23
Бөөрний цочмог дутагдал

CKD бөөрний цочмог дутагдал

  • View
    1.267

  • Download
    12

Embed Size (px)

DESCRIPTION

бөөрний цочмог дутагдал

Citation preview

Page 1: CKD бөөрний цочмог дутагдал

Бөөрний цочмог

дутагдал

Page 2: CKD бөөрний цочмог дутагдал

ТодорхойлолтЦочмог эмгэгүүдийн үед бөөрний хэвийн үйл ажиллагаа хямарч, шээсний ялгаралт багасах буюу огт ялгарахгүй болсоноос азотын эцсийн бүтээгдэхүүн, хорт бодисууд биеэс ялгарахгүй болж ус давс, хүчил шүлтийн тэнцвэрт байдал алдагдаж, амьдралын чухал эрхтэнүүдийн үйл ажиллагаа хямрах хам шинжийг бөөрний цочмог дутагдал гэнэ.

Page 3: CKD бөөрний цочмог дутагдал

АнгилалЭмгэг жамаар нь:

1. Бөөрний дутагдлын эргэх хэлбэр

2. Бөөрний цочмог дутагдал

Эмгэгийн байрлалаар нь:

1. Бөөрний урьдал шалтгаант ЦД-пререналь

2. Бөөрний шалтгаант ЦД-реналь

3. Бөөрний гаднах шалтгаант ЦД-постреналь

Шалтгаанаар нь:

1. Шокийн гаралтай БЦД

а. Гэмтлийн шок

б. Рефлектор шок

Page 4: CKD бөөрний цочмог дутагдал

2. Хордлогын гаралтай БЦД

3. Халдвар- хордлогын гаралтай БЦД

4. Бөөрний судасны бөглөрлийн улмаас үүсэх БЦД

5. Шээсний замын бөглөрлийн улмаас үүсэх БЦД

Хүнд хөнгөний байдлаар нь:

I зэрэг – хөнгөн хэлбэр: креатинин 2 дахин ихсэнэ.

II зэрэг – дунд зэргийн хэлбэр: креатинин 3-4 дахин ихсэнэ.

III зэрэг – хүнд хэлбэр: креатинин 6 дахин, түүнээс дээш ихсэнэ.

Page 5: CKD бөөрний цочмог дутагдал

Эмнэл зүйн явцаар нь:

1. Эхний үе буюу шалтгаан хамаарлын үе

2. Шээс багасах – огт ялгарахгүй үе

3. Шээсний ялгаралт сэргэх үе

а. Шээс ялгарч эхлэх үе (хоногт 500мл-с их)

б. Их шээх үе – полиури (хоногт 1800мл-с их)

4. Бөөрний үйл ажиллагаа бүрэн сэргэж эдгэрэх үе

Page 6: CKD бөөрний цочмог дутагдал

ШалтгаанБЦД-ын эргэх хэлбэрийн шалтгаан

Түр зуурын гиповолемийн байдал: биеийн хүчний ачаалал хэт ихсэх, бөөлжиж суулгах

Хэт өндөр халууралт, шээс хөөх эмийг ихээр хэрэглэх

Зүрхний булчингийн үйл ажиллагааны алдагдалХүчтэй өвдөлт зэрэг хүчин зүйлийн улмаас

бөөрний судсанд тархмал агчилт үүсэхЦусны зуурамтгай чанар ихсэх:

парапротеинемийн гемабластоз

Page 7: CKD бөөрний цочмог дутагдал

Их хэмжээний цус алдалт, зүрх судасны хагалгааны дараа, элэг болон нойр булчирхайн цочмог үрэвсэл, зүрхний шигдээс, их хэмжээний түлэгдэлт, гэмтэл, эм болон химийн бодисийн хордлого. Мэс заслын хагалгаа, хүнд хэлбэрийн гэмтэл(50%), төрөх болон эх барих эмэгтэйчүүдийн эмгэгийн(20%) үед элбэг тохиолдоно.

Page 8: CKD бөөрний цочмог дутагдал

Эмгэг жамЦусны даралт 80/40 мм.муб-аас буурч, 2цагаас

дээш хугацаагаар үргэлжлэхэд бөөрний цусны эргэлт эрс муудаж түүдгэнцрийн шүүлт буурдаг.

Page 9: CKD бөөрний цочмог дутагдал

А/Д буурах-цусгүйших Токсин ДВС

Бөөрний /х хямрал Эд эсийн үхжил Тромбоцит идэвхижил

F буурна Оксфордын шуит БИБ, цитокин, оксид Судасны бичил бүлэн

Сувганцрын үхжил бөглөрөл Сувганцрын эдийн Р ихсэнэ

Гэмтсэн сув, ханаар фильтрат завс эдэд нэвчин орно

Завсрын эдийн даралт ихсэнэ

Түүдгэнцрийн шүүлт улам буурна

Олигоанаури

Бөөрний цочмог дутагдал

Page 10: CKD бөөрний цочмог дутагдал

Морфлогийн өөрчлөлтБЦД-ын эхний үед түүдгэнцрийн цусан хангамж

багасч, хялгасан судсууд хоосорч хавчийх ба судсанд бичил бүлэн үүснэ. Ойрын тахир сувганцрын эд эсд голомтот үхжил үүсэхээс гадна хучуур эсийн сойзны үс мэт хилэн хүрээ эрс цөөрч зарим эс хилэн хүрээгүй болно.

