8
2 (82) 2018 оны 2-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭ КОМПАНИЙН 2018 ОНЫ 01-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт БИЕИЙН ТАМИР СПОРТ №2 (82) 2018 оны 2-р сар “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин ЭНЭ ДУГААРТ: Сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2256 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно. www.tpp4.mn 3-р нүүрт 4-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7-р нүүрт MNS ISO 9001 8-р нүүрт АСБЕСТ БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛ ГУУРСАН ХООЛОЙН БАГТРАА ӨВЧИН ХАМТЫН АЖИЛЛАГАА 2018 оны 1-р сарын 29-нөөс 2-р сарын 2-ны хооронд ОХУ-ын УТЗ ХК, Ротек ХК, Внешэконом банк, Энергетические решения ХК болон ДЦС-4 ТӨХК-ийн хамтарсан уулзалт боллоо. Хамтарсан уулзалтаар ТА№1-4-ын шинэчлэлийн ажлын талаар зөвлөлдсөн бөгөөд ажлын даалгаврыг урьдчилсан байдлаар харилцан тохиролцож батлав. Уулзалтанд “ДЦС-4” ТӨХК-н талаас: - Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Дашдаваа - Ерөнхий инженерийн орлогч Р.Ганбат - СХА-ын дарга Г.Галбадрах - Турбин цехийн дарга Б.Ганхуяг - Цахилгаан цехийн дарга Б.Алтанхуяг - ДХХА-ын цехийн дарга Б.Батцэрэн - Үйлдвэрлэлийн Албаны шинэчлэл хариуцсан инженер Ц.Батмагнай ОХУ-аас: - УТЗ ХК-ын худалдаа эрхэлсэн захирлын орлогч Бруяка Леонид Сергеевич - УТЗ ХК-ын ерөнхий зохион бүтээгчийн орлогч Евдокимов Сергей Юрьевич - “РОТЕК” ХК-ын гадаад эдийн засгийн үйл ажиллагаа хариуцсан орлогч захирал Хромов Валерий Анатольевич - “Внешэконом банк” –ын олон улсын төслүүд, экспортын ба санхүүгийн байгуулагын дэд ерөнхийлөгч Тернавский Алексей Александрович - Екатеринбург дэх “РОТЕК” ХК-ын техникийн удирдагч Махаев Дмитрий Юрьевич - “Энергетические решения” ХК-ын худалдааны захирал Костин Сергей Николаевич - “Энергетические решения” ХК-ын төслийн ажлын техникийн захирал Калиновский Виталий Леонидович нар оролцлоо. ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХҮН ТӨРӨЛХТӨНД ЗАНАЛХИЙЛНЭ ТА№1-4-ИЙН ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛААР ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО !

ХАМТЫН АЖИЛЛАГААMNS ISO 9001 8-р нүүрт АСБЕСТ БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛ ГУУРСАН ХООЛОЙН БАГТРАА

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ХАМТЫН АЖИЛЛАГААMNS ISO 9001 8-р нүүрт АСБЕСТ БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛ ГУУРСАН ХООЛОЙН БАГТРАА

2 (82) 2018 оны 2-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭ

КОМПАНИЙН 2018 ОНЫ 01-Р САРЫН

ТЭЗҮ-ҮҮД

2-р нүүрт

БИЕИЙН ТАМИР СПОРТ

№2 (82) 2018 оны 2-р сар“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин

ЭНЭ ДУГААРТ:

Сонины талаарх санал

хүсэлтээ 2125, 2256 дугаарын

утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн

Албанд файлаар болон бичгээр өгч болно.

www.tpp4.mn

3-р нүүрт

4-р нүүрт

5-р нүүрт

6-р нүүрт

7-р нүүрт

MNS ISO 9001

8-р нүүрт

АСБЕСТ

БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН

ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛ

ГУУРСАН ХООЛОЙН БАГТРАА ӨВЧИН

ХАМТЫН АЖИЛЛАГАА

2018 оны 1-р сарын 29-нөөс 2-р сарын 2-ны хооронд ОХУ-ын УТЗ ХК, Ротек ХК, Внешэконом банк, Энергетические решения ХК болон ДЦС-4 ТӨХК-ийн хамтарсан уулзалт боллоо.Хамтарсан уулзалтаар ТА№1-4-ын шинэчлэлийн ажлын талаар зөвлөлдсөн бөгөөд ажлын даалгаврыг урьдчилсан байдлаар харилцан тохиролцож батлав. Уулзалтанд “ДЦС-4” ТӨХК-н талаас: - Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Дашдаваа- Ерөнхий инженерийн орлогч Р.Ганбат- СХА-ын дарга Г.Галбадрах- Турбин цехийн дарга Б.Ганхуяг - Цахилгаан цехийн дарга Б.Алтанхуяг- ДХХА-ын цехийн дарга Б.Батцэрэн- Үйлдвэрлэлийн Албаны шинэчлэл

хариуцсан инженер Ц.БатмагнайОХУ-аас: - УТЗ ХК-ын худалдаа эрхэлсэн захирлын орлогч Бруяка Леонид Сергеевич - УТЗ ХК-ын ерөнхий зохион бүтээгчийн орлогч Евдокимов Сергей Юрьевич - “РОТЕК” ХК-ын гадаад эдийн засгийн үйл ажиллагаа хариуцсан орлогч захирал Хромов Валерий Анатольевич - “Внешэконом банк” –ын олон улсын төслүүд, экспортын ба санхүүгийн байгуулагын дэд ерөнхийлөгч Тернавский Алексей Александрович - Екатеринбург дэх “РОТЕК” ХК-ын техникийн удирдагч Махаев Дмитрий Юрьевич - “Энергетические решения” ХК-ын худалдааны захирал Костин Сергей Николаевич - “Энергетические решения” ХК-ын төслийн ажлын техникийн захирал Калиновский Виталий Леонидович нар оролцлоо.

ХИЙМЭЛ ОЮУН

УХААН ХҮН ТӨРӨЛХТӨНД

ЗАНАЛХИЙЛНЭ

ТА№1-4-ИЙН ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛААР ХАМТАРСАН УУЛЗАЛТ

БОЛЛОО

!

