэдгийг л хэлжээ. Сонсов уу? Есүс Христийн бүрэн дүүрэн байдлыг!

Энэ мэдэгдлийн хүчийг хэдэн жишээгээр дүрслэе. Би нэг ахлах сургуулийн сагсан бөмбөгийн тоглогчтой уулзжээ. Тэрбээр багийнхаа үндсэн тоглогч биш, сэлгээний хүн бөгөөд тоглолт дуусахад хоёр минут дутуу байхад аль эсвэл баг нь хорин оноогоор ялах юмуу ялагдах нь тодорхой болчихсон нөхцөлд л талбайд гарна.

Би түүнтэй ганцаарчлан уулзаад: “Бид чамайг хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны арга хэрэглэн, алдарт ЛеБрон Жэймс шиг тамирчин болгож чадна” гэж хэлнэ.

Тэр яах бол? Мэдээж “Тэгье! Би яах ёстой вэ?” л гэнэ. Тэгээд бид хамтран ажиллаж, тэрбээр багийнхаа шилдэг

Page 174: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

156 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

тоглогч болж, баг нь түрүүлнэ. Дараа нь Их сургуульд зуун хувийн тэтгэлэгтэй элсэж, ҮСБХолбооны төлөвлөгөөний тэргүүний хүн болно.

Хоёрдугаар жишээ. Би нэг удаа дампуурахдаа тулсан бизнесмэн дээр очоод: “Би чамайг шинжлэх ухааны аргаар Доналд Трамп, Стив Жобс, Биил Гэйтс нарыг нийлүүлсэн шиг чадвартай болгож чадна” гэвэл, тэр яах бол?

Мэдээж “Тэгье. Тэгэлгүй яахав!” гэж дуу алдана. Тэгээд энэ цогц чадварыг хүлээж аваад яах уу? Урьд хожид байгаагүй арга ухаанаар хөрөнгө оруулж, амжилтанд хүрнэ.

Нигүүлсэл бидэнд ЛеБрон Жэймс, Стив Жобс, Доналд Трамп, Биил Гэйтс юмуу Альберт Эйнштейн, Бах, Рожер Федерер тэргүүтэй аугаа түүхэн эрчүүд, эмэгтэйчүүдийн бүрэн дүүрэн байдлыг өгөхгүй. Тийм ээ, өгөхгүй! Нигүүлсэл бидэнд Есүс Христийн бүрэн дүүрэн байдлыг өгнө! Та үүний хүчийг ойлгож байна уу?

Тиймээс нигүүлсэл нь бидэнд гэнэтийн бэлэг мэт өгөгдсөн. Гэхдээ Шинэ гэрээнд Бурхан нигүүлслийг бэлэг, аврал, нүглийн уучлал гэж танилцуулаагүй! Үүнийг тайлбарлая. Би энэ гайхамшигтай бэлэгт мөнхөд талархдаг. Гэхдээ Бурхан нигүүлслийг Шинэ гэрээнд “Есүс Христийн бүрэн дүүрэн чанарын хэсэг” гэж танилцуулсан юм. Энэ нь Есүс Христийн мөн чанар хүчийг эзэмших талаар хэлж байгаа юм. Тиймээс л Иохан: “…Учир нь бид энэ ертөнцөд Түүн шиг байдаг” (1Иохан 4:17) хэмээн мэдэгджээ.

Үйлчлэгч хүн “Бид нүгэлтнүүдээс ялгаагүй, бид зүгээр л өршөөгдсөн юм” эсвэл “Бид өт хорхойноос ялгаагүй”, “Бид нүгэлт мөн чанартай хүн бөгөөд үүнээсээ зайлах аргагүй” гэж хэлж байхыг та сонссон уу? Библи уншдаг хүн яаж ийм юм хэлж чадаж байна аа? Дэлхий хүртэл үүнээс дээр юм заадаг байхад.

Арслан хэрэм төрүүлж байхыг та харсан уу? Хурдан хүлэг өт төрүүлэхийг үзсэн үү? Бичээс биднийг Түүний ясны яс, Түүний махны мах (Ефес 5:30) гэдэг. 1Иохан 3:2 дээр “Хайрлагдсан хүмүүс ээ, өдгөө бид Бурханы хүүхдүүд” гэсэн. Хожим тэнгэрт очихоороо биш, харин яг одоо бид Бурханы хөвгүүд, охид мөн. Бурхан яаж ямар ч хэрэггүй өт төрүүлэх билээ? Бид Бурханаас төрсөн - Түүний үр бидний дотор бий. Бид Түүний тэнгэрлэг мөн чанартай. Тэр Хэн билээ - бид ч тийм билээ. Хожмын амьдралдаа

Page 175: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ТҮЛШ | 157

адилхан болох биш, харин энэ амьдралдаа хэдийнээ адилхан болсон юм.

Бурхан болон бидний Эзэн Есүсийг мэдсэнээр та нарт нигүүлсэл ба амар амгалан улам арвин болохыг ерөөе. Өөрийнхөө алдар ба давуу чанараар биднийг дуудсан Түүний жинхэнэ мэдлэгээр дамжуулан Түүний бурханлаг хүч бидэнд амь болоод сүсэглэлд хамаатай бүхнийг соёрхсон (2Петр 1:2-3).

Нигүүлслийн хүчийн тухайд ярихад - нигүүлслийн бэлэг нь аврагдах үед нэг л өгөгдөөд болчихдог зүйл биш юм. Энэ нь тасралтгүй шаардагддаг зүйл; бидэнд “нигүүлсэл дээр нигүүлсэл” хэрэгтэй. Тиймээс л “хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгооё” (Еврей 4:6) гэж хэлсэн. Энэ нь бидний банканд хэрэгтэй түлш юм!

Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм. Эсвэл ямар ч зорилгогүйгээр Сударт “Түүний бидний дотор нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг” хэмээсэн гэж та нар бодож байна уу? Гэвч Тэр илүү их нигүүлслийг өгдөг. Тиймээс “Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлсэл өгдөг” гэдэг(Иаков 4:4-6).

“Тэр илүү их нигүүлслийг өгдөг” гэсэн үгсийг анхааралтай унш. Зохисгүй бидэнд өгөгдсөн энэ хүч нь биднийг хэзээ ч байгаагүй чадвараар, ариун амьдрах хүчин чадлаар дүүргэдэг.

Бурханы үгд итгэснээрээ өөрийгөө даруу болгодог хүмүүст хүрсэн нигүүлсэл нь тэднийг Бурханы тэнгэрлэг мөн чанарын хүчээр сэлбэдэг. Өөрийнхөө чадвар дээр төвлөрөх бардам зан; Бурханы хүчинд найдах даруу зан. Давидын ууган ах, Бурханы хүчинд үл найдагч, бардам Елиа Голиаттай өөрийнхөө хүчээр

Page 176: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

158 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

тулсан (1Самуел 16-17). Харин Давид даруугаар Бурханы хүчээр Голиаттай тулсан. Хэн хэн нь яаж төгссөнийг бид мэднэ.

Бурханы нигүүлсэлд найдахыг Есүс хамгаас анхааруулдаг. Тэрбээр Гетсемен цэцэрлэгт маш том тулаан хийсэн. Хэдийгээр махан бие нь Аавынх нь тушаалаас зөрж байсан ч, дагалдагч нараа унтах хойгуур Есүс залбирлаар Өөрийгөө даруусгасан юм. Амиа бодох чанартай нэгийгээ үзэлцэх том тулаанд ялж гарах түлштэй байхын тулд Есүс үнэн голоосоо залбирчээ. Энэ нь мөнөөх “хэрэгцээтэй цаг” нь байсан бөгөөд Есүс тулаанд ялах нигүүлслээр дүүрэхийн тулд Аав дээрээ зоригтой очжээ. Гэтэл дагалдагч нар тэгж чадаагүй учраас Есүс тэдэнд: “Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс хүсч байна, харин махан бие сул дорой” (Матай 26:41) хэмээн анхааруулсан юм.

Миний зүлэг тайрсан түүхийг санаж байна уу? Би зүлэг тайрагч машиныг ч, түлшийг нь ч эрийнхээ сайнд худалдаж аваагүй. Аль аль нь аавын минь л өмч. Зүлэг тайрагч машин нь Бурханаас бидэнд нэг л удаа өгөгддөг, цоо шинэ мөн чанартай адил юм. Машиныг өөрийн болгосноороо, би зүлгээ тайрч чадна. Харин түлш байхгүй бол, зүлэг тайрагч машинтай байгаад ч нэмэргүй. Түлш нь нигүүлслийн хүч юм. Түлш нь нэг удаагийн бэлэг биш, харин зүлэг тайрагчаа хэрэглэх бүртээ дүүргэх ёстой зүйл юм.

Аврагдах үед маань нигүүлсэл бидэнд Есүсийн мөн чанарыг өгсөн ч, Есүс шиг хүчтэй амьдрах мөн чанараа өрдөхийн тулд бидэнд улам их нигүүлсэл хэрэгтэй.

Болох ба болохгүй зүйлс

Ефес дэхь Паулын үгийг дахин харъя. Бидний саяын ярианы дараа энэ үг илүү утга учиртай болно.

Тиймээс би Эзэний дотор үүнийг хэлж, гэрчилье. Харь үндэстнүүд оюун санааны хоосрол дотроо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй. …Тэд мэдрэмжгүй болж, зүсэн бүрийн бузар булайг шунахайран үйлдэхийн тулд тачаангуй байдалд

Page 177: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ТҮЛШ | 159

өөрсдийгөө тушаажээ. …зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс (Ефес 4:17, 19, 24).

Итгэдэг ба итгэдэггүй хүмүүсийн итгэл үнэмшилд төдийгүй, амьдрах арга замд ялгаа байх ёстой. Учир нь бид шинэ мөн чанартай хүмүүс. Гэхдээ хамгийн гол нь бид үүнийгээ өмсөх ёстой. Өөрөөр хэлбэл, бид нигүүлслийн хүчинд итгэж, захирагдсанаараа өөрсдийгөө даруу болгох ёстой. Ингэж бодъё. Аав маань надад зүлэг тайрдаг машин өгсөн ч, хэрэв би түлш хийж, асааж, хэрэглэхгүй бол, ашиггүй болно. Тиймээс үүнтэй адил, бид шинэ мөн чанараа өмсөх ёстой!

Паул үүнийг цааш нь маш практикаар дүрслэжээ:

Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биедээ эрхтнүүд юм. Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг. Диаволд байр бүү өг. Хулгайч хүн цаашид хулгай бүү хий. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд [өөрийн] гараар сайныг үйлдэж, хөдөлмөрлө. Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө (Ефес 4:25-29).

“Хуучин гэрээ нь болох ба болохгүй зүйлсээр дүүрэн. Харин Шинэ гэрээ цэвэр нигүүлслээр дүүрэн” гэж ярихыг би сонссон. Тэр бүү хэл чуулган, коференц дээр Бурханы нигүүлсэл биднийг бүх тушаалаас чөлөөлсөн гэж ярихыг, үүнд нь олон хүн итгэхийг харсан. Гэтэл Есүс Түүний үгийг сонсож, үгэнд нь ордог хүмүүс л Түүний оршихуйг үзнэ гэсэн. Тэдгээр номлогчид сонсогчдыг дарамтаас чөлөөлж байна гэж боддог ч, яг үнэндээ тэднийг Бурханы оршихуйд авчирдаг юмсаас холдуулж байгаа юм. Зүрх шимширмээр.

Үнэн болбоос: Есүс тушаадаг. Тэрбээр Матай 28:19-20 дээр: “Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү,

Page 178: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

160 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа” гэж хэлснээс биш, “Миний санал болгосон бүгдийг…” гэж айлдаагүй.

Өнөөдөр маш олон хүн Есүсийн эрхмийн дээд чанарт сөгдөж, үгд нь дурладаг ч, биднийг бурханлаг чанар руу хөтөлдөг Түүний үгд хөнгөн хуумгай ханддаг болсон. Бурхан үнэхээр эрхмийн дээд. Гэхдээ хүнд сонгох эрх чөлөө олговол, Бурханы тушаалыг санал шиг хүлээж авдаг явдал хавтгайрна.

Тушаал

Элч нар бидэнд Есүсийн тушаалыг өгсөн. Иоханы үгийг дахин харъя: “Хэрэв бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ” (1Иохан 2:3). Цааш нь Иохан: “Бурханы хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ” (1Иохан 5:3) гэсэн. Паул “Учир нь бид Эзэн Есүсээр та нарт ямар тушаалууд өгснийг та нар мэднэ” (1Тесалоник 4:2) гээд, цааш нь Бурханы хүсэл нь та нарын ариусгал…” (1Тесалоник 4:3) гэсэн. Ариун амьдрахын тулд Есүсийн тушаалыг сахих ёстой.

Петр ариун амьдар гэдэг тушаалыг тодорхой хэлсэн. Тэрбээр сүүлийн өдрүүдэд хүмүүс итгэлээсээ няцах эмгэнэлт үнэнийг хэлсэн. “Учир нь зөвт байдлын замыг мэдээд, өөрсдөд нь өгөгдсөн ариун тушаалуудаас нүүр буруулан эргэснээс энэ замыг мэдээгүй байсан нь тэдэнд дээр байх байсан” (2Петр 2:21). Шинэ гэрээний бид Бурханы тушаал дундаас нэн ялангуяа “ариун амьдрах тушаал” авсан.

Ефес 4:25-29 дээр Паул ариун амьдар хэмээн түс тас тушаажээ: Худал ярихаа боль.Ууранд автаж, нүгэл үйлдэхэд бүү хүр. Бүү хулгай хий. Бохир, хүчирхийллийн үг бүү ярь.

Тэгэхээр, Шинэ гэрээнд тушаал байхгүй гэж хэлж болохгүй байгаа биз? Надад бол тушаал шиг л харагдаад байх юм. Танд тэгж харагдахгүй байна уу?

Page 179: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ТҮЛШ | 161

Тухайлбал, жаахан байхад аав намайг зам гарахдаа хоёр талаа харалгүй, гүйж болохгүй!” гэдэг байсан. Энэ нь “болохгүй!” гэсэн тушаал мөн боловч, тийм зовлонтой хэцүү зүйл биш, намайг л үхэж үрэгдэлгүй, урт удаан амьдраасай гэсэн үг юм.

Үүнтэй адилхан Бурхан биднийг бүрэн бүтэн, үр дүнтэй, урт удаан амьдраасай гэсэндээ хийж болохгүй зүйлсийг хэлэхээр барахгүй, хийж биелүүлэх тэнгэрлэг мөн чанар, нигүүлслээрээ дүүргэсэн юм.

Худал ярихаа боль

Би дэлхийгээр аялж явахдаа, Христэд итгэгчдийн дундах бусармаг үйлдлийн талаар маш их сонсож, хардаг. Саяхан л гэхэд 15 бизнесмэнтэй Инка Жимээр Маку Пичу руу дөрвөн өдөр авирч аялсан юм.

Тэгж явахдаа, бизнестээ хэрхэн хууртагдаж хулхидуулсан тухай үй олон түүх сонсов. Итгэл нэгт ахан дүүсийн хоосон амлалт, хуурамч байдал нь ховор үзэгдэл бус, хэвийн явдал болжээ. Итгэгчид маань жишигт хүрэхгүй материал нийлүүлэх, хууль дүрэм зөрчих, үүрэг даалгавраа эс биелүүлэх, анхааруулгыг үл тоох нь байдаг л явдал болжээ.

Нэгэн хүн түншийнхээ талаар өгүүлэв. Тэд нэгэн бүтээн байгуулалтын ажил дээр хамтарч ажиллажээ. Гэтэл өнөөх чинь энэ түүхийг ярьсан хүний газрыг өөр нэг хүний газартай ухаж байгаад, барилгын хогоо хаячихжээ. Тэрбээр төлбөрөө төлж, хогоо зайлуулахын оронд, ийм аргаар хогоо “цэвэрлээд”, бүр өнгөлөн далдалсан аж. Би тэр аялалаар есөн жорын жишгшүүртэй түүх сонссон ч, дээрх түүх миний анхаарлыг олзолсон юм. Учир нь тэр өнгөлөн далдлагч маань тэр газрын евангелийн чуулганы магтаалын удирдагч юмсанж.

Худлаа хэлэх нь зах зээлд төдийгүй, засгийн газар, боловсрол, үйлчлэл, эмнэлэг, гэр бүлийн гишүүд, найз нөхдийн дунд ч газар авсан. Бид арьсаа хамгаалах гэж, хүссэн байр суурь, зорьсон санаандаа хүрэх гэж худал ярьдаг. Худлаа ярих сайхан. Худал

Page 180: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

162 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

ярьснаараа бид Бурханы хангамжинд итгэж суухын оронд замаа товчилдог.

Бид хүмүүсийн төлөө залбирдаггүй атлаа залбирдаг гэж худлаа хэлдэг. Бид хүүхдүүддээ амласан үгээ биелүүлдэггүй. Бид хүмүүст амласан үгээ биелүүлдэггүй. Бид хэлсэн зүйлээ итгэл үнэмшилтэй болгохын тулд хачирладаг. Эдгээр нь бүгд худал бөгөөд бүгдээрээ хэн нэгнийг шархлуулж дуусна.

Нэгэн чухал санааг давтан хэлье: Есүсийн тушаалыг сахисан хүн Түүний оршихуйд орно гэж амласан. Дуулал 15:1 дээр бичээч: “ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?” гэж асуухдаа, энэ үнэнийг баталгаажуулжээ. Учир нь 4-р ишлэлд: “Тэр өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй” гэж хариулсан.

Худал хэлж болохгүйг Паул Ефесчүүдэд тушаасан бол, Иаков ч бас тушаасан: “…үнэний эсрэг худал бүү ярь” (Иаков 3:14). Түүнчлэн Паул Колоссайчуудад ч: “Бие биедээ бүү хэл (Колоссай 3:9) гэж тушаасан. Тэгэхээр, хамгийн баялаг нигүүлслийн талаар илчилсэн хүн болох Паул өөрөө “бүү!” гэдэг тушаалыг өгчээ. Бид Паул тэргүүтэй Шинэ гэрээний элч нарын тэр олон мэдэгдлийг зайлуулаад, тэднийг нигүүлсэнгүй бус, хатуу харгис хүмүүс хэмээн яллаж болно. Гэхдээ энэ худлаа.

Нигүүлслийг зайлшгүй дагалдах хүчийн талаар дуугаралгүй, зөвхөн нигүүлсэлд умбах талаар ярьдаг хүн зорилгодоо хүрэхийн тулд энэ зан байдлыг маань өөгшүүлдэг чуулганыг олж л таараа. Гэтэл ариун амьдралыг хөсөрдүүлсэн, нигүүлслийн талаарх балансгүй сургааль, итгэл нь биднийг ийм байдалд хүргэдэг бус уу? Энэ сургааль бидний ухамсрыг хөсөрдүүлдэг.

Ууранд бүү авт

Ууранд автаж, нүгэл үйлдэхэд бүү хүр. Галзуу юм шиг уурладаг хүмүүсийн хань ижлийг би харсан. Тийм “итгэгчдийг” уурлахад, гэр орон нь ямар айдсаар дүүрдэг тухай сонсдог. Аав ээжийнхээ уур хилэнгийн хүчирхийлэл дор амьдардаг хүүхдүүд ямар байдаг бол? Хүмүүс уур хилэнгээс болж эд хөрөнгөөрөө байтугай

Page 181: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ТҮЛШ | 163

биеэрээ ч хохирдог. Хохирогчид нь дараа дараагийн тэсрэлтээс эмээж, байнгын айдас дор амьдарна. Уур нь гэр орны уур амьсгалыг нурааж, аюулгүй газар биш, аймшгийн газар болгодог. Тэд хүндэтгэлийн цуглаан дээр жигтэйхэн сайхан гэр бүл шиг харагддаг ч, энэ нь өнгөлөн далдлал юм. Бид энэ тушаалыг ойшоодоггүй нь тун тоогүй.

Уур хилэнгээ хаях талаар маш олон тушаал бий. Паул: “Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг” (Ефес 4:31) хэмээн шууд хэлсэн. Иаков “…уур хилэндээ хойрго бай…” гэж тушаасан (Иаков 1:19-20). Мөн Колоссай 3:8 дээр Паул: “Харин эдүгээ та нар бас уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун” хэмээн тушаажээ.

Би дахиад асууя. “Бүү!” гэдэг эдгээр тушаалыг Бурханы нигүүлслийн илчлэлийг хүлээж авсан тэдгээр эрчүүд тушаасан бус уу? Үүнийг харахгүй байна уу?

Бүү хулгай хий

Хулгай хийхээ боль. Бид мөнгө зээлээд буцаад өгдөг билүү? Бид том өр төлбөрт унадаг уу? Бурхан ерөөж л таараа хэмээн худлаа итгэхдээ, цэц ухааныг үл тоосоор, өр ширдээ баригдсаар явдаг. Тэгээд дампуурлаа зарлаж, бусдаас зээлсэн зүйлээ буцааж төлөөгүй гэсэн зүйл заалтаас чөлөөлөгддөг.

Бид компанийхаа мөнгийг хувьдаа завшдаггүй юу? Энэ бол үрэн таран хийх явдал юм. Бид итгэлтэйгээр “Би Бурханы нигүүлслээр аврагдсан Христэд итгэгч” гэж тунхагладаг атлаа элч нараараа дамжуулсан Эзэний тушаалыг дагадаггүй.

Миний хамтран ажиллаж байсан нэг пастор цуглаан бүр дээр ирж, гайхамшиг үйлдэж, урт хугацаанд мацаг барих нь ямар амархан байсныг гайхуулдаг байв. Тийм боловч, тэрбээр чуулганы мянга мянган долларыг үрэн таран хийсэн юм. Энэ бол хулгай хийчихээд, үүнийгээ зөвтгөдөг Христэд итгэгч нарын ганц л жишээ.

Бид татвар, орлого дээрээ яаж залилдаг билээ? Энэ тохиолдолд ч бид Ром 13:6 дээр Паулын: “Ийм учраас та нар ч гэсэн татвар

Page 182: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

164 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

төлдөг. Учир нь захирагч нар Бурханы зарц нар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм” гэсэн тушаалыг огоордог. Тэгээд бид муу удирдагч нараас боллоо хэмээн хулгайгаа зөвтгөдөг. Гэхдээ хоёр буруу хэзээ ч зөвийг төрүүлдэггүйг бид хэзээ ухаарах улс вэ?

Бохир, хүчирхийллийн үг бүү ярь

Ефес 4:29 дээр “Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө” гэж мэдэгджээ. Бусдын хорон үгд юу ч үгүй сийчүүлж, шархадсан маш олон хүнд би үйлчилж явсан. Тийм шархтай сэтгэл эдгэхэд маш их цаг хэрэгтэй.

Чуулганы ажилчид ч дэмий яриа, бохир түүх, хошигнол ярьдаг нь нууц биш. Индрийн араас ч бохир үг яриа гарах нь хэвийн үзэгдэл болжээ.

Би саяхан хилийн чанадад томоохон чуулган удирддаг хостой уулзсан юм. Тэр хоёр олон улсад нэр хүндтэй нэгэн үйлчлэлийг биширдэг байжээ. Тэгээд тус үйлчлэлийн тэргүүнтэй зоог барих завшаан олдсонд жигтэйхэн баярлажээ. Гэтэл зоогийн үеэр сайхь удирдагч хэд хэдэн удаа маш бүдүүлэг юмс ярьжээ. Түүнээс хойш хэдэн сар өнгөрсөн ч, тэр хос цочролоосоо гараагүй л байв.

Бид нигүүлслийг үнэгүйдүүлсэн

Юу болох нь энэ вэ? Бид ямар сүрхий болчихоод, бурханлаг зан байдлыг уландаа гишгэнэ вэ? Бид хэн болчихоод, нэр нөлөөтэй болохын тулд гэрчлэлээ золионд гаргана вэ? Би нөлөөтэй, дэвшилтэй, давшингуй байхыг зуун хувь дэмждэг. Гэхдээ Бурханы үгийг хөсөрдүүлэх замаар л биш.

Элч нар бидэнд бурханлаг зан үйлдэл рүү хөтлөх зайлшгүй тушаалыг өгсөн байтал, бид яагаад энэ талаар ярихгүй байна? Бид тэднээс их мэддэг болчихсон уу? Бид Есүсээс их мэддэг болчихсон уу?

Page 183: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ТҮЛШ | 165

Энэ нь Еваг урхидсан дайсны урхи байж болох уу? Хэлбэрээ л жаахан өөрчилчихсөн урхи. Ева сайн мууг мэдүүлэгч мэдлэгийн модны үр жимсийг идэж болохгүй гэсэн тушаалыг мэдэж байсан. Тэгэхээр, Бурханы Үгийг шууд эсэргүүцэх нь дайсанд эрсдэлтэй байсан учраас, тэр маш нарийн арга ухаан заржээ.

Гэтэл бид дайсны ажлыг бүр хөнгөвчлөөд өгчихжээ. Бид Бурханы зарим үгийг өөртөө тааруулаад хасчихсан. Эхлэл 2:16-17 дээр Бурхан “…тэр хүнд тушаан ийнхүү өгүүлэв. —Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ!” гэж тушаасныг санаж байна уу? Гэтэл өнөөдөр: “Цэцэрлэгийн бүх модноос юу л хүссэнээрээ дураараа идэж болно” гэж хэлэх ч хүн гарч ирж магадгүй. Тэд “Болохгүй, бүү!” гэсэн тушаалыг хөсөрдүүлжээ.

Бид Бурханы нигүүлсийг үнэгүйдүүлсэн. Бид үүнийг авардаг, уучилдаг, Бурханы үнэгүй бэлэг гэдгийг маш баатарлагаар тунхаглах атлаа “бидний мөн чанарыг өөрчилж, урьдынх шигээ аж төрөхгүй байх хүчтэй болгодог” тухай юу ч дуугардаггүй. Үүнийхээ гороор итгэгчид бид бурханлаг байдлыг хөсөрдүүлж, Бурханы оршихуйг алддаг.

Үйлс хамаатай

Би саяхан өглөөнийхээ Библи уншлагыг хийж байлаа. Дуулал, Еврей номоос уншиж байсан юм. Тэгээд Дууллын хэсгээ уншчихаад, Еврей номоо нээтэл Ариун Сүнс Еврей номыг биш, Илчлэл номыг унш гэж хэлэхийг тод сонсов.

Би уг нь хэдэн долоо хоногийн өмнө мөн л Ариун Сүнсний сануулгаар Ичлчлэл номыг уншиж эхэлсэн боловч, хоёр бүлэг уншаад л хамаг сонирхол маань буурчихсаныг хэлэхэд ичмээр байна. Тэгээд маргааш нь хуучин хуваарь руугаа орчихсон юм. Гэтэл одоо хоёр долоо хоногийн дараа Ариун Сүнс надад дахин сануулсан учраас, би Илчлэл номын зогссон газраасаа буюу гуравдугаар бүлгээсээ уншиж эхэллээ. Тэгээд Сардей чуулганд хандсан үгийг уншлаа:

Page 184: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

166 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Сардей дахь чулуганы тэнгэр элчид бичигтүн. “Бурханы долоон Сүнс ба долоон одтой тэр үүнийг айлдаж байна. “Би чиний үйлсийг, чиний амьд гэдэг нэртэй боловч үхдэл гэдийг чинь мэднэ (Илчлэл 3:1).

Есүс “Би чиний итгэдэг зүйлийг мэднэ эсвэл Би чиний санаа сэдлийг мэднэ” гэж хэлээгүй, харин шууд л: “Би чиний хийдэг зүйлсийг мэднэ” гэжээ. Өөр нэгэн орчуулгад “Би чиний ажлыг мэднэ” гэдэг. Есүс тус чуулганы зөвт болгогдсон байр суурийн талаар биш, харин гадаад ариун байдлын талаар - тэдний ажил, үйлдэл, амьдралын сонголт зэргийн талаар ярьсан нь тодорхой байна.

Энэ чуулганыг амьд байдлаараа алдартайг Есүс хэлсэн. Энэ нь ямар харагддаг гэсэн үг вэ? Өсч яваа, нэр алдартай, сайхан уур амьсгалтай, эрч хүчтэй гэсэн үг биз дээ? Бид уур амьсгалыг оршихуйтай хольж хутгадаг. Алдартай поп дуучны концерт дээр үй олон хүний эрч хүч, сэтгэл хөдлөл халгисан, гайхамшигтай сайхан уур амьсгал ноёлдог. Гэхдээ энэ бүх үзүүлбэр нь Бурханы оршихуйн хаа ч хүрэхгүй.

Чуулган амьд эсэхийг таних нэг чухал асуулт бий: “Бид Есүсийн үгийг дагаж байна уу эсвэл үнэндээ Түүний тушаалаас алдуурсан, битүү нийгэм бүтээж байна уу?” Асуух ёстой өөр нэг зүйл нь: “Бид зүрхний нөхцлийг хөндөж, өөрчлөгдсөн зан үйлдлийг бүтээдэг үнэнийг тунхаглаж байна уу эсвэл сэтгэл хөдлөлийг доргиож, оюуныг өдөөсөн үгийг тунхаглаж байна уу?”

Энэ нээлттэй мэдэгдлийн араас 2-р ишлэлд Есүс:

“Сэрэгтүн, үхэх гэж байсан үлдсэн юмсаа тэнхрүүл. Учир нь Миний Бурханы өмнө чиний үйлс гүйцэлдснийг Би олсонгүй” хэмээн айлджээ.

Энд ч бас Есүс итгэлийг биш, үйлсийг тодорхойлжээ. Бидний үйлст хамаатай “зөвшөөрөгдсөн бөгөөд хориотой” юмсын тушаал Шинэ гэрээнд ч байдгийг бид үзсэн. Гэтэл Сардей чуулган нь ариун амьдралын хэв маягийг дагаа ч үгүй, хүлээн аваа ч үгүйг Есүс айлджээ. Дараа нь 3-р ишлэлд:

Page 185: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ТҮЛШ | 167

Тиймээс чи юу хүлэн авсан болон сонсснооо сана. Түүнийг сахь, гэмш. Хэрэв чи срээхгүй бол Би хулгай мэт очно хэмээв.

Есүс Сардей хотод биш, чуулганд хандаж айлдсаныг бүү мартаарай. Гэхдээ Түүний энэ үг зөвхөн Сардей чуулганд хамаатай байсан бол, Библид бичигдэхгүй байсан. Тиймээс үнэндээ эдгээр нь эш үзүүллийн үгс билээ. Энэ үгс Сардей чуулганы хүмүүст хамаатай байсан шигээ өнөөгийн итгэгч бидэнд ч хамаатай юм. Бурханы Үг амьд учраас, эдгээр нь бидэнд хандсан үгс юм. Тиймээс л би Есүсийн энэ мэдэгдлийг хойч үеийнхэндээ уламжилж байна.

Есүс биднийг анхныхаа итгэл рүү эргэ гэжээ. Өөрөөр хэлбэл, бид ариун амьдралаасаа салсан. Бид өөрсөддөө зориулж биднийг итгэгч бус хүмүүсээс ялгаагүй аж төрөхийг зөвшөөрдөг нигүүлслийн доктриныг бүтээсэн. Сайхан л байна. Гэхдээ энэ нь Бурханы үг мөн гэж үү?

Есүс чуулганыг “гэмшиж, Үг рүү эргэ” гэжээ. Гэтэл өнөөдөр “Христэд итгэчихбэл, өнгөрсөн, одоо, ирээдүйн маань бүх нүгэл автоматаар уучлагдана. Тиймээс гэмших хэрэггүй” гэж заадаг номлогчид олширчээ. Тийм юм бол, Есүс яагаад өөрийнхөө чуулганыг гэмшиж, Түүн рүү эргэ гэж хэлэх болов?

Нигүүлслийн талаарх энэ тэнцвэргүй сургааль нь өнөөдөр нэн ялангуяа ариун амьдралыг тулган шаардсан, хүнд хүчир хуульчлал дор нухлагдаж өссөн итгэгчдийг бөөн бөөнөөр нь урхидаж байна. Зарим газар үнэхээр ариун амьдралыг буруу ташаа заадаг. Гэхдээ үүнээс болж “ариун байдал нь Христитгэлийн суурь” гэдэг баримт өөрчлөгдөхгүй. Ариун амьдрах дуудлага нь үеийн үед итгэгч хүний ч, чуулганы ч амин чухал үүрэг даалгавар байсаар байна. Бид “анх сонсож, итгэсэн зүйл рүүгээ” буюу суурь руугаа эргэх ёстой.

Гэвч хувцсаа хиртүүлээгүй цөөн хүн Сардейд чамд бий. Тэд Надтай хамт цагаан хувцастай алхах болно. Яагаад гэвэл тэд зохистой хүмүүс мөн (Илчлэл 3:4).

“Хувцсаа хиртүүлээгүй” гэснийг харна уу. Биднийг Бурханы оршихуйд бэлэн байхыг зааварласан Паулын үгийг санаж байна

Page 186: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

168 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

уу: “Ингэхдээ Бурханаас эмээж, ариун байдлыг төгс болгоё” (2Коринт 7:1). Есүс “ариун амьдрал руугаа эргэж, махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэгд” хэмээн чуулганы замыг засчээ. Ингэснээрээ бид Бурханы оршихуйд хийгээд айлчлалд бэлэн болно. Учир нь Эзэн дараа нь “Сэрүүн байж, хувцсаа сахидаг хүн ерөөлтэй!” (Илчлэл 16:15) хэмээн айлдсан буй. Тэгээд эцэст нь ийн дүгнэжээ:

Энэ мэт ялагч нь цагаан хувцас өмсөнө. Би түүний нэрийг амийн номоос баллахгүй. Би Өөрийнхөө Эцэгийн өмнө болоод Түүний тэнгэр элч нарын өмнө түүний нэрийг хүлээн зөвшөөрнө. Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь согсогтун” (Илчлэл 3:5-6).

Амийн номоос нэрээ арчуулах ч тоглоом биш шүү. Гэхдээ Аврагч маань Өөрийн амаар ингэж мэдэгдсэн. Тиймээс бид Бурханы Сүнсний айлдах үгийг анхааралтай сонсож, анхаарч, бидний анх сонссоноос өөр мэдэгдэлд автахаас сэргийлэх ёстой.

Бурхан биднийг зөвт болгосон; бид Христ доторх энэ байр суурийг хэзээ ч, яагаад ч, юугаар ч олж авч чадахгүй. Гэхдээ бид үүндээ зохистойгоор ариун амьдарч чадна. Үүнийг маань ч Эзэн чухалчлан хардаг.

Тит 2:11-12 дээр Паул “Учир нь бүх хүмүүст авралыг авчрагч Бурханы нигүүлсэл үзэгдэн, бидэнд бурханлаг бус байдлыг болон ертөнцийн шуналыг үгүйсгэхийг, мөн эдүгээ үед ухаалаг, зөвт байдлаар болон бурханлаг амьдрахыг сургадаг” гэсэн. Энэ маш тодорхой чиглүүлэг байна. Тэгвэл бид яагаад энэ үнэнийг тунхаглахгүй байна вэ?

Бид Бурханы таалал, уучлал, авралыг хэзээ ч, юугаар ч олж авч чадахгүй. Энэ сайн мэдээг зогсолтгүй зарлан тунхаглая. Гэхдээ Түүний нигүүлслийг үнэгүйдүүлэлгүй, энэ үнэнийг бүтнээр нь тунхаглая!

Page 187: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

САЙНЫГ СОНГОХ УУ, АШИГТАЙГ

СОНГОХ УУ?

Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд босгон

байгуулдаггүй. — 1Коринт 10:23

…Ариусал нь бүхэлдээ тэнгэрт нэвтрэх амин чухал нөхцөл төдийгүй мөн газар дээрх Христитгэлт

амьдралын хамгийн өндөр үр дүн юм. — Даган Кларк

Байнга бусдад “өгч” байдаг над шиг үйлчлэгч хүнд Бурханы бусад зарц нарын номлолыг сонсох шиг сэтгэл сэргэм сайхан зүйл үгүй. Саяхан бас ийм явдал болов. Хилийн

чанадад үйлчилдэг манай улсын нэр хүндтэй нэгэн үйлчлэгч номлож байлаа. Түүнийг нутгийн чуулганы өсөлт хөгжлийн

11

Page 188: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

170 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

талбарын “мэргэжилтэн” гэж хэлж болно. Тэрбээр нүд нээж, чих онгоймоор, гайхалтай үг дамжуулав. Танхим доторх хүмүүс ч үг бүрийг нь амьсгаа даран чагнаж байлаа.

Тэгтэл мөнөөх номлогч маань тун ухаантай, сайн, даруу мэт сонсдох нэг үг хэлсэн нь миний сэтгэлд шингэлгүй, шууд ойв. Тэрбээр “Миний одоо хэлэх үг жаахан гутранги юм шиг сонсдож магадгүй. Гэхдээ би хэнийг ч номлолоороо зэмлэдэггүй. Би зэмлэх бүх ажлыг Ариун Сүнсэнд үлдээдэг” гэж хэлсэн юм.

Би сэтгэлдээ төрсөн харыг гөвж хаях гэж оролдцсон ч, нэг л болсонгүй. Удирдагч нар зөндөө л ингэж хэлдэг. Тэгээд ч учир зүйн талаасаа зөв санагдаж байсан ч, сэтгэлд нэг л түгшүүртэй байв. Тэгтэл би залуу Тимотод заасан Паулын үгийг санаад, цуглааны дараа тэр үгийг гаргаж харав:

Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн байгтун. Уужим сэтгэлээр, сургаалаар зэмлэ, сануул, сэнхрүүл (2Тимот 4:2).

Эхлээд тус бичээсийн бүрэн агуулгыг авч үзье. Паул энэ үгийг Тимотыг Ефесийн том чуулганд пастораар үйлчилж байх үед бичжээ. Шинэ гэрээний энэ бүлэгт Паулын сүүлчийн үгс бий. Тэдгээр нь Тимотод төдийгүй, бидэнд хандсан амин чухал үгс юм. Паул удахгүй явахаа мэдэж байсан учраас, энэ сэдвийг чухалчлан байж, үгээ сонгож байж бичсэн байх.

Би Паулын “зэмлэ, сануул, сэнхрүүл” гэсэн үгсийг өнгөц ойлгохыг хүсээгүй учраас, эрэлд гарав. Тэгээд тодорхой ойлголт авахын тулд Амплифайд Библиэ нээтэл, миний анхаарлыг үүний өмнөх ишлэл олзлов.

Би Бурханы болон амьд ба үхэгсдийг шүүгч Христ Есүсийн оршихуйд Түүний үзэгдэлт ба хаанчлалаар чамд чухалчлан захья (ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЕ) (2Тимот 4:1).

Хариуцлага хүлээлгэе гэдэг үгийг томоор бичсэн нь алдаа биш, харин тодруулга юм. Би Грек хэлд мэргэшсэн Рик Реннер гэдэг найзаасаа энэ үгийн жинхэнэ утгыг лавлатал, тэрбээр ингэж хариуллаа:

Page 189: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

САЙНЫГ СОНГОХ УУ, АШИГТАЙГ СОНГОХ УУ? | 171

Хариуцлага хүлээлгэх буюу диамартуромай гэдэг Грек үг нь албан тушаалтан төрийн албан үүрэг хүлээж авахдаа, олон нийтийн өмнө тангараг өргөх үед хэрэглэгддэг. Тангараг өргүүлэгч нь энэ үйл явдлын нүдэн болоод чихэн гэрч болгуулахаар бүх бурхдаа дуудсанаар, тангараг өргөгч хүн дээр өндөр үүрэг хариуцлага ноогдуулах бөгөөд тангараг өргөгч нь бурхад харж буйг санан, үүрэгт ажлаа сахин биелүүлэх “хариуцлага хүлээж авдаг.” Энэ утгаар үнэндээ Паул Тимотод: “ Миний одоо хэлэх үгсийг хүлээн авч буйг чинь гэрчлүүлэхээр би Бурханыг дуудаж байна…” гэжээ. Энэ нь яг одоо Бурхан Өөрийн биеэр харж, сонсож байгаа тул одоо миний хэлэх үгийг маш анхааралтай сонсоорой хэмээн хатуу захисан үг ажээ. Тиймээс л Паул захидлынхаа үлдсэн хэсэгт дан шүүлтийн талаар өгүүлсэн буй. … Паул Тимотод одоо хэлэх үг нь, одоо сонсох үг нь хичнээн ноцтой болохыг ойлгуулахыг хүсчээ. “Хариуцлага хүлээлгэх” гэдэг үг нь хүлээн авч буй этгээд дээр маш өндөр үүрэг хариуцлага тавьж буй үйлдэл юм.

