14
ОРОН НУТАГ ДАХ ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ Б. Отгонцэцэг ХИС-ийн ГХСС-ийн НААЗ тэнхимийн багш, [email protected] Б. Цэндхорлоо Ховд аймгийн БОЭТ-ийн ЭЖЭЭТасгийн эх баригч, бага эмч Г. Нямдаваа ХИС-ийн ГХСС-ийн СХУСС-ын тэнхимийн багш, [email protected] ТАЛАРХАЛ Энэхүү илтгэлд ашигласан судалгааны мэдээллийг цуглуулахад дэмжлэг үзүүлсэн Ховд их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн Нийгмийн ажилтны II ангийн оюутан Б.Солонго, Б.Батболд, Д.Болортуяа, Л.Ууганцэцэг, Б.Соёл-Эрдэнэ, Б.Батнасан, Нийгмийн ажилтны IV ангийн оюутан Д.Отгонсүх, Б.Жаргалсайхан, Ховд аймгийн Нийгмийн Халамж Үйлчилгээний Хэлтсийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д.Түнжээ, БОЭТ-ийн эмч нарт талархал илэрхийлье. Судалгааны үндэслэл: Сүүлийн 15 гаруй жилийн байдлаар хүн амын тооллогын дүнгээр манай улсын хүн амын 35-40 орчим хувийг залуучууд тогтмол эзэлж ирсэн. Энэ нь хоёр талтай ойлголтыг өөртөө агуулж байна гэж хэлж болох юм. Нэг талаас, хүн амын томоохон хэсгийг эзэлж байгаагийн хувьд энэ бүлэг рүү чиглэсэн төрийн дэмжлэг, бодлого, үйл ажиллагаа, анхаарал зайлшгүй шаардлагатай гэдгийг, нөгөө талаас, бусад хөгжиж байгаа орнуудын нэгэн адил улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, боломж, нөөцтэй холбоотойгоор залуучуудад эрүүл мэндийн үйлчилгээ авах, хөдөлмөр эрхлэх, хангалттай цалин хөлс авах, нийгмийн амьдралд тэгш оролцох, өөрийн дуу хоолой, санал бодлоо илэрхийлж чадахгүй байх зэрэг тулгамдсан асуудлууд оршиж байгаа гэдгийг илэрхийлэн харуулж байгаа билээ. Нэгэнт тулгамдсан асуудлууд оршиж байна гэдэг нь түүнийг судлан өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх зайлшгүй хэрэгцээ шаардлагыг нөхцөлдүүлж байна. Түүнчлэн хүн юуны өмнө эрүүл саруул байж, хөдөлмөр эрхэлснээр өөрийн анхдагч хэрэгцээгээ хангаснаар дараа дараагийн шатны хэрэгцээгээ хангах нөхцөл боломж бүрдэх юм гэж үзсэний үндсэн дээр орон нутгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн асуудлыг тусгайлан судалсан нь бидний энэ удаагийн судалгааны ажлын онцлог болж байна. Судалгааны зорилго, зорилт:

ТАЛАРХАЛ - fcy.gov.mn · PDF fileболох шинжлэх ухааны тухайд хүний бие физиологийн онцлог, сэтгэл зүйн хөгжил

  • Upload
    vantram

  • View
    235

  • Download
    6

Embed Size (px)

Citation preview

Page 1: ТАЛАРХАЛ - fcy.gov.mn · PDF fileболох шинжлэх ухааны тухайд хүний бие физиологийн онцлог, сэтгэл зүйн хөгжил

ОРОН НУТАГ ДАХ ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА

ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ

Б. Отгонцэцэг ХИС-ийн ГХСС-ийн НААЗ тэнхимийн багш,

[email protected] Б. Цэндхорлоо

Ховд аймгийн БОЭТ-ийн ЭЖЭЭТасгийн эх баригч, бага эмч

Г. Нямдаваа ХИС-ийн ГХСС-ийн СХУСС-ын тэнхимийн багш,

[email protected]

ТАЛАРХАЛ

Энэхүү илтгэлд ашигласан судалгааны мэдээллийг цуглуулахад дэмжлэг үзүүлсэн

Ховд их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн Нийгмийн ажилтны II ангийн оюутан

Б.Солонго, Б.Батболд, Д.Болортуяа, Л.Ууганцэцэг, Б.Соёл-Эрдэнэ, Б.Батнасан, Нийгмийн

ажилтны IV ангийн оюутан Д.Отгонсүх, Б.Жаргалсайхан, Ховд аймгийн Нийгмийн Халамж

Үйлчилгээний Хэлтсийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д.Түнжээ, БОЭТ-ийн эмч

нарт талархал илэрхийлье.

Судалгааны үндэслэл:

Сүүлийн 15 гаруй жилийн байдлаар хүн амын тооллогын дүнгээр манай

улсын хүн амын 35-40 орчим хувийг залуучууд тогтмол эзэлж ирсэн. Энэ нь хоёр

талтай ойлголтыг өөртөө агуулж байна гэж хэлж болох юм. Нэг талаас, хүн амын

томоохон хэсгийг эзэлж байгаагийн хувьд энэ бүлэг рүү чиглэсэн төрийн дэмжлэг,

бодлого, үйл ажиллагаа, анхаарал зайлшгүй шаардлагатай гэдгийг, нөгөө талаас,

бусад хөгжиж байгаа орнуудын нэгэн адил улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил,

боломж, нөөцтэй холбоотойгоор залуучуудад эрүүл мэндийн үйлчилгээ авах,

хөдөлмөр эрхлэх, хангалттай цалин хөлс авах, нийгмийн амьдралд тэгш оролцох,

өөрийн дуу хоолой, санал бодлоо илэрхийлж чадахгүй байх зэрэг тулгамдсан

асуудлууд оршиж байгаа гэдгийг илэрхийлэн харуулж байгаа билээ.

