61
[Pick the date] | User [TYPE THE NA CR B A МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ C D R I E NC WC Оюутны Оюутны Оюутны Сургалтын тэтгэлгүүд Хөдөлмөр эрхлэх боломж Оюутны солилцооны хөтөлбөрүүд ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА WF SISI мэдээллийн системийн тухай Бакалаврын сургалтын журам

Handbook for Students

Embed Size (px)

Citation preview

[Pick the date]

| User

[TYPE THE

COMPANY

NAME] [TYPE THE DOCUMENT TITLE]

NA

CR

B

A

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

C

D

R

I E

NC

WC

Оюутны

Оюутны

Оюутны

Оюутны

Сургалтын тэтгэлгүүд

Хөдөлмөр эрхлэх боломж

Оюутны солилцооны хөтөлбөрүүд

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА

WF

SISI мэдээллийн системийн тухай

Бакалаврын сургалтын журам

МУИС-ийн оюутны гарын авлага

2

АГУУЛГА

ӨМНӨХ ҮГ ............................................................................................................................................ 3

МУИС-ийн захирлын мэндчилгээ ........................................................................................................ 3

Оюутны амьдралд тавтай морил .......................................................................................................... 4

I БҮЛЭГ МУИС-ИЙН ТУХАЙ............................................................................................................ 6

Хичээлийн жилийн хуанли ................................................................................................................... 7

SISI мэдээллийн системийн товч танилцуулга .................................................................................. 8

Оюутны үнэмлэхний зурагт тавигдах шаардлага .............................................................................. 9

II БҮЛЭГ. МУИС-ИЙН ДҮРЭМ ЖУРМААС ................................................................................. 10

МУИС-ийн Бакалаврын сургалтын журам ....................................................................................... 10

“МУИС-ийн дүрэм”-ээс....................................................................................................................... 34

“МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ѐс зүйн дүрэм”-ээс ..................................................... 35

МУИС-ийн оюутны байрны журам .................................................................................................... 37

III БҮЛЭГ. ОЮУТНЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР, ҮЙЛЧИЛГЭЭ .................................................. 43

Сургалтын тэтгэлгүүд .......................................................................................................................... 43

Оюутан солилцооны хөтөлбөр ........................................................................................................... 44

Оюутны хөдөлмөр эрхлэлт ................................................................................................................. 44

Монголын оюутны карт ...................................................................................................................... 45

МУИС-ийн номын сан ........................................................................................................................ 47

Оюутны дотуур байр ........................................................................................................................... 47

Эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ ................................................................................................... 47

Хууль зүйн зөвлөгөө өгөх төв ............................................................................................................ 48

Сэтгэл зүйн оношилгоо, сургалт, судалгааны төв ........................................................................... 48

IV БҮЛЭГ. ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛД ........................................................................................... 50

Хичээл зүтгэл амжилтын үндэс .......................................................................................................... 50

Алдаа ухаарлыг авчирна...................................................................................................................... 51

Амжилтанд хүрэх арга зам .................................................................................................................. 52

Илтгэл хэрхэн бичих тухай ................................................................................................................. 53

Ангийн ажил, реферат бичих тухай ................................................................................................... 55

Шаардлагатай утас болон өрөөний дугаар ....................................................................................... 58

МУИС-ийн оюутны гарын авлага

3

ӨМНӨХ ҮГ

МУИС-ийн захирлын мэндчилгээ

МУИС нь дээд боловсролын

тогтолцоонд түүхэн хийгээд өнөөгийн

байдлаар ч, хамгийн том байр суурийг эзлэж

байна. Энэ үүднээс дээд боловсролтой

мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх,

тэдгээрийг хөдөлмөрийн зах зээлд

нийлүүлэх цар хүрээгээрээ улсын хэмжээнд

манлайлах байгууллага юм.

Тэртээ 1942 онд өрхөө татаж, үүдээ

нээсэн МУИС өдгөө олон мянган дээд

боловсролтой боловсон хүчин бэлтгэн гаргаж, шинжлэх ухааны бүхий л салбарт шинэ

мэдлэг үйлдвэрлэж, дэлхийн олон орны шилдэг их, дээд сургууль, судалгаа, эрдэм

шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж байна. Бид хөгжиж ирсэн 70 шахам

жилийн хугацаанд бэлтгэн гаргасан төгсөгчдөөрөө, тэдний улсдаа төдийгүй олон

улсын түвшинд үзүүлсэн амжилт бүтээлээр нь бахархаж байдаг юм.

Даяаршлын үйл явц гүнзгийрч, шинжлэх ухаан, техник технологи хурдацтай

хөгжиж буй өнөө үед манай хамт олон улс орныхоо эрэлт шаардлагад нийцсэн,

дэлхийн түвшин, олон улсын жишигт хүрсэн мэргэжилтнийг сургаж бэлтгэхийн тулд

сургалтын чанараа улам сайжруулах, хөтөлбөрүүдээ боловсронгуй болгох, хүний

нөөцийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх,

гадаад, дотоодын мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран ажиллах зэрэг олон талт үйл

ажиллагааг өргөжүүлэн, сургуулиа Азийн төдийгүй дэлхийн жишигт хүрсэн тэргүүлэх

их сургуулиудын нэг болгох зорилго тавин уйгагүй, идэвхтэй, эрчтэй бас үр дүнтэй

ажиллаж байна.

МУИС-ийн багш нарын дийлэнх нь өөрийн эх оронд болон Япон, АНУ, Англи,

Швед, БНСУ, БНХАУ, Орос зэрэг орнуудад эрдмийн зэрэг хамгаалан, тухайн

судалгааны чиглэлээрээ тэдгээр орны эрдэмтэдтэй байнгын холбоо харилцаатай байдаг

ба МУИС-ийн гадаад хамтын ажиллагаа жил бүр улам идэвхжиж, багш оюутан

солилцох, шинжлэх ухааны тэргүүлэх салбаруудад хамтарсан судалгаа явуулах зэргээр

өргөжин хөгжсөөр байна. Энэ нь судалгаа-сургалт-үйлдвэрлэл гэсэн МУИС-ийн

хөгжлийн үндсэн чиг баримтлал алхам алхмаар хэрэгжин биелэлээ олоход түлхэц

болсоор байгаа билээ.

Та бүхний ухаан нь хурц, үг нь мэргэн, үйлс нь өөдрөг байх болтугай.

МУИС-ийн захирал, Доктор, Профессор

САНЖБЭГЗИЙН ТӨМӨР-ОЧИР

МУИС-ийн оюутны гарын авлага

4

Оюутны амьдралд тавтай морил

Оюутан болчихлоо. Нэгэн шинэ нийгэмд хөл тавьж, бие хүн байх эрх чөлөөг

мэдэрч, өөрийнхөө амьдралд эзэн нь байж ухамсартайгаар суралцан, дурсамж, баяр

хөөр, хүсэл мөрөөдлөөр цаг хугацааг илүү баялаг болгох сайхан боломж энэ билээ.

Гэвч таатай сайхан нөхцөл байдал бүрт хэрхэн хандаж буйгаас эцсийн үр дүн нь

шалтгаална. Иймд бие даасан байдал, эрх чөлөөний талаарх зөв ойлголтын талаар

мэдлэгтэй байх, түүнийг зөв хөгжүүлэх нь маш чухал юм. Амьдралын зорилго

чиглэлийн талаар тодорхой бус, буруу ойлголттой хүн амьдралын ихээхэн чухал үе

болох оюутан насаа үр ашиггүй дэмий өнгөрүүлдэг. Харин сурч буй мэргэжлийнхээ

мөн чанарыг ойлгож, түүндээ дуртай байж, өөртөө итгэлтэй, аливаад зөв хандлагаар

ханддаг, эрдэм, соѐлыг чухалчлан, сайны нөлөөгөөр өөрийгөө боловсруулж, хөгжүүлж

чаддаг оюутан байж чадвал жинхэнэ эрх чөлөө, амьдралын баталгаа аятайхан

дурсамжийг төгсөлтийн дипломтойгоо хамт өвөртөлнө.

Дунд сургуулийн ангийн багш, эцэг эхийн хурал, ширээний найз, нэг

ангийнхан, нэг салааныхан гэх мэтчилэн чиний хувьд аль хэдийн дасал болсон зүйлс

өөрчлөгдөж, бие даасан нийгмийн идэвхтэй харилцаа бүхий орчинд орсноо мэдрэх

болно. Өмнө нь чи гэр бүл сургууль төвтэй орчинд амьдарч байсан бол одоо өөрийгөө

нээж, шинэ амьдралын орчинд дасах шаардлага гарна. Иймд сургамжтай байж болох

дараах зөвлөмжийг хүргэж байна.

Өөрийгөө таних нь: Дэгэж дэрвэсэн томоогүй нас ард үлдэж, амьдралд суралцах

шаардлага, цаг үе ирлээ. Өөрийн зорилго, мөрөөдөл, бусдын өмнө хүлээх хариуцлагын

тухай сайтар бод. Үүний тулд би яах ѐстой вэ гэхээр амьдралд суралцах гэдгээс илүү

өөрийгөө удирдахуйд суралцах нь илүү чухал. Ажил хэрэг болон хувийн амьдралыг

зөвхөн өөртөө төлөвлөн бүтээ. Байнга өсөн дэвжинэ гэсэн хариуцлага хүлээж сур.

Давуу талаа мэдэрч , ашигтайгаар хэрэглэж сур. Өөрийн давуу талыг ашиглах боломж

өгч байгаа цагт л ямар ч ажил бидэнд утга учиртай, ач холбогдолтой санагддаг.

Хариуцсан ажлаа өөгүй сайн гүйцэтгэхийг хичээ. Хүмүүстэй харьцаж сур. Бусдад

анхаарал халамж тавь. Өөдрөг бай.

Сургуультай танилцах нь: Шинэхэн оюутан чиний суралцах орчин тойрон,

сургуулийн үнэ цэн, соѐл, зорилго, анги танхим, цайны газар, багш оюутнууд гээд энэ

бүхэн товчхондоо чиний сургууль. Бас оюутан байх хугацааныхаа 1/3-ыг чи энд, энэ

газар өнгөрүүлнэ. Чи эндээс бие хүний хувьд төлөвшин, мэргэжил эзэмшиж, жинхэнэ

иргэн байх ухамсраа олж авна. Чамайг оюутан болоод эхний өдрөө сургуульдаа ирэхэд

урьд өмнө нь сонсож байгаагүй, үзэж хараагүй, мэдэхгүй зүйлс зөндөө тохиолдоно.

Кредит систем гэж юу вэ, төлбөрөө хаана тушаах вэ, ямар хичээл үзэх вэ, хичээлийн

сонголтоо хэрхэн хийх вэ, хичээлийн хуваариа хэрхэн зохиох вэ, оюутныг дэмжих

хөтөлбөрүүд болон нийгмийн үйлчилгээнд хэрхэн хамрагдах гэх мэтчилэн олон асуулт

тавигдана. Тэгвэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны 202 тоотод байрлах “Оюутанд

үйлчлэх төв”-д хандаж зөвлөгөө, мэдээлэл авч болно. Мөн энэхүү номыг сайн уншиж,

оюутан байх хугацааныхаа бүх төлөвлөгөөг гаргаарай.

МУИС-ийн оюутны гарын авлага

5

Ангийнхан ба найз нөхөд: Оюутан болсноор дунд сургуульд байснаас арай л

өөр мэдрэмж, арай л өөр хамт олонд орно. Харьцангуй бие даасан, ажил хэрэгч шинж

чанарыг хамгийн түрүүнд мэдэрнэ. Шинэ андуудтайгаа дотно танилцаж, хамтарч

хичээл сонголт болон хуваариа хийх, хичээлээ давтах, бие биенийхээ сайн зүйлсээс

суралцах, нээлттэй ярилцах гээд хэрэгтэй зүйл олон шүү. Найзууд нэгнийгээ хэзээ ч

муу зүйл рүү татдаггүй гэдгийг санаж, бас мөрдөх хэрэгтэй. Хичээл таслах, хоцрох,

муу сурах, соѐл, ѐс суртахуунгүй үйлдэл гаргах, гэрийн даалгавар, бие даалтаа хийхгүй

байвал зөвхөн чи л хохирно. Эрх чөлөө бол хариуцлагаар хязгаарлагддаг. Ангиараа

нэгдэж мэргэжлийн клуб, дугуйлан байгуулах нь хичээлээс гадуур өөрсдийгөө

хөгжүүлэх аятайхан боломж. Бусад хэрэгцээтэй олон зүйлийг санаачилж хэрэгжүүлж

болно. Ирээдүйд нэг зорилгын төлөө хамт ажиллах хүмүүс бол танай ангийнхан.

Багштайгаа танилцах нь: Их сургуулийн багш дунд сургуулийн багшаас яльгүй

ялгаатай. Багш нар хичээл заана, харин чиний араас айхтар хөөцөлдөж, санаа тавиад

байхгүй л болов уу. Харин чи өөрөө багшийнхаа араас сайн хөөцөлдөх хэрэгтэй. Ямар

ч багшаас оюутан нь хичээлийнхээ талаар ойлгоогүй зүйлийн талаар асуухад

дургүйцдэггүй юм, харин ч бүр дуртай. Суралцаж буй мэргэжлийн болон сонирхож

буй чиглэлээр судалгааны ажил хийж, илтгэлийн уралдаанд оролцож болно. Үүнд багш

чинь чиний хамгийн сайн удирдагч бас туслагч чинь байх болно.

Эцэст нь хэлэхэд, аливаа улсын хөгжлийн гол эх үүсвэр, үндсэн шалгуур нь

тухайн улсын оюуны чадавхи, нөөц юм. Тэгвэл нийгмийн хамгийн оюунлиг давхарга

нь их дээд сургуульд байгаа ба энд улсын хөгжлийн үндэс байна. Иймд мэдлэг оюуныг

эрхэмлэж, цаг ямагт суралцах хэрэгтэй. Сонгосон мэргэжлийнхээ хариуцлагыг

ухамсарлаж, амжилттай суралцаж чадвал ирээдүйд чи сайн хүн, сайхан амьдрал,

хөгжсөн улсаа буй болгож чадах нь лавтай.

МУИС-ийн оюутны гарын авлага

6

I БҮЛЭГ

МУИС-ИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Сургууль нь 1942 онд дээд мэргэжил олгох сургалт явуулах

гурван факультеттай нээгдсэн бөгөөд манай орны дээд боловсролын тогтолцоо

бүрэлдэн бий болох эх суурь нь болсон юм. 1958 онд Мал эмнэлэгийн факультет, 1961

онд Анагаах ухааны факультет тус сургуулиас салбарлан бие даасан дээд сургууль

болон гарсан бөгөөд одоогийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль 1969 онд,

Хүмүүнлэгийн их сургууль 1979 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд байгуулагдсан билээ.

МУИС өнгөрсөн хугацаанд төр засаг, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн салбарт

ажиллах дээд мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэж, боловсрол, шинжлэх ухааны

ололтод чухал хувь нэмэр оруулжээ. МУИС-ийн төгсөгчид манай орны соѐл,

боловсрол, шинжлэх ухаан, нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт тэргүүлэх үүрэг

гүйцэтгэсээр байна.

МУИС нь нийслэл Улаанбаатар хотод 14 сургуультайгаас гадна Орхон, Завхан

аймагт тус тус салбар сургуультай. МУИС-ийн хамт олон ойролцоогоор 21600 оюутан,

1800 магистр, докторын суралцагч, мөн 1000 гаруй эрдэмтэн багш, 700 гаруй ажилтан,

ажиллагсад нараас бүрдэж байна. Бүрэлдэхүүн сургуулиудын талаар мэдээллийг

дараах хаягаар дэлгэрэнгүй танилцах боломжтой.

Математик компьютерийн сургууль

Хичээлийн III байр http://smcs.num.edu.mn/

Мэдээллийн технологийн сургууль

Хичээлийн III байр http://sit.num.edu.mn/

Физик электроникийн сургууль

Хичээлийн I байр http://spe.num.edu.mn/

Хими, химийн инженерчлэлийн сургууль

Хичээлийн I байр http://chemistry.num.edu.mn/

Биологи биотехнологийн сургууль

Хичээлийн II байр http://biology.num.edu.mn/

Газарзүй геологийн сургууль

Хичээлийн VIII байр http://geo.num.edu.mn/

Нийгмийн шинжлэх ухааны сургууль

Хичээлийн II байр http://sss.num.edu.mn/

Монгол хэл соѐлын сургууль

Хичээлийн II,VI байр http://smlc.num.edu.mn/

Гадаад хэл соѐлын сургууль

Хичээлийн II байр http://sflc.num.edu.mn/

Олон улсын харилцааны сургууль

Хичээлийн V байр http://sfs.num.edu.mn/

МУИС-ийн оюутны гарын авлага

7

Эдийн засгийн сургууль

Хичээлийн IV,V,VI байр http://ses.edu.mn/

Хууль зүйн сургууль

Хичээлийн III байр http://www.lawschool.mn/

Худалдааны сургууль

Хичээлийн VII байр http://www.icb.edu.mn/

Улаанбаатар сургууль

Хичээлийн IX байр http://www.ubstate-univ.mn/

Орхон сургууль

Эрдэнэт хот http://www.muisos.edu.mn/

Завхан сургууль

Завхан аймаг, Улиастай http://www.za.edu.mn/

Хичээлийн жилийн хуанли

I улирал:

VIII.25-30 Бүртгэл

IX.1 Хичээлийн шинэ жилийн нээлт

X.6-13 I явцын шалгалт

XI.17-24 II явцын шалгалт

XI.17 Олон улсын оюутны эрхийн өдөр

XI.24-XII.7 II улирлын хичээл сонголт

XI.26 Улс тунхагласны баяр

XII.22-I.11 Улирлын шалгалт

II улирал:

II.21 Хичээл эхэлнэ

III.4 Монголын оюутны өдөр

III.8 Эмэгтэйчүүдийн баяр

III.9-16 I явцын шалгалт

IV.4 Гадаад оюутны өдөр

IV.20-27 II явцын шалгалт

IV.27-V.10 Дараагийн улирлын хичээл сонголт

V.25-VI.14 Улирлын шалгалт

1 Монголын Цагаан сартай холбоотойгаар зохицуулалт хийгдвэл тухайн үед нь мэдэгдэнэ.

МУИС-ийн оюутны гарын авлага

8

SISI мэдээллийн системийн

товч танилцуулга

“SISi 3.0” системийн үндсэн хэсэг нь интернетийн сүлжээнд холбогдсон

компьютерээс хандаж ажиллахаар хийгдсэн сургалтын дотоод үйл ажиллагааг

хөнгөвчлөх зорилготой бүртгэл, мэдээллийн систем юм.

Багш, оюутан, сургалтын албаны ажилтан, удирдах ажилтнууд системд хандан

ажиллах бөгөөд оюутан таныг манай сургуульд анх элсэн орохоос эхлээд төгсөх

хүртэлх бүхий л хугацааны туршид ашиглагдах болно. Системийг англи, монгол хэл

дээр ашиглах боломжтой.

Оюутан үзэж судалсан хичээлүүдийнхээ үнэлгээ болон, голч оноо, голч дүнгийн

мэдээлэл, суралцаж байгаа сургалтын төлөвлөгөө, МУИС-ийн хэмжээнд заагдаж

байгаа хичээлүүдийн агуулга, зорилготой танилцах, сонирхсон хичээлдээ бүртгүүлэх,

хичээл, багшаа сонгох, судалсан хичээлийнхээ агуулга, багшийн заах арга барил,

сургалтын орчны талаар санал асуулга өгөх болон бүрэлдэхүүн сургууль, тэнхим,

хичээлтэй холбоотой асуудлаар санал хүсэлт, асуулт, хариултыг хэлэлцүүлэгт бичих

боломжтой юм. Мөн бүрэлдэхүүн сургуулийн болон өөрийн хувийн хичээлийн

хуваарийг тухайн өдрөөр, долоо хоногоор харах, төлбөрийн мэдээллийг авах, хэрвээ

бүртгэлийн мэдээлэл алдаагүй гэж зөвшөөрсөн тохиолдолд оюутны цахим үнэмлэхээ

захиалах боломжтой бөгөөд сургуулиа амжилттай төгсөх үед системээс төгсөлтийн

диплом хэвлэгдэн гарах болно.

SISI системд нэвтрэхийн тулд Internet Explorer веб броузерыг нээж

http://sisi.num.edu.mn хаягаар хандана. (Зураг 1.)

Зураг 1.

Нэвтрэх хуудасны (Зураг 2.) “Хэрэглэгчийн нэр” хэсэгт сургуулиас олгосон оюутны

бүртгэлийн дугаарыг (Энэ дугаар оюутны үнэмлэх дээр хэвлэгдэнэ. Жишээ нь:

10B11a20111), “*******” хэсэгт нууц үгээ бичнэ. Анхны нууц үг нь таны төрсөн он,

сар, өдөр (жишээ нь: 1990 оны 1-р сарын 1-нд төрсөн хүнийх 19900101) байх бөгөөд та

нэвтэрсний дараа нууц үгээ солих боломжтой.

“Доорх кодыг оруулна” талбарт 3 тэмдэгтээс бүтэх зурган кодыг оруулж өгөх

ба энэхүү код нь таны хандалт бүрт өөр өөр тэмдэгтүүд байна. Ингэснээр та давхар

хамгаалалт хийж байгаа гэсэн үг юм. Хэрэглэгчийн нэр, нууц үг, зурган кодыг

оруулаад “Нэвтрэх” товч дээр даран системд нэвтэрнэ.

Хэрвээ та нэвтэрч чадаагүй бол энэ нь дараах шалтгаантай байж болно.

1. Хэрэглэгчийн нэр, нууц үг, зурган кодыг буруу оруулах Хэрэглэгчийн нэр,

нууц үг, зурган кодыг латин үсгээр бичихийг анхаарна уу.

2. Хэрэглэгчийн эрхийг үүсээгүй байх. Оюутны системд хандах эрхийг тухайн

бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны ажилтан өгнө. Хэрвээ та

хэрэглэгчийн нэр, нууц үг, зурган кодыг зөв оруулсан боловч нэвтэрч чадаагүй

МУИС-ийн оюутны гарын авлага

9

бол сургуулийнхаа сургалтын албанд хандан эрх үүсгэсэн эсэхийг

тодруулаарай.

3. Мэдээлэл алдаатай бүртгэгдэх. Оюутны хандах эрхийн анхны нууц үг нь

төрсөн он, сар, өдөр байдаг тул хэрвээ бүртгэлийн мэдээлэлд алдаа гарсан бол

та нэвтэрч чадахгүй. Тиймээс сургалтын албаны ажилтанд хандан бүртгэлийн

мэдээллээ шалгана уу.

Зураг 2.

Системд нэвтэрсний дараа системд ажиллах заавартай “Тусламж” хэсгээс дэлгэрэнгүй

танилцаарай.

Оюутны үнэмлэхний зурагт

тавигдах шаардлага

Оюутны цахим үнэмлэхээ захиалахын тулд цээж зургаа файл хэлбэрээр

сургуулийн сургалтын албаны ажилтанд (захирлын туслах) өгөх

шаардлагатай. Энэхүү зураг нь мэдээллийн системд хадгалагдан

үлдэх бөгөөд оюутны үнэмлэхээс гадна дүнгийн тодорхойлолт

болон зураг шаардсан бусад албан ѐсны бичиг баримт дээр

хэвлэгдэн гарах болно гэдгийг анхаарна уу. Зургийг байгалийн

гэрэлгүй, тогтмол гэрэлтүүлэгтэй орчинд 3x4 хэмжээтэй, цагаан

дэвсгэр дээр бараан пиджак , цагаан цамцтай, их бие мөрний

хэмжээний өргөнтэй, нийт зургийн 60-70% эзэлсэн байдалтай эгц

урдаас авхуулсан байна. Загвар зураг

МУИС-ийн оюутны гарын авлага

10

II БҮЛЭГ.

МУИС-ИЙН ДҮРЭМ ЖУРМААС

Захирлын 2011 оны 05 дугаар сарын 31-ны

өдрийн 304 тоот тушаалын хавсралт 1

МУИС-ийн Бакалаврын

сургалтын журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Монгол Улсын Боловсролын болон Дээд боловсролын тухай хууль, тэдгээрт

нийцүүлэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас

гаргасан дүрэм, журмыг баримтлан МУИС-д дээд боловсролын бакалаврын зэрэг

олгох сургалт2 зохион байгуулахад энэ журмыг мөрдөнө. Сургалтанд оролцогч

талууд энэхүү журмыг биелүүлэх үүрэгтэй.

