51
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ ТҮҮХ НИЙГМИЙН УХААНЫ СУРГУУЛЬ УЛС ТӨР СУДЛАЛ-СОЦИОЛОГИЙН ТЭНХИМ ХАРЬЦУУЛСАН УЛС ТӨР-II МАГИСТРАНТУРЫН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР Индекс: ХУТ-721 Кредит цаг: 2.0 Боловсруулсан: Ю.АТАР

Comparative Pol Curriculum

Embed Size (px)

Citation preview

Page 1: Comparative Pol Curriculum

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬТҮҮХ НИЙГМИЙН УХААНЫ СУРГУУЛЬ

УЛС ТӨР СУДЛАЛ-СОЦИОЛОГИЙН ТЭНХИМ

ХАРЬЦУУЛСАН УЛС ТӨР-II

МАГИСТРАНТУРЫН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

Индекс: ХУТ-721

Кредит цаг: 2.0

Боловсруулсан: Ю.АТАР

Улаанбаатар, 2010

Page 2: Comparative Pol Curriculum

Агуулга

Нэг. Хичээлийн нэр

Хоёр. Хөтөлбөрийн кредит

Гурав. Хөтөлбөрийн хүрээ

Дөрөв. Хөтөлбөрийн үндэслэл

Тав. Хөтөлбөрийн зорилго

Зургаа. Хөтөлбөрийн зорилтууд

Долоо. Хичээлийн агуулга

Найм. Хөтөлбөрийн нөөц хэрэглэгдэхүүн

Ес. Үнэлгээний модуль

Арав. Хөтөлбөрийн үнэлгээ

1

Page 3: Comparative Pol Curriculum

Нэг. Хичээлийн нэр: Харьцуулсан улс төр

Хоёр. Хөтөлбөрийн кредит: 2.0

Гурав. Хөтөлбөрийн хүрээ: МУБИС-ийн улс төрийн магистрантурт

Дөрөв. Хөтөлбөрийн үндэслэл:

Улс төрийн шинжлэх ухааны үүсэл хөгжлийн үе шат бүрт шийдвэрлэгдэшгүй олон асуудлууд байсаар ирсэн хэдий ч уг шинжлэх ухаан өөрийн онол, аргазүй хөгжлийнхөө явцад үүсэн судалгааны бие даасан судлагдахуунтай салбар ухаануудын тусламжтай тэдгээр асуудлыг төвөггүй шийдвэрлэх боломжтой болжээ. Хүн төрөлхтөн амьдрал практикт үүсэн тодорхой асуудлуудыг харилцан туршлага судлах замаар шийдвэрлэж байсан зүй тогтол өнөө хэр хадгалагдан үлдсэн.

Улс төрийн шинжлэх ухаанд нэлээд хожуу 1950-иад оноос өөрийн үүсэл хөгжлийн эхээ тавьсан Харьцуулсан улс төр хэмээх энэхүү салбар нь тус шинжлэх ухаанаар мэргэшин суралцаж буй суралцагчдад дэлхийн улс орнуудыг харьцуулан судлах онол, аргазүйтэй танилцан, түүнийг практикт хэрэглэх мэдлэг, чадвар олгох ба өнөөгийн даяаршлын эрин үед глобаль ба бүс нутгийн шинжтэй олон асуудлуудыг шийдвэрлэх онол, загвар, аргазүйд суралцах боломж олгодог билээ.

Улс төрийн шинжлэх ухаанаар боловсролын ахисан түвшинд мэргэшин суралцаж буй магистрантууд тус хичээлээр өмнө олж авсан улс төрийн онолын мэдлэгээ бататгахын сацуу улс төрийн аливаа үзэгдэл үйл явцыг шууд электик байдлаар харьцуулах нь учир дутагдалтайг ойлгон ухаарч, шинжлэх ухааны үндэслэлтэй онол, загвар, систем, аргазүйн тусламжтай дэлхийн улс орнуудын төр, төрийн зохион байгуулалт, хууль эрхзүй, улс төрийн нам, бүлэглэл, улс төрийн орчин зэргийг харьцуулан судлах болно.

Тав. Зорилго:«Харьцуулсан улс төр» хичээлийн зорилго нь Улс төрийн шинжлэх ухааны магистрантурт суралцаж байгаа оюутнууд Харьцуулсан улс төрийн талаархи онолын ойлголт, үзэл санаа, үнэт зүйлс мөн харьцуулалтын мөн чанар, стратегийг мэдэж, өөрийн ажил алба, цаашдын судалгаа шинжилгээний ажилдаа хэрэглэх ба улс орнуудыг харьцуулан судлах онол аргазүйд суралцсанаар Улс төрийн шинжлэх ухааны нэн орчин үеийн тулгамдсан глобаль шинжтэй олон асуудлыг Харьцуулсан улс төр судлал хичээлээр олж авсан мэдлэг чадвартаа тулгуурлан шийдвэрлэх боломжтой болно.

2

Page 4: Comparative Pol Curriculum

Зургаа. Зорилтууд:

Энэхүү хөтөлбөрийн дагуу суралцсанаар магистрант нь дараах мэдлэг чадвар, хандлагуудыг эзэмшинэ.

Мэдлэгийн хувьд:

Харьцуулсан улс төрийн талаарх үндсэн ойлголт, зарчмуудтай танилцах;

Харьцуулсан улс төрийн үндсэн гол онол, хандлагуудтай танилцан тэдгээрийг практикт хэрэглэх аргазүйн механизмуудын үзэл санаа, ач холбогдлыг ойлгох;

Боловсролын ахисан түвшинд мэдлэг чадвараа ахиулж буй магистрант нь улсуудыг харьцуулан судлахад үүсч буй тулгамдсан асуудлууд, өөр хоорондоо ялгаатай онол загвар, аргазүйн зарчмуудыг ялган таних, асуудал шийдвэрлэх арга замыг тодорхойлох;

Харьцуулалтын мөн чанар, стратегийг мэдэх; Харьцуулсан улс төрийн онол, олон талт арга зүйг мэдэх.

Чадварын хувьд:

Харьцуулсан улс төрийн судалгааны практикт тулгамдаж буй асуудалд өөрийн үнэлэлт дүгнэлт өгөх, шүүмжлэлтэй хандах;

Харьцуулсан улс төрийн онолын үзэл баримтлал, үзэл санаа сэтгэгчид болон улс төр судлаачдын зохиол бүтээлд хэрхэн туссаныг судлах, харьцуулах, үнэлэх, дүгнэх;

Харьцуулсан улс төрийн онол, аргазүйн мэдлэгтээ тулгуурлан тус чиглэлээр судалгааны хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх;

Харьцуулалт хийх онол, загвар тэдгээрийг хэрэгжүүлэх стратегийг олон талт арга зүйд тулгуурлан судлах, үнэлж дүгнэх;

Харьцуулсан улс төрийн судалгааны баримтуудыг практикт нэвтрүүлэх өөрийн судалгаа шинжилгээний ажилтай уялдуулан тэдгээрийг ашиглах ба үнэлэлт дүгнэлт өгөх.

Хандлагын хувьд

Харьцуулсан улс төрийн онол аргазүйг, өөрийн судалгаа шинжилгээ болон практик үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;

3

Page 5: Comparative Pol Curriculum

Дэлхийн улс орнуудыг харьцуулахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй онол, аргазүйн мэдлэгээ ашиглах;

Харьцуулалт хийх түүнийг судалгааны зорилгоор ашиглах талаар бусдад зөвөлгөө өгөх;

Харьцуулсан улс төрийн судалгааны практикт өөрийн хувь нэмрээ оруулах;

Улсуудыг харьцуулан судлах мөн чанарыг ойлгон ухаарах; Шинжлэх ухааны үндэслэлтэй Харьцуулсан улс төрийн

судалгааны аргазүйн талаар тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлэх, бусдад нөлөөлөх,

Хөтөлбөрийн зорилтууд ба модулиуд:

Мэдлэг, чадвар Модуль Харьцуулсан улс төрийн талаархи ойлголт,

зарчмыг мэдэхМодуль 1

Харьцуулсан улс төрийн талаархи онолын ойлголт, үзэл санаа, үнэт зүйлс мөн харьцуулалтын мөн чанарыг ойлгох

Модуль 1

Харьцуулсан улс төрийн үндсэн гол онол, хандлагуудтай танилцан тэдгээрийг практикт хэрэглэх аргазүйн механизмуудын үзэл санаа, ач холбогдлыг ойлгох,

Модуль 2,4,6

Харьцуулалтын мөн чанар, стратегийг мэдэх, Модуль 3

Дэлхийн улсуудын улс төрийг харьцуулан судлахад үүсч буй тулгамдсан асуудлууд, өөр хоорондоо ялгаатай онол загвар, аргазүйн зарчмуудыг ялган таних, асуудал шийдвэрлэх арга замыг тодорхойлох,

Модуль 4

Харьцуулсан улс төрийн онол, олон янзын арга зүйд суралцах,

Модуль 6,7

Харьцуулсан улс төрийн онолын үзэл баримтлал, үзэл санаа сэтгэчид болон улс төр судлаачдын зохиол бүтээлд хэрхэн туссаныг судлах, харьцуулах, үнэлэх, дүгнэх

Модуль 5,6

Харьцуулсан улс төрийн онол, аргазүйн мэдлэгтээ тулгуурлан тус чиглэлээр судалгааны хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэлт өгөх

Модуль 2, 3

Харьцуулсан улс төрийн судалгааны практикт тулгамдаж буй асуудалд өөрийн үнэлэлт дүгнэлт өгөх, шүүмжлэлтэй хандах

Модуль 1, 3

4

Page 6: Comparative Pol Curriculum

Харьцуулалт хийх онол, загвар тэдгээргийг хэрэгжүүлэх стратегийг олон талт арга зүйд тулгуурлан судлах, үнэлж дүгнэх,

Модуль 5,7

Харьцуулсан улс төрийн судалгааны баримтуудыг практикт нэвтрүүлэх өөрийн судалгаа шинжилгээний ажилтай уялдуулан тэдгээрийг ашиглах ба үнэлэлт дүгнэлт өгөх,

Модуль 4, 5,8

Долоо. Хөтөлбөрийн агуулга: (хичээл тус бүрээр)

Модуль Хичээл Сэдэв

1 Харьцуулсан улс төр судлалын онол1.1 Харьцуулсан улс төр судлалын суурь онолууд:

Системийн онол, соёлын, ангийн онолууд1.2 Харьцуулсан улс төр судлалын үүсэл, хөгжил

2 Улс төр дахь системийн онол2.1 Системийн онолын үүсэл ба хандлагууд: Д.

