38
Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч

Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Д.Удвал

Анагаах ухааны магистр, клиникийн профессор,

тэргүүлэх зэргийн эмч

Page 2: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Лекцийн сэдэв: Үйлчлүүлэгчийг судлах

анамнезийн арга

Лекцийн зорилго: ярилцлагын аргаар хийсвэр

судалгаа явуулах, онош тавих эхний үе шаттай

танилцах

Лекцийн зорилт:

Хийсвэр судалгааны аргын тухай ерөнхий

ойлголт

Хаягийн хэсэг

Зовиур

Одоогийн өвчний түүх

Page 3: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Амьдралын түүх

Үйлчлүүлэгчийг судлах хийсвэр судалгааны

аргын тухай ерөнхий ойлголт

Хийсвэр судалгааны арга нь эмчийн үзээгүй,

сонсоогүй, тэмтрээгүй үнэний тухай эмчлүүлэгч

үг, хэл яриагаар, дохиогоор дамжуулан эмчид

мэдэгдсэнийг хэлнэ. Иймд эмчлүүлэгчтэй

харилцах эхний буюу хамгийн гол хэсэг нь

үйлчлүүлэгчийн өвчний түүхийг, картыг нээж

үзэх, хөтлөх явдал юм.

Page 4: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор
Page 5: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Эндээс эмч эмчлүүлэгчийн эрүүл мэндийн

тулгамдсан асуудал, эмчид хандсан зорилго,

өвчний оношийн талаар мэдээлэл цуглуулдаг

ба хувь хүний талаас нь таньж мэдэхээс гадна

тэд өөрсдийн өвчний шинж тэмдэг болон

өвчнийхөө тухай юу бодож байгаа хийгээд энэ

үеэс эмчлүүлэгч, эмч хоёрын дунд итгэлцэл

үүсч эхэлнэ. Үйлчлүүлэгчийн дотоод шинжийг

мэдэж авах арга нь харилцааны хэлбэр

ярилцлага, ажиглалт юм.

Page 6: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор
Page 7: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Анамнез – дурсан санах гэсэн грек үг.

Эмнэлгийн хэлээр эмчлүүлэгчийн түүх,

өгүүлэмж гэсэн үг. Анамнез цуглуулах нь

эмчлүүлэгчтэй хийх ярилцлага юм.

Эмчлүүлэгчийн түүхийг:

Насанд хүрсэн хүний өвчний дэлгэрэнгүй түүх

Хүүхдийн өвчний дэлгэрэнгүй түүх

Жирэмсэн эмэгтэйн өвчний түүх

Настны өвчний дэлгэрэнгүй түүх гэж хуваана.

Page 8: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор
Page 9: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Хийсвэр судалгааны арга:

Хаягийн хэсэг

Эмчлүүлэгчийн зовиур

Одоогийн өвчний түүх

Амьдралын түүх

Субьектив анамнез: үйлчлүүлэгчээс өөрөөс нь

авах ярилцлага.

Обьектив анамнез: үйлчлүүлэгчийн тухай ар

гэрийнхэн, найз, нөхөд, эмч бусад хүнээс

мэдээлэл авах

Page 10: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Сайтар цуглуулсан анамнез оношийн тэн хагас

юм.

Хаягийн хэсэг:

Эмч үйлчлүүлэгчтэй танилцах, харилцах үе шат

мэндлэх, эмч үйлчлүүлэгчтэй танилцах

байдлаас эхэлнэ. Эмч үйлчлүүлэгчийг

чөлөөтэй, чин сэтгэлээсээ ярилцах боломж

олгоно. Үйлчлүүлэгчийн тав тухтай байдлыг

хангана.

Page 11: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор
Page 12: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Хаягийн хэсэг:

Овог нэр

Нас

Хүйс

Яс үндэс

Төрсөн он

Боловсрол

Мэргэжил

Ажлын газар

Page 13: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Албан тушаал

Гэрийн хаяг

Гэрлэсэн эсэх

Түүх нээсэн он,сар, өдөр, цаг, мин тэмдэглэх

ЭМД дугаар

РД

НДД, хүчинтэй эсэх шалгана.

Page 14: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Үйлчлүүлэгчийн овог нэрийг мэдсэнээр тэр

хүнтэй харилцах, бодол санаагаа хуваалцах,

мэдрэмжийг ойлгох, үйлчлүүлэгчээ хүндлэх,

цаашид харилцан ярилцах нөхцөл боломж

бүрдүүлэхийн хамт үйлчлүүлэгчийг хүндэлж

байгаагаа илэрхийлнэ.