2. Бакалаврын боловсролын зорилго нь бүрэн дунд боловсролтой иргэнд сургалт,

үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мэргэжлийн өндөр түвшинд ажиллахад

шаардагдах тодорхой шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмшүүлж, цаашид өөрийгөө

хөгжүүлэх онол-арга зүйн мэдлэг, чадвар, соѐлыг төлөвшүүлэхэд оршино.

3. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал МУИС-ийн захиргааны зөвлөл

хэлэлцэж, захирал шийдвэр гаргана.

4. Журмын нэр томъѐо

4.1. Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын,

магистрын, докторын гэсэн шатлалтай байна.

4.2. Дипломын ба бакалаврын зэрэг. Дээд боловсролын анхан шатны зэрэг бөгөөд

эдгээр шатлалд суралцагчийг оюутан гэнэ.

4.3. Багц цаг (Credit) нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд

оюутны суралцах ачаалал, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын

төлбөрийг тогтоох үндсэн хэмжүүр, дээд боловсролын зэрэг олгох сургалтад

тавигдах стандартын шаардлага, сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт,

санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах үндэслэл болно. Нэг

багц цагийн хэмжээ нь 16 долоо хоногтой улирлын хувьд 48 цагтай тэнцүү

байна.

4.4. Хичээлийн багц цаг нь хичээлийн агуулгыг илэрхийлэх бүхэл тоо байх бөгөөд

хэмжээ нь долоо хоногт тухайн хичээлийг судлах цаг, хэлбэрээс хамаарна.

2 Цахим болон бусад их, дээд сургуультай хамтарсан сургалтыг тусгай журмаар зохицуулна.

МУИС-ийн оюутны гарын авлага

11

Оюутны нэг долоо хоногт сурах үйл ажиллагаанд зарцуулах дараах багц бүрийг

нэг багц цаг гэж тодорхойлно. Үүнд:

• Лекцийн 1 цаг + оюутны бие даан суралцах 2 цаг;

• Cеминарын 2 цаг + оюутны бие даан суралцах 1 цаг;

• Лабораторийн хичээлийн 3 цаг;

• Дадлага, бакалаврын судалгааны ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр

оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах 48 цагийг нэг багц цагтай

дүйцүүлж тооцно.

4.5. Хичээлийн цаг 50 минут байх ба хоѐр цагийн хичээлийг дунд нь

завсарлагагүйгээр 90 минутад багтаан явуулж болно.

4.6. Сургалтын төлөвлөгөө нь дээд боловсролын сургалтын зохион байгуулалт,

агуулгын багтаамж, судлах хичээлийн жагсаалт, тэдгээрийн багц цагаар

илэрхийлсэн багтаамж, дараалал, тодорхойлолт, дадлагын төрлийг тусгасан

баримт бичиг мөн.

4.7. Хичээлийн хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бүрээр

оюутны эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын

агуулга, үнэлгээ, тухайн хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах

бичгийн жагсаалтыг заасан баримт бичиг юм.

4.8. Хичээлийн индекс. МУИС-д бакалаврын түвшинд заагдах бүх хичээл нэгдсэн

индекстэй байна. Индекс нь уг шинжлэх ухааны салбарын ерөнхий нэрийн

эхний 4 үсэг (англиар) ба 3 оронтой тооноос тогтоно. 3 оронтой тооны эхний

орон уг хичээлийн төвшнийг, дараагийн хоѐр орон тухайн хичээлийн дугаар

(хичээл хоорондын уялдаа холбоо, эрэмбэ дарааллыг харгалзан тогтооно)-ыг

заана. Үүнд:

001-099 дугаартай бол багц цаг олгохгүй хичээл

100-199 дугаартай бол 1-р түвшинд заах хичээл

200-299 дугаартай бол 2-р түвшинд заах хичээл

300-399 дугаартай бол 3-р түвшинд заах хичээл

400-499 дугаартай бол 4-р түвшинд заах хичээл

4.9. Заавал үзэх (Compulsory) хичээл. Тухайн хөтөлбөрийн хувьд зайлшгүй судлах

шаардлагатай хичээл юм.

4.10. Сонгон судлах (Elective) хичээл. Тухайн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний

бүлэг бүрээр авбал зохих багц цагийг гүйцээх зорилгоор тодорхой багц цаг

бүхий хичээлийг оюутан сонгон судлах хичээл юм.

4.11. Залгамж (Prerequisite) хичээл. Тодорхой хичээлийг судлахаас өмнө амжилттай

судалсан байвал зохих хичээл.

4.12. Зэрэгцүүлэн судлах (Corequisite) хичээл. Тухайн хичээлтэй зэрэгцүүлэн судлах

хичээл.

4.13. Ерөнхий суурь (General Education) хичээл. Оюутанд дээд боловсрол олгоход

зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндэс буюу ойлгомжтой ярих, бичих;

тоон болон тоон бус мэдээллийг боловсруулах; олон ургальч үзэл баримтлалын

учир шалтгааныг таньж мэдэх; бусад мэргэжлийн хүмүүстэй үр дүнтэй хамтарч

ажиллах, харилцан суралцах мэдлэг, чадварыг заавал болон сонгон суралцах

хэлбэрээр эзэмшүүлэх зорилготой хичээл.

МУИС-ийн оюутны гарын авлага

12

4.14. Мэргэжлийн суурь (Core) хичээл. Оюутанд суралцах үндсэн чиглэлийнх нь

шинжлэх ухааны суурь мэдлэгийг олгох, тухайн талбарт асуудал шийдвэрлэх,

бүтээлчээр сэтгэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, мэргэжлийн ѐс зүй, эрх зүйн

суурь ойлголтыг өгөх зорилготой заавал судлах хичээл юм.

4.15. Үндсэн мэргэшлийн (Major) хичээл. Оюутны суралцах үндсэн чиглэл буюу

тухайн шинжлэх ухааны тодорхой мэдлэг, чадвар, дадлыг заавал болон сонгон

суралцах хэлбэрээр эзэмшүүлэх зорилготой бүлэг хичээл.

4.16. Хавсрага мэргэшлийн (Minor) хичээл. Тодорхой болзол хангасан оюутан

суралцаж байгаа үндсэн чиглэлийнхээ мэргэшүүлэх хичээлээс цуглуулах багц

цагийг заасан хэмжээгээр багасган, тухайн чиглэлд хоѐр дахь мэргэшлийг

эзэмших, эсвэл суралцаж байгаа чиглэлээсээ өөр чиглэлээр давхар мэргэших

тохиолдолд заавал болон сонгон судлах хэлбэрээр үзвэл зохих бүлэг хичээл юм.

4.17. Оюутны тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварын үнэлгээ. Сургалтын

төлөвлөгөөн дэх хичээлийн агуулгыг оюутан хичээлийн явцад болон эцэст

хэрхэн судалж эзэмшсэнийг харуулах нэгдсэн үзүүлэлт. Үнэлгээ нь хэмжилтийн

хувьд “хувьчилсан оноо”, “үсгээр илтгэсэн дүн”, “тоогоор илтгэсэн дүн” гэсэн

хэлбэртэй байна. Мөн “тооцов”, “үл тооцов” хэмээн үнэлж, харгалзан “S”, “U”

гэсэн тэмдэглэгээг хэрэглэж болно.

4.18. Хувьчилсан оноо. Тухайн хичээлээр оюутны хийж гүйцэтгэх ѐстой болон бие

даан суралцах үйл ажиллагааны биелэлт, эзэмшвэл зохих мэдлэг, чадварын

төвшнийг 100% гэж үзэж, гүйцэтгэлийг нь түүнтэй харьцуулж үнэлсэн тоо.

Үнэлгээ нь явцын (formative) ба улирлын (summative) үнэлгээ гэсэн хоѐр хэсгээс

тогтох бөгөөд тэдгээр нь бүхэл тоогоор илэрхийлэгдэнэ.

4.19. Үсгээр илтгэсэн дүн нь оюутны мэдлэг, чадварын төвшнийг илэрхийлэх A, A-,

B, B-, C, C-, D, D-, F үсгээр тэмдэглэх үнэлгээ юм. Эдгээр үсгээр илтгэсэн дүнд

4.0, 3.6, 3.1, 2.7, 2.3, 1.9, 1.4, 1.0, 0 гэсэн тоогоор илтгэсэн дүнг харгалзуулж

болно.

4.20. Явцын үнэлгээ. Тухайн хичээлийн явцад оюутан эзэмшвэл зохих мэдлэг,

чадварыг олж авахын тулд хэрхэн хөдөлмөрлөснийг үнэлэх үзүүлэлт.

4.21. Улирлын шалгалт. Тухайн хичээлийг судалж дууссаны дараа оюутан уг

хичээлийн хөтөлбөрт заагдсан мэдлэг, чадварыг хэрхэн эзэмшсэнийг үнэлэх гол

үзүүлэлт.

4.22. Голч оноо. Багц цаг бүхий хичээл бүрээр оюутны авсан оноог багц цагаар нь

үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг багц цагийн нийлбэрт хуваасан

(арифметикийн жигнэсэн дундаж) үзүүлэлт.

4.23. Голч дүн. Оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын тоон болон чанарын үнэлгээний

нэгдэл бөгөөд голч онооны адил аргачлалаар бодно.

4.24. Дадлагын хичээл. Оюутны танхимийн сургалтаар эзэмшсэн онолын мэдлэг,

чадварыг практик үйл ажиллагаатай холбон, бататган гүнзгийрүүлэх зорилгоор

үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, хээрийн нөхцөлд тусгайлан зохион

байгуулах сургалтын хэлбэр.

4.25. Бакалаврын судалгааны ажил. Бакалаврын сургалтын агуулгыг дүүргэж буй

оюутан тухайн үндсэн мэргэшлээр бакалаврын зэргийн дээд боловсрол

эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэнээ

МУИС-ийн оюутны гарын авлага

13

баталгаажуулах, судалгаа шинжилгээний ажлын суурь мэдлэг, чадвар эзэмших

зорилгоор хийж болох судалгааны ажил юм.

4.26. Сургалтын төв алба. МУИС-ийн Бакалаврын сургалтын алба.

4.27. Салбар сургалтын алба. Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба.

4.28. Элсэлтийн ерөнхий шалгалт. Их, дээд сургуульд элсэхийг хүсэгчдийн мэдлэг,

суралцах чадвар, авъяасыг тодорхойлон, тухайн их, дээд сургуулийн түвшин,

элсэлтийн шаардлагыг хангасан суралцагчийг сургуулийн нөөц бололцоо, хүчин

чадалд зохицсон хяналтын тоонд багтаан шалгаруулах зорилготой шалгалт юм.

Уг шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс нэгдсэн байдлаар зохион

байгуулна.

Хоѐр. Бакалаврын зэрэг олгох сургалтын

удирдлага, зохион байгуулалт

5. Бакалаврын зэрэг олгох сургалтын ажлыг сургалтын төв болон салбар алба

удирдлагаар хангаж, зохион байгуулна.

6. Сургалтын алба нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль,

холбогдох бусад хууль тогтоомж, МУИС-ийн дүрэм, журмыг үйл ажиллагаандаа

мөрдөнө.

7. Сургалтын албаны үндсэн чиг үүрэг

7.1. Сургалтын төв алба нь бакалаврын сургалтын, салбар алба нь шаталсан

(бакалавр, магистр, докторын) сургалтын ажлын агуулга, хэлбэр, зохион

байгуулалтын асуудлыг сургалтын стандартад нийцүүлэн төлөвлөж,

хэрэгжилтэд хяналт тавина.

7.2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон

сургуулийн удирдлагаас сургалтын үйл ажиллагааны талаар гаргасан

шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулна.

7.3. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн агуулга, стандартыг бүтцийн

нэгжийг түшиглэн боловсруулж, баталгаажуулах болон хэрэгжүүлэх ажлыг

зохион байгуулна.

7.4. Сургалтын чанарын удирдлагыг хэрэгжүүлнэ.

7.5. Сургалтын үйл ажиллагаа болон эзэмшсэн мэдлэг, чадварынх нь талаар оюутны

сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ хийж, дүгнэлт гаргах бөгөөд суралцагчийн

бие даасан үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг удирдлагаар хангаж, хяналт

тавина.

7.6. Сургалтын хөтөлбөрийн болон сургалтын технологийн хэрэгжилтэд мониторинг

хийнэ.

7.7. Багш нарын сургалтын цагийн ачааллыг хянаж, багшийн зохистой орон тоог

хангах; багш бэлтгэх, сонгон шалгаруулах, багшийг хөгжүүлэх бодлого

боловсруулна.

7.8. Суралцагчийн мэдлэг, чадварыг дүгнэх, энэ үйл ажиллагаанд орчин үеийн

сургалт, судалгааны техник хэрэгсэл, арга барил ашиглах асуудлыг удирдан

зохион байгуулна.

7.9. Сургалтын үйл ажиллагааг дэмжсэн таатай орчин бүрдүүлэх, ном, мэдээллийн

хангамжийг сайжруулах бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

МУИС-ийн оюутны гарын авлага

14

сургалтанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх; сургалтын холбогдолтой

мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.

8. Сургалтын албаны удирдлага, зохион байгуулалт

8.1. Сургалтын төв албаны эрхлэгч МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирлын

удирдлагад ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг

хэрэгжүүлнэ.

8.2. Сургалтын төв албаны эрхлэгчээр уг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг

үүргийг гүйцэтгэх, багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай, ѐс

зүйн хэм хэмжээг сахидаг, зарчимч, харилцааны соѐлтой хүнийг 3 жилийн

хугацаатай МУИС-ийн захирал томилно. Хугацаа дуусахад Захиргааны зөвлөлд

ажлын тайлан тавьж үнэлүүлэх ба энэ үнэлгээ нь түүнийг дахин томилох, эсвэл

чөлөөлөх үндэслэл болно. Тайланд өгсөн үнэлгээг харгалзан нэг удаа улируулан

ажиллуулж болно.

8.3. Сургалтын төв албаны эрхлэгч хугацаандаа тайлангаа тавиагүй бол энэ нь

хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. Гэрээнд заасан үүргийг

биелүүлээгүй тохиолдолд хугацаанаас нь өмнө ажлаас чөлөөлнө.

8.4. Салбар сургалтын албаны эрхлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг

үүргийг сургалтын төв алба болон тухайн бүрэлдэхүүн сургуулийн захирлын

удирдлагын хүрээнд хэрэгжүүлнэ.

8.5. Салбар сургалтын албаны эрхлэгчээр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг

үүргийг гүйцэтгэх, багаар ажиллах, дүн шинжилгээ хийх, баримт бичиг

боловсруулах, удирдан зохион байгуулах чадвартай, ѐс зүйн хэм хэмжээг

сахидаг, зарчимч, харилцааны соѐлтой хүнийг бүрэлдэхүүн сургуулийн

захирлын саналыг үндэслэн, МУИС-ийн захирал 3 жилийн хугацаатай томилно.

Бүрэлдэхүүн сургуулийн захирал МУИС-ийн захирлыг төлөөлж салбар

сургалтын албаны эрхлэгчтэй гэрээ байгуулна. Салбар сургалтын албаны

эрхлэгч, ажлын тайлангаа 3 жилийн эцэст оюутны байгууллагын төлөөллийг

оролцуулсан хамт олны хурлаар хэлэлцүүлнэ. Тайлангийн үр дүн нь гэрээг

сунгах үндэслэл болох бөгөөд тайланд өгсөн үнэлгээг харгалзан нэг удаа

улируулан ажиллуулж болно.

8.6. Салбар сургалтын алба нэг хичээл зохицуулагчтай байна. Бүрэлдэхүүн

сургуулийн оюутны тооноос хамааруулан, 800 оюутан тутамд зааварлагчийн нэг

орон тоотой байна.

9. Сургалтын төв алба нь шуурхай удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн дэргэд

салбар сургалтын албаны эрхлэгчдээс бүрдсэн зөвлөлтэй байна. Энэхүү зөвлөл нь

сургалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцааг зохицуулж, мэдээлэл

солилцон, зөвлөлдөж, цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ.

10. Сургалтын албаны зөвлөлийн хурлаас гарсан саналыг Захиргааны зөвлөлөөр

хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

Гурав. Бакалаврын зэрэг олгох сургалт

11. Элсэлт

11.1. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохих журмын дагуу амжилттай өгч, элсэх эрх

авсан, тухайн хичээлийн жилийн эхний улирлын сургалтын болон бусад

МУИС-ийн оюутны гарын авлага

15

шаардлагатай хураамж төлсөн хүнийг МУИС-д өдрөөр суралцуулахаар

элсүүлнэ.

11.2. Бакалаврын зэрэгтэй, элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, элсэх эрх авсан,

тухайн хичээлийн жилийн эхний улирлын сургалтын болон бусад төлбөр төлсөн

хүнийг зарим мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт орой болон эчнээ хэлбэрээр

суралцуулахаар элсүүлнэ. Бусад чиглэлээр хоѐр дахь бакалаврын зэрэг эзэмших

хүсэлтэй иргэн элсэлтийн ерөнхий шалгалт өгч, элсэх болзол хангаж элсэнэ.

11.3. Элсэгчдийн өгвөл зохих шалгалтын төрөл, босго оноог суралцах мэргэжлийн

чиглэл, суралцах хэлбэрээс хамааруулан тогтоох бөгөөд энэ тухай жил бүрийн

элсэлтийн журамд тусгаж, 2-р сарын 1-ний дотор нийтэд зарлана.

11.4. МУИС-ийн бүрэлдэхүүн сургуульд оюутнаар элсүүлэх шийдвэрийг захирлын

тушаалаар баталгаажуулна. Энэ тушаал гарсны дараа МУИС-ийн мэдээллийн

системийг ашиглах эрхийг цахим шуудангаар элссэн суралцагчид илгээж,

оюутны үнэмлэх олгоно.

11.5. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн МУИС-д

элсэх хүсэлт гаргахдаа элсэхийг хүсч буй мэргэжлийн чиглэлд өгвөл зохих

элсэлтийн ерөнхий шалгалтыг дүйцүүлж болох шалгалтыг гадаад оронд өгсөн

тухай тодорхойлолтыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагаас авсан байна.

11.6. Гадаадын иргэнийг МУИС-д элсүүлэх, оюутан солилцооны болон зуны

хөтөлбөрт суралцуулах асуудлыг тусад нь журмаар зохицуулна.

11.7. Оюутан авъяас, сонирхолдоо нийцсэн мэргэжил, сургуулиа сонгох зэрэг

тодорхой шалтгааны улмаас дотоод, гадаадын их дээд сургуулиас болон тус их

сургуулийн аль нэг үндсэн мэргэжлийн хөтөлбөрөөс нөгөөд шилжин суралцаж

болно. Энэ асуудлыг Оюутан шилжин суралцах журмаар зохицуулна. Өөр

сургуулиас оюутан шилжин суралцахад тавигдах гол шалгуур нь сургууль

хооронд багц цаг харилцан зөвшөөрөх нөхцөл болно.

12. Үргэлжлүүлэн суралцах, чөлөө авах

12.1. Оюутан тухайн улиралд судлах хичээлдээ бүртгүүлж, мөн улирлын сургалтын

төлбөр болон бусад шаардлагатай хураамж төлснөөр үргэлжлүүлэн суралцах

эрх нээгдэнэ. Үргэлжлүүлэн суралцах эрхийг бүрэлдэхүүн сургуулийн захирлын

тушаалаар баталгаажуулна.

12.2. Оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар 1 сараас дээш хугацаагаар хичээлд сууж

чадахгүйд хүрвэл, салбар сургалтын албанд 2 хүртэл улирлын чөлөө авах тухай

хүсэлт бичгээр гаргана. Чөлөө олгох тухай салбар сургалтын албаны эрхлэгчийн

шийдвэрийг бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.

Чөлөөг сунгах буюу дахин олгох хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн,

үргэлжлүүлэн олгож болох ба чөлөөний нийт хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.

12.3. Улирлын чөлөөг зөвхөн тухайн улирлын эхнээс олгосонд тооцох бөгөөд

чөлөөний хугацаа дуусахад энэ журмын 12.1-д заасны дагуу хичээлдээ

бүртгүүлж, үргэлжлүүлэн суралцана. Чөлөөний хугацаа дуусч, үргэлжлүүлж

суралцах эрх нь нээгдсэн оюутан салбар сургалтын алба, харьяалагдах

тэнхим/профессорын багаас суралцах хувийн төлөвлөгөө зохиох, хичээлд

бүртгүүлэх, бусад асуудлаар зөвлөгөө авах шаардлагатай.

МУИС-ийн оюутны гарын авлага

16

12.4. Улирлын чөлөө авах тохиолдолд тухайн улирлын суурь хураамжийг эргүүлж

олгохгүй бөгөөд хичээлийн багц цагийн төлбөрийг дараагийн улиралд

бүртгүүлэх хичээлийн багц цагийн төлбөрт шилжүүлнэ.

12.5. Биелүүлсэн багц цагийн хэмжээгээр тухайн оюутны суралцаж буй түвшин

тодорхойлогдоно. Үүнд:

0-30 багц цаг биелүүлсэн бол I түвшний оюутан

31-60 багц цаг биелүүлсэн бол II түвшний оюутан

61-90 багц цаг биелүүлсэн бол III түвшний оюутан

91 ба түүнээс дээш багц цаг биелүүлсэн бол IҮ түвшний оюутан

13. Хичээл, хичээлд бүртгүүлэх

13.1. Хичээлийн зорилго, агуулга, явц, оюутны мэдлэг, чадварыг үнэлэх үнэлгээний

стандартыг заасан хичээлийн хөтөлбөрийн3 загварыг сургалтын төв албанаас

гарган мөрдүүлнэ.

13.2. Хичээлийн агуулгын суурь стандартыг тухайн хичээлийг хариуцах

мэргэжлийн тэнхим/профессорын баг боловсруулан, бүрэлдэхүүн сургуулийн

эрдмийн зөвлөл баталгаажуулна. МУИС-ийн хэмжээгээр судлах ерөнхий суурь

хичээлүүдийн агуулга Монгол улсын дээд боловсролын стандартын

үлгэрчилсэн загварт нийцсэн байна. Хичээлийн агуулгын суурь стандартыг

тухайн хичээлийг зааж буй багш бүр мөрдөх ба мэдлэг, туршлагадаа

тулгуурлан, судалж буй оюутнуудын мэргэжлийн онцлог, эрэлтэд нийцүүлэн,

баяжуулан зааж болно.

13.3. Хичээлийг хэд хэдэн багш хамтран зааж болно.

13.4. МУИС-д заагдах бүх хичээлийн индекс давхцахгүй байна.

13.5. МУИС-д заагдах дийлэнх хичээлийн агуулга нэг улиралд багтан заагдах

боломжтой байна. Агуулгын багтаамж ихтэйгээс хоѐр, түүнээс дээш улирал

дараалан, эсвэл дараалсан бус улиралд заагдахаар хичээл байвал түүнийг

агуулгын залгамж чанар бүхий тусдаа хичээлүүдэд хувааж, тус бүрд нь нэр,

индекс, багц цаг онооно. Тухайн хичээлийн шат бүрт оюутны эзэмшсэн мэдлэг,

чадварыг үнэлэн дүгнэнэ.

13.6. Багш лекцийн тэмдэглэл, семинарын бодлого, асуулт, гэрийн даалгавар, бие

даалтын материал зэрэг зааж буй хичээлийн хэрэглэгдэхүүнээ МУИС-ийн

нээлттэй сургалтын цахим хуудсанд байршуулан, хүртээмжийг нь нэмэгдүүлнэ.

МУИС-ийн нээлттэй сургалтын цахим хуудсанд байршсан бүх хичээлийн

хэрэглэгдэхүүн МУИС-ийн оюуны өмч болно.