Нэгэнт тулгамдсан асуудлууд оршиж байна гэдэг нь түүнийг судлан

өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх зайлшгүй хэрэгцээ шаардлагыг

нөхцөлдүүлж байна. Түүнчлэн хүн юуны өмнө эрүүл саруул байж, хөдөлмөр

эрхэлснээр өөрийн анхдагч хэрэгцээгээ хангаснаар дараа дараагийн шатны

хэрэгцээгээ хангах нөхцөл боломж бүрдэх юм гэж үзсэний үндсэн дээр орон

нутгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн асуудлыг тусгайлан

судалсан нь бидний энэ удаагийн судалгааны ажлын онцлог болж байна.

Судалгааны зорилго, зорилт:

Page 2: ТАЛАРХАЛ - fcy.gov.mn · PDF fileболох шинжлэх ухааны тухайд хүний бие физиологийн онцлог, сэтгэл зүйн хөгжил

Уг судалгаа нь орон нутаг дахь залуучуудын хөдөлмөр эрхлэлт ба эрүүл мэндийн

асуудлаарх залуучуудын үзэл бодол хийгээд бодит байдлыг харьцуулан,

тулгамдсан асуудлыг тодорхойлж, хэрхэн шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох

зорилго дэвшүүлсэн. Уг зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно.

Үүнд:

Орон нутаг дахь залуучуудын хөдөлмөр эрхлэлт ба эрүүл мэндийн өнөөгийн

нөхцөл байдлын талаар сонгон авсан зорилтот бүлгийн хүрээнд судалгаа,

дүн шинжилгээ хийх

Сонгон авсан асуудлаар орон нутагт өнөөгийн байдал ямар байгааг судлан

тодорхойлох

Судалгааны мэдээлэлд тулгуурлан орон нутагт залуучуудын хөдөлмөр

эрхлэлт ба эрүүл мэндийн асуудал, түүний шалтгаан нөхцөл зэргийг судлан

тодорхойлох

Судалгааны үр дүнд тулгуурлан дүгнэлт, зөвлөмж боловсруулах

Судалгааны зорилтот бүлэг:

Судалгааны зорилтот бүлэг нь Ховд аймгийн төв Жаргалант сумын, мөн сум орон

нутгаас түр орж ирсэн хөдөлгөөнт хүн амын нэг хэсэг болох залуучууд, Ховд

аймгийн хүн амд хөдөлмөрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг

байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд байна.

Судалгааны нэр томъёо:

“Орон нутаг дахь залуучуудын хөдөлмөр эрхлэлт ба эрүүл мэндийн асуудал”

судалгааны ажлын хүрээнд дараах үндсэн ойлголт, нэр томъёог баримтлан

ажиллав. Үүнд:

“Залуучууд” гэдэгт:

Хүний насны ангилал тэр дундаа залуу хүн гэдэгт хэн орох талаар нэгэн мөр

тогтсон ойлголт хомс байна. Бидний баримтлах хамгийн боловсронгуй хэлбэр

болох шинжлэх ухааны тухайд хүний бие физиологийн онцлог, сэтгэл зүйн хөгжил

төлөвшил, түүнээс улбаалан нийгэмд эзлэх байр суурь, үзэл бодлын төлөвшил

зэрэгт тулгуурлан харилцан адилгүй тогтоосон байдаг байна.

Бидний энэ удаагийн судалгаанд залуу насны ангиллыг гаргахдаа доод

хязгаар нь бие бялдрын хувьд тодорхой шалгуурыг хангаж, нийгмийн харилцаанд

тодорхой хэмжээний эрх, үүрэгтэйгээр оролцож эхлэх боловч оюун сэтгэлгээний

хувьд бүрэн төлөвшиж эхлээгүй байх үеэс эхлүүлээд дээд хязгаар нь бүх талаараа

бүрэн боловсорсон бие хүн болох хоорондох хүний амьдралын мөчлөгийг

хамруулан тогтоохыг зорилоо.

Page 3: ТАЛАРХАЛ - fcy.gov.mn · PDF fileболох шинжлэх ухааны тухайд хүний бие физиологийн онцлог, сэтгэл зүйн хөгжил

МУ-ын зарим судлаачдын ангилал, Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар

толь” зэрэгт орь залуу нас, залуу нас гэсэн ангилалд нийтэд нь 18-35 насныхныг

хамруулсан байна. Мөн МУ-ын Үндсэн хуульд 18 наснаас эхлэн хүн сонгох,

сонгогдох эрхээ эдэлж, төрийг удирдах үйл хэрэгт оролцохыг заасан бол Иргэний

хуульд 18 наснаас иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болохыг, харин

хөдөлмөрийн эрх зүйд 14-18 насанд бусдын дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн

харилцаанд орох эрх үүсэж болохыг тус тус заасан байна. Мөн МУ-д үйл

ажиллагаа явуулж байгаа төрийн бус, олон нийтийн залуучуудын байгууллагуудын

гишүүнчлэлийн насны дээд хязгаарыг 35-аар тогтоох нь түгээмэл байна.

Ингээд энэхүү судалгааны ажлын хүрээнд залуу хүн гэдэгт 18-35 насныхныг

хамруулан ойлгох нь зүйтэй гэж үзлээ.

