64
БАГШИЙН НОМ Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 5 дугаар анги Боловсрол, шинжлэх ухааны яамны зөвшөөрлөөр хэвлэв. Анхны хэвлэл ХҮН БА НИЙГЭМ II У .Туяа, О.Пүрэв, Г .Шүрэнцэцэг , Х.Баярмаа, З.Алтанцэцэг , Г .Түвшинжаргал СУРГУУЛИЙН НОМЫН САНД ОЛГОВ. БОРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО. Улаанбаатар хот 2014 он

hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

БАГШИЙН НОМ

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 5 дугаар анги

Боловсрол, шинжлэх ухааны яамны зөвшөөрлөөр хэвлэв.

Анхны хэвлэл

ХҮН БА НИЙГЭМ II

У.Туяа, О.Пүрэв, Г.Шүрэнцэцэг, Х.Баярмаа, З.Алтанцэцэг, Г.Түвшинжаргал

СУРГУУЛИЙН НОМЫН САНД ОЛГОВ.БОРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО.

Улаанбаатар хот2014 он

Page 2: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

DDC

373.1

Х-822

Хүн ба нийгэм II: Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 5 дугаар ангийн багшийн ном.

Энэхүү багшийн ном нь “Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулиар хамгаалагдсан бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бичгээр авсан зөвшөөрлөөс бусад тохиолдолд цахим болон хэвлэмэл хэлбэрээр, бүтнээр эсхүл хэсэгчлэн хувилах, хэвлэх, аливаа хэлбэрээр мэдээллийн санд оруулахыг хориглоно.

Багшийн номын талаарх аливаа санал, хүсэлтээ [email protected] хаягаар ирүүлнэ үү.

Боловсрол, шинжлэх ухааны яам

ISBN 978-99973-69-42-0

Page 3: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

3

АгуулгаНэг. Танилцуулга1.1. Багшийн номын танилцуулга1.2. “Хүн ба нийгэм” хичээлийн танилцуулга, сургалтын цөм хөтөлбөрийн тухай

Хоёр. Хичээлийн арга зүй (үлгэрчилсэн байдлаар)2.1. Хүмүүсийн харилцаа, миний эрх, үүрэг2.2. Нутгийн нийгэм, аж ахуй, соёлын амьдрал2.3. Миний эх орон Монгол бахархал2.4. Миний эх орон Монгол бахархал

Сурагчдын эзэмших чадвар (хүрэх үр дүн)

I.Бүлэг: Хүмүүсийн харилцаа, миний эрх, үүрэг

• Бичил нийгэм- гэр бүлийн харилцааг тайлбарлаж чаддаг болох• Хүмүүсийн харилцааг ажиглах, холбогдох жишээ гаргах• Бусдыг сонсож, өөрийгөө илэрхийлэн харилцаж чаддаг болох• Хүмүүсийн ялгаатай байдлыг мэдэж, харилцах• Өөрийн хүсэл, хэрэгцээг эрхтэйгээ холбон ярилцах• Эрхээ зөв тодорхойлох• Хүүхдийн эрх зөрчихөөс сэргийлэх, зөрчлийн талаар бусдад хандах • Өөрийн үүргээ биелүүлэх

II.Бүлэг: Нутгийн нийгэм, аж ахуй, соёлын амьдрал

• Нутгийн байгууллагуудыг нэрлэх, үүрэг, үйл ажиллагааг нь ялгах, сонирхсон асууд лаар, тэдгээр байгууллагад хандах

• Нутгийн амьдрал, хөгжилд гарамгай хувь нэмэр оруулсан хүмүүсийн үйл ажиллагаа, гавьяа, зүтгэлийг танилцуулах

• Хөрш улсуудаа нэрлэх, хамтын ажиллагаанаас нь тайлбарлах• Өөрт хэрэгтэй мэдээллийг олох, ашиглах

III.Бүлэг: Миний эх орон-Монгол бахархал

• Монголчуудын амьдралд газар зүйн байрлал нь хэрхэн нөлөөлөхийг тайлбарлах• Монгол хүнийхээ ахуй, амьдралын онцлог, эрхлэх аж ахуйг ярилцах• Эх орны түүх, соёлын дурсгалт зүйлсийг нэрлэх, ялгах, тэдгээрийг хайрлах, хамгаалах • Хүннү улсын тухай өөрийн үгээр тайлбарлах • Их Монгол улсын нутгийг газрын зурагт заах, түүний төр, аж ахуй, соёлын тухай хэлэлцэх• Их эзэн Чингис хааны үйл ажиллагаа, алдар, гавьяаны талаар тайлбарлах• Монголын их хаадын тухай мэдэх, бахархах• Манжийн ноёрхлын эсрэг тэмцлээс тайлбарлах, үнэлэлт өгөх

IY.Бүлэг: Миний эх орон-Монгол бахархал

• Үндэснийхээ тусгаар тогтнол, сэргэн мандлын тухай ярилцах, бахархах• 1921-1940-өөд оны манай улсын нийгэм, аж ахуй, соёлын талаар тайлбарлах• Эх орны түүхэн дэх хүнд, бэрх үеийн талаар мэдэх, ярилцах• 1950-1980-аад оны манай улсын аж ахуй, нийгэм, соёлын ололтын талаар мэдэх, бахархах• Монгол ба Нэгдсэн Үндэсний Байгууллагын хамтын ажиллагааны талаар танилцуулах• Монгол төрийн бэлгэдлээ мэдэх, хүндэтгэх, бахархах • Ардчилсан Монгол улсын ололт, түүхэн хүмүүсийн үйл ажиллагаанаас ярилцах

Page 4: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

4

БАГШИЙН НОМЫН ТАНИЛЦУУЛГА

Багшийн ном нь хоёр хэсэгтэй. Үүнд:

Багшийн номын танилцуулга

Нэг: “ХҮН БА НИЙГЭМ” ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА, СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

тухайн хичээлийн шинэчилсэн хөтөлбөр жилийн төлөвлөлтийн үлгэрчилсэн төлөвлөлт агуулгын залгамж холбоо зэргийг танилцуулсан.

Энэ хэсэгт:

Хоёр. ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙ

тодорхой сэдвүүдийг заах арга, аргачлалын хувил барыг санал болгосон

тухайн сэдвийн хүрээнд сурагчдын эзэмшсэн байх мэдлэг, чадварыг тодорхой авч үзэхийг хичээж багшийн бэлтгэх зүйл хичээлээр сурагчидтайгаа хийх үйл ажиллагаа, тэдгээрийн хүрсэн байх үр дүн зэргийг тодорхойлов.

Энэ хэсэгт:

Нэг: “ХҮН БА НИЙГЭМ” ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА, СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Бага боловсролын (4, 5 дугаар ангийн) “Хүн ба нийгэм” хичээлээр хүүхэд бүр суралцах үйл ажиллагаагаар дамжуулан

- хамт олон, бүлгийн (нийгмийн) гишүүн байх, тэдэнтэй идэвхтэй харилцах арга ухаанд суралцах

- хамт олны дотор өөрийгөө нээн, өдөр тутмын амьдралын дэг ёсыг баримтлах- Эх орныхоо түүхийн гол үйл явдал, хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааг ойлгох

замаар сониуч зан, дүрслэн бодох сэтгэлгээгээ хөгжүүлэх- эрүүл аж төрөх энгийн дадал, хэвшилд суралцана.

Дээрх зорилгыг хэрэгжүүлэх үүднээс сургалтын цөм хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, “Хүн ба нийгэм” хичээлийг хоёр жил судалсны эцэст хүүхэд бүрт хөгжсөн байх чадварыг тодорхой болгосон. Үүнд:

- Үнэлэлт, хандлага зэрэг үнэт зүйлээ илэрхийлж чаддаг байх- Эцэг эх, багш, ахмад хүмүүс, найз, нөхөд, үе тэнгийнхнээ хүндэтгэх- Байгаль орчноо хайрлах, хамгаалахын үнэ цэнийг тайлбарлах- Хувь хүн, гэр бүл, хамт олныхоо үнэт зүйлийг мэдэх, үнэлэх

- Гэр бүл, сургууль, орон нутгийнхаа нийгэм, аж ахуй, соёлын талаар тайлбарлаж чаддаг байх

- Эх орныхоо түүх, соёлын гол үйл явдлуудаас нэрлэх, тайлбарлах, холбогдох жишээ гаргах

- Судалсан хам сэдвийн хүрээнд нийгэм, түүхийн үг хэллэг, ойлголтыг тайлбарлах, хэрэглэх

- Судалсан хам сэдвийн хүрээнд нийгэм, түүхийн үйл явдлын он цаг, орон зайн хамаарал, өөрчлөлтийг тодорхойлох

- Нийгэм, түүхийн сонирхолтой, маргаантай, зөрчилтэй асуудлыг олох, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо илэрхийлж чаддаг болох

- Тухайн асуудлаар ялгаатай санал бодлыг харьцуулах, нийтлэг зүйлийг олох, үнэлэх

- Асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг олох, ашиглах, боловсруулах

- Санаа бодол, хүсэлтээ бие даан илэрхийлж чаддаг байх- Өөрийн харилцаа, үйлдэл өөрт болон бусдад хэрхэн

нөлөөлж байгааг тайлбарлах- Ажил, үүрэг, даалгавраа гүйцэтгэх болон бусадтай

харилцахдаа өөртөө итгэлтэй байх- Бусдыг сонсож, ойлгож, үзэл бодол, байр суурийг нь

хүндэтгэж чаддаг байх- Бусадтай харилцахдаа сэтгэл хөдлөлөө (эерэг, сөрөг)

хянаж, зохицуулж чаддаг болох- Бусадтай хамтран ажиллахдаа хүлээцтэй хандаж,

туслаж, дэмжиж, бусдаас дэмжлэг авч чаддаг байх

----

ахуй,

рлэх,

- Асбо

рөг)

даж,

Page 5: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

5

5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх чадваруудыг эзэмшүүлэх, хөгжүүлэхэд чиглэхийг багш бүр анхаарч ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл, бид хүүхдэд юу зааж өгөхөө бус харин дээрх чадваруудыг хөгжүүлэхийн тулд хүүхэд бүрээр болон хамтаар нь ямар үйл ажиллагаа хийлгэхээ бодож, төлөвлөнө гэсэн үг. Сурагчдаар хийлгэх үйл ажиллагаа нь 4, 5 дугаар ангид залгамж холбоотойгоор үл хувьсан судлах дараах хам сэдвүүдийн1 хүрээнд байх бөгөөд сурах бичгийг мөн эдгээр хам сэдвийн хүрээнд боловсруулсан болно. Үүнд:

Би, гэр бүл, сургуулийн амьдрал Хүмүүсийн харилцаа, хамтын амьдрал ба эрх, үүрэг, хариуцлага Нутгийн хүмүүс, нийгэм, аж ахуй, соёлын амьдрал Миний эх орон – Монгол бахархал

“Хүн ба нийгэм” хичээлээр эзэмших чадварыг сурагч бүр бие даан болон хамтран ажилласны үр дүнд эзэмшинэ. Багш хичээлийг удирдан зохион байгуулж, сурагчдынхаа үйл ажиллагааг чиглүүлнэ. Үүний тулд сурагчдыг хүрээлэн буй нийгэм, түүхийн бодит үйл явц, баримтад тулгуурласан тохиолдол шинжлэх, мөн ажиглах, судлах, харьцуулах, асуудал шийдвэрлэх, үнэлэлт өгөх зэрэг идэвхтэй аргыг хэрэглэнэ. Сурагч бүр багаар ажиллах, хэлэлцэх, энгийн дасгал даалгавар гүйцэтгэх, дүрд тоглох зэрэг хөгжилтэй, сонирхолтой, идэвхтэй үйл ажиллагаанд оролцоно. Мөн танилцах аялал, уулзалт зэрэг үйл ажиллагаа нь хичээлийн нэг арга хэлбэр байна.

Хичээл бүрийг амжилттай зохион байгуулахад хичээлийн бэлтгэл түүний дотор хэрэглэгдэхүүнийг маш сайн бэлтгэх шаардлагатайг лаборатори сургуулийн туршигч багш нар онцлон зөвлөсөн. Тиймээс багш бүр хичээлийн жилийн болон улирлын төлөвлөлтийг хийхдээ шинээр хийх, олшруулж бэлтгэх хэрэглэгдэхүүний жагсаалтаа гарган хамтран ажиллах нь зүйтэй. Мөн сургалтын менежер, удирдлагуудад танилцуулан дэмжлэг авах нь зүйтэй юм. Тухайлбал, наад зах нь дараах хэрэглэгдэхүүнийг бэлтгэсэн байх хэрэгтэй. Үүнд:

• Сургууль, орон нутаг, эх орны газрын зураг, түүхийн зураг, атлас, музейн үзмэр, танилцуулга, бусад зураг, баримт, жишээ

• Сургууль, орон нутаг, эх орны нийгэм, түүхийн үйл явдалд холбогдох мэдээллийн эх сурвалж (телевиз, радио, тогтмол хэвлэл) болон ном зохиол

• Сургууль, орон нутаг, эх орны нийгэм, түүхийн үйл явдал, үйл явцад холбогдох кино, дүрс бичлэг, вэб хаяг зэрэг болно.

Хүн ба нийгэм хичээлээр сурагчдыг үнэлэхдээ дараах зүйлд анхаарлаа хандуулаарай.

Юуг? Яаж?- Чадвар эзэмшиж буй байдал- Анги, сургуулийн орчинд биеэ

авч явж буй байдал- Сурагч бүрийн оролцоо

Явцын үнэлгээ

- Багшийн өдөр бүрийн ажиглалт, тэмдэглэлээр

- Сурагчийн өөрийн үнэлгээгээр, эцэг, эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамжаар

Эцсийн үнэлгээ

- Тусгайлан боловсруулсан үнэлгээний сорилын жишиг даалгаврын дагуу

- Явцын үнэлгээнд хийсэн шинжилгээгээрҮнэлгээний арга, хэлбэр

- Ажиглах, судлах- Хэлэлцүүлэг- Амаар, бичгээр илэрхийлэх- Үйлдэх, үзүүлэх, харуулах (бүтээл хийх, дүрд тоглох)- Сорих, шалгах

1. Хам сэдэв гэдэг нь суралцагчид, хүмүүсийн амьдрал, нийгэм, түүхийн үйл явцаас урган гарсан асуудлыг судлах боломжтой, уян хатан, нээлттэй утга санаа, баримт, эх бичвэрийн цогцолбор юм.

Page 6: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

6

Чадвар Илрүүлэх үзүүлэлт

Харилцах, хамтран ажиллах

- Санаа бодол, хүсэлтээ бие даан илэрхийлж чаддаг байх- Өөрийн харилцаа, үйлдэл өөрт болон бусдад хэрхэн нөлөөлж байгааг

тайлбарлах- Ажил, үүрэг, даалгавраа гүйцэтгэх болон бусадтай харилцахдаа өөртөө

итгэлтэй байх- Бусдыг сонсож, ойлгож, үзэл бодол, байр суурийг нь хүндэтгэж чаддаг байх- Бусадтай харилцахдаа сэтгэл хөдлөлөө (эерэг, сөрөг) хянаж, зохицуулж

чаддаг болох- Бусадтай хамтран ажиллахдаа хүлээцтэй хандаж, туслаж, дэмжиж,

бусдаас дэмжлэг авч чаддаг байх

Асуудалшийдвэрлэх

- Нийгэм, түүхийн сонирхолтой, маргаантай, зөрчилтэй асуудлыг олох, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо илэрхийлж чаддаг болох

- Тухайн асуудлаар ялгаатай санал бодлыг харьцуулах, нийтлэг зүйлийг олох, үнэлэх

- Асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг олох, ашиглах, боловсруулах

Нийгэм, түүхийн үйл явдлыг мэдэх, ойлгох

- Гэр бүл, сургууль, орон нутгийнхаа нийгэм, аж ахуй, соёлын талаар тайлбарлаж чаддаг байх

- Эх орныхоо түүх, соёлын гол үйл явдлуудаас нэрлэх, тайлбарлах, холбогдох жишээ гаргах

- Судалсан хам сэдвийн хүрээнд нийгэм, түүхийн үг хэллэг, ойлголтыг тайлбарлах, хэрэглэх

- Судалсан хам сэдвийн хүрээнд нийгэм, түүхийн үйл явдлын он цаг, орон зайн хамаарал, өөрчлөлтийг тодорхойлох

Үнэт зүйлсийг эрхэмлэх

- Үнэлэлт, хандлага зэрэг үнэт зүйлээ илэрхийлж чаддаг байх- Эцэг эх, багш, ахмад хүмүүс, найз, нөхөд, үе тэнгийнхнээ хүндэтгэх- Байгаль орчноо хайрлах, хамгаалахын үнэ цэнийг тайлбарлах- Хувь хүн, гэр бүл, хамт олныхоо үнэт зүйлийг мэдэх, үнэлэх

Та бүхэн улирал бүрийн болон хэд, хэдэн сэдвийн хүрээнд сурагчдынхаа хүрэх үр дүнг тодорхойлж, түүнийг хангахад ямар сэдвийг ашиглахаа төлөвлөх хэрэгтэй. Энэ нь таныг ээлжит хичээлээ төлөвлөх, арга зүйн боловсруулалтаа хийхэд хөтлөнө. Үүнд дараах хүснэгтийн загварыг ашиглаж болох юм.

Сурагчдын эзэмших чадвар ба сэдэв хоорондын холбоо Судлах сэдэвЭзэмших чадвар

Судлах цагХарилцах, хамтран ажиллах + + + + + + + + + + +Асуудал шийдвэрлэх + + + +Нийгэм, түүхийн үйл явдлыг мэдэх, ойлгох

+ + + +

Үнэт зүйлсийг эрхэмлэх + + + +

Page 7: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

7

Хоёр. ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙ (үлгэрчилсэн байдлаар)

I БҮЛЭГ. ХҮМҮҮСИЙН ХАРИЛЦАА, МИНИЙ ЭРХ, ҮҮРЭГ бүлгийг заах арга, аргачлал

Сэдэв 1. ХҮМҮҮС ХЭРХЭН ХАРИЛЦДАГ ВЭ?

Хүрэх үр дүн Хүмүүсийн харилцаа яагаад чухал вэ? Хүмүүс хоорондоо хэрхэн харилцдаг,

харилцаа олон янз байдаг, зөв харилцааны талаар сургчид өөрийн гэх төсөөлөлтэй болох

Бусдыг сонсох, ойлгох, өөрийгөө зөв илэрхийлэх харилцааны наад захын чадвартай болох

Багшийн анхаарах гол зүйл Хүн өдөр бүр хэн нэгэнтэй, бас олон янзын хүмүүстэй харилцдаг тул хүмүүстэй

хэрхэн зөв харилцах талаар зөв төсөөлөл олгоход анхаарах Хүмүүстэй үг яриагаар мөн биеийн хөдөлгөөнөөр (харц, дохио зангаа, гарын

хөдөлгөөн гэх мэт) харилцах наад захын чадвар олоход нь чухалчлан анхаарна.

Багшийн бэлтгэх зүйл Сэдвийг ойлгуулахад хэрэглэхүйц олон төрлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэн, сонгон

ашиглаж болно.

Хичээлийг зохион байгуулах хувилбар: 80 минутын хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт

№ Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1

Хүмүүс хэрхэн харилцдаг тухай уншиж ярилцах, түүний талаар зөв төсөөлөх, үг хэллэгийг зөв хэрэглэх үйлүүдийг гүйцэтгэнэ .Харилцаа яагаад чухал болох талаар өөрсдийнх нь бодлыг бичүүлнэ.

20 минХүмүүсийн харилцааны зарим үг хэллэгийг тайлбарлаж чаддаг болсон байна.

2

Тохиолдол уншиж ярилцах, санал бодлоо танилцуулах, асуух, асуултад хариулах, дасгал ажиллах асуултад хариулж бичих, даалгавар гүйцэтгэх зэрэг үйлүүд хийнэ.

20 мин

Дасгал ажиллах явцдаа хүмүүсийн харилцаа олон янз байдгийг төсөөлсөн байна.

3

Зургийг ажиглан үг хэллэг, дохио зангаа, биеийн хөдөлгөөн зэрэг нь харилцах арга олон янз байдгийг илэрхийлж буйг ярилцах, харилцааг зөв байлгах тухай эхээс уншиж, асууж, асуултад хариулж хэлэлцэнэ.

20 минХүснэгтэн дэх хүмүүсийн харилцаанд холбогдох үгсийн ялгааг ойлгосон байна.

4Харилцаанд сонсож сурах нь чухал болох талаар дасгал ажиллана. 20 мин Дэвтэрт тэмдэглэл хийж, хэлц үгийн

утгыг тайлбарлан бичсэн байна

Үйл ажиллагаа 1 Харилцаа гэж юу вэ? Хүмүүсийн харилцаа яагаад чухал вэ? мэдээллийг сурах

бичгээс уншаад, асуултад хариулж ярилцах Харилцаа яагаад чухал вэ? Өөрийн бодлыг бичнэ үү? ...............................................................................................................................................

...............................................................................................................................................

Page 8: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

8

Үйл ажиллагаа 2: Тохиолдол шинжлэн, хэрэв би байсан бол яах вэ, яагаад ? гэсэн асуултуудаар

ярилцах

Хүснэгтийг асуултын дагуу нөхөөрэй.

Харилцаанд эергээр нөлөөлдөг зүйлүүд Харилцаанд сөргөөр нөлөөлдөг зүйлүүд

Үйл ажиллагаа 3 Зөв харилцааны олон арга байдгийг ойлгуулах. Эерэг болон сөрөг харилцааны үгсийн жагсаалт гаргаж, хэлэлцэх Харилцааны арга хэлбэр, үүргийг хүснэгтэнд байгаа зургаас ажиглаж, эргэцүүлэн

бодож тайлбарлах

Анхаарах зүйл: - Үгийн сангаа баяжуулах дасгалыг хичээл бүр дээр хийлгэж байх- Нүүрний хувирал харилцааг хэрхэн илэрхийлэх вэ?

Нүүрний хувирлууд Харилцааны ямар төрлийг илэрхийлж болох вэ?

-----

Нүүрний:− Сэтгэл хангалуун, баяр баясгалантай− Гунигтай, ууртай гэх мэт төрх байдлыг харуулсан зургууд байна.

Үйл ажиллагаа 4 Зөв харилцааны салшгүй хэсэг нь сонсож сурахуй байдаг \уншиж, асуултанд

хариулж ярилцах, амьдралд хэрэгжүүлэх дадлага хийх\

Өөрийгөө сориоройЧи бусдыг сонсож чаддаг уу ? Яагаад ? Тийм Үгүй Хүмүүсийн харилцааны талаар сурагч бүр 20 үгэнд багтсан зохион бичлэг хийнэ үү?

...................................................................................................................................................

...................................................................................................................................................

...................................................................................................................................................

...................................................................................................................................................

....................................................................................................................................... \үг 20\

Page 9: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

9

Сэдэв 2. МАНАЙ ГЭР БҮЛИЙНХНИЙ ХАРИЛЦАА

Хүрэх үр дүн Гэр бүлээрээ эвсэг, найрсаг харилцах, эцэг, эх, өвөө, эмээ, ах, эгч, дүү болон болон

ахмад хүмүүстэй хэрхэн зөв харилцах тухай мэдэх Гэр бүлийнхний харилцааг өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болох

Багшийн анхааралд Гэр бүлд ойр дотныхныгоо хайрлах, ахмад хүмүүсийг хүндэтгэх, тэдэнд санаа тавих

сайхан харилцааны үндэс тавигддаг учраас гэр бүлийнхнийгээ хүндэтгэн харилцах, гэр бүлээ эвсэг, найрсаг болгоход гэр бүлийн гишүүн бүрийн хувь нэмэр чухал гэдгийг ойлгуулахад анхаарах

Бэлтгэх зүйл Сурах бичиг Гэр бүлийн харилцааны тухай хэрэглэгдэхүүн

80 минутын үлгэрчилсэн төлөвлөлт № Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1.

“Үл үзэгдэгч” болон хувирсан Болдын тухай өгүүллэг, нэгэн гэр бүлийн түүхийг уншиж, асуултын дагуу ярилцана.

30 мин

Хүнд бусад хүмүүстэй харилцах нь яагаад чухал вэ? Тэр тусмаа гэр бүлийнхний харилцаа яагаад чухал вэ? гэдгийг эргэцүүлнэ. Гэр бүлээрээ аз жаргалтай амьдрахад юу хамгийн чухал вэ? гэдгийг ухаарч ойлгосон байна.

2. Сурах бичгийн 9-р талын зургийг ажиглан асуултын дагуу ярилцана.

10 мин Хүүхдүүдийн үйл, байдалд үнэлэлт дүгнэлт хийж, өөрийн үйл байдлыг эргэцүүлнэ.

3.

Сурах бичгийн 9-р талын 2, 3-р даалгаврыг гүйцэтгэж, асуултын дагуу ярилцана 20 мин

Даалгаврыг гүйцэтгэх замаар гэр бүлээ эвсэг, найрсаг харилцаатай болгоход гэр бүлийн гишүүн бүр, сурагч өөрөө юу хийж чадах тухай болон өөрийн оролцоог тодорхойлж, тайлбарлаж чаддаг болсон байна.

4.

Гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн харилцаж байгаа хүүхдүүдийн үйл байдлын тухай тохиолдлуудыг уншиж, өөрийн үнэлэлтийг бичнэ.

20 мин Бусдын үйл, байдалд үнэлэлт хийж, өөрийн үйл байдалтай жишиж сурна.

Хичээлийг зохион байгуулах арга зүйн хувилбар

Үйл ажиллагаа 1А. Сурах бичгийн “Үл үзэгдэгч” болон хувирсан Болдын тухай өгүүллэгийг уншиж, асуултад хариулж, ярилцана. Өгүүллэгийн дүрд тоглуулж болно. Дүрд тоглосон сурагч бүрээс

− Энэ дүрийн юу нь чамд таалагдсан бэ? − Өгүүллэгийн ямар дүрд тоглохыг хүсэх байсан бэ? Яагаад? гэсэн асуулт асууна

Мөн сурагчид дүрд тоглосон сурагчдаас асуулт асууж болно. Өгүүллэгээс сурагчдын хийх дүгнэлтийг зургаар илэрхийлүүлж болно. (Хүн гэр

бүлийнхэн болон бусад хүмүүстэй харилцахгүйгээр амьдрах боломжгүй).Б. Сурагчид сурах бичгийн нэгэн гэр бүлийн түүхийг уншина. Сурах бичгийн эргэцүүлэн, ярилцах асуултын дагуу сурагч бүр дэвтэртээ юу гэж

бичих байсан тухайгаа тэмдэглэнэ. Сурагч бүрийн бичсэн зүйлийг сонсоно.

Page 10: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

10

Нэмэлт үйл ажиллагаа: “Нэгэн гэр бүлийн түүх”-ийн өөр нэг хувилбарыг уншиж жагсаалт гаргуулж болно.

Эрт үед ам бүл олуулаа нэгэн өнөр өтгөн гэр бүл аж төрж байжээ. Тэд хоорондоо байнга хэрэлдэж, эв түнжингүй амьдардаг байжээ. Тэгээд тэд хэрүүл, маргаанаас залхаж, мэргэн хүнд очиж, эвтэй найртай амьдрах арга ухаан зааж өгөхийг гуйжээ. Мэргэн хүн тэдний гуйлтыг сонсоод “Та нарыг эвтэй, найртай амьдрахад хэн ч сургахгүй, та нар өөрсдөө л юу хэрэгтэй вэ? гэдгийг ойлгох ёстой. Гэр бүлээ эвсэг, найрсаг харилцаатай болгохын тулд юу хийхийг хүсч байгаагаа бичицгээ” гэжээ. Ингээд тэд гэр бүлээрээ цугларч, эвтэй, найртай амьдрахын тулд гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн харилцах тухай жагсаалт гаргажээ. Асуулт: Тэд ямар жагсаалт гаргасан бэ? Сурагчдын хэлж болох хариулт

− Бие биенийгээ ойлгох − Хайрлах − Хүндэтгэж байгаагаа илэрхийлэх − Итгэх − Сайхан сэтгэлээр хандах − Санаа тавих − Харилцан туслах

Үйл ажиллагаа 2Сурах бичгийн 9-р талын зургийг ажиглан, даалгаврыг гүйцэтгэнэ. Дараах асуултын дагуу ярилцана. Зургийг ажиглан, аль зурагт гэр бүлийн эвсэг, найрсаг харилцааны үйл байдлыг

дүрсэлсэнийг тайлбарлаж бичүүлнэ. Эвсэг, найрсаг харилцаатай гэр бүлийн онцлог болох шинжүүдийг нэрлүүлнэ. Гэр бүлээ эвсэг, найрсаг болгоход юу хийж чадах вэ? сурах бичгийн жишээг гүйцээж

бичиж, танилцуулна. Энэ даалгаврыг гүйцэтгэхэд дараах хүснэгтийг ашиглаж болно.

