25
TEХНИКИЙН ТАЙЛАН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН УРАМШУУЛАЛ/ТЭТГЭМЖ: ҮНЭЛГЭЭ БА ЗӨВЛӨМЖ 2010 оны 12 дугаар сарын 15 GVG зөвлөх баг Gesellschaft fuer Versicherungswissenschaft und -gestaltung e.V. (GVG) Hansaring 43, 50670 Cologne, Germany Tel.: +49/ 221/ 912 867 17, Fax: +49/ 221/ 912 867 59 e-mail: [email protected] www.gvg.org

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАНhsdp.org/public/f/16.pdf · ажиллагаа 6 нь доорх Хүснэгт 1-д харуулсанчлан

  • Upload
    others

  • View
    9

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

TEХНИКИЙН ТАЙЛАН

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН УРАМШУУЛАЛ/ТЭТГЭМЖ:

ҮНЭЛГЭЭ БА ЗӨВЛӨМЖ

2010 оны 12 дугаар сарын 15

GVG зөвлөх баг

Gesellschaft fuer Versicherungswissenschaft und -gestaltung e.V. (GVG) Hansaring 43, 50670 Cologne, Germany

Tel.: +49/ 221/ 912 867 17, Fax: +49/ 221/ 912 867 59 e-mail: [email protected]

www.gvg.org

2

АГУУЛГА

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ ..................................................................................... 3 1.  ОРШИЛ ......................................................................................................................... 4 2. МОНГОЛ УЛСАД СУРГАЛТЫН УРАМШУУЛАЛ/ТЭТГЭМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ................................................................................................... 7 

2.1 Хууль эрх зүй, зохицуулалтын орчин .................................................................. 7 

Эрүүл мэндийн салбар дах сургалтын урамшуулал ..................................................... 9 2.2 Төрийн санхүүжилттэй сургалт .......................................................................... 10 

2.2.1. Төгсөлтийн өмнөх сургалтад олгож буй Засгийн газрын санхүүгийн дэмжлэг .......................................................................................................................................... 10 2.2.2. Төгсөлтийн дараах сургалтад олгож буй Засгийн газрын санхүүгийн дэмжлэг .......................................................................................................................................... 13 

2.3 Орон нутгийн засаг захиргааны санхүүжилттэй сургалт ................................. 14 

2.4   Төслийн санхүүжилттэй сургалт ................................................................. 15 

3. ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА ............................................................................................ 18 4. ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮГНЭЛТ ............................................................. 20 5. БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨМЖ ................................................................ 22 НОМ ЗҮЙ ................................................................................................................................ 24 

3

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ   АХБ Азийн Хөгжлийн Банк АНУ Америкийн нэгдсэн улс ДЭМБ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага СТС Сургалтын төрийн сан ТББ Төрийн бус байгууллага ЭМСХХ Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр төсөл ЭМСМТ Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө ЭМШУИС Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль ЭМТНХ Эрүүл мэндийн технологийн нэгдсэн хөтөлбөр ЭМЯ Эрүүл мэндийн яам

4

1. ОРШИЛ   Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 (ЭМСХХ3) төслийн нэг зорилго нь Монгол улсын алслагдсан хөдөө орон нутагт ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудыг урамшуулан дэмжихэд оршино. ЭМСХХ3 төслийн гурав дах Бүрэлдэхүүн хэсэг нь “Хүний нөөцийн хөгжлийг сайжруулах”-ад чиглэдэг. Тэр дундаа, Бүрэлдэхүүн хэсэг 3-ийн Үйл ажиллагаа 6 нь “Сургалтын урамшуулал/тэтгэмж”-ийн тухай юм. Үйл ажиллагаа 6 нь доорх Хүснэгт 1-д харуулсанчлан 2 дэд үйл ажиллагаанд хуваагдах ба хүснэгтээс дэд үйл ажиллагаа тус бүрийн төлөвлөсөн үр дүн, явцын үзүүлэлтийг харж болно. Хүснэгт 1. ЭМСХХ3 төслийн Бүрэлдэхүүн хэсэг 3-ын Үйл ажиллагаа 6 Үйл ажиллагаа Үр дүн Үзүүлэлт 6.1 Хөдөө, алслагдсан нутгийн эмнэлгийн мэргэжилтнүүдэд чиглэсэн сургалтын урамшуулал/тэтгэмжийн механизмын тухай бодлогын баримт бичиг боловсруулахад туслалцаа үзүүлэх ба сургалтын сангийн чадавхийг нэмэгдүүлэх

Хөдөө, алслагдсан нутгийн эмнэлгийн мэргэжилтнүүдэд чиглэсэн сургалтын урамшуулал/тэтгэмжийн механизм болон сургалтын сангийн чадавхийг нэмэгдүүлэх тухай бодлогын баримт бичиг боловсруулагдан батлагдсан байна

- Бодлогын баримт бичгийг боловсруулахад оролцсон хамтрагч талуудын тоо ба төрөл - Хөдөө, алслагдсан нутгийн эмнэлгийн мэргэжилтнүүдэд чиглэсэн сургалтын урамшуулал/тэтгэмжийн тухай бодлогын баримт бичиг батлагдсан байна

6.2 Сургалт явуулдаг байгууллагуудад сурч буй суралцагчдын дунд хөдөөгийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн эзлэх тоог ихэсгэх зорилгоор сургалтын урамшуулал болон тэтгэмжид үнэлгээ хийн боловсруулах

Сургалт явуулдаг байгууллагуудад сурч буй суралцагчдын дундах хөдөөгийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн эзлэх тоог ихэсгэх сургалтын урамшуулал болон тэтгэмжийн механизмыг боловсруулан батлагдсан байна

- Анагаах ухааны их, дээд сургууль болон коллежүүдэд хөдөөгийн эмнэлгийн ажилчдын боловсролыг дээшлүүлэх зорилгоор захиалагдсан суудлын тоо - Анагаах ухааны их, дээд сургууль болон коллежүүдэд хөдөөгийн эмнэлгийн ажилчдын боловсролыг дээшлүүлэх зорилгоор олгогдсон тэтгэлгийн тоо

Хүснэгт 1-ээс харахад сургалтын урамшуулал ба тэтгэмж нь хоёр төрөлтэй байна: * төгсөлтийн дараах болон тасралтгүй сургалтад хамруулах боломж олгох замаар эмнэлгийн мэргэжилтнүүдийг хөдөө орон нутагт ажиллах, тэндээ үлдэх сонирхлыг төрүүлэх; * мэргэжил эзэмшсэнийхээ дараа хөдөө орон нутагт ажиллах нөхцөлтэйгээр оюутнуудад урамшуулал болгон тэтгэмж олгох буюу сургалтын төлбөрөөс чөлөөлж анагаахын болон сувилахуйн сургуульд суралцуулах. GVG зөвлөх баг “Монгол улс дах эмнэлгийн мэргэжилтнийг урамшуулах тогтолцоо” сэдэвт тайланг 2010 оны 6 дугаар сарын 28-нд ЭМСХХ3 төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон Эрүүл мэндийн яамны Хүний нөөцийн ажлын хэсэгт хүлээлгэн

5

өгсөн. Энэ тайланд хөдөөгийн эрүүл мэндийн тусламжийг бэхжүүлэхэд чиглэсэн бүх төрлийн урамшуулал, ялангуяа санхүүгийн урамшуулалд дүн шинжилгээ хийсэн. Сургалтын урамшууллын талаар мөн өгүүлэх бөгөөд “Монгол улс дах эмнэлгийн мэргэжилтнийг урамшуулах тогтолцоо” тайланд: “Сургалтад хамруулах урамшууллыг санал болгох нь мэргэжлээ дээшлүүлэх эрмэлзлийг дэмжихийн зэрэгцээ тусламжийн чанарыг сайжруулахад нөлөөлөх сайн арга мөн. 2008 онд Салбар дундын ХНХ зохицуулах хорооноос зөвлөмж болгосны дагуу төгсөлтийн өмнөх сургалтад хамрагдаж буй оюутнуудад сургалтын урамшуулал олгохыг санал болгосон. Хөдөө орон нутагт тогтвортой ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнийг 3-5 жил тутам богино буюу урт хугацааны сургалтад хамруулах нэг хувилбар байж болно. Өрхийн эмнэлгүүд хэдийгээр хувийн хэвшилд хамаардаг ч тэднийг Засгийн газрын санхүүжилттэй сургалтын урамшуулалд хамруулах нь ухаалаг арга хэмжээ байж болох юм. Эдгээр болон бусад сургалтын урамшууллын талаар 2010 оны сүүлээр гарах тайланд тусгагдана.” 2010 оны 6 дугаар сарын 28-нд танилцуулагдаж байсан тусдаа гарах тайлан нь энэ тайлан болно. ЭМСХХ3 төслийн Бүрэлдэхүүн хэсэг-3-ын Үйл ажиллагаа 6 нь 2010 оны эцэс гэхэд дараах хоёр хүрэх үр дүнг гаргахаар заасан: * Хөдөө, алслагдсан нутгийн эмнэлгийн мэргэжилтнүүдэд чиглэсэн сургалтын урамшуулал буюу тэтгэмжийн тухай бодлогын баримт бичиг (баримтжуулах); * Сургалтын урамшууллын шинэ тогтолцоог хэрэгжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөө. Энэ тайланд одоо байгаа сургалтын урамшуулал, тэтгэмжид үнэлгээ өгч, эдгээр урамшуулал, тэтгэмжийг эмнэлгийн мэргэжилтнүүдийг хөдөө орон нутагт (суманд) ажиллуулах, тэнд нь үлдээхэд хэрхэн үр дүнтэй ашиглах талаар зөвлөмж боловсрууллаа. Сүүлчийн бүлэгт бодлогын баримт бичиг болон хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг багтаав. Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний (2006-2015) Хүний нөөцийн хөгжил үндсэн чиглэлийн хүрээнд Стратеги 15: “Эмнэлгийн мэргэжилтнүүд болон эрүүл мэндийн ажилтнуудын төгсөлтийн өмнөх, дараах болон ажлын байран дээрх сургалтыг шинэчлэх”, Стратеги 16-д “Салбарт ажиллаж буй эрүүл мэндийн бүх ажилтны нийгмийн хамгааллыг баталгаажуулах зэргээр урамшууллын хөшүүргийг улам боловсронгуй болгох”. Хэрэгжүүлэх Хүрээнд (2006-2010) Стратегийн үйл ажиллагаа 16.1 ба 16.3-т “Эмнэлгийн гол мэргэжилтнүүд, ялангуяа хөдөө орон нутагт ажиллаж буй мэргэжилтнүүдийн карьерын шинэ тогтолцоог боловсруулах”, “Хөдөө алслагдсан орон нутагт ажиллаж буй эрүүл мэндийн бүх ажилтнуудад чиглэсэн цалингийн болон урамшууллын багцыг шинэчлэх, батлах, хэрэгжүүлэх ба үүнд тодорхой хугацаагаар хөдөө орон нутагт томилолтоор ажиллах мөн багтана” гэж тус тус заасан. Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний, (2006-2015), Хэрэгжүүлэх хүрээнд, (2006-2010), тусган төлөвлөгдсөн үр дүнгийн нэг нь “Салбарт ажиллаж буй нийт эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан урамшууллын тогтолцоог эмч болон эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулахад онцгой анхаарал хандуулан боловсруулан хэрэгжүүлж, хот хөдөөгийн ялгааг бууруулна” гэсэн байдаг. Мастер төлөвлөгөө болон Хэрэгжүүлэх хүрээний аль алинд сургалтын

