30
Хуваарилалтын суваг 11

Huvaarilaltiin Suvag Lecture

  • Upload
    -

  • View
    230

  • Download
    0

Embed Size (px)

DESCRIPTION

marketingiin ij bvrdel

Citation preview

Page 1: Huvaarilaltiin Suvag Lecture

Хуваарилалтын суваг

11

Page 2: Huvaarilaltiin Suvag Lecture

Маркетингийн мэргэжилтний нэг гол анхаарал

тавих зүйл бол сувгийн шийдвэр гаргах асуудал

байдаг.

• Сувгийн шийдвэрийн дараах төрлүүдбайна. Үүнд:

1. Сувгийн зорилго

2. Сувгийн стратеги

3. Шууд ба шууд бус сувгууд

4. Ганц ба олон сувгууд

5. Сувгийн урт

6. Зуучлагчийн төрөл байдал

7. Түвшин тус бүрийн гишүүдийн тоо

8. Ямар зуучлагчийг сонгох вэ

Page 3: Huvaarilaltiin Suvag Lecture

Эдгээр шийдвэр дараах таван гол суурь

судалгаанд үндэслэн гардаг. Үүнд:

• Эдийн засгийн чиг хандлага

• Үйл хөдлөлийн бүтэц

• Улс төр, эдийн засгийн бүтэц

• Экологийн бүтэц

• Стратегийн менежментийн систем

Page 4: Huvaarilaltiin Suvag Lecture

Маркетингийн менежер нь сувгийн

сонголтын дээрх 8 асуудлыг анхаарч,

энэхүү таван хүрээнд судалгаа хийхдээ

дараах тактикийн шийдвэрүүдийг гаргах

хэрэгтэй. Энэ нь:1. Сувгийн гишүүдийн харьцангуй хүчин

чадлын үнэлэлт

2. Сувгийн үйл ажиллагаа ба түүний

амлалт

3. Сувгийн үйл ажиллагааны гүйцэтгэл

4. Суваг болон түүний удирдлагын

боломжит өөрчлөлтийн хандлага гэх

мэт

Page 5: Huvaarilaltiin Suvag Lecture

Маркетингийн сувгийн сонголт пүүсийн

борлуулалт болон ашгийн талаар тавьж байгаа

зорилго, нөөц боломж, түүнчлэн хоногшилтын

стратегиас хамаарна.

• Пүүс богино хугацааны ашгийг гаргуунд

гарган зах зээлд эзлэх хувийн урт хугацааны

зорилгын тусын тулд гадны зуучлагч

ашиглахын оронд өөрийн борлуулагчийг

ажиллуулахыг илүүд үзэж болно.

• Тэгвэл шууд борлуулалт хийхэд тогтмол

зардал өндөр байна. Харин зуучлагчийг

ашиглахад тогтмол зардал багатай боловч

хувьсах зардал өндөр байна.

Page 6: Huvaarilaltiin Suvag Lecture

Зах зээлд эзлэх хувь багатай пүүсийн тухайд

гадны зуучлагчийг ашиглах нь хямд байна.

• Пүүс сувгийн сонголт хийхэд нөөц боломж

ихээхэн нөлөөтэй байна. Тухайлбал, шууд

борлуулалт хийхэд их хэмжээний нөөц

шаардагдах тул энэхүү сувгийн сонголт

пүүсийн нөөцөөр хязгаарлагдана.

• Эрчимтэй хуваарилалтаар өргөн хэрэглээний

бүтээгдэхүүнийг борлуулдаг. Бүтээгдэхүүнийг

боломжит бүх худалдааны цэгүүдээр

худалдана. Хүмүүс байнга хэрэглэдэг учраас

газар сайгүй, хэрэглэгчийн хүссэн үед

худалдан авах нөхцлөөр хангах хэрэгтэй.

Page 7: Huvaarilaltiin Suvag Lecture

Онцгой хуваарилалт

• Ихэнхдээ тансаг хэрэглээний, үнэтэй, бусдаас

ялгарах, ховор бүтээгдэхүүнийг тухайн газар

нутагтаа цорын ганц онцгой эрхт

төлөөлөгчөөр дамжуулан хэрэглэгчдэд

хүргэдэг.