Page 2: ХАМТЫН АЖИЛЛАГААMNS ISO 9001 8-р нүүрт АСБЕСТ БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛ ГУУРСАН ХООЛОЙН БАГТРАА

2 (82) 2018 оны 2-р сар 2 ЭРЧИМ МЭДЭЭ

КОМПАНИЙН 2017 ОНЫ 12-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДТөлөвлөгөөний биелэлт

Диспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

№ Үзүүлэлт НэгжТухайн сарын

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт1 ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 337,7 341,0 +3,3 101,0%2 ДЭХ-ний түгээлт мян.Гкал 552,6 552,6 - 100,0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө Цахилгаан эрчим хүчинд 101,0%, Дулааны эрчим хүчинд 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал

Диспетчерийн төлөвлөгөөний

биелэлтудаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц52 4279.763 41 3750.697 1 147.7 645 410 4132.063

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлд 96,582 мян.кВтц буюу 8357,893 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, 342,337 мян.кВтц буюу 7508,741 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч авлага, өглөгийн зөрүүгээр 849,152 мян.төгрөгний авлагатай ажиллалаа.Импортын хазайлтын секторны талаарТайлант сард диспетчерийн даалгаварыг 2287,587 мян.кВтц-аар зөрчсний 342,337мян.кВтц-г СПОТ арилжаагаанаас худалдан авч, үлдсэн 1945,25МВт.ц-г ОХУ-н импортоор нөхөн ажилласан.Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт Цахилгаан эрчим хүчний үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө 8548,099мян.кВтц-аар давж 102,6%-н биелэлттэй. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8,8сая.кВтц ЦЭХ илүү түгээсэн.Дулааны эрчим хүчний үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө 50680Гкал-аар давж 110,1%-н биелэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 58,9мян.Гкал ДЭХ илүү түгээсэн.Өнгөрсөн оны нэгдүгээр сартай харьцуулахад гадна агаар 20оС-ээр хүйтэрсэн температурын горим өссөн, сүлжээний зарцуулалт 885т/ц - аар нэмэгдсэн зэргээс дулаан түгээлт өссөн. Үндсэн тоноглолын ажиллагааГорим ажиллагаанд 8 зуух, 7 турбин оролцсон. Сарын дунджаар 6,51 зуух, 6,53 турбинтэй ажиллаж зуух, турбин бэлтгэлгүй байлаа. Зуух 8 удаа, турбин 5 удаа зогссон.Мазутын зарцуулалтЭнэ сард 120тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 121тн-г түлж , 1тн мазутын хэтрэлт гаргалаа. Тайлант хугацаанд 5 удаагийн хүйтэн галлагаа хийж 84 тонн мазут, 3 удаагийн халуун галлагаа хийж 29 тонн мазут түлсэн. К-8 -н мультциклон В угаахаар 8 тонн мазут түлсэн.Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 195,302 197,337 +2,035 101,0%

Шивээ-Овоо мян.тн 192,000 196,935 +4,935 102,6%

Бүгд мян.тн 387,302 394,272 +6,970 101,8%

Жишмэл түлшний зарцуулалтЖишмэл түлшний хувийн зарцуулалтыг төлөвлөгөөнөөс цахилгаанд 16,815гр/кВтц-аар, дулаанд 2,085кг/Гкал-аар бууруулж нийт 6887тонн жишмэл түлш буюу 15051тонн бодит нүүрс /илчлэг 3203ккал/кг/ хэмнэлээ.ДҮТ-өөс батлагдаж ирсэн үйлдвэрлэлийн төлөвлөлтөөс цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 9,1сая.кВтц-аар, дулааны эрчим хүч түгээлт 50,7мян.Гкал-аар давж биелэн хослон үйлдвэрлэл 44,56% болж нэмэгдсэн нь түлшний хувийн зарцуулалтыг бууруулах нөхцөл болсон.Мөн горим параметрийн үзүүлэлтүүдээс хурц уурын даралтаас бусад үзүүлэлтийг төлөвлөлтөөс сайжруулан 1290 тонн жишмэл түлш хэмнэсэн.Хурц уурын даралт буурсан шалтгаан нь галлагааны коллекторын I секц тасархай байсан, зуух №6 ДВ –н цахилгаан хөдөлгүүрийн секц гэмтэлтэй байснаас ажиллаагүй зэргээс хурц уурын коллекторт даралтын зөрүү гарч зуух №7,8-н даралт 135 ата –гаар баригдснаас болсон. Мөн утааны хийн температур зуух №1,2,4-т нэлээд өндөр байна. Уурын хувийн зарцуулалтыг төлөвлөгөөнд 4,97кг/кВтц байхаар тооцоолсон бөгөөд дулааны ачаалал нэмэгдсэнээс 5,0кг/кВтц болж өсчээ.Горим параметрийн даалгаварын биелэлтЭХЗХ -аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,16%-иар буюу 614,95 мян.кВтц-аар хэмнэж ажилласан. Тайлант сард өдрийн цахилгаан ачааллын хэлбэлзэл буурсан. Өмнөх онтой харьцуулахад шөнийн бага ачаалал 20МВт-аар нэмэгдэж оргил ачаалал 20МВт-аар буурсан байна.Дулааны ачаалал нэмэгдэж конденсаторын ачаалал

Page 3: ХАМТЫН АЖИЛЛАГААMNS ISO 9001 8-р нүүрт АСБЕСТ БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛ ГУУРСАН ХООЛОЙН БАГТРАА

2 (82) 2018 оны 2-р сар 3 ЭРЧИМ МЭДЭЭ

буурснаас эргэлтийн насосанд зарцуулагдах ЦЭХ буурсан. Уур усны алдагдалСтанцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 1,23%-иар буюу 24311тн-оор хэмнэсэн. Осмосын халаагч уурын зарцуулалт 4069 тн байлаа.Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад химийн цэвэрлэсэн усны зарцуулалт 9566тонноор бууруулсан.Бохир конденсатыг цэвэрлэх схемийг ашиглан 7269тн усыг БЗК-д өгч ажилласан. Дотоод циклийн алдагдлыг нөхөхөөр: Зууханд – 7717 м3 Турбинд – 27475 м3 ус өгсөн. Зуух дүүргэх усны зарцуулалт 522 м3 байлаа.

