33
0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар бүлэг Тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, үр дүн 4 Гуравдугаар бүлэг Байгууллагын үйл ажиллагааны үр дүн 5-22 Дөрөвдүгээр бүлэг Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал 23 Тавдугаар бүлэг Бусад мэдээлэл 24-25 Хавсралт 1. 26-28 Хавсралт 2. 29-32

Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

  • Upload
    others

  • View
    15

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

0

Агуулга

Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3

Хоёрдугаар бүлэг Тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, үр дүн 4

Гуравдугаар бүлэг Байгууллагын үйл ажиллагааны үр дүн 5-22

Дөрөвдүгээр бүлэг Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал 23

Тавдугаар бүлэг Бусад мэдээлэл 24-25

Хавсралт 1. 26-28

Хавсралт 2. 29-32

Page 2: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

1

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН

Үйл ажиллагаа: Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030-д

заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн

ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл

Хэрэгжилт:

- 2018 оны байдлаар Улаанбаатар хотын хүн амын дундаж наслалт 70.1-д

хүрсэн байна.

- 2019 оны эхний 5 сарын байдлаар Улаанбаатар хотод эхийн эндэгдлийн

түвшин 100000 амьд төрөлтөд 23.7, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн

түвшин 1000 амьд төрөлтөд 15.0, нялхсын эндэгдлийн түвшин 1000 амьд

төрөлтөд 13.0 байна.

- 2019 оны эхний 5 сарын байдлаар Улаанбаатар хотод 10000 хүн амд ногдох

зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралт 6.8, хорт хавдраас

шалтгаалсан нас баралт 6.2 байна.

- Эхний 5 сарын байдлаар: Пневмококкийн эсрэг вакцины 1 дүгээр тунд 14925

хүүхдийг 95,7 хувь, 2 дугаар тунд 14309 хүүхдийг 93,3 хувь, 3 дугаар тунд 13689

хүүхдийг 92,1 хувь тус тус хамруулсан. 5 хүртэлх насны хүүхдийн дунд маш

хүнд хэлбэрийн хатгалгаа 42%, хүнд хэлбэрийн хатгалгаа 46%, рентгенээр

батлагдсан уушигны хатгалгаа 32% тус тус буурсан байна.

Үйл ажиллагаа: Төрөөс баримтлах бодлогод заасан нийслэлд хэрэгжих зорилтын

хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнтэй холбоотой

мэдээлэл

Хэрэгжилт: Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн

дагуу нийслэлийн эрүүл мэндийн салбарт 2017-2020 онд хэрэгжүүлэх “Нийслэлийн

Эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг боловсруулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 06

дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор батлуулсан. Уг дэд хөтөлбөрийг

хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03

дугаар сарын 29-ний өдрийн А/267 дугаар захирамжаар батлуулан 8 чиглэлээр 93

үйл ажиллагаа бүхий төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Page 3: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

2

Үйл ажиллагаа: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан нийслэлд

хэрэгжих зорилтын хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр

дүнтэй холбоотой мэдээлэл

Хэрэгжилт: Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны

хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнөөс 2019 онд өөрийн

байгууллагад хамааралтай 11 үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2019 оны эхний хагас

жилийн биелэлтийг НЗДТГ-ын ХШҮХ-т хүргүүлсэн.

Үйл ажиллагаа: Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж

байгаа ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл

Хэрэгжилт:

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагын 7 барилгад 2019 онд 21.4 тэрбум

төгрөг, 4 өрхийн эрүүл мэндийн төвд 4.6 тэрбум төгрөг тус тус батлагдаж,

шаардлагатай материалуудыг ЭМЯ-нд хүргүүлснээр худалдан авах ажиллагааг

бэлтгэж байна. Мөн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмж

худалдан авах ажилд 1.5 тэрбум, ӨЭМТ-үүдэд 1.6 тэрбум төгрөг тус тус

батлагдаж, техникийн тодорхойлолтыг боловсруулж, худалдан авах ажиллагааны

эрх шилжсэн НХААГ-т хүргүүлсэн.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар:

Нийслэлийн Засаг даргын А/219 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар эрүүл

мэндийн байгууллагуудын барилгын их засварт 1 тэрбум төгрөг, 2 дугаар хавсралт

эрүүл мэндийн байгууллагуудын шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах

ажилд 1 тэрбум төгрөг, эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалтын автомашин

худалдан авах ажилд 600 сая төгрөг тус тус батлагдаж, их засварын ажлын

худалдан авах ажиллагааг зарлан, үнэлгээг хийж, НХОГ-т гэрээ байгуулах тухай

зөвлөмжийг 2019.06.27-ны өдрөөр хүргүүлээд байна.

Мөн автомашин худалдан авах ажлын худалдан авах ажиллагааг зарлан, үнэлгээг

хйиж, НӨАГХГ-т зөвлөмжийг хүргүүлээд байна. Тоног төхөөрөмж худалдан авах

ажил үнэлгээний шатандаа явж байна.

Page 4: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

3

Үйл ажиллагаа: Үндэсний хөтөлбөрт заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд

тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл

Хэрэгжилт: Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хэрэгжиж байгаа 7 үндэсний

хөтөлбөрийн тайланг хөтөлбөр тус бүрээр гарган НЗДТГ-т хүргүүлсэн.

Үйл ажиллагаа: Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан

тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнтэй холбоотой мэдээлэл

Хэрэгжилт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн

2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс НЭМГ нь өөрийн байгууллагад

хамааралтай 18 үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Засаг

дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны

хөтөлбөрийн 2019 оны эхний хагас жилийн НЗДТГ-ын ХШҮХ-т хүргүүлсэн.

Үйл ажиллагаа: Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд

тусгасан тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнтэй холбоотой

мэдээлэл

Хэрэгжилт: Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн

чиглэлд НЭМГ-т хамааралтай 23 үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

2019 оны эхний хагас жилийн биелэлтийг НЗДТГ-ын ХШҮХ-т хүргүүлсэн.

Үйл ажиллагаа: Дэд хөтөлбөрт тусгасан, тухайн байгууллагаас гүйцэтгэх ажлын

хэрэгжилт, үр дүнтэй холбоотой мэдээлэл

Хэрэгжилт: Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн

дагуу нийслэлийн эрүүл мэндийн салбарт 2017-2020 онд хэрэгжүүлэх “Нийслэлийн

Эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг боловсруулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 06

дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор батлуулсан. Уг дэд хөтөлбөрийг

хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03

дугаар сарын 29-ний өдрийн А/267 дугаар захирамжаар батлуулан 8 чиглэлээр 93

үйл ажиллагаа бүхий төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Байгууллагын 2019

оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд дэд хөтөлбөрийн 45 заалтыг

тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Page 5: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

4

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН

Үйл ажиллагаа: Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоол,

Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Засгийн газрын хуралдааны

тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн

шийдвэр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлий Засаг

даргын захирамж, албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн

хуралдаанаас тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй холбоотой

мэдээлэл

Хэрэгжилт: Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2019 оны эхний хагас жилийн

байдлаар ирсэн Нийслэлийн Засаг даргын захирамж 31, Нийслэлийн Засаг

даргын Албан даалгавар 1, нийт 32 захирамжлалын баримт бичиг ирснээс

хэрэгжилтийг ханган ажиллаж биелэлтийг тухай бүр Lmonitoring програмд

оруулсан. Захирамжлалын баримт бичгийн биелэлт 68-%-тай байна.

НЗДТГ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу өөрийн байгууллагын эрхлэх ажлын

хүрээнд хамаарал бүхий 5 хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 29 заалтын

хэрэгжилтийн тайланг гарган даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хамт

НЗДТГ-ын ХШҮХ-т хүргүүлсэн. Хэрэгжилт 95,5%-тай байна.

Мөн 14 хоног тутам болдог Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн

дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өгсөн үүрэг

даалгаврын биелэлтийг програмд тухай бүр нь оруулсан.

