158
1 ӨМНӨХ ҮГ Улс орны нийгмийн хөгжлийн үндэс нь хүүхдийн эрүүл мэнд, халамж хамгаалал, хөгжил боловсрол, хүмүүжил төлөвшилтэй салшгүй холбоотой. Тиймээс Монгол Улсын Засгийн Газар нь хүүхэд бүрийг хамгаалах үүрэг, хариуцлагыг хүлээж, хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангахын тулд өөрчлөлт, шинэчлэлийг нийгмийн хамгийн үнэ цэнэтэй, нөөц баялаг болсон хүүхэд, залуусын эрх, ашиг сонирхолд хандуулж байна. Монгол улсын 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын тулд бодлогод нөлөөлөх, нөгөөтэйгүүр хүүхэд судлалыг хөгжүүлэх зорилгоор “Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Хүн амын зонхилох хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг манай оронд эхлээд “Хүүхдийн асуудлыг шийдэх” хөгжлийн гарц байгаа нь тодорхой. Нэн ялангуяа “Монгол хүүхэд”-ийн онцлогийг судлан тодорхойлж, тэдний хөгжил оролцоо, хамгааллын үйлчилгээнд олон нийтийн анхаарлыг хандуулж, оюун ухааныг төвлөрүүлж, халамж үйлчилгээнд оролцоог нь өргөжүүлэх юу юунаас чухал билээ. Ийм учраас “Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хуралд хүүхэдтэй ажилладаг, хүүхдийн асуудлыг сонирхдог, судалж буй оюутан залуучууд, практикийн ажилтнууд, эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаа шинжилгээний бүтээлийн дээжээс та бүхэнд хүргэж байна. Энэхүү бүтээлүүд нь Монгол улсын нэгдэн орсон НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенци, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон төрөөс хүн амын талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлэхүйц онол, практикийн ач холбогдолтойг тэмдэглэж байна. “Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон оюутан залуучууд, практикийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид болон ажилтан албан хаагчдаа дэмжиж оролцуулсан бүх байгууллага, хамт олонд талархал дэвшүүлж байна. “Хүүхэд ба шийдэл” хэмээх энэ сэдэв Уншигч танд олон зүйл бодогдуулж, шинэ санаа, сэдэл үүсгэхүйн шалтгаан болохын ялдамд Монгол хүүхдийн сайн сайхан байдлын төлөө ажиллах суурь болно гэдэгт итгэж байна. ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА О.АЛТАНСҮХ

ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

1

ӨМНӨХ ҮГ

Улс орны нийгмийн хөгжлийн үндэс нь хүүхдийн эрүүл мэнд, халамж хамгаалал, хөгжил

боловсрол, хүмүүжил төлөвшилтэй салшгүй холбоотой. Тиймээс Монгол Улсын Засгийн Газар

нь хүүхэд бүрийг хамгаалах үүрэг, хариуцлагыг хүлээж, хүүхэд хамгааллын тогтолцоог

хөгжүүлэх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангахын тулд өөрчлөлт, шинэчлэлийг нийгмийн

хамгийн үнэ цэнэтэй, нөөц баялаг болсон хүүхэд, залуусын эрх, ашиг сонирхолд хандуулж байна.

Монгол улсын 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан

хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг

сайжруулахын тулд бодлогод нөлөөлөх, нөгөөтэйгүүр хүүхэд судлалыг хөгжүүлэх зорилгоор

“Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

Хүн амын зонхилох хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг манай оронд эхлээд “Хүүхдийн

асуудлыг шийдэх” хөгжлийн гарц байгаа нь тодорхой. Нэн ялангуяа “Монгол хүүхэд”-ийн

онцлогийг судлан тодорхойлж, тэдний хөгжил оролцоо, хамгааллын үйлчилгээнд олон нийтийн

анхаарлыг хандуулж, оюун ухааныг төвлөрүүлж, халамж үйлчилгээнд оролцоог нь өргөжүүлэх

юу юунаас чухал билээ. Ийм учраас “Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хуралд

хүүхэдтэй ажилладаг, хүүхдийн асуудлыг сонирхдог, судалж буй оюутан залуучууд, практикийн

ажилтнууд, эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаа шинжилгээний бүтээлийн дээжээс та бүхэнд

хүргэж байна.

Энэхүү бүтээлүүд нь Монгол улсын нэгдэн орсон НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай

конвенци, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн

хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон төрөөс хүн амын талаар баримталж буй бодлогыг

хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлэхүйц онол, практикийн ач холбогдолтойг тэмдэглэж байна.

“Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон оюутан залуучууд,

практикийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид болон ажилтан албан хаагчдаа дэмжиж

оролцуулсан бүх байгууллага, хамт олонд талархал дэвшүүлж байна.

“Хүүхэд ба шийдэл” хэмээх энэ сэдэв Уншигч танд олон зүйл бодогдуулж, шинэ санаа,

сэдэл үүсгэхүйн шалтгаан болохын ялдамд Монгол хүүхдийн сайн сайхан байдлын төлөө

ажиллах суурь болно гэдэгт итгэж байна.

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА О.АЛТАНСҮХ

Page 2: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

2

МЭНДЧИЛГЭЭ

1925 онд “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр үүсэн байгуулагдсан Монголын

хүүхдийн байгууллага Монгол Улсын хүүхэд багачуудын хөгжил, төлөвшилд онцгой үүрэг гүйцэтгэж

ирсэн билээ. 1990 онд Монгол улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсны зэрэгцээ ардчилсан

нийгэм, зах зээлийн эдийн засагт шилжсэн нь хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн оролцоо зэрэг

олон шинэ ойлголт, ухагдахууныг бий болгож, хүүхдийн байгууллагын хүлээх үүрэг, үйл ажиллагааны

цар хүрээг нэмсэн юм. Бид өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ чиглэлээр багагүй туршлага хуримтлуулан

улам бүр хөгжүүлж байна.

Хүн, тэр дундаа хүүхэдтэй ажиллах арга нь шинжлэх ухааны үндэс, онолд суурилах ёстой. Энэ

тухай Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтэд НҮБ-ын хүүхдийн хорооноос өгсөн 2010 оны

зөвлөмжийн 20 дугаар зүйлд “...төрийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг сайжруулахад ашиглах

шинжлэх ухааны нотолгоог бий болгох” гэж заасан. Улс үндэстэн бүр дэлхийн их даяаршлын дунд хэрхэн

өөрөөрөө үлдэхийг төрийн бодлого болгон чухалчилж байгаа өнөө үед хүн судлал, үүн дундаа хүүхэд

судлалыг улам нарийвчлан хөгжүүлж, салбар салбарын шинжлэх ухаануудын зааг дээр асуудлыг

тодорхойлохыг эрмэлзэж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар монгол хүүхэд, монгол

гэр бүл судлалыг байгууллагын үйл ажиллагааны стратегийн нэг чухал зорилт болгон тодорхойлсон. Энэ

хүрээнд монгол хүүхдийн насны үечлэл, тус бүрийн онцлогийг тогтоох, орчин цагийн хүүхэд хүмүүжүүлэх

монгол арга ухаан, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ, тэдэнтэй ажиллах арга зүйг тодорхойлох, эрсдэлт

бүлгийн хүүхдэд үзүүлэх нийгмийн ажил үйлчилгээ, даяаршил, хэт төвлөрлийн үеийн хүүхдийн эрх,

монгол уламжлал, сэтгэлгээ, ахуй нөхцөлд тохирох асрамж халамжийн хувилбарт үйлчилгээг хөгжүүлэх

зэрэг олон асуудлыг шинжлэх ухаанчаар шийдэж, улам бүр хөгжүүлэхээр төлөвлөөд байна. Иймд энэ

жилийн эрдэм шинжилгээний хурлын агуулгыг монгол хүүхэд судлал, хүүхдийн салбарын менежмент,

хүүхдийн хөгжил, оролцоо, хүн амын төвлөрөл ба хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал-үйлчилгээ гэсэн үндсэн

таван чиглэлээр тодорхойлж өргөжүүллээ.

Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр жил бүр зохион байгуулдаг тус эрдэм

шинжилгээний хуралд оролцогчийн тоо, судалгааны ажлын агуулга, цар хүрээ улам бүр нэмэгдэж байгаа

нь хүүхдийн асуудалд шинжлэх ухаанчаар хандах хандлага сайжирч байгаагийн бодит илрэл юм.

“Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ ирүүлсэн эрхэм шүүгч, эрдэмтэн

судлаач, салбарын ажилтан та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье.

“Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлийн эмхэтгэл нь хүүхэд, гэр

бүлийн салбарт ажиллаж, сурч байгаа ажилтан, мэргэжилтэн, оюутан багш нарын байнгын

хэрэглэгдэхүүн болж үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН

ДЭД САЙД С.МӨНГӨНЧИМЭГ

Page 3: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

3

МЭНДЧИЛГЭЭ

Гэр бүл хүн төрөлхтний боловсруулсан оюуны баялаг, амьдралын туршлагыг хамгийн

энгийнээр дамжуулж өгдөг. Гэр бүл нь янз бүрийн насны, ажил мэргэжлийн, хүйсийн

төлөөлөгчдийн нэгдэл бөгөөд энэ нь хүүхдийг нийгмийн харилцаанд орох бэлтгэл болох ба

хүнийг бүх харилцаа холбоонд нь хүнлэг энэрэнгүй болгодог хүчин зүйл бол гэр бүл юм.

Тиймээс хүүхэд гэр бүлдээ эцэг, эхтэйгээ хамт амьдрах, гэр бүлд нь төрөөс шаардлагатай

дэмжлэг үзүүлэх, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах үүднээс зайлшгүй тохиолдолд төр

оролцох учиртай. Мөн эцэг эхчүүд хүүхдийн сэтгэл зүйн, биеийн болон оюун ухааны хөгжилд

нөлөөлөх орчинг дээд зэргээр бүрдүүлж өгөх үүрэгтэй байдаг бөгөөд дээрх орчин бүрдсэн

нөхцөлд л хүүхэд төгс утгаараа хөгждөг.

Манай нийгэмд үйлчлүүлэгчдийн орчин хүрээлэлд нөлөөлөхгүйгээр тэдний зан үйл,

амьдрах нөхцөл байдлыг өөрчлөх боломжгүй байна. Гэр бүлийн хүрээнд бий болсон хүүхэд

хамгааллын асуудлыг түүний гишүүн нэг бүрт нөлөөлөхгүйгээр өөрчлөх боломжгүй ба

нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, гэр бүлд суурилсан нийгмийн үйлчилгээг

хөгжүүлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлэх явдал чухал байна.

Энэ цаг үетэй давхцуулан зохион байгуулж байгаа энэхүү эрдэм шинжилгээ онол

практикийн хурал нь хүүхдийн хөгжил, оролцоо, хамгаалалтай холбоотой олон сорилтуудыг

шийдвэрлэх үндэслэл болно гэж найдаж байна. Нөгөөтэйгүүр энэхүү бүтээл нь гэр бүл, хүүхэд,

залуучуудын чиглэлээр ажиллаж буй ажилтан, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид,

иргэний нийгмийн болон судалгаа шинжилгээний байгууллагууд, олон улсын хөгжлийн

түншүүд та бүхэнд хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг шинжлэх ухааны үндэстэй шийдэх,

олон улсын нийтлэг жишиг, үндэсний өв уламжлал, онцлогийг хослуулж, бодит хэрэгцээнд

суурилсан бодлого боловсруулахад суурь мэдээлэл, үнэтэй сурвалж болно гэж үзэж байна.

Хүүхдийг бүх төрлийн дарамт хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, нэгэнт

хүчирхийлэл дарамтад өртсөн хохирогчдыг нөхөн сэргээх нийгмийн үйлчилгээ үзүүлэх, мөн гэр

бүлийн орчноос тусгаарлагдсан хүүхдэд онцгой анхаарал тавьж, хамгаалах нь төрийн үүрэг

тиймээс баялаг мэдээ мэдээллийг агуулсан энэхүү хараат бус оюуны бүтээлүүд нь хүүхдийн

сайн сайхан байдал, хөгжил төлөвшилтэй холбоотой өнөөгийн болоод ирээдүйн бодлогын

асуудлыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Илтгэл бичсэн нийт оюутан залуучууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн

төлөөлөгчид болон хүүхдийн сайн сайхны төлөө сэтгэл оюунаа чилээн ажилладаг эрхэм та

бүхэнд талархал илэрхийлье.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ДОКТОР, ПРОФЕССОР Д.МӨНХЖАРГАЛ

Page 4: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

4

МОНГОЛ ХҮҮХЭД: ГЭР БҮЛ ДЭХ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ

Ц.Түвшинтөгс, Монгол Улсын Гавьяат багш

Хураангуй

Энэхүү илтгэл нь хүүхдийн хөгжлийн үндсэн асуудлыг гэр бүлд төвлөрүүлж эхлэх ёстойг Монголчуудын уламжлалт сэтгэлгээ ба орчин үеийн шаардлагатай уялдуулан өгүүлнэ. Хүүхдийн хөгжлийн суурь дэвсгэр нь сургуулийн өмнөх боловсрол бөгөөд тэр нь эхийн хэвлийд, бүр түүнээс нь өмнө буюу эцэг эхийн хүүхэдтэй болох бэлтгэл үеэс эхэлдэг. Иймд хүний хөгжлийн аливаа асуудалд гэр бүлийн боловсрол чухал тул Бүх нийтийг хамарсан бодлого, үйл ажиллагаа явуулахыг санал болгож байгаа юм.

Түлхүүр үгс: Монгол Улсын нэрийн хуудас ба хүний хөгжил; Монгол сэтгэлгээ ба хүүхдийн насны үечлэл; СӨБ ба гэр бүлийн боловсрол; Бүх нийтийн гэр бүлийн боловсрол;

Төв Азийн эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралтай, өндөрлөг уудам газар нутаг эзэлсэн Монгол оронд хүмүүн заяаг олж төрөхүй нь бусад улс орныхоос өөрийн гэсэн онцлогтой байж, хүний хөгжлийн өвөрмөц газар зүйг тодорхойлдог нь мэдээж. “Монгол хүн бусад орны хүнээс илүү, эсвэл дутуу” хэмээн хэлэх гэсэн хэрэг огт бишээ! Нэн ялангуяа олон мянган жил нүүдлийн соёл иргэншлийн сонгомол хэв шинжийн амьдрал туулсан ба сүүлийн ганцхан зуунд суурин соёл иргэншилд шилжин аж төрж буй монголчуудын ахуй амьдрал, уламжлал шинэчлэл, соёл түүх, сэтгэлгээ өөрийн гэсэн өвөрмөц онцлогтойг давхар бодолцох ёстой. Энэ байдлаас монгол хүүхдийн хөгжил ба насны үечлэлийн асуудлыг дэлхий дахины шинжлэх ухааны үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлагаас ялгаатайгаар авч үзэх шаардлага гарна. Нийгэм судлал, гүн ухаан, түүх судлал, угсаатны зүй, боловсрол судлал, хэл шинжлэл, сэтгэл судлал, газар зүй, соёл судлал, удамшил ба гарваль зүй зэрэг хүн судлалын олон шинжлэх ухааны уулзвар дээр, шинэ хүний боловсрол хөгжлийн асуудлыг цогцоор шийдэх нь бодлого, үйл ажиллагааны хамгийн оновчтой зөв гарцыг олох онол практикийн ач холбогдолтой байх болно.

Олон орны, үе үеийн эрдэмтэн мэргэд хүний хөгжил, түүнд хамаарах насны үечлэлийг нярай нялхаас авхуулаад бага балчир, өсвөр, залуу, идэр, хижээл, ахмад, өндөр гэсэн бүдүүн тоймоор, нийтлэг журмаар тодорхойлж иржээ. Харин монголчуудын хувьд орон зай, цаг үеийнхээ амьдралын хэвшил, орчин нөхцөл, өв соёлтой холбогдуулан арай өөр авч үздэг байсныг ардын билиг зүйч, Монгол Улсын уран зохиолч Т.Галсангийн бичсэнээр жишээ татаж өгүүлье. Тэрээр монгол хүний төрөхөөс үхэх хүртлэх амьдралын бүхий л үеийг багтаасан насны ялгавар заагийг 25 үе болгон хувааж үе бүхэнд уугуул монгол нэр өгч томьёолон, тус тусын онцлогийг тодорхойлон тайлбарласнаас эшилье!

Үр буяны нас: Үр эцгийн шим дусал эхийн ариун хэвлийд бүрэлдэх үе. (Төрсөн өдрийн төөрөг тохиож, эцгийн цагаан, эхийн улаан дусал нийлж, ураг “төрсөн” агшнаас эхлэх )

Оготно сүүллэх нас: Хүмүүн дүрс олох үе. (Амь үүсэж, амьдрал эхэлж, насан хутгийн заяа буян бүрэлдэх)

Минж булган нас: Эхийн хэвлийд минж шиг сэлэн хоногоос хоногт, агшнаас хоромд, хормоос цагт, цагаас өдөрт сэлэн наадах усны амьтан лугаа адил үе. (Хүний хөгжлийн хамгийн эрчтэй, хурдтай цаг хугацаа)

Эхийн нас: Олсон агшнаас гарсан хормыг хүртлэх хугацаа. (Хүмүүний төрөлх мөн чанар бүрэлдэж, гарсан өдрийн гараг тохиох хүртэл үе)

Мэндлэх нас: Удмын улаач эцгийнхээ гэрт ирэх ховор заяа, ерөөлт үе. (Үнэрлэх, хүрэлцэх, амтлах, сонсох, харах таван мэдрэхүйгээрээ өөрөө ертөнцийн амьдралтай танилцаж, таримал (үүсмэл) шинж нь сууж эхлэх)

Өлгийтэй нас: Манцуйд мярайлах үе буюу нярай нас ( Бие махбод, сэтгэл санаа, оюун бодол нэгдэн, хүмүүн цогц хөгжиж, ухаант амьтан болох эхлэл)

Уйламхай нас: Уйлах нь өвчин бус хавь ойрынхнтойгоо хашгиран “ярьдаг” нас. (Нийгмийн харилцаанд өөрөө орж, хувь хүн гэдгээ мэдэрч, гэр бүлийн гишүүн болсноо илэрхийлэх)

Page 5: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

5

Мөлхөө нас: Аавын гэрийн хоймрыг өвдөг тохойгоор туулах, илэг (эрээн хивс ) элээх нас. (Ертөнцийн амьдралыг танин мэдэхийг “хичээж” насан туршид сахиж амьдрах өөрийн санаа тогтож эхлэх)

Хөлд орох нас: Тэгш газарт тэнцэн тэнтэр тунтар алхаж эхлэх үе. (Амьдралын орон зай, цаг хугацааг өөрийн биеэр мэдэрч, түүндээ дасаж эхлэх)

Уялга бат нас: Хөлд орж эхэлсэндээ хөөрсөн хүүхэд аав ээжийнхээ эзгүйд аюулд өртөхөөс сэргийлж, баруун хойд хананаас эр сураар баттай уяж сургадаг нас. (Ёс журам, амьдралын хэвшил дадалд дасаж, “Би”-гээ мэдрэх)

Жаран чавганцын ажилтай нас: Хүүхдийн явдаг, ярьдаг болсон нь оюун ухааны хувьд төдийгүй бие махбодын хэт хурдан хөгжилтийн үе. (Хүний цогц хөгжлийн эх сурвалж нь хөдөлгөөн- ажил хөдөлмөр болохыг зөн билгээрээ мэдэрч, өөрөө “бүтээж” эхлэх)

Хургачин нас: Хургатай тоглох, хөгнөөс хурга ишиг тавих, гэрийн ойр зуурт хурга тууж авчрах зэргээр аав ээждээ гар, хөл, нүд болох. (Гэр бүл хэмээх халуун ам бүл, хамт олны гишүүн болж, хөдөлмөрийн хуваарьт байр сууриа эзэлж эхлэх. 4-5 нас)

Тугалчин нас: Зэлнээс тугал тавих, бодын төлийг ойр зуур эргүүлэх болсон нас. (Нийгмийн орчин нь дан ганц гэр бүл биш төдий цааш задгайрч байгаль дэлхийтэйгээ илүү их холбогдож эхлэх . 5-6 нас)

Ботгочин нас: Тэмээ урт хөлийн амьтан. Тууш замд нэг өртөө (30км) зам туулна. Бэлчээрлэхдээ бас хориод км-ийг өлхөн дугуйлдаг. Ботго удмаа дуурайх нь ердийн үзэгдэл. Иймд тохиолдолд ботго буцаах, ингэ ойртуулах болсон үе. (Амьдралын замнал нь уртсаж, хүн бол гэрийн “амьтан” “төдийхөн биш, эх нутаг, дэлхийн хүмүүн гэдэг зөн совин сууж эхлэх 6-8 нас)

Хоньчин нас: Жилийн аль ч улиралд сүрэг хариулах, бэлчээр шилж сонгох, төл хүлээн авах үе. (Насан туршийн амьдралаа хүн өөрөө бүтээж, цаашид бие болгосноо улам сайжруулж, өөрөө жолоодох мэдрэмж тогтож эхлэх 8-аас дээш нас)

Өөлөн нас: Хүүхэд насны даваан дээр гарч, хүн ёсны овоог тойрон орчлонд гороолох өсгөл нас буюу орь залуу насны суурь тавигдах үе. (Хувь хүн бүхэн нийгмийн гишүүн болно. Иргэн хүн одоо ба ирээдүйн амьдралаа бүтээж туурвихыг өөрөө шийдэж эхлэх 12-16 нас)

Адуучин нас: Өглөөний нарнаас өрсөн адуу хураах, өвлийн шөнө адуу манах цээнд хүрэх үе. (Хүн төрөлхтний мөнхийн амьдрал, хөгжлийн түүх тасралтгүй үргэлжлэн, үеэс үед шилжих, түүнийг өөрийн биеэр туулж эхлэх 17-оос дээш нас )

Т.Галсан бугай хүүхэд насаар отголуулж нийгмийн бүрэн эрхт гишүүн, иргэн хүний цаашдын амьдрал үргэлжлэх хугацааг 18-25 дахь үед хамааруулж, “Эрэлчин нас, орь залуу нас, идэр нас, хижээл нас, өндөр нас, их нас, турхруу нас, муйх нас”-ыг оруулжээ. Түүний энэ үечлэл нь монгол хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогийг уламжлалт сэтгэлгээгээр гайхамшигтай зөв тодорхойлсон томьёолол гэж санаа нийлэн, зарим санааг энэ илтгэлд товч дурдъя.

Хүний нэг насны бүх амьдралыг 25 үед хувааж үзэхэд гуравны хоёр буюу 1-17 дахь нь дан ганц хүүхэд насанд хамааралтай нь тодорхой харагдаж байна. Энэ нь нөгөө талаар хүний амьдрал, хувь заяа нь хүүхдийн хөгжлөөс шууд шалтгаалдаг болохыг ч баталж байна.

Хүний хөгжил нь тухайн улсын нэрийн хуудас юм. Монгол Улсын хөгжлийн баталгаа, олон улсын нэр хүнд нь нийгэм улс төрийн өөрчлөлт, эдийн засгийн хүчин чадал, байгалийн баялгаас илүүтэйгээр монгол хүний хөгжил, тэр нь хүүхэд наснаас угшилтай юм. Өнөөдөр монголын алдрыг дэлхий дахинд дуурсгаж байгаа “Үндэсний сор бүтээгдэхүүн”, нэрийн хуудас нь тэгш өндөр хөгжилтэй монгол залуу хүн. Тэд цөм хүүхэд насандаа алдрын замд гарцгаасан. Хүүхэд насандаа Олон улсын их мастер болсон Б.Мөнгөнтуул, өсвөрийн шатарчдын дэлхийн аварга А.Энхтуул, Б.Номин-Эрдэнэ, хүүхэд насандаа хоёр дээд сургуульд суралцаж төгссөн Э.Энхпүрэв, сурагч ахуйдаа хятад хэлийг бие даан үзэж, улмаар “Юань гүрний үеийн Монголчууд” сэдвээр судалгааны ажил туурвисан Ч.Содбилэг, өсвөр наснаас их спортоор хичээллэн, улсынхаа нэрийг мандуулсан тамирчин Э.Халиунболд, Н.Түмэнцогт, Б.Батцэцэг, Д.Эрдэнэ-

Page 6: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

6

билэг, М.Даваажаргал нараараа монголчууд бахархдаг. Ийм уламжлал монголчуудын хувьд бүх цаг үед байсан. 13 дугаар зууны үед Есүхэйн хүү Тэмүүжин 13 наснаасаа Их Монгол Улсыг байгуулж дэлхийн алдартан болох замаа эхэлсэн бол 20 дугаар зууны их бичгийн хүн Б.Ренчин 16 настайдаа Хязгаарын яамны бичээч, орчуулагч; Д.Нацагдорж 15 настайдаа Цэргийн яамны нарийн бичгийн дарга; М.Ядамсүрэн 17 настайдаа Ардын засгийн газрын түшмэлийн алба хашиж байлаа. Хамгийн сүүлийн үеийн ганц жишээг дурдахад Увс аймгийн Тариалан сумын 7 настай сурагч Нямдаваагийн Түвшинбаяр зуун буудалт даамны Азийн аваргын хос алтан медальт, дэлхийн даамны холбооны дэд мастерын амжилтаар 2016 онд Монгол Улсын шилдэг хүүхдээр шалгарчээ. Энэ бүхэн хүүхдийн асуудалд онцгой анхаарч, зөв мэргэн бодлого баримталж, уран цэцэн шийдвэр гаргавал Шинэ мянганы Оюуны их бүтээн байгуулалтын жинхэнэ эздийг төрүүлэх хариуцлага залуу гэр бүл бүрт оногдож, тэрхүү боломж нь нээлттэй байгааг харуулж байна.

Аливаа юмны үүсгэл нь зөв байвал эцэстээ үр дүн, амжилтад хүрдгийг амьдрал бэлхнээ харуулдаг. Тэгвэл хүний хөгжлийн үүд босго нь залуу гэр бүлд хүн анх бий болж, эхийн хэвлийд төрөлхийн мөн чанар нь бүрэлдэж, энэ дэлхийд мэндэлсэн цагаас ертөнцийн амьдралыг танин мэдэж, бие хүн төлөвших явцтай шууд холбоотой ажээ. Хүүхдийн эсэн мэнд, эрүүл саруул амьдрах, эцэг эхийн хайр халамжид өсөж торних, цэцэрлэг сургуулиар дамжин боловсрол эзэмших, бие хүн болон хүншиж төлөвших нь Гэр бүл хэмээх нийгмийн анхдагч хамт олны “уран бүтээл” юм.

Олон зууны туршид монголчууд амьдарч, аж төрлөө авч явж, үр хүүхдээ төрүүлж, өсгөж сурган хүмүүжүүлэхдээ мөрдөж ирсэн, сахиж хэвшсэн аман хууль буюу эрхэмлэх, хүндлэх, сайшаах, хориглох, цээрлэх ёс заншил бүхэнд хүүхдийн хөгжлийн нарийн асуудал оршиж ирсний утга учрыг одоо цагт шинжлэх ухаан, техникийн ололт амжилтаар тайлах боллоо. Жишээ нь: “Жирэмсэн эхийг бүү уурлуул, хүүхэд нь төрөлхийн ууртай ярдаг хүн болно, бүү уйлуул, хүүхэд нь гунигтай, эмзэг хүн болно, битгий айлгаж цочоо, хүүхэд нь зориг зүрх муутай хүн болно” гэдэг байсан. Одоо цахим төхөөрөмжөөр жирэмсэн эхийн хэвлийг харуулахад эх нь ядарч байвал ураг нь эвшээж, уурлавал хөмсгөө зангидаж, инээж баясахад нүүр нь маасайж , ихрүүд бол хоорондоо хөлөө жийгээд тоглож байгаа дүрс харагддаг болжээ. Ийнхүү эхийн хэвлийд хүний төрөлхийн зан чанар, далд ухамсар, зөн совин, авъяас билэг бүрдэж, тэр нь насан туршийн хөгжлийн үндсэн суурь дэвсгэр болж байна. Монголчуудын амьдралдаа мөрдөж ирсэн сахилга журам, үзэл хандлага, сэтгэлгээгээр бол “хүмүүн бүтээх технологи” нь залуучууд гэр бүл болох, хүүхэдтэй болох бэлтгэлээ хангах, энгэр зөрүүлж, хүүхэд олохтой ч холбоотой, түүнд зориулсан хорио цээр анхаарал санамж элбэг байжээ. Монгол ёс заншлын тайлбарт: “Байгаль хуйсгануур шуургатай, аянгатай үед энгэр бүү зөрүүл, хүүхэд олбол эмзэг хүн болно. Уй гашуутай цагт энгэр бүү зөрүүл, ураг үүсвэл хүүхдийн хувь заяанд муу, сарны туяанд энгэр бүү зөрүүл, олдсон хүүхдэд сансар огторгуйн таталт, түлхэлтийн эрчим хүчин нөлөөлнө” гэж хэлдэг. Амьдын зурхайд заасан хосын мэнгэ, махбодын шүтэлцээ, жилийн харш, ивээлийн тохироо ч хүүхдийн өсөлт хөгжилд нөлөөлдөг талаар эрдэмтэн судлаачид бичдэг, ярьдаг боллоо. Хүүхэд энэ дэлхийд мэндэлсэн цагаасаа таван мэдрэхүйгээрээ дамжуулан, ертөнцийн амьдралтай танилцаж, өнөөгийн бидний хэлдгээр сургуулийн өмнөх боловсролыг, гэр бүлийн орчинд эцэг эх, төрөл садантайгаа харилцан олж, өөрийнх болгон, тэрхүү боловсорсон төсөөлөл, мэдлэг, дадал хэвшил, зан ааштайгаар ерөнхий боловсролын сургуульд ордог. Энэ байдлаас үзвэл хүүхдийн хөгжлийн үечлэлийг нарийвчлан тогтоож, тэр бүхэнд нь тохирсон ажлын арга барил, эв дүйг хэрэглэнэ гэвэл гурав хүртэл насанд “хаан мэт тахих”, тав хүртэл насанд “хатан мэт тойлох”, арван гуравны жил орох хүртэл “харц мэт дагуулах”, арван найман нас хүртэл “хань мэт зөвлөх” монгол ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлал нь орчин үеийн боловсрол судлалын онол сургаалтай нийцэж байгаа билээ. Монгол орны хувьд хүүхдийн хөгжлийн асуудлыг тэдний нас , насны онцлогт нь тохируулан, гэр бүлийн орчинд, цэцэрлэг сургуулийн хүрээнд, нийгэм хамт олны дунд, сургууль хичээлээс гадуурх үед, эсвэл амралт сувилал, халамж үйлчилгээний газарт гэх мэтээр арга зүйгий нь боловсруулж ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна.

Санал, дүгнэлт

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг нэг цэгт төвлөрүүлэн зангидахаар, төрийн байгууллагын шинэ тогтолцоо бүрэлдэж байгаа тул:

1. Бүх охид, хөвгүүд 16 наснаас (иргэний үнэмлэхтэй болох үеэс) Бүх нийтийн гэр бүлийн бэлтгэл, хөгжлийн шаталсан сургалтад хамрагдах. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги,

Page 7: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

7

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургуульд (мэргэжил харгалзахгүйгээр) “Гэр бүлийн хөгжил, удирдлага, зохион байгуулалт” хичээлийг зохих хөтөлбөрөөр ордог болох.

2. Сургуулийн өмнөх боловсролын мэдээлэл сургалт, сурталчилгааны бодлого үйл ажиллагааг, БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ-ны хамтын хөтөлбөрөөр, мэдээллийн бүх хэрэгсэл ашиглан, өөр өөрийн чиглэлээр (төрийн бодлого болгож) зохион байгуулдаг уламжлал тогтоох.

3. Иргэний боловсролын суурь дэвсгэр бэлтгэл болгож, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Амьдрал судлал” (Амьдралогие) аяныг жил бүр хичээлээс гадуурх ажлаар “Амьдрах арга ухаан”, “Амьдрах ур чадвар” гэсэн салбараар явуулж, ач тус, туршлага сургамж, үр дүнг сурагчийн өөрийн хөгжлийн лавлагаа ба хувийн хэрэгт нь тэмдэглэх, мэдлэг чадвар; дадлага; хэвшил; төлөвшил хүмүүжлийн тодорхойлолт болгон, бичдэг болох.

4. Нэгэнт хүүхдийн төлөвшил хөгжлийн асуудлыг гэр бүлтэй нь холбож, цогцоор шийдэх шаардлагатай болсон тул Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дэргэд үндэсний эрдэмтэн, мэргэжилтэн, сэхээтэн, оюутан, эцэг эх, иргэдийн оюуны чадавхид түшиглэн, “Монгол гэр бүл, хүүхэд судлалын алба” ажиллуулах. (Яваандаа бие даасан эрдмийн хүрээлэнтэй болох.)

5. “Хүүхдийн эрхийн тухай ”, “Хүүхэд хамгааллын тухай” Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулж, “Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай” эрх зүйн баримт шинээр боловсруулж мөрдүүлэх.

6. Ардын Хувьсгалын 100 жилийн ойг угтаж, 2017-2021 онд хүүхдийн хөгжил хамгаалал, оролцооны асуудлаар төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, орон нутгийн байгууллага, анхан шатны нэгж хамтарч шийдэх асуудлаар жил бүр олон нийтийн оролцоотой сэдэвчилсэн тодорхой хөтөлбөр, төсөлт үйл ажиллагааг зарлаж хэрэгжүүлдэг байх нь чухал юм.

Ном зүй

1. Галсан Т. (2014) Гэр улс. УБ 2. Баттогтох. Д. (2009) Үр хөвгүүнийг сургах ёсон. Бээжин 3. Түвшинтөгс Ц. (2010)Гэр бүл хүүхэд- Улсын хөгжил. УБ 4. Түвшинтөгс Ц. (2016) Хүн бүтэх технологи. Нээлттэй сургууль. УБ

ГЭР БҮЛ ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ ТӨЛӨВШИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ: ЭЦЭГ ЭХ НЬ АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ТҮГШҮҮРИЙН ТҮВШИН

Т.Цэндсүрэн,, М.Нямдорж , С.Тунгалагтуяа Хураангуй Эцэг эх архины хамааралтай болж гэр бүлийн тогтолцоо ноцтой гажуудсаны улмаас тухайн гэр бүлд хүүхэд хэвийн өсч хөгжих боломж алдагдаж, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эсэн мэнд оршихуйд ноцтой заналхийлэл учирч, түүний хөгжил голдирлоосоо хазайх, сэтгэлийн шарх буглаа үүсэх, зан үйл нь эвдэрч гажих аюул нүүрлэж байна. Тиймээс эцэг эх нь архины хамааралтай болсон өсвөр насны хүүхдийн түгшүүрийн түвшинг тодорхойлж, тэдэнд чиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээний арга зүйн зөвлөмж боловсруулах зорилготойгоор тус судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн болно.

Тус судалгааны ажлын зорилтын дагуу архины хамааралтай болсон эцэг эхийн архины хамаарлын түвшин, эцэг эх нь архины хамаарал бүхий 14-18 насны өсвөр үеийнхний түгшүүрийн түвшинг нь тодорхойлоход эцэг эхийн архины хамаарлын түвшин өндөр байх тусам тухайн хүүхдийн түгшүүрийн түвшин өндөр байсан. Өсвөр насны хүүхдийн түгшүүрийн түвшин өндөр байх нь тухайн хүүхдийг хүмүүжил, ёс суртахууны доройтолд оруулах , сөрөг муу нөлөө үзүүлэх нэг нөхцөл болж байна.

Түлхүүр үгс: Түгшүүр, түгшүүрийн түвшин, бие хүний түгшүүр, нөхцөл байдлын түгшүүр, архины хамаарал, архины хамаарал бүхий эцэг эх, өсвөр насны хүүхэд

Удиртгал

Page 8: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

8

Өсвөр насны хүүхдийн хөгжлийн онцлогийг тайлбарласан эрдэмтдийн үзэл баримтлал, онол хандлагууд улам бүр нарийсан баяжиж шинжлэх ухааны үнэ цэнэ, практик ач холбогдол нь нэмэгдсээр байна. Гэсэн хэдий ч нийгэмшлийн ур чадвартай иргэн хэрхэн бэлтгэгдэж байгаа, тэр дундаа монголын өсвөр насны хүүхдийн нийгэм сэтгэлзүйн байдал, эрсдэлт зан үйлийг судалсан судалгаа, тоо баримт хангалттай байхгүй байсаар байна. Зөвхөн согтууруулах ундаа, тамхи татах, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал гэсэн бие махбодид учрах талаас нь судалсан байдаг. Харин сэтгэлзүйн түгшүүр, эрсдэлт зан үйлийг судалсан судалгаа өнөөг хүртэл хангалттай хийгдээгүй байна. Тэр дундаа эцэг эх нь архины хамааралтай хүүхдийн сэтгэлзүй ямар байх, түгшүүрийн түвшин ямар байгааг тодорхойлсон судалгаа төдийлөн сайн хийгдээгүй байна.

Архидалт байгаа гэр бүлд үргэлж хүчирхийлэл, харгислал, хахир байдал гардаг. Хүүхэд ганц удаа л архичин эцэг эхийнхээ хөлчүү царайг харах, уучлалт гуйх харц, энэ сүүлчийн удаа, одооноос шинээр амьдарна гэж хөлцөл өчих үгийг сонсох бүртээ гэр бүлдээ тохиолдож байгаа бүх зүйлд өөрийгөө буруутгадаг. Тийм учраас айдас, ганцаардал, буруутайгаа мэдрэх нь өсвөр насны хүүхдийн дагуул болно. Энэ нь өсвөр насны хүүхдийг хүмүүжил, ёс суртахууны доройтолд оруулах , сөрөг муу нөлөө үзүүлэх нэг нөхцөл болж байна. Цаашлаад хамгийн ноцтой үйлдлүүдииг тоо баримтаар дурьдвал зөвхөн 2013 онд насанд хүрээгүй хүүхэд 1312 гэмт хэрэгт холбогдсон, 2014 оны зөвхөн X-р сард 21 хүүхэд амиа хорлосон хэмээн Цагдаагийн Газарт бүртгэгдсэн байдаг байна.1 Эдгээр баримтууд тоологдсон үр дүнг харуулж байгаа бөгөөд үүний цаана тоологдоогүй амиа хорлох оролдлого хийсэн, бусдын биед санаатай болон санамсаргүйгээр хохирол учруулсан, өөрийн болон бусдын сэтгэл санаа болон бие махбодид хохирол учруулж буй хүүхдүүдийн тоо улам ихсэх хандлагатай байна. Үүнийг жил бүрийн гэмт хэргийн гаралт, амиа хорлолт, гэр бүлийн хүчирхийллийн тоо мэдээнээс харж болно. Тиймээс хүүхдийн дээд ашиг сонирхол, хөгжлийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан гэр бүл, олон нийт цаашлаад Монгол Улсын төрөөс эцэг эх нь архины хамаарал бүхий хүүхдийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Эцэг эх нь архины хамаарал бүхий хүүхдийн түгшүүрийн түвшинг тодорхойлж, түгшүүрийн түвшинг бууруулахад чиглэсэн оновчтой гарц бүхий санал зөвлөмж боловсруулахад бидний энэхүү илтгэлийн зорилго чиглэгдэнэ.

Судалгааны мэдээлэл цуглуулалт, боловсруулалт хийсэн арга, аргачлал. Эцэг эх нь архины хамаарал бүхий хүүхдийн түвшүүрийн түвшинг тодорхойлох зорилгод тулгуурлан судлах асуудал, мэдээллийн чанар, үндэслэлтэй байдлыг хангах зорилгоор энэ төрлийн судалгаанд түгээмэл хэрэглэгддэг чанарын судалгааны зорилтот түүврийн арга болон зорилтот түүврүүдийн аргын төрлүүдийн нэг болох цасан бөмбөлөгийн түүвэрлэлтийн аргыг ашиглан нийт 72 эцэг эх болон өсвөр насны хүүхдүүдээс мэдээлэл цуглуулсан болно. Судалгааны мэдээллийг асуулга, ганцаарчилсан ярилцлага гэсэн тоон болон чанарын судалгааны аргуудаар цуглуулж, мэдээллийг SPSS 20 програм дээр нэгтгэн боловсруулалт дүн шинжилгээ хийсэн. Эцэг эхийн архины хамаарлын түвшинг тодорхойлохдоо Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мичиганы сорилоор нийт 72 эцэг эхээс авсан бөгөөд архины хамаарлыг тэдний нас хүйс боловсрол, ажил эрхлэлтийн байдал, архи ууж буй хугацаанд харьцуулан дүн шинжилгээ хийсэн.

Эцэг эх нь архины хамаарал бүхий өсвөр насны хүүхдийн түгшүүрийн түвшинг тодорхойлохдоо урьдчилан боловсруулсан асуулга бүхий 3 дэд хэсэг 16 асуулттай асуулгаар оролцогч нэг бүртэй гарцаарчилан ярилцаж мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсэн.

- Нэгдүгээр дэд хэсэг буюу эцэг эх нь архины хамаарал бүхий хүүхдийн түгшүүрийн түвшинг тодорхойлохдоо Ч.Д.Спилбергерийн тусгайлан боловсруулсан тестийг ашигласан.

- Хоёрдугаар дэд хэсэг буюу Жоан М. Паттерсон, Хамилтон И.МакКуббин нарын бэрхшээлийг даван туулах өсвөр насныхны зан үйлийг үнэлэх зориулалт бүхий 54 даалгавараас бүрдсэн үнэлгээний зэмсгийг ашигласан.

- Гуравдугаар дэд хэсэг буюу Арлене Р.Стифман, Джон Г.Орме нарын Өсвөр насны хүүхдийн зан үйлийн бэрхшээлийг үнэлэх зориулалттай 13 даалгавраас бүрдсэн сорилын дагуу зан үйлийн бэрхшээлийг судалж шинжиллээ. Дээрх 3 дэд хэсэг мэдээлэл бүхий хүүхдийн түгшүүрийн түвшин, түгшүүр болон бэрхшээлтэй байдлаа даван туулж байгаа зан үйл, зан үйлийн бэрхшээлийг тэдний талаарх ерөнхий мэдээлэл болон нас хүйс, сурдаг эсэх, гэр бүлийн байдал, орон байр зэрэг ерөнхий мэдээлэлтэй нь харьцуулан дүн шинжилгээ хийсэн болно.

1 Сэтгэл судлалын үндэсний төв. Өсвөр насны хүүхдийн нийгэм-сэтгэлзүйн ур чадварын судалгааны тайлан. УБ 2014

Page 9: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

9

Гэр бүл хүүхдийн хүмүүжил төлөвшилд нөлөөлөх нь

Хүний хөгжлийн онцлог чухал үе шатуудын нэг болох хүүхэд нас, тэр дундаа өсвөр үеийнхний хөгжил төлөвшлийн асуудалд нийгэм, хүмүүнлэгийн салбарын үе үеийн эрдэмтэн судлаачид анхаарлаа хандуулсаар ирсэн. Учир нь энэ насанд хүүхдийн бие бялдар, сэтгэхүй, оюун ухаан, ёс суртахуун, нийгэмшихүй, харилцаа гэх мэт хөгжлийн бүх талыг хамарсан чанарын өөрчлөлтүүд эрчимтэй явагдаж эхлэх тул судлаачид өсвөр нас, шилжилтийн нас, завсрын үе, далд үе, сургуулийн дунд, ахлах нас, дахин төрөх үе гэх мэтчилэн янз бүрээр нэрлэдэг. Илтгэлийн зорилго чиглэлтэй уялдуулан өсвөр насны хүүхдийн хөгжлийн онцлог, эцэг эх нь архины хамаарал бүхий хүүхдийн түгшүүрийн түвшин, түгшүүрийг даван туулах хэрэгцээ тэдгээрийн онцлогийн талаарх сэтгэл судлал, боловсрол судлал, социологийн зарим тайлбар, үндэслэгээнүүдийг тоймлон авч үзье.

Гэр бүлийн тогтолцоо ноцтой гажуудсаны улмаас тухайн гэр бүлд хүүхэд хэвийн өсч хөгжих боломж, алдагдаж, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эсэн мэнд оршихуйд ноцтой заналхийлэл учирч, түүний хөгжил голдирлоосоо хазайх, сэтгэлийн шарх буглаа үүсэх, зан үйл нь эвдэрч гажих аюул нүүрлэдэг. Үүний улмаас хүүхэд багаасаа хайрын өлсгөлөнд нэрвэгдэж, түүнд суурь түгшүүр үүсч сэтгэл санааны төрөл бүрийн шарх үүсдэг гэж үздэг болохыг орчин үеийн хүний хөгжлийн талаарх төрөл бүрийн онолууд онцлон тэмдэглэсээр байгаа билээ. Хүүхэд ахуй цагийн сэтгэгдэл мэдрэмж хожим нь насанд хүрсэн хүний сэтгэцийн бүтэц, үйл ажиллагаанд нөлөөлдөг гэсэн Фрейдийн санааг Хорни хүлээн зөвшөөрч байв. Хорни Фрейдтэй адилхан түгшүүр бол хүний сэтгэцийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэж үздэггүй. Харин эцэг эхтэйгээ харилцах харилцааны явцад хүүхдийн аюулгүй байдлын мэдрэмж алдагдсаны улмаас суурь түгшүүр үүснэ. Аюул занал дүүрэн хорвоогийн өмнө ганцаардан туслалцаа дэмжлэггүй байгаагаа мэдрэхийг суурь түгшүүр гэнэ. Нөгөө талаас аюулгүй байдал алга гэсэн хүүхдийг бүхэлд нь эзэмдсэн хүчтэй мэдрэмж юм. Энэ бол Хорнигийн үндсэн үзэл баримтлалын нэг ажээ. Өөрийгөө хайрлаж, хүлээн зөвшөөрч байна гэдгийг хүүхэд мэдэрч байвал өөрийн аюулгүй байдлыг мэдэрч цаашдаа хэвийн хөгжих боломжтой болно. Ийм аюулгүй байдлын мэдрэмж үүсэхгүй бол хүүхэд эцэг эхийгээ дайсагнан эгдүүцэж улмаар суурь түгшүүр үүсдэг. Аюулгүй байдал хангагдахгүй байна, туслалцаа дэмжлэг алга гэсэн сэтгэгдэлтэй, дайсагнасан хандлагатай байх зэрэг нь суурь түгшүүрийн шинж юм. Ийм суурь түгшүүрээсээ зайлсхийхийн тулд хүүхэд төрөлбүрийн хамгааллын стратегийг хэрэглэдэг байна.2 Хорни ингэж дүгнэсэн бол Фрейд психосексуаль хөгжлийн аль нэг шатан дээр хүүхдийн хэрэгцээ зохих ёсоор хангагдаагүйгээс болж “хэрэгцээний хуримтлал” үүсч хожим нь хүний зан үйлд сөргөөр нөлөөлдөг. Үүний улмаас хөгжлийн тухайн шатан дээр илрэх ёстой байсан боловч саатуулагдсан дарагдсан хэрэгцээ хожим нь хүчтэй гарч ирдэг хэмээн үзсэн байна.

Эцэг эхчүүдийн архины хамаарал. Эцэг эх нь архины хамаарал бүхий өсвөр насны хүүхдийн түгшүүрийн түвшинг тодорхойлох нь энэхүү судалгаанд нийт 72 эцэг эх болон 72 өсвөр насныхан хамрагдсан байна. Эцэг эх нь архины хамаарал бүхий хүүхдийн түгшүүрийн түвшинг тодорхойлох үүднээс эцэг эхийн архины хамаарлын түвшинг тэдний нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлтийн байдал гэх мэт холбогдох зарим төрлийн ерөнхий мэдээллүүдийг цуглуулж, тэдгээрийг тус бүрээр нь улмаар өөр хооронд нь харьцуулан дараах байдлаар дүн шинжилгээ хийлээ. Энэхүү судалгаанд 38-53 насны эцэг эхийн төлөөлөл хамрагдсан байна. Ихэнх хувийг буюу 16,7 хувийг 42 нас, 14 хувийг 47 насныхан эзэлж байгаа бол 38,39 насны иргэд тус тус 11 хувийг эзэлж байна. Хүйсийн хувьд харьцуулж үзвэл 78 хувь нь эрэгтэй, 22 хувь нь эмэгтэй хүн хамрагдсан байна.

Зураг 1. Судалгаанд оролцогчдын боловсролын түвшин

Зураг 2. Судалгаанд оролцогчдын боловсролын түвшин /Хүйсээр/

2Мягмар О. Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд. УБ 2013

Page 10: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

10

Судалгаанд хамрагдсан иргэдийн боловсролын түвшинг авч үзвэл 57,1 хувь нь бүрэн дунд, 25.7 хувь нь техникийн болон мэргэжлийн, 11.4 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 5.7 хувь нь бакалаврын боловсролтой иргэд хамрагдсан байгаа нь архины хамаарал бүхий иргэдийн боловсролын түвшин доогуур байгааг харуулж буй үзүүлэлт юм (зураг 1). Боловсролын түвшинг хүйсээр нь харьцуулж үзвэл эрэгтэйчүүдийн 50 хувь нь бүрэн дунд, 22 хувь нь техникийн болон мэргэжлийн, 11 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 8 хувь нь бакалаврын боловсролтой иргэд хамрагдсан бол эмэгтэйчүүдийн 50 хувь нь бүрэн дунд боловсролтой, 38 хувь нь техникийн болон мэргэжлийн боловсролтой, 12 хувь нь тусгай мэргэжлийн дунд боловсролтой иргэд хамрагдсан байна (зураг 2).

Нийт судалгаанд хамрагдсан иргэдийн ажил эрхлэлтийн байдлыг тодруулж үзвэл 39 хувь нь тийм гэсэн хариултыг өгсөн бол 61 хувь нь үгүй гэж хариулсан байна. Ажил эрхэлдэггүй иргэдээс тодорхой тогтсон ажил эрхэлгүй хэдэн жил болж байгааг тодруулахад дийлэнх хувь нь ажил эрхэлгүй 5-аас дээш жил болсон байдаг байна.

Зураг 3. Судалгаанд оролцогчдын архины хамаарал

Судалгаанд хамрагдсан иргэдийн архины хамаарлыг судалж үзэхэд 73 хувь нь хамаарлын хүндэрч архагшсан үе гэж хариулсан бол 24 хувь нь хамаарлын дунд үе, 3 хувь нь хамаарлын эхэн үед байна (зураг 3). Архины хамаарлын түвшинг хүйсээр нь харьцуулж үзвэл эрэгтэйчүүдийн 66 хувь нь хүндэвтэр, 31 хувь нь хамаарлын дунд үе, 3 хувь нь хамаарлын эхэн үе гэж хариулсан бол эмэгтэйчүүд 100 хувь хүндэвтэр үед хамаарсан байна. Энэхүү үзүүлэлтээс харахад судалгаанд хамрагдагсдын ихэнх хувь нь архины хүндэвтэр үе шат буюу архагшсан байдалтай байна (зураг 3). Зураг4. Судалгаанд оролцогчдын архины хамаарлыг ажил эрхлэлтийн байдалтай харьцуулсан байдал

57.1%

25.7%

11.4%

5.7%

Бүрэн дунд

Техникийн болон мэргэжлийн

Тусгай мэргэжлийн дунд

Бакалаврын 59%

22% 11% 8%

50% 38%

12%

0

Эр Эм

Хамаарлын эхний үе шат

Хамаарлын дунд үе шат

Хамаарлын хүндэрч архагшсан үе шат

3%

24%

73%

Хамаарлын эхэн үе

Хамаарлын дунд үе

Хүндэвтэр үе

43% 57%

5% 12%

83%

Ажил эрхэлдэг Ажил эрхэлдэггүй

Page 11: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

11

Судалгаанд хамрагдсан иргэдийн архины хамаарлыг тэдний ажил эрхлэлтийн байдалтай харьцуулж үзэхэд ажил эрхэлдэг иргэдийн 57 хувь нь хүндэвтэр, 43 хувь нь хамаарлын дунд үед хамаарч байгаа бол тодорхой тогтсон ажил эрхэлдэггүй иргэдийн 83 хувь нь хүндэвтэр үед байна. Судалгаанд оролцогчдын хариулсан байдлаас үзэхэд архиы хамаарлын түвшин өндөрсөх тусам ажил эрхэлдэггүй болох нь харагдаж байна.

Эцэг эх нь архины хамаарал бүхий хүүхдийн түгшүүрийн түвшин өнөөгийн байдал

Эцэг эх нь архины хамаарал бүхий хүүхдийн түгшүүрийн түвшинг тодорхойлох нь энэхүү судалгаанд 25 хувь нь 14 нас, 41.7 хувь нь 15 нас, 20 хувь нь 16 нас, 13 хувь нь 17 насны өсвөр насны хүүхдүүд хамрагдсан байна. Хүүхдийн хөгжил төлөвшилд тэдний амьдарч буй орчин тэр дундаа ойрын хүрээлэл болох гэр бүлийн орчин нөхцөл ихээхэн нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон байдаг. Энэхүү судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 97 хувь нь гэртээ буюу гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаг бол үлдсэн 3 хувь нь хамаатныдаа амьдардаг байна. Тэднийг одоогийн амьдарч байгаа орон сууцны төрлөөр нь авч үзвэл 47 хувь нь гэр хороолол буюу гэрт, 33 хувь нь байшинд, 19 хувь нь орон сууцанд амьдардаг гэж хариулсан байна.

Зураг 5 Нөхцөлт байдлын түгшүүр Зураг 6. Бие хүний түгшүүр

Эцэг эх нь архины хамаарал бүхий хүүхдийн түгшүүрийн түвшинг тодорхойлох үүднээс Ю.Л.Ханины аргазүйг ашиглаж өсвөр насныхнаас нөхцөлт байдлыг үнэлэх хэмжүүр болон бие хүний түгшүүрийн хэмжүүрээр судалгаа авсан. Нөхцөлт байдлын түгшүүр нь ямар нэгэн бодит шалтгааны улмаас түр зуур үүсэж буй түгшүүр бөгөөд судалгаанд хамрагдсан өсвөр насныхны хувьд дунджаас бага түгшүүр 6 хувь, дунд зэрэг 61 хувь, өндөр түгшүүр 8 хувь, маш өндөр түгшүүр 25 хувь байна (Зураг 5). Харин бие хүний түгшүүр нь хүнд аюул занал учруулахуйц нөхцөл байдлын улмаас сөрөг сэтгэлийн хөдөлгөөнд хялбар өртөх хувь хүний онцлог байдлыг хэлдэг бөгөөд судалгаанд хамрагдсан өсвөр насныхны хувьд дунджаас бага түгшүүр 3 хувь, дунд зэрэг 42 хувь, өндөр түгшүүр 47 хувь, маш өндөр түгшүүр 8 хувь байна (Зураг 6). Судалгаанд хамрагдсан өсвөр насныхны нөхцөлт байдлын түгшүүр ихэнх хувь нь дунд зэрэг буюу 61 хувь байсан бол бие хүний түгшүүрийн хувьд түгшүүрийн түвшин нь өндөр байгаа нь түр зуурын түгшүүрт байдлаас илүү бие хүний түгшүүр буюу өсвөр насныханд аюул заналын эрсдэлт байдал үүсдэг болох нь харагдаж байна.

Судалгаанд хамрагдсан өсвөр насныхны түгшүүрийн түвшинг хүйсээр нь харьцуулан үзвэл нөхцөлт байдлын түгшүүр эмэгтэй хүүхдийн хувьд дунджаас бага түгшүүр 6 хувь, дунд зэргийн түгшүүр 37.5 хувь, маш өндөр түгшүүр 56.5 хувь байгаа бол эрэгтэй хүүхдийн хувьд дунджаас бага түгшүүр 5 хувь, дунд зэргийн түгшүүр 68 хувь, өндөр түгшүүр 11 хувь, маш өндөр түгшүүр 16 хувь байна. Нөхцөлт байдлын түгшүүрийн хувьд эмэгтэй хүүхдийн түгшүүрийн түвшин маш өндөр түгшүүр буюу 56.5 хувь байгаа бол эрэгтэй хүүхдийн хувьд хамгийн ихэнх хувийг дунд зэргийн түгшүүр буюу 68 хувь эзэлсэн байна.

Харин бие хүний түгшүүрийн түвшинг хүйсийн хувьд авч үзвэл эмэгтэй нь дунд зэргийн түгшүүр 37.5 хувь, өндөр түгшүүр 62.5 хувь байсан бол эрэгтэй хүүхдийн хувьд дунджаас бага түгшүүр 3 хувь, дунд

Дунджаас бага

түгшүүр

Дунд зэрэг

Өндөр түгшүүр

Маш өндөр

6%

61%

8%

25%

Дунджаас бага

түгшүүр

Дунд зэрэг Өндөр

түгшүүр Маш

өндөр

3%

42% 47%

8%

Page 12: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

12

зэрэг 43 хувь, өндөр түгшүүр 43 хувь, маш өндөр түгшүүр 11 хувь байна. Бие хүний түгшүүрийн хувьд эрэгтэй эмэгтэй хүүхдэд ялгаагүй өндөр түгшүүр бий болдог байна.

Судалгаанд хамрагдсан өсвөр насныхны амьдарч буй гэр бүлийн орчин нөхцлийг түгшүүрийн байдалтай харьцуулахад гэр бүлийнхэнтэйгээ амьдарч буй хүүхдүүдийн хувьд дунджаас бага түгшүүр 5 хувь, дунд зэргийн түгшүүр 63 хувь, өндөр түгшүүр 9 хувь, маш өндөр түгшүүр 23 хувь байна. Нөхцөлт байдлын түгшүүрийн хувьд гэр бүлийнхэнтэйгээ амьдарч байгаа хүүхдүүдийн түгшүүрийн түвшин дунд зэрэг байна. Бие хүний түгшүүрийн түвшинг эцэг эх нь архины хамаарал бүхий хүүхдийн амьдарч буй гэр бүлийн байдалтай харьцуулж үзэхэд гэртээ амьдарч буй хүүхдүүдийн хувьд дунджаас бага түгшүүр 3 хувь, дунд зэргийн түгшүүр 43 хувь, өндөр түгшүүр 46 хувь, маш өндөр түгшүүр 8 хувь байгаа бол хамаатныдаа амьдардаг хүүхдийн хувьд түгшүүрийн түвшин маш өндөр байдаг байна. Судалгааны үр дүнгээс харахад эцэг эхийн архины хамаарал өндөр байх тусам өсвөр насны хүүхдэд бий болох түгшүүрийн түвшин өндөр байгаа бөгөөд хүүхдэд түгшүүр бий болсноор хүүхдэд эрсдэлт зан үйл бий болж байдаг байна. Тухайлбал:

- Гэр бүлийнхэндээ гомдоллож, уур бухимдлаа гаргах - Өөрийн болон бусдын бие махбодид гэмтэл учруулах - Ямар нэг зүйл цохиж эвдэх - Бухимдаж уцаарлах - Өөртөө итгэлгүй болох - Бусдаас санаа бодлоо нуух - Шаардлагатай үед анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх - Эцэг эхийгээ үзэх ядах - Архи тамхи хэрэглэх - Хулгай дээрэм хийх - Хичээлийн хоцрогдол бий болох гэх мэт зан үйлүүд илэрч болох бөгөөд эдгээр эрсдэлт зан үйл нь

өсвөр үеийнхний нийгмийн хэвийн харилцаанд сөргөөр нөлөөлж, өсөлт хөгжлийг нь бууруулдаг байна.

Харин өөрт үүссэн түгшүүрээ давах туулахын тулд өсвөр насны хүүхдүүд:

1. Ном унших 2. Хөгжим сонсох 3. Гэрээсээ аль болох хол байхыг хичээх 4. Найз нартаа гомдоллож, уур бухимдлаа гаргах 5. Ганцаараа байх 6. Санаа зовоож буй асуудлын талаар ээжтэйгээ ярилцах 7. Уйлах 8. Асуудал сайнаар шийдэгдээсэй гэж мөрөөдөх гэх мэт зан үйлийг гаргадаг байна.

Дүгнэлт

Хүүхдийн өсөлт хөгжил, нийгэмшил төлөвшлийн асуудалд хамгийн том үлгэрлэгч нөлөөлөгч нь эцэг эх байдаг. Орчин цагийн эцэг эхчүүдийн хүүхэддээ анхаарал халамж тавьж буй хэлбэр нь хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагыг анхааран хүндэтгэж үзэхээс илүүтэйгээр эдийн засгийн асуудлуудад анхаарлаа хандуулах болсон. Эцэг эх нь архины хамаарал бүхий хүүхдийн түгшүүүрийн түвшинг тодорхойлох нь тус судалгааны үр дүнгээс харахад эцэг эх нь архины хамааралтай бол хүүхдэд тодорхой хэмжээгээр түгшүүр үүсч улмаар эрсдэлт зан үйл бий болж байдаг байна. Эцэг эхийн архины хамаарлын түвшин өндөр байх тусам хүүхдийн түгшүүрийн түвшин өндөр түвшинд хүрч, хүүхдийн зан үйлд сөргөөр нөлөөлж, улмаар насан туршийн биеийн эрүүл мэнд болон нийгэм-сэтгэлзүйн харилцаанд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс хүүхдийн дээд ашиг сонирхол, хөгжлийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан эцэг эх нь архины хамааралтай, архичин гэр бүлд өсч хүмүүжиж байгаа хүүхдийн нийгэм сэтгэл зүй хөгжлийн асуудалд нийгмийн ажлын үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй байна. Ном зүй

Page 13: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

13

1. Эрдэнэчулуун Д. Сэтгэл судлалын хичээлийн бие даасан ажлын гарын авлага. УБ.: 2003. 2. Батсайхан Б, Дэлгэржав М. Сэтгэл судлалын бага тайлбар толь. УБ.: 2003. 3. Эрдэнэчулуун Д. Хүүхдийг судлах аргазүй. УБ.: 2002. 4. Онцгой эрсдэлтэй нөхцөлд хүүхдэд нийгэм сэтгэлзүйн дэмжлэг гарын авлага. УБ.: 2010. 5. Эрдэнэбаяр Л. “Архинд донтох өвчин” УБ.: 2004. 6. Мягмар О. Сэтгэл заслын зөвлөгөөний онол-аргазүй. УБ. 7. Эрдэнэбаяр Л. Архинаас урьдчилан сэргийлэх УБ.: 2004. 8. Хүүхэд хамгаалалын үйлчилгээний өнөөгийн байдал. Нийгмийн ажлын онол практикийн бага

хурлын илтгэлийн эмхтгэл. УБ .: 2009.

ХҮЧИРХЭГ НИЙГЭМ, ХӨГЖСӨН ХҮМҮҮНИЙГ ХЭРХЭН БИЙ БОЛГОХ ВЭ...

Г. Амарсанаа, доктор

Аливаа улс орон хөгжихөд геополитикийн хүчин зүйлс болох газар нутаг хил хязгаараас эхлүүлээд эдийн засаг, улс төр, олон улсын харилцаа, гадаад бодлого, байгалийн нөөц, экологи зэрэг олон салбарын бүтээлч хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаалах нь ойлгомжтой боловч хүчтэй иргэд л хөгжлийг бий болгоно. Ялангуяа манай улсын хувьд хөгжлийг түргэсгэх тэрхүү хүчирхэг хүмүүнийг шинжлэх ухаан дээр тулгуурлан бий болгох шаардлагатай байна. Хүмүүст итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, урам зориг өгөхийн зэрэгцээ хүн бүр өөрийгөө авч явах, илэрхийлэх төрөлхийн гайхалтай хүч чадалтай гэдгийг нь тэдэнд ойлгуулах, нээж өгөхөд ХҮЧИРХЭГЖИХ ухааны гол утга санаа оршино. Түлхүүр үг: Хүчирхэгжилт, хөгжил, хүүхэд, хүүхэд судлал, Монгол Хязгааргүй хөх тэнгэрийн дор оршиж буй ихэнх улс гүрнүүд өөрийн орны хөгжлийн чиг хандлага, бодлого стратеги, үндэсний зорилгодоо хүнээ хөгжүүлэхийг чухалчилан тусгасан байдаг. Ялангуяа Норвеги, Австрали, Япон, Америк гэх мэт хөгжингүй улс орнуудын хувьд хүнээ хөгжүүлж, хүчирхэгжүүлснээр хөгжлийг бий болгодгийг нийгмийн бүх түвшинд хүлээн зөвшөөрчээ. Хүнийг бүх талаар нь хөгжүүлье гэвэл түүнийг тал бүрээс нь судалж улмаар судалгаанд тулгуурласан төрийн тууштай бодлого, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг тэд сайтар ойлгохын зэрэгцээ ажил хэрэг болгож байна (Human Development Report, 2015. UN). Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улс 2030

Page 14: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

14

онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно хэмээн тэргүүн зорилгоо тодорхойлсон байгаа нь судалгаанд суурилсан, шинжлэх ухаанч бодлогын хэрэжилтийг анхаарах шаардлагатайг харуулж байна (Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030. 2016 он. УИХ).

Манай улсад хэдийгээр хүн судлал, хүүхэд судлалын шинжлэх ухаан хоцронгуй хөгжиж байгаа боловч хүнээ хөгжүүлэхийн төлөө анхаарал тавьж байгааг үгүйсгэж болохгүй. Монгол Улс нь үндэсний түвшиндээ хүний хөгжлийн индексээр (0.727) ихээхэн ахиц дэвшил гаргаж дэлхийн хүний хөгжлийн түвшин өндөртэй орнуудын ангилалд шилжин орсон нь сайшаалтай (Монгол Улсын Хүний Хөгжлийн Илтгэл, 2016. НҮБ). Хүний хөгжлийн гол хэмжүүр болох мэдлэг боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх, урт удаан, эрүүл саруул амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд залуусын сайн сайхан байдлыг хангахын төлөө үе үеийн засгийн газар анхаарал хандуулж төрөөс баримтлах үндэсний хэмжээний цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлж байна. Бидний 3 сая гаруй монголчууд өсвөр үе, хүүхэд, залуучуудынхаа авьяас билэг, оюун ухаан, бие бялдарын чадамжит боломжийг нээн хөгжүүлж улмаар бие махбодь, хэл яриа, оюун сэтгэлгээний өндөр чадамжтай, бүтээлч, өрсөлдөх чадвартай, шинийг эрэлхийлэгч, санаачлагатай хүнийг бэлтгэн төлөвшүүлэхээр зорин ажиллаж байна. Гэхдээ хүүхэд залуучуудынхаа хөгжлийн төлөө хийж буй энэхүү хүчин чармайлт маань хэр үр дүнтэй байна вэ? Бид хойч үеэ өөрт буй боломжит хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж, бие биеэ ойлгон хамтран ажиллах чадвартай, өөрөөр хэлбэл хүчирхэгжсэн иргэн болгон хүмүүжүүлж чадаж байна уу? Хүүхэд залуусын сайн сайхан байдлын төлөө ажилладаг мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд төдийгүй эцэг эхчүүд өөрсдөө хэр хүчирхэгжсэн юм бол? Хүчирхэгжсэн нийгмийг цогцлоон бүрдүүлэхийн тулд ямар зарчим баримтлан ажиллах ёстой вэ? гэсэн асуултууд өөрийн эрхгүй урган гарч байна.

Монголчууд бид хүчтэй байсан бол байсан. Ухааны хүчийг биеийн хүчтэй гайхалтай хослуулж чаддаг байж. Өөрөөр хэлбэл бид хөгжлийг шинжлэх ухаантай хослуулж чаддаг байсан. Эзэн Чингис хааны үед бид хүн болох ухаан, хүчирхэгжих ухааныг хэнээс ч дутахааргүй судалж бас амьдралдаа хэрэгжүүлж чаддаг ард түмэн байлаа. Бидний өвөг дээдэс хойч үеэ хүмүүжүүлэх ухаанаар тухайн цаг үедээ дэлхийд тэргүүлж байсан гэхэд хилсдэхгүй. Хүүхдийн нас бие, нийгэм, сэтгэхүйн онцлогоос нь хамааран “хаан мэт өргөмжил”, “хатан мэт тойгло”, “харц мэт дагуул”, “хань мэт зөвлө” гэх мэтээр насанд хүртэл нь хэрхэн төлөвшүүлэн хүмүүжүүлэх буюу хүч чадалтай хүмүүн болгон өсгөхөд анхаарал хандуулан ирсэн нь тухайн үедээ товч бөгөөд тодорхой зөвлөмж болж чадаж байлаа. Шүлэг яруу найраг сонирхдог хэн нэгэн энэхүү сургаалыг нэг өдрийн дотор зохиогоогүй нь лавтай. Хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлээд насанд хүртэл нь сайтар судалдаг, ажигладаг, харьцуулдаг, улмаар дүгнэлт зөвлөмжийг эмх цэгцтэй өгдөг байсан байна. Хасаг тэрэгний дугуйнаас өндөрхөн байвал ухаан сууж биеэ авч явах чадвартай болсон байна гэж үздэг байсан нь биеийн өндрийг ухааны цартай нь харьцуулан гаргасан дүгнэлт юм. Орчин үеийн хэллэгээр бол кохорт судалгаа, харьцуулсан судалгааг тухайн цаг үед нэлээдгүй сайн хийдэг байсан гэж ойлгож болох талтай. Тэгвэл бид өнөөдөр тэрхүү сурсан зүйлээ сураар боолгочихжээ. Бид аливаа зүйлийг хийхдээ өнгөцхөн, ул суурь муутай, судалгаанд үндэслэлгүй хийдэг болчихсон мэт байна. Тийм ч учраас бид хоцрогдож байна. Тэгвэл бидний даган дуурайх, үлгэрлэх дуртай улс гүрнүүд хүчирхэгжих үйл явцыг шинжлэх ухааны түвшинд хүртэл нь судалж чадсанаараа биднээс хэдэн арван жилээр түрүүлчихжээ. Хөгжлөөр тэргүүлэгч улс гүрнүүд хүнд хэрэгцээтэй, хүний амьдралд тохиолдож болох бүхий л зүйлсийг судалж байна. Судлаад зогсохгүй, судалгаагаар нотлогдсон дэвшилтэт үр дүнг өдөр тутмын амьдралд үр бүтээлтэйгээр хэрэгжүүлж чадсанаар амжилтанд хүрсэн нь тодорхой юм. Зөвхөн хувь тооцох замаар судалгаа хийх нь хангалтгүй гэдгийг тэд аль эрт ойлгожээ. Ер нь бол хүчирхэгжих явц хүүхэд наснаас эхэлнэ. Тэгэхээр хүүхдээ хөгжүүлэх, хүмүүжүүлэхийн тулд судлах хэрэгтэй. Улмаар судалгаандаа үндэслэн хойч үеэ хөгжүүлэх, хүчирхэгжүүлэх хэрэгтэй байна. Бид өнөөдөр өвөг дээдсийн захиж ирсэн дээрх сургаал үгс үнэн эсэхийг шинжлэх ухаанчаар нотлох, эсвэл үгүйсгэх чадалтай судлаачдыг дэмжин ажиллах хэрэгтэй байна. Насанд хүрэгчид, ялангуяа хүүхэд хойч үеэ хүмүүжүүлж хөгжүүлэх үүрэг бүхий мэргэжилтнүүд өөрсдөө хүчтэй байж бусдыг хүчирхэгжүүлэх нь ойлгомжтой юм.

Хөгжлийг авч ирдэг хамгийн гол зүйл бол хүчирхэг иргэн юм. Тэгвэл тэр хүчтэй иргэн, цаашилбал хүчирхэг гэр бүл, байгууллага, хамт олон, нийгмийг бий болгож улмаар хөгжлийг авч ирдэг хүчирхэгжих үйл явц, ухааны талаар та бүхэнтэй өөрийн бодол, уншиж мэдсэн зүйлс, бусадтай хамтран ажиллаж

Page 15: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

15

байсан туршлагаасаа хуваалцъя. Сүүлийн үед EMPOWERMENT гэдэг үгийг гадаад дотоодын төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид маш ихээр хэрэглэх болсон. Моодонд ороод байгаа энэхүү үгийг Монгол хэлнээ ХҮЧИРХЭГЖИЛТ гэж хөрвүүлэх боловуу. Мэдээж хам сэдвээсээ шалтгаалаад чадалтай болох, чадавхижих, чадавхижуулалт гэх мэтээр орчуулагдана. Эмэгтэйчүүдийн хүчирхэгжилт, хүүхдийн хүчирхэгжилт гэж яриад байвал Монгол сэтгэхүйд маань тэр бүр буухгүй байх. Зэрвэсхэн харахад “хүчирхийлэл” гэх айхтар үгтэй төстэй, хэлэхэд төвөгтэй гэмээр энэ үгийн цаад утга учрыг сайтар ойлгон ухаарах, улмаар үр шимийг нь өдөр тутмын амьдралдаа хүртэж эхлэх шаардлага байна. “Хүчирхэгжилт” гэх энэ үгийн гол утга санаа нь өөрийгөө бүрэн дайчлах, өөрийн хүчин чадал, нөөц бололцоогоо амьдралдаа үр бүтээлтэйгээр ашиглах, цаашилбал хамт олон, нийгмийн сайн сайхны төлөө бусадтай бүтээлчээр хамтран ажиллах гэж ойлгож болно (Tokie Anme , Culture , Care, and Community Empowerment, 2008). Хүмүүст итгэл найдвар,хүсэл мөрөөдөл, урам зориг өгөхийн зэрэгцээ хүн бүр өөрийгөө авч явах төрөлхийн гайхамшигт увидастай гэдгийг нь өөрт нь ойлгуулж өгөхөд тус үзэл санааны гол утга учир оршиж байгаа юм. Товчхондоо “хүчирхэгжих ухаан” нь хүмүүсийг зоригжуулах, өөрийгөө бүрэн дайчилж сурахад нь туслах, бие биеэ ойлгон хамтран ажиллах сүлжээг бий болгохүйл явц юм.

Хүчирхэгжилт гэдгийг энгийнээр тайлбарлавал хүмүүст амьдрах эрч хүчийг бий болгож байдаг үзэгдэл юм. Хүн бүр төрөлхийн авьяас чадвартай бөгөөд тэд амьдралынхаа туршид тухайн чадваруудаа хөгжүүлсээр байдаг. Хүчтэй нийгмийн хөгжсөн хүмүүнийг бий болгохийн тулд хүчирхэгжих ухааны мөн чанарыг ухааран ойлгохоос гадна хүүхэд залуусын сайн сайхны төлөө ажилладаг бүх шатны байгууллага, хамт олныг хүчирхэгжүүлэх нь зүйтэй. Хүчирхэгжсэн хүн, хамт олон, байгууллага өөрийн боломжит нөөц, дотоод хүчин чадалдаа тулгуурлан бусадтай бүтээлчээр хамтран ажиллах чадвартай байдаг. Өөрийн давуу талаа хөгжүүлэх, эмзэг сул талаа ч бусдын дэмжлэгтэйгээр засаж залруулах, үзэл бодлоо бусадтай чөлөөтэй солилцох, улмаар цаашид хамтран ажиллах сэдэл арга замыг нээж өгөх нь хүчтэй болох хамгийн бүтээлч арга юм (Tokie Anme , Culture , Care, and Community Empowerment, 2008). Энэ утгаараа хүчтэй байх нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх, бусдад түгээх, шинийг эхлүүлэх оньс, хамт олныг хөдөлгөгч гол судас болж өгдөг. Хүчирхэгжих ухаан нь нийгмийн хөгжлийн олон салбарт хэрэглэгдэж буй бөгөөд чухам аль салбарт хэрэглэгдэж байгаагаас шалтгаалан өөр өөрөөр тайлбарлагдана. Тухайлбал, боловсролын салбарт дотоод сэдлээ нэмэгдүүлэх, амжилтаа бататгах, туршлага, ур чадвараа сайжруулах, мэдрэмж, давуу талаа хөгжүүлэх, өөрийгөө хүндэтгэх гэх мэтээр ойлгож болох юм. Нийгмийн хөгжил, хүний сайн сайхны төлөө ажилладаг бүх салбарт хүчирхэгжих үйл явцыг хүн хүнээ хүндлэх, хүн бүрийн боломжит чадамжийг дэмжих хөгжүүлэх, улмаар эдгээр чадвар, нөөц боломжуудаа бүрэн дайчилж болохуйц шударга, эрх тэгш нийгмийг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа гэж үздэг байна. Бизнесийн салбарт ажилтан албан хаагчдын боломжит хүчин чадлыг байгууллагын хөгжил, ажилтнуудын мэргэшлийн ур чадвартай уялдуулсанаар тэдний чадваруудыг нэмэгдүүлж, улмаар эрч хүчээр дүүрэн ажиллах боломжийг нээж өгдөг. Тэгвэл нийгмийн халамжийн салбарт хүчирхэгжилт гэдэг ойлголт нь хувь хүний сайн сайхан байдалд нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулах, өөрт холбоотой шийдвэр гаргахад тухайн хүн оролцох, хяналт тавьж чадаж буй эсэхээс шууд хамааралтай байж болно. Нийгмийн халамж, эрүүл мэндийн салбарт тухайн хүнд буй гайхамшигт чадамжууд нь нийгмийн хөгжил, хувь хүний сайн сайхан байдлын төлөө хийж буй үйл ажиллагаагаар өдөөгдөн хөглөгдөж байдаг (Mary E. Mc Call, Culture values and Empowerment. 2008). Эндээс харахад хүчирхэгжих үйл явц нь зөвхөн хувь хүнд түшиглэн явагдах бус аливаа хамт олон, олон нийт болон орон нутгийн хүрээнд хэрэгждэг бөгөөд нийгмийн бүхий л хүрээг хамардаг. Энгийнээр хэлбэл хүчирхэгжих үйл явц нь хувь хүн төдийгүй хамт олон, байгууллага, тухайн орон нутагт хамааралтай юм. Хүчирхэгжих үйл явц нь дараах гурван түвшингээс бүрдэнэ: Хувь хүний хүчирхэгжилт, хамт олны хүчирхэгжилт, олон нийт байгууллагын хүчирхэгжилт (Зураг 1). Дээрх хүчирхэгжилтийн гурван хэлбэрийг нэгтгэж буй гол хүчин зүйлс бол үр дүн болон тогтвортой байдал бөгөөд эдгээр шинж тэмдгийг нэгтгэн хүчирхэгжилтийн нэгдмэл загвар гэж нэрлэж болох юм.

Page 16: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

16

Хувь хүний хүчирхэгжилт гэдэг нь тухайн хүн өөрийн нөөц бололцоо дотоод хүчин чадлаа бүрэн дайчлах, ашиглах чадвар юм. Хүн өөртөө шинэ санал санаачлага, сэдэл бий болгох, эсвэл стрессээс хэрхэн гарах арга замыг мэддэг төдийгүй амьдралдаа хэрэгжүүлж чаддаг байх нь хүчтэй байхад нөлөөлөх чадвар, мэдлэг, дадлын томоохон хэсэг юм. Хамт олны хүчирхэгжилт гэдэг нь хувь хүний чадварыг нэмэгдүүлсэнээр хамт олныг хүчирхэгжүүлэх үйлдэл гэж ойлгож болно. Тухайлбал хамт олноороо хоолонд орох, сургалтанд суух гээд бие биетэйгээ ярилцах боломжтой бүхий л үед нэгнээсээ суралцах, бие биенээ дэмжих, урамшуулах, чадавхижуулах гэх мэтээр хувь хүнээс эхлэлтэй үйл явц нь тухайн байгууллага, хамт олон хүчирхэгжих эхлэл болж өгдөг.Тэгвэл орон нутгийг хүчирхэгжүүлэх үйлдэл нь хамт олон, байгууллага болон орон нутаг дахь жижиг бүлгүүдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах замаар хамтран зорьсон зорилгодоо тэмүүлэх, амжилтанд хүрэх, сэтгэл ханамж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байдаг. Орон нутгийг хүчирхэгжүүлэх үйл ажиллагаанд орон нутаг дах хүн бүрийг тэгш хамруулсан тэмдэглэлт баяр, кампанит ажил зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт байж болно. Хүчирхэгжих үйл явц нь бусад үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн нэгэн адил үр дүн, тогтвортой байдлыг шаарддаг. Хувь хүн, хамт олон, олон нийт, орон нутаг хүчирхэгжихэд дараах гурван урьдчилсан нөхцөл бий болсон байх ёстой. Үүнд: итгэл найдвар, итгэл үнэмшил болон хийж буй ажлынхаа утга учир, мөн чанарыг сайтар ухамсарлан ойлгосон байх зэрэг болно. Хамгийн чухал нь тухайн хувь хүн, айл өрх, албан байгууллага, орон нутагт дээрх гурван нөхцөл бүрэлдсэн тохиолдолд, өөрөөр хэлбэл хийж буй үйл хөдлөл, зорилго зорилтоо сайтар ойлгосон байж гэмээнэ хүчирхэгжих эхлэл тавигдана. Жишээлбэл, хэн нэгэн хүн хүндээр өвдлөө гэхэд тухайн хүн сэтгэл санаагаар унаж, улмаар "Яагаад заавал би өвдчихвөө?" гэж өөрөөсөө асуух, өөрийгөө буруутган зэмлэх, магадгүй бүр нөхцөл байдалтайгаа эвлэрэхгүй байх хандлага илэрч болох юм. Эсвэл бүр сэтгэл санааны гүн цочрол, дарамтанд орж бурханаас аврал эрсэн хүн болж хувирах магадлалтай. Гэвч удалгүй бодит байдалтайгаа эвлэрэн өвчин зовлонгоосоо ангижрахаар тэмцэж эхлэнэ. Тэгвэл тэмцэхийн тулд, өвчин шаналлаасаа салахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Хамгийн түрүүнд эдгэрнэ гэсэн итгэл найдвар дүүрэн байх хэрэгтэй. Түүнчлэн эмчилгээгээ тууштай үргэлжлүүлж, эдгэнэ гэдэгтээ итгэл үнэмшилтэй байх ёстой. Итгэж чадсанаараа тухайн хүн тэмцлийнхээ утга учир, үр дүнг амсаж, урам зоригтой болох болно. Олон нийт, хамт олны дунд ч хүчирхэгжих үйл явц дээрх жишээтэй адил хэлбэрээр явагдана. Хүнд хэцүү үе тулгарсан үед яаж даван туулах вэ? Магадгүй та ирээдүйн зорилгоо нарийн тодорхойлж, өөрийн нөөц бололцоо, хүчин чадалдаа итгэж, гарч буй үр дүн, ажлын алхам бүрд ач холбогдол өгч, нөхцөл байдлыг сайжруулах, асуудлыг шийдвэрлэх оролдлого хийж эхлэх байх. Өдөр тутмын амьдрал төдийгүй ажлын байрандаа дээрх гурван нөхцлийн цаад мөн чанарыг ухааран ойлгоогүйгээс хүн сул дорой байдалд орж, эрч хүч, эрмэлзэлгүй болсон байдаг. Хүн оюуны хүчгүй болсон үед сөрөг бодлууд давамгайлж, юу ч хийх боломжгүй мэт санагдаж улмаар орчлон хорвоод амьдарч байгаа нь утга учиргүй мэт санагддаг байна. Нийгмийн гадуурхал нь хүний итгэл найдвар, үр дүнтэй бүтээлч байдлыг яг л сэлэм адил тас цавчин хаядаг байна. Эргэн тойронд буй хүмүүсийн оролцоо, дэмжлэгийг үл харгалзан нийгмийн гадуурхал, ганцаардалд орсон үед тухайн хүний биеийн байдал эрс мууддаг талаар нэлээдгүй олон судалгаанд дурдсан байдаг (Abbott &Sapsford, 2005; Bradshaw, J., Kemp, P., Baldwin, S. and Rowe, A. 2004). Хотжилт, амьдралын түвшингийн хэт ялгаатай байдал, техник технологийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр нийгмийн дунд хүчирхийлэл, цахим болон бусад төрлийн гадуурхал, ганцаардал ихсэх хандлага гарсаар байна. Тэгвэл дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэж, хамт олон, орон нутгийн иргэд хэрхэн хүчирхэгжсэн талаар Япон улсын жишээнээс

Page 17: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

17

хуваалцья. Нийгмийн асрамж халамж, эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг бууруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тухайн орон нутагт амьдарч буй иргэдийг хүчирхэгжүүлэх зорилгоор Тобишима тосгоны хүн амын дунд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн чиглэлийн төсөл, хөтөлбөрийг эрдэмтэн судлаач нартай хамтран 20 гаруй жилийн турш хэрэгжүүлж эхэлсэн байна. Төслийн үр дүнд орон нутгийн хүн амын, ялангуяа идэвхитэй хөдөлгөөн, дасгал сургуулилт тогтмол хийдэг иргэдийн дунд эрүүл мэндийн зардал тодорхой хэмжээгээр буурсан төдийгүй хүүхэд залуучуудын өөртөө итгэх итгэл нэмэгдэж, эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх арга барил сайжрахын зэрэгцээ тэдний бие биенээ ойлгох чадвар болон хоорондын харилцаа илт сайжирсан бөгөөд улмаар Япон улсын засгийн газраас тус төслийг жишиг хөтөлбөр болгон зарлаж улс даяараа хэрэгжүүлж эхэлсэн байна (Tokie Anme and Houkoukai, The Science of Empowerment 2014). Орон нутгийн иргэд, засаг захиргааны зүгээс эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах хүсэл сонирхолтой байсан төдийгүй хамтрагч талууд хүрч болохуйц бодит зорилготой байж улмаар зорилгодоо хүрч чадахуйц чадвартай гэдэгтээ итгэлтэй байснаас гадна зорьж буй ажил, үйл хэргийнхээ утга учир, мөн чанарыг сайтар ухааран ойлгосны үндсэн дээр дээрх үр дүнд хүрч чадсан байна (Зураг 2).

Түүнчлэн тэд бодит үнэлэлт, дүгнэлтийг судлаачидтай хамтран, тэднийг тууштай сонсож чадсанаараа нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардлыг бууруулаад зогсохгүй орон нутгийн иргэдийн эрхийг хамгаалж, оролцоог нэмэгдүүлж, тэднийг хүчирхэгжүүлж чадсан байна. Энэхүү жишээнээс харахад Япончууд судалгаан дээр үндэслэн үйл ажиллагааг тууштай, урт хугацаагаар тасралтгүй хамтран хийж чадсанаараа онцлог байна. Тэд нэгдмэл зорилго, нэгдсэн ойлголцолтой байснаар амжилтанд хүрсэн нь тодорхой юм. Амжилт буюу дараагийн дэвшилтэт үед шилжих явцдаа одоогийн нөхцөл байдлаа үнэлж дүгнэх нь чухал бөгөөд энэ тохиолдолд Case (Creation-Бүтээх, Adaptions-Дасан зохицох, Sustenance-Тогтворжих, Expansion-Хүрээгээ тэлэх) загварыг (Зураг 3) (Анмэ & МакКолл 2008) олон улс оронд хэрэглэж байна. Энэхүү хүчирхэгжих загвар нь олон төрлийн аргуудыг ашиглан одоогийн хөгжлийн түвшингээ олж мэдсэнээр өөрийгөө хүчирхэгжүүлэхээр ажиллаж буй хүн бүрт нэн хэрэгтэй юм.

Page 18: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

18

Манай улсын хувьд хүүхдээ хөгжүүлэх, хүчирхэгжүүлэхийн тулд хүүхдийн хөгжил, төлөвшлийг үнэлэх арга зүйг эрдэмтэн судлаачдынхаа дэмжлэгтэйгээр боловсруулах (Бүтээх үе шат), улмаар сонгогдсон бүлэг хамт олны хүрээнд хүүхэд хөгжлийн үнэлгээний аргаа турших, шинэчлэн сайжруулах (Дасан зохицох үе), дараа нь тухайн аргаа тогтвортойгоор хэрэгжүүлэх (Тогтворжуулах үе шат), улмаар тухайн боловсруулсан аргаа улс орон даяар түгээн хэрэгжүүлэх (Хөгжих буюу тэлэх үе шат) шаардлагатай. Хүүхдийн хөгжил, төлөвшлийг үнэлэх арга зүй нь энгийнээс эхлүүлээд эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор хийх нь нарийн төвөгтэй байж болох боловч бидний хувьд хийж болох маш энгийн аргыг дээр дурдсан жишээн тайлбарлах боломжтой юм. Өнөөдөр зургаан настай балчираас зургаадай таяг тулсан ахмадууд гээд хүн бүр ухаалаг гар утсыг өдөр тутмын хэрэгцээнд ашиглаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар өөрт ногдсон компьютераа зөвхөн хичээлийн төлөвлөгөө бичих, интернэтэд орох зэргээр хэрэглэж буй нь харамсалтай байна. Эдгээр цахим хэрэгслийг бид хүүхдээ судлах, улмаар тэднийг хүчирхэгжүүлэхэд хэрэглэх боломжтой юм. Багш, эцэг эх, асран хамгаалагч, болон судлаачдын дунд хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон шкал (scale) бүхий үнэлгээний програм (application) боловсруулан гаргаж хүүхэд бүрийг эцэг эх, судлаачтай нь хамтран хөгжүүлэх боломж байна. Мэдээж энэ нь эцэг эхтэй харилцах дэвтэрээс өөр гэдгийг ойлгоно биз. Бас нэгэн энгийн арга бол цөөн тооны хүүхдүүдийн дунд (багш зориудаар болон түүвэрлэн сонгож болно) сонирхолтой зүйлсийг нь (бага насны хүүхдүүдийн хувьд чихэр эсвэл тоглоом) сондгой тоогоор буюу хүрэлцэхгүй байдлаар тараан өгсөний эцэст өөрийн үнэлгээний хуудсаа ашиглан ажиглалт хийж болно. Тухайн хүүхэд бусдын асуултанд хэдий хугацааны дараа хариулж байна, нүдээрээ харилцаа тогтоож байна уу, тухайн өгсөн зүйлийг хувааж авах явцдаа бие биеээ дээрэлхэх, бүдүүлэг үг хэллэг хэрэглэж байгаа эсэх зэрэг олон шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж тухайн хүүхдийг үнэлж болох талтай. Энэ мэтчилэн хүүхэд үнэлэх арга зүйг нарийн боловсруулж, туршилтаар баталсаны үндсэн дээр бусдад таниулах, үр дүнг нь түгээн дэлгэрүүлэх боломжууд байна. Хүүхдийн төлөө ажиллаж буй мэргэжилтний хувьд хийж буй ажил буюу судалгааны үр дүн нь дараагийн дэвшилд хүрэх тэмүүлэл, өөрийгөө дайчлах эрмэлзлийг бий болгон хөглөнө (Tokie Anme , Culture , Care, and Community Empowerment, 2008). Эдгээр хүүхэд үнэлгээний аргууд нь тухайн хүүхдийг хүчирхэг болоход буюу дараах “5 Б” шинж чанарыг өвлөж авахад үнэтэй хувь нэмэр оруулна :

- Бэлэн байх - Бүтээмж өндөртэй байх - Буруу үйлдэл хийдэгүй байх - Бодитоор дүгнэдэг байх - Боломжтой (Хүртээмжтэй) байх

Хүчирхэгжих үйл явц нь өөрийн гэсэн логик дэс дараалал буюу уялдаа холбоо бүхий үе шаттайгаар явагддаг. Хүчирхэгжих үе шатыг жишээн дээр тайлбарлан орууллаа (Tokie Anme and Houkoukai, The Science of Empowerment 2014). 1-р шат: Хүсэн хүлээж байсан үр дүн юу байсан вэ? (Цахим гадуурхалыг бууруулах, эцэг эхийн хяналтыг сайжруулах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх гэх мэт) 2-р шат: Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ? (Манай улсын хэмжээнд өнгөрсөн дөрвөн жилийн дотор насанд хүрээгүй 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорложээ. (http://www.news.mn/r/315978)

Page 19: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

19

3-р шат: Урьдчилсан нөхцөл байдал буюу үндэслэл юу байсан вэ? (Техник технологийн хэрэглээ өссөн, нийгмийн ялгаатай байдал нэмэгдсэн) 4-р шат: Тухайн асуудалд үр дүнтэйгээр нөлөөлөх анхан шатны нөхцөл, асуудал болон үндэслэл юу вэ? (мэргэжилтэн судлаачид, хүчирхэгжсэн мэргэжилтнүүд, салбар дундын бүтээлч хамтын ажиллагаа, маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэх чадвар, орон нутгийн засаг захиргааны дэмжлэг, нэгдсэн зорилго) 5-р шат: Ямар арга хэмжээ (стратеги), үйл ажиллагаанууд үр дүнг бий болгоход нөлөөлөх вэ? (Багш, эцэг эх, мэргэжилтэнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, судлаачдыг дэмжих, хүчирхэгжих төвүүдийг бий болгох) 6-р шат: Ямар үр дүнд хүрч болох вэ? (Эцэг эх хүүхдийн харилцаа сайжирна, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ,нийгэм, хамт олонд таатай уур амьсгал бий болно)

Хүчирхэгжих нөхцлийг бүрдүүлэхийн тулд хүчирхэгжилтийн найман үнэт зүйлсийг мэдэж байх хэрэгтэй (Tokie Anme and Houkoukai, The Science of Empowerment 2014). Эдгээр үнэт зүйлс нь хүчирхэгжих явцыг дэмжихээс гадна үр дүнг үнэлэх гол шалгуур болж өгдөг.

