23
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ Байгалийн Ухааны Сургууль Газарзүй-Аялал жуулчлалын танхим Сэдэв : Хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги Гүйцэтгэсэн : ГЗАЖ-2(…………..………..) Шалгасан : (…………….……...)

хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Embed Size (px)

DESCRIPTION

Eruul zov hoololtsgooy

Citation preview

Page 1: хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

Байгалийн Ухааны Сургууль

Газарзүй-Аялал жуулчлалын танхим

Сэдэв : Хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Гүйцэтгэсэн : ГЗАЖ-2(…………..………..)

Шалгасан : (…………….……...)

2013.10.20

Агуулга

Page 2: хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Зорилго , зорилт

Оршил

Хүнс түүний тухай ойлголт

Эрүүл хүнс гэж юу вэ?

Хоол хүнсний илчлэг чанар

Эрүүл хоололтын 10 алхам

Тэжээллэг сайтай хоол идэхийн учир

Сонирхолтой мэдээлэл

Монгол хоол

Дүгнэлт

Ном зүй

Page 3: хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Зорилго

Манай улсад болон бусад дэлхийн улсад гурцагдмал байгаа хоол тэжээл болон хүнсний бусад зүйлсээс үүсэд байгаа хүнсний аюулгүй байдал , хоол хүнсний асуудлаас үүдэлтэй зүрх судас , хоол боловсруулах эрхтэний тогтолцооны алдагдал түүнтэй холбоотой өвчин , таргалалт зэрэг өвчний үүсэх гол шалтгааныг мэдүүлэх.

Зорил

Хоол хүнсний асуудалаас үүсэж байгаа өвчнүүдээс (хоол хүнсний асуудлаас үүдэлтэй зүрх судас , хоол боловсруулах эрхтэний тогтолцооны алдагдал түүнтэй холбоотой өвчин , таргалалт) урьдчилан сэргийлэх. Үүний тулд :

- Яаж зөв хооллох вэ?- Хоолны орц зөв сонгож хэрэглэх- Хүний биед хэрэгтэй шимт бодис , эрдэс бодис , аминдэм дутагдал ,

үлүүдэл болох нь ямар үр дагвартай вэ?- Хоолыг эрүүл мэндэд тустай яаж боловсруулж хэрэглэх вэ?

Эдгээр тэвшүүлсэн асуудлуудыг шийдсэнээр энэ бие даалтын хийсэн зорилго биелэнэ.

Page 4: хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Оршил

Бид хоол хүнснийхээ 70 хувийг гадаадаас авч байна. Өөрөөр хэлбэл өглөөний унд, өдөр, оройн хоолны маань ихэнхийг гадаадаас импортлон оруулж ирдэг гэсэн үг. Хэдийгээр улс орны хэмжээнд хүнснийхээ 35-40 хувийг гадаадаас авч байвал аюулгүй байдал хөндөгддөг гэж үздэг ч манайд энэ норм норматив бүр нэг дахин өсчихөөд байгаа нь түгшүүр төрөхгүй байх аргагүй . Статистикийн албан ёсны мэдээгээр манай улс хүн амаа махаар бүрэн хангаж, харин хэрэгцээт гурилын 75-80 хувь, сүү, цагаан идээний 20хувь, төмс, хүнсний ногооны 27,5-66,7 хувь, будаа, чихрийн зүйл, ургамлын болон цөцгийн тос зэрэг бүтээгдэхүүнийг зөвхөн гадаад эх үүсвэрээс нийлүүлж байна. Хүнсэнд хэрэглэж байгаа малын 94,6 хувь, сүүний 2,3 хувь-ийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж, хэрэгцээний зонхилох хэсгийг чанар, эрүүл ахуйн баталгаагүй мах, сүүгээр хангадаг болов. Жишсэн дундажаар нэг хүн хоногт уураг, өөх тосыг зөвлөмж хэмжээний төвшинд хэрэглэж, харин нүүрс усны хэрэглээ зөвлөмжөөс 70-80 г.-аар бага байна. Жимс, хүнсний ногоо, ургамлын тос, загасны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ туйлын бага байгаа нь нийт хүн амын дунд аминдэм, бичил эрдэс бодис, тосны ханаагүй хүчил зэрэг биологийн идэвхит бодисын дутал бодитой оршиж байна гэж үзэх үндэслэл болж байна. Улсын дундажаар авч үзвэл хүнсний хэрэглээнд мах, гурил зонхилж, харин хотын хүний хэрэглээнд сүү, цагаан идээ хөдөөгийнхөөс бараг 4 дахин бага, хөдөөгийн хүний хэрэглээнд төмс, хүнсний ногоо маш бага хэвээр байна. Хүнсний хэрэглээний оновчтой бүтэц ийнхүү алдагдсан нь аминдэм, бичил эрдэс бодис, тосны ханаагүй хүчил, пробиотик бичил биетэн зэрэг биологийн идэвхит хүчин зүйлсийн хомсдолд хүргэж, түүнээс шалтгаалан хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны элдэв өвчин, ясны сийрэгжилт, эрт өтлөлт зэрэг эмгэг хүн амын дунд болсоор байна. Манай улсын хүн амын 30 хувь нь буюу 750 мянган хүн ядуу, хүнсний хомсдолтой, зөвлөмж хэмжээний төвшинд бүрэн хооллож чадахгүй байна.