Сүүлийн сард гэр бүлийнхнийхээ төлөө хийсэн

сайн үйл

Энэ үйлийн ашиг тус нь юу байсан тухай

Цаашид юу хийхээр төлөвлөж байгаа тухай

Үйл ажиллагаа 3 Сурах бичгийн 9-р талын тохиолдлыг уншуулан, шинжлүүлэх

− Тохиолдол бүрт хүүхдүүдийн үйл байдалд өөрийн үнэлэлтийг бичнэ. − Яагаад ийнхүү үнэлсэнийг хүүхэд бүрээр тайлбарлуулахад анхаарна (дараах хүснэгтийг ашиглаж болно).

Д/д Үнэлэлт Яагаад ингэж үнэлсэн тухайТохиолдол 1Тохиолдол 2Тохиолдол 3Тохиолдол 4Тохиолдол 5

Нэмэлт үйл ажиллагаа Сурах бичгийн нэмэлт хэсгийн мэдээлэл, “Гэр бүлийнхэнтэйгээ харилцахдаа

баримтлах санамж”-ийг уншиж, санал нийлж байгаа болон юу нэмэхийг хүсч байгаагаа бичиж, ярилцаж болно.

Page 11: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

11

Сэдэв 3. НАЙЗ, НӨХӨД, ҮЕ ТЭНГИЙНХНИЙ ХАРИЛЦАА

Хүрэх үр дүн Найз нөхөд, үе тэнгийнхэнтэйгээ хэрхэн зөв харилцах тухай мэдэх, найз нөхөд,

нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгох Хүмүүс хоорондын харилцааг тайлбарлаж чаддаг болох

Багшийн анхааралд Үе тэнгийнхэн, найз нөхөд, нөхөрлөлийн тухай зөв төсөөлөл, ойлголттой болгох, сурч

буй ангийн хамт олон, найз нөхдийн жишээгээр тайлбарлуулах,

Бэлтгэх зүйл Сурах бичиг Найз нөхөд, нөхөрлөлийн тухай хэрэглэгдхүүн

80 минутын үлгэрчилсэн төлөвлөлт № Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1. Сурах бичгийн 10-р талын Заяа охины тухай өгүүллэгийг уншин, асуултын дагуу ярилцана.

15 минНайз, нөхдийнхөө баяр баясгалан, гуниг, зовлонг хуваалцаж сурах нь чухал гэсэн ойлголттой болсон байна.

2.

Сурах бичгийн 11-р талын эхийг уншиж, асуулт зохиож бичнэ. 10 мин

Үе тэнгийнхэн, найз, нөхөд гэсэн ойлголтуудыг тайлбарлаж чаддаг болсон байна.

3.

Сурах бичгийн 11-р талын 1, 2, 3-р даалгаврыг гүйцэтгэнэ.

20 мин

Найз, нөхөд, үе тэнгийхэнтэйгээ харилцахдаа харилцааны ямар үг хэллэгийг хэрэглэж хэвших болон үерхэл нөхөрлөлд ямар зан чанар чухал болохыг ойлгож,өөрийн үг хэл, үйл байдлыг эргэцүүлж сурна.

4.

Сурах бичгийн 12-р талын эхийг уншиж, асуултын дагуу ярилцана.

20 мин

Найз нөхөд, үе тэнгийхний харилцааны хэв маягуудыг ялгаж, идэвхгүй, түрэмгий харилцааг хэрхэн засаж болох талаар ойлголттой болсон байна.

5. Сурах бичгийн 12-р талын тохиолдол шинжилнэ. 15 мин Бусдын үйл байдалд үнэлэлт өгч, өөрийн

үйл, байдлыг эргэцүүлж сурна.

Үйл ажиллагаа 1 Сурах бичгийн Заяа охины тухай өгүүллэгийг уншиж, асуултад хариулж бичнэ.

Бичсэн зүйлээ танилцуулж, ярилцана. Өгүүллэгийн дүрд тоглуулж болно. Заяагийн ангийнхны дүрийг зохиолгон тоглуулж

болно (Чи Заяагийн ангийнхны оронд байсан бол яах вэ?). Үнэнч нөхөрлөлийн тухай ойлголт, мэдлэгийг сэргээн сануулна. Үүний тулд дараах

аргуудыг ашиглаж болно. − Үнэнч нөхөрлөлийн тухай уншсан ном, үзсэн киногоо нэрлэж бичнэ, гол санааг нь тайлбарлана.

− Үнэнч нөхөрлөлийн тухай зүйр цэцэн үгс нэрлэнэ, гол санааг тайлбарлана. − Зүйр цэцэн үгсийн утгыг гүйцээж, утгыг нь тайлбарлана.

Дэм дэмэндээ,...................................................................................................................Хүлгийн сайныг унан байж мэднэ, .................................................................................Сайныг дагавал сарны гэрэл...........................................................................................

− Ангиараа тоглоом тоглож болно. Найз, нөхөд, нөхөрлөлийн тухай дууны 1 бадаг эсвэл дахилтыг 3 багаар ээлжлэн дуулна. Өөрийн ээлжин дээр дуулж чадаагүй

Page 12: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

12

багийнхан хасагдаж, сүүлд үлдсэн баг ялагч болно. − Үнэнч нөхөрлөлийн тухай “ихрүүд”

Үйл ажиллагаа 2 Сурах бичгийн бичвэрийг уншина. Сурагчдыг бичвэртэй ажиллуулах дараах аргуудыг

ашиглаж болно. − Асуулт зохиолгон, хамгийн гол 3 асуултыг сонгон, тэдгээрт хариулт бичүүлнэ. − Үе тэнгийнхэн, нэг ангийнхан, найз гэсэн ойлголтуудыг тайлбарлуулна. Жишээ гаргуулна.

Ойлголт ТайлбарҮе тэнгийнхэнНэг ангийнханНайз

− Асуултад хариулуулж болно. Жишиг асуулт :o Үе тэнгийхэн гэж хэн бэ? o Хэнийг найз, нөхөр гэж хэлэх вэ?

Үйл ажиллагаа 3Сурах бичгийн 11-р талын даалгаврыг гүйцэтгэж, асуултын дагуу ярилцана. Найз, нөхдийн эерэг, сөрөг харилцааг илэрхийлсэн үгсийг ялган бичнэ. Сурах бичгийн сорилыг хийлгэж, өөрийгөө үнэлсэн сурагчдынхаа үнэлгээг сонсоно. Үерхэл, нөхөрлөлд ямар зан чанар чухал вэ? гэсэн асуултын дагуу: − Үерхэл, нөхөрлөлд чухал зан чанаруудыг нэрлүүлэн, өгүүлбэр, 4 мөрт зохиолгож болно.

− Зургаар илэрхийлэх даалгавар байж болно. − Ангиараа тоглоом тоглож болно. − Тоглоомын дүрэм :

o Салаа бүрээс 2 хос оролцоно. o Хос тус бүрд тусч, эелдэг, бусдыг уучилж чаддаг, бусдыг сонсож чаддаг, баяр, гунигийг хуваалцдаг үгсийг өгнө.o Хос бүрийн нэг нь үгийн утгыг шууд бус утгаар тайлбарлаж, нөгөө сурагч нь үгийг таана. Тоглоомд оролцох сурагчдыг сонгохдоо үзгээр нь сонгох, төрсөн сар, өдрөөр нь сонгох зэрэг аргуудыг ашиглаарай.

Үйл ажиллагаа 4Сурах бичгийн 12-р талын эхийг уншиж асуултын дагуу ярилцана. Харилцааны хэв маягуудыг ялгана.

Үйл ажиллагаа 5 Сурах бичгийн 12-р талын тохиолдлыг уншиж, өөртөө итгэлтэй, түрэмгий, идэвхгүй

харилцааг ялгаж бичнэ.

Идэвхтэй Идэвхгүй Түрэмгий

Нэмэлт үйл ажиллагаа Сурах бичгийн тохиолдлын төгсгөл хэсгийг сурагчдаар зохиолгож болно. Үүний

тулд тохиолдлын эхийг 2 хэсэгт хуваан бэлтгэж, сурагчдын хувилбарыг сонсож, хэлэлцсэний дараа тайлал хэсгийг уншуулж болно.

Page 13: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

13

Эхийн эхний хэсэг Цаашид юу болсон тухай эхийн үргэлжлэл.....хэмээх нэгэн хүү байжээ. Тэрээр 10 настай байв. Түүний хараа муудан, мэс засал хийлгэсэн боловч амжилтгүй болж, үүрд хараагүй болжээ. Хүү хичээл, сургуулиа ч орхив. Гэр бүлийнхэн нь юу хийхээ мэдэхгүй бүгд зовцгоож байв. Гэтэл.....

Сэдэв 4. ХҮМҮҮСИЙН ЯЛГААТАЙ БАЙДАЛ БА ХАРИЛЦАА

Хүрэх үр дүн Хүмүүсийн ялгаатай байдлыг ойлгох Бие биенийхээ ялгаатай байдлыг хүндэтгэн харилцах

Багшийн анхаарах гол зүйл Хүмүүс үзэл бодол, шашин шүтлэг, нас, хүйс зэргээр өөр өөр байдаг талаар зөв

төсөөлөлтэй болгоход анхаарах Тэдэнтэй алагчлалгүй бас гомдоолгүй тэгш харилцах Хүүхдийн хоорондын харилцаанд гардаг зөрчлийг ойлгуулах, арилгах талаар наад

захын чадвар эзэмшүүлэхэд анхаарах

Багшийн бэлтгэх зүйл Сурагчдыг сэдэлжүүлэх, хамтран ярилцах зэрэгт чиглүүлсэн үзүүлэн, даалгавар,

тараах материал, бусад хэрэглэгдэхүүнийг сонголттойгоор бэлтгэх. Хүмүүсийн хувийн ялгааг харуулсан зураг (өнгөт) болон эхийн хэсэглэл бэлтгэх

Хичээлийг зохион байгуулах хувилбар:

80 минутын хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт№ Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1

“Мэдээллийг уншиж ярилцах, Хүмүүс ялгаатай байдаг, тэдэнтэй ялгаатай, бас адил тэгш харилцах талаар сурагчид зөв төсөөлөл, ойлголттой болох үг хэллэгийг хэрэглэх үйлүүд хийнэ.

20 минУнших, асуултад хариулах замаар хүмүүсийн ялгаатай байдлын талаар төсөөлөлтэй болсон байна.

2

Хэрэв бусдынхаа онцлог, ялгааг ойлгохгүй, түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол тэдний харилцаанд зөрчил үүсдэг тухай задлан шинжлэх, үйл явдлыг ярих, асуух, асуултад хариулах, өөрийнхөө бодлыг танилцуулах зэрэг үйлийг хийнэ.

20 мин

Тохиолдлуудын үйл явдлаас тухайлбал, амьтдын ялгаатай байдал, харилцаанаас үүссэн бэрхшээлийг хэрхэн зохицуулж болдгийг мэдэж, ойлгож авна.Асуултад хариулж ярилцсан байна.

3

Хүмүүс бие биенийхээ ялгааг ойлгож, хүлээн зөвшөөрч, хүндэтгэх нь харилцааг эвсэг, найрсаг болгохын зэрэгцээ зөв шийдвэр гаргах үндэс болдгийг баталсан ярилцлага, асуултад хариулах зэрэг үйл хийнэ.

20 мин

Ялгаатай хүмүүстэй хэрхэн зөв харилцах тухай ойлгосноо 40 үгэнд багтаан бичих даалгаврыг бүрэн гүйцэтгэсэн байна.

4

“Хүн болгон адилгүйХүлэг болгон жороогүй” зүйр үгийн утгыг тайлбарлан ярилцана.Хүмүүс яагаад ялгаатай байдаг, чи бусдаас юугаараа онцлог, ялгаатайгаа эргэцүүлэн бодох, асуултад хариулах, ярилцах зэргээр ойлгох, сэтгэн бодох үйл хийнэ.

20 мин

Хүмүүсийн адил ба ялгаатай шинжийг танин мэдсэн, харилцах чадвартай болсон байна.

Page 14: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

14

Үйл ажиллагаа 1 Сурах бичиг дэх (бэлтгэсэн үзүүлэнгийн зураг байж болно) зургийг ажиглан ярилцах

Үүнд: Хүмүүсийн ялгаатай байдал, харилцаанд хэрхэн нөлөөлдөг болохыг багшийн асуултын дагуу ярилцана.

Дараах даалгаврыг асуултын дагуу гүйцэтгэнэ.Тэдний харилцаа Би Д ТОнцлог, давуу тал нь юу вэ?Сул тал нь юу вэ?Харилцаанд зөрчил гарах болсон шалтгаан юу вэ?

Үйл ажиллагаа 2 Хүмүүсийн ялгаатай байдал, тэдний хувь онцлогийг мэдэхгүйгээс бидний

харилцаанд бэрхшээл үүсдгийг багш тайлбарлах − Үлгэрийн баатруудын дүрд тоглоорой. − Хөндий дундуур зам тавих асуудлыг шийдвэрлээрэй. − “ Ногоон хөндийн амьдрал” сэдэвт зураг зураарай.

Үйл ажиллагаа 3 Сурах бичиг дэх асуултыг ярилцах, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх Хүмүүсийн эерэг болон сөрөг харилцааг харуулсан зурагтай картууд бэлтгэж,

ялгуулан тайлбарлуулах

Үйл ажиллагаа 4 Хүмүүсийн ялгаатай байдлыг харгалзан хэрхэн харилцах вэ? Ангийн дэг боловсруулах санал гаргаж, ярилцах “Хүн бүхэн адилгүй

Хүлэг болгон жороогүй” гэдэг зүйр үгийн утгыг тайлбарлан бичих,

Сэдэв 5. БИДНИЙ ХҮСЭЛ, ХЭРЭГЦЭЭ БА ЭРХ

Хүрэх үр дүн Хүмүүсийн хүсэл, хэрэгцээ, тэдгээрийн ялгааг өөрсдийнхөө эрхтэй холбон зөв

төсөөлөх; Хүсэл, хэрэгцээ ба эрхийн холбоог өөрийн үгээр тайлбарлах чадвартай болох.

Багшийн анхаарах гол зүйл Хүн бүхэнд өөрийн гэсэн хүсэл болон хэрэгцээ байдаг, эдгээр нь ялгаатай талаар

зөв төсөөллийг сурагчдад төлөвшүүлэхэд анхаарах Өгөгдсөн даалгавруудыг зөв гүйцэтгэж, үр дүнг ганцаарчлан болон багаар ярилцахад

нь анхаарах Сурагчдад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөл, боломж олгох Сурагч бүрийн суралцах чадварын ялгаатай байдлыг анхаарах Хоёр цагийн хичээлээр гүйцэтгэх үйл ажиллагаа нь “Хүрэх үр дүн”-г хангахад бүрэн

чиглэхийг анхаарна.

Багшийн бэлтгэх зүйл Сонголттой унших болон ажиглах тарааж өгөх материал Сурагчдыг сэдэлжүүлэх, хамтран ярилцах зэрэгт чиглэсэн үзүүлэн

Page 15: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

15

Хичээлийг зохион байгуулах хувилбар: 80 минутын хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт

№ Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1

Хүсэл болон хэрэгцээ гэсэн ойлголтыг зөв төсөөлөхийн тулд сорилыг гүйцэтгэн ярилцана.

15 минХүсэл, хэрэгцээ гэсэн ойлголтыг зөв төсөөлөх, тэдгээрийг хэрэглэх наад захын чадвартай болно

2Зурагт ажиллан хүсэл, хэрэгцээг ялган тодорхойлж, тайлбарлах даалгавар ажиллана.

25 минХүсэл, хэрэгцээ гэсэн төсөөллийн ялгааг нь тайлбарлаж чаддаг болно.

3

Хүсэл болон хэрэгцээ гэсэн төсөөлөл, ойлголтод тулгуурлан хүүхдийн эрхийн тухай энгийн төсөөллийн талаар ярилцана.

20 мин

Хүсэл, хэрэгцээнд тулгуурлан хүүхдийн эрхийн тухай тайлбарлах наад захын чадвартай болсон байна.

4“Бидний хүсэл, хэрэгцээ ба хүүхдийн эрх” агуулгын хүрээнд сурагчдын төсөөллийг дүгнэнэ.

20 мин

Хүсэл, хэрэгцээ, хүүхдийн эрх гэсэн ойлголтуудын холбоо хамаарлыг өөрийн үгээр тайлбарлах наад захын чадвартай болно.

Үйл ажиллагаа 1 Сурах бичгийн 15-р тал дахь сорилд сурагчдыг ажиллуулж ярилцана. (сурагч бүрийн

хариултыг хүндэтгэн хүлээж аваарай) Багш сурагчдаар яагаад энэ хариултыг сонгосон талаар тайлбарлуулаарай Сурагчидтай ярилцах явцдаа хүн бүхэн өөр өөрийн гэсэн хүсэлтэй, бас хэрэгцээтэй

байдаг талаар зөв төсөөлөл олгох нь чухал.

Үйл ажиллагаа 2 Сурах бичгийн 16-р тал дахь зурагт зааварчилгын дагуу ажиллана. Багш энэ даалгаврын утгыг сайн ойлгож, яагаад эхлээд энэ 9-н зургийг сонгосон,

дараа нь яагаад энэ 5-н зургийг сонгосон, хамгийн сүүлд яагаад энэ 3-н зургийг үлдээсэн зэрэг өөрсдөөр нь зөв ялгуулах асуултууд тавиарай.

Сурах бичгийн тухайн зургуудыг карт хэлбэрээр сурагчдад тарааж, түүндээ тохирсон арга зүйг боловсруулбал илүү бүтээлч байх болно.

Үйл ажиллагаа 3 Сурагчид сурах бичгийн 16-р тал дахь мэдээллийг уншина. (Энэ мэдээлэл нь

сурагчдын хүсэл, хэрэгцээ гэсэн төсөөллийг цэгцлэхэд дэмжлэг болно) Асуултын дагуу ярилцаж, сурагчид хүүхдийн эрхийн тухай энгийн төсөөллөө өөрийн

үгээр тайлбарлана.

Үйл ажиллагаа 4 Асуултын дагуу сурагч бүр өөрийн хариултаа эхлээд ширээндээ хамт суудаг

сурагчдаа, дараа нь 4, 4-өөрөө ярилцаарай. (Сурагчдыг багаар ажиллуулах арга зүйг багш өөрөө сонгох нь зүйтэй. Жишээ нь “цасан бөмбөлөг” аргаар ширээг зөөхгүйгээр өмнөх ширээний 2 сурагч эргэж хараад сууж болно. г.м.)

Сурагчдаар дараах гурван үгийн утгыг тайлбарлуулан бичүүлж, сэдвийн дүгнэлт, бататгал хийгээрэй.

* Хүсэл* Хэрэгцээ* Хүүхдийн эрх

Page 16: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

16

Сэдэв 6. МИНИЙ ЭРХ, ЧИНИЙ ЭРХ

Хүрэх үр дүн Хүүхдийн эрхийн тухай өөрийн гэсэн ойлголттой болсон байх Хүүхэд эрхээ эдлэхийн зэрэгцээ үүрэг, хариуцлага хүлээдэг болохыг ойлгосон байх

Багшийн анхаарах гол зүйл Хүүхэд бүхэн эрхтэй ч бас үүрэг, хариуцлага хүлээдэг болохыг ойлгуулахад

хичээлийн бүх үйл ажиллагааг чиглүүлнэ. Өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэж, үр дүнг ганцаарчлан болон багаар ярилцахад нь

анхаарах; Сурагчдыг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөл, боломж олгох; Сурагч бүрийн суралцах чадварын ялгаатай байдлыг анхаарах; Хоёр цагийн хичээлээр гүйцэтгэх үйл ажиллагаа нь “Хүрэх үр дүн”-г хангахад бүрэн

чиглэхийг анхаарна.

Багшийн бэлтгэх зүйл Багш өөрөө “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” МУ-ын хуулийг уншиж судалсан байна. Үлгэрийн баатруудын яриагаар дүрийн тоглолт хийхэд бэлтгэсэн байна.

Хичээлийг зохион байгуулах хувилбар:

80 минутын хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт№ Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн Хэрэглэгдэхүүн

1

Сурагч бүр 17-р талын тохиолдлыг гүйцээн бичнэ, бие биендээ уншиж өгнө, ярилцана.

20 мин

Хүүхэд бүхэн эрхтэй талаар энгийн төсөөллийг олж авсан байна.

Сурах бичиг

2

Мэдээллийг уншин хүүхдүүд ямар, ямар эрхтэй талаар эргэцүүлэн ярилцана. Жишээгээр тайлбарлана. 20 мин

Хүүхдүүд ямар ямар эрх эдэлдэг талаар өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болно.Үүрэг, хариуцлагын талаар энгийн төсөөлөлтэй болно.

3Үлгэрийн баатруудын яриаг дүрээр уншиж, ярьсан зүйлийг нь нэгтгэн бичиж нэр өгнө. 20 мин

Хүүхдийн эрхийн талаарх төсөөллөө цэгцэлнэ.

4“Миний эрх, чиний эрх” агуулгын хүрээнд сурагчдын төсөөллийг дүгнэнэ. 20 мин

Өөрийн болон бусдын эрхийн талаар өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болсон байна

Үйл ажиллагаа 1 Сурах бичгийн 17-р талын тохиолдлыг гүйцээн ярилцахдаа хэн туслах вэ? гэсэн

асуултын хариултыг өмнөх сэдэвтэй нь холбоорой. Жишээ нь: сургуулийн эмч тусалж болно. Энэ нь цаашилбал, төр засгаас хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдоно.

Сурагч бүрийн хариултыг хүндэтгэн хүлээж аваарай. Марал, Маратын тохиолдолтой ижил зүйл чамд тохиолдвол хэн туслах вэ?, Яагаад

тусалж байгаа вэ? гэх зэргээр асуулт тавьж болно

Үйл ажиллагаа 2 Багш мэдээллийг ашиглан хичээл заахаасаа өмнө сурагчдаас дараах асуултыг асууж

болно.

Page 17: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

17

Үүнд: − Та нар ямар, ямар эрхтэй вэ? − Гэртээ болон ангидаа ямар эрх эдэлдэг вэ?

Дээрх асуултаар төсөөллүүлж, ямар, ямар эрхтэй гэдгийг өөрсдөөр нь гаргуулах нь чухал.

Сурагчдын нэрлэн бичсэн эрхүүдийг сурах бичгийн мэдээлэлтэй харьцуулахыг тэдэнд зөвлөөрэй.

Мэдээллийг ашиглан хүүхдийн ямар ямар эрх байдаг талаар эргэцүүлэн ярилцаарай. Жишээгээр тайлбарлуулахдаа оновчтой жишээ гаргахад нь багш дэмжлэг өгөөрэй.

Эрхийн талаар ярилцахдаа хүүхэд бүхэн эрхээ эдлэхийн зэрэгцээ үүрэг, хариуцлага хүлээдэг гэдгийг энгийн жишээгээр ойлгомжтой тайлбарлаарай.

Үйл ажиллагаа 3 Сурагчид сурах бичгийн хуудасны үлгэрийн баатруудын яриаг дүрээр уншина. Ярьсан зүйлийнх нь талаар хичээлийн хугацаанаас хамаарч хэлэлцүүлэг хийж

болно. Үлгэрийн баатруудын яриаг нэгтгэн бичээд нэр өгнө. Даалгаврын мөн чанар нь сурагчдын өөрсдийн нь эрхийн талаарх төсөөллийг

цэгцлэхэд чиглэнэ.

Үйл ажиллагаа 4 “Миний эрх” сэдвээр 30 үгэнд багтаасан зохион бичлэг сурагч бүр бичнэ. Энэ зохион бичлэг нь сурагчдыг өөрсдийн нь эрхийн талаарх ойлголтоо өөрийн үгээр

тайлбарладаг болоход дэмжлэг болохыг багш анхаарна.

Сэдэв 7. ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүрэх үр дүн Хүүхдийн эрхийн зөрчлийн тухай зөв төсөөлж, энэ тухай өөрийн үгээр тайлбарлах; Өөрийн эрхийн зөрчилтэй холбоотэй өөрт болон бусдад хэрэгтэй байгаа тусламжийг

хаанаас, хэрхэн авах талаар зөв төсөөлөлтэй болох

Багшийн анхаарах гол зүйл Хүүхдийн эрх, үүрэг, хариуцлага, хүүхдийн эрхийн зөрчил гэсэн төсөөллүүдийг

сурагчид харилцан холбоотой хэрэглэхэд нь анхаарна. Энэхүү сэдвийг судлахаас өмнө сурагчид хүүхдийн эрхийн тухай төсөөлж, эрхүүдээ нэрлэж, тайлбарлаж сурсан тул энэ боломжийг нь сайтар харгалзах.

Энэхүү сэдвийн хүрээнд “Хүүхдийн найз утас яагаад хэрэгтэй вэ?” гэдэг асуултаар дамжуулах

Хүүхдийн эрхийн зөрчлийн тухай сурагчийг өөрийн гэсэн төсөөлөл, ойлголттой болгохын тулд, өөрийнх нь амьдарч буй аймаг, орон нутагт хүүхдийн эрх, эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллага, хүмүүс байдаг, аав, ээж, багш нар нь ч хүүхдүүдэд ямар нэгэн асуудал гарч, эрх нь зөрчигдсөн тохиолдолд тэдэнд туслахад бэлэн байдагт итгүүлэхийн тулд,

Хүүхдүүдийг тэдэнтэй холбоо тогтоож, өөрт болон бусдад хэрэгтэй байгаа дэмжлэг, туслалцааг авч чаддаг болгохын тулд энэ хоёр цагийн хичээлийн үйл ажиллагааг зориулах тул хичээлийн бэлтгэлийг сайтар хангах, сурагчдаар хийлгэх ажлаа тодорхой төлөвлөхөд анхаарна.

Багшийн бэлтгэх зүйл “Бидний хүсэл ба хэрэгцээ”, ”Миний эрх, чиний эрх” сэдвийн хүрээнд сурагчдын

Page 18: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

18

хийсэн зүйлсийг ангид дэлгэн тавьсан байх Аймаг, орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн эрхийн

байгууллагуудын тухай материал цуглуулах, үүний дотор аймаг бүрт ажиллаж байгаа “Хүүхдийн утас”-ны дугаарыг авч, хариуцан ажиллаж буй хүмүүстэй нь холбоо тогтоох

Хичээлийг зохион байгуулах хувилбар: 80 минутын хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт

№ Үйл ажиллагаа хугацаа Хүрэх үр дүн

1

Тохиолдол шинжлэх замаар хүүхдийн эрх болон түүний зөрчилтэй холбоотой өөрсдийн санал бодлыг ярилцах, төсөөлөх

20-25 мин

Сурагчид хүүхдийн эрхүүдийг нэрлэж тайлбарласан байна.Тохиолдлыг шинжилж, дараах асуултын хүрээнд өөр, өөрийн санал дүгнэлтийг хэлсэн байна. Үүнд:

o ямар эрх, хэрхэн зөрчигдсөнo яагаад зөрчигдсөн, хэн зөрчсөн гэж бодож

байгааo энэ зөрчлийг хэн, хэрхэн шийдэх ёстой талаар

2Хүүхдийн эрхийн зөрчил гэж юу болох талаар мэдээлэл авах, боловсруулах

15-20 минХүүхэд эрхийн зөрчлийг өөрийн үгээр тайлбарласан байна.Эрх нь зөрчигдсөн үед хаашаа, хэнд яаж хандах талаар өөрийн ойлголттой болсон байна.

3Мэдээллээ ашиглах дүрийн тоглолт, эсвэл уулзах хийх

20-25 минХүүхдүүд өөртөө болон бусдад хэрэгтэй байгаа тусламжийг хаанаас, хэрхэн авч болохыг дүрийн тоглолтоор үзүүлнэЭсвэл холбогдох байгууллага, хүмүүстэй уулзалт хийлгэж болно.

4 Дүгнэх 15-20 мин“Хүүхдийн найз утас”яагаад хэрэгтэй вэ?” гэдэг асуултад хүүхэд бүр хариулна.Сурах бичиг дэх сорилыг хийж, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар өөрийн үнэлгээг хийнэ.

