2
Хүлэмжинд тарьц ургуулах ач холбогдол Манай орны нөхцөлд хүлэмжинд мод сөөг тарьж ургуулах нь дараах ач холбогдолтой. Салхины хүчийг 100% бууруулна. Нарны цацрагийн хэмжээг сааруулж, цонолтоос хамгаална. Чийгийн ууршилтыг багасгаж ингэснээр агаарын харьцангуй чийгшлийг нэмэгдүүлнэ. Агаарын температурыг 2-4° аар нэмэгдүүлнэ. Амьтан, шувуу орохоос бүрэн хамгаалагдсан тул үр цухуйц гэмтэх аюулгүй. Үрийг эрт тарих боломжийг олгосноор ургамал ургах хугацааг уртасгана. Стандартын тарьц ургуулах хугацааг бүтэн жилээр хэмнэнэ. Иймээс цаг уурын эрс тэс нөхцөлтэй манай орны нөхцөлд бага талбайгаас их хэмжээний тарьцыг богино хугацаанд гаргаж авах хамгийн үр өгөөжтэй арга бол нийлэг хальсан хүлэмжинд тарьц ургуулах явдал юм. Хүлэмжийн хэмжээ янз бүр байдаг. Аж ахуйн томоохон байгууллага 25- 100м урт, 6-10м өргөн, 2,5-3 м өндөр том хүлэмж ашигладаг бол хувь хүмүүс, иргэд 7-10 урт, 3-6м өргөн, 1,5-2м өндөр хүлэмжийг голдуу ашигладаг. Шилмүүст модны тарьцыг ургуулахад хүлэмжийг эхний жил ашиглах бөгөөд цаашид ил талбайд ургуулдаг тул дараа жил нүүлгэн шилжүүлэх байдлаар ашиглах нь зүйтэй.

hulemjind tariz urguulah

Embed Size (px)

Citation preview

Page 1: hulemjind tariz urguulah

Хүлэмжинд тарьц ургуулах ач холбогдол

Манай орны нөхцөлд хүлэмжинд мод сөөг тарьж ургуулах нь дараах ач холбогдолтой.

Салхины хүчийг 100% бууруулна.

Нарны цацрагийн хэмжээг сааруулж, цонолтоос хамгаална.

Чийгийн ууршилтыг багасгаж ингэснээр агаарын харьцангуй чийгшлийг

нэмэгдүүлнэ.

Агаарын температурыг 2-4° аар нэмэгдүүлнэ.

Амьтан, шувуу орохоос бүрэн хамгаалагдсан тул үр цухуйц гэмтэх аюулгүй.

Үрийг эрт тарих боломжийг олгосноор ургамал ургах хугацааг уртасгана.

Стандартын тарьц ургуулах хугацааг бүтэн жилээр хэмнэнэ.

Иймээс цаг уурын эрс тэс нөхцөлтэй манай орны нөхцөлд бага талбайгаас их хэмжээний тарьцыг богино хугацаанд гаргаж авах хамгийн үр өгөөжтэй арга бол нийлэг хальсан хүлэмжинд тарьц ургуулах явдал юм.

Хүлэмжийн хэмжээ янз бүр байдаг. Аж ахуйн томоохон байгууллага 25-100м урт, 6-10м өргөн, 2,5-3 м өндөр том хүлэмж ашигладаг бол хувь хүмүүс, иргэд 7-10 урт, 3-6м өргөн, 1,5-2м өндөр хүлэмжийг голдуу ашигладаг.

Шилмүүст модны тарьцыг ургуулахад хүлэмжийг эхний жил ашиглах бөгөөд цаашид ил талбайд ургуулдаг тул дараа жил нүүлгэн шилжүүлэх байдлаар ашиглах нь зүйтэй.

Page 2: hulemjind tariz urguulah

Хүлэмжний хөрс бэлтгэх

Хүлэмжний хөрс агаарын солилцоо сайтай , шим тэжээлийн бодисоор бүрэн хангагдсан байх ѐстой. Үүний тулд хүлэмжний 1м2 талбайд фосфор 10гр, кали 4гр, 5 кг ялзарсан бууц, 5гр микоризтой шороог тарааж асгаад 25-30см гүн хагалж сиирүүлж борнойдоно. Хөрсийг нь ашиглах боломжгүй бол холимог хиймэл хөрс бэлтгэж ашиглана. Үүнд: гацуур хусан ойн элсэнцэр хөрс, голын том ширхэгтэй элс, ялзарсан бууц 3ыг 50:30:20 харьцаагаар бэлтгэнэ.Түүнээс ямар мод

тарихаас хамааруулж тухайн мод ургаж байсан газраас үндэсний орчмоос микоризтой шороо авч 1м2 д 6гр-ийг хольж өгнө. Хөрсний рН нарс ургуулахад 4,5-5,0, шинэс ургуулахад 6,0 байх нь тохиромжтой.

Хүлэмжин доторх бичил уур амьсгал

Хүлэмжинд хийх арчилгааны ажлын нэг чухал хэсэг нь хүлэмжин доторх бичил уур амьсгалыг зохицуулах явдал юм. Хүлэмжин доторх агаарын температур 35°аас ихгүй , агаарын харьцангуй чийгшил 70-80%, хөрсний чийг 60-70% байх нь тохиромжтой. Агаар хэтэрхий халбал хүлэмжийн үүд , салхивчийг онгойлгох, бүтээлгийн дотор талаас нь шаврын зуурмагаар багс болон шүүрээр хөндлөн будаж нарны илчийг бууруулах,

мөн сэрүүцүүлэх усалгаа хийх зэрэг арга хэмжээ авна.