Хучуур эсийн мембран зузаарч, хөөнгөтөн, үхжсэн сувганцрын эсүүд тасран сувганцрын хөндийд орсон нь харагдана. Бөөрний хүнд хэлбэрийн цочмог дутагдлын үед ойрын тахир сувганцрын хучуур эсийн суурин мембран үхжин цуурал (тубулорексис) үүсдэг. Алсийн тахир сувганцрын хучуур эс өргөсч, сувганцрын хөндийд гиалинт ба мөхлөгт бортгонцор, пигмент харагдана.

Page 11: CKD бөөрний цочмог дутагдал

Эмнэл зүйБЦД-ын эргэх хэлбэрийн эмнэл зүй. Дутагдалд

хүргэсэн үндсэн өвчний шинж тэмдэг илрэхээс гадна огиулж бөөлжих, суулгах зэрэг үндсэн өвчний шинж тэмдэг илэрнэ. Хоногийн шээсний хэмжээ 500-600мл хүртэл багасч, цусны азот, креатинин бага зэрэг ихсэнэ. Шалтгааныг арилгахад шээсний хэмжээ нэмэгдэн хэвийн байдалд орно.

Шээс булингартай байх ба шинжилгээнд бага зэргийн уураг, улаан ба цагаан эс, бортгонцор гарна.

Эргэх хэлбэрийн БЦД нь үндсэн өвчнөөс шалтгаалан хэдэн хоногоос сар хүртэл хугацаагаар үргэлжлэх бөгөөд шалтгааныг арилгахгүй бол БЦД-д шилжинэ.

Page 12: CKD бөөрний цочмог дутагдал
Page 13: CKD бөөрний цочмог дутагдал

ОношлогооБЦД-д хүргэж болох эмгэгийн үед нэгж

хугацаанд болон хоногт ялгарч буй шээсний хэмжээ, хэрэглэж байгаа шингэний хэмжээг нарийвчлан хэмжих нь оношийн чухал ач холбогдолтой. Давсагт катетр тавьж, цагт 30мл орчим шээс ялгарч байвал цусанд киреатинин, мочевин, калийг яаралтай шинжилнэ.

Page 14: CKD бөөрний цочмог дутагдал

БЦД-ын үед хийх шинжилгээ, илэрч болох өөрчлөлтЦЕШ – цус багадалт, лейкоцитын тоо олширно.

УЭТХ ихсэнэ.ШЕШ – уураг, эритроцит, тундас илэрнэ.Шээсэнд нян ургуулах шинжилгээ (II – IV үед

чухал)Биохими- креатинин, мочевин, кали, магни,

фосфор ихсэнэ. Натри, хлор, кальци багасна.ХСШ рН багасна буферийн нөөц буурна.ЭХО-д бөөрний хэмжээ хэвийн байх ба зарим үед

бөөр тодорч паренхим зузаарч эхо ойлт ихэснэ.ЭКГ, цээж рентгенд харахНүдний угийн шинжилгээ

Page 15: CKD бөөрний цочмог дутагдал

Ялгах оношлогооБЦД-ыг БАД ба хуурамч анауригаас ялган

оношлохоос гадна дутагдлын хэлбэрийг ялган оношлох нь эмчилгээний ач холбогдолтой.

БАД-ын эхний үе шатанд эмнэл зүйн шинж бүдэг байдаг. Цусны креатинин бага зэрэг ихсэж, кали багасана. Креатинин сард 0,3-0,5мг %-иар ихэсдэг. БАД-ын эцсийн шатанд креатинин 2000мкмол/л-с дээш ихсэх тохиолдол байна. Шээс нь өнгөгүй ус мэт, хэмжээ их, шөнө шээнэ. Эцэстээ анаури болж геперкалиеми үүснэ.

Хуурамч анаури. Шээсний сүвний нарийсал түрүү булчирхайн томрол зэрэг эмгэгийн үед архи айргийг хэтрүүлэн хэрэглэснээс шээс ялгаруулах доод замын мэдрэл-булчингийн зохицуулалт хямарч шээж чадахгүй болно.

Page 16: CKD бөөрний цочмог дутагдал

ЭмчилгээӨвчтөнг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж,

БЦД-д хүргэсэн үндсэн өвчин, дутагдлын хэлбэр, үе шатыг харгалзан эмчилгээ хийнэ.

Эмчилгээ хийх явцад өвчтөний жинг байнга хянаж, хоногийн болон нэгж хугацаанд ялгарч буй шээсийг нарийн хэмжиж байх шаардлагатай.