1. Бусдыгойлгох. Бусдыг ойлгох гэдэг нь хувь хүн өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлээ мэдэж байхаас гадна бусдын хүслийг ч мөн адил ойлгодог байх гэсэн үг юм.

2. Өөрийгөө идэвхжүүлэх. Өөрийгөө идэвхжүүлэх гэдэг нь багийн гишүүн бүр өөрийн хийж буй үйл ажиллагаагаараа дамжуулан өөрийн үнэт зүйлсийг олж мэдэх үйлдэл юм.

3. Салбар дундын шинж чанар. Салбар дундын шинж чанар нь багийн гишүүн бүр харилцан хамааралтай асуудлаар бие биенийхээ хийж буй үйл ажиллагаанд оролцож байгаагаар тодорхойлогдоно.

4. Оролцоо.Оролцоо нь багийн гишүүн бүр өөрийн хийж буй үйл ажиллагаанаасаа үр шим хүртэж буйг хэмжих шалгуур үзүүлэлт болдог.

5. Тэгш байдал. Хэрэв тухайн төсөл хөтөлбөр нь шударга бус явагдаж байвал гишүүд үйл ажиллагаанд нь оролцохгүй байх боломжтой бөгөөд багийн гишүүн бүрт санал зөвлөмж өгч ажиллах хэрэгтэй.

6. Ялгаатай байдлыг олж мэдэх. Ялгаатай байдал нь хувь хүн, хамт олон төдийгүй хүрээлэн буй орчны хувьд давуу тал болдог.

7. Уян хатан чанар. Уян хатан чанар нь хувь хүн эсвэл байгууллагын хөгжилд эерэгээр нөлөөлөхийн тулд хийж буй өөрчлөлтүүд үр дүнтэй эсэхийг хэмжих шалгуур болдог.

8. Шинэлэг санаачилга. Ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө хийгдэж буй шинэлэг санаачилга болон тогтвортой байдал нь амар тайван, аюулгүй орчинг бий болгодог.

Бид уламжлалт нүүдлийн аж ахуйгаасаа холдон суурьшмал амьдарлыг эрхэмлэх болсон нь хүүхэд хүмүүжлийн асуудалд дэвшилтэт арга барилыг бий болгохыг шаардаж байна. Гадаад үзэмж хэлбэр, нэршил нь өөрчлөгдсөнөөс биш хуучны социалист хэв маяг бүхий хүүхэд хүмүүжлийн арга үргэлжилсээр байна. Хүүхдүүдийг хүчирхэгжсэн хүн болгон хүмүүжүүлэх бус хоорондоо өрсөлддөг нэгэн болгож буй хүмүүжлийн арга барил амь бөхтэй байна. Шинэчилсэн сургалтын хөтөлбөрөөр бага ангийн хүүхдүүдэд ямар нэг оноо, дүн тавьдаггүй боловч хүүхдүүдийг таван хошуу, смайл дүрс, гэрчилгээ, өргөмжлөл гэх мэтээр хооронд нь өрсөлдүүлсээр байна. Түүнчлэн бидэнд хүүхэд хойч үеэ хүмүүжүүлэх нийгмийн нэгдсэн төлөвшил дутмаг байна. Хүүхдээ хүчирхэг болгох үүрэг бүхий эцэг эх, асран хамгаалагч нар, хүүхдийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг бүх шатны байгууллагын мэргэжилтэн, судлаач багш нар өөрсдөө нэн түрүүнд хүчирхэгжих шаардлагатай юм. Нөгөө талаар эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн багш, профессор нарын мэдлэг чадвар, нөөцөд суурилан ”Хүүхэд судлалын төв”-ийг бий болгон, үйл ажиллагааг тогтмолжуулах хэрэгцээ шаардлага байна. Хүчирхэгжих ухааныг (empowerment science) судалж, хүчирхэгжих зарчим, үнэт зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлж байж гэмээнэ зөвхөн өөрөө хүчтэй болоод зогсохгүй бусдад эерэгээр нөлөөлнө. Бид өөрсдийн зан заншил, уламжлал ахуй, орчин үеийн дэвшилд суурилсан Монгол ухааныг бий болгож, өөрсдийн ирээдүй хойчийг хүчирхэгжүүлэх цаг болжээ. Бусдыг ойлгон мэдэж, дэмжсэнээр өөрийгөө ч идэвхжүүлэх буюу чадавхжуулах шинэлэг арга зам бол хүчирхэгжихүйн ухаан, үйл явц билээ. Монголын ирээдүйг хүчирхэг нийгэмтэй, хөгжсөн хүмүүнтэй байхыг би хүснэм. Ном зүй

Page 20: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

20

1. Abbott, P. and Sapsford, R. (2005). Living on the margins: Older people, place and social exclusion. Policy Studies, 26(1): 29-46.

2. Arthursаon, K. and Jacobs, K. (2004). A critique of the concept of social exclusion and its utility for Australian social housing policy. Australian Journal of Social Issues, 39(1): 25-40.

3. Bradshaw, J., Kemp, P., Baldwin, S. and Rowe, A. (2004). The drivers of social exclusion: Review of the literature for the Social Exclusion Unit. Breaking the Cycle Series. London: Social Exclusion Unit, Office of the Deputy Prime Minister.

4. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030. 2016 он УИХ 5. Human Development Report 2015, UN 6. НҮБ - ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Хүний Хөгжлийн Илтгэл, 2016 7. Tokie Anme , Culture , Care, and Community Empowerment, 2008. Kawashima Shoten Publiching Japan. 8. Amarsanaa Gan-Yadam Health seeking behavior and ampowerment needs. Systed. 2011. Tokyo japan 9. Tokie Anme and Houkoukai, The Science of Empowerment 2014, Kitaoji Shobo, Japan 10. Tokie Anme, Reexamining and expanding empowerment in the transition from a family to a community-

oriented support system: Japan in 21st Century. Lonfon Greenwood publications 11. Bartle, P. Community Empowerment training manuals. Seattle Community. 2008 USA 12. Mary E. Mc Call, Culture values and Empowerment. 2008 USA.

ХҮҮХДЭД ОНОГДУУЛСАН ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГАА, ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ

Г.Галсанжамц

Хураангуй

Монгол Улсын хорих байгууллагын үйл ажиллагааны үндсэн нэг чиглэл нь хорих ял эдлэгсдийг

нийгэмшүүлэх асуудал бөгөөд нэн ялангуяа гэмт хэрэг үйлдэн хорих ял эдэлж буй хүүхдийн үндсэн

эрхийг хамгаалах, тэднийг сурч боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлж, нийгэмшүүлэхэд чиглэгдсэн үйл

ажиллагааг зөв зохион байгуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах, ялын бодлогыг нийгэм, хувь

хүнд өгөөжтэй байдлаар хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэхүү илтгэлд насанд хүрээгүй

хүүхдэд оногдуулсан хорих ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашид

Page 21: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

21

хорих ял эдэлж буй хүүхдэд үзүүлэх хүүхэд хамгааллын болон нийгэмшүүлэх ажлыг эрх зүйн зохицуулалт,

улмаар ял эдлүүлэх тогтолцооны шинэчлэлд хэрхэн уялдуулах талаар авч үзлээ.

Түлхүүр үг: Хорих байгууллага, сургалт-хүмүүжлийн тусгай байгуулага, хорих ял, хорих ял эдэлж буй

хүүхэд, хүүхэд хамгаалал, нийгэмшүүлэх ажил

Монгол Улс нийгэм, эдийн засаг, улс төрийн шинэ тогтолцоонд шилжин багагүй хугацаа өнгөрсөн

хэдий ч нийгмийн харилцааны өөрчлөлтөөс улбаалсан сөрөг үзэгдлүүд, ажилгүйдэл, ядуурал, хүүхдийн

хөдөлмөр эрхлэлт, сургууль завсардалт нэмэгдэж, тэр дундаа гэмт явдлын шинж байдал, хор аюул өсөн

нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл, нийгэм, улс төр, эдийн засгийн байдлаас нийгмийн үзүүлэлтүүд шууд

хамааралтайгаар өөрчлөгдөж, энэ нь нийгмийн хамгийн аюултайд тооцогдох сөрөг үзэгдэл болох гэмт

явдлыг ч өөрчилж байдаг нь сүүлийн жилүүдэд үйлдэгдэж буй шинэ төрлийн гэмт хэргүүдээс харагдаж

байна. Гэмт явдлыг саармагжуулах, яваандаа арилгах алс хэтийн зорилгыг хэрэгжүүлэхэд ялын болон улс

төр, нийгэм, эдийн засаг, эрх зүйн иж бүрэн арга хэмжээг төрийн эрүүгийн бодлогын хүрээнд авч

хэрэгжүүлдэг (С.Жанцан, 2014, х.20) талаар судлаачид тэмдэглэсэн байх бөгөөд иргэдийн болон

нийгмийн аюулгүй байдлыг хангах зорилгын үүднээс авч хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлд тусгалаа

олох шаардлагатай байна.

Ялангуяа Монгол Улсын хууль, тогтоомжид эрх зүйн шинэчлэл хийгдэж буй энэ цаг үед хүүхдийн

зүгээс үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал шинэчлэн тодорхойлогдох хандлага

ажиглагдаж байгаа учир эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож буй болон хорих ял эдэлж буй

хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр гарсан олон улсын гэрээ, конвенц, НҮБ-аас гаргасан олон улсын

баримт бичиг, хууль тогтоомжид туссан хүүхдэд эрүүгийн хариуцлагыг оногдуулж, эдлүүлэх талаарх

асуудлыг тоймлон авч үзье.

Гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн эрхийг хамгаалах асуудал нь Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хорих

ял шийтгүүлсэн насанд хүрээгүй хүмүүсийг хамгаалах дүрэм, Насанд хүрээгүй хүмүүсийн талаар байцаан

шийтгэх ажиллагаа явуулахтай холбогдуулан НҮБ-аас гаргасан стандартын наад захын журам

(Бээжингийн журам), НҮБ-ын насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх удирдах

зарчмууд зэрэг хэд хэдэн баримт бичигт тусгалаа олсон байна.

Тухайлбал: НҮБ-ын 1990 оны 68 дугаар хуралдаанаар баталсан “Хорих ял шийтгүүлсэн насанд

хүрээгүй хүнийг хамгаалахтай холбогдуулан гаргасан журам”-ын хавсралтад “...насанд хүрээгүй хүүхдийг

хорих явдлыг гагцхүү эцсийн арга хэмжээ болгож хэрэглэх ёстой...хорих ял нь насанд хүрээгүй хүний

эрхийг сахиулах явдлыг хангасан нөхцөл байдалд хэрэглэгдэж, хорих байгууллагаас тэдний эрүүл мэнд,

өөрийгөө хүндэтгэх явдалд дэмжлэг үзүүлэх, улмаар нийгмийн гишүүн болгох боломжийг хөгжүүлэхэд

туслахуйц үзэл бодол, дадал зуршлыг төлөвшүүлэх явдлыг урамшуулах, тэднийг хариуцлагаа мэдэрдэг

болгон хүмүүжүүлэхэд тус дөхөм болсон үр нөлөөтэй арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ”, “...Хүүхдийн

болон залуучуудын хөдөлмөрийг ашиглах талаар тогтоосон үндэсний ба олон улсын хамгаалалтын бүх

хэм хэмжээг хорих ял эдлэж байгаа насанд хүрээгүй хүмүүст нэгэн адил хэрэглэх ёстой” гэж,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1985 оны 40/33 тогтоолоор баталсан “Насанд хүрээгүй хүмүүсийн

талаар байцаан шийтгэх ажиллагаа явуулахтай холбогдуулан НҮБ-аас гаргасан стандартын наад захын

журам”-д “...насанд хүрээгүй хүмүүсийн засан хүмүүжүүлэх байгууллагын гол зорилго нь халамж

хамгаалалтаар хангах, нийгэмд ашигтай, нийгэмд үр бүтээлтэй үүрэг биелүүлэхэд нь боловсрол,

мэргэжлийн бэлтгэл олгоход чиглэдэг”, “...Насанд хүрээгүй этгээдийн засан хүмүүжүүлэх байгууллагад

хорих явдлыг зайлшгүй шаардлагатай хамгийн богино хугацаанд, эцсийн арга хэмжээ болгон хэрэглэвэл

зохино”, “...хоригдлуудтай харьцах стандартын наад захиын журмууд болон холбогдох зөвлөмжүүдийг

насанд хүрээгүй эрх зүй зөрчигчидтэй харьцахад хамааруулан хэрэглэх нь зүйтэй” гэж тус тус заажээ.

Дээрх олон улсын гэрээ, НҮБ-аас батлан гаргасан баримт бичигт хорих ялаас гадна нийгмээс

Page 22: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

22

тусгаарлагдсанаас үүсэх сөрөг үр дагаварууд нь насанд хүрээгүй хүмүүсийн хувьд насанд хүрэгсдээс илүү

хунд тусдаг талаар зөвлөж, хорих ялаар шийтгэгдсэн болон ял эдэлж буй хүүхэд “эрэлт хэрэгцээ, авъяас

чадвартаа тохирсон, нийгмийн амьдралд буцан ороход нь бэлтгэх зорилготой албан боловсрол эзэмших,

түүнчлэн ирээдүйн хөдөлмөрийн үйл ажиллагаанд хэрэг болох мэргэжлийн тусгай боловсрол эзэмших

эрхтэй” талаар дурдсан байна. Мөн хүүхдийн хорих байгууллагаас зүгээс “суллагдасны дараа

үргэлжлүүлэн суралцахад хүндрэл гарахааргүй хөтөлбөрийн дагуу боловсролыг олгох” үүрэг хүлээж,

хорих байгууллагад олгосон боловсролын дилом, гэрчилгээнд тухайн хүүхдийг засан хүмүүжүүлэх

байгууллагад хоригдож байсныг мэдэгдэх ямар нэгэн тэмдэглэл хийж болохгүй талаар тусгайлан заасан

байдаг. Түүнчлэн шүүхийн зарим тогтолцоонд нийгмийн тусгай албад буюу пробацын болон нийгмийн

салбарын ажилтнуудыг шүүх комисст оруулж, хүүхдэд оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн

ялаар хэрэгжүүлэх бодлого баримтлахын зэрэгцээ “хорих ял эдлэж буй насанд хүрээгүй хүмүүсийн

гомдлыг хүлээн авч мөрдөн шалгах, шударгаар шийдвэрлэх хараат бус байгууллага (омбудсман)

байгуулахад хүчин чармайлт гаргавал зохино” гэж заасан байна.

Олон улсын гэрээ, конвенц, НҮБ-аас батлан гарсан баримт бичиг нь чухам нийгмийн болон хүний

хөгжлийг дэмжих, гэмт явдлын нийгэмд хор аюултай шинжийг өөрчлөх, насанд хүрээгүй гэмт хэрэг

үйлдэгсдийн нийгэмд эзлэх хувийг багасгах, тэдний үндсэн эрхийг зөрчихгүй байх үндсэн агуулга

илэрхийлэгдэж байна. Энэхүү зарчим, шаардлагад Монгол Улсын хууль тогтоомж нийцэж, хүүхэд

оногдуулах эрүүгийн ялын бодлогын мөн чанар, үр нөлөөг уялдуулан шинэчлэх шаардлага нэгэнт бий

болсон гэж дүгнэж болно. Угаас ялын бодлого дахь энэхүү зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнд цаашид

гэмт санаа бодол бүхий бие хүн болж төлөвших, шоронжих буюу эрүүгийн хэв шинжтэй (криминальная

субкултура) болохоос урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд чиглэгдэж, хорихоос өөр төрлийн ялын

хэлбэрийг илүү нээлттэй, өргөн хэрэглэхийг шаардаж байна. (Ц.Очгэрэл, 2017, х.201)

2016 онд УИХ-аас баталсан Хүүхэд хамгааллын тухай хууль нь аливаа хүчирхийлэл, дарамт,

мөлжлөгөөс хүүхдийг хамгаалах, холбогдох бусад харилцааг зохицуулсан хамгийн гол эрх зүйн эх сурвалж

юм. Тус хуульд зааснаар хүүхэд бүрийг тэр дундаа гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэн, мөрдөн

шалгагдаж байгаа, эсхүл зөрчил үйлдэж шийтгэгдсэн, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж, албадлагын арга

хэмжээ авагдсан, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан зэрэг хүүхдийг нийгмийн бүхий л

орчинд хамгаалах талаар заажээ. Эндээс үзвэл хорих ял эдэлж буй хүүхэд нь үйлдсэн гэмт хэрэг, ял

шийтгэлээс үл хамааран бусад хүүхдийн нэгэн адил аливаа хэлбэрийн хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс

ангид байх, эрүүл аюулгүй орчин амьдрах, хууль ёсны эрх, эрх чөлөөгөө хамгаалуулах эрхтэй.

Хүүхдийг тэр дундаа ял эдэлж байгаа хүүхдийг хамгаалах нь төр, иргэн, хуулийн этгээдийн үүрэг

ба тэдний аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл дарамт, эрсдэлт нөхцөл байдалд өртөхөөс сэргийлэх,

шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай асуудал дээр дурдсан Монгол Улсын хууль, олон улсын

гэрээ, бусад баримт бичгээр зохицуулагдаж байна. Түүнчлэн Монгол Улсын их хурлаас 2015 оны 12 дугаар

сарын 03-ны өдөр баталсан “Эрүүгийн хууль”-ийн шинэчилсэн найруулгын 5 дугаар зүйлийн 5.1-д

“Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн

улмаас хөндөгдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг

үйлдсэн хүнийг дахин нийгэмшүүлэхэд оршино” заасан нь зөвхөн цээрлүүлсэн хэлбэрээр ял шийтгэл

оногдуулах бус, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, нийгмийн хэм хэмжээнд нийцсэн, хууль

сахин биелүүлэгч иргэн болгон төлөвшүүлэх зорилгыг агуулж байгаагаараа онцлогтой байна. Мөн 2017

онд УИХ-д өргөн барих тус хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн 8 дугаар зүйлийн 8.1-д “өсвөр насны

хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” асуудлыг тусгасан бөгөөд 14-18 насны хүүхдийг “өсвөр насны хүн”

хэмээн тодорхойлж, 3 төрлийн ял оногдуулах буюу “нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг

хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих”-оор хуулийн төслийг боловсруулжээ.

Page 23: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

23

Өөрөөр хэлбэл, хүүхэд оногдуулах эрүүгийн ялын бодлогын агуулга, мөн чанарт томоохон

өөрчлөлт, шинэчлэл хийгдэж байгаатай холбогдуулан төрийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй

бодлого, үйл ажиллагаа ч өөрчлөгдөх шаардлага урган гарч байна.

Төрийн зүгээс нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт явдалтай хийх тэмцлийн чиглэлээр

явуулж буй эрүүгийн бодлогыг хэрэгжүүлэгч нэг чухал субъект нь хорих байгууллага бөгөөд хүүхдэд

оногдуулсан хорих ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдлыг тодотгон авч үзье. Өнөөгийн байдлаар

хүүхэд оногдуулсан хорих ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа насанд

хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангид эдлүүлж байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн байдлаар авч үзвэл

нийт 875 хүүхэд (хүснэгт 1) хорих ял эдэлсэн бол 2017 оны 1 дүгээр сарын байдлаар тус ангид 7 хүүхэд ял

эдэлж байна. (Хорих 411 дүгээр анги, 2017, х.1)

Зураг 1

Хүснэгт 1. Хорих ангид ял эдэлж байсан хүүхдийн тоо (2006-2015)

Он Нийт ял эдэлж буй хүүхэд (оны эхэнд)

Шинээр нэмэгдсэн

Хорих ангиас суллагдсан

2006 он 110 21 125

2007 он 6 105 53

2008 он 58 98 93

2009 он 63 53 123

2010 он 7 26 24

2011 он 9 41 35

2012 он 15 60 45

2013 он 30 53 56

2014 он 27 42 33

2015 он 361 514 631

Нийт 875

Монгол Улсын нийт хүн амын 35.8 хувийг хүүхэд (1.096.019), үүнээс 15-19 насны өсвөр насныхан 239,910

буюу 21 хувийг эзэлж байгаа (Н.Баярмаа, 2017, х.2) бөгөөд улсын хэмжээнд 2016 онд 23805 хүн гэмт

хэрэгт холбогдсоноос 15-17 насны 1165 хүүхэд гэмт хэрэг үйлдсэнээр бүртгэгдсэн (ЦЕГ. 2016, х.6) байгааг

(зураг 2-оос) харж болно.

Зураг 2

Page 24: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

24

Мөн 2017 оны 1 дүгээр сарын байдлаар манай улсын хэмжээнд ял эдэлж буй хүний тоон үзүүлэлтийг

нийт хүн амын тоотой харьцуулж үзвэл 100.000 хүн ам тутамд 146 ялтан, үүнээс насанд хүрээгүй

хүүхдийн эзлэх хувь 0.11 байна. Хэдийгээр дэлхийд ялтны тоогоор АНУ, БНХАУ, ОХУ тэргүүлдэг хэдий ч

нийт ялтны дунд насанд хүрээгүйчүүдийн эзлэх хувь 0.3-0.8 хувь, Польш-0.4, Япон Улс 0.0 (0.04) байгаа нь

дэлхийн бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт харагдаж байна.

2015 онд хорих 411 дүгээр ангид ял эдэлж байсан 34 хүүхдийн гэр бүлийн байдлыг судлан үзэхэд

бүтэн болон хагас өнчин хүүхэд 25.3 хувь, гэр бүлийн тогтворгүй харилцаатай 17 хүүхэд буюу 50.1 хувь,

нийт ял эдэлж буй хүүхдийн 23 орчим хувь бүтэн гэр бүлийн харилцаатай байжээ. (хорих 411 дүгээр анги,

2015, х.3) Энэхүү статистик үзүүлэлтүүд нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал, хүн амын өсөлт,

амьжиргааны түвшин, гэр бүл салалт, ажилгүйдэл зэргээс хамаарсан нийт гэмт хэргийн байдалтай

холбоотой хэдий ч хүүхдийн зүгээс үйлдэгдэх гэмт хэрэг ихэссээр байгааг илтгэж байна. Хүүхэд гэмт

хэрэгт холбогдох, улмаар хорих ял эдлэх нь тэднийг давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, ял

эдлэх хугацаанд сургалт, нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах, гэмт хэргийн нөлөөллөөр

дамжуулан хүүхдийн оюун санаа, сэтгэл зүй, зан үйлд сөрөг хандлага бий болох, эрх зөрчигдөхөөс

сэргийлсэн арга хэмжээг зохион байгуулах зүй ёсны шаардлага урган гарч байна.

Түүнчлэн хорих ял эдэлсэн хүүхдийн зүгээс давтан гэмт хэрэг үйлдэх байдал (2012 онд – 1, 2014

онд -1 , 2015 онд -1) арилахгүй, улмаар хуульд заасны дагуу 18 насанд хүрсэн тохиолдолд насанд

хүрэгчдийн хорих ангид сүүлийн 10 жилд 178 хүүхэд (зураг 3) шилжин ял эдэлж байгаа нь хүүхдийг хорих

байгууллагаас суллагдсаны дараах нийгэмшүүлэх ажлын талаар эрх зүйн зохицуулалт дутмаг, бие даасан

төрийн болон хамтарсан багийн үйл ажиллагааны тогтолцоо байхгүйтэй шууд холбоотой юм.

Зураг 3

Хорих ял эдлэгсдийн зүгээс бусдад өширхөх, хүчирхийлэлд “хэм хэмжээ” мэт хандах, рецитив гэмт

хэрэгтнүүдтэй харьцах буюу гэмт дадал хөгжих явдал өсөхийн зэрэгцээ 4–өөс дээш жил хорих ял эдэлж,

суллагдсан хүмүүсийн 60 орчим хувь нь дахин гэмт хэрэг үйлддэг бөгөөд давтан гэмт хэргийн бодит

Page 25: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

25

түвшин үүнээс ч илүү байж болох юм (А.Гидденс, 2006, х.106) гэсэн судлаачдын дүгнэлтээс үзэхэд хорих

ял нь төрийн албадлагын хатуу цээрлэл агуулсан арга хэмжээ (УДШ, Ханс Зайделийн Сан, 2010, х.162-163)

гэдгийг бататгаж байгаа тул хүүхдийг хорих ялаар шийтгэхгүй байх, хорих ял эдлүүлэхийг аль болох

эцсийн арга буюу “шийтгэлээс – нөлөөллийн арга хэмжээ”-г тодотгон хэрэглэх нь зүйтэй байна.

Өмнө дурдсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн 8 дугаар зүйлийн 8.5-д хүүхдийг

“сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих” асуудлыг зохицуулж, 8.5.2-д “өсвөр насны хүнд

оногдуулсан хорих ял эдлүүлэх сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын нөхцлийг хуулиар тогтооно”

гэж, 8.53-д “сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байгаа өсвөр насны хүнд ерөнхий,

мэргэжлийн боловсрол, хөдөлмөрлөх, амьдрах ухааны дадал олгох сургалт зохион байгуулна” заасан нь

өнөөгийн насанд хүрээгүйчүүдийн хорих ангийг орчин нөхцөл, чиг үүргийг эрх зүйн хувьд албан ёсоор

сургалтын байгууллага болгох, хүүхдийг зөвхөн “хорих” агуулга бүхий хэвшмэл хандлагыг өөрчлөх, ял

эдэлж буй хүүхдүүдэд эрх чөлөө, нийгмийн үнэт зүйлсийг ухамсарлуулахад чиглэгдсэн эрх зүйн

зохицуулалт болжээ.

Одоогийн насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр анги нь ХУДүүргийн харъяа “110 дугаар

бүрэн дунд сургууль”-ийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2000 оноос хойш (Зураг

4) 1842 хүүхдийг ерөнхий боловсролын сургалтад хамруулж, 56 хүүхдэд суурь боловсролын, 39 хүүхдэд

бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон байна.

Зураг 4

Монгол Улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхэм, Хууль сахиулахын

их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвөөс хамтран 2016 оноос эхлэн “Хорих

байгууллага дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний стандарт” боловсруулах төслийн хамтран хэрэгжүүлж

байгаа бөгөөд хүүхдийн хорих ангид хийсэн нөхцөл байдлын үнэлгээний тайлан (О.Жаргалсайхан,

Г.Галсанжамц нар, 2017, х.21)-гаас үзэхэд:

- судалгаанд оролцогчдийн зүгээс хүүхдийг аливаа хэлбэрийн хүчирхийлэл, дарамт, ялгаварлан

гадуурхалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлчилгээний хөтөлбөр төлөвлөгөө байдаггүй,

байгууллагын цаашилбал салбарын хэмжээнд ч холбогдох эрх зүйн орчин бүрдээгүй гэж үзсэн,

- хорих ял эдэлж буй хүүхдүүдийн дунд үе тэнгийнхний дарамт, шахалт хүүхдийн тоо нэмэгдэхийн

хирээр өсөн нэмэгдэх хандлагатай,

- хорих байгууллага дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний чиглэлээр зарцуулах тодорхой

төсөвгүй,

• Хөдөлмөрийн төрөлжсөн

сургалттай суурь боловсрол олгох тусгай сургууль

2008.8.10

• Хан-уул дүүргийн 110 дугаар дунд

сургууль

2009.11.20 • Хан-Уул

дүүргийн 110 дугаар бүрэн

дунд

2013.5.30

Page 26: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

26

- хорих ангийн нийгмийн ажилтны ажлын чиглэл нь хүүхдийн эрх, хамгааллын асуудалд

анхаарахаас илүүтэй ахуй хангалт, зохион байгуулалтын шинжтэй ажил давамгайлсан зэргийг тус

судалгаа харуулж байна.

Хүүхдэд оногдуулсан хорих ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдлаас дүгнэж үзвэл, хорих

байгууллагад ял эдэлж буй хүүхдийн үндсэн эрхийг хамгаалах асуудлыг олон улсын гэрээ, конвецид

нийцүүлэн үндэсний хууль, тогтоомж, ялангуяа хууль сахиулах салбарын хуулиудад тусгах, хорих ял

эдэлж буй хүүхэдтэй ажиллах мэргэшсэн ажилтан, тусгайлсан орчин нөхцлийг бүрдүүлэх, хорих ял эдлээд

суллагдсаны дараах нийгэмшүүлэх ажлын эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож, улмаар хорих

байгууллагад хүүхэд хамгааллын үйлчилгээний тогтолцоог бий болгох шаардлагатай байгаа нь харагдаж

байна.

Эндээс үзэхэд хүүхдийн хорих байгууллага нь гэмт хэрэг үйлдсэн хүүхдийг хорьж шийтгэдэг бус,

насанд хүрээгүй хүүхдийн олон талт хэрэгцээ, аюулгүй байдлыг хангасан, нийгэм, соёлын орчны

бүрэлдэхүүн хэсэг байх ёстой гэсэн зарчимд тулгуурлан дараах саналуудыг дэвшүүлж байна. Үүнд:

1. Хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтын хүрээнд:

- Эрүүгийн болон хууль сахиулах, нийгмийн халамж, үйлчилгээ, хүүхдийн эрхийг хамгаалах

чиглэлийн хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах;

- Хүүхдийн “хорих байгуулага”-ыг сургалтын байгууллагын хэв шинж бүхий үйл ажиллагаа

явуулах боломж бүхий бие даасан эрх зүйн зохицуулалтыг бий болгох,

- Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал төрийн захиргааны төв

байгууллага хэрэгжүүлэхээр заасан тохиолдолд хамтын ажиллагаанд тулгуурлан чиглүүлж оролцох;

2. Нийгмийн хамгаалал, хүүхдийн хөгжлийн бодлогын хүрээнд:

- Хорих байгууллага дахь хүүхэд хамгааллын үр дүн, уялдаа холбоог сайжруулах үүднээс

үйлчилгээний үе шат, үйл явц, төрөл хэлбэр, орчин нөхцөл, хамтын ажиллагааны болон оролцогч

талуудын эрх үүрэг зэрэг харилцааг зохицуулсан нэгдсэн бодлого (хөгжлийн болон үйл ажиллагааны

стандарт) боловсруулах,

- Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, хамтын ажиллагаанд Хүүхдийн эрхийн хууль зүйн

хороо, хамтарсан багийн ажил үйлчилгээг сайжруулж, хорих ангиас суллагдсан хүүхдийг хүлээн

авах, нийгэмшүүлэх тогтолцоог бий болгох ажлыг эрчимжүүлэх,

- МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.7-д туссан “Хараа

хяналтгүй хүүхдийн бүртгэл, хяналтыг сайжруулж, насанд хүртэл нь хамгаалах, амьдралд хөлөө олоход нь

туслах бодлого хэрэгжүүлнэ”, МУ-ын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх эдийн засаг, нийгмийг

хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан “Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр” боловсруулж,

хэрэгжүүлэх ажилд хорих ял эдэлж буй хүүхдийн асуудлыг тусгах;

- Хорих ял эдэлж буй хүүхдийн сурч боловсрох, нийгэмшлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн сэтгэл

зүйн болон амьдрах ухааны төрөлжсөн хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх;

3. Олон талт хамтын ажиллагааны хүрээнд:

- Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд хүүхдийн хорих байгууллагын оролцоог

нэмэгдүүлэх, хорих байгууллагын зүгээс уг тогтолцооны идэвхитэй гишүүн байх,

- Хорих ял эдэлж буй насанд хүрээгүй хүүхдийн эрхийг хамгаалах хараат бус байгууллага

(омбудсман)-ын оролцоог нэмэгдүүлэх,

- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, сургалтын болон бусад

мэдээлэл солилцох тогтолцоог төрийн болон хүүхдийн эрхийг байгууллагуудын хүрээнд бий болгох зэрэг

болно.

Ном зүй Эрх зүйн баримт бичиг:

Page 27: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

27

1. Хүүхдийн эрхийн тухай конвенц (1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталж, 1990 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүчин төгөлдөр болсон.)

2. Хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй хүмүүсийг хамгаалах дүрэм (НҮБ-ын 1990 оны 68 дугаар хуралдаанаар баталсан)

3. Насанд хүрээгүй хүмүүсийн талаар байцаан шийтгэх ажиллагаа явуулахтай холбогдуулан НҮБ-аас гаргасан стандартын наад захын журам /Бээжингийн журам/ (1985 оны 11 сарын 29-ний Ерөнхий Ассамблейн 40/33 тоот тогтоолоор баталсан)

4. НҮБ-ын насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх удирдах зарчмууд 5. Монгол Улсын Эрүүгийн хууль (Монгол Улсын их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны

өдөр баталсан), нэмэлт, өөрчлөлтийн төсөл (http://mojha.gov.mn/images/files/huuliintusul/huuliin-tusul-eruu-20161111.pdf)

6. Хүүхэд хамгааллын тухай Монгол Улсын хууль (Монгол Улсын их хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан)

Ном, сурах бичиг, бусад эх сурвалж:

1. Гидденс.А, (Ред, Д.Ганхуяг) (2006), Социологи. УБ. 2. Жанцан,С. (2014), Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн онол. (Ялын тухай сургааль) II боть, УБ. 3. Очгэрэл.Ц, (2017), Хорих байгууллагын аюулгүй байдал. УБ. 4. Беляева.Л.И. (2003),Уголовная политика и её реализация органами внутренних дел. М. 5. УДШ, Ханс Зайделийн Сан. “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар”, 2010 он, Зохиогчдын

хамтлаг. 6. Баярмаа.Н, Хүүхэд залуучууд, гэр бүлийн хөгжлийн талаарх бодлогын зорилт, эрх зүйн

шинэчлэл. (илтгэл), УБ. 7. Жаргалсайхан.О, Галсанжамц.Г нар, Хорих байгууллага дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний

стандарт боловсруулах хэрэгцээ, шаардлага (2017) нөхцөл байдлын үнэлгээний тайлан, УБ. 8. Хорих 411 дүгээр анги (2017), Үйл ажиллагааны тайлан. УБ. 9. Цагдаагийн ерөнхий газар (2016), Улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны

зөрчлийн мэдээ. УБ 10. Prison-based correctional offender rehabilitation programs. Australian Institute of Criminology.,

2011

ХҮҮХЭД ХАМГААЛАЛ

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ХАР ТУГАЛГЫН БОХИРДОЛТ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГААНЫ ДҮН

Ш.Батдэлгэр

Түлхүүр үг: орчны бохирдол, хар тугалга, хүүхдийн эрүүл мэнд, хөрсийг цэвэршүүлэх

Үндэслэл

Хотжилт, үйлдвэрлэл, суурьшлын үйл ажиллагаа нь тухайн хотын хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэндэд эрсдэл үзүүлэх хими, биологийн сөрөг хүчин зүйлийг ихэсгэх нөхцөл болдог. Манай улсын томоохон хот, суурин газруудад хүний болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас ялгарсан хаягдлаар орчны агаар, ус, хөрс бохирдож, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна (1). Хот, суурин газрын автомашинаас ялгарч байгаа хортой нэгдлүүд, барилгын материалын шингэн тос, будаг, хортон шавьж устгах химийн бодисууд газрын гадаргууд шингэж, экологийн тэнцвэрт байдлыг өөрчлөх

Page 28: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

28

аюултай. Цэвэршүүлээгүй бохир усыг шууд байгальд хаясны улмаас хөрс бохирдож, хортой нэгдлүүд нь агаарт дэгдэхээс гадна гүний усыг бохирдуулах эх үүсвэр болж, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэл өндөр байна (2). Жишээлбэл: агаарын бохирдолт нь хүн амын дунд амьсгалын замын өвчлөл ихсэхэд нөлөөлж байна (3, 4). Хүрээлэн буй орчны (ус, хөрс, агаарын) хар тугалга нь шууд болон шууд бус замаар хүний биед нэвтрэн орж эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг (5). Хоногт дундажаар 0,5 мг хар тугалга хүний биед нэвтрэн ордог ба түүний 0,22% нь хоол хүнсээр, 0,2% ундны усаар, 0,08% нь амьсгалын замаар ордог байна.

Хүрээлэн буй орчны хар тугалга нь хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээтэй хамааралтай байгааг гадаадын эрдэмтэд, судлаачид тогтоосон бөгөөд хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж нэмэгдэхэд хүүхдийн бие махбодид өөрчлөлт орж, сэтгэн бодох чадвар нь буурдаг (5, 7). Иймд манай орны бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүрээлэн буй орчны хар тугалга хэрхэн нөлөөлж байгааг судлах нь өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болж байна.

Судалгааны зорилго. Хот, суурин газрын хүрээлэн буй орчны хар тугалгын бохирдлын түвшинг тодорхойлж, орчны хар тугалгын бохирдол болон хүүхдийн эрүүл мэндийн хоорондын хамаарлыг судлах.

Судалгааны арга зүй. Хүрээлэн буй орчны бохирдлын түвшин тогтоох судалгаагаар Улаанбаатар, Мандалговь, Арвайхээр хотуудаас авсан дээжинд боловсруулалт хийв. Хот, суурин газрын орчны бохирдлыг харьцуулан судлах зорилгоор Улаанбаатар хот, Дундговь аймаг (Мандалговь хот), Өвөрхангай аймаг (Арвайхээр хот) –ийн хөрсний 64 дээж, агаарын 15, усны 60, цасны 49 дээжинд хар тугалгын агууламжийг атом шингээлтийн спектрометрийн аргаар тодорхойлов. Орчны хар тугалгын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг үнэлэхийн тулд Улаанбаатар хотын 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын статистик тоо баримтанд боловсруулалт хийж, хүүхдийн цусанд хар тугалгын агууламжийг тодорхойлов.

Судалгааны үр дүн

Хар тугалгын бохирдлыг судалсан дүнгээс харахад ундны усанд хар тугалгын дундаж агууламж 0,036±0,005 мг/л, цасанд 0,042±0,007 мг/м3, хөрсөнд 91,88±4,49 мг/кг, агаарт 2,34±0,2 мг/м3 байв.

Улаанбаатар хот болон хөдөөгийн (Дундговь, Өвөрхангай) хөрс, цасны хар тугалгын бохирдолтын түвшинг хүснэгт 1-д харуулав.

Хүснэгт 1. Хөрс, цасны хар тугалгын агууламж

Дээж авсан газрын нэр Хөрсөнд (мг/кг) Цасанд (мг/кг) n M±n n M±n

Хөдөө (Мандалговь, Арвайхээр) 20 44.15±2.02 8 0.02±0.007 Улаанбаатар 44 91.88±4.49 41 0.042±0.007 Р* статистик магадлал бүхий ялгаа ˂0.05 ˂0.05

Хүснэгт 1-ээс харахад хөдөөгийн хөрсний хар тугалгын дундаж агууламж 44,15 мг/кг, цасанд агуулагдах хар тугалгын дундаж агууламж 0,02 мг/кг буюу Улаанбаатар хотын хөрс, цасанд агуулагдах хар тугалгын хэмжээнээс хоёр дахин бага (P˂0.05) байна.

Улаанбаатар хотод амьдарч буй хүүхдийн цусанд агуулагдах хар тугалгын дундаж хэмжээ 0,75±0,076 мг/dl, хөдөө амьдарч буй хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж агууламж 0,56±0,05 мг/dl байгаа нь магадлал бүхий ялгаатай (P˂0.05) байна.

Хүүхдийн цусны хар тугалганы агууламжинд нөлөөлж буй хүчин зүйлийн дүн шинжилгээг хүснэгт 2-д үзүүлэв.

Page 29: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

29

Хүснэгт 2. Хүчин зүйлийн дүн шинжилгээ

Хүчин зүйлүүд Хувилбарууд 1 2 3

Х1 -0,158 0,910 0,354 Х2 0,447 0,796 -0,0398 Х3 0,912 -0,714 0,0507 Х4 0,993 -0,052 -0,078

Х1- усанд агуулагдаж буй хар тугалгын хэмжээ Х2- цасанд агуулагдаж буй хар тугалгын хэмжээ Х3- хөрсөнд агуулагдаж буй хар тугалгын хэмжээ Х4- агаарт агуулагдаж буй хар тугалгын хэмжээ Хүчин зүйлийн дүн шинжилгээний эхний хувилбарт хүүхдийн цусан дахь тугалгын хэмжээ нь агаар болон хөрсөнд агуулагдах хар тугалгын хэмжээтэй шууд хүчтэй, цасны хар тугалгын агууламжтай дунд зэргийн шууд хамааралтай байна.

Хүснэгт 3. Үндсэн хүчин зүйлүүдийн нөлөөллийн дүн шинжилгээ

Үндсэн хүчин зүйлүүд Нөлөөллийн хувь Нөлөөллийн нийлбэр хувь 1 56,83 56,83 2 29,89 86,73 3 7,65 94,37 4 5,54 99,91

Үндсэн хүчин зүйлүүдийн нөлөөллийн дүн шинжилгээний хүснэгтээс харахад гол 4 хүчин зүйлүүдийн (ус, цас, хөрс, агаарт агуулагдаж буй хар тугалганы) нөлөөллийн нийлбэр хувь нь 99,9 % байна.

Хүснэгт 4. Энгийн корреляцийн дүн шинжилгээ

X1 X2 X3 X4 X5 Rxy 0.37 0.19 0.34 0.41 0.77

Х1 – усанд агуулагдаж буй хар тугалгын хэмжээ Х2 – цасанд агуулагдаж буй хар тугалгын хэмжээ Х3 – хөрсөнд агуулагдаж буй хар тугалгын хэмжээ Х4 – агаарт агуулагдаж буй хар тугалгын хэмжээ Х5 – хүүхдийн цусанд агуулагдах хар тугалгын хэмжээ Энгийн корреляцийн дүн шинжилгээний хүснэгтээс харахад хүүхдийн нийт өвчлөл нь хүүхдийн цусанд агуулагдах хар тугалгын агууламжтай шууд хүчтэй, харин агаар болон хөрсний хар тугалгын агууламжтай шууд дунд зэргийн хамааралтай байна. Олон хүчин зүйлийн регрессийн дүн шинжилгээгээр хүүхдийн цусны хар тугалгын агууламж 55,97%, хөрсний хар тугалга 9,2 % агаарын хар тугалга 4,8%-иар тус тус хүүхдийн өвчлөлд нөлөөлж байна.

Дүгнэлт

Хүүхдийн өвчлөл нь хүүхдийн цусанд, агаарт, хөрсөнд агуулагдах хар тугалгын агууламжтай хамааралтай байгаа нь орчны хар тугалга амьсгалын замаар болон арьсаар дамжин биед нэвтрэн ордог болохыг батлав. Хүрээлэн буй орчны хар тугалгын агууламж бага насны хүүхдийн өвчлөлд нөлөөлж байна.

Зөвлөмж

- Эрдэм шинжилгээний байгууллагууд, сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагуудтай хамтран бага, дунд насны хүүхдэд зонхилон тохиолдох өвчлөл, хүрээлэн буй орчны хүчин зүйлсүүдийн хоорондын хамаарлыг нарийвчлан тандан судлах.

Page 30: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

30

- Сургууль, цэцэрлэгийн гадаад, дотоод орчны эрүүл ахуйн үнэлгээ хийж, бохирдолтын түвшинг тогтоон, түүнийг бууруулах арга хэмжээг авах.

- Суурьшлын ахуйн орчны хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, грашийн байрлалд хяналт хийж, хүүхдийг хар тугалганы бохирдолд өртөхөөс сэргийлэх

- Сургууль, цэцэрлэгийн хүүхдийг дархлаажуулалтанд хамруулах, эмнэлэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол оруулах.

- Агаар, хөрсний бохирдлыг бууруулах дэвшилтэт технологийг боловсруулан практикт нэвтрүүлж, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл болон орчны бохирдлоос шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх.

Ном зүй

1. Купул Ж., (2005), Монгол улсын томоохон хотуудын хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх хими, физик, биологийн эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрийн эрүүл ахуйн үнэлгээ.

2. Батдэлгэр. Ш.,(2012), Нанотехнологийн аргаар орчны бохирдлыг бууруулах, Химийн ухааны докторын зэрэг горилсон бүтээл.

3. Сайжаа. Н., (2005), Хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй хүчин зүйлсийн дагнасан буюу хавсарсан үйлчилгээний түвшин.

4. Бурмаа. Б., (2001), Хүүхдийн эрүүл мэндэд экологийн зарим хүчин зүйлийн үзүүлэх нөлөөлөл, оношлогоо, сэргийлэлтийн асуудлууд, Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээл.

5. Xia Huo, Lin Peng, Xijin Xu, Liangkai Zheng, Bo Qiu, Zongli Qi, Bao Zhang, Dai Han and Zhongxian Piao, Elevated Blood Lead Levels of Children in Guiyu, an Electronic Waste Recycling Town in China, Environmental Health Perspectives, Vol. 115, No. 7 (Jul., 2007), pp. 1113-1117.

6. US Centers for Disease Control: Preventing Lead Poisoning in Young Children, CDC, Atlanta, 1991. 7. Baghurst PA, McMichael AJ, Wigg NR et al: Environmental exposure to lead and children’s intelligence at the

age of seven years, N Engl J Med 1992: 327: 1279-1284

ЯЛ ЭДЭЛЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГЭМ БУРУУГИЙН ТӨЛӨӨС БА ТЭДНИЙ ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ

О.Баяржаргал, Б.Мөнхбаатар

Хураангуй Эмэгтэй ял эдлэгсэд тэр дундаа тэдний хүүхдийн эрхийн асуудал өнөөгийн нийгэмд хэрхэн хөндөгдөж байгаа талаар судлаачийн зүгээс тодорхой санал, дүгнэлийг илэрхийлсэн болно. Түлхүүр үг: Хүний хөгжил, хүүхэд, хорих ял, эмэгтэй ял эдлэгсэд

Даяаршил, зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбогдуулан бидний амьдралд олон юм өөрчлөгдөж байна. Монгол улсын ирээдүй болсон хүүхэд өсвөр үеэ хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, хүмүүн чанар суулгах, хүн шиг амьдрах чадвар бий болгох гэх зэрэг олон асуудлууд тулгамдсаар байна. Энэ үйл хэрэгт орчны

Page 31: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

31

нөлөөлөл нэн чухал үүрэгтэй. Үүний нэг хэсэг болох ээж нь хорих байгууллагад ял эдэлж буй хүүхдүүдийн эрхийн асуудал юм. Үүнтэй холбоотой олонтаа зөрчигдөж байгаа хүүхдийн эрхийн асуудал нь ирээдүйн монгол хүний зан чанар, ёс суртахууны доголдол, уламжлалт соёлын өв, хөгжилд мэдэгдэхүйц хор уршиг тарьсаар байна.

Нийгмийн хөгжлийн явцад зарим хүмүүс гэмт хэрэг үйлдэн шүүхийн шийтгэх тогтоолоор “ялтан”3 гэх тодотголыг зүүн хорих ял эдэлдэг.Тэдгээрийн сэтгэцийн онцлог, зүй тогтол, механизмыг судлан түүнтэй тохирсон ял шийтгэлийг эдлүүлэх асуудал нь олон улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй судлагдаж байгаа хэдий энэхүү ажлууд манай улсад төдийлөн үнэлэгдэж судлагдахгүй байгаа бөгөөд эмэгтэй ял эдлэгсдийн талаарх сэтгэл зүйн энэхүү асуудлуудыг “хүндрэлтэй” буюу хэцүү гэсэн тодотгол дунд орхигдуулсаар байна. Гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй хүнд хорих ял эдлүүлэх нь нарийн төвөгтэй асуудал бөгөөд олон улсад 1 эмэгтэй хүнтэй холбогдох асуудал нь 20 эрэгтэй хүнийтэй ижил хэмээн зарчимын хувьд үздэг байна.

Өөрөөр хэлбэл нийгэмд зонхилдог ойлголт талаас нь авч үзвэлгэр бүлийн халуун дотно уур амьсгал, орчныг бүрдүүлж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, гэр бүлийг элэг бүтэн байлгах гэх зэрэг асуудлууд нь ээж буюу айлын эзэгтэй хүнээс ихээхэн шалтгаалдаг бөгөөдгүйцэтгэх үүргийн хувьд ч өндөр байдгийг нотлож байгаа юм.Иймд хорих ял эдлэж буй эмэтэйчүүдийн сэтгэл зүйн болон эхийнх нь эрх чөлөөг хассанаар хүүхдэд нь тусаж болох сөрөг нөлөөллүүдийг аль болохоор багасгах асуудлыг сөхөж байх нь чухал юм.

1963 онд манай улсад 56 эмэгтэй ял эдэлж байсан бол тавин жилийн дараа буюу 2015 он гэхэд 360 эмэгтэй ялтантай болсон статистик байдаг. 1963 оныхтой харьцуулахад эмэгтэй ялтны тоо ойролцоогоор 7 дахинаар өссөн үзүүлэлттэй байна. Монгол улсын хүн ам 1963 онд 1,017, (нэг сая арван долоон мянга) байсан бол 2015 онд 3 саяд хүрсэн байдаг.4Энэ хугацаанд хүн амын өсөлт 2 дахин өссөн үзүүлэлттэй байдаг бол харин эмэгтэй ял эдлэгсдийн тоо даруй 7 дахин өссөн нь манай улсад хорих ял эдэлсэн эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэх хандлагайтай байгааг харуулж байна. Нөгөө талаас авч үзвэлхорих ял эдэлж байгаа эмэгтэйчүүд, тэр дундаа ээж буюу эх-хүүхдийн асуудал юм. Өөрөөр хэлбэл хүүхэд эхийн халамж, хайрыг амасч чадахгүй байгаа байдлаараа давхар золиослогдож болохгүй бөгөөд тэр тусмаа нялх болон торниж буй хүүхдийн хувьд эхийг нь юугаар ч орлох боломжгүй гэдгийг шинжлэх ухааны үүднээснэгэнтээ нотолсоор байдаг.

Г.Оллпортын үзэснээр хүний амьдралын явцад хөгжиж бий болсон шинжүүд нь юунаас ч үл хамаарах тусгаар шинжтэй байдаг. Хүүхдэд энэхүү шинж эхэн үедээ тогтворгүй, бүрэн төлөвшөөгүй байдаг. Гагцхүү хүн насанд хүрэн өөрийн ухамсралхын хамтаар өөрийн гэсэн чанар, хувийн онцлог шинжүүд нь нийгмээс ч, төрөлхийн биологийн хэрэгцээнээс үл хамааран тогтвортой болж, жинхэнэ утгаараа тусгаар шинжийг олдог байна. Ингэж бие хүний төлөвшлийн гол үндсэн онцлог шинжүүд бий болон насан туршид нь хувийн өвөрмөц байдлыг хадгалдаг.Э.Фромм нь хүний хөгжлийн сэтгэл зүй болон нийгмийн харилцан үйлчлэлийн хүчин зүйлүүдийг өөрийн онолдоо хөндөж тавьсан бөгөөд тэрээр үзэхдээ хүн эволюцийн хөгжлийн явцад өөрийн онцлог шинжтэй болж бодгальчлагддаг. Энэ нь бие хүн, нийгмийн орчин ахуйтай тогтмол харилцаа холбоонд байдгаараа онцлогтой хэмээн үзжээ.5

Өөрөөр хэлбэл хүний аливаа хөгжлийн6 асуудлыг авч үзэхдээ тухайн төлөвийн шилжилтийг судлан тооцдог. Хүүхэд өөрөө байгаль нийгмийн тогтолцоо бодгаль болохынхоо хувьд байнга хувьсаж өөрчлөгдөж байдаг онцлогтой. Хүүхдийн хөгжил нь түүний бие бялдар, оюун ухаан, ажиллах чадвар, биеэ авч явах байдал, юмс үзэгдэлд хандах хандлага ба харилцаанд чанарын эерэг өөрчлөлт гарах үйл явц юм. Гэтэл хүүхдийн хөгжилд нийгмийн хүрээлэл, тухайлбал, орчин, амьдралын явц дахь бие хүний бүтээлч байдал, хандлага голлох үүргийг гүйцэтгэдэг. Бие хүний хөгжил нь насан туршид нь явагдаж байдаг бөгөөд үүнд зөвхөн эцэг, эхийн болон ойр дотны хүмүүс, найз нөхдийн хүрээлэл, нийгэм гэх мэтээр бүхэлдээ хөгжлийн үйл явцад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Энэ үлй явцыг Э.Эриксон невроз үүсгэхгүй байх цорын ганц тогтвортой хүчин зүйл болох бие хүний бүрэн хэмжээгээр хөгжих чадвар, түүнийгээ хадгалахад нөлөө бүхий адилтгалыг төлөвшүүлэх үйл явц хэмээн үзсэн байдаг. Тэрээр хүний сэтгэл зүйн хөгжлийг 8 үе шатаар ангилан авч үзсэн байдаг бөгөөд хүүхэд нэг үе шатнаас нөгөөрүү шилжихдээ өөрийгөө ухамсарлах замаар, тэгэхдээ үе шат бүр нь бусадтай өөрийгөө хэрхэн адилтгаж, хэрхэн ухамсарлаж байгаа зан төлөвийн шинжүүдийг төлөвшүүлэх бололцоог хангаж байдаг. Гэсэн хэдий ч

3Эрүүгийн байцаан шийтгэх Монгол Улсын хуулийн36.2.Шүүхэд шилжсэн яллагдагчийг шүүгдэгч, шүүгдэгчийн хувьд шийтгэх тогтоол гарсан бол “ялтан”гэж тус тус нэрлэнэ. 4Монгол Улсын Үндэсний статистикийн хороо/ http://www.nso.mn/contents/4 / 5О.Мягмар Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд. УБ, 2013 он 82 тал 6 Хүний бие организм, сэтгэхүйн үйл, оюун ба сэтгэлгээний цар хүрээнд тооны ба чанарын өөрчлөлт гарах үйл явцыг хөгжил гэнэ

Page 32: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

32

энэхүү үйл явцад байнга зөрчил хямрал дагалдаж байдаг бөгөөд тухайн хүүхдийн хувьд зөрчил, хямралыг хэрхэн давж, шийдвэрлэж байна гэдгээс хамаарч хөгжлийн дараах үе шатанд шилжих таатай нөхцөл бүрдэж, үүнээс шалтгаалан чадварлаг бие хүн болон төлөвшинө хэмээн Э.Эриксон үзсэн байна. Гэвч шат шатанд бий болдог зөрчлүүд нь шийдвэрлэгдээгүй, эсвэл дутуу шийдвэрлэгдсэнээр бие хүний хөгжилд сөрөг бүрэлдэхүүн хэсгүүдийг бий болгох талтай юм.

Сургуулийн насны хүүхэд хөдөлмөрлөх дур сонирхолтой болох, эсвэл дутуу дулимаг байдлаа мэдрэх мэдрэмж хөгждөг. Өөрийн байдлаа бусадтай адилтгах, жиших явцад сургууль, багш, сурган хүмүүжүүлэгчид, найз нөхөд, нэг ангийнхан нь ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.

Хөгжлийнхөө энэ шатны эхэн үеэс хүүхэд сургуульд суралцах болсноор соёлын энгийн чадваруудыг эзэмшиж эхэлдэг байна. Хүүхдийн логик сэтгэлгээ, сахилга дэг журам, тодорхой дүрэм горимын хүрээнд үе тэнгийнхэнтэйгээ харьцах чадварууд сайжран хөгжих үе юм. Хүүхдийн сургалт нь төвөгтэй биш,ахуйн практик чадварт сурахад чиглэдэг.Эсрэг хүйсийн хүнээ хайрлах ижил хүйсний хэн нэгэнтэй өрсөлдөх өрсөлдөөн нь өөр чиглэлд амжилттай шилжин сурадцах дотоод тэмүүллээр солигдоно. Хөдөлмөрт дурлах мэдрэмж нь энэ нэсны хүүхдийн хөгжлийн гол аргуудыг бүрдүүлдэг байна. Гэхдээ энэ насан дээр хүүхэд өөрийгөө чамлан дутуу,дулимаг,эрх мэдэлгүй байдлаа мэдрэх мэдрэмж бий болох аюултай үүний шалтгааныг Э.Эриксон доорхи байдлаар тайлбарласан байдаг. Энэ нь өөрийгөө бусадтай жишин харьцуулж хүүхэд өөрийн чадвар боломж,үе тэнгийнхэн дотроо эзлэх байр сууриндаа эргэлзэж эхэлбэл суралцах сонирхол нь буурч болзошгүй. Өөрийг нь үндэс угсаа,нийгэм эдийн засгийн байдал,амьдарч буй орчны харьцаа зэргээр нь үнэлж байна гэдгийг хүүхэд мэдвэл тэдэнд дутуу дулимаг мэдрэмж бий болдог. Түүний таамаглалаар бол зөрчлүүд нь хүүхэд төрснөөс хойш эхэлдэг бөгөөд хөгжлийн тухайн шат бүр нь өмнөх шатныхаа үр дүн дээр тулгуурладаг.7

Энэхүү 2016.06 сарын байдлаарх ял эдэлж байгаа эмэгтэй ял эдлэгсдийн судалгаанаас үзэхэд:

Эдгээр судалгаанаас үзэхэд нйит ял эдэлж буй эдэлж буй эмэгтэй ял эдлэгсдийн дийлэнх хувь нь буюу 68% нь ямар нэг учир шалтгааны улмаас гэрлэлтээ цуцлуулсан эсвэл бэлэвсэрсэн гэсэн дүнг харж болохоор байна. Харин тэдний хүүхдүүдтэй холбоотой талаас нь авч үзвэл нийт 104 сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын насны хүүхдүүдийн 20% нь ээжийгээ хорих ял эдэлсний улмаас асрамжийн газарт хүмүүжиж байгаа үлдсэн буюу 80% нь гэр бүл, төрөл төрөгсдийнхөө асран хамгаалалтанд байгаа гэдгийг харж болхоор байна.

Зарим судлаачдын үзэж байгаагаар хүүхдийн сургалт хүмүүжлийн төвд амьдарч суралцаж байгаа хүүхдүүд энгийн эцэг эхтэйгээ хамт амьдардаг хүүхдүүдийг бодвол өөрийгөө илэрхийлэх чадвар болон өөртөө итгэлтэй байдал альваа зүйлд итгэх итгэл, сониуч зан чанар, альваа зүйлд хандах тогтвортой байдал, оюун ухааны хүчин зүйлийг эрхэмлэх чанар, альваа зүйлсийг хийхдээ идэвхитэй гүйцэтгэх хандлага, өөрийгөө сонирхох сонирхол, өөртөө төвьх хяналт, бие дааж альваа зүйлд суралцах, альваа ажил үүргийг гүйцэтгэх чадваруудаараа хоорондоо ялгаатай байдаг гэжээ8.

Өөрөөр хэлбэл энгийн эцэг эхтэйгээ хамт амьдардаг хүүхдүүд асрах төвд амьдардаг хүүхдүүдийг бодвол илүү өөртөө итгэлтэй, альваа зүйлд тогтвортой ханддаг, ямарваа нэг ажлыг идэвхитэй гүйцэтгэдэг, өөрийгөө сонирхох сонирхол ихтэй байдаг. Эцэг эхтэй хүүхдүүдийн хувьд өнчин хүүхдүүдээс илүү өөртөө итгэлтэй гэж дүгнэгдсэн байдаг хэдий ч өнчин хүүхдүүдийг бодвол эдийн засгийн бололцоо,

7 О.Мягмар Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд. УБ, 2013 он 61 тал 8МУИС, ШУС-ын НУСалбарын Боловсрол, Сэтгэл судлалын танхимийн оюутан Л.Алгирмаа,Т.Ойдовчимэд “Асрамжийн газарт хүмүүжиж байгаа хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг проектив тестээр харьцуулан судалсан нь” 2014 он

80%

20%

Сургуулийн өмнөх болон ЕБС-д суралцдаг хүүхдүүд

Төрөл садныд байгаа Асрамжийн газар байгаа

36%

32%

32%

Гэрлэлтээ цуцлуулсан Бэлэвсэрсэн

Page 33: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

33

эцэг эхийн сургамж зөвөлгөө нь тэднийг улам өөртөө итгэлтэй болгодогч бие даах чадварт нь сөргөөр нөлөөлдөг байна. Мөн эцэг эхгүй өсч буй хүүхдүүд өөртөө итгэлтэй байх байдал нь бие даан шийдвэрлэхээс аргагүй тул бие даах чадвар нь өндөр байдаг гэж дүгнэдэг байна.

Мөн судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 74,8% нь өрх толгойлсон, 80 гаруй хувь нь бага насны хүүхэдтэй бөгөөд тэдгээр хүүхдүүдээ хадамдаа, өөрийн эцэг эхдээ, ах дүү садандаа үлдээсэн байна. Хүүхэд асран хамгаалах газруудад эх нь ял эдэлж буй 20 гаран хүүхэд асруулан хүмүүжиж байна. Мөн насанд хүрсэн хүүхдүүд байгаа ч тэднийхээ ажил амьдралд санаа их зовдог гэжээ. Ялтан эмэгтэйчүүд хоёроос дээш бүр 10-аас дээш хүртэл хүүхэдтэй ч байдаг. Хорих ял шийтгүүлсний улмаас таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ? гэсэн судалгаанд дараах байдлаар хариулсан байна.

Судалгаанаас харахад хорих ял шийтгэгдсэн эмэгтэйчүүдтэй холбоотой асуудалтэдний ард үлдэж

байгаа амьдрал ахуй, үр хүүхэд, гэр орон гэх зэрэг олон асуудлууд сөхөгдөн санаа зовинол, сэтгэл зүйн саад бэрхшээлүүд бий болж байгаа нь мөнх анаарал татаж байна.

Энэ бүхэн хорих ял эдэлж байгаа эмэгтэйчүүдээс ах дүү, хамаатан садны хүмүүс нь нүүр буруулж, эд хөрөнгө, орон гэрээ алдах, хүүхэд нь сургуулиас завсардах, тэнэмэл болох, гэр бүлийн хэн нэгэн нас барах, гэр бүл салах зэрэг сөрөг үр дагавар дагуулж эцэг эх үр хүүхэд нь хорих ялын цээрлэлийг давхар амсдаг гэсэн дүгнэлтийг өгч болохоор байна. Хэдийгээр шүүхээр гэм буруутай нь тогтоогдон хорих ялаар шийтгэгдсэн эмэгтэйчүүдийн талаар ярихад гэмт хэргийн зүйлчлэл, удаа дараа гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар ярих нь зайлшгүй хэдий ч тэдний хувьд нийгмийн бусад төрлийн асуудлуудыг нь сөхөж харахгүйгээр асуудлыг шийдвэрлэн, тодорхойлооход хүндрэлтэй байж болох талтай.

Түүхэн уламжлалаас авч үзэхэд:“Эмэгтэй хүнийг бусад ялтнаас тусгай хорихоос гадна хэрэв бие нь жирэмсэн аваас төрөхийн урьд хойно 3 сарын чөлөө олговол зохино”9 гэж зааж байснаас үзвэл нэг талаар хувьсгалд тэрслэх, хортой санаа агуулах, хүнийг алах зэрэг аюултай гэмт хэрэг үйлдсэнээс бусад хөнгөн хэргийг анх удаа, үгээгүй хоосон ядуугийн улмаас үйлдсэн бол заавал хорихгүй байх ялын бодлого баримталж байжээ.Үүний дотор “...бие нь жирэмсэн бус бусад эмэгтэй хүнийг хорихгүйгээр нутаг хошуунд нь үлдээж, сайн хүмүүсийн хараа хяналтанд байлгах ялын бодлогыг ч мөн барьж байсан гэж үзэж байна.

БНМАУ –ын Сайд нарын зөвлөлийн 1934 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар хурлаар Шүүх цаазын бичгийг шинэчлэн баталсан бөгөөд өмнөх хуульд байсан зарим төрлийн гэмт үйлдлийг хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан байдаг байна. Тухайлбал“Хараал хийх мэтийн чухамдаа хор үл болох балар мухар сүсгийн харгайгаар хэрэг үйлдсэн бол ял үл хэлэлцэнэ”10гэж заасан. Эмэгтэй хүн гэмт хэрэг үйлдэх үедээ жирэмсэн буюу бага насны хүүхэдтэй байсан бол хөнгөн ял ногдуулах тухай заасан нь эмэгтэйчүүдийг илүүтэй хүндэтгэн үзэж тэднийг хамгаалах төрийн бодлогын илрэл гэж үзэж болохоор байна.

Дүгнэлт Ялтан эхийг сэтгэл санааны хувьд хэвийн байлгах, орчныг бүрдүүлэх, үр хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ байнгын хэлхээ холбоотой байх нөхцөл боломжоор ханагах, жендрийн онцлогийг хамааран нийгэмшүүлэх

9 Монголын хууль тогтоомжийн түүхэн эмтхэтгэл 3 дугаар боть 2010 он 175 дахь тал 10 Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл 3 дугаар боть 2010 он 607 дахь тал

Орон гэрээ алдсан

Хүүхэд сургуулиас завсардсан,

тэнэмэл болсон

Гэр бүлийн хэн нэг нь нас

барсан

Эд хөрөнгөө алдсан

Гэр бүл салсан

Төрөл төрөгсөд

нүүр буруулсан

Найз нөхөд нүүр

буруулсан

Series 1 31.10% 44.50% 23.50% 27.70% 35.30% 46.60% 48.70%

0.00%

10.00%

20.00%

30.00%

40.00%

50.00%

60.00%

Page 34: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

34

ажлын бүхий л үйл явцад эмэгтэйчүүдэд зориулсан өнгө аясыг бий болгох, хүүхэдтэй эхчүүдэд зориулсан сургалт зохион байгуулах, хорих газраа амаржсан бол хүүхдээ гурван нас хүртэл эх нь хамт байх боломжийг судалж хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь манай улсын ирээдүйн нэг ч гэсэн иргэнээ сайн сайхан сурч, боловсрох амьдрах нөхцөлийг бий болгож байгаа хэрэг гэж үзэж болох юм.

Ялтан эхчүүдийн сэтгэлийг аль болохоор дэвтээх, хүүхэдтэй нь уулзуулах, жил бүрийн есдүгээр сарын нэгэн буюу хүүхдэд нь онцлог зүйл тохиолдсон үед чөлөө олгох. Үүнтэй холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах нь нэн чухал юм. Тухайлбал ОХУ-ын Бяранск мужийн эмэгтэйчүүдийн хорих анги дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй байдаг бөгөөдэнэ нь хорих байгууллагын хамгаалалтын бүсэд багтдаг хэдий ч хоригдлын амьдрах орчноос бас нэг өндөр хашаагаар тусгаарлагдсан байдаг байна. Харин эдгээр 2 орчныг хооронд нь хоолойгоор холбон, нэвтрэх үйл ажиллагааг харуул хамгаалалтын дор гүйцэтгэдэг байна.Нэг үгээр хэлбэл ял эдэлж байгаа эмэгтэйчүүд тусгайлсан цагийн хуваарьт хүүхдээ хөхүүлэхээс авхуулаад хамт байх хугацааг зааж өгсөн байх бөгөөдэнэ цагаас бусад үед ажлаа үргэлжлүүлэн хийх асуудал хүртэл журамлагдан тусгагдсан байдаг байна. Мөн ОХУ-ын туршлагаас үзэхэд хүүхэд төрүүлсэн эмэгтэй зөрчил гаргаагүй хүүхдээ сайн асран хамгаалж байгаа бол нэг талаас хойшлуулсан хугацааг сунгах, нөгөө талаар ялаас чөлөөлөх тухай шүүхэд санал гаргаж болох талын зохицуулалтууд тусгагдсан байдаг байна.

Санал зөвлөмж:

- Хорих байгууллага нь ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн үр хүүхдүүд, тэдгээрийг асран хамгаалагчийн үүргийг орлон гүйцэтгэж байгаа хүмүүстэй хамтран ажиллах, мөн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх талаар бодитой арга хэмжээг хэрэгжүүлэх орчныг бий болгох.

- Үр хүүхдээсээ холдсон эхийн тулгамдаж буй асуудлуудыг судлан тодруулах, нйигэмтэй нь буюу тэднийг үр хүүхдүүдтэй нь холбох асуудалд төрийн болон төрийн бус, нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах ажлыг зохион байгуулах. Энгэснээрээ эх хүүхдүүдийн хөндийрлийг гэтлэх, эх хүний мэдрэмжийг сэрээх асуудыг эрчимжүүлэх.

- Энэ чиглэлээр буюу сургуулийн өмнөх насны болон гэр бүлийн сургалт, хүүхэдтэй харилцах арга, гэр бүлийн хүмүүжил, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг урамшуулах болон зэмлэх арга, хүүхдийн хэрэгцээ болон хямралын үед үзүүлэх тусламж зэрэг олон төрлийн амьдралд хэрэглэгдэх сургалт, хүмүүжлийн ажлыг эрхчимтэй зохион байгуулах.

Page 35: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

35

Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд чиглэсэн үйлчилгээг үнэлэх нь (ГССҮТ-Нэг цэгийн үйлчилгээний жишээн дээр)

Д.Даваасүрэн, Б.Мөнхтүшиг магистрант

Удирдсан багш: М.Нямдорж, МУБИС, НААЗТ Хураангуй

Бага насны хүүхэд түлэгдэх явдлыг гэр бүлийн хүчирхийлэл хэмээн авч үзэлгүй ахуйн осол гэж үзэх явдал цөөнгүй байгаа билээ. Гэвч бага насны хүүхэд түлэгдэх явдал нь гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэл юм. ГССҮТ-ийн дэргэдэх эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээ нь 2010 онд байгуулагдан өдийг хүртэл үйл ажилллагаагаа явуулж байна. Тиймээс энэхүү байгууллагын зүгээс түлэгдэж ирсэн бага насны хүүхдүүдэд үзүүлж буй үйлчилгээ, авах арга хэмжээнүүдэд анализ хийн үнэлэлт, дүгнэлт гаргасан болно.

Түлхүүр үг: Хүүхэд, Нэг цэгийн үйлчилгээ, Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, ахуйн осолд өртсөн хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээ

Үндэслэл

Гэр бүлийн болон үл хайхрагдсан хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдийн тоо жилээс жил ирэх тусам нэмэгдэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь дахин давтагдах шинжтэй байдаг тул цаашид өртөхгүй байхад нь анхаарах нийгмийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх, асуудлыг шийдвэрлэх нь нэн тэргүүний чухал ажил болж байгаа билээ. НЦҮ нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэх эмнэлэгт түшиглэсэн анхны байгууллага бөгөөд тус байгууллагын цаашдын үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулахад үйлчилгээний өнөөгийн байдлыг судалж, үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн бага насны хүүхдийн үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэл нь төдийлөн нийгэмд ил тод байдаггүй, хаалттай өрнөдөг. Энэ төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээг төр засаг болон бусад холбогдох байгууллагаас төдийлөн анхаарч үздэггүй. Эцэг эх асран хамгаалагч зэрэг этгээдүүд хүүхдийн өмнөөс дур мэдэн шийдвэр гаргаж, тэдний гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэж, авч үздэггүй. ГССҮТ-ийн түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн 80% нь бага насны хүүхэд байна. Иймээс нийгэм, олон нийт, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг холбогддох байгууллагууд болон НЦҮ-нээс үл хайхарсан хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулж боловсронгуй болгоход анхаарах хэрэгтэй байна. Энэхүү илтгэлийн зорилго нь үл хайхарсан хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээнд анализ хийн цаашид сайжруулж боловсронгуй болгоход хувь нэмэр оруулхад оршино.

ГССҮТ-ын дэргэдэх эмнэлэгт түшиглэсэн Нэг цэгийн үйлчилгээ

Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрэгчид, хүүхдийг хэвийн байдалдаа эргэн ороход дэмжин туслахад нийгмийн, халамжийн, эрүүл мэндийн, сэтгэлзүйн, хууль эрх зүйн салбар дундын оролцоог зангидсан зохион байгуулалт бүхий үр дүнтэй цогц үйлчилгээг “Нэг цэгийн үйлчилгээ” гэж нэрлэдэг. Нэг цэгийн үйлчилгээ нь дараах гурван үе шаттай.

- Нэгдүгээр үед шат 24-72 цаг Яаралтай тусламж, илрүүлэлт мэдээлэл - Хоёрдугаар үе шат 3-30 хоног Илгээх-Эмчилгээ-Баримтжуулалт-Үйлчилгээ-Эргэх холбоо - Гуравдугаар үе шат 30 хоногоос дээш Чадавхжуулах-Нөхөн сэргээх-Эргэх холбоо

Гэр бүлийн хүчирхийлэл нь ихэвчлэн шөнө оройн цагаар үйлдэгддэг тул “Нэг цэгийн үйлчилгээ” нь 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Тус төвд өдрийн цагаар ирж буй бага насны түлэгдсэн хүүхдүүд нь цэцэрлэгт хамрагдах боломжгүй, цэцэрлэгт явдаггүй хүүхдүүд байдаг бол шөнө оройн цагаар

Page 36: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

36

ирсэн хүүхдүүдийн ихэнх нь цэцэрлэгт явдаг боловч эцэг эхийн хайхрамжгүй байдлын улмаас түлэгдсэн байдаг. Хүүхэд гэдэг нь Хүүхдийн эрхийн конвенцид 0-18 нас хүртэлх бүх хүнийг хэлнэ. ГССҮТ, НЦҮ-ний зүгээс үл хайхрах хүчирхийлэлд өртсөн, түлэгдсэн хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээ нь эмнэлгийн анхан шатны үйлчилгээ, бусад байгууллагуудад холбон зуучлах, шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

Хүүхэд хамгаалал гэдэг нь хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах явдлын улмаас учрах хор хөнөөлөөс нийгмийн бүхий л орчинд хамгаалах явдал юм. Хүүхдэд учрах хор хохирол, түүний хэлбэр хэмжээ нь хүүхдийн бие дээр байгаа улайлт, жижиг хэмжээний зөөлөн эдийн гэмтэл, хөхрөлт, няцралт, түлэгдэл, яс хугаралт, хүүхдийн амь насанд аюул учруулахуйц ноцтой хүнд гэмтэл, тэдгээрийн хэлбэр түвшин өөр өөрөөр илэрнэ.

Бие махбодийн хүчирхийллийн шинж тэмдгүүд дараах байдлаар илэрнэ.

- Хүүхдийн бие дээр ил харагдах бэртэл, хөхрөлт, улайлт, хавдсан, цохигдсон, зүсэгдсэн, түлэгдсэн шарх, шүдний ор мөр

- Нэг бус удаа ижил төрлийн гэмтэлд өртсөн байдлыг илэрхийлэх, эдгэрэлтийн янз бүрийн шатанд байгаа 3 ба түүнээс дээш бэртэл

- Удаан хугацааны туршид давтагдах байдлаар илэрч буй бэртэл - Ямар нэг эд зүйлс, хурууны хэлбэртэй улайлт, хөхрөлт, няцралтын ор мөр - Бага насны хүүхдийн нүүрэн дээр зүсэгдсэн, хөхөрсөн ба няцарсан эдийн бэртэл - Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохироогүй үйлдлийн дүнд үүссэн байж болзошгүй хүнд

хэлбэрийн гэмтэл, түүний шарх сорив - Хүүхдийн үс арьс зулгарсан халцарсан шинж тэмдэг - Олон дахин хортой бодист хордох ба санамсаргүй тохиолдлын гэмтэл олон давтагдах гэх мэт

Үл хайхрах гэдэг нь хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүйн хөгжил, хоол тэжээл, орон байр, аюулгүй амьжиргаанынөхцөл гэсэн эдгээр чиглэлүүдийн нэг юмуу түүнээс олон чиглэлээр асран хамгаалагчнь хүүхдийн хөгжлийг хангахдаа гаргасан алдааг ойлгоно.

Үл хайхрах явдлын үед илрэх шинж тэмдгүүд:

- Хүүхэд хаягдмал буюу орхигдсон байдалтай болох - Толгой хорогдох орон гэргүй болох, - Эрүүл мэндийн үзлэгт хамрагдахгүй байх - Хараа хяналтгүй болох - Элдэю хорт бодис эм уух - Цаг уурын байдалд үл тохирсон хувцаслах - Хувийн ариун цэвэр муу сахих, бөөстөх, сайртах, арьсны өвчин тусах гэх мэт

Түлэгдэлт Бие махбодын хүчирхийллийн хэргийн 10 орчим хувийг түлэгдэлт эзэлдэг. Санаатайгаар үүсгэсэн түлэгдэлт болон түүний шалтгаанууд нь Нийгмийн ажилтнууд түлэгдсэн хүүхдийн тухай олж мэдээд эмнэлгийн тусламж шаардлагатай эсэх талаар шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Энэ үед зөв үнэлгээ хийхийн тулд хүүхэд хэр гүн хийгээд, түлэгдэлтийн хэмжээ ямар байгааг мэдэх хэрэгтэй болно.

ГССҮТ-ийн дэргэдэх эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний зүгээс түлэгдсэн хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээ нь хүлээн авах яаралтай түргэн тусламжийн эмчид хандан анхны тусламж үзүүлэх, эмчилгээ хийлгэх, шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар өвчний түүх нээн тасагт шилжүүлэн хэвтүүлж эмчлүүлдэг. Мөн шаардлагатай нийгэм халамжийн үйлчилгээнд холбон зуучлах, ахуйн хэрэгслээр туслалцаа үзүүлдэг.

Page 37: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

37

6%

77%

17%

Зураг1. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх эмч ажилтнуудын ойлголт мэдлэг,

мэднэ

ерөнхий ойлголттой

огт мэдэхгүй

Түлэгдэлтийг арьсны хөнөөлийн гүнээр нь 4 зэрэг болгодог.

1-р зэрэг: арьс нь гүнбб улаан өнгөтэй болдог.

2-р зэрэг: Цэврүүт хэлбэр. Арьсны өнгөн давхаргад тунгалаг шигэн бүхий цэврүүнүүд үүсдэг.

3а-р зэрэг: түрүүчээсээ арай гүнзгийрч арьсны хөхлөгт давхрын оройг хүртэл гэмтээдэг.

3б-р зэрэг: арьсны бүх давхрага гэмтдэг.

3а,б зэргийн түлэгдэлтийг анх хараад ялгахад бэрхшээлтэй. Арай өнгөц бол шархны гадаргуу улаан өнгөтэй, өвдөлт ихтэй, арьсан дахь шар үсийг татахад сулраагүй, эмзэглэлтэй байдаг бол гүн үед шархны гадаргуу нь цайвар өнгөтэй, өвдөлт харьцангуй бага, шар үс нь эмзэглэлгүй зулгаагддаг онцлогтой. Харин 3б түлэгдэлтийн тав нь зуззан үүсэх бөгөөд сар гаруй хугацаанд хөндийрч, салж гүнзгий шархлаа үүсдэг. Ер нь түлэгдэлтийн хөнөөл нь арьсны хэт халсан хугацаа, халалтын хэмээс хамаардаг.Хэрэв 60 хэмээс бага дулаан удаан үйлчилэхэд түлэгдсэн хэсэгт нойтон үхжил үүсдэг бол 70 хэмээс илүү үед зонхилон хуурай үхжил үүсдэг.

4-р зэрэг: Энэ үед арьс, өөхлөг, хальс, булчин, зарим үед ясандаа хүртэл түлэгддэг. Эмчилгээний онцлогоос хамаарч түлэгдэгсдийг (1, 2, 3а), гүн (3б, 4) гэж ангилах нь зохимжтой юм. Үүнд өнгөц түлэгдэлтийн шарх нь зөв эмчилгээний явцад аяндаа хөрсжиж эдгэрэх боломжтой харин гүн түлэгдэл нь талбай ихтэй бол (4см-ээс илүү голчтой) арьс нөхөх мэс заслын аргаар соривгүй эдгээнэ. Харин арьс нөхөөгүй тохиолдолд сорвижиж, татаж эдгэнэ.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх эмч ажилтнуудын ойлголт мэдлэг судалгаа

Судалгаанд гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч сувилагчид оролцсон. Судалгааны асуулгыг бүлгийн аргаар авсан. Бүлэг гурван гишүүнтэй. Асуулгад нийтдээ 8 бүлэг, 6 эмчтэй ганцаарчилсан ярилцлага хийсэн. Судалгааг фокус бүлгийн ярилцлага болон ганцаарчилсан ярилцлага, асуулгаар судалгаагаа авсан болно.

Page 38: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

38

70%

30%

Зураг3. Бага насны хүүхдийн түлэгдэлтийн шалтгаан

эцэг эхийн анхаарал болгоомжгүй байдал

нийгэм эдийн засгийн бодлого сул

10% 7%

83%

Зураг2. Хүчирхийллийн хэлбэрийн талаарх эмч ажилтнуудын ойлголт мэдлэг

хоёр ангилна. Сэтгэл санааны биеийн

4 ангилдаг

ерөнхий ойлголттой

огт мэдэхгүй.

Энэхүү үзүүлэлтээс харахад эмч, ажилтнууд хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар ерөнхий мэдлэгтэй байгаа бөгөөд бүлгийн ярилцлагын үеэр ерөнхий ойлголттой байгаа нь харагдаж байсан. Огт мэдэхгүй гэсэн хариултыг өгсөн ажилтнуудын хувьд хүүхдийн эсрэг хүчирхийлэл Монгол улсын нөхцөлд байх ёстой гэж үзэж байсан юм. Энэхүү үзүүлэлт нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд зарим нэгэн үйл ажиллагаа явуулах шаардлагатайг харуулж байна.

Судалгаанд оролцогсдын дийлэнх хувь нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн 4 хэлбэрийг хэлж мэдэхгүй боловч ерөнхий ойлголттой байгаа нь асуулгаар болон ярилцлагын үед харагдаж байна.

Судалгаанд оролцогчдын ихэнх хувь нь бага насны хүүхдийн түлэгдэлтийн шалтгааныг аав ээжүүдийн анхаарал болгоожгүй байдалтай холбон тайлбарлаж байгаа бөгөөд нөгөө талаар түлэгдсэн хүүхдүүдийн ар гэрийнхний ихэнх нь амьжиргааны түвшин доогуур иргэд байдаг учир нийгэм эдийн засгийн бодлоготой холбон тайлбарласан юм. Түүнчлэн хүүхдүүдийн ихэнх нь халуун тогоо, цахилгаан хэрэгсэл, халуун шингэн зүйлд гэрийн нөхцөлд түлэгддэг байна.

Дүгнэлт

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь зөвхөн эмнэлгийн төдийгүй, нийгэм улс орны асуудал болж байгаа билээ. ГССҮТ-ийн дэргэдэх НЦҮ нь 2010 оноос эхлэн өдий хүртэл гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлсээр байна. Бага насны хүүхэд түлэгдэх явдал нь нэг талаар бие махбодийн хүчирхийлэл бөгөөд эцэг эхийн анхаарал хайхрамжгүй байдлаас үүддэг учраас үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэл гэж үзэж байгаа юм. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүний хэлбэрийн талаар эмч ажилтнууд ерөнхий ойлголт мэдлэгтэй байдаг бөгөөд ахуйн осол, түлэгдэлтийн шалтгааныг эцэг эхийн анхаарал халамжгүй байдлаас болж үүсдэг бөгөөд халуун тогоо, халуун шингэн зүйлээ хараа хяналтгүй байлгаснаас хүүхэд түлэгддэг байна.

Санал, зөвлөмж

- Хүүхдийн эсрэг хүчирхийллийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх - Халуун тогоо, халуун шингэн зүйлийг бага насны хүүхдээс хол байлгах - Эцэг эхийн анхаарал халамжийг сайжруулах - Эцэг эх анхаарал халамж сэрэмжээ сайжруулах

Page 39: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

39

- Сурталчилгааг сайжруулж урьдчилан сэргийлэх - Эрүүл мэндийн зөв боловсрол олгох, эцэг эхийн анхаарал халамж маш сул

Ном зүй

1. Батхишиг, А., Нямдорж, М., Мягмар.О. (2009). Хүүхэд хамгааллын үйлчилгээ. УБ 2. БатхишигА., Өлзийтунгалаг, Х. (2008). Гэр бүлийн хүчирхийллийг судалж нийгмийн ажлын

үйлчилгээ үзүүлэх нь. УБ 3. Бадамцэцэг.Л, Энхсайхан.Р, (2010) Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх

тусламж үйлчилгээ. УБ 4. ЭМЯ, ДЭМБ (2010)Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд тусламж, үйлчилгээ үзүүлэх

эмнэлэгт түшиглэсэн “Нэг цэгийн үйлчилгээ”-ний түр удирдамж 5. Legal.info хүүхэд хамгааллын тухай хууль 6. Катрин.К (2006). Нийгмийн ажлын багш сурагчдын сургалтын материал УБ. 7. МУБИС НАТ. (2010). Хүүхэд хамгааллын унших материалын багц УБ. 8. НҮБХС. (2010). Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах гарын авлага 9. Олзвой. З, (2017) Түлэгдэлт, түлэнхийн өвчин. Сургалтын материал, лекц 10. УИХ (2004). Монгол улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого. УБ

Page 40: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

40

ГЭРЧ, ХОХИРОГЧ, ГЭМТ ХЭРГИЙН ХОЛБОГДОГЧ ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ

Д.Баасанжав, А.Нансалмаа, Г.Хэрлэнтуул, Д.Цэрмаа Хураангуй Хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх улмаар гэмт хэргийн хохирогч, холбогдогч хүүхдийн эрхийг хамгаалах, дахин гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэх, нөхөн сэргээх хариу үйлчилгээ үзүүлэх, мөн гэрч, хохирогч хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг асуудлууд нийгмийн бүхий л хүрээнд яригдаж, шат шатанд тодорхой хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа хэдий ч хүүхэд холбогдсон, хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд төдийлөн буурахгүй, зарим жилд өсөн нэмэгдэж байна. Иймд гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдийн хамгаалалын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зарим хөгжингүй орны дэвшилтэт арга технологоос суралцаж, Монгол улсад өнөөдөр мөрдөгдөж буй хууль эрх зүй болон Үндэсний бодлого хөтөлбөр, нийгмийн ажлын арга зүйд суурилан ГЭМТ ХЭРГИЙН ГЭРЧ, ХОХИРОГЧ, ХОЛБОГДОГЧ буюу ХУУЛЬ ЗӨРЧСӨН хүүхдийн эрхийг хамгаалах нийгмийн үйлчилгээний шинэ арга зүй, нийгмийн маркетингийг ашиглах, хэрэглээний инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санааг бид энэхүү илтгэлдээ тусгахыг зорилоо. Түлхүүр үг. Гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдийн хамгаалал, насанд хүрээгүй хүн, нийгмийн ажлын арга зүй, нийгмийн маркетинг,хэрэглээний инноваци Хүүхэд насны онцлогоос шалтгаалан хууль зөрчсөн хүүхдүүд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Монгол улсын нэгдэн орсон хэд хэдэн олон улсын гэрээ, конвенци, Монгол улсын Хүүхэд хамгаалалын тухай хуулийн хүрээнд хамгаалуулах эрхтэй. /Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан/ Ажилгүйдэл, ядуурал, архидалт зэрэг нийгэмд бий болж буй сөрөг үр дагавараас үүдэлтэй, эцэг эхийн үүрэг, хариуцлага суларч, насанд хүрээгүй хүний холбогдсон гэмт хэрэг болон уг хэрэгт оролцсон насанд хүрээгүй хүний тоо Цагдаагийн ерөнхий газраас гаргасан эрүүгийн тоо бүртгэлийн мэдээгээр сүүлийн 10 жилд 2 дахин нэмэгдсэн бөгөөд жил бүр дунджаар 8-10 хувь өссөн байна. Тэр ч бүү хэл насанд хүрээгүй хүний оролцсон зарим төрлийн гэмт хэрэг зохион байгуулалтын шинжтэй, бүлэглэж, онц хэрцгийгээр үйлдэгдэх болсон нь олны сэтгэлийг түгшээсэн, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх ноцтой асуудлын нэг болж байна. Дорнод аймгийн Цагдаагийн газрын мэдээлэлээр 2014 онд 18 гэмт хэрэгт 23 хүүхэд, 2015 онд 18 гэмт хэрэгт 21 хүүхэд, 2016 онд 23 гэмт хэрэгт 33 хүүхэд холбогдсон. Нэгтгэн хэлбэл сүүлийн 3 жилд 59 гэмт хэрэгт нийт 77 хүүхэд холбогдсон байдаг. Гэмт хэрэгт холбогдсон эдгээр хүүхдүүдийг боловсролын байдлаар нь авч үзвэл: Их дээд, МСҮТ-ийн оюутан 36, суурь боловсрол эзэмшсэн 18, ЕБС-ийн сурч байгаа 23 хүүхэд байна. Хохирогч хүүхдийн тоог авч үзвэл: 2014 онд 15 хүүхэд, 2015 онд 42 хүүхэд, 2016 онд 33 хүүхэд буюу сүүлийн 3 жилд нийт 90 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх явцад гэмт хэргийн гэрч хүүхдүүд байдаг боловч тэдний талаарх бүртгэл мэдээлэл хаана ч гардаггүй байна. Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй хүмүүст 2015 оны 7 дугаар сард өршөөл, уучлал үзүүлснээр эрүүгийн хариуцлагаас тус аймгийн 7 хүүхэд чөлөөлөгдсний 1 хүүхэд нь дахин гэмт хэрэг үйлдсэн. Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь бага орлоготой өрхийн, бүтэн ба хагас өнчин эсвэл эцэг эх нь салсан, хараа хяналт султай хүүхдүүд байсан. Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын хамтарсан тушаалаар урьдчилан хорих байранд хоригдож буй болон хорихоос суллагдсан хүүхдүүдтэй сэтгэл зүйч, эрх зүйч, нийгмийн ажилтан нар уулзалт, сургалт хийж ажилладаг ба 2014-2016 онуудад гэмт хэрэг үйлдэн цагдан хорих байранд хоригдсон 6 хүүхдэд Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сургалт, хүмүүжлийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан. Хорихоос суллагдсан, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн, хяналтанд байгаа, гэмт хэрэг зөрчилд орох эрсдэлд өртсөн хүүхэдтэй ихэвчлэн Хүүхдийн байгууллага, Цагдаагийн байгууллага болон зарим нэг төрийн бус байгууллага ажиллаж, тэдэнд эрх зүйн болон сэтгэл зүй туслалцаа, соён гэгээрүүлэх сургалт, сурталчилгаа үзүүлдэг ба эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, халамж, тэтгэлэг, засаг захиргааны харъяаллын асуудал зэргийг цогцоор шийдвэрлэж чадахгүй байна.1

Page 41: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

41

Гэр бүл нь хүүхдэд сэргэлэн цовоо, үнэнч шударга хөдөлмөрт дуртай, төлөв даруу, ухамсартай, ариг гамтай зэрэг олон сайхан зан чанарыг бүрэлдүүлэн тогтоодог. Гэвч зарим цөөн тооны гэр бүлийн хүүхэд залхуу, эрдэм номд сурах сонирхолгүй, эд баялагт дуртай, хар амиа бодсон, шунахай, харгис, хэрцгий, хөдөлмөрт дургүй, хэрүүлч, тэнүүлч, худалч, хулгайч болох явдал байна2. Хүүхэд хэдийгээр эцэг, эхийн удмын санд хадгалагдаж байгаа эд эс генийг удамшиж төрдөг ч тэдний өсч хүмүүжиж буй гэр бүлийн болон нийгмийн орчин нь бие хүн болж төлөвшихөд голлох нөлөөтэй гэдгийг эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид нотлон тайлбарласаар байна.“Хүүхэд бол эцэг эхийн толь юм, тиймээс хүүхдийн дэргэд буруу үйл бүү хий гэж” гэж бидний өвөг дээдэс маань хэлж сургаж ирсэн.