Манай орны хувьд байгаль цаг уурын эрс тэс уур амьсгал,  хөдөө орон нутгийн тархмал суурьшил,  хот газрын хэтэрхий төвлөрсөн байдал,  хүн амын бараг гуравны нэг хувийг эзлэх  ядуурлын хэмжээ буурахгүй байгаа зэрэг нийгэм эдийн засгийн нөхцөл нь улсын хэмжээнд хүнсний баталгаат байдал буюу хоол  хүнсний хүртээмж, хангамж, хоол тэжээлийн шимт байдал, хүнсний аюулгүй байдлын цогц нэгдэлийг хангахад ихээхэн бэрхшээлтэй байдаг.

ДЭМБ – с гаргасан судалгаагаар манай улсын хувьд хоолны хордлогот халдварын дэгдэлтийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн бөгөөд Халдварт өвчин судлын төвөөс гаргасан тайлангаар  2004-2011 оны хугацаанд Улаанбаатар хот, 9 аймаг, 5 суманд 2573 хоолны хордлого гарсан байна. Иймээс хүнсний аюулгаүй байдал нь манай улсад тулгараад байгаа нэн чухал асуудал болоод байгаа билээ.

Page 5: хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Хүнс түүний тухай ойлголт

Хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн ундны усыг хүнс гэнэ.

• Хүнсний аюулгүй байдал: хүн ам амьдралынхаа туршид чанартай шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хүнсний аюулгүй байдал гэнэ.

• Стратегийн хүнс: Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг стратегийн хүнс гэнэ.

• Хүнсний нэмэлт хольц: Дангаараа бүтээгдэхүүн эсвэл, хүнсний бүрэлдэхүүн хэсэг болж чаддаггүй, тэжээллэг чанаргүй, амт, үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, хадгалах хугацааг уртасгах болон технологи ажиллагааг уртасгах зорилгоор хүнсний үйлдвэрлэлийн явцад зориудаар нэмдэг бодис, хольцыг хүнсний нэиэлт хольц гэнэ.

• Хүнсний чанар:Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний стандарт, техникийн зохицуулалтын болон хэрэглээний шаардлага хангасан байдлыг хүнсний чанар гэнэ.

• Органик хүнс: Мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай МУ-ын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүнийг органик хүнс гэнэ.

• Шим тэжээллэг хүнс: хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөх уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэм болон ашигтай бичил биетний зохистой агууламжтай хүнсийг шим тэжээллэг хүнс гэнэ.

• Шинэ технологиор үйлдвэрлэсэн гэж: МУ-д урьд нь үйлдвэрлэж, практикт хэрэглэж байгаагүй, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт аргаар үйлдвэрлэсэн эсхүл шинэ технологийг импортлон үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй нь батлагдсан, хуульд заасны дагуу эрхийн хамгаалалт хийгдсэн хүнсийг шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнс гэнэ.

• Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэж: Хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг эсхүл, хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг МУ-ын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэнэ.

• Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд: Хүнсний хангамж тогтвортой, хүртээмжтэй байх, хүний эрүүл мэндэд шаардлагатай шим тэжээллэг найрлагатай байх, хүний эрүүл мэнд, амь насанд гэм хор учруулахааргүй байх, хүнсний талаарх мэдээлэл үнэн зөв, ил тод, бодитой байх зарчмыг баримтална.

Page 6: хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Эрүүл хоол хүнс гэж юу вэ?

Хоол , хүнс хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангаж , хөдөлмөрлөх чадвар , эрүүл мэндэд хамгийн идэвхитэй нөлөө үзүүлнэ.Хүний эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ , хоол тэжээлийн холбоотой аливаа өвчнөөр өвчлөх эрсдэл учруулдаггүй хүнсийг эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ , хоол тэжээлийн холбоотой аливаа өвчнөөр өвчлөх эрсдэл учруулдаггүй хүнсийг “ЭРҮҮЛ ХҮНС” гэнэ. Жишээ нь: шинэ хүнсний ногоо , жимс , гурвалжин будаа , хөц будаа , 2–р гурал , арвайн гурил , овъёос , өөнгүй бараан мах , загас , хальсыг нь хуулсан тахиа , шувууны мах , тослог багатай (тослог нь 2%-аас бага) сүү , сүүн бүтээгдэхүүн гэх мэт.Эрүүл хоол нь байгалийн гаралтай , олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний цогц бөгөөд тэдгээр нь хүүрс ус , өөх тос , уураг , элслэг , аминдэм , эрдэс бодисуудын зохистой харьцаатай байна.Өөх тос , чихэр , давсны агууламж өндөртэй хоол , хүнс нь “ЭРҮҮЛ ХҮНС” болж чадахгүй.

Хүний бие махбод хоол , хүнсийг юунд хэрэглэдэг вэ?

1. Бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах2. Өсөлт ба хөгжилт3. Ажил , хөдөлмөр

Хоол , хүнсний бүтээгдэхүүний бүтэц

Бүх төрлийн хоол , хүнс эь хүний биед зайлшгүй шаардлагатай шимт бодисоос бүрдэнэ. Хоол хүнсний хайрлага дахь шимт бодисыг үндсэн шимт бодис , амин дэм , эрдэс гэж ангилдаг.

- Үндсэн шимт бодис: уураг , өөх тос , нүүрс ус- Аминдэм : Усанд уусдаг аминдэмүүд – С , В-гийн төрөл Усанд уусдаггүй аминдэмүүд – А , Д , Е , К- Эрдэс бодис: Макро эрдэс бодис – төмөр , кальци , магни , натри

Микро эрдэс бодис – иод , цайр , селен . зэс . фтор гэх мэт.

Page 7: хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Хоол хүнсний илчлэг чанар

Хоол хүнсний илчлэг чанар нь түүнд агуулагдах үндсэн шимт бодисын хэмжээгээр тодорхойлогдоно.