Истоны системийн онол2.2 Улс төрийн системийн альтернатив онолууд: Г.

Алмонд, В. Парето, Л. Пай нарын үзэл санаа3 Төрийн онолын асуудлууд

3.1 Төрийн онолын үндсэн чиглэлүүд: Институционализм, Корпоративизм, Бюрократ ба Авторитари хандлагууд, Плюрал капитализм

3.2 Төрийн талаарх альтернатив онолууд: Плюраль, Социалист, Интрументаль, Бүтэцлэг, Феминист хандлагууд

4 Улс төрийн соёлын онол4.1 Улс төрийн соёлын онолууд4.2 Улс төрийн соёлын альтернатив онолууд:

Рациональ сонголт ба Формаль загварчлал, Марксизм, Соёлын тухай радикал үзлүүд, Улс төрийн соёлын онолын хөгжлийн хандлагууд

5 Хөгжлийн онолууд олон төрөл болох нь5.1 Хөгжил ба хоцрогдол түүний судалгааны онол,

аргазүйн асуудлууд: Модернизаци, Трансформаци, Модификаци

5.2 Хөгжлийн хоцрогдол: Хөгжлийн онол ба Хоцрогдол, сул хөгжлийн тухай асуудлууд, Төв дэхь хөгжил ба зах хүрээ дэх сул хөгжлийн асуудал

5

Page 7: Comparative Pol Curriculum

6 Хамааралт байдлын тухай асуудал6.1 Хамааралт байдлын тухай онолын хандлагууд:

Диссаролисста, Бүтэцлэг ба үндэсний автономи хөгжил, Колониазм, Хөгжлийн туйлууд

6.2 Хамааралт байдал ба Империализм: Империализмын онолын асуудлууд, Х. Каутский, Ж. Гибсон, Н. Бухарин, В. И. Ленин П. Баран, Х. Мэгдофф, нарын үзэл санаа

7 Харьцуулсан улс төр дахь Структуралист онол

7.1 Структурализмын үүсэл ба онцлог: Леви-Стросс, Ж. Деррида, М. Фуко К. Маркс, А. Грамши, А. Альтюссер, Н. Пулантцас нарын үзэл санаа

7.2 Ангийн онолууд: Плюрализм ба Ардчилалын тухай элитийн онол, Плюрализм ба Социализм, Плюрализм ба нийгмийн шинэ хөдөлгөөнүүд

8 Харьцуулсан улс төр судлал ба Улс төрийн эдийн засгийн ухаан

8.1 Улс төрийн эдийн засгийн ухааны үүсэл төлөвшилт: К.Маркс, Ж.Кейнс нарын үзэл санаа, Маргинализм, неомаргинализм, Утопи социализм, Посткейнсизм, Неомарксизм

8.2 Улс төрийн эдийн засгийн ухааны орчин үеийн хандлагууд: харьцуулсан улс төр судлал ба улс төрийн эдийн засгийн шинжилгээ, Олон улсын эдийн засаг ба имперализм, Капиталын хуримтлал

МОДУЛЬ 1. ХАРЬЦУУЛСАН УЛС ТӨР СУДЛАЛЫН ОНОЛ

Агуулг а : Харьцуулсан улс төр судлалын тухай ухагдахуун Харьцуулсан улс төр судлалын үүсэл хөгжил Харьцуулсан улс төрийн үндсэн онолууд: Бихевиоризм,

Институционализм, неоинтитуционализм, Системийн онол, Ангийн онол

Зорилго:

Харьцуулсан улс төр судлалын талаарх өмнөх ойлголтоо сэргээн, Харьцуулсан улстөр судлалын үүслийн шавыг тавьсан гол онолууд

6

Page 8: Comparative Pol Curriculum

тэдгээрийн үндсэн зарчим болон сэтгэгчдийн үзэл баримтлалыг задлан шинжилж Харьцуулсан улс төрийн талаар онолын ойлголттой болох ба улс төрийг харьцуулан судлах онол, аргазүйн мэдлэг, чадвар олж авахад чиглэнэ.

Зорил тууд:

Мэдлэгийн хувьд: Харьцуулсан улс төр судлалын онолын баримтлал түүний үзэл

санаа, мөн чанарыг ойлгох; Харьцуулсан улс төр судлалын онолын үзэл санаа үүсэн

бүрэлдсэн талаар ойлгох; Харьцуулсан улс төрийн судлагааны гол

зарчмуудыг мэдэх, нэрлэх; Дэлхийн улс төрийг харьцуулан судлах онолын

мэдлэгтэй болох;

Чадварын хувьд: Харьцуулсан улс төрийн гол онолуудыг судлах; Харьцуулсан улс төрийн судалгааны аргазүйг

судлах, ялган таних; Харьцуулан судлах онол, аргазүйн талаар өөрийн

үнэлэлт өгөх;

Хандлага Харьцуулсан улс төрийн судалгааны аргазүйг

өөрийн судалгаа шинжилгээний ажилдаа хэрэглэдэг болох;

Харьцуулан судлах онол аргазүйг талаарх өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцах;

Сургалтын стратеги: Түүхчлэх арга Хэлэлцүүлэг Онолын талаар мэтгэлцээн хийх Агуулгын анализ

Арга зүй:

Хичээл 1. Харьцуулсан улс төрийн тухай

7

Page 9: Comparative Pol Curriculum

Харьцуулан судлах нь улс төрийн шинжлэх ухааны орчин үеийн судлагааны нэг чиглэл болох нь

Хичээл 2. Харьцуулсан улс төр судлалын судалгааны аргазүйг хэрэгжүүлэх тухай

Харьцуулсан улс төр судлал нь аргазүйг хэрэгжүүлэх аргазүйн тухай салбар ухаан болох нь

Хичээл 1.1. Харьцуулсан улс төр судлалын суурь онолууд: Системийн онол, соёлын, ангийн онолууд

Оролцооны үйл ажиллагаа:1. Суралцагчид Харьцуулсан улс төр судлалын

талаарх мэдлэгээ сэргээн санахын тулд бусадтайгаа болон багштай санал бодлоо солилцоно. Ингэхдээ боловсролын баклаврын сургалтанд үзсэн Харьцуулсан улс төрийн талаарх өөрийн үзэл бодлоо цэгцтэй, үндэслэлтэй дэвшүүлнэ. Суралцагчид өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийн сацуу бусдынхаа хариултад шүүмж өгч болно.

2. Суралцагчид Харьцуулсан улс төрийн талаар өөрийн үзэл бодлоо дэвшүүлэх явцад багш тэдний хэлэлцүүлэгийг удирдан чиглүүлнэ. Ингэхдээ Харьцуулсан улс төр судлал гэж юу вэ? Харьцуулсан улс төрийн талаар та ямар мэдээлэлтэй байна вэ? Харьцуулсан улс төр судлал юу судалдаг вэ? Харьцуулсан улс төр судлал хэдийд үүссэн бэ? Харьцуулсан улс төрийн судалгааны аргазүйг судалгааны практикт хэрхэн хэрэгжүүлэх вэ? зэрэг асуултуудаар хэлэлцүүлгийг удирдан чиглүүлнэ.

3. Харьцуулсан улс төрийн талаарх мэдлэгээ сэргээн санах болон хэлэлцүүлэг өрнөх явцад суралцагчид санал нэгдэж буй зарим санаануудыг дэвтэртээ бичиж тэмдэглэнэ.

8

Page 10: Comparative Pol Curriculum

4. Хэлэлцүүлгийн явцад багш суралцагчидын санал нэгдэхгүй болон будилж байгаа асуудлуудад мэдээлэл өгч, онолын гол дүгнэлтүүдийг бичиж тэмдэглүүлнэ.

5. Гэрийн даалгаварт суралцагчидад Харьцуулсан улс төр судлалын үүсэл хөгжлийн талаар нарийвчлан судалж Харьцуулсан улс төрийн гол онолуудын талаар давхардалгүйгээр хүн тус бүртээ танилцуулах мэдээлэл бэлтгэж ирэх даалгавар өгнө. Ингэхдээ мэдээллээ бусдад хүртээмжтэй, сонирхолтой хэлбэрээр танилцуулах бэлтгэл хангаж ирэх үүрэг өгнө.

Хичээл 1.2. Харьцуулсан улс төр судлалын үүсэл, хөгжил

Оролцооны үйл ажиллагаа:1. Суралцагчид түүхэн он цаг дарааллаар өөр өөрийн

ярих сэдвийн дугаарлалт хийнэ.2. Суралцагч тус бүр өөрийн илтгэх мэдээллээ дор

бүрнээ цэгцлэн танилцуулах бэлтгэл, зохион байгуулалтын ажил хийнэ.

3. Суралцагчид бэлдэж ирсэн мэдээллээ бусаддаа танилцуулна. Нэг оюутан бэлдсэн сэдвээ илтгэх, танилцуулах хугацаа 4-5 минут.

4. Багш оюутнуудад танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан асуулт бичүүлж хариу авна.

5. Суралцагчид илтгэж дууссаны дараа багшийн тавьсан асуултад амаар хариу өгөх ба ойлгомжгүй үлдсэн сэдвийн талаар багштай нээлттэй ярилцана.

6. Гэрийн даалгаварт Харьцуулсан улс төр судлалын орчин үеийн судалгааны чиглэлүүдийн талаар уншиж танилцах, тэмдэглэл хийх даалгавар өгнө.