Үйлдвэрлэлийн алба

Техник ашиглалтын талаар2018 оны 01-р сард станцын хэмжээний аваари, 2-р зэргийн саатал гараагүй, 1-р зэргийн саатал 1 удаа, үйлдвэрлэлийн осол 1 удаа гарсан, үндсэн тоноглолын зогсолт 13 бүртгэгдсэнээс зуух 8 удаа, турбин 5 удаа тус тус зогссон. Хүний буруутай үндсэн тоноглолын зогсолт гараагүй.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл

Үндэсний бөх • МУ-ын начин Мөнхжаргалын нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болж аймгийн арслан М.Еркебулан 4-ийн даваанд унасан• Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн 256 бөхийн барилдаанд аймгийн арслан М.Еркебулан 4-ийн даваанд унасан• ДХХАЦ-ийн нэрэмжит 2018 оны ДЦС-4 ТӨХК-ийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд аймгийн начин Ганбат, Наранпүрэв, Юмжаргал нараар ахлуулсан хүчит 64 бөх барилдлаа. Уг барилдаанд ЦЦ-ийн Мягмардорж түрүүлж, ТЦ-ийн Жалбийдандар үзүүрлэсэн бол шөвгийн 4т аймгийн начин Наранпүрэв, аймгийн начин Юмжаргал нар шалгарсан байна.Чөлөөт бөх• ОУХМ О.Үйтүмэн нь 2018 оны улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний 86 кг-ийн жинд аварга болж улсын 5 удаагийн аварга боллоо.• Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах 2018 тэмцээнд ахуйн байрны гэрээт жижүүр СМ

Х.Мөнхтуяа 68 кг-д хүрэл медаль хүртсэн Волейбол • С зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт эрэгтэй 24 эмэгтэй 16 багийн тамирчид өрсөлдөж эрэгтэй, эмэгтэй баг тус бүр хагас шигшээд хожигдон тэмцээнийг өндөрлүүлсэн. Гэвч 2 баг хоёулаа “Хөгжлийн лигт” оролцох эрхээ гардан авсан.Жудо • Самбо бөхийн Ахмад мастеруудын тэмцээн болж ДХХАЦ-ийн ажилтан Т.Сүрэнжав болон ЗЦ-ийн машинист Алтансувд нар тус бүр жиндээ аваргын алтан медалийн эзэд болсон байна.Уулын спорт • ICE CHALLENGE 2017 мөсөнд авиралтын УАШТэмцээний +36 насны ангиллын хурд ны төрөлд хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна. Уг тэмцээн нь 2018 оны 01-р сарын 27-28ны өдрүүдэд ОУХүүхдийн Найрамдал зусланд болсон бөгөөд энэ төрөлд нийтдээ 10 тамирчин өрсөлдсөн байна.

НАХ

СПОРТ

Page 4: ХАМТЫН АЖИЛЛАГААMNS ISO 9001 8-р нүүрт АСБЕСТ БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛ ГУУРСАН ХООЛОЙН БАГТРАА

2 (82) 2018 оны 2-р сар 4 ЭРЧИМ МЭДЭЭ

MNS ISO90011. MNS ISO9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх ажлын хүрээнд Компанийн хэмжээнд дотоод аудиторуудад ARE consulting ХХК-ийн зөвлөх аудитор Э.Сүнжидмаа, зөвлөх аудитор Ж.Чанцалням нар 2018 оны 01 дүгээр сарын 29, 30, 31 сургалт зохион байгууллаа.

2.Чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх ажлыг Эрчимжүүлэх аяны хүрээнд ЧУТ-ны баримт бичгүүдийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор MNS ISO9001:2016 – Шаардлага стандартаар нэгжийн дарга, нэгжүүдийн засварын инженер, ахлах мэргэжилтэнгүүд болон ИТА нараас мэдлэгийн шалгалт авлаа. Шалгалтанд нийт 304 ИТА хамрагдлаа.

Чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх аяны зорилго:MSN ISO 9001:2016 Олон улсын стандартын шаардлагад нийцсэн чанарын менежментийн тогтолцооны баталгаажуулалтын аудитын бэлтгэл ажлыг хангах, компанийн нийт ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг ойлголтыг баталгаажуулах зорилгоор 2018 оны 1 дүгээр сарыг Компанийн хэмжээнд ISO сар болгон гүйцэтгэх захирал

нэгжүүдийн дунд Аян зарласан. Аяныг дараах үзүүлэлтээр дүгнэж Түлш дамжуулах цех 98 оноогоор тэргүүлж 1 сая төгрөгийн урамшууллаа гардан авлаа.1.Баримт бичгийг боловсруулж дуусгах2.Үндсэн чиг үүргийн саналыг эцсийн байдлаар боловсруулж ЗХНА-д хүлээлгэн өгөх3.СҮАЖ, ТАЗ, ЗАЗ, АЗ, АШБ, АБТ, ГГББ бүрдүүлэлтийг хийсэн байх 4.Баримт бичгийн нэгдсэн сангийн бүрдүүлэлт, хадгалалт, бүртгэл хөтлөх5.5C баримт бичгийн хаягжилт, баримт бичгийн хадгалалт, хүртээмжтэй байдлыг хангах6.Нэгжийн үйл ажиллагааны SWOT шинжилгээ хийх7.Нэгжийн ажилтнуудын стандартын талаарх мэдлэг ойлголтын зөрүүг арилгах8.Холбогдох сургалтуудад ажилтнуудаа хамруулах

MNS ISO9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо дотоод аудитын залруулах арга

хэмжээний нэгдсэн тайлан

ЗХНА. Чанарын удирдлагын мэргэжилтэн П.Баттулгуур

Нийт

ЗҮАt ЗҮАч

1 Захиргаа хүний нөөцийн алба

2018.02.21 ҮТА-02 ҮТ-02, Ажиглалт-6

2 Үйлдвэрлэлийн алба 2018.02.21 ҮТА-07 ҮТ-07, Ажиглалт-4

3 Борлуулалт маркетингийн алба

2018.02.21 ҮТА-02 ҮТ-02, Ажиглалт-10

4 Судалгаа хөгжлийн алба 2018.02.21 ҮТА-05 ҮТ-05, Ажиглалт-55 Засварын алба 2018.02.21 ҮТА-03 ҮТ-03, Ажиглалт-56 Хяналтын алба 2018.02.21 ҮТА-04 ҮТ-04, Ажиглалт-6

7 Эдийн засаг санхүүгийн алба

2018.02.21 ҮТА-01 ҮТ-01, Ажиглалт-4

8 Нийгэм ахуйн хэлтэс 2018.02.21 ҮТА-03 ҮТ-03, Ажиглалт-8

9 Худалдан авах ажиллагааны хэлтэс

2018.02.21 ҮТА-13 ҮТ-13, Ажиглалт-1

10 Авто аж ахуй 2018.02.21 ҮТА-01 ҮТ-01, Ажиглалт-611 Эрчим зоогийн газар 2018.02.21 ҮТА Ажиглалт-10