Судалгааны хязгаарлалт:

Судалгааны ажлын хүрээнд Ховд аймгийн хэмжээгээр 18-35 насны

залуучуудыг судалгаанд хамруулах нь судлаачийн болон судалгааны ажлын хүчин

зүйлстэй холбоотойгоор боломжгүй тул Ховд аймгийн Жаргалант сумаар, мөн

ерөнхий боловсролын сургуульд суралцагчдыг бодвол бие даах талаар

харьцангуй шат ахисан үе гэж үзэн 20-35 насаар судалгааны ажлын зорилтот

бүлгийг хязгаарлалаа.

Судалгааны арга зүй: Уг судалгааны ажлын хүрээнд дараах арга зүйг хэрэглэв.

Бичиг баримтын судалгаа:

Залуучуудын асуудлаарх олон улсын болон дотоодын холбогдох хууль, эрх зүйн

актууд, туршлагууд, баримт бичгүүдийг судлах, дүн шинжилгээ хийх замаар тухайн

асуудлын онол арга зүйн үндэслэлийг тодорхойлно. Үүнд:

Бичиг баримт:

Залуучуудын хөдөлмөрийн болон эрүүл мэндийн асуудалд холбогдох хүчин

төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн актууд

Уг асуудлаар аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ямар үйл ажиллагаа

явуулахаар хэрхэн тусгасан байдал, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл

мэндийн асуудлаар орон нутагт хэрэгжүүлж буй хөтөлбөр, стратеги

Залуучуудын илтгэлд холбогдох болон бусад асуудлуудаар байгууллага,

судлаачдын хийсэн судалгааны тайлан, мэдээлэл;

Статистикийн мэдээ;

Судалгаанд хамрагдах аймаг, сумын мэдээллийн сан

Судалгаанд хамрагдах байгууллагуудын мэдээллийн сан

Тоон судалгаа:

Page 4: ТАЛАРХАЛ - fcy.gov.mn · PDF fileболох шинжлэх ухааны тухайд хүний бие физиологийн онцлог, сэтгэл зүйн хөгжил

- Анкетын судалгаа:

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн нөхцөл байдал, шалтгаан, эерэг

ба сөрөг тал, энэ талаарх залуучуудын санаа бодлыг судлах зорилго бүхий 28

асуулт бүхий анкетаар залуучуудаас судалгаа авав.

Чанарын судалгаа:

- Ганцаарчилсан ярилцлага:

Ярилцлагын асуултуудыг ярилцлага хийх удирдамжийн хамт тусгайлан

боловсруулсан бөгөөд ганцаарчилсан ярилцлагыг ихэвчлэн дагнасан.

Ганцаарчилсан ярилцлагад Ховд аймагт хөдөлмөрийн болон эрүүл мэндийн

үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд, хувийн

хэвшлийн байгууллагуудын мэргэжилтнүүд хамрагдсан.

- Ажиглалтын арга:

Судалгааны зорилтот бүлгээс судалгаа авах, холбогдох байгууллагуудаас

мэдээлэл авч ажиллах хугацаанд судалгааны багийн гишүүн бүр тухайн асуудлын

өнөөгийн байдал, орчин нөхцлийг судлах зорилгоор тус бүртээ ажиглалт хийсэн.

Судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн нь:

Судалгааны мэдээллийг социологийн судалгааны түгээмэл аргуудыг

(анкетийн, ажиглалтын, ярилцлагын) хослуулан ашиглаж, анкетийн мэдээллийн

боловсруулалтад SPSS программ ашигласнаас гадна, энэ чиглэлээр өмнө

хийгдсэн судалгааны материал, эх сурвалжид дүн шинжилгээ хийх, харьцуулах,

замаар судалгааны үр дүнг нэгтгэсэн болно. Чанарын судалгааны мэдээллийг

энгийн нэгтгэлийн аргаар боловсруулж, судалгааны тайланд шигтгээ, зураг

хэлбэрээр оруулав.

Судалгаанд оролцогчдын хувийн мэдээлэл:

Судалгаанд хамрагдсан залуучуудын насны байдлыг авч үзвэл 20-25

насныхан 49 буюу 42.2%, 26-30 насныхан 39 буюу 33.6%, 31-35 насныхан 28 буюу

24.1%, хүйсийн хувьд эрэгтэй 57 буюу 49.1%, эмэгтэй 59 буюу 50.9% байна.

Судалгаанд хамрагдагчдыг боловсролын байдлаар нь авч үзвэл:

Хүснэгт 1. Судалгаанд оролцогчдын боловсрол

Давтамж Хувь

Дээд 63 54.3

Тусгай дунд 9 7.8

Бүрэн дунд 31 26.7

Бүрэн бус дунд 7 6.0

Бага 3 2.6

Боловсролгүй 3 2.6

Page 5: ТАЛАРХАЛ - fcy.gov.mn · PDF fileболох шинжлэх ухааны тухайд хүний бие физиологийн онцлог, сэтгэл зүйн хөгжил

Судалгаанд хамрагдагчдыг амьдардаг газраар нь авч үзвэл аймгийн төвд 99

буюу 85.3%, хөдөө, орон нутгаас ирсэн 17 буюу 14.7%, харин ажил эрхлэлтийн

байдлаар нь авч үзвэл:

Зураг 1. Судалгаанд оролцогчдын ажил эрхлэлтийн байдал

Судалгаанд оролцогчдыг мэргэжилтэй эсэхээр нь авч үзвэл мэргэжилтэй 92

буюу 79.3%, мэргэжилгүй 24 буюу 20.7%, мэргэжлийн байдал нь багш дийлэнх нь

байсан бол тусгай дунд мэргэжилд эмэгтэйчүүдийн хувьд тогооч, эрэгтэйчүүдийн

хувьд барилгын мэргэжил дийлэнх нь байна.