Унших материал: 1. Харьцуулсан улс төр судлал. Б. Дашдэмбэрэл, Г. Ганбаяр

УБ., 20082. Алмонд Г., Пауэлл Ж., Стром К., Далтон Р. Харьцуулсан

улс төр. (Онолын хүрээ). УБ., 2005.3. Улс төрийн шинжлэх ухаан. МУИС, УБ., 2001

9

Page 11: Comparative Pol Curriculum

4. Улс төрийн шинжлэх ухаан. Дэвтэр 1, УТБА, 1996.5. Улс төрийн шинжлэх ухаан. Дэвтэр 2, УТБА, 2001 6. УТБА-ийн лекцийн эмхэтгэл. УТБА, 1999, 20017. Гаджиев К.С. Политическая наука. М., 1995.8. Голосов Э.Г. Сравнительная политология. Новосибирск,

1995.9. Almond G. Bingnam G. Comparative politics, system and

policy. Boston-Tronto, 1978

Веб хаягууд : 1. http://www . Freedomhouse. org2. http://www.fole.mn

3. http://www.icnrd5-mongolia.mn

4. http://www.pmis.gov.mn

5. http://www.forum.mn

6. http://www.sonin.mn

МОДУЛЬ 2. ХАРЬЦУУЛСАН УЛС ТӨР ДАХЬ СИСТЕМИЙН ОНОЛУУД

Агуулг а :

Системийн онол Харьцуулсан улс төрийн үүсэл болох нь

Системийн онолын үүсэл Д. Истоны системийн онол Д. Истоны системийн онолын шүүмжлэлд Улс төрийн системийн талаарх альтернатив

онолууд

Зорилго:

Системийн онолын үүсэл хөгжил болон Д. Истон, Г. Алмонд нарын системийн онолууд түүний үндсэн ойлголтуудын талаар нарийвчлан судалж улс төрийн системийн онолын талаар онол, аргазүйн мэдлэгтэй болох түүнийг судалгааны практикт хэрэглэх чадварт суралцахад чиглэнэ.

10

Page 12: Comparative Pol Curriculum

Зорилтууд:

Мэдлэгийн хувьд: Системийн онолын үндсэн агуулга үзэл санааг

мэдэх; Д.Истон, Г.Алмонд нарын улс төрийн системийн

онолтой танилцах; Системийн онолыг улс төрийн судалгаанд хэрэглэх

аргазүйн мэдлэгтэй болох;

Чадварын хувьд: Системийн онолуудыг ялган таних; Улс төрийн системийн онолуудын давуу болон сул

талыг илрүүлэх, үнэлэт дүгнэлт өгөх;

Хандлагын хувьд: Системийн онолыг шүүмжлэх чадварт суралцах; Улс төрийн системийн онолыг сонирхон судлах; Улс төрийн системийн онолыг өөрийн орны улс

төрийн судалгааны практикт хэрэгжүүлэх талаар мэдлэг, чадвартай болох.

Сургалтын стратеги: Түүхчлэх Хэлэлцүүлэг Асуудлын зураглал, Баримт бичиг судлах арга

Арга зүй:

Хичээл 1. Д. Истоны системийн онол

Д. Истон нь оролт, гаралт, эргэх холбоо, системийн төв, дэмжлэг, шаардлага, нийгмийн орчин гэсэн ойлголтуудаар дамжуулан улс төрийг бүхэлднь судлах системийн онолоо боловсруулсан.

Хичээл 2. Улс төрийн системийн альтернатив онолууд

11

Page 13: Comparative Pol Curriculum

Д. Истоноос гадна Г. Алмонд, В. Парето, Л. Пай нарын боловсруулсан системийн онолыг улс төрийн системийн альтернатив онолууд гэнэ.

Хичээл 2.1. Системийн онолын үүсэл ба хандлагууд: Д. Истоны системийн онол

Урьдчилж унших мэдэх шаардлагатай ухагдахуун: Систем, системийн элемент түүний чиг үүрэг хэмээх ойлголт

Оролцооны үйл ажиллагаа: 1. Систем хэмээх ухагдахуун, системийн элемент

түүний гүйцэтгэх үүрэг, ач холбогдол сэдвээр багш оюутнууд хамтран 15-20 минутын ярилцлага хийнэ;

2. Улс төрийн систем гэж юу болох? Улс төрийг бүхэл бүтэн систем гэж үзэх үндэслэл, улс төрийн системийн онолыг үүсэл, Д.Истоны улс төрийн системийн онол гэсэн агуулгаар багш суралцагчдад мэдээлэл өгнө;

3. Багш урьдчилан бэлтгэсэн Д.Истоны улс төрийн системийн схемийг суралцагчдад үзүүлэн ойлголт тус бүр дээр жишээ авч тайлбарлана;

4. Суралцагчид багшийн тайлбар хийх явцад онцолж байгаа хичээлийн агуулгыг өөрийн үнэлэлтээр дэвтэртээ бичих ба агуулгын зураглал үүсгэн өөрт ойлгомжтойгоор тэмдэглэл хөтөлнө;

5. Багш суралцагчидад Д.Истоны улс төрийн системийг шүүмжлэх үндэслэл дэвтэртээ бичихийг санал болгоно.

6. Багш суралцагчдын бичсэн үндэслэл тус бүр дээр тайлбар хийж ярилцлага өрнүүлнэ.

7. Гэрийн даалгаварт: Суралцагчид 3 багт хуваагдан багшийн өгсөн сэдвийн дагуу семинарын хичээлд илтгэх мэдээлэл бэлдэж ирнэ. 1-р баг: Г. Алмондын улс төрийн системийн онол2-р баг: В. Парето, Л. Пай нарын системийн онол3-р баг: Системийн онолуудын ижил ба ялгаатай тал

Хичээл 2.2. Улс төрийн системийн альтернатив онолууд:

12

Page 14: Comparative Pol Curriculum

Г. Алмонд, В. Парето, Л. Пай нарын үзэл санаа

Оролцооны үйл ажиллагаа: 1. Семинарын хичээл нь багийн ажил зонхилох учир

багт ороогүй нэг оюутан семинарын хичээл зохион байгуулагчаар сонгогдоно. Зохион байгуулагч оюутан нь багуудын илтгэх хугацаа, сэдвийн талаарх танилцуулга мөн хичээлийн явцад бусад зохион байгуулалтын ажил хийнэ.

2. Багууд урьдчилж бэлдэж ирсэн сэдвийн дарааллаар мэдээлэлээ танилцуулна. Ингэхдээ багийн гишүүн тус бүрийн оролцоог хангахыг чухалчилна.

3. Багууд өөрсдийн сэдвээ танилцуулахдаа LCD дэлгэц Power Point программ ашиглан сонирхолтой, хүртээмжтэй хэлбэрээр илтгэнэ.

4. Баг тус бүрийн мэдээлэл танилцуулах хугацаа 15 минут.

5. Багш багуудын илтгэл дууссаны дараа суралцагчдын илтгэсэн мэдээлэлд анализ хийж, суралцагчдад асуулт тавина.

6. Багшийн тавьсан асуултад хариулах замаар багууд нэмэлт оноо цуглуулна.

7. Гэрийн даалгавар: Монголын дахь улс төрийн системийн талаарх судалгаа

Унших материал:

1. Харьцуулсан улс төр судлал. Б. Дашдэмбэрэл, Г. Ганбаяр УБ., 2008

2. Алмонд Г., Пауэлл Ж., Стром К., Далтон Р. Харьцуулсан улс төр. (Онолын хүрээ). УБ., 2005.

3. Улс төрийн шинжлэх ухаан. МУИС, УБ., 20014. Улс төрийн шинжлэх ухаан. Дэвтэр 2, УТБА, 2001 5. УТБА-ийн лекцийн эмхэтгэл. УТБА, 1999, 20016. Ганбат Д. Монголын улс төрийн систем. Шинэ толь сэтгүүл.

1994 №2.7. Дойч К. Основные изменения политологии (1952-1977) -

политические отношения: прогнозирование и планирование. Ежегодник, 1977, М., 1979, с.84-89.

13

Page 15: Comparative Pol Curriculum

8. Егоров С.А. Политическая система, политическое развитие. Право: критика немарксистских политических концепций. М., 1983.

9. Хофстедтер Р. Американская политическая традиция и ее создатели. М., 1992

10.Almond G. Bingnam G. Comparative politics, system and policy. Boston-Tronto, 1978.

11.Almond G.A. Developmental Apporach to Political systems-World politics, 1965.

12.Almond G, Powell G. Comparative politics. Boston. 1966. 13.Easton D. The Political Sistem. N-Y., 1964, p.97.14.Easton D. Varieties of Political Theory. Prentice-Halle. N-Y.,

1966, p.129-130.15.Easton D. Systems analysis of political life. N-Y., 19678 p.208.16.Easton D. Framework for Political Analysis. p.35.17.Pennock I. Political Development, Political Sistems and Political

Goods -World Politics, 1966, 13. p.416.18.The political system: An anquiry into the State of political

Science. N.Y, 1953

МОДУЛЬ 3: ТӨРИЙН ОНОЛЫН АСУУДЛУУД

Агуулга:

Төр улс төрийн системийн үндсэн институт болох нь;

Төрүүдийг харьцуулан судлах нь; Төрийн онолын үндсэн чиглэлүүд:

Институционализм, Корпоративизм, Бюрократ ба Авторитари хандлагууд, Плюраль капитализм;

Төрийн талаарх альтернатив онолууд: Плюраль, Социалист, Интрументаль, Бүтэцлэг, Феминист хандлагууд

Зорилго:

Улс төр судлалын магистрын зэрэг горилж буй суралцагчдад улс төрийн системийн үндсэн институт болох төрийн тухай онолын чиглэлүүд тэдгээрийн үндсэн зарчим, үзэл санаа, үнэт зүйлсийн талаарх онолын мэдлэг, хандлага, чадварыг төлөвшүүлэхэд энэхүү модулийн зорилго оршино.

14

Page 16: Comparative Pol Curriculum

Зорилтууд:

Мэдлэгийн хувьд: Төрийн талаарх онолууд тэдгээрийн агуулга үзэл

санааг мэдэх; Төрийн талаар, Корпоративизм, Бюрократ ба

Авторитари хандлагууд, Плюраль капитализм зэрэг онолуудтай танилцах;

Мөн төрийн талаарх альтернатив онолуудын ижил ба ялгаатай талуудыг судлан мэдэх;

Чадварын хувьд: Төрийн талаарх үндсэн ба альтернатив онолуудыг

ялган таних; Олон улсын харилцааны үндсэн тоглогч болох

«Төр»-ийг судлах онол, аргазүйн мэдлэг чадвартай болох;

Төрүүдийг харьцуулан судлах онол, загвар, аргазүйтэй танилцан түүнийгээ практикт хэрэгжүүлэх;

Хандлагын хувьд:

Төрийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй онолын мэдлэг, чадвартай болох;

Төрийн талаарх онолуудын давуу болон сул талуудыг илрүүлэх, үнэлж дүгнэх.