6

урамшууллын талаар тодорхой тусгагдаагүй. Энэ тайлангийн Бүлэг 2-т сургалтын урамшуулал олгож буй хууль эрх зүй, зохицуулалтын орчин, сургалтын урамшууллыг эмнэлгийн мэргэжилтнүүдийг хөдөө орон нутагт тогтвортой ажиллах сонирхлыг төрүүлэх зорилгоор өмнө нь болон одоо хэрхэн ашиглагдаж буй тухай тайлбарлана. Бүлэг 3-т иймэрхүү урамшууллыг бусад улс оронд хэрхэн хэрэглэдэг туршлага, жишээг өгөв. Бүлэг 4-т Монгол улсад өмнө нь болон одоо хэрэглэгдэж буй хөдөөгийн эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын урамшуулалд дүн шинжилгээ хийн, тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн тухай өгүүлнэ. Бүлэг 5-д дэвшүүлсэн зөвлөмжийг сургалтын урамшууллын талаарх бодлогын баримт бичиг болон санал болгож буй сургалтын урамшууллыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл хэлбэрээр өгүүлсэн болно.

7

2.  МОНГОЛ  УЛСАД  СУРГАЛТЫН УРАМШУУЛАЛ/ТЭТГЭМЖИЙГ  ХЭРЭГЖҮҮЛЖ  БУЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ           Энэ бүлэгт бид сургалтын санхүүжилт буюу тэтгэмж, тэтгэмжийн тухай ерөнхийд нь өгүүлнэ. Учир нь өнөөгийн байдлаар төгсөлтийн өмнөх сургалтаар хөдөө орон нутагт ажиллах сонирхол төрүүлэх зорилгоор олгодог сургалтын урамшуулал бараг байхгүй бөгөөд төгсөлтийн дараах сургалтад цөөхөн төрлийн урамшуулал байдаг байна.

2.1  Хууль эрх зүй, зохицуулалтын орчин            Сургалтын урамшууллын талаар дараах хууль эрх зүйн баримт бичгүүд байдаг:

• Эрүүл мэндийн тухай хууль • Боловсролын тухай хууль • Дээд боловсролын тухай хууль • Засгийн газрын тогтоолууд • Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө ба түүний Хэрэгжүүлэх хүрээ • Эрүүл мэндийн салбарын Хүний нөөцийн хөгжлийн бодлого, 2010-2014 он • Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн карьерын баримт бичиг • Эрүүл мэнд ба Боловсролын сайдын хамтарсан тушаал • Эрүүл мэндийн сайдын тушаал

Эрүүл мэндийн тухай хуулийн “Эрүүл мэнд ба анагаах ухааны боловсрол, сургалт” гэсэн хэсэгт: 28.2 Эрүүл мэнд, анагаах ухааны боловсрол олгох сургалт явуулах, эмнэлгийн мэргэжилтнийг давтан сургах мэргэшлийн зэрэг олгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дангаар буюу холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтоож мөрдүүлнэ (Энэ хэсэгт 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан). Боловсролын тухай хуулийн “Боловсролын яамны эрх” гэсэн 28 дугаар заалтад: 28.1.14. Суралцагчид хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх, сургалтын төлбөрийг төр хариуцах асуудлыг Засгийн газраас баталсан журмын дагуу шийдвэрлэх 28.1.16. Орон нутгийн ажиллах хүчний хэрэгцээнд үндэслэн дээд боловсролын байгууллагад зохих журмын дагуу элссэн иргэдээс Сургалтын төрийн сангаас буцалтгүй тусламжаар суралцуулах оюутны тоог жил бүр аймаг, нийслэлээр тогтоож, гэрээний үндсэн дээр суралцуулах журам баталж хэрэгжүүлэх. Дээд боловсролын тухай хуулийн “Дээд боловсролын санхүүжилт” гэсэн хэсгийн 18.4-т “Зайлшгүй шаардлагатай зарим мэргэжлээр гадаадад мэргэжилтэн бэлтгэх сургалтын зардлыг жил бүрийн улсын төсвөөс санхүүжүүлж болох бөгөөд Боловсролын яам нь мэргэжлийн хэрэгцээг үндэслэн төрөөс суралцагчид үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хуваарилан зохицуулна” гэж заасан. Түүнчлэн 45.1.5 дах заалтад оюутан бодлогын хүрээнд дэмжлэг, тэтгэмж авах эрхтэйг заасан байдаг.

8

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.3 дах заалтаар “ Сургалтын төрийн сан” нь дараах санхүүжилтийг олгоно гэж заажээ: 16.3.1. Сургалтын төлбөрийн зээл олгох 16.3.2. Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж үзүүлэх 16.3.3. Сургалтын төлбөрийг төрөөс хариуцан үнэ төлбөргүй сургах. 2000-2010 он хүртэл Засгийн газраас төгсөлтийн өмнөх болон дараах сургалтад хамрагдаж буй оюутнуудад сургалтын урамшуулал, тэтгэмж байдлаар дэмжлэг үзүүлэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Үүнд: 1. 2000 оны 12 дугаар сарын 26-нд Засгийн газар 201 дүгээр тогтоолоор “Төрийн

албан хаагчдын хүүхдэд олгох Засгийн газрын тэтгэлгийн тухай журам”-ыг баталсан. Засгийн газрын энэ тогтоолоор төрийн албан хаагчийн нэг хүүхэд дотоодын магадлан итгэмжлэгдсэн буюу гэрчилгээ бүхий их, дээд сургуульд сурах сургалтын төлбөрийг засгийн газраас эргүүлэн олгохоор заасан. Засгийн газар дипломын сургалттай сургуулийн 90 кредит, бакалаврын 120 кредиттэй сургалтын төлбөрийг төлнө. Үүнд хамрагдахын тулд оюутнууд Боловсролын яамнаас зөвшөөрөл авсан их, дээд сургуульд элсэн орсон албан ёсны баталгаатай байх хэрэгтэй.

2. 2000 оны 10 сарын 6-нд Засгийн газар 158 дугаар тогтоол батлан “Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн оюутнуудад засгийн газрын санхүүжилттэй тэтгэлэг олгох журам” гаргасан.

3. 2006 онд Засгийн газар 55 дугаар тогтоолоор “Төрийн гэрээт албан хаагчдын

хүүхдэд сургалтын тэтгэлэг олгох журам”-ыг баталсан. Төрийн гэрээт албан хаагчийн нэг хүүхэд (зарим төрлийн үйлчилгээг гэрээгээp гүйцэтгэдэг) буюу оюутан Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөр авна.

4. 2008 оны 5 сарын 14-нд Засгийн газар 177 дугаар тогтоол гарган “Монгол Улсын

их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын төлбөрийн зээл болон нөхөн олговор олгох тухай” журам баталсан. Энэ тогтоол нь орон тоогоор бакалавр, магистр, докторын сургалтад хамрагдаж буй оюутнууд засгийн газрын сургалтын төлбөрийн зээл авах боломж олгох, түүнийг зохицуулах зорилготой. Дараах оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой: 4.1. Хагас өнчин 4.2. Малчин өрхийн гишүүн бүрт 100-аас цөөн тооны мал ногддог малчны

хүүхэд/оюутан 4.3. Өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь тухайн бүс нутгийн амьжиргааны доод

түвшнээс доогуур айлын оюутан хүүхэд 4.4. 2 буюу түүнээс жилээр гэрээт цэргийн алба хаасан байлдагч Засгийн газрын сургалтын төрийн зээл авахаар сонгогдсон оюутан бүр Сургалтын төрийн сантай гэрээ байгуулна. Оюутны сурлагын амжилтын дундаж 2.8 буюу түүнээс дээш байвал зээлийн гэрээг үргэлжлүүлнэ. Сургалтаа дуусгах буюу төгссөний дараа 5 жилийн дотор сургалтын зээлийг засгийн газарт эргүүлэн төлнө. Оюутан/төгсөгч, ажил олгогчийн хамт зээлийг эргүүлэн төлөх хуваарь хийх ба нэг сард сарын цалингийн дээд тал нь 50% хүртэл төлбөрийг Сургалтын төрийн санд төлнө. Хэрэв оюутан төгссөнийхөө дараа хөдөө орон нутагт төрийн байгууллагад дор хаяж 3 жил буюу хотын төрийн байгууллагад дор хаяж 5 жил тогтвортой

9

ажиллавал оюутан/төгсөгч засгийн газрын сургалтын төлбөрийн зээлээс чөлөөлөгдөнө.