• Сонголттой хуваарилалт нь бүтээгдэхүүнээ

хэрэглэгчдэд мэдлэг туршлагаар сонгосон,

нөөц тооны борлуулалтын цэгүүдээр хүргэх

стратеги юм. Хэрэглэгч үнэ, чанар, загвар

зэргийг харьцуулан сонголт хийдэг

бүтээгдэхүүнд тохиромжтой байдаг.

Page 8: Huvaarilaltiin Suvag Lecture

Сувгийн стратегийн хувьд бэлтгэн

нийлүүлэгчийн ялгаатай давуу тал ба

зорилтот зах зээлийн онцлог гэсэн хоѐр хүчин

зүйлийг анхаарах ѐстой.

• Нэгдүгээрт, үйлдвэрлэгчийн гарахаар зорьж

байгаа зорилтот зах зээлд ажиллах талаар

хангалттай хэмжээний туршлагатай,

найдвартай сувгийг сонгох нь чухал.

Сонгосон суваг зорилтот хэрэглэгчдийн

эрэлт хэрэгцээг таньж мэдэх чадвартай,

тэдний шаардлагад нийцсэн худалдааны

ажиллах хүчин болон техник хэрэгслээр

хангагдсан байх ѐстой.

Page 9: Huvaarilaltiin Suvag Lecture

Хоѐрдугаарт, суваг үйлдвэрлэгчийн

ялгаатай давуу талын үр нөлөөг харуулах

болон тусалж дэмжих чадвартай байх

хэрэгтэй. Тухайлбал, хэрэв дэлгүүр

хэрэглэгчийн үйл ажиллагааны зардлыг

хэмнэх техникийн бүтээгдэхүүн зардаг

бол зуучлагч худалдаачид худалдан

авагчийн гинжин үнэ цэнийг судлах ба

бүтээгдэхүүний эдийн засгийн үнэ цэнийг

худалдан авагчид тайлбарлах талаар

мэргэшсэн байх ѐстой.

Page 10: Huvaarilaltiin Suvag Lecture

Үйлдвэрлэлээс эцсийн худалдан авагч

руу чиглэсэн шууд суваг идэвхижүүлэлт,

борлуулалт, бусад зардал зэрэг

маркетингийн үйл ажиллагаа болон

бүтээгдэхүүнийг хянах боломж олгодог

сайн талтай.• Мөн сувагт зарцуулах цагийг хэмнэх ач

холбогдолтой байдаг. Түргэн гэмтдэг хүнсний

бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, ХАА-н

бүтээгдэхүүний хувьд шууд суваг ач

холбогдолтой ба нэлээд тайлбар,

сурталчилгаа шаарддаг гоо сайхны бараа,

эмийн бүтээгдэхүүн зэргийн хувьд үр дүнтэй.

Page 11: Huvaarilaltiin Suvag Lecture

Шууд сувгийг ашиглахад хэд хэдэн хязгаарлалт

гардаг.

• Түгээлтийг өргөн хүрээтэй хийх шаардлагатай

тохиолдолд жижиг пүүсийн санхүүгийн хүчин

чадал бусад нөөцийн байдлаас болоод олон

тооны хэрэглэгчдэд нүүр тулан худалдаа хийх

боломж муутай. Тиймээс өргөн хэрэглээний

бараа борлуулдаг гол сувгууд үүнийг бага

хэрэглэдэг. Харин бүтээгдэхүүнээ

байгууллагын зах зээлд гаргахад шууд сувгийг

хэрэглэх нь ашигтай. Байгууллагын зах зээл

хэрэглэгчийн зах зээлийг бодвол тооны хувьд

цөөн ч харьцангуй их худалдан авалт хийдэг,

мөн худалдан авагчид нь тодорхой нэг газар

зүйн байрлалд төвлөрсөн байдаг.

Page 12: Huvaarilaltiin Suvag Lecture

Шууд бус сувагт бүтээгдэхүүний өмчлөлд шууд

оролцдоггүй жижиглэнгийн цэг салбар, бөөний

худалдаачид, биржүүд, үйлдвэрийн

төлөөлөгчид болон бусад агентууд багтана.

• Шууд бус суваг нь маркетингийн боломжийг

ихэсгэн, янз бүрийн нөхцөлд түгээлтийг

өргөжүүлдэгээрээ ач холбогдолтой. Өнөөдөр

манай үйлдвэрлэгчид шууд бус сувгийг

нэмэгдэл зардал шаарддаг гэж үздэгээс

бүтээгдэхүүнээ зуучлагчгүйгээр өөрсдөө

борлуулж, үнэ хамгийн хямд гэж сурталчилдаг.