Хүүхдийн хувийн зан төрх бүрэлдэн, ирээдүйд ямар хүн болоход нэг талаас гэр бүлийн гишүүдийн харилцаа, хандлага, хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил буюу гэр бүлийн боловсрол хамгийн чухал нөлөөтэй. Нөгөө талаас нийгмийн үйлчилгээний орчин /хэвлэл мэдээлэл, дэлгүүр, соёл урлагийн байгууллага, эрүүл мэнд, боловсрол, цэрэг, цагдаагийн байгууллага/ онцгой нөлөөтэй. Хүүхэд өөрийнхөө үзэж харсан, уншсан, сонссон мэдээлэлээрээ амьдралыг ойлгож, ухаарч, даган дууриах эсвэл дасан зохицох үйлдлийг хийдэг. Өнөөдөр хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хэрэв өртсөн тохиолдолд хамгаалах, нөхөн сэргээх хариу үйлчилгээ үзүүлэхэд:

- Нийгмийн анхдагч орчин болох гэр бүлийн боловсрол, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх - Нийгмийн ажлын үйлчилгээний шинэ загварыг бий болгож, салбарын байгууллагуудын хамтын

ажиллагааг сайжруулан гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдийн эрхийг хамгаалахад бодитой, үр дүн өөрчлөлтийг бий болгох шаардлагатай байна.

Аливаа шинэ санаа, бүтээлч үр дүн, өөрчлөлт нь инновацийн үйл ажиллагаа гэж хэлж болно. МУ-ын Инновацийн тухай хуулинд “инновацийн үйл ажиллагаа” гэж шинэ санаа, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, технологи, ажил үйлчилгээг бий болгож, зах зээлд нийлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэлнэ гэж заасан байдаг.

Судалгаанаас харахад ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох хандлагатай бол бага насны хүүхэд болон эмэгтэй хүүхдүүд хохирогч болох эрсдэл өндөр байдаг. Мөн эцэг эхийн хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан дутмаг, хараа хяналт сул, гэр бүл элэг бүтэн байдал алдагдсан /гэр бүлээ цуцлуулсан, хагас өнчин, бутач хүүхэд, айлд амьдардаг хүүхэд/ зэрэг нь хүүхэд гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэдэг. Гэр бүлийн гишүүд, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт, хүүхдийн наад захын хэрэгцээг хангаж чадахгүй, хүүхдээ зөв хүмүүжүүлэн төлөвшүүлэх арга ухаан дутмагаас хүүхэд гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөртэй байгаа нэг жишээ дурьдвал: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багийн иргэн Ү нь гэр бүлээ цуцлуулсан, 4 хүүхэдтэй. Байнга хүүхдүүдээ орхиж, олон хоногоор архидан согтуурч, гэртээ хонодоггүй учир бага ангийн хүүхэд нь өлсөхдөө идэх юм хулгай хийдэг сөрөг зуршилтай болсон байна.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож буй хохирогч хүүхдийг байцаалт өгч хэргийн үнэн зөвийг тогтооход оролцуулах нь чухал байдгаас биш тухайн хүүхдийн гэмт хэргийн улмаас хохирсон сэтгэл санаа, эд материал, нэр төр, хувийн нууц гэх мэт олон эрх ашгийг хамгаалах, нэн даруй нөхөн сэргээх хариу үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ маш сул байдаг. Хохирогч хүүхэд, ялангуяа бэлгийн хүчирхийллийн хохирогч охид, гэрч хүүхдийг бүрэн хамгаалах арга зүй бүрэн бүрдээгүйгээс гэрч, хохирогч хүүхдийн аюулгүй байдалд эрсдэлд учрахаас айж, түгших, мэдүүлэг өгөхөөс татгалзах тохиолдол нийтлэг ажиглагддаг. Нөгөө талаар эцэг эх, насанд хүрэгчид “амьд хүний гэрч болохоос үхсэн хүний дэр болох нь дээр” гэсэн уламжлалт хандлага хүүхдэд нөлөөлж, гэмт хэргийг илрүүлэх үйл явцыг бүдгэрүүлэх, удаашруулах тохиолдол байна. Мөн хохирогч хүүхэд тэр дундаа эмзэг хохирогч охидын хувьд хэргийн үйл явц, процессыг хэрэг бүртгэх шатнаас эхлээд шүүхийн шатанд хүртэлх шатанд холбогдох ажилтан, албан хаагч нарт олон удаа ярьдаг нь хүүхэд болон гэр бүлд нь эмзэглэлтэй, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, ичих, айдас түгшүүртэй байдал үүсгэх, улмаар муу зүйлийг мартахгүй, нэхэн санах нөхцөл байдлыг үүсгэж байдаг. Кейс-1: Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон 14 настай Х охиныг хүчирхийлэгч хэдийгээр хуулийн дагуу ял авч, хоригдож байгаа боловч, тэр хүний танил нь хохирогч охины гэрийнх нь ойролцоо амьдардаг тул үргэлж дарамталж, сүрдүүлж байдаг нь хүүхдийн сэтгэл зүй, эрсдэлгүй, тайван амьдрах боломжийг

Page 42: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

42

алдагдуулж байна. /Мэдээллийн эх сурвалж: Тус газрын 2016 оны кейс үйлчилгээ, үйлчлүүлэгчийн ярианаас/

Дорнод аймаг 2008 оноос эхлэн гэр бүлд суурилсан хүүхдийн эрхийг хангаж, бүх нийтийн оролцоотойгоор хүүхдийн хөгжил, төлөвшилд анхаарч, Хүүхдэд ээлтэй засаглалыг бэхжүүлэхийг зорьж байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан орон нутгийн “Хүүхдэд ээлтэй засаглал-2016” хөтөлбөрийн “Хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй таатай орчин бүрдүүлэх” хоёрдугаар зорилтын хүрээнд 2.1 Насанд хүрээгүй хүмүүстэй холбоотой гэмт хэрэгтэй ажилладаг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч нарт Хүүхдийн эрхийн конвенц, хүүхдийн эрх хамгааллын тухай хууль, холбогдох дүрэм журмаар хэлэлцүүлэг зөвлөгөөн, сургалт зохион байгуулах, 2.2 Хүүхдийн мэдүүлгийн өрөөг Шүүх, Цагдаагийн газарт тус тус байгуулж, хүүхдийн эрхэд суурилсан мэдрэмжтэй өмгөөлөл, хамгааллын үйлчилгээ үзүүлэх” үйл ажиллагаануудыг тусган шат дараатай зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн. Хүүхдийн эрхийг эрхэмлэн дээдлэх, насанд хүрээгүй хүмүүсийг эрүү шүүлт, харгис хүнлэг бус байдлаас ангид байлгах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Хүүхдийг Ивээх сан/Японы/ зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр хүүхдийн өрөөг аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн байгууллагад, Шүүхийн шийдвэр гүйцэттгэлийн албанд тус тус байгуулсан. Цагдаагийн байгууллагад байгуулсан хүүхдийн өрөөг мэдүүлэг авахаас гадна хүүхдийг гэмт хэргээс сэргийлэх сурталчилгаа явуулах, хэрэг үйлдсэн хүүхдийг хохирогчтой эвлэрүүлэх, сэжигтнийг хүүхдээр таньж олуулах, мөн гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан иргэнийг сэжигтэн, яллагдагчаар, насанд хүрээгүй этгээдийг гэрч, хохирогчоор гагцхүү хүүхдийн өрөөнд байцааж, мэдүүлэг авах зэргээр ашиглаж байна. Түүнчлэн хүүхдийн өрөөний ашиглалтад эрх бүхий албан тушаалтан хяналт тавих журмыг боловсруулан аймгийн Шүүхэд байгуулагдсан хүүхдийн өрөөнд хэргийг тусгайлан хариуцах шүүгчийг ажиллуулах, хүүхдэд тохирсон аргаар хэргийг хянан шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хууль сахиулах байгууллагуудад байгуулсан эдгээр хүүхдийн өрөө нь хүүхдийн эрхэд суурилсан мэдрэмжтэй, өмгөөлөл, хамгаалалын үйлчилгээ үзүүлэхэд таатай нөлөө үзүүлж байгаа хэдий ч, цаашид улам сайжруулах шаардлагатай.

Хүүхэд гэмт хэрэгт сэжиглэгдсэн цагаас эхлэн хэрэг бүртгэх ажиллагаа хийгдэх үеэс хүүхэдтэй ажиллаж буй байцаагч, хэрэг бүртгэгч, өмгөөлөгч, хүүхдийн байгууллагын ажилтнууд нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт мэдрэмжтэй хандах нь чухал байдаг.Ялангуяа Цагдаагийн байгууллагын жижүүрийн албанаас эхлээд бүх шатны байцаагч, хэрэг бүртгэгч, дарга, удирдлагууд хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн сэтгэл зүйн онцлог байдлыг ойлгодог, хүндэтгэлтэй ханддаг байх нь зүйтэй. Хууль зөрчсөн, хохирсон, гэрч хүүхдийн асуудлаар аймгийн Хүүхдийн хууль зүйн хороо, Цагдаагийн газар, Прокурор, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Өмгөөлөгчдийн Зөвлөл, Эрх зүйн туслалцааны төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд холбогдох хууль эрх зүй, дүрэм, журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа ч орон нутагт хүүхэд хамгааллын дараах нийтлэг тулгамдсан асуудлууд байна.Үүнд:

Цагдаагийн газрын жижүүрийн алба болон хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар мэргэшсэн алба хаагчид дутмаг байна. Манай аймгийн хувьд хүүхдийн байцаагч нар бүгд хууль, эрх зүйн дээд боловсролтой, хүүхэд хамгааллын асуудлаар 3-10 жил ажиллаж байгаа ажлын туршлагатай боловч, ажлын байран дахь богино хугацааны сургалтаар хүүхдийн эрх, хамгааллын сургалтанд хамрагддагийг эс тооцвол хууль эрх зүйн дээд боловсрол олгодог Хууль сахиулах их, дээд сургуулиудад хүүхэд хамгааллын асуудлаар судлагдахуун ордоггүй байна. Мөн насанд хүрээгүй хүний хэргийг хариуцсан мөрдөн байцаагчийг Цагдаагийн газрын даргын тушаалаар томилдог боловч ажлын байрны тодорхойлолтонд нь тусгагдаагүй учир дан ганц хүүхдийн хэрэгт ажиллах боломжгүй байдаг байна.

Кейс-2: 15 настай Б нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэх, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн сэжигтнээр тооцогдон жижүүрийн албанд баригдаж ирсэн ба хүүхэд сумаас нэлээн орой ирж, анхны мэдүүлэг тайлбар өгсөн боловч тухайн хүүхдийг жижүүрийн байранд зогсоогоор нь хонуулж, маргааш өглөө нь садан төрлийн хүнийг дуудаж хүүхдийг өгч явуулсан байна.Энэ нь жижүүрийн алба нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр юм. /Эх сурвалж: Тус газрын 2014 оны кейс үйлчилгээ, үйлчлүүлэгчийн ярианаас/

Page 43: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

43

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 40 дүгээр зүйлийн “1.Оролцогч улсууд эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, хүний эрх, бусдын үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үзлийг бататган, нийгмийн амьдралд буцаан оруулах шаардлага, насны онцлогийг харгалзан нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэх эрхийг хүндэтгэн хандана3гэсэн байдаг.

Хүүхдийн асуудал хариуцсан прокурорыг аймгийн Прокурорын даргын тушаалаар 4 жилийн өмнө томилсон боловч, энэ хугацаанд хүүхэд хамгааллын асуудлаар ямарваа нэг сургалтад хамрагдаж, арга зүйгээ нэмэгдүүлээгүй байна. Хүүхдийн асуудал хариуцсан прокурорт хүүхэд холбогдсон хүүхэд бүрийн хэргүүдийн мэдээлэл бүрэн ирдэггүй учраас хүүхэд холбогдсон бүх хэргийг хянах боломжгүй байдаг. /8 жил прокуророор ажилласан, үүнээс 4 жил хүүхдийн асуудал хариуцсан прокуророос авсан мэдээллээс/ Хууль зөрчсөн болон гэрч, хохирогч хүүхдийн мэдээллийн сан хангалтгүй. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 19.1.6-д эрсдэлт нөхцөлд байгаа, хууль зөрчсөн хүүхдийн талаар бүртгэл судалгаа хийх, орон нутгийн хүүхэд хамгааллын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх гэсэн заалтууд тусгагдсан байдаг ч Цагдаагийн газрын судалгаа, мэдээллийн санд гэмт хэргийн гэрч хүүхдийн тоог тусгайлан гардаггүй нь гэрч хүүхдийн хамгааллын асуудлыг хянах боломж хязгаарлагдмал байна. Түүнчлэн Цагдаагийн байгууллага, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэдээллийн санд байгаа хүүхдийн тоо зарим тохиолдолд зөрүүтэй гардаг. Бид нүдэнд ил харагдах материаллаг орчин болон хүний амьдрал, ажил хөдөлмөрт сөрөг нөлөө үзүүлж буй нөгөө архидалт, ажилгүйдэл, ядуурал нь хүүхдийн гэмт хэргийн нөхцөлийг бүрдүүлж байна гэж үздэг. Гэтэл энэ нь хэтэрхий ерөнхий ойлголт бөгөөд хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг бууруулахад учир дутагдалтай байна. Иймд энэхүү илтгэлээр хөндөж буй бидний гол санаа нь гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдийн эрхийг хамгаалахад нийгмийн маркетингийн зарчим, арга зүйг ашиглан нийгмийн ажлын шинэ арга зүйг бий болгох явдал юм. Хүүхдэд багаас нь гэр бүлийн боловсрол олгох, эцэг эх хариуцлагатай байх, хүүхдийн сэтгэл зүй, ухамсарт нөлөөлсөн зөөлөн арга, зөв менежмент, хүүхдийн бүртгэлийн боловсронгуй мэдээлэлийн сан, хүүхэдтэй ажилладаг бүхий л салбарын байгууллагуудын мэдээлэл судалгаанд суурилсан ажлын уялдаа холбоо нийгэмд дутагдаж байна. 1971 онд судлаач Котлер болон Залтман нар нийгмийн хөгжлийн зорилгод маркетингийн зарчим, арга зүйг ашиглах талаар хөндсөн байдаг.Нийгмийн маркетингийн үндсэн зорилго нь нийгмийн бүлгийн зан төлөвт нөлөөлөх, түүнийг өөрчлөх байдаг. Харин нийгмийн бүлгийн зан төлөвт дараах 3 төрлөөр нөлөөлөх үндсэн зарчим бий. Үүнд:

1. Шинэ зан төлөвийг хүлээн зөвшөөрүүлэх/хүүхдэд бол гэмт хэргийн хор холбогдлыг таниулан ойлгуулах, сайн хүн байх сэдлийг төрүүлэх аргыг хэрэглэх. Харин эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргад сургах, байгууллага, албан тушаалтанд ажлын арга хэлбэрээ шинэчлэх хөтөлбөр арга зүйг түгээх гэх зэрэг/

2. Буруу зан төлөв, хуучин арга барилаас зайлсхийх /Аливаа эрсдэлд нөхцөлөөс өөрийгөө хамгаалах, хол байх сэдлийг төрүүлэх/

3. Тогтсон зан төлөв, арга барилаа өөрчлөх /Хүүхэдтэйгээ зүй бус харьцдаг байсан бол түүнийгээ өөрчлөх, Хүүхдэд үлгэр жишээ үзүүлэх гэх зэрэг/

Гэмт хэрэгт өртсөн хүүхдийн зан төлөвийг өөрчлөхөд одоо тогтсон байгаа зан төлөвт нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлж, эерэг зан төлөвийг бий болгоход саад учруулж буй /1-р зарчмыг хэрэгжүүлэхэд/ хүчин зүйлст анхааралаа хандуулж, тэдгээрийг багасгахад маркетингийн үйл ажиллагаа чиглэгддэг. Тодорхой зан төлөв бий болгоход олон хүчин зүйлс нөлөөлөх бөгөөд тэдгээр ялгаатай хүчин зүйлсээр нь нийгмийг тодорхой бүлгүүдэд хувааж, зан төлөвийг өөрчлөх ялгаатай стратегиудыг тодорхойлох нь нийгмийн маркетингийн үндэн үйл ажиллагаа байх юм. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхэд бүрийн онцлог зан байдал, тэр ч бүү хэл тэдний эцэг эхийн нийгмийн байдал зэргийг харгалзан тодорхой бүлэгт хувааж, тэдний ухамсар, сэтгэл зүйд чиглэсэн олон талт ажлыг явуулах нь хамгийн чухал.

Page 44: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

44

Хүүхэд гэмт хэрэг үйлдэх, гэрч болон хохирогч болох үеийн зан төлөв тухайн хүүхдийн онцлог, хэв шинжээс шалтгаалан өөр өөрөөр илрэх боловч хамгийн гол нь түүнд нөлөө үзүүлэх олон хүчин зүйлсийг / жишээ нь: дээр дурдсанчлан гэрч хүүхдэд амьд хүний гэрч болохоос үхсэн хүний дэр болох нь дээр гэх уламжлалт хандлагаар айдас төрүүлэх/ нарийвчлан судлах шаардлагатай. Нийгмийг бүлэглэх хүчин зүйлст төрж өссөн газар нутаг, хэрэг үйлдсэн газар,цаг хугацаа, нас, хүйс зэрэг хүн ам зүйн байдал, нийгэм соёлын болон сэтгэл зүйн хүчин зүйлсийг анхаарах хэрэгтэй. Нийгмийн ялгаатай бүлгүүдэд чиглэсэн оновчтой стратегиудыг тодорхойлж ажиллах нь маш чухал. Тухайлбал өнөөдрийн хоол хүнсээ хэрхэн олох вэ гэж буй бүлгийн хүмүүст хүүхдээ сайхан хувцаслаж, гоё хөөрхөн явуулах тухай яриад эхлэх нь төдийлөн үр дүнгүй. Нийгмийн маркетингийн үйл ажиллагаа хөгжингүй орнуудад ихээхэн хөгжсөн бөгөөд манай орны хувьд төдийлөн сайн хөгжөөгүй, ихэвчлэн масс маркетинг буюу бүхэлд нь харсан нийгэмд чиглэсэн үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлдэг.

АНУ-ын Аляск мужийн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах үйлчилгээ нь тухайн эмзэг хохирогчийн эрхийг хамгаалахад бүх талаас нь анхаарсан, энгийн атлаа ээлтэй байдлаар зохицуулагдсан байдаг байна. Тухайлбал эмзэг хохирогч болон холбогдогчоос мэдүүлэг, тайлбар авахдаа хэрэг бүртгэлийн анхны тайлбар мэдүүлгийн шаардлага хангах видео бичлэгийг тусгай зориулалтын CD-нд хувилж, олшруулах, тухайн хүүхэд нь болсон үйл явцыг сэтгэл зүйч, прокурор, цагдаа, нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтанг байлцуулан нэг удаа л ярих ба хүүхдийн бичлэг нь хохирогчийг төлөөлж нотлох баримт болох үндэслэлтэйг хууль, журмаар зохицуулагдсан байдаг байна. Энэ талаар тус газрын мэргэжилтэн өнгөрсөн жил Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийнхөнтэй явж, туршлага судалж ирсэн тул Хүүхэд хамгаалалын талаарх олон улсын зарим сайн туршлагаас өөрийн орны онцлог, хэрэгцээнд буулган хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санааг дэвшүүлж байна.

Хүүхдийн гэмт хэрэгт холбогдох үйл явцыг тодорхойлбол:

Энэ процессын явцад хүүхэд ямар их хямарч, зан төлөв, харилцаанд хэрхэн өөрчлөлт ордогийг бид мэднэ. Хүүхэд насандаа санамсаргүй болон санаатайгаар нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийж буй хүүхдүүдээ бид аль ч тохиолдолд язгуур эрхийг нь хүндэтгэх, хамгаалах үүрэгтэй. Хүүхэд гэмт хэрэгт

Нийгмийн маркетингийн

үйл ажиллагааны үе шат:

Хүүхэд гэмт хэрэг үйлдэх зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлсийг

тодорхойлох, судлах

Нийгмийг тодорхой ялгаатай

бүлгүүдэд хуваах

Ялгаатай бүлэг бүрт тохирсон стратегиудыг тодорхойлж,

компанит ажил зохионй

байгуулах

Нийгмийн маркетингийн

үр дүнг оновчтой хэмжх

хүүхдэд асуудал

тулгарах

мэдээлэл, зөвлөгөө,

дэмжлэг хайх

шийдэх арга замуудыг

сонгох хэрэг үйлдэх

сэжигтнээр татагдаж,

эрүүгийн байцаан шийтгэх

хойшлуулшгүй ажиллагааа

эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа

прокурорын хяналт 14 хоног

шүүн таслах ажиллагаа

Page 45: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

45

холбогдсон үеэс эхлэн түүнд хуулийн дагуу тодорхой албадлагуудыг хэрэглэх үндэслэл бий болдог. Иймд энэ үеэс эхлэн хүүхдэд хамгаалал шаардлагатай болдог ба энэ талаар Үндсэн хуулийн холбогдох заалтууд болон Монгол улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээ, Үндэсний хууль тогтоомжийн хүрээнд гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн эрхийг зохих хэмжээнд хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн боловч хүүхэд хамгаалалыг арга зүйн хувьд шинэчилэх шаардлагатай болжээ.

Дүгнэлт

Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн хамгааллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ дан ганц хүүхдийн асуудлыг биш эцэг эх, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, харилцаа хандлагыг өөрчлөхөөс эхлэх ба бидний дэвшүүлж буй үндсэн санаа бол ялангуяа гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгааллын үйлчилгээг оновчтой болгох замаар хүүхдийн гэмт хэргийг бууруулах, өөрөөр хэлбэл хүүхдэд аливаа асуудал тулгарах үед эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхэдтэйгээ ойр байж, нийгмийн маркетингийн зарчмаар ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Хүүхэд хамгааллын хамтарсан баг, Хүүхдийн хууль зүйн хорооны гишүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, -Хүүхдийн асуудал хариуцсан прокурор, цагдаа, шүүгч нарыг хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар дагнан мэргэшүүлэх шаардлагатай. Үүний тулд ажлын байранд дэвтан сургах сургалтын хөтөлбөр боловсруулж, туршин хэрэгжүүлэх мөн хууль зүйн дээд боловсрол олгодог их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт хүүхэд хамгааллын асуудлаар судлагдахуун оруулж, кредит тооцдог байх.

Цагдаа болон бусад хууль хяналтын байгууллагын жижүүрээс эхлээд бүх шатны байцаагч, алба хаагчид, дарга, удирдлагууд хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлог байдалд мэдрэмжтэй, хүндэтгэлтэй ханддаг, хүүхэд хамгааллын асуудлаар мэдлэгтэй, мэргэшсэн байх асуудлыг байгууллагын дотоод журам, ёс зүйн дүрэмдээ тусган хэрэгжүүлдэг байх

Хүүхэд гэмт хэрэгт холбогдох үеэс эхлэн хүүхдэд мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг онцолж, хүүхдийн зан төлөвт нөлөөлөх эерэг өөрчлөлт, аливаа эрсдэлд давхар өртөхөөс сэргийлэх олон талт арга хэмжээ, соён гэгээрүүлэх, сургалт хүмүүжлийн чанартай үйл ажиллагаа, нийгэм сэтгэл зүй, эрх зүйн туслалцаа үйлчилгээг Хүүхдийн хууль зүйн хороо болон тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдээр гүйцэтгүүлдэг байхыг санал болгож байна. Тухайлбал: Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15.1.4-т хууль зөрчсөн хүүхдийг зөв зохистой хүмүүжил олгох сургалт, хөтөлбөрт хамруулах гэсэн заалт байдаг ба уг хуулийн хэрэгжилтийг хангах журам боловсруулж, гэмт хэрэгт холбогдсон хүүхдийг, эцэг эх, асран хамгаалагчийн хамт тусгай хөтөлбөрт модуль сургалтанд заавал хамруулж, “Гэрчилгээ” олгох ба уг сургалтанд хамрагдснаар тухайн хүүхдэд гарсан өөрчлөлт, засрал хүмүүжлийн талаарх дүгнэлт зэргийг харгалзан Шүүх байгууллага хүүхдийн ялыг хөнгөрүүлэх үндэслэл болгох нь зүйтэй. Энэ арга зүй нь амьдралд хөл алдан бүдэрсэн хүүхдийг заавал яллаж, шийтгэхдээ бус тэдний алдааг ухааруулан, сурган хүмүүжүүлж Зөв замд хөтлөн оруулах явдал юм. Сургалтын арга зүй нь зөвхөн танхим, лекц хэлбэрээр төдийгүй хүүхдийг театр урлаг, дуу, хөгжим, спорт, цирк, жүжиг, кино зэрэг хүүхдэд сонирхолтой хэлбэрээр явуулбал тэдний хөгжил, нийгэмшил, төлөвшилд илүү үр дүнтэй. Сургалт нь тодорхой төлбөртэй байж болох ба төлбөр нь сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд ашиглагддаг байвал зохилтой.

Эмзэг хохирогчийн хамгааллын асуудлыг хэргийн бүх түвшинд өмгөөлөх тусгай өмгөөлөгчийг орон нутаг, дүүрэг бүрт сургалтаар бэлтгэх Үндэсний хэмжээнд төсөл хэрэгжүүлэх

Хохирогчийг хамгаалах байр болон Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албанд байгуулагдсан хүүхдийн өрөө, Шүүх байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад байгуулагдсан хүүхдийн өрөөнд дохиоллын систем суурилуулж, дүрстэй байцаалт авах нөхцөлийг бүрдүүлэх. Ингэснээр хүүхдийг ямар нэгэн айдасгүйгээр асуудлыг тайлбарлах, мэдүүлэх боломж олгож, улмаар учирч болзошгүй бусад сөрөг хүчин зүйлээс бүрэн хамгаалах, хэргийг шуурхай, үнэн зөв шйдвэрлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад эерэг нөлөө үзүүлнэ. Мөн эмзэг хохирогчоос мэдүүлэг, тайлбар авахдаа хэрэг бүртгэлийн явцад шаардлага хангах видео бичлэгийг тусгай зориулалтын CD-нд хувилж, олшруулах, тухайн хүүхэд нь болсон үйл явцыг сэтгэл зүйч, прокурор, цагдаа, нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтанг байлцуулан нэг удаа л ярих ба хүүхдийн бичлэг нь хохирогчийг төлөөлж нотлох баримт болгодог хөгжингүй орны туршлагыг хэрэгжүүлэх, Гэмт хэрэгт

Page 46: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

46

холбогдсон, гэр, хохирогч хүүхдийн нэгдсэн мэдээллийн сантай болох. Мэдээллийн санг хөгжүүлэх, идэвхижүүлэх эрх нь Цагдаа, Шүүх, Прокурор, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн гэмт хэргийн асуудал хариуцсан ажилтнуудад байх ба тогтмол хөтөлж, мэдээлэлд суурилсан үйлчилгээг хамтран зохион байгуулдаг байх шаардлагатай. Энэ нь хүүхдийг хяналтандаа авах, үйлчилгээг цогцоор хүргэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Сумын Засаг даргын Тамгын газрын хүн ам зүй, нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтонд орон нутгийн хүүхэд хамгааллын асуудлыг чиг үүргээр нь тусган, тэднийг давтан мэргэшүүлэх, хүүхэд хамгааллын асуудлаар дагнан тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарах хэрэгтэй.

Ном зүй

1. Болдбаатар Б., (2004) Насанд хүрээгүй хүмүүсийн гэмт явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ. УБ 2. Батцэнгэл Г, Бандихүү Б., (2012) Гэр бүлийн сэтгэл судлал. УБ 3. Даваажав.Б.,(2015) Хэрэглээний боловсролын инновци тайлан илтгэл. УБ 4. Жавзанхүү Б., (2015) Хүүхэд хамгааллын бодлого, практик алхам 2012-2015 .УБ 5. Мягмар О., (2014) Сэтгэл судлал. УБ 6. Нансалмаа А., (2014) Хүүхдийн эрхийн конвенцийн 5 дугаар тайлан6 Дорнод аймаг 7. Дорнод аймаг., (2014) Хүүхдэд ээлтэй засаглал-2016” орон нутгийн дэд хөтөлбөр. 8. Насанд хүрээгүй хүмүүсийн гэмт явдлаас урьдчилан сэргийлэх талаар НҮБ-аас гаргасан үндсэн зарчим. /Эл-Риадын зарчим/ (1990) 9. Олон улсын хүний эрхийн билл. Монгол улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээний эмхэтгэл., (2015) 10. Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, түүний нэмэлт протоколуудын хэрэгжилтийн талаарх Монгол улсын ээлжит тайлан илтгэлүүдэд НҮБ-ын хүүхдийн эрхийн хорооноос өгсөн дүгнэлт зөвлөмж 11. Хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн үндэсний 5 дугаар тайлан /2009-2013 он/ (2014) УБ 12. УИХ. “Хүүхдийн эрхийн тухай хууль” УБ, 2016 оны 02 сарын 05 13. УИХ. “Хүүхэд хамгаалалын тухай хууль” УБ,2016 оны 02 сарын 05 14. Энхжаргал С. (2015) Нийгмийн маркетинг ба арга зүйн зарим асуудал Дорнод аймаг 15. Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын газрын үйл ажиллагааны тайлан., 2014-2016 он 16. Дорнод аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын судалгаа мэдээлэлийн сан 17. http:www.eri.mn/ses-publications/components/com_booklibrary/

Page 47: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

47

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН СТРЕСС , ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ

Б. Норовсүрэн

Хураангуй

Энэхүү илтгэлд стресс гэж юуг ойлгох, сургуулийн өмнөх насны хүүхдэд стресс хэрхэн бий болдог, түүний шалтгаан, стрессийг илрүүлэх аргыг тусгасан юм. Стресс бол гадаад нөхцөл байдалд хандаж байгаа хандлага. Сэтгэл зүйн талаасаа стресс нь сэтгэлийн дарамт шахалт гэдэг утгаараа сэтгэцийн байдалд хамаарагддаг. Бид судалгаандаа Австралийн судлаач Линда.Ж Харрисон /Linda J.Harrison/, Элизабет Марри /Elizabeth Murray/ нар хүүхдийн стресс нь сэтгэлийн хөдөлгөөнтэй салшгүй холбоотой бөгөөд сургуулийн өмнөх насанд стресс бий болдог бөгөөд тэр нь хүүхдэд эерэг, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрдэг хэмээх онолын санааг арга зүйн үндэс болгосон. Хүүхдийн орчинд эцэг эхийн амьдралын хэв маяг, ялангуяа сэтгэл санааны түвшин хамгийн ихээр нөлөөлдөг. Баумриндийн онолоор эцэг эхчүүдийн үзүүлж буй хариу үйлдэл нь хүүхдийн төлөвшил, сэтгэл санаанд хамгийн өндөр хувьтай нөлөөлдөг болохыг тогтоосон байдаг. Судалгааны үр дүнд хүүхдүүдийн ихэнх нь цэцэрлэгт өдөр тутам үүсдэг асуудлын талаар эерэг бодолтой байдаг байна, тэдний мэдрэмжийг өөрчилж чадахгүй, харин цөөнх буюу 37 туршигдагчдын хувьд байнга сөрөг байсан бөгөөд 27,5% нь цаг хугацааны туршид илүү сөрөг болжээ. 4 асуулт нь бусдаасаа илүү хэцүү гэж ойлгож байгаагаас хариултууд нь үйл явдлын төрлөөр ялгаатай харагдсан.

Цаг хугацаа өнгөрөх тусам хүүхдүүдэд үр ашигтай стратегийг санал болгож хувийн давуу чадвар, үе тэнгийнхэн, багш,эцэг эхчүүдийн харилцаанаас тэдний хоорондох нөхөрлөлийг илүү ашиглахыг харуулж байна. Энэхүү судалгааны үр дүн нь сайн сайхан талаарх хүүхдийн бодлыг цуглуулж, цэцэрлэг дээр даван туулах арга хэрэгсэл болгох боломжийг баталж байна. Цэцэрлэгийн өдөр тутмын амьдралд стресс түгшүүр үүсдэг гэдгийг хүлээн зөвшөөрч, илүү сайн үнэлж чадах хүүхэд, судлаачид, багш нарыг чадваржуулах, цэцэрлэгийн хүүхдийн туршлага, бие даасан байдал, харилцан адилгүй илрэх сэтгэцийн байдалд нийцсэн аргаар дамжуулан урьдчилан сэргийлэх нь зүйтэй юм.

Түлхүүр үг. Сэтгэцийн байдал, сэтгэлийн түгшүүр, стресс, сургуулийн өмнөх насны хүүхэд, сэтгэлийн дарамт, бухимдал, харилцаа, гэр бүлийн боловсрол Удиртгал Сэтгэцийн эрүүл мэнд нь хүний танин мэдэхүй, сэтгэл хөдлөл болон харилцааны чадварыг хамарсан эрүүл мэндийн салшгүй нэгэн хэсэг юм. Сэтгэцийн хувьд тогтвортой, амьдралд тохиолдох бухимдлыг даван туулах чадвартай хүмүүс үр бүтээлтэй ажиллаж, өөрийн хамт олон, нийгэмд хувь нэмэр оруулах чадвараар илүү сайн байдаг.Сэтгэцийн эрүүл мэнд нь хүний хөгжлийн үндэс суурь болдог учраас сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хүний амьдралын нэг хэсэг, гэж үзэж урьдчилан сэргийлэх, өвчилсэн тохиолдолд оношилгоо, эмчилгээ, сувилахуйн тусламжийг цаг алдалгүй үзүүлэх нь чухал юм. ( ДЭМБ, 2001)11

Сүүлийн үед техникийн дэвшлийг тэр дор нь ашиглаж, мэдээллийг асар хурдтайгаар авах болсон нь хүмүүсийн сэтгэцэд нөлөөлөх болжээ. Мэдээлэл ихэсч, сургалт хүмүүжлийн хөтөлбөр өөрчлөгдөн шинэчлэгдэж, гар утас, компьютерийг өргөн ашиглах, бүх насны хүмүүст тавих зан төлөв, ёс суртахуун, гоо зүйн шаардлага ихэсч байгаа нь хүмүүст ялангуяа хүүхдийн төв мэдрэлийн тогтолцооны ачааллыг нэмэгдүүлж байна хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Хүүхдийн өсч буй орчин сэтгэцэд нь хамгийн их нөлөөлдөг.

Мөн гадаад орчны байнгын өөрчлөлт нь хүүхдийн бие махбодийн дасан зохицолтод нэмэлт ачаалал үзүүлж, улмаар сэтгэцэд нь нөлөөлдөг байна. Хүүхдийн сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг гадаад хүчин зүйлд гэр бүлийн харьцаа, орчин хамгийн их хамааралтай байдаг аж. Эцэг, эх нь хэрүүл, маргаан үүсгэх, ойрын хамаатан нь бэлгийн хүчирхийлэлд уруу татах, оролцуулах, биед нь зохисгүй байдлаар хүрэх зэрэг нь

11 (Дэлхий дахины сэтгэцийн эрүүл мэнд. ДЭМБ.2001)

Page 48: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

48

хүүхдийг айдаст автуулдаг байна. Энэ нь даамжирсаар хүүхэд өөртөө итгэлгүй, ганцаардмал нэгэн болоход хүргэж, сэтгэл гутралыг үүсгэдэг аж. Мөн гэр бүлийн хүмүүжлийн буруу хэвшил нь хүүхдийн зан ааш, сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн хавсарсан хүмүүжлийн доголдол нь сэтгэхүйд шууд муу үлгэр дууриалал болдог. Энэ нь тухайн хүүхдийн эцэг, эх нь буруу үйлдэл дээр нь зэмлэж байхад, хөндлөнгийн хэн нэгэн /өвөө, эмээ, ах, эгч/ өмөөрөхийг хэлдэг байна.

Гэр хорооллын хүүхдүүд болон хотын төвд амьдарч байгаа хүүхдүүдийн хооронд сэтгэлзүйн ялгаа байдаг уу гэдгийг судалсан. Судалгааны дүнд таван хүүхдийн нэг нь стресс, түгшүүртэй амьдарч байна гэсэн хариу гарсан. (Ж.ОТГОНМЯГМАР, 2015 )12

Стресс эрүүл мэндтэй холбоотой эсэхийг судалсан эрдэмтэд бол Америкийн сэтгэл судлаач Томас Холмс, Ричард Рейх нар юм. Сүүлийн гуч гаруй жил сэтгэл зүйчид, эмч нар стресс болон эрүүл мэндийн хооронд хамаарал байдаг гэж үзээд хэрхэн нөлөөлж байгааг судалсаар байна. Сэтгэл судлалын сүүлийн үеийн судалгаанд хүмүүсийн амьдралд тодорхой төрлийн гадаад өөрчлөлт нөлөөлж, үүний улмаас дотоодод дасан зохицох сэтгэл зүйн их хүч зарцуулахад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг дурдсан байна. Стрессийн талаар бичсэн ном, эх сурвалжийг судлаж үзэхэд, эрдэмтэн судлаачид стрессийг олон талаас нь судлажээ. Австрийн нэрт сэтгэл судлаач сэтгэл мэдрэлийн эмч Зигмунд Фрейдийн үзэж байгаагаар бол хүүхэд биологийн хувьд эхээсээ тасран салж байгаа явдал нь тодорхой цочрол-гэмтлийг илэрхийлж байдаг. Иймээс /ганцаараа хоцрох, харанхуйд үлдэх, ээжийгээ олно гэж бодож байсан газар танихгүй хүнтэй таарах зэрэг/ эхээсээ холдох цаашдын үйл явц нь хүчтэй түгшүүр үүсгэдэг байна. Иймэрхүү хүчтэй хямрал, байдал нь төрөх, хөхнөөс гарах үед хүүхдэд мэдрэгддэг бөгөөд хожим нь засуулахаас эмээн сэтгэлээр унадаг. Энэ төрлийн бүхий л мэдрэмж нь түгшүүр-цочролыг нэмэгдүүлэн таагүй совин төрүүлдэг байна. Австралийн судлаач Линда.Ж Харрисон /Linda J.Harrison/, Элизабет Марри /Elizabeth Murray/ нар хүүхдийн стресс нь сэтгэлийн хөдөлгөөнтэй салшгүй холбоотой, сэтгэлийн хөдөлгөөний илрэлээр мэдэрч болно хэмээн үздэг. Эцэг эхчүүд өөрсдийн харилцаагаар дамжуулан хүүхдийн сэтгэл санааны байдлыг мэдэж болдог. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа хүүхэд шиг байж тэдэнд төрж буй мэдрэмжийг мэдрэх талаар хэд хэдэн удаа судлахад хүүхдийн харилцааны хандлага нь эцэг эхчүүдээс шууд хамааралтай болохыг тогтоосон байна. (Linda J.Harrison, Elizabeth Murray, 2014)

Энэхүү судалгааны зорилго нь судалгаанд хамрагдсан 5-6 хүртэл насны хүүхдийн өдөр тутмын амьдралын нөхцөлд тэдний сэтгэлийн түгшүүрийг судлаж илрүүлэх, үүсдэг øàëòãààíûã судлаж, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлоход чиглэгдсэн. Цэцэрлэгийн бэлтгэл ангийн хүүхэд буюу 5-6 хүртэл нас нь хүүхдийн цаашдын амьдралд шинэ соргог хүлээлт биелэх, хүүхдийн сэтгэхүйд үүсэх ярвигтай асуудлууд, анги хамт олны дунд үүсэх шинэ харьцаа төлөвших, суралцах үйл явц зарчимд дасах явдлын суурь нь болж өгдөгөөрөө маш чухал үе юм. (Linda J.Harrison, Elizabeth Murray, 2014)13 Нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, мэдээллийн салбарт гарч буй эрс өөрчлөлт, хотжилт, хүн амын нягтрал, зэргээс сүүлийн жилүүдэд сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, зовних, түгших зэрэг стрессийн хэлбэр насанд хүрэгчид болон бага насны хүүхдүүдийн дунд улам бүр ихсэх болов. Монголд 5-6 хүртэл насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тэдгээрийн түгшүүрийн шалтгаан, нөхцөлийг нийгэм-сэтгэл зүйн зарим хүчин зүйлстэй холбоотой цогц байдлаар судлан тодорхойлж улмаар психотерапийн аргуудыг зөвлөмж хэлбэртэй санал болгосон судалгаа шинжилгээний бүтээл хомс байгаа нь уг сэдэвтэй холбогдох бүтээл, эх сурвалжийг судлах явцад ажиглагдлаа. Иймд стрессийг сургуулийн өмнөх насны хүүхэдтэй холбон хөндөж буйд судалгааны ажлын шинэлэг тал оршино. Хүнийг эзэмдэж буй анхны түгшүүр нь хүүхэд дотоод ба гадаад хөөрлөө зохицуулах чадваргүй байдлаас улбаатай хэмээн судлаачид үздэг ( А.А. Смирнов) . Тухайлбал, нялх хүүхэд өөрийн шинэ орчноо хянаж чадахгүй байгаа учраас аюул нөмөрч байгаа юм шиг мэдрэмж түүнийг эзэмддэг. Энэ байдал нь сэтгэцийн цочрол гэмтлийг үүсгэх бөгөөд анхны түгшүүр гэж нэрлэгддэг.

Бидний ирээдүй болсон хүүхэд багачуудаа бид сэтгэл хямралаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга

хэмжээ авах, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж үр дагаврыг бууруулах нь нэн тэргүүний асуудал юм.

12 http://www.ikon.mn/n/lw7 13(Linda J.Harrison, Elizabeth Murray, 2014)

Page 49: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

49

Сэтгэцийн байдлын онолын үндэс

1. Стресс, түгшүүрийн тухай ойлголт, түүний шинж, хэлбэр

Стресс гэдэг нь өдөр тутмын амьдрал,үйл ажиллагааны явцад гарч байгаа дарамт буюу шахалтад үзүүлэх хүний бие махбод,оюун санааны хариу үйлдэл юм. (Батдэлгэр.Ж, 2013, p. 320)14 Стресст хүн болгон өөр өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг. Хүний зан араншин, мөн чанар, амьдралын нөхцөл байдал, амьдралыг үзэх үзэл бусад олон шинжүүд тухайн хүүхдийн тодорхой нэг стресс үүсгэгчид үзүүлэх хариу үйлдэлд нөлөөлдөг.Хүүхдийн сэтгэл хямрал нь тэдний хөгжиж буй тархи, бие физиологит хавсран нөлөөлж тэдний амьдралын хэв маягт өөрчлөлт оруулдаг. Сэтгэл судлаач Д.Мөнхийн судалсанаар сэтгэл хямралын үед хүүхдийг олон нийтийн тусгай хөтөлбөрт хамруулах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, асран халамжлах идэвхтэй үүргийг хүлээснээр тэднийг урьдчилан сэргийлж болдог байна. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдгийг бид ойлгох нь чухал бөгөөд эцэг эхчүүд өөр өөрийн арга барилыг эзэмшсэн байх шаардлагатай тулгардаг. Тиймээс эцэг эхчүүд өөсрдийн мэдрэмжийг нэмэгдүүлэх, илүү дотно харилцааг дэмжих, хүүхдийн дотоод сэтгэл зүйг ойлгож, тэдний өдөр тутмын амьдралын хэв маягт төвлөрөн анхаарч өөрсдийн харилцааны арга барилыг эзэмших ёстой. Энэ нь хүүхдийн хувьд илүү тав тухтай, аюулгүй байдлаа мэдрэх, ямар нэгэн сэтгэл хямрал, гадны нөлөөллийн гэмтэлд өртөхгүй байх гэсэн итгэлийг олж авдагт нөлөөлдгийг эрдэмтэд онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ нь асран хамгаалагч болон хүүхдийн хоорондын харилцаанд илүү чухал гэдгийг тэмдэглэх нь бас чухал юм. (Д.Мөнх, 2011)15

Хүүхэд нь ямар нэгэн шалтгаанаар сэтгэлийн хямралд орсон үед эцэг эхчүүд хэрхэн гаргах талаар сайн судалж өөрсдийн арга барилыг боловсруулан харилцах нь чухал. Гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрүүлэх, хүүхэд гэр бүлдээ хэрхэн чухал гэдгийг ойлгуулах нь хамгийн үр дүнтэй эмчилгээ болж чаддаг байна. Бид ч мөн адил өнөөдөр хүүхдээ сэтгэлийн хямралтай болсныг мэдэхгүй явсаар стесст өртөх магадлал өндөр байдаг. Бидэнд ихэвчлэн хүүхдэд холбоогүй юм шиг санагддаг боловч хүүхэд стресст орсноор илүү хор хөнөөлтэй бөгөөд тэдний оюун ухааны болон сэтгэл санааны байдалд өөрчлөлт ордог байна.

Стрессийн нөлөөллийг таних

Стрессийн нөлөөллийг танихаас гадна илрүүлж болдог ба стрессийн нөлөөллийг хүч, хугацаагаар ангилдаг байна. Үүнд:

Хүчтэй стрессийн нөхцөл гэдэг нь маш өндөр түвшний дарамт төрүүлдэг богино хугацаанд өөрее шийдэгддэг нөхцлийг хэлнэ. Тухайн нөхцөлд ямар нэгэн зүйл хэвийн бус байгааг тухайн хүний бие болон сэтгэлийн хөдөлгөөн нь маш хүчтэйгээр мэдээлдэг. Жишээлбэл: Шалгалтанд орохоор өөрийн ээлжийг хүлээн зогсох хүн хүчтэй стрессийг мэдэрдэг. Шалгалтанд орох ээлж нь ойртох тусам зүрхний цохилт хурдсах, хөлрөх, ам нь хуурай оргих, амьсгал давхцах зэрэг олон төрлийн шинж тэмдгийг мэдэрч болно. Харин шалгалт өнгөрсний дараагаар хүний бие болон сэтгэл нь тайвшран, эргээд хэвийн байдалдаа ордог.

Богино хугацааны cmpeсс гэдэг нь богинохон хугацаанд оршин тогтнох стресс үүсгэгчдийн нөлөөгеөр үүсэх стрессийг хэлнэ. Богино хугацаанд багтаан хийх ихээхэн ажлыг хүндрэлийг хэлнэ. Богино хугацааны стресс нь хүчтэй стрессийн үед үүсдэгтэй ижил төрлийн шинж тэмдгүүдээр илрэх боловч стрессийн үргэлжлэх хугацаа нь нэг өдрөөс хэдэн долоо хоногийн туршид үргэлжилж байдгаар ялгаатай.

Удаан хугацааны стресс гэдэг нь хүний амьдралд нэлээн урт хугацаанд арилахааргүй тогтсон стресс үүсгэгчийн нөлөөгөөр бий болно. Хүчирхийлэлтэй орчинд амьдарч ажилладаг тохиолдол нь удаан хугацааны стрессийн нэгэн жишээ юм. Богино хугацааны стресстэй адил шинж тэмдгүүд нь давхцан хуримтлагдах боловч энэ төрлийн стрессийн үргэлжлэх хугацаа урт учраас хүнд үзүүлэх хүч нь их. Бие

14 Батдэлгэр.Ж .,Бага насны хүүхдийн сэтгэл судлал.,2013 15 http://davalgaa.mn Д.Мөнх.,(07.11.2011). “Хүүхдээ стрессээс хамгаалах нь”,

Page 50: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

50

болон сэтгэцийн хүнд өвчлөлийн шалтгаан нь болж, хүний ерөнхий зан аашинд хүчтэй нөлөө үзүүлэх магадлалтай. Бас нэг аюул нь түүний нөлөөнд хүмүүс дасч, анзаарахаа больдог ба ингэснээрээ энэ стрессийн шинж тэмдгүүдийг таних чадвар алдагдан засаж залруулах чадваргүй болдог.

Стрессийн нөлөөлөл нь ерөнхий байдлаар бие махбодийн, сэтгэл хөдлөлийн зан үйлийн хэмээн багцалж болно. Та дараахь шинж тэмдгүүдээс ямар нэг гадны шалтгаант нөхцлөөс бусад тохиолдолд өөрт тань илэрч байвал анхаарлаа хандуулах цаг болжээ хэмээн ойлгох шаардлагатай.

Стрессийн нөлөөллийг таних нь: Хүснэгт №2

Судалгааны үр дүн Судалгаанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын төрийн бус өмчийн хоёр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн цэцэрлэг, БЗД-ийн төрийн өмчийн цэцэрлэг, БГД-ийн төрийн бус өмчийн цэцэрлэгийн нийт 120 хүүхдийг хамруулж, санал дүгнэлт гарган судалгаа авсан. Ярилцлагын аргыг ганцаарчилсан аргаар явуулж, үр дүнг энгийн нэгтгэлийн аргаар боловсруулж, тайланд өгүүлбэрээр болон зураг хүснэгтээр илэрхийлж оруулсан. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн насны байдлыг үзвэл бүгд 5 нас / 5 нас 1 сараас 5 нас 11 сартай / хүүхэд 100 хувь, харин хүйсээр авч үзвэл 45 % нь эрэгтэй, эмэгтэй хүүхэд 55 хувийн харьцаатай хамрагджээ. Туршигдагч хүүхдүүдийн 60 хувь нь хотын төвийн цэцэрлэгт, 40 хувь нь хотын захын цэцэрлэгт хүмүүжиж байна. Амьдрах орчин сонгон авсан нь туршигдагчид стресс үүсэхэд нөлөөлж байгаа эсэхийг тодруулахад чиглэсэн юм. Мөн 45 % нь орон сууц, 36% нь монгол гэрт, 20% нь хувийн орон сууцанд амьдардаг байна.

Хүснэгт 2

Айлын хэд дэхь хүүхэд (хувиар) № Айлын хэд дэх хүүхэд Хүүхдийн тоо Хувь

1 Айлын ганц 21 17,5

Бие махбодийн Сэтгэл хөдлөлийн Зан үйлийн

Огиудас хүрэх, бие тавгүйтэх

Уйтгарлах, анхааран сонсохгүй байх

Хуруунуудаараа, эсвэл хөлөөрөө товшлох

Гүйлгэх, гэдэс базлах Уцаартай болох Хумсаа мэрэх

Хүзүү нуруу, мөрөөр хөших

Аймхай цочимтгой болох Хэт их идэх

Чичрэх, дагжих Сэтгэл хий зовних Xэт бага идэх

Шүдээ хавирах Цочимтгой, санаа сэтгэл тавгүйтэх

Хэт их унтах

Зүрх дэлсэх, зүрхний хэм алдагдах

Ууртай байх Амархан гомдох, уйламхай болох

Булчин тавирахгүй чангарах

Ааш амархан өөрчлөгдцөг болох

Тодорхой шалтгаангүй инээх хөхрөх

Толгой өвдөх Өөртөө эргэлзэх эргэлзэ нэмэгдэх

Шийдвэр гаргахад хүндрэлтэй болох

Салганах Өөртөө итгэх итгэл алдрах Мартамхай болох

Хоол идэх дур хүсэлгүй болох

Сэтгэлийн хөөрөлтэй байх Бусадтай нийлэхгүй, хөндийрөх

Page 51: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

51

2 Айлын том 59 49,1

3 Айлын дундах 11 9,1

4 Отгон хүүхэд 29 24,1

Судалгааг 2015 оны 10 сарын 20-ний өдрөөс 12 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийн 4 цэцэрлэгт явууллаа. Туршигдагч уг зургийг хараад ямар сэтгэлийн хөдөлгөөнтэй наалт сонгож байгаа нь судалгаанд оролцогчдын тухайн үеийн сэтгэл сананы байдал, сэтгэлийн хөдөлгөөнөөс шалтгаалж байгаа нь ажиглагдлаа. Туршигдагч нарын хариулт бүрт дүгнэлт хийхэд ялангуяа зураг 4 - Ангидаа суугаад багшийн яриаг сонсох, зураг 6 - Ганцаараа угаалгын өрөө орох, зураг 14 - Ганцаараа хооллох нь онцгой ач холбогдолтой байлаа. Дээрх нөхцөлд сэтгэлийн хөдөлгөөний сөрөг сонголт хийсэн туршигдагчдын сэтгэлийн түгшүүр / /өндөр төвшинд байна. Харин зураг 2 - Орой цэцэрлэгээс тарах үед зураг 7- Ширээнд суугаад хичээл хийх, зураг 11 - Тоглоомоо хураах, зураг 12 - Ганцаардмал байдал –т тусгагдсан нөхцөлд сэтгэлийн хөдөлгөөний сөрөг сонголт хийсэн хүүхдүүдийн сэтгэлийн түгшүүр өндөр эсвэл дунд төвшинд байна. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 111 буюу 93% нь баяр баясгалантай инээж буй дүрс зураг сонгож наасан нь хүүхдүүд цэцэрлэгтээ явах дуртай нь харагдаж байна. Орой цэцэрлэгээс тарах үеийг харуулсан зурагт 117 буюу 98% хувь нь инээсэн хөөр баяртай байгаа зураг наасан нь хүүхдүүд мөн гэртээ харих үедээ баяр хөөртэй байгааг харуулж байна. Хүчирхийллийн обьект болох зурагт 120 буюу 100% нь сөрөг хөдөлгөөнийг илэрхийлсэн дүрс наасан боловч энэ нь зөвхөн зурагт үзүүлсэн шиг тухайн туршигдагч хүүхдүүд том хүнд сандалаар цохиулж байгаагүйгээ зөвхөн санан илэрхийлсэн ба өөр бусад чимхэх, базах, няслах зэрэг хүчирхийллийн хэлбэрт өртөгдөж байсан эсэхийг харуулж чадаагүй болно. Ангидаа суугаад багшийн ярихыг сонсохдоо 120 буюу 100% нь баяр баясгалантай хүлээж авдаг, ангидаа самбарын өмнө зурсан зургаа хүүхдүүдэд үзүүлэх нь 120 буюу 100% нь эерэг сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлдэг болохыг харуулсан байна. 95 буюу 79,2 % нь ганцаараа угаалгын өрөөнд орох нь айдастай санагдана гэж илэрхийлсэн байна. Ширээнд суугаад хичээл хийх нь 65 буюу 54% нь баяр баясгалантай гэж үзсэн бол 55 буюу 46% нь сөрөг гэж тэмдэглэсэн нь цэцэрлэгт хичээл хийх нь уйтгартай гэж үзжээ. Багшаас сануулга авах нь 114 буюу 95% нь айдастай гэжээ. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн 117 буюу 98% нь “гадаа тоглох нь инээд хөөртэй байна” гэж үзсэн бол 120 буюу 100% нь “хүүхдийн тоглоом булаавал гомдолтой” гэж хариулжээ.

11-р даалгаврын хувьд судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 3 буюу 2,5% нь тоглоомоо хураахдаа баяр баясгалантай байна гэж үзсэн бол 117 буюу 97,5% нь үргэлжлүүлэн тоглох хүсэлтэй бөгөөд дургүй гэж илэрхийлжээ. 105 буюу 88% нь ганцаардмал байдал нь уйтгар гунигтай гэж тодорхойлсон байна. Мөн 120 буюу 100% нь эцэг эхийн хамт байх нь аз жаргалтай баяр хөөртэй гэсэн байхад 99 буюу 83% нь ганцаараа хооллох нь гунигтай гэж үзсэн байна.

Картан аргаар авсан судалгаагаар 100 хувь үүнийг нотлох зорилгоор туршигдагч нараас ярилцлага авсан.

Би цэцэрлэгээс гэртээ харих дургүй. Гэртээ очихоор тоглох тоглоом байхгүй бас гэртээ ганцаараа байдаг болохоор би айдаг. Бас надтай ээж аав, ах эгч нар хамтдаа тоглодоггүй, намайг ерөөсөө тоодоггүй өөрсдөө телевиз үзээд суучихдаг.

Туршигдагч Ц.Э –ийн ярианаас Туршигдагч Б.И нь Багшаас сануулга авах зурагт сөрөг гэжээ. Яагаад гэвэл Багш үймүүлэхээр чимхдэг гэж хэлсэн нь хүүхэд хүчирхийлэлд өртдөг ба багшийн чимхэлтээс айн сэтгэл нь түгшүүртэй байдаг байна.

Судлаачийн тэмдэглэлээс Би найзуудтайгаа байх дуртай. Гэртээ очоод надтай тоглох хүүхэд байхгүй. Ээж утасаар яриад намайг тоодоггүй. Туршигдагч А.М-ийн ярианаас Томчууд дандаа суу гэж загнах нь хэцүү. Гадаа гарч тоглох гэхээр манай гэрийн хажууд гоё тоглоом байхгүй. Бас аав,ээж дандаа авч гардаггүй уйтгартай байдаг. Аав,ээж өөрсдөө л хоорондоо ярьдаг. Бас зурагт үздэг, утасаар ярьдаг, найзуудтайгаа уулздаг мөртлөө намайг цаашаа гэдэг.

Судлаачийн тэмдэглэлээс

Page 52: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

52

Туршигдагч хүүхдүүдийн 93 хувь нь цэцэрлэгтээ явах дуртай. Яагаад гэвэл цэцэрлэгт гоё дуу дуулж, шүлэг сурч найзуудтайгаа хамт тоглох нь сайхан байдаг гэж хариулсан бол тухайн зургуудийг харан дүрслэн бодож цааш ургуулан ярьж байлаа. Үүнд: Зураг 10 - Тоглоом булаах гэсэн зураг хараад нөгөө хүүхэд нь яагаад би авна гэж булаацалдаж байгаа юм бэ? Тоглоомоо булаалгасан хүүхэд нь уйлж байгаа шүү дээ тоглоом булаасан хүүхэд нь ямар муу хүүхэд вэ? Найзаасаа гуйгаад тоглоомыг нь авахгүй гэх зэргээр ярьсан нь тухайн насны хүүхэд аливаа асуудлын наад цаад учрыг тунгаан бодох, эргэцүүэх чадвартай байгаа нь харагдаж байна.

Туршигдагч бүр дээр хөтөлсөн тэмдэглэлийг үндэслэн хүүхдийн сэтгэлийн түгшүүрийн индексийг СТИ томьёолж гаргалаа.

Сэтгэлийн түгшүүрийн төвшин бага төвшинд байхгүй Сэтгэлийн түгшүүрийн төвшин дунд зэрэг – 83 буюу 69 % Сэтгэлийн түгшүүрийн төвшин өндөр – 37 буюу 31% Нийт туршигдагч нарын хувьд сэтгэлийн түгшүүрийн индексийн дундаж нь 49,46% байгаа нь сэтгэлийн түгшүүрийн төвшин дунд зэрэг байна. Сэтгэлийн түгшүүр нь бие хүний нэг чанар бөгөөд сэтгэл зүйн төвшинд хүний аюулгүй байдлыг хангах үүрэгтэйн хамт сөрөг үр дагавартай.Тухайлбал, амжилтад хүрэхэд чиглэсэн хүүхдийн идэвхи чармайлтыг сааталд оруулна. Сэтгэлийн их түгшүүртэй 37 туршигдагч байгаа нь хүүхэд түгшүүрийг бий болгох амьдралын нөхцөлд сайн дасан зохицож чадаагүй байгааг илэрхийлж байна.

Дүгнэлт

Хүүхдийн сэтгэлийн түгшүүрийг төвшинөөр авч үзэхэд сэтгэлийн түгшүүрийн төвшин бага төвшинд байхгүй, сэтгэлийн түгшүүрийн төвшин дунд зэрэг 83 хүүхэд буюу 69 %, сэтгэлийн түгшүүрийн төвшин өндөр 37 хүүхэд буюу 31% . Нийт туршигдагч нарын хувьд сэтгэлийн түгшүүрийн индексийн дундаж нь 49,46% байгаа нь сэтгэлийн түгшүүрийн төвшин дунд зэрэг байна. Туршигдагч 120 хүүхдээс сэтгэлийн их түгшүүртэй 37 хүүхэд байгаа нь хүүхэд түгшүүрийг бий болгох амьдралын нөхцөлд сайн дасан зохицож чадаагүй байгааг илэрхийлж байна. Дээрх судалгаанаас үзэхэд 5-6 хүртэл настай хүүхэд ганцаардал, харанхуй, хязгаарлагдмал орон зайнаас айдаг. Өмнө нь зүүдэнд нь айлгадаг байсан үлгэрийн баатрууд сэрүүн байхад нь ч айлгадаг болохыг судалгааны явцад туршигдагч хүүхдүүд ярилцаж байсан. Хүүхдүүд ганцаараа унтах, найз нөхөд нь хамт тоглохгүй байх үед ганцаардлыг ихээр мэдэрдэг бөгөөд аль болох бүх л насны хүмүүстэй тоглохыг эрмэлздэг байна. Хүчирхийлэл түрэмгийллийн обьект болох үед өөрийгөө хамгаалах чадвар бүрэн төлөвшөөгүй учир 100% аймаар, уйлна, уйтгартай байна гэсэн сөрөг сонголтуудыг хийж байсан. Харин энэ тохиолдолд зугтана, аав ээждээ хэлнэ гэсэн тайлбарыг өгч байсан. Харанхуйд үлдэх хүүхдийн айдас маш их байдаг нь судалгаанаас харгдаж байсан. Ганцаараа угаалгын өрөөнд орох хүүхдийг илэрхийлсэн зурган дээр 95 хүүхэд буюу 79,2% нь сөрөг сонголтыг хийж байсан. Мөн багшдаа зэмлүүлэх нь тэднийг надад хайргүй болсон юм болов уу гэсэн ойлголтыг тэдэнд төрүүлдэг талаар хэлж байсан.Сэтгэлийн түгшүүрийг оношилсоноор нийгмийн нөхцөлд хандах хүүхдийн дотоод хандлага харьцааг үнэлж, хүрээлж байгаа хүмүүстэй / гэр бүл, цэцэрлэг / харилцах хүүхдийн харилцааны онцлогийн талаар үнэтэй мэдээллийг олж авлаа. Туршилтын дүнгээс харахад стресст орсон гэр бүлийн хүүхдүүдээс сэтгэл хямрал, /мөн л гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй хүүхдэд айх, гуниглах, айдаст автах, түгшүүртэй болж эхлэх зэрэг шинж тэмдгүүд хүүхдүүдэд шууд илэрсэн. Дээрх судалгаа нь хүүхдийн сэтгэл хөдлөл, оюун санаанд нөлөөлөх нөлөөлөлд эцэг эхчүүдийн оролцооны ач холбогдол чухал гэдгийг дахин дахин тэмдэглэж байна.

Багш нарын бичиг баримтыг багасгаж, нэг ангид суралцах хүүхдийн тоог цөөрүүлж, цагийг үр бүтээлтэй ашиглаж сурах, сэтгэл зүйн тайван орчин бүрдүүлэх, ямар нэг зүйлд хүлээцтэй тэвчээртэй хандах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, хамтарч тоглох, хамгийн чухал нь бүлгийн хүүхдүүдийн эв нэгдэл, харилцаа, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх нь чухал хэрэгтэй байна.

Ном зүй

1. Андрей Петрушин., (2012). Родители vs Дети. Советы психиатра. Украйна. 2. Белоусова. А.К, Крищенко Е.П.,Дроздова. И.И.. (2012). Возрастная психология. Ростов-на -Дону:

Феникс.

Page 53: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

53

3. Ариунаа И., (2009). Харааны бэрхшээлтэй хүмүүсийн түгшүүрийг судалсан нь. Улаанбаатар 4. Баасанбат.Д., (2010). Онцгой эрсдэлтэй нөхцөлд хүүхдэд үзүүлэх нийгэм сэтгэлзүйн дэмжлэг.

Улаанбаатар: UNICEF. 5. Батдэлгэр.Ж.,Баттуяа.Ц.,(2013).Бага насны хүүхдийн сэтгэл судлал. Улаанбаатар . ”BCI“

Хэвлэлийн компани ISBN 99962-56-23-3 6. Ганбат.Д, (16.01. 2010), “Хүүхдэд бий болдог сэтгэл зүйн хямрал (стресс)”, Хүүхэд ба Гэр бүл 7. ДЭМБ. (2001). Дэлхий дахины сэтгэцийн эрүүл мэнд. 8. Мөнх.Д.,(07.11.2011). “Хүүхдээ стрессээс хамгаалах нь”, www.davalgaa.mn 9. Мягмар.О, .,(2014). Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд, Улаанбаатар ., Ган принт ХХК ISBN

99929-62-9-2 10. Оросоо.Ш, Батдэлгэр.Ж .,(2010). Бага насны хүүхдийн бие бялдар-сэтгэцийн хөгжил.

Улаанбаатар., Урлах эрдэм ХХК . 11. Өлзийтунгалаг.Х, Мягмар.О, .,(2002).Нийгмийн ажил ба гэр бүл, Улаанбаатар., 12. Сарантуяа.Г., (2015). Сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд. Улаанбаатар хот :

Жиком Пресс. 13. Цэвээн.П,(2010). “Цэцэрлэг, сургуулийн багш нарын үүрэг нөлөө”. Улаанбаатар.,

Англи хэл болон бусад хэлээр бичсэн эх сурвалжууд

14. Linda J.Harrison, Elizabeth Murray. ( 21.10.2014). Stress, Coping and wellbeing in kindergarten. (E. M. Linda J.Harrison, Ed.) International Journal of Early Childhood, 47(1),

15. Krauss, R. M., & Fussell, S. R. (1996). Social psychological models of interpersonal communication. In E. T. Higgins, & A. Kruglanski (Eds.), Social psychology: A handbook of basic principles (pp. 655-701). New York:Guilford.

Бусад 1. www.davalgaa.mn 2. http://www.ikon.mn/n/lw7 3. www. communication psychology.com 4. www.about psychology.com /communication psychology/

САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХӨТӨЛБӨРӨӨР

ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ

Л.Нэргүй, Г.Эрдэнэчимэг

Удиртгал

Боловсрол, сургалтын туйлын зорилго нь хүний оюун санааны төрөлх гурван чанар өөрөө төлөвшилт, ёс зүйн ухамсар, бүтээлч чадамжийг хөгжүүлэхэд оршино. Мэдлэг, мэдээлэл харилцааны технологийн XXI зуунд Монгол хүн клонизацийн аргаар бус, үеэ өнгөрөөсөн технократ аргаар бус, ертөнцийн бүх хөгжлийн үнэт хэмжүүр болох хүний хөгжил, чадамж, төлөвшлийн тухай шинжлэх ухаанд баттай тулгуурласнаар л суралцагч өөрийн хөгжлийн болон нийгмийн хэрэгцээгээ хангахуйц бүтээлч иргэд болон төлөвшинө. Нөгөө талаас Монголд төдийгүй дэлхий нийтийн улс орны нийгэм, хувь хүний үйл ажиллагаанд үнэ цэнэтэй зүйл олон байгаа ч ёс суртахуунгүй, хариуцлагагүй, эрх үүргээ эдэлж хэрэгжүүлж чаддаггүй болон хэм хэмжээний зөрчил, гэмт хэрэг, хээл хахууль, авилга, террор, хүчирхийлэл зэрэг нийгэм, хүний хөгжлөөс гажсан сөрөг үзэгдлүүд ил, далд хүрээгээ тэлж байна. Асуудал нь өнөөдөр сэтгэлийн боловсрол, ёс зүйн болон зан суртахууны боловсролыг хэрэг дээрээ орхигдуулан мэдлэг, арга техникийг хэт голлосон “тэнцвэртэй бус боловсрол”-ыг хэрэгжүүлж иржээ.Үүний сөрөг нөлөөлөл, үр дүнгээс үүдэн хүний үнэт чанарын хөгжил, иргэн төлөвшлийн эрүүл саруул өсөлт саатах асуудал буй болж байна.Үүнтэй холбогдуулан дурдахад АНУ-ын профессор Е.Д.Хирш (1987) “Ерөнхий мэдлэг бол нийгмийн харилцаанд хүчилтөрөгчийн үүрэгтэй бөгөөд түүний хэрэгцээ илт байна. Соёлын мэдлэг дутсанаас бид агааргүйжин бахардах боллоо” гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл Соёлт хүн гэдэг бол “Сайхан хувцас, тансаг эд хөрөнгө”-тэй байхын нэр биш, өөрийн үндэсний соёл, дэлхийн соёлын дүр зургийн талаар бусад хүмүүстэй

Page 54: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

54

харилцаж чадахуйц ерөнхий мэдлэг, үнэлэмжийн боловсролтой байхыг хэлнэ. Эдгээр нь боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх ухаанд онол, арга зүй, практикийн шийдэл хүлээсэн хурц асуудал цөөнгүй байгааг илтгэн харуулах бөгөөд тэдгээрийн нэг болох Шинэ зууны Монгол хүүхдийг хөгжүүлэх, тэдэнд иргэний үнэ цэнэ, хүмүүнлэг соёлыг хэрхэн суулгах, идэвхитэй оролцоонд яаж суралцуулах арга замын талаар энэхүү судалгааны илтгэлд тусгасан болно. Уг судалгааны ажлыг хийж гүйцэтгэхийн тулд судалгаа хийх төлөвлөгөө гаргаж, дизайн аргачлал боловсруулсан. Судалгааны хүрээг тодорхойлж, түүвэр гарган мэдээлэл цуглуулах, баримт бичгийн харьцуулсан судалгаа хийх, судалгааны үр дүнд боловсруулалт хийх, тайлбар дүгнэлт өгөх зэрэг аргыг хэрэглэсэн болно. Судалгааны зорилго. Хүүхдийн хөгжилд сайн дурын ажил, хөтөлбөрийн нөлөөлөл, ач холбогдлыг тодорхойлох, практикт хэрэгжүүлэх арга зам, боломжийг илрүүлэх Боловсролыг хүмүүнлэг болгох хэрэгцээ, шаардлага Хүний танин мэдэхүйн үр дүн мэдлэг болон түүний бүтээлч үйл ажиллагааны илрэл чадвар хийгээд зан үйлийн нь хэмжүүр болох хандлага /аж төрөх хэв маяг/, үнэлэмж /хувийн байр суурь/ гэсэн эл 4 үнэт зүйлийн цогцыг боловсрол хэмээн энгийнээр ойлгож болно. Боловсрол нь хувь хүний болон нийгмийн гэсэн 2 тодорхой түвшинд субьектийн эрэлт хэрэгцээнд үйлчилж, хүний хийгээд нийгмийн хөгжлийн хэрэгцээг хангадаг.Өөрөөр хэлбэл боловсролын зорилго, зориулалт, үр өгөөж нь хувь хүний соёл, амьдралын чанарын үндсэн чухал хэмжигдэхүүн, нийгмийн олон талт хөгжлийн дотоод катализатор юм. Бид ёс суртахууны, соёлын, хариуцлагын зуунд амьдарч байна.Хүмүүсийн материаллаг үнэлэмж, сонирхол өсч, үүнтэй зэрэгцэн ёс суртахууны хоосролд гүнзгий автаж бйна. Хүний өөрийн төлөвшилт нь нийгмийн ухамсарын үндэс суурьгүйгээс болж бүтээлч үйл ажиллагаа нь зөвхөн амин хувиа хичээж, өөртөө төвлөрсөн өрөөсгөл байдлаар, ихэнхдээ бусад хүмүүст саад, хохирол, байгальд эвдрэл доройтол учруулах байдлаар хэрэгждэг байна. “Хүний дээд шинж бол түүний төрөлхийн сэтгэл оюун, түүндээ эзэн байх явдал бөгөөд энэ нь хүний аялах зам нь болой. Хүн замаасаа төөрч түүгээрээ замнахгүй бол яасан харамсалтай, тэрээр өөрийнхөө төрөлх сэтгэл, оюунаа гээгээд яаж эрж олохоо мэдэхгүй бол яасан харамсалтай вэ? Хүн хэрэв тахиа юм уу, нохойгоо алдсан бол яаж эрж олохоо мэднэ.Харин төрөлх сэтгэл, оюунаа гээгдүүлсэн бол яаж эрж хайж, олохоо мэддэггүй. Боловсролын үйл явц бол тэр алдсан сэтгэл, оюуныг эрж, олохоос өөр юу ч биш” хэмээн Өрнийн эрдэмтэн Менсиус бичсэн байна. Хувь хүн бүрийг боловсролтой, мэргэжилтэй болгох нь гол зүйл боловч тэдний хөгжил, мэдлэг, чадвар, соёлыг улс үндэсний, дэлхий нийтийн нийтлэг эрх ашгийн төлөө үйлчлүүлэх нь хувь хүний хөгжлөөс ч дутахааргүй чухал зүйл боллоо.Хувь хүний болон нийгмийн боловсролын, нийгмийн соёлын, тэдгээрийн бие биеэ нөхөн сэлбэх, харилцан бодитой нөлөөлөх үйл явцыг шинжлэх ухааны үүднээс тэдгээрийн нөлөөллийн зүй тогтлыг харж, шугаман болон шугаман бус тогтолцоогоор жолоодохгүй,энэ тал дээр цаг алдаж байна.Манай аль ч шатны сургуулийн албан ба албан бус бүх боловсрол, сургалтын үйл ажиллагаанд энэ бүхэн орхигдож, дутагдаж иржээ. Хүмүүнлэг боловсрол, сайн дурын үйл ажиллагаа, нийгмийн оролцоо харилцан уялдаатай ойлголтууд болох нь Шинэ зууны боловсролын эцсийн үр дүн нь хувь хүн ба нийгэмд сэтгэлийн, ёс суртахууны, хэм хэмжээний боловсролыг хэрхэн төлөвшүүлэхээс шууд хамаарах учир өсвөр үеийнхний төлөвшил, хандлага, хүмүүнлэг боловсролын асуудал боловсролын тэргүүлэх үзэл баримтлал, тулгамдсан асуудал болов. Өнөөгийн нөхцөл байдал гэвэл шинжлэх ухааныг дээдлэх орчин цагийн хандлагын дагуу боловсролын шинжлэх ухаанч чанар нь ихээхэн дэвшилд хүрч, харин боловсролын хүмүүнлэг мөн чанар орхигдсон байна. XXI зуунд хувь хүний болон нийгмийн боловсролын парадигм үндсээрээ өөрчлөгдөж, хэм хэмжээний / норматив /, соёлын хэм хэмжээний, нийгмийн хэм хэмжээний, иргэншлийн хэм хэмжээний гэсэн 4 багц боловсролын тухай, бас оролцооны болон сонголтын, хүлээц, тэвчээрийн, чухамдаа хүмүүнлэгийн боловсролын тухай ярьж бичих болов. Боловсролын хүмүүнлэг мөн чанар гэж юу вэ? гэвэл хүний оюун санааны 3 үндсэн шинж чанар байдгийг Өрнийн, тухайлбал Грекийн гүн ухаанд оюун ухаан, сэтгэл хөдлөл, зан төлөв гэж заасан.Дорнын гүн ухаанд хамгийн ерөнхийгөөр хүн бол оюун ухаан, сэтгэл, бие гурвын цогц хэмээн тодорхойлдог. Ерөөс сэтгэл бол хүний зан үйлийн дотоод сэдэл, түлхэц, жолоодлого бөгөөд харин хүний хамгийн их баяслын эх булаг нь хайр энэрэл юм. Эдгээр нь хүн болж төрсний үнэ цэнэт гол чанар учраас хүүхэд залуучуудад тэдгээр шинж чанараа хөгжүүлэхэд туслах явдал боловсролын хамгийн чухал хийгээд хүмүүнлэг чиг үүрэг, үйлчлэл юм. Иргэний нийгмийн ихэнх нийгэмшсэн үйл ажиллагааны суурь, нийгмийн баялгийн гол цөм бол сайн дурын үйлс байдаг. Сайн

Page 55: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

55

Нийгмийн оролцоо

Үйл ажилагаа

Харилцан үйлдэл

Нийгмийн солилцоо

дурын үйлс, сайн дурын үйл ажилагааны тухай ярихад тэднийг хүмүүс төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагаас салангид авч үзэх хандлага ажиглагддаг.Эдгээр нь онол практикийн талаасаа харилцан уялдаатай ойлголт юм. Иргэний нийгэм хамтын зорилго, ашиг сонирхолоо үйл хэрэг болгоход хүмүүсийг нэгтгэдэг. Иргэний нийгмийн оролцогчид нь ашиг олох, эрх мэдэл олохыг горилоогүй төрөөс ангид оролцогчид болно. Сайн дурын үйл ажиллагаа нь хүн хүнээ туслан дэмжиж байгаа сайхан сэтгэлийн үйлс юм. Сэтгэл зүрхний угаас туслалцаа үзүүлж байгаа учраас шан харамж хардаггүй.Сайн санааны энэхүү үйлс нь хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийн үндэс суурь болж байдаг. Алдаж оносон нэгэндээ туслах нь иргэн бүрийн ёс зүйн үүрэг болсон улс оронд үндэсний эв нэгдэл, итгэлцлэл бэхжиж, хүний төлөө хөгжил чиглэнэ. Хүн хүнийхээ төлөө цохилох сэтгэл зүрхнээс эх орондоо сайн үйлс бүтээх, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүлэл эхэлдэг ажээ.

Сайн үйлстэй холбоотой үндсэн нэр томьёолол - Сайн дурын үйлсийн шинж чанар, үнэт зүйлс:

энэрэнгүй, хамтарсан ажиллагаа,эв нэгдэл - Сайн дурын үйлсийн төрөл бүрийн хэлбэрээр илэрсэн нийгмийн идэвхитэй оролцоо:

-харилцан туслах -энэрэнгүй сэтгэл буюу бусдад туслах -иргэний оролцоо

-Ухуулга нөлөөлөл, аянт ажилХүмүүс нийгмийн байр суурь, үүрэг, хувь хүнийхээ онцлогоос хамаарч нийгмийн олон талт харилцаанд оролцож байдаг.Нийгмийн оролцооны гол бүрдэл нь:-Үйл ажиллагаа ( ямар нэгэн зүйлийг хийх ), харилцан үйлдэл ( 2 болон түүнээс дээш хүний оролцоотой ), нийгмийн солилцоо ( бусдад ямар нэгэн зүйлийг өгөх, бусдаас авах ) зэрэг нь нийгмийн оролцооны гол бүрэлдэхүүн хэсгүүд юм.

Хэн нэгний шахалт, албадлагаар хийж буй үйлдэл, үйл ажиллагааг нийгмийн оролцоо гэж үздэггүй. Тодруулга: Сайн дурын үйл ажиллагааг НҮБ-ын зүгээс дараах үндсэн шинжээр тодорхойлдог.Үүнд: 1. Ашиг орлого, шан харамжийн төлөө зорилго агуулаагүй 2. Хувь хүний өөрийнх нь сэтгэл зүрх, хүсэл сонирхолд тулгуурласан чөлөөт сонголт 3. Бусдад буюу нийгэмд ач тустай байх зэрэг юм Нийгмийн идэвхитэй оролцоо нь хувь хүний аз жаргал, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болохыг олон судалгаа баталдаг.

Page 56: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

56

Монгол улс дахь өнөөгийн нөхцөл байдал. Монгол улс 1990 онд ардчилал, зах зээлийн харилцаанд тулгуурласан иргэний нийгмийг цогцлоох сонголтыг хийж, хүмүүс нийгмийн олон янзын үйл ажиллагаа, бүлэгт сайн дураараа чөлөөтэй оролцох боломж бүрдсэн билээ. Иймд сурагчдыг нийгмийн амьдралд идэвхитэй оролцуулах замаар тэднийг ирээдүйн амьдрал, нийгэмд бэлтгэх нь боловсрол, сургалтын нэг чухал зорилт юм.Ардчиллын олон жилийн түүх, нийгмийн оролцооны баялаг соёлтой Баруун Европын улс орнуудтай харьцуулахад Монгол болон Зүүн Европын улс орнууд дахь албан оролцооны түвшин харьцангуй доогуур, залуучуудын болон хүмүүнлэгийн чиглэлийн байгууллага дахь оролцоо сайн байгаа нь харагдаж байна. Монголын сайн дурын үйл ажиллагаа олон зуун жилийн нүүдэлчдийн зан заншил, соёл, ахуйгаас улбаатай түүхэн онцлогтой ч сүүлийн хэдэн арван жилийн улс төр, нийгмийн тогтолцооны өөрчлөлтүүд энэ эерэг уламжлал, дадал заншлыг зарим талаар гажуудуулсан юм. Өнөөгийн Монголчуудын тухай “Ер нь монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй, сонин хүмүүс.Гэтэл нүдэнд үл үзэгдэх нэг юм л хүнийг хүн болгодог ажээ” хэмээн Монгол судлаач Кимура Аяако хэлсэн байдаг.Хүмүүс бие биедээ туслах уламжлалт соёл үзэл сурталд автагдан бүх нийтээр заавал хийх ёстой албадлага болж хувирсан ч сүүлийн жилүүдэд энэ ойлголт хандлага өөрчлөгдөж байгаа нь сайшаалтай юм.

Хүснэгт1. Сайн дурын байгууллагын гишүүд

Сайн дурын байгууллагууд

Баруун Европын улсууд Төв,Зүүн Европын улсууд Монгол

Гишүүдийн хүн амд эзлэх хувь

Спорт, чөлөөт цагийн 27.9 9.1 3.9

Урлаг, боловсролын 15.4 5.2 3.8

Байгаль орчины 7.5 2.3 2.9

Мэргэжлийн онцлогтой 13.7 4.7 3.9

Хүмүүнлэгийн 19.1 4.5 5.6 Залуучуудын 5.1 3.4 5.0

Судалгаанд оролцсон хүмүүсийн тоо 5504 10805 1000

Эх сурвалж: Д.Бямбажав. Монгол дахь албан ба албан бус нийгмийн сүлжээ 2012 Олон нийтийн санаа бодлыг дагнан судалдаг олон улсын “Гэллап” төвөөс хийсэн нэгэн судалгаанд оролцогчдоос:”Та сайн дурын үйл ажиллагаанд цаг зарцуудаг уу?” гэж асуугаад “Тийм”,”Үгүй” хариултаас сонгохыг хүсчээ.

Хүснэгт2. Сайн дурын үйл ажиллагаанд цаг зарцуулдаг гэж хариулсан хүмүүсийн хувь

Хүйс Хувь

Эрэгтэй 31

Эмэгтэй 33

Нас

15-24 24

25-34 39

35-49 41

50-иас дээш 25

Судалгаанд оролцсон хүмүүсийн тоо 1000

Эх сурвалж:Гэллап.2010 https://worldview.gallup.com/default.aspx

Судалгааны дүнгээс Монгол улсын нийт хүн амд ерөнхийлөн хамааруулж үзэхэд дунджаар Монголчуудын 32% нь сайн дурын үйл ажиллагаанд оролцдог, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд оролцооны түвшин төдийлөн ялгаагүй, насны бүлгүүдийн хувьд нилээд ялгаа байгаа нь харагдаж байна.

Page 57: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

57

Нөхцөл байдлын үнэлгээ. Боловсрол, сургалтын хүнийссэн зорилго,агуулга,арга хэлбэр, үнэлгээг өөрчлөхийн тулд сургалтын хөтөлбөр арга зүйн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн ч суралцагчдад иргэний идэвхитэй байр суурь, оюуны болон прагматик үйлийн оролцоо, сонголтын чадвар, үнэлэмж бүрэн суулгах агуулга, арга зүй, үнэлгээ, орчин үеийн нөхцөлд хүрэхүйцээр хараахан төлөвшөөгүй байна. Бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн шинэчилсэн үзэл баримтлалд сурагчдын тасралтгүй суралцахуйг хөгжүүлэх, тэдний сонирхол, идэвхи зүтгэл, төлөвшил хандлагыг илрүүлэх, үнэлэх шалгуур үзүүлэлт, арга хэрэгслийг тодруулж, цэгцэлж тусгасан нь хөтөлбөрийн үнэлгээний шинэлэг зүйл бөгөөд сургалтаар болон сургалтыг дэмжих үйл ажиллагаагаар тухайлан анхаарсан сайн тал ажиглагдаж байна. Гэхдээ тухайн шинжлэх ухааны мэдлэг, ойлголт, тодорхойлолт, зүй тогтлыг заан сургаж ирсэн уламжлал, туршлага багш нарт байгаа ч суралцагчийн сонирхол, идэвхи зүтгэл, төлөвшил хандлагыг илрүүлж, үнэлэх арга хэрэглээ багш нарт дутмаг, хэлбэрдэх хандлага ажиглагдаж байна.

Цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтоор илэрхийлэгдсэн сурах арга барил, ойлголт, чадвар, хандлагын цогцыг сурагчдад зориулан дидактик реконструкци хийх замаар практик амьдралд хэрэгжүүлэхэд шугаман болон шугаман бус тогтолцооны арга хэлбэрийг үр дүнтэй ашиглан хэрэглээнд гарч байгаа зарим хэлбэрдлийг гэтлэх боломжтой юм.Суралцагчдад иргэний идэвхитэй байр суурь, прагматик үйлийн оролцоо, сонголтын чадвар, үнэлэмж бүрэн суулгах агуулга, арга зүй, үнэлгээ, орчинг төлөвшүүлэхэд шугаман бус тогтолцоог нэвтрүүлэх нь чухал ач холбогдолтой.Иргэний боловсрол нь хичээл, хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар тэр дундаа байгалийн болон нийгмийн ухааны, техник технологийн, урлагийн хичээлээр үзсэн нийгэм, улс төр, эрх зүй,соёл, экологийн оролцооны зорилгоор бодитой хэрэгжүүлэх, бүтээлч санаачилга гаргах, шийдвэр гаргах үйл ажиллагаагаар нийт нийгэм, үндэсний хийгээд дэлхийн хэмжээнд зохион байгуулж хэрэгждэг.Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд, дээд боловсролын шаталсан шугаман тогтолцоогоор хувь хүний танин мэдэхүйн хөгжил, төлөвшлийг олгоход түлхүү анхаарч ирсэн өрөөсгөл хандлагыг өөрчилж, шугаман бус зүй тогтлоор хөгжих боломжийг хослуулан авч үзэх нь онол практикийн чухал ач холбогдолтой.Эдгээрийн талаар олон улсад ихээхэн анхааарал тавьж, бидний суралцах шаардлагатай сайн туршлагууд бий болжээ. Сургууль дахь сайн дурын үйл ажиллагааны олон улсын жишээ туршлага. АНУ-д ахлах сургуулийн сурагчид сайн дурын ажилд хэрхэн оролцсоноороо кредит цагаа тооцуулдаг, хамгийн нэр хүндтэй шагнал сайн дурынханд зориулагдсан шагнал байдаг ажээ. Солонгос улсад их дээд сургуульд элсэн орох шалгуур үзүүлэлтэд сайн дурын ажилд оролцсон оролцоог оруулж тооцдог, Ливан улсад сайн дурын үйлсийг үндэсний хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг,ОХУ-д ЕБС-д сайн дурынхны талаар сургалтын хөтөлбөрт оруулж судалдаг гэх мэт

Хэрэгжүүлсэн төсөл, гарсан үр дүн Зорилго. Хувь хүний болон нийгмийн амьдралд сургууль, боловсролын байгууллага чухал үүрэгтэй, томоохон байр суурь эзэлдэгийн хувьд залуу үеийг нийгэмшүүлж, нийгмийн идэвхтэй иргэн байж, амжилттай ажиллаж амьдрахад бэлтгэх үүрэгтэй байдаг. Энэ зорилгоор иргэний нийгмийн байгууллагуудаас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэгийн нэг нь “Хүний эрхэд ээлтэй сургууль” төсөл юм. Олон улсын хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллагаас сургуулиудад зориулан хэрэгжүүлж байгаа энэ төсөл нь багш, сурагчдын дунд хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлж, хөгжлийг дэмжин ажиллаж байна.

Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа: Дэлхийн 24 орны 90 гаруй сургууль нэгдэж, хөтөлбөрт хамрагдсан сургуулиуд сургуулийн орчинд хүний эрхийн зарчмууд, үнэт зүйлсийг холбосноор бүхэлдээ хүний эрхийн боловсролын тогтолцоог бий болгоход чиглэдэг бөгөөд зөвхөн анги танхимд бус, түүнээс гадна нийгэмд хандаж, хүмүүсийн хандлагыг өөрчлөн хүний эрхийн асуудлуудыг шийдвэрлэхэд өсвөр үеийнхний идэвхтэй оролцоог дэмждэг.Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд үүрэг, хариуцлага, эрхийн тухай сургалтууд, нээлттэй уулзалтууд, хамт олонд хэрэгцээтэй хөтөлбөрүүд боловсруулах, харилцааны болон хоорондын зөрчлийг шийдвэрлэх, арилгах сургалтууд, сургуулийн нээлттэй өдөрлөг, хүний эрхийн сэдэвт үзэсгэлэн, бусад орны “Хүний эрхэд ээлтэй сургууль”-тай түншлэх зэрэг бололцоотой бүхий л арга замыг ашигладаг.

Page 58: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

58

0%

10%

20%

30%

40%

50%

мэднэ дунд зэрэг бага зэрэг мэдэхгүй

16%

44%

31%

9%

Сайн дурын байгууллагын хөтөлбөр, үйл ажиллагааны талаар хэр мэдэх вэ?

Гарсан үр дүн. Туршлагаас харахад эхний шатанд зохион байгуулалтын дэмжлэг шаарддаг бол сургууль хөтөлбөрийг цааш өөрөө удирдан явуулах чадвартай болдог.2007 оноос хойш 9 жилийн хугацаанд 3 сургуульд “Хүний эрхэд ээлтэй сургууль” төсөл хэрэгжүүлж, 300 шахам сурагчдыг Эмнести сурагчийн бүлэгт элсүүлж, хүний эрхийн сайн дурын компанит ажлуудад оролцуулан хүүхдийн манлайлах ур чадвар, хүний эрхийн боловсрол, оролцооны чадварыг хөгжүүлж, хөтөлбөрийн үр дүнг олон улсын байгууллагын үнэлгээний багаар үнэлүүлж, 4 хэл дээр дэлхийн 160 оронд тараагддаг “WIRE” сэтгүүлд тайлан хэвлэгдсэн.Энэ Сурагчийн бүлгийг удирдагч сурагчдаас 2008 онд сурагч Г.Хосбаяр Англи улсад, 2010 онд сурагч З.Насанбат АНУ-д,2012 онд сурагч З.Ууганбаяр АНУ-д их дээд сургуульд элсэн амжилттай суралцаж, олон улсын сайн дурын үйл ажиллагаанд манлайлан оролцож байна.2009,2013 онд Сурагчийн бүлгийн үйл ажиллагаа МЭИ-ийн “ОНЫ ШИЛДЭГ БҮЛЭГ” цом, өргөмжлөл хүртэж, удирдагч багш миний бие 2013 онд ХБНГУ-д олон улсын хүний эрхийн байгууллагын хуралд улс орноо төлөөлөн оролцсон.2016 онд МЭИ-ийн дээд шагнал ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ“ цом өргөмжлөлөөр шагнуулж байсан.

Судалгаагаар тодорхойлсон гол хэрэгцээ, давуу ба сул тал

Өнөөгийн хүүхэд, өсвөр үеийнхний төлөвшил хандлага, үзэл бодол, нийгмийн идэвх, оролцооны түвшин, нийгэмшлийн түвшинг илрүүлэх зорилгоор лаборатори сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчдыг хамруулан сурагчдаас асуулга судалгаа авах, судалгааны материалд боловсруулалт хийх, тайлбар өгөх, дүн шинжилгээ хийх зэргээр судалгааг хийв. Ахлах ангийн сурагчдын нийгмийн оролцоо, идэвх сонирхол, үзэл бодол, хэрэгцээг илрүүлэхийн тулд дараах шалгуураар тэдний төлөвшил хандлагыг тандах судалгааг авсан. Үүнд:

-Мэдлэг, ойлголт, үнэт зүйлийг хүлээн авахад хэр зэрэг бэлэн буй байдал -Нийгмийн үзэгдэл, үйл явц, үйл ажиллагаанд хариу үйлдэл үзүүлж буй байдал -Нийгмийн үзэгдэл, үйл явц, үнэт зүйлийг эрхэмлэж, үнэлж, эрэмбэлж буй байдал -Иргэншлийн үнэт зүйлийг өөрийн итгэл үнэмшил болгож, түүнийхээ дагуу үйл, үйлдэл хийж буй байдал

Зураг1.

Судалгаанд оролцогчдын Сайн дурын үйл ажиллагаа, хөтөлбөрийн талаар 16% - сайн мэднэ, 44% - дунд зэрэг, 31% - бага зэрэг мэднэ, 9% -мэдэхгүй гэж хариулсан. 74% нь сайн дурын байгууллага түүний үйл ажиллагааны талаар мэдлэг ойлголт тааруу байгаа нь анхаарал татаж байна. Энэ нь сайн дурын үйл ажиллагааны талаар ойлголт хангалтгүй, сайн дурынхны хувь нэмрийг төдийлөн үнэлдэггүй, нийгэмд эерэг хандлага төлөвшөөгүйтэй холбоотой байж болох юм.

Зураг2.

Page 59: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

59

Судалгаанд оролцогчдын 27 хувь маш их ач холбогдолтой, 53 хувь ач холбогдолтой гэж үзсэн нь сайн дурын үйл ажиллагааны талаар өсвөр үеийнхний ойлголт хандлага эерэг байгаа сайн үзүүлэлт юм.Сайн дурын үйлс, түүний ач холбогдлыг олон нийт тэр дундаа өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах нь тэдний оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.

Зураг3.

Судалгаанд оролцогчдын 75 хувь сайн дурын үйл ажиллагаанд оролцох сонирхол, хүсэл тэмүүлэл их байгаа нь судалгаагаар гарсан хамгийн сайн үзүүлэлт юм.Энэ нь сурагчдын хэрэгцээг бүрэн дүүрэн ашиглаж,тэдний хөгжилд хөрөнгө оруулах орон зай, зохион байгуулалт учир дутагдалтайг харуулж байна. Сайн дурын үйл ажиллагаанд оролцож байгаа хүн амын бүлгүүдийн хувьд хүүхдийн оролцоо цөөнх хувийг эзэлдэгийг зарим судалгааны дүн харуулж байгаа ч судалгаанд оролцогсдын 78 хувь нь ямар нэг хэмжээгээр оролцдог гэж хариулсан. Хүүхдийн энэ оролцоо зохион байгуулагдсан, зорилтот үйл ажиллагаа нь эргэлзээтэй байна.

0%

20%

40%

60%

ач холбогдолгүй бага ач холбогдолтой

ач холбогдолтой маш их ач холбогдолтой

3%

16%

53%

27%

Өнөөгийн нийгэмд бусдын тусын тулд нийгмийн сайн үйлсийн төлөө хийж байгаа сайн дурын үйл ажиллагаа хэр ач холбогдолтой вэ?

0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

80%

дэмжиж оролцоно бэлэн биш байна боломжгүй

75%

21%

4%

Чи нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үйл ажиллагаанд оролцох саналыг хэрхэн хүлээж авах вэ?

Page 60: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

60

Сайн дурын үйл ажиллагааны үр өгөөжийг судалгаанд оролцогч хүүхдүүд дараах байдлаар үнэлсэн: – Бусдыг хүндэтгэх, харилцааны чадвар сайжирдаг 90 хувь – Багаар ажиллах чадварт суралцдаг 89 хувь – Төлөвшил хандлагад эерэг өөрчлөлт гардаг 85 хувь – Удирдан зохион байгуулах, манлайлах чадвар эзэмшдэг 80 хувь гэж хариулсан нь өөрийгөө бүрэн

нээж, илрүүлэх,нөөц боломжоо хэрэгжүүлэх хувь хүний нийгэмших чухал хэлбэр гэдэгтэй санал нэг байна.Харин үүний эсрэг саналтай хүүхдүүдийн хувийн жин бага байгааг судалгаа харуулж байна.

Дүгнэлт

1. Боловсролын хүмүүнлэг парадигмын хэрэгцээг судалгааны тэргүүлэх чиглэл гэж үзэж, онол арга зүйн хувьд оновчтой үндэслэгээ тогтоох, судалгааны чадавхи бий болгох, судалгаа шинжилгээний үр дүнг боловсрол, сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд ашиглан турших, үр дүнг тооцох, багш нарын нэгдсэн ойлголт хандлагад нөлөөлөх олон хэлбэрийн ажил зохиох нь зүйтэй байна. 2. Хувь хүн, нийгэмд сэтгэлийн, ёс суртахууны, хэм хэмжээний боловсрол төлөвшүүлэхэд онцгой үүрэгтэй түүх,нийгмийн ухааны хичээл бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын шинэчилсэн төлөвлөгөөнд 9.5 хувь эзэлж байгааг олон улсын жишгийг ( 12 хувиас доошүгй байдаг ) харгалзан нэмэгдүүлэх хэрэгцээтэй байна.Тухайлбал ЕБС-ийн 6-р ангид Нийгмийн ухааныг заавал судлах, мөн бага боловсролын “Хүн ба орчин” хичээл дэх нийгмийн ухааны агуулгыг зохист харьцаагаар нэмэгдүүлэх шаардлагатай байна. 3. Сайн иргэний чанар буюу иргэний боловсролыг сургалт болон сургалтыг дэмжих үйл ажиллагаагаар цогц төлөвшүүлэхийн тулд хөтөлбөрийн агуулга, арга зүйг сэтгэлийн ,ёс суртахууны, хэм хэмжээний боловсролын агуулгаар улам баяжуулах, сурагчдын төлөвшил хандлагыг илрүүлэх, үнэлэх арга,хэрэгслийг улам тодорхой болгох, 4. Ахлах ангийн сурагчдын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах,сайн үйлс бүтээх нийгмийн оролцооны болон сайн дурын үйл ажиллагаа, хөтөлбөрт оролцсон оролцоог сургалтын үндсэн кредит цагт оруулан тооцдог олон улсын жишгийг харгалзан үнэлгээний шинэчлэл хийх, шалгуур үзүүлэлт, аргачлалыг боловсруулж, сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх 5. Олон улсын шилдэг туршлагыг нэгтгэсэн олон улсын нийтлэг бодлого чиглэлийг судлан үзэж, сурагчдын сайн дурын оролцооны үндэсний хөтөлбөр, загвар боловсруулах,энэ талаарх шилдэг туршлагыг дэлгэрүүлэх, “Оны шилдэг хүмүүнлэг үйлстэн” тодруулах, Ном зүй

1. Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр

62% 62%

85% 80% 90% 89%

36% 28%

12% 18%

10% 11% 0%

10%20%30%40%50%60%70%80%90%

100%

Су

ра

х х

үс

эл

с

он

ир

хл

ыг

н

эм

эг

дү

үл

эх

Су

ра

гч

ды

н

мэ

дл

эг

,ча

дв

ар

ыг

ц

ог

ц б

ай

дл

аа

р

хө

гж

үү

лд

эг

Тө

лө

вш

ил

х

ан

дл

аг

ад

эе

рэ

г

өө

рч

лө

лт

га

рд

аг

Уд

ир

да

н з

ох

ио

н

ба

йг

уу

ла

х,

ма

нл

ай

ла

лы

н

ча

дв

ар

дэ

эш

ил

дэ

г

Бу

сд

ыг

хү

нд

эт

гэ

х

ха

ри

лц

аа

ны

ч

ад

ва

р с

ай

жи

рд

аг

Ба

га

ар

аж

ил

ла

х

ча

дв

ар

т с

ур

ал

цд

аг

а б в г д е

тийм үгүй

Page 61: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

61

2. Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр 3. Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр 4. Монгол улсын боловсролын тухай хууль 5. Бага,дунд боловсролын тухай хууль 6. Монгол улсын Засгийн Газрын 2013 оны 295 дугаар тогтоол, ”Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр 7. БШУ-ны сайдын 2013 оны 155 дугаар тушаал “Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого 8. Чулууунжав. Д, (1997) Иргэний нийгмийн онол практикийн зарим асуудал., УБ 9. Монгол хүний хөгжлийн илтгэл., (2005), УБ 10. Монголын сайн дурын үйл ажиллагааны нөхцөл байдлын үнэлгээ ба зөвлөмж., (2012), УБ 11. Пүрэв. О., (2007) Монголын боловсрол, сургалтыг хүмүүншүүлэх онол арга зүйн зарим асуудал., УБ 12. МУБИС Эрдэм шинжилгээний бичиг (2016) Лавай., УБ

ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, СЭТГЭЛЗҮЙН ЭМГЭГТ НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛ, ШИЙДВЭРЛЭХ ГАРЦ

Б.Хашчулуу

Хураангуй

Нийтийн үйлчилгээ ялангуяа кино үзвэрийн үйлчилгээнд мөрдөгдөж буй олон улсын /АНУ/ үнэлгээ насны ангилал манай орны нөхцөлд хэрэгжиж буйгаа байдал, дотоод гадаад кинонд насны ангилалыг тодорхойлсон байдалд нэр бүхий үзвэрийн газруудын зарлалын самбарт үнэлгээ хийсэн ба монгол улсад мөрдөгдөж буй хүүхэд хамгааллын эрхзүйн зарим баримт бичгүүдтэй харьцуулан судалсан байна.

Түлхүүр үг. Насны ангилал буюу рейтинг, кино үзвэрийн газар, медиа, кино контент , хууль, эрхзүйн баримт бичиг.

Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай багц хуулиуд 2016 оны 09 сарын 01 нээс мөрдөгдөж буй билээ. Эдгээр багц хуулиуд нь 1994 онд батлагдснаас хойш анх удаа шинэчлэгдэж байгаа бөгөөд улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн байдал, нийгмийн ухамсарт гарсан өөрчлөлтүүдийг тусган зайлшгүй шинэчлэгдэх шаардлага гарсан гэдэг нь тодорхой юм. Эндээс Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8-р зүйл Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал гэсэн хэсэг дээр анхаарал хандуулахыг хүслээ.

Өнөөдөр монгол улсад мөрдөгдөж буй хуулиар цахим орчинд хүүхэд хамгаалах заалтууд нь Садар самууниай тэмцэх тухай хууль , Цахим тоглоомын газрын ажиллах журам, Реклам зар сурталчилгааны тухай хууль зэргээр хязгаарлагдаж байна. Улам бүр даяаршигдан хөгжиж буй дэлхий ертөнцөд үндэсний өв соёлоо авч үлдэх нь хамгийн чухал юм. Ялангуяа мэдээллийн ба соёлын асар их атмосфер орчинд дангааршил буюу үндэсний соёл, менталитетыг хадгалан авч үлдэх талаар бодлогын түвшинд анхаарах цаг болжээ. Үзэл суртлын хувьд хатуу нэг чиг баримжаатай хяналт дор 70 жил явсны эцэст нийгмийн өөрчлөн байгуулалтаар эрх чөлөө, олон ургалч үзэл санаа нэрийн дор мэдээллийн аюулгүй байдал маань хэтэрхий лебаральчлагдсан байна. Энэ байдал нь сэтгэхүй зан төлөвийн хувьд бүрэн төлавшиж амжаагүй бага болон өсвөр үеийнхний хувьд сэтгэцийн эмгэгийн талаар тоо, стандарт бүртгэх хэмжээнд нөлөөлж байгаа нь медиа орчны (сэдвийн хүрээнд кино бүтээлийн тухайд авч үзлээ) хэрэглээнд бүхий талаар анхаарч судлах цаг ирснийг харуулж байна. “Бүх урлагын дотроос хамгийн чухал нь кино урлаг” гэж хэлжээ. Өнөөдөр даяаршлын эринд улс үндэстнүүдийн соёлыг хувь хүн иргэн бус медиа урлаг түгээн дэлгэрүүлж байна. Хөгжингүй орнуудын хувьд кино урлаг нь соёлын асар том бодлого болон хөгжиж байна. Энэ нь тэр соёлыг хүлээн авч буй улс орны нийгмийн сэтгэлзүйд сөрөг хандлагыг хэдийн бий болгожээ. Тухайлбал солонгосын кино урлаг. Зах зээлийн нийгэмд шилжсэн өнгөрсөн 26 жилийн хугацаанд хүүхдэд зориулагдсан дэлгэцийн бүтээл бүрэн орхигдсон бөгөөд энэ оронзайг гадны /ихэвчлэн холливуудын бүтээл / контент, стандарт эзэлжээ. Тухайлбал өнөөдөр кино театрт гарч буй гадаадын кинонууд нь өөрийн улс орны насны ангилал буюй рейтингээр гарч байгаа бөгөөд энэ нь монгол хүүхдийн онцлог на сэтгэхүй тохирч байгаа эсэхэд хүүхдийн эрхийн ажилтнууд болон судлаач, урлаг судлаачид анхаарах шаардлагатай болжээ. Юуны өмнө үндэсний онцлог монгол хүүхдийн нас сэтгэхүйд туссан монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцсэн насны ангилал буюу рейтинг

Page 62: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

62

боловсруулах шаардага тулгарч байна. Нөгөө талаар цахим орчин дах бага болон өсвөр үеийнхний асуудалд зөвхөн сэтгэхүйн эрүүл мэндээс гадна нийгэмд ирээдүйд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна. Тухайлбал насны ангилал үл тохирсон кино нь хүчирхийлэл болон бэлгийн сэдэл төрүүлж байгаа талаарх судалгаа өнөө хүртэл байхгүй байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь

1. Гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан нөхцлийг илрүүлэх, арилгах замаар гэмт хэрэгтнүүдэд ашиглагдах боломжийг арилгах

2. Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа буюу сэдэж, санаархаж байгаа этгээдэд өөрт нь нөлөөлөх 3. Гэмт хэрэг үйлдэгдэх болон гэмт зорилго сэдэлт хэрэгжихэд нь саад хийх ( Гадаад улс орнуудын

гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өнөөгийн байдал. Ч.Нямсүрэн. 2010. х 40 ) гэсэн чигэлэлээр хийгддэг бол энэ ажлын хүрээнд олон нийтээс хууль журам зөрчихөд хүргэж, нийгэмтэй сөргөлдөхөд хүргэж байгаа ёс суртахуунлаг бус зан үйлийг нийгэм, иргэн, бүлэг хамтлагаас шуурхай баримжаалах чиглэлд анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. Үүний тулд төр, олон нийтийн арга хэмжээний уялдаа болон туслах шинжтэй эдийн засаг, соёл хүмүүжлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

Хүүхэд гэмт хэрэг үйлдэж байгаагийн шалтгаан нөхцлийн судалгааны тайлан, гарын авлага бүтээлд гэмт хэрэг үйлдсэн болон хэрэгт холбогдсон мөрдөн байцаалтын шатанд байгаа, шүүхийн тогтоолоор өөр төрлийн ял шийтгэлээр шийтгэгдсэн 40 хүүхдээс авсан судалгаагаар

- Таныг ямар байдлаар өсгөсөн бэ? 31 буюу 77,5% нь эрхлүүлж - Та компьютер тоглоом тоглодог уу? 25 буюу 62,5% тийм - Та зурагт интернетээс гэмт хэрэг хийх санаа авсан уу? 36 буюу 90% үгүй - Та өөрийгөө яагаад энэ хэрэгт холбогдсон гэж бодож байна? 15 буюу 37,5% нь мэдэхгүй

буюу өөрийн мэдэлгүй, үгүй гэж хэлж чадаагүй гэж 15 буюу 37,5% - Та ямар хэрэгт холбогдсон бэ? 19 буюу 47,5% нь дээрэм хариулсан

Үүнээс харахад өөрийн мэдэлгүй, дотроо болохгүй гэж бодож байсан ч үгүй гэж хэлж чадаагүй гэсэн хариултууд ихэнхи хувийг эзэлж байгаа ба компьютер тоглоом тоглодог хүүхдүүд байна. Мөн гэмт хэрэгт оролцсон хүүхдүүд нь ихэвчлэн дээрэм буюу хүчирхийллийн сэдэлтэй гэмт хэрэг үйлдсэн байгаа нь анхаарал татаж байна./энэ төрлийн гэмт хэрэг нь сэдэл гэхээсээ хүүхдийн ухамсарт үйл ажиллагаатай шууд холбоотой юм/

Эцэг эхээс авсан судалгаагаар:

- Танай гэр бүлийн уур амьсгал ямар байсан бэ? 32 буюу 80% тайван - Танай хүүхэд энэ хэргийг хэн нэгэний дарамтан дор хийсэн эсэх 30 буюу 75% үгүй - Танай хүүхэд яагаад энэ хэрэгт холбогдсон гэж та бодож байна вэ? 10 буюу 25% нь

мэдэхгүй гэж хариулсан

Эцэг эхийн хувьд хүүхдээ гэмт хэрэгт холбогдсон байдлыг ихэвчлэн эрхлүүлж өсгөсөн гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гэвч эрхлүүлж өсгөсөн гэдэг нь асуумжийн хувьд тодорхой бус бөгөөд бусдаас өмөөрч өсгөсөн гэсэн үг үү эсвэл амьдралын сайн мууг ялгах чадвар суулгаж өгөөгүй гэсэн үг үү эсвэл тостой торгонд хөлбөрүүлж тоостой гараар бариулаагүй гэсэн үг гэх мэтээр тодорхой бус хариулт байна. Гэвч эцэг эхийн хувьд хүүхдийнхээ хүмүүжлийн алдаанд дүгнэлт хийх чадваргүй байна гэдэг нь хамгийн анхаарал татаж байгаа асуудал юм. Харамсалтай нь цахим тоглоом хүүхдийн ухамсарт гэмт хэрэг болон хүчирхийллийн сэдэл төрүүлж байгаа талаар судалгааны материал хомс байгаа бөгөөд дээрх судалгаанд оролцсон хүүхдүүдийн 25 буюу 62,5% РС тоглодог боловч, тэдний 2 буюу 5% нь өдрөөр тоглодог, 14 нь буюу 35% нь огт тоглодоггүй гэж хариулсан нь компьютер тоглоом өөрөө хүүхдийн гэмт хэрэг хийх шууд шалтгаан гэж үзэх үндэслэлгүйг харуулж байна. Тийм учраас зарим оронд зөвхөн цахим тоглоом бус мэдээлэл технологийн бүхий л хэрэглээнд зориулсан хууль хэрэгждэг. Тухайлбал ОХУ-д медиа хэрэглээг

Page 63: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

63

“Хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд нөлөөлөх мэдээллээс хамгаалах тухай”16 холбооны хуулиар зохицуулдаг бөгөөд түүнд мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг 5 насны ангилал мөрдөж байна.

1. 6 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан 0+ бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөхүйц мэдээлэл түүний дотор муу зүйлийг ялан дийлсэн утга санааг хүчирхийллийн бус байдлаар гаргахыг шаарддаг.

2. Харин 6 болон түүнээс дээш насны хүүхдүүдэд зориулсан 6+ мэдээллийн технологийн бүтээлүүд нь хүний зовлон шаналалыг харуулж болох эцсийн үр дүн нь хүний үнэт зүйлийг үгүйсгээгүй байх, золгүй явдал, авто осол, сүйрэл, үхлийг үзүүлж болох ч тэр нь тухайн насны хүүхдүүдэд айдас, түгшүүр эсвэл эвгүйцэл төрүүлэх ёсгүй.

3. 12 болон түүнээс дээш насны хүүхдүүдэд зориулсан 12+ бүтээлүүдийн талаар Холбооны хуулийн 8 –р зүйлд заасан бөгөөд хүчирхийллийг иргэний эрх болон төр нийгмийн хууль ёсны сонирхлыг хамгаалах үүднээс хэрэглэсэн байдлыг хүлээн зөвшөөрөх, олон нийтийн хорт зуршил /тамхи,архидалт мөрийтэй болон бооцоот тоглоом үзүүлэхийг хориглох бөгөөд эдгээр зүйлсийн хор хохирлыг дүрсэлсэн зүэгдэл харуулж болно /

4. 16 болон түүнээс дээш насанд дээрх хорт зуршлын хор хөнөөл аюулыг тайлбарлах, зарим тохиолдолд зүй бус үг хэллэг болон сүйрэл осол гамтэл дүрслэн харуулах, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн харилцааг илэрхийлсэн дүрслэл, иргэний болон төрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хэрэглэсэн хүчирхийлэл харуулахыг зөвшөөрдөг

5. 18 болон түүнээс дээш насны ангилалд насанд хүрэгчдийн хуулиар хориглоогүй эротик дүрслэл, зүй бус хэллэг, хүчирхийллийн үзэгдэл гаргахыг зөвшөөрөх гэх мэт.

Дэлхийн медиа салбарт хөгжлөөрөө тэргүүлж буй АНУ д цахим тоглоом болон дэлгэцийн бүтээлд тусдаа 2 стандарт хэрэгждэг бөгөөд цахим тоглоомд C, E, E10+, T, M, болон A гэсэн 6 ангилал, дэлгэцийн бүтээлд:

1. G - general audiences буюу насны хязгаарлалт байхгүй. Энэ ангилалд сексийн болон мансууруулах бодисын хэрэглээ огт байхгүй, зүй бус үг хэллэг өдөр тутмын ярианы хэмжээнд байна.

2. PG - parental guidance suggested буюу эцэг эхийн зөвшөөрөл. Энэ насны ангилал нь тухайн киног эцэг эхийн хамт үзэхийг зөвлөдөг бөгөөд бага насны хүүхдүүдэд зохисгүй үзэгдэл байж болох ч хүчирхийлэл, мансуурлын үзэгдэл тодорхой хязгаарлагдмал түвшинд байна. Ерөнхийдөө эцэг эхийг хүүхдүүддээ үзүүлэхээс өмнө сайтар танилцахыг зөвлөдөг.

3. PG-13 parents strongly cautioned буюу эцэг эх зайлшгүй анхааруулдах ёстой бөгөөд 13 аас доош насны хүүхдүүдэд зохисгүй агуулгатай хүчирхийлэл болон мансуурал дүрслэгдсэн зүй бус үг хэллэг ихээр хэрэглэгдсэн, сексийн үзэгдэл гарна.

4. R – restricted 17 нас хүрээгүй хүүхдүүдэд эцэг эх болон асран хамгаалагчийн зөвшөөрлөөр үзэхийг зөшөөрдөг бөгөөд киноны нилээд хэсэг нь насанд хүрэгчдэд зориулагдсан гэж үздэг.

5. NC-17 - no one 17& under admitted. 17 болон бага насны хүүхдүүдэд хориглосон бөгөөд насанд хүрэгчдийн үзэгдэл, гаж болон секс үг хэллэг, мансуурал хүчирхийллийн үзэгдэл, порнографик дүрслэгдсэн байна

Манай улсад энэ талын эрхзүйн зохицуулалт хангалтгүй байна17. Нийгмийн өөрчлөн байгуулалтын шуурганд үндэсний кино урлаг ялангуяа хүүхдэд зориулсан тайз дэлгэцийн бүтээл хийгдэхээ болсон манай орны хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн /энэ нь ихэнхдээ холливуудын үнэлгээ/ рейтинг үнэлгээг кино үзвэрийн газруудад ашиглаж18 байна. Илтгэлийн хүрээнд өнөөдөр үйл ажиллагаа явуулж

16 Монгол улсын Боловсролын хуулинд зааснаар (боловсролын зарчим тасралтгүй байна) 6 настай сургуульд элссэн хүүхэд завсардалгүй суралцвал бага боловсролыг 5 жил суралцаж 11 настай, суурь боловсролыг 9 жил суралцаж 15 настай, бүрэн дунд боловсролыг 12 жил суралцаж 18 настай бүрэн дунд боловсрол эзэмшиж байна 17 Иргэний хуулиар хүүхдийн эрхзүйн чадамжийг бүрэн чадамж 18 нас, бүрэн бус чадамж чадамж 14-18 нас, эрхзүйн зарим чадамж 7-14 нас, эрхзүйн чадамжгүй иргэн гэж 7 хүртэлх насны хүүхдийг тодорхойлдог. 18 Телевизүүд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 15 тоот тогтоолын хавсралтын дагуу “Өргөн нэвтрүүлгийн

зохицуулалт, нөхцөл шаардлага”ар Нэвтрүүлгийн агуулгад насны ангилал тогтоож, түүнийг таних тэмдэг, тэмдэглэгээг стандартад

Page 64: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

64

буй томоохон кино үзвэрийн газруудын одоо гарч байгаа болон удахгүй гарах киноны зарлалын самбарт үнэлгээ хийсэн юм.

Тэнгис буюу хуучнаар Ялалт кино театр 2003 онд шинэчлэгдэн дэлхийн стандартад нийцсэн үзвэрийн 4 зааланд нэг дор 1186 үйлчлүүлэгчид үйлчлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус кино театрт өнөөдрийн байдлаар дотоодын 5 гадаад зах зээлийн 5 кино гарч байгаа бөгөөд хүснэгтийн насны ангилал нүдэнд тухайн театрын зарлалын самбарт гарсан мэдээллийг авсан болно. Үүнийг дэлхийн кино сонирхогчдын Rottentomate.com сайтын мэдээлэлтэй харьцуулан үзвэл:

Хүснэгт1.

Тэнгис кино театр Rottentomatoes.com Киноны нэр Насны ангилал Статус Насны ангилал

1 XXX Pg-13 Гарч байгаа Pg-13 2 The great wall 13+ Pg-13 3 Assissins creed 13+ Pg-13 4 Sing Бүх нас Pg 5 Passengers Pg-13 Pg-13 6 Приусны босс Бүх нас 7 Амьдралоги Бүх нас 8 Рэкет 13+ 9 Аз жаргал Бүх нас 10 Сайн аав Бүх нас 1 The batman lego movie Бүх нас Удахгүй гарах Pg 2 Rings 13+ Pg-13 3 The last face Pg-16 R 4 Bauty and beast Pg Pg-13 5 Spider man Бүх нас NR 6 Despicable me Бүх нас NR 7 Resident evil Pg-13 R

Тус кино театрт гарч буй бүх насныханд зориулагдсан монголын уран сайхны зарим киноны танилцуулга / www.tengis.mn сайтаас авсан зурган мэдээлэл/

1. “Аз жаргал” МУСК танилцуулга.

2. “Приусны босс” МУСК танилцуулга.

заасны дагуу зурагтын дэлгэц дээр үзүүлнэ. Олон нийтэд нэвтрүүлгийн насны ангиллын тэмдэг, тэмдэглэгээг сурталчилж,

таниулна

.

Page 65: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

65

3. “Сайн аав” МУСК танилцуулга.

2009 онд шинэчлэгдэн нээгдсэн Өргөө кино театр мөн үзвэрийн 4 заалтай өнөөдрийн байдлаар дотоодын 4, гадаад зах зээлийн 4 кино албан ёсны эрхтэйгээр гарч байна.

Хүснэгт2.

№ Өргөө кино театр Rottentomatoes.com Киноны нэр Насны ангилал Статус Насны ангилал

1 Сайн аав Pg Гарч байгаа 2 XXX Pg Pg-13 3 Приусны босс Pg 4 The great wall Pg Pg-13 5 Амьдралоги Pg 6 La la land Pg Pg-13 7 Sing Pg Pg 8 Aз жаргал Pg 1 Fifty shades darker Pg Удахгүй гарах R 2 Rings Pg Pg-13 3 John wick Pg R 4 A monster call Pg Pg-13 5 Resident evil Pg R

Тус кино театрт гарч буй бүх насныханд зориулагдсан монголын уран сайхны киноны танилцуулга / www.urgoo.mn сайт/

1. Амьдралоги МУСК танилцуулга

Page 66: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

66

Дүгнэлт

Зах зээлд байр сууриа эзэлсэн томоохон 2 кино театрын зарлалын самбараас харвал

1. Киноны албан ёсны рейтинг үнэлгээг дотоодын зах зээлд өөрчлөн нэрлэх байдал түгээмэл байна. Ингэхдээ Нэгдүгээрт агуулгын хувьд буюу PG ангилалыг бүх насныханд гэсэн тайлбартай тавих, R ангиалалыг PG-13 эсвэл PG-13 ангилалыг PG гэж нэрлэх Хоёрдугаарт олон улсын ангилалыг өөрчилсөн стандарт бус үнэлгээ 13+, PG-16 гэх мэт үнэлгээ ашиглаж байна.

2. Садар самуунтай тэмцэх хуулийн хүрээнд эротик болон порнограф дүрслэл, агуулга бүхий кинонд хатуу цензур тогтоож байгаа /контент үзүүлэгч нар/ хэдий ч хүчирхийлэл, цус болон зүй бус үг хэллэг бүхий кино контентүүдэд дээрхтэй адил шаардлага тавихгүй байна. Тухайлбал R ангиалалын Resident evil, John wick, A monster call гэх мэт кинонуудад PG эсвэл PG-13 гэсэн ангилал ашиглаж байна..

3. Дотоодын ихэнх кино Бүх насныханд гэсэн ангиалалаар гарч байгаа боловч танилцуулга болон трейлир нь насны ангилал зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Тухайлбал “Аз жаргал” “Приусны босс” уран сайхны кинонууд нь агуулгын хувьд хүнд сэдэвтэй байна. Мөн 18+ гэсэн тэмдэглэгээнд ямар контентийг хамруулж үзэж байгаа нь ойлогмжгүй байна.

4. Дээрх үзвэрийн газруудад гарч буй киноны насны ангилалыг монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцүүлсэн эрхзүйн баримт алга байна. Зохицуулж байгаа эрхзүйн актууд нь ерөнхий хуулийн хүрээнд дурьдагдсан байна.

5. Мөн үзвэрийн газруудад насны ангилал болон түүнд тохирсон контентийг үзэж байгаа хэрэглэгчдэд болон контент үзүүлэгч байгууллагад хяналт үнэлгээ хийсэн талаар судалгааны болон үнэлгээний тайлан огт байхгүй .

Энэ бүхэн нь манай улсын хувьд өсвөр ба бага насны хүүхдүүдийг мэдээллийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй байгааг харуулж байгаа бөгөөд мөрдөгдөж буй хууль эрхзүйн баримт бичгийн хүрээнд хүүхдийн нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон насны ангиалал буюу рейтинг боловсруулах шаардлага гарч байна.

Зөвлөмж

1. Кино үзвэрийн газрууд телевиз кабелийн сувгаар гарч буй кино контентүүдэд монгол хүүхдийн нас сэтгэхүйн онцлог болон одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцүүлсэн насны ангилал буюу рейтингийг боловсруулж нэг ижил стандартаар мөрдүүлэх

2. Гадаадын болон дотоодын кино контентүүдэд насны ангилал буюу рейтинг тогтоох эрх бүхий байгууллагыг Нийслэлийн Соёл урлагын газар болон Хүүхэд гэр бүл залуучуудын газрын дэргэд байгуулах. Энэ тал дээр олон нийтийн хяналт үнэлгээг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагуудыг чадваржуулах

3. Цахим тоглоом болон медиа контентүүдийн агуулга, үр нөлөөнд өсвөр, бага насныхны дунд судалгаа явуулах, телевиз суваг болон үзвэрийн газаруудад гарч буй кино контентүүдэд хяналт мониторинг хийх, бодлогын судалгаа явуулах

4. Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан мэдээллийн аюулгүй байдлын талаар бие даасан хуулийг боловсруулахад, олон нийтийн анхаарал дуу хоолойг нэгтгэн, иргэний нийгмийн байгууллагаар дамжуулан эрх баригчдад хүргэх,

Аз жаргал, зовлон гуниг, хайр дурлал, хардалт, амжилт, бүтэлгүйтэл гээд л хар, цагаан хосолж байдаг хүний амьдралд бид

төрөхдөө "Амьдралын сурах бичиг"-ээ өвөртлөөд ирдэг бол хичнээн сайхан! Өөрийн биеэр туулж байж л амьдралын зах

зухаас мэдэж, сурч, туршлагажиж ухаардаг. Энэ бол "Амьдралоги" юм. Тэгвэл амьдралынхаа 2 дахь үеийн хямралд орсон

гэр бүлийн хос, амжилттай яваа ч заяаны ханиа хараахан олоогүй бүсгүй, залуу халуун насныхаа алдаа, оноог дэнслүүлэн

яваа оюутан охин болон киноны бусад дүрүүдийн аз жаргалын төлөөх тэмцэл болон тэдний санаанд оромгүй

сонголтуудыг "Амьдралоги" романтик инээдмийн уран сайхны киноноос үзээрэй.

Page 67: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

67

5. Эцэст нь эх оронч үзэл өв соёл уламжлалаа эрхэмлэн дээдэлдэг монгол хүнийг өсгөн хүмүүжүүлэхэд хүүхэд залуучуудад чиглэсэн медиа урлагыг төрөөс бүхий л талаар дэмжих зайлшгүй шаардлагатай байна.

Ном зүй

1. Эрдэнэбаатар. Д., (2013 он) Насанд хүрээгүй хүн гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцлийг судлах нь

2. Нийслэлийн цагдаагийн газар., (2010 он) Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зарим асуудлууд., УБ

3. Харилцаа холбооны зохицуулах хороо., (2015 он) Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага., УБ

4. ЦЕГ.,(2016 он)., Гэмт хэрэг үйлдсэн байдал. Статистик мэдээ., УБ 5. Садар самуун явдалтай тэмцэх тухай. 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 6. Хүүхэд хамгааллын тухай. 2016 оны 02 сарын 05-ны өдөр

Бусад

7. www.mpaa.org/film-ratings/ 8. www.rottentomatoes.com 9. www.tengis.mn 10. www.urgoo.mn 11. www.consultant.ru/document/cons_doc_LAW_

ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ХҮСЭЭГҮЙ ЖИРЭМСЛЭЛТИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ ХАНДЛАГЫГ СУДАЛСАН НЬ

У. Хоролхүү

Удирдсан багш Т.Цэндсүрэн (Ph.D , дэд профессор) МУБИС, НААЗТ

Хураангуй

Энэхүү илтгэл нь хүсээгүй жирэмслэлт түүний шалтгаан үр дагаврын талаарх өсвөр насны охидын мэдлэг хандлагыг тодруулж, түүнээс урьдчилан сэргийлэх боломж арга замыг тодорхойлох зорилготой. Судалгааны мэдээллийг тоон болон чанарын аргуудыг ашиглан цуглуулсан.

Түлхүүр үг. Өсвөр насны охид, хүсээгүй жирэмслэлт, ойлголт хандлага, урьдчилан сэргийлэх боломж арга зам

Удиртгал

Өсвөр үеийн охидод тохиолддог олон ээдрээтэй асуудлын нэг нь яах аргагүй охидын жирэмслэлт юм. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас өөрөө хянах боломжгүй нөхцөл байдлаас эсвэл өөрийгөө эрсдэлд оруулсан болгоомжгүй нэг үйлдлээсээ болоод цагт 1,600, хоногт 38,000 гаруй өсвөр насны охид хүүхэд

Page 68: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

68

төрүүлж байна гэсэн тоо гаргасан байна. Манай улсын хувьд 1990 оноос хойш өсвөр насны охидын төрөлт буурсан боловч 2005 оноос өссөн үзүүлэлт байна. Энэ нь манай улсын өсвөр насны охидын төрөлт Зүүн Азийн орнууд дундаа харьцангуй өндөр үзүүлэлт болж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн гол насны буюу үндсэн бүлгийн эмэгтэйчүүдийн төрөлт буурч байхад өсвөр насныхны төрөлтийн давтамж нэмэгдсээр байна. Жирэмсэлсэн охидын ихэнх нь хүсээгүй үедээ, тохиолдлоор, гэр бүл болоогүй байхдаа жирэмсэлдгээс төв суурин газрынхан нь үр хөндүүлэх, хөдөөгийнхөн нь “хүсээгүй” хүүхдээ төрүүлэх замыг ихэвчлэн сонгодог ажээ. Мөн манай улсад сүүлийн жилүүдэд өсвөр насны охидын жирэмслэлт харьцангүй нэмэгдэж байгаа нь дараах тоо баримтаас харагдаж байна. Тухайлбал 2011 онд 15-19 насны 2712 байсан бол 2012 онд энэ тоо нэмэгдэж 4198 болжээ. Харин өнгөрсөн оны хувьд 3589 охин өсвөр насандаа ээж болсон байна. Энэ бүхнээс үүдэн хүсээгүй жирэмслэлтийн асуудал түүний шалтгаан хүчин зүйлийн талаарх өсвөр насны охидын мэдлэг хандлагыг тодорхойлон судлах хэрэгцээ шаардлага гарч ирж байгаа юм. Хүсээгүй жирэмслэлт түүний шалтгаан үр дагаврын талаарх өсвөр насны охидын мэдлэг хандлагыг тодруулж, түүнээс урьдчилан сэргийлэх боломж арга замыг тодорхойлох зорилгоор бид энэхүү илтгэлийг бичлээ.

Судалгааны арга зүй, аргачлал. Энэхүү судалгаагаар хүсээгүй жирэмслэлтийн талаарх өсвөр насны охидын мэдлэг, хандлагыг судлах зорилготой. Уг судалгааг ЕБС-ийн 11, 12 – р ангийн сурагчдаас боломжит түүврийн аргыг ашиглан урьдчилан бэлдсэн анкетын асуулгын дагуу авсан бөгөөд асуулгын 1-7 дахь асуултаар өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэтийн талаарх мэдлэгийг тодорхойлох бөгөөд 8 -10 дахь асуултаар хүсээгүй жирэмслэтийн талаарх өсвөр насны охидын хандлагыг судална. Судалгааны дүнг SPSS 20 програм ашиглан боловсруулж, дүн шинжилгэ хийсэн.

Өсвөр насны хүүхдийн нийгэм сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ

НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ-ын тодорхойлолтоор өсвөр нас гэдэг нь хүүхэд ахуй нас ба орь залуу насны хооронд орших үе шат бөгөөд 10-19 насныхан юм. Шилжилтийн гэж нэрлэхийн учир нь:

1. Хүүхдийн физиологийн хөгжил, бэлгийн бойжилт эрчимтэй явагдан бэлгийн хоёрдогч шинж тэмдэгүүд илрэн охид эмэгтэй хүний, хөвгүүд эрэгтэй хүний намба төрхтэй болно. Бэлгийн сонирхол, хүсэл тэмүүлэл үүсэж “Хүүхдийн” гэсэн бүхнээс тусгаар байхыг эрмэлзэнэ.

2. Сэтгэл зүйн хувьд хүүхэд өөрийгөө “том хүн” боллоо хэмээн бодож “Насанд хүрсэн хүний” байр сууринаас аливаад хандахыг эрмэлзэнэ. Энэхүү мэдрэмжийн илрэл нь:

- Насанд хүрэгчдийн гадаад онцлог шинж, төрхийг дуурайх - Нийгэмшихүйн хүрээнд дээрхи мэдрэмж нь насанд хүрэгч ба өсвөр насныхны хоорондын

хамтын ажиллагааны явцад илрэх - Оюун ухааны хүрээнд дээрхи мэдрэмж нь мэдлэг чадвараа нэмэгдүүлэх гэсэн хүсэл

тэмүүллээр илэрч гарч байдаг. Өсвөр нас гэдэг бол тэр чигээрээ харилцаа байдаг. Үүнийг эцэг эхчүүд насанд хүрэгчид тэр бүр ойлгохгүй “жаахан хүүхэд юу ч мэдэхгүй” гэсэн хандлага байсаар байна. Өсвөр насанд гардаг үндсэн өөрчлөлт нь:

1. Бие бялдар биологийн өөрчлөлт /Биеийн галбир, дүр төрх, бэлгийн хөгжлийн үйл ажиллагаа, бэлгийн хоёрдогч шинж тэмдэгүүд илрэн гарах/

2. Сэтгэл зүйн өөрчлөлтүүд /Өөрийн бие бялдар, оюун ухааны тухай бодох, үзэл санаагаа илэрхийлэх, дэлхий ертөнц, нийгмийн тухай бодол эрэгцүүлэл хийх гм/

Эриксоны тайлбарлснаар өсвөр насны хүүхдүүд

- Том болж байна гэсэн ерөнхий мэдрэмж төрдөг нь энэ насныхны гол онцлог - Тэдний сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөж тайван хүүхэд цочмог загнах, идэвхи

огцом буурах, нийтэч хүүхэд зожигрох гэх мэт

Өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтийн шалтгаан. Өсвөр насныханд дэлхийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудлууд нь хөвгүүд хүчирхийлэлд өртөх, осол аваарт орох, амиа хорлох зэргээс болж өвчин эмгэг олох, нас барах хувь өндөр байхад охид нөхөн үржихүйн эрүүл мэнд, жирэмслэлттэй холбогдсон шалтгаанаар өвчлөх нас барах хувь өндөр байна.

Page 69: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

69

Бэлгийн мэдрэмж нь тааламжтай зүйл боловч өсвөр насныхны хувьд хамгаалалтгүй бэлгийн харилцааны үр дагавар нь амьдралынх нь урт удаан хугацаанд хамааралтай байдаг. Өсвөр насныхны хувьд хүсээгүй жирэмслэлтийн талаарх мэдлэг болон жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаарх мэдлэг дутмаг, бэлгийн хүчирхийлэлд өртөх зэрэг эмзэг байдал нь өсвөр үеийнхнийг хүсээгүй жирэмслэлтэд өртөх өндөр эрсдэлд оруулж байна. Мөн түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн олонх нь анхны бэлгийн хавьтлаар жирэмсэлдэггүй гэсэн буруу ойлголттой явдаг бөгөөд энэ нь тэднийг насанд хүрэхээсээ өмнө жирэмслэх гол шалтгаан болдог байна.

Өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтийн үр дагавар. Өсвөр насны охидын жирэмслэлт нь өвчлөлийн хувь нэмэгдэх, эх, ургийн эндэгдэлтэй нягт холбоотой чухал асуудал юм. Эдгээрт бэлгийн замын халдварууд, хүсээгүй жирэмслэлт зэрэг эрүүл мэндийн болон эдийн засгийн үр дагаврууд орно. Өсвөр насныхны жирэмслэлтийн хувьд хэт эрт төрөлтийн улмаас эх хүүхдийн аль альных нь эрүүл мэнд, өндөр эрсдэлд ордог байна. Өсвөр насныхны дунд бэлгийн бойжилт дуусаагүй, бие сэтгэлийнхээ тэнцвэрийг олоогүй байхдаа бэлгийн харилцаанд орох явдал цөөнгүй ажиглагддаг. Өсвөр насныхны бэлгийн бойжилт эхэлмэгц үр тогтох боломжтой болно. Гэхдээ төрөх зам нь бэлтгэгдээгүй, биеийн хөгжил нь гүйцээгүй, хүүхэд төрүүлэх үеийн сэтгэлийн дарамтыг даван туулахад физиологийн хувьд бүрэн бэлтгэгдээгүй байдгаас төрөх үеийн хүндрэл үүсэхээс гадна хүүхдээ төрүүлж чадахгүй байдалд хүрдэг байна. 15-19 насны охид эмэгтэйчүүд 20-24 насны охид эмэгтэйчүүдтэй харьцуулахад жирэмсний хүндрэлээс болж нас барах магадлал их байдаг байна. Өсвөр насны охид жирэмсэлж, улмаар хүүхэд төрүүлснээр эхийн боловсролын түвшинг бууруулж, нийгэм- эдийн засгийн хамааралтай болох, мөн эх хүүхдийн эндэгдэл болон өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлдэг гэх мэт сөрөг үр дагавар их байдаг байна. Тухайлбал, өсвөр насандаа төрсөн охидын дийлэнх нь сургууль завсардаж, боловсролгүй хоцорч байна. Боловсролгүй байна гэдэг ажилд ороход хүндрэл тулгарахын дохио. Хүүхэд төрүүлсэн өсвөр насны охидын 95 хувь нь ажилгүй гэсэн судалгааны дүн байна. Нөгөө талаар, ажилд орлоо ч зөөгч, бармэн, худалдагч зэрэг үнэлэмж багатай албан бус хөдөлмөр эрхэлж байна. Мөн эрүүл мэндийн хувьд:

- Жирэмсний эрт болон хожуу үеийн хүндрэл гарах - Дутуу төрөх, зулбах - Сэтгэл санаагаар унах - Бусдын дарамт шахалтанд орох - Үргүйдэх - Цус алдах - Амь насаа алдах гэх мэт байдаг. Мөн түүнчлэн өсвөр насны охид хүсээгүй жирэмслэлтэд

өртсөнөөс болж үүсэх хамгийн том эрсдэл бол үр хөндүүлэх явдал юм. Гэвч энэ үзэгдэл нэмэгдсээр байна. Жилд 5000 орчим өсвөр насны охид жирэмсэлсний тал нь буюу 2000 орчим нь үр хөндүүлдэг байна.

Хүсээгүй жирэмслэлтийн талаарх өсвөр насны охидын мэдлэг, хандлага. Өсвөр насандаа яваа хүүхдүүд сонирхолдоо хөтлөгдөн ийм үйлдлийг \ бэлгийн харьцаанд орох\ хийдэг ч эргээд гарах үр дагаврыг тооцоолж үздэггүй байна. Өсвөр үеийнхэн эрүүл мэнд ялангуяа бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг муутай, тэд энэ талаар үнэн зөв мэдээлэл авах боломж хазгаарлагдмал байна. Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн амьдралын талаарх мэдлэгийн түвшинг тогтооход 87 хувь нь хангалтгүй байсан ба тэд энэ чиглэлийн мэдээллийг найз нөхөд, телевиз, сонин зэргээс авдаг байна. Ерөнхий боловсролын сургуулийн албан ёсны хичээлийн агуулга, хөтөлбөрт эрүүл мэндийн , түүний дотор нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловрол олгох асуудал тусгагдсан боловч, хичээл заах багш бэлтгэгдээгүй, сургалтын гарын авлага, материал хүрэлцээгүй зэрэг шалтгаанаар зарим сургуульд уг хичээл ордоггүй, сургалтын цаг цөөн байгаа юм.

Өсвөр насны охид хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх боломж, арга зам. Хүн төрөлхтөн жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг 3000 жилийн тэртээгээс хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх зорилгоор ашиглаж ирсэн. Эдгээр нь амархан олдоцтой, олон тохиолдолд үнэгүй байдаг хэдий ч анхны удаа блон тохиолдлоор бэлгийн хавьталд орж байгаа тохиолдолд жирэмслэлтээс сэргийлэх аргыг бараг хэрэглэдэггүй байна. Үүний шалтгаан нь хаанаас зөвөлгөө авахаа мэдэхгүй, мөн асуухаасаа ичих зэрэг байдаг байна. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаар эмч, гэр бүл төлөвлөлтийн кабинетээс үнэ төлбөргүй бөгөөд хувь хүний нууцыг чанд хадгалсан зөвлөгөө авах эрх хүн бүрт байдаг. Дэлхийн эрүүл

Page 70: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

70

мэндийн байгууллагаас үзэж байгаагаар бэлгийн боловсрол олгосноор бэлгийн харилцаанд эрт орох, бэлгийн үйл ажиллагаа идэвхжихэд хүргэхгүй гэж үздэг ч зөвхөн мэдээлэл хүргэснээр бэлгийн идэвхитэй амьдралынхаа насанд байгаа хүмүүсийг хэт эрт буюу хүсээгүй үедээ жирэмслэхээс сэргийлж чаддаггүй байна.

Жирэмслэлтээс хамгаалах бүх төрлийн хэрэгсэл нь эмэгтэй хүний өндгөн эс эр бэлгийн эстэй нийлэн үр тогтохоос сэргийлэх үйлчилгээтэй байдаг. Жирэмслэлтээс сэргийлэх аргуудыг үндсэн таван бүлэгт хуваан үзэж болно.

- Саад хийх аргууд нь бэлгийн эсийг умайд сэлэн хүрч өндгөн эсэд үр тогтоохоос хамгаалдаг. - Дааврын аргууд нь эмэгтэй хүний биеийн юмны мөчлөгийг зохицуулдаг бэлгийн даавруудад

өөрчлөлт оруулан өндгөн эсийг үр тогтохоос хамгаалдаг. - Ерөндөг нь эр бэлгийн эсүүд өндгөн эсэд хүрэхэд юмуу үр тогтсон өндгөн эсэд умайн салст

давхаргад бэхлэгдэхэд саад хийдэг юм. - Уламжлалт буюу физиологийн аргууд нь эмэгтэй хүний үр тогтохгүй хамгийн бага магадлалтай

үеийг хуанлийн юмуу, бусад аргаар тооцсоноор үр тогтох хамгийн өндөр магадлалтай үед бэлгийн хавьтлыг тэвчих эсвэл үр тогтохоос сэргийлэх бусад аргыг хэрэглэхийг хэлнэ.

- Цэвэршүүлэх арга нь мэс заслын аргаар үр тогтохоос байнгын хамгаалах арга юм.

Судалгааны үр дүнгээс. Хүсээгүй жирэмслэлтийн талаарх өсвөр насны охидын мэдлэг хандлагыг судлах зорилготой уг судалгааг ЕБС 11, 12 – р ангийн нийт 45 сурагчаас боломжит түүврийн аргыг ашиглан урьдчилан бэлдсэн асуулгын дагуу авсан. Судалгааны үр дүнгээс хүсээгүй жирэмслэлтийн талаарх мэдлэг, хандлага дараах байдлаар харагдаж байна.

Зураг 1 Зураг 2

\Зураг 1.\ - ээс харахад судалгаанд хамрагдсан өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэгийн түвшинг үнэлэх өөрийн үнэлэмж өндөр байна. Гэсэн хэдий ч ойролцоогоор 10 хүүхэд тутмын нэг энэ тал дээр бага зэрэг. эсхүл хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ. Харин хүсээгүй жирэмслэтийн талаарх мэдлэгийн түвшин 55 хувь нь зарим зүйлийг мэднэ, 7 хувь нь энэ талаар бараг л мэдэхгүй гэж хариулсан байгаагаас тийм ч сайн биш байгаа нь харагдаж байна.

Хүснэгт1. Хүсээгүй жирэмслэлтийн талаарх өсвөр насны охидын ойлголт

Зөв ойлголт Алдаа ойлголт

Амьдралын төлөвлөгөөнөөсөө эрт хүүхэдтэй болж төлөвлөгөө алдагдах

Бага насандаа жирэмслэх, хүчирхийлэлд өртөх

Хүсээгүй жирэмслэлтийн талаар мэдлэггүйгээсээ болж санамсаргүй бэлгийн хавьталд орох

Эр эм 2 хоёулаа хүүхэд хүсээгүй байхад жирэмсэн болсон байх

Эдийн засаг муу, гэр бүлийн дургүйцэлтэй, нас бага үеийн жирэмслэлт

Алдаа буюу хайргүй хүнээсээ жирэмсэн болох

11%

33% 45%

9%

2%

НҮЭМ-ийн талаарх өөрийн мэдлэгийн түвшин

хангалттай сайн

сайн

дунд зэрэг

бага зэрэг

хангалтгүй

9%

29%

55%

7%

Өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтийн талаарх мэдлэг

маш их зүйл мэднэ

энэ талаар сайн мэднэ

зарим зүйлийг мэднэ

Page 71: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

71

Хувь хүний хариуцлагагүй байдал Буруу үерхэл

Бэлэн болоогүй , ээж болохыг хүсээгүй үедээ жирэмслэх Гэнэтийн зүйл

Хүүхдээ өсгөх нөхцөл бүрдээгүй үедээ өөрийн дур хүслээ барьж чадаагүйгээсээ болоод жирэмслэх

Дотно харилцаанд орох

Хүүхэдтэй болохыг хүсээгүй боловч санамсаргүй жирэмслэх

Хүүхэдтэй болох

Тохиолдлоор эсвэл хэн нэгний дарамт шахалтанд өртөж жирэмсэн болох

Сайн бодолгүй алдаанаас болж ирээдүйн амьдралаа баллах

Төлөвлөөгүй ба өөрийн хүслээр олдоогүй хүүхэд Мэдлэггүйгээсээ болж сэтгэл хөдлөлөөрөө бэлгийн харилцаанд орох

Насанд хүрээгүй охид хүсээгүй үедээ жирэмслэх

Дээрх хүснэгтээс харахад хүсээгүй жирэмслэлт гэдэг ойлголтыг өөр өөрийн бодлоор тайлбарлсан байна. Судалгаанд хамрагдсан охидын өгсөн хариултуудаас харахад хүсээгүй жирэмслэлт гэдэг ойлголтыг зөв ойлгохоосоо илүү буруу ташаа ойлгодог нь харагдсан. Тухайлбал: хүүхэдтэй болох, гэнэтийн зүйл, дотно харилцаанд орох, буруу үерхэл гэх мэт хариултуудыг ихэвчлэн өгсөн байгаагаас харж болно. Энэ буруу ойлголтууд нь цаашлаад тэдний зан үйл, хандлагад сөргөөр нөлөөлж болно.

Зураг3.

Хүсээгүй жирэмслэлттэй холбоотой мэдээллийг ихэнх хүүхдүүд \72%\ гол төлөв гинтернэт, телевиз радио, найз нөхөдөөсөө авдаг нь судалгаанаас харагдаж байна. Харин эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, аав ээж, хичээл сургалт зэрэг эх сурвалжуудаас холбогдох мэдээ, мэдээлллийг олж авах нь харьцангуй бага байна. Үүнээс харахад тэд мэдээллийг өөрсдөө болон найз нөхдийхөө ам дамжсан ярианаас авдаг байна. Иймээс хичээл сургалт болон эмч гэх мэт баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авах нь чухал юм.

Зураг4.

29%

25%

2%

18%

9% 13%

2% 2%

Хүсээгүй жирэмслэлттэй холбоотой мэдээллийн эх сурвалж

интернэт

телевиз радио

сонин хэвлэл

найз нөхөд

аав ээж

47%

22%

7%

9%

4% 2%

9%

Хүсээгүй жирэмслэлтэд өртдөг гол шалтгаан

хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох

ЖСАХ - ийн талаар мэдээлэл муу

өөрийгөө хянах чадваргүй болсон тохиолдолд

хүчирхийлэлд өртөх

Page 72: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

72

Нийт судалгаанд хамрагдагсадын дийлэнхи хувь нь буюу 47 хувь нь буюу 23 охин хүсээгүй жирэмслэтэд өртдөг гол шалтгааныг хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох гэж үзэж байна. Харин 22 хувь нь жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн талаар мэдээлэл муутай байдгаас болж, үлдсэн хувь нь өөрийгөө хянах чадваргүй болсон тохиолдолд, хүчирхийлэлд өртөх, болзооны үеийн хүчирхийлэл, үе тэнгийн дарамт шахалт гэх мэт хүчин зүйлээс болж хүсээгүй жирэмслэлтэд өртдөг гэж үзсэн байна.

Хүсээгүй жирэмслэлттэй холбогдуулан өсвөр насны охидын хандлагыг хүсээгүй жирэмслэлт, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийн эрсдлээс хамгаалах байдал, бэлгийн зан үйл гэсэн хэд хэдэн чиглэлээр тодрууллаа.

Зураг 5. Зураг 6.

Зураг7.

Судалгааны үр дүнгээс харахад хүсээгүй жирэмслэлт нь өсвөр насны охидын дунд байх асуудал биш ээ, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох нь өндөр эрсдэлтэй, жирэмлэлтээс хамгаалах арга хэрэгслүүд нь эрсдлээс бүрэн хамгаалж чадахгүй гэсэн байр суурьтай байгаа нь хүсээгүй жирэмслэлтийн талаарх өсвөр насны охидын хандлага сөрөг байгааг харуулж байна.

Өсвөр насны охид хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх боломж, арга зам

Хүснэгт 2. Өсвөр насны охид хүсээгүй жирэмслэтэд өртсөнөөр ямар үр дагавар үүсч болох вэ?

13%

13%

38%

36%

Өсвөр насны охид жирэмслэх нь байдаг л асуудал гэдэгтэй санал нийлж буй

байдал

санал нийлж байна

зарим талаараа санал нийлж байна

санал нийлэхгүй байна

санал огт нийлэхгүй байна

5% 11%

24% 60%

Тохиолдлын бэлгийн хавьталд орох нь эрсдэл дагуулна гэдэгтэй санал нийлж буй

байдхл

санал нийлж байна

зарим талаараа санал нийлж байна

санал нийлэхгүй байна

санал огт нийлэхгүй байна

16%

24%

51%

5% 4%

ЖСАХ-н эрсдлээс бүрэн хамгаалах байдал

санал бүрэн нийлж байна

санал нийлж байна

зарим талаараа санал нийлж байна

санал нийлэхгүй байна

санал огт нийлэхгүй байна

Page 73: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

73

Хариулт Хувь

Амьдрах итгэл найдваргүй болох, сэтгэл гутралд орох, бие физиологийн сөрөг өөрчлөлт гарах 6.6

Амьдралынхаа туршид харамсах, хэтэрхий эрт амьдрал зохиох, сурч боловсрох эрх хязгаарлагдах 2.2

Боловсролгүй болно 2.2

Буруу үр дагавруудгарна мөн гэр бүл болон цаашдын амьдралд нь сөрөг нөлөөтэй 4.4

Дарамт их байна мөн эрүүл мэнд, сэтгэл санаа, нийгэмд эзлэх байр суурь магадгүй сэтгэцийн өвчтэй болж амь насаа алдаж болно

4.4

Үр хөндүүлснээр дахин хүүхэдтэй болох магадлал буурна, мөн төрөлтийн үеийн хүндрэл гарах, эцэггүй хүүхэд төрөх

32.4

Ирээдүйн амьдралд нь хор хөнөөлтэй, нийгмийн гадуурхал, хичээл хоцрогдол 6.6

Сэтгэл санааны тогтворгүй байдал, нийгмийн харилцаан дахь сөрөг хандлага, бие махбодийн хохирол , хүүхэд дутуу төрөх, өнчрөх г.м

17.6

Сургуульд сурч чадахгүй болох, завсардах цаашлаад эцэг эхдээ хэлээгүйгээс болж амиа хорлох, үе тэнгийхнээсээ ичих г.м

11

Өсөлт зогсоно, цаг хугацаа алдана 2.2

Үеийнхэн дундаа нэр сэвтэнэ 2.2 Ямар нэг өвчин авах 2.2

Өсвөр насны охид жирэмсэлж, улмаар хүүхэд төрүүлснээр эхийн боловсролын түвшинг бууруулж, нийгэм- эдийн засгийн хамааралтай болох, мөн эх хүүхдийн эндэгдэл болон өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлдэг гэх мэт сөрөг үр дагавар их байдаг байна. Тухайлбал, өсвөр насандаа төрсөн охидын дийлэнх нь сургууль завсардаж, боловсролгүй хоцордог бөгөөд цаашлаад үр хөндүүлснээр дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болох гэх мэт олон сөрөг үр дагаврууд гардаг байна. Дээрх хүснэгтээс харахад эдгээр шалтгаанууд бүгд дурьдагдсан байгаа нь өсвөр насны охид хүсээгүй жирэмслэлтээс болж үүсэх сөрөг үр дагаврын талаарх мэдлэг сайтай байгааг харуулж байна. Энэ нь нөгөө талаараа хүсээгүй жирэмслэтээс сэргийлэх нэг боломж юм.

Зураг8.

Жирэмслэлтээс хамгаалах аргууд нь \ бэлгэвч хэрэглэх, дааврын суулгац, холимог эм, хуанли хөтлөх, тэвчих, цэвэршүүлэх г.м\ олон төрөл байдаг бөгөөд нийт судалгаанд хамрагдагсадаас жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийн талаар мэддэг эсэхийг тодруулахад дийлэнхи хувь нь буюу 78 хувь нь бэлгэвч хэрэглэх гэж хариулсан байна. Үүнээс харахад жирэмслэлтээс хагаалах маш олон төрлийн арга байдаг хэдий ч түүнээс зөвхөн ганцхан аргыг л маш сайн мэддэг гэж хариулсан байгаа нь жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийн талаар мэдлэг дутуугаасаа болж хүсээгүй жирэмслэлтэд өртөх магадлал өндөр байгааг харуулж байна. Мөн жирэмслэлтээс хамгаалах аргуудаас өсвөр насны охидод сөрөг нөлөө үзүүлэхээр аргууд ч байдаг бөгөөд жирэмслэтээс сэргийлэх арга хэрэгслийн эерэг болон сөрөг тал, түүнийг хэрхэн яаж хэрэглэдэг, хаанаас авах талаар зохих хэмжээний мэдлэгтэй байх нь өсвөр насны охидыг хүсээгүй жирэмслэлтээс урьдчиллан сэргийлэх нэг арга юм

78%

2% 4%

7% 7% 2%

Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн талаарх мэдлэг

бэлгэвч хэрэглэх

дааврын суулгац

холимог эм

хуанли хөтлөх

тэвчих

бусад

Page 74: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

74

Дүгнэлт

Эрүүл саруул, аз жаргалтай сайхан амьдрахын тулд тохиолдлын бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт болохоос үргэлж сэргийлж байх нь чухал юм. Харамсалтай нь өсвөр насныхны дунд бэлгийн бойжилт дуусаагүй, бие сэтгэлийнхээ тэнцвэрийг олоогүй байхдаа бэлгийн харилцаанд орох явдал цөөнгүй байдаг бөгөөд өсвөр насныхны бэлгийн бойжилт эхэлмэгц үр тогтох боломжтой болдог боловч төрөх зам нь бэлтгэгдээгүй, биеийн хөгжил нь гүйцээгүй байдгаас төрөх үеийн хүндрэл үүсэхээс гадна хүүхдээ төрүүлж чадахгүй байдалд хүрдэг байна. Судалгааны үр дүнгээс харахад нийт судалгаанд хамрагдсан өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэгийн түвшин болон хүсээгүй жирэмслэлтийн талаарх ойлголт нь тийм ч муу биш байгаа нь харагдаж байсан.\ зураг1, хүснэгт 1\ Мөн хүсээгүй жирэмслэлттэй хобоотой мэдлэг мэдээллийг судалгаанд хамрагдагсдын дийлэнхи хувь нь интернэт, телевиз радио, найз нөхдөөсөө авдаг байна. Эндээс харахад өсвөр насны охид хүсээгүй жирэмслэлтийн талаарх мэдээллийг найз нөхдийн ам дамжсан яриа болон интернэт цахим орчноос их авч байгаа нь тэдэнд тийм ч баталгаатай мэдээлэл болж очдоггүй байна. Иймээс хүсээгүй жирэмслэлт болон НҮЭМ – ийн талаарх мэдээллийг хичээл сургалтаар олгох нь илүү үр дүнтэй.

Судалгаанд хамрагдсан нийт охид өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтэд өртдөг гол шалтгааныг хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох мөн хүсээгүй жирэмслэлтийн талаарх мэдлэг муугаас болдог гэж үзсэн байна. Өсвөр насны охид хүсээгүй жирэмслэлтэд өртсөнөөр үүсэх үр дагаврыг үр хөндүүлэх түүнээсээ болоод дахин жирэмслэх боломжгүй болох, сургууль соёлгүй болох, нийгмийн харилцаа сөрөг болох, гэр бүлийн харилцаа муудах, цаашлаад амь насаа алдах эрсдэлд ч орж болзошгүй гэж үзсэн нь өсвөр насны охид хүсээгүй жирэмслэлтэд өртсөнөөр үүсэх сөрөг үр дагаврын талаар сайн мэдлэгтэй байна. Мөн хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийн талаарх мэдлэгтэй эсэхийг тодруулахад судалгаанд хамрагдагсдын дийлэнхи хувь нь буюу 78 хувь нь бэлгэвч хэрэглэх аргыг мэддэг бөгөөд цөөхөн хувь нь хуанли хөтлөх, тэвчих гэсэн аргуудыг мэднэ гэж үзэж байсан нь өсвөр насны охид жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийн талаарх мэдлэг дутмаг байдаг нь харагдаж байна. Мөн жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн талаарх мэдээллийг авах эх сурвалж дутмаг байна. Үүнээс харахад өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлт, түүнээс сэргийлэх аргууд, түүнд өртдөг гол шалтгаан, хүсээгүй жирэмслэлтэд өртсөнөөс болж үүсэх үр дагаврууд зэргийн талаарх мэдлэгийн түвшин тийм ч муу биш байгаа нь харагдаж байгаа хэдий ч тэдний дунд хүсээгүй жирэмслэлт байсаар л байна. Түүнчлэн хүсээгүй жирэмслэлтийн талаарх хандлагыг судлахад хүсээгүй жирэмслэлт нь өсвөр насны охидын дунд байх асуудал биш, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох нь өндөр эрсдэлтэй, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслүүд нь эрсдлээс бүрэн хамгаалж чадахгүй гэсэн байр суурьтай байгаа нь хүсээгүй жирэмслэлтийн талаарх өсвөр насны охидын хандлага сөрөг байгааг харуулж байна.

Ном зүй

1.Батнасан, Ч., (2012) Эрүүл мэнд ., Улаанбаатар хот 2. Мягмар, О., (2014) Хүний хөгжлийн цуврал лекцүүд., Улаанбаатар хот 3.Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг., (1997) Өсвөр залуу үеийг гэр бүлд бэлтгэх нь.,

Улаанбаатар хот 4. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа. (2008, 2013). 5.Солонго, А., Бэлгийн болон НҮЭМ-ийн үйлчилгээ хүртэх түгээмэл эрхийн хэрэгжилт Монгол улс.

Судалгааны тайлан. 6. ЭМЯ, ДЭМБ ., (2004) “Өсвөр үеийн эрүүл мэнд, хөгжлийн асуудлаар чиг

баримжаа олгох ” Улаанбаатар хот 7.Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “ Хэт эрт жирэмслэлт” судалгаа

Page 75: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

75

МУБИС –ИЙН ОЮУТНУУДЫН “ХҮҮХДИЙН ЭРХ, ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” –ИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ТҮҮНИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ

Б.Өнөрболд

Түлхүүр үг. Хүүхэд, хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчил, багш, оюутан Удиртгал «Аливаа улс орон гагцхүү бүх хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд ойртож очсоноор хөгжлийн салбарт болон энхийг тогтоох үйлсэд зорилгоо биелүүлэхэд ойртож очно» гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи.А.Аннан хэлсэн байдаг. Хүний Эрхийн Үндэсний комисоос хийсэн хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх 2013 оны судалгаагаар “сүүлийн гурван жилд 4342 хүүхэд гэмт хэргийн халдлагад өртсөнөөс 432 хүүхэд нас барж, 2473 хүүхэд хүндээр бэртэж гэмтсэнээс гадна манай улсын хоёр хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байна”19 гэсэн дүн гарчээ. Дээрх судалгаанаас үзэхэд манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах асуудал нь зайлшгүй шийдвэрлэвэл зохих чухал асуудлуудын нэг болж байна. “Хүүхдийн эрхийг хамгаалах гол хүчин зүйлс нь гэр бүл, сургууль, багш, олон нийт байдаг. Харин эдгээр субьектүүдээс багш бол хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар эцэг эх, гэр бүл, сургууль, олон нийтийг хооронд нь холбогч гүүр нь болж, ерөнхий зохицуулагчийн үүрэг хүлээх ёстой”20. Иймд хүүхдийн эрхийг мэддэг, дээдэлдэг, цогц чадамж бүхий багшийг төлөвшүүлэхийн тулд ирээдүйн багшлах боловсон хүчин болсон оюутнуудын ойлголтыг судлах, дээшлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. МУБИС-д суралцаж буй оюутнууд I болон II дамжаанд хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг “Суралцахуй ба багшлахуйн үндэс”, “Судлах дадлага II”, нийгмийн ухааны ангийн оюутнуудад “Хүний эрх” зэрэг хичээлүүдээр дамжуулан олгож байна. Тухайн хичээлүүдээр дамжуулан оюутнууд ямар хэмжээнд хүүхдийн эрхийн ойлголт мэдлэгийг авдаг болохыг судлан, цаашид дараа дараагийн курст тухайн мэдлэгийг хэрхэн нэмэгдүүлэх саналыг дэвшүүлэх болно. Зорилго: МУБИС –д багшаар суралцаж буй II курсийн оюутнуудын хүүхдийн эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг судлах, тухайн мэдлэгийг нэмэгдүүлэх боломжийг судлах. Зорилт: Хүүхдийн эрхийн талаарх ном, эх сурвалжуудыг судлан баримт бичгийн дүн шинжилгээ хийх, Оюутнуудын хүүхдийн эрхийн ойлголтыг судлах асуулга боловсруулах, МУБИС–ийн II курсийн оюутнуудын хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг судлах, Судалгааны боловсруулалт хийх МУБИС–ийн II курсийн оюутнуудын хүүхэд эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх санал шийдлийг дэвшүүлэх. Шинэлэг тал. Хүүхдийн эрхийг зөрчил, хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын тогтолцоо зэрэг олон талын судалгаа байдаг боловч эцэг эхчүүдээс гадна хүүхдийн эрхийг хамгаалах гол субьект болох багшийн талаар тэр дундаа МУБИС–д багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг судалсан судалгаа байдаггүй байна. Хүүхэд гэж хэн бэ? Хүүхдийн талаарх тодорхойлолт маш олон байдаг бөгөөд соёл, зан заншлын хувьд энэхүү ойлголтыг улс орон бүр ялгаатай байдлаар тодорхойлдог. НҮБ-ийн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 1-р заалтад хүүхэд хэмээх ойлголтыг дараах байдлаар тодорхойлсон байна.

19 Сансартуяа, Б. (2013, 04 дүгээр сарын 13). Хүүхдийн эрхийн зөрчлийн тухай. Olloo.mn. Төлбөргүй холбоос http://archive.olloo.mn/News/1224570.html 20 Түмэндэлгэр С. Өнөрцэцэг О. нар “Хүүхдийн эрхийн боловсрол”.УБ.,2007 он 103 тал

Page 76: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

76

Монгол улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулинд «Хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад уг хууль үйлчилнэ» гэж заасан нь хүүхэд насны тухай Хүүхдийн эрхийн конвенцитой ижил утгатайгаар тодорхойлсон байна. “Хүүхэдтэй зүй бус харилцах гэдэг нь хүүхдийн төрөлхийн болон хуулиар тогтоосон эрхээ эдлэх хэрэгцээг хязгаарлаж, өөрийгөө буюу бусдыг хүндэтгэдэг бие хүнболж төлөвших, хөгжихөд нь саад болсон сэтгэл зүйгээр, биеийн хүчээр бэлгийн харилцаагаар, үг хэлээр, үл хайхарч шоовдорлох замаар сэтгэл санаа бие махбодод нь гэмтэл учруулж болохуйц, эсвэл учруулсан аливаа үйлдлийг хэлнэ”21. Хүүхэд ямар эрхтэй вэ? “Хүүхдийн эрх гэдэг нь хүүхдийг хамгаалах зорилгоор тусгайлан хүүхэдтэй холбогдолтой асуудлаар баталсан олон улсын эрх зүйд хүлээн зөвшөөрөгдсөн, эрхийг ханган хамгаалах системийн хүрээнд багтах, тусгай гэрээний болон заншлын эрх зүйн хэм хэмжээний цогцолборыг хэлнэ”22. Өөрөөр хэлбэл хүүхдийг хамгаалах зорилгоор хийгддэг хэм хэмжээнүүдийн цогц бөгөөд эдгээр хэм хэмжээнүүдийг хэрэгжүүлэх алхамыг чиглүүлэгч нь багш юм. “Хүүхдийн эрхийг мэддэг, хүндэтгэдэг, хамгаалдаг, сурталчилдаг, хүүхдийн эрхийн зөрчлийг ялган танидаг, түүнээс урьдчилан сэргийлдэг, хүүхэд эрхээ мэддэг болоход нь нөлөөлдөг, улмаар “Хүүхдийн эрхийн тухай конвенци” -д заагдсан бүх эрхүүдийг амьдралд бодитой хэрэгжүүлэхэд багш хүний үүрэг, оролцоо, хувь нэмэр асар их”23. Үүнээс үзэхэд багшийн оролцоо үүрэг нь маш их бөгөөд бодит амьдралд тусгаж, чиглүүлж өгөх гол субьект нь багш юм. Харин хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор хийгддэг хэм хэмжээнүүдийг манай улсад эрх зүйн баримт бичиг тусгасан байдаг. “Хүүхдийн эрхийн тухай конвенц” болон “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай монгол улсын хууль”-д хүүхдийн эдлэх эрхийг24: Амьдрах эрх Хамгаалуулах эрх Хөгжих эрх Оролцох эрх хэмээн заажээ.

Багш бүр хүүхдийн эрхийг хэрэгжүүлдэг, хамгаалдаг байхын тулд хүүхдийн эдгээр эрхүүдийг мэддэг байх ёстой бөгөөд шаардлагатай. Тэгвэл ирээдүйд багш болохоор суралцаж буй МУБИС-ийн оюутнуудын энэ талаарх мэдлэг, ойлголтыг асуулга болон, ярилцлагын аргаар судласныг дараах хэсэгт авч үзсэн болно. Судалгааны хэсэг

Зураг 1: МУБИС –ийн II курсийн оюутнуудийн хүүхдийн эрхийн талаарх ойлголт

21 Энхтуяа С. “Хүүхэд хамгааллын үндэс”.УБ.2009он 22 Ред. Нарангэрэл С. “Хүүхдийн эрх, хамгаалал”.УБ.,2011 он 102 тал 23 Түмэндэлгэр С. Өнөрцэцэг О. нар “Хүүхдийн эрхийн боловсрол”.УБ.,2007 он 13 тал 24 Монгол улсын хууль. “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”.УБ.,1996 он 2-р бүлэг 5-8 зүйл.

Тухайн улс насанд хүртэлх хугацааг үүнээс эрт байхаар заагаагүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ.

Маш сайн Cайн Дунд Муу Маш муу

Оюутнууд 4% 14% 57% 25% 0

0%

10%

20%

30%

40%

50%

60%

Page 77: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

77

Энэхүү графикаас харахад нийт 100 оюутнаас хүүхдийн эрхийн талаарх мэдлэгийн түвшин нь “маш сайн” оюутан 4 буюу 4% байна. Мэдлэгийн түвшин нь “дунд” оюутнууд хамгийн их буюу нийт оюутнуудын 57% нь болоод нийт оюутнуудын 25% нь “муу” мэдлэгийн түвшинтэй байна. Эдгээрээс үзвэл ирээдүйн багшлах боловсон хүчин болсон II дамжааны оюутнуудын хүүхдийн эрхийн талаарх ойлголт олонх буюу 82% нь дунд болон муу түвшний ойлголттой байгаа нь харагдаж байгаа бөгөөд оюутнуудын хүүхдийн эрхийн мэдлэг, ойлголт нь тийм ч хангалттай биш байгааг илэрхийлж байна.

Ганцаарчилсан ярилцлагаас үзэхэд МУБИС–д хүүхдийн эрхийн мэдлэг, ойлголтыг “Суралцахуй ба багшлахуйн үндэс”, “Судлах дадлага II” хичээлүүдээр судалдаг ч хүүхдийн эрхийн талаарх мэдлэг багатай ажлын байранд гардаг байна. Ийм учраас багшийн ажлын байран дээр дөнгөж гарч буй багш нарт тулгамддаг асуудлууд олон байдаг ажээ. Үүнээс үүдээд хүүхдийн эрхийн зөрчлийг таньж чаддаггүй, ямар арга хэмжээ авахаа мэддэгүй дуугүй өнгөрдөг, бүр цаашилбал хүүхдийн эрхийг зөрчдөг багш болохыг үгүйсгэхгүй.

Зураг 2: МУБИС –ийн салбар сургуулиудын II курсийн оюутнуудийн хүүхдийн эрхийн талаарх ойлголтын харьцуулалт

МУБИС -ийн Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн судалгаанд оролцогч оюутнуудын 50% нь хүүхдийн эрхийн талаарх ойлголт “маш сайн” болон “сайн” мэдлэгийн түвшинтэй байгаа нь нийгмийн ухааны мэргэжлийн ангийн оюутнуудад “хүний эрх” заавал сонгон судлах хичээл ордогтой холбон тайлбарлаж болох юм.

Зураг 3 : Хүүхдийн эрхийн талаарх мэдээлэл, ойлголтыг түлхүү хаанаас авдаг талаар

Оюутнуудын хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг түлхүү хаанаас авдаг болохыг тодорхойлох нь цааш цаашдын үйл ажиллагаа, мэдээллийг сайжруулан аль замаар оюутнуудад мэдээлэл өгвөл илүү хүртээмжтэй болохыг тодорхойлох нэн чухал асуулга юм. Диаграмм 1–ээс үзвэл оюутнуудын 35% нь хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн

Маш сайн Сайн Дунд Муу Маш муу

65% 12%

35%

10% 10%

40%

5% 10 %

65%

20%

0

Багшийн сургууль

УБТС

СӨБС

НХУС

МБУС

35

41%

46% 21%

65%

18% 6%

МУБИС -ийн II дамжааны оюутнууд

Төрийн болон ТБ байгууллагууд

Ном, товхимолоос

Сургуулийн орчноос

Гэр бүлийн орчноос

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр

Олон нийтийн ажил

Бусад

МУБИС–ийг бага ангийн багш мэргэжлээр 2014 онд төгссөн анхны жилдээ 40 –р

сургуульд багшилж байна.................Багш нар хүүхдийн эрхий талаар заавал мэдэж байх

ёстой гэхдээ их сургуульд тэгж их заадаггүй учраас мэдлэг хомс ажлын байран дээр гарах

тохиолдол их ажиглагддаг. Хэрвээ зөрчил гарах юм бол бие дааж судалдаг миний хувьд

ажлын байран дээрээ гараад хүүхдийн эрхийг өөрөө судлаж байгаа.......

БГД –ийн 40-р сургуулийн бага ангийн багштай хийсэн ярилцлагаас...

Page 78: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

78

болон төрийн бус байгууллагуудаас мэдээлэл авдаг бол 21% нь гэр бүлийн орчноос, 42% нь ном, товхимолоос ихэвчлэн авдаг гэж хариулжээ. Харин 46% нь сургуулийн орчноос, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 65% нь, 18% нь олон нийтийн ажил буюу сургалт семинараар олж авдаг бөгөөд 6% нь бусад байдлаар мэдээллийг авдаг хэмээн хариулжээ. Үүнээс үзэхэд оюутнуудын ихэвчлэн мэдээлэл авдаг орчин нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу телевиз, радио, интернет зэрэг ажээ.

Зураг 4. Хүүхдийн эрхийн талаар хаанаас яаж мэдээлэл авбал танд илүү хүртээмжтэй талаар

Энэхүү диаграммд оюутнуудын түлхүү хаанаас мэдээлэл авбал илүү хүртээмжтэй талаар саналыг авч үзсэн бөгөөд хамгийн их буюу оюутнуудын 59% нь хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгуулагууд, 27% нь ном, товхимолоос, 37% нь сургуулийн орчноос, 29% нь гэр бүлийн орчноос, 44% нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр 36% нь олон нийтийн ажлаар, 1% нь бусад хариулжээ. Үүнээс үзэхэд оюутнуудын дийлэнх нь төрийн болон төрийн бус байгууллагуудаар, сургуулийн орчноос болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл авахыг илүү хүртээмжтэй

хэмээн үзжээ.

Зураг 5. Хүүхдийн эрхийг ихэвчлэн хэн хамгаалбал хүүхдийн эрхийн зөрчил багасах вэ?

Хүүхдийн эрхийг хамгаалах гол субьектүүдээс хүүхдийн эрхийг түлхүү хэн хамгаалбал зөрчил нь багасах талаар оюутнуудын саналыг авахад 63% нь эцэг эхчүүд, 16% нь багш нар мөн 16% нь хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, 6% нь бусад хэмээн хариулжээ. Үүнээс үзэхэд хүүхдийн эрхийг хамгаалах хамгийн гол хүчин зүйл болсон хүүхдийн ээж, аав нар хүүхдийн эрхийг дээдэлдэг, хүндэлдэг мэддэг байх хэрэгтэй ажээ.

Диаграмм 3: Хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг олж мэдэхэд тулгардаг саад бэрхшээл

59%

27%

37%

29%

44%

36%

Төрийн болон ТБ байгууллагууд

Ном, товхимолоос

Сургуулийн орчноос

Гэр бүлийн орчноос

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр

Олон нийтийн ажил

Бусад

63%

16% 15% 6%

............Нийгмийн ухааны багш ч бай, технологийн багш ч бай, физикийн багш ч бай бүгдээрээ л хүүхэдтэй ажиллах хүмүүс

учраас хүүхдийн эрхийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Уг нь багшаар сурч буй бүх мэргэжлийн оюутнуудад “хүүхдийн эрх” -ийн хичээлийг

заавал судлуулах нь зүйн хэрэг боловч Яамны бодлого нь цаанаасаа заавал судлахаар боловсруулагддаггүй...............

МУБИС –ийн НУ –ний тэнхимийн багш, хүний эрхийн сургагч багш Л.Сарангэрэлтэй хийсэн ярилцлагаас

Page 79: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

79

Зураг 6

Дээрх асуулгаар дамжуулан хүүхдийн эрхийн талаар ойлголтыг олж авахад саад бэрхшээлтэй зүйлсийг илрүүлснээр оюутнуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх нэгэн томоохон хүчин зүйл болж өгнө. Нийт оюутнуудын 38% нь номын сангуудад хүүхдийн эрхийн талаарх сурах бичиг, материал хомс, 35% нь МУБИС–д багшаар суралцаж буй оюутнуудад зориулсан “Хүүхдийн эрх”–ийн заавал судлах хичээл байдаггүй, хамгийн ихээр тулгамдаж буй буюу 39% нь цахим болон телевизийн мэдээ, мэдээлэл оновчтой биш, 17% нь хүүхдийн эрхийн зөрчил нийгэмд тийм ч хурц биш байгаа учраас гэж хариулсан бол 16% нь ямарч бэрхшээл тулгардаггүй хэмээн хариулжээ. Үүнээс үзэхэд хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг авахад оюутнуудад тулгардаг бэрхшээлүүд нь харьцангуй олон байгаа бөгөөд суръя мэдье гэсэн ч ном, хэвлэлүүд дутмаг, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр төдийлөн хүүхдийн эрхийг танин мэдэх талаар гардаггүй, МУБИС–д багшаар суралцаж буй оюутнуудад зориулсан “Хүүхдийн эрх”–ийн заавал судлах хичээл байдаггүй зэрэг нь томоохон хүчин зүйл болдог байна. Үүнтэй холбоотойгоор МУБИС–ийн хүний эрхийн сургагч багштай хийсэн ярилцлагаас үзэхэд ямар ч багшид хүүхдийн эрхийн мэдлэг чадвар чухал учраас “хүүхдийн эрхийн” хичээлийг багшаар сурч буй оюутнуудад заавал судлах хичээлд оруулж өгөх нь зүйтэй хэмээн үзэж байсан болно. Хүүхдийн эрхийн сонгон судлах хичээл байдаг боловч зөвхөн нийгмийн ухааны мэргэжлийн ангийн IV–р дамжааны оюутнууд сонгох эрхтэй байдаг. Мөн өөр мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зориулан хүүхдийн эрхийн байгууллагуудтай хамтарч сургалт зохион байгуулдаг боловч төдийлөн олон оюутныг хамарч чаддагүй байна. Дээр бичсэнчлэн асуулга болон ярилцлагын аргаар оюутнуудын хүүхдийн эрхийн талаарх мэдлэгийг судалж үзэхэд “тийм ч хангалттай биш” байдаг болох нь илэрхий боллоо.

Дүгнэлт

Хүүхдийн эрхийг мэддэг, хүндэтгэдэг, хамгаалдаг, түүнээс урьдчилан сэргийлдэг, хүүхэд өөрөө эрхээ мэддэг болоход нь нөлөөлдөг, улмаар “хүүхдийн эрхийн тухай конвенци” -д заагдсан бүх эрхүүдийг амьдралд бодитой хэрэгжүүлэхэд багш хүний үүрэг, оролцоо, хувь нэмэр асар их. Судалгааны дүнгээс үзэхэд МУБИС-ийн II дамжааны оюутнуудын хүүхдийн эрхийн талаарх ойлголт олонх нь буюу 82% нь “дунд” болон “муу” түвшний ойлголттой байгаа нь ирээдүйн багшлах боловсон хүчин болсон оюутан багш нарын хүүхдийн эрхийн мэдлэг, ойлголт нь тийм ч хангалттай биш хэмжээнд байдаг болох нь илэрхий боллоо. Хүүхдийн эрхийн талаар “тийм ч хангалттай биш” мэдлэг, ойлголттой ажлын байранд гарсан эхний жилдээ багшилж буй багш нартай хийсэн ярилцлагаас үзэхэд багш нарт тулгамддаг асуудлууд олон байдаг болохыг мэдэж авлаа. Ийм учраас ирээдүйд багш болохоор суралцаж буй бидэнд ч хүүхдийн эрхийн зөрчлийг таньж чаддаггүй, ямар арга хэмжээ авахаа мэддэггүй дуугүй өнгөрдөг, бүр цаашилбал өөрөө хүүхдийн эрхийг зөрчдөг багш болох эрсдэл байгаа болох нь тодорхой боллоо.

Санал ба шийдэл

- Хүүхдийн эрхийг дээдэлдэг, хүүхдийн эрхийн талаар “хангалттай мэдлэгтэй багш” мэргэжилтэн болохын тулд суралцаж байх хугацаандаа ямар зүйл хийвэл зүй зохистой талаар бидэнд байгаа боломж, нөхцлийг судласны үндсэн дээр оюутан багш нарын хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг дээшлүүлэх боломж бүхий дараах саналуудыг дэвшүүлж байна.