Харин гэрлэлтийн байдлаар нь авч үзвэл гэрлэсэн 55 буюу 47.4%, гэрлээгүй

61 буюу 52.6% байгаа ба гэрлэсэн залуучуудын ам бүлийн гишүүдийн хувьд

хамгийн багадаа 2 байгаа бол дээд тал нь 8 байна.

Судалгаанд оролцогчдын өрхийн орлогын байдлыг авч үзвэл:

Хүснэгт 2. Оролцогчдын өрхийн орлогын байдал

Давтамж Хувь

Орлогогүй 20 17.2

192.000-аас доош 9 7.8

192.000-350.000 24 20.7

351.000-550.000 20 17.2

551.000-750.000 18 15.5

751.000-1 сая хүртэл 9 7.8

1 саяас дээш 16 13.8

Орлогогүй гэсэн оролцогчдын тухайд боловсролын түвшин доогуур, мэргэжилгүй

залуучууд байгаа бол 1 саяас дээш орлоготой гэсэн залуучууд нь ихэвчлэн уул

уурхайн салбарт ажиллаж байгаа, харин дундаж орлоготой нь гол төлөв багш нар,

эдийн засагч, мөн тогооч барилгын мэргэжлийн залуучууд байна.

Залуучуудын хөдөлмөрийн асуудлаарх оролцогчдын байр суурийг

тодорхойлох асуултууд:

Таны бодлоор залуучуудын хувьд дараах асуудлуудаас хамгийн чухал нь аль вэ

гэсэн асуултанд оролцогчид хэрхэн хариулсан байдлыг авч үзвэл:

Хүснэгт 3. Ямар асуудлыг чухалчлах байдал

Давтамж Хувь

Эрүүл мэнд 42 36.2

22 27 21

3 11

32

Page 6: ТАЛАРХАЛ - fcy.gov.mn · PDF fileболох шинжлэх ухааны тухайд хүний бие физиологийн онцлог, сэтгэл зүйн хөгжил

Хөдөлмөр эрхлэлт 28 24.1

Чанартай боловсрол 13 11.2

Амьдрах дадал, чадвар 10 8.6

Бүгд 22 19.0

Хэлж мэдэхгүй байна 1 .9

Орон нутагт залуучууд хөдөлмөр эрхлэх боломж хэр байна вэ гэсэн асуултанд

оролцогчид хэрхэн хариулсан байдлыг авч үзвэл:

Хүснэгт 4. Хөдөлмөр эрхлэх боломж

Давтамж Хувь

Залуучууд санаачлагатай байж чадвал бүрэн боломжтой 38 32.8

Залуучууд санаачлагатай хандлаа ч боломж нь алга 50 43.1

Хэлж мэдэхгүй байна 28 24.1

Хариултын эхний хувилбарын тухайд дээд боловсролтой, мэргэжилтэй, дунджаас

дээгүүр орлоготой залуучууд сонгосон байгаа бол санаачлагатай хандлаа ч

боломж нь алга гэж ажилгүй, мөн доогуур орлоготой залуучууд гол төлөв сонгосон

байна.

Харин ажилд орохдоо хамгийн түрүүнд юуг харгалзаж үзэх вэ гэсэн асуултанд

оролцогч залуучууд хэрхэн хариулсан байдлыг авч үзвэл:

Хүснэгт 5. Ажилд орохдоо харгалзах зүйлс

Давтамж Хувь

Ажлын нөхцөл 22 19.0

Цалин хангамж 30 25.9

Хөгжих, дэвших боломж 27 23.3

Мэргэжлийн дагуу байх 21 18.1

Бусад 1 .9

Ажил олдож л байвал ямар ч хамаагүй 15 12.9

Нийт 116 100.0

Нийт оролцогчдын 86% нь ажилд орохдоо ямар нэгэн хэмжээгээр шалгуур тавьж

хандана гэх ба үүнийг боловсрол, мэргэжлийн байдлаар нь харьцуулан авч үзвэл

дээд боловсролтой, мэргэжилтэй залуучуудын тухайд илүүтэй цалин хангамж,

хөгжих боломжийг харгалзаж үзэх нь харагдаж байна.

Хэдэн төгрөгний цалинтай ажил хүсэж байна вэ гэсэн асуултанд оролцогчид

хэрхэн хариулсан байдлыг авч үзвэл:

Зураг 2. Хэдэн төгрөгний цалинтай ажил хүсэж байгаа болох

500.000

хүртэл

501.000-1

сая хүртэл

1 саяас дээш

500.000 хүртэл 501.000-1 сая хүртэл 1 саяас дээш

Page 7: ТАЛАРХАЛ - fcy.gov.mn · PDF fileболох шинжлэх ухааны тухайд хүний бие физиологийн онцлог, сэтгэл зүйн хөгжил

Залуучуудын аль салбарт ажиллах хүсэлтэй байгааг хэрхэн хариулсан

байдлаар нь авч үзвэл төрийн байгууллагад гэж 68 буюу 58.6%, хувийн салбарт

гэж 8 буюу 6.9%, аль нь ч хамаагүй гэж 39 буюу 33.6% нь тус тус хариулсан байна.

Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажил хайж буй иргэдийн бүртгэлд

бүртгэлтэй эсэх гэсэн асуултанд хэрхэн хариулсан байдлыг хөдөлмөр эрхлэлтээр

нь харьцуулан авч үзэхэд хөдөлмөр эрхэлж буй иргэдийг эс тооцвол хөдөлмөр

эрхэлдэггүй залуучуудын 80 гаруй хувь нь бүртгэлгүй гэж хариулсан байгаа нь

өөрсдийнх нь хөдөлмөр эрхлэлтийн асуудалд хандах хандлага нь нэлээд сул

байгааг харуулж байна.