5. 2008 оны 2 сарын 6-нд Засгийн газар 46 дугаар тогтоол батлан “Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ыг гаргасан. Энэхүү тогтоолоор сурлага, спорт, урлагийн чиглэлээр онцгой амжилт гаргасан оюутнуудад (диплом, бакалавр, магистр ба докторын) Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох замаар онцгой авъяас, чадварыг хөгжүүлэх, урамшуулан хөхүүлэх зорилготой. Сурлагын онооны дундаж нь 3.0 буюу түүнээс дээш дараах шалгуурыг хангасан оюутнууд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдахаар өргөдөл гаргана: a. Техник, технологийн чиглэлээр дэлхий, бүсийн ба олон улсын тэмцээнд эхний 3

байранд шалгарсан оюутнууд b. Оюутны дэлхийн аварга болон дэлхий, бүсийн оюутны наадамд эхний 3 байранд

шалгарсан, Монголын оюутны спортын наадам, уралдаан, тэмцээнд тэргүүн байр эзэлсэн оюутнууд

c. Үндэсний их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний бага хуралд эхний 3 байрт шалгарсан, мэргэжлийн сэтгүүлд дор хаяж 2 нийтлэл хэвлүүлсэн, олон улсын бага хуралд илтгэл тавьсан болон магистр, докторантурын сургалтын хүрээнд улс орондоо хэрэгтэй, бодитой судалгааны ажил хийсэн оюутнууд

d. Олон улсын урлаг болон хөгжмийн наадамд эхний 3 байранд шалгарсан болон Үндэсний наадам, хөгжмийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн оюутнууд.

Улс орны хувьд тэргүүлэх чиглэлээр сурлагын онооны дунджаар 4 улирлын турш тасралтгүй 3.8 буюу түүнээс дээш амжилттай суралцаж байгаа, өөрийн их, дээд сургуулийн хэмжээнд манлайлал сайтай гэдэг нь үнэлэгдэн “шилдэг оюутнаар” шалгарч байсан оюутнууд Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хамрагдах боломжтой. Дээрх шаардлагыг хангасан оюутнууд 10 сарын сургалтын тэтгэлгийг Ерөнхийлөгч буюу Ерөнхий сайдын гарын үсэг бүхий Өргөмжлөлийн хамт авдаг. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт жил бүр 30 хүртэл тооны оюутнууд хамрагдах ба сард 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгогддог. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт 50 хүртэл тооны оюутнууд хамрагдан, сарын 80 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг. 2010 оноос эхлэн Монгол улс Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгож буй мөнгөнөөс жилд 500.000 төгрөгийг төгсөлтийн өмнөх сургалтын хагас жилийн төлбөр болгон шилжүүлж эхлээд байна.

Эрүүл мэндийн салбар дах сургалтын урамшуулал   2007 оны 7 дугаар сарын 3-нд Эрүүл мэндийн яам Боловсролын яамтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь саяхан батлагдсан Эрүүл мэндийн ба Боловсролын сайдын хамтарсан тушаалын суурийг тавьж өгсөн билээ. 2009 оны 11 дүгээр сарын 13-нд 377/486 дугаар бүхий хамтарсан “Байнгын комисс байгуулах тухай” тушаалаар эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлогын хүрээнд эмнэлгийн мэргэжилтнүүдийн төгсөлтийн өмнөх бакалаврын болон мэргэжлийн сургалтад хамруулах тухай хоёр сайдын хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх явдлыг эрчимжүүлэхийг зорьсон. Уг тушаалаар байнгын комиссийн үүргийг дор дурьдсан

10

чиглэлээр баталсан. Үүнд : 1. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн болон бакалавр, магистр, докторын

түвшний сургалт эрхлэх байгууллага байгуулах болон шинэ мэргэжил нээх; 2. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг мэргэжлийн болон дээд

боловсролын байгууллагын элсэлтийн хяналтын тоо тогтоох; 3. Эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр эзэмшүүлэх мэргэжлийн чиглэл,

индекс тогтоох, шинэчлэх; 4. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын

байгууллагуудыг аттестатчилах; 5. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагаатай холбоотой

бусад асуудал.

2008 онд Эрүүл мэндийн сайд “Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичгийг” (Сайдын тушаал №113, 2008) баталсан нь дээд болон дунд мэргэжлийн эмнэлгийн мэргэжилтнүүд болон сувилагч нарын боловсрол, сургалттай холбоотой гол шинэчлэлийг тодорхойлсон. 2008 оны 9 дүгээр сарын 1-нд Боловсрол ба Сангийн сайдын 451/318 дугаар бүхий “Дээд боловсролын зээл болон эргэн төлөгдөхгүй дэмжлэгийн тухай” хамтарсан тушаал гаргасан. 2009 оны 12 сард Эрүүл мэндийн хүний нөөцийн салбар дундын Дээд хэмжээний хороогоор хэлэлцэн, Эрүүл мэндийн сайд “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2010-2014 онд хөгжүүлэх бодлого”-ыг баталсан. Энэхүү шинэ бодлогын гол зорилго нь “Эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд үндэслэн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, дахин сургах, мэргэжүүлэх болон хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлж, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, хандлагыг сайжруулах”-ад оршино.

2.2  Төрийн санхүүжилттэй сургалт  

2.2.1.  Төгсөлтийн  өмнөх  сургалтад  олгож  буй  Засгийн  газрын санхүүгийн дэмжлэг   1993 оны Засгийн газрын 107 тоот тогтоолоор Сургалтын төрийн сан (СТС) засгийн газрын санхүүжилттэй тэтгэлгийг дэмжих, сургалтыг дэмжсэн “хөнгөлөлттэй зээл” байдлаар ашиглагдах зорилготой байгуулагдсан. Түүнчлэн мэргэжлийн боловсролын санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудыг дэмжихэд чиглэж байна. Засгийн газраас олгох тэтгэлэг, сургалтын зээл зэрэгт зориулагдан хуваарилагдсан улсын төсвийг жил тутам зохицуулах, тэдгээр зээл, тэтгэлгийг их, дээд сургуулиуд, байгууллагуудад шилжүүлэх үүргийг СТС хүлээдэг. Мөн СТС нь санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэлтээр дайчлах, зээл, тэтгэлэг олгох тухай гэрээг батлах, зээлийг олгох, түүний нөхөн төлбөрийг хариуцахаас гадна шаардлагатай тохиолдолд нөхөн төлөгдөхгүй байгаа зээлийн асуудлаар шүүхэд хандах эрхтэй. Засгийн газраас олгож буй сургалтын төлбөрийн эргэн төлөлтөд Боловсролын яам, их дээд сургууль,

11

коллежүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Засгийн газрын сургалтын төлбөрийн тэтгэлэг болон зээлд хамрагдах оюутны тоог Боловсролын яам тогтоодог. 1996-1999 онд СТС нь эмзэг бүлгийн өрхийн оюутнуудад илүү анхаарал хандуулан ажиллав. Тиймээс сангийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжин СТС-аас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон Монгол улсад сурч байгаа гадаадын оюутнуудад тэтгэлэг олгох болсон. Засгийн газрын 158 дугаар тогтоол ёсоор малчин өрх, бага орлоготой бүлгийнхэн болон нэг өрхийн 3-аас дээш хүүхэд оюутан байвал Засгийн газраас сургалт/боловсролын төлбөрийг хариуцах болсон ба СТС-ийн нийт төсвийн 35% нь дээрх бүлгийн оюутнуудад ногдож байсан. Хүснэгт 2. Мэргэжлийн боловсрол эзэмшихээр сурч буй оюутнуудад олгосон санхүүжилтийн дүн, 2001-2009 он (Засгийн газрын №96, №158, №177, №201 тогтоол болон Боловсролын сайдын №356 тушаалын дагуу). Шалгуур

2001 2004 2007 2009 Оюутны тоо

Санхүүжилт

Оюутны тоо

Санхүүжилт

Оюутны тоо

Санхүүжилт

Оюутны тоо

Санхүүжилт

ЗГТ 2008 оны №177 (ЗГТ 2000 оны №96)

ЗГ сур.зээл 9908 2478.3 9494 2235.2 7782 1936.2 7319 3069.8

Тэтгэлэг 1099 285.7 1897 435.9 2418 905.2 2361 1784.2

Шагнал, олимпиад

182 43.6 137 44.3 138 43.4 173 912.82

Нийт 11189 2807.6 11528 2715.4 10338 2884.8 9853 5766.8 ЗГТ 2008 оны №177 (ЗГТ 2000 оны №158)

Нэн ядуу 3676 986.5 11913 3143.7 11523 2989.9 11242 4196.6 Малчин 1028 275.9 5034 1524.7 4167 1155.8 2757 1092.1 Нэг өрхийн 3-аас дээш хүүхэд оюутан

577 154.8 1095 289 897 244 380 176.31

Нийт 5281 1417.2 18042 4957.4 16587 4389.7 14379 5465 ЗГТ №201 сурч буй оюутнууд, Төрийн албан хаагчийн хүүхэд