Page 6: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

5

ГУРАВДУГААР БҮЛЭГ. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН

Үйл ажиллагаа: Байгууллагын дүрмээр хүлээсэн үндсэн үүргийн хэрэгжилттэй

холбоотой мэдээлэл

Хэрэгжилт:

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр:

МУЗГ-ын 2018 оны 55 дугаар тогтоол “Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний

хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж,

02-12 насны хүүхдийн шүдийг бүрэн эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн

эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх

зорилгоор хэрэгжүүлэх юм. Нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бүх

төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын арга зүйч, нийгмийн ажилтан,

Дүүргийн ЭМТ-ийн шүдний эмч, ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан нийт 658 хүнийг

“Амны хөндийн эрүүл мэнд”-ийн сургагч багшаар бэлтгэлээ. Багш нарт зориулж

гарын авлага боловсруулан 3500 ширхэгийг хэвлүүлж тараасан. Байгууллагын

цахим хуудсанд “Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр нэртэй цонх нээн

ажиллуулж, хувь хүн, байгууллагад мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна. 2019

оны эхний 5 сарын байдлаар нийт 39417 хүүхэд “Эрүүл шүд-эрүүл хүүхэд”

хөтөлбөрт хамрагдсан байна.

Олон улсын сувилагчийн баярыг угтан Багануур, Багахангай, Налайх дүүргийн

болон ӨЭМТ, Багануур сувиллын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний дунд

“Амь тэнссэн үеийн үнэлгээ болон сувилахуйн тусламж” гардан үйлдлийн ур

чадварын ажил мэргэжлийн уралдаанд 16 багийн 80 сувилагч оролцож, 6

чиглэлээр өрсөлдөж ур чадвараа сорьсон. Багануур дүүргийн ЭМТ-ийн Эрчимт

эмчилгээний тасгийн баг нэгдүгээр, Налайх дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн тасгийн

баг хоёрдугаар, Багануур дүүргийн ӨЭМТ-ийн баг гуравдугаар байрыг тус тус

эзэллээ.

Page 7: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

6

Сувилахуйн тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, дэвшилтэт

технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилгоор УНТЭ, УГТЭ, ХСҮТ,

ГССҮТ, АӨСҮТ, ЭХЭМҮТ, ГҮТ, ЦССҮТ болон СЗҮТ, ТТАХНЭ-ийн сувилахуйн

албаны дарга нар болон Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн

албаны дарга нарын хамтарсан уулзалтыг зохион байгуулж төв эмнэлэг, тусгай

мэргэжлийн төвөөс ажлын байрны дадлага сургалтыг хавдар, хөнгөвчлөх, сэргээн

засах, мэс засал, гэмтэл, гемодиализийн сувилахуйн чиглэлээр хийж хамтран

ажиллахаар боллоо. Үүний дагуу АӨСҮТ-д 149 сувилагч, ГССҮТ-ийн сургалтанд

Налайх, Баянгол, Багануур дүүргийн нийт 300 гаруй сувилагч, Дотрын өвчний

сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл УГТЭ-ийн дадлага сургалтанд 12,

Амь тэнссэн үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээ УХТЭ-ийн дадлага, сургалтанд

28 сувилагч тус тус хамрагдсан.

НЗД-ын 2017 оны “Төлөвлөгөө батлах тухай” А/577 дугаар захирамж, ЭМС-ын

2019 оны А/07, А/09 дүгээр тушаал, 08 албан даалгавар, НЭМГ–ын даргын 2019

оны А/02, А/22, А/50 дугаар тушаалуудыг хэрэгжүүлэн ажиллалаа. Дүүргийн ЭМТ,

НЭ-үүд 750 орыг нэмж дэлгэн зөвлөгөө өгөх утсыг ажиллуулж, дүүргийн хүүхдийн

кабинет, ӨЭМТ-ийг уртасгасан цагаар 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх

хугацаанд тус тус ажиллуулан, иргэд, хүүхдүүдэд зөвлөгөө өгч, нийт 41745

хүүхдийг эмчлэн, эрүүлжүүлсэн байна.

АШУҮИС-ийн хүүхдийн 22 резидент, 6 дугаар курсын 394 оюутан НЭ, ӨЭМТ-дэд,

Сувилахуйн сургуулийн 203 оюутан НЭ, амаржих газруудад тус тус ажиллуулсан.

НЗД-ын 2019 оны “Урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” А/76

дугаар захирамжаар 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар 01-ний өдрийг

хүртэл хүүхдийн бүх тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоож, ЕБС,

цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ,

кинотеатр, урлаг соёлын үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт

0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байх арга хэмжээг холбогдох газруудтай

хамтран зохион байгуулсан.

Page 8: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

7

ТТТӨ-өөс сэргийлэх талаар нийт 20 телевизээр 86, 25 вэб сайтаар 358, олон

нийтийн цахим хуудсаар 1231, 10 сониноор 45, 3 радиогоор 63 буюу нийт 1783

удаа мэдээ, ярилцлага, сурвалжлага, постер мэдээлэл, видео зөвлөмж, зөвлөгөөг

тус тус өгсөн. Түүнчлэн АЗЦХ, ТТТӨ-өөс урьдчилан сэргийлэх тухай гарын авлага

12.000, зурагт хуудас 5000 ширхэгийг иргэдэд тарааж, видео зөвлөмж, шторк 3-ийг

тус бүр бүтээж, олон нийтийн хүртээл болгосон байна.

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд

МУ-ын Шадар сайдын 2018 оны 120 дугаар тушаалын дагуу харьяа 26 эрүүл

мэндийн байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө шинэчлэн

боловсруулж батлуулсан ба НЭМГ-ын зүгээс боловсруулалтанд хяналт тавин арга

зүйгээр ханган ажиллалаа.

НЭМГ-ын даргын 2019 оны “Сургалт зохион байгуулах тухай” А/43 дугаар

тушаалын дагуу ОБЕГ, НОБГ-тай хамтран гамшгийн эрсдэлийн менежмент,

гамшгаас хамгаалах төлөвлөлт, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадавхи, бэлтгэл

бэлэн байдлыг хангах чиглэлээр онол, дадлага хосолсон сургалт зохион байгуулж,

харьяа байгууллагын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, гамшгаас хамгаалах

албаны штабын бүрэлдэхүүн нийт 50 хүнийг хамрууллаа.

Нийслэлийн Амгалан амаржих газарт өндөр давтамжит радио долгионоор

умайн хоргүй хавдрын зангилааг түлэх, умайн эмгэг цус алдалтын үед умайн салст

давхаргыг бүхэлд нь түлэх зэрэг эмчилгээнүүдийг амжилттай хийж, нутагшуулж

байна.

Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх

эмчилгээг Монголд анхлан 2018 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр хийж

эхэлснээс хойш гурван сарын дараа буюу 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр

умайн эмгэг цус алдалттай, эмчилгээнд үр дүнгүй байсан эмэгтэйд умайн хөндийн

салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг хийлээ.

Page 9: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

8

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүр зохион байгуулагддаг

“Архидан согтуурахаас сэргийлэх 10 хоног”-ийн хүрээнд эрүүлжүүлэх байрны

ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS

5527:2013 стандартын 5.3 дах заалтыг хангах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн

газрын харьяа эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч нарт эмнэлгийн анхан шатны

тусламж, үйлчилгээ үзүүлэх аргад сургах танхимын болон гардан үйлдлийн

сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран

дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч,

мэргэжилтнүүдийг чадавхижуулах, нийслэлийн хэмжээнд ӨЭМТ-ийн хөнгөвчлөх

тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хяналтыг сайжруулах зорилгоор

дөрөвдүгээр сарын 16-аас тавдугаар сарын 08-ны хооронд “Эрүүл мэндийн анхан

шатны тусламж үйлчилгээн дэх хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанар,

хүртээмжийг дээшлүүлье” сэдэвт чадавхи бэхжүүлэх арга хэмжээг зохион

байгууллаа.

Энэ хүрээнд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний сургагч багш бэлтгэх, “Анхан

шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээ”

сэдэвт ӨЭМТ-ийн ахлагч нарт нийт гурван удаагийн сургалт хийлээ. Түүнчлэн

өрхийн эмч нарт зориулсан “Өвдөлт намдаалт ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээ”

сэдэвт чадавхижуулах сургалтанд Баянзүрх дүүргийн ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн

Page 10: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

9

мэргэжилтнүүдийг хамруулсан юм.

Тус сургалтанд есөн дүүргийн хавдар судлаач эмч нар, мөн дүүрэг бүрээс ӨЭМТ-

ийн хоёр эмчийг сонгон, нийт 27 эмч хөнгөвчлөх эмчилгээний сургагч багшаар

бэлтгэгдсэн байна. Улмаар сургагч багш нараар дамжуулан ӨЭМТ-ийн бусад эмч

нарт сургалт хийж, чадавхижуулах боломжтой болжээ.