Төрөөс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар авч хэрэгжүүлж

буй бодлого, арга хэмжээний талаар хангалттай мэдэх эсэх талаарх асуултанд

хэрхэн хариулсан байдлыг авч үзвэл:

Хүснэгт 6. Бодлого, арга хэмжээний талаар хэр мэдэх

Хөдөлмөрийн Эрүүл мэндийн

Давтамж Хувь Давтамж Хувь

Хангалттай мэднэ 15 12.9 15 12.9

Төдийлөн хангалттай биш, ер нь дунд зэрэг 58 50.0 71 61.2

Мэдэхгүй байна 43 37.1 30 25.9

Нийт 116 100.0 116 100.0

Мөн энэ асуултанд хариулсан байдлыг боловсролоор нь харьцуулан авч үзэхэд

аль ч түвшний боловсролтой залуучуудын хувьд мэдээллийг хангалттай авч

чадахгүй байна гэж хариулсан байна. Хариулсан байдлаас харахад аль аль

чиглэлээр нь хангалттай биш, мэдэхгүй гэж 85 гаруй хувь нь хариулсан байгаа нь

энэ талаарх мэдээллийн хүртээмж төдийлөн хангалттай байж чадахгүй байгааг

харуулж байна.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого, арга хэмжээний

талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ гэсэн асуултанд оролцогчид хэрхэн

хариулсан байдлыг авч үзвэл:

Хүснэгт 7. Мэдээлэл авдаг эх сурвалж

Хөдөлмөрийн Эрүүл мэндийн

Давтамж Хувь Давтамж Хувь

Өдөр тутмын сонин, хэвлэл 9 7.8 7 6.0

Телевиз, радио 66 56.9 59 50.9

Орон нутгийн чиглэлийн байгууллагууд 1 .9 7 6.0

Хүмүүсийн амнаас 23 19.8 21 18.1

Бусад 5 4.3 9 7.8

Тийм мэдээлэл авч чаддаггүй 12 10.3 13 11.2

Total 116 100.0 116 100.0

Ер нь нийгмийн салбарын бусад судалгаануудаас харж байхад аль ч насны

хүмүүсийн мэдээлэл авах гол суваг телевиз байсаар ирсэн нь харагддаг. Тэгвэл

Page 8: ТАЛАРХАЛ - fcy.gov.mn · PDF fileболох шинжлэх ухааны тухайд хүний бие физиологийн онцлог, сэтгэл зүйн хөгжил

залуучуудын тухайд мөн л мэдээлэл авах гол суваг нь телевиз гэдэг нь харагдаж

байна.

Орон нутаг дахь залуучуудын дундах ажилгүйдлийн шалтгааныг оролцогчид

хэрхэн тодорхойлсон байдлыг авч үзвэл:

Хүснэгт 8. Ажилгүйдлийн шалтгаан

Давтамж Хувь

Залуучуудын чадвар ажлын байрны шаардлагад нийцдэггүй 13 11.2

Чанаргүй боловсрол эзэмшсэн 12 10.3

Хөдөлмөрийн зах зээлд эрэлтгүй мэргэжил эзэмшсэн 14 12.1

Ажлын байр байхгүй 55 47.4

Залуучуудын дунд залхуурал, бэлэнчлэх сэтгэлгээ их байгаа 6 5.2

Бусад 10 8.6

Хэлж мэдэхгүй байна 6 5.2

Нийт 116 100.0

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд ямар арга хэмжээ, үйл

ажиллагаа шаардлагатай байгааг оролцогчдын 60 шахам хувь нь тодорхой

саналуудыг гаргасан ба эдгээрийг агуулгаар нь тоймлон авч үзвэл:

Ажлын байрыг нээлттэй байлгаж, ил тод шударга шалгаруулалт явуулах,

хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, цалин хөлсийг нэмэх

Ажлын байрыг нэмэгдүүлэх, залуучуудад зориулсан хөнгөлөлттэй зээл,

хувиараа хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа шаардлагатай

байна.

Олон нийтийн оролцоог сайжруулж, ажлын байрны мэдээлэл солилцох,

чөлөөтэй сонголт хийх боломжийг бүрдүүлэх

Мэргэжил сонголтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулах,

мэргэжлийн боловсролын чанарын асуудалд анхаарах

Залуучуудад хүрч ажиллах, төрийн бодлого шийдвэр иргэд рүүгээ чиглэсэн

баймаар байна.

Ховд аймгийн Хөдөлмөрийн зах зээл, харилцааны өнөөгийн байдлыг

статистик мэдээлэлд тулгуурлан тодорхойлсон нь:

Ховд аймагт хөдөлмөрийн асуудал хариуцсан Хөдөлмөрийн хэлтэс бие даасан

статустайгаар 2016 оны 9 сар хүртэл 4 жилийн турш үйл ажиллагаа явуулсан. Энэ

хугацаанд төрөөс хөдөлмөрийн талаар баримтлах бодлого хөтөлбөрийг

хэрэгжүүлэн ажилласан ба тус хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2016 оны

байдлаар дараах байдалтай байна.