38%

35%

21%

39%

17% 16%

Номын сангуудад хүүхдийн эрхийн талаарх сурах бичиг хомс

МУБИС –д багшаар суралцаж буй оюутнуудад зориулсан “Хүүхдийн эрх” –ийн заавал судлах хичээл байдаггүй

Оюутан биднийг МУБИС -ийн багш нар болон ЕБС -ийн багш нар төдийлөн чиглүүлж, сэдэлжүүлдэггүй

Цахим болон телевизийн мэдээ, мэдээлэл оновчтой биш

Хүүхдийн эрхийн зөрчил нийгэмд тийм ч хурц биш байгаа учраас

Ямарч бэрхшээл тулгардаггүй

Page 80: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

80

- МУБИС–н оюутнуудыг хамарсан хүүхдийн эрхийн талаар судалгаа хийдэг, үйл ажиллагаа явуулдаг

нээлттэй клуб байгуулах

- Клубээрээ дамжуулан ЕБС-д “хүүхдэд ээлтэй сургууль” аян гэх мэт үйл ажиллагаануудыг зохион

байгуулах

- Оюутнуудыг тодорхой хугацаагаар хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад

дадлага хийлгэх талаар сургуулийн захиргаанд хүсэлт гаргах

- МУБИС–ийн номын сангуудыг хүүхдийн эрхийн талаарх ном материалуудаар хангаж өгөх хүсэлт тавих

- МУБИС-д багшаар суралцаж буй оюутнуудад зориулсан “Хүүхдийн эрх”–ийн заавал судлах хичээлийг

оруулж өгөх талаар хүсэлт тавих

- “Хүүхдийн эрх” сэдэвтэй оюутан болон багш нарын дунд эрдэм шинжилгээний ажил, уран илтгэлийн

тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулах

- Хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас урьж МУБИС–н оюутнуудад зориулсан

хүүхдийн эрхийг хамгаалах талаар сертфикат олгох сургалт хийх талаар хүсэлт гаргах

Ном зүй

1. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, 1996 он

2. Нарангэрэл С. (2011) Хүүхдийн эрх, хамгаалал., УБ

3. Түмэндэлгэр С, Өнөрцэцэг О, нар.,(2007) нар “Хүүхдийн эрхийн боловсрол”.УБ

4. UNICEF, Парламент хоорондын холбоо., (2006) Хүүхэд хамгаалал, парламентын гишүүдэд

зориулсан гарын авлага.,УБ

5. Нийгмийн ажлын хөгжлийн төв., (2009) Хүүхэд хамгааллын үйлчилгээний өнөөгийн байдал., УБ.,

6. Хүүхэд хөгжил 2005 судалгаа., (2007)., УБ

7. Хүүхдийг ивээх сан., (2007) Хүүхэд хамгааллын тогтолцоо.,УБ

8. ХИС., (2006) Монгол улс дахь хүүхэд хамгааллын тогтолцоо, судалгааны тайлан., УБ

9. Энхтуяа С., (2009) Хүүхэд хамгааллын үндэс., УБ

10. “Хүүхэд хамгааллын бодлого” товч танилцуулга., УБ

11. Батхишиг А. Мягмар О., нар (2009) Хүүхэд хамгааллын үйлчилгээ.,УБ

Page 81: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

81

МОНГОЛ ХҮҮХЭД БА ДАЯАРШИЛ

Б. Aриунтуяа

Удиртгал Улс, үндэстэн бүр өөр өөрийн онцлогтойн хэрээр давуу, сул талтай. Энэ онцлогоосоо шалтгаалж төрийн бодлого нь тодорхойлогддог. Жишээ нь тавин зургаан үндэстэнтэй Хятад, наян гурван харьяат ангитай Оросын хувьд Төвөд, Киев мэт салан тусгаарлах хүсэлтэй үндэстнүүдийнхээ эв эеийг сахингаа харьяанаасаа алдчихгүй барьж байх нь чухал. Ийм учраас төрийн бодлого нь эв найртай байхад суурилна. Харин Америк, Канад, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс мэт эд хөрөнгөтэй болохын төлөө энд тэндээс ирж нэг эх оронтой болсон орнуудад эрх чөлөө туйлын чухал. Энэ хэрээр эрх чөлөөг тунхагласан хууль журамд суурилсан бодлого хэрэгтэй. Харин хүн амын ер гаруй хувь нь монгол гэх нэг үндэстнээс бүрдсэн Монгол Улсын төрийн бодлого, тулгуур үзэл нь хүн нь монголоороо байх явдал юм. 20 дугаар зууны эхэн үеэс эхэлсэн орчин үеийн даяаршил нь эдийн засгийн асар их боломжийг нээж, хүмүүсийг илүү ардчилсан, хүмүүнлэг үзэлтэй болгож, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөх, энх тайвнаар зэрэгцэн орших үндсийг бүрдүүлснийхээ хэрээр үндэсний соёл, үндсэрхэг хандлагыг үгүйрүүлдэг дээр эрдэмтэд санал нэгтэй байдаг билээ. Дэлхий дахины өнөөгийн байдал ч үүнийг илтгэж байгаа тул бараг бүх орон даяаршихын зэрэгцээ дангаарших явдлыг төрийн бодлогынхоо нэг гол зүйл болгож ард түмэндээ эх оронч үзлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд хүүхдэд өөрийнх нь сэтгэлгээ бүрэн суусны дараа гадаад хэл заах, өөрийн үндэсний үлгэрийг уншуулж цээжлүүлэх, улс үндэстнээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зэргийг хуульчилж энгийн бөгөөд үр өгөөжтэй аргаар хэрэгжүүлж байна. Мөн хүүхэд судлалыг маш өндөр түвшинд хөгжүүлж сэтгэлгээ, үндэсний онцлогт нь тохирсон хүүхэд хүмүүжүүлэх арга зүйг боловсруулан хөгжүүлж байна. Үүгээр тогтохгүй өөр улс оронд байгаа үндэс нэгтнүүддээ зориулан тодорхой бодлогыг хэрэгжүүлж байна. Жишээ нь, Солонгос улс гадаадад байгаа солонгосчуудаа солонгосоор нь авч үлдэхийн тулд орон оронд сургууль байгуулж, тусгайлан хөтөлбөр гаргаж, багш нар илгээдэг. Мөн жил бүр гадаад дахь солонгос хүүхдүүдээ зуслан, сургуульд урьж авчрах, насанд хүрэгчдээ магистр, докторын сургалтад хамруулах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж, улс орон, үндэстнээрээ бахархах төрөл бүрийн ажлыг хийдэг байна. Энэ бүхний үр дүнд бие хол ч элэг нэгтнүүдийнхээ адил эх орныхоо төлөө цохилох зүрх сэтгэлтэй, үндэс угсаагаараа бахархах солонгос, хятад, польш хүмүүсийг хилийн чанадад бий болгодог байна. Үүний дүнд гадаадын орнуудад гурав, дөрөв дөх үе нь амьдарч байгаа үндэстнүүдийн хүүхдүүд эх хэл, соёлоо Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 261 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын зорилгодоо “... хүн амын тогтвортой өсөлтийг хангах...” гэж тодорхойлоод хүн амын жилийн дундаж өсөлтийг 2020, 2025 онд 2.1 хувиар өсөхөөр тодорхойлсон байна. Ийнхүү Монгол улсын хүн ам тооны хувьд өсөж болох ч монгол үндэстний удам угсаа болох монгол сэтгэлгээтэй жинхэнэ монгол хүнийг өсгөж хүмүүжүүлэх нь даяаршлын өнөө үед цаг алдалгүй хийх чухал зүйл болоод байна. Үүний үндэс нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдээ монгол хүн болгон өсгөн хүмүүжүүлж, эх оронч үзэлтэн болгон төлөвшүүлэх явдал юм. Үүний тулд монгол хүүхдийн эх оронч үзлийн түвшнийг тогтоож, улмаар цаашид авах арга хэмжээг тодорхойлох шаардлагатай байна.

Судалгааны зорилго. Даяаршлын өнөө үед Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийн эх оронч үзлийн түвшин буюу улс үндэстнээрээ бахархах үзэл, эх орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзэл, нөлөөнд автах түвшнийг тогтоох, цаашлаад хүүхдүүдийг эх оронч үзэл бүхий иргэн болгон төлөвшүүлэхэд төрийн бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад анхаарахуйц зарим нэг саналыг дэвшүүлэх зорилгоор энэхүү судалгааг хийлээ.

“Монгол хүүхэд ба даяаршил” судалгааны арга зүй, түүвэрлэлт. Судалгаанд асуулга, ярилцлагын аргыг анхдагч эх сурвалж болгон ашиглав. Судалгаа нь улс үндэстнээрээ бахархах үзэл, эх орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзэл, нөлөөнд автах байдлын түвшнийг хүүхдээс маш энгийн, ойлгомжтой асуулгаар асууж тодруулснаараа онцлог юм. Мөн монгол хүүхдийн эх оронч үзлийн түвшнийг тодорхойлох анхны оролдлого болж байна. Эх оронч үзлийн түвшнийг улс үндэстнээрээ бахархах үзэл, эх орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзэл, нөлөөнд автах байдлын түвшин гэсэн гурван дэд үзүүлэлтээр, үзүүлэлт бүрийг танин мэдэхүй, нөлөөлөл, зан үйлийн гэсэн хэсгүүдээр тодорхойллоо. Улс үндэстнээрээ бахархах үзлийн түвшнийг монгол хүүхдэд үндэстнийг тодорхойлох үндсэн гурван шалгуур болсон хэл, бичиг үсэг, зан

Page 82: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

82

заншил, ертөнцийг үзэх үзлээр тодорхойлов. Мөн статистик тоон мэдээлэлд шинжилгээ хийх, холбогдох судалгааны тайлан, бодлогын баримт бичигт агуулгын шинжилгээ хийх аргуудыг ашиглав. “Монгол хүүхэд ба даяаршил” судалгааны эх оронч үзлийн түвшнийг 1 дүгээр хүснэгтэд байгаа дэд үзүүлэлтүүдээр тодорхойлж гаргасан. Асуултуудаар илэрхийлсэн үзэл санаатай хүүхдийн үзэл бодол нийлж байгаа эсэхийг “Санал бүрэн нийлж байна” гэдгээс эхлэн “Санал нийлэхгүй байна” хүртэл үнэлгээгээр хийсэн. Үзүүлэлт нь 1-10 гэх утгаар илэрхийлэх ба 10-руу ойртох тусам маш сайн, 1-рүү ойртох тусам маш муу гэсэг утгыг илэрхийлнэ. Мэдээллийн эх үүсвэр нь тус судалгааны үр дүн байв.

Хүснэгт 1. “Монгол хүүхэд ба даяаршил” судалгааны асуултын дугаар

Улс үндэстнээрээ бахархах үзэл Эх орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзэл Нөлөөнд автах байдал

Танин мэдэхүйн 1 2 3

Нөлөөллийн 4 5 6

Зан үйлийн 7 8 9

Судалгаанд Улаанбаатар хот, Увс, Булган, Хөвсгөл, Дорнод, Говь-Алтай, Дорноговь, Сэлэнгэ, Төв аймгийн 184 хүүхдийг хамруулсан. Судалгаанд оролцогчдыг байршлаар нь авч үзвэл 38.8 хувь нь нийслэлийн, 61.2 хувь нь нэр бүхий аймгуудын хүүхэд байлаа. Харин 45.8 хувь нь эрэгтэй, 54.2 хувь нь эрэгтэй, 11 хувь нь хөдөлмөр эрхлэгч, 3 хувь нь сургууль завсардсан, 15 хувь нь гадаадын аль нэг оронд амьдарч байгаад эх орондоо ирсэн, 8 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай сургуульд сурдаг хүүхэд байлаа. Насны хувьд 13-аас 17 настай хүүхэд тус бүр 20 хувьтай байлаа. Энэ нь судалгаанд үзэл бодлоо илэрхийлэх чадвар бүхий насны хүүхэд, зохих бүлгийн хүүхдүүд бүрэн хамрагдсан гэж үзэж болохоор байна.

Судалгааны зохион байгуулалт, мэдээлэл цуглуулалт. Судалгааг “Чигчир” ТББ-тай хамтран 2016 оны 4 дүгээр сарын 15-аас 8 дугаар сарын 05-ны өдрүүдэд хийлээ. Судалгааны мэдээллийг MS Exel, SPSS 16.0 програмаар нэгтгэн боловсруулж үр дүнг гаргаж тайлан бичихэд ашигласан.

“Монгол хүүхэд ба даяаршил” судалгааны үр дүн

Монгол хүүхдийн улс үндэстнээрээ бахархах үзэл, эх орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзэл, нөлөөнд автах байдал гэсэн гурван хэсгийн нэгдсэн дүнгээр монгол хүүхдийн эх оронч үзлийн түвшин 6.4 байна. Үүнийг хүйсээр нь авч үзвэл эрэгтэй хүүхдийнх 6.8, эмэгтэй хүүхдийнх 6.1 хот хөдөөгөөр авч үзвэл нийслэлийнх 7.1, аймгуудынх 6.7, хөдөлмөр эрхлэгч, сургууль завсардсан зэрэг зорилтот бүлгийн хүүхдийнх 5.9, зорилтот бус бүлгийн хүүхдийнх 6.1, гадаад оронд амьдарч байгаад ирсэн хүүхдийнх 6.8, гадаадын хөрөнгө оруулалттай сургуульд сурч байгаа хүүхэд, жирийн сургуульд сурч байгаа хүүхдийнх адил 6.3 байлаа. Монгол хүүхдийн эх оронч үзлийн түвшнийг нас насны ангиллаар авч үзвэл 15 настай хүүхдийнх 6.8 буюу бусад насныхнаасаа хамгийн өндөр гарчээ.

Зураг 1: Эх оронч үзлийн түвшний үнэлгээ (насны ангиллаар)

7.3

7.6

7.8

7.2

7.4

6.8

7

7.2

7.4

7.6

7.8

8

13 нас 14 нас 15 нас 16 нас 17 нас

Page 83: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

83

Монгол хүүхдийн эх оронч үзлийн түвшнийг тодорхойлох дэд үзүүлэлтүүдийн үнэлгээг 2 дугаар хүснэгтэд харуулав. Улс үндэстнээрээ бахархах үзэл 7.6, эх орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн үнэлгээ 6.4, нөлөөлөлд автах байдлын түвшний үнэлгээ 5.2 байна.

Хүснэгт 2. Хүүхдийн эх оронч үзлийн түвшнийг тодорхойлох дэд үзүүлэлтүүдийн үнэлгээ.

Дүгнэлт

Монгол хүүхдийн эх оронч үзлийн түвшний ерөнхий үнэлгээ 6.4 гарлаа. Дэд үзүүлэлт тус бүрээр нь үзвэл монгол хүүхдийн улс үндэстнээрээ бахархах үзлийн үзүүлэлт 7.6 буюу хамгийн өндөр, эх орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзэл 6.4, нөлөөнд автах байдал хамгийн бага буюу 5.2 гарлаа. Дэд үзүүлэлтийн хэсэг тус бүрийн дүнг харвал танин мэдэхүй нь 5.9 буюу хамгийн бага, нөлөөлөх нөлөөлөл нь 6.9, илэрч буй зан үйл нь 6.4 гарсан байна. Үүнийг нэгтгэн дүгнэвэл: 1. Монгол хүүхдийн үндэсний сэтгэлгээ, үндэс угсаа, эх орноороо бахархах үзэл, хөгжүүлэх хүсэл

эрмэлзэл байгаа ч ахуйн болон бусад хүчин зүйлийн нөлөөнд автах эрсдэл байна. 2. Дэд үзүүлэлт тус бүрийн танин мэдэхүйн хэсэг хамгийн бага дүнтэй буюу 5.9 гарсан нь хүүхдийг эх

оронч үзэлтэй иргэн болгон төлөвшүүлэхийн тулд улс үндэстнийхээ юугаар хэрхэн бахархахыг ухуулан ойлгуулах нь чухал байгааг харуулж байна. Эс тэгвээс хүсэл эрмэлзэл нь ухамсартай зан үйл болж хэвшихэд муугаар нөлөөлж магадгүй байна.

3. Дэд үзүүлэлт тус бүрийн зан үйлийн түвшин 6.4 гарсан нь хүүхдэд эх оронч үзэл хэдий байгаа ч зан үйл, дадал хэвшил болгох нь сул байж болзошгүйг харуулж байна.

Асуулт Үнэлгээ

Хэл, бичиг

үсэг

Танин мэдэхүй Бид нар бүгдээрээ америк хүн шиг англиар ярьдаг болчихвол

муухай.

7.2

Нөлөө Гадаад хэлийг сурах ёстой ч монгол хэлээ хамгийн сайн мэдэх ёстой. 8.1

Зан үйл Би “ээж” гэдэг үгийг англиар “mother” гэдгийг мэддэг ч

монголоороо л хэлдэг. Энэ гоё, бас амар байдаг.

7.8

Зан заншил Танин мэдэхүй Цагаан сараар олон хүнд үнсүүлэхэд дургүй ч монгол хувцсаа өмсөөд

ах дүү нартайгаа уулзах нь гоё байдаг.

6.8

Нөлөө Юу ч тохиолдсон бай би босгон дээр хэзээ ч гишгэхгүй. 7.5

Зан үйл Би уураа хүрэхээр аав ээж, ах эгчийгээ “чи” гэж дууддаг 8.0

Ертөнцийг

үзэх үзэл

Танин мэдэхүй

\бодит-хийсвэр\

Боролдойн цагийн морь далавчгүй ч гэсэн нисэж чаддаг. 8.0

Нөлөөлөл

\бүхэл-хэсэг\

Хааяа овог нэрээ Ариунтуяа.Б гэж бичих нь өвөрмөц ч яагаад ч юм

бэ Б.Ариунтуяа гэж бичих нь л амар байдаг.

7.9

Зан үйл

\ерөнхий тусгай\

Он сар өдрийг 15.04.2016 гэж бичсэн байхыг хардаг. Гэхдээ би

2016.04.15 гэж л бичнэ. Яагаад гэвэл бид ингэж л ярьдаг.

7.9

Бүлгийн дундаж үнэлгээ 7.6

Эх орноо

хөгжүүлэх

хүсэл

эрмэлзэл

Танин мэдэхүй Бид Монгол улсаа гадаадын орнууд шиг хөгжилтэй, гоё болгохын

тулд гадаад хэл сурч байгаа.

5.3

Нөлөөлөл Фэйсбүүкийн гадаад найз манай орныг утаа ихтэй хэцүү орон гэвэл

дэлхийн олон орон манайх шиг байсан гэсэн. Манайх ч бас удахгүй

утаагүй болно. гэж хэлнэ.

7.2

Зан үйл Хогийн сав хэчнээн хол байсан ч би хогоо заавал хогийн саванд

хийнэ.

6.9

Бүлгийн дундаж үнэлгээ 6.4

Нөлөөнд

автах байдал

Танин мэдэхүй Би хэчнээн хэцүү амьдарч байсан ч эх орондоо л амьдарна. \Сайхан л

амьдарч байвал аль оронд байх нь хамаагүй.\

5.3

Нөлөөлөл Намайг их мундаг хүн болсны дараа дэлхийн том компани, манай

Монголын компани хоёр зэрэг уривал Монголынхоо компанийг

сонгоно.

5.8

Зан үйл Дэлгүүрт байгаа монгол, герман “Golden gobi” школадын монголыг

нь авна. Яагаад гэвэл монголынх нь илүү гэж боддог.

4.6

Бүлгийн дундаж үнэлгээ 5.2

ДУНДАЖ ҮНЭЛГЭЭ 6.4

Page 84: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

84

4. Дэд үзүүлэлт тус бүрийн нөлөөллийн түвшин 6.9 буюу дундаж үнэлгээнээс өндөр гарсан нь хүүхдэд зөвөөр нөлөөлбөл эх оронч үзэл нь улам нэмэгдэх боломжтойг харуулж байна.

Санал, зөвлөмж - Төрийн бодлогын суурь зарчим нь монгол хүүхдийг монгол хүн болгох, монгол хүнийг монгол хүнээр

нь байлгах явдал байж бодлогын баримт бичгүүдэд тусгаж хэрэгжүүлэх - Монгол хүүхдийг гаднын соёлын нөлөөнөөс хамгаалах бодлого хэрэгжүүлэх - Хүүхдийн нас, сэтгэхүйд тохируулан улс, үндэстнийхээ юугаар хэрхэн бахархахыг шинжлэх ухаанчаар

таниулж ухамсартай эх оронч үзэлтнүүдийг төлөвшүүлэх - Гадаадад байгаа монголчууд, монгол хүүхдүүдэд зориулсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх арга

зүй, боловсон хүчин, төсөв санхүүгийн тал дээр тодорхой бодлого хэрэгжүүлэх - Монгол хүүхдийн ментальностыг тодорхойлох суурь, хавсарга судалгаануудыг хийж, монгол хүүхэд

судлалыг хөгжүүлэх - Судалгаанд суурилсан, монгол хүүхдэд тохирох хөгжлийн хөтөлбөр, арга зүйг боловсруулах - Цаашид хүүхдийн эх оронч үзлийн түвшнийг тогтоох судалгааг байнга хийж, арга зүйг боловсронгуй

болгох - Хүүхдийн эх оронч үзэлд нас хүйс, онцлог зэрэг нь хэрхэн нөлөөлж байгааг сэтгэл судлал, хүн судлал

зэрэг олон шинжлэх ухааны уулзвар дээр судлан тогтоох

ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ МОНГОЛ УХААН: ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛД ӨСВӨР НАСНААС НЬ ЭХЛЭН ХҮҮХДИЙГ БЭЛТГЭХ АРГА, УХААН

Н.Байгальмаа Удирдсан багш. Т.Цэндсүрэн, Доктор, дэд проф, МУБИС-Босс

Хураангуй

Гэр бүл бат тогтвортой байх нь гэр бүлийн нийгмийн өмнө хүлээдэг үүрэг, хариуцлагууд биелэлээ олж, нийгмийг тогтвортойгоор хурдацтай хөгжихөд эерэг нөлөө үзүүлнэ. Эцэг эхийн таагүй харилцаа, гэр бүлийн эдийн засгийн чадваргүй байдал, ядуурал, эцэг эхийн хүүхэдтэй харилцах мэдлэг дутмаг, хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлогт нь тохирсон хэрэгцээ шаардлагыг хүндэтгэж үзэхгүй байх нь

Page 85: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

85

хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байна. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлуудыг анхаарч үзээгүйгээс хүүхэд бие хүн болох үйл явц алдагдах, гэр бүлийн амьдрал тогтворгүй байх цаашлаад нийгмийн үнэт зүйлс бүрэлдэн бий болох зэргээр олон асуудлуудыг дагуулах болсон байна. Тиймээс нийгмийн бичил хэсэг болох гэр бүл дэхь хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудалд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага урган гарч байна. Бид энэхүү илтгэлийнхээ хүрээнд хүүхдийн хүмүүжил төлөвшилд гарч байгаа асуудлуудыг хөндөж тавихыг зориогүй бөгөөд харин хүүхэд хүмүүжүүлж ирсэн монгол ухаан, өсвөр наснаас нь эхлэн хүүхдийг гэр бүлийн амьдралд, эцэг эх болоход бэлтгэж ирсэн арга, хүмүүжлийн зарчмуудад анхаарлаа хандуулахыг хүслээ.

Түлхүүр үг: Миний гэр бүл хөтөлбөр, Өсвөр нас, Гэр бүлийн боловсрол, Сурган хүмүүжүүлэх, Уламжлал.

Удиртгал

Нийгмийн хөгжлийг даган гэр бүлийн амьдрал хувьсан өөрчлөгдөхийн хирээр гэр бүлийн бүтэц тогтолцоо өөрчлөгдөж, эцэг эхчүүд хүүхдээсээ илүү ажил хөдөлмөртөө цагаа зориулах болжээ. Монголчууд хүүхдээ дагуулан үлгэрлэн сургаж, зааж зөвлөж байсан цаг ард хоцорч, эцэг эх хүүхдийн харилцаа хөндийрөн холдож, хүүхэддээ үүрэг даалгавар оноодог, эцэг эхийн хүлээх үүрэг нь хүүхдийг сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэх бус эд материал, эдийн засгын асуудлыг нь хангах хандлага түгээмэл болсон байна. Цаашлаад гэр бүлд эцэг эх ба хүүхдийн дэд системүүдийн хоорондын хүлээх үүрэг алдагдаж байна. Тухайлбал эцэг эх хүүхдийн дэд тогтолцоо нь анхны хүүхдээр үүсэж дараа дараагийн хүүхдүүдээр тэлсээр гэр бүлийн тогтолцооны харилцан үйлдлийн нарийн төвөгтэй байдал улам нэмэгдэнэ. Энэ үед эцэг, эх байх үүргээ биелүүлэх явдал нь хүүхдээ хоол хүнсээр хангахаас эхлээд хүмүүжүүлж, хөгжүүлэх хүртэл өргөн агуулгатай болж эхэлдэг бөгөөд өөрсдийнхөө эцэг эхээс үлгэр дууриал авахаас гадна төрсөн гэртээ өсч торнихдоо ах дүү нарын дэд тогтолцоонд асран хүмүүжүүлэгч байсан уу?, асруулагч байсан уу? гэдгээс мөн хамаарна. Зарим тохиолдолд эцэг эх нь өөрсдийн дэд тогтолцоог бүрдүүлэх үедээ өөрсдийн төрсөн гэрийнхнээсээ харилцаа холбоогоо тусгаарлаж чадаагүйгээс эцэг эхийн үүргээ хэт сайн эсвэл тааруухан биелүүлэхэд хүргэж байна. Энэ бүх хүчин зүйл нь харилцан үйлдэл бүхий хэлхээ холбоотой нарийн бүтэцтэй тогтолцоо үүсэхэд хүргэдэг. Зарим аав нарын хувьд төрсөн гэр орныхонтойгоо хэт ойр дотно байдаг нь эцгийн үүргээ биелүүлэхэд саад болж эхнэрээсээ буюу эхнэр нөхрийн дэд тогтолцооноос хөндийрөх шалтгаан болдог. Харин эх нь хүүхэдтэйгээ ойр дотно харилцаанд байх тохиолдолд нөхөр болон төрсөн гэр орноосоо авч чаддаггүй сэтгэлийн хэлхээ холбоог хүүхэдтэйгээ тогтоодог байна. Тийм учраас хүний нийгэмшлийн оргил үе болох 10-15 насанд хүүхдийн төлөвшил хүмүүжлийг анхаарч дэмжлэг туслалцаа үзүүлэхийг эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдээс шаарддаг. Эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж бага тавих өсвөр насныхан гэмт хэрэгт холбогдох, мансууруулах бодис хэрэглэх, сурлагын амжилт буурах гэх мэт асуудалд өртөхөд нөлөөлж байна. Гэр бүлийн гишүүд нэгнийгээ уучилдаг, харилцан ойлголцдог, хамтардаг, биесээ хүлээн зөвшөөрдөг, итгэл урам зориг өгдөг, эрүүл, удам угсаа түүх соёлоо мэддэг байх, бэрхшээлийг даван туулах чадвартай, зөв иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэхийн тулд тогтвортой гэр бүл бий болгох асуудал нийгэмд тулгаран тавигдаж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд олон шинэлэг арга хэмжээ авч, үйл ажиллагаа, хөтөлбөр санал санаачилга хэрэгжүүлсний нэг нь “Миний гэр бүл” хөтөлбөр байсан. Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжсэн, “Миний гэр бүл хөгжлийн хөтөлбөрийн үр дүн нь дан ганц хүүхэд хүмүүжилтэй болох бус гэр бүл, гишүүд тус бүрийг чадваржуулахад зорьж байсан. Хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд өсвөр үеийнхэн гэр бүлийн боловсрол эзэмшиж, сурагчдын төлөвшил хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, ёс заншил, өв уламжлалаа бахархан дээдэлж, хүүхэд нэг бүр хөгжих үүд хаалга нээлттэй боллоо.

Өсвөр үеийнхний хамгийн чухал орчин нь гэр бүл юм.25 Өсвөр үеийнхний гэр бүлдээ эзлэх байр суурь сайн, (76.5) мөн муу (2.6) гэсэн хоёр үзүүлэлт бусдаасаа илүү хувийг эзэлж байна.26 Энэ нь зарим өсвөр үеийнхэн гэр бүлдээ тодорхой байр суурь эзэлдэггүй үл тоогддог байж болзошгүйг илэрхийлж байна. Мөн хот болон хөдөөгийн нийгэмшлийн чанар ялгаа ихтэй байна. Суманд өсвөр насныхны нийгэмших шинж муу гэр бүлтэйгээ илүү ойр байдаг бол, хотод нийгэмшлийн шинж давуу, гэр бүлийн

25 Монголын өсвөр үеийнхний аж байдал давуу тал болон дэмжлэг., Өсвөр үеийнхний төлөв байдал. 26 Нийгмйин ажлын онол практик сэтгүүл.,өсвөр үеийнхний нийгмийн хөгжил төлөвшил ба хэрэгцээ., МУБИС,НААЗТ-ийн багш нар., 2015 он., 5-р тал

Page 86: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

86

дэмжлэг тааруу байна.27 Өсвөр насныхан өөрт хамгийн ойр байгаа эцэг эх, насанд хүрэгчид, асран хамгаалагчдыг даган дуурайж өөрт “Би” , ертөнцийн үзэл төлөвшдөг. Тиймээс бид өсвөр насныханыг гэр бүлийн амьдралд бэлтгэж ирсэн уламжлалт сурган хүмүүжүүлэх зүйн зарчимууд, авч хэрэгжүүлж буй арга замуудыг уламжлал, шинэчлэлийн хүрээнд судалсан.

Зорилго. Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан тэр дундаа хүүхдийг өсвөр наснаас нь эхлэн гэр бүлийн амьдралд бэлтгэж ирсэн арга ухаан, тогтвортой гэр бүлийг бий болгохын тулд өсвөр наснаас нь эхлэн хүүхдийг гэр бүлийн амьдралд сурган хүмүүжүүлж буй уламжлал шинэчлэлийн асуудлыг “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийн жишээн дээр судлахыг зорьсон. Судалгааны хүрээнд :

- Өсвөр насны хүүхдийг нас бие, сэтгэл зүйн онцлогыг хүний хөгжлийн онол, судлаачдын үзэл баримтлалаар тодорхойлон дүн шинжилгээ;

- Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаан, өсвөр насны хүүхдийг сурган хүмүүжүүлж ирсэн уламжлал;

- Миний гэр бүл хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхдэд гэр бүлийн боловсрол олгож буй өнөөгийн байдлыг судлаж үзлээ.

Судалгааны арга зүй. Судлагдаж буй сэдвийн онцлогоос шалтгаалан бид судалгаандаа тоон болон чанарын аргуудыг хослуулан ашиглахыг зорьсон. Тухайлбал:

№ Судалгааны хамрах хүрээ, нэгж Илрүүлэх асуудлууд

1. МНТовчоо, Монгол ардын зүйр цэцэн үгс, ардын дуу Монгол ардын сурган хүмүүжүүлэх арга ухаан

2. “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийн 2016 оны

жилийн эцсийн тайлан

Өсвөр насныханд гэр бүлийн боловсрол олгож буй

өнөөгийн байдал

3. 2010-2015 оны ХАОСТ, Үндэсний статистикийн хорооны

статистик тоон мэдээлэл.

Гэр бүлийн салалт гэрлэлтын талаарх тоон мэдээлэл,

өсвөр насныхны тоон мэдээлэл

4. Монголын өсвөр үеийхний аж байдлын давуу тал болон

дэмжлэг , НҮБ-ын ХС 2015 он

Өсвөр насныханы давуу чанар

- “Миний гэр бүл” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг үнэлхийн тулд нийгмийн үйлчилгээг үнэлэх “Үдээс чангалах” аргын гол зарчмыг ашигласан.

- Улаанбаатар хотод амьдардаг 50 иргэнийг сонгон авч Ф.Гальтоны асуулгын аргыг ашиглан өсвөр насныханд гэр бүлийн орчны үзүүлж буй нөлөөллийг тус үнэлсэн.

Өсвөр насныхан гэж хэн бэ? НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан болон ДЭМБ зэрэг олон улсын байгууллагууд 10–19 насныхныг өсвөр үеийнхэн гэж тодорхойлсон байдаг. Зарим эрдэмтэд өсвөр үеийнхний хөгжлийн асуудлыг бие бялдрын, танин мэдэхүйн, сэтгэц-нийгэмшихүйн гэсэн үндсэн 3 хүрээнд авч үздэг бол зарим нь эдгээрийг нарийвчлан бие бялдрын, нийгмийн буюу нийгэмшихүйн, танин мэдэхүйн, сэтгэл хөдлөлийн, ёс суртахууны гэсэн 5 хүрээнд авч үзсэн байдаг. Нийгэм, сэтгэл зүйн үүднээс Эриксон өсвөр үеийг өөрийн гэсэн өвөрмөц шинж чанар бүрдэх, нийгэмд эзлэх байр суурь болон өөрийн үүргээ эрж олох эрэл хайгуулын үе гэж тодорхойлсон байна. Сэтгэл судлал болон боловсролын салбарын эрдэмтэд өсвөр үеийнхний нийгэмшихүйн хөгжлийн хүрээнд өөртөө итгэх итгэл, өөрийн үнэлэмж; үе тэнгийнхэн, гэр бүл, хамт олонтой харилцах харилцаа; нийгмийн үүрэг хариуцлага, бие даасан байдал зэргийг багтаажээ.

Нийгэмшихүйн хөгжлийн хувьд өсвөр насныханд дараах онцлогууд илэрдэг. Үүнд: эрх чөлөөтэй, хараат бус байх; бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд янз бүрийн үйлдэл хийх, тухайлбал, эрсдэлтэй зүйл хүртэл хийх; олон зүйлийг сонирхох; өөрийнхөө үзэл бодлыг л зөвтгөх; өөрийгөө том хүн болсон гэж үзэх учраас өөрөө л шийдвэр гаргах ёстой гэж бодох; гаргасан шийдвэрээ өөрөө хэрэгжүүлж, хариуцлагаа өөрөө хүлээнэ гэж бодох; найз нөхдөөс нь илүү тэднийг ойлгож хүндлэх хүн байхгүй хэмээн үзэх тул үе тэнгийнхэнтэйгээ ихэнх цагийг өнгөрүүлэх, тэдэнд илүүтэй итгэж найдах; найз нөхдийн харилцааг нэн тэргүүнд чухалчилдаг байна. Энэ насанд сургалт, хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад нийгэм хамт

27 НҮБ-н хүүхдийн сан, Хүүхдийн төлөө үндэсний газаар., Монголын өсвөр үеийнхний аж байдал давуу тал болон дэмжлэг., Өсвөр үеийнхний төлөв байдал., 27-р тал

Page 87: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

87

олон, бүлгийн үнэт зүйл, хэм хэмжээнд захирагдах, өөрийн үнэлгээ, өөртөө дүн шинжилгээ хийх, шүүмжлэлт сэтгэлгээ, шийдвэр гаргах, үүрэг хариуцлагаа ухамсарлах, харилцаа холбоо тогтоох зэрэг бие хүний нийгэм сэтгэлзүйн суурь чадвар дадлууд хөгжин төлөвшдөг. Тиймээс өсвөр үеийнхний нийгэмшихүйн хөгжлийн асуудлыг бусад хүрээний нэгэн адил чухлаар авч үзэх шаардлагатай юм. Өсвөр насны хүүхдийн хөгжил төлөвшлийн асуудлыг Эриксон хүний амьдралын хамгийн чухал үе хэмээсэн. Энэ насанд хүүхдүүд өөрийн “БИ”-гээ олж авах гэж хичээж, өөрөө өөрийгөө тодорхойлох, өөртөө би хэн бэ? Гэсэн асуулт тавьж өөрийгөө танин мэдэх гэж хичээж байх үе бөгөөд мөн өөрийн БИ-гээ өөр бусадтай харьцуулах, сонирхол сэтгэл хөдлөл, мэдрэмжээрээ өөрчлөгдөн үүргүүдийн зөрчилд орж байдаг нас гэж үзсэн. Энэхүү насны хүүхдийн “БИ”-гийн төсөөлөл өндөр байдаг Жишээлбэл: Би тийм хүүхэд, би маш хөөрхөн би тэгж чадна гэх мэт төсөөлөл ихтэй байдаг ба энэ насан дээр эцэг эх асран хамгаалагч нь хүүхдийн дотоод адилтгалыг ойлгож дэмжлэг үзүүлэх шаардлагатай хэмээн үзэж өсвөр насны зөрчлийг тайлбарласан байдаг. Өөр нэгэн сэтгэгч З.Фрейдийн үзсэнээр хүний хөгжлийн үйл явц нь бэлгийн чиг хандлага Либидогоор тодорхойлогддог. Өсвөр нас нь бэлгийн бойжилт эрчимтэй явагдаж дуусах нас бөгөөд хүүхдүүд энэ насан дээрээ эерэг хүйстэнтэйгээ харилцах илүү сонирхолтой болж эцэг эхтэйгээ ярилцахаас татгалзах хандлага бий болдог гэж үзсэн. Үе тэнгийхэнийхээ туслалцааг илүү их хүсэмжлэх, хөвгүүд хөвгүүдтэйгээ, охидууд охидтойгоо харьцах сонирхолтой байдаг гэж үзсэн.

Хүүхэд хүссэнээр бус хүмүүжүүлснээр хүн болдог. Монголчууд бид аугаа их түүхтэй ард түмэн, жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүдэллэж, цаг уурын нөлөөллөөрөө ажил хөдөлмөрөө зохицуулан амьдардаг байсан ард түмэн түүхийнхээ бүхий л цаг үед хүүхэд залуучуудын боловсролд ихээхэн анхааран “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” хэмээн хүүхдийн хөгжил төлөвшил, хүмүүжилд ихээхэн анхаарч ирсэн. Монгол ардын аман зохиол нь хүүхдийг сурган хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал. Энэхүү зүйр цэцэн үгний утга нь ямар нэгэн ажил хөдөлмөр эхлүүлсэн бол заавал дуусгаж бай, үр дүнгийн эцэст нь харах боломжтой байдаг гэдгийг ухуулан ойлгуулж, хүүхдүүдийн хөдөлмөрлөх сэдлийг нь төрүүлж, хүүхдийг урмаар тэтгэдэг байсны нэгэн илрэл юм. Үе хоорондын шилжилт зөрчлийг эерэг аргаар даван туулж дараагийн үедээ ороход эцэг эхийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй болдог. Монгол ёс заншил, түүхийн их судар бичиг, утга зохиол, аман зохиолд өгүүлснээр хүүхдийг ирээдүйн амьдралд нь бэлдэхэд чухал нас нь өсвөр нас юм.

Шигтгээ 1. Гурав хүртэлх насны хүүхдийг хаан мэт дээдэл Тав хүртэлх насны хүүхдийг хатан мэт хайрла Таваас дээш насны хүүхэдтэй харцын ёсоор харьц Арван гурваас дээш насны хүүхэдтэй найзын ёсоор харьц гэж сургаснаар өсвөр насны хүүхдүүдэд гэр бүлийн хамтын харилцаа чухал нөлөөтэй юм.

Өсвөр бага балчир насандаа олж авсан суурь мэдлэг боловсрол, төлөвшил , үлгэр дуйраалал зэрэг нь хүүхдийн насан туршийн амьдралд биелэлээ олж явдаг. Үүнийг “Зуу хүрэвч журам ёсыг дагна” хэмээх үгээр илэрхийлж болох юм. Монголчуудын сурган хүмүүжүүлэх ухаан нь үеэс үед хөгжиж, нийгэм цаг үетэйгээ уялдан уламжлагдан ирсэн. Ахмад настанаа хүндэтгэх, залуу охидод гэрийн ажлыг зааж өгөх, эр нөхрөө хүндэтгэх ёс заншилд сургаж, цай чанахаас эхлээд бүхий л ажлын ур дүүтэй болгосны дараагаар нь айлын гэргий болгодог байсан. Харин өсвөр насны хөвгүүдийг морь малын дүйтэй болгож, зааж зөвлөн, тэнгэр хангайгаа шинжихээс эхлээд морь малаа барих, тавих, ноцолдох зан үйлсийг багаас нь зааж зөвлөдөг байсан.

Шигтгээ 2. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал. Ардын цэцэн үгний утга нь ямар нэгэн ажил хөдөлмөр эхлүүлсэн бол заавал дуусгаж бай, үр дүнгийн эцэст нь харах боломжтой байдаг гэдгийг ухуулан ойлгуулж, хүүхдүүдийн хөдөлмөрлөх сэдлийг нь төрүүлж, хүүхдийг урмаар тэтгэдэг байсны нэгэн илрэл юм.

Эв эетэй байж, нутаг усаа хайрлан хамгаалж, ахмад үеэ хүндлэн ёс суртахуунтай иргэн хүн төлөвшихөд багаас нь эцэг эх нь заан сургаж, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, ураг төрөл удам судраа мэдэх, ихэс нялхасыг хүндэтгэх, ухаалаг номхон дөлгөөн занд сургаж, эр зориг тэсвэр тэвчээрт сурган, хулгай, худал, бузар мууг жигшүүлэн сургаж ирсэн байна. Дээрх эрдэмийг бага балчир наснаас нь эхлэн сургадаг бөгөөд Монгол заншилын дагуу охин хүүхдээ айлын гэргий болоход нь бэлтгэж, эрэгтэй

Page 88: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

88

хүүхдийг өрх тусгайлан айл гэр, гэрийн эзэн болоход нь бэлтгэж оюу ухааны хүмүүжил, ёс зүйн хүмүүжил, бие бялдарын хүмүүжил, хөдөлмөрийн хүмүүжил зэрэгт сургаж ирсэн. Үр хүүхдээ хүмүүжүүлэхийн дашрамд эх орныхоо ирээдүйн түүхийг, улмаар энэ дэлхийн түүхийг бүтээж байсан нь монголын суут төрийн зүтгэлтэн, хаад ноёдын түүхэн сурвалжаас харагддаг. Эцэг эх хүүхдийн харилцаа хүүхдийн хүмүүжлийн суурь болдог. Эцэг эхийн анхаарал халамж сул байх, хамтарч ажиллахгүй байх, хүүхдийг дутуу үнэлэх зэрэг нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг. Өсвөр насны хүүхдүүдийн жирэмслэлт үр хөндөлт, гэмт хэрэгт холбогдох байдал зэрэг их байгаа нь гэр бүлийн төлөвшил, оролцоо, анхаарал халамж, сургууль гэр бүл хоорондоо харилцах харилцаа, үйл ажиллагаа сул байгаатай холбоотой. Үүнд нөлөөлж буй хүчин зүйл нь эдийн засгын хямрал, ажилгүйдэл, иргэдийн стресс зэрэг болж байна. Мөн сургууль-эцэг эх- хүүхэд гэсэн гурвалсан холбоо алдагдах нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж, гэр бүлийн гишүүд нь архинаас хамааралтай, сургууль дээр багш нар ялгаварлаж харьцдаг зэрэг нь хүүхдийг “Буруу замаар будаа тээх”-д хүргэж байна. Монголын ард түмний хэрэглэж ирсэн хүмүүжлийн нэгэн чухал арга нь үгээр хүмүүжүүлэх ухаан юм. Харин өнөө цагт хүүхдийг ухаанаар биш материаллаг зүйлсээр тэтгэх хэрэгтэй гэсэн хандлага ажиглагдаж байна. Нийгэм өөрчлөгдөн хөгжихийн хэрээр хүний хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор хүүхдийг сурган хүмүүжүүлэх ухаан ч мөн өөрчлөлтийг шаардаж байна. Монголын ард түмэн хүмүүнийг “Хувцасаар нь угтаж, ухаанаар нь үддэг” ард түмэн энэ нь монгол хүн, хүний хөгжил төлөвшил, мэргэн ухааныг ямар их үнэ цэнэтэйд тооцдогын нэгэн илрэл юм. Хүүхдийн өсөлт хөгжлийг судлаж нээн илрүүлсэн сурган хүмүүжүүлэх арга ухааныг бид бүхэн монгол заншилтайгаа уялдуулан сургалтын системд оруулж хүүхдийг хүмүүжүүлэх арга барилд хэрэглэж болох юм. Өнөөгийн Монгол улсын хувьд эцэг эхчүүд нь амьдралын нөхцөл шаардлагаасаа хамаараад хүүхдээ тэр бүр хайхардаггүй. Хөдөө малчин айлын хүүхдүүд ихэнхдээ аймаг сумын төвд ганц хоёуулаа амьдардаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол, сэтгэл ханамжид санаа тавихаас илүү материаллаг хэрэглээнд нь илүү анхаарах чиг хандлага ажиглагдаж байна.

Өсвөр насныханд гэр бүлийн орчны үзүүлж буй нөлөөлөл

Энэхүү судалгааны үр дүнд хүүхдүүдэд гэр бүлтэйгээ хамтран хийсэн ажилдаа илүү сэтгэл ханамжтай байдаг бөгөөд гэр бүлийнхээ түүх, удам угсааг мэдэх сонирхолтой байдаг мөн эцэг эх гэр бүлийн гишүүд хоорондын харилцаа хүүхдэд нөлөө их үзүүлж байна. Тухайлбал судалгаанд оролцогчдын 84-н хувь нь гэр бүлийн таатай уур амьсгал нь боловсрол эзэмшихэд эерэг нөлөө үзүүлдэг гэж үзсэн. Хүүхдүүд нь үзэл бодлын хувьд бүрэн төлөвшөөгүй, багш сурган хүмүүжүүлэгчийн ерөнхий удирдлаган доор ажилладаг, ерөнхийдөө өөдрөг дэврүүн сэтгэлтэй байдаг тиймээс хүүхдийг хүмүүжүүлэх явцад албан ба албан бус харилцаа хоёул зэрэгцэн орших хэрэгтэй28 бөгөөд үүний үр дүнд хариуцлагатай, бат тогтвортой, бэрхшээлийг даван туулах чадвартай иргэн хүн төлөвшин гарна. Аливаа асуулганд өсвөр үеийнхэн бие биенээ дагаж дуурайн хийсвэрээр хэт өндөр үнэлэх тохиолдол ч гардаг байна. Өсвөр насныхны хувьд өөрийн үнэлэмж өндөр байх нь хичээл сурлага, бусадтай харилцах харилцаа, дасан зохицох чадвар, ирээдүйн амьдралд эерэг нөлөө үзүүлнэ. Судалгааны үзүүлэлтээс харахад судалгаанд оролцогчдын 97.5–н хувь нь гэр бүл доторх харилцаа хүүхдийн хүмүүжилд чухал нөлөө үзүүлдэг тиймээс гэр бүлтэйгээ илүү ойр цагийг өнгөрөөх сонирхолтой байдаг гэж үзсэн байна. Үүнээс үзэхэд хүүхэд хүмүүжлийнхээ дийлэнх хувийг гэр бүлийн орчноосоо авдаг гэдэг нь харагдаж байна. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх өв соёл нь өнөө хүртэл өргөжин тэлж, өвлөгдөн уламжлагдаж ирсэн бөгөөд хүүхдүүддээ өөрийн улсын хийгээд гэр бүлийн түүх, удам угсааг мэдэж байхыг сануулж, заан сургадаг байна. Судалгаанд оролцогчдын 87-н хувь нь өсвөр насны хүүхдүүд гэр бүлийнхээ түүхийг мэдэж, ихэс дээдэс, удам угсаагаа дээдлэн хүндэтгэж өв соёл зан заншилаа эрхэмлэн дээдэлж байх нь чухал гэж үзсэн. Монголчууд эрт үеэс хүүхэд төлөвшүүлэн хүмүүжүүлэх олон сургаалийг заан сургаж ирсэн бөгөөд хүүхдийг төлөвшүүлэхэд захиран тушаагчын үүрэг роль бага байх бөгөөд харилцан зөвлөлцдөг, зөвлөгөө дэмжлэг байдлаар хүүхдийг сурган хүмүүжүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. Сургуулийн сурагчдад албан бус сургалтыг явуулах гол хүч нь сургуулийн нийгмийн ажилтан юм.29 Сургуулийн нийгмийн ажилтан нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах ёстой бөгөөд Сургуулийн нийгмийн ажилтан болон эцэг эх, багшийн хамтын ажиллагаагаар хүүхэд зөв төлөвшсөн, боловсролтой иргэн болж чадна.

28 О.Мягмар., Сурагчдын хамт олны сэтгэл зүйн асуудалд., 1999он ., УБ хот. 29 Х.Өлзийтунгалаг, Б.Мөнхжаргал., Олон улсын Сургуулийн нийгмийн ажил ., 2004 он УБ хот.

Page 89: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

89

“Миний гэр бүл” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт хийсэн үнэлгээний дүн

Өсвөр насны хүүхдэд тавих анхаарал халамж багассаны үр дүнд хүүхдүүд сөрөг зан үйлд суралцаж байна. Үүний үр нөлөөгөөс хүүхдүүдэд бэлгийн эрүүл мэндийн боловсрол дутмаг, мансууруулах бодисны хэрэглээ өндөр, сэтгэл гутралд амархан ордог гэмт хэрэгт олноор холбогдох, боловсрол эзэмшилтийн чанар муудах зэрэг сөрөг нөлөө бий болж байна. 2013 оны байдлаар төрийн болон олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай хүүхдийн асрамжийн байгууллагад 1017 хүүхэд асруулж байна. Эцэг эх асран хамгаалагчдын зүгээс хүчирхийлэл, үл хайхрах байдал, бэлгийн мөлжлөг, бэлгийн хүчирхийлэл, хүний наймаа, хүүхдийн хулгайд өртсөн нийт 60 хүүхэд байна. Энэ нь гэр бүл болон хүүхдийн харилцаа хөндийрөн холдсон байгаагийн нэгэн илэрхийлэл юм. Мөн 2013 оны байдлаар гэрээсээ дайжсан 529 хүүхэд байна. Хүүхдүүдэд анхаарах эцэг эх, асран хамгаалагчын анхаарал халамж муу байгаагаас хүүхдүүд маш олон төрлийн хүчрхийллийн золиос болж байна. Үүний үр нөлөөгөөр хүүхэд залуучууд тухайн нийгэмээ эсэргүүцсэн эсэргүүцэгч, дайжигч, гэмт хэрэгтэн болох хандлагатай. Хүүхдийн сайн сайхан байдлын төлөө, хүүхдийн эрхийг хаан боогдуулж зөрчихгүй байхын төлөө гэр бүл, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш сурган хүмүүжүүлэгч зэрэг нь анхаарал хандуулах хэрэгтэй юм. Энэхүү асуудлыг багасгах гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн соёл боловсрол, үнэ цэнэ, ёс заншил, уламжлалаараа бахархах үзэл төлөвшүүлэх, эцэг эх хүүхдийн хамтын харилцаа, оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор хэрэгжсэн “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөр нь дээрх асуудлуудын шийдэх нэгэн гаргалгаа гэж үзэж байна. 2016 оны жилийн эцсийн тайланд тусгаснаар энэхүү хөтөлбөр нь үр дүнтэй, чанартай сайн хөтөлбөр болон хэрэгжсэн бөгөөд хөтөлбөрийн зорилтууд 94 хувийн гүйцэтгэлтэйгээр биелэсэн байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эцэг эх багш, хүүхдийн холбоог сайжруулах, нэгнийгээ хүндлэн ойлгодог болох, асуудлыг даван туулах чадвартай болох, зөв зан үйлд суралцах, эрүүл мэндийн боловсролтой болох, авъяас чадвар хүч нөөц боломжоо нээн илрүүлэх, нээлттэй, соёлтой, хамтач байдал бий болгоход хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлсэн байна.Тухайлбал уг хөтөлбөрт Монгол улсын ЕБС-ын нийт 25000 хүүхэд хамрагдсанаас Орхон аймагт “Миний гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд эрүүл мэнддээ анхаарал тавих, удам угсаагаа мэдэх, аюулгүй орчинд амьдрах зэрэгт суралцаж эцэг эх гэр бүлийн дотно харилцааг бий болгож чадсан байна. “Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Өсвөр насны 15-18 насны хүүхдүүд хамрагдан аливаа эсрдэлээс өөрийгөө болон найз нөхөд, гэр бүлээ хамгаалах, хүүхдүүд өөрт байгаа нөөц боломжоо танин мэдэх, ашиглах, хүсэл зорилго хэтийн төлөвлөгөөгөө бий болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, гэр бүл болон найз нөхөд хамтын харилцаагаа сайжруулах зан үйлд суралцсан. Миний гэр бүл хөгжлийн хөтөлбөр нь хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт сурган хүмүүжүүлэх монгол арга ухаан, уламжлал, жаяг, ихэс дээдсийг эрхэмлэн дээдлэх, байгаль эх дэлхий түүхээ хайрлан хамгаалах, буруу зүйлийг жигшүүлэн, цээрлэх гэх мэт уламжлалт аргуудаас миний ирээдүй, эдийн засаг, харилцаа холбоо, эрүүл мэнд, бидний түүх бахархал гэх мэт байдлаар хөрвүүлэн тусгаж оруулсан нь хүүхдийг төлөвшүүлэн хүмүүжүүлж, өөртөө итгэлтэй иргэн хүний бий болгох, эрүүл мэндийн боловсрол олгож эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга замыг танин мэдэх, өөрийн гэр бүлийн удам угсаагаа судлах, ургын бичиг хөтлөх, улсынхаа Үндэсний түүх соёлтой танилцан суралцах, түүнийг эрхэмлэн хамгаалах, гэр бүлийн уур амьсал, хамтын ажиллагааг бэхжүүлэх гэх мэт зүйлсэд суралцсан уламжлалт хийгээд орчин үеийн шинэ мэдлэг боловсролыг хуримтлуулан бий болгож чадсан.

Цаг үргэлж хөгжиж буй өнөөгийн нийгэмд хүүхдийг хүмүүжүүлэх арга барилыг зөв тодорхойлж гаргалгааг зөв гаргахгүй бол хүүхэд залуучууд, гэр бүлд асуудал бий болгох юм. Хүүхэд насны хүмүүжил дутмаг, буруу байснаас залуучууд маш олон зүйл дээр алдаа гаргаж байна. Тиймээс багш болон эцэг эх- сурагчын хамтын үйл ажиллагаа байх хэрэгтэй бөгөөд өсвөр насны хүүхдүүдэд гэр бүлийн боловсрол олгох нь гэр бүлийн цаашдын үйл явцад эерэг нөлөө үзүүлнэ .

Судалгааны дүгнэлт

Монголын хүн амын чухал хэсэг болох хүүхэд өсвөр үеийнхэнд гэр бүлийн боловсрол олгох, тэдэнд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх нь ирээдүйн Монголын нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ. Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааныг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан хүүхдийг хөгжүүлэх нь зөв монгол иргэнийг төлөвшүүлэн гаргаж хүүхдийг гэр бүлийн боловсролд бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр болно. Алдааг засахгүй бол дадал болон хэрэгждэг учир өсвөр насны хүүхдийг зөв зан үйлд татан оруулах, буруу дадал зуршлаас салгах нь хувь хүний болон гэр бүлийн тогтвортой байдлыг

Page 90: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

90

хангана. Нийгэм сэтгэл зүйн эрдэмтэн судлаачдын үзсэнээр өсвөр насны хүүхэд нь аливаа зүйлтэй зөрчилдөмтхий байдаг учир хүүхдийг нийгмийг танин мэдэх арга барил, хөгжлийн онцлогтой нь уялдуулан төлөвшүүлэн хүмүүжүүлэх хэрэгтэй бөгөөд үүнд эцэг эх, асран хамгаалагчын харилцаа чухал нөлөө үзүүлнэ гэж үзсэн. Гэр бүлийн боловсрол зөв, сэтгэл ханамжтай байх нь ирээдүйн Монголын чадварлаг иргэнийг төлөвшүүлэн гаргах, бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр болдог. Монгол хүүхдийг Монгол ухаан , Монгол уламжлалаар хөгжүүлэх нь хамгийн том давуу тал бөгөөд хүүхдийг түүх соёл, зан заншилаа мэддэг ухаалаг иргэн болгон төлөвшүүлэх, гэр бүлийн амьдралд бэлтгэх арга ухаанд суралцуулах, тогтвортой гэр бүлийг бий болгоход үнэтэй хувь нэмэр болно. 2014-2016 оны хооронд хэрэгжсэн Минйи гэр бүл хөгжлийн хөтөлбөр нь өсвөр насны хүүхдүүдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн зүгээс хүүхдэд ирэх хүчирхийлэл, дарамтыг багасгах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилготойгоор хэрэгжсэн бөгөөд энэхүү хөтөлбөр нь гүйцэтгэл сайтай, үр шимтэй хөтөлбөр боллоо. Хүүхлийн хүмүүжилд дан ганц багш, сурган хүмүүжүүлэгч нөлөөлөх бус гэр бүлийн гишүүд , асран хамгаалагч нарын харилцаа холбоо ч мөн адил чухал нөлөөтэй юм. Өсвөр насны хүүхдүүдийг төлөвшүүлэн хүмүүжүүлэхдээ орчин цагын сурган хүмүүжүүлэх арга барилыг монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаантай холбон хэрэглэснээр хүүхдүүдэд илүү үр дүнтэй тусах юм.

Ном зүй

1. Бүрэнжаргал Т., Гэр бүлийн социологи. 2. Мягмар.О Өлзийтунгалаг.Х Гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил 3. Мягмар.О (1999), Сурагчдын хамт олны сэтгэл зүйн асуудалд 4. Өлзийтунгалаг.Х Мөнхжаргал.Б (2004), Олон Улсын сургуулийн нийгмийн ажил 5. Сүхбат.Ш (2009), Монголчуудын сурган хүмүүжүүүлэх өв уламжлал 6. Өлзийсайхан.Ж (2001), Ардын сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал 7. Мягмар.О (2016), Хүний хөгжлийн сутгэл зүйн лекцүүд 8. Нийгмийн ажил арга зүйн тэнхим. (2015), Нийгмийн ажлын онол практик.

МОНГОЛ ХҮҮХДИЙН ОНЦЛОГ: ХҮҮХДИЙН ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАСАН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ

Б.Мөнхжаргал, Ж Оюунцэцэг

Хураангуй Орчин цагийн хүүхдийг ойлгох асуудал Хүүхдийн эрхийн тухай Конвенц батлагдсанаар эхлэлтэй гэж үзлээ. ХЭК нь хүүхдийн эрхэд суурилсан, хүүхэд төвт хандлагыг төгөлдөржүүлэх, хүүхдийн эрхийн олон улсын баримт бичиг юм. Хүний, хүүхдийн хөгжлийг тодорхойлсон олон эрдэмтдийн онолоос Э.Эриксон, А.Маслоу нарын хөгжлийн онолд тулгуурлан хүүхдийн өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээг уялдуулан авч үзлээ . Түүнчлэн АНУ-ын Search институт судалгааны байгууллагын эрхтэй “Өсвөр үеийнхний аж байдлын давуу тал болон дэмжлэг” судалгаа, МУБИС-ийн БСС-ийн НААЗТ-ийн “Өсвөр үеийнхний нийгмийн хөгжил, төлөвшил ба хэрэгцээ” судалгаан дээр үндэслэн орчин цагийн Монгол хүүхдийн өөрийгөө илэрхийлэх чадвар, чадамжид дүгнэлт хийж, “ ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг (10-12 анги) нийгмийн амьдралд бэлтгэх” хөгжил, хамгааллын хөтөлбөрийг боловсруулан ажиллах саналыг дэвшүүлж байна.

Түлхүүр үг: Хүүхдийн эрхийн тухай Конвeнц, эрх эдлэгчид, үүрэг хүлээгчид, хөгжлийн давуу чанар, Би-адилтгал, хүүхдийн хөгжил, хамгаалал.

Page 91: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

91

НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенц бол хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий Олон улсын баримт бичиг юм. 1989 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей энэ баримт бичгийг баталснаас хойш, хамгийн олон 196 орон уг конвенцид нэгдэн орж, хүлээн зөвшөөрсөн байна. Яагаад хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэх ийм тусгай Конвенц хэрэгтэй болов? Энэ конвенц нь эрүүл мэндээс эхлээд боловсрол хүртэл хүүхдийн амьдралын бүхий л салбарт зориулсан хэм хэмжээ ба стандартуудыг тогтоож өгсөн. Мөн хүүхдийн бүх эрх тухайлбал нийгмийн эрхээс эхлээд иргэний эрх хүртэл бүх эрхүүдийг багтаасан байдаг. Илүү олон орон хүлээн зөвшөөрч нэгдэн орохын хирээр ХЭК-ийн ач холбогдол улам нэмэгдсээр байна. Эдгээр хэм хэмжээнүүдийг дэлхий өнцөг булан бүрт улс орнууд хүлээн зөвшөөрч, эдгээр стандартуудын түгээмэл шинжийг улам бэхжүүлж байна. ХЭК-ийг нөлөөллийн хүчтэй зэвсэг болгон ашиглаж болно. ХЭК-ийн үзэл санааг бүрдүүлсэн дөрвөн үндсэн зарчим байдаг бөгөөд тэдгээр нь бусад эрхүүдийг тайлбарлах үндэс болж өгдөг. Эдгээр зарчмууд нь хүүхдийн эрхийн бүх асуудалтай холбогдоно. Хүүхдийн дээд ашиг сонирхол. Хүүхдийн талаар явуулж буй бүхий л үйл ажиллагаа нь тэдний дээд ашиг сонирхолыг дээдэлсэн байх ёстой гэж конвенцийн гуравдугаар заалтад тодорхойлсон. Хүүхдийн дээд ашиг сонирхлыг дээдлэн, хүүхдэд ээлтэй нийгмийг байгуулах нөхцөлийг хангахын төлөө Засгийн газар, олон нийтийн ба хувийн салбарынхан өөрсдийн үйл ажиллагаа хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхой болгох ёстойг ХЭК-д онцлон тэмдэглэсэн.

Үл ялгаварлал. Хүүхдийн эрх ямар ч үед, хаана ч байсан жендер, хөгжлийн бэрхшээл, яс үндэс, шашин шүтлэг эсвэл иргэний харъяалалаас үл хамааран ямар ч хэлбэрийн ялгаварлан гадуурхалгүйгээр хүүхэд бүрт хамаатай болохыг Конвенцийн хоёрдугаар заалтад тодорхойлсон. Үл ялгаварлах тухай сэдэв нь хүүхдийн хамгааллын хувьд онцгой ач холбогдолтой. Энэхүү чухал зарчим нь хүүхдийг хамгаалах арга хэмжээ нь бүх салбарт ялгаварлан гадуурхах бүхий л хэлбэрийг арилгахыг баталгаажуулна

Оролцоо. Хүүхдийн нас болон хөгжлийн онцлогийн дагуу хүүхдийн үзэл бодол, санаа зовж буй зүйлийг сонсох ба тэдний үзэл бодлоо илэрхийлэх боломжийн тухай конвенцийн 12 зүйлд багцаар нь тусгасан. Энэ сэдэв хүүхдийн үг хэлэх эрх чөлөө ба бусад иргэний эрхүүд ХЭК-ийн бусад бүхий л хэсэгт хамардаг. Энэ зарчмын онцлог нь хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ба хүүхдийг сонсох ёстойг шаарддаг.

Эсэн мэнд амьдрах ба хөгжих. Конвенцийн зургаадугаар заалтанд хүүхэд бүр эсэн мэнд амьдрах хөгжих эрхтэйг заахын сацуу хүүхэд нь зан чанар, авьяас, чадвараа бүхий талаараа бүрэн хөгжүүлэх эрхтэй гэдгийг мөн онцолсон. Хүүхдийн эрхийн тухай Конвенцэд заахдаа:

Хүүхдийн эрхийг хүндэтгэх. Тухайн эрхийг эдлэхэд ямарваа нэгэн саад учруулахгүй, зөрчихгүй байхыг ойлгодог. Төрийн зүгээс хүүхдийн эрхээ эдлэх гэсэн үйлдлийг хязгаарлах, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж болохгүй.

Хүүхдийн эрхийг хамгаалах. Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хохирлыг арилгах бүтэц, тогтолцоог бий болгох боловсронгуй хууль тогтоомж батлахыг ойлгодог.

Хүүхдийн эрхийг хангах. Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баталгааг бий болгох, ялангуяа хялбаршуулах (үйлчилгээний хүртээмжийг амар хялбар болгох), хөхиүлэн дэмжих (мэдээлэх), хэрэгжүүлэх (эмзэг бүлгийг эн тэргүүнд анхаарч, тэгш байдлыг бүрдүүлэхэд чиглэх) арга хэмжээг авна.

Монгол улс 1990 онд ХЭК-д нэгдэн орсноор “Хүүхдийн эрхийг хамгаалах” тухай анхны хуулиа 1996 онд баталж, хэрэгжүүлэн ажилласан. Нийгмийн болон хүүхдийн хөгжлийн хэрэгцээгээр хуулийг өөрчлөх шаардлага гарч 2016 онд Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлан гаргалаа. Хүүхдийн эрхийн тухай хуульд “Хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн бүрэн эрхийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэжээ. Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд

Page 92: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

92

оролцох эрхүүдийг баталгаажуулсан. Хүний хөгжлийн онцлог чухал үе шатуудын нэг болох хүүхэд нас, тэр дундаа өсвөр үеийнхний хөгжил төлөвшлийн асуудалд нийгэм, хүмүүнлэгийн салбарын үе, үеийн эрдэмтэн судлаачид анхаарлаа хандуулсаар ирсэн. Учир нь энэ насанд хүүхдийг бие бялдар, сэтгэхүй, оюун ухаан, ёс суртахуун, нийгэмшихүй, харилцаа гэх мэт хөгжлийн бүх талыг хамарсан чанарын өөрчлөлтүүд эрчимтэй явагдаж эхлэх тул судлаачид өсвөр нас, шилжилтийн нас, завсрын үе, далд үе, сургуулийн дунд, ахлах нас, дахин төрөх үе гэх мэтчилэн янз бүрээр нэрлэдэг. Өсвөр насны хүүхдийн хөгжлийн онцлогийг тайлбарласан эрдэмтдийн үзэл баримтлал, онол хандлагууд улам бүр нарийсан баяжиж шинжлэх ухааны үнэ цэнэ, практик ач холбогдол нэмэгдсээр байна. Гэсэн хэдий ч энэ насныхны хөгжил төлөвшилийг бүрэн тодорхойлсон төгс онол гэж хараахан үгүй. Монгол хүүхдийн өөрийгөө илэрхийлэх хэрэгцээг Э.Эриксон, А.Маслоугийн онол дээр тулгуурлан авч үзлээ. Э.Эриксон 12-20 хүртлэх залуу\өсвөр\ насыг психосоциаль хөгжлийн нэн чухал үе хэмээн үзээд гүнзгийрэн судалсан. Энэ насанд илрэх зөрчил хямралыг зохистой шийдвэрлэсэнээр өсвөр үеийнхэн өөрийн БИ-г ойлгон ухамсарлаж, үнэнч тууштай чанар, ёс суртахууны хэм хэмжээг дагаж мөрдөх чадвар төлөвшин, нийгмийн үүрэг хариуцлагаа бэхжүүлж чаддаг гэжээ.

- Залуу насанд гарж ирж буй хөгжлийн эерэг үзүүлэлт нь эги-адилтгал юм /Өөрийгөө тодорхойлох, өөртэйгөө өөрийгөө адилтгах гэсэн утгатай/

- Энэ үеийн хөгжлийн сөрөг үзүүлэлт нь үүргийн холилдолт юм. /гүйцэтгэх ёстой болон ёсгүй, эерэг ба сөрөг үүргүүд солилдон яахаа мэдэхгүй байдалд орно/ Энэ насны хүүхийн зорилго нь хөгжлийнхөө энэ үеийг хүртэл өөрт нь бий болсон зүйлүүдийг нэгтгэн өөрийнхөө талаархи ойлголтыг зангидан “Би“-гийн талаарх цогц ойлголтыг бий болгож “Би-адилтгалтай” болоход оршдог. Эго-адилтгалийн үеийн хөгжлийн мөн чанар нь хувь хүний дотоод дахь зөрчилтэй холбоотой юм. Ийнхүү Эриксон эгод гол анхаарлаа хандуулжээ.

- Өсөн хөгжиж физиологийн дотоод хувьсалд орж буй залуучууд өөрийн нийгмийн үүргээ бэхжүүлэхийг эн тэргүүнд хичээдэг.

Түүнчлэн Бие хүний тухай хүмүүнлэгийн онолоос Абрахам Маслоугийн хэрэгцээний шатлалын тухай авч үзлээ. Сэдлийн тухай асуудал нь хүвь хүний хүн судлалын хүрээний хамгийн чухал асуудал ч байж болох юм. Хувийн зорилгоо тодорхойох эрэл хүмүүсийг сэдэлжүүлж байдаг гэж Маслоу үздэг. Энэ нь хүмүүсийн амьдралыг илүү утга төгөлдөр, ач холбогдолтой болгодог. Үнэхээр ч сэдлийн тухай асуудал нь хүмүүнлэгийн онолын гол зүрх юм. Маслоу хүн бол “хүсэгч зүйл” гэжээ. Хүн ямар нэгэн юмыг байнга хүсч байдаг учраас хүний хэрэцээ байнга, төгс харагдана гэж бараг байдаггүй гэнэ, хүний хүсэл, хэрэгцээ бүрэн хангагдах тохиолдол гарлаа ч гэсэн энэ нь төдий удаан биш юм. Нэг хэрэгцээ хангагдлаа ч гэсэн өөр нэг хэрэгцээ гарч ирнэ. Энэ маягаар хүмүүс ямагт ямар нэг зүйлийг хүсч байдаг онцлогтой. Хүний бүх хэрэгцээ нь төрөлхийн, зөн билгийн шинжтэй бөгөөд эдгээр нь эрэмбэт шатлалтай байдаг гэж Маслоу үзжээ. Хэрэгцээнүүдийн эрэмбийг зонхилох ач холбогдлоор нь авч үзжээ:

- Физиологийн хэрэгцээ - Аюулгүй байдал, хамгааллын хэрэгцээ - Харъяалагдах ба хайрлагдах хэрэгцээ - Өөрийгөө хүндэтгэх хэрэгцээ - Өөрийгөө идэвхижүүлэн төгөлдөржүүлэх хэрэгцээ

Физиологийн хэрэгцээ. Хүний бие махбодь оршин тогтноход зайлшгүй хэрэгцээнүүд хамгийн хүчтэй, хойшлуулашгүй үндсэн хэрэгцээ юм. Энэ бүлэг хэрэгцээнд хоол унд, хүчил төрөгч, махбодийн идэвхитэй байдал, мэдрэхүйн идэвхижил, хэт таагүй температураас хамгаалах зэрэг хэрэгцээнүүд багтдаг.

Аюулгүй байдал, хамгааллын хэрэгцээ. Физиологийн хэрэгцээ зохих түвшинд хангагдсан тохиолдолд аюулгүй байдал ба хамгааллын хэрэгцээнүүд гарч ирдэг. Албан байгууллагад харъяалагдах, тогтвортой найдвартай байх , хууль дүрэм, эмх цэгцтэй байх, үйл явдлын үр дагаврыг урьдчилан мэдэх хэрэгцээ, өвчин эмгэг, айдас түгшүүр, эмх цэгцгүй байдал зэрэг зүйлүүдээс чөлөөтэй байх хэрэгцээнүүд орно.

Харъяалагдах ба хайрлах хэрэгцээ. Физиологийн болон аюулгүй байдал, хамгааллын хэрэгцээ хангагдсаны дараагаар эдгээр хэрэгцээнүүд үйлчилж эхэдэг байна. Хэрэгцээний энэ түвшин дээр хүмүүс гэр бүлийн хүрээнд хүмүүстэй холбоо хэлхээ тогтоох эрмэлзэнэ. Бүлэгт харъяалагдах хэрэгцээ нь хүний зонхилох зорилго болно. Хүн ганцаардлын зовлон эдэлж, найз нөхөдгүй, хайртай дотно нөхөдгүй бол энэ

Page 93: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

93

мэдрэмж нь улам хурцадна. Харъяалагдах ба хайрлах хэрэгцээ нь бидний амьдралд мэдэгдэхүйц чухал үүрэгтэй. Хүүхэд хайр энхрийлэл дүүрэн орчинд өсөхийг хүснэ.

Өөрийгөө хүндэтгэх хэрэгцээ. Бусдыг хайрлах ба бусдад хайрлагдах хэрэгцээ хангагдахад хүний зан үйлд түүний үзүүлэх нөлөөлөл буурч, өөрийгөө хүндэтгэх хэрэгцээ хэрэгжиж эхэлдэг байна. Энэ хэрэгцээг Маслоу хоёр үндсэн хэв шинж болгон ангилжээ.

- Өөрийгөө хүндэтгэх - Бусдаар хүндэтгүүлэх

Эрх мэдэлт байдал, итгэлтэй байдал, амжилт ололт, бусдаас үл хамаарах эрх чөлөөт байдал зэрэг ухагдахуунууд ордог. Өөрийгөө хүндэтгэх эрүүл саруул үзэл нь бусдын бодит хүндэтгэл дээр тулгуурласан байх ёстой. Өөрийн бодит амжилт, чадвар дээр тулгуурлаагүй зөвхөн бусдын санал дээр тусгуурласан байх нь эрсдэл аюул ихтэй гэжээ.

Өөрийгөө идэвхижүүлэх хэрэгцээ. Амьдарлынхаа явцад чухам ямар хүн болж чадах вэ? гэдгээ харуулах хүслийг өөрийгөө идэвхижүүлэх гэж А.Маслоу тодорхойлжээ. Хүн чадлынхаа хирээр өөрийгөө илтгэн харуулж, чадавхи боломжийнхоо оргилд хүрэх, өөрийгөө хэн бэ гэдгийг харуулахыг хэлнэ. Өөрийгөө идэвхжүүлэх арга хэлбэр олон янз. Энэ нь заавал урлаг уран сайхны бүтээл хэлбэртэй байх албагүй. Эцэг эх, багш, ажилчид, тамирчин, оюутан, худалдагч гэх мэтээр хийж байгаа бүхнээрээ дамжуулан өөрийгөө идэвхжүүлэх боломжтой. Өөрийн идэвхжилийн талаарх Маслоугийн онол нь анхаарал татсан, шинэ сэргэг асуудал юм. Учир нь хүн юу хийж чадах вэ гэдгийг бодоход хүргэдэг. Монгол хүүхдийн өөрийгөө илэрхийлэх, хөгжих хэрэгцээг судалсан байдлыг авч үзье.

АНУ-ын Search институтийн судалгааны арга зүй, зөвшөөрлөөр НҮБ-ын Хүүхдийн сан, ХТҮГ –ын захиалгаар “Мидас” судалгааны байгууллага “Монголын өсвөр үеийнхний аж байдлын давуу тал болон дэмжлэг” судалгааг Хөгжлийн давуу чанарын үзүүлэлтийн судалгааны аргачлалаар хийсэн байна. Тус тайлангийн мэдээлэл нь Монгол улсын 1079 өсвөр үеийнхнээс 2014 оны 11-12 сард авсан Search институтын Хөгжлийн Давуу Чанарын Үзүүлэлтийн судалгааны өгөгдөлд үндэслэсэн болно. Энэ нь өсвөр үеийнхний аж байдал, амьдралд тулгарч буй давуу талууд болон дэмжлэгийг(хөгжлийн давуу талууд) ойлгоход чиглэгдсэн. Өсвөр үеийнхэн аж байдал, амьдралдаа эдгээр хөгжлийн давуу талуудыг эзэмших нь тэдэнд амьдралын эерэг сонголтыг хийхэд тус дөхөм болдог гэж олон тооны судалгаа нотолж байна. Гадаад давуу чанаруудад өсвөр үеийнхэнд гэр бүл, сургууль, олон нийтийн зүгээс гаргаж буй боломж, харилцаанууд багтана. Дотоод давуу чанаруудад тэдгээрийн өөрсдийнх нь өөрийгөө удирдах, дотоод мотиваци /сэдэл/, хувийн зан чанар зэргийг илтгэх дотоод үнэт зүйлс, эрмэлзлэл, арга барил, өөрийн ухамсар багтана

МУБИС-ийн БСС-ийн НААЗТ-ийн хийсэн “Өсвөр үеийнхний нийгмийн хөгжил, төлөвшил ба хэрэгцээ” судалгаанд өсвөр үеийнхний эрхэмлэх үнэт зүйлс, өөрийн БИ-гийн үнэлэмж, гэр бүл, үе тэнгийнхэн, найз нөхөд, сургууль хамт олны дотор эзлэх байр суурь, үнэлгээ зэрэгт тулгуурлан тэдний өөртөө итгэх итгэл, өөрийн үнэлэмжид дүн шинжилгээ хийсэн. Өсвөр үеийнхний эрхэмлэдэг үнэт зүйлс, өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл, амиа бодсон, ууртай, атаархуу байдал, өөрт төрсөн санаа бодлоо бусадтай хуваалцсан эсэх, өөрийн чадах зүйлээр бусдад тусалсан эсэх, амьдралын зорилгоо тодорхойлсон байдал зэргийг судалсан нь хүүхдийн өөрийгөө илэрхийлэх хэрэгцээг тодорхойлоход ач холбогдолтой болсон байна. Хүүхдийн хөгжлийн дэлхий нийтийн хандлага, онолын үндэслэл, судалгаан дээр түшиглэн “ ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг (10-12-р анги) нийгмийн амьдралд бэлтгэх” хөгжил, хамгааллын хөтөлбөрийг санал болгож байна. Хөтөлбөрийн гол зорилго нь Монгол улсын 10-15 жилийн дараах залуу үеийг бэлтгэхэд оршино. Орчин цагийн Монгол хүүхдийн өөрийгөө илэрхийлэх хэрэгцээг тодорхойлоход хүүхдийн хөгжлийн болон хамгааллын бодлогыг хамтран авч үзэх шаардлагатай. Хүүхдийн хөгжил, хамгаалал бол нэг зоосны хоёр тал юм . Сургуулийн нийгмийн ажилтан Хүүхэд хамгааллын зүтгэлтэн, Хөгжлийн хөтөлбөрийн арга зүйч мөн. “ ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг нийгмийн амьдралд бэлтгэх ” хөгжил, хамгааллын хөтөлбөрт урьдчилан сэргийлэх, хөгжлийн (хичээлээс гадуурх бие даан өөрийгөө хөгжүүлэх) болон хамгааллын (нөхөн сэргээх, холбон зуучлах, зөвлөгөө өгөх) үйлчилгээг адилтган сургалтаар олгохоор тусгасан.

Өсвөр үеийнхний хөгжлийн давуу чанаруудын хүрээ:

Page 94: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

94

ГАДААД ДАВУУ ЧАНАРУУД ДОТООД ДАВУУ ЧАНАРУУД Дэ Дэмжлэг 1. Гэр бүлийн эерэг харилцаа – Өсвөр үеийнхэнтэй түүний эцэг эх,

гэр бүлийн гишүүд эерэгээр харьцаж байвал тэрээр тэднээс зөвлөлгөө, тусламж авах болно

2. Бусад насанд хүрэгсэдтэй харилцаа – Өсвөр үеийнхэн эцэг эхээс гадна 3 болон түүнээс олон насанд хүрэгсдээс дэмжлэг авдаг

3. Сургуулийн орчны харилцаа – Өсвөр үеийнхэнд сургууль нь санаа тавьсан, урамшуулсан орчинг бий болгодог

4. Эцэг эхийн сургуульд оролцох оролцоо – Эцэг эхчүүд хүүхдээ сургуульдаа амжилттай суралцахад нь идэвхтэй оролцдог

Э Эрх мэдэл 5. Нийгмийн үнэт зүйлс – Өсвөр үеийнхэн үнэт зүйлсээ нийгэмд

байгаа насанд хүрэгсдээс олж авдаг 6. Бусдад үйлчлэх – Өсвөр үеийнхнийг нийгмийн ажилд долоо

хоногт нэгээс доошгүй цаг ажиллуулах 7. Аюулгүй орчин – Өсвөр үеийнхэн гэр орон, сургууль, орчин

тойрондоо аюулгүй байдлыг мэдэрч байх Б Боломж ба хүлээлт 8. Гэр бүлийн боломж – гэр бүл нь өсвөр үеийнхэнтэй харьцах

ойлгомжтой дүрэм, зааварчилгаатай, тэднийг хаана байгааг хянаж байх ёстой

9. Сургуулийн боломж – сургууль нь тэдэнд ойлгомжтой дүрэм, зааварчилгаатай байх ёстой

10. Насанд хүрэгчдийн эерэг нөлөөлөл – эцэг эх, бусад насанд хүрэгсэд нь эерэг, хариуцлага зан байдлын үлгэр жишээ болох ёстой

11. Үеийнхний эерэг нөлөөлөл – хамгийн дотны найз нь хариуцлага зан байдлын үлгэр жишээ болдог

12. Их хүлээлт – Эцэг эхчүүд болон багш нар өсвөр үеийнхнийг сайн байлгахыг дэмжиж хүлээлттэй байдаг

Ц Цагийн зүй зохистой ашиглалт 13. Бүтээлч үйл ажиллагаа – Өсвөр үеийнхэн нь долоо хоногт

хөгжим, театр болон урлагийн бусад сургалт, сургуулилалт эсвэл үзвэрт 3-аас доошгүй цаг зарцуулах шаардлагатай

14. Залуучуудын Хөтөлбөр – Өсвөр үеийнхэн нь сургууль, олон нийтийн байгууллагын спорт, клуб, арга хэмжээнд долоо хоногт 3-аас доошгүй цаг зарцуулах шаардлагатай

15. Гэртээ өнгөрөөдөг цаг –Өсвөр үеийнхэн нь тодорхой зорилгогүйгээр найз нөхөдтэйгөө долоо хоногт 2-оос олонгүй орой гарах хэрэгтэй

С Суралцах эрмэлзлэл 16. Амжилтад хүрэх мотиваци – Өсвөр үеийнхэн нь сургуульдаа

амжилттай суралцах эрмэлзэлтэй байх ёстой 17. Сургуульд оролцох оролцоо – Өсвөр үеийнхэн нь суралцах үйл

ажиллагаанд идэвхтэй оролцдог байх ёстой 18. Сургуулиа хүндэтгэх – Өсвөр үеийнхэн нь сургуулийнхаа төлөө

санаа тавьдаг байх хэрэгтэй Э Эерэг үнэт зүйлс 19. Бусдад туслах - Өсвөр үеийнхэн бусдад туслах өндөр

эрмэлзэлтэй байх хэрэгтэй 20. Эрх тэгш байдал ба нийгмийн шударга байдал – Өсвөр үеийнхэн

эрх тэгш байдлыг хангах, ядуурал, өлсгөлөнг бууруулах асуудлыг дэмжихийг эрмэлздэг байх хэрэгтэй

21. Үзэл бодлоо хамгаалахад нэгдэх – Өсвөр үеийнхэн өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилдээ тууштай зогсох хэрэгтэй

22. Хариуцлагатай байдал – Хувийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч, хариуцлагатай байх хэрэгтэй

23. Өөрийгөө хянах – Өсвөр үеийнхэн бэлгийн харьцааны хувьд идэвхтэй бус, архи тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй

Нийгмийн чадамжууд 24. Төлөвлөлт ба шийдвэр гаргалт – Өсвөр үеийнхэн нь урьдчилсан

төлөвлөлт, сонголт хийх талаар мэддэг байх хэрэгтэй 25. Бусадтай харилцах чадамж – Өсвөр үеийнхэн нь

хариуцлагатай, мэдрэмжтэй бусадтай нөхөрсөг харьцаатай байх хэрэгтэй

26. Соёлын чадамж – Өсвөр үеийнхэн нь өөр соёл, арьс өнгө, үндэстнүүдийн талаар мэдлэгтэй, тэдэнтэй тэнцвэртэй харьцдаг байх хэрэгтэй

27. Эсэргүүцэх ур чадвар- Өсвөр үеийнхэн нь үе тэнгийнхний сөрөг дарамт болон аюултай байдлыг эсэргүүцэх чадвартай байх хэрэгтэй

28. Асуудлыг тайванаар шийдвэрлэх – Өсвөр үеийнхэн нь зөрчилдөөнтэй үед асуудлыг хүчирхийлэлгүй шийдэх зам хайж сурах хэрэгтэй

Х Хувь хүний адилтгал 29. Хувийн хүч чадал – Өөртөө тохиолдож байгаа зүйлсэд

хяналттай өөрийгөө удирдах чадвартай байх хэрэгтэй 30. Өөрийгөө үнэлэх – Өсвөр үеийнхэн өөрийгөө өндөрт үнэлдэг

байх хэрэгтэй 31. Зорилгын мэдрэмж – Өөрийн амьдралын зорилготой байх

хэрэгтэй 32. Хувийн ирээдүйгээ эерэгээр харах – Өөрийн хувийн ирээдүйг

өөдрөгөөр хардаг байх хэрэгтэй

Өсвөр үеийнхний хөгжлийн давуу чанаруудын хүрээн дээр үндэслэн хөгжлийн хөтөлбөрийг “Амьдрах ур чадвар”-ыг эзэмшүүлэх хүрээнд, хамгааллын хөтөлбөрийг эрсдэлийг үнэлэх, тодорхойлох хүрээнд сургалтын модулийг боловсруулан ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, хүүхдийн оролцооны байгууллагыг түшиглэн ажиллана . Хөгжлийн болон хамгааллын хөтөлбөрийн стратеги боловсруулах арга зүйн нь Монгол улсын ирээдүйн 10-15 жилийн дараах залуу үеийг бэлтгэхэд чиглэгдэнэ.

Дүгнэлт

Шинэ үеийн хүүхдүүд эрх үүргээ мэддэг, зорилготой, ухаалаг, бие даах чадвартай, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, өөрийгөө болон бусдыгаа эрсдэлээс хамгаалдаг, биеэ зөв авч явдаг, манлайлагч, өөртөө итгэлтэй, зөв бодолтой, хог хаядаггүй, байгаль орчноо хайрлан хамгаалдаг, идэвх санаачилгатай, авхаалж самбаатай, бусдад эерэг үлгэр дууриалал үзүүлдэг, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх орныхоо хүндтэй иргэн байж чадна хэмээн ярьж байна. Үүрэг хүлээгчид бид тэдний хөгжлийн хурдаас хоцролгүй, хамт алхах хэрэгцээ амьдралаас урган гарч байна. “Анхандаа бид хүүхдээ сургадаг, Дараа нь бид тэднээс суралцдаг. Ингэхийг хүсээгүй хүн цаг үеэсээ хоцордог" гэж хэлсэн эрдэмтэний үгээр дүгнэлт хийлээ. Дээрх чадваруудыг бий болгоход:

Page 95: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

95

- Нийгмийн орчин дахь өсвөр үеийн хүүхдийн хандлага, оролцоо идэвхи, үе тэнгийхэн, найз нөхдийн харилцаа, шийдвэр гаргахад бидний оролцоо, чөлөөт цагийн байдал

- Гэр бүлийн орчин дахь харилцаа, дэмжлэг, чөлөөт цаг

- Сургуулийн орчин дахь таатай байдал, эерэг харилцаа хандлага, хүүхдүүдийн суралцах хүсэл сонирхол,

- Олон нийтийн эерэг нөлөөлөл, зөв үлгэр дууриалал чухал нөлөөтэйг онцлон тэмдэглэж байна. Ном зүй

1. Хүүхдийн эрхийн тухай Конвeнц 2. Монгол Улсын “Хүүхдийн эрхийн тухай хууль” 3. Монгол Улсын “Хүүхэд хамгааллын тухай хууль” 4. Мягмар О. Хүний хөгжлийн сэтгэл зүйн лeкцүүд 5. “Монголын өсвөр үеийнхний аж байдлын давуу тал болон дэмжлэг” судалгаа НҮБ-ын Хүүхдийн Сан,

ХТҮГ 6. “Өсвөр үeийнхний нийгмийн хөгжил, төлөвшил ба хэрэгцээ” судалгаа МУБИС-ийн БСС-ийн НААЗТ 7. “Амьдрах ухааны чадвар” чиглүүлэгчийн багц гарын авлага БСШУСЯ, НҮБ-ын Хүн Амын Сан, АНУ-ын

Энхтайвны Корпус Швeйцарын Хөгжлийн Агентлаг

ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ ӨНӨӨГИЙН ТӨРХ, ХҮҮХДЭД ХАНДАХ ХАНДЛАГА

(Эрдэнэбулган сумын жишээн дээр)

Г.Сумъяабаатар (Ph.D)

Хураангуй Гэр бүлийн хөгжлийн асуудлыг төр, орон нутгийн бодлого, хөтөлбөрт тогтмол анхаарч, ач холбогдол өгөх асуудал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудлыг гэр бүлийн хүрээнд авч үзэх болсон. Жишээлбэл, гэр бүл, хүүхдийн талаар төрөөс хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, хүрээг тодорхойлох зорилготой чуулган, уулзалт, бусад арга хэмжээ тогтмолжлоо. Иймээс гэр бүлийн харилцааны өнөөгийн төрх, хүүхдэд хандах хандлагыг судласан бөгөөд төр засгийн зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээний зорилго, чиглэлийг тодорхойлох, үр дүнг тооцоход ач холбогдолтой юм. Түлхүүр үг: Гэр бүл, харилцаа, судалгаа, хэрэгцээ Хувь хүний хөгжилд нийгмийн бага бүлэг болох гэр бүлийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол их байдгийг үе үеийн судлаачид тодорхойлсон байна. Гэр бүлд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргах нь чухал. Өөрөөр хэлбэл, бие биедээ харилцан нөлөөлдөг нэг зүйлийн хоёр тал юм. Мэдээж, төр засгийн зүгээс санаачлагыг гартаа авч, хөгжлийн үзэл баримтлалаа гэр бүл, иргэдийн хэрэгцээ, сонирхолд чиглэсэн, судалгаанд суурилсан байдлаар тодорхойлж, үе шаттай үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь зүйтэй байдаг. Харин орон нутгийн түвшинд гэр бүлийн харилцааны төрх, чиг хандлагыг тодорхойлох санаачлага нэлээд өрнөж, судалгааныхаа үр дүнг бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх туршлага дэлгэрч байна. 2012 оноос орон нутгийн хүүхдийн байгууллагын бүтэц, чиг үүрэг өөрчлөгдөж, Хүүхдийн асуудлыг хүүхэд-гэр бүл гэсэн хүрээнд авч үзэн гэр бүлд чиглэсэн тодорхой үйл ажиллагааг явуулж ирлээ. Гэсэн хэдий боловч гэр бүлийн харилцаа, хөгжлийн чиг хандлага орон нутгийн түвшинд ямар байгааг тодорхойлох хэрэгцээ тогтмол тулгардаг. Эдгээр үндэслэлийн дагуу Архангай аймгийн гэр бүлийн харилцааны өнөөгийн төрх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилго дэвшүүлж ажилласан болно. Энэ дашрамд судалгааны ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газар, багийн нийгмийн ажилтан, зохион байгуулагч, бусад төрийн ба төрийн бус байгууллагын ажилтнууд бусад хүмүүст талархлаа илэрхийлье. Гэр бүлийн харилцааны өнөөгийн төрх, хүүхдэд хандах хандлагыг судлах замаар бодитой дүгнэлт, зөвлөмж гаргах зорилгоор судалгаа явуулсан юм. Судалгаанд гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага болон хүүхдийн хэрэгцээг тодорхойлох асуулга, бүлгийн ярилцлага, математик статистикийн арга зэргийг хэрэглэв.