Сургалтын стратеги: Түүхчлэх Асуудлын зураглал, Ярилцлага Баримт бичиг судлах арга Илтгэл тавих KWL Хүснэгтийн арга

Арга зүй:

Хичээл 1.Төрийн онолын үндсэн чиглэл

15

Page 17: Comparative Pol Curriculum

Төрийн талаар олон онол хандлага байдгаас Харьцуулсан улс төр судлалд бюрократизм, авторитаризм, корпоративизм, институционализм зэрэг онолуудыг төрийг судлах харьцуулсан судалгааны онол, аргазүйг болгон авч үзнэ.

Хичээл 2.Төрийн талаарх альтернатив онолууд

Дээрх онолуудаас гадна төрийн онолын альтернатив чиглэлүүд болох Плюраль, Социалист, Интрументаль, Бүтэцлэг, Феминист хандлагуудыг ч судална.

Хичээл 3.1: Төрийн онолын үндсэн чиглэлүүд

Оролцооны үйл ажилагаа:1. Улс төр судлалын магистрантууд баклаврын

сургалтын түшинд үзсэн төрийн талаарх мэдлэг, үзэл бодлоо бусадтайгаа хуваалцах, сэргээн санах зорилгоор багш оюутнууд хамтран 20 минутын ярилцлага өрүүлнэ.

2. Ярилцлагын үндсэн чиглэл: Төр гэж юу вэ? Төрийн талаар ямар ямар онолуудыг мэдэх вэ? Төрүүдийг харьцуулан судлах боломжтой юу? Төрүүдийг харьцуулан судлахдаа юу анхаарах вэ? хэрхэн судлах вэ? зэрэг асуултын дагуу ярилцлага өрнөнө.

3. Багш ярилцлагын дараа Харьцуулсан улс төрийн судалгааны үндсэн чиглэл болсон«Төр»-ийг судлах онол, аргазүйн талаар лекцдээ оюутнуудыг хөтлөн оруулна.

4. Төрийн талаарх онолын үндсэн чиглэлүүдийг талаар тайлбар лекц уншиж, сэдэвт холбогдох асуултад хариулах замаар хичээл үргэлжилнэ.

5. Суралцагчид багшид асуулт тавьж хариу авах замаар ойлгосон зүйлээ дэвтэртээ бичиж тэмдэглэнэ.

6. Гэрийн даалгаварт: Төрийн талаарх альтернатив онолууд сэдвээр бүх оюутнууд хамтарсан болон ганцаараа илтгэл боловсруулж ирнэ.

16

Page 18: Comparative Pol Curriculum

Хичээл 3.2: Төрийн талаарх альтернатив онолууд

Оролцооны үйл ажилагаа:1. Оюутнууд урьдчилж бэлдэж ирсэн сэдвийн дагуу

илтгэл хэлэлцүүлнэ.2. Нэг илтгэл хэлэлцүүлэх хугацаа тус бүр 7 минут.

Тус илтгэлд холбогдох хэлэлцүүлэх өрнүүлэх ба хэлэлцүүлгийн хугацаа илтгэл бүрийн дараа 10 минут үргэлжилнэ.

3. Багш илтгэлийн сэдэвт холбогдох асуулт тавих ба илтгэгч оюутан багшийн тавьсан асуултад хариулах эсвэл тус асуултыг анги хамт олноороо хэлэлцүүлж болно.

4. Илтгэл ба хэлэлцүүлгийн явцад оюутан бүр дэвтэртээ тэмдэглэгээ хийнэ. Ингэхдээ KWL Хүснэгтийн арга ашиглана.

5. Илтгэлээ хичээлийн цаг багтан илтгэж амжаагүй оюутнууд хичээлийн дараа илтгэлийн материалаа багшид хураалгана.

6. Оюутнууд хичээлийн төгсгөлд өөр өөрийн KWL Хүснэгтийн мэдээллээ бусаддаа танилцуулж санал солилцоно.

Унших материал: 1. Харьцуулсан улс төр судлал. Б. Дашдэмбэрэл, Г. Ганбаяр

УБ., 20082. Алмонд Г., Пауэлл Ж., Стром К., Далтон Р. Харьцуулсан

улс төр. (Онолын хүрээ). УБ., 2005.3. Улс төрийн шинжлэх ухаан. МУИС, УБ., 20014. Улс төрийн шинжлэх ухаан. Дэвтэр 1, УТБА, 1996.5. Улс төрийн шинжлэх ухаан. Дэвтэр 2, УТБА, 2001 6. УТБА-ийн лекцийн эмхэтгэл. УТБА, 1999, 20017. Гаджиев К.С. Политическая наука. М., 1995.8. Голосов Э.Г. Сравнительная политология. Новосибирск,

1995.

Веб хаягууд : 1. http://www . Freedomhouse. org2. http://www.fole.mn 3. http://www.icnrd5-mongolia.mn 4. http://www.pmis.gov.mn

17

Page 19: Comparative Pol Curriculum

МОДУЛЬ 4: УЛС ТӨРИЙН СОЁЛЫН ОНОЛ

Агуулга: Харьцуулсан улс төрийн судалгаанд соёлын

аспектыг харгалзан үзэх нь; Улс төрийн соёлын тухай; Улс төрийн соёлын онолууд: Г. Алмонд, С. Верба, Л.

Пай нарын үзэл баримтлал; Улс төрийн соёлын альтернатив онолууд:

Рациональ сонголт ба Формаль загварчлал, Марксизм, Соёлын тухай радикал үзлүүд, улс төрийн соёлын онолын хөгжлийн хандлагууд.

Зорилго:

Харьцуулсан улс төрийн судалгаанд улс орнуудыг харьцуулах судлахдаа соёлын хүчин зүйл ба тэдгээрийн ялгааг онцлон үзэх болсон учраас соёлын талаарх онолын баримтлал, үзэл санаа тэдгээрийн үндсэн зарчмуудтай танилцахад энэхүү модулийн зорилго оршиж байна.

Зорилтууд:

Мэдлэгийн хувьд: Соёлын талаарх онолуудтай танилцах; Улс төрийн соёлын талаарх Г.Алмонд, С.Верба,

Л.Пай нарын үзэл баримтлалыг судлах; Соёл ба улс төрийн соёлын хүчин зүйлсийг ялган

таних, тайлбарлах онол, аргазүйн мэдлэгтэй болох; Улс төрийн соёлын альтернатив онолуудын талаар

ойлголт, мэдлэгтэй болох;

Чадварын хувьд: Соёл түүний элементүүдийг задлан шинжлэх

аргазүйд суралцах; Улс төрийн соёлын тухай онолын ойлголт, мэдлэгээ

улс төрийн судалгаанд ашиглах чадвартай болох;

18

Page 20: Comparative Pol Curriculum

Соёл болон улс төрийн соёлын элементүүд тэдгээрийн олон янз байдлын талаар үнэлэлт дүгнэлт өгөх;

Хандлагын хувьд: Соёлын олон янз байдал тэдгээрийг ялган таньж

сурах; Улс төрийн соёлын онолыг сонирхон судлах; Харьцуулсан улс төрийн судалгааны практикт

соёлын аспектуудыг харгалзан үзэх онол, аргазүйн мэдлэг, чадвартай болох;

Сургалтын стратеги: Түүхчлэх Хэлэлцүүлэг Асуудлын зураглал, Баримт бичиг судлах арга Ярилцлага Тохиолдол шинжлэх

Арга зүй:

Хичээл 1. Улс төрийн соёл

Улс төрийн соёл нь соёл хэмээх ерөнхий ухагдахууны үндсэн элементүүдийг өөртөө агуулахын дээр улс төрийн туршлага, улс төрийн ухамсар, улс төрийн үйл байдал зэрэг ойлголтуудыг өөртөө агуулна.

Хичээл 2. Улс төрийн соёлын альтернатив онолууд

Г. Алмонд, С. Верба, Л. Пай нарын улс төрийн соёлын талаарх үзэл онолоос гадна Рациональ сонголт ба Формаль загварчлал, Марксизм, Соёлын тухай радикал үзлүүдийг улс төрийн соёлын альтернатив онолд хамруулан авч үзнэ.

Хичээл 4.1: Улс төрийн соёлын онолууд

19

Page 21: Comparative Pol Curriculum

Чиглүүлэх асуултууд:

Соёл гэж юу вэ? Соёлын үндсэн элементүүдийг нэрлэнэ үү? Соёлын олон янз байдал, тэдгээрийн ижил болон ялгаатай талууд? Улс төрийн соёл гэж юу вэ? Улс төрийн соёлын ямар ямар онолууд бий вэ?

Оролцооны үйл ажилагаа:1. Суралцагчид соёл, улс төрийн соёлын талаарх

мэдлэгээ багштай болон бусадтайгаа хуваалцан ярилцлага өрнүүлнэ. Ярилцлага 15 минут үргэлжлэх ба ярилцлагын төгсгөлд багш Харьцуулсан судалгаанд яагаад соёлын үнэт зүйл, элементүүдийг харьцуулалтын гол ойлголт болгон авч үздэг вэ? гэсэн асуултаар дамжуулан суралцагчдыг лекцийн агуулгад анхаарлаа хандуулахыг урина.

2. Багш урьдчилан бэлдсэн лекцийг танилцуулахдаа LCD дэлгэц Power Point программ ашиглан тайлбарлана.

3. Лекцийн явцад суралцагчид багшид шууд асуулт тавих ба асуултын хариултын талаар багштай болон бусадтайгаа санал бодлоо солилцоно.

4. Багш лекц хичээл танилцуулах явцад суралцагчид өөрт ойлгомжтой хэлбэрээр тэмдэглэл хөтөлнө.

5. Гэрийн даалгаварт багийн ажил даалгана. Суралцагчид 3-н багт хуваагдаж дараах сэдвээр семинарын хичээлд бэлдэж ирнэ.

1-р баг: Америк дахь улсын улс төрийн соёлын хэв маяг, онцлог 2-р баг: БНХАУ-ын улс төрийн соёлын хэв маяг, онцлог3-р баг:Монголын улс төрийн соёлын хэв маяг, онцлог

Нөөц хэрэгсэл:- PowerPoint slides- LCD projector- Шохой- Самбар - Maker бусад

20

Page 22: Comparative Pol Curriculum

Хичээл 4.2: Улс төрийн соёлын альтернатив онолууд

Оролцооны үйл ажилагаа:

Бүлгээр ажиллах, Хэлэлцүүлэг:1. Багууд бэлдэж ирсэн сэдвийн дагуу өөр өөрийн

танилцуулга хийнэ. Ингэхдээ нэг багын илтгэл танилцуулах хугацаа 10-15 минут байна.