Паул залуу пасторт (бас бидэнд) өөрийнх нь өгч буй тушаал сонголт биш болохыг баталгаажуулжээ. Паул Бурхан Аавыг болоод Есүс Христийг гэрчээр байлцуулж байгаад, Тимотод энэ хариуцлагыг хүлээлгэснийг Рик хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, хожим Бурхан Тимотыг бусад бүх үйлчлэгч нарын нэгэн адил шүүх учраас Тимот үүргээ биелүүлэх ёстой. Тэгвэл Тимотын биелүүлэх ёстой үүрэг юу вэ?

Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн байгтун. Уужим сэтгэлээр, сургаалаар зэмлэ, сануул, сэнхрүүл (2Тимот 4:2).

Сайн мэдээний үйлчлэгч нь хүмүүст “юу нь болж байгаа, юу нь болохгүй байгааг харуулах” ёстой. Маш чухал!

Би энэ үгийг сонсоод л, яагаад нөгөө пасторын үг зөв санагдаагүйг

Page 190: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

172 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

ойлгосон юм. Түүний үг зөв сайн харагдсан. Гэхдээ үнэн биш байжээ. Тэрбээр санаатай эсвэл санаандгүйгээр “сайн” гэж бодсон зүйлээ Бурханаас дээгүүр тавьжээ. Тэр удирдагч өөрийнхөө хийх ёстой үүргийг Ариун Сүнсэнд тохсон. Гэтэл энэ нь бидний үүрэг болохыг Паул андуурахын аргагүй тодорхой хэлжээ.

Саяхан маш алдартай нэгэн пастор гэргийтэйгээ манай олон улсын мэдээгээр ярилцлага өгсөн юм. Сурвалжлагч түүнээс бэлгийн завхралын талаар асуутал тэд: “Хүний яаж амьдрахыг заах эрх бидэнд байхгүй!” гэж хариулсан юм.

Тэд хүмүүст хайртай гэдгийг би мэднэ. Тэд төөрсөн хүмүүст сайн мэдээ хүргэж, Есүс дээр авчрахыг хүсдгийг нь ч мэднэ. Тэд аугаа алсын хараатай улс. Бүх удирдагч тэдэн шиг эрэмгий зоригтой, эрс шийдэмгий байсан бол юутай сайн. Гэхдээ “хүмүүст зөв бурууг сануулж сэрээх” Бурханаас хүлээж авсан үүргээ “хүмүүст амьдрал заах эрхгүй” гэдэг сайн гүн ухаанаар орлуулчихсан яваа юм биш биз?

Элч нар ингэдэг байсан уу? Нэг удаа Паул аврагдаагүй хаанд ингэж хэлсэн байдаг:

Тиймээс Агрийп хаантан, би тэнгэрлэг үзэгдэлд дуулгаваргүй байж болсонгүй. Харин эхлээд дамаскчууд болон иерусалимчуудад, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харь үндэстнүүдэд хүртэл “Та нар гэмшиж, Бурхан уруу эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн” (Үйлс 26:19-20).

Аврагдаагүй хүнд “Нүглээ гэмшиж, итгэснийхээ дараа өөрчлөгдснөө үйлсээрээ батла” гэж хэлэх нь түүнд яаж амьдрахыг шууд зааж байгаа хэрэг юм. Харамсалтай нь Паулын сайн мэдээний үзэл бодол хийгээд дээрх алдартай хосын үзэл баримтлал нь тэнгэр газар шиг ялгаатай байна. Нэг нь Бурханы үзэл баримтлал бол, нөгөөх нь хүний “сайн” үзэл баримтлал юм.

Паул өөр нэгэн аврагдаагүй, алдартай удирдагчид болон түүний гэргийд бас л энэ тэнгэрлэг шийдлийг тушаасан:

Page 191: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

САЙНЫГ СОНГОХ УУ, АШИГТАЙГ СОНГОХ УУ? | 173

Гэвч хэдэн өдрийн дараа Фелик өөрийн эхнэр иудей эмэгтэй Друзилатайгаа хамт хүрч ирээд, Паулыг дуудуулаад Христ Есүст итгэх итгэлийн тухай ярихыг нь сонсов. Зөвт байдал, биеэ захирах болон хожмын шүүлтийн тухай Паул ярьсанд Фелик айж, —Одоохондоо явж бай. Завтай үедээ би чамайг дуудна гэжээ (Үйлс 24:24-25).

Фелик гэргийтэйгээ мөнх амийн талаар сонирхсон учраас, Паулыг дуудаж авчруулжээ. Тэр аврагдаагүй хосод Паул ёс суртахууны сахилга бат хийгээд айсуй шүүлт гэсэн хоёр гол сэдвээр өгүүлжээ. Паулын үг дэндүү хатуу байсан учраас мөнөөх хос тавгүйтсэн. Итгэдэггүй хүмүүст үйлчилсэн Паулын арга ухаан бидний өнөөгийн арга барилаас өөр байгаа биз? Зарим чуулганы удирдагч нар чуулгандаа шинээр ирсэн хүмүүсийг яаж дахиж ирүүлэх вэ гэдэгт л анхаардаг. Мэдээж шинэ зочдыг дараагийн Бүтэн сайнд авчрах нь зөв боловч, энэ нь бидний гол зорилго биш юм. Паул хүмүүст цуглаанд дахиж ирэх хүсэл төрүүлэх биш, харин үнэнийг итгэмжтэйгээр ярих л зорилготой байсан юм.

Би саяхан маш алдартай нэгэн залуу пасторын цуглаанд суулаа. Тэрбээр Бурханы хайрын талаар тунхаглан тойрон аялал хийсэн юм. Түүнийг сонсохоор мянга гаруй хүн танхимд оволзож байлаа. Уур амьсгал ч буцлам халуун, хүмүүс ч залуу удирдагчийн үгийг сонсохоор догдолж байв. Цуглааны өмнө залуу номлогчийн туслах нь гарч ирээд, тэр орой удирдагч ямар ч “сөрөг” муу юм ярихгүй, зөвхөн “Сайн мэдээ” ярина гэдгийг хоёр ч удаа хэллээ. “Сөрөг” юм нь Сайн мэдээтэй харшилддаг гэв. Сайн мэдээ нь анхандаа - нэн ялангуяа бидний амьдралыг засч залруулах үедээ сөрөг мэт харагддаг тал бий. Гэхдээ биднийг үхлээс аврахын тулд тэр шүү дээ. Тэгэхээр сөрөг харагдаж байна уу, эерэг харагдаж байна уу?

Нөгөө залуу пастор тайзан дээр гарч ирээд, эхний хориод минут шог яриагаар үзэгчдээ баясгав. Дараа нь Есүс биднийг ямар их хайрладаг тухай ярьлаа. Тэгээд ямар ч засал залруулгад уриалалгүйгээр - дэлхийг хайрлах хайраа хаяж, Бурханыг дуулгавартай дагахыг тушаалгүйгээр - шууд л аврал санал болгов. Тэрбээр авралтай салшгүй холбоотой нүглийн гэмшлийн суурь

Page 192: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

174 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

сургаалын талаар нэг ч үг хэлсэнгүй (Еврей 6:1). Тиймээс хүмүүс бүгдээрээ аврагдах саналыг баяртай хүлээн авав.

Залуу пасторын үг Агрипп хаанд эсвэл Фелик, Друзила хоёрт тунхагласан Паулын үгтэй таарч байна уу? Залуу пасторын үг Үйлс 3:19 дээр авралыг хүссэн хүмүүст хандан: “Иймээс гэмшицгээ. Нүглүүдээсээ салахын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирнэ…” гэсэн Петрийн түс тас үгтэй эгнэж байна уу? Тэр оройн цуглаанаас гарч явсан хүмүүс аврагдсан болов уу?

Эсрэг тэсрэг хоёр туйл

Тэгвэл яагаад зүүг шууд нөгөө туйл руу эргүүлэх амархан байдгийг дахин асууя. Яагаад хүмүүс хуульчлалыг жигшиж холдмогцоо, шууд нөгөө туйл руу хадуурч, Сайн мэдээний амин бүтцийг огоордог вэ?

Өнөөдрийн олон чуулганы удирдагч нар бидний хэлдгээр чуулганы ахмадуудын хатуу гараар өсч бойжсон байдаг. Хорьдугаар зуунд тэдгээр ахмадууд нүглийг хуу таягдаж, биднийг ариун амьдралд дуудсан. Тэр үед өнөөгийнх шиг олон мега чуулган байгаагүй. Бичээсийн хатуу үг, ятгалга зэмлэл нь хуурамч эрэлчдийг үргээдэг.

Гэтэл нэг өдөр хэсэг удирдагч нар энэ байдлыг эсэргүүцэн, чуулганыг гагцхүү өөдрөг, эерэг үгээр л барьж босгоно гэсэн шийдэл гаргаж иржээ. Бид Библиэс урмын үг хайхдаа, ятгалга, зэмлэл, сануулга, засварыг хойш тавьдаг. Амьдрал нь болохгүй байгааг, Бурханыг дагахгүй байгааг бид хүмүүст хэлэхээ больсон. Хорьдугаар зууны бид ийм л арга барилтай болсон. Гэтэл Паул Тимотод ямар үүрэг хүлээлгэснийг сана:

Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн байгтун. Уужим сэтгэлээр, сургаалаар зэмлэ, сануул, сэнхрүүл (2Тимот 4:2).

Энд элегко, эпитимао, паракалео гэсэн маш чухал гурван Грек үг гарч байна. Стронгийн тайлбар тольд “элегко” гэдэг

Page 193: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

САЙНЫГ СОНГОХ УУ, АШИГТАЙГ СОНГОХ УУ? | 175

үгийг “сэнхрүүлэх, алдааг нь хэлэх, зэмлэх, загнах” хэмээн тайлбарладаг. Харин Үг судлалын бүрэн толь бичигт бүр ч тодорхой тайлбарласан: “Шинэ гэрээнд хүний бурууг сэнхрүүлж, бурууг нь батлан ичээх явдал.” Үнэхээр хатуу!

“Эпитимао” хэмээх хоёр дахь үг нь “(шууд) хариуцлага тооцох, зэмлэх” гэсэн утгатай. Янзтай! “Паракалео” гэдэг гурав дахь үг нь “тайвшруулах, урамшуулах” гэсэн утгатай. Тэгэхээр урамшуулах нь ч зайлшгүй байх ёстой чухал тал ажээ.

Паул эхний хоёр үг дээр анхаарахдаа, үйлчлэгч нарт сэнхрүүлж, зэмлэж, загнаж, алдааг нь хэлж, буруутай нэгнийг ичээсэн үг номло гэж тушаажээ. Тэгэхээр, бид Барууны чуулганы өнөөгийн удирдлагын үлгэр загварт асуулга тавих ёстой. Өнөөгийн энэ арга барил нь Бурханы цэц ухаан уу эсвэл сайны цэц ухаан уу? Хорин таван жилийн турш дэлхий даяар аялж чуулгануудад бүтэн цагаар үйлчилсэн хүнийхээ хувьд би нэг зүйлийг лавтай хэлж чадна: “Өнөөдөр бид сайн гэгч зүйл рүү нүүсэн.”

Би энэ талаар олон түүх хэлж чадна. Гэхдээ нэгийг л ярья. Нэг удаа би Америкийн баруун хойд нутгийн нэгэн томоохон чуулганд номлохоор уригдав. Би тэр чуулганы удирдагчийг болон түүний ажил үйлчлэлийг биширдэг учраас түүнтэй, гэргийтэй нь, удирдлагын багтай нь, чуулгантай нь уулзах болсондоо баярлав.

Хэдэн долоо хоногийн дараа би мөнөөх пастораас и-мэйл хүлээн авлаа. Тэрбээр: “Чамайг манай чуулганд айлчилж, номлохыг чинь тэсэн ядан хүлээж байна. Гэхдээ номлолоо бэлтгэхэд чинь тус болох үүднээс чуулганыхаа соёлоос хуваалцах хэрэгтэй байх. Манай чуулган бол өөдрөг чуулган; манай хүмүүс сөрөг үг сонсдоггүй. Тиймээс чи манай чуулганд урамшуулсан, өөдрөг үг л номлоорой” гэсэн байлаа.

Энэ “цэц ухаан” нь Тимотод даалгасан Паулын үгтэй хэр таарч байна уу? гэдэг асуулт дахиад л гарч ирж байна. Тэгвэл би жинхэнэдээ “эерэг” боловч, бидний “сөрөг” гээд байгаа юмсыг харьцуулж харуулъя.

Эерэг: 1) паракалео: тайвшрал, урамшуулалСөрөг: 1) элегко: сэнхрүүлэх, алдааг нь хэлэх, зэмлэх, загнах, бурууг нь батлах.

Page 194: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

176 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

2) эпитимао: (шууд) хариуцлга хүлээлгэх, зэмлэх.

Паулын гурван тушаалын гуравны хоёр нь “сөрөг”, нэг нь л “эерэг” байна. Өөрөөр хэлбэл: 67 хувь нь “зассан”, 33хан хувь нь “хүлээн зөвшөөрсөн” байна. Мэдээж номлолын маань 67 хувь нь буруушаасан юмуу залруулсан байх ёсгүй ч, бид балансаа алдчихсан яваа эсэхээ өөрөөсөө асуух ёстой. Хэрэв бид зуун хувь урамшуулсан, өөдрөг сургааль заагаад байвал, чуулган маань Бурханы зан чанар, оршихуйгаас улам улам алдуурсаар яваа атлаа өөрсдийгөө зуун хувь Бурхантай хөл нийлүүлж яваа хэмээн төөрөлдсөн хүмүүсээр л дүүрнэ.

Тушаалын мөн чанар

Бүх сахилгажуулалт нь тухайн үедээ баяр хөөртэй бус, харин уй гашуутай мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр сургагдсан хүмүүст зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг төрүүлж өгдөг (Еврей 12:11).

Энд хоёр чухал зүйл байна. Нэгдүгээрт - сахилга бат нь зовиуртай! Урамшуулал зовиуртай биш, харин зэмлэл, засвар, илчлэл нь зовиуртай. Хоёрдугаарт - Еврей номын бичээчийн ярьсан сахилга бат нь ариун амьдралын төлөөх дасгал юм.

Тэгвэл Бурхан биднийг хэрхэн дасгалжуулдаг вэ? Тимотод хандсан Паулын үгд бүгдийг заагаад өгчээ:

Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм. Би Бурханы болон амьд ба үхэгсдийг шүүгч Христ Есүсийн оршихуйд Түүний үзэгдэлт ба хаанчлалаар чамд чухалчлан захья. Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн байгтун. Уужим сэтгэлээр, сургаалаар зэмлэ, сануул, сэнхрүүл (2Тимот 3:16-4:2).

Page 195: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

САЙНЫГ СОНГОХ УУ, АШИГТАЙГ СОНГОХ УУ? | 177

Дахиад л зэмлэх, нүглээс сэнхрүүлэх, алдааг засах, дуулгавартай байдлын сахилга бат гэсэн үгс гарч байна. Мөн Бичээс биднийг ариун амьдрал дотор дасгалжуулдаг гэснийг анзаарав уу? Түүнчлэн Паул Тимотод болон бидэнд Үгийг (Бичээсийг) номло гэж тушаасныг харав уу? Бүгдийг нь нэгтгэвэл, бидэнд дараахыг л тушаажээ:

Тимот болон сайн мэдээний бүх үйлчлэгч нар аа, үнэнийг сонсогтун: тэнгэрлэг сахилга бат зовиуртай ч, биднийг ариун амьдрал руу дасгалжуулдаг. Бурхан энэ сахилга батыг (дасгалыг) Бичээсийн амьд үгээр дамжуулан Бурханы төлөө номлодог эрчүүд, эмэгтэйчүүдийн амаар хэрэгжүүлдэг. Тиймээс Үгийг буюу Бичээсийг номло. Бурханы мэдээг дамжуулагч хүнийхээ хувьд та нар хүмүүст амьдрал нь юугаараа буруу байгааг харуулах ёстой. Үүнийг Бичээсийг зөв зүйтэй хэрэглэж, зэмлэх, нүглийг улайлгах, залруулах, дуулгавартай байдал доторх сахилга бат ба урамшууллаар хийнэ. Энэ бүхэн нь сонсогчдыг ариун амьдралд дасгалжуулах тэнгэрлэг үйл явц юм.

Энэ нь хорьдугаар зууны бидний арга барилаас тэс өөр учраас бидэнд хүнд тусна гэдгийг би мэднэ. Гэхдээ бид хүчтэй чуулган байхыг хүсэх үү, төөрсөн төлөг шиг чуулган байхыг хүсэх үү? Бид эрүүл саруул хүмүүсийг хүсэх үү эсвэл мэхлэгдсэн хүмүүсийг хүсэх үү? Эдгээр заавар нь биднийг Бурханы зүрхнээс холдуулахгүйн тулд өгөгдсөн юм. Хэрэв бид Есүстэй хөл нийлүүлэн аюулгүй алхахыг хүсч байвал, Бичээс дээр л суурилах ёстой. Орчин цагийн соёлыг Шинэ гэрээний удирдамжтай тааруулах боломжгүй. Өөрчлөлт хийж, эрүүл чуулганы шинжийг цогцлооё.

Хүсүүштэй нь чухал уу, тустай нь чухал уу?

Үйлчлэгч нар тэргүүтэй хүмүүс энэ тушаалыг огоорч, уналтад орохыг Паул Ариун Сүнсний гэгээрлээр харахдаа, энэ талаар урьдаас хэлжээ:

Page 196: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

178 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Цаг нь ирнэ. Хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүсэл нь тэдний чихийг гижигдэн, өөрсдийн хүслийн дагуу өөрсдөдөө багш нарыг бөөгнөрүүлнэ… (2Тимот 4:3).

Тэр цагт тавтай морил! Тэгэхээр, аль нь чухал болохыг дахин асууя: Урамшуулагч, баяртай, эерэг, зөөлөн үг? Эсвэл анхааруулга, зэмлэл, засвар, алдааг хэлж, сэнхрүүлэх үг үү?

Бүх хүн - тэр дунд би ч эхнийхийг нь л сонгоно. Би ч ялгаагүй өөдрөг хүн учраас өөдрөг үгд татагддаг. Болдогсон бол бүгдээрээ л үүнийг сонгоно.

Адилхан хоёр чуулганы нэг нь таны гэмт зан үйлдлийг зангасан сургаал заагаад, нөгөө нь ямагт таныг урамшуулсан үг заагаад байвал, та хоёр дахийг нь л сонгоно. Гэтэл эцсийн цагт яг ийм явдал өрнөж, хүмүүс Бурханаас илүү “сайныг” сонгох үе ирнэ гэдгийг Паул хэлжээ. Тиймээс юу нь хүсүүштэй вэ гэж биш, харин юу нь тустай вэ гэж асуух ёстой.

Өөртөө шударга хандъя. Дийлэнх хүмүүс энэ хоёр үгийн хоорондох ноцтой сонголтыг хийхийг хүсдэггүй. Гэхдээ ингэж бодъё. Стив гэдэг залуу хорт хавдар тусчээ. Хорт хавдар нь дөнгөж эхэлж байгаа учраас мэс заслаар амархан авч болох ажээ. Эмч түүнд: “Бид үүнийг амархан авч чадна” гэв.

Тэгтэл Стив хоёр дахь саналыг сонсов. Хоёр дахь эмч нь ур чадваргүй боловч, хүмүүст туслах дуртай, сайхан сэтгэлтэй нэгэн байж таарчээ. Тэрбээр Стивийг тайтгаруулаад: “Стив, чиний бие эв эрүүл, сав саруул байна! Бүх зүйл зүгээр. Чамайг урт удаан сайхан амьдрал хүлээж байна” гэж хэлжээ.

Стив хоёр дахь эмчийн өрөөнөөс дэвхэцсээр гарав. Тэгээд “Ямар сайхан эмч вэ? Ямар сайхан эерэг үг хэлнэ вэ? Сэтгэл сэргэчихлээ. Сөрөг юм ярьж, зовиуртай, таагүй, тээртэй бас үнэтэй эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн эхний эмчид шал дургүй хүрчихлээ” гэж бодно. Эхний эмч Стивд ноцтой өвчин туссаныг нь хэлсэн. Түүний үг урамшуулах байтугай, маш зовиуртай байжээ.

Стив хоёр дахь санааг сонсмогцоо, зовох юмгүй боллоо хэмээн сэтгэл амрав. Гэтэл хоёр жилийн дараа Стивийн жижиг

Page 197: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

САЙНЫГ СОНГОХ УУ, АШИГТАЙГ СОНГОХ УУ? | 179

хорт хавдар аминд халтай болтлоо томорч, тархсан тул бие нь эрс муудаж, өнөө маргаашгүй болжээ. Хорт хавдар амин эрхтнүүд рүү нь тархсан болохоор, одоо Стивд юу ч нэмэр болохгүй.

Хоёр жилийн өмнө өөдрөг эмчийн урамтай үг сайхан л сонсогдож байсан. Гэхдээ Стивд яг үнэндээ юу хэрэгтэй байсан? Үнэн үү эсвэл бялдуучлал уу, бодитой эмчилгээ юу эсвэл өөдрөг яриа юу? Стив өөрийгөө эрүүл гэж хууртагдсан ч, үнэндээ хүнд өвчтэй байсан. Одоо хэтэрхий оройтжээ. Стив үнэнийг сонсохгүй яахав даа хэмээн харуусна.

Барууны чуулганы удирдагч нар ч, итгэгч нар ч сүнсний хувьд яг ийм байдалд орчихоогүй байгаа?

Израилийн түүхэнд шашны удирдагч нар нь гагцхүү “эерэг” үйлчлэл хийдэг цаг үе байжээ. Тэд үнэнтэй нүүрэлдэхээс зайлсхийж, зөвхөн өөдрөг юмс л ярьдаг байсан. Харин Бурхан тэдний энэ байдал дээр үгээ буулгажээ: “Тэд “Амар амгалан, амар амгалан” гэж хэлэн Миний ард түмний охины хугарлыг хуурамчаар эдгээдэг. Гэвч амар амгалан нь үгүй.” (Иеремиа 8:11). Хамгийн сонирхолтой нь тэдний үг яг Стивд хариу хэлсэн хоёр дахь эмчийнхтэй адилхан байна.

“Надад ийм үг таалагдахгүй байна!”

Хүмүүс үеийн үед л үнэн үг сонсохоос цааргалсаар ирсэн. Эрт үед Израилийн нэг хаан нэгэн ажил төлөвлөжээ. Тэгээд хэдэн зуун сүнсний зөвлөхөө дуудаад, төлөвлөгөө нь бүтэх эсэхийг асуув. Тэдгээр зөвлөхүүдэд хаандаа үнэнийг хэлэх аугаа завшаан олдсон боловч, тэд: “Тийм ээ, та амжилтанд хүрнэ” хэмээн ам уралдуулан худал хэлжээ. Бүр болоогүй, энэ ажил нь ямар сайн сайхан үр дагавар авчрахыг ч зөгнөцгөөв.

Гэтэл тэр дунд Бурханд хайртай Иудагийн хаан байжээ. Тэр хаан үнэнийг мэдэхийг хүссэн тул Бурхан түүнд ялгах хараа хайрлав. Хэдийгээр сүнслэг зөвлөгч нар нэгэн дуугаар дэмжиж байсан ч, Иудагийн хаан Бурханы дуу хоолойг мэдэрсэнгүй. Тиймээс хаан зүрхэнд нь тайлал авчрах үгийг хайсаар байлаа.

Page 198: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

180 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Эцэстээ, Иудагийн хаан Израилийн удирдагчаас: “Энд арай нарийн хэлээд өгчих өөр зөвлөх байхгүй гэж үү?” гэж асуужээ.

Израилийн хаан “Эзэнээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг эш үзүүлж байгаагүй, харин бузар мууг хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлахын хүү Микаиа юм” гэж хариулав (1Хаад 22:8). Гэхдээ Израилийн хаан түншдээ таалагдахыг хүссэн тул нөгөө “сөрөг” зөвлөхийг дуудуулжээ.

Тэр “сөрөг” эш үзүүлэгчийг Микаиа гэх бөгөөд түүнийг авчрахаар очсон элч Микаиад: “Харагтун, эш үзүүлэгчдийн үгс хааны таалалд ижил нийцэж байна. Таны үгс ч тэдний нэгний үгтэй адил байж, хааны таалалд нийцүүлэгтүн” (1Хаад 22:13) гэж хэлжээ.

Харин Микаиа түүнд: “Эзэний амьд буйгаар тангараглая. Эзэний надад юу хэлснийг би ярих болно” (1Хаад 22:14) хэмээв. Тэгээд түүний зэмлэлд хаан ихэд хилэгнэсэн ч, эцсийн дүнд эерэг зөвлөхүүдийн үг худлаа, Микаиагийн үг үнэн болж таарсан юм.

Өнөөдөр Микаиа шиг зөвлөх, үйлчлэгч нар хаана байна? Бид яагаад тэдний хамгаалалт бүхий сэнхрүүлэл, сэрэмжлүүлгийг тууштай сонсохгүй байна? Биднийг ариун амьдралд ятгасан тэдний ном яагаад бестселлер болохгүй байна? Тэд яагаад конференцийн хамгийн эрэлттэй номлогчид болохгүй байна? Юүтюб дээр яагаад тэдний номлолыг хамгийн олон хүн үзэхгүй байна?

Бурхан элч Паулаараа дамжуулан маш тодорхой удирдамж өгсөн боловч, бид өөр юм зааж байна. Тун алдартай нэгэн пастор өдрийн зоог дээр надад: “Жон, өнөөдөр амжилттай яваа дийлэнх чуулганы пасторуудыг авч үзбэл, дандаа найдвар, нигүүлсэл, урам л номлож байна” гэж хэлтэл, нэг туслах пастор нь: “Жон, чи нигүүлслийн талаар зааж байгаа зүйлээ дахин нэг цэгнэхэд гэмгүй л байх” хэмээн нэмж хэлсэн юм. Тэрбээр нигүүлслийн хүчирхэгжүүлэгч, өөрчлөгч талтай нүүрэлдэхийг хүсээгүй юм.

Бидэнд урам хэрэгтэй ч, засвар, сахилга бат, сэнхрүүлэл бүр ч их хэрэгтэй. Паул Тимотод үүнийг л даалгасан. Яагаад заавал нэг бол бүгдээрээ эсвэл юу ч биш байх ёстой гэж? Яагаад бид зүүг шууд нөгөө туйл руу зөөх ёстой вэ? Бид Паулын Тимотод заасан бүхнийг хэрэгжүүлэх ёстой.

Page 199: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

САЙНЫГ СОНГОХ УУ, АШИГТАЙГ СОНГОХ УУ? | 181

Амин чухал найрлага

Өөр нэгэн жишээ хэлье. Сарампай машинаа борлуулах гэж байгаа хүн таны сонсохыг хүссэн бүхнийг хэлнэ. Тэр тантай инээж хөхрөлдөн, магтан хөөргөж, машинд нүд шүдтэйг чинь гайхан, тун ашигтай наймаа хийж байгааг чинь шагшина. Та ч “Гэргий минь ч намайг ингэж магтдаггүй!” гэж бодно. Гэхдээ гэргий чинь танд хайртай бол, харин наймаачин таны мөнгийг салгах гэж бялдуучилж байгаа нь тэр. Энэ нь бидний номлолыг цогцлоох амин чухал найрлага нь хайр болохыг илчилж байна. Христийн бие дотор - бид хүмүүст хайраар өлгийдсөн, халуун зүрхнээс ундарсан үг хүргэх ёстой.

Цуглааны дараа надтай нэг залуу инээмсэглэн уулзаад: “Би тантай адилхан эш үзүүллийн үгээр чуулганыг засч залруулах үйлчлэл хийдэг” гэв.

Түүний ярьсан маяг нь надад таагүй санагдлаа. Яагаад ч юм тэрбээр хүмүүсийн сайн сайхны төлөө үйлчлэхээсээ илүү зүгээр гайхуулах дуртай юм шиг санагдав.

- “Чи эш үзүүллэгийн нууцыг мэдэхийг хүсч байна уу?” гэж би асуулаа.

Тэр амжилттай үйлчлэлийн нууцыг мэднэ гэхээс нүд нь гэрэлтээд л явчихав.

Харин би түүнд “Чи сонсож буй хүмүүсээ хайрласандаа засч залруулж, уриалах ёстой!” гэсэн юм.

Тэрбээр намайг гайхан харлаа. Тэгээд жаахан байж байснаа: “Бурханд ч миний дотор хийх ажил нилээд байгаа болтой” гэж хэлсэн юм. Өөрийнхөө бодит байдлыг хүлээн зөвшөөрсөнд нь би түүгээр бахархав.

Ийм хатуу үг номлох нь надад ч тэмцэлтэй байдаг. Би хүмүүст хайртай, би чуулганд хайртай, би Бурханы удирдагч нарт хайртай. Би энэ номоо бичихдээ ч эсвэл засч залруулсан үг хэлэхдээ ч, дотроо бол хүмүүсийг урамшуулан батжуулахыг хүсч байгаа учраас сэтгэл өвддөг. Гэхдээ нөгөө талаасаа жинхэнэ хайр бялдуучилдаггүй, үнэн байдгийг мэднэ. Жинхэнэ хайр нь сонсогч нарыг эдгэрэлд хүргэхийн төлөө юу хэрэгтэйг хэлдэг. Ефес 4:15

Page 200: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

182 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

дээр Паул биднийг үнэнийг хайраар хэл; ингэснээр сонсогч нар өсч төлөвшинө гэсэн.

Ариун байдлыг хахир хатуу байдлаар занган байж, засч залруулдаг номлогч нар байдаг. Тэд сонсогч нарыг хурц үгээрээ хайр найргүй жанчдаг. Энэ нь дэндүү өндөр төлөөстэй, эмгэнэлтэй явдал юм. Бид сонсож буй хүмүүсээ хайрласан сэтгэлээр үйлдэж, хөдөлж, үйлчлэх ёстой. Үгүй бол дуугүй байсан нь дээр. “Хохь чинь!” эсвэл “Би чамаас илүү мэднэ”, “Би чамаас дээр” гэсэн хандлагаар ярьж болохгүй. Бид хүмүүсийн сайн сайхны төлөө л үйлдэх ёстой. Бид сонсогч нараа эсвэл цуглаанд ирж байгаа хүмүүсийг өөрөөсөө дээр тавих ёстой. Энэ бол Бурхан, Есүс Христ, Ариун Сүнсний зүрх юм.

Page 201: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

АРИУН АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧ

Анд нөхрийн чинь учруулах шарх итгэмжтэй, Харин дайсны чинь үнсэлт заль мэхтэй юм.

— Сургаалт үгс 27:6

Бурханы хайрын талаарх худал үзэл бодлоороо Бурханы ариун чанарыг чухал бус болгож, үгүй хийгч бүхэн нь Есүс Христээр дамжуулж өгсөн

Бурханы талаарх илчлэлтэй таарахгүй.— Освальд Чамбэрс

Үйлчлүүлэгчийнхээ амьдралын чанар чанасааг дээшлүүлэхийн төлөө ажилладаг хүнийг амьдралын дасгалжуулагч гэдэг. Яг үүнтэй адилхан элч Паул биднийг

сүнслэг амьдралын дасгалжуулагч бол гэжээ. Бид Бурханы үгээр амьдрахдаа, өөрийнхөө амьдралын чанасааг дээшлүүлээд зогсохгүй, дасгалжуулж буй хүнийхээ ч амьдралыг дээшлүүлдэг.

Бурханы арга замыг сайжруулна гэсэн ойлголт байхгүй. Адам, Ева хоёр сайжруулах гэж оролдоод, бүтэлгүйтэж золгүй төгссөн.

12

Page 202: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

184 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Тэд үүнийг оролдсон анхны хүмүүс юм. Тиймээс дасгалжуулагч хүнийхээ хувьд бид бусдад зааварлаад зогсохгүй, сэрэмжлүүлж засах ёстой юм. Засч залруулахгүй бол, дасгалжуулж байгаа хүмүүсээ сүйрэлд л хүргэх. Иймээс л Паул Тимотыг “Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн байгтун. Уужим сэтгэлээр, сургаалаар зэмлэ, сануул, сэнхрүүл” (2Тимот 4:2) хэмээн хатуу ятгажээ.

Паул Ефесийн чуулганд бичсэн захидлынхаа нэгээхэн хэсэгт биднийг хүчтэй болгодог нигүүлсэлтэй хамт шинэ мөн чанарын талаар өгүүлдэг. Нигүүлсэл хийгээд шинэ мөн чанар нь итгэгч хүнийг өөрчлөгдсөн амьдралын байр сууринд гаргадаг. Үүгээр итгэгч хүн Христтэй нэгдэж бас хорон муу замаас хол байх чадвар болдог.

Дараа нь Паул өөрчлөгдсөн амьдралын шинжийг жагсаажээ. Эдгээр нь Хуучин гэрээний тушаал шиг хүнд хүчир юмуу боломжгүй зүйлс биш юм. Өдгөө бид шинэ мөн чанартай болсон учраас эдгээр нь бидэнд байх л ёстой зан байдал юм.

Харин ариун хүмүүст үл нийцэх садар самуун, аливаа бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурсагдаг. Бузар булай болон мунхаг яриа, эсвэл тоглоом тохуу нь зохимжгүй. Харин оронд нь талархлаа өргө (Ефес 5:3-4).

Дахиад л баахан “болохгүй” юмсын жагсаалт шиг л харагдаж байна. Эдгээр нь авралын болзолт нөхцөл биш, харин биднийг дэлхийтэй завхайрахаас хамгаалж, Есүсийн оршихуйн дэргэд хадгалах зорилготой жагсаалт юм. Тэгэхээр, тэдгээр нүгэлт зан үйлдлийг жагсаая.

Өмнөх бүлэгт бидний үзсэн жагсаалт: • Бүү худал хэл. • Нүгэл бүү хийж, ууранд бүү захирагд. • Хулгай бүү хий. • Бузар, хүчирхийллийн хэл бүү хэрэглэ.

Харин жагсаалтад бичигдээгүй зүйлс нь: • Бэлгийн ёс бус, гаж явдал бүү хий.

Page 203: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

АРИУН АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧ | 185

• Бүү бохирд. • Бүү сувдагла. • Зохисгүй юмс бүү ярь. • Тэнэг юмс бүү ярь. • Бүдүүлэг балмад юмс бүү ярь. • Дарсанд бүү согтуур.

Шинэ гэрээ нь нигүүлслийн мэдээ. Гэхдээ хүмүүсийн хэлдгээр “ямар нэг хорио цээрийн тушаалгүй нигүүлслийн мэдээ” гэхэд - бүхэл бүтэн 27 номоос авсан ганц номын ганц бүлэгт л ийм олон “болохгүй” гэсэн жагсаалт бичиг байна гэж бодохоор бас л нэгийг бодмоор. Гэтэл цаана нь бүр ч олон жагсаалт байгаа шүү дээ. Үүнээс ч гайхмаар нь энэ жагсаалтыг нигүүлслийн хамгийн дээд илчлэлийг хүлээж авсан элч гаргажээ. Тэгэхээр, бид үүнд нухацтай хандах ёстой юу, үл тоох ёстой юу?

Бэлгийн ёс бус, гаж явдал бүү хий

Шинэ жагсаалтыг бэлгийн ёс бус, гаж явдал бүү хий гэсэн тушаал тэргүүлж байна. Бурханы хөвгүүд, охид бид завхайрч болохгүй, ижил хүйсийн харилцаанд орж болохгүй, гэрлэхээс нааш ямарваа бэлгийн ажилд орох ёсгүй.

Итгэгч гэгдэх атлаа гэрлэхгүйгээр нэг гэрт орчихсон хос олон байдаг. Энэ нь ховор үзэгдэл бус, үнэндээ чуулганд газар авсан хэрэг явдал юм. Тэдний олонх нь евангелийн чуулганд явж, итгэлээ тунхаглаж, амьдралд нь “Бурханы хийж байгаа зүйлсийг” гэрчилдэг. Тэд үүнийгээ огт ухаарч, гэмшиж, гашууддаггүй. Яагаад? Магадгүй номлогч нь индрээсээ Паул, Петр, Иаков, Иохан, Иуда шиг бурханлаг, цэвэр амьдралд уриалан дууддаггүй учраас тэр биз. Пастор нь бүтэн сайн өдөр бүр урмын үгсээр бялууртал цатгавч, үнэнтэй нүүрэлдүүлж, сэнхрүүлсэн үг нэг ч хэлдэггүй. Тиймээс л тэд ариун амьдралын сахилга бат гэж юу байдгийг мэдэхгүй.

Өнөөгийн нийгэм хамтран амьдарч, гэрлэхээсээ өмнө унтаж, ижил хүйсийн харилцаанд орохыг хүлээн зөвшөөрөх нь байтугай, хөхиүлэн дэмждэг болсон. Гэтэл евангелийн итгэлтэй

Page 204: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

186 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

хүмүүс Бичээсийн талаар маш өнгөц мэдлэгтэй байдаг нь дэндүү харамсалтай. Бурханы Үгийг анхааран хайхгүй учраас олонх маань эргэн тойрныхоо соёлын үзэл санааг өвлөдөг. Тэгээд “Хайртай юм чинь, хамт амьдрах нь зүй ёсны л хэрэг” гэнэ.

Тэгвэл ижил хүйсийн харилцааны тухайд яах вэ? Энэ ч бас газар авч байгаа явдал бөгөөд үүнээс чуулганы хүмүүс ч дархлагдахгүй. Надад саяхан үйлчлэлийн хэсгийн менежерээр үйлчилдэг байсан нэг эмэгтэйн фэйсбүүк хуудсыг үзүүлсэн юм. Тэр эмэгтэй одоо өөр нэг эмэгтэйд дурлаад, түүнтэйгээ гэрлэх гэж байгаа гэнэ. Тэдний сүйн болоод бусад дотно янаг зургийг үзээд миний гол харласан.

Өмнө нь Бурханаас холбоогоо тасласан хүмүүс л ийм юм хийхийг сонсож байлаа. Гэтэл мөнөөх эмэгтэй Бурханы хайрын талаар баяр хөөртэйгээр ярьж, Бурханд өөрийгөө зориулдаг байв. Матай 19:4,6 дээр Есүс “… Бүтээгч анхнаасаа тэднийг эр, эмээр нь бүтээснийг та нар уншаагүй гэж үү? гээд … Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг” гэж айлдсан байдаг. Гэрлэлт нь эр, эм гэсэн хоёр хүйст зориулагджээ. Гэтэл тэр эмэгтэй Есүсийн тогтоосон бүтцийг доромжилж байгаагаа яагаад ойлгохгүй байна вэ? Үүнийг хэн нэг нь индрээс тодорхой хэлээд өгөөгүй юм болов уу?

Гэрлэлтэд хандсан Бурханы анхдагч санаанаас холдож байгаа нийгмийг би ойлгож байна. Аврагдаагүй хүмүүс нүгэлт мөн чанар тээдэг. Энэ дэлхийн төөрсөн эрчүүд, эмэгтэйчүүд Бурхангүй учраас юу нь жинхэнэ сайн, муу болохыг хязгаартай л ойлгоно. Тиймээс мөн чанарынхаа мэдлээр амьдардаг тэр хүмүүсийн зан үйлдэл биднийг зовоох учиргүй. Харин итгэгч хүмүүс дэлхийн “сайныг” Бурханы юмс хэмээн өвлөж байгаад л бид зовох ёстой. Статискаас үзбэл, өнөөдөр чуулганд ижил хүйсийн харилцаа, гэрлэлтийг дэмжих хандлага өсч байгаа ажээ. Чуулган зөвхөн ярьснаараа биш мөн дуугүй сууснаараа энэ байдлыг дэвэргэн өөгшүүлж байгаа юм.