13.7. Мэргэжлийн тэнхим/профессорын баг хариуцсан сургалтын төлөвлөгөө,

тухайн улиралд заах хичээлийн шинэчилсэн хөтөлбөр, багшийн мэдээллийг

хичээлд бүртгүүлэх үйл ажиллагаа эхлэхээс өмнө мэдээллийн системд

байршуулж, салбар сургалтын албаны зааварлагч нарын хамт оюутанд

шаардлагатай зөвлөгөөг судлах хичээлдээ бүртгүүлэх хугацаанд нь өгнө.

13.8. Хичээлд бүртгүүлэх үйл ажиллагаа хоѐр үе шаттай, цахим хэлбэрээр явагдана.

Оюутан тухайн улирлын 13, 14 дэх долоо хоногт багтаан, дараагийн улиралд

заавал судлахаас гадна сонгож судлах хичээлээ сонгон, санал гаргана.

3 Дадлага, лабораторийн хичээлийг тусад нь журмаар зохицуулна.

МУИС-ийн оюутны гарын авлага

17

Мэргэжлийн тэнхим/профессорын баг 15, 16 дахь долоо хоногт багтаан хичээл

орох багшийг тодорхойлж, салбар сургалтын албанд нэрсийг өгнө.

13.9. Ирэх улиралд орох хичээл, анги танхим, цаг, багшийн талаарх мэдээлэл бүхий

хичээлийн ерөнхий хуваарийг салбар сургалтын алба улирлын шалгалтын

хугацаанд бэлэн болгоно. Дараагийн гурван долоо хоногт оюутан хичээлийн

ерөнхий хуваарийг үндэслэн хичээлд бүртгүүлэх ба хэрэв тухайн хичээлийг

судлах оюутны тоонд багтахгүй бол хүлээлгийн жагсаалтанд нэрээ бүртгүүлж

болно.

13.10. Оюутан, улирлын эхний 7 хоногийн дотор суурь хураамж болон сонгосон

хичээлийн багц цагийн төлбөрийг төлснөөр бүртгүүлсэн хичээл нь баталгаажна.

Улирлын эхний 7 хоногийн хугацаанд баталгаажаагүй бүртгэлийг цуцална.

13.11. Оюутан бүртгүүлсэн хичээлээ хичээлд бүртгүүлэх хугацааны дотор цуцалж

болно.

13.12. Улирлын хичээл эхэлснээс хойш, сургалтын төлөвлөгөөн дэх тухайн

хичээлийн цагийн 30 хувь өнгөрөөгүй байхад бүртгүүлсэн хичээлээ цуцлах,

хичээл орхих тохиолдолд хичээлийн багц цагийн төлбөрийн 70 хувийг

дараагийн улиралд бүртгүүлэх хичээлийн багц цагийн төлбөрт шилжүүлнэ.

Хичээлийн цагийн 30-аас дээш хувь өнгөрсөн бол багц цагийн төлбөрийг

буцааж олгохгүй. Аль ч тохиолдолд тухайн улирлын суурь хураамжийг эргүүлж

олгохгүй.

13.13. МУИС-ийн мэдээллийн системийг ашиглах эрхийг цахим шуудангаар хүлээн

авсан шинээр элсэн суралцагч, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хичээлийн

ерөнхий хуваарийг үндэслэн эхний улиралд судлах хичээлээ сонгон, бүртгүүлэх

ба бүртгэлээ баталгаажуулах, цуцлах үйл ажиллагаа нь 13.10-13.12 дугаар

заалтаар зохицуулагдана.

13.14. Салбар сургалтын алба тухайн улирлын эхний 7 хоногт оюутнуудын хичээлд

бүртгүүлэхтэй холбогдон үүссэн аливаа асуудлыг шийдэж, тухайн улиралд

мөрдөгдөх хичээлийн хуваарийг эцэслэн гаргана. Хичээлийн хуваарьт улирлын

явцад өөрчлөлт оруулахыг хориглоно.

13.15. Хүндэтгэн үзэх шалтгаанаар заасан хугацаанд хичээлдээ бүртгүүлж амжаагүй

оюутан, тухайн улирлын эхний 14 хоногт багтан, бүртгүүлэх боломжтой

хичээлд бүртгүүлнэ. Бусад тохиолдолд бүртгэлийн хураамж төлж, улирлын

эхний 14 хоногоос хэтрэхгүй боломжит хичээлд бүртгүүлнэ.

13.16. Оюутан хичээлийн 16 долоо хоногтой улиралд дунжаар 15 багц цагийн хичээл

судлах нь зохимжтой бөгөөд судлавал зохих багц цагийн дээд хэмжээ 21 байна.

Хэрэв оюутан тухайн улиралд хичээлд огт бүртгүүлэхгүй бол эцэг эх,

санхүүжүүлэгч талд нь мэдэгдэнэ.

13.17. Оюутан тухайн хичээлийг судалсны дараа, улирлын шалгалт өгөхөөс өмнө,

судалсан хичээлийн агуулга, чанар, багшийн заах арга, ѐс зүй, харилцаа,

суралцах орчны талаарх үнэлэлт дүгнэлтээ цахим хэлбэрээр өгнө.

14. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа

14.1. Хичээлийн жил 3 улиралтай байх бөгөөд 9-р сарын 1-нд эхэлнэ.

14.2. Намар, хаврын буюу үндсэн 1, 2-р улирал тус бүр хичээлийн 16 долоо хоног,

шалгалтын 3 долоо хоног, амралтын 3-аас доошгүй долоо хоногтой байна.

МУИС-ийн оюутны гарын авлага

18

14.3. Зуны буюу нэмэгдэл улирал ихэвчлэн эчнээ болон нөхөн сургалт, дадлагад

зориулагдах бөгөөд хичээллэх хугацаа нь шалгалт авах хугацааг оролцуулан 8

долоо хоног байна.

14.4. Хичээлийн жилийн календарийг урьд жилийн 5-р сард МУИС-ийн захиргааны

зөвлөлөөр хэлэлцэн батална.

15. Сургалтын төлөвлөгөө, суралцах хугацаа

15.1. Сургалтын төлөвлөгөөний эх загварыг сургалтын төв албанаас гаргаж,

мөрдүүлнэ.

15.2. Үндсэн болон хавсрага мэргэшлийн сургалтын төлөвлөгөөний бүтэц, агуулга,

шаардлагыг мэргэжлийн тэнхим/профессорын баг багш, оюутан, төгсөгч, ажил

олгогчдын санал, зөвлөмжийг харгалзан, тухайн мэргэжлийн стандартад

нийцүүлэн тодорхойлох бөгөөд салбар сургалтын алба хянаж, бүрэлдэхүүн

сургуулийн эрдмийн зөвлөл хэлэлцэж, дүгнэлт гаргана.

15.3. Сургалтын төлөвлөгөөг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагын зөвшөөрснөөр МУИС-ийн захирал батална.

15.4. Сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг мэргэжлийн

тэнхим/профессорын баг санаачлан, бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлд

тавих ба энэ саналыг сайшаасан дүгнэлтийг үндэслэн сургалтын төв алба

шийдвэрлэнэ.

15.5. Сургалтын төлөвлөгөөнд агуулга, зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт

оруулах бол 4 жилд нэг удаа; хичээлийн нэр, индекс, уялдаа зэрэг оюутны

суралцах үйл ажиллагаанд төдийлөн хүндрэл учруулахгүй өөрчлөлтийг 2 жилд

нэг удаа оруулж болно.

15.6. Бакалаврын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө нь 120 багц цагаар хэмжигдэх

агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс тогтоно.

15.7. Сургалтын төлөвлөгөө нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх

(үндсэн, хавсрага) болон сонгон судлах хичээлийн бүлгээс бүрдэж болно.

Оюутанд тухайн шинжлэх ухааны чиглэлээр өргөн хүрээтэй, ерөнхий мэдлэг,

чадвар эзэмшүүлэх; тухайн чиглэлд хоѐр дахь мэргэшлийг эзэмшүүлэх; эсвэл

суралцаж байгаа чиглэлээсээ өөр чиглэлээр давхар мэргэших боломж олгох

зэрэг хөтөлбөрийн зорилгоос хамааруулан сургалтын төлөвлөгөөний бүтцийг

уян хатан тогтооно.

15.8. Оюутан хавсрага мэргэшлээр, эсвэл суралцаж байгаа чиглэлээсээ өөр давхар

мэргэжлээр суралцах тохиолдолд хөтөлбөрийг санал болгож байгаа мэргэжлийн

тэнхим/профессорын баг залгамж хэлбэрээр болон зэрэгцүүлэн судлавал зохих

хичээл, суралцсан хугацааны голч дүнгийн босго зэрэг холбогдох дүрэм,

журамд нийцсэн тусгай шаардлагуудыг сургалтын төлөвлөгөөнд тодорхой

тусгана.

15.9. Сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь хэсэг 24 багц цагийн агуулгатай,

заавал болон сонгон судлах хичээлүүдээс бүрдэнэ. Энэ бүлэг дэх хичээл тухайн

мэргэжлийн чиглэлд багтаж буй бол оронд нь оюутны судлах, дүйцэхүйц бусад

хичээлийг оруулна.

15.10. Тухайн чиглэлд заавал үзэх мэргэжлийн суурь хичээлийн багц цаг 54 байна.

Авбал зохих багц цагийн 60-аас доошгүй хувийг амжилттай цуглуулсан оюутан

МУИС-ийн оюутны гарын авлага

19

мэргэших үндсэн чиглэлээ тодорхойлж, тухайн мэргэшлийн хөтөлбөр

харьяалагдах тэнхим/профессорын баг, салбар сургалтын албанд хандан

баталгаажуулна.

15.11. Мэргэшүүлэх хичээл нь заавал болон сонгон судлах хэлбэртэй байх бөгөөд

оюутанд дан мэргэшил эзэмшүүлэх бол нийт багц цаг нь 36, бусад тохиолдолд

18-24 байна.

15.12. Бакалаврын судалгааны ажил нь 3 багц цагийн багтаамжтай байх ба үндсэн

мэргэшлийн сургалтын төлөвлөгөөний мэргэшүүлэх бүлгийн сонгон судлах

хэсэгт тусгана. Бакалаврын судалгааны ажлын шаардлага, зохион байгуулалтыг

тусад нь журмаар зохицуулна.

15.13. Оюутан суралцаж байгаа үндсэн чиглэлийнхээ мэргэшүүлэх хичээлээс

цуглуулах багц цагийг 18 болгож багасган, тухайн чиглэлд хоѐр дахь

мэргэшлийг эзэмших, эсвэл суралцаж байгаа чиглэлээсээ өөр чиглэлд хавсрага

хэлбэрээр суралцаж болно. Үндсэн чиглэлийнхээ мэргэшүүлэх хичээлээс

цуглуулах багц цагийн 60-аас доошгүй хувийг амжилттай цуглуулсан, хавсрага

хөтөлбөрийг хариуцсан мэргэжлийн тэнхим/профессорын багаас тавьсан тусгай

шаардлагуудыг хангасан оюутан тухайн хавсрага хөтөлбөр харьяалагдах

мэргэжлийн тэнхим/профессорын баг, салбар сургалтын албанд хандан,

хүсэлтээ баталгаажуулна.

15.14. Дан чиглэлээр болон ижил чиглэлд хавсрага мэргэжил эзэмшиж буй оюутан

ерөнхий суурь болон мэргэшүүлэх бүлгийн сонгон судлах хичээлээс гадна

чөлөөт хэлбэрээр 6 багц цагаас доошгүй агуулгын багтаамжтай хичээлийг

сонгож үзнэ.

15.15. Хос мэргэжлээр суралцах эрхийг бүрэлдэхүүн сургуулиудийн зөвшөөрлийг

үндэслэн МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Уг тушаалд

сургалтын хэлбэрийг (өдөр, орой, эчнээ) тодорхой заана.

15.16. Орой, эчнээ хэлбэрээр суралцах дээд боловсролын бакалаврын зэрэгтэй хүн

доорх хүснэгтэн дэх А, Б, В хувилбаруудын боломжит хувилбараар суралцах ба

суралцах дундаж хугацаа 3 жил байна. Урьд нь бакалаврын зэрэг эзэмшихдээ

амжилттай судалсан хичээлүүдээс нь 60 хүртэл багц цагийг шилжүүлэн тооцох

асуудлыг тухайн бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны эрхлэгч,

мэргэжлийн тэнхим/профессорын багийн эрхлэгч/ахлагч судлан тогтоож,

бүрэлдэхүүн сургуулийн захирал шийдвэрлэнэ. Багц цаг шилжүүлэн тооцохтой

холбоотой бусад асуудлыг “Оюутан шилжин суралцах журам”-ын холбогдох

заалтаар зохицуулна.

15.17. Оюутны бакалаврын зэргээр суралцах ердийн хугацаа 4 жил, дээд хугацаа

ердийн хугацаанаас 2 хүртэл жилээр илүү байх ба тодорхой нөхцөлд үүнээс өөр

байж болно.

МУИС-ийн оюутны гарын авлага

20

(Суралцах хэлбэр: Өдөр)

Эл

сэгч

ди

йн

бол

ов

срол

ын

түв

ши

н

Сур

ал

цах

хув

ил

бар

Ав

бал

зохи

х

доод

багц

цаг

Сур

ал

цах д

ун

-

даж

жи

л

Эзэ

мш

их з

эрэг

А Бүрэн

дунд

Дан үндсэн чиглэлээр мэргэших

• Ерөнхий суурь хичээл (заавал болон сонгон

судлах)

• Мэргэжлийн суурь хичээл (заавал судлах)

• Мэргэшүүлэх хичээл (заавал болон сонгон

судлах)

• Сонгон судлах хичээл

120

24

54

36

6

4 Бакалавр

Б Бүрэн

дунд

Ижил чиглэлд хавсрага мэргэшил эзэмших

• Ерөнхий суурь хичээл (заавал болон сонгон

судлах)

• Мэргэжлийн суурь хичээл (заавал судлах)

• Үндсэн мэргэшлийн хичээл (заавал болон

сонгон судлах)

• Хавсрага мэргэшлийн хичээл (заавал болон

сонгон судлах)

• Сонгон судлах хичээл

120

24

54

18

18

6

4 Бакалавр

В Бүрэн

дунд

Өөр чиглэлд хавсрага мэргэшил эзэмших

• Ерөнхий суурь хичээл (заавал болон сонгон

судлах)

• Мэргэжлийн суурь хичээл (заавал судлах)

• Үндсэн мэргэшлийн хичээл (заавал болон

сонгон судлах)

• Хавсрага мэргэшлийн хичээл (заавал болон

сонгон судлах)

120

24

54

18

24

4 Бакалавр

Г Бүрэн

дунд

Ижил суурьтай хос чиглэлээр сурах

• Ерөнхий суурь хичээл (заавал болон сонгон

судлах)

• Мэргэжлийн суурь хичээл (заавал судлах)

• Үндсэн мэргэшлийн (I дэх) хичээл (заавал

болон сонгон судлах)

• Үндсэн мэргэшлийн (IIдахь) хичээл (заавал

болон сонгон судлах)

150

24

54

36

36

5

Бакалавр

+

Бакалавр

Д Бүрэн

дунд

Өөр суурьтай хос чиглэлээр сурах

Ерөнхий суурь хичээл (заавал болон сонгон

судлах)

Мэргэжлийн (I дэх) суурь хичээл (заавал

204

24

7

Бакалавр

+

МУИС-ийн оюутны гарын авлага

21

судлах)

Үндсэн мэргэшлийн (I дэх) хичээл (заавал

болон сонгон судлах)

Мэргэжлийн (II дахь) суурь хичээл (заавал

судлах)

Үндсэн мэргэшлийн (II дахь) хичээл (заавал

болон сонгон судлах)

54

36

54

36

Бакалавр

15.18. Суралцагчийн чөлөөтэй байсан хугацааг суралцсан хугацаанд тооцохгүй.

15.19. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг салбар сургалтын албанаас

хичээлийн жилийн эхэнд сургалтын мэдээллийн систем, цахим хуудсанд

байршуулж, гарын авлага хэлбэрээр гарган, олны хүртээл болгоно.

16. Оюутны мэдлэг, чадварын үнэлгээ

16.1. Оюутны мэдлэг, чадварыг үнэлэхдээ тэдний бие даан суралцах үйл ажиллагааг

хөхиүлэн дэмжих, хөгжүүлэх, оюутны сурах, багшийн сургах хариуцлагыг

өндөржүүлэх зарчмыг удирдлага болгоно.

16.2. Оюутны мэдлэг, чадварыг үнэлэх үйл ажиллагаа шинжлэх ухааны үндэстэй,

бодитой, шударга, ил тод байвал зохино.

16.3. Ижил мэргэжлээр суралцаж байгаа өдөр, орой, эчнээ хөтөлбөрийн оюутны

мэдлэг, чадварыг сургалтын нэгэн ижил төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн

агуулгаар дүгнэж, үнэлнэ.

16.4. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн

мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна. Харин багц цаггүй

хичээлээр оюутны эзэмшсэн мэдлэг, чадварыг шүүлгээр үнэлэн дүгнэж болох ба

шүүлэг авахад энэ журмыг мөн баримтална.

16.5. Зурах, тооцоолох болон лабораторийн ажил, дадлага, бакалаврын судалгааны

ажил, бусад бие даалтын ажлаар олсон мэдлэг, чадварыг үнэлэхэд төсөл, тайлан

хамгаалалт, явцын хяналт, коллеквиум, тест, реферат болон тэдгээртэй дүйцэх

бусад хэлбэрийг ашиглана.

16.6. Мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээр хийх дадлагад багц цаг

харгалзуулсан бол тэдгээрийн тайлангийн хамгаалалтыг шалгалтын нэгэн адил

үзэж оноогоор үнэлнэ. Дадлагын тайланг дадлага дууссанаас хойш 1 сарын

дотор хамгаалуулах ба оюутны дадлагын хичээлийг тусад нь журмаар

зохицуулна.

16.7. Оюутны сурлагын чанарыг улирал бүрийн, мөн нийт суралцсан хугацааны

голч оноо болон голч дүнгээр тодорхойлно. Голч оноо, голч дүнг бодохдоо багц

цаг бүхий хичээл бүрээр оюутны авсан оноо/дүнг харгалзах багц цагаар нь

үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг багц цагийн нийлбэрт хувааж (арифметикийн

жигнэсэн дундаж), таслалаас хойш нэг орны нарийвчлалтай бодож гаргана.

1 1

1 1

n n

i i i ii i

n n

i ii i

K O K ДГО ГД

K K

n - хичээлийн тоо

iK - тухайн ( i ) дугаар хичээлийн багц цаг

МУИС-ийн оюутны гарын авлага

22

iO ( iД ) - тухайн ( i ) дугаар хичээлийн оноо (дүн)

ГО ( ГД ) - голч оноо (голч дүн)

16.8. Оюутан улирал бүр тухайн улирлын, мөн нийт суралцсан хугацааны голч оноо

болон голч дүнтэйгээ танилцан, сурлагынхаа байдалд үнэлэлт дүгнэлт хийж,

цаашид суралцах үйл ажиллагаагаа төлөвлөнө.

16.9. Оюутны голч оноо, голч дүнг улирал, хичээлийн жил, суралцсан хугацаа,

мэргэжлийн хөтөлбөр, бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд оюутныг байр

эзлүүлэхэд ашиглах буюу оюутныг шагнах, нэрэмжит тэтгэлэг олгохоор

тодорхойлох, төгсгөх, гадаадын сургуульд явуулах, магистрантурт

үргэлжлүүлэн сургах зэрэгт гол үзүүлэлт болгоно.

16.10. Оюутан шалгалт өгөхдөө заавал оюутны үнэмлэхтэй ирнэ.

16.11. Оюутны тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварын үнэлгээ

16.11.1. Тухайн хичээлээр оюутны улирлын туршид эзэмшсэн мэдлэг, чадварын

үнэлгээг гаргахдаа оюутны хичээлийн явцын идэвх оролцоо, бие даасан

ажиллагааны завсрын хяналтын үнэлгээ, улирлын шалгалтын үнэлгээ тус

бүрийг зохих хэмжээгээр тооцон “Оюутны мэдлэг, чадварыг оноогоор үнэлэх

аргачлал” (Хавсралт А)-ын дагуу 100 оноогоор үнэлнэ.

16.11.2. Тухайн хичээлд 60 ба түүнээс дээш оноо авсан оюутныг уг хичээлийн

агуулгыг судалж, багц цагийг биелүүлсэн гэж үзнэ. Харин 60-аас бага оноо

авсан оюутныг “хангалтгүй” суралцсан буюу тухайн хичээлийн багц цагийг

биелүүлээгүй гэж үзнэ.

16.11.3. Шүүлгийг авахдаа шалгалтын адил 100 оноогоор үнэлнэ. Оюутны авсан

оноо нь 60 ба түүнээс дээш бол “тооцов”, 60-аас доош бол “үл тооцов” гэж

дүгнэх бөгөөд үнэлгээг харгалзан “S”, “U” гэж бичнэ.

16.11.4. Хувьчилсан оноо, үсгээр илтгэсэн дүн ба тоогоор илтгэсэн дүнгийн

хоорондын холбоо дараах хэлбэртэй байна. Үүнд:

Хувьчилсан

оноо

Үсгээр

илтгэсэн дүн

Тоогоор

илтгэсэн

дүн

95-100 А 4.0

90-94 A- 3.6

85-89 В 3.1

80-84 B- 2.7

75-79 С 2.3

70-74 C- 1.9

65-69 D 1.4

60-64 D- 1.0

0-59 F 0

МУИС-ийн оюутны гарын авлага

23

16.11.5. Оюутныг үнэлэхдээ тоогоор болон үсгээр илтгэсэн дүнг хэрэглэхээс

гадна I, E, NC, CR, R, W, WF, NA, NR, S, U гэсэн нэмэлт тэмдэглэгээг

хэрэглэнэ. Эдгээр нэмэлт тэмдэглэгээ нь оюутны голч дүн буурах шалтгааныг

тогтоох, оюутан голч дүнгээ хянах, дүнгээ ахиулах боломж олгох, бусад

сургуулийн багц цагийг шилжүүлэн тооцох зэрэгт хэрэглэгдэнэ. Нэмэлт

тэмдэглэгээг дор үзүүлэв.

I (Incomplete)

Хүндэтгэн үзэх шалтгаанаар явцын үнэлгээ (реферат, даалгавар, дадлагын

ажил дутуу, явцын шалгалтанд орж чадаагүй гэх мэт) дутуу боловч

шалгалтын хугацаанд нөхөн гүйцэтгэж, шалгуулах нөхцөлтэйгээр

хэрэглэнэ.

E (Examine incomplete by student)

Хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтанд ороогүй бол багш (эсвэл

салбар сургалтын албаны эрхлэгч) энэ тэмдэглэгээг бичнэ.

NC (No Credit)

Багц цаг тооцохгүй бөгөөд уг хичээлийг оюутан судалсан гэсэн

тэмдэглэгээ. Кредит тооцуулахгүйгээр хичээл судлах зөвшөөрөл авч

амжилттай судалсан тохиолдолд тавигдах тэмдэглэгээ юм.

CR (Credit gRanted)

Өөр сургуулийн багц цагийг шилжүүлэн тооцох үед энэ тэмдэглэгээг хийх

ба дипломын хавсралтан дээр энэ хэвээрээ бичигдэнэ.

R (Repeat)

Тухайн хичээлийг амжилттай судалсан ч тодорхой шаардлагаар дахин

судлах хүсэлт гаргасан бол оюутны өмнөх үнэлгээний үсгээр илтгэсэн

дүнг R болгож, дахин судлах боломжоор хангана.

W (Withdrew)

Хэрэв оюутан хичээлийг цаашид судлах боломжгүй эсвэл хангалтгүй

судалсан бол улирлын шалгалтаас өмнө өөрийн саналаар уг тэмдэглэгээг

хийлгэнэ. Дахин судлах хичээлийг шинээр үзэх хичээлийн адил бүртгэж

тооцно.

WF (Withdrew Failing)

Оюутан тухайн хичээлийг хангалтгүй судалсан буюу F үнэлгээ авах нь

илэрхий болсон эсвэл хичээлийн аль нэг хэлбэр (лекц, семинар,

лаборатори)-ийн 1/3-д оролцоогүй бол улирлын шалгалтаас өмнө багш

энэхүү тэмдэглэгээг хийнэ.

NA (grade Not yet Available)

Одоогоор дүгнэгдээгүй буюу судалж байгаа хичээлийн тэмдэглэгээ.