Эх хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах,

хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Налайх

эрүүл мэндийн төвд “Нярайн эмгэг судлалын тасаг” шинээр нээгдлээ.

БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн дэмжлэгээр Нийслэлийн

Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хорооны иргэдэд үйлчлэх орчин үеийн багаж,

тоног төхөөрөмж бүхий 50 орны хүчин чадалтай шүд, дүрс оношилгооны кабинет,

хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг, хүлээн авах хэсэгтэй хүүхдийн эмнэлэг шинээр

ашиглалтад орлоо.

Page 11: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

10

Нийслэлийн иргэдэд үзүүлж буй гемодиализийн тусламж, үйлчилгээний чанар,

хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт

гемодиализийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тасаг нээлтээ хийлээ.

Эрүүл мэндийн яам, НҮБ-ийн Хүүхдийн сангаас амьсгалын замын цочмог

халдвар, томуу, томуу төст өвчний үед хэрэглэх 107.000 ам.долларын үнэ бүхий

зургаан нэр төрлийн 7132 ширхэг эм, тариа болон таван нэр төрлийн эмнэлгийн

тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ болон дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн

төвүүдэд хуваарилан өглөө.

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Япон Улсын элчин сайдын яамнаас хамтран

хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудыг

эмнэлгийн түргэн тусламжийн автомашинаар хангах төсөл”-ийн хүрээнд иж бүрэн

тоноглогдсон, Tоёота /Hiace Ambulance/ загварын автомашиныг Сонгинохайрхан

дүүргийн нэгдсэн эмнэлэгт нэг, Нийслэлийн Түргэн тусламжийн төвд гурвыг

хүлээлгэн өглөө.

Page 12: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

11

Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй Япон улсын хамтын ажиллагааны

хөтөлбөрийн хүрээнд Япон улсын “HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын

өндөр хүчин чадал бүхий нийт хэт авиан /ЭХО/ оношилгооны аппаратыг есөн

дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө. Тус аппарат нь эх барих,

эмэгтэйчүүд, ургийн болон хэвлий, зүрх судасны оношилгоо, эмчилгээнд ашиглах

бүрэн боломжтой, олон төрлийн үзүүлэлт бүхий орчин үеийн дэвшилтэт технологи

юм. Ялангуяа элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх, оношилгоо эмчилгээнд ашиглах

өндөр хүчин чадалтай бөгөөд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг

хэрэгжүүлэх ажилд чухал ач холбогдолтой оношилгооны аппарат юм.

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ:

Артерийн гипертензи өвчний эрт илрүүлгийн үзлэгт 361384 хүн хамрагдахаас

126319 /35%/ хамрагдаж 1431 онош батлагдсан тохиолдлыг шинээр хяналтад авч

эмэн эмчилгээг эхлүүлэн хяналтын карт хөтөлж байна. Чихрийн шижин хэвшинж 2-

ын эрт илрүүлгийн үзлэгт 361384 хүн хамрагдахаас 111218 /30.8%/ хүн хамрагдаж

чихрийн шижинтэй илэрсэн 196 хүнийг хяналтад авч эмэн болон эмэн бус

эмчилгээг эхлүүлэн эмчийн хяналтад аваад байна. Умайн хүзүүний эрт илрүүлгийн

шинжилгээнд 6786, хөхний эрт илрүүлгийн үзлэгт 30519 эмэгтэй хамрагдсан

байна. Умайн хүзүүний эрт илрүүлэг үзлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Эмгэг

судлалын үндэсний төв /ЭСҮТ/-тэй хамтран 9 дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төв

/ӨЭМТ/-ийн эмч, сувилагч нарт “Умайн хүзүүний өмөнгөөс сэргийлэх, пап

шинжилгээг хэрхэн хийх, үр дүн” сэдвээр дүүрэгчилсэн сургалт зохион байгуулж

нийт 110 эмч, сувилагч хамрагдсан. Сургалтаар пап шинжилгээг авахад анхаарах

асуудал, тулгамдаж буй саад бэрхшээлийг шийдвэрлэх, сэжигтэй илэрсэн

тохиолдлыг бүртгэн илгээх, шинжилгээний материал илгээх сэвдээр зөвлөгөө

мэдээлэл өгч, шинжилгээг гардан авч буй хүмүүсийн мэдлэг чадвар дээшилсэн.

Артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин өвчин, хөх, умайн хүзүүний

өмөнгийн эрт илрүүлэг, эрүүл иргэн, хүн амын нас хүйс, эрсдэлт хүчин зүйлд

суурилсан урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний явц байдалд хяналт үнэлгээ

Page 13: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

12

хийх арга аргачлалыг боловсруулан батлуулан ӨЭМТ-үүдээр хяналтын ажил

хийгдэж байна. Одоогоор нийт 3 дүүрэг, 15 ӨЭМТ-ийг хамруулаад байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн дэд хөтөлбөрийн хүрээнд даралт ихсэлтийн

урьдчилан сэргийлэлт, эрт оношлох, хяналтыг сайжруулах зорилгоор Нийслэлийн

Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном” сангаас

хамтран “ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж

байна. Тус төслийн хүрээнд 500 эмзүйч, 350 сайн санааны туслагч, 142 ӨЭМТ-ийн

1200 эмч, сувилагч, нийгмийн ажилтан, 90 хувийн хэвшлийн эрүүл мэндийн

байгууллагын 155 эмч нийт 2205 хүнийг даралт ихсэлтийн эрт илрүүлэг,

оношлогоо, эмчилгээ, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, чадавхжуулах

сургалтад хамруулж, тусламж, үйлчилгээг багаар үзүүлэхэд ажил үүргийн

хуваарийг оновчтой зохион байгуулах, үйл ажиллагааны чанар, хүртээмжид бодит

дүгнэлт өгөх зэрэг тусламж, үйлчилгээний шинэлэг менежементийг нэвтрүүлэн

ажиллаж артерийн гипертензийн цахим бүртгэлийн програмыг боловсруулан,

ЭМДЕГ-ын “Цахим жор” системтэй холбон 6 ӨЭМТ-д туршиж байна.

Дүүрэг, тосгон, ӨЭМТ-ийн түвшинд артерийн гипертензийн (АГ) эрт илрүүлгийн

үйл ажиллагааг идэвхжүүлэх аяныг зохион байгуулж дүгнэн тэргүүний Дүүргийн

ЭМТ, тэргүүний дүүргийн ӨЭМТ-9, тэргүүний эмч-8, сувилагч-8, сайн санааны

туслагч-5, нийгмийн ажилтан-9 нарыг шалгаруулж мөнгөн шагналаар шагнаж

урамшууллаа.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр үргэлжлэн явагдаж 15-аас дээш насны Эрүүл

мэндийн даатгал төлсөн нийт хүн амыг хамруулж байна. НЭМГ-ын даргын 2019

оны 03 дугаар сарын 22-ний өдрийн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үйл

ажиллагааг эрчимжүүлэх тухай А/44 дүгээр тушаал гарч, хэрэгжилтийг ханган

эхний хагас жилийн байдлаар 42328 хүн илрүүлэг шинжилгээнд, 21548 хүн

вирусын идэвхижил тоолох шинжилгээнд хамрагдсан байна. Хепатитийн В, С

вирүсийн илрүүлэг шинжилгээг ӨЭМТ-ийн хийж байгаа байдалд чанарын гадаад

хяналтын үнэлгээг ХӨСҮТ-тэй хамтран хийж 122 ӨЭМТ-ийг хамрууллаа.

Page 14: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

13

“Эрүүл иргэн аян зохион байгуулах тухай” НЗД-ын А/320 дугаар захирамжийн

дагуу нийслэлийн 152 хороонд "Эрүүл иргэн" аяныг зохион байгуулан ажиллаж

байна.

Тус аяны хүрээнд ӨЭМТ-ийн 400 гаруй эмч, мэргэжилтнүүдийг дотор, хүүхэд, мэс

засал, мэдрэл, халдварт өвчин, эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр ажлын байран

дээр чадавхжуулах сургалтанд хамрууллаа. Дүүргийн ЭМТ, НЭ, ӨЭМТ-үүд

хамтран хороо бүрт үзлэг зохион байгуулах төлөвлөгөө гарган нийт 7-8 төрөлжсөн

мэргэжлийн чиглэлээр үзлэг шинжилгээг хийж байна. Эхний хагас жилийн

байдлаар нийт 85 хороонд “Эрүүл иргэн” аяныг зохион байгуулж 31237 иргэнийг

үзлэг шинжилгээнд хамруулан өвчтэй сэжигтэй илэрсэн тохиолдол бүрийг

хяналтад авч, эмчлэн эрүүлжүүлж байна.

Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, идэвхтэй

эрт илрүүлэг болон хавьтал илрүүлгийн ажлыг эрчимжүүлэх, сүрьеэгийн тархалтыг

бууруулах зорилгоор “Сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлж, эмчилгээний чанар

хүртээмжийг дээшлүүлье” аяныг НЗД-ын А/319 дугаар захирамжаар батлуулан

аяны хүрээнд сүүлийн 2 сарын байдлаар сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлэг болон

урьдчилан сэргийлэх үзлэгийг нийт 29826 хүнд хийж сүрьеэгийн шинэ тохиолдол

69 тохиолдлыг илрүүлэн эмчилгээ, хяналтанд хамруулаад байна. Сүрьеэгийн 2

төрлийн постерыг боловсруулан сошиалаар бүүст хийж 94000 хүнд хүргэсэн.

Урьдчилан сэргийлэх үзлэгийг 38494 хүнд хийсэн нь өмнөх оны мөн үетэй

харьцуулахад 4412 хүнээр буюу 11.4%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

ХӨСҮТ-ийн СТСА-тай хамтран “Сургуулийн орчинд сүрьеэгийн өвчлөл, өвчнөөс

урьдчилан сэргийлэх нь, идэвхтэй эрт илрүүлэг” сэдэвт сургалтыг дүүргийн ЭМТ,

ӨЭМТ-ийн удирдлагууд, ЕБС-ийн эмч, нийгмийн ажилтан нийт 191 хүнд, “Сүрьеэг

оношлох молекул биологийн Gene-Xpert шинжилгээ” сэдэвт сургалтанд 18 эмч

мэргэжилтнийг, “Монгол улсад зонхилон тохиолдох халдварт өвчний үед эрүүл

мэндийн анхан шатны түвшинд үзүүлэх тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтанд 27

эмч мэргэжилтнийг, Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, сүрьеэгийн оношлогоо,

Page 15: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

14

эмчилгээ, эрт илрүүлгийн чиглэлээр 3 удаагийн сургалтад давхардсан тоогоор

нийт 317 эмч, эмнэлгийн ажилтанд хийж эхний 5 сарын байдлаар 598 эмч,

мэргэжилтэн, нийгмийн ажилтан, багш, бусад хүмүүсийг сургалаа.

Нийслэлийн боловсролын газарт “Зөвлөмж хүргүүлэх тухай” 1/438 тоот албан

бичгээр халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр зөвлөмжийг хүргүүлсэн. Энэ

зөвлөмжид хүүхдийн байгууллагад ажиллагсдыг 6 сар тутамд урьдчилан сэргийлэх

үзлэгт заавал оруулж байхыг зөвлөсөн. НБГ-тай хамтран Сүрьеэгийн өвчлөл

бүртгэгдсэн 90 сургуулийг хамруулсан эрт илрүүлгийг 2019 оны эхний 5 сарын

байдлаар 20 хүүхдийн байгууллагад зохион байгуулж, 9580 багш, ажилчид,

хүүхдийг эрт илрүүлэгт хамруулж, 54 тохиолдлыг илрүүлж, эмчилгээнд

хамруулсан.

БЗДХ, ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх үзлэг,

шинжилгээ, эмчилгээний хамралтыг нэмэгдүүлэх чиглэлээр “Бэлгийн замаар

дамжих халдварыг илрүүлэх шинжилгээнд зорилтот бүлгийн иргэдийг бүрэн

хамруулъя” аяныг НЗД-ын А/537 дугаар захирамжаар 05 дугаар сарын 29-ны

өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулан ажиллаж байна.

БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх сургалтыг 65 удаа зохион байгуулж,

нийт 3850 гаруй иргэдийг хамруулж, 12 төрлийн 11500 ширхэг сурталчилгааны

материал, гарын авлага тарааж, шторк бэлтгэн хэвлэл мэдээлэл цахим хуудсаар

мэдээллийг түгээлээ

Зонхилон тохиолдох БЗДХ-ын хам шинжийн оношилгоо эмчилгээ, “ХДХВ, ДОХ ба

БЗДХ-аас сэргийлэхэд шийдвэр гаргагчдын манлайлал, оролцоо”, Бүх шатанд

сүрьеэ, ДОХ-ын хавсарсан халдварын хөтөлбөрийн хамтын ажиллагааг

сайжруулах” сургалтад 66 эмч, мэргэжилтэн, холбогдох ажилтанг хамруулсан.

“БЗДХ-ын тусламж, үйлчилгээнд хяналт үнэлгээ” хийх арга барилд сургах дадлага

сургалтыг дүүрэгчилсэн байдлаар Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул

дүүргийн ЭМТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч, Чанарын албаны дарга,

БЗДХ-ын кабинетын зохицуулагч, тархвар судлаач эмч 24 хүнд БЗДХ-ын эмчилгээ,

Page 16: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

15

хавьтлын эмчилгээ, хамралтын хэрхэн үнэлэх талаар сургалт хийж, Баянгол ЭМТ-

ийн БЗДХ-ын кабинетад үзүүлэх сургуулийг зохион байгууллаа. 2019 оны эхний

хагас жилийн байдлаар БЗДХ-ын кабинетууд 18980 хүнд үзлэг хийсэн ба үүнээс

өвчний учир 2480, хяналтын үзлэг 3006, урьдчилан сэргийлэх үзлэгийг 13493 гаруй

хүнд хийсэн байна.

Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан

дор зохион байгууллаа. Улаанбурхан, улаануудын нэмэлт дархлаажуулалтыг 05

дугаар сарын 15-25-ны өдрүүдэд хийж нийслэлийн 10-18 насны хамрагдвал зохих

хүүхдийн 95,7 хувийг (169.568 хүүхэд ) хамрууллаа. Дархлаажуулалтыг нийт 491

цэгээр хийж 1673 эрүүл мэндийн ажилтан, 973 хүн дайчлагдан ажиллаа.

Шинээр дархлаажуулалтын нэгж нээх 12 ӨЭМТ-ийг ДЭМБ-аас 4.735.237,0

төгрөгийн үнэ бүхий хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр хангасан.

9 дүүргийн ЭМТ, ӨЭМТ, тосгоны ЭМТ, амаржих газарт дархлаажуулалтын

хамрагдалтын цахим бүртгэлийн програмыг нэвтрүүлэн жигдрүүлэх ажлыг зохион

байгуулж, 150000 гаруй хүүхдийн мэдээллийн сантай болсон.

Халдварт саа өвчний эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг 2019 оны 04 дүгээр сарын

01-ний өдрөөс ЭМС-ын А/119 дүгээр тушаалын дагуу товлолд нэвтрүүлэх бэлтгэл

ажлын хүрээнд:

- 38 сургагч багшийг бэлтгэсэн.

- Вакцин нэвтрүүлэх талаарх сургалтыг дүүрэгчилсэн хэлбэрээр зохион

байгуулж, 819 эмч, мэргэжилтэнг хамруулсан.

- НЭМГ-ын даргын “Дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулах тухай”

А/49 дүгээр тушаалын дагуу 86 дархлаажуулалтын нэгжээр дэмжлэгт хяналт

хийж, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн мэргэжил арга

зүйгээр хангасан.

- Мөн иргэдэд зориулсан постерыг 500 ширхэг хэвлүүлэн тарааж, олон

нийтийн сүлжээгээр сурталчилсан.

Халдварт саа өвчний эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг товлолд 04 дүгээр сарын

01-нээс нэвтрүүлсэн бөгөөд 3399 хүүхдийг 77.8 хувьтай хамруулсан.

Эхний 5 сарын байдлаар: Пневмококкийн эсрэг вакцины 1 дүгээр тунд 14925

хүүхдийг 95,7 хувь, 2 дугаар тунд 14309 хүүхдийг 93,3 хувь, 3 дугаар тунд 13689

хүүхдийг 92,1 хувь тус тус хамруулсан. 5 хүртэлх насны хүүхдийн дунд маш хүнд

хэлбэрийн хатгалгаа 42%, хүнд хэлбэрийн хатгалгаа 46%, рентгенээр батлагдсан

уушигны хатгалгаа 32% тус тус буурсан байна.

