13
ЭМГазрын даргын 2014 оны 12 сарын .. өдрийн А/90 дугаар тушаалын 1-р хавсралт ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1. Энэхүү журмыг орон нутгийн харъяа эрүүл мэндийн байгууллагуудын тухайн жилийн үйл ажиллагаа, Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилт үр дүнг үнэлэхэд мөрдөнө. 2. Үнэлгээний гол зорилго нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар төрөөс баримтлах бодлогын үр дүн, үр нөлөөг сайжруулж, хариуцлагыг бэхжүүлж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийг сайжруулахад оршино. Хоёр. Үнэлгээний зарчим, хамрах хүрээ 1. Үнэлгээнд дараах зарчмыг баримтална. Үүнд: 1.1. Явц, тайлан, дүгнэлт нь ил тод байх; 1.2. Үр дүнд чиглэсэн байх; 1.3. Тоо баримт, судалгаа, албан ёсны мэдээлэл зэрэг нотолгоонд тулгуурласан байх; 1.4 Харьяа байгууллагуудын идэвх санаачилгад түшиглэнэ. 2. Үнэлгээний хамрах хүрээ 2.1. Байгууллагын удирдлага, хөгжил: 2.1.1 Аймаг, сумын Засаг дарга, ЭМГ-н даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, гурвалсан гэрээний хэрэгжилтийн байдал. 2.1.2 Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үр дүн; 2.1.3 Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний биелэлт, үр дүн; 2.1.4 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтийн биелэлт 2.1.5 Хэрэглэгчийн сэтгэл ханамж 2.1.6 Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн; 2.1.7 Байгууллагын эрсдэлийн удирдлага, эрсдэл бууруулах төлөвлөгөө, хэрэгжилтийн байдал; 2.1.8.Байгууллагын гадаад хамтын ажиллагаа, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төслийн үр дүн; 2.1.9 ЭМСайд болон ЭМГазрын даргын тушаал шийдвэрийн хэрэгжилт 2.2. Хүний нөөцийн хөгжил: 2.2.1 Хүний нөөцийн бүтцийн стандарт хангалт 2.2.2 Эмч мэргэжилтэнг төгсөлтийн дараах мэргэжил олгох, мэргэшүүлэх, дээшлүүлэх сургалтад хамруулан ур чадварыг дээшлүүлж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх сунган авсан байдал 2.2.3. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн ( Эмч мэргэжилтний

ЭМГазрын даргын 2014 оны 12 сарынom.mohs.gov.mn/images/resource/02525f29e93d0c577b299ff029ebf6bc.pdf2.2.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ЭМГазрын даргын 2014 оны 12 сарынom.mohs.gov.mn/images/resource/02525f29e93d0c577b299ff029ebf6bc.pdf2.2.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,

ЭМГазрын даргын 2014 оны 12 сарын ..

өдрийн А/90 дугаар тушаалын 1-р хавсралт

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ

ҮНЭЛЭХ ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Энэхүү журмыг орон нутгийн харъяа эрүүл мэндийн байгууллагуудын тухайн жилийн

үйл ажиллагаа, Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Эрүүл мэндийн сайдын

тушаалын хэрэгжилт үр дүнг үнэлэхэд мөрдөнө.

2. Үнэлгээний гол зорилго нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар төрөөс

баримтлах бодлогын үр дүн, үр нөлөөг сайжруулж, хариуцлагыг бэхжүүлж, үйлчлүүлэгчдийн

сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийг сайжруулахад

оршино.

Хоёр. Үнэлгээний зарчим, хамрах хүрээ

1. Үнэлгээнд дараах зарчмыг баримтална. Үүнд:

1.1. Явц, тайлан, дүгнэлт нь ил тод байх;

1.2. Үр дүнд чиглэсэн байх;

1.3. Тоо баримт, судалгаа, албан ёсны мэдээлэл зэрэг нотолгоонд

тулгуурласан байх;

1.4 Харьяа байгууллагуудын идэвх санаачилгад түшиглэнэ.

2. Үнэлгээний хамрах хүрээ

2.1. Байгууллагын удирдлага, хөгжил:

2.1.1 Аймаг, сумын Засаг дарга, ЭМГ-н даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ,

гурвалсан гэрээний хэрэгжилтийн байдал.