Үндсэн шимт бодисын зардалаар үүсах энерги буюу илчлэг чанар

Үндсэн шимт бодис Илчлэг чанар1 грамм уураг задархад үүсэх энерги1 грамм нүүрс ус задархад үүсэх энерги1 грамм өөх тос задархад үүсэх энерги

4 ккал4 ккал9 ккал

Өөх тос , чихэр , давсыг хэтрүүлэн хэрэглэх нь хүний эрүүл мэндэд эрсдэл авчирдаг. Хүнсний бүтээгдэхүүнийг жрүүл ба эрүүл бус гэж чандлан зааглах нь тохиромжтой бус. Харин хүнсийг хэрхэн яаж боловсруулж , хэр зэрэг их хэмжээгээр хэрэглэснээс хүний эрүүл мэнд шууд хамаарна.

Эрүүл хүнсийг эрүүл бус аргаар боловсруулж хэрэглэх нь түүний эрүүл мэндийг дэмжих мөн чанарыг алдагдуулахын зэрэгцээ таны эрүүл мэндэд эрсдэл авчирна.

Тохиолдлоор 1 удаа хэрэглэсэн эрүүл бус хоол , хүнс нь таны өвчлөх шалтгаан болж чадахгүй. Харин байнга , тогтмол хэрэглэдэг “ЭРҮҮЛ БУС ХҮНС” таны жрүүл мэндэд эрсдэл учруулна.

Хэрэв та өөх тос , ялангуяа өөх тосоор баялаг , хэт боловсруулж , цэвэршүүлсэн нүүрс ус бүхий эслэгээр дутмаг , илчлэг ихтэй хоол хүнснийг БАЙНГА , ТОГТМОЛ , ХЭТРҮҮЛЭН хэрэглэх нь таны биед олон тооны өвчин , эмгэг үүсэхэд хүргэнэ.

Хоол , хүнсийг зөв тохируулан хэрэглэснээр Та олон өвчнөөр сэргийлж чадна.

- Шимт бодисын дутлын эмгэгүүд: Хэт ядрах , биеийн эсэргүүцэл сулрах , иодийн дутал , төмөр дутлын цус багадалт , уураг илчлэг дутал , тураал , өсөлт хоцролт , А аминдэмийн дутал , Чийг бам буюу С аминдэмийн дутал. - Шимт бодисын илүүдлийн эмгэгүүд: Цөс чулуужих өвчин , ходоод гэдэсний үрэвсэл , шархлаа , таргалалт , цусны даралд ихсэлт , чихрийн шижин , зүрх судасны өвчин , зарим хорт хавдар үүсгэнэ.

Page 8: хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Албан ёсны мэдээгээр манай улс хүн амаа махаар бүрэн хангаж, харин хэрэгцээт гурилын 75-80 хувь, сүү, цагаан идээний 20хувь, төмс, хүнсний ногооны 27,5-66,7 хувь, будаа, чихрийн зүйл, ургамлын болон цөцгийн тос зэрэг бүтээгдэхүүнийг зөвхөн гадаад эх үүсвэрээс нийлүүлж байна. Хүнсэнд хэрэглэж байгаа малын 94,6 хувь, сүүний 2,3 хувь-ийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж, хэрэгцээний зонхилох хэсгийг чанар, эрүүл ахуйн баталгаагүй мах, сүүгээр хангадаг болов.

Хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл

Эрүүл хүнсЭрүүл мэндэд эрсдэлтэй хүнс

Мал , амьтны махӨөхгүй бараан мах чанах , жигнэх аргаар бэлтгэсэн

Өөхтэй тарган махТосонд шарж болгосонХальстай мах (хальсан дор өөх тос их хуримтлагддаг)

Тахиа , шувууны махӨндөг

Хальсгүй махӨндөгний цагаанУураг

Хальстай мах (хальсан дор өөх тос их хуримтлагддаг)Өндөгний шар – холестерин ихтэй

ЗагасЗагасЖигнэх , чанах аргаар бэлтгэсэн

Тосонд нөөшилсөн эсвэл шарж бэлтгсэн загас

Хүнсний ногоо Шинэ хүнсний ногоо

ДавсалсанШарж болгосонДаршилсан

Жимс Шинэ жимсЧихэрлэг уусмалд нөөшилсөн жимс

Сүү , сүүн бүтээгдэхүүнТослог багатай сүү ,Цагаан идээ

Тослог сүүн бүтээгдэхүүн – шар цагаан тос , цөцгийн тос

Үр тариан бүтээгдэхүүнЧанах , жигнэх аргаар боловсруулсан бүх төрлийн бүтээгдэхүүн

Хэт цэвэршүүлсэн цагаан гуралТослог ихтэй боов , жигнэмэгТосонд шарж бэлтгэсэн гурилан бүтээгдэхүүн

Page 9: хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Эрүүл хоололтын 10 алхам