12262 3188.1 17483 4394.4 16133 4353.3 16380 7263.8

Хилийн чанад дах магистр, докторын сургалт

279 2399 270 3437.9 181 2027.2 131 2859.1

Нийт 29011 9811.9 47323 15505 43239 13655 40743 21355 Сумын төрийн албан хаагчдыг бэлтгэх

436 350 153 131.67

Төрийн гэрээт ажилтнуудын хүүхэд

6904 2001.3 12635 7304.7

Баруун 5 аймгийн тээврийн зардал

11302 333.8 10548 383.9

Нийт 18642 2685.1 23336 7820.3 2001-2008 оны нийт дүн (мян.төг)

29011 9811.9 47323 15505 61881 16340 64079 29175

Эх сурвалж: Сургалтын төрийн сан, 2010. www.stf.mecs.gov.mn 2008 онд Зориг сангийн хийсэн судалгааны1 дүнд 2007-2008 оны хичээлийн жилд

12

Засгийн газраас сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээлд СТС-аар дамжуулан нийт 13.4 тэрбум төгрөгийг 45546 оюутанд олгосон байдлыг авч үзвэл: • 4.5 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчийн хүүхдийн сургалтын төлбөрт, • 2.1 тэрбум төгрөгийг сургалтын төлбөрийн зээлийг 8693 оюутанд • 1.2 тэрбум төгрөгийг 5077 малчин өрхийн хүүхдүүд/оюутнуудад • 3.1 тэрбум төгрөгийг 12461 бага орлоготой өрхийн оюутан хүүхдүүдэд • 0.2 тэрбум төгрөгийг 1020 3-аас дээш оюутан хүүхэдтэй өрхийн хүүхдэд олгосон

байна. Санхүүжилт олгох зайлшгүй хувилбар байдаггүй болон СТС-ийн ажил үүргийн хуваарийг сайтар тодорхойлж өгөөгүй зэргээс шалтгаалж оюуны өндөр чадамжтай боловч сургалтын төлбөрөө төлөх боломжгүй оюутнуудад дэмжлэг үзүүлэх гэсэн СТС-ийн анхны зорилго гажин, төрийн албан хаагчдад төгсөлтийн дараах сургалтын тэтгэлэг, тусламж олгож байдаг мөш өргөн хүрээтэй үйл ажиллагаа гүйцэтгэх болсон байна. СТС-ийн олгох засгийн газрын сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл нь 1993-1995 онд оюуны өндөр чадамжтай ч төлбөрөө төлөх бололцоогүй оюутнуудыг дэмжих зорилгоор эхлээд, 1996-1999 онд нэн ядуу, эмзэг бүлгийн болон бага орлоготой өрхийн хүүхдүүдийг дэмжихэд чиглэж, 2000 оноос ядуу, өнгчин, бага орлоготой өрхийн болон төрийн албан хаагчдын хүүхдүүд/оюутнуудад Засгийн газрын сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл олгох байдлаар ажиллаж ирсэн. 2003 оноос СТС-ийн ажлын цар хүрээ өргөжиж, сумын түвшинд ажиллах төрийн албан хаагчдыг, ялангуяа эмч, багш нарыг бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох болсон. Сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл авсан оюутны тоо 1994 онд 8000 байсан бол 2001 онд 29000, 2009 онд 64079 болж өссөн байна (Хүснэгт 2). ЭМШУИС-ийн хувьд нийт 5763 оюутнуудын 23.5% буюу 1351 нь СТС-ийн санхүүжилтээр суралцсан байна (Хүснэгт 3). Бусад оюутнууд нь өөрсдийн санхүүжилтээр суралцсан. Хүснэгт 3. ЭМШУИС-ийн оюутнуудад 2008-2009 оны хичээлийн жилд олгосон сургалтын төлбөр Төлбөрийн төрөл I II III IV V VI Нийт Буцалтгүй тусламж 6 5 10 7 5 4 37 Засгийн газрын гэрээ 1 0 0 0 0 0 1 Малчны хүүхэд 5 6 16 17 25 4 73 Нэн ядуу айлын хүүхэд 54 61 71 71 40 26 323 Шагнал, олимпиад 2 0 0 0 0 0 2 ЗГ сур.зээл 24 35 42 34 27 4 166 Нэг өрхийн 3-аас дээш хүүхэд оюутан

0 7 12 8 7 6 40

Төрийн албан хаагчийн хүүхэд/Тэтгэлэг

119 128 125 140 120 57 689

Нийт 211 242 280 277 224 101 1331 2009 онд ЭМШУИС-ийн нийт оюутны тоо 5763 байсан

Эх сурвалж: ЭМШУИС, Санхүүгийн хэлтэс, 2010 он Дээр дурдсан төрийн албан хаагчид, ядуу өрхийн хүүхдүүд болон оюуны чадамж сайтай оюутнуудад дэмжлэг үзүүлэх олон тооны арга хэмжээ, хүчин чармайлтын дүнд засгийн газраас сургалтын төлбөр болон зээл авсан оюутны тоо сүүлийн арваад жилд өсчээ. 2000 оны Засгийн газрын 201 дүгээр тогтоолын дагуу 2004-2006 онд СТС-ийн нийт санхүүжилтийн 41.7-44.7 % нь төрийн албан хаагчийн хүүхдэд, 57.1-60.6%-ийг

13

төрийн албан хаагчдын магистр, докторантурын сургалтын төлбөрт ногдох засгийн газрын сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл эзэлж байна. Мөн дээрх хугацаанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл олгосон өнчин хүүхэд, эмзэг бүлгийн болон нэн ядуу өрхийн хүүхдийн тоо өсч тэтгэлгийн хэмжээ 435.9 сая төгрөгөөс 883.8 сая төгрөгт хүрчээ.

2.2.2.  Төгсөлтийн  дараах  сургалтад  олгож  буй  Засгийн  газрын санхүүгийн дэмжлэг  Эрүүл мэндийн яамны хувьд эрүүл мэндийн ажиллах хүчний тасралтгүй сургалт нь тэргүүлэх асуудлын нэг мөн бөгөөд салбарт ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадварыг дээшлүүлэх зорилгыг агуулдаг. Эмнэлгийн мэргэжилтнийг лицензжүүлэх тогтолцоо бий болсон ба 5 жил тутам лиценз сунгахад тасралтгүй сургалтад хамрагдан кредит цуглуулахыг шаарддаг. Эмнэлгийн мэргэжилтэнд лиценз олгох, лицензийг сунгах үүргийг ЗГХА-Эрүүл мэндийн газрын Сургалт, судалгаа ба эмнэлгийн мэргэжилтний лицензийн хэлтэс хариуцан гүйцэтгэдэг. 1990-2000 онд төгсөлтийн дараах сургалтыг дэмжих засгийн газрын санхүүжилт байгаагүй ба тухайн үед цөөн тооны хөдөө орон нутгийн байгууллагууд төгсөлтийн дараах сургалтыг дэмжин санхүүжүүлж байсныг эс тооцвол төгсөлтийн дараах сургалтад хамрагдаж байсан бүх мэргэжилтнүүд төлбөрөө өөрсдөө хариуцаж байв. Анагаах ухааны тасралтгүй төгсөлтийн дараах олон сургалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтнүүдэд Нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ/ДОХ, Дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөр зэрэг хандивлагч байгууллагуудын дэмжлэгтэй хэрэгждэг хөтөлбөрүүд санхүүжилт олгож байсан. Хүүхдийн өвчний цогц менежментийн хөтөлбөр үүнд хамаарахгүй ба өрхийн эмч нар дээрх сургалтад бараг хамрагдаагүй юм. Ерөнхий мэргэжлийн эмч нарт зориулсан сургалтын урамшууллыг бий болгох талаар ЭМЯ хэд хэдэн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн: 2000 онд ЭМЯ төгсөлтийн дараах сургалтын санд (сургалтын урамшуулал), ялангуяа хөдөөгийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн хэрэгцээг хангах зорилгоор улсын төсөвт 180 сая төгрөгийг батлуулсан (Хүснэгт 4). Сангийн төсөв жилээс жилд нэмэгдэн нийтдээ 4-5 дахин өссөн ба 2008 онд 858 сая төгрөгт хүрсэн байна. Санг хөдөөгийн эмнэлгийн мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах сургалтад хамруулах маягаар урамшуулахад зарцуулсан. Энэ санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад нийт 5116 эмнэлгийн мэргэжилтэн сүүлийн арван жилд хамрагдаад байгаа ба 2010 онд 553 хүнийг сургахаар төлөвлөөд байна. Засгийн газрын санхүүжилттэйгээр (СТС) төгсөлтийн дараах сургалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоо 2001-2009 онд тогтмол өсч байсан ч сүүлийн 2 жилд цөөрөх хандлага ажиглагдаж буйг Хүснэгт 4-өөс харж болно. 2001-2009 онд нийт 649 эмнэлгийн мэргэжилтэн урт хугацааны буюу резиденсийн сургалтад сурчээ. Эмч нарын нарийн мэргэжил эзэмших 6 сарын сургалтад 119 эмч хамрагдсан байна. 2003 оны байдлаар авч үзвэл төгсөлтийн дараах санхүүжилттэй тасралтгүй сургалтад эмч нарын 9.7%, бага эмч нарын 8.3%, сувилагч нарын 7% нь хамрагдсан нь олон улсын стандартаас хэт доогуур үзүүлэлт юм. Эрүүл мэндийн салбарын Хүний нөөцийн хөгжлийн бодлогод, 2004-2013, зааснаар нийт эмнэлгийн мэргэжилтний 70% нь төгсөлтийн дараах сургалтад хамрагдах ёстой (ЭMЯ, 2003 он). Гэхдээ 2009 онд байдал