2.1.2 Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үр дүн;

2.1.3 Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний биелэлт, үр дүн;

2.1.4 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтийн биелэлт

2.1.5 Хэрэглэгчийн сэтгэл ханамж

2.1.6 Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн

хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн;

2.1.7 Байгууллагын эрсдэлийн удирдлага, эрсдэл бууруулах төлөвлөгөө,

хэрэгжилтийн байдал;

2.1.8.Байгууллагын гадаад хамтын ажиллагаа, гадаадын зээл, тусламжаар

хэрэгжүүлж буй төслийн үр дүн;

2.1.9 ЭМСайд болон ЭМГазрын даргын тушаал шийдвэрийн хэрэгжилт

2.2. Хүний нөөцийн хөгжил:

2.2.1 Хүний нөөцийн бүтцийн стандарт хангалт

2.2.2 Эмч мэргэжилтэнг төгсөлтийн дараах мэргэжил олгох, мэргэшүүлэх, дээшлүүлэх

сургалтад хамруулан ур чадварыг дээшлүүлж, мэргэжлийн үйл

ажиллагаа явуулах эрх сунган авсан байдал

2.2.3. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн ( Эмч мэргэжилтний

Page 2: ЭМГазрын даргын 2014 оны 12 сарынom.mohs.gov.mn/images/resource/02525f29e93d0c577b299ff029ebf6bc.pdf2.2.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,

судалгаа шинжилгээний тоо, хэлэлцүүлсэн байдал, бусад судалгаа

шинжилгээний үр дүнг практикт нэвтрүүлсэн байдал)

2.2.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах

талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн;

2.2.5 Ажиллагсдын нийгмийн баталгаа, ажиллах нөхцөл, эрүүл мэндийг сайжруулах

талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн;

2.2.6 Байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран ажилласан

байдал, хамтын гэрээний хэрэгжилтийн үр дүн;

2.3. Санхүүгийн удирдлага:

2.3.1 Санхүүтэй холбоотой хууль тушаал эрх зүйн биелэлт / Нягтлан бодох

бүртгэл, Төсвийн тухай хууль/

2.3.2 Тухайн жилд батлагдсан төсвийн гүйцэтгэл, үр ашигтай зарцуулалт

2.3.3. Төсвийн төсөл тушаасан байдал

2.3.4 Санхүүгийн тайланг гаргаж байгаа байдал

2.3.5 Аудит болон санхүүгийн эрх бүхий байгууллагаас тогтоогдсон акт, зөрчлийн

хэрэгжилт, авсан арга хэмжээ, эргэн тайлагналт

2.3.6. Санхүүгийн ил тод байдлыг хангаж ажилласан байдал

. 2.3.7. Орон нутгийн ба бусад байгууллагаас санхүүгийн дэмжлэг авч ажилласан байдал

2.4. Мэдээллийн удирдлага:

2.4.1 Статистик тайлан мэдээллийн үнэн бодит, шуурхай байдал;

2.4.2. Байгууллагын цахим хуудас, мэдээллийн хуудас, Fase хаяг зэрэг мэдээлэл

технологийг ашиглан үйл ажиллагааны мэдээллийг тогтмолжуулж ил тод байдлыг

хангах

2.4.3 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд цахим мэдээллийн технологийн зохистой

хэрэглээг төлөвшүүлсэн байдал, үр дүн, мэдээллийн программуудын ашиглаж байгаа

байдал

2.5 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ:

2.5.1 Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангахад чиглэсэн удирдлага

зохион байгуулалт

2.5.2 Эх хүүхдийн тусламж үйлчилгээний чанар

2.5.3 Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар

2.5.4 Ахмад, настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж

үйлчилгээ, түүний үр дүн

2.5.5 Эмнэлзүйн удирдамж, стандартын хэрэгжилтийн байдал

2.5.6 Эмчилгээ, оношилгооны шинэ арга, дэвшилтэт технологийг практикт

нэвтрүүлж, эрүүл мэндийн болон эдийн засгийн үр дүнг тооцсон байдал;

2.5.7 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар

2.5.8 Эм зүйн тусламж үйлчилгээний чанар

2.6 Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

2.6.1. Эрүүл мэндийн хөтөлбөр, стратеги, төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн;

2.6.2. Халдварт өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааны үр дүн

2.6.3 Халдварын бус өвчний эрт илрүүлэг, өвчлөлийн хяналт, эрүүлжүүлэлт

2.6.4 Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны үр дүн

Page 3: ЭМГазрын даргын 2014 оны 12 сарынom.mohs.gov.mn/images/resource/02525f29e93d0c577b299ff029ebf6bc.pdf2.2.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,

2.6.5 Тухайн жилд НЭМ-н чиглэлээр зохион байгуулагдсан ажлын үр дүн /МСС, судалгаа

шинжилгээ, ухуулга нөлөөлөл, салбар дундын ажил гм/

Гурав. Үнэлгээний арга зүй

3.1 Эрүүл мэндийн байгууллагын үнэлгээг ЭМГазрын ЭТХэлтэс, НЭМХ,ЭЗУМХэлтэс

хамтран хийнэ.

3.2 Үнэлгээний хүрээний тайлагнах хугацаа, хамрах үзүүлэлт, тооцох аргачлал нь

2-р хавсралтаар тодорхойлогдоно.