Эрүүл мэндийг зөв зохистой хооллолт , идэвхитэй хөдөлгөөн ба тамхинаас татгалзах гэсэн тулгын гурван чулуутай гэж болно. Энэ гурван зарчмыг баримталж чадсан хүний зүрх судасны өвчин болон хорт хавдаар өвдөх эрсдэл нь 2-3 дахин багасдаг. Гэтэл орчин үеийн хүмүүсийн цаг бус нас баралтын гол гол шалтгаан нь дээр дурдагдсан хоёр эмгэг гэдгийг эрдэмтэн олон тооны судалгаагаар тогтоосон байна. Дээр дурдсан гурван зарчмыг зөрчсөнөөс үүдэн цаг бус үхэлд аюултай хамгийн түгээмэл эмгэг нь илүүдэл жин болоод байгаа билээ. Удамшлын гаргалтай таргалалт гэж байдаг ч ихэнх хүмүүсийн илүүдэл жин нь буруу хооллосоны үр дагавар байдаг. Улмаар эрчимжүүлсэн гэддэг хоолны дэглэм баримтлан илүүдэл жингээ богино хугацаанд хасах гэдэг. Гэтэл эрчимт хоолны дэглэмүүд тэнцвэржүүлээгүй байдаг болохоор ойр ойрхон барих нь эрүүл мэндэд бүрч хортой гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Эрүүл мэнд гэдэг ер нь хэр хэмжээгээ мэдэж хэтрүүлэхгүй байхын нэр гэдэг болохоор хооллолтонд ухаалгаар хандах нь нэн чухал юм. Ийм энэ зарчим дээр тулгуурлах ОХУ – ын Хүнс судлалын төв , Зүрх судасны төвийн эрдэмтэд “Эрүүл хоололтын 10 алхам” гэсэн нэртэй дагаж мөрдөхөд хялбар мөрдлөгийг боловсруулжээ. Орос манай улс хоёрын байгаль цаг уур , хүмүүсийн амьдралын хэв маяг , хооллолт ойролцоо болохоор сонгож авсан гэдгийг онцолмоор байна.

Нэгдүгээр алхам

Эрүүл , зохистой хооллолт нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн , түүний дотор ургамлын гаралтай бүтээгдэхүүн давамгайлсан байх ёстой. Хөхнийг сүүг эс тооцвол хүнийг бүх төрлийн бодисоор хангаж чаддаг хүнсний бүтээгдэхүүн гэж нэг ч байдаггүй. Хөхний сүү ч хүүхдийг зөвхөн эхний 6 сард нь л бүх хэрэгтэй шим тэжээлээр нь хангахад зориулагдсан байдаг. Тиймээс л хоол тэжээл нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүний орцтой байх шаардлагатай юм.

Хоёрдугаар алхам

Талх , гурил , буудаа төмс , гоймонгийн төрлийн хоол , хүнсийг идэх бүртээ хэрэглэж байх нь зохистой. Цаашалбал , эдгээр бүтээгдэхүүн нь хоногийн хүнсний талаас илүү хувийг эзлэж байх ёстой. Гэтэл эдгээр бүтээгдэхүүнийг зөвхөн эрч хүч , нүүр усны эх үүсвэр төдий гэсэн яриа түгээмэл байдэг нь бодит байдалтай огтхон таарахгүй гэдгийг эрдэмтэд олон бүтээгдэхүүнүүдэд эрдсийн нэгдэл . В ба С витамиууд гээд хүнд зайлшгүй хэрэгтэй олон бодис агуулдаг. Мөн дээрхи хоол хүнс нь өөх тос хуримтлагдахад нөлөөлдөг гэдэг нь эндүүрэл гэж эрдэмтэд үздэг. Жишээлбэл: Төмсөнд ихээр агуулагддаг цардуулын илчлэг нь адил хэмуээтэй архи , өөх тосноос хавьгүй бага юм. Илүүдэл илчлэг авахаас санаа зовдог хүмүүс хар талх , хэвэгний талх зэргийг идэх хэрэгтэй.

Page 10: хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Гуравдугаар алхам

Өдөртөө төмснөөс гадна бусад хүнсний ногоо , жимсийг 400гр-аас багагүй хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Хүнсний ногооны хэмжээ нь жимснээс илүү байх ёстой. Хүнсний ногоо , жимс нь фолийн хүчил , төмөр , амин дэм , эрдэс , хөгшрөлтөөс сэргийлэгчгэгддэг антиоксидантууд зэргийг агуулж байдаг. Иймд даралт ихсэх , судасны хамуурах , зүрх судасны өвчин зэрэг эмгэгээс сэргийлдэг. Улмаар амин дэм , шим тэжээлт бодисуудыг химийн аргаар гаргаж авсан эм бэлдмэлээс бус харин байгалийн эх үүсвэрээс нь авахыг хичээх хэрэгтэй.

Дөрөвдүгээр алхам

Сүү , сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа нярай хүүхэд , өсвөр насныхан , эмэгтэйчүүд сүүн бүтээгдэхүүнээр ихээр шаардагддаг. Сүү , сүүн бүтээгдэхүүний олдоц бага , эсвэл харшилтай бол загас , хүрэн ногоон өнгийн хавчит хүнсний хогоог зэрэг кальци ихээр агуулдаг бүтээгдэхүүн түлхүү хэрэглэвэл зохино.

Тавдугаар алхам

Өөхтэй мах , өөх тосны орц ихтэй махан бүтээгдэхүүнийг боломжийн хэрээр шош , загас , шувууны мах болон өөхгүй махаар оруулж байх хэрэгтэй. Хиам , зайдас , нухаш зэрэг махан бүтээгдэхүүнүүдийг хязгаарлах хэрэгтэй. Амьтны гаргалтай өөх тос нь цусан дахь холестеринийн ихэсгэж , зүрхний цусан хангамж думагдах өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байдаг. ДЭМБ-ийн мэргэжилтнүүдийн гаргасан илтгэлт хорт хавдраар өвдөх эрсдлийг багасгахын тулд өдөрт 80-аас илүүгүй мах хэрэглэж байхыг зөвлөсөн байдаг.