Үүнийг анхааралтай сонс:

Дахиад хэрэв зөвт хүн өөрийн зөвт байдлаас эргэж гэм бурууг үйлдэх бөгөөд Би түүний өмнө саад тавих аваас, тэр үхэх болно. Чи түүнд сануулаагүй учир тэр

Page 205: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

АРИУН АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧ | 187

өөрийн нүглийн дотор үхэж, түүний үйлдсэн зөв үйлс ч дурсагдахгүй. Гэвч түүний цусыг Би чиний гараас нэхнэ (Езекиел 3:20).

Энэ нь итгэгч хүнд - зөвт хүнд анхааруулга болдог. Хэрэв бид итгэгч хүмүүст анхааруулахгүй бол, маш ноцтой үр дагаварт хүрэх нь байна.

Та: “Гэхдээ Жон, энэ чинь Хуучин гэрээний хэсэг. Шинэ гэрээний үед үйлчлэгч нарын гараас хүний цусыг нэхнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бүү үзэгд!” хэмээн эсэргүүцэж магадгүй.

Удирдлагын коференцэд номлосны минь дараа над дээр нэг пастор манаргасаар хүрч ирээд: “Та бусдын цусыг бидэн дээр тавьж яаж зүрхлэнэ вэ? Тэр чинь Хуучин гэрээ шүү дээ” хэмээн хилэгнэв.

Би түүнд: “Үйлс 20-р бүлгийг нээгээд, 26-27-р ишлэлийг уншиж өгөөч” гэлээ.

Пастор “Тиймээс би бүх хүмүүсийн цусны буруугүй гэдгийг би та нарт энэ өдөр гэрчлэх байна. Учир нь би Бурханы бүхэл төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь огт үгүй билээ.” хэмээн уншлаа.

Гэснээ над руу мэл гайхан хараад: “Би үүнийг өмнө зөндөө уншиж байсан. Гэхдээ хэзээ ч хараагүй” хэмээн дуу алдсан юм. Тэгээд эцэстээ: “Чамайг буруутгасанд уучлаарай” гэхэд нь би ч түүний чин сэтгэлийг хүндэтгэв.

Би чуулганы удирдагч нарт шулуухан л хэлье. Дээрх нь Ефесийн чуулганы удирдагч нарт бичсэн үг боловч, бидэнд ч бас хамаатай билээ. Тиймээс, хэрэв бид Бурханы хүмүүст Бурханы зөвлөгөөг бүтнээр нь тунхаглахгүй бол, яллагдана. Зүгээр л “өөдрөг” юм яриад байвал, Бурханы зөвлөгөөний томоохон хувийг хойш тавина. Үүнээс болж хүмүүс маань яг л ухаангүй хүүхэд шиг дэлхийн сайн гэж хэлсэн бүхэн рүү ханарна. Эцсийн дүнд: тэдний цус бидний гарт үлдэнэ.

Дахиад ганц хоёр жишээ хэлье. Нэгэн мега чуулганы пастор цуглааных нь үйл ажиллагааг зурагтаар шууд нэвтрүүлж байх цагаар өөрийгөө ижил хүйстэн гэдгийг зарлахыг би харсан. Тэрбээр нуухаасаа залхсандаа бас өөр шиг нь хүмүүс бусдын

Page 206: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

188 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

(өөрийнх нь хэлснээр) “ялаас” болж зовж шаналаасай гэж хүсээгүй учраас ингэхэд хүрсэн гэнэ.

Тэрбээр ижил хүйсийн харилцааны талаар Библид хэлсэн Бурханы үзэл бүрийг системтэй жагсаагаад, дараа нь хүчингүй болгочихов. Тэгээд үзэгчдэд хандан эрэлхэгээр: “элч Паул “Христийн доторх” амьдралаараа алдартай байсан ч, харилцаандаа тааруу хүн байсан хэмээн мэдэгдэхдээ, бэлгийн амьдралын талаар хэлсэн Паулын зааврыг таг болгов. Тэгээд “Паул биднийг Бурханыг хүндэтгэхгүй бол, ижил хүйсийн харилцаагаар дуусч мэднэ гэж хэлэхдээ (Ром 1:21-27), Ром 1-р бүлгийг тэр чигээр нь сүйрүүлсэн” гэж тайлбарлалаа. Түүнийхээр бол Паул худлаа ярьжээ. Учир нь Америкийн магтаалын удирдагч нарын тал хувь нь ижил хүйстэн гэнэ (энэ баримтаа хаанаас гаргаж ирснийг бүү мэд). Хамгийн эмгэнэлтэй нь түүний яриаг чуулган нь үе үе босон харайж, уухайлан дэмжиж байв.

Пасторын эрээ цээргүй яриаг үзсэний дараа Бурхан надад: “Ром нэгдүгээр бүлгийг унш” гэж хэллээ. Уншаад юу олсныг минь харна уу:

Ийм учраас Бурхан тэднийг гутамшигт хүсэл тачаалтай нь зөнд нь орхижээ. Тэдний эмэгтэйчүүд ч бэлгийн төрөлх харьцааг төрөлх бусаар сольцгоожээ.Түүнчлэн эрчүүд ч эмэгтэй хүнтэй бэлгийн төрөлх харьцаатай байхаа орхиод, нэг нэгэндээ тэмүүлэх хүсэлдээ шатаж, эрчүүд эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэж, өөрсдийн алдааны зохих цээрлэлийг өөрсдөдөө хүртэж байна. Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан учраас Бурхан тэднийг завхарсан сэтгэлтэй нь зөнд нь орхиж, хийх ёсгүй зүйлсийг үйлдэхэд хүргэсэн бөгөөд тэд бүхий л зөвт бус байдал, хорон муу, шунал, бузар булайгаар дүүрэн, атаа жөтөө, аллага, хэрүүл, заль мэх, хар санаагаар дүүрэн, хов жив яригч, гүтгэгч, Бурханыг үзэн ядагч, дээрэлхүү, их зантай, сагсуу, хорон мууг санаачлагч, эцэг эхдээ дуулгаваргүй, ухваргүй, найдваргүй, үл хайрлагч, өршөөл үзүүлдэггүй

Page 207: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

АРИУН АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧ | 189

хүмүүс ажээ. Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Бурханы зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогсохгүй, харин ч бусдыг үйлдэхэд нь сайшаадаг ажээ (Ром 1:26-32).

Ижил хүйсийн харилцааг “жигшүүртэй” гэсэн бичээсийг тэр пастор яаж хүчингүй болгож чадав аа? Энэ бол гаж харилцаа гэдгийг ойлгоход, сүнслэг тархи шаардагдахгүй. Мал адгуус ч ийм юм хийдэггүй. Тийм байтал Бурхан үүнийг юу гэж үл хайхарч, зөвшөөрч, дэмжихэв дээ?

Ийм тачаал, хүсэл, нүгэлтэй амьдралдаа хайртай дуртай Христэд итгэгчид тэр пасторын номлолыг сонсоод яахыг бод. Ухамсар нь тэдэнд: “Бурханы хүүхэд ийм юм хийж болохгүй!” хэмээн хоригловч, тэр пасторын үг тэдний дотоод дуу хоолойг шууд унтраана. Үнэндээ тэр хүн өөрийгөө шүүхэд тушаагаад зогсохгүй, бусдыг ч ялгаагүй байдалд оруулж байгаа юм.

Тэгвэл нөгөө босон харайж уухайлдаг чуулган яах вэ? Амплифайд Библийн Ром 1:32 дээр “ийм юм хийдэг хүмүүсийг “хүлээн зөвшөөрч, хөгжөөн дэмждэг бүхэн” шүүгдэнэ” гэжээ.

Паулын үгийг хэрхэх вэ?

Эсвэл та нар зөвт бус хүмүүс Бурханы хаанчлалыг өвлөхгүй гэдгийг мэддэггүй гэж үү? Бүү мэхлэгдэгтүн. Садар самуун явдалтнууд ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч, хулгайч нар ч, шуналтангууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй (1Коринт 6:9-10).

Мэдээж үүнээс өөр хорон нүгэл олон бий. Гэхдээ энд бэлгийн ёс бус, гаж явдлын талаар юу гэж хэлснийг бид няцааж чадахгүй.

Дэлхийн чиг хандлага нь хортой юм. Хэрэв бид индрээс бэлгийн ёс бус явдлын талаар үнэнийг тунхаглахгүй бол, хүмүүс бурханлаг зан үйлдэл гэж юу болохыг мэдэхгүйгээр, муу нэгэнд мэхлэгдэнэ. Тэд дэлхийн сайн гэсэн болгоныг хүлээн авахаар барахгүй, Бурханд таалагддаг гэж андуурна.

Page 208: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

190 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Бүү бохирд

Хориотой юмсын удаах зүйл нь бохирдохгүй байх юм. Бид порнограф, зохисгүй бичлэг, тачаадсан бодлоос хол байх ёстой. Гэхдээ Матай 5:28 дээр Есүс бүр: “Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг” хэмээн айлдсан байна. Түүнчлэн Дуулал 101:3 дээр бичээч “…Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй. Би урвагчдын ажлыг үзэн яддаг. Тэр нь надад наалдахгүй” гэсэн байдаг.

Порнограф нь махан биеийн хүслийг хангах түр зуурын сэрэл, ханал санал болгодог ч, Бурхантай бас хань ижилтэйгээ дотносох чадварыг маань хороодог. Эцэстээ бид хань ижилдээ ч, өөртөө ч гонсойж хоцорно. Порно нь бадраах мэт сэтгэгдэл төрүүлдэг ч, эцэстээ эргэлзээ, ял, ичгүүр, аюултай байдлаар цацрах тэсрэх бөмбөг асааж орхидог.

Порно цахим хуудас нь саяхныг хүртэл хамгийн алдартай “аялал жуулчлалын төв” байсан бол, өдгөө олон нийтийн хэвлэл мэдээний хуудаст хол хаягджээ. Арван цахим хуудас тутмын нэгээс илүү нь порно хуудас байдаг. Жилд 40 гаруй сая итгэгчид порно хуудсаар тогтмол айлчилж, секунд тутам 28,258 хүн порно үздэг.15

Энэ нь дан ганц эрчүүдийн асуудал биш юм. Таван эмэгтэй тутмын нэг нь долоо хоног тутам порно хуудсаар тогтмол зочилж, үй олон хүн гар хангалгаасаа ангижирах тусламж эрдэг.16 Эрчүүд ч, эмэгтэйчүүд ч сэтгүүл, эротик зохиол гэх зэрэг цахим бус аргаар донтолтоо хангадаг бөгөөд эротик зохиол нь онцгойлон эмэгтэйчүүдийн дунд алдартай.17

Тэгвэл чуулганы тухайд? Христитгэл Өнөөдөр сэтгүүл пасторуудын дунд өнгөрсөн жил порно хуудсаар зочилсон эсэхийг асуусан судалгаа явуултал, судалгаанд оролцсон үйлчлэгч нарын 54 хувь нь орсон гэж хариулжээ. Тэд чинь чуулганы удирдагч нар шүү дээ! Түүнчлэн евангелийн чиглэлийн эрчүүдийн тавин хувь нь порнод донтсон гэсэн судалгаа байдаг бол, CNN- ийн судалгаагаар Христэд итгэгч эрчүүдийн 70 хувь нь порнод донтсон байдаг гэжээ.19

Тиймээс өөдрөг номлолоор бялууртлаа бөмбөгдүүлсэн

Page 209: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

АРИУН АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧ | 191

өнөөгийн бид үнэндээ ийм гамшгийн байдалд орчихоод байгаагаа юу гэж тайлбарлах вэ?

Миний хувьд - би хорин долоон нас хүртлээ порнотой зөрчилдсөн юм. Тэр үед үйлчлэл маань дөнгөж эхэлж байлаа. Тэгээд хөөрхөн бүсгүйтэй гэрлэчихбэл, нүгэл хийхээ больчихно гэж бодсон ч, болиогүйгээр барахгүй улам дордов. Тийнхүү би өөрийн гараар Лиза бид хоёрын хооронд хана босгосон юм. Тэгээд 1984 онд Бурханы хүнтэй уулзах хүртэл энэ байдал маань өөрчлөгдөөгүй юм. Тэр хүн надад зөвлөгөө энээ тэрээ хайрлалгүй, шууд л түс тас “Боль!” гэж хэлсэн юм. Тэр намайг хатуу зэмлэсэн. Тэр надад урмын үг хайрлаагүй! Тэр надад Бурханаас эмээх зөв айдсыг зааж өгсөн юм.

Түүний үг миний дотор чөлөөлөгдөхийн төлөө Бурхан руу хашхирах чин хүслийг асаасан юм. Есөн сарын дотор би бүрэн чөлөөлөгдсөн бөгөөд өнөөг хүртэл эрх чөлөөтэй амьдарч байна. Тэр үед би Бурханы нигүүлслийн хүч чадлыг олж мэдсэн билээ. Энэ нигүүлсэл арван нэгэн наснаасаа порнод донтсон хүнийг ч чөлөөлж чадсан. Хэрэв би нигүүлсэл нь - Бурханаас зүгээр ирсэн бэлэг, нүглийн уучлал, аврал төдийгүй, төрөлх чадвараасаа давж амьдрах хүч чадал гэдгийг олж мэдээгүй байсан бол, өнөөг хүртэл нүгэлдээ боолчлуулах байсан.

Бүү сувдагла

Шунал нь “нэн ялангуяа баялаг, хүч, хоолонд сувдаглах амиа бодсон, хурц хүсэл” юм. Биднийг ерөөх Бурханы ерөөл, амжилт, хөгжил цэцэглэлийн амлалтыг итгэгчид шунал руу мушгин завхруулах нь дэндүү гэмээр. Тэд өсч боловсорч бусдад үйлчлэхээсээ илүү өөр дээрээ л төвлөрдөг. Шунал нь сувдаглал бөгөөд сувдаглал нь шүтээн шүтэх явдал юм. Бид шунабал хүсэл, дур хүсэл, дуршил, алдар, байр суурь, нэр төр болон санхүүгийн тачаалаа Бурханаас болоод бусдаас дээгүүр тавина.

Сувдаг зангаасаа болж сүйрсэн итгэгчдийн түүх олон бий. Үүнээс болж Балаам, Каин, Корах болон нэгэн

Page 210: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

192 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

цагт Бурханы оршихуйд зогсож байсан хүчирхэг хүмүүс Бурхантай тогтоох харилцаагаа алдсан юм. Олон хүн анхаарал сэрэмжгүй байдлаасаа болж шуналд унадаг. Тиймээс бид хүмүүсийг сургааль, номлолоороо санаж сэрээхийн тулд дан өөдрөг, эерэг, эелдэг юм ярихааа болих ёстой. Эрчүүд, эмэгтэйчүүдийг Христийн дотор өсч төлөвшүүлэхийн тулд бид зааж бас анхааруулах ёстой (Колоссай 1:28).

Би хүүхэд байхдаа аав, ээжийнхээ үгийг сонсдог ч, анхааруулгыг нь тоодоггүй байлаа. Тийм боловч, эцэстээ тэдний анхааруулга сэрэмжүүлэг л аминд минь орсныг хожим ухаарсан юм. Хэрэв аав надад залгуур руу өрөмдөж болохгүй гэж анхааруулаагүй байсан бол, би сониуч зангаасаа болж тогонд цохиулж үхэх байсан.

Үйлс 20:31 дээр Паул хайртай чуулгандаа: “Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун” гэжээ. Гурван жилийн турш өдөр, шөнөгүй нулимс дуслуулан байж сэнхрүүлсэн!Тэгвэл бид хүмүүстээ өдөр бүр анхааруулж байна уу? Эсвэл өөдрөг үг маань сонсогчдыг маань шуналаас хол байлгаж дөнгөнө гэж хоосон найдна уу? Ер нь энэ талаар бодож байна уу? Би шуналаас сэрэмжлүүлсэн номлол сонсоогүй уджээ!

Паул нигүүлслийг номлосон. Гэхдээ Паул бас Ефесийн чуулганд болон бидэнд: “Бүү шуна” хэмээн үнэн голоосоо хашхирчээ. Элч Иаков ч хэлсэн:

Та нарын дундах хэрүүл болон зөрчлийн үндэс юу вэ? Тэр нь эрхтнүүдэд чинь дайтаж буй та нарын хүслүүд биш үү? Та нар шунан хүсдэг бөгөөд та нарт байхгүй болохоор нь хүн алдаг. Та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэлдэж, хэрэлддэг. Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй. Та нар гуйгаад хүлээн авдаггүй. Учир нь та нар өөрсдийн тааламжид зарцуулъя хэмээн буруу хандлагаар гуйдаг байна. Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө

Page 211: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

АРИУН АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧ | 193

Бурханы дайсан болгож байгаа юм. (Иаков 4:1-4). Иаков аа, ийм гутранги байх хэрэггүй шүү дээ. Гэхдээ Иаков

хахир, хатуу, цэвдэг хүн учраас ингэж хэлсэн үү? Эсвэл хүмүүсийг хайрласандаа хэлсэн үү? Хайртай учраас л өөдрөг сайхан үг хэлэхийн оронд уйлмаар үнэнийг хэлсэн биш үү? Магадгүй тиймээс л Бурхан тухайн үеийн уран илтгэгчдийг бус, чухам Иаковыг сонгож, Шинэ гэрээний номыг бичүүлсэн ч юм билүү?

Зохисгүй үг бүү ярь

Жагсаалтын удаах зүйл нь: тэнэг, бүдүүлэг яриа, хорон хошигнол түүх ярихгүй байх. Энд мөн ийм өнгө аяс, утга агуулгатай дүрс, дуу бичлэг үзэхгүй байх явдал ч орно.

Удирдагчийнхаа зохисгүй, бүдүүлэг хэл яриа, хорон хошигнол, итгэгч бус хүнээс дээрдэх юмгүй хэл ярианд бүдэрч, шархласан хүмүүс надаас тусламж эрж, уулзах нь олонтаа. Удирдагч нар яагаад ийм байдаг вэ? Бид Бурханы удирдагч нарт: “Энэ чинь хаанчлалын иргэнд зохих зан байдал биш” гэж хэлдэггүй учраас тэр бус үү?

Паул Колоссай чуулганд: “Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм” гэжээ (4:6). Бидний хэл яриа нигүүлслээр дүүрэн байх учиртай.

Бүү архидан согтуур

Бүү согтуур - шар айраг, дарс зэрэг бүхий л төрлийн согтууруулах ундаа бүү хэрэглэ (Энд мөн хууль ёсны, хууль бус, жороор олгогддог бүх төрлийн хар тамхи багтана). Бас л “бүү!” гэдэг үг гарч байна.

Архи нь өдөөдөг (Сургаалт үгс 23:31-33). Архи биднийг хэмжээ хязгааргүй ууж идэхэд хүргэдэг. Архи нь эрүүл ухаантай шийдвэрийг алдуулж, устгадаг. Хориг цээр хөсөр хаягдаж, зүрх болон тархины төрөлхийн хамгаалалт авагдана. Яг л компьютерээс гал хамгаалагчийг нь авчихтай адил. Эрүүл ухаан алдагдаж, бид аюулд нээгдэнэ. Архи нь бидний тархины хамгаалалтын системийг

Page 212: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

194 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

салгадаг. Тэгээд ч бид өөрөө хэмжээ хязгаараа мэддэг байлаа ч, бусдыг архидан согтуурахад уруу татаж болно. Нэг түүх хэлье.

Нэгэн чуулганы тэргүүн пастор ресторанд ууж байжээ. Гэтэл дөнгөж итгэсэн шинэ гишүүн нь тэнд байж таарав. Тэр хүн итгэхээсээ өмнө архитай байнга тэмцэлддэг чинээлэг бизнесмэн байжээ. Тэгээд Есүст итгээд, “алдаа төөрөгдөл дотор амьдардаг нэгнээс арай ядан зугтдаг” (2Петр 2:18) нэгэн шиг архинаас зугтжээ.

Гэтэл архи ууж байгаа пастораа харсан бизнесмэн маань гурав хоног архидан согтуурав. Тэр үедээ бизнесийн маш мунхаг шийдвэр гаргаж, хамаг мөнгө, эд хөрөнгөө алджээ. Үүнээс ч аймшигтай нь гэрлэлтээ алджээ. Түүнээс яагаад гурван өдөр архидсаныг асуухад: “Би пасторыгаа ууж байхыг харсан. Тэгээд “Пастор ууж байгаа чинь би ч ууж болох юм байна” гэж бодсон” гэжээ.

Мэдээж тэр өөрөө муу сонголт хийсэн учраас алдаа гаргасан. Гэхдээ үүнээс бид бусдад үзүүлэх нөлөөнийхөө талаар бодох ёстой.

Сүүлийн үед үйлчлэгч нар олны дунд ил задгай ууж идэх болжээ. Тэгээд үүнийгээ Бичээсийн ишлэлээр барин тавин зөвтгөдөг. Тэдний өмнөө барьдаг нэг ишлэл нь 1Тимот 3:3 юм. Энд Паул Тимотод хандан “дарсанд шунахайрдаггүй…” гэж бичжээ. Ингэхдээ Паул “пароиноу” гэдэг Грек үг хэрэглэсэн. Энэ үгийг Үг судлалын бүрэн толь бичигт “Дарсанд автамхай, амархан согтдог” гэж тайлбарласан. Харин Нью Ливинг Библи үүнийг чуулганы удирдагч “архидан согтуурагч” байж болохгүй (1Тимот 3:3) гэжээ.

Паул өөр нэг захидалдаа Тимотод “Үүнээс хойш зөвхөн ус битгий уу. Харин ходоод чинь байнга тааруу байдаг тул бага зэрэг дарс хэрэглэ” (1Тимот 5:23) гэсэн. Тимот Ефес чуулганы тэргүүн пасторын дайтай хүн байсан. Өнөөдөр олон үйлчлэгч нар “Хэрэв чуулганы удирдагч нар тангараг өргөсөн Назир хүн шиг архинд гар хүрэх ёсгүй байсан юм бол, Паул Тимотод эрүүл мэндээ бодож архи хэрэглэ гэж хэлэхгүй байх байсан” гэдэг.

Түүнчлэн тэдний хамгийн их ишлэдэг хэсэг нь Есүс усыг дарс болгосон түүх юм (Иохан 2:1-11). Тэгээд “Уух хориотой юм бол, Есүс усыг дарс болгохгүй байх байсан” гэдэг.

Ингэж үзбэл, олны нүдэн дээр архи ууж байсан пасторын зөв баймаар. Гэхдээ өнөөдөр энэ дэлхий архинд живж байна.

Page 213: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

АРИУН АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧ | 195

Америкт л гэхэд жил бүр 88000 хүн архидан согтуурснаас болж амиа алдаж байгаа20 бөгөөд архидалт нь үхэлд хүргэдэг шалтгааны гуравдугаарт орж байна.21 2007 онд Вашингтон Пост сонины мэдээнд гурван Америк хүний нэг нь амьдралынхаа аль нэг шатанд архины асуудалд өртдөг гэжээ. 2012 онд Архины хүчирхийлэл, Алкоголизмын Үндэсний Институциэс гаргасан мэдээгээр өнгөрөгч ганц сарын дотор арван наймаас дээш насны хүмүүсийн 25 хувь нь шал согттолоо уусан гэжээ. Энэ баримт мэдээ дуусахгүй. Тиймээс надад үүнээс өөр хэлэх үг алга. Гагхүү өмгөөлөн хамаагаалаад буй архи чинь хүний амь амьдралын үнэтэй гэдгийг л хэлье.

Архи хэтрүүлэн хэрэглэх явдал нь ганц Америкийн бус, даян дэлхийн асуудал болсон. 2012 онд дэлхий дээрх үхлийн (3.3 сая) зургаан хувь нь архитай холбоотой байжээ. Архины буруу хэрэглээ нь хүн төрөлхтнийг зуурдын үхэл, тахир татуу байдалд хүргэдэг тавдугаарх хүчин зүйл болжээ. Энэ дундаа арван таваас дөчин есөн насны хүмүүсийг үхэлд хүргэгч тэргүүлэгч хүчин зүйл болж байна.23

Үүнийг жаахан ухаад, шүтээнд өргөсөн махны талаар Паул юу гэж хэлсэнийг үзэх үү? “Тиймээс хэрэв идэх юм миний ах дүүг бүдрүүлэх шалтаг болбол, ах дүүгээ бүдрүүлэхгүйн тулд би хэзэ ч дахин мах идэхгүй” (1Коринт 8:13). Шүтээнд өргөсөн махыг идэх нь нүгэл биш гэдгийг Паул тодорхой хэлсэн. Гэхдээ үүгээрээ сул дорой ахан дүүгээ бүдрүүлж байгаа бол, дахиж хэзээ ч идэхгүй гэжээ.

“Тааруулж л чадвал, ууж болно” гэсэн мэргэн зөвлөгөө итгэгчдийн дунд явдаг. Гэхдээ итгэгч бид - тэр дундаа чуулганы удирдагч нар бид архины хүчирхийлэлд залгиулсан нийгэмд аж төрж буй, архины нүглээс амь мөлтөс аврагдсан хүмүүсийг буцаан урхидаж, дахин бүдрүүлэх хүмүүс болох гэж үү? Хэрэв ресторанд архидаж суусан тэргүүн пастор энэ ухаанаар амьдарсан бол, тэр бизнесмэн гурван өдөр архидаж, эмгэнэлтэй дуусахгүй л байсан болов уу.

Бид архидалтаас ангижрах ёстой. Энэ нь Бурханы хүүхдэд зохих үйлдэл биш. Энэ үл тоох зүйл биш. 1Коринт 6:9-10 дээр “Эсвэл та нар зөвт бус хүмүүс Бурханы хаанчлалыг өвлөхгүй гэдгийг мэддэггүй гэж үү? Бүү мэхлэгдэгтүн. Садар самуун явдалтнууд ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч, хулгай нар ч, шуналтнууд

Page 214: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

196 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй” хэмээн анхааруулсан.

Ярих ёстой өөр нэгэн чухал тал бий. Бид сүнслэг уралдаанд гүйж байгаа бөгөөд дасгалжуулагч маань бидэнд “Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй гэрчлэлийн үлэмж агуу үүлтэй тул аливаа саад тотгор ба биднийг тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе” (Еврей 12:1) гэсэн. Зарим нүгэл биднийг бусдаасаа арай хялбар унагадаг бөгөөд тэдний дунд архи нилээд урдуур цойлж явааг дээрх статискаас харж болно. Тэгвэл бид ийм хөнөөлтэй юмтай яагаад хэлхэлдэх ёстой гэж?

Эцэст нь өөрөөсөө асуу. Жинхэнээсээ Ариун Сүнсээр дүүрсэн хүмүүс яагаад хулхи амар тайван, сэргэлт өгдөг юмс руу эргэх ёстой гэж? Эсвэл бид жинхэнээсээ Сүнсээр дүүрээгүй, зүгээр л Сүнсээр дүүрсэн нэр зүүдэг учраас элдэв янзын өөр бодисоос тус сүвэгчлээд байна уу?

Бүү мэхлэгд

Ефес номын ганц бүлгийг л үзэхэд ийм байна. Гэтэл Шинэ Гэрээнд өөр олон тушаал байдаг. Эдгээр нь аврагдах жагсаалтын бичиг биш, харин Бурханыг харж, Бурханы дэргэд амьдрахад шаардлагатай амьдралын загвар гэдгийг дахин хэлье.

Паул “болохгүй” юмсын жагсаалтаа хэрхэн төгсгөснийг үзнэ үү:

Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Яагаад гэвэл эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм. Иймд тэдний хамсаатан байж болохгүй. Ингэхдээ Эзэнд таалагдах юманд суралц. Харанхуй, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчлэгтүн. Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм. …Тиймээс та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай.(Ефес 5:6-7, 10-12, 15).

Page 215: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

АРИУН АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧ | 197

Нүглийг шалтгаар хуурдаг хүмүүст бүү мэхлэгд. Тун таагүй үр дагавар гарна шүү. Амьдралын маань аль тал Бурханы таашаалд нийцэхгүй байгаад сайтар анхаар. Олон хүн тулааны талбарт байгаа атлаа тоглоомын талбайд байгаа мэт явдаг. Бид дайтаж байна. Дайсан биднийг хараандаа авчихаад, зогсоо зайгүй галлаж байна. Гэхдээ хэрэв бид гэрэлд байвал, амьдралд маань Бурханы гайхамшигт нигүүлсэл байгаа учраас, дайсанд дийлэхгүй.

Тиймээс санаж сэр. Дээд амьдралын төлөө давш. Мөхөж байгаа, завхарсан ертөнц дотор ялгүй, бурханлаг амьдрахын төлөө Бурханы нигүүлсэлд найд. Бурхан тэнгэрлэг мөн чанараа танд зүгээр л бэлэглэсэн учраас, хэрэгтэй бүхнээр чинь хангана. Тиймээс Бурханы гайхамшигт нигүүлсийг үрэн таран хийж, үнэгүйдүүлэв ээ!

Page 216: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 217: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ СЭДЭЛ

Тиймээс хэдийгээр та нар эдгээр зүйлсийг мэдэх бөгөөд эдүгээ өөрсдөд чинь байгаа үнэн дотор батажсан байлаа ч гэсэн би та нарт эдгээрийг

сануулахад ямагт бэлэн байх болно.Би энэхүү асар дотор байх цагтаа та нарыг

сануулгаар сэрээхээ би зөв гэж үзэж байна. Ингэхдээ бидний Эзэн Есүс Христийн надад

тодорхой болгосончлон, би удахгүй асраа тайлахаа мэдэж байна. Намайг одсоны дараа та нар ямар ч үед эдгээр зүйлийг санах чадвартай байгаасай

гэсэндээ би бас хичээх болно. — 2Петр 1:12-15

… Бурхантай нөхөрлөхөөс няцах шиг халтай, Бурхантай нөхөрлөх шиг хүслэн болсон,

хүндэтгэлтэй зүйл байхгүй гэж мэдээрэй. — Ниссагийн Грегори

Ариун амьдрах нь санал юмуу зөвлөмж биш юм. Энэ нь мөрөөдөл бус, маш бодитой, боломжтой зүйл юм. Энэ бол бидний биелүүлэх ёстой тушаал юм.

13

Page 218: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

200 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Эзэн Есүс Христийн үнэнийг хийгээд тушаалыг байнга давтах нь амин чухал болохыг элч Петр хэлжээ. Дээрх дөрвөн ишлэлд “санаж яв” хэмээн гурвантаа дурьджээ. Петрийн захидлыг уншиж буй хүмүүс нь түүний бичсэн зүйлийг хэдийнээ мэдэж байсан ч, өөрийг нь тэнгэрт одсоны дараа ч эдгээр амин чухал үнэнийг байнга санаж явахыг Петр ахин дахин захижээ. Тиймээс, бид ч Петрийн энэ үгсийг анхаарах ёстой бус уу?

Захидлынхаа эхэнд Петр “Харин та нарыг дуудсан Ариун Нэгэний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун” гэжээ (1Петр 1:15). “Байгтун” гэсэн тушаал нь Бичээст олон удаа гардаг. Бид энэ тушаалыг сахиваас цэцэн, сахихгүй аваас мунхаг болно. Петр “ариун байгтун” гэж тушаасан.

Бидний амьдрал ямар байх ёстойг элч маш тодорхой хэлжээ. Үүнээс сүрдэж, айж, мохож болохгүй. 1Иохан 5:3 дээр бидэнд “Бурханы хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ” гэж амласан. Тэгэхээр, эдгээр тушаал нь хийсвэр биш, маш бодитой бөгөөд боломжтой гэдгийг амласан байна.

Петр эхний захидалдаа ийнхүү сануулга өгсөн бол, хоёрдугаар захидалдаа энэ талаараа илүү дэлгэрүүлэн, ариунаар амьдарна гэж юу болохыг заажээ. Тэрбээр “Хайрт хүмүүс ээ, сэтгэлийн чинь эсрэг дайн хийдэг махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэхийг харь хүмүүс болон түр хугацаагаар байгч та нараас би гуйя” (1Петр 2:11) хэмээн мэдэгдсэн.

Бидний оюун ухаан бол тулааны талбар. Тиймээс бид бодол, сэтгэл хөдлөл, хүслээ хянах ёстой. Бүх нүгэл энэ талбараас л эхээ авдаг. Тулаан биднийг сонор сэрэмжгүй үед юмуу итгэгч бус эсвэл хоёрдмол итгэлтэй хүмүүсийн дэргэд байхад л ирдэг. Петр бидэнд: “Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв” (1Петр 2:12) хэмээн бөөрөнхийлөлгүй, шууд хэлжээ.

Ариун зан байдал нь эрх мэдэл, ажил алба, гэр бүл, гэрлэлт тэргүүтэй бүхий л харилцаанд орших ёстойг элч хэлж байна. Тэрбээр нэг бүрчлэн дэлгэрэнгүй ярьсан боловч, хамгийн гол нь бидний ариун байдлыг итгэгч бус хүмүүс гэрчлэн хардгийг юу юунаас чухалчлан захижээ.

Page 219: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ СЭДЭЛ | 201

Энэ бүхэнд тэд та нарыг өөрсөдтэй нь хамт дураараа дургих явдалд холбогдоогүйд гайхширч, муу хэлдэг. Гэвч тэд амьд болоод үхэгсдийг шүүхэд бэлэн байгч Түүнд тайлагнах болно (1Петр 4:4-5).

Хоёрдугаар захидлынхаа эхэнд Петр: “Тиймээс ах дүү нар аа, Түүний та нарыг дуудан, сонгосныг бататгахын тулд бүр ч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж л байвал хэзээ ч бүдрэхгүй” (2Петр 1:10) хэмээн зааварлажээ. Бид онцсайн ёс суртахуун, биеэ хянан захирах, тэвчээртэй, тууштай, бурханлаг, эелдэг зан, хайраараа л өөрийнхөө жинхэнэ байдлыг батлан харуулна. Эдгээр нь бидний итгэлээр хөгжүүлдэг нигүүлслийн үр жимс юм. Эдгээрийг үйлдбэл “…бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн мөнх хаанчлал уруу хангалттай орох болно” (11-р ишлэл).

Дараа нь Петр хуурамч багш нарын талаар сэрэмжлүүлжээ “Харин хуурамч эш үзүүлэгчид хүмүүсийн дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, өөрсдийнхөө дээр түргэн сүйрлийг авчран, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна” (2Петр 2:1). Тэд бурам шиг сургаалаараа үй олон хүнийг урхидах ажээ: “Олон хүн тэдний тачаангуй явдлыг дагах бөгөөд тэднээс болж үнэний зам муугаар хэлүүлэх болно (2-р ишлэл).

Тэд конференц, чуулган, харилцааны маань бүх сүлжээнд буюу өөрөөр хэлбэл бидний дунд байна. “Тэд Эзэний хайрыг дурсан санах нөхөрлөлийн зоог дээр маань байлцана” хэмээн сэрэмжлүүлсэн (Иуда 12; 2Петр 2:13). Тэд өөрсдийнхөө сургаальд хангалттай үнэн хутгасан байх тул үүнээс нь болж хоёр үр дагавар бий болно.

Нэгдүгээрт - хүмүүс яваандаа зөв, бурууг ялгахаа болино. Биднийг Бурханы зүрхээс салгадаг тэр зан үйлдэл нь хүлээн зөвшөөрөгдөхөөр барахгүй, бүр сайн сайханд тооцогддог болно. Харин Бурханы үгийг сахиж, тунхаглах явдал нь хуульчлал юмуу ял гэж үзэгдэнэ.

Энэ сургааль нь ялзарсан “итгэлийн” амьдралыг хөхиүлэн дэмжихээр барахгүй, бидний зөв бурууг ялгах харааг бөхөөнө. Тэдгээр хуурамч үйлчлэгч, багш нар нь бэлэг авъяас цацраасан, мундаг илтгэгчид байх агаад олон хүнд нөлөөлж, хэлэх үггүй болгоно. Итгэгч хүмүүс Бурханы Үгийн бүрэн зөвлөгөөг

Page 220: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

202 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

төгс жишигт тооцохоо больж, урьд хожид байгаагүйгээрээ дуулгаваргүй загнана.

Хоёр дахь үр дагавар нь сайн мэдээ муу нэр зүүнэ. Гэхдээ тэдгээр багш нар үнэнээс бараг ялгаагүй мэт сонсогдох зүйл ярих үед ийм зүйл болно:

Тэд зөв шулуун замыг умартан … төөрөлджээ (2Петр 2:15).

Тэр удирдагч нар Христийн бурханлаг дагалдагч нар шиг эхэлсэн ч, замаасаа гарсан нь - тэд Христитгэлийн хэлээр сайн ярьдаг ч, шударга ёс журмыг нь уландаа гишгэснийг нь тайлбарлана.

Тиймээс, хэрэв бид ариун амьдарбал, ийм хулхи багш нарын гарт орж, бүтэлгүйтэхгүй гэдгийг Петр анхааруулжээ. Бидний аюулгүй байдал ариун амьдралд л оршино. Дараа нь Петр тэдгээр хулхи багш нарт урхидуулсан хохирогсдын талаар хатуу анхааруулжээ:

Хэрэв тэд ертөнцийн бузар бусармагаас Эзэн ба Аврагч Есүс Христийн мэдлэгээр ангижирсныхаа дараа тэдгээрээр дахин урхидуулан дийлдвэл тэдний хувьд сүүлчийн байдал нь эхнийхээсээ бүр дордох болно. Учир нь зөвт байдлын замыг мэдээд, өөрсдөд нь өгөгдсөн ариун тушаалуудаас нүүр буруулан эргэснээс энэ замыг мэдээгүй байсан нь тэдэнд дээр байх байсан (2Петр 2:20-21).

Энэ аймшигтай - бараг зүрх хаагдмаар мэдээллийг мартах учиргүй. Аугаа элч Петр үнэндээ Есүс Христэд итгэснээрээ, нүглийн атгаас мултарсан хүмүүсийн тухай ярьжээ. Тийм боловч, тэд эрүүл бус сургааль, буруу итгэл, ялгах нүдгүй байдлаасаа болж, бурханлаг бус амьдрал руугаа урууджээ. Тэгээд өдгөө Есүст итгээгүй байсан үеэсээ ч дордсон бөгөөд тэдний хувьд үнэнийг мэдээгүй байсан нь хавьгүй дээр байж гэжээ. Ямар золгүй вэ!

Энд мөн л ариун амьдар хэмээн аминчлан тушаажээ!

Page 221: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ СЭДЭЛ | 203

Дийлдэшгүй хоёр хүч

Есүст итгээд бид шинэ мөн чанартай болсон. Үүнээс гадна нигүүлсэл биднийг Эзэний тушаалыг сахих хүчтэй болгодог. Гэхдээ байдлыг бодитоор харъя. Бид хүчтэй болсон байж болно. Гэвч чухам юу биднийг байлдааны халуун цэгт ариунаар амьдрахад хүргэдэг вэ? Хариулт нь: хоёр дийлдэшгүй хүч.

Би нэгэн жишээгээр эхний хүчийг тайлбарламаар байна. 1980- аад онд миний бие залуусын пастор байлаа. Тэгээд нэг удаа хүндэтгэлийн цуглааны номлолоо бэлтгэж байтал, Эзэн намайг дуудахыг мэдрэв. Тэгээд Түүнийг чагнатал: “Жон, Иохан 14:15- ыг унш” гэж айлдахыг нь зүрхэндээ сонсов.

Би Иохан 14:15 дээр юу байдгийг мэдэхгүй учраас, Библиэ бушуухан нээгээд, тус ишлэл нь шинэ мөрнөөс эхэлж байхыг харлаа. Тэгээд Есүсийн “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь” гэсэн үгийг харав.

Би арван тавдугаар ишлэлээс хорин дөрөвдүгээр ишлэл хүртэл үргэлжлүүлэн уншлаа. Уншсан арван ишлэл маань бүгд арван тавдугаар ишлэлтэй холбоотой байв. Бүгдээрээ Есүсийн үгийг сахих талаар л өгүүлж байлаа. Би тэндээс “Миний тушаалыг сахиснаараа та нар Надад хайртай гэдгээ батлана” гэдгийг л ойлгов. Сүүлийн ишлэлийг уншсаны дараа Эзэн зүрхэнд маань: “Чи ойлгосонгүй. Дахиад унш” гэлээ.