Үйл ажиллагаа 1 Хүүхдийн эрхийн тухай ойлголт, мэдлэгийг нь сэргээн сануулах: Үүний тулд дараах

арга болон асуултаас сонгон ашиглаарай. − “Хэн олон эрх нэрлэх вэ?” – тоглоом − Үлгэрийн баатрууд та бүхэн юу ярьсныг санаж байна уу? – дүрийн уншилт − Өмнөх хичээлээр ярилцсан тохиолдлын баатар Бат хүүд хэн тусалсан билээ. Батад яагаад тусламж хэрэгтэй болсон билээ г.м

Тохиолдол шинжлүүлэх: − Бүх тохиолдлыг сурагчид уншина. “Тохиолдол тус бүрийн гол үйл явдлыг ярилцана уу” гэсэн 1 дүгээр асуултад хариулж ярилцана.

− Тохиолдлоос сонгон сурах бичгийн 2-3 дугаар асуултад хариулуулж, хариултаа бусдад сонсгоно. Багаар болон хосоор ажиллаж болох юм. Хүүхдүүдээс туйлын үнэн зөв хариултыг нэхэхгүй, алдаатай, ташаа ойлголтыг мэдээлэл өгөх замаар засна.

Тохиолдлын дагуу ажилласан саналыг нэгтгэхдээ дараах загварыг ашиглах боломжтой бөгөөд мэдээлэл болгох үүднээс гол хариултыг тэмдэглэв. Энэ нь сурагчийн өгөх ёстой гэж үзэж буй хариулт биш бөгөөд сурагчид өөрийн бодлоо л хэлнэ. Харин та сурагчдын хэлснийг нэгтгэх, тэдний хувьд алдаатай байгаа ойлголтыг засахдаа энэхүү мэдээллийг ашиглана.

Тохиолдлын д/д Хөндөгдсөн хүүхдийн эрхийн асуудал Асуудлыг хэн, хэрхэн шийдэж болох тухай

Тохиолдол 1 Хүүхэд авьяас чадвараа хөгжүүлэх, уралдаан тэмцээнд оролцох эрхтэй

Тохиолдол 2

Page 19: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

19

Тохиолдол 3Тохиолдол 4Тохиолдол 5

Үйл ажиллагаа 2 Хүүхдүүд сурах бичгийн мэдээлэл болон “Хүүхдийн найз утасны ач тус юу вэ?”

санамжийг уншина. Сурах бичгийн асуултын дагуу хүүхдүүдийн санал бодлыг сонсоно.

Ашиглаж болох нэмэлт асуулт: Хүүхдийн эрхийн зөрчил гэдгийг юу гэж ойлгов? Манай аймаг, сум, орон нутагт та нарын хандаж болох ямар байгууллага, ах эгч нар

байдаг вэ? Та нар хүүхдийн найз утасны дугаарыг мэдэх үү.

Дараах бүдүүвчийг ашиглан сурагчдын ойлголт, төсөөллийг цэгцлээрэй.

Хүүхдийн эрхийн зөрчлөөс

Ээж, аав, насанд хүрсэн хүмүүс, болон

багш нар маань

Манай төр, засаг, сургууль, хүүхдийн эрхийн байгууллага

Олон улсын байгууллага

Би өөрөө бас

Манай аймгийн (сумын, хотын) хүүхдийн эрхийн байгууллагууд:

........................... ........................... ...........................

Манай аймгийн (сумын, хотын) хүүхдийн найз утасны дугаар

...........................

Хамгаална. Үүний тулд Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, хүүхдийн найз утас байдаг. Бид энэ утас руу ярьж болно.

Үйл ажиллагаа 3 Хүүхдүүд өөртөө болон бусдад хэрэгтэй байгаа тусламжийг хаанаас, хэрхэн авч

болохыг дүрийн тоглолтоор үзүүлнэ. Эсвэл холбогдох байгууллага, хүмүүстэй уулзалт хийлгэж болно. Эдгээрийг та урьдчилан бэлтгэсэн байх учиртай.

Үйл ажиллагаа 4 “Хүүхдийн найз утас”яагаад хэрэгтэй вэ?” гэдэг асуултад хүүхэд бүр хариулсны

дараа сурах бичиг дэх сорилыг хийлгэж, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар хүүхдүүдийнхээ үнэлгээг сонсоорой.

Хүүхдүүд яагаад ингэж үнэлсэн учир шалтгаанаа тайлбарлах боломж олгоорой.

Page 20: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

20

Сэдэв 8. ХҮҮХДИЙН ҮҮРЭГ БА ДҮРЭМ

Хүрэх үр дүн Хүүхэд бүхэн эрхтэй, бас үүрэгтэй. Хүүхэд эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлж

байгаа нь дүрмээ биелүүлж байгаагаар илэрдгийг ойлгох, зөв төсөөлөх Хүүхэд дүрмээ баримтлахгүй, зөрчвөл хариуцлага хүлээдэг тул дүрмээ мөрдөх

наад захын чадвар эзэмших

Багшийн анхаарах гол зүйл Хүүхэд эрхээ эдлэх нь үүргээ биелүүлэхтэй нь салшгүй холбоотой, хүүхдүүд өөрийн

дуртай зүйлээ хийчихээд, хийх үүрэгтэй зүйлээ хийхгүй байж болохгүй. Үүрэг гэдэг нь таны өөрийнхөө болон бусдын өмнө хүлээхээр амалсан, танд даалгасан, таны хийх ёстой тэр үйлдэл зэрэг төсөөлөл, мэдлэгийг эзэмшүүлэхэд анхаарах.

Хүүхдүүдийг эрхээ мэдэх, хэний өмнө ямар үүрэг хүлээдэг, хүүхэд үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага хүлээнэ гэдгийг жишээ, баримтаар нотлох, эдгээрийн талаар өөрийн санал бодлоо бусдад танилцуулахад нь анхаарна.

Багшийн бэлтгэх зүйл Хүүхдийн эрх, үүрэг, хариуцлагыг харуулсан фото зураг бэлтгэх Гэрийн даалгаврын санамж хуудас бэлтгэх

80 минутын хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт№ Үйл ажиллагаа хугацаа Хүрэх үр дүн

1

Хүүхдийн эрх, үүрэг, салшгүй бөгөөд мөн ялгаатай болохыг мэдэж, хүүхдийн үүрэг нь бусдын өмнө хүлээсэн үйлдэл гэдгийг ухааран ойлгох үйл ажиллагаа гүйцэтгүүлнэ.

15-20 минХүүхдийн эрх , үүрэг, хариуцлага ялгаатай байдал, хоорондоо салшгүй болохыг ойлгож мэдсэн байна.

2

Хүүхэд эрхээ эдэлж, үүргээ хэрхэн биелүүлж байгаа нь дүрмээ хэрхэн мөрдөж байгаатай холбогдох дасгал ажиллуулна.

15-20 минХүүхэд эрхээ эдэлж, үүрэг хүлээдэг, дүрмээ биелүүлж байгаа нь үүргээ биелүүлдэг талаар саналаа хэлж, ярилцдаг байна.

4

Хүүхдийн эрх эдэлж, үүргээ биелүүлдэг байх, дүрмээ дагаж мөрдөхийн зэрэгцээ дүрмээ зөрчвөл хариуцлага хүлээдэг болохыг дасгал, даалгаврын жишээн дээр тайлбарлаж, ярилцана.

20-25 минХүүхдийн эдлэх эрхүүдийг ялгаж, хүүхдийн журамт үүргийг биелүүлдэг наад захын чадвар эзэмшинэ.

5

“Хүүхэд өөрийн ба бусдын өмнө ямар эрх эдлэх, эрхээ хэтрүүлэн эдлэх, үүргээ биелүүлэхгүй бол ямар үр дагаварт хүрдэг талаар хэлэлцэж, үлгэрийн баатруудын дүрээр өөрийн саналаа зөв илэрхийлж, үүргээ биелүүлдэг байхҮүргээ биелүүлдэг, биелүүлдэггүй хүмүүсийн жишээг тунгаан ярилцаж, үүргээ биелүүлэхгүй байгаа хүүхдүүдэд хандаж ил захидал бичнэ гэх мэт.

15-20 мин

Хүүхдийн эрхээ зөв эдэлж, журамт үүргээ хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхгүй нийгмийн амьдралын жишээн дээр тайлбарлан ярилцдаг байна.

Page 21: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

21

Үйл ажиллагаа 1 Сурах бичгийн тухайн сэдэвт хамаарагдах хүснэгтийн даалгаврыг гүйцэтгэж,

хүүхэд өөрийн хийх дуртай зүйлс, дургүй зүйлсээ ялган бичиж , хийх дургүй зүйлээ огт хийхгүй бол ямар үр дагаварт хүрэхийг дүгнэн ярилцаж, өмнөх төсөөллөө сэргээнэ.

Багш тодотгон ярилцах, асуулт Хүүхэд ямар эрх эдэлдэг вэ? Хүүхэд ямар үүрэг хүлээдэг вэ?

Үйл ажиллагаа 2 Хүүхэд эрхээ эдэлж, үүргээ хэрхэн биелүүлж байгаа болон дүрмээ хэрхэн мөрдөж

байгааг жишээгээр тайлбарлан бичнэ. Эрхээ эдлээд үүргээ биелүүлдэггүй хүүхдийн зан байдал ямар байдаг, хүүхдүүд

үүргээ биелүүлэхэд нь хэн, хэрхэн, яаж тусалдаг талаар жишээгээр нотлон тайлбарлана.

Үйл ажиллагаа 3 Хүүхдийн эрх эдэлж, үүргээ биелүүлдэг байх, үүргээ биелүүлэхийн тулд дүрмээ

мэддэг байх, хүүхдийн үүргийг сурах бичгээс уншиж, эрх, үүрэг, хариуцлагын ялгааг тодруулах, хүмүүс дүрмээ биелүүлэхгүй бол хариуцлага хүлээдэг болохыг дасгал, даалгаврын жишээн дээр тайлбарлаж, ярилцана.

Үйл ажиллагаа 4 Хүүхэд өөрийн ба бусдын өмнө ямар эрх эдлэх эрхээ хэтрүүлэн эдлэх, үүргээ

биелүүлэхгүй бол ямар үр дагаварт хүрдэг талаар тохиолдол жишээг шинжилж хэлэлцэнэ.

Сурах бичгийн сэдэвт холбогдох үлгэрийн баатруудын дүрээр жүжигчилсэн тоглолт бэлтгэж, бамбарууш, унага, зараа, бүжин, туулайн дүрийг 5 багт хуваагдан бэлтгэнэ. Дүрийн тоглолтын дараа дараах асуултын дагуу хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Асуулт: Үлгэрт эрх, үүрэг, хариуцлага, дүрэмтэй холбоотой ямар утга, санаа ямар ямар

амьтны дүрээр илэрч байсан бэ? Та нар үлгэрээс ямар сургамж авсан бэ?

Үйл ажиллагаа 5 Үүргээ биелүүлдэг ба биелүүлдэггүй хүүхдийн ялгааг жишээн дээр тайлбарлан

ярилцана. Үүргээ биелүүлдэггүй хүүхдүүдэд зориулж ил захидал бичнэ. Ямар зөвлөгөө

бичсэнээ харилцан ярилцаж, саналаа нэгтгэнэ.

Даалгавар:

Page 22: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

22

II БҮЛЭГ. НУТГИЙН НИЙГЭМ, АЖ АХУЙ, СОЁЛЫН АМЬДРАЛ бүлгийг заах арга, аргачлал

Сэдэв 1. МАНАЙ НУТГИЙН БАЙГУУЛЛАГУУД

Хүрэх үр дүн Нутгийн байгууллагуудыг нэрлэх, үүрэг, үйл ажиллагааг нь ялгах; Өөрийн сонирхсон болон хэрэгцээтэй асуудлаар, тэдгээр байгууллагад хандах,

харилцах наад захын чадвартай болох;

Ба гшийн анхаарах гол зүйл Эл сэдвээрх эхний цагийн хичээлийг нутгийн байгууллагуудыг нэрлэх, ялгах,

байрлалыг план зурагт тэмдэглүүлэх зэргээр нутгийн байгууллагын тухай зөв төсөөлөл, ойлголтттой болгох, дараагийн 2 цагийн хичээлийг байгууллагын зорилго, үүрэг, үйл ажиллагааны онцлогийг ажиглуулах, судлуупах, энэ талаар сурагчид наад захын чадвар эзэмших гэсэн дараалал, залгамж холбоотойгоор зохион байгуулж болно.

Сурагч та нарын суралцаж байгаа сургууль бол байгууллага гэдгээс эхлэн нутгийн нийгэм, соёлын бүрдэл хэсэг байгууллагын талаар ойлголттой болоход нь тэдний өмнөх төсөөлөл, хувийн ажиглалт, туршлагад аль болох түшиглэх

Нутгийн янз бүрийн байгууллагууд, тэнд ажилладаг хүмүүсийн үүрэг, үйл ажиллагаа, ажил хөдөлмөр, хувь нэмрийг ажиглах, судлах наад захын чадвартай болох даалгавар, дасгалд сурагчдыг бүтээлч ажиллуулах

Сургуулийнхаа ойролцоо байдаг, эсвэп үйлдвэр, үйлчилгээ, соёл, урлагийн зэрэг апь нэг байгууллагыг сонгон, сурагчид үйл ажиллагаатай нь бодитой танилцах, тэдний ажигласан, бодож сэтгэсэн зүйлийг нь ам, бичгээр илэрхийлүүлэх, бататгал ажил хийлгэх, бүтээлийн сан гаргах, хичээлээс гадуурх төслийн ажилд оролцуулах зэргээр тухайн сэдвийн хичээл бүрээр бие даан суралцах боломжийг нь сайтар анхааран хэрэгжүүлэх

Багшийн бэл тгэх зүйл Нутгийн байгууллагуудын хаяг, нэрсийн жагсаалт Нутгийн байгууллагуудын тухай нэмэлт хэвлэмэл болон дүрс бичлэг бүхий

танилцуулга Нутгийн байгууллагуудын лавлах, түүхэн танилцуулга, товч түүх, тухайн

байгууллагын алдартай хүмүүс, байгууллагын ажил, амжилт, бүтээлийн тухай мэдээлэл, цахим хаяг г.м

Нутгийн зарим байгууллагын (банк, холбооны газар г.м.) үүрэг, үйл ажиллагааны танилцуулга, холбогдох зургууд

80 минутын хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт№ Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1

Сурагчдын хувь туршлагад тулгуурлан, сурах бичгийн 26-р талын зураг дахь эрэгтэй, эмэгтэй 2 сурагчийн яриа, мөн тухайн талын зургийг тус тус ажиглуулан, тайлбарлуупж, нутгийн байгууллагуудыг нэрлүүлэх, хаяг, логоны (бэлгэ тэмдгийн) учрыг яриулах, мөн багаар зохион байгуулан ажиллуулна.

20 мин

Сурагчдад байгууллагын тухай зөв төсөөлөл, ойлголтыг эзэмшүүлэх эхний алхмыг шийдвэрлэнэ.

Page 23: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

23

2Сурагчид сурах бичгийн 27-р талын эхийг уншиж, асуултад хариулж, хийж гүйцэтгэх даалгаврыг гүйцэтгэнэ.

20 мин

Нутгийн байгууллагын үйл ажиллагааны талаар ойлголттой болж, байгууллагуудыг үйл ажиллагааны чиглэлээр нь ангилж сурна.

3Сурагчид сурах бичгийн 27-р талын тохиолдлыг шинжилж, асуултын дагуу хэлэлцэнэ.

20 минҮйл ажиллагаагаа төлөвлөх арга барилд суралцаж, бусдын үйл байдалд үнэлэлт өгч сурна.

4Сурах бичгийн 28-р талын хийж бүтээх даалгаврыг гүйцэтгэнэ. (Нутгийн банкны байгууллагын үйл ажиллагааны талаар зураглал зохиох гэх мэт.)

20 мин

“Манай нутгийн байгууллагууд” сэдвээрх мэдлэг, чадвараа байгууллагын үйл ажиллагааны зураглал хийх, гэр бүлийнхнийхээ ажилладаг байгууллагын үйл ажиллагааг сурвалжлан мэдэх үйл ажиллагаагаар бататгана.

Үйл ажиллагаа 1 Нутгийн байгууллагууд зорилго, үүрэг, үйл ажиллагаагаараа өөр өөр байдгаас

үйлдвэр, аж ахуй, үйлчилгээ, соёл, урлаг, төр, захиргааны байгууллага гэж ялгагддаг (ангилагддаг), байгууллага нь нутгийн хүмүүсийн үйл ажиллагааг уялдуулж, зохицуулж байдаг чухал үүрэгтэй нутаг орны нийгмийн бүрдэл хэсэг, хүн бүр, танай гэр бүлийнхэн ч, сурагч та бүхэн ч байгууллагатай үйл ажиллагаагаараа холбоо, хамааралтай байдаг, цаашдаа ч холбоо хамааралтай байна, тиймээс тухайн байгууллагатай өөрт хэрэгцээтэй асуудлаар харилцаж сурах нь чухал гэдгийг сурагчдад хялбар дөт аргаар, хичээлийн аль үе шатанд цэгцлэн ойлгуулахыг багш өөрөө сонгон шийдвэрлэх нь зүйтэй.

Үйл ажиллагаа 2 Хийж бүтээх даалгаврыг хичээлийн цагт хэрэгжүүлэх, зохион байгуулах боломжгүй

тохиолдолд хичээлээс гадуурх төсөлт ажлын хэлбэрээр хэрэгжүүлж болно. Одоо мөрдөж байгаа сургалтын төлөвлөгөөнд 3-6-р ангид төсөлт ажил зохион байгуулахаар заасныг энэ сэдвээр хэрэгжүүлэх боломжтойг анхаарна уу. Өөр нэг хувилбар нь нутгийн 1-2 байгууллагын удирдах хүмүүс, ажилтан, мэргэжилтнийг хичээлдээ зочноор урьж, зочинтой хичээл зохион байгуулах юм.

Үйл ажиллагаа 3 Баг бүр даалгавар, бүтээх ажлаа хэр гүйцэтгэсэнээ шалгах, үнэлэхдээ гүйцэтгэлээ

өөр хоорондоо харьцуулж үзээрэй.

Үйл ажиллагаа 4 Эл сэдвийг 2-3 цаг судалсаны (хичээлээс гадуурх төсөлт ажлыг оруулаад) эцэст

сэдвээрх сурагч бүрийн ойлголт, ялангуяа чадварыг дараах чадваруудын хүрээнд даалгавар боловсруулан үнэлэх нь зүйтэй. Үүнд: − Нутгийнхаа голлох байгууллагуудыг зөв нэрлэх − Нутгийнхаа голлох байгууллагуудын байрлалыг план зургаар дүрслэх − Нутгийнхаа байгууллагуудыг зорилго, үүрэг, үйл ажиллагаагаар нь ялган нэрлэх, тухайн байгууллагын ялгагдах онцлогийг өөрийн санаа бодол, үгээр тайлбарлах − Тодорхой байгууллагын үйл ажиллагааг жишээгээр тайлбарлах (сургууль, эмнэлэг гэх мэт) − Нутгийнхаа хүүхдийн байгууллагын үйл ажиллагаанаас жагсаан бичих − Нутгийнхаа байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог харуулсан тохиолдол шинжлэх

Page 24: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

24

Сэдэв 2. МАНАЙ НУТГИЙН УДИРДАХ БАЙГУУЛЛАГА

Хүрэх үр дүн Өөрийн аймаг, орон нутгийг удирдаж буй байгууллагыг нэрлэх, үйл ажиллагаа наас

нь танилцуулах; Нутгийн удирдах байгууллагыг хэрхэн байгуулдаг, төсөв хэрхэн бүрддэг, юунд

зарцуулагддаг талаар төсөөлөх, ярилцах;

Багшийн анхаарах гол зүйл Энэхүү сэдвийг гурван цаг судалсны эцэст сурагч бүр: Өөрийн аймаг, нутгийг удирдаж буй байгууллагыг нэрлэж чаддаг болсон байна. “Манай ИТХ, Засаг дарга зэрэг тодорхой байгууллага, хүн удирддаг. Эдгээр нь

нутгийнхаа иргэдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг. Иргэдийнхээ төлөө сайн сайхан зүйл хийхийн тулд тэдэнд мөнгөний талаарх төсөөлөлтэй болгоход нь анхаарах хэрэгтэй. Тиймээс ажил хийж ашиг, орлого олж байгууллага татвар төлж, төсөв бүрдүүлдэг.”

Бүдүүвч болон зургийг унших, тайлбарлах чадвараа хөгжүүлсэн байх

Багшийн бэлтгэх зүйл Тухайн сурагч бүрийн ур чадварыг хөгжүүлэхийн тулд энэ сэдвийг 3 цагаар

судлахаар зөвлөхийг санал болгож, сурагчийн номыг боловсруулсан тул та доор өгсөн үлгэрчилсэн төлөвлөлтөөс санаа авч сурагчдаар хийлгэх үйл ажиллагаагаа төлөвлөөрэй.

Энэ сэдвийн 2 дугаар цагийн хичээл дээр нутгийн удирдах байгууллагад ажилладаг хүнийг зочноор урих, эсвэл аль нэг удирдах байгууллагатай танилцах аялал зохион байгуулбал их үр дүнтэй болно. Үүнд ангийн сурагчдынхаа эцэг, эхээс тусламж авах боломжтой.

Хэрвээ зочин урих юм уу хийхээр шийдсэн бол“Зочинтой хичээл”-ийн технологийг сайтар мөрдөөрэй.

Таны ашиглах үг: Баг/хорооны Иргэдийн нийтийн хурал(ИНХ): Нутгийн өөрөө удирдах байгууллагын

хамгийн анхан шатны нэгж. ИНХ-д тухайн баг/иргэд бүгд оролцох эрхтэй. Аймаг, Улаанбаатар хот, сум/дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн (ИТХ): Баг/хорооноос дээш их засаг захиргааны нэгжийн өөрөө удирдах байгууллага нь ИТХ

юм. ИТХ-ын төлөөлөгчдийг нутгийн иргэд өөрсдөө сонгодог. Засаг дарга: Харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Түүнийг шат шатны ИТХ-аас сонгодог. Улсын их хурал (УИХ): Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага.

Хичээлийг зохион байгуулах хувилбар: Сэдвийн хүрээнд зочинтой хичээл юм уу, танилцах аялал хийхээр төлөвлөсөн

дараах хувилбар байж болох юм. Хэрвээ амжихааргүй бол 1 цагийн хичээлийн агуулгыг задалж, 2 цаг судлах боломжтой.

1 цагийн хичээлд ашиглах санаа өгч, сурагчийн номын 1, 2, 3 дугаар зурагт хүүхдүүдийн тайлбарыг харна уу.

Хүрэх үр дүн I цагийн Сурагчийн номын 1, 2, 3 дугаар зургийг тайлбарлах замаар орон нутгийн

удирдлагын тухай төсөөлөлтэй болох II Зочин урих юмуу, танилцах аялал хийх мэдээлэл цуглуулах III хичээл: Даалгавар 2-ыг ажиллах, цуглуулсан мэдээллээ солилцох

Page 25: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

25

1 дүгээр цаг − Даалгавар нэгийн хүрээнд сурах бичгийн 1, 2, 3 дугаар зургийг тайлбарлан ярилцана.

− Үүний тулд багаар ажиллах, хосоор ажиллах зэрэг хамтын ажиллагааны аргуудаас сонгох нь зохимжтой. Учир нь сурагчид эхлээд өөртөө, дараа багтаа буюу бие биендээ зургийг танилцуулснаар нийтийн өмнө танилцуулах бэлтгэлтэй болно.

− Зургийг уншуулахын өмнө хүүхдүүдэд сайтар зөвлөгөө өгөөрэй. Тухайлбал,

1, 2, 3 дугаар зургийн тайлбар:

Зураг 1

Засаг дарга:

- ИТХ-д танилцуулж, хэлэлцүүлнэ. Мөнгө хөрөнгийг шийдвэрлүүлнэ.

- ИТХ нь саналыг хэлэлцээд аль нь чухал, ямар хэмжээний хөрөнгө, мөнгө хэрэгтэй зэргийг шийднэ.

Нутгийн иргэд өөрсдөө юу хийх хэрэгтэй байгааг болон тэдний санал бодолтой иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ), Засаг дарга танилцаж шийдвэр гаргадаг.

Бид саналаа нэгтгэж нутгийнхаа удирдах

байгууллагад юу хүсэж байгаагаа хэлж болно

1 дүгээр зураг: Орон нутгийн бүх хүн амьдарч буй газартаа юу хэрэгтэй байгааг ярилцаж байгаад манай нутгийг удирддаг байгууллага, хүмүүст Тэнд хүүхдүүд бид, бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч саналаа өгнө.

− Засаг дарга, ИТХ зэрэг нь бидний саналыг хэлэлцдэг юм байна. Олон санал ирдэг болохоор бүгдийг зэрэг биелүүлэх боломжгүй байдаг байх. Тэгээд сонгож, биелүүлдэг Жишээ нь, зам засах болон орон сууц барих нь иргэдэд маань илүү хэрэгтэй, хүүхдүүдийн маань аюулгүй байдлыг хангах гэх мэт.

Page 26: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

26

Зураг 2

Бид нутгийн удирдлагаа сонгох эрхтэй

Манай улсыг УИХ болон Засгийн газар удирддаг.

Орон нутгаа удирдахад мөнгө, хөрөнгө хэрэгтэй.

Орон нутгийн засаг захиргааны ордон

2 дугаар зураг: Нутгийн удирдлагаа иргэд өөрсдөө сонгодог юм байна. Гэхдээ түүнд хүүхдүүд оролц-доггүй юм. - Манай Монгол улсыг УИХ, Засгийн газар удирддаг. Манай удирдлага бас Засгийн газартай холбоотой ажилладаг. Төсөв хөрөнгийг тэндээс хуваариладаг юм байна.- Орон нутгийн ИТХ, Засаг дарга нар иргэдийнхээ саналын дагуу ярилцаж байгаад сургууль, эмнэлэг, мал аж ахуй зэргийг хөгжүүлэх ажлыг удир дан зохион байгуулдаг.

Төсөв юунаас бүрддэг вэ?

Төсвийг юунд зарцуулдаг вэ?

Ашиг, орлого олж буй бүх хүн, байгууллага

татвар төлдөг.

Зураг 3

3 дугаар зураг:Орон нутгаа хөгжүүлэхэд мэдээж мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг хаанаас олох вэ гэвэл, ашиг орлого олж буй хүмүүс, байгууллагаас цуглуулдаг юм байна. Жишээ нь, дэлгүүр орлого олдог, багш цалин авдаг. Энэ бүгдээс татвар төлдөг. - Эдгээрээс улс, нутгийн төсөв бүрдэх юм байна. Тэгээд төсвөө буцаагаад хэрэгтэй байгаа зүйлдээ хуваарилаж, зарцуулдаг. Жишээ нь, ................

Page 27: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

27

Сэдэв 3. МАНАЙ НУТГИЙН АЛДАРТНУУД

Хүрэх үр дүн Нутгийн амьдрал, хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүсийн үйл хэрэг, гавьяа

зүтгэлийг жишээгээр тайлбарлах, Тэдний тухай мэдээ баримт цуглуулж, танилцуулга бэлтгэх

Багшийн анхаарах гол зүйл Нутгийнхаа амьдрал, хөгжилд хувь нэмэр оруулсан, оруулж буй хүмүүсийн

хөдөлмөр, гавьяа зүтгэлээс бидний амьдрал сайн сайхан, амар жимэр байх нь шалтгаалдаг, тиймээс бусдын хөдөлмөр, үйл хэргийг хүндэтгэх, тэднээс суралцах нь чухал гэдгийг ойлгуулахад анхаарах

Нутгийн алдар, гавьяатай хүмүүсийн талаар сурвалжлан мэдэх нөхцлийг бүрдүүлэх

Бэлтгэх зүйл Сурах бичиг Нутаг орны нэргүй газрын зураг, хөшөө дурсгал, гудамж, талбайн зураг, алдар,

гавьяатнуудын хөрөг зураг, танилцуулга, ярилцлага зэргийг урьдчилан бэлтгэсэн байна.

80 минутын үлгэрчилсэн төлөвлөлт № Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1.

Улсын маань нийслэлд байдаг алдартай хүмүүсийн нэрээр нэрлэсэн байгууламжуудыг зурагт тэмдэглэнэ. Эдгээр хүмүүсийн үйл хэргийн тухай ярилцана.

20 минЯмар учраас эдгээр хүмүүсийг ийнхүү алдаршуулсан тухай ярилцаж, мэдээлэл солилцоно. Өөрийн нутагт байх ийм байгууламжууд, тэдгээртэй нэр холбогдох хүмүүсийн байгуулсан гавьяа, зүтгэлийн талаар өөрийн гэсэн төсөөлөлтэй болно.