Зургаадугаар алхам

Өөх тосны хэрэглээ нь (мах , сүү зэрэгт агуулагдаж байдгийг оролцуулан) хоногийн илчлэгийн 15-30%-ийг эзлэх ёстой. Хоолыг жигнэх , чанах , эсвэл бичил долгионы зууханд болгож байх нь илүү зохистой. Хоол хийх явцадаа тос хийхдээ багасгавал зүгээр. Өөх тосны найрлагад багтаж байдаг хүчлүүдийн талаар мэддэг байх хэрэгтэй. Тослог хүчлүүд нь дотроо ханасан , хагас ханасан , дангаар ханасан гэсэн төрлийнх байдаг. Эдгээр чидун жимсний тосонд агуулагддаг дангаараа ханаагүй тослог хүчил нь хүний биед хамгийн сайн гэж үздэг бөгөөд өдрийн хүнсий 10-15% байх нь зохистой.

Долоодугаар алхам

Сахар нь хоногийн хүнсний 10%-иас дээшгүй байныг зохистой гэж үздэг. Сахар ихээр агуулагддаг бүтээгдэхүүн нь энергийн эх үүсвэр боловч эрүүл хооллолтонд зайлшгүй шаардлагатай орц биш юм. Эрдэмтэд сахар ихээр агуулсан ундааны оронд цэвэр ус уухыг зөвлөдөг.

Page 11: хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Наймдугаар алхам

Давсны өдрийн хэрэглээ нь 1 хоолны халбага буюу 6 граммаас хэтрэхгүй нь зохистой. Энд талх болон лаазалсан бүтээгдэхүүн зэрэгт агуулагдах давс орно гэдгийг анхаарах хэрэгтэй. Давс – ны хэрэлээ хэтрэх нь даралт ихсэх өвчинтэй шууд холбоотой гэж үздэг. Лаазалсан , давсалсан , утсан бүтээгдэхүүнийг өдөр болгон хэрэглэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхгүй. Хоол хүнснийг тохируулан давсалж амтыг нь сайжруулахын тулд хатаасан ногоо , халуун ногоо зэргийг хэрэглэх нь сайн. Иодын дутагдлаас үүссэн эмгэгээс сэргийлэхийн тулд иоджуулсан давсыг хэрэглэж сурах нь хэрэгтэй.

Есдүгээр алхам

Биеийн жингээ зохистой хэмжээнд барьж , өөрийн биеийн боломжийн хүлээнд явган аялах, спорт тоглоом , гимнастик хийх зэргээр хөдөлгөөнийхөө идэвхийг үргэлж хадгалж байх хэрэгтэй. Биеийн жингийн индекс нь 18.5-аас 24.9-н хооронд хэлбэлзэхийг зохистой гэж үздэг. Биеийн жингийн индекс буюу Кетлщгийн индексийг (ИК) дараах томъёогоор тодорхойлж болно: ИК = жин (жин) / өндөр ( м ) квадрат зэрэг. Жишээ нь 80кг жинтэй , 1.65 м өндөртэй бол өндрийн хэмжээг квадрат зэрэгт оруулахаар 2.7225 болно. Жингээ энэ гарсан тоондоо хуваагаад 29.38 гарна. 25-29 хүртэл индекс нь илүү уинтэйг илтгэх бол 30-аас дээш байвал таргалж байгааг харуулна. Гэдэсний хэсэгт өөх ихээр хуримтлагдах нь гуяны хэсэгт хуримтлагдсанаас илүүтэйгээр эрүүл мэндэд аюултай гэж үздэг. Учир нь гэдэсний хэсгээрээ тэргэлэх нь даралт ихсэн , чихрийн шижин , зүрхний цусан хангамж хомсдох өвчинтэй ихээхэн холбоотой байдаг. Жингээ хасахаас шийдсэн хүмүүс хоолны дэглэмээ өөрчлөн хөдөлгөөнөө нэмэх замаар аажмаар хасах хэрэгтэй. Долоо 7 хоногт 500-800 грамм хасах нь эрүүл мэндэд хор нөлөөгүй хамгийн зохистой хэмнэл. Ногоо , жимс , талх , төмс зэрэг бүтээгдэхүүний хэрэглээг эрс хязгаарласан хоолны дэглэм барих хэрэггүй.

Аравдугаар алхам

Архийг өдөрт 20 граммаас ихгүй хэрэглэвэл эрүүл мэндэд хоргүй гэж үздэг. Харин их хэмжээгээр ууж байгаа бол долоо хоногт ядаж нэг өдөр уухгүй байж биеэ цэвэрлэж байн хэрэгтэй. Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж тархи , элэг , зүрхний булчин , гэдэс дотор , нойр булчирхай , мэдрэлийн систем зэрэгт сөрөг нөлөө үзүүлдэг.

Page 12: хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Тэжээллэг сайтай хоол идэхийн учир

Тэжээллэг сайтай хоолны тухай үзэл баримтлал нь маш энгийн байдаг. Идэж буй хоол хүнсний “калори бүр нь” “тэжээллэг сайтай” байх ёстой юм. Уураг ихтэй хүнс танд элбэг дэлбэг тэжээл өгөх боловч харьцангуй бага илчлэг өгнө.

Эрүүл хоолны дэглэм бол зөвхөн идэж буй хоолны илчлэгээ хяналтад байлгах төдий асуудал биш юм.  Хэрвээ хоолны дэглэм сахина гэдэг нь зөвхөн биеийн жингийн тухай асуудал байсан бол, зарцуулснаасаа илүү калори аваагүй бол та заримдаа шоколадтай торт юм уу, шарсан төмс идээд ч жингээ хадгалаад явж болно л доо. Гэвч бидэнд өөрсдийнхөө бие махбодыг сайн нөхцөлд байлгахын тулд олон төрлийн цогц тэжээллэг бодисууд: уураг, нүүрс ус, аминдэмүүд, эрдэс бодисууд, ургамлын гаралтай тэжээллэг бодисууд байнга авч байх шаардлагатай.

