25
Давталтат байгууламж Лекц 14 МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

  • Upload
    others

  • View
    19

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

Давталтат байгууламж

Лекц 14

МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

Page 2: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• Дүрсийн элментийн олон талт давтамжийг эмхлэн цэгцлэх, байрлуулах, нэгтгэхэд хамгын чухал хэрэгсэлийг “ хэмнэл “ хэмээн томьёолж болно.

• Дүрс түүний элементийн давтамж хоорондын интервалт хэм хэмжээ нь хэмнэлийн өвөрмөц шинжийг тодорхойлно. Иймд дүрсийн обьектийг тодоройлохын тулд эргэлтийн бүх тэнхлэг, тэдгээрийн эрэмбэ хийгээд хэмийн бүхий л ялгааг мэдэх хэрэгтэй. Эргүүлэх болон тусах үйлдлийг дараалан давтан үйлдэхэд хэннэлийнн өөр өөр толин тусгал үүсэх нь бий.

Page 3: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• Тэгэхлээр тэгш өнцөгтийн /квадрат/ диагналын эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн шинэ үечлэл давтамж үүсэх боломжтой. Энэхүү үе давтамж шилжилт эрэмбэ нь моулёр гэдэг ухагдахуунтай холбоотой юм. Энэ утгаараа “хэмнэл давтамж” гэхэд нь олон талтай байхаас гадна эмх цэгэ ба тэнцвэр, хэсгүүдийн хэм нэгт байдал ба адил тэнцүү байдал, хэлбэр ба зохицол, нийцтэй ба үл өөрчлөгдөх чанар /иновариант/-аас шалтгаалдаг билээ.

Page 4: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• . Хэмнэл давтамжууд зөвхөн огторгуйн” шилжүүлэлтээрээ “ зогсохгүй, “эргүүлэлтийн” хувьд иновариант юм. Энэ бол хадгалагдах ба өөрчлөгдөхийн нэгдэл, адил ба ялгаатай нэгдэл байдаг учир хэм хэмнэлийн ангилалд, ангилагдаж буй үзэгдлийн шинжийн “хадгалагдах”/адил талыг/хийгээд “өөрчлөгдөх”/ялгаат талыг/ хэмжээг харгалзан үздэг байна. Чухамдаа тэгш ба тэгш бус хэмийн зохирол бол урлагийн философийн хувьд эсрэг тэсрэг /категори/түүний нэгдэл байдаг ч хэм хэмнэлийн гэдэг ухагдахуун гурван хүчин зүйлээс хамаарна.

Page 5: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• Үүнд: • Хэм хэмнэлийг авч үзэх обьект үзэгдэл • Хувиргалт • Тухайн хэм хэмнэлийг илэрхийлэх давтамжийн

иновариант чанар болно. • Иновариант чанар зөвхөн тодорхой хувиргалтын

үед л байдаг. Эдгээр хэм давтамжийн өвөрмөц шинжээс хамаарч хэмнэлийг “давтах интервалт “,”Үл давтах интервалт” хэмээн ялгана. Өөрөөр хэлбэл “үргэлжлэлт” “үл үргэлжлэлт” гэх ба тэдгээр нь ихэнх тохиолдолд бүтэц конструкцаас үүдэх эрэмбээс шалтгаалдаг байна. Үүний хамгийн энгийн жишээ гэхэд дэс тооны эрэмбэ-1,2,3,4,5,6,7.................................юмуу эсвэл

Page 6: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• ,2,3,5,8,13,21 зэрэг эрэмбэ байна. Ийм болхоор хэмнэлт давтамжийн асуудал нь үлэмж гүн гүнзгий ойлголтоос, үүдсэн янз бүрийн обьектод /үзэгдэл/ нөхцөлдөгч аливаа нэгэн нийтлэг дотоод дэг, тэгийг илэрхийлнэ. Тэр нь ирэмбийн интервал хоорондын хэмнэл, бүтэц байгууламжтай уялдан, юмсын дотоод үндэс болж хавтгайн олонлогт дамжин илэрдэг байна.

• 1.Үндсэн хэлбэрийн давталтын энгийн өрөлт:

Page 7: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• Энэ нь давталтын хамгийн энгийн төрөл бөгөөд эгнээ, байршил нь ижил элементүүдийг товч дан байдлаар өрдөг учраас үр дүнтэй, сайн болдог. Энгийн өрөлтийг өөр олон төрлийн аргуудтай хослуулан хэрэглэх нь зохимжтой.

• 2. Хөдөлгөөнт хэлбэрийн өрөлт

• Ижил элементүүдийг баруун зүүн дээд доод байрлалд түүний дагалдах хэлбэр /элементүүдийн хооронд үүсэх дүрс хэлбэр/-тэй хослуулж хар цагаанаар ээлжлэн будаж гйүцэтгэнэ.