3.3 Үнэлгээний хүрээг хугацаанд нь үр дүнг тайлагнасан байдал, зарим тохиолдолд газар

дээр нь хяналт үнэлгээ хийсэн дүн, статистик мэдээ, ололт амжилт, алдааны сан зэргийг

үндэслэн хэлтсийн мэргэжилтнүүдийн үнэлгээг хяналт үнэлгээний мэргэжилтэн нэгтгэн

ЭМГазрын удирдлагын багын хурлаар хэлэлцүүлнэ.

3.4 Үнэлгээний хүрээний 2.1,2.2,2.3,2.4-г ЭЗУМХэлтэсийн, 2,5-г ЭТХэлтсийн, 2,6-г

НЭМХэлтсийн мэргэжилтнүүд тус тус үнэлнэ.

3.5 Үнэлгээг тухайн үйл ажиллагааны гүйцэтгэлийн хувиар үнэлж нийт үнэлгээний

дундажаар ерөнхий үнэлгээг өгнө.

3.6 ЭМГазрын удирдлагын баг үнэлгээний дүнтэй танилцан, шийдвэр зөвлөмж гаргана.

3.7 Үнэлгээг 1 сард багтаан хийж, аймгийн сумдын үнэлгээний үзүүлэлтэд санал оруулна.

3.8 Ерөнхий үнэлгээний оноог үндэслэн дор дурдсан үнэлгээг өгнө. Үүнд:

Маш сайн 100-95 оноо

Сайн 94-85 оноо

Хангалттай 84-70 оноо

Дутагдалтай 69-60 оноо

Хангалтгүй 59-с доош оноо

Дөрөв.Үнэлгээний үр дүн

1. Эрүүл мэндийн байгууллага нь үнэлгээний дүн, зөвлөмжтэй холбогдуулан

“Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлнэ.

2. Гүйцэтгэлийн үнэлгээний дүнгээр тэргүүлсэн болон “Маш сайн” үнэлгээ авсан

эрүүл мэндийн байгууллагыг Салбарын Оны тэргүүний байгууллагаар өргөмжилж шагнаж

урамшуулна. Мөн удирдах ажилтнуудад цалин нэмэх, салбарын шагналаар шагнах, төрийн

одон, медальд нэр дэвшүүлэх, удирдаж буй байгууллагын үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн

төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэгт дэмжиж тодорхойлж ажиллана.

3. Үнэлгээний дүнгээр “Дутагдалтай”, “Хангалтгүй” гэж дүгнэгдсэн байгууллагын

удирдлагад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.

4. Шагнал, урамшуулалд зарцуулах хөрөнгийг ЭМГазрын төсөвт жил бүр тусгана.

Page 4: ЭМГазрын даргын 2014 оны 12 сарынom.mohs.gov.mn/images/resource/02525f29e93d0c577b299ff029ebf6bc.pdf2.2.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,

ЭМГазрын даргын 2014 оны 12 сарын ..

өдрийн ... дугаар тушаалын 2 -р хавсралт

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ҮНЭЛГЭЭНИЙ

ХҮРЭЭ, ТООЦОХ АРГАЧЛАЛ, МЭДЭЭЛЛИЙН ЭХ ҮҮСВЭР

1.2.1. Байгууллагын удирдлага, хөгжил

№ Үнэлгээний хүрээ Тооцох аргачлал Мэдээллийн эх үүсвэр

2.1.1 Аймаг, сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн байдал

Аймаг,Сумын засаг даргатай байгуулсан гэрээний дүгнэлт, шалгуураар

12 сарын 11-ний дотор ирүүлэх

2.1.2 Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үр дүн;

Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь

Тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнгийн тайланг 12 сарын 10-ны дотор ирүүлэх

2.1.3 Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний биелэлт, үр дүн;

Байгууллага жил бүр үнэлгээний зөвлөмжийн дагуу гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хувиар

Жил бүрийн 12 сарын 10-ны дотор тайлан ирүүлэх

2.1.4 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтийн биелэлт

Энэхүү журмын гуравдугаар хавсралтад заасан үзүүлэлтийн дунджаар

Статистик үзүүлэлтээр

2.1.5 Хэрэглэгчийн сэтгэл ханамж ЭМСайдын тушаалын дагуу ЭМБайгууллага өөрөө сэтгэл ханамжийн судалгаа авч дүгнэсэн байдал, судалгааны дагуу авч хэрэгжүүлсэн ажлын тайлан.

Жилд 2 удаа 5,10 сард судалгааг авч дүгнэн тайланг 12 сарын 10-ны дотор ЭМГазарт ирүүлсэн байх.