NR (No grade Reported)

Багш эцсийн үнэлгээгээ үнэлгээ тавих хугацааны дотор тавьж, системд

оруулаагүй тохиолдолд мэдээллийн системээс автоматаар тавьсан

тэмдэглэгээ.

МУИС-ийн оюутны гарын авлага

24

16.11.6. Шалгагч багш шалгалт авснаас хойш ажлын 5 хоногийн дотор

мэдээллийн системд оруулан, салбар сургалтын албанаас шалгагдвал зохих

оюутны нэрс, өөрийн тавьсан дүн бүхий хуудсыг /Хавсралт Б/ хэвлүүлэн авч,

хянан, гарын үсгээр баталгаажуулан, хүлээлгэн өгнө. Шалгалтын хуудсанд

гараар засвар хийхийг хориглоно.

16.11.7. Хүндэтгэх шалтгаангүйгээр улирлын шалгалтанд ирээгүй оюутанд “F”

буюу “хангалтгүй” үнэлгээ тавина. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй

бол нотлох бичиг баримтыг үндэслэн “Е” тэмдэглэгээг хийнэ. I, E

тэмдэглэгээтэй оюутан дараагийн улирлын эхний 1 сард багтаан шалгуулахгүй

бол салбар сургалтын албанаас F дүн тавина.

16.11.8. Нэмэлт тэмдэглэгээ тавигдсан хичээлийн багц цагийг улирлын болон нийт

голч оноо, голч дүнг бодоход хэрэглэхгүй.

16.12. Явцын үнэлгээ

16.12.1. Явцын үнэлгээ нь тухайн хичээлийн туршид эзэмшвэл зохих мэдлэг,

чадварыг олж авахын тулд оюутны хэрхэн хөдөлмөрлөснийг үнэлэх үзүүлэлт

юм.

16.12.2. Багш явцын үнэлгээг хэрхэн үнэлж, дүгнэхээ хичээлийн эхэнд

оюутнуудад мэдэгдсэн байна.

16.12.3. Явцын үнэлгээ нь идэвх, оролцооны үнэлгээ (О1) болон явцын үнэлгээ

(О2) гэсэн хоѐр хэсгээс тогтох ба хэсэг бүрийг “Оюутны мэдлэг, чадварыг

оноогоор үнэлэх аргачлал” (Хавсралт А)-ыг баримтлан үнэлнэ.

16.12.4. Багш зааж байгаа хичээлээрээ оюутныг тасралтгүй, жигд үнэлэн

дүгнэхдээ, явцын шалгалтыг 2-оос цөөнгүй авсан байна. Багш явцын

шалгалтыг сургалтын төв албанд хандан тестээр авч болно.

16.12.5. Явцын үнэлгээний дэг журам (бусдаас хуулах, өөр оюутныг өөрийн

нэрээр шалгалтанд оруулах, зөвшөөрөгдөөгүй ном, дэвтэр ашиглах зэрэг)

зөрчсөн тохиолдолд протокол хөтлөн, тухайн оюутанд F дүн тавьж ѐс

суртахууны зөрчил гаргасанд тооцож, салбар сургалтын албанд мэдэгдэнэ.

16.13. Улирлын шалгалт

16.13.1. Улирлын шалгалт нь оюутны тухайн хичээлээр эзэмшсэн онолын

мэдлэгээ танин мэдэхүйн болон практик үйл ажиллагаанд хэрэглэх чадварыг

дүгнэхэд чиглэнэ.

16.13.2. Улирлын шалгалтыг тухайн улирлын хичээл дууссаны дараа 21 хоногт

багтаан авах бөгөөд шалгалтын хуваарийг оюутны хамт олны болон багшийн

саналыг харгалзан салбар сургалтын албаны эрхлэгч баталж, шалгалт эхлэхээс

2 долоо хоногийн өмнө багш, оюутанд мэдээлж, мэдээллийн системд

байршуулсан байна. Шалгалт авах багш, туслах ажилтанг тэнхмийн саналыг

харгалзан бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар томилно.

16.13.3. Шалгалтыг хотын нийтийн тээврийн унаа зогсохоос өмнө дуусгасан

байвал зохино. Улирлын шалгалтыг амралтын өдрүүдэд авахыг зөвшөөрнө.

S (Satisfactory)

“Тооцов” тэмдэглэгээ.

U (Unsatisfactory)

“Үл тооцов” тэмдэглэгээ.

МУИС-ийн оюутны гарын авлага

25

16.13.4. Тусгай төлөвлөгөөгөөр хичээллэж байгаа буюу хүндэтгэн үзэх гарцаагүй

шалтгаантайн улмаас тухайн хичээлийн улирлын шалгалтыг хуваарьт

хугацаанд өгөх боломжгүй тохиолдолд оюутан тэр тухайгаа салбар сургалтын

албаны эрхлэгчид урьдчилан мэдэгдэж, шалгалтыг салбар сургалтын албаны

эрхлэгчийн баталсан чөлөөт хуваариар урьдчилан болон нөхөн өгч болно. Энэ

тохиолдолд тухайн оюутныг дараагийн улирлын эхний сард багтаан шалгалтаа

өгөх болзолтойгоор хичээлд суухыг зөвшөөрнө. Шалгалтаа өгч, бусад

шаардлагыг хангасан нөхцөлд үргэлжлүүлэн суралцуулах тушаал гаргана.

Бусад тохиолдолд, жишээ нь оюутан гадаад оронд ажиллах хөтөлбөрт

хамрагдах, жуулчлах бол шалгалтын хугацааг өөрчлөхийг зөвшөөрөхгүй.

16.13.5. Гадаад хэл, компьютерийн зохих мэдлэгтэй оюутан хүсэлт гаргавал,

улирлын эхэнд түвшин тогтоох шалгалт авч, бие даан суралцуулах буюу

тухайн хичээлээс (улмаар улирлын шалгалтаас) чөлөөлж болно.

16.13.6. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, технологийн дагуу

сургалтанд зохих ѐсоор оролцсон, хичээлийн болон үйлдвэрлэлийн дадлагыг

бүрэн хийж, тайлангаа хамгаалсан, бие даан заавал гүйцэтгэх ажлуудыг бүрэн

биелүүлсэн оюутныг шалгалтанд оруулна. Эдгээр шаардлага биелүүлээгүй

буюу хүндэтгэн үзэх шалтгаантай оюутныг улирлын шалгалтанд оруулах

эсэхийг бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж,

шийдвэрлэнэ.

16.13.7. Улирлын чөлөөг дуусгаад ирсэн болон бусад шалтгаанаар сургалтын

хугацаа хойшлон суралцаж байгаа оюутанд сургалтын төлөвлөгөөний

өөрчлөлтөөс болж хичээл, хөтөлбөрийн түвшин, шалгалтын зөрөө гарвал

эргэж суралцах болсон шалтгаан, өмнө нь авч байсан дүнг харгалзахгүйгээр

нөхөн үзэх хичээл, өгөх шалгалтыг салбар сургалтын алба мэргэжлийн

тэнхим/профессорын багтай хамтран тогтооно.

16.13.8. Тухайн улирлын сургалтын төлбөрөө төлөөгүй оюутныг улирлын

шалгалтанд оруулахгүй. Тодорхой шалтгаанаар улирлын шалгалтанд орох

зөвшөөрөл олгогдоогүй оюутны нэрийг шалгалтын дүнгийн хуудсанд

бичихгүй.

16.13.9. Улирлын шалгалт авах хэлбэр (ам, бичиг гэх мэт), онооны хуваарилалтыг

тухайн хичээлийн хөтөлбөрийн хүрээнд багш тогтоох бөгөөд түүнийгээ

оюутанд хичээлийн эхэнд мэдэгдсэн байна. Шалгалт авах хэлбэр, даалгаврын

(асуултын) тоо, түүний агуулга, бүтэц, хариулт бэлтгэх хугацаа зэргийг сургах

арга зүйн үүднээс нарийн бодож, боловсруулсан байна. Улирлын шалгалтын

үйл ажиллагаанд тэнхим/профессорын баг, сургалтын алба хяналт тавина.

16.13.10. Улирлын шалгалт авахдаа хичээлийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд

бэлтгэсэн даалгавар (асуулт) болон чөлөөт асуултанд хариулуулах, асуудал

шийдвэрлүүлэх зэрэг хэлбэрийг ашиглаж болно. Улирлын шалгалт нь тухайн

хичээлийн агуулгыг бүрэн хамарч, оюутны мэдлэг, чадварыг бодитой үнэлэхэд

чиглэсэн байна. Шалгалтын үед тухайн хичээлийн хөтөлбөрийг тавьсан байна.

Шалгагч багш шалгалтын үед оюутны хариулбал зохих асуултанд хамаарахгүй

боловч хичээлийн агуулгын хүрээнд холбогдох нэмэлт асуулт тавьж, бодлого,

жишээ шийдвэрлүүлж болно.

МУИС-ийн оюутны гарын авлага

26

16.13.11. Улирлын шалгалт авч байх үед баримтлах дэг журам (ном, лавлах

ашиглаж болох эсэх, хариултын чанартай бэлтгэсэн зүйл ашиглавал хэрхэх гэх

мэт)-ыг шалгагч багш тогтооно. Шалгалтын дэг журам (бусдаас хуулах,

бусдыг өөрийн нэрээр шалгалтанд оруулах, зөвшөөрөгдөөгүй ном, дэвтэр

ашиглах зэрэг) зөрчсөн оюутны шалгалтын материалыг шалгагч багш хураан

авч, протокол хөтлөн, F дүн тавьж ѐс суртахууны зөрчил гаргасанд тооцож

салбар сургалтын албанд мэдэгдэнэ.

16.13.12. Улирлын явцад хичээлд байнга идэвхтэй оролцсон, тухайн хичээлийн

явцын шалгалтын бүх хэлбэрүүдэд амжилттай үнэлэгдсэн, үлгэр жишээч

оюутанд уг хичээлийн улирлын шалгалтын үнэлгээг шууд тавихыг

үгүйсгэхгүй бөгөөд уг асуудлыг багш оюутны хамт олонд мэдэгдэн, ил тод

шийднэ. Шууд дүгнэгдэх оюутны тоо нийт шалгагдах оюутны 10%-аас

хэтрэхгүй байвал зохино.

16.13.13. Зарим, агуулгын багтаамж багатай хичээлүүдийг өөр хоорондын залгамж

холбоог нь алдагдуулахгүйгээр цувруулан (блокоор) зааж, улирлын явцад

дуусган, тухай бүр шалгалтыг авч болно. Блокоор заагдах хичээлүүдийг

улирлын эхэнд тэнхим/профессорын багийн эрхлэгч/ахлагчийн саналаар

салбар сургалтын албаны эрхлэгч шийдвэрлэж, хичээлийн хуваарьт тусгана.

16.14. Дахин судлах хичээлийн үнэлгээ

16.14.1. Заавал судлах хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвараа үнэлүүлэн

дүгнүүлээд, 60-аас бага оноо авсан оюутан, тухайн хичээлийн багц цагийг

биелүүлэхийн тулд дахин судлах шаардлагатай.

16.14.2. Амжилттай үнэлгээ (60–аас дээш) авсан оюутан тухайн хичээлээр

эзэмшсэн мэдлэг, чадвар, үнэлгээгээ ахиулах зорилгоор 3 хүртэл хичээлийг нэг

л удаа дахин судалж болно.

16.14.3. Оюутан 60–аас дээш үнэлгээ авсан хичээлээ дахин судлах тохиолдолд,

өмнөх үнэлгээг салбар сургалтын албанаас “R” болгож сургалтын мэдээллийн

системд тэмдэглэнэ.

16.14.4. Оюутан хичээлд бүртгүүлж, тухайн хичээлийн багц цагийн төлбөрийг

бүтэн төлж, хичээлд тавигдсан шаардлагыг бүрэн биелүүлэх нь дахин судалсан

хичээлээр оюутны хамгийн сүүлд авсан үнэлгээг албан ѐсоор тооцох үндэс

болно.

16.14.5. Дипломын хавсралтан дээр судалсан хичээлээр оюутны хамгийн сүүлд

авсан дүн, багц цагийг бичнэ.

16.15. Хөндлөнгийн шалгалт

16.15.1. Бүрэлдэхүүн сургуулийн захирлын шийдвэрээр байгуулсан комисс болон

сургалтын төв албанаас оюутны судалж мэдлэг, чадвараа шалгуулсан

хичээлээр хөндлөнгийн шалгалт зохион байгуулан авч болно.

16.15.2. Нэг хичээлийг нэгэн ижил нөхцөлд (нэг багшаар заалгаж, шалгуулсан)

үзсэн нэг хэсэг, бүлгийн оюутны дүн дараах хэлбэрийн хуваарилалттай байвал

хэвийн гэж үзэх ба энэ хуваарилалт зөрчигдвөл багш, оюутны сургах, сурах

үйл ажиллагаа зөрчилтэй, хичээлийн хөтөлбөрийг хянан үзэх шаардлагатай,

оюутны мэдлэг, чадварыг үнэлэхэд бодитой, шударга хандаагүй зэрэг

МУИС-ийн оюутны гарын авлага

27

шалтгааныг салбар сургалтын алба тодруулна. Шаардлагатай гэж үзвэл

хөндлөнгийн шалгалт авч болно.

16.16. Дүнгийн талаарх гомдлыг барагдуулах

16.16.1. Оюутан шалгалтын дүнг хүлээн авсны дараа алдаатай гэж үзэж байвал уг

дүнг хянан магадлуулахаар хүсэлт гаргаж болно. Ийм хүсэлтийг дараа

улирлын эхний 21 хоногт багтан салбар сургалтын албаны эрхлэгчид бичгээр

гаргах ба энэ хугацаанаас хэтэрч гаргасан гомдлыг хүлээн авахгүй.

16.16.2. Бүрэлдэхүүн сургуулийн захирлын шийдвэрээр байгуулсан комисс

гомдол гаргасан оюутны шалгалтын материал, уг шалгалтын материалыг

үнэлж дүгнэхэд баримталсан зарчим, хэрэглэсэн арга зүй, хэрэглэгдэхүүн

(бодлого, тестийн хариу зөв эсэх гэх мэт)-ийг хянан магадлаж, дахин үнэлсний

үндсэн дээр зохих дүгнэлтийг гаргана. Хэрэв, комиссын дүгнэлтээр шалгалтын

материалыг шударга бус үнэлж дүгнэсэн байвал комиссын өгсөн үнэлгээг

(оюутны өмнө нь авсан үнэлгээнээс өндөр ч бай, доогуур ч бай) эцсийн

үнэлгээгээр сонгоно.

16.16.3. Дүнгийн талаарх гомдлыг зохих хэмжээний төлбөртэй шийдвэрлэнэ.

17. Сургуулиас олгох албан ба албан бус бичиг баримт

17.1. МУИС-ийн бүрэлдэхүүн сургуульд оюутнаар элсүүлэх захирлын тушаал

гарсны дараа элссэн суралцагчдад оюутны үнэмлэх олгоно. Үнэмлэхээ гээсэн,

үрэгдүүлсэн, хулгайд алдсан тохиолдолд нөхөн авч болно.

17.2. МУИС-ийн оюутан мөн болох тухай, мөн суралцаж байх үеийн дүнгийн албан

ѐсны тодорхойлолтыг салбар сургалтын алба эрхлэн олгоно. Дүнгийн албан бус

тодорхойлолтыг оюутан мэдээллийн системээс төлбөргүй авч болно. Суралцаж

байх үеийн дүнгийн тодорхойлолтод тухайн оюутны судалсан хичээлээр авсан

нийт дүнг (амжилтгүй авсан дүн мөн адил хамаарна) оруулна.

17.3. Энэхүү журмын дагуу амжилттай сурч, дээд боловсролын дипломын эсвэл

бакалаврын зэргийн болзол хангасан оюутныг төгсөхөд тухайн боловсролын

зэрэг, түүнийг гэрчлэх баримт бичиг, энгэрийн тэмдэг олгоно.

17.4. Төгссөн тухай тодорхойлолт, дипломын хавсралт дах дүнгийн албан ѐсны

магадлагааг сургалтын төв алба олгоно. Дипломын хавсралт дах дүнгийн

жагсаалтад оюутны суралцаж байх үедээ амжилтгүй авсан дүнг оруулахгүй.

Үсгээр илтгэсэн

дүн Хувь

А 5-25

A-

В 15-30

B-

С 20-40

C-

D 15-30

D-

F 0-25

МУИС-ийн оюутны гарын авлага

28

17.5. Албан ѐсны бүх бичиг баримтыг олгохдоо зохих хэмжээний хураамж авна.

18. Сургалтын төлбөр

18.1. Сургалтын төлбөр нь судлах хичээлийн багц цагийн төлбөр, улирлын суурь

хураамжийн нийлбэрээр тодорхойлогдоно. Сургалтын төлбөрийг оюутан улирал

бүр төлнө.

18.2. Суурь хураамж нь сургалтын үйлчилгээтэй холбоотой зарим тогтмол зардал

болон захиргааны зардлаас бүрдэнэ.

18.3. Багц цагийн төлбөр нь нийгэм-хүмүүнлэг, байгаль-инженер технологийн

шинжлэх ухааны салбарт өөр өөр байж болно.

18.4. Оюутан сургалтын төлбөрөөс гадна төгсөлт, дотуур байр зэрэгтэй холбоотой

нэмэлт төлбөр, хураамжийг тухай бүр төлнө.

18.5. Зохих шалгуур хангасан оюутан байгууллага, хувь хүн олгодог сургалтын

төлбөрийн тэтгэлэг, зээлд хамрагдах боломжтой.

18.6. Хичээлийн багц цагийн төлбөр, улирлын суурь хураамжийн хэмжээг жил бүр

шинэчлэн тогтоож, Удирдах зөвлөл батлах ба тухайн хичээлийн жилийн

хугацаанд өөрчлөхгүй.

18.7. Сургалтын үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн төлбөр, хураамжийн талаарх

журмыг МУИС-ийн Санхүү, эдийн засгийн албанаас тухайн хичээлийн жил

эхлэхээс өмнө гарган, мөрдүүлнэ.

19. Сургуулиас чөлөөлөх, хасах

19.1. Оюутан сургуулиас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан тохиолдолд сургуулиас

бүрмөсөн чөлөөлөх ба улирлын суурь хураамжийг буцаан олгохгүй.

19.2. Улирлын хичээл эхэлснээс хойш, сургалтын төлөвлөгөөн дэх тухайн

хичээлийн цагийн 30 хувь өнгөрөөгүй байхад оюутан сургуулиас чөлөөлөгдөх

бол багц цагийн төлбөрийн 70 хувийг буцаан олгоно. Хичээлийн цагийн 30-аас

дээш хувь өнгөрсөн бол багц цагийн төлбөрийг буцаан олгохгүй.

19.3. Оюутныг дараах шалтгаанаар сургуулиас хасна. Үүнд:

• Чөлөөний хугацаа дуусаад хичээлд бүртгүүлээгүй, эсвэл чөлөөг сунгах тухай

хүсэлт гаргаагүй,

• Дараалсан 3 улирал (зуны улирлыг оролцуулаад) суралцаагүй,

• Суралцах үлдсэн хугацаанд нийт багц цагийг амжилттай цуглуулж чадахгүй

нөхцөлд орсон,

• Оюутан сургуультай байгуулсан гэрээ болон энэ журамд заасан хугацаанд

• сургалтын төлбөрөө төлөхгүй бол салбар сургалтын албанаас сургуулиас

хасах

• тухай анхааруулга өгөх ба анхааруулсан хугацаанд төлөхгүй бол,

• Эзэмшсэн мэдлэг, чадвараа үнэлүүлэхдээ хуурч мэхлэх, дүнгийн

тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх зэрэг зөрчил давтагдвал,

• Гэмт хэрэг, ѐс суртахууны ноцтой зөрчил гаргасан нь хууль, хяналтын

байгууллагаар тогтоогдвол.

19.4. Оюутан сургуулиас хасагдах тохиолдолд ямар ч төлбөрийг буцааж олгохгүй.

20. Төгсөлт

20.1. Төгсөлтийн комисс

МУИС-ийн оюутны гарын авлага

29

20.1.1. Сургуулийн төгсөлтийн төв комиссын даргаар сургалт эрхэлсэн дэд

захирлыг, гишүүнээр сургалтын төв албаны эрхлэгч, бүрэлдэхүүн

сургуулиудын захирлыг, нарийн бичгийн даргаар сургалтын төв албаны

мэргэжилтнийг; салбар комиссын даргаар бүрэлдэхүүн сургуулийн захирлыг,

гишүүнээр салбар сургалтын албаны эрхлэгч, мэргэжлийн

тэнхим/профессорын багийн эрхлэгч/ахлагчийг, нарийн бичгийн даргаар

салбар сургалтын албаны мэргэжилтнийг МУИС-ийн захирлын тушаалаар

томилно.

20.1.2. Төгсөлтийн төв комисс МУИС-ийн хэмжээнд, салбар комисс тухайн

бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд төгсөлтийн үйл ажиллагааг ерөнхий

удирдлага, зохицуулалтаар хангана.

20.1.3. Төгсөлтийн төв болон салбар комисс төгсөлт дууссаны дараа тайлан

бичиж, сургуулийн захиргаанд өгөх бөгөөд бэлтгэж байгаа мэргэжилтний

чанарын түвшин, сургалтын агуулга, технологийн талаар дүгнэлт өгч, цаашид

анхаарах арга хэмжээний талаар тодорхой санал, зөвлөмж оруулсан байвал

зохино.

20.2. Төгсөгчдөд тавих шаардлага

20.2.1. Төгсөгч нь МУИС-д зохих журмын дагуу захирлын тушаалаар элссэн байна.

20.2.2. Төгсөгч нь сургалтын төлөвлөгөөний дагуу тухайн үндсэн мэргэшлийн

хөтөлбөрийн заавал болон сонгон суралцах хичээлүүдийг амжилттай судалж,

тэнхим/профессорын багаас холбогдох дүрэм, журмын хүрээнд тавьсан тусгай

шаардлагуудыг биелүүлсэн байна.

20.2.3. Төгсөгч хавсрага мэргэшлээр, эсвэл суралцаж байгаа чиглэлээсээ өөр давхар

мэргэжлээр суралцсан тохиолдолд тухайн хөтөлбөрийн сургалтын

төлөвлөгөөний дагуу заавал болон сонгон суралцах хичээлүүдийг амжилттай

судалж, мэргэжлийн тэнхим/профессорын багаас холбогдох дүрэм, журмын

хүрээнд тавьсан тусгай шаардлагуудыг биелүүлсэн байна.

20.2.4. Бүрэлдэхүүн сургуулиас холбогдох дүрэм, журмын хүрээнд тавьсан тусгай

шаардлагуудыг хангасан байна.

20.2.5. Бакалаврын сургалтын төлөвлөгөөн дэх ерөнхий суурь, мэргэжлийн суурь,

мэргэшүүлэх хичээлийг бүрэн судалж, 120-оос доошгүй багц цаг цуглуулсан

оюутныг дээд боловсролын бакалаврын зэргээр төгсгөнө.

20.2.6. Суралцсан хугацааны голч дүн 1.8-аас доошгүй байна.

20.2.7. Төгсөгч нь сургалтын төлбөрийн болон бусад тооцоогүй байна.

20.2.8. Бакалаврын сургалтын төлөвлөгөөн дэх ерөнхий суурь болон мэргэжлийн

суурь хичээлийг бүрэн, мөн зарим мэргэшүүлэх хичээлийг судалж, 90-ээс

доошгүй багц цаг цуглуулсан, cуралцсан хугацааны голч дүн нь 1.8-аас

доошгүй тохиолдолд оюутныг зохих нөхцөл, шаардлагаар дээд боловсролын

дипломын зэргээр төгсгөж болно.

20.2.9. Дипломын зэргээр төгсөгч нь төгссөнөөсөө хойш 5 жилийн дотор тухайн

мэргэжлээрээ элсэлтийн шалгалтгүйгээр үргэлжүүлэн суралцаж, багц цагаа

гүйцээн, бакалаврын зэрэг авч болно.

20.3. Төгсөх хүсэлт гаргах, хүсэлтийг хянан магадлах

20.3.1. Төгсөлт жилд хоѐр удаа, хавар, намрын улиралд явагдана.