2.

Хийж бүтээх даалгаврын 3-ыг гүйцэтгэн, өөрийн нутагт байх ийм байгууламжийг нэрлэж, нэргүй газрын зурагт тэмдэглэж, нэрийн учрыг тайлбарлана.

20 мин

3.

Хийж бүтээх даалгаврын 4-ийг гүйцэтгэж, өнөөдөр нутгийнхаа амьдрал, хөгжилд хувь нэмэр оруулж буй хүмүүсийг нэрлэж, жишээ татан, танилцуулга бэлтгэнэ.

20 мин

Өнөөдөр нутгийнхаа амьдрал, хөгжилд хувь нэмэр оруулж буй хүмүүсийг нэрлэж, үйл ажиллагааг нь өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болно. Мөн тэдний хөдөлмөрийг хүндэтгэх, тэднээс суралцах эрмэлзэлтэй болно.

4.

Сурах бичгийн 33-р талын Ц.Ашид хүүгийн ярилцлагын хэсгээс уншиж, түүний амжилтад хүрсэн замналын талаар ярилцана. 20 мин

Улс орныхоо нэрийг өндөрт өргөсөн алдартай хүн болохын тулд сурагч юуг эрхэмлэх, өөртөө ямар зан чанарыг төлөвшүүлэх тухайгаа тодорхойлж, тайлбарлаж чаддаг болно.

Хичээлийг зохион байгуулах арга зүйн хувилбар

Үйл ажиллагаа 1 Нэрийг нь алдаршуулсан хүмүүсийн гавьяа зүтгэлийг дараах байдлаар тайлбарлана.

План зурагт Х.Чойбалсанд зориулсан дурсгалын самбар, Д.Нацагдоржийн хөшөө, С.Зоригийн хөшөөг тэмдэгтээр тэмдэглэсэн байгааг нэрлүүлнэ.

Page 28: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

28

Алдартнуудад зориулсан, тэдний нэрийг мөнхөлсөн байгууламж Байгуулсан гавьяа, зүтгэл

Чингисийн өргөн чөлөө, Чингисийн талбай1206 онд Их Монгол улсыг үндэслэн байгуулж, Их эзэн Чингис хаан хэмээн өргөмжлөгдөв. Төрийн суут зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин.

Д.Нацагдоржийн хөшөө Их зохиолч, яруу найрагч. “Учиртай 3 толгой” жүжгийг зохиогч.

Х.Чойбалсанд зориулсан дурсгалын самбар

Монголын нам, төрийн нэрт зүтгэлтэн. МУИС-ийн хичээлийн төв байрны баруун хананд “Х.Чойбалсан 1935-1951 онуудад энэ байшинд ажиллаж байв” гэсэн дурсгалын самбар байрлуулсан байдаг.

С.Зоригийн хөшөө 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг.

Үйл ажиллагаа 2 Хийж бүтээх даалгаврын 3-ыг гүйцэтгэж, өөрийнхөө нутагт байдаг ийм

байгууламжуудыг нэрлэнэ. Эдгээр байгууламжуудыг сурвалжлан мэдэх, зургийг нь авчрах даалгаврыг урьдчилан өгч болно. Мөн нутгийн түүх, соёлын дурсгалт газруудаар аялал зохион байгуулж, тэмдэглэл хөтлүүлж болно.

Багш нэргүй газрын зураг бэлтгэнэ. Улаанбаатар хотын төв хэсгийг харуулсан план зургийн жишгээр бэлтгэж болно.

Үйл ажиллагаа 3. Сурах бичгийн 32-р талын хийж бүтээх даалгаврын 4-ийг гүйцэтгэн, нутгийнхаа

бахархал болсон хүмүүсийн танилцуулгыг хийнэ. Танилцуулгаа сурах бичгийн 32-р талын хүснэгтийн дагуу бэлтгэж, танилцуулж болно. Багш шаардлагатай хэрэглэгдхүүн, мэдээллээр хангана. Мөн гэрийн даалгаварт урьдчилан бэлтгэх даалгавар өгч болно. Сонины хайчилбар, Интернетийн мэдээлэл, хүндэт самбарын мэдээлэл ашиглана. Багаар ажиллуулж, мэдээлэлтэй ажиллах бичил судалгаа хийлгэж болно.

Үйл ажиллагаа 4. Ц.Ашидын ярилцлагын хэсгээс уншиж, түүний амжилтад хүрсэн замналын талаар

дараах асуултын дагуу ярилцана. − Ашид гэж хэн бэ? − Ямар амжилт гаргасан бэ? − Тэр амжилтад хэрхэн хүрсэн бэ?

Нэмэлт үйл ажиллагаа: “Миний бахархан дууриах хүн” сэдвээр зохион бичлэг бичих, зураг зурах, бяцхан ном

хийх зэрэг даалгаврыг өгч бүтээлчээр ажиллуулаарай.

Сэдэв 4. МАНАЙ НУТГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН

Хүрэх үр дүн Монгол улс, орны нэрийн хуудас болсон шилмэл бүтээгдэхүүн, монгол гар урлал,

уламжлалт соёлын өв, үйлчилгээ, үйлдвэрлэлийн газрыг мэдэх Дэлхийд танигдсан Монгол сор бүтээгдэхүүн яаж бий болдогийг мэдэх , танилцах

Багшийн анхаарах гол зүйл Шилмэл сор бүтээгдэхүүн гэж юу вэ? Яагаад сор бүтээгдэхүүн болдог вэ? гэдгийг

мэдүүлэх

Page 29: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

29

№ Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1

Сурах бичгийн 33-р талын зургийг тайлбарлах, асуулт 3-ыг ажиллах, аль нутгийн бахархал болохыг мэдэх

20 мин

Монгол улсын нэрээр нэрлэгдсэн сор бүтээгдэхүүнийг ноолууран хувцасны жишээгээр тайлбарлах, түүнийг хаана, хэрхэн үйлдвэрлэдэг тухай, яагаад сор бүтээгдэхүүн гэж үзэх болсноо тайлбарлаж чаддаг болно.

2 Сурах бичгийн 33-р талын эхийг уншиж асуултын дагуу ярилцана. 10 мин Сор бүтээгдэхүүнийг тодорхойлж сурна.

3 Сурах бичгийн 34-р талын бүтээх даалгаврыг гүйцэтгэнэ. 20 мин Нутгийнхаа сор бүтээгдэхүүнүүдийг

нэрлэж, чиглэлээр нь ангилж сурна.

4 Сурах бичгийн 34-р талын тохиолдол шинжилнэ. 10 мин Асуудлыг шийдвэрлэх арга барилд

суралцана.

5Сурах бичгийн 35-р талын зургийг эхтэй нь тохируулан холбож тайлбарлана.

20 минХичээлийг дүгнэн Монгол улсынхаа сор бүтээгдэхүүний талаарх мэдлэгээ баяжуулна.

Үйл ажиллагаа 1 Зургийг тайлбарлаж, өөрийн мэддэг сор бүтээгдэхүүнийг нэрлэн хүснэгтийг

ажиллана.

№ Сор бүтээгдэхүүний

нэр

Үйлдвэрлэсэн улс, орон нутаг (аймаг, сум)

Яагаад сор бүтээгдэхүүн гэдэг

вэ?

Хэн, хэрхэн үйлдвэрлэдэг тухай

мэдэх үү?1 Ноолууран цамц Улаанбаатар Монгол ямааны

ноолуураар хийсэн бүтээгдэхүүн

“Говь” ХХК-ийн нэхмэлчид

Үйл ажиллагаа 2 Сурах бичгийн 33-р талын эхийг уншиж асуултын дагуу ярилцана. Сор бүтээгдэхүүн

хэмээх ойлголтыг тайлбарлана.

Үйл ажиллагаа 3 Нутгийнхаа сор бүтээгдэхүүнүүдийг дараах чиглэлээр ялган тайлбарлана.

Салбар Сор бүтээгдэхүүнМал аж ахуйГазар тариаланУрлаг, соёлҮйлдвэрлэлСпорт

Үйл ажиллагаа 4 Сурах бичгийн 34-р талын тохиолдлыг шинжилж, өөрийн саналыг бусаддаа

танилцуулна.

Үйл ажиллагаа 5 Сурах бичгийн 35-р талын хийж бүтээх даалгаврыг гүйцэтгэнэ.

Хариулт: 1в, 2г, 3а, 4д, 5б

Page 30: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

30

Сэдэв 5. БИДНИЙ БАХАРХАЛ

Хүрэх үр дүн Нутгийн хөгжилдөө хүмүүс хэрхэн, яаж оролцдог, бид нутгийнхаа байгаль, аж ахуйн

онцлог, хүмүүсийн бий болгосон нутгийн шилмэл бүтээгдэхүүн, малын үүлдэр угсааны талаар ярилцаж өөрийн оруулах хувь нэмрийн талаар ярилцана.

Багшийн анхаарах гол зүйл Нутгийнхаа хүмүүсийн шилдэг бүтээл, бий болгосон сор бүтээгдэхүүнтэй танилцаж,

эдгээр нь хүмүүсийн шургуу хөдөлмөрийн үр дүнд үүсэж, хөгжиж байдаг гэдгийг ойлгуулсан байна.

Нутгийнхаа хүмүүсийн амьдрал, ажил хөдөлмөрийн талаар ярилцаж, бахархаж, нутаг орноо хөгжүүлэхэд хүүхдийн тус оролцоо хэрэгтэйг ярилцана.

Нутгийн байгаль хамгаалах болон түүх, соёлын үйл ажиллагаанд иргэд хэрхэн идэвхтэй оролцох, бид өөрсдөө яаж оролцох талаар тайлбарлан ярилцана.

Монголчуудын гол эрхэлдэг аж ахуй, мал ахуйн болон газар тариалангийн бүтээгдэхүүн боловсруулах арга технологийн талаар харилцан ярилцаж, нутгийн сор бүтээгдэхүүнийг хэрхэн, хэн бүтээсэн тухай хүүхдийн санаа бодлыг сонсох нь зүйтэй.

Хүүхэд гэр бүлийн бахархал, нутгийг алдаршуулсан зүйл, тэдний цуцалтгүй хөдөлмөрлөж ирснийг жишээ баримтаар баяжуулж, ярилцахад анхаарна.

Багшийн бэлтгэх зүйл Сурагчдыг багаар хамтран ажиллах, эргэцүүлэн бодох, өөрийн үзэл бодлоо

илэрхийлэхэд дэмжлэг үзүүлэх, асуулт, даалгавар, зурагт үзүүлэн, бичлэг бэлтгэх

80 минутын хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт№ Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1 Өмнө үзсэн сэдвээс сэргээн сануулах тавьж, ярилцах 5 мин Өмнөх сэдэвт анхаарлаа төвлөрүүлж,

танилцсан байна

2

Уншаад ярилцаарай сэдвийг уншуулж, ярилцана. Сурагчдад монголын бахархал юу болох, юугаар бид бахархаж байх, хэн, юу хийж бахархуулдаг тухай жишээ гаргаж, ярилцах, бичих

15 мин

Нутгийн амьдралд хүмүүсийн ажилч хичээнгүй хөдөлмөрөөр бахархал болсон бүтээлүүд бий болдог талаар ойлголттой болно. Хүүхэд бүр өөрийн бахархлаа болгох, илэрхийлэхэд сурна.

3

Өөр нутгийн ажил, хөдөлмөрөөр бий болсон түүх соёл, алдартай хүмүүсийн түүх, намтраас суралцах, зарим хүмүүсийг урьж зочинтой хичээл зохион байгуулж, танилцуулах

20 мин

Өөрийн нутгийн онцлог байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалыг хүндэтгэн үзэж, түүнийг хамгаалах эрмэлзлэлтэй болно. Ангийн сурагчдыг аль болох үүрэг, оролцоотой байлгаж, хамтран ажиллаж, нэг зорилготой болоход нь үр дүнтэй ажилласан байна.

4“Түүх соёл, өв уламжлалаараа бахархах сар“-ын аяны хүрээнд хүүхдүүд хийсэн ажлаа бичиж ангийн буландаа байрлуулна.

10 минӨөрийн хийж бүтээсэн, нутаг орондоо оруулсан хувь нэмрээ үнэлж, бусдаас өөртөө тусгаж авах зүйлээр тэмдэглэл хөтлүүлнэ.

5

Хүүхэд бүр өөрийн нэрийн хуудас болж алдаршсан, бүтээгдэхүүн, үүнийг хийж бүтээсэн хүмүүсийг мэдэж, өөрт тохирсон хөдөлмөр эрхэлж, нутгийн нэрийг алдаршуулж буй үе тэнгийнхний хөдөлмөрийн талаар ярилцана.

15 мин

Сурах бичгийн зургаас сэдэвлэн тухайн орныхоо сор бүтээгдэхүүнээ нэрлэж, түүний алдартай болсон шалтгааныг тодруулж, бүтээсэн хүмүүсийн зан чанараар бахархаж, тэднээс суралцана.

6Өөрийн нутгийнхаа шилмэл бүтээгдэхүүн яагаад улс оронд алдартай болсон тухай ярилцаж, байршлыг нь зурагт тэмдэглэх.

10 мин

Нутгийнхаа хамгийн сайн мэдэх сор бүтээгдэхүүнийг нэрлэж, үүний ач тусыг тэмдэглэн бие биедээ сурталчлан танилцуулж, хамтран ажиллана.

Page 31: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

31

7 Гэрийн даалгавар хэрхэн хийх зөвлөгөө өгөх 5 мин Өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд

суралцана.

Үйл ажиллагаа 1 Уншаарай сэдвийг уншуулж, сурагчдад монголын бахархал юу болох, бид бахархах,

хэн, юу хийж бахархуулдаг тухай өөрсдөөр нь жишээ гаргуулан ярилцаж, дэвтэрт бичүүлнэ.

Бахархлыг хэн бий болгож, яагаад хүмүүсийн бүтээсэн бүтээгдэхүүн алдаршиж, хүмүүс яагаад хүндэлж байдгийг тайлбарлах

Үйл ажиллагаа 2 Өөрийн нутгийн онцлог өвөрмөц байгалийн тогтоц бүхий үзэсгэлэнт газар, түүх

соёлын дурсгалт зүйлсийг зурагт үзүүлэн, бичлэг үзүүлэх, үнэлгээ өгөх Бидний зүйлийг бий болгосон хүмүүсийг ч бид хүндэлж алдаршуулдаг гэдгийг

ойлгуулж, монголын нэрт суут хүмүүсийн үйл хэргээс жишээлэн ярилцах, сурагчдыг үүрэг оролцоотой байлгаж, хамтран ажиллах, нэг зорилготой болгоход анхаарах

Үйл ажиллагаа 3 Нутгийнхаа нэрийн хуудас болж алдаршсан бүтээгдэхүүн бий болгосон арга

технологи, түүнийг хийж бүтээсэн хүмүүсийн талаар мэдэхэд туслах, өөрт тохирсон хөдөлмөр эрхэлж, нутаг орныхоо нэрийг алдаршуулж буй үе тэнгийнхнийх хөдөлмөрийн талаар харьцуулан ярилцах

Нутаг орноо алдаршуулсан сор бүтээгдэхүүн үүссэн шалтгаан нь тухайн нутгийн байгаль цаг уурын онцлогтой холбоотой, зурагт тэмдэглэх, түүнийг олж мэдсэн хүмүүс, нээсэн эрдэмтдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүн болохыг тайлбарлаж, тэдэнд бахархах сэтгэл бий болгох

Үйл ажиллагаа 4 Ирээдүйд болох ямар үйл ажиллагаа, ямар сор бүтээгдэхүүн, бүтээл байж болохыг

хамтран ярилцаж, монголын бахархлын өдрийг хэрхэн тэмдэглэдэг, энэ өдрийг угтаж хүүхдүүд юу хийсэн тухай бяцхан ном бүтээх, хэлэлцэх, ярилцах

Нутаг орны орчноо хамгаалах үйл хэрэгт хүүхдийн оролцоо ямар байх, тэдний идэвх санаачлага хэрэгтэй гэдгийг ойлгуулах

Нэмэлт мэдээлэл: Мэдээллийг боловсруулан хүүхдийн тоогоор өгүүлбэр бүрээр хэрчмэл материал

болгон олшруулж, “Хүн бүр багш” аргаар мэдээлэл солилцож ярилцана.

Эх орон, бахархал гэдгийг та юу гэж боддог вэ?Эх орон гэдэг хүн бүрийн гал голомт нь, ээж нь. Харин бахархал гэдгийг би арай өөр

өнцгөөс хардаг. Хаана ч, ямар ч нөхцөлд эх орныхоо нэрийг хугалчихгүй, өндөрт өргөхийг хичээдэг. Түүнийг бахархал гэж боддог.

МУИС-ийн 70 жилийн түүхт ойгоор төгсөгч, сэтгүүлчийн хувиар би “Миний их сургууль” гэдэг нийтлэл бичсэн. Тэнд би нэг ийм үг хэлсэн “Бид бол аугаа их Бямбын Ренчин, Шадавын Лувсанвандан нарын мэргэжлийг өвөлсөн эчнээ шавь хүмүүс”. Бидний хамгийн сайхан бахархлын нэг бол тэр байгаа юм. Мөн Монгол улсын тусгаар тогтнолд маш ойрхон мэргэжил. Яагаад гэвэл аливаа үндэстэн тогтносон, бие даасан улс гэдгийг авч үздэг гуравхан зүйл байдаг. Нэгд. Цэрэг армитай байх, Хоёрт. Газар нутагтай Гуравт. Өөрийн гэсэн хэл бичигтэй байх. Бид өөрийн гэсэн хэл бичгийг хамгаалдаг, ярьдаг, зааж өгдөг мэргэжлийг нь эзэмшсэн байна. Энэ маш том миний мэргэжлийн бахархал. (Сэтгүүлчийн яриа)

Улс үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ эрх жаргалын өөрийн амь биеийг үл хайрлан эрэлхэг баатарлагаар тэмцэж, оюун ухаан, хүч чадлаа зориулсан хэн боловч үндэстний баатар мөн. Үндэсний баатруудаа хүндэтгэн дээдэлж, тэд нь аль ч ард түмний нэр төрийн хэрэг байдаг. Эртний соёлт ард

Page 32: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

32

түмнүүд Монголыг чин үнэнч, эрэлхэг баатруудын эх орон хэмээдгийг мартаж үл болно. Би Монгол нутагт монгол хүн болж төрсөндөө бахархдаг. Бахархахын учир юу вэ?

Чухам Монгол үндэстэн болж төрсөндөө бахархахын учир юунд оршино вэ? Бахархал олон янз. Харин хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий тэрхүү соёл иргэншлийг үндэслэн байгуулагчдын үр сад болж төрөх, тэднээр овоглон, тэдний нэг байх шиг эрхэм бахархал өөр хаана ч үгүй. Үүнд л Монгол нутагт Монгол үндэстэн болж төрсний бахархал оршдог юм.

Брэнд –сор бүтээгдэхүүнБолдбаатар: Би мөнгөн бүсний загварыг анх гаргасан. Одоогоос 46 жилийн тэртээ буюу 1966 онд дэлгэцэнд гарсан “Үер” кино Монголын кино

урлагт эсрэг дүрийн нэгэн том жүжигчнийг гаргаж өгчээ. Энэ Молом зангийн дүрээр олонтой танил болсон Банзарын Дамчаа хэмээх урианхай эр.

“Дархан Минж” ХХК нь 1992 онд монгол хонины нэхийг бүрэн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн нэхий дээл, эдлэл үйлдвэрлэн борлуулах зорилготой байгуулагдсан бөгөөд салбартаа тэргүүлэгч үндэсний компаниудын нэг юм. Өнөөдрийн байдлаар бид арьсыг хагас болон бүтэн боловсруулан нэхийгээр бэлэн гадуур хувцас хийдэг.

Нарлаг зуны дэлгэр сайхан цагаар болдог үндэсний их баяр наадмаар гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олноороо сайхан амарч, баярлаж цэнгэдэг билээ. Монголчууд бид эрт дээр үеэсээ үндэсний дээл хувцсаа найман настай балчираас наян буурал хүртлээ өмсөж ирсэн уламжлалтай. Энэ нь манай үндэсний сор бүтээл юм.

Монгол Улсад хамгийн их нөөцтэй зүйл ноос, ноолуур, арьс шир гээд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бий. Дэлхийн түвшинд үндэсний сор бүтээгдэхүүн бий болгон хөгжүүлэх зургаан том хүчин зүйлүүдийн нэг нь экспорт юм.

Сэдэв 6. БИДНИЙ ХӨРШ

Хүрэх үр дүн Хөрш болон бусад улсыг нэрлэх, хамтын ажиллагаанаас нь тайлбарлах.

Багшийн анхааралд Энэ сэдвийн хүрээнд мэдээллийн олон эх сурвалжийг ашигласан тул газрын зурагт

заах, баганан диаграммыг бие даан унших, өөрт шаардлагатай мэдээллийг олж авах арга барилд сургахад анхаарна.

Бэлтгэх зүйл Сурах бичиг Дэлхийн улс төрийн зураг, нэргүй газрын зураг сурагчдын тоогоор олшруулж

бэлтгэнэ. Орон нутагт хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын танилцуулгыг бэлтгэнэ.

80 минутын үлгэрчилсэн төлөвлөлт № Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1

Сурах бичгийн 38-р талын бичвэрийг уншина. Газрын зургаас хөрш улсуудаа олж, тэдгээр улсын талаар мэдэж авсан зүйлээ хүснэгтэд бичиж, бусаддаа танилцуулна.

30 минХөрш зэргэлдээ орших улсуудыг нэрлэх, газрын зурагт заах, онцлогийг нь тайлбарлаж чаддаг болсон байна.

2

Сурах бичгийн 38-р талын зургийг ажиглан, бараа, бүтээгдхүүнийг хаана үйлдвэрлэсэн болон, манай улсын бусад оронд нийлүүлдэг бараа бүтээгдэхүүнийг нэрлэн, тайлбарлана. Диаграммыг уншиж, ямар үзүүлэлтийг харьцуулсан болохыг тодорхойлно.

30 мин

Бараа, бүтээгдэхүүний худалдааны жишээн дээр манай улсын бусад улстай тогтоосон хамтын ажиллагааг төсөөлөх, графикаар харуулсан мэдээллийг унших, дүн шинжилгээ хийж чаддаг болно.

Page 33: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

33

3

Сурах бичгийн 39-р талын даалгаврыг гүйцэтгэн, орон нутагт хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудыг сурвалжлан мэдэж, нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийн тухай ярилцана.

20 мин

Нутгийнхаа жишээн дээр манай улсын бусад оронтой тогтоосон хамтын ажиллагааг төсөөлөх, нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь тайлбарлаж чаддаг болно.

Үйл ажиллагаа 1 Газрын зурагт хөрш улсуудыг зааж, нэрлэн, хүснэгтийг нөхөж ярилцана. Багш нэргүй

газрын зураг бэлтгэнэ. Дэлхийн улс төрийн газрын зурагт хөрш орнуудаа заалгана. Улс орныг газрын зурагт заахдаа тухайн улсын хилийг тойруулан заана гэдгийг хэлж өгнө.

Үйл ажиллагаа 2Сурах бичгийн 38-р талын зургийг ажиглан, дараах асуултын дагуу ярилцана. Манай улс хаанаас юу авдаг вэ? хаашаа юу гаргадаг вэ? Ямар улсуудтай харилцаатай байна вэ? (Хятад манай улсын нүүрс, зэсийн

баяжмалын томоохон экспортлогч орон, Украинд жонш нийлүүлнэ. ОХУ-аас манай орон нефтийн бүтээгдэхүүний 90% -ийг импортоор авдаг гэх мэт)

Нэмэлт мэдээлэл

№ Нэр төрөл 2011

Хэмжээ: тн, баррель

Мөнгөн дүн

1 Чулуун нүүрс 13758309 1398.62 Зэсийн баяжмал 425116 745.03 Төмрийн хүдэр 4110323 300.54 Боловсруулаагүй

нефть1760096 176.6

5 Алт 2889 134.56 Ямааны угаасан

ноолуур2623 128.7

Экспорт

№ Нэр төрөл2011

Мөнгөн дүн

1 Хүнд механизм, тоног төхөөрөмж 860.9

2 Тээврийн хэрэгсэл 800.83 Нефтийн бүтээгдэхүүн 799.4

4 Оффис, гэр ахуйн тавилга 143.3

5 Хүнсний бүтээгдэхүүн 133.6

6 Эм, эмийн бүтээгдэхүүн 64.2

Импорт

Диаграммыг уншина. Манай улсад бусад улс орноос нийлүүлдэг бараа, бүтээгдэхүүн, манай улсаас бусад улс оронд нийлүүлдэг бараа бүтээгдүүний харьцааг харуулсан зураг байна.

Манай улс чулуун нүүрс зэрэг ашигт малтмал, малын түүхий эдийг голчлон экспортолж, бэлэн бараа, бүтээгдэхүүн худалдан авч байна.

Гадагшаа гаргадаг ашигт малтмал, түүхий эдийг дотооддоо боловсруулах үйлдвэр байгуулах нь ямар ач холбогдолтой талаар ярилцана (Ажлын байр, тээврийн зардал хэмнэж, бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө. Бэлэн бараа бүтээгдэхүүн экспортлох нь илүү ашигтай гэх мэт).

Үйл ажиллагаа 3. Орон нутагт хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудыг

сурвалжлан мэдэж, нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийн тухай ярилцана. Ийм байгууллагуудын танилцуулгыг урьдчилан бэлтгэнэ. Багш энэ даалгаврыг урьдчилан гэрийн даалгаварт өгч болно. Сурагчид шаардлагатай мэдээллийг цуглуулна. Багаар ажиллаж болно.

Байгууллагын танилцуулгыг сурах бичигт байгаа хүснэгтээр харуулна.

Page 34: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

34

Сэдэв 7. МЭДЭЭЛЭЛ ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ, ХЭРЭГЛЭХ ВЭ?

Хүрэх үр дүн Нутгийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн ач холбогдлыг өөрийн үгээр тайлбарлах Мэдээлэл хаанаас хэрхэн олж авах, мэдээллээ ялгах, ангилах, үнэлэх зөв төсөөлөх Өөрт хэрэгтэй мэдээллийг мэдээллийн эх сурвалжаас олох, ашиглах наад захын

чадвартай болох;

Багшийн анхаарах гол зүйл 4-р ангид мэдээлэл, мэдээллийн хэрэгсэл гэсэн ойлголтыг үзсэн бол энэ сэдвээр

өөрт хэрэгтэй мэдээллийг мэдээллийн эх сурвалжаас хэрхэн олох, хэрэглэх талаар үзэж байгааг сурагчдад ойлгуулахад анхаарна.

Орон нутаг бүр өөр өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байдаг. Эдгээр мэдээллийн хэрэгсэл нь тухайн орон нутгийн талаарх мэдээллийг хүргэж байдаг нь нутгийн иргэдэд ач холбогдолтой гэдгийг сурагчдад ойлгуулах чухал.

Сэдвийн хүрээнд гурван цагийн хичээлийн үйл ажиллагааг зориулах тул багш өөрөө үйл ажиллагааны хугацааг өөрчлөх нь нээлттэй.

Хичээлийн бэлтгэлийг сайтар хангаж, сурагчдаар хийлгэх ажлаа тодорхой төлөвлөхөд анхаарна.

Багшийн бэлтгэх зүйл Мэдээлэл боловсруулах, хэрэглэхтэй холбоотой үзүүлэн, даалгавар, тараах

материал, бусад хэрэглэгдэхүүнийг сонголттойгоор бэлтгэх Судалгааны ажлын хуудсыг олшруулах Сурах бичиг

120 минутын хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт № Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1 Баримт дээр ажиллаж даалгаврыг гүйцэтгэн ярилцана. 20 мин

Орон нутгийн мэдээллийн хэрэгслийн талаар зөв төсөөлөх наад захын чадвартай болно.

2 Багшийн номын даалгавар 1-ийг гүйцэтгэнэ 20 мин Телевизээс олж авсан мэдээллийн ач

холбогдлыг зөв төсөөлсөн байна.

3 Сурах бичгийн даалгавар 2-ыг гүйцэтгэнэ. 20 мин Мэдээллээ хэрхэн ялгах, ангилах,

үнэлэхийг зөв төсөөлнө.

4 Сурах бичгийн даалгавар 3-ыг гүйцэтгэнэ. 30 мин Мэдээллийг хэрхэн боловсруулах, хэрэглэх

талаар өөрийн үгээр тайлбарлана.

5“Мэдээллийг хэрхэн боловсруулах, хэрэглэх вэ?” агуулгын хүрээнд сурагчдын төсөөллийг дүгнэнэ.