Page 17: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

16

НЭМГ-ын даргын Менингококкт халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх

тухай А/13, Хачгаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг

эрчимжүүлэх тухай А/51, Гэдэсний халдварын тухай А/82 дугаар тушаал, 8

удирдамж батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Зоонозын халдварт өвчний чиглэлээр 2 дүүрэгт 75 эмч мэргэжилтнийг оролцуулан

үзүүлэх дадлага сургалт, 553 эмч мэргэжилтнийг чадавхижуулах сургалт, 30 албан

хаагч, 683 иргэнд 5 төрлийн 3050 сурталчилгааны материалыг түгээж

сурталчилгааг хийсэн.

Халдварт өвчний цаг үеийн байдлыг хянах, тандах ажлыг ерөнхий боловсролын

245 сургууль, 648 цэцэрлэгээр тогтмол хийж байна.

Гэдэсний халдварт өвчний чиглэлээр 9 дүүргийн 9 халдвар судлагч нарт хоолны

хордлогот халдварын дэгдэлтийн судалгааны арга барилд сургах сургалтанд

хамруулж бэлэн байдлыг хангаж ажилласан. Нийслэлийн улсын болон хувийн

хэвшлийн 245 ЕБС-ийн захирал, удирдах ажилтнууд, 169 сургуулийн дотоод

хяналтын ажилтан, эмч нарыг халдварт өвчний үед авах хариу арга хэмжээний

талаар мэргэжил арга зүйгээр хангасан.

Халдварт өвчний голомтын мэдээллийн санг үүсгэж сургууль, цэцэрлэгээр хянаж

тоон мэдээлэлд боловсруулалт хийж ажиллаж байна.

Page 18: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

17

Эрүүл мэндийн дэлхийн тэмдэглэлт өдрүүд зохион байгуулах чиглэлээр:

- Осол гэмтлээс сэргийлэх өдрүүдийн хүрээнд 9 дүүргийн 28 ЕБС-ийн 1-5 дугаар

анги, 17 цэцэрлэгийн хүүхдийн багш, эцэг эх асран хамгаалагч нарт болон 10-

12 дугаар ангийн сурагчдад, хорооны иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ

сэдэвт дадлага сургалтуудыг дүүрэгчлэн нийт 2840 хүнд зохион байгуулсан.

- “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөгийг зохион байгуулж эрүүл

мэндийн салбарын бүх ажилчид дуу хоолойгоо нэгтгэн иргэдийг осол гэмтлээс

урьдчилан сэргийлэхэд уриалан байгууллагынхаа гадна талбай болон

ойролцоох авто зам дагуу осол гэмтлийн эсрэг уриа, лоозон барин жагсаж

мэдээлэл сургалт, сурталчилгааг хийж, цахим хуудас болон facebook-ээр

шторк, брошур явуулж ажилласан.

- НЗД-ын А/438 дугаар захирамжаар 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр

“Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор “Автомашингүй өдөр”-ийг зохион

байгууллаа. Энэхүү өдрөөр иргэдэд, суудлын бүс, хамгаалалтын малгайг

хэрэглэж хэвших, осол гэмтлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах зөв дадал

олгох сургалт, сурталчилгааг явууллаа.

- Архидан согтуурахаас сэргийлэх өдрүүдийн хүрээнд нийслэлийн цагдаагийн

газрын харьяа Эрүүлжүүлэх саатуулах байрны 20 эмч нарт чадавхжуулах

сургалтыг зохион байгуулсан.

- Цусны даралт ихсэлттэй тэмцэх өдрийг “Даралт хэмжилтийг дадал болгое”

уриан дор Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Оном сантай

хамтран даралт ихсэлтийн эрсдэлийг таниулах, түүнээс сэргийлэх, эрт

илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах ажлыг өрнүүлж, 45 ажлын байр,

142 ӨЭМТ, 70-аад хувийн эмнэлэг, эмийн сангуудаар нийт 60000 хүнийг эрт

илрүүлэгт хамруулж, холбогдох зөвлөгөөг өгч ажилласан.

- Дэлхийн тамхигүй өдрийн хүрээнд “Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё”

уриалгын дагуу Хангарди ордонд Нийтлэг үйлчилгээний байгууллагын

Page 19: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

18

үйлчилгээний багтай хамтран тамхины эсрэг сурталчилгааг 200 үйлчилгээний

байгууллагын хүмүүст явуулсан. Тамхины хор хөнөөл, тамхинаас гарах арга

зам, тамхи ба эдийн засгийн тооцоо, тамхи ба эрүүл мэндийн нөлөөлөл

сэдвээр сурталчилгааны постер бэлтгэн цахим сүлжээгээр иргэдэд

сурталчилгаа явуулсан. Тамхигүй өдрийн хүрээнд харьяа байгууллагаас

нийтдээ 425 удаа жижиг бүлгийн сургалт зохион байгуулж, 3560 хүнийг

тамхинаас гаргах амлалт авч чадсан. Мөн тамхины ишгүй байгууллага уриалга

гарган эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын орчим тамхины иш түүж цуглуулан

сурталчилгаанд ашигласан. Тараасан сурталчилгааны материал 4 төрөл,

22000 ширхэг плакат брошур иргэдэд түгээсэн байна

Эрүүл мэндийн тэгш байдал, эрүүл мэндэд нөлөөлөгч нийгмийн хүчин зүйл

сэдвээр Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул,

алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргийг хамтатган дүүрэгчилсэн

хэлбэрээр хэлэлцүүлгийг 7 удаа зохион байгуулсан. Хэлэлцүүлэг тус бүрт

дүүргийн ЗДТГ-ын боловсрол, халамж, даатгал, хөдөлмөр, улсын бүртгэл,

цагдаагийн газрын төлөөлөл, хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, дүүргийн

болон ӨЭМТ-ийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан,

бүртгэлгүй, түр оршин суугч нарын төлөөлөл оролцсон ба нийт 400 гаруй хүн

хамрагдсан. Хэлэлцүүлэгээс гарсан санал, зөвлөмжийг нийслэлийн шийдвэр

гаргагч нарын түвшинд 05 дугаар сарын 24-ний өдөр хийсэн Эрүүл мэндийн тэгш

байдал ба салбар дундын хамтын ажиллагаа хэлэлцүүлэгт танилцуулсан. Уг

хэлэлцүүлэгт ЭМЯ, НЗДТГ, нийслэлийн агентлагуудын удирдлагууд, дүүрэг, хороо,

эрүүл мэндийн байгууллагуудын холбогдох 80 гаруй удирдах ажилтан оролцож

цаашид эрүүл мэндийн тэгш байдлыг хангахад хамтран ажиллах үйл ажиллагааны

чиглэлээ тодорхойлон гаргасан.

Мөн Нийслэлийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, халамж, даатгал, бүртгэлийн

газруудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулж дээрхи байгууллагуудаас

үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаархи мэдээллийг агуулсан “Иргэн танд”

Page 20: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

19

гарын авлага”, эрүүл мэндийн тэгш байдлыг хангахад салбар дундын оролцоо

чухал болохыг илэрхийлсэн постерыг зэргийг боловсруулан 25,000 ширхэгийг

хэвлэн хороо, ӨЭМТ-өөр дамжуулан иргэдэд тараасан.

Эрүүл хооллолтыг сурталчлах, зохисгүй хооллолт, давсны хэт хэрэглээ,

өөхтосны хэрэглээг багасгах, транстосноос татгалзах чиглэлээр: Давсны хэрэглээг

бууруулах олон нийтэд чиглэсэн ухуулга нөлөөллийн арга хэмжээг 3 дугаар сарын

25-ны өдрөөс 04 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд 7 хоногийн аян байдлаар

зохион байгуулж бүх эрүүл мэндийн байгууллагууд сургалт сурталчилгаа зохион

байгуулж, нийтийн хоолны тогооч, сургууль цэцэрлэгийн гал тогоонд ажиллаж буй

нийт 152 хүнд мэдээлэл өгсөн.

Олон нийтэд зориулсан постер гарган сурталчилсан. Нийтийн хоолны илчлэгийн

хэмжээг бууруулах, хоолны цэсэнд илчлэгийн хэмжээг бичиж оруулахаар

холбогдох мэргэжлийн байгууллага, холбоодтой уулзаж санал авч байна.