МУИС-ийн оюутны гарын авлага

30

20.3.2. Дээр дурьдсан шаардлагуудыг төгсөх улиралдаа бүрэн биелүүлэх оюутан

төгсөх хүсэлтээ мэдээллийн системээр дамжуулан салбар сургалтын албанд

төгсөх улирлын эхэнд гаргана.

20.3.3. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлт гаргах хугацаанаас хоцорсон оюутны

төгсөх тухай асуудлыг салбар сургалтын албаны саналыг үндэслэн төгсөлтийн

салбар комисс шийдвэрлэнэ.

20.3.4. Салбар сургалтын алба тухайн оюутны харьяалагдан суралцаж байгаа

үндсэн мэргэшлийн тэнхим/профессорын багтай хамтран төгсөх хүсэлтийг нь

хянаж үзнэ. Улмаар төгсөх боломжтой гэдгийг нь төгсөлтийн үйл явц, ѐслолын

үйл ажиллагааны талаарх мэдээллийн хамт, эсвэл төгсөхөд дутуу хангагдсан

байгаа шаардлагуудын талаар оюутанд цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

20.3.5. Оюутан төгсөх хүсэлт гаргасан улиралдаа төгсөж чадахгүй бол төгсөх тухай

хүсэлтийг дараагийн улиралд дахин гаргаж болно.

20.3.6. Төгсөлтийн салбар комисс тухайн улиралд төгсөх оюутны нэрсийн

жагсаалтыг төгсөлтийн төв комисст төгсөх улирлын эхэнд ирүүлнэ.

20.4. Төгсөлтийн бичиг баримт

20.4.1. Энэхүү журмын дагуу амжилттай сурч, дээд боловсролын тухайн зэргийн

(дипломын эсвэл бакалаврын) болзол хангасан оюутныг төгсөлтийн салбар

комиссын шийдвэрийг үндэслэн, МУИС-ийн захирлын тушаалаар төгсгөн,

мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх төгсөлтийн баримт бичиг болох

диплом, энгэрийн тэмдэг олгоно.

20.4.2. Диплом нь МУИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, МУИС-ийн захирал,

төгсөлтийн ерөнхий комиссын дарга, бүрэлдэхүүн сургуулийн захирлын гарын

үсэг, МУИС-ийн тэмдгээр баталгаажих ба дугаар, бүртгэлийн дугаартай байна.

20.4.3. Диплом хавсралттай байх ба хавсралтанд эзэмшсэн үндсэн болон хавсрага

мэргэшил, суралцах хугацаанд судалсан хичээлүүд, тэдгээрийн багц цаг, голч

дүн ба оноог бичихээс гадна эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрт

нийцүүлэн бусад бичиглэлийг хийж болно. Хавсралтыг МУИС–ийн төв болон

салбар сургалтын албаны эрхлэгчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажуулна.

20.4.4. Диплом, хавсралтын загварыг сургалтын төв албанаас гарган мөрдүүлнэ.

20.4.5. Үндсэн чиглэлээсээ гадна хавсрага мэргэшлээр суралцсан тохиолдолд

боловсролын давхар зэрэг, диплом олгохгүй.

20.4.6. Суралцах дээд хугацаанд судалвал зохих хичээлийг бүрэн судалсан ч

суралцсан хугацааны голч дүн 1.8-аас доош оюутанд МУИС-ийн тухайн

мэргэжлийн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээл

судалсныг гэрчилсэн тусгай үнэмлэх олгож болно.

20.4.7. Төгсөлтийн салбар комисс сургуулийн архивт төгсөж байгаа оюутантай

холбоотой дараах материалыг бүрдүүлж өгнө. Үүнд:

• Төгсөлтийн салбар комиссын хурлын шийдвэр (загварыг сургалтын төв

албанаас гарган мөрдүүлнэ)

• Төгсөгчдөд диплом олгосон бүртгэлийн хуулбар (мэргэжлийн хөтөлбөрөөр)

• Суралцсан хугацааны тодорхойлолт

• Дипломын хуулбар

• Сурлагын дүнгийн эх хувь (дипломын хавсралт) -1 ширхэг

МУИС-ийн оюутны гарын авлага

31

• Оюутны үнэмлэх

• Тойрох хуудас

20.4.8. Төгссөн тухай тодорхойлолт, дипломын хавсралт дахь дүнгийн албан ѐсны

магадлагааг сургалтын төв албанаас олгоно. Төгсөлтийн бичиг баримтын эх

хувийг цахим хэлбэрээр шалгах боломжтой байна.

20.4.9. Төгсөлтийн баримт бичгийг үрэгдүүлсэн тохиолдолд архивын материалыг

үндэслэн дипломыг нөхөн олгох бөгөөд үүнийг тусгай журмаар зохицуулна.

Харин комиссын буруутай үйл ажиллагааны улмаас диплом дахин олгох

асуудлыг тухайн үед мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцүүлэн төгсөлтийн

хугацаанд шийдвэрлэнэ.

20.4.10. Төгсөлтийн баримт бичгийг засварлах буюу хуурамчаар үйлдвэл зохих

хуулийн хариуцлагыг хүлээлгэнэ.

20.5. Төгсөлтийн ѐслол

20.5.1. Төгсөгчдөд МУИС-ийí диплом, энгэрийн тэмдгийг ѐслолын байдалд

хүндэтгэлтэйгээр гардуулна. Энэ ѐслолын үед МУИС-ийн захирлын тушаалыг

уншиж сонсгоно.

20.5.2. Төгсөлтийн арга хэмжээг төгсөгчид, тэдгээрийн найз нөхөд, эцэг эхийн

төлөөллийг оролцуулан эрдмийн баяр болгон тэмдэглэнэ.

20.5.3. Төгсөгч төгсөлттэй холбоотой хураамж төлнө.

21. Журмын хэрэгжилтийн хяналт, үнэлгээ

21.1. Энэ журмын хэрэгжилтэд сургалтын төв болон салбар алба тогтмол хяналт

тавьж, үнэлгээ хийн, үр дүнг нь сургалтанд оролцогч талуудад мэдээлж,

сургалтын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахад ашиглана.

21.2. Журмын хэрэгжилтийн хяналт, үнэлгээг МУИС-ийн бүтцийн болон бусад

нэгжүүдээс тогтмол болон тогтмол бус хугацаанд гаргадаг сургалтын бичиг

баримт, тайлан, судалгаа, оюутан, багш, ажилтан, төгсөгч, ажил олгогчдыг

хамруулсан санал асуулга, хөндлөнгийн шалгалтын дүн зэрэгт тулгуурлан

хийнэ.

* * * * * *

МУИС-ийн оюутны гарын авлага

32

Хавсралт А

Оюутны мэдлэг, чадварыг үнэлэх аргачлал

Тухайн хичээлээр оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын үнэлгээг гаргахдаа дараах

аргачлалыг баримтлана.

О = О1 + О2 + О3

Үүнд:

О1 - Идэвх, оролцооны үнэлгээ. Хичээлд оролцсон бүтээлч ирц, семинар,

дадлагын хичээлд бэлтгэсэн байдал зэрэгт багшийн өгсөн үнэлгээ бөгөөд 20-

40 оноо байна.

О2- Оюутны явцын үнэлгээ. Улирлын явцад хийсэн илтгэл, реферат, тайлан,

хяналтын ажил, коллеквиум, сэдвийн үнэлгээний дундаж бөгөөд 20-40 оноо

байна.

О3 - Улирлын шалгалтын үнэлгээ бөгөөд 20-60 оноо байна.

Тайлбар:

Оюутны ирц, идэвх оролцоог бүртгэн үнэлэх боломж хязгаарлагдмал хичээлийн

хувьд тэнхим/профессорын баг хэлэлцэж, О1 оноог хамгийн бага боломжит

хэмжээнд тогтоож болно.

Хичээл бүрийн хөтөлбөрт тухайн хичээлээр оюутны олж авсан мэдлэг, чадварыг

үнэлэх онооны хуваарилалтыг хэдэн ч хэсгээр хийсэн байж болох ба багш

түүнийг баримтлана.

О1, О2, О3 үнэлгээ нь бүхэл тоон нарийвчлалтай байна.

МУИС-ийн оюутны гарын авлага

33

Хавсралт Б

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

УЛИРЛЫН ШАЛГАЛТЫН ДҮНГИЙН ХУУДАС

20... – 20… оны хичээлийн жил, ___ -р улирал

Бүрэлдэхүүн сургууль: ___________________________

Мэргэжлийн хөтөлбөр: ___________________________

Хичээлийн нэр, индекс, багц цаг: _______________________

Хичээл заасан багшийн нэр, зэрэг цол: ___________________

Улирлын шалгалтыг хичээлийн ...-р байрны ..... тоот өрөөнд 20.... оны ...-р сарын ...-ний

өдөр авав.

Улирлын шалгалтанд орвол зохих оюутан ....., өвчтэй ....., чөлөөтэй ....., ороогүй .....

Улирлын шалгалтын үнэлгээний тоо:

A=....., A-=....., B=....., B-=....., C=....., C-=....., D=....., D-=....., F=....., I=....., E=....., R=.....,

W=..... ….. .

Улирлын шалгалт авсан багшийн гарын үсэг: ________________

Ассистент (комисс): ________________________________

Улирлын шалгалтын хуудсыг сургалтын албанд хүлээлгэн өгсөн он, сар, өдөр: _______

Хүлээн авсан сургалтын албаны зааварлагч:__________________

Оюутны

үнэмлэхний

дугаар

Оюутны овог Оюутны нэр

Хэсэгчилсэн

оноо

Ерө

нхи

й ү

нэл

гээ

О Дүн

тавьсан

огноо

Ид

эвх

оролц

оо О

1

Явц

ын

үн

элгэ

э О

2

Ул

ирлы

н

шал

галт

О3

МУИС-ийн оюутны гарын авлага

34

“МУИС-ийн дүрэм”-ээс

Ес. МУИС-ийн суралцагчид

9.1 МУИС нь Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг яс үндэс,

гарал үүсэл, хүйс, шашин шүтлэг, нийгмийн байдлыг харгалзахгүйгээр зөвхөн элсэн

суралцах нийтлэг шаардлагыг хангасан нөхцлөөр чөлөөтэй суралцуулна.

9.2 Оюутан (бакалаврын болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн), магистрант,

докторант (цаашид „суралцагчид” гэнэ)-ыг элсүүлэх, сургах, төгсгөх асуудлыг

боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон

нийтлэг журмыг үндэслэн захирлын баталсан журмаар зохицуулна.

9.3 Суралцагчид нь Монгол Улсын боловсролын хууль болон бусад хууль тогтоомж,

МУИС-ийн дүрэм, журмын дагуу мэдээллээр хангагдах, сургуулийн удирдах зөвлөлд

төлөөлөлтэй байх, сургалтын төлөвлөгөөний хүрээнд хичээлийг сонгон судлах,

амжилттай суралцсаны тэтгэлэг, дэмжлэг авах, өөрийн ахуй амьдрал, сургалттай

холбоотой асуудлаар холбогдох байгууллагад санал хүсэлт тавьж шийдвэрлүүлэх

эрхтэй.

9.4 МУИС-ийн сургалт төлбөртэй байх ба суралцагчид зохих журмын дагуу сургалтын

төлбөрийн тэтгэлэг авах, хөнгөлөлт эдлэх эрхтэй.

9.5 МУИС-д шилжин сурах оюутны багц цагийг хүлээн зөвшөөрөх асуудлыг

холбогдох журмаар зохицуулна.

9.6 Суралцагч Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрхийг эдлэхээс

гадна:

9.6.1 Суралцаж байхдаа МУИС-ийн материаллаг болон мэдээллийн нөөцийг сургалт,

эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглах;

9.6.2 Шинжлэх ухааны салбарын орчин үеийн ололтоос суралцах;

9.6.3 Тухайн мэргэжлээр суралцах хөтөлбөрт заасан бүх хичээлийг судлах;

9.6.4 Хичээл болон багшийг чөлөөтэй сонгох;

9.6.5 Шинжлэх ухааны мэдлэг эзэмших зорилгоор профессор, багш нараас тусламж

авах;

9.6.6 Эрдэм шинжилгээний ажилд оролцох;

9.6.7 МУИС-ийн үйлчилгээний нэгжүүдээс зохих журам, нөхцлийн дагуу үйлчилгээ

авах;

9.6.8 Сургалтын чанарын талаар саналаа илэрхийлэх;

9.6.9 Хууль тогтоомж болон сургуулийн дүрэм, журмын дагуу сургуулийн удирдах

байгууллагад сонгогдох, сонгох;

9.6.10 Сурлагын дүнгээс бусад эрхийг тэгш эдлэх;

9.6.11 Хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа явуулах эрхтэй.

9.7 Суралцагч дараах үүрэгтэй:

9.7.1 Сургалтын хөтөлбөрт заасан сургалтын бүх хэлбэрийн үйл ажиллагаанд идэвхтэй,

тогтмол оролцох;

9.7.2 Тогтоосон хугацаанд шалгалтыг өгч сургалтын бусад даалгаварыг гүйцэтгэх;

9.7.3 МУИС-д хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрэм, журмыг баримтлах;

9.7.4 Багш, ажилтан, бусад суралцагчдад хүндэтгэлтэй хандаж, харилцах,

МУИС-ийн оюутны гарын авлага

35

9.7.5 Сайн иргэн, чанартай мэргэжилтэн болохын төлөө өөрийгөө дайчилж, МУИС-ийн

эрдмийн нэр хүндийг ямагт хүндэтгэх;

9.7.6 МУИС-ийн нутаг дэвсгэрт эрдмийн ѐс зүй, эерэг зан үйлийг чандлан сахих;

9.7.7 МУИС-ийн дүрэм, журмаар тодорхойлсон үүрэг, хариуцлагаа биелүүлэх;

9.8 Сургалт, эрдэм шинжилгээний ажилд өндөр амжилт үзүүлсэн, иргэний идэвх,

санаачилга гаргаж, манлайлсан суралцагчийг шагнаж урамшуулна.

9.9 МУИС-ийн дүрэм, журмыг зөрчин буруутай нь тогтоогдсон суралцагчийг

сануулах, сургуулиас хөөхөөр сануулах, сургуулиас хөөх зэрэг арга хэмжээг

сургууль/факультетийн захирал/деканы саналаар сургуулийн Захирал авна.

9.10 Сахилгын арга хэмжээг зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор авна.

“МУИС-ийн багш, ажилтан,

суралцагчийн ѐс зүйн дүрэм”-ээс

2.4 Суралцагчийн дагаж мөрдөх

хэм хэмжээ

2.4.1. Суралцах үйл ажиллагаанд дагаж мөрдөх хэм хэмжээ

МУИС-ийн суралцагч бүр эрдэм мэдлэг эзэмших зорилгоо эрхэм болгож, ямагт

өөрийгөө хөгжүүлж, сурлагадаа ахиц дэвшил гаргаж байх нь суралцагчийн эрх ашигт

бүрэн нийцэх төдийгүй улс орны хөгжил цэцэглэлтийн үндэс мөн.

Үүрэг болгосон хэм хэмжээ

154. Суралцагч нь багш шавийн барилдлагыг хүндэтгэх;

155. МУИС-ийн суралцагчдын дүрэм, журам, заавар, зөвлөмжтэй танилцаж, дагаж

мөрдөх;

156. Хичээлийн хөтөлбөр, хуваарь, цаг баримтлах;

157. Хичээлийн цагийг зүй зохистой, үр бүтээлтэй ашиглах;

158. Даалгавар, ангийн ажил, бие даалтыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, хүлээлгэн өгөх;

159. Сургуулийн өмч хөрөнгө, сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бичиг, гарын

авлага, анги танхимын эд хогшил, ширээ сандлыг ариг гамтай эдэлж ашиглах;

Хориглосон хэм хэмжээ

160. Хичээл таслах, хичээлээс хоцрох, хичээл дундуур гарч явах;

161. Хичээлийн цагаар бусдын сурах үйл ажиллагаанд саад учруулах, бусдын тавьсан

шаардлагыг үл ойшоож хичээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах;

162. Шалгалтын ажлыг гүйцэтгэх явцад бусдад мэдээлэл өгөх, мэдээлэл авах,

шалгалтанд зөвшөөрөгдөөгүй материал авч орох, ашиглах, гар утас, цахим

хэрэгсэл хэрэглэх;

163. Бусдын өмнөөс шалгалт өгөх, бусдыг өөрийнхөө өмнөөс шалгалтанд оруулах;

164. Бие даан гүйцэтгэхээр заасан лабораторийн ажил, дадлага, судалгааны ажил,

хичээлийн бие даалт гүйцэтгэхдээ бусдаар хийлгэх, бусдын хийсэн зүйлийг

хуулбарлах;

165. Лабораторийн ажил, судалгааны үр дүн бусад даалгаврыг хуурамчаар зохиомлоор

үйлдэх;

МУИС-ийн оюутны гарын авлага

36

166. Хичээлийн даалгавар, бие даалтын ажил, гүйцэтгэхдээ бусдын хийсэн ажил,

дэвшүүлсэн санааг өөрийн болгож хууран мэхлэх. Үүнд, дараах тохиолдолд

хууран мэхэлсэн гэж үзнэ;

166.1. Бусдын бүтээлийг хуулсан;

166.2. Өөр үгээр илэрхийлсэн боловч утга санаа нь хэвээр хадгалагдсан;

166.3. Бусдын санааг зөвшөөрөлгүй, зүй бусаар ашигласан;

167. Нэг хичээлийн даалгаврын гүйцэтгэлд шалгуулж үнэлгээ авсан ажлыг өөр

хичээлийн даалгаварт шалгуулж, давхар үнэлүүлэх;

168. Багшийн өгсөн дүн, оноог засч үнэлгээг өөрчлөх;

169. Дүнгийн хуудас, сурлагын дэвтэр, оюутны үнэмлэх, биеийн байцаалт,

хөнгөлөлтийн хуудас, тодорхойлолт зэрэг албан бичиг баримтыг хуурамчаар

үйлдэх, засвар оруулах, өөрчлөх, зүй бусаар бусдад дамжуулах, ашиглуулах;

170. Суралцах явцад бусадтай шударга бусаар өрсөлдөх. Үүнд, дараах тохиолдолд

шударга бусаар өрсөлдсөн гэж үзнэ:

171. Өөртөө болон хэн нэгэнд шударга бусаар давуу байдал бий болгох;

172. Сургалтын материалыг бусдаас хулгайлах, нуун дарагдуулах, өөрчлөх;

173. Дүгнэх аргачлалыг будлиулах;

174. Хичээлийн цагаар хичээлд холбогдолгүй зүйл хийх, утсаар ярих, мессеж бичих,

тоглох, дуу хөгжим сонсох зэргээр цахим хэрэгслийг хичээлийн бус зориулалтаар

ашиглах;

175. Сургалтын хэрэглэгдэхүүн, номын сангийн сурах бичиг, гарын авлагыг зүй

зохисгүй ашиглах, гэмтээх, устгах, дахин ашиглах боломжгүй болгох;

2.4.2. Суралцах үйл ажиллагаанаас бусад хүрээнд дагаж мөрдөх хэм хэмжээ

176. Багш, ажилтан, ажилчид, бусад суралцагчидтай харилцааны өндөр соѐлтой,

хүндэтгэлтэй харилцах;

177. Сургуулийн орчинд ашиглагдаж буй эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ариг

гамтай зориулалтын дагуу зөв ашиглаж, зөв боловсон үйлчлүүлэх;

Хориглосон хэм хэмжээ

178. Анги, курс, хот хөдөө, нас, физиологийн зэрэг ялгаа үүсгэн бусдыг айлган

сүрдүүлэх эрхшээлдээ оруулах, зодож гэмтээх, элдэв татаас татах, дарамтлах, нэр

төр, үнэ хүндийг нь гутаах;

179. Хуурамч дуудлага өгөх, бусдыг хилсээр буруутгах, мэдээллийг буруутгах,

мэдээллийг гуйвуулах, нуун дарагдуулах, худал мэдээлэх, хутган үймүүлэх,

бусдыг гүтгэх, худал мэдүүлэх зэрэг ноцтой үйлдэл гаргах;

180. Сургуулийн эрх бүхий албан тушаалтан, багш, ажилтан, ажилчид, суралцагчийн

хууль ѐсны шаардлагыг үл биелүүлэх, биеийн байцаалтаа гаргаж өгөхгүй байх,

сахилгын арга хэмжээг үл биелүүлэх;

181. Сургуулийн анги, танхим, албан тасалгаа, дотуур байранд зөвшөөрөлгүй нэвтрэх,

дотор нь байрлах;

182. Сургуулийн орчинд хэт чанга дуу авиа гаргах, орилох, исгэрэх, чанга инээлдэх,

хөгжим дуугаргах;

183. Сургуулийн орчинд элдэв хог, шүлс, нус цэр, бохь, тамхины иш хаях, цонх

тагтнаас элдэв юм шидэх, тамхи татах;

МУИС-ийн оюутны гарын авлага

37

184. Цэвэрлэгээ, үйлчилгээ, харуул хамгаалалтын ажилчдыг үл ойшоох, хөдөлмөрийг

нь үл хүндлэх:

185. Хуулиар зөвшөөрсөн эсэхээс үл хамааран сургуулийн зохих албан тушаалтан

зөвшөөрсөн, сургуулийн дүрэм, журамд зааснаас бусад тохиолдолд халуун,

хүйтэн зэвсэг, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх шатамхай бодис зэрэг аюултай зэвсэг,

хэрэгсэл ашиглах, хадгалах, эзэмшилдээ байлгах;

186. Хуулиар хориглосон арга, хэлбэрээр мансууруулах бодис хэрэглэх, үйлдвэрлэх,

түгээх, борлуулах, эзэмшилдээ байлгах;

187. Сургуулийн газар хөзөр, компьютерийн тоглоом зэргээр тоглох, мөрийтэй

тоглох;

Захирлын 2006.12.11-ний өдрийн

673 тоот тушаалаар баталж,

2009 оны 07 дугаар сарын 08- ны

өдрийн 728 тоот тушаалаар

нэмэлт, өөрчлөлт оруулав.

МУИС-ийн оюутны байрны журам

Нэг . Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилт нь МУИС-ийн оюутнуудыг оюутны дотуур байр /цаашид

байр гэх/-нд суулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. МУИС, түүнийг төлөөлөн Хангамж, үйлчилгээний алба (ХҮА) нь оюутны хэвийн

амьдрах нөхцлийг бүрдүүлэн байрны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна.

МУИС-ийн Удирдах зөвлөл нь байрны төлбөрийг жил бүр батална.

1.3. Байранд суух оюутантай үүсэх харилцааг энэхүү журмын хавсралт гэрээгээр

нарийвчлан зохицуулна.

1.4. Байранд суух оюутан дараах шалгуур хангасан байна. Үүнд:

1.4.1. МУИС-ийн оюутан ;

1.4.2. Орон нутгаас шинээр элссэн ;

1.4.3. Өмнө нь сахилгын болон байрны журмын зөрчил гаргаж байгаагүй

хоѐрдугаар ангиас дээш ангийн оюутан

1.5. Оюутны байранд дараах шалтгаантай оюутныг эхний ээлжинд хамруулна. Үүнд:

1.5.1. Бүтэн өнчин (эцэг, эхийн нас барсны гэрчилгээ);

1.5.2. Хөгжлийн бэрхшээлтэй оюутан.

Хоѐр. Оюутныг бүртгэх ажиллагаа

2.1. Хангамж, үйлчилгээний алба нь оюутан бүртгэхтэй холбогдсон дараах үүргийг

хүлээнэ. Үүнд:

2.1.1. Орон нутгаас шинээр элссэн оюутны тоог үндэслэн байр бүрт бүртгэх

оюутны хяналтын тоог тогтооно ;

2.1.2. Хяналтын тоог бүрэлдэхүүний сургууль, факультетын удирдлага, бүртгэлийн

ажлын хэсэгт хүргүүлнэ ;

МУИС-ийн оюутны гарын авлага

38

2.1.3.Оюутны тухайн байруудад зохион байгуулагч, байрны зөвлөлийн гишүүдээс

бүрдсэн бүртгэлийн ажлын хэсгийг томилуулан ажиллуулна ;

2.1.4. Хяналтын тоонд дурьдсан хэмжээгээр байранд нэвтрэх үнэмлэхийг

хэвлүүлэн, байрны зохион байгуулагч нарт олгоно ;

2.1.5. Бүртгэх ажиллагааны дүнг уг ажиллагаа эхэлснээс хойш 15 хоногийн

хугацаанд сургуулийн удирдлагад танилцуулна ;

2.1.6. Оюутны байранд орохыг хүссэн оюутныг зохих төлбөрийн үндсэн дээр эрүүл

мэндийн үзлэгт хамруулна;

2.1.7. Оюутнуудыг холбогдох даатгалуудад хамруулах арга хэмжээ авна.