Сайн хооллоно гэдэг нь “тэжээллэг сайтай” хоол идэхийг л хэлж байгаа юм. Олонхи хүн ямар хүнс эрүүл хооллолтын төлөвлөгөөнд багтдагийг мэддэг. Үүнд жимс, ногоо, уураг ихтэй, тослог багатай цагаан идээ, бүхэл үрийн будаанууд (бүхэл үр гэдэг нь нунтаглаж гурил хийдгээс бусад төрлийн будаа) ордог бөгөөд эдгээр нь “тэжээллэг сайтай хүнс” -ний нэг хэсэг юм.

Эдгээр хүнсний бүтээгдэхүүн тослог багатай байдаг бөгөөд чухам энэ чанар нь илчлэг багатай ч тэжээллэг ихтэй болгодог байна. Ус гэхэд л илчлэггүй байдаг, тиймээс усархаг хүнс болох жимс, ногоо илчлэг багатай боловч тэжээллэг бодисуудаар дүүрэн байдаг нь таны идэх боломжтой хамгийн сайн тэжээллэг хоол хүнс юм.

Жишээлэхэд, ганцхан амтат жүрж идэхэд л С аминдэмийн өдрийн хэрэгцээгээ бүрэн хангаж, зарим хэрэгтэй тэжээллэг бодисуудаа авах бөгөөд ердөө 70 калори илчлэг авна. Харин та шарсан төмснөөс С аминдэмийнхээ хэрэгцээгээ хангана гэвэл 800 калори илчлэгтэй тэнцэхүйц их хэмжээний төмс идэж байж хангана. Учир нь  хүнсэнд агуулагддаг тос нь илчлэгт оногдох тэжээллэг бодисын харьцааг багасгадаг юм. Элсэн чихэр мөн адил. Тос болон элсэн чихэр нь хүнсний тэжээллэг чанарыг эрс бууруулдаг. Ийм агуулгатай хүнс идлээ гэхэд их хэмжээний илчлэгээс өөр юу ч авахгүй. Эдгээрийг бид “илчлэг сайтай хүнс” гэж ойлгож болно.

Өдрийн хоолондоо 90 грам шарсан загас идлээ гэж бодоход та 25 грам уураг, мөн төмөр, цайр, магнезиум зэрэг тэжээллэг бодисыг нийт 120 калори илчлэгийн хамт авах болно. Харин хавчуурганаас ийм хэмжээний уураг авахын тулд нэмж 400 калори илчлэг авах хэрэгтэйболно.

Page 13: хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Сонирхолтой мэдээлэл

Дарс ба эрүүл мэнд

Европын орнуудад улаан дарсыг зохистой хэрэглэх нь зүрхний үйл ажиллагааг дэмжин хамгаалж , хөгшрөлтийг бууруулан , судасны уян хатан чанарыг хадгалахад ашиштай гэж үздэг. Дээд зэргийн виног өдөр бүр тогтмол 100 грамм орчит хэрэглэх нь хаммгийн тохиромжтой гэж үзжээ. Цэвэр улаан винонд хүний биед хэрэгцээтэй 25 зүйлийн шмт тэжээл ба аминдэмүүд агуулдаг байна.

Эрүүл мэндэд тустай ундаанууд

Ногоон цай (Green tea) Эрүүл мэндэд тустай уух зүйлсийн талаар бодо үед хамгийн түрүүнд ус орж ирж магадгүй. Гэхдээ уснаас илүү ач тустай олон уух зүйлс байдаг. Ногоон цай нь яс сийрэгжилт , хавдар , зүрх судасны өвчин , шүд хорхойтолтын эрсдлийг бууруулдаг. Ногоон цай нь флавионоид болон пилифенолууд хэсээх эсийг хавдар үүсгэгчид (карциногенүүд)цээс хамгаалах , биед чөлөөт радикалыг үүсгээг байна.

Тогтмол хэрэглэхэд ашиггүй хүнс гэж бий

, , Хийжүүлсэн ундаа кола спрайт зэрэг .өнгөгүй хийжүүлсэн ундаа бүр ч хортой , Ялангуяа яс сийрэгжих өвчин шодэнд . , тохиромжгүй Хиам зайдас ер нь сайн хиам , гэж байдаггүй заавал нитрит нитраын . найрлага орсон байдаг Элэг цөсний өвчтэй . хүмүүст тохиромжгүй Давс ихтэй тул , чихрийн шижин өвчтэй зүрх судасны асуудалтай хүмүүс хиам зайдасанд дурлах . хэрэггүй

Page 14: хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Монгол хоол

Монголчууд эртнээс нааш мал аж ахуйд голлон шүтэж амьдарсаар ирсэн учир идээ ундаандаа ихэвчлэн малын сүү шим, махыг янз бүрийн аргаар боловсруулан хэрэглэдэг бөгөөд Монгол хоол гэж монголчуудын тэрхүү уламжлалт хоолыг хэлнэ. Бас ан амьтан, зэрлэг, таримал ногоо, үр буурцаг, амуу тариа, жимс жимсгэнэ, ааг амттаны зүйлийг хачир болгосоор иржээ.