14

харьцангуй сайжирч нийт эмч нарын 25% (1521 эмч) нь урт болон богино хугацааны сургалтад хамрагджээ. Энэ хугацаанд эмнэлгийн дунд мэргэжилтний 25.3% (3594) нь 3 сарын нарийн мэргэжлийн болон 1 сарын тасралтгүй сургалтад хамрагдсан байна. Үүнээс үзэхэд сүүлийн 6 жилд эмч нарын төгсөлтийн дараах сургалтад хамрагдах хувь 15.3%-аар, эмнэлгийн дунд мэргэжилтнүүдийн хувьд 16.7-18%-аар өсчээ. 2009 онд эмнэлгийн мэргэжилтнүүдийн англи хэлний мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалт явагдаж эхэлсэн ба 2010 онд 21 аймгаас тус бүр 2 эмч, 1 сувилагчийг англи хэлний курст сургасан байна. Улаанбаатар хотоос 25 эмч англи хэлний курст сурчээ. Энэ тоог Хүснэгт 4-т оруулаагүй. Түүнчлэн 2010 онд 242 эмнэлгийн мэргэжилтэн засгийн газрын санхүүжилтээр богино хугацааны курст сурна. Энэ нь төгсөлтийн дараах болон тасралтгүй сургалтын холимог хэлбэрээр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн. Хүснэгт 4. Эрүүл мэндийн салбарт төгсөлтийн дараах сургалтад олгогдсон засгийн газрын санхүүжилт Сургалтын хэлбэр

2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 Нийт

Төгсөлтийн дараах сургалтад зориулагдан батлагдсан санхүүжилт

140 сая төг

170 сая төг

175 сая төг

220 сая төг

260 сая төг

270 сая төг

254 сая төг

858 сая төг

365 сая төг

602 сая төг

3.314 тб төг

Эмч нарын резиденсийн сургалт

55 48 55 63 52 50 147 70 109 128 777

Эмч нарын нарийн мэргэжил эзэмших 6 сарын сургалт

- - - 30 - 37 - 16 36 79 198

Эмч нарын нарийн мэргэжил эзэмших богино хугацааны 3 сарын сургалт

3 39 46 49 180 180 102 17 137 78 1029

Эмнэлгийн дунд мэргэжилтний нарийн мэргэжил эзэмших 3 сарын сургалт

35 52 42 40 47 52 52 553 219 171 1263

Эмнэлгийн дунд мэргэжилтний төгсөлтийн дараах 1 сарын сургалт

101 260 192 306 291 251 205 457 440 97 2600

Улсын төсвийн санхүүжилтээр сургагдсан нийт эмнэлгийн мэргэжилтний тоо

194 399 335 488 570 570 506 1113 941 553 5669

2008 оны 2 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн хүний нөөцийн салбар дундын зохицуулах хороо” эмнэлгийн мэргэжилтний урамшууллын багцыг баталсан. Энэхүү урамшууллын багцад хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэнд төгсөлтийн дараах сургалтад хамрагдах тэтгэлэг олгох, нэг оюутан хүүхдийн сургалтын төлбөрийг санхүүжүүлэх зэрэг багтсан. Төсвийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалж, энэ үйл ажиллагаа өнөөг хүртэл хэрэгжиж чадаагүй байна.

2.3  Орон нутгийн засаг захиргааны санхүүжилттэй сургалт  2000 оноос анагаах ухааны их, дээд сургууль болон коллежүүдэд сурч буй хөдөө орон нутгийн оюутнуудын дунд сумын засаг захиргаа болон Аймгийн эрүүл мэндийн газруудаас төрөл бүрийн сургалтын урамшууллын арга хэмжээг зохиосоор ирсэн.

15

2002 онд ЭМЯ Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамтай хамтран Завхан, Өвөрхангай аймгийн сумдаас 8, Төвшрүүлэх сумаас 1 шинэ оюутныг ЭМШУИС-ийн эмчилгээний ангид элсүүлэх ажлыг зохион байгуулсан. Эдгээр оюутнуудын элсэлтийн босго оноо ЭМШУИС-д элсэхэд хүрэлцэхгүй байсан боловч Боловсролын яам орон нутгийн Засаг дарга нарын хүсэлтийг харгалзан үзэхээр амласан юм. ЭМШУИС, Аймгийн эрүүл мэндийн газар болон оюутны хооронд 3 талт гэрээ байгуулагдан хэрэв оюутан эхний 3 жил амжилттай суралцвал сумын засаг даргын тамгын газраас 4 дэх жилээс эхлэн төгстөл нь сургалтын төлбөрийг хариуцахаар заасан. Үүний хариуд оюутан төгсөөд 3-5 жил сумын эмнэлэгт тогтвор суурьшилтай ажиллах тухай заалт гэрээнд орсон юм. Энэ нь магадгүй үргэлжлүүлэн хэрэгжүүлж, үнэлгээ дүгнэлт өгөх ёстой сонирхолтой туршилт байсан. Хүснэгт 5. Орон нутгийн засаг захиргааны санхүүжилтээр төгсөлтийн өмнөх оюутнуудад олгож буй сургалтын урамшуулал (2010 он) Aймаг Сумын эмнэлгийн

санхүүжилттэй төгсөлтийн өмнөх оюутнууд

Сумын засаг даргын санхүүжилттэй төгсөлтийн өмнөх оюутнууд

Аймгийн ЭМГ-ын санхүүжилттэй төгсөлтийн өмнөх оюутнууд

Архангай - Хайрхан сум 2 эмч - Эрдэнэмандал сум 1 сувилагч - Өлзийт сум 2 сувилагч

-

Говь-Алтай - - -

Дундговь Гурвансайхан сум 1 эмч Баянжаргал сум 2сувилагч Эрдэнэдалай сум 1 бага эмч

Tsagaandelger sum 1 бага эмч

Сүхбаатар - Сүхбаатар сум 1сувилагч Наран сум 2 эмч, 1 сувилагч

Эмчилгээний ангид сурч буй 6 оюутны 6 жилийн сургалтын төлбөр

Tөв - - - Эх сурвалж: ЭМСХ3 төслийн аймгуудын Эрүүл мэндийн газар Хүснэгт 5-аас ЭМСХХ3 төслийн аймгууд орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр сургалтын урамшуулал олгож байгааг харж байна. Төв, Говь-Алтай аймгуудад эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалтад орон нутгийн засаг захиргааны зүгээс сургалтын урамшуулал олгоогүй байна. Сүхбаатар, Дундговь болон Архангай аймагт орно нутгийн засаг захиргааны санхүүжилтээр буюу сумын эмнэлэг, сумын засаг дарга болон аймгийн эрүүл мэндийн газрын санхүүжилтээр хэд хэдэн төгсөлийн өмнөх оюутнууд суралцаж байна.

2.4    Төслийн санхүүжилттэй сургалт           Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 1 (ЭМСХХ1) 1998-2003 онд хэрэгжсэн. ЭМСХХ1 төслийн гол амжилт нь үндэсний хэмжээнд өрхийн эмнэлгийн тогтолцоог бий болгосон явдал юм. Өрхийн эмнэлгийн тогтолцооны нэг гол хүчин зүйл нь сургалт, давтан сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажил байсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид, тэр дундаа шинээр байгуулагдсан өрхийн эмнэлгийн эмч болон эмнэлгийн дунд мэргэжилтнүүдийн (өрхийн сувилагч зэрэг) мэдлэг, ур чадварыг

16

сэргээх сургалтууд зохион байгуулагдсан. Сургалтаар өрхийн эмнэлгийн шинэхэн ахлагч нарт зориулан өрхийн анагаах ухааны тухай онол, зарчим, Австрали болон Их Британи улсын ерөнхий мэргэжлийн эмчийн туршлага, тусламж үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн тухай сэдвүүд өгөгдсөн байна. 1998-2003 оны хооронд эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан 27 удаагийн сургалт зохион байгуулж, 4420 эмч, эмнэлгийн дунд мэргэжилтнийг хамарсан байна. Сургалтын гол бүрэлдэхүүн хэсэг нь шинэхэн байгуулагдсан өрхийн эмнэлгийн эмч нарт зориулсан өрхийн анагаах ухааны 6 сарын эмнэлзүйн давтан сургалт байсан. 2000-2002 онд 3 удаагийн курсээр нийт 1016 эмч сургагджээ. Дээрх сургалтуудаас гадна АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-2 төслийн хүрээнд дараах сургалтууд явагджээ: a. Гурав дах шатлалын 9 нарийн мэргэжлийн эмч хөдөөгийн эмч нарт ажлын байран дээрх сургалт явуулан хөдөөгийн эмнэлгүүдэд 6 сарын турш ажиллахаар санхүүгийн урамшуулалтай (сард 1 сая төгрөг) явав. b. Ажилтан солилцоо буюу ажлын байран дээрх сургалт – Завхан, Увс, Говь-Сүмбэр аймгийн эмнэлгийн мэргэжилтнүүд Улсын клиникийн төв эмнэлэг, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон Ачтан элит эмнэлгүүдэд солилцооны хөтөлбөрт хамрагдсан. c. Бүх аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны 21 дарга нар БНХАУ-ын Хөх хотын анхан болон хоёр дах шатны эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах аялалд хамрагдсан. d. Сум болон сум дундын эмнэлэгт 10-аас дээш жил ажилласан нийт 21 эмчийг Өмнөд Солонгос улсад хийсэн танилцах аялалд хамруулсан. e. 2008 оны Эрүүл мэндийн сайдын 227 дугаар тушаалын дагуу сум болон сум дундын эмнэлэгт 5-аас дээш жил ажилласан 45 эмчийг резидентийн сургалтад сургах сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, 21 аймгийн 21 сувилагчийг англи хэлний сургалтад хамруулсан. f. 5 мэргэжилтнийг Малайз улсад Нийгмийн эрүүл мэнд, удирдлагын чиглэлээр магистрын сургалтад сургасан. Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ) -ийн хоёр дах үе шат 2006-2010 онд хэрэгжиж, төслийн аймгуудаас 35 оюутанд төгсөлтийн өмнөх сургалтын тэтгэлэг олгосон ба тэд сургуулиа төгссөний дараа сумын эмнэлэгт 5-аас доошгүй жил ажиллахаар гэрээ байгуулсан юм. Сүүлийн 5 жилд Хаан банк, MCS компани, Оюу толгой, Энержи ресурс, АПУ хувьцаат компани болон Бороо гоулд зэрэг компаниуд төгсөлтийн өмнөх сургалтын тэтгэлэг, урамшууллыг сургалтын бүх жилүүдэд олгох буюу 3 жилийн сургалтын төлбөрийг нэлээд олон тооны оюутнуудад олгож байна. Оюутнуудын зарим нь хөдөө орон нутгийн, зарим нь тухайн байгууллага буюу компанийн үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн шилдэг оюутнууд байдаг байна. Говь-Алтай аймагт “Алтай эрин сан”, “Шведийн сан” жил бүр 10 оюутанд нэг жилийн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгодог байна. Дүгнэж хэлэхэд анагаахын оюутнууд болон эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын хэд хэдэн төрлийн урамшуулал байдаг юм байна. Төгсөлтийн өмнөх оюутнуудад сургалтын урамшуулал олгох хэдэн төрлийн үйл ажиллагаа хэрэгжиж