2. Багуудын илтгэл хооронд ямар нэг хэлэлцүүлэг хийгдэхгүй. Харин багуудын илтгэлээс бусад оролцогчид сонсоод асуух асуулт болон ойлгомжгүй зүйлээ дэвтэртээ бичиж тэмдэглэнэ.

3. Багуудын илтгэл дууссаны дараа багш багуудын дунд тохиолдол шинжилгээ хийх урьдчилан боловсруулсан кейс өгнө. Уг кейс нь улс төрийн тодорхой үзэгдлийг жишээ болгон авсан байна.

4. Тохиолдлыг шинжлэхдээ баг тус бүр даалгаварт өгөгдсөн өөрийн багын сонгогдсон улсын улс төрийн соёлын үүднээс тайлбар хийх ёстой.

5. Багууд сонгон авсан улс орныхоо улс төрийн соёлын аспектийг тайлбар хийхдээ тусгаж байгаа эсэхийг багш болон бусад багын гишүүд хянана.

6. Хичээлийн төгсгөлд багш багуудын гаргасан алдаа болон илтгэлд тусгагдаагүй агуулгыг нэмэлт тайлбараар суралцагчдад мэдээлэл өгч дүгнэлт хийнэ.

Унших материал:

1. Харьцуулсан улс төр судлал. Б. Дашдэмбэрэл, Г. Ганбаяр УБ., 2008

2. Алмонд Г., Пауэлл Ж., Стром К., Далтон Р. Харьцуулсан улс төр. (Онолын хүрээ). УБ., 2005.

3. Улс төрийн шинжлэх ухаан. МУИС, УБ., 20014. Улс төрийн шинжлэх ухаан. Дэвтэр 2, УТБА, 2001 5. УТБА-ийн лекцийн эмхэтгэл. УТБА, 1999, 20016. Гаджиев К.С. Политическая наука. М., 1995.7. Голосов Э.Г. Сравнительная политология. Новосибирск,

1995.8. Ардчиллын чанар: Судалгааны өгүүллийн эмхэтгэл. УБ.,

2005.

21

Page 23: Comparative Pol Curriculum

9. Ардчиллыг шинээр болон сэргээн босгох орнуудын олон улсын Y бага хурал. Судалгааны ажлууд ба төгсгөлийн баримт бичгүүдийн эмхэтгэл. УБ., 2003

10.Зүүн Азийн Барометр: Ардчиллын хөгжлийн харьцуулсан судалгаа. УТБА, УБ., 2005.

Веб хаягууд :

1. http://www . Freedomhouse. org2. http://www.fole.mn 3. http://www.icnrd5-mongolia.mn 4. http://www.pmis.gov.mn 5. http://www.forum.mn 6. http://www.sonin.mn

МОДУЛЬ 5. ХӨГЖЛИЙН ОНОЛУУД ОЛОН ТӨРӨЛ БОЛОХ НЬ

Агуулга:

Хөгжлийн тухай ухагдахуун; Хөгжил ба Хоцрогдол; Хөгжил ба Хоцрогдол түүний судалгааны онол,

аргазүйн асуудлууд; Хөгжлийн онолууд: Модернизаци, Трансформаци,

Модификаци; Хоцрогдол, сул хөгжлийн тухай;

Зорилго:

Харьцуулсан улс төр судлалд дэлхийн улс орнуудыг харьцуулан судлахдаа хөгжлийн асуудлыг үндсэн шалгуур болгон авч үздэг. Тиймээс харьцуулсан улс төрийн судалгааны үндсэн асуудал болох улс орны хөгжлийн загвар түүний олон янз байдал, ялгаатай талууд, хөгжлийн талаарх онолууд тэдгээрийн үндсэн зарчмуудын талаар онол, аргазүйн мэдлэг, чадвар хандлага төлөвшүүлэхэд энэ модулийн зорилго оршино.

22

Page 24: Comparative Pol Curriculum

Зорилт ууд :

Энэхүү модулийг суралцсанаар суралцагчид нь дараах мэдлэг чадвар, хандлагуудыг эзэмшинэ.

Мэдлэгийн хувьд:

Хөгжил түүний талаарх онол, аргазүйн мэдлэгтэй болох;

Хөгжлийн олон талт онолуудтай танилцах; Хөгжлийн олон хэлбэрүүд, сул хөгжлийн тухай

онолын мэдлэгтэй болох; Дэлхийн улс орнуудыг хөгжлийн үзүүлэлтээр нь

харьцуулан судлах онолын мэдлэгтэй болох;

Чадварын хувьд:

Хөгжил түүнийг судлах онол, аргазүйд суралцах; Хөгжлийн олон талт онолууд тэдгээрийг ялган

таних; Хөгжлийн онолууд тэдгээрийг улс төрийн

судалгааны практикт хэрэглэх; Хөгжлийн шалгуур тэдгээрийг нийгмийн

амьдралтай уялдуулж судлах;

Хандлагын хувьд:

Хөгжлийн тухай онолын мэдлэг чадвартай болох Дэлхйин улс орнуудыг хөгжлийн түвшингээр нь

харьцуулан судлах чадварт суралцах Өөрийн орны улс төрийн хөгжлийн талаар дүн

шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх

Сургалтын стратеги:

Түүхчлэх Хэлэлцүүлэг Баримт бичиг судлах арга Ярилцлага Тохиолдол шинжлэх Хагас лекцийн арга Марафон бичлэгийн арга

23

Page 25: Comparative Pol Curriculum

Арга зүй:

Хичээл 5.1: Хөгжил ба хоцрогдол түүний судалгааны онол, аргазүйн асуудлууд

Хөгжил хэмээх ойлголтыг харьцуулсан улс төрийн судалгаанд шинжлэх ухааны үндэслэлтэй онол аргазүйгээр судлан хөгжлийн шалгуур үзүүлэлт тус бүрээр улс орнуудын хөгжлийн тодорхойлдог. Тухайлбал: хөгжлий талаар модернизаци, модификаци, трансформаци зэрэг бие даасан онолууд байна.

Хичээл 5.2: Хөгжлийн хоцрогдол

Хөгжил хэмээх ойлголттой уялдуулан сул хөгжлийн асуудал буюу хоцрогдол түүний шалтгаан, үр дагавар, улс орнуудыг хөгжлийн хоцрогдол хүргэж буй хүчин зүйлсийн шинжилгээ зэрэг агуулгаар Харьцуулсан улс төр судлалд хоцрогдлын тухай авч үзнэ.

Хичээл 5.1: Хөгжил ба хоцрогдол түүний судалгааны онол, аргазүйн асуудлууд

Оролцооны үйл ажиллагаа:1. Багш суралцагчдад тус бүр нэг бичгийн цаас

тарааж өгнө. Суралцагчид марафон бичлэгийн аргаар Хөгжил гэж юу болох, хөгжлийн талаар ямар ойлголтой байна вэ? гэсэн асуултад хариулт бичнэ. Бичих хугацаа 5 минут.

2. Суралцагчид цаасан дээр бичсэн хөгжлийн талаарх мэдээлэл, үзэл бодлоо багш болон ангийн бусад гишүүдтэй хуваалцах үүднээс өөрийн саналаар уншиж танилцуулна.

3. Багш суралцагчдын хариултад үндэслэн Харьцуулсан улс төрийн судалгаанд хөгжлийн

24

Page 26: Comparative Pol Curriculum

асуудал яагаад ийнхүү чухлаар тавигддаг вэ? гэсэн асуултаар лекцээ эхэлнэ.

4. Хөгжлийн талаарх судалгааны онол, аргазүйн талаар багш өөрийн лекц уншиж суралцагчид багшийн лекц хичээлээс өөрт ойлгомжтой хэлбэрээр товчлол хийнэ.

5. Лекц хичээлийн дунд Монгол улсын хөгжлийн талаарх үзэл баримтлал сэдвээр 15 минутын хэлэлцүүлэг өрнүүлнэ.

6. Оюутнууд хэлэлцүүлгийн явцад лекц хичээлээр ойлгоогүй үлдсэн зүйлсээ тодруулж асуух замаар хэлэлцүүлэгт оролцоно.

7. Гэрийн даалгаварт: Дэлхийн улс орнуудын хөгжлийн үзүүлэлт, стратеги сэдвээр оюутнууд семинарын хичээлд бэлтгэнэ.

Хичээл 5.2: Хөгжлийн хоцрогдол

Чиглүүлэх асуултууд:

Дэлхийн улс орнууд яагаад харилцан адилгүй хөгждөг вэ? хөгжлийн гол үзүүлэлт юу вэ? Улс орнуудын хөгжлийг хэмждэг ямар ямар шалгуур үзүүлэлт, индексүүд байна вэ? Хөгжлийн сул тал гэж бий юу? Сул хөгжил гэж юу вэ? хөгжлийн хоцрогдол сөрөг үр дагавартай юу?

Оролцооны үйл ажиллагаа: 1. Суралцагчид даалгаварт өгсөн сэдвийн дагуу

мэдээлэл цуглуулсан байна. Ангийн нийт оюутнууд тойрог хэлбэртэйгээр суудлаа засаж хөгжлийн стратеги түүний шалгуур үзүүлэлт сэдвээр хэлэлцүүлэг хийнэ;

2. Багш тус хэлэлцүүлэгт танилцуулах мэдээлэлийг LCD дэлгэц Power Point slide ашиглан үзүүлнэ;

3. Багшийн өгсөн мэдээлэлд тулгуурлан суралцагчид улс орнуудын хөгжлийн талаар задлан шинжилгээ хийнэ;

4. Суралцагчид багшийн тайлбар хийх явцад онцолж байгаа хичээлийн агуулгыг өөрийн үнэлэлтээр дэвтэртээ бичих ба агуулгын зураглал үүсгэн өөрт ойлгомжтойгоор тэмдэглэл хөтөлнө;

25

Page 27: Comparative Pol Curriculum

5. Багшийн өгсөн мэдээлэлд задлан шинжилгээ хийсэн суралцагчид хөгжлийн стратеги, шалгуур үзүүлэлт тус бүрийн давуу болон сул талуудын талаар хэлэлцүүлэгээ үргэлжлүүлнэ;

6. Гэрийн даалгаварт: «Монгол улсын хөгжлийн гарц» сэдвээр 800-1500 үгтэй эссэ бичнэ.