2.1.6 Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн

ЭТҮЧХөтөлбөрийн тухайн жилийн хэрэгжилтийн хувь

Тайланг 12 сарын 10-ны дотор ирүүлэх

2.1.7 Байгууллагын эрсдэлийн удирдлага, эрсдэл бууруулах төлөвлөгөө,

хэрэгжилтийн байдал

Эрсдэлийг бууруулахаар хийсэн ажлын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн хувь,үр дүн

Тайланг 12 сарын 10-ны дотор ирүүлэх

2.1.8 Байгууллагын гадаад хамтын ажиллагаа, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төслийн үр дүн

Байгууллага бусад гадаад дотоодын хандивлагчдад хандаж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр болон гаднаас хэрэгжүүлж буй төслийн үр дүн, санаачилга.

Тайланг 12 сарын 15-ны дотор ирүүлэх

Page 5: ЭМГазрын даргын 2014 оны 12 сарынom.mohs.gov.mn/images/resource/02525f29e93d0c577b299ff029ebf6bc.pdf2.2.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,

2.1.9 ЭМСайд болон ЭМГазрын даргын тушаал шийдвэрийн хэрэгжилт. /тухайн жилд шинээр гарсан тушаалуудад онцгойлон анхаарна/

Тушаал шийдвэрийн өөрийн эмнэлэгт шаардлагатай заалтуудыг хэрэгжүүлж ажиллах ба үр дүнг тушаал бүрээр тайлагнана. ЭМГ-с тушаалуудыг зааж болно.

Тушаалын хэрэгжилтийн тайланг 12 сарын 10-ны дотор ирүүлэх

2.2. Хүний нөөцийн хөгжил: /Хүний нөөцийн тайлан нэгдсэн байдлаар бичигдэнэ/

Үнэлгээний хүрээ Тооцох аргачлал Мэдээллийн эх үүсвэр

2.2.1 Хүний нөөцийн бүтцийн стандарт хангалт

Сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтцийн стандарт/ MNS -508: 2013, БОЭТ -н MNS 6330-

4:2012/ хангалтын хувь, ХХЭМБ –ууд ажиллаж байгаа бүрэн орон тоог судалгаагаар ирүүлнэ.

Хүний нөөцийн тайланд хавсралтаар бүтцийн стандарт хангалтыг хүснэгтээр гаргаж 12 сарын 20-ны дотор ирүүлэх

2.2.2 Эмч мэргэжилтэнг төгсөлтийн дараах мэргэжил олгох дээшлүүлэх сургалтанд хамруулан ур чадварыг дээшлүүлж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх сунган авсан байдал

ЭМБайгууллагууд 100% эмчлэх, сувилах, эм барих эрхтэй эмч мэргэжилтнийг ажиллуулах бөгөөд тэднийг тасралтгүй сургалтанд хамруулж багц цагыг хангуулахад дэмжлэг үзүүлэн бүртгэж ажилласан байна.

Төгсөлтийн дараах сургалтын тайлан Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх авсан эмч мэргэжилтний тоо Багц цагийн тайлангууд 12 сарын 20-ны дотор ирүүлэх

2.2.3 Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн

( Эмч мэргэжилтний судалгаа шинжилгээний тоо,

хэлэлцүүлсэн байдал, бусад судалгаа шинжилгээний үр дүнг практикт нэвтрүүлсэн байдал

Тайланг 12 сарын 10-ны дотор ирүүлэх

2.2.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн

Ёс зүйн дотоод сургалтыг тасралтгүй зохион байгуулан явуулсан байдал Угтах үдэх үйлчилгээг хэрэгжүүлсэн байдал Эмч мэргэжилтэн ажиллагсад ёс зүйн алдаа зөрчилгүй ажилласан байдал

- Сургалтын тайлан 12 сарын 20-ны дотор ирүүлэх - ёс зүйн салбар хорооны дүгнэлт

2.2.5 Ажиллагсдын нийгмийн баталгаа , ажиллах нөхцөл, эрүүл мэндийг сайжруулах талаар хэрэгжүүлсэн үйл

- Нийгмийн асуудлыг дэмжин шийдвэрлэсэн ажилтны тоо

- Ажиллах нөхцөл бололцоог ханган хөдөлмөрийн чадвар алдалтыг түр бууруулсан байдал -Ажиллагсадыг урьдчилан

Тайлан 12 сарын 20-ны дотор

Page 6: ЭМГазрын даргын 2014 оны 12 сарынom.mohs.gov.mn/images/resource/02525f29e93d0c577b299ff029ebf6bc.pdf2.2.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,

сэргийлэх үзлэгт хамруулж эмчлүүлж сувилуулсан байдал

2.2.6 Байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран ажилласан байдал, хамтын гэрээний хэрэгжилтийн үр дүн

Хамтран ажилласан үйл ажиллагааны тайлан

12 сарын 20-ны дотор

2.3 Санхүүгийн удирдлага

№ Үнэлгээний хүрээ Тооцох аргачлал Мэдээллийн эх үүсвэр

2.3.1 Санхүүтэй холбоотой

тушаал эрхзүйн биелэлт

Санхүү, төсөвтэй холбоотой МУЗГ-н тогтоол, ЭМ, Сангийн Сайдын тушаал, ЭМГазрын даргын тушаалын биелэлтийн хувь Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, зээл хандив тусламжаар нийлүүлэгдсэн хөрөнгө, бараа материалын хөрөнгө, орлогын бүртгэл Ашиглалтын норм дууссан түргэн тусламжийн автомашин, багийн эмчийн мотоциклийг холбогдох байгууллагуудад нь хүсэлт тавьж акталсан байх.

