2
УХАМСАР Ухамсар-гэрлийн мөн чанартай.Үйлдэл нэг бүр дээр ухамсрын гэрэл тусаж үйлдлийг гэрэлтүүлж байвал үйлийн үр шалтгаан үр дагавар гинжин хэлхээ, шүтэн барилдлага, өнгөрсөн ирээдүй гэм мэт бүх хязгаарыг даван гарч үйлдэл өөрөө харанхуй мунхаг бус харин гэрлийн чанарыг тээх болно. Үйлдэл ухамсрыг тодотгож илүү гүн болгож өгдөг. Ухамсрын тэлэх үйл явц үйлдлээс шууд хамааралтай. Үйлдэл, ухамсар хоёр шүтэлцсэн байдаг. Ухамсарлаж мэдэрч буй цагт үйлдэл нь үйлдэл биш болж, харин үйлдэл нь ухамсрыг тодотгогч хүчин зүйл болж хувирна. Беллийн теорем: Харилцан үйлчлэл буюу корреляцийн цаана заавал тодорхой холбоо байх ёстой. Харин Белл: “Хэрэв квант механикийн хууль үйлчилж байвал орон зайн бус холбоо байх ёстой” гээд үүнийг математикаар нотолсон. Беллийн теоремоор хэрэв ширээн дээр А бөмбөг цагийн зүүний дагуу гэнэт эргэж эхэлвэл нөгөө буланд байгаа Б бөмбөг цагийн зүүний эсрэг аяндаа эргэх ёстой. Туршилгаар баталсан энэ үзэгдлийг Эйншейн-Подольск-Розений парадокс гэдэг. Беллийн теорем нь бөөн бүхэн өөр орчлонгийн бөөмүүдтэй ямар ч энерги зарцуулахгүйгээр агшин зуурын холбоо тогтоох замаар Нэгдсэн том систем үүсгэдгийг зааж байна. Беллийн холбооны хэрэгсэл нь мэдээлэл гэж доктор Ж.Саффати үзсэн бол доктор Э.Г.Уокерийнхоор бөөмсийг хооронд нь холбож систем үүсгэгч болох гэрлийн хурдаас олон дахин хурдан үл мэдэгдэгч зүйл нь Ухамсар юм. Орчин үеийн шинжлэх ухааны төсөөллөөр Ухамсрыг хөгжсөн мэдээллийн дээд хэлбэр-бүтээлч мэдээлэл гэж үздэг. Торгон ертөнцөд мэдээллийг зөөгч нь энерги зарцуулахгүйгээр агшин зуурт тархах торсионы орон юм. Ухамсар нь физик бодит хүчин зүйл болохыг туршлагаар баталсан байна. Торсионы орон нь ухамсрын матери бөгөөд ертөнцийн ирээдүйн бүх мэдээлэл түүнд агуулагдаж байдаг. Дорно дахинд үздэгээр бодит байдлыг тасралтгүй үүсгэгч агуу их хоосноос бүх материаллаг зүйл бий болсон. Эйнштейнийхээр физик вакум нь Риманы дөрвөн хэмжээст огторгуй, Диракийнхаар бол виртуал (бодит бус?) электрон, позитроны хольц юм.

УХАМСАР.docx

Embed Size (px)

Citation preview

Page 1: УХАМСАР.docx

УХАМСАР

Ухамсар-гэрлийн мөн чанартай.Үйлдэл нэг бүр дээр ухамсрын гэрэл тусаж үйлдлийг гэрэлтүүлж байвал үйлийн үр шалтгаан үр дагавар гинжин хэлхээ, шүтэн барилдлага, өнгөрсөн ирээдүй гэм мэт бүх хязгаарыг даван гарч үйлдэл өөрөө харанхуй мунхаг бус харин гэрлийн чанарыг тээх болно.

Үйлдэл ухамсрыг тодотгож илүү гүн болгож өгдөг. Ухамсрын тэлэх үйл явц үйлдлээс шууд хамааралтай. Үйлдэл, ухамсар хоёр шүтэлцсэн байдаг. Ухамсарлаж мэдэрч буй цагт үйлдэл нь үйлдэл биш болж, харин үйлдэл нь ухамсрыг тодотгогч хүчин зүйл болж хувирна.