Би дахиад л мөнөөх арван ишлэлээ уншаад, дахиад л “Миний тушаалыг сахиснаараа та нар Надад хайртай гэдгээ батлана” гэдгийг ойлгов. Гэтэл Бурхан дахиад л: “Чи ойлгосонгүй. Дахиад унш” гэлээ.

Миний сониуч зан хөдлөв. Би дахиад арван ишлэлээ уншсан ч, Эзэн мөн л: “Дахиад унш” гэв. Ийм маягаар долоо, найман удаа давтагдсаны эцэст би цухалдав.

Тэгээд жаал тайвширч байгаад, мөнөөх арван ишлэлээ яст мэлхийн хурдаар уншив. Хэрэв гэдэг үгийг уншаад, зогсоод тунгаан бодно. Дараа нь та нар гэдэг үгийг уншаад, зогсоод тунгаан бодно. Ийм маягаар арван таван минутын дараа уншиж дуусгасан чинь, Ариун Сүнс: “Чи ойлгосонгүй. Дахиад унш” гэлээ.

Би хилэгнэн: “Эзэн минь, миний мунхаг байдлыг уучил! Би

Page 222: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

204 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

тэнэг юм шиг байна! Нүдийг минь нээж, Таны Үгийг ойлгуулаач!” гэж хашхирлаа.

Тэгээд дахиад л 15-р ишлэлийг уншив: “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь.” Гэтэл би “сахь” гэдэг үгийн дээрх одыг олж харав. Тэгээд Библийнхээ талбай дээрх тайлбар хэсгээс “үүнийг илүү нарийн орчуулбал “та нар сахих болно” гэж хэлнэ” гэсэн байхыг харлаа.

Тэгээд “сахь” гэдэг ганц үгийг “сахих болно” гэдэг үгээр орлуулаад, “Хэрэв та нар Надад хайртай бол, Миний тушаалыг сахих болно” гэж уншлаа. Тэгмэгц миний дотор нэг юм дэлбэ үсрэв. Хоёр нүдний минь хальс ховхорч, би үнэнийг олж харлаа.

Тэгтэл Бурхан: “Жон, Би “Хэрэв та нар Миний тушаалыг сахивал, Надад хайртай гэдгээ батлана” гэж хэлээгүй. Та нар надад хайртай эсэхийг Би мэдэлгүй яахав! Харин Би “Та нар Надад үнэн голоосоо хайртай бол, Миний тушаалыг сахихын төлөө явах л болно!” гэж л хэлсэн юм” гэж айлдав. Миний анхны ойлголт хуулийн мэдлэг байсан бол, шинэ ухаарал маань хайрын харилцаа байв. Энэ л бидний ариун амьдрах түлхүүр юм.

Чин хайр

Та дурлаж үзсэн үү? Би Лизатай сүй тавиад байхдаа, түүндээ ухаан жолоогүй дурласан байлаа. Хаа ч явсан, юу ч хийсэн Лизагаа л бодно. Түүнтэйгээ л байхын хүслэн. Нэг удаа бид хоёр зөндөө удаан хамт байв. Тэгээд салсаны дараа Лиза над руу утасдаад: “Жон, чи манайд хүрмээ орхичихож” гэв. Би ч түүнтэйгээ дахиж уулзах болсондоо баясан:

- “Одоо яана, очиж авахаас!” гэж хэлээд, бөөн инээдэм болж билээ. Тэгээд дахиад л хэдэн цаг хамт байсан сан.

Лиза ямар нэг юм хүсбэл хичнээн төвөгтэй байсан ч хамаагүй, би гүйгээд л ирнэ. Лиза харанхуй шөнөөр утасдаад: “Жон, би зайрмаг идмээр байна” гэвэл, би: Ямрыг идмээр байна? Тавхан минут!” гэдэг байлаа. Би түүний хүслийг биелүүлэхийн төлөө хэзээд бэлхэн байв. Лизагийн хүсэл миний сэтгэлийн жаргал байв.

Page 223: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ СЭДЭЛ | 205

Би Лизадаа чин хайртай учраас, хүслийг нь биелүүлэх нь миний жаргалан байсан юм. Түүний хүсэл гуйлт надад хэзээ ч төвөгтэй байсангүй. Өөрөөр хэлбэл Би Лизад хайртайгаа батлахын тулд хүслийг нь биелүүлээгүй; харин чин хайртай учраас хүслийг нь биелүүлдэг байсан юм.

Есүс үүнийг л хэлсэн. Есүст хайртай бол, Түүний хүсэл бидний баяр жаргал болдог.

Харин одоо гэрлэснээс хойш миний амьдрал хэрхэснийг үзье. Би үйлчлэлдээ дарагдаж, Лизаг хайрлах хайр маань хагдарч байгааг анзаарсангүй. Одоо Лизагийн хүсэл миний тушаал байхаа больжээ. Түүний хүсэл төвөгтэй, заримдаа бүр зовлонтой санагдана. Би түүнд тэс өөр сэтгэлээр үйлчилдэг болов. Нөгөө баяр хөөр замхарч, өмнөх шигээ: “Ямрыг идмээр байна? Тавхан минут!” гэхийн оронд: “Найз нь бөөн ажилтай л байна даа, яах уу?” гэдэг болов. Би хүссэндээ биш, албатай учраас л Лизатай хамт байдаг болов. Би ажил гэдэг шинэ хайр дурлалтай болсон байлаа.

Есүс чуулгандаа юу гэж хэлсэн гээч:

Би чиний ажил үйлс, нөр хөдөлмөр, тэвчээрийг болон муу хүмүүсийг тэсвэрлэж чадаагүйг болон өөрсдийгөө элч нар хэмээдэг атлаа чухамдаа элч биш хүмүүсийг шалгаж, хуурамч хүмүүс байсныг нь илчилсэнийг чинь мэднэ. …Харин Надад чиний эсрэг зүйл байна. Юу гэвэл чи анхны хайраа орхижээ. Тиймээс чи хаана унаснаа санаж гэмш. Чи анх хийж байсан үйлсээ үйлд. Хэрэв чи гэмшихгүй бол, Би чамд руу очиж, дэнлүүний чинь суурийг байрнаас нь зайлуулах болно (Илчлэл 2:2; 4-5).

Есүс “Би чиний ажил үйлсийг мэднэ. …хаана унаснаа санаж гэмш. …анх хийж байсан үйлсээрээ үйлд” гэснийг анхаарна уу. Есүс хоёр өөр үйлсийн талаар ярьжээ. Энэ чуулган анх Есүст хайртай байхдаа баяртайгаар үйлчилдэг байжээ. Энэ нь миний нөгөө: “Ямрыг идэх үү? Тавхан минут!” гэдэгтэй л адил. Гэтэл одоо энэ чуулган Есүст албатай учраас үйлчилдэг болжээ. Өөрөөр хэлбэл: “Найз нь бөөн ажилтай л байна даа, яах уу?” гэдэг болсон.

Page 224: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

206 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Бид анх Есүст дурлахдаа, Түүний төлөө юу ч хийхээс буцахгүй байсан. Гэтэл одоо халуун хайр маань бөхөж, зүгээр л “ёстой” учраас үйлчилдэг болжээ.

Энэ дутагдлыг яаж засах вэ? Бид Эзэнтэйгээ байнга хамт байх ёстой. Байнга үгийг нь уншиж, залбирч, магтаж байх хэрэгтэй. Зөвхөн цуглаанд ирэхдээ биш, харин өглөөнийхөө чимээгүй цагаар уулзаж, өдөржин бодож, цаг үргэлж оршихуйг нь урих ёстой. Өдөр бүр зүрхийг маань Бурханы хайраар дүүргэхийг Ариун Сүнснээс гуй (Ром 5:5).

Бурханыг хэтэрхий хайрлана гэж байдаггүй юм. Бурханыг хэдий чинээ хайрлана, амьдрал маань төдий чинээ л амьд болно. “Хайр хэзээ ч хөсөрдүүлдэггүй” (1Коринт 13:8) гэдэг үгийг санаж яваарай.

Ариун эмээхүй

Өөр нэг хөдөлгөгч хүч нь бурханлаг эмээхүй юм. Паул биднийг ариун амьдралын замаас гаргахгүйн тулд дараах үгийг аминчлан захисан байдаг.

Хайрт хүмүүс минь, эдгээр амлалтууд байгаа тул бид өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас эмээж, ариун байдлыг төгс болгоё (2Коринт 7:1).

Бурханаас эмээх айдас дотор л ариун байдал төлөвшдөг. Энэ үнэнийг Шинэ гэрээ байнга ярьдаг.

Филиппой 2:12 дээр Паул өөр нэгэн чуулганд “Иймээс хайрт хүмүүс минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зөвхөн намайг байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад бүр ч илүү өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр биелүүлэгтүн” гэж бичсэн. Бурханы тушаалыг дагахад гүн хүндэтгэл, чичрэл, ариун айдас хэрэгтэй. Петр энэ тухайд “Хэрэв та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, дэлхий дээр байх хугацаандаа эмээн биеэ авч яв” (1Петр 1:17) гэжээ.

Page 225: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ СЭДЭЛ | 207

Еврей 12:28 дээр бичээч “Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархлаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм” хэмээн биднийг ариун амьдралд ятгажээ. Бурханаас эмээх нь Түүнд үйлчлэх зөв арга зам юм.

Олон хүн Эзэнээс эмээх тал дээр эргэлздэг. “Бид чинь айдсаас чөлөөлөгдсөн биз дээ? Энэ үг бидний үгсийн санд байх ёсгүй биз дээ?”

Бурхан бол хайр. Тэр бидний Аав. Тийм боловч Эзэнээс эмээх талаар Шинэ гэрээ байнга ярьдаг учраас бид ч ярих ёстой.

Зарим хүн “Энэ чинь Бурханыг хүндэтгэ л гэсэн үг” хэмээн зөөллөдөг. Өмнөд Африкийн үндэсний конференц дээр номлохын маань өмнө амралтын өрөөнд дэлхийд алдартай нэгэн номлогч надад яг ингэж хэлсэн юм. Харин би: “Энэ нь зүгээр л хүндэтгэ гэсэн үг юм бол, Паул яагаад эмээх талаар дөрвөн удаа хэлсэн юм бэ?” гэж бодсон юм. Чичрэх нь зүгээр нэг хүндэтгэхийн нэр биш ээ.

Чичрэл буюу тромос гэдэг Грек үгийг Стронгийн тайлбар толь “айдсаар чичрэх” гэж л тодорхойлжээ. Тиймээс л бидэнд “авралаа айдсаар чичрэн байж биелүүл” гэсэн юм. Энд зүгээр нэг хүндэтгэлийн талаар яриагүй, харин гүн хүндэтгэл, тэр бүү хэл эрүүл саруул айдсын талаар хэлжээ.

Айдсын тухайд хүмүүс: “Наадах чинь Хуучин гэрээний сургааль. Шинэ гэрээнд Бурхан бидэнд айдсын биш, хайрын сүнсийг өгсөн учраас, Бурханаас айх хэрэггүй” гэж ярьдаг. Энэ хүмүүс айдсын сүнсийг Эзэнээс эмээхүйн сүнстэй хольж хутгажээ.

Мосе Израилийг Синайд авчирч, Бурхан тэдэнд Өөрийгөө харуулахад, хүмүүс бутран зугтаад, сүрдэм байдлаа харуулахаа болихыг Бурханаас гуйгаач хэмээн Мосе руу хашхиралдсан байдаг. Гэтэл Мосе Израильд ингэж хариулжээ:

Бүү айцгаа. Учир нь Бурхан та нарыг шалгахын тулд, мөн та нарыг нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ Түүнээс эмээхүйг та нарт байлгахын тулд ирсэн юм (Гэтлэл 20:20).

Page 226: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

208 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Мосе “Бүү ай “ бас “…Түүнээс эмээхүйг та нарт байлгахын тулд… ” гэж хэлэхдээ, хэлсэн үгээ няцаагаад байгаа юм шиг харагдаж байна. Гэхдээ Мосе Бурханаас айх ба Бурханаас эмээх хандлагыг л ялгаж хэлсэн юм. Энд том ялгаа бий. Бурхан биднийг айлгах хүсэлгүй. Бид айж байгаа хүнтэйгээ дотно байж чадахгүй. Гэтэл Бурхан бидэнтэй дотно байхыг юу юунаас илүү хүсдэг.

Нууж хаах юмтай хүн л Бурханаас айдаг. Адам, Ева хоёр Бурханы өмнө нүгэл үйлдчихээд, хамгийн түрүүнд Түүний оршихуйгаас нуугдсан (Эхлэл 3:8). Нөгөөтэйгүүр, Бурханаас эмээдэг хүнд нууж хаах юм байхгүй. Тэрбээр Бурханаас холдохоос л айдаг!

Тиймээс, Эзэнээс эмээдэг хүн хамгийн түрүүнд Бурханаас хол байхаас айдаг. Бурханаас эмээх нь Түүнийг дээдлэх явдал юм. Бид Бурханыг хэнээс ч, юунаас ч илүү дээдлэн хүндэтгэж, нандигнаж, эрхэмлэнэ.

Бурханд авах ёстой алдрыг нь өргөж, Түүний өмнө чичрэн эмээхийг л ариун айдас гээд байгаа юм. Бид Түүний хүслийг өөрийнхөө болоод өрөөлийн хүслээс өмнүүр тавьж, Түүнтэй зүрх зүрхээрээ нэгдэнэ. Бид Түүний хайрладгийг хайрлаж, жигшдгийг жигшиж, эрхэмлэдгийг эрхэмлэнэ. Үүнийг Сургаалт үгс 8:13 дээр хэлсэн: “ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, хорон муу зам ба гажсан амыг би жигшдэг.”

Бурханлаг эмээхүй нь биднийг нүглээс хамгаалдгийг Гэтлэл 20:20 дээр хэлсэн. Мөн Сургаалт үгс 16:6 дээр “Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг. ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна” гэж хэлсэн бол, 2Коринт 7:1 дээр Паул энэ хүч нь биднийг нүглээс холдоход хүргэдэг гэжээ.

Би шоронд орсон, нэгэн алдартай теле - евангелистийг эргэж очихдоо, үүнийг бодитоор харсан юм. Тэрбээр 1980-аад онд манай гариг дээрх хамгийн алдартай үйлчлэгч байлаа. Тэр залилан үйлдэж, улсад их хэмжээний хохирол учруулахаас гадна завхайрчээ.

Тэр эрхэм шоронд бараг таван жил хоригдсон ч, хорионыхоо эхэн үед шоронгийнхоо өрөөнд Есүстэй жинхэнээсээ уулзаж, амьдрал нь бүрэн өөрчлөгдсөн юм. Миний бичсэн нэг ном түүний сэтгэлийг хөдөлгөсөн учраас, тэрбээр надтай уулзахыг хүсчээ.

Засан хүмүүжүүлэх газрын уулзалтын танхимд орж ирсэн тэр хүнийг би хэзээ ч мартахгүй. Тэрбээр минут гаруй намайг тэврэн

Page 227: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ СЭДЭЛ | 209

уйлаад, дараа нь мөрийг минь чанга атгаад: “Чи номоо өөрөө бичсэн үү эсвэл хүн хөлсөлж бичүүлсэн үү?” гэлээ.

-“Үгүй эрхэм ээ, үг бүрийг нь би өөрөө бичсэн.”Тэрбээр ихэд хөөрөн: “Бидэнд ярих юм их, ярих цаг бага байна

даа” гэлээ. Тэгээд суугаад, туулсан амьдралаасаа хуваалцав. Ярианыхаа эхэн хавьд тэрбээр: “Жон, Бурхан намайг

шийтгэсэндээ шоронд оруулаагүй. Харин тийм амьдралаар явсаар байгаад, адагтаа мөнхийн тамд унах вий хэмээн хайрлан нигүүлссэндээ л оруулсан юм” гэж хэлэв. Би ч үүнийг сонсоод зог туслаа. Түүний илэн далангуй, даруу байдалд би үнэн голоосоо мэхийв.

Дэлхийд алдартай явсан тэр хүний яриаг хорь гаруй минут сонссоныхоо эцэст би түүнд нэг ээдрээтэй асуулт тулгасан юм. Тэрбээр үйлчлэлийнхээ эхэнд Есүсийг чин сэтгэлээсээ хайрлаж, Түүний төлөө шатаж явсныг би мэднэ. Тэгээд яаж яваад тэр хайраа гээчихэв?

Эцэстээ би түүнд шууд л: “Та Есүст яг яаж яваад, хэзээ хайргүй болчихсон юм бэ?” гэж тулгалаа. Би өөрөө ч үйлчлэгч хүнийхээ хувьд Бурханыг хайрлах хайр хагдардаг шинжийг мэдэхийг хүсч байлаа.

Гэтэл нөгөө хүн: “Би хайргүй болоогүй” гэх нь тэр.Би ниргүүлчих шиг л болов. Юу???Тэгээд өөдөөс нь: “Өршөөгөөрэй, ойлгосонгүй. Та завхайрч,

залилан хийж, шоронд орсон. Тэгээд энэ бүхнийг хайрынхаа төлөө хийсэн хэрэг үү?” гэх шиг л довтоллоо.

Тэгтэл тэрбээр нүд рүү минь хараад, тун итгэлтэйгээр: “Жон, би Есүст эхнээсээ эцэс хүртлээ - дандаа хайртай байсан” гэж хариулах нь тэр.

Би ч нам болов. Нүүрэнд минь бөөн эргэлзээ солбилдож байсан биз. Гэтэл мөнөөх үйлчлэгч: “Жон, би Есүст дандаа хайртай байсан. Гэхдээ би Түүнээс хэзээ ч эмээж яваагүй!” гэж хэлэв.

Бид хоёр хэсэг чимээгүй болов. Тэрбээр хэлсэн үгийг нь шингээх хугацаа над өгөх шиг л хүлээж суулаа. Миний дотор ч бөөн бөөн мэдрэмж оволзож байв. Тэгтэл нөгөө эрхэм тэр нам гүм байдлыг эвдэн ингэж хэлсэн юм: “Жон, цаана чинь яг над шиг сая сая хүн бий. Есүст хайртай боловч, Түүнээс эмээхийг мэддэггүй хүмүүс!”

Page 228: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

210 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Хиймэл Есүс

Энэ уулзалт миний олон олон асуултынхаа хариуг олох гэсэн цангааг бадрааж, амьдралыг маань орвонгоор нь эргүүлэв. Бурханд хайртай хүмүүс яаж байнга буруу юм хийж, заримдаа бүр хүний ухаан санаанд багтамгүй бузар юмс хийдэг байна аа? Бурханд хайртай гэх сая сая хүн яаж ариун бус амьдардаг байна аа? Бурханыг хүндэтгэдэг, чуулгандаа идэвхитэй үйлчилдэг, Бурханы юмст халуун хайртай хүмүүс яаж хормойн элдвийн явдалд улайран донтож, зогсоо зайгүй худлаа ярьж, архидан согтуурч, бичээсийн бус шалтгаанаар гэр бүлээсээ салдаг байна аа? Эдгээр нь зүгээр л хамгийн наад захын жишээ шүү. Тэд дээрх үйлчлэгч шиг Есүст хайртай атлаа яагаад Есүсийн үгэнд ордоггүй юм бэ? Есүс биднийг Түүнд хайртай бол, Түүний үгэнд орох хүчтэй байна гэсэн. Тэгвэл нь яагаад болохгүй байна?

Тэгвэл, магадгүй тэд мэдэхгүй хүндээ хайр зарлаад байгаам биш байгаа? Дээрх теле - евангелист болон түүний олон мянган сонсогчид жинхэнэ Есүсийг бус, өөрсдийнхөө хүссэн хиймэл Есүсийн дүр төрхийг бүтээчихээд, түүндээ дурласан байж болохгүй гэж үү? Тэр хиймэл Есүс нь тэдний махан биеийнх нь улангассан хүслийг нь хангадаг байсым биш байгаа?

Жишээлбэл: манай улсын сая сая хүн алдартай тамирчид, оддыг бишрэн шүтдэг. Тэр алдартныг бараг л гэр бүлийнхээ гишүүн шиг үзэж, түүний тухай зурагт, сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллээр гарсан бүхнийг цээжилнэ. Тэгээд шүтээнийхээ талаар яг л дотно хүнийхээ талаар ярьж байгаа юм шиг ярина. Шүтээнийхээ гэр бүлийн асуудал, хагацал зовлонг яг л өөрт нь тулгарсан зовлон шиг хүлээж авч байгаа хүмүүсийг би харсан.

Тийм боловч нөгөө алдартай “найзтайгаа” гудамжинд таарсан чинь тэр нь толгой ч дохилгүй зөрдөг. Зориг гарган өөрөө зогсоосон ч, мөнөөх алдартай “найз” нь бишрэн шүтэгчийнхээ төсөөлж явсанаас нэжгээд өөр хүн байж таардаг. Товчхондоо энэ бол хиймэл харилцаа юм.

Израиль Египетээс чөлөөлөгдснийхөө дараа яг ийм зүйл хийсэн. Мосе хүмүүсийг орхиж, ууланд гараад дөчин өдөр, дөчин шөнө эзгүй байх хойгуур, Бурхан Мосетэй ярьсан ч, хүмүүстэй

Page 229: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ СЭДЭЛ | 211

ярилгүй, чимээгүй болов. Энэ чимээгүй үеэр Бурханаас хол байсан Аарон тэргүүтэй удирдагч нар өөрсдийнх нь махан биеийн хүсэл тачаалыг хүссэнээр нь хангадаг “Бурханыг” бүтээжээ.

Би Еврей номыг уншилгүй явснаасаа болж, олон жилийн турш энэ түүхээс маш чухал нэг хэсгийг гээж явсан юм. Аарон тэр үхрээ Yhwh (Яавэ) буюу Jehovah (Иехова) хэмээн жинхэнэ Бурханы нэрээр нэрлэсэн (Гэтлэл 32:5). Худал бурхад, шүтээнийг Yhwh гэж дуудсан тохиолдол Библид үүнээс өөр байхгүй. Энэхүү нэр нь туйлын эрхэм дээд учраас Еврей бичээч нар эгшиг үсгийг нь хүртэл бичдэггүй юм. (Харин бид Yahweh (Яавэ) гэж бичиж бас дууддаг).

Энэ нь ганц Аароны хийсэн хэрэг биш л дээ. Хүмүүс ч бас тэр тугалыг “биднийг Египетээс гарсан элохим бурхан” (Египетээс гарсан нь 32:4, 8) хэмээн тунхагласан. Энэ Еврей нэр нь Эхлэл номд л гэхэд 32 удаа гардаг үг юм. Библийн эхний ишлэлд “Эхэнд Элохим тэнгэр газрыг бүтээжээ” гэдэг.

Яавэгээс ялгаатай нь энэ нэрээр бараг 90 хувьд нь Аугаа хүчирхэг Бурханыг нэрлэж, үлдсэн 10 хувьд нь худал бурхдыг дүрслэхэд хэрэглэжээ. Тэгэхээр, Аарон алтан тугалыг Yahweh (Яавэ) хэмээн тодорхойлсон учраас, хүмүүс ч бас тэгж үзсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Тиймд гол санаа нь: Яавэ тэднийг аварч, дарлалаас чөлөөлж, хангасан гэдгийг Израиль үндэстэн бүхлээрээ хүлээн зөвшөөрсөн. Гэвч тэд ууланд Мосетэй байсан жинхэнэ Яавэгээс тэс өөр, хиймэл Яавэг бүтээсэн байв.

Сургаалт үгс 1:7 дээр “ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн. Харин мунхагууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог” гэсэн. Энд ямар мэдлэгийн талаар ярьж байгааг асуух нь ухаалаг болно. Фарисайчууд болоод хуулийн багш нар Бичээст гүн гүнзгий нэвтэрсэн мэргэжилтнүүд байсан. Гэхдээ тэд Бурханы оршихуйгаас хөндий, Бурханд таалагддаггүй хүмүүс байв. Тэгэхээр энд бичээсийг мэдэх талаар яриагүй байна. Тэгвэл бид ямар мэдлэгтэй байх ёстой вэ? Үүнд Сургаалт үгс 2:5 хариулжээ: “ЭЗЭНээс эмээхүйг чи ухаарна, Бурханы мэдлэгийг олж авна.”

Зөв айдас таныг Бурхантай дотно танилцуулна. Та хиймэл биш, жинхэнэ Бурханыг - жинхэнэ Есүсийг мэднэ. 2Коринт 11:4 дээр Паул: “Учир нь хэрэв хэн нэг нь очоод, бидний тунхаглаж

Page 230: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

212 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

байснаас өөр Есүсийг тунхаглахад эсвэл та нарын хүлээн аваагүй өөр сүнсийг хүлээн авахад, эсвэл та нарын хүлээн зөвшөөрөөгүй өөр сайн мэдээг хүлээн авахад та нар дуртайяа тэвчдэг” гэж бичсэн байдаг.

Мөнөөх алдарт теле - евангелист сонсогчдынхоо хамт Бурханы баруун гарт залран суугаа хувирашгүй Есүсийг хайрлалгүй, харин тачаалт амьдралыг нь нүдээ анин хүлээн зөвшөөрдөг хиймэл Есүсийг хайрлажээ. Үнэндээ тэд Есүсийг жинхэнээсээ мэдээгүй эсвэл мэддэг байсан ч, яваандаа Түүнээс харилцаагаа тасласан хүмүүс юм. Энэ нь амьдралын эрхээр зам салсан хоёр найз олон жилийн дараа эргэж уулзаад, нэг нэгнээ хичнээн их өөрчлөгдсөнийг хардагтай адил юм. Хиймэл Есүс бидэнд жинхэнэ Есүсийн хэлсэн үгийг сахих хүч өгөхгүй. Тэгээд ч мэдэхгүй хүнийг яаж хайрлах билээ.

Эзэнээс эмээх ариун айдасгүйгээр Бурханыг жинхэнээсээ хайрлах боломжгүй. Мосе Бурханыг дотно мэддэг байсан. Бурханы дуу хоолой болон зам Мосед маш тодорхой байсан. Гэтэл Израиль Бурханыг гагцхүү үйлсээр нь л мэддэг байсан - тэдний залбиралд хариулдаг арга замыг нь мэддэг байсан. Израилийн хувьд Бурханы дуу хоолой аянга цахилгаан л байв. Бурхан Мосег оршихуйдаа оруулсан бол, Израилийг майхандаа очоод, чуулган болж тогло гэсэн юм (Дэд хууль 5:29-30).

Яаж ариунаар эмээх вэ?

Тэгвэл “Яаж Бурханаас эмээх вэ - эмээх эмээхдээ ариунаар эмээх вэ?” гэдэг асуулт ургана. Зүгээр л Бурханаас гуй - гэхдээ чин сэтгэлээсээ гуй.

Лук 11:13 дээр Есүс “Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй” хэмээсэн. Та “Есүс Эзэнээс эмээх талаар биш, Ариун Сүнсний талаар л яриад байгаа юм биш үү?” гэж хэлж болох. Тэгвэл Исаиа Есүсийн талаар болон Ариун Сүнсний талаар юу айлдсаныг сонс:

Page 231: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ СЭДЭЛ | 213

Иессийн хожуулаас нахиа гарч, үндэснээс нь мөчир ургаж, жимс гаргана. ЭЗЭНий Сүнс, мэргэн ухаан болон ойлголтын сүнс, зөвлөх болон хүч чадлын сүнс, ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино. Түүний таалал нь ЭЗЭНээс эмээхүйд оршдог. Тэр Өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй, чихэндээ сонсогдсоноор шийдвэр гаргахгүй (Исаиа 11:1-3).

Бурханы Сүнсний сүүлийн мөн чанар нь “Эзэнээс эмээхүйн Сүнс” ажээ. Би л хувьдаа энэ нь бидний гуйх ёстой хамгийн чухал тал гэдэгт итгэдэг. Энэ маань хоёр шалтгаантай. Нэгдүгээрт - Эзэнээс эмээхүй нь цэц ухаан, зөвлөгөө, ойлголт, мэдлэгийн эхлэл юм (Дуулал 111:10; Сургаалт үгс 1:7; 8 болон 9-р бүлгийг үзнэ үү). Хоёрдугаарт - Эзэнээс эмээх нь Есүсийн хайртай зүйл байсан. Түүний хайртай зүйлийг бид хайрлах ёсгүй гэж үү? Үнэндээ Есүс Бурханаас эмээдэг учраас, Бурхан залбирлыг нь хүлээж авдаг байжээ (Еврей 5:7). Залбирах нь нэг хэрэг, харин залбирлыг маань Бурхан хүлээж авах нь тэс өөр хэрэг юм.

Ром 5:5 дээр Паул “…бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан Бурханы хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг” гэж бичсэн учраас Эзэнээс эмээхүй болон Бурханы хайр нь Ариун Сүнсний бялхлаас гардаг хос бүтээгдэхүүн ажээ. Би таныг ариун эмээхүйн сүнсээр болон Бурханыг хайрлах халуун хайраар дүүрэхийн төлөө үнэн голоосоо залбиран гуйхыг ятгаж байна.

Бохир сав

Энэ бүхэн нь биднийг өнөөдөр газар аваад буй хямрал дээр авчирлаа. Хорин нэгдүгээр зууны чуулганд нэг том дутагдал байна. Бид саваар дутаагүй, харин Бурханы Сүнсийг юүлэх цэвэр саваар дутаж байна. Гараараа бичиж үлдээсэн Паулын сүүлийн үгийг дахин нэг харъя. 2Тимот 2:19 дээр Паул: “Хэдий тийм боловч Бурханы бат суурь нь хэвээрээ байна. Энэ нь “Эзэн Өөрийн хүмүүсийг таньдаг”, “Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун” гэсэн тамгатай” хэмээн тус тус хатуу мэдэгджээ.

Page 232: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

214 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Чуулганыг бас итгэгч хүнийг юу ганхашгүй болгодгийг Паул хэлсэн байна. Түүний тодорхойлж хэлсэн суурин дээр хоёр мэдэгдэл байна. Нью Кинг Жэймс Вержн Библи “эдгээр үгс нь суурин дээр “тамгалагдсан” гэсэн бол, Мессеж Библи “эдгээр нь үүн дээр “сийлэгдсэн” гэдэг.

Нэгдүгээрт - Эзэн Өөрийнхөө хүмүүсийг мэднэ. Урамтай үгс байна! Бид өөрийгөө Эзэнд бүрэн тушаавал, Тэр биднийг мартахгүй. Бид Түүний нүдний цэцгий болно.

Суурин дээрх хоёр дахь сийлбэр нь “Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун” гэжээ. Энд мөн л “хол байвал зүгээр” гэж хэлээгүй, харин “хол байгтун” гэжээ. Тэгэхээр маш хатуу анхааруулга байна. Яагаад? Үүнд 2Тимот 2:20-21 дээрх хоёр ишлэл хариулна:

Том байшинд зөвхөн алт, мөнгөн сав суулга байдаггүй. Мөн модон, шавран сав суулга ч байдаг. Зарим нь хүндэтгэлд, зарим нь жирийн үед хэрэглэгддэг. Иймд хэрэв хүн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэвэл, тэр хүн хүндэтгэлд зориулсан ариусгагдсан, Эзэндээ нийцсэн бөгөөд аливаа сайн үйлд бэлтгэгдсэн сав байх болно.

Сав суулга гэдэг Грек үг нь “сав, хайрцаг” л гэсэн үг. Бид цэвэр сав байвал, Эзэнийхээ ажилд бэлэн байна. Түүний хүчирхэг оршихуйгаар дүүрэхэд бэлэн байна.

Би дэлхийн хаа ч байсан өглөө бүр цайндаа яг адилхан юм иддэг. Хамгийн түрүүнд аяга нимбэгтэй бүлээн ус уугаад, дараа нь жасминтай цагаан цай ууна. Арван таван минутын дараа чиа үр, төрөл бүрийн үрийн цуглуулга, хэмп хэртс брэндийн ууттай үр, бүйлсийн сүү, агчийн балаар амталсан аяга дүүрэн овъёос иднэ. Үүнийгээ идэхэд надад цайны, усны, хоолны аяга хэрэгтэй. Би өглөөнийхөө цайнд бохир аяга бус, хэзээд цэвэр аяга хэрэглэдэг. Би хайртай өглөөнийхөө хоолны амтыг бохирлохыг тэвчихгүй. Үнэндээ бохир сав шинэхэн хүнсийг ч муутгах аюултай. Тэгвэл Бурхан юу гэж Сүнсээ бохир саванд юүлэх вэ дээ?

Бид өөрийгөө ариун байлгах үүрэгтэйг Паул хэлсэн. Паул “Есүсийн цус биднийг өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх нүглээс

Page 233: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ СЭДЭЛ | 215

цэвэрлэчихнэ. Тиймээс та баталгаатай учраас байнга хийдэг гэм нүглийнхээ талаар зовох хэрэггүй” гэж хэлээгүй. 21-р ишлэлд Паул “… хэрэв хүн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэвэл, тэр хүн хүндэтгэлд зориулсан ариусгагдсан, Эзэндээ нийцсэн бөгөөд аливаа сайн үйлд бэлтгэгдсэн сав байх болно” гэсэн.

Бид өөрсдийгөө цэвэрлэх ёстой. Паул Есүсийн үйлсээр олдсон “ариун” гэгдэх байр суурийн талаар яриагүй. Паул бидний зан үйлдлийн талаар ярьжээ. Түүний үгийг дахиад сонс: “Муу юмаа хийхээ больж, өөрийгөө цэвэр болгодог хүн онцгой нэгэн болно.”

Бурханы оршихуй - Түүний Сүнс - бохир бус, цэвэр савыг л дүүргэнэ.

Үр дагавар

Хууль бус байдал (Бурханд дуулгаваргүй байдал) нь нийгэмд нууцаар ажиллаж байдгийг мэдэгджээ. Гэхдээ бидэнд эсэргүүцэх хүч бий. Энэ бол маш сайн мэдээ.

Учир нь хууль бус байдлын нууц нь хэдийн ажиллаж байна. Гагцхүү эдүгээ хязгаарлан Баригч нь Өөрөө замаас зайлуулагдах хүртэл тийн барьж байгаа ажээ (2Тесалоник 2:7).

Тиймээс бид хууль бус байдлыг хязгаарлан Баригч нь хэн бэ гэж асуух ёстой. Тэр нь Ариун Сүнс эсвэл Христийн биеийн хэн нэг л байх учиртай. Орчуулагч нар мэдээж үүнийг Ариун Сүнс гэдэгт итгэсэн. Учир нь Түүний тухай ярихдаа том үсгээр бичсэн байна. Тэдний зөв гэж үзье.

Миний бие өдий наслахдаа, манай улсад хууль бус явдал ингэтлээ гаарахыг үзээгүй. Засгийн газар, хэвлэл мэдээ, нийгэм маань хууль бус байдлыг сайн хэмээн ингэтлээ улайрахыг үзээгүй. Энэ нэг л шалтгаантай. Хязгаарлан баригч хүч болох Ариун Сүнс маань өнөөдөр давамгайлж чадахгүй байна. Хорин нэгдүгээр зууны эхэн хагаст Барууны ертөнцөд Бурханы оршихуй хурдтай хумигдаж байна.

Page 234: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

216 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Яагаад тэр вэ? Хэрэв бид өөрчлөгдөх талаар ярьдаггүй сайн мэдээг тунхаглаж байгаа бол, цэвэр савны хомсдолд орж, үүний үр дагавараар газар дээрх Бурханы илрэлийн хомсдол бий болно. Есүс загалмай дээр алуулахад, сүмийн хөшиг дээрээсээ доош цуулагдсаныг бүү мартаарай. Бурханы оршихуй юу юугүй хүний барьсан савнаас гарч, гараар хийгдээгүй саванд буюу дахин төрсөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зүрхэнд асгарах гэж байлаа.

Бурханы Сүнс сүмээс наран жаргадаг газар, уул модод, үзэсгэлэнт тал, дуу, видео юмуу өөр ямар нэгэн юм руу нүүгээгүй. Бурханы Сүнс махан бие, цусан бодоос бүтсэн сав руу нүүжээ. Сав бохир байвал, нийгэм дэхь Бурханы оршихуй хумигдаж, адагтаа хууль ёсгүй байдал гаарна.

Энэ эрчтэй доройтлыг сайн гишүүдийг сонгож, засгийн эсрэг лоббидож, хэвлэлийн мэдээний ажилтныг халах юмуу эмнэлэгт үр хөндөлтийг эсрэгүүцсэнээр өөрчлөхгүй. Хууль ёсгүй байдалтай тулалдах цорын ганц арга нь Бурханы нигүүлслийн хүчинд захирагдаж, сайн амьдрах юм. Ийм арга замаар бид нийгэмд ажиллаж буй Ариун Сүнсний дуу хоолой, нөлөөнд хүчтэй тулгуур болно.

Жинхэнэ ариун байдлын талаар номлохгүй байх хомсдол нь хувийн, нийтийн, ундэстний хэмжээнд асар өндөр өртөгтэй тусч байна. Бид үүнийг өөрчилж чадна! Пастор, удирдагч тэргүүтэй Бурханы бүх хүмүүс ээ, Бичээс дэхь Бурханы бүтэн зөвлөгөөг тунхаглах тал дээр дуу нэг, хүч нэг байж, бат зогсъё. Бидний нөлөөнд байгаа хүмүүсийн амьдралд бат бөх суурь, яс мод босгоё. Энэ нийгмийг хэрсэн хууль ёсгүй байдлыг Ариун Сүнс таслан зогсоохыг харъя. Тэгвээс Бурханы хаанчлалын ургац арвин байна.

Page 235: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ПАРАМЕТР

Учир нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд

байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдах болно.

— Матай 25:29

Хамгийн чухал зүйл нь миний чадвар биш, харин Бурханы чадварт хариулах миний үйлдэл юм.

— Корри тен Бүм

Бид өмнө байшин хэрхэн барьдгийг дүрслэн үзсэн. Эзэний эрх мэдэлд захирагдахыг суурь тавихтай зүйрлэсэн. Удаагаар нь яс мод буюу бүтэц нь бидний ариун амьдралын

хэв загвар болохыг сурсан. Тэгвэл одоо бүгдээрээ барилгынхаа ажлын эцсийн үе шатанд оръё. Энэ үе шат дээр бид урлаж байгаа зүйлээ дахин давтагдашгүй, хосгүй онцгой болгодог. Үүнд бидний үр жимстэй байдал, мөрөөдөл, төлөвлөгөө, стратеги, амьдралын шийдвэр багтана. Ефес 2:10 дээр Паул:

“Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн, Түүний бүтээл мөн. Бурхан биднийг

14

Page 236: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

218 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

тэдгээрийн дотор яваасай гэж урьдаас бэлтгэсэн билээ” гэжээ.

Бид Христ Есүсийн дотор Бурханы хүүхдүүд болохоор төдийгүй мөн хаанчлалын эн тэгш үр бүтээмжтэй иргэн байхаар бүтээгдсэн юм.

Барилгын хэлээр ярьбал - мужааны ажил, тавилга, хивс хивсэнцэр, гал тогооны чулуун тавцан, гэрэлтүүлэг гэх мэт засал, тохижилт хийгдсэнээр байшингийн ажил үндсэндээ шувтардаг. Гэхдээ барилгын ажлын эхний хоёр шат сайн хийгдсэн нөхцөлд л энэхүү гурав дахь үе шат маань үзэмжтэй сайхан харагдахаас гадна насны чанартай байна.

Амьдралд бид нүд булаам сонголттой олонтаа тулгардаг. Гэхдээ тэдгээр нь бидэнд зориулсан Бурханы шилдэг зүйл биш байх нь бас олонтаа. Тэгээд бидэнд сонголт бараг байхгүй юм шиг санагддаг. Абрам, Сараи хоёр хүүхэдтэй болох цорын ганц арга нь Хагар гэсэн дүгнэлтэд хүрсэн учраас энэ шийдвэрийн үрээр Ишмаел төржээ. Гэтэл Галат 4:30 дээр Бурханы Үг “… Шивэгчний хүү эрх чөлөөт эмэгтэйн хүүтэй хамт өв залгамжлах ёсгүй учраас Шивэгчин болон түүний хүүг хөөж явуул” гэдэг” хэмээн маш тодорхой хэлжээ. Энэ удаа Бурхан Абрам, Сараи хоёрын сонголтын үр дагаварыг засан сэргээсэн боловч, амьдрал дандаа ийм сайхнаар төгсөнө гэж байдаггүй. Буруу сонголт, буруу замаасаа болж бид хамаг хүчин чадлаа суйлуулдаг.