Санхүүгийн үйл ажиллагааны бичмэл тайлан Хөрөнгө оруулалтын тайлан,

Санхүүгийн тайлан. Зураг хавсаргах

Аймаг, сумын ИТХурлын тогтоол

2.3.2 Тухайн жилд

батлагдсан төсөв, үр ашигтай зарцуулалт

Урд оны өглөг, авлагыг бууруулсан , тайлант жилд өглөг, авлагагүй ажилласан байдал

Хагас, бүтэн жилийн санхүүгийн тайлан,

Санхүүгийн үйл ажиллагааны бичмэл тайлан

2.3.3 Төсвийн төсөл

тушаасан байдал

Төсвийн төслийг хугацаанд нь тайлбар, тооцоо судалгаагаа үндэслэл

сайтай боловсруулан хянуулж нэгтгэсэн байдал.

Байгууллагын төсвийн төсөл

2.3.4 Санхүүгийн тайланг

гаргаж байгаа байдал

Тайланг хугацаанд нь тушаасан эсэх..\СЭМТөв, ӨЭМТөвүүдээс бусад

ЭМБайгууллагуудад хамаарна\

Хагас, бүтэн жилийн санхүүгийн тайлан

2.3.5

Аудит болон санхүүгийн эрх бүхий

байгууллагаас тогтоогдсон акт,

зөрчил, хэрэгжилт, авсан арга хэмжээ, эргэн тайлагналт

Хөндлөнгийн хяналтын байгууллагаар илэрсэн зөрчил, акт, түүнийг

хэрэгжүүлэхээр хийсэн ажлын тайлан

Санхүүгийн эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлт, акт, тайлан -12

сарын 20-ны дотор

Page 7: ЭМГазрын даргын 2014 оны 12 сарынom.mohs.gov.mn/images/resource/02525f29e93d0c577b299ff029ebf6bc.pdf2.2.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,

2.3.6 Санхүүгийн ил тод

байдлыг хангаж ажилласан байдал.

Сар, улирал бүрээр санхүүгийн мэдээ, тайланг хамт олон болон удирдлагад танилцуулан ил тод байдлын самбарт

байрлуулсан мэдээлэл

Санхүүгийн үйл ажиллагааны бичмэл

тайлан, зураг хавсаргах 12 сарын 20-ны дотор

2.3.7

Орон нутгийн ба бусад байгууллагаас

дэмжлэг авч ажилласан байдал

Дэмжлэг авч хамтран ажилласан бол дэлгэрэнгүй мэдээлэл, үр дүнг ирүүлнэ

Санхүү, хөрөнгө оруулалтын тайланд дэлгэрэнгүй

тусгасан байна.

2.4. Мэдээллийн удирдлага:

№ Үнэлгээний хүрээ Тооцох аргачлал Мэдээллийн эх үүсвэр

2.4.1 Статистик тайлан мэдээллийн үнэн бодит, шуурхай байдал

Сар улирал, жилийн тайлан мэдээ өгөлт, бусад үйл ажиллагааг статистикч эмч нарын ажил дүгнэх журамын дагуу үнэлнэ.

үнэлгээгээр

2.4.2 Байгууллагын цахим хуудас, мэдээллийн хуудас,Fase хаяг зэрэг мэдээлэл технологийг ашиглан үйл ажиллагааны мэдээллийг тогтмолжуулсан байдал;

Үйл ажиллагааны тайлан, нотолгоо хавсаргах

12 сарын 10-ны дотор

2.4.3 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд мэдээллийн технологийн зохистой хэрэглээг төлөвшүүлсэн байдал, мэдээллийн программуудын ашиглаж байгаа байдал

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд мэдээлэл технологийн дэвшилийг ашигласан байдал, түүний үр дүнгийн тайлан

2.5 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

Үнэлгээний хүрээ

Тооцох аргачлал Мэдээллийн эх үүсвэр

2.5.1 Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангахад чиглэсэн удирдлага зохион байгуулалт

ЧАБЗСЗ–ийн үйл ажиллагаа

Эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлсэн байдал

Хүлээгдэл, чирэгдлийг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд

Яаралтай тусламжийн бэлэн байдал

Албан бус төлбөр тооцоог арилгасан байдал

Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээг хэрэгжүүлж хэвшүүлсэн байдал

Эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн шинэчлэл стратегийг хэрэгжүүлэх

ЭМС –ын 2012 оны 375 тоот тушаалын хэрэгжилтийг 6 сарын 15, 12 сарын 15 өдөр тайлагнана.