Эхний хагас жилийн байдлаар Шуурхай удирдлагын нэгжээр 44 мэдээ

бүртгэгдэж, ЭМЯ, ЗӨСҮТ, ГССҮТ, ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын төв, шуурхай

удирдлагын нэгжтэй хамтран мэдээлэл солилцож ажиллалаа. Урьдчилан

сэргийлэх болон голомтын хариу арга хэмжээнд НЭМГ, харьяа дүүргийн ЭМТ-ийн

5 багийн 100 гаруй мэргэжилтнүүд ээлжээр томилогдон халдварын эх уурхайг

цомхотгон ажиллалаа.

Үүнд: дархлаажуулалтын дараах урвал хүндрэл 14, хоол хүнсээр дамжих

хордлогот халдвар 15, менингококкт халдварын батлагдсан 6, сэжигтэй 4,

галзуугийн эрсдэлд өртсөн 1 тохиолдол, хачигт халдварын батлагдсан 1, сэжигтэй

2, тарваган тахлын сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Хоолны хордлогот халдварын 15 багц тохиолдол бүртгэгдэж, 4 газар томоохон

дэгдэлт гарсан бөгөөд асуумж судалгаанд 767 хүн хамрагдаж, 455 хүн шинж

тэмдэг илэрснээс 133 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 1 хүн нас барж, 342 хүн

ӨЭМТ-ийн хяналтанд хянагдсан байна. Тус үйл ажиллагаанд нийслэл, дүүргийн 41

хүн оролцож хариу арга хэмжээг шуурхай авч ажилласан байна. Менингококкт

халдварын сэжигтэй 4, батлагдсан 6 тохиолдол бүртгэгдэж, 4926 хавьтлын 4425

хүнд хими сэргийлэлтийг хийж, 172 хүнийг дархлаажуулалтанд хамруулж, НЭМГ,

дүүргийн 111 ажилтан ээлжээр томилогдон халдварын эх уурхайг цомхотгон

ажиллалаа. Мөн Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тарваган тахлын батлагдсан

тохиолдолтой холбоотойгоор НЗД-ын 2019 оны 02-01/1732 албан даалгаврын

дагуу НМХГ, НЦГ, НМЭГ, НЗӨСТ, Жаргалант тосгоны ЭМТ, СХД-ийн ЭМТ-ийн эмч

мэргэжилтэн, албан хаагчтай хамтран нийслэлийн Сонгинохайрхан дахь Эмээлт

буюу 22-ын товчоо, Баруунтуруун, Хан-Уул дүүрэг дэх Өлзийт хорооллын хяналт

Page 21: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

20

шалгалтын постуудад 24 цагийн эргүүлийг 05 дугаар сарын 02-06-ны өдрийг

хүртэл ажиллалаа. Нийт 1050 тээврийн хэрэгслийг шалгаж, 4222 зорчигчийн

халуун үзэж, тархвар судлалын анамнез авч, постонд ажил үүрэг гүйцэтгэж байгаа

нийт 144 албан хаагчдын эрүүл мэндэд хяналт тавьж, 2139 зорчигчид зөвлөгөө

зөвлөмж өгч, тарваган тахал өвчнөөс сэргийлэх тухай 600 ширхэг боршур тарааж,

сурталчилгаа хйиж ажилласан. Цаг үеийн мэдээг нийт 6 удаа НЭМГ-ын

удирдлагад хүргүүлж, мэдээллээр хангаж ажилласан.

Эерэг хандлага сургалт өдөрлөгийг санаачлан зохион байгуулж нийт 30 эрүүл

мэндийн байгууллагын 8000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулаад

байна. Сургалт өдөрлөгт ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагууд, НЭМГ-ын

харьяа эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн

байгууллагууд хамрагдсан.

Олон нийтийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн

хэвлэл, мэдээллийн байгууллага, цахим хуудсаар явуулах мэдээлэл,

сурталчилгааны ажил”-ын үндсэн үйл ажиллагааны 27, эрүүл мэндийн тэмдэглэлт

өдрийг тэмдэглэх, сурталчлах 32 чиглэл бүхий 2019 оны төлөвлөгөөг батлуулан,

хэрэгжүүлэн ажиллаж байна.

НЭМГ-аас зохион байгуулж буй бүх төрлийн сургалт семинар, уулзалт, арга

хэмжээ, томоохон үйл ажиллагааны талаарх цаг үеийн мэдээлэл, холбогдох гэрэл

зургуудыг бэлтгэж байгууллагын албан ёсны вэб сайт, пэйж хуудас, олон нийтийн

цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд, олон нийтэд

түгээх ажлыг зохион байгуулсан.

2019 оны төлөвлөгөөний дагуу эхний хагас жилд:

Телевизээр 252, вэб сайтаар 1164, пэйж хуудсаар 2137, сониноор 85, радиогоор

68 удаа иргэд олон нийтэд мэдээлэл сурталчилгаа хүргэсэн байна.

Мөн НЗДТГ-аас эрхлэн гаргадаг “Иргэнээ дээдэлсэн Улаанбаатар” товхимол,

ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр “Эрүүл мэнд-Инээмсэглэл” сэтгүүлд НЭМГ-ын үйл

Page 22: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

21

ажиллагааны талаархи цаг үеийн мэдээлэл, томоохон арга хэмжээний тайлан,

зургийн хамт бэлтгэн хүргэн ажиллаж байна.

Нийтдээ 85 зөвлөмж мэдээлэл, постер 55000, шторк 3, гарын авлага гаргасан

42000 ширхэг гарын авлага хэвлэгдэн олон нийтэд тараагдсан байна.

Сошиал сүлжээгээр цаг үеийн асуудал болон иргэдэд зориулсан мэдээ

мэдээллийг төлбөртэй нийтлэлээр дэмжин нийтдээ 1,2 сая хүнд мэдээлэл

хүргэсэн байна.

Үйл ажиллагаа: Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах

талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилтын

хэрэгжилттэй холбоотой мэдээлэл.

Хэрэгжилт: Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах

талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилтын биелэлт

92,5 хувьтай байна. Мэдээллийг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын

дагуу ”Хавсралт 1-ээр биелэлтийг гаргалаа.

Үйл ажиллагаа: Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлттэй холбоотой

мэдээлэл

Хэрэгжилт: Тус газарт 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 663

өргөдөл, гомдол, санал хүсэлт, талархал ирсэн байна. Өргөдөл гомдлыг 100 хувь

шийдвэрлэсэн бөгөөд хугацаа хэтэрсэн болон зөрчилтэй гомдол байхгүй байна.

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 08 хоног 22 цаг 25 минут

байна. НЭМГ-ын 2019 оны өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа

Нийслэлийн зорилтот түвшинд буюу нэг оронтой тоонд байна.

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээг тогтмол мэдээллийн самбар, цахим

хуудсанд байршуулж байна.

Үйл ажиллагаа: Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой

мэдээлэл:

Хэрэгжилт:

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагын 7 барилгад 2019 онд 21.4 тэрбум

төгрөг, 4 өрхийн эрүүл мэндийн төвд 4.6 тэрбум төгрөг тус тус батлагдаж,

шаардлагатай материалуудыг ЭМЯ-нд хүргүүлсэнээр худалдан авах ажиллагааг

Page 23: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

22

бэлтгэж байна. Мөн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмж

худалдан авах ажилд 1.5 тэрбум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 1.6 тэрбум

төгрөг тус тус батлагдаж, техникийн тодорхойлолтыг боловсруулж, худалдан авах

ажиллагааны эрх шилжсэн НХААГ-т хүргүүлэв.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар:

НЗД А/219 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар эрүүл мэндийн

байгууллагуудын барилгын их засварт 1 тэрбум төгрөг, 2 дугаар хавсралт эрүүл

мэндийн байгууллагуудын шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах ажилд 1

тэрбум төгрөг, эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалтын автомашин

худалдан авах ажилд 600 сая төгрөг тус тус батлагдаж, их засварын ажлын

худалдан авах ажиллагааг зарлан, үнэлгээг хийж, НХОГ-т гэрээ байгуулах тухай

зөвлөмжийг 2019.06.27-ны өдрөөр хүргүүлээд байна.