Нас: бие хүний хөгжлийн явцыг үечлэн авч

үзэхдээ бие махбодийн физиологийн өсөлт,

насны онцлог, сэтгэцийн хөгжилд гарч ирэх

шинэ бүрдлүүд, нийгмийн хөгжил, нөхцөл

байдал, харилцааны хүрээ, биеийн хөгжил

зэрэгтэй холбоно.

Page 15: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Жишээ нь: бага насны хүүхдэд цочмог өвчнүүд,

халдварт өвчнүүд давамгайлна, эмчилгээнд

түргэн эдгэнэ, настай хүмүүст архаг өвчнүүд,

хүндрэх явцтай, үхэл өндөр.

Хүйс: хүйс дагаж удамшдаг өвчнүүд байна.

жишээ: гемофили А – Х хромосомоор рецессив

байдлаар удамшдаг. Сийвангийн 8-р факторын

дутагдлаас болж үүсдэг эрэгтэйчүүд л өвдөнө.

Page 16: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Эрэгтэйчүүд: нийгэмд эзлэх байр суурь өөр, улс

орныг удирдах, хүнд хүчир ажил үүрэг

гүйцэтгэх, уул уурхай, хорт зуршил, архи

тамхины хэрэглээ зэрэгтэй холбоотой зүрхний

шигдээс, ГХАҮ, уушги тоосжих өвчин, элэгний

хатуурал, уушгины хавдраар өвчлөх нь илүү.

Эмэгтэйчүүд: цус багадалт, төрөлт, жирэмслэлт,

умай, хөхний хавдар гм

Page 17: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Яс үндэс:

Тодорхой газар зүйн байрлалд байгаль цаг

уурын нөхцөлд дасан зохицож амьдардаг

үндэстний онцлог шинж, эдийн соёл,

уламжлалт шүтлэг, ёс заншил, зан үйл,

амьдралын хэв маяг, хооллолтын байдал

зэргийг анхаарна. Жишээ: зүүн аймгийнхан

үнээний сүүг түүхийгээр нь машиндаж цөцгийн

тос гарган хүнсэндээ хэрэглэх нь сүрьеэг

ихэсгэж болох талтай.

Page 18: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Нийгмийн байдал:

Малчин, ажилчин, сэхээтэн, албан хаагч

Боловсрол: дээд, тусгай дунд, бүрэн дунд,

бүрэн бус дунд, бага, боловсролгүй.

Нийгмийн үзэгдэл, хүний эзэмшсэн мэдлэг

чадвар, ёс суртхуун, соёлын түвшин, түүний

хөгжлийн цар хүрээ, харилцаанд нөлөөлнө.

Боловсролын түвшин ахихын хирээр

төлөвшлийн түвшин ахина. Эрүүл аж төрөх ёс,

эрүүл мэндийнхээ төлөө болоод гэр бүлийн

гишүүдэд анхаарна. Эрүүл мэндийн боловсрол

олгох.

Page 19: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Мэргэжил: мэргэжилтэй холбоотой,

хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн

сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан

мэргэжлийн өвчин үүснэ.

Ажлын газар: ажил эрхлэлт, нийгмийн

хамгаалал, тэтгэмж, гэрээ, ажилгүйдлээс үүдэх

шалтгаан

Албан тушаал: нийгэмд эзлэх байр суурь

Гэрийн хаяг: хот, хөдөө, орон сууц, гэр

хороолол, нүүдлийн ба суурин иргэншил,

хотжилт, орчны бохирдол, соёл иргэншлийн

өвчнүүд, харшил.

Page 20: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Гэрлэсэн эсэх: нийгмийн үйлчилгээ /хөдөлмөр

эрхлэлт, ажилгүйдлийн даатгал, тэтгэврийн

даатгал, хүүхдийн тэтгэмж, боловсролын

туслалцаа, нийгмийн тусламж, орон сууц барих,

түрээслэх хөнгөлөлт/

Зовиур:

Хүний өвчин биологийн төдийгүй нийгмийн

үзэгдэл бөгөөд биеийн болон сэтгэл санааны

шаналгаа мөн.

Page 21: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Зовиур шаналгаа: өвчний улмаас зовж шаналан

байгаа бодит үнэнийг хэл яриа, дохио

зангаагаар эмчид мэдэгдэн, эмчид үзүүлэх гол

шалтгаан.

Зовиур: /үндсэн, ерөнхий, нэмэлт/

Үндсэн зовиур: үндсэн өвчний улмаас үүсч,

эмчид үзүүлэх шалтаг болно.