2.2. Сургууль, бүрэлдэхүүний сургуулийн захирал, декан нар нь дараах үүрэг хүлээлнэ.

Үүнд:

2.2.1. Энэхүү журмын 1.4-д заасан шалгуур болон хяналтын тоог үндэслэн

хавсралт 1-ын дагуу оюутныг бүртгэж ирүүлнэ.

2.2.2. Хавсралт 1-ын дагуу бүртгэсэн оюутны нэрсийг сургуулийн захирал, декан

нар гарын үсэг зурж Хангамж, үйлчилгээний алба, бүртгэлийн ажлын хэсэгт

бүртгэл эхлэхээс 5 хоногийн өмнө хүргүүлсэн байна.

2.2.3. Өөрийн сургуулийн оюутнуудын бүртгэлд хамарсан байдалд хяналт тавина.

2.3. Бүртгэл хийх ажлын хэсэг нь дараах баримт бичгийг үндэслэн оюутныг бүртгэнэ.

Үүнд:

2.3.1. Оюутан элсүүлсэн тухай бүрэлдэхүүний сургууль, факультетаас ирүүлсэн

нэрс

2.3.2. Оюутны иргэний үнэмлэх

2.3.3. Шинээр элссэн оюутнаас томилолтыг нотариатаар баталгаажуулсан хуулбар,

бусад оюутнаас оюутны үнэмлэх

2.3.4. Эрүүл мэндийн үзлэгийн хуудас

2.3.5. Байрны төлбөрийн баримт

2.4. Ажлын хэсэг нь энэхүү журмын хавсралт 2-ын дагуу бүртгэлийг хийнэ

2.5. Бүртгэх ажиллагаанд ХҮА, Санхүү, бүртгэлийн алба өөр өөрийн чиг үүргийн дагуу

хяналт тавина.

Гурав. Оюутныг байранд байрлуулах

3.1. Байрны зохион байгуулагч нь оюутан нэг бүртэй байранд суух гэрээ байгуулна.

3.2. Оюутныг байранд суулгах тасгийн хуваарь гарган, бүртгэлийн дагуу байрлуулна.

3.3. Гэрээг үндэслэн байранд нэвтрэх оюутны үнэмлэхийг зохих үнээр олгоно.

3.4. Оюутан бүрт байрны ашиглалтын болон аюулгүйн байдлын журам, энэхүү

журмыг танилцуулж баримтжуулна.

3.5. Оюутныг, тавилга, эд хогшлыг бүртгэлийн картаар олгож, тасгийн түлхүүр

олгоно.

Дөрөв. Оюутны байрны өдөр тутмын үйл ажиллагаа

4.1 Байрны өдөр тутмын үйл ажиллагааг тухайн байрны зохион байгуулагч хариуцаж,

байнгын хяналт тавина.

4.2 Оюутны байрны зөвлөл нь холбогдох хууль, тогтоомж, энэхүү журмын

хэрэгжилтийг хангуулж, хяналт тавина.

МУИС-ийн оюутны гарын авлага

39

4.3 Оюутны байрны зөвлөл нь батлагдсан төсөв болон соѐл, хүмүүжил, урлаг, спортын

арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулна. Уг ажлын явц,

гүйцэтгэлд факультетын декан, БСА, МУИСОХ-ны хяналтын зөвлөл хяналт тавина.

4.4 Энэхүү журам болон ѐс зүйн хэм хэмжээг зөрчсөн оюутны асуудлыг байрын

зөвлөл, зохион байгуулагч нар хэлэлцэж, сануулах, байранд суух гэрээг цуцлах хүртэл

арга хэмжээ авна.

4.5 Байрны зохион байгуулагч байрын зөвлөлийн ажил, үүргийн биелэлтэд үнэлгээ өгч,

зөвлөлийн гишүүдэд байрны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх асуудлаар тодорхойлолт

гаргана.

4.6 Оюутны байранд гадны хүнийг дараах хугацаагаар нэвтрүүлнэ:

4.6.1 Орон нутгаас ирсэн оюутны эцэг, эх, ойрын төрөл, садны хүмүүсийг байрны

зохион байгуулагчийн зөвшөөрлөөр зөвхөн өдрийн цагаар;

4.6.2 Оюутан нь өвлийн улиралд 15.00-19.00, зуны улиралд 15.00-21.00 цагийн

хооронд биеийн байцаалт бүхий хүнийг тасагтаа хүлээн авч уулзаж болох бөгөөд

хугацаа дуусмагц хүнээ гаргаж, жижүүрт мэдэгдэнэ.

4.7 Оюутан нь гадны хүнийг хугацаа хэтрүүлэн байлгасан тохиолдолд гадны хүн

тасагтаа дахин нэвтрүүлэх эрх эдлэхгүй.

4.8 Оюутны байранд дараах үйлдэл хийхийг хатуу хориглоно:

4.8.1 Оюутан 23.00 цагаас хойш байранд орох, гарах;

4.8.2 23.00 цагаас хойш сэлгүүцэх, хөгжим, телевиз, радио чангаар тавих зэргээр

бусдын тайван байдлыг алдагдуулах;

4.8.3 Согтууруулах ундааны зүйл хэрэглэх, нийгмийн хэв журам зөрчих, хуулиар

хориглосон бусад үйлдэл болон гадны хүн зүй бусаар орогнуулах;

4.8.4 Байрны эд хогшлыг зохион байгуулагчийн зөвшөөрөлгүй гадагш гаргах,

гаднаас оруулах, хоорондоо солилцох;

4.8.5 Тасгийн зохион байгуулалт өөрчлөх, худалдаа үйлчилгээ явуулах, арилжааны

зориулалттай эд зүйл, тэсэрч дэлбэрэх болон химийн хортой бодис оруулах,

хадгалах, амьтан тэжээх;

4.8.6 Бусдыг өөрийнхөө оронд суулгах, өөр хоорондоо тасаг солих, байранд нэвтрэх

үнэмлэхийг бусдад шилжүүлэх;

4.8.7 Тасагт 1 кВт-аас дээш чадалтай цахилгааны хэрэгслэл болон стандартын бус

залгуур хэрэглэх, нийтийн бие засах газрын суултуур, угаагуурт бүхэл хог хаягдал

хийх, сүлжээ өөрчлөх.

Тав. Байрны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх

5.1. МУИС-д шинээр элссэн “бүтэн өнчин” оюутанд 50 хувь, байрын зөвлөлийн

ажлыг сайн гүйцэтгэсэн байрны зөвлөлийн даргад 70 хувь, гишүүдэд 50 хувийн тус

тус хөнгөлөлт үзүүлж болно.

5.2. Байрны төлбөрөөс хөнгөлөлт хүссэн оюутан нь дараах баримт бүрдүүлнэ. Үүнд:

• хувийн өргөдөл,

• иргэний үнэмлэхний хуулбар,

• байрны зохион байгуулагчийн тодорхойлолт,

• бүтэн өнчин оюутны хувьд энэ талаарх эрх бүхий байгууллагын

тодорхойлолт.

МУИС-ийн оюутны гарын авлага

40

5.3. Оюутанд байрны төлбөрийн хөнгөлөлтийг хичээлийн жилийн эцэст холбогдох

баримтыг үндэслэн зохих хувь хэмжээгээр нөхөн олговор хэлбэрээр МУИС-ийн санхүү

олгоно.

Зургаа. Байрны гэрээ сунгах, дуусгавар болох, цуцлах

6.1. Байрны гэрээг зуны амралтын хугацаанд сунгах асуудлыг тухайн оюутны

суралцдаг сургуулийн тодорхойлолтыг үндэслэн ХҮА шийдвэрлэнэ.

6.2. Нийгмийн үйлчилгээ хариуцсан менежерийн зөвшөөрлийг үндэслэн байрын

зохион байгуулагч оюутны шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон тооцоо хийнэ.

6.3. Гэрээнд заасан хугацаа дуусснаар байранд суух гэрээ дуусгавар болно.

6.4. Гэрээг дараах тохиолдолд цуцлана. Үүнд:

6.4.1. МУИС-ийн захирлын тушаалаар сургуулиас хасагдсан болон тодорхой

хугацаагаар чөлөө авсан;

6.4.2. Энэхүү журмын 4.8 дахь заалтыг зөрчсөн ;

6.5. Гэрээ цуцлагдсан тохиолдолд байрны төлбөрийн тооцоог холбогдох журмын дагуу

шийдвэрлэнэ.

6.6. Энэ журмын 4.8 дахь заалтын дагуу гэрээ нь цуцлагдсан оюутны байрны

төлбөрийг эргүүлэн олгохгүй.

6.7. Оюутан нь хичээлийн жилийн 2 дугаар улирлаас хойш гарах тохиолдолд байрны

төлбөрийг эргүүлэн олгохгүй.

6.8. Гэрээ дуусгавар болсон болон цуцлагдсан өдрөөр оюутны суух хугацаа дуусгавар

болно.

6.9. Оюутан нь тавилга, эд хогшлоо бүртгэлийн картын дагуу байрны зохион

байгуулагчид хүлээлгэн өгөх бөгөөд үрэгдүүлсэн эд хогшлыг төлж барагдуулна.

Долоо. Санал, хүсэлт, гомдол хүлээн авах шийдвэрлэх

7.1. Оюутнаас байрны өдөр тутмын ажил, үйлчилгээний талаар гаргасан санал,

хүсэлтийг байрны зохион байгуулагч хүлээн авч шийдвэрлэнэ.

7.2. Байрны зохион байгуулагч шийдвэрлэх боломжгүй болон тодорхой ажилтантай

холбогдсон ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх санал, хүсэлт, гомдлыг

Хангамж, үйлчилгээний алба, факультетын декан шийдвэрлэнэ.

7.3. Байрны оюутнуудын дунд зохион байгуулагддаг соѐл, хүмүүжил, урлаг спортын

арга хэмжээ, оюутны ѐс зүйн талаарх санал, хүсэлт, гомдлыг БСА, МУИСОХ, ОК

хүлээн авч шийдвэрлэнэ.

7.4. Санал, хүсэлт, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан уг асуудлыг 3-14 хоногийн

дотор хянан шийдвэрлэх эсвэл хариуг өгнө.

МУИС-ийн оюутны гарын авлага

41

Журмын хавсралт

Батлав. Нийгмийн үйлчилгээ хариуцсан менежер ...………

ОЮУТНЫ БАЙРАНД СУУХ ГЭРЭЭ

20....оны .... сарын..... Дугаар № Улаанбаатар хот

Монгол Улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас

МУИС-ийг төлөөлөн ..................................... овогтой .................................... нөгөө талаас

.................... сургууль, факультетын , ........................................... курсын оюутан иргэний

үнэмлэх .............. регистрийн ............... дугаар бүхий ......................................... овогтой

......................................... нар харилцан тохиролцож дараах нөхцөлтэйгээр энэхүү гэрээг

байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. МУИС нь оюутан ................................... – д оюутны .......... дугаар дотуур байрны

тоот тасагт 20 ... оны .... –р сарын ...-ны өдрөөс 20..... оны ...-р сарын ... .ны өдөр хүртэл

10 сарын хугацаагаар оршин суух эрх олгоно.

Хоѐр. Байрны зохион байгуулагчийн хүлээх үүрэг, эрх

2.1 Оюутны байрны зохион байгуулагч нь дараах үүргийг хүлээнэ.

2.1.1 Оюутанд зайлшгүй шаардлагатай ор, ширээ, сандал, тумбочик, шкаф зэргийг

олгоно.

2.1.2 Оюутны байрны нийтийн эзэмшлийн хэсэгт цэвэрлэгээ, ариутгал,

халдваргүйжилтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах;

2.1.3 Нийтийн эзэмшлийн хэсэг, ариун цэврийн угаагуур, бие засах болон халуун

усны үйлчилгээний газрыг холбогдох стандартын шаардлагад нийцүүлэх арга хэмжээ

авах;

2.1.4 Байрны цахилгаан, дулаан, ус хангамжийг хэвийн байлгах арга хэмжээ авах ;

2.1.5 Үйлчилгээний ажилтан болон оюутнаас журмаар тогтоосон хэм хэмжээг сахихыг

шаардах ;

2.1.6 Оюутнаас байрны үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар гаргасан санал

гомдлыг шийдвэрлэх ;

2.2 Оюутны байрны зохион байгуулагч нь дараах эрхтэй.

2.2.1 Байрны хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан журамд заасны дагуу

ХҮА, Оюутан Конгресст санал оруулах ;

2.2.2 Байрны зөвлөлийн дарга, гишүүдэд байрны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх

асуудлаар тодорхойлолт гаргах ;

Гурав. Оюутны хүлээх үүрэг, эрх

3.1. Байранд суух оюутан нь дараах үүрэг хүлээнэ :

3.1.1 Байрны журмыг ѐсчлон биелүүлж, зөв боловсон аж төрөх, бусдын хичээллэх,

амрах тайван амьдрахад саад болохгүй байх ;

3.1.2 Сургуулиас тогтоосон байрны төлбөрийг бүрэн хэмжээгээр төлөх ;

3.1.3 Оюутан нь сард 3 удаа байрын коридор, нийтийн эзэмшлийн бусад газар болон

гадна талын их цэвэрлэгээ хийх ;

3.1.4 Оюутан нь давхрын болон дуудлагын жижүүрт хуваарийн дагуу гарах ;

МУИС-ийн оюутны гарын авлага

42

3.1.5 Оюутан нь тасгаас урт, богино хугацаагаар гадагш явахдаа гал, ус, цахилгааны

аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах (крантаа хаах,

цахилгааны хэрэгслийг салгах, цонх, хаалгыг түгжиж түлхүүрээ жижүүрт өгөх г.м.)

3.1.6 Оюутан нь байрнаас түр буюу бүр мөсөн гарах тохиолдолд байраа цэвэрлэн, эд

хогшлын тооцоог байрны зохион байгуулагчтай хийж, хүлээлгэн өгөх.

3.1.7 Оюутан нь урсгал засвар, хортон шавьжийн устгал, ариутгал хийх зэрэг

тохиолдолд тасгийг тухай бүр нь саадгүй чөлөөлөх буюу шаардлагын хэмжээнд бэлэн

байлгах.

3.1.8 Оюутан нь цахилгаан хэрэгслэл, хөнжил, гудас, цагаан хэрэгсэл (2 ээлж) зэргийг

хувиасаа гаргах.

3.1.9 Оюутан нь гэрээ дуусгавар болох буюу цуцлах тохиолдолд тасгийг чөлөөлөх.

3.1.10 Оюутан нь байранд нэвтрэх үнэмлэхийг байнга авч явах ба орохдоо жижүүрт

шалгуулах.

3.2. Оюутан нь дараах эрхтэй.

3.2.1 Оюутан нь байрны зөвлөлийг сонгох, сонгогдох .

3.2.2 Байрны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдсон асуудлаар

санал, хүсэлт, гомдлоо ХҮА, МУИСОХ, Оюутан Конгресст гаргаж шийдвэрлүүлэх ;

Дөрөв. Хариуцлага тооцох

4.1. Байрны журмын 4.8 дахь заалтыг зөрчсэн тохиолдолд байранд суух гэрээг

цуцална .

4.2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд сануулах, гэрээ цуцлах хүртэл

арга хэмжээ авна.

4.3. Оюутанд хувиарласан тавилга, эд хогшлыг эвдэж гэмтээх, үрэгдүүлэх тохиолдолд

гарсан хохирлыг бүрэн барагдуулна.

4.4. Зохион байгуулагчтай холбогдсон асуудлыг МУИС-ийн дотоод журмын дагуу

шийдвэрлэнэ.

Тав. Бусад зүйл

5.1. Гэрээ нь хоѐр хувь байх бөгөөд батлагдсан өдрөөр хүчин төгөлдөр болно.

5.2. Гэрээтэй холбогдсон маргаан гарвал талууд эвээр шийдвэрлэхийг эрхэмлэх ба

эсрэг тохиолдолд сургуулийн захиргаа, хуулийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

Байрны зохион байгуулагч…………

Оюутан ….………………

МУИС-ийн оюутны гарын авлага

43

III БҮЛЭГ.

ОЮУТНЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР, ҮЙЛЧИЛГЭЭ

Сургалтын тэтгэлгүүд

МУИС-д сайн суралцаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилт гаргаж

буй оюутнуудын сурах бололцоог хангах, тэднийг дэмжих зорилгоор гадаад дотоодын

олон байгууллага, хувь хүмүүс төрөл бүрийн тэтгэлэг олгодог юм. Эдгээрээс дурьдвал:

• Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг

• Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг

• МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг

• БНСУ-ын “POSCO ASIA FELLOWSHIP” –ийн тэтгэлэг

• Монгол –Солонгосын хөгжлийн нийгэмлэг

• БНСАУ-ын Пусан хотын тэтгэлэг

• Монгол–Намьяанжу боловсролыг дэмжих сангийн тэтгэлэг

• “Хөх сүлд соѐл “ сангийн тэтгэлэг

• Голомт банкны тэтгэлэг

• Хаан банкны тэтгэлэг

• МSC группын нэрэмжит тэтгэлэг

• АПУ ХХК-ийн тэтгэлэг

• НИК-ПЕТРОВИС ХХК-ийн тэтгэлэг

• “Сумитомо” корпорацийн нэрэмжит тэтгэлэг

• БНСУ-ЫН ”Wooyang Scholarshiр Foundation“-ийн нэрэмжит тэтгэлэг

• Моннис Интернэшил ХХК-ны тэтгэлэг

• Олон Улсын Боловсролын Сангийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

/Boram Scholarship Award/

• Тайваний иргэн Юни Уртагийн тэтгэлэг

• “Зориг сан”-гийн тэтгэлэг

• “Сандаг сан”-гийн тэтгэлэг

• Америк багш Девидийн тэтгэлэг

• “Соросын сан “-гийн тэтгэлэг

• “Дэлхийн зөн сан”-гийн тэтгэлэг

• Булган хөгжил-Энэбиш сангийн тэтгэлэг

• Өвөрхангай аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг

• Тайваны Монгол-Төвдийн хорооны тэтгэлэг

• БНСУ-ын “Солонгос сан”-гийн тэтгэлэг

• АНУ-ын Миннесотагийн их сургуулийн Проф. Дэвид Пикаскийн нэрэмжит

тэтгэлэг

• Байбесик ТББ-ын тэтгэлэг гэх мэт

Дээрх тэтгэлгүүдийн тавигдах болзол, нөхцлүүд, зарлагдах хугацаа нь өөр өөр

тул тухайн үед нь бүрэлдхүүний сургуулиудын сургалтын албад болон

http://www.num.edu.mn/ сайтаар зарлана.

МУИС-ийн оюутны гарын авлага

44

Оюутан солилцооны хөтөлбөр

МУИС нь дэлхийн 170 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй

бөгөөд тэдгээрийн нэлээд хэсэгтэй нь оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тус

сургуулийн оюутан нь БНСУ, Япон Улс, БНХАУ, Тайвань гэсэн Азийн улсуудаас

гадна ОХУ, Итали, Испани, Франц , Герман зэрэг Европын их дээд сургуулиудад урт

болон богино хугацаагаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой байдаг. Оюутан

солилцооны хөтөлбөрт бүх төрлийн мэргэжлээр жилд дунджаар 100 орчим оюутан

хамрагддаг байна.

Хөтөлбөртэй холбоотой мэдээлэл, зарыг цаг тухай бүрд нь МУИС-ийн

http://www.num.edu.mn/ хаягаар нээлттэй зарлана. Түүнчлэн [email protected]

хаягаар холбогдож солилцооны хөтөлбөрийн талаарх мэдээлэл авч болно.

Гадаадын их дээд сургуулийн солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутнууд дараах

шаардлага хангасан байна. Үүнд

• Тэтгэлэгт хөтөлбөрт оролцогч нь зөвхөн МУИС-ийн оюутан байх,

• МУИС-ийн 2 болон 3-р курсын оюутан байна,

• Сурлагын дүн 3 болон түүнээс дээш байх,

• Суралцах хугацаандаа зөвхөн нэг удаа хөтөлбөрт хамрагдах,

• Гэрээтэй сургуулиудын тавьсан шаардлага хангасан байх,

• Англи болон бусад гадаад хэлний мэдлэгтэй байх,

• Мэргэжлээрээ өндөр ур чадвартай байх,

• Үнэнч шударга, ѐс суртахууны хүмүүжилтэй байх зэрэг болно.

Оюутны хөдөлмөр эрхлэлт

Оюутанд үйлчлэх төвийн дэргэд Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

ажилладаг ба оюутнуудад хөдөлмөр эрхлэлт болон түүнтэй холбоотой асуудлаар

зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй юм. ОХЭДТ нь:

• Оюутныг хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай эрх зүй, хөдөлмөр, нийгмийн

хамгааллын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах, гарын авлага материал

бэлтгэх

• Оюутныг байнгын болон цагийн ажлын байрны талаарх мэдээллээр хангах

• Оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт

зохион байгуулах, төгсөгчдийн ажлын байрны судалгаа хийж ажлын байраар

хангахад туслах

• ОХЭДТ-д бүртгэгдсэн оюутнууд болон төгсөгчдөд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ

явуулах

• Ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллах, хүний нөөцийн бүрдүүлэлтийн

үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах болно.

Хөдөлмөр эрхлэхийг хүссэн оюутан нь http://seo.num.edu.mn/ хаягаар online

хэлбэрээр тус төвд бүртгүүлснээр:

• Хичээлийн бус чөлөөт цагаар ажил хийж орлоготой болно,

МУИС-ийн оюутны гарын авлага

45

• Ажил олгогчид Таны мэдээлэл түргэн шуурхай хүрнэ,

• Ажил олгогч Аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн ажлын байрны мэдээлэл,

зөвлөгөөг авна,

• Өөрт тохирох ажлын байранд үнэ төлбөргүй зуучлуулна,

• Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадварыг эзэмшиж өөрийгөө

хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаатай болох зорилгоор

Хөдөлмөрийн харилцаа ба сэтгэл зүй

Ажлын байрны орчинд дасан зохицох нь

Албан баримт бичгийн боловсруулалт

Бизнестэй танилц

Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл

Жендер ба бизнес эрхлэлт хамтдаа гэсэн сургалтуудад хамрагдах

боломжтой,

• Арав хоног тутамд зохион байгуулагддаг “Ажилд орох ярилцлагад хэрхэн бэлтгэх

вэ” бүлгийн ярилцлагад хамрагдана,

• Хөдөлмөрийн харилцааны хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө авна,

• Нийтийг хамарсан богино хугацааны ажилд оролцсоноор орлогоо нэмэгдүүлэх

боломжтой,

ОХЭДТ нь ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагуудтай дараах чиглэлээр хамтран

ажиллаж байна.

• оюутныг байнгын болон цагийн ажлын байраар хангах,

• Тус сургуулийн төгсөгчдөөс хүний нөөцөө бүрдүүлэх,

• Оюутан дадлага хийх бололцоог нэмэгдүүлэх,

• Нийтийг хамарсан ажил зохион байгуулах,

• Үйлдвэрлэлийн шинэ техник технологийг сурталчлах гэх мэт.

Веб сайт: http://seo.num.edu.mn/

Е mail: [email protected]

Хаяг: МУИС-ийн хичээлийн I байрны 202 тоот

Утас: 77307730-4114

Монголын оюутны карт

Энэ хичээлийн жилээс эхлэн оюутны нийтийн тээврийн "Цахим карт"-аар

зорчихгүй болсон бөгөөд Монголын Оюутны Виза картаар бүтэн жилийн эрхтэй,

баталгаажсан наалт

хийлгэн зорчино.