ЭМС-ын 2013 оны 344 –р тушаалын дагуу иргэдэд сэтэлд нийцсэн үйлчилгээ үзүүлж буй байдлыг 6 сарын 15, 12 сарын 15 өдөр тайлагнана.

ЭМС –ын 2013 оны 496 тушаалын хэрэгжилтийг 6 сарын 15, 12 сарын 15 өдөр тайлагнана.

Үндэсний түргэн тусламжийн сүлжээ хөтөлбөрийн тайланг 6 сарын 15, 12 сарын 15 өдөр тайлагнана.

Page 8: ЭМГазрын даргын 2014 оны 12 сарынom.mohs.gov.mn/images/resource/02525f29e93d0c577b299ff029ebf6bc.pdf2.2.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,

төлөвлөгөө хэрэгжилт

2.5.2 Эх хүүхдийн тусламж үйлчилгээний чанар

Эх , нярайн эрүүл мэнд стратеги хэрэгжилт

Тухайн жилд дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийсэн ажлын үр дүн /2014 он-Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил /

НҮЭМ–ийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт

Эх хүүхдийн тусламж үйлчилгээтэй холбоотой гарсан бусад тушаал, албан даалгавар, зөвлөмжийн хэрэгжилт

Нөхөн үржихүй насны эмэгтэйчүүдэд үзүүлсэн тусламж үйлчилгээний чанар хүртээмж

Нөхөн үржихүй насны хөгжлийн бэршээлтэй эмэгтэйчүүдэд хүргэсэн тусламж үйлчилгээний чанар хүртээмж

Охид, Өсвөр насныханд үзүүлсэн тусламж үйлчилгээний чанар хүртээмж

6 сарын 15, 12 сарын 15 өдөр жилд 2 удаа тайлагнана.

2.5.3 Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар

Сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратегийн хэрэгжилт

Олон улсын сувилагчийн өдрийг угтан зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүн

Сувилагч тусгай мэргэжилтний хангалт

Сувилахуйн стандартын хэрэгжилтийн түвшин, ахиц

Сувилахуйд нэвтэрсэн шинэ технологи, оновчтой санал

Стратеги хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил бүр боловсруулан, 6 сарын 15, 12 сарын 15 өдөр жилд 2 удаа тайлагнана.

Олон улсын сувилагчийн өдрийг угтан зохион байгуулсан үйл ажиллагааны тайланг 5 сарын 12 нд ирүүлсэн байна.

Сувилагч тусгай мэргэжилтний стандарт хангалтыг статистик мэдээллээс үнэлнэ.

Стандартын хэрэгжилтийг хагас жилд нэг удаа үнэлнэ. Сайжруулахад чиглэн зохион байгуулсан үйл ажиллагаа, үр дүнг тооцно.

Шинэ технологи, оновчтой саналыг стратеги болон сувилагчийн өдрийн тайлангаас жилд 2 удаа бүртгэнэ.

2.5.4 Ахмад, настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, түүний

Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгаа, эрүүл мэндийн тусламжид хамруулах төлөвлөлт

Зорилтот бүлэгт чиглэсэн нээлттэй хаалганы өдөр зохион байгуулсан тоо, үйлчилсэн хүний

Судалгааг нэгдүгээр сард багтаан шинэчилж, эрүүлжүүлэх төлөвлөгөө боловсруулан 2 сарын 15-ны дотор ирүүлнэ.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн тусламж үйлчилгээний тайланг зарлагдсан аян

Page 9: ЭМГазрын даргын 2014 оны 12 сарынom.mohs.gov.mn/images/resource/02525f29e93d0c577b299ff029ebf6bc.pdf2.2.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,

үр дүн тоо

Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусламж үйлчилгээнд зарцуулсан эдийн засгийн тооцоо

Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрийн эргэлтээр үйлчилсэн тоо, үр дүн

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн бэлтгэсэн тоо, сайн дурын идэвхтний явуулсан үйл ажиллагаа

болон дэмжих өдрүүдээр хугацааг товлон авах болно.

Жилд 2 –оос дээш удаа “Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохиулсан нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж үр дүнг нь тооцон тайлагнана. Тайланд эдийн засгийн тооцоо, гэрийн эргэлтийн тоо болон үр дүнг тооцон оруулсан байна.

Эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтыг тусгай хөтөлбөрөөр явуулж, идэвхтнүүдийг сургалтын багцаар ханган, үйл ажиллагааг нь дэмжин, хамтарч ажилласан байна. /Хагас бүтэн жилээр тайлагнана./

2.5.5 Эмнэлзүйн удирдамж, стандартын хэрэгжилтийн байдал

Эмнэлзүйн стандарт удирдамжуудыг хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангах, мэргэжилтнүүдийг сургах,

Эмнэл зүйн стандарт, удирдамжаар хийгдсэн дотоодын сургалтын тоо

Ижил мэргэжилтний үнэлгээний тоо, хэрэгжилтийн хувь, ахисан байдал /6 сарын 15, 12 сарын 15 өдөр жилд 2 удаа тайлагнана.