12 Эмнэлэг 2018.02.21 ҮТА Ажиглалт-913 Түлш дамжуулах цех 2018.02.21 ҮТА-03 ҮТ-03, Ажиглалт-414 Зуухан цех 2018.02.21 ҮТА-03 ҮТ-03, Ажиглалт-715 Турбин цех 2018.02.21 ҮТА-02 ҮТ-02, Ажиглалт-816 Цахилгаан цех 2018.02.21 ҮТА-08 ҮТ-08, Ажиглалт-317 ДДХА цех 2018.02.21 ҮТА-07 ҮТ-07, Ажиглалт-718 Хими цех 2018.02.21 ҮТА-01 ҮТ-01, Ажиглалт-919 Механик цех 2018.02.21 ҮТА-09 ҮТ-09, Ажиглалт-1

АШБ-/СҮАЖ-ЧУХ-04/-12

ЗАЛРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭГДСЭН ТАЙЛАН

Нэрс ҮТ-ын актны тоо

д/дҮл тохирлыг залруулах

хугацаа

Нийт ЗАХ-ний даалгаврын тоо

Гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлт

%

Page 5: ХАМТЫН АЖИЛЛАГААMNS ISO 9001 8-р нүүрт АСБЕСТ БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛ ГУУРСАН ХООЛОЙН БАГТРАА

2 (82) 2018 оны 2-р сар 5 ЭРЧИМ МЭДЭЭ

АСБЕСТМанай оронд 1960-70 оноос эхлэн асбестийг ОХУ-аас, сүүлийн жилүүдэд БНХАУ-аас оруулан ирж эрчим хүч, дулааны шугам сүлжээ, барилга, уул уурхайд хэрэглэж байна.1960-1980 онуудад баригдсан барилгын материал, шугам сүлжээ, шалны хулдаас, ДШС, ДЦС-ын тоноглол, шугам хоолойн дулаалга зэрэг нь асбест агуулсан материалаар хийгдсэн тул өнөө үед тэдгээр барилгыг нураах, дахин засварлах, өргөтгөх үед, ДШС, ДЦС-д хийгдэх засварын үед асбестийн тоос ихээр ялгарч хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна.Химийн найрлагын хувьд усархаг магни, төмөр болон кальци натрийн холимог силикат. Түүхий эд нь шөрмөсөн чулуу.Хризотил, Амфибол гэсэн хоёр төрлийн асбестыг ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд үүнээс Амфибол асбест нь хүний эрүүл мэндэд илүү хортой нь нотлогдсон.

Асбестын шинж чанар:1.Бат бэх2.Дулаан цахилгааныг бага дамжуулдаг3.Гадаад орчин, халуун, хүйтэнд тэсвэртэй4.Гал болон химийн бодисын үйлчлэлд тэсвэртэй5.Усанд уусдаггүй, хайлдаггүй6.Удаан эдэлгээтэй зэрэг онцлог шинж чанаруудтай.

Асбест агуулсан материалыг дулаан ,гал болон химийн бодист тэсвэртэй , цахилгаан дамжуулдаггүй шинж чанарыг нь ашиглан үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг байсан боловч тоосонд өртсөнөөр ажилчид , оршин суугчид уушигны хавдар ,цээж, хэвлийн гялтан хальсний зузаарал зэрэг өвчнийг үүсгэх гол шалтгаан болдог.

Асбестийн тоосонд өртсөнөөс хойш шинж тэмдэг илрэх хугацаа1.Цээж хэвлийн гялтан хальсны хортой хавдар 30-50 жил2.Уушигний хавдар 25-30 жил3.Асбестийн тоосны гаралтай уушиг тоосжих өвчин10-20 жил4.Асбесттай харьцаж ажилладаг хүн тамхи татдаг бол өвчлөл үүсгэх эрсдлийг 20 дахин нэмэгдүүлдэг.

Асбестийн тоосны нөлөөнд өртөх хамгийн эрсдэлтэй үе1.Асбесттай материалыг өрөмдөх, хөрөөдөх2.Асбестан цементийг зуурах, шавардах3.Асбестан цементээр шавсан шугам хоолойг эвдэх, шаваасыг ховхлох үе 4.Мөн асбестын тоос тухайн ажилтны ажлын гутал, хувцас, гар, үсэнд наалдан гэр бүлийнхэнд нөлөөлж өвчлүүлэх эрсдэлтэй.

2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн дугаар 176 тогтоолоор асбест болон асбестэн бүтээгдхүүнийг импортоор оруулахыг хориглосон шийдвэр гарсан.

Эрүүл мэндийн үзлэгт хэн хамрагдах ёстой вэ?Асбестийн тоосонд ажил дээрээ болон гэртээ өртсөн хүмүүс энэ талаараа эмчид хэлж үзүүлэх, зөвөлгөө авах хэрэгтэй.Эмч ихэвчлэн рентгэн зураг авхуулах, уушигны үйл ажиллагааны сорил хийлгэхийг танд зөвлөнө.Асбестаас болж үүсдэг өвчний шинж тэмдэг олон жилийн дараа илэрдэг, гэхдээ танд дараах шинж тэмдэг илэрвэл та даруйхан эмчид үзүүлээрэй:• Амьсгаадах• Ханиалгах• Цустай цэр гарах• Цээж, хэвлийгээр өвдөх• Амьсгаа давчдах• Хоолой сөөх• Турах

Ажилчид өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?• Асбесттай ажиллах аюулгүй ажиллагааны, эрүүл ахуйн дүрмийг мөрдөх• Хувийн хамгаалах хувцас хэрэгслийг тогтмол , зөв хэрэглэх• Тамхиа хаях• Хувийн ариун цэврийг сайн сахиж, ажлын хувцас, гутал зэргээ ажил дээрээ бүрэн солих, ажил дээрээ шүршүүрт орж байх, гараа тогтмол угаах, ажлын үед бохь зажлахгүй байх• Асбесттай ажил эрхэлдэг талаараа эмч, эрүүл ахуйч нарт мэдээлж байх.• Эрүүл мэндийн байнгын үзлэгт хамрагдаж байх

ДЦС-IY ТӨХК-д хэрэглэж байгаа асбест агуулсан дулаалгын материалууд:

Асбест /нунтаг/ Асбест даавуу /асбестткань/ АТ-1Асбест даавуу /асбестткань/ АТ-16Асбест /шнур/Азбест /хавтгай/Совелит /хавтгай/ Хэлбэртэй совелит /фигурный совелит/ ф133Хэлбэртэй совелит /фигурный совелит/ ф159Хэлбэртэй совелит /фигурный совелит/ ф219Хэлбэртэй совелит /фигурный совелит/ ф273Хэлбэртэй совелит /фигурный совелит/ ф325Хэлбэртэй совелит /фигурный совелит/ ф377Иймээс дараах асбест агуулаагүй материалуудыг ашиглан дулаан тусгаарлалт хийх шаардлага гарч ирж байна.1.Гадаргуугийн хучлага,/ МБОР-130 ба хөнгөн цагааны найрлагатай гадаргуу бүхий дотортой хучлага/2.Өнгөлгөөний зуурмагийн материал3.Хөнгөн цагааны силикат даавуу4.Хөнгөн цагааны силикат олс5.Хөнгөн цагааны силикат хөвөн6.Чулуун хөвөн М-75,100,125 7.Чулуун хөвөн хөнжил термо базальт СТУэдгээр материалуудаар станцын тоноглолуудад дулаан тусгаарлалт хийх үүднээс технологи боловсруулж байна.

Монгол улсын засгийн газраас хүний эрүүл мэндийг хамгаалах, ажлын орчинг сайжруулах, ажилчдын эрүүл

Page 6: ХАМТЫН АЖИЛЛАГААMNS ISO 9001 8-р нүүрт АСБЕСТ БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛ ГУУРСАН ХООЛОЙН БАГТРАА

2 (82) 2018 оны 2-р сар 6 ЭРЧИМ МЭДЭЭ

Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 48-р чуулганы үеэр дэлхийн интернет худалдааны тэргүүлэгчдийн нэг Алибаба группийн гүйцэтгэх захирал Жак Магийн хиймэл оюун ухаан олон хүний анхаарал татлаа. Манай гарагийн технологийн салбарын манлайлагчдын нэг тэрбээр “Хиймэл оюун ухаан, их өгөгдөл зэрэг орчин үеийн технологи хүний амьдралд дэм бус аюул дагуулна” хэмээн мэдэгдлээ. “Технологиос үүдсэн хувьсал нь асар их боломж, амжилт дагуулсан удирдагчдыг бий болгох ч дэвшилтэд технологи бүр нь нийгэмд шинэ сорилт бий болгодог. Анхны технологийн хувьсал дэлхийн I дайны үндэс суурийг тавьсан. Хожим үргэлжилсэн технологийн хувьсал нь дэлхийн II дайныг эхлүүлсэн байдаг. Харин бид технологийн гуравдахь хувьсалтай нүүр тулах дөхлөө. Хэрэв дэлхийн III дайн болбол энэ нь хүмүүс хоорондын бус өвчин эмгэг, байгалийн бохирдол, ядуурлын эсрэг л байх учиртай. Тиймээс бид хамтарч ажиллах шаардлагатай болоод байна. Эс бөгөөс технологийн хувьсал нь хүн төрөлхтнийг хоорондоо тэмцэлдэхэд хүргэх болно хэмээн технологийн салбарын манлайлагчдын нэг Жак Ма өгүүлжээ.Түүнчлэн техник технологи нь хүмүүсийн амьдралыг

хялбарчлах болохоос биш хямралд хөтлөх ёсгүй. Бид амьдралдаа ахиц дэвшил үзүүлэхүйц технологид хөрөнгөө зарцуулах хэрэгтэй. Хиймэл оюун ухаан роботууд ажиллах хүч болсноор олон сая хүн ажлын байргүй болж болзошгүйг анхааруулжээ. Мөн тэрбээр хиймэл оюун ухаан хэрхэн хүрээгээ тэлж буйг Google-ийн шинэ бүтээгдхүүнээр жишээ аван ярьсан. Тодруулбал, хиймэл оюун ухааны салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, уран зөгнөл байхаа хэдийнээ болисон. Үүний хамгийн том жишээ нь Google-ийн охин компани болох DeepMind –н хиймэл оюун ухаан 2016 онд дэлхийн шилдэг го даамын тамирчныг хожсон явдал. Энэ бол хиймэл оюун ухааныг Siri, Alexa, Cortana, Google Assitant зэрэг дуу таних программ хангамжид ашиглах болсон. Энэ нь борлуулагчид бидний сонирхсон бараа бүтээгдхүүнийг урьдчилан таамаглах боломж олгож буй. Үүгээр ч зогсохгүй бидний цахим хаягт ирсэн зурвасуудыг ангилж байна. Үүнээс харахад хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд гайхалтай хувьсал авчраад буй. Гэхдээ нөгөө талыг харвал бусад бүхий л технологийн адил хиймэл оюун ухааныг буруугаар ашиглавал энэ нь дэлхийн нэг сорилт болно.Хамгийн ойрын жишээ нь хакерууд. Хиймэл оюун ухааны төхөөрөмж цахим сүлжээнд ил байгаа учир цахим гэмт хэрэгтнүүд энэ төхөөрөмжийг хүссэнээрээ ашиглах боломжтой. Тийм учраас хиймэл оюун ухааны систем ямар ч цахим халдлагад тэсвэртэй байх шаардлага тулгараад байгааг тэрбээр сануулжээ./ЗГМ сонин . Б.Төгсбилигийн нийтлэлээс ашиглав/

СХА-ны патентын мэргэжилтэн В.Содномцэрэн

мэндийг хамгаалах чиглэлээр гаргасан тогтоолын дагуу манай компанийн төсөл судалгааны инженер М.Нэргүй, МЭЗ ХХК-ийн ахмад инженер Д.Цогт нар дулаан тусгаарлах материалын чиглэлээр судалгаа хийж, материалууд дээр ажиллаж байсан. 2014 оноос Судалгаа хөгжлийн албаны судалгаа хөгжлийн инженер Г.Мөнхцацрал, төсөл судалгааны инженер-орчуулагч О.Ууганцэцэг, ЗЦ-ын засварын мастер Л.Гантулга нар дулаан тусгаарлах шинэ материал болон дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар төлөвлөгөө гаргаж судалгааны ажлыг эхлүүлсэн.2015 оны 1-р сарын 15-нд ТЗХ-д судалгааны ажлыг танилцуулан 02/15тоот шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу туршилт явуулах ажлын төлөвлөгөө, дулаалгын материалын эзэлхүүн, материалын эзэлхүүний харьцуулалт, экран дулаалах технологи зэргийг ЕИ-ээр батлуулан гүйцэтгэсэн. СХА-