17

байгаа ч ЭМЯ-ны зүгээс анагаахын төгсөлтийн өмнөх оюутнууд болон эмнэлгийн мэргэжилтнүүдэд төгсөлтийн дараах сургалтын урамшуулал олгох талаар албан ёсны шийдвэр гарах хэрэгтэй байна.

18

3. ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА               Сувилагч нарын олон улсын зөвлөл-Сувилахуйн хүний нөөцийн олон улсын төвөөс (2007 он) санхүүгийн бус урамшуулалд ажлаа бие даан гүйцэтгэх, ажлын цаг, хуваарь уян хатан байх, ажлын байрандаа үнэлэгдэх, ажлын байрандаа дагуулан сургах, карьераа өсгөх дэмжлэг авах, сургалтад хамрагдах зэрэг орно2,3,4 гэж тодорхойлжээ. Эмнэлгийн мэргэжилтнүүд ямар төрлийн санхүүгийн урамшууллыг сайшаадаг вэ? Урамшууллын талаарх ном товхимолд эмнэлгийн мэргэжилтнүүд дараах хэлбэрүүдийг сайшаадаг болох нь харагдана: албан ба албан бус боловсрол, сургалтад хамрагдах, эмнэлзүйн болон ганцаарчилсан сургалт, удирдлага, амьдралын турш суралцах болон хувь хүний хөгжлийг дэмжсэн2 хэлбэрүүд орно. Ван Лерберхе-ийн12 (2002) үзэж байгаагаар мэргэжлийн хувьд өсөх, боловсрох, суралцах нь ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх ба эмнэлгийн мэргэжилтнүүд ажлын байрандаа хийж буй зүйлээ илүү өөртэй итгэлтэйгээр гүйцэтгэх итгэлийг дээшлүүлдэг байна. Үр дүнтэйгээр ашиглаж чадвал амьдралын турш суралцах арга нь хувь хүний болон байгууллагын аль алиных нь зорилгыг дэмжиж, өвчтөнд үзүүлэх тсуламж үйлчилгээг сайжруулахад хувь хүний чадварыг дээшлүүлэх тустай. Мөн эмнэлгийн мэргэжилтэн хувь хүнийхээ хувьд байнга хөгжсөнөөр хөдөлмөрийн зах зээл дээрх үнэ цэнээ нэмэгдүүлнэ. Зарим судлаачид Африкийн дөрвөн улсад эмнэлгийн ажилтнуудын ажиллах урам зориг, сэдлийг судлахад санхүүгийн бус урамшуулал (сургалтын чөлөө авах, даргаасаа дэмжлэг, үнэлгээ авах гэх мэт) нь ажилтнууд ажлаа сайн хийх, улсын эрүүл мэндийн салбарт тогтвортой ажиллахад чухал үүрэг гүйцэтгэдэг болох нь харагджээ5. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн хийж буй ажлын сайшаан, хүндэтгэж буйгаа илэрхийлэх (удирдан хянах, сургалт, гүйцэтгэлийн үнэлгээ гэх мэт) урамшууллын стратегийг хэрэгжүүлэх нь тэдний ажиллах урам зоригийг нэмэгдүүлдэг байна. Кени улсын засгийн газар цалинтай чөлөө олгох, илүү цагийн хөлс өгөх, ажлын байранд тохирсон дүрэмт хувцсаар хангах зэрэг санхүүгийн урамшууллын хамт бондын гэрээтэйгээр сургалтыг ивээн тэтгэх, байр орон сууцаар хангах (буюу байрны түрээсийн төлбөр олгох), төгсөлтийн дараах буюу тасралтгүй сургалтад хамруулах, амьдралын даатгалд хамруулах, ажлын цагийг богиносгох, эрүүл мэндийн даатгалд (гэр бүлийн үндсэн гишүүдийн хамт) хамруулах зэрэг санхүүгийн бус урамшууллын арга хэмжээ авсан байна21. Свазиланд22, Өмнөд Африк23, Танзани24 улсад эмнэлгийн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд сургалтад хамруулах, карьертай уялдсан урамшуулал өгөх зэрэг санхүүгийн бус урамшууллын механизмыг хэрэгжүүлжээ. Түүнчлэн нийгмийн/амьдралын баталгааг, хэрэгцээг хангах (ажилчдын унаа, хүүхэд асрах газар, үнэ төлбөргүй хоол өгөх), ажлын байрны нөхцлийг сайжруулах, ретровирусийн эсрэг эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломж олгох зэрэг урамшууллууд бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ асуудлыг “Хөдөө орон нутагт эмнэлгийн мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах нь. Дэлхийн нийтийн эрүүл мэндийн зөвлөмж” тайландаа тусгасан байна. Энэхүү тайланд ДЭМБ хөдөө орон нутагт эмнэлгийн мэргэжилтнүүд тогтвор суурьшилтай ажиллах байдлыг дээшлүүлэх олон тооны арга хэмжээг дурдсан байдаг. Эдгээр арга хэмжээг үндсэн дөрвөн төрөлд хуваана: боловсрол, зохицуулалт, санхүүгийн урамшуулал, хувь хүний ба мэргэжлийн

19

дэмжлэг6 зэрэг болно. Боловсрол нь чадварлаг эрүүл мэндийн ажилтнуудыг бэлтгэх суурь болдог учраас зөв оюутнуудыг сонгох буюу хөдөө орон нутагт очин ажиллах сонирхолтой оюутнуудыг сонгон, зөв байршуулж, тэдний ирээдүйн өдөр тутмын ажилд хэрэг болохуйц арга аргачлал, сургалтын хөтөлбөрийг ашиглах хэрэгтэй. Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтнүүд өөрийн карьерын турш тасралтгүй суралцах, ялангуяа алслагдмал бүс нутагт мэдээлэл, мэдлэг авах боломж тааруу байдаг гэдгийг тооцвол зохино. Баримт бичигт хөдөө орон нутагт төгссөнийхөө дараа очиж ажиллах “зөв” оюутнуудыг сонгох боломжийг нэмэгдүүлэхийн тулд эрүүл мэндийн төрөл бүрийн чиглэлээрх боловсролын хөтөлбөрт хөдөө орон нутгийн оюутнуудыг түлхүү элсүүлэх тусгай бодлого хэрэгтэйг онцгойлон дурдсан байна. Өндөр, дунд болон бага орлоготой улс орнуудын жишээнээс харахад хөдөө орон нутгаас ирж суралцсан оюутнууд төгссөнийхөө дараа хөдөө явах илүү сонирхолтой байдгийг хангалттай тоо, мэдээгээр нотолж байна. Зарим судалгаанууд тийм оюутнууд хөдөө дор хаяж 10 жил ажилладаг болохыг тогтоожээ7, 8, 9. Кохране-ийн системчилсэн үнэлгээнд оюутны хөдөөгийн гарлыг “хөдөөгийн тусламж үйлчилгээтэй хамгийн хүчтэй хамаарал бүхий хүчин зүйл” гэж тэмдэглэсэн байна. АНУ дах эмч нарын ажиллаж буй байршлыг дагуулан судалсан лонгитудинал хэд хэдэн судалгаагаар хөдөөгөөс гаралтай оюутнууд төгссөнөөсөө хойш дунджаар 11-16 жил ажилладгийг тогтоожээ. Өмнөд Африкт хөдөөгөөс гаралтай оюутнууд хотын оюутнуудыг бодвол хөдөө орон нутагт ажиллах боломж гурав дахин илүү байдгийг гаргажээ8. Анагаах ухааны сургуулиуд ихэвчлэн элсэлтийн өндөр шалгуур тавьдаг. Хөдөө орон нутгийн бүрэн дунд боловсролын тогтолцоо нь хотынхтой харьцуулахад тааруу байдаг улс орнуудад хөдөө орон нутгаас элсүүлэх оюутны тоо тогтоодог практик бий. Энэ арга барилыг Хятад, Тайланд, Вьетнам зэрэг цөөн улс оронд нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Засгийн газрын хувьд мэдээж бага ба дунд боловсролын чанарыг жигд сайжруулах явдал байх болно. Хөдөөнөөс ирсэн оюутны гэр бүл хотын өрх гэрийг бодвол бага орлоготой байдаг тул тэдэнд сурч байх хугацаанд нь ч санхүүгийн дэмжлэг шаардлагатай байдаг. Хөдөөнөөс хотод шилжин ирж суралцаж байгаа тул тэдгээр оюутнуудад хичээл сурлагын төдийгүй нийгмийн дэмжлэг ч хэрэгтэй болно6. Тайландын Нийгмийн эрүүл мэндийн яамны туршлагаас харахад сургууль төгссөн сувилагч, эх баригч, эрүүл ахуйч болон эмнэлгийн бусад туслах ажилтнуудыг хөдөө ажиллуулахад хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудад сургалт явуулах, төрсөн хот тосгонд нь хуваарилах, хувийн хэвшилд шилжихийг хязгаарлах зэрэг нь үр дүнтэй арга хэмжээ байдаг байна. Хөдөөгийн эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан карьерын хөгжлийн хөтөлбөр гаргах, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудад ахлах зэргийн албан тушаалыг нэмэгдүүлэх нь тэдэнд ажлын байраа өөрчлөхгүйгээр өөрсдийн туршлагын үр дүнг гаргах, сурч боловсрох бололцоо олгодог юм10, 11. Австрали, Малайз, Швед, Эстони зэрэг олон улс орнуудад төгсөлтийн өмнөх ба дараах сургалтын төлбөрийг засгийн газраас санхүүжүүлдэг13, 14, 15. Эстони улсад өрхийн анагаах ухааны резидентийн 3 жилийн, Малайз улсад 4 жилийн сургалтын төлбөрийг засгийн газраас олгодог.