2.5.6 Эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээний шинэ арга, дэвшилтэт технологийг практикт нэвтрүүлж, эрүүл мэндийн болон эдийн засгийн үр дүнг тооцсон байдал

Эрүүл мэндийн байгууллагууд жил бүр өөрийн брэнд бүтээгдэхүүнийг тодорхойлж түүнийгээ боловсронгуй болгож хөгжүүлэх, үр дүнг нь тооцож ажиллана.

Үр дүнгийн талаар тайлан судалгааг / зураг / 12 сарын 10 -ны дотор ирүүлсэн байх

2.5.7 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар

Чанарын мэдээ

Чанарын тэмдэгтний тоо

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой гомдол, түүний шийдвэрлэлт

Ижил мэргэжилтний үнэлгээ хийсэн тоо, үр дүн

Бүртгэгдсэн алдаа зөрчил, түүний мөрөөр авсан арга хэмжээ

Чанарын мэдээг улирал бүр өгч, чанарын үзүүлэлтүүд тогтвортой, сайжирсан байна.

Хагас жилд 1 удаа чанар тэмдэгтэнг тодорхойлж, нэмэгдүүлсэн байна. Чанарын тэмдэгтнүүдийн санаачилсан үйл ажиллагааг байгууллагадаа хэвшүүлсэн байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой гарсан гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэсэн байдал

Ижил мэргэжилтний үнэлгээг улиралд 2-оос дээш удаа хийж, үйл ажиллагааг сайжруулан ажилласан байна.

Алдаа зөрчлийг чанарын арга

Page 10: ЭМГазрын даргын 2014 оны 12 сарынom.mohs.gov.mn/images/resource/02525f29e93d0c577b299ff029ebf6bc.pdf2.2.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,

хэрэгслээр илрүүлэн, хуудсаар бүртгэн, сургамж болох арга хэмжээг зохион байгуулж, үйл ажиллагааг сайжруулан, хэвшүүлсэн байна.

2.5.8 Эм зүйн тусламж үйлчилгээний чанар

“Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” 05 тоот тушаалын хэрэгжилт

Мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн журмын хэрэгжилт

Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх журмын дагуу мэдээлсэн гаж нөлөөний тоо, авсан арга хэмжээ

Урвалж оношлуурын ашиглалт, тайлан мэдээ

Тендерийн эмийн ашиглалт, зарцуулалт, тайлан

Багаж тоног төхөөрөмжийн стандарт хангалт, хөрөнгө оруулалтын ашиглалт

Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар хийсэн ажлын тайлан, үр дүнг 6 сарын 31, 11 сарын 15-ны дотор тус тус ирүүлэх

Мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн тайланг хагас, бүтэн жилээр ирүүлсэн байх

Эмийн гаж нөлөөг бүртгэсэн тохиолдолд ажлын 10 хоногт багтаан ЭМГ-т мэдээлэх

Урвалж, оношлуурын үр дүнг тооцсон тайланг улирал бүр ирүүлэх

Тендерийн эмийн тайланг хагас, бүтэн жилээр ирүүлэх

Багаж, тоног төхөөрөмжийн стандарт хангалт, хөрөнгө оруулалтын мэдээллийг жилд нэг удаа ирүүлэх

2.6.6 Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

№ Үнэлгээний хүрээ Тооцох аргачлал Мэдээллийн эх үүсвэр

2.6.1 Эрүүл мэндийн хөтөлбөр, стратеги, төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүн;

Байгууллагууд оны эхэнд төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, бүтэн жилээр тайлагнасан байдал

Хөтөлбөр, стратеги, төлөвлөгөөний хэрэгжилтийн жилийн эцсийн тайлан 2014.12.15 дотор

2.6.2 Халдварт өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааны үр дүн

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүн Дархлаажуулалт Халдварт өвчний эх уурхайг таслан зогсоосон байдал Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажлын үр дүн

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжиж буй хөтөлбөр, стратегийн хэрэгжилтийн тайлан 2014.12.15 дотор ЭМС-н 186, 187 тоот тушаалын хэрэгжилт

2.6.3 Халдварын бус өвчний эрт илрүүлэг, өвчлөлийн хяналт, эрүүлжүүлэлт

Эрт илрүүлгийн үйл ажиллагааны явц, хуваарийн дагуу хийгдэж байгаа үйл ажиллагаа, илрүүлгийн хувь Эрт илрүүлгээр илэрсэн өвчлөлийг хяналтад авч эрүүлжүүлсэн байдал