Ийм харамсалтай жишээ Хуучин гэрээнд дүүрэн бий. Үүний нэг нь дарамтанд ормогцоо, тахилч Самуелийг ирэхээс өмнө өөрөө дур мэдэн тахил өргөчихдөг Саулын түүх юм. Энэ удаа Бурхан Саулын сонголтын үр дагаварыг засан сэргээгээгүй бөгөөд Саул хаанчлалаа алджээ (1Самуел 13).

Бид амьдралынхаа чухал шийдвэрийг дараах маягаар гаргах ёстой. Тухайлбал та ууланд авирахдаа, мэдээж хүмүүсийн гаргасан жимийг л дагана. Харин туршлагатай хөтөчтэй явбал, хөтөч чинь таныг хосгүй сайхан байгальтай замаар дагуулж, зорьсон газарт чинь аюулгүй шуурхай хүргэнэ. Хөтөч танд илүү сайн сонголт хийхэд туслана.

Page 237: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ПАРАМЕТР | 219

Дуулал 119:5 дээр “Таны зарлигуудыг сахихаар замууд минь бат тогтоосой!” гэсэн байдаг. Амьдралдаа ухаалаг шийдвэр гаргахад Бурханы Үг дээр лав суурилсан байх нь амин чухал билээ.

Абрам, Сараи хоёр Бурханыг дутуу үнэлж, хязгаарласан. Бид дур мэдэн замаа сонгох үед ийм л юм болдог. Тиймээс сонголт хийхэд маань замчлах Бурханы үгийг суръя.

“Танай байшинд боломжгүй”

Лиза бид хоёр гэрлээд эхний хэдэн жил эхлээд Даллас хотод, дараа нь Орландо хотод аж төрсөн юм. Эхний хоёр байшингаа авах гэж ёстой л чардайсан даа. Гэхдээ эхлээд бид хоёр өөрийн гэсэн байшинтай болох аргагүй байсан учраас хэдэн жил орон сууцанд амьдрав. Тэгээд байшинтай болох мөрөөдлөө өвөртлөөд л, энд тэндхийн загварын байшингаар хэсч өгнө.

Эцэстээ байшин авах боломж олдсон ч, яах ч аргагүй мөнгөндөө уягдаж байлаа. Би Далласт жилийн 18,000 долларын цалин, Орландод жилийн 27,000 долларын цалин авдаг байсан учраас ихэнх байшинд бидний мөнгө хүрэхгүй байв. Манайх хоёр ч хүүхэдтэй болсон учраас хүүхдүүдэд маань орон зай шаардагдаж, цаашид орон сууцанд амьдрах аргагүй байлаа. Далласт ч, Орландод ч бид хамгийн боломжийн үнэтэй, чуулганаас болон ажлаас маань холгүй байршилтай байшин хайсаар, хамгийн хямд төсөр хувийн байшин барьдаг компанид л хандсан юм. Бидний үйлчлүүлсэн барилгын компаниудад хувийн сууцны хэдэн арван зураг төсөл байсан ч, бид дандаа хамгийн энгийн, хамгийн хямдыг нь сонгодог байлаа.

Нэг байшинг маань барьсан компаниас “Хүрч ирээд заслынхаа материалыг сонгоорой” хэмээн утасдахад, бид хөл газар хүрэхгүй баярласнаа санаж байна. Борлуулагч биднийг гол үзүүлэнгийн танхим руу оруулахад, тэнд маш тансаг тансаг материал ярайж байлаа. Төрөл төрлийн гантиган болон байгалийн чулуун хавтан, төрөл төрлийн модон шал, нүд булаам гал тогооны тавилга, тансаг зөөлөн хивс, хивсэнцэр, тансаг зэрэглэлийн таазны гоёлын хүрээ, хосгүй хийцтэй ханын зуухууд.

Page 238: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

220 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Тэгтэл борлуулагч биднийг манай байшинд таарах материалын хэсэг рүү дагуулав. Тэр хэсэгт гантиг, байгалийн чулуун хавтан байтугай, энгийн хавтан ч байсангүй. Агч, царс, нарсан тавилга ч байсангүй. Тэнд таазны гоёлын хүрээ, ханын зуух, модон шал ч байсангүй. Тэнд хамгийн хямд, чанар муутай шалны дэвсгэр, хулдаас, шахмал үртсэн тавилга л байлаа.

Бид арай дээр материал асуусаар байсан ч, борлуулагч нэг бол: “Танай байшинд боломжгүй” эсвэл “Тэгвэл, нэмэлт төлбөр тооцно” гэсэн хариу л өгч байлаа. Эцэст нь нийт нэмэгдэл төлбөрийг нь лавлатал, тэнгэрт тулсан өндөр үнэ хэлэв. Лиза бид хоёр үзүүлэнгийн танхимаас гарахдаа, аль болох харц өөдөө байхыг хичээсэн ч, үнэндээ сэтгэлээр навсайтлаа унаж билээ.

Хийж чадна

Өнөөдөр бид энэ дэлхий дээр яг тэр барилгын үзүүлэнгийн танхимд болсон явдлын тусгал шиг л амьдарч байна. Хүмүүс бидэнд байнга л: “Чадахгүй, болохгүй, бүтэхгүй, хэтэрхий том юманд бүү найд, чамд ахадсан санаа байна, бусадтай адил бай, хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг.

Тэдний үг их учир зүйтэй, зөв мэт сонсогддог ч, үнэн үү?

Эдүгээ, бидний дотор ажилладаг хүчний дагуу гуйж, бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд… (Ефес 3:20).

Бичээс нь үзүүлэнгийн танхимд болсон явдлаас нэжгээд өөр үг хэлсэн байх юм. Бурхан бидний параметрт хил хязгаар татаагүй. Бурханы хил хязгаар нь бидний харж, мөрөөдөж, найдаж, гуйхаас ч энгүй ажээ.

Энэ ишлэлийн гол үг нь чадвартай - чадна гэдэг үг юм. Үүнийг нэгэн жишээгээр тайлбарлая.

Нэгэн хур баян хүн шинэ бизнес эрхлэгч гурван залуутай уулзаад: “Би та нарын мөрөөдлийн бизнесийг санхүүжүүлмээр байна. Мөнгөө эргэн төлөх хэрэггүй, зүгээр л амжилтанд хүр!

Page 239: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ПАРАМЕТР | 221

Шаардлагатай бүх эхлэлийн хөрөнгийг чинь би өгнө” гэж хэлжээ. Эхний бүсгүй нарийн боовны бизнес эрхлэхээр шийдэв. Түүнд

ажлын байр, хэдэн тооны зуух, жигнэх сав, хэрэгсэл, кассын машин, түүхий эд зэрэг хэд хэдэн эд зүйлс шаардагдав. Тэрбээр баян хүн дээр төслөө барьж ирээд, 100,000 доллар хүссэнд баян хүн шууд л шилжүүлжээ.

Дараагийнх нь залуу барилга барихаар шийдэв. Түүнд газар, түүхий эд, багаж, том оврын машин, жижиг албан өрөө хэрэгтэй байв. Тэр бизнесийн төлөвлөгөөгөө барьж ирээд, 250,000 доллар хүссэнд, баян хүн шууд л мөнгө шилжүүлэв.

Гурав дахь бүсгүй нь суваргалсан олон дэлгүүртэй, цэцэрлэгт байгууламжтай худалдаа үйлчилгээний цогц төв байгуулахыг хүсчээ. Тэрбээр хотын төвд мянган акр газар олов. Тийм үнэтэй хөрөнгө худалдаж авах бэлтэй хүн ховор учраас тэр үнээ үл алдах газар нь борлуулагдахгүй нилээд уджээ. Бүсгүй үнийн саналаа хэлэхэд, борлуулагч тал нь хүлээн авав.

Бүсгүй мөрөөдлийнхөө зургийг гаргуулахаар шилдэг уран барилгачдын баг бүрдүүлэв. Тэгээд цэцэрлэгт хүрээлэнгээр бүслүүрдсэн, арван хоёр давхар бүхий, хоорондоо холбоотой, давтагдашгүй хоёр барилга сүндэрлүүлмээр байгаагаа хэлжээ. Харин эргэн тойронд нь хүрээлэн рүүгээ гарцтай тансаг зэрэглэлийн барааны дэлгүүр, зоогийн газруудыг төлөвлөв. Салбар дэлгүүрүүдийн дээд давхарт нь өндөр зэрэглэлийн кондо сууц байршина. Харин байшингийн яг голд таван одтой тансаг зочид буудал төлөвлөгдөнө. Тэгээд үлдсэн газарт нь сонгодог соёл амралтын хүрээлэн болгоно. Бүх гудмыг нь саглагар моддоор хүрээлүүлж, дугуйн замаар сүлжээд, эцэст нь худалдааны төвөө гоёлын модод, цэцгийн мандлаар битүү хучих ажээ.

Тэрбээр хүрээлэндээ амжилттай бизнес, бэлтэй оршин суугчид, алдартай зочид гийчдыг татах хэтийн хараатай ажээ. Тэнд өндөр зэрэглэлийн худалдаа арилжаа, амар тайван орчин, мартагдашгүй дурсамж, онцсайн зоогийг санал болгоно. Зочид буудал нь бизнес эрхлэгчдийн түншүүдийг тансаг өрөө, үйлчилгээгэр хангана. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс нисч ирээд, алжаалаа тайлж, соёл амралтын хүрээлэнд зугаацаж, тансаг зочид буудалд амрах нь бүсгүйн мөрөөдөл.

Page 240: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

222 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Тэрбээр уран барилгачидтайгаа элбэн зураг төслөө өөгүй төгс урлагийн бүтээл болтол нь бөөцийлөв. Тэгээд баян хүн дээр очоод, төлөвлөгөөгөө үзүүлж, 245 сая доллар хүстэл, баян хүн мөн л мөнгөө шилжүүлжээ.

Гурван жилийн дараа баян хүн нөгөө гурван залууг дуудаж уулзав. Баян хүн тэдний хөгжил дэвшилтэй танилцахыг хүсчээ. Гурван залуу ээлж ээлжээрээ ярив. Нарийн боовны газар сар бүр ганц хоёр мянган долларын орлого олж байгаа бол, барилгачин гурван жилийн дотор гурван байшин барьж, хоёр зуун мянган долларын ашиг олжээ.

Дараа нь гурав дахь залуу бизнес эрхлэгч босоод, худалдааны төвийнхөө талаар тайлагнав. Одоогийн байдлаар түүний зочид буудал 90 хувь дүүрч, оффисийн 87 хувь нь түрээслэгдэж, кондо сууц нь борлуулагдаж дуусчээ. Дэлгүүрийнх нь 98 хувь нь тансаг зэрэглэлийн дэлгүүр, зоогийн газраар дүүрчээ. Сар тутмынх нь орлого нь хэдэн сая доллараар тооцогдоно. Түүний цогцолбор нь нийгэмд: гоо үзэмж, ажлын байр, орон тоо, аялал жуулчлалын орлого, тавтарын орлого зэрэг олон талаар ашиг авчирсан учраас удахгүй хотын захиргаанаас түүнийг хүндэтгэлийн одонгоор шагнах өдрөө товложээ. Тэрбээр мөн ашгийнхаа тодорхой хувийг хотын ядуу буурай дүүрэг бүрт үнэгүй хоолны газар нээж, санхүүжүүлэх үйлсэд хувиарлажээ.

Ингээд болоогүй. Бүсгүй мөн хэдэн сая долларын ашгийнхаа ихээхэн хувийг өөр гурван хотод яг ижил төрлийн худалдааны төв байгуулахад зориулсан бөгөөд тэдгээр нь жил хагасын дотор зургаан сарын зайтай нээгдэх ажээ. Тэрбээр гурван цогцолборынх нь үйл ажлыг эрхлэх менежментийн гурван багийг хэдийнээ бэлтгэжээ. Тэгээд ирэх таван жилийн ашгаараа өөр олон чухал байршилд дахин таван цогцолбор байгуулах хөрөнгө хуримтлуулахаар ажиллаж байгаа аж.

Бүсгүйн танилцуулгыг сонсоод, нөгөө хоёр залуу уруу царайлж, дуугаа хураав. Үүнийг харсан баян хүн яагаад урвайсныг нь асуулаа.

Эхлээд нарийн боовны газрын эзэн бүсгүй үг хэлэв: “Эрхэм ээ, мэдээж тэр биднийхээс хэд дахин их мөнгө авсан юм чинь, ийм их мөнгө ололгүй яахав дээ. Та түүнд их мөнгө өгсөн учраас, тэр мэдээж их зүйл хийнэ.”

Page 241: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ПАРАМЕТР | 223

Баян хүн барилгын компаний эзэн рүү хараад: “Чи бас тэгж бодож байна уу?” гэлээ.

Залуу: “Ний нуугүй хэлэхэд, тийм. Түүнд хавьгүй их боломж бололцоо байна” гэж хариулав.

Баян хүн нарийн бичгээ дуудан, тэдний анхны уулзалтын протоколыг авчруулав.

Тэгээд нарийн бичгээсээ: “Энэ гурван хүнд анх хэлсэн үгийг минь уншаад өгөөч” гэж хүслээ.

Нарийн бичиг нь: “Би та нарын мөрөөдлийн бизнесийг санхүүжүүлмээр байна. Би та нарыг бизнесээ эхлүүлэхэд чинь шаардлагатай бүх хөрөнгийг өгч чадна!” хэмээн уншлаа.

Баян хүн баргар царайлсан хоёр залууг хараад: “Та хоёр яагаад энэ бүсгүйн хүлээж авсан мөнгөнд атаархана вэ? Яагаад их мөнгө түүний давуу тал гэж үзнэ вэ? Би алсын хараагаа биелүүлэхэд чинь хэрэгтэй бүх хөрөнгийг өгч чадна гэж гурвууланд чинь хэлсэн бус уу? Би өгөх мөнгөн дүн дээрээ ямар ч хязгаар тогтоогоогүй, та нар ч хүссэнээ л хүлээн авсан. Та хоёр яагаад өөрсдөө томыг мөрөөдөж, төлөвлөөгүй юм бэ?” гэв.

Дараа нь баян хүн нарийн боовны эзэн бүсгүйд: “Чи яагаад нарийн боовны газраа томоор бодож, төлөвлөөгүй юм бэ? Би чамд хөрөнгийг нь өгөх л байсан. Яагаад илүү үр нөлөөтэй маркетингийн санхүүжилт хүсээгүй юм бэ? Хүмүүс чиний бүтээгдэхүүнд дуртай юм чинь чи амжилтанд хүрэх л байсан. Гэхдээ хамгийн гол нь чи яагаад бизнесээ өргөжүүлж, хот даяар, цаашлаад улс даяар салбараа нээгээгүй юм бэ гэдгийг асуумаар байна.

Дараа нь барилгачин залуугаас яг ижил зүйл асуув: “Чи жилд ганцхан байшин барихын оронд хорин байшин барихын төлөө шинэ инженерүүдийг бэлтгэж, гүйцэтгэгч компаниудыг хөлслөж болоогүй юм уу? Тэгсэн бол чи олон ажлын орон тоо бүтээх байсан. Чи яагаад илүү том газар худалдаж аваагүй юм бэ? Чи яагаад хотуудыг сайхан сайхан байшингаар дүүргэхийн тулд салбар оффисоо улс даяар байгуулаагүй юм бэ? Чи энэ хотын, цаашлаад энэ улсын гэр бүлүүдэд ач тус авчирч байгаа юм чинь, би чиний мөрөөдлийг санхүүжүүлэх л байсан.”

Page 242: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

224 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Баялаг

Христэд итгэгч бид “бидэнд нэг их зүйл хэрэггүй” гэж боддог. Гэхдээ энэ бодол маань Бурханы Үгтэй таарч байна уу? Матай 25:29 дээр Есүс айлдруун:

Учир нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдах болно.

Бурхан баялагтай зөрчилдөггүй. Бурхан биднийг баялагт эзэмдүүлэхийг л эсэргүүцдэг. Ямар ялгаатай гэж? Баялагт эзэмдүүлсэн хүн нь өөрийнхөө шуналыг хангахын төлөө ерөөл, өмч, санхүү, чадвар, хүчийг эрдэг. Эсвэл тэрбээр айснаасаа болж, хөрөнгө хураадаг.

Хорьдугаар зууны адгаар баялгийн сургаалаар бойжсон олон хүн яг ингэж тачаадсан билээ. Тийнхүү тэдний шуналаас болж олон удирдагч, итгэгчид баялгийн талаарх Бурханы үнэнийг хэлэх зориггүй болсон юм. Олон хүн хөгжил цэцэглэл гэдэг үгээс зайлсхийх болсон. Гэхдээ үнэндээ - хаанчлалын төлөө амьдрал бүтээж, том үр нөлөөтэй ажил хийхэд бидэнд баялаг хэрэгтэй. Магадгүй ийм учраас Бурхан “Хайрт минь, сэтгэл тань амар тайван байгаагийн адил бүх зүйл тань сайн сайхан байж, эрүүл энх байгаасай хэмээн би залбирч байна” (3Иохан 1:2) гэсэн юм болов уу.

Дээрх жишээнд баян хүн гурван залууд тус бүр 245 сая доллар өгөөгүй. Тэрбээр залуусын алсын харааны дагуу өгсөн. Есүсийн ярьсан баялгийн тухай сургааль үлгэрт ч зарц бүр яг ижил хэмжээний хөрөнгөөр эхлээгүй, өөр өөр хэмжээний мөнгө хүлээж авсан байдаг: “Тэр хүн нэгэнд нь тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талант өгчээ. Ингэхдээ хүн нэг бүрт чадварынх нь дагуу өгсөн аж. Тэгээд аяндаа явж гэнэ” (Матай 25:15). Тэд алсын хараандаа л тохирсон чадвар хүлээн авчээ.

Миний жишээнд гардаг эхний бүсгүй жижиг дэлгүүр л ажиллуулах чадвартай байсан. Залуу эр жилд ганц, хоёрхон байшин л барих чадвартай байсан. Харин гурав дахь бүсгүй хавьгүй том хэтийн хараа, чадвартай байж.

Page 243: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ПАРАМЕТР | 225

Хүчээ сайн ашиглана гэдэг нь амьдрал бүтээж, хаанчлалыг байгуулахын төлөө хүчээ ашиглахыг л хэлж байгаа юм. Энэ сургааль үлгэрт маш сонирхолтой нэгэн баримт бий. Юув гэхээр - эхний хоёр зарц нь эзэндээ үнэнч байж, хүлээн авсан зүйлээ үржүүлжээ. Харин бизнес эрхлэгч гурван залуугийн түүхэнд нэг нь л үржүүлсэн. Тэгээд эзэн нь хоёр зарцынхаа үржлийг сайн хэмээн дүгнэдэг (Матай 25:21, 23).

Гэтэл эзнийхээ өгсөн мөнгийг зүгээр л хадгалсан гурав дахь зарц залхуугаараа дуудуулсан юм. Эзэн нь түүний ганц богц мөнгийг аваад, баялаг бүтээсэн зарцдаа өгсөн. Эзэн баялаг бүтээгч зарцынхаа арван богцыг арван нэг болгожээ. Энэ нь “эн тэгш” гэсэн уриатай социалист бус, үнэндээ капиталист мөн чанартай үйлдэл юм.

Сайн итгэгчид “жанжин шугамаа л барь” гэсэн бодлоор амьдардаг. Өөрөөр хэлбэл, тэд аргацаасан байдалдаа сэтгэл ханадаг. Гэхдээ энэ нь үнэндээ залхуурал юм. Бурхан хүн төрөлхтөнд хамгийн анх “үр жимстэй байж, үрж” гэсэн тушаал өгсөн (Эхлэл 1:22). Бурхан үүгээрээ зөвхөн хүүхэд төрүүлэх талаар яриагүй, харин “Миний чамд өгсөн зүйлийг үржүүлээд, Надад буцаагаад тайлагнаарай” гэж айлдсан юм.

Бурхан надад заах чадвар өгсөн. Манай багийн дотор, хамтран зүтгэгч нарын маань дотор, Лизагийн дотор, миний дотор ажилладаг хүч болох Бурханы нигүүлслээр бид номлож, ном бичиж, даян дэлхийн пастор удирдагч нарт зориулан цахим номлол, сая сая сургалтын материал бэлтгэж, блог бичиж, багш нарыг боловсруулж - үй олон арга замаар дэлхийн төлөө үйлчлэн, хүлээн авсан бэлэгээ үржүүлээд, эргээд Бурханд тайлагнадаг. Бурхан миний мөрөөдөж ч зүрхлэхгүй зүйлсийг амьдралд маань үйлдсэн. Харин үүнийх нь хариуд би хоёр зүйл хийдэг.

Нэгдүгээрт - би Түүнийг ямар нэг байдлаар хязгаарласан байх вий гэдгээ хянадаг. Хоёрдугаарт - би миний амьдралд үйлдсэн Бурханы гайхамшигт үйлст талархдаг. Энэ хоёр бодол намайг нэгэн зэрэг даруу болгож бас шатаадаг.

Page 244: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

226 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Бидний сав

Бурхан биднээр дамжуулан юу ч хийж чадна. Гэтэл бид албаар эсвэл санаандгүйгээр Бурханыг хязгаарладаг. Ефес 3:20-аар ишлэлийг үзбэл, Бурхан хэмжээ хязгааргүй үйлдэх чадалтай, хязгаар нь бидний “асууж, гуйх” хэмжээгээр л тогтоогддог ажээ. Есүс бидэнд “Итгэдэг хүнд бүх зүйл боломжтой” (Марк 9:23) гэсэн.

Бидний хязгаар - бидний тээж дааж чадах хэмжээ л Бурханы хязгааргүй хангамжаас хэр их хутгахыг маань шийддэг. “Баян хүн ба бизнес эрхлэгч гурван залуугийн” түүхэнд эхний эмэгтэй 100,000 долларын багтаамжтай савтай байсан бол, хоёр дахь залуу 250,000 долларын багтаамжтай савтай, харин сүүлийн бүсгүй 245 сая долларын багтаамжтай савтай байжээ.

Үнэндээ бидний савны хэмжээ л Бурханыг хязгаарладаг. Бурхан бидэнд: “Чи яагаад дандаа аргацаасан юм гуйдаг юм бэ? Чи яагаад дандаа өөрийгөө эсвэл гэр бүлээ л боддог юм бэ? Чи яагаад чамд суулгасан Миний хүчин чадлыг ашиглахгүй байгаа юм бэ? Наадах чинь буруу сэтгэлгээ. Наадах чинь залхуурал” гэж хэлээд байгаа юм биш биз?

Иймээс л Паул биднийг үүнийг мэдэж, ойлгоосой хэмээн шатан залбирчээ:

... мөн итгэдэг бидний доторх болон бидэнд зориулсан хэмжээлшгүй, хязгааргүй, аугаа байдлыг хол хаясан Түүний хүч чадлыг…мэдэх болтугай! (Ефес 1:19)

Энэ ишлэлийн үгсийг анхааралтай харна уу. Уншаад, зогсоод, нэг бүрчлэн тунгаана уу. Хэмжээлшгүй. Үүнийг хэмжиж болохгүй. Хязгааргүй. Үүнд хязгаар байхгүй. Аугаа байдлыг хол хаясан. Ертөнцөд үүнийг давах аугаа хүч байхгүй.

Энэ бүх хүч бидний дотор байгааг тэмдэглэнэ үү. Энэ нь сэнтийгээс үе үехэн хаяж өгдөг хүч биш юм. Энэ нь хэдийнээ бидний дотор нутагласан Бурханы хүч юм.

Энэ нь мөн бидний төлөө байдаг хүч юм. Энэ хүч биднийг үржих чадвартай болгодог, үр жимстэй болгодог, бусдад туслах чадвартай болгодог. Энэ хүчээр бид хурц гэрэлтдэг.

Энэ хүч нь Бурханы нигүүлсэл болой.

Page 245: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ПАРАМЕТР | 227

Амьдралыг засаглах24

Бурханы нигүүсэл аймшигтай юм. Нигүүлсэл нь аврал, уучлал, шинэ мөн чанар, ариун амьдрах хүчний үнэгүй ирсэн бэлэг юм. Нигүүсэл нь мөн биднийг амьдралд үржиж, үр жимстэй байж, хаанчлах чадвартай болгодог. Ёстой л гайхамшигт нигүүсэл! Ром 5:17 дээр Паул:

“… нигүүлслийн баялгийг болон зөвт байдлын бэлгийн бялхалыг хүлээн авагсад нь Есүс Христ гэгч ганц Хүнээр дамжуулан амь дотор ноёрхоно” гэжээ.

Энэ мэдэгдэл амьдралгүй зүйл шиг харагдаж байж магадгүй. Учир нь үүний дүгнэлт нь гайхмаар юм. Магадгүй иймээс л үүнийг олон хүн үл хэрэгсдэг байх. Бид Бурханы нигүүлслээр энэ амьдралыг засаглах учиртай билээ.Энэ дэлхий биднийг ямар ч саадаар нүүлгэсэн бай, ялаад гарах хүч бидэнд бий. Бид энэ дэлхийд шүүслэгдэх бус, харин дэлхийг шүүслэх ёстой хүмүүс. Бид гишгэсэн газраа тамгалах учиртай хүмүүс. Учир нь энэ бол бидний үүрэг.

Тэгвэл энэ уран сайхан дүрслэл нь яг бодит амьдрал дээр яаж буух вэ? Бид хэв хэмжээг эвдэж, давж гарах ёстой. Бид сүүл биш, толгой байхаар, доор биш дээр байхаар дуудагдсан (Дэд хууль 28:23). Бид амьдралын таагүй нөхцөл байдлыг сөрж гарахаар барахгүй, Бурхантай гэрээгүй хүмүүсээс тодрох учиртай. Бид харанхуй ертөнцийг дагуулах ёстой. Толгой нь чиг, явц, хэв маягийг тогтоодог бол, сүүл араас дагадаг. Бид нийгмийн талбар бүрийг манлайлах ёстой. Бид ингэж чадаж байна уу? Эсвэл Бурханы сайны хэмжээнд хүрэхгүй явна уу?

Илүү дэлгэрүүлж ярья л даа. Хэрэв та анагаахын салбарт ажилладаг бол, Бурханы нигүүлслээр өвчин эмгэгийг эдгээх шинэ арга зам нээж олох хэрэгтэй. Та хэмжээлшгүй, хязгааргүй хүчин чадалтай. Хамтран зүтгэгчид чинь таны нээлтийг шагшиж, танаас үлгэр дууриал, урам зориг авах учиртай. Тэд толгойгоо маажаад: “Тэр хаанаас ийм санаа аваад байна аа?” гэж хэлэх ёстой. Та гэрэлтээд зогсохгүй, үр нөлөөтэй байдлаа өөрийнхөө хүрээнд үржүүлнэ. Бусад хүмүүс таныг даган дуурайж, таны чадварын эх үүсвэрийг хайж эхэлнэ.

Page 246: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

228 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Та хэрэв вэб дизайнер бол, шинээр санаачилсан бүтээл чинь бусдад даган дуурайж, өрсөлдөх сэдэл төрүүлнэ. Итгэгчид бид нийгмийг араасаа хуйлруулах давуу хэв маяг тогтоох ёстой. Та ажил үйлс, шинэ санаачилгаараа олонд танигдан, эрэлт үүсгэх ёстой. Та үргэлж сүргийн манлайд явдаг учраас хүмүүс шилээ маажаад, өөр хоорондоо: “Тэр хаанаасаа ийм санаа авдаг байна аа?” гэлцэнэ. Та мэдлэгээ бусдад дамжуулсанаараа үржиж, хаанчлалд өргөснөөрөө үйлдвэрлэлээ өргөжүүлнэ.

Хэрэв та улсын сургуулийн багш бол, доторх хүчээрээ сургуулийнхаа ямар ч багшийн бодож олоогүй шинэлэг, бүтээлч арга ухаанаар сурагчиддаа мэдлэг, ойлголт, цэц ухаан олгох ёстой. Та бусдыг гайхшруулах арга ухаанаар сурагчдаа боловсруулж, тэнхлэгээ дээгүүр тат. Тэгээд бусад багш нар: “Тэр энэ санаагаа хаанаас аваад байна аа?” хэмээн жиг жуг хийцгээг. Та чадвараа сурагчиддаа дамжуулснаааа дахин үйлдвэрлэж, бусад багш нарыг хөгжүүлснээрээ өөрөө ч үржинэ.

Бизнес хийдэг бол, бусдыг хол хаях бүтээгдэхүүн, борлуулалтын арга ухаан зохио. Бусдыг тэргүүлэх маркетингийн арга ухаан гаргаж ав. Юу нь ашигтай, юу нь ашиггүй болохыг та л мэднэ. Хэзээ худалдан авч, хэзээ борлуулж, хэзээ орж, хэзээ гарахыг та л мэднэ. Таны амжилтын нууцыг тайлах гэж оролдсон бусад бизнесмэнүүд шилээ маажина. Та залуу бизнес эрхлэгчдийг хөгжүүлж, хаанчлалд өгөөмрөөр өргөснөөрөө өөрөө үржинэ.

Энэ зарчим хөгжимчин, судлаач, тамирчин, эрдэмтэн, цагдаа, онгоцны үйлчлэгч, хүүхдээ хардаг ээж эсвэл хэвлэл мэдээний ажилтан, цэрэг гэх мэт амьдралын талбарт бүрийн хүмүүст хэрэгжинэ. Өндөр нам үүрэг хариуцлага байхаасаа үл хамааран, бид ийм л үлгэр загвараар амьдрах ёстой хүмүүс юм.

Бид нийгмийн янз бүрийн талбарт дуудагдсан. Бид хаа ч байсан манлайлагч, удирдагчийн байр сууриа хадгалах ёстой. Хүмүүс аргаа барж байхад, бидний бизнес цэцэглэх учиртай. Нийгэм маань хөгжин цэцэглэж, илүү аюулгүй, таатай байх ёстой. Ажлын орон тоо олшрох ёстой. Зохиосон хөгжим маань итгэгч бус хүмүүсийг ч байлдан дагуулмаар шинэлэг, шилдэг байх ёстой. График, видео, уран барилгын дизайны тухайд ч адилхан. Бидний бүтээлч чанар талбар бүрт үлгэр жишээ болон мөрдөгдөх учиртай.

Page 247: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ПАРАМЕТР | 229

Тамирчин байна уу, жүжигчин байна уу - урлаг, хэвлэл мэдээ тэргүүтэй бүх талбарт бид манлайлах ёстой. Зөвт хүмүүс засаглах үед хот, муж, улс үндэстэн цэцэглэн хөгжинө. Удирдаж буй сургууль маань онцсайн болно. Итгэгч хүмүүсийн оролцоо байгаа газар арвин их бүтээмж, шинэ бүтээл, үр дүн, амар амгалан, мэдрэмж, шударга ёс тогтох учиртай. Есүсийн дагалдагч бид харанхуй ертөнцийг гийгүүлэх ёстой. Бурханы нигүүлслээр бид харанхуй нийгэмд тодрох учиртай юм.

Хэв хэмжээг давах

Даниелийн гэрчлэлийн үзнэ үү:

Тэгэхэд өнөөх Даниел ер бусын сүнсийг авсан тул сайд нар, аймгийн захирагчдаас тодорч эхэлсэн бөгөөд хаан түүгээр бүх хаанчлалыг захируулахаар төлөвлөж байв (Даниел 6:3).

Үнэхээр гоц! Нэгдүгээрт - Даниел онцгойрсон. Энд “Бурхан Даниелийг онцгойруулсан” гэж хэлээгүй, харин Даниел өөрийгөө онцгойруулсныг Библийн гол гол орчуулгууд хэлдэг. Мессеж Библи “Даниел бусдыг хол хаян онцгойров” гэдэг.

Даниел яаж ингэв? Даниел Бурхантай дотно байсан учраас, ийм ер бусын онцгой байжээ. Бурханы Сүнсийг тээдэг хүмүүс ийм л байх ёстой.

Нью Американ Стандарт Библи дээр “Даниел ер бусын сүнстэй нэгэн байсан учраас, өөрийгөө онцгойруулж эхлэв” гэдэг. Ер бусын гэдэг үг нь “хэв хэмжээг давах, статус квог зад татах, нийтлэг хэмжүүрээс хэтрэх” гэсэн утгатай. Заримдаа аливаа үгийн нарийн утгыг гаргахын тулд эсрэг утгатай үгийг нь судладаг. Ер бусын гэдэг үгийн эсрэг утга нь “нийтлэг, жирийн, хэвийн” болно. Тиймээс ер бусын сүнс тээдэг хүн жирийн амьдрах учиргүй юм.

Даниел ер бусын сүнстэй байсан. Хэрэв бидний сүнс ер бусын юм бол, оюун бодол, бие маань ч ер бусын байх учиртай. Сүнс маань биднийг хөтөлдөг юм бол, бүтээлч байдал, гоц

Page 248: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

230 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

ухаан, цэц ухаан, мэдлэг тэргүүтэй амьдралын маань бүх тал ер бусын л байх ёстой. Бидний дотор оршдог, бидний төлөө байдаг нигүүлслийнхээ хүчийг ухаарсан хүнд хязгаар үгүй болно.

Бидний доторх хүчийг хэмжээлшгүй, хязгааргүй, аугаа байдлыг хол хаясан гэж дүрслэснийг бүү мартаарай. Даниел зүгээр л Бурхантай тогтоох харилцаанаасаа хүлээж авсан зүйлсээ л ашиглажээ. Тэрбээр Аугаа хүчирхэг Бурхантай тогтоосон гэрээгээ - сүүл биш, толгой байх гэрээгээ мэдэж байсан. Гэтэл бид чинь Бурхантай Даниелээс илүү хүчирхэг гэрээ байгуулсан хүмүүс шүү дээ.

Бүгдээрээ Даниелийн талаар илүү ухаж үзье. Даниел ба түүний гурван найз Израиль гэдэг жижиг үндэстнээс олзлогдон, Вавилон хэмээх дэлхийн хамгийн хүчирхэг гүрэнд иржээ. Америкчууд бид өөрсдийгөө өнгөрсөн зууны хамгийн хүчирхэг гүрэн гэж боддог. Гэтэл Вавилоны дэргэд Америк юу ч биш гэдгийг шууд хэлье. Вавилончууд даян дэлхийг захирч байв! Тэд эдийн засаг, улс төр, цэрэг, нийгэм, шинжлэх ухаан, боловсрол, урлагийн тал дээр тэргүүлж байлаа.

Вавилончууд дэлхий дээрх бүх талбарыг манлайлагч, гариг дээрх хамгийн шилдэг хүмүүс байсан. Гэтэл Даниел болон гурван найз нь “…өөрийнх нь хаант улсын дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү…” байжээ (Даниел 1:20). Зарим орчуулга тэднийг “арав дахин дээр, арав дахин цэц ухаантай, арав дахин ихийг ойлгодог байсан” гэдэг. Тэд энэ хүчирхэг гүрний эрдэмтэн мэргэдийн санаж бодоогүйг бодож олоод, хэрэгжүүлдэг байсан. Үндсэндээ тэд бүтээлч чанар, шинэ санаачилга, ойлголтоороо Бурханы Сүнсгүй удирдагч нараас арав дахин илүү байв.

Даниелээс аугаа

Үүнийг бодонгоо Лук 7:28 дээр айлдсан Есүсийн үгийг уншина уу: “Эмэгтэйгээс төрөгсдийн дунд Иоханаас илүү агуу нэгэн байхгүй.” Энэ нь Иохан баптист Даниелээс илүү аугаа гэсэн үг. Тэднийг үйлсээр нь бүү харьцуул. Иохан үйлчлэгч байсан бол, Даниел төрийн зүтгэлтэн байсан. Гэхдээ Иохан Даниелээс аугаа болохыг Есүс илчилжээ. Үүний дараа Есүс:

Page 249: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ПАРАМЕТР | 231

Харин Бурханы хаанчлалын хамгийн бага нэгэн ч түүнээс агуу билээ (Лук 7:28) гэсэн.

Яаж Бурханы хаанчлалын хамгийн бага хүн Иоханаас аугаа байж таарах билээ? Тэр үед Есүс хүн төрөлхтнийг чөлөөлөхөөр загалмай дээр хараахан хадагдаагүй байсан учраас, Иоханд дахин төрсөн сүнс хараахан байгаагүй. Иоханы талаар “Үүгээр шүүлтийн өдөрт биднийг зоригтой байлгахын тулд хайр нь бидний дунд төгс болов. Учир нь бид энэ ертөнцөд Түүн шиг байдаг” (1Иохан 4:17) гэж хэлэх боломжгүй байсан бол, бидний талаар ингэж хэлсэн! Тиймээс л хаанчлалын хамгийн өчүүхэн хүн ч Иоханаас аугаа юм. Одоо ойлгов уу?

Зарим эрдэмтэд Есүсийн амилалтаас өнөөдрийг хүртэл дэлхий дээр ойролцоогоор хоёр тэрбум итгэгчид амьдарсан гэж үздэг. Үүнийг шууд хүлээн зөвшөөрөх хэцүү. Гэхдээ энэ нь үнэн байгаад, та тэр хоёр тэрбум итгэгчдийн хамгийн дорд нь байсан ч, та Иохан баптистаас аугаа бөгөөд энэ нь та Даниелээс ч аугаа гэсэн үг юм.

Тэгэхээр, та өөрийгөө хэн болохыг жинхэнээсээ мэдэх үү гэдэг асуулт гарч ирнэ. Бас та өөрийгөө онцгойруулдаг уу? Та Есүс Христээр дамжин Бурхантай гэрээний харилцаанд ороогүй хамтран зүтгэгч нараасаа арав дахин дээр, ухаантай, цэц ухаантай, бүтээлч, шинийг санаачлагч байж чаддаг уу? Чаддаггүй бол, яагаад? Магадгүй бид Бурханы нигүүлсэлд илүү томоор итгэж, томоор найддаггүй учраас тэр байх.

Дахиад жаахан ухаж үзье. Есүс биднийг “ертөнцийн гэрэл” гэсэн (Матай 5:14). Ер нь биднийг Шинэ гэрээнд нэг бус удаа ертөнцийн гэрэл гэсэн байдаг (Матай 5:14-16; Иохан 8:12; Ром 13:12; Ефес 5:8,14; Колоссай 1:12; Филиппой 2:15; 1Тесалоник 5:5; 1Иохан 1:7-г үзнэ үү). Энэ үнэн Христ доторх бидний амьдралын бахархал байх ёстой.

Дэлхийн гэрэл гэдэг нь юу гэсэн үг вэ? Ихэнх хүмүүс үүнийг зан үйлдэлтэй холбож ойлгодог. Өөрөөр хэлбэл Иохан 3:16-ааг эшлээд л, эелдэг зөөлөн аашлаад л. Хэрэв Даниел яг ийм “гэрэл” байсан бол яах байсан бэ? Тэрбээр өдөр бүр ажилдаа очоод л хүмүүстэй наалинхайтаад л, хамтран зүтгэгч нартаа: “Вавилоны

Page 250: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

232 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

удирдагч нар аа, Дуулал 23 дээр “Эзэн бол миний Хоньчин, надад дутах зүйл нэг ч үгүй…” гэдэг” гэх байсан уу?

Даниел өдөр бүр залбирдаг байсан. Тиймээс Даниелийг өдөр залбирахаар явсан хойгуур бусад удирдагч нар нь юу гэх байсан бол? Тэд: “Ашгүй, нөгөө фанат чинь явчихлаа. Өдөржин залбираасай. Үнэхээр хачин этгээд шүү!” гэх байсан биз.