Беллийн теорем: Харилцан үйлчлэл буюу корреляцийн цаана заавал тодорхой холбоо байх ёстой. Харин Белл: “Хэрэв квант механикийн хууль үйлчилж байвал орон зайн бус холбоо байх ёстой” гээд үүнийг математикаар нотолсон.

Беллийн теоремоор хэрэв ширээн дээр А бөмбөг цагийн зүүний дагуу гэнэт эргэж эхэлвэл нөгөө буланд байгаа Б бөмбөг цагийн зүүний эсрэг аяндаа эргэх ёстой.

Туршилгаар баталсан энэ үзэгдлийг Эйншейн-Подольск-Розений парадокс гэдэг.

Беллийн теорем нь бөөн бүхэн өөр орчлонгийн бөөмүүдтэй ямар ч энерги зарцуулахгүйгээр агшин зуурын холбоо тогтоох замаар Нэгдсэн том систем үүсгэдгийг зааж байна.

Беллийн холбооны хэрэгсэл нь мэдээлэл гэж доктор Ж.Саффати үзсэн бол доктор Э.Г.Уокерийнхоор бөөмсийг хооронд нь холбож систем үүсгэгч болох гэрлийн хурдаас олон дахин хурдан үл мэдэгдэгч зүйл нь Ухамсар юм.

Орчин үеийн шинжлэх ухааны төсөөллөөр Ухамсрыг хөгжсөн мэдээллийн дээд хэлбэр-бүтээлч мэдээлэл гэж үздэг.

Торгон ертөнцөд мэдээллийг зөөгч нь энерги зарцуулахгүйгээр агшин зуурт тархах торсионы орон юм.

Ухамсар нь физик бодит хүчин зүйл болохыг туршлагаар баталсан байна. Торсионы орон нь ухамсрын матери бөгөөд ертөнцийн ирээдүйн бүх мэдээлэл түүнд агуулагдаж байдаг.

Дорно дахинд үздэгээр бодит байдлыг тасралтгүй үүсгэгч агуу их хоосноос бүх материаллаг зүйл бий болсон.

Эйнштейнийхээр физик вакум нь Риманы дөрвөн хэмжээст огторгуй, Диракийнхаар бол виртуал (бодит бус?) электрон, позитроны хольц юм.

Шиповын вакумын тэгшитгэлд орсон бүх физик орон харьцангуй, вакумын үйл явдлын орон зай спинор шинжтэй, абсолют вакумын импульс, импульсийн момент, бусад физик илэрхийллүүдийн дундаж утга тэг байдаг.

Дотооддоо бүр орныг нэгтгэсэн, инерцийн орон гэгдэх нэгдмэл оронтой энэ бүхэн холбоотой.

Орныг зөөгч хүчин зүйл нь физик вакум ба таталцал, цахилгаан соронзон, сул ба хүчтэй орон торсионы буюу спины орнууд нь түүний тодорхой фазад харгалзан илэрдэг. Физик вакум нь орныг зөөхөөс гадна харилцан үйлчлэлийг дамжуулагч, эгэл бөөмсийг үүсгэгчийн үүрэг гүйцэтгэж байдаг. Долоон ертөнцийг математик аргаар бичих боломжтой. Одоо мэдэгдэж буй ертөнцийг бүтээгч 4 түвшин тухайлбал, хатуу, шингэн, хий, орон ба эгэл бөөмс нэмэх нь физик вакум гэсэн 5 дахь бодит түвшин бий болов. Өөр 2

Page 2: УХАМСАР.docx

түвшин байх ёстойг баталсан. Өндөр технологид харгалзсан эдгээр түвшнүүдийг хүн хөгжлийнхээ явцдаа алдсан байна. Эдгээр түвшинг мэдэх гол арга нь Бясалгал.

Дэлхий бол дээд боломжит ертөнцүүдийн “сүүдэр” хоёрдогч уламжлал. Дээд боломжит ертөнц хязгааргүй, мөнх, өөрчлөгдөхгүй зүйл юм.

Универсум буюу Ертөнц (Орчлон хорвоо) бол дээд боломжийн ба бодит ертөнцийг багтаасан задгай систем.

Ашигласан хэвлэл

Ошо Эзотерикийн сэтгэл зүй, УБ, 2012

Хүрэлсүх. С. Шашны физик, УБ, 2007