Хүснэгт 9. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өнөөдрийн байдлаар

Бүртгэлтэй залуучуудын тоо 1434

Хүйсээр 1. Эр - 642 2. Эм - 792

Боловсролоор 1. Дээд - 519 2. Тусгай дунд - 51

Page 9: ТАЛАРХАЛ - fcy.gov.mn · PDF fileболох шинжлэх ухааны тухайд хүний бие физиологийн онцлог, сэтгэл зүйн хөгжил

3. Бүрэн дунд - 642 4. Бүрэн бус дунд - 102 5. Бага - 53 6. Боловсролгүй - 16

Харьяаллаар 1. Аймгийн төв - 712 2. Сум орон нутаг - 722

Жилдээ санал болгосон ажлын байранд зуучлагдан орсон тохиолдлыг сүүлийн 3

жилээр авч үзвэл:

Хүснэгт 10. Ажлын байранд зуучлагдсан тохиолдол сүүлийн 3 жилээр

Он

Тухайн орон тоонд ажиллах хугацаагаар нь

Нийт

Зонхилох салбараар нь

Байнгын Түр Улирлын Боловсруулах Барилга Зам тээвэр ХАА

2013 1620 364 436 2420 25.7% 24.4% 12.3%

2014 1308 184 426 1918 14.7% 24.8% 18.9%

2015 621 278 314 1213 30.4% 12.4% 12.0% 10.2%

Ер нь ажлын байрны санал ирсэн байдлыг харахад хувийн хэвшлийн

байгууллагуудаас ирсэн саналууд зонхилж байна.

Ер нь ажлын байрны онцлог, шаардлагуудад дүн шинжилгээ хийж үзэхэд

Хөдөлмөрийн зах зээлд гарч буй ажлын байрнууд нь нэг бол нягтлан-хятад хэлтэй

гэх зэргээр ажил олгогчийн зүгээс өндөр ур чадвар шаарддаг, эсвэл цалин

багатай, ажлын цаг урттай туслах ажил ихэвчлэн байна. Энэ нь тухайн ажлын

байрны нөхцөл, мэргэжлийн дагуух байх, цалин хөлс гайгүй байх, ажлын өдрийн

үргэлжлэх хугацаа хөдөлмөрийн хуулийн дагуу байх гэсэн нийтлэг шаардлагуудыг

тавьдаг ажилгүй бүртгэлтэй залуучуудын хэрэгцээ шаардлагатай зөрөлддөг болох

нь харагдаж байна.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төр, орон нутгаас авч

хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд 2015, 2016 онд

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” Засгийн газрын хөтөлбөр

хэрэгжсэнийг эс тооцвол өөр дорвитой зүйл байхгүй гэж хэлж болохоор байна.

Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтээс харахад залуучуудад хүртээмж төдийлөн

багатай байсан нь харагдаж байна.

Залуучуудын эрүүл мэндийн асуудлаарх оролцогчдын байр суурийг

тодорхойлох асуултууд:

Та өөрийн эрүүл мэндийн байдлыг хэрхэн үнэлж байна вэ гэсэн асуултанд

хариулсан байдлыг авч үзвэл:

Зураг 3. Өөрийн эрүүл мэндийн байдалд өгсөн үнэлгээ

Page 10: ТАЛАРХАЛ - fcy.gov.mn · PDF fileболох шинжлэх ухааны тухайд хүний бие физиологийн онцлог, сэтгэл зүйн хөгжил

Оролцогчдын 70 гаруй хувь нь өөрийн эрүүл мэндийн байдлыг маш сайн гэж

үнэлсэн байна. Энэ нь нэг талаас, өөрсдийнх нь хариулсан байдлаас харахад

өөрийн эрүүл мэндийн байдалд итгэлтэй байгаа мэт харагдавч нөгөө талаас,

эмнэлгийн байгууллагын ажилтны ярианаас харахад залуучуудын эрүүл мэнддээ

анхаардаггүй байдлын илрэл байж болох талтайг харуулж байна.

Хэзээ эмнэлэгт ханддаг талаарх оролцогчдын хариултыг авч үзвэл:

Давтамж Хувь

Өвдсөн үедээ л ханддаг 92 79.3

Толгой өвдөх, халуурах зэрэгт өөрөө мэдээд эм уучихдаг учраас хандах шаардлагагүй

8 6.9

Өвдөөгүй ч тогтмол ханддаг 7 6.0

Ер нь хандаж байгаагүй 9 7.8

Total 116 100.0

Өвдөөгүй ч тогтмол ханддаг гэсэн 6%-ийг эс тооцвол бусад нь бүгд буруу

хандлага, дадал болох нь харагдаж байна. Энэхүү асуултанд хариулсан байдлыг

хүйсээр нь харьцуулан авч үзвэл эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль аль нь ихэнхдээ

өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг нь харагдаж байна. Мөн эм, эмийн бүтээгдэхүүн

худалдан борлуулдаг гол байгууллага болох эмийн сангийн ажилтантай ярилцлага

хийхэд эмийн санд хуладаалагдаж буй эмийн хамгийн хямд нь 200 төгрөг, хамгийн

үнэтэй нь 200.000-аас дээш байна. Хамгийн гүйлгээтэй эмийн тоонд 200-1000

төгрөгний хооронд хэлбэлзэх өргөн хэрэглээний эмүүд, улирлын байдалтай

холбоотойгоор ханиадны, амьсгалын замын өвчлөлийн гэх мэтийн эмүүд орох ба

энэ нь иргэд өөрсдийн дураар, бусдаас сонссон туршлагаар энэ асуудалд

ханддагтай ихээхэн холбоотой юм.