Тэд яагаад Даниелд залбирахыг хориглосон хууль гаргасан бэ? (Даниел 6:6-8). Даниел өөрсдөөс нь арав дахин ухаантай, цэцэн, шинийг санаачлагч, бүтээлч байсан учраас биш үү? Даниел өөрсдөөс нь илүү тушаал дэвшиж, бүх удирдагч нарын удирдагч болсон учраас атаархсандаа биш үү?

Эдгээр удирдагч нар гайхшран, өөр хоорондоо “Ойлгохгүй юм! Бид чинь дэлхийн хамгийн мэдлэгтэй, бэлэгтэй, ухаантай багш, эрдэмтэд, удирдагч нараас суралцсан. Гэтэл нэг муу жижиг улсаас ирсэн Даниел яаж ийм санаа олж аваад байна? Яахаараа тэр биднээс илүү байдаг билээ? Магадгүй өдөрт гурван удаа залбирснаас тэр байх. Түүнийг өөрсдөөсөө дээр гаргахгүйн тулд залбирахыг нь болиулчихъя” гэсэн байх. Тэгээд үүнээс болж Даниел баривчлуулдаг.

Даниел үнэхээр хурц гэрэл шиг гоц хүн байжээ. Үүнд нь үеийнхэн нь атаархаж, дургүйцсэн. Гэхдээ хаан тэргүүтэй өөр олон хүн Даниелийн чадвараас амьд Бурханыг олж харахдаа, сэтгэл татагдаж, Даниелийн Бурханыг дээдлэжээ.

Даниел Бичээсийн талаарх мэдлэг, сайхан ааш, өдөрт гурван удаа өргөдөг залбиралаараа бус, харин ажлын талбартаа гялалздаг онцгой чадвар, бурханлаг зан чанараараа хүмүүсийг татжээ. Даниелийн хувь хүнийх нь суурь, бүтэц, дотоод заслын материал үнэхээр онцсайн байв.

Миний амьдралын гэрчлэл

Миний амьдрал тэр чигээрээ Бурханы нигүүлслийн гэрчлэл билээ. Би сургуульд байхдаа Англи хэл, зохион бичлэг дээрээ нойлын ногоон тэг байлаа. Би гурван нүүр юм бичих гэж л үйлээ үздэг байв. Сууж сууж ганц нүүрний талд нь ч хүрэхгүй юм гаргана. Тэр нь ч аймшигтай муу учраас хогийн сав руу л явна. Би Англи

Page 251: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

БИДНИЙ ПАРАМЕТР | 233

хэлний төгсөлтийн шалгалт дээрээ нийт 800 оноогоос дөнгөж 370 оноо авч билээ. Би амьдралдаа надаас муу дүн авсан нэг л хүнтэй таарсан гэвэл, энэ маань ямар муу дүн болохыг та ойлгох байх.

1991 онд залбирч байтал Бурхан надаар ном бичүүлэх санаагаа хэлсэн юм. Тэгэхэд нь би Түүнийг намайг хүнтэй андуурчихлаа л гэж бодсон. “Би ном байтугай, арван өгүүлбэр ч холбож дөнгөхгүй” хэмээн дотроо Хуучин гэрээний Сара шиг л жиг жиг инээж билээ. Тэр үед би миний дотор, миний төлөө байдаг Бурханы нигүүлслийн хүчийг мэдээгүй явсан юм.

Бурханаас ном бич гэсэн тушаал хүлээж авснаас хойш арван сарын дотор хоёр өөр мужийн хоёр өөр эмэгтэй надтай уулзаад: “Жон, Бурхан таныг ном бич гэж байна. Бичихгүй бол, Үгээ өөр хүнд өгнө гэнэ” гэж хэлэв. Үүний дараа би Бурхантай бичгэн гэрээ хийгээд, зөвхөн Түүний нигүүлсэлд найдахаар тохиролцсон юм. Энэ түүхээ би дараагийн бүлэгт үргэлжлүүлнэ. Гэхдээ энэ явдлаас хойш өнөөдрийг хүртэл миний бие арван есөн ном бичсэн бөгөөд номууд маань дэлхийн ер гаруй хэлээр хөрвүүлэгдэн, сая сая хувиар тараагдсан билээ.

Нигүүлсэл намайг зөвхөн бичих бус бас ярих чадвартай болгосон. Дөнгөж гэрлэснийхээ дараа Лиза миний номлолыг сонсож байгаад, эхний эгнээнд унтчихаж билээ. Тийм л аймшигтай номлогч байлаа. Түүний дэргэд сууж байсан эмэгтэй найз нь бүр нам унтчихсан бөгөөд ангархай амных нь завьжаар шүлс нь гоожихыг би харсан юмдаг. Ёстой гомдмоор байсан шүү! Харин одоо бол хүмүүс миний сургааль дундуур унтдаггүй. Өмнө нь би өөрийнхөө хүчээр хийдэг байсан бол, одоо би Бурханы нигүүлсэлд найдаж, захирагдаж сурсан.

Энэ хоёр зүйлийг би өөрийнхөө хүчээр хийх гээд бүтэлгүйтсэн. Гэхдээ энэ хоёр сул талыг маань л Бурхан сая сая хүнд хүрэх зэмсэг болгон өөрчилсөн юм.

Жинхэнэ сайн амьдрал

Одоо сурсан эрдмээ товч давтъя. Итгэвэл, бүх зүйл боломжтой. Учир нь Бурхан бидний дотор ажилладаг хүчний дагуу гуйж, бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх

Page 252: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

234 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

чадвартай юм. Таны амьдралд ажилладаг бидний доторх Бурханы хүч хэмжээлшгүй, хязгааргүй, бусдаас давдаг гэдгийг мартаж болохгүй. Таны амьдрал үзүүлэнгийн танхимд Лиза бид хоёрын мэдэрсэн мэдрэмж шиг байх ёсгүй. Та Бурханы хүүхэд учраас мөн энэ бүхэн нь Бурханы хүчээр хийгддэг учраас, танд хязгаар байхгүй! Тиймээс Ариун Сүнс таны алсын харааг өргөжүүлэг. Том мөрөөдөж, итгэж, тохирох үйлсээрээ хөдлө. Эцэст нь хэлэхэд, энэ бүлэгт ярьсан зүйлсийг биелүүлэхэд амин чухал үүрэг гүйцэтгэдэг нэгэн хүчин зүйл бий. Энэ чанарыг ойлгохгүйгээр бид үр нөлөөтэй байж, үржих нь бүү хэл, зүгээр л дампуурна. Тэгэхээр удаах бүлгээрээ ялгах хараа гэдэг энэхүү шинж чанарын талаар ярилцъя.

Page 253: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЯЛГАХ ХАРАА

Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Тэд дадлагажуулдаг учраас мэдрэмж

нь сайн мууг ялгахад суралцжээ. — Сургаалт үгс 5:14

Ариун байдал нь цөөнхийн тансаглал биш, ердөө та бид хоёрын үүрэг юм.

— Тереза эх

Насанд хүрсэн хүн гэж биеэр бус, сүнсээр төлөвшсөн хүнийг л хэлнэ. Биеийн төлөвшил нь цаг хугацааны боол юм. Хоёр настай хүүхэд 180 см өндөртэй байж таарах уу?

Ийм болтол өсөхийн тулд 15-20 жил хэрэгтэй. Харин сүнслэг өсөлт нь цаг хугацаанаас хамаарахгүй. Христийн дотор нэг ойтой боловч, аврагдаад хорин жил болсон хүнээс ч илүү төлөвшсөн итгэгч хүнийг та харсан биз дээ?

Еврей 5:14-ийг үзбэл, бидний дотоод мэдрэмж жинхэнэ сайн мууг ялгаж сурахыг л төлөвшил гэх аж.

Хүний зүрх биетэйгээ адил таван мэдэрхүйтэй юм. Үүнийг Бичээс олонтаа нотлон хэлсэн. “ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз.

15

Page 254: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

236 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ!” (Дуулал 34:8). Ганц ишлэлд л хоёрын хоёр мэдэрхүйг бичжээ.

Есүс нэгэн удаа олон түмэнд “Сонсох чихтэй нь сонсогтун” (Матай 11:15) гэсэн. Тэнд байсан бүх хүн чих гэдэг эрхтнээрээ сонсож байсан. Харин Есүс тэдний дотоод чихийн талаар хэлжээ.

2 Коринт 6:17 дээр Паул Израильд хандсан Бурханы мэдэгдлийг эш татсан: “Бузар юманд бүү хүр…” (2Коринт 6:17). Мөн 2Коринт 2:14 дээр Паул: “…Тэр нь биднийг Христ дотор ямагт ялуулдаг бөгөөд Түүний тухай мэдлэгийн анхилуун үнэрийг хаа сайгүй биднээр анхилуулдаг” гэжээ.

Энэ дөрвөн ишлэлд бүх таван мэдэрхүй байна!

Ялгах хараа

Бид яаж сайн, мууг хольж хутгахаас сэргийлэх вэ, ялангуяа худал хуурмагтаа идэгдсэн ийм үед? Яаж мууг сайн, таатай, ухаантай хэмээн итгэж, урхинд унасан Ева шиг болохгүй байх вэ? Хариулт нь: Бид ялгах хараагаа хөгжүүлэх ёстой. Тэгвэл яаж хөгжүүлэх вэ? Эрүүл саруул, бурханлаг айдсаар хөгжүүлнэ.

Эцсийн өдрүүдэд хоёр төрлийн итгэгчид бий болохыг Малахи зөгнөсөн. Бурханаас эмээдэг ба эмээдэггүй итгэгчид. Бурханаас эмээдэггүй итгэгчид хэцүү нөхцөлтэй тулахаараа гомдоллож, харьцуулж, үглэдэг. Тэд Бурханд итгэдэг хүмүүс ингэж зовж, тарчилж байхад, Бурханд итгэдэггүй хүмүүс хөгжин цэцэглэж байгаад гомдоллож, үйлчлэхээс дургүйцдэг.

Харин Бурханаас эмээдэг хүмүүс адилхан бэрхшээлийг туулавч, арай өөрөөр хандана. Тэд Бурханы сайн сайхны талаар ярьдаг. Тэд бэрхшээлд орохдоо, тухайн нөхцлийн талаар Бурханы айлдсан үгийг итгэлээр тунхаглан тулалдаад ялж гардаг. Тэд түр зуурын таагүй байдалдаа зовних бус, Бурханы хүсэл, төлөвлөгөө, хаанчлалын юмст санаа тавьдаг. Тэд Бурханы итгэмжтэй байдлыг мэддэг бөгөөд үүн дээрээ бат зогсдог. Тэд ийм л хандлагатай:

Хэдийгээр инжрийн мод цэцэглэлгүй, усан үзмийн мод үр жимсгүй болж, чидун модны ургац гарахгүй,

Page 255: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЯЛГАХ ХАРАА | 237

талбайд ямар ч хүнс ургахгүй байсан ч, мөн хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч, би ЭЗЭНий дотор баясан хөөрч, авралынхаа Бурхан дотор баярлана. Эзэн БУРХАН бол миний хүч чадал. Тэрээр миний хөлийг согооны хөл мэт болгож, намайг өндөр газруудаар минь явуулсан билээ. Найрал дууны удирдагчид, миний утсан хөгжим дээр тоглоход зориулав (Хабаккук 3:17-19).

Бурхан Малахи эш үзүүлэгчээр дамжуулан тэднийг онцгой эрдэнээ болгохоо айлджээ (Харин 2Тимот 2:21 дээр Паул “онцгой сав” гэж хэлснийг санаж байна уу?) Бурханаас эмээдэг хүмүүсийн хосгүй нэгэн завшаан нь “Тиймээс та нар зөв шударга ба хорон муугийн хоорондохыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондохыг дахин ялгадаг болох” (Малахи 3:18) чанар ажээ. Өөрөөр хэлбэл эдгээр итгэгчид сайн биш зүйлийг сайнтай хольж хутгахгүй.

Өмнөх бүлгээрээ бид Бурханы сайны параметрийг зурж гаргасан. Бурханы бидэнд зөвшөөрсөн сайн сайхны параметр нь бидний асууж, бодохоос хол давдаг ажээ. Баялаг нь нэг хүний хувьд уналт болдог бол, нөгөө хүний хувьд боломж болдог. Хэрэв таны зорилго ердөө л баяжих бол, та яг л Ева, Каин, Балаам, Корах, Саул, Гехази, Иудас, Александр, Лаодикийн чуулган тэргүүтэй үй олон хүний адил урхинд орж, харуусалтай төгсөнө. Харин Бурханд таалагдах нь таны зорилго бол, та сайн мууг тод ялгах чадвартай байх бөгөөд энэ нь баялгаа зүй зохистой зохицуулах хүчин чадал юм.

Бид Бурханаас хэдий чинээ эмээн, ялгах хараа, чадвар маань төдий чинээ хурц байна. Би дахин хэлье: Бурханыг хэдий чинээ эмээн хүндэтгэнэ, цэц ухаанаар ялгах чадвар төдий чинээ хурц байна. Соломон дөнгөж хаан болохдоо, “…Таны ард түмнийг шүүн, сайн мууг ухааран ялгах чадварыг Өөрийн боолдоо өгөөч” (1Хаад 3:9) хэмээн дуу хадаан залбирсан байдаг.

Үнэхээр ч Соломон шагшам цэц ухаанаар улсаа захирсан юм. Тэрбээр Эзэнийг дагадаг байхдаа “Хэрэв чи ялгах чадварын төлөө чанга дууддаг, Ухаарахын төлөө дуу хоолойгоо өндөрсгөдөг бол, Хэрэв чи түүнийг цалин цагаан мөнгө мэт эрж, Нууцлагдсан

Page 256: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

238 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

эрдэнэ мэт хайдаг бол, ЭЗЭНээс эмээхүйг чи ухаарна, Бурханы мэдлэгийг олж авна” (Сургаалт үгс 2:3-5) хэмээн бичсэн.

Харин Соломон Бурханаас эмээхээ болихын цагтаа самуурч, сайн мууг ялгаж мэдэхээ больсон юм. Түүнд бүх зүйл “утгагүй хоосон”, “салхи самрахтай адил” болжээ. Гүн ухаантан ном тэр чигээрээ Бурханаас эмээхээ больж, эцэстээ ялгах нүдгүй болсон, эргэлзэж самуурч, уймарсан хүний тухай өгүүлдэг. Түүний амьдрал үнэхээр уйтай. Соломон шиг мэхлэгдэн, ялгах хараагаа алдаж, Эзэнээс эмээх айдсаа гээсэн олон удирдагч, итгэгчдийн төлөө сэтгэл урагдмаар.

Бурханаас эмээх нь биднийг биеэ бохироос цэвэрлэж, Бурханы нигүүлсэлтэй гар нийлэхэд хүргэдгийг өмнө хэлсэн. Хамгийн сонирхолтой нь ялгах хараа нь ариун амьдралаас гогддог ажээ. Тэгэхээр, ариун байдал нь ажил, харилцаа, санхүү, нийгмийн боломж зэрэг бидний амьдралын бүхий л шийдвэрийн тулгуур бүтэц юм.

Бурханаас эмээх нь бидний чин хүслэн байх ёстой. Бурханаас эмээдэг хүнийг баялаг мэхлэж дийлэхгүй. Сургаалт үгс 11:28 дээр “Өөрийнхөө баялагт найдагч нэгэн унана” гэдэг. Гэх атлаа мөн л Сургаалт үгс номын 8:14, 16-р ишлэлд “Тайж нар болон язгууртнууд, Зөвөөр шүүдэг бүх хүмүүс надаар захирдаг” гэсэн. Бас Сургаалт үгс 22:4 дээр “Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоос амь, алдар хүнд, эд баялаг юм” гэжээ. Жинхэнэ баялаг, эх үүсвэр нь биднийг Бурханы даалгасан зүйлсийг хийх чадвартай болгодог агаад үүнийг ямагт хаанчлалыг босгон байгуулагч хүч болох бусдад нөлөөлөх нөлөө дагалдана.

Бид өглөө бүр өөрөөсөө нэг зүйлийг шударгаар асууж, шударгаар хариулах ёстой: “Би өнөөдөр Эзэнээс эмээж амьдарч байна эсвэл баялаг хурааж амьдарч байна уу?” Хэрэв та Бурханыг эмээн хүндэтгэхийн төлөө явдаг бол, энэ чинь таныг сайныг олохын тулд муутай хутгалдахаас сэргийлнэ.

Арай ухаж тайлбарлая. Эх үүсвэр, баялаг, эд хөрөнгө, чинээлэг байдал нь сайн зүйлс мөн. Гэхдээ эдгээрийг амьдралынхаа туйлын зорилго болговол, үүндээ хүрэх арга зам чинь сайн, муу байгааг ялгаж харах нүдгүй болно. Үүнийг Библийн нэгэн түүхээр тайлбарлая.

Page 257: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЯЛГАХ ХАРАА | 239

Энэ хураах цаг мөн үү?

Эш үзүүлэгч дээр өргөл барьц авч ирэх нь Израильд тогтсон заншил байлаа. Хожим Израилийн анхны хаан болсон Саул гэдэг залуу зарц нараа дагуулан аавынхаа алга болсон илжгийг хайж явжээ. Тэгээд нилээд эрэл сурал болсны эцэст нэг зарц нь холгүй орших хотод аж төрдөг Самуел гэдэг эш үзүүлэгчтэй уулзвал, тэдний алга болсон илжгийг олоход туслах байх гэжээ. Саул ч шууд л: “Харин хэрэв бид очвол, тэр хүнд юу аваачиж өгөх вэ? Бидний богцон дахь талх ч дуусчихсан. Бурханы хүнд барих бэлэг ч байхгүй. Бидэнд юу байгаа билээ?” (1Самуел 9:7) гэсэн. Эш үзүүлэгч хүнд ингэж хандах нь зүй ёсны л хэрэг байв.

Одоо арай өөр үед өрнөсөн нэгэн түүхийг үзье. Нааман гэдэг Сирийн цэргийн дарга Бурханы эш үзүүлэгч Элишагийн гэрт иржээ. Элиша түүний хүсэлтэд заавар хэлж, Нааман ч үгийг нь ёсчлон биелүүлснээр уяман өвчнөөс төгс эдгэв. Тэрбээр баяр талархлаа илэрхийлэн Элишад гарын бэлэгээ барьсан боловч, Элиша “Миний өмнө нь зогсдог ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би юу ч авахгүй” гэжээ (2Хаад 5:16). Тийнхүү, Элиша ч халдаасангүй, Нааман ч барсангүй.

Гэтэл энэ дүр зургийг Элишагийн туслах Гехази ажиглан суужээ. Нааман Элишад юу ч өгч чадалгүй, хамаг бэлэгээ аваад буцахыг үзээд Гехазигийн гол харлав. Тэгээд Элишаг гадагш гармагц, Гехази Нааманы араас элдэв. Нааман түүнийг үзээд, цуваагаа зогсоон, юу болсныг лавлажээ.Гехази Нааманд “Бүх юм Ок!” хэмээн баталгаажуулаад, дараа нь Элишад гэнэт таны бэлэг хэрэг болчихлоо хэмээн худал ярьжээ:

“Миний эзэн намайг илгээж, хэлүүлэхдээ “Үзэгтүн, эш үзүүлэгчдийн хөвгүүдээс хоёр залуу Ефраимын уулархаг нутгаас над уруу дөнгөж сая ирлээ. Тэдэнд нэг талант мөнгө болон хоёр ээлжийн хувцас өгөөч” гэсэн билээ гэв” (2Хаад 5:22).

Нааман ч “хүссэнээс нь хоёр дахин ихийг” өгөв. Гехази Нааманаас салан, харьж ирээд бэлэгээ өөрийнхөө эд хогшилд нуужээ.

Page 258: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

240 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Гехази Элиша дээр ирээд, өмнө нь зогсов. Элиша түүнийг хаачаад ирсэнийг асуухад, Гехази холдоогүй, энүүхэн зуур гараад ирлээ хэмээн гүрэлзжээ. Тэгтэл Элиша:

Тэгтэл Елиша түүнд —Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ бууж байсан үед миний зүрх гадагшаа яваагүй гэж үү? Одоо мөнгө, хувцас, чидун, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боолууд зэргийг авах цаг гэж үү? Тийм учраас Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болой гэв. Тиймээс Елишагийн өмнөөс тэрээр цас шиг уяман өвчтэй гарч явжээ (2 Хаад 5:26-27).

Бурханаас айж эмээдэггүй (ялгах хараагүй байдал) нь Гехазигийн хүзүүг ороожээ. Хураах цаг болоогүй байхад, Гехази хураах цаг ирсэн гэж итгэв. Тэрбээр өөрсдийгөө бэлэг авах зохистой хүмүүс гэж бодсон. “Элиша авахгүй байсан ч, би авна. Би авахгүй бол хэн авахын, одоо авахгүй бол хэзээ авахын” гэж үзжээ. Эцсийн эцэст тэр ч бас Элишагаас дутахгүй золиос гаргаж, Бурханы ажилд амьдралаа зориулсан хүн шүү дээ. Бурхан өөрийнхөө зарц нарыг хөгжин цэцэглүүлэхийг хүсдэг биз дээ? Гэтэл од нь гийж, харийн бурхад шүтдэг нэг гадаад эр гараад ирсэн. Нүгэлтнүүдийн баялаг зөв шударга хүмүүсийн төлөө хуримтлагдах ёстой биз дээ? Тэгээд ч хүний төлөө үйлчилчихээд, үнэ хөлсөө авахгүй байх нь Элишагийн хувьд тун мунхаг үйлдэл хэмээн дүгнэжээ.

Гехази бэлэг авах нь зөв гэсэн гаргалгаанд хүрсэн учраас, зорилгодоо хүрэхийн тулд ашигласан аргаа зөвтгөжээ. Түүнд ялгах хараа дутсан учраас мууг сайн гэж үзсэн юм. Гэвч ийнхүү дураараа авирласныхаа төлөө Гехази аймшигтай төлөөс төлжээ.

Үр дүн нь аргаа зөвтгөнө

Эзэнээс эмээлгүй, баялгийн араас улайрснаасаа болж бүдэрсэн удирдагч, итгэгч хүмүүсийн жишээ олон бий. Энэ өндөр үнийг нэг удаа төлөөд дуусах биш, насаараа барагдуулж байхыг ч би харсан.

Page 259: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЯЛГАХ ХАРАА | 241

Олз ашиг даллах хосгүй боломж нь анхандаа гижиг хүргэм, амттай, сайхан харагддаг. Эхэндээ хичээл зүтгэлийнхээ төлөө шагнуулаад ч байгаа юм шиг, амжилтын үзүүрээс атгаад ч байгаа юм шиг санагдана. Тэгтэл гэнэт бүх зүйл буруугаар эргэж, насан туршийн өр төлбөрт унана. Үнэнч шударга зан чанараа уландаа гишгэж, хайртай хүмүүсийнхээ итгэлийг хөсөрдүүлсэний урхагаар сүйдсэн гэрлэлт, алдагдсан үйлчлэл, дампуурсан бизнес, сүйрсэн санхүү, биеийн доройтол, эвдэрсэн харилцааг би олон харсан.

Зах зээлийн талбарт итгэгчдийн гаргадаг санаанд оромгүй авиртай тулдаг тухайгаа бизнес эрхлэгчид ярьдаг: амиа бодож, худлаа ярьж, хулгайлж, атаархаж, луйварддаг л гэнэ. Яагаад тэр вэ? Энгийнээр тайлбарлабал: тэд сайн гэж үзсэн үр дүндээ хүрэхийн төлөө ашиглаж буй арга замаа зөвтгөдөг. “Амжилтанд хүрч, хөрөнгөтэй болж, нэр нөлөөтэй байх нь Бурханы хүсэл гэж боддог ч, тийшээ хүрэх аян замдаа Бурханы Үгийг хэрэглэдэггүй. Тэд: “Онгоц хөөрлөө! Одоо л хөдлөхгүй бол, боломжоо алдах нь!” гэж боддог учраас, шууд буулт хийдэг. Бурханы хангамжийг хүлээхэд, төлөвшсөн зан чанар хэрэгтэй.

Есүсийг үйлчлэлээ дөнгөж эхэлж байхад, Сатан Түүнийг ийнхүү буулт хийхэд уруу татсан байдаг. Сатан Есүст дэлхийн хаанчлалыг сэргээх зовлонгүй дөт замыг санал болгосон. Есүс Сатанд мөргөчих л юм бол, энэ дэлхий дээр биелүүлэхээр ирсэн зорилгоо үтэр түргэн биелүүлчих боломжтой байв. Есүсийн хүний мөн чанарт энэ санаа сайхан сонсогдсон байх. Тэр хэрэв Сатаны болзлыг хүлээгээд авчихбал, үйлчлэлээ хурдасгаж, тийм аймшигтай зовлонг туулах шаардлагагүй болно. Үүний тулд зүгээр л Сатанд мөргөх хэрэгтэй.

Сатан бидний зүрхний хүсэл мөрөөдлийг биелүүлж өгөхийг амладаг ч, түүний замаар явахын тулд бид заавал шударга журам, зан чанар, дуулгавартай байдлаа хөсөрдүүлэх ёстой болно. Уран үгтэй, уяхан аятай дуу дуулах нь хүндэтгэл мөргөл биш юм. Бид хэнд мөргөнө - түүнийгээ л дагадаг. Бид чуулган дотор хичнээн дуулавч, үнэндээ харанхуйг хүндэтгэж байгааг маань бидний дуу хоолойноос чанга дуугардаг үйлдэл минь хэлээд өгдөг.

Зохиолчид ер нь тухайн номд гарах шинэ ойлголт, үгсээ номынхоо эхэнд тайлбарласан байдгийг би өмнө хэлсэн. Тиймээс

Page 260: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

242 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Библид бичигдсэн анхны хүндэтгэл гэдэг үгийг харбал, энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоно. Бурхан Абрахамд ямар ч тайлбар хийлгүй, шууд л хайртай ганц хүүгээ тахил болгон өргө гэж тушаах үед хүндэтгэл гэдэг үг Библид анх гардаг.

Абрахам Исаактай гурав хоног аялан, Мориа уулын бэлд хүрээд, зарц нартаа: “Та хоёр, илжигтэйгээ энд хүлээж бай. Хүү бид хоёр тийшээ явж, мөргөөд, та нар уруу эргэж ирнэ” (Эхлэл 22:5) гэсэн. Тэрбээр ууланд гарч, Бурханд зориулж дуулахаар яваагүй. Абрахам Бурханы үгэнд орж, Түүнд хамгийн нандин зүйлээ өгөхөөр явсан юм. Абрахам Бурханыг чин үнэнээсээ хүндэтгэснийг дуулгавартай үйлдэл нь харуулдаг.

Магадгүй иймээс л Амос 5:23-24 дээр Бурхан хүмүүстээ “Өөрсдийнхөө дуунуудын чимээг Надаас зайлуул. Би та нарын ятгын эгшгийг ч сонсохгүй. Харин шударга ёс нь ус мэт, зөв шударга нь мөнх урсах урсгал мэт хуйлран бууг” гэж хэлсийм биш байгаа? Би “шударга ёс нь ус мэт, зөв шударга нь мөнх урсах мэт хуйлран бууг” гэдэг үгт дуртай. Би үүнийг ганхашгүй шударга байдал гэдэг.

Амосын үеийн хүмүүс амьдралаараа Бурханы үгийг дагадаггүй атлаа бичсээр, цугласаар, магтан дуулсаар л байжээ. Жинхэнэ хүндэтгэл нь хэнд зориулж дуулж буйгаар биш, хэнийг дагаж буйгаар илэрнэ.

Сайныг Бурханаас дээр залах

Миний бие өөрөө амтат өгөөшнөөс үмхээд, Бурханы үгэнд оролгүй том толгойлсноосоо болж, өндөр төлөөс төлөхөд хүрсэн амьдралынхаа нэгэн түүхийг хуваалцмаар байна. Үйлчлэл маань хоёр нас ч хүрээгүй, нялзрай байлаа. Би голдуу дөрвөн зуугаас цөөн хүнтэй жижиг чуулгануудаар аялж заахаас хэтэрдэггүй байв. Лиза бид хоёр 2 нялх хүүхдээ ардаа суулгаж аваад л, Honda Civic машинаараа аялна. Машинд маань цуглаан дээр тараах хоёр сав хуурцаг, хувцастай тээш маань л багтдаг байв.

Нэг удаа Бурхан надад ном бичихийг айлдсан талаар би өмнө ярьсан. Харин би Түүний энэ үгийг хоёр шалтгаанаар

Page 261: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЯЛГАХ ХАРАА | 243

хойшлуулсан юм. Нэгдүгээрт - би сургуульд байхдаа зохион бичлэгтээ нойлын ногоон тэг байсан; хоёрдугаарт - намайг хэн ч танихгүй учраас, номыг маань хэн ч авахгүй. Гэхдээ эцсийн эцэст би Бурханы үгэнд орж, номоо бичлээ.

Олон цаг нухаж байж, бүтэн жил бичлээ. Тэгээд “Цөлд тогтоосон ялалт” нэртэй гар бичмэлээ хоёр ч хэвлэлийн газар өгтөл, нэг нь хэтэрхий “номчирхуу”байна гэсэн бол, нөгөө нь ямар ч хариугүй таг чиг болов. Би ч сэтгэлээр навс уналаа. Тэгээд Лиза бид хоёр өөрсдөө санхүүжүүлэхээс өөр аргагүй болов. Ямар ч байсан мөнгө босгон, номоо цөөн мянган хувиар хэвлүүлж аваад, очиж заасан жижиг чуулганууддаа зарлаа. Уншсан хүмүүс ам сайтай байсан тул би дараа жил нь хоёр дахь номоо бичив. Дахиад л өөрөө санхүүжүүлэхээс өөр арга олдсонгүй.

Хоёр дахь ном маань хэвлэгдээд хэдэн сар өнгөрч байтал нэгэн хэвлэлийн газрын гэрээ хариуцсан редактор манай оффис руу залгав. Тэрбээр өөрийгөө танилцуулаад, дараа нь холбоо барьсан гол шалтгаанаа эелдгээр учирлалаа: “Жон, манай нэг хүн таны “Цөлд тогтоосон ялалт” гэдэг номыг олж уншжээ. Тэгээд бид таны номыг ирээдүйтэй ном гэж үзэж байгаа болохоор олон хувиар хэвлүүлмээр байна.” Бид хоёр нилээд хэдэн минут ярилаа. Тэрбээр номыг маань борлуулах хэдэн арван арга танилцуулж, өөрийнхөө маркетингийн болон хэвлэл мэдээний багаар сайрхлаа. Би ч “Ингэж ном маань улс даяар борлогдох нь!” гэж бодоод үнэхээр олзуурхав.

Гэхдээ редактортай ярьж дууссаны дараа сэтгэлд нэг л түгшүүртэй байлаа. Тэр яриа миний сүнсэнд наалдаж өгөхгүй байв. Тэгээд залбиртал, Бурхан: “Саналыг нь бүү хүлээж ав!” хэмээн дэлсээд авав.

Лизатай ярилцтал, Лиза ч “Хэтэрхий сайхан санал байна. Гэхдээ хэтэрхий эргэлзээтэй юм” гэсэн учраас бид энэ саналыг хүлээж авахгүй гэж тохирлоо.

Үдээс хойш нь Лиза надад: “Жон, энэ талаар залбирахаар л түгшээд байна” гэхэд нь, би тэр саналыг хүлээж авахгүй гэж хатуу хатуу шийдэв.

Гэтэл маргааш нь редактор дахиад утасдлаа. Хэдийгээр Бурхан үүнд дургүй байгааг мэдсэн ч, би редакторын яриаг сонсмоор байлаа. Яг л ховсдуулчихсан аятай, түүний яриаг сонсохыг хүсээд

Page 262: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

244 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

байсан нь миний асуудал байв. Яагаад зүгээр л Бурханы үгэнд орчихож болохгүй байв? Яагаад би тэдэнтэй хамтарч ажиллах улам олон шалтгаан сонсохыг хүсээд байв? Магадгүй, тэр хүн миний зүрхэн дэхь үлэмж тачаалыг тэжээгээд байсан юм биш байгаа? Тэгээд миний аминч зан улам өлөнтжээ.

Миний номыг хэвлэх гэж байгаадаа компани нь хичнээн баяртай байгааг редактор надад дамжуулаад, тэр ном манай улс үндэстэнд зориулсан Бурханы амин чухал Үг хэмээн ятгалаа. Тэдний компани манай улсын тэргүүлэгч дистрибюторуудтай хамтарч ажилладаг учраас, миний номыг улс даяар Христитгэлт болон нийгмийн номын дэлгүүр бүрт тарааж чадна гэлээ. Түүнчлэн зарим жижиг зохиолчид тэдэнтэй хамтарч ажиллаад нэрд гарсан талаар ч хүүрнэв. Тэдний компани ийм л нэр нөлөөтэй газар ажээ.

Би “үгүй” гэж хэлж чадаагүй учраас, нөгөө хүн дараагийн хэдэн долоо хоногийн турш өдөр алгасан утасдлаа. Яриаг нь сонсох тусам, тэдэнтэй хамтарч ажиллах нь хамгийн зөв зүйтэй зам шиг санагдах болов. Сүүлдээ би түгшихээ ч болив. Ариун Сүнс ч чимээгүй боллоо. Энэ талаар өгсөн Бурханы чиглүүлгийг би хүний бялдууч яриа, учир шалтгааны тайллаар чимээгүй болгожээ. Товчхондоо, миний ялгах хараа анижээ.

Гэтлэл 23:8 дээр “Чи хахууль бүү ав. Учир нь хахууль хүний харааг сохолж, шударга хүний үгийг гуйвуулна” гэдэг. Бялдуучлал нь нэгэн төрлийн хахууль бөгөөд бялдуучлал намайг сохложээ. Би боломж ба баялгийг Эзэнээс эмээхээс дээгүүр тавьжээ.

Хэдийгээр гэргий минь хатуу анхааруулсан ч, би ч тэр компанитай гэрээ байгууллаа, гэрээ байгуулмагц асуудал ч эхэллээ.

Тэр үед Лиза бид хоёр гэрлээд арван нэгэн жил болж байлаа. Лиза дандаа л миний бие сайтайг гайхдаг сан. Би ч төмөр шиг л биетэй байлаа. Бараг өвчин тусахгүй, туслаа ч, хоногийн дотор л эдгэчихдэг байв. Гэтэл тэр гэрээг байгуулсан өдрөөс хойш би эдгэдэггүй өвчинд нэрвэгдэв.

Хамаг явдал нэгэн төрлийн бөөлжүүлдэг ханиадаас эхлэв. Энэ нь миний насанд хүрсэнээсээ хойш бөөлжиж байгаа хоёр дахь тохиолдол л байлаа. Ханиад эдгэрсэн ч, би нэг янзын вируст өртчихөв. Лиза бид хоёр хуримынхаа ойг тэмдэглэхээр хот руу ортол, би өндөр халуурч эхлэв. Халуун маань долоо хоног

Page 263: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЯЛГАХ ХАРАА | 245

буусангүй. Би энд тэнд номлохдоо, цуглааныхаа дараа шууд зочид буудалдаа очоод, хөнжилдөө ороод бөмбөгнөтлөө халуурдаг байв.

Ийнхүү гурван долоо хоног тасралтгүй халуурч, үүндээ ч итгэж ядаж байлаа. Би хэзээ ч ингэж өвдөж байгаагүй. Тэгээд хүчтэй антибиотикоор дарж авсан боловч, эмээ ууж дуусаад долоо хоногийн дараа хүнд ханиад хүрэв. Хоолой таг, хамар битүү, толгой хагарах гээд аймшигтай байлаа. Өвчин улам л сунжрав.

Тэгж тэгж ханиаднаасаа эдгэтэл, хоёр долоо хоногийн дараа өвдгөө гэмтээлээ. Нилээд хүнд гэмтээчихсэн тул би хэдэн долоо хоног шохойтой, суга таягтай явав. Тэгтэл энэ бүхэн хангалтгүй байсан юм шиг бас нэгэн төрлийн вирус аваатахав. Энэ их өвчин, гэмтлийн цуваа бүтэн гурван сар үргэлжиллээ. Энэ үеэр Лиза харин цоо эрүүл байсан юм.

Энэ бүхэнтэй зэрэгцэн би нөгөө хэвлэлийн газартай баахан тэмцэл маргаан хийснээс биш, ажил маань алхам ч урагшилсангүй. Тэд надад баахан юм тулган шаардаж байв.

Ингээд ч дууссангүй. Энэ бүхний хажуугаар бидэнд шийдэхийн аргагүй өөр олон асуудал тулгарч байлаа. Тэр гурван сар миний амьдрал аймшигтай байв. Магадгүй иймээс л Дуулал 119:67 дээр Давид “Зовж шаналахынхаа өмнө би буруу зүг уруу явсан байжээ” гэж бичсэн байх.

Гэтэл Бурхан надад нигүүлсэнгүй хандаж, миний мунхаглалыг ойлгуулсан юм. Би Эзэндээ дуулгавартай байхын оронд үйлчлэлийнхээ амжилтыг илүүд үзжээ. Тэгээд би Бурханы өмнө бас гэргийнхээ өмнө алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлал эрж, уучлагдан цэвэрлэгдэв. Бурхан үнэхээр нигүүлсэнгүй!

Гэхдээ би урхинаас мултраагүй л байлаа. Тэр хэвлэлийн компанитай байгуулсан гэрээнээсээ мултрахад бидэнд ёстой л гайхамшиг хэрэгтэй байв. Лиза бид хоёр гараа бариад, Бурханаас тусламж эрлээ. Тэгтэл хоёр долоо хоногийн дотор хэвлэлийн газар гэрээгээ цуцлаж байгаагаа бичгээр мэдэгдэж, би ч сэтгэл амрав. Ингэж би чөлөөлөгдсөн ч, энэ эрх чөлөө маань зүгээр ирээгүй, надаас төлөөс шаардсан юм. Би тэр компанид 4000 доллар төлөх ёстой болов. Энэ нь залуу үйлчлэгч миний хувьд манай гэр бүлийн төсвийн талтай тэнцэх асар их мөнгө байлаа.

Page 264: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

246 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Бурханы боломж

Хэдэн сарын дараа Скот гэдэг миний найз маань намайг хоолонд уриад: “Жон, би чамайг нэг найзтайгаа уулзуулмаар байна” гэхээр нь би ч зөвшөөрлөө.

Скот намайг зоогийн газарт өөр нэг Жон гэдэг найзтайгаа танилцуулав. Тэр Жон маш алдартай хэвлэлийн газрын дарга ажээ. Бид бие биетэйгээ сайхан танилцаж, ярилцаж суутал, Жон надаас яг одоо юуны талаар зааж байгааг асуулаа. Тэр асуултаас хойш би халбага хоол ч идээгүй.

Би гомдлын талаар ярьж эхлэв. Тэгээд арван таван минут орчим бүр яриандаа орчихов.

Тэгтэл гэнэт Жон: “Жон, бид жилд алдартай зохиолч, пасторуудын ердөө хорин дөрөвхөн ном хэвлэдэг. Тиймээс таны наад сургаалыг хэвлэж өгч чадна шүү” хэмээн таслалаа.

Гайхаш төрөөд: “Гэхдээ би таныг хэвлэж өгөөч гэж гуйгаагүй. Зүгээр л та надаас сүүлийн үед юуны талаар зааж байгааг асуухаар чинь л хариулж байна” гэлээ.

Жон ч: “Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав. Та үргэлжлүүл, үргэлжлүүл” гэлээ.

Би гомдлын хавхны талаар дахиад таваас арван минут хуваалцав.

Ярьж дууссаны минь дараа Жон надаас: “Та гар бичмэлээ өгч болох уу?” гэлээ.

Би жаахан гайхаад: “Гэхдээ таныг хэвлэж өгөхгүй гэж байна гэж бодсон юмсан” гэсэнд,

Жон: “Энэ үг хүмүүст хүрэх ёстой, үүнийг чинь би даргадаа үзүүлмээр байна” гэлээ.

Хэвлэлийн компани миний номыг хүлээн авч, ном маань Сатаны урхи нэрээр гарч, тэр даруйдаа олон улсын шилдэг борлуулалттай номоор шалгарсан юм. Харин өнөөгийн байдлаар Сатаны урхи ном маань сая гаруй хувь борлогдож, жар гаруй хэлээр хөрвүүлэгдээд байна.