20

4. ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮГНЭЛТ                    Төрийн албан хаагчдын хүүхэд, малчны хүүхэд, 3 буюу түүнээс дээш оюутан хүүхэдтэй гэр бүл, нэн ядуу өрхийн хүүхэд буюу өнчин хүүхдүүд зэрэг хүн амын олон бүлэгт засгийн газрын сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээлийг төгсөлтийн өмнөх оюутнуудын хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор олон арга хэмжээг авч хэрэгжүүлж үүний дүнд эмзэг бүлгийн хүн амын бүлгээс төгсөлтийн өмнөх сургалтад хамрагдах чадварлаг оюутнуудын тоо нэмэгдсэн байна. Төслийн санхүүжилттэйгээр зарим арга хэмжээ эхлэн хэрэгжсэн ч сайтар төлөвлөөгүй, санхүүжилт зогссоноос шалтгаалж үргэлжилж чадсангүй. 2007-2009 онд Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 2-ын дэмжлэгтэйгээр 8 аймагт хэрэгжсэн төгсөлтийн өмнөх оюутанд сургалтын урамшуулал олгох үйл ажиллагаа нь сумын эмнэлгийн эмчийн дутагдлыг нөхөх зорилгоор хөдөө орон нутгаас эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэн хэрэгжүүлсэн түр зуурын арга хэмжээ байсан. Төслийн аймгуудаас төгсөлтийн өмнөх сургалтын нийт 35 оюутан хамрагдаж, төгсөөд сумын эмнэлэгтээ дор хаяж 5 жил ажиллах гэрээ байгуулсан. Гэвч ЭМСХХ2 төсөл дууссанаас хойш санхүүжилтгүй болж арга хэмжээг зогсооход хүрсэн. 2002 онд сумын эмчийн дутагдалтай байгаа сум, орон нутгаас ЭМШУИС-д оюутан элсүүлэх элсэлтийн тусгай тоог тогтоох арга хэмжээ авсан. Сумын засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын хүсэлтээр энэ үйл ажиллагаа Завхан, Өвөрхангай аймгаас эхэлж, тодорхой тооны оюутнуудыг ЭМШУИС-д харьцангуй доогуур босго оноотой элсүүлсэн. ЭМШУИС, Аймгийн эрүүл мэндийн газар болон оюутан хооронд хийсэн гурван талт гэрээнд хэрэв оюутан эхний 3 жилд амжилттай суралцвал 4 дэх жилээс сумын засаг даргын тамгын газар сургалтын төлбөрийг хариуцаж, оюутан төгссөнийхөө дараа сумын эмнэлэгт 3-5 жил ажиллахаар тохиролцжээ. Цар хүрээний хувьд бага боловч харьцангуй үр дүнтэй байж болох энэ урамшууллыг 8 оюутанд ашигласан байна. 2000 онд ЭМЯ эмнэлгийн мэргэжилтний сургалтын засгийн газрын санг батлаж, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтад хамрагдах явдлыг нэмэгдүүлж чадсан. 2009 оны байдлаар авч үзвэл сургалтын урамшуулалд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний тоо 2003 онтой харьцуулахад 3 дахин өсчээ. Анагаах ухааны тасралтгүй сургалтад хамрагдсан өрхийн эмнэлгийн ажилтнуудын хувь 10 байгаа бөгөөд өрхийн эмч нар тасралтгүй сургалтад хамрагдах боломж тааруу байдаг байна. Зарим орон нутгийн засаг захиргаа өөрсдийн санхүүжилтээр хөдөө орон нутгийн оюутнуудыг төгсөлтийн өмнөх сургалтад хамруулах ажлыг хийж байна. Энэ нь эмч дутагдалтай байгаа суманд эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх сайн эхлэл мөн бөгөөд тэдгээр оюутнууд төгссөнийхөө дараа 3-5 жил суманд ажиллахыг зөвшөөрдөг байна. Сүүлийн арваад жилд Монгол Улсын Засгийн газрын зүгээс эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтад нэлээд анхаарал хандуулж ирлээ. 2000 онд эмнэлгийн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтад засгийн газраас санхүүжилт бараг олгохгүй байсан. 2001 оноос эхлэн ЭМЯ эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын санг эрүүл мэндийн салбарын төсвийн багцад оруулан батлах болов. Энэ сан мөн л хөдөө орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдэд урамшуулал олгох

21

зорилготой. Төгсөлтийн дараах урт ба богино хугацааны сургалтад хамрагдах эмнэлгийн мэргэжилтний, эмч болон эмнэлгийн дунд мэргэжилтний, хувь 2003 онд 9.7% байснаа 2010 онд 25% болж өссөн байна. Өрхийн эмнэлгийн хувьд энэ үзүүлэлт 10%-аас ахихгүй байгаа ба анагаах ухааны тасралтгүй сургалтад өрхийн эмч нар хамрагдах боломж хязгаарлагдмал байна. Төгсөлтийн өмнөх болон дараах сургалтыг дотоодын, олон улсын төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжих явдал сүүлийн 4 жилд нэмэгдэж, сайн суралцаж байгаа болон эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, буцалтгүй тусламжаас гадна үндэсний томоохон компаниуд мөн тэтгэлэг олгож байна. 2009 оны 12 сард ЭМЯ “Эрүүл мэндийн салбарын Хүний нөөцийн хөгжлийн бодлого, 2010-2014”-ын баримт бичгийг баталсан. Энэ бодлогод эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн хэрэгцээг 2020 он хүртэл тодорхойлсон бөгөөд уг хэрэгцээг тогтоохдоо шинэ бодлогод тулгуурлан төгсөлтийн өмнөх, дараах сургалтын урамшууллын асуудлыг давхар хөндөн тавьсан. Эмч нарын, тэр дундаа өрхийн эмч нарын мэдлэг, чадварыг сайжруулах зохих урамшуулал байхгүйгээр эмч нарыг өрхийн эмнэлэг рүү татаж чадахгүй. Өрхийн эмчийн ажлын байрны тодорхойлолтод өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн байх шаардлагыг оруулж, сургалтад засгийн газрын эрүүл мэндийн төсвийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хамруулах хэрэгтэй. Түүнчлэн өрхийн эмнэлэгт өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч ажиллавал мэргэшээгүй эмчээс цалингийн зэрэглэлийг дээгүүр тогтоох, бусад урамшууллын механизмыг нэвтрүүлэх маягаар ажиллавал зохино.