Унших материал:1. Харьцуулсан улс төр судлал. Б. Дашдэмбэрэл, Г. Ганбаяр

УБ., 20082. Алмонд Г., Пауэлл Ж., Стром К., Далтон Р. Харьцуулсан

улс төр. (Онолын хүрээ). УБ., 2005.3. Улс төрийн шинжлэх ухаан. МУИС, УБ., 20014. Улс төрийн шинжлэх ухаан. Дэвтэр 2, УТБА, 2001 5. УТБА-ийн лекцийн эмхэтгэл. УТБА, 1999, 20016. Баярхүү Д. Олон улсын харилцаа ХХ зуунд. УБ., 19947. Болдбаатар Ж., Дашдаваа Ч. Шинэчлэлийн төлөө

хөдөлгөөн, түүний хувь заяа. УБ., 20058. Ганбат Д. Монгол улсын нийгмийн бүтцийн өөрчлөлт,

хандлага. Шинэ толь сэтгүүл. 1994 №5.9. Ганбат Д. Монголын нийгмийн социаль хүрээнд гарсан

өөрчлөлт. Шинэ толь сэтгүүл. 1994 №5.10.Ганболд Ц. Монгол дахь модернизацийн зарим онцлог.

МУИС, ЭШБ, 1997, №8.11.Найдандорж Ч., Содномгомбо Д. Монгол улсын үндэсний

аюулгүй байдал, түүнийг хангах зарим асуудал. УБ., 200012.Гаджиев К.С. Политическая наука. М., 1995.13.Хофстедтер Р. Американская политическая традиция и ее

создатели. М., 199214.Pennock I. Political Development, Political Sistems and Political

Goods -World Politics, 196615.Almond G.A. Developmental Apporach to Political systems-

World politics, 1965

МОДУЛЬ 6. ХАМААРАЛТ БАЙДЛЫН ТУХАЙ АСУУДАЛ

Агуулга: Хамааралт байдлын тухай ухагдахуун;

26

Page 28: Comparative Pol Curriculum

Хамааралт байдлын тухай онолын хандлагууд: Диссаролисста, Бүтэцлэг ба үндэсний автономи хөгжил, Колониазм, Хөгжлийн туйлууд;

Хамааралт байдал ба Империализм; Империализмын онолын асуудлууд: Х. Каутский, Ж.

Гибсон, Н. Бухарин, В. И. Ленин П. Баран, Х. Мэгдофф, нарын үзэл санаа;

Империализмын төрөл хэлбэрүүд: Соёлын империализм, эдийн засгийн империализм, улс төрийн империализм;

Зорилго:

Уг модулийг судалсанаар суралцагчид хамааралт байдлын талаарх орчин үеийн онолын үзэл баримтлал, аргазүйн зарчимтай танилцаж түүнийг харьцуулсан улс төрийн судалгаанд ашиглах мөн хамааралт байдлыг судлах аргазүйн чадварыг эзэмшинэ.

Зорилтууд:

Энэхүү модулийг суралцсанаар суралцагчид нь дараах мэдлэг чадвар, хандлагуудыг эзэмшинэ.

Мэдлэгийн хувьд:- Хамааралт байдлын талаарх онол аргазүйн

мэдлэгтэй болох; - Империализм түүнийг судлах аргазүй, арга

зарчмуудаас суралцах;- Дэлхийн улс орнуудын хоорондын хамааралт

байдал түүний дотоод логик холбоог мэдэх;

Чадварын хувьд:- Хамааралт байдлыг орчин үеийн онол, аргазүйгээр

судлах түүнд суралцах;- Хамааралт байдал түүний талаарх онол, судалгааг

өөрийн улс төрийн судалгаанд ашиглах, үнэлэлт дүгнэлт өгөх;

- Империализм түүний үр дагаварыг задлан шинжлэх;

- Империализмын онолын асуудалд дүншинжилгээ хийх;

27

Page 29: Comparative Pol Curriculum

Хандлагын хувьд: - Орчин үеийн улс төрийн судалгаан дахь хамааралт

байдлын тухай асуудалд онолын үүднээс хандах;- Хамааралт байдлын талаар өөрийн судалгаа

шинжилгээ хийх;- Дэлхийн томоохон гүрнүүдийн эзлэн түрэмгийлэх

бодлогод дүн шинжилгээ хийж чаддаг болох;

Сургалтын стратеги:- Асуудал шийдвэрлэх лекцийн арга- Бүлгийн ажил- Кейсийг ашиглан бүтээлчээр сэтгэх- Хэлэлцүүлэг- Видео бичлэгт ажиглалт хийн дүн шинжилгээ

хийх

Арга зүй:

Хичээл 6.1: Хамааралт байдлын тухай онолын хандлагууд

Дэлхийн улс орнууд улс төрийн төдийгүй өөр олон шижмээр хоорондоо нягт уялдаа холбоо хамааралтай орших болжээ. Улс орнуудын хооронд орших тэдгээр хамаарал, харилцаа холбоог онолын үүднээс Харьцуулсан улс төр судлалд гүнзгийрүүлэн судалдаг.

Хичээл 6.2: Хамааралт байдал ба Империализм

Хамааралт байдлыг улс төрийн болон нийгмийн бусад шинжлэх ухаанд империализм хэмээх үзэл онолоор дамжүүлж судалдаг. Харьцуулсан улс төр судлалд империализмийг улс төрийн төдийгүй эдийн засгийн,соёлын зэрэг агуулгаар задлан шинжилнэ.

Хичээл 6.1: Хамааралт байдлын тухай онолын хандлагууд

28

Page 30: Comparative Pol Curriculum

Чиглүүлэх асуултууд:

Хамааралт байдал гэж юу вэ? Дэлхийн улс орнуудын хоорондын улс төр, эдийн засаг, соёлын харилцан хамаарал, Улс орнуудын хил дамнасан харилцаа, Бүс нутгийн интеграцийн үйл явц, Коммуникаци ба харилцаа холбоо дэлхийг хамрах нь, Функциональ ялгарал, гишүүнчлэлгүй байгууллага хийгээд сүлжээнүүд.

Оролцооны үйл ажиллагаа: 1. Багш хамааралт байдлын тухай «Дэлхийн улс

төрийг иргэншүүлэх нь: Төрийн чинад дахь нийгэм ба нийтлэг»сэдэвт судалгааны өгүүлэл уншуулна;

2. Суралцагчид унших материалын мэдээллийг унших явцдаа задлан шинжилгээ хийнэ;

3. Багш чиглүүлэх асуултаар дамжуулан суралцагчдад Хамааралт байдлын онолын асуудлын талаарх мэдлэг олгоно;

4. Суралцагчид багшийн өгсөн мэдээлэл болон унших материалаас өөрт ойлгомжтой байдлаар дэвтэртээ товчлол хийнэ;

5. Багшийн өгөх мэдээлэл дууссаны дараа суралцагчид «Дэлхийн улс орнуудын хамааралт байдал түүний үндсэн шалтгаан» сэдвээр ярилцлага өрнүүлнэ;

6. Ярилцлагын явцад улс орнуудын хоорондын хамааралт байдлыг онол, аргазүйн үндсэн дээр дүн шинжилгээ хийнэ.

7. Гэрийн даалгаварт: Суралцагчид өөрсдийн сонирхлоор багуудад хуваагдаж даалгаварт өгсөн сэдвийн багуу семинарын хичээлд бэлдэнэ.1-р баг: Империализмын тухай. \Үүсэл, хөгжил\2-р баг: Эдийн засгийн империализм түүний онол, аргазүйн асуудал3-р баг: Соёлын империализм түүний онол, аргазүйн асуудал

Хичээл 6.2: Хамааралт байдал ба Империализм

Чиглүүлэх асуултууд:

29

Page 31: Comparative Pol Curriculum

Империализм гэж юу вэ? Империал бодлого гэж юу вэ? Империализмын үүсэл хөгжил, Империализм сөрөг нөлөөтэй юу? Империализм иерархи ноёрхол мөн үү? Орчин үеийн нийгэмд империализмын аль хэлбэр оршин байна вэ? Империализм хөгжил буурай улс орнуудад хортой юу?

Оролцооны үйл ажиллагаа: 1. Багш хичээл эхлүүлж семинарын хичээлийн

зорилго, хэлэлцэх асуудлыг танилцуулна.2. Багууд сэдвийн агуулгын дарааллаар өөрсдийн

бэлдэж ирсэн мэдээлээ танилцуулна. Нэг багийн танилцуулах хугацаа 15 минут байна.Танилцуулга хийхдээ багийн нийт гишүүдийн оролцоог хангаж бусад оюутнууддаа ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна.

3. Багуудын сэдвийн танилцуулга хийх хооронд бусад багийн оюутнууд марафон бичлэгийн аргаар өөрт ойлгомжтой хэлбэрээр тэмдэглэж авна.

4. Багууд тус бүр бие биедээ 2 асуулт боловсруулж тавина. Тухайн баг асуултад хэрхэн хариулж байгаагаас хамааруулж семинарын хичээлийн чанарыг үнэлнэ.

5. Багш багууд хоорондын асуулт хариулт ба ерөнхий хэлэлцүүлгийг удирдана.

6. Хичээлийн төгсгөлд багш дүгнэлт хийж баг тус бүрийн алдааг засаж, тайлбар хийнэ.

Унших материал: 1. Харьцуулсан улс төр судлал. Б. Дашдэмбэрэл, Г. Ганбаяр

УБ., 20082. Алмонд Г., Пауэлл Ж., Стром К., Далтон Р. Харьцуулсан

улс төр. (Онолын хүрээ). УБ., 2005.3. Улс төрийн шинжлэх ухаан. МУИС, УБ., 20014. Улс төрийн шинжлэх ухаан. Дэвтэр 2, УТБА, 2001 5. УТБА-ийн лекцийн эмхэтгэл. УТБА, 1999, 20016. Баярхүү Д. Олон улсын харилцаа ХХ зуунд. УБ., 19947. Зүүн Азийн Барометр: Ардчиллын хөгжлийн харьцуулсан

судалгаа. УТБА, УБ., 2005.8. Easton D. Framework for Political Analysis. p.35

30

Page 32: Comparative Pol Curriculum

Веб хаягууд : 1. http://www . Freedomhouse. org2. http://www.fole.mn 3. http://www.pmis.gov.mn 4. http://www.forum.mn 5. http://www.sonin.mn 6. http://www.parl.mn

МОДУЛЬ 7. ХАРЬЦУУЛСЭН УЛС ТӨР СУДЛАЛ ДАХЬ СТРУКТУРАЛИЗМ

Агуулга: Структурализмын тухай ухагдахуун; Харьцуулсан улс төр судлал дахь бүтцийн

шинжилгээ; Структурализмын үүсэл ба онцлог: Леви-Стросс, Ж.