30 минМэдээллийг боловсруулах, хэрэглэх наад захын чадвартай болно.

Үйл ажиллагаа 1 Сурах бичгийн тухайн тал дахь баримт дээр ажиллах даалгаврыг сурагчдаар

ажиллуулж, нутгийн мэдээллийн хэрэгслийн зөв төсөөлөл олгоход багш анхаарлаа хандуулна.

Багш сурагчдаар өөрийн нутагт байдаг мэдээллийн хэрэгслүүдийг нэрлүүлээд дараа нь www.journalism.mn –аас нэмэлт мэдээлэл өгөөрэй.

Үйл ажиллагаа 2 Баримт дээр ажиллах даалгаврыг гүйцэтгэсний дараа дараах даалгаврыг

гүйцэтгүүлээрэй.

Page 35: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

35

Даалгавар1.1.Телевизээс олж авсан мэдээлэл таны үзэл бодол, харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Өөрийн бодлоо бичнэ үү?

Телевизийн суваг Нэвтрүүлгийн нэр Таны үзэл бодолд Таны бусадтай харилцах харилцаанд

1.......................... .............................. ..............................................................................................................................

.................................................

.................................................

...........................................

2.......................... ............................. ..............................................................................................................................

.................................................

.................................................

...........................................

Үйл ажиллагаа 3 Сурагчид сурах бичгийн тухайн тал дахь даалгавар хоёрыг гүйцэтгэхдээ мэдээллийн

гол ба гол бус зүйлийг ялгах чадвар хөгжүүлэх нь чухал гэдгийг багш анхаарна. Хоёр мэдээллийн нийтлэг зүйлийг ялгахад дэмжлэг үзүүлж болно.

Үйл ажиллагаа 4 Даалгавар: 2 Дараах эхийг уншаад сурагчдаар гол санааг тэмдэглүүлэн хамт суудаг

сурагчтай ярилцуулаарай. Ингэхдээ сурагчдаар сурах бичгийн тал дахь бүдүүвчийг ажиглуулж, санамжийг уншуулаарай.

“Ухаалаг үзэг” Орчин үед сэтгүүлчдийн хөдөлмөрийг хөнгөвчлөхийн тулд зохион бүтээгчид юу эсийг бүтээв. Үүний нэг нь Английн зохион бүтээгчдийн хийсэн ухаалаг, шаламгай (смартквилл) үзэг юм. Энэ үзэг бол тун ч онцгой эд.Тэр үзгийн ачаар мэдээ бичихээс гадна мэдээгээ дурын хаяг руу илгээж болно. Ухаалаг үзэг хэдийгээр жирийн үзэгнээс долоо дахин хүнд жинтэй ч аргаүй л ухаалаг, шаламгай эд. Гараар бичсэн зүйлийг энэ үзэг цахим дүрс болгодог бөгөөд үүнийг үзгэнд суурилуулсан дэлгэцээр харж болно. Дэлгэц томруулдаг шилтэй тул сэтгүүлч хүн хараагаа чилээхгүй. Мэдээ, мэдээлэл бэлэн болонгуут ухаалаг үзгээ гар утсандаа залгаад электрон хаягаар хүссэн газар руугаа “нисгэж”, ингэснээр сэтгүүлчид ч амар, цагт нь ч хэмнэлттэй аж.

Үйл ажиллагаа 5 Сурах бичгийн даалгавар 3-ыг сурагчдаар ажиллуулахаасаа өмнө багш сурагчдаа

багт хуваагаарай. Ингэхдээ сурагчдынхаа түвшинг харгалзан үзэх нь чухал. Багш сурагчидтай хамтран ярилцаж баг тус бүр хэдэн хүнээс судалгаа авахаа

тодорхой болгоорой. Судалгааны 2 дахь асуулт болох нээлттэй асуултанд заавал бичүүлэх ёстой гэдгийг

сурагчдад сануулаарай. (зарим хүмүүс бичихгүй орхих бий) Судалгааныхаа дүнг боловсруулахад нь багш дэмжлэг үзүүлээрэй.

Үйл ажиллагаа 6 Сурагчид мэдээллийг хэрхэн боловсруулдаг, хэрэглэдэгийг өөрийн үгээр тайлбарлах

чадвартай болоход багш анхаарна. Мэдээллийг хэрхэн боловсруулж, хэрэглэх вэ? асуултын дагуу 20-30 үгтэй дүгнэлт

бичүүлээрэй.........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Page 36: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

36

III БҮЛЭГ. МИНИЙ ЭХ ОРОН-МОНГОЛ БАХАРХАЛбүлгийг заах арга, аргачлал

Сэдэв 1. МОНГОЛ НУТГИЙН БАХАРХАЛ

Хүрэх үр дүн Монгол нутгийн газар зүйн байрлалыг зөв төсөөлөх, уудам нутгаараа бахархах.

Багшийн анхаарах зүйл Монгол орны газар зүйн байрлалыг зөв төсөөлөх, уудам нутгаараа бахархах

сэтгэлийг хөгжөөх; Монголын газар зүйн байрлалын онцлогийг бусад улсуудын байрлал, нутагтай

харьцуулан ярилцах, онцлогийг нь мэдүүлэх, зурагт заах зэргийг нь дэмжих.

Багшийн бэлтгэх зүйл Монголын болон дэлхийн газрын зураг, мөн нэргүй зураг зэргийг хүүхдийн тоогоор

бэлтгэх; Монгол нутаг уудам болохыг харуулсан, хялбаршуулсан баримт, ажлын хуудас.

Хичээлийг зохион байгуулах хувилбар: 80 минутын хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт

№ Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1

Монгол орны газар зүйн байрлалыг карт, зурагт зааж, сурах бичгээс дэлгэрүүлэн уншиж, ярилцана.Монгол нутгаараа бахархах дуу, шүлгээс сонгож дүрээр уншина.

15-20 мин

Монгол орон хаана байрладгийг газрын зурагт зааж сурна. Эх орныхоо тухай дуу шүлгээ нэрлэж, өөрийн үгээр илэрхийлж, ярилцдаг болно.

2

Сурах бичгийн уншаарай хэсгийн монгол орны дэлхийд гайхагдсан онцлог газруудыг уншаад, хаана оршдогийг ажлын хуудсандаа тэмдэглэж, монгол эх орныхоо нутгийн газар зүйн гайхамшгийн талаар хэлэлцэнэ.

15-20 мин Эх орныхоо гайхамшигт онцлог нутгуудаас мэдэж, тэдгээр нутгаар бахархах сэтгэл төрнө.

3

Монгол улсын нийслэлийн газар зүйн байрлалыг газрын зурагт тэмдэглэж, бусаддаа тайлбарлан санал солилцоно.

20-25 минМонгол орон, Монгол улсын нийслэлийн байрлалыг газрын зурагт заах наад захын чадвартай болно.

4

Сурах бичгийн 44-р талын тохиолдлыг шинжлэж, монголчуудын бүтээсэн цагаан идээ нь эрүүл мэндэд нэн тустай хоол хүнс болохыг жишээгээр ярилцана.

15-20 мин

Монгол нутгийн газар зүйн байрлалын карт болон газрын зурагт онцлог нь хүмүүсийнхээ амьдрал, эрхлэх аж ахуй, хоол хүнсэнд нөлөөлдөг талаар зөв төсөөлнө.

Үйл ажиллагаа 1 Монгол орны газар зүйн байрлалыг карт, зурагт зааж, ярилцана. Эх орныхоо газар

нутгаар бахархах, тухайлбал, Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн ишлэлээр багш урьдчилан байгалийн тухай фото зураг, тарааж өгөх материал бэлтгэж, баг бүр зургаа сонгон байрлуулж, хэлэлцэж болно. Мөн Ц.Дамдинсүрэнгийн “Эх орон”., С.Дашдооровын “Монгол” зэрэг шүлэг, найраглалаас дүрээр уншин, ярилцаж болно.

Page 37: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

37

Үйл ажиллагаа 2 Сурах бичгийн уншаарай хэсгийн Монгол орны дэлхийд гайхагдсан онцлог газруудын

талаар уншиж, тэдгээр нь манай орны хаана, хаана оршдог болохыг сурагч ажлын хуудсандаа зөв тэмдэглэн ярилцана.

Баш газрын зураг, нэргүй зургийг сурагчдын тоогоор бэлтгэнэ. Сурах бичиг дэх байгалийн цогцолборт газруудыг зурагтай нь харьцуулан ажиглаж,

ярилцана. Үүнд: − Холбогдох баримт, жишээг нэрлэж, бичнэ. − Ангийнхандаа танилцуулж болно.

Үйл ажиллагаа 3 Монгол улсын нийслэлийн газар зүйн байрлалыг газрын зурагт тэмдэглэж, бусдадаа

тайлбарлан ярилцана. Байгалийн цогцолборт үндэсний дархан цаазат газруудаас Монголын газрын зурагт

олж, нэргүй зурагт тэмдэглэнэ.

Үйл ажиллагаа 4 Өмнөх улиралд үзсэн нутгийн сор бүтээгдэхүүниий тухай сэдэвтэй холбож хэлэлцэж

болно. Монголчуудын бүтээсэн цагаан идээ эрүүл хүнс болох тухай ярилцана. Өөрийн нутгийн болон гэр бүлийн уламжлалт хоол хүнс нь газар нутгийн ямар онцлогт тохирсон болохыг нэмэлт мэдээллээр тодруулан ярилцаж болно.

Нэмэлт мэдээлэл:

Цагаан идээМонголчууд таван хушуу малынхаа сүү, саамыг зохих аргаар боловсруулан хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг цагаан идээ гэнэ. Гүүний сүүгээр айраг исгэнэ. Эхийн сүүг орлож чадах төрөл бүрийн амин дэмээр баялаг гүүний сүүг өвчин анагаах, дархлааг сайжруулахад өргөн хэрэглэдэг. Ингэний сүүгээр айраг, цэгээ исгэхээс гадна цай сүлж, аарц, ааруул зэрэг цагаан идээ хийдэг. Хонь, үхрийн сүүгээр тос, ааруул, бяслаг, тараг бүрж бэлтгэнэ. Сүүн бүтээгдэхүүн нь кальциар баялаг учир хүүхдийн өсөлт хөгжилтөд сайн, ааруул нь шүдний бат бэх чанарыг сайжруулах, шүд цоорох өвчнөөс сэргийлэх ач тустай.

Сэдэв 2. МОНГОЛ ЭХ ОРНЫ БАЙГАЛИЙН ОНЦЛОГ

Хүрэх үр дүн Монгол эх орны байгалийн гайхам онцлог, үзэсгэлэнт сайхан газар нутгийн өвөрмөц

тогтоцыг зөв төсөөлөх, бахархах, хайрлан хамгаалах эрмэлзлэлтэй болно.

Багшийн анхаарах зүйл Монгол эх байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой газруудыг зөв төсөөлөх,

тэдгээрээр бахархах, онцлогийг нь өөрийн үгээр тайлбарлахад дэмжлэг үзүүлэх Газрын зураг, фото дүрс бичлэг зэрэг хэрэглэгдэхүүнээр хангаж, онцлогийг нь

харьцуулан ярилцахад нь туслах.

Багшийн бэлтгэх зүйл Газрын зураг, нэргүй зураг, фото зурагт хуудас, ажиглах зургийг сурагчдын тоогоор

бэлтгэх; Үзэсгэлэнт байгалиа хайрлан хамгаалах бахархахад холбогдох зургууд, ажлын

хуудас.

Page 38: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

38

Хичээлийг зохион байгуулах хувилбар: 80 минутын хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт

№ Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1Монгол эх орны байгалийн өвөрмөц үзэсгэлэнт газруудын талаар зурагтай нь харьцуулан ярилцана.

15-20 минМонгол орны үзэсгэлэнт газруудаас нэрлэж, газрын зурагт зааж сурна.

2

Сурах бичгийн холбогдох зургийг ажиглан хүснэгтэн мэдээллийг уншиж, асуулт даалгаврыг гүйцэтгэнэ. Монголын үзэсгэлэнт газруудын тухай мэдээлэл, домгоос сэдэвлэн хэлэлцэнэ.

15-20 мин

Эх орны байгалийн үзэсгэлэнт газрын өөрийн мэдэх фото зургийг цуглуулж, бусдадаа тайлбарлах, харилцан мэдээлэл солилцох чадварт суралцана.

3

Монгол орны дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн онцлог газрын тухай зургийг хос, хосоороо ажиглаж, нэргүй зурагт багшийн дэмжлэгтэйгээр тэмдэглэж, харилцан ярилцана.

20-25 мин

Монгол орны өвөрмөц үзэсгэлэнт газартай холбогдох мэдээллийг олж, түүнийгээ багаар хамтран боловсруулах наад захын чадвартай болно.

4

Монгол эх орны байгалийн дурсгалт газрууд нь юугаараа алдаршиж, хүмүүсийн бахархлыг төрүүлэх болсон талаар саналаа солилцоно.

15-20 мин

Газрын зурагт эх орны байгалийн өвөрмөц үзэсгэлэнт газруудыг зөв зааж чаддаг болсон байна.

Үйл ажиллагаа 1 Байгалийн ямар өвөрмөц үзэсгэлэнт газрууд байдаг талаар ярилцана. Сэнжит

хад, Хэрмэн цав, Их, бага газрын чулуу гэх мэт өвөрмөц үзэсгэлэнт газар байдгийг танилцуулна. Эдгээр газрын тухай багш нэмэлт фото зургууд, дүрс бичлэг үзүүлж болно.

Үйл ажиллагаа 2 Сурах бичгийн 45-р талын хүснэгтэн мэдээллийг уншиж, зургуудыг ажиглан асуулт

даалгаврыг гүйцэтгэнэ. Монголын үзэсгэлэнт газруудын тухай домог, нэмэлт мэдээллийг багаар хэлэлцэж

болно. Тухайлбал, Хөвсгөл нуурын үзэсгэлэнт байгалийн талаар сурагчид сэтгэгдлээ бичиж болно.

ДАЛАЙ ГЭСНИЙ УЧИРЭрт урьд цагт манжийн хаан эгэл олноос алт, мөнгө адуу мал аваад ч ханахгүй, уул усан, газар нутгаас ч түрээс авахаар шийдэж, Хөвсгөл чинь далай биш нуур учраас түрээс авна гэжээ. Хаантан минь болгоож хайрла. Монгол хүн хэзээнээс “далай” хэмээн нэрлэсээр ирсэн юм гэхэд манжийн хаан ихэд уурлаж, “Юуны чинь далай, үнэхээр далай юм бол зуун гол цутгасан байх ёстой. Хэрэв зуун гол цутгаагүй бол Хөвсгөл нуур минийх болно” гэжээ. Тэгээд элч зарлага явуулж бүх гол горхийг тоолуулсанд зуу хүрч түрээснээс чөлөөлөгдсөн гэнэ. Тэр цагаас хойш хотол даяар Хөвсгөл далай хэмээн өргөмжлөн дээдлэх болжээ.

Page 39: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

39

Үйл ажиллагаа 3 Эх орны байгалийн үзэсгэлэнт онцлог газрын тухай олон мэдээллээс хос, хосоороо

сонгон уншиж, тэдгээрийг нэргүй зурагт тэмдэглүүлж болно.

Нэмэлт мэдээлэл.Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож, олон улсын болон Монгол улсын улаан

номонд орсон хавтгай, мазаалай, тахь, хулан, хар сүүлт, ирвэс, шилүүс, аргаль, янгир, хулан жороо, тоодог зэрэг ан амьтан, шувууд болон тэдгээрийн амьдрах орчин, цөм нутгийг хамгаалах, тухайн амьтадын тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Дархан цаазат газрууд байгуулсан.

Үйл ажиллагаа 4 Сурах бичгийн мэдээллийг ашиглан, Монгол орны газар зүйн зурагт байгалийн

үзэсгэлэнт газруудыг зааж ярилцана. Мөн ангийн сурагчид бичил үзэсгэлэн гаргаж болно.

АЖЛЫН ХУУДАС-1

Эх орныхоо ямар, ямар гайхамшигт, үзэсгэлэнт байгаль бүхий газруудыг (3-аас доошгүй) хайрлах, хамгаалах, бахархах талаар ангиараа ярилцаж, жагсаалт гаргана.

− Газрын нэр ..........................................− Аль нь, хаана байрладаг ....................− Аль нь, ямар үзэсгэлэнтэй ................

Сэдэв 3. МОНГОЛ ХҮНИЙ АХУЙ, АМЬДРАЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ?

Хүрэх үр дүн Монгол хүн, түүний ахуй, амьдралын онцлог, эрхлэх аж ахуйн талаар зөв төсөөлөх Эдгээр үг хэллэгийг хэрэглэх чадвар эзэмших, монгол хүний өөрийн нь болон ахуй,

амьдралын онцлогоор бахархах

Багшийн анхаарах гол зүйл Монгол хүн, түүний уламжлалт болон өнөөгийн ахуй, амьдралын онцлогийг

сурагчдын өөрсдийн нь төсөөлөл, туршлага, бодит сэтгэхүйд нь тулгуурлан зөв төсөөлүүлэхэд анхаарах;

Монгол хүний онцлог, ахуй, амьдрал нь нүүдлийн сонгодог мал аж ахуйтайгаа тодорхой холбоо хамааралтай, энэ аж ахуй нь байгальдаа зохицсон, ээлтэй, эзнийхээ амьдралын хэрэгцээг бүрэн хангадаг зэрэг өвөрмөц онцлогтойг сурагчдад мэдрүүлэх.

Багшийн бэлтгэх зүйл Монгол хүний амьдрал, аж төрлийн онцлогийг харуулсан зураг, дүрс бичлэг, киноны

хэсэглэл Монголчуудын нүүдлийн сонгодог мал аж ахуй-таван хошуу малын талаар харуулсан

жишээ, тохиолдол, зураг, дүрс бичлэг, баримтат кино

Page 40: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

40

Хичээлийг зохион байгуулах хувилбар: 80 минутын хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт

№ Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1.

Сурагчдыг багаар зохион байгуулан, сурах бичгийн даалгавар (Орчин үеийн монголын хотожсон болон хөдөөгийн монгол айлын ахуй, амьдралыг харуулсан зургуудыг харьцуулан ажиглах) 1-д ажиллуулж, монгол хүний уламжлалт болон орчин үеийн ахуй, амьдралын зарим онцлог, ялгааг тодруулан хэлэлцэнэ.

10 мин

Монгол хүний уламжлалт болон өнөөгийн ахуй, амьдралын онцлог, ялгааг сурагчид зөв төсөөлсөн байна.

2

Сурах бичгийн 46-р талын мэдээллийг сурагч бүр уншиж, 2 асуулт буюу даалгаврыг гүйцэтгэнэ.Сурагч бүр монгол хүний онцлогийн (бие, сэтгэхүйн г.м.) тухай өгөгдсөн санамжийг ашиглан зохион бичлэг хийж, зохион бичлэгээ ширээ, ширээгээрээ хэлэлцэж болно.

30 мин

Сурагчид монгол хүний бие, сэтгэхүйн содон онцлогийг (монгол толбо г.м.) мэдэрч, эдгээрийн талаар өөрийн үгээр тайлбарладаг болсон байна.

3

Сурагчид сурах бичгийн 47-р талын 4-н асуултын дагуу даалгаврыг гүйцэтгэнэ. Үүний тулд ангийн сурагчид 5-7 хүн бүхий багаар зохион байгуулагдан тус даалгавруудад ажиллаж, Монгол гэрийн эргэн тойронд байгаа зүйлсийг дугаарлан, хэрхэн нэрлэснээ шүүн ярилцана.

15 мин

Сурагчид монгол гэр, түүний ойрын эргэн тойрон дахь ахуй, амьдралын наад захын зүйлсийн байрлал, хэрэглээг зургаар нь мэдэрч, тэдгээрийг зөв нэрлэж сурсан байна.

4.

Сурах бичгийн тухайн талын Уншаад, ярилцаарай хэсгийг сурагч бүр уншиж, дор бүрнээ эргэцүүлэн бодож, монгол гэрийн эргэн тойронд ахуйн болон нүүдлийн мал аж ахуй эрхлэлийн холбогдолтой ямар, ямар тойргууд (ахуйн зүйлсийн тойрог, хурга, тугалын, хонины, адууны бэлчээр г.м.) үүсдэг, эдгээрийн шалтгааныг хэлэлцнэ.

15 мин

Сурагчид нүүдлийн сонгодог мал аж ахуй эрхлэлийн наад захын ахуйн тойрогууд (хурга, тугалын болон хонь, адууны бэлчээрийн тойрог г.м.) үүссэн шалтгаан, онцлог, ач холбогдлыг өөрийн үгээр тайлбарладаг болсон байна.

5.

Нүүдлийн мал аж ахуйн ач тусыг өгөгдсөн ангиллын дагуу тодорхойлон бичнэ. 10 мин

5 хошуу малын төлөөлөл болох адууны ач тусыг:- эдлэх,- ашиг шимийг ашиглах, бусад гэсэн ангиллаар тодорхойлж чаддаг болсон байна.

Үйл ажиллагаа 1 Сурах бичгийн 46-р тал дахь Хонгор, Цэцэг хоёрын яриаг анхааралтай уншицгааж,

Орчин үеийн Монголын хотын болон хөдөөгийн ахуй, амьдралын дүр төрхийг харьцуулан ярилцана.

Сурагчдаар зургийг ажиглуулахад тавих асуулт: Монголын уламжлалт (нүүдлийн) ахуй, амьдралын талаар энэ зурагт чухам юу, юуг

дүрсэлсэн байна вэ? Өнөөгийн Монголын хотын ахуй, амьдралаас харуулсан зурагт чиний бодлоор

нүүдлийн ахуй, амьдралаас ялгагдах ямар зүйлийг дүрслэн харуулсан байна вэ? г.м.

Page 41: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

41

Үйл ажиллагаа 2 Энэ үйл ажиллагаа нь сурагчдад монгол хүний бие, сэтгэхүй, зан чанарын зарим онцлог нь ахуй, амьдралын хэв маяг, эрхлэх аж ахуйтайгаа холбоо, шүтэлцээтэй байдгийг зөв төсөөлөх, мэдрүүлэхэд чиглэнэ.

“Монгол толбо” буюу “Хөх толбо” Унгарчууд, Америкийн индианчууд болон Япон, Солонгос хүмүүст байдаг нь Монголчуудаас улбаатай (энэ нь дэлхийн хүмүүсийн их нүүдэллэлт, Хүннүчүүдийн баруун тийшх их нүүдэл, Монголчуудын байлдан дагуулал зэргээс улбаатай гэдэг.) тухайг нэмэлт мэдээлэл болгон ашиглаж болно.

Монгол хүний нөхөрсөг, зочдломтгой зан чанарын тухай гадаадын хүмүүс юу гэж онцлон тэмдэглэсэн бэ? зэрэг асуултыг сурагчдад дэвшүүлэн, хэлэлцэж болно.

Монголчууд тэнгэрийнхээ цараа, талынхаа энгээр бодож, бясалгадаг тул сэтгэн бодохуй нь ерөнхийгээс тусгай руу чиглэсэн онцлогтой байдгийг Европын хүмүүс он цагийг тухайлбал, Орос хүн “өнөөдөр 15, 12 дугаар сарын, 2014 оны” хэмээн тусгайгаас ерөнхий рүү шилжүүлэн илэрхийлдэг онцлогтойг сурах бичигт өгүүлсэнтэй харьцуулан ярилцаж болно.

Үйл ажиллагаа 3 Сурагчид 5-7 хүн бүхий багаар зохион байгуулагдан сурах бичгийн тухайн

даалгавруудад ажиллаж, Монгол гэрийн эргэн тойронд байгаа зүйлүүдийг дугаарлан, хэрхэн нэрлэснээ, өөрсдийнхөө өмнөх төсөөлөл, туршлагатай холбон хэлэлцнэ. Үүнд: − Монгол гэр − Морины уяа − Бие засах газар − Илүү буюу бага гэр − Хураалттай аргал − Тэрэг − Араг

Эдгээр нь нүүдэлчдийн ахуйн гол төлөөлөл болох монгол гэрийн эргэн тойроны ахуйг бүрдүүлдэг зүйлс юм.

Үйл ажиллагаа 4 Сурах бичгийн тухайн талын зураг дахь Монгол гэрийн эргэн тойрны ахуй, аж ахуй

эрхлэлийн зургуудыг сурагчдаар ажиглуулж: Монгол гэрийн хамгийн ойрын тойрогт нь үйл ажиллагаа 3.-аар танилцсан ахуйн

зүйлс тухайлбал, хураалттай бараа, аргал, араг зэрэг байдаг. Дараагийн тойрогт хурга, тугалын бэлчээр Түүний дараах тойрог нь хонь, ямааны буюу бог малын бэлчээр Хамгийн алсмал тойрог нь адууны буюу бод малын бэлчээр тус тус бий болдог болон

эдгээрийн холбоо хамаарал нь Монголчуудын нүүдлийн иргэншлийн ахуй, аж ахуй эрхлэлийн өвөрмөц онцлогийг илтгэж буйг багш шаардлагатай үед нь тодруулан тайлбарлаж өгөх нь зүйтэй.

Сэдэв 4. ЭХ ОРНЫХОО ТҮҮХ, СОЁЛЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Хүрэх үр дүн Монгол эх орон нь хүн анх үүссэн өлгий нутгийн нэг болох тухай түүх, соёлын дурсгалт

зүйл болон эх сурвалж ашиглан ярьж сурсан байна. Эх орныхоо түүхийн дурсгалт зүйл, зарим эх сурвалжийг таньж, нэрлэж газрын зурагт

зааж чаддаг болсон байна.

Түлхүүр үг: Түүх, түүх, соёлын дурсгалт зүйл, түүхийн эх сурвалж

Page 42: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

42

Багшийн анхаарах гол зүйл Хүүхдүүд 3-4 дүгээр улиралд эх орныхоо түүхийг судлах болно. Ингэхдээ тодорхой

систем, дараалалтай, түүхийн сонирхолтой үйл явдлаар дамжуулан судлахаар суралцахуйн удирдамж болон сурах бичгийг боловсруулсан болно. “Эх орныхоо түүх, соёлыг хэрхэн мэдэх вэ?” сэдэв нь;

Хүүхэд бүрт түүхийг хэн нэгэн хүн зохиож бичдэггүй харин хүмүүс өнгөрсөн үеийн түүхээ тухайн үеийнх нь хүмүүсийн ашиглаж хэрэглэж, хийж, бүтээж байсан түүх, соёлын дурсгалт зүйл, эх сурвалжуудаас судалж мэддэг гэдгийг ойлгуулах, түүхийн дурсгалт зүйлсээ хайрлан хамгаалах, түүгээр бахархах сэтгэлийг үүсгэхэд гол агуулга нь чиглэгдэж байгаа болно.

Мөн хүүхдүүд өөрийн орон нутагт буй түүх, соёлын дурсгалт зүйл бол түүхийг судлах эх сурвалж гэдгийг мэдэж өөрсдөө тэдгээр эх сурвалжаас түүхийг бүтээх сонирхолтой болох нь чухал.

Сэдвийн даалгавруудыг боловсруулахдаа түүх, соёлын дурсгалт зүйл, түүхийн эх сурвалж гэж юу болох, эдгээрээс түүхийг хэрхэн мэддэг, түүнийг яагаад, хэрхэн хайрлан хамгаалах хэрэгтэй зэргийг хүүхдүүд өөрсдөө судлах мөн сонголттой байхаар боловсруулсан. Иймээс багш өөрийн ангийн сурагчдын чадвар, онцлогоос хамааран сонголттойгоор ажиллуулж болно.

Багшийн бэлтгэх зүйл Сурагч бүр төрсний гэрчилгээнийхээ хуулбарыг авчирсан байхыг урьдчилан хэлэх; Өөрийн орон нутагт буй, хүүхдүүдийн сайн мэддэг түүхийн дурсгалт зүйлсийн зургийг

бэлтгэх; Тэдгээртэй холбогдолтой мэдээлэл, тайлбар, хууч яриа, түүх зэргийг уншиж судалсан

байх.

80 минутын үлгэрчилсэн төлөвлөлт

№ Хүрэх үр дүн Сурагчийн хийх үйл ажиллагааны чиглэл Хэрэглэгдэхүүн Хугацаа

1

Түүх, соёлын дурсгалт зүйл, эх сурвалж ашиглан судалдгийг ойлгохТүүхийн эх сурвалжийг таньсан байх

Төрсний гэрчилгээгээ ашиглан өөрийн түүхээ бичихЭх орныхоо түүхийг эх сурвалжуудыг ашиглан судлах, мэдэх

Сурах бичгийн 1, 2, 3 дугаар даалгаварБагшийн бэлтгэсэн зургууд

Багш

тогтооно

. Ингэхдээ сурагчды

н ялгаат

ай

байдал

, чадвар,

орон нутгийнхаа онцлог

зэрэгтэй

холбох

болом

жтой

.