Хэвлэлийн газраас над руу утасдаж, шууд гэрээ байгуулах санал дэвшүүлсэн өдрийг би хэзээ ч мартахгүй. Утсаа тавиад,

Page 265: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЯЛГАХ ХАРАА | 247

залбиртал Бурхан миний зүрхэнд маш тодоор: “Эхний хэвлэлийн газар чиний санаа байсан бол, энэ хэвлэлийн газар Миний санаа мөн” хэмээн айлдаж билээ.

Энэ явдал надад сайныг болоод Бурханыг сонгохын ялгааг маш тодорхой ойлгуулсан юм. Ер нь эхлээд сайн боломж ирдэг, дараа нь Бурханы боломж ирдэг. Абрам, Сараи хоёртой ч ийм явдал тохиолдсон: эхлээд Ишмаел ирсэн, дараа нь Исаак ирсэн.

Бурханлаг айдсын нотолгоо

Би юунаас болж эхний хэвлэлийн газартай орооцолдох муу шийдвэр гаргасан бэ? Шулуухан хэлэхэд, би Эзэнээс эмээх бус, олон хүнд номоо зарах л сэдэлтэй байсан юм. Тиймээс сайхан амжилтын талаарх санаа маань зүрхэнд минь тодорхой буусан Бурханы үгтэй дайралцаж, чимээгүй болгожээ.

Эзэнээс жинхэнээсээ айж эмээж буйн гадаад нотолгоо нь дуулгавартай байдал юм. Бид Бурханаас эмээхдээ:

• Үг дуугүй Бурханы үгэнд ордог. • Учрыг нь мэдэхгүй байсан ч, Бурханы үгэнд ордог.• Хэцүү байсан ч, Бурханы үгэнд ордог. • Ашиггүй байсан ч, Бурханы үгэнд ордог. • Эцсээ хүртэл Бурханы үгэнд ордог.

Абрахам дээрх бүх шаардлагыг биелүүлснийг үйлсээс нь харж болно. Түүний даваад гарсан том шалгалтыг дахин нэг үзье.

Нэгэн шөнө Бурхан Абрахамд хайртай ганц хүүгээрээ тахил өргө гэжээ. Абрахам: “Би андуу сонсоогүй байгаа? Эсвэл хар дарав уу? Ийм байх учиргүй дээ! Амлан амлан Өөрөө өгчихөөд, алаг үрийг минь авна гэж баймгүй юм. Би яаж түүнийг хөнөөх билээ? Хүүгээр минь дамжуулж хаад ба үндэстнүүд ирнэ гэж амласан шүү дээ. Түүнийг алчихбал, энэ бүхэн яаж биелэх билээ?”

Абрахам: “Бүү үзэгд! Та чинь юу хэлнэ вэ! Та чинь Исаакаар дамжин үндэстнүүд ирнэ гэж амласан шүү дээ!” хэмээн хашхиравч, тэнгэр нам гүм байв.

Page 266: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

248 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Абрахамыг үй олон мэдрэмж самарна. Тэр ямар аймшигтай шөнө байсан бол? Та бидний дийлэнх нь энэ тушаалыг хэдэн долоо хоног, сар эсвэл жилээр бодоод, эцэстээ бүтэхгүй тушаал гэсэн дүгнэлтэд хүрэх байсан биз.

Гэтэл Абрахам өөр байсан. “Абрахам өглөө эртлэн босоод илжгээ эмээллэж, хоёр зарц залууг өөрийн хүү Исаакийн хамт дагуулж, шатаалт тахилын модыг огтлон аваад хөдөлж, Бурханы өөрт нь зааж өгсөн тэр газар уруу явжээ” (Эхлэл 22:3). Абрахам тэр даруй дагажээ.

“Бурхан энэ талаар надтай хэдэн сар үзэлцэж байна” хэмээн хэнэг ч үгүй маасайх хүнийг та харсан уу? Энэ бол эмгэнэл. Учир нь тэрбээр бурханаас айж эмээдгүйгээ л гайхуулж байна.

Бурхан Абрахамд хорин таван жил хүлээлгэн байж өгсөн, амьдралынх нь хамгийн аугаа амлалтыг үгүй хий гэж хэлчихээд, үүндээ ямар ч тайлбар тавиагүй. Исаакийг алах нь Абрахамд ямар ч утгагүй байсан ч, тэрбээр Бурханы үгэнд орсон.

Ганц хүүгээ хөнөөнө гэхээс Абрахамд ямар аймшигтай байсан бол? Анх сонсоход арай амар байсан ч, өдөр өнгөрөх тусам, тэнгэрээс ч дуу байхгүй тул сэтгэлийнх нь зовиур улам л нэмэгдсэн байх. Абрахам, хүүгээ өргөхөөр тахилын ширээ засах үед энэ зөрчил оргилдоо тулсан ч, тэрбээр дуулгавартай л байв.

Аугаа хүчирхэг Бурхан Абрахамд: “Хүүгээ дуулгавартай өргөбөл чинь ийм тийм юм өгнө” гэж амлаагүй. Абрахамд та бид хоёр шиг Эхлэл ном байгаагүй болохоор, тэрбээр энэ түүхийн төгсгөлийг мэдээгүй. Абрахам ашиг хараагүй атлаа Бурханы үгэнд оржээ.

Гэтэл өнөөдөр бид яадаг билээ? Олон хүн эхлээд ашгийг нь харж байж Бурханыг дагадаг. Номлогчид бид ч Бурханыг дагахын үр ашгийн баталгаагаар хүмүүсийг бөмбөгддөг. Хэрэв бид номынхоо гарчгийн дор ашигтай дэд гарчиг нэмэхгүй бол, ном зарагдахгүй.

Эцэст нь Абрахам уул толгодыг даван хол газар хүрээд, тахилын ширээ босгон, Исаакийг хүлээд, хүүгийнхээ зүрхэнд хутга дүрэхэд бэлэн болов. Абрахам эцсээ хүртэл Бурханы үгэнд оржээ.

Абрахам Исаак руу хутгаа далайх тэр мөчид гэнэт тэнгэрэлч гарч ирээд ингэжээ: “Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв” (Эхлэл 22:12).

Page 267: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЯЛГАХ ХАРАА | 249

Абрахам Бурханаас эмээж буйг тэнгэрэлч яаж мэдсэн бэ? Бурханы тушаал Абрахамд ямар ч утгагүй, зовиуртай, ашиггүй санагдсан ч, тэрбээр эцсээ хүртэл Бурханы үгэнд оржээ. Абрахам маш баян хүн байсан ч, түүнд хүүгээс нь үнэтэй зүйл байгаагүй. Тиймээс Абрахамын хараа баялаг дээр биш, Бурханыг л дуулгавартай дагах дээр байжээ.

Бурханлаг айдас нь биднийг баялаг, эх үүсвэр, эд хөрөнгөө эрүүл саруул ухаанаар эдлэж хэрэглэх чадварт боловсруулдаг. Бичээс “ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд Тэр харууслыг эс авчирна” (Сургаалт үгс 10:22) гэхдээ үүнийг л хэлжээ.

Мунхаг хандлага

Тэгвэл хэрэв бид Есүсийн дагалдагч Иудасыг Абрахамтай жишбэл, тэнгэр газар шиг ялгаа олж харна. Иудас өөрт нь ашигтай нөхцөлд үнэнийг зүгээр л уландаа гишгэсэн. Тэрбээр үйлчлэлийн сангийн хөрөнгийг хумслаж, хууран мэхлэж, Удирдагчаасаа урваж, ядуусыг үл тоож, хоёр нүүр гаргасан (Матай 26:25, 49, Иохан 12:6; 13:2). Түүнд ямар ч шүүлт байгаагүй. Иудаст бурханлаг айдас дутагдсан учраас, зөв буруу, сайн мууг ялгаж чадаагүй.

Нэг удаа нэгэн чинээлэг эмэгтэй Есүсийг лонх дүүрэн үнэт тосоор тосложээ. Тэгтэл Иудас асар их дургүйцэн: “Яагаад энэ тосыг гурван зуун денараар зарж, ядууст өгсөнгүй вэ?” (Иохан 12:5) хэмээн эмэгтэйн “бодлогогүй” үйлдлийг хатуу донгодсон. Түүний энэ сонсголонтой ятгалга нь бусад дагалдагч нарт ч нөлөөлөв. Тэд дуу дуугаа авалцан эмэгтэйг буруушаажээ.

Гэтэл Есүс Иудасын хандлагыг засаад: “Түүнийг орхи. Та нар юунд түүнд төвөг удна вэ? Энэ эмэгтэй Надад сайныг үйлдсэн. …Үнэнээр Би та нарт хэлье. Сайн мэдээ бүх дэлхийн хаа ч тунхагладсан мөн энэ эмэгтэйг дурсаж, түүний үйлс яригдах болно” (Марк 14:6,9) гэжээ. Тэр эмэгтэйн үйлдлийг Есүс үеийн үед дурсагдах сайн үйлс гэсэн бол, Иудас үргэлгэн муу үйлдэл гэсэн. Түүний ялгах хараа завхарчээ. Иудас Бурханы зүрхний долгионтой таараагүй.

Яг арынх нь ишлэлийг үзнэ үү:

Page 268: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

250 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

Арван хоёрын нэг байсан Искариотын Иудас Есүсийг барьж өгөхийн тулд ахлах тахилч нар руу явлаа (Марк 14:10).

Энэ нь ганц дэрсээр тэмээг нугасласан явдал байсан юм. Иудас шийдсэн; Иудас Есүсийн удирдлагын стратегиэс залхсан. Иудас Галил аймгийн залуу Есүсийг Давидын сэнтийг дахин байгуулах эр мөн чинээ санаж дагажээ. Мессаиа мөнхөд захирна гэдгийг зөнч Исаиа айлдсан байдаг. Тэгтэл бүтэн гурван жил өнгөрчихөөд байхад, Есүс юугаа хүлээгээд байгаа юм бол? Хэрэв Есүс хаанчлалыг дахин байгуулах нэгэн мөн бол, Түүний гарын шавь бас жасын нярвынхаа хувьд Иудас ч бас эрх мэдэл олж, байр суурьтай, баялагтай болох байв.

Иудас “Ерөөсөө байдлыг түргэсгэе. Би цаашид хүлээж тэвчихгүй нь. Би хүндэтгэл, эрх хүч, нөлөө, баялаг, байр сууриа авмаар байна. Би удирдагч нарын доогь тохуу, хавчлагын хүүхэлдэй болохоос залхаж байна. Би энэ солиотын дагалдагч баймааргүй байна. Түүнийг шашины удирдагч нарт бариад өгчихбөл, Тэрбээр сүр хүчээ бадраан, хаанчлалаа тогтоож, би нэр алдрынхаа байр суурийг эзэлнэ” гэж бодоо байх.

Иудасын талаарх миний дүрслэл яг оноогүй юмаа гэхэд, хол зөрөөгүй л байх.

Иудас өвчтэйг эдгээх, шуургыг намжаах, үхэгсдийг амилуулах, инжрийн модыг хараах, сохрыг нүдтэй болгох, дүлийг нээх зэрэг Есүсийн үй олон гайхамшгийг зогсоо зайгүй харсан. Бас Есүс хаанчлалын талаар ярихыг зогсоо зайгүй харсан. Петр болон бусад нь Есүсийг Мессаиа хэмээн өргөмжилжлөхийг дуулсан. Товчхондоо Есүсийн хүч чадал Иудаст ил байжээ.

Гэхдээ Есүсийг алуулах үед Иудас буруу бодож байснаа ухаарч, хийсэн зүйлдээ харуусан, өөрийгөө дүүжилсэн байдаг. Түүний төлөвлөгөө, үйлдэл нь тачаадан хүсээд байсан зүйлд нь хүргээгүй.

Абрахам, Иудас хоёр Бурханаас эмээдэг ба эмээдэггүй хүний ялгааг тодорхой харуулжээ. Нэг нь ялгах хараатай байсан, нөгөө нь худал хуурмаг дотор амьдарсан. Тэд хийсэн сонголтоороо зүрхэндээ байсан зүйлээ л харуулжээ. Тэдний төгсгөл ч тэнгэр газар шиг ялгаатай байсан. Хоёулаа л түүхэнд мөнхөрсөн - гэхдээ өөр өөр шалтгаанаар.

Page 269: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЯЛГАХ ХАРАА | 251

Бид бүгдээрээ мөнхөрнө. Үүнд эргэлзэх зүйлгүй. Учир нь бид мөнх оршигчид юм. Хамгийн гол нь хэрхэн дуурсагдах вэ? Үүнд Бурханаас эмээдэг эсэх чинь л хариулна.

Ийм л байна

Бидний шүүлт булингартай биш, тунгалаг байхын тулд бидэнд цэвэр зүрх хэрэгтэй. Тэр цагт бид үнэхээр Бурханы сайны төлөө хичээн зүтгээд байна уу эсвэл зүгээр л өнгөндөө сайн харагдах дэмий зүйл рүү гүйгээд байна уу гэдэгтээ төөрөлдөхгүй. Бид хань ижлээ, найз нөхрөө, хамтран зүтгэгчээ сонгох тал дээр, ажил алба, боломж, хөрөнгө оруулалт, үр хүүхдээ хүн болгох тал дээр цэц ухаантай шийдвэр гаргана.

Хүчтэй өгсөж, түүнээсээ ч хүчтэй буурсан Соломон амьдралаа дуусгахдаа: “Энэ бүхнийг сонордоод, дүгнэхэд Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Бурхан сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юмс бүрийг, бүх үйлсийг шүүлтэд аваачих болно” (Номлогчийн үгс 12:13-14) гэж хэлсэн байдаг.

Соломон ялгах ухаанаа алдаж, солиорч, зөв бурууг ялгаж мэдэхээ больсон. Түүний энэ солиорлыг Бурхан бидэнд Номлогчийн үгс номоор зэрвэс харуулдаг. Гэхдээ хамгийн сайхан нь Соломон эрүүл ухаанаа эргүүлж олжээ. Тэрбээр энэ дэлхийд Бурханаас эмээх шиг чухал зүйл байдаггүйг ухаарахдаа, “Ийм л байна” гэсэн юм.

Тиймээс, анд минь та юмсыг Бурханы арга замаар харж, цэц ухаантай амьдармаар байвал, Эзэнээс эмээж амьдар. Энэ шийдвэрт харамссан хүн үгүй.

Page 270: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 271: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ТОМ ЗУРАГ

Та Намайг ертөнц уруу илгээсний адил Би тэднийг мөн ертөнц уруу илгээв.

— Иохан 17:18

Хүний амьдралын туйлын зорилго нь аз жаргал, эрүүл мэндэд хүрэх явдал бус, харин ариун

байдлын оргилд гарах явдал юм. — Освальд Чамбэрс

Одоо жаахан ухраад, зургийг бүхлээр нь харъя. Бурхан танд үнэхээр хайртай. Тэр танд хамгийн шилдгийг л хүснэ. Бурханаас ирсэн бүхэн сайн байдаг. Харин сайн

бүхэн Бурханаас ирдэг гэвэл худлаа болно. Учир нь биднийг Бурханы жинхэнэ сайнаас эргүүлдэг хулхи сайн юм гэж бий. Бид бүгдээрээ шилдгийг хүсдэг. Гэхдээ туулах зам маань дандаа тунгалаг байхгүй. Тиймээс явах замаа харахын тулд бидэнд ялгах хараа хэрэгтэй.

Бид газар дээрх аян замдаа Бурхантай учраа олохоос гадна Сатаныг шийдэх ёстой. Сатан биднийг өвтгөхөөс гадна биднийг

16

Page 272: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

254 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

хайрладаг Бурханы зүрхийг өвтгөдөг. 2Коринт 11:14-15 дээр “Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг учраас гайхах юм алга. Тиймээс хэрэв түүний зарц нар бас өөрсдийгөө зөвт байдлын зарц нар болгон хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно” гэсэн.

Сайн сайхан харагдах үй түмэн зам байдаг ч, эцэстээ тэдгээр нь гуниг, уй, хохирол, үхэлд л хүргэдэг (Сургаалт үгс 14:12). Биднийг алж устгахыг эрэлхийлдэг дайсан, түүний зарц нар, тэдний арга зам нь үнэндээ бүгдээрээ зүсээ хувиргасан, хулхи сайн юмс юм. Бичээс тэднийг зүсээ хувиргаж чаддаг гэж хэлээгүй, харин хэдийнээ зүсээ хувиргасан гэж хэлжээ. Тиймээс нэг зүйлийг бүү март: бидний аминд халтай зүйлс нь яг үнэндээ улаан цагаандаа гарсан муу ёрын зүйлс биш, харин сайны дүрд хувирч, зүсээ нуусан хулхи “сайн” юмс билээ.

Христитгэлийн эхэн үед дайсан чуулганыг зүйл дуусгахаар шийдэн, итгэгчдийг хавчиж, тамлаж, хядав. Гэтэл хядах тусам, чуулган улам хүчирхэгжив. Гэвч Сатан тэнэг биш учраас Бурханы хүмүүсийг устгах шилдэг арга нь Бурханы цэц ухаанаас ангид сайн сайхан амьдралыг санал болгох юм байна гэсэн шийдэлд хүрчээ. Сатаны энэ аргаа Еден цэцэрлэгт ашигласан юм.

Тэгэхээр, энэ олон зууны дараа бид Сатаны ололт амжилтыг арай илүү ухаарч ойлгодог болсон болов уу? Учир нь өнөөдөр бид цорын ганц жинхэнэ үнэний оронд таатай бөгөөд сайн харагдах төрөл бүрийн үнэнээр хүрээлэгджээ. Бид Есүсийг Аврагчаа хэмээн сайн сайхныг нь тунхагладаг. Энэ нь ч үнэн. Гэхдээ бид амьдралд маань эзлэх Есүсийн Эзэний эрх мэдэл, нөлөөллийн үнэ цэнэ, хүч, цар хүрээг хэрэгсдэггүй. Бид Бурханы бүрэн эрх дархыг болоод Түүний ач гавъяагаар олдсон байр сууриа тунхагладаг ч, ариун байдалд дуудсан Түүний тушаалд итгэж, дагах үүрэг хариуцлагаа үл тоодог. Бид өөрийнхөө бүтээсэн “сайн” доктриныхоо улмаас цэвэр ариун амьдрал, үйлдлээ үл хэрэгсэх болжээ.

Олон итгэгчид үржүүлж түгээхийн оронд хадгалж хураан, баялгийг эдлэхийн оронд амь зогоосоор л явж байна. Бид тэнгэрээс өгөгдсөн тушаал дээр Бурханы зөвлөгөөг бүрэн эхээр нь хэрэгжүүлэхийн оронд, Бичээсээс өм цөм тасдаж авсан хэсгээрээ бамбай хийн, өөрийгөө хамгаалах зорилгоор зохиосон теологи дээрээ бат зогсдог.

Page 273: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ТОМ ЗУРАГ | 255

Бид энэ байдлыг эвдэх ёстой. Одоо бид жинхэнэ үнэнийг олохын төлөө Ариун Сүнснээс удирдамж асуун, Бичээсийг үг үсгээр нь олборлох цаг нь болсон. Бид Бичээсээс итгэхийг хүссэн зүйлээ түүж авах биш, харин Бурханы өмнө тархи, зүрхээ нээгээд, бугшсан буруу зүйлсийг маань илчлэн, булгалж хаяхыг Сүнснээс гуйж, хүлээж авсан үгдээ итгэх ёстой.

Удирдагчид аа! Бурханы зөвлөгөөг бүрэн эхээр нь заахыг та бүхэнд хатуу сануулъя. Та нар хонин сүргийг бурмаар тэжээж, дагалдан баясагчдыг төрүүлэлгүй, харин төөрсөн хүмүүст Библийн авралын жинхэнэ үгийг хэл. Хэрэв та шинээр ирсэн хүнийг цуглаанд дахиж ирүүлэхэд л анхаардаг бол, Ариун Сүнснээс өршөөл гуйж, цаашдаа Бурханы сүргийг үнэний үгээр хариулахад анхаар. Арга барил чинь ач холбогдолтой, шинэлэг, санаачилгатай байж болно. Харин үг чинь хэзээ ч хувирах ёсгүй.

Итгэгчид ээ! Та анги, лаборатори, албан өрөө, талбай, гэр, зах зээл - ер нь хаа ч явсан хүмүүст хайраар үнэнийг хэл. Тэд танаас Есүсийг олж харах болтугай. Тэд танаас Бурханы оршихуйг хараг. Та жинхэнэ ариунаар амьдарбал, танаас Түүний эрхэм дээд чанар ханхална.

Хэрэв бид Христийн тушаалыг дагахгүй бол, Түүний оршихуйг гээж, Христ ч дэлхийд чуулганаараа дамжуулан Өөрийгөө илчилж чадахгүй. Тэгээд бид өөрсдөө зовно. Биднээс гадна нийгэм маань зовно. Нэгдүгээрт - Есүсийн илчлэл дарагдах учраас, төөрсөн хүмүүс зөвхөн Түүгээр л дүүргэгддэг оршихуйгаар дутна. Хоёрдугаарт - итгэл нэгт нөхөд маань буулт хийж, Бурханы зүрх, оршихуйгаас тасарна.

Иохан 17:19 дээр Есүс “…Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана” гэсэн. Тэрбээр нийгэм дэхь хүмүүсийнхээ төлөө Аавынхаа үгийг даган, Өөрийгөө тусгаарлажээ. Харин үүний зорилго нь ишлэлийн эхний хэсэгт байна: “Тэд бас өөрсдөө үнэн дотор ариусгагдахын…” төлөө юм.

Есүсийг эргэж ирэхээс өмнө энэ дэлхий та бид хоёроос өөр хэнээс зуурах билээ. Тиймээс тэдэнд хүчгүй, хулхи Есүсийг биш, жинхэнэ Есүсийг харуул. Шилдгээс бусдыг нь бүү тоо. Үнэнийг хүлээн авч, жинхэнэ дуулгавартай байдлаас жинхэнэ сайн үр жимс гарахыг хар.

Page 274: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

256 | САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?

————

Урт амьдар, ариун амьдар, амжилттай амьдар. Ингэж л та бусдын амьдралыг өөрчилнө.

Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, гэм зэмгүйгээр зогсоож чадах Түүнд, бидний Аврагч болох цорын ганц Бурханд, бидний Эзэн Есүс Христээр алдар суу, сүр жавхлан, ноёрхол, эрх мэдэл нь бүх цагаас өмнө, эдүгээ болоод мөнхөд байх болтугай. Амень (Иуда 24-25).

Page 275: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

Эрхэм найз минь

Тэгэхээр, та сайныг сонгох уу, Бурханыг сонгох уу? Энэ бол хүмүүсийг ариун амьдралын хөдөлгөөнд уриалан дуудсан үг юм. Есүсийн Эзэний эрх мэдэл дор Түүний нигүүлслээр амьдрахад амьдрал хичнээн баялаг гээч? Та энэ үнэний үгийг өөрийнхөө нөлөөллийн хүрээнд түгээн дэлгэрүүлэх болтугай.

Та бас энэ үгээр найз нөхөд, гэр бүл, нийгмээ энэ хөдөлгөөнд нэгдүүлж болно. Паул гэдэг ганц хүн нэгэн жижиг сургуулийн итгэмжтэй хэдэн хүнийг сургатал, тэд хоёрхон жилийн дотор Азийн бүх хүнд хүрсэн! Тэд Бурханы оршихуйг тээгчид болжээ (Үйлс 19:1-10). Хэрэв бид Эзэнийхээ төлөө чин халуун сэтгэлээр нэгдбэл, Бурхан биднээр дамжуулан юу хийхийг хэн мэдлээ.

Таны амьдрал энэ үгийг өдөр бүр дамжуулах боломжоор дүүрэн. Та үүнийг:

• Жижиг бүлгийн судлал • Чуулган даяарх сургалт• Номын клуб• Үйлчлэлийн анги зэрэг олон газар хэрэглэж болно. Ер нь та манай материалыг хаана ч, ямар ч хэлбэрээр

ашигласан бай - бид таныг дэмжинэ. Бид хямдруулсан эсвэл үнэгүй материалаар танд туслаж болно. Түүнчлэн таны эргэн тойронд буй хүмүүст энэ үгийг хүргэж, амьдралыг нь өөрчлөхийн төлөө бид энэхүү номоос гадна “Сайныг уу, Бурханы уу?” нэртэй аудио, видео хичээл бүхий цогц сургалтын хөтөлбөр боловсруулсан байгаа. Бид таны хэрэгцээнд тохирох материалыг санал болгоно.

Даян дэлхийн хүмүүст Бурханы Үгийг хүргэх үйлсэд түншилсэнд баярлалаа.

Хүндэтгэсэн Жон Бивэр

Page 276: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 277: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭР ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ

Page 278: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 279: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ | 261

Нэгдүгээр долоо хоног Номынхоо 1-3 дугаар бүлгийг уншина уу.

Харин видео хичээлийнхээ 1-р хэсгийг үзнэ үү.

1. Хориотой жимс сайн, таатай, хүсэл булаам харагдсан учраас Ева үүнээс идэхээр шийдсэн. Эдгээр шинжийг тайлбарла. Аливаа зүйл сайн харагддаг гэдэг нь юу гэсэн үг вэ? Таатай харагддаг гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүсэл булаам харагддаг гэдэг нь юу гэсэн үг вэ? Эдгээр нь хэрхэн биднийг Бурханд дуулгавартай байхаас уруу татдаг вэ?

2. Едений түүх нь бүхлээрээ Бурханы эрх мэдлээрээ хориглосон ганцхан зүйлээс зүүгддэг. Энэ нь хүний мөн чанарын талаар танд юу хэлж байна? Бурханы хориглосон зүйлтэй хөөцөлддөг хандлагаасаа хэрхэн сэргийлэх вэ?

3. Ном, подкаст, блог зэрэг Бурханы талаар заадаг бүхий л зэмсэг нь бүгд үнэ цэнэтэй эх үүсвэр юм. Гэхдээ илчлэгдсэн бөгөөд эчнээ мэдлэгийн хоорондох тодорхой ялгааг ойлгох нь энэ хоёрын талаарх үзэл бодлыг чинь ямар нэг байдлаар өөрчилж байна уу? Өөрчилж байгаа бол хэрхэн?

4. Баян залуу захирагчийн түүхээс бид нэг зүйлийг сурсан. Бурхан сайнтай холбоотой гэдгийг мэдэх нь Бурханыг сайны эх үүсвэр гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр юм. Тэгвэл тухайн “сайн” нь үнэхээр Бурханаас гэдэгт яаж баталгаатай байх вэ?

5. Та Библийн алдаа мадаггүй шинж хийгээд, эрх мэдэлд яг юу гэж итгэдэг вэ? 2Тимот 3:16-ааг дахин уншина уу. Энэ ишлэлийн сургамж болон таны итгэдэг зүйлийн хооронд ялгаа байна уу? Энэ тухайгаа энэ долоо хоногт сурсан зүйлээ ашиглан ярина уу.

Х Э Л Э Л Ц Э Х А С У У Л Т

Page 280: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

262 | ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ

Эзэн бол бүгдэд сайн— Дуулал 145:9

Еден цэцэрлэгт Еваг дөнгөсөн Сатаны түүх нь бидэнд нэгийг ухааруулна. Бурхан өөрөөс нь сайн сайхан зүйлээ нуусан гэдэг худалд мэхлэгдэх үедээ Ева гуниг гутрал гэдгийг мэддэггүй байсан. Тэр хайртай хүнээ алдаж уй гашууд автаж үзээгүй эсвэл зүрх зүсэгдэж, элэг эмтэрч үзээгүй байсан. Ева өдөр бүр Бурхантай харилцаж, бүрэн хангамж, төгс нөхцөлд аж төрж байжээ.

Бурхан сайн гэдэгт итгэсэн хүн л Бурханыг сайны эх үүсвэрээ болгоно. Үүнийг төгс төгөлдөр Еденд ч хийх амархан байгаагүй. Тэгвэл өнөөдөр биднийг Бурханы сайн сайханд эргэлзүүлэх үй түмэн хүчин зүйл бүслэжээ.

Ева төгс орчинд аж төрж байсан бол, өнөөдөр та гутрал гуниг, хагацал, шударга бус явдал, эргэлзээ, гачигдал, зовлон, зовиур тэргүүтэй олон зүйлийг туулснаараа Евагаас ялгаатай. Гэхдээ бидний хүсч байгаа зүйлстэй Бурханы чиглүүлэг зөрөөгүй байгаа нөхцөлд эдгээрийн нөлөө нь хурцаар илрэхгүй, далд хэлбэртэй л байдаг. Харин өдөөлт ирмэгц, нөгөө чимээгүй байсан далд эргэлзээ маань бидний тархинд шивэгнэж эхэлнэ. Тэгээд бидэнд “Бурхан надаас ямар нэг юм харамлаад байна уу?” хэмээн хар төрж, ер нь Бурханы арга замаар амьдрахын ашиг тус алга гэж сэтгэнэ. Гэхдээ Сургаалт үгс 14:12 дээр: “Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг” гэснийг бүү мартаарай. Бурханы хүслээс ангид ямар ч зүйл нь хичнээн сайн сайхан харагдавч, биднийг урт удаан амьдрал, баяр хөөр, дүүрэн амьдрал, ерөөл рүү авчрахгүй.

Ирэх долоо хоногийн турш би таныг итгэлээ Бурханы сайн сайхны дотор шударгаар үнэлж цэгнэхийг хатуу ятгаж байна. Бурханд эргэлзүүлсэн ямарваа нэгэн дурсамж, сэтгэлгээ байгаа эсэхийг Ариун Сүнснээс асуу. Дараа нь яг таны нөхцөлд таарах Бурханы үнэнийг илчилсэн бичээсийг олж, тунхагла. Зүгээр л

Ч И М Э Э Г Ү Й Ц А Г

Page 281: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ | 263

даруухнаар Бурханы Сүнсийг урин, Үгээрээ оюун санааг чинь шинэчлэхийг гуй. Түүний үнэн танд эрх чөлөө авчирна!

ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр бол сайн бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх. (Дуулал 107:1)

Иошуа тэргүүтэй Израильчууд Амлагдсан газар руу орохдоо, Иордан голыг туулах ёстой болжээ. Тэр нь ургацын улирал байсан бөгөөд үерлэсэн гол эргээ хальсан байв. Гэхдээ Бурхан оролцож, усны урсгалыг таслан хувааж, бүх Израильчуудыг хуурай газраар гаргасан. Үүний дараа Иошуад энэ явдлыг үеийн үеийн санаж явахын тулд хүмүүсээр тэр хавьцаа дурсгалын чулуу босгуул гэсэн.

Бид Бурханы сайн сайхан үйлсийг санадаггүй атлаа амьдралдаа болсон муу муухай зүйлсийг дандаа санадаг. Тиймээс энэ долоо хоногт таны амьдралд хандсан Бурханы сайн сайхныг санаж явах дурсгал бүтээж эхлэ. Бурханы итгэмжтэй байдлыг харах бүрийдээ дэвтэртээ бичэх, утсан дээрээ тэмдэглэх, аудио бичлэг хийх зэрэг тэр эгшинг тогтоох зүйл хий. Бурхан сайн гэдэг итгэл үнэмшлийг чинь сарниах бэрхшээл, эргэлзээ нүүрлэхийн цагт эдгээр дурсамж нь таны зүрхийг урамшуулж, итгэлийг чинь өрдөх гэрчлэл болно.

Тунгаан бод

Хэрэгжүүл

Page 282: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

264 | ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ

Хоёрдугаар долоо хоног Номынхоо 4-5-р бүлгийг уншина уу. Харин видео хичээлийнхээ 2-р хэсгийг үзнэ үү.

1. Есүсийн Эзэний байр суурь нь Аврагчийнх нь ажил үйлсээс юугаар ялгаатай болохыг ярилцана уу. Энэ нь таны сонссон бөгөөд итгэдэг зүйлээс ялгаатай байна уу? Есүсийн Эзэний эрх мэдлийн талаарх Библийн сургаальтай эгнэхийн тулд бодол, үйлдэлдээ өөрчлөх ёстой ямар нэг зүйл байна уу?

2. Хэрэв өнөөдөр бид аль нэг улс руу нүүх ёстой болбол, бид тэр шинэ улсынхаа хууль, жишгийн дагуу амьдарна гэж зөвшөөрдөг. Та Бурхантай тогтоосон харилцаагаа яг ингэж хардаг байсан уу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

3. Та Христэд итгэх хүсэлтэй хүнтэй ярьж байна гэж бодъё. Энэ долоо хоногт сурсан зүйлийнхээ дагуу та түүнд юу гэж хэлэх вэ?

4. Марк 8:34-35-ыг уншина уу. Өөрийгөө үгүйсгэх хүсэл нь яг ч өөрийгөө үгүйсгэсэн явдал биш болохыг бид сурсан. Хүн юунаас болж Есүсийн үгийг үгчлэн дагахын оронд зүгээр л хүсэхээс цаашгүй нэгэн болдгийг тайлбарлана уу?

5. Матай 7:21-ийг дахин уншъя. Есүс Түүнийг дагадаггүй хүмүүст ч байдаг дөрвөн сайн чанарыг тодорхойлжээ: Түүний сургаальд итгэнэ, сэтгэл санаагаа зориулна, сайн мэдээг хуваацана, үйлчлэлд оролцоно. Бурхан биднийг айдсаар ажиллуулахаар дуудаагүй гэдгийг бид мэднэ. Тэгвэл энэ илчлэлд хандах зөв зүйтэй хариу үйлдэл нь юу вэ?

Х Э Л Э Л Ц Э Х А С У У Л Т

Page 283: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ | 265

Харин бидний иргэний харьяалал нь тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид Аврагч Эзэн

Есүс Христийг хүлээж байна. — Филиппой 3:20

Шинэ гэрээний үзэл бодлоор харбал, “Есүс бол Эзэн” гэдэг тунхаглал нь үндсэндээ Христитгэл 101-ийн хураангуй юм. Ром 10:9-ийн дагуу, Есүсийн эзэний эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхөөс л Христэд итгэх жинхэнэ амьдрал эхэлдэг. Гэхдээ бидний олонхийн хувьд “Есүс бол Эзэн” гэдэг нь тийм ч утга учиртай санагддаггүй. Эзэн нь бидний хэлдэг, дуулдаг, залбирдаг хэллэг боловч, Есүсийг Эзэн хэмээн дуудах нь түүний эрхэм дээд эрх мэдлийг амьдралдаа хүлээн зөвшөөрч буй явдал гэдэг баримтаас бид тасарчихсан явдаг.

Бид итгэлийн амьдралд хөл тавихаасаа өмнө энэ дэлхийн иргэд байсан. Бид Бурханы хүслийг хайж, мэднэ гэдэг талаар юу ч мэдэхгүй явсан. Харин одоо бид энэ дэлхийн иргэд биш болсон. Бид Бурханы хаанчлалын - тэнгэрийн хаанчлалын иргэд болсон. Энэ амьдралын бүх зүйл Эзэн Есүс Христийн дээдийн дээд мөн чанарыг тусгах ёстой.

Тэгвэл Тэр ямар чанартай вэ? Үүнийг мэдэхийн тулд Марк 14:32-42 дээрх Гетсемен дэхь Есүсийн түүхийг үзэх хэрэгтэй. Энэ явдал нь Есүс хуйвалдаанаар баригдаж, цаазлагдахаар Ромчуудын гарт орохын өмнө өрнөсөн. 36-р ишлэлийн төгсгөлийг буюу Есүс Аавдаа “Гэвч Миний бус, Таны хүсэл биелэх болтугай” гэсэн үгийг онцгой анхаарна уу.

Загалмай дээр хадуултлаа явна гэдэг үнэхээр аймшигтай том дуулгавартай байдал мөн боловч, яг үнэндээ жижиг дуулгавартай байдал гэж байдаггүй юм. Бид Есүсийг Эзэн хэмээн хүндэтгэдэг л бол, үгнээс нь яльгүй зөрж байгаа мэт санагдсан ч, дуулгавартай байх нь түвэгтэй, хоцрогдсон санагдсан ч, дагах л болно. Бид бүх зүйл дээр “Таны хүсэл биелэг” гэж хэлнэ.

Ч И М Э Э Г Ү Й Ц А Г

Page 284: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

266 | ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ

Та Есүст ингэж ханддаг уу? Эсвэл амьдралд чинь Бурханы удирдамжаас ямагт дээгүүр тавьдаг зуршсан нүгэл, хувиа бодсон амбици байсаар байна уу? Та ичэж, яллагдах шаардлагагүй. Гэхдээ шинээр амьдрах арга замыг эрэн хайх шаардлагатай. Бурханы өмнө очоод, Есүсийг Эзэнээ хэмээн жинхэнээсээ хүндэтгэхэд чинь туслахыг Ариун Сүнснээс залбиран гуй. Түүний оршихуйд болон Үг дотор байх тусам, Тэр танд яаж тэнгэрийн иргэн шиг амьдрахыг зааж өгнө.

Биеийнхээ эрхтнүүдийг зөвт бус байдлын зэвсэг болгон нүгэлд бүү өргө. Харин Бурханд өөрсдийгөө үхэгсдээс амьд болгогсод мэт, мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргө. Ром 6:13

Судлалын төгсгөл хэсэгт Бурхан яаж биднийг хуульчлалд юмуу ичгүүрт боолчлуулалгүйгээр дуулгавартай байдал дотор амьдрах хүчтэй болгодог тухай ярилцана. Харин энэ долоо хоногт таныг өөрөөсөө: “Би үнэхээр Есүсийн эзэний эрх мэдэлд захирагддаг уу?” гэж асуугаасай гэж хүсч байна.

Бидэнд бодолцох ёстой тал байж л байгаа. Тиймээс үүнийг хийгээсэй гэж хүсч байна: Хань, дотны найз юмуу танд итгэдэг, сайн сайхныг хүсдэг итгэмжтэй удирдагч гэх мэт хайрлаж, итгэж явдаг хүндээ энэ долоо хоногт эзэний эрх мэдлийн талаар сурсан зүйлээ яриад, найзаасаа сайн зөвлөгөө, үзэл бодол сонс. Таны амьдралд буулт хийж, хөсөрдүүлдэг далд хэсэг байна уу?

Тэдэнд хэлэх үг байгаа бол, зүрх, чихээ нээгээд сонс. Тэгээд Бурханд энэ талаараа залбир. Та хоёрын яриан дундаас үнэнийг илчилж өгөхийг Бурханаас гуй. Даруу байдал нь заль мэхийн өөдөөс далайх хүчирхэг зэвсэг юм. Энэ энгийн дасгал нь ер бусын өөрчлөлт авчирна!

Тунгаан бод

Хэрэгжүүл

Page 285: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ | 267

Гуравдугаар долоо хоног Номынхоо 6-7-аар бүлгийг уншина уу.

Харин видео хичээлийнхээ 3-р хэсгийг үзнэ үү.

1. Бурханыг танин мэдэж, хүндэтгэх хүслийг маань эзэлсэн алив сайн зорилго бүр нь аюултай юм. Дараах зорилгын талаар ярилцана уу. Эдгээр нь юугаараа сайн бэ? Мөн зорилгоо болгосон нөхцөлд эдгээр нь хэрхэн биднийг замаас маань гаргаж чадах вэ?

• Санхүүгийн баталгаа • Алдар нэр• Нэр нөлөө• Өгөөмөр зан• Хүмүүнлэгийн ололт амжилт • Үр нөлөөтэй үйлчлэл

2. Бурхан Израильчуудыг Амлагдсан газар руу оруулахаар амлахдаа, Өөрөө хамт явахгүй гэж Мосед хэлэх үед та хамт байжээ гэж бодъё. Тэр эгшинд Та Мосе шиг шийдвэр гаргахын тулд яах байсан бол?

3. Хүн Бурханыг Өөрийг нь бус, харин Бурханы өглөг хишиг, үйлсийг эрэн хайдаг болсоны гол шинж юу вэ? Хэрэв Бурхантай тогтоох харилцаа чинь эдгээр шинжийг харуулж эхэлбэл, та яаж замаа залруулах вэ?