Монгол хоолны зүйлийг махан хоол , цагаан хоол гэж 2 ангилж болно. Махан хоол гэдэг бол давс , сонгино , сармис , халуун ногоо зэргээр амтлах төдий хачир оруулж, дан махны зүйлээр хийсэн хоол хүнс юм. Дотроо тураг мах, дотор мах, толгой шийрэн хоол гэх мэт ялгаатай. Тураг мах гэдэг нь малын их биеийн, дотор мах гэдэг нь зүрх, уушиг, элэг, бөөр, ходоод, гэдэс зэрэг их биеийн бус махны нэр юм. Тураг махан хоолонд бүхэл махан хоол, хуйхтай өвчүү, өвчүүний үдмэг, хар шөл, махан хуурга, тосонд чанасан мах орно. Дотор махан хоолонд дээр дурдсан дотор махыг тэр чигээр нь давстай усанд чанаж болгосноос

гадна үнхэлцэг, сорс, зайдас, шавай, бөсгөмөл цус, ороомог, үдмэг, ходоод, дотор махан хуурга, хиам, хайрмаг, жигнэмэл зууш,бууз , хуушуур орно. Эдгээрийг хийх арга дор бүрдээ өвөрмөц, жишээ нь тураг махаар хорхог шөл хийхдээ торниун хөшиглөж давс, сонгино, сармис, халуун ногоогоор хачирлан усаар нэмүүхэн шүүсэлж, хавхаг сайтай саванд улайтгасан чулуутай хамт хийж сайн таглан жигнэж болгоно

Дэлхийн хүнсний байгууллагаас хамгийн шилдэг хоол хүнсийг судалж шалгаруулахад 15 мянган жилийн шалгуурыг давсан ганцхан хоол хүнс нь монголчуудын үндсэн хоол болох цагаан идээ тодорсон нь гайхалтай. Монголчууд зун, намрын улиралд шингэц удаантай махан хоолоо хязгаарлаж хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилж сүү цагаан идээ голлон хэрэглэдэг нь эрүүл мэндээ хамгаалах, бие цогцсоо сэргээх, цэвэрлэх, эрүүлжүүлэх уламжлал болж тогтсон хамгийн зохистой хооллолт гэдгийг цаг хугацаа нотлон харуулсан билээ. Монголчууд үнээний сүүг ужиг ханиад, хижиг, шижин өвчинд хэрэглэдэг. Бас ямааны сүүг ходоодны болон бөөрний үрэвсэлд уудаг. Хонины сүүг хий, бөөрний өвчинд, ингэний сүүг зүрхний өвчин, гүүний сүүг сүрьеэ өвчинг тус тус эмчлэхэд хэрэглэдэг байжээ. Тараг, айраг, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, өрөм, ээзгий, ээдэм, бяслаг нь хүний эд эсийг сэргээж элдэв өвчнөөс

урьдчилан сэргийлдэг болохыг бидний өвөг дээдэс илрүүлэн олж тогтоосон юм. Сүү цагаан идээнээс гадна таван хошуу малын мах тэр чигээрээ эмчилгээ болдог байна.

Page 15: хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Мах идсэнээр хүн уургийн хэрэгцээгээ хангаж байдаг. Харин сүүлийн үед мах идэхгүйгээр уургийн хэрэгцээгээ дүпү, эрдэнэ шиш, вандуй, хулууны үр, самар гэх мэт жимс ногоогоор хангах тухай сурталчлах болсон. Японы эрдэмтдийн хийсэн судалгаагаар дээрх жимс ногооноос авах уургийн хэрэглээ нь хүний биеийн уургийн ерөнхий хэрэглээг хангах ч хүний уураг тархийг уургаар хангаж чаддаггүй болохыг тогтоосон байна. Гавлын ясан дахь уураг тархи нь өөрөө тэр чигтээ уураг бөгөөд махнаас авах уургаар тэтгэгдэж байдаг. Өвөг дээдэс маань бидэн шиг махыг жилийн дөрвөн улиралд тасралтгүй идэж байсангүй. Харин тэд “Зохимжгүй идээ найруулсан хор” гэж хоол ундандаа онцгой анхаарч, зөв хооллох журмыг хатуу баримталж ирсэн байдаг.

Монголчууд “Өвөл хүний шар үсний сүв хаагдаж хийгээр галын хүчийг төгс бадруулах тул хоол хүнс багадвал тамир тэнхээ буурна. Иймээс өвөл голдуу амтлаг исгэлүүн давслагийг гол болгох хэрэгтэй. Тиймээс өвөл цагт хамгийн шим тэжээл илчлэг ихтэй адуу, үхрийн махаар хийсэн хоол иддэг байжээ. Шим тэжээл ихтэй илчлэг хоол идсэний дараа заавал хүчтэй тараг, аарц, цагаа уудаг. Энэ нь хүний эд эрхтэн, цус, судасанд хуримтлагдсан өөх тосыг цэвэрлэхээс гадна хоолны шингэцийг сайжруулдаг. Ер нь монголчууд өвөл 17 цагаас хойш мах махан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байжээ. Энэ нь хүнд чанартай хоолыг бие цогцос, эд эрхтэнд дарамт учруулалгүй зөв хэрэглэж байсны нотолгоо.