АЭТ: ханиах, цэр гарах, цээжээр өвдөх,

амьсгаадах, цус алдах

Page 22: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Ерөнхий зовиур: турах, ядрах, толгой өвдөх гм

өвчний өвөрмөц шинжийг заахгүй ч хүндрэл,

хордлого зэргийг харуулна.

Нэмэлт зовиур: дагалдах өвчний улмаас гарсан

зовиур.

Зовиурийг нарийвчлан асууна.

Зовиурыг эрхтэн тогтолцоогоор нь ангилна.

Цаг хугацааны хамаарлаар нь хэвтэх үеийн

зовиур, одоогийн зовиур гэж ангилна.

Page 23: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Одоогийн өвчний түүх:

Судлах зорилго:

Үйлчлүүлэгчтэй харилцаа тогтоох

Оношилгоонд хэрэгцээтэй мэдээллийг олж

авах

Өвчний явцийг үнэлэх

Бусад мэдээлэл өгч болох эх сурвалжийг хайх

/ах, дүү, төрөл төрөгсөд, эмч нар, өвчний түүх/

Үйлчлүүлэгчийн хувийн зан чанарыг үнэлэх,

өвчнийхөө дотоод шинж тэмдэгт хэрхэн

хандаж байгааг үнэлэх

Page 24: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Одоогийн өвчний түүх:

Өвчний эхлэл, хэзээ, хаана, юуны дараа, ямар

шалтгаанаас болж өвдсөн, яаж эхэлсэн.

Ямар шинж тэмдэг арилсан, ямар шинж тэмдэг

шинээр илэрсэн, шинжилгээ, оношилгоо,

эмчилгээ, үр дүн.

Хөдөлмөрийн чадвар алдсан эсэх, сэргэсэн

эсэх, нийгмийн халамж

Рашаан сувилал, нөхөн сэргээх эмчилгээ, үр

дүн, эмчийн хяналт, урьдчилан сэргийлэх

үзлэгт хамрагдддаг эсэх

Page 25: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Дүгнэлт:

Одоогийн өвчний түүхийг мэдсэнээр өвчинд

хүргэсэн шалтгаан, өвчний явц, хурц, архаг,

хүндэрсэн, эмчид хандсан шалтгаан, эмнэлгийн

тусламж цаг тухайд нь авсан эсэх, бүрэн

эмчлэгдсэн эсэх, нийгмийн халамж хүртсэн

эсэхийг харна. Үйлчлүүлэгч өөрийнхөө өвчинд

хэрхэн хандаж байгаа, эмнэлгийн ажилтны

хандлагыг хэрхэн хүлээн авч байгаа зэргийг

харна.

Page 26: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Амьдралын түүх:

Судлах зорилго:

Өвчин үүсэх шалтгаан, өвчний шинж чанарыг

тодруулна

Өвчлөлд хүргэдэг, нөлөөлдөг хүчин зүйлийг

илрүүлнэ

Өвчлөх боломж ямар байгааг тодорхойлно

Page 27: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Амьдралын түүхийг судлах:

Намтрын хэсэг

Боловсролын байдал

Хөдөлмөрийн анамнез

Гэр бүлийн байдал

Удамшлын анамнез

Урьд өвчилсөн өвчнүүд, гэмтэл

Халдварт өвчний анамнез

Харшлын анамнез

Page 28: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Хорт зуршлын анамнез

Эмэгтэйчүүдийн анамнез

Эрэгтэйчүүдийн анамнез

Амьдрал ахуйн нөхцөл

Гэр бүлийн эрүүл мэндийн түүх

Сэтгэл зүйн болон нийгмийн түүх

Page 29: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Намтрын хэсэг Мэргэжил, боловсрол

Хаана, хэдэн онд, хэний, хэддүгээр хүү/охин болж төрсөн, эцэг эхийн хэдэн настайд төрсөн, төрөлт, өсөлт хэрхэн явагдсан, бага насаа ямар нөхцөлд өнгөрүүлсэн, эхийн сүүгээр бойжсон, хэзээ хөлд, хэлд орсон, сульдаатай байсан эсэх, цэцэрлэг, сургуульд хүмүүжсэн, үеийнхнээсээ оюун ухаан, биеийн хөгжлөөр хоцроогүй, бэлгийн бойжилт хэдэн насанд эхэлсэн.

Насанд хүрсэн үеэс

эрхэлсэн ажил, хаана

хэдэн жил ажилласан,

цэргийн алба, гэрлэлт,

хэдэн насанд тэтгэвэрт

гарсан.