4. Дэлхийтэй нөхөрлөхгүйгээр дэлхийд үр нөлөөтэй хүрэх гэдэг нь юу гэсэн утгатай болох дээр үзэл бодлоо хэлнэ үү.

5. Хуульчлал нь бас л нэгэн төрлийн дэлхийн явдал юм. Тиймээс яаж шашинлаг сэтгэлгээнд олзлогдохгүйгээр Бурхантай тогтоох нөхөрлөлөө хамгаалах вэ?

Х Э Л Э Л Ц Э Х А С У У Л Т

Page 286: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

268 | ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ

Та надад амийн замыг таниулна. Таны өмнө л баяр хөөр дүүрэн байдаг. Таны баруун мутарт

үүрд баяр жаргал байдаг. — Дуулал 16:11

Итгэлийн хамгийн аугаа сорилын нэг нь маш эгзэгтэй зүйл байдаг: замаа товчлох.

Мосе цөлд байхдаа ийм байдалтай нүүр тулсан. Тэрбээр Египетээс Синай уул руу баахан үглээ, тэрслүү хүмүүстэй аялж явсан учраас, Амлагдсан газарт үтэр түргэн оруулах Бурханы амлалт нь сайхан санагдсан байх. Гэхдээ Мосе Бурханы оршихуйг Амлагдсан газраар сольсон уу?

Хэдэн мянган жилийн дараа Есүс бас түргэн аргаар зорьсондоо хүрэх сонголттой цөлд тулгарсан байдаг. Есүсийг үйлчлэлээ эхлэх гэж байхад нь Сатан Есүст бүх зовлонг алгасаад, бүх үндэстнийг захирах боломж олгосон. Гэхдээ Есүс Сатанд мөргөх ёстой байв. Бурханы дагуулж буй зовлонгийн замаар явснаас, дуулгавартай зангаа хөсөр хаяад амархан аргаар зорилгодоо хүрэх замыг Есүс сонгосон уу?

Сатан энэ аргыг Бурханы Хүү дээр хүртэл туршсан гэдэг нь энэ нь хичнээн үр дүнтэй арга болохыг илэрхийлж байна. Судлалынхаа төгсгөлд бүгдээрээ энэ түүх рүү дахин эргэнэ. Харин одоогоор Есүс ганцаараа Сатаны өдөөлтийг амжилттай сөрөн гараагүй гэдгийг мэдээрэй. Мосе цөлд Бурхантай хамт үлдэх үү эсвэл Амлагдсан газрыг Бурхангүй эзлэх үү гэдэг сонголтыг жинлэж үзээд, цөлд Бурхантайгаа үлдэхийг сонгосон юм. Яагаад? Мосе юу алдах гэж байгаагаа мэдсэн.

“Таны туйлын зорилго чинь Бурханы оршихуй мөн үү?” Та энэ асуултад итгэл дүүрэн Тийм ээ! гэж хариулдаг байгаасай гэж би хүснэ. Гэхдээ үүнийгээ амьдралаараа харуулж чаддаг болохын тулд эхлээд өөр нэг асуултад хариулж чаддаг болох хэрэгтэй. “Бурханы

Ч И М Э Э Г Ү Й Ц А Г

Page 287: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ | 269

оршихуйд байна гэдэг нь юу гэсэн үг болохыг та мэдэх үү?” Найз минь, Та яг л Мосе шиг Бурханы оршихуйд дурлах

болтугай. Та Түүнд дэндүү хайртай учраас ямар ч дөт замыг үл тоодог байгаасай. Бурханы оршихуйг мэддэг хүн л Бурханд яг ингэж ханддаг.

Иаков бидэнд “Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно” гэж хэлсэн (Иаков 4:8). Ойртох гэдэг нь ажил хийж байгаа мэт биш, хайртай учраас харилцахыг хүссэндээ залбирч, хүндэтгэж, Бурханы Үгийг унших цаг гаргахыг хэлж байгаа юм. Та өнөөдөр Бурханыг хайбал, маргааш хийгээд алс хойчдоо ямар ч зөрөг зам дээр зөв шийдвэр гаргана.

Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно (Иеремиа 29:13).

Харилцаа бүрт хоёр тал бие биедээ урам, зөвлөгөө, бодитой дэмжлэг зэрэг ямар нэг зүйл санал болгодог. Харин эрүүл харилцаа нь хүмүүсээс авахад биш, хүмүүс дээр төвлөрнө. Заримдаа бид Бурхантай харилцаж байхдаа үүнийг мартчихдаг. Бурхан бидэнд хэрэгтэй бүх зүйлийн эх ундарга учраас, заримдаа бид Түүнийг Өөрийг нь мартаад, Түүнээс авах зүйл дээрээ анхаарчихсан явж байдаг.

Бурхан бидний хүсэлтийг сонсох дуртай! Гэхдээ та Бурханы оршихуйг туйлын зорилгоо болгохыг үнэн голоосоо хүсч байвал, энэ долоо хоног Бурхан дээр бүх анхаарлаа хандуулж, бүх цагаа зориул. Түүний зан чанарыг тунгаан бод. Юу Түүнийг баярлуулдгийг бод. Түүнийг хэн болохыг хэлсэн Бичээсийн түүхийг бод. Ингэж байхдаа та өөрийнхөө бүтээгч Бурхандаа улам бүр дурлаасай гэж залбиръя.

Тунгаан бод

Хэрэгжүүл

Page 288: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

270 | ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ

Дөрөвдүгээр долоо хоног Номынхоо 8-9-ээр бүлгийг уншина уу. Харин видео хичээлийнхээ 4-р хэсгийг үзнэ үү.

1. Хүн өөрийгөө Бурханыг л боддог хэмээн бодож явсан ч, үнэндээ өөр зүйлд сатаарчихснаа олж мэдбэл яах бол? Тэгвэл бодол санаа нь үнэхээр Бурхан дээр байгааг яаж мэдэх вэ?

2. Өнөөдөр хүмүүс хэзээ ч уулзаж учирч яваагүй алдартай хүнээ улайран шүтдэг ч, тэр алдартны хувьд тэдгээр хүмүүс нь хэн ч биш байдаг. Гэтэл Бурхан бидэнд Түүнийг хайдаг хүмүүс заавал олно хэмээн амласан. Тэгвэл хүмүүс хайртай дуртай алдартныхаа төлөө юугаа ч өөрчилж, яахаас ч буцахгүй байдаг атлаа яагаад Бурханы төлөө амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөөс татгалздаг юм бол?

3. Та гоё сайхан уур амьсгалыг биш, харин Бурханы оршихуйг эрэн хайж буйгаа баттай мэдэх ямар нэг арга зам мэдэх үү? Хувь хүнд ч, нийт чуулганд ч тустай зөвлөгөө байвал хэлнэ үү?

4. Ариун байдлыг харилцаан дээр авч үзэх нь чухал. Учир нь ариун байдал нь эцсийн эцэст Бурханыг л мэдэх явдал юм. Энэ зарчмыг дасгалжуулах үүднээс, Египетээс гарсан нь 20:1-17 дээр буй Арван тушаалыг харилцааны нүдээр харна уу. Эдгээр тушаал нэг бүр нь Бурханы талаар бидэнд юу зааж байна?

5. Ариун байдлыг Бурханы үзэл бодлоор бодох гээд үз. Энэ нь боломжгүй даалгавар юм. Тиймээ боломжгүй, гэхдээ оролдоод үз.

Х Э Л Э Л Ц Э Х А С У У Л Т

Page 289: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ | 271

… та нар ариусгалд хүрэх үр жимс авдаг. — Ром 6:22

Ариун байдал нь хяналт, ял, дайсагнал, хүний бий болгосон жишиг биш, харин харилцааны асуудал гэдгийг таныг ягштал ойлгоосой гэсэндээ энэ чухал сэдвийг өдий хүртэл нандигнан хадгалсан юм.

Тухайлбал, таны хайртай гэр бүлийн нэг гишүүн чинь тун бүдүүлэг, хорон, итгэмжгүй хүн байлаа гэж бодъё. Та хэдийгээр тэр хүнд хайртай ч, түүнтэй хамт байхад танд амаргүй л байх болов уу. Тэр хүн өөрчлөгдөхийг хүсэхгүй бол, та түүнээс зайгаа барих нь тодорхой бөгөөд өдөр бүр зууралдахыг хүсэхгүй л байх.

Өнгөрсөн долоо хоногт ярьсанчлан, Бурхан бол бидний эрэн хайдаг Хувь нэгэн юм. Гэхдээ Бурхан төгс ариун. Муу зан авиртай хүний дэргэд байх нь хэцүү бас сайн биш бол, ариун бус хүн Бурханы оршихуйд байх ямар ч боломжгүй. Тиймээс л ариун амьдрах нь чухал!

Еврей 12:14 дээр “…ариусгалыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой” гэсэн. Мөшги гэдэг үг нь “тодорхой зорилго санаатайгаар ямар нэгэн зүйлийг хүчин зүтгэж хийх” гэсэн утгатай. Мөшгих нь: тодорхой зорилго, хүчин зүтгэл гэсэн хоёр бүтэцтэй байгааг тэмдэглэнэ үү. Тиймээс одоо ариун амьдралыг мөшгих хүчин зүтгэл рүү анхаарлаа хандуулъя.

Ариун байдал нь шашны амьгүй хууль, хуульчлалтай ямар ч холбоогүй болно. Тиймээс ариун байдлыг мөшгих нь хүн бүрээс хоёр зүйл шаардана:

1. Бурханы Үгийн сурагч байхыг. Өнөөдөр Бурханы сайн гэж хэлдэггүй олон зүйлийг нийгэм болоод хүний ухаан сайн хэмээн уухайлдаг болсон. Түүнчлэн зарим хориг журам нь сүнслэг мэт сонсогддог ч, яг үнэндээ Библид байхгүй, зүгээр л нийгэм, уламжлалын зохиож

Ч И М Э Э Г Ү Й Ц А Г

Page 290: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

272 | ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ

бий болгосон зүйл байдаг. Бичээс бол бидний жишиг. Бид Бурхан ариун амьдралыг юу гэж тодорхойлдгийг л ойлгох ёстой. 2. Бурханы Сүнсийг сонсохыг. Бурхан таныг Өөрийнхөө Үгтэй зөрчилдсөн зүйлд хэзээ ч хөтлөхгүй. Гэхдээ Бурхан таныг хэнээс ч илүү мэднэ. Тэр таны өдөөлтөд мэдрэг талыг мэддэг учраас, танд хийх ёстой ба хийх ёсгүй зүйлсийн талаар оновчтой удирдамж өгнө.

Энэ хоёр эх үүсвэрийн удирдамж нь таныг замаас чинь гаргахгүй сахина!

Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй гэрчлэлийн үлэмж агуу үүлтэй тул аливаа саад тотгор ба биднийг тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе (Еврей 12:1).

Паул Коринтын чуулганд “Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа” (1Коринт 11:1) гэж хэлсэн. Таны амьдралд Паул шиг Бурханы үгийг тодорхой мэддэг, Түүний Сүнсийг тодорхой сонсдог хүн бий юу? Энэ долоо хоногт тэдэнтэй уулзах цаг гаргаад ярилц. Бурхантай тогтоосон харилцааных нь талаар, Библийн ойлголтоор хэрхэн өссөнийг нь, Бурханы дуу хоолойг яаж таньдгийг нь асуу. Магадгүй олон жилийн туршлага л байгаа байх. Тиймээс анхааралтай хүлээж ав!

Тунгаан бод

Хэрэгжүүл

Page 291: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ | 273

Тавдугаар долоо хоногНомынхоо 10-12-аар бүлгийг уншина уу.

Харин видео хичээлийнхээ 5-аар хэсгийг үзнэ үү.

1. Библиэс үзэхүл, Бурханы хийгээд Бурханы чуулганы амин чанар нь ариун байдал ажээ. Энэ хүртэл та Бурханы ямар ямар мөн чанарыг нэрлэж чадах байв? Эсвэл чуулганы ямар ямар мөн чанарыг хэлж чаддаг байв? Энэ долоо хоногт сурсан зүйл чинь таны итгэл үнэмшлийг сэгсэрч, шинэ ухаарал өгсөн үү?

2. Нигүүлслийн талаарх хагас дутуу мэдээ нь нигүүлслийг бидний алдааг халхладаг зүйл шиг л болтол нь бууруулдаг. Шинэ гэрээний дагуу нигүүлсэл нь бидний нүглийг ч уучилдаг, ариун байдал дотор алхах ч хүчтэй болгодог ажээ. Заримынх нь хувьд эхний хэсэг нь таалагдаж магадгүй. Яагаад нигүүлслийн талаарх Шинэ гэрээний мэдээ нь илүү сайхан байдгийг тайлбарлана уу.

3. Сургаалт үгс 27:6-г уншина уу. Энэ ишлэлийг сөрөг үг номлож болохгүй гэдэг санаатай харьцуулан ярилцана уу.

4. Үг нь ашигтай тустай гэдэг нь хүсэмжтэй гэсэн үг биш. Үнэндээ үнэнтэй нүүрэлдэх нь анхандаа зовиуртай, таагүй байдаг ч, насан туршийн эрх чөлөө, өөрчлөлт авчирдаг. Хүсэмжгүй боловч, ач тустай явдлын жишээ хэлнэ үү. Таны өгсөн дүрслэл Бурханы Үгтэй холбогдох арга замын талаар юу хэлж байна?

5. Хүмүүс дэлхийг өөрчлөх талаар ярихдаа, голдуу хууль журам юмуу нийгмийн хөдөлгөөний талаар боддог. Юу хувь хүний ариун байдлыг нийгмийг өөрчилдөг хүчирхэг хүч болгодог вэ?

Х Э Л Э Л Ц Э Х А С У У Л Т

Page 292: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

274 | ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ

Иймд хүү минь, чи Христ Есүс дотор буй нигүүлсэлд зоригтой байгтун.

— 2Тимот 2:1

Өнөөдөр бидний сонсдог нигүүлслийн талаарх газар авсан хоёр мэдээнд маш том ялгаа бий. Үүнийг энгийн асуултаар л хураангуйлж болно: та сайхан мэдрэхийг хүсч байна уу эсвэл сайн байхыг хүсч байна уу? (Сайн байх гэдэг нь Бурханы сайны тухай ярьж байна).

Шинэ гэрээний мессежийг хүлээн авах нь хамгийн муу муухайг хүлээж авна гэсэн үг биш юм. Харин ч эсрэгээр, Есүс хүн төрөлхтөний дундах үүрэг даалгавраа ингэж хэлсэн: “Баялаг, хангалуун амьдралыг өгөх нь Миний зорилго” (Иохан 10:10). Мөнхийн баяр хөөрийг Христээс өөр хэнээс ч, хаанаас ч олохгүй. Энэ нь харин ч тэнгэрийн зорилготой эгнэх л асуудал юм. Бурхан хэзээ ч бидний тав тухыг бидний сайн сайхнаас дээгүүр тавихгүй. Харин бид магадгүй юм.

Тиймээс гол нь бид нигүүлслийн аль мессежэд итгэхийг хүсч байгаагаа шийдэх ёстой. Бид Бичээсийг уншаад бидний бодолтой нийцэж байгаа зүйлс дээр л анхаарахаар шийдэж болно. Бид хүнд сэдвээс зайлсхийж, бидний сонсохыг хүссэн зүйлсийг л ярьж байгаа хүмүүсийг сонсож болно. Нөгөө хоёр эмчид хандсан хүн шиг илүү сайхан санагдсан оношлогоондоо итгэж болно.

Хэрэв бид энэ замыг сонгобол, сайхан санагдана! Гэхдээ Марк 8:36 дээр хэлсэн Есүсийн алдартай үгийг харъя: “Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?” Тиймээс дахиад асууя. “Танд сайхан мэдрэмж хэрэгтэй юу эсвэл сайн байх нь хэрэгтэй юу?”

Нигүүлсэл нь биднийг хүчирхэгжүүлдэг гэдгийг мэдэх нь гайхмаар сайхан мэдээ болохыг та ухаарч эхэлж буй гэдэгт үнэхээр найдъя. Нигүүлсэл нь бидний нүглийг л хаацайлдаг гэдгийг мэдэхээс цаашгүй хүн нүглээ ахин дахин үйлдсээр, айдас худалд нэрвэгдсээр насан турш бүдчиж амьдардаг. Харин нигүүлсэл нь

Ч И М Э Э Г Ү Й Ц А Г

Page 293: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ | 275

биднийг хүчирхэгжүүлдэг гэдгийг мэддэг хүн яг л Есүс шиг эрх чөлөөтэй, итгэлтэй, гал халуун, хүчирхэг, ерөөлтэй амьдарна. Бурханы нигүүлсэл нь биднийг чангаадаг туухай биш юм. Элч Иохан ингэж хэлсэн:

Бурханы хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ. Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг дийлсэн ялалт нь бидний итгэл болой. (1Иохан 5:3-4).

Хэрэв Бурхан үнэхээр сайн юм бол, үнэхээр л бидэнд хамгийн сайныг хүсдэг юм бол, гайхшрах хэрэггүй - Түүний тушаал нь бидний явах шилдэг зам мөн! Бидний дотор ажилладаг Түүний нигүүлслийн хүчийн ачаар Бурханы тушаал зовлон биш болохыг бид хардаг. Энэ гайхалтай!

Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор [Миний] хүч бүрэн төгс болно” гэж айлдсан. Иймд би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ. (2Коринт 12:9)

Та Бурханы замыг эдлэхийн тулд амархан болгодог замыг сонгоход бэлэн үү? Тийм бол, Бурханд хэл:

Аав аа, Таны хүчирхэгжүүлэгч нигүүлсэлд баярлалаа. Би үүнийг зөвхөн нүглийн уучлал болгон хүлээж авалгүй, өөрийнхөө хүчээр хэзээ ч хийж чадахгүй байсан юмсыг маань хийх чадвартай болгодог хүчээ болгон хүлээж авмаар байна. Та сайн гэдэгт би итгэж байна. Тиймээс Таны тушаал миний шилдэг зам мөн. Би Таныг алдаршуулмаар байна. Намайг өөрчилж, Есүстэй улам бүр адилхан болгооч! Есүсийн нэрээр. Амень.

Тунгаан бод

Хэрэгжүүл

Page 294: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

276 | ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ

Зургадугаар долоо хоногНомынхоо 13-16-аар бүлгийг уншина уу. Харин видео хичээлийнхээ 6-аар хэсгийг үзнэ үү.

1. Хүмүүс юунаас болж Бурханыг үйлдэж чадах хэм хэмжээнээс нь багаар үнэлдэг вэ? Танд бас ийм асуудал байгаа бол, хэрхэн дийлдэг вэ?

2. Баян хүн ба бизнес эрхлэгч гурван залуугийн түүхийг эргэцүүлэн бод. Гурав дахь эмэгтэй ямар учраас өмнөх хоёроосоо илүү том алсын хараа, мөрөөдөлтэй байж чадсан бэ? Түүний өнгөрсөн бөгөөд ирээдүйд хандах хандлагыг нь төсөөлж бод. Хөрөнгө оруулагчтай уулзах уулзалтдаа хэрхэн бэлтгэснийг нь зураглан бод. Та ч бас тэр эмэгтэйн адил таны амьдралд хандсан Бурханы төлөвлөгөөний талаарх хүсэл найдлагаа өсгөхийн тулд юу хийж болох вэ?

3. Энэ хичээлээс сурсан зүйл дээрээ тулгуурлан, газрын бодолтой хүн ялгах хараанд Бурханы өсч төлөвшсөн хүүхдээс юугаараа өөр ханддагийг тайлбарлана уу. Христэд итгэдэг хүнд ямар онцгой зэвсэг зааг сайн ялгахад нь тусладаг вэ?

4. Бурханаас айж эмээх хандлага нь бидний бэрхшээлийг туулах явцад яаж тусладаг вэ? Тэд ямар зан үйлд оролцдоггүй вэ?

5. Хичээл маань өндөрлөж байгаа тул хувь хүнийхээ хувьд сурсан зүйлээ, чуулганыхаа хувьд сурсан зүйлээ хуваалцана уу. Та одооноос эхлэн өдөр тутмынхаа амьдралд ямар үйлдэл, зарчим, үнэ цэнэ хэрэгжүүлж эхлэх вэ? Илүү зоригтой хүчтэй давшихын тулд маш бодитой алхам зохиож, хэрэгжүүлнэ үү.

Х Э Л Э Л Ц Э Х А С У У Л Т

Page 295: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ | 277

Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоос амь, алдар хүнд, эд баялаг юм.

— Сургаалт үгс 22:4

Судлалынхаа турш бид: эзэний эрх, ариун амьдрал, нигүүлслийн жинхэнэ мөн чанар зэрэг нилээд жинтэй хэд хэдэн сэдвээр ярилцлаа. Та ч өөрийнхөө амьдрал, үзэл бодлын талаар нилээд хатуу хэд хэдэн асуултад ний нуугүй хариуллаа. Харин одоо би таны харааг ямар амьдралаар амьдарч болох руу чинь хандуулмаар байна.

Ефес 3:20-ийг үзнэ үү:

Эдүгээ, бидний дотор ажилладаг хүчний дагуу гуйж, бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд

Бурхан биднийг Өөрийн болгохдоо үнэ хайрлаагүй юм. Тэр биднийг Хүүгийнхээ амиар худалдаж авахдаа, төлж болох хамгийн өндөр үнийг төлжээ. Тиймээс Түүнийг биднээс ямар нэг юмаа харамлана гэж бүү сана.

Бурхан бидэнд энэ амьдралд эдлэж хэрэглэж болох бүхнийг өгсөн. Тэр бидэнд шилдгээ өгсөн: Үгийнхээ үнэнийг, Сүнснийхээ удирдамжийг, нигүүлслийнхээ хүчийг. Гэвч Ефес номд хэлсэнчлэн, Бурхан биднийг Өөртэйгээ хамтран ажиллуулах гэж хатуу гар хэрэглэдэггүй. Бурхан биднийг зүүдэндээ ч үзээгүй амьдралаасаа ч давж амьдрахын тулд итгэл, ялгах хараа, даруу байдлыг ашиглаасай гэж хүсдэг.

Тиймээс юунд хойно сууна? Төсөөллийг нь юу хумиад байна? Танд хязгааргүй эх үүсвэр байсаар байтал та юунд өчүүхэн юм хүснэ? Ямар амлалтанд итгэж, өмчлөхөд хэцүү байна? Яагаад? Бурханы сайн сайхан таныг сэнхрүүлэх болтугай. Хэзээ ч биелэх боломжгүй гэж боддог зүйлээ Бурханаас асууж эхлэ. Тэр бүр ч илүүг өгнө гэж амласан!

Ч И М Э Э Г Ү Й Ц А Г

Page 296: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

278 | ЧИМЭЭГҮЙ ЦАГ, БҮЛГЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ АСУУЛТ

“Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй,Хүний санаанд ороогүй юмсыгБурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” (1Коринт 2:9).

Бид мөрөөдөл ба хязгаарын тухай ярьсан. Тэгвэл одоо илүү нарийн алхам хийе. Энэ долоо хоногт мөрөөдсөн шиг мөрөөдөх цаг гарга. Эхлээд цаасан дээр эсвэл дижитал хэрэгсэл дээр амьдралынхаа гол талбарыг жагсааж бич. Жагсаалтанд чинь ерөнхийдөө дараах зүйлс багтах байх:

• Бурхантай тогтоох харилцаа• Бусад харилцаа• Гэрлэлт, гэр бүл (одоогийн болоод ирээдүйн) • Санхүү• Ажил • Нутгийн чуулган ба үйлчлэл• Тодорхой бэлэг болон мөрөөдөл

Гарчиг бүрийн дор энэ тал дээр хүрмээр байгаа зорилгоо бич. Энэ нь та амьдралынхаа талаар зүрхэндээ болон тархиндаа юу гэж бодож явдгаа бичнэ гэсэн үг. Та Бурхантай тогтоох харилцаанаасаа юу хүсч байна? Санхүүгийн тал дээр дээд тал нь ямар хэмжээнд хүрмээр байна? Гэр бүлийн тал дээр?

Одоо залбирангаа жагсаалтаа дахин гүйлгэж харна уу. Ариун Сүнснээс үзэл бодол, амлалтаа илчлэхийг гуй. Таны алсын харааны туйлын хязгаар хаа хүрч байна? Шарх, гутрал таны төсөөллийг хэрхэн хумисан байна? Бурханд юунд зовдоггүй вэ? Тэр энэ талаар юу гэж хэлдэг вэ? Алсын хараа чинь хүчин чадлыг чинь тодорхойлдгийг бүү март. Бурхан таны амьдралаас бүх хязгаарыг авч хаясан. Тиймээс та ч авч хаях цаг нь болсон!

Тунгаан бод

Хэрэгжүүл

Page 297: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЗҮҮВЭР

1. Lawrence O. Richards, New International Encyclopedia of Bible Words (Grand Rapids, MI: Zondervan, 1991), 315–316.

2. Peter Stoner, Science Speaks: Scientific Proof of the Accuracy of Prophecy and the Bible (Chicago: Moody Press; online edi-tion, 2005), Foreword, http://sciencespeaks.dstoner.net.

3. Ibid., chapter 3.4. Ibid.5. Ibid.6. Ibid.7. Spiros Zodhiates Th.D., ed., The Complete Word Study Dic-

tionary: New Testament (Chattanooga, TN: AMG Publishers, 1992), s.v. “polus.”

8. Timothy Keller, The Timothy Keller Sermon Archive (New York City: Re- deemer Presbyterian Church, 2013). Accessed via Logos Bible Software.

9. The Complete Word Study Dictionary: New Testament, s.v. “kosmos.”

10. Daily Mail Reporter, “Living together before marriage no longer increases chances of divorce,” Daily Mail.com, March 22, 2012, accessed February 26, 2015, http://www.dailymail.co.uk/news/article-2118719/Living -marriage-longer-increases-chances-divorce.html.

11. Jason Koebler, “More People Than Ever Living Together Before Marriage,” U.S. News & World Report, April 4, 2013, accessed February 26, 2015, http://www.usnews.com/news/articles/2013/04/04/more-people-than -ever-living-together-before-marriage.

12. Lawrence O. Richards, New International Encyclopedia of Bible Words (Grand Rapids, MI: Zondervan, 1991), 639.

13. Charles Spurgeon, “Holiness Demanded” (sermon, Metro-politan Taber- nacle, London; published September 22, 1904). Accessed via Logos Bible Software.

14. Survey conducted by Messenger International. See: John

Page 298: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

Bevere, Relentless: The Power You Need to Never Give Up (Colorado Springs, CO: Water- Brook Press, 2011), 26–27.

15. “The Stats on Internet Pornography,” Daily Infographic, ac-cessed January 24, 2014, http://dailyinfographic.com/the-stats-on-internet-pornography -infographic.

16. “How Many Women are Addicted to Porn? 10 Stats that May Shock You,” Covenant Eyes, accessed March 27, 2014, http://www.covenanteyes.com /2013/08/30/ women-addicted-to-porn-stats.

17. The previous three paragraphs are adapted from: John and Lisa Bevere, The Story of Marriage (Palmer Lake, CO: Messenger International, 2014), 181–182.

18. Covenant Eyes, Pornography Statistics: 2014 Edition, 20.19. Jason Rovou, “‘Porn & Pancakes’ fights X-rated addictions,”

CNN, April 6, 2007, accessed February 9, 2015, http://edition.cnn.com/2007/US/04/04/porn.addiction/index.html.

20. “Alcohol Facts and Statistics,” National Institute on Alcohol Abuse and Alcoholism, accessed February 9, 2015, http://www.niaaa.nih.gov/alcohol-health/overview-alcohol-consumption/alcohol-facts-and-statistics.

21. Steven Reinberg, “Third of Americans Have Alcohol Problems at Some Point,” The Washington Post, July 2, 2007, accessed February 9, 2015, http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2007/07/02 /AR2007070201237.html.

22. “Alcohol Facts and Statistics.”23. Ibid.24. A version of the material about grace that follows was included

in my book Relentless: The Power You Need to Never Give Up ( WaterBrook Press, 2011). This is based on a message I have shared frequently in my preaching min- istry, and I have rephrased the essence of the teaching here.

25. Johannes P. Louw and Eugene Albert Nida, Greek-English Lexicon of the New Testament: Based on Semantic Domains (New York: United Bible Societies, 1996), 662.

Page 299: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

АЙДСЫГ ЯЛАХУЙ

Амьдралдаа айж үзээгүй хүн байдаггүй байх. Хэрхэн ийм зүйл болдог, хэрхэн ирээдүйд үүнээс зайлсхийхийг та мэдэх үү? Хэрэв үгүй бол, та энэ чухал асуудлыг шийдэх л хэрэгтэй.

Таныг хөдөлгөөнгүй болгож байгаа тэр зүйлтэй нүүр тулахад, та өөртөө итгэлтэй, эр зоригтой амьдрах болно. 2Тимот 1:7-д Бурхан бидэнд айдсын сүнсийг өгөөгүй гэж тунхагладаг. Христийн өгсөн эрх чөлөөн дор эр зоригтой амьдрах цаг болжээ.

Жон Бивэр энэ сургаалаараа айдсын уг үндсийн тухай ярина. Айдсын хар саврыг тасдаж, Эзэний өгсөн бэлэг авъяасыг хэрэглэж, танд өгсөн Бурханы эрх мэдлээр хэрхэн амьдрах талаар та сурна. Та санаа зовнил, депресс, найдвараа алдах, эргэлзэн самуурахаас чөлөөтэй амьдрах болно. Айдсыг ялахуй ном таныг Бурханы эрх мэдэл дор

Энэхүү интерактив номд:• Чимээгүй цаг• Бүлгийн ярилцах асуултууд

Page 300: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ГЭРЛЭЛТИЙН ТҮҮХ

ЭРТ УРЬДЫН ЦАГТ…Гэрлэлт мөнх настай байж. Гэрлэлт нь эр, эм хоёрыг нэгтгэн сүлжсэн гэрээ байж. Энэ нэхээс нь эр, эм хоёрын хэн хэнийг нь анх бүтээгдсэнээс нь ч илүү хүчтэй, эрхэмсэг, амьд болгох учиртай байж. Тэд хамт байхдаа ганц ганцаараа байснаасаа хавьгүй сайн сайхан болох учиртай байж.

Хурим нь дөнгөж эхлэл байж. Тэд хурим гэдэг энэ босгоор даваад, амар сайхандаа жаргах амьдралаа сүндэрлүүлэх учиртай байж. Тэд хийх сонголт, үйлдэл бүрээрээ хамтын амьдралаа урлан бүтээх учиртай байв. Эхнэр, нөхөр хоёр маань Бүтээгчийнхээ хайрыг илэрхийлэхээр нэгэн зүрх, гар, дуу хоолойгоор үл мэдэх амьдралын хөлгүй далайд хөл тавих учиртай байж. Гэрлэлт ийм л хувьтай байж.

Гэтэл бид яаж яваад ийм аугаа хайрын түүхийг баллаж орхив оо? Гэрлэлтийн түүх номдоо Жон, Лиза хоёр таныг Бурханы анхдагч төлөвлөгөөг дахин олж мэдэх аялалд дууджээ. Та гэрлэсэн гэрлээгүй, сүй тавьсан тавиагүй - хэн ч байсан таны амьдралын түүх Түүний түүхийн нэгээхэн хэсэг билээ.

Энэхүү интерактив номд:• Чимээгүй цаг• Бүлгийн ярилцах асуултууд• Гэрлэлтдээ хэрэглэж болох зарим нэг санаа• Өөрийн гэрлэлтийн түүхийг сайнаар бичих санаа багтсан.

Page 301: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

СЭЛЭМТЭЙ ОХИД

Дэлхий даяар, эмэгтэй хүн, хүний наймаа, бэлгийн мөлжлөгө, хүчирхийлэл, гадуурхагдах зэрэг муу муухайгийн бай болсоор байна. Сүнслэг дайсан, эмэгтэй хүнийг улам л үнэ цэнэгүй болгож байна. Бурханы Үг буюу Сүнслэг сэлэм эмэгтэй хүнд ямар хэрэгтэйг Лиза Бивэр энэ номдоо тодорхой тайлбарлажээ. Тиймээ, эмэгтэйчүүд энэ үгээр зэвсэглэх цаг ирлээ! Бурханы Үг болох сүнслэг сэлмээ хэрхэн хэрэглэх, хэрхэн зөв зүйлд зориулахыг маш бүтээлчээр энэ номдоо харуулжээ.

• Тэнгэрийн хэлээр хэрхэн газар дээр ярих вэ?• Зуучлан залбирна гэж юу гэсэн үг вэ?• Загалмайгаа үүрнэ гэж юу гэсэн үг вэ?• Дайсныхаа зэвсгийг хэрхэн хураах вэ?• Дайсан яагаад эмэгтэйчүүдийг онилдог вэ? • Бурханд яагаад эмэгтэй баатрууд хэрэгтэй вэ?

Энэхүү ном албан ёсны эрхтэйгээр, олон хүний хүсэлтээр цаасаар хэвлэсэн бөгөөд худалдаанд гарсан болно.

Дэлгэрэнгүй Мараната Хэвлэлийн Газраас олж мэдээрэй.

Page 302: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЖОН БА ЛИЗА БИВЭРИЙН АЛБАН ЁСНЫМОНГОЛ ФЭЙСБҮҮК ХУУДАСТ

ТАВТАЙ МОРИЛНО УУ!

https://www.facebook.com/JohnBevereMongolia/

Та дээрх хуудсанд айлчилж ЛАЙК дарснаар энэхүү албан ёсны хуудсанд тавигдах сүүлийн үеийн бүх

мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой болох юм.

МӨН

Монгол хэл дээрх Жон ба Лиза Бивэрийн цахим ном, видео, аудио хичээл болон сонсдог номыг үнэ төлбөргүйгээр татаж авах боломжтой. Үүний тулд та дараах цахим хаягаар ороод, Монгол хэлээ сонгоход л хангалттай! Таны итгэлийн амьдралд хүч, урам, ухаан өгөх хүчирхэг эх сурвалжуудтайгаа холбоорой! Энэ бол

танд өгч буй бэлэг юм шүү!

www.CloudLibrary.org

Page 303: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

АРИУН СҮНС: ТҮҮНТЭЙ ТАНИЛЦАХУЙ

Анхны дагалдагч нар Есүстэй 3 жил хамт байж, Түүний заасан бүхнийг сонсож байсан. Харин загалмайд цовдлогдохын өмнө Есүс би явж Ариун Сүнс ирэхэд энэ нь та нарт илүү дээр юм гэж хэлжээ. Хэрэв Есүстэй өдөр бүр байсан дагалдагч нарт Ариун Сүнс тийм их хэрэгтэй байсан бол бидэнд тэднээс илүү хэрэгтэй биш гэж үү?

Энэ сургаалаараа Жон Бивэр танд Ариун Сүнсийг танилцуулах болно. Ариун Сүнсний мөн чанар, Түүний хүч чадал, Түүнийг илүү ихээр хэрхэн мэдэж болох талаар та сурна. Таны итгэлийн төлөвшил ямар ч төвшинд байсан Ариун Сүнс: Түүнтэй танилцахуй ном танд Бурханыг илүү дотно таньж мэдэхэд хөтлөх болно.

Та энэхүү номын, сонсдог хувилбарыг www.CloudLibrary.org цахим хуудасны Монгол хэл дээрх хуудаснаас татаж авч болохоос гадна видео хичээл болон цахим номыг татаж аваарай. Ариун Сүнс гэж хэн болоод Есүс хүртэл, Түүнийг гомдоож болохгүй гэсэн юм бол?

Page 304: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

САТАНЫ УРХИ

САТАНЫ УРХИ ном Бурханы хүслээс итгэгчдийг тун амархан урхиддаг арга болох “гомдол”-ын тукай өгүүлнэ. Олон хүн урхидуулсанаа ч мэдэлгүй энэ урхинд унадаг..

Бүү хуурт! Таныг гомдоох зүйлээс зугтаж чадахгүй ч гомдох гомдохгүйгээ сонгох боломж танд бий. Гомдлыг зөв шийдвэл хорсож үлдэлгүй харин улам хүчирхэг болно. Зөвхөн зөв шийдсэн нь Бурхантай ямар ч саадгүй харилцана.

Энэ номоор, Жон Бивэр хардалт, үл итгэлцэлээс чөлөөтэй байж Бурханы хүсэл дор үргэлж явах замыг зааж өгөх болно. Байнга хэн нэгэнд уурлаж, цухалдаж явах хохирогчийн сэтгэлгээнээс чөлөөтэй амьдрахыг энэ номд өгүүлнэ. Бурханд амьдралаа бодлоо бүрэн даатган өгөх бүр уучлал, эвлэрэл, баяр хөөрөөр дүүрэн амьдрахын нууцыг та нээж олох болно.

Та www.CloudLibrary.org цахим хуудаснаас энэхүү номыг татаж авч уншаарай! Гомдлоосоо чөлөөлөгдье!

Page 305: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

САЙНЫГ УУ, БУРХАНЫГ УУ?сургалтын хөтөлбөр

Гарт тань Жон Бивэрийн, “Сайныг уу, Бурханыг уу?” нэртэй ном, сургалтын хөтөлбөр атгаастай байна. Амьдрал өөрчлөх хүчирхэг сургаалыг тал бүрээс нь нухацтай судлахад тань энэ ном болон DVD-д багтсан туслах материал мөн CloudLibrary.org цахим хуудаснаас татаж

авах материалууд баттайя тусална хэмээн найдаж байна. Үр дүнтэй итгэгч байж Эзэний төлөө аугаа ихийг бүтээгээрэй! Энэхүү сургалтын хөтөлбөрт дараах материал багтсан байгаа болно.

Сайныг уу, Бурханыг уу? ном Сургалтын хөтөлбөрийн цорын ганц хэвлэмэл бол энэ ном юм. Харин бусад материал нь DVD-д багтсан байгаа.

Сайныг уу, Бурханыг уу? DVDЦахим хэлбэрээр DVD дотор бусад хэрэгтэй материалыг хуулсан бөгөөд зөвхөн компьютерээр уншихыг анхаарна уу. DVD доторх материалуудыг хуулж, тарааж болно.

Сайныг уу, Бурханыг уу? сонсдог номНомын 16 бүлэг Монгол хэл дээр .mp3 форматаар DVD дотор байгаа.

Сайныг уу, Бурханыг уу? видео хичээлНийт 6 видео хичээл .mp4 форматаар DVD дотор байгаа.

Сайныг уу, Бурханыг уу? аудио хичээлНийт 6 аудио хичээл .mp3 форматаар DVD дотор байгаа.

Нэмэлт материал Жон ба Лиза Бивэрийн бусад цахим ном DVD-д бий.болно.

Page 306: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”

ЭДГЭЭР СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД МОНГОЛ ХЭЛЭЭР БЭЛЭН БОЛСОН!

Эдгээр материалуудыг чөлөөтэй хуулж, бусдад дамжуулж, суралцах боломжтой юм. Анхааралтай нягтлан судалсанаар итгэлийн амьдрал тань хүчирхэг суурьтай болно!

Сайныг уу, Бурханыг уу? сургалтын хөтөлбөрийн хувьд:

- DVD нь зөвхөн компьютерт уншигдахыг анхаарна уу. Энэ DVD дотор видео, аудио, цахим ном зэрэг төрөл бүрийн форматтай материал байгаа тул зөвхөн компьютероор уншуулна уу.

- MP4 видео сургаалыг өөрийн хүссэн цахим төхөөрөмжинд хуулж үзэх боломжтой.

- МP3 аудио файлыг утас, таблет, компьютертээ хуулан авч сонсох боломжтой.

- PDF формат дээр цахим номууд байгаа ба түүнийг ухаалаг утас, таблет, компьютертээ суулгах, эсвэл хэвлэн авч унших боломжтой.

Илүү дэлгэрэнгүйг, өөр олон хэлээр дараах цахим хуудаснаас:

www.CloudLibrary.org

Page 307: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”
Page 308: cloud-library.s3.amazonaws.com · “Сайныг уу, Бурханыг уу?” номын тухайд удирдагч нар… “Сайныг уу, Бурханыг уу?”