Деррида, М. Фуко К. Маркс, А. Грамши, А. Альтюссер, Н. Пулантцас нарын үзэл санаа;

Ангийн онолууд: Плюрализм ба Ардчилалын тухай элитийн онол, Плюрализм ба Социализм, Плюрализм ба нийгмийн шинэ хөдөлгөөнүүд;

Зорилго:

Харьцуулсан улс төр судлал дахь структуралист онол ба бүтцийн шинжилгээ хийх аргазүйд суралцсанаар дэлхийн улс орнуудыг харьцуулан судлах хэл, соёл, зан заншил, нийгмийн байгууламж, улс төрийн дэглэм зэрэгт задлан шинжилгээ хийх чадварыг төлөвшүүлнэ.

Зорилтууд: Энэхүү модулийг суралцсанаар суралцагчид нь дараах мэдлэг чадвар, хандлагуудыг эзэмшинэ.

Мэдлэг: Структурализмын тухай философи үндэслэлтэй

танилцан түүний талаар онолын мэдлэгтэй болох;

31

Page 33: Comparative Pol Curriculum

Структуралист аргазүйг судалж түүнийг харьцуулсан улс төрийн судалгаанд хэрэглэх аргачлалтай танилцах;

Чадвар: Харьцуулсан судалгаанд структуралист онол,

аргазүйг хэрэглэх чадварт суралцах; Улс төрийн судалгаанд хэл соёл, зан заншил,

бүтцийн элементүүд тэдгээрийн хэрэглэх арга, зарчмыг ашиглах;

Структуралист аргазүйн зарчимд суралцах;

Хандлага: Структуралист аргазүйн философи үндэслэлийг

судлах; Бүтцийн шинжилгээ хийхдээ онол, аргазүйн

зарчимуудыг ашигладаг болох.

Сургалт стратеги: Тохиолдол шинжлэх арга Оюуны зураглал хийх Мэдээлэл өгөх Хэлэлцүүлэг Ярилцлага

Арга зүй:Хичээл 7.1: Структурализмын үүсэл ба онцлог

Тэгвэл Структуралист аргазүйн үүднээс улсуудыг харьцуулан судлахдаа «Үндэстэн», «Хэл», «Хэлний бүлэг», «Угсаатан» зэрэг ойлголтуудыг иш үндэс болгон судална. Тухайлбал: Латин Америкийн улс орнуудыг хэлний бүлэг, угсаатны зарим ижил төсөөтэй шинжээр нь хооронд нь судалж болох хэдий ч Азийн улс орнуудтай шууд харьцуулан судлах нь учир дутагдалтай.

Хичээл 7.2: Ангийн онолууд

Улс төрийн судалгаанд структуралист философийн аргазүйг ашиглахдаа дараах үндэслэлийг тавьж болох юм. Леви-

32

Page 34: Comparative Pol Curriculum

Строссын олж тогтоосон «Бүтэц» нь хүний нийгмийн бүх харилцаанд хадгалагдаж байдаг. Улс төрд ч тэр тодорхой бүтэц үүссэн байх аж. «Бүтэц» бүхэн өөрийн элементтэй. Өөрөөр хэлбэл улс төрд яагаад заавал «захирагч», «Захирагдагч» гэсэн тодорхой элемент субьектууд үүсч байдаг юм бэ? Мөн структуралист философийн үүднээс улс төрийн харилцаанд хэрэглэгдэж, улс төрийн харилцаанд оролцогч субьектууд өөр хоорондоо ойлголцож байгаа «Хэл»-нд анализ хийдэг. «Хэл» нь «Тэмдэг»-ээр илрэхээс гадна «Симбол»-оор илрэнэ. Улс төрд хэрэглэгдэж буй хэлэнд «Эрх мэдэл», «Эрх ашиг», «Өмч», «Зохион байгуулалт», «Хууль», «Хуваарилалт» гэсэн тэмдэгээр илэрч буй «Утгат чанар» оршиж байна. Түүнчлэн улс төрийг өөрийг илэрхийлж буй олон янзын «Симбол»-ууд байна.

Хичээл 7.1: Структурализмын үүсэл ба онцлог

Чиглүүлэх асуултууд: Структурализм гэж юу вэ? үүсэл хөгжил, Структурализм судалгааны аргазүйн суурь болох нь. Улс төрийн судалгаан дахь структуралист аргазүйг К.Маркс, А.Грамши, А.Альтюссер, Н. Пулантцас нарын үзэл баримтлал. Эдийн засгийн структурализ П. Суицз, П.Брана, Ж.О.Коннор нарын үзэл баримтлал. Постструктурализм, Деконструктивизм, Бүтцийн функционализм, Марксизм дахь бүтцийн шинжилгээ, Ангийн онол.

Оролцооны үйл ажиллагаа:1. Суралцагчид түүхэн он цаг дарааллаар өөр өөрийн

ярих сэдвийн дугаарлалт хийнэ.2. Суралцагч тус бүр өөрийн илтгэх мэдээллээ дор

бүрнээ цэгцлэн танилцуулах бэлтгэл, зохион байгуулалтын ажил хийнэ.

33

Page 35: Comparative Pol Curriculum

3. Суралцагчид бэлдэж ирсэн мэдээллээ бусаддаа танилцуулна. Нэг оюутан бэлдсэн сэдвээ илтгэх, танилцуулах хугацаа 4-5 минут

4. Багш оюутнуудад танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан асуулт бичүүлж хариу авна.

5. Суралцагчид илтгэж дууссаны дараа багшийн тавьсан асуултад амаар хариу өгөх ба ойлгомжгүй үлдсэн сэдвийн талаар багштай нээллтэй ярилцана.

6. Гэрийн даалгаварт: Суралцагчид багт хуваагдаж семинарын хичээлд бэлдэж ирнэ. 1-р баг: Постструктурализм ба Деконструктивизм онол аргазүй2-р баг: Бүтцийн функционализм3-р баг: Марксизм дахь бүтцийн шинжилгээ, Ангийн онол

Хичээл 7.2. Ангийн онолууд

Оролцооны үйл ажиллагаа:1. Багууд бэлдэж ирсэн сэдвийн дагуу өөр өөрийн

танилцуулга хийнэ. Ингэхдээ нэг багын илтгэл танилцуулах хугацаа 10-15 минут байна.

2. Багуудын илтгэл хооронд ямар нэг хэлэлцүүлэг хийгдэхгүй. Харин багуудын илтгэлээс бусад оролцогчид сонсоод асуух асуулт болон ойлгомжгүй зүйлээ дэвтэртээ бичиж тэмдэглэнэ.

3. Багуудын илтгэл дууссаны дараа багш багуудын дунд тохиолдол шинжилгээ хийх урьдчилан боловсруулсан кейс өгнө. Уг кейс нь улс төрийн тодорхой үзэгдлийг жишээ болгон авсан байна.

4. Тохиолдлыг шинжлэхдээ баг тус бүр даалгаварт өгөгдсөн өөрийн багын сонгогдсон улсын улс төрийн соёлын үүднээс тайлбар хийх ёстой.

5. Багууд сонгон авсан улс орныхоо улс төрийн соёлын аспектийг тайлбар хийхдээ тусгаж байгаа эсэхийг багш болон бусад багын гишүүд хянана.

6. Хичээлийн төгсгөлд багш багуудын гаргасан алдаа болон илтгэлд тусгагдаагүй агуулгыг нэмэлт тайлбараар суралцагчдад мэдээлэл өгч дүгнэлт хийнэ.

Унших материал:

34

Page 36: Comparative Pol Curriculum

1. Харьцуулсан улс төр судлал. Б. Дашдэмбэрэл, Г. Ганбаяр УБ., 2008

2. Алмонд Г., Пауэлл Ж., Стром К., Далтон Р. Харьцуулсан улс төр. (Онолын хүрээ). УБ., 2005.

3. Улс төрийн шинжлэх ухаан. МУИС, УБ., 20014. УТБА-ийн лекцийн эмхэтгэл. УТБА, 1999, 20015. Баярхүү Д. Олон улсын харилцаа ХХ зуунд. УБ., 19946. Зүүн Азийн Барометр: Ардчиллын хөгжлийн харьцуулсан

судалгаа. УТБА, УБ., 2005

МОДУЛЬ 8. ХАРЬЦУУЛСЭН УЛС ТӨР СУДЛАЛ БА УЛС ТӨРИЙН ЭДИЙН ЗАСГИЙН УХААН

Агуулга: Улс төрийн эдийн засаг үүсэл, хөгжил Харьцуулсан улс төр судлал дахь эдийн засгийн

шинжилгээ Улс төрийн эдийн засгийн ухааны үүсэл төлөвшилт:

К. Маркс, Ж.Кейнс нарын үзэл санаа, Маргинализм, неомаргинализм, Утопи социализм, Посткейнсизм, Неомарксизм

Улс төрийн эдийн засгийн ухааны орчин үеийн хандлагууд

Олон улсын эдийн засаг ба имперализм Капиталын хуримтлал ба эдийн засгийн өсөлт

Зорилго:

Харьцуулсан улс төрийн судалгаандахь эдийн засгийн шинжилгээ, улс төрийн эдийн засгийн онол, аргазүйтэй танилцсанаар дэлхийн улс орнуудын эдийн засгийн үйлдвэрлэл баялаг бүтээх, хуваарилах үйл явцын зүй тогтлыг танин мэдэж түүнийг хаирьцуулан судлах онол аргазүйд суралцана.

Зорилтууд: Энэхүү модулийг суралцсанаар суралцагчид нь дараах мэдлэг чадвар, хандлагуудыг эзэмшинэ.