Үйл ажиллагаа: Нийслэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим

сан”-д тухайн жилд гаргах тайлан, мэдээний тухай мэдээлэл:

Хэрэгжилт: Нийслэлийн эрүүл мэндийн газарт 2019 оны эхний хагас жилийн

байдлаар ирсэн Нийслэлийн Засаг даргын захирамж 31, Нийслэлийн Засаг

даргын Албан даалгавар 1, нийт 32 захирамжлалын баримт бичиг ирснээс

хэрэгжилтийг ханган ажиллаж биелэлтийг тухай бүр нь Lmonitoring програмд

оруулсан. Захирамжлалын баримт бичгийн биелэлт 68 хувь байна.

Page 24: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

23

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. “БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД

БАЙДАЛ”

Үйл ажиллагаа: Байгууллагын ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилттэй

холбоотой мэдээлэл:

Хэрэгжилт: Байгууллагын ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилттэй

холбоотой мэдээллийн хэрэгжилт 100 хувьтай байна. Мэдээллийг Засгийн газрын

2017 оны 89 дүгээр тогтоолын дагуу ”Хавсралт 2-оор биелэлтийг гаргалаа.

Page 25: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

24

ТАВДУГААР БҮЛЭГ. “БУСАД МЭДЭЭЛЭЛ” Үйл ажиллагаа: Холбогдох чиг үүргийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны бусад байгууллагатай ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтран ажилласан тухай мэдээлэл: Хэрэгжилт: Улсын болон Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагаанд холбогдох чиг үүргийн дагуу Нийслэлийн худалдан ажиллагааны газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай хамтран ажиллаж байна. Холбогдох хууль, тогтоомжийн дагуу Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас зөвшөөрөл авч актлах, шилжүүлэх, нэмж орлогод авах зэргээр хөрөнгийн урсгал хөдөлгөөнийг хийж гүйцэтгэж байна. Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд сүүгээр үйлчилж буй сургуулийн тоог гаргуулахаар Нийслэлийн Боловсролын газартай хамтран ажиллаж байна. Нийслэлийн боловсролын газартай хамтран 28 ЕБС-ийн 1-5 дугаар анги, 17 цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч болон 9-12 дугаар ангийн сурагчдад анхны тусламж хэрхэн зөв үзүүлэх практик сургалтыг дүүрэгчилсэн явуулсан. Сургалтад 2840 хүн хамрагдлаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн байгууллагуудад хийгдэх хөрөнгө оруулалтын ажилд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газартай хамтран ажиллаж байна. Үйл ажиллагаа: Байгууллагын харьяа нэгжүүдийн үндсэн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж ажилласан тухай мэдээлэл: Хэрэгжилт: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны: - А/06 Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 2018 оны үйл ажиллагаанд хяналт

шинжилгээ үнэлгээ хийх тухай - А/20 Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн хавдрын хөнгөвчлөх, хими

эмчилгээний тусламж үйлчилгээнд хяналт үнэлгээ хийх - А/38 Наркологийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн сэтгэц наркологийн

кабинетийг мэргэжил арга зүйгээр хангах дэмждэгт хяналт хийх - А/42 Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн гемодиализ эмчилгээний тусламж

үйлчилгээнд хяналт шинжилгээ хийх - А/90 Хүүхдийн байгууллагын орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг үнэлэх ажлыг

зохион байгуулах тухай тушаалуудаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийн холбогдох зөвлөмжийг өгч, мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.

Үйл ажиллагаа: Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл хүсэлтийн дагуу зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх мэдээлэл: Хэрэгжилт: Тус газарт 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 663 өргөдөл, гомдол, санал хүсэлт, талархал ирсэн байна. Өргөдөл гомдлыг 100 хувь шийдвэрлэсэн бөгөөд хугацаа хэтэрсэн болон зөрчилтэй гомдол байхгүй байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 08 хоног 22 цаг 25 минут байна. НЭМГ-ын 2019 оны өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа Нийслэлийн зорилтот түвшинд буюу нэг оронтой тоонд байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээг тогтмол мэдээллийн самбар, цахим хуудсанд байршуулж байна. Үйл ажиллагаа: Хөрөнгө санхүүжилтийн асуудлаас бусад үндсэн үйл ажиллагаа

Page 26: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

25

явуулахад гарч байгаа хүндрэл бэрхшээл болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаарх санал хүсэлт: Хүсэлт: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлж, хагас бие даасан засаглалтай нэгдсэн эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулах. Өрх, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн оношилгоо, эмчилгээ, шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд шаардлагатай журам, стандартыг боловсруулан гаргаж, хэрэгжүүлж эхлэх Төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн үзүүлж байгаа тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тарифыг ижил хэмжээтэй болгох Жирэмсний хавсарсан эмгэгийг эмчлэх, эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал, дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газрын өндөр өртөгтэй эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болох ТАНИЛЦСАН:

ДАРГА Л.ТӨМӨРБААТАР

ХЯНАСАН: Захиргаа, төлөвлөлт хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Г.Баянжаргал НЭГТГЭСЭН: Захиргаа, төлөвлөлт хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ариунсайхан Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхтуяа

Page 27: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

26

ХАВСРАЛТ 1.

ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛУУЛАХ ТАЛААР БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙН ЖИЛИЙН

ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХҮСНЭГТ

Зорилт № Үйл

ажиллагаа Шалгуур үзүүлэлт

Зорилтот түвшин (Тоо

хэмжээ, хувь)

Хүрсэн түвшин (Хэрэгжилтийн хувь,

тоо хэмжээ)

Зарцуулсан хөрөнгө, эх үүсвэр гүйц

этгэлээр (мян.төг)

Тайлбар

1. Хүний нөөцийг чадавхжуулах

1

Албан хаагчдын мэдлэг,

мэргэжлийг дээшлүүлэхчиглэлэлээр

зохион байгуулсан

гадаад, дотоодын сургалт

Дотоод сургалтын тоо

5-аас дээш 10

-

• Төрийн албаны тухай хууль, түүний дагалдах журмуудын сургалт-3 удаа

• Гэр бүл, хүүхэд хүмүүжлийн талаарх зөвлөл байгуулах сургалтыг-1 удаа

• erp системийн ашиглалт, хяналтын талаарх сургалт-2 удаа

• Англи хэлний мэдлэг дээшлүүлэх анхан, дунд шатны 2 сарын курс сургалт -2 удаа

• Харилцаа хандлага, ур чадварын сургалт -2 удаа

Албан хаагчдын хамрагдсан байдал

80 хувиас дээш

95 Дотоод сургалтанд нийт албан хаагчид бүрэн хамрагдсан болно.

Гадаад сургалтад албан хаагчдын хамрагдсан байдал

20 хувиасдээш

20

- НЭМГ-ын мэргэжилтэн Б.Батцоож нь БНСУ-д эрүүл ахуй, хувийн эмнэлгийн нөхцөл байдал чиглэлээр, ЗТХШҮХ-йин дарга Г.Баянжаргал БНЭ улсад Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, тэргүүлэх чиглэл, түүний ач холбогдлыг тодорхойлох чиглэлээр, мэргэжилтэн Ж.Энхцэцэг Филиппин улсад ДЭМБ-ын Ази Номхон далайн Баруун бүсээс

Page 28: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

27

зохион байгуулж буй олон улсын Дархлаажуулалтын уулзалтаас 2030 оны зорилтод хүрэх стратегийн чиглэлүүдийг тодорхойлох уулзалтанд тус тус оролцсон. - БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 17-ны хооронд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, НЭМГ-ын мэргэжилтэн Д.Цэнджав нар уламжлалт, сэргээн засахын тусламж үйлчилгээний чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон.

- НЭМГ-ын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа Улаан-үд хотод наркологийн тусламж үйлчилгээний чиглэлээр тус тус туршлага судлах уулзалт аялалд оролцсон.

2

Мэргэшсэн, туршлагатай

хүний нөөцийг

бүрдүүлэх

3 болон түүнээс дээш жил ажилласан мэргэшсэн боловсон хүчнийүзүүлэлт

70 хувиас дээш

100 - НЭМГ-ын нийт 50 албан хаагчид бүгд 3 жилээс дээш жил ажилласан туршлагатай болно.