Page 30: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Эмэгтэйчүүдийн асуулга Эрэгтэйчүүдийн асуулга

Сарын тэмдэг анх хэзээ, хэдэн насанд ирсэн, хэд хоног мөчлөгтэй, хэд хоног, ямар хэмжээтэй ирдэг, тогтмол эсэх, бэлгийн амьдрал-хэдэн наснаас, нөхөрт хэзээ гарсан, хэвийн эсэх, жирэмслэлт, төрөлт-хэдэн удаа жирэмсэлсэн, дутуу төрөлт, зулбалт, үр хөндөлт, хүндрэлтэй төрөлт, жирэмсний үеийн хордлого, эмэгтэйчүүдийн хагалгаа хийгдсэн бол ямар шалтгаантай, ямар хагалгаа хийгдсэн, хагалгааны дараах явц, жирэмслэлтээс хамгаалдаг эсэх- хуанли, бэлгэвч, даавар, ерөндөг, эмэгтэйчүүдийн өвчин-үрэвсэлт өвчин, өнгөний өвчин, савны улайлт, умайн болон хөхний хавдар, климакс, цэвэршилт хэдэн наснаас

Бэлгийн үйл

ажиллагааны байдал,

бэлгийн дуршил, сулрал,

үргүйдэл, үрэвсэлт

өвчин, өнгөний өвчин,

түрүү булчирхайн хавдар

Page 31: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Амьдрал ахуйн нөхцөл Амралт, чөлөөт цаг

Хот, хөдөө, хаана амьдардаг, байр, орон сууцны нөхцөл, /гэр, орон сууц, дотуур байр, айлд, гэргүй/, талбай, дулаан, байрлал, гэрэлтүүлэг, халаалт, ам бүл, гэр бүлийн орлого, санхүүгийн байдал, ахуй амьдралын хүрэлцээ, хэрэглээний сагс, хооллолтын байдал/хаана хооллодог, гэртээ, гуанзанд, тогтмол хооллодог, ямар хүнсний бүтээгдхүүн голчлон хэрэглэдэг, хоолны хэлбэр, хоол амтлагч, 24 цагт хэрэглэсэн шингэн зүйлийн хэмжээ

Ээлжийн амралт, баяр

ёслол хэрхэн

өнгөрөөдөг, биеийн

хөдөлгөөн, биеийн

тамираар хичээллэдэг,

явган явдаг, сэтгэл

санааны болон биеийн

ачаалал ихдэх

Page 32: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Ажил хөдөлмөрийн нөхцөл Гэр бүлийн эрүүл мэндийн түүх

Тухайн хөдөлмөрийн явцтай холбоотой хорт нөлөө/биеийн болон оюуны хэт ачаалал/, тухайн орчны байдалтай холбоотой хорт нөлөө /халуун, хүйтэн, тоос шороо, ус чийг, доргион, чичиргээ, ил гадаа/ , тухайн үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй түүхий эд, материалтай холбоотой хор нөлөө /хар тугалга, фосфор, нүүрс/ , ажлын цаг, ажлын байрны тодорхойлолт, нөхцөл, хөдөлмөр хамгаалал, ажлын хувцас, ээлжийн амралт

Эцэг эх, нөхөр эхнэр, хүүхдүүдийн нас болон эрүүл мэндийн байдал, нас барсан бол шалтгаан, хүүхэд, насанд хүрсэн үеийн өвчилсөн өвчнүүд, /чихрийн шижин, сүрьеэ, зүрх судасны өвчин, АДИӨ, цус харвалт, бөөрний өвчин, хавдар, хэрлэг,цус багадалт, толгой өвдөх, эпилепси, архаг архичин, удамшлын өвчнүүд-ГХБ, арьсны харшил, эмфизем, таргалалт гм

Хүүхэд насандаа корь, улаан, гахайн хавдар, хөхүүл ханиад, салхин цэцэг, халдварт саа, урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан эсэх

Хүүхэд насандаа уушгины хурц үрэвсэл, ханиад, томуу, халдварт шар, менингит өвчнөөр өвдөж байсан эсэх

Page 33: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Нийгмийн халдварт

өвчин Харшил

Тэмбүү, сүрьеэ, бусад

халдварт өвчин

/Шууд асуухаас тойруу

замаар асуух /

Ямар нэг харшилтай юу,

эмийн бодис, гоо сайхны

бараа, ахуйн зүйл,

ургамал, хоол хүнс, ундаа,

хувцас, будаг, нарны

туяа,үнэр, өтөг бууц, жоом,

үс ноос

Ямар шинжээр илэрдэг,

улирлын чанартай эсэх,

ямар эмчилгээ хийдэг.