Page 8: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• 3. Давталтын үндсэн дүрсийн хоёр чиглэлийн өрөлт

• Хоёр чиглэлтэй үндсэн дүрсүүд элементүүдийг хөндлөн,босоо,дээр, доор, ташуу зэргээр ээлжлэн байрлуулж үндсэн болон үүсмэл дүрсийн хослолоор бүтээнэ. Олон дүрс үүсэхийн сацуу дэс дараатай болсон байдал харагдана.

• 4. Давтан байгуулалтын үндсэн хэлбэрийн эргэлтийн эгнээ

• Энэ нь үндсэн дүрсийг эргэлдүүлэх маягаар дэс дараалан байрлуулж, илүү жигд, хөдөлгөөнтэй болгодог дүрслэлийн арга юм. Үндсэн хэлбэрийн чиглэлийн өөрчлөлтийг дурын байдлаар хийж болно.

Page 9: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• Давталтын ойролцоо үндсэн дүрсийн бүтэц • Давтагдах ойролцоо үндсэн дүрс нь давталтын

болон үндсэн хэлбэрийн бүтцийн байгуулалтын үед гол дүрс нь нилээд өөрчлөгдөж дүрс болгоны тодохой шинж, түүний хөдөлгөөнт эвлүүлгийн үр дүнд нэгэн бүхэл, цогц нэгдэл хэмнэлээр илэрч өвөрмөц сэтгэгдэл төрүүлдэг. Жишээ нь Байгуулалтын нэгж болох шоо дөрвөлжинд үндсэн дүрс болох дугуйг том, жижиг хувилбараар, мөн дугуйг бүтэцээр нь задалж /тал дугуй, хагас дугуй / гэх мэт элдэв төрлөөр зохиомжлон байрлуулахад эдгээр нь зохиомжийн өвөрмөц бүрдэлийг бий болгодог. Зураг

Page 10: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• Зүй тогтолт байгууламжийн давталтын бүтэц

• Зүй тогтолт байгууламжийн давталтын үндсэн дүрс нь байгууламжийн нэгж, шугам дээр төв тэнхлэгээр харилцан адилгүй хэмжээтэй нягт сийргээр байрлаж, гэрэл сүүдрийн болон орон зайн мэдрэмжийг үүсгэхэд голлон хэрэглэнэ. Ямар нэгэн хэвлэлийн хэв, дардас зэрэг торон байгууламжийн бүтцийг томруулан харахтай адил бөгөөд дүрслэлийн нилээд хүчтэй, томоохон арга хэрэгсэлийн нэг юм.

Page 11: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• Энэ аргаар хийсэн бүтээл нь уран сайны өндөр боловсруулалттай, хэмнэл давтамжийн өвөрмөц онцлогыг тусган харуулсан байдаг. Зүй тогтолт байгууламжийн давталтын бүтцийг доор 6 төрөлд ангилж болно.

• 1.Цэгийн нягт сийргийн өөрчлөлт, хавтгайн хар цагааны тэнцвэр, зохиомжид дүрсийн харилцан уялдаа, дүрсийн нэгдмэл байдал, нэг төрлийн айзам хэмнэлтэй зохицож, гоо сайхны мэдрэмжийг төрүүлдэг.ЗУРАГ

• 2.Үндсэн дүрс /цэг/ийн том жижиг, байршлийн нягт сийргийг ашиглан, гэрэл сүүдрийг илэрхийлэхдээ цэгийн бүх хэлбэрийг хэрэглэж болно.

Page 12: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• 3. Эдгээр янз бүрийн хэлбэр хэмжээтэй цэгүүд нь, тодорхой дүрсийн шинж чанаруудыг тодосгоход чухал үүрэгтэй бөгөөд үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлдэг.

• 4. Цэгийн нягт сийргийн өөрчлөлтөөр бодит дүрийг бүтээж болно. Гэрэл зурагт фото хальсийг хэт томруулан цаасан дээр буулгахад үүсэх дүрсийг “негатив””позитив” байдлаар дүрслэлд хэрэглэж болдог. Цэгэн дүрсийг хэт ойроос хархад, хүмүүст “төстэй, төсгүй хооронд” нүд эрээлжилсэн өвөрмөц сэтгэгдэл төрүүлдэг.

Page 13: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• 5. Зүй тогтолт байгууламжийн давталтын аргаар тодорхой сэдэв бүхий сурталчилгааны зурагт хуудас плакатыг бүтээж болно. Энэ нь хүнд харьцангуй тодорхой дүрс, бүрэн дүүрэн мэдээллийг өгч чаддаг.

• 6. Болзолт илэрхийлэлийн арга нь өмнөх төрлүүдээс өөр зүй тогтолтой, байгууламжийн шугман байрлалд, үндсэн дүрсийг дугуй, цэгээр төв болгон тэнцүү биш, адил төстэй тойрог нэмж, цэгүүдийн байршилыг өргөтгөж, томруулна.165

Page 14: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• Маш олон төвтэй, дугуйн солбицол бүтцээр, нягтрах, задрах хөдөлгөөнт шинэ хувиралтай болгох, цэгээр төвлрөлтэй эсвэл сарнилтай атлаа нилээд тэнцвэртэй харьцааг илэрхийлж болдог байна. Зургийн хавтгайд дүрсэлсэн дүрс оновчтой, тодорхой, баялаг хувиралттай байхын зэрэгцээ нэг төрлийн хэмнэл давтамжийг үүсгэх нь бий.