Page 96: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

96

Гэр бүл гэдэг нь гэрлэлт, үрчлэлт, цусан төрлийн холбоотой, харилцан үүрэг хүлээж, туслан дэмждэг нэгдмэл ахуй амьдралтай, хөрөнгийн болон хөрөнгийн бус хувийн харилцаагаар холбогдсон бүлэг хүмүүсийн нэгдлийг хэлдэг. Бүтцийн хувьд дан, холимог, өрөөсгөл гэх мэтээр ангилах бөгөөд тус бүртээ өөрийн гэсэн онцлог шинжтэй байна. Бие биедээ нөлөөлж байдаг бөгөөд эхнэр, нөхрийн харилцаа гэр бүлийн харилцааны цөм нь болдог. Тухайн гэр бүлийн нэгдмэл, тогтвортой байдал нь эхнэр, нөхрийн хоорондын харилцаанаас шууд хамааралтай байдаг. Хүн гэр бүлдээ аз жаргалтай, амар тайван, сэтгэл хангалуун амьдрах ёстой бөгөөд энэ нь хүний амьдралын утга учир юм. Гэр бүлийн гишүүд нь нэгдмэл сэтгэл санаа, зорилготой байснаараа харилцан бие биенээ ойлгох төдийгүй нэг нэгнээ улам сайн таньж мэддэг. Үүний үр дүнд сэтгэлийн зовлон, тулгарсан бэрхшээл, асуудлыг хамтдаа шийдэн нэг нэгэнтэйгээ хуваалцсанаар эв нэгдлийг хангадаг. Гэр бүл нь амар тайван байж, гишүүддээ сэтгэл ханамжийг өгсөн, хайраар бялхсан байх ёстой. Гэр бүлийн аз жаргал, сайн сайханд гэр бүл төлөвлөлт чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хэр зэрэг тогтвортой байхад нөлөөлдөг. Иймээс өсвөр, залуу үеэс гэр бүл, төлөвлөлтийн мэдлэг, чадварт суралцах ёстой. Орчин үеийн залууст хэзээ хэдэн хүүхэдтэй болохоо зохицуулахаас гадна тэднийгээ хайрлан хамгаалах, өөрсдийн болон эцэг эхийнхээ нас, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаа тооцон үзэх шаардлагыг биелүүлэх хэрэгтэй болдог. Гэр бүл нь үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаагаас нийгэм, хувь хүнд ач холбогдлоо өгөх бөгөөд төрийн зүгээс гэр бүлийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Гэр бүлийн үүргийг дараах байдлаар ангилдаг. Үүнд:

1. Нийгмийн анхдагч хянагчийн үүрэг 2. Нөхөн үржихүйн үүрэг 3. Хүмүүжүүлэх үүрэг 4. Эв нэгдэлтэй байх үүрэг 5. Нийгмийн нэр хүндийн үүрэн 6. Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүрэг 7. Сэтгэл санааны дэмжлэг (сэтгэл хөдлөлийн) үзүүлэх үүрэг 8. Эдийн засгийн (ахуйн) үүрэг

Гэр бүлийн тухай хуулинд гэрлэгчид нь гэр бүлийн дотор адил үүрэгтэй, бие биедээ үнэнч байхыг заасан байдаг. Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргийг хүлээнэ гэж заасан байдаг. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах, эрүүл, аюулгүй орчноо бүрдүүлэх, шаардлагатай хоол, хүнс, орон байр, хувцас, тоглоом зэргээр хангах үүрэгтэй. Хүүхдэд удам угсаагаа мэдүүлж, төрөлх хэл, бичиг, үсэг, ёс заншил, түүх соёлоо эзэмшүүлэх, эх орон, ард түмэн, эцэг эх, ах дүү, бусад хүнийг хайрлан хүндэтгэх, үнэнч шударга, тэвчээр хатуужилтай хүн болгох үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Мөн хүүхдэд боловсрол эзэмших боломж, нөхцлийг бүрдүүлэх, эрүүл мэнд, ёс суртахуун, амь насанд нь аюул учруулахгүй, хөдөлмөр эрхлүүлэхгүй байхын зэрэгцээ хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хамгаалах, үзэл бодлыг хүндэтгэх, саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах үүрэгтэй. Сайхан харилцаатай гэр бүл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа, хүндлэл, хайр халамж сайн, хувь хүний мөн чанар, төлөвшилт хэвийн явагддаг, гишүүдийн сэтгэл санаа тайван байдаг гэр бүл юм. Ийм гэр бүл хоорондын асуудлаа нээлттэй, тодорхой илэрхийлж ойлголцдог, гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлагаа хамтдаа үүрэлцдэг, бие биенийхээ сул дорой талд анхаарлаа хандуулан бие биенээ хайрлан дэмждэг, гэр бүлийн гишүүд бие биенийгээ хүлээн зөвшөөрч, урамшуулж чаддаг. Эцэг, эх, үр хүүхдүүд бол диалектик зөрчлийг бий болгогч эсрэг тэсрэг талууд, харилцан бие биенээ үгүйсгэхийн хэрээр нөхцөлдүүлнэ, шүтэн барилдлагааг бий болгоно. Хүүхдийн өөрийнх нь өсөлт, хөгжлийн хирээр өөрсдөд нь шинэ хэрэгцээ үүссээр байдаг. Хэрэгцээг хүүхэд өөрөө бие даан хангаж чадахгүй. Эцэг эх болон насанд хүрэгсдийн анхаарал халамж, дэмжлэг туслалцаатайгаар хангагдана. Судалгааны үр дүнгээс

Зураг1. Судалгаанд хамрагдсан гэр бүлийн бүтэц (тоо)

Page 97: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

97

Судалгаанд хамрагдсан гэр бүлийн бүтцийг авч үзвэл ихэнхи хэсгийг дан өрх (62хувь) бүрдүүлж, харин холимог (16%), өрх толгойлсон эмэгтэйчүүдийн (10,4%) гэр бүл нэлээд хамрагдсан байна.

Зураг2. Ам бүлийн тоо

Судалгаанд хамрагдсан гэр бүл дэхь ам бүлийн тоо 934, дундажаар 4 бөгөөд эрэгтэй 503, эмэгтэй 460, үүнээс 15 хүртэлх настай хүүхэд 301 буюу 32,2 хувийг эзэлж байна.

Зураг3. Гэр бүлийн түвшин, аз жаргалтай амьдралын үндэсийг та юу гэж боддог вэ?

гэсэн асуултын хариулт (хувь)

Судалгаанд хамрагдсан гишүүд гэр бүлийн түвшин, жаргалтай амьдралын үндсийг хайр сэтгэл, харилцан итгэлцэл, хүндлэл (32,7%), үр хүүхэд (15,3%), амьдралын идэвхи, зүтгэл (12,3%) гэж үнэлдэг болох нь харагдаж байна. Зураг4.

Гэр бүлийн харилцааны өөрийн үнэлгээ (хувь)

149

39

11

11

25

5

0 20 40 60 80 100 120 140 160

1. дан өрх

2. холимог

3. ганц бие

4. эцэг ба хүүхдүүд

5. эх ба хүүхдүүд

6. бусад

934

4

503 460 301

0

200

400

600

800

1000

Ам бүлийн тоо Ам бүлийн тоо/дундаж/

Эрэгтэй Эмэгтэй Хүүхдийн тоо /15 хүртэлх насны/

32,7

7,7

7,5

3,3

4,6

12,3

10,7

2,2

15,3

3,5

0,2

0 5 10 15 20 25 30 35

1. Хайр сэтгэл, харилцан итгэлцэл, хүндлэл

2. Үзэл бодол, зан байдлын таарамж, …

3. Гэр бүлийн бие даасан байдал / гэр …

4. Боловсрол, мэргэжлийн түвшин

5. Нэр хүнд, удам угсаа

6. Амьдралын идэвх, зүтгэл

7. харилцан хариуцлагаа ухамсарласан …

8. бэлгийн тааламжтай харилцаа

9. Үр хүүхэд

10. Эд хөрөнгө, мөнгө

11. Бусад

Series7

Series6

Series5

Series4

Series3

Series2

Series1

Page 98: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

98

Танай гэр бүлийн харилцаа ямар вэ гэсэн асуултанд сайн (68,7%), дунд зэрэг (26,5%), тааруу (4,9%) гэж хариулсан буюу гэр бүлийн харилцааг ингэж үнэлсэн байна .

Зураг5.

Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагын биелэлт (хувь)

Оролцогчдын 58,7 хувь гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа бүрэн биелүүлж чаддаг бол 37,0 хувь заримдаа, харин 7,1 хувь биелүүлж чаддаггүй гэж үзсэн байна.

Зураг6. Гэр бүл дэхь үүргийн биелэлт (хувь)

Гэр бүл дэхь үүргээ хэрхэн биелүүлж байгааг үнэлсэн үнэлгээнээс харахад үүргүүдийн биелэлт харьцангуй сайн боловч ёс заншил, уламжлалыг гэр бүлийнхэндээ сургах, хэвшүүлэх, дээдлэх, хүүхдийн зүгээс эцэг эх, өвөг эцэг, эмэг эхээ тэжээн тэтгэх үүргээ бага биелүүлж байгаа гэж үзжээ .

Зураг7. Хүүхэдтэй холбоотой санал (хувь)

68.7

26.5

4.9

0

20

40

60

80

1.Сайн 2. дунд зэрэг 3. Тааруу

58.7

37.0

4.3

2.8

0 10 20 30 40 50 60 70

1. Бүрэн биелүүлж чаддаг

2. Заримдаа чаддаг

3. Бараг чаддаггүй

4.Огт чаддаггүй

86.0 77.9

72.6 55.7

67.4 69.6

86.4 80.4

73.0 59.4 58.8

11.8 19.7

18.4 41.5

29.8 25.9

12.5 16.2

23.6 32.4

29.4

2.3 2.4

8.9 2.7 2.8

4.4 1.1

3.4 3.4

8.2 11.8

0.0 10.0 20.0 30.0 40.0 50.0 60.0 70.0 80.0 90.0 100.0

Бие биедээ үнэн ч байх

Гэр бүлийн гишүүдийг дарамтлах, хүчирхийлэхгүй байх

Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхэд адилхан оролцох

Суурь боловсрол эзэмшүүлэх

Хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах

Хүүхэд нь өвөг эцэг, эмэг эхээ тэжээн тэтгэх

Муу Дунд Сайн

Page 99: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

99

Хүүхдээ амьдралаа авч явах арга ухаанд сургана (26,3%), хүүхэд маань юугаар ч дутагдаж, гачигдахгүй өсөх ёстой (24,9%), эд хөрөнгө тасалж өгч чадахгүй тул хүүхдийнхээ боловсрол, мэргэжилд нь хөрөнгөө зориулна (21,6%), эрүүл, саруул, сайн хүн болгох нь чухал (21,3%) гэж үзсэн байна.

Зураг-8. Гэр бүлийнхээ гишүүдийн (хүүхдийн) боловсролд

хөрөнгө оруулах боломж (хувь)

Хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулахдаа боломжоороо л тохирсон түвшинд сургана (31,7%), яаж ийж байгаад сургана (31,2%), боловсрол эзэмшихэд нь үнэ, мөнгө хайрлахгүй (13,9%) гэж үзсэний зэрэгцээ 21,8 хувь нь санаа байсан ч боломжгүй гэж хариулсан байна.

Зураг9. Хүү эсвэл охиндоо хандах хандлага (хувь)

24.9

21.6

26.3

21.3

2.1

3.9

0 5 10 15 20 25 30

1. Хүүхэд маань юугаар ч дутагдаж, гачигдахгүй өсөх ёстой

2. Эд хөрөнгө тасалж өгч чадахгүй тул хүүхдийнхээ боловсрол, мэргэжилд нь хөрөнгөө зориулна.

3. Хүүхдээ амьдралаа авч явах арга ухаанд сургана

4. Эрүүл саруул, сайн хүн болгох нь л чухал

5. Яаж амьдрахын заяа тавилан нь мэдэг

6. Өнөө үед хүүхэд төрүүлж өсгөн гэдэг хэцүү асуудал

21.8

31.2

31.7

13.9

1.5

0 5 10 15 20 25 30 35

1. Санаа байсан ч боломжгүй

2. Яаж ийж байгаад л сургана

3. Боломжоороо л тохирсон түвшинд сургана

4. Боловсрол эзэмшихэд нь үнэ, мөнгө хайрлахгүй

5. Бусад

Page 100: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

100

Өмч тасалж өгөхөд (орон гэр бэлдэх, мал аж ахуй гэх мэт) хүүдээ (33,3%), боловсрол эзэмшүүлэхэд охиндоо (17,4) илүү, харин бусад зүйл дээр хүү эсвэл охиндоо адилхан байдлаар ханддаг байна .

Зураг10. Гэр бүлд дэхь хүүхдийн хэрэгцээний түвшин

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 60 хувь нь манай гэр бүл надад хэрэгцээтэй бүх зүйлийг авч өгч чадаж байна, хангалттай анхаарал, халамж үзүүлдэг гэж үзсэн бол харин 25 хувь нь бололцооны дагуу л шийдвэрлэдэг гэж үзсэн байна. Тэд өөрсдийн хэрэгцээтэй зүйлийг өөрт нь үзүүлэх анхаарал, хайр халамжаас авахуулаад дулаан хувцастай, хоол хүнстэй, эрүүл мэндийг хамгаалж байгааг дурджээ. Мөн хичээлийн хэрэглэл, гар утас, амттан, гоёл чимэглэлийн зүйл, мөнгө төгрөгийн хэрэгцээг хангаж байгаа гэж үзсэн нь тэдний хэрэгцээний онцлогийг илтгэнэ. Харин авч өгч чадахгүй байгаа зүйлд мөнгөний бололцоо байдаггүй, зав нь гардаггүй, сургууль их мөнгө хураавал мөнгөгүй болох, утас, унадаг дугуй зэрэг зүйлсийг дурдсан эдгээрийг шийдвэрлэх боломжийн талаар хэлэхдээ боломжтой боловч аашилж загнадаг, мөн зарим нь боломжгүй буюу мөнгө төгрөгийн боломж, эдийн засгийн хямрал зэргийг тоочсон.

Зураг11.

Гэр бүлийн хамтын шийдвэр ба хүүхдийн оролцоо

33.3

8.1

13.9

10.4

10.0

10.3

11.3

14.9

10.4

2.5

17.4

3.6

13.6

3.8

1.9

5.7

3.7

5.2

64.2

74.4

82.4

76.0

86.3

87.8

83.0

81.4

84.4

0.0 10.0 20.0 30.0 40.0 50.0 60.0 70.0 80.0 90.0 100.0

Өмч тасалж өгөх /орон гэр бэлдэх, мал ахуй..

Боловсрол эзэмшүүлэхэд зориулсан мөнгө

Асуудал шийдэх, санал гаргах эрх мэдэл өгөх

Гэр орны ажилд туслалцуулах

Эцэг эхээ асрах, тэжээн тэтгэх хариуцлага

Нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцох

Биеэ авч явахад нь анхааран зөвлөх

Хүмүүжилд нь илүү анхааран, хяналт тавих

Хадгаламж нээх

Адилхан

Охиндоо илүү

Хүүдээ илүү

0

20

40

60

Бүрэн дүүрэн Бололцооны дагуу Заримдаа Үгүй

60

25

10 5

Хэрэгжилтийн хувь

Page 101: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

101

Судалгаанд хамрагдасан эцэг эхчүүдийн 50 хувь нь хүүхдийнхээ санаа бодлыг тогтмол харгалзан үздэг гэсэн болон 40 хувь нь заримдаа л ингэж чаддаг хэмээн хариулсан байна.

Зураг 12. Гэр бүл дэх хүүхдийн оролцооны хэлбэр

Эцэг эхчүүдийн 55 хувь нь гэр бүлийн хамтын шийдвэр гаргахад хүүхдийг бүрэн оролцуулдаг бол харин36 хувь нь саналыг нь сонсох боловч өөрсдөө голчлон шийдвэрийг гаргадаг байна . Тэд гэр бүлээ эв нэгдэлтэй, зөв хандлагатай, нээлттэй, тайван амгалан, бие биендээ хүндэтгэлтэй ханддаг, аз жаргалтай, хамтач, халуун дулаан уур амьсгалтай байгаасай гэж үздэг байна. Хүнс худалдан авах, хичээлийн хэрэгсэл, боловсролын асуудал дээр хүүхдийнхээ санаа бодлыг илүү асууж харгалздаг гэжээ. Харин мөнгө, санхүүгийн асуудлаас болж тэр бүр санал бодлыг сонсож, шийдвэрлээд байж чаддаггүй байна. Харин хүүхдэдээ ном уншиж мэдлэгээ тэлэх, зөв харьцаа сурах, гэр бүлийнхэнтэйгээ дотно харьцаатай байх, мөнгө төгрөг хэрэгтэй гэж үзсэн байна. Хүүхдийнхээ хэрэгцээтэй зүйлийг авч өгч чадаж байгаа гэж үздэг боловч ихэнхидээ материаллаг зүйлээр хангаж байгаа нь, тухайлбал, хувцас хунар, хоол унд, халаасны мөнгө, бусад хэрэгцээтэй зүйлийг дурдаж байгаа нь материаллаг түвшнээс хэтрэхгүй, тухайн насны хүүхдийн сэтгэл санааг хуваалцах зэрэг оюуны, нийгмийн хэрэгцээг төдий л анхаарахгүй байгаагийн илрэл юм. Дүгнэлт Гэр бүлийн талаарх онолын үзэл баримтлал болон “Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох асуулга”-ын үр дүнд үндэслэн дараах арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагын зүгээс хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг хийж байна. Үүнд:

- Гэр бүлийн харилцаа ерөнхийдөө сайн (68.7%) бөгөөд талаас илүү хувь (58.7%) үүрэг, хариуцлагаа бүрэн биелүүлдэг гэж үзжээ.

- Хүүхдээ амьдрах ухаанд сургах (26,3%), хүүхдээ юугаар ч дутагдаж, гачигдуулахгүй өсгөх (24,9%), эд хөрөнгө тасалж өгч чадахгүй тул хүүхдийнхээ боловсрол, мэргэжилд нь хөрөнгөө зориулах (21,6%), эрүүл, саруул, сайн хүн болгох (21,3%) тал дээр илүү анхаардаг байна.

- Гэр бүлийнхээ гишүүдийн (хүүхдийн) боловсролд хөрөнгө оруулах боломжийг өөрсдийнхө боломжоороо л тохирсон түвшинд сургах (31,7%), яаж ийж байгаад сургах (31,2%), боловсрол эзэмшихэд нь үнэ, мөнгө хайрлахгүй (13,9%) гэж үзсэний зэрэгцээ 21,8 хувь нь санаа байсан ч боломжгүй гэж үзжээ.

0

10

20

30

40

50

Тийм Заримдаа Үгүй

50 40

10

0

20

40

60

Тогтмол зөвлөлддөг Сонсдог боловч, томчууд шийддэг

Саналыг хайхардаггүй

55 36

9

Page 102: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

102

- Өмч тасалж өгөхөд (орон гэр бэлдэх, мал аж ахуй гэх мэт) хүүдээ (33,3%), боловсрол эзэмшүүлэхэд охиндоо (17,4) илүү, харин бусад зүйл дээр хүү эсвэл охиндоо адилхан байдлаар ханддаг байна.

- Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 60 хувь нь манай гэр бүл надад хэрэгцээтэй бүх зүйлийг авч өгч чадаж байна, хангалттай анхаарал, халамж үзүүлдэг гэж үзсэн бол харин 25 хувь нь бололцооны дагуу л шийдвэрлэдэг гэж үзжээ (Диаграмм-10).

- Судалгаанд хамрагдасан эцэг эхчүүдийн 50 хувь нь хүүхдийнхээ санаа бодлыг тогтмол харгалзан үздэг бол 40 хувь нь заримдаа л ингэж чаддаг гэж үзжээ.

- Эцэг эхчүүдийн 55 хувь нь гэр бүлийн хамтын шийдвэр гаргахад хүүхдийг бүрэн оролцуулдаг бол харин 36 хувь нь саналыг нь сонсох боловч өөрсдөө голчлон шийдвэрийг гаргадаг байна.

Зөвлөмж Орон нутгийн төрийн ба төрийн бус байгууллагад хандах нь:

- Өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэсэн ажлын байр нэмэгдүүлэх, ажилтай хүмүүст давхар ажил эрхлэх, нэмэгдэл орлого нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх

- Нэр хүндтэй, ахмад гэр бүлийн хүүхэд хүмүүжүүлэх туршлагыг сурталчлах, өвлүүлэх ажлыг зохиох

- Гэр бүлд зөвлөгөө өгөх төвийг байгуулан ажиллуулах - Угийн бичиг хөтлөх ажлыг зохион байгуулах

Үндэсний хэмжээнд хандах нь - Залуучуудыг гэр бүлд бэлтгэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх - Гэр бүлийг орон сууцжуулахдаа урьдчилгаа төлбөрийг бууруулах - Угийн бичиг хөтлөлтийн ажлыг зохион байгуулах

Иргэд, олон нийтэд хандах нь - Гэр бүлийн тэр дундаа хүүхэд хүмүүжүүлэх мэдлэг, боловсролоо дээшлүүлэх - Ажил хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх талаар санаачлагатай байх - Бие биедээ итгэж, хүндэтгэлтэй хандах - Удам судраа мэдэж, угийн бичиг хөтлөх

Ном зүй 1. Монголын өсвөр үеийнхний аж байдал дахь давуу талууд болон дэмжлэг, Search институт, (2015) 2. Мягмар О, Нямдорж М. нар... (2002), Хүүхдийн хөгжлийн хэрэгцээ ба нийгмийн ажил, УБ,. 3. Намжил Т. (2014), Монгол гэр бүл, УБ 4. Намжил.Т, Нарантуяа.И, (2008)8 Монгол өрх гэр бүлийн ёс заншлын бага тайлбар толь, №13, УБ 5. Намжил.Т, Оюун-эрдэнэ Б, Байгаль Ө, (2000), Гэр бүлийн боловсрол, УБ,. 6. Нацаг-ням Ц, Доржжүгдэр Т, (2013), Гэр бүлийн боловсролын ном, УБ,. 7. Өсвөр үеийнхний оролцоо ба хөгжлийн эрхийг хангахад чиглэгдсэн хэрэгцээг судлах судалгааны

тайлан 2000 он 8. Цэрэндондов П, Чимэдлхам Ц. (2013), Сурган- сэтгэл зүйн судалгаа, түүний баримтад статистик

задлан шинжилгээ хийх арга Орос, англи хэл дээр

9. Орлов Ю.М. (1976), Потребности и мотивы учебной деятельности. М., стр 76 10. Эйдимиллер Э.Г, Юстицкис.В, (2008), “Психология и психотерапия семьи”, 4-е издание, М

ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ МОНГОЛ УХААН БА ОРЧИН ЦАГ

Б.Үржинханд

Хураангуй

Энэхүү илтгэлд хүүхэд хөгжүүлэхэд Монгол гэр бүлийн сургалт, хүмүүжлийн уламжлалт аргууд, түүнийг хэрхэн орчин үеийн сургалт арга зүйтэй уялдуулан холбох, хүүхдийн хүмүүжлийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замуудын тухай болон Монгол уламжлалт аргаар хүүхдийг хөгжүүлэх нь хүүхдээс үйлдэж буй гэмт хэргийг бууруулах, хүүхэд хамгааллын асуудалд хэрхэн нөлөөлж байгаа талаар дурдлаа.

Page 103: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

103

Түлхүүр үг: Монгол, гэр бүл, сургалт, үг, сургаал, уламжлалт зан үйл

Үндэслэл

Мэдээлэл харилцаа, техник технологи давамгайлсан энэ үед “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” хөтөлбөр хэрэгжүүлж буй нь цаг үеэ олсон асуудал юм. Энэ нь хүүхдийн авьяас билгийг нээн илрүүлж, хөгжүүлэх нь багш хүний төдийгүй улс нийгмийн амин чухал асуудал болоод байна. Өнөөгийн манай орны сургалтын тогтолцоо нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх шаардлагыг олон талаар хангахгүй байгааг хүлээн зөвшөөрч мэргэжлийн баг бүрдүүлж төсөл боловсруулан хэрэгжүүлсний үр дүнд боловсролын чанарын шинэчлэл хийгдэж, багш нарын өмнө хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх технологи, арга зүйгээ боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Уламжлалт аргууд . “Үглэж сургахаас Үлгэрлэж сурга” гэдэг ардын сайхан сургаал үгийг бид мартаж болохгүй. Монголчууд эрт дээр үеэс хүүхдээ Монгол өрх гэрийн сургалтаар хүмүүжүүлэх баялаг уламжлалтай билээ. Манай тооллын өмнөх үеэс хүүхдийн бойжих, өсөж торних үйл явцыг олон жилийн турш ажиглаж тодорхой туршлага, мэдлэг хуримтлуулан түүндээ түшиглэн хүүхдийн нас, бие сэтгэцийн онцлогийг:

- Насны байдлаар нь - Хөдөлмөрт оролцох үйл ажиллагааны талаас нь - Монголын эртний зарим сурвалж бичигт нас бие, махбодийн талаас нь харгалзан үечилсэн

байна.Үүнд: - 1-6 нас буюу Бага нас - 7-12нас буюу Дунд нас - 13-17 нас буюу Ахлах нас гэж ангилан хүүхдийг нас насных нь онцлогт тохируулан, алхам алхмаар

сургаж хүмүүжүүлж иржээ.

Монгол өрх гэрийн сургалт, хүмүүжлээр дараах байдлаар хүүхдээ хөгжүүлж иржээ.

1. Бие чийрэг, зориг чанга болгохуй

Насны үечлэл Эрүүл, бие чийрэг болгох Өнөө үед

Page 104: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

104

Бага нас

1-6 нас

- Цагаан идээ их идүүлдэг - Шар сүү айргаар биеийг угаадаг - Аяга долоолгох - Цай, давс жинтүү дэрлүүлдэг - 3-4 наснаас нь морь унуулж сургадаг - Хөлд ормогц аяга таваг дөхүүлэх, аргал түлш

оруулах, хурга ишиг зөөх, барих, хаших зэрэг ажилд сургаж эхэлдэг. /хөдөлгөөний эвслийг хөгжүүлдэг /

- Тэнгэрийн хаяа буюу мал сүргээ харуулах - Бороо, наранд нүцгэн зогсоох, явуулах. - Хүйтний улиралд дулаалж бэгнэдэггүй, галын ойр

удаан байлгадаггүй./чийрэг/ - Голын усанд оруулах - Аргал түүлгэх./ нуруу цэх болгох/

- Амттан их идүүлдэг - Аяга долоох заваан - Өдөн дэр дэрлүүдэг - Ундаг дугуй унадаг - Ээж аав нь ажил хийлгэж

сургаагүй. - Зурагт үзэж, PC тоглоом

тоглодог. /хараа муу/ - Дулаалж бэгнэдэг - Ариун цэврийг сайн сахидаг. - Ихэвчлэн суумтгай /

бөгтийж/

Дунд нас

7-12 нас

- Ариун цэврийг эрхэмлүүлэх./цагаан идээнд ойртохдоо гараа үргэлж цэвэрлэх/

- Хатуу аарул, ээзгий идүүлэх. - Айраг бүлүүлэх. /гарт бул суулгах/ - Хонь маланд явган явуулах. /судас шөрмөс

чангарах/ - Өглөө эрт босгож, орой аажуу унтуулах.

/мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг хангах/ - Эрэгтэй хүүхдийг ноцолдуулах, барилдуулах. - Уул хаданд явуулж, амьсгааг задлах

- Ариун цэврийг сайн сахидаг./бие дааж/

- Чихэр амтан их иддэг. - Спортоор хичээллэдэг ч

чадал тэнхээ сул. - Унаагаар явдаг - Их унтамхай - Секц дугуйланд хамрагддаг ч

амьсгаа задраагүй.

13-аас дээш нас

- Худгаас ус татуулах. /гарт бул суулгаж, хүч тамир тэнхээг нэмэгдүүлэх/

- Сур нэхий элдүүлэх. - Аянд жинд дагуулж явах. /тэсвэр хатуужилтай

болгох/ - Эмнэг даага сургах. - Бөх болох хүүхдийг суран дээр хэвтүүлж унтуулах - Оёсон зүйлийнхээ учгийг шүдээрээ таслах,

дээлийн шилбийг хадаад хазуулах./үүдэн шүдийг бэхжүүлдэг/

- “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” үгийг эрхэмлэж, эхэлсэн ажлыг шалгаж өөрөөр нь заавал сайн гүйцэтгүүлэхийг эрмэлздэг дадлага чадвар суулгах,юманд шантрамтгай биш, хянуур дайчин чадварт сургадаг

- Хар ажил хийж сураагүй./ залхуу/

- Гэр хороолын хүүхдүүд ус авах,түлээ хагалах ажилсаг ч ариун цэвэр тааруу сахидаг.

- Эхэлсэн ажлаа тэр бүр хийж дуусгадаггүй. /эцэг эхийн хяналтгүй/

- Амархан шантрамгай./зориг, тэвчээргүй, аймтгай/

2. Ажилсаг хөдөлмөрч болгохуй

Монголын ард түмний олон зуун жилийн туршлагаас үзэхэд хүүхэд тоглоомоос хөдөлмөрийн үйл ажиллагаа эхэлдэг байна.Энэ нь эцэг эх насанд хүргэсдийн хөдөлмөрийг дуурайх байдлаар тоглодог байсан. Хүүхдийг хөлд орох үеэс нь эхлэн гар хөлийн үзүүрт хөдөлгөн, хүч чадалд нь тохирсон зүйл хийлгэдэг байжээ. 5-7 насанд нь хөдөлмөрийн чиглэл эхэлж, бүтээлч үйл ажиллагаа, санаачлага хөгжиж, юмыг хөнгөн хийсвэр дуурайх ажиллагаанаас салж, өөрөө санаачлан бүтээх ажиллагаанд ордог байна. 7-12 наснаас тоглоомоор тоглох нь багасаж, эцэг эх нь том болж байгааг нь ойлгуулж гэр орны аливаа ажилд оролцуулан урам хайрлаж, хөдөлмөрийн ач тусыг ойлгуулж, өөрсдөө ажилсаг хөдөлмөрч байж үр хүүхэддээ үлгэрлэдэг байна. 13-17 насны хүүхэд бие дааж, ажил үйлийг нарийн нэгтгэх чадварыг эзэмшиж, өрх гэр, айл саахалтаараа хамтран хөдөлмөр, сургалтыг голлон явуулж иржээ.

Page 105: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

105

3. Ёс заншилд сургахуй

Ёс заншлаа эрхэмлэн дээдлэдэг болгон хүмүүжүүлдэг. Энэ нь:

Мэдэж эхлэх гол зүйл Хүрэх үр дүн

- Аягаа зөв барих - Хоол ундаа зөв идэж сурах - Ах эгчээ авгайлах. /гуайлах/ - Худал хэлэхгүй байх - Шударга ёсыг эрхэмлүүлэх - Ахмад хүмүүсээс эмээх, тэднийг хүндэтгэх асрамжлах - Дүү нараа асрах - Элдэв хараалын үг хэлэхгүй байх. - Хүнийг муу хэлэхийг цээрлэх. - Томчуулын ярианд оролцохгүй байх.Ахмад хүний урдуур

хойгуур гарахгүй байх. - Ирсэн гийчний морийг аргамжих, эмээллэж өгөх - Зочны идээнээс авахгүй байх. - Ахмад хүн, ээж аавын үг сургаалыг авдаг. - Хорио цээрийг мэдэх. - Хүн орж ирэхэд цай аяглаж, идээ тавих. - Хэлдэг хэдэггүй үгийг ялгах. - Мал адгуустай ширүүн харьцахгүй ,хооллож услах. - “Хүн ахтай дээл захтай” гэдэг заншлыг эзэмших. - Зэл, гадас, уурга г м зүйл дээгүүр алхахгүй байх. - Архи тамхинаас хол байх

- Буруу үйлийг жигшүүлнэ.

- Цэвэрч нямбай байдалд сургах

- Багаас нь зөв боловсон харьцаанд сургана.

- Хүнтэй зөв харицаж сурна.

- Цээрлэх ёсыг мэднэ.

4. Эрдэм мэдлэгийг баяжуулж, оюуныг хөгжүүлэх

Монголчууд хэзээнээс эрдэм ном сурахын чухлыг ойлгон, үр хүүхдээ эрдэм мэдлэгтэй ертөнцийг танин мэдсэн хүн болгохыг чухалчлан гэрийн сургалтын тогтолцоог бүрдүүлж,сургаж ирсэн түүхтэй. Судалгаанаас үзэхэд гэрийн сургалт нь:

Аж ахуй. Орон гэрээ эмхлэх, мал хуйгаа арвижуулах,маллах, эсгий хийх, хонь мал ноослох, сааль сүү авч, цагаан идээ хийх, юм оёх, эсгэх, арьс сур элдэх, чөдөр ногт зангидах.

Ардын эмнэлэг. Малын өвчин эмгэгийг эмчлэх, хүнийг бариа заслаар эмнэх, ургамлын гаралтай эм тан бэлтгэн барих.

Оюун мэдлэг. Үлгэр домог, зүйр үг хэл зүгшрүүлэх үгийг тогтоолгох, зөв хэлүүлэх, малын зүсийг нүдлүүлж өнгө мэдүүлэх, тоолуулах, цээжээр тоо бодуулах, бичүүлэх, уншуулах, байгалийн зүй тогтол болон мал амьтны ааш зангаар цаг агаарыг шинжих.

5. Үгээр хүүхдийг хүмүүжүүлэх

Үг гэдэг хүчтэй. Хүүхдийг, өөрийгөө дайчилдаг болгодог. Сайхан үг нь хүнийг ажил амьдралын замаа зөв сонгож, өсөн дэвжихэд нөлөөлдөг бол, бодлогогүй хэлсэн болчимгүй үг нөхрийн санаа сэтгэлд хар толбо үлдээдэг болохыг монголчууд сайн үгийг эмтэй, муу үгийг сумтай зүйрлэдэг. “Үг хатуу боловч амьдралд тустай, Эм гашуун боловч аминд тустай”, “Магтлаа гэж бүү баяс, мууллаа гэж бүү гунь” гэх мэтчилэн хүүхдээ сурган хатуу гараар биш, хатуу үгээр хүмүүжүүлж, үгийг олон хэлж давтахгүй, тодорхой эзэнд, товч тодорхой хэлэхийг аргачлан заадаг байжээ.

“ Үг давтвал улиг, Ном давтвал билэг”

Page 106: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

106

“Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг Үнсэнд хаясан сувд хоёр яг адил” гэх мэт

Сургаал үгийг нас сэтгэхүйн онцлогт нь тохируулж хэрэглэдэг байсан./ далд утгат ,ил тайлбарт/. Жишээ нь: бага насны хүүхдэд хамгаас хайртай зүйлийг нь үндэслэж:

“ Хуруугаа бүү үмх, ээж чинь үхнэ”, ” Нусаа бүү ид, мартамхай болно” “Хүний өөдөөс бүү нулим, амны хишгээ хүнд өгнө” “Идэхээ бүү чамла” /далд утгат/ ” Өглөөний нарыг наранд бүү бод, Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод” /далд утгат/

Дээрх сургаал үгээс гадна сурган хүмүүжүүлэх утга шинжит үлгэр домгийн, үнэн дүрээр дамжуулан өөрсдийн санаагаа илтгэн хүүхдээ хүмүүжүүлдэг байжээ. Ийнхүү эртний гэр бүлийн хүмүүжлийн судалгаанд үгийн хүмүүжүүлэх үнэ цэнэ, эх сурвалж болоод зогсохгүй, залуу эцэг эхийн гарын авлага болдог байсан.

6. Бодит амьдралаар хүмүүжүүлэх.

Энэхүү арга нь өрх гэрийн сурган хүмүүжүүлэх зүйн чухал үнэт зүйл юм. Хүүхэдтэйгээ цуг үйлийг хий гэдэг зарчмаар явдаг Жишээ нь: “Үүнийг ингэж хийдэг юм, чи нэг оролдоодох, Болох нь уу” г м. Гэтэл одоо үед “Чи хий” эсвэл “Чи чадахгүй орхи”, дөнгөж хийж эхлэхэд нь “Миний хүү ямар мундаг юм” гэх мэтчлэнгээр яаж хийх аргачлалыг нь зааж, дагуулж хийлгэхгүй, гүйцэтгэлийг нь хянахгүй, дутуу хийлгэдэг зэрэг нь хүүхдийг хайнга, юмны нарийн учрыг олох чадваргүй болгож байгаа нь учир дутагдалтай юм. Хүүхдийг хүмүүжүүлэхэд хамгийн гол нь аливаа зүйлийг өөрөөр нь ухааруулах, биеийг нь даалгаж алив зүйлийг шийдүүлж, хийлгэж сургах явдал. Энэ нь маш жижиг зүйлээс эхэлдэг. Жишээ нь: “Миний хүү айргаа бүл”. Гэхэд хүүхэд дуртай нь аргагүй “За” гээд босдог. Яагаад гэвэл:

1. Хөдөлмөр хийж сурна. 2. Тоо тоолж сурна. 3. Бяд сууна. 4. Айргаа исгэж ууя гэсэн хүүхдийн бодолтой холбоотой

“Хайр нь дотроо хал нь гаднаа, Эрхийг сурахаар бэрхийг сур” энэ нь хар багаас нь бэрхийг үзэж сурсан хүүхэд цээж тэнүүн, зориг хатуу, харц хол, ажилд тэсвэртэй, чадалтай болж түмний хайрыг булаадаг. Ил хайраар өссөн хүүхэд цээж цухал бачимдуу, харц, зорилт богино, хэзээд уур уцаартай, гомдол горьдлого нь их байдаг.Зэмлэх үгийг ил, магтах үгийг далд нь сайхан гэж үздэг. Дориун сайн үйл хийсэн үед нь нутаг усандаа нэр хүндтэй ахмад сайн хүний нэр заан “Тэр гуай шиг хүн болох нь миний хүү” гэж урамшуулдаг байжээ. Мөн хүүхдийг юмны наана цааныг мэддэг болтол нь хэсэг хугацааанд “эвий минь, хөөрхий минь” гэж өхөөрддөг. Үнсэн эрхлүүлэхийг хориглодог. Унтаж байх үед нь духыг нь үнэрлэдэг байсан нь хүүхдээ эрхлүүлэхийг сайшаадаггүй уламжлалтай.

Хүүхдийг зэмлэхэд учир бий. Анх удаагаа мэдээгүй мэт өнгөрүүл. Ахин давтвал сөхөж сануулан зэмлэ.

Хүүхдээ зэмлэхдээ:

- Олон дахин үглэхийг цээрлэдэг. - Хүний хажууд зэмлэдэггүй. - Болохгүй зүйл хийвэл хүүхдэд гар хүрнэ./хонгон дээр нь/ - Эцэгт чинь хэлнэ гэж айлгах явдал ч бий.

Page 107: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

107

Үүнээс үзэхэд эртний монголчуудын гэр бүлийн хүмүүжлийн арга нь голдуу

- Өвөг дээдсийн сургаал /үлгэр домог/ үгсээр хүмүүжүүлдэг. - Бодит жишээгээр хүмүүжүүлж сургадаг. - Ёс суртахууны хүмүүжлийг чухалчилдаг. - Хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа хүүхдийн нас, биеийн онцлогийг харгалздаг. - Алхам алхмаар дэс дараатай сургах онцлогуудтай байжээ.

Орчин үеийн сургалтаас монгол өрх гэрийн сургалтын ялгагдах онцлог бол хүүхэддээ заасан юм нь амьдрал дээр биет зүйл болж, ашгаа өгч, мэдлэг нь бодитой болдог явдал юм.

Тулгамдсан асуудал

Өнөөгийн хүүхдүүдийн ах захаа үл хүндлэх, айх ичихээ, мэдэхгүй, харилцаж хэлэлцэж байгаа үг хэл, биеэ авч яваа байдал, намба төрх, ахуй амьдралын зан үйл ,ажилсаг бус, эвсэг биш, зэрэг нь үндэсний эрхэмлэж явдаг зан заншилтай харшиж зөрчилдсөн байдал газар авч даамжирсаар байна. Мөн олж авсан мэдлэг нь хэрэглээ болж тэр бүр чаддаггүй, цахим тоглоом болон бусад зүйлд донтдог.

Шийдвэрлэх арга зам

- Айл өрх нэг бүрийн хүмүүжлийг төрөөс тодорхой бодлого боловсруулж, нэг зорилго чиглэлтэй болгох.

- Одоогийн мэдлэгжүүлсэн сургалтын хөтөлбөрийг үндсээр нь шинэчилж, ухамсарлуулж, чадваржуулах сургалтын хөтөлбөр боловсруулах.

- Багш нар шинэжлэх ухааны хэрэгтэй мэдлэгийг, ардын ёс өв уламжлалтайгаа холбож, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй, технологио боловсруулах.

- Цахим тоглоомд үндэсний тоглоом наадгайг сонирхолтой олон хэлбэрээр суулгах. - Гэр бүлийн үнэ цэнийг залуу гэр бүлд болон хүүхдүүдэд бүр бага наснаас нь эхлэн гэр бүл

төлөвлөлтийн талаар мэдлэг олгох.

Дүгнэлт

Судалгаанаас үзэхэд сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүд хүүхдэд мэдлэгжүүлэх аргыг сайн эзэмшүүлдэг мөртлөө ухамсарлуулж, чадваржуулж, хэрэгжүүлэх аргад сургахгүй байгаа нь харагдаж байна. Энэ нь багш, эцэг эхийн буруу биш, харин манай боловсролын салбарын сургалт нь хэт европжиж, үндэснийхээ уламжлагдсан үнэт зүйл болох монгол өрх гэрийн сургалтыг орхигдуусан явдал юм. Иймээс өвөг дээдсийнхээ үлдээсэн, эртнээс уламжлагдсан монгол гэрийн дэвшилтэт ёс заншлаас суралцах, эзэмших явдал нь, өнөөгийн монголчууд бидний анхаарах гол асуудал юм. Иймээс өнөөгийн нөхцөлд боловсролын шинэчлэлд нийцүүлэн “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх”-д монгол гэрийн уламжлалт сургалтын мэдлэг нь амьдралд бодитой чадвар болдог аргыг, орчин үеийн сургалттай холбох нь зөв болов уу гэдгийг гаргаж ирэхийг зорилоо. Мөн сонгол уламжлалт аргаар гэр бүл бүр хүүхэд нэг бүрээ хүмүүжүүлж заншвал хүүхэд гэмт хэрэгт холбогдох, хохирох явдал багасч, хүүхдийн хүмүүжилд эерэг өөрчлөлт гарна гэдгийг харуулахыг зорилоо.

Ном зүй

1. Намжил Т., Оюунбилэг Г. (1999), Монгол гэр бүл 2. Монсудар, Монгол хэлний тайлбар толь 3. Гонгоржав Г. (1991), Монгол айлдал 4. www.dabalgaa. mn

ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ МОНГОЛ УХААН БА ОРЧИН ЦАГ

Page 108: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

108

Л.Энхжаргал

Хураангуй

Миний бичиж буй энэхүү илтгэлийн агуулга нь монголчууд эрт дээр үеэс өөрсдийн залгамж халаа болсон өсвөр үе, үр хүүхдээ хэрхэн сурган хүмүүжүүлж өв тэгш хүн болгоход ямар арга ухааныг хэрэглэж хойч үедээ залгамжлан үлдээснийг сэргээн санаж, таниулахыг гол зорилгоо болголоо. Монголчуудын үр удмаа сурган хүмүүжүүлж ирсэн сургаал үгс нь урт удаан хугацааны түүхэн цаг үеийг туулж, аливаа зүйлээр орлуулж болшгүй эрхэм үүргээ биелүүлж ирсэнээр барахгүй нийгмийн өөрчлөлтийг даган хөгжсөөр ирсэн байна. Энэ уламжлалт арга ухаанаас хойч үе ирээдүйгээ төлөвшүүлж хөгжүүлэх нь өнөөгийн Монгол Улсын сурган хүмүүжүүлэх ухааны нэг зорилго болов уу гэж энэхүү сэдвийг сонгон авсан.

Удиртгал

Нийгмийн хурдацтай өөрчлөлт бидний амьдралын олон хэв маягийг эрс өөрчилж байгаа учраас эцэг эхчүүд бид үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд өөрсдийн өсөж хүмүүжсэн тэр цаг үеийн хуучин арга барилаар хандах боломжгүй болжээ. Хүүхдэд багаас нь бие хүний чанарыг төлөвшүүлж, эрүүл чийрэг, өөртөө итгэлтэй, бүтээлч, өөрийн гэсэн үзэл бодолтой түүнийгээ чөлөөтэй илэрхийлж чаддаг, нийгмийн амьдрал оролцдог, иргэншсэн хүнийг бэлтгэх шаардлага бидэнд тулгарч байна. Энэ шаардлагыг хангахад тийм ч амар биш учраас тал талаасаа хичээн зүтгэх үүрэг та бидэнд ногдож байна. Хамгийн гол нь эцэг эх бүр өөрсдийнхөө үр хүүхдийг багаас нь сайн хүн болгож төлөвшүүлж чадвал ачааны хүнд дундрах болно. Эцэг эхийн халуун хайр сэтгэл хүүхдийг зүй зохистой өсгөж хүмүүжүүлэхэд дангаараа хүрэлцээтэй байж чадахгүй. Хүүхдийн насны онцлог ямар байдаг талаархи мэдлэг түүн дээр тулгуурласан эцэг эхийн арга ажиллагаа тэрхүү хайр халамж дээр нэмэгдэж сая хүүхдэд сайн хүн болж төлөвших нөхцөл бүрдэнэ. Мөн эцэг эхээс гадна эмээ, өвөө, ах, эгч, багш сурган хүмүүжүүлэгч зэрэг олон хүний оролцоо хувь нэмрийг оруулдаг билээ. Улс орны маань хөгжил дэвшил бидний ирээдүй болсон хүүхэд ,залуучууд ухаалаг хүлээцтэй, аливаад хариуцлагатай, бүтээлч, боловсролтой, эх оронч иргэн болж төлөвшихөөс ихээхэн шалтгаална. Миний илтгэлийг хэлэлцээд үнэтэй санал, зөвлөмжөө гаргана гэдэгт найдаж байна.

Хүүхдийн хүмүүжлийн монгол уламжлалт арга ухаан

Өвөг дээдэс маань эр дээр үеэс уламжлан далд ухамсарын аргаар хүүхэд багачуудаа хүмүүжүүлж ирсэн түүхтэй. Хүмүүжил гэдэг нь хүнжүүлэх, хүнээр хүн хийх, хүн шиг хүн болгох, амьдрах ур дүй ухаантай болгох гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл үр хүүхдээ ёс зүйтэй, зөв хүн болгохыг ихэд эрмэлзэн хүмүүжүүлж ирсэн билээ. Бие махбодийн хувьд. “Ажил хийвэл дуустал, Давс хийвэл уустал гэж сургаж ажлыг дуустал хийлгэхийг эрмэлздэг байжээ. Аливаа ажлыг буруу хийвэл зодож, загнахгүйгээр учрыг нь сайтар ойлгуулах, тайлбарлах, ажил хөдөлмөрийн сайхныг мэдрүүлэхийн тулд хөдөлмөрийн ач тусыг бодиттойгоор үзүүлж өгөх нь хүүхдэд чухал байдаг байна. Тухайлбал: “Өлссөн хүнд загас бүү өг, энэ бол нэг өдрийн хоол болно, харин ийм хүнд загас яаж барих аргыг заагаад өг” гэж тэгвэл тэр хүн насан туршдаа хоолтой болно гэсэн байдаг. Бид хүүхдээ бага байхад нь бүх зүйлийг нь бэлдэж бэлэнчлэх сэтгэлгээтэй болгочихвол том болоод хүний гар хардаг, бэлэн юманд дуртай, хүнд хүчир ажилд дургүй, биеийн амрыг боддог хүн болох болно.Энэ нь хүүхдээ бага наснаас нь хүнд хүчир ажил хийлгэ гэж байгаан биш, харин ажлын арга барил ухаанд сургаж хөдөлмөрийн амтыг мэдрүүлэх хэрэгтэй юм. Хөдөлмөрийн хүмүүжил нь хүүхэд ахуй наснаас эхлэн төлөвшдөг. Эцэг эх хүүхэдтэйгээ харьцах нь эцэстээ хүмүүжил олгох үйл явц юм. “Хүүхэд зарим нэг үйлдлийг эзэмшиж эхэлснээр зарим үйлдлээ томчуудтай хамтарч гүйцэтгэх боломжтой болдог. 1.5-2 настай хүүхдийг эх нь тоглоом хураах үйлдэлд сургахдаа үйлдлийнхээ утга, дарааллыг тайлбарлаж, гол ажлыг нь өөрөө хийж байсан бол 2.5-3 насны хүүхэд тоглоомоо өөрөө хурааж чаддаг болсон байдаг. Ямар нэг үйлдлийг бие дааж хийж чаддаг болохын хэрээр хүүхэд урамшиж, томчуулаас туслалцаа авах нь багасч эхэлдэг.” Айл гэрийн эзэгтэй хүн охин хүүхдээ бага балчраас нь эмэгтэй хүний ажил үйлсэд сургаж, сайн эмэгтэйн шинжийг багаас нь бүрдүүлдэг байсан ба харин айл гэрийн тэргүүн нь хүүдээ “эр хүн” ямар байх ёстойг сургаж, сайн эр хүний шинжийг багаас нь зааж сургаж ирсэн сайхан уламжлалтай.

Page 109: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

109

Оюун ухаан. Үр хүүхдийн хэр зэрэг хүн болох нь нийгэм, орчноос гадна эцэг эхээс ихээхэн шалтгаалдаг. Өвөг дээдэс маань гэр бүлийн орчинд хүүхдийг сургахдаа янз бүрийн зүйр үг хэлж хүүхдийн оюун ухаанд далд ухамсарыг бий болгодог байсан. “Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хүүхдийн мэдрэмж, зан үйлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг”. Тиймээс ахмад настангууд маань хүүхэд багачуудынхаа хажууд хараалын үг хэлэх, хэрэлдэж муудалцах, таагүй уур амьсгал гаргах, эмх замбараагүй явдал зэргийг цээрэлдэг байсан. Харин өнөө үед энэ байдал эсрэгээрээ хэрэгжиж ахмад настангууд бага насны хүүхдийн хажууд хараалын үг хэлж, тэр бүү хэл тэдэнд янз бүрийн хараалын үг зааж өгч хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа билээ. Хүүхэд хийгээд сурчихсан зүйлээ хийж байхад эцэг эх өмнөөс нь хийх хэрэггүй бөгөөд харин урамшуулж өгөх хэрэгтэй юм. “Бурмаар тэжээхээр, Урмаар тэжээ”гэдэг монголын сайхан үг байдаг. Харин хүүхэд буруу зүйл хийвэл тэр дор нь шийтгэх хэрэгтэй. Монголын ард түмэн маань”Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм”, Ах нь сургаж, дүү нь сонсдог” зарчмаар хүүхэд багачуудаа сургаж ирсэн ба “Эх нь бөөр алаг бол, Унага нь шийр алаг”, ”Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж үзэн бага балчраас нь тэдэнд үлгэр дууриалал үзүүлэн хүмүүжүүлж ирсэн билээ. Үр хүүхэддээ энэ мэтчилэн олон зүйр үг хэлж далд ухамсараар хүмүүжүүлж, тэдний оюун ухааныг хөгжүүлдэг байсан. Мөн “Эгчийгээ ээжээсээ ялгацгүй хайрла, Ахыгаа ааваасаа өөрцгүй хүндэл” гэж хүүхдийг бага балчраас нь өвөг дээдсээ хүндэтгэх ёсонд, бусадтай харилцах харилцаанд сургаж ирсэн бөгөөд 3 настайгаас нь хонь малын зүс нүдлүүлж тэдний оюун ухааныг нь тэлдэг байсан. Энэ мэт амьдралын энгийн ажил үйлсээр дамжуулан үр хүүхдийнхээ биеийг нь эрүүл чийрэг, үгэнд цэцэн, ухаанд мэргэн өсгөж ирсэн байна.“Хувцсаар нь угтаж, Ухаанаар нь үддэг” энэ зүйр үгнээс монголчууд ухааныг ямар их чухалд үздэг гэдгийг харж болох юм. Тиймээс зүйр цэцэн үг цээжлүүлж, оньсого таавар таалгаж, түргэн хэллэг хэлүүлж, шүлэг дуу заан өгч, үлгэр тууж, аман зохиол ярьж өгч, хүүхдүүдийнхээ оюун ухаан, хэлний чадавхийг дээшлүүлдэг байсан. Сэтгэл зүйн хувьд. Хүүхдийнхээ сэтгэл зүйд анхаарах хэрэгтэй гээд ямар нэгэн сургалт хийх, ил тод зүйл хийдэггүй байсан ч тэдний хийж үйлдэж үр хүүхэдтэй хандаж байгаа байдал нь хүүхэд багачуудад ихээхэн нөлөөлдөг байсан. Хүүхдээ “ухаалаг, төлөв, даруу, энэрэнгүй сэтгэлтэй, зоригтой, үнэнч шударга болгон хүмүүжүүлэхийн тулд тэдний оюун сэтгэхүйн онцлогийг сайн мэдэх хэрэгтэй. Бяцхан хүүхдүүд хоорондоо ижилхэн юм шиг боловч үнэндээ тэдний хүлээн авах чадвар, сэтгэхүйн үйлдлүүд сэтгэл зүйн онцлог их ялгаатай байдаг”. Хүүхэд бүрийн хүлээн авах чадвар, өөрийн мэдрэмжээ илэрхийлэх нь ч өөр өөр байдаг. Монголын ард түмэн эрт дээр үеэс хүүхэд багачуудаа ёс суртахуутайгаар хүмүүжүүлж ирсэн билээ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хэрүүл маргаантай орчин гэх мэт хүүхдийн өсөж буй орчин хүүхдийн сэтгэл зүйд ихээхэн нөлөөлдөг. Хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд гэр бүлийн түүх онцгой үүрэгтэй байдгийг сэтгэл зүйчид зориуд анхааруулсан байдаг. Хүүхэд насандаа эцэг эх, эмээ өвөө нараасаа гэр бүлийнхээ тухай сонсож байсан хүүхэд орчиндоо сэтгэл зүйн харилцаа тогтоохдоо сайн, хүнд нөхцөлд амархан зүг чигээ олдог байна. Өнгөрсөн амьдралаа хүүхэд, ач гучдаа ярих нь сайн нөлөөтэй байдаг. Нийгэмших үйл явц. Хүүхдийн хөгжлийн нийгмийн талд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг бол гэр бүл юм. “Гэр бүлийн нөхцөлд хүүхдэд үзүүлж байгаа зан үйлийн үлгэр дууриалал нь хүүхдэд өөрийн гэсэн нийгмийн туршлага хуримтуулахад нөлөөж байдаг ба хүүхдийн ертөнцийг үзэх үзлийн анхны ойлголт бүрэлдэн тогтдог.” Хүүхдийг бага балчир гэж голохгүй хурга ишигний зүс нүдлүүлж, биед нь тохирсон саваар усанд явуулж, модон морь хийж өгч саахалт айлийн хүүхдүүдтэй тоглуулж нийгэмтэй нь харилцуулдаг байсан. “Гэр бүл хүүхдийн хөгжил, ёс суртахуун, амьдралын олон хэвшил чиг хандлагын зохион байгуулагч нь болдог. Хүрээлэн буй ертөнцтэй харилцах хүүхдийн харилцааг эцэг, эх болон бусад хамаатан садан нь бүрдүүлдэг. Эхлээд томчуул хүүхдийг урамшуулан, идэвхийг нь дэмжиж хамтарч ажилладаг.” Хүүхэд эхлээд аав ээж, ах эгч, гэр бүлийн гишүүдтэйгээ харилцдаг ба дараа нь айл саахалтын хүмүүстэйгээ харилцдаг. Монголчууд хүүхдээ бага балчираас нь ахмад настангаа хүндэтгэх ёсонд сургаж ирсэн бөгөөд эцэг эх нь үр хүүхдээ хүндэтгэн хайрлаж “гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд” хүргэж хүн шиг хүн болгон ирсэн билээ.

Монголчуудын үр хүүхдээ хүндэтгэх ёсонд:

1. Хүүхдийнхээ санал бодлыг сонсох 2. Сурч боловсроход нь бүх талаар дэмжих 3. Үр хүүхдийнхээ дэргэд хэрэлдэхгүй байх 4. Дэргэд нь архи, дарс уухгүй байх 5. Найз нөхөдийнхөн дэргэд зэмлэхгүй байх гээд олон ёс байдаг.

Page 110: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

110

Балчир насны хүүхэд энэ мэтчилэн гэр бүлийн орчинд бие махбод, оюун ухаан, сэтгэл зүй, нийгмийн гэх мэт бүх талаараа өсөж байдаг.

Орчин цагийн хүүхдийн хүмүүжил, нөлөөлөх эерэг арга барил

Гэр бүл бол нийгмийн жижиг хэсэг бөгөөд энэ жижиг хэсэг балчир насны хүүхдийн хүмүүжилд ихээхэн нөлөө үзүүлдэг. Яагаад гэвэл бага насны хүүхдийн өсөж бойжиж буй орчин бол гэр бүл юм. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээрийн их ур ухаан, хичээл зүтгэл шаардаж байдаг. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж Европын судлаачид үзсэн байдаг. ”Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг үг монгол ардын зүйр үгэнд бий. Үнэхээр л тухайн хүүхдийн амьдралд хандах хандлага, зан чанар, байгаа байдал нь аав ээжийнх нь хэн нэгэнтэй заавал биш юм аа гэхэд ямар нэгэн хэмжээгээр төстэй байдаг. Манай настайчуудын “Хүнтэй суухдаа удам судрыг нь сайн шинж” гэж хэлдэг нь ч оргүй хоосон зүйл бас биш юм. Тэр бүхэн юу хэлээд байна гэхээр, удам сайтай айлтай ураг барилдвал гэр бүл төлөв төвшин, тайван сайхан амьдрах нэг баталгаа болдог гэж үздэгээс үүдэлтэй. Ээж аавынхаа үгнээс тэс зөрөн суучихаад насаараа аз жаргалгүй, хэрүүл, зовлонтой амьдарч байгаа хүмүүс бидний дунд цөөнгүй байдаг. Хэдийгээр хүүхдийн оюун ухааны цар хүрээг сургалт хүмүүжлийг ажлаар тэлж өгдөг боловч хүний мөс чанар, сайхан сэтгэл, гаргаж буй зан авир, бие хүний шинжүүд эцэг эхээс хуулбарлагдан бий болдог. Магадгүй та зарим үед хүүхдийнхээ гаргаж буй зан авираас өөрийгөө тольдон хардаг ч байж болох юм. Өнөө цаг үед тавигдаж байгаа хамгийн чухал шаардлага бол харилцааны соёл юм. Та бүхэн өдөр бүр харж уншиж байгаа ажилд авах зар мэдээнд тухайн хүнд тавигдах шаардлагын хамгийн эхэнд харилцааны соёлтой гэж шаардаж байна. Тэгэхлээр та хэдий өндөр боловсролтой ч харьцааны соёлгүй аваас ажил хөдөлмөр эрхлэх аргагүй болжээ. Миний бодлоор гэр бүлийн хүмүүжил ажлын байран дээр асар их нөлөөтэй санагддаг. хүн болгон мундаг мэдлэгтэн байх албагүй шүү дээ, гэхдээ хүн болгон хүн л байх хэрэгтэй. Хүүхдийг ХҮН л болгочих юм бол тэр олон хүнийг өөртөө татаж олон хүн түүнийг дэмжиж тусална, ингэснээрээ тэр хүнд өсөх дэвжих болож боломж бүр их болно. Эцэг эхийг үүрэг бол хүүхдээ ХҮН л болгож хүмүүжүүлэх. Үүн дээр нэмээд ямар хүмүүжил нэр хүнд олж авах вэ гэдэг нь тухайн хүний асуудал. Амьдарч байгаа нийгэмдээ ажиллаж байгаа хамт олныхоо дунд хүн төлөвшдөг санагддаг.

Бидний хүүхдүүдэд элбэг тохиолддог асуудал юу вэ?

- Эцэг, эхчүүд бидний ихэнх нь хүүхдээ судалдаггүй, төрөлх зан араншин, хүүхдийн хүсэл сонирхлыг хүндэтгэдэггүй, шинэ зууны хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх, хөгжүүлэх арга барил байдаггүй. Бараг л хүүхэдтэйгээ адилхан аашилж, хүүхдээ уурлахаар нь өөрөө уурлаж, зөрүүдлэхээр нь өөрөө зөрүүдэлж, ажил ихтэйгээрээ шалтаглаж бага ярилцаж, юм хийх гэхэд нь “болохгүй”, “чадахгүй” хэмээн хориглож, буруу зөв, сайн муугийн ойлголтыг өгөөгүй, тэр тухай ярилцдаггүй мөртлөө зэмлэж, тэнэг мулгуугаар нь дууддаг... Энэ бүхэн хүүхдийн хувьд хамгийн том асуудал бөгөөд хүүхэд аз жаргалгүй, сэтгэхгүй, ажлаас хойш суусан, хүсэл тэмүүлэлгүй амьтан болж хувирдаг.

- Хүүхдийн зан чанар, хандлагад нөлөөлдөг зүйл бол орчин нөхцөл, түүнийг тойрон амьдарч буй аав ээж, ах эгч, эмээ өвөө, асран хамгаалагч нар байдаг. Хэдийгээр хүүхэд боловсролын байгууллагаас маш олон хэрэгтэй, зөв зүйлийг сонсож, өсөж хөгжиж байгаа ч гэсэн тэдний хувьд хамгийн их хугацааг өнгөрүүлдэг орчин бол гэр бүл нь байдаг. Тиймээс шинэ зууны хүүхдүүдтэй хэрхэн харьцах аргаа мэддэггүй, өөрсдийхөө тухайн үеийн сэтгэлзүйн байдлаас шалтгаалан харьцдаг ах эгч, эцэг эх, эмээ өвөө нарын буруу, туйлширсан харилцаа хожим маш том асуудлыг үүсгэдэг.

- Манай эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн бага нас, өсвөр нас, залуу нас, жирэмсэн үе, залуу гэр бүл зэрэг хүний амьдралын тодорхой нэг мөчлөг тус бүрт харилцан ялгаатайгаар тохиолддог сэтгэлзүйн хямрал болон асуудал бэрхшээлд хүүхдээ бэлтгэдэггүй, тэр талын мэдлэг хомс байдагтай холбоотой олон асуудлууд үүсдэг.

Тэгвэл дээрх асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй олон арга барил байдгийг сэтгэл зүйчид зөвлөж байна.

Хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь өсгө. Хүүхдийг нялхаас нь эцэг эх бүхий л үйлдлээрээ өөрийн гэсэн төрхийг нь хөгжүүлж ирдэг. Тэгэхээр жижиг ч гэсэн зүйлийг өөрөөр нь хийлгэж дэмжихэд тэр

Page 111: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

111

чадваржиж хүчтэй болж байгаагаа мэдэрдэг. Тэгээд ч бусадтай хэзээ ч харьцуулж болохгүйгүйгээс гадна “Ямар тэнэг юм хийдэг юм бэ? Бяцхан дүүтэйгээ адилхан зүйлийг хийлээ” гэх зэрэг үгээр алах зэвсгийг хэрэглэхгүй байх учир нь хүн бүр алдаа гаргадаг шүү дээ.

Хүүхдийнхээ сайн талыг олж харж хөхүүлэн дэмж. Хүүхэддээ өдөрт хэдэн удаа сануулга өгснөө боддоо. Магадгүй та түүнийг дэмжин сайшаасан үг хэлэхээсээ илүү шүүмжлэсэн л байх болов уу. Тэгэхээр та муу талыг нь олж харахаасаа илүү сайныг нь олж харж “Хэлүүлэлгүйгээр чи өрөөгөө янзалсан чинь маш сайн” “Чамайг дүүтэйгээ тоглож байгааг чинь харж ажиглалаа- Чи маш тэвчээртэй байлаа” Ингэж өдөр бүр магтаж, тэвэрч хайрлахад хүүхэд тань таны хүссэн байдлаар өсч томорч байгааг анзаарах болно.

Сахилгажуулахдаа түүнийгээ байнга шаард.Гэрт сахилга батыг буй болгох нь өөрөө өөрийгөө хянаж хариуцлагатай том хүн болоход тусалдаг. Жишээ нь гэрийн даалгавараа хийхээс наана телевиз үзэхгүй л гэсэн бол түүнийгээ заавал биелүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол сахилга бат алдагдаг.

Хүүхэддээ цаг гарга. Өглөөд 10 минут эрт босч хүүхэдтэйгээ цуг хооллох цаг гаргах эсвэл оройн хоолны дараа аяга тавгаа тосгууртаа орхиод хүүхэдтэйгээ хамт зугаалах. Эсвэл 7 хоног бүрийн нэг өдрийн нэг оройг тусгайлан гаргаж хамтын цагийг буй болгон яаж өнгөрүүлэхээ хэлэлцэх. Ажилтай эцэг эх ч үүнийг хийж чадна.

Хүүхэддээ үлгэр жишээ үзүүл. Тэд таныг харж л сурдаг. Үргэлж таныг хүүхэд тань харж ажиглаж байгааг санаж яв. Хэрэв та бусдыг хүндлэн, найрсаг, шударга ба тэвчээртэй байвал тэр бас тийм байх болно. Хүмүүсээс хариу нэхэлгүй тусалж бай. Бусдад баяр талархлаа илэрхийлж бусдыг магтаж бай. Хүүхэддээ бусад хүмүүс таньд яаж хандахыг хүсдэг шигээ ханд.

Хүүхэдтэйгээ хамтарч шийдвэр гарга. Хүүхэд томчуултай адил тайлбарлуулахыг хүсдэг. Тийм цагийг өгөөгүйгээс тэд үнэ цэнэгүй зорилгогүй болдог. Ямар нэгэн бэрхшээл тохиолдоход өөрийнхөө бодлыг хуваалцан түүнийг шийдвэрлэхийг урь. Үр дагаварыг нь тайлбарлан өгч түүний саналыг асуун сонголт хийлгэ. Түүнтэй харилцан зөвшилц. Шийдвэр гаргалтанд оролцсон хүүхэд аливааг биелүүлэн гүйцэтгэх чадвартай болно.

Хүмүүжүүлэх аргаа үе үе өөрчил. Дэндүү хэцүүг хүүхдээс хүлээж хүүхдийн урам зоригийг мохоож байдаг. 2 настай хүүхдэд үргэлж “Үгүй” гэж хэлэх нь түүнд эргэн тойронд итгэх итгэлийг үгүй болгодог. Хүүхэд өөрчлөгдөж байхад та бас хүмүүжүүлэх аргаа байнга өөрчилснөөр 2-3 жилийн дотор тохиромжтой аргыг олно. Ялангуяа өсвөр насны хүүхэд үеийн хүүхдүүдээсээ үлгэр авдгийг санах хэрэгтэй. Тэгэхдээ та л замыг зааж, дэмжиж сахилгуулж явах нь илүү бие даасан байдлыг хөгжүүлнэ.

Хүүхэддээ ямарч нөхцөлд хайртай гэдгээ харуул.Эцэг эхийн хувьд та хүүхдээ залж засаж явах үүрэгтэй. Гэвч та ямар аргаар засч залруулах ба хүүхэд үүнийг нь яаж хүлээн авахад л хамаг учир байгаа юм. Хүүхдийг буруутгах, шүүмжлэх, бурууг хайхаас л хүүхдийн өөрийн үнэлэмжийг бууруулж түүнийг доош хийдэг. Харин түүний оронд сайн талыг нь өсгөж дэмжих аргаар хүмүүжүүлэхийг оролдох. Хамгийн гол нь та түүнээс дараагийн удаа илүү сайн болохыг хүсч байгааг мэдрүүлэхээс гадна энэ бүхнээс үл хамааран үргэлж түүнд хайртайг мэдрүүл.

Эцэг эхийн хувьд та бас бие хүн гэдгээ сана. Та төгс эцэг эх биш гэдгээ мэдэр: гэр бүлийн ахлагчийн хувьд танд давуу ба сул тал байгаа. Та бас хайрлах үүрэгтэй ба хүүхдүүд ханиасаа бодит хүлээлтийг хүлээх ёстой. Танд бүх хариулт байх ёсгүй ба та өөрийгөө уучлах хэрэгтэй. Бүх зүйлийг нэг зэрэг өөрчлөхийг хичээхийн оронд сул тал дээр нь эхэлж ажилла. Хүүхдийг хүмүүжүүлэх ажлаас хааяа хөндийрч өөрийн дуртай зүйлээ хий. Энэ нь таныг хувиа хичээсэн хүн болгохгүй. Сайн хувь бие хүн байна гэдэг бас нэг хүүхэддээ үзүүлэх бас нэг үлгэр жишээ болдог.

Дүгнэлт

Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт монгол арга нь аав ээж нар өөрийнхөө биеэр үлгэрлэн дуурайлж, бага наснаас нь ажил амьдралд сургаж байсан бол өнөөгийн аав ээжүүд бараг өглөөнөөс орой хүртэл хүүх-дийнхээ барааг хардаггүй. Бид өнөөг хүртэл хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ гэдэг арга зүйг олоход бэршээлтэй байна. Хүүхэд хүмүүжүүлэх арга барил цаг үетэй уялдаад төлөвшиж бас амжаагүй л байна.

Page 112: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

112

Тийм ч учраас хүүхдээсээ дэндүү холдчихсон, үүнээсээ болоод тэдэнтэй ойлголцохоо больдог асуудал олон гэр бүлд гардаг. Үүнийг нэг хоёр хүн яриад шийдчих асуудал биш юм. Нийтээрээ, нийгмээрээ шийдэх зайлшгүй асуудлын нэг нь яах аргагүй мөн.

Ном зүй

1. Монгол ардын аман зохиол 2. “Хүүхэд ба гэр бүл” сэтгүүл 2009 он 3. Боловсрол сэтгүүл 4. Баттогтох Д. (2002), Монгол ардын гэрийн сургууль УБ,. 5. Emegteichuud.mn 6. Gogo.mn

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛИЙН ОНЦЛОГИЙГ СУДАЛСАН НЬ

А.Баярхүү докторант М.Хишиг-Ундрах (Ph.D),

Хураангуй Хүний хөгжилд гарч буй ялангуяа хүүхдийн хөгжил төлөвшлийн өөрчлөлт нь багш, эцэг эхийн зүгээс тэдэнтэй ажиллах харилцаа, хандлага, арга барилыг шинэчлэх хэрэгцээг буй болгож байна. XXI зуунд шинжлэх ухаан, мэдээлэл харилцааны технологи үсрэнгүй хөгжихийн зэрэгцээ индиго, кристал хүүхдийн хөгжил болон охидод сарын тэмдэг 8, 9 наснаас ирж буй үзэгдлүүд нь хүн төрөлхтний хөгжилд хурдац, акселеряци маш эрчимтэй явагдаж байгааг харуулж байна. Өсвөр насны хүүхдийн хөгжил төлөвшилд тэдний найз, нөхөд чухал нөлөө үзүүлдэг болохыг олон судалгааны үр дүн харуулсан байдаг. Иймд энэхүү илтгэлд өсвөр насны хүүхдийн үерхэл нөхөрлөлийн талаар авч үзлээ.

Page 113: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

113

Түлхүүр үгс: Өсвөр нас, үерхэл нөхөрлөл, найз нөхөд, үе тэнгийнхэн, зан төлөвийн эерэг, сөрөг чанар, Өсвөр насны хүүхдийн хөгжил төлөвшлийн судалгааны тойм 1. Судлаач Ж. Мөнхзоригоор удирдуулсан “Эмзэгхэн эрсдэлтэйхэн өсвөр нас” /ЭМЯ, 2005/ судалгаанд

өсвөр насныхны гэмт хэрэгт холбогдох буюу гэмт хэргийн золиос болоход хүргэж буй шалтгаан нь эцэг эхийн хараа хяналт, найз нөхдийн нөлөөлөлтэй холбоотой болохыг тогтоожээ. Өсвөр насны хүүхдийн архи, тамхи хэрэглэх, хөдөлгөөн дутагдах, зөв зохистой хооллож чадахгүй байх, бэлгийн харьцаанд эрт орох, хар тамхи, мансууруулах бодисонд донтох, тээврийн хэрэгсэл жолоодож осолд орох гэх мэт эрүүл бус зан үйлтэй холбоотой гарах эрсдэл өсвөр насныхны дунд өндөр байдгийг илрүүлжээ.

2. Монголын Мянганы Сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, “Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын тамхи хэрэглэх зан үйлийг тодорхойлоход” судалгаанд өсвөр насны хүүхдийн 35,8 % нь тамхи татдаг бөгөөд ихэнх нь 12-13 насандаа тамхи татах оролдлого хийсэн байдаг ба тамхи татах болсон шалтгааныг тодруулахад нийт 1130 хүүхэд хамрагдсаны 63.3% нь үе тэнгийнхний нөлөөлөл буюу найзуудаа дуурайж тамхи татаж эхэлсэн нь судалгаагаар тогтоогджээ. 30

3. “Монгол үндэстэн хүүхдийн сэтгэц, бие бялдар, нийгэм угсаатны онцлогийн судалгаа” – г 2009-2011 онуудад явуулсан академич Б.Жадамбаагийн удирдлагаар 11-15 насны 400 хүүхдийн судалгаа болон доктор С.Оюунгэрэлийн судалгааны үр дүнгээс харахад, өсвөр насны сурагчдын бие хүний хүчтэй талыг илтгэсэн үзүүлэлтүүд болох хүнлэг, шударга, бодитой, зоригтой зэрэг шинжүүд /G,G хүчин зүйлс/ бусад үзүүлэлтүүдээсээ дээгүүр, бие хүний хөгжлийг илтгэх хүчин зүйлүүд дотроос хийсвэрлэн бодох ба ухаарч ойлгох /В фактор/ харьцангуй доогуур гарсан нь өсвөр насныхны найз нөхөд, үерхэл нөхөрлөлдөө үнэнч, бусдын нөлөөнд автах магадлал өндөр байгааг харуулж байна.

4. Хүйсийн тэгш Эрхийн төвөөс явуулсан “Хүн худалдаалах гэмт хэрэг ба охид, эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг” судалгаанд гадаад явах талаар мэдээллийн эх үүсвэрийг оролцогчдын 82,6 % нь найз нөхдөөсөө буюу танилуудаасаа авсан байгаа нь өсвөр насныхны дунд найз нөхдийн нөлөөлөл маш чухлыг дүгнэжээ. Иймээс ирээдүй хойч үе болсон өсвөр насныхны найз нөхөд, үерхэл нөхөрлөлийн онцлогийг тодорхойлсноор багш, эцэг эх болон тэдний хандлагад эерэгээр нөлөөлөх боломж бүрдэнэ.

Судалгааны зорилго. Өсвөр насны хүүхдийн үерхэл нөхөрлөлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх Судалгаанд ЧД-ийн 23 –р сургууль, БЗД-ийн 4-р сургууль, Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын дунд сургууль, МХО дугуйлангийн нийт 114 өсвөр насны хүүхдүүд хамрагдсан. Судалгааны арга: - Асуулга - Вальтер Хадсоны Үе тэнгийнхний харилцааны тест - Ярилцлага

Өсвөр насныхны үерхэл нөхөрлөлийн талаар эрдэмтдийн үзэл баримтлалаас

Хүснэгт-1

№ Судлаачид Үзэл баримтлал 1.

Эрик Эриксон

• Өсвөр насанд “Би” сурагч, найз, урлагийн, бүлгийн, хамтлагийн гишүүн гэх мэтээр олон үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг.

2.

Брюс Роско нар

• Энэ насанд хүйсийн сониуч ялгаатай байдал ажиглагддаг. Охид дотно харилцааг, хөвгүүд бэлгийн харилцааг илүү сонирхдог бөгөөд тэдэнд болзоо чухал үүрэгтэй гэж үздэг.

3.

Зельцер

• Өсвөр насныхан хэдийгээр үеийнхэнтэйгээ идэвхтэй харилцдаг ч ихэнх нь дотно харилцаанд хүрдэггүй, илэн далангүй байж чаддаггүй.

30 Монголын Мянганы Сорилтын Сан-Эрүүл мэндийн төсөл. Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тамхи хэрэглэх зан үйлийг тодорхойлох судалгаа Улаанбаатар, 2011,27-39

Page 114: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

114

4.

Д.Б.Эльконин

• Өсвөр насныхны голлох үйл ажиллагааг үе тэнгийнхэн болон бусадтай ойр дотно харилцаа тогтоох явдал гэж үздэг.

5.

А.Н.Леонтьев, С.Л.Рубинштейн

• Өсвөр насны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөлийг зонхилох үйл ажиллагаа болон нийгмийн харилцааны тогтолцоонд хүүхдийн эзлэх байр сууриар тодорхойлсон.

6.

Hoffman,1981

• Өсвөр насныхны ёс суртахууны хөгжил нь 3 үе шаттай явагддаг хэмээн тодорхойлсон. (түгшүүрээ барих, бусдад санаа тавих, өөрийнхөөрөө үнэлэх)31

7.

А.Гезел

• Хүүхэд наснаас насанд хүрэх шилжилтийн үе нь 16 нас хүртэл үргэлжилдэг бөгөөд эхний 5 жил маш чухал үе гэж үзсэн.

8.

Atwater, 1992

• Найзаа сонгохдоо өөртэйгээ адил төстэй байх зарчмыг баримтлан эрж хайдаг. Найз нөхдийн тоо нь өөрийн үзэл бодол, үнэт зүйлсийг хуваалцдаг дотны нөхөрлөлөөр хэмжигддэг.

Судалгааны үр дүнгээс. Өсвөр насанд хүүхдэд ёс суртахууны төсөөлөл, үзэл, итгэл эрчимтэй төлөвшиж, хүүхэд өөрийгөө ухамсарлаж, өөрийгөө үнэлэх түвшин дээшилж үерхэл нөхөрлөлийн харилцаа эрчимтэй хөгжиж хүүхэд 1бие биенээ сонирхох, мэдэх гэсэн хүсэл эрмэлзлэлтэй болдог. Үерхэл нөхөрлөл нь хүмүүс хоорондын харилцааны хэлбэр учраас үзэл бодол, нөхцөл байдал, үйл явдлын талаар ёс зүйн тодорхой үнэлэлт дүгнэлт өгч байдаг байна. Иймээс өсвөр насныхан найз нөхдийн зан чанарын талаар ямар үнэлэлт дүгнэлттэй байдаг талаарх судалгааны зарим үр дүнг диаграммаар үзүүлье.

Зураг 1. Найзынхаа хамгийн бахархадаг зан чанар Зураг 2. Найзаасаа хамгийн их хүсэн хүлээдэг зан чанар

Өсвөр үеийнхэн нь өөрийн үерхэлдээ үнэнч, шударга, тусархаг чанаруудыг голлон авч үзэж байгааг тэдний насны онцлогтой холбон тайлбарлавал АНУ-ын сэтгэл зүйч, судлаач Селманы үерхэл нөхөрлөлийн хөгжлийн 4 дэх үе шатыг харуулж байна. Энэ шатанд нөхөрлөл нь харилцан итгэлцэл, үүрэг хариуцлагын үндсэн дээр үүссэн, удаан хугацааны тогтвортой харилцаа хандлагыг эрхэмлэдэг. 32 Судалгаанд оролцогчдын хувьд өөрийн шалгуурт тохирсон хүүхдийг найзаараа сонгосон нь харагдаж байгаа бөгөөд найзынхаа:

- Ууртай - Дээрэлхүү - Амиа бодсон - Харамч - Худалч зан чанаруудад илүү их дургүй гэж үзжээ. Мөн аливаад аялдан

дагадаггүй, өөрийнхөөрөө байж чаддаг, үнэнч хүүхдүүдтэй найз болохыг хүсдэг байна.

31 Грейс Крайг. Психология развития 7-е международное издание. Санкт-Петербург 2000. Стр 622

32 Грейс Крайг. Психология развития 7-е международное издание. Санкт-Петербург 2000. Стр 530

Шударга 22,0%

Үнэнч 21,0%

Сайхан сэтгэлтэй

15,0%

Тусч 17.0%

Алиа хошин 16,0%

Ухаантай

9,0% Өөрийн хөөрөө

байх 32,0%

Тусч 18,0% Үнэнч

15,0%

Санал нэгддэг 23,0%

Бусад 12,0%

Page 115: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

115

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 77,1 хувь нь үе тэнгийхэнтэйгээ харилцахад харилцааны асуудалгүй хэвийн, 13,1 хувь нь харилцаанд ямар нэгэн бэрхшээл тулгардаг, 9,6 хувь нь хүндрэл бэрхшээлтэй, түгшүүртэй байдаг гэж үзжээ. Харилцаан дахь бэрхшээлийн шалтгааныг тодруулахад, өөрийн үнэлгээ доогуур, нөхдийнхөө дунд байх дургүй, найз нөхөдтэйгээ ойлголцдоггүйгээс үүдэлтэй болох нь судалгаагаар тогтоогдлоо. Зарим хүүхдүүд тоглох, харилцах хэрэгцээгээ цахим орчны хүрээнд хязгаарлан, найз нөхөдтэйгээ харилцах, санаа бодлоо хуваалцах зэрэг бие биентэйгээ нүүр тулан шууд харилцаанд орж чаддаггүй байна.

Зураг3

Өсвөр насны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл нь дараах онцлогуудтай болох нь судалгаанаас ажиглагдлаа. Үүнд:

- Өсвөр насны хүүхдүүдийн ихэнх /85,9 хувь/ өөртэйгээ ижил хүйсийн хүүхэдтэйгээ дотно найзууд, эсрэг хүйснийхэнтэйгээ жирийн найз нөхдийн харилцаатай байдаг байна.

- Өөрсдийн найз нөхдийг ихэвчлэн тэдний дэмжигч, туслагч, зөвлөгч гэж үздэг ба тэдний хамгийн чухал шалгуур нь бие биендээ үнэнч /71,9, хувь/ байх явдал.

- Найз нөхдийнхөө үнэнч, шударга, тусархаг, ухаантай зан чанараар бахархдаг бөгөөд өөрийнхөөрөө байж чаддаг, аялдан дагадаггүй, аливаа зүйл дээр санал нэгдэж чаддаг, тусч зэрэг үнэт чанаруудыг найзаасаа хүсэн хүлээдэг.

- Найз нөхдөө сонгохдоо ижил сонирхолтой, даруу төлөв, буруу зуршилгүй, орон зайн хувьд ойр /82,4%/ зэрэг шалгууруудыг үндэс болгодог. Тэднийг зангидаж байдаг гол зүйл бол сонирхол нэг, үзэл бодол ойролцоо байх

- Эцэг эхчүүдийн хувьд /92,9%/ хүүхдийнхээ найз болон үерхдэг хүүхдүүдийг таньдаг, мэддэг байна. Тэдний үерхэл нөхөрлөлийг үгүйсгэсэн, хориглосон тохиолдолд тэд шалтгааныг тодруулж асууж ярилцахаас гадна өөрсдийнхөө сонголтыг хүндэтгэн эцэг эхийн хяналт, зөвлөгөөг эсэргүүцэх хандлагатай байна.

- Тэдний хувьд сайн найзтай байснаар тоглох, өөрийн санал бодлыг хуваалцаж, харилцах хэрэгцээгээ хангах, ганцаардахгүй өөртөө итгэлтэй байх мөн үе тэнгийнхний муу нөлөөллөөс холдож, аливаад уруу татагдахгүй байх боломжтой гэж үзэж байна.

Дүгнэлт, санал, зөвлөмж

Өсвөр насны хүүхдүүдэд “НАЙЗ” хамгийн чухал бөгөөд тэдний хөгжил, төлөвшилд найзын нөлөөлөл маш их үүрэгтэй байна. Иймд эцэг эх, багш, асран хамгаалагчид:

- хүүхдийнхээ найз, нөхдийг сайн таньж мэдээд зогсохгүй нөхөрлөл нь юун дээр тогтож байгааг анхаарах;

- хүсэл, сонирхол, үзэл бодлыг нь хүндэтгэн та цаг зав гарган хүүхэдтэйгээ илэн далангүй, нээлттэй ярилцаж, дотоод сэтгэлийг нь сонсож дэмжиж “НАЙЗ” байх;

Ингэснээр хүүхэд тань бусдыг даган дуурайх, бусдад автагдах, аялдан дагах, бусдын нөлөөнд орох зэрэг нийгмийн сөрөг нөлөөллөөс хол байх боломж бий болно.

Өсвөр үеийнхэн найз нөхөд, үерхлийнхээ хүрээнд гэмт хэрэг, хүний наймаа, амиа хорлох, золгүй явдал зэрэг нийгмийн сөрөг нөлөөлөлд өртөж байна. Энэ нь:

10,0% 39,0%

35,0%

10,0% 6,0%

Найз тань хүсэхгүй зүйлийг санал болговол

Page 116: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

116

- Нэг талаас хүүхдийн чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, үйлчилгээний байгууллагууд маш их дутагдалтай байгаатай;

- Нөгөөтэйгүүр хүүхдийн хөгжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх гол хүчин зүйл болсон хэвлэл, мэдээлэл болон цахим мэдээллийн хэрэгсэл /TV, интернэт, face book, мессенжер/ үйлчилгээний байгууллагуудад /PC тоглоомын газар, диско клуб/ төрөөс бодлогын түвшинд онцгой анхаарч, хяналт тавих;

- Түүнчлэн дээрх байгууллагуудад судлаач, үнэлгээ шинжилгээний ажилтан, мэргэжлийн сэтгэл зүйч, ажиллуулах.

Ингэснээр мэдээллийн хэрэгсэл нь хүүхдийн танин мэдэхүй, хөгжил, төлөвшилд эерэгээр нөлөөлнө.

Ном зүй

1. Грейс Крайг Развития психология М.Питер 2000 2. John W. Santrock Children New York. 2004 3. Туяа Б. (2012), Клиник практикт хэрэглэх аргачлалууд УБ. 4. Herner Psychology applied to life and work New York. 2011 5. Хишиг –Ундрах М. (2003), Хүүхдийн сэтгэл зүйн ертөнц УБ. 6. Цэрэндондов П. нарын (2014), Сэтгэл судлалын судалгааны арга зүй УБ. 7. Цэвэл Я. (2013), Монгол хэлний тайлбар толь бичиг УБ.

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛД ГЭР БҮЛИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМУУД

/1-р сургуулийн жишээн дээр/

Г.Галнаран Удиртгал

Улс орны сайн сайхан хөгжлийн эх булаг нь гэр бүл байдаг. Тиймээс хүн төвтэй, хүнээ тэргүүнд дээдэлсэн нийгмийг цогцлоон бүтээхэд иргэн бүрийн оролцоо, идэвхи зүтгэлтэй шууд холбоотой. Хүүхдийн төлөвшилд хамгийн анх, хамгийн ихээр нөлөөлдөг орчин, хүчин зүйл бол гэр бүл юм. Хүн гэр бүлээсээ урам зориг, эрч хүч, амьдралын баяр баясгаланг мэдэрч, ажил амьдралдаа сэтгэл ханамжтай, өөртөө итгэлтэй, урагш тэмүүлдэг. Хүн бүр удам судраа дээдэлж, эх хэл, уламжлалт ёс заншлаа үр хүүхдэдээ өвлүүлэх нь өнөөдрийн гэр бүлийн үүрэг болоод тулгамдсан асуудал болж байна. Орчин үед гэр бүлийн гишүүдийн үүрэг, эрх мэдлийн хуваарилалт өөрчлөгдсөн, хожуу гэрлэлт нэмэгдсэн, эрт бэлгийн харилцаанд оролцох болон гэр бүл салсны дараа эцэг эхийн үр хүүхдэдээ тавих анхаарал суларсан, хүүхдийн өмнө хүлээх хариуцлагаа орхигдуулсан зэрэг өөрчлөлтүүд гарсан нь хүүхдийн төлөвшилд, хүмүүжилд нөлөөлсөөр байна. Өрх гэр, ар амьдрал, ажил хөдөлмөрөө амжилттай авч явна гэдэг улс орныхоо хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмэр юм. Монголын түүх үргэлжлэн хөвөрч, мандан

Page 117: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

117

бадарч, улмаар дэгжин ирсний нууц нь Монгол гэр бүлийн суртал, ариун нандин холбоо, бат бэх уламжлалын үр шим юм. Гэр бүл нь нийгэмшлийн анхдагч орчин болохын хувьд хүүхдийн хөгжил төлөвшил нь тухайн гэр бүлийн орчны тусгал болдог. Хүүхдийн хөгжил төлөвшлийг бүрдүүлэх үндэс нь гэр бүл дэх тайван элэгсэг харилцаа болон тэдний аюулгүй орчинг бүрдүүлэх явдал юм. Манай оронд залуу гэр бүлүүд олширсон, гэр бүлийн салалт ихэссэн, үр хүүхдээ ах дүү садандаа үлдээн амьдралын эрхээр харь орныг зорих болсон, ажилгүйдэл, ядуурал ихэссэн, архи тамхины хамааралтай хүмүүс ихэссэн зэрэг үзэгдлүүд хүүхдийн төлөвшилд сөрөг хандлагыг бий болгож байгаа нь судалгаагаар батлагдаж байна. Тиймээс гэр бүлийн харилцааны сөрөг нөлөөнд хамгийн их автагдаж, хохирдог бүлэг нь хүүхдүүд бөгөөд тэд хүнд хүчир хөдөлмөр эрхлэх, гэр орноосоо дайжих, гэмт хэрэг үйлдэх, архи тамхи, мансууруулах бодисын нөлөөнд автах зэрэг ноцтой байдалд орох нь бий. Сэдвийн судлагдсан байдал: Гэр бүл судлаач, доктор профессор Т.Намжил “Монгол гэр бүлийн түүх, уламжлалыг гэр бүл судлал, түүх угсаатны зүй, угсаатны сурган хүмүүжлийн үүднээс тогтолцоонд нь судлах” ажлыг олон жил хийсэн бөгөөд голлох бүтээлүүдэд “Монгол Өрх гэр /бүл/-ийн түүх-2007", "Гэр бүл- харилцаа-2006", "Монгол гэр бүлийн сурган хүмүүжүүлэх зүй-2006", "Монгол гэр бүлийн ёс уламжлал-2005", “Монгол, Өрнө, Дорно: Гэр бүлийн заншлын уламжлал, холбоо-1999" зэрэг ном бүтээлүүд туурвижээ. Мөн Улаанбаатар Их сургуулийн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ “Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” суурь судалгааг 2010 онд хийж, гэр бүлийн гишүүдийн үүргийн биелэлт, нөлөөлж буй хүчин зүйлс, хүүхдийн хөгжилд гэр бүлийн үзүүлэх нөлөө зэргийг судалсан. Судлаач Г.Батцэнгэл, Б.Бандихүү нар хамтран бичсэн “Гэр бүлийн сэтгэл судлал” /2016/ шинэхэн бүтээлдээ гэрлэлт, гэр бүлийн амьдралын үе шат, гэр бүлийн эрх зүйн харилцаа хийгээд гишүүдийн хоорондын харилцаа, салалт, түүний шалтгаан, үе шат, гэр бүлийн зөвлөгөөний үе шатуудын талаар тусган оруулжээ. Түүнчилэн хуульч, гэр бүл судлаач, Л.Наранцэцэг “Гэр бүлийн амьдрал”, “Гэр бүлийн амьдралын нууц”, “Гэр бүлийн харилцааны алтан судар”, “Хүүхдийн хүмүүжлийн болор судар” зэрэг бүтээлүүдэдээ гэр бүлийн өнөөгийн байдлын талаар дурдсан бол судлаач Т.Бүрэнжаргал “Гэр бүлийн социологи”, Т.Цэндсүрэн “Гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил” бүтээлүүдээ туурвисан.