Харин орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээ авахад тулгамдаж буй асуудлаар

эрүүл мэндийн даатгал гэж 24 буюу 20.7%, мөнгө санхүүгийн асуудал гэж 40 буюу

маш сайн

18%

ер нь сайн

53%

дунд зэрэг

17%

муу

4%

маш муу

8%

маш сайн ер нь сайн дунд зэрэг муу маш муу

Хүн амын бусад бүлгийнхнээ бодвол залуучууд буюу одоо та нарын судалгааны

зорилтот бүлэг болоод байгаа 20-35 насныхан өөрсдийн эрүүл мэндэд хамгийн бага

анхаарал тавьдаг хэсэг байгаа. Ер нь өвдөхөөсөө нааш эмнэлэгт барагтай бол хандахгүй

дээ.

БОЭТ-ийн нэгэн эмчийн ярианаас

Page 11: ТАЛАРХАЛ - fcy.gov.mn · PDF fileболох шинжлэх ухааны тухайд хүний бие физиологийн онцлог, сэтгэл зүйн хөгжил

34.5%, хувь хүний мэдлэг, хандлага гэж 12 буюу 10.3%, эмнэлгийн байгууллагын

үйлчилгээний чанар, хүртээмж гэж 17 буюу 14.7%, эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй,

хандлага гэж 13 буюу 11.2%, хэлж мэдэхгүй байна гэж 10 буюу 8.7% нь тус тус

хариулсан байна.

Энэ жилийн эрүүл мэндийн даатгалаа төлсөн эсэхийг нь авч үзвэл хөдөлмөр

эрхэлж буй залуучуудын тухайд өөрөө болон байгууллагатай хамтран төлсөн гэж

байгаа бол хөдөлмөр эрхэлдэггүй залуучуудын хувьд бараг бүгд төлбөрөө төлж

чадаагүй байна.

Орон нутагт залуучуудын дунд ямар өвчлөл хамгийн их байгаа талаарх

оролцогчдын төсөөллийг авч үзвэл 30% нь бэлгийн замын халдварт өвчин гэсэн

бол 41% нь хэлж мэдэхгүй байна гэж хариулсан байна. Энэ талаар мэргэжлийн

эмч нараас асууж ярилцахад залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчин,

тэр дундаа тэмбүү, заг хүйтэн, шээс бэлгийн замын хламид, мөөгөнцөр сүүлийн

жилүүдэд нэлээд өсөх хандлагатай байна гэж хариулсныг эмнэлгийн статиктик

мэдээнээс харахад 2012 онд 552, 2013 онд 432, 2014 онд 401, 2015 онд 361

тохиолдол амбулатори, поликлиник, стационарын тайланд тус тус бүртгэгдсэн

байна.

Судалгаанд оролцогчдын хамгийн сүүлд хэзээ эмнэлэгт үзүүлсэн болохыг авч

үзвэл 40 буюу 34.5% нь 1-3 сарын өмнө, 37 буюу 31.9% нь 6 сараас 1 жилийн

өмнө, 10 буюу 8.6% нь 2-3 жилийн өмнө, 29 буюу 25% нь хэзээ үзүүлснээ сайн

санахгүй байна гэж хариулсан байна. Харин энэ асуултанд хариулсан байдлыг

хүйсээр нь харьцуулан авч үзвэл эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандах байдал нь хагас

жилээс жилийн давтамжтай байгаа нь төрөлттэй холбоотой гэж үзэж болох бол

эмнэлэгт хэзээ үзүүлснээ сайн санахгүй байна гэж хариулсан оролцогчдын

дийлэнх нь эрэгтэйчүүд байна.

Харин хорт зуршлын тухайд архи согтууруулах ундааг 70 гаруй хувь нь, тамхийг 45

гаруй хувь нь их, бага тодорхой хэмжээгээр хэрэглэдэг гэж хариулсан бол

мансууруулах болон сэтгэц нөлөөт эм, бодисын тухайд тодорхой хариулт өгөөгүй

7%-ийг эс тооцвол хэрэглээ байхгүй гэж хариулсан байна.

Залуучуудын эрүүл мэндийг дэмжихийн тулд ямар арга хэмжээ, үйл ажиллагаа

шаардлагатай байгаа талаар оролцогчдын 50 шахам хувь нь тодорхой саналуудыг

гаргасан ба эдгээрийг агуулгаар нь тоймлон авч үзвэл:

Эрүүл мэндийн асуудал нь хувь хүний дадал, чадвар, зөв хандлагатай

холбоотой учраас бага наснаас нь зөв төлөвшүүлж, хөгжүүлэх

шаардлагатай байна.

Page 12: ТАЛАРХАЛ - fcy.gov.mn · PDF fileболох шинжлэх ухааны тухайд хүний бие физиологийн онцлог, сэтгэл зүйн хөгжил

Залуучуудыг, ялангуяа эмзэг бүлгийн залуучуудыг жилд нэг удаа үнэ

төлбөргүй үзлэг оношлогоонд хамруулж байх

Хувийн эмнэлэг, эм, эмийн бүтээгдэхүүн худалдаалдаг эмийн сангуудын

бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өндөр, харилцан адилгүй байгаад анхаарах

Төрийн иргэд рүүгээ чиглэсэн, нэгдсэн бодлогын зохицуулалт шаардлагатай

байна.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын ёс зүй, ур чадварт анхаарах, багийн эмнэлгийг

чадавхижуулах

Олон нийтийг хамарсан лекц, яриа таниулга, уралдаан тэмцээн зэрэг өргөн

хүрээтэй үйл ажиллагаа явуулах

Эрүүл мэндийн даатгалын хэмжээнд дахин анхаарах

Дүгнэлт

Энэхүү судалгааны эцэст орон нутагт залуучууд хөдөлмөр эрхэлж, эрүүл

саруул амьдрах боломж, нөхцөл төдийлөн хангагдаагүй байгаа ба үүнд дараах хэд

хэдэн нөхцлүүд нөлөөлж байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

Залуучуудын эзэмшиж буй мэргэжил хийгээд мэргэжлийн ур чадвар нь

хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцэхгүй байх нь түгээмэл байна.