2.

Түүх, соёлын зүйлсээс түүхээ мэдэх, тэдгээрийг хайрлан хамгаалах, бахархах

Түүх, соёлын дурсгалт зүйлийг яагаад хамгаалах хэрэгтэй, хэрхэн хамгаалдгийг ярилцахӨөрсдийн оруулж чадах хувь нэмрийг тодорхойлох

4 дүгээр даалгаварОрон нутагт хийж буй ажлын тухай багшийн бэлтгэсэн материал

3

Түүхийг судлахад цаг хугацаа чухал болохыг ойлгохТүүхийн цаг хугацааг тооцоолох

Цаг хугацаагүй түүх байх эсэх талаар эргэцүүлэхТүүхийн цаг хугацааг тооцоолох бодлого бодох

5 дугаар даалгавар

4 Бататгах

Монголын болон аймгийнхаа газрын зурагт түүх, соёлын дурсгалт газруудыг заах, байрлуулах, тэмдэглэх

6 дугаар даалгавар

Багшид тусламж:1. Сурагчдын гүйцэтгэл: Даалгаврын холбогдох хариулт болон сурагчийн гүйцэтгэл ямар байхыг багш урьдчилан бэлтгэсэн, тооцоолсон байх нь чухал тул энд зарим даалгаврын хариулт болон гүйцэтгэлийг орууллаа.

Page 43: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

43

Үйл ажиллагаа 1

Төрсний гэрчилгээний эзний түүх

............ овогт .............-ний ...................... нь ................. оны ............... сарын ............-нд төрсөн. Тэр .....аймаг, хотын ......... газар төржээ. Түүний ээжийг .........., аавыг тэр гэдэг. Одоо тэр ..... настай.

Үйл ажиллагаа 21. Зурагт хадны зураг, хадны бичээс, хүмүүсийн чулуугаар хийсэн зэвсэг, бичиж үлдээсэн ном, амьдарч байсан агуй зэрэг түүхийн дурсгалт зүйл, эх сурвалжуудыг харуулсан байна. Эдгээр нь бидэнд хүмүүс юу хийж, хэрхэн аж төрдөг байсныг хэлж байна. Жишээ нь, хүмүүсийн хийдэг байсан чулуун зэвсгийг харахад тэд чулуунд хурц ирмэг гаргадаг байжээ. Энэ нь юмыг огтлох, зүсэхэд хэрэг болдог байсан.

Энэ даалгаврыг гүйцэтэгэхэд оюуны довтолгоо, цуглуулгын аргыг ашиглаж болно. Жишээ нь, “Хадны зургаас харахад эртний хүмүүс хэрхэн амьдарч байсан бол...?”

1. Асуултаа тавиад хүүхэд бүр нэг санаа хэлэхийг хүснэ. Багш нэг ч хүүхдийн санааг орхилгүй, түлхүүр үгээр тэмдэглэнэ.

2. Одоо “Та бүхий саналууд давхардаж байна уу? Яаж нэгтгэх вэ?” гэж асуугаарай.3. Хүүхдүүдийн нэгтгэсэн саналуудыг нэгтгэхэд дээрх асуултын хариулт гарна.

Үйл ажиллагаа 3Энэ хугацааг хэмжих нэгжүүдийг өсөх дарааллаар секунд, минут, цаг, хоног, 7 хоног, сар, жил, зуун, мянган гэж байрлуулна.

Сэдэв 5. ХҮННҮ БИДНИЙ ӨВӨГ БАС БАХАРХАЛ

Хүрэх үр дүн Монголчуудын өвөг дээдэс Хүннүчүүдийн амьдрал, аж ахуй, улсын зохион байгуулалт

болон Хүннү улсын хаан Модунь шаньюйн талаар зөв төсөөлөн, өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болно.

Багшийн анхаарах гол зүйл Өмнөх сэдвээр өөрийн орны түүхийг хэрхэн судлах вэ? Түүхийг ямар дурсгалт зүйл, эх

сурвалжуудад тулгуурлан судалдаг вэ? гэсэн асуултуудын хариултыг сурагчид олсон. Энэ сэдвээр Монголын анхны төрт улс Хүннүгийн тухай судлах бөгөөд сурагчдын хувьд тодорхой улсын түүхийг судлах анхны хичээл гэдгийг багш анхаарах нь зүйтэй.

Монгол нутагт үүссэн анхны төрт улс Хүннү нь эрхлэх аж ахуй, соёлын хувьд Монгол гэдгийг баталсан талаарх мэдээллийг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан сурагчдад тайлбарлаж өгөх нь чухал.

Хүннүчүүдийн талаарх зураг болон мэдээлэл дээр анхааралтай ажиллуулж, Монголчууд эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан хэдий ч улсын зохион байгуулалт, соёлын хувьд өндөр түвшинд хүрснийг нь сурагчид үнэлж, бахархахад нь анхаарах.

Сэдвийн хүрээнд нэмэлт мэдээллүүдийг багш хичээлдээ ашиглах нь нээлтэй.

Багшийн бэлтгэх зүйл Хүннүгийн түүхтэй холбоотой мэдээллийн эх сурвалжуудыг уншиж, судлах; Газрын зураг (Монгол улсын засаг захиргааны хуваарь); Эргэцүүлэн ярилцах асуултуудаас гадна тухайн сэдвийн агуулгыг илэрхийлэхүйц

асуултууд бэлтгэж болно.

Page 44: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

44

Хичээлийн зохион байгуулалт80 минутын үлгэрчилсэн төлөвлөлт

№ Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1Газрын зурагт ажиглана. Даалгавар 1-ийн эргэцүүлэн ярилцах асуултын дагуу ярилцана

20 мин Хүннүчүүд нь Монголчуудын өвөг дээдэс болохыг зөв төсөөлсөн байна.

2.Сурах бичгийн 51-р талын зургийг ажиглаж, хийж бүтээх даалгаврыг ажиллана.

20 минХүннүгийн үеийн соёлын олдворуудыг нэрлэж, хэнд зориулж, хэрхэн бүтээснийг өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болно.

3Сурах бичгийн 52-р талын мэдээллийг уншуулж, эргэцүүлэх асуултын дагуу ярилцана.

20 мин Хүннүгийн эрхлэх аж ахуй, улсын зохион байгуулалт болон Модунь шаньюйн талаар зөв төсөөлсөн байна.

4 Тохиолдол шинжлэн асуултад хариулна. 20 мин

Модунь шаньюйн “Газар бол төр улсын үндэс” гэж хэлсэн үгийн мөн чанарыг зөв төсөөлнө.

Үйл ажиллагаа 1 Сурах бичгийн 51-р талын хийж бүтээх ажлыг гүйцэтгүүлэхийн өмнө багш Монгол

улсын засаг захиргааны хуваарийг харуулсан эсвэл Жишээ нь, Төв аймгийн газрын зургийг бэлтгэсэн байна.

2 дугаар ажлыг гүйцэтгэхэд багш дэмжлэг үзүүлж болно. Сурагчид Төв аймгийн Батсүмбэр, Ховд аймгийн Үенч сумын нутгаас олдсон эдгээр

Хүннүгийн үеийн олдворуудаар дамжуулан Хүннүчүүдийн ахуй, амьдралын талаар зөв төсөөлөх нь чухал гэдгийг багш анхаарах нь зүйтэй.

Дараа нь сурагчдаас ямар сэтгэгдэл төрж байгааг нь асууж, үүгээрээ сэдэлжүүлэн Хүннү нь Монголын нутаг дэвсгэр дээр оршин тогтнож байсан байна. Тиймээс Монгол угсааны анхны төрт улс гэх мэт гаргалгааг сурагчдаар өөрсдөөр нь гаргуулах нь чухал.

Сурах бичгийн тухайн талын хийж бүтээх 3-р даалгаврын дагуу ярилцахдаа доорх мэдээллийг дэлгэрүүлэн ашиглаж болно.

Монголын нэрт эрдэмтэн Г.Сүхбаатар Хүннүгийн угсаа гарвалыг хэл, зан заншил, эдийн болон оюуны соёлыг тал бүрээс нь иж бүрэн нягтлан судалсны үр дүнд Хүннү нь Монголчуудын өвөг дээдэс болохыг нотолсон байна.

Үйл ажиллагаа 2 Сурах бичгийн тухайн талын эхийг уншсанаар сурагчид Хүннүгийн талаарх мэдээллээ

цэгцэлнэ. Цэгцэлсэн мэдээллээ ашиглаж, эргэцүүлэн ярилцаарай, даалгавар 3-ын аль нэгийг

сурагчид сонгон ажиллана. Эргэцүүлэн ярилцах асуултыг сурагчид сонгосон бол: Сурагч бүрийн санааг сонсож

хүндэтгэлтэй хандах нь чухал Даалгавар 3-ыг сурагчид сонгосон бол: Үгсийн утга тайлбарлах даалгаврын “аравтын

тогтолцоо” гэсэн үгийг сурагчид тайлбарлаж чадахгүй бол дараах байдлаар тайлбар-лаж болох юм.

Жишээ нь: Манай анги 40-н сурагчтай энэ нь 4-н аравт болно. Аравт тус бүрийг нэг хүн ахална. 4-н аравтын ахлагчийг ангийн дарга ахална гэх мэт.

Үйл ажиллагаа 3 Модунь шаньюйн тухай домгийг уншуулаад эргэцүүлэн ярилцах асуултын дагуу

ярилцана. Газар яагаад төр улсын үндэс болдог талаар сурагчдын бодлыг сонссоны дараа,

багш дүгнэлт хийн өөрсдийнх нь амьдралд ойрхон жишээгээр тайлбарлаж өгөөрэй. Гэрийн даалгаварт “Газар бол төр улсын үндэс” сэдвээр 40-50 үгтэй эх зохиолгоорой.

Page 45: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

45

Багшид нэмэлт: Хүннү улсын тухайХүннү гүрэн НТӨ 209 – НТ 93 онд оршин тогтнож байсан. Анх Модунь Шаньюй хан болж байгуулсан.

НТӨ 198 онд Хань улстай найрамдлын гэрээ байгуулж 50 жилийн турш алт мөнгө, тариагаар алба авч байсан, Торгоны их замыг хяналтандаа байлгасан. Хүннү гүрэн нь монгол нутаг дахь анхны төрт улс бөгөөд хамгийн анхны төрийн захиргааг бий болгосон. Албан ёсоор НТӨ 209 оноос буюу Модунь шанью хаан ор сууснаас энэ гүрний он тооллыг тооцдог. Одоогийн Хятадын нутагт байсан Хань Улс Модунь шаньюйд алба гувчуур барьж байсан төдийгүй хааны ургийн гүнжийг түүнд хатан (яньжи) болгон өгч байжээ. Модун шаньюй НТӨ 174 онд таалал болсноос хойш 100 гаруй жил Хүннү нар Төв Азид ноёрхсон хэвээр байв.

Хүннү нар нүүдэллэн аж төрж мал аж ахуй эрхэлдэг байсан. Аймаг бүрийн нүүж, буух нутаг нь багцаа тоймтой байжээ. Тэд үхэр, бог мал олонтой, зарим нь тэмээ, илжиг, адуу үржүүлдэг байсан байна. Хувцас хүнсний хэрэглээг мал аж ахуйгаас гардаг зүйлээр үндсэнд нь залгуулж, үр тарианы бүтээгдэхүүн, гар үйлдвэрийн эд эдлэл, аймгийн сурвалжтны гоёл чимгийн юмсыг суурьшмал хөрш орон, гол төлөв Хятад орноос авдаг байжээ. Хүннүгийн үед холбогдох археологийн дурсгалууд Хүннүгийн үндсэн нутаг болох Монгол улс, ОХУ-ын Өвөр Байгал, Тува, БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжаан Уйгарын Өөртөө засах орон, Ганьсу, Хөх нуур мужийн нутгаас олддог. Үүнээс хамгийн ач холбогдолтой нь Ноён уулын булшнууд билээ. Ноён уулын булшыг 1925 онд оросын эрдэмтэн Козловын экспедици нээсэн бөгөөд хамгийн гайхамшигт олдвор нь Хүннүгийн үеийн ширмэл хивс гэж үздэг. Одоо ОХУ-д байгаа бөгөөд дэлхийн түүхийн олон бүтээлд Хүннүгийн үеийнх гэж тэмдэглэгдсэн. Үүнээс чухал олдвор нь малтсан булшнаас Өмнөд Хүннүгийн шаньюй Үжүлэнгийн гавлын яс олдсон бөгөөд энэхүү чухал олдвор Монгол улсын Түүхийн музейд бий.

Сэдэв 6. ИХ МОНГОЛ УЛС

Хүрэх үр дүн Их Монгол улс байгуулагдсан түүхэн үйл явдлын он цаг, газар нутгийг нэрлэх, түүний

төрийн зохион байгуулалт, аж ахуй, соёлын онцлогийг тайлбарлах чадвар эзэмшүүлэх Их Монгол улсын үеийн түүхэн хүмүүсийн үйл хэргээр бахархах

Багшийн анхаарах гол зүйл Сурагчдаар өөр, өөр эх сурвалжаас авсан мэдээлэлтэй ажиллах дадлага хийлгэнэ. Газрын зурагт түүх, газарзүйн объектийг хэрхэн зааж, тэмдэглэхийг багш тайлбарлаж

өгнө. Үйл явдал нь тодорхой цаг хугацаанд явагддаг гэдгийг ойлгуулж, үйл явдлыг он цагийн

дарааллаар нэрлэх, түүхэн цаг хугацааны нэгжийг харилцан шилжүүлэх энгийн чадвар эзэмшүүлэхэд анхаарна.

Багшийн бэлтгэх зүйл Их Монгол улсын түүхэн газрын зураг, Их Монгол улсын төр, зохион байгуулалтыг

харуулсан бүдүүвч

Page 46: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

46

80 минутын үлгэрчилсэн төлөвлөлт № Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1

Сурах бичгийн тухайн талын эх, газрын зургийн мэдээллийг уншиж, асуултын дагуу ярилцана. Он дарааллын хүснэгт бөглүүлнэ.

30 мин

Монгол угсааны аймгууд, Их Монгол улс байгуулагдсан түүхэн үйл явдал, түүний оршин тогтнож байсан газар нутгийн талаар зөв төсөөлөлтэй болно.

2Сурах бичгийн тухайн талын баримтыг шинжилж, эх зохион танилцуулна.

30 мин

Их Монгол улсын төр, засаг, захиргааны зохион байгуулалтын аж ахуй, соёлын талаар зөв төсөөлөлтэй болно.

3Их Монгол улсын үеэс өнөөг хүртэл уламжлан ирсэн зүйлүүдийг нэрлүүлж, тайлбарлуулна.

20 мин

Их Монгол улсын үеэс өнөөг хүртэл уламжлан ирсэн ахуй, амьдралын хэв маяг, зан заншил, соёлын үнэт зүйлсийн талаар зөв төсөөлөх, бахархах хандлагатай болно.

Үйл ажиллагаа 1 Их Монгол улсын түүхэн газрын зурагт Их Монгол улс байгуулагдахаас өмнөх үеийн

Монгол угсааны аймгуудыг Хамаг Монгол аймгийн аль хэсэгт оршиж байсныг зүг чигээр нь нэрлэн заалгахад багш дараах мэдээллийг ашиглан, аль нэг аймгийг жишээ болгон зааж өгч болно.

Газрын зурагт юмсыг заахад зарим бэрхшээл гардаг. Жишээ нь, хойд, өмнөд, баруун, зүүн гэсэн 4 зүгийг илэрхийлэх 4 сум бүхий “луужинг” урьдчилан бэлтгэж, ашиглаж болно. (Их Монгол улсын түүхэн газрын зурагт жишээлэн зурсан болно.)

Онон, Хэрлэн, Туул 3 голын сав газрыг нэрлүүлэн бичүүлэхэд багш өөрөө газрын зурагт объектыг заах дүрэм, үгээр хаяглах аргыг удирдлага болгон ажиллаарай.

Их Монгол улсын газар нутгийг өнөөгийн Монгол улсын газар нутагтай харьцуулахад багш холбогдох зургийг интернет хаягаас урьдчилан бэлтгэх эсвэл Монгол улсын нутаг дэвсгэрийн өнөөгийн газрын зургийг бэлтгэн олшруулна.

Газрын зурагт газарзүйн юмс, үзэгдлийг заах дүрэм: Багш газрын зурагт заахдаа биеийн баруун талаар анги руу хандан, заагуур модоор түүх, газарзүйн юмсыг заана.

1) улс орныг заахдаа хилийн шугам дагуу тойруулан заана. 2) хотыг заахдаа нэрийг нь бус харин хотыг тэмдэглэсэн тэмдэгтийг заана. 3) гол мөрнийг эхээс адаг руу урсгал дагуу заана.4) цэргийн аян дайны чиглэл, хөдөлгөөнийг газрын зурагт тэмдэглэсэн сумны дагуу заана.

Нэмэлт мэдээлэл:XI-XII зууны үед Хятадын цагаан хэрмээс умар зүг Байгаль нуур, Хянганы нуруунаас өрнө зүг Алтайн уулс хүртэлх өргөн уудам нутагт монгол угсааны татар, мэргид, жалайр, хорь-түмэд, барга, ойн иргэд болон монгол биш угсааны хэрэйд, найман, онгуд зэрэг аймаг нутаглаж байжээ. Эдгээр ханлиг аймаг, нийгмийн хөгжлийн харилцан адилгүй шатанд байжээ. Хамаг монгол, хэрэйд, найман зэрэг аймгууд бэсрэг улсын зэргэмжинд хүрсэн байхад, мэргид, татар, онгуд зэрэг аймгууд аймгийн холбоо хэлбэртэй, бусад аймгууд аймгийн зэргэмжид байжээ. Хамаг Монголоос баруун тийш Хангай, Хэнтийн завсар Хэрэйд, Алтай, Хангайн завсар Найман, Сэлэнгэ мөрний дунд биеэр Мэргид, Хамаг Монголоос зүүн тийш татарууд нутаглана.

Он дарааллын хүснэгтийг ажилласны дараа багш нэмэлт болгон түүхэн цаг хугацааны он, зуун, мянган гэсэн нэгжүүдийг харилцан шилжүүлэх даалгаврыг өгөөрэй. Тухайлбал, 1206 он нь хэддүгээр зуун болох вэ?

Түүхэн цаг хугацааны нэгжүүдийг харилцан шилжүүлэх энгийн аргуудаас ашиглаарай.

Page 47: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

47

Он, зуун, мянганыг харилцан шилжүүлэх энгийн арга 11цаг 17 минут-----------------12 цаг1117 он ------------------------------------------------- XII зуун

Мөн багш зууныг тодорхойлох дараах энгийн аргыг зааж өгч болно. 4 оронтой тооны сүүлийн 2 орон нь 0 байвал эхний 2 орон зууныг заана. Сүүлийн 2 тоо нь 0 –ээс өөр

тоо байвал эхний 2 орон дээр 1-ийг нэмж зууныг тодорхойлно. Жишээ нь: 1300 он -XIII зуун, 1301 он-XIV зуун болно.

3 оронтой тооны сүүлийн 2 орон нь 0 байвал, эхний орон нь зууныг заана, 0 ээс өөр тоо байвал эхний орон дээр 1-ийг нэмж зууныг тодорхойлно. 900 он–IХ зуун, 901 он- X зууны эх болно гэх мэт.

Үйл ажиллагаа 2 Их Монгол улсын төрийн зохион байгуулалт, аж ахуй, соёлыг харуулсан баримтыг

шинжлүүлж (нүүдлийн мал аж ахуйн онцлог, Монгол наадам, уйгаржин бичгийг төрийн бичиг болгосон тухай, бөөгийн шүтлэг, Их засаг хуулийг зохион мөрдөж байсан тухай, мөн Их Монгол улсын нийслэл Хар Хорум хотын тухай) “Миний мэдэх Их Монгол улс” зохиомж бичүүлж, сурагчдаар уншуулж ярилцана.

Үйл ажиллагаа 3 Их Монгол улсын үеэс уламжлан ирсэн зүйлсийг нэрлүүлэн, эдгээр нь өнөөдөр бидний

амьдралд ямар ач холбогдолтой талаар ярилцаарай.

Уламжлан ирсэн үнэт зүйлс Ач холбогдолМонгол бичиг Үндэсний бичиг үсэгтэй, оюуны өндөр соёлтой ард түмэн гэж

хүлээн зөвшөөрөгдсөн улс юм.

Интернэт, цахим хаяг:1. h-turuu.blogspot.com- Монголын түүхийн сонирхолтой сайт2. http://serdaram.origo.mn-Монголын түүхийн хичээл3. history.blogbanjig.net4. http:www.youtube.com-Монголын түүхийн видео

Сэдэв 7. ЧИНГИС ХААН

Хүрэх үр дүн Их эзэн Чингис хааны түүх, намтар, алдар гавьяаг өөрийн үгээр тайлбарлах, Их эзэн Чингис хааныхаа үйл хэргээр бахархах

Багшийн анхаарах гол зүйл Чингис хааны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, мөн ээж, дүү нартаа энэрэнгүй хандах,

үнэнчээр нөхөрлөх, хүний ачийг хариулах зэрэг хувь хүнийх нь сайн чанаруудыг танин мэдүүлэх, үлгэр дуурайл болгон суралцуулахад анхаараарай

Багшийн бэлтгэх зүйл Монгол орны нэргүй газрын зураг, Чингис хааны нэрээр нэрлэсэн байгууламжуудын

зураг, “Чингис хааны намтар” баримтат кино

Page 48: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

48

80 минутын үлгэрчилсэн төлөвлөлт № Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1 Сурах бичгийн тухайн талын баримтыг шинжилж, асуултын дагуу ярилцана.

40 мин Чингис хааны бага, идэр нас, нөхөрлөл, үйл хэргийн талаар зөв төсөөлөлтэй болно.

2Сурах бичгийн тухайн талын эхийг уншиж, асуултын дагуу ярилцана. Чингис хааны билиг сургаалийг уншин, тайлбарлана.

20 мин

Чингис хааныг Дэлхийн 2 дахь мянганы суут хүнээр тодруулсан шалтгаан, хойч үеийнхэндээ захиас болгон хэлсэн билиг үгсийг тайлбарлаж чаддаг болно. Түүний үйл хэргээр бахархана.

3Чингис хааны нэртэй холбоотой байгууламжуудыг нэрлэж, газрын зурагт тэмдэглэнэ.

20 мин Нэргүй газрын зурагт юмсыг тэмдэглэж, зааж чаддаг болно.

Үйл ажиллагаа 1“Монголын нууц товчоо”-ноос ишилсэн түүхэн баримтуудыг анхааралтай уншуулж, Чингис хааны зан чанаруудыг нэрлүүлнэ.

−Ухаалаг −Тэсвэр, тэвчээртэй −Шаргуу − Үнэнч − нөхөрсөг − тусч гэх мэт.

Дараах нэмэлт мэдээллүүдийг ашиглаарай. Ш.Чоймаа. Монголын нууц товчоон. Эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ

хөрвүүлэг. Уб., 2011. номонд МНТ-ны эртний үг хэллэгийг тайлбарлаж өгсөнийг ашиглаж болно. Жишээ нь царсан шор – царс модон шор, гичгэнэ-олон наст, мөлхөө ургамал

Мөн Ухаан далай номноос эхтэй. Уб., 2008. 1 цуврал. 54-64-р тал. “Монголын нууц товчоо”. номонд Монголын нууц товчоог хүүхдэд зориулан найруулан бичсэнийг ашиглаарай.

Мөн http://www.medeelel.com/videos/video/1218 хаягаар орж, Д.Өлзийхутагийн оруулсан Чингис хааны намтрын тухай кино үзэж тайлбарлаж, ярилцаж болно.

Үйл ажиллагаа 2 Чингис хааны билиг сургаалийг уншин, түүний утгыг өөрийн үгээр тайлбарлуулж,

9 өрлөг нэрийн учрыг тайлбарлуулна. 9-ийн тооны бэлгэдлүүдийг нэрлүүлж болно. Есөн хөлт цагаан туг, есөн цагааны бэлэг, есөн эрдэнэ, бөхийн 9 даваа гэх мэт.

Нэмэлт мэдээлэл МНТ-ны 149, 199, 201 дүгээр зүйлд гурвантаа дурдагдсан “өрлөг” гэдэг үгийн язгуур

утга санааг хэрхэн ойлговол зохих вэ? Эрдэмтэн Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д тэмдэглэснээс үзвэл, дуудлага, бичлэг ижил боловч салаа утга санаа илэрхийлдэг “Өрлөг’’ гэдэг үгний язгуур үндэс болох “Өр”-ийг “...өр зөөлөн (өрөвдөх сэтгэлтэй, зөөлөн сэтгэлтэй), өр өвдөх (өрөвдөх, хайрлах) гээд “есөн өрлөг”-өөр жишээ татан утгачилан тайлбарлажээ. “Монголын нууц товчоо” судлалын нэрт эрдэмтэн, судлаачдын дэвшүүлсэн эдгээр санал, дүгнэлтээс авч үзвэл, “өрлү’үд” буюу “өрлөг” гэдэг үг бол Чингис хааны гавьяа зүтгэлтэй, хамгийн итгэлт “зүрхний дотно нөхөд”-ийн өргөмж сайшаалын нэр болох нь даруй мэдэгдэнэ.

Үйл ажиллагаа 3 Чингис хааны нэрээр нэрлэсэн байгууламжуудыг газрын зурагт тэмдэглүүлэх

даалгаврыг гүйцэтгүүлэхэд багш нэргүй газрын зураг урьдчилан бэлтгэнэ. 1. Чингис хааны гэрэлт хөшөө. Хэнтий аймгийн Дадал сум.

Page 49: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

49

2. Чингис хааны хөшөө. Улаанбаатар. Чингис хааны талбай3. Чингис хааны цогцолбор. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг. “Цонжин болдог”

хэмээх газар. 4. Чингис зочид буудал. Улаанбаатар хот. 5. Чингис хаан нисэх онгоцны буудал. Улаанбаатар.

Сэдэв 8. ЧИНГИСИЙГ ЗАЛГАМЖЛАГЧ ИХ ХААД

Хүрэх үр дүн Өгөдэй хаан эцгийн бодлогыг үргэлжлүүлэн Монголын эзэнт гүрнийг байгуулсан

болон, Хубилай хааны бодлого, үйл ажиллагааны талаар зөв төсөөлсөн байна.

Багшийн анхаарах гол зүйл Сурагчид энэ сэдвээр Чингисийг залгамжлагч их хаадаас төлөөлөл болгон Өгөдэй

хаан, Хубилай хааны бодлого, үйл ажиллагаагаар дамжуулан Монголын эзэнт гүрний түүхийг цухасхан дурдах юм.

Он тооллын шугам дээр хэрхэн ажиллах талаар багш сурагчдад тайлбарлаж өгөх. Түүхийг судлахад эх сурвалж дээр тулгуурлан судалдаг гэдгийг өмнөх хичээлээр

үзсэн бөгөөд сэдвийн хүрээнд холбогдох түүхэн баримтуудыг ”Монголын нууц товчоо” Рашид Ад Диний “Судрын чуулган” зэрэг эх сурвалжаас иш татсан гэдгийг сурагчдад ойлгуулах нь чухал.

Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй, өөрийн туршлагадаа тулгуурлан арга зүйн өөрчлөлт хийх нь нээлттэй.

Багшийн бэлтгэх зүйлСэдэвтэй холбогдох сурах бичиг, ном зохиол уншиж, судлах

Хубилай хааны талаар танилцуулга бэлтгэх зүйлс

80 минутын үлгэрчилсэн төлөвлөлт№ Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1

Сурах бичгийн тухайн талын угийн бичиглэл, он тооллын шугам, баримтыг уншин, уншсан мэдээллүүдээ нэгтгэж эх зохионо.

20-25 мин

Өөр, өөр эх сурвалжаас авсан мэдээллүүдийг нэгтгэх дадлага хийсэн байна. Үүний дүнд Өгөдэй хаан, Хубилай хааны талаар энгийн төсөөлөлтэй болсон байна.

2.Түүхэн баримт дээр ажиллана.Он тооллын шугаман дээр тооцоолол хийнэ.

15-20 мин

Өгөдэй хаан хаан өргөмжлөгдсөн, өөртөө дүгнэлт хийсэн талаар зөв төсөөлнө. Түүхэн он тооллын энгийн тооцоо хийж чаддаг болно.