Судалгааны зорилго. Хүүхдийн төлөвшилд гэр бүлийн гүйцэтгэх үүрэг оролцоог судлах, улмаар хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн нөлөөллийг сайжруулах, эцэг эхийн оролцоог дээшлүүлэх зорилгоор зохиосон ажлын үр дүнг нэгтгэж, түгээн дэлгэрүүлэх, Гэр бүлийн хүүхдэд үзүүлэх үүрэг нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн зүгээс эцэг эхчүүдтэй хамтран зохион байгуулах ажлыг

- Мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх, - Гэр бүл дэх гишүүдийн үүрэг оролцоог сайжруулах, - Гэр бүлийн “Сайн туршлага”-ыг түгээн дэлгэрүүлэх гэсэн 3 чиглэлээр төлөвлөн зохион

байгуулж байгаа явдал болно. Судалгааны ач холбогдол нь хүүхдэд зөв үлгэр дууриал үзүүлж, манлайлж буй гэр бүлийн туршлагын сан бүрдүүлэх, нийтэд сурталчлах болон сургуулийн арга туршлагыг нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Хүүхэд таны хүссэн шиг биш Хүмүүжүүлсэн шиг хүн болдог.

Хүүхдийн хөгжил төлөвшилд гэр бүлийн үүрэг хариуцлагын талаарх онол практикийн зарим асуудал Хүүхдийн хөгжил гэдэг нь бие, оюун ухаан, сэтгэц, мэдлэг, чадвар болон биеэ авч явах байдал, аливаа юмс үзэгдэлд хандах харьцаа хандлага нэг түвшингаас дараагийн дээд шат руу шилжих хөдөлгөөн, чанарын өөрчлөлт гарах үйл явц юм[4.103]. Хүүхдийн төлөвшил гэдэг нь дээрх хөгжлийн үр дүн, амьдралын бүхий л үйл ажиллагаагаар олж авсан мэдлэг, чадвар дадал, туршлага, бие хүний хөгжлийн цар хүрээ, түвшин, ерөнхий соёл юм. Бие хүний төлөвшилд нөлөөлөх хүчин зүйлийг байгалийн болон нийгмийн гэж хуваана. Хүүхэд нь байгалийн бүтээгдэхүүн болохын хувьд хүнээс төрж өсөн торниж, үр удмаа залгамжилж, байгалийн шалгарлыг туулсан дээд зэргийн хөгжилтэй уураг тархи, мэдрэлийн систем бүхий амьд бодгаль юм. Иймд хүүхдийн хөгжил, төлөвшилд удамшил зохих үүрэг гүйцэтгэх хэдий ч нөгөө талаар хүрээлэн байгаа байгал болон нийгмийн орчин, сургалт, өөрийн идэвхтэй үйл ажиллагаа нөлөөлнө. Сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс авч үзвэл хүүхдэд төлөвших хүмүүжил, төлөвшил нь дараах элементүүдийн нэгдлээр тодорхойлогддог

Page 118: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

118

бөгөөд бид эдгээрийг ямагт нэгдмэл үйл ажиллагаагаар тогтмол хэрэгжүүлж, хэвшил болгох шаардлагатай байдаг байна.

Оюун ухааны хөгжил төлөвшил. Хүүхдэд шинжлэх ухааны цэгцтэй мэдлэг олгож, тэдний танин мэдэх хэрэгцээ сонирхлыг өрнүүлж, сэтгэн бодох авъяас чадварыг хөгжүүлж, ертөнцийг үзэх үзэл, итгэл төлөвшүүлэх зорилго чиглэлтэй үйл явц,үр дүнгийн нэгдлийг оюун ухааны хөгжил хүмүүжил гэх бөгөөд энэ нь мэдэхүйн чадамжаар төлөвшинө.

Хөдөлмөрийн төлөвшил. Хүүхдэд хөдөлмөрт үнэнч шударга зөв хандах, зах зээлийн харилцааны чиг хандлага, хөдөлмөрийн соёлын ерөнхий мэдлэг, чадвар төлөвшүүлэхэд чиглэгдсэн сурган хүмүүжүүлэх үйл явц, үр дүнгийн нэгдлийг хөдөлмөрийн хүмүүжил гэх бөгөөд энэ нь бүтээхүйн чадамжаар төлөвшинө.

Ёс суртахууны боловсрол, төлөвшил. Хүн хүнтэйгээ харьцах, хүн төрөлхтний ёс суртахууны үнэт чанарыг эзэмшүүлэх, төлөвшүүлэх, нийгмийн харилцааны бүхий л хүрээнд мөрдөх хэм хэмжээ, нормыг ухамсарлуулах, ёс суртахууныөндөр хариуцлагатай үйл ажиллагааг ёс суртахууны боловсрол хүмүүжил гэнэ. Энэ нь оршихуй, нийгэмшихүйн чадамжаар төлөвшигдөнө.

Бие бялдрын хөгжил, төлөвшил. Нийгмийн шаардлагын дагуу хүний бие махбодын зөв хөгжлийг хангах биеийн тамир, спортын мэдлэг эзэмшүүлэх зорилго чиглэл бүхий үйл явц, үр дүнг бие бялдрын хөгжил, хүмүүжил гэх ба бие бялдрын хүмүүжил нь бүтээхүй, оршихуйн чадамжаар голчлон төлөвшинө.

Гоо зүйн боловсрол төлөвшил. Байгаль, урлаг, уран сайхан, хүрээлэн буй амьдралын гоо сайхныг тусган үнэлж, гоо сайхны мэдрэмж, таашаал, ухамсар чадвар, дадал төлөвших үйл явц, үр дүнг гоо зүйн боловсрол гэнэ. Энэ төлөвшилд хөгжим, дүрслэх урлаг, технологийн хичээлийн цогц чадамжууд илүү нөлөөүзүүлнэ.

Эрх зүйн боловсрол, төлөвшил. Хүүхдэд хууль эрхийн ухамсар, соёл төлөвшүүлэх зорилго бүхий зохион байгуулалттай үйл явц, үр дүнг эрх зүйн боловсрол хүмүүжил гэнэ. Сургалтын явцад оршихуй, нийгэмшихүйн чадамжууд энд голлох үүрэгтэй. Дээрх боловсрол, төлөвшлүүд нь суралцагчдад цогцоор бүрэлдэж чадвал оюуны болон бие бялдрын өв тэгш хөгжил, төлөвшилтэй иргэд төрөн гарах нь зайлшгүй. Гэр бүл гэж юу вэ? Гэр бүлийн үүрэг, оролцооны талаарх ойлголтууд

Хувь хүний төлөвшил, хүмүүжил, нийгэмшил, соёл, ёс суртахуун, зан ааш, дадал зуршил, үзэл хандлага нь бүхэлдээ гэр бүлийн орчинд бүрэлдэн боловсордог бөгөөд энэ үүднээс хүний хөгжлийн анхдагч хамгийн чухал орчин бол гэр бүл юм. Гэр бүл бол төр улсын үндэс, төр улс дахь “гэр улс” болдог нийгмийн анхдагч орчин билээ. Одоогоос 800,000 жилийн тэртээгээс Монгол нутагт эртний хүмүүс тасралтгүй оршин амьдарч түүх, соёлын үнэт өвөө үлдээсэн, неолитийн үед буюу 5000 жилийн тэртээгээс өрх гэр бүл үүсч бий болсон, 2222 жилийн өмнө Хүннү хэмээх анхны төр улс байгуулагдсан түүхэн баримт бий. Анхны төр улс үүссэн үеэс өрх гэр бүл, хүн ам зүйн асуудал Монгол төрийн бодлогын төвд байсаар ирсэн уламжлалтай [3.23]. Гэр бүл нь сэтгэл зүй, ёс суртахуун, эдийн засаг, эрх зүй зэрэг нийгмийн олон төрлийн харилцааг өөртөө багтаасан өвөрмөц орчин байдаг. Олон улсын гэрээ, конвенцуудад гэр бүлийг нийгмийн анхдагч нэгж хэмээн заасан байдаг нь гэр бүлийн бүтэц, гэр бүлийн тухай ойлголт, хандлага нийгмийн хөгжлийн зүй тогтлын дагуу өөрчлөгдөн хөгжиж, улам боловсронгуй болж байх жамтайг хүлээн зөвшөөрсний илрэл юм. Гэр бүлийн сэтгэл зүйн асуудлыг судалдаг шинжлэх ухааныг Гэр бүлийн сэтгэл судлал гэх ба энэ нь гэр бүлийн гишүүдийн үүрэг роль, харилцаа, байр суурь, тэдний сэтгэд зүйн мөн чанар, үйл ажиллагааг судалдаг [17.227]. Гэр бүл бол нийгмийг бүрдүүлэгч үндсэн нэгж мөн бөгөөд нийгмийн асуудал гэр бүлд шууд тусгалаа олдог бол гэр бүлийн асуудал нь нийгэмд мөн нөлөөлж байдаг. Энэ утгаараа гэр бүл, нийгэм хоёр харилцан бие биедээ нөлөөлж байдаг байна[1.18]. МУ-н гэр бүлийн тухай хуулинд “Гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ” [6.1] гэж заасан. “Гэр бүл гэдэг бол нийгмийн байнгын анхаарал халамжид байх ёстой үнэт зүйл, нийгмийн тогтвортой байдлыг хангагч хамтын хүч, хүмүүсиын нийгэм оршин тогтнох нийтлэг хэлбэр юм” [5.41] Гэр бүл гэдэг нь хэн нэгэн хүнийг тусгаарлан авч үзэх боломжгүй, нийтлэг нэгдмэл бүлгийн шинжийг агуулсан үзэгдэл юм. Гэр бүлийн гишүүд нь бие биетэйгээ нягт уялдаа холбоотой байдаг бөгөөд нэг нэгэндээ үргэлж нөлөөлж, нэгнээсээ ямагт хамааралтай байдаг. Гэр бүлийн оролцоо гэдэгт эцэг эх, гэр бүлийн гишүүд, багш нар хамтран гэр бүл дэх хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжих бүтээлч уур амьсгалыг бэхжүүлэх үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэр оролцоо гэдэг бол үүрэг юм. Гэр бүл бол гишүүд хоорондын харилцаан дээр суурилагдсан үүрэг хариуцлагын нэгдмэл шинж бүхий өвөрмөц нийгмийн

Page 119: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

119

бүлэг тул нийгмийн өмнө олон үүрэг хүлээдэг бөгөөд агуулгаас нь хамааруулан дараах байдлаар ангилдаг.

- Гэр бүлийн нийгмийн үүрэг хариуцлага - Гэр бүлийн хуулиар олгосон эрх үүрэг, хариуцлага - Гэр бүлийн гишүүдийн нийгмийн болон гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага

Гэр бүлийн үүрэг нь гэр бүлийн гишүүдийн тодорхой хэрэгцээг хангахтай холбоотой үүсдэг учир нийгмийн хөгжлийг даган өөрчлөгддөг жамтай.

1. Нийгмийн анхдагч хянагчийн үүрэг. Гэр бүл нь гишүүдийнхээ нийгэмд биеэ авч явах, бусадтай харилцах, хүндэтгэх ёс суртахууны хэм хэмжээг тогтоож өгөхөөс гадна үйлдэл үйл ажиллагааг нь хянаж байх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж чадаагүй гэр бүл гишүүнийхээ хаана юу хийж яваа, буруу дадал зуршилд орж байгаа эсэхийг ч мэдэхгүй явсаар алдаанд хүрдэг.

2. Гэр бүлийн хүмүүжүүлэх үүрэг. Өсвөр болон залуу үеийг нийгэмшүүлэх, мэдлэг боловсролтой бие хүн болгон төлөвшүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай, эх оронч, зөв үзэл хандлагатай, зан суртахууны соёлтой иргэн болгож хүмүүжүүлэх үүрэгтэй.

3. Эв нэгдэлтэй байх үүрэг. Гэр бүлийн гишүүд бусдынхаа оюун санаа, эрдэм боловсролын хөгжлийг дэмжих, нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, зөрчлөө зохистойгоор шийдвэрлэн ёс суртахууны хэм хэмжээг чанд баримтлан эв нэгдэлтэй байх үүрэгтэй.

4. Нийгмийн нэр хүндийн үүрэг. Гэр бүл нийгэмд байр сууриа эзэлж, гэр бүлийн нэр төрийг өргөж явах үүрэгтэй. Үүний тулд гэр бүлийн гишүүд нэр төрөө эрхэмлэн, эрдэм боловсрол эзэмшиж, уламжлал заншлаа хойч үеийнхэндээ өвлүүлж, эдам угсааныхаа нэрийг сайнаар гаргах үүрэгтэй.

5. Гэр бүл чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх үүрэг Чөлөөт цагаараа сурч боловсрох, авьяас чадвараа нээж хөгжүүлэх, үзүэл бодлоо илэрхийлэх, хамтын ажиллагааг явуулах үүрэгтэй. Энэ нь гэр бүлийн харилцаа эрүүл байж, бие бменээ ойлгоход нэн тустай.

6. Сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Гишүүд материалалаг хэрэгцээгээ хангаад зогсохгүй, бусдадаа оюун санаа, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, сэтгэлийн хөдөлөгөнийг тогтворжуулах, баяр баясгалан, аз жаргалын хэрэгцээг хангах, нэгнийгээ эрсдлээс хамгаалж, хайрлах, халамжлах үүрэгтэй.

7. Нөхөн үржихүйн үүрэг. Гэр бүл биологийн хэрэгцээгээ ханаж, нөхөн үржихүйн үүргээр үр удмаа үлдээж, нийгмийн нөхөн үйлдвэрлэлийн үүрэг гүйцэтгэдэг.

8. Эдийн засгийн үүрэг. Гэр бүлийн гишүүд хөдөлмөр эрхэлж гэр бүлийнхээ эдийн засгийн хэрэгцээг хангах үүрэгтэй бөгөөд үүгээрээ дамжуулан нийгмийн баялгийг үйлдвэрлэхэд оролцоно.[7. 14]

Гэр бүлийн дээрх үүрэг жигд хэрэгжиж байх шаардлагатай хэдий ч орчин үед гэр бүлийн гишүүд дээрх үүргээ харилцан адилгүй биелүүлж, заримыг нь орхигдуулснаас хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлсөөр байна. Эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарах, тэднийг хайрлаж халамжлах болон эдийн засгийн нөхцөл бололцоог хангах тал дээр ихээхэн анхаарал тавьдаг боловч хүүхэдтэйгээ харилцах, хүмүүжүүлэх арга барилаа сонгох тал дээр нэлээд алдаж байна.[13.15) Мөн гэр бүлийн зүгээс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах, эрүүл аюулгүй орчноо бүрдүүлэх, шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоомоор хангах үүрэгтэй. Хүүхдэд удам угсаагаа мэдүүлж, төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлоо эзэмшүүлэх, эх орон, ард түмэн, эцэг эх, ах дүү бусад хүнийг хайрлан хүндэтгэх, үнэнч шударга, тэвчээр хатуужилтай хүн болгох үүргийг эцэг эхчүүдэд хуулиар оногдуулдаг [6.26]. Мөн хүүхдэд боловсрол эзэмших боломж нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэнд, ёс суртахуун амь насанд аюул учруулахгүй, хөдөлмөр эрхлүүлэхгүй байхын зэрэгцээ хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хамгаалах, үзэл бодлыг хүндэтгэх, саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах үүргийг эцэг эхэд ногдуулдаг. Хүүхдийн төлөвшилд гэр бүлийн гишүүдийн үзүүлэх нөлөөлөл, үүрэг хариуцлага ухамсар, үнэт зүйлсийн талаар Хүүхэд бүр юугаар ч үнэлэх аргагүй, энэ хорвоод ганцхан хувь бүтээгдсэн давтагдашгүй бүтээл билээ. Хүүхэд болгон өөртөө асар их нөөц бололцоо агуулж байдаг бөгөөд аливааг хүсэх л юм бол хүсэлдээ заавал хүрч чадах хүчирхэг ертөнц юм. Харин эцэг эхчүүд хүүхдэд байгаа гайхамшиг бүрийг хөгжүүлэхэд нь туслах, түүнийг хүндлэх, тэдэнд дээд зэргээр тэвчээртэй хандах явдал байдаг[15.5].

Э.Фромм “эцгийн ба эхийн хайрыг үүсэл, илрэх хэлбэр, хүүхдэд үзүүлэх нөлөөллөөрөө янз бүр байдаг” гэж үзсэн байна [2.89]. Эхийн хайр нь хүүхдийн хүрээлэн байгаа ертөнцдөө итгэх суурь итгэлийг төлөвшүүлж, орчинтойгоо харилцах харилцааны үндэс болдог гэж Э.Эриксон үзжээ. [2.90] Хүүхдүүд

Page 120: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

120

нийгмийн үнэ цэнийн талаарх үзэл бодол, уламжлал болон ёс жаягийг эцэг эхээсээ сурдаг. Тиймээс хүний боловсролын суурь нь гэрт эхэлж, сургуульд үндсэн хэлбэрээ олдог. “Бидний дадал зуршил, хэлсэн үг өгүүлбэр бүхэн бяцхан хүүхдүүдийн ухамсарт сийлэгдэж байдаг”. [12.23] “Хичээл номондоо амжилт гаргадаггүй 7-17 насны 57 хүүхдийг судалсан судалгаанаас үзэхэд тэдний 66% нь аав нар нь тэдэнтэй цаг өнгөрөөж чадахааргүй завгүй байдгийг, 66% нь эцэг эхтэйгээ харилцах харилцаа нь тааруу болохыг тодорхойлжээ. Мөн энэ судалгаагаар тэдний 46% нь сэтгэд зүйн хувьд төлөвшөөгүй, мөн 46% нь анхаарал муутай болох нь харагджээ”. [11.121] Эндээс харахад хүүхдийн амжилтгүй байдалд гэр бүлийн нөлөө багагүй оролцдог болох нь тодорхой байна. Гэр бүлүүдийн 68,4%-д нь гэр бүлийн харилцааны зөрчил, маргаантай байгаа нь нийт гэр бүлүүдэд гэр бүлийн боловсрол олгох зайлшүй шаардлагатайг харуулж байна. Гэр бүлийн өөрийн ухамсар гэдэг нь гэр бүлийн үнэт зүйлс, үүрэг, байр суурь, амьдралын хэв маяг, гэр бүлийг удирдах хэм хэмжээ, дүрэм журмын талаар бүх гишүүд харилцан санал солоилцсоны үндсэн дээр үүссэн төсөөлөл буюу харилцан зөвшилцсөн дүр төрх юм. [2.71] Гэр бүлийн үнэт зүйл гэж тухайн гэр бүлийн эрхэмлэн дээдэлдэг зүйлсийн цогцыг хэлнэ. [10.42] Энэ нь нийгмийн хөгжлөө дагаад хувьсан өөрчлөх боломжтой. “Монгол гэр бүл нь хүүхдэд ээлтэй, аюулгүй байх, оюуны хөгжлийг дэмжих орчин болж чадахгүй, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эцэг эхийн оролцоо хангалтгүй байгаа” талаар Хүүхдийн эрх, хамгаалал төвийн тэргүүн Л.Бадамцэцэг дурдсан байдаг. Мөн гэр бүлийн үнэт зүйлсийн өөрчлөлтийг авч үзсэн:

Дээрхтэй төстэй нэгэн судалгаагаар “Гэр бүлийн эрхэмлэн дээдэлдэг зүйлс”-ийг тодруулахад: - Үр хүүхэд, - Хүний эрх, эрх чөлөө, - Эрүүл мэнд, - Хайр сэтгэл итгэлцэл гэсэн 4 асуудал хамгийн их хувьтайгаар эрэмбэлэгджээ.

Нэгдүгээрт үр хүүхэд байгаа нь сайшаалтай байна. Харин хайр сэтгэл, итгэлцэл гэсэн хариулт хүний эрх, эрх чөлөө болон эрүүл мэндийн дараагаар орсон нь анхаарал татаж байна. Энэ нь орчин үед гэрлэх сонголтонд хайр сэтгэлийн эзлэх хувь буурч байх магалалтайг харуулж буй юм. Гэр бүлийн эрхэмлэн дээдэлдэг зүйлд хүний эрх, эрх чөлөө хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нь хосууд гэр бүлийн амьдралд нэгнээсээ хэт хараат байхыг хүсэхгүй, эрх чөлөөтэй байхыг эрмэлзэх болсон орчин үеийн гэр бүлийн шинэ хандлагыг харуулж байна. Гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн буруу хандлага нь хүүхдийн төлөвшилд дараах сөрөг үр дагаврыг авчирдаг болох нь тогтоогджээ.

№ Сөрөг зан үйл Илрэх хандлага Өсвөр насныханд өгч буй буруу үлгэрлэл

1 Дарангуйлах Хатуу гараар барьж хүмүүжүүлэхийг илүүд үздэг Худалч, аймхай, догшин болгодог

2 Хөндий байх Өөрийгөө үүрэг, хариуцлагаас чөлөөлж,

хүүхдийнхээ хувь заяаг өөрт нь даатгадаг

Ганцаардуулж, улмаар амархан уруу татагдах,

сэтгэл гонсгор явахад хүргэдэг

3 Ихэмсэг байх Албан тушаал, эд хөрөнгө зэргээрээ гайхуулан

бусдыг үл тоомсорлодог

Эд хөрөнгө, албан тушаалд шунасан, бардам,

дээрэлхүү болгодог.

4 Үглэн янших Өөрийгөө бүхнийг мэддэг, чаддаг, хүүхдээ юу ч

чадахгүй гэж үздэг

Бусдын гар харсан, идэвхгүй, сэтгэлийн

хөдөлгөөнгүй, зорилгогүй болгодог

Уламжлалт үнэт зүйлс

Үр хүүхэд, эцэг эх, эх орон, хайр сэтгэл, итгэлцэл

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, уламжлалт ёс

заншил, төр засгаа эрхэмлэх

Орчин үеийн үнэт зүйлс

Эрүүл мэнд, мэдлэг боловсрол, нэр хүнд, удам

угсаа, ажил мэргэжил,

Мөнгө, хөрөнгө, хүний эрх чөлөө, үзэл бодол, хууль ёсыг

дээдлэх

Page 121: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

121

5 Хэт хайрлах Хүүхдээ эрхлүүлэх, бөөцийлөх, дур зоргоор нь

байлгах

Бие даах чадваргүй, имагтаал, хайр халамжид

дуртай, тунирхуу болгодог

6 Ёсорхон

номчирхох

Хүүхэдтэй насанд хүрэгч шиг хандаж, ёс журмыг

хатуу баримтлахыг шаарддаг

Аливаад үнэн сэтгэлээсээ ханддаггүй,

амьдралаас хол, хуурамч, хэт номчирхуу

болгодог

7 Санаа

амирлангуй

байх

Амьдралын тодорхой зорилгогүй, аливааг цаг

хугацаатай гэдгийг ойлгодоггүй

Хайхрамжгүй, хэнэггүй, урсгалаараа болгодог

8 Дэндүү

нөхөрсөг хандах

Эцэг эхийн үлгэр дууриалал бага, нэр төр, ахас

ихэсийн хүндлэлгүй

Хүүхдийг эх захаа алдсан, ёс горимгүй, дураараа

нэгэн болгодог

9

Шан хөлс харах

Амьдрал мөнгөн дээр тогтдог гэсэн ойлголтыг

төлөвшүүлсэн, урамшуулах аргыг хэтрүүлсэн

Бүх зүйлийг шан харамжаар шийддэг, бэлэнчлэх

сэтгэлгээтэы, хувиа хичээсэн болгодог

Одоогоор “МУ-д 768 мянга гаруй өрх, гэр бүл байгаа ба 1 гэр бүл дунджаар 3-4- гишүүнтэй” хэмээн 2013 онд болсон “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил, шинэчлэл” үндэсний чуулганы үеэр ХАХНХЯ-ны сайд асан С.Эрдэнэ хэлсэн байдаг. [16.2]

Гэр бүл нь хүүхдийн өсөлт, төлөвшлийн суурь орчныг бүрдүүлдэг бөгөөд хүүхэд бол гэр бүлийн үнэт зүйл юм. Итгэл үнэмшил болон үнэт зүйлсийн талаар заах хамгийн үр дүнтэй арга бол эцэг эх нь гэртээ үлгэр дууриалал болох явдал [17.73] Эцэг эхчүүд өөрсдөө хүмүүжил, ёс суртахууны доголдолтой бол хүүхдүүд нь мөн адил хяналтаас гарч өөрсдийн дур зоргоор авирлах буруу үйлдэл хийх зэрэг зан үйлийн гажуудлыг ххүхэд гэр бүлдээ эзэмшдэг. Хүүхдийг зүй бусаар асран хамгаалж, халамжлах, хүүхдэдээ ямар нэгэн хараа хяналт тавихгүй байх, хэтэрхий их цаг барих, өөрийнх нь хүсэл зорилгыг сонсохгүй байх нь хүүхдийг хүмүүжлийн доголдолд оруулдаг[17.74]. Хүүхдэдээ анхаарал тавих байдалд ээжүүд 57 % байхад аавууд дөнгөж 7% тай байгаа нь анхаарах асуудал болно [8.9]. Эцэг, эхийн үүрэг, хариуцлага адил түвшинд байх нь хүүхдийн хөгжил төлөвшилд эерэг сайнаар нөлөөлдөг байна. Учир нь гэр бүл тогтолцоо болохынхоо хувьд эцэг, эх болон гэр бүлийн гишүүдийн үүрэг оролцоо нөлөөллийг адил тэгш байлгаж чадсанаар хүүхэд өөртөө итгэлтэй бие даасан хандлага төлөвших боломжтой. Иймээс хүүхдийн хөгжилд гэр бүлийн бусад гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, ялангуяа аавуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, оролцоог бий болгох нь чухал байна. Хүүхдээ өсгөх хүмүүжүүлэх үүргийг эхчүүд хүлээдэг бөгөөд аав нар нь гэр бүлээ материаллаг зүйлсээр хангадаг. Аавуудын хамгийн сүүлд сонсох ёстой ямар ч асуудал гэр бүлд байж болохгүй. Учир нь нэгэнт хүүхэд тухайн эцэг эхийн хамтын бүтээл учраас хүүхдийн асуудлыг тэд хамтдаа шийдэх ёстой. Аавын үүрэг хүүхдийн хүмүүжилд 80% нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа бий [9.15]. Аавууд охидынхоо эмэгтэй хүн байх утга учир, өөрийгөө үнэлэх мэдрэмж, ирээдүйн харилцааны гол түлхүүрийг атгаж байдаг [18.11] гэсэн байна. Эрэгтэй хүүхдүүд аавыгаа “үлгэр дууриал болгон үздэг учраас, тэдний зан ааш, үйл хөдлөл бүхнийг дууриадаг. 4-5 настай хүүхэд аавынхаа сууж байгааг хүртэл дууриадаг гэж сэтгэл зүйчид үздэг. “Хүүхдүүдийг аавтайгаа хамт байхад нь ээжүүд саад болж байна. “Тэд нөхөртөө итгэж чаддаггүй учраас тэднийг хамт байлгахыг хүсдэггүй маш олон эхчүүд байдаг” гэдгийг судлаачид нотолсон байдаг.” [11.123] Сургуулийн эцэг эхийн хуралд ирж сууж байгаа, багш нартай уулзаж, үр хүүхдийнхээ талаар зөвлөгөө авч байгаа эцэг эхчүүдийн 79% нь ээжүүд байгаа нь дээрх судалгааг баталж байгаа юм. Хүүхдийн хөгжил төлөвшилд гэр бүлийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх боломжийг судалсан нь. Гэр бүлийн үүрэг оролцооны өнөөгийн байдлыг судлан илрүүлэх, сайжруулах арга замыг нэмэгдүүлэх зорилгоор эцэг эх, сурагчдаас хэд хэдэн судалгааг хийж, үр дүнг тооцсон болно.

Судалгаа 1. Энэхүү судалгааг 2014 онд бага, дунд ангийн сурагчдын 405 эцэг, эхчүүдээс Түүврийн аргаар судалж, гэр бүл дэх үүрэг, хариуцлагаа хэрхэн ухамсарлаж байгааг тодруулан гаргасан. Үүнд:

1. Та гэр бүлийн гишүүдийн үүргийн талаар 2.Та гэр бүл дэх үүргээ хэр зэрэг ямар ойлголттой вэ? биелүүлдэг вэ?

Page 122: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

122

3. Та гэр бүл дэх үүргээ сайн биелүүлэхийн ач холбогдлыг юу гэж ойлгодог вэ?

А. Хүүхэд зөв хүмүүжилтэй болж өснө- 30% Б. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал бүрдэнэ-27% В. Гэр бүлийн нэр хүнд өснө- 19% Г. Ирээдүйн гэр бүл илүү тогтвортой болно- 17% Д. Гэр бүлд хүндлэл, хайр бий болно-7% үзсэн.

4.Эцэг эхчүүд гэр бүлийн үүргээ үл биелүүлснээс үүсэх үр дагавар юу вэ? А. Хүүхэд эцэг, эхээ хүндлэхээ болино-30% Б. Зан төлөвийн өөрчлөлттэй хүүхэд өсч торнино-26% В. Гэр бүлд тогтворгүй харилцаа бий болно- 20%, Г. Хүүхдийн эрхийн зөрчил үүснэ- 15% Д. Гэр бүлийн маргаан зөрчил даамжирна гэж 9% нь үзсэн байна.

Дүгнэлт. Судалгаанаас үзэхэд гэр бүлийн гишүүд үүргээ бүрэн дүүрэн мэддэггүйгээс үүргийн биелэлт харилцан адилгүй байгаа нь ажиглагдаж байна. Гэр бүлийн үүргээ сайн биелүүлснээр зөв хүмүүжилтэй хүүхэд төлөвших, гэр бүлийн уур амьсгал сайжрах боломжтой гэж үзжээ. Харин үүргээ үл хэрэгжүүлснээрээ хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхийг анхааруулсан байна.

Судалгаа 2. Орчин үеийн гэр бүл дэх гишүүдийн үүрэг оролцооны талаар дунд, ахлах ангийн 155 сурагчдаас судалгаа авч, нэгтгэсэн. 1. Танай гэр бүл дэх аавуудын үүрэг, хийж гүйцэтгэдэг ажлуудыг нэрлэнэ үү /3 ажлыг нэрлэв/.

А. Машин тэрэг барих, засвар хийх, угаах- 67% Б. Цахилгааны болон сантехникийн засвар, үйлчилгээ хийх- 32% В. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөх- 30% Г. Хүнд овортой зүйлсийг өргөх, зөөх, байрлуулах- 29% Д. Аялал зугаалга зохион байгуулах, удирдах-26% Е. Хааяа хоол хийх-21% Ё. Заримдаа хүнс цуглуулахаар хамт явах- 20% Ж. Үр хүүхдүүдэдээ зөвлөгөө өгөх- 18% З. Бусад /байр, гэрлийн мөнгө төлөх, мах бэлтгэх, гэрт засвар хийх, юм угаах, индүүдэх, /-15% нь үзсэн ба олонх нь машин унаатай холбоотой ажил зохицуулдаг, засвар үйлчилгээ, хүнд хүчир гэж үзэж байгаа ажлуудыг хийдэг нь харагдаж байна.

2. Гэр бүл дэх ээжүүдийн ажил, үүргийг тодорхойлон бичнэ үү. /3 ажлыг нэрлэв/. А. Хоол унд, амттан хийдэг, талх боов жигнэх-66% Б. Дүүг асрах, хооллох, зөөх- 60% В. Гэр цэвэрлэх, шал угаах, тоос арчих, аяга таваг цэвэрлэх-54% Г. Хувцас угааж, индүүдэх- 52% Д. Хүүхдүүдэдээ зөвлөгөө өгөх-49% Е.Хүнс /хувцас бусад зүйс сонгох, худалдан авах/ цуглуулах-48% Ё.. Юм оёх- 12% Ж. Өвөө, эмээг асрах-10% З. Бусад /хими цэвэрлэгээ, гоо сайхны бүтээгдэхүүн судлах, эрүүл мэндийг дэмжих/-8% нь үзсэн байгаагаас харахад ихэвчлэн хоол хийх, нялх хүүхдээ асрах, гэр цэвэрлэх, хувцас угаах, хүүхдүүдэдээ зөвлөгөө өгөх ажлуудыг хийдэг нь тодорхой байна.

3. Охид гэр бүл дэх өөрийн үүрэг, оролцоо, хийдэг ажлыг бичнэ үү. /3 ажлыг нэрлэв/.

24%

32%

30%

14%

Хангалттай сайн Сайн Дунд Хангалтгүй

15%

25%

45%

15%

Маш сайн Сайн Дунд Хангалтгүй

Page 123: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

123

А. Гэр цэвэрлэх, шал арчих- 56% Б. Хоол хийх, бэлтгэх- 48% В. Хичээл номоо давтах- 44% Г. Дүүгээ асрах, салхинд гаргах, тоглуулах, туслах-41% Д. Зурагт болон аав, ээжийн утсыг засварлах- 27% Е. Дэлгүүр рүү ойр зуурын юманд явах- 25% Ё. Дүрэмт хувцсаа цэвэрлэх- 23% Ж. Цэцэг, ургамал арчлах – 19% З. Ойр зуурын хувцас хэрэглэл цэгцлэх- 19% И. Бялуу, жигнэмэг хийх- 16%

Й. Ээждээ туслах-14% нь хариулсан ба тэд ихэвчлэн гэр цэвэрлэж, хоол хийн, дүүгээ асарч, аав ээждээ тусалдаг болох нь харагдаж байна.

4. Хөвгүүдийн зүгээс гэр бүлийн хүрээнд хийдэг ажил, үүргийг тодорхойл. /3 ажлыг нэрлэв/. А. Хог асгах, тагт цэвэрлэх, цэгцлэх – 32% Б. Хичээлээ хийх – 30% В. Дүүгийн хичээлийг давтуулах – 28% Г. Загас, нохой болон тэжээвэр амьтнаа асрах, үржүүлэх – 27% Д. Камер, I pad, интернет зэргийн хэрэглээ, ашиглалтыг хангах – 25% Е. Тоос шороо арчих – 21% Ё. Хоол бэлтгэхэд туслах – 18%

Ж.Хувцсаа угаах, индүүдэх- 15% нь хариулснаас үзэхэд эрэгтэй хүүхдүүд гэртээ ихэвчлэн хог асгах, хичээлээ давтах, дүүдээ туслах, амьтнаа тэжээх, цахим хэрэглэгдэхүүнийг засварлах зэрэг үүргийг гүйцэтгэдэг байна.

Дүгнэлт. Энэ судалгаанаас орчин үеийн гэр бүлийн гишүүдийн үүрэг, оролцооны талаарх бодит дүр зураг гарч ирж байгаа ба “Гэр бүлийн гишүүдийн ажил үүргийн хуваарь”-ийг боловсруулах боломж гарч байна. Судалгаа 3 . Мөн гэр бүлийн гишүүдийн зүгээс үр хүүхдэдээ хэрхэн үлгэр дууриал үзүүлж байгаа, хүүхдээ хүмүүжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодруулах, гэр бүлийн үүрэг оролцоог сайжруулах зорилгоор дараах судалгааг сургуулийн насны хүүхэдтэй 238 гэр бүлээс авч нэгтгэн дүгнэхэд:

1. Та хүүхдээ хүссэнээрээ хүмүүжүүлж чадаж байна уу?

Судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн дийлэнх хувь нь хүүхдээ хүссэнээрээ хүмүүжүүлж чадаж байгаа гэсэн бол 33 хувь нь мэдэхгүй, үгүй гэж хариулсан нь анхаарал татаж байна.

2. Таны хүүхдийн хөгжил төлөвшилд орчны ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?

67%

12% 21%

Тийм Үгүй Мэдэхгүй

86%

70%

66%

42%

15%

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%

Гэр бүлийн орчин

Сургууль, хамт олон

Багш нарын нөлөө

Найз нөхөд

Бусад

Page 124: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

124

Хүүхдийн хөгжил төлөвшилд гэр бүлийн орчин хамгийн их нөлөөлдөг гэдгийг эцэг эхчүүд хүлээн зөвшөөрсөн бөгөөд сургууль, хамт олон, багшийн нөлөө бас их байдгийг тодорхойлсон байна. Мөн цахим орчин, хэрэглэгдэхүүн багагүй хувийг эзэлж байгаа нь харагдаж байна. 3. Гэр бүлийн үүргүүдийг эрэмбэлбэл

1. Гэр бүлийн хүмүүжүүлэх үүрэг 2. Эв нэгдэлтэй байх үүрэг 3. Гэр бүл чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх үүрэг 4. Нийгмийн анхдагч хянагчийн үүрэг 5. Сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүрэгтэй 6. Эдийн засгийн үүрэг 7. Нийгмийн нэр хүндийн үүрэг 8. Нөхөн үржихүйн үүрэг гэж хариулжээ.

Гэр бүлд “хүмүүжүүлэх үүрэг”, “эв нэгдэлтэй байх” үүргүүдийг нэн тэргүүнд тавьдаг ба “нэр хүндийн үүрэг”, “нөхөн үржихүйн үүрэг” хамгийн бага санал авсан байна. 4 . Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд гэр бүлийн зүгээс эерэгээр нөлөөлж буй хүчин зүйлсийг өмнөх жилийнхтэй харьцуулан судлахад

- Эдийн засгийн боломжоор хангадаг байдал-82% /75%/ - Сонирхдог секц, дугуйланд хичээллэх нөхцлөөр хангадаг явдал-64% /65% - Эцэг эх, найз нөхдөө хүндэлдэг уламжлал-55% /58% - Ахиц, амжилт гаргасан үед урамшуулах явдал-51% /60% - Гэр бүлийн гишүүд өөр өөрийн үүргээ ухамсарладаг байдал-38% /45% - Аялал зугаалгаар явж, байгалийн сайхантай танилцдаг-34% /34% - Гэр бүлийн гишүүд эрүүл мэндээ хамгаалах дадал хэвшил-33% /45% - Амралт чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх дадал- 30% /38%/ гэжээ.

Графикаар үзүүлбэл ихэнх үзүүлэлтүүд өссөн байна. 5.Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд гэр бүлийн зүгээс сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг 2015, 2016 онд харьцуулахад

- Хүүхэдтэйгээ ярилцах цаг зав хомс байдал-72% /65%/ - Зөв хооллох дэглэмд сургаж чадахгүй байдал-56 /47%/ - Цахим хэрэглээ болон ухаалаг утасны буруу хэрэглээ-55% /47%/ - Хүүхдэд хараа хяналт тавьж чадахгүй байгаа-53% /52%/ - Ажил, амралтын цагийн зохицуулалт тааруу-48% /51%/ - Мөнгөний буруу хэрэглээ, үрэлгэн байдал-40% /42%/ - Ахуйн хүрээний зөв дадал хэвшлийг бүрэн сургах байдал учир дутагдалтай-36% /32%/ - Харилцааны зөрчил, хэрүүл маргаан, архи, тамхины хэрэглээ- 31% /30%/ - Эцэг эхийн буруу үлгэр дууриал-25% /25%/ нь үзжээ.

Эндээс үзэхэд 9 үзүүлэлтээс 7 нь буурсан байгаагаас харахад гэр үл дэх сөрөг хандлагууд багасч байгаа үр дүн ажиглагдаж байна.

6.Гэр бүлийн зүгээс хүүхдээ хүмүүжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд: - Хүүхдэдээ гаргах цаг зав хомс байгаа-80% - Олон цагаар зурагт үздэг байдал- 66% - Цахим хэрэглээний хяналт сул-62% - Эрүүл, зөв хооллох дэглэмд сургах-45% - Харилцааны зөрчил, үл ойлголцол үүсдэг- 42% - Авьяас чадварыг хөгжүүлэх- 40% - Амьдрах ухаанд суралцуулах- 38% - Цаг хугацааг зөв ашиглах- 37% - Хүүхдийн хүмүүжилд аавуудын үүрэг оролцоо хангалтгүй байна- 35% - Зөв сонгон дугуйланд хамруулах- 33% - Чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх байдал- 30% - Өрх толгойлсон эхчүүдийн тоо өсөх хандлагатай байна- 28% нь үзжээ.

7.Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулахад гэр бүлийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх арга замуудыг доорх байдлаар дурдсан байна.

Page 125: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

125

- Төр засгаас хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн хөтөлбөрүүдэд мөнгө зарцуулах - Түүх, соёл, уламжлалаа дээдлэх, Монгол зан заншлаа дэлгэрүүлэх, - Зурагтаар гаргах кино болон хүүхэд үздэг бусад нэвтрүүлгийн хугацааг эрт болгох, - Тэргүүний гэр бүлийг шалгаруулах, туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, - Шинэ, залуу гэр бүлүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, - Гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан ном, гарын авлага боловсруулах, - Гэр бүлийн гишүүдийн оролцоотой хийгдэх хурал, цуглаан, уулзалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг

зэргийн тоог олшруулах, - “Гэр бүл”-д зөвлөгөө өгөх үйлчилгээг бий болгох, - Гэр бүлийн үйлчилгээний сүлжээг олноор байгуулах /аялах, зугаалах, амрах, эмчлүүлэх,

сувилуулах, тоглож наадах, хооллох, хөгжих, - Өсвөр насны хүүхэдтэй өрх гэрүүдэд “утасгүй интернет”-ийн үйлчилгээг хяналттай хүргэх зарчим

боловсруулах г м - Гэр бүл дэх аавуудын үүрэг оролцоог сайжруулах, - Өрх толгойлсон эцэг, эхчүүдийг дэмжих бодлого барих,

Эцэг эхчүүдтэй хийсэн ярилцлагын явцад гэр бүлийн нийтлэг зүйлсийг өнгөрсөн болон одоо үеийнхтэй харьцуулсан нь:

Д/д Өмнөх үед Орчин үед

Бүтэц Айл өрх олон хүүхэдтэй байсан. Гэр бүлүүд цөөн хүүхэдтэй болсон.

Эдийн засаг

Эдийн засаг харьцангуй тогтвортой.

Дутах, гачигдахын зовлонг мэдэрч өсдөг.

Улс орны эдийн засаг хямралтай байна.

Хэт хангалуун, давилуун занд сурч байна.

Гэр бүлийн тогтвортой байдал, нөлөө

Гэр бүлийн салалт бага, эцэг эхийн зүгээс хүүхдэд үзүүлэх нөлөөлөл сайн

Салалт ихэссэн /хойд эцэг эх, гэр бүлээс дайжих, эрт бэлгийн харьцаанд орох, муу зуршилд татагдах г м/

Хүүхдийн чөлөөт цаг Ном унших, зураг зурах, аялж зугаалах, Зурагт үзэх, интернетэд орох, цахим тоглоом тоглох

Харилцаа холбоо Шуудан болон цахилгаан холбоо ашигладаг Интернет, цахим харилцаа, олон нийтийн сүлжээ

Орчны нөлөөлөл Тайван, чөлөөтэй Айдас түгшүүртэй

Амьжиргааны түвшин

Эцэг эхчүүд ажил эрхэлдэг, хэрэгцээ харьцангуй бага, хангагдах боломжтой

Ажилгүйдлийн түвшин ихэссэн, хөгжлөө дагаад хэрэглээ өссөн,

Эцэг эхийн үүрэг, оролцоо

Аав, ээжүүд ижил тэгш оролцоотой байсан. Ээжүүд хүүхдийн төлөвшилд түлхүү оролцож, аавуудын оролцоо дутмаг.

Гэр бүл Гэртээ амьдардаг Тавиул хүүхэд олширсон

Хүүхдийн хөдөлмөр Хүүхэд зөвхөн гэрийн ажил, АА-д туслах Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн.

Дээрх харьцуулалтаас харахад гэр бүлийн бүтэц, үүрэг, үйл ажиллагаа, оролцоонд ихээхэн өөрчлөлт гарсан ба энэ нь хүүхдийн төлөвшилд сөргөөр нөлөөлөх хандлагыг бий болгож байна. Мөн гэр бүл дэх хүүхдийн төлөвшлийн асуудал, сургуулиас зохион байгуулсан ажлын үр дүнгийн талаар эцэг эхчүүдтэй хийсэн ярилцлагаас товч хүргэвэл: А. Цахим хэрэглээний талаар: Аав Б: “... Манайх 3 хүүхэдтэй, орой болохоор том хүү /11-р анги/ олон нийтийн сүлжээнд ороод, дунд охин /6-р анги/ зурагтаар Солонгос кино үздэг, бага хүү /5 настай/ ”Ipad-аар тоглоод суучихдаг боллоо. Сургуулиас ирсэн захидал, зөвлөмжийг хэрэгжүүлээд үр дүнд хүрч байна...” Б. “Гэр бүлийн өдөр”-ийн талаар: Ээж С: “Бид ам бүл 5-лаа, нөхөр, 2 хүү, 2 охины хамт амьдардаг. Сургуулиас зөвлөсөн “гэр бүлийн өдөр”-ийг хэрэгжүүлж үзэхэд үр дүнтэй байсан. Нөхөр маань ирээд зурагт үзээд хэвтчихдэг байсан нь өөрчлөгдөж, аль болох юс хийх эрмэлзлэлтэй болсон”

Page 126: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

126

В. Гэр бүлдээ гаргах цагийг ихэсгэх талаар: Аав Н: “...Манайх ам бүл 3-лаа амьдардаг. Эхнэр маань нэгэн ТББ-д нягтлан бодогч, би дүүргийн тамгын газарт, охин маань 8-р ангид суралцдаг. Бид оройд гэр бүлдээ цугларч, албан ажлаа үргэлжлүүлсээр хүүхэдтэйгээ ч ярилцах завгүй, охин маань өөрөө хичээлээ хийгээд л унтдаг. Сүүлийн үед охинтойгоо ярих боломжийг бүрдүүлэх үүднээс ажлын ачааллаа багасгах талаар анхаарч эхэлсэн...” Г. Эцэг эхчүүдтэй харилцах бичгэн болон цахим захидлын талаар: Эгч: О: “...сургуулиас бидэнтэй захидлаар санал бодол солилцож байгаа нь таатай байдаг. Тухайлбал: ухаалаг утасны хэрэглээний талаар “Ил захидал”, цахим программын “Харилцааны модуль”-иар эцэг эхчүүдтэй мэдээлэл солилцдог нь таалагддаг”. Хүүхдийн төлөвшлийг сайжруулахын тулд гэр бүлд нөлөөлөх арга зам, алхмуудын талаарх туршлагаас. Сургуулийн зүгээс эцэг эхийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх талаарх ажлыг үе шаттай, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж байна. Үүнд: Мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах талаар

- Эцэг эхийн талаарх нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлсэн. - Эцэг эхийн үүрэг, ороцооны талаарх судалгаа авч, үр дүнг нэгтгэн боловсруулсан. - Гэр бүл, сургуулийн үйл ажиллагаан дах “Аавуудын оролцоо”-г нэмэгдүүлж байна. - “Е сургууль” цахим программын Харилцааны модулиар бүх эцэг эхчүүдэд захидал, мэдээлэл

хүргүүлэх ажлыг 5 жил зохион байгуулж байна. - Сургуулийн зүгээс эцэг эхчүүдтэй санал бодлоо солилцох үүднээс “Ил захидал” бичиж илгээдэг,

хариу авдаг уламжлалтай болсон. - Эцэг эхчүүдэд “Хүмүүжлийн эерэг арга”-д сургах сургалтыг зохион байгуулдаг. - Гэр бүлийн гишүүдэд хандсан /РС тоглоом, цахим хэрэглээнээс татгалзах г м/ уриалга-

зөвлөмжийг тогтмол бэлтгэн хүргэдэг. - “Гэр бүл судлаач”-тай уулзалт-ярилцлага зохион байгуулах, оролцуулах

Гэр бүл дэх гишүүдийн үүрэг, оролцоог сайжруулах, дэмжих талаар - Сургуулийн эцэг эхийн хурлыг нэгдсэн нэг өдөр анги тус бүрээр хийж, эцэг эхчүүд хуралд суухаас

гадна мэргэжлийн багш нартай уулзах боломжийг бүрдүүлж өгдөг. - “Эцэг эхийн эргүүл”-д гарч ажиллах гэр бүлийн гишүүдэд аавуудыг олноор нь санал болгосны үр

дүнд өнгөрсөн хичээлийн жилд ажилласан 1056 эцэг эхчүүдийн 52% нь аавууд ирж, үүрэг гүйцэтгэсэн явдал юм.

- Төлөвшил, хүмүүжлийн зөрчил гаргасан сурагчийн гэр бүлд зайлшгүй зөвлөгөө өгөх шаардлага гарахад хүүхдийн аавуудыг дуудаж уулзаж, зөвлөгөө өгдөг байдлыг нэмэгдүүлсэн.

- Гэр бүлийн номын сан, хичээл хийх байршил-тойрог, хүрээлэл, ганцаараа байх орчин бүрдүүлэх талаар заавар, чиглэл өгдөг байдал нөлөөлсөн.

- Гэр бүлд “Аавын өдөр”, “Ээжийн өдөр”, “Хүүгийн өдөр”, “Охины өдөр” зэргийг зохион байгуулах чиглэл өгч ажилладаг.

- “Гэр бүлийн хурал” хийх зөвлөмж, чиглэл боловсруулсан. - “Аавдаа”, “Ээждээ” хандсан сэтгэлийн үгээ бичиж, илгээдэг уламжлалтай болсон.

Гэр бүлийн “Сайн туршлага”-ыг түгээн дэлгэрүүлэх талаар - “Шилдэг гэр бүл” шалгаруулах удирдамж, чиглэл боловсруулсан. - Гэр бүл дэх хүүхэд хүмүүжүүлэх “Сайн туршлага”-ын сан бүрдүүлэх, үзэсгэлэн гаргахаар

төлөвлөсөн. - Шилдэг, тэргүүний гэр бүлийг ХМ-ийн хэрэгсэлээр сурталчлах, алдаршуулах, - Зөвлөгөө шаардлагатай эцэг эхчүүдэд бусад эцэг эхээр зөвлөгөө өгүүлэх, - Эцэг эхийн зөвлөгөөн, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах,

Cанал, зөвлөмж - Засгийн газраас хэрэгжүүлж буй бага ангийн “Үдийн цай”, “Мөнгөн тэтгэмж” зэрэг хөтөлбөрөөс

гадна хүүхэд рүү чиглэсэн бусад хөтөлбөрийг хэрэгжүүлэх /дунд ахлах ангиудад “Үдийн хоол” хөтөлбөр, “Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих”, “Хүүхэд бүрт хүссэн 1 дугуйландаа үнэ төлбөргүй хамрагдах эрх олгох” г м/,

- Ардын уламжлалт зан заншил, хүүхдээ сургах сургаалыг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх, - Зурагтаар гаргах кино болон хүүхэд үздэг бусад нэвтрүүлгийн хугацааг наашлуулах, шилдэг

тэргүүний гэр бүлийн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх,

Page 127: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

127

- Үндэсний хэмжээнд гэр бүлүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, “Залуу гэр бүлүүдэд”, “10 жил ханилсан гэр бүлүүдэд” г м

- Гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан ном, гарын авлага, сонин, сэтгүүл, блог, хуудсыг ажиллуулах, туршлага солилцох,

- Жил бүр тохиодог “Гэр бүлийн өдөр”-ийг бүрэн утгаар нь тэмдэглэж занших, - Гэр бүлийн гишүүдийн оролцоотой хийгдэх хурал, цуглаан, уулзалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг

зэргийн тоог олшруулах, - Засгийн газар, харъяа яамнаас “Гэр бүлийн үлгэрчилсэн дүрэм”-ийг боловсруулан батлах, мөрдөн

хэрэгжүүлэх, - “Гэр бүлийн сэтгэл зүйч”-ийг тусгайлан бэлтгэж, гишүүдэд ганцаарчилсан болон хамтаар нь

зөвлөгөө өгөх цогц үйлчилгээг бий болгох, - Гэр бүлийн үйлчилгээний сүлжээг олноор байгуулах /аялах, зугаалах, амрах, эмчлүүлэх,

сувилуулах, тоглож наадах, хооллох, хөгжих/, - “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх” зарчмыг эрхэмлэх, олон нийтэд түгээх - Өсвөр насны хүүхэдтэй өрх гэрүүдэд “утасгүй интернет”-ийн үйлчилгээг хяналттай хүргэх зарчим

боловсруулах г м Дүгнэлт

1. Эцэг эхчүүд гэр бүлийн үүргээ ижил тэгш гүйцэтгэж чадахгүй байгаа нь хүүхдийн төлөвшилд нөлөөлөх эерэг үр дүнг бууруулж байна.

2. Гэр бүлийн хүүхдэд үзүүлэх үүрэг нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн зүгээс эцэг эхчүүдтэй хамтран:

- Гэр бүлд мэдээлэл хийх, сургалт, сурталчилгаа явуулах, Гэр бүл дэх гишүүдийн үүрэг оролцоог сайжруулах,

- Гэр бүлийн “Сайн туршлага”-ыг түгээн дэлгэрүүлэх гэсэн 3 чиглэлээр төлөвлөн зохион байгуулж байгаа нь тодорхой үр дүнд хүрч байна.

3. Хүүхдийн хөгжил, төлөвшилд сургууль хамт олон, багш нар болон гэр бүлийн хамтын ажиллагаа чухал болох нь харагдаж байна.

Ном зүй 1. Адем Дурмуш. (2013), Бид хүүхдээ залуу нас ба амьдралд бэлдэж байна. УБ., 2. Батцэнгэл Т. Бандихүү Б. (2016), Гэр бүлийн сэтгэл судлал. УБ., 3. Галсан Т. (2014), Гэр улс. УБ., 4. Дэлгэржав М. (2012), Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал. УБ., 5. Монгол улсын өрх гэр бүлийн суурь судалгаа. МУИС., 2010 6. Монгол улсын гэр бүлийн тухай хууль. УБ., 1999 7. Намжил Т. (2015), Монгол өрх гэр бүлийн язгуур уламжлал. УБ., 8. Намжил Т. (2015), Эмэгтэй та, эр хүн та. УБ., 9. Намжил Т. Тунгалаг.О (2008), Монгол гэр бүлийн бүтцийн өөрчлөлт болон төрийн бодлого.

Боловсрол судлал 10. Намжил Т. Нинжбадгар Н. (2013), Монгол гэр бүлийн харилцаанд хэрэглэгдэх үгийн тайлбар толь.

УБ., 11. Нарантуяа Л. (2011), Гэр бүлийн амьдралын нууц. УБ., 12. Нарантуяа Л, Халиун Ц. (2014), Шинэ зууны хүүхэд хөгжил. УБ., 13. Оюун-Эрдэнэ Б. (2010), Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” суурь судалгаа.

УБИС., 14. Фатих Калькынч. (2011), Боловсрол гэр бүлээс эхэлдэг.Уб., 15. Эрдэнэ С. (2013), Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил, шинэчлэл” үндэсний чуулганы үеэр хэлсэн үг. УБ., 16. Уранцэцэг Л. Дэлгэржав М. (2012), Нийгмийн сэтгэл судлал. Уб., 17. Эрика Мс Курди. /орч.Б.Хонгорзул/ (2016), Аавууд ба хөвгүүд. УБ., 18. Эрика Мс Курди. /орч.Б.Хонгорзул/ ( 2016), Аавууд ба охид. Уб.,

Page 128: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

128

ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ОРЧИНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ТҮҮНИЙГ

ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМЫГ СУДЛАХ НЬ /Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдын хүрээнд/

Г.Нямхүү Хураангуй Сургууль бол хүүхдийн хөгжлийн хамгийн чухал орчин. Сургуулийн орчинд тулгамдаж буй материаллаг, материаллаг бус олон хүчин зүйлсийг нэрлэж болно. Энэхүү судалгааны ажлын хүрээнд сургуулийн орчинд тулгамдаж буй нэг чухал асуудлыг хөндөх юм. Энэ бол дунд ангийн сурагчид хоорондын үе тэнгийнхний дарамт, хүчирхийлэл. Сургуулийн орчинд өрнөж буй хүүхэд – хүүхэд хоорондын харилцаа маш чухал бөгөөд энэ харилцаа асуудалтай байх нь хүүхдийн өнөөдрийн төдийгүй ирээдүйн хөгжил, хүмүүжил, төлөвшилд олон сөрөг үр дагаварыг бий болгож байдаг. Тиймээс томчууд бидний нүдэнд тэр бүр тусаад байдаггүй ч зайлшгүй анхаарлаа хандуулах шаардлагатай энэхүү асуудлын талаар судалж, шийдвэрлэх арга, санал дэвшүүлэхийг зорьлоо. Түлхүүр үг: Үе тэнгийнхэн, дарамт хүчирхийлэл, сургалт, харилцаа хандлага, хүүхдийн хөгжил, төлөвшил Удиртгал Та хүүхэдтэй юу? Тийм бол таны хүүхэд одоо хаана юу хийж байгаа вэ? гэж асуувал магадгүй дийлэнхи нь сургууль дээрээ, хичээлтэй эсвэл ямар нэгэн дугуйлан, давтлага, сонгонд хамрагдаж байгаа гэж хариулах байх. Тэгвэл таны хүүхэд сургууль дээрээ ямар нэгэн асуудалгүй, сурч, хөгжих эрхээ бүрэн дүүрэн эдэлж, сайн хүн болж төлөвшиж байгаа гэдэгт итгэлтэй байна уу. Таны хүүхэд өдрийн дийлэнхи цагаа өнгөрүүлдэг сургуулийн орчинд ямар нэгэн дарамт шахалт, айдас, түгшүүртэй байгаа юм биш биз. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдээ том болсон биеэ аваад явах чадвартай болсон гэж үзээд анхаарал халамжаа сулруулж, боловсролын байгууллага, багшид даатгах хандлагатай байдаг. Энэ насны хүүхдийн өөрийн сэтгэлзүйн онцлог нь ч мөн адил эцэг эхээсээ зай барьж, үе тэнгийхэн нь голлох байр суурийг эзэлж эхэлдэг.33 Гэтэл сургуулийн орчин дахь үе тэнгийнхэн хоорондын сөрөг харилцаа, зөрчилдөөн, бие биенээ дээрэлхэх, үг хэлээр доромжлох, дарамтлах, буруу зүйлд уруу татах, мөнгө нэхэх зэрэг олон асуудал гарсаар байгаа нь хүүхдийн хөгжлийн орчин болох сургуулийн орчинд яах аргагүй тулгамдаж буй асуудал болоод байна. Манай улсад 768 ерөнхий боловсролын сургуульд 535,1 сурагч суралцаж байна. Үүнээс нийслэлд 214 ерөнхий боловсролын сургуульд 221,3 мянган хүүхэд суралцаж байгаагаас 58,6 мянга буюу

33 Өсвөр насны сэтгэлзүйн онцлог http://eecbehs.num.edu.mn/

Page 129: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

129

26,5% нь дунд ангид /6-9-р анги/ суралцаж байна.34 6-9-р ангийн сурагчид нь 11 – 15 нас буюу өсвөр насны хүүхэд юм. Үүнээс манай судалгаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд ангийн 1,230 сурагчийг хамруулан тэдэнд тохиолдож буй үе тэнгийнхний дарамт, хүчирхийллийг судаллаа.

Судалгааны зорилго. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдын дундах үе тэнгийхний хүчирхийлэл дарамтын нөхцөл байдлыг судлан, шийдвэрлэх арга, зам санал дэвшүүлэх. Үе тэнгийхний хүчирхийлэл дарамтын нөхцөл байдлыг судлаад зогсохгүй үе тэнгийнхний дарамт, хүчирхийллээс сэргийлэх сургалтын хөтөлбөрт хамрагдахын өмнөх болон дараах ойлголтын зөрүүг харьцуулан судалж, баримт нотолгоонд суурилсан шийдэл, арга зам дэвшүүлсэнээрээ онцлог юм. Сэдвийн судлагдсан байдал 1.“Ахлах ангийн сурагчдын дундах үе тэнгийнхний хүчирхийлэл” 2016 он АШУҮИС, АУС, Сэтгэцийн эмгэг судлалын тэнхим, Т.Ганцэцэг, С.Долгорсүрэн, П.Энх-Учрал, Ц.Уянга нар Сэтгэл гутралын байдал ба түрэмгий төрх үйл хоёрын хоорондын хамаарлыг шугман регрессийн шинжилгээгээр шалгахад сэтгэл гутралыг илрүүлэх CES-D сорилын оноо 1-ээр нэмэгдэхэд сүүлийн долоо хоногийн түрэмгийллийг илрүүлэх сорилын оноо 0.33 өсдөг болох нь 8%(28%)-иар тайлбарлагдаж байгаа бол сүүлийн 1 сарын хугацаанд түрэмгий төрх үйл үйлдэх боломж нь 0.84-өөр өсдөг болох нь 17% (40%)-тай тайлбарлагдаж чадаж байна. Эндээс харахад сэтгэл гутралын шинж ихсэх тусам түрэмгий төрх үйл гаргах эрсдэлт холбоотойгоор нэмэгддэг болох нь статистик ач холбогдол (P утга 0.000) бүхий батлагдав. Өрөөр хэлбэл судалгаанд хамрагдагсдын сэтгэл гутралын түвшин хэдий чинээ өндөр байна, төдий чинээ түрэмгий төрх үйл гаргах байдал нэмэгдэх хандлагатай байна.35 2.“Залуучуудын дундах хүчирхийлэл” Нээлттэй нийгэм форум 2015 он Сургууль, ажлын байранд тохиолдсон хүчирхийллийг судлахдаа үе тэнгийнхэн болон насанд хүрэгчдийн зүгээс үзүүлж байгаа хүчирхийллийг ялган авч үзсэн ба дээрх төрлийн хүчирхийллийг үе тэнгийнхэн нь насанд хүрэгчдийн зүгээс илүү үйлдэх хандлагатай байна. Өмнө дурдсанчлан, Монгол Улсад хийгдсэн судалгаанууд нь хүүхэд, залуучуудын хүчирхийллийг авч үзэхдээ голдуу гэр бүлийн орчинд, мөн эцэг, эх асран хамгаалагчдын зүгээс учруулж буй хүчирхийллийг судалж үзсэн байдаг. Хүүхэд хамгааллын хандлагаар насанд хүрсэн хүний зүгээс хүүхэд, өсвөр насныханд үзүүлж буй хүчирхийллийг судалж бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлагатай. Харин үүний зэрэгцээ үе тэнгийн залуучуудын дундах хүчирхийллийг мөн судлах хэрэгцээ байна. Учир нь залуучуудын дундах хүчирхийллийн үр дүнд хүүхэд, залуучуудад дараах сөрөг нөлөө бий болж байдаг. Үүнд: өөртөө итгэх итгэл буурах, сэтгэл гутралд өртөх, ганцаардмал, зожиг болох, түгшимтгий болох, эмзэг мэдрэмтгий, дасан зохицох чадвар султай болох зэргийг дурьдсан байн. 3.“Хүүхдийн хүчирхийлэдд өртөж буй байдлын судалгаа” НХГБХГ 2014 Судалгаанд хамрагдсан 18-24 насныхны 31.4% нь бие махбодид учруулж буй хүчирхийлэлд, 38.8% нь сэтгэл зүйн хүчирхийлэлд, 21.5 хувь нь бэлгийн хүчирхийлэлд сургууль болон ажлын байранд байхдаа өртөж байсан аж. /хуудас 32/ Тухайн хүний ойр дотны хүмүүс болон үе тэнгийхэн нь голчлон сэтгэл зүйн хүчирхийллийг үзүүлдэг байна. Тухайн хүнийг санаатайгаар доромжлох үйлдлийг үе тэнгийнхэн ихэвчлэн гаргадаг байна. Бүдүүлэг үг хэрэглэх, гомдоох байдлаар тухайн хүнийг дуудах үйлдлийг насанд хүрэгчид, үе тэнгийнхэн хоёулаа гаргадаг байна. Энэ хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн залуучуудын ойр дотны хэн нэгэн нь бүдүүлэг үг хэрэглэн түүнийг хэлэхэд хамгийн ихээр гомддог байна. Зорилт 1. Үе тэнгийнхний хүчирхийлэл, дарамтын хүүхдэд үзүүлэх нөлөө

Өсвөр нас хүүхдийн хөгжлийн үе нь тэдний бие хүн болж төлөвших суурь нь болдог. Яг энэ үед л хүүхдэд бие физиологийн хувьд болон сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлтүүд бий болдог. Учир нь энэ үе нь хүүхдээс насанд хүрэгч болох хамгийн төвөгтэй үе бөгөөд өөрийгөө том хүн мэтээр мэдэрдэг. Тэд үе тэнгийхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх хэрэгцээ байдаг. Мөн өөрийгөө баталж, нотолж харуулах хэрэгцээ маш чухал байр суурьтай байдаг. Чухам ийм л учраас зарим тохиолдолд өсвөр үеийхэн маань өөрийгөө ойлгохгүй мөн эцэг эх, багш нар ч ойлгохгүй явсаар шилжилтийн үеийн хямралд санаа сэтгэл тогтворгүйтэх, ааш зан нь хувирах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Өсвөр насанд гарах сэтгэл зүйн хямрал өөрчлөлтийг хэрхэн даван туулсанаар тухайн хүүхэд өөрийн хувийн зан чанарыг бий

34 Бага дунд боловсролын салбарын статистик 2016 он , АУС, Сэтгэцийн эмгэг судлалын тэнхим

Page 130: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

130

болгоно.36 Үе тэнгийнхний хүчирхийлэл нь насанд хүрэгчдийн нүдээр харахад бага залуу насанд тохиолдож богино хугацаатай үргэлжилдэг энгийн зүйл мэт харагддаг хэдий ч энэхүү түрэмгийллийн алсын үр дагавар нь хоруу чанар өндөртэй, архаг явцтайгаар үргэлжилдэг бөгөөд хувь хүний амьдралын чанарыг эрс доройтуулж өөртөө итгэлгүй байдлыг үүсгэж, нийгмийн айдас, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн олон эмгэгийг үүсэхэд ихээхэн нөлөөлдөг байна.37

Үе тэнгийхний дарамт, хүчирхийлэлд өртсөн хүүхэд нь

1. Бусдыг буруутгах, 2. Хий харддаг хандлагатай болох 3. Хичээлийн идэвхи буурах, цаашлаад хичээл таслах, 4. Өөрийгөө тайвшруулахын тулд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх 5. Бусадтай эрүүл харилцаа тогтооход асуудал үүсэх, улмаар бүлгээс тусгаарлагдах, ялгаварлагдан

гадуурхагдах эрсдэлтэй байдаг байна.

Түүнчлэн өсвөр насны хүүхэд анги, сургууль дотроо ганцаардмал, зожиг болж, өөртөө итгэл муутай, сэтгэлийн гутралтай байх юм бол сурах идэвхи буурахаас гадна найз нөхдийн харилцаа, багш, насанд хүрсэн хүнд итгэх итгэл буурч ганцаардан өөрт нь туслах хүн байхгүй юм шиг санагдаж, сэтгэлийн дарамтад орж мэднэ. Энэ байдлаас болж эрүүл мэнддээ хортой, аюулгүй байдалдаа халтай зан үйл гаргаж эхлэх магадлалтай.38

Зорилт 2. Дунд ангийн сурагчдын үе тэнгийнхний дарамт хүчирхийлэлд өртөж буй байдлын судалгааны үр дүн

Энэхүү судалгааг Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн газрын Нөлөөллийн ажил хариуцсан

хэлтсээс Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад хэрэгжүүлдэг “Үе тэнгийнхний хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх” сургалтанд хамрагдсан сургуулиудын дунд ангийн (6-9-р анги) сурагчдаас түүвэрлэн авсан болно. /анги бүрээс санамсаргүй түүврийн аргаар 10 сурагчийг хамруулсан/

Түүврийн хэмжээ. 1,230 сурагч /6-9-р ангийн/ хүйсийн хувьд эрэгтэй хүүхэд 45,56%-ийг, эмэгтэй хүүхэд 54,34%-ийг эзэлж байна.

Зураг 1. Сургууль дээр нь үе тэнгийнхний Зураг 2. Сургууль дээрэ үе тэнгийнхний дарамт шахалт байдаг эсэх дарамт, шахалтанд өртөж байсан эсэх

36 Өсвөр насны сэтгэлзүйн онцлог http://eecbehs.num.edu.mn/ 37 Т.Ганцэцэг нар, 2016 он, “Ахлах ангийн сурагчдын дундах үе тэнгийнхний хүчирхийлэл” АШУҮИС, АУС, Сэтгэцийн эмгэг судлалын тэнхим 38 Залуучуудын хүчирхийлэл кейс судалгаа 2016 он Нээлттэй нийгэм форум

44.52%

35.39%

20.08%

Байдаг Байдаггүй Мэдэхгүй

Үгүй , 56.14%,

57%

Тийм , 42.70%,

43%

Үгүй Тийм

Page 131: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

131

Судалгаанд оролцсон нийт сурагчдын 44,5% нь сургууль дээрээ үе тэнгийнхний хүчирхийлэл дарамт байдаг, 35,4% нь ямар нэгэн хүчирхийлэл дарамт байдаггүй гэж хариулсан бол 20,09% нь мэдэхгүй гэж хариулсан байна. Үүнээс үзвэл судалгаанд оролцсон сурагчдын тал хувь нь өөрийн суралцдаг сургууль дээрээ үе тэнгийнхний дарамт, хүчирхийлэл байдаг гэж хариулсан байна. Харин дараагийн графикаас харвал судалгаанд оролцсон дунд ангийн 2 сурагч тутмын 1 нь сургуулийн орчинд үе тэнгийнхнийхээ зүгээс ямар нэгэн дарамт шахалтанд өртөж байдаг гэдгийг харуулж байна. Дээрх 2 үр дүнгээс үзэхэд ерөнхий боловсролын сургуулийн орчинд дунд ангийн сурагчдын дунд үе тэнгийн хүчирхийлэл дарамт анхаарал хандуулахуйц түвшинд буюу маш өндөр хувьтай байгааг харуудж байна.

Зураг 3. Сургуулийн орчинд өртдөг дарамт, хүчирхийллийн хэлбэрүүд

Зураг 3-ийн үр дүн. Судалгаанд хамрагдсан сурагчдын 30,5% нь надад нэр хоч өгдөг, 25,07% үгээр доромжилдог, 12,09% нь мөнгө нэхдэг, 9,5% нь зодож, бие махбодид хүрдэг, 7,5% нь гадуурхдаг гэж хариулсан бол бусад гэсэн хариултыг 11,8% нь сонгожээ. Үүнээс үзвэл сурагчдын 55% нь харилцааны шинжтэй дарамт хүчирхийлэлд өртдөг болох нь харагдаж байна. Мөн мөнгө нэхэх, зодох гэсэн сонголтууд тус бүр 10% орчим хувьтай байна.

Зураг 4. Дарамт, хүчирхийлэлд өртсөн үедээ хандаж, тусламж хүсдэг субьект

Зураг 4-ийн үр дүн. Үе тэнгийн дарамт хүчирхийлэлд өртсөн сурагчдын хувьд тусламж хүсдэг хүмүүс нь найз - гэр бүлийнхэн - хэнд ч хэлдэггүй – багш - хүүхдийн тусламжийн утас - сургуулийн нийгмийн ажилтан эрэмбээр харагдаж байна. Үүнээс найз хамгийн эхний зөвлөгч, туслагч байгаа бол, 17% нь

Нэр хоч өгдөг

Зоддог Мөнгө нэхдэг

Үгээр доромжилд

ог

Буруу зүйлд уруу татдаг

Гадуурхдаг Бусад

Тоогоор 515 161 204 423 57 127 200

Хувиар 30.52% 9.54% 12.09% 25.07% 3.37% 7.52% 11.85%

0.00%

5.00%

10.00%

15.00%

20.00%

25.00%

30.00%

35.00%

0

100

200

300

400

500

600

406

296

232

170

32

25

29.96%

21.84%

17.12%

12.54%

2.36%

1.84%

0 50 100 150 200 250 300 350 400 450

Найз

Гэр бүл

Хэнд ч хэлдэггүй

Багш

Хүүхдийн утас 108

СНА

хувь тоо

Page 132: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

132

асуудлаа хэнд ч хэлдэггүй байхад сурагчидтай сургуулийн орчинд хамгийн ойр байх ёстой мэргэжлийн зөвлөн туслагч болох нийгмийн ажилтанд хамгийн бага хандаж байна.

Зураг 5. Хүчирхийлэл, дарамтанд өртсөн үедээ тусламж авч чадсан эсэх

Зураг 5-ийн үр дүн. Сурагчид өөрт тохиолдсон асуудлаа хэн нэгэнд хэлж тусламж хүсэхэд 71% нь тусламж авч чадсан бол 28% нь туслалцаа авч чадаагүй гэж хариулсан байна. Энэ үр дүнг зураг 4-ийн үр дүнтэй харьцуулан үзвэл найз нөхөд, гэр бүлийнхэн нь тусламжийг 70%-тай үзүүлж чаддаг гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

Зорилт 2-ийн үр дүнд хийсэн дүгнэлт

Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 2 сурагч тутмын 1 нь үе тэнгийнхнийхээ хүрээнд нэр хочоор дуудуулах /30,5%/, элдэв үг хэлээр доромжлуулах /25,7%/, мөнгө төгрөг татуулах /12,9%/ мөн биед нь хүрч зодох /9,5%/, ялгаварлан гадуурхалт /7,5%/ зэрэг хэлбэрийн дарамт, хүчирхийлэлд өртөж байна. Тэгвэл дарамт хүчирхийлэлд өртсөн үедээ хэнд ч хэлдэггүй нуугаад өнгөрдөг /17,12%/ тодорхой хувь байхад асуудлаа шийдвэрлэхийг хүсэж, хэн нэгэнд ханддаг сурагчдын хувьд найз нөхөд /29,9%/, гэр бүлийнхэндээ /21,8%/ хамгийн их итгэж ханддаг бол багшдаа /12,5%/, хүүхдийн тусламжийн утсанд /2,8%/, сургуулийн нийгмийн ажилтандаа /1,8%/ тодорхой хувь нь ханддаг байна. Харин асуудлаа амжилттай шийдвэрлүүлсэн байдал нь 71%-тай байгаа нь сайшаалтай боловч хамгийн их тусламж хүсдэг найз нөхөд нь зөв туслалцаа үзүүлж чадсан эсэх нь эргэлзээтэй юм. Түүнчлэн сургуулийн орчинд хүүхдийн ая тухтай сурч хөгжих нөхцлийг бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй нийгмийн ажилтанд ханддаг сурагчдын хувь хамгийн бага буюу дөнгөж 1,8%-ийг эзэлж байгаа нь харамсалтай байна. Тиймээс сургуулийн нийгмийн ажилтаны зүгээс сурагчид руугаа чиглэсэн мэргэжлийн зөвлөх, туслах үйлчилгээг тогтвортой явуулахад нь мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлэх, мөн сурагчдад зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах ажиллах шаардлагатай байна. Мөн сурагчдад бие биенийхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх болон хүүхдийн эрхийн, харилцааны сургалтуудыг явуулж хандлага, дадлыг нь өөрчлөх шардлагатай байна.

Зорилт 3. Үе тэнгийнхний дарамт, хүчирхийллийг бууруулахад чиглэсэн санал дэвшүүлэх

Зорилт 1-ийн хүрээнд үе тэнгийнхний дарамт, хүчирхийллийн хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөө, хор уршигийн талаар судалсан бол Зорилт 2-ийн хүрээнд сурагчдын дунд үе тэнгийнхний дарамт, хүчирхийлэл анхаарал татахуйц их байгааг судалгаагаар илрүүлэн гаргалаа. Харин зорилт 3-ийн хүрээнд сурагчдын дундах үе тэнгийнхний дарамт, хүчирхийллийг бууруулах арга зам саналыг дэвшүүлэх юм. Үе тэнгийнхний дарамт, хүчирхийллийн нөхцөл байдлын судалгааг зохион байгуулсан сургалтуудынхаа өмнө авсан бол сургалтын өмнө болон дараа мөн сурагчдын хандлага, дадлыг үнэлэх зорилготой 4 асуулт бүхий судалгааг давхар авсан юм. Судалгааны энэ хэсгийн зорилго нь сурагчдын сургалтанд хамрагдахаас өмнөх хандлагыг сургалтанд суусны дараах хандлагатай харьцуулах зорилготой бөгөөд 1 удаагийн сургалтын үр дүнд сурагчдын хандлагад өөрчлөлт орох эсэхийг тодруулна.

Энэхүү судалгаанд оролцсон сурагчид нь манай сургалтанд суухаас өмнө үе тэнгийнхний дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх агуулгатай ямар нэгэн сургалтанд 86,1% нь хамрагдаж байгаагүй байсан бол 13,4% нь хамрагдаж байсан гэж хариулсан байна.

Зураг 3.1. Чи бусдадаа урмын үгийг тогтмол хэлж Зураг 3.2. Бусдын ялгаатай байдлыг

28.10%

71.90%

0.00% 10.00% 20.00% 30.00% 40.00% 50.00% 60.00% 70.00% 80.00%

86,1%

13,4%

Page 133: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

133

чадах уу? хүлээн зөвшөөрч чадах уу?

Зураг 3.1-ийн үр дүн. Сурагчдын “Үе тэнгийхний хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх” сургалтанд хамрагдахын өмнө бусададаа урмын үг тогтмол хэлж чадна гэж 89,4% нь үзэж байсан бол сургалтын дараа энэ хувь 94,3% болж, сурагчдын бодол, хандлагад 4,1%-аар эерэг өөрчлөлт орсон байна. Харин мэдэхгүй гэж хариулсан 8,3% байсан бол сургалтын дараа 3,8% болж, үе тэнгийнхэн найз нөхөддөө урмын үг хэлж байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон сурагчдын хувь 4,5%-аар нэмэгдэж, нэг удаагийн сургалтанд хамрагдахад хандлагад нь эерэг өөрчлөлт орж буй нь харагдаж байна. Зураг 3.2-ийн үр дүн: Сурагчдын бусдынхаа ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх байдал сургалтын өмнө 69,8%-тай байсан бол сургалтын дараа 77,8% болж, хандлагад эерэг өөрчлөлт орсон сурагчид 8%-аар нэмэгдсэн байна. Энэ 2 үр дүнгээс үзэхэд сурагчид үе тэнгийнхний дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалтанд 1 удаа хамрагдсаны дараа тэдний бодол хандлагад эерэг өөрчлөлт орж байна. Тиймээс сурагчдийн хүүхдийн эрхийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, бусдыгаа ойлгож байгаагаар нь хүлээн авч, хүндэтгэлтэй харилцах хандлага, чадварыг нэмэгдүүлэх агуулга бүхий сургалт, дадлага ажлыг явуулах нь маш үр дүнтэй байгааг харуулж байна. Зураг 3.3. Хүчирхийлэл, дарамтанд Зураг 3.4. Өөрөө дарамт, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд тусламж өртсөн үедээ бусдаас тусламж чадварын байдал чадварын байдал

Зураг 3.3-ийн үр дүн. Сургалтанд хамрагдахын өмнө дарамт, хүчирхйилэлд өртөж буй хүүхдэд тусламж үзүүлж чадна гэж 75,8% нь хариулж байсан сургалтын дараа 87,6% болж, 11%-аар нэмэгдсэн бол тусалж чадах эсэхээ мэдэхгүй байсан сурагчдын тоо 9%-аар буурсан эерэг өөрчлөлт бий болсон байна. Энэ бол үе тэнгийн дарамт, хүчирхийлэл нь зөвхөн хохирогч, хүчирхийлэгч 2 хүүхдэд хамаатай асуудал биш түүнийг харж, мэдэж байгаа бусад хүүхдүүдэд ч хамаатай асуудал байдгийг ойлгуулж, тэднийг бас асуудлыг бууруулахад чухал оролцоотой гэдаг агуулга бүхий сургалтын үр дүнгийн өөрчлөлт юм.

89.40%

2.30%

8.30%

94.30%

1.90%

3.80%

0.00% 20.00% 40.00% 60.00% 80.00%100.00%

Чадна

Чадахгүй

Мэдэхгүй

дараа өмнө

69.80%

11.80%

18.40%

77.80%

9.50%

12.70%

0.00% 20.00% 40.00% 60.00% 80.00%100.00%

Чадна

Чадахгүй

Мэдэхгүй

дараа өмнө

75.90%

3.60%

20.20%

87.60%

1.90%

10.40%

0.00% 20.00%40.00%60.00%80.00%100.00%

Чадна

Чадахгүй

Мэдэхгүй

Дараа Өмнө

69.50%

12.30%

18.10%

77.60%

9.30%

13.10%

0.00% 20.00% 40.00% 60.00% 80.00% 100.00%

Чадна

Чадахгүй

Мэдэхгүй

Дараа Өмнө

Page 134: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

134

Зураг 3.4-ийн үр дүн: Харин сурагч өөрөө ямар нэг хэлбэрийн дарамт, хүчирхийлэлд өртсөн үедээ бусдаас тусламж хүсэх байдал нь сургалтын өмнө 69,5%тай байсан бол сургалтын дараа 77,6% болж, 8%-аар эерэг өөрчлөлт бий болсон байна. Харин яахаа мэдэхгүй байсан сурагчдын хувь 5%-аар буурсан байна. Эдгээр сурагчдын хандлагад гарсан эерэг өөрчлөлт нь зөвхөн 1 удаагийн сургалт бөгөөд тус сургалтыг илүү давтамжтай, мөн дадлага ажилтай тогтвортойгоор үргэлжлүүэн явуулбал сурагчдын хандлагын эерэг өөрчлөлт нь өдөр тутмын дадал хэвшилд нь эерэрээг өөрчлөлт үзүүлэх боломжтой гэдэг нь харагдаж байна. Шигтгээ1: Үе тэнгийнхний дарамтаас сэргийлэх сургалтанд суусан хүүхдийн сэтгэгдэл

Мөн үе тэнгийхнхий дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалтанд хамрагдсан сурагчдаас сургалтын үр дүнг үнэлэх зорилготой 2 асуулт авсан бөгөөд дараах байдлаар хариулсан байна.

Сургалтаас мэдэж авсан зүйлсээ амьдралдаа

хэрэгжүүлж чадах уу?

Чадна 90,8% Мэдэхгүй 7,5% Чадахгүй 1,7%

Сургалт үе тэнгийнхний дарамт, хүчирхийллийг

бууруулахад нэмэр болж чадах уу?

Чадна 81,3% Мэдэхгүй 15,4% Чадахгүй 3,2%

Үе тэнгийн дарамт, хүчирхийллээс сэргийлэх сургалтанд хамрагдсан сурагчдын сэтгэгдэл

№ Хүүхдүүдийн сэтгэгдэл Тоо Хувь

1 Сургалт явуулсан байгууллага, багшид талархлаа илэрхийлсэн сэтгэгдэл

250

26%

2 Энэ сургалт үнэхээр бидэнд тулгардаг асуудлыг хөндөж чадсан, үр дүнтэй, сонирхолтой байлаа. Илүү олон хүүхдэд ороосой гэж хүсэж байна.

247

25%

3 Хэн нэгэнд туслах зоригтой байж, найзыгаа хамгаалан, би болон бусад маань тэдэнд урмын үг хэлж тусална гэж бодож байна.

225

23%

...Би өмнө ангийнхаа нэг хүүхдийг дээрэлхдэг байсан. Одоо дахиж тэгэхгүй яагаад гэвэл би

тэр хүүхдэд ямар хэцүү байдгийг ойлголоо. Одо тэр хүүхдийг байгаагаар нь ойлгож,

сайхан харилцана. Бас өөр хүүхдүүд дээрэлхэвэл би түүнийг хамгаалж өмөөрнө...

БЗД, Тэмүүжин өрлөг сургууль, 7-р ангийн сурагч

Page 135: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

135

4 Дарамтанд өртсөн хүүхдийн сэтгэл зүйн байдал ямар хэцүү байдгийг ойлголоо. 89

9%

5 Бид сайхан өөрчлөлтийг хийж чадна гэдэгтээ илүү итгэлтэй боллоо. 76

8%

6 Хүн чанар үнэхээр чухал гэдгийг ойлголоо. 49

5%

7 Найзынхаа ялгаатайг хүлээн зөвшөөрч ойлгох болно. 35 4%

Зорилт 3-ийн үр дүнд хийсэн дүгнэлт. Үе тэнгийнхний дарамт, хүчирхийллээс сэргийлэх агуулгатай сургалтыг сурагчдын нас, сэтгэхүйн онцлог, болон тэдэнд тулгардаг асуудалд нь тулгуурлан оролцооны болон бусад сургалтын идэвхитэй аргуудыг ашиглан явуулсанаар хандлагын эерэг өөрчлөлт бий болж байгааг дээрх харьцуулсан судалгаанаас харж байна. Зөвхөн 1 удаагийн сургалтын үр дүнд хамгийн багадаа 4 – 11 хүртэлх хувиар хандлагад нь эерэг өөрчлөлт гарч байна. Тиймээс хүүхдэд тулгарч буй аливаа асуудал, бэрхшээл даамжирч хүндэрсний дараа үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, урьдчилан сэргийлэх үйлчилгээнд анхаарлаа хандуулах нь олон талын ашиг тустай үйл ажиллагаа юм. Сурагчдын дунд буй үе тэнгийнхний дарамт, хүчирхийлэл нь хэсэг хугацааны хүүхэд хоорондын харилцааны зөрчил бус ирээдүйн иргэн хүн, аав ээж, гэр бүлийн сайн сайхан байдалд чухал нөлөө үзүүлж байдаг хор уршиг ихтэй асуудал юм. Иймд энэ асуудалд холбогдох талууд анхаарлаа хандуулж, нөлөөллийн ажлуудыг тогтвортой явуулах шаардлагатай байна.

Дүгнэлт

Энэхүү судалгааны ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдын дундах үе тэнгийхний хүчирхийлэл дарамтын нөхцөл байдлыг судлан, шийдвэрлэх арга, зам санал дэвшүүлэх зорилгыг тавьсан бөгөөд дараах 3 зорилтыг хэрэгжүүлэн зорилт бүрийн хүрээнд дараах үр дүнд хүрлээ.

- Үе тэнгийн дарамт, хүчирхийллийн хүүхдэд үзүүлэх нийгэм, сэтгэлзүйн сөрөг нөлөө, хор уршгийг онолын хүрээнд болон өмнө энэ сэдвээр хийгдсэн судлагаануудад тулгуурлан судаллаа. Үе тэнгийн дарамт, хүчирхийлэл нь насанд хүрэгчдийн нүдээр харахад бага залуу насанд тохиолдож, богино хугацаатай үргэлжилдэг энгийн зүйл мэт харагддаг хэдий ч энэхүү түрэмгийллийн алсын үр дагавар нь хоруу чанар өндөртэй, архаг явцтайгаар үргэлжилдэг бөгөөд хувь хүний амьдралын чанарыг эрс доройтуулж өөртөө итгэлгүй байдлыг үүсгэж, нийгмийн айдас, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн олон эмгэгийг үүсэхэд ихээхэн нөлөөлдөг байна.

- Дунд ангийн сурагчдын үе тэнгийнхний хүчирхийлэл дарамтанд өртөж буй нөхцөл байдлыг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1,230 сурагчийг хамруулан судалж, нөхцөл байдлыг тодорхойллоо. Дунд ангийн сурагчдын 2 хүүхэд тутмын 1 нь ямар нэг хэлбэрийн үе тэнгийн дарамт хүчирхийлэлд өртдөг бөгөөд хамгийн ойрын туслагч нь найз нөхөд, гэр бүл нь байна.

- Үе тэнгийнхний хүчирхийлэл дарамтыг бууруулах арга зам, саналыг сурагчдын үе тэнгийнхний дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалтанд хамрагдахын өмнө болон дараах ойлголт, хандлагыг харьцуулан судалахад, 1 удаагийн сургалтанд хамрагдсан сурагчдын ойлголт, мэдлэг нэмэгдэхээс гадна хандлагад нь 4 – 11 хүртэлх хувиар эерэг өөрчлөлт гарч байна. Тиймээс сургалтын үйл ажиллагааг илүү давтамжтай, эргэх холбоотой явуулах шаардлагатай байгаа бөгөөд хүүхдүүдийн сургалтаас ойлгож, мэдсэн зүйлсээ амьдралд маш их хэрэгтэй, цаашдаа өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж чадна гэж үнэлсэн байна.

Санал

- Үе тэнгийнхний дарамт, хүчирхийллийн хор уршгийг хүүхүүд, эцэг эхчүүд, багш, сургуулийн нийгмийн ажилтанд бодит кейс, судалгаа нотолгоонд тулгуурлан сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, таниулах хэрэгтэй байна.

- Хүүхэд, эцэг эх, багш нарын хүүхдийн эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг жигд нэмэгдүүлэх, нэг ойлголттой болгоход чиглэсэн сургалтыг 3 талд тэнцүү хэрэгжүүлэх.

- Үе тэнгийн хүчирхийлэл нь хүүхдээс хүүхдийн хооронд үйлдэгддэг учир асуудлыг бууруулахад үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэн сургуулийн орчинд ажиллуулах шаардлагатай байна.

Page 136: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

136

- Сургуулийн нийгмийн ажилтны удирдлага аргазүйн хүрээнд сурагчдын дунд төрөл бүрийн дэмжих бүлгүүдийн уулзалтыг хийж хэвших шаардлагатай байна. /сурагчдын асуудлыг илрүүлэх, ярилцах, хоорондын харилцаанд эерэг өөрчлөлт бий болгох, бие биенээсээ суралцах, асуудлаа хамтдаа даван туулах боломжийг бүрдүүлэх,/

- Үе тэнгийн хүчирхийлэл дарамтгүй анги, сургуулийг шалгаруулах уралдааныг зарлаж, шалгарсан анги, хамт олон, сургуулийг урамшуулдаг байх.

- Нэг талаас сургуулийн нийгмийн ажилтны хүүхдэд, зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх аргазүйг сайжруулах, нөгөө талаас сурагчидтай ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөх хэрэгтэй байна.

- Эцэг эхчүүдийн өсвөр насны хүүхэддээ тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн өсвөр үеийнхэн болон эцэг эхчүүдийн хамтын оролцоонд тулгуурласан нөлөөллийн ажлуудыг сургуулийн орчинд тодорхой давтамжтай зохион байгуулах шаардлагатай байна.