Монголын

Оюутны карт

шинээр захиалах

болон хугацаа нь

дууссан карт дахин

захиалах

ажлыг тухайн сургуулийн оюутны холбоо, зөвлөл нь

өөрийн сургуульд ноогдсон хяналтын тоонд багтааж гүйцэтгэнэ.

МУИС-ийн оюутны гарын авлага

46

Монголын оюутны карт нь бүтэн жил нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих

эрхтэйгээс гадна худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар хөнгөлттэй үйлчлүүлэх,

Голомт банкны харилцах дансаар төлбөр тооцоогоо хийх зэрэг олон давуу талтай юм.

Монголын Оюутны картны анкет бөглөх заавар:

МУИС-ийн оюутны гарын авлага

47

МУИС-ийн номын сан

МУИС-ийн Төв номын сан нь 300 мянга гаруй боть номтой ба хичээлийн 2-р

байранд үндсэн үйлчилгээний цэг салбар болох

• Байгалийн шинжлэх ухааны номын уншлагын танхим

• Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны номын уншлагын танхим

• Чөлөөт сонголттой уншлагын танхим

• Тогтмол хэвлэлийн уншлагын танхим

• Эрдэм шинжилгээний төв фонд

• Каталоги, лавлагаа, ном зүй, мэдээллийн тасаг

• Компьютерийн танхимтай ба 27 номын санчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Номын сан нэг жилд давхардсан тоогоор 200 мянга гаруй уншигчдад үйлчилдэг. МУИС,

Нээлттэй Нийгэм Форум, Дэлхийн Банк, НҮБ хамтран хөгжлийн болон бодлогын тухай

өргөн мэдээллийг олон нийтэд нэг цэгээс шуурхай олж авах боломж бүрдүүлэхийг эрхэмлэн

зорьж "Хөгжлийн Мэдээлэл, Сургалтын Төв"-ийг тус номын сангийн Чөлөөт сонголттой

уншлагын танхимд байгуулан ажиллуулж байна. Үүнээс гадна бүрэлдэхүүн сургууль

бүхэнд оюутны бие даан суралцах төв ажиллаж, оюутнуудад үйлчилгээ үзүүлдэг.

Оюутны дотуур байр

МУИС нь оюутны таван байртай ба гадаадын 160, дотоодын 1200 оюутан

хүлээн авах багтаамжтай. Дотуур байранд суух оюутны хяналтын тоог байрны хүчин

чадалд зохицуулан сургуулийн захиргаанаас тогтоож, бүрэлдэхүүн сургуулиудад

хүргүүлдэг. Дотуур байранд суух, шинээр элссэн, хөдөө орон нутгийн оюутанг

бүртгэхдээ:

Хөгжлийн бэрхшээлтэй

Өнчин болон амьдралын боломж нөхцөл муу оюутны материалыг эхний ээлжинд

хүлээн авна. Шинэ элссэн оюутан бүртгүүлэхээр сургуульдаа ирэхдээ дотуур

байранд суух мэдүүлгээ хамт өгөх боломжтой.

Эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ

МУИС-ийн дэргэдэх эмнэлэг нь оюутнуудад нийгмийн эрүүл мэндийн болон

эмнэлгийн анхан шатны тусламжийг ерөнхий мэргэжлийн болон амны хөндийн эрүүл

ахуйн чиглэлээр жигд хүртээмж, чанартай үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг. ЭКГ, УВЧ,

ИСКРА, утлагын аппарат бүхий эмчилгээний кабинет, 5 суудал бүхий солюкс шүдний

кабинеттай ба Солонгос, Япон, Герман зэрэг орны шүдний эм бэлдмэл, яаралтай болон

зайлшгүй шаардлагатай эм тариа бэлдмэлээр хангагдсан байдаг. Оюутнуудад ерөнхий

мэргэжлийн үзлэг, эмчилгээ үнэ төлбөргүй ба шүдний эмчилгээ 20%-ийн

хөнгөлөлттэйгөөр үйлчилнэ.

МУИС-ийн оюутны гарын авлага

48

Хаяг: МУИС-ийн оюутны I байрны I давхарт

Утас: 319077, 77307730-1076, 77307730-1075

Хууль зүйн зөвлөгөө өгөх төв

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Хууль зүйн клиник” хичээлийн хүрээнд

оюутнууд нь эрүү, иргэн, захиргааны эрх зүйн багт хуваагдан, хуваарийн дагуу

сэдэвчилсэн төлөвлөгөөт хичээлд хамрагдан хичээлийн бус цагаар “Хууль зүйн

зөвлөгөө өгөх төв” болон www.Мongolianlaws.com цахим хуудсаар дамжуулан иргэдэд

зөвлөгөө өгдөг юм.

Тус төв нь хууль, эрх зүйн тодорхой маргаантай, мэргэжлийн зөвлөгөө

шаардлагатай асуудлаар төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн

зөвлөгөө өгөх зорилготой бөгөөд оюутан та ч бас хандаж болно.

“Хууль зүйн зөвлөгөө өгөх төв” нь суралцагчдад дараах хэлбэрээр туслалцаа

үзүүлнэ.

• Эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх,

• Хууль тогтоомжийн лавлагаа өгөх,

• Нэхэмжлэл, өргөдөл, гомдол, гэрээний төсөл зэрэг баримт бичгийг боловсруулж

өгөх,

• Шүүхийн өмнөх шатанд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах,

• Шүүхэд төлөөлөх гэх мэт

www.Mongolianlaws.com сайтаар дамжуулан хууль зүйн зөвлөгөө авах

тохиолдолд ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ гэсэн цонхонд асуулт болон өөрийн е-

мail хаягаа бүрэн, зөв, тодорхой бичиж илгээхэд л болно. Таны асуултанд дурьдагдсан

асуудлаар МУИС-ын Хууль зүйн сургуулийн Практик сургалтын тэнхимийн “Хууль

зүйн клиник сургалт”-нд хамрагдаж, тухайн эрх зүйн чиглэлээр мэргэшиж буй ахлах

ангийн оюутнууд (багшийн удирдлаган дор) судалгаа хийж, хариултыг дээрх сайтад

бүртгүүлсэн е-мail хаяг руу тань 7 хоногийн дотор илгээх болно.

Харин хууль, эрх зүйн энгийн ойлголтуудын талаар тодорхойлолт өгөх, эсхүл

эрх зүйн онолын ойлголтын талаар тайлбар гаргаж өгөх үйлчилгээ үзүүлдэггүй.

Хаяг: МУИС-ийн хичээлийн 3 дугаар байр, Хууль зүйн сургууль, Практик сургалтын

тэнхим

Утас: 11-310524, 77307730-3508

Сэтгэл зүйн оношилгоо,

сургалт, судалгааны төв

Тус төв нь:

• Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх,

• Сэтгэл засал хийх,

• Сэтгэл зүйн оношлогоо хийх,

• Стресс тайлах,

МУИС-ийн оюутны гарын авлага

49

• Сэтгэл зүйн боловсрол, сэтгэцийн эрүүл мэндийн сургалт явуулах чиглэлээр үйл

ажиллагаа явуулдаг.

Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал: сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал нь

ганцаарчилсан, гэр бүлийн, бүлэг хамт олны хэлбэртэй.

Сэтгэл зүйн оношилгоог компьютерийн болон энгийн аргаар дараах чиглэлээр

хийдэг. Үүнд:

• Харилцааны ур чадварын төвшинг тогтоох,

• Зан төлөв, авир араншингийн онцлогийг тодорхойлох,

• Оюуны коэффициентийг тогтоох,

• Авъяас чадварын чиглэлийг гаргах,

• Мэргэжлийн чиг баримжаа, мэргэжил сонголтын чиглэлийг тогтоох,

• Стрессийн төвшинг илрүүлэх, түүний шалтгааныг тогтоох,

• Эмгэг сэтгэл судлалын шинжилгээ хийх.

Тус төвийн онцлог нь:

• Мэргэжилтнүүд нь сэтгэлзүйчийн нарийн мэргэжлийн диплом бүхий эрдмийн

зэрэг цолтой, мэргэжлээрээ дагнан ажилласан олон жилийн туршлагатай, гадаад

дотоодын сургалтанд хамрагдсан, их, дээд сургуулиудад олон жил багшилсан,

уг ажлыг эрхлэх эрхийн гэрчилгээтэй болно.

• Компьютерийн тестээр сэтгэцийн эрүүл мэнд, өөрчлөлтийн оношилгоог хийдэг

цөөн байгууллагын нэг.

• Бидний хэрэглэж буй компьютерийн оношилгоо нь батлагдсан стандартын

дагуу зохиогдсон албан ѐсны, хэрэглэх зөвшөөрөлтэй юм. Тухайлбал, бид бие

хүний шинжийг тодорхойлох ММРI тест, стрессийн илрэл, шалтгааныг

илрүүлэх Люшерийн тест, бие хүний 16 хүчин зүйлийн Кеттелийн тестийн

хувилбарыг хэрэглэж байна. Мөн манай төвийн мэргэжилтнүүд эмгэг сэтгэл

судлалын нарийн шинжилгээ хийж байна.

Тус төв ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын зарим байгууллагуудтай

холбоотой ажилладаг. Тухайлбал, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын

хэрэглээний сэтгэл судлалын “Иматон” хүрээлэнд манай зарим мэргэжилтэн богино

хугацааны сургалтанд хамрагдан компьютерийн тестээр сэтгэц оношилгоог явуулах

эрхийн гэрчилгээ авсан болно.

Хаяг: Хичээлийн II байр, НШУС, 475 тоот

Утас: 77307730-2315

МУИС-ийн оюутны гарын авлага

50

IV БҮЛЭГ.

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛД

Хичээл зүтгэл амжилтын үндэс

Хүүхэд залуус эрдэм ухааны саруул өргөөнд залрах шидэт түлхүүр хайж байгаа

бол тэр нь өөрсдөд нь бэлэн байж байдаг. Энэ шидэт түлхүүр бол - хичээл зүтгэл юм.

Залхуу хүн ямар ч салбарт гайхалтай амжилт бүтээл гаргаж яавч чадахгүй. Тийм

тохиолдол, түүх байгаагүй. Манайд малчны хүүхэд малчин, жолоочийн хүүхэд

ажилчин, даргын хүүхэд дарга байх тавилантай юм шиг гэнэн бөгөөд ахархан төсөөлөл

мэр сэр байдаг. Хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн аугаа хүмүүс,

баячуул дээдсийн хүүхэд байгаагүй борог амьдралд төрж өссөн тухай олон арван

жишээ хэлж болно.

Аугаа их Ньютон ядуу тариачны гэр бүлд төрсөн. Сургуульд байхдаа Ньютон

сурлагын амжилтаараа хойноосоо хоѐрт ордог байжээ. Нэг удаа тэрээр өөрөөсөө ой

сайтай сурагчид дээрэлхүүлэн гологдсон гэнэ. Тэгэхлээр нь зориг гарган тэр сурагчтай

маргалдаад бут цохигджээ. Тэр мөчөөс Ньютон үг хэл төдийгүй сурлагаараа ч тэр

нөхрийг ялахаар эрс шийдэж асар ихээр махран хичээллэж эхэлжээ. Удалгүй ангидаа

толгой цохих хэмжээнд цойлон гарсан гэдэг.

Ямар ч нэр хүндтэй сайн сургууль байлаа гэсэн оюутны тархи толгой руу сүү

юүлж байгаа юм шиг эрдэм боловсролыг цутган хийж өгөхгүй. Сайн сурах эсэхийг

гагцхүү оюутны өөрийн хичээл зүтгэл л эцсийн дүнд шийднэ. Эцэг эх нь мөнгө

хөрөнгө, эд баялгийг үр хүүхэддээ өвлүүлж болох боловч эрдэм боловсрол, хүнлэг

араншин, гэгээн оюунжилтыг өвлүүлж эс чадна. Түүнийг зөвхөн өөрийн хичээл

зүтгэлээр олж авна. Оюутан байхдаа алд дэлэм тасархай байсан нөхөр ажил дээр гараад

бусдын тоосонд булуулаад ялгарах юмгүй хоцрох тохиолдол бий. Ямар нэг юманд

найдах аргагүй маруухан нөхөр цуцалтгүй хичээн зүтгэсээр аажимдаа бусдынхаа дээр

гарах нь бий. Өөрийнхөө хөлс нулимсаар ялж олсон мэдлэг шиг хүчтэй зүйл үгүй.

"Хамгийн сайн боловсрол гэдэг бол хүн өөрөө өөртөө хүртээдэг боловсролыг хэлдэг"

гэж "Айвенго" хэмээх алдарт зохиолыг бичсэн Вальтер Скотт хэлжээ.

Эрдэм боловсролыг зөвхөн багшаар заалгаж сургуулийн танхимд эзэмшинэ

гэвэл туйлын өрөөсгөл, дутуу дулимаг ойлголт. Өдөр тутмын амьдралаас хүн суралцах

ѐстой. Хүмүүсийн хэлж ярьж буйг анхааралтай сонсож задлан шинжилж, дотроо бодож

дүгнэж санаа сэдэл авч байх нь онцгой чухал.

Дуулсныг хураавал эрдэм гэж манай өвөг дээдэс сургасаар ирсэн нь учиртай.

Зөвхөн хураагаад савлаад суугаад байх биш, задлан шинжилж, эргэцүүлэн бод,

амьдралдаа хэрэглэ гэсэн санаа түүний цаана бий. Хүний хэлсэн ярьсан, зөвлөсөн

сургаснаас санаа сэдэл авч амьдрал ахуйдаа хэрэглэнэ гэдэг маш том амжилт. Ямар ч

салбарт зорьж мөрөөдсөндөө хүрэхээр чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гаргахгүй бол

гайхалтай бүтээмж бий болохгүй.

Нэгэн алдарт зураачийн үгийг би давтан хэлэх дуртай. 'Та нар билэг авьяастай

юм бол хичээл зүтгэл түүнийг чинь улам бататгаж өгнө. Хэрвээ авьяасгүй бол хичээл

зүтгэл түүнийг орлох болно. Тийм учраас би чадлаараа хичээж зүтгээд үзье гэж

МУИС-ийн оюутны гарын авлага

51

шийдсэн юм аа. Билэг авьяас үгүй гэдгээ өөрөө түмэнтээ сайн мэдэж байсан

болохоороо..." гэж шавь нартаа хичээл зүтгэлийг нь ташуурдан хэлж сургадаг байж.

Хүний амьдралын мөн чанарын аравны есөн хувь нь өөдрөг сэтгэл, хичээл зүтгэлд

байдаг. Залуу хүн бүр алсыг харж, томыг зорьсон өөдрөг сэтгэлтэй байж уйгагүй

хичээн зүтгэх зориг тэвчээрийг өөрийн бие сэтгэлдээ шингээж чадвал тэр нь амжилт, аз

жаргалд хүрэх гишгүүр болж өгөх нь гарцаагүй.

Н.Багабанди “Титэм үг”-ээс

Алдаа ухаарлыг авчирна

Алдаа нь ухаантай хүмүүсийн амьдралын замд сайн зөвлөгч, ухаан муутанд

замын садаа. Хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрөх нь хүний сайн чанаруудын нэг, хүн

болгонд тэр бүр бэлэн байгаад байдаггүй чадвар. Алдсан алдаагаа хүлээн

зөвшөөрөхгүй, биеэ утга учиргүй өмөөрөн, дөргүй бух шиг зүтгэдэг хүмүүс дахин

ноцтой алдаж, хүчтэй ойчих нүхээ өөрийн гараар ухаж байдаг. Алдаагаа хүлээн

зөвшөөрөх эр зориг, сэтгэлийн тэнхээтэй байх нь алдаанаасаа ухаажих онцгой чухал

чанар. Алдаагаа засах гарын дор гурван арга бий.

1. Өөрөө ухаарч засах.

2. Өрөөлийн шаардлагаар засах.

3. Бусдын алдааг харж өөрийн алдааг засах.

Алдаж гишгэсэн алхам бүрээ өөрөө ухаарч, өөрөө засаж явахыг хичээ. Буруугаа

өөрөө ухаарах нь бодол сэтгэл эрүүл байгаагийн шинж. “Байнга эрчимтэй урагшаа

давшин, өөрийн алдааны үндсийг тасалж, дутагдлыг даван туулдаг хүн хөгжлийнхөө

их өндөрлөгт хүрнэ” гэсэн үг байдаг. Өөртөө найдаж, өөрийн бурууг өөрөө засаж яваа

хүн алс холд хүрч, амжилт бүтээлээ дархлана.

Алдаа дутагдлыг нүүрэн дээр чинь ил хэлж байгаа хүн чиний итгэж болох

нөхөр. Алдаа дутагдлыг чинь засахаар сайн санаа, сайхан сэтгэл өвөрлөн хэлж байгаа

бусдын үгийг эцэг эхийнхээ ухаант сургаалийг хүлээн авч байгаа мэт анхааран сонсож,

бодол ухаандаа тогтоон шингээж явбал чи ихэд ухаажина. Хүмүүс алдсан алдааныхаа

хойноос их багаар санаа зовж, сэтгэл шимширдэг. Юунд санаа зовж, юунаас болж

шаналж суугааг өөрөөс чинь илүү мэдэх хүн байхгүй. Өөрийнхөө сэтгэл зовинолыг

бусадтай хуваалцвал салхивч нээхэд цэвэр агаар урсан орохтой адил дотор онгойн,

сэтгэл тэнийнэ. Чиний төлөө санаа зовж, сэтгэл шаналах хүмүүс байж л таарна.

Тиймээс ойр дотны хүмүүстэйгээ жаргал зовлонгоо ойлголцон, сэтгэлээ онгойтол

ярилцвал чамд хэрэгтэй. Ийнхүү ярилцалгүй, дотроо шаналан, өөрийгөө болон ойр

тойрныхноо зовоох нь хүмүүст тохиолддог нийтлэг дутагдлуудын нэг. “Дутагдлаар

дүүрэн байх нь муу гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ өөртөө дүүрэн байгаа дутагдлыг

ухаарахыг хүсэхгүй байх нь бүр муу. Яагаад гэвэл, энэ нь өөрийгөө хуурах дутагдлыг

нэмж байгаа хэрэг”. Алдааны хойноос гэмших нь муу чанар биш. Гэхдээ цээжин

дотроо хар тугалган туухай дүүжилчихсэн юм шиг хүндээр хүлээн авч, байнгын

гэмшилд дарлагдан хүрлийж явах хэрэггүй. Өрөөл бусдын шаардлагаар алдаагаа

засахаас зовж нэрэлхэн, зовиурлан ичингүйрэх шаардлагагүй.

Алдааг ямар ч аргаар болов засах нь л чухал. “Нэгнийх нь алдаа нөгөөд сургамж

болдог”. Өөрийн алдаанаас суралцан ухаажихын хамт өрөөл бусдын алдааг соргог

МУИС-ийн оюутны гарын авлага

52

ажигла. Тэдний алдаанаас санаа сургамж авч хэрсүүж. Төөрөгдөл алдаа тийш зайлшгүй

хөтөлнө. Ухаалаг хүмүүс бусдын алдаанаас сургамж авч, түүнийг давтахгүй тойрч

чаддаг нь жинхэнэ ухаалаг үйлдэл. Чиний хийсэн алдаа бусдын буруугаас болсон ч

байсан энд миний буруу юунд байв гэж эхлээд бодож сурвал чамд тун хэрэгтэй.

Амны алдаанаас сэрэмжил. Уг нь амны алдаа эзэндээ бүрэн захирагдаж болох

зүйл. Алдаагаа ойлгон хүлээн зөвшөөрч улмаар засаж чаддаг хүн ухаалаг бөгөөд

хүчтэй.

Н.Багабанди “Титэм үг”-ээс

Амжилтанд хүрэх арга зам

Өөрсдийн бие махбод болон оюун ухаанаа хэрхэн ашиглах ѐстойгоо мэддэг

хүмүүс л амжилтанд хүрдэг. Их амжилт гаргасан хүмүүс дараах дөрвөн дүрмийг

амьдралдаа баримталдаг юм.

1. Юу хүсэж байгаагаа маш сайн тодорхойлох

2. Хүлээлгүй шууд хийж эхлэх

3. Хүссэн үр дүндээ хүрээгүй тохиолдолд хаана ямар алдаа гаргаснаа мэдэх, юу

юуг шинээр сурч авснаа дүгнэх, өөрийн арга барилын аль нь үр дүнтэйг олох

4. Хүссэн үр дүндээ хүртлээ оролдлогоо уян хатан байлгах

Өөртөө тодорхой нэг зорилго тавих хэрэгтэй. Хүмүүстэй байнга харилцаатай

бай, хүмүүст ямар хандлагa тань таалагдаж байгааг мэдэх хүртлээ зан байдал хандлагаа

өөрчил, ахин дахин хий, алдаанаасаа суралц. Өөрийгөө өөрчилж, хөгжүүлвэл чадахгүй

гэсэн зүйлээ ч хийж чадна гэсэн үг. Харин чадахгүй байх гэсэн айдсыг бид өөрсдөө бий

болгодог.

Амжилт тохиолдлоор бий болдоггүй. Амжилт бүтээлээр дүүрэн сайхан амьдарч

байгаа болон өөрийн санасан бодсондоо хүрч чадаагүй хүмүүсийн хоорондын ялгаа нь,

хонжворт сугалаанаас сая саяыг хождог азтай тохиолдол шиг гэнэтийн зүйл огт биш

юм. Хүн болгонд өөрийн төлөвлөсөн, сайхан амьдралд (гэр бүлийн, ажил төрлийн,

сургуулийн амьдрал) хүрэх зам байдаг. Бидний хийх цорын ганц зүйл бол өөрсдийн

бие махбод, оюун ухаанаа хамгийн үр өгөөжтэйгөөр ашиглах юм. Амжилтанд хүрсэн

хүмүүст дараах хүчин зүйлүүдийг эзэмшсэн байдаг.

1. Шаргуу хөдөлмөр: Шаргуу хөдөлмөр нь хүний амьдралд эрч хүч, итгэл

найдварыг өгдөг.

2. Итгэл: Зөв зүйтэй гэж итгэсэн бүхэн бүтдэг. Энэ нь тэдгээр хүмүүсийг бусдаас

онцгой болгон, амжилтанд хүргэдэг. Зарим хүмүүс хэдийгээр шаргуу

хөдөлмөрлөсөн ч чадна, чадахгүй хэмээн итгэлдээ хил хязгаар тавьснаар

мөрөөдөл нь хэрэгждэггүй.

3. Стратеги: Стратеги боловсруулна гэдэг нь бололцоог зохицуулж зохион

байгуулалттай болгоно гэсэн үг.

4. Үнэт зүйлс: Үнэт зүйлс гээд байгаа зүйл маань хувийн болон нийгмийн ашиг

сонирхолд нийцсэн зүйл юм. Бидний амьдралд юу чухал болохыг бид мэдэх

ѐстой бөгөөд чухал, үнэн зөв гэж итгэсэн зүйлийнхээ төлөө ажиллаж эхлэх нь

оновчтой юм. Тиймээс үнэ цэнийг мэдэх нь амжилтын гол түлхүүрийн нэг.

МУИС-ийн оюутны гарын авлага

53

5. Эрч хүч: Шаргуу хөдөлмөр, итгэл, үнэт зүйлс нь бас л хангалттай биш юм. Мөн

амжилт нь бодол санаандаа боловсруулснаа амьдралд хэрэгжүүлэхийн төлөө

бие махбодь, сэтгэл санааны эрч хүч шаардана.

6. Сайн харилцаа: Бидний амьдрал соѐлыг хөтлөн чиглүүлдэг хүмүүс бусадтай

харилцаа тогтоохдоо ч сайн байдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс ямар нэг

бэрхшээлийг хэрхэн давах, олсон туршлагаа хэрхэн зөв ашиглахаа сайн

ойлгосон байдаг. Амжилтанд хүрч чадаагүй хүмүүс үргэлж амьдралыг хэцүү

талаас нь хардаг үүгээр өөрсдийгөө хязгаарладаг.

Илтгэл хэрхэн бичих тухай

Илтгэлийн бүтэц нь ойлгоход хялбар бөгөөд бидний дунд сургуульд үзсэн

сонгодог өгүүллэг шиг бүтэцтэй байдаг. Илтгэл нь дараах үндсэн хэсгүүдтэй байна.