Залуучуудыг орон нутагт хөдөлмөр эрхлэх боломж бүрдэхгүй байхад

мэдээллийн дутмаг байдал тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

Хэт их дээд боловсролтой мэргэжилтнүүд бэлтгэгдсэн, тэдгээр нь

өөрсдийгөө хар ажил гэж нэрлэгдэх туслах ажил хийх ёсгүй хүн гэж ойлгодог

нь бодит байдалтай нийцдэггүй.

Залуучууд төрийн албанд ажиллах сонирхол ихтэй болсон нь хувийн

хэвшлийн санал болгосон ажлын байрнаас татгалзахад хүргэж байгаа бас

нэгэн шалтгаан болж байна.

Орон нутгийн нэгж байгууллагуудын үйл ажиллагааны хүртээмж, нийтлэг

бус байдалтай холбоотойгоор залуучуудын энэ төрлийн үйлчилгээ авах

боломж нь хязгаарлагдаж байна.

Хувь хүний дадал, чадвар, хандлагатай холбоотойгоор залуучуудын эрүүл

мэндийн асуудал, нөхцөл байдал ихээхэн эмзэг эрсдэлтэй нөхцөлд байна.

Залуучуудын эрүүл мэндийн нөхцөл байдлыг сайжруулах, эрүүл мэндийн

талаар хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад

иргэдэд мэдээлэл хүрдэггүй, дутмаг байдал нөлөөлж байна.

Page 13: ТАЛАРХАЛ - fcy.gov.mn · PDF fileболох шинжлэх ухааны тухайд хүний бие физиологийн онцлог, сэтгэл зүйн хөгжил

Залуучуудын дунд хорт зуршил, тэр дундаа архи, тамхины хэрэглээ

тодорхой хэмжээгээр байгаа нь тэдний эрүүл мэндийн байдалд нөлөөлж

байна.

Орон нутаг дахь залуучуудын дунд төрөл бүрийн өвчлөлүүд тэр дундаа

бэлгийн замын халдварт өвчний тархалт нэлээд байна.

Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр өндөр байдал нь эмзэг бүлгийн,

ажилгүй залуучуудын эрүүл мэнддээ анхаарах, санаа тавихад сөргөөр

нөлөөлж байна.

Ингээд дээрх дүгнэлт дээрээ үндэслэн дараах практик зөвлөмжүүдийг дэвшүүлж

байна.

Залуу хүн гэж хэнийг хэлэх вэ, түүнд хамрагдах насны дээд, доод хязгаарыг

нэг мөр тогтоосон албан ёсны ойлголт ухагдахууныг бий болгох

Дээрх ойлголт, ухагдахуун дээрээ тулгуурлан Үндэсний хөгжлийн цогц

бодлого, Мянганы хөгжлийн зорилтуудтай уялдсан, залуучуудын хөдөлмөр

эрхлэлт, эрүүл мэнд, оролцоо гэхчлэн нийгмийн тулгамдсан асуудлуудыг

шийдвэрлэх дэд бүлгүүд бүхий “Залуучуудын хөгжлийн цогц бодлого”

боловсруулах

Төрөөс авах арга хэмжээ, бодлого, хөтөлбөрийг зорилтот бүлэгтэйгээ

уялдуулах, шат шатны байгууллагуудын хамтын ажиллагаа, нэгж дэх

байгууллагуудын чадавхийн асуудалд анхаарах, хяналт тавьж ажиллах

Залуучуудыг хамруулсан үндэсний хэмжээний том төслүүдийг хэрэгжүүлэх,

үүгээрээ дамжуулан залуучуудыг ажлын байртай болгох, чадваржуулах

Бичил бизнес, ЖДҮ-ийг дэмжих, гадаад, дотоод зах зээлд борлуулалтын

сүлжуу сувгуудыг бий болгох, залуучуудын ийм оролдлогыг дэмжих

Бага хүүтэй зээлийн нөхцлийг дэмжих

Иргэнээ дэмжсэн, иргэнээ чадваржуулах, зөв дадал хандлага төлөвшүүлэх

бодлогыг сургуулийн өмнөх боловсролоос эхлэн шат дараалан хэрэгжүүлэх

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг олон улсын болон үндэсний

хэмжээнд шат дараалан явуулж мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог түүнтэй

уялдуулах

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Баатартогтох Ц., (2012). Нийгмийн шинжлэх ухааны судалгааны арга зүй.

Улаанбаатар.

БОЭТ-ийн поликлиник, амбулатори, стационарын тайлангууд. 2012-2015 он

Page 14: ТАЛАРХАЛ - fcy.gov.mn · PDF fileболох шинжлэх ухааны тухайд хүний бие физиологийн онцлог, сэтгэл зүйн хөгжил

Мягмар О., (2001). Сэтгэл судлал. Улаанбаатар. “Ган принт” ХХК.

Отгонцэцэг Б., Өлзийжаргал С., (2011). “Орон нутаг дахь хүүхэд хамгааллын

өнөөгийн байдал” сэдэвт судалгааны тайлан

Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс. Статистик мэдээ 2013-2015 он

Эрдэнэбаяр Л., (2012). Сэтгэц судлал. Улаанбаатар. “Сэлэнгэпресс” ХХК.