Page 34: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Удамшил Эпидмиологийн анамнез

Хромосомын бүтэц, тоо,

байрлал, өөрчлөлтөөс

удамшлын эмгэг үүсгэдэг

өвчнийг удамшлын өвчин

гэнэ. Цусан төрлийн ах дүүс,

ойрын төрөл сэтгэцийн

өвчин,хавдар,зүрхний гажиг,

архинд донтох, гаж хөгжил

Удмын угтвар нөхцөл-АДИӨ,

цус харвалт, чихрийн шижин,

ГХБ, эпилепси, удамшлын

өвчин,сэтгэцийн эмгэг,

хавдар

Сүүлийн 6 сард цус, цусан

бүтээгдхүүн, тариа, вакцин

хийлгэсэн,шүд авахуулсан эсэх,

амьсгалын замын халдвар,

халдварт шар, тарваган тахал,

урвах тахал, гэдэсний халдварт

өвчин, халдварын голомттой

орон нугтагт зорчсон эсэх,

гадаад руу явсан эсэх, усан

хангамж –нийтийн, зөөврийн,

худгийн, булгийн, хооллолт-

гуанз, олон нийтийн газар,

хортон мэрэгч гэр, орон сууцанд

байдаг эсэх, нохой-тэжээвэр,

тэнэмэл

Page 35: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Хорт зуршил Сэтгэл зүйн болон нийгмийн түүх

Тамхи, архи, мансууруулах бодис хэрэглэх, дасах, тамхи-хэдэн наснаас татсан, хэдэн жил, өдөрт хэдэн ширхэг, ямар тамхи, яаж татдаг, өглөө өлөн үед татах , тамхинаас гарахыг хүсдэг эсэх. Архи –хэдэн наснаас уусан, ямар архи, ямар хэмжээтэй, байнга уудаг эсэх, архи даах чадвар, шараа тайлдаг эсэх, зөв хэрэглээ, буруу хэрэглээ. Мансууруулах бодис-кокайн, морфин, геройн, гашиш, өвчин намдаах эм, тайвшруулах нойрсуулах эм /седуксин, элениум/, өтгөн цай, кофе, өөх тос, давс хэтрүүлэн хэрэглэх

Гэр бүл, найз нөхдийн

харьцаа, өдөр тутмын

амьдрал, гэр бүлийн

хүмүүжил, шашин шүтлэг,

хөдөлмөр эрхлэлт, цалин,

орон байрны нөхцөл,

өнөөдрөө болон

ирээдүйгээ хэрхэн

төсөөлж байгаа

Page 36: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Дүгнэлт

Орчин үеийн суурьшилт, хотжилт, төвлөрөлт, нийгмийн нөхцөлд хүн ямагт нийгмийн нөхцөл нөлөөлөлд амьдрах учир эрүүл мэндийн асуудал нь биологи, хүрээлэн буй орчны хүчин зүйлээс гадна нийгэм эдийн засгийн байгууламжтай салшгүй холбоотой учир хүн түүний эрүүл мэндийг нийгмээс салангид ойлгох нь загасыг усгүй орчинд амьдруулах гэсэнтэй адил.

Өвчтөнг судлах хийсвэр судалгааны арга нь өвчтөнтэй харилцах эхний буюу хамгийн гол хэсэг юм. Анамнез цуглуулах нь өвчтөнтэй хийх ярицлага мөн. Өвчтөнг судлах хийсвэр асуумжийн арга нь хаягийн хэсэг, зовиур,одоогийн өвчний түүх, амьдралын түүх гэсэн хэсгүүдээс тогтоно.

Page 37: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Эргэцүүлэх асуулт 1. Ярицлагын арга ямар хэсгээс тогтох вэ?

2. Хаягийн хэсгийн ач хобогдол

3. Одоогийн өвчний түүхийн ач холбогдол

4. Амьдралын түүхийн ач хобогдол

Page 38: Д.Удвал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

Ном зүй:1. Гомбосүрэн Б. Дотор өвчний онош зүй.

Улаанбаатар. 2010

2. Цэрэндаш Б. Дотор өвчний онош зүй, үзлэгийн аргын үндэс. Улаанбаатар. 2004

3. Батсэрээдэнэ Б., Найдансүрэн Ц. Өвчтөний түүх. Улаанбаатар. 1998

4. Энциклопедия клинического обследования больного. 1997

5. John Macleod, E. B. French, J. F. Munro “Introduction to clinical examination”, 4th edition 1985