22

5. БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨМЖ   1. Ерөнхийд нь авч үзвэл сургалтын төлбөрийг санхүүжүүлдэг хэд хэдэн хэлбэр, эх үүсвэр байгаагаас төгсөлтийн өмнөх болон дараах сургалтыг санхүүжүүлдэг цөөн хэлбэрийн урамшуулал байна. Гэхдээ хөдөө орон нутгаас төгсөлтийн өмнөх сургалтад оюутнуудыг хамруулахад шаардагдах санхүүжилтийг нэмэгдүүлэх, тэдэнд чиглэсэн сургалтын урамшууллыг ихэсгэх хэрэгтэй байна. Ойрын 3 жилд Засгийн газраас санхүүжүүлж буй төгсөлтийн дараах сургалтын санхүүжилтийн дор хаяж 20% нь өрхийн эмнэлгийн ажилтнуудын сургалтад, цаашлаад энэ үзүүлэлтийг 50% хүргэх хэрэгцээ байна. 2. Хөдөө орон нутагт очиж ажиллах хамгийн өндөр магадлалтай “Зөв” оюутныг сонгох нь хамгийн чухал юм. Үүнийг эрүүл мэндийн салбарын Хүний нөөцийг 2010-2014 онд хөгжүүлэх бодлогын тодорхой зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээ буюу эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээнд суурилах нь зүйтэй. Энэ хэрэгцээг ДЭМБ-ын Эрүүл мэндийн технологийн нэгдсэн хөтөлбөрийг (ЭМТНХ) анхан шатны тусламж үйлчилгээний багц болон эмнэлзүйн удирдамж, хүний нөөцийн хэвийн төлвийг тооны бөгөөд ур чадварын хувьд төсөөлөн тооцсон аргачлалтай хослуулан тодорхойлно. ЭМТНХ-ийн тусламжтайгаар ур чадварт суурилсан сургалт, ажилтнуудын орон тоог төлөвлөх боломжтой болох ба үүнийгээ эрүүл мэндийн анхан шат буюу өрхийн эмнэлгийн түвшинд үзүүлбэл зохих тусламж үйлчилгээний багц болон хөдөөгийн нөхцөлд үзүүлэх өрхийн анагаах ухааны үйлчилгээ зэрэгтэй нийцүүлэн нягтална. 3. Анагаах ухааны сургуулиуд ихэнх тохиолдолд элсэлтийн өндөр стандарттай байдаг. Хөдөө орон нутгийн бүрэн дунд боловсролын тогтолцоо нь хотынхтой харьцуулахад тааруу байгаа тул хөдөө орон нутгаас элсүүлэх оюутны тоог тогтоон элсэлийн босгыг зохицуулах шаардлага байна. 4. Хөдөөнөөс ирсэн оюутны гэр бүл хотын өрх гэрийг бодвол бага орлоготой байдаг тул тэдэнд сурч байх хугацаанд нь ч санхүүгийн дэмжлэг шаардлагатай байдаг. Хөдөөнөөс хотод шилжин ирж суралцаж байгаа тул тэдгээр оюутнуудад хичээл сурлагын болон нийгмийн дэмжлэг хэрэгтэй. Хөдөөгийн оюутнуудад нэг хичээлийн жилд дор хаяж 500 мянган төгрөгийн санхүүгийн нэмэлт тусламж шаардагдахаар байна. 5. ЭМЯ эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан санхүүгийн бус урамшууллын тогтолцоог боловсруулж батлах нь зүйтэй. 2010 оны 6 дугаар сард ЭМСХХ3 төслийн зөвлөх багаас санал болгож байсанчлан сургалт нь энэ тогтолцооны нэг л хэлбэр юм. (“Монгол улс дах эмнэлгийн мэргэжилтнүүдийн урамшууллын тогтолцоонд үнэлгээ хийх нь” техникийн тайланг харна уу). Мөн энэ тайланд хөдөө орон нутгаас суралцаж буй оюутнуудад орон нутгийн засаг дарга нар, Эрүүл мэндийн газраас олгож буй тэтгэлгийг нэмэгдүүлэхийг зөвлөмж болгосон. 6. Хүний нөөцийн хөгжлийн бодлого болон тухайн бүс нутгийн эрүүл мэндийн

23

тусламж үйлчилгээний хэрэгцээтэй эмнэлгийн мэргэжилтний сургалтын урамшуулал/тэтгэмжийг уялдуулах хэрэгцээ байна. Жишээлбэл, өрх буюу суманд ажиллах гэж буй эмч нар засгийн газрын санхүүжилтээр өрхийн анагаах ухааны резидентийн сургалтад суух нь зохимжтой. 7. Хөдөө орон нутагт ажиллаж буй эмч нарыг нарийн мэргэжлийн сургалтад (ялангуяа өрхийн анагаах ухааны чиглэлээр) сууж байх хугацаанд нь амьжиргааны зардлыг олгох байдлаар дэмжлэг үзүүлбэл олон эмч нарын сонирхлыг татаж, хөдөөд эрүүл мэндийн анхан шатны тусламж чанаржихад нөлөөлнө. 8. Эрүүл мэндийн байгууллага бүр эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан сургалтын чөлөө олгох, ажлын цаг, хуваарь уян хатан байх, ажлын байранд дагуулан сургах болон карьераа дээшлүүлэх зэргийг багтаасан дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулах хэрэгтэй. 9. Хөдөөгийн эмнэлгийн ажилтнуудад зориулан карьерын хөгжлийн хөтөлбөр гаргах, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудад ахлах зэргийн албан тушаалыг нэмэгдүүлэх нь тэдэнд ажлын байраа өөрчлөхгүйгээр өөрсдийн туршлагын үр дүнг гаргах, сурч боловсрох бололцоог бүрдүүлэх нь зүйтэй. Эхэн үед сумын эмнэлгийн эрхлэгч, өрхийн эмнэлгийн ахлагч нарт хөтөлбөр, хуваарийн хувьд уян хатан нөхцөлтэйгээр өрхийн анагаах ухааны резидентийн сургалтад хамрагдах шаардлага тавих хэрэгтэй. 10. Эрүүл мэндийн салбарын Хүний нөөцийг 2010-2014 онд хөгжүүлэх бодлогод үндэслэн сургалтын урамшууллыг дэмжих салбарын хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүднээс “Өрхийн анагаах ухаан”-ы резидэнсийн сургалтыг засгийн газраас санхүүжүүлж, ЭМСХХ3 төслийн аймаг, дүүргээс төгссөнийхөө дараа өрхийн эмнэлэгт ажиллахаар зөвшөөрсөн эмч болон сувилагч болохоор суралцаж буй оюутнуудад төгсөлтийн өмнөх сургалтын урамшуулал олгож болох юм. Мөн Хүний хөгжлийн мөнгийг энэ чиглэлээр ашиглаж болох юм.

24

НОМ ЗҮЙ                            1. Зориг сан “Сургалтын төрийн санд хийсэн хяналт-шинжилгээ” судалгааны тайлан, 2008 он, Улдаанбаатар, Монгол улс 2. International Council of Nurses, International Hospital Federation, International Pharmaceutical Federation, World Confederation for Physical Therapy, World Dental Federation, World Medical Association, “Guidelines: Incentives or health professionals”. 2008 3. Mathauer I & Imhoff I (2006). Health worker motivation in Africa: The role of non-financial incentives and human resource management tools. Human Resources for Health, 4:24. Available: http://www.human-resources-health.com/content/4/1/24 4. International Council of Nurses-International Centre for Human Resources in Nursing (2007). Incentives and the recruitment/retention of nurses, A paper presented at National Experiences in Assessing and Reducing Shortcomings and Negative Trends Affecting Human Resources of the Health System: An International Symposium on Health Workforce – Lisbon, Portugal 10-12 October 2007. Available http://www.rhs-portugal.org/index.php?lop=conteudo&op=a87ff679a2f3e71d9181a67b7542122c&id=c4ca4 238a0b923820dcc509a6f75849b 5. Korte et al as cited in Stilwell B, Diallo K, Zurn P, Vujicic M, Adams O & Dal Poz M (2004). Migration of health-care workers from developing countries: strategic approaches to its management. Bulletin of the World Health Organization, 82: 595-600. Available: http://www.who.int/bulletin/volumes/82/8/en/595.pdf 6. World Health Organization, “Increasing access to health workers in remote and rural areas through improved retention. Global health recommendations”. 2010 7. Laven G, Wilkinson D. Rural doctors and rural back-grounds: How strong is the evidence? A systematic review. Australian Journal of Rural Health, 2003, 11:277–284. 8. De Vries E, Reid S. Do South African medical students of rural origin return to rural practice? South African Medical Journal, 2003, 93(10). 9. Rabinowitz HK et al. Long-term retention of graduates from a program to increase the supply of rural family physicians. Academic Medicine, 2005, 80:728–732. 10. Masango S, Gathu K, Sibandze S. Retention strategies for Swaziland’s health sector workforce: Assessing the role of non-fnancial incentives. Harare, Regional Network for Equity in Health in Southern Africa (EQUINET), 2006 (Discussion Paper No. 35) (http://www.equinetafrica.org/bibl/docs/DIS68masango.pdf, accessed 24 March 2010).

25

11. Butterworth K, Hayes B, Neupane B. Retention of general practitioners in rural Nepal: A qualitative study. Australian Journal of Rural Health, 2008, 16(4):201–206. 12. Van Lerberghe et al. (2002). ‘When staff is underpaid: dealing with the individual coping strategies of health personnel’, Bulletin of the World Health Organization, vol. 80, no. 7, pp. 581-584. 13. Australia. AIM SA: Centre for Management Development. Government training incentives.2010 www.aimsa.com.au 14. Malaysian Industrial Development Authority (MIDA’s). Incentives for training. 2010. http://www.mida.gov.my/ - 25k 15. Heidi-Ingrid Maaroos. Department of Polyclinic and Family Medicine. Family medicine basic course, residency and doctorate. Estonian University of Tartu. 1998. 16. Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын тогтоол 177, 2008 он, Засгийн газрын тогтоол 158, 2000 он, Засгийн газрын тогтоол 96, 2000 он 17. Монгол Улсын Их Хурал. Эрүүл мэндийн тухай хууль, 2006 он. 18. Монгол Улсын Их Хурал. Боловсролын тухай хууль, 2009 он 19. Монгол Улсын Их Хурал. Дээд боловсролын тухай хууль, 2009 он. 20. Монгол Улсын Их Хурал. Government Special Fund Law 21. Ndetei, DM; Khasakhala, L; Omolo, JO (2008) Discussion Paper 62: Incentives for health worker retention in Kenya: An assessment of current practice www.equinetafrica.org/bibl/docs/DIS62HRndetei.pdf 22. Masango S., Gathu K., Sibandze S. Retention strategies for Swaziland's health sector workforce: assessing the role of non-financial incentives. Publisher: EQUINET: Network for Equity in Health in Southern Africa, 2008 www.eldis.org/go/topics/resource-guides/health-systems&id=41590&type=Document 23. Y. M. Dambisya. A review of non-financial incentives for health worker retention in East and Southern Africa. Publisher: EQUINET: Network for Equity in Health in Southern Africa, 2007. www.eldis.org/go/topics/resource-guides/health-systems&id=32041& 24. Munga M., Mbilinyi D. Non-financial incentives and the retention of health workers in Tanzania: combined evidence from literature review and a focussed cross-sectional study. Publisher: EQUINET: Network for Equity in Health in Southern Africa, 2008 www.eldis.org/go/topics/resource-guides/health-systems&id=41171&