ны төсөл судалгааны хэсгийн инженер Г.Мөнхцацрал, Э.Ганбат, Ц.Батжаргал нар Зуух №3-ын фестоны налуу, зуух №4-ын уурын ерөнхий хаалт №1-ийн дараах шугам, зуух №7-ын уурын ерөнхий хаалт №1-ын дараах шугам, ТА№1-ийн ӨДЦ-т батлагдсан төлөвлөгөөгөөр хийсэн. Азбестийг хэрэглээ, түүнийг орлох тохиромжтой материалыг үйлдвэрлэгч нартай холбогдон харилцан мэдээлэл солилцож, манай тоноглолуудад тохирох эсэх талаар судалж туршилт хийж материалуудыг сонгосон болно. 2017 оны 12-р сарын 28-ны ТЗХ-ын №37/17 шийдвэрээр “Галлагааны коллекторын 1-р секц”-ийн шугам хоолойг хөнгөн цагааны силикатын хөвөн, чулуун хөвөн, хөнгөн цагаан листэн материалаар хийхээр шийдвэрлэсэн.

СХА. Төсөл судалгааны инженер Ч.Цогоо

СОНИН ХАЧИН

ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХҮН ТӨРӨЛХТӨНД ЗАНАЛХИЙЛНЭ

Page 7: ХАМТЫН АЖИЛЛАГААMNS ISO 9001 8-р нүүрт АСБЕСТ БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛ ГУУРСАН ХООЛОЙН БАГТРАА

2 (82) 2018 оны 2-р сар 7 ЭРЧИМ МЭДЭЭ

ГУУРСАН ХООЛОЙН БАГТРАА ӨВЧИНГуурсан хоолойн багтраа өвчин нь Дархлал болон дархлалын бус механизмаар гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж улмаар гуурсан хоолойн гөлгөр булчин агших ,Салст бүрхүүлийн шүүрэл ялгарал ихсэх ,хавагнахтай холбоотойгоор гэнэт ханиалгах ,амьсгал боогдох ,бачуурах шинжээр илэрдэг архаг дахилтат явцтай эмгэг юм.Шалтгаан нь: Гадаад болон дотоод хүчин зүйлтэй.

Дотоод хүчин зүйл: • Удамшил • Гуурсан хоолойн мэдрэг байдал өөрчлөгдөх • Дархлал,дотоод шүүрэл вeг мэдрэлийн тогтолцоо өөрчлөгдөх • Уушгины судасны эндотeли Гадаад хүчин зүйл: Гаднаас орж ирэх аллергенүүдийг Халдварын ба Халдварын бус гэж хувааж үздэг.Халдварын \Бактер,вирус,шавьж мөөгөнцөр,хачиг\ гэх мэт Тухайлбал Хачигны ялгадас дэгдэмхий шинж чанартай учраас агаарт дэгдэж улмаар хамрын салстад шүүгдэж үлдэнэ гуурсан хооолойн хананд бэхлэгдэж цочроох нөлөө үзүүлдэг.Халдварын бус \ Агаарт дэгдсэн тоосонцорын аллерги Үүнд Цаасны тоосонцор,гэрийн амьтадын, ургамлын тоос гэх мэт Ургамлын тоосонцор харшилын өндөр чадвартай бөгөөд Поллиноз өвчний шалтгаан болдог.Гуурсан хоолойн багтраатай хүмүүсийн 22% д эмийн харшил тодорхойлогдог.Аспиранд харшлах нь элбэг Хэрэв аспиранд харшилтай бол Салицилат агуулдаг жимс \Алим,усан үзэм,лимон,хар чавга,чангааз ,жүрж, тоор ,гүзээлзгэнэ, \ Ногооноос \өргөст хэмх төмс, улаан лооль\ хэрэглэхийг хориглоно. Мөн b адреноблактор ,холиномиметик ,бэлдмэлүүд нь өвчнийг сэдрээж гуурсан хоолойг агшаадаг.Эмгэг жам: Алерген амьсгалын замд гуурсан хоолойн болон ходоод гэдсэний замаар нэвтрэн ордог. Өөрөөр хэлбэл амьсгалын дээд замын хэсэгт сууж уруудах замаар гуурсан хоолойн ханын рецептор дээр очиж цочирооно. Тухайн аллерген нь хаана нөлөөлөх нь түүний хэмжээнээс хамаарна. 5мкг ба түүнээс дээш хэмжээтэй аллерген амьсгалын дээд замд шүүгддэг. Түүнээс бага хэмжээтэй нь цааш нэвтрэн орж гуурсан хоолойн рецепторыг цочироодог. АДЗ шүүгдсэн аллерген залгигдан улмаар хоол боловсруулах эрхтэн тогтолцооны замд орж шимэгдээд улмаар гуурсан хоолойд цусаар дамжин очиж улмаар амьсгалын замын үрэвслийг үүсгэдэг. Гуурсан хоолойн багтрааны эмгэг жам нь дархлал болон дархлалын бус механизмаар тайлбарлагдана.Дархлалын механизм:• Дархлалын үешат• Зууч бодис ялгаруулах үе шат• Эмгэг физиологийн үе шат Антиген IgE тэй холбогдож Шигүү мөхлөгт эсийн гадаргуу дээр бэхлэгдэнэ. Эд эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдана. Үрэвсэл шүүрэл ялгарна гуурсан хоолойг бөглөж сүвийг нарийсгана гуурсан хоолойн агаар дамжилт алдагдана гуурсан хоолой хөөж хавагнана судасны хананы нэвчимхий шинж чанар ихсэнэ. Тэгэхээр энэ шатанд гуурсан хоолойн гөлгөр булчин агшина ,булчирхайнууд цочирсноор шүүрэл ихсэнэ судасны хананы нэвчимхий чанар ихсэж хавагнана Эдгээрээс гуурсан хоолойн бөглөрснөөс Уушги агаараа тэлэгдэнэ Энэ үед тэлэгдсэн цулцанг агшаахын тулд амьсгалын булчингууд рефлексээр хүчлэн нарийссан нүхээр агаарыг гадагш хөөж гаргахад их хугацаа зарцуулдаг Иймээс амьсгаадах амьсгал боогдох үед АМЬСГАЛ ГАРГАЛТ УДААШИРДАГ.