Хавар хонины махан хоол, шар тос самарсан эсвэл шар тосоор хийцэлсэн цай, тараг, зундаа айраг, тараг, аарц, бяслаг, ээзгий голчлон хэрэглээд хааяа сэрүүн чанарын ямааны мах болон үхрийн борц иддэг байжээ. Мөн намар хатаасан өрөм, ааруул, хоормог, амуу тариа, будаа зонхилон хэрэглэдэг байсан” гэж дүгнэжээ. Энэ бүхнээс үзэхэд монголчууд жилийн дөрвөн улиралдаа болон цаг агаар, уур амьсгалдаа зохицуулж хоол хүнсээ хэрэглэдэг зохистой зөв хооллолтыг гайхалтай хэрэгжүүлж чадсан ард түмэн юм. Орчин үед төрөл бүрийн

хүнсний бүтээгдэхүүн шинээр бий болж, монголчуудын хооллолтын уламжлалт горим ёс алдагдсан гэж болно. Гэхдээ бидний өнөөдөр хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний дийлэнх нь гаднаас оруулж ирдэг төдийгүй монголчууд хүнсний хараат байдалд орсон гэхэд хилсдэхгүй. Иймд үндэсний уламжлалт хүнсний бүтээгдэхүүнээ өргөнөөр үйлдвэрлэж, хэрэглэж, зөв зохистой хооллох нь монгол хүний эрүүл мэндэд нэн тустай төдийгүй хүнсний аюулгүй байдлын баталгаа болох учиртай.

Page 16: хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Дүгнэлт

Дэлхийн улс орнуудад хөгжлийн түвшингээс хамаарч хоол тэжээлийн дутлын болон илүүдлийн асуудал тулгамдахын зэрэгцээ глобалчлал нь гадаад худалдаа, мэдээлэл, технологи, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд нэвтэрч, тэр хэмжээгээр байгаль орчинд гарч буй сөрөг өөрчлөлтүүд нь хүнсний хангамж, аюулгүй байдалд нөлөөлж байна.

Орчин үед хүн амынхаа хоол хүнсний хэрэгцээний чанар аюулгүй байдлыг хангах нь улс үндэстнүүдийн аюулгүй байдлын бодлогын түвшинд очиж хүнсээр

дамжих өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд мэдээлэл солилцох,  үнэлгээ хийх, өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг зохицуулах  нь олон улсын  гамшигтэй тэмцэх стратегийн төлөвлөгөөнд хүртэл ордог болжээ.

Хүмүүс идэж ууж буй хоол хүнснийхээ чанарын  баталгаанд  итгэл алдах нөхцөл үүсэж,  хүнсний үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн дунд нэр хүнд, борлуулалтаа алдах, хоол хүнснээс шалтгаалсан өвчин эмгэг гарсан тохиолдолд  түүнийг  оношлох, эмчлэх зардал нь урьдчилан сэргийлэх зардалаас давж,  ажиллагсадын хөдөлмөрийн чадавхи алдагдах, бүтээмж буурах, эдийн засгийн хор хохиролд орох, гадаад дотоодын жуулчлал, экспортийн хэмжээ  эрс багасах  зэрэг олон сөрөг үр дагаварууд улс орны нийгэм, эдийн засгийн холбогдох төвшин бүрт үүсэж болзошгүй нөхцөлүүд үүсдэг.Манай орны хувьд байгаль цаг уурын эрс тэс уур амьсгал,  хөдөө орон нутгийн тархмал суурьшил,  хот газрын хэтэрхий төвлөрсөн байдал,  хүн амын бараг гуравны нэг хувийг эзлэх  ядуурлын хэмжээ буурахгүй байгаа зэрэг нийгэм эдийн засгийн нөхцөл нь улсын хэмжээнд хүнсний баталгаат байдал буюу хоол  хүнсний хүртээмж, хангамж, хоол тэжээлийн шимт байдал, хүнсний аюулгүй байдлын цогц нэгдэлийг хангахад ихээхэн бэрхшээлтэй байдаг.Манай улсын хувьд хоолны хордлогот халдварын дэгдэлтийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн бөгөөд Халдварт өвчин судлын төвөөс гаргасан тайлангаар  2004-2011 оны хугацаанд Улаанбаатар хот, 9 аймаг, 5 суманд 2573 хоолны хордлого гарсан байна.Нийт дэгдэлтийн бараг 60 орчим хувь нь  сургууль,  хүүхдийн байгууллагын үдийн цайны хөтөлбөр, мөн зохион байгуулалттай арга хэмжээнд оролцогсодыг хамарсан байна. Өвчилсөн хүмүүсийн 48,3% нь Салмонеллоор, 17,2% нь  Шигеллийн төрлийн нянгаар үүсгэгдсэн  хордлогоор өвдсөн байгаа нь  тэдгээр хүмүүсийн идэж уусан хоол хүнс нь  нянгийн бохирдол өндөртэй, гал тогооны ариун цэвэр, технологийн ноцтой зөрчилтэй газраар үйлчлүүлсэнтэй холбоотой байна.     Үүнээс үзэхэд нийтийн хоолны газрын  ариун цэврийг сайжруулах чиглэлээр тууштай арга хэмжээ авч гар угаах дадалыг сайжруулах, хүнснийг хөргөөж хадгалах, болгож боловсруулах явцад температурын хяналтыг нэвтрүүлэх, болсон түүхийг холихгүй байх гэсэн ариун цэврийн үндсэн зарчмуудын хүнс үйлдвэрлэгчдэд сурталчлах, нэвтрүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах хэрэгтэй юм.

Page 17: хоол, хүнсний асуудлыг сайжруулах стратеги

Ном зүй

Хүнсний аюулгүй байдлын тухай хууль- (2013)

Монгол Улсын хүнсний бодлого, эрх зүйн орчин – Ш . Эрдэнэзул

www. Google. mn - хайсан үг ( Хүнсний аюулгүй байдал , монгол хоол , эрүүл хоололт)