3

Хубилай хааны монголын түүхэнд оруулсан хувь нэмрийн талаар ярилцана.Танилцуулга бэлтгэнэ.

20-25 мин Хубилай хааны бодлого үйл ажиллагааны талаар зөв төсөөлнө.

Үйл ажиллагаа 1 Сурах бичгийн тухайн талын угийн бичиглэлээс сурагчид Чингис хаан дөрвөн хүүтэй

тэдгээрээс 4 хаан төрсөн нь Толуйн 4 хүү гэдгийг олж харах нь чухал Сурагчид он тооллын шугамыг ашиглан Чингис хаан, түүнийг залгамжлагч хаадын

талаар түүхэн он цагийн баримжаатай болоход анхаарна. Өгөдэй хаан, Хубилай хааны тухай мэдээллийг анхааралтай уншиж, дээрх угийн

бичиглэл, он тооллын шугам дээр тулгуурлан нэгтгэж эх зохионо.

Page 50: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

50

Үйл ажиллагаа 2 Сурах бичгийн тухайн талын тохиолдол шинжлэх даалгаврыг гүйцэтгэж, түүхэн

баримтын дагуу ярилцана. Ингэхдээ хоёроороо эсвэл багаараа зэрэг ямар зохион байгуулалтаар ярилцахыг багш өөрийнхөө арга зүйд тохируулан шийдэж болно.

Өгөдэй хаан өөртөө хэрхэн дүгнэлт хийсэн талаар ярилцахдаа сурагчдад дэмжлэг үзүүлэх, түүхэн сургамжын үүднээс тайлбарлаж өгөх нь зүйтэй. Сурагчид өөрсдийгөө дүгнэж, өөрийн хийсэн 4 сайн үйл, 4 муу үйлээ бичиж болох юм.

Он тооллын шугамыг ашиглан тооцоолол хийхэд нь багш дэмжлэг үзүүлэх бөгөөд сурагчдад хэрхэн тооцоолох талаар тайлбарлаж өгч болно.

Үйл ажиллагаа 3 Сурах бичгийн тухайн талын мэдээллүүдийг уншиж хийж бүтээх даалгаврыг

гүйцэтгэнэ. Сурагчид Хубилай хааны бодлого, үйл ажиллагааны талаар хоёр хоёроороо ярилцаж,

Монголын түүхэнд түүний байгуулсан гавьяа, зүтгэлийг үнэлнэ. Хубилай хааны талаар танилцуулга бэлтгэхдээ ямар хэлбэрээр бэлтгэхийг багш

өөрөө шийднэ. Жишээ нь: цаас нугалан бяцхан ном хийж болно.

Сэдэв 9. ТҮҮХЭН БАХАРХАЛТ ХҮМҮҮС

Хүрэх үр дүн Эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх үйл ажиллагаа, түүхэн үүргийн талаар өөрийн

үгээр тайлбарлах, үнэлэлт өгөх чадвартай болох Монголын эв нэгдлийг сэргээх, манжийн ноёрхлын эсрэг тусгаар тогтнолын төлөө

манлайлан тэмцэгчдийн үйл хэргээр бахархах

Багшийн анхаарах зүйл Сурагчдад үйл явдлыг он цагийн дарааллаар нь нэрлэх, холбоо хамаарлыг нь

тогтоох, газрын зурагт заах, нэргүй газрын зурагт тэмдэглэх, түүхэн хүмүүсийн үйл ажиллагааны талаар өөрийн бодлоо хэлэх, тайлбарлах чадвар эзэмшүүлэхэд анхаарна.

Багшийн бэлтгэх зүйл “Мандухай сэцэн хатан” киноны хэсэг, Мандухай сэцэн хатны домог, Галдан бошигт

хаан, Амарсанаа, Чингүнжав нарын хөшөөний зураг Монгол орны нэргүй газрын зураг бэлтгэнэ.

80 минутын үлгэрчилсэн төлөвлөлт № Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1

Сурах бичгийн тухайн талын эхийг уншиж, эргэцүүлэх асуултын дагуу ярилцана.

20 минМонголын эв нэгдлийг сэргээхийн төлөө тэмцэгчдийн үйл ажиллагаа, түүхэн үүргийг тайлбарлаж чаддаг болно.

2Сурах бичгийн тухайн талын газрын зургийн мэдээллийг уншиж, даалгаврыг гүйцэтгэнэ.

15 мин Мэдээллийн өөр эх сурвалжтай ажиллах, дүн шинжилгээ хийж сурна.

3

Сурах бичгийн тухайн талын эхийг уншин, он дарааллын хүснэгт ажиллана. 2, 3-р асуултын дагуу ярилцана. Зуун модны тулалдаан болсон газрыг нэргүй газрын зурагт тэмдэглэнэ.

20 мин Үйл явдлыг он цагийн дарааллаар нэрлэх, түүхэн чухал үйл явдал болсон газар нутгийг газрын зурагт зааж сурна.

Page 51: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

51

4Сурах бичгийн тухайн талын баримт шинжилж, асуултын дагуу ярилцана. Хүснэгтийг ажиллана.

20 мин

XVII зууны эхэн үеийн Монголын нөхцөл байдал, харийн түрэмгийлэл, түүнийг эсэргүүцэн тэмцэгчдийн талаар зөв төсөөлөх, үйл хэргээр нь бахархана.

Үйл ажиллагаа 1 Сурах бичгийн тухайн талын эхийг уншин, эргэцүүлэх асуултын дагуу ярилцана. “Мандухай сэцэн хатан” киноны хэсгээс үзэх, “Мандухай сэцэн хатны домог”-оос

багш уншиж өгч, ярилцаж болно. Эх сурвалж: Мандухай сэцэн хатан түүний домог”. Уб., 2004. Эмхэтгэн боловсруулсан С.Дэмбэрэл. 34-40-р тал.

“...Зургаан түг түмнийг эмхлэн цуглуулж, энхжин жаргуулсан” гэдгийн “зургаан түг түмэн” гэдэг Зүүн Монголын 6 түмнийг хэлж байна. Энэ үед түмний 10000 цэрэг гаргах үүрэг нь өөрчлөгдөж, ноёдын том эзэмшил болж, “улс түмэн” гэдэг утгаар хэрэглэгдэх болжээ.

Зургаан түмэн Монгол(Зүүн Монгол)

Дөрвөн түмэн Ойрад(Баруун Монгол)

XV-XVII зууны Монгол

Зүүн Түмэн Баруун Түмэн

Халх

Цахар

Урианхай

Ордос

Түмэд

Юнш

ээбү

, Асуд,

Харчин Цорос

Торгууд

Хошууд

Дөрвөд

Үйл ажиллагаа 2 XV-XVII зууны эхэн үеийн Монголын түүхэн газрын зурагт XV-XVII зууны эхэн үеийн

Монголын бүрэлдэхүүн хэсгүүдийг зааж, тухайн үеийн нөхцөл байдлын тухай зөв төсөөлөл бий болгоход анхаарна. Энэ үеийн нөхцөл байдлын тухай “Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр” зүйр үгтэй холбон тайлбарлаж, гарах үр дүнгийн талаар төсөөлүүлж болно.

Энэ төсөөллийн үндсэн дээр XV-XVII зууны үеийн Монголын бүрэлдэхүүн хэсгийг харуулсан бүдүүвчийг ашиглан, Монголын бутрал хэрхэн үргэлжилснийг багш тайлбарлаж өгөх нь зүйтэй.

Үйл ажиллагаа 3 Сурах бичгийн тухайн талын эх, баримтыг уншин, түүхэн чухал үйл явдлын он

дарааллын хүснэгт зохионо. Он дарааллын хүснэгт нь чухал үйл явдлын он цагийг

Page 52: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

52

тодорхойлох, үйл явдлын он цагийн дарааллыг олох чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ. Энэ даалгаврыг мөн өөр хувилбараар хийлгэж болно.

Нэмэлт үйл ажиллагаа:

Он тооллын бодлогын хувилбарууд («Хэдэн жилийн өмнө болсон бэ?», «нэг үйл явдал нөгөө үйл явдлаас хичнээн жилээр эрт/ хожуу болсон бэ?», «үйл явдал ... онд эхэлж, ... онд дууссан бол нийт хэдэн жил үргэлжилсэн бэ?», «Хэрэв уг үйл явдал одоогоос жилийн өмнө болсон бол энэ нь хэдэн он бэ?»)

Тэмдэгт бүхий он тооллын тэгшитгэл (адилтгал (=), эсрэг тэсрэг (↔), үр дагавар (→)) ашиглаарай. Он тоолын тэгшитгэл нь сурагчдад түүхэн үйл явдлын он цагийг тогтооход туслах төдийгүй, хооронд нь харьцуулах, үйл явдлын хоорондын холбоо хамаарлыг олоход тусална. Хос онуудын хооронд адилтгал ( = ), эсрэг тэсрэг байдал ( ), эсвэл үр дагавар( ) гэсэн нөхцөлт тэмдэгтүүдийг байрлуулан сурагчид өөрийн шийдвэрийг үндэслэнэ. Жишээ нь, 1691 он 1911 он (Манжийн эрхшээлд орсон, үндэсний тусгаар тогтнолоо олсон), 1696 он 1755 он (Галдан бошигт Зуун модны тулалдаанд ялагдсан үр дагавар нь Баруун Монгол манжийн эрхшээлд орсон) гэх мэт.

Багш нэргүй газрын зургийг олшруулан бэлтгэсэн байх эсвэл Монгол улсын нутаг дэвсгэрийг дэвтэрт нь зуруулж, тулалдаан болсон газар нутгийг чагтаар тэмдэглэх даалгавар өгнө. Манжийн цэргийн эсрэг хийсэн Галдан бошигтын тулалдаан 1696 онд Төв аймгийн Тэрэлжийн Зуун мод гэдэг газар болсон.

Үйл ажиллагаа 4 Тусгаар тогтнолд оролцогчдын үйл хэргийг тайлбарлах, үнэлэлт өгөхөд чиглэнэ.

Сурагчдаар ”Чингүнжавын үйл хэрэг, үлгэр дуурайл” эх зохиолгож, ярилцана. Хичээлийг дүгнэн хүснэгтийг ажиллуулаарай.

Нэмэлт үйл ажиллагаа:Багш Монгол орны нэргүй газрын зураг бэлтгэнэ. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдэд зориулсан хөшөө дурсгал одоогийн ямар

аймгийн аль сум, хотод байдгийг хэлүүлнэ. Мөн өөрийн аймаг, хот, сум, дүүрэгт байх тэдний нэрэмжит байгууламжуудыг нэрлүүлэн тэмдэглүүлж болно.

Page 53: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

53

IV БҮЛЭГ. МИНИЙ ЭХ ОРОН-МОНГОЛ БАХАРХАЛбүлгийг заах арга, аргачлал

Сэдэв 1. ҮНДЭСНИЙ ТУСГААР ТОГТНОЛ

Хүрэх үр дүн Үндэснийхээ тусгаар тогтнол, сэргэн мандлын тухай эргэцүүлэх, түүгээрээ бахархах Үйл явдлыг он цагийн дарааллаар нэрлэх, үйл явдлын дараалсан, үргэлжилсэн цаг

хугацааг тодорхойлох, эх бичвэртэй ажиллах, гол санааг өөрийн үгээр тайлбарлах, түүхэн зүтгэлтний үйл ажиллагаанд үнэлэлт өгөх чадварт суралцах

Багшийн анхаарах гол зүйл XX зууны эхэн үед болсон тусгаар тогтнолоо сэргээн тогтоохын төлөө монголын

ард түмний тэмцэл, түүний замд тулгарсан бэрхшээл, түүхийн нугачаа, сургамжийн талаар зөв төсөөлүүлэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгох, бахархах хандлага төлөвшүүлэхэд анхаарна.

Багшийн бэлтгэх зүйл Сурах бичиг, түүхэн зураг, Монгол улсын газрын зураг, нэргүй газрын зураг, хөшөө,

дурсгалын зураг. Нэргүй газрын зургийг сурагчдын тоогоор олшруулан бэлтгэсэн байх.

80 минутын үлгэрчилсэн төлөвлөлт № Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1Сурах бичгийн 60-р талын эхийг уншин, эргэцүүлэх асуултын дагуу ярилцана.

15 мин

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын урьдач нөхцөл, шинж чанар, үр дүнгийн талаар зөв төсөөлөлтэй болно.

2

Сурах бичгийн 61-р талын баримтыг шинжилж, үйл явдлыг он цагийн дарааллаар нэрлэнэ. Эх зохиож бичнэ.

35 мин

1911-1921 онд болсон түүхэн чухал үйл явдлыг он цагийн дарааллаар нэрлэх, Үндэсний тусгаар тогтнолоо баталгаажуулах замд тулгарсан бэрхшээл, их гүрнүүдийн тулгалт, эзэрхийлэл, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал, түүний үр дүнгийн талаар зөв төсөөлөлтэй болно.

3

Чин ван Ханддоржийн тухай эхийг уншин, эргэцүүлэх асуултын дагуу ярилцана. Газрын зурагт ажиллана.

30 минМонгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн үйл хэргийн талаар зөв төсөөлнө. Тэдний үйл хэргээр бахархана.

Хичээлийг зохион байгуулах арга зүйн хувилбар

Үйл ажиллагаа 1 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын урьдач нөхцөл, шинж чанар, үр дүнгийн

талаар зөв төсөөлүүлэх үе шат байна.

Нэмэлт мэдээлэл Шинэ засгийн бодлого- Манжийн Шинэ засгийн бодлого Манж Чин улсын эзэн хаан

1901 оноос улс төр, эдийн засаг, соёлын хүрээнд шинэчлэл хийж эхэлснийг түүхэнд “Шинэ засгийн бодлого” /ШЗБ/ гэж нэрлэдэг. Үүнд: Улс төрийн хүрээнд: Монголын бүх аймаг хошуудын нутгийн зургийг зуруулж, цэрэг, харуулын байршил, тоо, хошуудын зах, газрын нэр, баялаг зэргийг аймаг, хошуудаас шаардан гаргуулж байв. Эдийн засгийн хүрээнд: Хятадын худалдаа,мөнгө хүүлэгч пүүсүүдийг дэмжиж, Монголчуудыг эдийн засгийн хувьд улам бүр хараат байдалд оруулахыг эрмэлзэж байв. Соёлын салбарт: Манж, Хятад хэлний сургууль байгуулан, монгол хүүхдүүдийг хятад бичиг

Page 54: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

54

үсэг, соёл, зан заншилд сургах, шашны нөлөөг багасгаж, лам нарыг цэргийн албанд татах, татвар авах болсон байна.

Үндэсний эрх чөлөөний хувьсгал - Аль нэг колоничлогч орны дарлалаас гарахын төлөө тэмцэл. Үндэсний эрх чөлөө гэдэг нь тухайн улс, үндэстэн аль нэг орноос хараат бус “өөрөө өөрийнхөө эзэн”, “аль нэгэн улсын боол байх ёсгүй” гэсэн утгыг илэрхийлнэ.

Үйл ажиллагаа 2 Баримтад дурдсан гол үйл явдлуудаар төлөөлүүлэн, 1911 оны 12 сарын 29-нд

монголчууд манжийн ноёрхлыг унагаж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан боловч Монголыг хэсэгчлэн хуваах эзэмших бодлого, үйл ажиллагаа явуулж байсан их гүрнүүд Монголын тусгаар тогтнолыг хүчээр цуцалж, 1915 оны Хиагтын гэрээгээр автономит эрхтэй улс болгож, 1919 онд Хятадууд цэргийн хүчээр эзлэн авсан, 1920 онд Барон Унгерн Нийслэл хүрээг гамингаас чөлөөлж, Богд Хаант засгийг сэргээн байгуулсан болон Ардын хувьсгал ялсан тухай ойлгуулах үе шат байна. Нэмэлт мэдээллийг ашиглаарай.

Он Үйл явдал

1915 Хиагтын гэрээгээр Монгол улсыг автономит буюу өөртөө засах эрхтэй улс болгов.

1919 Хятадын Сюй Шу Жаны цэргүүд Нийслэл хүрээг эзлэн монгол төрийг түлхэн унагав.

1920.6.25 Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн бүлгэмүүд хуралдаж, Зөвлөлт Орос улсаас тусламж хүсэхээр болов.

1920.7Богд хаан Зөвлөлт Орос улсаас тусламж хүсэхийг зөвшөөрч тамга дарав. Данзан, Бодоо, Чагдаржав, Сүхбаатар, Чойбалсан, Лосол, Догсом нарын 7 хүн хятадын түрэмгийллийн эсрэг Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн бичгийг авч, явжээ.

1920.11 Барон Унгерны тэргүүлсэн цагаантны цэргүүд Монголд орж ирэв. Богд хаант засгийг сэргээн байгуулав.

1921.3.18 Монгол ардын цэрэг Зөвлөлтийн цэргүүдийн хамт хятадын гамин цэргийг бут цохиж, Хиагт хотыг эзлэн авав.

1921. 7.11 Монгол ардын цэрэг Зөвлөлтийн цэргүүдийн хамт Нийслэл хүрээг чөлөөлөв. Монголд үндэсний ардчилсан хувьсгал ялав.

Нэмэлт мэдээлэл Автономит буюу өөртөө засах эрхтэй улс - 1914 - 1915 онд Хиагтад Орос, Хятад,

Монгол гурван улсын хэлэлцээр болж, Олноо өргөгдсөн Монгол улсын тусгаар тогтнолыг цуцалж, “Ар монголыг Дундад иргэн улсын харъяанд автономит эрхтэй улс байлгах, мөн Монголыг Хаант Оросын онцгой эрх ашгийн бүс болохыг хүлээн зөвшөөрсөн” гэрээг баталсан байна. Энэ гэрээгээр гадаад монголын нутаг дэвсгэрийг Халх 4 аймаг, Ховдын хязгаараар зөвшөөрч, Монгол улс дотоод хэргээ бүрэн өөрөө мэдэж шийдэх, гадаадтай зөвхөн эдийн засгийн асуудлаар харилцах эрхтэй хэмээн заажээ. Ийнхүү Монгол угсаатнаа нэгтгэж нэгдмэл Монгол улс байгуулах зорилго нь тухайн үеийн Монголыг хэсэгчлэн хуваах, эзэмших бодлого үйл ажиллагаа явуулж байсан их гүрнүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Ардын засгийн гол зорилго нь хүн хүнээ мөлжих бурангуй ёсыг халж, ардын эрхт улсыг байгуулах явдал байлаа. Түүхийн зарим нэр томьёог тайлбарлаж өгнө.

Анхны долоо- 1920 оны 7 сард Зөвлөлт Орос улсаас тусламж гуйх бичгийг авч явсан хүмүүс.

Page 55: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

55

Хэмжээт цаазат хаан- хуулиар эрх мэдлийг нь хязгаарлан, хаан хуулинд заасны дагуу эрх мэдлээ хэрэгжүүлнэ гэсэн үг.

Үйл ажиллагаа 3 Үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан хүмүүсийн үйл хэргийг Чин ван

Ханддоржоор жишээлэн ойлгуулах үе шат байна. Газрын зурагт түүнд зориулан босгосон хөшөө, дурсгалыг тэмдэглэнэ. Нэргүй газрын

зургийг бэлтгэн ашиглаарай. Газрын зурагт заалгаж болно. Мөн хөшөө дурсгалын зургийг http://mn.wikipedia.org сайтаас авч ашиглаж болно.

Чин ван Ханддоржид зориулан, төрсөн газар болох Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант хайрханы өвөрт гэрэлт хөшөө, Булган аймгийн төв Булган хотод чулуун хөшөө, Улаанбаатар хотод мөн баримал хөшөө босгосон байдаг.

Түүхэн үйл явдлууд хэдэн жилийн зайтай өрнөснийг тооцоолоход он тооллын хүснэгт ашиглаарай. Он тооллын шугамыг зөв зурж хэвшүүлээрэй.

ОН ТООЛЛЫН ШУГАМ

НТ

2014

НТӨ

2014

ЗӨВБУРУУ

Сэдэв 2. 1921-1940-ӨӨД ОНЫ МАНАЙ УЛС

Хүрэх үр дүн Сурагчид тухайн үеийн Монгол улсын нийгэм, аж ахуй, соёлын шинэ зүйл, онцлог

болон алдаа, гажуудлын талаар зөв төсөөлөх, эдгээрийг өөрийн үгээр тайлбарлах

Багшийн анхаарах гол зүйл Тус сэдвийн эхний цагийн хичээлээр сурагчдад тухайн үеийн (1921-1940-өөд оны)

Монгол улсын нийгэм, аж ахуй, соёлын шинэ зүйлийн талаар зөв төсөөлөл олгох боломжтой бөгөөд холбогдох зураг, киноны хэсэглэл, түүхэн сонирхолтой баримт, түүхэн сэдэвт уран зохиолын эх зэрэгт тулгуурлан хичээлийг аль болох сонирхолтой, тэдний бодит үйлд тулгуурлан явуулахад анхаарах

Хоёр дах цагийн хичээлээр тухайн түүхэн үед хувийн өмч хөрөнгийг албадан хураасан, уламжлалт шашин, соёлыг үл хүндэтгэн харилцсан, сүйтгэсэн, хүмүүсийг хэлмэгдүүлсэн зэрэг алдаа, гажуудал гарсан болон тэдгээрийн хор уршиг, сургамжийн талаар зөв төсөөлөх, тайлбарлах чадвар олоход нь анхаарч, хичээлийн зохион байгуулалт, өгөөжийг тооцох

Багшийн бэлтгэх зүйл Монголчууд: 20-21-р зуунд зурагт түүх 2-р боть, номын холбогдох зургууд Тухайн үеийн монгол хүмүүс, аж ахуй, сургууль, соёлын шинэ зүйлийг харуулсан

зураг, жишээ, тохиолдол Хэлмэгдүүлэл, ноёд, тайж, лам нарын хөрөнгө хураалт, шашин, соёлыг сүйтгэсэн

талаарх түүхэн баримтууд, кино, уран зохиолын хэсэглэл

Page 56: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

56

80 минутын хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт№ Үйл ажиллагаа: Хугацаа Хүрэх тодорхой үр дүн:

1.

Сурах бичгийн 62-р талын хүнд хүчир алба, татварын талаар харуулсан зургуудыг ажиглуулж, асуултын дагуу эргэцүүлэн ярилцана.

10 мин Ард иргэдийг хүнд хүчир алба, татвараас чөлөөлөх зэрэг тухайн түүхэн үеийн Монголын нийгмийн харилцаанд гарсан шинэ зүйлийн талаар өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болсон байна.

Сурах бичгийн 62-р талын мэдээллийг уншиж, 1921-1940 онд манай улсад шинээр бий болсон зүйлсийн талаар ярилцана.

10 мин

2Сурах бичгийн 63-р талын “Түүхэн баримтат зургийг ажиглан, хийж бүтээх даалгавруудыг гүйцэтгэнэ.

20 мин

Тухайн түүхэн үеийн мал аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний шинэ зүйлийн талаар өөрсдийн түвшинд жишээ гаргаж чаддаг болсон байна.Тухайн түүхэн үеийн соёл, боловсролын шинэ зүйлийн талаар өөрийн үгээр тайлбарлах чадвартай болсон байна.

3 Сурах бичгийн 64-р талын баримт, түүний 2 асуултын дагуу ярилцана. 15 мин

Тухайн түүхэн үед ноёд, лам нар, сүм хийдийн өмч хөрөнгийг албадан хураасан, түүний хор уршгийн талаар зөв төсөөлсөн байна.

4.

Сурах бичгийн 64-р талын А.Амарын тухай баримтыг уншин, асуултын дагуу ярилцана. 25 мин

Тухайн түүхэн үед хүмүүсийг үй олноор хэлмэгдүүлсэн, түүний хор уршиг, сургамжийн талаар зөв төсөөлсөн байна.

Үйл ажиллагаа 1 Сурах бичгийн 62-р талын зургуудыг ажиглуулж, дараах асуултын дагуу ярилцана.

Үүнд:а.Эхний зураг дахь 4 мөчөөрөө сөхрөн хэвтэж буй хүний нуруун дээр юу байна вэ? Тэр юмны дээр ямар 2 хүн, юуны учир сууж байгаа бол ? Эдгээр нь чухам юуны тухай харуулж байгааг өөрийн үгээр тайлбарлана уу.б.Дараагийн зурагт нөгөө хүн яагаад өндийж байна бэ? Энэ зурагт юуны тухай дүрсэлсэн бол? Чиний бодол?в. Дээрх 2 зураг хоорондоо холбоотой юу? Эдгээрээс үндэслэн тухайн зургийн утгыг бүхэлд нь илэрхийлэх нэр өгөөрэй. Сурагчдын гүйцэтгэлээс үндэслэн, багш үнэлэлт, дүгнэлт, тодруулга өгнө.

Үйл ажиллагаа 2 1925 оны үндэсний шинэ мөнгөн тэмдэгтийн зургийг сурагчид ажиглаж, түүний

зориулалт, хийцийн онцлогийн талаар тайлбар бичнэ. Түүхэн баримт: Манай улсад 1930-аад онд Аж үйлдвэрийн комбинат, Төв цахилгаан

станц, Хатгалын ноос угаах үйлдвэр зэрэг томоохон үйлдвэр, байгууламжууд ашиглалтад орсоны Төв цахилгаан станц зэрэг нь өдгөө хүртэл ажиллаж байгаа талаар багш тодотгон тайлбарлаж өгнө.

Тухайн түүхэн үеийн боловсрол, соёлын шинэ зүйлд холбогдох зургуудыг харьцуулан ажиглуулж, дараах асуултаар ярилцана. Үүнд:а.”Анхны сургуулийнхан” (1923) зурагт “Анхны сургууль” гэсэн зохион бичлэг хийгээрэй.б.63-р талын эхний зурагт ямар хүмүүсийг харуулсан байна вэ? Юуны тухай өгүүлж байна вэ? Бичгээр тайлбарлана уу.в.Судалгаа, шинжилгээний анхны байгууллагыг зөв нэрлэнэ үү? гэх мэт.

Page 57: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

57

Үйл ажиллагаа 3 Хэлмэгдүүллийн хор уршиг, сургамжийн талаар доорх даалгаварт ажиллуулна. Жишээлбэл,

а. Хэлмэгдүүллийн хүний амь нас, нэр хүндэд учруулсан хор уршгийг өөрийн үгээр тайлбарлаж, үнэлэлт өгөхб. Хэлмэгдүүллийн хүмүүсийн оюун, сэтгэлд учруулсан хор уршгийг илэрхийлэх 2-оос доошгүй жишээ гаргах

Үйл ажиллагаа 4Сурах бичгийн тухайн тал дах хэлмэгдүүлэлд холбогдох 2 түүхэн баримтыг харьцуулан шинжлүүлж, дараах асуулт, даалгаврыг гүйцэтгүүлнэ.

− Тухайн 2 баримт нь тэр үеийн Монгол улсад хүний амь нас, нэр хүндэд шууд халдах, хэлмэгдүүлэх хорт ажиллагаа хаанахын заавраар хийгдэж байсан бэ? Чиний бодол?

− А.Амар сайдын тайлбар үгийн талаар өөрийн үнэлэлт өгнө үү? Түүний хувь заяа цаашид хэрхэн шийдэгдсэн бол ? Санал бодлоо харилцан хуваалцаарай.

Сэдэв 3.ТУСГААР ТОГТНОЛЫН БЭХЖИЛТ

Хүрэх үр дүн 1945 оны Монголын бүх ард түмний санал хураалт Монголын тусгаар тогтнолыг

баталгаажуулахад ямар ач холбогдол үзүүлсэн тухай өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болно.

Багшийн анхаарах гол зүйл Өмнө нь үзсэн сэдвээ сэргээн сануулж, сэдэв хоорондын уялдаа холбоог гаргаж,

түүхийн үүднээс тогтолцоогоор нь тайлбарлаж өгөөрэй. Жишээ нь: он дарааллаар нь Сурагчдад дайны тухай төсөөллийг өгөхдөө түүхийн сургамж талаас нь ойлгуулах нь

чухал. Аливаа улсын тусгаар тогтнолын үнэ цэнийн тухай, тусгаар тогтнолоо баталгаажуулах

нь хэрхэн ач холбогдолтой талаар сурагчдад ойлгуулах. Сэдвийн хүрээнд холбогдох түүхэн баримт, зураг, мэдээллүүдийг багш өөрөө

сонголттойгоор ашиглах нь нээлттэй. Сурагч бүрийг хөгжүүлэх арга зүйг боловсруулан хичээлээ заахад багш анхаарах.