Үүнд:

Оршил хэсэг /15%/

Үндсэн хэсэг /70%/

Төгсгөл хэсэг / 15% /

Аливаа илтгэл нь 15 минутаас илүүгүй хугацаанд үргэлжлэх нь зүйтэй. Үүнээс удаан

хугацаанд үргэлжилбэл сонсогчдыг чилээх болно.

Оршил хэсэг. Оршил хэсгийг илтгэхдээ сонсогчид тантай “дасан зохицох” нэгээс хоѐр

минутын хугацаааг тэдэнд олгоорой. Сонсогчид таны дуу хоолойны өнгө, дасал болсон

дохио зангаа, нүүрний хувирал болон гадаад төрх байдалд дасан зохицож, сонсогчид

болон таны хооронд харилцан итгэлцэл бий болоход энэ хугацаа шаардлагатай байдаг.

Танд мөн адил танхимын дуу авианы ойлт, тархалт сонсгол зүйд дасан зохицож

сандарч тэвдсэн байдлаа даван туулахад төдий хэмжээний хугацаа шаардлагатай.

Илтгэлээ хэт чанга бас сул бус өнгөөр эхлэх нь зүйтэй. Мөн тэдэнтэй харцаараа

харилцаа тогтоох нь танхимын уур амьсгалыг тооцоолоход ашигтай байх болно. Та

илтгэлээ эхлүүлэхдээ дараах аргуудыг хэрэглэвэл тохиромжтой. Үүнд:

1. Тухайн нөхцөл байдалтай уялдуулан эхлэх

Арга хэмжээ болж буй газар, цаг агаарын байдал, тухайн өдрийн төлөвлөгөөнд орсон

хамтарсан хоол, өмнөх илтгэгчийн ярьсан зүйлтэй уялдуулах гэх мэтээр эхлэх

2. Хошин түүх, онигоо

Илтгэлийн эхэнд хошин үг яриагаар эхлэх нь маш сайн үр дүнтэй аргуудын нэг бөгөөд

маш сайн нарийн мэдрэмжтэй байх шаардлагатай. Хэрэв мэдэрч чадаагүй зүйл ярьж

тэр нь танхимд сайхан сэтгэгдэл үлдээж чадахгүй бол таны илтгэл бараг л сөнөлөө л

гэсэн үг.

3. Ишлэл татаж эхлэх

Сайн эх сурвалжаас ишлэл татах нь боловсролтой сайн хүний шинжийг илэрхийлнэ.

Ишлэлийг ардын уран цэцэн үг, эрдэмтдийн хэлсэн ишлэлээс татаж болно. Гэхдээ

бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц сайн ишлэл сонгоорой

4. Тухайн сэдэвтэй холбоотой өөрт болон таны танилд тохиолдсон жишээгээр эхлэх

Илтгэлийн оршил хэсэг нь маш чухал бөгөөд үндсэн хэсгээс дутахааргүй хугацааг

зарцуулах хэрэгтэй.

МУИС-ийн оюутны гарын авлага

54

Үндсэн хэсэг. Илтгэлийн үндсэн хэсэг нь таны илтгэлийн гол цөм байдаг. Илтгэлийн

үндсэн хэсгийг бэлдэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

1. Ямар үндэслэлүүдийг гарган тавих

2. Ямар үндэслэл нь таны илтгэлд илүү тохиромжтой бас оновчтой байх

3. Үндэслэлүүдээ ямар дэс дараалалтайгаар тавих

4. Үндэслэлийн ямар хэлбэрийг сонгох. Үндэслэл нь жишээ, судалгаа, тоо баримт

байж болно.

Илтгэгч хүн үндэслэлээ сонгохдоо дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

1. Миний сонсогчид ямар хүмүүс байх вэ?

2. Тэд энэ сэдвийн талаар юу мэдэх бол?

3. Тэд сонгон авсан сэдвийн талаар эерэг эсвэл сөрөг сэтгэгдлийн алинтай нь

үлдэх бол?

Илтгэлийн үндсэн хэсэг нь сонсогчдод сонсох тусам улам сонирхол татахуйц

сонирхолтой байх нь илүү үр дүнтэй байна. Иймээс илтгэлээ дараах асуулгаар тавьбал

тохиромжтой. Үүнд:

1. Та энэ асуудлыг хэрхэн нээсэн

2. Асуудлыг шийдэх гарцыг олохгүй байсан тухай

3. Эцэст нь асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэж чадсан тухай

Илтгэл бүхэн өөрийн гэсэн оргил хэсэгтэй байдаг. Энэ нь хамгийн сонирхолтой хэсэг

нь. Илтгэлийн оргил хэсгүүд дараах байдалтай байж болно. Үүнд:

1. Хамгийн үнэмшилтэй үндэслэл

2. Өдгөөг хүртэл нууцалж байсан санааг олон нийтэд гэнэтийн бэлэг мэт дэлгэх

3. Хямралын үед өөрийн байр суурийг оновчтойгоор илэрхийлэх

4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн түр зуурын гацалт, дохио зангаа илэрхийлэх

5. Илтгэлийн хамгийн сонирхолтой түүх болон онигоог илтгэх

Илтгэлийг хэр үнэмшилтэй болгох нь оргил хэсгийн шийдэх асуудал.

Төгсгөл хэсэг. Аливаа илтгэлийн төгсгөл нь сонсогчдын ой тогтоолтод хамгийн их

тогтоогддог хэсэг. Тиймээс илтгэлийн төгсгөл сэтгэл хөдөлгөм эрч хүчтэй оргилуун

байх ѐстой. Утгын хувьд төгсгөл хэсэг нь илтгэлийн гол санааг агуулж байдаг учир

түүнийг сонсогчдын хувьд ойлгогдох хамгийн боломжтой хэлбэрээр өгүүлэх нь

тохиромжтой. Төгсгөлийг тохиромжтой хийх хэд хэдэн арга байдаг. Үүнд:

1. Утгын хувьд илтгэлийн оршил хэсэгт уялдуулах.

2. Дүгнэлтийг гурван өөр сэдвийн хүрээнд хийх.

3. Учир шалтгаануудыг нэгэн үзүүрт зангидах

4. Өөрийн дэвшүүлсэн саналын хэд хэдэн хувилбарыг дэвшүүлэх

5. Бүх хүний эв санааны нэгдэл, нэгдсэн ойлголтонд тулгуурласан сэтгэл

хөдлөм уриалга гаргах

6. Хамтран ажиллахыг шаардах

7. Харилцан буулт хийх саналуудыг гаргах

8. Ирээдүйг сайн сайхнаар төсөөлөх

9. Алиа хошин түүх ярих

10. Бэлэг өгөх, хандив өргөх

МУИС-ийн оюутны гарын авлага

55

Төгсгөл хийхдээ анхаарах зүйл гэвэл олон илтгэгчдийн хийдэг алдаа нь

илтгэлийнхээ төгсгөлийг албан ѐсоор зарласан атлаа үргэлжлүүлэн ярьсаар байдаг нь

таагүй зүйлийн нэг яах аргагүй мөн билээ.

Ангийн ажил, реферат бичих тухай

Ангийн ажил, реферат бол сургах үйл ажиллагааны явцад тухайн хичээлээр

оюутны эзэмшсэн мэдлэг, ур чадвар, суралцах арга барил, бие даан ажиллах чадвар

зэргийг үнэлэх завсрын хяналтын нэг арга хэлбэр юм. Эдгээр нь суралцагч хичээлийн

явцад олж авсан мэдлэг, ур чадвараа ашиглан өгөгдсөн сэдвийн хүрээнд асуудал

дэвшүүлж, түүнийгээ шинжлэх ухааны онол аргазүйн үүднээс боловсруулан

шийдвэрлэж, бичгийн хэлээр илэрхийлэн дүгнүүлэх хэлбэрүүд билээ. Оюутнуудын

асуудал шийдвэрлэх, бичгээр илэрхийлэх чадварыг төгсөлтийн ажил, ангийн ажил,

хяналтын ажил, эссе, реферат, судалгааны тайлан бичүүлэх, гэрийн даалгавар шалгах

гэх мэт олон хэлбэрээр шалгах боломжтой. Эдгээрийн дотроос зөвхөн ангийн ажил ба

рефератыг хэрхэн бичих талаар авч үзье.

Реферат ба ангийн ажил бичүүлэх нь юуны өмнө хэд хэдэн давхар зорилготой байдаг.

Үүнд:

Тухайн хичээлээр олж авсан онолын мэдлэгийг бататгах

Бие дааж онол практикийн тодорхой асуудлыг судлах, дүн шинжилгээ хийж,

үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болгох

Шинжилгээ судалгааны арга технологийг эзэмших дадал чадвар олгох

Бичиж боловсруулах ажлын ур чадварыг дээшлүүлэх

Оюутны мэдлэг ур чадварыг нарийвчлан шалгаж, үнэн зөв үнэлгээ өгөх

Сургалтын практикт ангийн ажил, рефератын сэдвийг тухайн хичээлийг заасан

багш гаргаж, суралцагсдад хүргүүлнэ. Рефератыг тухайлсан нэг сэдвээр эзэмшсэн

мэдлэгийг шалгахад, харин ангийн ажлыг тодорхой хичээлээр эзэмшсэн мэдлэгийг

шалгахад ашигладаг. Ангийн ажил болон рефератад тавигдах гол шаардлага нь оюутан

сонгосон сэдвээ эзэмшиж, онолын зохих түвшинд асуудлаа томьѐолж, шийдвэрлэхийг

зорьсон байх явдал юм. Шийдвэрлэх арга замын талаар өөрийн саналыг тусгасан байх

нь зүйтэй. Суралцагч ангийн ажлыг бичихдээ эхлээд холбогдох ном, зохиол, гарын

авалга, сонин, хэвлэлийн материалын жагсаалтыг үйлдэнэ. Ангийн ажил, рефератыг

бичих хүрээнд оюутны уншиж судлах материалд хэвлэл мэдээлэл, интернет, ном сурах

бичиг, эрдэм шинжилгээний тайлан, статистик тоо гэх мэт янз бүрийн хэлбэртэй байж

болно. Эдгээрээс ангийн ажил, реферат бичихдээ сэдвийн хүрээнд эдгээр материалаас

чухам алиныг нь ашиглах боломжтой болох, тухайн материалаас чухал аль хэсгийг нь

ашиглах, жагсаалтад байгаа материалаа ямар дараалалаар уншиж судлахаа тогтооно.

Үүний дараа оюутан тухайн сэдвээ томьѐолж, ангийн ажлын ажил реферат бичих

төлөвлөгөөгөө боловсруулна.

Ангийн ажил ба реферат аливаа судалгааны ажлын нэгэн адилаар төлөвлөгөө ба үр

дүн гэсэн 2 хэсгээс бүрддэг. Шинжлэх ухаан судлалын үүднээс авч үзвэл судалгааны

төлөвлөгөөнд дараахь зүйлсийг тусгах шаардлагатай гэж үздэг.

Тухайн сэдвийн хүрээнд шийдвэрлэх асуудал

Сэдвийн судалгааны обьект ба предметыг тодорхойлох

МУИС-ийн оюутны гарын авлага

56

Ажлын зорилго ба зорилтуудыг тодорхойлох

Шийдвэрлэх асуудлаа шинжлэх ухааны ямар онол, аргазүйгээр тайлбарлахаа

тодорхойлох

Судалгааны таамаглал дэвшүүлэх

Судалгааны мэдээлэл авах хэлбэрээ тодорхойлох

Мэдээллийг авах арга, техникээ тодорхойлох

Дүн шинжилгээ хийх аргаа тодорхойлох

Ийм төлөвлөгөөг боловсруулах нь чухал. Үүнийг сайн хийж чадвал судалгааны

ажлынхаа хагасыг л хийлээ гэсэн үг. Тиймээс сайн ангийн ажил реферат бичихийн

тулд оюутан сонгосон сэдвийнхээ дагуу ангийн ажил бичих төлөвлөгөөг боловсруулж

удирдагч багшдаа танилцуулж, зөвлөгөө авах нь зүйтэй байдаг. Ангийн ажил,

рефератыг бичих хүрээнд судалгаа шинжилгээ хийхдээ факт баримтуудыг

цуглуулахаас эхлээд онолын тооцооллуудыг хийх хүртэл судалгаа шинжилгээний янз

бүрийн аргуудыг хослуулан ашиглавал зохистой. Цуглуулсан материалдаа үндэслэн

тухайн асуудлаа шинжилж, асуудлын өнөөгийн байдал, үүнийг өөрчлөх, шинэчлэх,

сайжруулж боловсронгуй болгох шаардлага, үүнтэй холбоотойгоор үүсэн бий болох

эерэг, сөрөг нөлөөлөл зэргийг баримт, нотолгоотойгоор дүгнэн бичсэн байх нь ангийн

ажлыг дүгнэх гол шалгуур болно. Багш ажлыг дүгнэхдээ ажлын агуулга, асуудлаа

томьѐолсон байдал, бүлэг хэсгүүдийн логик уялдаа холбоо, бичгийн ур чадвар,

найруулга, сэдвийг болон судалгааны аргыг эзэмшсэн байдал, зорилгодоо хүрсэн эсэх

зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үздэг.

Эцэст нь ангийн ажил, рефератын бүтэц, форматын талаар цөөн хэдэн зүйлийг

өгүүлье. Ангийн ажил болон рефератыг яг тийм бүтэцтэй байх ѐстой гэсэн албан ѐсны

шийдвэр байдагүй боловч манай практикт тэдгээрийг удиртгал, 3 бүлэг, дүгнэлт хэсэг

гэсэн бүтэцтэйгээр бичсэн нь түгээмэл байдалтай тааралддаг. Түүнчлэн ажлын ерөнхий

агуулга /гарчиг/, ашигласан материалын жагсаалт, хавсралт материалуудыг заавал

оруулсан байдаг. Удиртгал хэсэгт сэдвийн судлагдсан байдал, судлах шаардлага,

шийдвэрлэх асуудал, ажлыг гүйцэтгэхэд ашигласан онол аргазүй, сэдвийг судалсан

дараалал зэрэг зүйлсийг тусгах ба эдгээрийг тусгаж өгснөөр судалгааны хэсгүүд нь

хоорондоо хэрхэн яаж холбогдож байгаа, үр дүн нь хаанаас яаж урган гарсан бэ

гэдгийг ойлгоход хялбар болдог. Эдгээрийг нуршилгүйгээр товч тодорхой бичих

шаардлагатай. Бүлгүүдэд сэдвийг судалсан байдлаа логик дэс дарааллын дагуу

өгүүлдэг. Бүлгүүд гол төлөв дүгнэлт саналыг тайлбарласан шинжтэй байдаг. Дүгнэлт

саналын хэсэг ажлын хамгийн чухал хэсэг нь юм, учир нь энд сэдвийн хүрээнд

дэвшигдсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг тусгадаг.

Тиймээс дүгнэлт саналын хэсэг нь товч бөгөөд тодорхой байх ѐстой. Ангийн ажил,

рефератын хамгийн сүүлд хавсралт хэсэгт тухайн сэдэвтэй холбоотой тоо баримт,

статистикийн гүнзгийрүүлсэн тооцоонуудыг хавсаргадаг. Ажлыг бичих явцад үйлдсэн

график дүрслэл, хүснэгт бүр нь тодорхой дугаартай, агуулгаа илэрхийлж чадах

тодорхой гарчиг буюу нэртэй, мөр буюу багууд нь толгойтой, график ашиглаж буй

нөхцөлд тусгай дүрслэлүүдийг харуулсан тайлбар зүүлттэй байна. Ашигласан тоон

мэдээ баримт бүртээ эх сурвалжуудыг тодруулж нарийвчлан үзэх шаардлагатай. Их

дээд сургуулиудын практикт тогтсон жишгээс үзэхэд ангийн ажлын хэмжээ нь бичгийн

МУИС-ийн оюутны гарын авлага

57

машинаар 24 мөрөөр эсвэл компьютерийн Ariel Mon фонтын 12 үсгийн шрифтээр

бичсэн А4 хэмжээний 15-аас дээш тооны хуудастай байх ба үүнд хавсралт материалын

хэмжээг оруулж тооцдоггүй. Ангийн ажил, рефератыг бичиж дуусгаад багшид

хүлээлгэн өгөх ба багшийг уншиж танилцсаны дараа суралцагч нь багшид тухайн

ажлыг хамгаалж дүгнүүлнэ. Дүгнэх журмыг тухайн багш тогтооно.

МУИС-ийн оюутны гарын авлага

58

Шаардлагатай утас болон

өрөөний дугаар

Өрөө Албан тушаал

Дотуур

утас Ажлын утас

Бакалаврын сургалтын алба

1-220 Дарга 1023 320892

1-220a Мэргэжилтнүүд 1024 1025 318161

Санхүү эдийн засгийн хэлтэс

1-207 Ахлах нягтлан бодогч 1027 322992

Оюутанд үйлчлэх төв

1-202 Эрхлэгч 1043 318296

1-202 Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнүүд 4114 318296

1-202

Гадаад оюутны асуудал хариуцсан

мэргэжилтнүүд 1039 318296

Хангамж үйлчилгээний хэлтэс

Оюутны I байрын зохион байгуулагч 1063 320118

Оюутны II байрын зохион байгуулагч 1064 310288

Оюутны III байрны зохион байгуулагч 1065 350992

Оюутны IY байрны зохион байгуулагч 1066 350069

Оюутны Y байрны зохион байгуулагч 1067 351009

Оюутны YI байрны зохион байгуулагч 311679

Хичээлийн I байрны харуул 1068 321403

Хичээлийн II байрны харуул 1069 324029

Хичээлийн III байрны харуул 1070 320992

Хичээлийн IY байрны харуул 1071 351003

Хичээлийн Y байрны харуул 1072 350640

Хичээлийн YI байрны харуул 1073

Хичээлийн YII байрны харуул 314334

Хичээлийн YIII байрны харуул 310260

Хичээлийн IX байрны харуул

Оюутны

1-р байр

Эмнэлгийн эрхлэгч 1075 329077

Шүдний эмч 1076

Мэдээллийн технологийн алба

1-120 Дарга 1051 312829

1-120 Хэрэглэгчдэд үйлчлэх мэргэжилтэн 1000

1-118 Хэрэглэгчдэд үйлчлэх мэргэжилтэн 1000

1-210а

МУИС-ийн хэвлэлийн төлөөлөгч, вэб

хариуцсан мэргэжилтэн 1081 324385

Номын сан

2-202 Эрхлэгч 1057 320959

2-168 Гадаад номын уншлагын танхим 1059

Нийгмийн ухааны уншлагын танхим 1060

МУИС-ийн оюутны гарын авлага

59

Байгалийн ухааны уншлагын танхим 1061

Физик электроникийн сургууль

1-315 Захирлын туслах 1302 329993

1-207 Нягтлан бодогч 1027 322992

1-315 Сургалтын албаны эрхлэгч 1302 329993

1-315 Сургалтын албаны хичээл зохицуулагч 1302

1-315 Сургалтын албаны зааварлагч 1302

1-105 ОБДСТ-ийн эрхлэгч 1312

Хими, химийн инженерчлэлийн сургууль

1-231 Захирлын туслах 1501 327793

2-172б Нягтлан бодогч 1028 320757

1-231 Сургалтын албаны эрхлэгч 1502 327793

1-231 Сургалтын албаны зааварлагч 1502

Биологи, биотехнологийн сургууль

2-378 Захирлын туслах 2101

2-172б Нягтлан бодогч 1028 320757

2-378б Сургалтын албаны эрхлэгч 2102 323970

2-378б Сургалтын албаны зааварлагч

2-378б Сургалтын албаны хичээл зохицуулагч

2-177 ОБДСТ-ийн эрхлэгч 2114

2-484 Компьютерийн лаборатори 2123

Нийгмийн шинжлэх ухааны сургууль

2-260 Захирлын туслах 2301

2-172б Нягтлан бодогч 1028 320757

2-267 Сургалтын албаны эрхлэгч 2302 319392

2-267 Сургалтын албаны зааварлагч 2303

2-267 Сургалтын албаны хичээл зохицуулагч 2303

2-265 ОБДСТ-ийн эрхлэгч 2323

Монгол хэл, соѐлын сургууль

2-365 Захирлын туслах 2501

2-172б Нягтлан бодогч 1028 320757

2-361 Сургалтын албаны эрхлэгч 2502 314327

2-361 Сургалтын албаны зааварлагч 2502

2-361 Сургалтын албаны хичээл зохицуулагч 2502

2-366 ОБДСТ-ийн эрхлэгч 2511

2-356 Компьютерийн лаборатори 2510

Гадаад хэл соѐлын сургууль

2-464а Захирлын туслах 2701 326305

2-172б Нягтлан бодогч 1028 320757

2-448 Сургалтын албаны эрхлэгч 2702 326305

2-448 Сургалтын албаны хичээл зохицуулагч 2703

2-448 Сургалтын албаны зааварлагч 2703

2-449 Компьютерийн лаборатори 2716

Математик, компьютерийн сургууль

3-211 Захирлын туслах 3101 311443

МУИС-ийн оюутны гарын авлага

60

3-204 Нягтлан бодогч 1029 318580

3-218 Сургалтын албаны эрхлэгч 3102 321102

3-218 Сургалтын албаны зааварлагч 3102

3-218 Сургалтын албаны хичээл зохицуулагч 3102

3-221 ОБДСТ-ийн эрхлэгч 3115

3-226 Компьютерийн лаборатори 3116

Мэдээллийн технологийн сургууль

3-104 Захирлын туслах 3301 324007

2-172б Нягтлан бодогч 1028 320757

3-104 Сургалтын албаны эрхлэгч 3302

3-104 Сургалтын албаны хичээл зохицуулагч 3302

3-104 Сургалтын албаны зааварлагч 3302

3-113 ОБДСТ-ийн эрхлэгч 3311

Хууль зүйн сургууль

3-309 Захирлын туслах 3502

3-204 Нягтлан бодогч 1029 318580

3-206 Сургалтын албаны эрхлэгч 3503 312600

3-206 Сургалтын албаны зааварлагч 3503

3-206 Сургалтын албаны хичээл зохицуулагч 3503

3-205 ОБДСТ-ийн эрхлэгч 3516

Эдийн засгийн сургууль

4-201б Захирлын туслах 4101 350994

4-200 Нягтлан бодогч 1030 350456

4-202 Сургалтын албаны эрхлэгч 4103 350277

4-203 Сургалтын албаны хичээл зохицуулагч 4113

4-203 Сургалтын албаны зааварлагч 4113

5-505 ОБДСТ-ийн эрхлэгч 4132

Олон улсын харилцааны сургууль

5-204 Захирлын туслах 5101 354611

Нягтлан бодогч 1031 350640

5-201 Сургалтын албаны эрхлэгч 5102 354618

5-210 Сургалтын албаны зааварлагч 5103

5-211 Сургалтын албаны хичээл зохицуулагч 5103

5-306 ОБДСТ-ийн эрхлэгч 5109

5-406 Компьютерийн лаборатори 5110

Газарзүй, геологийн сургууль

Захирлын туслах 6101

Нягтлан бодогч 1032 328623

Сургалтын албаны эрхлэгч 6102 311809

Сургалтын албаны зааварлагч 6102

Сургалтын албаны хичээл зохицуулагч 6102

ОБДСТ-ийн эрхлэгч 6114

Улаанбаатар сургууль

Нягтлан бодогч 457049

БСА-ны дарга 456360

Сургалтын албаны мэргэжилтэн 5E+07

МУИС-ийн оюутны гарын авлага

61

Сургалтын албаны мэргэжилтэн

Номын сангийн эрхлэгч

Худалдааны сургууль

Захирлын туслах 100 326748

Сургалтын албаны дарга 104 328971

СА-ны мэргэжилтэн 104

Нягтлан бодогч 328971

Ном зүйч 208 326985

Орхон сургууль

Захирлын туслах 01352-23621

Сургалтын алба 01352-22851

Нягтлан бодогч 01352-25102

Завхан сургууль

Захирлын туслах, хуулийн зөвлөх

Ахлах нягтлан бодогч 01462-22527

Сургалтын алба

Хөтөлбөрийн зохицуулагч 01462- 23949

Оюутны асуудал хариуцсан ажилтан 01462-23949

Номын фондын эрхлэгч

МУИС-ийн Оюутны холбоо

2-154 Тэргүүн 7000