Тэгтэл энд үнэндээ үйлдвэрлэгчийн зүгээс

өндөр зардал гардаг, худалдаа, наймааны

туршлага дутагдалтай байна.

Page 13: Huvaarilaltiin Suvag Lecture

Олон суваг нь нэгээс дээш тооны сувгийг нэг

зэрэг ашиглахыг хэлнэ.

үйл

двэр

лэгч

Бөөний

худалдаа

агент

Жижиглэн

худалдаа

Үйлдвэрийн төлөөлөгч

бирж

хэрэглэгчид

Байгууллагын худалдан авагч

Page 14: Huvaarilaltiin Suvag Lecture

Олон суваг нэмэгдэл жижиглэнгийн

цэгүүдийг бий болгож борлуулалтыг

нэмэгдүүлэх боломжтой учраас сайн

талтай.

• Олон сувгийн шийдвэрийн дутагдалтай

тал нь:

1. Зардал өндөртэй

2. Суваг хоорондын өрсөлдөөн үүснэ.

Page 15: Huvaarilaltiin Suvag Lecture

Сувгуудтай гэрээтэй ажиллах нь

баталгаатай сувгийн тоог цөөн байлгах

боломжийг олгодог.

• Нөгөө талаас энэ нь олон ялгаатай

сувгийн үйл ажиллагаатай харьцуулбал

танай бүтээгдэхүүнийг борлуулж байгаа

сувгийн гишүүдэд илүү анхаарал тавих

боломжийг хангаж өгдөг. Түүнчлэн олон

сувгийг хэрэглэн суваг хоорондын

дотоод өрсөлдөөнийг ашиглаж болно.

Мөн онцгой брэндийн бүтээгдэхүүнийг

олон сувагт худалдах нь ашигтай.

Page 16: Huvaarilaltiin Suvag Lecture

Сувгийн уртын шийдвэр эцсийн худалдан

авагчдад шууд ба шууд бусаар бараа

хүргэх талаар нэмэлт анхаарал тавихыг

шаарддаг.

• Үйлдвэрлэгч жижиглэн худалдаагаар

дамжуулан эцсийн худалдан авагчид

худалдах ѐстой юу, эсвэл бөөний

худалдаагаар дамжуулан жижиглэнгийн

худалдаанд хүргэх, тэндээсээ эцсийн

хэрэглэгчдэд худалдах уу, эсвэл маклер,

төлөөлөгч болон зуучлагчаар

дамжуулах уу? гэдэгт сонголт хийнэ.

Page 17: Huvaarilaltiin Suvag Lecture

Зуучлагчдын төрөл нь:

1. Жижиглэн худалдаа

2. Бөөний худалдаачид

3. Худалдааны төлөөлөгчид

4. Агент

5. Давуу эрх эдлэгч гэх зэрэг олон төрөл

байна.

Page 18: Huvaarilaltiin Suvag Lecture

Жижиглэнгийн худалдаа

• Өөр бусад зуучлагчгүйгээр жижиглэн

худалдааг ашиглах тохиолдол гол төлөв

барааг эцсийн хэрэглэгчидэд энэ аргаар

хүргэх зайлшгүй шаардлагатай байгаа

болон ерөөс жижиглэнгийн худалдаачид

хангалттай хэмжээгээр худалдан авалт

хийдэг нөхцөлд түгээмэл байна. Энэ

төрлийн зуучлагчид худалдан

авагчидтай ойр байхад хамгийн сайн

хэрэгсэл байх ба зах зээл дээр ямар

бараа байгааг мэдэх дөт зам болдог.

Page 19: Huvaarilaltiin Suvag Lecture

Бөөний худалдаачин нь

• Илүү өргөн хүрээтэй газар нутагт их

хэмжээний хуваарилалт явуулахад

хэрэг болдог. Газар нутгийн хувьд том

өргөн хүрээтэй байх тохиолдолд

жижиглэн худалдаатай холбоо

тогтооход хүндрэлтэй, зардал их гардаг

учир бөөний худалдаачдыг зуучлагчаа

болгон сонгох нь ашигтай.