Мэдлэг:

35

Page 37: Comparative Pol Curriculum

Улс төрийн эдийн засгийн ухааны талаар онолын мэдлэг эзэмшинэ;

Харьцуулсан улс төр судлал дахь эдийн засгийн шинжилгээ хийх аргазүйн мэдлэгтэй болно;

Улс төрийн эдийн засгийн ухааны орчин үеийн хандлагуудын талаар онолын мэдлэг эзэмшинэ;

Олон улсын эдийн засаг ба имперализмын талаар онол, аргазүйн мэдлэгтэй болно;

Чадвар: Улс төрийн эдийн засаг түүний онол аргазүйг улс

төрийн судалгаанд хэрэглэж сурах; Улс төрийн эдийн засгийн шинжилгээ хийх

чадвартай болох; Олон улсын эдийн засаг, империал бодлогын

талаар задлан шинжилгээ хийх чадварт суралцах;

Хандлага: Харьцуулсан улс төрийн судалгаанд улс төрийн

эдийн засгийн шинжилгээг ашиглах аргазүйд суралцана;

Олон улсын эдийн засгийн аливаа асуудалд улс төрийн эдийн засгийн ухааны онол, аргазүйн үүднээс хандах.

Сургалт стратеги:

- Мэдээлэл өгөх- Лекцийн арга- Хэлэлцүүлэг- Марафон бичлэгийн арга- Ярилцлага

Арга зүй:Хичээл 8.1. Улс төрийн эдийн засгийн ухааны үүсэл төлөвшилт

Төрийн зохицуулалтын арга хэрэгсэл нь тухайн үед дэвшигдэж байгаа эдийн засгийн зорилтууд боломж зэргээс хамаарч олон янз байх боловч тэдгээрийг ерөнхийд нь эдийн засгийн ба захиргааны хэмээн ангилж болох юм.

Хичээл 8.2. Улс төрийн эдийн засгийн ухааны орчин үеийн хандлагууд

36

Page 38: Comparative Pol Curriculum

Эртний үеийн онол Сонгодог төгс өрсөлдөөнт зах зээлийн онол Шинэ чиглэлийн онол Марксистуудын онол Кейнсийн онол Неокейнсийн онол Монетарист онол Шинэ сонгодог онол

Хичээл 8.1. Улс төрийн эдийн засгийн ухааны үүсэл төлөвшилт

Оролцооны үйл ажиллагаа:1. Суралцагчид Эдийн засаг ухааны талаарх

мэдлэгээ сэргээн санахын тулд бусадтайгаа болон багштай санал бодлоо солилцоно. Ингэхдээ боловсролын баклаврын сургалтанд үзсэн Эдийн засгийн ухаан, Улс төрийн эдийн засгийн талаарх өөрийн үзэл бодлоо цэгцтэй, үндэслэлтэй дэвшүүлнэ. Суралцагчид өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийн сацуу бусдынхаа хариултад шүүмж өгч болно.

2. Суралцагчид Улс төрийн эдийн засгийн ухааны талаар өөрийн үзэл бодлоо дэвшүүлэх явцад багш тэдний хэлэлцүүлэгийг удирдан чиглүүлнэ. Ингэхдээ Улс төрийн эдийн засаггэж юу вэ? Улс төрийн эдийн засгийн талаар та ямар мэдээлэлтэй байна вэ? Улс төрийн эдийн засгийн ухаан юу судалдаг вэ? Улс төрийн эдийн засгийн ухаан хэдийд үүссэн бэ? Улс төрийн эдийн засгийн ухааны судалгааны аргазүйг судалгааны практикт хэрхэн хэрэгжүүлэх вэ? зэрэг асуултуудаар хэлэлцүүлгийг удирдан чиглүүлнэ.

3. Эдийн засаг, Улс төрийн эдийн засгийн талаарх мэдлэгээ сэргээн санах болон хэлэлцүүлэх өрнөх явцад суралцагчид санал нэгдэж буй зарим санаануудыг дэвтэртээ бичиж тэмдэглэнэ.

4. Хэлэлцүүлгийн явцад багш суралцагчидын санал нэгдэхгүй болон будилж байгаа асуудлуудад мэдээлэл өгч, онолын гол дүгнэлтүүдийг бичиж тэмдэглүүлнэ.

5. Гэрийн даалгаварт суралцагчидад Улс төрийн эдийн засгийн ухааны орчин үеийн хандлагын

37

Page 39: Comparative Pol Curriculum

талаар давхардалгүйгээр хүн тус бүртээ танилцуулах мэдээлэл бэлтгэж ирэх даалгавар өгнө. Ингэхдээ мэдээллээ бусдад хүртээмжтэй, сонирхолтой хэлбэрээр танилцуулах бэлтгэл хангаж ирэх үүрэг өгнө.

Хичээл 8.2. Улс төрийн эдийн засгийн ухааны орчин үеийн хандлагууд

Оролцооны үйл ажиллагаа:1. Суралцагчид түүхэн он цаг дарааллаар өөр өөрийн

ярих сэдвийн дугаарлалт хийнэ;2. Суралцагч тус бүр өөрийн илтгэх мэдээллээ дор

бүрнээ цэгцлэн танилцуулах бэлтгэл, зохион байгуулалтын ажил хийнэ;

3. Суралцагчид бэлдэж ирсэн мэдээллээ бусаддаа танилцуулна. Нэг оюутан бэлдсэн сэдвээ илтгэх, танилцуулах хугацаа 4-5 минут;

4. Багш оюутнуудад танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан асуулт бичүүлж хариу авна;

5. Суралцагчид илтгэж дууссаны дараа багшийн тавьсан асуултад амаар хариу өгөх ба ойлгомжгүй үлдсэн сэдвийн талаар багштай нээллтэй ярилцана;

6. Гэрийн даалгаварт: Олон улсын эдийн засаг, дэлхийн эдийн засгийн сүүлийн үеийн баримт мэдээлэлтэй танилцах, тэмдэглэл хийх даалгавар өгнө.

Унших материал:1. Харьцуулсан улс төр судлал. Б. Дашдэмбэрэл, Г. Ганбаяр

УБ., 20082. Алмонд Г., Пауэлл Ж., Стром К., Далтон Р. Харьцуулсан

улс төр. (Онолын хүрээ). УБ., 2005.3. Улс төрийн шинжлэх ухаан. МУИС, УБ., 20014. УТБА-ийн лекцийн эмхэтгэл. УТБА, 1999, 20015. Зүүн Азийн Барометр: Ардчиллын хөгжлийн харьцуулсан

судалгаа. УТБА, УБ., 20056. Эрнандо дэ Сото. Капиталын нууц. УБ., 2004.

;Найм. Хөтөлбөрийн нөөц хэрэглэгдэхүүн:

Энэхүү хичээлийн арга зүйн шаардлагын улмаас хичээлийн нөөц, хэрэглэгдэхүүний сонголт уян хатан

38

Page 40: Comparative Pol Curriculum

бөгөөд чөлөөтэй байна. Ном сурах бичиг, үзүүлэн таниулах материал, бодлого дасгалын хураамж, зэргийг ашиглах ба телевиз, радио, сонин хэвлэл болон интернетийн холбогдох агуулга, мултимедиа хэрэглэгдэхүүнийг өргөн ашиглана.

Ес. Үнэлгээ:

Энэхүү хөтөлбөрийн дагуу оюутан суралцагчдыг үнэлэхдээ:

Сургах, суралцах үйл ажиллагааг бодитой үнэлэхӨөрийгөө хөгжүүлсэн байдлыг харгалзахТасралтгүй үнэлэхГанцаас олон хэмжүүрт үнэлгээнд шилжихГанцаарчлан болон хэсэг бүлгээр нь үнэлэхСуралцагчдаар өөрийн үнэлгээ хийлгэхБагш сурагчид хамтран үнэлэх зэрэг сургалтын орчин үеийн үнэлгээний чиг хандлагуудыг баримтлана.

Үнэлгээ нь тухайн хичээлийн агуулгыг хэрхэн эзэмшсэн байдал, онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадвар, дадал, цаашид суралцах болон судалгаа шинжилгээ хийх онол-арга зүйн түвшин зэрэг ерөнхий үзүүлэлтүүдийг тодорхойлж, тэдгээрийг цаашид улам хөгжүүлэхэд түлхэц өгөх зорилготой. Оюутнуудыг үнэлэхдээ дээд боловсролын кредит системийн үнэлгээний зарчим, шатлалын загварыг үндэс болгоно. Энэ дагуу үнэлгээ нь дараахи 3 хэсгээс бүрдэнэ.

А. Хичээлийн ирцийг үнэлэх:Энэ нь тухайн оюутны хичээлд биеэр суусан ба хичээлд оролцсон байдал, идэвхи зэрэгт үндэслэнэ. Нийт үнэлгээний 10% байна.

Б. Оюутны бичсэн бие даалты н ажлыг үнэлэх: Суралцагчийн лекц, семинарын хичээлд оролцсон байдал, Хувийн идэвхи, бие даан хийж гүйцэтгэсэн ажлын биелэлт, бүтээлийн сангийн бүрдэлт зэрэг үзүүлэлтүүд дээр тулгуурлан багш оюутнууд хамтран үнэлнэ. Үнэлгээний 50% байна. Багш бие даалтын ажлын

39

Page 41: Comparative Pol Curriculum

хэлбэр, сэдвүүд, гүйцэтгэх удирдамж, тавих шаардлагуудыг оюутнуудад урьдчилан тараан өгсөн байна.

В. Хэлэлцүүлэг дэх оролцоог үнэлэх Тухайн хичээлийн хөтөлбөрийн дагуу зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг үнэлэх үнэлгээ юм. Энэхүү хичээлийн хувьд мэтгэлцэх, харилцан санал бодлоо солилцох, илтгэх, асуудал шийдвэрлэх зэрэгт оролцох ур чадварыг хэрхэн эзэмшсэн эсэхэд түвшин тогтоож үнэлнэ. Үнэлгээний 40% байна.

Арав. Хөтөлбөрийн үнэлгээ

Дараах 3 арга замаар хөтөлбөрийг үнэлнэ. Оюутнуудын сэтгэл ханамжийн санал асуулга авах. Хичээлийн төгсгөлд оюутнуудаас сэтгэл ханамжийн судалгаа авна. Оюутнуудын бүтээлийн санд анализ хийх. Хөндлөнгийн багшаар хичээлд анализ хийлгүүлэх гэсэн арга замуудаар явцын болон үр дүнгийн үнэлгээ хийх замаар хичээлийн хөтөлбөрөө боловсронгуй болгоно.

40