Жишээ нь: Багаар ажиллах, үзэл бодлоо илэрхийлэх гэх мэт Сурагч бүрийн үзэл бодол болон багийн ажлын үр дүнг хүндэтгэх

Багшийн бэлтгэх зүйл Дэлхийн газрын зураг Дайны үеийн хор уршгийг харуупсан, 1945 онд Монгоп орон даяар явагдсан бүх ард

түмний санап хурааптын үеийн зургууд

80 минутын үлгэрчилсэн төлөвлөлт№ Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1Сурагчид сурах бичгийн 66-р талын “Хар цас” найраглалын хэсгээс уншиж асуултын дагуу ярилцана.

20 минНайраглалаас дайны үед манай улс болон хүмүүсийн амьдралд ямар хүндрэл, бэрхшээл учруулсан талаар зөв төсөөлнө.

2

Сурах бичгийн 66-р талын зургийг ажиглан ярилцана.Мэдээллийг уншиж, асуултын дагуу ярилцана.Дэлхийн газрын зурагт ЗХУ, АНУ, Их Британи улсуудыг заана.

20 мин3-н гүрний тэргүүн нарын түүхэн уулзалтын ач холбогдлыг зөв төсөөлнө.

Page 58: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

58

3 Сурах бичгийн 67-р талын зургийг ажиглана. Асуултын дагуу ярилцана. 20 мин

Бүх ард түмний санал хураалтын талаар энгийн төсөөллөө тайлбарлаж чаддаг болно.

4 Сурах бичгийн 67-р талын хийж бүтээх даалгаврыг гүйцэтгэнэ. 20 мин

Эх орныхоо тусгаар тогтнол, энх тайван, найрамдалт үйл хэргийн төлөө юу хийж болох талаар өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болно.

Үйл ажиллагаа 1 Сурах бичгийн 66-р талын “Хар цас” найраглалын хэсгээс уншиж ярилцахдаа

найраглалыг эхээр нь багш сурагчдад танилцуулж болно. Дайны хор уршгийн тухай түүхэн сургамжийн үүднээс сурагчдад ойлгуупах арга зүйг

тооцох (Сурагчдын дайны тухай төсөөлөл өөр, өөр байдаг) Дайны хор уршгийг харуулсан зураг ашиглан сурагчдыг сэдэлжүүлж болно. Эргэцүүлэн ярилцах асуултын дагуу ярилцахдаа сурагчдын санаа бодлыг хүндэтгэн

хүлээн авахаас гадна, яагаад гэсэн асуултыг тогтмол тавих нь зүйтэй. Дайн нь сөрөг үр дагавартай гэдгийг даалгаврын төгсгөлд дүгнэн цэгцлэж өгнө.

Үйл ажиллагаа 2 Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн Крымийн (Ялта хот) бага хуралд

оролцогчдын зургийг ажиглан асуултын дагуу ярилцана. ЗХУ, АНУ, Их Британи улсуудыг дэлхийн улс төрийн газрын зурагт сурагчдаар

заалгуулна.

Үйл ажиллагаа 3 Санал хураалтын үеийн зургийг ажиглан ярилцана. Ингэхдээ тухайн үеийн хүмүүсийн

санал, сэтгэгдэл, аж байдлын тухай сэдэлжүүлэн ярилцаж болно. Зарим хүмүүс хурууныхаа хээгээр санал өгсөн тухай хэлэлцэж, 1945 оны үеийн

Монголчуудын бичиг үсгийн боловсролын талаар дүгнэж бопно. Санал хураалтын үр дүнгийн тухай сурагчдаар товч тэмдэглэл хийлгэж болох юм.

Үйл ажиллагаа 4 Сурах бичгийн 67-р талын хийж бүтээх даалгаврыг гүйцэтгэнэ. “Эх орныхоо тусгаар

тогтнол, энх тайван, найрамдалт үйл хэргийн төлөө чи юу хийж болох вэ?” сэдвийн хүрээнд цасан бөмбөлөгийн аргаар даалгаврыг гүйцэтгүүлнэ.

Сэдэв 4. МАНАЙ ЭХ ОРНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Хүрэх үр дүн• 1940-өөд оноос 1980-аад оны үеийн эх орны аж ахуй, нийгэм, соёлын хөгжлийн ололт

амжилтын талаар зөв төсөөөлөх, эдгээрт гарамгай хувь нэмэр оруулсан хүмүүсийн хөдөлмөрч уламжлалаас суралцах

Багшийн анхаарах гол зүйл • Тухайн сэдвийн даалгавартай холбогдох зураг, эх орныхоо хөгжиж ирсэн түүхэн цаг

үеийн онцлог ололт, амжилтыг илтгэсэн баримтыг багаар хамтран ажиллах, задлан шинжилгээ хийх, унших сэдвүүдийг хүүхдүүд өөрсдөө судлан хийх.

• Сурагчид даалгавар, багийн ажлаа танилцуулах үед болон бусдад хандсан зөвлөгөө бичих, хичээлийн тэмдэглэл хийж байх үед явцын үнэлгээг өөрсдөө болон багаар хийлгэхэд анхаарах.

Багшийн бэлтгэх зүйл• 2 цагийн хичээлээр ажиллах даалгавар, холбогдох хүмүүсийн намтар, үйл

ажиллагааны танилцуулга, гэрэл зураг, газрын зураг, атлас, зурагт хуудас бэлтгэх

Page 59: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

59

• Сурагчидтай ярилцах, хамтран ажиллах аргыг сонгон төлөвлөх

80 минутын үлгэрчилсэн төлөвлөлт№ Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1Хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт, амжилтуудын талаар зөв төсөөлнө.

20 мин

Сурах бичгийн тухайн талын эхийг сайтар уншиж, даалгаврыг гүйцэтгэнэ. Алтанхүүгийн түүхээр газар тариалангийн хөгжил нь хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт авчирсныг тодорхойлох, дүгнэх

2

Аж үйлдвэрийн салбар дахь бүтээн байгуулалтын ажлууд нь эх орны хөгжилд ямар ач холбогдолтойг тодорхойлж сурна.

20 мин Сурах бичгийн 69-р талын баримтуудыг уншиж, асуултын дагуу ярилцана.

3

Энэ үеийн соёл, боловсролын хөгжлийн тухай мэдэж, ололт амжилтын бодит жишээг дүрслэн тайлбарлана.

20 мин Сурах бичгийн 69-р талын графикийг ажиглан ярилцана.

4 Багшийн хөдөлмөрийн үнэ цэнийг тайлбарлах 20 мин

Сурах бичгийн 70-р талын зургийг ажиглан эх тайлбартай нь холбон тохируулна.

Сэдэв 5. МОНГОЛ УЛС БА НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГА

Хүрэх үр дүн• Манай улс бусад улс орнуудтай хэрхэн хамтардаг, мөн улс орнуудын төлөө бид юу

хийж чаддаг тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын жишээгээр ярилцаж, хүүхэд бүр энэ байгууллагыг танилцуулдаг болох.

Түлхүүр үг: Олон улсын байгууллага - Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)

Багшийн анхаарах гол зүйл • Бага боловсролын түвшинд олон улсын байгууллага болон Монгол улсын гадаад

харилцааны тухай агуулга шинэ тутам билээ. Хүүхдүүд II улиралд “Бидний хөрш улсууд” сэдвийн хүрээнд бусад улс оронтой хил залгаа оршдог, мөн бараа, үйлчилгээ солилцдог талаар ярилцаж, газрын зурагт ажилласан.

№ Сэдэв Судалсан улирал

Сурагчдад хөгжүүлсэн чадвар

Анхаарах зүйл

Бидний хөрш улсууд

II улирал

Хөрш улсуудаа газрын зурагт зааж, нийслэл, төрийн далбаа зэргийг нь танилцуулж сурсан.Манай улс гадаадын ямар, ямар улс орноос юу, юу авдаг, мөн ямар улс орнуудад юу, юу гаргаж худалдаалдаг талаар ярилцсан, газрын зурагт ажилласан.

Энэ 2 цагийн хичээлээр тухайлан нэг улсыг ярихаас илүүтэйгээр олон улсын байгууллагын тухай НҮБ-аар төлөөлүүлэн ярилцах болно.

• Зарим хүүхдүүдийн хувьд гадаадын улс орнууд хэдийнээ танил болсон байгаа боловч ихэнх хүүхдүүдэд төдийлөн танил бус юм. Харин тэд бусад улс орны талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй байгаа. Иймээс та бүхэн хүүхдүүдийн мэдэх бодит жишээ, түүх, тохиолдол, дуу зэргийг хичээлдээ ашиглаарай.

• Сэдвийн даалгавруудыг боловсруулахдаа хүүхдүүд өөрсдөө судлан хийх байдлаар боловсруулсан тул хүүхэд бүрт тухайн ажлаа хийх боломж, цаг хугацаа гаргаарай.

Page 60: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

60

Мөн өөрийн болон багаараа хийснээ тайлбарлах, танилцуулах боломж олгоорой, зохион байгуулаарай.

• Сурагчдыг ярьж танилцуулах үед болон бичих, тэмдэглэл хийж байх үед явцын үнэлгээг хийх бөгөөд “Явцын үнэлгээний ажиглалтын хуудас”-ыг ашиглах боломжтой. Энэхүү хуудсыг 4-р ангийн “Хүн ба нийгэм” багшийн номын ... талаас авч ашиглаарай.

Багшийн бэлтгэх зүйл• Дууны багштайгаа хамтран “Цаасан шувуу” дууг заах бэлтгэл хангах• НҮБ-ын гишүүн орнуудын нэрсийн жагсаалтыг хүүхдүүдэд харагдахуйцаар бэлтгэх

(хүүхдүүд өөрийн мэддэг улсаа сонгож газрын зурагт тэмдэглэхэд хэрэгтэй)• Сурагч тус бүр болон баг бүр танилцуулга хийхэд зориулж:• Сурагч бүрт сурагчийн номын 2-р даалгаварт харуулсан загварын дагуу А4-ын цаас

бэлтгэх• Баг бүр танилцуулгаа хийхэд зориулсан загвар бэлтгэх• Шаардлагатай хичээлийн хэрэгслийг (цаас, хайч, цавуу, наалддаг тууз гэх мэт.)

хүүхэд бүрт хүрэлцээтэй бэлтгэсэн байх, үүнд эцэг, эх бусад хүмүүсийн туслалцааг авах, хамтран ажиллах

• “Явцын үнэлгээний ажиглалтын хуудас”-ыг ашиглахаар шийдсэн бол энэхүү 2 цагийн хичээл дээр ажиглах сурагчдын тоогоор бэлтгэх

• Нэмэлт хэрэглэгдэхүүн болгож “Анна Франкын өдрийн тэмдэглэл”-ийг уншаарай. НҮБ-ын үйл ажиллагаатай холбоотой зургууд цуглуулж бэлдээрэй.

80 минутын үлгэрчилсэн төлөвлөлт

№ Хүрэх үр дүн Сурагчийн хийх үйл ажиллагааны чиглэл Хэрэглэгдэхүүн Хугацаа

1

Дэлхийн улсууд яагаад хамтран хэрэгтэй болсныг эргэцүүлэх, тайлбарлаж чаддаг болно.

“Цаасан шувуу” дууг сурахДуу төрсөн түүхийг унших, ярих

Сурах бичгийн 1-р даалгаврыг ашиглах боломжтой.Багшийн бэлтгэсэн зургууд

Хугацааг

багш

хуваарилна.

2 НҮБ-ын тухай мэднэ.

НҮБ-ын тухай мэдээлэл унших, асуултад хариулахЭмблемийг тайлбарлаж харуулах

Сурах бичгийн мэдээлэл, асуулт, зураг зэргийг ашиглахБагшийн бэлтгэсэн зургууд

3НҮБ-ын тухай танилцуулдаг болно.

Бие даан болон багаараа танилцуулга бэлтгэхТанилцуулгаа байрлуулахБусдад танилцуулах, ярих, бусдын асуултад хариулах

Сурах бичгийн 2, 3-р даалгаврыг ашиглах боломжтой

Багшид тусламж:• Даалгаврын гүйцэтгэл: 2-р даалгаварт харуулсан загварын дагуу А4-ын цаасан дээр

хүүхэд бүрийн бэлтгэсэн танилцуулга дараах байдалтай харагдаж байна.

Page 61: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

61

Улсын далбааг зураарай

Энэ улсын хүүхдүүдийн талаар танилцуулна уу.

........................улс

Улсын тухай товч танилцуулгыг

бичээрэй.Улсынхаа газрын зургийг

хайчлан, дэлхийн

бөмбөрцгийн зураг дээр наагаарай.

Улсын хамгийн сонирхолтой

зүйлийн зургийг нааж, тайлбар бичээрэй.

Îðîñ õ¿¿õäèéí óíøäàã ¿ëãýð, ¿çäýã êèíî

ÎÕÓ-ûí ò¿¿õýí äóðñãàëò ãàçðóóä

Оросын Холбооны Улс

Сэдэв 6. ТӨРИЙН БЭЛЭГДЛЭЭ ХЭРХЭН МЭДЭЖ, ХҮНДЭТГЭХ ВЭ?

Хүрэх үр дүн• Монгол төрийн бэлгэдлээ ухаарч мэдэх, байнга хүндэтгэх, бахархах хэвшилтэй болох

Багшийн анхаарах гол зүйл• Тус ангийн “Хүн ба нийгэм”-ээр Монгол улс, Монгол төрийнхөө тусгаар байдал, бүрэн

эрхийг хүндэтгэх, ийм улсын иргэн болохоороо бахархах үзэл, хандлага, үнэмшил итгэл төрүүлэхэд эл сэдэвт хичээлүүд голлох үүрэг, боломжтойг анхааран хэрэгжүүлэх

• Уг хичээлүүдийг сурагчдын Монгол төрийн бэлгэдэл, тухайн бэлгэдлүүдийн талаарх төсөөлөл, ажиглалт, зан үйл, хэвшил, үйл ажиллагаанд нь тодорхой тулгуурлан явуулахын зэрэгцээ, тэдгээр бэлгэдлийн утгыг ухаарч мэдэх, хүндэтгэх соёлд суралцуулахад анхаарах

Багшийн бэлтгэх зүйл• Монгол төрийн сүлд, туг, далбаа, тэдгээрийн зургууд, утга, агуулга, бэлгэдлийн тухай

түүхэн баримт, танилцуулга• Төрийн дууллын эх бичвэр болон хөшөөний бичвэр, холбогдох зураг

80 минутын хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт

№ Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1

Сурах бичгийн 73-р талын зургийг ажиглуулж, эдгээр нь төрийн ямар бэлгэдэл болохыг сурагчдаар нэрлүүлэх сэдэл үүсгэнэ.Монгол төрийн сүлдийг харьцуулан харуулсан зургуудаас одоо хэрэглэж байгаа төрийн сүлд аль нь вэ? Яагаад?, уг сүлдний утгыг тайлбарлана уу гэх мэт. асуултаар ярилцана.Тухайн бэлгэдлийг хаана, хаана байрлуулдаг талаар өөрсдийн ажиглалтаа хэлнэ үү хэмээн сурагчдын өмнөх төсөөлөл, туршлагыг илрүүлэн, цэгцлэж, хэлэлцэнэ. Сурах бичгийн 73-р талын сүлдний тухай эхийг уншиж, асуултын дагуу ярилцана.

20 мин

Монгол төрийн бэлгэдэл төрийн сүлдний онцлог утга, агуулга, түүнийг хаана байрлуулдаг талаар өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болсон байна.

2

Даалгавар 2-ын Монгол үндэсний их баяр наадмын үед төрийн их цагаан туг залж буй болон их цагаан тугны зургийг ажиглуулна.Их цагаан тугны бэлгэдэл, онцлогийг илрүүлэх эхийн дагуу уншуулан, шинжлүүлж, асуултын дагуу эргэцүүлэн ярилцана. 20 мин

Монгол төрийн бэлгэдэл есөн хөлт Их цагаан тугны бэлгэдэл, онцлогийг өөрийн үгээр тодорхойлох чадвартай болсон байна.

Page 62: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

62

3

Сурах бичгийн 74-р талын 1940,1960,1992 оны Монгол улсын төрийн далбааг зэрэгцүүлэн харуулсаныг сурагчдаар ажиглуулна.Сурагчид эдгээр далбааны адил болон ялгагдах онцлог болон төрийн далбааг мандуулах, хэрэглэх талаар өөрийн үгээр тодорхойлон бичнэ.

15 мин

Монгол төрийн бэлгэдэл төрийн далбааны онцлог, түүнийг хаана байрлуулах, хэрэглэхийг ялган тайлбарлаж чаддаг болсон байна.

4

Сурах бичгийн 74-р талын төрийн тамганы бариул, дардас зэрэг зургуудыг сурагчдаар ажиглуулж, асуултын дагуу ярилцаж, тэдний бодол санааг сонсоно.Сурах бичгийн мөн талын “Уншаад, ярил цаарай” хэсгийг сурагчид уншин, шин жиж, утгыг нь ярина.Төрийн тамганы бариулын дүрс, бэлгэдлийг сурагчид өөрсдөө зурж, тайлбарлаж болно.

20 мин

Монгол төрийн тамганы бэлгэдэл, онцлог, түүнийг хэрэглэх талаар өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болсон байна.

Үйл ажиллагаа 1Сурах бичгийн 73-р талын зургуудыг ажиглуулж, дараах асуултын дагуу ярилцана, тайлбарлана. Үүнд:

• Зургуудыг сайтар ажиглаж, мөн өөрсдийн туршлагад тулгуурлан, эдгээр нь төрийн ямар бэлгэдэл болохыг нэрлээрэй ?

• Одоо хэрэглэж байгаа төрийн бэлгэдэл аль нь вэ? Яагаад ?• Тухайн бэлгэдлийг хаана, хаана байрлуулдаг талаар өөрсдийн ажиглалтаа ярилцана

уу? Ийнхүү ярилцаж, хэлэлцсэний дүнд “Уншаад, ярилцаарай” хэсгийг уншуулан, утга, агуулгы нь шинжлүүлж, дараах даалгаврыг гүйцэтгүүлж болно.

Даалгавар нь:а.Төрийн сүлдний онцлогийг илтгэсэн бэлгэ тэмдгүүдийг тоочин нэрлээрэй? б.Төрийн сүлдний төв хэсэг дэх алтан соёмбоны утга, агуулгыг өөрийн үгээр тайлбарлана уу?в.Алтан соёмбыг төрийн сүлдэнд хүндэтгэн байрлуулахаас гадна өөр хаана байрлуулдаг, хэрэглэдэг талаар ажиглалтаасаа хэлээрэй гэх мэт.

Багш, бас доорх хөтлөх асуултыг тавьж, хэлэлцэж болно.− Чи сум, дүүргийнхээ Засаг даргын өрөөнд орж үзсэн үү? − Сум, дүүргийн тань Засаг даргын өрөөний хаана нь төрийн сүлд байрлуулсан

байсан бэ? Өөрийн ажиглалтаа хуваалцана уу гэх мэт.

Үйл ажиллагаа 2Сурах бичгийн тухайн тал дах Монгол төрийн тугны бэлгэдлүүдийг ажиглуулж, ярилцана.

• Тухайлбал, Тугны бэлгэдлүүдийг ялган тоочно уу? гэх мэт (Багш төрийн тугны тод зургийг сурагчийн тоогоор бэлтгэж болно.)

Багш: Монгол төрийн туг бол тус улс, түүний төр цог хийморь, сүр жавхлантайгаар, ашид мөнхөд мандаж, хөгжиж байхыг бэлгэддэг тул төрийн тугийг газарт хүргэдэггүй, хүмүүс түүнд мөргөдөг, түүнээс адис авдаг нь төрийнхөө тугийг ихэд хүндэтгэж буй зан үйл, сурагч та бүхэн ч ийнхүү хүндэтгэж байх учиртай гэдгийг тодотгож өгөх нь зүйтэй. Мөн дараах даалгаврыг сурагчдаар гүйцэтгүүлнэ.

а.Монгол төрийн тугийг зөв нэрлэнэ үү?б.Төрийн туг нь юуны, ямар бэлгэдлийг илэрхийлдэг вэ?в.Их цагаан туг ямар, ямар тугнаас бүрэлддэг вэ?г. Төрийн тугийг хаана байнга байрлуулдаг вэ? гэх мэт.

Үйл ажиллагаа 3Сурах бичгийн тухайн талд харуулсан төрийн далбааны зургуудыг харьцуулан ажиглуулж, дараах асуултын дагуу ярилцана, холбогдох даалгаврыг гүйцэтгүүлнэ.

• Монгол төрийн далбааг хаана, хаана байрлуулдаг вэ? Өөрийн ажигласанаа тайлбарлана уу?

Page 63: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

63

• Төрийнхөө далбааны өнгийг нэрлэж, тус бүрийн утга, бэлгэдлийг өөрийн бодлоор тайлбарлаарай?

• Тухайн зурагт 1940, 1960, 1992 оны Монгол улсын төрийн далбааг зэрэгцүүлэн харуулсан байна. Эдгээр далбааны адил болон ялгагдах онцлогийг өөрийн үгээр тодорхойлон бичнэ үү. гэх мэт.

Үйл ажиллагаа 4Сурах бичгийн 74-р талын зургуудыг сурагчдаар ажиглуулна. Дараах асуултад хариулж, даалгавруудыг гүйцэтгэнэ. Үүнд:

• Аль нь төрийн тамга, аль нь тамганы дардас болохыг өөрийн үгээр дүрслэн бичнэ үү ?

• Төрийн тамганы бариул нь ямар амьтны дүрс вэ? Энэ нь ямар утга, бэлгэдлийг илэрхийлж байна вэ? Чиний бодол ? Багаар зохион байгуулагдан гүйцэтгэж, үр дүнг хэлэлцэнэ.

• Төр ямар учраас тамга хэрэглэдэг вэ? Үүний зорилго, утга, бэлгэдлийг өөрийн бодлоор тайлбарлаарай гэх мэт.

Тус сэдвийг заах нөгөө нэг хувилбар нь багш, сурагчдыг “Төрийн сүлд”, “Төрийн туг”, “Төрийн далбаа”, “Төрийн тамга” гэсэн сэдвүүдээр багаар ажиллуулахаар зохион байгуулж, эхний 40 минутын хичээлээр “Төрийн сүлд”, “Төрийн туг” гэсэн багийн ажлын танилцуулгыг, дараагийн хичээлээр (40 минутын) үлдсэн хоёр багийн ажлын танилцуулгыг хэлэлцэх замаар хичээлүүдийг явуулж болно. Гагцхүү багийн ажлыг багууд адил сэдвээр хийх шаардлагатайг харгалзан жишээ нь, “Төрийн сүлд” сэдвээр багийн ажил хийхэд, ангийн сурагчдыг 6-8 гишүүн бүхий багт зохион байгуулан, баг бүр 15 минутад зөвхөн Төрийн сүлдийн тухай танилцуулга, бүтээл бэлтгэн бусад багтаа хэлэлцүүлнэ. Энэ нь тухайн сэдвийг сурагч бүр танин мэдэх, энэ талаар чадваржих боломж олгодогийг багш нар анхаараарай.

Сэдэв 7. АРДЧИЛСАН МОНГОЛ УЛС

Хүрэх үр дүн• Ардчилсан хувьсгал, ардчилсан өөрчлөн байгуулалтын тухай эргэцүүлэх, түүгээрээ

бахархах

Багшийн анхаарах гол зүйл• Сурагчдад 1990 оны ардчилсан хувьсгал, ардчилсан Монгол улсын талаар ойлгуулах,

ардчиллыг тогтоохын төлөө монголын ард түмний тэмцэл, тулгарсан бэрхшээл, сургамжийн талаар зөв төсөөлүүлэхэд анхаарна.

Бэлтгэх зүйл • Сурах бичиг, түүхэн зураг, хөшөө, дурсгалын зураг.

80 минутын үлгэрчилсэн төлөвлөлт № Үйл ажиллагаа Хугацаа Хүрэх үр дүн

1

Өмнөх хичээлээр судалсан зүйлээ сэргээн санаж, он тооллын шугамд тэмдэглэсэн онуудад ямар үйл явдал болсныг нэрлэнэ. Нийтлэг зүйлсийн тухай эргэцүүлнэ.

20 мин1990 онд монголчууд яагаад, юуны төлөө тэмцэх болсон тухай зөв төсөөлүүлэх

2

Зургийн үйл явдлаас хүмүүс хэрхэн тэмцэж байсан талаар төсөөлөх, энэ тэмцлийн үр дүн юу байсан тухай эхээс дүгнэн ярилцана.

20 минАрдчилсан хувьсгалын үйл явдал хэрхэн өрнөсөн талаар зөв төсөөлүүлнэ.

Page 64: hun ba niigem II bagshiin bookbagsh.itpd.mn/fayluud/2-hun ba niigem bagshiin book.pdf · 2020. 6. 3. · 5-р ангийн “Хүн ба нийгэм” хичээл нь дээрх

64

3Ардчилал бидэнд юу авчирсан бэ? зураглалын дагуу жишээ гарган ярилцана.

15 мин Ардчиллын ололт, амжилтын талаар төсөөлүүлнэ.

4 С.Зоригийн намтрыг уншиж, асуултын дагуу ярилцана. 15 мин

Улс орондоо ардчилсан өөрчлөлт хийхийн төлөө үйл хэрэгт биечлэн оролцож байсан хүмүүсийн үйл хэргээр бахархах

5 Ардчилалд холбогдох хөшөө, дурсгалыг түүний ололттой холбон тайлбарлана. 10 мин Ардчиллын ололт, оюун санааны эрх

чөлөөний талаар төсөөлүүлнэ.

Хичээлийг зохион байгуулах арга зүйн хувилбар

Үйл ажиллагаа 1• 1990–ээд оноос өмнө Монголын ард түмний амьдрал ямар байсан тухай сурагчид

тодорхой төсөөлөлгүй тул багш өнөөдөр бизнес, жижиг, дунд үйлдвэрлэл амжилттай эрхэлж байгаа хүмүүсийн тухай тохиолдол шинжлүүлэх замаар монголчууд яагаад, юуны төлөө тэмцэх болсныг төсөөлүүлэх нь зүйтэй.

Үйл ажиллагаа 2• 1990 оны “Ардчилсан хувьсгал” хэрхэн өрнөсөн тухай төсөөлүүлэх үе шат байна.

Ард олон жагсаал, цуглаан хийх, үг хэлэх, бусдыг уриалах, шаардлага хүргүүлэх, өлсгөлөн зарлах зэргээр тэмцсэн. Энэ тэмцлийн үр дүн юу байсан тухай эхэд дурдсан үйл явдлуудаар төсөөлүүлнэ.

Үйл ажиллагаа 3 • Ардчилал бидэнд юу өгсөн бэ? зураглалын дагуу ярилцаж, ардчиллын ололт, үнэт

зүйлсийн тухай төсөөлүүлэх үе шат байна:

Хүний эрхийг хуульчлав. 1992 оны Үндсэн хуулийн 2-р бүлэгт хүний эрх, эрх чөлөөг хуульчлан баталсан.

Хувийн өмчтэй болов. Газар, орон сууцаа хувьчлан авах, иргэд аж ахуй эрхлэх эрхтэй болсон.

Олон намтай болов. Иргэд өөрсдийн ашиг, сонирхлоор нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэрэгжүүлэх эрхтэй болсон.

Гадаад оронд чөлөөтэй зорчих болов.

Бусад улс оронтой харилцан ашигтай, хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, иргэд гадаад улс оронд чөлөөтэй зорчих, суралцах зэрэг эрхтэй болсон.

Үйл ажиллагаа 4• С.Зоригийн намтар, үйл хэргийн тухай уншиж, асуултын дагуу ярилцана. • Хүмүүс маргаантай асуудлаа хэрхэн шийдвэрлэж байдаг вэ? (үг хэлээр-зөвшилцөх,

буулт хийх, мөн хүч хэрэглэх тохиолдол бий)• Аливаа өөрчлөлтийг тайван замаар хийх нь яагаад чухал вэ? • С.Зоригийн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээх үгийг юу гэж ойлгосон

бэ? гэдэгт сурагчдын анхаарлыг хандуулж, бодлыг нь сонсоно.

Үйл ажиллагаа 5• Хөшөө дурсгалыг ардчиллын ололттой холбон тайлбарлахад Уран барималч Болдын

бүтээл. “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалд” хөшөө – 1997 оны 9 сард босгосон. Оюун санааны эрх чөлөөний бэлгэдэл гэж болно.

• Чингисийн талбай дээрх хаадын хөшөө цогцолбор – Түүхээ жинхэнэ үнэнээр нь сэргээн, өвөг дээдсийнхээ үйл хэргээр бахархах, оюун санааны эрх чөлөө эдлэх болсон тухай ярилцана.