Page 20: Huvaarilaltiin Suvag Lecture

Үйлдвэрийн төлөөлөгч буюу агент нь• Үйлдвэрийг төлөөлдөг боловч тэд гол төлөв бие даасан

шинжийн хувьд дутагдалтай. Үйлдвэрийн төлөөлөгч ба

агентыг ашиглах нь дараах давуу талтай:

1. Үйлдвэрлэгч жижиг бөгөөд барааны нэр төрөл цөөн

байгаа тохиолдолд худалдааны төлөөлөгч илүү хч

холбогдолтой.

2. Зах зээлд мэдлэг, туршлага багатай шинэ үйлдвэрийн

үйлдвэрийн төлөөлөгч, агентын дэмжлэгээр тэд зах

зээлд зохих байр суурь эзлэнэ.

3. Барааг өргөнөөр түгээх бололцоотой болно. Жижиг

үйлдвэрлэгч бараагаа зөвхөн дотооддоо бус гадаад

орны зах зээлд борлуулж чадна.

4. Зах зээл болон худалдан авагчаа таньж мэдэх

бололцоог олж авна.

Page 21: Huvaarilaltiin Suvag Lecture

Давуу эрх эдлэгч

• Давуу эрх үйлдвэрлэгчийн нэр,

бодлогыг ашиглан барааг худалдах

эрхийг худалдагчид өгнө. Давуу эрхийг

эдлэх нь хязгаартай боловч үүнийг

хэрэглэх болсноор маркетингийн

мэргэжилтний хувьд баталгаатай сайн

зэвсэг болж байдаг.

Page 22: Huvaarilaltiin Suvag Lecture

Давуу эрх эдлэх шинжүүд нь:

1. Өндөр өсөлттэй ашиг орлоготой байна. Давуу эрх эдлэгч

нь давуу эрхийн хөтөлбөрийг амжилттай удирдах

төлбөрийн чадвар өндөр байх ѐстой.

2. Үнэ цэнийн хуримтлал бий болгох. Франчайзын эрхийг олж

авснаар давуу эрх эдлэгчийн үйл ажиллагааны үнэ цэнэ

нэмэгдэх ѐстой.

3. Үйл ажиллагааны нууцлалтай байх. Давуу эрхийг өөр хаа

нэгтээ хуулбарлах боломжгүй концепци, нэр томъѐо эсвэл

бүтээгдэхүүн гэх мэт онцгой үйл явцыг агуулах ѐстой.

4. Үл хөдлөх хөрөнгийн ашиг. Франчайз нь давуу эрх

эдлэгчийн хувьд орлогын хангалттай эх үүсвэр болох

ѐстой.

5. Энгийн байдал. Франчайзын хөтөлбөр нь энгийн байдлаар

гүйцэтгэх бололцоотой, эзэмшүүлэгч түүнийг ул суурьтай

бодож төлөвлөсөн, давуу эрх эдлэгчээр шалгагдсан үйл

явц байдаг.

Page 23: Huvaarilaltiin Suvag Lecture

Сувгийн удирдлага

• Сувгийн удирдлагын гол зорилго нь

хуваарилалтын сувгийг хэрхэн сонгох,

тэднийг хэрхэн зохион байгуулах,

идэвхижүүлэх, яаж үнэлж, хяналт тавих

болон бие даасан бизнесменүүдийн

хоорондын зөрчлийг хэрхэн шийдвэрлэх

тухай асуудлууд байдаг.

Page 24: Huvaarilaltiin Suvag Lecture

Маркетингийн мэргэжилтнүүд ямар

зуучлагчийг сонгох талаар шийдвэр

гаргахаас өмнө дараах зүйлийг

анхааралтай авч үзэх хэрэгтэй. Үүнд:

1. Зах зээлийн сегмент

2. Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн

өөрчлөлт

3. Үйлдвэрлэгч ба хуваарилагчийн

тохироо

4. Мэргэжлийн чадварын үнэлгээ

5. Борлуулагчдийн сургалт ба авах

дэмжлэг, туслалцаа

Page 25: Huvaarilaltiin Suvag Lecture

Сувгийн хамгийн зөв сонголтыг дараах

алхмаар хийж болно. Үүнд:

1. Сонголтыг үнэлэх шалгуурууд болох

сувгийн зорилго, стратеги болон

найдвартай байдлыг жагсаах

2. Эдгээр шалгуур тус бүрийн ач

холбогдлын түвшинг тогтоох

3. Анхаарч байгаа сонгох сувгийн төрлүүдээ

жагсаах

4. Эдгээр үзүүлэлтийн дагуу сонголт нэг

бүрд оноо өгөх ба хамгийн өндөр

оноотойг тогтоох гэх мэт

Page 26: Huvaarilaltiin Suvag Lecture

Сувгийн гишүүн зуучдагчдын

идэвхижүүлэлтийг урамшуулалын ба

түгшлэлийн гэж 2 ангилдаг.