Статистик үзүүлэлт Сум, Өрхийн ЭМТөв, СДЭмнэлгийн ХБӨ-ний эрт илрүүлгийн үнэлгээний тайлан 2014.12.15 дотор

2.6.4 Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны үр дүн

Эрүүл мэндийг дэмжигч байгууллага

ЭМСайдын 2009 оны 184 тушаал, 2013 оны 197 тоот

Page 11: ЭМГазрын даргын 2014 оны 12 сарынom.mohs.gov.mn/images/resource/02525f29e93d0c577b299ff029ebf6bc.pdf2.2.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,

Эрүүл мэндийг дэмжигч өрх Эрүүл мэндийг дээдлэгч иргэн төрүүлсэн байдал, санаачлан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа

хавсралтын дагуу шалгуур үзүүлэлтээр үнэлнэ. Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэн шалгаруулах болзолд тайлангаа ирүүлсэн байх. 2014.12.01 -15 дотор

2.6.5 Тухайн жилд НЭМ-н чиглэлээр зохион байгуулагдсан ажлын үр дүн /2014 он- Эрүүл мэндийн довтолгоо \

Зохион байгуулсан ажилд идэвх санаачилгатай оролцсон байдал Тайлан мэдээг цаг хугацаандаа ирүүлсэн байдал Үр дүнг тооцож ажилласан байдал

Зохион байгуулсан арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн тайлан 2014.12.10 Олон нийтэд ЭМБоловсрол олгох чиглэлээр шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, сайн туршлага

ЭМГазрын даргын 2014 оны 12 сарын ..

өдрийн ... дугаар тушаалын 3 -р хавсралт

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТ

№ Шалгуур үзүүлэлт Тайлант оны

гүйцэтгэл

Тайлбар

1 Артерийн даралт ихсэх өвчний эрт илрүүлгэнд хамрагдсан 40 ба түүнээс дээш насны хүн амын эзлэх хувь

2 Чихрийн шижин хэв шинж-2 өвчний эрт илрүүлгэнд хамрагдсан 40 ба түүнээс дээш насны хүн амын эзлэх хувь

3 Хөхний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан 30 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь

4 Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгэд хамрагдсан 30 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь

5 Элэгний хорт хавдраас сэргийлэх эрт илрүүлэгт зорилтот бүлгийн хүн амыг хамруулсан хувь

6 Өрхийн, сумын эрүүл мэндийн төвийн нийт үзлэгт гэрийн эргэлтийн эзлэх хувь

Page 12: ЭМГазрын даргын 2014 оны 12 сарынom.mohs.gov.mn/images/resource/02525f29e93d0c577b299ff029ebf6bc.pdf2.2.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,

7 Жирэмсний эхний 3 сард хяналтад орсон эхийн эзлэх хувь

8 2 настай хүүхдийн дархлаажуулалтын бүрэн хамрагдалтын эзлэх хувь

9 Дутуу төрөлтийн түвшин (37 долоо хоногоос бага), 1000 амьд төрөлтөд

10 Амьгүй төрөлтийн түвшин, 1000 төрөлтөд

11 Нийт төрөлтөөс кесар хагалгаагаар шийдвэрлэсэн төрөлтийн хувь

12 Эхийн эндэгдлийн түвшин (100 000 амьд төрөлт тутамд)

13 2500 граммаас доош жинтэй төрсөн нярайн эзлэх хувь

14 1500-1800 грамм жинтэй нярайг амьдруулсан хувь

15 Нялхсын эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлт тутамд)

16 Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлт тутамд)

17 Ходоодны шархлаа өвчний шалтгаант нас баралтын түвшин (0-74 насны 10 000 хүн амд)

18 Даралт ихсэх өвчний шалтгаант нас баралтын түвшин (0-74 насны 10 000 хүн амд)

19 Гуурсан хоолойн багтраа өвчний шалтгаант нас баралтын түвшин (0-44 насны 10 000 хүн амд)

20 Мухар олгойн шалтгаант нас баралтын түвшин (0-74 насны 10 000 хүн амд)

21 Цөсний чулуу, цөсний үрэвслийн шалтгаант нас баралтын түвшин (0-74 насны 10 000 хүн амд)

22 Тархинд цус харвалтын нас баралтын түвшин (0-74 насны 10 000 хүн амд)

Page 13: ЭМГазрын даргын 2014 оны 12 сарынom.mohs.gov.mn/images/resource/02525f29e93d0c577b299ff029ebf6bc.pdf2.2.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,

23 Зүрхний шигдээсний нас баралтын түвшин (0-74 насны 10 000 хүн амд)

24 Тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа эсвэл шилжүүлсний дараа 1 сарын дотор нас барсан тохиолдлын хувь (нийт хэвтэн эмчлүүлэгчдийн дотор)

25 Өр, авлагын хэмжээ ₮