- Дунд ангийн сурагчдын сургалтын хөтөлбөрт сурагчдын харилцаа, хүмүүжил, төлөвшилд чиглэсэн нийгэм сэтгэлзүйн боловсрол олгох сургалтын агуулгыг албан ёсоор оруулж, тасралтгүйгээр урьдчилан сэргийлэх сургалт, мэдээлэл өгөх шаардлагатай байна.

Ном зүй

1. Байгууллагын хүүхэд хамгааллын бодлого, 2013 он 2. Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн газрын Хүүхэд хамгааллын бодлого, 2011 3. Өсвөр насны сэтгэлзүйн онцлог, http://eecbehs.num.edu.mn/ 4. Ганцэцэг Т. нар, (2016), “Ахлах ангийн сурагчдын дундах үе тэнгийнхний хүчирхийлэл” он,

АШУҮИС, АУС, Сэтгэцийн эмгэг судлалын тэнхим 5. Залуучуудын хүчирхийлэл кейс судалгаа, Нээлттэй нигйэм форум, 2016 он 6. Хүүхдийн эрхийн сургалтын хүрээнд хийгдсэн судалгааны тайлан, Гүүд Нэйборс Монгол

Төлөөлөгчийн газар, 2015 он 7. Боловсролын салбарын статистик, 2016 он

ХАРАА ХЯНАЛТГҮЙ ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ ХЭЛБЭР, ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА

Т. Төмөр-Очир

Хураангуй Монгол Улс дахь хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, хэрэгцээ шаардлага, боломжит гарцыг олоход туршлага болох санааг хүүхдийн хөгжил боловсролын системээр дэлхийд тэргүүлэгч орнууд болох Ирланд, Сингапур улсуудын үндэсний баримт бичгүүдээс тусган авах зорилгоор харьцуулсан судалгаа хийсэн болно. Мөн Ирланд улсын хүүхэд хамгаалал, халамжын асуудал бодлогын хувьд манай улсад загвар болохуйц гэдгийг тус улсын боловсролын системд ажиллаж байсан ажлын туршлага маань сонгох сэдлийг төрүүлж өгсөн юм. Ирланд болон Сингапур улс орнуудын бодлогын баримт бичиг нь энгийн иргэн уншихад ч ойлгомжтой байдаг нь шинжлэн судлах, харьцуулахад маш дөхөм байлаа. Энэ хоёр орны туршлагад үндэслэн үнэлэлт дүгнэлт өгч, цаашид манай улсад анхаарах асуудлыг тусган харуулахыг зорьлоо. Түлхүүр үгс. Хараа хяналтгүй хүүхэд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, хамтарсан баг, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ. Удиртгал Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Хүүхэд хамгаалал нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талт, цогц, мэргэшсэн үйл ажиллагаанаас бүрдэнэ” гэж заасан байдаг. Монгол оронд ядуугийн улмаас нийгэмд ялгаварлан гадуурхагддаг хүүхдүүдийн амьдрал хүнд, гэр орны ахуй нөхцөл тааруу, насанд хүрсэн нь ажлын байргүй, мэргэжилгүй, бичиг үсгийн чадвар сул, боловсрол бага, тухайн газар нутагтаа оршин суух

Page 137: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

137

иргэний бүртгэл байхгүй, бүртгэлийн албан бус хаягт амьдарч, бөөнөөр байрлах явдал хэвээр байна. Аливаа улс орны тогтвортой хөгжлийн цөм хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, аюулгүй, хамгаалагдсан байдал байдаг. Хүүхэд бүр эрүүл өсч боловсрол, хүмүүжилтэй, хүчирхийллээс ангид, цэвэр агаарт, аюулгүй хүнс тогтмол хэрэглэж өсөх нь тогтвортой хөгжилд хөтөлнө. “Ядуу” хэмээн нийгмээс тусгаарлагдсан байдал нь гэмт хэрэг, хүчирхийлэл, эмх замбараагүй, ёс зүйгүй байдал газар авч тэр нь тухайн орчинд байгаа хүүхдийн хөгжил, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг үүсгэж байна. Үндэсний хэмжээнд ядуурлын шинж чанар, хүүхдэд тусах нөлөөний талаар нухацтай олон талаас нь авч үзэн мэдээллийг тогтмол цуглуулж, нэгдсэн дүн шинжилгээ хийх шаардлагатай байна. Хүний хөгжил, хүүхдийн эрхийг хамгаалах бодлогын хүрээнд ядуурал, ядуу өрх, иргэд, хүүхдийн асуудлыг судлан шинжлэх, шинээр төлөвлөн хэрэгжүүлэх хэрэгцээтэй байна. Монгол Улсад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мөн хүүхэд хууль зөрчих, гэмт хэрэгт холбогдох, сургууль завсардах зэргээр эрх ашиг нь хөндөгдөх, хохирох асуудлын шалтгаан нөхцлийг анхаарч судлах хэрэгцээ үүсч байна. “Хараа хяналтгүй хүүхдэд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээний төрөл хэлбэр”-ийг Ирланд, Сингапур улсын бодлогын баримт бичгүүдийг харьцуулан судалж, үнэ цэнэтэй санаануудыг цуглуулахыг зорьсон. Хүүхэд хамгаалал, халамжийн асуудал нь тухайн улс орны нийгмийн бүх давхаргыг хамарсан, хүүхдийн эрх болон хүүхдийг хамгаалах тухай хууль эрх зүйн актуудын хэрэгжилт зэрэг өргөн хүрээний асуудлыг хамарч байгаа тул би харьцуулсан судалгаандаа улс орнуудын бодлогын баримт бичгүүдийг бүхэлд нь авч үзэх зорилт тавин судалсан болно. Үндсэн хэсэг

Харьцуулах

үзүүлэлтүүд Ирланд улс Сингапур улс

1 Тодорхойло

лт

Хүчирхийлэл, дарамт шахалт,үл

хайхрах байдалд байгаа хүүхэд:

-Сэтгэл санааны дарамтанд байгаа хүүхэд,

-Бэлгийн дарамтанд байгаа хүүхэд,

-Эрүүл мэндийн дарамтанд байгаа хүүхэд,

-Хараа хяналтгүй хүүхэд.

Хүчирхийлэл, дарамт шахалт,үл хайхрах

байдалд байгаа хүүхэд:

-Эрүүл мэндийн дарамтанд байгаа хүүхэд,

-Сэтгэл санаа, бие махбодийн дарамтанд байгаа

хүүхэд,

-Хараа хяналтгүй хүүхэд,

-Бэлгийн дарамтанд байгаа хүүхэд.

2 Хүүхэд

хамгааллын

систем

Хүүхэд хамгаалалын үйл ажиллагаанд шууд

болон шууд бусаар оролцогчид (Гэр бүл,

хүүхдийн төвийн албан хаагчид болон иргэн, аж

ахуйн нэгж байгууллага) нь хүүхдийн асуудлаар

гэр бүл, хүүхдийн хөгжлийн төвд хэрхэн хандах,

цаашид анхаарах зааварчилгаа гаргасан байдаг.

Хүүхэд хамгааллын оролцоо ба нийгэмд суурилсан

үйлчилгээг гурвалжилсан хэлбэрээр системчлэн авч

үздэг. Гурвалжны хамгийн доод тал нь нийгэмд

суурилсан үйлчилгээ юм. Үүнд гэр бүлийн, сэтгэл

санааны, эдийн засгийн таагүй байдлыг оруулдаг.

Оролцогч нь нийгэм дэх агентлагууд байдаг.

Гурвалжны дунд хэсэг нь мэргэжлийн, нийгэмд

суурилсан хүүхэд хамгааллын оролцоо юм. Үүнд

хараа хяналтгүй, сахилга дэг журмыг хэт алдсан,

эрүүл мэндийн асрамж хэрэгцээ шаардлагатай

хүүхдийн асуудлыг оруулдаг. Оролцогч нь Нийгэмд

суурилсан хүүхэд хамгааллын мэргэжлийн төв

(CPSCs), гэр бүлийн хүчирхийллийн мэргэжлийн төв

(FVSCs) багтдаг. Гурвалжны оройн хэсэг нь хүүхэд

хамгааллын хууль ёсны оролцоо юм. Үүнд гэмтэл

бэртэл, хараа хяналтгүй байдал, бэлгийн

хүчирхийлэлтэй холбоотой хүүхдийг асуудлыг авч

үздэг. Оролцогч нь Хүүхэд хамгааллын үйлчилгээ

(CPS), хууль зүйн агентлаг байдаг.

Page 138: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

138

3 Хүүхэд

хамгааллын

үйл явц

1.Хүүхэд хамгаалал, халамжийн асуудалд

анхаарал хандуулах, шалтгаан, үндэслэлийг

тодруулах, нотлох талаар үндсэн хуулиндаа

тусгасан байдаг.

2. Хүчирхийлэл болон дарамт шахалт, үл

хайхрах байдалд орсон болон өртөж болзошгүй

байдлыг нягтлан нотлох, нотлогдсон

тохиолдолд дэмжлэг үзүүлэхээр заасан. Уг

нотлох процессыг дараах байдлаар

тодорхойлохоор заажээ. Үүнд:

-Тодорхой хугацаанд хүчирхийлэлд өртөж

байгаа шинж тэмдэг илэрсэн,

-Хүчирхийлэл, дарамт шахалт, үл хайхрах

байдалд яг өртсөн шинж тэмдэг илэрсэн,

-Хүчирхийлэл, дарамт шахалт, үл хайхрах

байдалд өртсөн онцгой шинж тэмдэг илэрсэн,

-Хүүхдийг хүчирхийлэл, дарамт шахалт, үл

хайхрах байдалд орсныг хэн нэгэн харсан,

гэрчилсэн,

-Өөр ямар нэгэн байдлаар хүчирхийлэл, дарамт

шахалт, үл хайхрах байдалд өртсөн нь

нотлогдсон.

3. Шалтгаан үндэслэл нь нотлогдон тогтоогдвол

ямар арга хэмжээ авах ёстойг тодорхойлсон

байдаг.

4. Хүчирхийлэл, дарамт шахалт, үл хайхрах

байдалд өртсөнөө илчилж буй хүүхэдтэй хэрхэн

харьцах асуудлыг тодорхойлсон байдаг. Үүнд:

-Ердийнхөөрөө тайван байх,

-Таныг итгэж ярьж байгааг ойлгон, сандарч

тэвдэхгүй байх, итгэл өгөх,

-Илчилж, сэтгэлээ уудлана гэдэг ямар хэцүү

байгааг мэдрэх,

-Магадгүй хүүхэд таны хүлээн авах байдлыг

тодорхой хугацаанд тандаж байгаад дараа нь

бүрмөсөн сэтгэлээ уудлах гэж байгааг санах,

-Хүүхдийг хэлэх ёстой бүгдийг сонс. Түүнд

хүссэн бүхнээ хэлэх цаг зав гаргах,

-Хүүхдийг бүү шах.Тэднийг өөр өөрийн арга

замаар, өөр өөрийн хэлээр илчлэх боломж олгох,

-Тэдний уурлах, үзэн ядах, зэрэг бүх гаргаж буй

илэрхийллийг тайвнаар хүлээн авах, нууцлах,

-Хүүхэд энэ талаар худлаа ярих нь ховор байдаг

учраас хэлсэн бүхнийг нь хүлээн авах,

Хүчирхийлэл, дарамт шахалт, үл хайхрах байдлын

золиос болж буй хүүхэд болон тэдний гэр бүлд

тохирсон үйлчилгээ үзүүлэх, үнэлэх зэрэг үйл

ажиллагаа нь хүүхэд хамгаалах үйл явцын гол цөм

гэж үзсэн. Дараах үйлчилгээний төрөл байдаг. Үүнд:

А. Мэдээллийн сан болон мэргэжлийн үйлчилгээ

Хүчирхийлэл, дарамт шахалт, үл хайхрах байдалд

орсон хүүхдүүдийг мэдээллийн санд бүртгэж

судалгаа гаргаж, хэрэгцээтэй мэргэжлийн

үйлчилгээг үзүүлдэг. Дараах мэргэжлийн үйлчилгээг

бодлогын бичиг баримтдаа тусгасан байна. Үүнд:

Хүчирхийлэл, дарамт шахалт, үл хайхрах байдалд

орсон хүүхдэд туслах:

- Хүчирхийлэл, дарамт шахалт, үл хайхрах байдлаас олдсон гэмтэл шархаа ялан дийлэхэд туслах

- Өөртэйгөө тэмцэхэд туслах - Хүчирхийлэл, дарамт шахалт, үл хайхрах

байдлаас хамгаалах үе шаттай арга хэмжээ авах

Асран хамгаалагчид хүүхдийг хүчирхийлэл,

дарамт шахалт, үл хайхрах байдлаар зовоохгүй

байхад туслах:

- Хүүхдээ хүчирхийлэл, дарамт, үл хайхрах байдлаас хамгаалж чадаагүйдээ гэмших, анхаарах

- Хүүхэд залуучуудтай харилцаа холбоотой байж, хэрэгцээтэй дэмжлэг туслалцааг өгөх

- Тэдний олж авсан муу зуршилд няцаалт өгч шийдвэрлэх

- Цаашид хүүхэд залуучуудын хүчирхийлэл, дарамт, үл хайхрах байдалд чиглэсэн аюулгүйн төлөвлөгөөг шинжлэх, оролцох

Хүчирхийлэл, дарамт, үл хайхрах байдалд

татагдагчдад туслах:

- Хүчирхийлэл, дарамт шахалт, үл хайхрах байдлын золиос болсон гэр бүлийн гишүүнд зан чанар болон дээрх байдлын тухай мэдлэг олгох

- Дахин гаргахгүй байх талаар урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж ажиллах.

В. Хүн бүрт хүрч үйлчлэх /Хүүхдийн оюун ухаанд

хүрч, ухамсарлан ойлгуулах/

Хүүхэд залуучуудыг эерэг харьцаатай болон гэртээ

эргэн ирэхэд туслах:

Хүрч үйлчлэхэд дараах төрлийн бүлэглэсэн холбоо

харилцаа байдаг. Үүнд:

- Хараа хяналттай хүүхэдтэй харилцах харилцаа

- Хараа хяналтгүй хүүхэдтэй харилцах харилцаа

- Хараа хяналттай ч харилцааны төвийн гадна байгаа хүүхэдтэй харилцах харилцаа

- Хараа хяналтаас хоцорсон /Хараа хяналтгүй

Page 139: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

139

-Хүчирхийлэл, дарамт шахалт, үл хайхрах

байдалд өртсөн болон хүчирхийлэл, дарамт

шахалт, үл хайхрах байдалд оролцохоор завдсан

хүнийг ялгах нь чухал,

-Хүүхдэд үүнийг илчлэх үедээ гаргаж буй

илэрхийллийг үед тохирсон аргыг хэрэглэн

тайвшруулах.

5.Хүүхдийн аюулгүй байдлын төлөө юу хийх

ёстойг тодорхойлсон байх

6.Аман зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх

7. Түргэн тусламжын утас ажиллуулах

8. Хүүхдийг гэр бүл, хүүхдийн төв рүү албан

ёсоор шилжүүлэх

9. Гуравдагч этгээдэд шилжүүлэх /үрчлүүлэх гэх

мэт/

10.Хүүхдийг гэр бүл, хүүхдийн төв рүү

шилжүүлсэний дараа ямар арга хэмжээ авах

/ажиглах, нягтлах, лавлагаа авах/

11.Хүүхдийг гэр бүл хүүхдийн төв рүү

шилжүүлсний дараа хэн, ямар оролцоотой байх

болон хараа хяналттайн тоонд алинд ч бүртгэгдээгүй/ хүүхэдтэй харилцах

- Гэрээ орхисон хүүхэдтэй харилцах С. Орчуулах үйлчилгээ

Хүүхэд залуучууд болон тэдгээрийн гэр бүлтэй

харилцахад өөр үндэстний өөр өөр хэл соёлтой

хүмүүстэй тааралддаг. Ярилцлага авах болон хүрч

үйлчлэхэд орчуулагчын хамт оролцдог.

D. Гэр бүлийн сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлэх

Хүчирхийлэл, дарамт шахалт, үл хайхрах байдалд

өртсөн хүүхдэд туслах сайн дурын гэр бүлийн

үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг дэмжиж

ажиллах.

4 Халамжийн

үйл явц

1.Хүүхэд хамгаалал, халамжийн үйл явц:

1.1. Шилжүүлэх үйл явц,

1.2. Эхний үнэлгээ,

1.3. Явцын үнэлгээ,

1.4. Хүүхдийн мөнгө /тусламж/

1.5. Хүүхэд хамгаалал,

1.6. Стратегийн уулзалт зохион байгуулах,

1.7. Хүүхэд хамгааллын зөвлөгөөн хийх,

1.8. Хүүхэд хамгааллын төлөвлөгөө гаргах.

Хүүхэд хамгааллын төлөвлөгөө нь эрсдэлд

суурилан хийгдэх бөгөөд эрсдэлийг таньж мэдэх

явдал чухал юм. Үүнд:

-Хэн эрсдэлд өртөв?, хаанаас эрсдэлийг авав?

-Эрсдэл үүсгэгч нь хэн бэ? Юу вэ?

-Яаж энэ эрсдэлийг бууруулах вэ?

-Эрсдэлийн бууралтыг хэрхэн хэмжих вэ?

-Ямар хугацаанд эрсдэлийг бууруулж чадах вэ?

-Хүүхдийг хамгаалах үзэл баримтлал, цаашдын

Хүүхэд хамгаалалын хөгжил, халамжийн үйл явц

А. Хүүхэд хамгааллын үйл ажиллагааны төлөвлөлт

1. Хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс

хамгаалах удирдахад хамтран ажиллах

2. Хүүхдийн хүчирхийлэл, дарамт шахалт, үл хайхрах

байдалтай холбоотой үндэсний мэдээллийн сан

бүрдүүлэх

В. Хүүхэд хамгааллын системд оролцогсдын чадварыг

нэмэгдүүлэх, сургалт зохион байгуулах

1. Нийтлэг эрсдэл ба үнэлгээтэй холбоотой тогтолцоо

2. Хүүхэд хамгааллын үйл ажиллагааны сургалт

дадлага эзэмшүүлэх тогтолцоо

С. Нарийвчилсан үйлчилгээ

1. Хүүхдийн халамжийн үйлчилгээ

1.1. Аюулгүй байдал

1.2. Тогтвортой байдал

1.3. Сайн сайхан байдал

1.4. Удаан хугацаа /Permanency/

Page 140: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

140

чиг хандлага,

-Мэргэжлийн байгууллага /Гэр бүл, хүүхэд

хамгааллын төв/-ын үүрэг хариуцлага,

-Гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага,

-Ямар арга хэмжээ чухал байх вэ?,

-Ямар хугацаанд ямар арга хэмжээ авах хэрэгтэй

вэ?,

-Дэд арга хэмжээ төлөвлөх, тус бүрийн хугацааг

тодорхойлох,

-Нийгмийн ажилтны гадаад хамтын ажиллагаа

-Гэр бүлийн гишүүдийн судалгааг зөвлөлд

танилцуулах зэрэг асуудлуудыг тусгана.

1.9.Зөвлөлийн гишүүдэд: Нийгмийн ажилтан,

гэр бүлийн гишүүн, хүүхэд, эмч сувилагч, багш,

асран хамгаалагчид болон бусад оролцогчид

байдаг.

Зөвлөлийн гишүүд нь явцын үнэлгээнд

хэрэглэгдэх мэдээллийг цуглуулах, үнэлгээний

тухай гомдол гаргах, төлөвлөгөө хийхэд оролцох

гэх мэт үүрэгтэй байдаг.

1.10. Хүүхэд хамгаалах мэдээллийн санд

хүүхдийн мэдээллийг оруулж хөтлөх

1.11. Хүүхэд хамгааллын зөвлөгөөн хийх

-Хүүхдийн одоогийн байдлын зураг авалт,

-Мэргэжлийн үүднээс харж дэмжлэг үзүүлэх,

-Хүүхэд асран хамгааллыг хэлэлцэх,

-Холбогдох хууль дүрмийг судлах,

-Хүүхэд хамгааллын төлөвлөгөө болон

мэдээллийн бааз дахь хүүхдүүдийн мэдээллийг

хэлэлцэх,

-Хүүхэд хамгааллын төлөвлөгөөнд өөрчлөлт

оруулах,

-Хүүхэд хамгааллын төлөвлөгөөнд

шаардлагатай эх үүсвэрийг тодорхойлох,

1.12. Гэр бүл хүүхдийн төв болон Цагдаагийн

байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоо

1.13. Агентлаг, байгууллагуудын хоорондох

мэдээлэл солилцох үйл явц,

1.14. Гэр бүлийн туслалцааны зөвлөгөөн,

Эрүүл айл өрхийн групп

Үнэлгээний төв

Үрчлүүлэх агентлаг

2. Нийгэмд суурилсан хүүхэд хамгааллын

мэргэжлийн төв

Бүх нийтийн боловсрол:

Хүүхэд хамгаалал дахь бүх нийтийн боловсролын

нөлөө нь 2 чухал зорилготой байдаг.Үүнд:

1.Өндөр эрсдэл бүхий гэр бүл мэдлэг боловсрол

эзэмшсэнээр эрт тусламж авч чаддаг

2. Өндөр эрсдэл бүхий гэр бүлийн гишүүн гэр бүлээ

хүчирхийллийн золиос болохоос урьдчилан

сэргийлж, илчилж чаддаг болох.

Зам руу урагшаа хөтөлбөр:

А. Хүчирхийлэл, дарамт шахалт, үл хайхрах байдалд

орсон хүүхдэд чиглэсэн программ

1. Хүүхдийг өмнөх байдалд нь буцаан оруулах 2. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг

сэтгэл санааны тэнхээ оруулахад туслах, өмнөх байдалд нь буцаан оруулах

3. Шарх гэмтэл болон сэтгэл санааны хүнд байдалд суурилсан зан харилцааг танин мэдэх эмчилгээ

4. Сэтгэл зүйн засал эмчилгээ 5. Хүүхдийг зөөлөн, өөдрөг үзэлтэй болгоход

чиглэсэн программ В. Гэм буруугүй асран хамгаалагчдад зориулсан

программ

1. Ердийн эцэг эхчүүдэд зориулсан программ 2. Асран хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх

программ С. Буруутай асран хамгаалагчдад зориулсан программ

D. Гэр бүлд зориулсан программ

E. Системийн оролцоо

1. Үг болон зураг ашиглах

2. Гэр бүлийн группийн зөвлөгөөн

3. Талуудын зөвшилцөл ба шийдвэр

Page 141: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

141

1.15.Гэр бүлийн дотно болон гадна байгаа буруу

хандлагуудыг авч үзэх

1.16. Илчлэх мэдээлэл өгсөн тайлан

2. Хүүхэд орчин тойрон дахь эрсдэл

үүсгэгчийг тодорхойлох

-Хүүхдийн нас,

-Бэлгийн хүчирхийлэл,

-Эцэг эхийн оюуны хомсдол,

-Эцэг эх нь архи, хар тамхи хэрэглэх,

-Хүүхдийн тахир дутуу байдал,

-Хүүхдийн түүхийг сайн мэддэг танихгүй

хүйсийн хамтрагч

-Ядуурал.

3. Хүүхэд хамгааллыг Үндэсний хэмжээнд авч

үзэх

4. Хүүхэд хамгаалал халамжийн практик үнэлгээ

5. Эцэг эхийн чадварыг үнэлэх

6. Үнэлгээнд суурилан арга хэмжээ төлөвлөх

7. Төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэх

8. Үнэлгээний үйл явцад цаг хугацаа, он

дарааллын судалгаагаар ахиц дэвшил гарсан

эсэхийг судлах

9. Нийгмийн асрамж дахь хүүхдүүд

10. Хүүхэд үрчлэх үйл явц

11. Менежментийн явцад тохиолдож болох үйл

явцыг удирдаж, залах /Хүүхэд нас барах, гэмтэж

бэртэх гэх мэт/

Ирланд улсын 2 дахь том баримт бичиг нь Хүхдийн ядууралтай холбоотой асуудлаар гаргасан бодлогын

баримт бичгийг дагалдах баримт бичиг байдаг. Хүүхдийн ядуурлыг үүсгэгч нь ажилгүй, орлогогүй эцэг

эх, нийгмийн халамжийн бодлого 2 юм гэж үзсэн. Уг баримт бичиг хүүхдийн ядуурлын шалтгааныг

эдийн засаг болон нийгмээс гаралтай гэж хуваан авч үзсэн төдийгүй, ядуурлын нөлөөлөл, үр дагаварын

талаар тусгасан байдаг. Иймээс хүн амын ажлын байр, нийгмийн халамжийн бодлогодоо тус улс гол

анхаарлаа хандуулдаг.

Дүгнэлт Улс орнуудын Хүүхэд хамгаалал, халамжийн талаар баримтлах бодлогын баримт бичиг бүрт дараах нийтлэг зүйл ажиглагдаж байна. Үүнд:

Page 142: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

142

- Хүүхэд хамгаалал халамжийн талаар баримтлах бодлогын баримт бичиг тус бүрт хараа хяналтгүй хүүхэд нь “Хүчирхийлэл, дарамт шахалт, үл хайхрах байдалд байгаа хүүхэд”-ийн нэг хэлбэр гэж үзжээ.

- Баримт бичиг тус бүрт “Хүчирхийлэл, дарамт шахалт, үл хайхрах байдал” гэсэн томьёололоор авч үзэн тодорхой үе шаттай арга хэмжээнүүдийг төлөвлөн түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх чиглэлийг өгсөн байна.

- Өөрийн улс орны нөхцөл байдал, соёлын онцлогийг харгалзаж тусгасан. Тухайлбал: Сингапур баримт бичигт өөр өөр хэл, ёс заншлыг хүндэтгэх гэсэн бодлогын дор, хэрхэн харилцах удирдамж өгчээ.

- Бичвэр нь хэн ч ойлгохоор энгийн. - Бодлогын төлөвлөлт гэхээсээ илүүтэй хүн, хүүхэд рүү чиглэсэн бодлогод илүү анхаарч хэрхэн

харилцах сэтгэл зүйн хувьд яаж тайтгаруулах, цаашдын зөвлөгөө өгөх асуудал зэрэгт анхаарсан нь нийтлэг ажиглагдаж байна.

1. Улс бүрийн бодлогын баримт бичгээс бидэнд санаа авах, эрэгцүүлэн бодох зүйлс их байна.

Ялангуяа Ирланд улсын бодлогын баримт бичигт хүүхдийн хамгаалал, халамжийн системд оролцогч талуудын хийж гүйцэтгэх үйл ажиллагааг дэлгэрэнгүй бөгөөд энгийнээр, тодорхой заасан нь авууштай. Тус баримт бичгийн ерөнхий бүтэц, агуулга их тодорхой байв. Хүүхэд хамгаалал, халамжийн үйл явцыг тус илтгэлийн нэр нийгмийн ажлын төрөл үйл явц гэсэн ойлголтод нэг мөр хамааруулан үзэхийг бататгаж өгсөн. Нийгмийн ажлын үйл явцын гол түлхүүр нь “харилцаа” гэсэн зарчмыг баримталж, хараа хяналтгүй хүүхэдтэй шат шатанд хэрхэн яаж ажиллах талаар маш тодорхой тусгасан.

2. Ирланд улсын баримт бичигт мэргэжлийн байгууллага болон цагдаагийн байгууллага хоорондын харилцан уялдаа холбоо, мөн бусад байгууллагуудтай хэрхэн уялдаатай ажиллах талаар тусгасан байна.

3. Ирланд Улсын баримт бичигт “Хүүхдийн одоогийн нөхцөл байдлыг судалж нотлох, үнэлэх, менежментийн төлөвлөгөө гаргах” гэсэн зарчмыг баримталсан байна.

4. Сингапурын бодлогын баримт бичигт нийгмийн халамжийн үйл явцыг хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн боловсрол эзэмшүүлэх, сургалт зохион байгуулах, цаашид гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс “Зам руу урагшаа” хөтөлбөр”-т анхаарлаа хандуулж чиглүүлсэн нь анзаарууштай. Хүний оюун ухаан, тархинд мэдлэг олгох “Ухааруулан ойлгуулах” зарчмыг баримталсан байна.

5. Ирланд Улс хүчирхийлэл, дарамт шахалт, үл хайхрах байдал нь ядуурлаас үүдэлтэй гэж онцлон тус баримт бичгийн дэд баримт бичиг болох “Хүүхдийн ядуурал” гэж нэрлэн хүүхдийн ядуурлыг үүсгэгч, ядуурлын шалтгаан, ядуурлын үр дагаварыг онцолсон байна.

6. Улс орнуудын бодлогын баримт бичгийн харьцуулсан судалгаанаас үзэхэд бидэнд “Хүүхэд хамгааллын тухай” хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд монгол хүний бие махбодь болон өөрийн орны нийгэм, эдийн засгийн онцлогт тохирсон, Олон Улсын баримт бичиг, хөтөлбөрүүдээс бүтэц, агуулгын хувьд санаа авах, хүн бүрт ойлгомжтой, энгийн хэлбэртэй, нийгмийн халамж болон хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд оролцогчдод тодорхой чиглэл өгсөн бодлогын баримт бичиг боловсруулах шаардлагатай байна.

Санал Цаашид дээрх улс орны туршлагыг анхаарч, төрөөс гэр бүл, хувь хүнийг дэмжих бодлого баримтлах, бодлогын баримт бичиг боловсруулах, түүнд тусгах дараах саналыг дэвшүүлж байна. Үүнд: 1. Төрөөс гэр бүл, хувь хүнийг дэмжих бодлого баримтлах /Ядуурлыг бууруулах/

- Гэр бүлийн хөдөлмөрийг дэмжих гарц гаргалгаа өгөх, амьдрах арга ухаанд сургах, санаа сэдэл авах сургалтыг үндэсний хэмжээнд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зайны болон ганцаарчилсан, нутаг дэвсгэрээр нь бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах

- Эцэг эх, асран хамгаалагч нарыг ажлын байртай болгох бодлого баримтлах

Page 143: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

143

- Хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэх явдлыг таслан зогсоох - Хүнсний ногоо тарих, гар урлалыг хөгжүүлэх, хувийн аж ахуй эрхлэх боломж нөхцлийг бүрдүүлэх - Нийгмийн болон сэтгэл зүйн ажлыг иргэддээ ойр, тараан түгээх хэлбэрээр зохион байгуулах - Хамтран ажиллах, хоршин нийлэх хэлбэрээр ажиллахад туслах

2. Хүн бүрийн ухамсарт хүрч үйлчлэх - Итгэл найдварыг нь төрүүлэх, амьдрах урам өгөх, сэдэл төрүүлэх ажлыг зохион байгуулах - Зааварлан чиглүүлж, зөвлөн туслах үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах - Санал хүсэлтийг нь сонсох, мэдрэх - Чадвар чадамжийг нь үнэлж, түүнд суурилсан ажил зохион байгуулах

3. Эцэг эхийн үүргээ биелүүлэхэд туслах Эцэг эхийг элэг бүтэн, бүтээх хүсэл эрмэлзлэл дүүрэн, хүүхдээ асран хамгаалах, үр удмынхаа сайн сайхан амьдралын төлөө амьдрах утга учрыг ойлгуулсан, энгийн бөгөөд ойр хэлбэрээр өдөөн сэнхрүүлэх арга хэмжээг зохион байгуулах.

4. Хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих Нийгмээс тусгаарлагдан, шоовдорлогдсон, амьдрах амь зуухын эрхээр гэмт хэрэгт өртсөн, өртөж болзошгүй хүүхдийн хөгжил боловсролд анхаарах, нарийвчилсан судалгаа гарган бүртгэж, үе шаттай ажлуудыг зохион байгуулах.

Ном зүй 1. Монгол Улсын “Хүүхэд хамгааллын тухай” хууль 2. Монгол Улсын “Хүүхдийн эрхийн тухай” хууль 3. Ирланд улс “Child protection and Welfare practice handbook”, 2011 4. Сингапур улс “Child propection system“, 2016 5. www.hse.ie/go/children 6. www.worriedaboutachild.ie 7. www.tusla.ie 8. www.pavecentre.org.sg 9. www.bplnj.org/unattendedchildpolicy 10. www.cso.ie

Page 144: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

144

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ - ГЭР БҮЛИЙН ОРЧИН

Д.Мягмарсүрэн Хураангуй Хүүхэд хөгжиж, төлөвшихөд түүний эцэг эх, гэр бүл гол үлгэр дуурайл, чиглүүлэгч хүч болдог. Гэр бүл бол хүүхдийн хувьд анхны хамт олон бөгөөд амьдралын зорилго, үнэ цэнэ, өөрийгөө хэрхэн авч явах ойлголтыг өгдөг. Эцэг эх болон хүүхдийн хооронд олон төрлийн харилцаа, үүрэг бий болж, тэдгээр нь байнга өөрчлөгдөж байдаг. Тухайлбал, хамтран тоглогч нэг багийнхан, дотнын найз нөхөд, сурагч ба багш, өвчтөн ба асрагч, гэм буруутан ба шийтгэгч, хамгаалагч зэрэг олон талт харилцаа өрнөдөг. Иймд эцэг эхийн тайлбар, сургаал, үлгэр дуурайл, гэр бүлийн уур амьсгал нь хүүхдийн биеэ авч явах дадал, нийгмийн харилцаанд дасан зохицоход шууд нөлөөлдөг. Энэхүү илтгэлийн хүрээнд эцэг, эх хүүхдийн хоорондын олон талт, тогтмол, урт хугацааны сурган хүмүүжүүлэх харилцааны үйл ажиллагааг тодорхойлоход чиглэж байна. Улмаар энэхүү харилцааны нийгэм сэтгэл зүйн, танин мэдэхүйн өөрчлөлтүүдийг “Монголын гэр бүлийн өнөөгийн харилцаа” судалгааны баримтуудад тулгуурлан онол, баримтын үндэслэлтэйгээр тайлбарлахыг зорьсон болно.

Хүүхэд гэж хэн бэ? Тэд насанд хүрэгчдээс юугаараа ялгаатай вэ? Хүүхэд хэрхэн өсөж, хөгжиж, ямар зан үйл гаргадаг вэ? Хүүхдийн хөгжилд ямар хүчин зүйлс голлох нөлөөтэй байдаг вэ? зэрэг олон асуултууд бидний өмнө тулгарч байдаг. Гэтэл эдгээр асуултын хариуг хаанаас, хэрхэн олж авах вэ? Үүний талаар ямар ном, сурах бичиг, ямар байгууллага, ажилтнаас асууж лавлаж болох вэ? Үнэндээ хүүхдийн хөгжил, төлөвшил, нас сэтгэхүйн онцлог, тэдний хэрэгцээ шаардлагын талаарх олон асуултуудын хариулт эцэг эх бидэнд тодорхой бус байдаг бөгөөд үүнд туйлын үнэн зөв, маргаангүй хариулт олох нь хэцүү юм. Хэдийгээр хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн үе шат бүрд хүүхдүүд төрж өсөн хөгжиж, нас биед хүрсээр байсан боловч хүүхэд насны хөгжил, түүний онцлог зэргийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, шинжилсэн нь хомс бөгөөд нилээд хожуу үеэс эхэлсэн байна. Зөвхөн ХХ зууны эхэн үеэс хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжил, хөгжлийн үйл явцын талаар тусгайлан судлах “хүүхэд судлал” хэмээх шинжлэх ухаан үүсэн, онол үзэл баримтлал нь бүрэлдэж эхэлжээ.

Магадгүй бидний олонхийн хувьд “хүүхэд судлал” хэмээх шинжлэх ухааны шинэхэн салбарыг сайн мэдэхгүй, энэ талаар уншиж судлаагүй байж болох юм. Гэвч нөгөө талаас бид өөрсдийн хүүхдийн өсөлт, хөгжлийн үйл явцыг ажиглан харж, тэдний ямар үйлдэл, илэрхийлэлд хэрхэн хариулж, харилцах вэ гэдгээ алхам тутамдаа бодож, шийдвэрлэж байдаг. Энэ нь бид эцэг эх, багш, гэр бүлд зөвлөж тэднийг дэмждэг ажилтнууд болохынхоо хувьд хүүхдүүдтэйгээ ажиллаж, тэдний үйл байдал, зан авир, харилцаа хандлагыг ажиглан мэдэж, тэдгээрт тохирсон үйл, харилцааг үзүүлж, тэдний хөгжилд дэмжлэг, хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, хүүхэдтэй ажиллаж байгаа хүн бүр өөрийн дадлага, туршлагаараа хүүхэд судлалын шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж байдаг. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл хүүхдийн хөгжлийн талаарх олон асуудлууд тайлагдаагүй, судлагдах шаардлагатай хэвээр байна. Ялангуяа хүүхдийн талаарх өнгөрсөн үеэс улбаатай буруу ойлголт, сүсэг бишрэлийн чанартай мэдлэгүүд өнөөг хүртэл оршиж, түүнийг танин мэдэх, гүнзгийрүүлэн судлахад саад болсоор байгааг ч бид мэдэж байх ёстой. Зорилго:

Илтгэлдээ өнөөгийн Монгол гэр бүл нь хүүхдийн тайван өсч хөгжих орчин болж чадаж буй эсэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эцэг эхийн оролцоо, гэр бүлийн түвшинд хүүхдээ хэрхэн хөгжүүлж байна вэ хэмээх асуудлуудыг тодорхойлон авч үзлээ. Хүүхдийн хөгжилд гэр бүлийн нөлөө

Хүний хөгжлийн үйл явц бага насанд маш эрчимтэй олон чиглэлтэй өрнөнө. Хүүхэд нярай цагаасаа хүнлэг зан чанар, сэтгэц, зан үйлийн олон төрлийн шинж онцлогийг эцэг эхтэйгээ харилцах харилцаа, ээнэгшлээр дамжуулан олж авдаг. Тиймээс эцэг эх нь хүүхдийн хөгжлийг хангахад анхаарал тавьж, нийгмийн бүхий л орчинд нь хандан цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Тухайлбал, хүүхдийн нийгэмшлийн анхдагч орчин гэр бүл тул өсөж буй хүүхдийн сэтгэл зүй, бие махбодийн хүмүүжилд чухал нөлөө үзүүлдэг. Хүмүүжлийн хүчин зүйлүүдээс

Page 145: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

145

хамгийн эхний үе бөгөөд шийдвэрлэх хүчин зүйл нь гэр бүл байдаг. Энэхүү харилцаа нь халуун дулаан, нээлттэй байх, дэмжлэг үзүүлэх, харилцан үйлчлэлцэх зэрэг олон түвшнээс шалтгаалан тухайн хүүхдийн зан чанар, хувь хүний шинж чанарууд бүрэлдэн тогтдог. Гэр бүлийнхээ хүрээнд залуу иргэд харилцааны хэм хэмжээ, бусадтай харилцах харилцаа ямар байх ёстойг ойлгож, практик дадлыг олж авдаг.

Хүүхдийн сурч боловсрох, хөгжин төлөвших үйл явц нь гэр бүл, сургууль зэрэг байгууллага, хамт олны оролцоо, хичээл зүтгэлээс ихээхэн хамааардаг. Өнөө үед хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах, хүмүүжүүлэх гол хариуцлагыг сургууль бус гэр бүл хүлээх ёстой гэсэн хандлага давамгайлж байна. Гэр бүл нь хүүхдийн нийгэмшилтийн үндсэн үүр болохын хувьд хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд гэр бүл, түүний дундаас эцэг эхийн үүрэг, оролцоо илүү чухал юм. Хүүхдийн хөгжилд нийгмийн болон байгалийн гадаад хүчин зүйлсийн нөлөөлөл их байдаг. Хүүхэд судлалын ухаанд хүүхдийн хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлийг хэрхэн авч үзэхээс хамааралтай томоохон маргаан мэтгэлцээн байдаг. Энэ нь хүүхдийн хөгжилд биологи, удамшлын хүчин зүйлс багагүй нөлөө үзүүлдэг гэх байгальчлах үзэл, нийгмийн орчны хүчин зүйлсийн нөлөөг чухалчлан үздэг нийгмийн үзэл гэсэн хоёр хандлага зэрэгцэн оршиж байна.

Хүүхдийн хөгжил, төлөвшил нь эцэг эхийн удамшлын сангаар дамжин ирсэн генээс ихээхэн хамааралтай байдаг бөгөөд хүүхэд хэрхэн өсөж хөгжих, ямар зан чанартай хүн болж төлөвших нь эхийн хэвлийд бүрэлдэн байх үеэс эхэлдэг гэж байгалийн хүчин зүйлсийн онолыг баримтлагчид нотлохыг оролддог байна. Энэ үзэл санааг Ж.Локк, Ж.Руссо нарын сэтгэгчдийн бүтээлээс анхлан эхэлсэн гэж үздэг. Нөгөө талаас С.Халл, А.Гизель нарын хөгжлийн сэтгэл зүйн төлөөлөгчид соёл-орчны нөлөөллийг илүүтэй тодотгон тавьдаг. Тэдний тайлбарлаж буйгаар бол хүүхэд ямар гэр бүлд төрж, хаана, хэрхэн өсөж байгаагаас тэдний зан чанар, хөгжлийн гол үзүүлэлтүүд тодорхойлогдоно39 гэж тайлбарладаг. Үүнээс үндэслэн хүүхдийн хөгжлийн гадаад, дотоод орчин хэмээн хуваан үздэг. Хүүхдийн хөгжлийн талаарх байгалийн болон нийгмийн хүчин зүйлсийн маргаан дуусаагүй хэдий ч энэ хоёрыг хамтатган авч үзэх онол, арга зүйн загварууд бий болж байна. Судлаачид хүүхдийн хөгжилд нөлөөлдөг хүчин зүйлсийг ерөнхийд нь дараах 3 бүлэгт хуваан авч үзэж байна. Үүнд:

Хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой байдаг нь дээрх бүлэг хүчин зүйлсээс шалтгаалан нөхцөлдөж байдаг. Хүний хөгжил насан турш нь явагдаж байдаг бөгөөд үүнд зөвхөн эцэг эх ойр дотны хүн нөлөө үзүүлэхээс гадна найз нөхдийн хүрээлэл, ажил, нийгэм зэрэг нь бүхэлдээ хүүхдийн хөгжлийн үйл явцад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Хүүхдийн хөгжилд нийгмийн хүрээлэл буюу амьдралын явц дахь хүний бүтээлч байдал, хандлага голлох үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал цэцэрлэгт хүмүүжиж буй жаал бусдынхаа тоглож буй тоглоомыг шууд булаагаад авах жишээ зөндөө тохиолддог. Харин үүнийг зарим хэсэг нь энэ бол бидний өвөг дээдсээсээ өвлөн авсан түрэмгий зан авирын илэрхийлэл гэж тайлбарладаг бол нөгөө хэсэг нь тухайн хүүхэд гэр бүл болон орчноосоо ийнхүү үйлдэж буй хэн нэгнийг харсны улмаас тийнхүү дуурайн үйлдэж байгаа хэрэг хэмээн тайлбарлах нь бий. Ийнхүү бидний амьдралд энгийн мэт тохиолдох олон үзэгдэл, харилцаа нь цаанаа олон төрлийн шалтгаан, учир холбогдлоор нөхцөлдөн мөн янз бүрийн үр

39 A Child World DianeE.Papalia NY1999 pp 143

Биологийн хүчин зүйлс

•Удам угсаа

•Физиологи

Байгалийн хүчин зүйлс

•Байгаль, уур амьсгал

•Газарзүйн онцлог

Нийгмийн хүчин зүйлс

• Гэр бүлийн орчин, хүмүүжил

• Нийгмийн орчин үйлчилгээ

• Эрхлэх аж ахуй

• Уламжлал, ёс заншил, соёл

Page 146: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

146

дагаварт хүргэдэг. Тиймээс эцэг эх бид нар хүүхдүүдийнхээ үйл хөдлөл, зан байдалд маш анхааралтай хандаж, хөгжлийн үйл явцыг дэмжин урагшлуулах шаардлагатай. Нийгмийн анхдагч орчин болох гэр бүл нь хүний хөгжлийг хангах гол нөхцөл гэсэн үзэл баримтлал дэлхий дахины гэр бүлийн хөгжлийн өнөөгийн дүр төрхийг илэрхийлэх болжээ. Нэгэн үе хүүхдийг хүмүүжүүлэн төлөвшүүлэх, мэдлэг боловсрол олгохыг зөвхөн сургууль, боловсролын байгууллагууд, багш нарын үүрэг хэмээн үзэж эцэг эх, гэр бүлийг энэ үүрэг хариуцлагаас бүрэн чөлөөлж үзэх хандлага байв. Гэтэл сүүлийн үеийн боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, гэр бүлийн хөгжлийн онол загвараар гэр бүл нь хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн нэн чухал орчин болохыг улам бүр тодотгож, энэ чиглэлд анхаарал хандуулах нь эрс нэмэгдэж байна. Судалгаа: Судалгаанд оролцогчдын хүүхдүүдийн 39.2 хувь нь сургуулийн өмнөх насны, 49.7 хувь нь сургуулийн насны хүүхэд, 36.1 хувийг оюутан суралцагчид эзэлж байна. Энэ нь судалгаанд оролцогчдын хувьд хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн талаар туршлагатай, энэ чиглэлийн мэдээлэл дүгнэлтийг гарган авах боломжийг бүрдүүлж байна. Гэр бүл хүний нийгэмшлийн анхдагч орчин болохын хувьд хүүхдийн хөгжил төлөвшил нь тухайн гэр бүлийн орчны тусгал болдог. Хүүхдийн хөгжил төлөвшлийг бий болгох эх үндэс нь гэр бүл дэх тайван элэгсэг харилцаа болон тэдний аюулгүй орчинг бүрдүүлэх нь хамгийн чухал асуудал юм. Иймээс энэхүү хэсэгт гэр бүлийн дотоод харилцаа хандлага, уур амьсгал нь хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг дараах асуултуудаар судаллаа. “Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?” хэмээх асуултын “Хүүхдийн сурлага, хүмүүжил” гэсэн хувилбарт 14.3% нь “маш хангалуун”, 56.8% нь “сэтгэл хангалуун” хэмээн хариулсан байгаагаас үзвэл судалгаанд оролцогч гэр бүлийн зүгээс хүүхдийнхээ хүмүүжил, төлөвшлийн байдалд сэтгэл хангалуун байдаг дүр зураг харагдаж байна.

Зураг 2.1. Та хүүхэддээ хэр зэрэг цаг зав гаргадаг вэ?

Ямар ч тохиолдолд хүүхэддээ зориулан цаг, зав гаргадаг хэмээн 42.8% нь, шаардлагатай үед болон өөрийн цаг боломжийг харгалзан хүүхэдтэйгээ ажилладаг хэмээн тус бүр 20 орчим % нь хариулснаас үзэхэд эцэг эхийн зүгээс хүүхэдтэйгээ ажиллах, тэдэнд анхаарал тавихыг хичээдэг байна. 411. Хүүхдийнхээ дэргэд Та дараах үйлдлийг гаргадаг уу?

Ба

йн

га

За

ри

м ү

ед

Хэз

ээ ч

үгү

й

Ду

нд

аж

үн

элгэ

э

1 2 3

1 Зүй бус үг хэллэг хэрэглэх (хараал хэрэглэх) 2.1 41.8 56.1 2.54

2 Архидан согтуурах 1.5 31.9 66.6 2.65

Page 147: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

147

3 Хүүхдийнхээ дэргэд бусадтай муудалцах 1.3 38.8 60.0 2.59

4 Тамхи татах 12.0 26.8 61.2 2.49

5 Хүүхдээ зодох 1.3 30.9 67.9 2.67

6 Зодолдох 1.0 12.9 86.0 2.85

7 Бие биенээ бусдын өмнө зэмлэх 0.8 38.6 60.7 2.60

8 Айлгаж сүрдүүлэх 0.9 12.9 86.2 2.85

9 Гэрийн ахмад настныг загнах, буруушаах, үл тоомсорлох 0.7 12.7 86.6 2.86

Хүүхдийнхээ дэргэд зохисгүй үйлдэл гаргахгүй байхыг эцэг эxчүүдийн зүгээс анхааран, үг хэл, үйлдлээ цэгнэдэг болох нь энэхүү асуултын хариултаас харагдаж байна. Гэвч хүүхдийнхээ дэргэд зүй бус үг хэллэг, хараал хэрэглэх, архидан согтуурах, бусадтай муудалцах, бие биенээ зэмлэх, хүүхдээ зодох зэрэг байдлыг зарим үед хэмээн хариулсан оролцогчдын хувь нь 30-аас дээш байна. Мөн манай гэр бүлд хүүхдийн асуудлаас болж зөрчил, маргаан үүсдэг гэсэн хариултыг 11.5% нь буюу 248 эцэг эх өгсөн байна. Өөрөөр хэлбэл, “хүүхдийн асуудал” нь “үзэл бодлын зөрчил”, “харилцан үл ойлголцол”, “мөнгө санхүү” зэргийн адилаар гэр бүлийн маргаан зөрчлийн нэгэн шалтгаан болж байна. Зураг 2.2 Таны бодлоор гэр бүл дэх зөрчилдөөн ихэвчлэн хэний хооронд үүсдэг вэ?

Бидний уламжлалт ойлголтоор аливаа гэр бүл дэх гол зөрчлүүд эхнэр нөхрийн хооронд, мөн хадам болон хүргэн, бэрүүдийн хооронд зонхилон тохиолддог. Хэдийгээр хүүхэд болон эцэг, эхийн хооронд үүсэж буй зөрчил нь (18.8%) эхнэр, нөхрийн хооронд үүсэж буй зөрчилтэй (57.9%) харьцуулахад харьцангуй бага боловч эх, эцэг болон хүүхдийн хооронд үүсэж буй зөрчил нь хадам-хүргэн, бэр, хойд эцэг эх –хүүхдийн хооронд үүсэж буй зөрчлүүдээс илүү болох нь харагдаж байна.

Page 148: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

148

Ийнхүү дөрвөн гэр бүл тутмын нэгд хүүхэдтэй холбоотой маргаан зөрчил үүсэж байгаагаас харахад гэр бүл нь хүүхдийн тайван амгалан орчин болж бүрэн чадахгүй байгааг харуулж байна. Мөн нийт гэр бүлийн 60 орчим хувьд эцэг эхийн хооронд зөрчил маргаан байдаг нь хүүхдийн хөгжил, хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлөхгүй байх үндэсгүй юм. Монголчууд бид үр хүүхдээ гэр бүлийнхээ хүрээнд өсгөн хүмүүжүүлэх баялаг туршлагатай ард түмэн билээ. Гэтэл энэхүү өв уламжлал, мэдлэг соёлоо өнөө цагт хадгалан үлдсэн, түүнийгээ өнөөгийн шинжлэх ухаан, техник технологийн дэвшлээр улам баяжуулан, үр хүүхдээ хүмүүжүүлж буй гэр бүл, эцэг эхчүүд хэр олон байгааг тодорхойлох нь чухал билээ. Тухайн гэр бүлд байгаа бүх хүмүүс хүүхдүүдэд адилхан анхаарал халамж тавьдаг гэж судалгаанд оролцогчдын 17.7% нь үзсэн байна. Хэдийгээр өвөө, эмээ нар (7.7%) ах эгч нарын (1.7%) зүгээс хүүхдэд анхаарал тавьж буй байдал нь дангаараа бага үзүүлэлттэй боловч Монгол гэр бүлийн ажил үүргийн хуваарьт тогтсон ёсоор тухайн хүүхдийг асарч өсгөх, хүмүүжүүлэх үйл явцад гэр бүлийн бүх гишүүд оролцдог байна. Зураг 2.2

Гэхдээ өрхийн гишүүд, тэр дундаа аавуудтай (24,8%) харьцуулахад ээжүүд үр хүүхэддээ илүү анхаарал тавьдаг болох нь (45,3%) харагдаж байна. Мөн эмэгтэй хүний заавал хийх ёстой ажлын нэгийг үр хүүхдээ хүмүүжүүлэх (19.8%), хүүхэд өсгөх асрах (10,3%) бөгөөд тэд энэхүү үүргийг хүлээх ёстой гэж үзэх хандлага судалгаанд оролцогчдод түлхүү байна. Эцэг эхийн зүгээс хүүхдэдээ хэрхэн анхаарал хандуулж байгааг тэдний хүйс, боловсролын түвшин, ажил эрхлэлтийн байдал зэрэг шинжээр авч үзвэл зарим нэгэн өвөрмөц шинж ажиглагдаж байна. Бага боловсролтой ээжүүдийн хувьд хүүхэддээ анхаарал тавих байдал өндөр боловсролтой ээжүүдтэй харьцуулахад

Чанарын судалгаа:

...... Зарим олон хүүхэдтэй хүмүүс байдаг. Нөхөр нь архичин, 5 хүүхэдтэй гэр бүлийн хүүхдүүд нь эх

дээрээ үлддэг. Гэвч ажилгүй, орлогогүй зөвхөн хүүхдийн мөнгөөр амьдардаг хүмүүс байна. Тэгэхлээр

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн сайхан заалтууд, Хүүхэд хамгааллын төв гэж байдаг ч

хэрэгт холбогдсон хүүхдүүдэд ямар сургалт хийж байна, ямар судалгаатай байна вэ гэх мэтчилэн

үйл ажиллагаагаараа бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа эсэх, байгууллагуудын

уялдаа холбоо харагддаггүй....

..... Гэр бүл нь зєрчилтэй, хүчирхийлэлтэй, мєн салж байгаа гэр бүлийн хүүхдүүдийг харахад

сэтгэцийн хувьд дарамттай, эвдрэх тийшээ хандсан, бусад хүүхдүүдийг бодвол өсөлт хөгжил,

сурлага нь дорой байдаг...

Баян-Өлгий аймаг, Шүүгч Эх үүсвэр: МГБХӨБ судалгаа 2009, Эксперт ярилцлагын тэмдэглэлээс,

Page 149: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

149

бага зэргийн өсөлттэй гарч байна. Мөн ажлын байрны хувьд аваад үзвэл ажил эрхэлдэггүй, улирлын чанартай болон тогтмол цалин хөлстэй ажил эрхэлж буй ээжүүд бүгд хүүхэддээ сайн анхаарал тавьдаг (60-аас дээш хувьтай) байсан бол ажил олгогч ээжүүдийн хувьд хүүхэддээ анхаарал хандуулах байдал нь дөнгөж 42.9%-тай гарч байна. Харин аавуудын хувьд ажлын байр болон боловсролын түвшнээс хамаарсан онцын ялгаа ажиглагдаагүй бөгөөд ээжүүдтэй харьцуулахад хүүхэддээ анхаарал тавих үүрэг хариуцлага харьцангуй цөөн эцэгт ноогдож байгаа нь тодорхой байна. Дараагийн нэгэн сонирхолтой баримт бол эрэгтэй, эмэгтэйчүүдийн зүгээс ээж, аав хоёрын хэн нь хүүхдээ анхаарч асарч хүмүүжүүлж байгааг маш адил хувиар буюу ээжүүдийг 67-70%-иар, аавуудыг 3-4%-иар тус тус илэрхийлсэн нь энэ талаар хоёр хүйсийн бие биедээ хандаж буй байр суурь адил байдгийг харуулж байна.

Хүснэгт 2.3 Ер нь хүүхэдтэй холбоотой дараах саналуудын алиныг нь илүү дэмжих вэ?

Тоо Хувь

1 Хүүхэд маань юмаар дутагдаж гачигдахгүй л өсөх ёстой 172 16.4

2 Хүүхдийнхээ боловсрол, мэргэжилд илүү анхаарна 363 34.7

3 Хүүхдээ амьдралаа авч явах ухаанд сургана 170 16.3

4 Эрүүл саруул, сайн хүн болгох нь чухал 316 30.2

5 Яаж амьдрахыг нь заяа тавилан нь мэдэг 10 1.0

6 Өнөө үед хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг хэцүү асуудал 13 1.2

7 Бусад 2 .2

Бүгд 1046 100.0

Уг судалгаанд оролцогчдын олонх нь буюу 33.6 хувь нь хүүхдийн боловсрол мэргэжилд анхаарна гэсэн бол хүүхдээ эрүүл саруул сайн хүн болгох нь чухал гэж 29.3 нь үзсэн байна. Хүүхдийнхээ боловсрол мэргэжилд анхаарна гэж хариулсан байдал нь нийслэл хот, аймаг, сумын төвд амьдардаг хүмүүсийн хувьд дунджаар 34% байсан бол хөдөө амьдардаг хүмүүсийн 50% нь ийнхүү хариулсан байгаа нь анхаарал татаж байна. Мөн хүүхэд маань дутагдаж гачигдах зүйлгүй өсөх ёстой, (15.9%), болон хүүхдээ амьдрах ухаанд сургах нь чухал (15.8%) гэж үзсэн байна. Үүнийг 2004 оны “Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” судалгааны дүнтэй харьцуулбал монголчууд хүүхдийн боловсрол, мэргэжилд анхаарал тавих асуудал хэвээр байгаа бөгөөд харин хүүхдийн эрүүл мэнд болон ёс суртахууны асуудалд илүүтэй анхаарал хандуулж байна хэмээн үзэж болно. Гэхдээ бодит байдал дээр эцэг эхчүүд маань хүүхдийн боловсролд ихээр анхаарч байгаа нь эргээд хүүхдийн эрүүл мэнд, хөгжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь харагдаж байна. Энэ нь хүүхдэдээ хэтэрхий их ачаалал өгч байгаа бөгөөд хүүхдийг ёс суртахуун, бие бялдар, гоо зүйн хүмүүжил боловсролыг орхигдуулж байгаа тал ажиглагдаж байна. Мөн хүүхдийн хүмүүжил харилцаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл тодорхой үүргийг гүйцэтгэж байна. Гар утас, кабелийн телевиз, шар сонин зэрэг нь хүүхдэд сөрөг мэдээлэл өгөх тэдэнд буруу үлгэр болох хандлага ч түгээмэл байгаа талаар эцэг эхчүүд хандаж байна. Дүгнэлт

Эцэст нь дүгнэхэд, хүүхдийн хөгжил төлөвшилд ээжийн үүрэг, хариуцлага өндөр байгаа нь нэг талаар өрөөсгөл байдлыг үзүүлж болох юм. Учир нь гэр бүл тогтолцоо болохынхоо хувьд эцэг, эх болон гэр бүлийн гишүүдийн үүрэг оролцоо нөлөөллийг адил тэгш байлгаж чадсанаар хүүдэд өөртөө итгэлтэй бие даасан хандлага төлөвших боломжтой. Иймээс хүүхдийн хөгжилд гэр бүлийн бусад гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, ялангуяа аавуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, оролцоог бий болгох нь чухал байна. Эцэг эхчүүд хүүхдээ анхаарах, тэднийг хайрлаж халамжлах болон эдийн засгийн нөхцөл бололцоог хангах тал дээр ихээхэн анхаарал тавьдаг боловч хүүхэдтэйгээ харилцах, хүмүүжүүлэх арга барилаа сонгох тал дээр нилээд алдаж байна. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ ажиллах, тэдний нас, сэтгэхүйн онцлог, хөгжлийн байдалд тохируулан харилцах, харилцан ойлголцох, асуудлаа хамтран шийдвэрлэх зэрэг олон харилцааны хувьд учир дутагдалтай байгааг нотолж байна. Тиймээс эцэг эхийн хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогийг харгалзан тэдэнтэй зөв

Page 150: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

150

үлгэр дуурайл бүхий харилцаагаар хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх шаардлага амьдралаас урган гарч байна гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн эцэг эхийн арга барилаас өөр арга замыг мэддэггүй, хялбар арга замыг сонгох, хүчирхийлэлийн аргаар шийдэх, уур хилэнгээ барьж чаддаггүй, зодох, шийтгэхийг урьтал болгох зэргүүдийг гол хүүхэд хүмүүжүүлэх арга хэрэгсэлээ болгож байгаа нь эцэг эх, насанд хүрэгчид хүүхдээ хэрхэн, яаж хүүхдээ хүмүүжүүлэхээ мэдэхээ больсон, нөгөө талаар тэдэн насны хүүхдээ ингэж, ингэж хүмүүжүүлнэ гэсэн нарийн зааврыг авахыг илүүд хүсдэг болсон байна. Ерөнхийдөө тухайн хүүхдэд тохирох аргыг нь олж, эерэг хүмүүжлийн хандлага, үзэл баримтлалыг судлан тэдэнтэй ажилснаараа хүний хөгжлийн суурь болох зорилго, хүсэл эрмэлзэл бүхий сурах хөдөлмөрлөх дур сонирхол бүхий хүүхдийг хүмүүлэн төлөвшүүлэх бололцоог бүрддэг билээ. Иймд “сайн эцэг эх”-ийн сургалт, мэдээлэл болн бусад үйл ажиллагааг цаашид тогтолцоот байдлаар хөгжүүлэх нь чухалчлагдаж харуулж байна.

ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ БОЛОВСРОЛЫН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН СУДАЛГАА, ТУЛГАМДАЖ БУЙ БЭРХШЭЭЛ

Б.Сүх-Очир Монгол оронд гарсан улс төр, нийгэм-эдийн засгийн өөрчлөлтүүд хүүхдийн амьдралд их өөрчлөлт гаргав. Хүүхдийн эрхийн, тэр дундаа оролцооны эрхийн талаар ойлголт нэмэгдэж байгаа, боловсролын тогтолцооны шинэчлэлт хийгдэж байгаа, хүүхдийн хамгааллын талаархи бодлого боловсруулагчид, олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр олон улсын болон үндэсний төрийн бус байгууллагын зүгээс нэлээд ажил өрнүүлж байгаа нь эерэг өөрчлөлтүүдийг авчирч байна.

Цаг үеийн энэ шаардлагыг ажиглаж нийгмийн ажлын өнөөгийн байдлыг судалж дүгнэн цаашид энэ мэргэжлийг хүүхдийн эрхийг хамгаалах, боловсролын салбарт хүүхэд хамгааллыг сайжруулахад нөлөөтэй мэргэжил болгон хөгжүүлэхэд төр засаг, нийгмийн ажилтан бэлтгэдэг сургуулиуд, нийгмийн ажлын төрийн бус байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй байгааг энэхүү судалгаа харуулсан.

Судалгаанд 35 боловсролын нийгмийн ажилтан хамрагдсан. Хүүхэд бүр хамгаалуулах эрхтэй. Гэхдээ амьдралын орчин нөхцөл, хөгжлийн бэрхшээлт

байдал зэрэг гадаад дотоод олон хүчин зүйлээс болж зарим хүүхдэд илүү анхаарал, онцгой хамгаалал хэрэгтэй байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай Монгол улсын хуулийн 15 дугаар зүйлд нийгмийн тусламж, халамж шаардлагатай хүүхдийг онцгой ба хүнд нөхцөлд байгаа хүүхэд гэж хоёр ангилсан байна. Хүүхдийг эмзэг байдалд оруулж байгаа олон шалтгааныг энд тайлбарлахаа болиод нийгмийн ажилтнуудын сэтгэлийг зовоох болсон зарим асуудлыг авч үзье.

Эмзэг болон эрсдэлт байдалд байгаа хүүхдэд онцлог хэрэгцээнд нь тохирсон ямар үйлчилгээ үзүүлж байна вэ гэдгийг тандах зорилгоор нийгмийн ажилтанд тавих багц асуултыг судалгааныхаа асуулгад оруулсан. Асуултыг сонгохдоо өнөөдөр нийгмийн ажилтнууд хүүхдүүдийг онцлог байдлаар нь хэрхэн бүлэглэж ажилладагт тохируулсан болно. Эмзэг болон эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдүүдэд нийгмийн ажилтнуудын хэдэн хувь нь үйлчилгээ үзүүлдэг вэ гэснийг харъя.

Боловсролын нийгмийн ажилтнуудын хувьд хүнд хөдөлмөр эрхэлдэг хүүхэдтэй ажиллах нь хамгийн их үзүүлэлттэй биш байгаа боловч хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн үзүүлэлт хаа газар өндөр үзүүлэлтэй байна гэж Стастистикийн газрын судалгаанд дурьдагдсан байна. Энэ нь боловсролын нийгмийн ажилтнууд хэрэгцээ нь байгаа боловч хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдтэй бага ажилладаг болох нь нотлогдож байна. Учир нь тэдэнтэй ажиллах арга зүй дутмаг гэдгийг шалтгаан болгон өгүүлж байсан.

Хөдөлмөр эрхлэх байдал нь хүүхдэд нөлөөлдөг бөгөөд орчин үеийн техник технологийн орчинд дасан зохицон амьдрах хүртээмж боломж багасгаж, хүүхдийг эмзэг байдалд оруулж байна. Энэ нь эргээд хүүхдийн амьдралд нөлөө үзүүлэх жишээтэй. Багш нарт “Боловсролын нийгмийн ажилтны хамгийн ихээр гүйцэтгэдэг ажлыг нэрлэнэ үү?” гэсэн асуулт тавьсан. Хамгийн түгээмэл ажил үйлчилгээнүүдийг ерөнхийлөн нэгтгэсэн 7 хариултаас сонгох хувилбартай энэ асуултад тэдний хамгийн ихээр сонгосон хариултыг жагсаавал: Хичээлээс гадуур ажил зохион байгуулах- 26% Эмзэг бүлгийн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх- 23% Дэг журам сахиулах-21%

Page 151: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

151

Хөдөлмөр эрхэлдэг хүүхдэд үйлчилгээ үзүүлэх 4% гэж гарсан нь боловсролын нийгмийн ажилтны өөрсдийнх нь хариултын эрэмбэтэй тохирч байгаа нь сонирхолтой.

Багш нарын хариултыг доорхи графикаас харна уу.

Боловсролын нийгмийн ажилтнуудаас хамгийн их цаг зарцуулах юмсан гэж боддог ажлаа нэрлэнэ үү гэсэн асуултад хариулсан хүмүүсийн 56 хувь нь хүүхдийн эрх хамгааллыг сайжруулах, боловсролын нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх гэжээ. Тэд захиргааны ажил, соёл хүмүүжлийн уламжлалт ажилд бага цаг зармаар байна гэж хариулсан байна. Одоогоор хийх бололцоо олдохгүй байгаа ч хийчих юмсан гэж боддог ажлаа бичнэ үү гэсэн асуултад боловсрын нийгмийн ажилтнууд хөдөлмөр эрхэлдэг, нэн ядуу амьдралтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зөвхөн нэг удаагийн тусламж үзүүлэх биш бодитой, тогтвортой үр дүнд хүрэх үйлчилгээ үзүүлэх юмсан гэж боддог гэжээ.

Хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн судалгаа бол боловсролын нийгмийн ажилтны ажил үүргийн нэг хэсэг юм. Хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн судалгаа хийж авдаг. Судалгаанд хамрагдсан боловсролын нийгмийн ажилтнуудын 43% нь нэн ядуу, хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэгт өртөж болзошгүй, эцэг эхээсээ тусдаа амьдардаг хүүхдүүдийн талаар судалгаа хийж хэвшсэн байна. Хүүхдүүд өөрсдөө боловсролын нийгмийн ажилтнаас ямар ажил үйлчилгээг авах сонирхолтой байна вэ гэдгийг манай судалгаагаар илрүүлэхийг зорьсон.

Хүснэгт1: хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн хүсэж буй үйлчилгээ

Сургуулийн нийгмийн ажлын дараахь ажлуудаас аль нь чамд хамгийн хэрэгтэй вэ?

Хариулт хувь

Өөрт тохиолдсон бэрхшээлтэй асуудлаа ярьж зөвлөлгөө авах 12.75

Сургуульд сурахад бэрхшээлтэй байгаа хүүхдүүдэд дэмжлэг тусламж үзүүлэх 20.52

Хөдөлмөр эрхэлэх үедээ хүүхэд бусдад зодуулж, дарамтлуулж байвал өмгөөлөн хамгаалах 21.12

Амьдрах ухааны сургалтанд хамрагдах 16.93

ээж аав нарт зөвлөлгөө өгөх 12.95

Хүүхдийн дотны зөвлөгч дэмжигч байх 9.16

Хариулаагүй 6_57 93.43

Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд боловсролын нийгмийн ажилтнуудаас өмгөөлөл хамгааллын

үйлчилгээг илүүтэй хүсэж байгааг энэхүү хүснэгтээс харж болно. Эндээс хөдөлмөр эрхэлдэг хүүхэд боловсролын нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг хүсэж байна гэдгийг дүгнэн хэлье. Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдээс сургуульд суралцдаг уу? гэдэг асуултад 70.4 хувь нь ”Үгүй” гэжээ. Яагаад гэсэн асуултанд: Хүчирхийлэлд өртдөг Мөнгө нэхдэг Хүүхдүүд шоолдог Сурах хүсэлгүй Аав ээж зөвшөөрдөггүй зэрэг хариултууд зонхилж байлаа.

Хичээлээс гадуур ажил зохион байгуулах

Дэг журам сахиулах

Багш нарт хяналт тавих

Эмзэг бїлгийн хїїхдэд зйлчилгээ їзїїлэх

Багш, эцэг эхэд зєвлєгєє єгєх

Хїїхдийн эрхийг хамгаалах

Сургуулийн захиргааны ажил

Total

Page 152: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

152

Боловсролын нийгмийн ажилтныг ажилд томилж, өдөр тутмын удирдлагаар хангадаг хүн бол сургуулийн захирал. Хэдийгээр ажлын байрны тодорхойлолтод нийгмийн ажилтны мэргэжлийн бэлтгэл, мэдлэг, ур чадварын шаардлагыг заасан байдаг ч тэднийг ажилд авахдаа эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг ихэнх захирлууд анхаарч үздэггүй байна. Судалгааны явцад бидний уулзаж ярилцсан захирлууд үүнийгээ хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж байв. Үүнд: Нийгмийн ажлаар бакалаврын зэрэгтэй хүн ажиллах хүсэлтээ гаргаж ирж байгаагүй Нийгмийн ажлаар бакалаврын зэрэгтэй хүнийг ажиллуулж үзсэн ч тогтвор суурьшилтай

ажиллаагүй Мэргэжлийн хүн авсан ч ажлын шаардлага хангахгүй байсан. Бид нийгмийн ажилтнуудаас захирал нь тэдний ажил төрлийг хэр зэрэг дэмждэг талаар асуусан юм. Хариултыг харна уу.

Хүснэгт2.

Хариулт Хувь

Мэргэжлийн бус ажлаар дардаг 10.4

Хүүхдийн эрх мэргэжлийн ёс зүйд нийцэхгүй зүйлийг хийхийг шаарддаг 1.6

Бага зэрэг дэмждэг 22.4

Дэмждэг 56.8

Маш их дэмждэг 4

Нийт хувь 95.2

Асуултад хариулаагүй 4.8

100

Хүснэгтээс харахад ерөнхийдээ захирал нийгмийн ажилтныг дэмждэг гэж хэлж болохоор байна. Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн хөдөлмөр эрхэлдэг шалтгаан юу вэ гэсэн асуултанд: Өрхийн орлогод нэмэр болох 55,2% Ажлын далага туршлагатай болох 22,3 Өөрийгөө авч явах, ЭЗ хувьд бие даах 15,7% Сургуульд сурахад гарах зардлыг олох 12,8% гэж хариулжээ.

Энэ нь хүүхдүүдийн амьдарч буй орчин нөхцөл, гэр бүлийн орлого, эцэг эхийн дэмжлэг туслалцаа хэр зэрэг нөлөөлөл үзүүлж байгааг харж болно. “Эдгээр хүүхдийн эрхээ эдлэхэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлийг” нэрлэнэ үү? гэсэн асуултад өгсөн хариултуудад шинжилгээ хийхэд дараахь дүгнэлт гарлаа.

Хүснэгт3.

1 Хүүхдийн эрхээ эдлэхэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлд хариулт өгсөн хүн. Нийгмийн ажилтан

2 Эдийн засгийн бэрхшээл 50.4

3 Эмзэг бүлгийн хүүхдэд хандах нийгмийн сэтгэл зүй 15.2

4 Хүүхдэд ээлтэй биш хууль эрхзүйн орчин 5.6

5 Боловсролын тогтолцооны гажуудал 3.2 6 Нийгмийн бодлого оновчтой бус байдал 7.2

7 Сургуулийн удирдлагын хуучирсан арга барил 2.4 8 Эцэг эхийн хариуцлага дэмжлэг 8

9 Багш нарын зохисгүй харьцаа 2.4

10 Нийгмийн ажлын үйлчилгээ хангалтгүй

11 Total 94.4

12 System 5.6

13 100

Эдийн засгийн бэрхшээл хамгийн өндөр хувийг эзэлж байгаа нь өнөөгийн нийгэмд

нийтлэг болсон энэ үзэгдэл хүүхэд хөдөлмөр эрхлэх, хамгаалал, хөгжилд хамгийн сөргөөр нөлөөлж байгаагийн баталгаа юм. Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийг ялгаварлан гадуурхдаг хүнлэг биш нийгмийн сэтгэл зүй ч хүүхдийн эрхээ эдлэхэд саад болдгоороо өндөрт орж байгаа нь нийгмийн ажилтныг олон нийтийн хандлагыг өөрчлөх чиглэлээр ажиллах шаардлагатайг

Page 153: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

153

харуулж байна. Эцэг эхийн хариуцлага сулаас болж эрх нь зөрчигддөг гэж нийгмийн ажилтан үнэлгээтэй байна.

Эмзэг байдлаасаа болж нэг хүүхэд хэд хэдэн эрсдэлт нөхцөлд ордог. Жишээ нь: нэн ядуу гэр бүлд амьдарч байгаа нь хөдөлмөр эрхлэх, сургууль завсардах, гэмт хэрэгт холбогдох, сэтгэл санааны хямрал, хүмүүжлийн доголдолд орох, хүнд хүчир хөдөлмөр эрхлэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдах гэмт хэрэгт өртөх зэрэг олон эрсдэлд хүргэж болзошгүй. Гэтэл хүүхдэд үйлчилгээ үзүүлэхдээ зөвхөн нэг төрлийн асуудлыг барьж ажиллах явдал түгээмэл байна. Хөдөлмөр эрхэлдэг хүүхэдтэй ажиллахдаа зөвхөн тухайн хүүхдийн асуудлыг ойлгуулахыг чармайхаас бус яагаад хөдөлмөр эрхлэх болов, нөлөөлж буй хүчин зүйлүүд нь юу байна, ямар дэмжлэг тусламж хэрэгтэй вэ? гэдгийг анхаардаггүй байна. Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдтэй ажиллахдааболовсролын нийгмийн ажилтнууд хэнтэй, ямар байгууллагатай хамгийн ихээр хамтран ажиллаж байгаагаа өөрсдөө хэрхэн дүгнэснийг харуулъя.

2.4%

30.4%

23.2%

.8%

1.6%

1.6%

1.6%

24.0%

14.4%

Missing

õ¿¿õä¿¿ä

Õª ÓÁ

äóó õº ãæì èéí áàãø

Õî ðî î í û Í À

ÒÁÁ

Ýöýã ýõ

ÀÓÁ

ñóðãóóëèéí óäèðäëàãà

Хамгийн их хувийг эзэлж байгаа хүүхдүүд болон ХӨУБ-тэй яаж хамтран ажиллаж байгаа талаар түрүүчийн бүлгүүдэд тайлбарласан тул бусад хүмүүстэй хэрхэн хамтран ажилладаг талаар нь өгүүлье. Хүүхдүүдээс гадна хамгийн ихээр хамтран ажиллаж байгаа хүмүүс бол анги удирдсан багш байна. Анги удирдсан багш нар бол нийгмийн ажилтныг сурагчтай холбох гүүр болж өгдөг. Тэд хүүхэдтэй өдөр бүр тулж ажилладагийн хувьд хэнд нь ямар асуудал, бэрхшээл тулгарч байна, хэнд дэмжлэг тусламж хэрэгтэй байна вэ гэдгийг мэдэж байдаг.

Анги удирдсан багш нь хөдөлмөр эрхэлдэг хүүхдийг сургууль завсардах, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, эмзэг байдал, эрсдэлд байгаа хүүхдийг оношлох, хамгаалах, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ авах шаардлагатай хүүхдийг нийгмийн ажилтантай холбох зэргээр нийгмийн ажилтны хамгийн ойрын хамтран ажиллагч болдог.

Боловсролын нийгмийн ажилтан ангийн багш нарт хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн зөрчлийг оношлох, эмзэг бүлгийн болон эрсдэлд орж болзошгүй хүүхдийн талаар судалгаа хийх, зарим төрлийн нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэх талаар зөвлөн туслах ёстой. Судалгаанд оролцсон багш нар нийгмийн ажилтнуудтай хэр зэрэг хамтран ажиллаж байгаагаа дүгнэснээс зөвхөн 3 хувь нь л хамтран ажилладаггүй гэдэг хариулт өгчээ.

Судалгааны үр дүнгээс үндэслэн боловсролын нийгмийн ажилтнуудын өөрсдийнх нь оролцоотойгоор тэдний ажлын үндсэн чиг үүргийг дараахь байдлаар тодорхойлож болно:

Хүүхдийнэрхийгхангах, зөрчигдөхөөсурьдчилансэргийлэх Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдтэй ажиллах Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх Хүүхэд бүрийн онцлог байдлыг харгалзсан, тэднийг сурах, хөгжих тэгш боломжоор

хангасан, сэтгэл өөдрөг суралцах харилцааны таатай уур амьсгал бүрдсэн, эрүүл, аюулгүй, хүүхдэд ээлтэй сургуулийн орчин бүрдүүлэхэд нөлөөлөх

Хүүхдийн оролцоо, тэдний өөрийн удирдлагын байгууллага, сонирхлын бүлгүүдийг дэмжиж нийгэмших , бие хүн болон төлөвших үйл явцыг идэвхжүүлэх

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сургууль- гэр бүл- олон нийт- төрийн ба төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх

Page 154: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

154

Хүүхэд ба шийдэл эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлүүдийн жагсаалт

№ Овог нэр Илтгэлийн сэдэв Ирүүлсэн газар

1. Г.Амарсанаа Хүчирхэг нийгэм, хөгжсөн хүмүүнийг хэрхэн бий болгох вэ

ЗГХА-Гэр бүл, хүүхэд,зулуучуудын

хөгжлийн газар 2. Б.Ариунтуяа Монгол хүүхэд ба даяаршил Засгийн газрын

хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд,

залуучуудын хөгжлийн газар

3. М. Арнагүл Хүүхдийн хөгжил, оролцоо Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар

4. Д. Азжаргал Г. Сумьяабаатар

Өсвөр насны сурагчдын сэтгэл зүйн зарим онцлог

Архангай дах Багшийн сургууль

5. Ш. Батдэлгэр Хүрээлэн буй орчны хар тугалгын бохирдолт хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгааны дүн

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний

хүрээлэн 6. О.Баяржаргал

Б.Мөнхбаатар Ял эдэлж буй эмэгтэйчүүдийнгэм буруугийн төлөөс ба тэдний хүүхдийн эрхийн зарим асуудал

Хууль сахиулахын их сургуулийн

ШШГСургууль 7. Х. Баавгай

Н.Оюунчимэг Монгол улс дахь хүүхдийн хөдөлгөөн, байгууллагын түүхэн сургамж, цаашдын хөгжлийн чиг хандлага

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн

газар 8. Д.Болормаа Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан ба

орчин цаг ГАА дах цагдаагийн

газар 9. Д.Буянжаргал Төвлөрсөн асрамж халамжийн

үйлчилгээг судалсан дүнгээс МУБИС, НА-ын

магистрант 10. Ч.Байгальмаа Гэр бүлийн амьдралд өсвөр наснаас нь

эхлэн хүүхдийг бэлтгэх арга ухаан МУБИС-БоСС НААЗТ

11. Ц.Батсарнай Хүүхдийн байгууллага ба чанарын менежментийн тогтолцоо

Олон улсын хүүхдийн Найрамдал төв

12. Г. Баттулга Хүүхэд бие хүн болон хүмүүжин төлөвшихөд гэр бүлийн харилцаанаас үүсэх үр дагавар

СБД дэх Цагдаагийн 1-р хэлтсийн 8-р хороо

13. Г.Баттулга Гэрч, хохирогч, гэмт хэргийн холбогдогч хүүхдийн эрх, тулгамдсан асуудал

ХСИС-ийн ШШГС-ийн Нийгмийн ажлын

тэнхим 14. Д.Будзаан Хүүхдийн хөгжил, орчин СХД дэх Цагдаагийн 1-р

хэлтэс 15. Д. Бат-Орших Хараа хяналтгүй хүүхийг нийгэмшүүлэх

туршлага СБД дэх цагдаагийн 1-р

хэлтэс 6-р хороо 16. Г. Галнаран Хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр

бүлийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зарим арга замууд

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт 1-р

дунд сургууль 17. Г.Галсанжамц Хүүхэд оногдуулсан хорих ял эдлүүлэх

ажиллагаа, тогтолцооний шинэчлэл ХСИС-ийн Эрдэм

шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Шүүхийн

шийдвэр гүйцэтгэл судлалын төв

18. Б. Ганзориг Хүүхэд ба шийдэл СХД-ийн цагдаагийн 2-р хэлтэс

19. Б. Гантулга Гэрч, хохирогч гэмт хэрэгт холбогдогч хүүхдийн эрх тулгамдаж буй зарим асуудал

Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын

хөгжлийн газар

Page 155: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

155

20. С. Гантогтох Орчин цаг ба хүүхэд Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын

хөгжлийн газар 21. Г.Дариймаа Монгол сурган хүмүүжүүлэх өв ба

орчин үе МУБИС-НХУС

22. Д. Дан-Эрдэнэ Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд Гэр бүлийн боловсрол хичээлийн оруулах хэрэгцээ шаардлага

БЗД-ийн Улаанбаатар Бүрэн Дунд сургууль

23. Д. Даваасүрэн, Б.Мөнхтүшиг

Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд чиглэсэн үйлчилгээг үнэлэх нь

ГССТ-Нэг цэгийн үйлчилгээ

24. Г.Долгор Хүүхдийг хүмүүжүүлэхэд ардын аман зохиолыг ашиглах нь МУБИС-БоСС-НААЗТ

25. П.Дэлгэрмаа Хүүхэд хамгаалал үйлчилгээ СБД дэх Цагдаагийн 1-р

хэлтэс 2-р хороо

26. Р. Еркинжан Хараа хяналтгүй хүүхлийн эрх зүйн байдал, анхаарал татсан зарим асуудал Ховд аймгийн шүүхийн

шинжилгээний алба

27. М.Мөнхзул Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл түүнийг шийдвэрлэх арга зам ОТИС-ХЗС-ийн Олон

улсын эрхзүйн анги

28. Б. Мөнхжаргал Орчин цагийн хүүхдийн өөрийгөө илэрхийлэх

хэрэгцээ, арга хэлбэр

Сургуулийн нийгмийн ажлын нийгэмлэг

29. Т. Мөнхзул Насанд хүрээгүй хүн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн халдалагад өртсөн шалтгаан нөхцөл, анхаарах зарим асуудлын талаар

Сүхбаатах дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр

хэлтэс

30. Э. Мөнхцэцэг 3-6 насны хүүхдийн сэтгэцийн хөгжилд Монгол ардын тоглоом наадгайн нөлөөлөл

Найлах дүүрэг

31. Д.Мягмарсүрэн

Хүүхдийн хөгжил - Гэр бүлийн орчин

Олон улсын Улаанбаатар

Их сургууль

32. Б. Нарангэрэл Ахлах ангийн сурагчдын хөгжил, төлөвшилд интернет хэрхэн нөлөөлж буйг судлах нь

Шинэ-Эрин лаборатори сургууль

33. Х.Наранбаатар Хараа хяналтгүй хүүхдийн сэтгэлзүй эрүүл мэндийн байдал СБД дэх Цагдаагийн 1-р

хэлтсийн 4-р хороо

34. А.Нансалмаа Д.Цэрмаа Г.Хэрлэнтуул Д.Баасанжав

Гэрч хохирогч, гэм хэргийн холбогдогч хүүхдийн хамгааллыг сайжруулах нь

Длрнод аймаг гэр бүл, хүүхэд, залуучуудын

хөгжлийн газар

35. Б.Норовсүрэн Бага насны хүүхдийн стресс, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам Эвт сайн хөрш сан

Page 156: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

156

36. М.Нямдорж, Т.Цэндсүрэн С.Тунгалаг туяа

Гэр бүл хүүхдийн хүмүүжил төлөвшилд нөлөөлөх нь: Эцэг эх нь архины хамааралтай өсвөр насны хүүхдийн түгшүүрийн түвшин

МУБИС- БоСС-НААЗТ

37. Л.Нэргүй Г.Эрдэнэчимэг

Сайн дурын үйл ажиллагаа, хөтөлбөрөөр хүүхдийг хөгжүүлэх боломж

ЧД-ийн лаборатори 23-ри бүрэн дунд сургууль

38. Г. Нямхүү Хүүхдийн хөгжлийн орчинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг судлах нь

Гүүд нэйборс Монгол Төлөөлөгчийн газар

39. Г.Нямжаргал Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан ба орчин цаг

СБД, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн

хэлтэс

40. Б.Нямгал Мэдээ мэдээллийн зохистой хэрэглээ ХУД-ийн Гэр бүл,хүүхэд, залуучуудын хагжлийн

хэлтэс

41. Г. Ойнбаяр Асрамжийн төвийн хүүхдийн нийгэмшил, бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх нь

Монгол улс, Өнөр бүл хүүхдийн төв Хүүхдийн

хөгжил, хамгааллын хэлтэс

42. Д. Одмаа Хүүхэд ба шийдэл Чингэлтэй дүүргийн

мэргэжилтэн

43. Д. Отгонбаяр Хүүхдийн салбарын хамтын ажиллагаа БЗД дэх Цагдаагийн 1-р

хэлтэс

44. Д.Отгонцэцэг Б.Доржханд

Зусланд амрагч хүүхдүүдийн сэтгэл ханамж МУБИС-БОСС НА 3-р

курс

45. Оюун-Эрдэнэ

Насанд хүрээгүй этгээдэд оногдуулсан

хорих ял эдлүүлэх ажиллагааны

өнөөгийн байдал, чиг хандлага

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 411-р анги

46. Б.Өнөрболд Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх ойлголт, түүнийг нэмэгдүүлэх боломж

МУБИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны

Сургууль

47. Г.Саранхүү Төвлөрсөн асрамжаас хувилбарт үйлчилгээрүү: асрамж халамжийн төвд амьдарч буй хүүхдийн давуу чанар

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн

газар 48. Г.Сумъяабаатар Гэр бүлийн харилцааны өнөөгийн төрх,

хүүхдэд хандах хандлага Архангай аймгийн ГБХЗХГазар

49. Б.Сүхбат Хүүхдийн хөгжлийн орчин, нөлөө ба цахим тоглоомын эмгэгтэй болоход нөлөөлөх нийгэм сэтгэлзүйн хүчин зүйлс

СБД дэх Цагдаагийн 1-р хэлтэс 5-р хороо

Page 157: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

157

50. Б. Сүх-Очир Хөдөлмөр эрхэлдэг хүүхэдтэй ажиллах боловсролын нийгмийн ажилтны үйл ажиллагаанд хийсэн судалгаа, тулгамдаж буй бэрхшээл

Олон улсын Улаанбаатар Их

сургууль

51. Т.Тунгалаг Хүүхдийн зуслан-хөгжлийн төв болох нь ОУ-ын Хүүхдийн

“Найрамдал” цогцолбор

52. Б.Тамир Б.Ариунсанаа

Хүүхдийн байгууллагын түүхэн замнал ба монгол хүүхдийн хөгжил Сэлэнгэ аймаг Сайхан

сум

53. Т. Төмөр-Очир Хараа хяналтгүй хүүхдэд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээний төрөл хэлбэр, олон улсын туршлага

Хууль зүй, дотоод хэргийн яамны ХШҮДАГ

54. Ц.Түвшинтөгс Монгол хүүхэд: Гэр бүл дэх хүүхдийн хөгжил

МУ-ын Гавъяат багш

55. Б. Ууганбаяр “Миний гэр бүл”, “Миний ертөнц”, “Хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн арга зүй” цаашид хэрэгжүүлэх арга зам

Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд,

залуучуудын хөгжлийн хэлтэс

56. Э. Ундармаа Орчин цагт хүүхдийг төдөвшүүлэхэд үндэсний өв соёл, уламжлалыг ашиглах нь

СБД-дэх цагдаагийн 1-р хэлтэс

57. Х.Уранчимэг Ном хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх МУБИС-БоСС оюутан

58. Б.Үржинханд Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан ба орчин цаг

Сэлэнгэ аймгийн Мандал сум дах

Цагдаагийн хэлтэс

59. М. Хишиг-Ундрах А. Баярхүү

Өсвөр насны хүүхдийн үерхэл, нөхөрлөлийн онцлогийг судалсан нь Сэтгэл зүй, тархи

судлалын төв

60. Б.Хашчулуу Хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эмгэгт нөлөөлж буй хүчин зүйл, шийдвэрлэх гарц

БЗД-ийн Тэргүүний 97-р сургууль

61. У. Хоролхүү Өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтийн талаарх ойлголт хандлагыг судалсан нь

МУБИС-БоСС НААЗТ

62. Г.Хэрлэнтуул Зорилтот бүлгийн хүүхдийн сэтгэл зүйн онцлог түүнтэй ажиллах арга зүй

Дорнод аймгийн засаг даргын дэргэдэх Гэр

бүл, хүүхэд, залуучуудын хагжлийн

газар 63. Ч.Хулан Хүүхдийн төлөвшил ханлагад цахим

орчны сөрөг нөлөө, үүнийг засан сайжруулах арга зам

Баянгол дүүргийн “Гэр бүл, хүүхэд,

залуучуудын хөгжлийн хэлтэс

64. Ж. Цогбаяр Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн эрхзүйн байдлын тулгамдсан асуудал

БЗД дэх Цагдаагийн 3-р хэлтэс

Page 158: ӨМНӨХ ҮГ - fcy.gov.mn · хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахын

158

65. Ө. Цэцэгмаа Д. Гэрэлт-Оюун

Зорилтот бүлгийн хүүхдүүдийн хөгжих боломж

Завхан аймаг Тэс сум БДС

66. Б. Эрдэнэхүү Хүүхдийн хөгжлийн орчин, нөлөө(дуу чимээ, ачаалал, цахим хэрэглээ, хүүхэд харах үйлчилгээ, зуслан)

СБД-ийн Цагдаагийн 1-р хэлсийн 1-р хороо

67. Л.Энхжаргал Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан ба орчин цаг НХЖХ тасаг

68. Орхон аймаг дахь цагдаагийн газар

Хүүхдийн хөгжил, оролцоо Орхон аймаг дахь цагдаагийн газар

69. Д. Оюунцэцэг Р. Отгонсайхан

Хүүхдийн төв сувиллын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тулгамдсан асуудал

Хүүхдийн төв сувилал