Хэсгийн дундаж: 100%

2. Албан хаагчдын нийгмийн баталгааг

хангах

3

Цалин хөлс, шагнал,

урамшууллын

тогтолцоогхэрэгжүүлэх

Шагнал, урамшуулалд хамрагдсан албан хаагчдын тоо

Гүйцэтгэлээр

Жилийн эцсийн үнэлгээгээр албан хаагчдыг ажлын чиг үүрэг, гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, ажлын цаг ашиглалт, ёс зүйн алдаа зөрчил зэргийг харгалзан урамшуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Албан хаагчдын үйл

Гүйцэтгэлээр 34 200,000.0 Нийслэлийн засаг даргын 2019.05.22-ны өдрийн А/491 тоот захирамжаар 26 албан хаагч зэрэг

Page 29: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

28

ажиллагааны үнэлгээ, ажилласан жил, ур чадварыг харгалзан олгох нэмэгдэл, зэрэг дэв, шатлал ахиулах

дэв шинээр авах болон нэмэгдүүлсэн. Мөн 8 ажилтаны зэргийн нэмэгдлийн хувийг шинэчлэн олгосон болно.

4

Албан хаагчдын

ажлын байрны хэвийн

нөхцөлийг бүрдүүлсэн

байдал

Ажлын байрны таатай орчны сэтгэл ханамжийн санал асуулга

Сэтгэл ханамж 80

хувиас дээш 90 -

НЭМГ-ийн ажилчдаас 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр сэтгэл ханамжийн судалгааг авч нэгтгэн танилцуулсан.

Албан хаагчдад сар бүр олгох хоол, унааны зардлыг нэмэгдүүлэх

Гүйцэтгэлээр -

Эрүүл мэндийн сайдын А/548 тоот тушаалаар хоол унааны хөлсийн 5000 төгрөг байхаар баталсан бөгөөд сар бүр албан хаагчдад ажилласан хоног тутмаар тооцон олгож байна.

5

Албан хаагчдын

эрүүл мэндийг

хамгаалах, урьдчилан сэргийлэх

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх

үзлэг

Жилд 1-ээс доошгүй

удаа 1 -

2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нарийн мэргэжлийн 12 эмчийн үзлэгийг зохион байгуулсан.

Албан хаагчдын

хамрагдалт 100 хувь 100 -

НЭМГ-ын 50 албан хаагчид 100 хувь хамрагдсан болно.

Хэсгийн дундаж: 85%

Үнэлгээний дундаж хувь: 92.5%

Page 30: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

29

ХАВСРАЛТ 2.

ИЛ ТОД БАЙДЛЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН

№ Шалгуур үзүүлэлт Хэрэгжилт Хувь

Нэг. Үйл ажиллагааны ил тод байдал

1.

Эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үрдүн, зохион байгуулалтын бүтцийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

Эрхэм зорилго, зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, хүний нөөцийн ил тод байдал, төсөв санхүүгийн ил тод байдал, мөрдөж байгаа хууль журам болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын бүтцийг цахимхуудас болон мэдээллийн самбартаа байрлуулан тухай бүр шинэчлэн ажилласан.

100%

2.

Үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийнэцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг тухай бүр шинэчлэх;

Албан хэрэг хөтлөлт, архив хариуцсан ажилтан Д.Лхагвадоржийн албаны утас, иргэд хүлээн авах хуваарь болон бусад мэдээллийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа байрлуулан ажиллалаа.

100%

3.

Үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалтыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

Байгууллагын Ubhealth.mn сайтанд харьяа эрүүл мэндийн байгууллагуудын хаяг, байршил, холбоо барих утас, үзүүлж байгаа тусламж үйлчилгээний төрөл, үйлчилгээ авахад бүрдүүлэх материал зэргийн мэдээллийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа байршуулан ажиллалаа.

100%

4.

Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

Байгууллагын ubhealth.mn сайтын хууль эрх зүй цэсэнд үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр стартеги, Засгийн газрын тогтоол, сайдын тушаал болон холбогдох дүрэм журмыг байршуулан ажиллалаа.

100%

5.

Шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг

болон захиргааны хэм хэмжээний актын шийдвэрийн “Нийслэлийн эрүүл мэнд дэд хөтөлбөр”-ийг боловсруулахдаа ЭМЯ, ЗДТГ-ын холбогдох хэлтэс, харьяа эрүүл мэндийн

100%

Page 31: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

30

төслийг цахим хуудсандаа 30-аас доошгүй хоног

ойлгомжтой байдлаар байрлуулж, холбогдох төрийн

ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч,

эрдэмтэн, иргэдийн саналыг авах, үндэслэлтэй гэж

үзвэл уг саналыг төсөлд тусгах;

байгууллага болон НЭМГ-ын орон тооны бус ерөнхий мэргэжилтнүүдээс санал авч тусгалаа.

6.

Үзүүлж байгаа үйлчилгээний арга, хэлбэрийг боловсронгуй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

НЭМГ-ын А/20 тушаалын дагуу харьяа эрүүл мэндийн 11 байгууллагын хавдрын хими, хөнгөвчлөх эмчилгээний чанар, хүртээмж, явц, зохион байгуулалт, хүний нөөцийн хангалт, эмийн нэр төрөл, хангамж, хүртээмж, үйл ажиллагааг үнэлж, үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, мэргэжил арга зүйгээр хангасан. Хяналт үнэлгээний дүнг удирдлагын зөвлөл, харьяа байгууллагын шуурхайд танилцуулан цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган батлуулан ажиллаж байна. Чингэлтэй ЭМТ, Сүхбаатар нэгдсэн эмнэлэг хавдрын өдрийн хими эмчилгээ эхлүүлэх бэлтгэл ажил хангагдсан. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт мэс засал, гэмтлийн тасгийг шинээр зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хүний нөөцийг сургаж бэлтгэн, өрөө тасалгааг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах, суурилуулах ажлууд хийгдэж байна.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гемодиализийн тусламж,

үйлчилгээг үзүүлэхээр 2 аппаратыг суурилуулан. 2019 оны 05

дугаар сараас үйл ажиллагааг эхлүүлж 4 өвчтөнд үйлчилж байна.

100%

7.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн төрийн бус байгууллагын нэр, хаяг, цахим хуудас, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлууланмэдээлэх;

Баянзүрх нэгдсэн эмнэлэг, Сэргээн засах клиникийн эмнэлэг, Өрхийн эрүүл мэдийн төвүүдийн нэр, хаяг, цахим хуудас, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа байрлуулан ажилласан.

100%

8. Тухайн байгууллага тодорхой төрлийн аж ахуйн үйл Байгууллагын вэб сайтанд тусгай зөвшөөрөл олгох, сунгахад 100%

Page 32: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

31

ажиллагаа эсхүл бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

бүрдүүлэх материал, шинээр тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын мэдээлэл, хүчингүй болгосон болон түдгүүлсэн тухай мэдээлэл, холбогдох хууль эрх зүйн мэдээллийг тогтмол байршуулан ажилласан.

9.

Салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх;

Ubhealth.mn сайтын худалдан авах үйл ажиллагааны ил тод байдал цэсэнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг тогтмол байршуулсан.

100%

Хэсгийн дундаж хувь: 100%

Хоёр. Хүний нөөцийн ил тод байдал;

1.

Сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах;

НЭМГ харьяа эрүүл мэндийн байгууллагын сул ажлын байрны зарыг сар бүр авч нэгтгэн цахим хуудас, мэдээллийн самбарт тогтмол байршуулж байна.

100%

2.

Албан хаагчийн ёсзүйн дүрмийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/256 дугаар тушаалаар батлагдсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дүрэм, НЭМГ-ын төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа байршуулсан.

100%

3.

Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмыг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

НЭМГ-ын болон харьяа эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн хөтөлбөр, холбогдох бусад мэдээллийг тогтмол цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулан ажиллаж байна.

100%

4.

Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;

Хүний нөөцийн ил тод байдлыг хангах зорилгоор байгууллагын дүрэм, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ, ёс зүйн дүрэм зэргийг нэгтгэн шинэ ажилтан албан хаагчдад зориулсан хөтөч бэлтгэн хэрэглэж байна. Хүний нөөцийн хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар байгууллагын цахим хуудсанд байршуулсан.

100%

Page 33: Агуулга - mn.emg.ub.gov.mn · 0 Агуулга Нэгдүгээр бүлэг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн 1-3 Хоёрдугаар

32

5.

Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;

НЭМГ-ын төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын 2019 онд байгуулсан үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний биелэлтийн дүнг хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга гэсэн шаталсан байдлаар ил тод нээлттэй үнэлж цахим хуудсанд байршуулна.

100%

Хэсгийн дундаж хувь: 100%

Хэрэгжилтийн дундаж хувь: 100%