Page 15: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• Давталтын үндсэн хэлбэр бөөгнөрлийн бүтэц

• Бөөгнөрөл, энэ нь үндсэн нэг дүрсийг давтан байруулсаны үндсэн дээр үүсэх нэг төрлийн өвөрмөц дүрс хэлбэр юм. Үүний хэлбэрийн давталт, хэмнэлээс ялгаатай нь тухайн зохиомжийн төвийг тойрон тодорхой тоогоор, /дээр доор баруун зүүн / давтагдсан дүрс үүсгэхийн зэрэгцээ, бие даан тэмдэг дүрс үүсгэх чадвартай. Ийм учраас дүрс тэмдэг эмблемийн урлагт маш түгээмэл хэрэглэдэг.

• Үндсэн хэлбэрийн давталтын бөөгнөрөл,бүтцийн арга бол дүрс тэмдэгт зохион бүтээх

Page 16: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• үндсэн аргын нэг болохын зэрэгцээ шинжлэх ухаан техник мэдээллийн эрин үед дүрс тэмдэгт нь хүний амьдралын бүх хүрээнд өдөр тутам оролцох мэдээллийг дүрсээр дамжуулах гол хэрэгсэл болж хувирчээ. Жишээ нь: бүтээгдэхүүний барааны тэмдэг, үйлдвэр аж ахуйн газар, пүүс компаний үйл ажиллагааны онцлогыг тусгасан таних тэмдэг, зам тээвэр харильцаа, олон нийтийн газар хэрэглэгддэг тэмдгүүд нь бүгд энэ төрөлд хамаарна. Дүрс тэмдэгт нь бодит болон хийсвэр дүрслэлээр бүтээгддэг.

Page 17: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• Жишээ нь 166 зураг Японы компаны бүтээгдэхүүний Гурвалжин жишүү ромбо тэмдэг нь олон жил харьцангуй өргөн тархсан, хэрэглэгчдийнхээ сэтгэлд тодорхой байр суурь эзэлсэн дэлхийд алдартай барааны тэмдэг.167 Олон улсын олимпийн хорооны тэмдэг, таван цагираг нь таван тивийн эв нэгдэл гэсэн утгыг илэрхийлдэг гэх мэт. Давталт байгуулалтын бөөгнөрөл бүтэцийг бүтээхэд хэд хэдэн шаардлага тавигдана.

• Элментийн тоо хэмжээ хязгаартай байх

Page 18: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• Бөөгнөрөл бүтцийн элментүүд хоорондоо нягтралтай, харилцан бие биенээ орлож, давхарласан байж болно.Харин чөлөөтэй сарьниу байхаас зайлсхий.

• Үүссэн дүрс нь уран сайхны талаас бүрэн бүтэн үзэмжтэй, өвөрмөц байна.

• Дүрсийг тогтвортой харагдуулахын тулд голдуу тэгш хэмийг баримтлана.

• Үндсэн дүрс нь товч тодорхой, бадриун, барьцтай байх ёстой. Бүдгэрэх жижгэрэхээс сэргийлэх хэрэгтэй. Үндсэн дүрсийн бөөгнөрөл нь хоёр буюу түүнээс дээш зэргэлдээ ижил үндсэн дүрсээс үүсдэг.183

Page 19: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• Үнсэн дүрс нь байрлалын хувьд холбогдсон байвал зохионо.184

• Үндсэн дүрсийн байгуулалтын эгнээ өрөлт нь нэгдмэл байх хэрэгтэй.185

• Харааны мэдрэмжид амархан өртөгдөх, нүдэнд тусацтай байх ёстой.

• Давталтын бүтцийг уран сайхны зураг төсөлд хэрэглэх нь

• Нийгмийн амьдралын бодит шаардлагын улмаас давталтын ойролцоо үндсэн дүрсийн бүтцийг дизайн чимэглэлийн ажилд өргөн хэрэглэдэг.

Page 20: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн

• Хэрэглээний онцлогоос хамаарч, давталтын бүтцийн янз бүрийн аргуудыг хэрэглэж болдог. Доорх бүтээлүүдэд дүрсийн онцлогийг харгалзан зохиомжийн шийдлийг өөр өөр байдлаар сонгон авчээ.

Page 21: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн
Page 22: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн
Page 23: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн
Page 24: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн
Page 25: Лекц 14 - numgantuya.files.wordpress.com · эргүүлэлт юм уу тусгалыг шилжилттэйгээр хялбаршуулбал хэмийн эрэмбийн