Эмнэлзүй буюу шинж тэмдэг: Багтраа болохын урьд өвчтөн хамраас нус гоожих,хамар битүүрэх,ханиалгах ,хоолой сэрвэгнэх зэрэг шинжүүд илэрнэ.Гуурсан хоолойн багтрал хөдөлсөн үед:• Амьсгал гаргалт удаашрсан• Зайнаас исгэрсэн хяхтнаа амьсгал сонсогдоно• Өвчтөн албадмал байрлалтай царай нь хөхөрч цайсан хүйтэн хөлс гарсан айж сандарсан байдалтай • Чагнахад амьсгал суларсан исгэрсэн дүгнэсэн хэржигнүүр амьсгал гаргалт дээр сонсогдоно.• Бронхилотик эмчилгээнд үр дүнтэй байна.Өвчтөнд : Ханиах, амьсгаадах, цээж хүндрэх өглөө эрт давчдан сэрэх зэрэг нь гуурсан хоолойн багтрааны өвөрмөц шинж юм.Рентген шинжилгээ зэрэг хийж онош тодруулна.Эмчилгээ: Үүний гол зорилго нь: Гуурсан хоолойн салст бүрхүүлийн үрэвслийг дарж агаар дамжуулах үйл ажилгааг сэргээхэд оршино.Энэ зорилгоор үрэвсэлийн эсрэг , гуурсан хоолойг өргөсөх эмүүдийг хэргэлнэ. Багтраа өвчний үед энэ

тэргүүнд анхаарах ёстой зүйл нь гэр, орон байрыг цэвэр агаараар хангах явдал юм. Багтраатай үед хүн өөрөө хөдлөхөд бэрхшээлтэй байдаг болохоор ойр дотных нь хүмүүс туслах ёстой. Багтраа нь хөдөлсөн үед аль болох эвтэй байдлаар суулгаж, эсвэл зогсоон цээж, эсвэл эрээн булчинд нь горчиц нааж, хєлийг нь халуун усанд дvрэх хэрэгтэй. Євчин нь хvндэрсэн тохиолдолд тvргэн тусламж дуудах хэрэгтэй.Амьсгалын замын чөлөөлж, базлалтыг нь арилгах ба гуурсны үрэвслийг намдааж, дахин багтраа хөдлөхөөс сэргийлэх эм, бэлдмэлүүдийг ашиглана. Мөн физик эмчилгээ, дархлаа заслын тусгай эмчилгээ хийлгэх шаардлага гарч магадгүй. Үүнээс гадна багтраа өвчний явц, хөдөлсөн үед авах анхны арга хэмжээ, зөв амьсгалах техник зэргийг заадаг тусгай сургалт хөгжилтэй орнуудад байдаг. Ийм сургалтын мэргэжлийн эмч нар явуулах ёстой бөгөөд багтраатай холбоотой элдэв төөрөгдөл, үндэслэлгүй айдсыг арилгахад ихээхэн тус болдог.Багтраа нь эхлэхийн өмнө ханиалгах, нус гоожихоос гадна толгой өвдөх, даралт хэлбэлзэх, зүрхний орчим эвгүй оргих, амьсгаа давчдах, дотор муухайрах зэрэг вегетатив мэдрэлийн системийн хямралын шинж тэмдэг илэрч байгаа бол харшлын гаралтайг заадаг. Урьдчилан сэргийлэлт: Астматай хүмүүс хавар, намрын улиралд улирлын томуугийн вакцинд хамрагдсанаар хүндрэхгүй, өвчнөө сэдрэхээс сэргийлнэ. Мөн харшлаа тодорхойлох шинжилгээ хийлгэж юунд харшламтгай болохоо мэдэх нь чухал.Xаршлaa тодорхойлуулсан бол шалтгааны хүчин зүйлтэй харьцахаас зайлсхийх, ахуй орчин нөхцлөө өөрчлөхөд нөлөөлөх арга замыг судалж, суралцаж хэвших хэрэгтэй. Гуурсан хоолойн багтраатай гэж оношлогдсон тохиолдолд эмчилгээний дэглэмийг мөрдөж өөрийгөө хянаж сураарай. Гармонтой цацлагын дараа амаа бүлээн усаар зайлснаар амны мөөгөнцрөөс сэргийлнэ. Цацлага олон янз байдаг учир зөв хэрэглэх хэрэгтэй.

/Эмнэлэгийн хэсэг/

Эрүүл мэнд

Шинж тэмдэг ГУУРСАН ХООЛОЙН БАГТРАА ЗҮРХНИЙ БАГТРАА

Урьдал өвчнүүд Уушиг, гуурсан хоолойн архаг өвчин харшлын эмгэг

Хэрлэг өвчин,зүрхний гажиг,артерийн гипертензи,титэм судасны дутагдал

Багтрааны шалтгаан

Амьсгалын замын үрэвсэл сэдрэх,төрөл бүрийн аллергин,сэтгэл хөдлөл цаг агаарын таагүй нөлөөлөл

Сэтгэл санаа болон биеийн ачаалал,зүрхний шигдээс

Багтралын шинж чанар Амьсгал гаргах нь саадтай Амьсгал авах нь саадтай

Хөхрөлт Төвийн Захын

Чагнахад Тархмал исгэрсэн хуурай хэржигнүүр амьсгал гаргахад сонсогдоно

Уушгиныдунд,доод хэсгээр нойтон хэржигнүүр сонсогдоно.

Пульс Олширсон,нэг хэмийн,хүчдэл дүүрэлт сул

Ихэнх тохиолдолд хэм алдагдсан хүчдэл дүүрэлт өндөр

Зүрхний хил тогшилтоор Багассан ТоморсонХаван Үгүй Ихэвчлэн байна.Элэгний хэмжээ Өөрчлөгдөхгүй Ихэвчлэн томорсонЗүрхний цахил-гаан бичлэг

Зүрхний баруун талын ачаалал ихэссэн шинжүд гарсан

Зүрхний зүүн талын ачаалал ихэссэн,титэм судасны дутагдлын шинжүүд гарсан

Цэр Өтгөн,тунгалаг,зууралдамхай,бага хэмжээтэй,бэрхшээлтэй ховхорно

Шингэн,хөөсөрхөг,хялбархан ховхорно

Хаван хөөх зүрхний глико-зидын нөлөө

Үр дүнгүй Маш сайн үр дүнтэй

Bблокатор эмүүд Амьсгал бэрхшээлтэй болно Амьсгал чөлөөтэй болно

Page 8: ХАМТЫН АЖИЛЛАГААMNS ISO 9001 8-р нүүрт АСБЕСТ БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛ ГУУРСАН ХООЛОЙН БАГТРАА