АД-ыг тогтмол үзэж, биеийн халуун, гематокрит, гемоглобин, креатинин, мочевин, кали, натри, рН-н хэмжээ, төвийн венийн даралт зэргийг тодорхойлно.

Хоногт хэрэглэх шингэн нь алдсан шингэний хэмжээнээс 400мл их байх тооцно.

Уураг, кали багатай, илчлэг ихтэй хоол өгнө. (>2000ккал/хоногт)

Page 17: CKD бөөрний цочмог дутагдал

Эргэх хэлбэрийн БЦД-ын эмчилгээХугацаа алдалгүй оношилж эмчилгээ

хийснээр эргэшгүй ЦД үүсч хүндрэхээс сэргийлнэ. Өвчний шалтгааныг тогтоож түүнийг арилгах эмчилгээ хийнэ. Цус алдаж байгаа бол цусыг тогтооно, халдварын гаралтай бол бөөрөнд хор багатай антибиотик/хагас нийлэг пенициллин/

Зүрх судасны ү/а дэмжих, ус давсны хямралыг арилгах, бөөрний цусны эргэлтыг тэнцвэржүүлэхийн тулд 0,9%-ийн хлорт натрийн 400мл реополиглюкин 400.0мл преднизолон 200-600мл/х, 0,06%-ийн корглюкин 0,5-1.0мл тус тус тарина.

Page 18: CKD бөөрний цочмог дутагдал

БЦД-ын эмчилгээБөөрний өмнөх шалтгаант ЦД-ын эмчилгээ

Шокоос гарах, судасны хурц дутагдлыг арилгах Зүрхний ү/а сайжруулах Бөөрний цусан хангамжыг сайжруулах

Ус давсны хямралыг арилгах

Хүчил суурийн хямралыг арилгах Калийн ихсэлтийг багасгах Цусны хүчилшилтийг багасгах

Судасны доторхи түгмэл бүлэнг арилгах

Page 19: CKD бөөрний цочмог дутагдал

Бөөрний шалтгаант БЦД-ын эмчилгээ1. Шалтгааны

Халдварын үед хор багатай АБ эмчилгээ Хордлогын үед хорт бодисыг биеэс зайлуулах

2. Эмгэг жамын Дархлааны гаралтай эмгэгийн үед дархлаа

дарангуйлах АДИ хам шинж илэрвэл даралт буулгах

3. Хүчил суурийн хямралыг арилгах Цусны хүчилшилтийг багасгах Калийн ихсэлтийг багсгах

4. Судасны доторхи түгээмэл бүлэнг арилгах

5. Шинж тэмдэгийнБөөрний гадна шалтгаант ЦД-н эмчилгээ

1. Шээсний урсгалын саадыг арилгах

2. халдварын эсрэг АБ болон бусад эмчилгээ

Page 20: CKD бөөрний цочмог дутагдал

БЦД үе шатыг харгалзан хийх эмчилгээI үеийн эмчилгээ: БЦД-ын эхний үед шалтгаан

хамаарлын эмчилгээ хийнэ. Зүрх судасны ү/а, АД, шээсний ялгаралтыг хянаж, зүрх судасны хурц дутагдлыг арилгах, шокоос гаргах, халдварын үед АБ эмчилгээ хийнэ.

II үеийн эмчилгээ:

Бөөрний цусан хангамжыг сайжруулах эмчилгээ

Гиперкалемийг багасгах эмчилгээ

Метаболизмын ацидозыг багасгах эмчилгээ

Судасны доторхи түгээмэл бүлэнг арилгах эмчилгээ

Page 21: CKD бөөрний цочмог дутагдал

III үеийн эмчилгээ: их шээсний улмаас ус давсны солилцоо хямарч, сийвэнгийн натри, кали зэрэг эрдсийн хэмжээ багасдаг тул хоногийн турш хэрэглэсэн шингэн ялгарч буй шингэнийг тооцож их шээж буй үед давстай цай, боржом зэргийг 2-3л хүртэл уулгана.0,9%-ийн натри хлор, 1-3%-ийн каоийн хлорийн

уусмал в/вӨвчтөний дархлаа суларсан, сувганцрын эдэд

үүссэн эмгэг өөрчлөлт бүрэн арилаагүй байдаг тул 2догч халдварт өртөмтргий болдог. Уушгины хатгаа, бөөр шээсний замд халдвар орох зэрэг хүндрэл үүсдэг тул сэргийлэх зорилгоор нянгийн эсрэг бэлдмэл хэрэглэнэ.

Page 22: CKD бөөрний цочмог дутагдал

IV үеийн эмчилгээ: хөдөлмөрийн чадвар алдалтын зэргийг тогтоож 1-1,6 жил эмчийн хяналтанд байлгана. Сар тутам ШЕШ, улирал тутам биохимийн ба шээсэнд нян илрүүлэх шинжилгээ хийнэ. Бөөр шээсний

Page 23: CKD бөөрний цочмог дутагдал