• Сувгийн урамшуулалын идэвхижүүлэлт

ихэвчлэн богино хугацаатай байх бөгөөд

нийлүүлэгчийн бараа, үйлчилгээнд

түлхэц болохуйц эдийн засгийн

урамшуулал байна. Энд ердийн

худалдааны хөнгөлөлтүүдийн зэрэгцээ

тооны, урамшууллын, бэлэн мөнгөний

зэрэг цаашдын борлуулалтыг дэмжих

олон хэлбэрүүд байна.

Page 27: Huvaarilaltiin Suvag Lecture

Түншлэлийн идэвхижүүлэлт нийлүүлэлт

ба зуучлагчдын дунд удаан хугацааны

нэгдмэл байдлыг бий болгохыг эрэлхийлж

байдаг онцлогтой.

• Энэхүү тогтолцоо нь хамтын нэгдмэл

зорилгыг бий болгохын хамт зах зээлд

өрсөлдөх давуу байдлыг олж авахад

шаардагдах зүйлүүдийг судлахаас

эхэлдэг. Түншлэлийн идэвхи

санаачлага, шагнал урамшуулал нь

шударга байдал болон бие биенээ

дэмжих үйл ажиллагааг хөгжүүлж өгдөг.

Page 28: Huvaarilaltiin Suvag Lecture

Маркетингийн удирдлага сувгийг шууд хянах эрх

байдаггүй учир ихэвчлэн нөлөөллийн хэлбэрээр хянадаг.

• Нөлөөллийн боломжит стратегиуд:

1. Шууд бусаар нөлөөлөх стратеги буюу сувгийн гишүүдийн

хооронд явагдах мэдээллийн солилцоогоор нөлөөлөх

2. Шууд нөлөөлөх стратеги буюу сувгийн хөтөлбөрийг хүлээн

зөвшөөрөх эсвэл татгалзах, мөн тэдгээрийн хэрэгжилтэнд

шахалт үзүүлэх зорилготой.

3. Шагнал ба цээрлэлийн стратеги буюу сувгийн гишүүдэд

шагнал олгодог эсвэл замлэл оноодог.

4. Шууд хэмжигдэхгүй стратеги нь сувгийн үйлдэл

үйлдвэрлэгчийн хүсэл, зорилгод нийцтэй, тиймээс хүлээж

авах эсвэл татгалзах шалтгаан тодорхойгүй байдаг.

5. Зуучлагчдын шууд стратеги – энэ нь үйлдвэрлэгчийн

зуучлалд үндэслэх бөгөөд хүлээн зөвшөөрөх эсвэл

татгалзах тусгай арга хэмжээ байна.

Page 29: Huvaarilaltiin Suvag Lecture

Сувгийг зах зээлд эзлэх хувь, хамрах

нутаг дэвсгэрийн байдлаар нь хангалттай,

хангалтгүй боловч бүрэн болон зарим

сайжруулалт шаардлагатай гэдгээр нь

үнэлж болно.

• Энд зуучлагч зах зээлд нэр хүнд сайтай

бол бага хэмжээний нутаг дэвсгэрийг

хамарч байгаа ч үйлдвэрийн хувьд

хангалттай үзүүлэлт болдог.

Page 30: Huvaarilaltiin Suvag Lecture

Хэрэглэгчийн хэрэгцээг хангахын тулд

хуваарилалтын сувгийн систем үр

ашигтай байх үүднээс дараах шаардлагыг

анхаарах ѐстой:

1. Үр ашигтай байдал

2. Хүргэлтийн хурд

3. Найдвартай байдал

4. Худалдан авах хэмжээ

5. Олон нэрийн бүтээгдэхүүн

6. Ая тухтай байдал

7. Үйлчилгээ ба дэмжлэг туслалцаа