2 (82) 2018 оны 2-р сар 8 ЭРЧИМ МЭДЭЭ

БӨӨР: Бөөр нь шош хэлбэрийн дунджаар 9-11см урттай, 5-6см өргөн, 150-200гр жинтэй цусан хангамж ихтэй цуллаг эрхтэн юм. Бөөрний гол үүрэг нь цусны эзлэхүүн ба найрлагын хэвийн байдлыг хангахад оршино

Бөөрний бие махбодид гүйцэтгэх үүрэгЯлгаруулах: Шээс, шээсний хүчил, Азотын үлдэгдэл, Натри, кали, Натри, фосфор, хлорЗохицуулах: Ус, Натри, кали, Устөрөгч, Магни Бодисын Цус төлжүүлэх үйл ажиллагааг дэмжих, солилцоо: Д аминдэмийг идэвхижүүлэх

Бөөрний өвчний үеийн хоол шим тэжээлийн эмчилгээТаны ууж, идэж байгаа зүйлс нь таны бөөрний өвчлөлийг бууруулах боломжтой. Бөөрний өвчлөлийн үеийн хоол нь хүрэлцэхүйц хэмжээний илчлэг агуулсан, уураг, эрдэс бодисын тэнцвэртэй байдлаар зохицуулсан байх хэрэгтэй.

Бөөрний өвчний үеийн хооллох зарчимТаны өвчний онош, үе шат, хавсарсан өвчин байгаа эсэхээс хамааран хооллох зарчим ялгаатай байх боловч үндсэндээ хоолны давс, уургийн бүтэц, шингэний хэмжээнд анхаарах хэрэгтэй.Илчлэг тодорхойлох: Хоногт авах илчлэгийн хэрэгцээ нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Өдөрт авах илчлэгийн тохиромжтой хэмжээгээр зөв хуваарилж хэрэглэх нь жин нэмэгдэх болон алдагдахаас сэргийлэх бүрэн боломжтой.1. Байх ёстой жин (БЁЖ)=Өндөр (м2)х22(эр)2. Хоногийн илчлэг (ХИ)=БЁЖ (кг)х35ккалЖишээ: Та 70кг жинтэй 165см өндөр бол таны өдөрт авах илчлэгийн хэмжээ• БЁЖ=1.65м х1.65м х 22=59.8кг• ХИ=59.8кг х 35ккал = 2093 ккалУураг хянах: Хүний биед уураг боловсроход шээсээр азот ялгардаг. Энэ хаягдал нь бөөрөөр дамжиж гадагшилдаг. Тиймээс хоногт 35-40г/өдөр хэмжээтэй уураг хэрэглэвэл зохино. Хэрэв цусан дахь шээсний азотын хэмжээ нэмэгдвэл уургийг 20г/өдөр хүртэл хязгаарлана.Бөөрний өвчний үед амьтны гаралтай уургийн хэрэглээг багасгаж, ургамлын гаралтай уургаар баялаг хоол хүнс хэрэглэх нь хордлого тайлахад тустай.Амьтны гаралтай уураг: Мал, гахай, тахианы мах, Өндөг, Сүү, тараг, бяслаг гэх мэт сүү, сүүн бүтээгдэхүүн, Загас, Хиам, зайдасУргамлын гаралтай уураг:

БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛ

Эмчилгээний хоолзүйч М.Дэлгэрсайхан

Шош, буурцаг, вандуй, сэвэг зарам, Шар буурцгийн сүү, дүфү зэрэг шар буурцгийн бүтээгдэхүүн, Төрөл бүрийн самар, Наранцэцгийн үр

Өөх тос: Хоногийн өөх тосны хэрэглээг тооцохдоо жингийн алдагдалтай бол нийт илчлэгийн (ХИ)>30%-ийг, жингийн илүүдэлтэй бол 10%-ийг өөх тосноос авахаар, холестерины хэмжээг <200мг байлгахаар тооцоолно.Натри хянах (Давс): Бөөрний нэгэн чухал үүрэг нь натрийг биемахбодиос шүүж илүүдлийг нь шээсээр гадагшлуулах бөгөөд өвчилсөн бөөр эрүүл бөөртэй адил сайн шүүж чадахгүй.

Натрийг их х э м ж э э г э э р хэрэглэх нь ам цангах, хаван үүсэхэд хүргэдэг.Натри нь хоолны давсанд их х э м ж э э г э э р байх ба дараах бүтээ гдэхүүнд и х э э р

агуулагддаг. Үүнд:• Нөөшилсөн бүтээгдэхүүн• Утсан мах, гахайн утсан мах, хиам зэрэг дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүд• Чипс, давсалсан жигнэмэг, самар зэрэг давсалсан бүтээгдэхүүнүүдДавс багатай хоолны дэглэмийг хэрхэн барьж болох вэ? Шинэ хүнс худалдан авч байх Хоолны давсыг хоол хийж дууссаны дараа тохируулж аль болох бага хийх Цайг давсгүй хэрэглэх Түргэн хоол, нөөшилсөн бүтээгдэхүүн, дахин боловсруулсан бүтээгдэхүүн зэрэг нь давс ихээр агуулдаг учраас эдгээр хүнснээс татгалзахХоногийн давсны хэрэглээг 1.5-2гр байлгахШингэний хэрэглээ: Бөөрний ус боловсруулах чадвар суларсантай холбоотойгоор хэт их ус хэрэглэснээс хаван үүсэх, ус бага хэрэглэсний улмаас усгүйжих аюултай. Шээсний гарц бага, хаван ихтэй үед хоногийн шингэний хэмжээг урьд өдөр ялгарсан шээсний хэмжээнээс 400-500мл илүү байхаар тооцно. Үрэвслийн улмаас өндөр халуунтай хордлого ихтэй болон бөөрний чулуутай хүмүүс шингэнийг зөвлөмжийн дагуу нэмнэ. Шингэнд ганц ус биш шүүс, мөхөөлдөс, сүү, шөл, ундаа зэрэг шингэн зүйлс бүгд орно.Калийг хянах: Кали нь хоол хүнсэнд агуулагддаг өөр нэгэн чухал эрдэс бодис юм. Кали нь булчин болон зүрхний хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.Цусан дахь калийн хэмжээ хэт багасах, ихсэх нь маш аюултай. Өвчилсөн бөөр калийг хангалттай цэвэрлэж чадахгүй тул калийн хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Цусан дахь калийн хэмжээ хэвийн үед кали хязгаарлах хэрэггүй.Хэрэв танд хоолны зөвлөгөө авах, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол хоолзүйчид хандана уу.